Altantsetseg
![](../assets/images/interviewees/990395.jpg)
Basic information
Interviewee ID: 990395
Name: Altantsetseg
Parent's name: Sanjdorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: jijuur at Railroad College
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
education / cultural production
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа. Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
Алтанцэцэг -
За надыг Сандоржийн Алтанцэцэг гэдэг. Одоо 55 настай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоогоор бол яахав улсад хөдөлмөрлөж яваад..., улсад ер нь 36 жил..., одоо 37 дахь жилдээ ажиллаж байна даа.
Баасанхүү -
аанхан. Та өөрийнхөө хүүхэд насны талаар ярихгүй юу?
Алтанцэцэг -
за тийн. би чинь Улаанбаатар хотын 1-р төрөх, одооны 1-р төрөх шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
энд төрсөн юм. Айлын 4 хүүхдийн бага охин нь юм даа. Манайх чинт 2 охин, 2 хүүтэй юм. Тэгээд миний түүх сонин. Би чинь өргөмөл. Миний хоёр аав хоёулаа ах дүү хоёр..., төрсөн ах дүү хоёр хоёулхнаа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд одоо ах нь төрсөн дүүдээ надыг өргүүлсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
би одоо тэр айлын 3 дахь хүүхэд нь байлаа бага охин нь байсан. Дээрээ нэг ах нэг эгчтэй. Тэгээд надыг чинь 6 сартай байж байхад нь өргөж авсан юм гэнэ лээ. Тэхдээ тэр өргөж авах шалтгаан нь болохоор тэр миний одоо надыг өргөж авсан аав маань одоо гэрлээд анхныхаа хүүхдийг алдчихсан байсан гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд миний төрсөн аав одоо дүү дээрээ очиход нь тэр дүү нь одоо хүүхдээ алдчихсан байхгүй юу даа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхээр нь одоо өрөвдөхдөө л миний бага охиныг аваарай гээд амлачихсан юм гэсэн.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд явчихаад очоод ээжид ч хэлээгүй таг дуугүй байж байтал нэг өдөр одоо дүү нь хүүхдээ аваад очно доо. Тэхэд Төв аймагт байсан гэж байгаа юм манай..., манай ээж аав хоёр Төв аймгийх. Ээж Төв аймгийх, аав Завханы хүн юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд Төв аймагт байсан байгаа юм. тэгээд надыг авах гээд очиход нь очоод би хүүхдээ авах гэж ирлээ гээд одоо миний төрсөн ээжид хэлнэ дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхэд миний төрсөн аав болохоор зугтаагаад уулын орой дээр дурандаад суучихсан гэж байгаа юм.
Баасанхүү -
хммм.
Алтанцэцэг -
тэгээд хэлэхээр нь миний төрсөн ээж чинь одоо бодсон гэж байгаа юм. Ямар сонин юм одоо тэгээд дүүдээ яахав амьдралыг нь мэдэж байсан учраас тэгээд хүн чинь үрээрээ хуурч болдоггүй юм гэнэ лээ гэж ёстой буруу харж уйлж, зөв харж инээж байж надыг өгч явуулсан
Баасанхүү -
хммм.
Алтанцэцэг -
тэгээд миний төрсөн аав болуул уулын орой дээр очоод дурандаж дурандаж яаж байгаад явцан хойно нь орж ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд надын өгсөнөөс хойш нэг эрэгтэй гарсан юм. Тэгээд үндсэн төрсөн талдаа бол би дөрвүүлээ. Гэтэл миний өргөсөн талын ээж аав хоёр маань болуул ер нь их сайхан..., ер нь манай аль ч ээж аав их тийм налгар тохьтой тухтай тийм эхрүүл уруулгүй их тийм миний орчин болуул их сайхан орчин байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
их намуухан. Миний өргөсөн ээж аав ч тийм, миний төрсөн ээж аав ч тийм. Тэгээд надыг авсанаас хойш одоо анхны хүүхэд нь тогтоогүй. Тэгээд надыг авсанаас хойш миний өргөсөн ээж минь 13 төрсөн. Тэрнээс надтай нийлээд 8 нь байдаг юм. 8-аас одоогоор болуул 7 болсон. би чинь өргөсөн талдаа болохоор 5 эрэгтэй дүүтэй, 2 охин дүүтэй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийн тэгээд манайд их ойрхон ойрхон миний авснаас хойш их ойрхон ойрхон гарсан. Тэгээд миний өргөсөн ээж болуул маш их ажилтай нямбай их цэмцгэр их сайхан хүүхэн байсан юм. Тэгээд тэр хүний хүчинд би харин их ажил сурсан. Би чинь одоо их олон дүү нартай. Би чинь бас гэрт..., манайх гэрт байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд манайх чинь үнээтэй, тэгээд олон дүүтэй. Тэгээд манай ээж чинь бол бараг улсад ажил хийгээгүй бараг хорооны ажил хийчихнэ. Миний өргөсөн аав бол жолооч хүн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хөдөө гадаа ингээд тээврийн тэрэг барьдаг байсан. Тээврийн тэрэгтэй дандаа хөдөө гадаа явчихна. Тэгээд би хэдэн дүү нараа өсгөнө дөө. Тэгээд тэд нарыг чинь үнээгээ саана, зун бол үнээгээ саана. Тэгээд бүх цагаан идээгээ хийнэ. Аан өвөлд нь болохоор яахав цагаан идээ гэж хийхгүй зүгээр гараар тэжээнэ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан тэгээд тэрнийхээ хажууд дүү нартаа талхаа барьж өгнө. Өдөрт 2 талх барина ш дээ. Өглөө хичээлд явахаасаа өмнө талхаа зуурч тавьчихаад яваад өгнө. Тэр үед чинь тийм талхны сав мав ч гэж байхгүй ш дээ. Зүгээр нэг цагаа төмпөнд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хувинд юм даа тэрэнд хийчихээд л зуурч тавьчихаад яваад өгнө. Өдөр хичээлээс ирээд нөгөөхөө плиткэн дээрээ тавиад жигнээд болгочихно.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
гаргаад тавингуут ахиад нэгийг зуураад тавьчихна. Тэгээд тэрнийгээ 2 цагийн дараа эснэ. Нөгөөхөө..., тэгээд өдөрт манайх 2 талх иддэг их томоо талх тэр чинь одоо. Дээх нь 3, 60 гэж том талх гардаг байсан юм. тэрний дайны талх. Тэгээд бид чинь их олон тэгээд дандаа банди нар голдуу дүү нартай болохоор чинь тэр хэдийг чинь идэш нь дийлдэхгүй ээ. Аан хувцас хунарыг нь угаана..., тэгээд яг нарийн дээр бол надад ерөөсөө хичээл хийх зав олддоггүй байсан.
Баасанхүү -
аая яая.
Алтанцэцэг -
би чинь одоо 7 настайгаасаа эхлээд өглөө босч оройн хоол хийж, тэгээд л одоо бүх юмыг хийнэ. Ямар сайндаа өглөө босч галаа түлчихээд галынхаа аман дээр унтчихдаг байсан гээд 7 настай галынхаа аман дээр..., тэгээд манай ээж надыг сэрээнэ. Тэгээд тэр үед одоо яахав дээ хоёулаа ч мэдэхгүй байж жоохон томхон болоод ирэхээрээ л боддог байлаа. Энэ ёстой ямар хэцүү юм бэ ээж одоо энэ дүү нараар хийлгэхгүй дандаа надыг хийлгэх юм гээд л.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
жоохон ухаан ороод ирээд л нөгөө 10 жилд өөрөө сурагч. Хэдэн дүү нар бүгдээрээ сурагч. Ерөөсөө л хоёр хоёр насны зөрөөтэй юм чинь манай хэдэн дүү нар чинь. Тэгээд л их хэцүү. Сүүлдээ бүүр ойртоод..., эхлээд 3 насны зөрөөтэй байсан. Сүүлдээ 2 насны зөрөөтэй, сүүлдээ бүүр 1 насны зөрөөтэй болж байгаа юм чинь.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэр олон чинь. Тэгээд яахав би чинь сургуульд орохоосоо өмнө цэцэрлэг ясли ч гэж явсангүй гэртээ л байж байгаад. Тэгээд л тэр нөгөө надыг 2 насны зөрөөтэй гарчихсан болохоор чинь одоо тэгээд л хамгийн том нь л нөгөөдүүлээ чирч өсгөх юм чинь.
Баасанхүү -
чиргүүлтэй машин шиг...,
Алтанцэцэг -
тийн. Тэгээд нөгөө хэдээ өсгөөд хоолыг нь бэлдээд, хувцсыг нь угаагаад л. Тэгсэн мөртлөө манайх маш их цэмцгэр айл байсан. Хамгийн гол нь миний тэр өргөсөн ээж болуул маш их ажилтай хүн. Хамгийн гол нь надыг тэгдэг байсан байхгүй юу чи ажил сурахад чиний сурсан ажлыг би үхэхдээ аваад үхэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
чамд л хэрэгтэй. Би одоо ингээд үхвэл чи энэ олон дүү нараа чи авч явах ёстой хүн гэж хэлдэг. Энэ ямар хачин юм бэ гээд хэлж байгаа үгийг нь ойлгохгүй. Юун хачин юм яриад байгаа юм, юу яриад байгаа юм бол доо гэж юм бодчихоод тэр цаад ухагдахууныг нь ойлгохгүй. Ерөөсөө л өнөцхөн ойлгочихоод энэ юу яриад ямар хачин юм ярьдаг юм гэж бодчихоод гүйгээд байдаг байсан байгаа юм. Тэгээд л миний өргөсөн ээж чинь одоо 42 настайдаа хамгийн бага дүүг маань 2 настай байж байхад савны арак гэдэг өвчнөөр нас барлаа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
бараг жил хэртэй хэвтэрт гэртээ хэвтэж байгаад. Тэгээд тухайн үед манай..., манай ээжийг өвдөөд эхлэнгүүт нь манай аав чинь тээврийн тэрэг байснаа болиод юу болгож байгаа юм л даа..., 28-р баазад махны тэрэг..., хот дотор явахын тулд махны тэрэг аваад. Тэгээд л хот дотор явна. Тэгээд ээжийгээ өвдсөн байхад чи бас одоо бас л тэр чинь 20 хүрчихсэн байсан. Тэхэд чинь тухайн үед бас юм мэдэхгүй л байсан байгаа ш дээ. Тэгээд манай ээж аав хоёр тэрийгээ хэлдэггүй, би мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л одооны хүүхдүүд чинь бас мэдээлэл сайтай байж. Миний үеийх..., бид нар болуул тийм одоо зурагт анх удаа 68 онд зурагт агрч байхад чинь манайх яахав хамгийн эхэнд ёстой манай муу аав чинь тээврийн тэрэг бариад л ёстой мөнгө л олж ирэх хүн байсан юм өөр юу ч мэддэггүй хүн байсан. Манай ээж л тэр бүгдийг нь зохицуулна. Тэгээд нэг удаа аав маань мөнгөтэй ирээд л за хэдүүлээ..., одоо хүүхдүүдээ суулгаад манай ээж аав хоёр ярьж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
за хүүхдүүдээ аавд чинь өвлийн хувцас авч өгөх үү? Эсвэл та нарт зурагт авах уу? Бид нар чинь бүгдээрээ зурагт гээд орилолдоно биз дээ хүүхэд юм чинь. Тэхэд чинь манай тэнд ганцхан..., Цагаанхуаранд байсан юм. Тэхэд нэг айл зурагттай. Тэнд очоод үзнэ пүү гэр дүүрэн хүүхэд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л орой нь нөгөө хэдийгээ бүгдийг нь чиргүүл шиг чирээд л гэртээ харина. Тэгээд тэрийг бол аав ээж хоёр хоёулаа анзаарчихсан. Тэгээд ээж бол яахав нөгөө бас аав хөдөө гадаа явдаг гээд л одоо өвлийх нь хувцасыг бэлдчих санаатай байсан юм шиг байгаа юм. Тэгтэл аав бол хүүхдүүдээ зурагт авч өгөх гээд тэгээд санал хоёр хуваагдчихсан. Тэгээд хүүхдүүдээсээ санал авахаар хүүхдүүд нь бүгдээрээ зурагт гээд орилно биз дээ. Тэгээд анх удаа 1969 онд анхны ТЕМП7 гээд хамгийн том зурагтыг нь авч байлаа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн. Тэгээд анх тийм зурагт..., тэхэд тэрнээс өмнө болуул бид нарт ер нь тийм янзан бүрийн мэдээлэл их ховор. 10 жилд ч гэсэн тэр болгон тийм мэдээлэл өгдөггүй ш дээ. зөвхөн хичээл л гэж ярихаас биш одоо тэр янзан бүрийн асуудал янз бүрийн мэдээллийг болуул тун бага өгдөг байсан болохоор бид нар одоо тэр эхийгээт тэгж өвдөөд тэр хүнд өвчин тусчихаад байна, тэхэд нь одоо тэгэх ёстой, ингэх ёстой гэж тийм гэж бид нарт ч хэлдэггүй, би ч тэрийг нь одоо мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд яахав би чинь одоо аргагүй эрхэнд олон дүү нартаа одоо ээж маань ингээд одоо ээж маань ингээд гэрийн ажилтай бас ажил хийдэггүй байсан. Одоо ганц аавын юу чинь одоо бас сүүл рүүгээ хүүхдүүд нь томроод ирэхээр бас хүрэхээ болиод. Тэгээд би аргагүй эрхэнд одоо бас бодож байгаа юм л даа би л одоо аавдаа туслахгүй болуул хамгийн том нь би туслахгүй болуул болохгүй юм байна гэж нэг юм бас бодсон юм шиг байгаа юм. Тэгээд би ТМС-д орно гэсээр байгаад 7-р ангиасаа би анх..., тэр үед чинь 7-р ангиа төгсөж ТМС-ийн хуваарь авдаг байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд би чинь багаасаа их оёдолчин болно гэж бодож байсан болохоороо би ерөөсөө ТМС-д орж оёдолчин л болъё гэж бодоод л зүтгэсээр байгаад л..., манай багш бол дургүй байсан. Чи одоо ядаж 8-р анги төгсөөгүй чи 10 төгсөх боломжтой хүүхэд гээд байдаг.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
би болохоор үгүй би ТМС-д орж ажилчин болно, би оёдолчин болно гэсээр байгаад л хөнгөний..., хөнгөн хүнсний ТМС-ийн хуваарь ирэхэд би хөнгөний ТМС-ийн хуваарийг нь аваад очоод оёдолчин болно гэсэн чинь оёдолчны хуваарь нь дууссан. Тэгээд хивс нэхмэлийн анги байна гэхээр нь хивс нэхмэлийн ангийг авсан чинь тэр нь сүүлдээ ноос нэхмэлийн үйлдвэр болоод л. Тэгээд миний ажлын газар ноос нэхмэлийн үйлдвэрээр эхэлсэн юм. Зүгээр миний бага нас болуул үнэндээ ингээд тухайн үед болуул бид нар чинь хүүхэд ч байсан, сайхан ч байж, олон дүүтэй. Тэгээд нөгөө ихэвчлэн нөгөө эрэгтэй дүү нартай болохоор би чинь дандаа эрэгтэй хүүхэд маягтай их хэнэггүй. Тэгээд л дандаа хөл бөмбөг, тэвэг, буу гээд л модон буу барьчихаад л нөгөө хэдтэйгээ буудалцаж тэгж л тоглоно ш дээ. Тэгээд яахав ер нь 6 нас бүртлээ би тэд нартайгаа тэгж тоглосон. Тэгээд 7 наснаас эхлээд надад тоглох ер нь...,
Баасанхүү -
зав олдохгүй юу?
Алтанцэцэг -
боломж цаг ер нь ховордож эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
би чинь 7 настай сургуульд..., тэр үед чинь 7 настай хүүхэд чинь сургуульд ордоггүй байсан үе ш дээ. тэхэд чинь би 7 настай сургуульд орж байсан юм.
Баасанхүү -
яаж байгаад? Ямар аргаар сургуульд...?
Алтанцэцэг -
мэдэхгүй одоо тэр үед яагаад орчихсон юм. Манай тэр ээж л одоо оруулсан юм шиг байгаа юм. 21-р сургуулийн 1-р ангид би 7 настай орж байсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд хичээл бол..., багаасаа миний энэ өргөсөн ээж..., миний өргөсөн ээж ёстой нээрээ одоо үхэн үхтлээ бүүр бодож явдаг юм. Энэ хүн надыг ажилд сургаагүй бол, энэ хүн надыг ингэж юмыг ойлгуулаагүй болуул би одоо ямар ч байх юм билээ би мэдэхгүй ээ. Аягүй бол ёстой эрхийн тэнэг болчихсон юу ч мэдэхгүй нэг айлын авгай нэг хормойгоо чирсэн юм явж байх ч юм билүү мэдэхгүй ш дээ. тэхээд миний энэ өргөсөн ээж бол маш их ажилтай байсан учраас өөрөө юм хийхгүй надаар юм хийлгээд байсан. Тэр нь эцсийн эцэст надад маш их сургууль болж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо амьдралын сургууль гэдэг чинь тэрнээс л их үүсвэртэй байсан гэж бодож байгаа юм. Одоо бол юм юм ойлгоод нөгөө өөрөө амьдрал үзээд ирэхээр..., тэр үед бол тэрийг мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ээж л надыг ингээд байх юм. Эд нараар хийлгэхгүй гээд заримдаа уурлаж үзнэ. Сүүлдээ хурдан хүнтэй суух юмсан гэж хүртэл боддог байсан үе бий ш дээ. Тэгээд л манайх чинь үнээтэй. Тэгээд яахав үнээгээ зараад байранд ордог юм. Манай аавд чинь одоо..., манай аав чинь тэр 28-р баазын анхны суурийг тавьсан болохоор олон жил ч болсон. Тэгээд олон удаа байр өгөхөд нь манай ээж аав хоёр байранд орохгүй гээд өнөө үнээ малтайдаа болоод байсаар байгаад сүүлдээ арга буюу одоо тэр баазын дарга нь одоо танайх 4 дэх байраа өгөөд танайх энэ байрыг л авахгүй бол танайх ахиад танайд байр өгөхгүй гэхээр нь л одоо манай хоёр зөвшөөрч байранд орох гэж үнээгээ зарж байсан юм.
Баасанхүү -
ммхм. Үнээтэй байхдаа хаана байсан бэ?
Алтанцэцэг -
Цагаанхуаранд.
Баасанхүү -
аан.
Алтанцэцэг -
одоо энэ урагшаа, одоо 13-р хорооллын одоо тэр суурь юм шүү дээ халдвар судлалын байгаа.
Баасанхүү -
аан.
Алтанцэцэг -
тэр чинь Цагаанхуаран гэж байсан юм.
Баасанхүү -
тэр хавьд дандаа гэр хороолол байсан уу?
Алтанцэцэг -
тийн тэр чинь тэр чигтээ гэр хороолол. Эхлээд манайх тэр 12-р хорооллын одоо юу байна ш дээ..., тунелийн...,
Баасанхүү -
замын эсрэг талд...,
Алтанцэцэг -
тийн зүүн талдаа. Тэнд гэр хороолол байсан манайх тэнд байсан юм. Одоо миний анх төрж хөл тавьсан газар маань тэр юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр чинь бас тэр чигтээ гэр хороолол. Тэрүүхэн хойд талд нь юу гэж байсан юм..., нөгөө юуны эмэгтэйчүүдийн хорих гэж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
урд талд нь хүний дэлгүүр, Монцамэ-ийн гараж гээд л одоо энэ хуучин Монголын радиогийн одоо гараж нь тэрүүхэн манай урд талд байлаа. Одоо тэр 15-р хорооллын одоогийн миний дэлгүүр энэ тэр байгаагийн суурь юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд энэ 12-р хорооллын энэ юуны байр..., одоо харин 33-р сургууль энэ тэрийн тэр суурь чинь тэр чигтээ одоо ийм гүвээ байсан юм, одоо бага шиг ийм гүвээ. Тэгээд тэрийг чинь давж цаашаа бууж 21-р сургуульд анх сургуульд орж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо би тэр хорооллын тэнд очихоороо..., манайх чинь тэнд байгаа, тэгээд тэндээсээ 2 жил..., тэр газарт орж байгаа байхаа даа байр барина гээд. Манайх тэр хооронд 2 жил Цагаанхуаранд очсон юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд буцаад байр өгсөн чинь яг тэр хуучин буурин дээрээ манайх тэр байранд орж байсан байхгүй юу одоо 29-р байр гээд.
Баасанхүү -
за 12-р хорооллын тэнд үү?
Алтанцэцэг -
тийн. Одоо 15 гэж явдаг юм одоо нөгөө замаараа зааглачихаж байна ш дээ.
Баасанхүү -
аан.
Алтанцэцэг -
баруун талых нь 12-р хороолол, зүүн талых нь 15-р хороолол. Тэгээд 15-р хороолол. Тэгээд 15-р хорооллын тэр хамгийн эхэнд ашиглалтанд орж байсан тэр 29-р байранд манайх байр авч, тэгээд манайх тэнд орж.
Баасанхүү -
байранд орох нь гоё байсан уу? Гэр хороололд байх нь гоё байсан уу?
Алтанцэцэг -
өө тэр үед чинь байранд орох чинь хачин гоё байлаа. Тэр чинь байр ч одоо их ховор ч байсан юм байна. Тухайн үедээ чинь байранд чинь ороход энэ байртай айл ямар гоё байдаг бол орж үзэх юмсан гэж хүртэл боддог байсан үе шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд байранд орсон. Тэр чинь 5 давхар байр. Тэрний 2 давхарт орж байгаа юм. 4 өрөө байранд байдаг манайх олуулаа гээд.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
олон хүүхэдтэй гээд 4 өрөө байр өгч байхгүй юу. Тэгсэн чинь нэг их будаг нь үнэртсэн цэлийсэн нэг их гоё байр. Тэгээд л цуурайтаад л. Бид нар чинь өрөө өрөөнд нь очиж хашиграад. Балкон дээр нь..., одоо 2 давхар шүү дээ. тэр чинь балкон дээр нь гараад л ингээд харсан чинь л нүд эрээлжлээд л. Одоо тийм л байсан үе шүү дээ.
Баасанхүү -
хэдэн оны үе вэ?
Алтанцэцэг -
тэхэд чинь 69 онд манайх тэгж байранд орж байсан. Тэгээд яахав тэндээс чинь анхны одоо үнээгээ зарчихаж байгаа юм тэр байранд орж байгаа юм. Үнээгээ зараад нэг гоё хивс авч тавиад тэр үед их гоё байлаа. Ер нь тэгээд багын юм гэдэг чинь мартагдахгүй. Аан тэгээд ер нь тэгээд л нас ахиад ирэхээрээ ер нь багын юмаа ч бодно, амьдралаа ч бодно, алдаж байснаа ч бодно, онож явснаа ч бодно. Ер нь тэгээд маш их юм сургамжтай..., ер нь тэгээд л хүний эцэг эхийн хүмүүжил..., ер нь багаас эцэг эхийн хүмүүжил л ер нь тэгээд л их үүсвэр хүний амьдралын суурийг л тавьж өгдөг байна гэдгийг л тавьж өгдөг байна гэдгийг л ягггүй сайн ойлгосон.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан миний өргөсөн эх тийм хатуу чанга байгаагүй байсан болуул би одоо ийм ажилтай төрөлтэй..., би одоо хэний ч доор орохгүй би нүүр бардам. Оёвол оёно, хатгавал хатгана, нэхвэл нэхнэ, ямар ч хүний эвийг олно, ямар ч хүнтэй харьцана, ямар ч хүнийг ер нь..., ер нь болж өгвөл манайхан уур уцаар багатай хүмүүс ш дээ их тайван.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь дэргэд нь хүүхэд нь унаад байж байсан ч ер нь барагийн тоохгүй ш дээ. Хараад л сууж байна. Арай л нүд амаа сохолчихгүй шиг л бол тэгээд л байж байна. Тэгээд ер нь би өөрөө тэгж өссөн болохоороо би хүүхдүүдээ ч тэгж өсгөсөн. Миний хүүхдүүд бол өөрөө өөртэйгөө..., бид нар чинь ер нь төрөө л бол ерөөсөө тэгээд нэг 56 хоногийг нь дуусаад л ажилдаа орно шүү дээ. тэрнээс биш одооныхтой адил 2, 3 жил хүүхдээ харна гэж байхгүй. Хүүхдийг чинь ерөөсөө 45 хонуулаад л яслид өгчихнө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л ясли гэж явж байгаад л дараа нь цэцэрлэгтээ ороод цэцэрлэгээсээ сургууль гээд л дамжчихна. Тэр маягаар манай хүүхдүүд ч гэсэн өөрсдөө тэгж явж байгаад ер нь тэгээд хоолондоо залгасан. Тэгээд манай хүүхдүүд ер нь тийм. Ер нь эцэг эх нь тайван бол хүүхдүүд нь ч тайван болдог юм байна лээ. Уур уцаар багатай ер нь тэгээд ер нь их дөлгөөхөн ш дээ.
Баасанхүү -
ммхм. Сургуульд сурч байсан талаараа ярихгүй юу? тэр үед сургуулийн хүүхдүүд ямар байсан бэ? Хоорондын харьцаа найзалж нөхөрлөх, юу сонирхдог байв? Чөлөөт цагаараа юу хийдэг байв?
Алтанцэцэг -
за 10 жилд чинь би чинь 7 настай 1-р ангид орсон. Тэгээд 3-р анги хүртлээ 21-р сургуульд явсан. Бага ангиуд ч яахав дээ одоо жирийн нэг хүүхдийн адилаар л ёстой бараг л юугаа ч мэдэхгүй л гүйж явж байгаад л 3-р ангиа төгсөөд л. 4-р ангиасаа эхлээд 33-р сургууль нэгдээд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд би нөгөө гэр хороололд..., байр маань яг тэнд таарсан. Тэгээд бид нар 33-т ирж байсан. 33-т бас Москвагийн нэрэмжит сургууль 10 жилийн сургууль. Тухайн үед бол маш сайхан сургууль. Анхны л хорооллын анхны л одоо цогцолбор юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо 10 жилийн сургуулиудын нөгөө одоо..., Зөвлөлт..., тэр үеийн Зөвлөлт холбоот улсын найрамдал гэдгээр одоо тусламжаараа барьж өгсөн сургууль. Маш сайхан сургууль. Багш нар нь их сайхан байсан. Тэгээд 4-р ангиасаа эхлүүлээд л ер нь арай л өөр болж ирдэг юм шиг байгаа юм. бас тухайн үед чинь бас нэг жоохон одоо тэр 4-р ангийн хүүхдэд зориулсан бас нэг дугуйлан секц гэж явж эхэлсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд би чинь ер нь жоохны тийм одоо бас юу ч гэх юм дээ юм юманд бас жоохон явъяастай. Ер нь гэрт одоо би өргөсөн талаас бол гэр дотроо хамгийн хөдөлгөөнтэй, хамгийн юм юмтай нь гэж явдаг ш дээ төрсөн талдаа, өргөсөн талдаа ч тэр.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
өөрийгөө онгироож магтаад байгаа ч юм биш. Тэгээд ер нь тэнд чинь нөгөө чихмэлийн дугуйлан л гэнэ..., ер нь би аягүй сонин. Тэгээд л тэр хоор дууных гэвэл би орно гээд л очдог. Бүжгийн дугуйлан гэхээр би орно гээд л. Гимнастикын угуйлан, би гээд л тэр болгонд нь очно. Тэгсэн мөртлөө л тэрэндээ нэг их удаан явж чадахгүй. Тийм сониучхан ч байсан юм уу. Тэгээд хамгийн гол нь миний тэр юу яах,бас тэр дугуйлан секцэд ингээд өөрөө аягүй их сонирхолтой. Сүүлдээ одоо 5, 6, 7-д ороод ирэнгүүтээ би болуул ер нь Пионерийн ордны дугуйланд ч явж байлаа. Пионерийн ордны хатгамалын дугуйланд явж байсан. Хатгалмалын дугуйланд явж миний Норолхоо гээд нэг багш байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо ёстой хатгамалаараа ёстой Монголд нэрд гарч байсан багш байсан. Одоо өөд болчихсон л доо Норолхоо гээд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр багшийн гар дээр би хатгамалаар..., манай Норолхоо багш нээх сайхан дөлгөөхөн намуухан сайхан ч..., би бүүр..., би чинь эмэгтэй хүн. Тэгсэн мөртлөө тийм багынхаа тийм гоё одоо эмэгтэй хүнийг харах аягүй дуртай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
гоё энэ ямар гоё эгч вэ, энэ ямар гоё охин бэ, энэ ямар гоё..., ер нь л голдуу ямар гоё эгч вэ гээд л үс зүс шүд гээд л нуруу туруу харах аягүй дуртай. Тэгээд хувцаслалтыг нь би аягүй их хардаг. Бүүр жоохныхоо тийм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ёстой доороос нь ингээд хөлөөс нь аваад толгой руу доороос нь ингээд л..., ингэж хараад л би тэр хүнийг дүгнэчихдэг байсан. Бүүр тэрийг миний энэ өргөсөн ээж надад өвлүүлсэн юм. Миний тэр өргөсөн ээж их ганган хүн байсан юм. 7 настайгаасаа хоол хийж, 7 настайгаасаа бүх гэрийн ажил хийгээд. Манай ээж чинь ингэдэг хүн байсан юм л даа. Би жоохон авцалдаагүй ярьж байна тээ?
Баасанхүү -
зүгээ зүгээр.
Алтанцэцэг -
манай аавыг чинь одоо..., аав чинь ингээд хөдөө гадаа яваад байна. Аавыг орж ирэхэд ингээд л бүх юм бэлэн. Одоо гудамжаар ирж байхад л аавын машин дугарахад бид нар бүгдээрээ танина.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгэнгүүт л одоо орж ирэхээс нь эхсүүлээд л ингээд хоол цай бүх юм бэлэн. Тэгээд л орж ирэнгүүт нь нэг нь малгайг нь авна, нэг нь курткыг нь хувцсыг нь тайлна. Нэг нь гарыг нь угаана. Тэгээд л нэг нь цайг нь аягыг нь бариад л өгнө, нэг нь хоолыг нь ингээд аавынхаа бүгдээрээ дэс дараагаар ингээд лаавынхаа бүх юмыг бэлдэж өгнө.
Баасанхүү -
өөрсдөө юу?
Алтанцэцэг -
ээж тэгээд сургачихсан. Тийн тэгээд бүгдийг нь ингээд заагаад өгчихсөн. За одоо чи..., би чинь дүү нартаа хэлж өгнө ш дээ. За миний дүү чи одоо энэ аавын хувцасыг аваад өгнө, чи гар дээр нь усыг нь хийж аавынхааг арыг угаалгана, ус бэлэн халуун ус ингээд байнга одоо гал дээрээ ингээд халуун устай. Нөгөө дүү нарынхаа гар хөл хувцас хунарыг угаахын тулд дандаа халуун ус бэлэн. Усаа зөөнө, тэгээд модоо хагална, тэгээ галаа түлээд л тэрийг чинь плика гэж юм байхгүй ш дээ. Гал дээрээ л усаа халааж юмаа угаана. Тэгээд л ус ерөөсөө байнгын халуун устай. Тэр болуул миний ой тойнд шингэчихсэн 7 настайгаасаа эхлээд л байнгын халуун устай байж байж одоо дүү нарынхаа гар хурууг угаана, хувцсыг нь угаана, гэр орноо цэвэрлэнэ, аяга шаазангаа угаана. Бүх юм халуун усаар дамжина. Тийм учраас тэр угаах шингэн мингэн гэж байхгүй. Ерөөсөө л халуун усанд булхуулаад л хүйтэн усаар зайлаад л. Манай ээж алчуураар арчуулдаггүй хүн байсан. Алчуур чинь бохир, алчуураар аяга чинт заваарна. Ингээд л ерөөсөө нэг саванд халуун ус хийгээд нөгөө саванд нь хүйтэн ус..., бага хийхгүй ш дээ. Одоо тийм том саванд чинь тэг дундуур нь хийгээд л их усанд булхуулж угаана. Тэгээд дандаа ингээд доош нь харуулаад дээр дээрээс нь ингээд тавьчихна. Аяга шаазан угаахаар..., тэрийг хүртэл нэг бүур дэс дараагаар нь заагаад өгчихсөн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд яасан. Тэгээд л одоо хашаагаа цэвэрлэх үү, үнээтэй байхад үнээнийхээ баас маас тэгээд л хашаа хороо тэжээлийг хүртэл яаж өгөх вэ, хэдэн аяга хивэг өгөх вэ, хэдэн цагт өгөөд хэдэн цагт саах вэ, хэдэн цагт одоо хаших вэ, хэдэн цагт гаргах вэ бүгд чинь дэс дараатай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр болгоныг чинь ингээд бид нар чинь ингээд бүгдийг нь заагаад өгчихсөн. Тэгээд би чинь нөгөөд үү нартаа заана. Тэгээд яахав нөгөө хамгийн том хоёр маань нэг нь охин нэг нь эрэгтэй байсан. Тэгээд л доошоо болохоороо хоёр охин хоёр эрэгтэй нь овоо том. Бусад нь тэгээд л нөгөө дан банди нар. Тэд нарыг бол тэр байшинд орсон хойно гарсан болохоор тэд нар нэг их юм хийхгүй. Эхний хоёр..., ер нь эрэгтэй дүү нараас, хоёр охин дүү маань л надаа нэлээн их нэмэр болдог байсан даа, том болсон. Тэгээд яахав тэр үед чинь одоо тэр хооронд чинь хичээлээ хийнэ. Хичээл хийх зав гарахгүй ш дээ. Нөгөө юмаа хийгээд л. Манайх чинь цэмцийсэн айл. Ерөөсөө олон хүүхэдтэй гэж хэн ч мэдэхгүй нам гүм. Тэгээд л гэр орон гэдэг чинь ёстой нээрээ манай ээж чинь тэгээд л бүх ороо ингээд цэмцийтэл нь хураагаад л урдуур нь хэц татаад л тэгээд хөшиг мөшгөө хаагаад л ингээд янз бүрээр болгоно. Манай ээж тийм..., одоогоор бол хүмүүс дизайн гэж ярьдаг тээ?
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
дизайн сайтай хүн байгаа юм. Гэрийг маш гоё авч явна. Ялихгүй юмаар гэрийг их гоё чимнэ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр болгоныг би сурчихсан. Тэгээд л манайх чинь ерөөсөө тэгээд л хулдаас мулдаас нь дандаа цагаан эрээн хулдаас дэвсэнэ. Тэр нь яахав дандаа цэвэр байлгах гэж.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
дандаа угааж цэвэрлэнэ. Нэг ч одоо хөлийн мөр гаргасан юм байлгахгүй. Манайд ер нь хэн ч тэр орон дээр очиж налахгүй, суухгүй. Цав цагаан нөгөө тороор бүтээчихнэ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тор бүтээчихнэ, урдуур нь хэц татчихна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд бүгдээрээ нэг нэг саналтай тэнчээ сууна. Бүгдээрээ нэг нэг өөрсдийн аягатай, халбагатай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэр нь онцлог нь өөрсдөө угаахгүй би угаана, хамгийн том эгч нь угаана. Тэгээд орой унтан унтталаа гэрээ цэвэрлээд одоо хамгийн сүүлд нь галаа өглөө асаахад бэлэн гээд л модоо хийгээд л, цаасаа хийгээд л модоо хийгээд л, дээр нь тогоогоо тавиад л усаа хийгээд л, хуурай цай давсаа хийчихээд л тагийг нь тавиад л тэгээд унтана ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд өглөө босоод дуудангуут нь босно доо. Тэгээд л босоод ерөөсөө шүдэнз зураад л асаана. Тэгж хүртэл бэлдэж тавьдаг байлаа. Тэгээд дүү нараа унтсан хойн үүрэглэн барин байж нэг хичээлээ хагас дутуу хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л өглөө босч нөгөө хэдийгээ бүгдийг нь хувцаслаад хооллочихоод өөрөө хичээлээ хийж цайгаа бараг уухтай үгүйтэй болоод тэгээд нөгөө хэдийгээ чирээд л сургуульдаа явна. Сүүлдээ цэцэрлэгт хүргэж өгнө тэр 9 дүүг чинь..., 7 дүүг чинь тэгж хүмүүжүүлнэ ш дээ.
Баасанхүү -
яая яая. Ингэж их ажилтай байх нь одоо таны сурлагат яаж нөлөөлж байв?
Алтанцэцэг -
одоо бол мэдэхгүй ээ би ерөөсөө надад сурлагат нөлөөлнө гэж ерөөсөө бодож байгаагүй. Би болуул бас л гайгүй л сурлагатай хүүхэд явсан.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн. Хийдээ хийнэ, хийхгүйдээ хийхгүй. Барагтаа л нэг хийхгүй байна гэж байхгүй. Ер нь чадахаасаа чадахгүй..., би ер нь математикдаа жоохон муухандуу.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
математикаа хамгийн сүүлд хийнэ дургүй болохоороо. Аан хэл уран зохиолынхоо хичээлд аягүй дуртай. Аан тэгээд байгалийн хичээлдээ дуртай, биеийн тамиртаа дуртай. Орос хэл математик хоёрт үстэй толгой арзайна. Аан физикийн хичээлд жоохон муу. Ер нь тийм тооны төрлийн хичээлдээ ер нь жоохон..., ер нь эхнээсээ жоохон нөгөө..., ер нь ингэдэг юм шиг байна лээ ш дээ одоо сүүлд бодоод байхад. Эхнээсээ л тэр хичээлээ л суурь сайтай эхнээсээ сайн ойлгочихвол тэрэндээ сайн. Тэрийгээ эхнээсээ л ойлгочихвол тэрэнд одоо ойлгоё гэж бодохгүйгээр одоо халширсаар байгаад л тэгээд л тэрийгээ ойлгохгүй болчихдог юм байна гэдгийг би сүүлд ер нь 7-р ангидаа байж байхдаа тэрийг ойлгосон юм аа. Тэгээд би өөртөө дүгнэлт хийж би ер нь математик ийм тооны төрлийн хичээлд ийм тааруу байгаа хүн би дээшээ яваад надад нэг их тийм амжилт гарахгүй. Би 10 төгсөөд аягүй бол тийм их дээд сургуульд орж чадахгүй. Одоо гол нь математик байлаа шүү дээ.
Баасанхүү -
ммхм тийм байсан уу?
Алтанцэцэг -
одоо ч гэсэн тийм шүү дээ. Тийм болохоор би ер нь тэгээд жил алдаж байхаар би одоо ер нь ингэж 7-р ангиасаа ингээд ТМС-д гарчих юм бол би хамгийн түрүүнд цалинтай болж би энэ хэдийгээ бас..., аавынхаа ажлыг хөнгөвчилж би энэ хэдийг тэжээхэд нэмэр болно гэж надад тийм л ой ухаанд тийм бодол төрсөн байгаа юм. Тэгээд л би 7-р ангиасаа гарна гэсээр байгаад гарч байсан. Тэгээд 7-р ангид байж байхад чинь ер нь тэгээд 6, 7-д ороод ирэхээрээ бас арай л тэр хэдийг чинь бас л ахлах ангид гэсэн л үг шүү дээ одоо 7-р ангиасаа эхлээд төгсөөд ТМС-д хуваарилагдаж байсан хүүхдүүд чинь тэхээр би бас багаасаа хэрсүү ч байсан юм уу. Ер нь тэгээд дугуйлан секцэд маш их явах дуртай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгтэл миний амьдрал болгож өгөхгүй. Ээж дургүй. Би тэрэнд явчихаар гэрийн ажил хаягдана. Нөгөө дүү нар чинь, бүх юм хаягдана. Дүү нараа одоо цэвэрлэгээ үйлчилгээнээс өгсүүлээд л дүү нарын чинь хичээл ном хүртэл цалгардаад л. Тийм учраас надыг тийм дугуйлан секцэнд явуулах аягүй..., би нууцаар орно.
Баасанхүү -
за.
Алтанцэцэг -
хэдхэн хоног юм уу ганцхан сар яваад л ээждээ баригдана. Тэгээд л одоо тэрийгээ хая..., их олон дугуйлан би хаяж байсан. Одоо тэр Норолхоо гээд пионерийн ордны дугуйланд явж байгаад хаяж байлаа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан тэр гимнастикд явж байсан. Одоо надтай цуг гимнастикд явж байсан сдортын мастер Туяа гэж хүүхэд байдаг ш дээ одоо багш хийж байгаа. Тэр бид хоёр чинь гимнастикд явж байсан.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд ёстой хэдхэн 7 хоног..., би тэхэд чинь ер нь уян хатан ч байсан юм уу тэр явсан болгондоо би ямар дугуйлан байна тэр болгонд би ёстой тэр багшийн хайрыг татдаг байсан. Аягүй идэвхитэй.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд тэрийгээ хаясан. Чихмэлийн дугуйланд явж байлаа. Чихмэлийн дугуйланд юм болгон гэртээ хийгээд л тэр сургуулийн одоо юу олно ш дээ ой болно, тэгээд үзэсгэлэн гарна. Тэр болгонд чинь миний л хийсэн чихмэлүүд байна. Тэгээд л тэрийгээ хаяж байлаа. Их олон..., дугуйлан секцэнд..., дуртай тэгээд хаядаг.
Баасанхүү -
Одоо та жишээ нь ээжтэйгээ янз бүрийн хэлэлцээр хийх ч юм уу ярилцах оролдлого хийж байсан уу? Ер нь тэр үед эцэг эх хүүхдүүдийн харьцаа ямар байсан бэ? Одоо жишээ нь би ингэмээр байна, тийм учраас одоо миний энэ үүргийг манай тэр дүүд өгөөд, би тэр цагаа энд зарцуулъя ч юм уу тийм боломж байгаад...,
Алтанцэцэг -
тийм юм байхгүй ш дээ. Тэр үед чинь тийм нээлттэй ч байхгүй. Ер нь л ээж аавын л сургууль хэлсэн л бол яг тэрийг л дагах үүрэгтэй.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэрнээс би ингэх ёстой, би тэгэх ёстой одооны хүүхэд шиг тийм илэн далангүй ярилцах юм байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
ер нь ээж аав битгий хэл ахмад хүний л үг болуул үг шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэд нарын үгнээс гарах эрх байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэглээ ч бид нарт муудаагүй. Маш их ажлын одоо чиглэл, үүрэг даалгавал..., биеэ даах чадварыг болуул маш их өгч байсан байгаа юм. маш их ажилтай болгож, ажилсаг болгоно, дүү нараа хүмүүжүүлэх, тэгээд хүнтэй харьцах чинь багаасаа эхлээд тэр чинь ингээд одоо хүнд чинь хэвшээд ирчихнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр болуул ерөөсөө эцэг эхийн л хамгийн гол нь эцэг эхийн л хүмүүжил юм даа. Миний эцэг эх бол тэгж их үглээд байхгүй. Тэгсэн мөртлөө л манай аав бол бид нарт юу ч хэлэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ерөөсөө мөнгө л олж ирнэ. Ерөөсөө бид нарыг загнадаг ч үгүй уурладаг ч үгүй. Харин одоо ёстой нэг чихэр жимсээр болуул харин дээр үед Хятад ч сайхан ч байж, их ч юм амттай одооных шиг ийм хуурамч муу юм ирэхгүй ш дээ. маш сайн чанарын сайхан ч юм ирдэг байсан. Тэр болгоныг харин бид нарт бол харин дээд авч өгнө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хүнсийг болуул ёстой..., ер нь хүнсийг манайхан бол тэр үед чинь аав ч одоо яваад нөгөө цалин ч овоо авдаг байсан юм байлгүй хөдөө гадаа явна. Хөдөөнөөс чинь нөгөө хүнсээ авчихна. Тэр үед чинь ямар мөнгөөр авна гэж байхгүй шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
Одоо үхрийн мах, сүү саалиа өвлийнхөө идшийг бол хөдөөнөөс үнэгүй аваад ирнэ. Хотоос болуул яахав бөөн бөөнөөр нь авчихна. Ёстой шуудай..., 70-ын шуудай..., гурил гэдэг чинь 70 хилтэй байлаа. Тэрийг тэр чигт нь авчихна, цагаан будаагаа авчихна, элсэн чихрээ авчихна.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд л тэрүүгээрээ талхаа барина. Аан тэгээд тэр чинь ногоо цагаа гэж нэг их тийм юм байдаггүй байсан санагдаад байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь тэгээд л мах гурил тэрүүгээрээ л голчилж хоолоо хийнэ. Тэгээд л ер нь юугаа л будаа шар будаа..., манай шар будаа харин нэг их идүүлдэггүй байсан. Манай аав бол шар будааг нэг их үздэггүй хүн байсан юм нохойн хоол гээд. Хярамцагийг бид нарт өгөхгүй.
Баасанхүү -
за.
Алтанцэцэг -
хярамцаг одоо бид нар чинь олуулаа чинь хярамцаг одоо бодож байхад л хамгийн сайхан хоол баймаар. Тэхэд чинь бид нар чинь хярамцаг идэж өсөөгүй ш дээ. Тэр нь яагаад гэвэл манай ээж аав хоёр өөрсдөө хярамцаганд маш дургүй байсан болоод хүүхдүүддээ өгч үзээгүй.
Баасанхүү -
аан.
Алтанцэцэг -
шар будаанд дургүй. Манай аав чинь яах гэж наадах чинь нохойн хоол гээд шар будаа өгдөггүй хүн байсан. Аан шар будааг зүгээр жоохон цагаан будаатай хольж хийцтэй цай их хийнэ. Ерөөсөө л хийцтэй цай хийнэ үү гэхээс биш өөр юманд хэрэглэдэггүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан юуг..., бантанд манай аав дургүй болохоороо бид нарт бас бантан идүүлэх дургүй. Манай ээж аав хоёр өөрсдийнхөө иддэггүй юмыг л хүүхдүүддээ өгдөггүй. Тэрийг нь би сурчихсан. Би өөрийнхөө идэх дургүй юмыг одоо ямар ч хүн одоо зочиндоо өгөх дургүй, найз нөхөддөө өгөх дургүй. Тэд нар дуртай ч байсан би өгөхгүй би өөрөө иддэггүй учраас би дургүй учраас тэгээд сурчихсан.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийм л байсан юм. Тэгээд ер нь тийм олуулаа мөртлөө бас одоо тэр эцэгэ эхийн хүмүүжил очиж бид нар тийм одоо тийм тийм байлаа ч бас тийм цамаан байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийм яахгүй ш дээ..., ер нь тэгээд тухайн үеийнхээ юугаар л одоо аль болох боломжоороо л одоо тэр ээж аавынхаа авчирч өгсөн юмыг л аль болох удаан одоо дараа хүнс автал нь л хүргэх л тийм зорил тийм зорилгортой л иднэ, өмсөнө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хувцсыг бол ерөөсөө дээрээсээ аваад доошоо. Доодох нь одоо шинэ хувцас авахгүй ш дээ. Ерөөсөө миний хувцас доошоо яваад л дараачийн ингэж явсаар байгаад л хамгийн сүүлийн дүү дээр л нөгөөх нь яахав урагдах нь урагдана. Ер нь тэхэд дээр үеийн тэр Оросын хүүхдийн хувцас, Хятадаас ирж байсан хүүхдийн хувцас маш тийм бөх...,
Баасанхүү -
чанартай байсан уу?
Алтанцэцэг -
их чанартай байсан. Тийм учраас л тэр чинь олон үе дамжиж байгаа байхгүй юу. Одооны хувцас чинь юун тэр хувцас дамжих вэ дээ бараг л.
Баасанхүү -
аанхан. Таны айлын том байсны нэг давуу тал нь байсан байна ш дээ.
Алтанцэцэг -
тийн.
Баасанхүү -
нэг давуу тал байгаа юм байна.
Алтанцэцэг -
тэгээд хамгийн гол нь байна ш дээ манайх тэгээд яг тийм юм уу гэхээр бас тийм..., одоо би хамгийн том мөртлөө охин хүүхдийг чинь бас тэр болгон шинэ хувцас авч өгөхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
өөрөө хийж өгнө. Аан тэгээд манай ээж чинь оёно, хатгана, нэхнэ, бүх юм хийдэг байсан. Тэгээд тэр болгон надад өвлүүлсэн. Аан тэхдээ тэрийгээ ингэж заахдаа надад одоо хуучин өөрийнхөө хуучин дээлийн хуулгыг надад плать хийж өгнө. Тэр нь тэхдээ ёстой тухайн үед одоо тэр орчинд өмсөж байгаагүй тийм платийг хийж өгнө. Өөрөө загвараа зохионо манай ээж.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэрийгээ хийж өгнө. Одоо чи хар л даа хуучин дээлээ ингээд плать хийж өгнө. Аан тэгээд тэрэн чинь их хөөрхөн загвартай, энд нь товч мовч ингээд хадаад л ингээд хормойтой плать хийгээд өгнө. Аан тэрэн дээр нь би одоо тэр үед чинь Хятадын даавуу орж ирнэ нэг их гоё том том хээтэй даавуунууд орж ирнэ. Тэр хээг нь цэцгийг нь тойруулж яг цэцэгний хэмжээгээр ингээд айчилж аваад тэрийгээ хормой дээрээ наагаад одоо товчны нүх хэрдэг юугаар ингэж уйгагүй бүгдийг тойруулж оёно. Тэгээд тэр чинь ганцхан биш шүү дээ хормойгоо бүтэн тойрно. Эсвэл ингээд томоос нь жижигрүүлээд ингээд.
Баасанхүү -
өө за за.
Алтанцэцэг -
тэгж хийж өмсдөг байлаа ш дээ. Тэгээд тэр чинь их гангандаа ордог байсан юм. Тэгсэн мөртлөө тэр чинь хуучин хувцас.
Баасанхүү -
айлын охидууд атаархана.
Алтанцэцэг -
тийн атаархдаг байсан. Бүүр илт атаархана. Тэгээд бүүр ингээд хийгээд өгөөч гээд хүртэл ээж дээр барьж орж ирж байсан юм.
Баасанхүү -
энэ хүүхдүүдийн хамрагддаг дугуйлан секцүүд, аан тэгээд ялангуяа энэ пионерийн дугуйлангийн талаар л та ярьж өгөхгүй юу?
Алтанцэцэг -
тэр үед чинь пионерт элсэх гэдэг чинь пүүх ёстой бүүр тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг ш дээ. Тэр үед чинь пионерт бас тэр болгон хүүхэд чинь бас элсэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
бас их шалгууртай, бас л сурлага харна. Аан сургуульдаа одоо нийгмийн идэвхи гэж ярьдаг ш дээ нөгөө хүүхдүүдийн одоо тэр сургуульдаа..., сургуулийн болж байгаа бүх юманд хэр идэвхитэй оролцож байна вэ тэр хүүхдийн идэвхийг харна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хамгийн гол нь тэр сургуулийн..., сургуулиас зохиогдож байгаа ажилд хэр зэрэг оролцож байна вэ гэдгээсээ шалтгаална. Тэгээд сурлага харна, сахилга бат..., хамгийн гол нь сахилга бат. Сахилга бат доголдолтой бол хэзээ ч пионерт элсэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан сахилга бат сайтай тэгээд одоо тэр сургуулийн явагдаж байгаа бүх үйл ажиллагаанд оролцож байгаа тэр оролцоо нийгмийн идэвхи тэрийг харж байж л пионерт элсэнэ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд пионерт элсэхэд чинь яана..., ингээд бөөнөөр нь одоо бүүр одоо дүүргийн залуучуудын юу гэдэг билээ дээ..., залуучуудын холбоо ч билүү хороо ч билүү тэрэн дээр аваачиж пионерт элсэнэ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн. Тэгээд ёстой зангиаг нь зүүж өгөөд ёсолж байгаад л нөгөө юугаа тангарга өргөнө шүү дээ.
Баасанхүү -
пионерийн тангарга?
Алтанцэцэг -
пионерийн тангарга өргөнө. Тэгээд л ёстой тэндээсээ гараад ёстой хөл..., бараг хөл газарт хүрэхгүй. Пионерт элсэнэ гээд одоо хэлнэ ш дээ одоо маргааш ингээд та нар пионерт элсэнэ гээд хэлнэ. Одоо зангиагаа бэлдээрэй гээд гастук. Тэр үед чинь гастук олдохгүй. Тэр Орос гастук чинь барагтай олдохгүй ш дээ. Улаан даавуугаар гурвалжин улаан даавууг чинь ингээд оёно хэмжээтэй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэрийг оёж байгаад л тэгээд тэр шөнө чинь нойр хүрэхгүй, за маргааш пионерт элсэнэ гээд л. Тэгээд пионерт элсчихээд өө ёстой хөл газарт хүрэхгүй ёстой бараг хашгирах шахаад гэртээ орж ирж байгаа юм. Хамгийн түрүүлж ээж аав хоёртоо хэлнэ ш дээ дүү нартаа би пионерт элсчихлээ гээд. Би тэхэд чинь 3-р ангидаа пионерт элсэж байсан юм. 3-р ангид пионерт элсэх хүүхэд бас их ховор ш дээ.
Баасанхүү -
өө тийм үү?
Алтанцэцэг -
тийн. 3-р ангиас их ховор. Тэхээр 4, 5 гэж авдаг байсан юм. тэхэд чинь би 3-р ангидаа пионерт элсэж байсан юм 21-р сургуульд явж байхад чинь. Тэгээд пионерт элсчихээрээ тэр хүүхдийн бас үүрэг роль бас ангийхандаа нөлөөлөх нөлөөлөл бас их бий.
Баасанхүү -
үйлгэр дуурайлал үзүүлэх юм уу?
Алтанцэцэг -
үйлгэр дуурайлал тийн. Хамгийн гол нь одоо маш цэвэрч тийм байх ёстой, аан сахилга бат сайн байх ёстой, хичээл таслахгүй байх ёстой, хичээлээс таслах нь битгий хэл 1 минут ч хоцрохгүй байх ёстой. Тэгээд л одоо хичээлдээ маш сайн байх ёстой. Гэрийн даалгавар тогтмол хийсэн байх ёстой. Тэгээд л одоо тэр ангийхаа одоо пионерт элсээгүй хүүхдэд тэд нартаа туслах ёстой. Хичээлээр нь туслах ёстой. Аан ямар хичээл доголдож байна тэрүүгээр нь туслана. Өшөө сургуулиас зохиогдох ангиас зохиогдох ажилд тэрийгээ үлгэрлэн дуурайлж дагуулна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
дагуулж тэрэнд нь оролцоно. Аан хүмүүжил доголдолтой хүүхдүүдээ бас зохих хэмжээний тэд нарт одоо тэд нарыгаа хүмүүжүүлнэ ш дээ бас тэд нар чинь даалгачихна шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
за чи нэг хүүхдэд 5 хүүхэд.
Баасанхүү -
хөөх.
Алтанцэцэг -
1 пионерт 5 хүүхэд..., тэгээд тэд нарыг одоо дараачийн одоо юунд дионерт элсүүлэх үүрэг даалгавар авна. За тэгээд бид...,
Баасанхүү -
нөгөө сайжруулаад уу?
Алтанцэцэг -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо хамгийн наад зах нь эхлээд сахилга батын.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхээр чинь банди нар чинь сахилгагүй, тэгээд хичээл их таслана. Хичээлийг нь тасдуулахгүй даалгаварыг нь хийлгэнэ. Тэгээд одоо бусад тэр сургуулиас зохиогдох ажилд оролцуулна. Тэр болгонд нь тэр хүүхэд чинь дааж ингээд нөлөөлнө, зааварлана, хүмүүжүүлнэ шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь: - тэр дионерийн үгнээс бол хүүхэд үгнээс нь гарахгүй ш дээ. тэр пионер хүүхэд л одоо юу гэж хэлнэ ямар ч сахилгагүй хүүхэд байсан тэр хүүхэд тэр пионерийн урдаас бол үг хэлэхгүй за л гэнэ.
Алтанцэцэг -
тийм хүмүүжилтэй байсан.
Баасанхүү -
хүлээж авдаг.
Нөхөр нь: - хүлээж авдаг хүлээж авах чадвар ихтэй, эсэргүүцэл багатай. Тийм одооныхтой адилхан хэрэлдэж барих тийм юм байхгүй ш дээ. тэр пионер л одоо юу гэж одоо тэрэнд даалгасан байна за л гэнэ. Тэгээд за гэдэг үг болуул заавал байна. Үгүй гэж хэлэхгүй шүү дээ.
Алтанцэцэг -
багш нарынхаа урдаас ч тэгж янзан бүрийн шаардлага өгүүллэг тавихгүй ер нь яагаад хичээл хийгээгүй гэхэд л толгойгоо маажаад л дуугүй зогсож байна. Өөр юу ч хэлэхгүй, эсвэл уйлна. Охидууд нь уйлна, банди нар нь толгойгоо маажаад л зогсож байна. Тэгээд хичээлийн дараа авч хоцорно.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
заавал авч хоцорно ш дээ тэр даалгаварыг нөхөн хийлгэхэд, нөхөж хийлгэхэд. Аан нөхөж хийлгэнэ, тэр одоо унших хичээл уншаагүй байдаг юм уу, цээжлэх юм цээжлээгүй байдаг юм уу, бичих юи бичээгүй байхад ёстой хийж дуусан дуустал нь багш нь яг хийлгэнэ. Тэгээд оройтно, эцэг эх нь ирнэ дээ.
Баасанхүү -
хммм.
Алтанцэцэг -
за эцэг эхийн хурал хийнэ. Хүүхдүүдийн одоо муу хүүхдүүдийг чинь аваад юунд суулгана ш дээ..., цуг суулгачихна. Даалгаварыг нь хийлгэдэг болгоно. Тэхээр чинь эцэг эх чинь яахын тулд тэр чинь бас эцэг эх..., сургууль, эцэг эх, албан газар, эцэг эх, сургууль гээд гурвалжин ийм холбоо үүснэ. За эцэг эх сургууль хоёр холбоотой байна. Эцэг эх ажилдаа албаан газартайгаа..., тэр хүүхэд муу байх юм бол сургуулиас нь албан газарт нь, албан газар нь эцэг эхд нь үүрэг өгнө. Тийм байсан ш дээ.
Баасанхүү -
аан одоо жишээ нь би муу байлаа гэхэд манай аавын ч юм уу ээжийн ажилдаг албан газарт нь...?
Алтанцэцэг -
тийн одоо энэ хүүхэд нь ингээд хичээлдээ муу байна, сурлага муу байна. Эсвэл одоо сахилга бат муу байна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхээр эцэг эхд нь байгууллага нь лплл тэр үйлдвэр байдаг юм уу тэр үйлдвэрийн цехийн дарга нь одоо тэр ажилчиндаа үүрэг өгнө. За бүүр цаашлах..., хүүхэд нь хэрэг төвөгт орох юм бол намын байгууллагатай ярьдаг байсан ш дээ. Намын гишүүдийг намын байгууллагатай, үйлдвэрчний гишүүн үйлдвэрчний байгууллагатай ярьдаг. Тийм чанга байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийм учраас хүүхдийн хүмүүжил сайн байсан. Яахав тухайн үед доголдолтой хүүхэд байсан л даа. Тэхдээ л харьцангуй бага байсан тэр бол их ховор. Тэгээд хүүхдийн хүмүүжил сайн байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
би харин одоо боддог юм одооны мэдээлэл сайн болчихсон ийм юм юмны мэдээлэл авж байгаа хэрнээсээ хүүхдийн хүмүүжил дэндүү их одооны хүүхдийн орчин ч одоо их нөлөөлж байгаа байх, нийгэм ч нөлөөлж байгаа байх. Тэхдээ хүн болгон нийгэм л гэж яриад байгаа юм. тэр болуул хамгийн гол нь эцэгэ эхээс шалтгаалах ёстой ш дээ. Эцэг эх л өөрсдөө хүмүүжил сайтай л байх юм болуул хүүхдүүд нь тийм л байх ёстой. Эцэг эх хүмүүжил муутай, одоо тэр эсвэл зарим хүмүүсийг ингээд одоо амьдралын түвшин хэт дээшээ явчихсан учраас тэрүүгээрээ бас хүүхдийн хүмүүжил бас дордоод байна гэж би бас бодоод байдаг юм аа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо би чинь сургуулийн газар ажиллаж байгаа. Би одоо техникум байхаас эхлээд дээд сургуульд одоо би 33 жил ажиллаж байна. Би бас оюутнуудтай ажиллаж байгаа юм чинь дандаа 10 төгссөн хүүхдүүд ирж байгаа ш дээ. Тэгтэл тэд нараас хүртэл харж байхад би энэ бас л бодол төрдөг ш дээ.
Баасанхүү -
ммхм. Ер нь социализмын үед хүүхдүүд одоо эцэг эхээс, сургуулиас, өөр хаанаас одоо хүмүүжил авдаг байсан бэ?
Алтанцэцэг -
тэр хүмүүжил их юу чинь их олон үе шаттай байсан ш дээ янзан бүрийн. Одоо үгүй дээ гэхэд янз бүрийн секц дугуйланд явуулна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр хүүхдэд одоо өөр ийш тийшээ сэлгүүцээд байх зав гарахгүй хамгийн гол нь.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр секц дугуйланд явна гэдэг чинь тухайн хүүхэд нэг секцэнд..., 1-2 ,3 секцэнд явна ш дээ. Одоо...,
Баасанхүү -
нэг хүүхэд үү?
Алтанцэцэг -
тийн нэг хүүхэд. Одоо өөрөө хүсвэл.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
аан зарим нь бол нэгтээ явна. Тэгээд тэр секцэнд явсан хүүхэд болуул бас арай л хүмүүжил өөр. Секцэндээ явна, тэрнээсээ..., тэр секц дугуйланд явсан хүн чинь маш их өөрийгөө одоо дайчилна.
Баасанхүү -
цагаа зохицуулна...,
Алтанцэцэг -
цагаа зохицуулна. Одо тэр ямар секцэнд..., одоо дамаа нөгөө спортын секц дугуйланд явж байсан хүүхдүүд бол маш өөрсдийгөө дайчилна, маш их тэмцээн уралдаанд орно. Тийм болохоор тэр хүүхдийн хүмүүжил маш өндөр.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэрнээс гадна чинь тэгээд л урлаг уран сайхан гээд л янзан бүрийн. Үгүй дээ гэхэд л юу ш дээ..., үйлдвэрчний чиглэлээр, пионерийн бүлгэмийн зөвлөлийн чиглэлээр ингээд л бас тэд нарыг чинь..., пионерийн сургуулийн пионерийн бүлгэм чинь одоо бүлгэмийн зөвлөлийн дарга. Тэр болуул захирлын удаах мэдлийн хүн шүү дээ. Одоо пионеруудыг бүгдийг нь хариуцна. Пионерийн зөвлөлийн дарга...,
Баасанхүү -
хүүхэд байх уу тээ?
Алтанцэцэг -
тэр чинь хүүхэд л байна.
Баасанхүү -
өө за.
Алтанцэцэг -
тэхдээ ахлах ангийх байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
9-өөс 10-р ангийн ахлах ангийн ёстой онц сурлагатангууд нь бүлгэмийн зөвлөлийн дарга болно.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр бүлгэмийн зөвлөлийн даргын үгнээс гарах хүн пионер хүн нэг ч байхгүй.
Баасанхүү -
аая яая.
Алтанцэцэг -
мундаг авъяастай бүх юмаараа өв тэгш хүүхэд байдаг ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Нөхөр нь -
хийхгүй юм гэж байхгүй бүх юмыг өөрөө мэднэ. Тэгээд тэрүүгээрээ далимдуулаад давамгайлж оюутан сурагч пионеруудыг яг тийм байлгана. Тэрний зөвлөлийн дарга..., пионерийн зөвлөлийн даргаас болуул одоо тэр үгнээс гарна гэсэн хүүхэд ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
пионерийн зөвлөлийн дарга бол өөрөө одоо бүх төрлийн соёл урлагийн бүх юмыг одоо зохион байгуулна.
Алтанцэцэг -
ангийн бүлгийн зөвлөл, тэгээд сургуулийн бүлгийн зөвлөл гэж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
би одоо нэг жишээ хэлээдхье л дээ. Манай сургуулийг 33-т байж байхад манай сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга Мөнхбуян гээд нэг эгч байсан.
Баасанхүү -
за. Хэддүгээр анги вэ?
Алтанцэцэг -
тэр 8-аасаа эхлээд 3 жил хийсэн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэр эгчээсээ..., хүн бас ингээд ер нь их ямар ч талаараа өв тэгш хүн гэдэг чинь ямар ч хүнийг дагуулж чаддаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
манай тэр бүлгэмийн зөвлөлийн дарга тэр Мөнхбуян гээд эгч бол нэг их гоё урт үстэй, аягүй урт бүдүүн, хоёр салаа сүлжчихнэ. Намуухан нүдээрээ инээмсэглэсэн, хачин гоё дуулна. Рапорт өгч байгаа нь цангинаад нээх гоё цангинасан дуутай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд би боддог байсан юм аа ёстой энэ бүлгэмийн зөвлөлийн дарга шиг ийм гоё болох юмсан, яаж ийм болноо гэж би хувьдаа тэгж боддог байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо ийм дуучин хэний авгай юм шүү дээ..., энэ хэн билээ армиас гарсан дуучин чинь одоо тэтгэвэрт гарчихсан нөгөө хоёулаа дуулдаг ш дээ нөгөө Бямбажавтай дуулдаг?
Баасанхүү -
Чулуунхүү.
Алтанцэцэг -
Чулуунхүүгийн авгай ш дээ.
Баасанхүү -
өө. Тэр үед ер нь хүүхдүүдийн үлгэр дуурайлал авах хүмүүс нь одоо хэн хэн байдаг байв? Аав ээж ч юм уу багш ч юм уу өөр ямар хүмүү байх бол?
Алтанцэцэг -
тийм ч авах хүн байлгүй яахав. Багш болгоноос үлгэр дуурайлал авна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь сургуулиас их авдаг юм даа. Сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга..., ер нь ингээд ангиасаа эхэлнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ангийн багш ямар байна вэ, ангийн багш хүүхдүүдтэйгээ зөв харьцаад л..., ер нь тухайн үед чинь муу багш гэж байгаагүй. Аан муу хүүхэд гэж байгаагүй. Ер нь тэр багш хүүхдүүдийг ёстой хүмүүжүүлсэн шиг л хүмүүжүүлнэ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л ангиас эхлээд л явна. Тэгээд л сургууль одоо..., ухаандаа юу ш дээ одоо нэг ангид нэг жоохон сурлага муутай хүүхэд байна даа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэхэд чинь тэрийг чинь одоо ямар доголдолтой байна тэрүүгээр нь ингээд анги хэсүүлчихнэ ш дээ.
Баасанхүү -
зарлаад уу?
Алтанцэцэг -
тийн.
Баасанхүү -
аая яая.
Алтанцэцэг -
тэгээд бүх анги хэсүүлчихнэ. Тэхээр чинь тэр хүүхэд чинь нэг явна, ахиж явахгүй ш дээ. Нэг явж байгаа хүүхдийг харсан хүүхдүүд чинь за би ингэхгүй шүү гэж бодно ш дээ.
Баасанхүү -
тэгнэ.
Алтанцэцэг -
тийм байдлаар маш их тийм хүүхдийг хүмүүжүүлдэг байсан юм. Маш их үлгэр дуурайлалтай. Тэгээд л анги дотор чинь ингээд л уралдаан зарлачихна. Ингээд ширээ ширээнийх байна. Хэсэгчилээд л ингээд одоо энэ юунд чинь 10 эгнээгээр 20 хүүхэд сууж байна тийм ээ хоёр хоёроороо.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхэд чинь одоо тэр үед чинь юу..., 30, 40 хүүхэд нэг ангид байдаг байсан ш дээ.
Баасанхүү -
өө.
Алтанцэцэг -
30-40 хооронд байдаг байсан юм. Тэгээд л ингээд 3 эгнээ, 3 ширээ гэж явна 1-р салаа, 2-р салаа, 3-р салаа. 3 салаа чинь хоорондоо уралдана. Уралдаантай, юм юмаараа уралдана.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тоогоороо математикаараа, уншихаараа, тэгээд биеийн тамираараа, дуу хөгжим, бүжиг гээд ерөөсөө байнга ерөөсөө тэр хүүхдийг ер нь тийм чөлөөт цаг багатай ер нь янзан бүрийн одоо хэрэг төвөгт орооцолдуулахгүйн тулд ер нь хүүхдийг маш их дайчилж ер нь зав чөлөө өгөхгүйгээр л ингэж дандаа хуваарилаж хичээл дээр, хичээлийн дараа энэ тэр ингээд. Тэгээд үгүй дээ л гэхэд субботник байна, үгүй дээ л анги угаана.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд анги дотор чинь ариун цэврийн дарга, ангийн дарга, тэгээд салаан дарга гээд их олон даргатай шүү дээ. дарга болгон маш их үүрэгтэй. Тэрийгээ маш сайн биелүүлнэ. Биелүүлэхийн тал дээр өөрийнхөө хариуцсан хүүхдүүдээ маш..., тэр чинь хүртэл бас тэр хүүхдүүдээ хүмүүжүүлж байна гэсэн үг шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
салаан дарга нь салаагаа хүмүүжүүлнэ. Ангийн дарга болуул салаануудын дарга нарт үүрэг өгнө. Салаан дарга нь тэр ариун цэврийн дарга байна, бүлгэмийн зөвлөлийн дарга байна..., бас юуны ч билээ бас ингээ аягүй хөөрхөн..., их олон даргатай. Тэр болгон чинь тэр хүүхдүүдтэй ингээд зохих ёсоороо л ингээд л үүрэг даалгавараар нь хүмүүжүүлнэ. Өөрсдөө дарга болох дуртай, бас тэр нь аягүй дарганцар.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
хүүхэддээ аягүй шаардлага тавина. Шаардлага авахгүй урдаас нь жоохон хэдэрлэснийгээ багшдаа ховолно.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
багшийн үгнээс гарах хүн байхгүй. Их хүмүүжилтэй байсан ш дээ бид нарын үед болуул. Тэгээд ерөөсөө маш их тийм сурагчид болуул тэр дугуйлан бүлгэм юунд явснаараа тэр үед маш их авъяаслаг хүүхдүүд төрж байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
биеийн тамираараа ч тэр, урлаг уран сайхнаараа ч тэр. Тэгээд их гадаад дотоодын их сургуульд ч их явж байсан. Тийм хүүхдүүд их гадаадын хуваарь авна, их дээд сургуулийн хуваарь авна. Тийм байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь сурлага сайтай, юм юмандаа авъяастай хүүхэд л ер нь л хуваарийг чинь авна шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд явчихсан хүүхдүүд ер нь тэгээд тэр сургууль, дээд сургуулиа төгсөөд ажил амьдрал нь хүртэл аягүй сайн явж байсан ш дээ. Ер нь доголдолтой хүүхэд ховор доо. Ер нь яахав бас мэр сэр байдаг л юм. Гэхдээ л тэр чинь сургуулийнхаа нэрийг хөөднө гэж..., маш их сургууль бол маш их..., 33-р сургуулиас л одоо янз бүрийн хэрэг төвөгт орох вий гээд л тэрийг бол ёстой нээрээ цээрлэнэ ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
ер нь тэгээд тийм юм гардаггүй юм даа. Манай сургууль бол Москвагийн нэрэмжит 10 жилийн 33-р..., сургуулийнхаа нэрнээс эхлүүлээд л м анайх чинь мандаж явж байсан. Одоо тухайн үед чинь Найрамдалын район гэж байдаг байсан. Манайх Найрамдалын район одоо Баянзүрх дүүрэг шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
Найрамдалын район гэж харъяалагдана. Найрамдалын районы тэр олон сургууль дотроос манай сургууль нээрээ мандаж байсан.
Баасанхүү -
аанхан. Пионерийн ордны тухай яривал та яаж дугуйланд элсэж байв?
Алтанцэцэг -
пионерийн ордон болуул ярих юм байхгүй ээ маш олон дугуйлантай, маш олон сургуулиас олон хүүхдүүд төрөл бүрийн ёстой бүх л дугуйлан секц..., юунууд мэргэжлүүд байдаг байсан юм пионерийн ордонд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хуучин пионерийн ордон одоо урлан бүтээх шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийм жижигхэн юм шиг хэрнээсээ дотроо өрөөнүүд нь их жоохон жоохон. Тэгээд тэр угуйланд чинь бас тийм олон хүүхэд явахгүй.
Баасанхүү -
за.
Алтанцэцэг -
одоо хатгамалын дугуйлан гэхэд л сайн л бол нэг 10 хүүхэд.
Баасанхүү -
дугуйланд яаж элсэх вэ?
Алтанцэцэг -
аан өөрсдөө гүйж очно.
Баасанхүү -
за.
Алтанцэцэг -
тийн. Өөрсдөө сонирхлоороо очно. Тэрнээс хүн албадахгүй шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
багш нар бол..., одоо ангийн багш нар болуул хэлнэ. За пионерийн ордонд тийм тийм дугуйлан секцүүд явж байгаа. Тэрэнд спортын төв ордон дээр тийм тийм секц байга, пионерийн ордонд тийм тийм дугуйлан байгаа, сургууль дээр ийм ийм дугуйлан байгаа. За энд дуртай дуртайгаа сонгоод очоорой гээд л хэлчихнэ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд л өөрсдөө сонирхоод аль сургуулийхдаа явж болно. Спортын төв ордон дээр болно, пионерийн ордон дээр болно. Тэгээд би бол пионерийн ордны хатгамалын дугуйланд анх тэгж очиж орж байсан юм. Тэгээд хатгамалын бас тухайн үедээ бас яахав хөөрхөн..., бас хөөрхөн л сурсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
гайгүй л сурч байсан юм. Тэгээд бас л хаячихсан. Манай багш надыг аягүй харамсаж байсан юм. миний охин чинь ёстой нээрээ чи гүйцэт суралгүй..., чи бол сайн сурах байсан хүүхэд чи бол хаялаа даа гээд л их харамсаж байсан юм даа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэр гимнастикын дугуйланд явж байхад бас аягүй сайн сурч байснаа тэгээд хаяж байсан юм.
Баасанхүү -
одоо ингээд нэг дугуйланд сурч байгаад тэрнээсээ болиход янз бүрийн хариуцлага ч юм уу тийм юм тооцохгүй юу тээ?
Алтанцэцэг -
тийм юм байхгүй тооцохгүй. Яахав тэр болуул тухайн хүүхэд өөрийн сонирхлоороо явж байсан болохоор.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгээд тэр чинь дугуйланд явж байсан хүүхэд чинь одоо ангидаа арай л илүү ш дээ. ямар юм болно вэ..., одоо ингээд л ангид одоо ингээд л сургуулийн хэмжээний сургуулийн ой ч юм уу ямар нэгэн..., одоо тэр үед чинь янзан бүрийн баяр ёслол ч их болдог байлаа, тэмдэглэлт үйл явдал одоо Лениний төрсөн өдөр нь багш нарын баярын өдөр л гэнэ, одоо Октъябрын баяр, Майн баяр гээд тэр болгоноор чинь одоо сургуулиуд чинь янзан бүрийн арга хэмжээ авна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л тэрэнд чинь одоо урлаг уран сайхных болно. Өшөө дээрээс нь гар урлалын үзэх..., тэр сурагчдын одоо юу хийж чаддаг болгоноор л үзэсгэлэн гаргана, концерт тоглоно. Биеийн тамирын тэмцээн явуулна. Тэгтэл би одоо яахад чинь л пионерийн ордонд хамтагамалын..., чихмэлийн..., хатгамалын дугуйланд би явж байсан хатгамалаараа би тэнд толгой цохьдог л байлаа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
сургууль дээрээ би чихмэлийн дугуйланд явж байлаа. Чихмэлээрээ миний чихмэл л хамгийн түрүүнд..., чихмэл хамгийн хөөрхөн хийгээд л их л толгой цохиж явдаг байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэхээр чинь хүүхдүүд чинь аягүй урамшина. Аан хүүхдүүд нь, нөгөө ангийн хүүхдүүд чинь тэрнээс суралцана. Энэ яаж байна вэ гээд тэрэнтэйгээ адилхан дуурайж нөгөө одоо дугуйланд чинь орно. Одоо сургуулийн тийм чихмэлийн дугуйланд надаас болж манай ангийн их олон хүүхэд орж байсан.
Баасанхүү -
таны хүүхэд насны хамгийн шийдвэрлэгдээгүй проблем юу вэ?
Алтанцэцэг -
би харин хамгийн гол нь миний харамсаж явдаг юм би аль нэг дугуйлангаа бүрэн төгс одоо сургууль төгстөлөө л би явсан болуул би ингэж боддог байхгүй юу. би гимнастикаар явсан болуул дор хаяж би мастертай л болчихсон, одоо энд тэнд би юу заагаад л явж байх байсан байх гэж боддог юм. биеийн тамирын багш болчихсон байх байх гэж боддог юм. аан хатгамалаараа явсан бол би Норолхоо багш шиг гүйцэхгүй юм аа гэхэд Норолхоо багшийн дайны ер нь тэгээд л..., ер нь л тэр хатгамалыг..., одоо яадаг ш дээ манай Норолхоо багш чинь энэ Ленин, Сүхбаатар хоёрын хөргийг хатгамалаар хийсэн хүн юм ш дээ хамгийн анх.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр хоёрын нэг уулзсан хөрөг байдаг юм. тэрийг хартгамалаар хийж байсан хүн байхгүй юу. Тэгээд нэг тэр дайны биш юм аа гэхэд тэрний доодох одоо юуг болуул ер нь л сурах байсан л гэж боддог юм.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
ер нь тэгээд би их олон юмаар явж байгаад хаячихсан юм даа тэгээд л ер нь тэгээд яахав дээ амьдралын одоо тэр боломж нөхцөл бүрдээгүй л байсных л даа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд бид нар чинь бас их даруу байж, эцэг эхийнхээ үгнээс гардаггүй байж. Хэрвээ үгүй би ёстой энэ чигтээ энүүгээр явна гээд л тэгсэн болуул яах байсан юм. Тэгтэл тэгэхгүй..., миний нэг бас нэг хамгийн их харамсаж явдаг юм нь ингэсэн байхгүй юу..., 4-р анги төгсөөд 5-р анги орох жил сургуулиудаар зарласан. Юуны..., циркийн сургуульд хүүхдүүд элсүүлнэ гэж зарлалаа сургуулиудаар. Тэгээд тэр нь хаана вэ гэсэн чинь одоо энэ СУИС-ийн сургууль хуучин барилгачдын соёлын ордон гэж байсан юм, тэнд шалгаруулна гээд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгэнгүүт нь одоо яагаад ч юм би бас л ийм юм юманд л мониучхан байсны л шинж л дээ. Ангиасаа 7-уулаа байлуу 6-уулаа явлуу бид хэд л гүйж очсон юм. Аягүй их олон хүүхэд байсан юм тэнд. Тэгээд ингээд шалгаад байгаа юм, шалгаад байгаа юм. Тэр чинь нэг 2, 3 өдөр шалгасан байхаа сургууль болгоноос очиж байгаа юм чинь эрэгтэй эмэгтэй баахан хүүхдүүд л очерьлочихсон, аймаар урт очерьлочихсон.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд очерьлож очерьлосоор очоод л би орж ирээд. Тэгээд бид нар чинь ингээд 8-уулаа билүү 10-уулаа ч билүү их олуулаа ингээд зогсчихсон. Одоо тэр үед купалник энэ тэр байхгүй ш дээ сарпантайгаа.
Баасанхүү -
за.
Алтанцэцэг -
оймстойгоо л зогсож байгаа ш дээ охидууд нь. Хөвгүүд нь маак шорттойгоо хөвгүүд нь. Тэхдээ охидуудыг нь нэг, хөвгүүдийг нь нэг оруулж байсан юм. Тэгээд бид нар чинь нэг 10-уулаа л орж байсан шиг санагдаад байх юм. Тэгээд л бүгдээрээ сарпантайгаа очоод зогссон юм. тэгсэн чинь тэр дотроос 3 хүүхдийг авдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
надаас гадна 2 хүүхдийг, бид 3-ыг за маргааш ирээрэй гээд. Тэгээд маргааш нь очсон. Тэгсэн чинь маргааш нь очоод яасан чинь ахиад л бас л нэлээн хэдэн хүүхэд байж байна аа. Тэгсэн чинь тэрнээсээ ингээд бас ахиад л шалгарч байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд сүүлд нь сонсоод байсан чинь 250 хүүхэд шалгарсан гэж байгаа юм. тэрнээс тэр чинь явсаар байгаад 75 болоод, 50 болоод, 50-аасаа 25 болоод, 16 болоод, 8 үлдэхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
8-д нь би үлдчихсэн юм.
Баасанхүү -
аая яая.
Алтанцэцэг -
8 хүүхэд сургуульд явах ёстой байхгүй юу одоо Оросод циркийн дээд сургуульд одоо циркийн сургуульд явахаар болж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
хэддүгээр ангид байсан бол?
Алтанцэцэг -
5-р ангид орох жил.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
4-р анги төгсөөд. Тэгээд ингээд 8 хүүхэд үлдэж байгаа юм. За одоо та нарыг дуудна аа. Та нар ингээд циркийн сургуульд явах боллоо гэж байгаа байхгүй юу. Бөөн баяр. Тэгээд яахав тэр чинь тэгээд хичээлд багш нь дуудна гээд бодоод байсан, яваад л байсан. Би тэгээд нэг яачихаад нөгөөхөө..., одоо тэр ч бас миний ээж аавын л муугийх байсан юм шиг байгаа юм тэр үед бол. Ээж аав ч нөгөөхийг чинь сурагладаггүй, би сурагладаггүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд хаячихсан дуудна л гэж бодоод байсан. Тэгсэн чинь жилийн дараа, бараг 2 жилийн дараа ч билүү нөгөө хүүхэд..., тэгсэн чинь миний оронд хүүхэд явчихсан байсан ш дээ.
Баасанхүү -
хүүеэ.
Алтанцэцэг -
тэр нь тэгээд бүүр сургуульдаа явчихсан. Хэзээ хойно тэрийг би жилийн дараа сонссон шиг санагдаж байна. Явчихсан 8 хүүхэд нь явчихсан гээд. Тэр чинь юунаас..., би өөрөө ч мэдэх гэж мэдээгүй юм. Тэр үед чинь нөгөө Пионерийн үнэн сонин гэж гардаг байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
Пионерийн үнэн сонин дээрээс би нэг уншсан байхаа сургуулиудаас шалгарсан циркийн сургуульд 8 хүүхэд явлаа. Тэгэнгүүт нь би бүүр гайхаад. Тэгээд нэг өдөржин шөнөжин уйлаад. Өөр хэнд хэлэх, хаана хандахаа мэдэхгүй. Тэгээд л хаячихсан. Тэхэд бас тухайн үедээ бас л тийм бүрэг гэх юм уу, тийм ноомой ч гэх юм уу тэр юм хөөцөлдөж мэддэггүй байсны шинж. Тэгээд эцэг эх нь ч тэрийг хөөцөлдөж мэддэггүй, би өөрөө ч тэрийг хөөцөлдөж мэдэхгүй. Тэгээд хаячихсан ш дээ. Тэгээд би тэнд явсан бол би одоо циркчин болчихсон байх ёстой байсан гээд боддог юм. Тийм гоё юмнаас би хаягдаж байсан. Би тэгээд бас жоохон азгүй талдаа ш дээ.
Баасанхүү -
тэр одоо яаж байна, арын хаалга энэ тэр байсан гэсэн үг үү?
Алтанцэцэг -
тэгсэн юм шиг байгаа юм. Одоо жинхэнэ явах ёстой 8 хүүхэд нь явсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. Лав л 8 хүүхэд явчихсан гээд л.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгтэл уул нь та одоо энэ 8 хүүхэд ингээд явна шүү гээд хэлж байсан улс чинь дараа нь ингээд явчихсан байхаар чинь оронд нь..., лав л миний оронд хүүхэд явсан. Нөгөө 7 нь яасныг мэдэхгүй ш дээ.бие биенээ мэдэхгүй. Манай сургуульд ганцхан би байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд өөр сургуулиудаас ингээд огт мэдэхгүй 8 охин л байсан юмдаг. Тэгээд л байхгүй.
Баасанхүү -
таны амьдралын турш одоо хүүхэд багачуудын амьдрал яаж өөрчлөгдөж ирэв? Та энийг анзаарч байсан уу? Одоо таныг хүүхэд байхад ямар байв? Өөрөө хүүхэдтэй болсны чинь дараа ямар байв? Тэгээд хүүхэд залуучуудтай ажиллаж байх үед ямар байв? Тэгээд өшөө бас нийгэм солигдсоны дараа бас нэг өөрчлөлт орно ш дээ тээ?
Алтанцэцэг -
ер нь тэгээд нийгэм солигдохоос өмнө яахав..., би чинь одоо эх болоод хүүхэд гаргаж байгаа юм. Яг л нөгөө эцэг надыг яаж хүмүүжүүлсэн тэр маягаараа л байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
анх л өөрөө яаж хүмүүжсэн яг тэрүүгээрээ л байдаг юм шиг байна лээ. Миний л бодол. Би тэгээд яг ээж аав минь надыг яаж хүмүүжүүлсэн яг тэрэн шигээ л би хүүхдүүдээ ер нь нэг тийм юу яахгүй, нэг их үглээд байхгүй, шаардаад байхгүй. Ер нь би хүүхдийг ер нь зандарч байгаагүй, загнаж ч байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь би бол юу..., зодох нь битгий хэл хүүхдээ зандарч үзээгүй. Тэгсээр байгаад л өөрөө ингээд дөрөв дөрвөн насны зайтай ингээд л өөрөө өөртэйгөө яриад. Би чинь одоо нөгөө тэр үед чинь одоо ажилчин болчихсон хүн чинь ажлаа л бодно ш дээ. Тэр хүүхдийг чинь ер нь тэгээд гаргаад л яслид өгчихнө. Яслиасаа цэцэрлэгт яваад, цэцэрлэгээсээ сургуульд явчихна. Сургуульд яахав 1-р ангид ороход нь яахав ингээд нэг хүргэж өгч авж байгаа юм, эхний нэг 7 хоног доо.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд гэр ч сургуульдаа ойрхон байсан юм. Тэгээд ер нь тэгээд тэр сургуульд байрнаас чинь нөгөө хүүхдүүд чинь олон хүүхэд явна. Яг нэг үеийх болчихно. Яслиас эхлээд л нэг үеийнхэн гээд цуг явчихдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
яслидаа явж байгаад цэцэрлэгтээ ороод, цэцэрлэгээс сургуульд ингээд нэг үеийхэн чинь ингээд хэд хэдээрээ ингээд нэг сургуульд, зарим нь нэг ангид орчихно. Тэгээд байрнаасаа олон хүүхэд болохоороо ингээд эхний 7 хоног хүргэж өгч аваад л тэгээд сүүлдээ өөрсдөө ингээд л явдаг болчихно. Тэгээд дараачийн хоёр дахь нь гарахаараа нөгөө эгч нь дүү нараа аваад явчихна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
гарав дахь нь гарвал дундах нь ингээд..., нөгөө хоёр нь ингээд л авчихна. Гэх мэтчилэнгээр тэр хооронд болуул би ерөөсөө л ажлаа л хийж байсан болохоос тэр үр хүүхдийг яахав тухайн үедээ хичээлдээ явж байна уу, таслах нь уу эцэг эхийн хуралд суучихна. Тэр үед чинь утас ч гэж байсангүй. Энэ эцэг эхийн хурал хийнгүүт нь..., за тэхэд чинь бол яахав байгууллага бол эцэг эхийн хурал гэж чөлөө өгнө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд л тэрэнд нь хуралд нь суугаад юу нь доголдолтой байна, юун дээр алдаж вэ, яаж вэ, ийж вэ тэрнээс багшаасаа бүүр яг тэд нар чинь нэг бүрчлэн бичүүлнэ ш дээ бид нар эцэг эхийн хурал хийхэд чинь. За танай хүүхэд чинь тэр математикийн хичээлээ тэгж байна, энэ хичээл дээрээ жоохон доголдож байна, энэ англи хэл дээрээ ингэж байна шүү, энэ хүүхэд жоохон хичээл таслах гээд байна, энэ тэдий үед хичээл тасласан, тэдэн цаг тасласан ч гэдэг юм уу, энэ жоохон хүүхдүүдтэй харьцаа муутай байна, энэ уур уцаартай байна, энэ багштай..., үүрэг даалгавар биелүүлэх нь муу байна гэх мэтчилэн эцэг эхийн хурал дээр маш сайн хэлж өгнө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ирээд л нөгөөх хүүхдүүдтэйгээ ярилцана. Харин манай хүүхдүүд харьцангуй их тийм нээлттэй. Аягүй чөлөөтэй ярьдаг болох болохгүй юмаа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь...,
Баасанхүү -
таныг хүүхэд байхаас илүү юу?
Алтанцэцэг -
илүү. Бид нар бол тэгж ярьдаггүй байсан. Гэтэл миний хүүхдүүд бол ийм юманд дээр болохоороо их өөр болчихсон байсан, нээлттэй чөлөөтэй ярьдаг. Тэр ичиж зовох юм гэж ёстой байдаггүй. Тэхдээ ингээд бусад хүүхдүүдтэй ингээд..., ингээд би чинь одоо хүүхдүүдээ..., одоо цуг ажилдаг хүмүүсээ ингээд л танай хүүхэд чинь яаж байна вэ гээд бид нар чинь бас ярилцана аа даа эцэг эхүүд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхэд чинь тэд нарын хүүхдүүд тэгдэггүй байсан. Тэхэд манай хүүхдүүд харьцангуй тийм чөлөөтэй ярьдаг байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ерөөсөө ний нуугүй тэр ер нь юу ч хамаагүй, тэр байтугай багшийгаа шүүмжилдэг байсан. Манай энэ багш ийм дутагдалтай хүн гээд, энэ хичээл ингэж зааж байна, энийг нь би ойлгохгүй байна гэж ярьж байсан хүүхэд ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхээр миний сурч байсан, одоо миний хүүхдүүдийн үед ийм байсан. Тэхэд одоо хүүхдийн хүүхэд ороод ирж байна.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
одоо би ач зээтэй болж байна аа даа.
Баасанхүү -
тийн.
Алтанцэцэг -
ач зээгийн үед болоод ирэхээр бүүр..., одоо энэ чинь нийгэм нь өөрчлөгдөөд одоо ардчилал гараад ирлээ. Энд гарч ирж байгаа хүүхэд одоо миний хүүхэд..., миний үе..., одоо 3 үе болчихлоо доо. 3 үе чинь ёстой газар тэнгэр шиг ялгаатай. Бүүр ёстой шал өөр болж ирж байна. Одоо ач зээгийн одоо энэ ардчилалын үед болохоор чинь мэдээлэл сайтай болж байна, эд нарын хэлж ярьдаг нь өөр болж байна, өмсөж зүүдэг нь өөр болчихсон байна. Аан тэр одоо хүнтэй харьцах харьцаа..., уул нь одоо би хүүхдээ хүмүүжүүлээд миний хүүхдүүд гэхэд чинь..., миний хүүхдийн хүүхэд болуул миний өсгөсөн хүүхдээс өөр болчихсон байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
шаардлага авахгүй байна. Аан уур уцаартай, үг даахдаа муу, ажилд муу тийм өсч байна ш дээ.
Баасанхүү -
ммхм. тэр нөгөө одоо таныг дугуйлан секц янз бүрийн юманд явахад ээж байсан гэдэг ш дээ.
Алтанцэцэг -
ммхм.
Баасанхүү -
тэр дургүйцэл нь яаж илэрдэг байв? Одоо ямарч л байсан аашилж загнах юм байгаагүй юм шиг байна тээ?
Алтанцэцэг -
үгүй. Тэр бол тэгж хэлэхгүй. Манай ээж бол хэзээ ч тийм ууртай уцаартай биш.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
миний охин энэнд явж болохгүй ээ. Чи энэ дүү нараа яах юм, энэ гэрийн ажил яах юм гэж л хэлнэ. Өөр юм хэлэхгүй. Тэхээр нь за гэж хэлээд тэгээд л хаяна. Тийн. тэрнээс биш өөр нэг тийм..., хэрвээ зүгээр би жоохон амтай хэлтэй ч гэх юм уу, эсвэл..., тухайн үед болуул хэлвэл хэлэх л байсан л байх л даа. Тэгтэл би одоо нэгэнт..., одоо эцэг эхийн урдаас, ахмад хүний урдаас тэр одоо дургүйцлийг нь болуул ерөөсөө тэр биелүүлэх л ёстой. Тэгээд үг сөрөх тийм юу байхгүй л тийм үе байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийм болохоор нэгэнт л эцэг эхийн л үг болуул үг, багшийн үг болуул үг, яг тэрүүгээрээ. Тэрнээс тэрийгээ эсэргүүцээд явна гэж байхгүй. Зүгээр яахав бас нэг тийм хурц тийм хүүхэд бас байна ш дээ бид нарын үед ч гэсэн тийм хүүхэд байна.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
аан тэд нар бол бас эцэг эхдээ хэлдэг байсан байж магадгүй. Тэд нар бол чөлөөтэй явдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгтэл би болуул тиймгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
бас арай ноомой талдаа ч байсан юм уу, эцэг эхийн үгнээс гардаггүй ч байсан юм уу, эсвэл одоо нэгэнт би олон дүүтэй юм чинь би энэ олон дүү нарыг хүмүүжүүлэх, би эд нарыг ингэх ёстой л гэсэн үүднээс тийм бодолтой байснаасаа ч болсон юм уу би ер нь тэрийг би тэгэх ёстой, би энийг явна гэж би өөрийнхөө тал дээр тэгж анхаарад муу байсан. Тэгж хэлээгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь л ээжийнхээ үгээр. Аав бол тийм юм мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
бид хоёрыг тэр хооронд тийм болчихсон, надыг тийм дугуйлан секцэнд явахыг манай аав бол мэдэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
манай аав чинь их бодь хүн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
энэ хэдэн хүүхдийг хүмүүжүүлэх..., гэдсэнд нь хоолыг нь хийх мөнгө л авчрахаас өөр юу ч мэдэхгүй хүн байсан.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.