Büdhand
![](../assets/images/interviewees/990384.jpg)
Basic information
Interviewee ID: 990384
Name: Büdhand
Parent's name: Dugarsüren
Ovog: Sharaid
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, trader
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
collectivization
environment
education / cultural production
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
: Сайн байна уу? Бүдханд гуай.
Бүдханд -
Сайн. Сайн байна уу? Миний хүү.
Ариун-Ундрах -
: Сайн байна аа. За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Бүдханд -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
: За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Бүдханд -
За би Хэнтий аймгийн одоогын Чингис хааны мэндэлсэн Дадал сумын нутаг Сэрүүн гэдэг газар төрсөн. 1945 онд төрсөн. Тэгээд айлын 3 дахь охин болж төрсөн. Би хүнд үрчлүүлсэн юм. Тэгээд Хэнтий аймгийн Дадал сумын сургуульд 1955 онд ороод. Тэгэх үед ч бид нар ч бас их том болж орж байж дээ. Би айлын ганц өргөмөл охин болохоороо бас эрхлээд яахгүй 9 настай сургуульд орсон юм байна. Тэгээд Хэнтий аймгийн Дадал сумын сургуульд 1962 онд 7-р анги төгсөөд тэгээд л юу яасан даа хөө. Одоо тэр урд хань нөгөө Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт сууж нутаглаж байсан тийм нэг залуутай гэр бүл болоод, цаашаагаа тэгээд худалдааны техникумд сурч байгаад тэгээд ар гэрийн гачигдлаар гарсан юм аа би. Сурч байгаад л гарчихсан юм. Тэгээд өөрөө бага наснаасаа эхлээд одоогын Хэнтий аймгийн Биндэр суманд ойн аж ахуй гэж байсан ш дээ. Одоо ойн модны аж ахуй. Тэнд бичиг хэрэг, тэгээд л нярав хийж байлаа л даа. 1971 онд энэ одоогын Налайх дүүрэгт ирээд тэгээд худалдааны байгууллагад худалдагчаар 1984 он хүртэл ажиллаж байлаа. Тэгээд 1984 онд худалдагчаараа ажиллаж байсан юм аа. Би Налайхын худалдаанд. Тэгээд бас яахав амьдралын юугаар өөр бас нэг ажлаа сольж цалин мөнгөний дээшлүүлэх юугаар энэ нефт хангамжийн газар гэж байсан юм. Одооны НИК хувьцаат компани юм даа. Тэрэнд түгээгчээр орж ажилласан. Тэгээд 1991 онд өндөр насныхаа тэтгэвэрт олон хүүхэдтэй гээд хүүхдээрээ залуу л гарч байгаа ш дээ. 40-н хэдтэй тэтгэвэрт гарсан. Тэгээд хөдөө тэтгэвэрт гараад бас нэг 5 малтай өвгөн бид хоёр энэ Гандан аманд 2001 он хүртэл байж байгаад тэгээд орж ирсэн дээ. Тэгээд энэ хооронд чинь яахав үр хүүхдүүд маань өсөж том болоод л, ажил хийх нь хийгээд л. Одоо ингээд юу яаж дээ хө. Амьдарсаар ирлээ дээ. Налайх хотод ирээд 30-н хэдэн жил болж байна даа. Аа тэгээд иймэрхүү байдалтай. Манай одоо 2001 оноос энэ Налайхд ирээд энэ Энгэр шандад бид нар газар аваад л, тэгээд эндээ амьдраад л одоо өдий болтол байж байна. За тэгээд бид нар ч одоо тэгээд л өсөж 1945 онд төрсөн юм чинь дайн байлдааныг үзээгүй. Одоо тэгээд л ухаан ороход чинь бараг 1950-н хэдэн он болчихож байгаа юм. Тэр хооронд бид нар чинь муу сайн юм үзээгүй. Ерөөсөө тэгээд л бид нарыг байхад чинь юм элбэг дэлбэг болчихсон ингээд л амьдарч. Хүүхэд болохоороо яахав дээ сургуульд бага ангид байсан. Тэгэхдээ дотуур байранд байлаа. Дотуур байранд байхад чинь бас бэрхшээлтэй. Тэр үед чинь хэцүү. Унд хоол муутай. Тэгээд л өдөрт нэг 3 хоол өгнө л дөө. Өдөр нэг хоол өгнө, өглөө нэг цай, нэг зүсэм талх, тэгээд л орой нэг зүсэм талх өгнө. Дотуур байранд гэр орноо санана. Манайхны гэр чинь их хол. Тэр бүр баруун хойшоо Сэрүүн гэдэг газар. Одоогын Сэрүүн дуган гээд нэг кино гардаг ш дээ. Тэнд амьдарч байсан. Манай аав ээж ер нь угийн малчин улсууд. Малчин гаралтай. Аа тэгээд бид нар юу байхав сургуульд чинь тэр үед чинь дандаа ердийн галлагаатай. Тэгээд байшин, сургуулийн маань анги танхим байлаа л даа. Ердийн галлагаатай юм чинь хүйтэн. Өглөө очиход чинь нэг галтай. Нөгөө черниль маань хөлдчихнө. Нэг үзэг одоотой адилхан ийм бал байх биш дээ. Тэр таван хошуутай үзэг, пионер үзэг гээд л тэр юмаар чинь бид нар чинь хичээлээ бичээд л, чернилээ халааж байгаад тэгээд л хичээлээ хийдэг, бичдэг байлаа л даа. Яахав ээ тэр үед сайхан байсаан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо миний 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн болж байсан юм уу даа. Тэгээд манай аав ээж бас яахав дээ нэг өөрсөндөө таарсан хэдэн малтай. Тэр малаа яахав нэгдэл нийгэмдээ өгөөд ингээд хамтын бүтээл гэдэг чинь бас асар их сайхан юм байдаг юм байна аа. Цөөхөн улсууд чинь, одоо ам бүл цөөтэй тийм улсууд чинь малаа маллаад өөрснөө ингээд явах дээр бас хэцүү. Малынхаа ашиг шим гэдгийг чинь бас худалдаад тэр үед чинь хөдөө авахгүй ш дээ. Тэгээд манай нутаг чинь Буриад байхгүй юу. Би Буриад. Буриад түмэн чинь тэр шараа их том болгоод ингээд өвслөө тэжээгээд, бүр өвөлжингөө тэжээгээд ингээд хавар болоход их таргална л даа. Тэгэхэд нийлээд тэр шарыг чинь ингээд Улаанбаатар хот руу тууж ирж ингэж махлаж борлуулдаг байсан юм. Тэр үед бол махны ченж гэдэг юм бараг Хятадууд л байсан байх даа. Тэгээд тэр малыг чинь тарга тэвээргийг нь авхуулна гэдэг чинь ер нь тал бүрийн ашигтай. За одоо нэг дөнөн үхэр байна гэхэд тэрийг чинь сайн махлуулаад, таргалуулаад ингээд ногоон өвсөөр л тэжээчихдэг байсан. Манай нутаг бол өвс хадлан их авна ш дээ. Буриадууд чинь ерөөсөө ингээд л 7 сарын сүүлээс наадмын маргааш намар гэдэг. Наадмаас хойш л ерөөсөө яг л хадлан өвсөндөө гараад л, хүн ямар ч шаардлага байхгүй. Тэрийг чинь өөрийнхөө тэр ардын аж ахуйтан гэж ярих юм даа. Нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнөх үеийг. Тэгэхэд чинь тэр малаа өөрснөө тэжээгээд, аа тэгээд л өөрснийхөө борлуулах мал. Ингээд л хоршоонд гээд улсын бэлтгэлд өгдөг байхгүй юу. Хавар 5 сарын 10-н хэдэнд. Тэр малаа хүртэл... За тэдэн малтай танайх тэдэн кг мах оноогдоно оо гэдгийг нь улсаас ингээд хэлээд ялгаад өгчихдөг. Ингээд ноогдуулаад өгчихдөг. Тэгэх дээр тэр за бас нэг 100 малтай айл байлаа гэхэд тэрийг чинь 1 малд хэдэн хэрийн юм ноогдох уу? Одоо тэр амьд малаас хэдэн яаж яадаг байсан юм. Тэрийг чинь тийм учраас зүгээр нэг малаа аваачаад л тэр хэдэн кг болно өгчихгүй. Тэр малыг чинь өвсөөр бордоно. Сайхан тэжээнэ. Өвөлжингөө тэжээнэ. Тэгээд 5 сарын 10-н хэдэн гэхэд чинь аваачаад өгнө. Тэр мал бол ерөөсөө л нэг үхэр аваачихад чинь л тэр олон малын чинь махыг нь хаадаг тийм жишээний байдаг байхгүй юу. Тэгээд ингэж манай Буриад түмэн чинь их хөдөлмөрч шүү дээ. Тэгээд л малаа маллана, өвс хадлангаа хадна. Ер нь тэгэж амьдарч байсан юм. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөнд ороод яахав хамтын бүтээл гэдэг асар их юм байна аа. Ингээд хэдэн хүний санаачилгаар. Ер нь тэр нэгдэл гэдгийг чинь байгуулахад зүгээр юм байна гээд. Би чинь дунд сургуульд л байлаа л даа. Тэгэхэд тэгээд нэгдэлд элсээд тэр хэдэн малаа хэдэн толгой гэдэг юм тэрийгээ өгөөд. Тэгээд ингээд л саалийн үнээ байна гэхэд чинь, 15 үнээтэй айл байлаа гэхэд чинь 15 үнээгээ нэгдлийн дансанд шилжүүлчихээд тэрийгээ өөрснийхөө... Ингээд саальчин боллоо ш дээ. Манай тэр ээж чинь залуу л байсан байгаа биз. Тэгэхэд саальчин болохоороо тэр өөрийнхөө шилжүүлсэн мал нь нэгдлийн данстай боловчиг өөрснөө тэр малаа үнээгээ саагаад, тэгээд тэр нэгдэлдээ тушаах ёстой. Сүү саалийг нь, ашиг шимийг нь өгдөг байсан байхгүй юу. Тэр өөрснийхөө хайртай морь малыг чинь бүгдийг нь шилжүүлчихнэ. Тэгсэн хирнээ өөрснөө эдэлж байгаа юм. Тэрийгээ өөрснөө л эдлээд, өөрснийхөө гараар эдлээд л ингээд байж байсан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ингээд яллаа гээд л. Би тэгэхэд чинь яахав дээ хөдөөний саальчин биш. Сургуулийн хүүхэд юм чинь сургуульд сурч байсан. Тэр үеийн сургуулийн хүүхэд чинь их дайчин байлаа. Тэгэхэд чинь пионерийн гишүүн гээд бид нарыг чинь бүлгийн дарга, тэгээд л салаан дарга гээд ингээд л юу яагаад л явна ш дээ. Нөгөө сонгогдоод л явна даа, ангиас. Тэгээд л тэр үед чинь 50-н хэдэн онд чинь соёлын довтолгоо гэж тийм юм байсан юм. Соёлын довтолгоо явагдаж байсан юм. Тэгээд л айлуудаар бид нарыг чинь явуулаад, за айлуудын соёлын юуг л үзнэ дээ. За тийм юмтай байх ёстой. Гар нүүрээ угаадаг угаалгын юутай байна, гар нүүрийн алчуур, тэгээд л ор дэвсгэр тэд байна гээд л ерөөсөө бид нарыг чинь хуваарилж өгөөд ингээд л явуулаад л. Тэгээд бүртгээд л одоо ингэж соёлжих ёстой гэдгийг Монголчуудыг анхнаас нь тэгэж соёлжуулах гэж тийм нэг юу явагдаж байсан юм л даа. Тэгээд л сургуулийн хүүхэд байхад чинь пионерийн гишүүн тэгээд л сонгоод л, тэрнээс чинь бас идэвхитэй хүүхдүүдийг явуулна аа. Тэрийг чинь сонгож явуулна. Тэгэж тэгэж амьдраад 1962 онд ингээд 7-р анги төгсөх жил энэ одоогын Чингисийн хөшөө Дадал сумын нутагт одоо байгуулагдсан байгаа ш дээ. Чингисийн хөшөөг байгуулагдана гээд Төмөр-Очир дарга одоо намын төв хорооны тогтоол гарсан юм байна лээ л дээ. Тэр Төмөр-Очир дарга ч одоо тэр Чингисийн хөшөөг байгуулна. Тэгээд 7 сард ойг тэмдэглэнэ. Чингисийн 800 жилийн ой гэдэг бил үү, юу билээ. 700 жилийн ой гээд. Тэгээд тэр Чингисий хөшөөг чинь анх юу яахад 5 сард бид нар тэр Чингисийн хөшөөг “3 нуурын рашаан амралт” гэж байдаг юм. Тэрний тэнд байдаг юм тэр Чингисийн гэрэлт хөшөө. Тэрийг чинь хундаамыг нь 2 м доош нь ингэж ухсан байхгүй юу. Манай сургуулийн хүүхдүүд, манай ангийнхан эд нар. Тэр чинь одоо кв нь хэд билээ дээ. Одоо мартчихаж. Лав л 2 м гүнтэй л юм байсан, доошоогоо. Тийм их сүрхий хундаам ухуулаад тэгээд тэр барьдаг улсууд нь барьсан л юм байгаа биз дээ. Бид нар тэгээд 7-р ангиа сургуулиа төгсчихөөд ингээд зун байж байсан чинь бид нарыг хонины ноос... Тэгэхэд чинь бас л нөгөө юугаар явуулдаг байлаа л даа. Ингээд хонины ноос, үхрийн хөөвөр, тэгээд л адууны хөөвөр ингээд л явна ш дээ. Сургуулийн хүүхдүүд чинь тийм их ажил хийлгэдэг байсан ш дээ. Хаврын 3-р улирлын амралтаар бид нарыг чинь ажил хийлгээд үхрийн хөөвөрт явуулна. Үхрийн хөөврийг чинь зулгаана, хайчилна. Адууны хөөврийг чинь адууг яагаад тэр суурин гээд л тэр үед чинь нэгдэл болчихсон байсан. Сууринд аваачаад л бид нарыг чинь ангиар нь л тэр хөөврийг авхуулдаг. Тэгэхээр зун болохоороо ингээд 6 сарын дундаас эхлээд хонины ноос хайчилна шүү дээ. Хонины ноосыг чинь нэг суурьд аваачаад бид нарыг чинь хонины ноос авхуулна, хайчлуулна. Уралдаан зарлана. Тэнд чинь эвлэлийн, намын хороо, эвлэлийн үүрээс ингэж уралдаан явуулна. Нэг хүн чинь өдөрт 25 хонь хяргадаг байсан юм. Их сайн хяргадаг хүн. Бид нар арай 25 хүрэхгүй ээ. Нэг 20, тэгээд л 19. Тэгээд л өдөржингөө л хяргаж байгаа ш дээ. Тэрийг чинь гараараа зөвхөн хяргана даа. Тэгээд ингэж уралдаан байгуулж их дайчин тийм сайхан уралдаантай ажлыг их өрнүүлдэг байлаа ш дээ. Социализмын үед бас бид нарыг чинь, залуучуудыг чинь ажил хөдөлмөрт уриалж, ажил хийлгэж сургах гэж бас нэг тийм эх үүсвэр сайхан байж байсан юм байна лээ л дээ. Би чинь тэгээд л 7-р анги төгсчихөөд л, тэгээд л худалдааны техникумд орж сурч байгаад тэгээд тэрнээсээ гараад, тэгээд л хань ижилтэй болоод, үр хүүхэдтэй болоод, тэгээд ажил хийгээд Хэнтий аймгийн Биндэр сумын тэр ойн аж ахуй. Ойн аж ахуй гэдэг маань одоо ингээд л нэг байгаль хамгаалах юу шүү дээ. Энэ одоо хотын байгаль хамгаалах юунд харъяа. Тэгээд ингээд ажил хийгээд л, сүүлдээ наашаагаа Улаанбаатар хотод шилжиж, Налайх дүүрэгт шилжиж ирье ээ гээд 1971 онд шилжиж ирсэн. Тэгээд худалдаанд 10-н хэдэн жил ажиллаж байгаад би энэ НИК хувьцаат компанийн түгээгчийн ажил хийгээд л. Тэндээсээ л ингээд тэтгэврээ аваад л 1991 онд. 1991 онд ч шинэ нийгэм, ардчилсан нийгэм, өөрчлөн байгуулалт болоод л. Тэгээд л бид нар тэтгэврээ тэртээ тэргүй авсан юм чинь өөрийнхөө нэг жоохон хэдхэн мал ахуйг эрхэлсэн болоод. Яахав тэгээд тэтгэврээ аваад ингээд л амьдарч байсан. Амьдарч байгаа юм л даа. Одоо болтлоо л амьдарч байна. Тэгээд бид нарын тэтгэвэр одоо би чинь 27 жил улсад ажиллаад тэтгэврээ авсан юм байгаа юм. Тэгээд тэтгэвэр ч одоо бага. Нэг 91000 төгрөг л байдаг юм. Тэгээд дундаж бол нэг 81000 төгрөг ч авч л байна. Үгүй ээ би ч одоо яахав дээ тэгээд л. Цалингын доод хэмжээ бол 108000 төгрөг л байгаа байх. Тэгээд одоо бид нар бол 91000, 81000 гэдэг маань юу байхав дээ. Тэр цалингын доод хэмжээнд орохгүй л байна. Тэгээд ингээд зүгээр суугаад тэтгэврээрээ амьдраад байна аа байхгүй. Хүүхэд шуухдууд чинь өөрснөө тус тусдаа өөрснийхөө ажил амьдралыг тэгээд л нэг юм үлгэн салган, зарим нь ажилтай ажилгүй. Тэгээд л нэг хувиараа нэг юм хийсэн болоод л ингээд байгаа учраас бид нар өөрснийгөө тэжээхийн тулд яахав дээ тэгээд бас зүгээр байж болохгүй. Бас нэг хийж чаддаг юм. Энэ Буриад гутал хийе гээд. Манай ээж хийдэг хүн 80-н хэд хүртлээ энэ Налайхд байж байгаад өнгөрчихсөн л дөө. 84-85 хүртлээ гутал хийсээр байгаад. Тэгээд тэрнээс сураад би чинь Буриад гутал оёно гээд. Манай хүүхдүүд ч бас хийнэ ээ. Тэгээд ингээд бас зүгээр суудаггүй юм аа. Манай өвгөн ногоо тарина. Энэ өөрснийхөө идэшний нэг хэдэн төмс, тэгээд л бас нэг байгалиа сайхан, орчноо сайхан байлгана. Мод тарина гээд ингээд л жимсний мод жоохон тариад. Усаа зөөнө дөө бид хоёр тэгээд л ингээд л өөрснийхөө юугаар амьдарцгааж л байх шиг байна. Ийм л түүхтэй дээ. За тэгээд би чинь одоо тэр 1937-1938 оны хэлмэгдлээр байсангүй. 1945 онд төрсөн хүн чинь. Аа тэгэхдээ манайхны ах дүү амраг садангаас тэр хэлмэгдэл гэдэг юманд ерөөсөө өртөөгүй юм билээ. Би бол мэдэлгүй яахав дээ. Тэр манай тийм хүн явсан, ийм хүн явсан гэж манай аав ээж ерөөсөө хэлдэггүй. Миний төрсөн ээж аав ч гэсэн, өвөө ч гэсэн яваагүй л байж л байдаг юм. Манай тэр өргөмөл аав ч гэсэн байж л байсан. Ах дүүгээрээ байж л байсан л даа. Тэгээд тэр хэлмэгдэл гэдэг юм явагдсан л юм гэнэ лээ. Манай нутагт тэр явах нь яваад, ирэх нь ирээд л байсан. Зарим нь ч ирээгүй л гэж ярьдаг л байсан. Бид нарын багад тийм юм болсон л юм гэнэ лээ. Тэгээд бид нар чинь тэр Буриадууд чинь анх Монголд байж байгаад л хойшоогоо нүүж очсон улс шүү дээ. Тэр Чингис хааны удмын улсууд. Тэгээд хойшоогоо нутаглаж байгаад Октябрын хувьсгалын үеэр тэнд үймээн бужигнаан болсон юм байна л даа. Тэгэх дээр наашаагаа Буриадууд ер нь Монгол орон маань ямар байна аа? Очиж үзье гээд нэгийгээ улаа явуулж л дээ. Ер нь үзээд ирье. Ер нь Монгол орондоо очиж амьдрах нь хэр ямаршуу байна. Тайван байна уу? Ямар байна? гээд. Тэгээд нэг нь бас ирдэг юм биз дээ. Өө тэгээд очоод Монгол орон их сайхан тайван байна аа. Ер нь нүүе ээ гээд Буриад нарын улсууд наашаагаа нүүцгээж ирсэн юм байна лээ л дээ. Тэгээд Богд хаант улс байсан. Тэгэхэд чинь 1921 онд ардын хувьсгал ялснаас зарим нь хойнохон ирсэн байна, зарим нь дөнгөж урдхан нь ирсэн байна. 1917-1918 онд чинь Октябрын хувьсгал гэдэг юм хойно болсон байна л даа. Тэгэхэд улаан, цагаан гэдэг нөгөө 2 юу яачихаад тэнд үймээн болох дээр л Буриадууд наашаагаа орж ирсэн байна аа. Ер нь эх орон, Монгол орондоо очиж амьдарвал яасан юм гээд. Тэгээд л эргээд сайхан байна гээд л ирцгээсэн. Зарим нь 21 оноос хойш, зарим нь өмнө нь ирцгээсэн л юм гэнэ лээ. Тэгэхэд Богд хаант Монгол улсаас одоо бид нар хаана амьдрах вэ? гээд ирж Богдоос асууж л даа. Та нарт газар өгнө өө. Тэнд амьдар гээд ингээд яг тэр Хэнтий аймгийн Дадал сум. Тэр манай Монголын Дадал сум гэдэг чинь ерөөсөө зүүн хойд сум шүү дээ. Ерөөсөө манайхнаас чинь, миний төрсөн нутгаас чинь ерөөсөө нэг 10-аадхан км байдаг юм, Оросын хил. Тэгээд тэнд амьдарч ирсэн улсууд байхгүй юу, Буриадууд гэдэг чинь. Энэ Дорнотынхон ч гэсэн тэр Дорнотын Баянуулын хойд талын сумууд дандаа адилхан орж ирсэн юм байна лээ. Тэгээд л тэгэж тийм сайхан газар нутаг өгсөн. Манай нутаг бол ерөөсөө сайхан. Урд талаараа тийм хээр талтай, хойд талаараа хангай мод өвстэй тийм сайхан ус голтой. Онон, Балж гээд тийм сайхан голууд байдаг юм. Тийм газар л өсөж төрсөн хүн дээ. Тийм сайхан байгальтай. Тэгээд эзэн Чингисийн нутагт төрснөөрөө бас бахархана. Чингис хааны гэрэлт хөшөө босгох дээр хундаамыг нь ухаж байснаа бас бахархдаг юм. Тийм сайхан нутаг шүү манай нутаг. Тэгээд тэндээ өсөж төрөөд л, тэгээд хөдөлмөрлөсөөр яваад л өдий 60-н хэдэн нас л насалж байна даа би.
Ариун-Ундрах -
: Тэр хэлмэгдүүлэлтийн тухайд бол нөгөө наашаа орж ирснийх нь дараа Буриадуудыг ер нь маш их хэрцгийгээр аягүй их хэлмэгдүүлсэн тийм ээ?
Бүдханд -
Тэр наашаа 1921 оноос хойнохон нь ч ирсэн байгаа. Тэр урдхан нь ч ирсэн байгаа. Хэлмэгдүүлэлт чинь 1937 онд болсон явдал гэсэн ш дээ. Тэгэхдээ яахав ээ хэлмэгдүүлэлт гэдэг чинь бас албан ажил хашиж байгаа тийм улсуудыг ч бас голцуу хэлмэгдүүлчихсэн юм шиг байна лээ. Аа зарим нь ч яахав дээ түрүүнд дуугарсан хөхөөний хошуу хөлдөнө гэдэг бил үү? Тэрэн шигээр бас яахав дээ юманд дайчин ингээд бас болох болохгүй юмыг ярьдаг улсууд байна ш дээ. Энэ чинь за энэ болохгүй ээ. За энэ одоо хүний эрх ч гэдэг юм уу, юу ч гэдэг юм бас нэг энэ ардын засаг мандаад байхад чинь аль л тэгээд болох болохгүй, санаанд таарахгүй юм байгаа л биз дээ бодвол. Тэрнийг нь бас нэг ярьсан хүн, тиймэрхүү улсуудыг бас бариад байсан юм шиг байгаа юм. Зарим нь сумын дарга ч юм уу, багийн дарга ч юм уу бас нэг хэл амтайхан тийм улсуудыг бас нэг баривчилсан. За тэгэх дээр бол тэр хэлмэгдүүлэлт гэдэг чинь энэ дотоод яамны ногоон малгайтан гэж дотоод яамнаас очоод Хэнтий аймгийн Дадал сумын тийм газар тийм муу хүн байна. Тэр ерөөсөө яг тэр эсэргүү тийм хүн гэдгийг нь мэдэхгүй ш дээ тэр чинь. Тийм учраас за энэ ямаршуу янзын хүн бэ? Энэ засаг төрд таарах хүн үү? Ер нь ямар хүн байна. Одоо хүний нэг юу байдаг ш дээ. Энэ эсэргүү ч гэх юм уу, юу ч гэх юм бэ дээ. Тийм хүнийг та нар одоо илчлээрэй. Арай тэгэхэд шан харам гэж өгч байгаагүй л дээ. Тийм улсуудыг илчлээрэй. Тийм улсуудыг засаг төрийн өмнөөс одоо буруу үйл ажиллагаа, ямар нэгэн юмыг эсэргүүцэж байгаа улсуудыг баривчил аа гээд тэр чинь нутаг орны улсууд нэг нэгийгээ бариад өгсөн хэрэг шүү дээ. Тэрнээс биш энэ дотоод яам тэр юу байна, хаанах нь очиж барьдаг юм байгаа юм. Тийм юм байхгүй. Тэр өөрсний нь нутаг орны улсууд дотор дотор нь тагнуул бариад, бие биенээр нь бариулчихсан байхгүй юу тэр чинь. Тэгээд зарим нь ч яахав лам нар байсан. Манай нэг хамаатангын хүргэн ах байсан. Тэр лам 3 дахин баригдаад л зүгээр л 50-н хэдэн онд миний сургуульд байхад зүгээр л очоод л. 3 дахиа баригдахад нь би мэдэж байгаа юм л даа. Тэгээд л 1955 онд бил үү тэгээд л нэг 2 жил яваад л очиж л байсан. Тиймэрхүү тиймэрхүү юмнууд байдаг л байсан. Байсан л юм байна лээ л дээ. Тэр ер нь цаг төрийн тийм нэг нугалаа гарсан гэдгийг нь Буриадууд ч гэсэн зарим нь ойлгодог л байх л даа. Тэгээд л тэр чинь олон эрэгтэй хүнийг нь аваад явчихсан. Тэгээд эрэгтэй хүний болохоор бас юм хум эрхэлдэг барьдаг бас нэг тийм л улсууд байсан байх л даа, бодвол. Тэгээд манайханд баригдаж тавигдсан тийм юм байхгүй. Тэр нэг лам өвгөн л лав л миний мэдэхийн 70-н хэдэн онд ч 80 гараад л нас барсан юм даг. Тэр өвгөн баригдаад л буцаад л... Тэр 2 баригдсан юм аа. Одоо 3 дахь нь л гэдэг. Тэгээд л нэг 2 жил болоод л очиж л байсан лав. Өшөө юм мэддэггүй юм. Тэр ах дүү, амраг садангаас хэлмэгдэж бариагүй болохоор сайн мэдэхгүй тэрийг. Бид нар тэр үед ямар байсан биш дээ.
Ариун-Ундрах -
: За таны төрж өссөн нутаг ус ямар байсан бэ?
Бүдханд -
Манай төрж өссөн нутаг бол хачин сайхан нутаг. Манайд Монголын Буриадууд хойноос ирэхэд чинь Богд одоо энэ засгийг тэргүүлж байсан хүнээс асуухад тэнд нутагла гэж зааж өгсөн болохоор хамгийн сайхан нутаг зааж өгсөн байгаа юм л даа. Тэгээд жигтэйхэн ус голтой, ой модтой ерөөсөө сайхан хангай газар шүү дээ. Их сайхан газар байдаг юм ш дээ. Тэр Хэнтийн Дадал, тэгээд л хойд талаараа тэр Батширээт, Биндэр. Тэгээд тэр манай Монголын ой модны л жинхэнэ одоо хэдэн хувь нь ч байдаг юм. Тийм л байдаг. Сайхан Онон, Хэрлэн гол гэж урсаж байна. Одоо бол би ойрын ер нь 20-н хэдэн жил нутаг усаа явж үзээгүй ээ. Одоо ямар болсон юм тэр ус нь. Зарим газар ус гол нь их л ширгэсэн байна л гэх юм. Манай нутаг одоо мэдэхгүй дээ. Тэр том сайхан мөрөн юм чинь устаж л байгаа юм шиг байсан тэр жил нэг. Аан би чинь Хэнтий аймгийн нөгөө Биндэрийн ойн аж ахуйн 80 жилийн ойд очсон юм байна аа. Нэг 5 жилийн өмнө очсон юм байна. Тэгэхэд сайхан л байна лээ. Тэр Онон гол урсаад, Онон голын хажууд бид нар чинь нөгөө ойчин улсууд чинь мод тариад л тэгээд ирсэн. Одоо тэр мод маань ургаж байгаа байлгүй. Онон голын хөвөөнд л тарьсан. Тийм сайхан нутаг усанд өссөн. Манай Буриад зон түмэн гэдэг чинь ажил амьдралтай. Талхаа бариад идчихнэ, гурилаараа талхаа бариад идчихнэ. Тэгээд л ер нь ажил амьдралтай. Өвс хадлангаа хадаад малаа тэжээчихнэ. Одоо бол хувийн аж ахуйтай, малтай болсон юм чинь тэгээд л адилхан л нөгөө мал ахуйгаа маллаад л. Нэгдэл нийгэм байхад ч бид нар харж байхад л манай тэр ах дүү, хамаатангын улсууд чинь малаа маллаад л, өвс хадлангаа өөрснөө хадаад л. Тэгээд л тэр нэгдлийнхээ малыг тэжээгээд, тэрнийхээ үр шимээр өөрснийгөө цалинжуулаад л амьдраад л сайхан байдаг л байсан л даа. Тэгээд нэгдэл тараад, өмч хувьчлал явагдлаа л гэсэн. Тэгээд тэр мал ахуй нь яахав өөр өөрсөнд нь зарим нь хэд гурваар өгсөн л байх л даа. Тэр мал өгсөн. Бид нар ч ямар тэр юу яаж байсан биш. Аав ээжийнхээ юмыг очиж аваа ч үгүй. Тэгээд нөгөө аав ээж маань энд хүрээд ирсэн болохоор тэгээд л энд манай хоёр хөгшин энд л өөд болсон. Тэрийг нь очиж хөөцөлдөж аваа ч үгүй. Тэгээд л ерөөсөө орхичихсон. Бас л нилээн мал нийгэмчлээд л. Тэгээд л яахав дээ. Өөрийнхөө бололцоогоор сайхан амьдарч л байсан. Сааль л саадаг байсан, манай ээж аав хоёр. Тэгээд нөгөө ээдэнцэр гэдэг юмыг чинь энэ сүүг чинь машиндаад тэр завод гэдгийг чинь боловсруулаад, тэгээд цөцгийг нь аваад, тэгээд шингэн сүү гээд байдаг юм даа. Тэр шингэн сүүгээр нь ээдэнцэр гээд бүр гадаадад их үнэтэй тийм хуванцар сайхан тийм янз бүрийн эд материал болдог тийм юм үйлдвэрлэдэг байлаа л даа. Манай тэр нэгдэл. Тэгээд манай ээж аав тийм юм хийдэг байсан юм. Би ч яахав тэгээд сүүлдээ ажил хийгээд л, хүний авгай болоод тэгээд л тусдаа гараад явчихсан. Тэгээд л амьдарсаар өдий хүрч байна даа.
Ариун-Ундрах -
: За та өөрийнхөө төрүүлсэн аав ээжийнхээ тухай ярьж өгнө үү?
Бүдханд -
Манай төрүүлсэн ээж бол бас л Оросын нутагт төрсөн юм байна лээ. Их олог гэдэг газар төрсөн юм гэсэн. Дамдин гэдэг өвгөний 4 хүүтэй, ганц охинтой айлын байгаа юм. Манай төрүүлсэн ээж. Тэгээд яахав дээ амьдралын дундуур хань ижил нь нас барж бариад. Тэгээд намайг төрсний дараагаар хүнд өргүүлсэн юм байна лээ. Манай ээж чинь тэр Халх голын дайн нөгөө 1939 он, 1945 он энэ тэрт чинь тэр Дорнотын цэргийн эмнэлэгт ажиллаж байсан юм байна лээ л дээ. Тэр цэргийн эмнэлэгт ажиллаад, тэгээд надыг тэндээс тээгээд тэр Сэрүүн гэдэг газар нутагтаа ирж тэр аавын дээрээ намайг төрүүлээд. Тэгээд манай аав ээж хоёр өргөж авсан юм гэнэ лээ. Намайг 3 сартай байхад. Тэгээд манай аав ээж хоёрт өшөө хүүхэд байхгүй. Эрэгтэй хүүхэд ч байхгүй. Би л ганц. Тэгээд айлын ганц өргөмөл хүүхэд. Тэгээд дур зоргоороо өссөн. Тэгээд л ямар сайндаа би чинь сургуульд нөгөө 9-тэй байхдаа орсон. Манай тэр аав чинь бас номтой сүрхий. Шинэ үсэг мэднэ, Монгол хуучин мэднэ. Тэгээд надад нөгөө ном заагаад өгчихсөн. Тэгээд сургуульд уншдаг, бичдэг болоод орохгүй юу. Тэгээд сургуульд ороогүй байхдаа ном үзээд. Тэгээд манай энэ өргөмөл аав ээж хоёр чинь ерөөсөө л тэгээд малтай л хөдөө. Манай аав чинь ахмад дайчин хүн байсан юм. Тэгээд 80-н хэдэн онд нас барчихсан л даа хөөрхий. Одоо ахмад дайчинд тэгэж бүртгэгдэж бариагүй. Налайхад нэг Улдвал гээд талийгч цэргийн хэлтсийн дарга байсан. Тэр бүртгэж авч л байсан. Тэгээд 1987 онд өөд болчихсон юм аа. Тэгээд ахмад дайчин. Халх голын 1945 оны чөлөөлөх дайнд явсан тийм хүн байсан юм. Тэгээд л би явахад нь 7 сартай байсан болов уу? 8 сартай байхад ирсэн гэл үү? Тэр чинь чөлөөлөх дайн гэдэг чинь нөгөө хэдэн сар л явсан юм биз дээ. Тэр Хятадын ... хот хүртэл яваад тэгээд л ирсэн гэдэг л байсан. Ирсэн гэж л ярьдаг юм. Би тэрийг ямар мэдэх биш. 40-н хэдэн оны юмыг чинь. Тэгээд л насаараа мал маллаад, нэгдэл нийгэмд ажиллаад. Тэгээд л тэр хоёр чинь тэтгэврээ авчихсан. Бас нэгдэлд ажилласан улсууд чинь тэтгэвэртэй. Тэгээд л тэтгэврээ яаж байгаад манай ээж сүүлд 1998 онд өөд болсон юм аа. Тэгээд 80-н хэдтэй бас тэтгэврээ аваад л амьдарч байгаад л өөд болсон доо.
Ариун-Ундрах -
: За та бүр анх бага сургуульд орж байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?
Бүдханд -
Тийм. Би бага сургуульд 1955 онд аавыгаа дагуулчихсан. Тэгээд бага сургуульд орохдоо юу яасан юм аа тэр чинь. Сургууль чинь 9 сарын 1-нд эхэлнэ биз дээ. Тэгсэн 10 сард манай аав ээж хоёр чинь нөгөө нүүгээд. Манай Буриадууд чинь энэ ш дээ. Ерөөсөө өвөлжөө, зуслан хоёр л тийм юунд нүүдэг. Ерөөсөө хоёр тийм юутай. 5 сарын сүүлээр зусландаа гараад явчихна. Өвөлжөөндөө нэг 9 сарын дундуур ороод ирнэ. Тэгээд намайг бас хоёулахнаа юм чинь их оройтуулаад 10 сар хүргэж сургуульд аваачиж өгсөн байхгүй юу. Морь тэрэгтэй. Их хол оо. Манайх чинь тэр Сэрүүн галтай гэдэг чинь их хол. Тэр одоогын Дадал сум гэдэг чинь тэрнээс бараг 60-70-аад км газар ч юм уу даа. Тэгэхэд миний ирэх дээр сургуулийн хүүхдүүд хичээлдээ орчихсоон байна. Тэгээд би нэг лоовуузтай. Тэр чинь 10 сард өвлийн хувцас өмсчихсөн, лоовуузтай. Надаас өшөө лоовуузтай хүн байхгүй. Яана аа. Тэгээд л ороод суугаад л нутгийнхаа нэг таньдаг хөгшнийд намайг суулгадаг юм байна аа. Тэгээд би чинь айлд суугаад тэгээд л. Одоо лоовуузаа ч өмсөөгүй ээ. Юун надаас өшөө лоовуузтай хүн алга. Тэр чинь 10 сард хэн одоо лоовууз өмсөхөв дээ. Тэгээд хөдөөний маягийн жоохон хүүхэд л ирж байхгүй юу. Тэгээд тэр таньдаг эмээгийнд суугаад. Тэр чинь яахаав дээ тэгэхэд ямар анги алгасуулна гэж юу байхав дээ. Бичиг мэддэг үү? Мэддэг. Тэр чинь 10 сард оччихсон хүн чинь мэддэг. Тэгээд онц сурч байгаа юм аа. Тэр онц гаралгүй яахав дээ. Бичиг мэддэг, уншдаг, бичдэг болчихсон. Дээр үед сайхан цагаан толгой гээд Оросын хэвлэсэн аягүй гоё цагаан толгой байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг чинь аваад манай аав чинь өө тэр үлгэрийг чинь уншаад, бүх л тэр номыг чинь уншчихсан байгаа юм чинь. Тэгээд онц сураад тэгэхэд чинь 1956 он гарна биз дээ. 1955 онд намар нь орсон хүн чинь 1956 онд тэгээд л хичээл тараад л. Онц гарсан гээд шилэн стаканаар шагнуулаад тэгээд л харьж байсан юм. Тэгээд л дараагаар нь 2-р ангидаа орсон чинь байранд суудаг юм байна аа. Тэгээд байранд суух ч бас сайхан. Хичээл номоо давтах юм. Жоохон хүйтэн л байдаг. Тэгээд олон хүүхэдтэй байхад сайхан л. Тэгээд байранд сурж байлаа л даа. Тэгээд гэрээ санана аа. Тэгээд тэр үед чинь хоол унд их тааруу ш дээ. Тэгээд гэр орноос маань үгүй бол нэг боорцог хийгээд, бууз хийгээд нэг айлд нөгөө юмнуудыг нь тавьна. Тэр юмаа өдөрт нэг байрныхаа багшаас чөлөө аваад, одоо нөгөө хоол ундаа иднэ гээд чөлөө авна даа. Нэг 2 цагийн юм уу чөлөө аваад тэрийгээ очиж чанаж иднэ дээ. Боорцогоо иднэ, буузаа ч иддэг юм уу юугаа иддэг юм тэгээд л. Тэгэж байсан амьдрал бас хэцүү байсаан. Тэгээд дотуур байрны хүүхдүүдийг чинь тэгэхэд чинь эх эцгээс нь мах авдаг байлаа л даа. Сууж байгаа хүүхдүүд нь мах оруулдаг байсан. Тэр мах энэ тэрийг нь өгөөд, тэгээд л байранд яахав хоол ундаа идээд л тэгээд байж байдаг. Тийм байсан. Тэгээд их сайхан байсаан. Дотуур байранд байх ч бас сайхан шүү. Тэгээд олон хүүхэдтэйгээ бужигнаад. Байранд чинь бараг зарим нь 10-н хэд, зарим нь 20-н хэдэн хүүхэд байна ш дээ. Том байранд бол 20-иод хүүхэд бараг байна. Жижиг байранд бол 10-н хэдүүлээ, 7-8-уулаа ингээд. Жаахан дээшээгээ дунд анги болохоороо цөөхүүлээ нэг жижигхэн жижигхэн байшинд бид нарыг чинь суулгана даа. Тэр чинь 50-60-аад оны хүүхдүүд болохоороо яахав дээ багш нар чинь сайхан мэргэжилтэй, боловсролтой багш нар хичээл заана. Хичээл дээрээ ном уншина аа. Тэгээд ном уншина. Ном уншиж байтал багш юм асууна. Нөгөө асуусан юмыг нь номоо уншиж байгаад мэдэхгүй. Тэгэж л байсан. Тэгээд л хичээлдээ би гайгүй сайн хүүхэд байсан юм аа. Юм хуманд оролцдог.
Ариун-Ундрах -
: Тэр таньтай хамт сургуульд орсон нэг ангийнхан гэхээр бас нөгөө нэг 9-ээс дээшээ орсон хүүхдүүд зөндөө байсан байх...
Бүдханд -
Байлгүй яахав дээ. Бид нараас чинь бүр том том ч хүүхдүүд. Юу сайндаа манай өвгөн яриа биз дээ. 4-р ангийн хүүхэд чинь 4 төгсөөд багш болдог байсан гэж. Тэгээд том том хүүхдүүд байдаг л байсан. 50-н хэдэн онд чинь бас арай гайгүй. Тэгэхдээ л томхон томхон хүүхдүүд байдаг л байсан. Тэрнээс насыг нь мэдэх биш. Тэгэх үед чинь 8 төгсөнө гэж байхгүй. 7 төгсөөд л бид нар чинь бараг 1962 онд би чинь 7 төгсөж байгаа юм чинь. Дунд нь нэг завсардсан юм байна аа би. Биеэ үзүүлэх гээд хот руу. Тэгээд л 1962 онд Чингисийн 800 жилийн ой ч бил үү? Юу сайндаа гэрэлт хөшөөг нь босгоход хундаамыг нь ухаж байснаа их бахархана аа. Тэгээд манай Дадал сум гэдэг чинь Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэл гэж байсан юм. “Хөдөлмөр” нэгдлийн дарга нь Чойдорж гэж хөдөлмөрийн баатар хүн байсан даа. Тэгээд их ажил өрнөдөг сайхан газар байсан. Сургуулийн хүүхэд бид нарыг чинь намар бас ногоо хураалганд явна. тэгэхэд чинь тариа будаа улаан буудай тарьдаг байсан юм уу? Үгүй юм уу? Энэ хүнсний ногоо тарина л даа, нэгдэл чинь. Тэгээд тэр хүнсний ногоо хураахад явна. Хадланд нь явна. Тэгээд л манай ангийнхан чинь нэг 61 онд бил үү зөгүү үржүүлдэг газар явсан. Нөгөө нэгдэл чинь сайхан зөгий үржүүлдэг газар байдаг юм. Тэр зөгийнийх нь юу гээд бас зоорь ухав аа. Бас нэг доош нь хэдэн см гаран тийм зоорь ухсан юм байна, манай ангийнхан явж. Тэгээд өвөл нь тэр зооринд л тэр зөгийг чинь байлгадаг юм байна л даа. Зун болохоор чинь ингээд л талбайтай. Ингээд л нэг жоохон жоохон хөөрхөн ийм юм хийчихсэн. Тэгээд тэр зөгийнүүд чинь үүр үүрэндээ тус тусдаа бүлээрээ ингээд ордог. Тийм байдаг юм байна лээ. Тэнд харсан. Тэгээд нэгдэл их тийм ажилч, аж ахуйч, айхтар сүрхий нэгдэл болсон. Баян ч нэгдэл байсан. Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэл гээд хөдөлмөрийн баатар даргатай. Тийм сайхан ажил өрнөсөн нутагт өсөж төрсөөн.
Ариун-Ундрах -
: Та ер нь сургуульд байхдаа ямар хичээлдээ илүү сонирхолтой байсан бэ?
Бүдханд -
Өө би юу яадаг байсан. Өө тэгээд л утга зохиол, уран зохиол, тэгээд л энэ юунд дэлхийн түүхэд дуртай тийм хүүхэд байсан. Түүх, дэлхийн хичээл гээд л тусдаа ордог л байсан юм даа.
Ариун-Ундрах -
: Тэр үеийн багш нар нь ямар хүмүүс байсан бэ?
Бүдханд -
Тэр үеийн багш нар сайн ш дээ. Адилхан одоо ингээд дээд сургууль, их сургууль, аа тэгэхэд чинь багшийн институт ч гэж байсан уу? Багшийн дээд гэж байсан уу? Ер нь багшийн сургууль төгссөн, дандаа боловсролтой л, мэдлэгтэй л тийм дундын багш нарын юутай л улсууд байдаг байсан. Орос хэл заана, монгол хэл, уран зохиол заана. Тэгээд л тэр хөдөлмөр гээд л гар хөдөлмөр. Хөдөлмөрийн хичээл гэх дээр чинь бид нараар чинь эрэгтэй эмэгтэйгүй ингээд сандал хийлгэнэ ш дээ. 4 хөлтэй ийм өндөр сандлуудыг хийлгэнэ. Аягүй гоё хийнэ бид нар тэр харуул юугаар нь. Аа тэгээд л эмэгтэй эрэгтэй гэхгүй төмрөөр юм хийлгэнэ. Заазуур ингээд том урт нөгөө түлээний хөрөөгөөр чинь ингэж хасуурдаж цавчуулаад ингээд заазуур хийнэ. Сайхан заазуур хийнэ бид нар. Ишийг нь модоор ишлээд. Аа тэгээд ингээд юм угаадаг хавчаар модоор хийгээд ингээд төмрөөр яачихсан модон хавчаар байна ш дээ. Яг энийг чинь хийнэ. Тэр хийлгэнэ. Тэгээд л хувцасны өлгүүр хийлгэнэ. Өө тэгээд л хачин. Тэгээд л юу сайндаа хамгийн сүүлд нь нэг миний 7-р ангид байхад бил үү? манай багш бүр ингээд нөгөө түлхүүр. Ингээд нөгөө 10, 12-ын түлхүүр эд нар гэж байдаг ш дээ. Тийм түлхүүр хийнэ. Тэрийг чинь бид .... байхгүй бас хийж чадахгүй ш дээ. Тэгээд тийм зордог юм байхгүй болохоороо тэр нэгдлийн юунд очоод би зоруулаад хийлгэчихсэн чинь өө зүгээр онц дүн тавиад. Тэгээд тэрийг одоо яаж хүүхдүүд гараараа хийдэг байсан юм уу? Бусад нь хийж чадаагүй ч бил үү? Тийм түлхүүр хийлгэсэн юм даа. Тэгэхэд жижиг түлхүүр байсан. Тэр 9:12-ынх байсан юм уу, 9:11-ынх байсан уу тийм түлхүүр хийлгэж байсан. Тэгээд тэр хөрөөний төмрөөр чинь ингээд л ийм төмөр хасуураар хасуурдаад ингээд заазуур хийхэд чинь бас эмэгтэй хүүхэд хэцүү ш дээ. Тэр чинь нэг улиралд бил үү, нэг 2 улирлын дунд хийлгэнэ л дээ. Тэрийг чинь бас хол хол, өдөр бүгд тэрийг хийлгэнэ гэж юу гэж байхав. Тэгээд л тэр хийлгэсэн юмаа зардаг л байсан байх л даа, сургууль бодвол. Тэр модон хавчааруудыг чинь аягүй гоё хийлгэнэ ш дээ. Нөгөө тэр пүрш шиг юм байдаг биз дээ тийм ээ? Тэгээд тэрийг чинь гантай төмрөөр ингэж ороогоод л яг л ингээд сайхан хийнэ. Тэгээд ингээд гараа хавчиж үзнэ. Хулганы занга хийлгэнэ.
Ариун-Ундрах -
: Хавх уу?
Бүдханд -
Тийм хавх. Тэрийг чинь бас ингээд гантай төмрөөр ингэж эргээд багш нар ингээд гар дээрээ буулгаж хавчиж үзнэ. Тэгэж шалгана, нөгөөхийг чинь ингээд муу хавчиж байвал хэрэггүй. Тэрийг чинь сайн тап хийтэл хавчихаар хийнэ ш дээ. Тэгээд хулганы занга хийнэ. Модон хавчаар хийнэ. Хувцасны өлгүүр, заазуур тэгээд л өө ёстой их юм хийдэг байсан манай сургууль. Тэгэж цаанаасаа юутай л байсан юм байлгүй бодвол. Их л юм хийдэг байсан. Бид нар чинь нэг комбинзон өмсчихөөд л бас тийм нэг тэсгий гээд л бас нэг хөөрхөн багаж хэрэгсэлтэй. Тэр сургууль 50-н хэдэн оны сүүлээр чинь бас овоо боловсронгуй болгочихсон. Тэгээд л ёолк, шинэ жил болно ш дээ. Тэгээд ёолк шинэ жил гэдгийг чинь яг л бидний үед тэр 50-н хэдэн онд л ёолк гэдгийг чинь хийж эхэлсэн. Тэр 1952 онд бил үү, нөгөө Маршал чинь нас барсан гээд цагаан сар болоогүй юм гэсэн. Тэгээд тэрийг ч нэг муу мэддэг юм аа. Харин ингээд цагаан сар болох гээд байсан чинь Маршал нас барсан гээд цагаан сар болоогүй. Тэгээд тэрнээс хойш шинэ жил болдог байсан юм байгаа биз дээ. Тэгээд манай аав тэгэхгүй юу. Намайг сургуульд орох, шинэ жил дөхөх болоогүй байна аа. Тэгээд шинэ жил гэдэг аягүй гоё юм болдог юм ш дээ. Ёолк гээд л ёстой өвлийн өвгөн гараад л, олон амьтад гараад л гээд л. Тэгээд л эхлээд л 1955 онд сургуульд ороод л нэг ийм хайш хайш 8 м урттай нэг ийм зааланд л ёолк тоглолоо. Өө нөгөө гайхаад л ёстой тэр амьтадыг нь хараад л ямар ч гоё юм бэ? гээд л. Тэгээд л тэрийг чинь сургуулийн дотуур байрны хүүхдүүдээр, ер нь сургуулийн хүүхдүүдээр нөгөө ёолкныхоо юм бэлдүүлнэ ш дээ. Тэрийг чинь цаасаар ингээд гинж хийнэ. Цаасыг чинь зүгээр ингээд зүсээд, усан будгаар будаад тэгээд л ингээд гинж хийгээд л нөгөө татаад өлгөөд л. Тууз шиг юм хийхгүй ээ. Нэг гинж хийдэг. Сүүлдээ харин тууз хийдэг болсон байна лээ. Тэгээд л нөгөө хөвөнгөөр цас хийгээд л тийм юм чимдэг байлаа. Нөгөө чийдэнгийн гэрлүүдийг будаад л янз янзаар л. Тийм ёолк гэдэг юм анх сургуульд ороод их сонирхож байлаа. Тэгээд олон ёолк үзээ биз дээ.
Ариун-Ундрах -
: За таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Бүдханд -
Би хүүхэд насны мөрөөдөл яахав ээ. Би тэгээд сургуультай болоод, ингээд ажил хийгээд л их сайхан амьдарна гэж л боддог байсан. Сайхан ажил хийгээд л, би чинь нөгөө айлын ганц хүүхэд юм чинь аав ээжийгээ тэжээнэ дээ. Би ажил хийнэ. Тийм л мөрөөдөлтэй байсан даа.
Ариун-Ундрах -
: За та тэгээд 7-р ангиа төгсөөд яасан билээ?
Бүдханд -
7-р ангиа төгсөөд л би чинь тэр Худалдааны техникумд 1-р курсд яваад л тэгээд гарчихсан л даа, сургуулиас. Манай нэг аавын бас бие нь муу гээд. За тэгээд шалтаглаад, гэрээ санаад тэгээд явчихгүй юу. Тэгээд хөдөө удаа ч үгүй ажилд орсон байхгүй юу. 20-той ажилд орж байгаа юм уу даа. Тэр Хэнтий аймгийн ойн аж ахуйд бичээч, бичиг хэрэг, мөнгөний нярав хавсарсан тийм ажил хийгээд. Өө тэнд чинь бараг 9 жил хийсэн юм байна аа. Сайн ажил хийж байсан. Тэгээд наашаагаа шилжих болоод, тэгээд ажлаа өгөөд, тэгээд л Налайхын худалдаанд шилжиж ирсэн.
Ариун-Ундрах -
: Тэр ойн аж ахуй гэдэг нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Бүдханд -
Тэр чинь яг энэ ой байна ш дээ. Энэ ойн байгаль хамгаалах газар байна ш дээ. Энэ л гэсэн үг байхгүй юу. Энэ модыг чинь үржүүлдэг. Аа тэгээд л боргоцой түүгээд манай тэр ажилчид боргоцойн үрийг нь авна. Тэр үрийг нь авсан тэр үрээр нь ингээд суулгаж тарьц мод тарина. Тэгээд л тэр ойн энэ ан амьтан, энэ байгалийг л хамгаалдаг улсууд. Ой хамгаалагч гээд л манай тэр Хэнтий аймгийн хэмжээгээр юм ш дээ. Тэр чинь 20-н хэдэн сум байсан юм. 21 сум байсан юм. Тэгэхэд чинь 20-н хэдэн ой хамгаалагчтай. Тэд нар чинь улиралд 3 сар болоод л очиж манай тэр ойн аж ахуйд тооцоогоо хийдэг. Ингээд нөгөө торгууль гээд л жишээлэх юм бол нэг мод авъя гэж бодъё л доо. Ингээд түлээний мод авъя гэхэд тасалбар бичнэ. Тэгээд л тэрнийхээ мөнгө төгрөгийг хураалгана. 3 сард бичсэн бүх л тэр тооцоог нь явахад нь өгөөд явуулна л даа. Тэр падааныг нь. Тэгээд тэрэндээ тэр торгууль бичсэн бүх тооцоогоо очиж өгөөд, өөрснийхөө цалинг аваад. 200 төгрөгний цалинтай тэр ой хамгаалагч нар. Одоо ой хамгаалагч нар их л мөнгө авдаг байх. Тэгэхэд чинь нэг 200 төгрөгний цалинтай. 3 сар болоод л нэг 600 төгрөг л авна даа, хөөрхий очиж. Тийм байгаль хамгаалдаг газар байхгүй юу. Байгаль хамгаална, хуурай түлээний мод бэлтгэж хийнэ. Мод тарина. Сүүлдээ бүр мод үржүүлдэг сайхан юутай болчихсон. Тийм газар. Ганц аймгийн хэмжээнд ганцхан.
Ариун-Ундрах -
: Энэ ховор ан амьтан байх уу?
Бүдханд -
Мммм байлгүй яахав. Ховор ан амьтныг чинь хамгаална, хайрлана. Тэрийг чинь алуулахгүй тэр тийм сайхан газар л даа. Тэгээд хамгийн сайхан газар гэж би боддог юм. Тэр ойн аж ахуй гэдгийг.
Ариун-Ундрах -
: Танд тэнд ажиллаж байхад ямархуу байсан бэ?
Бүдханд -
Өө сайхан байлгүй яахав дээ. Би чинь яахав дээ хааяа нэг татвар аваад, байцаагч үнэмлэх аваад бас нэг тэр ойн техниктэйгээ шалгалтаар явна. Би ч тэгээд голцуу л конторт ажиллана даа. Конторт л ажилладаг байсан.
Ариун-Ундрах -
: Ер нь тэнд анх ажилд орохыг хэн танд зөвлөсөн бэ? Та өөрөө орсон уу?
Бүдханд -
Тийм. Би хөдөө тэр Биндэр суманд эндээс хотод гэрлэчихээд тэгээд очсон. Манай нөхөр тэр Биндэрийн хүн байсан юм. Тэгээд тэнд очоод яахав дээ нөгөө сумын төвд чинь тэгээд ажилд ороход л манай нэг хүргэн ах байсан тэнд. Өө манайд орон тоо гарна. 4 сарын 1-ээс шинээр орон тоо гарна. Хотоос юутай байдаг байхгүй юу, тэр орон тоо, тэр тайлан тооцоогоо юу яах. Тэгээд л орсон. Анх л ажлын гараа нь гарч байгаа маань тэр ойн аж ахуй ш дээ, миний. Тэгээд л дунд нь тасралтгүй нэг 27 жил ажиллаад л тэтгэвэртээ гарсан. Олон хүүхэдтэй гээд л 44-тэй авсан юм уу даа. Тэтгэврийг чинь 45 хүрээгүй л авсан даа.
Ариун-Ундрах -
: Таныг хүүхэд байх үеийн чинь эцэг эх хүүхэд хоорондын харилцааны талаар та ярьж өгөхгүй юу?
Бүдханд -
Аан. Өө тэгэх үед чинь бид нарыг хүүхэд байхад чинь эцэг эх хүүхдийн харилцаа гэдэг чинь бас дэгтэй журамтай л даа. Үр хүүхэддээ хайргүй хүн юу байхав. Тэгээд л аав ээжийнхээ үгэнд орно. Аав ээжийнхээ юу л гэвэл тэрийг нь биелүүлнэ, юмыг нь хийнэ. Аав ээж ч бид нартаа хайртай. Тэгээд дэгтэй журамтай. Би ингээд найз хүүхдүүдийндээ очлоо ч гэсэн би тэгэж явлаа. Би тэдэн цагт тэгэж ирнэ. Одоо тийм зөвшөөрөлтэй явна. Одоо би явлаа шүү, би тэглээ шүү гээд л. Тэгээд л гадуур дотуур явахгүй ээ. Тэгээд хааяа нэг биеийн тамир, тэгээд л волейвол л тоглоно доо. Бид нар тэгээд волейвол тоглоод л. Хөдөө чинь яахав дээ зуныхаа амралтаар нөгөө сааль саана ш дээ. Нөгөө хөдөөний чинь нэгдлийн сааль үнээ мал саана. Манай ээж. Тэрийг нь туслалцаад, үнээгээ саалцана, тасагт сүүгээ аваачиж өгнө. Тэгэж л адилхан л Монгол хүний амьдралаар л тэгээд л бид нар чинь тэгэж амьдарч байсан. Зуны амралт л хамгийн сайхан ш дээ. Зун хүүхэд байхад чинь сайхан байдаг байсан.
Ариун-Ундрах -
: Зуны амралтаар бол гэр лүүгээ харьчихна тийм ээ?
Бүдханд -
Гэр лүүгээ харилгүй яахав. Гэр лүүгээ хариад ээж аавынхаа юу хийнэ тэр сааль саадаг тэр үнээ малыг нь саана. Өглөө чинь одоо 3 цагт босож үнээ саана ш дээ. 20-н хэдэн үнээг чинь саана. Тэгээд хоёулаа ээжтэйгээ хамжаад л саалцана. Тэгээд л бид нарыг сургуульд ороход л хэцүү болдог байсан байх даа, хөдөөний улсууд. Нөгөө ажил хийж байсан улсууд нь явчихна. Тэгээд өглөө эрт босч үнээгээ саалцаад тасагтаа сүүг нь аваачна. Олон залуучуудтай уулзаж тоглоно. Бас тэр завод тасаг чинь бас тийм сайхан соёлын юутай ш дээ. Сайхан зуны цаг юм чинь өө тэгээд л нөгөө биеийн тамирын сайхан талбай нь ингээд л суниадаг түрнэк, тийм бас бөмбөг энэ тэр тоглодог тийм юмтай байх. Дээр үед чинь, 50-н хэдэн онд чинь бас тийм сайхан байсан хөгжил.
Ариун-Ундрах -
: Таны тэр хүүхэд байсан үе чинь бусад хүүхдүүдийнхээс ямар онцлог ялгаатай байж болох вэ?
Бүдханд -
Ялгаатай байхгүй ш дээ. Адилхан, ер нь хүүхэд л бол хүүхэд. Яг л тэр яаж тоглож наадаж өссөн байна ерөөсөө яг л хүүхэд. Эмэгтэй хүүхэд юм хойно тэгээд яахав эмэгтэй хүүхэд чинь гэр орноо сайхан цэвэрлэнэ. Их гоё байх гэж бодно. Гол нь тийм л байдаг. Юм хумаа цэвэрлэнэ, угаана. Ээждээ туслана. Эмэгтэй хүүхэд тийм л байдаг.
Ариун-Ундрах -
: Таны амьдарч байсан түүхэн үеүд ямар ямар онцлогтой гэж та боддог вэ?
Бүдханд -
За яахав миний амьдарч байсан түүхэн үеүдэд яахав нэгдэлжих хөдөлгөөн болохыг нь үзсэн. Тэгээд л одоо социализмын үе гэх үү дээ. Бид нар чинь яг социализмын үеийн л улсууд байхгүй юу. 1940 оноос хойшоогоо төрсөн юм чинь. Тэгээд яахав ээ сайхан сайхан л үе. Тэгээд л энэ ардчилал зах зээлийн цаг боллоо.
Ариун-Ундрах -
: Та нөгөө дотуур байранд байдаг байсан гэсэн ш дээ.
Бүдханд -
Тийм.
Ариун-Ундрах -
: Тэгэхээр яг эцэг эхийн хувьд хүүхдээ ингээд дотуур байр руу явуулаад өөрсдөөсөө хол байлгаж байгаа ш дээ. Тэгээд эцэг эхийн хувьд ер нь юу бодогддог байсан бол?
Бүдханд -
Эцэг эх бол яахав дээ. Хүүхэд маань сургуульд номтой эрдэмтэй хүн болог гээд л тэд нар чинь өөрснийхөө ажлыг хийгээд л. За хүүхдээ л сургуульд бичигтэй... Тэр үед чинь ер нь бичигтэй, номтой болгох гэсэн тийм л үе байсан юм чинь. Зуны амралтаар бид нарыг чинь бас юу яана ш дээ. Дунд ангид ороход чинь тасгийн нөгөө саальчин улсууд чинь хичээл бас заалгана. Тэгэхэд чинь ингээд Дадал сум гэхэд чинь л сумаас манай нэг бригад гэж бодъё доо. Манай тэр бригадад чинь нэг багшийг явуулна. Аа нэг багшийг тэр зуны амралтын үед тэр тасгийн улсуудад хичээл... одоо бичиг зарим нь ч мэддэг л байсан байх л даа. Ер нь бараг хичээл заана. Тэгээд тэр нь тусална. Бас тэр багшид тусална. Хичээл заана. Тэгдэг байсан.
Ариун-Ундрах -
: Та тэр худалдаанд ямар ажил хийж байсан бэ?
Бүдханд -
Худалдаанд би худалдагч хийж байсан. Танай эмээ, танай энэ ээж мэднэ. Энэ 1-р хорооны дэлгүүрт голцуу байсан даа би.
Ариун-Ундрах -
: Нөгөө шаттай дэлгүүр үү?
Бүдханд -
Биш ээ.
Ариун-Ундрах -
: Аан өөр юм уу?
Бүдханд -
Тийм. Энэ 1-р хорооны урд талын шаттай биш. Алтанцэцэг гээд байна ш дээ. Тэнд ч байсан. Би нөгөө бараанд. Энэ одоо нөгөө дутуу барьж байгаад нэг орхичихсон байшин. Тэр чинь зүгээр нэг дан байшин л байсан юм. Тэнд худалдагч хийж байсан юм.
Ариун-Ундрах -
: Тэр үеийн худалдагч хүн гэхээр ер нь ямархуу хүн байх уу?
Бүдханд -
Үгүй ээ яахав хүнтэй бид нарыг чинь худалдааны улсууд гэдгийг чинь сайхан уян налархай үйлчлэх, сайхан хүнийг тосож авч үйлчлэх тийм л заавартай байдаг байхгүй юу. Ер нь худалдаа дэлгүүр гэдэг чинь одоо ч гэсэн та юм авах уу? Юу тэгэх үү? Ийм гээд өөрийнхөө зарж байгаа бараагаа сурталчлах сайхан. Тийм л үүрэгтэй ш дээ. Хүнд сайхан нийтлэг зан харьцаатай харьцах, худалдан авагчтай. Худалдааны ажил гэдэг чинь гол нь тэр шүү дээ. Хүнийг өөртөө татаж тэр бараагаа авхуулах, одоо барааныхаа гарал үүслийг сайн мэднэ. Одоо хаанахын ямар улсын, хэдийд цаг хугацаа нь дуусах юм... Юу гэдэг билээ нөгөө. Энэ чинь одоо эрүүл ахуйн талаас нь голцуу хүнсний юу гэдэг чинь их нарийн шүү дээ. Тэгэх үед чинь хүнсний маань юм сайхан байсан. Эх орны үйлдвэрийн юм байсан. ОХУ-аас авдаг байлаа. Гадаад бараа гэхэд чинь ОХУ-аас өшөө газраас байхгүй ш дээ. Тэгээд л өөрийнхөө эх орны үйлдвэрийн голцуу, төмс ногоо гэхэд чинь дандаа эх орны үйлдвэрийн. За тэгээд хувцас хүртэл одоо манай дандаа эх орны үйлдвэрийн. Одоо биед ингээд л та нарын ийм хаймар ултай юм байхгүй ш дээ. Дулаахан, аятайхан. Тэгээд хүнс хоолноос тийм айх аюул байхгүй. Тийм сайхан эх орны юу байдаг байсаан.
Ариун-Ундрах -
: Социализмын үед ер нь хүмүүсийн хэрэгцээ хэр их байсан бэ?
Бүдханд -
Социализмын үед хэрэгцээ байлгүй яахав дээ. Социализмын үед чинь хэрэгцээнийхээ хэрээр хөдөлмөрлөөд, хэрэгцээнийхээ хэрээр мөнгө төгрөгөө авдаг тийм л байсан ш дээ. Одоо ингээд л ажил хөдөлмөр хийхэд чинь тэрнийхээ хэрээр мөнгөө авна. Нэг цэвэрлэгч гэхэд яахав тэр тухайн үеийн ханш бол одоо бага л даа. Ханш бол бага. Тэгэхдээ цаг барина. Ингээд бид нар чинь энэ хувийн дэлгүүр хоршоо яаж байгаа улсууд чинь их орой болтол ингээд байгаа биз дээ. Бүр 11-12 хүртэл байдаг ш дээ. Тэгэх юм байхгүй. Цагийн юм цагтаа. Аа бид нар бол 2 ээлжийн дэлгүүр гэхэд ерөөсөө 7, 7 цаг ажиллана. Ер нь хамгийн цаана нь 8 цаг л ажиллана. Ер нь цагаа барина. Цалин мөнгөний юу нь бага. Тэгэхдээ ер нь ажилгүй хүн гэж ердөө огт тийм юм байхгүй. Ер нь хэр хэрэндээ хөдөлмөрлөсөн, ажилтай. Ер нь ажилгүй хүн, ер нь тэр гадаад оронд ажил олдохгүй байна. Энэ Америкт гэхэд чинь бид нар гайхдаг байсан ш дээ. Үгүй ээ ажил олдохгүй гэж ямар юм байна. Ямар сонин юм бэ? Хөөх ажилгүй хүн гэж байдаг гэж байна ш дээ гээд л. Тэхээр чинь манай Монголд социализмын үед ажилгүй хүн гэж ердөө байхгүй. Манай Налайхын энэ их уурхай ажиллаж байлаа. Цэргийн оёдлын үйлдвэр, тэгээд л ахуй үйлчилгээ, шилний үйлдвэр. Тэгээд л ийм том том үйлдвэрүүд ажилтай болохоор аргагүй ш дээ. Ажилгүй хүн ерөөсөө байхгүй. Бүгд ажилтай. Тэгээд яахав дээ цалин мөнгө нь тэр ажил хийснийхээ хэрээр байдаг л байх. Энэ үйлдвэрийн ажилчид бол, энэ уурхай их авдаг л байсан байх. Бусад нь яахав төсвийн байгууллагын газарт ажиллаж байгаа улсууд бол яахав дээ хэмжээтэй мөнгөтэй. Тэрийгээ тэгээд л болгоод л. Бид нарын 91000 шиг л байгаад өдийг хүрсэн байх. Тэгээд болоод л байдаг байсан юм даа.
Ариун-Ундрах -
: Тэр үед хүнсний дэлгүүр ер нь хэр их байсан бэ?
Бүдханд -
Хүнсний дэлгүүр байна аа 5 дэлгүүр л байсан ерөөсөө. За энэ 1-р хорооны нэг дэлгүүр тийм ээ? За тэгэхэд урд 2-р дэлгүүр гээд дэлгүүр. Тэрний урд талд өөртөө үйлчлэх гээд тэр урд талд нөгөө захын тэндэх. Тэгээд тэр урд 5-р хорооны нэг дэлгүүр. Тэр өндөр довжоотын наана бас нэг дэлгүүр. Хүнсний 5 дэлгүүр байсан юм. Барааны 3 дэлгүүр байсан юм. Тэр одоо нөгөө Хас банк бил үү? Хас банкинд чинь барааны төв дэлгүүр байсан юм. Тэгээд энэ Алтанцэцэгийн дэлгүүр гээд довжоотой дэлгүүр байна ш дээ. Тэнд чинь нэг мухлаг байсан юм. Тэгэхдээ тэр урд 5-р хороонд нэг дэлгүүр байсан юм. Уурхайд нэг дэлгүүр байсан юм аа. Бас хүнсний дэлгүүр энэ тэр байсан. Тийм л дэлгүүр байсан ерөөсөө. Манай Налайхад байгаа дэлгүүрүүд нь тэр.
Ариун-Ундрах -
: Аан тэгээд л ер нь...
Бүдханд -
Ммм. Манай Налайхын худалдаа удирдах газар гэж нэг удирддаг. Худалдааны байгууллагуудыг бүгдийг нь. Нийтийн хоолыг удирдана. Нийтийн хоол гэдэг чинь төв гуанз гээд одоо энэ Хоролжавын ресторан байна ш дээ. Тэнд чинь манай ресторан төв гуанз гэж байсан юм. Тэгээд тэр урагшаагаа эмнэлгийн урд талд нэг нийтийн гуанз байсан юм. Тэгээд 1-р хороонд энд нэг жоохон гуанз байсан юм. Тэр уурхайд нэг гуанз байсан юм. Тэгээд л нэг 3-4 гуанзтай. Тэрийг бүгдийг нь энэ худалдаа удирдах газар гээд хамтруулаад удирддаг. Тийм байсан ш дээ. Үйлчилгээ бол цөөхөн байгаа биз.
Ариун-Ундрах -
: Тэгээд тэр цөөхөн цэгүүд энэ хүн амынхаа хэрэгцээг яг бүрэн гүйцэт хангаж чаддаг байсан уу?
Бүдханд -
Хангана, хангана. Тэгээд мах бол жоохон ер нь юу яадаг байсан ш дээ. Комбинат чинь улсын мах бэлтгэлээр Улаанбаатарын комбинат мах бэлтгэдэг. Тэрнээс чинь манай Налайх, одоо энэ бүх л хотын дэлгүүр, бүх л Налайхын юу мах авчирдаг. Зөөж махны тэргээр авчирч зарна. Аа манай Налайх бол эндээ бас бойтой. Бас эндээ нөгөө уурхайчдын юу гээд бой хийчихдэг. Өвлийн цагт бой хийгээд нэг намар болтол хийдэг байсан юм. Тэгээд зун энэ тэр бол хотын тэр комбинат зоорьноос авна. Хангана, хангана. Хангаад л байдаг байсан даа. Тэгэхдээ яахав махны үед бол нэг жаахан очерлоно оо. Тэгээд л нэг янз бүрийн гадаад чихэр гэдэг нь Оросоос ирсэн чихэр. Тийм чихэр чинь их ховор ш дээ бас. Тийм янз бүрийн чихэр ирэхэд бас жаахан очерлоно оо. Одоотой адилхан ингээд аваад аваад л энэ олон дэлгүүрээс гарахгүй ш дээ. Улсууд чинь бас нэг хөөрхөн талх ирэх юм уу, мах ирэх юм уу, бас хөөрхөн ажил тарахын үед, 5 цагийн үед, 5-7-ын хооронд чинь бас очер, дэс дугаар ихтэй болно. Тэгээд хангаад болоод л хүн амаа. Манай Налайх чинь за байз 18,000 хүнтэй байсан байхгүй юу тэр 80-аад он хүртэл. Одоо бол 26,000 болчихоо юм уу даа.
Ариун-Ундрах -
: Тэгэхээр одоо бол энэ хүнсний ч бай, барааны ч бай дандаа хувийн дэлгүүрүүд маш олон байна ш дээ. Тэгэхээр тэр үед тэр цөөхөн дэлгүүрүүд байсан гэхээр дандаа улсынх байсан уу?
Бүдханд -
Улсынх байлгүй яахав. Тэр чинь хувийн юм гэж байхгүй ш дээ. Хувийн өмч хөрөнгө байхгүй тэгэхэд чинь. Хувийн өмч хөрөнгө чинь одоо 1991 оноос хойш л боллоо ш дээ. Энэ чинь дандаа улсын, улсаас цаанаасаа юу яадаг.
Ариун-Ундрах -
: За та тэгээд яг дэлгүүрт худалдагч хийж байгаа юм чинь одоо тэр чанараараа давуу тал ч байдаг юм уу, дэлгүүрт ирсэн ховор бараанаас авах юу байдаг ч юм уу. Тиймэрхүү давуу талууд байсан уу?
Бүдханд -
Өө давуу талууд их байлгүй л яахав. Тэгэхдээ тэр үйлчүүлж байгаа хүнээс илүү юм авах ёс байхгүй ш дээ ерөөсөө. Адилхан тэр улсууд чинь авах ёстой. Өөрөө би дотор нь байна гээд авчихаад байвал тэр чинь тэр нэг ядарсан юм нь хүрээгүй хүнд өгчихнө ш дээ. Тийм юм байхгүй. Тэгэж илүү авъя ч гэдэг тийм юу байдаггүй юм. Ер нь тийм. Ер нь тэгээд хүнд үйлчилж байгаа хүн чинь ер нь байгаа цатгалан юм шиг байдаг юм ш дээ. Ерөөсөө хоол ч байсан, бараа ч байсан өөрөө юмгүй ч юмсан тэрийг харчихсан байгаа юм чинь. Тэгээд нөгөө өөрт байхгүй юмыг чинь тэр улсууд би авахсан. За нэг дэлгүүрт нэг шинэ ковт ирж гэнэ ээ. Одоо ерөөсөө 7-8-хан нэг жоохон юм хуваана ш дээ. Тэр дэлгүүрүүд чинь манай Налайхын дэнжийн склад гэж байсан. Тэнд чинь ирээд няравууд авчраад тэндээсээ энэ дэлгүүрүүддээ няравууд нь дуудаад бүгдийг нь хуваадаг юм. Тэгэхэд нэг дэлгүүрт 10 ч юм ирж магадагүй, 5-6 ч юм ирж магадгүй ховор юм. За нэг 20-30 ч юм ирж магадгүй. Тэгээд ингээд л тэр үед чинь нөгөө нимгэн гадаад өмд, янз бүрийн л юм ирнэ л дээ. 13-ын өмд ч гэдэг бил үү юу гэдэг билээ. Тэгээд л тэр улсуудад чинь бас хүргэхийг л бодно ш дээ. За хэрэв би өөрөө нэгийг авдаг юм бил үү гэж бодоод байсан юмаа нэг нь орж ирвэл за үнэндээ хэрэггүй, өгье дөө гээд л өгчихнө ш дээ. Тэрийг чинь өгчихнө. Хүний төлөө л ер нь худалдаа чинь хүний төлөө л байх ёстой. Ямар нэгэн юм....
Ариун-Ундрах -
: Ашиг хонжоо харахгүй.
Бүдханд -
Тийм, харахгүй. Тэгэх үед чинь ашиг хонжоо харна гэж байхгүй. За энэ 5 төгрөгийн юмыг чинь 6 төгрөгөөр зарчихна гэсэн тийм юм байхгүй ш дээ. Тэр улсын юм чинь өө тэгээд л тэр үнэтэй юм үнээрээ. Цааш нааш нь тэгээд. Аа энэ бид нар чинь за нэг худалдагч л юм чинь энэ баян юм. Энэ нэг юм нь илүү л байгаа. Энэнд юм байгаа гэх юм бараг байхгүй дээ. Тэгээд тэр чинь шалгалт, хяналт гээд л нөгөө их явдаг байлаа ш дээ. Нөгөө хянан шалгах гээд их явдаг байсан ш дээ. Тийм юм байлгахгүй ч үгүй. Яахав дээ дотор нь байгаа юм хүнсний юм, махыг бол оочерлож авахгүй. За би нэг кг мах авна шүү гээд нөгөө мах цавчдаг хүндээ хэлчихнэ. Үлдээж байгаарай, та тавина шүү, би нэг кг мах авна шүү, өнөө явахдаа. Өдөр бүгд авахгүй ш дээ бас тэрнийг чинь бас өдөр бүгд аваад байвал тэгээд тэр чинь ... бас за яршиг хүнд хүрэхгүй, мах ховор байвал хүнд хүрэхгүй юм. Өдөр бүгд авдаг юм гээд бас бие биеэ тэгнэ ээ. Тэр чинь өдөр бүгд авахгүй ш дээ. Тэрийг чинь бас өнжиж бариад өөрийнхөө хэрэгцээгээр яахав 500 грамм ч байж магадгүй, 1 кг ч байж магадгүй. Мах тэгээд авчихна. Аа тэр оочерлож ямар улсуудтай адил зогсохгүй. Дотор нь бас байгаа юм чинь авалгүй л яахав.
Ариун-Ундрах -
: Тэр худалдааны техникумд бол яг ийм чиглэлээр л хичээл ордог уу?
Бүдханд -
Ийм чиглэлээр хийнэ, тийм. Ийм чиглэлээр ордог юм байна лээ. 1-р курст л би сурсан.
Ариун-Ундрах -
: Та тэгэхэд анх Улаанбаатар руу орж ирсэн үү?
Бүдханд -
Тэгсэн. Тэгэхэд орж ирсэн. Ерөөсөө 1962 онд орж ирээд тэгээд л манай нөхөр ч бас худалдааны техникумд 3-р курсээс гарчихсан юм аа. Бас нэг хоршоо нийгэмлэгт орно гээд. Би бас дуурайгаад тэр худалдааны техникумд яагаад, тэгээд сүүлд нь ч яагаагүй. Тэгээд хөдөө бас явах барих болоод, бие муудаад. Тэгээд л тэр очиж нэг Биндэрийн ойн аж ахуйд ажил хийсэн юм чинь.
Ариун-Ундрах -
: Анх Улаанбаатарт орж ирэх ямар байсан бэ?
Бүдханд -
Би анх 1959 онд нэг хичээлээс чөлөө аваад нэг жилийн орж ирсэн юм. Тэгэхэд мэднэ, мэдэж байгаа юм. Тэгэхэд тэр их дэлгүүр гэдэг юм байхгүй. Их дэлгүүр бий болсон байсан. Миний тэр 1962 онд ирэхэд. Их дэлгүүр байхгүй. Тэгээд Өндөр хоршоо гээд одоо нэг музей байгаа ш дээ нэг өндөр 2 давхар. Тэр музей Өндөр хоршоо гэж байсан юм. Тэгэхэд мэдэж байгаа юм. Тэр хотын одоотой адил ямар шавааралдсан юм байх биш дээ. Бараг тоотой байсан юм чинь. Тэр Ганданын дэнж гэхэд чинь 500 айлын орон сууц гээд л одоо нөгөө 3-р хороолол байгаа газар чинь 500 айлын орон сууц гээд л нэг хэдэн айл, тийм дүнзэн байшин л байдаг байсан. Тэгээд тэр их дэлгүүр гэдэг л гоё юм нээгдсэн байсан. Их л гоё юм гэж боддог байлаа. Тэгээд л өвөл нь өвөлжчихөөд тэгээд л 1 жил байчихаад л хөдөө явцгаасан даа.
Ариун-Ундрах -
: Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.