Baatar


Basic information
Interviewee ID: 990393
Name: Baatar
Parent's name: Myagmar
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: brick construction master
Belief: none
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
new technologies
democracy
privatization
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За үйлдвэрийн одоо хэвийн ажиллагаа ер нь хэдий хүртэл үргэлжилсэн бэ? 90-ээд он болтол ер нь хэвийн байсан уу? Эсвэл жоохон доголдох зүйл байсан уу? Ямар байсан бэ?

Баатар -

үйлдвэрлэлийн ажиллагаа бол 75 оноос ер нь 95 он хүртэл эд оргил цаг байсан л даа маш сайхан байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

үйлдвэрийн төвлөрсөн удирдлагатай ийм хамт олон байсан. 4 үйлдвэр бол одоо нэгдсэн. Нэг удирдлагатай, төвлөрсөн удирдлагатай ийм байж байгаад 95 оноос хойш энэ үйлдвэрүүдийг бол бүүр 4, 5 нэгж болгоод салгаснаас болоод л. Салгасан..., тухайн үедээ ч зөвхөн тоосгоны үйлдвэр ч биш бусад үйлдвэрүүд бүгд л ингэж салсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

ингэхээр зэрэг л биеэ даасан жижиг жижиг хэсгүүд болоод л. Тэгээд л тамирдаж эхэлсэн дээ. Ер нь одоо үйлдвэрлэл явуулах..., нэг хоёр жил явуулаад л тэгээд ер нь одоо сэлбэг хэрэгсэл ч байхгүй тиймэрхүү байдлаас болоод л үйлдвэрүүд бий болоод зарим үйлдвэрүүд зогсож. Хойд талын 3, 4-р үйлдвэрүүд нь бол зогссон.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд эцсийн эцэст бол одоо 1, 2-р үйлдвэр гэдгээ л үлдсэн. Одоогийн байдлаар бол 1-р үлдйвэр нь хуучин 1-р үйлдвэр гэдэг нь ажиллаж байна. Аан урд 2-р үйлдвэр Эрэлийн үйлдвэр ажиллаж байна.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэр үедээ бол тувтан улсын тоног төхөөрөмжүүдтэй байсан. Тэгээд 2000 оноос хойш бол дувтан урдаас тоног төхөөрөмжөө авчирч Оросын тоног төхөөрөмжүүдийг сольсон ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

одоо дувтан Хятадын тоног төхөөрөмжүүдээр л ажиллаж байгаа.

Баасанхүү -

ингэж үйл ажиллагаа доголдсон нь 90-ээд оны нэийгэм солигдсонтой холбоотой юу?

Баатар -

ер нь одоо тэрүүнтэй л холбох байх даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэрнээс биш одоо өөр холбоод байх юм байхгүй л дээ.

Баасанхүү -

90-ээд оны үед ингээ нөгөө нийгэм солигдох гээд л ардчилал энэ тэр гээд л хүмүүс одоо зарим хэсэг нь тэмцээд, зарим хэсэг нь эсэргүүцээд байж байхад танай үйлдвэрт ер нь уур амьсгал ямархуу байсан бэ? Хүмүүс энэ талаар ярилцаж байсан уу?

Баатар -

манай үйлдвэрт ч гэсэн тиймэрхүү уур амьсгал яачихсан. Үүр ч байгуулагдчихсан, янз бүрийн л юмнууд явагдаж л байсан л даа.

Баасанхүү -

аанхан үүр гэдэг нь нөгөө шинэ...,

Баатар -

тийн.

Баасанхүү -

та яаж байсан бэ? дэмжиж байсан уу? Дэмжихгүй байсан уу? Эсвэл зүгээр ер нь танд хамаагүй, сонирхохгүй байсан уу?

Баатар -

би ч тэр талаар нэг их сонирхол бага л байсан байхаа даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тухайн үедээ л..., тэр ээлж хамт олноо яаж ажлыг нь зогсоочихгүй явъя гэсэн тиймэрхүү л санаатай явж байсан даа.

Баасанхүү -

ммхм. Ер нь 90-ээд оныг хүртэл энэ ханын материалын үйлдвэр үйл ажиллагаа хэр жигдэрсэн байж байгаад ингээд хямраад ирэхээр яаж өөрчлөгдөж доошоо буурав?

Баатар -

тэр ч одоо бүүр 90-ээд оноос бол..., 85 оноос хойш бол эд оргил үе, маш сайхан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа боловсон хүчнээр хангагдчихсан, тоног төхөөрөмжүүд хангагдчихсан л байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд одоо тэр үйлдвэрлэлийн хувьчлах асуудал дээр болуул ер нь 2-хон жилийн дотор л дууссан даа.

Баасанхүү -

92 он гэхэд үү?

Баатар -

тийн..., бараг л тэгж л таарсан.

Баасанхүү -

тэр нийгэм солигдсоны дараагаар одоо үйлдвэр дээр одоо ямар ямар үйл явдлууд болов? Тэр талаар дэлгэрэнгүй яривал? Хямарч байгаа энэ тэрийг дэлгэрэнгүй яривал?

Баатар -

тэр үед чинь бол одоо үйлдвэр бол одоо 3, 4..., нэг л одоо төвлөрсөн удирдлагатай байж байгаад л задраад л 4, 5 хэсэг болчихоор чинь тэгээд тэднүүд чинь бол одоо өөрийгөө цаасаа өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах чадвар муутай учраас ер нь зогсонги байдалд орж л байсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд үйлдвэрийн удирдлагууд нь бол одоо солигдоод тогтвор суурьшилгүй бол эхэлсэн. Тэгээд тэр боловсон..., юуны улсууд нь бол одоо төгсөж ирсэн залуу ажилчид нь бол одоо өөр ажил руу шилжих тиймэрхүү байдлаар явсаар байгаад л 95, 96 оноос эхлээд ер нь бараг тоосгоны үйлдвэр бүгдп согссон ш дээ.

Баасанхүү -

ммхм. Үйлдвэрийн одоо нийт ажилчдын тоо хэр байв? Тэгээд цомхотгол хийгдсэн үү? Эсвэл тэр чигээрээ ингээд зогсоод л бүгд амжилгүй болсон уу?

Баатар -

ер нь одоо 1500-2000-аад ажилчидтай л байсан ш дээ 4 үйлдвэр чинь. Тэгээд сүүлдээ ер нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цомхотоглоос бол ер нь өөрсдөө халагдаад, халагдсаар байгаад л ер нь эцсийн эцэст 200-аад ажилчид л үлдсэн ш дээ.

Баасанхүү -

ммхм. Ингээд энэ орчинд бол ихэнхдээ ханын материалын үйлдвэрт л ажилладаг хүмүүс байгаа ш дээ тээ?

Баатар -

тийн. Тийн үнэндээ л одоо үлдсэн улсууд бол одоо энэ байранд байсан улсууд л байрнаасаа яахгүйн тулд л энэ 6 байранд байсан улсууд л байрандаа орох гэж л тоосгоны үйлдвэрт ихэнх нь үлдсэн байх. Зарим нь бол одоо бүүр настай тэтгэвэрт орох болчихсон тиймэрхүү тогтвор суурьшилтай удчихсан улсууд нь бол одоо үлдсэн.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд л тэтгэвэрт эндээсээ л гарцгаасан даа. Одоо тэгээд тэр тэтгэвэрт гарсан улсуудыхыг бол одоо ханын материалын юунаас гарсан бол ер нь багцаагаар нэг өндөр насны нэг 100 гаран хүн ирдэг байгаа байх.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэднүүдийг бол одоо юу яаж байгаа байх. Одоо хүлээж авдаг ийм тийм газар одоо байгууллага хамт олон гэж одоо цагаан сараар ахмадын баяраар хүлээж авдаг ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

одоо манайд бол тиймэрхүү юм байхгүй ш дээ. Өө тийм улсууд ер нь харъялал байхгүй л улсууд байгаа. Тэрнээс биш яг эндээс тэтгэвэрт гарсан бол наад захын нэг 100 гаран хүн байгаа байх. Одоо 3 жилийн өмнө тоосгоны 80 жил гэж болсон.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэрэн дээр улсууд цуглаад л тэгээд ярьж барьж байх нь бол надад тиймэрхүү л жишээтэй юм шиг байна лээ ш дээ.

Баасанхүү -

ммхм. Энэ нь нөгөө нэг энэ орчинд чинь бүгд л үйлдвэрийн ажилчид, бүгд л нэг тийм хэмнэлтэй үйлдвэрээ дагасан л амьдралтай байсан ш дээ. тэгээд ингээд ажилгүйдэл эхсээд ирэхээр орчинд ямар өөрчлөлт явагдсан бэ?

Баатар -

орчинд чинь одоо өөрчлөлт явагдахаар чинь одоо зөвхөн энэ тоосгон заводыг бараадаж байсан улсууд чинь зарим нь гэр орноороо байсан. Зарим нь одоо яг тэгээд 0,07,58 ажиллаж байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд үйлдвэр нь зогсоод ирэхээр л одоо аргагүй эрхэнд өөр үйлдвэр бараадаж энд тэндгүй л одоо ингээд тараад явцгаасан ш дээ.

Баасанхүү -

одоо энэ хавийг чинь нөгөө танхай архидалт иртэй гэсэн бас тийм зүйл их байдаг ш дээ. Тэгээд энэ нь одоо энэ ажилгүйдлээс болсон уу? Эсвэл зүгээр ер нь нийгмээс болж байна уу?

Баатар -

тэр тухайн үедээ тоосгон заводыг бол архи уудаг танхай л гэдэг байсан. Тэхдээ бол ерөөсөө архи уугаад танхайраад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөөд байсан юм байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

за яахав энэ хавьдаа бол одоо ер нь жоохон буйдхан цөөхөн хэдэн айл аймаг байсан учраас нэг улсуудын нүдэнд тэгж л өртөгдөөд байсан болохоос биш одоогийх шиг ийм хавтгай тийм архидалт тийм юм байгаагүй ш дээ. Тэр тухайн үедээ нэг..., за нэг 70-н хэдэн онд чинь архи уудаг энэ довон дээр бол нэг 3, 4 залуучууд л байсан. Тэр үед тэр залуучууд чинь бол ажлаа хийдэг, ажлынхаа бусад цагаар архиа уучихдаг тиймэрхүү л байсан. Одоогийх шиг тэгж хавтгай архидаад ажилгүй тиймэрхүү юм байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэр үед бол 3, 4-хөн хүн уудаг байсан. Бүгд тоосгон заводод ажиллаж байсан. Ажил дээрээ бол тэднүүд архи ууж энэ тэр гэх юм байхгүй.

Баасанхүү -

та одоо энэ үйлдвэр доголдоод ингээд зогсоод ирсэн ш дээ. тэхэд ажлаа өөрчилсөн үү? Яасан бэ?

Баатар -

би ерөөсөө ажлаа өөрчлөөгүй ээ? Тэгтэл эндээ хийж байсан бүүр үйлдвэрлэлийг ингээд зогссон үед нь бол одоо манаач ч хийж үзсэн. тэрнээс биш өөр газар луу бол явъя гэж сонирхол байгаагүй дээ тухайн үедээ.

Баасанхүү -

ммхм. Тэр үедээ одоо ингээд ажил доголдсон байгаа нь танай амьдралд яаж нөлөөлж байв? Ер нь одоо ингээд нийгмийн амьдрал ямархуу байсан бэ?

Баатар -

тэр үед чинь бол одоо нөлөөлөлгүй яахав. Адгын наад зах нь тэр цалингаас өгсүүлээд л эндээ гэр орныхонд бол нөлөөлөх асуудал байлгүй л яахав.

Баасанхүү -

ммхм. Тэр одоо тохиолдсон хүндрэл бэрхшээлүүдийг яаж давж байв? Нийгэм тэр чигээрээ л нэг хямраад ирсэн юм шиг байгаа юм тээ?

Баатар -

тийн.

Баасанхүү -

тийн тэгээд тэр байдлаа юутай болбоотой...,

Баатар -

тэр бол ерөөсөө маш л..., энэ бол зөвхөн энэ хавийх ч биш ер нь маш л хүнд байдалтай л болоод ирсэн л дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэр нь нэг их удаан ч үргэлжлээгүй. Нэг хоёр жил болоод л тэгээд ер нь бараг буцаад ерөнхийдөө гайгүй байдалтай болсон ш дээ.

Баасанхүү -

ммхм. Тэгээд энэ ханын материалын үйлдвэрийн доголдсон байдал нь одоо хэзээнээс эхлэж үргэлжилж гайгүй хэвийн болов?

Баатар -

2002 оноос хойш бол ер нь гайгүй ажилласан шүү.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

одоо болтол..., одоо энэ жилийн хувьд харин нэг жоохон доголдоод эрт зогсчихлоо. Тэрнээс биш 2000 оноос 2003, 4, 5, 6, 7, 8 онуудад бол маш их сайн ажилласан. Урьд хийж байгаагүй ч тоосгонуудаа..., ер нь бүтээгдэхүүнээ гүйцэтгэл нь бол сайн гарсан гэж боддог.

Баасанхүү -

ммхм. ханын материал гэхээр одоо зөвхөн тоосго үйлдвэрлэж байна уу? Эсвэл өөр одоо янз бүрийн нөгөө нэг цементэн хавтан ч юм уу тийм зүйл үйлдвэрлэдэг юм уу?

Баатар -

ер нь ханын материал гэхээрээ ганцхан тоосгоны үйлдвэр л дээ.

Баасанхүү -

аан.

Баатар -

тоосгоноос өөр юм бол манайх бол хийж барьдаггүй. Хуучин дээр үед бол одоо 90-н хэдэн оны үед бол одоо блок бас хийдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

блок хийдэг байсан, өнгөлгөөний тоосго хийдэг байсан. Одоо бол тэгээд тоосгоо л хийж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

өөр юм хийхгүй байгаа.

Баасанхүү -

ажил доголдсон зогссон үед яаж ар гэрээ амьдралаа залгуулж байсан талаараа та дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу.

Баатар -

тэр үед чинь одоо би арай юу яадаггүй байсан л даа. Зуны цагт нь бол одоо хийгээд, өвлийн цагт нь бол, өвлийн 2, 3 сар бол одоо зогсчихоод байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

зогсонги байдалд. Тэр үед нь бол одоо манаач ч хийж байсан. За тэгээд өөр янз бүрийн ажил..., тэгээд л хавар, намар, зун нь бол одоо үйлдвэртээ ажиллаж байгаад. Тэгээд нэг 2 жил болоод л одоохондоо бол..., тэгээд л сүүлдээ бол гайгүй болсон л доо.

Баасанхүү -

ммхм. Тэр 90-ээд оны үед чинь бас нөгөө нэг халаалтгүй өвөл нөгөө паар нь зогсчихдог байсан ш дээ. тэр юунаас болдог байсан бэ?

Баатар -

тэр бол одоо үйлдвэрээс..., уул нь энэ хойд үйлдвэрээс чинь үйлдвэрээс бүх халаалт одоо энэ урд талын 58, энэ цэцэрлэг ясли эднүүдийг бол бүгдийг нь энэ хойд үйлдвэрээс халааж байсан. Хойд үйлдвэрт бол одоо маш том тоног төхөөрөмжтэй орчин үеийн тийм дулааны станц байсан. Тэр нь наашаа халааж өгдөг байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

том хүчин чадалтай Оросын тоног төхөөрөмж байсан. Тэхэд тэр бол одоо сүүлдээ бүүр ямар ч ашиггүй..., ашгийн хувьд бол одоо байхгүй болсон. Зөвхөн энэ хэдийг халаагаад байхад чинь л өөртөө ашиг байхгүй зөвхөн л дувтан алдагдалд ороод..., тэгээд сүүлдээ бүүр болохоо байгаад тэгээд л тэр зогссон л доо. 2 жил алдагдалд ороод л. Тэгээд энэ чинь энэ байрнууд чинь бол 2, 3 жил бол ер нь дулааны халаалтгүй байсан ш дээ.

Баасанхүү -

өвөлдөө хүйтэн.

Баатар -

өвөлдөө хүйтэн. Тэгээд л нэг юм тен мен, зарим нь одоо энэ 6 байр бол одоо яахав нүүрс түлээ түлчих тиймэрхүү юутай. Тэгж л байсан даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд энэ чинь 7 оноос эхлэж л төвийн халаалтанд орсон.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

2002..., 2005, 6, 7, 8 он хүртэл маш хүнд байсан даа энэ өвлийн цагт.

Баасанхүү -

ммхм. 90-ээд оны үед бас нэг хүйтэн байгаад байдаг байсан ш дээ. тэрнээс хойш ингээд үргэлжлээд 2007, 8 он хүртэл үргэлжилсэн гэж үү?

Баатар -

7 он хүртэл үргэлжилсэн шүү.

Баасанхүү -

хмм. Үйлдвэр зогссоны дараагаар үйлдвэрт чинь ингээд асар их тоног төхөөрөмж, энэ тоног төхөөрөмжүүд яасан бэ?

Баатар -

энэ тоног төхөөрөмжүүд чинь одоо ер нь Оросын том том тоног төхөөрөмжүүд л байсан. Тэр чинь одоо ер нь бараг л зарим нь ч хулгай хийгдээд, зарим нь ч одоо ер нь урагшаа төмөрт ачуулаад л дууссан ш дээ.

Баасанхүү -

нөгөө үйлдвэр зогсоод одоо хувьчлал явагдсанаар ажилчдад ямар нэг тийм ноогдол ч юм уу тийм зүйл үлдсэн үү?

Баатар -

ажилчид..., юу ч үлдээгүй ажилчид бол хохироод л үлдсэн болохоор биш ажилчид бол тийм юм үлдсэн юм байхгүй.

Баасанхүү -

ммхм. үйлдвэрт хувьчлал ер нь яаж явагдсан бол? Та мэдэх үү?

Баатар -

хувьчлал ер нь бол ажилчид мэдэхгүй дарга нар нь дээгүүрээ зохицуулаад л тэгээд л өнгөрсөн ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

энэ хаа сайгүй л тиймэрхүү юм болсон байх л даа.

Баасанхүү -

тэр үед ер нь ингээд зөвхөн ханын материалын үйлдвэрийн ажилчид ч биш ер нь хүмүүс ингээд хувьчлалын талаар хувийн өмчийн талаар хэр мэдээлэлтэй байсан бол?

Баатар -

хувийн өмчийн талаар маш мэдээлэл багатай байсан. Социализмын үед л одоо өнөөдөр болж байвал тэгээд маргааш нь бүүр болохгүй бол одоо нэг их байгууллага харж үзээд л энэ тэр гээд л болчих тийм ойлголттой байсан байсан болохоос биш яг иймэрхүү зах зээлд орох, зах зээл гэдгийг чинь шууд гэнэт оччихсон болохоор Монголчууд мэдээлэл гаднаас бага авдаг байсан учраас маш хүнд байдалд хүнд зохилтонд орсон ер нь ажилчид бол. Одоогийхийг болуул..., одоо бол одоо манайхан чинь бас зах зээл гэж юу байдаг юм, мөнгө төгрөг гэж юу байдаг юм, тэрийгээ бол одоо ойлгосон л доо. Тэр үедээ бол тэднүүд чинь бол тиймэрхүү мэдээлэл байхгүй гэв гэнэт л орчихсон болохоор маш хүнд туссан ш дээ улсуудад бол.

Баасанхүү -

ммхм. Социализмын үед одоо энэ хавийн орчимд барьж байгуулагдсан бүтээн байгуулалт ч юм уу тээ энэ орчны зүйлээс одоо нийгэм солигдсоны улмаас өөрчлөгдсөн, сүйдсэн, устсан тийм зүйл байдаг уу?

Баатар -

хойд үйлдвэрүүд л одоо бүүр социализмын үеийн бүүр сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдчихсон маш сайн үйлдвэрүүд байсан. Тэднүүд л устсан даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

өөр бол орон сууцны хувьд бол одоо яагаад байх юм байхгүй. Орон сууц яахав хангамжийн хэсгүүдэд 0,18,26 байхгүй юу.

Баасанхүү -

ммхм. Таны бодлоор ингээд нийгэм солигдоод ингээ таны ажиллаж байсан үйлдвэр зогсонги байдалд ороод доголсон нь одоо хөгжлийнхөө хуулиар ч юм уу болох ёстой зүйл болсон зүйл үү? Эсвэл одоо бас тодорхой хэмжээгээр харамсалтай зүйл байсан уу?

Баатар -

аан тэр юунууд бол үйлдвэрүүд бол гэв гэнэтхэн тийм яасан ажилчдын хувьд бол харамсахаас өөр аргагүй л байсан л даа үйлдвэрүүд..., тэр үйлдвэрүүд тэр үедээ ажиллаж байсан ажилчид бол одоо буцаад ингээд тэр үйлдвэр лүүгээ харахад бол одоо харамсдаг.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

үнэндээ тэр үедээ бас маш сайхан их гоё үйлдвэрүүд байсан. Одоо буцаад харахад бол ерөөсөө зарим үйдвэрүүд нь балгас шиг болчихсон. Хэн ч харсан энэ үйлдвэрээс хоол идэж байсан хүн бол одоо харамсахаас өөр арга байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тийм болтол ерөөсөө хүнд явсан ш дээ. тэр сүүлд нь бол энэ үйлдвэрүүдийг яахав дээ ганц үйлдвэрийг Хятадын хөрөнгө оруулалтаар л босгож энээ тэрээ болгосон болохоос биш энэ бүх үйлдвэрүүдийг бүүр балгас болсон ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэрэн дээр бол одоо ер нь маш их харамсалтай, улсууд ч гэсэн ер нь их л муу амтай л байдаг юм.

Баасанхүү -

ммхм. Үйлдвэр зогсонги байдалд үлдсэн ч гэсэн..., орсон ч гэсэн та үйлдвэртээ үлдсэн нь одоо ямар шалтгаантай вэ? Эсвэл өөр ажил хаах тийм боломж ер нь байгаагүй юу? нийгэм тэр чигээрээ ингээд хямарчихсан байсан ш дээ тээ? Эсвэл таа хүсээгүй юу?

Баатар -

тэр үед бол..., тэхэд бол ажилчид бол ерөөсөө маш хүнд байсан. Тэгээд ер нь тэрийг үлдсэн ажилчдыг ч анхаарч барьж байгаа хүн байхгүй л байсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд би тухайн үедээ бол одоо ийш тийшээ ажлаагүй л болдог байсан. Найз нөхдүүд ч гэсэн өөр газар ажил 0,20,41 гэдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд би өөрөө тийм их сонирхолгүй, тухайн үед нь одоо яахав өнөө маргаашийг аргацааж л байсан юм шиг л байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд ийш тийшээ яваа ч үгүй л үлдсэн юм даа.

Баасанхүү -

тэгээд тэр хямралтай үед ажиллаж байхад одоо ажлын нөхцөл ямар байдаг байсан бэ?

Баатар -

ажлын нөхцөл бол ер нь хүнд байсан даа хүнд байсан. Ер нь цалин мөнгөний..., яахав зуны цагт ажиллаж байгаа цалин мөнгийг нь өгчихнө. Өвлийн цагт нь бол одоо цалин мөнгө бас олдохгүй. Өвлийн 2, 3 сар тэгдэг л байсан.

Баасанхүү -

ммхм. Тэр нөгөө мастераа хийсээр байсан уу? Эсвэл..., нөгөө манаач болсон чинь хэдий үед юм бэ?

Баатар -

манаач бол өвлийн 2, 3 сар манаач хийсэн дээ.

Баасанхүү -

аан.

Баатар -

тэгээд манай..., би ч одоо ер нь бараг л мастераас өөр юм хийгээгүй байх аа. Өвөл нэг 2 сар манаач хийж байгаад за тэгээд сүүлд нь больсон. Тэгээд л зарим үед бол зогсоод л. Тэгээд хавар эхлэхээр нь ажилдаа орчихоод тэгээд байсаар байгаад л өдий хүрч байна.

Баасанхүү -

ммхм. Энэ 90-ээд оны дараа ажиллаж байх үед нөгөө нэг өмнө нь социализмын үед өгдөг байсан хангамж, янз бүрийн норм тэр зүйл нь хэвээрээ байсан уу? Эсвэл бас жоохон хоронгдох хасагдсан зүйл байсан уу?

Баатар -

өө ер нь хасагдсан ш дээ тэр үеийн хангамж мангамж. Адгийн наад зах нь хувцас, нормын сүүнээс өгсүүлээд л бүх юм нь одоо хүртэл хасагдаад явж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэр үед чинь одоо нормын сүү гэхэд л 500 гр сүү өгдөг байсан бол одоо 250 гр сүү өгөх..., 250 гр сүү өгч байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд нормын хувцас гэхэд чинь 6 сарын хугацаатай өгдөг байсан бол одоо 2 жилийн хугацаатай өгөх жишээтэй. Өвлийн нормын хувцас чинь бол одоо жил байсан бол 2 жил, 3 жилийн хугацаатай. Тиймэрхүү хангамж нь бол социализмын үеийнхийг бодвол эрс багассан л даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тийн. Тэгээд одоо хангамж нормын хувцаснаас өгсүүлээд л...,

Баасанхүү -

энэ хүмүүсийн ажилд хандах хандлага нь ер нь өөрчлөгдсөн үү? Эсвэл зүгээр яг нөгөө өмнөх социализмын үеийх шигээ ажилдаа чин сэтгэлээсээ хандаад хийдэг байсан уу?

Баатар -

ажилд хандах хандлага ч ер нь урд талынхаа үеийхийг бодвол арай л ондоо л болсон шүү. Ер нь яг үнэнчээр социализмын үед чинь тэгж зүтгэдэг байсан бол одоо зүгээр цалин авахын тулд л хүн ажиллаж байгаа болохоос биш тэгж нэг их үнэнчээр зүтгэж байгаа хүн ховорхон л болсон доо.

Баасанхүү -

ммхм. Хөдөлмөр хамгаалал нь хэвийнээр мөрдөгдөж чадаж байсан уу? Бас эсвэл доголдолд орсон уу?

Баатар -

доголдолд орсон орсон. Тэр хөдөлмөр хамгааллын..., за яахав хөдөлмөр хамгааллын зааварчилга өгөх тэрний хууль дүрмийн номын дагуу явж байгаа болхоос биш яг тэр нормын хувцас мувцас чинь хөдөлмөр хамгаалалдаа орж явна л даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд хуучин бол хөдөлмөр хамгаалалт гээд л одоо сэргээсэн самбар мамбар, тэгээд одоо үйлдвэр мүйлдвэр дээр одоо плакатууд, тэгээд хаалт хамгаалалтууд маш их дээр нь тавигддаг байсан. Сүүлийн үед бол ор нэр тийм нэр төдий л хаалт хамгаалалт ч бага л болсон ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

одоо халуун нөхцөлд ороход чинь хуучин бол халуун нөхцөлд ороход чинь эмч хүрч ирээд даралт маралтыг нь үзээд, тэгээд энэ хүн бол орж болно, энэ хүн бол орж болохгүй гэх жишээний үздэг байсан. Одоо бол тиймэрхүү юм байхгүй л дээ.

Баасанхүү -

ажилд гарах болгонд уу?

Баатар -

тийн бүүр янз бүрийн асуудал..., халуун нөхцөлд ажиллаж байгаа улсуудыг. Одоо бол тийм юм байхгүй л дээ.

Баасанхүү -

нөгөө үйлдвэр дээр байдаг нам эвлэл, үйлдвэрчний байгууллага яасан бэ?

Баатар -

одоо бол тийм үйлдвэрчний байгууллага орон тооны нам эвлэлийх гэж юу ч байхгүй ш дээ.

Баасанхүү -

90-ээд оны дараахан ямар байсан бэ?

Баатар -

90..., 95 оноос эхлээд л ер нь устсан даа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

үйлдвэрчний эвлэл гэж устсан. Үйлдвэрчний орон тооны..., гэж байсан тэр устсан. Одоо ер нь үйлдвэр дээр одоо энэ олон нийтийн байгууллага гэж ямар ч байгууллага байхгүй.

Баасанхүү -

ммхм. Өмнөх нөгөө нэг суботник хурал лекц хийж байх нь уу?

Баатар -

өө тийм юм байхгүй ээ. Тийм юм одоо бол мартагдсан. Тэр бол түүх болж л үлдсэн байх.

Баасанхүү -

таны нөгөө хуучин социализмд ажиллаж амьдарч байсан одоо тэр ажлын орчин, хамт олон, тэгээд л юу байдаг юм тэр бүх зүйлээ та одоо 90-ээд оны дараа ажиллаж амьдарч байхдаа үгүйлдэг байсан уу? Эсвэл тэгээд л нийгэмдээ зохицоод л амьдраад л явсан уу?

Баатар -

тэр ч бол одоо тухайн үедээ үгүйлэгдэхээс өөр арга байхгүй л дээ. ямар ч хүнд үгүйлэгдэхээс арга байхгүй. Тэгээд яваандаа энэ чинь тэгээд л орчинтойгоо дасч, тэгээд мартахыг нь мартаад үгүйлэхийг нь үгүйлсээр байгаад л тэгээд өдий хүрч байх шив дээ.

Баасанхүү -

ммхм. Танд одоо социализмын үеэс хамгийн их үгүйлэгддсэг зүйл юу вэ?

Баатар -

социализмын үеэс хамгийн их үгүйлэгддэг нь бол одоо хүний төлөө л ажиллаж тухайн үедээ л байсан. Тэр л сайхан даа. Ямар ч хүн..., юу..., Одоо бол тэгж нэг их хүний төлөө нэг ажлаад одоо бол хийвэл хий байвал бай. Хийж чадвал мөнгөө авна, хийж чадахгүй бол тэр л биз.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тиймэрхүү л уриан доор тиймэрхүү л ажиллаж байгаа ш дээ ер нь.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

ямар ч дарга нар за над шиг хийж чадахгүй бол тэгээд л цаашаа явуулж л байгаа юм. Тэрийг заавал ч үгүй юуны байгууллага биш..., буяны байгууллага биш наадахаар чинь яах юм гэж л хэн дуртай дарга нар нь л тэгж харьцана ш дээ. Одоо харьцдаг болсон цаг юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

чадаж байгаа нь л авах юм чинь ерөөсөө. Наад чинь тэгээд архи уугаад тэгээд таслаад л, тэгээд л нэг ар өвөрт нь аргадах ямар хэрэгтэй юм. Буяны байгууллага биш хөөгөөд явуул, яв зайл гэдэг л шаардлага тавина л даа одоо чинь.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

хуучин бол тэгэхгүй сануулна, арга хэмжээ авна, цалингаа тэдэн хувиар гэж яана..., янз бүрээр үзэж байгаад л, тэгж байгаад л тэр хүн чинь хамт олонтойгоо..., хамт олонтойгоо дасаад эвсээд тэгээд тэр хамт олондоо уусаад л тэгээд л ажилчин болдог ш дээ. одоо бол тэгж хамт олон уусгаад тэгэх юм байхгүй дээ.

Баасанхүү -

хүмүүжүүлээд...,

Баатар -

хүмүүжүүлэх тийм байгууллага байхгүй.

Баасанхүү -

таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ? Тийм зүйл тохиолдож байсан уу?

Баатар -

үгүй мэдэхгүй ээ одоо тэрийг ч нэг их санах юм байхгүй л байна даа.

Баасанхүү -

таны амьдралын бусад хүмүүсийнхээс ялгагдах онцлог зүйл нь юу вэ?

Баатар -

онцлог гээд ялгагдаад байх ч юу байхав дээ. Би одоо энд чинь бол одоо бараг 30-аад..., 30-н хэдэн жил, 37, 38 жил ажилчихлаа.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд одоо энэ онцлоод байх юм гэх юм бол одоо ер нь их юм байхгүй дээ. Яг л энэ хамт олонтойгоо л ингээд ажиллаад тэгээд ирсэн болохоос яг онцлоод..., байхгүй.

Баасанхүү -

ммхм. Нутаг руугаа ер нь буцаж байсан уу? Ер нь буцаж байсан уу? Тэгээд л энэ чигтээ эндээ суурьшсан уу?

Баатар -

би ер нь нутаг бараг нэг л удаа явсан даа. Тэрнээс хойш ер нь яваа ч үгүй нутаг.

Баасанхүү -

энэ нийгэм солигдоод ингээ 90-ээд оноос хойш өөрчлөгдсөн нь одоо үйлдвэрт, энэ ханын материалын үйлдвэрт сайнаар нөлөөлсөн тийм зүйл байгаа юу?

Баатар -

хувь хүний амьдралд бол одоо муугаар нөлөөлсөн үү гэхээс биш үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд бол арай боловсронгуй арай авсаархан сольсноороо сайн талтай болохоос аан ажилчдын хувьд бол одоо ер нь хувь хүний хувьд амьдрал ахуйд нь бол одоо ер нь нэг их сайнаар нөлөөлөөд байсан юм байхгүй. Улам л муудаж доройтож амьдрал нь хүнд л байдалд орлоо доо.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд одоо мөн сүүлийн хэдэн жил ч гэсэн зуны одоо нэг дулаан бүлээнд нэг 7, 8 сар ажиллаад л өвөл нь бол одоо 4 сар бол одоо тэр ажилчид бол одоо ерөөсөө хийсэн юм байхгүй ажил байхгүй. Тэгээд өөр тоосгон заводоос очоод ажил хийе гэхээр тэднийг ажилд хүлээж авдаг хүн байхгүй..., байгууллга байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тэгээд мөн л одоо тоосгон заводын ажилчид болуул одоо амьдрал нь бас л өвлийн цагт нь бол хүндрээд, зуны цагт нь бол одоо тэгээд л гайгүй хэдэн цаас хийгээд л өвлийн тавьсан өрөө дарж дуусаагүй байж байтал тэгээд дахиад үйлдвэр нь зогсчихож байгаа учраас одоо тоосгон заводоод ажиллаж байгаа улсууд ч гэсэн бас л амьдрал нь хүнд л байна.

Баасанхүү -

ммхм.

Баатар -

тийн.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.