Altantsetseg

Basic information
Interviewee ID: 990395
Name: Altantsetseg
Parent's name: Sanjdorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: jijuur at Railroad College
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
relations between men and women
work
NGOs
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За хоёулаа одоо социализмын үед эмэгтэйчүүдийн талаар яаж анхаарч байсан, ямар ямар ажиллагаа зохиогдож байсан талаар ярилцъя.
Тамара -
тийн эмэгтэйчүүдийн талаар бол яахав дээ юу яаж өнөө хүүхэд мүүхэдтэй ажиллахаас өгсүүлээд л эмэгтэйчүүдийн дунд чинь эмэгтэйчүүдийн зөвлөл гэж..., юу эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэж манайд Бадамханд гэдэг тийм гавъяат л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр одоо их сайн. Эмэгтэйчүүд болуул ер нь үр хүүхдээ одоо асрахаас өгсүүлээд л шувт зөвлөгөө өгнө ш дээ. эмэгтэй хүн чинь хөхөө яаж арчлах вэ тээ? Одоо трэ биеийн ариун цэврийн талаар одоо янз бүрийн өвчин мөвчний талаар урьдичлан сэргийлэхэд яаж юу хийх вэ гэдэг талаараа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өнөө одоо яахав биеэ яаж арчилж авч явах вэ гэдэг талаараа соёлжих талаараа, хувцсаа тохируулж өмсөх талаараа тийм талаар л бидэнд бол их айхтар зөвлөгөө өгдөг байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн. тэгээд үр хүүхдэ хүмүүжих..., одоо худлаа ярьж бол ерөөсөө болохгүй та нар. Худлаа ярьдаг. Жишээ нь одоо манай энэ Оюун гуай лекц уншаад тэгнж ярьж байсан. Та нар өөрснөө хүүхэддээ худлаа ярьдаг ш дээ. Утсаар яриахаар ээжийгээ байхгүй гэж гэлээрэй гээд одоо. Тэхээр зэрэг л хүүхэд чинь чамайг дагаад худалч болно биз дээ гэж ирээд тэгж ярьдаг. Тиймэрхүү юмыг болуул..., тэр хүнд болуул худлаа хэлж болохгүй. Аль болох л үнэнч шударга байх шиг сайхан юм ерөөсөө байхгүй. Тэр чинь үр хүүхдээ цаашлаад гэр орон хүмүүжилдээ их нөлөөлдөг гэж л одоо тийм талаар л ярьдаг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
бид нарын үед чинь одоо тэр бол зөв биз дээ тээ?
Баасанхүү -
ммхм.
Тамара -
эмэгтэйчүүдийн анхаарч явах юм нь тэр байх л даа.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тийн. одоо энэ үс гэзэгнээс одоо олон түмний дунд явахад үс гэзгээ сайхан янзал, биеэ сайхан авч яв, одоо хуруу хумсаа янзал ч гэдэг юм уу тээ. Тиймэрхүү их зөвлөгөө өгдөг. Тэрийг л хэлж байгаа байх л даа одоо бодвол.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
эмэгтэйчүүдийн анхаарах талаар чинь тээ.
Баасанхүү -
ер нь таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөж ирсэн бэ?
Тамара -
бид нарын амьдрал эмэгтэйчүүд одоо өөрчлөгдөлгүй яахав дээ одоо юу ч мэдэхгүй байсан улсууд чинь сайхан боловсролтой, сургууль соёлд явна. Соёлтой боловсон болно гэдэг чинь одоо эмэгтэйчүүдийн одоо тэр хүний нэг ёсны л өөрчлөлт шүү дээ тийм биз дээ?
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо бид юу ч мэдэхгүй хөдөөний хүн ч юм уу явж байна ш дээ. Тэгээд хотын юмтай зохицно гэдэг чинь болуул өөрийгөө өөрчилж өөрийгөө хүмүүжүүлж соёлжоод байгаа нэг соёл байх л даа бодвол.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн.
Баасанхүү -
тань дээр жишээ нь одоо ямар ямар өөрчлөлт явагдаж байв? Анх хөдөөнөөс орж ирээд хотод ямархуу байв?
Тамара -
би чинь одоо анх хөдөөнөөс орж ирээд аавтайгаа хоёулаа л хөдөөнөөс орж ирээд тэр 50-н..., 48, 49 онд л орж ирсэн юм шиг байгаа юм..., ер нь тэр одоо..., одоо бол одооны хүүхдүүд бол..., тэр үед чинь одоо ер нь сургууль соёлд яваагүй ухаан..., тийм мартамхай юм мэддэггүй байсан юм болов уу. Манайх одоо манай аавын ах дүүс л юм байгаа юм энэ циркийн тэнд рүү нэг байшинд..., гэрт амьдардаг байсан юм даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
би тэнд байж аавыгаа дагаж л амьдарч байгаа д л тэгээд л манай аав өөрөө ажил хийнэ. Би юм хийхгүй тэгээд ажил хийж мэдэхгүй юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд манай тэр аавын одоо ах дүүсийн л айл юм шиг байгаа юм. Тэднийх хүүхэдтэй. Би тэдний хүүхдийг л харна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо гэр л сахиж байгаа хэрэг л дээ одоо болуул. Тэгээд л хүүхдүүд хараад л нэг хашаа байшин..., ажил мажил хийх тийм сонирхол тийм мэдэх юм байхгүй л байсан байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд хэзээ хойно тэгээд аавыгаа дагаж явж байгаад л. Тэгээд сүүлдээ нөхөрт гараад хүүхэд гараад л тэгээд би чинь 56 онд ажилд орж байгаа нь тэр ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
урд өмнө нь ажил мажил хийхийг мэдэхгүй. Би энэ хүнтэйгээ 52 онд суусан юм хүүхдүүдийнхээ аавтай.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд 52 онд. Тэрнээс өмнө бол аавыгаа дагаад л авга ах эгч нарыгаа дагаад л ажил мажил хийхийг ч мэддэггүй хүнтэй ч суухыг ч мэддэггүй л байлаа. Тэгээд хүнтэй суухаар эмэгтэй хүн болж өөрчилж байгаа нь тэр юм байгаа биз. Тэгээд хүнтэй суугаад хүүхэд гараад л тэгээд амьдрал чинь өөрчлөөд л сайхан болоод ирж байгаа юм. Урд нь болуул тэгээд дандаа л хүний царай харж байсан юм шиг байгаа юм энэ чинь одоо у ч мэдэхгүй өөрөө эрх л байхгүй юу мөнгө төгрөг зарцуулж мэдэхгүй тээ? Эгч л юм өгвөл тэгээд л болно. Эгч дээл хийж өгвөл тэрийг нь өмсчихнө. Хувцас өгвөл тэрийг өмсчихөөд л байж байсан байх л даа одоо бодвол. Тэгээд л нөхөртэй суугаад биеэ даагаад амьдрал залгаад ирэхээр өөрчлөлт ороод ирж байгаа юм эмэгтэй хүн чинь амьдрахын арга урааныг олж байгаа юм. Хүүхдээ өсгөх хүмүүжүүлэхийг одоо айл гэр болохын аргыг чинь одоо тэндээс л үүсч байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд айл гэр болж хүмүүжих гэдэг чинь одоо эмэгтэй хүнд лут л ажил юм байна лээ л дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
айл гэрийг авч явна гэж бас тийм амар ажил биш шүү.
Баасанхүү -
хажуугаар нь ажлаа хийнэ.
Тамара -
тийн хажуугаар нь ажлаа хийнэ, хүүхдээ өсгөнө тэр чинь одоо яаж болж байсан юм. Тэгээд болж л байсан юм даа тэр үед чинь. Одоотой адил халуун ус байхгүй, бэлэн орон сууц байхгүй гэрт амьдарна. Хүйтэн устай түлээ түлнэ тэр чинь одоо тэгээд болгоод л байсан тэднүүдийг чинь одоо. Хүн чинь тухай тухайн үедээ тэгээд амьдраад болоод л байдаг. Тэгээд одоо чинь бол бүх юм бэлэн. Тэхэд чинь ер нь хүүхдээ ч маллаж чадахгүй шахам байх юм байна ш дээ одооны улс бол. Тэр бидний үе чинь хүүхэд гарахад чөлөө өгөхгүй. 45 хоноод л ажилдаа гарна. Тийм байсан ш дээ бидний үед чинь.
Баасанхүү -
хммм.
Тамара -
нэг декридийн 45 хоног өгнө өнөө амралт. Тэгээд 45 хоноод өнөө хүүхдээ гарна. Хүүхдээ гаргаад л 45 хоногийн чөлөө өгөөд л тэгээд цаашаа яахав ажилдаа орно чөлөө өгөхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо тэгээд амралтаа урьдчилж аваагүй бол нэг 14 хоног амарна. Тэгээд л ажилдаа орчихно ш дээ. тэгээд өнөө хүүхдийг чинь өнөө ажлаа хийнэ, хүүхдээ хөхүүлнэ, хүмүүжнэ. Тэр ясли цэцэрлэгт хүүхдээ эзэнгүй хаячихаад айлынхаа хүнд захиад тэгээ хэн чөлөөтэй түрүүлж ирсэн нь өнөө хүүхдийнхээ хуурай даавуу шаавууг нь угаагаад. Хэн түрүүлж ирсэн нь..., би бол барагтай түрүүлж ирэх гэж байхгүй л дээ. Хүний хойно л ирнэ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өнөө ажил хунар чинь болохгүй юм чинь. Гэрийн бараа харах зав байхгүй. Төлөвлөгөө биелэхгүй өнөөдөр төлөвлөгөө биелсэнгүй орой тэгэхээс яахав, орой ингэхээс яахав гээд л тэгээд очиход..., би чинь 5 хүүхэд гаргасан юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн. 4 хүү 1 охинтой. Охин маань одоо Америкт амьдардаг юм.
Баасанхүү -
социализмын үед одоо эмэгтэйчүүдийн талаар төрөөс хэр анхаардаг бол? Тусгай одоо эрэгтэйчүүдээс тусд нь авч үзээд анхаардаг тийм асуудал байсан уу?
Тамара -
аан тэр бол ховор байсан байх.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
надад бол ерөөсөө эмэгтэйчүүдийн талаар чи ер нь тийм байна энэ тэр гэж анхаарч байсан юм бол тэр талаар бол ховор байсан байх.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд хамгийн анхаардаг нь бол одоо нэг амралтанд л явуулж байсан байх.
Баасанхүү -
одоо эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг байгууллага нь ямар үүрэгтэй байв? Тухайлбал одоо танай салбарт яаж үйл ажиллагаагаа явуулж байсан бэ?
Тамара -
эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг бол яахав олон түмний ажил л их сайн хийдэг байан юм даа тэр үед.
Баасанхүү -
за.
Тамара -
тийн. Тэр үед чинь одоо бүүр тийм одоо сүйд болох юм бол байгаагүй. Ер нь тэр эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг чинь ер нь олон түмний ажилд л их уриалга явагдаж олон түмний ажил л их хөөцөлддөг тийм л үе байсан юм шиг байгаа юм. Тэгээд бид чинь өнөө ажилдаа улайраад энэ нарийн ширийн хэрэгтэй хэрэггүй тийм юманд бол зав их муутай байжээ одоо бодож байхад ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр ажлын төлөө зүтгэхээс биш тийшээ яваад тэгчих юмсан гэж тийм бодол ер нь тун ховор байсан шиг байгаа юм аа би одоо надад би өөр дээрээ л бодоход болуул. Хүн бүр л тийм байсан байх даа тэр үед чинь ерөөсөө. Ажлын төлөө л бодож байсан болохоос биш тэр өөрснийхөө тэр хув хүний талаар ер нь бодож байсан юм ерөөсөө миний хувьд бол ховор байсан шиг бодогдоод байгаа юм. Улс бүр хүр бүр тийм байсан юм уу мэдэхгүй. Миний хувьд л болуул ер нь тэр ажлаас өөр юм бодох тийм юу бол..., бололцоо бол тун муу байсан шиг боддог юм шүү.
Баасанхүү -
ммхм. Одоо жишээ нь эмэгтэйчүүдэд тусд нь зориулсан лекц ч юм уу сургалт семинар, хурал зөвлөгөөн болж байсан уу? Та тэрэнд оролцож байсан уу?
Тамара -
одоо сургууль соёлын тийм юманд бол оролцож байсан. Би бол тийм янз үрийн тийм юманд болуул их оролцож байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр дандаа янз бүрийн юм яахав тэрэнд чинь одоо дээрээсээ л удирдаад өгчихнө ш дээ тэрийг чинь дарга нар нь л тэгж явна. Ерөөсөө тэр болуул би семинараар тийм юманд явъя ийм юманд явъя тийм юм бол байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
дандаа л дээрээсээ удирдана.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
удирдлагын доор бол тэр намын гишүүн чи намын гишүүн үү биш, аан намын гишүүн бол чи намын гишүүн одоо тэр намын гишүүний хуралд тэгж сууна шүү, тэнд семинартай шүү, тэнд зөвлөгөөтэй шүү. Тэр чинь дандаа дээрээсээ заагаад өгчихнө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр дотроосоо тэгээд бид нар тэгээд ийм юм хийх юм бид нарт тийм юм бол байхгүй. Дандаа дээд дарга нар нь л дээрээсээ удирдаад л нэр цохоод тэрийг тэг, энийг ингэ гээд л удирчихна шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм л байсан үе байх даа.
Баасанхүү -
тэр нөгөө түрүүн ярьж байхад одоо эмэгтэйчүүдийг биеэ яаж авч явах вэ, хувцас хунараа яаж тохируулж өмсөх вэ гэж сургаад байгаа нь одоо эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагааных юм уу? Ер нь зүгээр ингээд ингээд нөгөө ажилчдад тийм сургалт явуулдаг байсан юм уу?
Тамара -
тэр бол энэ ажилчдаас бол одоо яахав тэрэн юу яагаад өнөө нэг сонсгол гээд яриад байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
аанхан.
Тамара -
сонсгол лекц. Тэрэн дээр чинь л бид нарт тийм юм зөвлөж өгнө ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрнээс биш бүүр тийм зориуд ороод тэгээд цаанаасаа тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөл ч байдаг юм уу одоо тэр янз бүрийн одоо тэр байгууллага ч байдаг юм уу тийм юм бол ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
аан тэрнээс соёлтой моёлтой тийм юм гэдгийг чинь тэр сонсгол монсгол одоо тэр лекц мекцэн дээр чинь л тийм юм мэднэ дээ. одоо ярьж хэлж өгнө ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрийг чинь болуул тэр сонсгол лекц энэ тэрийг чинь болуул дотроос ирэхгүй дандаа гаднаас хүн ирж зөвлөгөө өгч уншиж өгнө. Бид нарт бол дандаа гаднаас улсууд ирнэ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ирэхдээ бол гаднаас улс ирэхээр зэрэг өнөө улсууд нь дандаа л одоо урлагийн хүн юм уу одоо сэтгүүлч гэхэд л одоо тэр үед чинь одоо яахав дарга марга одоо эмэгтэйчүүдийн талаар, эмэгтэй хүн лекц унших юм бол одоо эмэгтэйчүүдийн хорооны дарга ч гэдэг юм уу, эмэгтэйчүүдийн эмч ч гэдэг юм уу тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм талаасаа л ирж тийм лекц зөвлөгөө нь тэр талаасаа л бидэнд юм өгнө үү гэхээс биш тэр бие даасан юм болуул ерөөсөө байхгүй шүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэрэн дээр чинь болуул тэр лекц сонсголоос л янз бүрийн юм олж авна ш дээ бид нар чинь болуул.
Баасанхүү -
аанхан. Иймэрхүү одоо жишээ нь эмэгтэйчүүдтэй холбоотой янз бүрийн тийм мэдээлэл хэр дутагддаг байсан бэ?
Тамара -
аан тэр бол одоо бол тэр үед бол ховор байсан байх.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
миний хувьд бол ховор л юм шиг боддог. Одоо л энэ болж байвал тэр янз бүрийн тийм мэдээлэл зэдээллийн талаар болуул ховор байсан шиг байгаа юм аа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн.
Баасанхүү -
одоо социализмын үед эмэгтэйчүүдийн асуудал гэвэл юу байж болох вэ? Одоо жишээ нь өнөөдөр гэвэл одоо гэр бүлийн хүчирхийлэл ч байдаг юм уу жендерийн тэгш биш байдал ч гэдэг юм уу тээ? Иймэрхүү асуудлууд ярьдаг ш дээ эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигдөх эрх ч гэдэг юм уу.
Тамара -
тийн.
Баасанхүү -
тэр үед одоо эмэгтэйчүүдийн асуудал гэвэл юу байх бол?
Тамара -
тэр үед бол эмэгтэйчүүдийн асуудал бол одоотой адил ийм гэр бүлийн хүчирхийлэл мүчирхийлэл байхгүй байсан юм шиг байгаа юм аа. Улсууд чинь ер нь их хүмүүжилтэй л одоо ажид архи дарс уух, зодоон нүдээн тийм илүүтэй тийм юм бол ер нь тийм асуудлыг бол мэдрээд ер нь..., миний л хувьд ажиллаж байсан орчингоо, ажилаж байгаа хүмүүсүүд орчингийн хувьд болуул би ер нь тэгж зүдэрч байна, манай нөхөр тэгж байна, би тэгж байна, тийм юм бол надад ер нь таараагүй сонсогдоогүй ээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийм юм бол ерөөсөө мэдэгдэхгүй. Би чухам өөр газраар том том одоо байгууллага газрууд бол чухам юу байдаг юм гэхээс биш бид нарын орчин хавьд тийм дарамт бол ховор байсан юм шиг бодогдоод байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
бидэнд болуул тийм юм ерөөсөө тааралдаж байгаагүй. Одоо л энэ чинь янз бүрийн юм их яригдах юм байна ш дээ.
Баасанхүү -
харин тийн.
Тамара -
тийн. Бид ёстой тийм юм мэдэхгүй тийм бүдүүлэг улс байсан юм уу даа хэн мэдэх вэ. Тэр талаар бол би сайн юм мэдэхгүй юм байна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тийн. надад бол ерөөсөө тийм байсан юм даа, бид нарын орчин үед тийм байсан, тийм юм байсан шүү надад бол ерөөсөө бодогдох юм алга байна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
бодохгүй байна би. Тийм юм ер нь гайгүй байсан юм шиг бодогдоод байдаг юм аа би ер нь.
Баасанхүү -
социализмын үед эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс хамгаалах асуудал ямархуу байсан бэ?
Тамара -
тэр ер нь нэлээн хатуу байсан, хэцүү байсан үе шүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
жирэмслэлтээс хамгаалах үед болуул эмнэлэг нь нөгөө өндөр, үр хөндөлтийг бол ёстой зөвшөөрдөггүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ямар ч үед. Аргагүй нэг өвчтэй зовлонтой тийм үед болуул харин нэг юм байдаг юм уу үгүй юу тийм юм бол би ёстой мэдэхгүй. Өөрөө тэгж явж байгаагүй болохоор мэдэхгүй. Ер нь тэр үеэр бол тэрийг болуул айхтар хатуу цээрлэж байсан. Хамгаалалтын юм бол одоотой адил тийм юм байхгүй. Одоо чинь янз бүрийн юм хийдэг болсон байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр үед чинь хамгаалалтын юм бол ер нь ховор байсан байх аа. Байсан ч нууц байсан байх.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
захиргаадалтын үед чинь юм л дандаа нууц байсан ш дээ. Үгүй яахав дээ өөрснөө хоорондоо одоо тохирдог тийм юм болуул чухам байсан юм уу үгүй юм уу. Тэр талаар бол сайн мэдэхгүй байна. Хүн хүнийн амьдрал ондоо ондоо байдаг болохоороо тэрийг бол би ёстой сайн мэдэхгүй байна. Ер нь цаанаасаа тэрийг бол аргалж байсан юм байхгүй дээ. Миний хувьд..., бид нарын хувьд болуул ер нь байхгүй дээ. Миний үед л лав тийм юм тохиолдоогүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
үр хөндөлтийг бол үнэхээр эмч нар зөвшөөрдөггүй байсан ш дээ. Хатуу ч байсан үе байхаа даа. Айхтар нууц л үе байсан юм шиг байгаа юм тэр бол.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр талаар бол одоо..., ёстой тэр хүн 10-ыг гаргана уу, 20-ийг гаргана уу тэр хүний өөрийн чадал л, өөрийн л хүсэл мэдэхээс биш өөр одоо тэр энэ тэгж эмчид хэлээд арга хэмжээ авхуулчих юмсан гэдэг тийм юм бол ерөөсөө байхгүй байсан юм шиг байхаа юм аа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
миний хувьд л лав тийм юм байгаагүй.
Баасанхүү -
тэхээр эмэгтэйчүүдийн зөвлөл яг ийм нарийн асуудал биш олон нийтийн ажилд эмэгтэйчүүд яаж маналайлан оролцов тэр талаар илүү анхаардаг байсан юм байна тээ?
Тамара -
тийм л байх тэр талаар л илүүтэй анхаардаг байсан байгаа юм. Жишээ нь одоо эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг чинь олон нийтийн ажилд эмэгтэй хүнийг болуул..., одоо манайханд болуул бид нарт тавьдаг шаардлага бол ерөөсөө дан одоо мэгтэйчүүдийн зөвлөл ажил хийж байхад та нар одоо санаачилга гарга, тэгж үүрэг төлөвлөгөө биелүүл гэж л тийм л нэр томъёо байсан болохоос бидэнд бол тийм тулгараад тэр яагаад байсан ажил бол..., зохиож байсан ажил бол ер нь ховор.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
ер нь ховор л байсан байх. Миний хувьд л лав тэгж санагдаж байсан. Тэхдээ бол яахав тийм тэр томъёо бол байж л байсан. Яахав дээ тэр чинь та нар одоо нэг манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга бид нараас тэгж асууж байна. Одоо та нар ямар хоол, шинэ санаачлагын хоол юу хийж байна та нар, юу санаачилж байна, төлөвлөгөө норм чинь яаж биелж байна, тэгж л асуудаг байсан.
Баасанхүү -
эмэгтэйчүүдийн зөвлөлөөс үү?
Тамара -
тийн. Тэрнээс өөр одоо чиний амьдрал одоо..., үгүй яахав тэр талаар бол бас тийм юм л байсан байх л даа. Тэрийг нь бол би мартчихаа биз.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ер нь чухам тулгамдаад толгойд ороод ирэхэд тийм айхтар рольтой юм бол байгаагүй ээ. Тэр бол тийм рольтой юм биш байх.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
надад л тэгж санагддаг.
Баасанхүү -
ммхм. Одоо жишээ нь та нарт эмэгтэйчүүдийн талаар төрийн авч байгаа арга хэмжээ бодлогын талаар танилцуулдаг байсан уу? Ямар ямар бодлогууд байсан бол?
Тамара -
өө мэдэхгүй миний хувьд надад мэдэх юм байхгүй. Эмэгтэйчүүд бол төрийн бодлого гэж юм танилцуулж байсан юм би л лав мэдэхгүй юм байна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
марчихсан юм байгаа биз.
Баасанхүү -
одоо жишээ нь таны мэдэж байгаагаар тэгвэл эрэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд ямар байсан бэ? Ялгаа байсан уу?
Тамара -
үгүй одоо эмэгтэйчүүдийн оролцоо би бол өөрөө бид одооо жишээ болхоод эмэгтэйчүүдийн оролцоо бол ялгаа байлгүй яахав. Үр хүүхдээ хүмүүжүүлэхээс өгсүүлээд тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өрх гэр толгойлохоос өгсүүлээд л эмэгтэй хүний чинь хамаг роль ажил чинь тэр л байна ш дээ.
Баасанхүү -
ммхм. Тэр үед ер нь эмэгтэйчүүдийн гол гангараа юу байсан бэ?
Тамара -
Үгүй тэр эмэгтэйчүүдийн гол гангараа..., бид чинь одоо Монгол дээл их өмсдөг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
Монгол дээл чинь одоо бид нарын хамгийн гоё гангараа чинь Монгол дээл л байсан юм. Тэхдээ тэр Монгол дээл их ховор байсан. Одоотой адил Хятад торго, үйтэнхуар гээд тийм юм бол ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхдээ дандаа л голцуу л Орос бараа л даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
Орос бараа, Орос торго л байна. Орос торго гэдэг чинь 24-ийн торго л байна. Оросын бараа шүү дээ Орос торго чинь.
Баасанхүү -
за.
Тамара -
тэгээд зарим нь болуул дурдан.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр үеийн бараа таваар ховор. Ер нь бараа таваар бол одоотой адил Хятадын бараа бол тэр үед чинь ерөөсөө үзэгдэхгүй ш дээ. Тэр хаалттай дэлгүүр мэлгүүр, 10-р дэлгүүр энэ тэр гэж байсан. Тэр үед бол тэр хятадын бараа мараа чинь хаалт маалтаар өгдөг нэг тийм л юм. Дандаа л Оросын бараа л байхаас биш манайх өөрснөө ямар бараа үйлдвэрлэх биш. Оросын бараа хамгийн дээд талын даавуу янз бүрийн даавуу бол их бий л дээ Орос даавуу сайхан сайхан даавуунууд байсан ш дээ. Авиркат гээд л их сайхан өнгөтэй даавуу байлаа. Ноосон трико, ноосон ямар юм ч билээ янз бүрийн тийм даавуун дээл..., даавуугаар их гоёдог байлаа. Монгол дээлээр их гоёдог байсан. Энэ Орос хувцас бол ер нь ховор байсан байхаа. Би ер нь Орос хувцас өмсдөггүй байсан юмдаг.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
дандаа Монгол дээл өмсөнө. Би өөрөө сайхан дээл хийнэ.
Баасанхүү -
аан за.
Тамара -
би өөрөө бол өөртөө сайхан дээл хийгээд өмсчихнө.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өөртөө сайхан тохируулаад одоо дан дээл..., дан дээл өмсөнө тэр үед чинь одоо. Тэгээд одоотой адил трико мрико гэж байхгүй. Дандаа ийм богино өмд оймс өмсөнө ш дээ.
Баасанхүү -
урт оймс энэ тэр үү?
Тамара -
дандаа шилэн оймс өмсөнө. Тэр чинь Оросых ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
өөрийн юм байхгүй. Өвөл болохоор зэрэг чинь одоо тэгээд зузаан оймс моймс гэдэг юм дандаа л оросоос авна. Би бол өөрөө дандаа монгол дээл өмсдөг. Би өөрөө дан дээл их хийж өмсөнө би.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр үед чинь одоо өвлийн..., өвөл бол хурган дотортой дээл өмсөнө, хөвөнтэй дээл өмсөнө. Тэгээд л монгол дээл..., би бол өөрөө дээл оёдог болохоороо сайхан монгол дээл мээл өмсөөд сайхан хааяа авхуулсан зураг байж л байдаг юм хаана ч байгаа юм бүү мэд. лав л тэр монгол дээлтэй зураг хэд хэд зогсож..., энэ хавиар миний монгол дээлтэй зураг байна уу?
Баасанхүү -
байна тэр..., энэ дээр байна.
Тамара -
аан тийн. Тэр чинь одоо би л авхуулсан..., энэ 59 оны зураг. 59 онд манай талийгаач бид хоёр..., энэ одоо миний л хийсэн хувцасууд, би дандаа л монгол дээл өмсдөг хүн байсан юм даа.
Баасанхүү -
ммхм. Тэр үед эмэгтэйчүүдийн үсний засалт ямар байсан бэ? Үсчин хэр байдаг байсан?
Тамара -
үс болуул дандаа та нар шиг л одоо ийм сүлждэг. Би чинь их сайхан үстэй байжээ. Тэхдээ их богинохон их өтгөн үстэй байсан. Би 59 онд үсээ тайруулж ийм буржгар болголоо ш дээ.
Баасанхүү -
хамгийн анх уу?
Тамара -
хамгийн анх. Тэгээд тэр..., одоо энэ авсан зургийг нт 59 онд..., тэгээд би үсээ ч самнаж мэддэггүй байсан буржгар тийм үстэй. Одоо энийгээ аятайхан л самнаж мэдэхгүй л байсан үе байна ш дээ 59 он гэхэд. Миний 59 онд авхуулсан..., би 59 онд москвад очоод урт гэзэгтэй байж үсээ тайруулаад одоо энэ буржийлгаад авхуулсан зураг л тэр.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд тэрнээс..., энэ урт үстэй байгаа зураг энэ байна. Энэ 48 оны зураг юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд тэрнээс хойш бол энд авхуулсан зурагнууд бол тэр. Дандаа л буржгар.
Баасанхүү -
тэр үед эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнүүд байв? Юу юу хэрэглэдэг байсан бэ?
Тамара -
гоо сайхны бүтээгдэхүүн тэр үед чинь одоо Оросын пудер л байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
Оросын пудер, одоо уултай тос гэдэг цагаан тос байсан.
Баасанхүү -
уултай тос оо?
Тамара -
уултай тос Оросых.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
уултай тос гэж манай Монголчуудын өгсөн нэр л дээ Оросдоо чухам ямар нэртэй байсан юм. Нэг их сайхан тийм зөөлхөн цагаан тос байдаг байсан юм.
Баасанхүү -
уулны зурагтай байсан юм уу?
Тамара -
тийм байсан юм байлгүй. Уултай тос л гэж нэрлэдэг байсан. Тэр үед..., би ер нь тэр нүүрэндээ тэр тос мос тийм юм ердөө амьдралдаа түрхэж үзээгүй. Би л лав түрхэж үзээгүй. Зүгээр ер нь манай хүүхнүүд бол мэр сэр түрхдэг тийм улсууд бол тэр Оросын уултай тосыг их хэрэглэдэг байсан юм. Тэр үед чинь пудертэй хуурай пудер тавьдаг тийм л байсан үе л дээ. зүгээр чухам жинхэнэ тийм одоо тийм янз бүрийн гоо сайхны салон малон тийм юм байгаагүй ээ хөөрхий амьтан үсчин л байсан байх.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
би бол үсчинд ч орж үзээгүй..., тэрнээс хойш үсчинд ч орж үзээгүй. ..., самначихаад, өөрөө тайрчихаад л. Үс мүс будуулна барина гээд тэр үед чинь улсууд үсээ будуулдаг хими хийлгэдэг. Тэр үеийн хими их бүдүүлэг дандаа Оросых шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ямар гадна дотны юм байх биш. Үсний будаг чинь дандаа Оросых л байсан. Би бол тэр үсний будаг мудаг тийм юм ерөөсөө хэрэглэж үзээгүй. Бид нарт бол тийм юм хэрэглэх зав ч байхгүй. Тогооч нар чинь нүүр амаа будчих юм бол өнөө халуун ууранд будаг нь гойжоод нүдний булай болох юм байгаа биз дээ. Манайханд бол тийм хэрэглээд зүгээр миний үеийхд л лав байхгүй ховор доо ер нь. Хааяа нэг гарахаар нөгөө уруулаа хөмсгөө буддаг юм уу яадаг юм тийм л байсан байх.
Баасанхүү -
ммхм. Тэр үед эмэгтэйчүүдийн баярыг яаж тэмдэглэдэг байсан бэ?
Тамара -
одоо мартын найман чинь сайхан тэмдэглэнэ бүүр айл хэсээд л одоо ингээд.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
архидаад л. Мартын найманд чинь ажил хийхгүй бид нар чинь.
Баасанхүү -
за.
Тамара -
одоо нөгөө гуанз муанзандаа бол мартын наймнаар чинь амраадаг байсан юм байлгүй. Гэртээ бол харин ёстой юм хийхгүй дээ өө мартын найман болсон юм чинь гээд. Хөвөнтэй дээл..., хавар даарах..., хавар 3 сард хөвөнтэй дээлтэй л гараад айл хэсчихнэ ш дээ. Танайд очно, танайд очно дамжаад л айл хэсээд бэлэг авдаг. 2 төгрөг 50 мөнгөний үнэтэй нэг энээ хүрсэн нэг оймс байдаг юм Оросых. Тэр үед Оросын саван..., манайх чинь тэр үед манай саван ч сайхан сайхан савангууд их байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
манайх чинь савангийн үйлдвэртэй сайхан савантай. Өө их ховор ховор саван ирдэг. Тэгээд Оросых л доо саван маван чинь дандаа л Оросоос л байна. Тэгээд айл хэсээд л бэлэг аваад явна даа. Гар нүүрийн саван, нэг ийм богино оймс, бандааш тийм бэлэгтэй байдаг байлаа тэр үед. Мартын наймныг болуул их сайн тэмдэглэнэ шүү.
Баасанхүү -
ммхм. Ажлын хүрээнд яаж тэмдэглэх вэ?
Тамара -
ажлын хүрээнд ч яахав дээ өнөө мартын наймнаар чинь бид чинь өгөө гуанз, өөрснөө гуанзан дотроо цайны газартай болхоороо тэгээд орой тэндээ сууна даа.
Баасанхүү -
түгжиж байгаад?
Тамара -
аан тийн бүижглэж байгаад л. Хааяа нэг мартын наймнаар бид нар чинь нэг шагнал цалин малин, сарын цалин юм уу тийм юмаар шагнана бид нарыг чинь байгууллагаас чинь.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
сарын цалин юм уу 15, 20..., 10 төгрөгөөр шагнуулахад чинь жигтэйхэн их мөнгө баярлана ш дээ. Янз бүрийн бичигтэй открыт өгнө одоо. Тийм л байсан үе дээ. Тэр нь тэгээд Оросых доо тэр открыт эд нар чинь.
Баасанхүү -
цэцэг өгдөг байсан уу?
Тамара -
ямар юм аа?
Баасанхүү -
цэцэг?
Тамара -
үгүй ээ тийм юмыг чинь мэдэхгүй ш дээ. Цэцэг мэцэг гэж юу байдгийг бас..., открыт л өгвөл их баярлана шүү дээ. Нэг нь нэгэндээ открыт бэлэглэнэ ш дээ бид чинь одоо.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр нь дандаа Оросых. Манайх чинь одоо..., манайх чинь харин открыт бараа чинь харин дээр үед их элбэг байсан ш дээ. одоо сүүлийн үед л байхаа байчихаж. Сайхан Сүхбаатарын зурагтай..., юуны маршал энэ тэрийн зурагтай открыт бас тэр үед зөндөө байсан. Бид чинь бие биендээ открыт л бэлэглэнэ ш дээ өөр бэлэглэх юм байхгүй юм чинь хөөрхий амьтан. Их соёлтой бэлэг нь л тэр байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд өөр юм байхгүй дээ. Шинэ жилийг их сайхан тэмдэглэнэ. Цагаан сарыг тэмдэглэдэггүй байсан юм бид нарын үед цагаан сарыг чинь тэмдэглэдэггүй байсан юм.
Баасанхүү -
өө за.
Тамара -
шинэ жилийг чинь сайхан тэмдэглэнэ. Тэхдээ бол бид нар чинь өнөө шинэ жилийг чинь үзэхгүй ш дээ. Одоо өнөө хоол унд, өнөө гуанзангийн өнөө үйлчилгээгээ хийгээд одоо. Тэнд улсууд бүжиглэж л байна найрлаж л байна. Бид чинь нэг хэдэн хуушуур юм уу хэдэн боов боогоод л өнөөж амьтан хүн хооллох гээд янз бүрийн юм хийгээд л. Ямар сайндаа бид чинь хавар өнөө ийм..., шошлог л юм даа ийм юм хийж зардаг.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
шүдэнзний мод..., нэг нэг хайрцаг шүдэнз юм уу хоёр хоёр хайрцаг шүдэнз дарга орой явахдаа бид нарт тарааж өгнө. Шүдэнзний толгойг нь аваад ирнэ маргааш нь. Тэгээд тэрэндээ яахав өнөө шинэ жилээр чинь өнөө улсууд чинь гараар нь юм иэдхгүйгээр тойруулчихсан шүдэнзний модоор хатгаад ингээд нэг төмс юм уу, нэг мах, нэг сонгино юм уу ийм гурван юм хийгээд өнөө шүдэнзний модон дээр ингээд тавьчихна.
Баасанхүү -
за.
Тамара -
шүдэнзний мод одоо шорлог..., бид нар өөрснөө шүдэнзний модыг одоо...,
Баасанхүү -
зорох уу?
Тамара -
зорно. Ийм хайрцаг шүдэнз дарга одоо бид нарт тараагаад өгчихөөр хоёр хоёрыг, гурав гурвыг энийг та нар толгойг нь аваад цэцэрлээд ирээрэй гээд. Тэгээд өнөөхийгөө тэвэрч очино ш дээ маргааш ёолк болох гэж байгаа шинэ жил болох гэж байгаа. Төм замын баяр болно. Бас нэг тийм мод өгнө шорлог хийж ир гээд. Тэгээд өнөөхийгөө ингэж мод ийм үзүүртэй модыг л өнөөх тэр махаа шорлож зарна. Одоо өнөө төлөвлөгөөний л ажил шүү дээ тэр чинь одоо. Тэгээд өнөө шинэ жил..., тэгээд өнөөх шүдэнзний мод чинь ийм л юм байна биз дээ.
Баасанхүү -
тийн.
Тамара -
энэнд чинь зүсэм төмс, зүсэм талх, нэг помидор ороод л нэг гурван юм ороод л болоо ш дээ. Тэгээд тэр чинь одоо бас нэг хэдэн мөнгө. 50 мөнгө л байсан байх даа бодвол тэр үед чинь одоо.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр үед 50 мөнгөгүй юм хүн байхгүй ш дээ. тэрнээс дээш болохоор зэрэг чинь хүн авахгүй.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрнээс доош арай болохгүй. Тэгээд нэг төгрөг сайн бол. Тэгж байж нөгөө төлөвлөгөөг чинь биелүүлнэ ш дээ.
Баасанхүү -
аан бас тэгж хийж байгаа нь төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд уу?
Тамара -
тэгнэ ш дээ өнөө шинэ жилээр чинь одоо тэгж..., тэр чинь бид нар төлөвлөгөө хийхээр өнөө үйлчилгээний одоо гуанз чинь баяр ёслолоор чинь үзэж үйлчилдэг ш дээ бид чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
баяр маярыг үзэх гэж байхгүй ш дээ. Улсын баяр болж л байна. Бид чинь хуушуур хийгээд л байна..., тэнд чинь хуушуур хийгээд одоо зарна. Тэрүүгээр чинь одоо хэдэн мөнгө олж төлөвлөгөөгөө биелүүлэх гээд л. Баяр болж л байна бид чинь хуушуур хийж байна. Шинэ жил болохоор бид чинь хоолоо хийгээд л хуушуураа ч хийдэг юм уу буузаа ч хийдэг юм уу хуургаа ч хийдэг юм уу тэгээд л сууж байна ш дээ бид нар чинь. Тэр баяр маяр юм хум үзэх зав бидэнд бол байхгүй ш дээ. Бид нар чинь хагас сайн өдөр гэрээс..., 5 дахь өдөр гэрээсээ гараад хагас сайн өдөр бүтэн бэлдээд. Тэгээд бүтэн сайн өдөр нь шинэ жил ч болдог юм уу баяр ч болдог юм уу тэгээд 1 дэхийн оройд нэг юм гэртээ орж ирж байгаа юм чинь.
Баасанхүү -
ёо.
Тамара -
өнөө гуанзангийн чинь бүх ажлыг хийнэ. Тэгээд л..., тэгж л өнөө баяр маяраар чинь хэдэн төгрөг олохгүй бол өнөө төлөвлөгөөг чинь биелүүлэх гээд зүтэгчихнэ ш дээ. Тэр төлөвлөгөө биелүүлэхгүй байж л тэр бид нарыг чинь заавал тэр баяр маяраар чинь одоо гуанзангийх л үйлчлэхээс өөр хэн үйлчлэх вэ, хэн ч үйлчлэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд суучихна. Ямар сайндаа шүдэнзний мод хүртэл зорж ир гээд л хоёр хоёр юм уу гурав нь гурав юм уу хайрцаг шүдэнз өгөөд явуулж байх вэ. Тэгээд тэрнийгээ өнөө толгойг нь цэвэрлэж маргааш очиж шошлогны модоо хийж байгаа нь тэр. Тийм юм ховор байсан үе байхгүй юу тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо бол шорлог..., шошлогны төмөр мөмөр янз янзаар л байна ш дээ.
Баасанхүү -
төмрөө зарж байгаа ш дээ тээ?
Тамара -
тийн төмрөө хүртэл зарж байгаа ш дээ.
Баасанхүү -
эмэгтэйчүүд үнэртэй ус хэрэглэдэг байсан уу? Ямар үнэртэй ус хэрэглэдэг байсан бэ?
Тамара -
үнэртэй ус бол хэрэглэдэг л..., голцуу л есөн төгийг чинь л хэрэглэдэг байсан юм даа. Төгийл гээд байдаг есөн төгий л гэж нэрлэдэг тийм ус байсан.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
Оросых л доо тэр үед. Тэгээд тэр 3 төгрөгний үнэртэй ус. 3 төгрөгний үнэртэй усыг чинь зүгээр өглөө түрхээд л орой үнэр нь гарчихдаг тийм л ус түрхэж байсан байгаа юм даа бид нар чинь.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
за пудер бол одоо нэг хуурай пудер байна. Бас Оросых доо дээрээ алтан хайрцагтай тийм үнэртэй ус. Тэр тос гэж байгаа нь уултай тос гээд цагаан. Тэр нь тэгээд бас ховор оо тэр нь тэгээд. Захиулж бид нар тэгж авдаг. Дэлгүүр мэлгүүр тэр гоо сайхны дэлгүүр мэлгүүр гэж ер нь байсан юм уу. Байсан л байх даа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
Бид нар ерөөсөө тэрийг нь мэдэхгүй авч ч байсан юм уу тэр үеийн юмыг чинь.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
Тиймэрхүү маягай л байсан.
Баасанхүү -
одоо жишээ нь шинэ жил ч юм уу март ч юм уу баяраар эмэгтэйчүүд яаж гоёдог байсан бэ?
Тамара -
үгүй одоо яахав дээ хөөрхий амьтан байгаагаараа л тэгээд нэг юу байсан тэрийг тааралдсанаараа л. Голцуу л монгол дээлээр их гоёдог юм даа. Тэгээд шинэ дээл хийгээд өмсөхөд тэр хуучин дээлтэйгээ явж байна л гэж ярьдаг байсан. Хүүхнүүдийн яриа л даа тэр чинь. Тэр үед чинь торго морго ховор байсан юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
дандаа л даавуу.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд одоо нөгөө янз бүрийн даавуунууд л их байсан юм даа. Тэгээд янз бүрийн хятад торго энэ тэр байхгүй. Оросын торго бол харин дурдан мурдан бол янз янкаараа байсан даа тэр чинь. Орос торго дурдан л байсан юм даа тэр үед чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрийгээ л хийж өмсдөг. Би бол ер нь голцуу даавуун дээл л их өмсдөг байсан.
Баасанхүү -
одоо таны ажиллаж байсан газар бол ихэвчлэн эмэгтэйчүүд байсан байх тээ?
Тамара -
тийн дан эмэгтэйчүүд.
Баасанхүү -
аанхан. Тэгээд олон эмэгтэйчүүд ажиллахад хэцүү байдаг уу? Ямар байдаг вэ?
Тамара -
өө эмэгтэйчүүд ажиллахад бол яриа хөөрөө бол янз бүрийн юм бол байна л даа. Тэхдээ бол гайгүй ээ тэр үеийн улсууд чинь хүмүүжилтэй байсан юм шиг байгаа юм аа.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
бид нарын дунд бол янз бүрийн хэрүүл, архи дарс тийм юм бол тэр үед чинь ховор байсан юм. Байхгүй байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
энэ харьцааны хувьд бол сайхан соёлтой сайхан улсууд байсан шүү. Гайгүй дээ бэрхшээд бол бага даа. Зүгээр яахав нэг төлөвлөгөө мөлөвлөгөө янз үрийн үед болуул хүүхэд нь өвдөөд алга болчих л хэцүү дээ. Тэр л бэрхшээлтэй дээ.
Баасанхүү -
аан тэхээр орлох гэж.
Тамара -
тийн. Өнөөхийн чинь яаж орны хүн байх юм. 4 хоногоор, 5 хоногийн алдаа байсан ч хүн 4, 5 хоног ажиллахгүй ш дээ. тэр үед л жоохон жоохон хэцүү. Тэр бол бас л тэр ажлын ачаалал л даа тэр бол.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
их өвдөх. Тэр үед чинь аль болохоор л хүүхэдтэй хүн чинь акт их авна шүү дээ, акт их авна. Тэр л албан газар л жоохон бэрхшээлтэй байсан байх. Ер нь ажиллаж байгаа хүнд тэр чинь бэрхшээлтэй шүү тэр чинь. Нэг хүн дутаад ирэхээр чинь ажлын ачаалал бол хүндрээд л явчихаж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
хүүхэд шуухад их өвдөх энэ тэр тийм үед бол одоотой адил янз бүрийн өвчин мөвчин халдвар малдвар бол байхгүй байсан байхаа. Хүүхэдтэй улсууд яахав хааяа нэг өвдөж барьдаг. За нэг хааяа нэг ёстой шарласан хүүхэд..., хүүхэд мүүхэд шарлах энэ тэр бол ховор тохиолдол байсан юм шиг байгаа юм аа.
Баасанхүү -
ммхм. Одоо жишээ нь эмэгтэйчүүд жирэмсэн байгаад төрөхөөсөө өмнө нэг 45 хоног...,
Тамара -
тэгнэ.
Баасанхүү -
төрчихөөд нэг 56 хоног болоод л тэгээд ажилдаа ордог байсан уу?
Тамара -
тэгнэ.
Баасанхүү -
тэр хэр хүнд байсан бэ?
Тамара -
тэр үе бол хэцүү байсан л даа.
Баасанхүү -
энд ямар хөнгөлөлт үзүүлдэг басан бэ?
Тамара -
тэрэнд бол ер нь хөнгөлөлт гэх юм байхгүй ш дээ. Одоо тэгээд л өнөө..., тэр чинь 3 цаг болоод л хүүхдээ хөхүүлнэ гээд явчихна.
Баасанхүү -
ажлаа хийж байгаад уу?
Тамара -
тийн. 3 цаг болоод хүүхдээ хүүхдээ хөхүүлэх 30 минутны чөлөөтэй. Тэр хүнд явж байгаа хүнд бол норм их л байсан л даа. Ард нь байгаа улс ч гэсэн өнөө хүн чинь дутуу ажил дутуу хаячихаад л хүүхдээ хөхүүлэх гээд гүйгээд явчихна. Тэрний чинь ажлыг бид нар бас нөхөж хийхээс бид нарт ч бас ачаалалтай л байсан үе л дээ тэр болуул.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэр үе бол жоохон хэцүү байсан үе шүү тэр хүүхэд хөхүүлнэ гэдэг чинь. 3 цаг болоод л хүүхдээ хөхүүлэх гээд шогшоод алга болчихно.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
30 минутны зөвшөөрөлтэй. Тэхдээ 30 минутанд хүн барагтай л багтаж ирэхгүй ш дээ.
Баасанхүү -
тэгнэ. тэхдээ очоод л бараг таарна ш дээ.
Тамара -
очоод ирэх очихдоо бараг л таарна. Тэгээд тэрийг чинь чи 30 минут явсангүй гээд зэмлээд байх хэцүү.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
зэмлэхгүй байх хэцүү. Тэгээд тэрэн дээр бол, тийм юман дээр бол нарийн юм бол байсан л даа. Нарийн зовлон бол байсан л даа. Хэцүү тэр чинь бас хүндрэл шүү дээ нэг ёсны.
Баасанхүү -
жишээ нь та одоо 5 хүүхдийн ээж гэж байхад 5 хүүхдээ гаргахдаа 5-ууланд нь л яг ингэсэн үү?
Тамара -
5-уулан дээр ажлыг чинь 5-ууланд нь л үүрч байлаа ш дээ. 5 минут..., 3 цаг болоод л өнөөхийг чинь хөхүүлнэ. Өө өнөөх чинь хүүхдээ хөхүүлэх гэж цаг болчихлоо гээд өнөө ажлаа гүйцээж дараа болохгүйн тулд өнөөхийг чинь гүйцээх гээд хөлс баасаа гойжуулаад л ажиллаж байтал 3 цаг чинь болчихно ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Тамара -
тэгээд ирээд л өнөө хүүхдээ хөхүүлэх гээд өнөөх чинь ангалзаа хөхөж өгөхгүй, хуурайлах нэг ажил болно. Өнөө 30 минут хэтэрчихээр гүйчихнэ ш дээ.
Баасанхүү -
та гүйдэг байсан уу?
Тамара -
тийн хэцүү л байсан шүү бас л олон хүүхэдтэй хүнд ажил бол хүнд байсан шүү эмэгтэйчүүд чинь бас тэгж байгаад.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
олон хүүхэдтэй хүнд бол ер нь хүнд байсан шүү ажил чинь. Цаг байхгүй, цаг минут байхгүй. Чөлөө бол барагтай олгохгүй. Тэр ажлын нөхцөл нь тийм юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэгээд чөлөө олгоно уу..., чамд чөлөө өгсөн өдөр арын ажлыг чинь яах юм, чиний ажлыг хэн хийх юм. Иймэрхүү яриа болуул байнга л даа тэр чинь бол ерөөсөө.
Баасанхүү -
хүүхэдтэй эмэгтэйчүүдэд ер нь хэцүү байсан байна тээ?
Тамара -
тийн. хүүхэдтэй хүнд хэцүү л байсан даа. Тэгээд л би болгоод л байсан юм даа тэр үед болоод байгаа юм л даа. Тэр чинь өнөө халуун ус байхгүй тэр үед чинь хүйтэн устай. Тэгээд өнөө одоотой адил өлгий мөлгий одоо нөгөө пампресгүй даавуу угаана. Ирээд л одоо өдөржин шөнөжин дааюууг чинь угаана. Заримдаа нөгөө хуурайлах гэхээр өнөө даавуу нь хатахгүй. Өвөл бол бүүр хэцүү.
Баасанхүү -
хммм.
Тамара -
зундаа бол яахав угаагаад гадаа гаргаад тавьчихаар нэг юм хатчихна. Өвөл болохоор чинь өнөө даавуу чинь хатаж өгөхгүй. Одоотой адил халуун усаар угаагаад тавьчихна гэх юм биш хүйтэн усаар угаана. Тийм ажлын хүнд нөхцөл бол байсан даа бид нарын үед бол бас л хүнд нөхцөлтэй л амьдарч байсан ш дээ бид чинь одоо тэгээд.
Баасанхүү -
Эмэгтэй хүмүүст бол бүүр хэцүү байсан байна тээ?
Тамара -
дан ялангуяа хүүхэдтэй хүмүүс бол хэцүү ш дээ.
Баасанхүү -
аанхан. Одоо ингээд эмэгтэй хүн ажлаа хийгээд хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд ингээд ачаа нь бас нэлээн нэмэгдэж байна ш дээ. энэ одоо гэр бүлийн хүн нь эрэгтэй..., нөхөр нь хэр тусладаг байсан бол?
Тамара -
тэр чинь нөхөр туслахгүй бол ганц хүн барахгүй ш дээ ганц эмэгтэй хүн чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэрэн дээр бол хоёр гэр..., тэр хоёр улсын харьцааны хувьд бас л тэрэн дээр чинь..., нөхөр бол тэр хамаг ажлыг чинь цуг л хийлцэхгүй болуул..., хэн түрүүлж ирсэн нь л ажлаа амжуулж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
одоо түрүүлээд ирсэн бол манай хүн..., манай нөхөр түрүүлээд ирсэн бол хүүхдээ хуурайлна. Хүүхдийн даавууг нь угаагаад тавьчихна, хоолоо хийнэ. Би түрүүлж ирсэн бол ажлаа л хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
хэн түрүүлж ирсэн нь.., хэн хэн нь л одоо зэрэг л хөдөлмөрлөхөөс өө эмэгтэй хүний асуудал энэ чинь гээд хойш нь тавьдаг эрэгтэй хүн бол ховор байсан байх аа. Зэрэг л хийж л байж л, хоёр зэрэг л хөдлөж л байж л үр хүүхдийг чинь хүмүүжүүлж өсгөхөөс биш эрүүл саруул хүн болгохын төлөө л хоёулаа л хөдлөнө ш дээ одоо өөр яахав.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
ганц хүн бол за бүүр байхгүй өнөөдөр хэдэн хүн авчраад хэдэн хүн нэг сар..., энэ сар гаран хүн хэдэн мөнгөөр авчраад ажиллуулчихъя гэсэн тийм бололцоо бол байхгүй юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
яахав нэг ээж аавтай хүн болуул их туслаж..., манай ээж сүүлийн үед 3 хүүхэд болуул.., эхэндээ хоёр хүүхэд бол манай хадам ээж аав хоёр байсан. Тэр хоёр болуул өсгөж өгсөн.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
эхний хоёр хүүхэд болуул.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ? Тийм зүйл тохиолдож байсан уу?
Тамара -
одоо яахав дээ гүн гүнзгий айхтар нөлөөлсөн юу гэвэл би зүгээр манай хүүхдүүдийн аав эрт нас барсан. Одоо 25, 26 жил тэр нэг 5 өнчин хүүхэдтэй үлдэхэд л жоохон хэцүү байсан. Тэхдээ бол нэг их ядраагүй ээ. Ядарсан юм болуул..., тэхдээ бол хэцүү л байдаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
5 өнчин хүүхэдтэй үлдэнэ гэдэг чинь тийм амаргүй. Гэхдээ бол яахав манай том нь сургууль төгссөн байсан, ажил хийж байсан. Бусад нь нөгөө 4 нь бол оюутан байсан даа зайлуул. Манай хүүхдүүдийн аав чинь, манай талийгаач чинь 84 онд нас барсан юм..., 83 онд нас барсан юм. Тэгээд тэрнээс хойш л 5-тай чинь дээр доор орж байгаад л хүн хийчихлээ ш дээ одоо яахав. Тэр болуул ээж хүнд болуул бас л хүнд л нөхцөл байсан л даа.
Баасанхүү -
тийн.
Тамара -
5 хүнийг чинь бас цааш нь нааш нь болгоно гэдэг чинь өрх толгойлсон эмэгтэй хүн гэдэг чинь одоо тэгээд л тиймхэн юман дээр болуул набросктой байдаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
сайн юмны тал бол надад тийм л тал байсан. Тэрнээс өөр тэр хань нөхөр үр хүүхэдтэй байхад бол тэр хэцүү хатуу юм бол ерөөсөө байгаагүй.
Баасанхүү -
ммхм. Таны амьдралын бусдыхаас ялгагдах онцлог зүйл юу вэ? Тийн зүйл байдаг уу?
Тамара -
айн?
Баасанхүү -
бусад хүмүүсийн амьдралаас ялгагдах онцлог зүйл?
Тамара -
өө одоо юу байхав дээ хүн яаж л амьдарна тэрэнтэй л адилхан амьдарна.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
сайн мууг нь айхтар тийм ядуу зүдүү тийм айхтар хэцүү хатуу амьдрал бол туулаагүй ээ би.
Баасанхүү -
ммхм.
Тамара -
тэхдээ яахав дунд зэргийн амьдралаар явж байгаад насыг барж дээ одоо.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.