Gürgenjav
![](../assets/images/interviewees/990391.jpg)
Basic information
Interviewee ID: 990391
Name: Gürgenjav
Parent's name: Zonroi
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
travel
foreign relations
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За та ажил хийж байхынхаа хажуугаар..., яг үндсэн ажлынхаа хажуугаар бас хавсаргаад нөгөө урлаг уран сайхны ажил хийж явсан ш дээ. тэр талаараа ярихгүй юу? яг анх яаж энэ урлаг руу орсон бэ?
Гүргэнжав -
анх би 1958 онд үйлдвэрт ажиллаж байгаад ларга дуудаад. Тэгээд намайг одоо дуул гэсэн. Би дуулж чадахгүй, дуу мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгсэн чинь чи тэгвэл одоо тэр танс гэдэг юманд одоо ор гэж анх надад тэгж хэлж байсан.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд би тэр үед танс гэж юу ч байдаг юм мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд байж байсан чинь Билгүүн гэж одоо манай тэр ажилчны соёлын ордны..., тэр үед ажилчны клуб гэж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
моёлын ордон биш клуб гэж байсан юм. Тэгээд тэр клубт намайг аваачсан. Тэгээд тэр Билгүүн гэж тэр тансны багш нь надыг одоо шалгасан л даа. Тэгээд надаар одоо гарыг ингээд янз бүрийн хөдөлгөөн хийлгүүлээд, хөлийн хөдөлгөөн хийлгүүлээд, тэгээд миний хүзүү толгой энэ тэрүүдийг эргүүлээд, гар энэ тэрүүдийг янз бүрээр нь мушгиж үзэж байгаад л тэгээд чинь одоо бүжигчин хүн байна ш дээ. чи бүжигчин бол гээд намайг ингэсэн.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд би одоо бүжиг гэдэг нь юу ч байдгыг мэдэхгүй хүн чинь тэгээд танс гэж одоо хэлээд байсан чинь танс биш болоод бүжиг болсон нөгөөдөх нь. Тэхээр яахав нөгөө манай үйлдвэрийн ажилчид бүжгийг одоо танс гэж нэрлэдэг байсан юм байна л даа. Тэгээд нөгөө урлагийн одоо мэргэжлийн багш нар болохоор танс гэдгийг бүжиг гэдгээр одоо сольж нэрийг нь анх тэгж танилцуулж өгсөн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд би хамгийн анх одоо бүжиг сурахдаа тэр Учиртай гурван толгой жүжгийн Юндэнг одоо ялалт байгуулчихаад найр хийж байгаа хэсэг дээр нэг бүжгийн хэсэг байдаг юм байна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэрэнд одоо Учиртай гурван толгойн бүжгээр би одоо хамгийн анх бүжигчин гэдэг юмаар тэрүүгээр эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо их олон бүжгээр явсан даа. Монголын одоо Буриад, Казак, Урианхай, Торгууд, Баяд, Үзэмчин гээд л одоо их олон бүжгүүд үндэстний энэ бүжгүүдийг одоо бүгдийг нь заалгаж байсан. Тэгээд тэрэн дээр нь одоо хуучнаар бол Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гэсэн улсын одоо 16 одоо үндэстэнгүүдийн бүжгийг одоо заалгаж эхэлсэн дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ингэж л одоо тайзан дээр гарч ирж байсан. Ингээд 1959 онд анхны одоо манай Монголын ажилчин залуучуудын фестиваль гэж одоо анх 1959 онд болсон. Тэгээд энэнд одоо оролцоод хамгийн анх одоо тэнд энгэрээ цоолж алтан медалийг авч. Тэгээд эндээс эхлэж л одоо бүжигчин гэдэг анхны одоо сургалтыг эхлэж явсан даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд нормын ажлаа хийчихээд өдөрт өглөө одоо 8 цагт ажилдаа орно, орой 5 цагт тарна. 5-д одоо тарчихаад хариад одоо хоол цайгаа ууж идчихээд тэгээд 6, 30 гэхэд одоо ордон дээр, клуб дээр очно. Тэгээд одоо тэнд бүжгийнхээ сургуулийг хийдэг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд бүжгийнхээ сургуулийг хийгээд тэгээд шөнө 10 цагт тарна. Тэгээд харина. Тэгээд өглөө эргээд 8-д ажилдаа явна. Аан 2-р ээлж гэж байдаг. Орой 5 цагаас одоо шөнийн 12 цаг хүртэл одоо ажилладаг. Аан тэгээд ийм ажиллаж байгаа үедээ болуул яахав гэхээр зэрэг бид нарыг шаардлагатай одоо баяр ёслол болоод ирж байх юм бол шөнө 12-т тараад тэгээд буцаж очоод 2 цаг хүртэл бас одоо жүжгийн сургууль хийдэг. Тэгээд бид нар чинь бүжигчнээсээ гадна бүжигчин хийнэ, жүжигчин хийнэ, одоо дуучин болно. Ерөөсөө хийхгүй юм гэж байхгүй. Тэр урлагт л одоо ямар юм байдаг тэр бүхэнд одоо оролцож явж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд нэг хүн болуул одоо ер нь 5-6 төрлийн одоо юманд ордог тийм авъяаслаг. Ер нь одоо Монгол хүн үйлдвэрийн ажилчид гэж ажилчнаасаа гадна их авъяаслаг ш дээ их мундаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо мундаг мундаг сайхан дуучид байна. Драмын гоё гоё жүжигчид байж байна, бүжигчин байж байна, зохиолчиж гардаг. Ер нь одоо үйлдвэрийн ажилчид бол их авъяаслаг улсууд байдаг л даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
урлаг бол ийм л юмнаас гарч ирж байсан юм.
Баасанхүү -
энэ анх нөгөө дарга дуул эсвэл бүжиглэ гээд явуулахад юунд ямар учраас, ямар арга хэмжээнд зориулж таньд ингэж үүрэг өгч байв?
Гүргэнжав -
ингэсэн байхгүй юу манай үйлдвэр дээр одоо энэ Гомбосүрэн гуай байна ш дээ төрийн соёрхолт ардын жүжигчин.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
Гомбосүрэн гуай намайг үйлдвэр дээр очоод үйлдвэрийн одоо урансайханчид гэж юм шинээр байгуулах гээд. Тэгээд тэрэн дээр одоо яахав гэхээр тэндээс нөгөө уран сайханчаа шалгаруулж авах болсон юм байна л даа. Тэгээд тэр нь яахав гэхээрээ зэрэг нь тэр юу яасан..., манай үйлдвэрийн одоо тэргүүний ажилчдын зөвлөгөөн болох байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэр зөвлөгөөн дээр одоо концерт тоглох гээд л. Тэгээд тэр концертонд оролцуулах гэж одоо анх дарга тэгж дуудаж анх тэгж намайг аваачсан юм байна лээ л дээ.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тэгээд бид нар тэгээд тэр хурал дээр яахав гэхээр дараад нь Учиртай гурван толгой жүжиг тоглож өгсөн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд Учиртай гуравт би жүжигчнээр орж байгаа байхгүй юу. Тэгж анх одоо нэг хөшигний ар талаас зрительд одоо олон түмний нүүрэнд одоо тоглож үзэж байсан юм анх.
Баасанхүү -
анх удаа тайзан дээр гарахад ямар байсан бэ?
Гүргэнжав -
анх удаа гарч үзээгүй гээд гарахад их сонин байсан л даа. Нэг бодохоор нөгөө тайзан дээр байгаа нөгөө нэг гоё хувцаслачихсан жүжгийн хувцас өмссөн улсууд. Тэгээд Юндэн Нансалмаа энэ тэр гээд л одоо нөгөө гоё улсуудын дунд тэр нөгөө зрителийн өөд нөгөө улсууд руу ингээд харахаар зөндөө олон улсуудын нүүр ингээд урдаас ингээд харчихсан. Нөгөө гэрэл..., нэг бодоход их айгаад л одоо тэрнээс чинь. Нөгөө талаар болохоор нөгөө багш хэлж байсан битгий айгаарай гээд л тэгж байсан. Тэгээд ингээд бодоход айх чинь баярласан хоёр нийлж байгаад л тэр удаадаа бол тэгээд бүжиглээд л гарч л байсан л даа.
Баасанхүү -
амжилттай?
Гүргэнжав -
амжилттай. Тэгээд их сайн бүжиглэлээ гээд багш маань үнсэж л байсан анх.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд багшдаа үнсүүлэх чинь хүнд, шавь хүнд бол их л сайхан байдаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд миний багш нар бол олон бий л дээ Билгүүн багш байж байна, Цогзолмаа гээд байж байна. Тэгээд тэрний дараагаар одоо Лувсангомбо гуай байна манай хуучин. Тэгээд сүүлдээ одоо манай Сэвжид багш, тэгээд их олон багш нар байсан даа Дойданзан энэ тэр агуу агуу багш нар. Монголын ер нь бүх багш нар байсан даа. Тэгээд сүүлдээ цэргийн ансамбэйн бүжгийн багш Банзрагч байж байна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
орос Гомбо байж байна. Энэ бүхэн чинь л одоо миний багш. Би чинь 60 хурын бүжигчин бас байлаа шүү дээ одоо. Бас цэргийн газраа бол бүжигчин байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
өөрөө цэргийн газар байж байхдаа их ч олон бүжиг дэглэж, тэрэгтээ одоо тэгж Монголынхоо бүх фестивалиудад оролцож явлаа. Тэгээд би чинь одоо Монголын 1, 2, 3, 4, 5 бүхдэнд нь оролцож явсан бүх ард түмний урлагийн үзлэг. Тэр үед чинь атарчдын фестиваль гэж явдаг байлаа.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
Оюутан сурагчдын фестиваль гэж явдаг байлаа. Тэр бүхэнд л оролцож явлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр бүхнээс бол алт мөнгө хүрэл бүх медалиудыг авч л явлаа.
Баасанхүү -
энэ социализмын үед урлаг уран сайхныг хэр дэмжиж байсан бэ?
Гүргэнжав -
тэр үед маш их дэмждэг байсан. Тэрнийг чинь одоо үйлдвэрийн ажилчид байтугай тэгээд цехийн даргаас авхуулаад дэмжинэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
юу гэж дэмжих вэ гэхээр авъяастай хүн гэж. Манайхаас одоо авъяастан төрлөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энэ авъяастнаа бид одоо өшөө их сайхан дээш нь одоо мандуулж өшөө өргөе гээд ингээд. Тэр бол ажлаасаа чөлөөлөгдөнө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
чөлөөлөгдсөнийхөө хажуугаар цалин бол бүтэн авна.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд хамгийн гол нь тэрэндээ байсан. Их дэмжинэ ерөөсөө. Албан газар одоо дэмжинэ, тэрэн дээрээ багш нар өөрснөө дэмжинэ. Уран сайханчид бол тэр үед ерөөсөө одоо соёл урлагийн хамгийн дээд талын бурхадууд байлаа шүү дээ одоо бол.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бид нарыг чинь л одоо хайрлаж хүндэлж явдаг, сайхан дуулдаг, гоё дуулдаг, гоё бүжиглэдэг, сайхан жүжиглэдэг гээд л одоо тэд нарыг чинь дэмжинэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
хүний хайрын..., ард түмний хайрыг, үйлдвэрийн ажилчдын байтугай хөдөөний малчдыг хүртэл одоо бид баярлуулж явлаа. Бид нар чинь байна ш дээ тээ үйлдвэртээ тоглохгүй ээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бас одоо гадуур одоо хөдөө сангийн аж ахуй, бригад, нэгдлийн саальчид энэ тэр гэсэн ийм газруудаар очиж тоглоно ш дээ. Бүүр хөдөө зүгийн малаа саадаг саальчид байна ш дээ тээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрэн дээр очиж тоглоно.
Баасанхүү -
аанхан би яг асуух гээд байсан байхгүй юу танаас.
Гүргэнжав -
тэгээд энэ саальчид дээр очиж тоглоно хөдөөний. Хөдөө аймгуудаар явна, сумуудаар явна, тэгж тоглоно. Тэхэд тэр аймгуудаар очиход аймгийн дарга нар, сумуудаар очиход сумын дарга, бригад дээр очиход бригадын дарга, саальчид дээр очиход саальчийн дарга нар бид нарыг хүлээж авна ш дээ тэр саальчин хүүхнүүд чинь хүлээж авч баярлаж одоо баяр хүргэж.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд одоо бид нарыг чинь явахад чинь одоо бэлэг сэлэг нөгөө баярынхаа бичгийг өгнө, нөгөө сүү таргаа өгнө бид нарт чинь одоо дээд зэргийн хүдэлнэ ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэр үед бол ерөөсөө би одоо тийм мундаг гэж ерөөсөө өөрийгөө тэгж товойлгож гарах хүн байхгүй ерөөсөө. Өөрөө өөрснийгөө л одоо тэр авъяасаараа л явж л байдаг ерөөсөө. Тэрнээс биш одоо энэ одоо мундаг авъяастан хүн байна шүү гээд дэмжихээс биш тэр авъяастан нь нөгөө авъяастандаа тэгж атаархах тийм юм бол ерөөсөө байхгүй. Харин өөрийнхөө чадсан мэдсэнээ чи ингэж дуулна шүү, ингэж бүжиглэнэ шүү гэж одоо биендээ зааж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрнээс тийм хувийн одоо авъяастан гэж байгаагүй тэр үед хамгийн гол нь. Одоо бол хувийн авъяастан их гарчихсан ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
хэрвээ юм..., одоо бол мөнгөөр тоглож байна тийм ээ? Юм л бол мөнгө. Мөнгөгүй бол тоглохгүй, мөнгөгүй бол би дуулж өгөхгүй, мөнгөгүй бол би бид бүжиглэхгүй гэж.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр үед чинь бид нарт бол тийм юм мэдэх ч үгүй. Аан хэрэв тийм юм өгөх юм бол бид нар одоо ёстой дээд зэргээр, дээд зэргээр дургүйцнэ шүү дээ хээл хахууль гэдэг юманд чинь.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бидэнд бол тийм юм ер хамаагүй, мэдэх ч үгүй тэрнийг чинь ерөөсөө. Ан ганцхан олон хүн үзээд л, тэгээд л одоо тэр улсууд алга дашаад инээж байх юм бол бид тэрүүгээрээ шагнал аваад улам л онгироод л, улам л одоо гоё юмаа хийж явдаг ийм л байсан улсууд. Аан зритель голно гэж байхгүй. Бид нар 5 хүнтэй ч байсан бид тоглох юмаа тоглочихоод л явна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр нь байхгүй юу. Тэрнээс хүн цөөхөн байна шүү бид тоглохгүй гэж хэлэхгүй. 5 хүн ч байсан тоглоно 3 хүн ч байсан тоглоно. Тэгээд тийм хүн болуул ховор л доо. Тэхдээ хааяа нэг одоо бригад энэ тэр дээр очиход юм уу ингэхэд одоо нөгөө тариалан мариалан энэ тэр гээд гарчихсан үед бол бас нэг хүүхдүүд нэлээн олонтой, томчууд нэг 10-аад улсууд ер нь байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхэд бид нар яг дээд зэргийн тоглочихоод л тэд нарын алга ташилтыг хүлээж авчихаад л дараад нөгөөдүүлтэй чинь одоо..., цай энэ тэр авчирч өгнө ш дээ тэд нар чинь баярласандаа. Тэгээд одоо яваад өгдөг тийм л байсан улсууд шүү дээ бид нар.
Баасанхүү -
хммм.
Гүргэнжав -
тайзаа үүрээд явж байлаа бид нар чинь одоо. Жүжгийнхээ тайзыг үүрээд явна ш дээ. морин тэргэн дээр, үхэр тэргэн дээр аччихаад л тэгээд л одоо явна ш дээ.
Баасанхүү -
хммм.
Гүргэнжав -
тэгээд ард тэхэд үйлдвэрийн ажил нөгөө норм хийгдэж л байна. Найзууд маань хийгээд байж л байна.
Баасанхүү -
таны нэр дээр?
Гүргэнжав -
тийн. Аан тэгээд би ирнэ ажлаа хийнэ.
Баасанхүү -
аанхан. Тэхээр та яг нөгөө мэргэжлийн жүжигчин, бүжигчин ч юм уу тээ яг урлагийн хүн шиг тийм үүрэг гүйцэтгэж явж байсан байна ш дээ тээ тухайн үедээ?
Гүргэнжав -
тийн тухайн..., одооны, одооны яваад байгаа жүжигчид байна ш дээ энэ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
эд нарын л юмнуудыг бид хийгээд л явж байсан байхгүй юу уран сайхнаараа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд одоо цалин мөнгө авахгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
өө зүгээр өөрснийхөө авъяасаараа л одоо хүнд аль болохоор тэр соёлыг, урлагийг олон түмэн, малчин одоо энэ бүхэндээ л мэдүүлж, тэд нарт ойлгуулж, тэд нарыгаа баярлуулж, ядарсан одоо биеийг нь одоо сэргээж, унасан сэтгэлийг нь баясгахын тулд л бид явж байсан улсууд.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрүүгээрээ ч манай малчид, манай тариаланчид бүзг баясч тэрүүгээрээ бахархаж л байсан бид нараар.
Баасанхүү -
томилолтоор явах уу тэхдээ?
Гүргэнжав -
бид нар томилолтоор явна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо үйлдвэрээс чинь одоо соёлын ордонд чинь одоо үйлдвэрийн захиргаатай яриад. Тэгээд үйлдвэрийн захиргаа чинь одоо зөвшөөрлөө өгнө ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд л одоо танай Гүргэнжав гэдэг хүнийг одоо бүжигчнийг бид одоо 45 хоног одоо ингээд урлагаар хөдөө аваад явъя гээд л ингээд. Тэгээд дарга нар чинь өө тэгэлгүй яахав тэгэлгүй яахав аваад яв гээд тэгээд томилолтоо өгчихнө.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд бид нар чинь цалинтай ш дээ. тэгээд л би томилолтынхоо мөнгийг авна, хоол ундаа бид тэндээсээ идчихнэ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд л ингээд л явж байдаг. Одоо тийм л улсууд байсан.
Баасанхүү -
аан тэгээд та явж байгаа нь бол үйлдвэрийн соёлын ордны хүмүүстэй биш нөгөө мэргэжлийн урлагийхантай цуг явж байна гэсэн үг үү?
Гүргэнжав -
үгүй ерөөсөө л тэр үйлдвэрийнхээ ажилчидтайгаа цуг л, зөвхөн одоо тэр мэргэжлийнхээ багш нартайгаа л явна. Тэр өшөө бид нартай тэр мэргэжлийн улсууд явахгүй ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
аан за за.
Гүргэнжав -
зөвхөн л уран сайханчид явна тэхэд.
Баасанхүү -
ммхм. Тэхээр энэ ажилчдын соёлын ордон гэдэг бол зөвхөн сонирхогчдын, сайн дурыхны чөлөөт цагаа өнгөхөөдөг ч юм уу тийм зүйл бас биш байсан байна ш дээ тодорхой хэмжээнд мэргэжлийн түвшинд хүрчихсэн байсан байна уу?
Гүргэнжав -
тэр чинь..., үгүй ээ. Энэ чинь болуул ажилчдын зөвхөн ажилчдын тэр хөдөлмөрчдийн чөлөөт цагийг одоо боловсон өнгөрөөхийн тулд зориулагдсан клуб.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан энэнд болуул зөвхөн мэргэжлийн багш нар л байх болохоос биш тэрнээс мэргэжлийн жүжигчид болуул байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
жишээ нь одоо хөгжмийн багш байна, бүжгийн багш байна, хоорын багш байж байна, найрал дууны багш байж байна, аан драмын багш байж байна, найруулагч байж байна, дарга байж байна. Ингээд л болоо 7 хүн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энэ 7 хүн л одоо бүх тэр үйлдвэрийн ажилчдаас ирсэн тэр авъяаслаг улсуудаа одоо зохион байгуулаад л тэгээд л бүх ажлаа хийнэ.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
ямар ч баяр болсон, ямар ч наадам болсон бүх юм дандаа ажилчдын одоо тэр авъяасаар л бүх юмаа хийж байдаг энэ7 багш нар.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрнээс одоо энэ драмын театр, дуурийн театр эд нартай адилхан тийм одоо мэргэжлийн тийм жүжигчид бүжигчид бол байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
дандаа уран сайхан.
Баасанхүү -
тэгээд одоо энэ уран сайханчид жилд одоо ойролцоогоор хэд орчим одоо томилолтоор явдаг байсан бэ?
Гүргэнжав -
энэ...,
Баасанхүү -
хугацаа нь бас?
Гүргэнжав -
хугацаа нь бол яахав дээ 15 хоногоос 21 хоног байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
15 хоног явна, 21 хоног явна. Аан энэ хооронд болуул яахав томилолтоор явна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан энэ хооронд явж байгаа энэ бүх зардал бүх юм болуул ерөөсөө улсаас өөрөө хангаад өгчихдөг бүх юмыг нь. Тэгээд л яваад ирнэ дээ.
Баасанхүү -
аан зөвхөн нөгөө нэг түрүүн таны зурагнуудыг үзэж байхад хөдөө орон нутгаар биш бас гадаадын янз янзын орнуудаар явсан байсан ш дээ.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
тэр талаараа та ярьж өгөхгүй юу? хэдэн онд хаашаа явав? Юунд явав? гэх мэтчилэнгээр дэлгэрэнгүй.
Гүргэнжав -
за энэ ингэдэг юм байгаа юм. Үйлдвэрчний төв зөвлөл гэж одоо манай Монголын..., Монголын үйлдвэрчний төв зөвлөл гэж одоо нээх мундаг том байгууллага байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
эндээс яахав гэхээр зэрэг Монголын одоо аймаг хөдөө одоо уурхай, бүх одоо сангийн аж ахуй, одоо бүх л одоо малчдаа энэ бүх газруудаас ингээд уран сайханчдыг шалгаруулдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бүжигчдийг нь бүжгээр нь, дуучдыг нь..., одоо солистыг нь солистоор, хөгжимчнийг нь хөгжимчнөөр ингэж одоо шалгаж...,
Баасанхүү -
солист гэдэг нь юу вэ?
Гүргэнжав -
солист гэдэг чинь одоо одоогоор бол одоо энэ ганцаар биеэ дааж дуулаад байгаа улсууд байна ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
одоо энэ дуулаад байгаа улсууд байна ш дээ.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
мөнгөөр дуулаад байгаа улс.
Баасанхүү -
тийм байна.
Гүргэнжав -
энэн шиг...,
Баасанхүү -
бизнес хийгээд байгаа.
Гүргэнжав -
аан тийн бизнес хийгээд байгаа энэ улсууд шиг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд ганцаараа дуулдаг хүнийг хэлж байгаа юм солист гэж. За ийм улсуудыг чинь одоо шалгаруулдаг. Тэгээд энэ шалгаруулалтаасаа улсуудаа одоо сонгоод.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэрэн дээрээ яахав гэхээр зэрэг нь одоо их хурлаар орно доо, тэр ордог болтой юм шиг байгаа юм. Одоо ийм ийм улсуудыг одоо үалгаж авлаа, тэгээд ийм улсуудыг одоо гадаадад одоо явуулъя гээд ингээд оруулна ш дээ тээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэр чинь одоо батлаад. Тэгээд тэрэн дээр нь одоо яахав гэхээр зэрэг одоо Монголынхоо нэрт 3, 4 хүнийг оруулж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
оруулдаг болтой юм шиг байгаа юм. Тэгээд тэд нартай хамт явж байгаа юм. Тэхэд чинь одоо манай илбэчин Цэнд-Аюуш гуай, акробат Ичинхорлоо, одоо Дойдорж гуай гээд одо мэргэжлийн..., одоо Жаргалсайхан ардын жүжигчин Жаргалсайхан. Энэ чинь одоо Болгарт одоо солистын анги төгсөөд ирж байсан хүн дөнгөж ирээд бид нартай хамт явж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд одоо бид нар чинь ингэж явж байсан. Тэгээд үйлдвэрээс чинь одоо уртын дуучин явж байсан, үйлдвэрийн нормчин, гуталчин, мужаан ийм улсууд явдаг байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэхтэл одоо...,
Баасанхүү -
тэр авъяаслаг хүмүүс нь тээ?
Гүргэнжав -
тийн тийн. Би мужаан байлаа. Сүрэн гээд л манай нэг уртын дуучин хүүхэн байлаа алдарт дуучин. Тэр маань болохоор гуталчин байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
Санжаасүрэн гээд цахилгааны 1-р комбинатад одоо турбенист хүн байлаа мэргэжлийн. Тэгээд тэр одоо явж байлаа гээд л дандаа үйлдвэрийн ажилчид. Аан малчид гэхэд л одоо юу билээ Булганаас нэг залуу явж байлаа, Өвөрхангайгаас нэг залуу явж байлаа. Ингээд хөдөө ингэж ийм улсууд ингэж явж байлаа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд би бол яахав 1961 онд..., 60 онд эхэлж явсан юм. Тэгээд 60, 61, 62 онуудад явж байлаа. 62 онд хамгийн сүүлд нь одоо финлянд хүртэл одоо бид явж байлаа. Тэхэд чинь одоо нөгөө ардчилсан социалист 8 орон гэж байлаа ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энэ 8 орнуудаар чинь бид бүгд явж л байгаа байхгүй юу тэрэн дээр чинь.
Баасанхүү -
өө за аялан тоглолт гэдгээрээ юу?
Гүргэнжав -
тийн аялан тоглолтооро бид явж байсан л байхгүй юу. тэгээд бид нар яг Москвагаас яг наашаа буцахдаа л Цэдэнбал дарга эндээс бид нарт виз өгөөд тэгээд шууд Финлянд руу явуулсан. Тэхэд чинь хөрөнгөтэй орнууд чинь одоо хөл алхуулдаггүй байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхэд бид азаар алхаж л байлаа.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
... өнөө мянган нуурын орон гэдэг шүү дээ финляндыг чинь.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхэд тэнд чинь очиж тэгж тоглож тэгж л явлаа даа.
Баасанхүү -
аан социалист орны иргэн хөрөнгөтөн оронд очиход ямар байсан бэ?
Гүргэнжав -
социалст орны хүсүүс хөрөнгөтөн оронд ингээд очихдоо зэрэг бас их том ялгаатай юм байна лээ тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
яахав гэхээр бид нар чинь маш их төв тээ? Хүнтэй харьцсан ч их төв их даруухан, тэгээд л одоо хаашаа ч юм дээ их л даруу юм даа ер нь тийм ээ? Жишээ нь одоо хоёр залуу ингээд байхад чинь бид нар чинь одоо хүний хажууд бие биенийгээ авч үнсэнэ гэж байхгүй шүү дээ ер нь тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэд нар бол ерөөсөө хамаа байхгүй. Бие биенийгээ үнсээд л тэгээд тэр одоо тэвэрнэ, дуулна бүжиглэнэ, харайна, ер нь жоохон зэрлэгдүүхэн л дээ тэд нар чинь их танхай. Ер нь л их танхай байсан. Тэгээд бид нар болохоор зэрэг бас тэр тухайн үедээ бас айж л явсан л даа тэр үед чинь. Тэхэд чинь бид нар чинь өнөөдөр чинь хөрөнгөтөн улсууд учраас социалист орноос ерөөсөө манай Монголоос 21 хүн очсон юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
Оросоос 6 хүн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
Хатадаас 1 хүн. Социалист орноос ерөөсөө өөр улсууд очоогүй. Бусад нь бол дандаа хөрөнгөтнүүд очиж байан юм. одоо Америк, Англи, Франц, Итали энэ тэр гээд тэгээд л Индиан энэ тэр гээд одоо дандаа тийм баруун Европын орнуудын улсууд л очиж байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд очиж байхад тэд нар ингээд харьцуулаад ингээд үзэхэд бол өөрөөр хэлбэл одоо эрх нь түрүүлчихсэн үүрэг нь их л багатай улсууд шиг бид нарт санагдаж байсан даа тэр үед бол.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
одоо манайхан шиг юм даа. Манайхан чинь одоо эрхээ эдлээд үүргээ одоо мэдэхгүй болчихоод байна ш дээ үндсэндээ яг шууд хэлэхэд. Одоо үүрэггүй болчихсон эрхээ л эдлэх л одоо ийм..., аан тэд нарын одоо тэр л юм одоо гарчихаад байна л даа ер нь үндсэндээ бол.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
их л тиймэрхүү л юм байх даа.
Баасанхүү -
Финляндад ямар арга хэмжээ болсон юм бэ?
Гүргэнжав -
Фанляндад ингэсэн юм аа Финляндын залуучуудын холбоо гэж шинээр байгуулагдаад.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд тэр залуучуудын холбоо гэдэг дээр энэ дэлхийн залуучуудын холбооныхон тэнд очиж нээлт хийсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэр нээлтэнд нь манайхаас хүн очиж уригдсан юм байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхээр зэрэг Цэдэнбал дарга яасан гэхээр зэрэг ерөөсөө эндээсээ явуулаад яахав, тэртэй тэргүй Монголоосоо шалгарчихсан залуучууд тэр одоо явж байгаа урлагийнхаа хүмүүсийг бүгдийг нь одоо Финлянд руу явуул гээд тэгээд бид нарыг тийш нь явуулсан юм.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тэгээд тэндхийн одоо тэр залуучуудын холбооны одоо баярын нээлтэнд оролцсон байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийм л аз завшаан тохиолдсон юм.
Баасанхүү -
тэр залуучуудын баяр ямархуу болж өнгөрсөн бэ таны нүдээр харахад?
Гүргэнжав -
тэр залуучуудын баяр бол үнэндээ гайхалтай байсан даа. Ер нь дандаа залуучууд гэдэг чинь ерөөсөө ер нь маш их гоё юм байна лээ л дээ. тэгээд яахав тэрэн дотор хамгийн гол юм гэхээр манайхан бол их л соёлтой ч гэж хэлэх юм уу тээ.
Баасанхүү -
хүмүүжилтэй.
Гүргэнжав -
тийн хүмүүжилтэй ч юм уу тийм ээ. Тийм л юм байна лээ ялгаа нь болуул.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бид нар бол дэндүү их хүмүүжилтэй. Хувцас хунар нь хүртэл шал өөр. Өмссөн хувцас нь хүртэл одоо их гоё тийм одоо костюм, одоо эмэгтэйчүүд нь сайхан Монгол дээл энэ тэрээ өмсчихсөн. Ер нь их шал өөр байдаг юм байна лээ л дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ер нь тэнд явагдаж байгаа үйл ажиллагаа бол дэндүү гоё байсан л даа дандаа залуучууд болохоор. Тэр чинь явахгүй явагдахгүй ажил ч гэж байхгүй. Одоо бүх л ажиллагаа явагдаж байсан. Тэхдээ бид нар болуул бас тусгай хамгаалалттай байсан.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
яагаад гэвэл социалист орны хүмсүүдийг нөгөө 2 дахь орны, 3 дхь орны улсууд одоо аваад явчихна гэдэг талаасаа одоо бид нар бол хамгаалалтанд. Яагаад бид нарыг хамгаалж байсан...,
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
хамгаалалтанд явдаг байсан бид нар. Тэхдээ тоглолтонд одоо тэр урлагийн, соёл урлагийн тоглолтонд бол манай Монголын тоглолт бол дэндүү давамгайлж байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ерөөсөө хаана ч очсон ер нь дэндүү их давамгайлдаг. Ер нь тэр үеэс манайх чинь ерөөсөө..., ер нь урлагийн хувьд бол манай Монгол ер нь хаана ч очсон манай Монголын урлаг болуул ерөөсөө их гайхагдаж байсан шүү.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо бүжиг, дуу, уртын дуу энэ тэр бол ерөөсөө гадаадыханд маш их гайхдаг байсан ерөөсөө. Тэгээд энэ Монгол хувцас энэ тэрийг бол ер нь их сонирхдог байсан ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэд нар чинь мэдэхгүй юм чинь Монгол гэдэг юм мэдэхгүй. Аан Чингис гэвэл мэдээд байдаг.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
Чингис хаан гэдэг ингэдэг тийм л байсан үе байхгүй юу. Бид нар болуул Чингис гэж ярихаас айна ш дээ тэр үед чинь. Одоо тэгж хэлвэл бараг аавых руу явах байлгүй.
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
тэгж айдаг байсан. Аан Монгол гэдэг нэрээ болуул бид..., хамгийн гол өөрийнхөө эх орны тэр төрийг хамгаална гэдэг болуул одоо маш их бид нарт их хатуу үүрэг даалгавар өгдөг байсан. Тийм ч учраас бид нар маш их одоо томоотой, сахилга маш их өндөр, шаардлага их өндөр, тоглолтын хариуцлага одоо маш их өндөр ингэж л явж байсан даа.
Баасанхүү -
ммхм. Тэр Финлянд руу явахаасаа өмнө өөр бас нэг гадаад орон байсан ш дээ. Тэр хаана ямар тоглолтоор явж байсан бэ?
Гүргэнжав -
бид нар Германаас..., бид нар чинь наанаас нь эхлээд Польш Числовак, Юкослав, Албань энэ тэр гээд ингээд явж байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд хамгийн сүүлд нь Германд оччихоод. Герман чинь бол одоо манайхаар бол 18 аймаг гэж ярина даа хуучнаар бол.
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
тэгтэл бол Германы 21 хот байдаг..., муж.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр 21 мужаар бол бид бүгдээрэнгээр нь явж тоглож байсан.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
тэгээд хамгийн сүүлд нь Бухмалд гэж айхтар том шорон байдаг. Тэндл очоод тэгээд тэндээсээ маргааш нь шууд Улаанбаатар буцна гээд шууд наашаа Москвад ирсэн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд Москвад ирээд маргааш өглөө Москва..., юу Улаанбаатар явна гэтэл л маргааш өглөө нь бид Финлянд явахаар болчихсон байсан. Тийн ингэж таарч байсан юм.
Баасанхүү -
та нэгэнтээ л ингээд мэргэжлийн урлагийн ажил хийгээд явсан юм чинь яагаад яг цэвэр урлагийн хүн болж яваагүй юм бэ? Тэр талаараа ярихгүй юу?
Гүргэнжав -
энэ одоо их сонин юм даа. Би өөрөө ажилчин хүн тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
би ажилчин чигээрээ байя. Аан урлаг гэдэг юмыг бол би ерөөсөө хаяхгүй ээ гэж ингэж боддог л байсан л даа. Тэгтэл яахав гэхээр одоо бол яг үнэнийг хэлэхэд одоо ерөөсөө шүтлэг энэ тэр гэж одоо ил тод болчихлоо ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан хуучин засаглал бол чинь одоо мэрэг төлөгчид, зурхайчид гэвэл одоо айна ш дээ бид нар чинь юу ухаан алдчихна. Тийм юм ярих дурсах ч юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэр үед энэ Богд хааны удган байсан хүн нэг авгайтай би танил байсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэр...,
Баасанхүү -
угаасаа таньдаг байсан юм уу тээ?
Гүргэнжав -
тийн. Тэгээд тэр хөгшин намайг үзчихээд за миний хүү жинхэнэ битгий одоо энэ урлагийн мэргэжлийн одоо ийм хүн битгий үргэлж ийм яв. Ажлаа хийгээд ажлынхаа хажуугаар чи энэ урлагаа хий.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхэд чи амжилтанд хүрээд л явна. Чиний нэр төр одоо Монголдоо байтугай тарна. Тэгээд л чи болно, тэгвэл чи урт наслана даа л гэж надад тэгж байсан юм. тэгээд л би одоо яахав ажлаа хийгээд л бүжгээ ч хийгээд л тэгж явсаар байгаад тэгээд зрителийнхээ бүжгинд орсон доо. Одоо энэ...,
Баасанхүү -
нөгөө олон нийтийн...,
Гүргэнжав -
нийтийн...,
Баасанхүү -
аан нийтийн бүжиг.
Гүргэнжав -
тийн. зрительд орно гэдэг чинь одоо нийтийн бүжгинд орно гэсэн үг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо насандаа суугаад л тэгээд л би одоо энэнд орсон юм даа.
Баасанхүү -
аан тэрнээсээ өмнө бол...,
Гүргэнжав -
тэрнээс өмнө болуул одоо бүжгээ хийгээд л концертоо тоглоод л, бүжгээ дэглээд л ингээд ажлаа хийгээд л явж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан өндөр насандаа суухлээрээ зэрэг нь одоо олныхоо дунд нийтийн бүжиг гэдэг юмандаа орсон доо.
Баасанхүү -
та хэзээ тэтгэвэртээ суусан бэ?
Гүргэнжав -
би 1988 онд суусан.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
88 оны 8 сард насандаа суусан. Аан тэгээд тэрнээс хойш би ажил хийсэн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо багшилж байлаа бүжгээр. Одоо Шувуухай тэмцээнд одоо бас нэлээн олон одоо хүүхдийг одоо алтан медаль, мөнгөн медальд хүргэлээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
94-р цэцэрлэгийг тэргүүний болгож өглөө. 21-ийг тэргүүний болголоо, 114-ийг тэргүүний болголоо. Хүүхдүүдтэй нэлээн ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
тэр нөгөө 60-н хэдэн онд гадагшаа томилолтоор ингээд урлагаар явж байх үед та хаана ажиллаж байсан бол?
Гүргэнжав -
тэхэд үйлдвэрт ажиллаж байсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
нэхмэлд ажиллаж байсан.
Баасанхүү -
ммхм. Ажлуудаа сольсон байсан ш дээ тээ бас.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
аль салбар луу орсон билээ?
Гүргэнжав -
би чинь..., би ажлаа солихдоо би нөгөөдөх эсгий, эсгий гутлыг фабрик гэж байсан ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэндээсээ би нэхмэл рүү очоод.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд нэхмэлдээ ажиллаж байгаад. Тэгээд нэхмэлдээ ажиллаж байгаад тэгээд одоо энэ уран сайхнаар гадаад явж байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
тэгээд тэрнээс хойш ер нь тасралтгүй л урлаг уран сайхны ажлыг хийсээр л байсан уу тээ?
Гүргэнжав -
тийн ажлаа хийгээд л уран сайхнаа хийгээд л явсан.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. Цэргийн албанд байсан, армид. Тэгээд армид байж байхдаа л цэргээ ч хүмүүжүүлж байсан би, уран сайхнаа ч би хийж байсан.
Баасанхүү -
аанхан. Зарим үед жоохон хүндрэлтэй тээ бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу? Одо ажил урлаг ар гэр ч гэх юм уу тээ олон талд...?
Гүргэнжав -
ер нь бий л дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
бэрхшээл бий. Тэгээд тэр бэрхшээлийг чинь ар гэрийн юмыг одоо хань маань л одоо бүх юмаа хийнэ ш дээ ар гэрт.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо намайг тэгээд явж байхад. Одоо миний ар талын юмыг л одоо миний хань л бүх юмыг хийж бүх юмыг зохицуулна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан би болохоороо тэр ажлаа хийгээд л. Тэр чинь тэхдээ би өөрөө гуйж явахгүй ш дээ томилолтоор л.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
батлан хамгаалах яамны улс төрийн газар гэж байдаг юм. тэгээд тэр улс төрийн газар чинь, сайд хоёр чинь дуудчихаж байгаа юм. Тэгээд дуудаад за тэр фестивальд яв, тэнд спердикат болох гэж байгаа тэрэнд оролц гээд ингээд тушаачихна шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
би чинь цэргийн дарга учраас гүйцэтгье гээд тэгээд л яваад өгнө. Тэгээд л тэнд очоод бүх юмаа хийнэ дээ. Тэхэд чинь ажлаас бас чөлөөлөгдчихнө ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
засгаа..., тэгээд 45хоногоор сургууль хийнэ. 45 хоног сургууль хийж байж сая тайзан дээр гарна ш дээ. Тэрнээс одооныхонтой адилхан ерөөсөө тэгээдэл ер нь дуучин хүн би дуулдаг гээд гараад явчихдаггүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
бид нар чинь дуучин байлаа ч гэсэн л одоо 45 хоног сургууль хийдэг. Бүжигчин хүн байлаа гэхэд л 45 хоног сургууль хийж байж сая одоо тайзан дээр ард түмэндээ урлагаа үзүүлнэ өөрийнхөө авъяасыг.
Баасанхүү -
тэхээр бас давхар нөгөө нэг хяналт ч гэдэг юм уу цэнзүүр байсан байна тээ?
Гүргэнжав -
байлгүй яахав тийн байна тэр чинь. Одоо ингээд нэг концерт ингээд хийлээ гэхэд байна ш дээ дотоод хяналт гэж байдаг юм. Тэр нь яахав гэхээрээ зэрэг одоо өнөө дотоод одоо үйлдвэрийн дарга ч байдаг юм уу цэргийн газар бол цэргийн газрын дарга нь эхлээд ингээд үздэг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэгээд тэд нар чинь өөрснөө за одоо тийм номероо одоо оруул, энэ номероо хас гэнэ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
аан тэгээд одоо тэр дарга нарын хэлсэн номер одоо сая улсад очиж байгаа юм. Аан тэгээд улсад очихоор зэрэг улс чинь бас хянана ш дээ. дотоод хяналт гэж байна одоо нөгөө найруулагч багш нар маань одоо үзнэ ш дээ одоо бид нарын хийсэн уран бүтээл ямар болж вэ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд уран бүтээлээ болчихоод за бид нарын хийсэн уран бүтээл болох нь за одоо ерөөсөө үзүүлье гээд тэгээд улсын комисст үзүүлсэн. Тэгээд улсын комисс чинь үзээд одоо тэгээд байрыг чинь өгнө шүү дээ нөгөө алтан медаль, мөнгөн медаль одоо өгөх л юу өгөх байна вэ тэрнийгээ л өгнө шүү дээ. Албан газрыг нь албан газраар нь өгнө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
жишээ нь үйлдвэр лүү жишээ нь нэхмэлийн..., цэргийн газар гэхэд л одоо нэг анги байр эзэлвэл тэрэнд нь өгнө.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
үйлдвэр гэхэд л одоо нэг үйлдвэр байх юм бол тэр үйлдвэр нь өгнө. Ингэж ялгагддаг ингээд бас албан газраараа ингэж.
Баасанхүү -
тэр нөгөө үйлдвэрт ажиллаж байхад ажилчдын соёлын ордон гэдэг чинь одоо аж үйлдвэрийн комбинат нийтээрээ л нэг соёлын ордонтой байсан юм уу? Үйлдвэр үйлдвэр бас нэг тийм өөрийн гэсэн соёлын клубтэй байх уу?
Гүргэнжав -
үйлдвэрүүд..., үйлдвэр бүхэн улаан булан гэж байдаг юм.
Баасанхүү -
за. Тэр нь нөгөө соёлын газар нь уу?
Гүргэнжав -
аан тийн тэр нь соёлын газар болж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо нөгөө л одоо манай гэр бүлийн хүн хэлж байна шүү дээ нөгөө сонин уншлага энэ тэр гэж яриад байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрнийгээ тэндээ хийнэ. Нөгөө уран сайхнаа бас тэндээ хийнэ, нөгөө бүжиг одоо шинэ жил одоо янз бүрийн дотоод одоо ажиллагаанууд байна ш дээ. бүх юмаа тэндээ хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэндээсээ төлөөлөгчид нь одоо нөгөөдөх соёлын ордонд очно тэгээд шалгарсан улсууд нь.
Баасанхүү -
аан.
Гүргэнжав -
тхх.
Баасанхүү -
урлаг уран сайхны ажилд янз бүрийн фестиваль ч юм уу хонцерт тоглолтууд хэр их зохиогддог байсан бэ?
Гүргэнжав -
тэр үед бол ёстой дээд зэргээр зохиогддог байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
за та нар..., би нарийн ярья. Үйлдвэр гэхэд байна ш дээ үйлдвэрийн ажилчид байна аа цехээсээ эхлдэг юм.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тэгээд цех чинь одоо олон цех байна ш дээ тэр чинь 5, 6 цех байна. Тэгээд тэр цехүүдээс чинь 5, 6 цехүүдээс чинь нэгтгээд шалгаруулж авна үйлдвэр.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
үйлдвэр шалгаруулж авчихаад нөгөө ордондоо очно. Жишээ нь 10 жилийн сургууль гэхэд чинь ангиудын хооронд явдаг байсан биз дээ ангиудын хооронд тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
тэгээд ангиуд дундаасаа шалгараад одоо дээшээгээ гардаг биз дээ тийм ээ? Яг энэнтэй адилхан. Жишээ нь хөдөө гэхэд чинь одоо бригад...,
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тасаг гэж байдаг байх аа тээ? Тасаг, тэгээд бригад, тэгээд бригадаасаа суманд, сумаасаа аймагт ингэж одоо шат дарааллаад ингээд яваад байна. Маш их дэмжинэ. Энэ болуул ерөөсөө маш өргөн хэмжээтэй байсан ш дээ урлагийн энэ ажил чинь бол маш их одоо олон түмнийг хамарчихсан ийм одоо мундаг том нүсэр их том ажил явагддаг байсан.
Баасанхүү -
ммхм. Одоо ард түмний урлагийн үздэг гэдэг ш дээ.
Гүргэнжав -
ммхм.
Баасанхүү -
тэр бас энэ урлаг уран сайхны ажлуудын нэг нь үү?
Гүргэнжав -
нэг нь. Тийн хамгийн том нь байхгүй юу энэ чинь нэгдсэн.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
улсын хэмжээний их том үйл ажиллагаа байгаа байхгүй юу. Бүх ард түмний урлагийн үзлэг гэж явдаг. Тэгээд бүх ард түмний урлагийн үзлэг гэхэд чинь одоо яг нарийндаа яривал одоо энэ манай одоо энэ авъяастан гээд байна ш дээ одоо тээ? Эд нараас чинь чадалтай чадалтай..., ардын авъяастан гэж одоо нэг юм явагдаад байна ш дээ тээ?
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
эд нараас чинь чадалтай чадалтай улсууд гарч ирдэг байлаа ш дээ. Тэр чинь яагаад гэхээр нөгөө бүх олон түмнийг тэгээд хамардаг учраас тэр дундаас жинхэнэ одоо гоц авъяастангууд чинь тэнд гарч ирдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан. Тэр үед таныг хөдөө орон нутгаар ингээд томилолтоор явж байхад ард ажилчид, малчид, хөдөө нутгийхан урлаг уран сайхныг хэр сонирхож хүлээж авдаг байсан бэ?
Гүргэнжав -
маш их хүлээж авна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
ёстой дээд зэргийн. Бид нарыг чинь одоо уран сайханчид ирж байна л гэвэл хошуураад гүйчихнэ ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тийн. Ерөөсөө л ингээд овоорчихно ерөөсөө. Ёстой өнөө өлгийтэйгөөсөө авхуулаад л өнөө найман настайгаас наян настангууд чинь бүгдээрээ тэнд л сууж байна шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр шороон дээр чинь одоо завилаад суучихна. Тэгж байгаад л үзнэ шүү дээ тэд нар чинь.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
өө ёстой хошуурна ерөөсөө. Тэнд уран сайханчид ирчихсэн байна л гэвэл тэгээд л одоо морьтой нь морьтой, явган нь явган, үхэр тэрэг, тэмээн тэрэг, морин тэрэг тэрэн дээрээ сууж аваад л тэгээд л ороод ирнэ ш дээ тэд нар чинь.
Баасанхүү -
хөдөө ингээд тоглолтоор явж байхад мэдээж нөгөө нэг хот суурин газарт байдаг шиг боловсон зориулалтын тайз засал янз бүрийн юм дутагдалтай ш дээ. Тэрийгээ яаж болгодог байсан бэ?
Гүргэнжав -
бид нар яг газар газарт нь тохируулчихна өөрснөө.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
бид нар чинь шороон дээр тоглоно ш дээ. Заавал тэгж одоо тайз, заавал тийм гэрэл, тэгж ерөөсөө шаардахгүй тэд нараас. Машиныхаа гэрлийг тусгаж байгаад л орой нь тоглочихно.
Баасанхүү -
өө за за.
Гүргэнжав -
тийн. бид нар чинь тэгж тоглоно. Тэрнээс одооных шиг гэрэл байна уу, тийм юм байхгүй, тийм одоо өсгөгч байна уу гэх юм байхгүй. Бид нар чинь хоолойгоороо дуулна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо микрофон энэ тэр юм байхгүй ш дээ энэ зэмсэг.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
тийн. тэр ордон дээр яахав аймгийн соёлын ордон, аан сумуудаар одоо улаан булан гэж байдаг тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Гүргэнжав -
тэрэнд нь болуул одоо тайзан дээр нь тоглоно. Тэрнээс одоо хөдөө малчдын гэрийн..., бид нар чинь малчдын дунд гэрийх нь гадаа тоглоно ш дээ шороон дээр. Өө зүгээр л эсгий дэвсэж байгаад л тоглочихно ерөөсөө. Аан эсгий байхгүй бол ерөөсөө шороон дээр нь бүжиглээд л шороон дээр нь дуулаад л тэгээд яваад өгнө. Тэрнээс энэ шороо байна шүү энэ ийм байна шүү тийм юм байхгүй ерөөсөө.
Баасанхүү -
ммхм. энэ ингэж тоглох нь жоохон хүнд байсан уу? Эсвэл зүгээр тоодоггүй байсан уу?
Гүргэнжав -
тоохгүй бид нар.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энийг чинь одоо тэр нэг их хүнд гэж тийм юм бол байхгүй. Бид нар одоо хүнд байна энэ их хэцүү байна гээд бид нарт бол тийм асуудал байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
эндээс даалгавартай бид нар тэнд очиж тийм юм тоглох ёстой.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
бид нар тэрийг тоглох л ёстой. Аан бид тоглоомоо дээд зэргийн одоо чанартай ард түмэндээ хүргэх ёстой малчидад хүргэх ёстой, тариаланчиддаа хүргэх ёстой, уурхайчдад хүргэх ёстой.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийм л зорилттой ерөөсөө. Тэгээд тэр үед тэр сэтгэлээрээ л би явна. Гэрэл унтарчихсан байхад бид нар лаа бариад л тоглочихно.
Баасанхүү -
өө за за.
Гүргэнжав -
дэн барьж байгаад лаагүй газар дэн барьж байгаад, өөхөн дэн барьж байгаад л тоглочихдог. Тийм л байсан.
Баасанхүү -
одоо зарим тохиолдолд нөгөө нэг урлагийн тоглолтын завсраар одоо үзэл суртлын ч юм уу нөгөө суртал ухуулгын таниулгын, мэдээллийн шинж чанартай арга хэмжээнүүд явагддаг байсан уу? Эсвэл зүгээр...,
Гүргэнжав -
явна явна. Одоо жишээ нь ингээд явна ш дээ үйлдвэрийн ажилчид бид ингээд явахад чинь манай үйлдвэрүүд одоо ийм ийм юм одоо хийдэг. Эсгий гутал хийдэг, савхин гутал хийдэг, хром хийдэг, одоо ажлын гутал хийдэг гээд ингээд одоо энийгээ бол хэлээд яриад яваад байна ш дээ энийг чинь.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд бас самбартай, эвхдэг самбартай. Тэгээд тэрэн дээрээ одоо манай үйлдэрийн одоо ийм ийм ажилчид байдаг, тийм аймгийн тийм одоо ажилчин одоо тийм ажил хийгээд одоо ийм тэргүүний ажилтан болчихсон байгаа энэ тэр гээд одоо. Булган явах юм бол Булганы ажилчны зургийг нь хадаад.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
тэгээд одоо ийм хүн одоо танай аймгийн одоо энэ хүн одоо манай үйлдвэрт ингэж ажиллаж байгаа гээд ингээд одоо. Бид нар тэгж ухуулга хийж явна шүү бас.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд кинотой явна. Тэгээд киногоо яахав гэхээр одоо журнал гэж гардаг байсан юм одоо киноны урд талд. Тэгээд тэрнийгээ үзүүлнэ. Тэгээд тэрэнд чинь нөгөө үйлдвэрийн одоо ажил хийж байгаа ажлын одоо журналууд байна ш дээ одоо.
Баасанхүү -
аан за.
Гүргэнжав -
тийн баримтат. Тэгээд тэрнийгээ үзүүлчихнэ бид нар.
Баасанхүү -
ана танилцуулга маягаар тээ?
Гүргэнжав -
танилцуулга маягаар тэрнийгээ үзүүлчихнэ.
Баасанхүү -
тэгээд киногоо үзүүлнэ.
Гүргэнжав -
тэгээд киногооо үзүүлчихнэ. Тэгээд дунд нь бас тансаа явуулчихна, нөгөө нийтийнхээ бүжгийг явуулчихна бас дунд нь.
Баасанхүү -
өө за за.
Гүргэнжав -
тийм давхар. Одоо концертооо тоглочихоод ухуулга таниулгаа хийчихээд тэгээд дараад нь нийтийн бүжиг явуулаад , одоо танс гэдэг юмаа явуулаад л тэгээд амраачихна. Тэгээд л тэд нар чинь одоо жинхэнэ баярлана ш дээ тэд нар чинь.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд яваад өгнө.
Баасанхүү -
ингэж хөдөө орон нутгаар томилолтоор явж байхад янз бүрийн одоо нөгөө материал техник дутагдалтайгаас болсон ч юм уу хөгжилтэй, хөгтэй явдал тохиолдож байв уу?
Гүргэнжав -
үгүй яахав бид нар тийм юу л даа, техник тэгж дутлаа ингэж дутлаа гээд тэгсэн тийм асуудал байхгүй л дээ бид нарт.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд машинтай тэр үед чинь ЖИС105 гэдэг машин байлаа анх одоо модон кузовтэй. Тэгээд тийм кузовтэй машин дээр суугаад явна л даа бид нар.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгтэл бензин дуусчихна.
Баасанхүү -
ээ золиг оо.
Гүргэнжав -
бензин дуусчихаар зэрэг яахав гэхээр зэрэг нөгөө машинаа аймаг дээр юм уу суман дээр аваачих, бригад дээр аваачихын тулд үхэр тэргээр чирнэ дээ нөгөөдхийгөө. Үхэр тэргээр чирээд л нөгөө төв дээр аваачна даа. Тэгж хөгөлдөг л байсан юм бид нар. Тэгээд л яахав дараагийн суманд очно бензин байхгүй юм чинь яадаг юм дараагийн суманд очоод бид нар үхэр тэрэг, тэмээн тэргээр л, морин тэргээр л явна ш дээ тийшээгээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр одоо унаагүй гээд ингээд суух эрх байхгүй бид нар.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд л бид нар яваад өгнө үхэр тэрэгтэйгээ. Тэгээд л 2, 3 хоногийн дараа бид нар 2 сум, 3 сумын дараагаар нөгөө машинаа нэг бензинтэй болж аваад л тэгээд л очно. Одоо тэхдээ энэ одооныхонтой адил хувиа бодохгүй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр үеийн машины жолооч нар байна ш дээ мэдүү хаана байна бие биендээ тусладаг байсан. Бензингүй байхад өөрийхөө банкнаас шууд..., тэр үед чинь яахав боошгин дээр бензинээ хийгээд яваад өгнө л дөө. Тэгээд 100-ын боошиг юм уу 200-ын боошигноосоо тэр бензинд суусан хүндээ зүгээр бензин хийж өгчихөөд л тэгээд яваад өгнө.
Баасанхүү -
хэн ч хамаагүй.
Гүргэнжав -
хэн ч хамаагүй тэр бие биенээ танихгүй. За яахав хө дараа тааралдана даа, тааралдахаараа өгнө биз дээ хөө гэчихээд л яваад өгнө ш дээ. тэгээд дугуй хагаарчихна, нөхөөсгүй байна тийм үү. Тэгвэл одоо өөрийнхөө запас дугуйгаа өгчихөөд яваад өгнө. Тэгээд яахав энийг..., тэгээд л яваад өгнө ерөөсөө. Тэгээд л яахав дараад нь нөгөөдөх чинь сураглаж явж байгаад л дугуйг нь аваачиж өгнө ш дээ заавал.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэрнээс аваад алга болчихно гэж байхгүй, тэр заавал аваачиж өгнө тэрнийгээ.
Баасанхүү -
одоо жишээ нь нэг удаа томилолтоор явахад хэдэн газраар очиж урлаг уран сайхныг түгээх вэ?
Гүргэнжав -
ер нь байна шүү 7-8, 9 заримдаа 10 хүрнэ шүү. Ойрхон газрууд болуул тэгээд 10 хүрнэ ш дээ тэр чинь. Тэгээд томилолттой тэгээд хаана очиж тоглох нь вэ тэр газраа заавал очиж тоглож дуусч байж ирнэ.
Баасанхүү -
гарахаасаа өмнө төлөвлөгөөтэй тээ?
Гүргэнжав -
төлөвлөөгөөтэй. Одоо тийм тийм газраар одоо очоод тоглоно. Тийм тийм одоо номерь тоглоно, тийм тийм одоо жүжиг тоглоно гээд. Бид нар чинь ганц концерт тоглохгүй ш дээ жүжигтэй явна бас хажууд нь.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
концертоо тоглоно, жүжгээ тоглоно, бүжгээ явуулна, ухуулгаа хийнэ, бүх юмаа давхар...,
Баасанхүү -
кино байгаа.
Гүргэнжав -
киногоо гаргана. Ингээд явчихна ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
аан нэг урлагийг бригад ирэхэд цогцоор үйлчилгээ үзүүлдэг байсан уу?
Гүргэнжав -
тийн цогц үйлчилгээтэй нэг бригад. Тэгээд одооныхонтой адилхан зүгээр нэг ганц хүн дуулах юм уу тээ тэгээд одоо ингээд явчих юм байхгүй бүх юмаа хийж өгөөд тэгээд л яваад өгнө. Тийм л байсан үе ш дээ.
Баасанхүү -
нэг газар хэр удах вэ? Нэг хонох уу? Хоёр хонох уу?
Гүргэнжав -
2-3 хононо.
Баасанхүү -
аан за.
Гүргэнжав -
тийн. зарим газар бол 4 хонох ч явдал бий. Яагаад гэвэл нөгөө тоглолт нь сайхан болоод ирэхээрээ явуулахгүй ш дээ бид нарыг чинь дахиж тоглоод өгөөч гээд ингээд гуйгаад.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
өдөрт хоёр тоглох байсан бол бид 4 тоглоно. Шөнийн 12 цаг гэхэд дэн барьчихаад тоглуулдаг ш дээ.
Баасанхүү -
нэг л газартаа юу?
Гүргэнжав -
тийн.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
нөгөөдөх чинь онмерийг нь үзүүлэх гээд яахав нэг хэсэг нь үзээд байхад дараагийн үзэх гэсэн улсууд чинь үзнэ ш дээ. тэхэд чинь хөдөөнийхөн чинь одоо урлагаар цангачихсан байдаг юм уу тэгээд бид нарыг очиход чинь бэлэн. Тэгээд шөнө та нар тоглож өгөөч гэнэ бид нар шөнө 12 цагт энд тэндгүй дэн асааж байгаад тоглож өгнө ш дээ. тэхэд тэд нар чинь хүлээж аваад л алга ташаад л одоо ерөөсөө.
Баасанхүү -
ингэж томилолтоор явахдаа ихэвчлэн зун явах уу?
Гүргэнжав -
тэгнэ зун явна. Аан өвөл малчдын тэр үедээ одоо малчдын баяр гэж байсан даа одо цагаан сар чинь.
Баасанхүү -
цагаан сарыг тээ?
Гүргэнжав -
тийн. тэгээд тэр малчдын баяраар заавал явна даа.
Баасанхүү -
тал тал тийшээ?
Гүргэнжав -
тийн тал тал тийшээ явна. Тэр нь яахав гэхээр тэр үед чинь нөгөө юу гэж байсан юм..., нөхөрлөл...,
Баасанхүү -
хоршоо.
Гүргэнжав -
үгүй нөхөрлөл..., тэр үед шип гэж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд тэр шип гэдэг маань яахав гэхээр малчидтай нөхөрлөчихсөн байхгүй шип гээд байгуулагдчихсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд малчдын баяраар тэд нартай одоо соёл урлагаараа бэлэг болгож тэд нартаа цагаан сарын бэлэг болгож тэд нартаа очиж тэд нартаа тоглолт үзүүлдэг.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
аан тэхдээ малчиддаа бэлэг өгнө. Үйлдвэрүүдээс одоо яахав гэхээр өнөө бээлий, нэмнээ, эсгий гутал, бойтиг гээд одоо ийм юмнуудыг одоо бэлэг болгож өнөө үйлдвэрийн ажилчин сайн дураараа өөрснөө сайн дураараа хувиараа хийж өгдөг. Аан тэрнийг нь бид нар аваачиж бэлэг болгож аваачиж өгдөг.
Баасанхүү -
өө за за.
Гүргэнжав -
тийн одоо ард түмэн өөрснөө аяндаа хийгээд өгдөг үйлдвэрийн ажилчид.
Баасанхүү -
гоё байсан байна.
Гүргэнжав -
тийн тэгээд өгчихдөг. Тэгээд л бүх малчдын маланд нь нэмнээ, хүнд нь болохоор гарын бээлий, гутал, бойтиг, өшөө юу билээ хөө...,
Баасанхүү -
ер нь социализмын үед ямар ямар урлагийн төрлүүд одоо Монголд хүчтэй хөгжсөн бэ?
Гүргэнжав -
за социализмын үед манай язгуур урлаг, манай үндэсний одоо ард түмний дундаас үндэсний хөдөлгөөнүүд ер нь их ноёлж байсан шүү.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо жишээ нь Буриад гэхэд чинь Буриад үндэстэн Буриад бүжгээ хийнэ. Казак гэхэд Казакууд, аан Дөрвөд гэхэд Дөрвөд бүжиг, Торгууд гэхэд Торгууд, Урианхай гэхэд Урианхай, Захчин гэхэд Захчин. Одоо энэ үндэстэнгүүд чинь яг энэ бүжгүүд чинь яг их хөгжиж байсан үе юм шүү.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд ер нь манай энэ Долгорсүрэн багш байна манай ардын багш тийм ээ ахрдын бүжгийн багш.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
за манай Жав багш байна, манай одоо хэн байж байна одоо Жавзан багш байж байна.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тийн. Эд нар чинь болуул яахав гэхээрээ ардынхаа урлагийг их одоо судлаж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд энэ урлагийг ингэж одоо их судлаж байсан учраас Монголынхоо үндэсний одоо юмнуудыг маш их гаргаж ирж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
дамаа манай Долгорсүрэн багш, Нанжид багш, Жав багш, одоо сүүлийн үед бол одоо энэ Сүхбаатар одоо манай Сэвжид багшийн одоо хүү.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
эд нар чин болохоороо өнөө Монголынхоо үндэстний гүнд нь ороод жинхэнэ амьдрал дунд нь орж тэр ард түмнийхээ соёл урлагийг гаргаж ирж тайзан дээр тавьсан улсууд шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
аан...,
Баасанхүү -
үндэстэн ястан бүр өөр өөр бүжигтэй байсан юм уу?
Гүргэнжав -
тийн өөр өөр гэсэн үндэстэй. Тэр нь болуул тухайн үедээ гэртээ хийдэг, өөрийнхөө найранд хийдэг.
Баасанхүү -
өө за.
Гүргэнжав -
одоо тэр үндэстэнгүүд одоо өөрсний найр наадам гэж байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
хурим ч юм уу тээ?
Гүргэнжав -
тийн хурим ч юм уу тийм юман дээрээ өөрснийхөө тэр биений хөдөлгөөнийг ингэж хийж байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэгээд тэр хөдөлгөөнүүдийг нь манай эрдэмтэд одоо судлаачид, одоо бүжиг судлаачид гэж байдаг ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
тэгээд тэр судлаачид тэрнийг судлаад тэгээд хүрч ирээд тайзан дээр нөгөөдхийгөө гаргаж ирж тавьснаараа манай Монголын соёл урлаг ноёрхож байсан байхгүй юу дэлхийд.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан тэгээд тэрний хажуугаар яахав гэхээрээ зэрэг манайх Зөвлөлт социалист холбоот улсын ястан үндэстэнгүүдийн бүжгийг бас манайхан чинь бас хийдэг байлаа, тавигдаж тайзан дээр гарч ирж байсан. Жишээ нь Украйнь, Молдав энэ тэр гээд л одоо Узбек, Молдав..., Узбек энэ тэр гээд одоо энэ үндэстэнгүүд чинь гарч ирнэ ш дээ. Тэгээд Оросын одоо ардын бүжгүүд..., тэгээд манай Монгол шиг бас үндэстэнгүүд байгаа ш дээ тээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрний ард түмнийх нь ардын бүжиг гэж бас байдаг. Аан сонгодог бүжгүүд энэ тэр бол бас гарч ирсэн. Энэ чинь одоо сонгодог бүжиг, ардын бүжиг гээд байж байна ш дээ, нийтийн бүжиг гэсэн одоо энэ бүгд..., энэ урлаг дотроос хамгийн их хөгжиж гарч ирсэн манайх чинь манай ард түмний ардын язгуур урлаг гэж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энэ язгуур урлаг бол одоо ноёлж энүүгээр манайх их мандаж байсан юм хамгийн гол юм нь. За яахав сүүлийн үед бол одоо яахав Солонгосых, Японых, Хятадых энэ тэр бол орж ирж байна л даа. Тэрнээс биш одоо тэр хуучин социализмын үед болуул манай ерөөсөө Оросыхоос..., Оросын одоо ястан үндэстэнгүүдийхийг өөрөө Монголынхоо ястан үндэстэнгүүдийг бүжгийг л одоо гаргаж ирж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энүүгээрээ их бас..., аан тэгээд драмын жүжгүүд маш их одоо манлайлдаг. Одоо Учиртай гурван толгой, Шарын голын гурван хаан байж байна, тэгээд л одо Цогын идэр нас энэ тэр гээд одоо ийм жүжгүүд чинь их гарч тэр үед маш их олон одоо жүжгүүд гарч ирж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
одоо харин их багасчихсан байна. Тэр үед бол драмын жүжиг их ноёлж байсан. Аан тэгээд сүүлд нь дуурь гарч ирсэн. Тэгээд дуурийг бол манайхан одоо сүүлийн үед бас нэлээн сонирхож эхлэж байх шиг байна. Ингэж гарч ирж байсан даа. Социализмын үед бол урлаг дэндүү их хөгжиж байсан даа үнэндээ. Тэхдээ одоо бол хөгжөөгүй биш хөгжиж л байна. Тэхдээ яг социализмын үеийн тэр үеийн урлагийг ард түмэндээ хүргэх тэр одоо чадал хоёр хоёр өөр тасархай болчихоод байгаа байхгүй юу миний ойлгож байгаагаар бол.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
яаж байна вэ гэхээр одоо болуул ерөөсөө дандаа сүүлийн үеийн залуучуудын сэтгэлгээгээр юм гарч ирээд байгаа юм. Аан нөгөө түүхэн урлаг гэдэг юм нь одоо хоцрогдчихоод байгаа юм шиг байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энүүгээрээ л ялгаатай байгаа юм. за яахав бүжгийн хувьд бол харин сүүлийн үед энэ залуучууд хүүхдүүд маань маш их сонирхож гаргаж ирж байна. Тэгээд энэ нь бас нэг ололттой. Аан тэрнээс одоо түүхийн жүжиг драм энэ тэр бол одоо үндсэндээ алга болсон байна л даа.
Баасанхүү -
та бүжгийн ямар ямар төрлүүдээр одоо ажиллаж байв? Хичээллэж байв? Тэгээд бүжгээс өөр урлагийн төрөл рүү орсон уу?
Гүргэнжав -
бүжиг гэдэг маань байна ш дээ тийм ээ ерөөсөө хүний дотор сэтгэлийг гаргаж ирдэг юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
жишээ нь одоо нэхмэлчин бүжиг гээд тавигдаж байлаа.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
нэхмэлийн тэр ажилчдын хөдөлгөөнийг тайзан дээр урлаг болгож гаргаж ирж байгаа юм. Тэр одоо нэхмэлчин эмэгтэйчүүд одоо яаж ажлаа хийж байна вэ тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрний уян хатан тэр хөдөлгөөнүүд нь ямар байна вэ, тэрнийг чинь харж байгаад тэгээд тэрнийг одоо тэр бүжгээрээ харуулж байгаа нь тэр. Аан гуталчин гэхэд л одоо гутахлчин хүн одоо яаж алхаа бариад яаж тэр хадаасыг яаж яана вэ, тэр гутлынхаа одоо юу толгой энэ тэрүүдийг яаж, зуузайгаа яаж хийж байна вэ, аан гутлын одоо клотик тэр хоёроо одоо яаж хийж байна вэ энэ энэ тэрүүдийг чинь хөдөлгөөнөөр харуулж байна ш дээ. Барилгачин бүжиг гээд л одоо хийж байна тийм үү?
Баасанхүү -
ммхмн
Гүргэнжав -
тэгвэл барилгачин хүн барилга дээр юу хийж байна вэ? Өрлөгийг яаж хийж байна вэ, шаварыг яаж хийж байна вэ, шохойг яаж хийж байна, цонхыг одоо яаж хийж байна вэ, цонхоо яаж шиллэж байна вэ, хадаасыг яаж хадаж байна вэ, харуулд одоо мод харуулдана ш дээ тээ?
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энэ харуулыг яаж харуулдаж байна вэ, энэ бүхнийг чинь тэр гараар хийдэг хөдөлмөрүүдийг урлагаар тайзан дээр биеийн хөдөлгөөнөөр хийж үзүүлнэ.
Баасанхүү -
ммхм. Тэхээрээ хөдөлмөрийг сурталчилж байна тээ?
Гүргэнжав -
тийн. Тэхээр бид нар чинь барилгачдыг одоо сурталчилна. Аан үйлдвэрийн ажилчдад үйлдвэрийг нь сурталчилна. Одоо том ширний үйлдвэр гэхэд л том ширний үйлдвэрийн ажилчид одоо тэр амьсийг одоо яаж сунгах вэ, яаж одоо чанаж хийж байна вэ энэ бүгдийг чинь хөдөлгөөнөөрөө л хийж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэхээрээ үйлвэрийгээ тэгж сурталчилдаг. Нэхмэлчин бүжиг байлаа, Гуталчин бүжиг байж байлаа, Шир сунгагч гээд байж байлаа, аан үйлдвэрийн одоо тэргүүний ажиллагааг харуулсан одоо Ударьник бүжиг гээд гаргаж ирж байлаа тэр үед чинь.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тийн. Аан Аранчин гээд бүжиг байж байна. Жишээ нь одоо анчин хүн одоо анг одоо яаж хийдэг вэ, тэр ангаа одоо яаж ашигладаг вэ, ангийн арьс ширийг одоо яаж хийж үйлдвэрлэж байна энэ энэ тэрийг дандаа хөдөлгөөнөөр хийж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энүүгээрээ л одоо авъяастангууд өөрснөө ингээд..., Уурхайчин гээд бүжиг байна. Уурхайчин гэхэд чинь уурхайн хувцас өмсчихөөд тэр уурхайн ажилчин одоо яаж хөдлөж байна вэ, тэр яаж өрөмдөж байна вэ тэр нүүрсийг тийм ээ? Нүүрсийг яаж хүрздэж байна вэ, нүүрсээ яаж одоо олзворлож тэр олзворлосныгоо яаж вагондоо ачиж байна вэ энэ бүх юмыг чинь л одоо харуулна ш дээ хөдөлгөөнөөрөө хийгээд л харуулчихна. Тэгээд л хүнд ойлгуулна тэрнийгээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд л тэрэн дээр чинь одоо нөгөөдөх ястан үндэстэнгүүд чинь одоо нөгөө Торгууд, Урианхай, Захчин, Дөрвөд энэ тэр гээд л энэ бүжгүүд чинь тэгээд тэр дундаа ороод явна.
Баасанхүү -
цэнгээнт бүжиг хөгжиж байсан уу?
Гүргэнжав -
тэр үед цэнгээнт бүжиг нэг их хөгжиж гарч ирээгүй.
Баасанхүү -
аанхан.
Гүргэнжав -
энэ сүүлийн үед л гарч ирж байгаа юм. Сүүлийн одоо 20-оод жилд бол цэнгээнт бүжиг гарч ирж байна ер нь. Тэгээд энэ маань бол одоо яахав Латин Америкын 5, Европын 5 гэсэн ийм 10 бүжгээс гарч ирж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан нийтийн бүжиг гэдэг бол аль одоо 32 оноос эхэлсэн юм шүү дээ.
Баасанхүү -
за.
Гүргэнжав -
тийн 32 оноос эхлээд л одоо..., тэгээд Бошигт гээд одоо байлаа шүү дээ. Тэгээд тэндээс л эхэлж залуучууд маань одоо эвлэлийн гишүүд маань одоо анх энэ одоо Хүмүүн төрөлхтөн, Задгай цагаан, одоо Үнэгэн шогшоо, Их дэлгүүр гэсэн ийм нэртэй бүжгүүдээр одоо анх хуучир ёочин энэ тэртэй тоглож, шанз энэ тэртэй одоо тоглож энэ бүжгийг чинь ингэж одоо гаргаж ирж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэгээд 40-өөд оны дундуур болохоор зэрэг нь цэргийн анги нэгтгэлүүдээр одоо энэ Цэрэндолгор багш энэ тэр одоо, Жав багш, одоо Жавзмаа багш энэ тэр чинь цэргийн анги нэгтгэлүүдээс гарч ирж бүжиг маань анх ингэж дэлгэрч гарч ирж байсан.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
30-н хэдэн оноос гарсан юм шүү энэ нийтийн бүжиг нь бол.
Баасанхүү -
ммхм. энэ нийтийн бүжиг, цэнгээнт бүжиг хоёрын ялгаа нь юу вэ?
Гүргэнжав -
цэнгээнт бүжиг гэдэг чинь хэдхэн тооны хүмсүүд, өөрөөр хэлбэл 16 хүн юм уу 16-аас дээш ингээд хүн тал тал тэнцүү баг болж одоо нэг груп болоод тэгээд тэмцээнд орж байгааг болуул цэнгээнт бүжиг гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
аан нийтийн бүжиг гэдэг маань яахав гэхээр хэдэн зуун мянган хүмсүүд жигд нэг хөдөлгөөнөөрөө ая болгонд өөр өөр хөдөлгөөнөөр ингэж хамтарч хийдгийг нийтийн бүжиг гэж байгаа юм, ялгаа нь энэ хоёрын хоорондын ялгаа нь бол. Аан тэхээр цэнгээнт бүжгийг болуул тусгай өөр мэргэжлийн багш заагаад тэгээд комисс үзээд хүмсүүд нөгөөдхийг чинь үзэж байдаг, суугаад үзэж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энүүгээрээ ялгаатай. Зрительтэй...,
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
зритель үзэж байгаа байхгүй юу. Аан нөгөөдөх нь болохоороо зрительгүй бүгдээрээ хийдэг нийтээрээ хэдэн зуун мянган улсууд өөрснөө хийдэг. Энүүгээрээ ялгаатай...,
Баасанхүү -
өөрсдөө бүжиглэдэг.
Гүргэнжав -
тийн өөрсдөө бүжиглэдэг.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энүүгээрээ таашаал авдаг, энүүгээрээ гоо сайхнаа одоо чимж байдаг, энүүгээрээ одоо баясаж цэнгэж байдаг.
Баасанхүү -
ммхм. Таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал тохиолдож байв уу? Тэр юу вэ? Одоо нэг зүйл тохиолсон нь ч юм уу, нэг хүнтэй уулзсан нь ч юм уу, эсвэл ямар нэг зүйл тохиолсон нь таны амьдралд өөрчилсөн их нөлөө үзүүлсэн тийм зүйл байдаг уу?
Гүргэнжав -
миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн нь 1-рт хөдөлмөрийг яаж хийдэг вэ гэдгийг миний үйлдвэрийн ажилчид надаа бий болгож өгсөн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
үйлдвэрийн ажилчид. Тэр үйлдвэрийн ажилчид гэдэг маань одоо хүнийг одоо хөдөлмөрт сургах, хүнтэй харьуах, хүний нөхөрлөл гэж юу байдаг, сайн юм гэж юу байдаг юм, муу юм гэж юу байдаг гэдгийг үйлдвэр надаа ухааруулж өгсөн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
энэ нь бол миний хамгийн одоо марташгүй миний түүхэн үйл явдал байдаг. 2-рт миний хань.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
хань гэдэг маань түшиг тулгуур болж явж, хань гэдэг маань..., ер нь миний одоо амжилтанд хүрсэн бүх юм бол миний ханьтай л холбоотой.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
хань маань л одоо намайг дэмждэг учраас одоо би ингэж амжилтанд хүрч явсан даа ер нь гол нь.
Баасанхүү -
ммхм. Таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?
Гүргэнжав -
нэг их онцлогдоо ялгараад байх ч юм юу байхав дээ. Гэхдээ хүн ер нь өөрөө байна ш дээ тээ өөрөө өөрийгөө л авч явахын тулд л хүн өөртэйгөө ажиллаж байх ёстой юм. За тэр онцлог нь яахав соёл урлагийн хувьд бас яахав найз нөхдөөсөө арай бас өөр байх.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
найз нөхөд маань тэгж л хүндэлдэг л дээ ер нь. Бүх талын юмнуудыг намайг..., ер нь бүх л талаараа миний хамт олон намайг хүндлэхдээ их онцлогтой л гэж хүндэлдэг байх.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэрэн дотор миний энэ бүжиг, бусад ажлууд бийл дээ ер нь. Тэхдээ миний урлагийг л их хүндэлж хайрлаж явдаг даа хамт олон..., хамт олон ард түмэн.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
арми тэр чигээрэй, ажилчин анги тэр чигээрээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
манай тариаланч..., хуучин засаглалын үеийг ярих гээд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Гүргэнжав -
тэр үеийн оюутан сурагчид, тэр үеийн үйлдвэрийн ажилчид, тэр үеийн уурхайчид, тэр үеийн малчид бүгд одоо дэмжиж байсан даа. Тэд нарын дэмжлэгээр л би амжилтанд хүрч байсан. Тэрнээс миний өөрийн авъяас гэж юу байхав дээ чааваас.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.