Davaasüren
![](../assets/images/interviewees/990392.jpg)
Basic information
Interviewee ID: 990392
Name: Davaasüren
Parent's name: Hand
Ovog: Bulga
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: stoker at a brick factory
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: stoker at a brick factory
Father's profession: worked at brick factory
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
authority
work
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За өнөөдөр хоёулаа 90-ээд оноос хойш таны ажиллаж байсан үйлдвэрийн орчин ямар өөрчлөлт орсон талаар ярилцъя. Тэхээр эхлээд та ер нь 90-ээд онд ингээд ардчилал гарлаа гээд хүмүүс жагсаад тэмцэж байхад дэмжиж байсан уу? Эсвэл эсрэг бодолтой байсан уу?
Даваасүрэн -
Өө тэрийг чинь одоо дэмжээгүй. Яг бас тэр чинь эхчүүдийн баяраар болсон болохоор чинь эвгүй санагдаж байсан.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
мартын наймнаар тэхэд чинь яг нөгөө юу зарлаад, өлсгөлөн зарлаад л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бүх дэлгүүрүүд чинь одоо юу яасан ш дээ..., хов хоосон л болсон ш дээ тэр үед чинь одоо.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд гүйдэггүй нөгөө долоо дөчийн чихэр михэр юунууд чинь одоо лангуу дүүрэн л юм байсан. Тэгээд тэр чинь өлсгөлөн зарласны маргааш өглөөнөөс чинь бүх юм чинь байхгүй болоод. Тэр нэг..., уг нь ардчилал яахав дээ зөв гарч ирэх..., тэр нэг өлгөлөн зарлаж гарч ирэх нь нэг их тийм сайн биш л...,
Баасанхүү -
онцгүй санагдсан...,
Даваасүрэн -
онцгүй санагдсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэрнээс биш бол ардчилал одоо гаралгүй яахав.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр үед одоо..., тэгээд л ардчилал гарахаар чинь одоо ажилгүйдлийг бий болгочихсон хамаг үйлдвэрүүдийг чинь татан буулгаад.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
хувьчлал гэж явагдаад. Тэгээд тэр чинь одоо тэгээд л хамаг одоо том том үйлдвэрүүд чинь бүгд л хувьчлалын юунд яагаад л тэгээд л ажилгүй болж зогсоод л. Тэр нь л нэг их дэмжигдээгүй дээ.
Баасанхүү -
ммхм. Тэр үед ер нь таны ажлынхан ч юм уу ингээд ойр тойрны хүмүүс чинь ардчилал гарах гэж байгаа нийгэм солигдох гэж байгаа талаар ямар ойлголттой байсан бэ?
Даваасүрэн -
тэр чинь одоо хүн хүн янз янз л байсан. Зарим нь дэмжиж гарах..., уг нь ч ардчтлал бол гарах л ёстой л байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
гэхдээ тийм өлсгөлөн тийм юу замаар явах нь л эвгүй. Тэгээд тэр чинь бүх үйлдвэрүүдийг чинь зогсоогоод ажилгүй болгоод. Орос нарыг..., Орос ах нарыг чинь одоо бүгдийг нь гаргасан ш дээ нутгаасаа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр нь л жоохон эвгүй санагдсан даа. Ажил төрлөө юу яагаад л өөр замаар явж болдоггүй байсан юм уу. Заавал тэгж юу яах байсан юм уу. Ардчилал гэж өлсгөлөн мөлсгөлөн зарлаж юу яаж байх..., гарах ёстой байсан юм уу. Тэр одоо залуучууд хүүхдүүдийн тэр тухайн үеийн л байдал л яасан байх.
Баасанхүү -
шалтгаалсан байх гэж үү?
Даваасүрэн -
тийн шалтгаалсан байх.
Баасанхүү -
ммхм. Ингэж нийгэм солигдсон нь одоо таны ажилд, таны ажиллаж байсан үйлдвэрт яаж нөлөөлсөн бэ?
Даваасүрэн -
аан тэхэд бол бас л сөргөөр нөлөөлсөн дөө. Бид нар чинь одоо тэтгэвэрт гарахад л лав 5 жилээ хасуулж гарсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
нийгмийн даатгал байхгүй, ажилгүйдэл нөгөө ажил зогсчихсон учраас.
Баасанхүү -
аан одоо тэтгэвэрт гарахад уу?
Даваасүрэн -
одоо ерөөсөө биднүүс гарсан л даа тэтгэвэрт. Тэхэд бид хоёр чинь хоёулаа 5 жилээ хасуулж байж гарсан ш дээ. 90 оноос 2000 он хүртэл ерөөсөө нийгмийн даатгал төлөөгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
байгууллагууд чинь угаасаа дампуурлын юунд яачихсан. Ашиг машиг гэж юу байхгүй зөвхөн л ажилсан нэг хэдэн хүнийхээ цалинг өгөөд л цаашаа тэр ашиг юугаа чинь тэр юунд..., татварын юунд өгөөгүй байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд бид хэдийг чинь бас хохироочихож байгаа юм ажилчдыг чинь 5 жил байхгүй ор сох байхгүй.
Баасанхүү -
ммхм. Аан нөгөө ажиллуулсан хувь хүн эд нар нь нөгөө татвараа төлөөгүй та нарын мөнгийг төлсөн юм шиг авсан гэсэн үг үү?
Даваасүрэн -
аан тийн тийн. Тэгээд тэр чинь ерөөсөө тэр нийгмийн даатгал чинь ингээд шүүлгээ үзэхэд чинь 6-хан хүний л юу байгаа юм чинь..., төлсөн нэр байгаа юм. Ажилчид нь болохоор манайх үйлдвэр ажиллаагүй гээд л ажилчдынхаа нөгөө юуг төлөөгүй. Зөвхөн 6 даргын л нэр байгаа юм.
Баасанхүү -
хммм.
Даваасүрэн -
6 дарга л юугаа яасан. Нийгмийн...,
Баасанхүү -
нөлөөд оруулсан байна уу?
Даваасүрэн -
нийгмийнхээ даатгалыг төлөөд. Манайх тэгээд 5 жил бүүр ор сох байхгүй.
Баасанхүү -
90-ээс 2000 оны хооронд уу?
Даваасүрэн -
тийн.
Баасанхүү -
хммм.
Даваасүрэн -
тэгээд энэ чинь 2002 оноос л хойш хагас дутуу зунд нь төлөөд өвөлд нь төлөхгүй. Өвөлд нь ажилгүй зогсчихож байгаа юм чинь тэгээд зуны нэг хэдэн сарын алдаг оног төлөөд л тэгээд нийгмийн даатгал гэдэг юм чинь. Нөгөө 96 онд чинь хөдөлмөрийн дэвтэр чинь нөгөө хаагдаад нийгмийн даатгалын дэвтэр чинь шинээр гарч ирсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
хөдөлмөрийн дэвтрийг чинь нөгөө хааж хаяад нийгмийн даатгалын шинэ дэвтэр гарч ирсэн. Тэгээд минийхийг хөдөлмөрийн юугаар бас л хохироож л..., би чинь одоо 90-н хэдэн онд чинь...,
Баасанхүү -
ер нь үйлдвэрийн үйл ажиллагаа хэдий үеэс эхэлж одоо доголдож ирсэн бэ?
Даваасүрэн -
үйлдвэрийх чинь одоо ер нь л 90 он..., за 90 оноос хойш л ер нь доголдсон доо үйлдвэрүүд чинь. Тэгээд 92 оноос хойш бол бүүр..., за тэгээд 96 оноос 2000 он хүртэл бол бүүр доголдолтой. Зөвхөн л нэг зуны нэг хэдэн сар яваад өвөл бол ерөөсөө явахгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
зуны байдалд шилжих...,
Баасанхүү -
улирлын чанартай болсон уу?
Даваасүрэн -
тийн улирлын чанартай болсон.
Баасанхүү -
90-ээд оноос өмнө яг үйлдвэрийн ажил байдал ямархуу байв? Хэвийн хэмжээнд байсан уу? Доголдох гол шалтгаан нь ниймэм солигдсон уу? Эсвэл бас нэг ер нь хямралд орсон байдал байсан уу?
Даваасүрэн -
үйлдвэрүүд чинь одоо нэгэн жигд явж байгаад л 90 оны үед чинь л ер нь бүх үйлдвэрүүд хямралд ороод л, тэр хувьчлал гэж гарч ирээд л улаан ягаан тасалбар, цэнхэр тасалбар гарч ирээд л. Тэгээд л одоо дарга нар нь бөөн хувьчлалын чинь..., үйлдвэрийг чинь хувьчилж авна гэж хувьчлалд яаснаас л үйлдвэрүүд чинь бүгд юунд яасан ш дээ..., дампуурлын байдалд орсон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нөгөө цэнхэр том тасалбар 7 мянгын үнэтэй. 3 мянгын үнэтэй нөгөө жижиг ягаан тасалбар чинь тэр үед гарсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
айл болгон авч. Тэгээд тэрийг энэ хувьчлалын чинь..., би одоо нөгөө том том үйлдвэрүүд чинь авч хувьчилж авна гэж л авцгаагаад л. Тэгээд сүүлдээ одоо тэр хувьчлал ч юу ч үгүй л болох шиг боллоо ш дээ.
Баасанхүү -
ммхм. Хувьчилж авч байна гэдэг чинь нөгөө тэр тасалбараар одоо үйлдвэрийн хувийг иргэдэд ажилчдад өгч байна гэсэн үг үү?
Даваасүрэн -
аан иргэдэд..., тийн. Өгнө л гэж авсан юм. Тэгээд эхний 1, 2 жил бол өгсөн нэг ашиг ноогдол гэж юм өгч байгаа юм.
Баасанхүү -
за.
Даваасүрэн -
тэгээд одоо ерөөсөө өгөхгүй байж байх шиг байна.
Баасанхүү -
тэр нь одоо хэд орчим төгрөг байдаг байсан бэ? Хүрэлцдэг байсан уу амьдралд?
Даваасүрэн -
үгүй ээ тэр чинь их бага юу яасан..., тэгээд сүүлдээ тэр хувьчлалуудыг чинь буцааж авсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
одоо нөгөө юуны..., том үйлдвэрүүдийн нөгөө дарга нар чинь одоо тэр нөгөө хувьчлалыг нь мөнгөөр авсан ш дээ. 3 мянган төгрөгний жижиг хувьчлалыг чинь, одоо нэг айлын хувьчлалыг тэр аяар нь авах..., аан цэнхэр тасалбар чинь эхлээд нэг 10, 20 мянгаар авагдаж байсан байх нэг уэнхэр тасалбарыг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд сүүлдээ нэг 100-н хэдэн мянган төгрөг хүрсэн байх даа нэг хувьчлал. Цэнхэр...,
Баасанхүү -
тасалбар уу?
Даваасүрэн -
тасалбар.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л хүн болгон л хувьчлалаа бүгдийг нь л ер нь тэгээд зарж л яасан ш дээ.
Баасанхүү -
мөнгө болгосон тээ?
Даваасүрэн -
мөнгө болгож л авцгаасан сүүлдээ. Үйлдвэр нь ч олигтой явахгүй болохоор хувьчлалуудаа зараад мөнгө...,
Баасанхүү -
аан зарсан нь хүмүүст арай илүү ашигтай байсан уу?
Даваасүрэн -
тэр одоо ашигтай гэж уг нь дарга нар л ашигтай л гэж л хувьчилж авсан байх. Тэгээд үйлдвэрүүдээ эргээгээд өөрснөө явуулж чадсангүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд бие биендээ аль хувьчлал өндөр ихтэй юу нь л тэр үйлдвэрийг авч л ажиллуулах зорилгоор л айл болгоноос хувьчлалын юу авч байсан.
Баасанхүү -
тасалбаруудыг уу?
Даваасүрэн -
тасалбаруудыг тийн.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
цэнхэр тасалбаруудыг.
Баасанхүү -
ммхм. Анх та нар тэр тасалбарыг яаж байсан бэ худалдаж авч байсан юм уу? Эсвэл зүгээр үнэлгээт тогтоогоод...?
Даваасүрэн -
үнэлгээ тогтоож тэрийг чинь тарааж өгсөн юм ажилчдад.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
цэнхэр тасалбар чинь нэг 7 мянгын үнэтэй.
Баасанхүү -
аан одоо энэ 7 мянгын...,
Даваасүрэн -
ингээд хувилж..., хувилж юу яах..., тэр жижиг ягаан тасалбар чинь 3 мянган төгрөгөөр хувилж өгч..., яаж өгч байсан.
Баасанхүү -
аан өгөхдөө бол та нараас мөнгө авахгүйгээр энэ ийм үнэтэй цаас шүү гэж тарааж өгөх үү?
Даваасүрэн -
аан тийн тийн тарааж өгсөн юм. Тэгээд сүүлдээ одоо энэ нөгөө үйлдвэрүүдээ хувьчлалаар авч одоо үлдэхийн тулд л ажилчдынхаа хувьчлалыг бүгдийг нь л ер нь авч байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
авч л ажлаа явуулна гээд л авсан. Тэгээд сүүлдээ ажлаа ч явуулж чадахгүй тэгээд аль их хувьчлал..., тэр нөгөө ягаан цэнхэр тасалбар ихтэй нь л энэ үйлдэвэрийг чинь авч..., авсан ш дээ. Нэг хэсэг чинь..., ямар ч үйлдвэрүүдийг тэр үнэт цаасны юу гэж л тэрүүгээр их авсан даа.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд ч ажлаа олигтой явуулсангүй ш дээ. Тэгээд юундаа ч байдаг юм мэдэхгүй.
Баасанхүү -
анх тэр одоо өмч хувьчлалын тасалбаруудыг тарааж өгөхдөө та нарт хэр мэдээлэл өгсөн бэ? Тэр тасалбаруудын учрыг ер нь ойлгуулж байсан уу?
Даваасүрэн -
ка одоо уг нь тэр тасалбар чинь л хэрэгтэй л ер нь айлд болгонд байж байхад ашиг ноогдлыг нь авна гээд хувьчлал тайлбарлаж өгч байсан. Тэгээд сүүлдээ тэр юуны чинь талаар чинь нэг хэсэг баахан хичээл явагддаг байсан ш дээ хувьчлалын чинь талаар, үнэт цаасны талаар. Та нарт...,
Баасанхүү -
хаана?
Даваасүрэн -
үйлдвэрүүд дээр явдаг байсан юм хичээл.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
одоо үнэт цаасны ашиг тус та нарт их хэрэг болно энэ чинь. Тэгээд та нарын өмч хөрөнгө л ухааны тийм л юм ярьж өгдөг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд тэр нь сүүлдээ ч бүүр өмч хөрөнгө нь бие биенээсээ үйлдвэрээ юу яах гээд л бүх хувьчлалуудыг чинь ажилчдаасаа цуглуулж аваад. Тэгээд одоо тэр ашиг машиг ноогдол моогдол гэж юм одоо ерөөсөө байхгүй л болчихсон байна ш дээ.
Баасанхүү -
ммхм. Тэр үед хүмүүс одоо ажиллаж байсан үйлдвэрийнхээ хувь эзэмшигч боллоо гээд баярлаж байсан уу? Яаж хандаж байсан бол?
Даваасүрэн -
өө тэр чинь одоо баярлаад л бүгдээрээ л одоо жилийн эцэст нэг бас нэг тав арван ашгийн мөнгө авна гээд л хүн болгон л тийм зорилготой л ажиллаж байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
эхний нэг хоёр жил бол өгсөн өгсөн ашгаа их бага хэмжээгээр. Тухайн яг тэр нөгөө үйлдвэрийнхээ явсан байдлаасаа болж ашгаа өгч байсан. Тэгээд сүүлийн 3 дахь 4 дэх жилээс тэгээд л байхгүй. Тэгээд л сүүлдээ байхгүй болоод. Сүүлдээ нөгөө хувьчлалаа буцааж та нар зар гээд л. Буцааж биднүүс чинь дарга нарт чинь зарж өгсөн ш дээ.
Баасанхүү -
аан дээрээс чинь зар гэсэн юм уу?
Даваасүрэн -
аан тэр чинь зарж нөгөө энэ үйлдвэрийг чинь авахын тулд та нар хувьчлалаа зарж биднүүст өг гээд.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд дарга нар чинь тэр үед чинь одоо бараг айл майлуудаар чинь орой морой яваад ухуулга хийгээд л. Одоо ингээд хувьчлалаа..., хэн л их олон хувьчлал цуглуулж байна ажлынхаа..., үйлдвэрийнхээ төлөө өгнө. Тэр нь их ашиг ноогдол авна гээд л бас дунд нь нэг тийм яриа гаргаад л. Хүн болгон л тэгээд биенээсээ..., биенийхээ хувьчлалыг л тав арван төгрөгөөр худалдаж авдаг л болоод л авсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд...,
Баасанхүү -
тэр үед нэг ажилчинд одоо хэдэн ягаан тасалбар, хэдэн цэнхэр тасалбар оногдож байсан бэ? Албан тушаалаар ч юм уу бас их ялгаа байдаг уу?
Даваасүрэн -
тэр ялгаа байхгүй ээ. Аль овсгойтой нэг нь л нэгнээсээ түрүүлж л нэг хэдэн хувьчлалаа ахиухан л олж авдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгж байж л нөгөө ашиг ноогдлоо яана..., ахиухан авахын тулд л бүгдээрээ чинь явна аа явна. Бие биентэйгээ яагаад л..., за энэ яавал нийлүүлчихвэл бүгдээрээ нэг..., ашиг нь одоо арай их оногдох юм байна гээд л бие биентэйгээ тэгээд л ашиг юунуудаа..., хувьчлалуудаа нийлүүлээд л бөөн болгож өгөөд л. Тэгээд л хүүхдийнхийгээ ч л оруулж өгөөд л.
Баасанхүү -
аан хүүхдүүдэд бас байсан юм уу?
Даваасүрэн -
байсан ш дээ айл бүрт..., одоо нэг 5 ам бүлтэй айл гэхэд чинь л 5-уулаа авна.
Баасанхүү -
ммхм. Одоо жишээ нь та тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэхэд тэр үйлдвэрийн юу..., хувьцаа эзэмшигч болоод тэр цаасыг авч байна гэсэн үг үү? Эсвэл өөр хамаагүй ямар нэгэн байгууллагын хувьцаа эзэмших эрхийн тасалбар олгож байна уу?
Даваасүрэн -
үгүй бид нар чинь одоо тэр тухайн үйлдвэртээ бас өгнө, өшөө бас нэг гайгүй тэр ноос нэхмэл юуны үйлдвэрт чинь аль л ашиг жоохон өндөртэй газар луу л хувьчлалаа өгч байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
манайх чинь одоо нэгийг нь ноосны үйлдвэрт, нэгийг нь бүүр хөдөө аж ахуй..., хөдөө аж ахуйд өгсөн ш дээ.
Баасанхүү -
аан зүгээр тэгж тоосгоны үйлдвэр энэ тэр гэсэн тийм хязгаарлалт байгаагүй юм уу тээ?
Даваасүрэн -
байхгүй хячгаарлах тийм юм байгаагүй. Тэгээд яахав өөрснийхийгөө бол үйлдвэрүүддээ оруулаад хүүхдүүдээсээ ганц нэгийг нь оруулвал оруулаад. Оруулахгүй бол тэгээд аль л гайгүй ашигтай тэр ноос юуных бол нэг хэсэг их ашигтай явж байсан ноос нэхмэлийн үйлдвэрүүд чинь.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд сүүлдээ бас өгөхөө байчихсан.
Баасанхүү -
ммхм. Аан тасалбар гэхээр болуул одоо тэрний хувьцааны л тасалбар гэсэн ийм зүйл биш зүгээр эзэмших эрхийн бичиг аль хувьчлалдаа орох юм уу?
Даваасүрэн -
тийн эзэмшигч тэр хүний өөрийн эрх байсан.
Баасанхүү -
аан. Тэгээд одоо аль сарбар луу тэгвэл ингэнэ, ингэвэл ингэнэ гэсэн тийм янз бүрийн эдийн засагтай холбоотой зөвлөгөө мэдээлэл хэр өгдөг байсан бол?
Даваасүрэн -
аан тэр үед чинь бас л яг л тэр үедээ л тохирсон мэдээлэл бол бас өгдөг байсан.
Баасанхүү -
ммхм. За энэ нөгөө цэнхэр тасалбар байна тээ?
Даваасүрэн -
тийн.
Баасанхүү -
энэ одоо хэнийх нь нэр дээр ирсэн тасалбар вэ?
Даваасүрэн -
энэ Оюунтунгалаг гээд манай охины нэр дээр ирсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд нөгөө Батмөнх гээд ингээд хоёр багынхаа юуг..., гэрчилгээг одоо л энэ чинь..., энэ хоёр хүүхдэд л хөрөнгө нь гээд бид хоёр чинь энийг чинь хадгалаад байсан чинь баталгаажуулаагүй тэгээд одоо энэ хүчингүй болчихлоо.
Баасанхүү -
өө за. Баталгаажуулна гэхээрээ яаж баталгаажуулах юм?
Даваасүрэн -
баталгаажуулна гэхээр бас хөрөнгө оруулалтын энэ юун дээр очиж энэ баталгаажуулж нэг тамга даруулах байсан юм уу хаашаа юм.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тийм юм шиг байгаа юм.
Баасанхүү -
тэр талаар мэдээлэл бол өгөгдөөгүй байсан уу?
Даваасүрэн -
мэдээлэл өгөгдөөгүй..., тэр үед явж байсан юм байна лээ. Тэгээд бид хоёр тэр хойгуур нь тэрийг нь дуулаагүй өнгөрсөн юм. Тэгээд хэзээ хойно яваад очсон чинь хугацаа нь өнгөрсөн гээд тэгж байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд ингээд үлдсэн юм. Тэгээд энэ чинь дээр үед хүн болгонд л нэг ийм ву байх ёстой. Тэгээд энэ чинь...,
Баасанхүү -
нэг ширхэг үү тээ?
Даваасүрэн -
нэг.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэгээд энэ чинь одоо нөгөө хүүхдийн чинь он сар юуг нь бүгдийг нь ингээд бичиж өгөх нь бичиж өгнө. Тэгээд энд нөгөө гүйлгээний юу л энд тэр ноогдол моогдол өгөхөөр энэн дээрээ бичиж өгч гарын үсэг зуруулж авах ёстой байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд ийм хувьчлал явагдаж байлаа тэр.
Баасанхүү -
тэгээд одоо таны ингээд..., танай ер нь бусад гэр бүлийн гишүүдийн энэ цэнхэр тасалбар яаж өгсөн бэ? Хэрэглэгдсэн үү?
Даваасүрэн -
аан бид хоёр болуул үйлдвэртээ хоёулаа сүүлд нь зарчихсан. Эхлээд ашиг ноогдол нэг жил аваад. Сүүлд нь тэгээд хувьчлал зар гээд..., юу угаасаа нөгөө авч байна гээд. Тэгээд яахав нэг 100-н хэдэн мянгаар хоёулаа нэг өгсөн. Хоёр хүүхэдтэйгээ..., 4 хувьчлалаа л нэг зарж нэг юм болгосон. Тухайн үедээ яахав нэг гэртээ нэг зурагт мурагт авах юм уу нэг тиймэрхүү, ор дэр авах юм уу тиймэрхүү л болгож өгсөн дөө. Өөр..., тэгээд хоёр хүүхдийнхийгээ ингээд хүчингүй болгоод.
Баасанхүү -
хммм. Хэдэн оны үед буцааж зарсан бэ? Хэдэн онд..., энэ хувьчлалын цаасыг бас хэзээ тараасан бол?
Даваасүрэн -
за байз энэ чинь одоо хэдэн онд тараагдсан гэж..., энэ 91 оны 11 сарын 21-ний өдөр л.
Баасанхүү -
аанхан. Одоо энэ хувьчлалын тасалбарыг авахдаа хүмүүс өөрсдөө хөөцөлдөж явж бичиг баримтаа бүрдүүлж авах уу? Ер нь яаж явдаг байсан бэ?
Даваасүрэн -
энийг чинь нөгөө ажил дээр энийг чинь хувьчлалын юу чинь тэгээд мөнгө төгрөгөө тушаагаад өөрснөө..., авах улсууд нь өөрснөө ам бүлээрээ юу яаж авч байсан...,
Баасанхүү -
бичүүлээд үү?
Даваасүрэн -
бичүүлээд авч байсан.
Баасанхүү -
аанхан. Одоо жишээ нь та хоёр ажилдаг байлаа гэхэд хүүхдүүд чинь бол ажил эрхлэхгүй ш дээ.
Даваасүрэн -
эрхлэхгүй.
Баасанхүү -
тэхэд болуул та хоёрын нэр дээр бичигдээд орж ирэх үү? Яах уу?
Даваасүрэн -
энэ аавынхаа нэр дээр бичигдэж орж ирж байгаа юм.
Баасанхүү -
аан.
Даваасүрэн -
тийм байгаа биз энэ?
Баасанхүү -
тийм байна тийм байна.
Даваасүрэн -
тийн аавынхаа нэр дээр бичигдээд. Энэ хоёр чинь насанд хүрээгүй гээд энэ хоёр чинь зүгээр нэр нь бол хүүхдүүдийх нь нэр нь байдаг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
яг эзэмшигч тэрийг нь яах хүн нь болхоор аавых нь нэр дээр нь бичээд өгчихнө.
Баасанхүү -
зарцуулах хүн нь үү?
Даваасүрэн -
зарцуулах хөрөнгө нь, тийн. Тийм байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд 91 онд л өгч байсан юм.
Баасанхүү -
өөр одоо 90-ээд оноос хойш ажил амьдралд ямар өөрчлөлт орсон бэ таны хувьд?
Даваасүрэн -
аан 90-ээд оноос хойш бол ажил надаа бол нэг их өөрчлөлт ороод байсан юм алга. Яг нөгөө мэргэжлийнхээ ажлыг хийж байсан болохоор.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тоосго шатаагч юугаа хийж байсан болохоороо нэг их тийм өөрчлөлт ороогүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ажил бол яахав ганцхан улирлын чанартай л болчихсон болохоос биш ажил бол байсан.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
нэг их өөрчлөлт ороогүй.
Баасанхүү -
тэхээр нөгөө нэг хэвийн цалин хөлсөө тогтмол аваад явж байсан гэсэн үг үү?
Даваасүрэн -
тийн хэвийн.
Баасанхүү -
ммхм. Өмнөх одоо нөгөө социализмын үед ажиллахаас ардчилсан нийгэмд ажиллах хоёр ямар ялгаа байсан бэ?
Даваасүрэн -
аан ялгаа байсан. Одоо биднүүс чинь тэр нөгөө социализмын үед ажиллаж байхад чинь л хортой нөхцөл, хүнд нөхцлийнхөө нөгөө нэмэгдэл цалингууд авч явдаг байсан.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
аан одоо ардчилалын юунд гарчихаад нөгөө хувьчлал..., хувийн хэвшлийн үйлдвэр болчихоор тэрнийг хортой нэмэгдэл юунудыг бол өгөхгүй байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
үйлдвэрчнийхээ эвлэлийн тэр нөгөө янз бүрийн татвар..., шөнийн нэмэгдэл, хортойн нэмэгдэл, хүйтний нэмэгдэл гэж биднүүс авдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд хувийн хэвшлийхэн болохоор тийм юм өгдөггүй. Зөвхөн л нөгөө тогтмол цалин..., яг цалингаа тэдийг авна гэж тулгаж юу яагаад тэр цалингаа л авна. Аан энэ харин 1-р үйлдвэр болохоор үгүй юм байна лээ. Ажилчдынхаа тэр хортойн нэмэгдэл, хүйтний нэмэгдэл, шөнийн нэмэгдэл бол өгөөд байдаг юм байна лээ.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
эднийх харин гайгүй өгдөг юм байна лээ. Тэрнээс бусад нөгөө хувийн хэвшлийх бол тэр цалин өгөхгүй ээ.
Баасанхүү -
тэгээд энийгээ..., одоо жишээ нь таны ажиллаж байсан үйлдвэр бол өгч байгаагүй юм байна ш дээ тээ?
Даваасүрэн -
тийн.
Баасанхүү -
тэр талаар санал хүсэлт ажилчид нь гаргахад хүлээж авч байсан уу?
Даваасүрэн -
аан тэгээд тэр чинь нөгөө нэг...,
Баасанхүү -
гаргасан уу тийм санал?
Даваасүрэн -
гаргана. Тэхдээ тэр чинь нөгөө хувийн хэвшлийн юуныхан болохоор өөрснөө л улсууддаа л цалингаа л гайгүйхэн шиг өндөр цалин л өгөх юм бол тэгээд улсууд тэрэндээ яагаад л нэг их тийм...,
Баасанхүү -
тайвшраад уу?
Даваасүрэн -
тайвшраад тийм хөөцөлдөх юу байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бид нар чинь нөгөө өөрснөө юутай..., тоосго шатаах чинь бас өндөр мэргэжлийн юутай болохоор чинь цалин өндөр.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
300-350-ыг авна сард. Тэгээд тэрийгээ нөгөө тогтмол юу авчихна. Шууд тэдийг авна. Тэгээд нөгөө хоол үнэгүй иднэ, автобусны мөнгөө авна.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэр тэрэндээ таарчихаар нэг их тэрийг авах гэж..., тэрнээс уг нь тэр яваад тэр дарга маргатайгаа ярьж зохицоод яриад яавал бас өгөхгүй гэхгүй л байх л даа.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэгээд нэгэнт л тийм юу яасан болохоор нэг их тэгж...,
Баасанхүү -
ардчилалын дараагаар одоо ажлын орчинд, ажлын хамт олонд өөрчлөлт гарсан уу? Хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдөж байсан бол?
Даваасүрэн -
өө өөрчлөлт гарсан гарсан. Социалист..., биднүүс чинь одоо 90 оноос өмнөхөн ажил дээрээ болуул ер нь ингээд нэг тоосго ингээд ремень рүү ингэж хаягдахад тэрний араас ингэж бүгд биендээ шаардлага тавьдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд одоо..., тэгээд л шаардлага тавиад. Тэгээд тэр болохоор бүгдээрээ хүлээж аваад бүгдээрээ тэр тоосгоныхоо араас явдаг байсан. Аан 90 оноос хойш ардчилалын юунаас хойш болуул тэр биендээ шаардлага..., нэг нь нэгэндээ шаардлага тавихыг хүлээж авахгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тийм хүн нь жоохон тиймэрхүү.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
дандаа л өөрийнхөө л юугаар яаж байж..., тэр тал дээрээ жоохон өөрчлөлт орсон.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
зарим нэгэн улсууд бол юу яахгүй. Ер нь өөрөө өөрийнхөөрөө л яана. Тэгж бие биендээ тийм шаардлага юу яахгүй..., юу ойлголт нэг хэсэг тийм...,
Баасанхүү -
биенийхээ үгийг хүлээж авахаа больсон уу?
Даваасүрэн -
больсон.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
одоо ч гэсэн л ер нь тиймэрхүү. Залуучууд чинь ер нь хүний үг хүлээж авахдаа..., тэр бас ч бүгдээрээ тийм юм уу гэхээр бас бишээ бас нэг зарим..., ер нь л тэхдээ дийлэнх нь хүний үг хүлээж авахдаа бас нэг жоохон тиймэрхүү байгаа юм.
Баасанхүү -
ммхм. Таны хувьд одоо жишээ нь социализмын үед ажиллаж байх нь илүү дээр байсан уу? Эсвэл ардчилсан нийгэмд ажиллах нь илүү үр дүнтэй хэрэгтэй байна уу харьцуулахад?
Даваасүрэн -
харьцуулахад бол биднүүс тэр урд социализмын үед ажиллаж байсан шигээ л ажиллах юм бол бидэнд хэн хэндээ ч хөдөлмөрийн чанар бол арай л үр бүтээлтэй байх юм. Бие биенийхээ үгийг яана..., яг л нэг бригад чинь нэг л хамт олон гэсэн үг.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бие биенийхээ юунд ороод. Одоо болохоор чинь тийм нийтэч нэг их сайхан тийм хамт..., за энэ нэг ажлыг хийчихье дээ гээд яахад л тэгж за бүгдээрээ босоод хийчихье гэхэд л ер нь тэгээд хойрог л хандаж.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэхээр л ажлын бүтээл гарахгүй байна гэсэн үг. Тийм л байна.
Баасанхүү -
та ер нь юу гэж боддог вэ одоо нийгэм солигдорхгүй ингээд социализм Монголд хэвээрээ байгаад байсан бол тэр нийгэмд амьдраад л ажиллаад л байх боломжтой байсан гэж боддог уу? Эсвэл та нийгэм солигдох цаг нь болсон байсан гэж боддог уу?
Даваасүрэн -
за яахав солигдох цаг нь болсон. Тэхдээ бас нэг юу..., өөр тэр нэг бас нэг тектатурын бас нэг байдал байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
бие биенийхээ үгийг хүлээж авдаг, бие биентэйгээ юу яах л..., харьцаа л их л сайн. Бие биендээ дандаа шаардлага юу яах...,
Баасанхүү -
шаардлага тавьдаг уу?
Даваасүрэн -
шаардлага тавьж тэрийг нь нөгөө нэг хүн нь хүлээж авах тийм л байсан.
Баасанхүү -
байсан уу тээ?
Даваасүрэн -
байсан бол арай дээр болов уу л гэж бодогддог юм.
Баасанхүү -
аан социализм нь тийм байсан, ардчилал гараап тэр нь алдагдсан юм уу?
Даваасүрэн -
алдагдсан.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд уг нь одоо ардчилалд бол тиймэрхүү байдал бий болчихвол одоо бас арай л одоо..., одоо жишээ нь шинэ юунууд чинь гаралгүй л яахав.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэхдээ ганцхан онцлог нь тэр нөгөө бие биенийхээ үгийг хүлээж авах, бие биендээ тэр оновчтой үгээ хэлээд бие биенийхээ тэр санаа юуг дэмжих тийм юм л байхгүй болчихоод байгаа юм.
Баасанхүү -
ммх хамтарч ажиллах нь уу?
Даваасүрэн -
тийн хамтарч ажиллах нь дутагдалтай болчихоод байна.
Баасанхүү -
социализмын үед ажиллаж байхад одоо яг нөгөө нэг социалист нийгэм гэдэг утгаараа хэцүү тийм солих хэрэгтэй тийм шүүмжлэлтэй санагддаг байсан зүйл байдаг уу?
Даваасүрэн -
аан тэр үед бол байхгүй ээ.
Баасанхүү -
аанхан.
Даваасүрэн -
тэгээд л бүгдээрээ нөгөө ажлаа хийгээд л сайхан бие биентэйгээ яг л нэг гэр бүл шиг л тэгээд яг нэг бригад чинь тэгж явдаг байсан болохоороо нэг их тийм юу байхгүй.
Баасанхүү -
одоо энэ хавийн амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ ихэнх нь энэ хойд талын тоосгоны үйлдвэртэй холбоотой байсан ш дээ тээ?
Даваасүрэн -
тийн.
Баасанхүү -
тэхээр энэ үйлдвэр доголдоод ирэхээр энэ хавийн орчинд яаж нөлөөлж байсан бэ?
Даваасүрэн -
орчинд одоо нөлөөлж байна нөлөөлж байна. Ажилгүйдэл их болж байна.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
ажилгүй улсууд их болж байна. Тэгээд ажилгүй болохоор л энэ улсууд чинь одоо архи л уугаад архинд л..., хичнээн сайхан ажиллаж байсан залуучууд чинь одоо тэгээд л ажил байхгүй л хий дэмий тэнээд л тэгээд л ажил хийе гэсэн одоо тийм юугүй л болчихоод байгаа юм..., сэтгэлгээгүй болчихоод байна ш дээ.
Баасанхүү -
ммхм. Таны одоо социалист нийгмээс хамгийн их үгүйлдэг энэ нийгэмд одоо дутагдаж байгаа ч юм уу тээ ийм байгаасай боддог зүйл байдаг уу?
Даваасүрэн -
өө байлгүй яахав. Энэ чинь одоо ер нь нийтэч хамт олонч, бие биендээ шаардлага тавьж тэрийгээ хүлээж авдаг тийм л юу л байгаасай л гэж бодогддог ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л одоо нэг хүнд ч гэсэн л нэг үг, за энэ нь болохгүй байна шүү, энийг нь ингэдэг юм гээд хэлж өгөөд. Тэрийг тэр хүн нь хүлээж авдаг л тийм л байвал уг нь одоо болох гээд байх шиг байх юм.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
миний бодож байгаа юу л тийм ш дээ.
Баасанхүү -
социализмд болохоор хүмүүс тэгж бие биендээ шаардлага тавих, зөвлөх, тэгж ойлголцох элбэг байсан уу тээ?
Даваасүрэн -
тийн элбэг байсан тийн. Тэгээд л тэр чинь бие биенийхээ үгэнд орно.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
хөгшчүүл ахмадынхаа үгийг бол биднүүс чинь одоо юу гээд хичээл ном үзэж байгаа юм шиг л тэрийг чинь дагаж мөрдөж ахмадынхаа сургаалиас ажиллаж яадаг байсан. Одоо бол ер нь ахмад хүнийг үг хэлэхэд ер нь зарим нь болуул нэг их тийм тоож байгаа шинж ч байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
биднүүс л ер нь яг л дураараа өөрийнхөө эрхээрээ ажиллаж яана л гэсэн тийм бодолтой байх шиг. Одоо энэ залуучууд чинь нэг их ажил хийж их мөнгө авна л гэж ярьдаг болохоос биш энэ ажлыг чинь хийчихэж байгаад тэгээд мөнгөө авна шүү гэсэн тийм ойлголтгүй л болчихоод байх шиг.
Баасанхүү -
ммхм. Таны амьдралд хамгийн гүн гүнзгий одоо нөлөөлсөн үйл явдал юу вэ? Тийм зүйл байдаг уу?
Даваасүрэн -
гүн гүнзгий ч гэж одоо яахав нөгөө ээж чинь эхнээсээ л тийм хөдөлмөрч тийм хүн байсан болохоор л тэр ээжийн барилаар л одоо ажил хөдөлмөрийг л үнэнч л хийж л амьдрал ахуйгаа дээшлүүлж яая л гэсэн л тийм юутай.
Баасанхүү -
тийм зарчимтай болсон уу?
Даваасүрэн -
тийн.
Баасанхүү -
таны амьдралын одоо бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?
Даваасүрэн -
одоо яахав бид хоёр бол хоёулаа. Манай хүн нөгөө бас удирдах ажил хийж байсан. Тэгээд хоёулаа ажлын төлөө л хоёулаа ажиллаж л юу яаж л хүүхдүүдээ гэсэн тэгж сургадаг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л ядарч байгаа хүндээ тус дэм болж явж бай л гээд тэгж л захьдаг ш дээ одоо энэ хүүхдүүдээ.
Баасанхүү -
ммхм. Тэгж л амьдарч ирсэн үү?
Даваасүрэн -
тхх. Анхнаасаа л тэгж нөгөө ээж аав чинь тэгж зааж өгсөн. Тэгээд тэр л юугаараа л хэвшлээрээ л энэ хэдийгээ бас тэгж явуулаад л.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэгээд л хүнтэй нийтэч бай л гэж.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
тэрүүнээс сайхан юм байхгүй. Хамт олонтойгоо нийтэч ажиллаж байгаа албан газраа ч гэсэн байж байхад нийтэч, хамт олонтойгоо нийтэч бай л гэж яадаг ш дээ. Өөрөө ч тэгж бодож яваад л ирсэн.
Баасанхүү -
ммхм. Социалист нийгэмд бол хамт олонтойгоо хамтач байх,нийтэч байх гэдэг бол яг тэр нийгмийн имиж байсан юм шиг байгаа юм тээ?
Даваасүрэн -
тийн. Одоо тэр л юу нь жоохон алдагдаад байна даа залуучууд.
Баасанхүү -
ммхм.
Даваасүрэн -
уг нь тэрийг л одоо дор дорноо л ухамсарлаад л бие биендээ ойлгоод л яачих л юм бол тэгээд ажил төрөл нь ч бас гайгүй явчихаар л шинжтэй байх юм.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.