Dulamsüren


Basic information
Interviewee ID: 990398
Name: Dulamsüren
Parent's name: Dashdavaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan Uul sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
belief
repressions
keepsakes / material culture
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За хэсэг амарсаны дараа Дуламсүрэн гуай бид 2 гэрт ярилцлагаа хийж байна.

Социализмын үед залуу гэр бүлийг төрөөс яаж дэмждэг байсан? Тэр нь жирийн гэрт бүлд тусч байсан уу? тэр талаар ярихгүй юу?

Дуламсүрэн -

Социализмын үед залуу гэр бүлд төрөөс дэмжиж байсан юм байгаа. Ажлаар хангах нэгдлийн үүрэг ролийн дагуу тэгш хувиарлах гэх зургийн юм явагдаж байсан юмуу даа, Нийтээрээ ажилдаа эрч хүчтэй ажиллаж байсан үе байсан, нийтийн хөдөлгөөн, нийтэч зүйл байсан, Ялангуяа ХАА-д газар тариалан мал аж ахуйд залуучуудыг их оролцуулдаг.

Дэжид -

тэр үед залуу хүнд бог бол хариуцуулах ч юмуу их төллөдөг хонь оногдуулах гэх мэт бодлого явагдаж байсан уу , Салбарын онцлогын дагуу ч юмуу

Дуламсүрэн -

Өөрсдийх нь хүсэлтийн дагуу адуу маллуулах, өсвөр насны мал маллуулах тийм бодлого явагдаж байсан.

Дэжид -

таны бага насны үед шашин шүтлэг ямар байсан? Энэ Архангай аймагт томоохон сүм хийд лам хуварга ихтэй байсан гэсэн,

Дуламсүрэн -

дээр үед ард түмэн мухар сүсэг бишрэлд автагдсан үе, миний бага үед. сүм хийд олноороо бий биолсон байсан үе. 60, 80-д онд шашин шүтлэг төрийн албаны бидэнд хаалттай байсан үе, дураараа гаргаж тавих шүтэх эх мэт нь хаалттай байсан. Хөдөө ч бас өвөг дээдсээсээ уламжлагдсан шашны эд зүйлс алтан бурхан зэрэг нь эд нууц авдрандаа байсан үе. Соёлын довтолгооны үед энэ бүгд хаалттай байсан даа.

Дэжид -

Танай ээж аавынд хэр их бурхантай байсан?

Дуламсүрэн -

Тэр үед хэр шүтлэгтэй байсныг мэдэхгүй манай аавынд 2 дарь эх бурхан байсан. Цагаан дарь эх , ногоон дарь эх, Тэр 2 бурханаа тавиад зул өгөдөг байсан. Манай ээжийн талаас лам ах байсан гэсэн, тэр ах нь лам нарыг хоморголж байх үед баригдаад алуулсан гэсэн. Манай аав бурхан шашны их шүтлэгтэй хүн байсан. бурхан шашин сайн мэддэг нэг ах нь байдаг, би бүдэг санаж байна. 4,5 р ангид байхад байдаг байсан, шашны эд зүйлсийг нь нууж байлаа. Өөрөө насны эцэс болсон доо.

Дэжид -

Таны өөрийин төрөл садан дотроос лам хүмүүс гэхээр тийм л хүмүүс байна уу тэ,

Дуламсүрэн -

тийм,

Дэжид -

Тэгээд хэлмэгдэж байсан юм байна тэ?

Дуламсүрэн -

тийм. хэлмэгдээд өнгөрсөн

Дэжид -

Тэр үед нууц байдалд шүтэхтэй холбогдоод , ажил байдлыг яаж мэдэх вэ? Жишээ нь гэртээ зул өргөдөг таныг яаж мэдэхэв?

Дуламсүрэн -

Бид нар бол бурхан шашнаас хол, мэдэхгүй, зул өргөдөг юм байна гэж тэрийг л мэднэ. Сайн мэдэхгүй байлаа. Одоо ч бас ямар бурханг яаж шүтэх яахыг мэдэхгүй, Одоо бол бурхан болсон нэгнийхээ зургийг тавиад зул өргөдөг. Миний хувьд аав ээжийхээ зургийг тавиад зул өргөдөг дөө.

Дэжид -

Та хүүхэд байсан байх, Зая Гэгээний талаар юу гэж ярьдаг байсан? тэр талаар хууч байна уу? Ард түмэн юу гэж ярьдаг байсан.

Дуламсүрэн -

Зая гэгээнийг хэд хувирсан хүн гэж ярьдаг байсан. ам дамжсан яриагаар бол . Нарийн юм сайн мэдэхгүй. Хамгийн сүүлд Хайрхан сумаас нааш малчин айлын хүргэн болоод ядуудуу айлын охинтой суусан гэж сонссон, Тэгээд Гэгээнтнээр тодруулсан гэдэг юм байна лээ. Энэтхэг явж хэдэн жил ном үзсэн гэсэн. Одоо нутагтаа ирсэн байхаа , тийм л юм сурсан өөр мэдэх юм алга.

Дэжид -

Та чинь аль сум билээ?

Дуламсүрэн -

Би чинь одоо Баян-Уул, Батцэнгэл сум.

Дэжид -

Танай баг суманд таныг бага байхад эрдэм номтой хүн байсан уу, Ер нь уншлага хийдэг тийм хүн байсан уу?

Дуламсүрэн -

70 хэдэн онд Батцэнгэл суманд уншлага хийдэг лам нарын цуглаан болдог байсан гэдэг, Намрын айраг ховордохоос өмнө уншлага хийгддэг байсан . Одоо бол сум хөгжөөд , гандан нь сэргээгдээд гандантай болсон.

Дэжид -

Та шашин шүтлэг, сүсэг бишрэл шинээр сэргэсэнийг юутай холбож ойлгодог вэ?

Дуламсүрэн -

Төрөөс дээрээс нь Улсыхаа соёлын өвийг сэргээж байгаатай холбоотой болов уу. Төр гэж байгаа болохоор шашин гэж байгаа гэж өөрөө л бодож байна. Өв талаас нь бодож байна. хувь хүн хэтэрхий мухар сүсэг дэмий л байх гэж бодож байна. Ямар шашин шүтэх нь тэр хүний л асуудал юмдаа , Үндсэн хуульд зааснаар .

Дэжид -

Таны дурсгалтай эд зүйл гэж байгаа бол юу байгаа вэ?

Дуламсүрэн -

Нэг их том юм бол байхгүй. аавын маань хэрэглэж байсан хөөрөг байдаг. тэр одоо миний хамгийн том эрэгтэй дүүгийнд байдаг. тэр л Эцгээсээ өвөлсөн юм гэвэл тэр л юм болов уу. нэг их том биш ээ, дунд зэргийн одоогийн хөөргийг бодоход арай нэг өөр. эртний эд юм болхоороо . Өөр тусгай гэсэн юм байхгүй дээ. тэр үед эчэг эхээс өвлөгдсөн ашиглаж байсан бор авдар зэрэг юм байсан,

Дэжид -

энэ ярилцлагатай холбогдуулан зайлшгүй асуух 2 асуулт байгаа юм тэрийгээ асууя. За тэгээр таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу? ямар үйл явдал болсон бэ? тэр талаараа ярьж өгөхгүй юу?

Дуламсүрэн -

айл гэр болоод нэг гэрийн түшиж тулах 2 багана болж сайхан амьдрах нэг үе байлаа надад. Манай хүн биеийн тамрийн мэргэжилтэй ийш тийшээ их тэмцээб гэж их явдаг байсан, 1992 онд өөрийхөө ажлаар хотруу яваад замд нь 53 машин унасан сотгуу жолооч тааралдаж сууж явсан автобусных нь тэг дунд хүртэл нь ухаан жолоогүй жолоодож яваад дайраад амь насыг нь бүрлэгсэн явдалд маш их гашуудаж явдаг. Энэ явдал бидний амьдралд маш том хүндээр туссан. Үүнд их гутарч явдаг, Нэгэнт өнгөрсөн болхоор байнга гашуудаад байх нь миний буруу , үр хүүхдээ бодсон ч тэр амьдарлаа авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх энэ талын асуудалд маш их зовож явдаг. Одоо хүүхдүүд маань түрүүч нь өсөж хүний зэрэгтэй ажил хийж, олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн явна .

Дэжид -

Та хамгийн бага хүүхдээ хэдтэй байхдаа төрүүлсэн бэ?

Дуламсүрэн -

Хамгийн бага хүүдэд 2-р ангид байсан,

Дэжид -

Том нь ?

Дуламсүрэн -

Том нь цэрэгт явж ирээд 21.22 той байсан, Энэ явдал бидэнд хүнд цохилт болж үүнд л их гутарч явдаг. Улсад ажиллаж сайхан явж байсан , эд насан дээрээ өөд болсонд гутарч явдаг.

Дэжид -

Үр хүүхдүүдээс чинь эцгийхээ мэргэжлийг өвлөсөн хүүхэд байгаа юу?

Дуламсүрэн -

: Хүүхдүүдээс минь яг биеийн тамирийн биш , авъяастай хүүхэд бол байгаа. Манай Солонгост явсан хүү олон ч тэмцээн уралдаанд орж олон медаль авчирч байсан, дунд сургуульд байхдаа ч , цэрэгт байхдаа ч олон тэмцээн уралдаанд оролцдог байсан.

Дэжид -

Танай 5 хүүхдүүдээс чинь хэд нь охин хэд нь хүү билээ?

Дуламсүрэн -

: 2 нь охин 3 хүү, одоо бүгд ажилтай нь ажилтай, нэг хүү гэнтийн юманд гэмтэл авч хэсэг муудаж гэхдээ одоо гайгүй болсон. Тэр нь бас хүнд цохилт болж нэг хэсэг амьдрал нь орвонгоороо эргээд авгай хүүхдээсээ салаад унадаг тусдаг болсон. Тэр үед миний сэтгэл бас гуталч хэцүү байсан. Амьдарлын хүнд давааануудыг даваж л явна. Ажлын сайн найз нөхөд ойрын хамаатан садныхаа тусламжаар өдий зэрэгтэй явж байна.

Дэжид -

ер нь зах зээлийн үед ажиллаж байсан байгууллагаас ямар тусламж байдаг вэ?

Дуламсүрэн -

: ажиллаж байсан байгууллагаас тусламж дэмжлэг гэж байхгүй дээ, өндөр настны журмаар жилдээ нэг удаа хүлээж авдаг, сүүлдээ ХАА-н байгууллага чинь олон байгууллага нэгдэж нэг систем гэдгээр явж бгаад сүүлдээ цомхтгол болсон.

Дэжид -

Ер нь үр хүүхдэд юм тохиолдохдод хүн өнгөрөхөд улсаас тэтгэмж байх уу?

Дуламсүрэн -

: улсаас тэтгэмж гэж байхгүй, Бурхан болоочын гэж хамгийн бага хүүхдийг 18 хуртэл нь цалингын зөрүү гэж вөөхөн хэдэн төгрөг олддог байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэх юмуудаа. Тэрнээс гадна цалингийн зөрөө гэж цөөхөн хэдэн төгрөг өгдөг байсан, сарын 30 хэдэн төгрөг. Тэрийг бол 15 хүртэл нь авсан.

Дэжид -

Тэр үед таны цалингаар л болж байсан юм байна тиймээ?

Дуламсүрэн -

: Өөрийхөө цалингаар хүүхдүүдээ айл гэр болгосон доо. Хамгийн том хүүд маань надтай цуг хэдэн дүү нараа тэжээх гэж хүндээр тусаж байсан даа. Багаасаа л ажилчин болсон. Зарим нь амьдарлын хатуу хэцүүгээс болод сургууль соёлоор сайн явж чадаагүй. Ажил хийгээд л сүүлийн үед ажилч олдохоо байж ээ, Бүх юм хувьчлагдаад санаагаар ажил олдохоо байсан байна.

Дэжид -

Таны үед жирийн ажилчин хүн гадагшаа чөлөөтэй зорчдог байсан уу ? хувцас хунар хангамж үйлчилгээ ямар байсан бэ?

Дуламсүрэн -

: Тэр үед ардчилалгарахаас өмнө гадагшаа зорчдоггүй байсан. Харин улсад олон жил сайн ажилласан , туршлага нэвтрүүлсэн хүнээ гадаад гаргах юмуу эсвэл улсыхаа амралтанд амраадаг. ардчилал гарснаас хойш ийм байдал чөлөөтэй болжээ ,Мөнгө төгрөгтэй бол чөлөөтэй гардаг болж дээ.

Дэжид -

Ардчилал ямархуу гарц ирсэн бэ? Та хувь хүн талаасаа яаж хүлээж авсан бэ?

Дуламсүрэн -

: Ардчилалыг хувь хүний тухайд дэмжиж хүлээж авсан. Манай хүн ардчилалых их дэмждэг , оюутан байхаасаа дэмждэг байсан. Аймагт анхны ардчилалыг дэмжиж гишүүн болж байсан . Цуглаан янз бүрийн зүйлд оролцоно.

Дэжид -

Тэр үед Ардчилалыг ялгаатай оролцдог байсан уу

Дуламсүрэн -

: ялгавар бол байсан, дэмжиж гэсэн нь дэмждэг байсан.

Дэжид -

Ер нь ардчилаас юу хүсэн хүлээж байсан?

Дуламсүрэн -

: яг захиргаадалтын үед чөлөөтэй байдаггүй байсан. захиргаадалтын үе байсан болоод ч тэр үү. ардчилал гараад их чөлөөтэй баолсон. ийш тийшээ зорчих, ер нь хамаагүй чөлөөтэй болсон. Гэхдээ одоогийн залуус дэндүү эрхээ эдлээд , дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна. Хэтэрхий автагдаад байна уу даа гэж бодох юм.

Дэжид -

таныг нэгдэлд байхад дарга цэрэгтээ чөлөтэй үг хэлэхэд ингэлээ тэглээ гэхэд хүлээж авахаасаа өмнө ?

Дуламсүрэн -

: МАХН бол дарамталж байсан үе шүү дээ.

Дэжид -

ихэнхдээ л дарга цэргээ сонсох уу яах уу

Дуламсүрэн -

: Хамаагүй хэлж болохгүй Дарга цэргийн зөрөө нэлээн байсан. ардчилал гарснаас хүн өөрийхөө бодсон сансанаа чөлөөтэй хэлдэг болсон байна. ХУ намын гэсэн хүмүүс хамаагүй юм ярьвал бурууддаг тийм үе байлаа шүүдээ.

Дэжид -

За Дуламсүрэн гуай та миний хүсэлтийг хүлээн авч дэлгэрэнгүй өөрийхөө амьдралыг , тухайн үеийн нийгэм улс төрийн бодлого аж амьдрал, зан заншилын талаар ярьж өгсөнд их баярлалаа,Танд эрүүл энх Урд удаан наслаарай. баярлалаа.

Дуламсүрэн -

: Та нарт ажилдаа улам их амжилт гаргахыг хүсье. Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.