Tamara
![](../assets/images/interviewees/990394.jpg)
Basic information
Interviewee ID: 990394
Name: Tamara
Parent's name: Zundui
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Zaamar sum, Töv aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
foreign relations
urban issues
education / cultural production
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа.
Тамара -
За зүгээр. Би..., миний нэр Тамара гэдэг юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
би яахав..., би Төв аймгийн хүн л дээ уул нь. Төв аймгийн Заамар суманд төрсөн юм. Тэгээд 1929 онд төрсөн л гэж одоо нөгөө аавын минь л үг шүү дээ. тэр үе чинь одоотой адил данс тийм айхтар одоо тийм гэрчилгээ мэрчилгээ тийм янз бүрийн юм байхгүй байсан үе л дээ тэр хүний амаар л болж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэр чигтээ аавыгаа дагаад хоёулаа ээжтэйгээ тэгээд амьдарч байгаад тэгээд ээж минь ч нас барчихлаа. Удсан ч үгүй тэгээд би 48 онд л Улаанбаатар орж ирсэн юм шиг байгаа юм. Манай ээж аав..., одоо ээжийн ах дүү нар хотод байсан юм шиг байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрийг би бол сайн мэдэхгүй зүгээр нэг муу муухан л нэг юм мэдэж байгаа юм. Тэгээд тэндээсээ явсаар байгаад би чинь 57 онд..., 56 онд би төмөр замд анх дагалдан одоо курсээр тогооч болж байсан юм.
Баасанхүү -
аан.
Тамара -
тийн. Тэхэд чинь одоо Оросууд их элбэгтэй байлаа даа төмөр зам чинь. Дандаа Оросууд илбэгтэй байсан. Тэгээд би нэг ажилчны 5-р гуанз гэж манайд Орос тогооч даргатай, Орос ахлах тогоочтой тийм газар анх дагалдан сурч байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тогоочоор сурч байгаа нь тэр ш дээ. Тэгээд өнөө хүнийг л юу хий гэнэ тэрийг л хийнэ одоо. Тэгж байж би тогооч болооод. Тэгээд тэндээсээ дагалдан 6 сар дагалдаж явж байгаад..., цалингүй шүү тэр чинь.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
цалингүй дагалдаж явж байгаад тэгээд 6 сар бол шалгалт өгөөд. Тэгээд нэг юм цалинтай болж 350 төгрөгний анхны цалин..., тэр үед чинь 350 төгрөг чинь одоо мундаг их цалин байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд 56 оны 11 сард..., би 56 оны чинь 11 сард..., 10 сард билүү орсон юм. Тэгээд оноос өмнөхөн л би одоо шалгалтаа өгөөд одоо практикаар сурч байгаад шалгалт өгөөд тогооч болж байгаа юм. Тэгээд 350 төгрөгний анхны цалингаа 57 онд анхныхаа цалинг авч байлаа ш дээ одоо тогооч болж байгаа юм. Тэгээд тэндээсээ явж дагалдаж байгаад тэгээд сүүлдээ чинь Оросууд моросуудтай болохоо болиод тэгээд Монгол даргатай, Монгол тогоочтой, Монгол ахлах тогоочтой болоод. Тэгээд би 62 онд одоо тогооч юу..., тогоочийн жинхэнэ курст сууж 6 сар сууж байж жинхэнэ тогоочийн үнэмлэх олж авлаа даа.
Баасанхүү -
аанхан. Өмнө нь болохлээр ямар курс байсан юм бэ? Анх нөгөө дагалдан хийж тогооч болж байхад.
Тамара -
анх очиход зүгээр л одооо чамайг дагаад..., би одоо чи намайг дагуулж яваад тэгээд л та энийг хий, жишээ нь одоо төмс арилга ч гэдэг ч юм уу ногоо хуур ч гэдпэг юм уу шөлтэй хоол хий ч гэдэг юм уу тийм л маягаар анхан дагалдан тогооч...,
Баасанхүү -
аан зүгээр сурсан байна тээ?
Тамара -
тийн сурсан маягаар.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэр чинь өнөө өөрөө нөгөө анхандаа юу ч мэдэхгүй хүн орсон юм чинь өнөөхийгөө сураад өнөөх чинь одоо ямар ямар хоол хийж сурсан, юу юу хийж сурсан, жишээ нь мах чинь одоо ямар порцтой байсан, хэдэн цаг болоод мах чинь болдог байсан энэ тэр чинь дандаа тийм дагалдаж явсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэрүүгээрээ сүүлдээ өнөөдөх жинхлэх шалгалт өгч байгаа нь тэр.
Баасанхүү -
аан.
Тамара -
тэгээд шалгалт өгөөд жинхлээд жинхэнэ одоо туслах тогооч болж. Тэгээд туслах тогооч болж өнөө 350 төгрөгний цалин авч байгаа нь тэр байхгүй юу. тиймэрхүү маягтайгаар.
Баасанхүү -
тэр 6 сар цалингүй явж байх үед одоо яаж цалингүй яаж ажиллаж байв?
Тамара -
үгүй яахав даа тэр чинь гэр бүл ажилтай юм чинь тэр үед чинь одоо..., бид нар чинь одоо тэр үед чинь цаг сайхан үед чинь хөдөөнөөс өвөл идэш хүрээд ирнэ. Манай энэ том банди гарчихсан жоохон хүүхэдтэй. Тэгээд нөгөө хүүхэд харах хүн байхгүй болохоор өнөө жинхэнэ ажил хийх одоо тийм арга байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
социализмын үеийн ажил ховор тэр үед чинь хэцүү байсан үе дээ тэр үед. Тэгээд манай энэ том банди чинь 54 онд гарсан юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
манай том банди. Тэгээд би чинь 56 онд одоо тэр тогооч болох гэж, ажил хийх гэж тэр төмөр замд..., манай нөхөр чинь төмөр замд сургуулийн багш байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд энэ нөхрийгөө дагаж төмөр замд одоо манай байр байшин төмөр замд орж ирээд. Тэгээд төмөр зам чинь хотоосоо тусгай ш дээ барагтай болуул хот руу чинь явах тийм харьцаа байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ дотроо ажлаа хийчихнэ, энэ дотроо..., юу ажил бол байгууллагын дотроо албан байгууллага төмөр зам дотор болохоор ийшээ тийшээ явах тийм шаардлага байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ дотор..., зүгээр тосгон дотроо л эргэлдээд байхаас биш.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд би тэрэн дотор сууж байгаад тэндээсээ явсаар байгаад, дагалдан тогоочоор явсаар байгаад 62 онд жинхэнэ тогоочийн курст орж 6 сар явж байж тогоочийн үнэмлэх олж авсан. Тэгж тогоочоор..., тэгээд би чинь 24 жил ажиллаад тэтгэвэрт 79 онд тэтгэвэрт гарсан юм.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэрнээс хойш байхгүй чавганц, гэрийн чавганц л сууж байна.
Баасанхүү -
тогооч болох, одоо тогооч мэргэжлийг та яагаад сонгов?
Тамара -
үгүй ер нь тэр үед чинь одоо тэгээд..., би ер нь анх эхлээд гэрт хүүхэд хараад хүн болгон гэрт байхад чинь тэгээд гэртээ талх малх бариад өөрөө тийм янз бүрийн юм хийх дуртай.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
би өөрөө тэр санаа байсан ч чадахгүй. Тэгээд манайх энэ..., тэр үед чинь Оросууд их элбэгтэй байсан. Одоо манай өөдөөс харсан Орос авгай надад талх барихыг зааж өгөөд. Тэгээд өнөө өндөг мөндөг чанах барихыг чинь надад, тийм хоол хийж сурна..., бид нар бол ерөөсөө лапшаанаас өөр юм хийж мэдэхгүй юм чинь Монголчууд. Лапшаа, бантан л байгаа ш дээ бүхэл мах чанаж одоо бид нарын тэр үед. Дан ялангуяа миний үед чинь өөр тийм мэдэх юм байхгүй дөнгөж өнөө хөдөөнөөс орж ирсэн. Тэгээд тэр нарийн нандин юм мэдэхгүй аавтайгаа..., ээж минь нас барчихсан аавтайгаа амьдарч байсан юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө манайх чинь 54 онд төмөр замд нүүж ирээд..., хотоос нүүж ирээд. Тэхэд Орос айл..., Хятад нөхөртэй л Орос авгай л манайхан л одоо айл..., одоо байшин л даа тэр өөд өөдөөсөө харсан. Тэгээд тэр авгай чинь хүүхэд гэртээ сууж байж чи юу хийж сурдаг юм. Чи одоо гэртээ талхаа барьж ид. Сайхан амттай хоол моол хийж сур.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ийм хөдөө ийм бүдүүлэг байж болохгүй чи юм хийж сур гээд намайг өнөө авгай чинь дандаа тэгнэ. Тэгээд би гэртээ талх барьж сураад. Тэгээд ер нь тогооч бол их болохоор их сонирхолтой юм байдаг юм байна ер нь. Тогооч өөр тийм хичээл сургууль янз бүрийн хичээл сургууль янз бүрийн ном эрдэм байхгүй өөр газар үзээгүй явж сураагүй болохоор чинь ер нь тогооч л ер нь зүгээр ажил юм шиг байна. Талх барьж сурсандаа сонирхоод.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэр үед чинь өнөө талх барихад чинь гарын барьсан талх чинь аягүй гоё амттай. Тэгээд тэрнээсээ болоод сүүлдээ пирожки хийж сураад би гэртээ. Пирожки хийж сураад янз бүрийн өнөө гурил эсгэж пулчик мулчик янз бүрийн өнөө хүүхэд хийх юм байхгүй юм чинь тэгээд л юм хум хийгээд. Тэгээд өөрөө ч талхаа өөрөө барьчихдаг, янз бүрийн пирожки хоол моол өөрөө хийчихдэг тийм болохоор чинь тэгээд тэр чинь гаднаас өвөл болохоор чинв идэш хүрээд ирнэ. Хөдөөнөөс чинь мах шөл хүрээд ирнэ. Тэгээд өнөө гурилаа л өрдөж байгаа юм. Өөр юм өрдөж авахгүй юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
талхаа өөрөө барьчихна. Тэгээд нарийн боов янз бүрийн жижигхэн жижигхэн пулчик мулчик өөрөө хийгээд идчихнэ. Тэгээд ер нь яршиг ер нь тогооч л болж л үзье гээд. Тэгээд манай талийгаачийг өөрөө өнөө хэл ам сайтай, ажилчны гуанз гээд Орос даргатай, Орос ахлах тогоочтой газар манай авгай тийм сонирхлынхоо дагуу тогооч болмоор байна. Та нар манай авгайг одоо сургаж өгөөч л гэж одоо тусламж маягаар гуйсан байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
өө тэгээд тэд чинь өө тэгье тэгье хийлгүй яахав гээд Оросууд чинь сайхан ш дээ. тэгээд намайг чинь ирсэн чинь..., би чинь компот чанаж мэддэггүй. Комдот гэж юу байдгыг мэддэггүй нөгөө анх орчихоод.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд өнөө чи мах шар, тэгж ногоо арилга..., тэрийг нь л нэг юм хийдэг. Тэгсээр байгаад л тэгээд тогооч болчихсон юм даа. Одоо бодвол яаж болж байсан юм бол. Тэгээд өшөө яваад бүх юм өнөө гарт ороод ирэхээр зэрэг чинь сүүлдээ тэгээд өнөө хичээл сургууль сургууль, тэгээд оройн болгон өнөө мэргэжлийнхээ хичээлийг заана гээд. Тэгээд 7 хоногийн 5 дахь өдөр бүр мэргэжлийн хичээлд сургана л даа одоо. Жишээ нь одоо гуляш хийхэд чинь порц нь тэд орно, мах нь тэчнээн грамм орно ч гэдэг юм уу тээ. Тэгээд өнөө хичээл заагаад явчихаж байгаа юм сүүлдээ.
Баасанхүү -
аан тэр ажилчны гуанзанд байхад уу?
Тамара -
тийн ажилчны гуанзанд байхад мэргэжлийн хичээл гээд 7 хоногт нэг удаа ордог байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд 7 хоногт нэг удаа ороход тэрэн дээрээ цаг юм уу 30 минут бас мэргэжлийн хүн заана ш дээ тэрийг чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхээр зэрэг л одоо өнөө..., жишээ нь одоо гурилтай хоол яаж хийдэг юм, бууз хийхэд тэчнээн мах орно, гурил тэчнээн орно гэж дандаа тийм грамм граммаар нь заадаг. Уулаасаа тэр юу ч мэдэхгүй юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө граммаар заана. Тэгээд одоо жишээ нь котлет яаж хийдэг юм, гулъяаш яаж хийдэг юм, нарийн боов яаж хийдэг юм, пистрогн гээд л хоол байна тэрийг яаж хийдэг юм, нарийн махан хуургыг яаж хийдэг юм, грамм нь төчнөөн байдаг, махыг нь төчнөөн хөшиглөнө энэ тэр гээд тэгж заадаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгсээр байгаад тэгээд сонирхсоор сонирхсоор тэгээд сүүлдээ тогооч болж.
Баасанхүү -
танаас өөр суралцаж байсан хүн байсан уу тэнд?
Тамара -
өө зөндөө байсан бид чинь одоо тэр үед чинь болуул тогооч..., өнөө Оросууд элбэгтэй болохоор өнөө Оросуудыг дагаж ер нь янз бүрийн юм их сурах гээд л.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо тэр үед чид чинь ажил хийж байхад чинь улсууд чинь дандаа өнөө..., тэгээд өнөө өөр газраас одоо жишээ нь цэцэрлэгийн эрхзүйч ч юм уу нэг ясли масли тиймэрхүү сургуулийн багш энэ тэр чинь өнөө..., тэр үед чинь манайхан чинь өнөө нэг хөдөлмөрийг өнөө сургуулиар яриахад улсууд чинь өнөө орой чинь мэргэжлийн хичээлд их сууна л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тогооч могоочийн курс чинь одоо..., зүгээр одоо ингээд нэг өөр конторын ажилчин ч гэсэн өө тэр тогооч чинь зүгээр юм байна тэр курст чинь суучихъя юм мэдэх нь сайхан юм байна лээ, үгүй нэг аяга хоол аятайхан хоол хийгээд идчихвэл аштай байхгүй юу энэ тэр гээд л тэгээд улсууд их сурдаг.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
бид нар чинь орой энэ тэр суудаг байсан. Тэгээд тэр чинь...., тэр нь тэгээд мэргэжлийн хичээл чинь зун бол ерөөсөө хичээл хийхгүй. Өвлийн нэг 3 сар л мэргэжлийнхээ хичээлийг зааж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд л зун чинь өнөө сургуулиуд..., тэгээд зун чинь өөр жинхэнэ ажлаа хийгээд л. Тэгээд сүүлдээ би чинь нөгөө төлөвлөгөө одоо сард тэчнээн төгрөгний төлөвлөгөө тэрийгээ биелүүлдэг болно одоо. Бүх юм толгой дээр хүрээд ирнэ ш дээ.
Баасанхүү -
тэр ажилчны гуанзанд байхад бол уу?
Тамара -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өөрөө дааж хоол хийдэг болно.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
хүнээр заалгахгүй өөрөө сурсан юм аа л өөрөө хийнэ ш дээ. Тэгээд өнөө сарын чинь тэчнээн төгрөгний төлөвлөгөөтэй тэрийгээ биелүүлдэг болно. Тэгээд л сураад сураад ахиад ирдэг юм байна лээ л дээ ер нь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд сууж байгаад л тэгээд би чинь 22 жил хагастай тогооч болоод тэгээд тэтгэвэртээ гарсан байхгүй юу. Тэгээд бид нарын үед чинь одоо нөгөө социалист хөдпөлмөрийн бригад гээд л одоо нэг их сүрхий ажил хийдэг байлаа шүү төмөр зам чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
социалист хөдөлмөрийн бригад гэдэг чинь төмөр замаас үүссэн ш дээ 60-н хэдэн онд.
Баасанхүү -
өө за.
Тамара -
60 онд үүслүү тэр чинь. Анхан хэн..., Мандах гэж хүн депод тэр социалист хөпөлмөрийн бригад гэдгийг Мандах гэдэг хүн тэр хойно төгссөн инженер хүн байна тэр санаачлаад. Тэгээд тэрнээсээ болоод одоо төмөр замын албан байгууллагууд чинь одоо социалист хөдөлмөрийн бригад боллуу даа. Социалист хөдөлмөрийн ажилчин бол гээд. Тэгээд тэр тэхээр зэрэг өнөө үүрэг авна янз бүрийн.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн. одоо би чинь социалист хөдөлмөрийн бригадын гишүүн боллоо. Одоо чи тэгэж одоо бүжиг сур, тийм дуу сур гээд дандаа тийм юм одоо зааж өгдөг. Тэгээд тийм юм мэддэггүй л байсан юм байлгүй дээ тэр үед одоо.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
би чинь өнөө хөдөөний юм болоод тийм нарийн нандин юм мэддэггүй л байсан юм байлгүй. Сургууль мургууль гэж байхгүй ш дээ дандаа л ах дүүгээрээ гэр оронгоороо заалгаж байж нэг юм бичиг үсэг тайлагдсан болсон. Тэгээд сүүлдээ оройгоор сургуульд яваад би ч бүүр манангаа хадаасан. Оройгоор хүртэл 4-р анги төгсөж байлаа ш дээ. Одоо тэгээд жинхэнэ сургуульд сургасан юм байхгүй өнөө хөдөө аваачаад ээж аав чинь сургуульд явуулаагүй хаячихсан юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд ажилд орсон хойноо би чинь оройгоор 4-р анги төгсөж байлаа ш дээ. Сайхан л байсан тэр үед чинь өдөр ажлаа тарчихаад тэгээд 5 цагт ажлаасаа тараад тэгээд 6-д орой сургуульд яваад 8 цагт ирнэ. Оройн сургууль гэж одоо зарим өдөр 2 цаг, зарим өдөр 47 цаг заана.
Баасанхүү -
ммхм. Ажилчдын гуанз гэдэг нь одоо төмөр замын ажилчдын гуанз байсан юм уу? Эсвэл зүгээр нөгөө...?
Тамара -
төмөр замых.
Баасанхүү -
аан за.
Тамара -
төмөр замын ажилчдын гуанз гээд. Ажилчдын гуанз гэдэг тийм нэртэй. Одоо дандаа нөгөө ажилчин орж өнөө яахав дээ тэр үед чинь төмөр зам чинь их хатуу ш дээ ажлын цаг их барина.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө машинистууд чинь одоо хойд урд замд явна. Шөнө өдөр тэр ажилчдын гуанзанд тэр хэдэн масинист хэдэн цагт ирнэ тэр..., тэгэхэд чинь жижүүрийн тогооч байж л байна. Шөнө бригад яваад ирнэ. Тэгэхэд л шөнийн тогооч байж л байна. Тэгээд тэр ажилчид чинь одоо би ирээд тийм хоол идээд захиалахад чинь тэрийг нь бэлдээд байж л байна. Тийм үе байсан. Ажилчны гуанз гэж тийм байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэрүүгээрээ л ажилчны гуанз гээд нэрлэсэн байсан байх л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд сүүлдээ явсаар явсаар байгаад тэгээд сүүлдээ нийтийн хоол болоод л. Төмөр зам чинь өнөө хөдөлгөөн ихтэй. Тэр үед чинь одоо энэ галт тэрэг гэдэг чинь хөдөлгөөн мөдөлгөөн тэр үед их сайн байсан юм байна. Тэгээд өнөө хойд урд замыхан чинь өнөө замчид мамчид чинь шөнө энэ тэр ирж хоол иднэ. Шөнийн бригад их ажиллана.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
төмөр зам чинь тийм байсан юм. Одоо нөгөө энэ зам шугам, одоо анх өнөө төмөр зам тавигдаж энэ тэр тэгж л байсан үе юм шиг байгаа юм л даа.
Баасанхүү -
60-аад оны үе тээ?
Тамара -
тийн 60-аад оны үед. Тэгээд тэр чинь тэгээд өнөө шөнөөр дандаа ээлжийн бригад ажилладаг.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ ээлжийн бригад ажиллаж байх үед ажилчны гуанзанд ажилчин л ирж хоол иднэ ш дээ тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм байсан юм. Тэгээд сүүлдээ яахав нээлттэй болоод сүүлдээ зүгээр ингээд нийтийн хоол болоод л чөлөөтэй болчихсон. Тэгээд өнөө албан байгууллагууд чинь дотроо өнөө ажилчдынхаа эрх ашгийг харж том том албан байгууллага чинь депо чинь дотроо гуанзантай. За одоо нөгөө ёуудлын депо чинь дотроо гуанзантай дандаа нөгөө төмөр замын харъяа байхгүй тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд нөгөө сургуулиуд чинь дотроо гуанзтай энэ тэр болчих юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд нөгөө ажилчны гуанз чинь тараад зүгээр тэр нийтийн хоол болоод сүүлдээ тэгээд тарчихсан.
Баасанхүү -
аан за за. Тэр таныг анх ажилд орж байх үед бол ганцхан төмөр замын л...?
Тамара -
ажилчид нь л..., ажилчдын хоол хийдэг.
Баасанхүү -
ялгаа байхгүй бүгд л үйлчилнэ.
Тамара -
тийн ялгаа байхгүй.
Баасанхүү -
тэхээр нэлээн том гуанз байсан гэсэн үг үү?
Тамара -
өө их том гуанз байсан.
Баасанхүү -
ажлын цаг чинь...,
Тамара -
жинхэнэ даргатай, орлогч даргатай, ахлах тогоочтой, туслах тогоочтой, тэгээд санхүү манхүү тусгай хариуцдаг. Тэхэд Оросууд хариуцдаг тийм байсан юм. Тэгээд өнөө албан газруудын дарга нар марга нар чинь одоо энэ албан байгууллагуудаар чинь өглөө явж одоо нэг зөөгч хүүхэд явж захиалга авч ирнэ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
дарга конторын дарга нар чинь одоо өнөө цагтай. Яг өнөө цаг болоод тэдэн цагт л очиж хоол иднэ гээд захиалгаа өгчихнө. Тэр захиалганы хоолыг иднэ. Тэхдээ жишээлбэл голцуу Оросууд тэр үед чинь...,
Баасанхүү -
ммхм.
Тамара -
намайг тэр 50-н хэдэн онд ажиллаж байх үед чинь голцуу Оросууд ихтэй байсан ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд одоо энэ төмөр замын удирдах газар одоо энэ депо мепо энэ тэр баахан албан газрууд, өнөө хэвлэх үйлдвэр байсан байгаа юм тэр үед чинь. Төмөр замын удирдах газар гээд өнөө ашиглалтын алба малба гээд ийм том том албанууд байсан байгаа юм л даа. Тэгээд тэд нар чинь ингээд гараад гүйгээд явчих зав чөлөө байхгүй тэгээд захиалга өгнө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
2 цагт одоо би тэдэн цагт очно..., дарга нарын захиалга очиж авна. Тэгээд өнөө захиалганы хоол хийнэ. Захиалгын хоол гэж өнөө улсууд чинь ирэнгүүт л очерь гэх юм байхгүй цаг нь ирэхэд л өнөө дарга нарын чинь хоолыг бэлдчихсэн. Дарга нар ирнэ, хоолоо идчихээд л гараад явчихна. Тэгээд тэрүүгээрээ л одоо ажилчны гуанз гээд нэрлэсэн юм шиг байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө хойд урд замаар өнөө бригадуудын хоолыг хийнэ. Тэхэд чинь одоо дандаа бригад гэж ажилладаг байсан юм хойд урд замыхан чинь одоо..., нөгөө хөдөөнийхөн чинь яахав тэр болгон зам дагуу гуанз тийм мэтийн юм байхгүй байсан юм шиг байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө бригадууд чинь урд юу яаж одоо захиалгын хоол, цагийн хоол иддэг. Цагтаа л байна тэд чинь. Тэр үед чинь цаг их хатуу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоотой адилгүй. Одоо бол ер нь дуртай цагтаа ирээд л дургүй бол байж байдаг юм биш үү.
Баасанхүү -
хойд урд зам гэдэг нь юуг хэлээд байна?
Тамара -
яахав хойд урд зам гэдэг чинь жишээ нь ингээд одоо хойд зам гэдэг чинь одоо ингээд яг Улаанбаатараас чинь шууд Шар-Өндөр ч байдаг юм уу, Эмээлт ингээд хариуцдаг.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
аан урагшаагаа болохоор зэрэг одоо Хонхор, цаашаагаа Сайншанд, Замын-Үүд гээд ингээд хариуцчихдаг.
Баасанхүү -
аан за.
Тамара -
тэрийгээ хойд урд зам гэж ярьдаг байхгүй юу.
Баасанхүү -
аан ингээд нөгөө ингэсэн байгаа замаа л...,
Тамара -
тийн тэр чинь...,
Баасанхүү -
Улаанбаатараараа л ауваачихаад байгаа юм уу?
Тамара -
дандаа л төмөрх замын л дагуу л ажил шүү дээ тэр чинь.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
өөр тэр хот мотын ажил бол ерөөсөө хамаа байхгүй тэгээд дандаа л төмөр замаа дагахаар зэрэг төмөр зам чинь урагшаагаа болохоор Замын-Үүд, Сайншанд гээд явчихна. Хойшоогоо болохоор Сүхбаатар, Дархан, ингээд Сэлэнгэ гээд явчихдаг байхгүй юу. тэрийгээ хойд урд зам гэж нэрлэж байгаа юм.
Баасанхүү -
аан за за.
Тамара -
тийн.
Баасанхүү -
та тэгээд яасан бэ? Ганцхан энэ ажилчдын гуанзаа нийтийн гуанз болсон ч гэсэн ажиллаад байсан уу? Өөр...?
Тамара -
өөр би гуанзанд явж байгаагүй. Яахав юунд..., гал юунд болуул..., вагонд бол явж байсан л даа. Би вагонд чинь бас 3, 4 жил явсан юм. Вагон чинь урд хойд замын вагон чинь дотроо гуанзтай ш дээ.
Баасанхүү -
өө за.
Тамара -
тийн. Тэгээд вагонд бол явж байсан. Вагонд явахад уртаашаа Замны-Үүд хүрээд Замын-Үүдээсээ цаашаа бол гарахгүй Замын-Үүд хүрчихнэ. Тэгээд Замын-Үүдээсээ шууд хойшоогоо яваад Сэлэнгэ орно.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм вагон..., ажилчдын вагонд чинв хийж үзээд би нэг вагонд 3 жил явсан юм аа. Ерөөсөө л ганцхан төмөр замд л би чинь 24 жил болоод тэгээд тэтгэвэртээ гарсан. Өөр газар бол би ерөөсөө ажиллаж үзээгүй. Юу ч мэдэхгүй л байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ажил хийдэггүй өнөө 50-н хэд..., 45..,. 48 юм уу 49 онд л хотод орж ирсэн юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд би 54 онд л одоо ажилд ороод. Тэрнээс өмнө одоо юунд ажил байхгүй юу хийж байсан юм бүү мэд. Тэгээд эхлэж ажилд орж байгаа нь 56 онд л төмөр замд орсон юм би.
Баасанхүү -
юу..., тогоочийн курст нөгөө 56 онд эхлээд нөгөө суралцаж орчихоод тэгээд 60-н хэдэн онд нөгөө тогоочийн курст орсон ш дээ.
Тамара -
тийн тийн.
Баасанхүү -
тэр талаараа ярихгүй юу? яаж элссэн бэ?
Тамара -
тэр тогоочийн курс чинь яахав өнөө албан байгууллагаас одоо энийг одоо тэр одоо тогоочийн мэргэжлийг нь ахиулъя. Тэгээд тэр чинь худалдааны техникумд тийм хүмүүс байдаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
одоо нийтийн хоолны талаар худалдааны техникум гэж одоо нийтийн хоолны л одоо өнөө тогооч могооч, одоо нягтлан мягтлан бүгд л тэр худалдааны техникум дээр мэргэжиж байсан юм шиг байгаа юм. Тэгээд өнөө ганцхан өнөө хүнийг чинь зүгээр 350 төгрөгөөр дандаа туслах тогооч нар ажиллуулаад байхгүйн тулд өнөө хүнийг чинь дагуулж мэргэжлийг нь дээшлүүлж цалин мөнгөтэй ахиулахын тулд өнөө хүнийг чинь манай албан газраас одоо чи тэгээд курст яв энэ тэр гээд адбан газрууд бас улсуудаа тодорхойлоод өгчихдөг байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээдийн дагуу тэр худалдааны техникум дээр бид нар 6 сар бид нар курсээсээ 10-н хэдэн хүн байдаг байсан. Одоо байхгүй дээ тэтгэвэрт гараад тараад тэнээд тэнээд алга болчихсон байгаа биз. Хааяа нэг ганц хоёр юм байж л байдаг юм. Одоо бол тийм юм байхгүй. Тэгж байж би тэгээд мэргэжил дээшлүүлж 62 онд 2-р зэрэгтэй болж 550 төгрөгний цалинтай боллоо ш дээ.
Баасанхүү -
2-р зэрэг гэхээр чинь бас нэлээн сайн зэрэг биз дээ?
Тамара -
өө нэлээн сайн зэрэг 2-р зэрэг чинь. Одоо урд өмнө нь ямар ч зэрэг байхгүй зүгээр л туслах тогооч 350 төгрөгний цалинтай туслах тогооч их л сайн одоо хааяа нэг хүний оронд 450 төгрөгний цалинтай хааяа нэг ажиллана шүү дээ тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
нөгөө өөрөө өнөө тусгай өнөө мэргэжил байхгүй дадлагаар сурсан тогооч чинь мэргэжил байхгүй болхоор чинь хамаагүй юу хийж болохгүй. Тэгээд өнөө курст суугаад мэргэжил ахиад ирэхээд юу л бол юу хийнэ ш дээ ахлах тогооч чинь ер нь дуртайгаа хийж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
дарга л юу хий гэнэ тэрийг л хийнэ ш дээ.
Баасанхүү -
туслах тогооч нь болохоор зүгээр нөгөө материал хоол хийх юунуудыг нь бэлдэж өгөх үү?
Тамара -
тэгнэ. Туслах тогооч нь одоо тэр хүнээ л одоо..., чи мах шараад, махан шөл аваад ир, гоймон аваад ир, цагаан будаа чанаадах одоо тийм л юм хийнэ ш дээ өөрөө бие дааж хийж чадахгүй.
Баасанхүү -
аан.
Тамара -
туслах тогооч гэдэг чинь тиймэрхүү л ажил хийж байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өөр юм хийж чадахгүй бэлтгэл гэсэн үг л дээ одоо гол дуу л тийн. чи төмс арилга, чи төмс арилгаарай, тэр төмс арилга, тэгж манжин хальсил, тэгж байцаа хэрч, одоо тийм л юм хийж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд 350 төгрөг. Тэр чинь бас..., тэр чинь бас өнөө шөлтэй хоолондоо ямар төмс хөшиглөх вэ, байцаагаа..., ногоотой шөл хийвэл байцаагаа ямар хөшиглөх вэ гэдгээ бас сурч байж хийж байгаа ш дээ тэр чинь. Зүгээр тэр байцаа ч энэ тэр гэж хэлэхгүй тэр үед чинь тийм аймаар байсан юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо махан хуурга гэвэл махыг нь нарийхан хөшиглөнө. За чи гулъяашны мах хөшиглөөдөх гэвэл өнөөхийгөө шоо дөрвөлжин хөшиглөнө. Зүгээр одоо шөлний мах хөшиглө..., за хар шөл хөшиглөөрэй чи гэвэл өнөөхийгөө хар шөлний махаа нарийхан нимгэн хөшиглөнө. Тиймэрхүү л юм хийж байлаа ш дээ одоо.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
туслах тогооч гэж тийм л юм хийж байгаа юм чинь. Тэгээд сүүлдээ өнөө биеэ даагаад ирэхээрээ одоо ёстой доороо нэг тогоочтой алив чи тэрийг хийгээдэх, энийг хийгээдэх гэдэг хүн зардаг эрхтэй болчихож байгаа юм чинь. Тиймэрхүү л сонинтой ажил хийж явсан эмээ нь.
Баасанхүү -
аанхан. Ажлын цагийн ачаалал ямар байсан бэ?
Тамара -
аан ажлын цагийн ачаалал хүнд.
Баасанхүү -
за.
Тамара -
төлөвлөгөө биелүүлнэ. Төлөвлөгөө биелүүлэхгүй бол бүтэн сайн өдөр ч хамаагүй ажилна. Ер нь тэгээд өглөө чинь одоо бид чинь өнөө юу яах юм чинь өглөө чинь 5 цаг, 6цагт ажилдаа очно ш дээ.
Баасанхүү -
өглөөний?
Тамара -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд ажилдаа очоод тэгээд яахав тэр сарын төлөвлөгөө мөлөвлөгөө биелэх юм бол тэгээд 8 цагаа хийгээд л. Өглөө 6-д очсон хүн бол яахав ажил багатай шиг болуул 4 цагийн үед харьчихна. Ажил ихтэй болуул төлөвлөгөө биелэхгүй тэр сарын адрийн төлөвлөгөө манайх тэдэн мянган төгрөг хийх ёстой. Тэгээд хийхгүй бол үүргийн худалдаа хийгээд л гарч тууж байгаа ш дээ. хуушуур муушуураа хийгээд л зарах гэж тууж байгаа ш дээ.
Баасанхүү -
аанхан гадагшаа аваад гарах уу тээ?
Тамара -
тэгнэ тэгнэ. Төлөвлөгөө биелэхгүй бол хуушуур хийж зарна. Тэр үед чинь одоо хуушуур хийж зарна, одоо бууз хийж зарна. Тэгээд өнөө албан газруудаар явна. Одоо өнөө одоотой адилхан гудамж мудамжаар гарахгүй ш дээ. ийшээ одоо манай төмөр замын салбар гэж хэвлэх үйлдвэр байна. Тийшээ чинь ч зарах юм уу, одоо дэлгүүрүүд байна төмөр замын гуанзангууд..., дэлгүүр гээд байна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд дэлгүүр аваачиж өгнө. Тэгж л зарна гэхээс гадаа энэ гудамж мудамжинд чинь заруулахгүй ш дээ тэр үед чинь одоотой адилгүй хатуу ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр нарийн ширийн өвчин зовлонг гэдэг маягаар. Хэрвээ нэг зөвшөөрлийн тийм бүхээгтэй мухлагтай болуул тэндээ нэг аваачиж зарна. Одоо жишээ нь зөвшөөрсөн одоо ийм ширээ сандалтай нэг ийм мухлаг шиг юм байна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм юмтай бол тэрэндээ аваачиж зарна. Тэр төлөвлөгөө биелүүлээгүй үед болуул цаг минут бол ерөөсөө хамаа байхгүй. Төлөвлөгөө биелүүлэхгүй бол бид чинь цалин хасуулна. Өнөө нэг айхтар албан газрууд чинь даалгавал өндөр баллтай. Сарын одоо 1000 балл ч гэдэг юм уу тийм байна. Төлөвлөгөө биелэхгүй бол тэр балл хасуулна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
балл хасуулна гэдэг чинь хар харандаагаар бичүүлнэ. Төлөвлөгөө биелсэн бол улаан харандаагаар бичүүлнэ. Тэгээд хараар бичүүлэхгүйн тулд цаг минут бол хамаагүй ш дээ бид чинь шогшоод л байхаас биш.
Баасанхүү -
ммхм. Төлөвлөгөө тэхээр биелэхгүй байх нь бас элбэг байсан уу?
Тамара -
аан ер нь хэцүү шүү. Ер нь хатуу байсан үе шүү төлөвлөгөө гэж. Тэр чинь яахав дээ мөнгө жоохон жишээ нь нэг хуушуур хийгээд зарахад л 50 мөнгө ш дээ. 100 хуушуур хийж 50 төгрөг олно ш дээ. 100 хуушуур гэдэг чинь их хөдөлмөр орно доо бас.
Баасанхүү -
тэгнэ.
Тамара -
тэгээд өдөрт чинь 5, 6 хуушуур хийчихээд..., 400 хуушуур хийх юм бол арай гэж нэг 200 төгрөг олж байгаа юм чинь. Тийм байсан үе байхгүй юу тэр чинь. Тэхээр чинь цаг бол хатуутай. Төлөвлөгөө бол хамгийн асар их айхтар төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө биелэхгүй бол их хатуу бид чинь төлөвлөгөө биелэхгүй бол цалин хасуулна. Цалин авахгүй цалингийн чинь 20 хувь 30 хувь хасна гээд л айлгачихна ш дээ.
Баасанхүү -
хммм
Тамара -
тэгээд өнөө дүнгээ ядаж 400, 500 төгрөг дутах гэж байхад тэрийгээ хэн хасуулъя гэж бодох вэ дээ. тэхээр чинь өнөө цаг минут хамаагүй төлөвлөгөө л биелж байвал одоо зүгээр хуушуур муушуур, бууз мууз хийж зарна шүү дээ. бууз хуушуур гэдэг чинь 50 мөнгө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
50 мөнгө чинь одоо тэр үедээ бол үнэтэй л мөнгө байсан байна ш дээ.
Баасанхүү -
жишээлбэл өдрийн төлөвлөгөө хэдэн төгрөг байх вэ? Сарын төлөвлөгөө одоо хэдэн...?
Тамара -
өө сарын төлөвлөгөө чинь одоо тэр үед чинь одоо ерөөсөө 60, 70 мянга л гэж ярина ш дээ.
Баасанхүү -
хөөх тэр үедээ их мөнгө байна ш дээ.
Тамара -
их жигтэйхэн их мөнгө. Тэрийг чинь олох гэж үйлээ үзнэ. Тэгээд л өдөр чинь одоо 2500 юм уу 1500 энэ тэр хийж байж сарын төлөвлөгөө биелүүлж байгаа юм чинь. Сардаа 30-хан хоногтой. 30 хоногийн чинь бас 2 өдөр нь..., тэр үед л одоотой адилгүй 30 хоногийн чинь ганц өдөр л амарна л даа бүтэн сайн өдөр.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэхээр чинь үндсэндээ болуул 28 хоног л..., 26 хоног л ажлын 26 хоног л байхгүй юу даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхээр чинь төлөвлөгөө хийхэд өнөө тэр сүүл сүүлдээ өнөө юм хум их бичээд юу яахад бол төлөвлөгөө чинь улам ихсээд л. Сарын одоо 50 мянган төгрөгний төлөвлөгөө чинь сард зовж биелүүлнэ ш дээ бид чинь.
Баасанхүү -
хммм.
Тамара -
тийм байсан ш дээ төлөвлөгөө гэдэг чинь. Тэгээд ерөөсөө тэр..., тэгээд дээрээсээ төлөвлөгөө өгөхөөс ямар дарга тэр төлөвлөгөөг чинь өөрөө зохиохгүй ерөөсөө ингээд манай төмөр зам чинь төлөвлөгөөний комисс гээд өнөө албан газруудаар чинь төлөвлөгөө өгчихнө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
хичнээн олон хүнтэй тусам нь л ер нь төлөвлөгөө чинь улам л өсч ирнэ.
Баасанхүү -
нөгөө нийт ажилчдынхаа тооноос хамаараад төлөвлөгөөгөө өгчихдөг байсан юм уу?
Тамара -
тийн. тийн ажилчдынхаа тооноос хамаараад тэр айлын..., тэр өнөө албан байгууллагын чинь орлого байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
аанхан.
Тамара -
одоо нөгө гуанз чинь сард хэдийг ч байдаг юм энэ сард чинь тийм гүйлгээтэй байсан байна. Ийм зэргийн төлөвлөгөө өгчих юм бол эднийх чинь биелүүлчих юм байна, биелүүлчихдэг айл гээд. Ингээд энэ сард чинь жишээ нь 500..., 50 мянган төгрөг өгчихөөр дараа сард чинь 52 мянган төгрөг болоод ирэх жишээтэй. Тэгээд дүн өвөлдөө болуул арай гайгүй төлөвлөгөө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
зун төлөвлөгөө ихтэй. 5, 6 сард чинь л 7, 8 сар гээд 10 сар хүртэл төлөвлөгөө бол нэлээн айхтар өснө. Зөвхөн өвлийн хүйтэнд болуул арай жаал гайгүй. Тийм байсан байна л даа. Өвөл болохоор өнөө амьтан хүн чинь доор доороо идэш ууш идээд юм хум яагаадп ирэхээр зэрэг л одоо гуанзанд орох нь арай цөөрөөд ирдэг юм шиг байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн. Зундаа болуул төлөвлөгөө айхтар ихтэй. Тэхдээ ч одоотой адилгүй. Одоо бол яахав хөргөгч энэ тэр байна. Тэр үед чинь мах шөл нь ил. Тэр үед чинь хөргөгчтэй айл байгууллага бол ховор доо. Байгууллага чинь ерөөсөө тэгээд хүйтэн зоорь гээд бадйаг. Төмөр замын хүйтэн зоорь гэж зоорь байгаа юм. Тэрэнд л..., тэндээс өглөөд махаа авчирч ирнэ. Тэрнээс өөр эндээ авчраад хонуулна өнжүүлнэ гэх юм бол байхгүй зоорь моорь байхгүй юм чинь.
Баасанхүү -
ммхм. Зоорь нь хол уу?
Тамара -
зоорь хол..., хол ч юу байхав дээ. Одоо ер нь төмөр зам тосгон дотор л одоо бол ер нь вокзалын наахнаас..., одоо тэр байна уу байхгүй болчихож уу тийм замынхаа урд талд хүйтэн зоорь гээд төмөр замын хариуцсан тийм зоорьтой. Тэндээс манайх өнөө ажилчны гуанз гээд бүүр ингээд тусгай ийм хариуцсан зоорь моорьтой л доо.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэндээсээ бид нар өглөө очиж тэндээсээ мах шөлөө авчирч юмаа авчихаж байгаа. Одоо гэрт болуул энэ одоо нөгөө гуанзанд..., байгууллагандаа бол ялзрахгүй л юм байна уу гэхээс ялзрах юм бол байхын арга байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
жижиг хөргөгч байхгүй ганцхан том хөргөгчтэй. Тэр том хөргөгчин дотор чинь ерөөсөө цагаан идээ мах хоёрыг чинь нэг доор хийж болохгүй. Ногоо мах хоёрыг нэг доор байлгахгүй. Төрөл төрөлдөө нэг нэг савтай тийм л байсан. Одоо бол хамаагүй болчихсон юм шиг байна даа. Бидний үед чинь бас хатуу байсан үе шүү. Цаг бол ер нь хатуу шүү. Нэг ч гэрийн бараа харахгүй өглөө чинь. 1 дэхийн өглөө чинь сонсголтой. 1дэхийн өглөө чинь..., 1 дэхийн орой болохоор зэрэг чинь мэргэжлийн хичээлтэй, 2 дахид болохоор зэрэг чинь үйлдвэрчний байгууллага хичээлтэй. 3 дахид болохоор зэрэг чинь дугуйлантай, 4 дэхэд лекцтэй, 5 дахид сонин уншлагатай. Тэгээд хойно чинь гэрийн ажил хийгээд хүүхдүүд бол өнөө байгууллагынхаа ажлыг хийгээд ердөө гэрийн бараа харахгүй айхтар хэцүү байсан үе дээ.
Баасанхүү -
аанхан. Энэ одоо жишээ нь ажлын хажуугаар ян бүрийн лекц хичээлүүд садаа болдог байсан уу?
Тамара -
тэр байлгүй яахав.
Баасанхүү -
цаг авдаг байсан уу?
Тамара -
одоо цаг юу байхав дээ тэр чинь одоо хөөрхий ажил тараад л.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд ажил тараад одоо орой ингээд л бид чинь 5-д сууж байгаад 6 цагаас лекцтэй шүү. Өглөө 7 хагаст маргааш өглөө сонсголтой.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
2 дахид, 3 дахид болохоор мэргэжлийн хичээлтэй. Мэргэжлийн хичээл гэхээр ажлаа тараад л тэгээд дотроо байгууллага дотроо суучихна. Аан лекц сонсгол болуул одоо соёлын ордон, одоо энэ төмөр замын соёлын ордон чинь одоо байна даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэнд чинь лекц дугуйлан болохоор зэрэг тэнд очиж сууна. Лекц тасална..., таслаж болохгүй. Лекц таслах юм болуул балл хасна, мэргэжлийн хичээл таславал балл хасна, сонсгол таславал балл хасна. Ердөө хасахгүй юм байхгүй.
Баасанхүү -
ммхм. Энэ олон юманд явахад дургүй байсан уу? Эсвэл...?
Тамара -
өө юу гэж дургүй байхав тэр чинь. Одоо бол тэр сонсгол лекц гэдэг чинь бидний толгойд юм өгч байсан үе байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн. жишээ нь одоо би чинь одоо бид нар чинь тэр сонсгол гэдэг чинь одоо яахав нөгөө сонсгол, сонин уншлага одоо тэр олон улсын байдал майдал одоо тэр даргын илтгэл, тэгж улсын төлөвлөгөө тийм байгууллага, тийм олон улсын байгууллага энэ тэр дандаа тийм мэдээллийн тийм юм авна. Лекц гэдэг чинь бол яахав дээ одоо өнөө өнөө хүний л одоо жишээ нь одоо их том том мэргэжлилтнүүд манайханд бол өнөө Оюун гуай их лекц уншдаг байсан юм даа.
Баасанхүү -
эмэгтэй?
Тамара -
тийн одоо Оюун гуай гэж одоо урлыгийн хүн байлаа ш дээ.
Баасанхүү -
аан.
Тамара -
одоо их том, одоо бол байхгүй л дээ. Тэр Оюун гуай их..., Оюун гуай чинь өнөө нэг урлаг соёлынхоо талаар тэр чинь нөгөө соёлын хүн болохоор нөгөө урлаг соёлын талаар одоо хүнийг өнөө биеэ яаж авч явах вэ тийм ээ? Олны дунд яаж хүмүүжих вэ, хүмүүжил яаж хүмүүжих вэ гэж, гэр оронгоо ямар авч явах вэ, хүүхэд шуухдаа яаж хүмүүжүүлэх вэ тэр лекц гэдэг чинь тийм айхтар. Тэрүүгээр чинь хүн бас их юм сурч байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн. Ямар сайндаа өнөө Оюун гуай лекц уншаад та нар оймс авахад дандаа жил оймс авч бай. Нөгөө оймс нь урагдахадаар зэрэг нөгөөх ижлийнхээ уранхай оймсыг нөхөөд өмсчихдөг ш дээ. Цоорхой оймстой явж болохгүй. Ижилхэн оймсууд авч бай та нар. 4 ижил оймс авахаар нэг нь урагдахаар нөгөөдхөө уранхайгаа бүтэн оймсоо өмсөхөөр зэрэг л бүтэн оймс болчихож байгаа биз дээ энэ тэр гэж тиймэрхүү юм л уншиж хэрэглэдэг. Тэр чинь өнөө биеэ авч явах талаар өнөө эмэгтэй хүн яавал соёлтой байхав тээ?
Баасанхүү -
ммхм.
Тамара -
олны дунд энэ тэр яаж биеэ авч явах вэ энэ тэр гэдэг талаар л лекц уншиж байгаа юм л даа лекц болуул. Аан тэгээд яахав зарим нь болуул өнөө олон улсын байдал тэр үед чинь олон улсын байдал хэцүү л байсан байгаа юм л даа. Олон улсын байдлаар их лекц уншина ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд янз янз л байгаа юм л даа. 7 хоног бүрийн..., 7 хоногийн 5 дахь өдөр бүр лекцтэй байдаг.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд л...,
Баасанхүү -
түрүүн нөгөө төлөвлөгөө аягүй их, тэгээд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бас и хэцүү байдаг байсан гэсэн ш дээ.
Тамара -
тийн.
Баасанхүү -
тэр нөгөө нэг энэ төлөвлөгөө яг бодитой нэг одоо өдөрт жишээ нь 2000 төгрөгний төлөвлөгөөтэй байлаа гэхэд яг бодитой биш нь өдөрт нэг чүүтэй айтай 1700, 1800 хийж байна ч юм уу, 1500 хийж байж болно ш дээ. Тэхэд энэ төлөвлөгөөг багасгаж болохгүй юу, яг бодит байдал бол ийм байна гэсэн хүсэлт та нарын зүгээс тавих боломж байсан уу?
Тамара -
байсан байна л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэхээр зэрэг чинь нөгөө одоо энэ сард болуул төлөвлөгөө биелэгдэхгүй бип нар чинь одоо төлөвлөгөөгөө яаж ч зүтгээд зүтгээд биелэхгүй байна. Дараа сарын төлөвлөгөөг та нар..., одоо бид нар бол хэлэхгүй л дээ. Бид даргатаа хэлнэ, дарга цааш нь уламжилж хэлж байгаа юм чинь.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн. Та нар болохоор энэ төлөвлөгөөн дээр бид нарыг үзэж хараа тээ?
Баасанхүү -
ммхм.
Тамара -
бид чинь бол зүтгээд зүтгээд зарим сард бол төлөвлөгөө биелүүлж чадахгүй байна. Биелүүлэхгүй төлөвлөгөө биелүүлэхгүйгээр хойшоо суусан хүн бол ерөөсөө алга. Хөдөлмөрийн 8 цагийн хөдөлмөр дээр чинь ажилчид чинь төлөвлөгөө биелүүлээгүй илүү цаг их ажиллаж байна. Тэгээд бид чинь илүү цагийн мөнгө өгөх тийм төсөв төлөвлөгөө бол албан газарт байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм учраас одоо ажилчин хүн бол хохирч байна. Тэгээд төлөвлөгөөгөө бодож үзэж харж энэ тэр гээд тэгдэг тал бол бий л дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэхээр зэрэг за яахав энэ сарын төлөвлөгөө биелэхгүй байна, дараа сарых нь төлөвлөгөөг арай нэг хөнгөн өгчихье дөө гэдэг тал бол байдаг л юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм тэгж байсан уу ер нь?
Тамара -
тийн ер нь бол тэгж байсан л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэхдээ зэрэг танайх энэ сар овоо төлөвлөгөө биелүүлсэн та нар дараа сард 2000 төгрөгөөр илүү өгчихнө. Та нар биелүүлчихнэ биз дээ энэ тэр гэж л байдаг л даа.
Баасанхүү -
аан биелүүлчихээр бас тээ?
Тамара -
тийн биелүүлчихээр бас тэгдэг. Үгүй тэгээд одоо яахав дээ нгэнтэй л цаана улсаас өгч байгаа төлөвлөгөөг чинь биелүүлж л таарна ш дээ. биелүүлэхгүй байна гэж байхгүй хүн бүр л зүтгэж байгаа юм чинь тэрэн дээр чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгж байгаад л төлөвлөгөө чинь биелэх..., төлөвлөгөө ер нь таслах болуул ховор доо. Биелүүлэхийн төлөө л зүтгэж байгаа ш дээ бид чинь одоо.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
төлөвлөгөө биелүүлэхгүй бол одоо тэгээд бүтэн сайн өдөр ч гэсэн амрахгүй ш дээ төлөвлөгөө биелэхгүй бол. Одоо энэ бүтэн сайн өдөр чинь одоо төлөвлөгөө биелээгүй одоо нэг хэдэн хуушуур хийж одоо зах дээр гарахаас ч яахав. Зах дээр гарна голын цэнгэлдэх гэдэг дээр болуул харин гардаг зөвшөөрөл бол байдаг.
Баасанхүү -
голын цэнгэлдэх гэж алийг хэлж байна?
Тамара -
голын цэнгэлдэх гэхээр хуучин одоо хүүхдийн парк одоо бол хүүхдийн карк болчихлоо л доо.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэнд чинь өнөө голын цэнгэлдэх гэж ярьдаг бид нарын үед чинь тэгж ярьдаг тийм сайхан юу байсан байхгүй юу улсууд одоо яахав хагас бүтэн сайн өдрийн цагаар энэ тэр амардаг одоо...,
Баасанхүү -
аан цэцэрлэгт хүрээлэн маягийн юм уу?
Тамара -
цэцэрлэгт хүрээлэнрхүү л маягтай юм л даа тэр бидний үед чинь голын цэнгэлдэх гээд. Тэгээд тэрэн дээр бид нар чинь сард одоо төлөвлөгөө биелэхгүй болохоор тэр байгууллагаас чинь лангуу түрээслээд авчихна.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
төлөвлөгөө биелэхгүй бол өнөө лангуун дээрээ бүтэн сайн өдөр чинь амрахгүй ш дээ өнөө лангуун дээр очиж юмаа зарах гээд.
Баасанхүү -
хммм.
Тамара -
тэгээд зардаг юм нь л хуушуур өөр юу байхав.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
хуушуур аваачиж зарна, бууз хийж зарна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
аан өвөл болуул ямар нэгэн аргаар биелүүлчихнэ. Бууз банш хийгээд зарчихаар бэлэн бууз баншийг чинь хүн их авдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр өвөл болуул бууз банш хийгээд төлөвлөгөө..., өө бид чинь өнөө хагас бүтэн сайн өдөр чинь шөнө чинь заримдаа ирэхгүй ш дээ бууз банш хийж хөлдөөх гээд бүүр 12 цаг, 1 цаг хүргэж байж нэг юм гэрийн бараа харна ш дээ. одоо нөгөө албан газруудаас л захиалга авчихна бууз баншны захиалга. Өнөө захиалгаа биелүүлэх гээд бид чинь одоо бууз банш хийгээд суучихна ш дээ тэр энэ гэх юм байхгүй.
Баасанхүү -
тэгээд ингэж илүү цаг ажилласны хөлсийг бас бодохгүй байдаг байсан уу?
Тамара -
үгүй яахав дээ тэр чинь бас их олон илүү цаг энэ тэр их олон ажиллаад ирэхээр зэрэг болуул тэр төлөвлөгөө биелүүлсэн шагнал цалин гэж өгч байгаа юм л даа бид.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэр л илүү цагийн мөнгө болчихож байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
төлөвлөгөө биелүүлсэн гэж шагнал цалин одоо 20 хувь, 30 хувь, 40 хувь гэж ингэж олгодог байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэр нь одоо илүү. Тэгээд тэрнийгээ л биелүүлэхийн тулд бид чинь их тэгээд зүтгээд байхгүй юу. Төлөвлөгөө таслах юм бол цалин бас л өнөө 20, 30 хувиар хасна. Аан төлөвлөгөөгөө биелүүлээд одоо энэ сард танайх тэдэн хувиар биелүүлсэн та нарт одоо шагнал сарын 20 хувь өгнө, 30 хувь өгнө. Одоо төлөвлөгөө сайн биелүүлсэн бол 30, 40 хувь авчихаж байгаа юм л даа. Төлөвлөгөө муу биелүүлсэн бол юу гэж тэгж хувь авах вэ дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
үндсэн цалингаа л авна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
аан хэрвээ давуулсан байвал 10, 20 хувиа авна л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр хувь чинь өнөө тэнцвэрээр чинь өнөө..., төлөвлөгөө өссөнөөс хувь ноогдуулж байгаа юм. Ахиухан төлөвлөгөөтэй бол өнөө 20, 30 хувь ноогдоно давуулсан болуул.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо ер нь 40 хувь чинь ховор авна даа. Зуны цагт л авна гэхээс өвөл энэ тэр 40 хувийн шагнал цалин авна гэсэн тооцоо байхгүй.
Баасанхүү -
юу...,
Тамара -
40 хувийн шагнал авахад би чинь 800 хүргээд л авчихна ш дээ сард чинь.
Баасанхүү -
өө за за.
Тамара -
тэхээр чинь бөөн баяр болж байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тиймэрхүү л байдаг байсан.
Баасанхүү -
гуанзны ер нь ажилчдын бүрэлдэхүүн ямар байсан бэ? Хэдэн хүн ажилладаг байсан бэ?
Тамара -
гуанзны ажилчдын бүрэлдэхүүн чинь манайх чинь их олон сонин их олон бүрэлдэхүүнтэй.
Баасанхүү -
за.
Тамара -
100 гаран ажилчинтай.
Баасанхүү -
гуанзанд уу?
Тамара -
тийн. Тэхдээ өнөөх чинь салбартай.
Баасанхүү -
аан.
Тамара -
жишээ нь одоо энэ..., одоо энэ дээр депо гээд байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Тамара -
тэнд чинь депогийн салбартай. Тэнд нэг 5 хүн ажиллана.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ доод депо байна суудлын вагонт депо гээд байдаг. Тэнд бас салбартай.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо өнөө манай гуанзангаас салбарлаад явчихсан одоо төлөвлөгөө биелүүлэхийн тулд өнөө албан газар чигээрээ хийгээд манайх танайхтай ажилчидаа ажиллуулаад танайх ажилчдын хоол хийх хүн авна гээд тэгээд өнөө албан газрууд чинь гэрээ хийгээд манайхаас хүн авна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэд нар чинь энд тэндээс төлөвлөгөө..., удидах газар бас дотроо гуанзтай. Бас манайхаас салбартай. Энэ техникумын гуанзан байсан тэр бас манайхаас салбартай. Манайх чинь 7 салбартай.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
соёлын ордон байсан соёлын ордонд бас салбартай. Соёлын ордонд байгаа салбар бол нэг худалдагч, нэг тогоочтой.
Баасанхүү -
төмөр замчдын соёлын ордон уу?
Тамара -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
аан тэгээд бусад газар, энэ удирдах газар, энэ депо мепо энэ байгууллагууд чинь ер нь дотроо өнөө ажилчдын гуанз өнөө гадагшаа явж гуанз муанзанд явах тийм цаг байхгүй учраас энэ чинь дандаа дотроо ажилчдын гуанзтай. Тэр нь бол одоо манайхаас салбарлаад явчихсан.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
аан жинхэнэ гуанзан болуул манайх нэг 20-н хэдэн хүнтэй л байсан байх. Эхэлж манайх нэг 5 тогоочтой их сайндаа бол.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөөдүүлийнхээ орон тоог чинь хасна гээд жилд хасаадхана ш дээ.
Баасанхүү -
за.
Тамара -
жил бүр өнөө орон тоог чинь батлаж өгнө өнөө байгууллагаас чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо дээрээсээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд орон тоог чинь аягүй бол одоо..., одоо жишээ нь 0,36,24 гэхэд чинь 2 хүн ажиллаж байсан бол нэгийг нь хасна гээд. Одоо сав угаагч 2 байсан бол нэгийг нь хаснаа ч гэдэг юм уу. Зөөгч 2, 3 байсан бол..., одоо энэ тийм олон зөөгчөөр яадаг юм одоо хасна гээд одоо ингээд л. Тиймэрхүү үе бол байдаг байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхдээ болуул өнөө төв гуанзанд манайхан болуул их айхтар асуудал..., энэ салбар малбарт грушиг энэ тэрийг чинь одоо хасна ш дээ.
Баасанхүү -
мөнгө хэмнэж байгаа байдал?
Тамара -
тийн мөнгө хэмнэж байгаа. Сүүлийн үед бол тийм болчихсон байсан юм. Эхэндээ бол тэгээд гайгүй байсан. 60, 70-аад оны үед бол их хасдаг байсан шүү. Би ч тэгээд 79 онд тэтгэвэртээ гарчихсан юм даа.
Баасанхүү -
ммхм. Таны ажлын одоо хамгийн хүнд хэцүү зүйл нь юу байсан бэ ,бэршлээлтэй?
Тамара -
одоо бэрхшээлтэй зүйл гэхэд бараг байхгүй дээ. Ер нь тэгээд хамгийн хэцүү чинь одоо төлөвлөгөө биелүүлэх л хамгийн хэцүү ажил байсан даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
төлөвлөгөө биелүүлэх нь зүгээр өвчин болчихож байгаа юм л даа бид хэдийн чинь одоо ерөөсөө. Өөр тийм сүрхий бэрхшээлтэй юм бол байхгүй дээ хөөрхий амьтан. Яахав нэг хүүхэд шуухад гайгүй шиг бол, цалин мөнгө сайн авна бид нар чинь. Төлөвлөгөө мөлөвлөгөө биелүүлээд урд хойд замууд дээр явуулчихад цалин ч бас тийм муугүй шүү бид нар чинь сүүлдээ болуул.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
би чинь 550 төгрөгний цалинтай одоо нөгөө мэргэжил дээшлүүлэхэд 550 төгрөгний цалинтай төлөвлөгөө биелүүлэх юм бол сард чинь 800, 900, 1000 хүргээд авчихна. Тэр үед чинь 1000 төгрөгний цалин гэдэг чинь их мөнгө байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ёстой одоотой адил биш. Тэр үед чинь мөнгө чинь одоо ер нь болоод л байдаг. Хуушуур 50 мөнгө байсан гээд бодохоор чинь өнөө 60 мөнгөний пичень, төгрөг 50-ийн талх тийм л байлаа ш дээ тэр үед чинь одоо. Мах бол 7 төгрөг. Хил мах чинь 7 төгрөг 50 мөнгө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд 7 төгрөгтэй байхап чинь..., хагас хил мах авахад чинь 2 хоночихно ш дээ цөөхүүлхнээ улс болуул.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм л цаг үе байсан л даа. Одоо бол тэгээд тэр үед чинь одоо тэгээд юм бол сайхан байдаг. Цалин бага авдаг ч гэсэн тэгээд юм нь хямдхан. Тэхдээ л одоотой даилхан олон улсын юм бол байхгүй л дээ. Бид нар чинь хэрэглэж байсан Оросын л юм байсан юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ гуанзанд чинь болуул гадна дотноос одоотой адилгүй. Гуанзан чинь одоо тэгээд Оросын л юм байна шүү дээ. Оросод бас..., тэгээд тэр нь бас зүгээр олдохгүй ээ захиагаар очиж авна ш дээ. Оросод болуул..., энэ баазуудаас чинь л одоо..., тэр чинь Орос гэдэг чинь их том. Оросын худалдааны бааз гэдэг чинь Оросын тийм Оросын худалдааны бааз бол их том бааз байлаа л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэндээс чинь одоо албан газраас чинь цохолт мохолт хийж байж, өргөдөл мөргөдөл гаргаж байж тэгж байж одоо өнөө чухал чухал материалыг чинь авдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
гуанзныхаа юу?
Тамара -
тийн. Тэр бид чинь..., тэр үед чинь бидний одоо хамгийн хэрэглэж байсан чинь мах гурил.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо манай дотоодын гоймон. Тэгээд л одоо зун бол яахав авбал нэг ажилчин зун явбал би чинь зун жимсэнд явна хагас бүтэн сайн өдрөөр. Одоо нөгөө намар одоо нөгөө жимсэнд явна, мөөгөнд явна.
Баасанхүү -
варень энэ тэр хийх гээд үү?
Тамара -
тийн варень хийнэ. Варень хийж ажилчид варень хийж гуанзандаа л хэрэглэнэ ш дээ тэр чинь варень хийнэ.
Баасанхүү -
хммм.
Тамара -
жимс авч дарна. Тэгээд өвөл нь компот хийдэг өнөөхөөрөө.
Баасанхүү -
тэгээд тэрийгээ өөрсдөө түүдэг?
Тамара -
тэрийг чинь одоо өөрсдөө түүнэ ш дээ одоо яах юм тэр чинь албан газраас унаа гаргаад өгчихнө. Хагас бүтэн сайн өдөр бүүр жимсэнд явна бүүр хуваарьтай. Энэ 7 хоногт..., дараагийн 7 хоногт болуул жимсэнд явна. Өнөөдөр танай бригад явна, маргааш танайх явна. Нөгөөдөр чи хэдэн хүн аваад яв гээд. Чи нэг 3 хүн аваад жимсэнд яваад ир, чи нэг 5 хүнтэй 2 хоног яваад ир. Ингээд хуваарилаад өгчихнө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэр чинь одоотой адилгүй тэхэд чинь жимс элбэг байдаг. Нэрс түүдэг байлаа, чацаргана түүдэг байлаа, аньс түүдэг байлаа.
Баасанхүү -
ммхм .
Тамара -
одоо бол тийм юм байхгүй ш дээ. Зун бол мөөгөнд явна. Мөөг гэдэг чинь ийшээгээ гараад..., ийшээ гарна. Ийшээ гардаг газар хонхроос цаашаа явна мөөг түүгээд л. Өнөө мөөгийг чинь гуанзандаа хийнэ, дарж авна. Тэгээд өвөл одоо мөөгтэй хоол хийнэ ш дээ. Тиймэрхүү л байсан вм материал бол ерөөсөө л.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд манай гуанз одоо ер нь одоо нэг улсууд цайллаг майллаг ийм тийм юм хийхээр чинь зэрэг өнөө Оросын бааз руу л явж Оросоос л юм авчирна ш дээ. Гуанзанд чинь л ирж байгаа нь юу вэ гэхээр тэр үед чинь одоо оругци, дарсан огурцы олж ирж байгаа ш дээ. Оросоос л авна ш дээ.
Баасанхүү -
Оросын юунаас?
Тамара -
манайх өөрсдөө хийх юм байхгүй. Манайх өөрснөө хийдэг юм чинь манайд болуул тэр үед чинь одоо огурцы л байсан. Манайх чинь харин огурцы их сайн тарьдаг байсан ш дээ дээр үед чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өнөө жижигхэн ногоон огурцы. Тэрийг чинь одоо аваад бүүр ингээд боошиг боошигоор дарна ш дээ гуанзангууд чинь. Одоо бид чинь ногоо хураалтанд бас явна.
Баасанхүү -
хэдий заваар нь ажлаа хийдэг байна?
Тамара -
тийн ногоо хураалтанд явна. Одоо бүүр намар ингээд ногоо могоо хураах болохоор чинь ногоо хураалтанд явна. Тэгээд төмөр зам чинь өөрөө хүйтэн тийм ногооны зоорьтой.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд ногоо хураалтанд яваад өнөө тэндээсээ зоориныхоо одоо нөгөө төмс, байцаа, огурцы..., огурцы тэгж Оросуудын үрээр тарьсан огурцы л байдаг юм уу тэгээд ногоон огурцы л байна л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд энийг чинь тэр үед чинь масло гээд одоо масло чинь 100-ийн боошигтой ийм ирдэг байсан. Тэр боошигонд чинь бид нар чинь өөрснөө огурцыгөө дарна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
байцаагаа дарна, одоо энэ манжингаа дарна, одоо энэ улаан лууван. Одоо энэ улаан лууван шар манжин энэ чинь манайд одоо ганц урдаа барьдаг ногоо чинь энэ л байлаа. Тэр үед чинь манайх бол ногоо цагаа ер нь сайн байсан үе шүү дээ өөрснөө тарьдаг.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд нөгөө сангийн аж ахуйгаас чинь өнөө намар энэ ургац одоо..., за та нар ургацанд явахгүй бол танайд ногоо өгөхгүй ш дээ. ургацанд явбал танайд ногоо өгнө. Бүүр өнөө албан газар тэгээд хуваарилчихна. Тэгээд ногоо ургацанд явна тэр чинь. Тогооч нар бол барагтай л явахгүй дээ зайлуул. Тэгээд л тэрэнд явна гэхээр зэрэг чинь муу сайн грушигүүд, өнөө цэвэрлэгч, зөөгч тэд л явна ш дээ нөгөө ногоо хураалтанд чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
7 хоногоор юм уу 10 хоногоор тэгж явна. Тэгж байж ер нь..., тэгээд өнөө өөрсөндөө өнөө ногоогоо хуваарилаад бид нар чинь авцраад өгсөн. Бид нар чинь байцаагаа өөрснөө дарна, огурцыгөө өөрснөө дарна, луувангаа дарна, манжингаа дарна. Тэгээд өвөлжингөө ногоотой хоол иддэг. Тэийгээ л, эр дарж авсан юугаа л өвөл жоохон ногоотой хоол идэж байгаа юм чинь. Тэгж дарж авахгүй бол одоо ногоо могоо чинь бас олдохгүй ш дээ. бас л тимйм нарийн айхтар байсан үе байгаа юм шүү. Тэгээд л тэр үедээ бол тэр чинь хэцүү гэж мэдэгдэхгүй л байсан байхгүй юу тэр үедээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм ажлын төлөө, тэр үеийн улсууд тийм. Ажлын л төлөө ерөөсөө өөр тийм бодох юм..., тэр ажлын л тэр төлөвлөгөө л биелүүлээд ажил л олигтой явж байвал одоо өөр юм ерөөсөө хэрэг алга байна ш дээ. Хүн бүр тийм сайхан санаа нэгтэй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
улсууд чинь хамт олон их сайтай.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
их сайхан найрсаг байсан дээр үеийн улсууд зан харьцааны хувьд бол их сайн байсан юм шиг байгаа юм шүү. Их санаа нийлж ажилладаг...,
Баасанхүү -
хамтарч ажилладаг...,
Тамара -
хамтран ажилладаг. Дандаа санаа нийлж л байж л ажил бүтнэ гэхээс биш тэр олон санаатай хүн болуул тэр олон тийшээ салах юм бол ажил бүтэхгүй шүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм л сайхан байсан цаг байгаа юм.
Баасанхүү -
таны ажлын одоо сайхан зүйл нь юу вэ? Та ажлынхаа одоо юунд их дуртай вэ?
Тамара -
би ер нь ажилдаа ер нь их л сонирхолтой доо тогооч тийн. хүн сонирхолгүй болуул тэр ажил ч хийж чадахгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
сонирхолтой байхын тулд тэр ажлыг чинь хийж байгаа юм чинь. Үгүй яахав өнөөдөр ийм аятайхан юм хийчих юмсан, за нэг аятайхан юм хийчихээд үгүй нэг аятайхан шинэ юм санаачилчих юмсан гэж тэгж бодож байгаа юм чинь. Тэгээд нэг шинэ юм санаачлахаар зэрэг чинь санаачлах юм олдохгүй ээ тэр чинь. Ногоо цагаа юм хум нь ховор болохоор зэрэг л. Тэгээд бид нарын санаачилж байгаа юм чинь одоо юу хийхээр зэрэг л жишээ нь одоо огт ерөөсөө хийдэггүй юм болуул санаачлаад шинэ санаачилга гэж юм хийж байгаа юм л даа.
Баасанхүү -
за.
Тамара -
бид нар чинь шинэ санаачилга хийж байгаа нь их сонин сонин юм хийнэ. Заримдаа ч өнөө ногоо могоог чинь.., олон ногоог чинь хольж салад хийхээр зэрэг өөрснөө холимог хуурга гээд нэр өгчихөж байгаа юм. Тэгээд өнөө энэ юм ховор байсан л байгаа юм. Өндгийг чинь аваачиж ингэж чанаад юу яагаад гурилтай хольж өндөг зуураад. Тэгээд гурил чинь өнөө их өндөгтэй холиод зуураад ингээд нарийхан нарийхан ингээд тууз болгоод ингээд буцалгаад хийчихээр өнөө гурил чинь их сайхан гоё болдог байхгүй юу өнгөгтэй гурил чинь урсахгүй их сайхан болно.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрийгээ ингээ маслотой холиод ингээджаахан сонгино монгино юм уу жаахан өнгөлөх юм хийгээд ингээд гурилан салад гээд тавьчихад бол санаачилж байгаа нь тэр ш дээ. иймэрхүү маягаар л юм хийж байсан улс байгаа юм ш дээ бид.
Баасанхүү -
байгаа юмаа ашиглаад.
Тамара -
байгаа юмаа ашиглаад л тийн. Тэгээд байцаа майцаа ногоо одоо байцаа, сонгино, мах, гурил шүү дээ бидний тэр үед хийж байсан юм чинь өөр юм байхгүй. Тэрийгээ нэг юм эргүүлж тойруулж л санаачлаад л зайлуул. Жишээ нь одоо нэг өндөгийг чинь ийшээ харж тавьсаныг ийш нь харуулж тавина гэсэн санаа..., тэгээд ингээд хуваагаад зүсчихээр чинь цэцэг болгодог санаачилга болгоод. Тийм л юм хийж байсан үе шүү дээ бид нарын үед чинь.
Баасанхүү -
тэр үед ер нь энэ шинэ санаачилга, эсвэл одоо шинэ хоол зохиох ч юм уу тийм шаардлага тавьж байсан уу?
Тамара -
өө их тавина. Дандаа шинэ санаачлагын юм хий гэдэг байсан л даа. Тийн шинэ санаачлагын юм хий, өөрснөө юм санаачил, дандаа хуучин юм битгий хийж бай, юм хум санаачилж хийж бай энэ тэр гээд л. Тэгээд бид нар чинь хөгтэй хөгтэй юм их хийнэ ээ ажил дээр чинь одоо юм санаачлах гэхээр хийх юм олдохгүй. Хийе санаа байв ч өнөө материал нь олдохгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ямар сайндаа бид хэд нийлээд шинэ санаачлагын юм хийх гээд цөмөөрөө бөөгнөж байсан чинь нэг өдөр цувдай захив аа бид хэд нийлээд. Ганцаараа хийх гэж байхгүй ш дээ гурвуул дөрвүүлээ яаж л. Хоёулаа ч юм уу гурвуулаа ч юм уу ярьж гурвуулаа нэг тийм шинэ санаачлагын юм хийгээд гаргачихъя юу хийх вэ гурвуулаа гээд ингээд. Тэгсэн чинь өнөө хэдүүлээ цувдайгаар юм хийе цувдайгаар юм хийе цувдай захья гээд л.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө баазад хоёулаа..., цувдай гурвуулаа нийлээд цувдай захиад л өнөө цувдайгаа авчраад л жигтэйхэн сайхан чанаад нарийхан нарийхан хэрчээд өнөөхийгөө ингээд гурил элдээд өнөөхийгөө луувантай манжинтай ингээд үе үеэр нь эвлүүлж тавиад. Дээр нь нэг гурил элдэж тавиад өнөөхийгөө ингээд тойруулаад ингээд чмхээд ингээд жигнэлээ.
Баасанхүү -
за.
Тамара -
тэгээд жигнээд л өнөөхийгөө ингээд хуваасан чинь өө өнөө гурил мах өнөө цувдай чинь аягүй гоё болдог юм байна амт нь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөөхийгөө ингээд л гэдсэнд ороод л пүг гээд явчихдаг юм. Санаачилж байгаад..., үгүй тэгээд л тэр чинь нэг санаачилга болоод явчихдаг юм. Нэг шинэ санаачилга хийлээ гээд л гараад ирж байгаа юм чинь. Болж л байна ш дээ өөрсөндөө бол тиймэрхүү юмаар л юм хийдэг байлаа ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд гэдэс дотроор чинь цувдай мувдайгаар чинь аятайхан аятайхан юм хийнэ ш дээ. Цувдай чинь одоо бас нарийн янз бүрийн юм хийхэд чинь аятайхан болж байгаа юм. Жишээ нь аваачиж жигнээд юу яагаад бүүр өнөөхийг чинь цуваад, цуюж аятайхан болгоод өнөө хошногыг чинь аваачиж мах чихэхгүйгээр аваачаад ногоо могоо сонгино монгино янз бүрийн төрөл бүрийн яахав нэг байцаа луувангаар өнгө өнгөөр нь ялгаж өндөгтэй мөндөгтэй юм хольж чихээд тэгээд өнөөхийгөө чанаад ингээ зүсэхээр зэрэг чинь бас л хөөрхөн юм болоод ирж байгаа юм. Нэг л ийм дугаргий дугаргий ингээд харахад ийм дугаргий. Тэрэн дотор чинь оснгино байна, янз бүрийн ногоо байна. Ингээд л аваачихад чинь тавган дээр ингээд тавихад нэг гоё үзэмжтэй юм болоод ирж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тиймэрхүү юм л санаачилга хийж байсан. Одоо бол сайхан байна аа. Одоо чинь янз бүрийн юм элбэг байна, олон улсын хэмжээнд юм бол их сайхан болчихсон байна ш дээ одоо бол.
Баасанхүү -
ммхм. ингээд шинэ санаачлагын үр дүнд одоо яахав цалин ур чадварын нэмэгдэл гэж өгөх үү?
Тамара -
үгүй тийм юм бол байхгүй. Зүгээр яахав шинэ санаачилга гарсан, гаргасан барьсан гэдэг л өнөө сонсгол юм уу өнөө лекцэн дээрээ өнөө тэр хүний нэр гараад л тэгээд өнгөрнө ш дээ.
Баасанхүү -
аан за тэр тэглээ тийм юм санаачиллаа гээд үү?
Тамара -
тийн тэр тэгсэн тийм санаачилсан байгаа юм. Айхтар их том том юм сүрхий санаачилсан болуул төмөр замын зам сонин гээд байна тэрэн дээр нэг нэр гарвал гарна даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд намын даргаас нэг сайшаалын үнэмлэх мүнэмлэх юм уу тийм л юм өгнө гэхээс мөнгөн шагнал магнал бол ховор шүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр үед чинь тийм шагнал бол ер нь их ховор шүү. Тэр их хатуу байсан шагнал болуул. Ер нь барагтай бол хүнд шагнал магнал бол байхгүй шүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд яахав хааяа нэг нэлээн сайн юм хум хийгээд төлөвлөгөө мөлөвлөгөө биелүүлсэн тийм бол намын даргын сайшаалын үнэмлэх юм уу намын даргын илтгэл милтгэлд нэг гарвал их баярлаж байгаа нь тэр ш дээ. шагнал бол тийм нарийн байсан юм шиг байгаа юм аа одоотой адилгүй. Яахав тэр хүний нэр хүндтэй бас их холбоотой байдаг байх л даа. Тэр байгууллагын юм уу тэр айхтар тийм муу байсан үе юм уу хаашаа юм тийм л байсан болоод тэр шагнал магнал тэр янз бүрийн юм бол тэр хавтгай юм бол байхгүй шүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
яахав дээ тэр ёстой нөгөө урамшлын нөгөө үг байдаг юм уу сонсгол дээр нэр гардаг юм уу одоо нэг намын даргын илтгэл милтгэл дээр нэр гардаг юм бол..., зам сонинд гарвал зүгээр бүүр тэнгэрийн умдаг атгана. Тиймэрхүү маягтай л яахав дээ яахав дээ жаахан харьцааны талаар сайн майн энэ тэр гээд тиймэрхүү л юм гарна л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр чинь одоо тэгээд бидэндээ болуул их л урам хайрлаж байгаа юм чинь. Хааяа сонин монин дээр бол гарч л байгаа байдаг юм даа. Яахав нөгөө зан харьцаа сайтай амттай шимттэй хоол амтлаг хоол хийдэг, эсвэл тэр хүний төлөө ажилладаг барьдаг энэ тэр гэсэн тиймэрхүү болуул сонсгол монсголтой юм уу лекц мекцэн дээр юм уу нэр мэр гарч л байдаг л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрийг чинь бол..., тэр чинь л одоо биднүүдэд их сайхан инерги өгч байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм. Ажлын орчин одоо ажиллахад хэр хангалттай боломж олгосон байсан бэ?
Тамара -
Боломж бол зүгээр л сайн. Ер нь төмөр зам чинь хангалт их сайтай ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
сайхан амралт өгчихнө, амралтын газартай манайхан чинь, төмөр зам чинь. Урагшаа хойшоо замуудаар ийшээ тийшээ явна. Билет өгчихнө бид нарт чинь бол үнэгүй нэг удаадаа..., жилдээ нэг удаадаа үнэгүй билет өгчихнө.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн тэр хангамжийн тал руу болуул амралт мамралтанд явахын талаар бол хангамж их сайтай. Ажилчдаа харж үзэх талаар болуул төмөр зам чинь энүүхэнд бол арай л ондоо л байх шиг байдаг юм шүү.
Баасанхүү -
ммхм. Одоо гал тогоонд жишээ нь хоол хийх гэхэд одоо янз бүрийн хэрэгсэл ч юм уу зуух ч юм уу юм нь дутагдах тийм юм байсан уу?
Тамара -
тийм юм байхгүй. Манайх бол цахилгаан тоног төхөөрөмжтэй.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
манайх чинь 60 онд цахилгаан тоног төхөөрөмж тавьсан төмөр зам чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
цахилгаан машинтай, махны машин цахилгаан, тамс арилгадаг машин цахилгаан, талх зүсдэг машин цахилгаан.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд одоо плетк одоо энэ хоол халуун хоол бэлэн хийчихсэн хоолоо бэлэн байлгадаг халуун барнеттай. Ер нь тоног төхөөрөмж бол их сайтай шүү. Манай төмөр зам л лав тийм байсан. Би ер нь хотын гуанзангуудаар болуул тэгж явж бол судалгаа мудалгаа тийм юм ерөөсөө хийж байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
зүгээр бид нар анх нэг хэдэн онд хийж байсан юм Улаанбаатар зочид буудлыг нээгдэхэд бид нарыг аваачиж үзүүлж байсан юм.
Баасанхүү -
за.
Тамара -
яахав Улаанбаатар зочид буудал чинь анхан нээгдэхэд ийм ийм юмыг л тэдний тоног төхөөрөмжийг л бид нарыг нэг аваачиж үзүүлж байсан. Тэрнээс би тэр өөр тийм гуанзан муанзангаар тийм туршлага муршлага солилцох барих тийм янз бүрийн юм тавьж байгаагүй. Тэхдээ манайх бол тэр тоног төхөөрөмжийн тал гал зуух тэр юуны талаар бол хангамж их сайтай. Ер нь төмөр зам чинь тэр талаараа их сайн ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
манайх бол ч одоо бидп нар чинь одоо хуушуур шардаг тийм тусгай том жижиг гээд л том тийм ширмэн тогоотой, дандаа цахилгаан.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
махны машин ч цахилгаан, талх зүсдэг машин хүртэл байлаа ш дээ манай төмөр замд чинь. Энэ ч яахав Оросын л буян байсан байх.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
бодвол хойно эднийх л одоо тэр сайн юмаар хангаж байсан болохоор тэрнээс өөр манайх тэр өөр худалдааны юм гэж Оростой өөр..., Оросоос өөр тийм газартай худалдаа наймаа хийж байсан юм уу. Байхгүй байсан байхаа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
би л сайн мэддэггүй юмдаг. Тэхээр зэрэг тэгсэн.
Баасанхүү -
та ажлынхаа хамт олны талаар ярихгүй юу? ямар ямар хүмүүс байсан бэ?
Тамара -
манайх чинь манайх эмэгтэй даргатай.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
манай дарга их айхтар ширүүн нэлээн хатуу. Ер нь бид нар чинь нэг зиндааны нэг баахан хүүхнүүд.
Баасанхүү -
нэг үеийн үү?
Тамара -
нэг үеийн. Одоо чацуутангууд, бараг л ойролцоо чацуутангууд даа нэг л үеийн. Зөөгч юу болуул..., зөөгч нар болуул залуу хүүхдүүд байна л даа хоол зөөдөг. Сүүлийн үед зөөгч нарыг чинь сүүлийн үед болуул 64 онд..., 66 оноос хойш л зөөгчийн чинь орон тоог хасчихсан юм өнөө өөрөө өөртөө үйлчилдэг болгоод.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд бид чинь хоолоо аяглаад ингээд явахаар чинь өөрөө хоолоо авч өөрөө хоолоо захиалдаг. Буфетийн худалдагч л залуу. Бусад нь болуул дан жигдийн нөгөө нар болуул залуу хүүхдүүд дандаа бид нараас залуучууд байдаг дандаа л залуучууд байсан. Тэгээд сүүлд нь 66 оноос эхлэж манайхыг чинь зөөгчийг хасаад хаячихсан юм. Өнөө өөрөө өөртөө үйлчлэх санаачилга гаргаж байгаа юм төмөр замаас. Өөрөө өөртөө үйлчилдэг санаачилга гаргаж байгаа нь тэр гээд. Тэр чинь нэг ёсны хэмнэлт л юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
2 зөөгчтэй байснаас зөөгчийг хасаад хаячихсан. Тэгээд өнөө буфетийн хадалдагч нь өөрөө өнөө асууж чамд баахан хоол зарж мөнгөө хурааж авчихаад тэгээд өөрөө очоод ширээгээ цэвэрлээд тэгээд явчихдаг. Тэгээд л орон тоо хасаад хаячихдаг. Тэгээд өнөө дарга нарыг чинь хоол иддэг бол чи өөрөө өөртөө үйлчил гээд өөрөө хоолоо идчихээд тавгаа хураачихдаг тийм болчихсон сүүлийн үед. Тэр чинь тэгээд харин улсууд чинь тэгээд тэр өнөө өөрөө өөртөө үйлчилдэг нэрийдлээр өнөө улсууд чинь тэгээд хоолоо идчихээд ширээн дээр аяга тавгаа хаячихаад явчихгүй. Аваачаад идсэн хоолоо аваачаад тэр тусгай тэр гал зуухтай гал зуухаар таваг маваг хураадаг тийм цонхтой.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
цаанаас нь сав угаагч нар өөрснөө авдаг. Наанаас нь улсууд аваачаад нөгөө тавиур дээр тавихаар л өнөө улсууд чинь өөрснөө тавиур дээр тавьчихаад л гараад явчихдаг. Тэрийг нь цаанаас сав угаагч хэрэглэдэг. Сүүлийн тийм болчихсон юм орон тоо хасаад.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхдээ одоо надтай цуг ажиллаж байснаас одоо бол 4 хүн л байна. Одоо бол бусад нь тэгээд аниад дуусч байна. Манайх чинь 15 хүн байсан. Тогооч..., 5 тогоочтой. Одоо нэг газар ажиллаж байхад 5 тогоочтой.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
2 зөөгчтэй, туслахтай, тэгээд сав угаагчтай, цэвэрлэгчтэй, тэгээд нягтлан, даргатай тийм байсан. Дээлийн өлгүүр гэж харин гайгүй бас бид нарын үеийн настогтсон улсууд. Дээлийн өлгүүр бол харин байгаа. Энэ улсууд чинь өвөл чинь..., зун болохоор өнөө өлгүүр чинь хийх юм байхгүй болохоор цэвэрлэгч хийчихнэ. Өвөл өлгүүрийн орон тоо гараад ирнэ. Тэгээд өлгүүр..., нэг өлгүүртэй.
Баасанхүү -
ммхм. Та вагоны рэсторанд ажиллаж байсан талаар ярихгүй юу. одоо нөгөө тээвэр хийж байгаа хүн зөөж байгаа вагонд л рэсторан байна гэсэн үг ш дээ тээ?
Тамара -
тийн. Одоо энэ явж байгаа зам шугамуудад л вагон рэсторан гэж явдаг л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ чинь 4-үүлхнээ 1 тогоочтой, 1 сав угаагчтай, 1 цэвэрлэгчтэй тогооч нь 2.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд нэг нь яахав дээ юмаа хариуцаад явчихна нэг тогооч нь. Нөгөө тогооч нь туслахаа хийчихнэ. Тэгээд яахав өнөө хийдэг юм аа л хийнэ вагон рэсторан чинь ёстой гал түлнэ дээ цахилгаан байхгүй.
Баасанхүү -
харин тийн. аан вагон дотроо.
Тамара -
вагон чинь жоохон ш дээ нэг бараг л нэг ийм л өрөөнд чинь бүхэл гал тогооны хэрэгсэл мэрэгсэл юм байна. Галаа түлээд түлээгээ хийчихээд, вагонд чинь л ёстой гал түлнэ дээ.
Баасанхүү -
аая яая.
Тамара -
гал түлж явдаг байсан ш дээ. Одоо сүүлийн үеийн вагон ч одоо тийм л байх л даа.
Баасанхүү -
ммхм. Тэгээд ямар хоолоор үйлчилдэг вэ?
Тамара -
өө тэр яахав халуун хоолоор л үйлчилнэ ш дээ. Ёстой тэрэнд чинь хуушуур хийж болохгүй.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэр нөгөө хэншүү тавихын арга байхгүй тэр чинь дандаа галаар түлж байгаа болохоор халуун хоолоор үйлчилж, халуун хоолоор үйлчилнэ гэдэг чинь одоо бууз банш хийхийн зав байхгүй тэрэн дотор чинь. Дандаа шөлтэй хоолоор үйлчилнэ, дандаа 2-р хоолоор үйлчилнэ. За яахав цуйван болуул хийж болох юм даа. Хуйван хуйцааг болуул тиймэрхүү юм хийж болж байгаа юм. Тэгээд дандаа шөлтэй хоолоор үйлчилнэ. Тэгээд дандаа 2-р хоол. Олон хоол бол хийхийн арга байхгүй тэр чинь. Ердөө л нэг ганцхан ийм тогоотой.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ганцхан ийм нарийнхан одоо энэн шиг л хоёр ийм жижигхэн тогоог чинь хоёр ийм жижигхэн л юм байгаа юм чинь гал түлдэг том жижиг хоёр жижигхэн. Нэгэн дээр нь шөлтэй хоол хийнэ, нэгэн дээр нь 2-р хоолоо хийнэ.
Баасанхүү -
хммм.
Тамара -
тэгээд одоо зун нь явж ирж байгаад өглөө энэ дээр зогсоно. Өглөө ингээд вокзал дээр зогсоно. Эндээсээ материалаа эндээсээ авна, рэсторанаасаа авна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэндээс материал юу авдаг вэ гэхээр нэг хонины мах авна. Нэг хонины мах чинь хойд замд юм уу урд замд яваад тэр чинь хангалттай хүрч байгаа юм чинь. Одоо бол сүүлийн үед чинь..., дээр үед чин тийм байсан ш дээ нарийн.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ногоогоо өөрснөө авна. Тэгээд ногоо цагаа шөлтэй хоол хийнэ. Одоо улсууд хойд замд явж байгаа улсууд чинь одоо нэг яарсан сандарсан одоо буух болчихлоо тэглээ ингэлээ гээд л ёстой нэг л юухан хийхэн хутгаад л өгдөг. Зарим тэр порводник морводник, машинист энэ тэр явж байгаа улсууд захиалга хоол..., чи цуйван хийж өгөөрэй, хуйцаа хийж өгөөрэй энэ тэр гээд захиалж байгаа улсууд байлгүй яахав. Бид чинь ингээд эндээс яваад тэр бригад хойд замд явж байгаа юм чинь. Тэр хооронд чинь өнөө явж байгаа үйлчлэгч мүйлчлэгч чинь зүгээр хоол моол захиалж иднэ л дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн бууз мууз юм л бол. Одоо явуулын улсууд бол тийм юм хийх зав байхгүй бид чинь дандаа л зууш маягын юм л бэлдэнэ шүү дээ одоо. Тэндээс чинь одоо дандаа тийм бэлэн юм авч явна. Тэгээд нөгөө өндөг байвал өндөг тавиад л энэ дээр чинь одоо таг тавиад л. Тэгээд одоо тэр хооронд хийж өгнө үү гэхээс биш тэр халуун хоол идчихээд тийм завтай тийм явуулын улсууд чинь..., жишээ нь одоо эндээс буугаад Рашаант буух гэж хүн чинь заавал нэг юм амандаа хийгээд буухыг бодно.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд шууд шууд явж байгаа улс чинь болуул тийм айхтар өлсөөд байх юм байхгүй л дээ.
Баасанхүү -
аан зорчигчдод бол тэр болгон үйлчилдэггүй. Гол нь нөгөө гол нь нөгө вагонд яваа ажилчдад л...?
Тамара -
аан вагонд зорчигч нар бол иднэ л дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
идэх улсууд бол бололцоотой. Тэр чинь нөгөө зорчигч нар чинь одоо ер нь тэгээд сүүлийн үед бид нарын үед бол зорчигч нар чинь одоо тэгээд л нэг их айхтар тийм хоолгүй. Тэхдээ л арай хооон байдаг юм даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд яахав дээ хоол цөөхөн дөө нэг хоёр л хоол хийнэ шүү дээ. олон хоол хийх бололцоо байхгүй.
Баасанхүү -
хоёр төрлийн л хоол тээ?
Тамара -
хоёр төрлийн л хоол хийнэ. Нөгөө юу болуул хуурай хоол болуул 2 төрлийн хоол байна. Шөлтэй хоол бол тийм олон юм хийх арга байхгүй л дээ тэнд нарийхан жоохон юман дээр чинь галаа түлнэ. Өнөө янз бүрийнхээ хоолыг хийнэ. Тэхээр зэрэг үөлтэй хоол болуул гурилтай хоол моол бол хийж ерөөсөө болохгүй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд ногоотой шөл юм уу одоо яадаг юм ингээд унтсаар байгаад шөнөдөө нэг завтай болвол нэг банштай шөл мөл тиймэрхүү л юм хийнэ л дээ. Тэгээд эндээсээ голцуу л өндөг мөндөг бүх юм бэлэн юм эндээсээ л..., бэлэн л юм авч явахгүй болуул тэр чинь өөрөө бэлдээд тэнд хийх бололцоо бол вагонд ховор шүү дээ.
Баасанхүү -
ммхм. Тэхээр нөгөө суурин ажилласнаасаа илү ачаалалтай юу?
Тамара -
ачаалалтай. Ачаалал их үед чинь зэрэг шөнө дөнгөж нэг шөнийн бор хоногт л жаахан амарна гэхээс өглөө чинь бол бид чинь тэгээд вагонд явж байгаа өнөө шөнө энэ тэр явж байхад чинь өглөө зүгээр яагаа ч үгүй л хар нүд хуулав уу үгүй юу өнөө хоносон улсууд чинь хоол идэх гээд л ороод ирнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхэд чинь бид чинь шөнө унтахгүй ш дээ. Одоо бид нар чинь шөнө чинь одоо тэгээд бид нар чинь 4 цагийн үед босоод л нэг аяга хоол хийлээ. Тэгээд л цай чанаж гаргачихаад нэг галаа түлээд нэг цай чанаж гаргачихаад нэг шөлтэй хоол хийж байхад л алив хоол байна уу? Цай байна уу? Гээд л ороод ирж байгаа юм чинь нөгөө вагонд явж байгаа улсууд чинь. Тиймэрхүү маягтай л үйлчилдэг юм. Тэхдээ болуул яахав тэр үе чинь одоотой адил ундаа мундаа гэх юм байхгүй байж дээ, ховор байж дээ. Пиво л байж байсан байх. Пио архи л байсан. Тэгээд дандаа компот.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
компот л хийж зарна шүү дээ бид чинь.
Баасанхүү -
тэгээд яагаад нөгөө нэг суурн ажилчдын гуанзанд ажиллаж байгаад вагонд явах болсон бэ?
Тамара -
өө яахав тэр чинь болуул тэр вагонд явах одоо хэрэгцээ байна л даа тэр хүний. Вагон чинь дутагдаад ирж байгаа юм чинь хүн дутна. Одоо хүүхэд шуухадтай хүн бол вагонд явах арга байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн. Жишээ нь одоо чи вагонд явж байгаад хүүхдээ гаргаад хүн байхгүй бол тэрний оронд явна.
Баасанхүү -
аан таныг томилоод л явуулах уу?
Тамара -
тийн томилоод л явуулчихаж байгаа юм чинь. Томилолтоор л явуулчихаж байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрнээс болуул нэг вагонд хүн дутлаа одоо чи яв. 7 хоног яв, сар яв, 2 сар яв, 3 сар яв..., одоо цаанаас нь томилоод өгчихөж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм. Одоо ажил бол мэдээж их ачаалалтай байсан гэж байна ш дээ. ажил ар гэрийн амьдрал хоёроо яаж зохицуулж байв?
Тамара -
одоо яахав ар гэрийн амьдрал чинь тэгээд вагонд явж байгаа бол одоо ар гэр чинь өнөө нэг нөхөр л хариуцна ш дээ өөр яах юм тэрийг чинь. Хүүхдээ харна уу, гэр орныхоо ажлыг хийнэ үү одоо тэр чинь одоо тийм хөлсний хүн аваад зарчихна гэх юм байх биш.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд вагонд явахад бол ар гэр хэцүү л дээ. Ард чинь болуул тэр нь 7 хоног явна ш дээ. 7 хоног явж байж 7 хоног амардаг нэртэй. Өнөө амрах юм байхгүй. 7 хоног бол гэрийн бараа харахгүй ш дээ одоо ингээд өглөө эндээс суугаад урд зам явна. Урд зам явж 2 хонож ирчихээд эргээд хоёр зам явна. Хоёр зам явж 2 хонож ирчихээд эндээсээ яваад эргэж ийшээ явж ирээд нэг арай гэж нэг юм бууж байгаа ш дээ.
Баасанхүү -
тэгээд яахав дутуу нойртой бараг 24 цагийн турш...?
Тамара -
одоо ер нь хагас дутуу л нойртой явна даа. Вагоныхон чинь хагас л нойртой явна ш дээ хөөрхий амьтан. Энэ чинь одоо нөгөө вагонд чинь явж байгаа улсууд чинь шөнө унтах гэж байхгүй. Шөнөжин ажиллаад л хононо. Тэр чинь би чинь одоо хоол хийгээд л одоо ажиллаад. Яахав нэг ээлжээр ажиллаад чи нэг дуг хийчих би байж байя..., хоёулаа болохоор чинь. Өнөө муу сав угаагч нь бол яахав зөөгч нь та нэг дуг хийгээдэх би хүн цөөтэй байна би саваа угаагаад хоолоо зөөгөөд байж байя. Иймэрхүү маягаар л ажиллана ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгэхгүй бол тэр чинь өнөө юугаа хаачихаар зэрэг чинь өнөө вагонд явж байгаа улс чинь шөнө чинь юм..., жишээ нь энэ замаас суугаад хойд зам хүрэхийн хооронд өнөө шөнө суусан хүн чинь за вагонд ороод би юм идчихье гээд бодно биз дээ бодвол. Тэгээд шөнө чинь ерөөсөө..., шөнө бол ерөөсөө тэнчээ сул байхын арга байхгүй.
Баасанхүү -
хмм.
Тамара -
урд хойд замынхан чинь дандаа л үргэлж..., вагонд явж байгаа улсууд чинь үргэлж л ийм холхиотой байна ш дээ.
Баасанхүү -
вагоноор зорчигчид хэр их байсан бэ?
Тамара -
аан тэр үед вагоны зорчигчид ер нь нэлээн сайн байсан шүү. Ер нь сөхөө өгөхгүй шүү хоёр гар чинь зүгээр шувт ингэсээр байгаад л...,
Баасанхүү -
аан бас төлөвлөгөө норм өгөх үү?
Тамара -
өө төлөвлөгөөтэй вагонд чинь төлөвлөгөө өгнө.
Баасанхүү -
хммм. Тэр нь биелүүлэхэд жоохон хэцүү байх уу? Ер нь гайгүй тэгээд ажиллаад...,
Тамара -
вагонд бол харин их амархан шүү.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
хөдөлгөөн ихтэй болохоор вагоныхон болуул олигтой юм л авч явж л чадвал гүйхгүй байна гэж байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
даанч өнөө аваад өнөө явдаг хангамж нь ховор.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм учраас өнөө өөрсдөө юмаа хийж өгнө. Тэр үед чинь өндөг мөндөг галавсай малавсай тийм мэтийн юм элбэг болуул гүйчихнэ. Ингээ жишээ нь ингээд эндээс вагонд буугаад явсан хүн чинь барагтай л хоосон буух гэж байхгүй. Дан ялангуяа зам шугамыхан чинь бол хөөрхий амьтан хоосон ш дээ. Замд явж байгаа хүн чинь энэ жишээ нь Улаанбаатараас суугаад Сайншандынхаа замд бууж байгаа хүн чинь вагоны юунаас чинь үгүйдээ л талх авна, талх авч бууна ш дээ. талх л их сайн гүйдэг байсан ш дээ тэр үед чинь нөгөө бэлэн юм чинь.
Баасанхүү -
идэх гэж авч байна уу? Эсвэл нөгөө хөдөө очиж байгаа...,
Тамара -
нөгөө хөдөөнийхөн чинь өөрснөө идэх гэж авч байгаа юм. Зорчигчид л нөгөө талхыг чинь авна шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд бид чинь вагонд ингээд нэг минут 2 минут замд зогсоод хөөе талх байна уу талх байна уу гээд цонхоор орилолдоод л. Тэрүүгээр чинь завшиж тэгж л жоохон гүйлгээ хийх юм л даа. Баахан талх чихэр. Өнөө талх нь тэр болгон бас олдохгүй ээ ховор бас.
Баасанхүү -
эндээс авч явахад уу?
Тамара -
тийн. Вагон рэстораныхан өнгөтэй өөдтэйг нь хамдаг гээд бас бид нарыг чинь загнаж байгаа юм аа. Жоохон ахиухан юм авахаар зэрэг ерөөсөө вагон рэсторан л олигтой өнгөтэй өөдтэйг нь хамдаг гээд загначихна. Бид нар чинь өнөө олигтой л юм авахаар зэрэг чинь бэлэн юм тэнд чинь хамгийн их гүйдэг чинь 40 мөнгөний талх гэж байлаа ш дээ тэр үед чинь. 40 мөнгөний талх төгрөг 40-өөр л, 60 мөнгөний пичень эд нар чинь одоо зүгээр хайрцаг хайрцагаар нь одоо вагоныхон чинь зам шугамыхан чинь авна ш дээ хөөрхий. Зам шугамд чинь өнөө дэлгүүр мэлгүүр байхгүй болхоор дандаа л вагон тосч наймаа хийдэг.
Баасанхүү -
зам шугамыхан гэдэг нь нөгөө вагоны зам дагуу амьдардаг хүмүүс юм уу?
Тамара -
тийн бараг зам дагуу ингээд тойрчихоод.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн зам шугамыхан чинь одоо өдийд чинь вагоноор дамжиж л юм хийнэ гэхээс зам шугамыхан чинь хөөрхий амьтан тэнд чинь дэлгүүр..., одоо бол хамаагүй болж дээ. тэр үед чинь болуул тэр болгон дэлгүүр явахгүй. Хааяа нэг сард нэг удаа юм уу хоёр удаа юм уу вагон лап гэдэг нь явдаг гэж байгаа юм. Вагон лап гэдэг чинь машинаар өнөө зам шугмын унаанд үйлчилдэг тэр тусгай тийм машин байдаг байлаа л даа тэр үед чинь. Худалдаа мудалдаа...,
Баасанхүү -
тэрүүгээр худалдаа хийх үү тээ?
Тамара -
тийн үүргийн худалдаа хийнэ гэсэн үгээр.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэр улс чинь бас хөөрхий амьтан хүүхэд шуухадтай улсууд тэр болгон явж чадахгүй. Тойр ч үзэж нэг хичнээн километр явж байж нэг хоёр байшин гурван байшин байгаа биз дээ. Тэрэнд чинь сайндаа 4 айл байгаа юм чинь. 6 айл байдаг юм уу 4 айл байдаг юм уу замчингууд л байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэр чинь өнөө вагон зогсохоор л вагоноо алив чихэр байна уу тийм юм байна уу гээд л орилоод хөөрхий амьтан. Тэхээр л вагоноороо л үйлчлүүлнэ ш дээ тэр чинь. Зам шугамыханд их үйлчилдэг л дээ бид чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгэд тэдэнд сайн үйлчилгээг чинь сайн авна аа тэд нар чинь би үйлчилгээ сайтай байна тэгээд л хөөрхий амьтан. Одоо болуул хамаагүй болчихсон юм шиг байгаа юм аа. Одоо бол элбэг болсон. Зам шугам..., одоо чинь унаагүй ч хүн алга болсон байна ш дээ одоо чинь. Зам шугам чинь одоо ингээд хааяа нэг вагоноор урагшаа хойшоо явж байхад чинь айл бүрийн гадаа л машин зогсож байх юм байна ш дээ бараг л одоо точкуудаар чинь.
Баасанхүү -
тийн.
Тамара -
точка үрийн гадаа л машин..., точкатай айл бүрийн гадаа л цахилгаан..., тийм болчихсон байна ш дээ одоо бол.
Баасанхүү -
олон ч хүн байдаг болчихсон тээ?
Тамара -
хангамж сайтай болж дээ одоо бол юм юм нь элбэг сайхан олж дээ. тэр үед бид нарын үед ч бас ховор байж дээ одоо бодож байхад. Юм их ховор байсан үе шүү дээ тэр чинь.
Баасанхүү -
за баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.