Pürev
![](../assets/images/interviewees/990389.jpg)
Basic information
Interviewee ID: 990389
Name: Pürev
Parent's name: Biziyaa
Ovog: Jalair
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: worker, building administrator(?)
Belief: Buddhist
Born in: Tsogt sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
collectivization
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Пүрэв гуай.
Пүрэв -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Та энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Пүрэв -
Аа зөвшөөрч байна.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Пүрэв -
За би 1947 онд одоогын Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт 1947 оын 5 сарын 22-ны өдөр төрсөн гэж ярьдаг юм. За 1947 он бол 1945 оны дайн дуусахын сүүлчийн үеүд ш дээ. Маш хүнд амьдралтай үед төрсөн байгаа юм. За тэгээд мөн Монгол хүмүүсийн адилаар л 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр мал аж ахуйд хурга ишигтэй ноцолдож явж 8 насанд 1957 онд Цогт сумын бага сургуульд орж 4 жил суралцаад за тэнд бол 4 жилтэй сургууль байсан, манай сум. Тэгээд Бигэр суманд ирж 5-р ангид суугаад, тэгээд л 1961 онд Улаанбаатар хотод шилжиж ирж Улаанбаатарын иргэн болсон. За тэрнээс хойш бол голцуу материал техник хангамжийн хороо, боловсролын яамны харьяа газруудад төрийн албыг хашсаар байгаад л өдий одоо өнөөдрийг хүрч байна. Одоо 63 настай. Засгийн газрын 10-р байрны энэ захиргааны дарга гэдэг алба хашаад явж байна.
Ариун-Ундрах -
За таны амьдралын түүхийг хоёулаа эхнээс нь дэлгэрүүлж ярья гэвэл та төрж өссөн нутаг усныхаа тухай эхлээд ярьж өгөхгүй юу?
Пүрэв -
Аанхан. Манай нутаг бол алс баруун хязгаарт, нийслэлээс 1370 км-ийн цаана байдаг. Говь хээр хосолсон ийм сайхан нутаг. Монголын 9 гайхамшигт түүх дурсгалын газруудын нэгэнд ордог Ээж хайрхан уул, аа нэг нь ч ордоггүй юм тэр Бурхан буудай уулын завсар. Аа зун нь бол тэр Бурхан буудай уулынхаа хаяа бэлээр зусдаг. Өвөл нь говь руугаа орж өвөлждөг ийм сайхан нутаг. За тэр үедээ бол мал сүрэг их, нутгийн өвс ургамлын гарц их сонин гойд сайхан байсан. Тэгээд л тэр нутгийг одоогын тэр нутагтай харьцуулж үзэхэд бол нутгийн байж байгаа байдал, газарзүйн байдал энэ тэр бол эрс өөрчлөгдсөн. Би Улаанбаатар хотод ирээд 40 жилийн дараа сумынхаа 80 жилийн ойн баярт оролцохоор очиход миний одоо багын тэр тоглож явсан өвдөг шүргэсэн сайхан ургасан ширэг, тэр өвс, тэр цэцэг навч ерөөсөө байхгүй байсан. Ургаагүй, ургахаа байсан. Сүүлийн одоо 7-8 жил тувтан ган болж байгаа учраас манай нутаг бол ерөнхийдөө цөлжөөд ингээд байхгүй болж байгаа юм. Тэгээд яахав би бол сумандаа 6 бригадтай л даа. 6-р баг буюу Баян-Улаан баг гэж тэрний л одоо унаган иргэн. Сайхан бужгар бужгар улаан хадтай. Дэвкэн нуур гэж тэр уулын, уул гэж дээ тэр толгойн орой дээр ийм нууртай. Тэнд нь усны шувууд ганганасан, хажуугаар нь одоо тэр Тахилтын гол гэж гол хажигнатал урссан тийм сайхан нутаг байсан. Тэгээд одоо энэ цөөхөн жилийн дотор ингээд одоо ямар байдлаар байдаг юм мэдэхгүй. Их л одоо нутаг жаахан гундуухан болсон байсанд жаахан сэтгэл тийм байдаг. За тэгээд миний аав эжийгийн хувьд бол би 1 настайдаа ааваасаа өнчирсөн. Ээжийгээ дагаж хүн болсон ийм хүн байгаа юм. Бид нар бол 3-уулаа. Төрсөн эгч маань Улаанбаатар хотод ирж хүүхэд гаргаад тэрнээс төрөхөөс болж нас барсан. Миний зээ дүү байна. За ах маань одоо бид хоёр хоёулахнаа л ингээд байдаг. Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Дашзэвэг гэж миний ах байна. За зээ дүү маань одоо энэ “Зохиомж” сургууль гэж сургууль байгуулаад ард түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажилд хүчин зүтгээд явж байна. Иймэрхүү байдалтай, нутгийн юу бол. За тэгээд яг тэр нутаг орны тэр үеийн амьдрал чинь би түрүүн дурьдсан. Дайны дараахан үе байсан учраас хүмүүсийн амьдрал үнэхээр ядуу зүдүү байсан. Одоо ерөөсөө мал аж ахуй дээрээ л тулгуурлаж амьдардаг. Малынхаа ашиг шимийг боловсруулдаг. Тэрүүгээрээ хоол унд, хувцас хунар бүх юмаа хийж амжуулдаг ийм л үед би өөрөө төрсөн. Жижигхэн хөдсөн дээлтэй, нэг тийм Монгол гуталтай л одоо тэгээд л 4-р анги төгстөл бол явсан ш дээ. Тэгээд яахав 1948-1950 оноос бол тэр “Нэгдэлжих хөдөлгөөн” гэж юмнууд гараад, нэгдэл байгуулагдаад, сум орны ажил нилээн өргөжөөд, тэгээд ард түмний амьдрал бол тэр хамтын хөдөлмөр гэдэг юмаар л би өөрөө дотроо бодож явдаг юм. Хамтын хөдөлмөрийн үр дүнд бол сум их хөгжсөн. Намайг 5-р анги төгсөөд 1961 он болчихсон байж байхад чинь бол сум одоо бараг 260-аад мянган толгой малтай, 5000 гаруй айл өрхтэй ийм сум байсан. Одоо тэгээд энэ сонгуульд юу яахад чинь 1200 айл одоо санал өгч байна ш дээ, хүн. 5000 гаруй хүнтэй байсан чинь тийм одоо цөөрсөн. Улсууд нь нүүгээд нөгөө цөлжсөн байгаа учраас одоо ингээд амьдрахын эрхэнд бол ингээд явж байна л даа. За нэг иймэрхүү түүх бол тийм.
Ариун-Ундрах -
За тэр тухайн үеийн хүүхэд, эцэг эх хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Пүрэв -
Тэр үед чинь яахав дээ тэгээд бид нар чинь хөдөөний юугаар амьдрахад бол одооны үе шиг тэгэж эцэг эх нь асарч хамгаална, одоо мундаг байхгүй. Тэр чинь нөгөө манай ээж чинь ганцаараа хүн чинь малаа үхрээ саана, хонио хариулна. Аргал түлээгээ түүнэ. Тэгээд бид нар бол ердөө ерөөсөө л зөнгөөрөө л тэгээд л өссөн. Тэр сайхан өтөг бууцан дээр даарахгүй. Даарвал гэртээ орчихдог, даарахгүй бол голцуу л одоо гадаа. Тэгээд л тэр чулуугаар, бид нарт өөр тоглох тоглоом гэж байхгүй. Чулуугаар сайхан тоглоно. Тэгээд бидний тэр хүмүүжлийг бол эцэг эх нэг их мундаг тийм хүмүүжүүлээд байдаггүй л байсан. Зүгээр өөрсдийнхөө зөнгөөр л ингээд яачихдаг. За яахав ухаан ороод сургуулийн бараа энэ тэр харахаараа бол том улсууд ингэж одоо ярьдаг ш дээ. Хүүхдүүд тэдний үйл ажиллагаа, хөдлөл тэр одоо юу хийж байна, яаж байна тэрнийг нь их ажиглаж сурдаг. Тэрүүгээр л бид нар авдаг болохоос албан ёсоор за ингэдэг юм ингэдэг юм гэж сургасан юм бол бид нарт лав л 8 нас хүртэл байхгүй. Тэгээд яахав нэгэнт амьдрал ядуу, хэдэн малдаа л юу яадаг учраас ээж маань одоо гадаа гарахаараа эр хүн шиг ажиллана. Дотор орохоороо эм хүн шиг бид нарын хүмүүжилд анхаарна. Ингэж л одоо байдаг байсан. Яг тэр үеийн одоо хүүхдүүдийн хүмүүжил гэх юм бол үнэхээр сайн даа. Зүгээр түүх болгож би ярихад одоогоос 50 жилийн өмнө юм даа. Миний тэр эгчийн бие муудаад, би Бигэр сумын дунд сургуульд 5-р ангид дөнгөж ороод. Тэгээд манайхан бүгд тэр наашаа хот руу явчихсан. Би ганцаараа Бигэрт үлдсэн байгаа юм. Таньж мэдэх хүн байхгүй хүн байхгүй. Бигэрийн сургуулийн дотуур байранд. Тэгээд өдөр болгон гэр лүүгээ захиа бичнэ. Тэгээд тэр захиаг одоо миний ах энэ 50 жилийн хугацаанд бас хадгалж байсан байгаа юм. Тэгээд тэрэн дээр одоо энэ дурсамж болгоод би өөрөө сургуулийн 70 жилийн ой болох гэж байна. Энд ингээд бичсэн юмнууд байгаа. Энэ миний захиаг энэ сонин дээр их үнэлж ингэж бичсэн байгаа. Тэр би энэ дөнгөж 4-р анги төгссөн хүүхдийн бичгийн хэлбэр. Бид нарт багш бол найруулга зүй бол тийм юм заадаггүй л байсан л даа. Тэгээд энийг ийм одоо 1-рт бичгийн хэв. Одоо 11-р ангийн хүүхдийг цээж бичиг ингээд хийлгэх юм бол энэ одоо 70-н хэдэн үгнээс бол 30 гаруйг нь алдчихаж байна гэж байгаа ш дээ. За энд нэг 12 алдаа байна гэж байгаа юм. Миний захиан дээр. Тэгээд энэн дээр одоо өвлийн хүйтэн байна. Тэгээд одоо гутал хувцас...
Ариун-Ундрах -
Та яг энэ захиагаа эхнээс нь бүрэн уншаад өг тэгэх үү?
Пүрэв -
За тэгье. Тэгээд аа энэ 1961 оны 11-сарын 7-нд бичив гэж байгаа юм.
“ Эрхэм хүндэт ээж Дуламжав, эгч Халтархүү, ах Дашзэвэг нарын амар мэндийг эрж ажил хөдөлмөр тань 100%-ийн амжилттай биз дээ. Би сурлагандаа гайгүй энэ улирлаар дунд гарсан байна. Бид одоо амарч байна. Би та нарыг их санаж байна. Энд их хүйтэн, би их даарч байна. Өвлийн хувцас байхгүй. Захиагаар төгрөг өгч явуул, бас гутал авч өгч явуул. Хөл хөлдөх гэж байна. Энд дэвтэр алга. Надад хичээл бичих юу ч алга. Ирж ав. Эндээс шилжүүлэг өгч магадгүй байна.” Жунгаа гэж одоо манай нэг нагац ах байгаа юм. “Жунгаад та нар захиа өг. Тэгээд намайг аваад ир гэж захиа бич. Захиагаар зураг, төгрөг, марк өгч явуул. Би та нараас 2 захиа авсан. Бас нэг зурагтай захиа авч их баярлав. Өөр зүйлгүй. Мэндэлсэн хүү Пүрэв. Мэндлүүлсэн ах, эгч, ээж” гэж ийм захиа бичсэн байгаа юм.
Ариун-Ундрах -
Өө бүр том хүн шиг бичсэн байна ш дээ.
Пүрэв -
Тийм, том хүн шиг ингээд бичсэн. Тэгээд тэр би хэллээ. Ингээд одооны 11-р ангийн хүүхэд зүгээр нэг захиа гэр лүүгээ бичээдэх гэхэд бол үнэхээр одоо хачин юм бичсэн байгаа юм. Тэгээд энүүнийг ингээд үзэхээр зэрэг энэ чинь одоо 4-р анги төгсөөд, дөнгөж 5-д ороод би чинь 1 улирал суугаад наашаа тэгээд эгчийн бие муудаад эгч нас барчихаад би тэгээд шилжээд хүрээд ирсэн юм. Тэгээд энүүнийг бол их сонин, одоо тэр “Өдрийн сонин”-ны дугаарт ингэж бичсэн байсан. Энэ 47 жилийн настай захидал сонин байлаа гэж. Тэгээд тэр “Өдрийн сонин” дээр бол энэ өгүүлэл дээр тодорхой дурдсан байгаа. Иймэрхүү байдлаар л бид нар амьдардаг байсан. Сургуулийн дотуур байр чинь яахав гэрт бид нар. Тэр чинь одоо наар гэж байхгүй ш дээ. Сайхан эсгий дэвсчихээд л, тэгээд л ингээд л тойроод л 30 гаруй хүүхэд нэг гэрт унтчихна. Өө тэгээд тэр үед чинь бол нөгөө эмнэлэг, соёлын юмнууд бол их муу байсан ш дээ. Одоо гэдэсний янз бүрийн халдвартай өвчин гарна. Тэр үед чинь бид нар чинь их хэцүү. Нөгөө хэдүүлээ ингээд шаваад яачихсан. Одоо бүр багын дурсамж санагддаг л юм. Ингээд гэдэс нь өвдөөд тэр үед чинь ямар ч нэг их өөдтэй сүрхий хоол унд байхгүй л дээ. Одоо мах, гурил хоёроо л иднэ. Тэгээд л бас юунаас болдог юм даарч хөрөх тийм юмнаас болж бас гэдэс нь өвдөнө. Тэгээд л зайлуул шөнө босоод явах дээрээ нөгөө цөмөөрөнг нь дээгүүр нь гишгээд л явна ш дээ. Тэгээд л өглөө болоход нил хүүхдийн баас болчихсон иймэрхүү амьдарч байсан. Тэгээд энэ 1950-н хэдэн оноос бол би харин баярлаж явдаг. Энэ одоо СЕВ-ийн орнууд гэж байсан ш дээ. Тэгээд одоо энэ ЗХУ энэ тэр чинь одоо тэр соёл юмыг их сайхан нэвтрүүлсэн. Түүний үр дүнд бол сургууль чинь тэр дотуур байртай болоод, сэрээтэй болоод. Дотуур байрандаа бол гэхэд бид нар чинь нааран дээр унтдаг болсон байхгүй юу. Наар хийгээд ингээд унтдаг. Тус тусдаа нилээн бас зайтай. Ингээд шахалдаад шахалдаад унтдаг байсан бол одоо тийм. Тиймэрхүү байдлаар л өсөж хүмүүжсэн. Тэгээд тэр дээр яг бид нарт бол миний эцэг 1 настай байхад нас барсан гэхэд би 1 настай одоо юу мэдэхэв дээ. Тэгээд тэрнээс хойш бол ер нь ээжийнхээ хэлсэн юугаар л, ээж бол яахав захиж сургаж, тэгэж сурдаг юм, ингэж сурдаг юм, сургуульдаа хичээх хэрэгтэй. Багш, одоо ахмад настай хүмүүсийн заасан хэлсэн юмнуудыг бүгдийг нь биелүүлж байх ёстой гэдгийг л хэлдэг болохоос биш за миний хүү одоо тэгээд тэрнийг чинь ингэхээр тийм хүн болдог юм, ийм хүн болдог юм гэж. Тэгээд л одоо би нэг дарга болно гэчихээд л, нэг жоохон. Тэр үед нэг ийм ширэн дээл гэж нэг тэр үед дарга нар ингээд одоогоор савхин дээл юм даа. Тийм дээлтэй л явдаг. Ийм нэг л тийм дээлийг дуурайж өнөө Монгол дээлийнхээ энэ рүү хармаа хийчихээд л, 2 гараа ингэж хийчихээд тэгээд л гүйж байсан. Би дарга болно гэж ярьдаг байсан. Манай ах бол хөдөө аж ахуйн сайд болно гэдэг байсан чинь одоо тэгээд энэ олон улсын сэтгүүлч болчихсон ингээд явж байгаа. Бид нарын одоо багын мөрөөдөл. Тэгээд л яахав бид нар чинь хичээлийн бус цагаар даавуугаар ингээд бөмбөг хийнэ. Даавууг чихэж байгаад бөөрөнхий. Тэгээд Монгол гуталтай. Ингээд өшиглөж л тоглоно. Одоо хамгийн гайгүй тоглоом л тэр. Тэгээд бас ийм жижигхэн бөмбөг хийгээд маадаг цохино. Сургуульд бид нарын тоглодог тоглоом ерөөсөө тэр л байсан ш дээ. Тэгээд яахав зуны цагт бол харин сургууль амралтын үед бол гэртээ оччихоод үргэлж зав байхгүй. Өглөө босоод л тугал хургаа татаж нөгөө саалгана. Тэгээд л ялгана. Тэгээд би хургаа хариулаад явна. Ээж хонио хариулаад явна. Тэгээд л өдөржин л тэнд хургаа хариулаад л. Гэдэс өлсөнө. Тэгээд ийм газар дээр ингэж дугуйлчихаад тэр лүү ингээд дэрс өвс хатгахаар зэрэг өнөө нар одоо яг тэдийд болж байна уу? Үгүй юу? Нар одоо хонины толгой руу орж ирэхээр л миний хүү хонио хотлуулаарай. Тэрнээс ирж болохгүй гэж байгаа юм. Тийм учраас тэрнийгээ л хараад л ингээд сууж байдаг байсан. Тийм л амьдралд өссөн дөө.
Ариун-Ундрах -
Цагаа хараад л уу?
Пүрэв -
Тийм, цагаа тэгэж хараад л. Тэр байгалийн юугаар цаг харчихаж байгаа юм. Яг тэр юуны сүүдэр голзоод ирвэл за үд дунд боллоо. Тэгээд ийшээ ингээд хазайгаад энэ лүү ирэхэд за яг энд ирэхэд л одоо уньны толгойд нар, яг нар жаргах дөхсөн байна ш дээ. Тэгэхэд л одоо хургаа тууж очих ёстой. Тэгээд өвсний сайн, усны сайнд л бэлчээ. Тэгээд малаа одоо жишээлбэл хурга ишгийг чинь үргэлж ингэж тоглуулаад байж болохгүй. Тарааж сайхан идүүл. Тэгэхгүй бол таргалдаггүй юм гээд ингээд л бас л тийм мал аж ахуйн маллагааны ухааны юмыг бол эцэг эх сургалгүй яахав.
Ариун-Ундрах -
Ер нь таныг бага байхад эрэгтэй хүүхдэд ямар ямар хөдөлмөр оногддог байсан бэ?
Пүрэв -
Эрэгтэй хүүхдэд бол ер нь голцуу л нэг хурга ишиг хариулах. Тэгээд тугал бяруу татаж өгнө. Өглөө босож саалгана гэсэн үг ш дээ. Тэгээд бас ялгаж юу яана. За жаахан том болоод ирвэл бас адуунд явна. Арай том болоод адуу маландаа явна. Эрэгтэйчүүд тийм л хөдөлмөр эрхэлж байсан. За эмэгтэйчүүд бол яахав дээ гэр орныхоо юманд тустай. Нөгөө аяга тавгаа угаахаас өгсүүлээд л сав саальны чинь өчнөөн олон сав бий. Тэрнийг л угааж цэвэрлэнэ. Тэгээд усаа авна, түлээгээ аргалаа түүнэ. Ийм л одоо гол ажлуудыг хийнэ ш дээ. Тэр чинь ерөөсөө бараг ертөнцөөс хуваарилагдсан хуулиар тийм л юм хийх ёстой гэдэг ойлгоц бол бүр багаас төрчихсөн. Тэгээд л хургандаа явахаараа зэрэг араг үүрээд явна. Аргалаа түүж ирнэ. Манай тэнд чинь мод гэж байхгүй. Ингээд л малын л одоо тэр юугаараа. Одоо тэгээд мал нь ховордоод ирэхээр зэрэг аргал байхгүй болсон. Түлш байхгүй болсон айлууд маш их харамсалтай байгаа юм.
Ариун-Ундрах -
Та хамгийн анх бага сургуульд яаж орж байсан тухайгаа дурсаж ярихгүй юу?
Пүрэв -
Тэр үед чинь нэг сургуульд хүүхдүүдээ суулгах их дургүй. Мал дээр л одоо гаргах юутай. Энэ кинон дээр байдаг ш дээ. Тэгээд яахав тэр үед бол арай нэг өөр болоод тэр “Соёлын довтолгоо” гээч юм өнгөрөөд. Тэгээд улсууд хүүхдүүдээ одоо энэ эрдэм номонд сургах нь зайлшгүй шаардлагатай юм байна гэж ойлгосон байгаа юм. Тэгээд ээж ах бид хоёрт сумын нэг айлын хаяанд нэг 4 ханатай гэр барьж өгөөд. Тэгээд намайг нэг тэмээн дээр суулгачихаад манай тэнд чинь голцуу л тэмээ унана. Тэгээд би өөрөө хөтлөөд. Яахав тэр чинь нэг 25-26 км газар л даа. Тэгээд сургуульд хүргэж өгч байсан. нэг сайхан цэнхэр даалимбаар хөвөнтэй дээл, аа нэг тийм нэхийг бас цэнхэр. Тэр чинь нөгөө охидууд нь ногоон даавуун дээлтэй, ногоон даавуун цүнхтэй. Банди нар нь дандаа цэнхэр даавуун дээлтэй, цэнхэр даавуун цүнхтэй байдаг байхгүй юу. Тэгээд л тэрүүгээрээ хийлгэж авчраад би анх сургуульд орж байсан. Ах бол тэр үед бас арай 3-р анги болчихсон байсан учраас надад яг одоо тэгдэг юм, сургуульдаа ингэдэг юм, ингэдэг юм гэдгийг нь зааж өгнө л дөө. Тэгээд тэрүүгээрээ заагаад, хичээл бол үдээс хойш орно. Үдээс өмнө бид хоёр бас нөгөө арагаа үүрээд, шуудайгаа үүрээд урд ууландаа явж түлээ аргалаа түүнэ. Тэгээд ирж одоо тэр үед чинь манай тэнд чинь хүйтэн. Өвөл сэрүүхэн байлаа гэхэд бол хүйтэн усанд нөгөө цагаан тостой арвайн гурил зуурч идчихээд л за хоёулаа хичээлдээ явна гээд. Тэгээд л хичээлдээ явах дээр өлсөхгүй, цангахгүй, ядрахгүй. Тэр одоо өглөөд бол тэгээд л түүсэн аргалаа тэр шөнөө түлээд маргааш нь хүртэл бол ингээд байна. Жаахан хуримтлуулна. Тэгэж л амьдардаг байсан даа. Тэгэж анх сургуульд орж байсан. Дашням гэж нэг багш намайг хүлээж авсан. Сүүлд нь Түмэнхүү гээд нэг багш 1-р ангид зааж байсан. Одоо өөд болсон доо зайлуул. Тэгээд л оройд их гоё нөгөө хөгжим дараад сургуулийн хүүхдүүдийг чинь баясгана л даа. Тэр одооных шиг ийм хөгжим байхүй ш дээ. Мандлин дарна. Хааяа ганц нэг гармони хөгжим. Тэрнийг дараад л ингээд бүжиглээд л бид нарыг дуулуулж бүжиглүүлдэг байсан.
Ариун-Ундрах -
Дотуур байранд байхад хэцүү бэрхшээлтэй зүйлүүд байсан уу?
Пүрэв -
Дотуур байранд бол яахав тэртээ тэргүй хөдөө ижий малаа маллаад тэгээд явчихсан юм чинь өөр ямар ч байх арга байхгүй. Дотуур байранд нэг их бэрхшээл байдаггүй байсан зүгээр. Цөмөөрөө сайхан хоол ундыг чинь хийгээд өгчихнө. Нөгөө нэгдлийн гишүүд чинь жишээлбэл танай нэг хүүхэд дотуур байранд байвал тэдэн богын мах өгнө гээд ингээд яачихна. Тэгээд мах энэ тэр ээж авчраад өгчихнө. Тэгээд л тэрүүгээр сургуулийн чинь тэр галч улсууд хоол хийгээд өгчихнө. Хоолыг нь давгүй идчихнэ. Нэг их өлсөж цангах юм гайгүй л байдаг ш дээ. Тэгээд зарим нь бол тэнд бэрхээлтэй байдаг л гэж ярьдаг юм. Зүгээр айлын арай нэг гайгүй шиг чинээлэгтэй айлын амьдралын хүүхдүүд бол арай л өөр байсан байх. Надад бол нэг их тийм бэрхшээл байгаагүй.
Ариун-Ундрах -
Жоохон гэрээ л санах байх тийм ээ?
Пүрэв -
Гэрээ бол их санана л даа. Гэрээ санана, ээжээ их санана. Тэр одоо нөгөө жаахан гарахад нь л аа чиний хурга шүү, чиний ишиг шүү гээд л тэрнийгээ л үргэлж тэвэрчичхсэн. Тэрэндээ одоо угжина, сүү өгнө. Тэгсээр байгаад л тэрнийгээ бас их санана. Тийм л байдаг байсан. За тэгээд л яахав сүүл рүүгээ арай томроод ирэхээрээ л тэр тэнд 1500 км-ийн цаана ганцаараа үлдчихсэн болохоороо зэрэг ёстой гэрээ их санадаг байсан. Тэгээд тэр том эгч маань өөд болсон учраас бас нэг 4-р ангийн хүүхэд гэхэд ухаан орчихсон. Одоо миний эгч жоохон хүүхэд гаргаад нас барчихсан юм байна гэж бодож бас л их л юм боддог байсан л даа.
Ариун-Ундрах -
Тэр таныг бага сургуульд сурч байх үед багш нар нь ямар байсан, бас хичээлүүд нь ямар байсан бэ?
Пүрэв -
За яахав ээ тэр үед бол ер нь гол нь 1-4-р ангид чинь тооны хичээл, монгол хэлний хичээл л орно. Аль аль нь бол сонирхолтой. Тэгээд ганцхан түрүүний захиан дээрээ ингэж хэлж байсан ш дээ. Тэр үеийн багш нар бол энэ багшийн сургууль гэж байсан даа, техникум. Тэрнийг төгссөн л багш нар байсан байх. Зарим нь бол зүгээр тэнд чинь дайны үе байсан. Ном сурсан 10-р анги ч төгсөөгүй, 7-р анги төгссөн улсууд хичээл зааж л байсан байгаа юм л даа. Тэгэхдээ тэд нарын тэр зааж байсан, сургаж байсан тэр арга барил чухам ямар байсан юм. Ямар ч л гэсэн бид нарт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгээд түрүүн нэг харьцуулж ингэж хэллээ ш дээ. Тэр үеийн багш нар 1-рт их идэвхитэй. Бас их энүүнд юм сургачих юмсан, энүүнд юм ойлгуулчих юмсан, энэ хүүхдэд гэсэн чин сэтгэлтэй. Аа сурагч нь бол энэ багш надад юм зааж байгаа юм шүү. Би тэрнийг нь ойлгох ёстой шүү гэсэн чин эрмэлзлэлтэй. Ийм л 2 талаасаа идэвхи байсан учраас тэгэж сурч байсан байна л гэж би боддог.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр анх 4-р ангиа төгсөөд наашаа Улаанбаатарт анх удаа орж ирсэн гэснэ үг үү?
Пүрэв -
Тийм. Одоо 4-р анги төгсөөд Бигэрт хагас жил сурахгүй юу. 9 сарын 1-нд хичээл эхлэхэд чинь 11 сар гэхэд наашаа шилжээд ирчихсэн байхгүй юу. Бигэрт бол нэг 3 сар л суусан байна ш дээ, 5-р ангид. Тэгээд л би сургуулиас гарч байгаа ш дээ. Тэр чинь энд ирээд сургууль бол намайг авахгүй. Хөдөөнөөс ирсэн гээд тэр үед чинь шилжүүлэг маш нарийн байсан, авахгүй. Тэгээд л сургуулиас гарчихаад л би чинь цэрэгт явахаасаа урд л оройгоор явж байж 10-р анги төгсөөд л, тэгээд л цэргээс явж ирчихээд бас оройгоор явж их сургууль төгсөөд л. Дандаа өдөр нь ажлаа хийгээд л. Би 16 настай ажилд орсон. Барилгачин болж анхны цалин 46 төгрөг авчихаад би энэ хавийн хүүхдүүд булаагаад авчихна гээд ингээд атгачихаад ээждээ нил хөлс болчихсон аваачиж өгч байсан ш дээ. Тэгэхдээ тэр үеийн 46 төгрөг чинь их мөнгө байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Та хамгийн анх Улаанбаатарт орж ирэхэд ямар байсан бэ? Ирэхээсээ өмнө яаж төсөөлдөг байсан бэ?
Пүрэв -
Ер нь одоо тэр Улаанбаатар хот л гэж жигтэйхэн гоё бараг үлгэрийн орон шиг л. Бид нар яахав тэр үлгэр их сонсоно л доо. Тийм үлгэрийн орон шиг л сайхан газар байдаг л байсан л гэж сонсдог байсан. Тэгээд ирсэн. Тэр үед чинь шуудангаар явж ирнэ ш дээ. Одоо Архангайгаар дамжаад ингээд 3 хонож байж Улаанбаатарт ирнэ. 51 гэдэг машин дээр суучихаад, ээжтэйгээ тэгээд их л гоё юм үзнэ гээд л тэгсэн чинь манайхан энэ 32-ын гудамны энд л манай тэр нэг ээжийн дүүгийнх байсан. Тэнд ингээд буусан нэг их гоё м надад санагдаагүй. Энэ одоо усны гудам, энэ Ялалтын театрын тэрүүгээр чинь дандаа нэг ийм усны гудам нэртэй дандаа одооныг энэ ТҮЦ-үүд шиг ингээд зэрэгцсэн зэрэгцсэн хужаа тийм мухлагнууд байдаг. Нэг тийм юм л үзсэн. Тэгээд нэг их гоё ч юм байдаггүй юм байна. Энэ чинь ямар сонин юм бэ? Тэр төвөөр нь бол орж үзэхгүй л дээ. Тэр чинь төөрчихнө, жоохон болохоор явуулахгүй. Төв рүүгээ бол одоо талбайн энэ рүү ороод ирвэл сайхан л байсан байх л даа.
Ариун-Ундрах -
Аан та тэгэхээр цэрэгт явахаасаа өмнө оройн сургуулиар сураад ...
Пүрэв -
Цэрэгт явж ирээд сураад, тийм.
Ариун-Ундрах -
Аан тэгвэл тэрний дараа цэрэгт явсан байх нь. Тэгээд цэрэгт явсан тухайгаа ярьж өгөхгүй юу?
Пүрэв -
Цэрэгт бол 1968 онд цэрэгт явсан ш дээ. Цэрэгт яваад бол тэнд бас л сэргэлэн байсан. Нэгэнт л нөгөө тийм нийтийн байр энэ тэрээр яваад сурчихсан учраас тэр чинь бол тэгээд хуаранд очиж байсан. Би цэрэгт очоод 3 сар болоод бага дарга болсон ш дээ. Эвлэлийн үүрийн дарга болсон.
Ариун-Ундрах -
Тийм хурдан уу?
Пүрэв -
Тийм. Бага дарга болсон. Тэгээд би 1971 онд халагдахдаа хугацааны ахлагч цолтой халагдсан. Одооны хугацааны ахлагч цалин тавьчихна. 25 төгрөгний цалинтай тийм байдаг байсан. Тэнд бол их сайхан байсан ш дээ. 3 жил бол их юм сурсан. Хамгийн гол нь тэнд бол яахав нөгөө их хар ажилд нааш цааш явдаг. Гэр орныхоо ажилд тусалдаг л ийм байсан учраас туранхай бор банди байсан. Тэгээд тэнд цэрэгт очоод л ерөөсөө жил болоход би ерөөсөө бондойсон бор юм болтлоо таргалсан ш дээ. Хүн цагаар хоол идээд, тэгээд тэр яг цаг цагаар тэр тодорхой хэмжээтэй хоол идээд байхаар зэрэг бол шал өөр болдог. Тэгээд зарим цэрэг нь тураад байдаг байхгүй юу. Тэр нь хүний тухайн амьдралын орчин нь нөлөөлдөг байх л даа. Тийм ээ? Тэгээд би бол тэр чинь цэрэгт ер нь зовоогүй. Тэгээд ирчихээд хамгийн анх тэр 107-р сургуульд очоод л жолооч болж байсан. Тэгээд одоо чинь 40 жил тэрэг барьж байгаа биз дээ. Тэр бас надад хэрэг болж л байна. Мэргэжил.
Ариун-Ундрах -
Та хүүхэд байхдаа дарга болно гэж мөрөөддөг байсан гэсэн.
Пүрэв -
Тийм, дарга.
Ариун-Ундрах -
Аан яг амьдралаа цэрэгт яваад, яг тэгээд шийдэгдээд ирэх үеэр ямар мэргэжилтэй болъё гэж бодсон бэ?
Пүрэв -
Үгүй ээ ер нь бол би хуульч мэргэжилтэй болъё гэж боддог байсан. Тэгээд их сургуульд конкурс өгсөн. Миний оноо хүрээгүй. Тэгээд инженерийн ангид ор гэсэн. Инженерийн ангид таны оноо хүрч байна гээд. Тэр конкурсанд ороод, тэгээд би аж үйлдвэрийн инженер эдийн засаг гээд тэр оёдлын тасагт инженер болсон. Тэгээд л хэвлэлийн инженер болоод л нилээн хэдэн жил ажилласан даа. Одоо тэр жанжин Сүхбаатарын анхны мэргэжил ... байлаа ш дээ. Одоо Лениний 36 боть гэж бий. Тэрний нэг форум гэж ярьдаг даа, хүснэгт. Тэрнийг чинь би өрдөг байсан ш дээ. Ийм хялгас шиг нарийхан үсэгтэй. Би чинь 6-р зэргийн үсэг өрөгч байсан.
Ариун-Ундрах -
Та яг одоо өнөөдрийг хүртэл хийж байсан ажлуудаа тодорхой ярьж өгөхгүй юу?
Пүрэв -
За ажлууд бол тэгээд л.
Ариун-Ундрах -
Эхнээс нь.
Пүрэв -
16 настай би хотын барилга трест гэж байсан. Тэнд барилгад ороод яахав дээ туслах ажилчин хийнэ. Хужаа нар ажиллана. Миний барилцсан барилга бол энэ 17-р сургууль, Гачууртын халуун ус, Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгуудыг тэр үед барьж байсан. Яг тэр үед туслах ажилчнаар явна. Тэгээд л яахав шавар шохой ачна, буулгана. Туупуй, тоосго зөөнө. Ингээд ийм ажил эхлээд хийсэн. Аа тэгээд тэндээсээ нэг радиогоор зарлагдаад үсэг өрөгчийн курс нээгдэж байна гэж. Хэвлэлийн комбинат дээр. Тэнд яваад очсон бас тэнцсэн. Тэгээд үсэг өрөгчийн курст 6 сар суугаад үсэг өрөгч болоод, үсэг өрөгч нэг 2 жил гаран хийж байгаад тэгээд цэрэгт яваад өгсөн. Цэрэгт 3 жил болж ирчихээд 1971 онд халагдаж байгаа юм чинь. Тэгээд ирээд хэвлэх үйлдвэртээ мастер байж байгаад, тэгээд тэр оройн сургуульд 10-аа нэг төгсөж аваад. Тэгээд соёлын яамны сайдын тушаалаар Говь-Алтай аймагт мастер сургах тийм даалгавар өгсөн, томилолт. Тэгээд Говь-Алтай аймагт “Алтайн хөгжил” сонинд очиж 8 жил ажиллаад нэг мастер орондоо болгож өгөөд, тэгээд буцаж ирж байсан. За тэрнээс хойш бол материал техник хангамжийн улсын хорооны авто бааз гэдэгт улс төр, техникийн кабинетийн эрхлэгч гэж соёлын ажил юм даа. Тэгээд намын үүрийн нарийн бичгийн даргын ажлыг 8 жил хийсэн. За дараа нь материал техник хангамжийн улсын хороо татан буугдаад худалдаа үйлдвэрийн яам гэж байгуулагдсан. Энэ ард талын өндөр байшин. Энэний тэр гараашын даргаар бас 8 жил ажилласан бас. За сүүлд нь одоо энэ боловсролын хяналтын газар гээд тэнд ороод, тэрнээсээ дамжаад л одоо энэ засгийн газрын 10-р байранд нийтдээ 43 жил. Яахав дээ нэг мундаг дарга ч биш. Ер нь нэг тийм одоо энэ улсуудын шоглож хэлдэгээр нэг шүдлэн дарга. Одоо тийм юм хийсээр байгаад нас дуусч байгаа юм. Тэгээд бол яахав 63 нас, улсад 43 жил хөдөлмөрлөчихсөн байна.
Ариун-Ундрах -
Одоо ч ажилласаар л уу?
Пүрэв -
Одоо ч ажилласаар л байна.
Ариун-Ундрах -
Тэр үсэг өрөгч гэдэг яг юу хийдэг ажил вэ? Та тэр тухай ярьж өгөхгүй юу?
Пүрэв -
Энэ ном хэвлэлийг чинь гаргана ш дээ. Энийг чинь нөгөө ингээд энэ үсэг болгон нэг ийм өөр нүдтэй касс гэж ийм юм байна. Нэг нүдэнд нэг төрлийн үсэг. Тэгээд А нь энд байдаг, Б нь тэнд байдаг гээд ингээд цуглуулаад өрөөд, мөр мөрөөр нь ингээд аваад тавиад, тэгээд нөгөөдөхийг чинь сүүлд нь үсгийн алдааг нь ингэж засаад хүн уншсан хойно нь хэвлэл дээр аваачаад л хэвлэнэ. Яг л энэний анхны эх бэлтгэл л байхгүй юу.
Ариун-Ундрах -
Одоо нөгөө компьютер байхгүй учраас шивж л...
Пүрэв -
Шивэхгүй. Дандаа гараараа нэг ийм ийм жижигхэн жижигхэн үсгүүдийг цуглуулж өрж байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан бүр үсэг үсгээр нь үү?
Пүрэв -
Үсэг үсгээр нь. Тийм, нэг нэг үсгээр нь. Тэгээд энэ чинь яахав би Жамъян гэж багш л сургасан, миний үсэг өрөгчийн юуг. Энэ Улаанбаатар хотод үсэг өрөгч нарын улсын 1-р зөвлөгөөн гэж зөвлөгөөн болсон байхгүй юу. Тэр зөвлөгөөнд би орж 3-р байранд орж байсан. Минутанд наадах чинь нэг 120 ширхэг үсгийн квадрат өрнө ш дээ. Үсгээ нэг нэг хоёроор нь ингээд 120 үсэг өрнө, минутанд. Тийм нормтой. Тэрнээс илүү гаргаад л тэгээд яваад байвал ингээд л явна. Тэгээд нэг ийм том үсэг өрвөл арай нэг гайгүй. Бүр жижигхэн үсэг, тэр Лениний ботийн үсэг өрүүлвэл нөгөө үнэлгээ нь өөр. Тэр үед чинь би тэгэхэд чинь одоо ээждээ ,.. 700-аад төгрөгний цалин авдаг байсан ш дээ. Тэр өндөр үнэлгээтэй тийм л ажил хийдэг байсан. Тэгээд наадахыг чинь уншина, хянан бооно. Боож аваачаад дор нь хэвлэх машин дээр хэвлэнэ. Тэгээд буцаж авчраад наад үсгээ ингээд нөгөө юу руу тараана. Үсэг тараана гэж ярьдаг л даа. Тэрийг чинь цээжилчихсэн юм чинь ингээд л бичгийн машинаар яаж байгаа юм шиг л ингээд тараачихна ш дээ.
Ариун-Ундрах -
Гар чинь л ажиллаад байх уу?
Пүрэв -
Тийм. Аа өрөхдөө бол яг бичгийн машинаар ингэж байгаа юм шиг л ингээд л ийм преставк гэж дөрвөлжин юм байна. Тэр лүүгээ ингээд өрөөд л өрөөд л дүүрэхээр нь авч тавиад ийм урт уртаар нь өрөөд тавьчихна.
Ариун-Ундрах -
Бас сонин юм тэ?
Пүрэв -
Сонин мэргэжил байсан тэр.
Ариун-Ундрах -
Одоо бол тийм юм байгаа юу?
Пүрэв -
Одоо бол тэр бүрэн устсан ш дээ. Тугалган үсэг, аа тэрний дараачын үед нь бол .... гэж лемитип гэж машин гарсан ш дээ. Оросын ингээд чик чик гээд яг бичгийн машин шиг өрөхөөр зэрэг дээрээс нь ингээд олон үсгүүд бууж орж ирээд мөр болоод л гардаг. Тэгэж байгаад тэр устаад, одоо тэгээд дандаа компьютер болчихсон байна ш дээ. Хэвлэл чинь амархан болчихсон байна ш дээ. Тэгээд тэр үед чинь маш их хүнд. Ингээд 1-рт үсгийг нь өрөөд энэ чинь тугалга учраас даагдахгүй ш дээ. 1 грамм гэхэд нэг ийм одоо сонины нэг нүүр гэхэд чинь энэ дайны А4 шиг ийм том үсэг өрөхөөр чинь зэрэг энэ чинь бол 50-60 кг-ийн хүнд.
Ариун-Ундрах -
Хөөх.
Пүрэв -
Тугалга юм чинь тийм хүнд байхгүй юу. Тэгээд тэрнийг чинь өргөж аваачаад нөгөө машин руу нөгөө ингээд гранк гэдэг юм руу түлхээд оруулчихна. Тэгээд олсоор ингээд гадна талаар нь боочихдог, утсаар. Тэгээд тэрнийгээ хэвлэчихсний дараа өөрөөс нь аваад, одоо сүүлийн тэр үеийн номууд бол дандаа л тэгэж гардаг байсан ш дээ. 500-600 хуудастай номыг чинь бид нар тэгээд л тэр чинь лав л 40-өөд өрөгч байсан. Сайхан өрнө ш дээ, яралзтал.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр тэр үеийн тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ер нь ямархуу мэдээлэл голчилч цацдаг байсан бол?
Пүрэв -
Өө тэр яахав ээ. би бүр өөрөө яг тэр “Үнэн” сонин л гэж ганц сонин л гардаг байсан ш дээ тэр чинь. Өдөр тутмын сонин “Үнэн” сонин байсан. Тэрнийг чинь өдөр болгон гардаг учраас шөнө нь бид нар өрөөд л. Яахав дээ энэ улс орны мэдээллүүд их гарна. Одооныхоос ялгаатай нь гэх дээр зэрэг л бол тэр үед одоо тэргүүн туршлага, сайн ажиллагаатай улсуудыг, юмыг их сайн улсуудыг магтаж, тэрний туршлагыг бичдэг байсан. Одоо бол үргэлж л тэгээд нэг нааш нь цааш нь л бие биенийгээ тэгсэн гээд л хачин хачин муухай юм л, хачин л юм яриад байх юм. Тэгээд сайхан том том өгүүллүүд, том том эрдэмтэд, зохиолчид ийм улсуудын өгүүллэгүүдийг цувуулаад нийтлэнэ. Тэрнийг чинь хүн их уншдаг. Ном уншиж байна гэсэн үг ш дээ. Тэр чинь их сайхан. Тэгээд тэр үеийн сонины юу бол ингээд дамжуулаад уншчихдаг. Сумд нэг сонин, тэгээд 10 сонин захиаллаа гэхэд дамжуулаад дамжуулаад өнөөдөр танайх, маргааш танайх гээд ингээд нэг сонин чинь 10-аад айл дамжаад уншигдчихдаг. Тэрэн дотор бол дандаа сургамжтай, юмыг одоо сургасан, хайрласан. Тэгээд одоо үнэхээр сайн ажилтай улсын аварга малчин ч гэдэг юм уу юу гэдэг юм, тариаланч гэдэг юм улсуудыг чинь ингэж ингэж ажиллаад энэ амжилтанд хүрсэн ингэж байгаа юм. Нөгөөдөхийг чинь уншаад хүн ажилдаа нэвтрүүлнэ ш дээ. Тэр чинь шал өөр. Одооных шиг тэгээд ерөөсөө нэг тийм юм хэрэггүй. За энэ гадаадын мэдээллийг бол бас бичдэг байсаан. Тэр нь голцуу л нөгөө олон улсуудын байдлын тойм л гэж байдаг байсан. Олон улсын байдал өнөөдөр ямар байна л гэхэд чинь тэр үед чинь нөгөө яахав одоо ч гэсэн тухайн үедээ тийм тийм улсуудын тийм тийм одоо дайн самуун, тийм тийм юм болж байна, тийм одоо эдийн засгийн хямрал, тийм тийм юм болж байна гэдэг л тийм гадаадын юмнуудыг мэдээлнэ. Тэгээд тэрний сонинд бол би сайхан байдаг байсан. Өөрөө би бас “Алтай хөгжил” сонинд тэр мастер сургаж байхдаа утга зохиолын ажилтан, сонины сурвалжлагч байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тийм үү?
Пүрэв -
Тийм. Одоо бол энэ сонинг чинь уншиж байхад алдаа гэж ерөөсөө нөхцөл байхгүй байгаа ш дээ. Тэр үед чинь нэг үсэг алдах юм бол би намаас донгодуулдаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Намаас уу?
Пүрэв -
Тийм. Би тэгээд бүр одоо тэрэн дээр энэ шог болгоод бичсэн миний нэг дурсамж байдаг юм. Тэрэн дээр байдаг юм. Энэ яг нөгөө үсгээ ингээд тугалгаар өрж байхгүй юу. 12 залуу нөгөө малчин болохоор юугаар гарлаа гээд зургийн тайлбар ингээд гарсан байхгүй юу. Тэгээд энтээ талд байсан “чин”-ийг нь авч хаяарай гээд ингээд заачихаар зэрэг нөгөө үсэг өрөгч засахдаа мал гэдгийн ар талын “чин”-г аваад хаячихгүй юу. Тэгэхээр чинь “13 залуу мал болохоор саналаа өглөө” гээд гарчихсан байхгүй юу. Тэгээд би намын хороогоор донгодуулж байсан. Тэгээд тэр сонингоо олж ир гээд тэмээ унаад Тайшир сум руу би явна. Олддоггүй юм байна лээ.
Ариун-Ундрах -
Бүх сонингоо юу?
Пүрэв -
Тийм, нэг сумд 40-50 хэдэн сонин л очсон л доо. Тэрнийг олж ир гээд.
Ариун-Ундрах -
Тийм нарийн байсан юм уу?
Пүрэв -
Тийм нарийн. Тэрнийг одоо олж яах хэрэгтэй. Тэгээд тэр чинь аймагт ч бий. Улсад байсан утга зохиол хянах газар гэж бий. Галюлат гэж ярьдаг байсан даа тийм ээ? Тэрэн дээр маш нарийн хянана. Хүний бичээд очсон юмыг бол тэр нөгөө үзэл сурталд нь таарч байна уу? Одоо тэр их гүрний байдаг юм уу ямар нэгэн улс орны эсрэг үйл ажиллагаа бичсэн байна уу? Үгүй юу? Тийм байвал дор нь хасаад хаяна ш дээ тэр чинь. Тэр галюлатаар заавал батлуулж байж сонин гарна. Аймагт ч бас байна. Бид нар очиж тэрнийг чинь хянуулах гэж, тэрэн дээр зөвшөөрөл авах гэж үйлээ үздэг байсан ш дээ. Одоо бол зүгээр хэн дуртай нь юм бичээд, тэгээд хэвлүүлээд л гаргачихна. Алдаатай хамаа алга байна ш дээ.
Ариун-Ундрах -
Бас хариуцлагатай юм тэ? Тэрнийг очоод бүгдийг нь олоод ир гэдэг чинь.
Пүрэв -
Тийм. Тэгэлгүй яахав. Тэр чинь тэгээд олж тэрнийг бүр тоогоор нь ингээд устгаж байгаа ш дээ. Шатаагаад, тэгээд оронд нь нөгөө “мал” гэдэг үгээ “малчин” болгоод ингээд гаргалаа гэдгээ дахиж сонингоо хэвлээд өөрчлөөд, тэр сониндоо тэр сонины тэр дугаарт одоо утга зохиолын ажилтан Пүрэвийн буруугаар ингэж алдаа гаргасан учраас залруулга, хүлцэл өчье гэж бичээд, тэгээд Пүрэвт намын хурлаар ингэж донгодох хариуцлага хүлээлгэлээ гээд дор нь тэр арга хэмжээ авчихдаг байсан. Тийм байсан ш дээ тэр чинь.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр хамгийн анх намд яаж элсэж байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?
Пүрэв -
Аа намд чинь одоо мундаг шалгуураар элсэнэ ш дээ. Намд би цэрэгт элссэн юм. 1970 онд элсэж байсан байх аа. Тэнд яахав нөгөө би энэ ороод 3 сар болоод дарга болсон гэсэн ш дээ. Салааны туслах гээд бага түрүүч цолтой. Тэгээд тэр чинь бол тийм бага түрүүч цолтой одоо ийм цэргүүд даргалдаг улсууд намын гишүүн байх ёстой гэсэн тийм. Тэгээд орлогч гишүүнээр 1 жил явна. Бас нарийн шалгууртай тэр чинь. Тэр орлогч гишүүний хугацаанд ийм юм хийнэ, ийм ийм юм судлана. Тэр чинь бүр одоо судлах намын дүрэм, программаас өгсүүлээд л одоо бүр намуудын түүхийг хүртэл судална. Тэрнийг ингэж сайн судалж байж 1 жилээд, тэгээд 2 хүн, 2 намын гишүүн за энэ нөхөр хэрвээ намын гишүүн болох шаардлага хангасан гэж үзвэл хурлаар оруулж намын гишүүн болгоно. Тийм үед нь орж байсан юм. Тэгээд яахав би чинь намын үүрийн даргыг 13 жил хийсэн. Эвлэлийн үүрийн даргыг бас нэг 10-аад жил хийсэн. Тэрүүгээр бол бас хүнд их хүмүүжил олгодог юм ш дээ. Бас юманд их хүлээцтэй хандах, тэгээд хүнтэй ажиллах, хүний эвийг олох энэ юун дээр бол тэд нар надад их л юм сургасан гэж би боддог. Тэрний хүчинд л өдийг хүртэл бас ингээд л алба хашаад ингээд явж байгаа юм байгаа биз. Тийм ээ?
Ариун-Ундрах -
Та тэр намын үүрийн дарга, эвлэлийн үүрийн дарга гэдэг хүмүүсийн яг хийх ёстой оногдсон ажлыг нь хэлж өгөхгүй юу?
Пүрэв -
Өө эвлэлийн үүрийн дарга чинь тэр үед одоо үнэхээр их ач холбогдолтой байсан байгаа юм ш дээ. Одоо би Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинг аймагтаа анх эвлэлийн төв хорооны тэргүүний ажилтан залуу алтан медальт үйлдвэр болгож байсан юм. Тэр эвлэлийн төв хорооноос нэг болзол гаргачихдаг байхгүй юу. Ийм ийм болзлыг хангасан байгууллагад эвлэлийн төв хорооны медалийг өгнө. Ийм ийм болзлыг хангасан ийм улсуудад ийм ийм медаль, ийм нөгөө гавшгайчын 1, 2, 3-р зэргийн медаль ингэж ингэж өгнө гээд ийм болзол гаргачихсан. Тэрнийхээ дагуу төлөвлөгөө гаргаад л эвлэлийн үүрийнхээ хурлаар хэлэлцэнэ. Эвлэлийн байгууллагын ажил бол ерөөсөө намын ажилд туслах гол чиглэл нь тэр. Намын одоо нөгөө боловсон хүчнийг бэлтгэх л одоо урьдчилсан сургууль юм шүү дээ. Тэгээд тэр шугамаараа хийх тэр чинь бүр тусгай заавартай. Тэрнийхээ дагуу л сар болгон хурлаа хийнэ. Сахилгагүй, сайн гишүүдийнхээ асуудлыг авч хэлэлцэнэ. Ажил сайн гаргасан гишүүдийнхээ асуудлыг авч хэлэлцээд тодорхойлолтыг эвлэлийн байгууллага, намын байгууллага л гаргана. Сайн ажилчин, одоо энийг намд элсүүлье гэдэг асуудлаа гаргана. За нам бол арай өөр л дөө. Нөгөө жинхэнэ боловсон хүчнээ бэлтгэж улс орны, жишээлбэл би нэг үйлдвэрийн мастер байлаа гэхэд заавал одоо миний ар талд 3 хүн байх ёстой, бэлтгэгдсэн. 1-рт энэ, 2-рт энэ, 3-рт энэ гээд. Тэрнийг бол бас боловсруулж нөгөө байгууллагын дарга байлаа гэхэд байгууллагад тэр саналаа ингэж тавьна. Боловсон хүчний асуудлыг л үндсэндээ бүрэн хариуцдаг байсан байхгүй юу. Намын байгууллага бол хянаж үзнэ. Тэр байтугай ч гэсэн одоо гэр бүлийн асуудал гаргасан хүнийг намын хурлаар авч хэлэлцэнэ ш дээ. Тогтвор суурьшил муутай байна чи гэж хэлээд, тэрнийг чинь авч хэлэлцээд за чи болоогүй байна аа. Байж бай хойшоо. Чамайг дэвшүүлэх болоогүй. Энэ арай гайгүй байна. Энийг дэвшүүлнэ гэж тэгэж нарийн шалгуураар тэр чинь бол боловсон хүчин бэлтгэдэг л ажилтай гэж би ойлгосон. Тэгээд улс төрийн ажлаа бол явуулна. Лекц, дугуйлан, тэгээд л нэг хичээл, хүмүүжлийн бүх ажлыг бол намын ажил хариуцаж явуулна ш дээ, тэр чинь үйлдвэрийн газар бол. Ерөөсөө асуудал шийдэхэд бол намын үүрийн даргын шийдвэргүйгээр ямар ч шийдвэр гарсан хууль зүйн үндэснээс хүчингүй гэж үздэг байсан. Заавал намын юунаас виз авдаг. Жишээлбэл нөхөр Пүрэвээг одоо ажилд дэвшүүлэх үү? ажлаас нь өөрчлөх үү? гэдгийг бол заавал тэр намын үүрийн даргаас зөвшөөрөл авч байж тэгээд тэрнийг шийддэг байсан. Тэрнээс зүгээр захиргааны дарга ингээд тушаал гаргаад өө энийг авна, энийг авна тийм юм хийх эрх байдаггүй байсан. Тэгээд одоо энэ байгууллагын ажил дүгнэлээ гэхэд бол, нэг хүний тодорхойлолтыг гаргалаа гэхэд заавал намын үүрийн даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулж явна. Тийм л нарийн байсан ш дээ тэр чинь.
Ариун-Ундрах -
Та тэгвэл тэгэж нэг донгодуулснаас өөр бас шийтгүүлж байсан тохиолдол байгаа юу?
Пүрэв -
Өөр донгодуулснаас хойш шийтүүлээгүй, намаасаа. Тэгээд тэр сонины ажил чинь ер нь их хэцүү юм байна. Би больё гэж хэлээд би мастераа хийе ээ гээд л тэгсэн. Тэр маш нарийн л даа. Нэг үсгийг чинь үсэг хүн өөрөө цээжлээд өгүүлбэрүүдийг шахаад уран зохиолын номыг өрөхөд чинь бүр өөрөө дотор нь хайлдаг юм ш дээ. Нөгөө үсгээ өрөөд утгаа уншаад байгаа юм чинь ойлгогдоод ингээд өөрөө их гоё. Тэгэж яваад тэр чинь үсгийн жишээлбэл н үсгийн оронд л а үсэг орчих юм бол тэгээд шал утга нь үсэгний чинь утга, өгүүлбэрийн утга өөрчлөгдөөд явчихдаг байхгүй юу. Тийм учраас маш нарийн хянадаг. Тэгээд олон дахин уншихаар зэрэг хянагч нар уншаад олдоггүй байхгүй юу. Энэ үсгийг бол анзаарагддагүй л байхгүй юу. Одооны сонин дээр бол алдаа гэж тойм байхгүй байгаа ш дээ. Ерөөсөө инээд өдрийн нэг сонингын өрөөсөн нүүрийг уншлаа гэхэд бол лав л 40-50 алдаа л байж байдаг юм ш дээ. Өөрөө нөгөө тийм юм хараад сурчихсан, мэргэжлийн өвчин ч болчихсон. Энийг үгний алдаа байхаар нь зэрэг тэрний ингээд үзгээрээ зурчихаж байдаг жишээтй л байхгүй юу. Тийм юм.
Ариун-Ундрах -
За таны амьдарч байсан түүхэн үеүд ямар ямар онцлогтой вэ?
Пүрэв -
За эхний үед бол яахав тэр дайны үе. Дайны одоо төгсгөлийн үе. Одоо тэр ядуу дорой тийм амьдралтай ингээд байсан. За жаахан дунд үед нь болохоор зэрэг бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. Тэр нөгөө нэгдэлжих хөдөлгөөн энэ тэр гараад л одоо ингээд л яасан. Ийм сайхан хандлагатай үе болсон. Тэгээд жаахан сүүл рүүгээ одоо 80-аад оноос гэвэл тэр социалист уралдаан, социалист хамтын нөхөрлөлийн юунууд энэ тэр гээд л тэр олон юмнууд явагддаг байсан ш дээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас явуулдаг байсан. Тэгээд тэр бол бид нар чинь ер нь тэр амьдралын талаар одоо шиг ингэж санаа зовох юм байхгүй ш дээ. Үндсэн цалин одоо 650 төгрөгний цалинтай. Тэрнийгээ л авчихна. Тэр чинь одоо амьдрал, бүх юманд нь хүрнэ. Хоол унд, тэгээд хувцас хунараа аваад хүрнэ, чөлөөтэй. Тэгээд 7 хоногт чинь ерөөсөө ямар ч зав байхгүй ш дээ. 1 дэхь өдөр гэхэд бол өглөө улс төрийн сонсголтой. 2 дахь өдөр гэхэд бол мэргэжлийн хичээлтэй. 3 дахь өдөр гэхэд бол лекцтэй. 4 дэхь өдөр гэхэд чинь бол өнөө олон нийтийн ажилтай гээд нэгдсэн аймгаас зохиож байгаа юм уу тухайн үйлдвэрээс зохиож байгаа арга хэмжээнд оролцоно. 5 дахь өдөр нөгөө нам олон нийтийн байгууллагын хуралтай. Ингээд л 7 хоногт ерөөсөө ямар ч зав байхгүй. Тэрнийгээ хийгээд л хийгээд л явчихдаг. Тийм л байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэр бүгдэд нь бас бүртгэдэг байсан гэсэн үү?
Пүрэв -
Өө бүртгэл нарийн ш дээ. Тэр чинь одоо лекц тасалчихсан юм уу, улс төрийн сонсгол тасалсан бол нөгөө цалингаас чинь хасагдана. Өөрөө маш нарийн дүрэмтэй. Тэр чинь дотоод дүрэм ингээд боловсруулчихсан, заачихсан. Одоо 15 минут л ажлаасаа хожигдоод байвал энийг нийлүүлж байгаад л 60 минут болохоор нь зэрэг 1 цагийг нь хасаад хаячихдаг.
Ариун-Ундрах -
Ажлын цагаас нь уу?
Пүрэв -
Тийм, ажлын цагаас нь.
Ариун-Ундрах -
Тэр, лекц, сонсгол, улс төрийн сонсгол гэдэг дээр нь юу ярих уу?
Пүрэв -
Өө энэ олон улсын байдлыг одоо тэр л лекторуудыг л урьж аваачиж яриулна. Энэ том том багш нар, их дээд сургуулиудын доктор профессоруудыг. Би өөрөө тэр улс төр, техник кабинетийн эрхлэгч гэж байхад өөрөө их сургууль төгссөн учраас би энэ юунуудыг бол их том том улсуудаар лекц уншуулдаг байсан ш дээ. Лав сайдаар хүртэл уншуулдаг байсан. Манай энэ ерөнхийлөгч Очирбат ирж лекц уншиж байсан. Аа тэгээд манай ахмадууд ч уншиж байсан. Тэгээд тэр их сургуулийн доктор профессорууд тэр шинжлэх ухаан одоо яаж хөгжиж байна, жишээлбэл авто тээвэртэй холбоотой юм. Шинжлэх ухаан одоо яаж хөгжиж байна. Тэрнийг одоо яаж ашиглаж байна, амьдралд яаж нэвтрүүлж байна энэ тэр гээд л тэр бол их гоё ш дээ. Хүнд их юм өгдөг байхгүй юу. Тэр лекц юунд бол суух хэрэгтэй ш дээ тэр чинь. Тэр улсууд ч тэрнийгээ ойлгочихсон тэр амьдралаа зохицуулчихсан. Тэгээд ерөөсөө лекцтэй өдөр яг л лекцэндээ очно. Тийм байсан. Тэр бол би их л ач холбогдолтой гэж ингэж бодож байна. Зүгээр социализмын үеийн юм болгоныг муулаад байж бас болохгүй л дээ. Тэнд чинь аваад бүүр Монголчуудын амьдралын хэвшил болчихсон юмнууд, тэр хэвшээд явж байгаа юмыг бол устгаж болохгүй ш дээ. Би л тэгэж боддог юм.
Ариун-Ундрах -
Тэгэхээр таныг бага байхад тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг зүйл болсон байна. Тийм ээ?
Пүрэв -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр тухай та юу ярих вэ?
Пүрэв -
Нэгдэлжих хөдөлгөөн гэж манай Баян-Улаан бригадын тэр Цагаач гэдэг хүн санаачлаад 7 хүн малаа ингэж нийлүүлээд анхны “Давшилт” нэгдэл гэж байгуулсан байгаа юм. Тэгээд тэрнээс хойш бол ингээд тэгсэн. Тэр ч яахав 1-рт төрийн бодлого бас байсан байх. Хувийн ийм тархмал мал аж ахуйг нэгтгэж зохион байгуулъя. Тэгээд энэ хамтын хөдөлмөрийг одоо юу яая. Энэ яахав ЗХУ-ын тэр нөгөө мал аж ахуйн туршлага л даа. Тэрнийг одоо ингээд хэрэгжүүлье гэсэн үндсэн дээрээс ЗХУ-ын тэр туршлагыг л хэрэгжүүлж байгаа юу ш дээ. Тэгээд тэрийг би бол тодорхой хэмжээний ашиг тус өгсөн л гэж бодож байгаа. Тэр чинь хуучин бол нэг айл нэг жалганд ингээд байж байхад чинь өвсөө бэлтгэж чадахгүй, хадлангаа бэлтгэж чадахгүй, малынхаа ноос үсийг авч чадахгүй. Олон болчихвол сааль сүүг нь бүрэн авч чадахгүй. Тэр 6 айл чинь нийлээд ингээд хонио нэг тусад нь, ямаагаа нэг тусад нь, үхрээ нэг тусад нь, адуугаа нэг тусад нь адууг танайх, хонийг танайх гээд ингээд. Тэгээд танайх саалийг ийм юм авна, ноосноос тийм юм авна гээд бас үйлдвэрлэлийн даалгавар өгч байгаа юм. Тэгээд нөгөөдөхөө биелүүлэхээрээ зэрэг бас нөгөө нэгдлээсээ тодорхой хэмжээний шагнал урамшлаа авдаг. Аа тэгээд тэр чинь сумын төв дээр одоо бол захиргааны албан хаагч л гэж ярьдаг. Сумын төв дээр чинь бас нөгөө сумын чинь ажил төрлийг явуулдаг дарга цэрэг нар гээд л манаач цэвэрлэгчээс өгсүүлээд сургуулийн жижүүр гээд л зөндөө хүн байгаа ш дээ. Тэр чинь нэгдлийн гишүүн биш байгаа учраас тэд нарыг чинь тэжээхийн тулд хөрөнгө үүсгэж байхгүй юу. Тэр нэгдэл гэж байгуулагдаад. Тэр одоо гаргасан орлогынхоо тэр нөгөө сүү саалийнхаа бүх юмыг нэгдэлдээ авчирч тушаана. Нэгдэл нь тэрнийг үнэлээд нөгөө тэр мал аж ахуйгүй улсуудад өгч бас өнөө хоол унд, тэр цалин пүнлүүг нь өгч хангаж байсан ш дээ. Тэр хамтын хөдөлмөр бол их сайн байсан. Тэгэж би ойлгогдож, би өөрөө нэгдэл удирдаж явсан биш. Зүгээр л тэр хонийг нь хариулаад л, аргалыг нь түүгээд л. Зуны цагт бол манай ээж чинь одоо саалиа ферм гэж үхрийн ферм байна. Хэдэн үнээтэйгээ тэр фермд очоод суучихна ш дээ. Ах бид хоёр чинь хонио аваад тусад нь ингээд тэндээ маллаад явна. Ингээд тэр чинь голцуу нэгдлийн хонь ш дээ. Тэр чинь манай өөрийн амины хонь гэж байхгүй. Тэр чинь ерөөсөө яг ингээд тогтоол гараад танайх хэдэн хоньтой юм? 400 хонь. Аа 400 хонийг нийгэмчлэлээ гээд ийм бичиг өгч байгаа ш дээ. Энэ бол нийгмийн өмч боллоо шүү. Таны өмч биш гээд ингээд. Тэгээд энэнээс үхүүлж болохгүй, хорогдуулж болохгүй, өсгөх хэрэгтэй гэдэг ийм үйлдвэрлэлийн даалгавар өгчихөөр зэрэг тэгээд л гүрийгээд л ямар ч байсан тэрнийг өсгөөд л үржүүлээд л, тэр авдаг шагналаа аваад л ингээд байдаг байсан ш дээ. Тэр чинь амьдрал бол болдог л байсан гэж би бодож байгаа юм.
Ариун-Ундрах -
Тэр нэгдэлжих хөдөлгөөнийг анх эхлэх гэж байхад хүмүүс ямаршуу хүлээж авсан бэ?
Пүрэв -
Өө их олон олон янз байсан. Одоо дунд зэргээс дээгүүр жаахан хөрөнгөтэй, олон малтай улсууд бол маш их эсэргүүцэж байсан ш дээ. Тэр чинь өө бүр тэр нэгдлийн одоо тавьсан хэлсэн шаардлага энэ тэрийг биелүүлэхгүй. Зарим одоо хийсэн бүтээсэн юмнуудыг нь шатааж ч байсан тийм юмнууд бий ш дээ. Одоо тэр кинон дээр гардаг ш дээ, түүхэн дээр. Тийм юмнууд бол хаа сайгүй байсан ш дээ. Дундаас доогуур амьдралтай улсуудад бол маш ашигтай болж ирсэн. Одоо “Хүргэн хүү” кинон дээр хэлдэг ш дээ. Тэгээд тэр ашигтай болоод нийгэмчлэх гэдгийг чинь сүүлд нь ойлгоод яваандаа энэ нэгдэл чинь хүчээ аваад ирэхээр зэрэг нөгөө улсууд чинь яах ч аргагүй хашигдаад өөрийн эрхгүй орж байгаа юм. Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Аа бас малчид малаа нуудаг байсан болов уу?
Пүрэв -
Өө яахав тэр нөгөө нэг дундаас дээш шатны улсууд чинь бол мал тооллогоор татвар гэж авдаг болчихсон байсан байхгүй юу. Нэгдэлжих байгуулагдаад, нэгдэлжих хөдөлгөөн үүссэнээс хойш хууль гараад 1 малаас ийм хэмжээний татвар авна гэж малын хөлийн татвар гэж одоо ярьдаг юм л даа.
Ариун-Ундрах -
Аа нэгдэлд элсээгүй айлаас юм уу?
Пүрэв -
Элсээгүй айлаас ч авна. Нэгдлийн гишүүдээс ч авна ш дээ. Тэгэхдээ нэгдлийн гишүүдээс нь бага авна. Аа нөгөөдүүлээс бол өндөх хувиар татвар авдаг байсан байхгүй юу. Тийм учраас малаа нуухын төлөө байлгүй яахав. Тэд нар чинь одоо жишээлбэл энэ манай тэнд чинь одоо нэг 3-4 баян айл байдаг байсан гэсэн. Тэр чинь бүр 2000-3000 малтай ш дээ. За улсуудыг аваачиж маллуулна. Яахав зарц л даа. Тэр чинь одоогынх шиг мал маллуулахгүй, цалин мөнгө өгөхгүй. Тэгээд ядуухан амьдралтай улсуудыг аваачаад малаа маллуулаад тэгээд яахав хоол хүнсийг нь хангаад, гэр орныг нь хангаад байдаг юм уу. тэгээд нэг өөрөө цагаан идээ идээд, тэр малаасаа хэрэглэх юмыг нь тодорхой тоогоор нь хэлж өгөөд. Тийм л юмаар яаж байсан учраас тэр чинь дээд талын тэр арай өндөртэй байсан улсууд маш эсэргүүцэлтэй байсан. Сүүлд нь ямар ч аргагүй тэгээд элсээд ингээд орсон ш дээ тэр чинь.
Ариун-Ундрах -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юм уу эсвэл нэгдлийг ухуулаад явж байгаа хүмүүс байгаа ш дээ. Тэр хүмүүс юу ярьдаг байсан бол?
Пүрэв -
Одоо энэ соёлын гавъяат зүтгэлтэн, Монголын радиогын сэтгүүч Мятавын Цагаан гэж бид хоёр цуг ажиллаж байсан юм. Тэр нэгдэл нэг биш боллоо гэж бичсээр байгаад тараагаад хаячихсан ш дээ. Би тэгээд нутгийн улсууд, хоёулаа нэг сонинд ажиллаж байсан учраас би тэрнийг шүүмжилдэг юм. Чи одоо бас. Сүүлд нь өөрөө мянгат малчны зөвлөл гэж юм байгуулаад баахан мянгат малчнаас баахан хонь мал цуглуулаад. Тэгээд одоо тэрнийгээ татвар болгож аваад, тэгээд өөрөө ашиглаад ингээд сүүлд нь өөрөө асуудалд орсон ш дээ. Тэгэж чи буруу гэж хэлээд байхад чинь. Нэгдэл нэг л биш ээ гэж тэр бүх радиогоор цуврал явуулаад, сонинд цуврал нийтлэл явуулаад ингэсээр байгаад тараагаад хаячихсан байхгүй юу. Би бол одоо тэр нэрийг нь өөрчлөөд л тэр юу билээ одоо? Одоо чинь юу гэж байгаа билээ. Фермер. Тэрийг нь өөрчлөөд л ингээд л хамтын хөдөлмөрийг устгаж болохгүй л байсан гэж би боддог. Тэр чинь үнэхээр сайхан байсан ш дээ. Тэр чинь юмаа бэлдчихдэг. Тэр дотроо нэг лидертэй. Тэр хүний хэлсэн үгнээс ерөөсөө гарна гэж байхгүй. Малчин Пүрэв одоо тэр хамгийн том одоо Пүрэв бааваа л гэж ярьна л даа. Тэр том хүнээ авгайлж ярьна. Тэрний л хэлсэн юмаар тэг тэг гэвэл ерөөсөө залуу нь ч тэр, хөгшин нь ч тэр үг дуугүй биелүүлдэг л байсан. Одоо энэ чинь тэгээд тал тал тийшээ харчихсан юм чинь малаа ч өсгөж чадахгүй. Малын эрүүл мэндийг чинь бас мундаг анхаардаг байсан ш дээ. Жил болгон тарилга хийнэ. Жил болгон угаалга хийнэ. Одоо бидний идэж байгаа юманд чинь баталгаа алга байна ш дээ. Эд нарыг чинь тариа хийж малыг чинь өсгөж байгаад бид нарт өгч байна ш дээ. Тэр үед тэр мал эмнэлгийн шинжилгээ гэдэг чинь маш нарийн. Тэдний хотонд л одоо тийм өвчин гарсан гэх юм бол зүгээр дор нь тэрнийг чинь очиж үзээд л, малыг чинь эрүүлжүүлээд тариа хийгээд, бүгдийг нь шинжлээд, зарим үхсэн малыг нь бол аль хэзээ ухаж дарж газар руу булаад. Тийм малын эмч нар чинь мундаг үүрэгтэй байсан ш дээ, эрхтэй. Одоо айдаг. Нөгөө нэг кинон дээр гардаг ш дээ. Нөгөө “Хүргэн хүү” дээр бил үү? Нөгөө тэмээгээ алдчихаад нэг муу агт авчихсан чинь нэг яадаг. Тэрүүн шиг байж болохгүй. Тэрнийг чинь маш хатуу байсан ш дээ. Тэр чинь бол зүгээр тэр малын эрүүл мэнд чинь бол 1-рт хүнийхээ эрүүл мэндийн төлөө л зүтгэж байсан тэр дээр үеийн л дандаа уламжлалууд л яваад байгаа л гэж би ойлгойд байгаа. Тэрнээс нэг хүн гаргаад тэр нэгдлийг устгачихья гэсэн бол тэгээд яахав цаг засгийн газарт гараад л ардчилал гэж ярьж байгаад л нэгдлээ устгасан болохоос биш яг нэгдлээрээ ажиллаж байгаа газрууд байж байгаа ш дээ. Нэгдлээрээ ажиллаж байгаа газар гэдэг чинь сангийн аж ахуйгаараа ажиллаж байгаа сангийн аж ахуй ургацын юу уначихсан байж байхад одоо тэр Зүүнбүрэнгийн сангийн аж ахуй гээд Сэлэнгийн яг тэр санийн аж ахуй хэвээрээ ажиллаад байсан байхгзй юу. Компани болчихоод. Тэгэхээр хамаагүй илүү ургац авч байсан ш дээ. Тарааж жижигхэн жижигхэн ганц комбайнтай, 2 комбайнтай юмнууд болчихсон бусад сангийн аж ахуйнууд бүгд нураад дампуураад дуусч байхад тэднийх ургац авчихсан ашигтай ажиллаж байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр нэгдэл тараагаад малыг нь малчдад нь өгөх үйл явц ямар болсон бэ?
Пүрэв -
Үгүй тэр бас их будлиантай болсон. Тэрнийг бол зүгээр л энэ худалдаа үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан даа. Төрийн нарийн бичгийн дарга гэж одоо нэрлэж байгаа юм. Боловсон захиргааны хэлтсийн дарга гэж байсан. тэр ингээд тийм зальтай улсууд чинь бол сум сумаасаа очоод. Тэр чинь сумд мал маллаагүй. Яахав сумын үндсэн иргэн нь мөн. Ингэж яг хуваахдаа бол хамаагүй хуваагаад өгчихсөн л байхгүй юу. 250, 000 мал байна аа, танай суманд. За ингээд л малчиддаа тэд тэдийг гэж өгсөөр байгаад л өө нэгдлийн даргад өгөхгүй бол болохгүй, нэгдлийн нягтланд өгөхгүй бол болохгүй, сургуулийн жижүүрт өгөхгүй бол болохгүй гээд л ингээд яасан чинь өө тэр Улаанбаатарт байж байгаа чинь яг манай энэ хавийн хүн ш дээ. Нэгдэлд тэр чинь бас малаа өгч байсан байгаа юм л даа. Нэгдэлд малаа өгч байсан юм чинь өгөхгүй бол болохгүй гэсээр байгаад тараагаад ингээд авчихсан чинь байхгүй болчихож байгаа юм. Тэрэн дээр би бас алдаатай л юу байсан байх л гэж бодож байгаа юм. Тэр чинь хувьчлалын юун дээр хувьчлах нь зөв. Гэхдээ их бодлоготой. Энэ Улаанбаатар хотод алба хашиж байгаа хүнд яах юм бэ? Тэрүүнд заавал мал хуваарилж өгч одоо тэгэж тарааж, тэгээд төрөл садан руугаа сумын нэг дарга байлаа гэхэд бол голцуу тэр чинь бригадын дарга, багийн дарга нар нь тэр сумын хамаатан улсууд л ингээд яваандаа л болчихсон л байхгүй юу даа. Нөгөө нэг жалга довны үзэл гэж яриад байдаг даа. Тэр чинь тийм болчихоор зэрэг нөгөө хуваарилахаар нь нөгөө хэд рүүгээ ахиухан ахиухан ахиухныг өгчихөөд, нөгөө тэрнээс гадуур байж байгаа улсууддаа цөөхөн цөөхөн цөөхнийг өгчихгүй юу. Ерөөсөө мал аж ахуй гэдэг чинь би зүгээр ажигладаг юм. Одоо нэг 250-аас дээш богтой байж байж л яг амьдралаа залгуулж байгаа юм. Нэг хүүхдийн сургуульд сурах төлбөрийг нь даагаад, тэгээд хоол унд идэж ууха юмаа даагаад, бусад зардлаа нэг ганц хоёр мал борлуулаад ингээд дааж чадаж байгаа юм. Аа 250-аас доош малтай бол ерөөөсөө амьдарч чадахгүй байгаа ш дээ. Одоо малын үнэ хямдарчихсан байна. нэг хүүхдийн сургуулийн төлбөр төлөхөд л 50 гаруй төлгөө л зарах хэрэгтэй ш дээ. Тэгээд юу ч өсгөж чадахгүй болчихоод байгаа юм. Тийм нэг тэр мал сүргийг өсдөг юу гэж байгаа. Тэгээд сүүлийн үед бол одоо тэр ямаа нэг ноолуураас болоод л ингээд л өсгөөд хаячихсан чинь одоо тэр газар нутгийг чинь одоо сүйтгэж дууссан байна ш дээ. Ямаа чинь их айхтар амьтан байна ш дээ. Өсөхөөрөө түргэн өсдөг. Нэг хиарахаараа бол бүгдээрээ үхдэг. Тэр дээр үед годрон гэдэг өвчин чинь бол манай тэнд бол зүгээр хэвтүүлж байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Годрон гэдэг нь ямар өвчин юм бэ?
Пүрэв -
Өө орилоод л орилоод л тэгээд л тийчилж байгаад л үхчихдэг, ямаанууд. Тэгээд л тэд нарыг чинь зүгээр зуу зуугаар нь том нүх ухаад л тэрийг шатаадаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Ямар аймар юм бэ?
Пүрэв -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр 250-аас дээш малтай болохоор бас тэгээд тэр айлын хөдөлмөрлөх хөдөлмөр нь нэмэгдэнэ л дээ тэ?
Пүрэв -
Тийм. 5 ам бүлтэй. 5 ам бүлээс доошгүй хүнтэй. Тэгээд л 250 малтай байхад бол одоо ерөөсөө энэ зах зээлд ёстой дажгүй амьдарна ш дээ. 50-ыг нь гүйлгээнд оруулаад байдаг байхгүй юу. 200 нь өсөөд байдаг. Жилд 50-ыг л гүйлгэчихээд байхад 200 нь өсөөд л. 50 чинь бол уужуухан хүүхдүүнхээ төлбөрийг өгчихөөд л, нэг гурил будаагаа л авчихна ш дээ. Хөдөөнийхөн чинь өөр яахав.
Ариун-Ундрах -
Өөр юм хэрэггүй.
Пүрэв -
Тийм. За яахав юмны хэрэгцээ гарвал үнэтэй үед нь бол ганц хоёр хонь зарж байгаад авгай хүүхэддээ гутал хувцас аваад өгчихнө.
Ариун-Ундрах -
За бас таныг ажиллаж амьдарч байхад соёлын довтолгоо гэдэг зүйл болсон байх тийм үү?
Пүрэв -
Өө тэр намайг 3 настай байхад гэдэг чинь тийм болсон. Би 3 настай байсан.
Ариун-Ундрах -
Тийм жоохон байсан юм уу?
Пүрэв -
Жоохон байсан. Өө тэгэхдээ бас юм мэднэ. Соёлын довтолгоон болох гэж байна гээд ингээд тэр чинь бас их нөлөө өгсөн ш дээ. Айлууд чинь одоо тэр дээр үед бид нар чинь бол цагаан даавуу гэж байхгүй ш дээ. Хөдсөн дээл нөмрөөд л унтаад өгнө ш дээ. Тэгээд л тэрнийг чинь айл болгоныг орны даавуутай болгоно. Хүн болгоныг ээлжийн алчууртай болгоно гээд л, 7 хоногт 1 удаа усанд орж байх ёстой. За хөдөө ч усанд орох юм байхгүй ш дээ. Халуун ус гэж ерөөсөө юу ч байхгүй. Бид нар чинь тэр голынхоо усанд л зун бол сайхан шумбачихаад л, өвөл нь бол тэгээд л толгой түрүүгээ л угаачихаад явж байна уу гэхээс жоохон байхад чинь усанд орох ямар юм байхав. Тэрэн дээр бол их л нөлөө өгч байсан. Тэгээд л тэр соёлын довтолгоо .... гээд л айл болгон гэртээ нэг хөдөөнийхөн чинь тийм хямгадах юмандаа их сонин л доо. Тэгээд ингээд л даавуугаа бэлдээд авдрандаа хийчихдэг байхгүй юу. Соёлын довтолгоо ирвэл нөгөөдөхөө гаргаад тавьчихдаг бол тэгээд л сурчихсан.
Ариун-Ундрах -
Хэрэглэхгүй юу?
Пүрэв -
Хэрэглэхгүй. Тэнд чинь бол бас яг тэр үед чинь 54-55 оны үед юм байна ш дээ. Тэр үед чинь бол бас юу байсан ш дээ. Тэр нөгөө өвчин, одоо нийгмийг хамарсан өвчин их байсан ш дээ. Нөгөө нэг яр тэмбүү гээд л манай тэр нутагт бол хамар нь уначихсан, ингээд элэг наачихсан гээд ярьдаг. Тэгээд нөгөө шар янз бүрийн халдварт өвчин их байсан ш дээ. Тэрнийг чинь тэр СЕВ-ийн орнуудын тусламжтайгаар ёстой бүрэн устгасан ш дээ. Тэр соёлын довтолгооны үр дүнд. Бөөс хуурс бол зөндөө байсан ш дээ. Бөөс хуурсгүй айл байхгүй байсан ш дээ. Тэгэхэд чинь зүгээр ерөөсөө бүгдийг нь устгасан ш дээ. Одоо бол нэг их байдаггүй байх гэж бодож байна ш дээ, хөдөө. Тэр үед чинь бол айл болгонд байж л байдаг байсан ш дээ, бөөс хуурс бол. Тэгээд тэр өвчинд нэг улаан тариа гэж тариа аваачаад л тэр СЕВ-ийн эмч нар гээд л нэг цагаан халаадтай Орос улсууд очоод л тариад л, үйлчлээд л, тэр ариун цэврийн үйлчилгээний янз бүрийн юмнуудыг гаргаад л, тэр хэрэглэдэг саван сойз энэ тэрийг чинь бол бид нар тэгэхэд хэрэглэдэггүй шахуу л байсан ш дээ. Тэгээд л тэр нэвтэрсэн ш дээ. Яг тэр соёлын довтолгоон дээр. Би бас нэг их буруу юм гэж боддоггүй. Тэгээд сүүлдээ бол тэрнийгээ хэвшүүлэх тал дээр их ажиллаж байсан байхгүй юу. Соёлын довтолгоо явагдлаа. За айл болгон 2 ээлжийн цагаан даавуутай боллоо. Нэг хүн болгон 2 ээлжийн алчууртай боллоо. Энүүнийгээ хэрэглэж сурна. 7 хоног хэрэглээд 7 хоногтоо угааж байх ёстой. Тэгээд хэрэглэдэг. Тэгээд сурсан. Одоо бол хөдөө цагаан даавуугүй айл байхгүй ш дээ. Тэр бас ач тустай эд ш дээ. Одоо энэ хүн болгон сойзтой. Хөдөөнийхөн чинь бас их дэгтэй тэр чинь. Ханандаа уут ингээд хийчихнэ. Нөгөө хүүхдүүдийнхээ нэрийг Б, Ц, А, Д гээд биччихнэ.
Ариун-Ундрах -
Өө бүр нарийн.
Пүрэв -
Тэгээд тэр нэрээрээ сойзоо ч солихгүй. Хачин ш дээ. Савангууд нь бас тусдаа доор нь ингээд ингээд уут хийчихсэн. Тийм байна ш дээ. Тэгэхээр би соёлын довтолгооны үр дүн л гэж бодож байгаа. Тэрнээс нэг их муу юм тэрнийг болгоогүй байх аа л гэж бодож байгаа.
Ариун-Ундрах -
Соёлын довтолгоо ариун цэвэр, эрүүл мэндийн талаас өөр салбар дээр бас өөрчлөлтүүд гарсан болов уу?
Пүрэв -
Аа тэр юун дээр бол бас их өөрчлөлт их гарсан гэж би сонсож байсан, юмнаас уншиж байсан. Боловсролын асуудал дээр их гарч байсан. Аа тэр үед бол шинжлэх ухаан ч гэж нэг их мундаг байгаагүй. Ерөөсөө боловсролын асуудлыг, тэгээд биеийн тамир, спортыг хөгжүүлэх тал дээр, хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр эрүүл мэндийн асуудлаар бол ашиг тус өгч байсан. Тэнд тэр давхар ажиллаж байсан юмнууд зөндөө бий ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд ер нь таны амьдралын туршид Монголын уламжлалт баярууд яаж яаж болж ирсэн бэ?
Пүрэв -
Тэгэхээр би бол боддог юм. Хамгийн их гоё баяр чинь сумын наадам байдаг юм. Зүгээр ингээд нэг ийм дэвсэг дээр сууж байгаад л бүх юмаа үзнэ. Бөхөө үзнэ, морио үзнэ. Тэгээд тэрүүнд чинь их өндөр сэтгэлгээтэй, ард түмэн их бэлтгэдэг. Улсын наадам болж байна гээд цагаан сар хоёр л байна. Тэр хоёроос өөр их болдоггүй байсан. Одоо чинь өдөр болгон баяр болдог болчихсон байна ш дээ. Тэр хоёрыгоо л одоо бэлдэнэ. Бас их гоё гоё торгон дээл хийж өмсөнө. Тэгээд л нөхөртөө, хүүхэддээ таарсан. Тэр үеийн бас соёлын довтолгоон, тэр л одоо нэгдэлжих хөдөлгөөний чинь үр дүн. Бүсгүйчүүд чинь одоо жишээлбэл энэ искурс ажилладаг болсон ш дээ. Оёдолчин аваачаад заадаг. Дээлээ ингэж оёно, ингэж оёно гэж заадаг. Гэрээр нь зааж өгдөг. Тэгээд юм оёдоггүй, хувцас оёж чаддаггүй айлын авгай гэж байдаггүй байсан ш дээ. Одоо тэгсэн чинь оёдог авгай байхгүй болчихсон биз дээ. Тэгэхэд чинь бүх юмыг өөрөө хийчихнэ. Манай ээж бол Монгол гутлыг чинь зүгээр янзын хийнэ. Дээл хувцсыг чинь ёстой янзын хийнэ. Голцуу л Монгол дээл хийнэ л дээ. Тэгээд л тэрнийгээ.... Тэр наадам шиг сайхан юм бол байдаггүй. Би чинь 7 жил морь унасан. Хурдны морь унаж 7 жил сумандаа түрүүлсэн. Тэр сумын заан Түдэв гэдэг айлын халтар морийг унаж 7 жил түрүүлсэн. Их агсам морь. 7 жил түрүүлж байсан. Аймагт яахав нэг явж уралдаад 7-д орж байсан. Тэрүүн шиг тийм гоё баяр наадам байдаггүй. Тэр чинь тэгээд баг багаараа ингээд одоо жишээлбэл энэ нэг хавийнхан айлууд нийлээд хонио 2 хүн хариулна. 2 хүүхэд л хариулна л даа. Тэр чинь одоо надад хонин ээлж таарвал ямар ч арга байхгүй. Тэр баярыг үзэх юмсан гээд уйлаад л тэр хонио хариулаад л явж байдаг л тийм байсан. Их гоё. За тэгээд энэ үндэснийхээ баяр наадмуудыг ёс журамтай сайхан тэмдэглэх их гоё л доо. Тэр үед чинь одооных шиг тэгээд л тэр архи дарс уугаад л байх юм байхгүй. Бригад бригадаараа концерт тоглоно. Бригад бригадаараа тэнд нь өөрийнхөө бөхийг гаргачихсан, уран сайханчидаа гаргачихсан. Тэгээд л худалдаа наймаа гэхэд чинь бол өөрс өөрснийхөө хийдэг нөгөө бууз хуушуураа хийгээд тавьчихсан. Тэгээд л одоо тэнд чинь 2-3 хоног л найралдаг. Айраг цагаагаа л их ууна. Тэгээд л тэнд чинь харж байхад л нэг согтоод уначихсан тийм юм байхгүй. Тэгээд л нэг сайхан. Тийм л гоё наадам. Хамгийн гоё нь сумын наадам л гэж болно.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр 7 жил хурдны морь унасан гэхээр яг хэдтэйгээсээ эхэлж унасан бэ?
Пүрэв -
Аа би чинь 13 хүртэл унасан юм чинь нэг 8-тай л унаж эхэлсэн юм байх аа даа. 1-р ангид орсон жил л хурдан морь унаж байсан. Тэгээд сүүл рүүгээ чац өндөртэй болохоор чинь зэрэг тэгээд нөгөө хурдан моринд чинь хүүхэд томдоод болдоггүй юм байна лээ. Тэр харин 10-аад жил уначихсан хүүхдүүд байдаг юм ш дээ. Тэр ч одоо мөн сайхан шүү дээ. Тэр чинь тэгээд тэр сайхан талд манай тэр Досонгын тал гэж байна. Нэг ч ийм морь бүдэрчих нүх байхгүй тийм тэгш тал. Тэнд чинь тэгээд уралдаж байхад чинь ч одоо мөн сайхан шүү дээ.
Ариун-Ундрах -
Тэр морь унах гэж байгаа хүүхдэд морио ингэж уна ч гэдэг юм уу тийм заавар зөвлөгөө өгөх үү?
Пүрэв -
Өө тэр чинь хүүхэд морь хоёр чинь дасчихна ш дээ. Одооны энэ уяачид чинь үүрэг даалгавар өгчихөөд, малчнаар маллуулчихаад тэгээд явж байна. Тэр чинь морио нэг ингэж тойруулж энэ идэш нь ихэдчихсэн байна. Цулбуураа богино барь гээд ингээд намайг тойроод л ингээд байна, би өөрөө үүрэглээд ингээд суугаад байна. Хүүхэд морь хоёр зэрэг уягддаг байхгүй юу тэр чинь.
Ариун-Ундрах -
Аан хамт л байх уу?
Пүрэв -
Хамт л. Морьтойгоо бүр дасчихна ингээд. Унтчихаараа зэрэг энэн дээр ингээд хошуугаа тавиад амраадаг юм ш дээ. Тэгээд ингээд унтана. Тэгээд би унтана. Тэгээд тэгэж гоё. Тэгээд өвс юуг нь тааруулна. Тэгээд одоо бол би бас таашаадаггүй. Одооны тэр морьдуудыг бол. Тийм үнэтэй. Тэгэхэд чинь яг зүгээр малчин ардууд өөрийнхөө хонины морийг сойгоод л уралдуулаад л, тэгээд тэрэндээ баярлаад л, нэг нь түрүүлээд л. Тэрэндээ их баярлаад л тэдний халтар морь, тэдний тийм морь түрүүллээ гээд ингээд л байсан. Одоо тэр чинь 50-60 саяын машин шиг морь аваад л, тэгээд л тариа хийгээд л. Тэр чинь малыг бол тэгэж болохгүй ш дээ. Тэр нөгөө үндэсний тэр баярын чинь утга нь алдагдчих гээд байхгүй юу. Яг малчин хүн. Тэгээд л одоо тэр цол, би тэрэн дээр их эмзэглэдэг юм. Тэр сайд Улааны морь, сайд Энхболдын морь гээд ингээд л. Яг тэрнийг чинь маллаж байгаа хүн тэр уяач л байгаа ш дээ. Тэр зүгээр морио тэдний адуу л гэж хэлэхгүй юу даа. Улаан сайдын адуу гэдэг юм уу. Заавал тэрний морь гэж одоо... Сүхбаатар 1922 онд тийм зарлиг гаргасан байдаг юм ш дээ. 1922 оны наадмаар 1921 онд чинь хувьсгал ялаад анхны их баяр наадам хийсэн байхгүй юу. Тэгээд 1922 оны наадмаа хийсэн чинь энэ жанжин Сүхбаатарын морь түрүүлээд, Дандар баатарын морь 2-т ороод, энэ гандан тэгчлэн хийдийн их хамба Данзан хэн гэлээ тэгээд цол дуудсан байхгүй юу. Нөгөө морьдын. Тэгсэн чинь жанжин ажиглаж байгаад хойтон жил нь тушаал гаргачихсан. Төрийн алба хашиж байгаа хүн морь уяхыг зөвшөөрөхгүй гэж. Тэгээд өөрийнхөө тэр морийг бол тэрнээс хойш олон жил уралдсан гэж байгаа юм л даа. Адуучин тэрний морь гэж дууд, ингэж тушаал гаргаж байсан. Тэрний тушаалыг бол би олж уншиж байсан шүү. Хуучин монгол бичгээр тийм тушаал гаргасан. Айхтар хүн тэрнийг одоо ажигласан байгаа юм. Тэгээд нэг жил нь ирсэн чинь л эхний 5 мориных нь дандаа сайд дарга нар, түшмэл, хаад ноёдуудын морь байсан гэж байгаа юм. Тийм учраас тэрнийг тэгэж цоллож болохгүй. Буруу юм байна гэж.
Ариун-Ундрах -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.