Davaasüren
![](../assets/images/interviewees/990392.jpg)
Basic information
Interviewee ID: 990392
Name: Davaasüren
Parent's name: Hand
Ovog: Bulga
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: stoker at a brick factory
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: stoker at a brick factory
Father's profession: worked at brick factory
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
industrialization
education / cultural production
politics / politicians
relations between men and women
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа.
Даваасүрэн -
За.
Баасанхүү -
та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?
Даваасүрэн -
за одоо намайг Хандын Даваасүрэн гэдэг. Би 1955 онд төрсөн. Одоо тэгээд энэ байдлаасаа л ярих юм байгаа биз дээ тээ?
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
манай ээж болохоор энэ ханын материалд насаараа ажиллаад..., ажилласан. Анх болохоор тэр 39 онд тэр Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт гэхэд орж ирж байсан байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд...,
Баасанхүү -
хөдөөнөөс ирж үү? Хотод байж байгаад уу?
Даваасүрэн -
хөдөөнөөс, одоо Завханаас ирж, илгээлтээр ирж ажиллаж байсан. Тэр үед илгээлтээр ажилладаг ажилчид авч элсүүлж авчирсан юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
Завхан, Увсаас ажилчид авч байсан. Тэгээд тэр илгээлтээр нь манай ээж ирж ажиллаад. Тэгээд 1954 онд манай ээж чинь одоо сайн ажилсан гэж хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон авч.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд манай ээж одоо бид нарт тэр ажлынхаа талаар ярьж байхдаа бол их халуун нөхцөлд ажилладаг байсан улаан тоосго гаргадаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед чинь тэр эмэгтэй хүнд бол их л хортой халуун нөхцөлд...,
Баасанхүү -
тэр анхны тоосгоны үйлдвэр болов уу? Юу бол?
Даваасүрэн -
анхны тоосгоны үйлдвэр байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
анхны тоосгоны үйлдвэр чинь Улаанхуарангийн тоосгоны үйлдвэр гэж байгаа. Аан бас тэр Хужирбуланд бас тоосгоны үйлдвэр байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэхдээ энэ хотын тоосгоны завод гэдэг чинь анхны тоосгоны үйлдвэр л дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд 58 онд манай ээж энэ 1-р үйлдвэрт тэр мэргэжилтэнгээр ирсэн ханын материалд.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед чинь ханын материал гэдэггүй байсан тоосгоны Найрамдал тоосгоны завод гэж нэртэй байсан.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
Найрамдал тоосгоны завод гэж. Тэгээд би чинь тэхэд 3 настай энд..., энд ирж. Тэгээд багаасаа л 3 настайгаасаа эхлэж л энд өсч...,
Баасанхүү -
одоо хүртэл амьдарсаар.
Даваасүрэн -
одоо хүртэл 52 жил амьдарч байна даа эгч нь.
Баасанхүү -
таны ер нь ингээд ухаан ороод одоо нөгөө бага насаа санадаг байснаас эхлүүлээд яахад энэ таны амьдарч байгаа орчин, энэ үйлдвэрийн орчин ямархуу байдаг байсан бэ?
Даваасүрэн -
өө тэр үед бол бас их сайхан байсан орчин чинь. Юутай..., тэгээд бид нар чинь нөгөө цэцэрлэгт бага би чинь..., цэцэрлэг чинь биднүүсийг тарахад чихэр өгдөг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
24-ийн чихэр. Тэгээд нөгөө 48-ын чихэр гэж..., тэгээд нөгөө Ёолкоор болохоор чинь бэлэг өгнө.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
хүүхдийн баяраар улсаас бэлэг өгдөг байсан. Хангамж бол их сайтай байсан ш дээ тэр үед чинь биднүүст. Одоо бол хүүхдүүдэд ингэхгүй болохоос биш бид нар чинь тэр үед чинь улсаас чинь хангамж их сайтай. Дандаа юу өгнө..., юу цэцэрлэгээс тарахад чинь дандаа 24-ийн чихэр, 48-ын чихэр өгнө. Хангамж сайтай. Тэгээд би чинь одоо 62 онд 19-р сургууль..., энэ 9-р сургууль чинь 19 гэж байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
8 жилтэй байж байгаад биднүүсийг 4-р анги төгсөхөд чинь 4 жил болчихсон. Тэгээд Толгойтын 19 чинь..., 9-р сургууль чинь 19 болоод.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд бид нар чинь 12-р сургуульд чинь 5-р ангид орж 12 луу очиж. Тэгээд 12-т би чинь 8-р ангиа төгсөөд..., 7-р анги төгсөөд ээжийн нөгөө биеийн гачигдлаар сургуулиас гараад нэг жил гэртээ өнжсөн.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
манай ээж чинь хортой хүнд нөхцөлд ажиллаж байгаад одоо тэр бие хар нь жоохон муудаад асаргаа хэрэгтэй гээд.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нэг жил ээжийгээ асарч байгаад тэгээд дараа жил нь ТМС-т, барилгын ТМС-т..., яахав ээж нөгөө ханын материалд байсан. Багадаа ээждээ л ажилд туслаад л..., тэднүүд чинь одоо, ээж чинь тэргээр тоосго зөөж гаргадаг байсан тэр үед чинь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нөгөө тэргээр...,
Баасанхүү -
эмэгтэй хүмүүс үү?
Даваасүрэн -
тийн. Тэргээр тоосго зөөж гаргана. Биднүүс тэгээд зуныхаа амралтаар биднүүс туслаж нөгөө тоосгыг нь гадна нь хурааж өгдөг хүүхдүүд.
Баасанхүү -
ммхм. Ээжийнхээ ажилд туслаж уу? Эсвэл тусдаа ажил хийж үү?
Даваасүрэн -
туслаж..., үгүй ээжийнхээ ажилд туслаж.
Баасанхүү -
аан.
Даваасүрэн -
аан тэгээд бид нар чинь бас өөрснөө зундаа ажиллавал эднийх чинь бас нэг модон дээр биднүүс чинь тоосго өрж бас тусдаа бас ажиллачихдаг байсан зуныхаа амралтаар.
Баасанхүү -
аанхан. Биднүүс гэж таны нөгөө төрсөн ах дүү эгч дүү нар уу? Эсвэл зүгээр найзуудаараа...?
Даваасүрэн -
үгүй ээ нөгөө найзуудтайгаа ингээд биднүүс чинь энэ хавийнхан чинь найзууд болчихсон. Тэгээд ээжийнхээ..., энэ ханын материалынхан нөгөө юунууд чинь л тэгээд нөгөө хүүхдүүдээ зуны амралтаар ч ажиллуулаад. Биднүүс чинь бас энэ тоосгоны үйлдвэрт..., тэгээд одоо энэ тэр мэргэжил сонирхолтой санагдсан юм уу тэгээд л ханын материалд л орсон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
орж л байгаа юм.
Баасанхүү -
тэр үед одоо яг энэ үйлдвэрийг дагаад энэ хэсэг ханын материалын орчим хэр хөгжсөн бэ? Таныг ухаан орохоос эхлээд ямар байж байгаад тэгээд ерөнхийдөө энэ хөгжсөн нь, төвлөрч байгаа нь хэр хурдан явагдсан?
Даваасүрэн -
тэр үед одоо ханад..., биднүүс бага байхад бол бас улсаас юутай их л сайхан юу яагаад..., хөгжлийн юунд бол. Тэгээд намайг ажилд орсоны дараа болуул энэ чинь ханын материал чинь 3, 4-р үйлдвэр гэж Оросын тусламжтайгаар 2 үйлдвэр байгуулагдсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
азотоор тийм хийн түлшээр ажилладаг тийм завод. Тэгээд тэр хоёр тоосгоны үйлдвэр чинь..., энэ чинь тэгээд 3 тоосгоын үйлдвэр чинь их том үйлдвэр байсан ш дээ манай энэ..., тэгээд жилдээ чинь болуул ер нь тоосгоны үйлдвэр чинь 3 үйлдвэр..., юу их тоосго хийнэ. Тэгээд ажил ч тэр үед их сайхан өрнөж сайхан байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд одоо 90 оноос хойш л жоохон ажлын байдал тиймэрхүү л болсон ш дээ. Үйлдвэрүүд нь ч одоо юу яагаад..., нэг нь л авлаа л гэдэг, нэг нь хувьчлал юуны юугаар чинь болоод бие биентэйгээ яагаад тэгээд..., Сүүлдээ ч тэгээд 3, 4-р үйлдвэрүүд нь ажиллаж чадахгүй татан буугдсан ш дээ.
Баасанхүү -
ммхм. 92 оноос..., 90 оноос хойш уу?
Даваасүрэн -
тийн 90 оноос хойш чинь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
92 оноос хойш чинь ганцхан 1-р үйлдвэр л ажиллаж байсан.
Баасанхүү -
ммхм. Та анх яаж үйлдвэрийн ажилчин болж байв? Тэр ТМС-д сурсан талаараа ярихгүй юу? яаж элсэж орсон бэ?
Даваасүрэн -
аан ТМС-д чинь одоо яахав нөгөө хар багаасаа ээжтэйгээ энэ хойд үйлдвэрт ажиллаж байсан болохоороо тэгээд одоо барилгын ажил их сайхан ажил л гэж бодоод тэгээд барилгын ТМС-д ороод.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд...,
Баасанхүү -
өөрөө сонгож?
Даваасүрэн -
өөрөө сонгож орсон. Тэгээд барилгын ТМС-ээ 76 онд..., 72 онд төгсөөд. Тэгээд ханын материалд орсон доо.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л 72 оноос чинь 1-р үйлдвэрт байж байгаад дараа нь 77 оноос шинэ үйлдвэр нээгдэхээр 3-р үйлдвэрт орж ажилласан.
Баасанхүү -
ммхм. Та хүүхэд байхаасаа энэ үйлдвэрт ажиллахад хэцүү хүнд байгаагүй юу? ямар байсан бэ? Үйлдвэрийн ажил ер нь ямар байв?
Даваасүрэн -
яахав тэр хүүхэд насанд болохоор их л сонирхолтой хүүхэд их л юутай. Ээжийг дагаад нөгөө тоосго моосго өрөөд явахад чинь их л сонирхолтой гоё л санагдаж л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тоосгоны үйлдвэрт л оръё гэж юу яаж л. Тэгээд ээжийнхээ мэргэжлийг...,
Баасанхүү -
залгамжлаад?
Даваасүрэн -
залгамжилъя л гэж юу яасан.
Баасанхүү -
тэр үед ер нь одоо үйлдвэрт ажиллах энэ аж үйлдвэрийн хөгжлийг хөр сурталчилдаг байсан бэ? Хүүхэд залуучуудад ер нь ингээд...,
Даваасүрэн -
аан тэр үед ер нь их сайн байсан шүү тэр үед чинь. Тэгээд л юу болно..., хагас сайн..., 4-дэх өдөр болохоор чинь юутай..., лекц, хагас сайн өдөр болохоор чинь одоо сонсголтой.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л тэр үед чинь нэг хэсэг 7, 7 хоногоор ажилладаг байлаа үйлдвэрүүд чинь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
аан тэгээд л тар үед чинь их сайхан тэгээд л уралдаан юу гэж ажлынхаа уралдаанд юунуудыг чинь дүгнэнэ. Нөгөө гавшгайч юу муу гээд л их сайхан дүгнэж тэр үед чинь их л ажилчдыг бол их сайхан дэмжиж харж үздэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэрэнд чинь биднүүс чинь урам зориг ороод ажиллах их дуртай.
Баасанхүү -
ажлын ачаалал хэр байх вэ?
Даваасүрэн -
ачаалал яахав нөгөө хүн дуртай юмандаа болохоороо тэрийг чинь нэг их хүнд хүчир гэж бодохгүй их л өөрөө нөгөө сонирхож байсан болохоор чинь тэгээд л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
гэхтээ л ер нь эмэгтэй хүнд бол энэ чинь бол тоосгоны үйлдвэр бол их хүнд нөхцлийн ажил.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
улаан тоосго гаргах, тэгээд тэр өрлөг өрөх эднүүс бол эмэгтэй хүнд бас л хүнд. Тэгээд тэр болгоныг зохицуулаад тэгээд өөрөө дуртай болохоороо л үйлдвэртээ их сонирхолтой. Угаасаа нөгөө ээж..., багаасаа нөгөө ээжийгээ дагаж юу яаж байсан болохоор.
Баасанхүү -
ммхм. Тоосгоны үйлдвэрт ер нь хэдэн шат дамжлага байдаг вэ? Та анх үйлдвэрийн ажилчин болохдоо ямар ажил хийж байв?
Даваасүрэн -
би чинь одоо анх үйлдвэрийн ажил хийж байхдаа борлуулах гэдэг чинь одоо тоосго машин дээр ачдаг тийм юман дээр эхлэж нэг хэсэг орж байгаад сүүлдээ тэгээд 3-р үйлдвэрийн тэр өрлөг дээр орсон.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
өрлөг өрнө. Тэр болуул яахав эмэгтэй хүнд бас л хүнд нөхцлийн ажил.
Баасанхүү -
өрлөг нь үү?
Даваасүрэн -
өрлөг.
Баасанхүү -
аанхан өмнөх 1-р үйлдвэрт ажиллаж байсан...?
Даваасүрэн -
1-р үйлдвэр нь бол тэр борлуулах бол яахав дээ залуу нас болохоор хөнгөн шингэн тоосго ачихад бол нэг их тийм түүртэж байсан юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд яахав сүүлдээ ээжийнхээ мэргэжлий яая гээд л цаашаа тэр өрлөг дээр ороод. Тэгээд сүүлд галч болж ээжийнхээ мэргэжлийг л эзэмшсэн.
Баасанхүү -
аан.
Даваасүрэн -
манай ээж чинь одоо тэр улаан тоосго ч гаргаж байлаа, галч одооо тоосго шатаагч хийж байсан.
Баасанхүү -
тэр 1-р үйлдвэрт ажиллах тэгээд дахиад ингээд шинэ үйлдвэр байгуулахаар тийшээ орж ажиллах хоёрт ямар ялгаа байсан бэ? Ялгаа байсан уу?
Даваасүрэн -
аан тэр үйлдвэр болохоор яахав ялгааны хувьд бол яахав шинэ үйлдвэр анх нээгдэхээр зэрэг одоо сонирхлынхоо журмаар л хойшоо тэр шинэ үйлдвэр лүү...,
Баасанхүү -
саналаараа юу?
Даваасүрэн -
саналаараа орж байгаа юм л даа. Тэрнээс биш хуучин үйлдвэрийн ялгаа гэж байхгүй.
Баасанхүү -
техник технологи ч гэсэн үү?
Даваасүрэн -
гэхдээ яахав шинэ үйлдвэрийн технологи бол арай хуучин үйлдвэрийгээ бодоход техник нь арай шинэ боловсронгуй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ер нь гараар хийх юм нь ховор. Зөвхөн тэр өрлөг мөрлөг болохоор гараар хийнэ. Тэр прес мресийн дамжлагууд маш нарийн тоног төхөөрөмжөөр тоноглодсон тийм үйлдвэр л байгаа юм. Аан 1-р үйлдвэр нь болохоор анх нөгөө тэр 58 онд байгуулагдаад тэр Хужаатай манайх чинь найрамдлын юугаар байгуулагдсан юм байна лээ.
Баасанхүү -
аан анх үйлдвэр байгуулагдахдаа юу?
Даваасүрэн -
тийн. Тэгээд яахав тэрүүгээрээ тоног төхөөрөмж болуул гар юутай байсан. Ажиллагаа бол нэлээн ихтэй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
аан цаад шинэ үйлдвэр нь болохоор техник, Оросын нөгөө техник юугаар дандаа тийм хөнгөвчилсөн.
Баасанхүү -
ммхм. Одооо жишээ нь юу юуг гараар хийдэг байж байгаад тэнд очоод техникээр хийдэг болсон бэ?
Даваасүрэн -
одоо тэнд чинь болохоор чинь одоо яахав гараар..., тэргээр тоосго гаргадаг байсан бол тэнд болуул поддон дээр тоосго өрж...,
Баасанхүү -
поддон гэдэг нь зөөх...?
Даваасүрэн -
поддон зөөх биш яахав дээ арай л бас нэг юугаар..., ойрхон поогоор нөгөө тэр тоосго моосгыг..., Гэхдээ яахав дээ сүүлд манай энэ 1-р үйлдьэр чинь поогоор тоосго сүүлд бол гаргасан л даа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
нөгөө хуучин..., шинэ үйлдвэрийгээ дуурайж ч тэр үү поогоор тоосго гаргаад. Бас ажилчдынхаа юуг хөнгөвчилж...., анх бол их хүнд байсан ш дээ тэргээр тоосго гаргана улсууд чинь.
Баасанхүү -
цалин мөнгөний хувьд өөрчлөлт...?
Даваасүрэн -
цалин мөнгө бол ер нь биднүүсийн юунд болуул өөрчлөлт байхгүй ээ. Наана бол яахав юу яасан. Цаана шинэ үйлдвэр болохоор яахав юуных нь хувьд, тоосгоныхоо хувьд болохоор нөгөө тэр шингэн түлшээр хийж байсан болохоор чинь нөгөө медалийн мөнгө, алтан медалийн мөнгө, чанарын мөнгө ингээд өөр.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэр тоосгоных нь чанар нь арай, нөхцөл нь их сайн байсан.
Баасанхүү -
шинэ үйлдвэр нь тээ?
Даваасүрэн -
шинэ үйлдвэр нь тийн.
Баасанхүү -
медалийн мөнгө гэдэг нь одоо...?
Даваасүрэн -
одоо чинь тэр тоосго нь медальтай алтан медаль гэж.
Баасанхүү -
аан.
Даваасүрэн -
одоо тэр үед чинь...,
Баасанхүү -
сайн тоосго хийдэг үү?
Даваасүрэн -
сайн тоосго хийж алтан медаль авч байсан. Тэгээд тэр нөгөө алтан медалийнхаа мөнгийг бид нар чинь сар тутам авдаг.
Баасанхүү -
ммхм. Тэр нь одоо энгийн цалин дээр нэмэгддэг гэсэн үг үү тээ?
Даваасүрэн -
нэмэгдэж өгдөг тийн нэмэгдэж авдаг. Аан тэгээд тэр нэмэгдэл тэр цалинг авахын тулд чинь нөгөө сонсгол лекцээ таслахгүй байнгын тэрэнд чинь суухгүй л бол нөгөө тэр чинь коффициент юугаар чинь үэнэлгээ нь оноогоор чинь цалинг чинь авна.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр нөгөө лекцэнд суухгүй бол нөгөө үр дүнгийн мөнгө, тэр юуны..., медалийн мөнгө эднүүс чинь хасагдана.
Баасанхүү -
өө бас.
Даваасүрэн -
бас хасагдана ш дээ. 4-дэх өдөр лекц уншдаг. Хагас сайн өдөр нь болохоор сонсголтой. Тэгээд тэрэнд чинь суухгүй бол тэр нөгөө алтан медалийнхаа мөнгө төгрөгтэй чинь ярьж хасагдана.
Баасанхүү -
аая яая.
Даваасүрэн -
тэр медалийнхаа мөнгийг бүтэн авахын тулд л бид нар чинь нөгөө хуралдаа идэвхитэй сууна ш дээ.
Баасанхүү -
аанхан. Тэхээр тэр хурал ч юм уу лекцэнд суухын гол хөшүүрэг нь тэр цалин байсан байна уу? Эсвэл дуртай байсан уу?
Даваасүрэн -
за яахав тэр үед биднүүс дуртай лекцэндээ сууна. Тэр чинт улс төр юуныхаа тухай, тэгээд ажлын байдлын тухай л бүх юмыг чинь ярьдаг болохоор тэгээд тэр юун дээр чинь суух дуртай.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
аан тэгээд яахав зарим улсууд нь ч нөгөө яахав медалийнхаа мөнгийг бүтэн авахын тулд л яадаг байх л даа. Хүн хүний сонирхол ондоо болохоор.
Баасанхүү -
ммхм. Одоо үйлдвэрийн ажилчдын цалин амьдралд нь хэр хүрэлцээтэй байсан бэ?
Даваасүрэн -
өө тэр үед чинь бол хүрэлцээтэй хүрэлцээтэй. Биднүүс чинь юундаа..., гуанзандаа ч хоол идэхэд хүрэлцээтэй. Ер нь их тэр үед чинь хангамж их сайн байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
улсаас ч их харж юу яана, ажилчдад ер нь..., Аан тэгээд нэг сонин гэвэл бид нар чинь одоо коммунист субботник гээд 4 сарын 22-нд чинь Ленингийн төрсөн өдрөөр чинь хийдэг.
Баасанхүү -
за.
Даваасүрэн -
коммунист субботник. Тэгээд л тэр чинь юу яана..., байсхийж байгаад л тэр чинь бид нар чинь энд тэндээс чинь тэр юуны..., яамдын дарга нар ирэхэд чинь бас коммунист субботник хийнэ. Тэр чинт Ленингийн...,
Баасанхүү -
та нартай хамт уу?
Даваасүрэн -
хамт хийнэ ш дээ тэр Ленингийн төрсөн өдрөөр чинь одоо коммунист субботник гэж ёстой бас их өргөн юу зохиогддог байсан ш дээ. ажилчид...,
Баасанхүү -
жил болгон?
Даваасүрэн -
жил болгон тэр Ленингийн төрсөн өдрөөр коммунист субботник гэж.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед чинь бас их сайхан сайхан арга хэмжээнүүд бол их явагддаг байсан.
Баасанхүү -
үйлдвэрийн хамт олны хоорондын хаьцаа ер нь ямар байсан бэ? Одоо нөгөө хамт олноороо нийлээд хийдэг зүйлсүүд нь юу байв?
Даваасүрэн -
за тэр чинь одоо хамт олон чинь, биднүүс чинь одоо нөгөө төлөвлөгөө нормоо биелүүлэх гэж л хамт олон чинь их эвтэй найртай байдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд төлөвлөгөө биелүүлнэ. Тэгээд нөгөө юу чинь..., биднүүс чинь 4, 5, 6 жилийн гавшгайч гэж тэр үед чинь нөгөө хөдөлмөрийн чинь юуг дүгнэдэг тийм юунууд байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэгээд тэрүүгээр чинь одоо хамт олноороо л юу яаж л..., эвтэй найртай байж байж л хийхгүй бол төлөвлөгөө нормоо биелүүлээд бүгд л их сайхан байсан ш дээ эвтэй найртай хийдэг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэр нөгөө 5-р 5 жил, 4-р юуных чинь дандаа тийм гавшгайчын жил болгон тийм юуны юуг чинь урандааныг чинь дүгнэдэг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
жилийн эцсээр чинь тэгж дүгнэдэг. Тэгээд жилийн эцсээр төлөвлөгөө биелсэн юуны 13 дахь цалин гэж өгдөг байсан.
Баасанхүү -
13 дахь...?
Даваасүрэн -
цалин.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
нэг жилийн юуг дүгнээд тэгээд 13 дахь сарын цалин гэж өгдөг байсан.
Баасанхүү -
жилийн эцсээр?
Даваасүрэн -
жилийн эцсээр.
Баасанхүү -
хүн болгонд уу?
Даваасүрэн -
хүн болгонд. Төлөвлөгөө биелсэн хүн болгонд тийм цалин өгдөг.
Баасанхүү -
аан төлөвлөгөө биелсэн толхиолдолд уу?
Даваасүрэн -
биелсэн тохиолдолд л. Тийм учраас чинь бүгдээрээ л эвтэй байж байж л бүгдээрээ л нөгөө төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чинь л хийхгүй нэгнийгээ л бүгдээрээ дэмжиж л хийлгэх гээд л тэгж л юу яадаг байсан.
Баасанхүү -
аанхан. Тэхээр ажлын үзүүлэлтийг зөвхөн хувь хүн дээр биш гэсэн үг үү?
Даваасүрэн -
биш.
Баасанхүү -
одоо жишээ нь та хэдэн тоосго өрсөн чинь хамаагүй танай бригад хэдэн тоосго яг бэлэн болгоод гаргаснаар чинь гэж үү?
Даваасүрэн -
гаргаснаар. Хувь хүнээр чинь яахгүй биднүүс чинь тэр ээлжинд бригад гэж нөгөө өрлөгт ингээд нөгөө 3 бригад ажилладаг 3 ээлжээр ажилладаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нөгөөээлжийн төлөвлөгөө гэж цаанаас өгдөг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тийм учраас нөгөө бригадаар төлөвлөгөөгөө биелүүлж.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нэг хүн нь л ажил таслах юм бол тэгээд тэр нөгөө бригадын чинь үзүүлэлт буудаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тийм учраас л тэгээд аль болох бие биенийгээ их шаардаж юу яадаг ажилладаг л байсан.
Баасанхүү -
туслаж дэмжиж.
Даваасүрэн -
туслаж дэмжиж. Тэгээд нөгөө өвчтэй юутай хүнийхээ ажлыг чинь бүгдээрээ хамжиж хийж тэрийг нөгөө ажил хийсэн дээр оруулж төлөвлөгөөг нь хамжиж хийж тэгж л байдаг байлаа.
Баасанхүү -
тэгээд тэр ажил хийсэн цалинг болохоор нөгөө өвчтэй ч юм уу гачигдалтай байгаа хүн авах уу тээ?
Даваасүрэн -
тийн тэрэндээ туслаж өгдөг.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тийм л хамтач нийтэч байсан. Одоо л жоохон хүн чанар л тиймэрхүү болж байгаа.
Баасанхүү -
үйлдвэрт ажиллах ер нь ямар байсан бэ? Та ажлаа сольж байсан уу?
Даваасүрэн -
би ажлаа чинь одоо..., би бол яг өөрийн нөхцлөөс солиогүй. Нөгөө тэр үед чинь одоо нэг гэр бүлийн хүн цалин боддог хүн чинь гэр бүлийнх нь аль нэг хүн нь одоо цалин боддог байвал тэр хүнийхээ юунд ажиллаж болдоггүй гэдэг маягаар л ажилладаг байсан сүүлийн хэдэн жил бол.
Баасанхүү -
тийм үү?
Даваасүрэн -
тэгээд манай нөхөр тэр 3-р үйлдвэрт нөгөө мастераар очоод.
Баасанхүү -
за.
Даваасүрэн -
тэгээд тэр үед чинь нөгөө одоо бид хоёр ингээд байж байхад чинь чи цалин бодоход би одоо дүү нь байлаа гэхэд чинь би ажиллаж болохгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр чинь одоо нөгөө цалин мөнгийг нь илүү бичнэ, яаж яана гээд тэр үед тийм хориотой байсан байхгүй юу. тийм ч одоо юутай..., шийдвэртэй байсан тийм гэр бүлийнхэн. Тэгээд тэрүүгээр л жоохон юу яаж 2, 3 дамжлага сольсон доо.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үе чинь бас их хатуу байсан шүү. Нөгөө цалин боддог хүний доор тэр гэр бүлийнх нь хүн ажиллаж болохгүй.
Баасанхүү -
ер нь тоосгоны үйлдвэр..., гэхтээ тоосгоны үйлдвэрт л насаараа ажилласан байна тээ?
Даваасүрэн -
тийн.
Баасанхүү -
аанхан. Ямар ямар дамжлага байдаг, тэрнээс та юу юуг нь хийж байсан бэ? Ямар ялгаатай вэ?
Даваасүрэн -
за би чинь одоо прес гэж байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд улаан тоосго, тэгээд өрлөг, тэгээд галч нөгөө бааюу гэж байгаа. Тэрнийг чинь одоо би бааюунд нь ажиллаж галчаар нь ажиллаад, тоосго..., юу цагаан тоосго өрлөгчнөөр нь ажиллаад. Аан вагон засна гээд вагон юуныхаа давцан юунуудыг засдаг тийм, тэгээд борлуулагчаар ажиллах, тэр нэлээн олон дамжлагын чинь тэр прес мресээр бол ерөөсөө ажиллаагүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
наагуур л. Тэр чинь прес гэж нэг байгаа юм. Прес чинь нөгөө гол дамжлага.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
нөгөө юугаа тоосгоо гаргадаг дамжлага. Тэгээд наашаа яваад нөгөө өрлөг, цагаан тоосгоо өрнө. Тэгээд зуух бааюу руугаа оруулж шатааж бэлэн бүтээгдэхүүн болгож гаргадаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэр бэлэн бүтээгдэхүүн болгсоныгоо улаан тоосго гаргадаг бас нэг дамжлага байдаг. Шинэ үйлдвэр ч их олон дамжлагатай. Хуучин үйлдвэр бол гайгүй.
Баасанхүү -
бусад үйлддвэрүүдтэй шипийн харилцаа ч юм уу тийм зүйлүүд байсан уу?
Даваасүрэн -
за тийм юм ерөөсөө байгаагүй шип.
Баасанхүү -
ажлаас гадуур одоо амралт зугаалгын ч юм уу тээ хөгжөөнтэй ямар арга хэмжээ зохиогддог байсан бэ?
Даваасүрэн -
өө тэр үед болуул их юу байсан ш дээ. Биднүүс чинь одоо нөгөө уралдаан юугаараа ээлж бригадаараа уралдаан тэмцээн шагнал урамшилд орчихно. Тэгээд тэрүүгээрээ одоо өдрийн амралт гэж явна.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
өдрийн амралтанд явцгаана. Тэр үед чинь одоо нөгөө уралдаан юунууд чинь их явдаг дүгнэдэг болохоор чинь тэрнийхээ мөнгөөр л бүгдээрээ л юунд явна, өдрийн амралтанд.
Баасанхүү -
шагналынхаа мөнгөөр үү?
Даваасүрэн -
шагналынхаа мөнгөөр л явж өгнө дөө. Өвөл ч байсан, зун ч байсан шагналынхаа мөнгөөр л аваад л тэгээд шагналынхаа мөнгийг чинь тэгээд амралтын юундаа зориулж. Тэгээд л тэр үед чинь бас үзвэр кино мино үзэх яахад чинь бүгдээрээ бригадаараа яаж үзнэ.
Баасанхүү -
явж уу? Эсвэл үйлчилгээ ингээд үйлдвэр дээр ирдэг байсан уу?
Даваасүрэн -
үйлдвэр дээр..., энэ чинь одоо намайг бага байхад болуул энэ хойд тиалын үйлдвэр чинь энэ клуб чинь их гоё клуб байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бага байхад чинь...,
Баасанхүү -
аан үйлдвэр өөрөө клубтэй?
Даваасүрэн -
энэ клубтэй байсан ш дээ. одоо нэг наашаа харсан юу байна ш дээ, танай ийшээ ингээд өгсөхөд наашаа харсан нэг эвдэрхий гуанзны энэ тэлд хуучин байшин байгаа. Тэр чинь сайхан клуб байсан том клуб.
Баасанхүү -
өө за.
Даваасүрэн -
тэгээд тэр клубд чинь кино гарна. Ажилчид чинь бас урлагийн номерь үзүлнэ тоглодог барьдаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд энд тэндээс чинь нөгөө юунууд ирж тэнд чинь урлагийн номериуд чинь яана..., явагддаг байлаа ш дээ энд чинь. Хүүхэд байхад ч явагдаж байлаа, ажилд орсон хойно ч тийм юмнууд ч их явагдаж байлаа.
Баасанхүү -
арга хэмжээнүүд.
Даваасүрэн -
арга хэмжээнүүд ч их явагддаг байлаа ш дээ. тэгээд ёстой 90 оноос хойш чинь л таг боллоо ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед..., тэгээд ажилчид тэгээд л юу яана ш дээ..., ажилчид чинь юу..., уран сайхны номерь ээлж болгоноос чинь тийм юм шалгаруулдаг байлаа.
Баасанхүү -
урлагийн үздлэг үү?
Даваасүрэн -
урлагийн үзлэг. Тэгээд тэр чинь сперткад гээд үйлдвэр бүр дээр чинь их явагддаг. Одоо л 90 оноос хойш чинь ер нь энэ юм жоохон зогсонги байдалтай болчихлоо ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэрнээс ч биднүүс чинь одоо ээлж болгон чинь тэмцээн уралдаан зохионо. Тэгээд нөгөө барилгачдын баяр болно 9 сард.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэрүүгээр чинь тэмцээн уралдаан их зохиодог.
Баасанхүү -
аанхан хамгийн том баяр тээ та нарын хувьд бол?
Даваасүрэн -
тийн биднүүсийн хувьд бол хамгийн том баяр барилгачдын баяр. Тэгээд тэрүүгээр чинь тэмцээн уралдаан их зохиогддог.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ээлж болгоноор тэмцээн уралдаан зохиогдож арга хэмжээнүүд их гоё явдаг байлаа.
Баасанхүү -
үйлдвэрийн дарга нар мархуу хүмүүс байв? Үйлдвэрийн ажилчид дарга нарын хоорондын харилцаа ямархуу байдаг байсан бэ?
Даваасүрэн -
тэр үе чинь одоо дарга нар үйлдвэрийн ажилчдын хооронд бол харилцаа болуул их сайн байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэгээд нөгөө сар болгон тэр нөгөө уралдаан юунуудыг чинь дүгнэнэ. Тэгээд нөгөө шагнал урамшууллууд чинь явуулна. Их сайхан байж харьцааны хувьд бол.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бие биенийхээ үг юмыг..., ямар шаардлагатай байна тэр шаардлагыг бол ажилчид бол биелүүлдэг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
аан ажилчдаас тавьсан шаардлагыг бол тэр дарга нар бол ажилчдынхаа юуг болуул харж үзэж, тэгээд байдалтай нь танилцаад дор нь биелүүлж өгдөг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм. Ингээд ажлаас гадна бас ажилчдын хувийн амьдралд ара гэрт нь хэр анхаарч харж үзэх ч байдаг юм уу юу одоо нөгөө асуудлыг нь шийддэг байсан бэ?
Даваасүрэн -
өө тэр үед бол ажилчдынхаа одоо тэр ядарч зүдэрсэн үед нь дэмжиж тусална. Юу яаж..., өндөр шагнал урамшил авсан нь тэрийг нь дэмжиж одоо талархлын мөнгө..., юу их сайн байсан ш дээ тэр үед бол.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
угаасаа ажил нь ч их сайн явдаг байсан болоод тэр юм уу. Тэр үед чинь одоо ер нь биднүүсийн чинь тэр нөгөө уралдаан юунууд болуул их сар болгон дүгнэнэ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
дүгнэдэг болоод ч их сайн байсан ш дээ ажилчдын юу бол.
Баасанхүү -
ажилчдад зориулсан байр сууц ч юм уу, эсвэл өөр нэг тусгай үйлчилгээнд зориулсан яг ажилчиддаа зориулсан тийм зүйл байсан уу?
Даваасүрэн -
ажилчиддаа зориулсан манайх чинь одоо энэ нийтийн клуб, тэгээд юуны чинь гуанз, тэгээд ажилчдын гуанзтай байж байгаад дараа нь Батмөнх дарга манайд нөгөө ажилтай танилцаж ирж байж бид нарт энэ гуанзыг чинь үнэ төлбөргүй Батмөнх сайд чинь ирж биднүүст барьж өгсөн ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ажилчдын юуг сайжруулна гэж, хоол ундных нь газрыг сайжруулж байна гээд барьсан гуанз ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэрийг чинь барьж өгч байсан ш дээ Батмөнх дарга. Биднүүсийн нөгөө ажлыг ирж шалгадаг байсан тэр үед чинь дарга нар чинь яамдын юунууд чинь бол их явдаг байсан ш дээ. Харъяа харъяа тэр ажилчдынхаа байгууллага юугаар яамдын сайдууд их явж туслаж дэмжиж юу яадаг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм. Өмнө нь тэхээр юугүй байсан гэсэн үг үү? Гуанзгүй байсан гэсэн үг үү?
Даваасүрэн -
аан ажилчдын зүгээр нэг цайны газар нь бол одоо тохилог юу нь болуул жоохон тийм таарамж муутай байсан.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
олон их ажилчинтай..., юу эхлээд 1-р үйлдвэр байж байхдаа бол нөгөө бага гуанз байж байгаад нөгөө сүүлд нөгөө 2 үйлдвэр нэмэгдэж барьсан болохоор ачаалал нь арай их байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэрийг чинь Батмөнх сайд ирж үзээд энд шинээр гуанз барьж өгч байсан. Энэ чинь 1 үйлдвэр байж байгаад дахиад 2 үйлдвэр нэмэхээр чинь ажилчид юу чинь бас нэг боломжийх нь юу бас нэг...,
Баасанхүү -
ммхм. Ажилчдын тоо хэр байсан бэ?
Даваасүрэн -
тэр чинь одоо бараг 1000-аад ажилчинтай байсан байхаа.
Баасанхүү -
ммхм. 3 үйлдвэр нийлээд үү?
Даваасүрэн -
3 үйлдвэр 1000 гаран ажилчинтай байсан байх шүү. 2 үйлдвэр чинь л их ажилчин..., 2 нь л бараг юу байсан байх шүү..., их ажилчинтай байсан ш дээ. тэр чинь ер нь тэр үед чинь улсад ажил хийхгүй хүн гэж ч ховор. Ер нь их бүгдээрээ л ажил хийдэг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
одоо л энэ ажилгүй улсууд их болчихоод байгаа болохоос биш. Тэр үед чинь бол ер нь ажилчид бол ер нь ажилгүй хүн гэж бараг байхгүй байсан ш дээ.
Баасанхүү -
ажлын хажуугаар ажилчдыг яг нөгөө социалист нийгэм гэдэг утгаараа үзэл суртлын, намын ч юм уу тийм зүйлээр хэр шахдаг байв? Яаж хүмүүжүүлдэг байсан бэ? Ажилчдад яаж нөлөөлдөг байан бэ?
Даваасүрэн -
ажилчид болохоор чинь нөгөө эвлэлийнхээ гишүүнд элсэнэ, тэгээд нөгөө хувьсгалт намдаа л элсдэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр чинь хүний өөрийн сонирхол. Тийм шахаж шаардлага болуул байхгүй байсан. Эвлэлийн гишүүн байж байгаад л тэгээд намын гишүүн болно гэвэл тэгээд намын гишүүндээ элсэнэ. Эвлэлийнхээ гишүүнээр явж байгаад тэгээд яавал тэр бол хувь хүний өөрснийх нь л сонирхол. Тийм шахах шаардлага бол байхгүй байсан.
Баасанхүү -
таны ажлын одоо хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу байв? Бас ямар зүйл нь таныг илүү дур сонирхолтой байлгадаг байсан бэ? Та юунд нь илүү дуртай байсан бэ?
Даваасүрэн -
за яахав нөгөө багаасаа нөгөө ээжтэйгээ явж байсан болохоор л тэр тоосгоны үйлдвэрт л сонирхол нь илүү давамгайлж л тэнд ажилласан даа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бэрхшээл гэвэл яахав бас нэг үе бас хүнд тохиолдох бэрхшээлтэй юмтай тулах тийм юмандбол одоо тэгээд шантрахгүй л өөрөө л сонирхолтой байсан учраас даван туулж л ажиллаж байсан. Нөгөө ээжтэйгээ ажилладаг байсан учраас л сонирхол нь давуу байсан даа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
багаасаа л эхлэж ээжтэйгээ явж ажилласан.
Баасанхүү -
тэр үед ер нь эрэгтэй ажилчид эмэгтэй ажилчид хоёрын хооронд ялгаа байдаг байсан уу? Одоо жишээ нь үйлдвэр гэдэг чинь хүнд, ажлын хүнд орчин ш дээ. Тэхээр эмэгтэй ажилчдад арай хөнгөн даалгавар өгөх ч юм уу нормоо арай жоохон дутуу тоогоор биелүүлэх тийм зүйл байсан уу?
Даваасүрэн -
тийм юм байхгүй. Байхгүй яг л эрх тэгш эрэгтэйчүүдтэйгээ адилхан л нормоо тэнцүү хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд бид нар чинь одоо тэр ачааллын чинь хажуугаар хүүхдээ харна...,
Баасанхүү -
өсгөнө.
Даваасүрэн -
өсгөж юу яана. Тэгээд биднүүс чинь хүүхэд..., хүүхдээ төрчихөөд л 56 хоноод л ажилд ордог. Тэгээд л нөгөө норм төлөвлөгөө тэрэндээ юу яагаад л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
норм төлөвлөгөөгөө хийх гээд л тэгээд 56 хоночихоод л ажилдаа..., тэр үед чинь одоо ясли байдаг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ясли чинь бага юунаасаа 45 хоногтойгоос нь авдаг байсан ш дээ ясли чинь. Тэгээд л тийм байгаа тулдаа л яслид хүүхдээ өгөөд л тэгээд нөгөө цагаа..., яахав дээ эмэгтэй хүнд хүүхэд хөхүүлэх өдөрт нэг 2 цагийн тийм норм байсан.
Баасанхүү -
за.
Даваасүрэн -
хүүхдээ хөхүүлэх чөлөө цагийнхаа хажуугаар.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэр завсар очир тэр хүүхдээ хөхүүлж тэгээд ажилдаа явна. Тэгээд тэр социализмын үед бас хүүхэд төрөхөд гэр бүлийнх нь хүн нь 14 хоногийн чөлөө авдаг байсан.
Баасанхүү -
эрхтэй...,
Даваасүрэн -
цалинтай чөлөө өгдөг байлаа.
Баасанхүү -
аан.
Даваасүрэн -
эрэгтэй хүнд.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
хүүхдийнхээ одоо даавууг угаах. Тэхдээ цалинтай чөлөө өгнө ш дээ. Бас сайхан байгаа биз?
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тийн. тэгээд бүүр тэгээд 14 хоночихоод авгайгаа тэнхрүүлчихээд тэгээд л ажилдаа ордог.
Баасанхүү -
аан ээж болохоор хэзээ орох вэ?
Даваасүрэн -
ээж болохоор 56 хоноод л ажилдаа орно.
Баасанхүү -
аая яая.
Даваасүрэн -
2 сар ч хүрэхгүй байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Даваасүрэн -
тэгээд хүүхдээ яслид өгчихнө. Тэгээд харах хүнтэй нэг нь бол яахав хөгшчүүлээрээ харуулна. Харах хүнгүй нь тэгээд хүүхдээ ясли..., бэлэн ясли байдаг байлаа 45 хоног.
Баасанхүү -
ажлын ойрхон уу?
Даваасүрэн -
тийн ажил юу чинь..., 23 чинь ясли цэцэрлэг чинь бага юу нь..., ер нь хангамж сайтай ш дээ ясли. Одоо чинь л 2 жилээр хүүхдээ хараад гэртээ суугаад байгаа юм мөнгө аваад. Бас юу байна шүү, жаргалтай байна шүү одоо чинь. Тэр үед чинь бид нар чинь ажлын төлөө л, ажил л хийж байвал..., нэг тоосго одоо газар унаад хэвтэж басйан чиг л тэрийгээ авч тавьж энэ чинь одоо мөнгө шүү дээ биднүүсийн хийж байгаа хөдөлмөр гэдэг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
одоо тэхэд чинь нэг тоосго газар хэвтэж..., бүтэн тоосго газар хэвтэж байхад хүн тэрийг чинь авах хүн ер нь байхгүй байна ш дээ. Тэгээд хэлвэл ад болох гээд л. Биднүүс хийж наадахыг чинь хийж байна, бараг л та нар өөрснөө хийж байсан юм уу үгүй юмуу гэж бодохоор хариулт өгдөг болсон байна ш дээ хүүхдүүд. Тэр үед чинь биднүүс чинь бол хөгшчүүлээс..., хөгшчүүл нэг муухай харахад, ширүүхэн харах юм уу нэг үг хэлвэл л тэрийг чинь одоо дагаж юу яадаг тийм байсан ш дээ хөгшчүүлийн үгэнд их орно. Тэр байтугай л одоо сургуульд явж байгаад л, автобусанд явж байгаад л яахад чинь жирэмсэн хүн орж ирэхэд суудал тавьж өгдөг, настай хүн орж ирэхэд суудал тавьж өгдөг. Бүүр тийм хэвшил болчихсон. Одоо тэр автобусанд нь ч хүртэл тийм юм бичээд өгчихсөн.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэрийг чинь дагаж мөрддөг байлаа ш дээ. Тэхэд чинь одоо болуул бас хүний чанар бас их муу болж ээ. Гэхдээ ч одоо зарим нэгэн хүүхэд ч сайхан хүүхдүүд явж л байна.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
олон дотор чинь...., бас дийлэнх нь л бас л жоохон..., орчин нь тэгж одоо сүүлийн юу нь тэгж байгаа юм уу. Биднүүсийн үед бол тийм юм байхгүй байлаа ш дээ. ахмад хүнээс их айж эмээдэг. Ахмад хүнийхээ үгийг сонсдог тийм л байлаа ш дээ.
Баасанхүү -
жирэмсний..., жирэмсэн болоод одоо хэдэн сар жишээ нь хүмүүс нөгөө ажлаасаа чөлөөлөгдөөд...?
Даваасүрэн -
биднүүс чинь тэр үед ажлахасаа чөлөөлөгдөнө гэж байхгүй ш дээ. 45 хоног юу яана..., эхний 45 хоног өгдөг амралт.
Баасанхүү -
ммхм. Төрөхөөс өмнө үү?
Даваасүрэн -
төрөхөөс өмнө. Тэрийгээ л эдэлнэ дээ.
Баасанхүү -
тэгээд төрсний дараа...,
Даваасүрэн -
тэгээд төрсний дараа нэг 56 хононо. Тэгээд л ажилдаа орно.
Баасанхүү -
тэр үед ер нь хэцүү боломжгүй санагдаж байв уу? Эсвэл зүгээр л тэгэх ёстой гээд л ажлаа хийгээд л явж байсан уу?
Даваасүрэн -
тэр үед одоо тэгэх үед чинь одоо нөгөө юу нь цаанаасаа тэр юу нь яасан болохоор чинь тэгээд яг тэрийгээ дагаад л. Тэгээд нөгөө хичээл номонд чинь тийм чөлөө мөлөө гэж яахгүй. Тэгээд 56 хоночихоод л ажилдаа ороод л нөгөө норм төлөвлөгөөгөө биелүүлэх гээд л. Тэр үед чинь нөгөө гавшгайч юу гэж их юу өгдөг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
улирал болгон, сар болгоноор чинь дүгнэгдэж явдаг байсан. Ажлын үр бүтээл ихтэй байсан.
Баасанхүү -
ммхм. Ажлын цаг ер нь хэр байсан бэ?
Даваасүрэн -
ажлын цаг чинь одоо тэр үед чинь 8 цаг л хөдөлмөрлөдөг байсан.
Баасанхүү -
аанхан. Цайны цагаасаа гадна уу?
Даваасүрэн -
цайны цагтайгаа 8 цаг. Тэгээд одоо 7 цаг яагаад 1 цаг амрах.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд 3 ээлжээр ажилладаг байсан 7 хоногоор.
Баасанхүү -
24 цагийг бүтэн ашиглаж байна гэсэн үг үү?
Даваасүрэн -
24 цагийг бүтэн ашиглаж байна гэсэн үг. Биднүүс болохоор 7 хоног өглөөгөөр, 7 хоног орой 4-өөс гарна. Тэгээд шөнийн 12-оос 7 хоног гарна. Тэгээд нөгөөдөхдөө нэр өгнө.
Баасанхүү -
за.
Даваасүрэн -
нөгөө өглөө гардаг 7 хоногоо хүнтэй уулздаггүй 7 хоног, нөгөө орой 4-өөс гарахыгаа юм үздэггүй 7 хоног. Соёлоос хоцорсон...,
Баасанхүү -
аанхан телевизор нөгөө орой гардаг болохоор уу?
Даваасүрэн -
аан тийн. тэгээд нөгөө сонсгол лекцэндээ суухгүй нөгөө орой 4-өөс гарахад чинь.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
аан тэгээд орой 12-оос гарахыгаа хөнжилд ордоггүй 7 хоног. Нөгөө яахгүй. Тэгээд тэгж 7 хоногоор чинь явдаг байлаа. Тэгээд сүүлдээ чинь 7 хоног чинь болиод 2, 2 хоногоор явдаг болоод. 2 хоног өглөө, 2 хонг орой, тэгээд 2 хоног амардаг.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
сүүлдээ тийм амралт ихтэй болоод.
Баасанхүү -
ммхм. Тэр нь болохлээр нөгөө 90 оноос өмнө тэгж байв уу? Хойшоо тэгж болж байна уу?
Даваасүрэн -
өө тэр чинь одоо 90 оноос хойш юм байна. Өмнө нь бол үгүй. Тэхдээ ажил болуул биднүүс чинь тэгж сунаж барьж хийнэ гэж байхгүй яг ажил юундаа тааруулж л, цагтаа тааруулж л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэхдээ бид нар чинь өглөө чинь ажлаас одоо 20 минутын өмнө очиж ажлынхаа талбайг цэвэрлэж ажилдаа яг ороход бэлэн байдаг байлаа ш дээ тэр үед чинь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
одоо болохоор чинь үгүй ажлаасаа хоцорч л явдаг. 20 минутын өмнө чинь биднүүс чинь бүх ажлынхаа юуг..., одоо улаан тоосго гаргадаг хүнгэхэд чинь бүх мод..., өнөөдөр бүх нормоо хийх юу байсан тэрнийхээ бүх ажлынхаа юуг бэлддэг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
аан нөгөө цагаан тоосго өрдөг улсууд бол талбай юугаа нөгөө ээлжээс шалгаж хүлээж авдаг. Цэвэрлэж өгнө.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тогтмол ээлжүүд чинь хоорондоо хүлээлцэж ажиллах. Тэгээд нөгөө ажил эхлэхэд одоо ажил хийхэд одоо ямар ч тийм саад юу байхгүй чөлөөтэй юунуудаа хангадаг байлаа ш дээ.
Баасанхүү -
нөхцлөө?
Даваасүрэн -
нөхцлөө хангаж хийдэг байлаа. 90 оноос өмнө чинь их тэр социалист юуны үед чинь бол их сайхан байжээ. Диктатор гэх юу байхгүй яг тэр л ажил юундаа цаг юугаа барьж хийдэг тийм байсан.
Баасанхүү -
заавал нэг хөшүүрэг байхгүй хүмүүс нь өөрсдөө ажилладаг байсан гэж үү?
Даваасүрэн -
тийн өөрсдөө бүүр хэвшээд тийм юу болчихсон, сурчихсан. Одоо чи л одоо миний өмнөөс ажил хийнэ гэж байхгүй. Би энийг л хийх ёстой ш дээ энийг ингэж хийнэ ш дээ ажиллаад гэж тийм бодлоор өөрийнхөө ажлыг тийм өөрснөө ухамсарлаж хийдэг байсан.
Баасанхүү -
ммхм. Ингээд ажлаа сэтгэлээсээ хандаж ажлаа ингээд ухамсарлаж хийхэд нь юу нөлөөлж байсан бол таны бодлоор?
Даваасүрэн -
тэр бол одоо тэр ахмад юуны ажилчдын л юунууд нөлөөлсөн байх.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд л тийм ажиллаж байсан. Тэрийг л дагаж одоо багш шавийн барилдлагаар тэрийг л..., өнөө манай багш л тэгж хийдэг. Тэгж л хийх ёстой гэдэг байдлаар бүгд ойлгосон.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр дагуу л хийж байсан.
Баасанхүү -
аан бас багш гэсэн нөгөө дагалдан сургагч гэсэн юм байх уу тээ?
Даваасүрэн -
одоо ТМС төгсөж ирээд биднүүс ээлжинд ажилдаа ороход одоо нэг хүнийг дагалдаж тийм хэд хоног багш шавийн юутай байдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
харьцаа?
Даваасүрэн -
харьцаатай бадйаг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нөгөө багш чинь яаж ажиллана тэр багш яасан яг тэрнийхээ дагуу яг л ийм үйлдвэрийг чинь ингэж л ажиллах юутай байна ш дээ гэсэн л ойлголттой л ажиллаж. Ажилдаа тийм л ханддаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
сайхан байсан ш дээ тэхэд чинь. Одоо л нэг назгай болчихоод байгаа юм.
Баасанхүү -
тэр үед ханын материалын тоосгоны үйлдвэр улсдаа хэр том үйлдвэр байв? Хэр үүрэг гүйцэтгэдэг байсан бэ? Өөр үйлдвэр байсан уу?
Даваасүрэн -
тэхэд чинь бол манайх чинь 3 үйлдвэртэй улсад их төлөвлөгөө юуг чинь бол их сайн хангадаг. Өөр үйлдвэр байсан энэ доор Эрэлийн.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
Эрэл чинь хуучин бас тоосгоны үйлдвэр. Эрэл энэ манай хоёр л байсан ш дээ. Манайх чинь 3 үйлдвэртэй байсан юм чинь. 1, 3, 4 гэсэн ийм үйлдвэртэй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
нөгөө 2 нь болохоор Мазотоор шатаадаг техник юу нь юу байсан..., техникжсэн тийм үйлдвэр байсан.
Баасанхүү -
мазотоор шатаадаг гэсэн нь юу гэсэн үг бол?
Даваасүрэн -
за шингэн түлшээр шатаадаг. Оросоос тийм нөгөө мазотыг авчирч шатаадаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
тоосгоо юу?
Даваасүрэн -
юу тийн түлш авчирч мазот авчирч шатаадаг байсан. Тэгээд тэр үед чинь Оросын нөгөө мэргэжилтэнгүүд манайхантай чинь хамтарч ажилладаг байсан.
Баасанхүү -
аанхан. 3, 4 гэхээр 1, 2 нь болохлээр хуучин үйлдвэр гэсэн үг үү?
Даваасүрэн -
1-р үйлдвэр нь хуучин, 2-р үйлдвэр бас хуучин.
Баасанхүү -
аан урд талын уу?
Даваасүрэн -
урд талын одоо Эрэл чинь 2-р үйлдвэр.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
1 чинь бас хуучин үйлдвэр.
Баасанхүү -
үйлдвэр дээр ер нь хэр аваар осол ч юм уу эндэгдэл гардаг байсан бэ?
Даваасүрэн -
аан хүний одоо хайхрамжгүй юунаас бол бас аваар осол их гарна.
Баасанхүү -
анхааралгүйгээс болж уу?
Даваасүрэн -
анхааралгүйгээс болж. Тэр үед чинь одоо хөдөлмөр хамгаалалтын юунууд чинь бас их..., өдөр тутамд дандаа зааварчилгаа өгнө. Одоо эмэгтэй хүн гэхэд л ажилд яахад чинь үсээ ил байхгүй далд малгай өмсөнө.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ажлын нормынхоо хувцсыг байнга өмсөнө. Аан ханцуй нь товчгүй байж болохүй товчтой байх ёстой. Хэрвээ нөгөө ханцуй чинь товчгүй байж байгаад нөгөө техник ремень меменьд орооцолдох өөрийн анхааралгүйгээс. Тийм учраас тэр ажлын хувцас юунууд болуул байнга юунууд чинь шалгаж байдаг байлаа ш дээ мастерууд нь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
аан тэгээд тэрийг чинь улирал тутамд ажлын норм өгдөг...,
Баасанхүү -
нормын хувцас уу?
Даваасүрэн -
нормын хувцас өгдөг байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэнд чинь одоо өөрийн болгоомжгүй юунаас болж л аваар осол бас л гарна. Тийм учраас л тэр эмэгтэй хүнийг чинь үсээ одоо далдалж боох..., одоо тийм хүний үс ч..., урт үстэй хүн болуул одоо ялимгүй л одоо бөхийж тонгойх юм уу гэхэд тэр ременьд орооцолдох ч юм уу гэснээс болгоомжилж малгай өмсөж өжлын малгай өмсүүлдэг.
Баасанхүү -
хөдөлмөр хамгаалал сайн байсан уу?
Даваасүрэн -
хөдөлмөр хамгааллын хувьд бол их сайн байсан. Улиралд бол хүмүүсийн улирал нөхцөлд нь тааруулсан нормын хувцаснуудыг бол тавьж өгнө.
Баасанхүү -
ммхм. Ажлын норм дээр нөгөө хувцаснаас гадна нөгөө үхнсний зүйл байдаг байсан уу? Жишээ нь сүү ч юм уу хүнд ажлын хүнд нөхцөлд гэсэн утгаар.
Даваасүрэн -
хүнд нөхцөл гэсэн утгаар чинь биднүүст нормын сүү гэж өдөрт 500 гр сүү өгдөг байсан.
Баасанхүү -
өө за.
Даваасүрэн -
тэгээд тэр үед чинь гуанз чинь их хангамж сайтай. Шөнийн ээлж нь хуурай идэм юм, тийм хөнгөн чанарын хоол өгдөг. Өдөр нь болохоор махан хоол хийж, шөнийн ээлжинд болохоор чинь хөнгөн чанарын хоол идэж. Талх..., тэр үед чинь одоо нөгөө 40 мөнгөний талх, 50 мөнгөний талхнууд чинь их гоё талхнууд байдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэрийг чинь өгнө. Хортой нөхцөл гээд сүү болуул тогтмол өгдөг байсан.
Баасанхүү -
ажлаа тэгээд ар гэр амьдралаа, одоо хүүхдээ өсгөх ч байдаг юм уу, төрүүлчихээд бас орохоор чинь гэх мэтчилэнгээр зөндөө юм давхцана ш дээ эмэгтэй хүний хувьд бол. Тэрийг яаж зохицуулдаг байсан бэ?
Даваасүрэн -
тэрийг бол одоо тэгээд бид нар чинь бие биендээ тэр бригад хамт олон чинь их тусч. Аль болох биендээ бие биенийгээ дэмжиж, хөхүүл хүүхэдтэй хүнийхээ..., одоо тэр юу яагаад л ажиллаж юу яаж байгаа юм чинь бүгдээрээ дэмжиж туслаж тал талаасаа..., их эв найрамдалтай байсан даа тэр үед чинь. Бие биендээ их..., одоо нөгөө хүүхэд гаргаад л нялх биетэй орсон хүнээ бол арай хөнгөн ажил дээр өөрснөө тавьж аминдаа л одоо дотроо хөнгөн ажил гэж л биенийгээ тэгж өгдөг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
адилхан л бүгдээрээ хүнд ажил хийдэг байсан. Тэгээд энэ одоо нялх биетэй, энэний ажлыг биднүүс бас хийлцэж өгөх журмаар л. Нөгөөдхөө арай хөнгөн ажил дээр тавина. Өөрснөө арай хүнд ажлыг нь хийнэ. Тэгээд боломж боломжоороо л бие биенийгээ дэмжээд л явдаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед ч бас хүнийг юу бол их сайн байсан ш дээ. Бие биенийгээ ойлгох, бие биендээ туслаж юу яах болуул сайхан байсан ш дээ.
Баасанхүү -
та хэдэн хүүхэдтэй байлаа?
Даваасүрэн -
4. 2 охин 2 бандитай.
Баасанхүү -
тэгээд 4-үүлэнг нь гарах үед нь яг л нөгөө үйлдвэртээ ажилсаар л байсан уу?
Даваасүрэн -
үйлдвэртээ яг ажиллаж байсан тэр үед чинь 4-үүлэнг нь гарах үед. Тэгээд л ажил яана. Тэгээд хүүхэд нэг ханиад хүрэхэд бол биднүүс чинь одоо нэг эм мэмийг нь авч тавьж өгчихөөд л, үгүй бол цэцэрлэгт нь нөгөө багшид нь өгчихөөд ажилд явахгүй бол нөгөө төлөвлөгөө нормтой учраас ажил таслаж болохгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л ажлаа зохицуулаад..., юу хүүхдээ тэгээд л аль боломжийн юу л зохицуулж л ажлаа хийж байсан. Бас их юутай байсан шүү тэр үед чинь. Төлөвлөгөө норм гэж..., гэхдээ тэр чинь их дарамт биш тэгээд хийчихсэн л болохоор л одоо бүгдээрээ төлөвлөгөөгөө хийж байж л хэн хэнд маань л хэрэгтэй гэж л ойлголттой л байсан үе.
Баасанхүү -
төлөвлөгөө ер нь хэр бодитой байсан бэ? Эсвэл бас нэг одоо нэг сар хийх ажлын төлөвлөгөө нь нэг жоохон багтахааргүй юмыг заавал ингэж шахаж хийдэг байсан юм уу? Эсвэл нөгөө бас боломжийн...,
Даваасүрэн -
боломжийн ер нь хийх юутай төлөвлөгөө тэрийгээ л хийнэ.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
боломжийн байсан. Тэгээд тэрийгээ л ер нь л төлөвлөгөөгөө хйихийн тулд л тийм бүгдээрээ чармайж ажилладаг байсан даа.
Баасанхүү -
төлөвлөгөө биелүүлэхгүй байх тохиолдол байх уу?
Даваасүрэн -
аан төлөвлөгөө биелүүлэхгүй байх тохиолдол байна.
Баасанхүү -
тэр үед...,
Даваасүрэн -
ямар сайндаа л тэр төлөвлөгөө биелүүлэхгүй бид хэд чинь одоо явж байж эвлэлийн төв хорооноос шаардах хуудас авч нэг үзэв.
Баасанхүү -
аанхан. Тэр тухай дэлгэрэнгүй яривал?
Даваасүрэн -
тэр одоо..., уг нь ч одоо тэр төлөвлөгөө биелэх юу байсан л юм байнаа юм. Тэгээд одоо яагаад тэр төлөвлөгөө биелэхгүй тийм шаардлага гарч байсан юм. Нэг жил чинь бид хэд төлөвлөгөө биелүүлээгүй.
Баасанхүү -
бүтэн жилийн төлөвлөгөө юу?
Даваасүрэн -
бүтэн жилийн төлөвлөгөөгөө тасалж л улсын хэмжээнд. Тэгээд тэр нөгөө улсын юунаас яагаад эвлэлийн төв хорооноос бид хэдэд чинь..., эвлэлийн төв хороон дээр л үйлдвэрийнхнийг тэр аяар нь дуудаж байна л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
биднүүс чинь одоо нөгөө төлөвлөгөө таслаад тийм юу авна гэж ойлгохгүй л их л мундаг л бүгдээрээ эвлэлийн төв..., хүн бүгдээрээ л очоорой гэж байгаа юм чинь. Тэгээд бүгдээрээ л яваад очсон. Эвлэлийн төв хороон дээр очиж сууж байгаа юм л даа үйлдвэрээрээ.
Баасанхүү -
бүх үйлдвэрээрээ юу?
Даваасүрэн -
үйлдвэр. Дарга нар ажилчид бүгд очиж байгаа юм.
Баасанхүү -
за.
Даваасүрэн -
тэгээд очоод л суугаад яриа хийгээд. Тэгсэн л байхгүй бүгдэнд нь л одоо төлөвлөгөө биелээгүй шаардах хуудас өгч байгаа юм. Тэхэд чинь 1-р үйлдвэрээс нэг үйлдэрийг манай үйлдвэрийг манай үйлдвэрт аваачиж ажил сайжруулах илгээлтийн гэж 1-р үйлдвэрээс манай хүний ээлжийнхэн тэр аяараа илгээлтийн эзэн болж очиж байгаа юм. Биднүүс төлөвлөгөө биелүүлээгүй гэж шаардах хуудас авч байгаа юм. Тэр үедээ ч бид нарт чинь их эвгүй санагддаг төлөвлөгөө биелүүлэхгүй шаардах хуудас авах нь.
Баасанхүү -
тийн.
Даваасүрэн -
нөгөө урьд нь төлөвлөгөө биелүүлээд л явж байсан. Тэгээд тэр үед одоо ямар ч юу шаардлага яасан юм, яагаад ч биелүүлэхгүй байсан юм. Нэг л юм байсан л байх л даа. Уг нь хийгээд л байсан. Тэгээд одоо төлөвлөгөө биелэхгүй л шаардах хуудас авч нэг тийм юм тохиолдож байлаа. Уг нь ч их баяртай л эвлэлийн төв хороон дээр л дуудагдахаар л бүгдээрээ их л инээж бөөн л баяртай очсон чинь бүгдээрээ байхгүй л сайхан шаардах хуудас авчихаад. Тэхэд чинь нэг хэсэг нь илгээлтийн эзэн болоод л үйлдвэрт төлөвлөгөө биелүүлэх ажил сайжруулна гэж очиж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
нэг хэсэг нь төлөвлөгөө биелүүлэхгүй байна гээд шаардах хуудас авдаг. Тэр их мартагдахгүй их юутай юу нэг гарч байгаа юм.
Баасанхүү -
тэгж эвлэлээс ч юм уу, намаас ч юм уу одоо ингэж донгодуулах гэдэг билүү тээ?
Даваасүрэн -
донгодуулах. Харин тийм...,
Баасанхүү -
энэ бол ажилчин хүнд аягүй их юугаар..., хүндээр тусдаг байсан уу?
Даваасүрэн -
яахав тэр үед чинь одоо нөгөө тиймэрхүү юу байнгын нөгөө юу явагдаж байсан болохоор тэр үед бол нэг их тийм хүндээр тусгагдах юу байхгүй байсан л даа.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэгээд цаанаас нь..., харин тэр нэг шаардах хуудас авахад л биднүүст нэг эвгүй санагдаж байсан. Төлөвлөгөө биелэхгүй иймэрхүү юу яалаа л гэж. Тэр л жоохон нэг хүнд тусч эвгүй байдалд орж байсан.
Баасанхүү -
тэгж шаардах хуудас авч байгаа бол донгодуулж байгаа хэрэг биш юм уу?
Даваасүрэн -
биш. Одоо биднүүст л одоо сануулга өгч л одоо ажил сайжруулах гэж л нэг тийм юу яаж байгаа юм шиг байгаа юм.
Баасанхүү -
арга хэмжээ...,
Даваасүрэн -
арга хэмжээ нийтээр нь бодоод. Дарга маргагүй бүгд очиж тийм шаардах хуудас авч байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэхээр чинь одоо нөгөө даргатайгаа авсан болохоор чинь биднүүст бас нэг хүнд цохилт яахгүй л бодогдохгүй л байгаа юм. Бүгдээрээ л одоо ажлын хариуцлагагүй юунаас л болж одоо төлөвлөгөө биелүүлээгүй л гэсэн тийм шаардлага цаанаас тавигдаж байгаа юм.
Баасанхүү -
донгодуулна гэдэг нь арай өөр юм уу тээ?
Даваасүрэн -
одоо донгодуулна гэдэг нь болуул хувь хүн дээр.
Баасанхүү -
аан одоо хүнийг ажилчин дээр л...,
Даваасүрэн -
ажилчин дээр л.
Баасанхүү -
зүгээр нэг одоо жишээ нь та байлаа гэхэд үйлдвэрийн даргаас гэх мэтчилэнгээр үү?
Даваасүрэн -
тийн. одоо чи төлөвлөгөө биелэхгүй, чи ажил тасласан, чи тэгж юу яаж байна ажил дээрээ тийм хариуцлагагүй яаж байна гэсэн тийм үйлдвэрийн даргаас л тийм донгодох юу авч байгаа юм. Тэр нь тийм хоёр ялгаатай.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
одоо бид хоёр байж байхад би нэг ажлаа таслаад явчих юм уу тэхээр дарга нь одоо чи ажилдаа тийм хариуцлагагүй ажлаа таслалаа, ямар шаардлагаар яасан гэсэн л тийм донгодох байдал.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэрийг л донгодох...,
Баасанхүү -
ажилчдын одоо хувийн амьдрал одоо жишээ нь гэр бүл салах ч гэдэг юм уу тээ? Эсвэл одоо яадаг ч гэдэг юм хувийн асуудал үйлдвэрийн удирдлагаас нөгөө намаас эвлэлээс оролцох нь хэр байсан бэ?
Даваасүрэн -
өө тэрэнд чинь бол одоо их юутай байсан ш дээ их оролцдог байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тийм нөгөө гэр бүлийн тийм тогтворгүй юу эднүүс болуул хурлаар орж..., хурлаар ордог байлаа ш дээ тийм гэр бүлийн юунууд чинь.
Баасанхүү -
юуны хурлаар орох вэ?
Даваасүрэн -
аан одоо эвлэлийн гишүүн бол эвлэлийн хурлаар орно, намын гишүүн бол намынхаа гишүүдийнхээ хурлаар ордог. Хурлаар орж одоо тийм хариуцлага..., тэгээд тэр нөгөө 13 дахь цалин юм уу, тэр нөгөө алтан медалийн үр дүнгийн мөнгө эднүүсээсээ хасагдах.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэдэн хувь эдэн хувиар хасагдах, цалингийн тэдэн хувиар хасагдах тийм хариуцлага ноогдуулдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр гэр бүлийн талаар бол тэр эвлэлийн гишүүд нь бол эвлэлийнхээ гишүүнийхээ журмаар хуралд орно. Намын гишүүн бол намынхаа гишүүнээр орно.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед бол харин гэр бүлийн талаар бол их хариуцлагатай л юу яадаг байсан..., ханддаг байсан. Нэг нь л тиймэрхүү яалаа гэхэд чинь. Тэхээр чинь хүн чинь бас тэр нэг арга хэмжээ юу яахаар чинь бас хүний ойлголт...,
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
зарим нь ч тэгээд нэг гэр бүлийнхээ юуг тогтор юуг гайгүй ч болох байдал...,
Баасанхүү -
ммхм. Ингэж одоо хувийн амьдралд оролцож байгаад нь хүмүүс дургүйцдэг байсан юм уу? Эсвэл зүгээр тийм байх ёстой зүйл шиг хүлээж авдаг байсан болов уу?
Даваасүрэн -
аан тэр хувь улсуудын өөрснийх нь л юунаас..., зарим улсууд бол яахав байх юутай гэж хүлээж авч өөрийнхөө буруу юуг бол ойлгодог.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
зарим улсууд бол тэрийг нэг их хүндээр тусгаж авдаг. Бас нэг арай юу яадаг..., тэр хүнийхээ л байдлаас болж л яадаг байсан. Гайгүй яадаг өөрийнхөө бурууг мэдсэн хүн болуул би нээрээ буруу ажил хийж дээ гэсэн тийм байдал..., зарим хүн бол их хүндээр тусгаж бүүр буруу зам руугаа явах байдал гардаг.
Баасанхүү -
ммхм. Одоо бүүр буруу тал руугаа гэхээр сэтгэл санаагаар унана гэсэн үг үү?
Даваасүрэн -
одоо сэтгэл санаагаар унаад л тэгээд л одоо салах байдал гарч салдаг ч юм уу тиймэрхүү л байдаг хүндээр тусгагдаж.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр нь болохоор хувь хүнээсээ л...,
Баасанхүү -
ер нь таныг ажиллаж байх хугацаанд одоо танай үйлдвэрийн техник технологи шинэчлэгдэж байсан уу?
Даваасүрэн -
шинэчлэгдсэн. Одоо 1-р үйлдвэр гээд хуучин байсан. Тэгээд 3, 4 болуул нөгөө тоног..., үйлдвэр техникжиж тоногжиж Оросын нөгөө юугаар...,
Баасанхүү -
автомат болсон уу тээ?
Даваасүрэн -
автомат болсон.
Баасанхүү -
1-р үйлдвэрт ямар нэгэн өөрчлөлт орсон уу? Эсвэл яг тийм байсаар байгаад л тэгээд дууссан уу?
Даваасүрэн -
1-р үйлдвэр сүүлдээ өөрчлөлт орсон орсон. Тэрийг бол ёстой манай энэ хүн л сайн мэдэх байх. Би цаашаа 3 руу явчихсан болохоор наад 1-ээ бас сайн мэдэхгүй.
Баасанхүү -
ер нь бол 3-т их ажилласан тээ?
Даваасүрэн -
3-т их ажилласан. Шинэ үйлдвэр гэж цаашаа явж байсан. Сүүлд л наашаа цаад 2 үйлдвэрээ буухаар наашаа иргэж хуучин үйлдвэр дээрээ ирсэн.
Баасанхүү -
ммхм. Танд ер нь үйлдвэрт ажиллаж байхад хэцүү хүнд санагдаж ажлаа солимоор ч юм уу арай нэг эмэгтэй хүнд тохирсон хөнгөн ажил хиймээр санагдаж байсан үе байсан уу?
Даваасүрэн -
тийм юм байгаагүй. Тэр одоо нөгөө өөрөө сонирхлын юугаар орсон болохоор тийм юм ерөөсөө гараагүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ямар ч ажлыг бол өөрөө л хийж л энийг л сурч энийг л хийх, өшөө бас сурах дамжлагууд тэрийг л хийж сурсан. Өөрөө их багаасаа нөгөө ээжийг дагаж их сонирхолтой байсан болохоор хүнд хэцүү гэж бодогдох юм байхгүй.
Баасанхүү -
ер нь үйлдвэрт эмэгтэйчүүд хэр их ажилладаг байсан бэ? Эрэгтэйчүүдийн тоотой харьцуулбал.
Даваасүрэн -
ер нь эмэгтэй хүн бас их байсан шүү. Эрэгтэйгээс дутахгүйгээр эмэгтэйчүүд бас их олуулаа байсан.
Баасанхүү -
аанхан. Үйлдвэрийн дарга ч юм уу удирлагад эмэгтэйчүүд байсан уу?
Даваасүрэн -
байсан байсан. Үйлдвэрийн дарга эмэгтэй Зул дарга гээд 3-р үйлдвэрийх ер нь эмэгтэйчүүд байсан. Дарга нар ч байсан.
Баасанхүү -
ммхм. Тэр хүмүүсийн хийж байсан ажил мэргэжилтэй холбоотой тийм өвчнүүд байдаг ш дээ. Тэр...,
Даваасүрэн -
тэр өвчин чинь одоо манайд чинь..., бид нар чинь одоо бүгд л нөгөө бронхит...,
Баасанхүү -
уушги?
Даваасүрэн -
уушги.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тоосжилт тийм л байдаг юм даа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бүгд..., ер нь ихэнх улсууд тийм тоос..., нөгөө хүнд нарийн шороо мороотой ажиллаж байсан болохоор тийм тоосжилт..., одоо бронхит.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тийн. Яахав дээ зогсоо их ажил хийсэн улсууд бол жоохон нэг судас, хөлийн судас бүдүүрэх юм уу тийм байдал гардаг. Өөр нэг тийм мэргэжлийн өвчин бол тэр тоосжилт.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бронхит.
Баасанхүү -
одоо танд тиймэрхүү шинж тэмдэг гайгүй байна уу? Хамгаалах боломж ер нь хэр байдаг юм бэ?
Даваасүрэн -
одоо яахав тэгээд ханиад хүрсэн үед бронхит чинь угаасаа тоосжилтын юугаар яасан болохоор тэгээд өөрснөө эм мэмээ яагаад нэг их зариур бол гайгүй байдаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед чинь нөгөө сүү, нормын сүү эднүүс их хангалттай сайн өгдөг байсан учраас бас харьцангуй гайгүй.
Баасанхүү -
ммхм. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.