Tserennadmid
![](../assets/images/interviewees/990390.jpg)
Basic information
Interviewee ID: 990390
Name: Tserennadmid
Parent's name: Dorj
Ovog: Ih tugtun
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, director of 'Senior Leaders Association'
Belief: Buddhist
Born in: Öndörhangai sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
politics / politicians
democracy
family
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Цэрэннадмид -
За гүнээр нөлөөлсөн одоо үйл явдлууд олон л байгаа л даа. Одоо тэрнээсээ алийг нь хэлдэг юм билээ. Гүнээр нөлөөлсөн үйл явдлууд бол 1-рт боловсрол л байгаа. Хэрвээ одоо ч гэсэн, өнөөдөр ч гэсэн энэ олон хувийн Монголд бол 100-н хэдэн их дээд сургууль ямар ч хэрэггүй. Яахав зүгээр энэ чинь бол зүгээр боловсролоор бизнес хийж байгаа л юм шүү дээ. Төгсөж гараад ямар ч мэдлэггүй, ямар ч боловсролгүй. Өнөөдөр гараад одоо ямар нэгэн сургуулийн түүхийн анги төгссөн хүүхдээс эрх, эрх зүйн тухай, хүний эрх чөлөөний тухай асуухад мэдэхгүй л байгаа ш дээ. Тэгэхээр бол боловсрол гээч юм нь одоо би багшийн сургуульд боловсрол эзэмшээд, МУИС төгссөндөө бол ёстой миний амьдралын эрс өөрчлөлт гарсан. Багшийн сургуульд ер нь хүн гэдэг чинь ийм байна. Багш гэдэг чинь ингэдэг юм байна гэсэн бол МУИС төгсөхдөө би за ер нь нийгэм ийм гээд. Энэ ардчилал өөрчлөлтийн тухай Ү.Нямдорж гээд философийн багш ярьдаг л байсан. Энэ бол ийм, капиталист нийгмийн ийм өөрчлөлт ийм байгаа. Тэгэхдээ бол энийг бол өөрснөө бас эргэлзэж байгаа гээд л ингээд ярьдаг байсан. 1-рт нь боловсрол бол ёстой гүн гүнзгий өөрчлөлт гаргасан. Хэрвээ л хүн өөрөө сурч чаддаг. Зүгээр нэг багшийн лекцээр ингээд нэг өнөөдөр яана аа. Өнөөдөр нэг курсийн ажил хийчих юмсан. Нэг ангийн ажил, илтгэл тавьчих юмсан. Реферат бичих юмсан гэдэг бол биш шүү дээ. Бидний үед чинь одоо төв намын санд ёстой хонон өнжин сууна. Архивт сууна. Тэгээд л хотын намын санд сууна. Нэг юм уншчих дээр зэрэг дараачын юмных нь учир агуулга юу билээ гэдгийг олж мэдэхийн төлөө байна. Ерөөсөө боловсролыг л гүн олох хэрэгтэй. Боловсрол гэж нэг сургууль төгсөөд диплом авахын нэр биш. Энэ бол манайд бол өнөөдөр ёстой завхрал болж байгаа гэж би боддог. За 2 дахь юм бол, хамгийн гүн суусан юм бол миний амьдралд бол ээж аав хоёр л байгаа. Тэр үеийн ээж аав нар гэдэг чинь ямар их одоо сургаал. Яахав дээ зарим улсууд бол шашны холбогдолтой шашны номлолоор яасан гэдэг. Хүн ер нь буруугаар эргэвэл буруугаар л эргүүлнэ шүү дээ. Тэгэхээр уул ус, лус савдагтай, тэр газар дэлхийтэй харьцах. За хэрвээ нэг юу байдаг. Нэг могойны тухай юу байдаг л даа. Лус савдагыг яаж хайрлаж байх байдаг юм. Би нилээн өвддөг байсан юм. Тэгээд 1-р эмнэлэгт анагаахын дээдийн нэг оюутан хэн ч билээ. Нөхөр нь Зориг гэдэг эмчлүүлж байсан. Тэгээд тэр анагаахын дээдийн оюутан надад ярьж байсан. Бид нар ойролцоо л доо. Надаас нэг 2-3 л дүү байх. Тэгээд би лусын эзэн гэдгийг би бүр яс махандаа ойлгосоон гээд. За яаж ойлгов? гэсэн. Нөхөр нь хавар болохоор л ингээд л энэ гарын алга нь задраад л шүүс гоожоод л байдаг. Тэгээд л ерөөсөө сайн багшдаа үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн. Гаднаас ирж байгаа л одоо тэр анагаахын дээдийн шугамаар ирж байгаа бүх улсуудад үзүүлсэн зүгээр болдоггүй гэнэ. Тэгээд хадам ээж нь яваад үзүүлсэн чинь энэ лусын амьтныг их зовоосон байна аа. Тэр лусын амьтнаас л болж дээ. хүүхэд чинь өөрөө мэднэ ээ. Тэр хүүхдээ хэлээд, тэгээд дараа нь тэр сүү өргөөд сайн мөргөл залбирал хийвэл гайгүй болно. Тэгэхдээ эдгэхгүй гэж хэлсэн. Тэгээд нөхөртөө ирээд хэлсэн юун лусын амьтан юу байдаг юм. Ээж дандаа нэг дэмий юм ярьж байдаг. Тэр лусын амьтанг би хорлосон тийм юм байхгүй. Лусад гэхээр одоо гол усанд сүү дусаасан байж болно. Эсвэл одоо гол усанд өмдөө ч угаасан байдаг юм уу. Энэ өмд угаасан тухай би чамд дараа бас ярина аа. Тэгээд нэг унтаж байсан чинь өнөө лагерь гарчихаад унтаж байсан гэнэтхэн нөхөр нь өглөө 4 цагт ухас гээд л боссон гэнэ. Хөөш би нөгөөдөхийг чинь олсон гээд л. Тэгсэн чинь нөхөр нь унтаж байсан нэг юм ингээд татаад байсан гэнэ л дээ. Тэгэхээр энэ ч юу билээ гэсэн чинь өглөө 4 цаг болж байсан. Үүр цайчихсан, зун. Тэгсэн гэнэтхэн оллоо гээд тэгсэн. Яасан бэ? гэвэл тэр 9-р ангид байхдаа шарга морьтод нөгөө байж байгаад нэг 2 хүүхэд могойны жижигхэн зулзага харсан юм байна л даа. Тэгээд могойны зулзагыг варианы шилэнд таглаад тавьчихсан юм байна. Тэгсэн чинь л дараагын өглөө болсон чинь л гэнэтхэн нэг юм өшиглөх ч юм уу, нудрах шиг болсон гэнэ. Тэгээд босоод ирээд л гадаа гараад л ингээд байж байсан гэнэтхэн могойныхоо зулзагыг санасан гэнэ. Тэгээд могойныхоо зулзагыг санаад нөгөөдөх чинь яваад очсон битүү цан. Нөгөө агааргүй болчихгүй юу. Тэгээд нөгөөдөхөө хурдхан шиг ингээд л авсан чинь тэгээд цаашаа нэг ингээд л яваад л болиод л муужирчихсан маягтай байсан гэж байгаа юм. Тэгээд тэр лусын амьтан тэр. Тэгээд тэрийгээ санаад тэр газар нь тэр лам багшаас асууж л юм хум хийсэн юм байлгүй дээ. Хийсэн гэнэ. Тэгэхээр хүн бол ер нь байгаль гэдэг чинь одоо хүний л орчин ш дээ. Нөлөөлөл, байгальтай л харьцана гэдэг чинь амин холбоотой гэж байна. Хоёрт нь тэр лусын тухай юу байна уу? гэвэл энэ чинь зүгээр мунхруулга биш. Манай нэг охин бид нар Өвөрхангайн Эрдэнэзуу явсан юм. Тэгээд Эрдэнэзуу яваад би энд хамаагүй голын эрэг рүү сүү холоо өргөдөг, будаагаа холоо цацдаг байхгүй юу. Тэгэхээр энд битгий яагаарай гэж байсан манай нөгөө охин гол дотор очоод хүүхдийнхээ өмдийг угааж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ тэр голын эрэг дээр л байж байгаа. Гэнэтхэн нөгөөдөх ганц хүүтэй юм чинь зүгээр нүд нь ингээд эргээд, час улаанаар ингээд эргээд л эхэлсэн. Орхон гол шүү дээ. Орхон түшээ гүн гэдэг чинь бас нилээн хатуу тийм эзэн савдаг. Бүх юм эзэн савдагтай ш дээ. Одоо түлхүүр ч эзэнтэй, энэ ширээ ч эзэнтэй юм чинь. Тэгсэн чинь өнөө ерөөсөө өнгөрсөн. Бүр нөгөө бүүр эргээд. Зүгээр хурдхан шиг л аваад тэр нөгөөдөх Хархорины эмнэлэг явсан. Тэгээд тэд нар түрүүлээд явчихгүй юу. Яаж байна, ийж байна гээд л. Тэгээд л би чинь өнөөдөх голд чинь мөргөөд л одоо ингээд мэдэлгүйдээ ингэчихэж. Лус минь уучлаарай. Энэ юм мэдэхгүйдээ л ингэчихсэн. Амь насыг нь авраарай гээд л холоор нөгөөдөх сүүгээ өргөөд л ёстой хүн чинь сандрахаараа мөргөдөг юм. Худлаа л нэг их яаж байгаа болохоос.
Ариун-Ундрах -
Шүтддэггүй гээд л.
Цэрэннадмид -
Тийм, шүтддэггүй. Аа тэр ямар ёстой сунаж мөргөсөн. Одоо миний охиныг аварч өршөөгөөрэй. Энэ одоо ийм ёс заншил сайн мэдэхгүй юм байгаа юм шүү. Та уучлаарай. Бид нарыгаа уучилж үзээрэй гээд. Тэгээд тэр хотод ирээд ном уншуулаад л бас зүгээр болсон. Тэгээд бол усны эзэн байна. Тэр байгаль орчны эзэн байна. Модны эзэн байна. Ийм юмнууд бол одоо тэр хүний нийгэм гэдэг маань ерөөсөө байгальтайгаа л хамт байж байгаа. Байгаль л одоо ингээд устаад үгүй болох юм бол бид нар бүгдээрээ л дуусчихна л даа. Одоо тэр Бат-Отгоны юун дээр хүртэл байдаг юм ш дээ. Одоо ингээд 2017 онд том сэгсэргээ явагдана аа. Дэлхий өөрийгөө цэвэрлэнэ ээ. Тэр ерөөсөө бараг хүн үлдэхгүй ээ. Тэгээд цаашаа хөгжинө гээд. Тэгээд тэрийг бол би зөв л гэж бодож байгаа. Одоо энэ алт чинь дэлхийг гагнаж байдаг. Энэ алтаа ингээд сэндийлээд аваад л байдаг. Дэлхийг гагнаж байгаа алт сулрах дээр зэрэг тэр дэлхий чичиргээнд ордог гэж энэ шинжлэх ухааны онолын л юмнууд байна л даа. Энэ хоёрт л их том юу болсон доо. Одоо тэгээд би хүн болгонд л хэлдэг юм. Энэ бүх юм амьтай. Тэр байтугай манай бурхны шашны сургаал чинь миний аавын дүү лам хүн байсан юм. Өө тэрийг ярихаа мартсан байна ш дээ. Тэгээд Увс аймгийн Өндөр хангай сумнаас лам болно гээд тэгээд гарсан юм гэнэ лээ. 3 сар тэр есийн цагт явган. Тэмээн жин дагаад явган явж байж лам болсон юм гэсэн. Тэгээд тэр хүн л одоо ер нь жинхэнэ лам болоод өвсөн дээр ч гишгэдэггүй гэж ярьж байсан юм. Тэгэхээр энэ бол тэр лус савдаг, байгаль орчин, харилцан үйлчлэл, энэ ёс жаяг гэдэг чинь тухайн тухайн орныхоо... Өө тэр юу байдаг юм байна гээд юу гэж лус байдаг юм, юу гэж сүнс байдаг юм гэдэг чинь. Одоо сүнс байдаг гээд л анагаах ухаан нотолчихлоо ш дээ. Тийм ээ? Иймэрхүү л юмнууд байна.
Ариун-Ундрах -
За дараагых нь таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Цэрэннадмид -
Одоо ер нь бусдаас онцгой гэх зүйл одоо надад юу байдаг юм бол доо. Би бол зөн билигтээ л итгэдэг юм. Одоо би өнөөдөр өглөө босоод за одоо чамтай уулзана гээд л, за тэрний дараагаар тэгээд хийнэ, тэрний дараа ингэнэ дээ гээд л ингээд бодоход тэр яг биелэгдэнэ. За одоо өнөөдөр нэг хүн ирж л нэг хэл ам хийхнэ шиг байна даа. Нэг тийм байна гэвэл яг тэр болдог юм. Одоо зөн билиг ч юм уу, ямар юутай л холбоотой юм бэ дээ. Одоо өөрийн энергитэй л холбоотой байдаг байх л даа. Тэрнээс бол юу байдаггүй байх. Яг л хэлсэн зорьсон юм. За би одоо тэр хүнийг тэгээд шагнуулчихна гээд л ороход сайд байж л байдаг юм. Тэр хүний тодорхойлолтыг өгнө дөө, энэ хүнийг ингэнэ дээ гээд л. Гадаадын хүн ч гэсэн энэ их дажгүй хүн байна ш дээ. Энэ их сайхан хүн байна даа. Их дөлгөөн даруу. За энэ хүн ч гэсэндээ гудамжаар явахдаа за энэ ч нэг муу талын хүн байна даа. Юм хум авдаг юм биш байгаадаа гэхэд байж л байдаг юм.
Ариун-Ундрах -
Хүнийг хараад л уу?
Цэрэннадмид -
Тийм. Тэр одоо миний сайн мэргэн төлгөндөө ч биш юм аа. Нэг зөн билгийн юм уу, энергийн юм уу тийм л юм байдаг байх.
Ариун-Ундрах -
Тийм л байх тэ?
Цэрэннадмид -
Тийм.
Ариун-Ундрах -
За хоёулаа одоо өнөөдрийн ярилцлагаар... Аан бас нэг асуулт байгаа юм байна. Таны амьдарч байсан тэр түүхэн үеүд ямар ямар онцлогтой байсан бэ?
Цэрэннадмид -
За миний амьдарч байсан түүхэн үеүд их олон онцлогтой. Би чинь одоо энэ Монгол оронд хүн болж төрснөө, Монгол оронд хүн болж төрнө гэдэг маань зүүний үзүүр дээш нь харуулаад шар будаа цацаад нэг нь тогтохын чинээтэй гэж энэ номлодог юм. Нээрээ Монгол оронд хүн болсондоо би хязгааргүй баярладаг. Яаж би энэ Монгол оронд хүн болчихвоо. Азийн энэ өндөрлөгт хүн болсондоо цаг үргэлж баярлаж явдаг. Нээрээ дараагынхаа төрөлд эргээд Монгол орондоо төрөх юм шүү л гэж бодож явдаг. Тэгээд миний үед чинь их онцлогтой. Жишээлбэл 1949 он гэхэд би жоохон байлаа ч гэсэн Монгол орон тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. Одоо нэгэнтээ бүх ард түмнээрээ хүлээн зөвшөөрчихсөн юм чинь тэр бол гарцаагүй. За дараа нь би атрыг эзэмшихийг их сайн мэднэ. Монгол оронд атрыг эзэмшиж, өөрөө гурил тариагаа хийж, өөрөө төмс ногоогоо тарих. Энийг бол яг биечлэн хийж байгаа. Дандаа сайхан 17-19-тэй залуучууд, бидний үеийнхэн бүгд л тэр намынхаа дуудлагаар, тэр төрийнхөө дуудлагаар явж байсан. За тэгээд том улсуудаас гэхэд чинь Чойбалсан нас барсан. Энийг ёстой би сургуульд орчихсон байсан учраас бүгд мэддэг. Монголын ард түмэн тусгаар тогтнолоо. Тэр удирдагчаа хүн яаж хайрлаж байна. Ер нь төрийн удирдагчаа хайрлаж байх ёстой юм. Нэгэнтээ л өөрсдөө сонгоод гаргачихсан бол тэрийг муу хэлээд, тэр тийм, энэ ийм. Харин гаргахаасаа өмнө ярьдаг юм уу. За дараа нь атрыг эзэмшсэний дараагаар манай боловсолд их өөрчлөлтүүд гарсан. 11 жилийн сургалттай байсан ш дээ. Одоо л энэ чинь 12 гэж байгаа болохоос аль 1964 онд Поли техникийн сургалттай, 11 жилийн сургалттай байсан. Олон туршилтуудыг мэднэ. 3 жилээр сургах уу, 4 жилээр сургах уу? Бага ангийг 4 жил болгох уу? 5 жил болгох уу? гэдэг тэр олон туршилтууд би өөрөө орж явсан хүн. За соёлын довтолгоо гэдэг маань тэр Хятадын ард түмэнтэй адилхан арай хэтрүүлж хийгээгүй ээ. Соёлын довтолгоо манайх бол эрүүл мэндээс л эхэлсэн. Энийг би өөрөө орж, өөрөө хичнээн олон хүүхдүүдийн бөөс хуурсыг түүж байсан, багш байхдаа. Нуух юм байхгүй л дээ. Энэ чинь тэр бүгд л юутай юм чинь. Тэгээд айл болгон суудаг сандалтай, айл болгон ор дэвсгэрийн даавуу 2 солих юутай, айл болгон 2 нүүр гарны алчууртай, айл болгон сойзтой гээд л ингээд. Тэгээд хөшиг хийнэ, орны бүтээлэг угаана гээд үнэхээр хир буртаг, тэр өвчин зовлонгоос нь бол бүрэн салсан. Энэ бол их том түүхэн үйл явдлууд байгаа юм. Дараад нь нэг том түүхэн үйл явдал болсон. Миний орсноос хойш бол улс ардын аж ахуйг 5 жилийн хугацаатай хөгжүүлсэн. Одоо энийг тэгэж хөгжүүлнэ, энийг тэдэн 5 жилийн хугацаанд ийм дээд талын зэрэг нь, энэний тийм байна, бага нь ийм байна гэсэн ийм юмнууд. Энэ бол би өөрөө гар бие оролцож байсан. За дараад нь миний тэр үеийн юм бол... би тэр хэлмэгдүүлэлт, тэр шашин төрийг сайн мэдэхгүй ээ. Тэгэхдээ шашныг төртэй энцүүлж тавьсан юм, дээш нь. За бүх нийтийг боловсролтой болгосон. Эхлээд чинь бид нарыг байхад 7 жилийн боловсролтой. Би 7 жилийн боловсролтой анхны хүн нь. 7 жилийн боловсрол эзэмшсэн. Дараад нь бүх нийтийг 10 жилийн боловсролтой болсон. За тэрний үе. Тэгээд дараад нь бүх нийтийг мэргэжилтэй. Тэгээд өөрийнхөө оронд мэргэжлийн боловсон хүчин гэхээр эмч доктор биш шүү дээ. Нөгөөдөх одоо ТМС-иуд, одоо мэргэжлийн сургалтууд. Одоо гагнуурчин, токарьчин, мужаан энэ бүх улсуудыг өөртөө яаж. За 3 дахь одоо том үндсэн юм бол бусад орны туршлагаар бүхий л социалист орнууд манайд ирж, мэргэжилтэнгүүд ирж ажиллаж тэр өөрийнхөө бүх салбарыг шинжлэх ухаан их эрчимтэй хөгжсөн. Тэгээд шинжлэх ухааны бүх үр шимийг өөрөө мэдэж байгаа. Анагаах ухаанд байна. За тэгээд 20-р зууны их олон юмнуудын гэрч дээ. Өөрөө дунд нь ороод яваад л, өөрөө дунд нь хийгээд ямар болж байсан, яасан ийсэн бэ? гэдгийг чинь бидний үеийнхэн бол одоо би чинв 65-тай гэдэг чинь 65 наснаасаа урдах бүх л юмны гэрч одоо болж байгаа даа.
Ариун-Ундрах -
Бүр сүүлдээ ардчилал руу орсон тийм ээ?
Цэрэннадмид -
Ардчилсан нийгэм рүү орсон. Ардчилсан нийгэм гэдгийг бол хүлээн зөвшөөрөлгүй яахав ээ. Дэлхий нийтээрээ глобальчлагдаж байна. Дэлхий даяараа евро гэдэг мөнгөн тэмдэгтэй болчихлоо. Одоо Ази мөнгөн тэмдэгтэй юанийг дээш нь татаж байна. Тэгэхээр энэ бүгдийн л одоо үзэж, бодож, ач буяныг нь заримыг нь мэдэрч, зарим юманд нь бол их нэрвэгдэж л явна л даа. Монголын ард түмний одоо ганц амжиргаа бол мал аж ахуй. Тэгээд мал аж ахуй одоо бол хэцүү л болж байна. Одоо суурин тийм шилмэл фермерүүд байгуулдаг нь юу юм. ийм одоо олон юмыг хэлж болж байна даа. Сайн одоо мэдэж байна.
Ариун-Ундрах -
За хоёулаа одоо таны тэр үед хийж байсан ажлууд, тэгээд бас тэр үеийн нийгэмтэй нь холбож ярья гэвэл социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Цэрэннадмид -
Социализмын үеийн хүмүүсийн хандлага бол ерөөсөө тэр аливаа улс орны нийгмийн хандлага бол тухайн үеийнхээ хүний боловсрол, ухамсартай л холбоотой л доо. Жишээлэх юм бол одоо Америк, Англи гээд л яахад чинь насаараа л тэр капитализм хөгжсөн учраас ер нь ажиллаж байж л амьдарна, ажиллаж байж л мөнгө олно гэсэн ийм юу яачихсан. Аа социализмын үеийнх болохоор чин үнэнчээр ажиллана. Би өнөөдөр одоо энэ юуны 45 хүүхдэд хичээл зааж байж л би амьдрах ёстой. Энэ 45 хүүхдийг сургах ёстой. Аа багш бол 45 хүүхдийг сургана. Аа түүнээс гадна боловсролтой болгоно, эрүүл мэндийг нь хамгаална. Ээж аавыг нь хүмүүжүүлнэ гэсэн ерөөсөө бидний үед ийм 4-хөн зорилт л тавьдаг байсан. Тэгэхээр бол социализмын үед чин шударгаар, үнэнчээр ажиллана. Аа өнөөдөр бол одоо мөнгө ахиухан бол ахиухан л ажлаа хийнэ. Тиймэрхүү л болчихож л дээ. Энэ хоёрын гол ялгаа бол. Аа тэгэхээр энэ хоёрын гол ялгаа гэх дээр зэрэг одоо юу их нөлөөлж байна уу? гэвэл чин шударгаар өнөөдөр ч ажиллаж болно. Энэ эрин зууны мэдээлэл их хөгжсөн. Тэгэхээр чинь жаахан бага юм мэддэг улсууд чинь эрин зууны мэдээллийг авах дээр зэрэг өө энэ ингэдэг юм байна. Би энэн дээр одоо нэг өнөөдөр 8 цаг биш, нэг 4 цаг ажиллачихад би 340,000 төгрөгөө аваад л байх юм байна гэж боддог ийм. Аа бид нарын үед бол социализмын үед гэдэг чинь чин шударгаар ажиллана, үнэнчээр ажиллана. Аа бусад орны ард түмнийг хүлээн зөвшөөрнө. Тэдний баяр баясгаланг хуваана. Ямар сайндаа л бидний үед Майн 1 гээд дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийг жагсдаг байлаа. Октябрын баярыг жагсдаг байлаа. Өөрөөр хэлбэл тэр үеэс л глобальчлал тавигдаж байсан байна ш дээ, дэлхий нийтийн. Ийм л юм байгаа даа.
Ариун-Ундрах -
За социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?
Цэрэннадмид -
Социализмын үед хүмүүс боловсролоороо л орно. Жишээлэх юм бол одоо би их сургуулийг 2 сайнтай төгссөн юм. Дорно дахины Азийн түүх дээр нэг сайн ав луу. Тэгээд юун дээр билээ сайн авсан юм. Тэгээд тэр үед бол дипломоороо л ажилд орно. Би хэрвээ онц төгссөн бол сургуулийн захирал юм уу, хичээлийн эрхлэгч болдог юмуу, эсвэл боловсролын удирдах газрын нэг ажилд орно. Өөрийнхөө өндөр мэргэжилтэй болвол гэсэн үг шүү дээ. Аа бусад хүмүүс бол мэргэжлээрээ. Гагнуурчин 6-р зэрэгтэй юу? Ямар зэрэгтэй ямар байна энүүгээрээ ажиллана. Одоо өнөөдөр бол арын хаалгаар аа би даргадаа нэг 100,000 төгрөг өгөхгүй бол ажилд орохгүй. Аа тэгээд 2-рт нь танилтай бол. Би одоо нэг хүүхэддээ хэлээд энэ манай тийм юм байгаа юм шүү. Энийг ажилд оруулчих гэвэл орж байгаа. Өөрөөр хэлбэл боловсрол, тэр хүний чадвар, ур ухааныг бол өнөөдөр үнэлэхээ байчихсан байна л даа. Социализмын үед бол чадвар, ур ухааныг үнэлдэг. Тэгээд энэ чинь л хамгийн бага ажлаасаа хийлгэнэ. Жишээлбэл тэр Багабанди дарга чинь архи пивоны заводод завсарчнаар орсон гээд л ярьдаг ш дээ. Эмч болсон хүн чинь асрагчаасаа эхэлдэг байсан юм. Асрагч хийж байгаад дараа нь сувилагч хийгээд, тэгээд бага эмч, тэгээд сүүлд нь их эмч. Тийм юм хийдэг байсан. Аа тэгэхээр чинь өнөөдөр бол ерөөсөө би анагаахын дээд төгсөөд л шууд эмч. Тэр хүний буруу биш шүү дээ. Яагаад гэвэл тэр хүнд дадлага байхгүй. Боловсролоос гадна тэр ажлын дадлага хэрэгтэй. Дадлагатай байжээж л хүн ажиллана. Тэгэхгүй зүгээр хэдийгээр Оксфордын их сургууль төгсөөд ирлээ ч гэсэн Монголын амьдралыг мэдэхгүй. Хөдөө аж ахуйн байлаа гэхэд мал аж ахуй, малын үржил угсаа, малчдын хөдөлмөр, тэд нарын зан заншлыг мэдэхгүй бол яаж одоо тэр мал аж ахуйг хөгжүүлэх вэ дээ. Энэ 2 ийм эрс тэс 2 ялгаатай. Тийм учраас социализмын үед чинь дадлагажуулдаг. Хамгийн гол нь хүнийг дадлагажуулж, тухайн салбарыг мэдүүлдэг, ойлгуулдаг. Жишээлбэл багш болох дээр залуухан багш ирэхэд бид нар цэвэрлэгчээсээ л эхэлдэг байсан ш дээ. Шалаа угаалгаад л энд төчнөөн хүүхэд яадаг юм, энд ингэж хичээл хийдэг юм. Энэ хоёрын ялгаа бол асар их өөр шүү.
Ариун-Ундрах -
За та тэгэхээр хамгийн анх багш болчихоод хичээл орж байсан тухайгаа ярьж өгөхгүй юу? Ямар байсан бэ?
Цэрэннадмид -
Би 18 настай Налайхын сургуульд бага ангийн багшаар очсон юм. Тэгээд 3-р анги авсан юм. 1-р анги аваагүй ээ. 3-р анги авсан. Тэгээд миний нэг шавь одоо өнөөдөр хүртэл надтай цуг явдаг юм. Үргэлж над дээр ирээд л, баяр хүргээд л, амьдралынхаа тухай юм яриад л. Тэгээд орох гэсэн чинь ичээд болдоггүй ээ. Одоо 18 настай багш болчихсон. Тэгээд л их бэлтгэл хийсэн дээ. Хоосон ангид ороод л сайн байцгаана уу? За сууцгаа. Би одоо нөгөө кинон дээр гардаг шиг танай ангийг даасан багш Цэрэннадмид байгаа юм. Багшийн сургууль төгсөж ирсэн гээд л. Тэгээд л дахиад яах дээр ичээд болддоггүй, нөгөө олон хүн. Орлоо, бэлтгэл хийж хийж л. Одоо орохоос яахав дээ. Тэгээд л орсон чинь зүгээр нэг ангиар дүүрэн улаан нүүр. Одоо аль хүүхэд нь ямар юм харж мэдэхгүй. Аль хүүхэд нь ч ямар хөмсөгтэй юм, аль нь ч надыг хараад байгаа юм, яагаад байгаа юм мэдэхгүй. Тэр үеийн чинь хүүхдүүд их том байсан. Би 18-тай, 14-15-тай хүүхдүүд байдаг. Зүгээр нэг нэлийсэн улаан юм. Тэгээд бодвол сайн байцгаана уу? л гэсэн байх л даа. Тэгээд суу гээд л. Одоо 1-р цагийн хичээл яаж орсноо мэдэхгүй ээ. Баахан л юм ярьсан. Одоо танилцуулах хичээл хийгээрэй. Тэгээд хичээлийнхээ хуваарийг бичүүлээрэй. Тэгээд өөрийнхөө арга барилыг хэлээрэй гэж хичээлийн эрхлэгч тэгэж хэлсэн юм. Тэгээд чухам яаснаа мэдэхгүй. Нэг л цаг 45 минут болоод хонх дугарчихсан. 2-р цаг орсон чинь гайгүй болж байна аа. Тэгээд л нөгөө хүүхдүүд чинь багшаа багшаа гээд бага ангийн хүүхдүүд чинь одооныхтой адилхан. Одооны хүүхдүүд чинь багшийгаа үнэлдэг юм ш дээ. 250,000, 350,000 энэ энэ тэрээр нь ингээд ээмэг бөгжөөр нь. Тэгээд 2-р цаг орсон нэг хүүхэд одоо тэр надыг дагаж яваа Сэр-Од гээд хүү бий дээ. Тэтгэвэртээ гарчихсан, уулын спортын мастер авсан. Тэгсэн багшаа би таниас нэг юм асууя гээд л тэгнэ. Тэгэхээр нь их том хүн шүү дээ. Би чинь багш. Тэг гээд тэгсэн багшаа Ирландын арал хаа байдаг юм гээд. Байдаггүй ээ. За багш нь дараагын газарзүйн хичээл орохоор хэлж өгье, одоо зав алга гэж байгаа юм. Бас тэрийг чинь аргалахаа мэдэж байна аа. Тэгээд л дараа нь өнөө хурдхан багш нарын контор ороод л ахмад багшаас Ирландын арал хаа байдаг юм гэж заалгаж аваад тэгээд л яачихлаа. Тэгээд одоо болтол хөхрөөд байдаг юм, тэр манай шавь. Багшийн нүүр ёстой хувьс гээд л улайчихсан ш дээ. Надыг хүүхдүүд аманцар болохоор чи очоод багшаас нэг юм асуучих гэсэн юм гээд ха ха ха.
Ариун-Ундрах -
Хэцүү асуулт бэлдээд үү?
Цэрэннадмид -
Тийм. Хэцүү асуулт бэлдээд. Тэгээд хүүхдүүдийнхээ нэрийг ерөөсөө хамгийн их хурдан цээжил гэсэн байхгүй юу, хичээлийн эрхлэгч. Дондог, Дулмаа, Бат гэж цээжил. Тэгэхгүй шар цамцтай хүүхэд энэ тэр гэвэл тэгээд хүүхдүүд шоолно. Тэгээд л ёстой эхнээс нь аваад ингээд л эхний нүүрэн дээр Туяа сууж байна гээд л, дараа нь гээд ингээд биччихгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөх хүүхдүүдийн байр сольсныг мэдсэнгүй л дээ. Тэгсэн нэг хүүхдийг л Долгорсүрэн гээд тэгсэн ангиар нэр гээд л инээлээ. Долгорсүрэн, Долгорсүрэн гээд л тэгсэн. Тэгсэн чинь нөгөөдөх эрэгтэй хүүхдийг чинь эмэгтэй хүүхдийн нэрээр дуудчихаж. Нөгөөх нэрээ харж байгаад л дуудчихгүй юу. Тэгсэн Долгорсүрэн Долгорсүрэн гээд л. Тэгээд л дараа нь тэр хүүхэд том болчихоод багш нээрээ надыг алсан шүү. Би тэр Долгорсүрэнтэй чинь багшаа гэр болчихсон ш дээ гээд ха ха ха. Тэгээд би бүр зөнтэй л байсан байна ш дээ. Чамайг л би андуурч дуудаад л тийм болчихож гээд л. Багш болох их хэцүү, хэцүү. Самбарын алчуур ингээд арчихад гар чичрэнэ ш дээ. Ингээд нөгөө конспектээ бичээд ингэхээр чинь гар чичрээд ерөөсөө хүүхдүүддээ мэдэгдэхгүй гээд. Тэгээд би яадаг байсан бэ? гэвэл нөгөө ингээд тохойгоороо бүр чичрээд байдаг юм. Тэгэхээр нь ингэж тавьчихаж байгаад ингэж бичдэг. Хүүхдүүдээсээ ичнэ гэж яана аа. Ерөөсөө бүр зүгээр ингээд эхлээд ороход чинь анги дүүрэн улаан юм байдаг юм ш дээ. Ямар ч хүүхэд юм билээ. Үсээ ч яаж самнасан, дэвтэр номыг нь ч харж чадахгүй ш дээ. Тэгээд нэг 2-3 хонохоор дасдаг юм аа. Ярьж хөөрч байгаад л дасна. Тэгсэн чинь тэр ангидаа байж байсан чинь сургуулийн эмчийн үзлэг явлаа. Байдаггүй ээ 4 хүүхэд хуурстай. Тэгээд нөгөө урт үстэй хүүхдийн чинь хуурс үгүй ээ мөн хэцүү. Манай зээ нар ямар балиар юм гэдэг юм. Үгүй ээ тэр нийгэм нь л тийм байсан юм чинь. Тэгээд нөгөө урт үстэй хүүхдийн чинь хуурсыг түүх гэж яана аа. Тэгээд л эмч дахиад ороод ирнэ. Ээж аав хамаагүй ш дээ. Ангийн багш л тэрийг цэвэрлэх ёстой. Тэгэхээр тэр соёлын довтолгооны тэр хамгийн гол нь эмч багш хоёр хийсэн гэж боддог юм. Ангийнхаа хүүхдүүдийн гэрээр явна ш дээ. Хорооны гэрээр явна. За одоо танай тэр дэвсгэр даавуу хаа байна? Аяганы чинь алчуур хаа байна? Тэр соёлын довтолгоон дээр Сүрэнжавын шүлгээр багш нар тун их үүрэг гүйцэтгэсэн шүү. Одоо бид нарын үеийн багш нар. Тэрнээс одоо та нарын залуу багш нар ямар тийм юм байх биш дээ. Одоо алга болчихсон. Тэр чинь худалдаж авдаг энэ тэр гээд том амьтныг нь тэгэж яриад байдаг юм байна лээ ш дээ ха ха ха.
Ариун-Ундрах -
Олдохгүй байна гээд үү?
Цэрэннадмид -
Олдохгүй байна гэж ярьдаг юм байна лээ.
Ариун-Ундрах -
Тэр нээрээ соёлын довтолгооны үеэр айлуудаар ингээд явахад шаарлдлага хангаагүй тохиолдолд яадаг байсан бэ?
Цэрэннадмид -
Тэгэхээр эмч нар бол тийм торгуул бичдэг байсан байх аа. Аа бид нар бол шаардаад л, зүгээр тэгээд их идэвхитэй. Одоо Балдан гуайнд орлоо. Балдан гуайнх нүүр гарны алчуур нэгтэй байсаан. Аяга нь хүрэхгүй байсаан. Нэг сандал дутуу байсан гээд бичээд авна. Дахиад л 2 хоноод дахиад орно. За нэг сандал чинь хаа байна? Нэмсэн үү? Яасан? Энэ чинь айлын сандал биш биз? Үгүй ээ ямар их хэнхэгтэй байсан юм бэ? Одоо бол бодохоос инээд хүрээд, одоо тэр ямар хэрэгтэй. Үгүй ээ тэр тухайн үеийн л нийгэм байсан байх даа. Тэгээд алчуур чинь хаа байна гээд. Зарим айл зальддаг байсан юм гэнэ лээ. Хажуу талынхаа айлын сандлыг авчраад тавьчихна. Тэгэхээр мэдэхгүй. Тэгээд л нөгөө хашааг нь цэвэрлүүлнэ, өөрөө зогсож байгаад. Тэгээд одоо энэ шарилжыг чинь хүүхдүүдтэйгээ л цуг түүнэ шүү дээ. Тэгэхдээ харин тэр шарилжны тухайн үеийн шарилж гайгүй байсан юм уу? Ер нь бид нар шарилжны харшил бол байхгүй шүү. Тэр байхгүй юм байхгүй. Одоо бол ингээд түүлгээд харшилтай болчихлоо гээд даваатуулж ярьдаг улсууд одоо их олон болчихсон. Тухайн тухайн нийгмээрээ л үнэлээд ярьчих хэрэгтэй юм байхгүй юу. Тэрийг даваатуулаад ч яах юм, худлаа яриад ч яадаг юм билээ. Бүгдээрээ л миний үеийн л багш нар байж байгаа юм чинь би худлаа яриад ч нэмэргүй ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр үед байгаагүй хүмүүс л тэгэж худлаа ярьдаг байх.
Цэрэннадмид -
Тийм, байгаагүй. Одоо жишээлбэл сая их сонин юм. Зүгээр энд сонирхуулаад ярихад. Сая Халх голын 70 жилийн ой боллоо ш дээ. Тэгсэн Халх голын 70 жилийн ойгоор хөгшчүүл одоо тэтгэвэр өгдөггүй гээд л баахан хэл ам хийгээд л тэгээд байж байна. Тэгээд телевиз харж байсан нэг хүн 80-тай юм гэнэ ээ. Тэгээд сэтгүүлч охин та аль ангид алба хааж байсан бэ? Аль ангид гэсэн чинь хажуугаар нь яваад өгөхгүй юу. Тэгээд бодсон чинь Халх голын ялалтын 70 жил болж байгаа. 80-тай гэхээр тэр 10-тай байсан байхгүй юу. Үгүй ээ хаана 10-тай хүүхэд байлдаж байх юм бэ? Тийм одоо худлаа хэлдэг, үймүүлдэг юмнууд бас зөндөө байна ш дээ ха ха ха. Тийм байгаа биз?
Ариун-Ундрах -
10-тай хүүхдийг яаж ч бодсон авахгүй.
Цэрэннадмид -
Тийм, ялалтын 70 жил болж байхад чинь тэр хүн 80-тай. Тэр яаж аль цэргийн алба хаах юм. 10-тай хүүхдийг ерөөсөө ямар ч цэргийн албыг хааж байгаагүй юм чинь.
Ариун-Ундрах -
90-н хэдтэй баймаар юм тэ?
Цэрэннадмид -
Тийм, одоо нэг хамгийн дээд тал нь 90-н хэдтэй л байна биз дээ.
Ариун-Ундрах -
Балай юм. За тэгээд та бас нөгөө нэг намын үүрийн дарга, хүмүүжил хариуцсан юу гээд ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр та тэр үеийн намын байгууллагын тухай тодорхой ярьж өгөхгүй юу?
Цэрэннадмид -
Би чинь 1967 онд МАХН-д орсон юм. Тэгээд 1 жилийн орлогчоор авдаг. 1 жил надыг шалгана. Тэгээд сар болгон даалгавар өгнө, намын үүрийн даргаас. Тэгээд даалгавраа сар болгон биелүүлнэ. Шалгуулдаг очоод. Тэгээд тэрийг чинь намын идэвхитэн гишүүд гэдэг байсан. Тэгээд нэг намын идэвхитэн гишүүдийн хурал болов оо. Тэгээд яасан чинь нэг Дашдэлэг гээд монгол хэлний настай багш босоод надыг шүүмжиллээ. Цэрэннадмид бол ажилдаа гайгүй санаачилгатай. Их биеэ тоосон гэж байна. Би дуугүй л сууж байлаа. Тэр чинь юм ярьж болохгүй. Тэгсэн чинь яагаад гэвэл дандаа юм ярихдаа “Би” гэж ярьдаг. Би ингээд, би тэгэж хийгээд, би дэвтэр засаад гэж ярьдаг. Энэ бол миний өнөөдрийг хүртэл ганц боддог юм. Би одоо бол хэзээ ч би гэж хэлэх ярих их дургүй. Тэгээд би гэж хэлдэг. Тэгээд би анзаарахгүй би би гээд л хэлчихдэг юм байна л даа. Тэгээд 1967 онд намынхаа 1 жилийн орлогчоосоо, орлогч гэдэг байсан юм. Тэгээд 1967 онд намд орсон юм. Тэгээд тэр тухайн үеийн намын гишүүд ямар байсан бэ? гэвэл ерөөсөө л бүхий л зүйлийн тэргүүнд явах ёстой. Тэргүүний хүн тэр хувьсгалт намын гишүүн болох ёстой. За 1-р нь яахав гэвэл гэр бүлийн талаар тогтвортой байх ёстой.
2-т нь үнэнч шударга, улсын өмч мөнгөнд шунадаггүй, аа хэл эм хэрүүл тэмцэл хийдэггүй, хов зөөдөггүй. Их гоё гоё юмнууд байсан юм тэр чинь. Тийм тийм байх ёстой гээд юу яана. Тэгээд намын гишүүн бол намын үүрийн товчооны гишүүдийн хяналтан дор хатуу. Хэрвээ би нөхрөөсөө салчих юм бол надыг намаас хөөчихнө. Аа мөнгө төгрөг бол бүр ярих юм байхгүй. Хэрвээ татварынхаа мөнгийг өгөөгүй хүнийг 3 сар болоод намаас хөөдөг байсан юм. Тэгээд намын гишүүд чинь тухайн үед бүгд хурал, их хурал гээд л яана. Бүх гишүүд тэр их хурал, бүгд хурлын тогтоолыг уншина, товчилно. Тэгээд тусгай улсууд эргэж шалгана. Аа тэгээд бусад улсуудад үлгэрлэх ёстой. Нэг ажлаараа хоцорч байгаа хүнийг тэр намын гишүүн дааж авна. Одоо энэ хүний гэр бүлийн талаар ч гэдэг юм уу, үзэл санааны талаар ч гэдэг юм уу. Тэр чинь одоо бас тэр үед хараал хэлнэ ээ. Тэрийг чинь хатуу ш дээ. Намын гишүүн тийм юм болохгүй. Эсвэл чи одоо тэр Бат хараал хэлээд байх юм. Чи тэрийг одоо намын гишүүний хувьд чи засаж авах хэрэгтэй. Тэр одоо архинд сонирхолтой байх шиг байх юм. Чи энийг зас. Тэгээд тэрнээсээ салахгүй ш дээ. Нөгөө дааж авсан хүнээсээ. Дааж байхдаа ёстой салахгүй. Тэгээд л тэрнийхээ төлөө л ажиллаад тэглээ ингэлээ гээд л яана. Тэгээд намын гишүүн бол хариуцлага их айхтар. Намын үүрийн дарга юм уу, сургуулийн захирал л одоо та 4-р анги авах ёстой, та одоо зуслан явах ёстой гэвэл хууль. Ерөөсөө хэн ч тэрийг би чадахгүй ээ, би хүүхэдтэй, би хөгшин ээжтэй гэж хэн ч хэлэхгүй. Намын гишүүдийн сахилга бат маш их хатуу байсан. Одоо өнөөдрийн энэ муу хэлээд байгаа улсууд чинь дандаа л архи уудаг, мөнгөнд сонирхолтой, авгай хүүхдээсээ салсан, авгай хүүхэдтэй орооцолдож байсан л улсууд байдаг юм. Миний мэдэхээс, миний үеийн насныхан ш дээ. Түүнээс бусад нь бол мэдэхгүй. Тэгээд 2-рт нь намын гишүүд хамгийн гол зүйл нь юу байх уу? гэвэл харилцаан дээр их анхаардаг байсан. Одоо бүдүүлэг хараал ч хэлэх юм уу, одоо ямар нэгэн юу гэж ч хэлэх юм. Тэр үед чинь нөгөөдөх үзэл суртлын нэг ийм системтэй байсан учраас хувцас их анхаарна ш дээ. Одоо нөгөөдөх шилбээ барьсан өмдтэй, шилээ дарсан үстэй гээд тийм шүлэг шиг юм байсан юм ш дээ. тэр нийгмийн л одоо бүх нийтийн өмсөх хувцсыг л өмсөнө. Тэрнээс бол өөр юм өмсөж болохгүй. За одооны энэ хамтран амьдрагч эд нар бол өнгөрөө л дөө. Бид бүгдээрээ намаасаа хөөгдөнө ха ха ха.
Ариун-Ундрах -
Намаас хөөгдсөн хүн бол ер нь хэцүүдэх үү?
Цэрэннадмид -
Намаас хөөгдсөн хүн албан тушаал ахихгүй. Одоо намаас хөөгдсөн багш байх юм бол хичээлийн эрхлэгч, захирал болохгүй. Намаасаа хөөгдсөн хэлтсийн дарга бол дахиад дээшээ ерөөсөө ахихгүй. Өөрийнхөө л мэргэжлийн тэр ажлыг хийнэ үү гэхээс дээшээ явахгүй. Дээшээ явуулах хүнийг чинь надыг намын үүрийн дарга 4-р сургуульд болгохын тулд хотын намын хороон дарга 3 дуудаж байсан. Гэр бүлийн талаар нэг удаа асуугаад, дараад нь ажил амьдрал одоо үзэл бодлыг их асууна. За чи одоо жишээлбэл саяын нэг бүгд хурал дээр болсон энэ асуудлыг нэг өгүүлбэрээр уншаад энийг чи юу гэж ойлгож байна? Тэгээд ингэж ингэж ойлгож байна. Тэгэхээр дараад нь ирэхээрээ за хэрвээ чи намын үүрийн дарга болох юм бол чи одоо ямар зүйл дээр одоо голчилж анхаарах уу? Яах уу? Ийм том том амлалт, туршилт, энэ хүн ер нь нээрээ ажил төрөл хийх юм уу? л гэж мэддэг юм шиг байгаа юм л даа. Тэгээд 3 болж байж би хотын намын хороогоор батлагдаж намын үүрийн дарга болж байсан. Тэгээд тэр үеийн одоо энэ хүмүүжил тэр чигтээ бид нарын сэтгэлд. Одоо хүнд худлаа хэлэхгүй ээ, хууран мэхлэхгүй ээ. Янз бүрийн архи дарс уудаг юм уу, эсвэл одоо янз бүрийн тийм бид нарын үед бол ер нь авгай нөхрөөс салж байгаагүй ш дээ. Нэг их баталгаагүй ч байсан бидний үед бол ерөөсөө тийм ярих юм байхгүй. Тэгээд хүүхдийн хүмүүжил их харна. Миний хүүхдээс нэг нь одоо янз бүрийн, тэр үеийн чинь хүүхэд сахилгагүйтэхээр нэг юу байхав дээ зодолдоно ш дээ. Тэгсэн л бол надыг намын хурлаар авч хэлэлцэнэ. За яагаад танай хүү Бат чинь ингээд зодолдож байна? Та яаж нөлөөлсөн бэ? Та өөрөө багш хүн байна. Та ер нь хүүхдээ нэг дүгнээд хэлээдэх дээ энэ тэр гээд ёстой сүйдийг нь хутгана ш дээ. Гарцаагүй...
Ариун-Ундрах -
Тэгээд бас социализмын дараа ямар ямар ажил хийж байсан бэ? Таны ажил хийхэд өөрчлөлт орсон уу?
Цэрэннадмид -
Социализмын дараа 1980-аад оноос хойш би багшаа хийж байгаад тэгээд 1992 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд 1992-2002 он хүртэл хувийн гуанз ажиллуулж байсан. Хувийн гуанз ажиллуулаад Хан-Уул дүүргийн хашаан дотор, одоо сахалтын гуанз гэвэл тэр одоо бүгдээрээ андахгүй. Ямаршуу хоол хийдэг байсан, яадаг байсан. Тэгээд нөгөөдөх эдийн засгийн тооцоо, бизнес сэтгэлгээ байхгүй. Надад манай өвгөн нэг салад хийж өгнө, нийслэл салад. За энэ 3000 төгрөг болох юм шүү. Чи орой мөнгө өгөөрэй гээд. Тэгээд би нөгөөдөх саладыг нь яахав гэвэл чамайг хоол авахаар нэг жоохон тавьж өгөөд май гэж өгөөд орой мөнгө байхгүй. За нөгөө саладны материал авъя, майнез авъя, төмс авъя, өндөг авъя гэсэн байхгүй. Яасан бэ? гээд тэгэхээр нь дууссан. Тэгээд яаж ашиг олох юм гээд их уурладаг ха ха ха. Тийм юу хийж байсан юм аа. Эхлээд 1992-1994 оны үед Красный Ярскаас ...гээд телевиз оруулж ирж байсан. Наймаа бас хийсэн шүү. Тэгээд наймаа чинь ер нь хүн тэр бизнес сэтгэлгээтэй, аа тэр өмчийн санхүүгийн тэр тооцоотой тийм сурсан хүн хийнэ үү гэхээс ер нь тэндээ тэгээд нэг их сонирхолгүй дээ. Тэгээд нэг манай дүү хойно байдаг байсан. Баахан телевиз оруулж ирж зараад л 2000-аар л илүү зарна даа. Их юм байхгүй. Тэгээд тэр Хан-Уулынхаа гуанзны хажууд нэг жижигхэн барааны мухлагтай. Тэгээд Эрээн явж наймаа хийнэ. Гахай зөөнө ха ха ха. Бас их олон юм үзсэн шүү. Тэгээд л 2002 оноосоо эхлээд энэ ерөөсөө би бол наймаа хийж чадахгүй. Тэр хоолны бизнес бол би чадахгүй юм байна. Үндсэн мэргэжилдээ л 2002 оноос энэ удирдах ахмад ажилтны анх энэ чинь зөвлөл нэртэй. Ёлхорсүрэн гэдэг хүн байгуулсан юм. Энийгээ хийгээд л. Тэгээд л энэндээ бол бүрэн өөрөө чадах юм чинь, мэдэх юм чинь. Боловсролоо мэднэ, одоо хичнээн залуу захирлууд удирдлага байлаа ч гэсэн ороод багш нь ингээд ингээд... Боловсролд нэг их сайхан юм байдаг юм. Бид нарыг орохоор эмээ өвөө гэж хэн ч хэлэхгүй. Өө багшаа, манай багш ирлээ л гэдэг юм. Тэр нь их сайхан. Тэгээд одоо өнөөдөр хүртэл боловсролдоо л одоо Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбоо тэргүүлж л явна даа.
Ариун-Ундрах -
Нээрээ тийм юм байна шүү тэ? Багшаа л гээд байхаас эмээ өвөө гэхгүй.
Цэрэннадмид -
Тийм. Ер нь одоо ямар нэг албан газар орохоор эмээ та хаачих нь вэ? Өвөө хэнтэй уулзах нь уу? гээд л. Манай энэ Өмнөговь аймгийн боловсролын хэлтсийн дарга байсан, 47-р сургуулийн захирал байсан Цэнд-Аюуш гэж энэ сургууль дээр очсон юм. Дахиад очихгүй гэж их уурлаж ирсэн. Яасан бэ? гэсэн чинь жижүүр нь орохоор эмээ та хэнтэй уулзах вэ? гээд би ямар эмээ юм уу? Ер нь боловсролд бол эмээ өвөө гэж хэлэхгүй. Багшаа л гэнэ. Өө нэг ахмад багш ирчихсэн байна. Багшаа та яах уу? Багшаа яах уу? Манай системийн нэг гоё онцлог нь тэр. Эмээ өвгөн, эмгэн гэж хэлэхгүй. Би ерөөсөө энэ байгаа манайх чинь 250 ахмадтай ш дээ. Тэд нарыг эмээ өвөө гэж хэлүүлэх би ёстой дургүй. Багшаа л гэнэ биз дээ. Заавал тэр эмгэн. Манай Монголд бол тэгэж их дардаг. Энэ одоо Америк, Англи энэ тэр кино үзэж байхад чинь өө эмэгтэй танд баярлалаа, сайхан гээд тэгдэг. Тэгэхэд чинь манайхан чавганцаа л гэж хэлээд байгаа ш дээ. Тэр чинь хүний сэтгэхүйд их нөлөөлж байгаа ш дээ. Өө чавганц болчихсон, хөгширчихсөн гэж. Өө сайхан байна, та ёстой сайхан харагдаж байна ш дээ, ямар гоё юм бэ? гээд ингээд хэлвэл хүн гаднаа баярлаад байхгүй ч гэсэн дотроо их өндөр сэтгэгдэлтэй гардаг. Ийм л учиртай даа.
Ариун-Ундрах -
Тэр гуанз ажиллуулсан гэхээр тэр үеийн хүмүүс ер нь ихэвчлэн бас ямар ямар, тэр өөрчлөлт орчихоод ямар ямар ажлуудыг эрхэлж байсан бэ?
Цэрэннадмид -
Ер нь тэгээд тэтгэвэрт гарсан багш нар бол их олон бизнес хийсээн. Дандаа ганзагын наймаанд явсан. Гутал хувцас авчирч зарсан. Бараа зарсан. За тэгээд бизнесийн бүх салбарт явсан шүү. Яагаад гэвэл дандаа залуухан гарсан. Залуухан залуухан гарчихсан улсууд шүү дээ. Тэгээд би чинь 4 хүүхдээр гээд, тэгээд нөгөөдөх юу болно гээд өөрөө гарчихаад, нөгөө тэтгэврийн хүн гоё санагдаад тэгээд гарчихсан чинь юун муухай ардчилал гараад. Тэгээд ёстой нөгөө хүүхдүүдийн хэлдэгээр будаа тариа болчихгүй юу. Тийм учраас бизнес хийгээд. Тэгээд ер нь багш нар бол наймаанд их явсан даа. Манайх чинь их хоол хямдхан байсан ш дээ. Хамгийн дээд тал нь 360 төгрөг байлуу даа, махан хуурга. Тэгээд манайх дандаа хонины гуяар хийнэ. Тэгэхээр яаж ашиг олох юм бэ? Хамгийн хямдхан мах авч байж ашгаа тооцоолно уу гэхээс дандаа хонины тарган гуя аваад байхаар тэгээд.
Ариун-Ундрах -
Аягүй л бол порц нь нилээн их байсан.
Цэрэннадмид -
Аа порц нөхцөлгүй. Тийм, порц их учраас л сахалтын гуанз гээд хүмүүс салахгүй байхгүй юу. Тэгээд тэндээс ерөөсөө 100,000-ын ч ашиг олоогүй. Тэгээд л идээд уугаад, баахан улсуудад урд нь өглөгтэй байсан байх. Тэгээд л дууссан даа ха ха ха.
Ариун-Ундрах -
Тэр гуанзыг та яагаад сонгож ажиллуулах болсон бэ?
Цэрэннадмид -
Тэр гуанз тэнд барааны юу байсан юм. Ерөөсөө тэгээд ажиллаж болохгүй. Тэтгэвэр 16,000-ханаар гарсан. Тэгээд одоо яаж нэмэр болъё доо гээд нөгөө залуу ч байсан болох дээр зэрэг тэнд нэг барааны мухлаг яагаад очоод яасан чинь манай нэг худ тэнд ажиллаж байсан юм. Тэгээд энэ барааны мухлагын лангуу авмаар байна гээд тэгсэн. Тэгээд лангуу авсан юм. Тэгээд лангуу аваад ажиллаж байсан ерөөсөө гуанз болгоё гэж яриад. Тэгээд тэр манай өвгөний ээж нь их хоол хийдэг. Манай өвгөн маш их гоё хоол хийдэг хүн байдаг юм. Тэгээд л хоёулаа тогоочийн үнэмлэх байхгүй ш дээ. Тэр хөгжимчин байгаад тэтгэвэрт гарсан. Би багш. Тэгээд л гуанз яагаад л 2 залуухан хүүхэн аваад л. сайхан байж дээ. Тэгээд л хоол сайн хийдэг. Тэр хоёр их азтай 2 эмэгтэй бий шүү. Отгонтуяа, Пунсалмаа гээд. Тэгээд тэр хоёрт тогоочийн үнэмлэх аваад өгчихсөн ш дээ бид хоёр. Тэгээд ямар их шагнадаг байсан. Тэгээд л сайн ажиллаа гээд гар утас авч өгье, тэр их үнэтэй байхад чинь. Будаа агшаагч авч өгнө. Тэгээд ийм ус буцалгагч авч өгсөн. Тэгээд л шагнаж байгаа юм. Тэгээд гуанз 10 жил ажилласан шүү. Тэгээд яг ажиллуулаад байвал уул нь байх л байсан юм. Тэгсэн чинь тэр татварын албаны дарга нь Занданбат гээд одоо нилээн чинээлэг хүн. Тэр өөрийнхөө эгчийг оруулчихсан юм. Тэгээд засвар оруулна гээд засварт оруулаад, бид хоёр 9 сарын 15 хүртэл хүлээгээд, тэгээд бид хоёрыг оруулаагүй. Тэгээд больчихсон юм. Одоо манай өвгөн бол нэг хүүхдийнхээ компанид гар утасны бизнес эрхэлдэг юм, холбооны. Тэгээд л яахав дээ нэг болж л байна. Бас зах зээлтэй нийлээд нэг 5, 10 төгрөг аваад л тэгээд л байж байна.
Ариун-Ундрах -
Та нээрээ нөхөртэйгээ яаж анх танилцсан бэ?
Цэрэннадмид -
Би их урт үстэй байсан юм. Ер нь би тахимаа хүрсэн тийм урт үстэй. Их гоё үстэй байсан юм. Бид нарын үед чинь хамгийн гол нь кино л үзнэ ш дээ. Би бүжиг мэдэхгүй. Спорт тоглоомыг бол тэшүүрээс бусдыг нь чадна. Одоо ч гэсэн чадна. Тэгээд Элдэв-Очирт кино үзээд байж байсан. Нөгөөдөх үсээ яачихаад л найз охидуудтайгаа л байж байсан. Босох гэсэн чинь миний үсийг аваачаад сандалтай хамт боогоод хаячихсан. Тэгээд нөгөө ингэж босоод яах гэсэн тар тур гээд л явчихсан. Улсууд эргэж хараад. Тэгсэн чинь манай өвгөн тэр хойно сууж байсан. Нэг 3 залуу байсан юм. 2 найзтайгаа. Тэгээд тэр 3 пичигнэтлээ инээгээд тэгээд гараад явчихсан юм. Тэгээд л өнгөрчихсөн. Тэгээд дараа нь байж байсан чинь гудамжинд дахиад тааралдсан. Үгүй ээ тэгээд явж байсан чинь нэг найз нь тааралдсан. Өчигдөр манай найз чиний үсийг уячихсан ш дээ. Чи санаж байна уу? гээд. Тэгэхээр нь би тэнэг улсууд л хүний тэр үс толгойгоор тоглодог юм ш дээ. Хүний толгойд ер нь эрэгтэй эмэгтэй хүний толгойд гар хүрэх ёс байдаггүй юм. Та нар лав сургууль төгсөөгүй байх аа гэчихээд явчихсан. Тэгээд юу яасан чинь нөгөөдөх Гармаа гэдэгтэй адилхан нөгөө нэг охинтой чинь би тааралдсан ш дээ. Тэр их сайхан үстэй нөгөө найзтайгаа явж байна лээ гээд. Тэгээд яаж олох уу? гээд. Тэгээд Улаанбаатар чинь ингээд л юу яачихсан юм чинь яаж яахав дээ. Манайх гэрт энэ арслантай гүүрний хойно харчуудын гудамж гээд энд манайх байсан юм. Тэднийх аав нь тэр чинь гэр бүлийн товчооны дарга байсан цагдаагын дэд хурандаагын хүүхэд. Тэр 5-р сургуулийн урд. Тэгээд л мартчихгүй юу. Тэгээд л би чинь энд тэнд зааланд очиж бөмбөг тоглочихоод л, тэгээд л биеийн тамирын хувцастай явж байна. Тэгээд нэг өдөр гадаа гараад биеийн тамирын хувцастай, нэг банди ингээд миний мөрөн дээр гараа тавьчихсан, манай багийн хүүхэд. Тэгээд хоёулаа их дотно зогсож байхгүй юу. Тэр зүгээр нэг найз охиныхоо тухай яриад нэг найз охинтой яасан чинь тоодоггүй ээ. Яаж панаалдах уу? гээд л. Тэгээд би их зөвлөгөө өгч байгаа юм. Тэг ингэ энэ тэр гээд ямар миний зөвлөгөө гэж юу байхав дээ. Тэгсэн чинь ингээд нүдэнд нэг хүн өнгөрсөн чинь зэрвэсхэн таньдаг хүн байхгүй юу. Тэгээд хэн билээ гэж бодоод эргэж хараад хэн билээ гэж бодоод байсан нөгөө нэг Элдэвт кино үзсэн нөхөр чинь байна. Тэхээр нь би тэгсэн юм. Энэ эртээд би кино үзсэн чинь миний үсийг яачихсан ш дээ гээд. Өө нөгөөдөх чинь их ууртай очоод чи яагаад энэ манай найз охины үсийг яасан юм? Чи өмөөрөх хүнгүй гэж бодож байна уу? Дахиад чи энэ охиноор оролдох юм бол чамтай ёстой эр эмээ үзэлцэнэ л гэсэн байх даа. Тиймэрхүү л юм хэлсэн байх. Тэгээд л тэр чинь яахав цаашаа ганцаараа юм чинь явчихна ш дээ. Тэгээд бид нар нэг Соёл нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээн Хоршоолох нийгэмлэгт болсон юм. Тэгээд л тэнд би чинь Соёлын шигшээ баг аа, бас их мундаг аа. Тэнд ингээд тоглож байгаад л гараад ирсэн чинь нөгөө нөхөр чинь үүдэнд зогсож байна. Сайн байна уу? гээд их хамгаалагчтай хүн байна лээ. Танай найз чинь эртээд надыг сүйд хийх шахсан гээд. Тэгнэ ш дээ манай найзууд их олон байдаг юм гээд. Тэгээд тэнд 2 хүү байсан. тэр 2 бид хэд нэг номын дэлгүүрт очоод л ном авах гэсэн. Надыг Надмид гэдэг юм. За Надмидаа явъя гээд. Тэгээд л би яваад өгчихгүй юу. Тэрийг чинь ер анзаарахгүй. Тэгсэн чинь тэр тэнд эрсээр байгаад миний хаягыг олоод авсан. Тэгээд нэг захиа иржээ. Тэгсэн ёстой л нөгөөдөх тэр үед чинь захиагаар л харилцана ш дээ. Тэгээд тэгээд ийм ийм байна. Ингээд таалагдаж байна. Чи орой 7 цагт гараад ирээрэй. Чамтай уулзмаар байна гээд. Тэгээд бас их дуртай би. Тэр чинь уулзаж байгаа юм. оройд уулзаад яахав тэрүүн дээр чинь янз бүрийн юм яриад л. Би хөгжимчин хийдэг юм. Манай аав сэргийлэхийн дэд хурандаа хийдэг юм энэ тэр гээд. Тэгэхээр нь би бодож байхгүй юу. Надад гайхуулж байна даа энэ. Энэ аав нь сэхээтэн юм байна. Тэгээд надад гайхуулж байна даа гээд. Тэхээр нь би манай ээж аав настай улсууд байдаг юм. Ажил мэргэжилгүй ш дээ гэчихээд орчихсон. Тэгсэн чинь хөөе гээд дуудаж байна араас. Яасан бэ? гээд тэгсэн нэг ийм одоо барилгын цементэн дамнуурга манай энд хураачихсан. Ийм нүхтэй. Би маргааш уулзах цагаа энэ рүү хийчихнэ шүү. Чи үзээрэй гээд. Тэгээд мартчихжээ нөгөөдөхийг нь. Тэгээд маргааш явчихаад би нөгөөдөх бас л юунд явчихсан. Би чинь бас морзын юунд явж байсан юм.
Ариун-Ундрах -
Морз оо?
Цэрэннадмид -
Аан. Энэ холбоо барьдаг. Цэргийн морз байна ш дээ нөгөө чимээ чагнаад.
Ариун-Ундрах -
Аан нөгөө код байдаг уу?
Цэрэннадмид -
Тийм, нөгөөдөх нэг дохио 000.-.- гээд. Бас их есөн шидийн юм байсан байгаа биз. Тэгээд тэнд байж байсан чинь гэнэтхэн нөгөөдөхөө санаад тэгээд санаандгүй үзсэн чинь өө уулзъя гээд тэр өдөр нь өнгөрчихөж. Тэгээд л яваад өгсөн. Тэгэж тэгэж л яаж яасаар байгаад л бид хоёр танилцсан юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Нөхөр уйгагүй хөөцөлдөж дээ тэ?
Цэрэннадмид -
Тийм. Тэгээд одоо тэгэхээр үгүй гээд байгаа юм. Чи л миний хойноос хөөцөлдөж байгаад. Би сайхан охин байсан гэхээр чамайг юу гэж тоодог юм. Чи л өөрөө хүний захианы хариу өгөөд байсан ш дээ ха ха ха.
Ариун-Ундрах -
Та тэр үеийн захиануудаас хадгалсан уу? Үгүй юу?
Цэрэннадмид -
Байхгүй. Захиануудаа тэр чинь ээж аавыгаа харчихна гээд ээжээсээ их айна ш дээ. Тэгсэн чинь нэг өдөр байж байсан чинь энэ манай гадаа нэг тийм бор хүн суугаад байх юм аа. Энэ лав муу хүн. Энэ хармаа ухдаг болов уу гээд л тэгэж байна. Ямар хүн байдаг юм бол? Хашаанаас цухуйж байсан нөгөө нөхөр өө. Энэ лав хармаа суйлдаг байх даа. Нэг их хачин хүн үргэлж л сууж байдаг болчихож гээд. Тэгээд би ороод яасан. Тэгээд их сонин сонин шүү. Манайх нөгөөдөх мах чанаж иддэг. Тэгээд би нөгөөдөх мах ингээд иднэ ш дээ шүдээрээ. Тэгээд гарсан чинь хацар дээр үнсэхгүй юу. Тэгсэн чи мах идсэн юм аа даа гэж байна. Тэгээд тэрнээс хойш би үгүй ээ мөн их ичдэг байж билээ. Нөгөө махны үнэр орчихсон. Сонин сонин байгаа биз. Би зээ нартаа ярьвал тэгээд л хүнийг хүндлэх, хайрлах гэдэг чинь бас цаанаасаа л байдаг юм байна лээ л дээ ер нь. Тэрнээс биш ч нэг их сайн хүнтэй суучихъя гээд тэр нь ч олддог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй л дээ. Ерөөсөө ингэж явж байгаад л тэгээд тойроод тойроод тойрогдоод тэгээд л орчихдог юм шиг байна лээ.
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Цэрэннадмид -
Гол бахархдаг зүйл Монгол оронд төрсөндөө л их бахархдаг. Сайхан ээж аавтай. Хэрвээ тэр Увс аймгийн Өндөр хангай сумын тэр 1200-1300 км газраас тэмээн жингээр 45 хоног өглөө нь ачаалаад л, орой нь хоноод л ингэж явж ирээгүй бол би одоо хөдөөний нэг жирийн л малчин. Жирийн л нэг одоо саальчин хөгшин байгаа ш дээ. Тэгэхээр миний хамгийн Монгол оронд хүн болсондоо би үнэхээр их бахархдаг. Ёстой тэгээд дараа нь бол ээж аав хоёртоо. Тэгэж 45 хоног яаж бид хоёрыг эрдэм номтой болгосон. Тэр хоёроороо л хамгийн гол бахархдаг. Тэгээд бахархал олон бий л дээ. Энэ ганцхан ээж аавын ач энэ. Охиноо нэг дайртай хормойтой хүн болгохгүй юмсан гэж манай аав ярьдаг байсан юм. Одоо нөгөөдөх хүн чинь сүү саагаад л энэ хормой нь яадаг ш дээ. Тийм л учиртай. Тэр хоёроороо л бахархана даа. Нөгөө сүү малаа тэгээд яахгүй, нэг эрдэм боловсролтой. Яаж азаар тэгээд 1944-1945 онд тэгэж бодож байсан юм. Тэгэхээр их л холын хараатай хүн байсан байна.
Ариун-Ундрах -
Тийм байна.
Цэрэннадмид -
Тэгэхгүй бол яаж тэр холоос чинь тэр 45 хоног өглөө ачаагаа 7-8 тэмээнд ачаад, орой болгон бууж энэ униараа урц барьж ирнэ гэдэг чинь бэрх ээ. Одоо би бол ер нь яадаг болов уу даа л гэж боддог юм. Хэрвээ би тийм байсан бол 2 хүүхдээ аваад тэгэж явах болов уу гээд их үе үе өөртөө асуулт тавьдаг юм.
Ариун-Ундрах -
За бас эсрэгээр нь таны жигшдэг зүйлүүд юу вэ?
Цэрэннадмид -
Худлаа хэлдэг хүнд их дургүй. 2-рт нь хүнд буруу юм хийчихээд уучлаарай гэж хэлж сураагүй хүнд их дургүй. Худлаа яриад нэг цаг алдаад ч юм уу, одоо тэдэн цагт яана гээд ингээд ирдэггүй юм уу. Эсвэл одоо хүнийг хараачихаад, хүнийг гомдоочихоод, хүнийг янз бүрийн эвгүйгээр хэлчихээд нэгэнтээ амнаас гарч байгаа хий юм чинь тэрний дараа заавал уучлал эрэх хэрэгтэй. Яана аа өчигдөр би жаахан бухимдчихсан явж байсан юм. Өчигдөр би улсуудтай жаахан таагүй харьцаад таныг тэгээд харин уучлаарай л гэвэл би уучлаарай л гэдэг үгэнд их дуртай. Аа тэгэхгүй янз бүрийн юм хэлчихээд... Хүүхэд байхдаа ч гэсэн би бүр өөрөө нэг их тийм уучлалт хүсэх дуртай. Жаахан юу яачихаад за би эвгүй байна шүү уучлаарай. Би гэртээ жаахан эвгүй байсан юм. Тэр уучлаарай гэж хэлдэггүй хүнд бол их дургүй. Худлаа хэлдэг хүнд их дургүй. За тэгээд бусад юм байна даа. Муу юмнууд. Хамгийн гол нь л энэ хоёр.
Ариун-Ундрах -
За таныг энэ олон жил ажиллаж байхад чинь бүр тийм хамгийн хүнд хэцүү, бэрхшээлтэй үе тулгарсан үеүд байгаа юу?
Цэрэннадмид -
Байгаа. Ардчилал гарсан. Би захирал байсан юм. 4-р сургуульд. Тэгээд Улаан-Үүд хот руу нөгөөдөх багш нартайгаа тойрон аялалд яваад ирсэн юм. Тэгээд ирсэн чинь надыг захирлаас огцруулна гээд нэг 7-8 багш өргөх бичиг барьсан байсан. Тэгээд би чинь өөрөө ер нь тэгээд хүн бол амьдралын сайн мууг үзэж л явах ёстой. Гэнэтхэн нөгөө дандаа насан туршдаа би магтуулж байсан. Цэрэннадмид багш сайн, ажилсаг, нэр хүндтэй, одоо зохион байгуулах авъяас чадвартай гээд. Тэгээд л би яасан бэ? гэвэл тэр улсууд одоо яана гээд. Тэр нь бол нөгөө тойрон аялалд яваагүй 5-6 хүн үлдсэн юм. тэгээд би тэрийг нь ч анзаараагүй. Тэр үедээ ч анзаараагүй. Ерөөсөө урд нь тийм юм болно гэж бодоогүй. 1992 онд чинь Монголын нөгөөдөх энэ төр өөрчлөгдөөд, Монголын эмэгтэйчүүдийн 6-р их хурал болоод би өөрөө мөрийн хөтөлбөр боловсруулж Монголын 6-р их хуралд төлөөлөгчөөр орж байсан. Одоо тэр цүнх, барим материал бүгд нь байж байгаа. Тэгээд тийм хүн болжээ. Өнөө нэг боловсролын хэлтэст өгчихсөн байна гээд надад боловсролын хэлтсийн дарга хэлэхгүй юу. Ингээд танай тийм тийм улсууд ингээд захирлаа сольно гэсэн. Тэгэх дээр зэрэг ерөөсөө за яахав тэгээд байж л бай. Хурал хийнэ, тэр хаа байсан юм. Ажлаа л хийж бай гэх дээр зэрэг тэр дороо өргөдлөө бичээд би ерөөсөө 4-р сургуулийн энэ ажлаас чөлөөлж өгөөч ээ, өөрийн хүсэлтээр тэгээд гарчихсан юм. Тэр бол ерөөсөө миний нөгөөдөх насан туршдаа олж аваагүй тийм тэсвэр хатуужилгүй байдал. Тэр улсуудтай уулзаж ярих тийм юм байхгүй. Ерөөсөө үргэлж магтуулаад байсан хүн. Тийм учраас энэ залуучуудыг бол зэмлэх үед нь сайн зэмлэж байх хэрэгтэй. Сануулга өгч байх хэрэгтэй. Тэгэхгүй үргэлж хүнийг магтчихаар чинь тиймэрхүү байдалтай. Тэр л их надад их хэцүү байсан даа.
Ариун-Ундрах -
Тийм байна тэ?
Цэрэннадмид -
Тийм. Тэгэхдээ бол надад тэр сургуулийн захирал бол хайран. Би дандаа 4-р сургууль дээрээ очдог. Одоо ч захирлаа л гэнэ. Сая ахмадын өдрөөр хүлээж аваад бэлэг сэлт өгөөд л. Тэгээд манай захирал гээд л. Тэгээд л яахав дээ. Тэр одоо тэгээд дараа нь уучилж сурах хэрэгтэй л дээ. Яахав нэг цаг үеийн нэг 5-6 хүний юмыг чинь бүх нийтэд нялзаагаад тэгээд байх юм байхгүй. Одоо бол бүгдээрээ л сүйд болно. Багшаа гээд ирээд л, манайхаар цагаан сараар золгоно, багш нарийн өдөр, ахмадын өдрөөр ирнэ. Тэгээд би одоо тэр нөгөө ...-ын ямар тэнэгийн ямар юу билээ? Нэг 5 сая уншигчтай ном байдаг ш дээ. Хосгүй тэнэгийн ховорхон юу гээд номыг уншсан. Тэгээд тэрнээс харж л би ер нь хүнийг уучилж сурах хэрэгтэй юм байна. Аа хүнд бол дандаа сайн хандаж байх хэрэгтэй юм байгаа юм. Яахав тэр үедээ л тэр аялалд яваагүй л дээ гомдсон юм байлгүй. Тэр номноос би их юм сурсаан. Тэр ёстой сайхан ном. Тийм номыг бол хүн болгон унших хэрэгтэй. Хүнийг уучилж сурах хэрэгтэй, бодож сурах хэрэгтэй. Хажуугаараа дайраад гарсан хүнийг тэр цаад хүн нь янз бүрийн хүнд өвчтэй ч хүн байгаа юм уу? Яарч явсан ч юм уу? Заавал надыг чи шүргэлээ. Ямар тэнэг юм гэж ингэж бодох юм байхгүй. Дандаа л уучилж байх нь л ер нь хэрэгтэй юм шиг санагддаг юм.
Ариун-Ундрах -
За бас танд ажиллаж байх үед чинь ажил амархан санагдаад, эсвэл бүр нэг гялалзаад явж байсан үе байгаа ш дээ. Тийм үеүдийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
Цэрэннадмид -
Одоо 1974-1991 он хүртэл би ёстой гялалзаж байсаан. Ерөөсөө тэр 50-р сургуульд пионерийн удирдагч. Миний санаснаар л болдог. Хийе гэсэн юм бүгд болдог. Шагнал бүх юм ёстой тогтоохын аргагүй тийм нэг сайхан гялалзаж байсан. Жишээлэх юм бол 1974 онд тэр хүмүүжлийн эрхлэгчээр ирчихээд тэр сургуульдаа юу яахад л сургуулийн тэр бүх байгууллагууд улсын ямар нэгэн тэргүүн болж байсан. Би чинь зүгээр бараг л одоо энэ огторгуйд гарчихсан юм шиг л санаж явлаа ш дээ. Ёстой хурал болгон дээр, эмэгтэйчүүдийн байгууллагын, намын хурал дээр, дүүргийн боловсролын хэлтсийнх гээд л дандаа надыг магтаж байдаг. Тэгээд 1982 онд сургууль хотын тэргүүн болж би боловсролын тэргүүний ажилтан болж гялалзаж байлаа. Тэгээд манайх чинь 2 удаагын цэрэгжсэн сургуулилтын аварга, туг нь хадгалагдаж байдаг. Аа тэр үед бол ёстой хийморьтой нэг 20 жил байсан шүү. За бүх юм санаснаар, их сонин. Одоо ингээд жаахан нэг бүтэлгүй болдог ч юм уу, нэг юм яахаар за энэ ч одоо бүтэлгүй болчихлоо доо, энэ нь жаахан үр дүнд хүрлээ гэх юм байхгүй. Шалгалт болгоноор л ерөөсөө дандаа дээгүүр. Одоогынхоор бол бид нар ёстой Ок л байсан байна даа.
Ариун-Ундрах -
Тэгэхээр та өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж ирсэн бэ?
Цэрэннадмид -
Хувийн амьдрал, ажил хоёрыг би их муу зохицуулж байсан. Би өглөө 7.15-д гэрээсээ гарна. Хүмүүжлийн эрхлэгч, намын үүрийн дарга байсан, захирал байсан ч. 7.15-д ирээд сургуулиа тойроод энэ одоо портчик онгорхой хонож уу? Яаж вэ? гэж хараад. Тэгээд хамгийн түрүүний хүүхэд, хамгийн түрүүний багшийг ороход би үүдэн дээрээ зогсож байдаг. Ер нь өглөө би үүдэн дээр зогсож байхаар багш, сурагч бол мэдэгдэнэ. Энэ багш одоо жаахан оройхон унтсан байна даа. Нөхөр нь жаахан тавгүй хонуулсан юм уу даа. Хүүхэд нь уйлсан юм уу даа. Дутуу нойртой, үсээ янзлаагүй, цамцных нь зах нь нугаларчихсан ч байдаг юм уу, бээлий нь ч сал пал ч байдаг юм уу. Хүүхэд ч гэсэн зайлуул энэ аав нь агсам тавьсан юм биш байгаа даа. Нүд нь улайчихсан. Тэгээд орой хамгийн сүүлд 9.30, 10-т гэртээ харина. Тэгэхдээ сургуулиар тойроод тэр портчик нь ийм байна, энэ ийм байна гээд манаачдаа хэлээд тэгээд явна. Тэгээд би мөнгөө аваачаад л нөхөртөө өгнө. Тэгээд 720, тэрэн дээр илүү цагийн мөнгө гээд 1200 төгрөг авна. 1200 төгрөг чинь тухайн үеийн орлогч сайдын цалин. Тэгээд нөхөртөө мөнгөө өгөхдөө одоо би Бат-Ундралд нэг 5 төгрөгний өртэй, одоо Чимгээд нэг 10 төгрөгний өртэй шүү гээд буцааж авдаг. Тэр нь юу вэ? гэвэл “Улаанбаатар”-т хуйцаа зардаг. “Улаанбаатар”-тай манай 4-р сургууль шиф. Тэр хуйцаа идэх мөнгө. Худлаа хэлж авч байгаа юм. Тэгээд л ерөөсөө юу ч авахгүй. Манай нөхөр бол ерөөсөө миний болоод бүх охидуудын хувцсыг өөрөө оёно. Тэр үед чинь бүгдийг нь хувцсыг нь аваад өөрөө мода хардаг. Моодоо хараад л тэгээд эсгэнэ. Тэгээд л оёчихдог. Тэгээд хоол ундаа бүгдийг нь авна. Орой очиход хоол хийчихсэн байна. Би бол хоол хийхдээ муу ш дээ. Хоол хийж чадахгүй. Хэрвээ надыг хоол хийчихсэн байх юм бол одоо бол идэхгүй дээ. Би өдөр хооллочихсон ч гэдэг юм уу хүүхдүүд, за яахав ээ ч гэдэг юм уу. хэрвээ миний хоолны өнгийг тэд нар сайн мэднэ. Тэгээд манай нэг нярав асууж байсан. Багшаа та мах ямар үнэтэйг мэдэх үү? гэж. Тэгэхээр нь би мэдэлгүй яахав 6 төгрөг ш дээ гээд. Тэр чинь үхрийн мах 6 төгрөг, хонины 1-р мах 7.20 байсан юм. Тэгээд надыг тэгэж шоолж байсан. Тэгээд л ерөөсөө л сургууль дээр байна. Хаашаа ч явахгүй. Семинар зөвлөгөөндөө яваад л. Тэр ерөөсөө л ажлын төлөө. Тэр ерөөсөө ажлаасаа бол нэг алхам ч гарахгүй. Одоотой адилхан нэг гуанзанд оръё, нэг жаахан нэг газар сууя. Бид нарын үед чинь тийм юм байхгүй ш дээ. Тэгээд л хааяа нэг цалин буусны дараа “Улаанбаатар”-ын хуйцаа нь 6 төгрөг. Тэр хуйцаа авч иднэ. “Улаанбаатар” рестораны хуушуур 1 төгрөг. Тэрийг авч иднэ. Тэгээд амьдралын тэр юманд бүр хэзээ ч орж байгаагүй. Хүүхдийнхээ хувцасны размерыг ч мэддэггүй. Манай өвгөн л хувцасны тэр юм... Би их гоёдог. Гоёх нь юу байхав дээ. Манай нөхөр аваад л өгчихөж байгаа юм чинь. Тэгээд би чинь ерөөсөө чадахгүй ээ чадахгүй. 6 сарын 1 гэхэд л өвгөн хүүхдээ аваад парк дээр завиар тоглуулаад л явчихсан байхад би 2 цагт л араас нь очно. Нөгөө ажилчдынхаа хүүхдийг баярлуулна. Тиймэрхүү л одоо нөгөөдөх хэмжээлшгүй тийм хэнхэг л байж дээ. Ерөөсөө тэрийгээ зохицуулахгүй. Ерөөсөө ажлын төлөө. Хэрэв би ар тал тийм сайн биш бол тэр нэр алдарт хүрэх тийм юм бол байхгүй ш дээ. Нэг ч удаа хоолоо хийхгүй. Тэгээд өвгөн хүүхдүүдийн хувцсыг угаачихна. Тэгээд л хүүхдүүд маань 2-3-р ангидаа өөрөө хоолоо хийгээд сурчихсан. Тийм учраас одоо тэгээд тийм л эмэгтэй байна даа. Эмэгтэй ч юм уу? Эрэгтэй ч юм уу? ха ха ха.
Ариун-Ундрах -
Та хоёр яг эсрэгээрээ юм тэ?
Цэрэннадмид -
Тийм, эсрэгээрээ. Тэгээд л мөнгө төгрөгөө тооцоолоод тэрийгээ өгөөд л. Харин би зүгээр ганц нэг авч үлдэх мөнгө л хэрэгтэй надад. Худлаа хэлж авна. Инээдэмтэй.
Ариун-Ундрах -
За тэгээд та өөрийнхөө ажлын хамт олнуудынхаа тухай ярьж өгөхгүй юу?
Цэрэннадмид -
Би ер нь багшилж байхдаа ч тэр, удирдах ажил хийхдээ би ёстой нөхцөлгүй сайхан хамт олонтой. Одоо энэ ахмадын хамт олон ч гэсэн хачин сайхан. Ерөөсөө л нэг санаа нийлсэн нэг тийм эвсэг хамт олон байдаг юм. Манай 4-р сургуулийн одоо миний хамгийн 20 жил ажилласан сургуулийн хамт олон гэдэг чинь их эвсэг. Одоо жишээлбэл зарница-цэрэгжсэн тоглолтонд орлоо гэхэд л бага ангийн багш нар тэр хүүхдүүдийн ...-ыг нь оёх ч байдаг юм уу, аа Монгол хэлний багш нар тэр хүүхдүүдийн цэрэг бүсийг оёж байдаг. Нөгөөдүүл нь формыг нь янзалж байдаг гэх мэтчилэнгээр. Тэгээд манай гэрээр бол манай хамт олон үргэлж очно. Багш нарын баяр тарчихаад нэг их хэсдэг байсан юм. Одоо ингээд тойроод л Улаанбаатар, Баянгол тэр 2-ын ресторанд орчихоод тэгээд л хамгийн сүүлд манайд очно. Манайх 1 өрөөтэй, 12-р хороололд. Тэгээд л өглөө босоход манай өвгөн бүгдийг нь босгоод л нэг нэг талх масло түрхэж өгөөд л, нэг нэг аяга цай өгөөд л хичээлдээ явж байсан. Их тийм найрсаг сайхан хамт олон. Ер нь бүх хамт олон. Багш байхад ч гэсэн тэр. Одоо ч гэсэн энд ингээд л яриад сууж байхад хэн нь ч гэсэн. Одоо жишээлбэл сая энд засвар болоод 8 хүн рүү утасдахад л 10 нь ирнэ. Нэг ийм жоохон чихэр боов ч барьдаг юм уу, нэг цай ч бариад ирдэг юм уу. Өнөөдөр гэхэд л тэр Жавзанхорлоо гээд нэг жоохон буузтай, нэг цайтай ирнэ. Тийм сайхан эвсэг хамт олон одоо энэ өдий хүртэл л ажиллаж байгаа. Их найрсаг тийм хамт олон. Түүнээс биш маргалдаад л янз бүрийн юм болоод л, эсвэл одоо нэг жаахан буруу зөрүү яриад л, өө энэ муу хэнхэг юм. Өнөөдрийн тэр ирээд Жавзанхорлоо гээд явдаг багш миний багш байсан юм. Тэгээд одоо ярьж байгаа юм. Би санахгүй байгаа юм. Энэ гарницыг шүдний сойзоор угаалгадаг байсан гэнэ, харж зогсож байгаад. Одоо би бол таг мартсан байгаа юм. Их л хатуу. Тэгээд би тэгэж их хатуу байсны хүчээр дараа нь улсууд надыг их магтдаг. Таны тэр хатуу чанга юу чинь миний ажил хийхэд их тус болсон шүү. Таны тэр хатуу чанга шаардлага бол өнөөдрийн миний энэ албан тушаалд явахад бол их тус болсоон гэж л ярьдаг. Их л чанга, шаардлагатай л хүн байсан юм шиг байгаа юм л даа. Тэгээд загнаж хараадаг ч үгүй. Зүгээр л ер нь нэг л хэлсэн л бол хэлсэндээ. Тэгэж одоо худлаа ярьж байгаа хүнд бол их дургүй. Тэгээд нэг ингээд эхнээс нь аваад багш нартай ний нуугүй. За тэр өглөө ирээд ингээд ажлынхаа цаг, аа 2 цагаас гарахаар тэгээд л багш нартайгаа хамт. Тэгээд л нөгөөдөх хүүхнүүдийн ярьдаг будаг шунхаа ярьна. Бас хөгжилтэй яриа, эрэгтэй эмэгтэй тийм юм ярьна. Ингээд л ний нуугүй. Аа ажлын цаг бол ажлын цаг. Тийм л сайхан хамт олнуудтай байсан даа. Ер нь бахархмаар шүү. Үнэхээр бахархахаар хамт олон. Муулах, тийм янз бүрийн сэтгэл дундуур байсан юм надад байгаагүй ээ. Ерөөсөө хамт олныг нэгдүүлж л, нягтруулж л чадах юм бол. Тэгэхдээ олон хүнийг бас нийлүүлэх чинь хэцүү л дээ. Нэг нь ирээд одоо тэр Дулмаа багш конспектээ ч хийхгүй, ангийнхан нь үймүүлээд байна гэвэл өө тэгэж үү? гээд л Дулмааг нь дуудаж ирээд л чи яагаад конспект бэлдэхгүй байна, танай анги үймүүлдэг юм гэхгүй. Ер нь л тэгээд яваа яваандаа нэг удаа зүгээр сайхан цай ууж байгаад Дулмаа эртүүд чиний тэр 2-р цаг чинь нилээн шуугиантай болчихвуу даа. Жижүүр багшийн тэмдэглэлд байна лээ энэ тэр гээд. Тэгээд нэг зүгээр хэлээд л хаячихдаг юм. Тэгээд тэр бол надад миний арга барил их зөв байсан байх гэж би боддог юм. Тэгээд шууд дуудаж ирээд л загнаад... Тэгээд би энийг юунаас сурсан бэ? гэвэл манай Цэвээндулам гээд нэг захирал байсан. Тэгсэн чинь манай 2 слесер эрүүлжүүлэхэд оржээ. Манайх хэрэг зөрчилгүй сургууль. Тэгээд би хүмүүжлийн эрхлэгч. За чи яваад тэр 2-ыг аваад ир. Одоо ажлаас нь хална гэхгүй юу. Өө тэгээд л би чинь анхны залуу хүмүүжлийн эрхлэгч юм чинь одоо ажлаас нь халах юм бодоод л явж байгаа юм. Тэгээд л очоод л аваад ирсэн. Тэгээд л захирал та хоёрыг ажлаас халж байна гээд бас замдаа хов хэлээд байна аа тэр хоёрт. Тэгээд хүрээд ирсэн чинь захирал сууж байна. Их гоё хүүхэн байсан юм. Нас барчихсан юм л даа. Тэгээд нөгөөдөх чинь оруулаад за та хоёр энд суу. Сайхан тавтай амрав уу? гээд л тэгэж байна. Нөгөөдөх хоёр чинь юун дугарах вэ дээ. Эрүүлжүүлэгдээд архи уусан, үс нь өрвийгөөд, хувцас нь ерөөсөө одооны эрүүлжүүлэхтэй адилхан биш. Хүний эрх гэдгийг чинь юу яах юм биш. Тэгсэн чинь захирал 1 шил архи гаргаж ирлээ. Тэгээд 3 стаканд хийгээд. За уу. Их архи уудаг гэнэ лээ. Би та нарыг архи уухыг мэдэхгүй. За одоо 3-уулаа уучихъя. Юун тэр чинь захиралтайгаа архи уух манатай. Тэгээд байдаг хөлс нь гоожоод, энэ ингээд цамц нь нороод. Тэгээд за ууна даа. За би уулаа гээд л нэг том балгаадахлаа. Тэр хоёр чинь яаж уухав дээ. Захиралтайгаа, тэгээд эрүүлжүүлэхэд баригдчихсан одоо бодоход. Уудаггүй ээ. хөлс нь гоожоод л. За та хоёрыг маргаашнаас эхлээд ажлаас хална. Маргааш өглөө 9 цагт ирээрэй. Яахав тэр цалин юм байна уу? Ажлаас гэнэт халагдсаны мөнгө энэ тэр өгөхгүй. Хэрвээ тийм юм авах дуртай бол та нар заргалдаарай, шүүхэд өгөөрэй. Тэгээд л яваад өглөө. За халж байгаа юм байх л гэж бодлоо. Тэгээд залуухан, би чинь 20-н хэдтэй залуухан. Тэгсэн чинь л маргааш өглөө нь ирчихэж. Нөгөө хоёр чинь. Тэгсэн ажлаа л хийгээд энэ паар үзээд л байх юм. Гүйгээд л орлоо захирал дээрээ. Бас хүний мууд дуртай байна аа. Багшаа энэ хоёр халагдаагүй юм уу? гээд тэгсэн. Халахгүй ээ халахгүй. Юу гэж халж байдаг юм. Эр улсууд аль уухыг тэр гэхэв. Хүнийг тэгээд тэр дор нь тэгэж халаад, тэр дор нь загнаад байх юм бол ер нь хүний сэтгэлд их хэцүү байдаг юм. Энэний чинь цаана нь хөгшин ээж нь байдаг юм. Энэний чинь цаад талд 2 хүүхэдтэй авгай нь байдаг юм гэж байна аа. Гэх мэтчилэнгийн юмнуудаас би маш их сурсан. Тэгээд л тэр хоёр нь ажлаа хийгээд л. тэгээд л дараа нь цалингаас нь ч хасаагүй. Тэгэхээр тэр хоёр бол лав л миний мэдэхээр л тэр чинь би очоод нэг 5-6 жил болчихсон. Нэг ч удаа архи уугаагүй ш дээ. Ер нь хүнтэй ажиллах ажлын арга барил чинь үгүй ээ мөн нарийн шүү. Зүгээр хүнийг дуурайгаад тэр тэгдэг юм. Инээгээд за сайн уу? Дулмаа багшаа яаж байна? Нөхөр чинь сайн уу? гээд инээдтэй биш. Хүний тэр ажлын түлхүүр гэдэг чинь би тэр Цэвээндулам гэдэг захирлаас, Ноост гуай тэр боловсролын хэлтсийн даргаас их ажил сурсан. Ажил хийж байгаад би чинь Баянзүрх дүүрэгт боловсролын хэлтсийн цэцэрлэгийн байцаагч болсон юм. Тэгсэн чинь очсон чинь тэр манай боловсролын хэлтсийн дарга Ноост бас тэгэж байна аа. За чи тэр 21-р цэцэрлэгийн дарга хэнийг ч билээ ажлаас халаад оронд нь тэрийг тавьчих гээд. Хөө тэрэн шиг амар юм байхгүй. Өнөө тушаалаа харж байгаад түрүүчийн гаргасан тушаал байгаа ш дээ, даргын. Харж байгаад хуулаад биччихээд тэгээд л аваад орсон. Чи яасан хурдан биччихэв ээ гээд л. Тэгсэн чинь байхгүй авч байгаад 2-3 ураад л миний нүүр рүү шидчихсэн. Тэгсэн яасан бэ? гэвэл нөгөө тушаалыг нь хуулчихгүй юу. Чи ингэж байж ажил хийдэг юм уу? Би чамайг гайгүй багш гээд дэвшүүлж авсан. Тэгэхээр чинь хүн үгүй ээ мөн их юм. Одоо хийсэн бичиг болгоноо би дахиж үзнэ ээ дээ одоо бол. Тэрнээс эхлээд л хийсэн бичиг болгоноо харна, өгүүлбэрийнхээ найрлагыг харна, цэг таслалаа харна. Тийм учраас ер нь залуу хүн гэдэг маань тийм ахмадуудтай л их сайн дотно ажиллаж яриад байх юм бол ирээдүйн туршлагатай удирдагч болно доо. Их сайн удирдагч болно.
Ариун-Ундрах -
За үнэтэй сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Танд аж жаргал хүсье ээ.
Цэрэннадмид -
За баярлалаа. Чамд ч гэсэн эрдэм шинжилгээний энэ ажил, энэ төсөл дээрээ олон ажиллаж, Монголынхоо түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулъя аа гэж багш нь хүсэж байна аа.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.