Altantsetseg

Basic information
Interviewee ID: 990395
Name: Altantsetseg
Parent's name: Sanjdorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: jijuur at Railroad College
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
relations between men and women
politics / politicians
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За таны одоо залуу байх үед, хүүхэд байх үед ч юм уу ажиллаж байх үед ер нь социализмын үед эмэгтэйчүүдийн байдал ямар байсан бэ? Төрөөс ямар бодлого зохицуулалт хэрэгжиж байсан бэ?
Алтанцэцэг -
За миний үед чинь..., би чинь 16 настайгаасаа л үйлдвэрт ажиллаж эхэлсэн хүн. Үйлдвэр дээр ажилласан гэж болох юм даа дадлага хийгээд тэр чинь адилхан л 3 ээлжинд яваад л ажиллаж эхэлж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэр үед чинь одоо би чинь нэхмэлийн үйлдвэрт байсныг хэлэх үү дан хүүхнүүд. Аан дандаа л тэр чинь гэл бүл болчихсон, үр хүүхэд төрүүлчихсэн л эмэгтэйчүүд ажиллаж байсан. Тэхэд чинь ер нь тэр үеийн эмэгтэйчүүд болуул ер нь ар гэр ажил амьдралаа бүгдийг нь зохицуулна. Ер нь тэгээд хамгийн гол нь ажилдаа их анхаарлаа хандуулдаг.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ажлаа ч хийнэ, үр хүүхдээ ч хүмүүжүүлнэ, амьдралаа ч авч явна. Хамгийн гол нь эмэгтэйчүүд ер нь тухайн байгууллага чинь ер нь дан хүүхнүүдтэй л байсан болохоороо адилхан хүүхнүүд бүгд эн чацуу адилхан л авна ш дээ..., бүх юман дээрээ л адилхан л авч үзнэ л дээ. Гэхдээ ер нь ингээд ажиглаж байхад тэр хэдийг чинь бас нэг их тийм сайн мэдэхгүй ч гэсэн яахав ерөнхийдөө ингээд цуг ажиллаад ингээд ээлжинд яваад ирж байхад ер нь хүүхнүүд..., үйлдвэрийн..., дамаа үйлдвэрийн ажилчдыг бол байгууллага нь бас их харж үздэг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
олон хүүхэдтэй хүнийг хүүхдүүдийг нь цэцэрлэгт нь өгнө. Аан хөхүүлэх цагийг нь гаргаж өгнө. Угаасаа хуулиндаа ч бий 2 цаг хөхүүлэх ёстой. Аан тэрийг нь яс барина. Аан тэгээд ер нь..., гол нь хүүхдүүдийнхээ..., одоо хүүхдээ тийм цэцэрлэгээр хангачихсан учраас тэр их ажилд явахад сэтгэл ханамжтай одоо ардаа санаа зовох юмгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан гол нь тэгээд үйлдвэрээ норм төлөвлөгөөгөө л хамгийн сайн биелүүлэх. Аан үйлдвэрээс зохиогдож байгаа бас л соёл урлаг юу ч байсан тэрэнд адилхан л одоо соёл олон түмний ажил байна, урлаг уран сайхны ажил байна, ер нь тэр үед чинь их ч юм явагдаж байсан. Тэр болгонд нь оролцоно ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан тэгээд дэмжих тал дээрээ ч дэмжинэ. Аан сургууль соёл..., тэхдээ ер нь тухайн үед ер нь эмэгтэй хүмүүс тэр үед ер нь лав л би ер нь үйлдвэрийн ажлаас нэг их тийм сургууль соёлд ер нь жоохон ховорхон байсан байх гэж боддог юм аа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн ер нь явах нь явж л байсан байх. Тэхдээ л ер нь ихэвчлэн л ер нь голцуу л тэр үйлдвэр дээрээ л ажилтай. Тэхдээ маш сайн ажиллана. Ёстой хүүхнүүд чинь ер нь муухан эрчүүдээс илүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь ажилд бол сайн ш дээ. Аан тэгээд цалин нь тэр..., ер нь үйлдвэр чинь норм төлөвлөгөө биелүүлэхээс..., норм төлөвлөгөөгөө л биелүүлэх юм бол цалин сайн авна. Цалин сайн авах юм бол одоо амьдрал сайн байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоороо л ер нь хүүхнүүд чинь ажлаа сайн хийж норм төлөвлөгөөгөө л биелүүлж байвал..., тэгээд яахав бас ар гэр үр хүүхэд байлгүй л яахав. Гэхдээ л ер нь тухайн үедээ л миний тэр ажиллаж байх үеийн ойлголтоор л ер нь нэг их тийм юу яагаад байдаггүй юм шиг байна лээ..., ер нь ажилдаа л голчилж л...,
Баасанхүү -
анхаардаг.
Алтанцэцэг -
анхаарлаа хандуулдаг. Аан тэгээд яахав өвдөж зовох юм байлгүй яахав тухайн үедээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр үед чинь өвдөж зовоход чинь бүүр акт өгнө. Үйлдвэрийн осолд..., одоо үйлдвэрийн ямар нэгэн осолд орсон болуул тэр чинь 100 хувь одоо үйлдвэрийн осол гэж үзэж 100 хувь цалинг нь олгодог байсан. Аан одоо өвдөж зовж эмнэлэгт хэвтэхэд болуул эмнэлэгийн актаар яг 100 хувь тэр цалинг нь одоо, актыг нь олгож. Тэгээд л..., тийн өлгий сүүний мөнгө авдаг байсан юм. Тийн одоо 4 хүүхдээсээ ч голдуу хүүхдийн мөнгө гэж авна. Тэгээд 5 хүүхэдтэй болчихвол эхийн 2-р одон, 8 хүүхэдтэй болчихвол эхийн 1-р одон. Тэр болгонд чинь бас мөнгөн шагналтай.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд ер нь тэр үед чинь одоо төрөлт ч их байж, ер нь олон хүүхэд төрүүлдэг байж. Тэгээд олон хүүхэд төрүүллээ гээд ад үзэхгүй. Олон хүүхэд төрүүлсэн гэж албан байгууллага энэ тэр чинь ад үзэхгүй ш дээ ер нь. Яг л тэр ажлаа хийгээд л..., тээ?
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
норм төлөвлөгөөгөө биелүүлээд авдаг цалингаа аваад шагнал урамшил юу л байна тэр болгонд нь оролцоно. Тэр тал дээр харин ер нь тэр...,
Нөхөр нь -
олон хүүхэдтэй эх тэр үед чинь нэр хүндтэй байсан л даа. Үйлдвэрээс чинь бас олон хүүхэдтэй эхийг чинь их харж үзнэ ш дээ олон хүүхэдтэй хүнийг. Хамт олон нь одоо их дэмжинэ.
Алтанцэцэг -
амралтанд явна үнэгүй явна.
Нөхөр нь -
үнэгүй явна...,
Алтанцэцэг -
тийм байсан юм шиг байгаа юм.
Нөхөр нь -
одоо бол ер нь олон хүүхэдтэй хүнийг чинь ад үзнэ ш дээ.
Алтанцэцэг -
бараг л ёстой л ад үзэх гээд байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм. Одоо бол жишээ нь ингээд эмэгтэйчүүдийн авч байгаа цалин, эмэгтэйчүүдийн авч байгаа цалингаас бага байна энэ тэр гэсэн тийм судалгаа янз бүрийн юм байдаг л даа. Тэр үед ямар байсан бэ? Одоо жишээ нь нэг эрэгтэй нэг эмэгтэй хоёр адилхан ажил хийж байхад цалингийн хэмжээ нь жоохон өөр өөр ялгаатай байна гэсэн судалгаа байдаг л даа. Тэр үед тийм юм байсан уу?
Алтанцэцэг -
үгүй байхаа. Үйлдвэрийн газар бол тийм юм байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
ерөөсөө л тийм өөрөө л тэрийг хийж л чадаж байвал..., норм гэдэг чинь тийм шүү дээ. өөрөө л хийж чадаж байвал хэдийдээ норм төлөвлөгөө хичнээн давуулж биелүүлнэ тэр тоогоороо л цалин авна.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэрнээс эрэгтэй хүн ч адилхан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийн. Тэр хэн нь ч гэсэн адилхан норм төлөвлөгөөгөө хийж чадаж л байх юм бол цалин авч л байна. Норм төлөвлөгөөгөө чадахгүй бол цалин бага.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхээр чинь тэр тухайн үед бол ажиллаж байсан тэр үеийн хүмүүс болуул тэр ажлыг муу хийнэ, тэр биеэ одоо амрыг харна гэж байхгүй, өөрийгөө бодож тэр ер нь тийм ажлаас хойш хойрогшиж хойно сууна гэж байхгүй ш дээ. Ер нь маш дайчин.
Нөхөр нь -
насны хязгаар байхгүй.
Алтанцэцэг -
тийн насны хязгаар байхгүй.
Нөхөр нь -
нас ялгахгүй үйлдвэрүүд.
Алтанцэцэг -
өнгө зүс ялгахгүй одооных шиг.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ерөөсөө л хүн нэгэнт л тэнд дагалдангаар орж сууна, дагалдангаар..., сургууль төгсөөд ирээд хуваарилагдаад орсон бол тэр чигээрээ ерөөсөө тэр чигтээ л тэр ажил дээрээ л ажлаа хийнэ. Сайн ажлаад байх юм бол хэн нь ч тийм одоо тэр сургуульд төгссөн юм шүү, энэ сургууль төгсөөгүй дагалдангаар орсон гэж ялгаварлах юм юу ч байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хамгийн гол нь тэр хүн яаж ажиллаж байна вэ, ажлын үр бүтээл чадлаар л өөрсдийгөө амьдралаа авч явж байсан, нэр хүнд. Нэр хүнд ч маш өндөр.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь норм төлөвлөгөө биелээд л байх юм бол тэр хүний нэр хүнд цалин аль аль нь л ахиад яваад байна. Тэгээд норм..., нэр хүндтэй байна гэдэг чинь тэр хүний авах цалин ч өснө, өшөө цаашлаад одоо тэр үед чинь гадаад социалист орнуудад их бас явуулдаг байсан үе шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэргүүний ажилчин гээд.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
одоо яаж байсан шагналаар ингээд, аан тэгээд одоо гадаад дотоод явна, амралтанд явуулна. Ер нь үйлдвэрийн ажилчдыг болуул бусад зүгээр ердийн 8 цагийн хөдөлмөр хийж байсан хүмүүсийг одоо мэдэхгүй. Яг үйлдвэрийн ажилчдыг бол үнэнхүү харж үзнэ. Үйлдвэр бол маш сайн харж үзнэ ш дээ.
Нөхөр нь -
тэргүүний ажилчдаа тойрон аялал энэ тэр гээд л явуулна ш дээ.
Алтанцэцэг -
тэр үед чинь тойрон аялал гэж нээрээ их явдаг байсан ш дээ. одоо эх орныхоо байгалийн сайхнаар явна, гадаадад явуулна тээ? Тийм жуулчин маягаар. Одоо жуулчин гэх юм даа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийн тэгээд...,
Нөхөр нь -
тэр чинь дандаа улс өөрөө төлнө.
Алтанцэцэг -
дандаа улс даана. Тийм байсан ш дээ. Ер нь ажиллаж л чадаж байвал ер нь амьдрал, цалин, нэр хүнд ер нь бүх л юм өөрөөс шалтгаалдаг байсан үе.
Баасанхүү -
аанхан. Эмэгтэйчүүд аль салбарт, ямар ямар салбарт одоо түлхүү ажилладаг байсан бэ?
Нөхөр нь -
ер нь бүх салбарт шүү.
Алтанцэцэг -
ер нь бүх салбарт л даа. Тэхдээ л ер нь тухайн үед болуул одоо социализмын үед бол үйлдвэрт бол бүүр дэндүү бүүр ихэнх үйлдвэрүүд эмэгтэйчүүд голдуу ш дээ. оёдлын үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр, хивсний үйлдвэр, гутлын үйлдвэр, тэр юунууд чинь ёстой эмэгтэй хүнгүй үйлдвэр гэж байдаггүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
голчлон ер нь..., голчлоод л эмэгтэйчүүд байдаг байсан үйлдвэрүүдэд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь сайхан ч үйлдвэрүүд байсан. Ажил..., сайн ажилтай хүүхнүүд ч байсан. Олон ч баатар төрсөн дөө үйлдвэрүүдээсээ.
Баасанхүү -
хөдөлмөрийн баатрууд уу?
Алтанцэцэг -
тийн.
Баасанхүү -
тэгээд...,
Алтанцэцэг -
Амгалан..., оёдлын үйлдвэрээс Амгалан баатар байна, тэгээд нэхмэлийн үйлдвэрээс Цэрэнжаргал байна. Тийн ш дээ ер нь тухайн үед хүмүүс болуул социализмын үеийн хүмүүсийг бол ер нь ёстой л, ёстой ой тойнд нь ёстой тэр ерөөсөө тэр ажлаа л сайн хийж байх юм бол алдар нэр, цалин мөнгө ер нь хангалттай л гэж л ер нь ой тойнд нь суулгаж өгсөн юм шиг байгаа юм
Нөхөр нь -
одоохыг шиг тийм танил тал, ах дүү...,
Алтанцэцэг -
тийн ах дүү арын хаалга тийм юм байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэгээд ирээд л ямар конвер байна вэ тэгээд л тэр хүн ямар ажил хийж байна вэ тэр хүн дэс дарааллаараа тэр ажлаа л хийгээд явж байна. Тэгээд одоо тэрний хамаатан, энэний хамаатан, энийг дэвшүүлье энэ гэж тийм юм байхгүй. Ямар ч даргын хүүхэд байна вэ тэр ажил хийж чадахгүй бол тэр доороо л байж л байна.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
аан зүгээр одоо жирийн одоо ажилчны хүү ажлаа хийгээд л одоо...,
Алтанцэцэг -
ёстой дэвшээд л яваад байна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэр дунд чинь бас тэр үйлдвэрийн ажилчид чинь юу ш дээ тэр эр эм гэхгүй. Ер нь боловсролын зохих хэмжээгээр дээш нь өөрсдөө хүсвэл тэгээд боловсролоо дээшлүүлээд л байх юм бол тэгээд албан тушаал дээшлээд л яваад л байна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аль одоо помастераас өгсүүлээд л ээлжийн дарга хүртэл явах вэ дээ.
Баасанхүү -
аанхан. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй...,
Алтанцэцэг -
тийн ялгаагүй ш дээ.
Баасанхүү -
хэн боломжтой байна тэр нь л яадаг байсан уу?
Алтанцэцэг -
тийн. чадалтай л бол..., өөрөө л хийж чадаж байвал, өөрөө өөрийгөө л дайчлаад өөрийгөө боловсролоо дээшлүүлээд л, өөрөө тэр мэргэжлээ мэргэшнэ гэдэг чинь л тэр үед байсан юм даа. Одооны мэргэшил гэж яриад байгаа ш дээ мэргэшнэ гэдэг чинь.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
мэргэжил..., мэргэшнэ гэдэг чинь тэр мэргэжлээ олон жил одоо хийгээд дадлагажаад ингээд ирэхээрээ тэнд чинь ёстой мэргэшнэ гэдэг чинь тэр байдаг юм байна лээ. Би тэрийг..., одоо тэрийг ойлгоод бодоод байдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэхээр 4-р ангийн боловсролтой хүн тийм үү? Аан гэтэл мэргэжил нь өөрөө тэр нөгөө практикаар ороод дадлагаараа сурчихсан энэ чинь ямар ч дээд сургууль төгссөн хүнээс л хэдэн зуун хувиар илүү давуу байдаг байхгүй юу мэргэжлээрээ.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
аан тэрнийг болуул тэгээд л дээш нь дэвшүүлээд л яваад байна ерөөсөө. Тэрний тэр хэддүгээр анги төгссөн боловсрол нь тийм гэж ерөөсөө харахгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
одоо манай хүн чинь 4-р ангийн боловсролтой хүн шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэхэд чинь ёстой тэр их дээд сургууль төгссөнөөс илүү ш дээ ой той, тэр одоо тэр офицер байж байхдаа галзуутай, ёстой жинхэнэ сайхан залуу байсан, ёстой нэг мандаж байсан.
Баасанхүү -
одоо жишээ нь ингээд эмэгтэй хүнтэй ингээд ижил тэгж ингээд ажиллаж амьдарч байсан байна тээ?
Алтанцэцэг -
ммхм.
Баасанхүү -
аан тэгээд ингээд өсч дэвжихэд нь уул нь боломж нь нээлттэй байсан. Аан гэтэл яг цаашаа ингээд мэргэжил дээшлүүлээд ч юм уу ингээд явахад нь ар гэр нь нэлээн олон хүүхэд гаргасан бол тэр нь жоохон хойшоо татах ч юм уу тийм зүйл байсан уу?
Алтанцэцэг -
ер нь болуул өөрсдөө зохицуулна. Тэхдээ тухайн үед олон хүүхэдтэй хүн их байсан. Зарим нь болуул тийм тал бий.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
одоо нөгөө үр хүүхдээсээ болоод олон хүүхэдтэй..., тэр чинь чи хар л даа, 8 хүүхэдтэй хүн чинь бараг л яахав олондоо орж байсан ч тэрнээс олон хүүхэдтэй хүн маш олон байсан ш дээ. 10 хүүхэдтэй, 12 хүүхэдтэй, 13 хүүхэдтэй, 16 хүүхэдтэй тийм хүмүүс хүртэл байж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд яахав тийм хүмүүс харьцангуй яасан л байх. Тэхдээ ер нь..., ер нь бол өөрснөөсөө шалтгаална даа.
Баасанхүү -
яаж асуудлыг зохицуулснаас уу?
Нөхөр нь -
тийн. Яаж асуудлыг өөрөө гэртээ зохицуулж чадна амьдралдаа тээ?
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэрнээсээ шалтгаалж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Нөхөр нь -
жишээ нь одоо эмэгтэй хүн одоо явахаар боллоо гэх юм уу, эмэгтэй хүн ингээд явахаар боллоо гэхэд ар гэрийн хүн нь одоо хүүхдүүд ар гэрээ одоо бариад өөрөө аваад явах чадалтай ингээд одоо чадна чи яв гэвэл цаана албан газар болуул дуртай зөвшөөрөөд л явуулна. Албан газраас бол нэг их шалтгаалаад байх юм байхгүй.
Баасанхүү -
аанхан. Ер нь нийгэмд бол боломжийг нь хангаад өгчихсөн байсан байна тээ?
Нөхөр нь -
тэхдээ нийгэм бол хангаад өгчихсөн. Ганцхан өөрөө хувийн асуудлаас зарим нэгэн тийм улсууд бол тийм асуудлууд гарна.
Баасанхүү -
ммхм. Одоо болуул жишээ нь эмэгтэйчүүдийн асуудал гэхээр одоо гэр бүлийн хүчирхийлэл ч байдаг юм уу тээ? Жендер энэ тэр гээд ярьж байна ш дээ.
Алтанцэцэг -
ммхм.
Баасанхүү -
социализмын үед эмэгтэйчүүдийн асуудал гэвэл одоо ямар асуудал байсан бэ?
Алтанцэцэг -
ер нь болуул бас л одоо..., одоо л ил тод болоод тэр хүчирхийлэл жендер л гэж байна. Тухайн үед бол иймэрхүү юм бас л байсан л байгаа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан тэр болгон л тийм ил тод байгаа болохоос биш бас л тийм...,
Баасанхүү -
аанхан.
Нөхөр нь -
гэхдээ одооныхтой адил их тийм биш цөөхөн тийм юмнууд бол үе үе гарч л байсан байх.
Алтанцэцэг -
одоо үгүйдээ л нөхөр нь одоо байнгын дарамталдаг тээ? Ажилд нь явуулахгүй, ажлыг нь тасдуулдаг тийм юм бол байж л байна.
Нөхөр нь -
гэхдээ ховор л доо.
Баасанхүү -
аан нөгөө хүнийхээ Хүмүүжилтэй холбоотой болохоор уу?
Алтанцэцэг -
тийн.
Нөхөр нь -
тэр хүмүүжилтэй холбоотой учраас л тийм юм бага байсан байх. Гэхдээ үйлдвэрт болуул хааяа ганц нэг тэнгэрийн од шиг тийм нэг дуулдаж л байдаг.
Алтанцэцэг -
тийн.
Нөхөр нь -
тэгээд тэр нь тэгээд гайгүй болчихдог л доо.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэрнийг чинь бас хамт олны хурал мурлаар оруулдаг байхгүй юу тэрнийг чинь ажилчдын хурлаар. Өөр газар ажил хийдэг байна тийм ээ? Тэхэд одоо авгай нь манайд ажил хийдэг байна тийм үү? Тэгтэл одоо авгай нь одоо ажил таслагдаад ингэнэ ш дээ тээ? Тэгээд асуугаад хамт олны хурлаар ингээд..., тэр чинь үнэнээ хэлнэ ш дээ. Тэхэд нөхрийг нь авчраад л шууд одооажилчдын хурлаар ороод. Тэгээд тэр үед чинь олон хүүхний дунд орчихсон хүн чинь бас нэг хүн чинь сэтгэл санаа өөрчлөгдөнө биз дээ.
Баасанхүү -
аанхан.
Нөхөр нь -
тэгж бас засардаг, тэгж бас...,
Алтанцэцэг -
тэр үед чинь ер нь ажилгүй хүн гэж ер нь ховор байсан үе дээ одоотой адилгүй ш дээ. Ер нь хүн болгон эр эмгүй л ажил хийдэг байсан үе юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхээр бүгдээрээ л ажилтай байдаг болохоор бас гайгүй байсан байх. Одоо болуул ер нь ажилтай нь ховордоод ажилгүйнүүд нь их болчихоод байгаа болохоор бас янзан бүрийн одоо бас нийгмийн гажуудал, энэ янз бүрийн асуудал маш их гараад байгаа байх гэж боддог юм. Тэр үед бол ер нь нөгөө ажлын...,
Нөхөр нь -
ажлын прол ихтэй.
Алтанцэцэг -
ажлын прол ихтэй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
нөгөө одоо сургуульд сурсан ч бай, сургууль төгсөөгүй ч бай одоо хамгийн гол нь сургууль төгсөөд дагалдангаар авчихдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэр чинь нөгөө явсаар байгаад мэргэжээд л мэргэшээд ингээд явчихаж байгаа болохоор ер нь нээх юм гайгүй байсан байхаа, нэг их тийм тэгдэггүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
лав л үйлдвэрт ер нь юм маш ховор.
Нөхөр нь -
ховор тийм юм ерөөсөө...,
Алтанцэцэг -
тэгээд би үйлдвэрээс гараад одоо би ингээд сургуулийн газар орсон. Сургуулийн газар чинь бол угаасаа сургуулийн багш нар..., багш нар оюутнуудын дунд л ингээд багш оюутан ийм л 3 хэсэг байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэгтэл энд чинь одоо багш нь хичээлээ заагаад ер нь ажилчид нь ажлаа хийж байгаа болохоор өөр нэг их тийм юм мэдрэгддэггүй юм аа надад.
Баасанхүү -
ммхм. Тэхээр яг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь ялгаагүй байсан юм байна тээ?
Алтанцэцэг -
ммхм.
Баасанхүү -
аан гэхдээ яг эмэгтэйчүүдээр овоглосон тийм байгууллага ч юм уу үйл ажиллагаа явагддаг байсан уу?
Алтанцэцэг -
байлгүй яахав. Эмэгтэйчүүдийн..., үйлдвэр дээр бол эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байсан. Аан одоо улсын хэмжээнд болуул байна ш дээ Монголын эмэгтэйчүүдийн хороо гэж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
дарга нь Удвал гээд.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
олон жил ч удирдсан. Аан тэр хороо чинь одоо байгууллага байгууллага дээр эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байгаа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр зөвлөлтэй шууд харьцана. Аан тэр байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлд нь болуул одоо жинхэн ёстой эмэгтэйчүүдтэйгээ ажиллана даа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн. хамгийн гол нь үйлдвэр дээр гэхэд л одоо эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаална, хоёрдугаарт одоо ар гэр амьдралд нь тусална.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн үр хүүхдэд нь тусална.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд одоо үйлдвэрийн хамгийн сайн ажиллагаатай эмэгтэйчүүдээс тэр..., жишээ нь бас нэг их хурал..., эмэгтэйчүүдийн их хурал гэж болно.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэрэндээ төлөөлөгчөөр сонгоно. Аан тэрүүгээрээ бас тэр шугмаараа бас гадаад дотоод явна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэрийг..., тэрийг зардал болуул тэр байгууллага л хариуцна. Тэрнээс хувь хүнээс тийм мөнгө чинь бол тийм зардал одоотой..., одоо чинь болуул өөрсдөө дааж гарч байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр үед чинь тийм юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
дандаа тэр аль байгууллага ямар шугамаар явж байна тэр болгон нь л гаргана ш дээ. тэгээд тэр үед эмэгтэйчүүдийн хороо салбар зөвлөлд нь бас их сайн ажилдаг байсан шиг санагдаж байна аа. Ер нь тэр үйлдвэр дээр харж байхад л одоо тэр бас л хүний амьдралд янзан бүрийн юм таарна ш дээ. Нөгөө хүүхэд шуухад нь бас л нөгөө одоо янз бүрийн хэрэг төвөгт холбогдох ч юм уу хичээл сургууль таслах ч юм уу, тэгээд яахад чинь эмэгтэйчүүдийн зөвлөл одоо тэр зөвлөлийн дарга нь тэр эрэгтэй нь одоо тэр ажилчинтайгаа ярина. Тэгээд цаашаа өшөө тэр сургуулийн байгууллага, сургууль багш нартай нь харьцана.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд..., ер нь тэгээд үйлдвэрт бол эмэгтэйчүүдийн зөвлөл одоо тэр эмэгтэйчүүдээ нэлээн хамгаалсан одоо хуралдаан зөвлөгөөн янзан бүрийн ер нь түхлүү эмэгтэйчүүдээ төлөөлдөг байсан юм шүү.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
эмэгтэйчүүдийн байгууллага хүүхнүүдээ. Үйлдвэрээсээ гадна эмэгтэйчүүдийн байгууллага чинь бас нэлээн их нэр хүндтэй байгууллага байсан юм. Нэлээн ч их ажил зохион байгуулдаг. Тэгээд одоо тэр нөгөө олон хүүхэдтэй эхчүүдийн тусламж, тэгээд үйлдвэрт одоо янзан бүрийн тэр эхчүүдийг алдаршуулах барих тийм юмнууд бол маш их явагдана ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн. Тэгээд л ер нь яахав тасаг цех ажилчдаа тодорхойлоод яаж байсан ч эмэгтэйчүүдийн байгууллага нь л эмэгтэйчүүдээ илүү их анхаарч илүү ажиллаж, илүү их тодорхойлдог байсан үе ш дээ.
Баасанхүү -
аанхан. Эрэгтэйчүүдийн зөвлөл гэж байсан уу тэгвэл?
Алтанцэцэг -
байхгүй.
Баасанхүү -
аан зөвхөн эмэгтэйчүүдийн...,
Алтанцэцэг -
зөвхөн эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
яахав голчлоод нөгөө эмэгтэйчүүд их байсан. Тэгээд нөгөө манай тэр үеийн эмэгтэйчүүд чинь бас нөгөө их ч олон төрдөг, олон хүүхэдтэй эхчүүд их байсан болохоороо бас тэр тал дээр нэлээн анхаарч ажилладаг байсан шиг санагддаг юм.
Баасанхүү -
аанхан. Одоо нөгөө эмэгтэйчүүд олон хүүхэд гаргаж байгаа нь нөгөө жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хорьдог байсантай холбоотой ш дээ.
Алтанцэцэг -
ммхм.
Баасанхүү -
энэ талаар эмэгтэйчүүд одоо асуудал тавьдаг байан уу? Хязгаарлах ч юм уу янз бүрийн асуудал тавьдаг байсан уу?
Алтанцэцэг -
тэр үед чинь одоо тийм юм байдаггүй байсан юм аа. Тэгээд сүүл рүүгээ жоохон бас нэг аль аль ч талаа бодсон уу, гадаад дотоод явж нөгөө одоо..., олон хүүхэд төрүүлээд.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан тэгээд одоо гэр бүлийн хоёр хоёулаа зөвшөөрвөл бас тийм хязгаарлалт хийдэг.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийм байсан юм. Хоёулангаас нь зөвшөөрөл авна. Нөхрөөс нь зөвшөөрөл авна..., тэгж байж яана.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
бас олон хүүхэд төрүүлчихсэн тохиолдолд. Тэрнээс цөөн хүүхэдтэй хүн бол тийм юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
8-аас дээш төрсөн эмэгтэйчүүдэд тийм хязгаарлалт, тэр одоо ерхөндөг мөрхөндөг тавина, ерхөндөг тавьдаг л байсан юм даа тэр үед чинь. Тийм л юм тавина өөр юм байдаггүй. Тэрнээс тэр юу муу болуул их ховор ш дээ аборт мабортонд орохыг болуул маш их..., тийн.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
эх эцэг хоёр хоёуулангаар нь гарын үсэг зурж байж тэгж байж тийм асуудал гарна. Тэрнээс өөр асуудал...,
Баасанхүү -
өргөдөл хүсэлт энэ тэр тавих байх тээ?
Алтанцэцэг -
тийн. Тэрнээс биш тэгж хэн дуртай нь очоод л авхуулаад, хэн дуртай нь очоод тийм юм тавьчих тийм юм байдаггүй байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэрэндээ ч тийм манай хүн ам нэлээн өсч олон хүүхэд төрж байсан байх.
Баасанхүү -
харин тэгдэг юм байна лээ тээ?
Алтанцэцэг -
тэгэхгүй одооных шиг болчих юм бол хүн амын өсөлт..., угаасаа манайх чинь цөөн хүнтэй юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэгээд тэр үед чинь бас их замбраатай ахмад үеэ хүндэлдэг, ахмад үе нь ч багачуудаа их хүндэлдэг тийм байсан болохоороо зэрэг чинь одоо энэ өсөлтийн хүүхэд төрөлтийн эрүүл мэндийн талаар бол их сайн байсан.
Баасанхүү -
тийн.
Нөхөр нь: - одоо чинь одоо эрүүл хүүхэд төрөх нь бас ховордоод байна ш дээ. хүүхдүүд янз бүрийн гажигтай төрөөд байна одоо. Одоо хэвлэл дээр ч тэгж гарч байна, одоо зурагтаар ч тэгж яригдаж л байна. Ер нь олон улсын мэдээн дээр ч тэгж гарч ирээд байна.
Алтанцэцэг -
амьдрал дээр одоо ингээд харахад ч хачин л харагдаж байна.
Нөхөр нь -
аан тэр үед бол хуучин засаглалын үед бол энэ эндэлт бол ховор ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
эндэлт ховор байж. Тэгээд яахав бас одоог бодоход чинь тэр үед машин техник байхгүй байсан, агаар нь эрүүл байж байж, хоол хүнс нь баталгаатай байж.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тиймдээ ч эрүүл саруул сайхан ч хүүхдүүд төрж бойжиж байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
мсмхм.
Алтанцэцэг -
хамгийн гол нь. Тэгээд тэхэд хязгаарлалт ч байхгүй. Ер нь өөрсдөө хүсээд төрж л чадаж байвал ер нь төрж л байдаг.
Баасанхүү -
тэгвэл илүү сайн тээ?
Алтанцэцэг -
тийн. Тэгээд тэрийг аль олон хүүхэдтэй тусам л тэрийг чинь харж хандана, байгууллага ч харна. Ер нь олон хүүхэдтэй хүнийг харж хандах тал дээр их сайн байсан юм шүү.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийн.
Нөхөр нь: - тэгээд одоо олон хүүхэдтэй хүн ингээд хүүхэд төрүүлчихээр зэрэг нөгөө эмэгтэйчүүдийн зөвлөл энэ тэр чинь үйлдвэрийн дарга, үйлдвэрийн цехийн дарга, бригадын дарга, бригадын ажилин их баяртай ш дээ. Өө тэр одоо хүүхдээ төрчихсөн байна. Өө эргэж тойрно, бүгдээрээ одоо гэр оронд нь ээлжээр очно.
Баасанхүү -
өө за.
Нөхөр нь -
тийн одоо үйлдвэрийн ажилчин тэгж хамт олноороо бие биенээ аягүй их хүндэлнэ ш дээ тэр.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
дамаа эхлээд төрчихсөн байхад ер нь бөөн баяр өөрсдөө төрчихсөн юм шиг л.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
социалист хөдөлмөрийн бригад болуул бүүр ёстой агуу байсан ш дээ.
Нөхөр нь -
бригадаараа. Одоо тэр бригад чинь одоо тэр хүний бүх юмыг нь хийж өгнө. Гэрт нь очно, мод энэ тэрийг нь хөрөөдөж өгнө, нүүрс хунарыг нь ч хийж өгнө. Ерөөсөө маш мундаг.
Баасанхүү -
ажлын бус цагаар уу?
Алтанцэцэг -
тийн. Бие биендээ тийм туслах, бие биенийгээ ингээд одоо..., одоо тийм хамтач тийм бүрэлдэхүүн болоход их гоё байсан юм шүү.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр социалист хөдөлмөрийн бригад гэдэг чинь хүмүүсийг их хөдөлмөрч, хамтач, бие биендээ туслах, одоо нөгөө нэг лоозон байдаг байсан ш дээ одоо нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийхээ төлөө гээд нэг уриа гарсан лоозон байдаг байлаа ш дээ. яг л тэрэн шиг нээрээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
яг тийм байсан ш дээ.
Нөхөр нь: - ер нь тэр чинь үнэн л ажил байсан ш дээ. Тэр лоозон болуул үнэхээрийн хүний тархинд юм хийж байсан лоозон л байсан л байхгүй юу. тэрүүгээр чинь хүн маш их одоо бас хөдөлмөрч байсан. Оюуныхаа түвшинг их өндөрсүүлж байсан. Юм их сурч байсан, юм их ойлгохын тулд ажилладаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ийм л байсан үе байхгүй юу.
Баасанхүү -
одоо жишээ нь эмэгтэй хүнд ямар асуудал тулгарвал үйлдвэрчний ажилчин ч юм уу тээ эмэгтэйчүүдийн зөвлөлдөө ханддаг вэ? Мэгтэйчүүдийн зөвлөл ямар ямар асуудлыг шийдвэрлэдэг байсан бэ?
Нөхөр нь -
тэр чинь одоо нөгөө үйлдвэрийн төлөвлөгөө тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэгээд одоо аж амьдрал..., ер нь бүх л юманд хандана даа. Тэхдээ эмэгтэй хүнд зөвлөлийнхөө даргат бол өөрийнхөө амьдралын ямар л бэрхшээлтэй юул тулгарч байна вэ тэрнийгээ чөлөөтэй хэлж өгдөг эд нар чинь.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
аан тэгээд эд нар чинь тэрнийхээ дагуу...,
Алтанцэцэг -
тэрнийхээ дагуу туслалцаа дэмжлэг бүх юман дээр тусална ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
хамгийн гол нь эмэгтэйчүүд чинь өөрсдөө л одоо хувь хүнд ямар бэрхшээл тохиолдоод байна вэ тээ? Аан эсвэл би одоо ийм норм төлөвлөгөө ингэчихсэн, энийг одоо Цэрэнжаргал, Гүнжлхам шиг би ийм төлөвлөгөө ийм юу гаргамаар байна гэж өөртөө одоо тэрийг чинь санаачлаад, өөртөө нөгөө одоо юу гэдэг билээ?
Нөхөр нь -
тийн төлөвлөгөө юугаа хийгээд, тэр зураг схем юу хийх ёстой байна вэ өөрөө тэрнийгээ хүсээд тэгээд өөрөө хэлж чадаж л байвал тэгээд тэр зөвлөл чинь тэр хүнийг...,
Алтанцэцэг -
маш их дэмжинэ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
эмэгтэйчүүдийнхээ тэр юман дээр эмэгтэйчүүдийн тэр хороо холбоо зөвлөл чинь маш их дэмждэг байсан шүү. Ёстой тэр үед нээрээ эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн зөвлөл хорбоонууд л маш их дэмжиж байсан. Тиймдээ ч ажил сайн байсан байх даа одоо бодож байхад.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр олон хүүхэдтэй тийм өдөр шөнийн 3 ээлжинд явна гэдэг чинь хэцүү ш дээ олон хүүхэдтэй эмэгтэй хүнд. Тэр чинь ерөөсөө 45 хоноод л хүүхдээ цэцэрлэг яслид өгчихөөд л тэгээд ажилд орно. Ерөөсөө эхний 45, сүүлийн 56..., 56 хоног дуусаад л ажилд орно. тэр хоног ч тэр яахгүй ш дээ. Тэгээд..., тэгээд тэр хооронд чинь хүүхдүүд нь явж л байна. Хэрвээ янзан бүрийн юм тохиолдох юм бол одоо үе шаттай даа нөгөө ээлжийн мастертаа хэлнэ. Тэгээд цаашлаад энэ эмэгтэйчүүдийн одоо зөвлөл холбоондоо хэлнэ. Тэгээд тэд нар чинь шат шатаараа ингээд арга хэмжээ авч өгөөд л.
Нөхөр нь -
үйлдвэрийн ажилчид биш малчид ч ялгаа байхгүй. Малчдын тэр эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг чинь бас адилхан. Тэр малчдынхаа төлөө...,
Баасанхүү -
хөдөө ч гэсэн адилхан тээ?
Нөхөр нь -
тийн. Уурхайн одоо мэгтэйчүүд уурхайд ажилладаг байсан эмэгтэйчүүд ч мөн адилхан. Аан сангийн аж ахуй ч яг адилхан ингээд. Ерөөсөө ер нь эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг маань эмэгтэйчүүдийнхээ тэр эрх ашгийн төлөө бол бодит амьдрал дээр нь хийдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
уурхай бол уурхай, үйлдвэр бол үйлдвэр, мал аж ахуй бол мал аж ахуйн бүх юм чинь ерөөсөө бүгд адилхан Монголын эмэгтэйчүүдийн хороо гэдэг чинь тэр зөвлөлүүдийг ерөөсөө нэг удирдлагаар бүх юмаа ингээд хангаж байдаг. Аан тэгээд тэр эмэгтэйчүүдийн зөвлөл чинь бүх эмэгтэйчүүдийнхээ ажлыг хийж чадаж байсан байхгүй юу. Тэр үед хүнийхээ төлөө тэгж байсан. Хуурамч биш үнэн сэтгэлээрээ хийж байсан юм. Ийм л байхгүй юу. Тэхдээ тэд нар чинь орон тооны одоо эд нартай адилхан тусгай цалин малин энэ тэр авахгүй.
Алтанцэцэг -
тийн орон тооны бус ш дээ.
Нөхөр нь -
ажилчин дундаасаа л зөвлөлийнхөө даргыг сонгоно. Тэгээд л тэр...,
Баасанхүү -
аан сайн дурын?
Нөхөр нь -
тийн сайн дурын, одоогоор болуул сайн дурын гэсэн үг. Тэгээд тэр хүн чинь ажлаа хийгээд л ажлынхаа хажуугаар нөгөө бүх эмэгтэйчүүдийнхээ ажлыг хийгээд л ингээд л явна. Тэгээд л одоо эмэгтэйчүүдийн одоо их хурал..., их хурал бага хурал гээд л ингээд...,
Алтанцэцэг -
тэгээд бага хурал их хурал гээд хүүхнүүд ёстой..., тийн их хурал болдог ш дээ. Бага хурлаасаа их хурлынхаа төлөөлөгчдөөс хангана. Их хуралд чинь ёстой хөдөө аймаг сумдаас хүртэл ирнэ. Мундаг ёстой тэргүүний эмэгтэйчүүд нь ирнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
том хурал болно ш дээ. хэдэн том автобуснууд яачихсан.
Нөхөр нь -
тэгээд тусгай ингээд том мвтобуснууд чинь ингээд л лоозон ингээд л өлөгчихсөн.
Алтанцэцэг -
тэгээд үйлчлээд аймаг аймгуудаар тэгээд...,
Баасанхүү -
жишээ нь...,
Алтанцэцэг -
Баянголд байрладаг.
Нөхөр нь -
тэгээд тэр одоо бүх эмэгтэйчүүд чинь тэгээд бүх газар, бүүр малчин ирнэ, уурхайчин ирнэ, тэгээд ёстой ямар гоё..., одоо бага хуралдаа ч ялгаагүй, их хуралдаа ч ялгаагүй.
Алтанцэцэг -
тийн.
Нөхөр нь -
тэгээд дандаа тийм ажилчид..., одооныхтой адил тэр танил тал, тэр баячууд одоо ингэж тэгж тийм юм хийхгүй ш дээ. Жинхэнэ ажилчин хүн тэнд очдог байхгүй юу.
Алтанцэцэг -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд тэр их хурал дээр чинь одоо тэр их хурлын чинь юу гарч байгаа юм..., нөгөө одоо төлөөлөгч нь. Өөр өөрсдийнхөө санал бодол чөлөөтэй ярина ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
өшөө тэгээд юу хийх вэ тээ? Тэр чинь бүүр төлөвлөгөөтэй одоо бүүр жилийн одоо их хурлаас чинь одоо тэр юугаа бас ингэдэг байсан юм шиг байгаа юм тээ? Эмэгтэйчүүд одоо энэ..., одоо энэ 2009 онд эмэгтэйчүүдийн зөвлөл эмэгтэйчүүдийн хорооноос энэ улсын хэмжээнд юу хийх ёстой тэрийгээ тодорхойрж өгдөг. Тэр чинь бас л одоо энэ намын их хурал шиг л ийм том хурал болдог байсан ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
зөвхөн эмэгтэйчүүд дундаа тэгээд, эмэгтэйчүүдийн хийх ёстой, шийдсэн, хийх гэж байгаа гээд л ёстой бүх юм чинь...,
Баасанхүү -
одоо удирдагч зохион байгуулагч оролцогч нь бүгд эмэгтэйчүүд байх уу?
Алтанцэцэг -
бүгд байна.
Нөхөр нь -
ерөөсөө нэг ч эрэгтэй хүн байхгүй бүгд эмэгтэйчүүд тэр хурал дээр чинь.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
гадаадад одоо их хуралд энэ тэр явна ш дээ. Малчдаас явна, уурхайчдаас явна, үйлдвэрээс явна. Нормчин хүн явна шүү.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэргүүний ажилтангууд явна ш дээ. Тэрнээс одооныхонтой адилхан тэр дээгүүр ингэж явах юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэгж одоо үйлдвэрийн ажилчид..., ер нь манай ажилчин анги болуул тийм ч сайхан байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь ажилчин анги энэ улс орныг бараг авч явсан даа малчид ажилчин анги.
Баасанхүү -
ммхм. Эрэгтэй эмэгэй хүмүүсийн оролцооны ялгаа ямар байсан бэ? Одоо тэр салбарт эрэгтэйчүүд түлхүү, энэ салбарт эмэгтэйчүүд түлхүү гэвэл?
Нөхөр нь -
өө байхгүй ижилхэн. Ерөөсөө салбарт бол эрэгтэй эмэгтэй гэж ерөөсөө ялгаад байх юм байхгүй ш дээ.
Баасанхүү -
аанхан. Уурхай ч юм уу тийм юманд уу?
Нөхөр нь -
тийн ялгах юм байхгүй ерөөсөө хийж чадаж байвал.
Алтанцэцэг -
хамгийн гол нь нөгөө хийх ёстой..., одоо нэхмэлийн цехд л гэхэд дан эмэгтэйчүүд. Аан тэр мастерууд нь, засварчид нь эрэгтэй.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийм л байна гэхээс биш нэхмэлийн цехийн нэхэх машин дээр эрэгтэй хүн байна гэж байхгүй ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
аан гүйцэтгэх цехд нь одоо, угаалгын цех гүйцэтгэх цехд одоо тэр чинь нөгөө хийх ёстой ажлынхаа юунаас нөгөө эр эм, эр эм гэж байх ёстой.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэрнээс биш эмэгтэй хүний ажлыг эрэгтэй хүн, эрэгтэй хүний ажлыг эмэгтэй хүн хийнэ гэсэн юм бол байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тийн. Хамгийн гол нь тэр чинь үйлдвэрүүд болохоороо яг л одоо нэхмэлийн цехд л гэхэд чинь дандаа эмэгтэй, засварчид нь болохоороо дандаа эрэгтэй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
гэх мэтчилэнгээр л байсан байхгүй юу.
Нөхөр нь -
- засварчин чинь дандаа хүнд юм хийнэ ш дээ.
Алтанцэцэг -
тийн.
Баасанхүү -
тийн.
Нөхөр нь -
дандаа төмөр мөмөр одоо дандаа хүнд ажлыг хийнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэрнийг эрэгтэйчүүд нь хийдэг.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
- аан эмэгтэйчүүд нь болуул одоо өөрөө эмэгтэй хүнийхээ одоо хийж чадах тэр ажлаа л хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэрнээс зориудын тийм юм болуул юм байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэр хөдөлмөрийнхөө талбарын одоо байдлаас л болно.
Алтанцэцэг -
тийн.
Нөхөр нь -
техник нь өөрөө техник хүндтэй ийм үед болуул эрэгтэй хүн тэрнийг хийнэ ш дээ.
Баасанхүү -
тэгнэ тээ?
Нөхөр нь -
эмэгтэйчүүд чинь тэгж хүнд юм өргөж чадахгүй л дээ. Дандаа тийм том том дамар, том том одоо араанууд байж байна ш дээ. Тэрнийг чинь слесарууд нь гэхэд эрчүүд.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
аан цехийн дарга энэ тэр болуул одоо эрэгтэй хүн байна. Гэхдээ цехийн дарга нь эмэгтэй ч хүн байна бас.
Алтанцэцэг -
тийн. дарга нарын хувьд бол эр эм нь хамаа байхгүй. Аан ажиллаж байгаа тэр объектоо тэр нөгөө ажлынхаа...,
Баасанхүү -
онцлогоосоо...,
Алтанцэцэг -
онцлогоосоо эрэгтэй эмэгтэй гэж байна.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэрнээс эмэгтэйг нь ахуй аваадэрийг нь юу яалаа, эрэгтэйчүүдийг нь их аваад эмэгтэйг бага авлаа гэх тийм юм бол байдаггүй юм.
Нөхөр нь -
соёлын ажил яг ижил ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Нөхөр нь -
эмэгтэй чинь давуугаа авна шүү цалингаа. Яагаад гэвэл эмэгтэйчүүд чинь норм хийж байгаа учраас бас эрэгтэйчүүдээсээ арай өөр.
Алтанцэцэг -
тийн.
Нөхөр нь -
эмэгтэйчүүд чинь бас нөгөө хөдөлмөрийн одоо нөгөөдөх ур чадвараараа бас давамгайлдаг бас явдал бий.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь -
тэр болуул яг тэр давамгайлсангаараа л цалингаа авна. Аан эрэгтэй хүн тэр давамгайлалт нь хүрч чадвал цалингаа авна, хүрч чадахгүй болуул тэгээд эмэгтэй нь аваад, эрэгтэй хүн нь өөрийнхөө авдагаараа аваад л явна.
Баасанхүү -
ммхм.
Нөхөр нь: - өөрөө л хийж л чадаж л байвал тэр цалингаа аваад л явна.
Алтанцэцэг -
помастер, ээлжийн мастерууд бол тогтмол цалинтай. Хүүхнүүд чинь ингээд норм хийгээгүй учраас тэд нар тогтмол цалингаа л авна. За хүүхнүүд бол..., хамгийн гол нь норм хийдэг чинь хамгийн онцлог нь.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
Яаж л хийж чадаж байна вэ тэрүүгээрээ л цалинг их одогоороо гоё ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тэр үед чинь нөгөө норм төлөвлөгөө тасарна гэж байхгүй. Нөгөө материал тасарна гэж байхгүй. Бүтээгдэхүүний түүхий эд материал нь тасрахгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр тасрах юм бол харин сул зогсолт хийнэ. Аан сул зогсолт чинь бас зохих хэмжээний үнэлгээтэй. Цалинтай ш дээ сул зогсолтын мөнгө гэж.
Баасанхүү -
өө бас ажилгүй байсан ч?
Алтанцэцэг -
тийн. Тэр чинь өөрөөс биш үйлдвэрээсээ нөгөө түүхий эд тасарснаас болж сул зогсож байгаа болохоор тэрийг болуул тэр хүнд хохироохгүй сул зогсолтын мөнгө гэж өгнө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
аан тийм биш материал түүхий эд нь байгаа тохиолдолд бол ёстой сул зогсоод тийм ажилгүй болно, тийм юм байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
норм төлөвлөгөө сайн хийнэ.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ? Тийм зүйл тохиолдож байсан уу?
Алтанцэцэг -
тэхээр одоо юу байх билээ?
Баасанхүү -
тухайн нэг тохиолдол тээ? Таны амьдралд тохиолдсон зүйл ч юм уу тэр нь одоо таны амьдралд нөлөөлсөн өөрчилсөн тийм зүйл байсан уу?
Алтанцэцэг -
юу байхав дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ер нь эмэгтэй хүн хамгийн эхлээд их яадаг юм..., эх хүн болоод их баярладаг юм.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
анхныхаа хүүхдийг гаргаад их баярлана. Аан дараа нь анхныхаа ач юм уу зээг хараад маш их баярлана. Бүүр хүүхдээсээ илүү юм байна лээ.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
тийн. Ер нь тэгээд л хүн тухайн өөрийн амьдрал, өөрөө..., хүний амьдрал чинь өөрөөс нь л шалтгаална ш дээ. өөшөө л тэр амьдралаа ямар аз жаргалтай авч явах вэ тийм ээ? Ямар байх вэ гэдгээр чинь тухайн тэр одоо гэр бүлийн хүмүүсээс шалтгаалах болохоор өөртөө л аз жаргалтай л байх л юм бол тэгээд л одоо ер нь найз нөхөд, хавь ойрын хамт ажиллаж байгаа нөхөд хүртэл өөр л байдаг юм даа.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд миний хамгийн сүүлд яасан нь одоо юу л юм даа..., нөгөө би чинь нөгөө бүжиг мүжиг бол би юу ч мэдэхгүй хүн шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд яахав нэг алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр өвгөнтэйгөө..., өвгөнөөрөө заалгаад бүжиглэдэг болсноос хойш л нэлээн хэдэн жил явчихсан юм аа хоёулдаа бүжгэнд. Тэгж байгаад л харин ёстой энэ нийтийн цэнгээнт бүжгийн хатан хаан гэдэг өргөмжлөл аваад маш их баярласан. Хүмүүс..., би аваагүй мөртлөө надыг хүмүүс хатан хаан гээд нэрлээд байхаар би тэрэнд маш их зовдог байсан.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
хүн чинь өөрөө албан ёсны авюаагүй болохоороо хүн чинь бас нэг хүн ичих нүүр гэж байна аа даа.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
ичих булчирхай гэж байна ш дээ. Тийм болохоороо..., манай өвгөн чинь...,
Нөхөр нь -
би хаан болчихоор зэрэг өнөө авгай хатан хаан гэж нэрлэгддэг байхгүй юу.
Алтанцэцэг -
дагалдаад.
Баасанхүү -
аан.
Алтанцэцэг -
тийн тэгээд хүмүүс чинь яахав эхний..., яахав манай өвгөнтэй хатан хаан авсан хүн нь өөр хүн байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Алтанцэцэг -
би тэхэд чинь мэдэхгүй байсан хүн чинь. Тэгтэл хүмүүс тэрийг гэхгүй надыг л гэдэг байхгүй юу. Тэрний хатан хаан гэж юу байдаг юм. Жинхэнэ хатан хаан чинь өөрөө энэ тэр гэхээр би бүүр ичиж үхнэ ээ бүүр санаа зовоод л. Яанаа одоо..., нөгөө жинхэнэ хатан хаан болсон хүн чинь юу гэж бодож байгаа бол өөрөө ингэж байна гэж хэлэх болов уу гээд би чинь ёстой үнэхээр бүүр зовдог байсан байхгүй юу. Тэгээд харин жинхэнэ одоо өргөмжлөлийг нь аваад зарлагдсанаас хойш...,
Баасанхүү -
за нэг юм.
Алтанцэцэг -
амарч. Ёстой нэг нүүр бардам боллоо ш дээ. Тэгээгүй бол хүн чинь нээрээ их эвгүй юм байна лээ худлаа тэгж хэлэгдээд явах чинь.
Нөхөр нь -
Монголын нийтийн цэнгээнт бүжгийн алтан медальт хатан хаан гэдэг өргөмжлөл авчихаад баярлаж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийн амьдралаас ялгагдах онцлог зүйл юу вэ?
Алтанцэцэг -
онцлогдох зүйл гэвэл хамгийн гол нь одоо хамгийн их ялгагдах юм нь бид хоёр хоёулаа одоо сэтгэлээсээ хоёулаа ингээд чөлөөт цагаа тээ ингээд өөрсдийнхөө эрүүл мэндийг бодож, эрүүл мэндээ одоо өшөө яадаг юм нөгөө урт удаан наслах, биеэ эрүүлжүүлэх, өшөө тэгээд өөрсдийгөө одоо..., өөрсдийнхөө дуртай юмыг хийх хүн чинь өөрсдөө их таашаал авна даа тэрнээс.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэр үүднээс бид хоёр хоёулаа бүижглэдэгтээ л аягүй их сэтгэл хангалуун. Аан тэгээд бид хоёроор дамжаад манай найзууд бид хоёрыг дуурайгаад гэр бүлээрээ ингээд бас ингээд бүжиглэдэг болчихсон. Одоо бид нар чинь бүгдээрээ тэтгэвэлт гарчихсан, бүгдээрээ л 60 гарчихсан хүмүүс шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэхэд чинь бид нар чинь нас нь явчихсан сэтгэлээрээ залуу. Одоо ёстой 18-т шиг л бүгдээрээ хаа л явна бүижглэх цагтаа бүжиглэнэ, тоглох цагтаа тоглоно, дуулахдаа дуулна аягүй сайхан. Бид хоёр харин хаа очиж их сайхан найзуудтай. Бид хоёр өөртөө ийм баг бүрдүүлчихсэн л дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
их сайхан. Дандаа гэр бүлийн найзууд, 10-аад гэр бүлийн баг бүрдүүлчихсэн. Одоо тэрүүгээр их олон жил бид нар одоо 14, 15 жил болчихож түрүүч нь тийм ээ? Сүүлийх нь одоо 5, 6 жил болж байна. Олон жилийн бүүр бие биенээ андахаа больсон, салж чадахаа больсон. Үр хүүхэд нь хүртэл бүүр ингээд л бид нарыг чинь нийлүүлээд тоглуулах, ийш тийш нь амралтанд явуулах аягүй дуртай. Та нар чинь яачихсан юм бэ, яагаад явахгүй байна, яагаад бие биенээрээ ирэхгүй байна энэ тэр гээд хүүхдүүд нь хүртэл мэддэг болчихсон. Тэгээд сар болгон бие биенээ хүлээж авна гээд л гэх мэтчилэнгээр бид нар одоо энэ насандаа ингэж..., ингээд найз нөхөддөө хүрээлүүлээд ингээд хүүхдүүдээр хүрээлүүлээд ингээд ингэж сайхан явж байгаа ийм хүн болуул бид нарт ховорхон байх гэж боддог юм.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
бид нар ийм олуулаа мөртлөө.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэгээд бид нар чинь их сайхан найзууд аа. Тэгээд чи харин нөгөө амралтан дээр бас гадарласан байх. Хамгийн гол нь одоо бид нар чинь хийх юмаа хийчихлээ. Одоо жинхэн амардаг үе. Амардаг үе дээрээ ингээд л..., бид нар чинь үр хүүхдээ харахгүй. Яахав ганц нэг нь харах үедээ харна. Тэхдээ тэр болгон хүүхдүүдтэй зууралдаад байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
ерөөсөө л чөлөөтэй. Зуны цагт хэдэн сар ч явсан болно. Өвөл ч гэсэн явъя л гэвэл явна. Хаашаа ч явж болно. Одоо зун гэхэд л бөөнөөрөө амралтанд л 2, 3 сар явчихна. Эсвэл л одоо за Утай явна аа л гэвэл бүгдээрээ бөөнөөр хувиараа тэгж янз бүрийн юуны юунд орж явахгүй ш дээ жуулчдын. Зөвхөн өөрсдөө ингээд хувиараа яваад өгнө. За одоо тэр амралтанд очъё гэвэл бүгдээрээ ингээд л явчихна. Хамгийн гол нь сэтгэл нийлсэн ийм сайхан найзуудтай одоо сэтгэлээрээ цаг үед хавчигдахгүй, үр хүүхдэд хавчигдахгүй ингээд чөлөөтэй ингээд явж байгаадаа бид нар бас нэг эрүүл урт удаан наслах л үндэс суурь байх л гэж боддог ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Алтанцэцэг -
тэрэндээ ч бид нар их гайгүй залуулаг харагддаг. Хүмүүс бид нарыг чинь залуу..., наснаасаа залуу гэж хэлэхээр гол нь тэндээ байдаг байх гэж боддог юм. Ер нь тэгээд хаа явсан газар бид нар дандаа инээдтэй наргиантай. Ер нь тэгж уурлаж уцаарлах юм тун бага. Болж өгвөл бүгдээрээ бие биенээ одоо хэдийгээр наслах юм бэ, үлдсэн хугацаа нь бага учраас бид нар одоо ёстой цагтай..., цаг минуттай уралдаж өөрсдийгөө баясгаж баярлуулж жаргааж явъя л гэж боддог ш дээ.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.