Gürgenjav
![](../assets/images/interviewees/990391.jpg)
Basic information
Interviewee ID: 990391
Name: Gürgenjav
Parent's name: Zonroi
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
industrialization
work
politics / politicians
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Гүргэнжав -
Сайн, сайн байна уу?
Баасанхүү -
За бидний ажилд тусалж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа таньд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу.
Гүргэнжав -
Заа, за би Зонрой овогтой Гүргэнжав гэдэг ээ намайг. Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1937 онд төрсөөн.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за ингээд бага наснаасаа аав ээжийн гар дээр одоо өсөж торниж байгаад 1952 онд Аж үйлдвэрийн комбинатын... тэр үед аж үйлдвэрийн комбинат гэж байлаа шүү дээ,
Баасанхүү -
аанхан
Гүргэнжав -
за энд “Эсгий, эсгий гутлын фабрик”-т нормчиноор ажиллаж байлаа.
Баасанхүү -
заа,
Гүргэнжав -
тийн, аа тэгээд дараад нь одоо 1959 оноос 62 онд нэхмэлийн үйлдвэрт нормчины ажил хийж байлаа. Заа 1962-65 онд цэргийн алба хаасан.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за тэгээд 1966 онд ЗХУ-д түр курст, холбооны түр курст мэргэжил дээшлүүлж байлаа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за үндсэндээ бол би армидаа 16 жил ажилласан. За энд 013-р анги гэж холбооны анги... батлан хамгаалах яамны яг одоо холбоогоор хангадаг анги байлаа. Энд 102АМ, 118 гэсэн станцуудын... 25 гэсэн ийм станцуудын аргаар одоо ажиллаж байсан.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за ингээд 1987... юу 77 оноос 82 он хүртэл 012-р ангид каминдатурын ажил хийж байгаад тэгээд насандаа суусан даа.
Баасанхүү -
камин?
Гүргэнжав -
каминдатур, одоо өөрөөр цэргийн албан хаагч...
Баасанхүү -
аан
Гүргэнжав -
одоо ажил шүү дээ энэ чинь, тийн, харуул хамгаалалттыг одоо хариуцдаг. Ийм гүйцэтгэх албаны ажил байлаа.
Баасанхүү -
аа за
Гүргэнжав -
за ингээд 1988 онд одоо насандаа сууснаасаа хойш цэцэрлэгийн... одоо 96-р цэцэрлэг, 104, 95, 96 гэсэн цэцэрлэгүүдэд одоо бүжгийн багш хийж байлаа, хүүхдүүдийг одоо бүжиг зааж тэмцээнд... “Шувуухай” тэмцээнд нэлээн олон удаа оруулж алт, мөнгө, хүрэл медалуудыг авхуулж байлаа даа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
тийн, за энэ хооронд ард түмнийхээ түшиг тулгуур болсон, ард түмний маань хайр халамжаар 1962 онд хуучин одоо засаглалаар бол одоо социалист найман орон гэж байлаа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
энэ орнуудаар одоо соёл урлагийн одоо ажлаар явж амжилтанд хүрч байлаа. Ингэж явж байхдаа манай одоо алдарт, алтан үеийн илбэчин Цэнд-Аюуш гуай, аа одоо манай ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Дамчаа, соёлын тэргүүний ажилтан Сүндэд, акробатын Ичинхорлоо гэх мэтчилэн одоо улсуудтай, мөн одоо Зөвлөлтийн одоо агуу их алтан үеийн одоо алдарт илбэчин, алдарт алиалагч Никулин энэ тэртэй одоо бид хамт, цуг одоо урлагаар явж байлаа. Иймэрхүү ажлуудыг хийж явлаа даа ах нь. Тэгж явж байгаад яахав өөрийнхөө хөдөлмөрийн... одоо нийгэмдээ хийсэн хөдөлмөрийн үр бүтээл амжилтаараа одоо бас ард түмэндээ, дайчин эрчүүддээ соёл урлагийг ажлуудыг одоо үйлдэж нэлээн уран бүтээлүүд хийж явлаа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за энд армийн одоо нэр сүрийг залуучуудад түгээхийн тулд маш олон бүжгүүдийг дэглэж бас өөрөө санаачилж дэглэж явлаа.
Баасанхүү -
бүжиг дэглэнэ гэдэг чинь нөгөө бүжгийг шинээр найруулж зохионо гэсэн үг үү?
Гүргэнжав -
тийн, тийн, өөрөө одоо зохионо шдээ. Өөрийнхөө сэтгэлээр, одоо өөрийнхөө биеээр аа тэр хүмсүүдэд одоо ард түмний дундаас гарсан тэр хөдөлгөөнүүдийг одоо зааж, өөрөө зохион бүтээж ингэнэ.
Баасанхүү -
аан за
Гүргэнжав -
ингэж хийдгийн, тэгээд энд казак бүжиг, буриадууд....казак үндэсний хөдөлгөөнүүдийг одоо өөрөө бас сурах хэрэгтэй болно,
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
тэрнийгээ хүнд зааж өгнө. Буриад бүжиг чинь буриадын амьдралыг судалж байж тэгж байж одоо тэр бүжгийг бас заана. За “барилгачин” гээл байж байна, барилга дээр ажиллаж байгаа тэр барилгын одоо хүмсүүдийн хөдөлмөрлөж байгаа тэр хөдөлмөрийг одоо уран сайхны аргаар тайзан дээр гаргана гэдэг бас хэцүү. Одоо тэрнийг бүжиг болгож бас гаргана. За “нэг ангийнхан” гэхэд чинь жишээ нь “нэг ангийхан” бүжиг гэхэд чинь л одоо арван жилийн хүүхдүүд эрчүүд чинь аравдугаар анги төгсчөөд, насанд хүрээд эр цэргийн алба хаахаар явнаа даа,
Баасанхүү -
аанхан
Гүргэнжав -
аа ингэсэн хойно нь яахав гэхээр нөгөө ангийнх нь охидууд одоо бас тэднийгээ эргэж, одоо тэд нартай уулзаж одоо харицна шүү дээ.
Баасанхүү -
аанхн
Гүргэнжав -
тэгээд энийг бас амьдрал дээр одоо харуулж, тайзан дээр бас...
Баасанхүү -
бүжгээр?
Гүргэнжав -
бүжгээр одоо харуулж, ингэж гаргаж ингэдэг байлаа, за манай Аюуш баатар, холбооны одоо Жанчив гээд одоо баатрууд байна шдээ, манай халх голын баатрууд, тийм ээ
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
эд нарыг одоо тэр дайны талбарт, одоо яаж одоо эх орноо одоо өөрийнхөө амь биеэр одоо хайрлаж...хамгаалахын тулд одоо яаж дайтаж, яаж тэр дайсантай одоо яаж тэмцэж байсныг бас одоо тэр урлагаар, тайзан дээр уран бүтээл болгож ингэж одоо тавьж байлаа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за “ах дүү нөхөр” гээд одоо Зөвлөлт, Монгол хоёр чинь одоо хуучны үед чинь одоо их нөхөрлөдөг байлаа шдээ, тэр үед чинь одоо Оросын одоо уран бүтээл байхгүй бол концерт биш байлаа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
заавал одоо Оросын уран бүтээл орж байж одоо тэр концерт одоо батлагдаж байдаг ийм байсан үе. Тэгээд энийг одоо бас одоо хоёр орны тэр амьдралын... найрамдлыг харуулсан одоо ийм бүжгүүдийг бас хийж тавьдаг байлаа. За ардын совет гэж байдаг. Одоо манайд чинь одоо дөрвөд, торгууд, урианхай, баяд, захчин, казак, буриад энэ тэр гээл одоо үндэстэнгүүд бий шдээ,
Баасанхүү -
тийн,
Гүргэнжав -
энэ бүх үндэстэнгүүдийн амьдралыг судалж байж энэ бүх үндэстэнгүүдийн одоо амьдралыг харуулсан бас бүжгийг одоо тавина.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
одоо манай Сэвжид багш, одоо агуа хүн шүү дээ, одоо дараад ни хүү Сүхбаатар нь байна тээ, энэ хоёрын одоо үлгэр дууриаллыг дууриаж одоо энэ бүжгүүдийг бас тавьж байлаа. За “сэлэнгэ” гээд морин цэргүүд одоо хиагтыг эзлэхэд манай морин цэргүүд одоо яаж одоо байлдаж байсан, Сүхбаатар жанжнаар толгойлуулсан манай ардын армийг анх үүсгэн байгуулсан, энийг одоо харуулахын тулд одоо “сэлэмт бүжиг” бас одоо тийм бүжгүүдийг бас тавьж өгч байлаа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
за “морин цэрэг” гэхэд чинь морин цэрэг одоо яаж одоо сургууль хийж байхав, гардан байлдаанд яаж орохов, сэлмээр одоо яаж байлдахав гэсэн ийм ийм юмнуудыг бас одоо харуулж, тайзан дээр ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр ийм уран бүтээлүүдийг гаргахад их хэцүү л дээ, маш их бэрхшээл гарч ирнэ,
Баасанхүү -
аанхан
Гүргэнжав -
энд, эрэлээс авахуулаад, тэгээд өөрөө маш их одоо юмыг бодож сэдэж олон янзын одоо амьдралын тэр бүх, тухайн үеийн одоо ямар амьдрал байсан тэрнийг одоо өөрөө олж, судалж, ахмад үеийнхэнтэйгээ уулзаж, тэр үеийн баатруудтай уулзаж, тэр үеийн партизануудтай уулзаж ингэж байж одоо ийм уран бүтээлийг хийдэг, гаргаж ирдэг, ийм л юм даа.
Баасанхүү -
ммхм
Гүргэнжав -
хөдөлмөр урлаг хоёр болуул намайг нэлээн их амжилтанд хүргэсэн дээ.
Баасанхүү -
аанхан, одоо хоёулаа таны хөдөлмөрийн гарааны тухай ярья, одоо өнөөдрийн ярилцлагаараа.
Гүргэнжав -
ноосны фабрикт намайг ажиллаж байхад тэр үед чинь ноосны фабрик чинь хэцүү шүү дээ, одоо дандаа усан дунд ажиллана, эсгий энэ тэрийг чинь одоо дандаа машинаар ингэж одоо үйлдвэрлэж ингэж гаргаж ирдэг. Тэр нойтон эсгийг чинь одоо хатаах цехэд аваачна, тэгэхэд чинь жоохон хүүхэд би чинь одоо уйлж байгаад нөгөөдхөө чирж байгаад аваачна шүү дээ, тэрэнд чинь тэгээд.
Баасанхүү -
та 13 настай анх ажилд орж байсан гэсэн ш дээ.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
яагаад..., тэр үед тэгж бага наснаасаа ажил хийдэг байсан юм уу? Яагаад тэгж...?
Гүргэнжав -
тэр үед бас миний амьдралын хувьд хэцүү байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
олон дүү нартай. Ганц ээж маань маш үхлүүд бие муу. Ганц аав маань нөгөө усны тэрэг гэж байлаа ш дээ дээр үед ус зөөдөг тийм.
Баасанхүү -
за тийн.
Гүргэнжав -
тийм тэрэг байсан, тийм усны тэрэг барьдаг байлаа аав маань. Өглөө гарна, тэгээд шөнийн бор хоногтоо орж ирнэ. Би хэдэн дүү нартайгаа тэгээд л байж байдаг. Тэгээд ерөөсөө амьдралын эхшээлд орохын тулд яахав гэхээрээ арга буюу тэгээд л одоо ажилд орсон доо одоо үнэн учраа хэлж байгаад тэгээд жоохон хүүхэд. Маш их хэцүү зовж байж ажилд орж байсан. Тэгээд ажилд ороод 17 наснаас эхлээд бол бие бялдар маш их одоо өсч ирсэн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
16 настайгаасаа эхлээд би эсгийгээ болуул шууд үүрээд л одоо нойтон эсгийг хатаалгын цехд авч ордог байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ийм л байсан даа үйлдвэр болуул. Гэхдээ тэр үеийн үйлдвэр болуул сайхан даа. Маш их ажилчинтай. Тэр үед чинь одоо өглөө 8 цагт ороод орой 5 цагт тарна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
5 цагт орсон бол шөнийн 12 цагт тарна. 12 цагт орсон бол өглөөний 7, 30-д тарна. Ингээд 3 ээлжээр ажилладаг одоо тийм байсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ажилдаа бол үнэнч, яг л норм болуул нормоор хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр нормыг хийж байж л гарна. Одоо ийм л байсан. Одоо үед бол тийм норсмын ажил ховор болчихсон юм даа. Ийм л байна.
Баасанхүү -
тэр аж үйлдвэрийн комбинат таныг ороход одоо ямархуу дүр төрхтэй байв? Үйл ажиллагаа нь хэр жигдэгсэн бэ?
Гүргэнжав -
тэр үед бол ажил бол маш их жигд байдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо өглөө жишээ нь 8 цагт ингээд яваад ороход бол шөнийн 3-р ээлжинд байсан хүн бол тэр машины тэр орчин тойрон бүгдийг нь ингээд цэвэрлэчихсэн, дараагийн ажилчин ингээд ажлаа хийхэд яг бэлэн болчихсон байж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэгээд дараагийн ажилчин болуул ерөөсөө цэвэрлэсэн машин дээр ороод л шууд ажлаа хийгээд л явдаг. Аан тарахдаа мөн ажлаа одоо цэвэрлэчихээд гараад явдаг ийм. Конверуудын хооронд..., дамжлагуудын хооронд...,
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэр ажилчин хүн бол цаг хожигдоно гэж байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ерөөсөө яг л цагтаа ирнэ ерөөсөө. Цагтаа ирээд л хувцсаа солиод л тэгээд ажилдаа орно. Ажил болуул ерөөсөө жигд ажиллаж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тогтмол. Тэгээд бас жигд бус ажиллагаа энэ тэр гэсэн тийм юм болуул байхгүй. Тэхэд чинь одоо ноосны фабрик, эсгийний фабрик, том ширний үйлдвэр, монгол гутлын үйлдвэр, 1-р цахилгаан комбинат гэж байлаа шүү дээ.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд сүүлд нь одоо нэхмэлийн үйлдвэр байгуулагдсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо анхны үйлдвэрүүд нь л ийм л үйлдвэрүүд байсан. Тэхэд тэр үед чинь комбинатын яндан дугарна даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
өглөө одоо 7 цагт дугарна. 7 цагт дугарахад ажилчид бол яг сэрээд л 8 гэхэд яг комбинатын цагаан хаалгаар орж ирдэг. Тэгээд ажилдаа яг бэлэн болчихсон байж байдаг ийм л байсан үе дээ. Комбинатын яндан дугарна, ажилчид бол ажил дээрээ бэлэн байна.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ийм л байсан үе.
Баасанхүү -
түрүүний хэлсэн үйлдвэрүүд бүгдээрээ нийлээд нэг комбинат гэсэн үг үү?
Гүргэнжав -
тийн бүгдээрээ нийлээд нэг комбинат гэж нэрлэдэг байсан байхгүй юу тэр үйлдвэрүүд чинь нийлээд.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
нэр нь өөр өөр боловч нэгдсэн нэр нь болуул үйлдвэр комбинат гэсэн ийм нэртэй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
аан дотроо болуул 5-хан үйлдвэрүүд байсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
энэнээс салангад нь 1-р цахилгаан станц, нарийн төмөр зам гэж байсан юм.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тийм л байсан юм даа.
Баасанхүү -
та анх ажилд орохдоо нормчноор орсон...,
Гүргэнжав -
нормчноор орсон.
Баасанхүү -
аан тэр ямар ажил ямар...?
Гүргэнжав -
аан би эхлээд нормчноор орж байхдаа бол өнөө эсгий машин дээр зулдаг байсан юм.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд өөрөөр хэлбэл эсгий хийх гэж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрнийхээ ар талд тэр ноосон бэлдэц олж өгдөг байсан машин дээр. Миний хамгийн анхны ажил тийм л байсан. Тэгээд ноос зулаад л. Тэгээд тэр зулсан ноос маань одоо эргээд одоо юу яадаг..., самаар самнагдаад. Аан тэгээд самнасныхаа дараагаар нөгөө цаад тэвшин дээрээ очоод ингээд зулагдаад. Тэгээд эсгий болж гардаг цаашаа индүүнд ороод.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ийм л ажил байсан. Эхлээд бол би зөөгч, одоо ноос зөөгч гэсэн үг дээ одоо тийм л ажил хийж байсан.
Баасанхүү -
тэр үед ажлын бага насны хүүхдийн чинь ажлын ачаалал гэж их байгаа. Тэгээд цалин яаж авдаг байсан бэ?
Гүргэнжав -
тэр ачаалал их өгөхгүй ээ. Надаа бол тэр бага хүүхэд гээд ачаалал өгөхгүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ерөөсөө л өөрийнхөө чадлаар л тэгээд л хийнэ. Тэгээд 6 цаг л хийнэ ш дээ. Тэгээд 6 цаг ажиллах юм бол 6 цагтаа. Тэгээд яахав өөрөө нэг ажилдаа дуртай болохоороо зэрэг тэгээд ахаа эгчээ гээд нөгөөдүүлтэй тэгээд гүйж явна ш дээ дунд нь. Тэгж байгаад 8 цаг болгочихно л доо. Аан цалин бол ах нарын цалинтай, эгч нарын цалинтай адилхан өгнө.
Баасанхүү -
өө.
Гүргэнжав -
норм болуул яг жижилхэн өгнө. Тэр хасч барих юм бол байхгүй 6 цагийн ажилтай. Өөрөө дураараа ирнэ. Тэр ачаалал бол өгөхгүй. Чи тийм ажил хийсэнгүй, ийм ажил хийсэнгүй, тэрнийг тэгж хий, энийг ингэж хий гэж өгөхгүй. Тэгж хэлэхгүй ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
би өөрөө ажлаа мэднэ. Би ноосыг нь зөөгөөд энэ машины ард ингээд зулаад тавих ёстой гэдгээ би өөрөө мэднэ. Тэгээд би тэрнийгээ л хийнэ. Өөр бол надаа илүү ажил өгөхгүй. Тийм л байсан юм даа.
Баасанхүү -
тэр үед одоо тань шиг ийм бага насны хүүхдүүд ч юм уу тээ насанд хүрээгүй хүмүүс ажилладаг байсан уу?
Гүргэнжав -
үгүй.
Баасанхүү -
ер нь ажиллах хүч хэр байсан бэ?
Гүргэнжав -
тийм юм болуул байхгүй. Тэр чинь ерөөсөө хүүхдүүд чинь тэр үед чинь хүүхэд гэж ажилд хамаагүй авахгүй ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. Тэгээд яахав намайг амьдралын болоод л би аргагүй эрхэнд тэгээд ажилд орсон.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэхдээ яг нарийн дээр бол ч би бас нэг нас нэмээд орчихсон хүн байгаа юм шүү бас. Сонин шүү. Тэхдээ бол мэддэг намайг бага хүүхэд гээд л. Тэрнээс аан ажилчид болуул одоо тэр хөгшин залуу гэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бүх насны хүмүүсүүд хийнэ. 18 наснаас л дээш бүгд ажлаа яг тэгшхэн хийнэ. Одоо залуучууд бол ерөөсөө одоо ахмад хүний үгнээс гарна гэж байхгүй ерөөсөө. Ахмад улсууд л одоо тэг гэвэл за гээд л тэр ажлыг л хийж байдаг. Тийм л байсан үе. Тэр чинь ээлжийн мастер гэж байна, ээлжийн дарга гэж байна. Тэгээд тэд нар л юу гэж хэлнэ тэгээд л хөгшин залуугүй тэр даргын үгэнд л орно.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
норм бол нормоороо л хийж л байна. Тэрнээс одоо нэг ажлыг хийсэнгүй, тэр ажлыг хийсэнгүй гэж хэн ч загнахгүй. Өөрснөө ажлаа мэднэ, өөрснөө ажлаа хийнэ.
Баасанхүү -
загнах шаардлага ч гардаггүй тээ?
Гүргэнжав -
тийн гарахгүй тийм янз бүрийн шаардлага гарахгүй. Аан ажилд бол шаардуулж хийнэ гэж байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
заавал одоо чи одоо яагаад ажлаа хийхгүй байгаа юм одоо хүн хэлэхгүй. Тэр чинь яг өөрөө нормоо хийгээд байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр чинь өдөрт жишээ нь 60 метр эсгий хийе гэж бодъё өдөрт тийм үү?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
60 метр эсгий. Тэхэд тэр 60 метр эсгийгээ л тэр хүн хийж л байна ш дээ өөрөө. Тэгээд тэрнийгээ хийхийн тулд хүн чинь зав байхгүй ш дээ нөгөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр илүүдэл норм гээд байх юм бол байхгүй. Ерөөсөө тэр норм тогтчихсон нормтой ерөөсөө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
жишээ нь гутлын юм хийхэд өдөрт 2 гутал хийнэ л гэвэл тэр 2 гутлаа хийнэ ш дээ. Тэгээд тэр хүн 2 гутлаа одоо 3 цагийн дотор хийнэ үү, 6 цагийн дотор хийнэ үү тэр хүний дур. Аан хийчихсэн тэр нормоо хийчихсэн байхад бол та нар ахиад одоо энийг илүү хий гэж хэн ч шаардахгүй. Аан өөрөө хийвэл дураараа хийвэл норм ахина, цалин ахина.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. Өөрөө л нормоо..., 3 цаг..., 8 цаг хийх нормыг 6 цагт хийдэг юм. цаана нь 2 цаг илүү гарна даа.
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
2 цаг илүү гарахад өөрөө сайн дураараа хийнэ. Аан сайн дураараа хийхэд тэр хүнд тэр цалин нь олдоно, аан хийсэн норм ахиу гарна. 100 хувь байх юм болуул 120 хувь, 130 хувь гээд гараад ирнэ ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. Тэр чинь одоо тэгээд л одоо нөгөө ударны тэргүүний ажилчин энэ тэр гээд л одоо мандаж өгнө шүү дээ. хүн ажил хийлгэхий тулд чинь маш их гоё юм байлаа л даа одоо нисдэг онгоц байлаа, одоо ингээд бүүр уралдаан ингээд зарлачихсан, социалист уралдаан зарлачихсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэр социалист уралдаанд одоо түрүүлэхийн тулд л хүн чинь одоо бүх хүчээ зарна ш дээ. Нормоо одоо сайн хийнэ, нормоо давуулж хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгж байж социалист уралдаанд орно ш дээ.
Баасанхүү -
дүгнээд.
Гүргэнжав -
дүгнэнэ.
Баасанхүү -
аанхан. Хойно нь орсон хүмүүс нь ямар байдаг байсан бол?
Гүргэнжав -
одоо сүүлд орсон хүн чинь одоо гахай авна дөө, гахайн нүүр өгнө ш дээ. Тэгээд одоо онгоц, морь энэ тэр гээд л тэгээд одоо тэмээ энэ тэр гээд л гоё гоё юм бий л дээ. Тэгээд тэр чинь тэгээд норм болуул заавал биелэгдээд байхад гахай энэ тэр авах асуудал бол ховор ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
хамгийн муудаа л гэхэд үхэр тэргэнд л явж байна ш дээ. тэр хүн бол яахав нэг норм нэг жоохон алдангитай байж болно. Тэхдээ л ер нь үгүй дээ. Улсууд ер нь ажлаа хийнэ шүү. Тийм л байсан үе дээ.
Баасанхүү -
та энэ эсгийний үйлдвэрт хэр удаан ажиллалаа.
Гүргэнжав -
би чинь эсгий үйлдвэрт чинь юу яасан ш дээ..., 62 оноос 69..., 52 оноос 59 он хүртэл орсон..., хийж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд эргээд би нэхмэлд би хоёрын хооронд хавсарч хийж байсан л даа. Тэр үед чинь ингэдэг байлаа ш дээ. Эвлэлийн гишүүд одоо тэргүүний ажилтай эвлэлийн гишүүдийг чинь илгээлт гэж мундаг юм байлаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
эвлэлийн гишүүдийг чинь одоо тэргүүний ажилтай эвлэлийн гишүүдийг чинь одоо хаана л бол одоо ажилд явуулна шүү дээ. Тэгээд тэхэд чинь би одоо хоёр үйлдвэрийн хооронд урилгатай. Тэрүүгээр чинь одоо багшилна бас болоогүй. Тэр хооронд чинь...,
Баасанхүү -
залуухан ш дээ та тээ?
Гүргэнжав -
дагалдандаа ш дээ. Тэгж явна ш дээ бас.
Баасанхүү -
энэ одоо 2 үйлдвэрийн хооронд урилгаар явж байна гэдэг юу гэсэн үг вэ? Эхлээд та ноосны үйлдвэрт...?
Гүргэнжав -
тийн ноосны үйлдвэрт би ингээд ажиллаж байна ш дээ тээ?
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ноосны үйлдвэрт ингээд ажиллаж байгаад би одоо нэхмэлд очно доо тээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхэд тэнд ажилчин дутна. Тэгтэл нөгөө одоо шинэ ажилчин орно доо тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
шинэ ажилчин орно ш дээ тийм үү. Тэхээр зэрэг чинь манай үйлдвэрийн дарга за чи одоо хүн жоохон дутаад байна. Чи энэ дээр хүрч ирээд нэг багшлаадхаачхээч л гэнэ ш дээ зааж өгөөч гээд.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд явна ш дээ. Нэхмэлд..., нэхмэлд гэхэд чинь одоо би чинь одоо хамгийн анх 5 машины хооронд одоо манайд чинь ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл одоо 4 хүнийг хэмнэж 5 машиныг...,
Баасанхүү -
нэг хүн тээ?
Гүргэнжав -
тийн нэг хүн. Одоо тэгж ажил хийж л байлаа. Манайхан ч одоо сайхан даа манай энэ хүн байна бас одоо нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан. Манайхан чинь үйлдвэрийн ажилчид бол ер нь их сайхан шүү.
Эхнэр нь -
хөдөлмөрийн баатар авч байсан Гүнжинлхам, Цэрэн жаргал.
Гүргэнжав -
тийн тэрний шавь байсан. Хөдөлмөрийн баатар Гүнжинлхамын шавь нь байсан.
Эхнэр нь -
машин дээр нь ёстой баргийн хүн тавихгүй би тэрэн дээр нь..., надыг очихоор л тавьдаг.
Гүргэнжав -
аанхан.
Эхнэр нь -
дөнгөж сургуульд сурч байхад одоо ТМС-д сурч байхад ш дээ. Тэгээд тэр чинь баргийн хүнийг тавихгүй бас гайгүй сайн гэснийг машиныг нь эвдчихгүй норм төлөвлөгөө таслахгүй хүмүүсийг аваачиж тавьдаг байсан юм.
Баасанхүү -
өө бас нарийн.
Эхнэр нь -
тийн. тэгээд тэрэн дээр би дандаа очно оролдоно. 4 машин дунд ганцаараа явна ш дээ. тэр үед чинь бас л 16-тай л байсан ш дээ. 16-тай тэр үед ороод ихэвчлэн болуул юугаар..., дадлага голдуу.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
хичээл юу чинь юу ш дээ..., хичээл чинь..., танхимаар хичээллэх чинь бага.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
дандаа дадлагаар явчихна үйлдвэрээр.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд үйлдвэр чинь бас л адилхан ээлжинд гараад.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд тэр Цэрэнжаргал Гүнжлхам чинь 2 ээлжинд 2-уулаа 2 машинд ээлжилж..., ээлжилж ажилладаг байхгүй юу. Тэгээд тэр хоёр чинь янз бүрийн хурал зөвлөгөө ч юм уу эсвэл нөгөө үйлдвэрээс..., одоо тэр үед чинь нэг социалист уралдаан гээд..., за бишээ юу билээ дээ нэг эхлэж нэг юу гарч байсан юм аа. Тэгээд тэрүүгээрээ л тэр хоёр аягүй их тийм үйлдвэрүүдээр явна залуучуудад яриад л тэгээд уулзалтанд аягүй их явдаг байхгүй юу. тэгээд төлөвлөгөө норм тасарчих гээд болдоггүй.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэгээд тэр хамгийн гол нь тэр хоёрын төлөвлөгөө нормыг тасалдуулахгүй гайгүй ажилладаг одоо сурч байгаа хүүхдүүдээ аваачиж тавьдаг байсан.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
явж байсан. Машин дээр нь төгсөн төгстлөө..., тэгээд яахав 2 жил болоод л төгсөнө. 2 жил болж төгсчихөөд тэгээд би чинь тэр дотроо угаасаа би нөгөө оёдол..., оёдол хийх дуртай, оёдолчин болох их дуртай байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
оёдолчин болно гэж байгаад тэр оёдлын ангид орох гэсэн оёдлын анги нь байхгүй. Хивс нэхмэлийн анги гэж байна гээд тэхээр нь хивс нэхмэлийн ангид орсон чинь хивс нэхмэлийн анги нь биш болоод ноос нэхмэлийн үйлвэрийн..., ноос нэхмэлийн ангид орж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэгээд тэр чинь бүүр ингээд миний яг сонирхсон анги биш болоод явчихаж байгаа юм. Тэгсэн мөртлөө яахав тухайн үедээ бас нөгөө үйлдвэрийн ажилчид гоё ш дээ. Их гоё дандаа залуучууд дандаа хүүхнүүд, дан залуучууд. Тэгээд 3 ээлжээр явна. Тэр чинь ёстой нэг явна ш дээ 16 наснаасаа эхлээд л явахад чинь заримдаа шөнө..., одоо ингээд л манай Сансарт байсан юм гэр.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэхэд чинь тэнд чинь шөнийн нэг цагт шөнийн 3-р ээлжинд гарна ш дээ. 3-р ээлж нь 1 цагаас гараад өглөө 8 цагт бууна. Тэхэд чинь тэр хооронд чинь бид нар холоос явж чадахгүй 10 цагт хамгийн сүүлийн автобус явчихаж байгаа юм. тэгээд тэнд чинь шөнийн ажилчдын амралтын өрөө гэж нэг өрөөтэй.
Баасанхүү -
за.
Эхнэр нь -
тэрэндээ унтаж байгаад л 12 болгоод л босно. Тэгээд л гүйж очоод нүүр гараа угаачихаад нэг гэр орноосоо ирсэн нэг жоохонюмаа идэж аваад л тэгээд л машин дээрээ гүйж очно ш дээ.
Баасанхүү -
тэр...,
Эхнэр нь -
тэгээ ёстой нэг 4 цаг өнгөрөөд 5 цагийн үед өөрийн эрхгүй ингээд л нүд анилдаад. Тэгээд л одоо яахав яаж болохгүй ш дээ тэр чинь тэр олон машны дуу..., тэхдээ тэр үед чинь нөгөө залуу ч байсан, бага ч байсан болоод бас л үүрэглэнэ ээ. Тэгж байгаад л заримдаа баранк гаргана ш дээ нөгөө шорнок нь үсрээд давхичихна. Тэгээд л хэдэн суурь утсыг чинь хяргаад хаячихна.
Баасанхүү -
хөөх.
Эхнэр нь -
тэгээд тэрийг чинь ёстой нэг бүрчлэн залгана ш дээ. тэгээд аягүй их цаг алдаж, аягүй их..., тэр чинь нөгөө норм төлөвлөгөөтэй юм чинь норм төлөвлөгөө чинь ёстой..., тэхдээ ёстой бараг таслахгүй бид чинь дандаа норм төлөвлөгөө давуулан биелүүлдэг байсан. Тэр хоёрын машин ч арай л тэр одоо юунуудых болоод тэр юм уу машин нь арай л өөр өө. Тэгээд л янз бүрийн ингээд л нэг жоохон засвар, одоо нэг гэмтэл гэхэд чинь ёстой тэр помастерууд нь гялс ирээд нөгөөхийг чинь засаад өгчихнө. Арай л өөр байдаг юм. бусад хүмүүст бол хөөе дуудаад байна, тэгээч ингээч гээд дуудаад байна. Тэгж тэгж л ирнэ. Тэхэд чинь тэр хоёр дээр болуул тэгэхгүй ш дээ ёстой хамаг анхаарал тэр хоёр дээр. Анхны л одоо тэр чинь юу гэсэн юм анх гарч байсан билээ дээ тэгээд тэр хоёр чинь мандаж ирж байсан даа.
Баасанхүү -
анхны л тэргүүний ажилчид хөдөлмөрийн баатрууд байсан уу?
Гүргэнжав -
тийн аварга байхгүй юу тэр чинь.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд сүүлдээ хөдөлмөрийн баатар болсон. үйлдвэр чинь тэгдэг ш дээ. Хөдөлмөрийн аварга гэж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
хөдөлмөрийн аваргаасаа одоо тэгээд л дээшээ үйлдьэрийн аварга болоод. Эхлээд цехийх байдаг юм, цехийн аварга болдог юм.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тийн. Тэгээд дараад нь үйлдвэрийх болдог юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд одоо комбинатын аварга болно шүү дээ одоо нөгөө том. Тэгээд л хөдөлмөрийн баатар. Тэгээд уул нь гавшгайч, нөгөө 5 жилийн гавшгайч энэ тэр гээд байдаг шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
гавшгайч одоо болно. Тэгээд гавшгайч болсныхоо дараагаар хөдөлмөрийн баатар болж ирнэ.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тийн. тэр чинь дэс дараагаараа шүү дээ шагналууд чинь ер нь. Тэгээд би чинь одоо 5 жилийн гавшгайч, 6 жилийн гавшгайч байлаа. Норм болуул тэгээд нэг 200..., 150, 200, 250 энэ тэр ирнэ шүү дээ.
Баасанхүү -
250 хувиар нормоо биелүүлнэ гэсэн үг үү?
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
пөөх.
Гүргэнжав -
150-200, 250 хүртэл норм биелүүлнэ ш дээ бид нар чинь.
Эхнэр нь -
хүмүүс чинь ерөөсөө тийм..., одоо бид нар залуу байлаа ч гэсэн ийшээ тийшээ гүйх тийм юм байхгүй ш дээ ер нь тэгээд бүх л...,
Гүргэнжав -
ажлаа тараагүй орхино гэж байхгүй.
Эхнэр нь -
тийм эрх ч байхгүй. Ерөөсөө бие засах ч завгүй ш дээ. Тэгээд нэгэндээ одоо машинаа захиад одоо энийг харж байгаарай гэж хэлчихээд л яг..., гүйгээрээ явж бие засаад буцаад гүйгээд ирнэ.
Баасанхүү -
машинаа захина гэдэг нь одоо таныг байхгүй хойгуур ажиллаад байна гэсэн үг үү?
Эхнэр нь -
ажиллана ш дээ. Тэр чинт зогсохгүй ш дээ.
Гүргэнжав -
машин бол зогсохгүй ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэр хооронд яахав шорнокныхоо утсыг ингээд солино.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
одоо ингээд оютан нөгөө ноос нэхмэлийн тэр адяалын машин гэлэг чинь ийм хоёр том шорноктой. Тэгээд тэр хоёрт чинь утсыг нь солиод хийгээд өгнө. Тэгээд хоёр ингээд зөрөөд л ингээд сүлжээд ингээд тас тас гээд аймаар дуутай ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тас няс гээд л яваад байна. Тэгээд тэр хооронд чинь яахав ингээд бие засах хооронд нөгөө утас нь дуусах л биш болуул тэр чинь ингээд л явж байна.
Баасанхүү -
аан. Утас нь дуусаад зогсоход л утсыг нь тасдахгүй байх хэрэгтэй юм уу?
Эхнэр нь -
тийн. утас нь дуусаад нөгөө утасныхаа..., одоо хоёр талынхаа хайрцаг руу орох ёстой байсан бол тэр чинь утас нь дуусахаараа тэр голдоо зогсоод л тэгээд нөгөө түлхэгч нь аваачаад нөгөө шахаад аваачаад нөгөө утсаа хяргаад хяргадаг байхгүй юу.
Баасанхүү -
аан.
Эхнэр нь -
хамгийн гол нь тэрнээс л их хамгаалаад л. Тэгээд хажуу хүндээ захьчихаад гялалзана ш дээ. Тэгээд илүү ажлын цаг хоцроно, өшөө тэр хооронд нэг бие биентэйгээ ярина, тэр илүү дутуу ийшээ тийшээ гүйх тийм юм ёстой юу ч байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
ерөөсөө л ёстой ажлын 8 цагийг бол ёстой полны барина. Яахав одоо өглөө 8-аас..., 10-11..., нэг 30 минут завсарладаг юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрэнд болуул яахав гимнастик хийнэ одоо биеийн чилээ гаргаж.
Баасанхүү -
бүх нийтээрээ юу?
Эхнэр нь -
бүүр машинаа унтрааж байгаад. Одоо тэр цехийн мастер нь за хонх дарна. Тэгэнгүүт бүгд машинаа унтраана зэрэг.
Баасанхүү -
за.
Эхнэр нь -
тэгээд л бүгдээрээ машины хооронд хэдэн ч эгнээ байж болно. Тэгээд л одоо нэг нь гимнастик хийлгэнэ. Тэхэд чинь тэр үед чинь одоо би гимнастик хийлгэдэг байсан.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
энэ дадлагын хүүхэд шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо 16-тай байж байгаад тэр чинь дандаа 20 гарчихсан, зарим нь 40 гарчихсан тийм л эгч нар байж байгаа юм чинь. Тэгээд л тэр дундаа арай л хөнгөн шингэн, арай дуулгавартай ч юм уу тэгээд арай л юм юманд эвсэлтэй байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд л манай тэр ээлжийн мастер надад их сайн байсан. Тэгээд л надыг л за чи ингээд нэг гимнастик хийлгээчээ 11 цагт гээд л. Тэгээд нэг 300 минут нэг гимнастик хийлгээд тэгээд буцаад хонх дарангуут нь гялалзаад л машин дээрээ очоод л..., тэгээд л хонх дарангуут нь цайны цаг.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд гуанзанд ороод л тэрүүгээр хоолоо идчихээд. Тэр чинь тэр хоцорно барих юм юу ч байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд буцаад л хонх дугарна, буцаад л ажил дээрээ. Тэгээд л 30 минутны өмнө одоо 5 цагт ажил дуусах байсан бол 4, 30-д хонх дугарна. Тэгвэл машинаа унтрааж цэвэрлэгээгээ бүгд машинаа ёстой хачин сайн цэвэрлэж өгнө ш дээ дараачийнхаа ээлжинд..., хамгийн гол нь цэвэрлэгээ хийнэ гэдэг чинь нөгөө тэр төлөвлөгөө нормыг чинь тасалдуулахгүй нөгөө янз бүрийн одоо машины саатал гаргахгүйн тулд.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
машинаа маш сайн цэвэрлэж өгнө дараачийн ээлжиндээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэгж байж тэр ээлж хүлээж авна. Тэгээд л тэр ээлжинд чинь ээлж ээлжээр 3 ээлжээр...,
Баасанхүү -
нэг машиныг бол 3 хүн хэрэглэж байна гэсэн үг тээ?
Эхнэр нь -
тххх. Тэгээд л найм найман цагаар тэгж ажиллана ш дээ.
Баасанхүү -
таны үйлдвэр болохоор нэхмэлийн үйлдвэр, таных болохлээр юуны...,
Гүргэнжав -
эсгийлэх.
Баасанхүү -
аан эсгийлэх.
Гүргэнжав -
эсгийлэх ноосны үйлдвэр. Аан тэгээд эргээд нэхмэл бас.
Баасанхүү -
аан бас дахиад нөгөө өөр газар луу шилжсэн тээ?
Гүргэнжав -
тийн.
Эхнэр нь -
ноос ноолуур гэхээрээ тэр эсгийлэх ноос энэ тэр чинь нэг...,
Гүргэнжав -
тус тусдаа. Ноосных гэхээр дандаа ноос...,
Баасанхүү -
ноосны бүтээгдэхүүн үү?
Гүргэнжав -
тийн ноосны бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл ноосыг одоо цэвэрлэнэ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд цэвэрлэсэн ноосоо ингээд ялгана.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо урт богиных, уртых энэ тэр гээд бас сортоор нь ялгадаг ноос нь болоохоор.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан ноосны эсгий, эсгий гутлых гэдэг нь болохоор зэрэг гэрийн эсгий хийнэ, эсгий гутал хийнэ нөгөөдөх нь болохоороо зэрэг. Энүүгээрээ ялгаатай. Тэгээд монгол гутлын үйлдвэр гэж байсан, том ширний үйлвэр гэдэг чинь одоо нөгөө үхрийн шир, ямааны шир, хонины арьс энэ тэрүүдийг боловсруулдаг ийм үйлдвэр байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ийм л одоо үйлдвэр. Ер нь манайх болуул 5-хан үйлдвэр л байсан. Зүгээр үйлдвэр байж байх үедээ бол үнэхээрийн ажилчид бол үнэн сайхан хамт олонч байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэр чинь ажил хийгээд зөвхөн нормын ажил хийгээд зогсохгүй. Нормын ажлын хажуугаар урлаг уран сайхны, спорт гээд бүх төрлийн одоо юмнууд явагддаг үйлдэр дээрээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
бүх л одоо спортын бүх ажлууд явагдана, урлагийн бүх ажлууд. Урлаг гэхэд чинь л одоо зүгээр бригад одоо тасаг тасгаасаа эхэлнэ ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. одоо...,
Баасанхүү -
тэсгуудын хооронд гэх мэтчилэнгээр үү?
Гүргэнжав -
тийн. Тасгуудын хооронд явагдана. Тэгээд тасгийн хооронд явуулаад үйлдвэр дээрээ гарч ирнэ. Үйлдвэрүүд болохоороо үйлдвэр үйлдвэртэйгээ үзэлцэнэ хоёр үйлдвэр.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тэгээд нөгөө үйлдвэрээс...., бүх үйлдвэрээс шалгарсан чинь соёлын ордон доо очно. Тэгээд соёлын ордонд болуул уран сайханчид гээд нэрлэгдчихнэ.манайх чинь ажилчны соёлын ордон гэдэг чинь маш их том соёлын ордон байсан ш дээ. дандаа үйлдвэрийн ажилчид. Бүх жүжгээр тоглоно. Учиртай гурван толгой, Шарын голын гурван хаан, Цогийн идэр нас, Далан худалч энэ тэр гээд л одоо ерөөсөө маш олон жүжиг тоглоно.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
концерт бол бүх одоо баяр ёслолуудаар дандаа одоо хүндэтгэлийн концертууд тоглоно. Одоо энэнд чинь маш олон бүлгэмүүд явагдана.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бүжгийх байж байна, хөгжим байж байна, драм байж байна, хоор байж байна, солист байж байна ингээд одоо тус тусдаа ийм ангиудтай. Тэр нь дандаа нормчид. Өглөө ээлжинд явсан улсууд орой 5 цагт тараад тэрээд харьж цайгаа уучихаад 6 цагт уран сайхандаа явна. 2-р ээлжнийхэн болохоор өдөр уран сайхандаа яваад орой ажилдаа гарна.
Баасанхүү -
өө за за.
Гүргэнжав -
тийн. 3-р ээлжнийхэн болохоор орой уран сайхандаа явж байгаад шөнө ажилдаа гараап явчихна. Өнөө өөрснөө урлагт дуртай болохоороо тэгээд явна.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд амжилтанд хүрнэ. Манай үйлдвэрээс чинь одоо гарсан гавъяатууд маш их олон бий. Соёлын тэргүүний ажилтангууд их олон бий. Хамгийн наад зах нь одоо тэгээд л бид хоёроос авхуулаад л.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ард түмнийхээ дунд яахав ингээд л явж л байх юм.
Баасанхүү -
тэр үед одоо жишээ нь та 16 тастайгаасаа аж үйлдвэрт ороод энэ аж үйлдвэрийн комбинатад ажиллаад эхэлсэн гэхээрээ мэргэжлээ өөрөө сонгож байв уу? Ер нь аж үйлдвэр..., үйлдвэр чинь..., үйлдвэрийн ажилчин болохдоо хэр дуртай байсан бэ?
Эхнэр нь -
тэр үед ер нь ингэдэг байсан ш дээ. 7-р анги..., тэр үед 7-р анги төгсөгдөг байсан. 7-р анги төгсөөд сонирхлоор нь одоо ингээд ТМС-д хуваарилна.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тийн. Гадаадын ТМС дотоодых, тэр чинь их олон хөнгөн хүнснийх гэж хоёр янзк байлаа ш дээ. Хөнгөн нь болохоороо энэ үйлдвэрүүд. Хүнс нь болохоор нөгөө дандаа хүнсний үйлдвэрүүдэд ажиллах ажилчин бэлтгэнэ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
хөнгөнийх нь болхоороо үйлдвэр одоо гутал эсгийний юу энэ тэр гэдэг чинь хөнгөн нь болоод явчихдаг байхгүй. Тийм хоёр..., тэгээд барилга марилга гэж байсан юм бас. Тэгээд тэр дундаа яахав хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө л сонирхлоороо ордог байсан юм. Би болохоороо оёдолчин болно, бүүр хар нялхаасаа эхлээд л би оёдолчин болох аягүй сонирхолтой.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд хөнгөний ТМС-ийг сонгоод явчихсан чинь миний сонгосон анги байгаагүй байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгж явсаар байгаад л нэхмэлийн үйлвэрт очоод. Тэгээд нэхмэлийн үйлдвэр дээр байж байгаад тэгээд би ер нь 2-р..., одоо 2 жил суралцаад л..., тэр чинь 2 жил л суралцана шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэр хоорондоо л би ажиллахад би маш их..., их ч юм сурсан, хүмүүсийн хайрыг ч татаж байсан, ажил дээрээ бол, анги дотроосоо би хамгийн анхны хамгийн одоо онц сурлагатан байгаад тэгээд 4-р зэрэгтэй төгсөж байсан хүн ш дээ.
Баасанхүү -
аанхан 4-р зэрэг гэхээр чинь нөгөө...?
Эхнэр нь -
нэлээн өндөр зэрэг байхгүй юу. Тэгээд 5 нь болохоороо мастер болоод явчихдаг байхгүй юу.
Баасанхүү -
аан за за.
Эхнэр нь -
тийн. мэргэжлийн зэрэг гэдэг чинь 4 болуул маш өндөр зэрэг. 4-р зэрэгтэй ер нь ховор төгсөнө.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэгээд л 2, 3 л гэж төгсөхөд чинь би ганцаараа 4-р мэргэжлээр төгсөж байсан. Тэрийг их ховор өгдөг байсан байхгүй юу. тэгээд онцлог нь би тэрийгээ төгсчихөөд, сургуулиа төгсчихөөд би үйлдвэрт ажлаагүй ш дээ.
Баасанхүү -
өө.
Эхнэр нь -
аан тэрний хажуу талд одоо тэр үйлдвэрт хажууд юу байдаг байсан юм..., оёдлын цех байсан юм ажилчдын хувцас оёдог.
Баасанхүү -
за.
Эхнэр нь -
тэгэнгүүт нь би тийшээ очиж байгаа байхгүй юу нөгөө оёдлоо сонирхоод.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
хамгийн гол нь оёдолд их сонирхолтой байсан учраас тэр ажилчдын хувцас оёдолд тийм нэг эгч байсан юм. Тэрэн дээр..., одоо яагаад ч тийш нь аваачаад өгчихсөн тэрэнд л аваачаад өгчихсөн юм байгаа юм. Тэгээд би тэрэн дээр байж байгаад тэрнээсээ гараад захиа хувцасанд..., Уарт цагааны захиа хувцасанд дагалдангаар орж оёдолчин байж байгаад..., тэгсэн чинь тэгсэн би шууд нөгөө сургууль төгсөөд хаяад. Тэр чинь одоо мэргэжлээ хаяж байна гэсэн үг шүү дээ.
Баасанхүү -
тийн байна.
Эхнэр нь -
тэгээд хаяад тэр оёдол дээрээ байсан..., оёдол дээрээ байсан бол болоод байх байсан байхгүй юу. Тэгтэл тэр оёдлоо хаяад би Урт цагаанд дагалднаар орсон байсан. Тэр үед чинь бас боловсон хүчин нь аягүй сүрхий мундаг байсан байгаа ш дээ. Нөгөө төгссөн хүүхдүүдээ ингээд байхгүй болчихсон хүүхдүүдээ хайж явдаг байсан байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэрийг нь мэдэхгүй бид нар..., тэгж хайдаг гэдгийг нь мэдэхгүй.
Баасанхүү -
аанхан оргочихсон...,
Эхнэр нь -
тийн оргоод. Тэгээд яг Урт цагааны захиа хувцасанд орчихсон тэнд оёж байсан чинь манай боловсон хүчин..., одоо нэр усыг нь мартчихаж ээ нэг настай хүн байсан. Жижигхэн настай хүн байсан. Нэг өдөр ороод ирж байгаа байхгүй юу. Харангуутаа би бараг ёстой бараг тэндээ муурч унах гэж байсан ухаан алдчихсан айгаад, чичрээд. Тэгсэн чинь л ёстой надыг чинь загнаж байгаа байхгүй юу одоо сургуульд сурсан тэр..., бид нар чинь тэр үед стипенд гэж авдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
165..., 31 хоногтой 170 төгрөг авдаг байсан юм. Тэгсэн чинь 2 жилийн сурсан тэр стипендүүдийг төлүүлнэ, одоо ингээд мэргэжил эзэмшээд та нар үйлдвэрийн юуг хаялаа, үйлдвэрийн ажил хаялаа та нар.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
одоо ингээд маргааш буцаж очиж үйлдвэртээ оч гээд. Аан бид ерөөсөө сургууль төгсөөд хаячихсан юм байна. Ерөөсөө үнэмлэх гардаж аваад тэгээд Урт цагааны хажууд очоод тэгээд би буцаж одоо тэнд баригдаж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
үүдэнд..., одоо миний үүдэн дээр бэлэн байж бай гээд надад үүрэг өгөөд явж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би маргааш нь буцаагаад үйлдвэр дээрээ тэр боловсон хүчин дээр очиж байгаа юм. тэгтэл боловсон хүчин одоо надыг тэр оёдолд сонирхолтой гэдгийг мэдээд тэр ажилчдын хувцасны оёдог хэсэг дээр дагуулж очиж надыг тэгж оёдолчин болгож байсан юм нээрээ. Тэгээд тэнд чинь би нэг жил болоод, тэгээд тэндээсээ үйлдвэрээсээ гараад буцаад Урт цагаанд очиж ажилласан. Хүний амьдрал чинь сонин ш дээ.
Баасанхүү -
тэр одоо үйлдвэрийн ажил хийхийн хажуугаар нөгөө нэг улс төрийн социалист үзэл суртлаар хэр ажилчдыг хүмүүжүүлдэг нөлөөлдөг байв?
Гүргэнжав -
өө тэр чинь одоо их мундаг ш дээ. 7 хоног чинь ерөөсөө сонин уншлага гэж байсан юм. Тийн хагас сайн өдөр бүгд сонин уншлага.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
за тэрүүгээр бол одоо улс төрийн бүх юмыг одоо ажилчиддаа одоо ярьж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ажилчид бол тэрэнд чинь одоо их хичээнгүй сууна шүү дээ одоо тэмдэглэлийн дэвтэргүй бол ер нь сууна гэж байхгүй. Заавал тэмдэглэлийн дэвтэртэй. Тэгээд одоо тэр сонин уншлагандаа сууна даа. За тэрэн дээр чинь одоо ерөөсөө Монголдоо болж байгаа одоо бүх тэр 7 хоногт болж байгаа бүх үйл явдлууд, гадаадын одоо бүх үйл явдлуудыг бүгдийг одоо ярьж өгдөг, тэрнийгээ сонсдог. 30 минутанд л..., 3 минутанд л сонсоно доо бид. Тэгээд 30 минутанд дотор чинь их юм мэдэж авна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийм байсан шүү улс төрийн талаар бол их цэнэг өгнө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ер нь соёл урлаг, спорт, улс төр энэ тэрийг бол е рнь үйлдвэр бол ерөөсөө орхино гэж байхгүй маш их мэдээлэлтэй ерөөсөө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд ханын сонин гэж байна. Ханын сонин гэж тусдаа байж байдаг.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд тэр ханын сонин гэдэг дээр одоо бүх юм..., сайн ажилчин, муу ажилчин, тэр бүх л юм одоо тэр ханын сонин дээр гарна даа ерөөсөө. Одоо тэр сайн муу бүх л юмыг одоо тэрэн дээр чинь бичигддэг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэрний хажуу талд одоо тэр 7 хоногт болж байгаа үйл явдлуудыг үйлдвэр дээр болж байгаа үйл явдал, үйлдвэрийн комбинатад даяараа болж байгаа үйл явдлууд...,
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
соёл урлагийн үйл явдлууд, спортын үйл явдлууд бүгдийг нь ингээд ярайтал ингээд сайхан бичээд ингээд тавьчихсан байна даа. Бид нар чинь гарахдаа тэрийг чинь уншина даа зогсож байгаад л сайхан уншиж уншиж аваад л тэгээд гараад яваад өгнө.
Баасанхүү -
тэр сонин уншлага хийлээ гэхэд одоо ажилчид тэмдэглэж авна ш дээ тээ?
Гүргэнжав -
тэгнэ.
Баасанхүү -
тэр уншлага...,
Гүргэнжав -
шалгалт өгнө.
Эхнэр нь -
тийн сарын дараа. Буцаад бид нар өөрсдөө шалгалт өгнө.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
цехийхээ даргат.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
аан тэр сонинг нь бол цехийн дарга уншиж өгөх үү?
Эхнэр нь -
тэр сонин уншлага гэдгийг чинь..., чи болуул сонин уншиж байна гэж ойлгоод байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аан за.
Эхнэр нь -
аан тэр одоо улс..., энэ манай улсад болж байгаа тээ үйлдвэрлэл бүх юмыг тэр одоо дарга бид нарт мэдээлэл өгдөг байхгүй юу ажилчиддаа.
Баасанхүү -
аан ярьж өгөөд?
Гүргэнжав -
тийн тийн.
Баасанхүү -
хэвлэл...?
Гүргэнжав -
үгүй үгүй.
Баасанхүү -
аан за за.
Гүргэнжав -
тэрнийг одоо бүх л мэдээллүүдээ болуул бараг бид нарт ярьж өгнө. Тэрнийгээ одоо тэгээд сонин уншлага гэж нэрлэдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
өглөө..., манайхан тэгж нэрлэдэг байсан юм. Өглөөний одоо сонсгол гэж хэлэхгүй сонин уншлага гэж хэлдэг. Аан тэгээд тэрнийг бол яахав гэхээр тэр мэдээллүүдийг л дарга бид нарт мэдээлэл өгч байгаа байхгүй юу гадаад дотоодынхоо мэдээллийг, аан үйлдвэрийнхээ мэдээллийг.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд норм төлөвлөгөө нь яаж биелсэн байна вэ, энэ 7 хоногийн одоо норм төлөвлөгөө яаж биелсэн үйлдвэрийн хувьд.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
аан комбинатынхаа хувьд яаж биелсэн, энэ маань одоо улсдаа ямар үүрэг рольтой вэ эд нарыг чинь л одоо бүгдийг нь ярьж өгнө ш дээ. Тэгээд дараад бид нар шалгалт өгнө ш дээ.
Эхнэр нь -
бас ингээд 7 хоногийн чинь 4 дэх өдөр чинь хичээл орно үйлдвэрийн хичээл.
Баасанхүү -
тэр нь ямар...?
Эхнэр нь -
тэр нь болохоороо мэргэжил мэргэжил дээр нь.
Баасанхүү -
аан.
Эхнэр нь -
одоо нэхмэлийн үйлдвэрийнхэн одоо биднүүст болуул юу яана ш дээ, нэхмэлийн үйлдвэр..., одоо нэхэх цехийн гэхэд л одоо юу яаж байна нөгөө гадаадад одоо ямар шинэ үйлдвэрүүд нээгдэж вэ, ямар ямар шинэ дэвшил байна тэр талаар бид нарт бас мэдээлэл..., хичээл заана. Аан одоо тэр..., одоо шинэ утасаар гэхэд л шинэ ямар технологи орж ирж хувцаснууд яаж шинэчлэгдэж байна вэ, тэрийг яаж одоо солих вэ тэр болгоныг бид нарт мэдээлэл өгдөг.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэгж хичээл заадаг байсан юм бас нөгөө ажилчиддаа.
Баасанхүү -
одоо жишээ нь ингээд ажлын хажуугаар аягүй олон тээ үйл ажиллагаа явуулж байна ш дээ.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
энэ нь үйлдвэрийн ажилчдад хэцүү байдаг байсан уу? Эсвэл дуртай байдаг байсан уу?
Гүргэнжав -
дуртай, маш их дуртай. Тэрнийхээ төлөө л одоо явна ш дээ тэр чинь. Юуны чинь тэр нойр мойр. Тэр нойрыг болуул хасна шүү. Тэр нойрыг бол ер тоохгүй ерөөсөө. Тэр л юм л одоо явагдаж л байвал бид баярлаж байдаг. Тэрэндээ л одоо орж тэгж байж бид нар чинь баясч байдаг. Тэхээр зэрэг чинь нөгөө үйлдвэрт ажиллаж байгаа биений ядаргаа чинь арилчихсан байж байдаг. Ядарна гэхийг мэдэхгүй ш дээ бид нар чинь ерөөсөө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд л одоо ямар л ажил явна..., үйлдвэрээс ямар ажил зохиогдож байна вэ тэгээд л бид ер нь..., тэгээд л тэр үед чинь одоо юу яана, үйлдвэрийнхээ одоо орчин тойронг одоо гоёно, тохижуулна. Тэр чинь яахав гэхээр өнөө модоо тарина, зүлгээ суулгана. Субботник, 7 хоногт субботник хийнэ. Тэгээд тэрүүгээр чинь их уран бүтээл гаргана. Тэрэндээ бид баяртай.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
дуртай тэрэндээ. Субботникдоо бол зүгээр хүрзээ бариад л, лоомоо бариад л, жоотуугаа бариад л...,
Эхнэр нь -
4 сарын 22-нд болуул тогтмол Лениний төрсөн өдрөөр чинь коммунист субботник гэж болно. Коммунист субботникоор ёстой асар их юм хийдэг байсан ш дээ улс даяараа. Маш их хөрөнгө..., тэр чинь нөгөө өөрсдийн хүчээр хийж байгаа болохоор мөнгө төгрөг гарахгүй.
Баасанхүү -
аанхан. Улсын мөнгийг хэмнэж байна тээ?
Гүргэнжав -
тийн улсын мөнгийг хэмнэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
тэрэндээ хүмүүс дуртай.
Гүргэнжав -
дуртай. Одоо маршал гуай байж байхдаа маршал гуай субботник хийж байлаа Самбуу дарга энэ тэр одоо...,
Баасанхүү -
бүгдээрээ хамт оролцоод уу?
Гүргэнжав -
тийн оролцоод. Аан Цэдэнбал дарга өөрөө одоо субботник хийгээд носилкоор одоо шороо үүрээд явж байлаа. Бид нар хамт одоо үүрээд явж л байлаа одоо Бал дарга энэ тэртэй чинь. Театр энэ тэр чинь..., одоо энэ дуурийн театр байна ш дээ драмын театр гээд.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
энэ энэ тэрийг чинь одоо байгууллахын тулд бид нарыг чинь одоо бубботник хийгээд л энэ томчуудтай чинь хамт л бид зүтгэж явна.
Эхнэр нь -
үйлдвэрийн ажилчид чинь бол нээрээ маш их юм хийдэг байсан юм тэр түмний субботникоор. Тэгээд л үйлдвэрээ орчин тойрноо маш их юу яана..., тохижуулна, мод чулуу тавина, зам тавина. Тэгээд л одоо аль болохоор л нөгөө ажилдчдаа одоо амрах үед нь тийм ээ одоо нэг 5 минут, 10 минут нөгөө өдрийн бүтэн цаг амарна. Хоолоо нэг 15-30 минутын хооронд чинь өшөө 30 минут амрахад чинь одоо тохилог байлгах гээд л тээ..., одоо зуны цагт гэхэд л гадна талд нь неситк меситк ингээд барина сандал мандал. Тэгээд л нэг одоо усан оргилуур ч юм уу тэрүүхэн үедээ бас тухайн үедээ л бас хөөрхөн хөөрхөн юм хийдэг байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэр болгоныг чинь ажилчид өөрсдөө хийнэ.
Гүргэнжав -
хөдөлмөр хамгаалалт гэж нэг мундаг юм байлаа ажилчинд.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ажилчинд хөдөлмөр хамгаалалтыг бол одоо өглөө ажилд ороход яг ирж хэлж өгдөг. Тэгээд тэр хөдөлмөр хамгаалалтын хувцас гэж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тусгай одоо хувцастай.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэгээд тэрнийгээ уншина, заавал уншина. Тэгээд бид нар хөдөлмөр хамгаалалтын талаар маш их анхаардаг байсан тэр үед чинь ерөөсөө. Тийм ч учраас үйлдвэрийн ослууд болуул бага гарна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
үйлвэр болуу л ерөөсөө ажилчныхаа төлөө л одоо байж байна. Үйлдвэрчний байгууллага, үйлдвэрийн дарга, эвлэлийн хороо энэ тэр чинь..., эвлэлийн хороо чинь одоо ерөөсөө залуучуудаа л хараад байна ш дээ ерөөсөө л залуучуудынхаа төлөө. Үйлдвэрчний байгууллага гэдэг чинь ерөөсөө тэр ажилчдын бол одоо аж амьдралын тэр түлээ мод нүүрс ерөөсөө бүх л юманд дандаа анхааралдаа авчихсан байдаг. Үйлдвэр бол ерөөсөө цаг алдана гэж байхгүй. Ажилчдыг амралтанд яг амрах цагт нь л амраана.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
сарын амралт гээд хэдэн сарын хэдний өдөр амрах ёстой вэ яг тэрэнд нь амраана ерөөсөө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн үйлдвэрээрээ хүртэл амарна. Тэгээд тусгай..., үйлдвэрүүд чинь амралттай байлаа ш дээ өөрийн үйлдвэрийн ажилчдын амралт гээд одоо энэ Баруунсалаа билүү Баруунсалаад байлаа, аан гацууртаас хойшоогоо байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо бол тийм юм байхгүй ш дээ. Үйлдвэрийн ажилчдын одоо амралт гэж гэж юм байхгүй болчихсон ш дээ.
Баасанхүү -
харин тийн.
Гүргэнжав -
хуучин бол тийм зөвхөн ажилчдын амралт гэж юмнууд байж байлаа. Иймэрхүү гоё шүү, үйлдвэр гоё байсан бид нарын үед.
Баасанхүү -
ажлын хажуугаар одоо нөгөө ар гэрийнхээ амьдралыг зохицуулах боломж хэр байв? Одоо жишээ нь аав хүний үүрэг ч юм уу, эхнэр хүний үүрэг ч юм уу тийм цаг зав гардаг байсан уу?
Гүргэнжав -
гарна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрнийг чинь өөрснөө зохицуулчихна ш дээ.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
яаж зохицуулах вэ гэхээр зэрэг өдрийн ээлжинд яваа хүн чинь орой бүх юмаа хийчихнэ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
2-р ээлжинд явах хүн байсан бол өдөр нь юмаа хийгээд тэгээд орой ажилдаа гараад явчихна. Тэгээд үйлдвэр чинь цэцэрлэгтэй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ажилчдынхаа хүүхдийг аваад тусгай цэцэрлэгт.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийм учраас тэр ар гэрийнхээ амьдрал дотор бол тэр нэг хүнд нөхцөл гараад байх юм байхгүй ерөөсөө. Аавын хүн болуул аав ерөөсөө, ажлаа хийгээд л хүүхэддээ хийдэг юмаа хийгээд л заадаг юмаа заагаад л тэгээд явна. Аан тэр үеийн сургуулийн багш нар ч гэсэн их мундаг байсан л даа. Сургуулийн багш нар, аав ээж холбоотой ш дээ хоорондоо.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
үргэлжийн холбоотой ерөөсөө тэр салах юм бол байхгүй ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
амьдрал ерөөсөө.
Баасанхүү -
тэгээд ажилчдад одоо мэргэжлээ дээшлүүлэх, цаашид одоо хөгжих тийм боломж хэр байсан бэ?
Гүргэнжав -
өндөр байсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
одоо жишээ нь нэхмэл дээр ингээд ажиллаж байна ш дээ тийм үү? Тэргүүний ажилчин ингээд байж байхад одоо би ингээд одоо үйлдвэрийнхээ чиглэлээр ингээд сургуульд явмаар байна гэхэд л тэр хүн ажилдаа үнэхээрийн тийм сайн байсан бол тэгээд л чөлөөтэй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэргүүний хүн тэгээд л яваад өгнө. Тэр одоо тэгж шаардаж барих тэр одоо арын хаалга маалга гэсэн тийм юм бол ерөөсөө байхгүй. Ерөөсөө тэр ямар л ажилчин байна тэр хүн өөрөө тэр үйлдвэртээ л тэргүүний байж л чадсан л байвал тэгээд сурах юм нь чөлөөтэй. Их сургуульд орон ч л чөлөөтэй явж л байдаг ерөөсөө орж л байдаг. Би одоо их сургуульд ормоор байна гэхэд л дэмжээд дарга өө тэг тэг суралгүй яахав хүү минь яв гээд л явуулна.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэр тал чөлөөтэй байсан ерөөсөө. Гадаад явна гэвэл явна, дотоод явна гэвэл явна ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр сурахын хувьд бол бүх юм чөлөөтэй байсан.
Баасанхүү -
ммхм. Үйлдвэрийн ажилчид одоо яаж..., гол нь нөгөө нэг бас үйлдвэрийн захиргаанаас гадна нам гэдэг нэг удирдах газар байгаа ш дээ тээ?
Гүргэнжав -
ммхм.
Баасанхүү -
тэгээд яаж намын гишүүн болдог байв? Та намд элсэж байв уу?
Гүргэнжав -
тэр үед тэр нам гэж тусгайдаа байгаагүй юм аа.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
МАХНам, үйлдвэрчний гишүүн, хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн хороо гэсэн ийм л 3 хороо байсан ерөөсөө. Аан тэхдээ энэ болуул тийм тусдаа биш.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
захиргааны..., үйлдвэрийнхээ захиргаанд захирагдаж байдаг. Аан улс төр..., намын гишүүд бол ерөөсөө тэр улс төрийн талаараа л одоо ойлгоцтой байна. Аан намын даалгаварыг биелүүлнэ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан үйлдвэрчний байгууллага бол одоо үйлдвэрийн ажилчдын одоо тэр эрх ашгийг хамгаална. Аан эвлэлийн гишүүд бол одоо өөрийнхөө маналайллаар одоо залуучуудыгаа одоо хөдөлмөрт уриалж тэрүүгээрээ одоо тэргүүн явах ёстой гэсэн одоо ийм л уриатай ингэж явдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрнээс одоо энэ намын одоо одооныхтой адилхан одоо нам, тусгай нам одоо залуучуудых, ямар ч гэнэ вэ олон намууд байна ш дээ одоо тийм ээ?
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэр үед бол тийм олон нам байгаагүй. Аан биеэ дааж өөрсдөө тэгж одоо ажиллуулдаг, толгой мэдэж учир зүг байхгүй тэгж зөрдөггүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ерөөсөө л өөрснийхөө намынхаа даалгаварыг, дээрээс үүрэг даалгаварыг хийж явдаг. Ийм л байсан үе.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
намын гишүүд элсэнэ гэхээр нөгөө нэг ажлынхаа янз бүрийн үзүүлэлтээрээ байх уу?
Гүргэнжав -
тийн тэгнэ. Намын гишүүнд ороход чинь ажлын үзүүлэлт байна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд одоо намын орлогч гишүүн гэж эхлэж орно ш дээ. Тэгээд орлогч гишүүн 2 жил одоо орлогч гишүүн байж байгаад тэгээд жинхэлнэ.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
тэгээд тэрэнд чинь одоо батлан даалт гэж бас байна одоо намын гишүүн. Тэхээр тэр чинь одоо ажлаараа ямар байна вэ, сахилга батаар ямар байна вэ, за гэр бүлийн харьцаа ямар байна вэ, хүндтэй одоо харьцах харьцаа нь ямар байна вэ маш олон талын харьцааг одоо харж байж тэгж байж одоо намд орно ш дээ. Тэрнээс одоо ерөөсөө шууд нэг намд орчихдог ч юм биш. Их олон янзын шалгуур давж байж сая намдаа орно. Тэгээд намын гишүүнд ингээд элсэх гээд ингээд ороход чинь яахав гэхээр зэрэг чинь гэр бүлийн талаар ямар байна вэ, тотвортой байна уу тогтворгүй байна уу, гэр бүлийнхээ дотор одоо амьдрал нь ямар байна вэ, одоо эмэгтэй хүн гэхэд чинь гэр бүлтэйгээ нөхөртэйгээ яаж харьцах вэ, эр хүн гэхэд гэр бүлийнхээ одоо хүнийг яаж хүндлэх вэ, үр хүүхдээ яаж хүндлэж байна вэ энэ чинь бол ингэж орно шүү дээ. Аан тэгээд ажилдаа ямар байна вэ, хүнтэй харьцахдаа ямар харьцаатай байна вэ, олон түмний одоо ажилд яаж оролцож байна вэ ерөөсөө шалгахгүй юм гэж байхгүй ш дээ.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
спортод оролцож байна уу, урлагт оролцож байна уу, ерөөсөө бүх л үйл ажиллагаанд оролцсон байх ёстой. Тэрүүгээрээ шалгарсан байх ёстой, тэд нарын маналайлал нь байж байх ёстой. Тэгж байж одоо сая намын гишүүнд орно.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
эвлэлийн гишүүн ч ялгаа байхгүй. Тэр залуу хүн одоо ажилдаа явар байна вэ, найз нөхөдтэйгөө ямар харьцаатай байна вэ, олон түмний ажилд яаж оролцож байна вэ, ахмад хүмсүүдээ яаж хүндэлж байна вэ ийм шалгуураар орно ш дээ.
Баасанхүү -
ммхм. Тэхээр нөгөө энгийн ажилчин, аан намын гишүүн биш ажилчин, намын гишүүн ажилчин хоёрын хооронд ялгаа ямар ялгаа байна вэ?
Гүргэнжав -
байхгүй тийм ялгаа бол ерөөсөө байхгүй. Чи одоо би одоо намын гишүүн шүү нөхөр минь гээд ингэх юм байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
би намын гишүүн шүү нөхөр үйлдвэрчний гишүүнээ гэх юм бол байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
би намын гишүүн, нөхөр эвлэлийн гишүүн гэж ингэж одоо ялгах тийм ялгаа болуул байхгүй бие биентэйгээ. Аан нэр томъёо нь бол гурван өөр.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
аан үйл ажиллагаа нь хоорондоо зохицож байдаг бие биентэйгээ. Нэр хүндийн хувьд бол хүндтэй, маш их нэр хүндтэй ш дээ намын гишүүн бол.
Эхнэр нь -
намын гишүүн бол хазгай гишгих ёсгүй...,
Баасанхүү -
за алдах эрх байхгүй.
Эхнэр нь -
тийн алдах эрх байхгүй. Юм юмаараа өв тэгш байх ёстой, маналайлах ёстой.
Баасанхүү -
үйлгэр дуурайлал үзүүлэх ёстой юу?
Эхнэр нь -
бүх юмаар үлгэр дуурайлал үзүүлж бүх юмаараа л одоо онцгой байх л байсан юм даа тэр үед.
Гүргэнжав -
ер нь 100 хувь л, бүх юм нь 100 хувь тэгш байж байж л...,
Эхнэр нь -
намын гишүүн болно гэвэл ерөөсөө маш их олон даваа..., маш их бас одоо мэдлэг хүртэл их өндөр байна.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
бас хүмүүсийг чинь тухайн үед маш их хүмүүжүүлж байсан байхгүй юу. Намд элсэнэ гэдэг чинь тэр хүн өөрийгөө маш их боловсруулна.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
өөрөө маш их мэдлэгтэй болно, өөрийгөө маш их хүмүүжүүлж байж тэр намд элсдэг байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
бас тэр бол нэг ёсондоо бас их зөв байсан юм шиг байгаа юм хүмүүсийг аягүй бас зөв хүмүүжүүлж байсан юм шиг надад санагддаг ш дээ.
Гүргэнжав -
оройн 10 жил, оройн дээд сургууль гэж байлаа ш дээ үйлдвэрийн дэргэд.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
үйлдвэрийн ажилчдаа боловсролыг нь дээшлүүлэхийн тулд оройн 10 жил гэж байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
оройн дээд сургууль гэж байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр оройн дээд сургууль чинь юу вэ гэхээр зэрэг дандаа улс төрийн одоо дээд сургуулиудын програмыг үзэж байдаг. Аан тэр оройн 10 жил гэдэг чинь жишээ нь одоо 4-р анги төгсөөд дөнгөж төгсчихөөд үйлдвэрт ажилд орсон хүн байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
тэгээд тэр чинь одоо 5-р ангиасаа авхуулаад ингээд 10-р ангийг төгсөнө гэсэн үг.
Гүргэнжав -
ммхм.
Баасанхүү -
7 төгссөн байвал 10 төгсөнө оройн сургууль. Тэгээд 10-аа төгсчихөөд их сургуульд орно.
Гүргэнжав -
өө за за.
Баасанхүү -
тийн. Тэгээд 10-аа төгсчихөөд л их сургуульд орно тэр үйлдвэрийн ажилчид. Тэр үйлдвэрийн дарга болуул одоо чи нормчин хүн байж байж их сургуульд орох гэлээ гэхгүй ш дээ.
Гүргэнжав -
10-р анги төгсчихлөө даргаа би одоо нэг их сургуульд ормоор байна гээд одоо өргөдлөө бариад дарга дээр орно ш дээ үйлдвэрийн дарга дээр. Үйлдвэрийн дарга чинь ерөөсөө цехийн даргыг дуудаад л за энэ хүн одоо ингээд их сургуульд оръё гэж байна яах вэ гээд л.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
өө орууллаа гэвэл за тэгээд л чөлөөтэй.
Баасанхүү -
аанхан. Ингэж сурахдаа одоо үйлдвэрийнхээ ажлыг хийнгээ сурах уу? Эсвэл орхиод одоо ерөөсөө дээд боловсролтой болох гээд тэр чигээрээ тэгээд өөрчлөгдөөд явах уу?
Гүргэнжав -
тэр чинь 2 янз байгаа юм.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
оройн дээд гэж байгаа юм. Би хэллээ ш дээ орой дээд гээд. Ажлаа хийгээд оройн дээддээ явна.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
ажлаа хийгээд л цалингаа аваад л тэгээд л оройн дээдээр явна. Аан нөгөөдөх нь болохоороо зэрэг шууд ажлаасаа халагдаад тэгээд их сургуульд..., дээд сургуульд ороод л тэгээд өөрөө тэр ямар мэргэжлээр явж байна вэ, эмчээр байна уу, ямар байна тэрүүгээрээ өөрөө сонгоод явна.
Баасанхүү -
Тэгвэл их түмүүст боломжтой байсан байна ш дээ тээ өсч хөгжихөд?
Гүргэнжав -
тийн. бүх юм боломжтой. Ер нь нээлттэй байсан шүү.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
бүх юм нээлттэй. Хаалттай юм гээд байх юм бол ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
өөрөө л тэр хүн хувь хүн өөрөө л юманд л оръё л гэдэг л хүсэлтэй л байх юм бол өөрийгөө дайчилвал бүх юм нээлттэй байсан.
Эхнэр нь -
хамгийн гол нь өөрөө маш их одоо нөгөө өдрөө төлөвлөгөө нормоо маш сайн биелүүлдэг, одоо бас тэргүүний ажилчин болуул одоо өсдөг байсан юм хамгийн гол нь.
Баасанхүү -
аанхан. Ажлын үзүүлэлт байсан байна тээ?
Эхнэр нь -
Тийн хамгийн гол нь ажлын үзүүлэлт. Тэрүүгээрээ л одоо тэргүүний л байх юм бол тэгээд л юм юмандаа хүрнэ дээ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тийм л байсан юм шиг байгаа юм. Би тэгээд үйлдвэрт бас нэг их удаан ажлаагүй тэгээд оёдлоо ч хийсэн юм байхгүй тэгээд шал өөр мэргэжил эзэмшээд.
Гүргэнжав -
би ч нөгөө багаасаа үйлдвэрт ажилласан болохоороо үйлдвэрийн юмыг бол сайн мэднэ л дээ. Ер нь сайн шүү. Өөр асуух юм байн уу?
Баасанхүү -
одоо Монгол орны аж үйлдвэрийн тэр комбинат юу юугаар Монгол орныг хангадаг байв? Гадагшаа экспортонд бүтээгдэхүүн гаргадаг байв уу?
Гүргэнжав -
ер нь манайх чинь өөрөө бүх үйлдвэрээ, дотоод үйлдвэрийнхээ юмаар ер нь ард түмнээ хангачихаж байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. Гэрийн эсгийгээр бүрэн хангаж чаддаг байсан. Тэр ч байтугай одоо Өвөр Монголд одоо, Буриад энэ тэрт гаргаж байсан эсгийгээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан эсгий гутлыг манайх өөрснөө одоо үйлдвэрээрээ хангаж байсан. Аан гутал гэхэд гутлыг одоо төрөл бүрээр нь хийж байлаа ш дээ. Дандаа өөрөө бүтээгдэхүүнээ өөрснөө дотооддоо хангаж байлаа. Арьс шир гэхэд чинь одоо арьс ширээрээ хийдэг бүтээгдэхүүнээ манайхан өөрснөө өөрийгөө хангадаг байлаа ш дээ манай үйлдвэрүүд чинь.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
чадалтай байсан үйлдвэрүүд. Харин одоо үйлдвэрүүд нь тарчихаад байгаа болохоос биш. Ноом гэхэд чинь манайх ноосыг бол гадаадаас авахгүй өөрснөө одоо бүх ноосуудыг одоо өөрснөө ашгладаг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд ноосны бүтээгдэхүүн чинь их шүү дээ манайх чинь одоо. Жишээ нь одоо ударнык гээд л байж байлаа, даавуу..., даавуунууд бол одоо манайх чинь 8 төрлийн даавууг одоо манайх чинь үйлдвэрлэж байлаа ш дээ. Тэгээд одоо адяал гээд байж байна. Энийг чинь манайх өөрснөө дотроо үйлвэрлэж байсан манай нэхмэл үйлдвэрлэдэг байлаа ш дээ энийг чинь.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
манай адяал бол цэвэр, цэвэр ноосон бүтээгдэхүүн дандаа гадаадад гаргадаг байсан. Манай даавуу чинь гадаадад одоо маш их дээгүүр орж байсан даавуунууд байхгүй юу.
Баасанхүү -
үйлдвэрт одоо техник технологи нь хэр хангалттай байв? Боловсронгуй одоо тэр цаг үетэйгээ нийцэж байсан уу?
Гүргэнжав -
тэр үед үйлдвэрийн техникүүд бол ерөөсөө өнөө манайх чинь Оросоос голцуу их техникээ авч байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийм учраас техник бол нөгөө Оросоос авч байсан болохоор манай техникийн хүрэлцээ болуул ер нь давгүй байсан даа. Сайн байсан шүү ер нь. Тэгээд яахав ээ эвдрэх энэ тэр юмнууд бий. Запасууд бол ер нь бэлэн байж байдаг. Тэр саатаад нээх сүүд болж тэр норм төлөвлөгөө тасарна гэсэн юм бол ер нь байхгүй дээ. Ер нь байхгүй шүү. Слесарууд гээд манай Монгол залуучууд чинь одоо хөгшин залуугүй манайх өөрснөө мэргэжилтэнгүүдтэй. Өнөө Зөвлөлтийн мэргэжилтэнгүүдийг дагаж байгаад ингээд сурчихсан. Сүүлийн үед бол Зөвлөлтийн мэргэжилтэнгүүдээ нөгөө манайхан энэ нөгөө техникээ мэдээд ирэхээр тэд нар буцчихдаг. Тэгээд манайхан чинь өөрснөө мэргэжилтэн болоод ингээд ажиллачихдаг. Үйлдвэрийн техникийн хувьд бол нэг их саатаад байх юм байхгүй ээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
юм элбэг байсан, тухайн үед бол ерөөсөө юм хангалттай болоод л байсан. Харин нэхмэлийн үйлдвэрийн техник л харин жоохон хэцүү байсан. Яагаад гэвэл Хятадаас орж ирсэн техник тэндэхийн хуучин үйлдвэрийн техникээр байгуулагдсан. Хуучин техникээ шинэчилсэн маягтай манайд авчраад тавьчихсан.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
аан тэгээд тэр нь харин хэцүү байсан жоохон. Тэгээд сүүлдээ солиод. Тэгээд оросых болоод ирэхээрээ тэгээд зүгээр болчихсон хангалттай болсон.
Эхнэр нь -
тэгээд хамгийн гол нь манай Монголчууд тэгээд ер нь их л..., миний бодлоор ер нь эрт дээр дээр үеэсээ манай Монгол хүмүүсийн ухаан бас их мундаг байсан юм шиг байгаа юм аа техник сэтгэлгээ сайтай.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
ерөөсөө ингээд юмыг ер нь юмыг хараа л бол ер нь..., одоо ингээд одоо боолтыг ч бай ингээд хараад тэрийг болуул ингээд өвөртөө хийчихдэг. Ер нь тэгээд болж л өгвөл дандаа өөрсдөө хийж, өөрсдөө тэрүүгээрээ одоо нөгөө техникээ сэлбэдэг тийм сэтгэлгээ маш сайн байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
юм сурахдаа амархан, их амархан, техник сурахдаа их амархан. Боловсрол хамаа байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
4-р ангийн боловсролтой мөртлөөсөө л одоо ээлжийн мастер, цехийн дарга хийгээд л явна ш дээ, машинаа засаад л яваад өгнө, өөрснөө засаад л яваад өгнө. Энэ дээр ерөнхий боловсролын хувьд бол ерөөсөө тэр боловсрол дутна гэх юм байхгүй. Ерөөсөө дадлага практикаараа мэдээд ингээд сурчихдаг ерөөсөө. Тэрүүгээрээ их онцлогтой байсан.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
ер ньт техник сэтгэлгээ их сайтай байсан шүү. Их гоё ш дээ. Ер нь болж л өгвөл ер нь өөрсдөө л хийнэ ш дээ. Одоо үед ч гэсэн одоо төмөр замын чинь одоо энэ хоёр том зүтгүүр хийчихээд байна ш дээ хоёр загал гээд л.
Баасанхүү -
өөрсдөө юу?
Эхнэр нь -
тийн. Мманай инженерүүд татах одоо суудлын вагоныг чинь татаж тэр толгой байна ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
машинист гээд жолоодоод...,
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэрийг чинь зүтгүүр гэдэг байхгүй юу. Тэр зүтгүүрийг чинь манайх даах нь Оросоос авдаг байлаа, Хятадаас оруулж. Сүүлдээ Америкаас хоёр ДАШ7 гээд хоёр том зүтгүүр орж ирсэн. Тэхэд чинь манайд яг тэрэн шиг хоёр загал гээд хоёр сайхан зүтгүүр хийж байгаа ш дээ манай инженерүүд өөрснөө. Тэхэд манай Монголчуудын сэтгэлгээ үнэнхүү сайн.
Гүргэнжав -
ер нь сайн шүү. Зарим зүйлийг модоор хийж байсан удаа бий шүү манай үйлдвэрт.
Баасанхүү -
за. Нөгөө үйлдвэрийн машин техникээ юу?
Гүргэнжав -
тийн хусаар ингээд..., зарим юмнууд чинь дутагдах явдал гарна ш дээ түр тээ?
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэхэд шууд одоо ерөөсөө хус аваачаад зарж байгаад л тэгээд хусаар 4-5 хоног хийдэг л байлаа ш дээ. Манайх бол чадалтай шүү. Монгол хүн сэтгэхдээ мундаг. Тэр үед чинь одооныхтой адил ийм багажууд бол ховор ш дээ тэхэд чинь. Одоо бол ерөөсөө юм л хийвэл багаж бэлэн байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр үед болуул тийм нарийн одоо тийм багаж ховор тэр чинь. Аан ерөөсөө яг техникийн өөрийнх нь багаж л байна гэхээс биш тэр хажуу талд одоо тусах тийм багажууд байхгүй. Тэрнийг дандаа өөрснөө хийнэ ш дээ.
Баасанхүү -
20-р зуунд ер нь аж үйлдвэрийн салбарын хөгжил одоо хэзээнээс эхлээд тэгээд ер нь оргил үе нь хэзээ байв? 90-ээд оноос л ер нь унаж эхэлсэн үү?
Гүргэнжав -
ер нь хөгжил ийм ш дээ манайх чинь 1932 оноос эхлээд манай үйлдвэр чинь үндсэндээ хөгжиж эхэлсэн ш дээ. Оргил яг үе чинь одоо 70, 80-аад онд байлаа ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
яг оргил нь одоо яг үйлдвэр одоо үнэхээрийн одоо үйлдвэрийн ажилчид ч одоо дасчихсан, үйлдвэр гэдэг чинь тогтчихсон, ажилчид нь өөрснөө мэргэжлээрээ мэдчихсэн. Бүүр ингээд дадлага олчихсон бүгдээрээ ийм ажлыг ингэж хийнэ гэдгийг бүгд мэддэг болчихсон ийм оргил үе чинь одоо 60, 70, 80-аад оны үед л байлаа ш дээ. За 80-аад оны сүүлээс 90-ээд оны эхнээс авхуулаад одоо уналтанд орлоо ш дээ үйлдвэр чинь эргээд.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
дамаа 90-ээд оны дунд үеэр бол бүүр уналтанд орчихсон.
Эхнэр нь -
үйлдвэр комбинат бол ёстой уналтын юунд ороо биз дээ.
Баасанхүү -
тххх.
Эхнэр нь -
тэрэнд чинь одоо ер нь хивсний үлдвэрээс бусад нь үйлдсэн юм уу?
Гүргэнжав -
үлдээгүй ээ.
Эхнэр нь -
цех гэдэг юм уу одоо юу гэдэг юм жоохон жоохон...,
Гүргэнжав -
гар хивс энэ тэр л болчихсон байхгүй юу одоо.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
одоо өнөө хувийх болоод. Тэгээд одоо..., нэг тасаг болчихсон юм уу хаашаа юм тийм л юм шиг байна. Одоо үйлдвэр чинь хувьчлаад одоо жижиг жижигхэн ийм жижигхэн хувийн үйлдвэрүүд болчихсон. Тэгээд одоо ер нь..., зарим нь одоо ихэнх үйлдвэрүүд чинь Хятадын мэдэлд орчихоод нууц болихоод байна ш дээ тэр үйлдвэрүүд чинь. Нууц үйлдвэрүүд болчихсон.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр гоё гоё үйлдвэрүүд чинь одоо юу юу ч болчихсон юм мэдэхгүй одоо.
Эхнэр нь -
нээрээ бүүр харамсаад байдаг юм би л лав ёстой аягүй их харамсдаг юм. тэр үеийн үйлдвэр тийм сайхан явж байсан юмыг чинь ингэж юу ч үгүй болгож ингэж..., тэгээд гадаадаас ингээд нэг их үнэтэй цайтай юм... ,за үгүйдээ хамгийн наад зах нь хүснийхээ юмыг өөрсдөө л хангаж чаддаг байсан улс чинь чадахаа болиод л, тэгээд урдаас ёстой нэг ямар ч баталгаагүй өвчин болсон хогийн хоол л одоо оруулж ирдэг болоод байна ш дээ. Тэр нь л их харамсмаар. Би тэрэн дээр аягүй их харамсдаг юм аа. За хуучин шигээ байгаад энэ их одоо энэ их бүх юмыг...,
Гүргэнжав -
хувийн юмнууд их байна л даа янз бүрийн юм их хийж байна. Тэгээд одоо тэгээд л хийхгүй ч юм алга. Техник нь ч их болчихож тийм ээ? Зэвсэг техник нь одоо илүү болчихож шүү дээ одоо ерөөсөө тэгээд л өөрөө хүн дураараа юмаа хийж л байвал болох л болчихсон л байгаа юм. Тэхдээ хөдөлмөрийн жинхэнэ хөдөлмөрийн тийм фронтгүй л болчихсон юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
нийгмээ одоо тойрсон тийм хөдөлмөрийн талбаргүй л болчихсон юм. дандаа л хувь хувиа бодож...,
Баасанхүү -
жижиг жижиг...,
Гүргэнжав -
тийн жижиг жижиг хувиа бодоод. Тэгээд тийм учраас хамт олон гэдэг юм маш бага болчихсон байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
нөхөрлөлийн хамт олон гэж. Дандаа ингээд л..., жишээ нь одоо нэг ийм хамт олон байхад дараагийн нэг хамт олон, тэгээд л бие биенийгээ ингээд мөлхсөн шагайсан одоо тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо бие биенийгээ хавчсан, жоохон амжилттай нэгнийгээ одоо базсан тийм..., бид нарын үед чинь амжилт гаргаж л байвал өө за баяр хүргэе, их сайн байна, яваад байна урагшаа гээд бие биенээ тэгж л дэмждэг байсан үе ш дээ. Тэр байтугай нэг нь байхгүй байхад нэгнийхээ оронд хийдэг байлаа ш дээ бид нар.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо жишээ нь одоо хүүхэд өвчтэй, ар гэрийн гачигдалтай чи арга байхгүй чи явж байгаа биз дээ тийм ээ? Тэхэд чиний нормыг хийнэ ш дээ. чиний цалинг би авахгүй ш дээ нормыг чинь хийгээд л цалин нь чамд очно. Тэрнээс би энэний ажлыг хийчихсэн, би энэний цалинг авна гээд тэгэхгүй ш дээ. чиний нормыг..., өөрийнхөө нормыг хийчихлээ 150-аар.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
чиний норм одоо 75 тай ч байдаг юм уу 90-тэй ч байдаг юм уу тийм ээ? Тийм байх юм бол шууд нормыг чинь 100 болгоод л хийгээд өгчихнө ш дээ. тэгээд цалин болуул чи авна, чи гачигдалтай явж л байна. Эргээд ирэхэд чиний цалин бодогдсон байна.
Эхнэр нь -
хамгийн гол нь нөгөө бригад, социалист хөдөлмөрийн бригад гэдэг юм чинь маш их юм хийдэг...,
Гүргэнжав -
их юм хийнэ ш дээ бригад гэдэг чинь хүний төлөө, бие биенийхээ төлөө.
Баасанхүү -
аанхан. Бригад гэдэг нь одоо тасгаасаа хэр том бэ? Ямар юуг бригад гэж байна?
Гүргэнжав -
одоо жишээ нь манай..., би одоо ингээд нэхмэлийн цех байна тийм үү?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бид нар одоо 15 ажилчин байж байна ш дээ мэдэв үү? Тэгээд энэ чинь нэг бригад болчихож байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
энэ чинь нэг бригад болоод социалист хөдөлмөрийн бригад гэж байгаа юм. Тэгээд тэр чинь одоо маш их ажил хийнэ ш дээ тэр чинь нормоо хийнэ, тэгээд урлаг, спорт бүх ажилд оролцоно ш дээ тэр чинь.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тэгээд тэр бүх ажилд оролцож байж тэр социалист хөдөлмөрийн бригадын шагналтай тугаа авна ш дээ.
Баасанхүү -
аая яая.
Эхнэр нь -
тэр одоо нэхмэлийн цех гэж байж байна. Тэр дотор чинь 200-аад ажилчин байна. Тэр чинь тэр болгон бүгдээрээ авахгүй ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
Тэр социалист хөдөлмөрийн бригад чинь тэргүүний..., бас тэр дотроос сонгож авна. Тэгээд л тэр чинь ёстой тэр норм төлөвлөгөөг чинь ёстой галзуутай биелүүлнэ ш дээ. тэгээд тэр хамгийн гол нь тэр социалист хөдөлмөрийн бригад гэдэг чинь үйлдвэрийг л ёстой нэр хүндийг авч явж байсан хүмүүс нь байгаа байхгүй юу хамгийн онцлог нь. Яахав наад хүмүүс нь адилхан хийнэ. Тэгсэн хэрнээсээ л тэр бригад гэдэг чинь л одоо тэр үйлдвэрийн бүх л юуг л..., норм төлөвлөгөөг чинь голчилж бихелүүлдэг.
Гүргэнжав -
агуу улсууд даа.
Баасанхүү -
социалист хөдөлмөрий бригад гэхээр чинь үйлдвэрийн бүх ажилчид хуваагдаад бүгдээрээ нэг аль нэг бригадад хамаарагдах уу? Эсвэл ер нь ажилчдын дунд хэсэг хүмүүс нь социалист хөдөлмөрийн бригад үүсгэдэг юм уу?
Эхнэр нь -
дотроосоо үүсгэнэ ш дээ одоо хүмүүс нь.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэрнээс одоо нэхэх цех байна гэхэд чинь нэхэх цех чинь тэр олон хүн бүгдээрээ орохгүй.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэр дотроосоо сонгоод л одоо бригадад, бргадын дарга нь гэж нэг хүн болоод нэг хэдэн хүнтэй яриад л одоо ингээд хэдүүлээ социалист хөдөлмөрийн бриагад болъё гээд бараг...,
Баасанхүү -
за
Гүргэнжав -
ажил сайн хийхийн тулд бүх л юмыг хийнэ ш дээ.
Эхнэр нь -
одоо бас хүмүүсийн саналаар ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
одоо хичнээн хүний..., хэдэн хүнтэй бригад болох вэ тийм ээ? Ямар ямар хүмүүс орох вэ, одоо нэлээн сайн ажилладаг хүмүүс нь орно.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэгээд хамгийн гол нь тэр..., тэхдээ бас тэр дунд чинь бас нэг доголдолтой янзан бүрийн хүн орж ирнэ. Тэрийг чинь хүмүүжүүлж авна.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
хамгийн гол нь социалист хөдөлмөрийн бригадын гол үүрэг нь ажлаа сайн хийнэ, аан ямар нэгэн доголдолтой хүмүүсийг хүмүүжүүлнэ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тийн. Бусаддаа их үлгэр дуурайлал үзүүлнэ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
гол зорилго нь тийм байсан юм. тэгээд тэр болуул маш агуу, хүмүүст маш их өгөөжтэй.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
хүмүүсээ аягүй их хүмүүжүүлдэг, аягүй их хөдөлмөрч тийм хамт олон болгочихдог байхгүй юу бригад гэдэг чинь.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэгээд социалист хөдөлмөрийн бригад гээд одоо тэр үед чинь тийм дуутай, тэгээд л тэр чинь одоо тэр оны эцсээр тэр бригадад чинь тэр..., тэр чинь бригад бригад чинь бас хоорондоо уралдаан зарлачихна. Тэгээд тэрүүгээрээ шалгарч, тэгээд ч одоо тэр социалст хөдөлмөрийн бригад тэнд түрүүлээ..., аймаар гоё ш дээ тэр хүмүүсийг чинь. Би одоо тэр хоёрхон жил сурч байх хугацаандаа би тэрийг мэдэрсэн ш дээ. аан тэгээд манай ээлжийн мастер надыг гарахад маш их дургүй байсан. Чи алдаж байгаа юм даа хүү минь, чи энд байсан бол их л юм сонсгох хүүхэд байсан юм гээд надыг явуулахдаа аймаар дургүй байсан. Тэгээд би сүүлд нь аягүй их харамсдаг байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
хэрвээ ч би энэндээ үйлдвэртээ байсан бол би Цэрэнжаргал эгч шиг, Гүнжлхам эгч шиг би одоо тийм зэрэгт хүрэх надад тийм нөөц бололцоо чадал байсан юм шиг байгаа юм. Тэгээд тухайн үед хүүхэд нөгөө оёдол гэсэн сэтгэхгүйгээрээ л тэрийгээ хаяжт рэ оёдол дээрээ ч байж чадалгүй тэгээд шал өөр мэргэжил эзэмшээд явчихсан. Тэгээд би тэрэнд аягүй их харамсдаг ш дээ. хэрвээ би үйлдвэрт байсан болуул их юм сурах байсан, их ч юм..., улс эх орондоо их ч юм хийх байж, бас нэлээн ч нэр алдарт хүрэх байсан байх гэж боддог ш дээ. Гоё шүү гоё үйлдвэр. Би одоо хоёрхон жил..., энэ чинь суралцах хугацаа нь ийм шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
миний бодож байхад чинь. Би чинь 16..., 17-той сурч төгсөж байгаа хүүхэд. Тэхэд чинь тэр хооронд тэр их юм үйлдвэрийг мэдчихсэн, тэр үйлдвэрийн тэр үйл ажиллагаанд оролцсон тийм сэтгэхгүйтэй болчихсон байна гэдэг чинь их юм ойлгуулж байгаа биз тэрүүхэн хугацаанд?
Баасанхүү -
аанхан.
Эхнэр нь -
тэхэд чинь одоо болуул тийм юм алга байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Эхнэр нь -
тэр үеийн юмыг ерөөсөө гүйцэхгүй одоо. Яахав зүгээр орчин, тэр юу муу нь одоо техник технологи нь хөгжөөд л байна тийм ээ? Тэхдээ л тухайн үеийн тэр хүмүүсийн сэтгэл, тэр хүмүүсийн бүтээж байгаа тэр бүтээл одоо болуул яг тэр үеийхтэй харьцуулбал хаана нь ч хүрэхгүй ээ. Би бол тэгж ойлгоод байдаг юм.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.