Baatar
![](../assets/images/interviewees/990393.jpg)
Basic information
Interviewee ID: 990393
Name: Baatar
Parent's name: Myagmar
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: brick construction master
Belief: none
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
new technologies
NGOs
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Баатар -
Сайн, сайн байна уу?
Баасанхүү -
за таныг одоо бидэнд яриалцлага өгч бидний ажилд туслаж байгаад баярлалаа. Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?
Баатар -
за би бол Ховд аймгийн Буянт сумд 1949 онд Мягмарын нэгдүгээр хүүхэд болон төрсөн. Тэгээд тэнд бол одоо..., юундаа одоо бол манай эх эцэг малчин байсан. Тэгээд тэнд бол мал маллаж байгаад..., юу малчин эцэгтээ туслаж байгаад 1957 онд сургуульд орсон.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд сумынхаа бага сургуульд явж байгаад 5-р ангидаа л аймгийн төв дээр ирж сургуульд орсон. Тэгээд аймгийн төв дээр сургуульд ороод. Тэгээд 7-р анги төгсөөд барилгын ТМС-д явсан. За барилгын ТМС төгсөөд тэгээд буцаад одоо Ховдынхоо барилга конторт 2 жил барилгат ажиллаж байгаад тэгээд цэрэгт 1968 онд цэрэгт ирсэн. 1968 оноос 1971 он хүртэл цэргийн албаа хаагаад.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
71 оноос тус үйлдвэрт..., энд бол одоо ирсэн л дээ, ирж ажилласан байгаа юм.
Баасанхүү -
ханын материалын үйлдвэрт?
Баатар -
тэхэд бол Найрамдал тоосгоны үйлдвэр гэж байсан.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
Найрамдпал тоосгоны үйлдвэр гэж байсан. Тэхэд бол хоёрхон үйлдвэртэй. Нийтдээ бол одоо нэг..., за нэг хоёр үйлдвэр нийлээд нэг 400-аад хүнтэй байсан байх даа бүх инженер техникийн ажилчинтайгаа нийлээд.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тиймэрхүү бүрэлдэхүүнтэй байхад нь би энэ үйлдвэрт ажиллаж байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд 1971 онд ирсэн чинь..., тэгээд 1970..., тэхэд бол би өөрөө улаан оосгоны дамжлага дээр ажиллаж байсан.
Баасанхүү -
улаан тоосгоны дамжлага?
Баатар -
тийн улаан тоосго тавих дамжлага дээр. Тэгээд 72 оноос эхлээд би бригадын дарга нэртэй явсан. Тэрнээсээ эхлээд барилгын техникумд оройгоор суралцаж 76 онд төгссөн юм.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
барилгын техникумд оройгоор. Тэгээд материалын... юу..., техникийн анги төгссөн. Тэгээд тэр техникийн анги төгсөөд 1976 оны 11 сараас эхлээд би мастерийн ажлыг хийсэн.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнээс хойш одоо болтол одоо ер нь тасралтгүй л тоосгон заводод ажиллаж байна даа 30-н хэдэн жил. 38, 39 жил ажиллаж байгаа. Энэнээс өөр үйлдвэрт ерөөсөө ажиллаж үзээгүй.
Баасанхүү -
ммхм. Анх та яагаад энэ барилгын салбарыг сонгосон бэ? Хамгийн эхлээд нөгөө 7-р ангиа төгсөөд барилгын ТМС-д суралцсан талаараа ярихгүй юу?
Баатар -
ер нь одоо тэр үед чинь эд барилгын ТМС-ийн хүүхдүүд их явдаг байсан. Тэгээд би одоо барилдгын ТМС-д яваад..., барилгат зөндөө юу..., хуваарь нь ч надаа тэгж таарсан байх.
Баасанхүү -
ммхм. Өөрөө бас дуртай байсан уу?
Баатар -
яахав дээ нээх дуртай гэх ч юу байхав, тэр үед тэгж л тохиолдлоор л таарсан.
Баасанхүү -
ммхм. ТМС-ээ төгсөөд нөгөө Ховд аймгийн барилгын конторт ажилласан гэсэн ш дээ. тэнд та ямар ажил хийж байсан бэ? Тэр ажлынхаа тухай яривал?
Баатар -
тэнд бол би нэг 2 жил мужааны ажил хийсэн дээ. Мужаан хийж байгаад л тэгээд л цэрэгт явсан.
Баасанхүү -
аан тэгээд ирээд ханын материалын тоосгоны үйлдвэрт ажилласан тээ?
Баатар -
тийн цэргээс халагдаад л энэ тоосгоны үйлдвэрт ажилласан.
Баасанхүү -
тэр улаан тоосгоны дамжлага гэдэг нь ямар дамжлага вэ?
Баатар -
одоо тоосгоны үлйдвэрт бол одоо нэлээн хамгийн хүнд дамжлага нь улаан тоосго. Яг шатчихсан бүүр шатаад эцсийн бүтээгдэхүүн болоод зуухнаас л гадагшаа гаргаж талбай дээр тавьдаг дамжлага л даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр үед л жил гаруй ажиллаад..., ер нь тэнд ажиллаж байгаад л тэгээд оройгоор төгссөн дөө. Оройгоогр 4 жил явсан барилгын техникумд.
Баасанхүү -
ммхм. Тэр үед одоо ажилчдыг ингээд мэргэжил боловсролоо дээшлүүлэх ч байдаг юм уу тээ, ахиж дэвшихэд хэр тусладаг дэмждэг байсан бэ?
Баатар -
тэр үед бол нийгэм бололцоо байдаг юм бол оройгоор ч одоо сургууль соёлд явах, дээдэд сурах бүрэн бололцоотой л байсан ер нь.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр үед бол ер нь их..., яахав хангамжийн хувьд бол их тааруу мөртлөө соёл сургуульд явах маш бололцоотой, өөрийн одоо чадал толгойноос шалтгаалдаг л байсан.
Баасанхүү -
ммхм. Та жишээ нь одоо яаж сургуульд орох хүсэлтээ яаж тавьж, яаж хөөцөлдөж байв?
Баатар -
тэхэд бол би намар манайд бол 3 хуваарь ирсэн байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
барилгын техникумд суралцах, цаанаасаа боловсролын яамнаас тийм хуваарь өгдөг байсан сургуульд суралцах. Тэгээд нэг хэдэн улсууд одоо тэрнийг залуучууд яагаад..., тэгээд нэг 3 нь тэнцээд тэгээд барилгын техникумд орсон юм даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
оройгоор.
Баасанхүү -
тэгээд өдрөөр ажлаа хийнэ гэсэн үг үү?
Баатар -
өдрөөр бол ажлаа хийгээд л орой 5 цагаас 8,20 хүртэл яадаг байсан. Аан тэхэд бол тэр үеийн юу..., үйлдвэр бол одоо 4 цаг хүртэл ажиллуулаад 1 бол цалинтай чөлөө өгч суралцуулдаг байсан.
Баасанхүү -
өө за. Сурахдаа бас стипент авах уу? Эсвэл зүгээр цалингаа авч байгаад...,
Баатар -
өө зүгээр өөрийнхөө үндсэн ажлаа хийгээд л цалингаа аваад л явна.
Баасанхүү -
ммхм. Хаашаа..., одоо ханын материалд ажиллаж байгаа, тэгээд сургууль техникум чинь хаана байдаг байсан бэ?
Баатар -
одоо бол барилгын коллеж, баруун 4 замын тэнд байгаа сургууль л даа.
Баасанхүү -
аан.
Баатар -
тэнд л төгссөн 4 жил. Одоо барилгын коллеж болчихсон байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм. Таныг анх ирэхэд энэ ханын материалын орчин ер нь ямархуу байдалтай байсан бэ? Хэр хөгжсөн төвлөрсөн газар байсан бэ?
Баатар -
ханын..., энд би анх эхлэж ирэхэд бол ер нь үйлдвэрхлэлийн бүх үйлдвэрлэлийн одоо ажиллагаа бол гар ажиллагаатай л байсан даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд гар ажиллагаатай, бүх юм л гар ажиллагаагаар хийдэг, цаг жоохон сунжирч хийдэг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
аан цалин мөнгөний хувьд бол одоо тухайн үед бол нөгөө үйлдвэрүүдээсээ харьцуулахад гайгүй дээгүүр явдаг байсан Улаанбаатарын хувьд бол.
Баасанхүү -
ммхм. Одоо энэ үйлдвэрийг тойроод сургууль, цэцэрлэг, эмнэлэг ч гэдэг юм уу тээ хүн..., ажилчдын байр гэх мэтчилэнгээр яг ажиллах орчныг, амьдрах орчныг бүрдүүлсэн тал нь хэр байсан бол оо?
Баатар -
энд бол өдрийн сургууль байсан. Орон сууц бол манай үйлдвэрт хангалттай байсан. Эмнэлэг юунууд бол одоо хангалттай байсан. Ер нь бүх хангамжийн хувьд бол тэр үедээ тухайн үедээ бол сайн байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм. Таныг одоо үйлдвэрийн ажилд орох гэж байх үед ер нь социализмын үед үйлдвэрлэлийг хэр дэмждэг сурталчилдаг байсан бэ? Йүлдвэрийн ажилчдын нэр хүнд, тэгээд ер нь ингээд аж үйлдвэрийн салбарын нэр хүнд хэр байсан?
Баатар -
өө үйлдвэрлэл тухайн үедээ бол тэр чинь одоо шахуу төлөвлөгөөгөөр ажилладаг ч байсан. Ер нь үйлдвэрлэлийн сурталчилгааны хувьд бол одоо маш сайн байсан ш дээ. Гэнэтхэн хөдөө гадаанаас..., заримдаа бол энэ үйлдвэр чинь бас хүн хүч дутаад хөдөө гадаа аймгуудаас элсэлтээр авч улсууд авчирдаг байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан нөгөө илгээлтийн эзэн гэдэг шиг үү?
Баатар -
тийн зүгээр л элсэлт л гэж авчирдаг байсан юм даа.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
аймгуудаас одоо, тэр үед чинь Завхан, Архангай, эндээс бол улсууд их ирдэг байсан юм даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
сүүлд нь энэ баруун аймгуудаар ч гэсэн ирсэн.
Баасанхүү -
та нөгөө цэрэгт ирэхдээ хотод ирсэн юм уу? Тэгээд энд ирсэн үү? Яаж ирсэн бэ?
Баатар -
цэрэгт ирэхдээ Улаанбаатарт ирээд би Улаанхуаранд 3 жил алба хаагаад.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
хадагдахад Хар усан тохой гэж байсан юм. Тэндээс яг биднүүдийг халагдаад аймгууд руу ингээд элсэлт авч байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
аймгууд руу нөгөө ачих гээд одоо явуулах гэж байхад нь тэнд нь бол элсэлт авч байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Дарханы цемент, селекатын үйлдвэр хоёрт ийм 3 газар элсэлт авч. Тэгээд өөрийнхөө саналаар бол энэ тоосгоны үйлдвэрт орж ажилласан. Элсэлт авч ирж байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэхэд бол Дарханд бас элсэлт авч байсан юм.
Баасанхүү -
социализмын үед ер нь үйлдвэржүүлэлт яаж явагдаж байсан бэ? Одоо жишээ нь тоосгоны үйлдвэр гэхэд өөр бусад үйлдвэрүүдтэй ямар харилцаа холбоотой ажилладаг байсан бол?
Баатар -
үйлдвэржүүлэлт бол нэгнийхээ туршлага солилцох гээд тэр үед чинь маш их сургалт зохиодог байсан. Тэгэх нь битгий хэл манай энэ үйлдвэрийн ажилчид чинь Дархантай шип байсан. Дарханы тоосгоны үйлдвэр, дарханы тэр үйлдвэрүүдээр очиж сурталчилдаг. Тэгэх нь битгий хэл гадаад дотооддоо улсын үйлдвэрүүд бол одоо маш их юу яаж байсан..., тэр тоосгоны үйлдвэрт очиж 45 хоногийн курс, 6 сарын давтлага эднүүдийг бол Оросод хийдэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
надын өмнө..., надаас өмнө бол бүүр Солонгос, Хятад руу явж тэр улсууд 6 сар, жилийн курс хийж ирдэг байсан тоосгоны үйлдвэрийн ажилчид бол.
Баасанхүү -
өө за.
Баатар -
тэр тал дээрээ бол маш их сайн байсан.
Баасанхүү -
ер нь одо хувь хүн үйлдвэрийн ажилчин болохдоо яадаг вэ, заавал нөгөө нэг томилдог уу? Эсвэл өөрийнхөө саналаар ажилд орж болдог байсан уу? Ер нь ингээд ямар хүмүүс үйлдвэрт ажилладаг байсан бэ?
Баатар -
ер нь өөрийнхөө саналаар л ордог байсан даа.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
өөрийнхөө саналаар, бас л тухайн үеийнхээ сэтгэгдлээ бичнэ, ажиллах сонирхолтой тийм өргөдлөө бичнэ. Тухайн үеийн материал бүрдүүлээд тэгж ажилдаа ордог байсан.
Баасанхүү -
ммхм. Та үйлдвэрт ажиллах ер нь хэр..., ажилдаа хэр дуртай байсан бэ?
Баатар -
тухайн үедээ ч эхний үедээ ч би эндээ их сонирхол байгаагүй. Нэг 2, 3 жил ажиллаад л тэгээд ер нь..., ер нь сонирхолтой болсон доо сургууль соёлын хажуугаар яваад.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
давхар хангамж сайн байсан. Цалин мөнгөний хувьд болуул хангалттай байсан. Тэхэд чинь одоо хоол унднаас өгсүүлээд нормын хувцас эднүүд бол тогтмол цагтаа өгчихдөг. Цалингаа бол тогтмол өгчихдөг. Тиймэрхүү л хангамж бол энэ тоосгоны хангамж бол сайн байсан.
Баасанхүү -
ммхм. Ямар ямар хангамжуудыг эдэлдэг байсан бэ?
Баатар -
үгүй яахав дээ ер нь нормын хувцаснаас өгсүүлээд л нормын хувцас чинь зуны хувцас гээд өгчихдөг, өвлийн хувцас гээд өгчихдөг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
за дээрээс нь болуул тэгээд л шагналт одоо төлөвлөгөө биелүүлсэн бол одоо шагналт цалингуудыг бол сар бүр өгчихдөг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
цалингаас гадна янз бүрийн одоо тийм жижигхэн шагнал магнал, социализмын уралдаанд түрүүлсэн тиймэрхүү мөнгө зөнгөнүүдийг өгдөг. Тиймэрхүү л байсан даа.
Баасанхүү -
ммхм. Тэр үед энэ ханын материалын тоосгоны үйлдвэр одоо хэр үйл ажиллагаа нь жигдэрсэн бэ? Аан бас улсад ямар үүрэг роль гүйцэтгэдэг тийм үйлдвэр байсан бэ?
Баатар -
тэр үед бол ханын материал бол ер нь хоёрхон..., одоо тэр үед Найрамдал тоосгоны үйлдвэр гэж байсан учраас Улаанбаатарын хэмжээнд бол одоо хоёрхон ийм үйлдвэр байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тийм байж байгаад бүх л одоо энэ барилгын байгууллагын тоосгыг бол зөвхөн энэ хоёр үйлдвэр л хангадаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнээс биш өөр энд тэнд хувийн үйлдвэр энэ тэр гэж байгаагүй. Энэ хоёр үйлдвэр л одоо ер нь хангасан даа. Тэхэд бол барилгын байгууллагууд бол эд хүчээ авч эхлэж байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
70, 80-ахад оны үед бол барилгын байгууллагууд бол өвөл зунгүй ажиллагаагаа явуулдаг байсан. Зуны дэлгэр цагт бол гадна талынхаа өрлөг мөрлөг, сан техникийн ажлуудыг хийчихээд өвлийн цагт бол доторхи монтажынхаа ажлыг хийх..., ер нь тасралтгүй л барилга бол ажилладаг байсан.
Баасанхүү -
ммхм. Тийм учраас та нарын ажил ч гэсэн их байсан уу?
Баатар -
өө бидний ажил бол ер нь хангалттай. Ер нь одоо өвөл зун энэ тэр гэх юм ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
одоо жишээ нь тоосгоны үйлдвэр өвөл ингээд зогсчихоод байна ш дээ.
Баатар -
ммхм.
Баасанхүү -
тэр үед яадаг байсан бэ өвөл?
Баатар -
тэр үед ерөөсөө зогсож байгаагүй. Ямар ч үед ер нь зогсоно барина гэсэн ойлголт байхгүй байсан.
Баасанхүү -
ммхм. Ажлын.., та одоо жишээ нь ажил хэр ачаалалтай ажилладаг байв? Ажил амралтын хуваарь нь ямархуу байсан бэ?
Баатар -
миний хувьд болуул ажил бол маш их байсан даа. Зарим үед хэдэн жил ч юм одоо бодоод байхад 70, 80-аад оны үед амралтгүй ер нь 4, 5 жил явчихсан ч үе байсан л даа.
Баасанхүү -
өө за.
Баатар -
амралтын...,
Баасанхүү -
ээлжийн амралтыг хэлж байна уу?
Баатар -
тийн. Ээлжийн амралт бол..., тэхдээ ээлжийн амралтыг бол тэхэд чинь нам ээлжийн амралтын мөнгийг нь өгчихнө. Цаанаас нь ажлын шаардлагаар ажиллаж байгаа учраас нэмэгдэл дахиад харьцангуй бас зохих хувийг нь бас нийгэм нь өгнө.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тиймэрхүү л жишээтэй ажилладаг.
Баасанхүү -
тэхээр тэр үед нөгөө нэг ажлаа хийсэн л бол тэрнийхээ хөлсийг бүрэн авч чадаж байсан байна уу тээ?
Баатар -
чадалгүй яахав тэр үед чинь ёстой юу л хийсэн хийснийгээ л авдаг л байсан.
Баасанхүү -
та өөрийнхөө хийж байсан одо жишээ улаан тоосгоны дамжлага ямар байсан, аан тэгээд дараа нь сургууль төгсөөд мастер хийсэн гэсэн тээ? Тэр ажлынхаа талаар ингээд яривал одоо энэ хоёрын хооронд ямар ялгаа байх вэ?
Баатар -
тухайн үедээ гэж ярих юм бол одоо ер нь за яахав улаан тоосгоны дамжлага бол цалин мөнгөний хувьд бол ер нь хүнд мөртлөө цалин мөнгө сайтай л байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
аан мастерийн хувьд бол одоо цалин мөнгө арай л ажилчдаасаа бага л авдаг л даа тогтмол цалин авдаг учраас. Мастерууд нь бол тухайн үедээ 550-650 хооронд явдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
аан ажилчид бол одоо..., тэднүүд чинь аргагүй хүнд дамжлага дээр ажиллаж байгаа учраас 700, 800 хүрэх жишээтэй. Цалин бол сайн авдаг л байсан.
Баасанхүү -
аанхан, мастер гэхээрээ тухайн… бригад гэх үү тээ?
Баатар -
тэгнэ тэгнэ.
Баасанхүү -
тэр бригадын...,
Баатар -
мастер гэхээрээ одоо 30, 40-өөд хүнийг хариуцаад л тэднүүдийгээ ажиллуулна, тэр хүний цалинг нь бодож өгнө, тэгээд нийгмийн асуудлыг нь одоо шийдэх, тэгээд л бүх л юманд тэр хэдэн хүнийхээ хойноос хөөцөлдөх..., гачигдал зовлон гарахад тэднүүдийнхээ хойноос хөөцөлдөнө. Баяр ёслол болохоор тэднүүдийгээ бас тэгээд шагнал урамшил тодорхойлох бүх л юмыг бол мастер дан хариуцна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнээс биш үйлдвэрийн дарга тэрэнд хамаарахгүй.
Баасанхүү -
одоо нөгөө социалист уралдаан ч юм уу нөгөө нэг янз бүрийн үйлдвэр доторхи уралдаан тэмцээн арга хэмжээнүүд байна ш дээ тээ?
Баатар -
ммхм.
Баасанхүү -
тэд нарыг бол мастер л зохион байгуулах уу?
Баатар -
тэрийг бүгдийг мастер л зохион байгуулна л даа. Социалист уралдааны тодорхойлолт, хүн нэг бүрийн гүйцэтгэлийг чинь одоо мастерууд гаргаж ирнэ. 1 сард тэд нар тийм хийхээс тийм хийлээ, 2 сард тийм хийхээс тийм төлөвлөгөөний гүйцэтгэлүүдийг нь гаргаж ирнэ. Жилийн эцсээр бол гүйцэтгэлүүдийг нь гаргаж ирнэ. Тэдэн хувь төлөвлөгөөгөө биелүүлж ажилласан гээд хувь хүний төлөвлөгөөг мастерууд бол хүн нэг бүр дээр нь гаргаад, тэгээд ооо шагнал урамшуулал тодорхойлох энэ тэр асуудлыг бол гардан хариуцаж хийдэг хүн бол одоо мастер л байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм. Үндсэн цалин дээр одоо өөр ямар ямар нөгөө урамшуулал нэмэгдлүүд ордог байсан бэ?
Баатар -
төлөвлөгөө биелүүлснийх гэж шагнал авдаг байсан, чанарын шагнал гэж орж ирдэг байсан, цаг ашиглалтын шагнал гэж орж ирнэ, аан тэрэн дээрээ бас шөнө ажилласан бол шөнийн нэмэгдэл гэж бас орж ирдэг. Иймэрхүү шагналууд бол орж ирдэг юм л даа.
Баасанхүү -
ммхм. Одоо жишээ нь чанар, цаг ашиглалт хоёр гэдэг нь ямар учиртай вэ?
Баатар -
чанартай бүтээгдэхүүн хийсэн болуул одоо орж ирнэ гэсэн үг л дээ.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
чанартай бүтээгдэхүүн хийгээд тэрнээсээ ашгийг нь одоо ажилласан бол тэр ашигтай ажилласаныг тухайн үед бол ажилчдад өгдөг.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тийн. Аан цаг ашиглалт гэхээр бол одоо цаг тухайн үед чинь маш нарийн байсан. Ажлын цаг таслаж болохгүй. Бараг юу..., тэр одоо цаг минутаар нь бүртэгдэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
дээрээс нь одоо тэр чинь тэр үед чинь одоо 7 хоног гэхэд чинь бараг одоо юугүй өдөр гэж байхгүй..., цуглаангүй, лекц, сонин уншлага, тэгээд одоо дугуйлан, семинар гээд л бүх л юманд нь бол тэр хамаарч байдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэднүүдийг тухайн үедээ бол бүртгэж авна.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр бүртгэлээс нь хараад зохих хэмжээний урамшууллын бас мөнгө ирдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан. Энэ бүртгэх ажлыг мастерууд хийх үү? Үгүй юу?
Баатар -
бүртгэх ажлыг мастерууд хийнэ, мастерууд тэр үед тусгай одоо үйлдвэрийн цахиргаанаас бас бүртгэж байна, давхар бүртгэж байна.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгж явдаг байхгүй юу.
Баасанхүү -
одоо жишээ нь ингээд ажлын хажуугаар өөр олон төрлийн юм явагддаг байсан байна ш дээ лекц ч гэх юм уу тээ, суботник ч байдаг юм уу. Энэ бүх зүйлийг яаж зохицуулдаг байв? Одоо ядаргаатай ч юм уу, хэрэггүй санагддаг байсан уу? Эсвэл зүгээр хийх ёстой зүйлээ хийж байгаа юм шигээр хийдэг байсан уу?
Баатар -
ер нь тухайн үедээ яг л хийж байгаа юм шиг л санагддаг байсан. 4-дэх өдөр гэхэд чинь орой лекцтэй, 2-дох өдрийн орой..., өглөө гэхэд чинь сонсголтой.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд 3-дахийн орой гэхэд чинь тийм дугуйлантай. Тэгээд мэргэжлийн дугуйлан, тэгээд урлаг уран сайхны янз бүрийн спорт тэмцээнүүд явагдана.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
энэ бол байнга ажилчдын бригадад хооронд, ээлжүүдийн хооронд байнга явагдаж байдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
ийм клуб гэж байсан манай клуб бол маш том сайхан клуб. Тэрийг бодоо хүнгүй тийм үйл ажиллагаагүй байна гэж ерөөсөө байдаггүй. Тийм л байсан.
Баасанхүү -
ммхм. Ажилчдын ар гэр ахуй нөхцлийг хэр анхаардаг байсан бэ?
Баатар -
ажилчдын ар гэр ахуй нөхцлийг бол сайн анхаардаг байсан. Ажилчид чинь бол ер нь тухайн үедээ ер нь янз бүрийн асуудал гарна. Тэхэд үйлдвэрийн захиргаанаас шууд мөнгөн төгрөг юм уу, өөр оролцох юм байвал коммис гараад...,
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд ер нь сайн л оролцдог байсан даа.
Баасанхүү -
үйлдвэрийн ингээд ажилчид хамт олны хорондын харьцаа ямар байв? Хэрхэн хамтарч ажилладаг байсан бэ?
Баатар -
үйлдвэрлэлийн тэр хамт олны харьцаа бол ер нь сайн байсан шүү. Одоо муу байсан гэж хэлэхгүй. Ер нь хамтач их сайхан..., ер нь сайхан хамт олон бүрдчихдэг тийм байсан. Иймээ тиймээ асуудал гаргаад л тиймэрхүү юм байдаггүй л байсан.
Баасанхүү -
хүн бүр найрсаг.
Баатар -
тийн хүн бүр нэг нэгэндээ тусархуу. Одоо тэр үед чинь одоо үйлдвэрчний гишүүн гэж байсан, намын гишүүн гэж байсан. Шинээр орж байгаа улсуудыг чинь нам шинээр орж байгаа залуу хүүхдүүдийг чинь л намын гишүүд ахмадууд нь бол даагаад сар бол одоо яг хүнтэй туслаад дэмжээд тэгээд ингээд явдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд хоцрогдсон цех бригадын дарга нь..., юу цехийн бригадыг бол намын гишүүд нь бол бүгд даагаад гарчихсан. Намын гишүүд нь бол тувтан хажууд нь одоо ажилладаг байсан даа.
Баасанхүү -
ммхм. Ажлаас одоо зөвхөн нөгөө нэг нормын ажлаас гадна өөр ямар амралт ажлын үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг байсан бэ?
Баатар -
ажлаас гадна ямар аа?
Баасанхүү -
тийн.
Баатар -
ажлаас гадна бол одоо соёл урлагийн тийм л ажлууд голдуу л их хийгддэг байсан.
Баасанхүү -
аанхан. Аан нөгөө суботник ч байдаг юм уу...,
Баатар -
суботникийг бол одоо юу..., хийгддэг. Суботникийн ажлыг бол хаврын урилалд л суботникийн ажлууд бол хийгддэг байсан даа.
Баасанхүү -
ммхм. Үйлдвэрийн дарга нар ямар хүмүүс байдаг байсан бэ? Аан тэгээд дарга ажилчдын хоорондын харьцаа ямар байсан бэ?
Баатар -
үйлдвэрийн дарга нар бол одоо тухайн үед Агваанлувсан гэж сайн хүн байсан. Тэгээд үйлдвэрийн дарга тухайн тэр үедээ бол ерөөсөө ажилчдын яг дунд нь орж хүн нэг бүртэй тулж ажиллах нь маш элбэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
нэг их даргархаад үйлдвэрийн дарга ч бай..., тэр чинь одоо гуанзанд ингээд орлоо гэхэд чинь бүгд хамт суучихсан инээж хөхрөөд л. Тэхэд чинь бол одоо дарга нар нэг тусдаа, ажилчид нэг тусдаа энэ тэр гээд байх юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
ажлынхаа үед бол ерөөсөө дарга цэрэг шиг л харьцана. Аан харин дарга цэргээ хүндлэх хүндлүүлэх тэрийгээ бол тухайн үедээ бол тэр үед маш их сайн байсан гэж бодож байна ш дээ миний хувьд бол.
Баасанхүү -
ммхм. Одоо жишээ нь та бол бас тодорхой хэмжээний удирдлагын ажил хийж байгаа ш дээ тээ?
Баатар -
ммхм.
Баасанхүү -
тэгээд энэ мастерийн ажил хийхэд анхаарах зүйлүүд юу байдаг вэ? Бэрхшээлтэй зүйлүүд юу байдаг байсан бэ?
Баатар -
одоо 30, 40-өөд хүний аж амьдралыг хариуцаж байгаа хүн чинь бас л зохих хэмжээгээрээ л одоо ер нь идэвхи зүтгэлтэй л ажиллахгүй бол нөгөө бригадуудаасаа ажлаар хоцорно.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тийм учраас янз бүрийн шинээр орж ирж ирсэн улсууд нь ажил төрлөө мэдэхгүй тэр улсуудад туслах, тэгээд цалин мөнгөний хувьд бол одоо нэг их жигд биш яг хийж чадсан хүнд нь хуваарилах шаардлагатай. Тэгж байж л улсуудаа ажиллуулна гэхээс биш зүгээр дунд нь явдаг бол хийж өгөх хүн олдохгүй л дээ.
Баасанхүү -
ммхм. Тэр ажлыг нь дүгнэнэ гэдэг чинь та одоо жишээ нь хэдэн тоосго гаргасан ч юм уу тэр болгоныг нь бүртгэж юу яана гэсэн үг үү..., мэдээ өгнө гэсэн үг үү?
Баатар -
тэр болгоныг бол өдөр бүр би одоо бүртэгдэг. Чи бол одоо..., энэ өдөр бол одоо иймэрхүү ажил хийлээ, энэ 7 хоног ингэж ажиллалаа. Тэгээд сарын сүүлд болохоор нөгөөдүүлээ нэгтгээд цалинг нь бодож өгнө ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
бүх хүн нэг бүртээ бол одоо..., чи өнөөдөр иймэрхүү Батсайхан чи тийм төгрөгний ажил хийсэн, одоо энэ 7 хоногтоо тэдэн төгрөгний ажил хийсэн гэдгийг нь бол тухайн үед нь хүн мартуулахгүйн тулд хэлж өгдөг. Тэгээд сарын сүүлд нь болохоор тэрийгээ нэгтгээд бодож өгчихнө.
Баасанхүү -
аанхан. Тэрийг нь бол нөгөө нягтлан эд нар...,
Баатар -
тэгээд мастер болуул бодоод ингэж ингэж ийм ажилласан гээд бодоод тэгээд нягтланд өгчихдөг юм. Нягтлан бол тэрийг нь харж байгаад ашиг орлого, тэгээд зөв бодсон, буруу бодсон тэрийг нь бол бүгдийг нь шалгаж нягтлаад, нөгөө ажилтай нь харьцуулаад хийсэн ажлыг нь..., тэгээд л одоо тэрнээсээ ашиг орлогоо суутгаад тэгээд мастер..., юу ажилчиддаа буцааж цалинг нь тавьж өгнө дөө.
Баасанхүү -
ммхм. нэг ээлжинд жишээ нь..., одоо дандаа л нөгөө нэг цуг ажилладаг ажилчид, аан тэгээд нэг мастер л байх уу тээ?
Баатар -
нэг ээлжинд бол ерөөсөө...,
Баасанхүү -
солигддог уу?
Баатар -
нэг үйлдвэр дээр гэхэд 3 ээлж байхад чинь 3 мастер байна. Нэг мастер дээр бол нэг 30-аад хүн л байдаг юм.
Баасанхүү -
ммхм. Тэгээд тэр бол солигдохгүй тэр чигээрээ багаараа л ингээд явна гэсэн үг үү?
Баатар -
тэр нөгөө..., юу багаараа л явна гэсэн үг л дээ.
Баасанхүү -
бригад гэж явна тээ?
Баатар -
нэг бригад л гэсэн үг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр нөгөө бригадын дарга байна. Бригадын даргыг мастер нь хариуцна. За тэгээд л бригадын дарга нь бол улсуудаа хариуцна. Тэгээд л явна даа.
Баасанхүү -
ммхм. Та одоо бригадаараа ямар ямар амжилтанд хүрч байв? Аан бас жоохон төлөвлөгөөгөө биелүүлээгүй ч юм уу тийм тохиолдол гарч байв уу?
Баатар -
манайхан ер нь гайгүй ажиллаж байсан ер нь. Ер нь тухайн үедээ тоосгоны үйлдвэр болуул ажлын хувьд болуул маш сайн үзүүлэлттэй байсан шүү.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр манай бригадаас чинь одоо үйлдвэрийн аварга ч төрж л байсан. Тэр үйлдвэрийн аварга юу..., комбинатын аварга улсуудыг бол нэлээн хэд хэд л төрсөн дөө.
Баасанхүү -
ммхм. Ер нь сард ч юм уу жилд ч юм уу нэг бригад, эсвэл ингээд үйлдвэрээрээ хэдий хэмжээний төлөвлөгөө норм тавиад тэгээд тэрийгээ яаж биелүүлдэг байсан бэ? Биелэлт нь хэр байсан бэ?
Баатар -
ерөөсөө тэр чинь нэг бригад гэхэд чинь сардаа тэдийг..., сардаа хийх, бригадын сардаа хийх, жилдээ хийх, улиралдаа хийх тэр бүх юмнуудыг нь бол эхлээд төлөвлөгөөгөөр гараад ирчихсэн байдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнийхээ дагуу л одоо сарынхаа төлөвлөгөө хийж чадахгүй л дараачийн сарынхыгаа давуулаад. Тэгээд улиралдаа бол одоо хийсэн байна уу үгүй юу гэдэг нь харагдана л даа угаасаа бүх ажил нь тодорхой самбар..., самбараар дүгнээд явчихдаг. Тэр самбар дээр нь бол одоо гарч өгнө.
Баасанхүү -
төлөвлөгөө нормоо одоо биелүүлэх одоо шагнал урамшуулал байгаа тээ? Аан биелүүлэхгүй тохиолдолд ямар нэгэн шийтгэл хариуцлага тооцох зүйл байсан уу?
Баатар -
тэрэн дээр бол одоо тэр тухайн үед цалин мөнгөтэй л тооцож өгдөг байсан даа.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэр цалин мөнгийг төлөвлөгөө нормоо хийхгүй тэр..., тэхэд шагнал урамшуулал тэр бригадад олдохгүй. Тэгээд л янз бүрийн одоо тухайн шагнал урамшууллаар төлөвлөгөө норм хийхгүй бол бүх юмнууд нь хасагдаад явчихдаг болохоор цалин мөнгөнөөс хамаагүй л хасагдаж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
нөгөө улсууд нь өндөр авч байхад тэр улсуудын хувьд муу л үзүүлэлттэй гэвэл тэгээд ер нь цалин мөнгөтэй л маш их тооцдог байсан даа тэр үед.
Баасанхүү -
ммхм. Төлөвлөгөөгөө одоо биелүүлэх юм уу давуулан биелүүлэхтэй харьцуулахад биелүүлэхгүй тохиолдол нь хэр их байсан бэ? Эсвэл бага байсан уу?
Баатар -
биелүүлэхгүй тохиолдол ганц хоёр сар улирлаар бол гардаг байсан.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тухайн үеийн одоо юунаасаа болоод..., цаг уурын нөхцлөөс болоод..., зуны цагт чинь одоо маш их бороо ороод эхэлчих юм бол төлөжвлөгөө норм тасрах асуудал гардаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
хавар намрын цагт бол төлөвлөгөө норм нэг их тасраад байдаггүй тоосгоны үйлдвэр чинь. Эд хүйтний улиралд жоохон тасарч магадгүй.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнээс биш өөр тасраад байх нөхцөл..., юу гайгүй л дээ техникийн хувьд ч сайн байсан.
Баасанхүү -
таныг ажиллаж байх хугацаанд одоо энэ үйлдвэрийн техник шинэчлэгдэж байв уу? Ер нь ямар ямар техник байдаг юм бэ?
Баатар -
өө ер нь тоосгоны тоног төхөөрөмжүүд л байдаг. Тоосгоны төхөөрөмж гэж одоо урсгал засвар гээд хийхэд чинь бүүр одоо 2-3 жил болоод капитал засвар хийхэд чинь бүх тоног төхөөрөмжийг нь сольдог байсан ш дээ. Сольдог байсан. Тэгээд одоо өөр тэрэн дээр гэвэл одоо машин техникүүд бол свомсмолууд байна, трактор гээд зөөвөр тээврийн машинууд байна. Энэ машинууд бол манайд бол хангалттай байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
цагтаа бас энэ тоног төхөөрөмжүүд л байсан.
Баасанхүү -
одоо аюулгүй ажиллагааны нөхцлийг хэр хангадаг байсан бэ? Янз бүрийн осол аваар гарах тохиолдол байсан уу?
Баатар -
осол аваар гарах тохиолдол байна л даа ийм том үйлдвэрүүд чинь янз бүрийн л. Тэхдээ аваарын эмч гээд одоо бүүр байнга үйлдвэр дээрээ ажиллаж байдаг 3 ээлжийн эмч болуул ажилладаг байсан. Аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг бол маш чанга өгдөг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
ажилд ороход нь өгдөг, ажлын дундуур нь өгдөг. Тэгээд л тэрийгээ гарын үсэг зуруулж баталгаажуулж авна. Аан тэрийг нь бол одоо бүртгэж авна. Тэрийг нь бол байнга шалгана цаанаас нь захиргаанаас нь болуул шалгаж байдаг, харж үзэж байдаг. Шалгалтын шүүлэг бол байгууллагаас ирнэ, барилгын яам гэж байсан яамнаас ирнэ, энд тэндээс бол тэр хөдөлмөр хамгаалалтын талын шалгалтууд бол тогтмол ирдэг л байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрний хүчинд бол одоо тэр хөдөлмөрийн хуулийн ажиллагаа бол тогтворжчихсон байсан. Ийм байсан л даа ер нь.
Баасанхүү -
одоо жишээ нь аюулгүй ажиллагааны зөвлөгөөг яаж өгдөг, аан тэгээд тэрнийг хэрэгжилтийг яаж шалгадаг байсан бэ?
Баатар -
Аюулгүй ажиллагааны угаасаа тусгай бас нэг ном байдаг.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэрийг бол одоо бүгд мастер, бригадын дарга нарт нь өгчихдөг. Мастер, бригадын дарга нарт өгөөд тэгээд тэр чинь жилд нэг удаа мастер, бригадын дарга нарыг бүүр тусгай 15 хоног..., тэрийг нь бол тусгай семинарт яадаг..., хичээл заагаад, шалгалт аваад, бүүр ажлаас нь чөлөөлж аваад.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
мастер бригадын дарга нар нь тусгай мэргэжлийн услууд ирж хичээл заагаад ингэж ингэж ажиллах ёстой гэсэн тийм..., тэгээд бүүр ажлаас нь чөлөөлөөд хоол ундыг нь тусд нь өгч байгаад 15 хоног тэгж хичээл заадаг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд тэр үед чинь энэ 15 хоногт хичээл заалгачихлаа. Бүүр мэргэжлийн багш нар ирж зааж байгаа юм чинь үйлдвэр дотроосоо ингэж ингэх нь..., тэгээд тэрийгээ бол үйлдвэр дээр нь очиж хэрэгжүүлж л байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм. Үйлдвэрт ажиллах хүнд нөхцөл ш дээ тээ? Ямар ямар бэрхшээлүүд байдаг вэ?
Баатар -
өө яахав дээ үйлдвэрт бол манай үйлдвэр чинь одоо хүнд хортой нөхцлөөр тооцогддог учраас ер нь бол одоо шороо тоосонд ажилладаг, тэгээд л одоо тиймэрхүү хүнд хортой нөхцөлд байдаг. Тийм учраас жилд нэг удаа мэргэжлийн юу..., эмч нар ирж үзлэг хийгээд хэн ямархуу өвчтэй байна мэргэжлийн тийм силкад милкадтай байна уу, өөр ямар өвчтэй байна гэдгийг нь бол одоо мэргэжлийн эмч нар бол жилд нэг удаа..., жилд хоёр ч удаа ирж үйлдвэр дээр нь үзээд тэгээд оношийг нь тогтооод. Хэрвээ тийм өвчтэй энэ тэр бол шууд эмнэлэгт хэвтүүлэх тиймэрхүү арга хэмжээнүүдийг авдаг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм. Таныг энэ ханын материалын үйлдвэрт ажиллаж байхад одоо энэ үйлдвэртэй холбоотой тийм онцгой содон тийм үйл явдал тохиолдож байсан уу?
Баатар -
онцгой содон гэхээр чинь одоо биднүүдийг, надыг ажиллаж байхад хойно чинь хоёр ч шинэ үйлдвэр нээгдсэн. Хоёр шинэ үйлдвэр нээгдээд..., тэгээд тэр бол сайн ажилласан..., бүүр орчин үеийн үйлдвэрүүд байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
сүүлдээ бол одо тэр үйлдвэр нь бол одоо юунаас..., материал үнэтэй болсон шингэн түлш мазотоор шатаадаг байсан. Тэгээд тэр азот чинь бол одоо асар үнэтэй хойноос орж ирдэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд тэрийгээ бол одоо манайхан бол одоо дийлхээ..., авч дийлэхгүй. Тэгээд л тэр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өөрчилж..., өөрчилснөөс болж энэ үйлдвэрлэлүүд бол зогссон доо.
Баасанхүү -
ммхм. Тэр юу..., нөгөө нэг төмөр зам байдаг байсан ш дээ.
Баатар -
ммхм.
Баасанхүү -
тэрүүгээр юу зөөдөг байсан бэ?
Баатар -
тэрүүгээр бол одоо тэр төмөр зам чинь шууд манай дээр орж ирээд эхлээд нүүрс орж ирдэг байсан шууд одоо Багануураас, Налайхаас тэр төмөр замаар шууд орж ирээд энэ үйлдвэрийн хашаан дотор буудаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
2-рт азот ирдэг байсан бүүр хойноос Иркутсикээс.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
азот энэ үйлдвэрийн хашаан дотор буудаг байсан. Одоо манай бүтээгдэхүүн улаан тоосго бол мөн вагонд ачигдаад Иркутсик Улан-Үд рүү ачигддаг байсан.
Баасанхүү -
өө бүүр гадагшаа гаргадаг байсан юм уу?
Баатар -
гадагшаа гаргадаг байсан. Одоо харин тэр төмөр замнууд одоо байхгүй болсон доо.
Баасанхүү -
ммхм. үйлдвэрийн боловсон хүчнүүд одоо хаана яаж бэлтгэгддэг байсан бэ? Хангалттай байсан уу?
Баатар -
үйлдвэрийн боловсон хүчин гэх юм бол тэр үед чинь барилгын материалын техник мэргэжлийн сургууль гэж байсан баруун 4 замын хойхон талд.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэндээс бол жилийн жилд бол одоо..., одоо тэр үед чинь 8-р анги төгсөөд 8-аасаа барилгын ТМС-д 2 жил яваад шууд манайд ирж ажилладаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
аан завсар хооронд нь бол тэр дадлага мадлага хийх, тэрийгээ бол бас энэ үйлдвэр дээр хийдэг байсан. Жилийн жилд л залуу боловсон хүчнүүд маш их хангагдаж байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
ер нь энэ үйлдвэр чинь одоо тэгээд эд 70, 80-аад оны үед чинь бол одоо 3 үйлдвэр, 4 үйлдвэр ажиллаад эхэлсэн. Тэхэд бол 1500-аас бараг 2000-аад ажилчидтай болчихсон байсан.
Баасанхүү -
өө за.
Баатар -
тэхэд бол боловсон хүчин бол маш хангалттай. Дувтан ТМС төгсөж ирсэн залуу хүүхдүүдээр хангагдаж өгдөг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
сургууль эд нарт бол одоо ер нь төгсөөд ирэхэд бол ажлын байргүй байна гэж байхгүй. Шууд ирээд ажилд ороод ирдэг.
Баасанхүү -
таныг ажиллаж байх хугацаанд одоо хамгийн санаанаас гардаггүй тийм зүйл юу вэ?
Баатар -
за..., манайд бол тэхэд бол энэ гуанз нь их жижигхэн. Өдөр надыг хоолонд ороход бол бас нэг юу яадаг байсан юм аа очерьлоод, тэгээд тэнд бол байдаг цагаа..., тиймэрхүү асуудалтай байдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд их хурлын дарга Батмөнх гуай ирж энийг үзээд тэгээд одоо энэ шинэ гуанзыг бариулж өгч байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд тэр гуанз бол Батмөнх дарга болуул маш хурдан хугацаанд арга хэмжээ авч өгч байсан юм.
Баасанхүү -
аан үйлдвэрийн ажил байдалтай танилцаж яваад уу?
Баатар -
тийн. тэр ажил байдалтай танилцаад л.
Баасанхүү -
өөр ер нь одоо жишээ нь энэ гуанз нь их хүндрэлтэй байсан байна тээ? Өөр иймэрхүү асуудал байвал юу байдаг байсан бэ?
Баатар -
өөр нэг их хүнд гээд байх юм байхгүй. Ер нь бүүр үйлдвэрлэлийн ажиллагаа хүндрээд энэ тэр гэхэд чинь тухайн үед социализмын үе байсан учраас яамнаас бол тухайн үедээ маш хурдан шуурхай арга хэмжээ авч өгдөг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
техник сэлбэг тасарлаа гэхэд 24 цагийн дотор үйлдвэр зогсооно гэж байхгүй. 24 цаг өдөр шөнөгүй ажиллаж байгаад л арга хэмжээ аваад л өгдөг байсан.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэхэд чинь яамнаас..., яамны, барилгын яамны жижүүр гэж байдаг байсан.
Баасанхүү -
за.
Баатар -
барилгын яамны жижүүр чинь бол одоо шөнө өдөргүй манаагаа хийнэ, тэгээд барилгууд дээгүүр явна. Тэгээд тэр мэдээллүүдийг чинь одоо жишээ нь тоосгоны үйлдвэр дээр гэнэтийн осол гарч байна, тэгж саатал гарч байна..., тэгээд одоо барилгын байгууллагууд, барилга трестүүд байсан. Барилга трестэд гарч байгаа саатал дутагдлыг тэднүүдийг чинь өглөө бүр барилгын сайддаа илтгэж байдаг.
Баасанхүү -
өө за.
Баатар -
тэр барилгын яамны жижүүр бол одоо байнаг тэрэн дээр яагаад, тэгээд барилгын бүх байгууллагуудаар явж барилгын сайддаа илтгэж. Барилгын сайд өглөө шуурхай тэндээ хийхэд бол тэр бол мэдээлэл оччихсон л байдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тоосгон завод дээр өнөө шөнө тэгж тэгж асуудал боллоо, тэгж тэгж одоо..., бараг л одоо тийм тийм хүн тасалсан тэднийхээс гэсэн мэдээллүүдийг бол яамны шуурхай дээх ордог байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр чинь том байсан юм чинь барилга тухайн үедээ бол.
Баасанхүү -
одоо ажилчид ажлаа хийхийн хажуугаар заавал нэг эвлэлийн гишүүн ч юм уу, үйлдвэрчний эвлэл ч гэдэг юм уу иймэрхүү зүйлд хамрагддаг байсан ш дээ. Та алинд нь хамрагдаж байсан бэ?
Баатар -
би ч эвлэлд..., эвлэлд байсан, үйлдвэрчнийхд байсан.
Баасанхүү -
ммхм. Эвлэл нь ямар үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрчний эвлэл нь ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?
Баатар -
эвлэлийн бол тэр эвлэл, үйлдвэрчин эднүүд бол тухайн үедээ маш сайн ажилладаг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
эвлэлийн одоо..., эвлэлийн хорооноос..., эвлэлийн хороон дарга гэж байсан, үйлдвэрчний хороон дарга гэж байсан. Эвлэлийн хороон дарга чинь бол одоо..., энэ үйлдвэрчний хороон дарга байна. Эднүд чинь бүүр орон тооны том том байгууллагын даргын эрхтэй улсууд байсан ш дээ.
Баасанхүү -
өө за.
Баатар -
одоо үйлдвэрчний хороон дарга, эвлэлийн хороонд дарга эднүүд чиньт бүхэл бүтэн байгууллагын орлогч дарга гэсэн эрхтэй. Тэднүүд бол одоо том эрхтэй. Тэгээд л одоо дээшээ доошоо сонгууль..., юу эвлэлийн хурал болно, үйлдвэрчний хурал болно. Тэднүүд тухайн үед ажилчдаас хэнийг нь явуулах вэ яах вэ гэдгийг тэр улсуудаа мэднэ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
үйлдвэрчний хороо гэдэг чинь ажилчдын ар гэрээр нь тойрч хэнийх нь амьдрал одоо хүнд байна тэрийг нь бол байнга тойрч одоо тэгээд л тухайн үедээ ёстой арга хэмжээг болуул газар дээр нь ингээд авч өгдөг байсан.
Баасанхүү -
ммхм. Эвлэл нь болохоор ямар вэ? Үйлдвэрчний эвлэл болохоор ажилчдын нөхцөл...,
Баатар -
аан эвлэл болохоор ер нь ажлын талаараа л ер нь явуулах, тэр бусад одоо намын..., намын хороо гэж байсан.
Баасанхүү -
ммхм. үйлдвэр дээр үү?
Баатар -
үйлдвэр дээр.
Баасанхүү -
за.
Баатар -
намын хорооны дарга..., энэ чинь бол одоо нэлээн хамгийн том одоо дээрээсээ 2 дахь том үүргийг л гүйцэтгэдэг байсан даа.
Баасанхүү -
ммхм үйлдвэрийн захиргаанаас гадна?
Баатар -
тийн. Эвлэл бол ерөөсөө маш их рольтой байсан.
Баасанхүү -
одоо эн нам, эвлэл, үйлдвэрчин гурав нь бас хоорондоо их уялдаа холбоотой ажиллах уу?
Баатар -
тийн уялдаа..., байнга ажлын талын..., тэгээд л тэр чинь одоо бас л үйлдвэрчний хорооны гээд, намын хороо гээд, ер нь тэр эвлэлийн хороо ажиллах жишээтэй.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд гаднаас бол нээлттэй өдрийг бол байнга авчирж тухайн үеийн олон улсын байдлын талаар ярьж хөөрүүлдэг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
аан үйлдвэр дээрээ, Монгол дээр явуулж байгаа асуудлыг талаар ярьдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
иймэрхүү л байсан юм даа.
Баасанхүү -
одоо ажлын хажуугаар ингээд лекц янз бүрийн юманд хамрагдах ер нь төвөгтэй санагддаг байсан уу? Ямар байсан бэ? Одоо болуул хүмүүс өөрөөр хандана ш дээ тээ? Ямар байсан дуртай хандах нь юу байхав дургүй хандах нь илүү байна л даа тээ?
Баатар -
тэр үед нь бол одоо тэр ээлж..., шөнийн ээлжинд ажилладаг хүнийг нь орохгүй байна гэдэг нь бол одоо цаг тухайд нь бүртгэл судалгаа бол маш нарийн байсан учраас тэрүүнд хамаарагдахгүй ямар нэгэн эвлэлийн гишүүн үйлдвэрчний гишүүн байдаггүй л байсан юм даа ер нь.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэрэнд чинь одоо ер нь маш л идэвхитэй оролцдог байсан.
Баасанхүү -
Тэгж одоо идэвхитэй оролцож байгаа нь тэр бүртгэлээс болж байна уу? Аан эсвэл бас тэр хүмүүс тэр үйл ажиллагаанд дуртай хамрагддаг байсан уу?
Баатар -
тэр үед чинь дуртай хамрагддаг байсан. Тэр үедээ их хурал лекц хийлээ гэхэд дараа нь нэг концерт тоглох ч юм уу, үгүй бол бүүр нэг сайхан том лекторуудыг чинь авчраад яриулахад чинь бол улсууд чинь бол одоо тэр рүү сонирхлоороо л ордог байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэгээд зарим нь одоо бүртэгдэж чадахгүй шахуу л үлдэж байдаг л байсан.
Баасанхүү -
лекторууд одоо жишээ нь юуны тухай ярьдаг байсан бэ?
Баатар -
өө цаг үеийн, тухайн үеийнхээ цаг үеийн байдлын талаар л сайн ярьдаг л байсан л даа.
Баасанхүү -
ммхм. мэдээлэл...,
Баатар -
тийн олон улсын талын мэдээллүүд байна. Тэгээд ер нь Монголд болж байгаа мэдээллүүд байна. Тэднүүдийг болуул сайн ярьдаг. Тэр намын дээдээс улсууд ирдэг байсан. Өө тэгэх нь битгий хэл урлагийн байгууллагуудаас ч ирдэг л байсан. Гярваа гуай ч ирчихсэн ардын дуу мууны талаар ярьж хөөрөх тиймэрхүү асуудлууд бол байнга явдаг. Тэр нь бол маш их сонирхолтой л байсан л даа.
Баасанхүү -
ммхм. Тэр одоо лекц янз бүрийн хурал нь одоо хүмүүст амьдралд ч юм уу ажилд нь хэр хэрэг болдог байсан бол?
Баатар -
тухайн үедээ мэдээлэл авах тал бол одоогийн үеийх шиг байхгүй учраас тэрүүгээр л мэдээлэл их авдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэхэд чинь одоо 60, 70-аад оны үед чинь зурагт гэхэд чинь 1 дэх өдөр, 3 дахь өдөр, хагас сайнд, бүтэн сайнд 4 хоног л гардаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
4 хоног..., тэхдээ орой 6-аас 9 хүртэл л гарна ш дээ зурагт. Өөр гарах юм байхгүй ганцхан суваг л юм чинь.
Баасанхүү -
хммм.
Баатар -
тэрнээс өөр одоо тийм..., одоо тэр үед чинь зурагттай айлууд ч цөөхөн л байсан. Нэг 10 айлаас 1 нь зурагттай байж чадах юм уу үгүй юу тэгээд л..., тиймэрхүү мэдээллийг бол одоо маш бага авдаг байсан ш дээ.
Баасанхүү -
хомсдолтой байсан?
Баатар -
тийн.
Баасанхүү -
одоо ажлаа хийнэ, тэгээд хажуугаар нь олон нийтийн ч юм уу хурал зөвлөгөөн оролцоно. Тэгээд үүнээс гадна чөлөөт цаг хэр гардаг вэ? Одоо жишээ нь хүмүүс орой болгон зурагтаа үздэг, мэдээ хардаг л байна ш дээ тээ? Ийм цагаа юунд зарцуулдаг байсан бэ?
Баатар -
тэр үед чинь одоо шагнал урамшил гэж байдаг. Шагнал урамшлын мөнгө гэж хэдэн цаас өгнө. Бригад хамт олноороо кино үзнэ, драмын театрт юм үзнэ, дуурьт ч ингэж очих..., бригад хамт олноор юмыг их үздэг байлаа ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэгээд тэгэхэд чинь тэр хүмүүс чинь маш идэвхитэй явна. Аялал зугаалга мугаалгаар тэр үед нэг их явдаггүй байсан. Зугаалга энэ тэр нийлэх мийллэг гэж ерөөсөө бараг тэр үедээ мэддэгг ч үгүй байсан тэр тухайн үедээ.
Баасанхүү -
зөвхөн ажил л байсан уу?
Баатар -
зөвхөн ажлаа хийгээд л..., тэр харин кино бол..., одоо бол 7 хоногт нэг кино гарч байна. Тэр үед чинь одоо кино, шинэ кино бол нэг 3 сар..., жилд нэг 3, 4 кино л гардаг байсан байх ер нь Монголын хэмжээгээр.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тэхэд чинь кино тэр киног чинь л үзэх гэж бригад хамт олноороо л шагналын мөнгөөрөө л үзнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрүүндээ маш идэвхитэй. Тэгээд кино чинь тэр үедээ 3 төгрөг байсан.
Баасанхүү -
одоо үйлдвэрт намын гишүүн, эвлэлийн гишүүн, үйлдвэрчний гишүүн гээд ингээд 3 байгууллага байна ш дээ. Эд нарын гишүүн биш хүн байж болдог байсан уу? Заавал аль нэгэнд нь харъяалагдах уу?
Баатар -
гишүүн хүн биш байж болно л доо эвлэлийг чинь одоо өөрийнхөө..., эвлэлийн насны залуучууд бол өөрийнхөө дураараа л явна. Тэхэд чинь тэр үеийн залуучууд чинь өөрөө саналаа өргөдлөө бичээд, өөрөө түүхт байдлаа бичээд элсэнэ. Үйлдвэрчдийн хороонд ч ажиллаад..., намд бол одоо ондоо л доо. Нам бол одоо орлогчоор элсээд тэгээд бүүр дүүргийн намын хороо..., тэгж тэгж байж нэг жилийн дараа л нэг жинхлэнэ гэхээс тэгж юу яана гэж байхгүй, намын гишүүн болж тэгж байдаггүй.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тийн.
Баасанхүү -
эвлэлийн нас гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Тодорхой хэмжээний нас одоо тэрнээс доош ч юм уу дээш ч юм уу насанд эвлэлийн гишүүн байна гэсэн үг үү?
Баатар -
тийн. Тухайн үедээ тэр чинь одоо яахав дээ 16-аас..., эвлэлийн нас бол элсэх нас бол тэгээд чинт 20-н хэд билээ дээ заасан нас байдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэгээд тэр хооронд бол эвлэлийн гишүүн байж болно гэсэн.
Баасанхүү -
аан тэгээд эвлэлийн гишүүний байх нас нь дуусвал яах вэ?
Баатар -
эвлэлээс л гарна л даа.
Баасанхүү -
аан за за. Цаашаа ямар нэгэн зүйл..., алба...,
Баатар -
албадлагагүй.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
одоо шууд эвлэлээсээ намд..., намын гишүүнд өргөдлөө бичээд элсэх барих талын асуудлыг хийж болно. Тэгээд намд ч хэн дуртай хүнийг тэгж аваад л байдаг ч үгүй байсан даа.
Баасанхүү -
ммхм. Үйлдвэрт одоо жишээ нь эвлэлийн гишүүн, намын гишүүн, аан тэгээд үйлдвэрчний гишүүн, ямар ч байгууллагын гишүүн биш тийм ажилчдын хооронд ямар ялгаа байдаг байсан бэ? Байсан уу?
Баатар -
намын гишүүн бол одоо маш их үүрэг рольтой л байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
бусдаасаа арай л үлгэр дурайлал өгөх, уриалах тийм улсууд байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
настай ч улсууд байсан, залуучууд ч байсан. Үйлдвэрчдийнх бол яахав дээ хурал лекцэнд суух, дээшээгээ бол одоо янз бүрийн одоо үйлдвэрчдийн бага хурал гэж байсан, үйлдвэрчдийн их хурал гэж байсан. Тэрэнд суух.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тиймэрхүү доторхойлолтуудыг бол хэлэлцдэг байсан.
Баасанхүү -
одоо та жишээ нь нэг үйлдвэрт ингээд насаараа ажилласан байна ш дээ. Ингээд таны мэтчилэн хүмүүс ер нь ихэнхдээ ингэж нэг ажилласан ажилдаа тогтвор суурьшилтай ажилладаг байсан уу? Эсвэл өөрчлөлт хөдөлгөөн хэр явагддаг байсан бэ?
Баатар -
нэг ажиллаад тэгээд үйлдвэртээ болуул дасчихсан улсууд бол ер нь маш их тогтвор сууршилтай ажилладаг байсан шүү. Эндээс бол одоо тэтгэвэрт гарсан улсууд бол их байгаа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
өндөр насны тэтгэвэрт. Тэхдээ шинээр орж ирж байгаа улсууд бол улсууд бол тогтвор суурьшилгүй. Одоо нэг 100-ны 50 хувь нь тогтвор суурьшилтай ажилладаг байсан шүү. 100-ны 50 хувь нь орж гараад л явж байна. Тэр мэргэжлийн хүүхдүүд бол маш их тогтвор суурьшилтай ажилладаг байсан, цэрэгт яваад, зарим нь цэргээсээ ирэхгүй л болохоос биш.
Баасанхүү -
ммхм. Үйлдвэрийн ажлыг одоо авч явж байгаа гол хөдөлгүүр нь юу байх вэ? Үзэл суртал байх уу? Эсвэл ажилчид байх уу?
Баатар -
ер нь тухайн үедээ үйлдвэрийг авч явж байгаа юм нь бол одоо үзэл суртлын гээд байх ч юу байх вэ зүгээр ер нь ажлыг ер нь үйлдвэрийн даргын хариуцлага л байдаг байх даа ер нь.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
ажлаа сурталчилж хүнд ойлгуулах, хүн нэг бүртэйгээ юу яах..., тулж ажиллах. Ингэснээрээ бол ажилчид тогтвор суурьшилтай болно. Өөрийнхөө ажлыг ойлгуулж бусад ажилтай бол харьцуулах, тэгээд ахуй нөхцлийг нь сайжруулах.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
шагнал урамшуулалд тэр улсуудыгаа болуул үнэн зөвөөр тодорхойлж цалин мөнгө нь ямар нэгэн одоо зөрчилгүй болгочихсон л болуул хүн тогтвор суурьшилтай л ажиллана л даа.
Баасанхүү -
ммхм. Та жишээ нь энэ олон жил ажиллахад одоо удирдлагатай ч юм уу янз бүрийн зөрчилд орж байв уу? Үгүй юу?
Баатар -
өө оролгүй яахав.
Баасанхүү -
үйлдвэрийн ажилчдад социалист, коммунист нийгмийн талаар хэр сурталчилдаг, аан тэрний сурталчилгааг одоо яаж явуулдаг байсан бэ?
Баатар -
тэр сурталчилгааг бол яадаггүй л байсан л даа. Ер нь бол социализмын давуу тал нь капитализмын одоо тийм тухайн үеийг бол тэр гаднаас ирсэн лекторууд харьцуулаад Зөвлөлт холбоот улс ингэж ингэж ажиллаж байна, Америкт ингэж ажиллаж байна.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
Америкийн ажилчин бол тэдэн цаг ажиллаж байна, Зөвлөлт холбоот улсын социализмын улсууд нь бол ингэж ингэж тэдэн цагаар ажиллаж тийм хөлс авах ёстой гэдгийг бол тухайнүеийн одоо лекторууд намын хорооноос л нөхөрлөлийн сурталчилгааг бол маш түлхүү хийж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
намын хороо болуул энийгээ бол одоо байнга ярьж иш татаж баримттайгаар ярьж өгдөг л дөө.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
ажилчид бол одоо капитализмын ажилчид бол одоо ингэж ингэж ажиллаж ингэдэг. Аан социализмын, коммунизмын давуу тал нь бол одоо ийм гэдгийг намын хорооноос л маш их хэлж өгдөг, сурталчилж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
лекторууд авчирч тэр талаараа сайн яриулдаг.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнээс өөр мэдээлэл өгөөд байх юм байхгүй ш дээ.
Баасанхүү -
тэгээд тэр нь одоо хүмүүст хэр нөлөөлдаг байсан бэ? Жишээ нь та юу гэж боддог байсан тэр талаар?
Баатар -
өө нөлөөлөлгүй яахав. Тэхэд чинь надаа ер нь мэдээлэл сурталчилгааг зурагтаар ч гэсэн одоо тийм юм гаргахгүй ш дээ..., гаргадаг ч үгүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
сонин хэвлэл дээр ч гэсэн тэр талаар нь бол нэг их бичигдэж барих юм байдаггүй ш дээ. Зүгээр л тэднүүүдийн л юмаар ер нь мэдээлэл авдаг байсан болохоос өөр мэдээлэл авах юу байхгүй. Гадаадын хэвлэлүүд ч гэсэн манайд чинь ер нь орж ирдэггүй байсан ш дээ. Гадаад, хичнээн гадаад хэлтэй улсууд байлаа ч гэсэн ер нь тийм юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
Оросын ганц хоёрхон хэвлэлүүд бол холбоогоор дамжиж тэр улсууд л авдаг байсан байх.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэрнээс биш тэр ажилчидад тийм гадаадын мэдээлэли йн тиймэрхүү юмнууд бол ерөөсөө тухайн үедээ л, тэр үедээ л ер нь байгаагүй.
Баасанхүү -
одоо жишээ нь капиталист нийгмийн ажилчдын талаар юу гэж ярьдаг байв? Тэгээд тэр нөгөө нэг та нарын ажиллаж байгаа байдалтай хэр зөрөөтэй байсан бэ?
Баатар -
тухайн үедээ бол одоо тэд нар илүү цагаар ажиллаад тэгээд одоо авч байгаа цалин мөнгийг нь л харьцуулж л ярьж өгдөг байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Баатар -
тийн. Тэгээд социализмын үеийнх бол одоо өдрийн 8 цагаар ажиллана. Аан сардаа бол одоо 100-н хэдэн цагаас..., тэр үед тухайн үедээ бол хагас бүтэн сайн гэж байдаг байсан. Хагас сайндаа бол хагас хийгээд, бүтэн сайндаа бүтэн амрах. Тэгээд нэг ээлжийн ажилтай улс байлаа гэхэд чинь тэр цагаасаа илүү ажиллахгүй. Хэрвээ илүү ажилласан тохиолдолд илүү цагийн мөнгө гэж авна.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
баяр ёслолоор ажиллах юм бол баяр ёслолын мөнгө гэж авна. Тэгээд баяр ёслолоор бол энэ үйлдвэр бол тасралтгүй үйл ажиллагаатай учраас зайлшгүй баяраар ажиллаж л таарч байгаа юм л даа. Тэгээд баяраар ажиллахад чинь нэг өдөр ажиллахад чинь дараа нь цалин мөнгийг нь бодоходоо хоёр өдрөөр нь бодож өгөх жишээтэй. Тэгж өгдөг ш дээ.
Баасанхүү -
ммхм. Та одоо үйлдвэрт ажиллаж байхад хамгийн сайхан санагддаг байсан зүйл юу вэ?
Баатар -
хамгийн сайхан санагддаг зүйл болуул одоо..., ер нь одоо тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн дарга, тэр удирдах улсууд бол ажилчдынхаа хойноос ажилчдынхаа эрүүл ахуйн талаас нь, амжиргаа, тэгээд бүхий л талын арга хэмжээг бол дээшлүүлэхийн тулд авч. Тэр л ер нь сайхан санагдаж байсан даа ер нь. Тэр тухайн үед чинь одоо бол өнчин, нялх нойтон хүүхэдтэй хүн ч байна, янз бүрийн гачигдал зовлонтой хүн ч байна. Тэднүүдийг бол ер нь тэр минь энэ минь гэхгүй маш их анхаарч үздэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тэр нь бол ер нь сайхан даа. Тэгээд хамт олон янз бүрийн юм тохиолдоход баяр ёслол ч бай уй гашуу ч бай тэхэд чинь бригадын хамт олон гэдэг чинь ер нь нэг хүн гэр бүл болчихож байгаа учраас тэр нь их сайхан л даа.
Баасанхүү -
ммхм.
Баатар -
тххх
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.