Batdelger
![](../assets/images/interviewees/990400.jpg)
Basic information
Interviewee ID: 990400
Name: Batdelger
Parent's name: Dorjgotov
Ovog: Baits Borjigon
Sex: m
Year of Birth: 1966
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Arhangai government worker
Belief: none
Born in: Tsahir sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: none
Father's profession: no father
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
education / cultural production
herding / livestock
politics / politicians
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 10 сарын 3. Бямба гариг уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Өмч хувьчлалын талаар сонирхоод байна л даа. Батдэлгэртэй хоёр дахь удаагаа уулзаж байна. Нутгийн хүн учраас дуулсан барьсан юм байгаа байх гэж бодоод. Архангай чинь бас овоо үйлдвэр аж ахуй хөгжиж байсан ш дээ. Модны үйлдвэртэй байсан. Би түүнийг сайн санаж байна. Ахуй үйлчилгээ бол маш сайн хөгжсөн байсан. Хүнсний үйлдвэр маш сайн хөгжсөн байсан. Архангайн 6-р бааз гэж Монголдоо алдартай олон баатар гавъяатуудыг төрүүлсэн бааз байлаа. Эмнэлэг байлаа. Ер нь социализмын үед аймаг хотод юу байх ёстой тэр бүгд байсан гэж би бодоод байгаа.
Батдэлгэр -
Байсан байсан.
Буяндэлгэр -
Тийм байсан гэж бодоод байгаа. Тэгэхээр өмч хувьчлалын үеэр юу болсон юм болоо? Би бас түүнийг сонирхоод байна л даа.
Батдэлгэр -
Өмч хувьчлал Монголд нийтээрээ шахуу мэдлэггүй орсноос болж алдаа гаргаж байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Яг тухайн үеийн цаг үеийн шаардлагаар бүгдийн зэрэг зэрэг хувьчлах шаардлага байсан ч юмуу? Үгүй ч юмуу? Зарим нэгийн цувуулаад аж ахуйн хэлбэрээр явуулаад байсан бол байж байх байсан л байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Таны тэр дурдсан Архангайн томоохон аж ахуйн нэгжүүд өмч хувьчлалаар ер нь задарсан даа. Байсан гэдэг нэрнээс цаашгүй болоод явчихаж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тухайлбал барилга угсралтын трест гээд бараг баруун таван аймгаа хангах хэмжээний тийм юу байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Өмч хувьчлалын үеэр зарим нэг овсгоотой нэг нь, за хөрөнгийн бирж дээр тиймээ? Үнэт цаасны жаахан мэдлэгтэй нэг нь л хожсон юм даа. Тэр хүмүүс одоо хувьцаа цуглуулах, тэр үед хүмүүс учраа мэдэхгүй. Хэрэгтэй ч юмуу? хэрэггүй ч юмуу?
Буяндэлгэр -
Хувьцаа гэдгийг ойлгохгүй байсан.
Батдэлгэр -
Ойлгохгүй байсан учраас тарж алга болгож байсан тал бий. Архангайн нэг хүний бодитой жишээ нь дээр...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хангамж гэж байлаа ш дээ?
Буяндэлгэр -
Тийм. Хангамжийн бааз гэж байсан.
Батдэлгэр -
Хангамжийн бааз тийм.
Буяндэлгэр -
Бараа хангамжийн бааз гэж байсан биз дээ?
Батдэлгэр -
Тийм. Бүх л бараа материалаар аймгийн худалдааны газар бүх газрыг хэрэглээг хангадаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Эрчим хүчний шугам сүлжээ гээд бүх л юм байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Кабель утас ч байдаг юмуу? Тиймээ? Сүүний үйлдвэрийн жижигхэн үйлдвэр хүртэл байсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хангамжинд юу байна? Бүх бараа материал байсан. 90-ээд оны зогсонг үеэр чинь хүмүүс мөнгөгүйдээд эхэлсэн ч юмуу. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Овсгоотой улсууд нь голдуу Улаанбаатарын улсууд л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Дотор талын авсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Кабель утсуудыг зөөгөөд л...
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Хангамжийн дотор талын бүх юмуудыг нь авчихаад эргээд нөгөөхийн хоосолчихоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Буцаагаад авчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Батдэлгэр -
Доторх юмын өөр газар аваачиж зарчихаад...
Буяндэлгэр -
Бараа хангамжийн ?
Батдэлгэр -
Тийм. Өөр газар аваачаад...
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Тэр үед чинь тоног техник төхөөрөмж нийлүүлэлтгүй зогчихсон. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Авдаг юу бас байхгүй болчихсон. Хүмүүс мөнгө байхгүй. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Мөнгөтэй хэдэн хүн цөөхөн ч байдаг юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүнийг бас нэлээд ашиглаж байсан байгаа юм. Нөгөө талаас өмч хувьчлалыг тухайн үеийн удирдлага зохион байгууллалтын хувьд бас буруутай юм хийгдэж байсан тал бий. Тухайн үед Архангайд нэгдэлчдийн амралт гээд маш том амралтын газар байсан байхгүй юу. Рашаанд тулгуурласан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Жилдээ 3000, 4000 хүн амраадаг. 160 гаруй ортой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүнийг одоо хувьчилнаа.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Хувьчлахаас ч өөр аргагүй болсон байх. Үйлдвэрчний ч юмуу. санхүүжилтгүй болоод ирэхээр зогсоно шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Одоо жишээ нь юу ч үгүй болоод ирлээ гэхээр зарж эхэлж байгаа юм. Шийтэр гээд Монголыг нэлээд бужигнуулсан хүн бий дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Хангай зочид буудлыг авсан.
Буяндэлгэр -
Тийм. Одоо өөд болчихсон.
Батдэлгэр -
Өөд болчихсон л доо. Тэгэхэд тэр Германд байсан. Тэр нөхөр чинь л авсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
7 сая төгрөгөөр. Их мөнгөөр зарлаа. Их мөнгө өглөө гэж.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Тэр чинь дотор талын буудлын байшингуудынхан объектүүд, хөрөнгө нь, үл хөдлөх хөрөнгө нь...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Мал аж ахуй тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бүх л юутай нь. Тэгээд тэр яасан? Бүгдийн тараагаад устгаад балгас болгоод хаячихсан. Дөнгөж өнгөрсөн жил 20-иод шахуу жилийн дараа арай гэж хүмүүс босгож байна.
Буяндэлгэр -
Хайран юм.
Батдэлгэр -
Энэ зунаас эхэлж ажиллаж байна. Өмч хувьчлалаар зөвдсөн гэсэн юм байлгүй л яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Гэхдээ бэлтгэлгүй байсны гай их бий дээ. Иргэд өмч хувьчлалын ашгийг хүртсэн, за яахав малчид нэг малтай боллоо. Малчид малтай болсон тал бий. Тэр нь хамгийн гол үлдэц малчдын гар дээр мал нь үлдсэн өмч хувьчлалын гол ололт нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүмүүс дандаа нэгдлийн мал малласан өөрийн гэсэн мэдэлгүй байсан бол амьдралын түвшин ч гэсэн доор байсан ш дээ. Одоо яахав өмч эзэндээ очсоных малаа өсгөх нь өсгөөд, арчаатай нэг нь бол амьжиргаагаа дээшлүүлээд явчихаж байгаа. Зүгээр албан хаагч юмуу? Үйлдвэрийн ажилчид мэтийн улсуудад бол байхгүй л дээ. Хувьцааныхаа ач холбогдолыг мэдэж байгаа ч гэсэн нэг компанид нийлүүлчихсэн. Нөгөөдүүл нь хувьцааны ашиг машиг байхгүй. 10000-ын тасалбар би авч үзээгүй.
Буяндэлгэр -
Би бол алийг нь ч аваагүй байх. Сэтгүүлч бол алийг нь ч аваагүй.
Батдэлгэр -
Тэрийг үргэлжлүүлээд ч юмуу? Тэрэн дээр овсгоотой ажилласан улсууд жаахан хөрөнгөтэй болж үлдсэн юм байна ш дээ. Тэр хүмүүс бусад нь яахаа мэдэхгүй тохиолдолд мэдэхгүй дээр нь ашиглаж жишээлбэл ахуй үйлчилгээнийх нь гэдэг юмуу? Тиймээ? Одоо энэ халаалтын эрчим хүчний юу байдаг юм. Ахуй үйлчилгээ чинь хуучин төвлөрсөн бөглөөг нь тайлсан ш дээ. Ус сувгийн, эрчим хүчний гээд олон газрыг тэгээд нэг нэг хүн л цуглуулаад авсан байгаа юм. Одоо ганцхан хүний гарт орчихож байгаа юм. Аймгийн төв энэ уурын зуухнууд. Бүх газрууд төсвийн байгууллагууд байна. 1000 төгрөгөөр бол нийлүүлэхгүй ээ. 1200 бөөн дарамт. Бөөн өр. Тэгээд яах юм? Халаалт авахгүй гэдэг арга байхгүй ш дээ. Хэлсэнд нь өгч л байгаа юм чинь. Энд бодлого алдчихсан. Юун бодлого битгий хэл байхгүй. Ганцхан хүний мэдэлд бүх халаалтыг аваачаад өгчихсөн байгаа ш дээ. Тэгээд нөгөөдөхийг чинь гуйгаад төр нь өөрсдөө төсвийн хэдэн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр орон сууцны даралт. Өөрсдийгөө амиа аргалж чадахгүй. Одоо жишээлбэл ийм байдал гарчихжээ гэдгийг ухаарч эхэлж байх шиг байна. Жижигхэн халаалтынх нь өөр өрсөлдөгч гаргаж ирье. Бага оврын зуухтай ч байдаг юмуу? Тиймээ? Тэгвэл одоо зардал хэмнэнэ. Жишээлбэл байшингуудыг чинь куб метрээр бодоод үзэхээр бүх зардлын бараг талаас илүү хувь нь шахуу юунд орно шүү.
Буяндэлгэр -
Халаалтанд?
Батдэлгэр -
Халаалтанд явчихаж байгаа. Том том байшингууд.
Буяндэлгэр -
Хнн. Их сайхан хүнсний үйлдвэртэй байсан ш дээ.
Батдэлгэр -
Том юмнуудаа дийлж чаддаггүй юм шив дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр том хэмжээгээр нь ажиллуулж чадахгүй. Авсан улсууд ч гэсэн жижиглээд архины, нарийн боовны, талхны хангалттай том юу байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хүнсний сайхан үйлдвэр байсан.
Батдэлгэр -
Авсан улсууд нь яг тэр байшингаа ажиллуулж бүрэн чадахгүй байгаа. Маш их хэмжээний юмыг. Одоо жижиг нөхцөлд гурилан боов гэдэг ч юмуу? Тиймээ? Яахав архины нэг цех нэг хэсэг нэлээд архи үйлдвэрлэж эхэлснээ одоо бас зах зээлийн юманд шахагдаад бас нэг хоёр үйлдвэр байна.
Буяндэлгэр -
Ямар архи үйлдвэрлэж байна? Архангай чинь?
Батдэлгэр -
Юу билээ? Хангай.
Буяндэлгэр -
Хангай гэсэн архи.
Батдэлгэр -
Нэг нь бас өөр юу ч билээ?
Буяндэлгэр -
Талх малхаа хийж байгаа юу одоо?
Батдэлгэр -
Хийж байгаа. Хийж байгаа. Тэр нь яахав хувь хүмүүс жижиг тэр хүнсний үйлдвэрт ажиллаж байсан ч юмуу? улсууд мэргэжлээ ашиглаж бололцооны бага шиг хэмжээний цехүүд ажиллуулж өөрсдөө хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна. Тэгээд зайлуул ажилчид үнэн хэцүү байдалд орсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бааз тарлаа гэхэд хичнээн зуун жолооч нар за яахав тэргээ авч гарах нь гарсан байх. Тэгээд ихэнх нь юугүй болоод Архангай чинь 1990 хэдэн онд 95, 6 оны үед 120-иод мянган хүнтэй байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. 90-ээд оны үед үү?
Батдэлгэр -
Тийм. Тэгээд шилжилт хөдөлгөөн болоод дөнгөж 90 мянга.
Буяндэлгэр -
30-аад мянган ийш тийш явж?
Батдэлгэр -
20 хэдэн төв суурин бараадсан. Хөдөөнийх нь ч гэсэн бас явж байгаа. Ажил бараадаад л барилгынх нь маш том ажил олгогчтой юу байсан байх.
Буяндэлгэр -
Барилгын бас том ...
Батдэлгэр -
Трест байсан.
Буяндэлгэр -
Барилга трес гэж байсан.
Батдэлгэр -
Блокоо өөрсдөө хийнэ. Өөрсдөө юмаа хийнэ. Жинхэнэ яг сэргэж эхэлж байсан байхгүй юу. Архангай гол нь бол. Байшин баригаа бариад юмаа өөрдсөө хийдэг болоод тэгээд зах зээлд ороод барьц алдсан даа.
Буяндэлгэр -
Хайран байгаа шүү. Тиймээ?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр өмч хувьчлалыг хүн болгон тэгдэг юмаа. Цагаа олоогүй. Хайран юм.
Батдэлгэр -
Модны үйлдвэр. Тэр худалдаа. Нэлээд хэдэн газар хангамж байхгүй. Нэг нь аваад доторхийн аваачиж зараад юмаар солиод, Худалдаа трест мрест бол үндсэндээ дампуурчихсан. Хувийн юм л байна л даа.
Буяндэлгэр -
Одоо авсан тэр хүмүүс нутагт байна уу?
Батдэлгэр -
Яахав дээ. Тэр хүмүүс зах зээлийнх нь гольдролд нь оруулах гээд үзээд байх шиг байгаа юм. Хэн ч авсан гэсэн хэцүү л байсан шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Тиймээ тийм.
Батдэлгэр -
Том үйлдвэрийг аваад явах гэхээр даац нь хүрэхгүй. Одоо жишээ нь боов талх хийдэг үйлдвэр сумд руу яадаг сүлжээгүй болоод тэгээд аяндаа хумигдаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгсэн юм шиг байгаа юм. Социализмын үеийн нэг давуу тал нь бүгд сүлжээтэй тиймээ? Нийлүүлэлт байсан учраас явагдаад байсан. Тэр систем үндсэндээ задарчихаар...
Буяндэлгэр -
Хэцүү ш дээ. Боов шоов хийх гэхээр гурил нь олдохгүй тийм үе байсан ш дээ. Бид нар чинь Хятадын гурил нэг хэсэг идээд, ясны гурил ходоод цоордог барьдаг гээд тэгдэг байсан ш дээ. Санаж байна уу?
Батдэлгэр -
Энд ч гэсэн нэг хүн хийж байсан. Хятадуудтай нийлээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ясны гурил хийж байгаад...
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Тэгээд бүтээгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түвшрүүлэхийн Сангийн аж ахуй гэж том сангийн аж ахуй байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм сайхан сангийн аж ахуй байсан.
Батдэлгэр -
Аа бас 12 билүү? Хуваагдсан.
Буяндэлгэр -
Түвшрүүлэхийн сангийн аж ахуй юу?
Батдэлгэр -
Тэгээд нэг нэг камбайн авдаг юмуу?
Буяндэлгэр -
Тэр ч бас тэгсэн шүү тиймээ? Нэг нэг камбайн аваад гарцгаасан юм шиг байгаа юм. Хөөрхий.
Батдэлгэр -
Тэгээд суурин дээр нь арай нэг гайгуу хоёр нь үлдээд бусад нь сураггүй. Тоног төхөөрөмжөө зараад, манайхан чинь бас тэгээд хөдөлмөрч улс биш юм шиг байгаа юм. /Инээв/ Зарахыг л бодно.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Хадгалаад байсан бол эргээд камбайн авах хэрэг гарахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Хамаагүй үнэтэй болчихож. Ер нь манай сангийн аж ахуйнууд их сайхан сайхан сангийн аж ахуйнууд байсан ш дээ? Би түүгээр бишгүй дээ л ургац хураалтын үеэр явж байсан. Сайхан байсан шүү. Залуучууд сангийн аж ахуй. Түвшрүүлэхийн сангийн аж ахуй. Борнуурын сангийн аж ахуй. Том том сангийн аж ахуйнууд байсан.
Батдэлгэр -
Тариа ногоогоо хураагаад. Би өчнөөн ажилласан. Бас байгаль цөхрөөсөн дөө. Яг сайхан ургаж байхад нь мөндөрт цохиулаад ч юмуу. Тэгээд өрөнд орно.
Буяндэлгэр -
Тэгдэг тариа чинь их хэцүү. Цаг агаар байгальтайгаа түүнийхээ эрхшээлд орчихсон.
Батдэлгэр -
Тэгээд түүний өрөнд тоног төхөөрөмжөө өгдөг. Уул нь бол газар нутаг нь байсан. Ажиллаж байсан улс нь байсан. Яагаад болохгүй гэж? Үрийн нөөц нь байж л байсан. Тэгээд явж чадахгүй л байсан байхгүй юу. Энэ жилээс бага хэмжээгээр тариад, жижигхэн хүнсний ногоо...
Буяндэлгэр -
Аа ха. Одоо Түвшрүүлэхийн сангийн аж ахуй тарьж байгаа биз дээ? Саяны атрын гуравдугаар аянаар?
Батдэлгэр -
Тэр суурин дээр нь авсан 10 хэдэн компаниас хоёр гурван л ажиллаж байгаа болов уу? Багахан хэмжээний талбай. Жижигхэн талбайд тарьж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Гэхдээ өөр өөр газар Хотонтод тарьж байсан. Одоо манай Тунгалаг Тамир хоршоолол. ...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Та мэдэх үү? Хоршоодын Минжүүр гуайн...
Буяндэлгэр -
Мэднэ мэднэ. Тунгалаг Тамир хоршоог мэднэ.
Батдэлгэр -
Тунгалаг Тамир хоршоо амралттай ногоо цагаатай зөгий хүртэл үржүүлж байсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Минжүүр гуай мөн зах зээлийн сэтгэлгээтэй хүн байсан. Тиймээ? Нэг их сургууль соёл төгсөөгүй юм байна лээ ш дээ.
Батдэлгэр -
Аж ахуйн ухаан. Хар ухаан.
Буяндэлгэр -
Амьдралын хар ухаанаар маш их юм хийж байсан юм байна лээ. Дүү нь гээд 86-тай хөгшинтэй би очиж уулзсан. Минжүүр гуайтай их адилхан юм байна лээ. Хөөрхий. Лут хүн байсан байна лээ. Эмнэлэг сургууль яасан юм бэ? Эмнэлэг хувьчлагдаагүй биз дээ?
Батдэлгэр -
Үгүй л дээ. Яахав хувийн сургуулиуд, хувийн эмнэлгүүд байгуулагдаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Эмнэлэг бол арай гайгуу. Харьцангуйгаар хөгжиж байгаа. 6 эмнэлэг байна.
Буяндэлгэр -
Төв дээр үү?
Батдэлгэр -
Аймгийн төв дээр.
Буяндэлгэр -
Улсынхаас гадна хувийн эмнэлэг гэсэн үг үү?
Батдэлгэр -
Тийм. Хувийн эмнэлэг.
Буяндэлгэр -
Хувийн 6 эмнэлэг байна гэсэн үг үү? Үйлчилгээ нь хэр юм?
Батдэлгэр -
2 нь гэхэд шүдний эмнэлэг. Харьцангуй. Өөрсдөө бололцоотой болоод тохитойдуу юм. Бололцоотой нь очдог болохоор болоод явчихдаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Харж байхад эмэгтэй нь л зүтгээд байна. Жишээ хэлэхэд Гэрэлт гээд эмч байгаа. Эмэгтэйчүүдийн эмч. Эмч хийж байгаад гарсан. Хүний түрээс байсан. Одоо 2 давхар байшин барьчихсан.
Буяндэлгэр -
Тэгвэл бас боломжтой?
Батдэлгэр -
Жижигхэн байшин орон сууц өөрөө барьж байна. Бололцоотой юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Ашиг орлого байна гэсэн үг. Хамаагүй сайн байна.
Батдэлгэр -
Зардлаа нөхөж байна ш дээ. Тэрнээс гадна одоо бол төлбөртэй байж байгаа. 50000 гэсэн байхаа. 10 хоногт.
Буяндэлгэр -
10 хоногт уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгвэл бас ашиг гарч л байгаа юм байна.
Батдэлгэр -
Тариа мариа шингэн хийлгэх дуртай байдаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Дусал мусал манайхан хийлгэх дуртай ш дээ.
Батдэлгэр -
Арай тохитой жижгэвтэр газар чинь. Нөгөө эмнэлэг чинь том байшин яах вэ? Гайгуу. Эмнэлгийн хувьд бол.
Буяндэлгэр -
Улсын эмнэлэг Архангайн эмнэлэг чинь нэлээд том байсан санагдаж байна?
Батдэлгэр -
Том, том.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
160 ортой.
Буяндэлгэр -
Тийм том байсан санагдаад байна. Сургууль одоо хэдэн сургууль байна?
Батдэлгэр -
Сургууль ер нь хөгжиж байгаа ш дээ. Нэмэгдээд байгаа. Аймгийн хэмжээгээр 33 сургууль байдаг юм. Хөдөөнийхтэй нийлээд.
Буяндэлгэр -
Сумдуудтай нийлээд үү?
Батдэлгэр -
Дунд сургуулиуд тийм.
Буяндэлгэр -
Өө за их олон сургуультай юм байна.
Батдэлгэр -
Энэ дотор гэхэд чинь аймгийн төвд гэхэд сүүлийн үед хоёр сургууль байгуулагдчихлаа ш дээ.
Буяндэлгэр -
Хувийн сургууль уу? Улсын сургууль уу?
Батдэлгэр -
Улсын сургууль л даа. Хүн их төвлөрсөн. Энэ чинь 17 мянган хүнтэй. Хувийн сургуулиуд ч бий. Хувийн сургуулиуд байна.
Буяндэлгэр -
Хувийн 10-н жил үү? Юу юм? Бага сургууль уу?
Батдэлгэр -
Бага сургуулиас залгуулаад явчихдаг юм байна ш дээ. Эхлээд бага сургууль ажиллаж байгаад л хүүхдүүдээ үргэлжлүүлээд яваад байна ш дээ. Дунд сургуультай. Нэг нь бол коллежтай.
Буяндэлгэр -
Өө яасан мундаг юм. Юуны коллеж вэ?
Батдэлгэр -
За уул нь хөдөө аж ахуйнх гэдэг юм. Эдийн засаг масагтай. Дэргэдээ дунд сургуулийн бүлэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Математикийн сургалттай. Дээд сургууль 3, 4 байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд нэг нь ч татан буугдсан. Одоо аймгийн багшийн коллеж тэр чинь улсын сургууль л даа. Эдийн засгийн мэргэжлийн санхүү эдийн засгийн мэргэжлийн Архангай дээд сургууль, түрүүн миний нэрлэдэг Гурван тамир коллеж тийм гурван сургууль ажиллаж байна. Булган дээд сургууль гэж байсан. Одоо энэ хүүхдүүд бас нэг тийм нэг хэсэг сургууль руу шамдаад байдаг арай бас хомсдсон юмуу? Яасан юм? Элсэгчгүй болоод зарим сургууль нь хаагдсан юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бий. Бас нэг хувийн юу нээгдсэн. Тэнд бас хүүхдүүд байгаа юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Одоо мэргэжлийн сургалтын төв л хэрэгтэй байна. Тиймээ? Жилийнх ч юмуу? 6 сарынх ч юмуу?
Батдэлгэр -
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв НҮБ-ийн санхүүжилттэй талын тоонд баригдсаар хуучин дээр үеийн мал эмнэлгийн техникум нэлээд том газар ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэлээд сэргэхээ алдаж байсан. Одоо бол эргээд сэргэчихсэн шүү. Удирдлага нь ч сайн хүн. Одоо 700, 800 хүүхэд байгаа.
Буяндэлгэр -
Улсынх тиймээ?
Батдэлгэр -
Тийм. Тэтгэлэг олгож байна.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Бас мэргэжил нь хэрэгтэй.
Буяндэлгэр -
Ямар ямар мэргэжлээр яаж байна?
Батдэлгэр -
Би бас сайн нарийн мэдэхгүй байна. Тракторчин, нарийн боовчин, оёдол гэж байсан. Фермер гэж байдаг юм. Жолооч байх ёстой. Жолооны анги. Барилга, барилгын засвар ...
Буяндэлгэр -
Болж л байна ш дээ. Гол нь тэр л хэрэгтэй.
Батдэлгэр -
Ер нь шаардлагатай тохиолдолд уян хатан хандаж болдог. Анги нээж болдог.
Буяндэлгэр -
Зах зээлийн хэрэгцээнд зориулсан тиймээ?
Батдэлгэр -
Тэр ч зөв л дөө. Тиймээ? Аж ахуй махуйгаа овоо төвхнүүлчихсэн шүү.
Буяндэлгэр -
Овоо ш дээ. Нэг юуны галзуугийн больниц гэж яриагүй байхаа. Замд нэг тийм юм яриад байсан?
Батдэлгэр -
Тэр бол дээр үеийн юм л даа. Ярьдаг юм. Социализмын үед ...
Буяндэлгэр -
Тэр үнэн юм уу?
Батдэлгэр -
80-аад оны үед аймаг дундын улсын бодлогоор ...
Буяндэлгэр -
Би ханиад хүрэх гээд байна. Үүнийг татахаар гайгуу болоод байх юм.
Батдэлгэр -
Тэгээд Архангайд Багшийн сургуулийн түшиглээд Дээд сургууль байгуулах гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо энэ Ховдын багшийн дээдийг байгуулахаас өмнө юм шиг байгаа юм. Тэгж яригдах үед энэ олон хүнийг чинь дийлэхгүй. Тэгээд арьс өнгөний больниц аймаг дундын ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд тэр хорих тэрийг чинь авъя гэсэн гэсэн. Үнэн ч юмуу? Худлаа ч юмуу? мэдэхгүй. Ямарч байсан байгуулагдаж байсан юм.
Буяндэлгэр -
Байгуулагдаж байсан юмуу? Одоо хорих анги нь бий юу?
Батдэлгэр -
Одоо байхгүй. Урьдчилан хорих төв гэдгээр нь байдаг юм.
Буяндэлгэр -
Замд харин эд нар хов шиг юм яриад тэгж байсан ш дээ. Манай аймгийн дарга нар бас их явдалтай ...
Батдэлгэр -
Тэгж ярьдаг юмаа. Ярьдаг юм.
Буяндэлгэр -
Багшийн дээдийн авсан бол аштай юу? Ховдын багшийн дээд сургууль гээд алдартай сургууль байна. Дутах юу байсан юм? Болох л байсан ш дээ гээд тэгээд би нутгийн улсуудаас асууя даа үнэн юмуу? Онигдой юмуу? асууя гэж бодож байсан.
Батдэлгэр -
Тийм. Тэгж ярьдаг юм. Багшийн сургууль бас том ш дээ. 1000-аад оюутантай байгаа. 1000 гарсан ч байж магадгүй. Бас энэ баруун талын аймгуудын хүүхдүүд сурна шүү. Хуучин бол бага ангийн багш бэлддэг байсан. Одоо Монгол хэл-Уран зохиолын багш бакалавраар, гадаад хэлний багш бэлдэж байна.
Буяндэлгэр -
Болж байна ш дээ.
Батдэлгэр -
Математик-Мэдээлэл зүй тэгээд нэг их юунаас дутахгүй.
Буяндэлгэр -
Ховдын сургуулиас уу? Яамай, яамай.
Батдэлгэр -
Харин байр нь муудчихсан юм. Дээр үеийн шинэ юу барьж байгаа. Бүүр дээр үеийн дүнзэн байшин байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм, тийм. Улсын сургууль биз дээ?
Батдэлгэр -
Тийм. Улсын сургууль.
Буяндэлгэр -
Японууд боловсролын салбарт их хөрөнгө оруулалт хийгээд байгаа ш дээ. Японы тусламжтай манай энэ аймгийн төвд нэг сайхан сургууль барьчихаж болохгүй байгаа юм даа. Тэрийг нааш нь татах хүн байхгүй юу?
Батдэлгэр -
За яг Японы хөрөнгө оруулалтаар дээхнэ үед дөнгөж 90 хэдэн оны үед Дашням гуай хөөцөлдөөд байсан. Дашням гээд Монгол мэдлэгийн сургуульд байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тэр чинь Архангайнх ш дээ.
Батдэлгэр -
Тийм. Архангайнх.
Буяндэлгэр -
Өөрөө их том сургуультай ш дээ.
Батдэлгэр -
Өөрөө бас байгуулж үзсэн. Хувийн сургууль байгуулж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Энд үү?
Батдэлгэр -
Тийм. Тэгээд өөрөө байхгүй. Бас нэг хүн амьтанд даатгаад бас нэг хөл гар ч муу байсан. Дашням гуай лицей маягаар явчихдаг. Бүр цэцэрлэгээс нь аваад ингээд ингээд шаталсан тэрийг тухайн үеийн улс бас ойлгоогүй. Өөрөө ч бас уул нь ярьж л байсан л даа. Шамдаагүй ч байж магадгүй. Өөрөө ирээд ч юмуу? Холоос зайнаас яваад ажил бүтэхгүй ш дээ. Бид хоёр бас ярьж байсан юм. Барилга байшин ч юмуу? Ингэнэ ингэнэ гээд сэтгүүлч байхдаа уулзаж л байсан. Тэгээд хэдэн хүүхдээ татчихсан. Сургууль ч хөгжсөнгүй. Японы хөрөнгө оруулалт байхгүй. Цэнхэрийн халуун усан дээр нэг хувийн жуулчны бааз л байдаг юм.
Буяндэлгэр -
Хувийнх уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Та нар одоо хөөцөлдөөч. Бүтнэ ш дээ. Заавал сургууль гэхгүй Японы хөрөнгө оруулалттай ярьж байгаад боловсролын талын чиглэл дээр юу болмоор байна. Тэд нар чинь өөрийн хөрөнгөөр аягүй сайхан сайхан сургууль барьж байгаа ш дээ. Үнэхээр их юм хийж байгаа шүү. Манай боловсролын салбарт баярламаар их юм хийж байгаа.
Батдэлгэр -
Энэ жил Өлзийтийн сургуулийг засаж өгсөн. Их засвар хийсэн. 90-ээд сая төгрөгөөр.
Буяндэлгэр -
Сайхан болж чадсан уу?
Батдэлгэр -
Би үзээгүй. Саяхан хүлээж авсан. Гайгуу байлгүй дээ. Бас завсраар нь манай барилгачид гүйцэтгэгчид бас халтуурны юм хийнэ шүү дээ. Чанаргүй засвар.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Жил болгон хэдэн жил болоод л засдаг.
Буяндэлгэр -
Жил болоод дараагийн намар болоход дээвэр нь гоожоод тэгж байгаа даа. Шал мал нь ховхорчихсон байдаг юм байна лээ. Би нүдээрээ хараагүй. Сурвалжлага мурвалжлага харахад.
Батдэлгэр -
Тийм. Засварын хөрөнгө оруулалт гээд нэлээд л юм гаргаад байгаа. Монгол чинь тархай бутархай болохоор олон газар шингээд...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Уг нь чанартай хийгээд хаячихвал хэдэн жилийн настай. Хийж байгаа нь ч. Сая өнгөрсөн 4 жил мөнгө ихдэчихээд түүнийг барах гэж их юм болсон.
Буяндэлгэр -
/Инээв/ Юм хийхгүй. Түүгээр юу хийсэн бэ?
Батдэлгэр -
Засвар гэхээр за тэгье гэж байгаа юм. Том компаниуд чинь жижиг юм руу орохгүй ш дээ. Том байшин руу л орно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Би одоо боддог юм. Том том орон сууцууд бариад ингээд зогсчихлоо шүү дээ.
Буяндэлгэр -
Их сонин юм байна. Сургалт ер нь ямархуу байнаа?
Батдэлгэр -
Аа?
Буяндэлгэр -
Хүүхдийн сургалт ер нь ямархуу байнаа? Социализмын үетэй харьцуулбал одоо?
Батдэлгэр -
Яг тэгж араас нь хөөцөлдөөд бүгдийн жигд явуулъя гэсэн юм байхгүй. Яахав тохиолдол ч гэдэг юмуу? Цаг үеийн ч байдаг юмуу?...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ганц нэг гайгуу хүүхэд нь гараад явчихдаг. Зарим улсууд нь нэр хүндийн асуудал байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
За нэг бодлын боловсролын системд байж болно. Гэхдээ бишээ. Орхигддог байхгүй юу. Зарим юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бүх хүүхдийг жигд явуулах ёстой байтал багш нар гайгуу хүүхдүүдтэй нь ажиллаад явчихдаг жишээний. Ер нь хүүхдүүдэд сурах сонирхол төрүүлэх хэрэгтэй болчоод байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Зарим гайгуунууд нь амьдралынхаа төлөө сурахаас өөр аргагүй гэдэг хүүхдүүд сурч л байна. Яг сургалтын чанар бид нарын түвшингийн ч юмуу? Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо бараг хичээл давтдаг хүүхэд байхгүй болчихоод байгаа. урсгалдаа болчихсон юмуу даа.
Буяндэлгэр -
Социализмын үед манай энэ төв дээр техник мэргэжлийн сургууль гэж байсан уу?
Батдэлгэр -
Байсан.
Буяндэлгэр -
Ямар сургууль байсан юм?
Батдэлгэр -
Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль. Тэр чинь одоо жимс ногоочин гээд...
Буяндэлгэр -
Гоё юм байна ш дээ. Тракторчин...
Батдэлгэр -
Аа тийм. Тракторчин.
Буяндэлгэр -
Тракторын жолооч тиймээ? Жимс ногоо тарьдаг агрономич маягийн хүн байна ш дээ. Тиймээ?
Батдэлгэр -
Тийм ш дээ. жЖимс ногоочин гэдэг.
Буяндэлгэр -
Агрономич. Өөр юу байсан юм?
Батдэлгэр -
Шувуу мувуу тахиачин гээд байсан байх шүү.
Буяндэлгэр -
Өө их нарийн мэргэжлээр сургадаг байсан юм байна ш дээ.
Батдэлгэр -
Хоршоололд чинь тэд нар чинь ажилладаг байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа нөгөө Тунгалаг Тамир хоршоо.
Батдэлгэр -
Нэг төгсөлтөөр ч гэдэг юмуу? Ээлжилдэг байсан байхаа. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүүхдүүд их л явдаг байсан. Тракторын жолооч ирнэ шүү дээ. Энэ хөдөө аж ахуйнх байсан. Одоо жишээ нь Өвөрхангайд усны аж ахуйн Техник мэргэжлийн сургууль байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Усны аж ахуйн чиглэлээр сургадаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сэлэнгэд чинь баахан трактор камбайныхан явна. Булган аймагт бүүр ингээд дээд сургуулийн маягтай мэргэжлийн сургууль явдаг байсан ш дээ. ТМС-д ш дээ. Хүүхдүүд 8-р анги төгсөөд...
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Батдэлгэр -
Намайг багш байхад хүүхдүүд 2 жилээр тийшээ явна. Засвар үйлчилгээний анги...
Буяндэлгэр -
Засвар үйлчилгээний механик гээд тэр чинь их сайхан мэргэжил ш дээ. Трактор камбайнуудыг засдаг тиймээ?
Батдэлгэр -
Тийм. Сантехникийн засвар...
Буяндэлгэр -
Одоо тийм юм чинь их үгүйлэгдээд байна шүү дээ.
Батдэлгэр -
Манай энд сургаж л байгаа. Төгссөн улс амьдрах ухаантай нь амьдраад явчихаж байгаа байх. Ямар ч байсан засварчин болчихсон хүн засварын газар хаана ч нээгээд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Яг төвлөрсөн журмаар бүгдийн ажилтай болгоод тийм юм байхгүй болохоос биш.
Буяндэлгэр -
Зах зээлийн үед чинь өөр өөрсдийнхөө юугаар яагаад санаачлагаараа л хоршиж яахгүй бол тиймээ? Социализмын үед ер нь техник мэргэжлийн сургуулиуд их олон байсан. Тэгээд мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжилтэй ажилчин бэлтгэх нь их сайн байжээ.
Батдэлгэр -
Бодлого байсан байгаа байхгүй юу. Аль ч талаасаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр нь юу вэ? гэхээр хүнийг зааж сургалаа энэ тэр гээд жишээлбэл би сургуульд явж байхад 27 эмэгтэй гуравхан эрэгтэй явж байсан. Монголоос. Тэгэхэд жилийн дараа 20 хэдэн эрэгтэйг лифтчиний курсад эмэгтэй хүмүүстэй газар явуулж байгаа юм. Хойтон жил нь троллейбусны жолооч бас эрэгтэй голдуу улсыг явуулж байгаа юм. Бодлого ...
Буяндэлгэр -
Бодлого бас сайн байж.
Батдэлгэр -
Эрэгтэй, эмэгтэй юу байнаа тиймээ?
Буяндэлгэр -
Бодлого байна.
Батдэлгэр -
Хаанаа явуулж сургах вэ? Ер нь сургаад л байсан. Сурсан улсуудаа шингээж байсан байгаа байхгүй юу. Ажиллуулж байсан.
Буяндэлгэр -
Ажиллуулж байсан.
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Ажлын байр бэлэн байж байсан.
Батдэлгэр -
Тэр нь ололт. Одоо ерөөсөө хаана ч боловсролтой байна. Ажил олдохгүй байна.
Буяндэлгэр -
Олдохгүй байна.
Батдэлгэр -
Тулгамдсан асуудал тэр.
Буяндэлгэр -
Ажил олдохгүй байна. Одоо миний дүү нарын хүүхдүүд гээд зуны цагт оюутнууд ажил хийе гэхээр ерөөсөө ажил олдохгүй байна ш дээ. Ер нь ажилгүйдэл их байна шүү. Хотод ч гэсэн ялгаагүй. Юу ч хамаагүй хийе гэсэн хүүхдүүд амьдрахын төлөө зүтгэдэг болж. Юу ч хамаагүй хийе гэхэд олдохгүй байна ш дээ. Тэрийг одоо яаж зохицуулдаг юм байгаа юм. Би бас бодоод л байдаг юм. Яанаа энэ сайхан залуучууд. Тийм учраас энэ залуучууд, хүүхдүүдийг бас буруутгаж болохгүй байгаа юм л даа. Уулаа, идлээ гээд тэр ажилгүй хүүхдүүд чинь нэг хүн хоёулаа нэг аяга пиво уучихъя гэхэд оролгүй яахав дээ.
Батдэлгэр -
Яг зүтгэж олсон юмаа хүн гамтай яадаг ш дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Чи сумдуудаар их явдаг юм чинь манайх чинь мал аж ахуйн орон мал эмчилгээ ер нь ямар байнаа? Малыг эрүүлжүүлэх тал дээр малын эмч нар маань яаж байна? Малын эмч байна уу?
Батдэлгэр -
Байна. Мал харьцангуй их өсөж байгаа. Тэгээд тэр чинь нэг ийм юм байдаг юм байна лээ. Одоо жишээлбэл тарилга туулга бүх малынхаа тоогоор ирдэг юм байна ш дээ.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Жишээлбэл суманд нь багцлаад хуваачихдаг. Энэ жил эдний юунд нь хойтон жил нь эднийх малын эмч нар нь мал эмнэлгүүд үндсэндээ хувьчлагдсан. Тэр улсууд бодвол тэр тариаг хийж байж үйлчилгээгээ олж байж өөрөө бас амьжиргаагаа яах учраас явж байдаг. Хүмүүс ч гэсэн малынхаа төлөө малчид чинь биеэ үзүүлье гэхээс өмнө тэгнэ шүү.
Буяндэлгэр -
Малаа үзүүлнэ.
Батдэлгэр -
Аа тэгнэ. Ивамек гээд тариа мариа сураглачихсан тууж явна шүү. Манай дүү нар энэ тэр яадаг л юм байна лээ. Мөнгө хайрладаггүй л юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Гэнэтийн янз бүрийн өвчин өвчлөлөөс болоод хорогдохоор нөгөө амьжиргаа нь дуусчих учраас аргагүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Анхаарал тавихаас арга байхгүй. Яг хүртээмж нь бол харьцангуй бас юу байж магадгүй.
Буяндэлгэр -
Эм тарианы хүртээмж ...
Батдэлгэр -
Тийм. Яагаад гэвэл жил болгон нэмэгдээд байгаа учраас тиймээ?
Буяндэлгэр -
Мал нь нэмэгдээд байгаа учраас?
Батдэлгэр -
Тийм. Энэ бол их шалгарсан ч юм биш дээ. Яг хүмүүс гардаж малаа тоолуулдаггүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хуурамч 5 малтай гэвэл гэр дотор орж ирээд хэдэн малтай гээд ... багцаагаар тоолчихдог. Яг социализмын үе шиг нэгдлийн мал шиг тоолуулахгүй. Баримжаа бол байна. Бүүр нарийн тоо бол илүү байж магадгүй. Яг малаа үнэн тоолъё, зөв тоолуулъя ингэх ямар арга байна. Ингэх ямар шаардлага байна. Хэрэгтэй байна гэхээр тарилга туулга чинь малын чинь тоогоор ирнэ шүү. Та 20 ямаатай л гэх шиг билээ. Одоо яагаад 30 ямаанд хийлгэх гээд байгаа юм? гэдэг ч юмуу? Тийм тийм механизм бас зөв эхлэх ёстой юмаа тэгж байж, одоо жишээ нь ноднин ямаанд мөнгө өглөө гээд бөөн юу яалаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр цаад утгаараа жинхэнэ тоолуулсанд нь зөв яачихаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм. Түүнийхээ тоогоор мөнгө аваад...
Батдэлгэр -
Түүнийхээ тоогоор тийм. Аа энэ чинь хааяа нэг ийм юм байж болдог юм байна гэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Гэхдээ нэг их ач холбогдолтой байж чадаагүй л дээ. Ер нь ямааг тэгж дэмжих шаардлага байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй байхгүй.
Батдэлгэр -
Бэлчээрийн даац...
Буяндэлгэр -
Бэлчээрийн даац
Батдэлгэр -
Малчдын Монгол ухааны гол алдагдаж байгаа юм бол сүргийн бүтцийн юу алдагдаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Одоо энэ бэлчээрийг хар. Дээр үед нийт малын дөрөвний нэг нь цөөхөн ямаа байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Одоо талаас илүү хувь нь ямаа болчихоод байна шүү дээ. Ноолуурын төлөө.
Буяндэлгэр -
Харин тийм.
Батдэлгэр -
Яг залуу улсуудын гар дээр мөнгө байхгүй.
Буяндэлгэр -
Байгаа байгаа.
Батдэлгэр -
Байхгүй. Хүүхдийн 3000 чинь мөнгө шүү.
Буяндэлгэр -
Хөөрхий зайлуул. Хүүхдийнхээ тоогоор...
Батдэлгэр -
Хүүхдийнхээ тоогоор. Яах юм. Залуу гэр бүлд ямар ч орлого байхгүй шүү дээ. За нэг цагаан идээ хийхээр чинь за нэг хотынхон баярлалаа гэж хэлээд аваад гараад байгаа ш дээ. Зарж мэдэхгүй өгч мэдэхгүй. Нэг 10 аруул боогоод л өгдөг биз дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тийм улсуудад мөнгө гэдэг бол ёстой 10000, 5000 гэдэг бол их мөнгө.
Буяндэлгэр -
Яг нэгдлийн гишүүдийн цалин мөнгө ямар байсан бэ? Социализмын үед? Чи мэдэх үү? Дуулж байсан. Бас багш хүн байна.
Батдэлгэр -
Муу байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Маш муу байсан. Гэхдээ тухайн үедээ болж байсан. Яаж мэдэж байга юм бэ? гэхээр...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо манай ээж, хөгшчүүл энэ тэр юунд орох гээд өндөр насныхаа тэтгэвэр тогтоолгох гээд ирэхээр...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр үед хариуцлагагүй юм нээрээ их байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүчээр л маллуулна шүү дээ. За чи төдөн хонь төллүүл. Төдөн хонь хариул. Сургуульд сурна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхэд 50 төгрөг 20 төгрөг за сайндаа 120 төгрөг. 120 төгрөг их төгрөг. Тэд нар ямар ч бичиггүй. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь бичигдээгүй юм зөндөө байгаа.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Тийм юм зөндөө. Суутгаж авна. Ажил хийсэн байлаа ч гэсэн чи төдөн кг ааруул байх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд тэд нар өгсөн юмын аваад зайлуул. Гурил даалимба...
Буяндэлгэр -
Хөдөлмөрийн хөлсийн гүйцэд өгч байгаагүй. Нэг талдаа хөдөлмөрийн мөлжиж байсан гэж хэлж болох юм байна ш дээ.
Батдэлгэр -
Бараг сайн дурын шахуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
За яахав фермийн эрхлэгч нэлээд том юу яасан. Суурийн ахлагч билүү? Хариуцлагатай улс нь арай нэг юу алдчихгүй. Саальчид маальчид нь юутай байгаад байхгүй юу.
Буяндэлгэр -
Сүүний завод гээд гардаг байсан ш дээ.
Батдэлгэр -
Гарна ш дээ.
Буяндэлгэр -
Тэр сүүний заводын саальчид шөнө бараг унтдаггүй байсан гэсэн тиймээ? Шөнийн хоёр гурван цагт босоод үнээ малаа саадаг байсан байх. Цалин мөнгө өгөх үү?
Батдэлгэр -
Өгч байсан л даа. Тэд нар чинь бас нормтой. Үүр цайх бол нэлээд хойно цайдаг байсан даа. Тэр олон үнээг чинь, тэгээд 6, 7 цагт үүр цайж байхад ачаад явуулж байдаг. Шөнийн хоёр гурван цагт босоод саадаг.
Буяндэлгэр -
Босож үнээ малаа саана ш дээ тиймээ?
Батдэлгэр -
Од гялалзаж л байна. /Инээв/
Буяндэлгэр -
Хөөрхий.
Батдэлгэр -
Унтаж байсан юмуу? Үнэн хүнд байсан даа. Ээж эгчид Ардчилал гэдгийг амьдралын ухааныг тэж тайлбарладаг байхгүй юу. Тэгж тэгж дарлууулж байсан. Хэзээ та нар өөртөө 5 үнээ сааж байсан юм? Үүний буянаар та нар малтай болоод...
Буяндэлгэр -
Ардчиллын буянаар?
Батдэлгэр -
Аа ха. Ардчиллын буянаар. Манай ээж санал өгөх тийм юм нь дээр тун айхтар. Яг үнэн 5 үнээ. Ерөөсөө тэгээд нормынхоо дутууг нийлүүлнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Аа нөгөө сүүнийхээ нормыг?
Батдэлгэр -
Өөрийнхөө сүүг хийнэ ш дээ. Аягүй бол.
Буяндэлгэр -
Өөрийн хувийн ганц саалийн үнээтэй бол аягүй бол түүнийхээ сүүг нийлүүлэх нь байна ш дээ.
Батдэлгэр -
Тийм. Дэргэд нь сууж байгаад саангуут тэмдэглээд авдаг байхгүй юу. За саах нь яах бэ? Саадаг л юм байгаа биз. Норм төлөвлөгөө гэж захиргаадалтын үед...
Буяндэлгэр -
Тийм хатуу байсан юмуу?
Батдэлгэр -
Юу ярьж байгаа юм. Тэгэхгүй яах юм.
Буяндэлгэр -
Аа ха. За 10 үнээ саалаа гэхэд 1 үнээнээс хэдэн литр сүү тушаа гэж шаардах уу?
Батдэлгэр -
Яг тэр хэмжээгийн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэгнэ. Хэмжээтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хэмжиж авна. Сарын эцэст тэр нь дутуу байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тиймээ? Тэр нь дутуу авлаа. Норм биелүүлсэнгүй. Муу саасан гэдэг ч юмуу. Тэгээд нөгөөдүүл чинь хувийнхаа үнээний сүүг...
Буяндэлгэр -
Саасан сүүг нийлүүлнэ.
Батдэлгэр -
Нийлүүлнэ нийлүүлнэ.
Буяндэлгэр -
Би сонсож байсан. Өөрийнхөө үнээг сааж нийлүүлж байсан гэж. Махны төлөвлөгөө бас өгч байсан юм байна ш дээ. Мах ноос тиймээ?
Батдэлгэр -
Том дарамт.
Буяндэлгэр -
Их дарамттай байсан юм байна ш дээ.
Батдэлгэр -
Дарамт. Ажлаа хийхээс гадна байна ш дээ. За ажлаа хийж болноо. Малаа маллах нь яахав Монголчууд маллаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүнээс гадна ялтай мал гээд яригддаг байсан ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Би үхэх яах бэ? Энэ үхвэл, намайг үхвэл тоохгүй. Энийг үхчихвэл яагаад үхчих вэ? гээд нөгөө бригадын дарга чинь давхичихна шүү дээ.
Буяндэлгэр -
Тэгж ярьдаг. Малынхаа төлөө илүү анхаарч байсан.
Батдэлгэр -
Тэгж байсан.
Буяндэлгэр -
Тэгвэл малчид харьцангуйгаар Ардчиллыг бас хүлээж авсан юм байна л даа. Тиймээ?
Батдэлгэр -
Зарим нь бүгд арай биш л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Наануу цаануутай улс нь л тэгж ойлгож байгаа.
Буяндэлгэр -
Өрөвдмөөрч юм даа. Социализмын үед авах ч юм их байсан. Гээх ч юм их байсан л даа. Дахиад нэг 5, 6 жил болоход гайгуу болох болов уу? Ард түмний амьдрал сайжрах уу?
Батдэлгэр -
Ямар нэг эрс тийм юм гарч чадахгүй байхаа. Гэхдээ харьцангуй гайгуу нь гайгуу явж л байгаа. Гэхдээ хүнд юм их бий шүү. Манайх мэддэггүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Жишээ нь юу? Би бол сайн мэдэхгүй байна.
Батдэлгэр -
Цай хийж өгөх гээд, хөдөөний айл ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тавих юм байхгүй зайлуул бүлтэгнээд л ааруул идээ уг нь тавьдаг шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тийм юм байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм айлууд их байна уу?
Батдэлгэр -
Их нь ч юу юм. Ер нь бол байгаа шүү. Гэхдээ нэг үеийг бодоход өөрийнхөө төлөө явж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм шүү.
Батдэлгэр -
Төв суурин газрын ажилгүй улсууд мөнгө олох гээд ямарч өр ширгүй, ямарч юугүй тохиолдолд яах ч юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хамгийн хялбар арга нь хулгай.
Буяндэлгэр -
Тийм учраас хулгай их болоод байгаа байх. Хулгай их болоод байгаа нь амьдралтай холбоотой болчихоод байгаа байхгүй юу. Нэг талдаа ёстой өлсөж үхэхгүйн тулд зөвтгөж байгаа юм биш. Тэр хүн чинь хэцүү шүү дээ. Хөөрхий амьтан.
Батдэлгэр -
Хэдхэн цөөхөн Монгол шүү дээ. Гол нь. Бас арай өөрөөр байлгаж болноо доо. Тиймээ?
Буяндэлгэр -
Болмоор санагдаад байх юм.
Батдэлгэр -
Ажилтай л бол болно.
Буяндэлгэр -
Ажилтай л болгох хэрэгтэй тиймээ?
Батдэлгэр -
Ажилтай л болговол манайд 4 хүн байна. 5 хүн байна. Миний тэтгэврээр гэсэн юм яриад 4, 5 нь ажилгүй. Ерөөсөө л ажилгүй. Тэтгэврийн хөгшчүүл бол үнэд орно шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм юм ганц хөдөөд биш хотод ч гэсэн дүүрэн байна ш дээ. Зөвхөн тэтгэврийн хэдэн мөнгөөр, хүүхдийн мөнгөөр гэсэн улсууд их байна шүү. Би өчигдөр чиний ярианаас ингэж ойлголоо. Эцсийн эцэст ийм үзэгдэл байна уу? Жишээлэх юм бол Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн хийх гэсэн юмыг нөгөө намынхан дагаад байдаг. Тийм тал байна уу? Үгүй юу? Батбаярын байраар би тэгж ойлгосон л доо. Тэгэхээр л утгагүй болчихоод байгаа ш дээ. Тийм биз дээ.
Батдэлгэр -
Сонин. Хэцүү байна. Хоёрын хооронд тэр эцсийн дүндээ бол сонгуулиар өрсөлддөг юм байж, тэгдэг юм байж нам нь байдаг л юм байгаа биз. Жаахан совестой байх хэрэгтэй ш дээ. Харин ч дагаад туучих хэрэгтэй ш дээ.
Буяндэлгэр -
Дагаад туугаад ... тэр чинь хэдэн айлын орон сууц бариулсан гэлээ?
Батдэлгэр -
400.
Буяндэлгэр -
Их том юу байна ш дээ.
Батдэлгэр -
400 нь болъё. 40 болог тиймээ?
Буяндэлгэр -
40 ч гэсэн хөөрхөн байшин босчихно ш дээ.
Батдэлгэр -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Би тэрийг урд шөнө чамайг явсны дараа бодоод ямар Монголчууд ямар сонин юм ...
Батдэлгэр -
Та хар даа. / Цаана юм заагаад яриад байна./
Буяндэлгэр -
Тэгвэл их олон барилга барих нь байна ш дээ. 400 айлын орон сууц гэдэг чинь их том барилга.
Батдэлгэр -
....
Буяндэлгэр -
Би өчигдөр чамаас лавлаж асуух гэснээ юу яагаад. 400 айлын орон сууц гэдэг бол маш том орон сууц. Тэрийг бол ухаан тас аль ч намынх нь хамаагүй дэмжээд бариулчих хэрэгтэй. Тийм биз дээ. Ард түмний төлөө хийж байна.
Батдэлгэр -
Эхлээд өөрөө жишээлэх юм бол хэний толгой бол айхтар толгой юм шиг байгаа юм. Батбаярын толгой бол.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ер нь сэтгэнэ шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батдэлгэр -
Тэрийг ч гэсэн би бодож л байсан. Ер нь хэрэгжүүлнэ гэж үздэг. Барилгын сайд болсон ш дээ. Тэгээд баахан улсууд дагуулж ирээд би тэгж ингэж явлаа гээд одоо тэр саяны юуны мөнгө нэмүү өртгийн татварын юу ...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэр мөнгөөр жаахан тоглолоо ш дээ. Үндсэндээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэгээд хаялаа барилаа гээд тэгэхдээ ард түмнийг л хохироож байгаа юм.
Буяндэлгэр -
Ард түмэн л хохирчихож байгаа ш дээ. Аль намынх нь хамаагүй ард түмний юм хийж байвал дэмжих л хэрэгтэй.
Батдэлгэр -
Тэгэхдээ хөдөөнийх нь ч бас хэцүү болсон. Улсууд чинь бас хоёрын хооронд улс төржинө. Талцана. Талц гээд хаячихвал улаан цагаан улс төр яриад явчихна шүү.
Буяндэлгэр -
Тийм. Тийм. Хааяагүй байгаа.
Батдэлгэр -
Хотод очиж бас мөнгө өгч байгаад улс төрийн тулгамдсан асуудал ш дээ. Тэнд бол бас нэлээд мөнгийн өгсөн бүр. Сум байгууллагуудад юу яана гээд.
Буяндэлгэр -
Худаг гаргана гээд.
Батдэлгэр -
2 худаг гаргуулаад. Тэр чинь их юм ш дээ. Тэр чинь ямар өөрөө яах биш дээ. Мөнгийн төлөөд өгчихнө. Мөнгөө дарчихсан. Тэрийг иргэдийн уулзалтан дээр улаалгаж өгсөн ш дээ. Арай ч дээ та. Арай ч дээ гээд байгаа юм чинь. Ингэчихсэн байна ш дээ. Надад болохоор төчнөөн худаг гаргасан ингэсэн ингэсэн гээд яачихсан.
Буяндэлгэр -
Худлаа тооцоо гаргаад өгчихсөн.
Батдэлгэр -
Гаргаад явуулчихсан. Яг хүмүүс ирээд Батбаяраа нөгөөдөх чинь хаана байна? гээд энэ тэр гэнэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ...
Батдэлгэр -
Бишээ. Уулзалтан дээр.
Буяндэлгэр -
Уулзалтан дээр ард түмэн Батбаяраас асууж байгаа юм байна? Тийм үү? Худаг ус нь хаана байна гээд?
Батдэлгэр -
Тэрийг мэдчихээд энэ чинь үнэн үү? даргаа гэсэн улаан цагаан хэлье дээ. Зэрэгцэж сууж байгаад бие биенийгээ муулахгүй ... муухай өөрөөр ч эвгүй байдалд орж байгаа ш дээ. Цаагуур нь улсууд нь яачихдаг. Цаагуур нь тэгж байх ямар шаардлага байнаа. Ер нь бол. Яахав хийгээгүй бол хийгээгүй л байна биз.
Буяндэлгэр -
Тэд нар бол хийсэн гээд худлаа тайлан явуулчихсан байна.
Батдэлгэр -
Мөнгөн дээр нь ажиллаж байхгүй юу.
Буяндэлгэр -
Мөнгөн дээр нь ажиллачихсан.
Батдэлгэр -
Өнөөдөр мөнгө ирсэн байхад би өнөөдөр хийх үү? Сарын дараа хийх үү? Жилийн дараа хийх үү? Сар жилийн дараа биш хөөрхөн ажиллавал ажиллах хугацаа болоод тэгээд хүний санал гэдэг чинь аймаар байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр нэг гүйцэтгэх дунд тушаалын дарга нар бас хооронд нь энэ ажлыг дунд нь их хөсөрдүүлж байна. Тийм үү?
Батдэлгэр -
Арай бас хийдэг юмаа хийдэг л юм байгаа биз. Илт тийм юман дээр арай дэндүү ш дээ. Бидний мэдэхгүй зөндөө л юм байгаа ш дээ. Мэдэхгүй цаагуураа юу яаж байгааг хэн мэддэг юм. Илэрхий юман дээр ямарч тайлбар байхгүй. Одоо тэр бурхны шашны юуг засаж байсан компани юм хийгээд л байсан байхгүй юу. Болиуллаа. Танайхаар хийлгэхгүй гээд л хаагаад хаясан. Нөгөөдүүл нь бүх зураг төслөө хийгээд манай Өндөр-Улааны улсууд л даа. Тэгээд шүүхдээд дахиад орж байна. Улсыг 40 хэдэн сая төгрөг, 50 сая төгрөгөөр хохироочихоод алга болж байгаа. Тэр ганцхан хүнийх. Тантай би муудалцсан муудалцвал муудалцана биздээ. Тэгж болохгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тэрийг болиулчихаад өөр компаниар бариулж байгаа юмуу?
Батдэлгэр -
Тэгж байгаа юм. Тэгээд мөнгийн өгөхгүй гээд ...
Буяндэлгэр -
Өөрийн талын хүнийг оруулчихжээ?
Батдэлгэр -
Тэгж байгаа ш дээ. Дуусах гээд явж байхад нь тэгвэл бид өөрийнхөө юугаар гүйцээнэ. Энэ чинь юу биш. Шүтлэг байна тиймээ? Буяны юм байгаа юм. Нэлээд овоо мөнгө байсан л даа. Гэхдээ тэгээд шүүхдэж байгаа. Авгай мавгайн нэлээд настай хүн. Өлсгөлөн зарлаад цамнаад л яваад байсан ш дээ. Үхэх гээд байна ш дээ гээд. Уул нь том компани юм байна лээ. Хүүхэд нь бас цам хүрээ хийсэн ш дээ. Нэг дээд сургуулийн захирал. Юу гэхэв дээ. Хамгийн гол нь Архангай гээд Архангай гэдэг чинь бүх Архангайчууд тийм биш ш дээ. Тийм биз дээ.
Буяндэлгэр -
Тийм. Нэг хүний юунаас болоод хүний нэр төр ...
Батдэлгэр -
Бизнесийн үйл ажиллагаа зогсоосон ингэсэн ингэсэн гээд нөгөөдүүл нь давж заалдаж байгаа юм. Шүүх яах юм? За ашгүй дахиад сонгогдсонгүй юмны алдангийн юуны юутай нь юу яая гэхэд л 30 хэдэн сая төгрөг. 200 хэдэн саяыг нэхлээ. Нөгөөдөх нь 30 хэдэн сая хаанаас гарах вэ? Татвар төлөгчдийн мөнгө, төрийн мөнгө. Тэрийг хийгээд дуусгах хэрэгтэй ш дээ. Ямарч шаардлага байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Гэрээ хийгээд л явсан. Гэрээ ёсоороо.
Батдэлгэр -
Тийм учраас удирдлага жаахан юутай л хүн байх хэрэгтэй. Совесттой тиймээ?
Буяндэлгэр -
Үнэн. Үнэн.
Батдэлгэр -
Нэг их мундаг юм гийгүүлж санаачилж чаддаггүй юмаа гэхэд тийм гай тарихгүй. Тийм юм хийхгүй л байвал тийм биз. Хүний хийх гэж байгаа юманд гай болохгүй.
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Батдэлгэр -
Өөрөө хийж чаддаггүй юмаа гэхэд. Муулж байгаа юм биш.
Буяндэлгэр -
Манай нэг ах тэгдэг юм. Чи хүнд тус нэмэр болж чадахгүй юмаа гэхэд хүнд битгий гай бол өөрийгөө авч яв. Одоо энэ хүнд цаг үед гэдэг нь үнэн байхгүй юу.
Батдэлгэр -
Дэмжиж чаддаггүй юмаа гэхэд тэрийг л ойлгох.
Буяндэлгэр -
Тэр чинь яг үнэн байхгүй юу. Ер нь Улсын Их Хурлын гишүүдийн чинь бас нэг гол үүрэг нь тэр шүү дээ. Ард түмэнд ээлтэй тиймээ? Чөлөөтэй ажиллах, хөдөлмөрлөх, бизнесээ хийх тэр орчин нөхцлийг бүрдүүлэх хууль гаргах хэрэгтэй байхгүй юу. Гол нь. Тэгэхгүй тээг болоод тэгвэл ингэнэ. Ингэвэл тэгнэ ингэвэл болохгүй гэсэн хачин, хачин юм гаргаж ирээд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль боловсруулж гаргаж байна ш дээ. Тэгвэл бас их аюултай байхгүй юу.
Батдэлгэр -
Гишүүд бол яахав. Харьцангуй нарийн ширийн юманд бол ороод байдаггүй юм шиг байгаа юм. Тэр чиглүүлээд өгчихлөө. Юугийн яагаад өгчихлөө. Тэгж байхад ингэх муухай байлаа л даа.
Буяндэлгэр -
Ялангуяа аймгийн засаг дарга нарын үүрэг бол нутаг орноо хөгжүүлэх боломж бол бүрэн байгаа ш дээ. Тийм биз дээ. Их дарамт байхгүй биз дээ. Байдаг юмуу?
Батдэлгэр -
Яг жишээлбэл за яахав хялбархан тийм юугүй юм гэж юу байхав. Бага сага юм байдаг биз дээ. Гэхдээ харьцангуй ш дээ. Эвийн олоод хийвэл юу ч л байж болно ш дээ. Арай овсгоотой хүн бол харин ч зөндөө юм хийх ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Хийж болмоор санагдаад байгаа юм.
Батдэлгэр -
Нөлөөтэй ш дээ. Нутгаа яая гэсэн. За Архангайд нэг юу орон нутгийн юу гээд сонгуулийн үеэр тэгж л байсан. Одоо мэдэхгүй. Нэг их юм мэдэгдэхгүй байна ш дээ.
Буяндэлгэр -
Одоо ер нь босох горьдлого байна уу? Одоо энэ орон сууц босгох горьдлого байхгүй юу?
Батдэлгэр -
Одоо аятайхан юу олоод эвийн олоод өгчихвөл босно ш дээ. Засаг босгодоггүй юмаа гэхэд хүмүүс босгоно ш дээ. Тиймээ? Хугацаа алдаж байгаа биз дээ. За 2004 онд биш юмаа гэхэд ямарч юм 4 жилд босчихно ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Би тэрэнд их харамсаад байгаа юм. Хайран юм тэгж үйл ажиллагааг нь зогсоож байдаг нээрээ. Үгүй мөн хайран байнаа.
Батдэлгэр -
Тэр өвгөн бол мэдэж байгаа. Өчигдрийн өвгөн. Хүмүүс ч мэдэж байгаа. Ямарч ач холбогдолгүй одоо энэ уулыг эндээс хэзээч түүхэнд өөр ... энэ чинь 500 сая төгрөг.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Ийм үргүй зардалтай. Залуу сайдын л мөнгө. Түүний оронд харин энэ уулнаас хойд талын уулнаас үеэр буувал буухаар ш дээ. Эндээс буувал бууна. Нүдний өмнө л ийм юм болоод байгаа. Харсаар байтал чинь. За Заяын хүрээ чинь 1760 хэдэн онд суурь нь тавигдсан. Байвал байхгүй чигийн газар ш дээ. Гэтэл гэнэтхэн л 2008 онд эндээс гэнэтхэн ...
Буяндэлгэр -
Үер бууна гээд...
Батдэлгэр -
Үер бууна гээд үерийн далан хийж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн. Барилга барихын оронд. Бие биенийхээ хийсэн юмыг аягүй үгүйсгэдэг юм байна.
Батдэлгэр -
Зөв юм л хийх ёстой байхгүй юу. Тэгж болно.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Зөв хэрэгтэй юм хийж болно. За далан байж болно. Энүүхэн энэ уулнаас үеэр буугаад сүйд болохгүй. Шударга аргаар зардал багатай. Энэ яасан ч 500 сая болохгүй. За ёстой өсрөөд 250, 300 сая. Зүгээр л шуудуу татна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Харамсалтай байна шүү.
Батдэлгэр -
Аа ?
Буяндэлгэр -
Харамсалтай байна шүү.
Батдэлгэр -
Манай Архангайнхан хүлцэнгүй. Яаж байсан ч тоохгүй. Байгаль талаасаа ч гэсэн хэдэн мал нь нааш цааш гарахгүй. Гомддог нэг нь гомддог л байх л даа.
Буяндэлгэр -
Үйлдвэр хөгжүүлэх боломж байна уу? Архангайд? Жижиг дунд үйлдвэр?
Батдэлгэр -
Байна.
Буяндэлгэр -
Юу юуны үйлдвэр байгуулбал зүгээр вэ? Хамгийн түрүүнд?
Батдэлгэр -
Одоо манайд боловсруулах үйлдвэр л сууриа тавихгүй байгаад байгаа юм. Төмрийн хүдэр олборлож байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батдэлгэр -
Түвшрүүлэх Өгий нуур хоёрын зааг дээр
Буяндэлгэр -
Хүдэр хаанаас гаргаж байгаа юм?
Батдэлгэр -
Тэндээс.
Буяндэлгэр -
Тэндээс авч байгаа юу?
Батдэлгэр -
Одоо арай бүрэн ашиглалтанд ороогүй байгаа байх. Эрдэнэт рүү зөөх гээд байгаа. Эрдэнэт бас барих гээд байгаа ш дээ. Алт боловсруулах, төмрийн хүдэр боловсруулах жижиг үйлдвэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аа бүүр жижиг сажиг үйлдвэр гэвэл малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ноос ноолуур...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тийм юм ерөөсөө байхгүй ш дээ. Арьс шир боловсруулдаг. Тийм жижиг үйлдвэр. Түүхий эд нь бэлэн байна. Хүн хүч нь байна. Харьцангуй бас дэд бүтэц нь хөгжсөн шүү дээ. Эрчим хүч нь байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Зам байна. Харьцангуй тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. Зам бас гайгуу засчихсан байна. Сайхан болсон байна. Өөлөх юм байхгүй. Хийх юм байна. Гэхдээ харьцангуй гайгуу болчихож. Халуун устай юу? Аймгийн төв?
Батдэлгэр -
Халуун устай.
Буяндэлгэр -
Ажиллаж байгаа юу?
Батдэлгэр -
Байгаа.
Буяндэлгэр -
Социализмын үед чинь халуун ус байсан ш дээ. Аймгийн төв битгий хэл сумдад хүртэл халуун ус байсан ш дээ.
Батдэлгэр -
Байсан.
Буяндэлгэр -
Одоо тэр аймгийн төв дээр байгаа халуун ус чинь хувийнх уу? Улсын мэдэлд байна уу?
Батдэлгэр -
Нэгэн ямар ч байсан нөгөө ус сувгийн, хуучин ахуйн үйлчилгээний түүний харъяаллын компанийх. Хувийнх биш байхаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аж ахуйн тооцоогоор яадаг биз.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэгэн чухам хувь хүнийх үү? Мэдэхгүй ээ. Уул нь хөрөнгө оруулалтаар барьсан юм шиг байна лээ. Сумдад уг нь бариад байдаг юм. Бас л бий. Нэг нэг бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ашиг олж чаддаггүй юмаа. Тэгээд хөгийн юм хийгээд байдаг байхгүй юу. Одоо жишээ нь энүүхэн энд хоёр жилийн өмнө за гурван жилийн ч өмнө байна уу? Бас барьсан. Хамгийн өндөр өртөгтэй. 17 саяар. Дажгүй байшин.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр доод талынхан шугам...
Буяндэлгэр -
Ус сувгийн хоолой моолой юу? Сантехникийн уу?
Батдэлгэр -
Тийм. Тэр нь шийдэл байхгүй учраас дүүрчихээд тэгээд зогссон.
Буяндэлгэр -
Хнн. Хамгийн гол юм чинь тэр шүү дээ. Тоглох юмаа улсын мөнгөөр. Улсын мөнгө гэж татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ.
Батдэлгэр -
Засаглалын хямрал гэх юму? Хариуцлага гэх юмуу? Ерөөсөө аль ч талаасаа сэтгэл байхгүй.
Буяндэлгэр -
Тийм. Социализмын үед аймгийн төв дээр хэдэн халуун ус байсан юм?
Батдэлгэр -
2 байсан.
Буяндэлгэр -
2 байсан уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Сумдуудад ер нь байсан тиймээ? Байсан санагдаад байх юм.
Батдэлгэр -
Байсан байсан.
Буяндэлгэр -
Тэр сумдуудад байсан халуун ус дийлэнх нь хувьчлагдаад алга болсон байх. Эсвэл тоногдоод яагаад алга болсон байх.
Батдэлгэр -
Тэгсэн дээ. Тэр үед нэгдлийн юу ч гэдэг юмуу? Өөрсдийн гараар шахуу барьсан чулуун байшингууд тэгээд ямар ч байсан усанд орчих хэмжээний байшингууд хүчээр орно. Сэхээтнүүд хэдэн удаа усанд орсон? 7 хоногт.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Талон өгнө. /Инээв/ Хэдэн удаа усанд орж уу? Хүүхэд хүртэл.
Буяндэлгэр -
Соёлын довтолгоо гээд...
Батдэлгэр -
Аа тийм.
Буяндэлгэр -
Их эрчимтэй явагдаж байсан ш дээ. Тэр чинь .
Батдэлгэр -
Байхгүй сум ч бий одоо.
Буяндэлгэр -
Одоо бол халуун устай сум цөөхөн. Цөөхөн шүү.
Батдэлгэр -
Тэгээд бариад л өгдөг юм. Ашиглалт байдаг юмуу? Юунд нь байдаг юм?
Буяндэлгэр -
Зардлаа нөхөж олоход хэцүү байх л даа.
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Хэцүү тал байдаг байх.
Батдэлгэр -
Одоо жишээ нь 1000 төгрөгөөр цөөхөн хүн орно шүү дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Хөөрхий амьтан. 1000 төгрөгөөр усанд орсноос гурил авсан нь дээр ш дээ. Тэдэнд тиймээ? Хэцүү л дээ. Социализмын үед улсынх байсан учраас болоод байсан байх.
Батдэлгэр -
Одоо бол хямдхан яаж болох уу? Нар салхины халаалтын юу тавих уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манай аймаг чинь нүүрс байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
400, 300 км холоос татна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Булганаас татна. Өвөрхангайгаас татна. Тэгэхээр зардал өртөг өндөртэй байхгүй юу. Тэрнээс том нүүрс авч ирнэ гэж хэзээ ч байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй. Байхгүй. Тийм учраас өөр эх үүсвэр хайх хэрэгтэй байна. Нарных байдаг юмуу? Салхиных байдаг юмуу?
Батдэлгэр -
Сүүлийн үед Батбаяр гишүүн өөрөө юун хүн болохоор бүх орон сууцнуудыг Атмор тавьсан ш дээ. Жижигхэн халаагч. Орон сууц бүгд тийм байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Одоо энэ орон сууцнууд тийм байгаа юу? Оо за овоо ш дээ.
Батдэлгэр -
Тэр дуртай үедээ асна ш дээ. Эмнэлэг мэмнэлэг дээр туршаад байгаа юм байна лээ. Хэцүү хэцүү алийгаа гэхэв хэцүү. Иймхэн юмаар халааж байгаа ш дээ. Атмор гэдэг чинь.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэгээд мэдэх мэдэхгүй хүн оролдоод яасан мэдэхгүй. Тэр юм чинь эвдэрчихсэн ш дээ гэнэ.
Буяндэлгэр -
Юмтай ерөөсөө харьцаж чадахгүй. Сэтгэл л дутаад байна даа. Сэтгэл дутаад байна. Аль аль талдаа байна.
Батдэлгэр -
Тэгээд тавьсан буруу ч юмуу? ...
Буяндэлгэр -
Одоо албан хаагчид бүгд байранд байж чадаж байна уу?
Батдэлгэр -
Хаанаас чадахгүй.
Буяндэлгэр -
Дийлэнх нь гэр хороололд байна уу?
Батдэлгэр -
Тийм ш дээ. 400 гаруй айл л орон сууцанд байна. Гэхдээ зарим юунууд дутах юм байхгүй ш дээ. Сая би Цахирт нэг айлд хоносон. Юу Улаанбаатараас ч дээр. Нөгөө төхөөрөмжүүдийг тавьчихсан. Шүршүүр мүршүүр тавьчихсан бүр крантаар ус гоожиж байна. Жижигхэн байшин ш дээ.
Буяндэлгэр -
Манайхны хаус гэж яриад байдаг. Хөөрхөн байшинтай.
Батдэлгэр -
Тийм байшинтай байхад заавал орон сууц гэх шаардлага байна уу?
Буяндэлгэр -
Байхгүй.
Батдэлгэр -
Харьцангуй цөөхөн дөө. Бололцоотой нь тиймэрхүү байдлаар амьдарч байгаа байх. Ер нь орон сууцанд 400 гаруй л айл байдаг. Ихэнх нь гэр хороололд.
Буяндэлгэр -
Харин тийм. Социализмын үед харьцангуй бас барилга бас юу юмаа. Хараад байж байхад яг л ид баригдах үедээ шилжилтийн үедээ орчихсон юм байж. Газар нутгийн хувьд бол аймгийн газар нутгийн төвийн хувьд барилга барих газар бол байна ш дээ. Тиймээ?
Батдэлгэр -
Ирээдүйгүй л юм болоод байгаа байхгүй юу. Жижигхэн жижигхэн хоёр давхар жаахан юмнууд олон жилийн дараа 20 жилийн дараа нөгөөдүүл нь хоцрогдоно. Баянхонгорын төв шиг тэрүүхэн газар биш. Уул нь хот байхаар газар биш.
Буяндэлгэр -
Биш юм уу?
Батдэлгэр -
Тийм. Зүгээр нэг Заяын хүрээний суурин дээр ... гэхдээ яах вэ? Байлгүй яахав. Нэгэнт барьж байгаа юмнуудаа ирээдүйгээ харсан...
Буяндэлгэр -
Ирээдүйгээ харсан дээр л дээ.
Батдэлгэр -
Дараа үеийнхэн заавал хатуу юман дээр байх шаардлага байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Одоо хот руу нүүх нүүдэл гайгуу болоо биз дээ?
Батдэлгэр -
Нэг хэсэг бөөнөөрөө явж байгаад татарч л байх шиг байгаа юм. Гэхдээ яахав явнаа.
Буяндэлгэр -
Залуучууд олонтой юу? Архангай.
Батдэлгэр -
Тэгэлгүй яахав. 70 гаруй хувь нь 35-аас доош насны залуучууд ихтэй. Сургуулиуд ихтэй. Оюутнууд нэлээд бий шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Харьцангуй тайван даа.
Буяндэлгэр -
Аа ха. Гэмт хэрэг бага уу? Гайгуу юу?
Батдэлгэр -
Гайгуу ээ.
Буяндэлгэр -
Яамаа даа. Социализмын үед ямар байсан бэ?
Батдэлгэр -
Үгүй яахав атоманууд байсан. Одоо мэдэхгүй болчихоод байгаа. Намайг хүүхэд байхад байсан шүү. Гадны хүнийг андахгүй. Одоо мэдэхгүй ш дээ. Хэн нь гадных юм. Дотных юм. Харьцангуй гайгуу байхаа. Гаралгүй л яахав.
Буяндэлгэр -
Тийм тийм. Янз бүрийн юм.
Батдэлгэр -
Архи дарсны асуудлаар тиймээ? Яг тийм улаан цайндаа гарчихсан хулгиан байхгүй.
Буяндэлгэр -
Социализмын үед архи архидалт хэр байсан юм бэ? Чи бас нутгийн хүн.
Батдэлгэр -
Ялгаагүй дээ. хөдөөгүүр бол байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Яг архидалт олон талын шалтгаантай байдаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Байх ёстой л юм шиг байгаа юм. Ууж идээд.
Буяндэлгэр -
Социализмын үед нөгөө архины бүрхээл билүү?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Түүнийг одоо хурааж барьж эвдэж байсныг мэдэж байна уу? Тэр чинь одоо хэдэн он юм бэ?
Батдэлгэр -
Намайг оюутан байхад.
Буяндэлгэр -
Ямар юм гарсан юм бэ? Би там тум тийм юм сонссон байхгүй юу?
Батдэлгэр -
Горбачев ерөнхийлөгч болонгуутаа Оросыг чангалаагүй юу.
Буяндэлгэр -
Тийм Оросыг чангалаад, усан үзэмний талбайг тракторлаад сүйд болсон ш дээ.
Батдэлгэр -
За түүний халдлага Монголд тусаж л таараа ш дээ. /Инээв/
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/ Тэр үе юмуу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр чинь 84, 85 он байна ш дээ?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
83 он ч юмуу?
Батдэлгэр -
Тэр чинь Оросод ч гэсэн хэцүү болчихсон. Зайлуул нөгөө өвгөчүүд чинь шилээ тушаагаад буцааж авч уугаад тэр чинь элбэг байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Аймаар байсан ш дээ. Хөгшчүүдийн цай шиг хэрэглээ болчихсон юмыг хааж хаяад...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Азтон үнэртэй ус бүх юм дууссан.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Юу ч байхгүй. Карт нь дээрээ очерлоод, Вино дээрээ очерлоод вино чинь олдохгүй. Аймаар юм болж байсан. Би Кивид нэг очиж үзсэн Черьнобелийн дараа 85 онд улсынхаа юугаар арай өөр байсан. Ядаад үнэртэй ус байсан байхгүй юу. Оросод байхгүй байсан ш дээ. Юу хийдэг өвгөчүүд охидуудын юуг гар утсаар аваад...
Буяндэлгэр -
Үнэртэй усыг?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Аймаар юм.
Батдэлгэр -
Аймаар байсан. Түүний хаялаг Монголд тусаад архигүй орчин болно. Яаж тэмцэх бэ? гэж тэгж өвчигнөж байгаа нь тэр байхгүй юу. Тэр бүрхээл мүрхээл устгаж. Манай Архангай тийм хэлмэгдлийн юманд сайн ш дээ.
Буяндэлгэр -
Би манай нутгийнхан Архангайнхан тэгсэн гэж сонссон байхгүй юу.
Батдэлгэр -
Архангай гэдгийн цаана нэг л хүн байгаа ш дээ. Бүгд тэгээгүй ш дээ. Бас нэг намын хорооны дарга байдаг юмуу. Хүн нь байдаг юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Нэр нь байдаг юм. Тэр нөхөр Өвөрхангайнх гэсэн байхаа. Бас л нэг жаахан хийтэй нөхөр. Өөр ч гэсэн уучихсан тууж л явдаг ш дээ.
Буяндэлгэр -
Сонин шүү тиймээ?
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.