Dulamsüren

Basic information
Interviewee ID: 990398
Name: Dulamsüren
Parent's name: Dashdavaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan Uul sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
collectivization
education / cultural production
work
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байнa уу Дуламсүрэн гуай
Дуламсүрэн -
Сайн, сайн байна уу
Дэжид -
За сайхан намаржиж байна уу та?
Дуламсүрэн -
Сайхаан. сайхан намаржиж байна уу
Дэжид -
Сайхан, Бид Англи улсын Кембрижийн их сургуулийн Ази судлалын салбараас Монголын 20-р зууны аман түүхийн талаар ярилцлага явуулж байгаа юм, Энэ ярилцлаганд таны намтар түүх, тухайн үед ажиллаж амьдарч бсан талаар тодорхой ярьж өгнө үү гэж хүссэн, Ингээд бид нарын урилгыг хүлээн авч яэйлцлага өгөх болсон таньд юуны өмнө баярлалаа.
Дуламсүрэн -
Баярлалаа.
Дэжид -
За ярилцлагаа таны бага нас, таны намтар түүх, хэдэн онд хаана төрсөн? Таны эцэг эх ямар хүн байсан? Бага насаа та яаж өнгөрүүлсэн тэр талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Дуламсүрэн -
За би 1949 онд Баян-Уул сумын Шүүрт гэдэг газар төрсөн. Эх эцгээсээ 7 уулаа. Би айлын том. Манай эцэг эх малчин гаралтай. өвөг эцэг бүгд малчин гаралтай хүмүүс.
Манай аав мал дээр өсөн хүмүүжиж байгаад ардын цэрэгт яваад , цэргийн алба хааж ирээд манай ээж Даржээ гэдэг хүнтэй айл гэр болсон гэж ярьдаг. Аав нэгдэлд олон жил мал маллаж, нэгдлийн хоньчин байсан.
Дэжид -
Цэргээс ирээд ээжтэй тань гэр бүл болсон байхнээ.
Дуламсүрэн -
Тийм,
Дэжид -
Ямар нэгдэл гэж байсан бэ?
Дуламсүрэн -
Тэр үед Баян-Уул сумын Улаан туг нэгдэл гэж байсан, миний нэдхээр 35,6 жил мал малласан, тэгээд насан өөд болсон доо,
Би 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Миний нөхөр биеийн тамийн багш хүн, Бид сургуулиа төгсөж ирээд 1968 онд айл гэр болсон. Манай хүн аймгийн 10 жилийн сургуульд багш, Аймгийн биеийн тамирийн спорт хороонд олон жил багш дасгалжуулагч хийсэн,
Би бол 68 онд Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникумд суралцаад нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд аймгийн хөдөө аж ахуйн хэлтэс гэж байхад эдийн засгийн салбарт нягтлан бодогчоор ажилд орж байсан.
Дэжид -
Бага насаа яаж өнгүүлсэн? Айлын том хүүхэд дүү нараа яадаг байсан, Бага насныха тухай яриач,
Дуламсүрэн -
За миний бага нас 8 нас хүртлээ эцэг эх дээрээ өсөж хүмүүжиж байгаад 8 насандаа Баян-уулын сумын бага сургуульд орсон. Бага сургуульд 4р анги төгсөөд сүүлдээ 2 сум нийлсэн, Батцэнгэл сумтэй нийлсэн. Тэнд 7р анги төгсөөд1964 онд Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникумд очиж суралцаад нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд аймгийн хөдөө аж ахуйн эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор ажилд орж байсан.
Дэжид -
Та тэр үед бага сургуулийн дотуур байранд бдаг байсан уу? ямар байдаг байсан, Багш хүүхдийн харилцаа ямар байсан? Яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан, тэр үеийн сургуулийн талаар дэлгэрүүлж ярьж өгөөч?
Дуламсүрэн -
: Намайг анх Баян-Уул сумын бага сургуульд ороход манай ангид Гэчин гэж багш дааж авч анги удирдаж байсан, Тэр багш хүүхдэд эелдэг , хүүхдийг аль болох эелдэг талаас нь зөөлөн аргаар хүмүүжүүлж, аашилж зандардаггүй, сайхан зөөлөн багш байсан, Одоо хаана явааг нь мэдэхгүй байна,
Бага сургуульд байхдаа Би байранд байсан. Гадуур ах дүүгийндээ ч байсан хамгийн сүүлийн 1 жил байранд байж байгаад төгссөн, Тэр үед олон багш байсан. Тэр багш нар маань бид нарын сурлагат их анхаарч , хичээл ном давтуулах, сургалтыг чанартай байлгах , бид нарт байнгийн давтлага хийлгэдэг байсан,
Дэжид -
Дотуур байранд эрэгтэй эмэгтэй гэж тусдаа байсан уу?
Дуламсүрэн -
: Тийм, Эрэгтэй эмэгтэй тасаг гэж тусдаа байсан. Батцэнгэл сумын дунд сургуульд байхдаа байнга дотуур байранд байж 7р анги төгссөн. Тусдаа байрын багштай, Байрны хүмүүжүүлэгчтэй, Тэр багш маань хичээлээс гадуур оройн цагаар хүүхүүдийн хичээл давтлагад санаа тавьж, хариуцаж давтлага хийлгэж орой 11 цагт хүүхдүүдийг унтуулж амраадаг байсан. тэгээд өөрөө гэртээ харьж амардаг байсан.
Дэжид -
Байрны хүнсний хангамж яадаг байсан бэ?
Дуламсүрэн -
: Тэр үед хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад , тэндээс байгуулгын няраваар дамжигдаад хүнсээ авдаг байсан. эцэг эхээс шаардаж авдаггүй байсан.
Дэжид -
Тэр үед хэгдсэн форм ямар байсан ?
Дуламсүрэн -
: Хичээлийн хэрэглэл, нэгдсэн форм эцэг эх л хангаж өгдөг байсан даа.
Дэжид -
Таныг1-р ангид байхад ямар нэгдсэн формтой байсан бэ?
Дуламсүрэн -
: За яг 1-с 4р бүлэг төгсөхөд тусгай форм гэж эмэгтэйчүүд ногоон өнгийн дээл байсан, улиралаасаа хамаараад зузаан нимгэн, намар бол тэрлэг ч юмуу. Эрэгтэйчүүд хөх дайланбам тэрлэг. Тэр үед одоогийхтой адилхан юм элбэг байсан биш, Дайланбан дээрүүд өмсдөг байсан, Формын тухайд тиймэрхүү л байсан даа.
Дэжид -
Та нарыг хичээллэдэг байшин нь ямар байшин байсан? хэдэн давхар байсан? гал тогоо зэрэг нь ямар байсан бэ?
Дуламсүрэн -
: Сургууль тусгай галчтай. пийшингээр халаадаг байсан. одоо үетэй адилхан паар байхгүй. ердийн галлагаатай. байр бол 1-2 тусгай тогоочтой, мөн аяга таваг угаадаг үйлчлэгчтэй байсан.
Дэжид -
Тэр үед хүүхдүүд хичээл сургуульдаа дур сонирхолтой байсан уу? эсвэл шаардуулдаг байсан уу? хүүхдүүд яаж сургуульд элсдэг байсан бэ?
Дуламсүрэн -
: Бидний үед бол миний өмнөх үеэс арай өөр байсан болов уу. миний сургуульд
байх үед нэгдэл гэж байгуулагдчихсан, хөдөөд соёл нэвтрээд нэлээн хэдэн жил болчихсон байсан үе юм даа. Хүүхдүүд нээх их шахалт шаардлага гэхгүй ээ, Намар хүүхдээ сургуульд нь явуулаарай гэж багш нар нь тэр үед явж байдаг байсан, хүүхдүүд бол сонирхолтой. Зарим нэгдлийн мал сүрэг ихтэй, хүн хүч муутай айл нүүхдүүдээ сургууулиа завсардуулах юм бага зэрэг байсан.
Дэжид -
нэгдэл гэснээд таниас нэгдэлтэй холдогдуулан асуух юм байна, Өөрөө бол нэгдэл байгуулагдаж байхад сургуульд орж байсан юмны наана цаана учрыг мэдэж байсан юм байна, Танайх нэгдэлд яаж элсдэг байсан . Нэгдлээс цалин хөлс хэр хэмжээний авдаг байсан ? амьдралд яаж хүрдэг байсан Нэгдлийн талаар ярихгүй юу?
Дуламсүрэн -
:Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн их өрнөж байсан, хувийн малтай иргэд нэгдэлд их хамаарагдаад. Сайн дураараа элсдэг. Ихэнх хүмүүс ер нь нэгдлийн гишүүн болчихсон байсан. Нэгдлийн гишүүн болоход дүрэм журамтай байсан. Нэгдэлд элсэхэд бүх гишүүдийн хурлаар ороод элсдэг. Тэр нэгдлийн гишүүн боллоо гэдэг, Нэглийн гишүүнээс гарахад бас дүрэм журамтай , бүх гишүүдийн хурлаар ороод гүшүүн байлгах уу, байлгахгүй юу гэдгийг бүх гишүүдийхээ хурлаар шийддэг.
Дэжид -
тэр үед нэглийн гишүүдэд малын хөлийн татвар гэж байсан уу?
Дуламсүрэн -
: Байсан малын хөлийн татвар гэж авдаг байсан.
Дэжид -
Тэрийг тайлбарлавал ямархуу юм байдаг байсан бэ?
Дуламсүрэн -
: татвар гэдэг нь Хонин толгойд шилжүүлж авдаг байсан. Бод малд шилжүүлж авдаг янз бүрээр авдаг байсан.
Дэжид -
Бид2-ын ярилцлагыг тодруулахад бод гэдэг чинь том мал уу?
Дуламсүрэн -
: тийм , том мал. 7 хонь нэг бод ч юмуу, 8 ямаа нэг бод ч юмуу, тэрүүгээр нь бодож авдаг байсан.
Дэжид -
Ашиг шимээс нь бодож авах уу?
Дуламсүрэн -
: ашиг шимийг нь нэг их бодохгүй. Тэр үед сүү тосны завод гэж зун тусдаа гардаг байсан. Нэг өрх айл байлаа гэж байхад хэдэн литр сүү гэж норм байдаг байсан, Биелүүлж чадаагүй бол тэр хэмжээний татвар авдаг. Айлууд маань
хэдэн малтай тэр хэмжээгээр нь хэдэн литр сүү байна гээд нормтой байсан
Хөдөлмөрийн хөлс нь хийснээрээ авдаг байсан, 70хувь 60 хувь ч юмуу, тэрүүгээр авдаг. жилийн эцэгт нооцны төлөвлөгөө сүүний төлөвлөгөө, нооруурын төлөвлөгөө яаж давуулж биелүүлсэн байна . тэрүүгээрээ хөдөлмөрийн хөлс тооцож авдаг байсан.
Дэжид -
Нэгдэл ямар бүтэцтэй байсан бэ, нэгдлийн дарга гэж байсан уу?
Дуламсүрэн -
: Нэгдлийн бүтэц гэвэл нэгдлийн дарга, дарга,нэгдлийн орлогч дарга, нярав, ерөнхий нягтлан бодогч, мал аж ахуйн салбар, туслах үйлдвэрийн салбар, олон салбартай байсан. Тэр чиглэлээрээ ажилчидтай, модны чиглэлийн ажилчид , хөрөө рам гэх мэт туслах үйлдвэрийн чиглэлээр. Манай аймгийн Жаргалан суманд эмээл хийдэг газар байсан,
Дэжид -
Үйл ажиллагаа нь бэхжээд нэлээд олон салбар үйлдвэрлэл явуулж байсан юм байна тэ.
Дуламсүрэн -
: тийм, тэжээлийн аж ахуй, гурлын үйлдвэр ч гэх юмуу
Дэжид -
нэгдэл бол тэр хөгжиж байсан үедээ нэлээд ашигтай ажиллаж байсан уу? Өөрийхөө зардлааар үйл ажиллагаа явуулаад ,
Дуламсүрэн -
: Зарим салбар нэлээд ашигтай ажиллаж байсан, зарим салбар алдагдалтай байсан,
Цалин хөлс нь нөгөө л журмаараа. Зарин мэгдэл модны чиглэээр хөгжчихсөн.
Аж үйлдвэрийн чиглэээр зарим салбар үйл ажиллагаа явуулдаг байсан.
Ажилчидын авч байгаа цалингийн дундаж хэмжээ бол сарын дундаж бол 70. 80 төгрөг байсан.
: Тэр үеийхээр бол төгрөг үү тиймээ. мянга биш.
Дэжид -
тэрүүгээ юмаа хангах уу
Дуламсүрэн -
: тэр үедээ бол мөнгөний ханш бага байсан болохоор хангаж чаддаг байсан.
: Амьдрал бол боломжийн байсан.
- нэгдлээс ажилчин албан хаагчидад өгч байгаа малын тоо бол 16 толгой мал байдаг байсан. хөдөө аж ахуйд ажиллаж байгаа гэвэл 16 гаар тогтоож байсан. Би хөдөө аж ахуйн нэгдэлд ажиллаж байна гэхэд надад 16 толгой мал байх зөшөөрөлтэй. бог 10 ч юмуу, бод 6 ч гэх юмуу гэж тогтсон байдаг. Малчидын хувьд 50 толгой мал гэж тогтоож өгсөн.
Дэжид -
Өөрөөр хэлбэл ажилчин албан хаагч ялгаатай байсан байхнээ.
Дуламсүрэн -
: хөдөө аж ахуйн нэгдэлд ажиллаж байгаа нягтлан бол 16 толгой малтай байна. Бусад улсын байгууллага бол хамаагүй, Малчид бол 50 толгой малтай. Тэрэн дотроо бод мал 16 толгой байна гээд заагаад өгчихнө. Бусад нь бог байх ч юмуу.
Миний багад бол арай өөр байсан байх тэрийг сайн мэдэхгүй байна, 25 толгой малч юмуу арай өөр байсан байх,
Дэжид -
Сум нэгдэлд тэр үед хүүхдийн сургалтын төлбөр даах ч юмуу. сургалт семнарт явуулах ч юмуу тийм зүйл байсан уу?
Дуламсүрэн -
: байсан байсан. Улсад нягтлан бологч байлаа гэхэд нэгдлийхээ зардлаар сургалт семнарт явуулдаг байсан.
Дэжид -
Тэр үед хүүхэд залууст эцэг эх нь юу гэж сургадаг байсан, таны мөрдөж явдаг зүйл байдаг уу?
Дуламсүрэн -
: Миний эцэг эх маань сургууль хичээл номдоо шамдаарай, сайн хүн болоорой , улсдаа хэрэгтэй сайн хүн болоорой гэж захиж сургадаг байсан.
Дэжид -
Хүмүүжлийн гол арга хэрэгсэл юу байсан бэ?
Дуламсүрэн -
: Хүмүүжлийн гол арга хэрэгсэл бол одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад бэлэнчлэх сэтгэлгээ байгаагүй. Аль болох өөртөө байгаа нөөц бололцоогоор байдаг байсан. Өөрөө л хөдөлмөрлөх тийм сэтгэлгээтэй байсан.
Дэжид -
Хүүхдийг хэдэн наснаас хөдөлмөрлөх зан үйл байсан бэ?
Дуламсүрэн -
: Тэр үед цэцэрлэг гэж ховор байсан. Хэдэн оноос байгуулагдсаныг мэдэхгүй байна, Сургуульд байх үесээ малчин аав ээжтэй байсан болоод ч тэр үү , эмэгтэйчүүд нь мал саах , ямаа саахаас эхлүүлээл тэр талаар суралцсан байх, эрэгтэйчүүд нь мал хариулах ер нь 6,7 наснаас эхэлж сурч байсан байх. Ишиг хурга хариулах. адуу мал унах гэх мэт. Хөдөлмөрийн хүмүүжил давамгай байсан. Одоогийн хүүхдүүдтэй адилхан бэлэнчлээд байх юм байхгүй. Тэр үед чинь хуурай идэх юм, гурил талх тариа ховор байсан. Хэрвээ гурилтай болчихвол боорцог гамбираа өөрсдөө хийж иддэг. Одоогийх шиг дэлгүүр хоршоо яваад бэлэн юм авна гэсэн юм ховор байсан.
Дэжид -
Та эцэг эхээрээ малчин гаралтай гэж ярьж байна. Нэгдэлд олон жил нягтлан хийсэн гэж ярьж байна , энэ мэргэжилд ямар хүн нөлөөлсөн бэ? өөрөө сонгосон уу?
Дуламсүрэн -
Тэр үед 10-р анги төгсөөд сургууль авах нь ховор байсан. Үйлдвэрлэлийн чиглэлээр ч юмуу хөдөө аж ахуйн чиглэлээр ТЕМС мэргэжлийн сургууль эд үүсч хөгжсөн байсан.
би бол өөрөө эмч болох хүсэлтэй байсан. Гэтэл манай 7-р анги төгсгөсөн багш чамайг заавал санхүүч болгоно санхүүгийн техникумд ор гэж хэлсэн.
Дэжид -
Багшийн зөвлөснөөр ?
Дуламсүрэн -
манай аав ээж мал дээр байдаг хүмүүд болохоор тийм мэргжилтэй болоорой гэж хэлээгүй юм болов уу даа, Тэгээд санхүүгийн мэргэжлээр төгсөөд нягтлан болсон доо,.
Дэжид -
Өөрөө сумаасаа7-р анги тогсоод аймагт ирэх үү тэ?
Дуламсүрэн -
Тэр үед Батцэнгэл сумд сурч байсан тэндээсээ хувиар аваад ирнэ.
Дэжид -
Аймгаараа дамжаад Улаанбаарар явах уу?
Дуламсүрэн -
Аймгаараа дамжиж явахгүй, Сумаас томилолт бичиж өгөөд 8 сарийн 20д гаргаад Улаанбаатарт ирээд Санхүүгийн Эдийн Засгийн Техникумд 4 жил сурсан.
Дэжид -
анх хотод ирээд ямар санагдав? Урьд нь хот орж үзэж байсан уу? Хөдөөнөөс хотод ороход анхны сэтгэгдэл ямар байв?
Дуламсүрэн -
Хот гэдэг чинь хөдөөний бид нарт их гоё санагдсан. Анх хот явахад Аавын талын шешчерийн жолооч ах ирээд, бас нутгаасаа хамт Санхүүгийн техникумд орсон найз байса,. Гэхдээ тэр найз маань Аймагт 8 жил төгссөн байсан. Тэгээд хоёулаа тэр ахтайгаа хотруу сургуульд явж байсан.
Дэжид -
За 2уулаа яриагаа үргэлжлүүлье. Анх шешчерт суугаад хотруу орж ирсэн тиймээ, Хот ямар санагдав?
Дуламсүрэн -
Хот их л олон сүндэрлэсэн барилгатай их сайхан санагдаж байсан даа.
Дэжид -
Сумаасаа шууд уу тэ, тэр үед Улаанбаатар хүртэл машинаар хэд хонож ордог байсан?
Дуламсүрэн -
Өдөртөө л ороод ирдэг .
Дэжид -
Оюутан ахуй үедээ яаж амьдардаг байсан. Яж сурдаг байсан. Оюутны байранд байсан байх. Оюутан үеийхээ талаар ярихгүй юу?
Дуламсүрэн -
Тэр үед чинь анх очоод өөрийхөө ангийхаа хүүхдийдтэй танилцаад хүүхэд байсан болохоор сайхан байсан. Санхүүгийн техникум чинь Арслантай гүүрний урд байсан. Одоо бол Санхүү эдийн засгийн их сургууль болсон.
Дэжид -
Одоо чинь их өндөр шалгууртай болсон шүү дээ. Санхүү эдийн засгийн их сургуульд орно гэдэг чинь хүн болгон ороод байдаг сургууль биш их хэцүү болсон.
Дуламсүрэн -
Намайг Санхүү эдийн засгийн техникумд ороход 4 давхар байшин байсан.
Дэжид -
Та тооны хичээлд сайн байсан уу?
Дуламсүрэн -
Тооны хичээлд нэг их онцгой байгаагүй ээ. Гэхдээ өөрийхөөрөө болгодог л байсан.
Тэгээд Санхүү эдийн засгийн техникумд орж суралцаад ихэнх хугацаандаа дотуур байранд байсан. Хаврын цагт манай ээжийн эгч Улаанбаатар комбинат гэж байхад тэнд байдаг байсан Улаанбаатарын урд хэсэгт. Сүүлийн 3,4-р курсдээ тэднийдээ байдаг байсан. Бусад үедээ байранд. Хоол ундаа ар гэрээсээ махны зүйлээ авдаг, бусад хүнсний зүйлээ аав ээжээс авсан мөнгөөрөө болгодог байсан.
Дэжид -
Та сургалтын төлбөр гэж сургуульдаа төлдөг байсан уу?
Дуламсүрэн -
Сургалтын төлбөр гэх тэр үед төлдөггүй байсан. Тэр үед оюутны степэнт гэж 180 төгрөг авдаг байсан. Сар бүр авна. Тэрнээсээ нийгмийн даатгал зэрэг авагддаг байсан байх сайн мэдэхгүй байна. 180 төгрөгөөрөө хоол хүнсээ болгодог, байранд 3-4 хүүхдүүд байдаг. эрэгтэйчүүд нь доод талыхаа 2 давхарт, эрэгтэйчүүд нь дээд талыхаа 2 давхарт байдаг байсан. Багшийн дээд сургуулийн 2 байр зэрэгцээ байдаг, Бид нар хуурай идэх юм зэрэгт тэр үед мөнгөний ханш гаагуй байсан болохоор нэг хүүхдээс 30,40 төгрөг ч юмуу 20,30 төгрөгөөр нийлдэг байсан байх, Тгэж нийлүүлээд талх тариа , гурил будаа, хуурай идэх юм авдаг байсан,
Байранд хичээл ном давтах бүрэн боломжтой байсан, Өөрөө л хичээж чадвал. Байрны тусгай жижүүртэй, байрны тусгай дүрэм журамтай. Байрны сурагчид орой1-с хойш гадагшаа гарахгүй, байрны няравтай байсан, 4 жил сурч ирээд ,
Дэжид -
Ямар мэргэжлээр төгссөн бэ?
Дуламсүрэн -
Нябо-гоор, Санхүү эдийн засгийн техникум чинь дотроо их олон ангитай. Барилгын
нягтлан болохын анги, хөдөө аж ахуйн нягтлан бодох, улс ард аж ахуйн нягтлан бодохын анги, замчны анги зэрэг 5-6 анги байсан юмуу даа,
Дэжид -
Та бол хөдөө аж ахуйн нягтлан бодохын анги төгссөн үү.
Дуламсүрэн -
тийм,
Дэжид -
тэр оюутан үед үзвэр үйлчилгээ ямар кино , үзвэр үйлчилгээний газар байсан. Анх хаан юу үзэж байв, ямар санагдаж байв, ямар драмын театр, дуурийн театр, кино театр байв, тэр үеийн залуусын үлгэр дууриал юу байв?
Дуламсүрэн -
бид нарыг оюутан болж очиж байхад Элдэв очирын кино театр гэж байсан, Мөн Ленин клубт очдог байсан.
Дэжид -
Тэр үед ямар жүжиг, кино сонирхолыг чинь татдаг байсан байсан бэ?
Дуламсүрэн -
Тэр үед зарим жүжиг нийгмийн шинж чанрыг харуулсан тийм төрлийн кино үзвэр гардаг байсан.
Дэжид -
нэрлэвэл санаж байна уу, анх үзэх байсан тийм кино сонирхолыг татаж байсан гэж? Оюутанууд 180 төгрөгийн степэнт авдаг байсан гэсэн, тэр мөнгөөрөө үзвэр үйлчилгээ үздэг байсан уу, ер нь ар гэрээсээ нэмэрлэж мөнгө төгрөг авдаг байсан уу?
Дуламсүрэн -
Холын аймгуудаас ирсэн оюутанууд замын зардал зэрэгт ар гэрээсээ мөнгө нэмэрлэж авдаг байсан.
Дэжид -
Оюутанууд жилдээ хэдэн удаа харих уу, амралт болгоноороо харих уу?
Дуламсүрэн -
Нэг л удаа харьдаг байсан. Өвлийн амралтаараа 1 сард харьдаг ,
Дэжид -
Зардалаа хувиараа даадаг байсан уу. сургуулиас даадаг байсан уу
Дуламсүрэн -
Эхлээд явахад онгоцоор явах хүүхдүүдэд онгоцны суудал бичүүлж өгдөг, газраар, шуудангаар явах хүүхдүүдэд унааны зардал бичүүлж өгдөг байсан. Тэгээд 50 хувь зардлыг нь өгдөг байсан санагдаж байна.
Дэжид -
Анх төгсөж ирээд Архангай аймгийн ямар газар ажилд орсон ?
Дуламсүрэн -
Архангай аймгийн Хөдөө аж ахуйд байцаагч нягтлангаар ажиллаж байсан. .
Дэжид -
архангай аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар гэж ямар газар байсан? Үүрэг зорилго гэж юу байсан? Та ажлыхаа талаар надад ярихгүй юу?
Дуламсүрэн -
Тэр үед хөдөө аж ахуйн удирдах газар 40-д орон тоотой, дотроо нэлээн том, эдийн засгийн хэлтэс, зохион зааварлах хэлтэс, хөдөө аж ахуйн тасаг, мал аж ахуйн хэлтэс
Дэжид -
Нэлээн том байсан байх нь ээ
Дуламсүрэн -
Тэгэлгүй яахав, Том газар байсан. бүхэл бүтэн хөдөө ахуйн, Тэр үед чин манай аймаг 16тай, тэр 16 сумын нэгдэл гэж байсан, нэг дундын үйлдвэр, Сүүлдээ хоршоолол гэж 80 хэдэн оноос бий болсон нийтдээ 10 хэдэн аж ахуйн нэгжийн удирдаг газар байсан.
Дэжид -
ямар ямар ажил гүйцэтгэх үү?
Дуламсүрэн -
Хөдөө аж ахуйн бүхэл чиглэлийн мэргэжтэнүүдтэй байсан, бүх сумдын ХАА-г удирдан чиглүүлж байсан.
Дэжид -
Нэгдлүүдийн тооцоо зэрэг үү?
Дуламсүрэн -
Нэгдлүүдийн тайлан баланс. 2 жил тутмын алдагдалтай ажиллаж байна уу, алдагдалгүй ажиллаж байна уу? мал аж ахуй чиглэл болохоор бүх л үйлдвэрлэл сүү, ноос, ноолуур үйлдвэр чиглэлийг удирдаж явуулдаг 5-6 ажилтантай. эдийн засгийн хэлтэс бас 5-6 чиглэлийн байцаагчтай. Үндсэндээ 6 хэлтэстэй байсан юм байна. Газар тариалан бол дотроо Газар тариаландаа хамаарна хөдөө аж ахуйн инженертэй, агрономтой, бүх хэлтсүүд даргатай, хөдөө аж ахуйн удирдах газар дотроо олон хэлтсүүдтэй. бусад үйлдвэрүүд нь хөдөө аж ахуйн удирдах газартаа багттдаг. Зохиомол хээлтүүлэгч ч гэдэг юмуу малжуулагч ч гэдэг юмуу. иймэрхүү мэргэжилтнүүдтэй. хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл нь ерөнхийдээ дотоод ажилд оролцдог. Тус тусдаа даргатай.
хөдөө аж ахуйн удирдах газар нэгдлийн зөвлөл гэдэг нь ерөнхийдөө удирддаг, хөдөө аж ахуйн удирдах газрын орлогч дарга нь бусад үйлдвэрийхээ чиглэлийг удирддаг.
Дэжид -
Тэгээд 1,5 жилийн төлөвлөгөө зэргээ явуулдаг байсан уу?
Дуламсүрэн -
Бодлого явуулж байсан. Тав таван жилээр ч юм уу. 5-10 жилийн судалгаан дээр төлөвлөдөг байсан. Тэр үед Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг байсан. Тусгай боловсон хүчинтэй, Боловсон хүчний тасаг гэж тусдаа байгаагүй, хөдөө аж ахуйн нэгдлүүдийн боловсон хүчинг орлогч дарга дээрээ шийдэж өгдөг байсан.
Дэжид -
таныг ажиллаж байхад хамгын амархан зүйл юу байв? хамт олон чинь яаж ажиллахада байв. ажлын гадуурх Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байв? Та сургуулиа төгсөж ирээд гэр бүл болсон байх, амьдарлаа яаж зохицуулдаг байв? хэр ачаалалтай байсан? тэр талаар яръя
Дуламсүрэн -
Хөдөө аж ахуйн байгууллага учраас бүтэн бүрэлдэхүүнээр байх хугацаа бага сайхан. 10д хүн хөдөө явчих юмуу, Намрын ажил юмуу хаврын ажил гээд зөрөлдөөд яваад байдаг байсан.
Дэжид -
Хавар мал төллөтийн ажил гээд том ажил байх уу.
Дуламсүрэн -
Хавар мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил зэрэг компанит ажил их байна, гэхдээ аймгийн захиргаатай ажлын уялдаатай ажилладаг,
Ажлын амархан үе гэвэл эдийн засгийн хэлтсийн хувьд баримтийн шалгалт гээд байнга явна. Жилд 2 удаа нэг нэгдлийн ажил гэж нэлээн хэцүү шүү дээ. Хамгийн бага мал аж ахуйтай нь Булган сум Өлзийт, Өгий нуур, Чулуут, Цэнхэр зэрэг мал аж ахуй нь арай бага хэдэн сум байдаг байсан. эдгээр сумуудын тайлан нь хамгийн багадаа 7-10 хонгийн дотор ажиллагаатай байсан.
Ажилын сайхан сайхан үе байлгүй л яахав. Ажлыхаа хажуугаар амралтаа зохицуулна. Гэхдээ ажил бол их шахуу хугаваанд явагддаг байсан,
Дэжид -
Та хэдэн онд гэр бүл зохиосон?
Дуламсүрэн -
Би хүүхдүүдийхээ эцэгтэй сургууль төгсөж ирээд гэр бүл зохиосон. Оюутан байхдаа бие биенийгээ таньдаг байсан. Санхүүгийн техникум төгсөж ирээд гэр бүл зохиосон.
Бид 2 таван хүүхэд төрүүлсэн. Манай хүн ч сургуулиа төгссөн. би ч сургуулиа төгсөж ирээд байсан.
Дэжид -
Хотод Биеийн тамрийн сургууль төгссөн үү?
Дуламсүрэн -
Биеийн тамрийн дээд сургууль төгссөн.
Дэжид -
Ямар мэргэжлээр төгссөн бэ?
Дуламсүрэн -
Биеийн тамрийн багш мэргэжлээр төгссөн. Тэгээд аймагт ирсэн. манай хүн бол биеийн тамирийн их авъястай хүн. Пионерт дунд сургуульдаа элсэж ороод Аймгийн пионер сурагчдын спертикат гэж болдог байсан.Тийм юманд их оролцож байсан. Улсад олон удаа явж одон медаль авч байсан. Аймагтаа нэртэй анхдагч биеийн тамрийн багш байсан.
Дэжид -
одоогийн олон спортын олон сайхан алдартануудыг гаргаж ирэхэд нэмэр болсон байх?
Дуламсүрэн -
ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, Гавъяатууд гэж тэр үедээ их л ярьдаг байсан.
Дэжид -
Тэр үед шинэ залуу боловсон хүчин ирээд гэр бүл зохиоход тухайн байгууллагаас тусалж дэмжих зүйл байсан уу? яаж нийгмийн асуудлаа шийддэг байсан. орон сууц, гэр орон яаж шийдэж барьж суудаг байсан бэ? орон сууц өгдөг байсан уу
Дуламсүрэн -
Бидний үед орон сууц гэж өгдөггүй байсан. Манай хүн бид 2 амьдрал зохиогоод би төвд 2 жил нягтлан хийж байгаад хөдөө сумруу явсан. манай хүн их тамир суманд биеийн тамрийн багш хийхээр болсон. бид хоёр жил жил тэндээ байж байгаад Батцэнгэл суманд ирсэн, 6 жил Батцэнгэл суманд амьдарсан. Сүүлдээ миний бие жаахан муудаад эмнэлэгтэй ойрхон газар бараадаад бид2 буцаад аймагт шилжиж ирсэн. 79, 80 онд аймагт орж ирсэн, Би жил хиртээ эмчилгээнд байж байгаад , биеийн байдал ч сайжирсан. Хотруу ч эмчилгээнд бас яваад ирээд удирдах албанд ажилд орсэн доо. Манай хүн аймгийн биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажилд орсон. Хамгийн сүүлд ажлаа хийж яваад гэнтийн осолд ороод бурхан болсон доо.
Одоо манай хүүхдүүд томууд нь хүнтэй суусан, бүгд ажил хийж байгаа, Нэг хүүдэд Солонгост ажиллаж байгаа. Хамгийн бага хүүхэд х сургуулийн геологийн анги төгсөөд одоо Дорноговьт ажиллаж байна. Тэр үед ажлын хажуугаар хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд их шахуу л ажил цагт амьдралтай байсан даа. өглөө гараад орой орж ирнэ.
Дэжид -
хэдээс ажил эхлэх үү?
Дуламсүрэн -
- 9с ажил эхэлдэг байсан гэхдээ лекц, дугуйлан гээд 8 гэхэд ажил дээрээ очихсон байдаг байсан. орой бас лекц дугауйлан 7 гэж тараад гэртээ ирдэг байсан.
Дэжид -
Хүүхдүүдээ тэр үед цэцэрлэг, яслид өгөх үү?
Дуламсүрэн -
тийм цэцэрлэгт яслид хамруулна.
Дэжид -
Тэр үед цэцэрлэгт ясли ямархуу байсан, багш шавийн харилцаа ямар байсан?
Дуламсүрэн -
манай хүүхдүүдийг цэцэрлэгт яслид явдаг байхад гайгүй элбэг болчихсон байсан. Сумууд цэцэрлэгтэй болчихсин байсан, зарим нь яслитай болчихсон байсан. Их тамир сум бол яслитай байсан. багачуудыг нь яслид арай томчуудыг нь цэцэрлэгт өгдөг байсан. цэцэрлэг, багшийн хариуцлага их өндөр, захиргаадалтын үе байсан болохоор хариуцлага их өндөр байсан.
Дэжид -
хүүхдүүдийг цэцэрлэгт өгөхөд эцэг эхээс мөнгө төгрөг авдаг байсан уу?
Дуламсүрэн -
Хүүхдийн хоолны мөнгө гэж л авдаг байсан.
Дэжид -
Ямар хэмжээний мөнгө гардаг байсан бэ?
Дуламсүрэн -
гайгүй бага гардаг байсан байх шүү, Улсаас 50 хувийг н гаргадаг байсан санагдана.
Дэжид -
Албан хаагч удирдлагын хоорондын харьцаа ямар байв? албан тушаалтай хүмүүс ажилчин хүний Ялгаа абайсан уу
Дуламсүрэн -
Захиргаадалтын үе байсан болхоор ялгаа байсан, Бид чинь дарга цэргийхээ үгнээс гарахгүй. үүрэг даалгавраа сайн биелүүлдэг байсан, үүрэг даалгавраа биелүүлээгүй зарим хүмүүс цалин мөнгөө 15, 20 хувиар хасуулах
эдийн засгийн тийм тал байсан.
Дэжид -
Удирдах албан тушаалтан, ажилчидын хооронд ялгаа байсан уу?
Дуламсүрэн -
нийгмийн байдал амьдарлын байдал тэгш бус даа.
Дэжид -
та цалин хөлс гэж хэдийг авдаг байсан?амьдралд чинь хүртээмжтэй байсан уу? нөхөр чинь хэдийг авдаг байсан?
Дуламсүрэн -
Дээд мэргэжил бол 700, Хамгийн ихдээ 750 , дунд мэргэжил бол 400-450 төгрөг, нэгдэлд нягтлан хийгээд албан тушаалаасаа хамаараад салбараасаа хамаараад 400-450төгрөг авдаг байсан.
Дэжид -
Нэгдэлд ажиллах, төв суурин газар ажиллах ялгаа байсан уу? эдийн засгийн хөгжлийн талаар? Нэгдэлд ажиллахад ямар нэгэн давуу урамжил зэрэг байсан уу? Ер нь яаж урамжуулдаг байсан бэ?
Дуламсүрэн -
Нэгдэлд ажиллахад8,9 2,3 нярав нягтлантай, томооохон нэгдэлд бол урамшуулал байдаг байсан. Тайлан баланс, мэдээ мэдээлэл зэргээ яг хугацаанд нь цаг тухайд нь өгөх цалингийн урамшуулаг байдаг байсан. Жилийн эцэст ажлаа дүгнүүлээд , хагас жилээр ч юмуу, голдуу хагас жилээр дүгнэдэг байсан гүйцэтгэлээ гаргана, тайлан балансаа бичнэ, тэр бүгдэд урамшуулал байсан, 25- 50 төгрөгний нэмэгдэл ч юмуу, хэрвээ чадахгүй бол хасуулах ч юмуу , ийм юм байсан.
Дэжид -
Нэгдэлд сайн ажилласан хүндээ хувьд нь мал өгөх ч юмуу томоохон урамшуулал нэгдэл хөдөө аж ахуйн удирдах газрын ялгаа байсан уу. Нэгдэлд ажиллавал илүү гэх ялгаа байсан уу
Дуламсүрэн -
Нэгдэлд үр дүнгийн шагнал гэж байсан. Үр дүнгийн шагнал гэдгээр захиргааны ажилчид дээд доод хэмжээг тогтоодог байсан.
Дэжид -
Та бид2-ын Ажилтай холбоотой ярианд та ажлыхаа ихэнх цагыг хөдөө аж ахуйн салбарт өнгөрөөсөн юм байна. Тэр үед соёлын довтолгоо гэж өрнөж байсан байх, Тэр таны ажилд яаж нөлөөлж байв? Соёлын довтолгоо гэж юу байсан юм?хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн юм? энэ талаар өөрийхөө мэдэх, сонссон дуулсанаара ярьж өгөхгэй юу?
Дуламсүрэн -
Соёлын довтолгоо гэдэг намайг бага сургууль байхад явагдаж байсан үе байх даа, Соёлын довтолгоо гэдэг нь Хөдөөний малчин айл ор дэрний даавуу 2-3 ээлжнийх , гар нүүрний алчуур тэд байх ёстой, дотуур хувцас , эмэгтэйчүүдийн дотуур хувцас левчик. дотуур өмд тэдэн ширхэг байх ёстой ч гэх юмуу Тэр үед эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байгуулагдсан байсан, дунд ангид орсон байхад соёлын довтолгоо эрчимтэй явагдаж байсан, Бага ангид байхад ямар орон тоогоор байгуулагдсан байсныг сайн мэдэхгүй байна. Соёлын довтолгооны үеэр айлууд гэр орноо маш их бэлдэж цэвэрлэдэг байсан. Соёлын довтолгоо явагдах гэж байна гэхээрээ тэр үед суурь зохион байгуулалт гэж байсан. Суулиараа тэр соёлын довтолгоонд бэлтгэдэг, малыхаа баас зэрийг хашаанаасаа 100 метр дотор байлгах ч гэх юмуу, малчид ч их сайхан цэвэрлэдэг байсан.
Дэжид -
Соёлын довтолгоо ХАА-н салбарт их нөлөөлж байсан байх нь ээ тиймээ..
Дуламсүрэн -
Зөвхөн айл гэр төдийгүй албан гэр сууриараа хамрагдаж байсан. Соёлч айл гэж тусгай гэрчилгээ олгодог. сууриар нь хуртэл шалгаруулдаг байсан.
Дэжид -
Суурь ферм гэснээс ХАА-н салбарт ямар хамтын хөдөлгөөн бий болж байсан бэ? Тээвэрт саятны хөдөлгөөн гэж бий болж байсан шиг ХАА=д ямар хөдөлгөөн бий болсон бэ?
Дуламсүрэн -
Сүүний завод гэж байсан гэж ярьсан даа , тэр маань сүүлдээ фермэр зохион байгуулалтанд шилжсэн. Тэр фермэрээрээ эрэгтэйчүүд нь өвс хадлан хадах эмэгтэйчүүд нь гар тэжээл бэлдэх, хичнээн кг гар тэжээл бэлдсэн, тэрүүгээрээ тэргүүний ферм гэсэн зохион байгуулалттай байсан.
Хэвлэл радио манайд нэвтэрч хөдөөгийн малчин бид маш их мэдээлэл авдаг, ХААдаа бол тэр үед бригад гэж байсан, бригадад хэсгийн төлөөлөгч гэсэн орон тоо байсан. тэрүүгээрээ хэвлэл нь тардаг. суурын ахлагч нь малчиддаа хэвлэлээ тарааж өгдөг, соёлын довтолгооны үед тэгэж нэвтрүүлдэг байсан. Тэр үед их далайцтай байсан. одоо бол радио телевизээр мэдээлэл авдаг болсон байна.
Дэжид -
Тэр үед нэгдлийн гишүүдийг дэмжиж туслах ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ? Амралт сувилал ч юмуу нэгдлийн гишүүн эмэгтэйчүүдийн талаар. төрөх материаллаг бааз хэр бэхжсэн байсан.
Дуламсүрэн -
материаллаг бааз бол их сайн бэхжсэн. Сумууд бол эхчүүдэд төрхийн өмнөх амрах байр гэж байсан,
Дэжид -
Нэгдэл бүхэнд үү?
Дуламсүрэн -
Нэгдэл бүхэнд байсан, Аймгийн төвд хүндрэлтэй төрхийн амрах байр гэж тусгай байсан, ХАА-н нэгдлийн мэдлийн тийм юм байсан.
Дэжид -
Нэгдлийн мэдлийн тэр байрыг ХАА-н нэгдэл санхүүжүүлэх үү?
Дуламсүрэн -
Байрыг нь нэгдэл зохион байгуулаад гаргалаа гэхэд эм эмчилгээ бусад зардлыг эмнэлэг гаргадаг,
Дэжид -
Нэглийн ард иргэдийн нийхмийн тал дээр социализмын үед нэгдлээс тодорхой арга хэмжээнүүдийг зохиож байсан юм байна тиймээ?
Дуламсүрэн -
тийм.
Дэжид -
Тэр үед олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд ямар нэмэгдэл урамшуулал байсан?
Дуламсүрэн -
Олон хүүхэдтэй эхчүүдэд улсаас нийгмийн одон өгдөг, 6 хүүхэдтэй бол 2-р одон 8, ба 8-с дээш хүүхэдтэй бол 1-р одон гэх улсаас өгдөг байсан.
Дэжид -
Одонг дагаж мөнгөн шагнал гэж байсан уу?
Дуламсүрэн -
Байсан. эхчүүдийн байранд амарч байгаа эхчүүдийг төрөөд нутагруу нь явахад нэгдэл унаагаараа ирж авдаг . Сумруу нь мэдэгдэхэд ирж авдаг байсан.
Дэжид -
Нэгдлийн ажилын үр дүн , хийсэн ажил нь ХАА-н байгуулгад дамжигддаг байсан байх ?
Дуламсүрэн -
Тийм , нэгдлийн бүх л үйл ажиллагаа дамжигддаг,
Дэжид -
хоёулаа яриагаа тур завсарлаад яриагаа үргэжлүүлье дээ тэгэх үү
Дуламсүрэн -
За тэгье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.