Dügersüren


Basic information
Interviewee ID: 990401
Name: Dügersüren
Parent's name: Vandansündev
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Ih Tamir sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
work
belief
literature
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 10-р сарын 02. Архангай аймгийн Цэцэрлэг хотын Сүндэр гэдэг зочид буудлын 302 номерын өрөөнд би одоо тус аймгийн өндөр настан В.Дүгэрсүрэн гуайтай уулзаж байнаа. В.Дүгэрсүрэн гуай та хэдэн настай цэргийн алба хааваа? Хэдэн онд бэ?

Дүгэрсүрэн -

55 онд 22-той явж байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Цэрэг татлагаар л яваа биз дээ?

Дүгэрсүрэн -

Тэгсэн. Тэгэхэд аймгаас 360-аад цэрэг татагдсан. Намар 9 сард явж байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хотод Улаанбаатарт тусгай батлионд 1жил болоод түүнээсээ Баян-Өлгий аймгийн Даян нуурын заставт хоёр жил алба хаагаад халагдсан.

Буяндэлгэр -

Аа ха. Цэрэгт анх татагдахад хэцүү байв уу? Та айлын хэд дэх хүүхэд бэ?

Дүгэрсүрэн -

Би айлын дээрээсээ гурав дахь нь.

Буяндэлгэр -

Аа ха. Хүү олонтой юу танайх?

Дүгэрсүрэн -

Манайх гурван хүүтэй.

Буяндэлгэр -

Оо ямар гоё юм бэ?

Дүгэрсүрэн -

5 охинтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд би чинь 20 гарчихсан хүн байсан юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд тарваганы арьсны гэрээ хий гэж. Тарваганы арьсны норм гүйцээх зорилгоор тэгсэн юм шиг байгаа юм. Хүн болгон гэрээ хий гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Одоо чухам хэдэн тооны тарваганы арьсны гэрээ хийснийгээ би санахгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай аав нас барчихсан. Би ээж дүү хоёртойгоо нэг гэрт. Ахынх айл байж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнийгээ гүйцээх гээд хойшоогоо Хануйн гол руу тарваганд явж байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тооцоо хийгээд бараг гүйцэж байнаа гэж байтал манай нэг авга ах байсан юмаа. Аавын дүү.

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүн байсан юм?

Дүгэрсүрэн -

Дамбийням гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр үедээ хойшоогоо Хануйн гол руу явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цэрэг одоо болж байгаа байх чи одоо буц.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би нутаг руугаа буцсан юмаа. За нэг өртөө илүү өртөө хагас газар.

Буяндэлгэр -

Мориор буцах уу?

Дүгэрсүрэн -

Мориор.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд явж байсан чинь 10 хэдэн арьс л дутуу байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бодоод байхад арай болоогүй байгаа юм шиг бодогдоод Чулуутын наад талын Пүүдэй гэдэг газар очмоор санагдаад....

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэнд ганцаараа очоод хоёр хоносон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Майхантай. Нохойтой. Буутай. Ганцаараа айлын өвөлжөөний хажууд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Доод амаас нэг морьтой хүн ирлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг их юм аччихсан хүн. Энэ одоо ямар хүн юм бол доо? Тэр үед оргодлоос л айна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Оргодол ихтэй.

Буяндэлгэр -

Юуны оргодол байх уу? Шорон моронгоос оргосон байх уу?

Дүгэрсүрэн -

Аа тийм. Тэгнэ.

Буяндэлгэр -

Тэр үед чинь оргодол их байсан уу?

Дүгэрсүрэн -

Оргодол их явна. Бартай ихтэй учраас тэгдэг байсан юмуу? Оргодол их явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай Архангайгаар баруун талын оргодол их явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хараад байсан чинь буу үүрчихсэн настай нутгийн хүн бололтой. Манай майхан дээр очоод буучихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Юмаа буулгаад тэгээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би толгой дээр ан хийж яваа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Айж байна.

Буяндэлгэр -

Айлгүй яахав.

Дүгэрсүрэн -

Нохойгоо дагуулаад гүйгээд ирсэн. Манайхтай айл байсан. Жамбажав гээд өвгөн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Оо хүү минь майхан байхаар нь буучихсан чинь чи байсан юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи чинь хаанаас гараад ирэв? Би ингэж ингэж яваад хүрээд ирлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өө ашгүй хүү минь өвөө нь ганцаараа яана гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Монгол хүн байх гээд буучихсан. Ашгүй миний хүү байж байгаа юм. Хоёулаа сүйд болоод.

Буяндэлгэр -

Тэр өвгөн хаачиж яваа хэрэг вэ?

Дүгэрсүрэн -

Бас тарваганы арьсны гэрээтэй.

Буяндэлгэр -

Аа за.

Дүгэрсүрэн -

Манай ааваас арай дүү хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хоёулаа болчихоод их сайхан. Хоол ундаа идэж уугаад хөгшин залуу хоёр хууч хөөрөөд, майхандаа хоёр талаар ор засаад унтах гээд нэлээд хуучиллаа. Тэгж байсан нөгөө цэргээ мартчихаж.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Дүгэрсүрэн -

Гэнэт цэрэг санаанд ороод ...

Буяндэлгэр -

Хэд хоночихсон хэрэг вэ?

Дүгэрсүрэн -

Аа?

Буяндэлгэр -

Хэд хоносон хэрэг вэ?

Дүгэрсүрэн -

Тэр чинь одоо гурав дахь хоног дээрээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Жамбажав гуай цэрэг юу болж байнаа гэсэн чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цэрэг маргааш өглөө хөдлөх юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Дүгэрсүрэн -

Чи чинь цэрэг юу болж байна?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би одоо явна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи мэдээгүй юмуу? Би мэдэх нь мэдсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Арьсаа гүйцээх гээд явж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Оо золигоо тийм юмуу? Тийм юм болоод явчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хоёулаа унтах гэж байснаа бослоо. Юмаа эмхэллээ дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Миний юмыг ялгаад зайлуул эмхлээд л ачихад бэлэн болгоод л за хүү минь оронгоо надад үлдээчих. Өглөө эрт босно. Одоо нэг дуг хий. Хөгшин хүнийхээ үгэнд оролгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд юм хумаа бэлдэж янзалж аваад, үүр яагаа ч үгүй байхад хоёулаа босоод цай хийж уугаад жаахан юм идээд тэгээд би явах боллоо доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Юум хумаа ачаад морин дээрээ ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Оо яахав өвөө нь чамайг ирэхэд энэ хавиар байж байх байлгүй. 60 гарчихсан хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд мордоод тэр чинь хоёр өртөө нэлээд газар байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чулуутын гүүрнээс хуучин Тамирын төвийн урьд талын Ширээгийн гол дээр байхгүй юу.

Буяндэлгэр -

1 өртөө чинь хэдэн км газар бэ?

Дүгэрсүрэн -

30 км.

Буяндэлгэр -

30 км газар уу? Их хол юм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тэр 70 гаруй км газар.

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ. Сандраад айгаад...

Дүгэрсүрэн -

Тэгнэ ш дээ.

Буяндэлгэр -

Тэгээд морио хөтлөөд давхиад улаан зам дагуу бид хоёр орж ирээд энүүгээр нь тойрохоор хол байдаг юм.

Дүгэрсүрэн -

Аа ха. Бичигтийн даваагаар давахаар ойрхон байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бичигтээр даваад Бумбат уруудаад тэгээд давхиад ороод ирсэн. Үнээ сааснаас нэлээд хойно юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манайх гурван гэр. Манай уяан дээр нэг морь уяатай байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дөхөөд ирж байхад ээж дүү хоёр гараад ирж байна. Айлын авгайчууд гараад манайх руу гүйж байна. Яачив ийв юу болов гэж байна. Ингээд ингээд яваад ирлээ. Нөгөө цэрэг чинь хүү минь одоо татаад явж байгаа байх. Чи одоо яана л гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нүүр гараа угаагаад, дээлээ сольж өмсөөд, морио сольж эмээллээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гурван айлдаа ороод ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд мордлоо доо.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Сумын төв орох 4, 5 км байсан байх.

Буяндэлгэр -

Сумын төв чинь одоо Баян-Уул байсан уу?

Дүгэрсүрэн -

Биш. Хуучин Тамирын төв.

Буяндэлгэр -

Аа хуучин Тамирын төв.

Дүгэрсүрэн -

Тэгээд хүрээд ирсэн чинь цэрэг хөдлөөд явчихсан. Сөртийн ам хүрчихсэн байх. Өглөө эрт явчихсан гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд давхичихлаа. Сөртийн ам энэ хойхнотой Сөртийн ам гэж бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Алтансандал гэж уул байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүний тэнд явж байгаа харагдаж байна. Тэгээд гүйцээд ирлээ. Манай сумын орлогч дарга байсан Банзрагч гэдэг хүн тэр хүн авч яваа юм байна. Тэгээд чи яав гэсэн. Тэглээ ингэлээ гээд...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед цэргийн албанд явахгүй бол шорон моронд орох уу?

Дүгэрсүрэн -

Байна байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Эх орноо хамгаалахаас татгалзсан гэдэг юмуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өвчтэй акттай. Доголон сэгэлэн бол байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнээс биш зүгээр хүн явахгүй гэж хэлэх арга байхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Эх орноосоо татгалзсан гэдэг юмуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чанга. Жаахан мунхагдуу мөртлөө чанга байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр үеийн багийн дарга гэдэг чинь одоо мэдэхгүй их хурлын хүн шиг. Тийм айхтар байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд нэг хоноод нөгөөдөр нь карентинд ороод таарлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд комисст ороод байж байсан чинь, манай том ах айл байсан юм. Явж байгаад хүрээд ирсэн чинь явчихсан болохоор хойноос хүрээд ирлээ зайлуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ах маань зайлуул хэдэн цаас замын хүнс бэлдэж өгөөд явуулсан юм. 9 сарын хэдэн билээ дээ? 300 гаруй цэрэг 10 хэдэн машин цэрэгт явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Энэ Энэтхэг хамрын тамхи Төвд тамхи шүү. Та татах уу?

Дүгэрсүрэн -

За.

Буяндэлгэр -

Надад халбага байхгүй. Та өөрийнхөө халбагаар аваад...

Дүгэрсүрэн -

За тэгье.

Буяндэлгэр -

За тэгээд хэдэн хүн явж байсан гэнээ?

Дүгэрсүрэн -

360-аад хүн.

Буяндэлгэр -

: Оо бас овоо хүн байна. Тиймээ? Дандаа 10 хэдтэй 20 хэдтэй...

Дүгэрсүрэн -

Оо дээр үед чинь яахав. 30 бараг хүрч явж байсан байх шүү. Шалтгаан ч байсан байх. Зарим нь насаа дарсан улс ч байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд аймгийн төв дээр ирээд үзлэгт орох уу? Яах бэ?

Дүгэрсүрэн -

Аймгийн төв дээр ирээд үзлэгт орно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Төвөөс ирсэн эмч нар.

Буяндэлгэр -

Аа ха. Их нарийн шалгах уу?

Дүгэрсүрэн -

За нарийн шалгаж байсан шүү. Хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дөрвөлжин дөрвөлжин платик залгаад барьчихсан. Сайн мэдэхгүй байна их л олон хүн ирчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хамгийн сүүлд цэрэгт явах уу? гэж асууж байсан. Явна л гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа ар гэрийн гачигдал юу байна гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гайгуу ээ л гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Та өөрөө дуртай байж тиймээ?

Дүгэрсүрэн -

Дуртай байсан.

Буяндэлгэр -

Хот газар үзье гэсэн бодол байсан уу? Юу гэж боддог байсан. Та?

Дүгэрсүрэн -

Ер нь өөрт цэргийн алба хаасан нь зөв гэсэн бодол байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Бас их тэмүүлэлтэй байсан байна. Тиймээ? Залуу байсан. За та аймгийн төвд үзлэгт орлоо. Эндээс юугаар явсан бэ?

Дүгэрсүрэн -

Тэгээд орсон цэргийг Сүрьеэгийн аманд гурван хоног карентинд байлгасан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд баазын 10 гаруй машин явж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар маркын машин бэ? Та санаж байна уу?

Дүгэрсүрэн -

Дандаа ЗИЛ-64 гэсэн машинууд ЗИЛ-130 чинь хойно сүүлд гарсан.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Хуучин ч байсан. Шинэ ч байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Дандаа ЗИЛ-ээр явсан уу? ЗИЛ-64 гээд түүгээр явсан уу?

Дүгэрсүрэн -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн сар бэ?

Дүгэрсүрэн -

9 сар.

Буяндэлгэр -

9 сард уу?

Дүгэрсүрэн -

9 сарын бараг 20-д гарчихсан байсан байхаа.

Буяндэлгэр -

Бас нэлээд орой болчихож. Даарч очсон уу? Гайгуу юу? Хоногтоо байсан уу?

Дүгэрсүрэн -

Нэг хоноод орж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хотонтын тэнд шөнө болчихсон явж байсан. Морин төвөргөө түжигнээд тэр байна уу? гэж морьтой хүмүүс машинтай зэрэгцэж орж ирээд...

Буяндэлгэр -

Аа ха. Уулзаж учрах гээд?

Дүгэрсүрэн -

Байна байна гэхээр би тэр байна. Буугаад ир гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Машин явж байхад сундлаад аваад явчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Дүгэрсүрэн -

Юу болж байна? Яаж байна? гэсэн чинь. Оо энд цуглаж байгаа. Тэгсэн түрүүчийн машинууд зогсчихсон байна. Нэг их олон улс цуглачихаж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хотонт Хашаатынхан хүүхдүүдээ гаргаж өгч байгаа юм байна.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Хоол унд айраг цагаа болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэнд бараг 2 цаг болсон байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд Дашинчилэнд хоноод маргааш нь орж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. За Улаанбаатарт очоод хаана очсон. Хэн хүлээж авч байх юм?

Дүгэрсүрэн -

Хаана очиж байснаа хуучин би Улаанбаатар ороогүй болохоор мэддэггүй юмаа. Нэг их олон платик л байсан. Тэр Туулын хойд талд л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дахиж үзлэгт оруулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бараг хүүхэд гараагүй байхаа. Тэгээд тусгай Батлионд хуваарилагдлаа гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг жил болсон доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг өдөр дуудсан. Зөндөө цэрэг байна. Тэгээд яваад очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Баахан юм асууж байгаад за хүү минь чи хязгаар явах болсон л гэсэн. Юу гэж бодож байна гэсэн? Явъя гэж бодож байна. Хаашаа явах юм гэсэн чинь баруун хязгаар явна гэж байна. Тэгэхэд баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн Даян нуур заставт хуучин цэргүүд нь халагдаад, тийшээ ямар шалтгаанаар явуулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд явсан даа.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Дүгэрсүрэн -

56 он.

Буяндэлгэр -

56 он уу? Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд нутгаараа дайраад, машин жаахан ховор байсан юмуу даа. Хүү минь. Анхны 100,000 хэн билээ? Ногоон Цэдэв гэдэг хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бид нарыг авч явж байсан. Тэгээд гурван шинэ цэрэг хуучин гурван цэрэг 6 цэргийг шуудангаар явуулж байсан. Тэгээд 7 хонож хүрч байсан.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Тэр үед чинь зам муу. Тэгж явдаг байсан гээд хөгшчүүд ярьдаг юм билээ. Нэг үеэ бодоход сайхан болчихож гэж. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Замын зардал гэж бид нарт 25 цаас өгч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд яахав тэр мөнгө чинь их л мөнгө байсан юм байлгүй. Бид нар замын айлуудаас хонины мах чануулж аваад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд Өлгий дээр очиж бүртгүүлээд Баян-Өлгий аймгийн цэргийн хэлтсийн дарга хурандаа Шуумаржав гэдэг хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэнд бүртгүүлээд тэндээ 7 хоног хүлээгээд цаашаагаа Улаан-Хус сумыг дамжаад цаашаагаа голын хоёр талд хоёр сум байдаг юм байна лээ. Тэр суманд шуудангаар хүргэгдээд түүнээс цааш 3 өртөө газар цаана хил дээрээс морь ирж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хил дээр очсон доо.

Буяндэлгэр -

Замдаа хэдэн төгрөгөөр хонь худалдаж авч байснаа санаж байна уу?

Дүгэрсүрэн -

Бид нар ерөөсөө 2 хонь авсан болов уу?

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн төгрөг байх юм? Тэр үеийн ханшаар?

Дүгэрсүрэн -

Үгүй ер нь 7, 8 төгрөг л байсан байх.

Буяндэлгэр -

Үгүй мөн мөнгө чанга байжээ.

Дүгэрсүрэн -

7, 8 л байсан байх.

Буяндэлгэр -

Нэг хонь 7, 8 төгрөг үү?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Хнн. 50 хэдэн онд.

Дүгэрсүрэн -

Тийм. 56 он.

Буяндэлгэр -

56 он гэдэг чинь.

Дүгэрсүрэн -

Ховдын шууданд явж байхад шуудан дээр хэдэн Хасаг хүн явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хожахан гээд том биетэй Хасаг хүн явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр улсын начин цолтой хүн байсан байна лээ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Бас нэг намхан бүдүүн хүн явсан. Тэр Нусхан гэж бас улсын начин болсон юмуу? Үгүй юмуу? Тэр хоёр хот орчихоод цуг явсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Жаахан Монгол хэлтэй настайдуу хүмүүс л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгвэл бөхчүүдтэй та нар сайхан явсан юм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Бөх барилдсан уу? Замдаа?

Дүгэрсүрэн -

Барилдсан.

Буяндэлгэр -

Тэр 7, 8 хоног замдаа юу хийхэв дээ. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Идэр сайхан залуучууд.

Дүгэрсүрэн -

Эхэндээ мэдэхгүй. Сүүлдээ танилцаад бөх мөхөө яриад буугаад хоорондоо ноцолдоод л хөхрөлдөөд тэгээд барилдъя гэхээр залуу улстай барилдахгүй гээд...

Буяндэлгэр -

/Инээв/ Хэмх хаяна гэж айдаг байсан байх.

Дүгэрсүрэн -

Хэн нь залуу хүн байсан байна лээ. Хожахан бид нарыг Даян нуурын заставт байж байхад наанаас хоёр сум нүүж очдог юм. Тэр хил рүү чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

3 өртөө газар тэмээгээр Хасагууд нүүж очиж зусдаг юм. Одоо Алтайн нурууны наагуур Хятад Монголын хил шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хоёр сум нийлээд наадам хийхэд тэр Хожахан очиж барилдаж байсан. Тэгэхэд танилцаад ярьдаг байсан.

Буяндэлгэр -

Тэр үеийн цэргийн хоол хүнс ямар байсан бэ? Өлсөж байсан уу? Гайгуу юу?

Дүгэрсүрэн -

Сайн байсан.

Буяндэлгэр -

Их анхаарч байсан байхаа. Цэргүүдийг..

Дүгэрсүрэн -

Хотод ч гэсэн хязгаарт ч гэсэн. Хязгаарт бол бүүр илүү юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хоол унд хувцас хунарын хангамж сайн.

Буяндэлгэр -

Цэргийн хүнс гээд сайн хангадаг байсан санагдаад байна.

Дүгэрсүрэн -

56 оны улсын наадмыг хотод үзсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Анх удаа үзсэн.

Буяндэлгэр -

Анх удаа улсын наадам үзсэн үү? За?

Дүгэрсүрэн -

Баруун талд болдог байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Яармагийн дэнж дээр.

Дүгэрсүрэн -

Тэгээд цэргүүд жагсаалаар очиж үзэж байсан. Тэгэхэд том бөхчүүд одоо манай Чимэд-Очир гуай хэн эд нар анх үзэж байлаа. Модон индэр түүн дээр чинь төрийн улсууд гараад суучихсан.

Буяндэлгэр -

Модон индэр тиймээ? Сандалтай.

Дүгэрсүрэн -

Тойруулга чинь модоор хийсэн. Тойрсон суудал ч гэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бөхөө тавих болсон чинь хүмүүс дотогшоо дайрч орчихоод бөхөө тавих зайгүй шахуу болчихоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хойшоо гээд байдаг. Цэрэг цагдаа хоёр хүч хүрдэггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дайрч орж ирээд гараа гараасаа бариад хойшоо хойшоо гээд хүч хүрэхгүй.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Олон хүн улангассан ард түмэн чинь тиймээ?

Дүгэрсүрэн -

Тэгээд байж байсан чинь нэг их одон зүүсэн. Гоё хувцастай генерал бололтой хүн ирээд суулаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгсэн чинь Лхагвасүрэн гуай байсан. Лхагвасүрэн жанжин байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дуугүй явж байснаа зогсоод тэгж хэлсэн. Ард түмээн та нар яаж байнаа?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Наадмаа зохих ёсоор нь хийцгээе. Суудаг суудал тэнд байна. Та нар наадмыг зогсож үзэж чадахгүй ш дээ. Хөл чинь чилнэ. Суудал дээрээ очиж суу. Гадаад дотоодын маш олон хүн та нарыг эндээс хараад сууж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бид нарыг Монголыг юу гэж үнэлэх юм. Ийм ухамсаргүй юм гаргаж болохгүй. Та нар бүгд суудал дээрээ суу гэж хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд эргээд харсан чинь цөмөөрөө очоод суудал дээрээ суучихсан байсан. Тийм том хүн нэртэй сүртэй хүн гэдэг тийм хүчтэй байдаг юм байна гэдгийг тэр үед чинь ярьдаг байсан л даа. Сайн генерал 1000 цэргийн хүчтэй гэж.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Удирдаж байсан. /Инээв/

Буяндэлгэр -

Ухаантай сайхан үг хэлж тиймээ? Аашлаж загнахгүй. Сайхан үг хэлж.

Дүгэрсүрэн -

Тэр үед хүлээж авахдаа сайн байсан байлгүй.

Буяндэлгэр -

Тийм байна. Тэгээд бөхийг сайхан тухтай үзсэн үү? Та?

Дүгэрсүрэн -

Бид нар суудал дээр суугаад анх удаа хоёр өдөр наадам үзлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сайхан л болж байсан. Хөөрхий минь.

Буяндэлгэр -

Чойбалсан гуайг харсан уу?

Дүгэрсүрэн -

Тэр үед Чойбалсан гуай байхгүй байсан.

Буяндэлгэр -

50 хэдэн он гэдэг чинь өөд болчихсон байсан.

Дүгэрсүрэн -

52 онд нас барсан.

Буяндэлгэр -

Тийм. 51 билүү? 52 онд өөд болчихсон байсан.

Дүгэрсүрэн -

Дамба гуай Цэдэнбал гуай Янжмаа гуай эд нар байсан.

Буяндэлгэр -

Ширэндэв гуай тийм тийм. Самбуу гуай энэ тэр бас байсан байхаа.

Дүгэрсүрэн -

Самбуу гуай байсан.

Буяндэлгэр -

Байсан байх тиймээ? За тэгээд наадам үзчихээд хил рүүгээ буцсан уу? Баян-Өлгий рүү?

Дүгэрсүрэн -

Тэгээд 9 сарын алдад хил рүү явсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

8 сарын бөхсөөр байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Намайг очиход хүйтэн газар байна лээ. Хүйтэн болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хил дээр очиход тийм байсан. 10 хэдэн цэрэг 4 офицер байсан. Түрүүчийн цэргүүд нь халагдаад явчихсан бид нар нөхөж очиж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд яахав дээ. Зэлүүд нөгөө Хасагууд нь хүйтрээд ирэхээд буцаад наашаа нүүчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зэлүүд эзэнгүй газар.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цэргүүд өөрсдөө хоол хүнснийхээ малыг хариулж малладаг. 200 гаруй морьдтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За яахав заставын контор байна. Складууд нь байна. Зочид хүлээж авдаг зочид буудал модоор галлаж байсан юм. 4 өрөө модоор зочид буудал барьсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Контор нь муу бас нэг 5 өрөө контор дүнзээр бид нар хоёр жил барьсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/ Сайн байна ш дээ. Нэлээд олон байшин барьсан юм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм. Яахав дээ. Хангай газрын улс учраас юмандаа аягүй дөт.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Банз манзаа өөрсдөө зүсээд тэгээд цэргийн хоолонд авч үлдсэн монголын дөрөв таван шар байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр чинь одоо тэмээнд ачдаг мод содыг моринд дөрөлж ачаад оосорлоод чирээд явчихдаг. Хасагууд чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд бид нар энэ нь хэцүү юм гээд модон тэрэг хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тоног хийгээд сур аргамж элдээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Анх гурван тэрэг хийгээд тоног юм хумаа бэлдээд нөгөө монголуудыг тэргэнд сургаваа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сураагүй юм чинь сургахад хэцүү байсан. Гэхдээ сургасан. Сургаад нааш цааш явсан чинь хавийн мал үргээд...

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Сүйд Хасагийн хонь чинь ухаа алдчихаж байгаа юм. /Инээв/ Тийм байсан.

Буяндэлгэр -

Тэр Морин тэрэг, тэмээн тэрэг, үхэр тэрэг хэрэглэдэггүй байсан юм байна. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Байхгүй.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ? Хангайн аймгууд үхэр тэрэг морин тэрэг хэрэглэдэг байсан...

Дүгэрсүрэн -

Хасагуудад байдаггүй байсан.

Буяндэлгэр -

Өө их сонин юм байна.

Дүгэрсүрэн -

Тэр лүү чинь тийм юм байхгүй. Нүүдэл мүүдэл хамаг юмаа тэмээгээр ачдаг газар байна лээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Тэгээд Цагаангол гэдэг сумаас цаашаагаа гараад Ямаатын гол гэдгийг өгсөөд цаана нэг айлд хононо гэж байна. Түүнээс наана нэг цай ууя гээд бид нар...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ирсэн хоёр цэрэг хэдэн айл байна хэдүүлээ энд бууж цай ууцгаая гээд бид нар чинь тэгье тэгье гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дөрвөн айл байна хуваагдаад буулаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай Сантын Пүрвээ гээд нэг цэрэг байсан юм. Түүнтэй доод талынхан айлд буулаа. Хасаг айлд анх удаа орж үзэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Шовгор өндөр гэртэй. Тавилга мавилга нь хаашаа юм. Нүүх гээд юмаа бэлдчихсэн юм шиг байна байдал нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ороод яахав сайн байна уу? гэсэн чинь нэг юм хэлж байна. Нэг Хасаг настай авгай байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

30 гарсан. 40 гаруй насны Хасаг хүүхэн. Нөгөө цагаан юмтайгаа. Тийм хоёр хүн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Суу гэж байгаа бололтой. Энэ талаар нь суулаа. Гэрийн тойруулж харлаа.

Буяндэлгэр -

Тооно монотой биз дээ?

Дүгэрсүрэн -

Тоонотой.

Буяндэлгэр -

Том гэр байна уу?

Дүгэрсүрэн -

Том шовгор өндөр гэртэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Унь нь уртадсан юм шиг гэртэй. Аа галаа түлээд л кострол байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Тэр лүү чинь ус хийгээд цай хийгээд сүүгээ хийгээд галаа улалзуулаад тэгээд цайгаа гаргаж байна. Хасаг авгай нэг юм яриад байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цай май сүү ааг, Хасаг бол цайгаа сайн хийдэг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цай хийгээд өгсөн. Уугаад тавьчихаар дүүргээд болдоггүй. Одоо болно. Одоо уухгүй гэхээр л хийгээд болдоггүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Дүгэрсүрэн -

Тэр Монгол хэл мэддэггүй. Бид нар Хасаг хэл мэддэггүй. За болно гээд гараараа таглаад тавьдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бид нар мэдэхгүй. Бид нарын хэлж байгааг ойлгохгүй байсан юм байна лээ. Энэ талд нь нэг ор байсан юмаа. Хасаг ор анх удаа үзсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хоёр хөл нь хоёр тийшээгээ алдарчихсан бөөгнөрчихсөн.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Тэр орон дээр сахалтай хамаг хувцсаа өмсчихсөн. Хасагийн гурван талтай малгай байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Дүгэрсүрэн -

Тийм малгай өмсчихсөн нэг том Хасаг унтаад байсан юм.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Зүүн орон дээр нь.

Буяндэлгэр -

Аа ха. Малгайтайгаа унтаж байгаа хэрэг үү?

Дүгэрсүрэн -

Малгайтайгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бүсээ бүсэлчихсэн. Гуталтайгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Юманд явж ирээд ядарсан хүн хувцастайгаа унтаж байгаа юм байхдаа гэж хараад байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгж байтал явъя гээд дуудсан. Тэгээд явлаа. Гараад мордоод...

Буяндэлгэр -

Хэн явъя гэж дуудаад байгаа юм.

Дүгэрсүрэн -

Цуг явсан цэргүүд.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Манай энэ Цэцэрлэгийн Агваандондог гэдэг цэрэг бид нарыг авахаар ирсэн. Тэр хил дээр байсан цэрэг байхгүй юу. Та хоёрын буусан айлд ямар улс байна гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ийм улс байна. Нэг настай Хасаг авгай байна. Нэг хүүхэн байна. Нэг бүдүүн Хасаг унтаад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр их унтаж байна уу? Ядарсан юм байлгүй унтаад байна. Тэгсэн тэр Хасаг нас барчихсан байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Оо зайлуул.

Дүгэрсүрэн -

Тэгээд цуг байж байдаг юм байна лээ ш дээ. Тэгж анх мэдэхгүй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хувцастайг нь аваачиж оршуулдаг юм байна. Тийм байсан байна лээ.

Буяндэлгэр -

Мэдэхгүй юм чинь яахав дээ. Тиймээ? Мэдвэл тэр чинь эвгүй ш дээ.

Дүгэрсүрэн -

Тэгээд цаашаагаа яваад Хар нуурын даваа гээд даваа байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Уул нь дээр хясааны хажуугаар гардаг. Түүнийг гараад хонолоо доо. Хээр хоносон юм. Юм хумаа идэж уугаад аажуухан босоод морь малаа янзлаад цай майгаа уугаад барилдаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай Булганы Дамбаа гэж аймгийн заан болчихсон өвгөн одоо байна. Бас Булганы Дашням гэдэг цэрэг байна. Энэ хоёр шинэ цэрэг очиж байсан юм. Тойрч барилдаад Агваандондог бид хоёр уг нь сайхан барилдаж байсан хүн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр түрүүлсэн болж бид хоёр...

Буяндэлгэр -

Тэгээд хэдэн онд та цэргээс халагдав?

Дүгэрсүрэн -

58 оны 9 сард халагдсан.

Буяндэлгэр -

Баян-Өлгийд байж байгаад халагдсан уу?

Дүгэрсүрэн -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Халагдаад Улаанбаатарт хэр удав?

Дүгэрсүрэн -

Буцаад халагдаад ирэхдээ аймагтаа...

Буяндэлгэр -

Аймагтаа буучихсан уу?

Дүгэрсүрэн -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Халагдаж ирээд юу хийв? Яаж монтёр болсон юм? Монтёр чинь нарийн мэргэжил шүү дээ.

Дүгэрсүрэн -

Цэргээс халагдаж ирээд хүү минь яасан юм. Халагдаж ирээд Их тамирын тэнд манай том ах малын эмч хийж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ах хуваарьтай. 5 багт хуваарьтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай ээж ахынд. Манай бүсгүй дүү хүнтэй суучихсан.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн гэдэг хүн байсан юм? Эмэгтэй дүү чинь?

Дүгэрсүрэн -

Александр гэдэг байсан юм?

Буяндэлгэр -

Александр яасан сонин нэртэй юм? Яагаад Орос нэр өгсөн юм бол ?

Дүгэрсүрэн -

Орос эмч л өгсөн юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Тэгвэл эмнэлэгт төрсөн байх нь ээ.

Дүгэрсүрэн -

Тийм л байх. Тамирын эмнэлэгт л төрсөн байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ээж ахынд байж байсан. Тэгээд би аймаг дээрээс хойшоогоо шууданд сууж ахынд очиж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд эх хүний сэтгэл айхтар эмзэг байдаг гэдгийг тэгэхэд залуу байж мэдэхгүй байж. Ирсэн хойноо би ухаарсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Захиа очдог байсан л даа. Сайн байна л гэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би машинаар шөнө очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Газар сайн мэдэхгүй нэг айлд буучихсан чинь бригадын тоо бүртгэгч Намжилсүрэн гэдэг айлд буучихсан байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Намжилсүрэн гуайг би таних юм. Тэгээд ахынх хаана байгаа бол гэсэн чинь энүүхэн хойно байгаа гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд явах гэсэн чинь миний хүү өглөө яв гээд байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би гэрээ санасан хүн чинь явах гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гараад шээсэн чинь Намжилсүрэн гуай нохой хориод энэ нохой хуцаад байгаа айл гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Хэнийг танай ахынхыг уу?

Дүгэрсүрэн -

Тийм. Их ойрхон дуугарч байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд Намжилсүрэн гуай орчихлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энүүхэнд байгаа юм байна гээд алхчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгсэн чинь Намжилсүрэн гуай буруу айл заагаад өгчихөж нэг айлд очсон чинь өө Лхагважавынх тэр доор бий гэж байна. Нохой айхтар чи яаж орж ирэв? гэж байна. Танихгүй айл.

Дүгэрсүрэн -

Аа ха. Тэгсэн Намжилсүрэн гуай намайг дуудаад байна. Чи хаачив гэнэ. Ахынх гээд очоод ирсэн чинь биш байна. Ээ золиг ээ золиг ах нь буруу айл заагаад өгчихөж. Ах нь хүргэж өгье. Цай уучихаад юмаа аваад гарлаа. Айхтар нохойтой юм.

Буяндэлгэр -

Аа ха. Аль айлынх нь нохой юм?

Дүгэрсүрэн -

Ахын нохой.

Буяндэлгэр -

Аа ахын тань нохой.

Дүгэрсүрэн -

Яваад орлоо. Ах ч гэртээ байна. Их том гэртэй болчихож.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн гэдэг нэртэй байсан юм?

Дүгэрсүрэн -

Манай ах Лхагважав гэдэг хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Орсон чинь орондоо ороод унтах гэж байна. Намайг ирсэн гэж мэдээгүй байна. Дүү чинь хүрээд ирлээ гэсэн чинь оо хүрээд ирэв үү? Босоод харайгаад, хувцаслаад цайлж бариад, уйлж бариад ...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь гурван жилийн дараа биз дээ? Цэргийн алба чинь гурван жил ш дээ. Тиймээ? Та нарын үед.

Дүгэрсүрэн -

Ээж л хаана байгаа бол гээд харсан чинь тэнд л унтаж байх шиг байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ээж босдог болов уу? гээд хараад байсан чинь босохгүй байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ундалж бариад, хоол унд болоод тэгээд Намжилсүрэн гуай явлаа. Тэгээд ээж яаж байна гэсэн чинь миний хүү ээж жаахан тааруухан байгаа. Миний хүү одоо ингээд унтчих. Сэргэвэл унтахгүй гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ор заслаа. Унтлаа. Шөнө нойр хүрдэггүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өглөө яагаа ч үгүй босоод нохойгоо уясан уу? гэсэн уячихлаа гэнэ. Гадуур гарлаа. Шинэ нутагт уул ус нь их сайхан харагдаж байна. Намар. Тэр Адрын гол яасан сайхан харагдаж байсан юм бэ? дээ.

Буяндэлгэр -

Тэр үед байгаль экологи чинь сайхнаараа байсан шүү дээ.

Дүгэрсүрэн -

Гоё байсан. Ахын мал ч их өссөн юм байна. Үхэр чинь хаагуур байна гэсэн чинь түүгээр байна гэнэ. Хүний үхрийг лав танихгүй. Өөрийнхөө үхрийг ямарч байсан танина. Гүйгээд үхрээ хураалаа. Эгч үнээгээ саалаа. За миний хүү ээж аажуухан босдог юм шүү. Аажуухан босоод, нүүр гараа угаагаад, цайгаа ууна. Аягүй бол цаадах чинь унана шүү гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гадуур байж бай гэхгүй юу. Тэгээд эгчийн үгэнд ороод гадуур юм хийгээд, үнээ ивэлгээд нэг харсан чинь гараад шээж байж харагдаж байнаа.

Буяндэлгэр -

Ээж чинь үү?

Дүгэрсүрэн -

Тийм. Дорой харагдаж байна. Тэрлэгээ нөмрөөд яваад орчихлоо. Нэлээд гадуур явж байгаад одоо яасан бол гээд орсон зайлуул бурхан өөдөө хараад суучихсан цай ууж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цай ууж байна. Хараад л байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Юм ярьж байгаа ч юм алга. Эгч тэнд сүү мүүгээ яагаад явж байна. Их дорой байнаа. Ээжийн бие их муу байгаа юм байна. Эд нар гайгуу гээд байсан. Надад үнэнийг нь хэлсэнгүй гэж бодогдож байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд түүгээр яваад байсан чинь ерөөсөө ажиглаж харахгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгж байснаа ээжээ дүү ирсэн шүү гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Ах чинь тэгж байна?

Дүгэрсүрэн -

Тийм. Миний дүү Бат-Очир гэж одоо нэг хүн байгаа. Оо Бат-Очир уу? гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Үгүй бага дүү ирсэн гээд хаана байна? гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ байна ш дээ гээд тэгсэн. Би яахав энгийн хувцастай ирсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Харснаа энэ чинь мөн үү? гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Мөн байна ш дээ гээд золголоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зайлуул уйлаад унах гээд л салганаад чичрээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ээж тэгж болохгүй. Одоо хүрээд ирсэн байхад тэгж болохгүй гээд гаднаас аргадаад юм хум үнэрлүүлээд аргадад тэгээд сэргэлээ дээ зайлуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд нэг юм уужирлаа. Ээжтэйгээ уулзлаа. Аймаг дээр явж байхдаа манай тэр бүсгүй дүү аймаг дээр байсан. Бүсгүй дүүгийхээр орж хүргэнтэйгээ танилцсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хоёр гурав хонолоо. Тэгээд нэг өдөр ах эгч хоёр гадуур байгаад байсан. Ээж тэгж байна. Ээж нь чамайг ирэхгүй байх гэж бодоод байсан юм гээд тэгж байна. Ээж юу яриад байгаа юм болов оо?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ээж намайг яагаад тэгж бодсон юм? Тэндээ намайг сууна гэж бодсон юмуу? Хот руу явчихна гэж бодсон юмуу? Үгүй үгүй ээж нь чамайг үрэгдсэн юм болов уу? гэж бодоод байсан гэж байна.

Буяндэлгэр -

Юунаас болж тэгж бодсон юм бол хөөрхий?

Дүгэрсүрэн -

Тэгж байна. Захиа махиа эндээс очоод байсан. Би явуулдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цаадуул чинь юм уншаад л байдаг юм. Би итгэдэггүй байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Худлаа хэлээд байна уу? даа гэж бодогдоод байсан юм. Ээж та яагаад тийм юм бодсон юм гэсэн чинь Намжилсүрэн гуай, ах хоёр жаахан юм уучихаад хууч хөөрч байжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэр хоёр ярьж байгаад ингэж ярьсан байнаа. Энэ баруун талын дайн ер нь юу болж байгаа бол гэж Намжилсүрэн гуай тэгж байна гэнэ. Ойрдоо юм дуулдахгүй байна. Жаахан намжсан юм болов уу? гэж ингэж ярьж байна. Тэгэхээр би баруун хязгаарт алба хааж байсан болохоор дайн гарч байгаа юм байна гэж ойлгосон байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэр нь юу болж байсан юм гэхээр зэрэг Изриаль наад улс чинь ...

Буяндэлгэр -

Хилийн зөрчилдөөн гарч байсан юм. Османыг яриад байна уу?

Дүгэрсүрэн -

Осман биш.

Буяндэлгэр -

Биш үү?

Дүгэрсүрэн -

Изриаль, Турк энэ хоёр будлиан гарсан юм байхгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Тэрийг ярьсан юм байна лээ. Ээж тэрийг тэгж дуулсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэрнээс тийм их доройтсон байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэрийг дуулаад доройтсон байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм юм байна лээ.

Буяндэлгэр -

Битүүхэндээ.

Дүгэрсүрэн -

Тэгээд хүү минь ээж нь тэгж ойлгосон. Ах, эгч хоёр ч ойлгосон. Тэгээд нэг сар илүү болоод л ээж нь юун тэгж унтах босож ирээд үнээ малыг чинь саагаад, сүү саалийг чинь борлуулаад л тэгсэн ш дээ. Манай ээж чинь 82 хүрээд 78 онд өнгөрсөн ш дээ.

Буяндэлгэр -

Сайхан насалсан байна. Тиймээ? 82 гэдэг чинь сайхан нас шүү дээ.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэрнээс би юу ойлгосон гэхээр ойлгохгүй байж байгаад ер нь эх хүн ийм байдаг юм байна гэдгийг тэнд ухаарсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Эх хүн гэж бурхан, бурхан. Бурхан дээр чинь байдгийг мэдэхгүй явлаа гээд Бурхан Бумбын орон гээд нэг сайхан дуу байдаг ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тийм шүү.

Дүгэрсүрэн -

Хүн тэгээд юм үздэг юм байна лээ. Үзээд ойлгохгүй хүн бий л дээ. Ухаарч чадахгүй хүн.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм шүү.

Дүгэрсүрэн -

Манай аав бол 66 хүрээд 52 онд нас барсан хүн бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манайх их баян ч айл байгаагүй. Муу ч айл байгаагүй. Зүгээр л нэг сайхан амьдралтай айл байсан. Ийм,ийм юмнаас үүдээд бодохоор их юм ойлгосон. Амьдралаас. Их юм ойлгосон л доо. Ингээд ер нь настай хүн гэдэг чинь ямар хүн байдаг юм гэдгийг их ухаарсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Одоо энэ бол амьдралын сургамж юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Таныг цэргээс халагдаж ирэхэд ээж чинь хэдэн настай хүн байсан?

Дүгэрсүрэн -

За байз 58 онд ирэхэд чинь хэд болж байна? Хө. 78 онд 82 настай нас барна гэдэг чинь бодвол 60 гарантай хүн тийм байгаа юм. Тэгээд би тэндээсээ гэрлээд нутгийн нэг хүнтэй гэрлээд 59 онд гэрлээд аймгийн цагдан сэргийлэх газар цагдаагаар орсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аймгийн цагдан сэргийлэх газар 3 жил болсон юм. Тэгээд нэг хот руу явуулдаг курс байсан юм. Хот руу курс хийхэд бүх цагдан сэргийлэхийн газрын харъяа эргүүлд гардаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд би тэр эргүүлд нэлээд хэдэн удаа явсан. Тэгэхэд нэг хэцүү юм байсан. Би хөдөөний хүн учир мэдэхгүй байсан. Хотын нарийн амьдралыг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Үймсэн, шуугисан, янз бүрийн юм цугласан. Тэр зохицуулах гэж байгаа цагдаа чинь согтуу, хулгайч, дээрэмчин тийм юмтай тааралдсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Их хэцүү үед хүнийг ч гэмтээж болно. Өөрөө ч гэмтэж болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аюултай зам юм байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэлээд хэдэн хэцүү юм дээр би очсон.

Буяндэлгэр -

Тухайлбал? Таны санаанд байна уу?

Дүгэрсүрэн -

Байлгүй яахав. Хятадууд гутлыг эсгий гутал байна ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Энийг чинь хэрчээд том том тосны поошгонд хийгээд будаа хийгээд төмс хийгээд....

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Исгээд нэрээд зардаг.

Буяндэлгэр -

Аа ха. Цэцэрлэг хотод тэгж байгаа юмуу?

Дүгэрсүрэн -

Аа?

Буяндэлгэр -

Хаана тэгж байгаа юм?

Дүгэрсүрэн -

Гэртээ гэртээ.

Буяндэлгэр -

Гэртээ?

Дүгэрсүрэн -

Хотын гудамжинд.

Буяндэлгэр -

Та Улаанбаатарт буцаж очсон юмуу?

Дүгэрсүрэн -

Курсад байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа курсад байхдаа цагдаагийн курс байхдаа?

Дүгэрсүрэн -

Тийм. Тэгээд түүнийг исгэж зараад хураагддаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Авгайгаа мэсээр хатгачихаад өөрийгөө алах гэж байсан нөхөр дээр очиж байсан. Ер нь хэцүү хэцүү юм их бий л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Янз бүрийн айхтар хулгайч нар, гудамжны зодоонч согтуу нарыг зогсоох, намайг тэнд явж байхад цагдан сэргийлэхийн дарга хурандаа Нансалжав гэдэг хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд бодож байгаад цагдаагийн алба бол яахав дээ. Ард түмнийхээ төлөө юм. Тэгэхдээ хэцүү алба юм байна. Ингэж яваад ер нь хүнийг ч гэмтээж болно. Юу ч болох юм билээ гэж бодож байгаад гарчихсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр курс нь хэдэн сар байсан юм?

Дүгэрсүрэн -

6 сар байсан юм.

Буяндэлгэр -

6 сар байсан уу? Их удаан юм байна тиймээ? Их удаан бэлтгэдэг байсан юм байна.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Та курсаа дуусгасан уу?

Дүгэрсүрэн -

Дуусгасан.

Буяндэлгэр -

Дуусгаад нутагтаа ирсэн үү?

Дүгэрсүрэн -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд цаг ч өөр л байсан юм байна. Би явж үзээгүй болоод тэр юмуу. Бас л эвгүй байсан шүү хүү минь. Бүлэг хулгайч нар, кармааны хулгайч нар зөндөө.

Буяндэлгэр -

Аа ха. Хятадууд архи нэрэхдээ эсгий гутлын түрээ хийдэг нь яаж байгаа юм бол? Эсгий тэгж исгэдэг юмуу? Дүгэрээ гуай?

Дүгэрсүрэн -

Хэрчээд хэрчээд хийчихсэн. Хураахад үзүүлдэг юм хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гаргаад үзүүлэхээр хайлдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Эсгий юу?

Дүгэрсүрэн -

Тийм. Хайлдаг гэдгийг бид нар мэддэггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хаашаа ч юм бэ? Ноосорхуу юм байсан. Үзүүрээс нь юм цацраад хайлж байгаа юмуу? Хаашаа юм. Түүнийгээ нэрээд зарж байсан юм байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Эсгий тэгж хийдэг нь ямар учиртай юм бол?

Дүгэрсүрэн -

Исгэдэг юм байлгүй. Гутлын түрий мүрий гарч байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аймаар юм бэ?

Дүгэрсүрэн -

Хоёр өрөө хашаа настай Хятадууд л байсан. Мэдээлэл өгөөд очсон юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Барьж хурааж байсан. Аливаа цаг үед улс орон хөгжихөд сайхан юм ч их байдаг. Хэцүү муу юм ч байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Урьд ч байсан. Одоо ч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Улс нийгэм хөгжихөд сайн муу хоёр байдаг нь үнэн юм байнаа гэж ах нь ойлгодог юм.

Буяндэлгэр -

Аа ха. Та яаж монтёр болсон юм? Монтёр чинь нарийн мэргэжил шүү дээ.

Дүгэрсүрэн -

Тэгээд яасан юмаа. 62 онд энэ аймгийн цахилгаан станц чинь баазын харъяа байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Монтёр авах юм байна гээд өргөдөл өгсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Авна гээд аваад 6 сар дагалдан хийгээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Шалгуулаад 3-р зэрэгтэй анх тэгж монтёр болсон юмаа хүү минь. Би чинь 89 онд Эрчим хүч сэтгүүл дээр гарсан. Сүүлийн 10-аад жил юм даа. 10 гаран жил шахам 6-р зэрэгтэй шалгалт өгөөд зэргээ дагаад цалин өндөр байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

600 хэдэн цаас. Энэ бол яахав би бол 5-р зэрэгтэй удсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дарга инженерүүд олон жил ажиллаж байсан. Овоо шударга хөдөлмөрлөж байсан гээд 6 гэдэг чинь инженерийн зэрэг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Бэлдүүлж байгаад шалгалт өгөөд тэгээд 6-гийн авсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэрийг авах нь яахав. Аваад тэр зэргийнхээ ажлыг биелүүлж хийнэ гэдэг амаргүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хэцүү юу? Монтёрын ажил?

Дүгэрсүрэн -

Амаргүй. Хүнд ажил ноогдож байгаа юм.

Буяндэлгэр -

Хүнд ажил уу?

Дүгэрсүрэн -

Эрчим хүчний цахилгааны ажил гэдэг чинь багцаагаар ингээд хийчих, тэгээд хийчих гэж яагаад ч болохгүй. Гэмтлээ үзээд, схемээ үзээд яг болж байна уу? Ингээд яг болно гэдгийг тогтоож байж хийхгүй бол техникийг ч сүйтгэнэ. Хүнийг ч сүйтгэнэ. Өөрөө ч сүйд болно ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь өндөр хүчдэл биз дээ? 220 вт тийм ээ?

Дүгэрсүрэн -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Одоо би санаж байна. Дөрөөгөөр төмөр дөрөөгөөр модон шон өөд авирдаг байсан ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Би бас харж л байсан юм. Анх тэгж гарахад аймаар уу? Хэцүү юу?

Дүгэрсүрэн -

Анх тэгэхэд шонгийн мод гайгуу ээ. 10 метр, 11 метр байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хойно өндөр хүчдэл нь 13 метр шонгууд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өндөр хүчдэл болоод ирэхээр яахав гэхээр зэрэг татдаг шугамын чинь хэмжээ бүдүүн болно. 35, 70 мал гэдэг чинь хуруу шиг юмнууд болно ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Шонгийн зай өндөр болоод хол болно. Тэнд шугамыг үүрээд гаргана гэдэг бол их ачаа шүү дээ хүү минь.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Яахав дээ тэгээд гурван өндрийн шугам нөгөө тал дээрээ хоёрыг тавиад гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Муу хүн гарахгүй шүү дээ. Хүнд гэж жигтэйхэн. Өндрийн шугамны хоорондын зай чинь 70, 60 байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нийтээрээ энэ чинь 120 юмуу 140 болох жишээтэй. Тэнд байгаа шугамыг дунд талаас нь үүрч гарч байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сүүлдээ бол тийм байсан. Анх бол тэр Оросын дөрөөнүүд байсан. Тэр бол муудуу дөрөө байсан. Нойтон модонд гарвал сууж өгөхгүй. Модонд гулсаж буудаг. Тийм юмнууд байсан л даа.

Буяндэлгэр -

Ойчиж гэмтсэн юм байгаа юу?

Дүгэрсүрэн -

Байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Дүгэрсүрэн -

Хүнгүй болчихоод аймгийн намын хороо товчоо хуралдах гээд гэрэл унтарчихаад ганцаараа гүйж яваад 14 шугамтай нэг модонд тогонд нэг удаа цохиулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхдээ би тэгэхэд би бол идэр бие ч хөнгөн байсан үе. Тэгээд шугамаа гаргачихаад үүнд байна уу? Түүнд байна уу? гээд шалгасан шугамуудаа салгасан байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд түүнийг ассан хойно буцаагаад уяхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Уяж байхдаа ганцаараа байсан юм. Манайх бүл муутай. Тэгээд бээлий, хувцас хоёрын хооронд л зурчихсан юм шиг байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Урд талынхаа шугманд түүнийгээ туучихсан юм шиг байна лээ. Уг нь бүсээ хийчихсэн байсан. Тэрийг хүн харсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Бүр тэр модноосоо үсэртэл цохисон юмуу?

Дүгэрсүрэн -

Үгүй.

Буяндэлгэр -

Үгүй юу?

Дүгэрсүрэн -

Үгүй. Модондоо гарчихсан, бүсээ хийчихсэн, уяатай байх үед шугамаа буруу хийж байгаад урагшаа болтол шугам энэ хавиар байсан юм шиг байна лээ. Тэгээд туучихсан юм байна лээ. Тэгээд гудманд явсан хүн харж хэлсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Ухаангүй байсан хэрэг үү?

Дүгэрсүрэн -

Тэр үедээ би ухаан алдсан юм байна лээ. Улс буулгаж авч байхад би муухан мэдэж байсан. Тэрнээс надад гэм суугаагүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Доороос энэ өөд юм сүнгэнээд л 7, 10 хоногт тийм байгаад байсан.

Буяндэлгэр -

Тэгээд таныг буулгаж аваад яасан? Эмчилгээ хийсэн үү? Яасан? Тэр чинь 220-д цохиуллаа гэсэн үг ш дээ. 220 вольтын тогонд цохиуллаа гэсэн үг ш дээ. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм. Тэгээд түргэн дээр аваачаад үзээд эм тариа хийж байсан. Хэвтэх үү? Яах вэ? гэж байсан. Би хэвтэхгүй гэж байсан. Гайгуу өнгөрч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гэрээр эмчлүүлээд л ер нь би 7 хоног болж байж ажилдаа орсон байх шүү.

Буяндэлгэр -

Аа ха. Яагаад байсан? Толгой чинь дүнгэнээд л байсан уу?

Дүгэрсүрэн -

Толгой чих энэ өөд л их юм сүнгэнээд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Биенд бол элдэв түлэгдсэн барьсан юм гараагүй.

Буяндэлгэр -

Бас их азтай байна. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Азтай байна. Ер нь 220 вольтын тогонд цохиулбал ...

Дүгэрсүрэн -

Тэгээд тэр бол унах нь бол ингээд зуураад салсан байна л даа. Яг зуураагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг ийм утасны үзүүрээр зурсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зурагдсан наалдсан юм байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юм байна тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм. Зураад өнгөрөхөд л уначихсан шүү дээ. Гурван ноольтой 5 амперт л хүн үхнэ гэж байгаа ш дээ

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр одоо ямар ч юм байдаг юм мэдэхгүй. Олон жил монтёр хийсэн. Нэг бахархаж боддог юм бол айл албан газар олон хүнийг гэрэлтүүлсэн.

Буяндэлгэр -

Харин тийм. Буянтай ажил ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм. Тэр талаас нь бас буяныг боддог юм.

Буяндэлгэр -

Тийм. Буянтай ажил байна. Айл албан газар сургууль соёлын газар дандаа гэрэл гэгээ өгч явсан.

Дүгэрсүрэн -

Аа түүний эвдэрсэн юмын засаж байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Одоо унтарсан үед нь асааж байсан. Сайхан байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Тэтгэвэр хэд авч байна. Та?

Дүгэрсүрэн -

За 130,000 авдаг юм.

Буяндэлгэр -

Оо за дажгүй ш дээ. Боломжийн боломжийн.

Дүгэрсүрэн -

Амьтан одоо янз бүрийн ажил мэргэжил хийж байсан улс байна. Их өндөр 300 мянга, 400 мянга авдаг ч улс байж л байна. 100 хэд авдаг улс ч байж л байна. Зарим улс тэтгэвэрээ аягүй их голдог юм. Голдог янз бүрийн шалтгаан байдаг байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гэхдээ цаанаасаа засаг төрийн л дагуу яг ноогдсон юмыг өгч байгаа бол голох нь буруу гэж би боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Засаг төрөөс тогтоож өгөөгүй бол байхгүй л байж байна ш дээ.

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Дүгэрсүрэн -

Өгсөн юмыг голох хэрэгггүй л юм гэж боддог. Түүнийхээ учир замыг л олно биз. Нөхцөл нь байна уу? Үгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Байхгүй бол хий бага байна гэж орилоод хэрэггүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Та түрүүн лам юу ярих шиг болсон. Аавын чинь талд байна уу? Үгүй юу?

Дүгэрсүрэн -

Тийм. Манай аав өөрөө Тамирын хүрээний Мамба дацанд байсан хүн юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэгвэл лам хүн гэсэн үг юм байна. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм. Хойно засаг эргэхээс өмнө гараад гэрлэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өөрийнхөө санаагаар ч гэрлэсэн юм биш. Манай ээжийн талын Жүнээ ах гээд хүн байсан юм байна лээ. Хаашаа ч хүн юм бэ? дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энийг хүрээнээс гарга. Орон гэр барьж хөрөнгө өгөөд авгай авч өг. Үүний маарамба болох өнгөрсөн гэж загнасаар байгаад гаргачихсан юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр их нэр хүндтэй хүн байсан юм байна лээ. Гаргаад авгай яах вэ? гэхээр өөрийнхөө талын Өндөр ... хэний том охиныг авч өг гэж манай ээжтэй гэрлүүлсэн юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд манай аав ээж хоёрыг гэрлээд дөрөв таван жил болсны дараа засаг эргэсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэрэв аав гэрлээгүй байсан бол барилганд орох байсан байна лээ. Тэгээд аавын нэг зиндаанд байж байсан Чулуутын... маарамба гээд хүн 10 жилээ гүйцээгээд ирж байсан л даа. Зайлуул. Аавтай уулзаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Архангайн Заян Гэгээ чинь их сайхан хүрээ байсан. Бодвол сайхан сүм хийдтэй байсан. Түүнийг та дуулсан мэдсэн юм байх юмуу? Сонсож байсан юм. Санаанд байна уу?

Дүгэрсүрэн -

Би хөдөө байж байгаад цэрэгт яваад цэргээс хойш монтёр хийсэн. Хуучин түүх мүүх их дуулсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр түүхээсээ сонирхуулаач. Тэр их сонин байна.

Дүгэрсүрэн -

Ширээтийн гэгээн, Заян гэгээн, Ламын гэгээн гурав хуучин удам залгаж, ураг угсаагаа нуусан юм байна лээ. Чингисийн удам гэдэг шиг...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай Өндөр Гэгээний юу юм даа. Манайх чинь Сайн Ноён хан аймгийн Цайз сэцэн чин вангийн хошуу гэж явсан юм.

Буяндэлгэр -

Энэ Архангай аймаг уу?

Дүгэрсүрэн -

Үгүй. Манай тэр Хаан төрийн хүрээ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Цайз Сэцэн Чин вангийн хүрээ гэж тэр Цэцэн Чин вангийн анх манай ноён Пүүцэрэн гэдэг хүн байсан юм байна лээ. Пүүцэрэн гэдэг хүний аав бол уул нь Богдын хүрээнд алба хааж байсан хүн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Одоо домог юмуу гэхээр баримттай юмуу гэж ойлгодог юм. Тэгэхэд нэлээд эрт үе Хятадаас манайд нэг төрийн бэлэг ирсэн гэж ярьдаг юм.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Тэр ямар бэлэг байсан гэхээр их том хивс байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хээтэй хуартай л юм байсан байлгүй. Том хивсний дөрвөн талд дотор тийшээ харсан дөрвөн арслантай. Голд нь нэг ийм алтадсан сүмтэй. Ийм хивс ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Төрийн бэлэг гэж ирсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ийм бэлэг манайх дуулдаагүй юм байна. Гадаад, дотоодод том бэлэг байх гэж манайх хүндтэй хүлээж авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хариугийн яаж өгөх вэ? гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Есөн цагааны бэлэг гэж байсан юм гэнэлээ. Түүнийг түрүүлүүлээд дагуулж юу өгөх вэ? гээд ноёдууд хуралддаг байж.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Дагуур юман дээр зөрөөд л том, том юм өгнө гээд л хэд хоног, хэдэн өдөр хуралдсан юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд тэр манай ноёны аав түүнд хуралддаг байсан юм байна. Тэгээд орой ирэхээр нь хүүхэд нь асууж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аав ноёд юу гэж хуралдаад байгаа юм бэ? гэж нэг ийм юм болсон юмаа гэсэн. Тийм юм яриад байгаа ааваа би дуулсан шүү гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр хаашаа юм бэ? Аав нь ярьж өгч гэнэ хүүдээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн гэж ноён байсан юм бол?

Дүгэрсүрэн -

Аавын мэдэхгүй байна. Хүү нь Цэрэн гэдэг хүн байх.

Буяндэлгэр -

Хүү нь хэн гэнээ?

Дүгэрсүрэн -

Цэрэн. 6, 7 настай л хүүхэд байсан байх.

Буяндэлгэр -

6, 7 настай хэрэг үү?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Тэгээд ярьж өгсөн байгаа юм. Одоо яагаад байгаа гэхээр зэрэг 9 цагааныг дагуулах юм дээр ноёд зөрөөд байгаа юмаа гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа тийм үү? гэнэ. Би нэг ийм юм дуулсан юм. Баахан бодож байгаад түүний хариуг би амархан өгнө гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

Тэр хүү?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

6, 7-хон настай хүү тэгж ярьж байгаа ш дээ. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Хүү яаж өгөх нь вэ? гэсэн. Би нэг шуудай тасын өд, нэг шуудай тарваганы хумс өгнө гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

Тасын өд, нэг шуудай юу гэнээ?

Дүгэрсүрэн -

Нэг шуудай тарваганы хумс.

Буяндэлгэр -

Тарваганы хумсаа?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Их утга учиртай юм байх нь.

Дүгэрсүрэн -

Ухай миний хүү тийм том улсуудад ийм том бэлэг ирж байхад яаж тиймхэн бэлэг өгнө гэж миний хүү сэтгэв?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр бэлэг чинь ирсэн бэлэг нь их ёр муутай бэлэг юм байна ш дээ гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Юундаа ёр муу байгаад байна вэ? Яагаад муу байгаад байна? гэсэн. Би ингэж ойлгож байна аав. Тэр хивс чинь манай Монголын нутаг юм байна гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Тэр хивс бол манай нутаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр голд нь алтан сүм гэдэг чинь Хятад манайхыг эзэлж аваад манайх захиргаагаа эндээ байгуулаад энэ дөрвөн арслангаар мануулаад танайх бол манай хэзээд манай гарын доор, манай дагуур улс гэсэн ийм утгаар өгсөн байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэлж байна гэнэ. Баахан ярилцаж тэрийгээ хамгаалж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр нь аав нь бас тэрийг их боджээ.

Буяндэлгэр -

Тэр ноён бас их ухаантай ноён байж. Тэр 7 настай хүүтэйгээ тоож тэгж ярьж байна гэдэг чинь их ухаантай хүн юм.

Дүгэрсүрэн -

Тийм. Тэгээд бодож байгаад маргааш нь очоод ноёдод айлджээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр ноёдууд хүүг нь мэддэг юм байна.

Буяндэлгэр -

Сүрхий гэдгийг нь мэддэг.

Дүгэрсүрэн -

Дахин дахин шүүсээр байгаад тийм байна гэдгийг тогтоосон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хариу тасын өд, тарваганы хумс хоёроо аваачиж өгөхөд тэр хүүхдээ дагуулж явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд дагуулж аваачаад өгөхөд Хятад хүлээж авсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Авчихаад үүний учрыг тайлах хүн Монголд байхгүй байгаа юм даа. Үүнийг хэн тайлсан гээд ингээд мөрдөөд байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Мөрдсөөр байгаад тэр хүүхдийг гаргасан гэдгийг мэдсэн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ хүүхэд гаргаж, энэ хүүхэд жигтэйхэн их ухаантай хүн юм. Ийм багаасаа ийм том юм тайлж гээд Хятад хүн нарийн арга ухаантай хүн. Тухайн хүний аавтай, төр засагтай холбоод нааш нь цааш нь явуулаад Хятад хэл мэл сургаж тэгж явуулсаар байгаад өөрийнхөө охинтой хүргэн болгож суулгаад ...

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгээд Хятадын эзэн хааны хүргэн болчихсон.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

За тэгээд хүргэн болоод энэ Буриад Монгол , Өвөр Монгол, энэ юу байна ш дээ. Хөх нуурын Монгол, Шиньжаны Монгол, манай Ар Монголыг Хятадын засгийн өмнө хариуцдаг. Ийм төгс хүн болсон юм байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгээд түүнээс хойш эмээгээ мэдэхгүй улс, захиргаадалтын улсууд манайхыг чинь одоо манай хошууг чинь Хятад хургасан. Хятад ноёнтой гэж....

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ингэж ярьдаг байсан байхгүй юу. Цаанаа тийм учиртай юм.

Буяндэлгэр -

Аа ха. Уул нь бол Монгол хүн юм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Өвөр Монгол хүн.

Буяндэлгэр -

Цэрэн гэж Монгол ноёныг л Хятад авгайтай учраас Хятад ноёнтой гэдэг байж тиймээ?

Дүгэрсүрэн -

Аа тийм. Хятад ноёнтой гэж ярьдаг байсан. Тэр нь цаанаа тийм том албатай. Манай тэр ноён Монголд Ганжуурын 108 боть байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Анх удаа гэрээ хийж эндээ шилжүүлж үүнийг дахин хэвлэж болохгүй. Алдаж болохгүй. Хүнд тарааж болохгүй гэж гэрээ хийгээд нааш нь Монголд аваачиж шилжүүллээ. Үүнийг судлаад дотор нь олон ухаан байгаа. Эрдэмтэй сайчуудыг гарга гэдэг ухаанаар Ганжуурын анхны бодиудыг явуулсан. Тийм түүхтэй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа. Аа тэгээд амьдрах нь Хятадад амьдарч байсан хэрэг үү?

Дүгэрсүрэн -

Хятадад амьдарч байсан. Ирдэг. Хятад авгайтай авгайн ч өөрөө ирж байсан. Тийм байгаа юм. Хятадын эзэн хааны хүргэн төрийн түшмэд хүн байж байгаад Хятадын эзэн хааны хүргэнийд найр болсон юм байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Их ухаантай баатарлаг тийм хүн байсан юм байна. Тэр найр нь дээр дуулуулж үзээгүй Сайд ван гэдэг юм байна л даа. Сайд вангаар дуулуулж ая бариулъя гэсэн эзэн хаан зарлиг буулгахаар зэрэг дуулах хэрэг гарчээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ерөөсөө дуулдаггүй хүн юм байна. Дуу ч мэддэггүй хүн юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Эзэн хааны зарлиг хадам аав. Тэгээд биелүүлэхгүй бол болохгүй гээд нэг дууны үг бодоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аяын бодоод дуулсан. “ Урт сайхан хүрэн” гэдэг дуу юм байна.

Буяндэлгэр -

За? Тэр дууны үг таны цээжинд байна уу?

Дүгэрсүрэн -

Тэр дуу нь нутаг орноо магтсан. Нутгаа санасан. Нутаг орноо магтсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм дуу юм байгаа юм л даа.

Буяндэлгэр -

“Урт сайхан хүрэн” тийм нэртэй дуу байх нь тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм. Их дуулж бай гэж тэгээд манай нутгийн улс их дуулж байсан юм. Тэнд чинь ингэж гардаг юмаа. Нутагтаа байдаг хүлэг юмуу? Хаана байдаг хүлэг юм. Хүрэн морьтой юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сайн морь байлгүй яахав дээ. Урт сайхан хүрэн минь Уужмаа алдаагүй хол гүйдэлтэй Уйдашгүй сайхан нутгаасаа Ийм хол суух гэж

Буяндэлгэр -

Уйдашгүй сайхан нутгаасаа ийм хол суух гэж. Нөгөөх нь?

Дүгэрсүрэн -

Урт сайхан хүрэн, уужмаа алдаагүй гүйдэлтэй байхад, Уйдашгүй сайхан нутгаасаа ийм хол суух гэж дуулсан. Түүнийг Хятадын эзэн хаан сонсоод Сайд ван нутгаа санаж байгаа юм байна. Явуулаарай гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бас ухаантай хүн байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэнд чинь ингэж гардаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ингэж гардаг юм. Би Гурван Тамир нутагтай. Гурван гэгээн дүүтэй шүү гэж

Буяндэлгэр -

Гурван Тамир нутагтай. Гурван гэгээн дүүтэй. Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд.. Хойд Тамираар нутагтай. Шаваа Ширээт дүүтэй.

Буяндэлгэр -

Хойд Тамираар нутагтай. Шаваа Ширээт гэж газрын нэр үү?

Дүгэрсүрэн -

Үгүй. Шаваа Ширээт гэгээн.

Буяндэлгэр -

Аа Гэгээн.

Дүгэрсүрэн -

Чулуутын голыг хэлж байгаа юм. Хойд Тамираар нутагтай гэж энд байсан байхгүй юу Шаваа гэгээн чинь...

Буяндэлгэр -

Шаваа Ширээт гэдэг нь дүү нь юмуу?

Дүгэрсүрэн -

Дүү нь .

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Удмаараа яг төрсөн нь биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Удам угсаагаараа өөрөө ах байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгээд... Дунд Тамираар нутагтай. Галдан Ширээт дүүтэй шүү гэж.

Буяндэлгэр -

Дунд Тамираар нутагтай. Галдан Ширээт дүүтэй.

Дүгэрсүрэн -

Одоо энэ хойд Тамираа хэлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Наадах нь бол Чулуут Өндөр-Улаан талаа хэлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дунд Тамир гэдэг нь Хойд Тамираа хэлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа тэгээд Галдан Ширээт дүүтэй шүү гэж. Урд Тамираар нутагтай. Заян гэгээн дүүтэй шүү гэж.

Буяндэлгэр -

Аа ха. Урд Тамираар нутагтай Заян гэгээн дүүтэй шүү. Үгүй мөн мундаг хэлжээ.

Дүгэрсүрэн -

Тийм сайхан гардаг юм хүү минь.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгээд одоо жаахан мунхар мартсан байна хүү минь. /02:39:48-53/

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зартай сайн түшмэд байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнийг явуулсан юм байна лээ. Мянган хатан байхад Магдар хатныг минь гүйцээгүй гэж нэг сайн хатан байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Монгол хатан байх нь тиймээ?

Дүгэрсүрэн -

Монгол хатан.

Буяндэлгэр -

Мянган хатан байхад ...

Дүгэрсүрэн -

Магдар гэж байсан.

Буяндэлгэр -

Магдар хатныг нь гүйцэхгүй юм байж. Тэр бол Монгол хатан байх нь тиймээ?

Дүгэрсүрэн -

Би нэлээд мартсан байнаа. Хүрээгээ оруулж магтсан юмнууд. Магдараа оруулж магтсан юмнууд байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр Хятадын эзэн хааны охинтой суухгүй байхын аргагүй биз дээ. Тухайн үед.

Дүгэрсүрэн -

Тэр бол юу яасан юм байна лээ. Гол нь тэр ухааныг нь ашиглах гэдэг тэр хурц ухааныг ...

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Ашиглах гэдэг ухаанаар аргалсаар байгаад авгай хэрэгтэй юу гэж оролдсоор байгаад ямар аргаар юм тэгээд охиноо өгөөд хүргэнээ болгож зарах гээд тэр ухааныг ...

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Тэр хэдэн оны үе юм бол?

Дүгэрсүрэн -

Эрт үе байх. Эрт үе байх. Тэгж байхад ярих юм барагдахгүй юмаа. Хятадын эзэн хааны авга ах нь Хэ Дэ Юн гэдэг хүн байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр Хэ Дэ Юн гэдэг хүн Хятадын эзэн хааныг үгүй хийвэл эзэн хааны ширээнд суух гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Муу санаа агуулаад байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд эзэн хааныг яаж үгүй хийх аргаа олдоггүй. Тийм байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэрийг нь мэдсэн юмуу? Үгүй юмуу? Сайд ван, Хэ Дэ Юн хоёр хоорондоо их муу. Хэ Дэ Юн бол Сайд ванг аргалж байгаад хорлочих гээд байдаг. Наадах нь мэдчихээд аргалчихаад байдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм байлаа. Тэгээд яасан юм байна лээ. Хятадын ууланд нэг галзуу бар юмуу? даа. Гарчихаад хүн барьж идээд болохоо байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр төрийн зөвлөлийн хурлаар юмуу? даа ороод ингээд болохоо байлаа. Яах вэ? Яаж дарах вэ? гээд хуралдаж байсан юм гэнэлээ. Тэгсэн Хэ Дэ Юн үүнийг Сайд ван л дарна даа гэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр чи чадах уу? гэхээр чадна гэж хэлж байсан.

Буяндэлгэр -

Манай Монгол ноён тиймээ? Сайд ван гэдэг нэртэй байсан юмуу? Сайд ван.

Дүгэрсүрэн -

Тэгээд гол нь тэрэнд идүүлэх юмуу? Хорлох ухаанаар цаадах чинь хэлж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр наадах нь ямар нэгэн аргаар дарна гэж бодоод чадна гэж хэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд чадна чи юмаа бэлд гээд. Нэг их юмны хэрэггүй ээ. Онолт мэргэн гэж нэг сайн харваач байсан юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Аа ха. Монгол харваач юмуу?

Дүгэрсүрэн -

Монгол харваач.

Буяндэлгэр -

Хэн гэнээ?

Дүгэрсүрэн -

Онолт мэргэн гэж.

Буяндэлгэр -

Онолт мэргэн гээд за?

Дүгэрсүрэн -

Замын унаа хөсөг авна. Онолт мэргэнээ авна. Газарчлах хүн авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд явсан юм байна лээ. Тэгээд яваад тэр газраа очоод амарч байгаад тэр уулыг хүнээр заалгаад Онолт мэргэнээ дагуулаад тэр уулын тагт гарсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр чинь муурны төрөл шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Тэгээд хоёулаа нум сумаа бэлдчихсэн. Явгалаад хойно хүмүүс унааг нь хол газар яагаад тэгээд явж байсан. Онолт мэргэн харсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өвсөн дотроос толгойн цухуйж байхыг нь ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энд байна. Хоёулаа хараад энд байна. Тэгээд хараад Сайд ван нуман дээр сумаа тавиад татсан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ингээд татсан Онолт мэргэн хажууд нь хараад байж байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгснээ татчихаад гар нь жаахан салганаад байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр алдчих вий дээ гэж бодсон байгаа юм. Тэгээд бас их ухаантай хүн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сайд вангийн өнөө сум агсчихсан байгаа шүү дээ. Сумнаас нь аваад өөрийнхөө сум болохгүй. Сайд вангийн сумнаас аваад суугаад ингээд харахад Сайд ван босоод зогсож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Суугаад суган доогуур тавьчих зай байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд суган доогуур нь тавьчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сайд ванг сумаа тавихаас өмнө. Тэгсэн тэр барыг оносон байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгээд очоод үзэхээр Сайд вангийн сум байсан. Тэгэхээр Сайд ван харвасан гэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ийм юм болохгүй юу.

Буяндэлгэр -

Аа зүйтэй. Бас их ухаантай байна шүү.

Дүгэрсүрэн -

Ухаан. Тэнд ухаан зарж байна шүү.

Буяндэлгэр -

Тийм байна. Хэрэв тэр Онолт мэргэн харвасан бол Онолт мэргэний сум байх нь ...

Дүгэрсүрэн -

Сум нь тэмдэгтэй.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгээд дарсан гэж тэгээд дарлаа гээд баримтаар шалгаад одоогоор бол акт юм даа. Түүнд нь хүндэтгэл үзүүлээд ...

Буяндэлгэр -

Уул нь бол сайхан амьтан шүү дээ. Бар гэдэг чинь.

Дүгэрсүрэн -

Тийм. Галзуу л юм байсан юм шиг байна лаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд шагнаж барьсан байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд тэр Хэ Дэ Юн тэгсэн гэж байгаа юм. Өнөөдөр галзуу бар луу сум харваж байгаа хүн маргааш Хятадын төрийн нуруу ноён нурууг тас харвана биз гэж тэгж хэлж байсан гэж айхтар хорон байнаа.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгж байсан гэж.

Буяндэлгэр -

Тэгээд хөөрхий хэдийд өөд болж сураг чимээ байдаг юм болов уу? Яасан юм бол насны эцэст.

Дүгэрсүрэн -

Яг тэр хүний өөрийнх нь яасныг мэдэхгүй. Тэнд Хэ Дэ Юн тэр хоёрын хооронд тэмцэл явсаар байгаад даанч баримт дээгүүрээ байдаг юмуу? Үгүй юмуу? Бүү мэд. Хятад чинь Монгол тооллоор золгодог юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд шинэ болох болжээ. Тэгэхэд Хятадын эзэн хааны эрх ирэх жилд ямар байх нь гэж Хятадын зурхай дээр зурдаг юм байнаа.

Буяндэлгэр -

Аа ха. Ирэх жилийн цагаан сар ямар болох нь гээд?

Дүгэрсүрэн -

Цагаан сар биш. Ирэх жилд Хятадын эзэн хаан ... Хуучин зурхайд цугаараа бат байна гэж гарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Шинээр гарсан нэг залуу зурхайч ирэх жил манай эзэн хааны эрх бат биш байна гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи яаж гаргасан юм гээд нөгөө цугласан хүмүүс шалгасан. Юу дайрах гэж байна гэхээр зэрэг шинийн нэгний өдөр эзэн хаан нас барах юм гэж шинэ зурхайч гаргасан байсан гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зураад шалгахаар яг гарч байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За чи мөн сайн зуржээ. За тэгэхээр бол энэ гарцаагүй юм байна. За чи ингэж сайн зурж байгаа хүн үүнийг гаргаж чадсан хүн чи эзэн хааны амийг яаж аврах вэ? гэдгийг гарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гэжээ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Тэр зурхайч зурж зураад гаргаж гэнэ. Эзэн хаан битүүний шөнө хулгайд явбал амь аврагдах юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд шалгасан яг л байна гэнэдээ. Эзэн хааныг битүүний шөнө яаж хулгайд явуулдаг юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд өнөөх нь согтуугаар яаж дээ. Хуучин муу хувцас өмсүүлээд хаан хүн чинь малгайгаа сольж өгдөггүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха. Хааныхаа титэм гэсэн үг тиймээ?

Дүгэрсүрэн -

Хуучин хааны малгай өмсгөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хулгай хийх болоод хот руу гарч дээ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Уг нь их ухаантай хүн. Хулгай хийх гээд согтуу ганцаараа л яваад байж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Шөнө дунд өнгөрч гэнэ. Юу авах уу? гээд бодоод байхаар авах юм олдодгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хүний хөл татарчихсан байхад хүн явж байна гэнэ. Ганц хүн энэ орой юу хийдэг юм бол гээд зогсоод дуудаж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хаа хүрэх гэж яваа юм гэсэн чинь хулгай хийх гэж явна гэж гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хулгайч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи юу хийх гэж яваа юм гэж асууж байна гэнэ. Би хулгай хийх санаатай явж байна гэсэн гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хоёр хулгайч нийлж байгаа.

Буяндэлгэр -

Тийм юм байна.

Дүгэрсүрэн -

За адилхан яваа юм байна. Нийлье. За нийлье.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа ийшээ явна гээд дагуулаад явж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Явж байгаад чи урд нь хулгай хийж байсан уу? гэж асууж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хаан урд нь хулгай хийж байгаагүй гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За би очдог нэг газар байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэндээс аваад хүрээд ирье. Чи наанаа байж бай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Адилхан амьдрах гэж байгаа эр хүн. Тэгээд олзоо хуваана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи явбал аягүй бол баригдаж магадгүй. Эндээ эргэлдээд байж бай гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хаашаа явах юм гэж асуусан ч үгүй. Тэгээд хаан хоцорч гэнэ. Хамаг амьтны хөл ч тасарсан гэнэ.

Буяндэлгэр -

Аягүй бол хааны ордонд очих гэж байна. Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хараад байдаг. Ирдэггүй гэнээ. Байж байж байгаад гүйгээд ирлээ гэнэ.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

За ашгүй хулгайлж болсон уу? Болсонгүй. Болсонгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи харьж унт унт. Би харьж унтлаа. Маргааш ийм юм болохгүй гэж байна гэнэ. Юу гэж байгаа юм. Чи бид хоёрын олз ч яахав. Яагаад өнөө шөнө болдоггүй юм? Маргааш эзэн хаан таалал төгсөх юм байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өнөө шөнө болохгүй. Юмаа хяндаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Харьж унт гэж байна гэнэ өнөөх чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд өнөөх тайлагдаж байгаа юм байна л даа. Бүтүүний шөнө таалал төгсөнө гэдэг нь. Бүтүүний шөнө таалал төгсөнө. За чи үүнийг яаж мэдэв?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би түрүүн ярьсан ш дээ. Хятадын эзэн хааны авга ах.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Түүний хажуу талд Хятадын эзэн хааны номын сан байдаг юм байна. Түүнийхэн хажуугаар орж байж тэр сангаас тэр хулгайч авдаг байсан юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд орж юм авах гэсэн чинь нэг хүнтэй юм хийгээд байх юм гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Унтахаар нь авна гээд хүлээгээд байдаг. Яриагийн чагнаад байсан юм байна. Нэг хүнтэй юм хийгээд байх юм. Анх нь тоохгүй байж байгаад чагнаад байсан чинь хор найруулж байна гэнээ.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Алив энэ дээр дуусаагаатах гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа яа яа Хөх гал гарч байна гэж байна гэнэ. Мундаг хүчтэй байнаа.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

За болсон болсон. Маргааш нэг амсаад л унана гэж байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энийг хэнд өгөх гэж байгаа юм бол хулгайч бодсон чинь Эзэн хаанд өгөх гэж байна гэнэ. Яагаад эзэн хаанд өгөх гэж байна гэхээр шинийн нэгний өглөө Хятадын эзэн хааны бүх ноёд түшмэдүүд эзэн хаанд идээний дээж барьдаг юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хатдаа дагуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд авга ах Хэ Дэ Юн хамгийн түрүүн өргөдөг юм байна. Эхлээд идээгээ өргөдөг. Дараа нь цайгаа өргөдөг. Дараа нь хортой архи өргөх гэж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Ингээд хулгайч мэдээд авчихаж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хулгайч мэдсэн шалтгаан нь тэр. За за тэгвэл тийм юм байна. Харьж унт. За хоёулаа уулзана даа. Яаж уулзах бэ?

Буяндэлгэр -

Аа ха. Хаан тэгж байгаа юмуу?

Дүгэрсүрэн -

Хулгайчийгаа тэгж байгаа. За гурав хоноод уулзая. Хаана уулзах вэ? За тэнд уулзая. Бие биенийгээ танихгүй ш дээ. Яах бэ? Нэг газар заагаад чи гурав хоноод өглөө очоорой. Би очно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За хоёулаа малгайгаа солиод өмсчихье гээд малгайгаар нь таних гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэгээд ийм учиртайг эзэн хаан мэдчихсэн. Хортой архи өргөх гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Өөрийг нь хорлох гэж байна гэж.

Дүгэрсүрэн -

Хятадын эзэн хааны түшмэдүүд цуглачихсан байж байдаг юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хүлээгээд Хэ Дэ Юн л байхгүй. Нөгөө хор найруулаад...

Буяндэлгэр -

Аа ха. Хор найруулаад...

Дүгэрсүрэн -

Тэгээд хүрээд ирэхээр яасан гэхээр эзэн хаан ярихгүй юу. Хэ Дэ Юн өглөө хортой архи өгөх гэж байгаа юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За одоо үүнийг яах бэ? Хэ Дэ Юнг өглөө барина. За яаж барих уу? Тэгсэн чинь Сайд ван хэлсэн байгаа юм. Оо энэ амархан. За маргааш идээ өргөх гээд бүгдээрээ ороод ирнэ. Хэ Дэ Юн хамгийн түрүүн өргөнө. Яг идээ өргөхийн өмнө хаан та зарлиг өргөнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За юу гэж зарлиг болдог юм? Эхлээд цаадах чинь цайгаа өргөнө. Цайгийн амсана та. Идээгээ өргөнө. Идээгийн амсана та. Тэгээд түүний дараа гурав дахь дээр нь сархад өргөнө. Тэр үед та зарлиг өргөнө. За идээний дээжийг тэр жил өргөдөг манай ёс бий. Энэ жил нэг юм өөр болсон. Бусад нь хэвээр байгаа.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Цай идээний дээжийг хуучин ёсоор хаан амсана. Сархадын дээжийг яг Хэ Дэ Юн барихаар хэлнэ шүү. Сархадын дээжийг эзэн хүн өөрөө эхний хундагийг ууна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хоёр дахийн эзэн хаан зооглоно гэж. Сайд тийм үгийг гаргасан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм юм болоод маргааш нь Хэ Дэ Юн түүнийг мэдээгүй байсан. Наад бүх улс нь мэдэж байсан. Өглөө тэр ёсоороо цай идээгээ амсчихаад хундагаа хийгээд барихаар нь зарлиг болчихсон юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За эхний хундагыг та зоогло. Дараагийн эзэн хаан зооглоно. Царай нь хувис гээд явчихсан гэнэ. Бантахдаа буруу хараад амсаж байгаа юм шиг болоод унагаачихсан гэнэ. Тэгсэн хивсэн дээрээ хөх гал ...

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Яаж байгаа юм бэ? Та яагаад уухгүй байгаа юм. Наадах чинь юу вэ? Та яагаад асгачихав аа? Яагаад гал гарчихав? Та чинь эзэн хаандаа хор өгөх гэж байгаа юмуу? Та чинь эзэн хааныг хорлох гэж байгаа юм байна ш дээ гээд Хэ Дэ Юныг барьсан байхгүй юу. Тэгж барьсан юм байна лээ. Тэгээд Хэ Дэ Юны эзэн хааныг хорлох гээд тэгж баригдаад тэгээд одоо хөөрөгний толгой дээр нэг наачихсан юм байна шүү. Мөрөн дээр.

Буяндэлгэр -

Мэдэхгүй юм байна. Таны энэ дээр байна уу?

Дүгэрсүрэн -

Байхгүй.

Буяндэлгэр -

Хөөрөгний хоёр мөрөн дээр эрүүгээ нүдсэн хүний толгой байгаад байгаа юм.

Дүгэрсүрэн -

За?

Буяндэлгэр -

Тийм хөөрөг байдаг юмуу?

Дүгэрсүрэн -

Тийм байдаг юм. Тэр нь бол Хятадын эзэн хааны зарлиг юм л даа. Эзэнтэй хамт ирсэн болгоныг эрүүгийн заалж хорооно гэсэн зарлиг.

Буяндэлгэр -

Аа аа. Сануулж байгаа юм байна.

Дүгэрсүрэн -

Сануулга. Тийм байгаа ш дээ. Тийм нарийн.

Буяндэлгэр -

Их сонин юм байна. Та түр амраад цай уучих. Ам дамжсан домог юмуу? Түүх юмуу? Яг түүх үү?

Дүгэрсүрэн -

Ерөөсөө түүх л аман дамжлагаар явж байх шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Үүнийг ингээд яриад байвал хүн манай тэр ноёны чинь хоёр дахь хүүхдийг нь мэдэхгүй юм. Гурав дахь хүүхэд, дөрөв дэх хүүхдийнх нь зураг манайд байдаг юм. Хамгийн сүүлийн хүүхдийнх нь хүүхдийн хүүхэд Агь ноён гэж ирж байсан. Залуухан зураг манай бурханд байдаг юмаа.

Буяндэлгэр -

Тийм үү? Тэр зургийг чинь авч болох уу? Танай гэр хаана вэ? Очоод зургийг нь авчихаж ...

Дүгэрсүрэн -

Бурхан дотор л байдаг юм.

Буяндэлгэр -

Бурхнаас нь авчихаж болох уу?

Дүгэрсүрэн -

Болох байхаа.

Буяндэлгэр -

Болох уу?

Дүгэрсүрэн -

Болох байхаа.

Буяндэлгэр -

Тэгвэл би очоод маргааш тантай утсаар ярьж байгаад яваад очъё тэгэх үү?

Дүгэрсүрэн -

Тэгээ, тэг. Тэр Агь ноёны л хүүхэд байх даа. Тамирын бага сургуулийн 1927 онд байгуулсан. 90 жилийнх нь ой ноднин болсон уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнээс 10-н жилийн өмнө 80 жилийнх нь ой болоход би очсон юм. Тэгэхэд чи одоо мэдэх байлгүй хүү минь. Зурхайн Нинжбадгар гэдэг хүн.

Буяндэлгэр -

Мэдэлгүй яахав. Монголын ганц одон орон судлаач шүү дээ. Нинжбадгар гээд.

Дүгэрсүрэн -

Тэр тэнд урилгаар очсон юм. Тэр чинь манай хөгшний садангийн хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Оо за. Архангайнх ш дээ. Нинжбадгар гуай Архангайнх.

Дүгэрсүрэн -

Тийм. Тэгээд тэрийг манай Агь ноёны хүүхдүүд байна уу? гэж судалж яваад Хятадын ямар муж юм бэ? дээ. Тэнд хүүхдийнх нь хүүхэд 60 гарчихсан юмуу? Хүн байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд уулзсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ийм ийм түүхтэй тэгээд сургуулийг анх тэнхим гэж байгуулахад Агь ноён чинь оролцож байгуулсан юм байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Тэгээд 80 жилийнх нь ой болж байна гэж урилга өгсөн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өөрөө ирчихээд нутгийн зөвлөлийн хүн байсан юм байна лээ. Улаанбаатарт. Энэ хүн ирнээ үүнийг аваад очоорой гээд хэлсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Өнөө хүн нь хүрээд ирсэн. Тэгсэн өнөөх нь хүлээж авахгүй тэнээд 3 хоночихоод буцаад явчихсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Хайран юм.

Дүгэрсүрэн -

Нэг тийм сайхан юм алдсан.

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тэр хүн нь одоо байдаг юмуу? Үгүй юмуу? Нинжээ эгч ноднин нас барчихлаа.

Буяндэлгэр -

Өөд болчихсон. Төмөр-Очир гуайн авгай ш дээ. Хэлмэгдэж явсан. Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Төмөр-Очирын авгай Нинжбадгар гээд. Заяын Гэгээний тухай та хэр мэдэх вэ? Дуулсан юм юу байна?

Дүгэрсүрэн -

Заяын Гэгээний тухай дуун дээр гардаг нь яахав. Урд тамираар нутагтай, Заяын Гэгээн дүүтэй байж.

Буяндэлгэр -

Аа ха

Дүгэрсүрэн -

Чингисийн Алтан ураг гэдэг удам судраас тогтсон ах дүү. Дээд ноёдууд чинь бүгдээрээ удам дагаж гэгээнтнүүд тодорч байсан. Албанд сууж байсан тийм юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Заяын Гэгээн Лувсан ...

Дүгэрсүрэн -

Пэрэнлэй.

Буяндэлгэр -

Пэрэнлэй тиймээ? Нэр нь бол Заяын Гэгээн Лувсанпэрэнлэй. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Их олон анхнаас нь 20 хэдэн дүр байгаа ш дээ. Энэ чинь Төвдөд, Энэтхэгт, Монголд хойд хойд төрлүүд нь төрж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд манай Лувсанпэрэнлэй гэгээн бол ерөнхийдөө Баян-Уул гээд сум байсан даа. Нэг жалга байгаа. Юу гэдэг билээ? Баян-Уулын доор уруудаад явахаар жалга хойноос орж ирсэн нэг жалга бий. Тэр жалгын хөндийд ганц мод бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг булагтай. Тэнд гайнаагаа босгосон хүн юм билээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Тэгээд яахав Гэгээн баригдаад ингээд явсан.

Буяндэлгэр -

Гэгээн яг хэдэн онд баригдсан юм бэ?

Дүгэрсүрэн -

Би тэрийг мэдэхгүй хүү минь. Одоо нэг сонин дээр бичсэн түүхэрхүү юм байгаа. Тэнд бол тэр юмнууд нь байх шиг байна лээ. Тэр чухам хэр баримттай бичсэн юм мэдэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Ер нь их чадалтай хүн байсан гэж ярьдаг юм байна лээ. Улсууд.

Дүгэрсүрэн -

За тэр сонин дээр бол баригдаад аваачаад хороох гээд явсан машин аваачаад буудаж хороосон гэж байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хаана яг хороосон юм бэ?

Дүгэрсүрэн -

Тэр газар мазрынх нь нэрийг тавиагүй байна лээ.

Буяндэлгэр -

Тэр сонин хаана байна?

Дүгэрсүрэн -

Тэр сонин ахад нь байгаа байх шүү.

Буяндэлгэр -

Ах нь одоо байдаг юмуу? Танд бий юу?

Дүгэрсүрэн -

Тэр сонин уу?

Буяндэлгэр -

Байхгүй.

Дүгэрсүрэн -

Тэгээд наашаа эргээд явж байсан дотор нь цуг явж байсан гэж бичсэн байна лээ. Хороох гэсэн улс юу ч ярьж чаддаггүй. Яадаг юм билээ гээд тэгээд яахав байж байгаа юм чинь. Хороочихсон гэсэн. Тэгээд яадаг билээ гээд хүрч ирээд хүнд ярьж болохгүй шүү хороочихоод ирлээ гээд зам нийлсэн юм байна лээ. Хэдэн хүн байсан. Тэгээд яадаг юм болоо гэсэн машинаас хүрч ирээд тэд нар буусан. Буугаад яваад өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд хотод тэнд явж байна. Энд явж байна гэж бичсэн байна лээ. Тэр ер нь үнэн байх.

Буяндэлгэр -

Тэгээд буудчихсан юм бол яаж энд тэнд явж байх юм.

Дүгэрсүрэн -

Үгүй хүү минь буудах нь буудсан юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ер нь гэгээн гэдэг улс хүнтэй адилхан дүрстэй хүн гэхээс ид шид элдэв юм нь шал өөр юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

20 хэдэн дүртэй байна гэдэг чинь. 20 хэдэн...

Буяндэлгэр -

Хувирна гэсэн үг үү?

Дүгэрсүрэн -

Дараа дараагийн төрөл байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

20 хэд болсон байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа зүйтэй зүйтэй.

Дүгэрсүрэн -

Энэ олон үед бурхны номоор яваад ингэнэ гэхээр хуврагнууд гэдэг чинь яадаг гэхээр тав зургаан үед одоо хир буртаг болж төрөл нь доошоо орж өгөхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ингээд хамгаалаад яваад байхад одоо Лхам Ядам Чойжиг гурван бурхан байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэд нар нь чадалтай болдог гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнээс хойш одоо Агуйн хийд юмуу. Тэр насандаа үзсэн ном...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Таньдаг хүн, уул ус цуг төрнө гэж байгаа дараагийн төрөлд тэгэхээр эгнэхийн аргагүй болчихоод байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм байна. Сонин юм байна.

Дүгэрсүрэн -

Гэгээн хүний жинхэнэ чадал нь бол хэдэн мянгаар...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд 90 оны төр эргэхийн өмнө ээж нь байж байсан.

Буяндэлгэр -

Тийм. Заяын гэгээний ээж гээд би санаж байна. Бараг 90 шахаж байж өөд болсон ш дээ.

Дүгэрсүрэн -

Энэ зүүн талд л байсан.

Буяндэлгэр -

Тийм. Хэн билээ?

Дүгэрсүрэн -

Байнаа.

Буяндэлгэр -

Байнаа. Энэ аймагтаа байсан уу? Намайг хүүхэд байхад Заяын гэгээний ээж гээд дуулдаад байдаг байсан юм.

Дүгэрсүрэн -

Тэгээд цаг эргэхээс нэг хоёр жилийн өмнө байхаа, нэг орж гардаг авгай байдаг байсан юм байна.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Нэг өглөө буурай дээр оръё гээд эрт босоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ороод ирсэн чинь гэр нь халуу оргисон. Арц марц хангинаад зул барьчихсан байсан гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Буурай архи уучихдаг хүн байсан гэсэн. Жаахан халанга байна гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Оо танайд хүн ирж хоноо юу? Танайх халуун байна. Арцны үнэр үнэртээд сайхан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Орсон хүн тэгж гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа тийм хүү минь. Өнөө шөнө муу хүү минь ирээд явлаа гэсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн. Учиртай шүү тиймээ?

Дүгэрсүрэн -

Учиртай. Тэгээд аймгийн чинь хурал 92 он билүү? 93 онд билүү? анх тогтсон. Сумуудаас аймагт байсан настай лам нар 70 гаруй хүн суусан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Анхан хурал нээгдэхэд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд Гэгээний хуучин зиндаанд, одоо Гэгээний түрүүчийн дүрд нэг зиндаанд байсан хүмүүсээс 4 хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Баатар тэр хүн хамбаар суусан. Нэг зиндааных нь гавж хүн байсан тэр хүн ирээгүй. Би элдэв Богдын дүр үзсэн юу хийхэв гээд ирээгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цэнхэрийн хүн Гочоо гуай гээд хүн Жанцанжамба гээд хоёр настай хүн тэр хоёр хүн хурал хийлгэсэн. Баатар гуайтай гурван хүн хуучин зиндааны гурван хүн хурал эхлэхэд дахиж суусан даа.

Буяндэлгэр -

Өнөөдөр би хөгшчүүддээ буян хурааж ном хуруулсан. 10 хүрэхгүй залуу лам нар хуралдаж байна.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо ер нь Заяын гэгээний тухай, том хүрээ байсан тухай ярьчихаар хүн байна уу? Тань шиг.

Дүгэрсүрэн -

Ээ дээ хүү минь дээ. За даа мэдэхгүй. Даанч оройтчихлоо доо.

Буяндэлгэр -

Үр сад нь өвөө эмээгээсээ ээж ааваасаа сонссон хүн байж болно шүү дээ. Одоо ч ховордсон доо.

Дүгэрсүрэн -

Заяын гэгээний бүсгүй дүүгийн хүүхдийг авсан шар Чүлтэм гуай гэж хүн бий. Бие нь муу байсан өнгөрчихсөн байхаа. Бүсгүй дүүгийнх нь хүүхэд шар Чүлтэмийн авгай өнгөрчихсөн. Манай Ядамсүрэнд дуулсан юм байгаа байх. /Түр завсарлав/ Ламынхаа тангарагийг алдсан уу? гэвэл алдсан улс бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Авгай авсан. Ан гөрөө хийсэн. Өөрийнхөө мууд тэгж гараагүй. Цаг нийгмийн эрхээр авгай авч мал маллахаас аргагүй.

Буяндэлгэр -

Тэр чинь буруу өгч болохгүй ш дээ.

Дүгэрсүрэн -

Буруу өгч болохгүй.

Буяндэлгэр -

Тэр хүн чинь амьдрах хэрэгтэй ш дээ.

Дүгэрсүрэн -

Тэр хүнд ямар ч буруу байхгүй. Ээжийн нагац ах тангад ном заасан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд нэг өдөр номоо аваад ир гээд миний номыг аваад баахан үзсэн юм. Тэгээд тавьчихсан. Манайх тэгэхэд бурхны ширээтэй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэр чинь хүү минь 30 хэдэн он 40-өөд он юмуу даа. Тэгээд би малд яваад ирсэн. Манай бурхны ширээн дээр юу ч байхгүй ханхаачихсан. Ээж уйлчихсан сууж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Яачихсан юм бол доо гээд л цай хоолоо ид гэж байна. Манай бурхан хаачсан юм ээжээ гэсэн чинь Аав нь өөрөө ууланд залсан гээд...

Буяндэлгэр -

Ууланд залчихсан юм байна тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр үед чинь бурхан шүтээнийг устгаж байсан үе биз дээ?

Дүгэрсүрэн -

Аа тийм. Чангараад болохгүй. Хэрэгт орно ш дээ хүү минь.

Буяндэлгэр -

Бурхан шүтээнтэй айлыг яадаг байсан юм бэ? Бурхан шүтээнийг нь хураагаад авчихдаг байсан юмуу?

Дүгэрсүрэн -

Хураана хураана.

Буяндэлгэр -

Яадаг байсан юм?

Дүгэрсүрэн -

Түүнтэйгээ байгаад байвал одоо үүнтэйгээ зууралдаад шинэ засгийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт татна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Шорон оронд орох уу?

Дүгэрсүрэн -

Аа тэр чинь хэрэгт оруулна. Зул барьсан хүн хэрэгт орно шүү дээ.

Буяндэлгэр -

Зул ч барьж болохгүй байсан юмуу?

Дүгэрсүрэн -

Болохгүй болохгүй.

Буяндэлгэр -

Ямар хэцүү юм.

Дүгэрсүрэн -

Хойно одоо байгаад байсан өвгөн лам нар бол хамаг номоо нуугаад цойжилчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зулаа шөнө барьдаг. Хүн ороод ирвэл унтраадаг. Тийм л байж байгаад залгасан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Мөн хэцүү еэ.

Дүгэрсүрэн -

Хэцүү. Ийм юм тохиолддог бол аль ч нийгэмд байдаг юм байна даа. Түрүүчийн засаг 70 жил болоод унтарсан.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Дүгэрсүрэн -

Их удлаа гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ер нь тэгээд богинохон настай нь 50 жил үзэх юмуу? Үгүй юмуу? Халагдана гэж байгаа шүү. Тэр баримталж байсан үзэл олныг хамааруулсан. Олон түмэнтэй ямар нөлөөтэй байснаас насны хэмжээ тогтоно гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ярьдаг шүү хөгшчүүл их айхтар юм ярина. 67, 8 жил болчихсон байхад настай улс төр халагддаг гээд яриа бий дээ. Төгссөн баймаар юм. Энэ болоогүй юм байхдаа гэдэг байсан шүү. 70 жил болоод халагдахад аа энэ чинь их урттай боллоо дээд талд нь хүрэв ээ гэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Нас дээр гарчихсан номтой улсууд их юм мэдэж байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Яг нэгдэлжих хөдөлгөөний үеэр ер нь ямархуу байсан юм бэ? Малыг яаж авдаг байсан юм?

Дүгэрсүрэн -

Ер нь албадлага гаргахгүй. Нийгмээрээ нэгдэлжих хөдөлгөөнд ор гээд шахаад байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Орохгүй улсуудыг янз бүрээр их хавчаад байсан.

Буяндэлгэр -

Яаж хавчих вэ?

Дүгэрсүрэн -

Албан татвар оногдуулна. Сүү, махыг өндөр онооно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ноос, ноолуурыг өндөр онооно. Заавал биелүүлнэ. Биелүүлэхгүй бол эсэргүүцсэн гэдэг юмуу? Тал талаас нь янз бүрийн аргаар хавчаад байна. Нутаг мутгаар нь хавчина. Тэр лүү оруулах арга юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чи ор гээд ороогоод аваад явж байсан юм байхгүй. Орохоор яахав хувь хөрөнгөнөөсөө төчнөөн юм нэгдэлдээ өгнө. Тэгээд орсон хойноо хий гэсэн ажлын хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хувийнх нь мал хэмжээтэй. 15 ч юмуу?

Буяндэлгэр -

Хувь хүнд хэдэн малтай үлдээж байсан юм? Айл өрхөд?

Дүгэрсүрэн -

Анх 32 байсан байх. Сүүлдээ багасаад 16 болсон байх. Малчдын өөрийнх нь хувь хөрөнгө шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тэр хүнийх нь тоогоор яаж байна уу? Нэг өрхөд төчнөөн мал гэсэн ...

Дүгэрсүрэн -

Тэгж байсан байх.

Буяндэлгэр -

32 гэдэг чинь бага байна шүү.

Дүгэрсүрэн -

Өчнөөн хөрөнгөө өгч байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгээд өгчихөөд жаахан илүү үлдээчихээр даагдах аргагүй албан татвар мах сүү оногдуулна. Шахаж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэцүү л дээ. Хүү минь. Одоо тэгээд хүн үзэж мэддэг гэж яах аргагүй үнэн юм. Үүнийг ухаарахгүй би их явлаа. Одоо ингээд амьдрал дээр нүдээрээ ингээд үзээд яваад байхад аль ч төрийн үед сайхан ч юм их байдаг. Муухай ч юм их байдаг. Төвд хулгай, дөхөмд чоно гэдэг үг яах аргагүй үнэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр эхлээд тогтохдоо аргагүй хөлөө олохын тулд их хугацаа олон жил зардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгж байж арай гэж нэг юм тогтдог. Овоо тогтож байгаад бас дараагийнх нь ээлж төр солигдох ээлжийн үед үймээн, самуун гардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгж байгаад халагддаг. Энэ зах зээлийн нийгэм гэдэг бол ганцхан Монгол биш л дээ. Энэ орон дэлхийгээрээ юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр хүн яаж амьдрах вэ? гэдгийг чинь нарийн боловсруулсан юм шүү дээ. Энэ түүхээс ингээд үзээд байвал зах зээл гэдэг чинь гол нь наймаа арилжаа ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ хүн нийгмийн түүх чинь чухам ямар байр суурьтай юм гэдэг нь сайн мэдэхгүй. Ихэнх нь хожуу харж амьдардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бусдадаа муу нөлөө үзүүлсэн хүний сэтгэл одоо тийм дэвтэй хорлолтой байх юм. Энэ үүднээсээ бол энэ их удахгүй байх гэж боддог юм би.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Одоо яахав 20 жил боллоо гэж бодож байна. Цаана нь 30 жил болоход 50 жил болох байх. Тэрнээс нэг их хэтрэхгүй. Түүний дараа заавал бас нэг юм гарч ирнэ. Төр заавал солигдоно. Бусад улсыг хайхардаггүй. Тэгэхэд миний муу санаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хуучин манайх бурхны шашинтай явж байгаад шинэ засаг гарч ирэхэд оюуны тэр сайхан улсыг хядчихсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр шиг одоо ингээд тэмцээд яахав дээ. Хөөрхий. Хүн алж хүрээ талж байгаа биш. Амьдралын төлөө тэмцлээ хөрөнгө ихтэй болсон том, том боссуудыг ингэж байгаад хядчих вий дээ. Тийм юм гараад ирэх вий дээ гэж ах нь айдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Магадгүй байх шүү.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха. Магадгүй. Магадгүй.

Дүгэрсүрэн -

Магадгүй.

Буяндэлгэр -

Ядуучууд их олон болоод өлсөж цангасан улсууд чинь ...

Дүгэрсүрэн -

Яаж мэдэх вэ? Том улсууд их болоод ядуу улсууд харахаар энэ хооронд тэмцэл гарна.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Засаг эргэхээр зэрэг.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Аягүй бол магадгүй ш дээ. Тэр үед ямар юм баримталсан төр гарч ирэх вэ? гэдэг нь их хэцүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Үүнийг бол хэн хүн бодож байх ёстой юм. Мань шиг юм байхгүй болчихсон байх байлгүй. Бидний хүүхдийн хүүхдүүд бол даанч ухаарахгүй юм. Үүнийг бол. Тэгэхдээ бурхны сургаал бол ингэсэн юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бурхан багшийн анхны өгсөн сургаал бол хүн бол дээд доод хязгаарыг барьж яв гэсэн товчхон хариулт өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр нь юу гэсэн үг бэ?

Дүгэрсүрэн -

Тэр нь дээд хязгаар гэдэг нь хэтэрхий их баяжиж хөлжиж түүний хэмжээ. Тэр нь олондоо сайн муу хоёр талтай. Өөрөө их зүдэргээтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнээсээ санаа сэтгэл нь урваад тэр хүн харгис мунхаг...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Алдаг талдаг болж болно. Зүдрээдэг учраас.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм хоёр юм байна. Аа багадахаараа хоол хүнсээр дутагдахаар өвчин эмнэгт нирвэгдээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Доод дээд хязгаарын барьчихсан учраас дунд нь амьдар гэсэн байна ш дээ. Дунд нь амьдар гэхээр яахав гэхээр зэрэг их хөрөнгө ч хэрэггүй бага ч хэрэггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зүгээр өөртөө таарсан амьдралаар яваа. Энэ нь ертөнцийн хүний амьдралд таарч байна гэсэн үг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ сургаалыг л тогтоосон юм.

Буяндэлгэр -

Аа ха. Нөгөө нэг алтан дундажийг барих хэрэгтэй гэдэг тэр л дээ.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр чинь яг үнэн ш дээ. Энэ байгаль дэлхий их гандаж гундаж их хэцүү байнаа. Яах бэ?

Дүгэрсүрэн -

Үүнийг одоо яах бэ? гэдгийг одоо би байтугай томчууд эрдэмтэд бүгдээрээ гаргадаг байх. Ах нь нэг ном үзсэн юмаа. Хүн асуугаад хүн ярилцлага өгсөн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр бол гүнзгий номтой хүн байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай энэ ертөнц анх тогтох гэж байгаа юм байна. Манай энэ дэлхий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Одоо өөрсдөөсөө яг тогтлоо гэдгээ 20 баргал гэж байна. 1 баргал гэж юу хэлсэн гэхээр хүний насны хэмжээ 15-аас нэг түм болоод түүнээсээ буцаж 15 болоод буцаж түм болоод буцаад 15 болох хугацаа. Үүнийг 100 жилээр юмуу. 60 жилээр авна гэхээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

1 баргалын хэмжээ өөр болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дэлхий анх тогтохдоо тэр тоогоор 20 баргал юмаа. Одоо хүүхэд эхээсээ төрөөд нас бие гүйцлээ гэдэг юмуу даа. Гүйцээд 40 нас гэдэг юмуу даа. 20 наснаас. Тэр хооронд яг тогтох юм. 20 баргал гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хүний тоогоороо. Түүнээс хойш идэрлээ баргал гэж одоо доройтох юм. 20 баргал. Түүний дараа бүүр ертөнц үгүй болохын хооронд баргал гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

80 баргал гэдэг тоо гарчихсан байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд алга болохоор яах бэ? гэхээр зэрэг маш их хүчтэй салхи шуурга элдэв юуны юугаар манай дэлхий одоо гурилыг ингээд тээрэмдэг шиг...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бүх юм чинь нунтаграад хуй шинжтэй болоод...

Буяндэлгэр -

Аа ха. Хүн амьтан байхгүй болно гэсэн үг биз дээ?

Дүгэрсүрэн -

Байхгүй. ямар ч амьтан байхгүй.

Буяндэлгэр -

Дэлхий сөнөнө гэж яриад байдаг чинь болох юм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Их галав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд бүүр тэгээд арилна. Ямар ч амьдрал байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хуй дотор тоос хуйларсан юм болно. Тэндээ бас нэг 20 баргал болдог юмуу? Ингээд нөгөөх чинь ертөнцийн зайнд тогтож байж байгаад тэндээ эрдэнийн шимтэй хур орсоор байгаад нөгөө доторх олон махбод нь хоорондоо зууралдаад дахиад шинэ ертөнц үүснэ гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай ертөнц үүсэхдээ түрүүчийнх нь тэгж арилаад дахиад ингэж үүссэн гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр бас их гүнзгий юм байна лээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгээд ах нь саяны ярьж байгаа юмыг бодохоор манай дэлхий дээр эхлээд одоо эхээс төрөөд 20 нас хүрэх нь өнгөрсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Яг дунд талынх нь тэр хүн бол 20-40 нас бараг өнгөрсөн байх гэж боддог.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр эвдэрхий 20 баргал гэдэг рүүгээ явж байгаа болов уу? гэж таадаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд энэ талаасаа нэг ийм бодол байна. Нөгөө талаасаа энэ ган гачиг болоод байгаа энэ аюул бол ах нь өөрийнхөө мунхаг ухаанаар бодож байгаа шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Дээр үеийн улс орон дэлхийдээ харьцахдаа өөр харьцдаг. Дэлхийн хүн ам ер нь цөөвтөр тийм байсан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Одоо дэлхийн хүн ам хэт их өссөн. Техник шинжлэх ухаан гэдэг чигтэйхэн их өссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ өсөлт болбол дэлхийгээ сүйтгэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аа энэ дэлхий гэдэг бол ерөөсөө энэ дэлхий дээр байгаа нохой шувуу, араатан, гөрөөчин хамаг юмыг тэжээж байгаа эх бол манай энэ орон дэлхий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр үүнийгээ эвдээд байхаар зэрэг энэ чинь одоо дээр үед бид нар сургуульд сурахад амьгүй байгаль гэж зааж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Тэгээд мунхаг ухаан байхгүй юу. Амьгүй юм яаж тэжээх юм?

Буяндэлгэр -

Тийм юм байхгүй ш дээ.

Дүгэрсүрэн -

Амьтай болоод бид нарыг тэжээж байгаа. Тэгэхээр хүү минь одоо энэ их үйлдвэр гараад ингээд ухаад түнхээд л ирэхээр зэрэг яаж байна гэхээр зэрэг тэр амьд явах мод чинь миний биен дээр нэг шарх гарахад зүдэрч байгаа шиг энэ мод зүдэрнэ ш дээ. Шархалж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Шархандаа зүдэрнэ дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Зүдрэхээрээ ууртай, ааштай болж мөхөл рүү явж байна ш дээ. Энэ бол гарцаагүй үнэн. Холбоотой гэж боддог юм.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр үүнийг хэрийн хүн ямарч дарга ноён, эрдэмтэн ийм гэж ухаарч болох юм. Ийм байна гэдгийг нь тэр том үйлдвэрүүдээ зогсоож чадахгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Яасан дээр вэ?

Дүгэрсүрэн -

Бодоод байхад манай нэг өвгөн багш байдаг юмаа. Хотын энэ олон хурлууд тогтоход олон ном лүмбэн өгч багшилж байсан хүн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай аймагт байсан юм. Тэр багштай би хуучилдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Багшаа дэлхийд энэ алтыг ингээд ухаад байх юм. Манай энэ орон дэлхий их олон махбодоос тогтоно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд нэг махбод нь алт юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Алтыг ухаж ашиглаж л байна. Тэр ойлгомжтой юм. Тэгэхээр алт энэ орон дэлхийг ямар махбод болж ямар баялагаас тогтсон юм гэж асуусан юм байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр зэрэг тэр багш их гүнзгий байсан гэдгийг тэгэхэд мэдсэн юм. За мэдэхгүй юм даа. Хүү минь. Та нар ч яаж мэдэх вэ? дээ. Уул нь хуучин юманд махбодын тогтолцоо гэдэг дээр бол цугаараа нэг нэг тоос, шороо, алт, мөнгө цугаараа нэг нэг барилдлагаар тогтсон. Алтыг энэ орон дэлхийн гагнуур гэж үздэг гэж хэлсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэгэхээр гадаад дотоодод бид нар алтыг ухаад байна. Ингэхээр яах вэ? гэхээр зэрэг чи бодооч гагнуурыг салгаж байгаа юм чинь муудна шүү дээ гэж ...

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэцүү.

Буяндэлгэр -

Айхтар ухаан байна шүү.

Дүгэрсүрэн -

Айхтар.

Буяндэлгэр -

Одоо ер нь яах вэ? Тэгээд?

Дүгэрсүрэн -

Нэг үеэ бодоод байхад одоо энэ дэлхийн бүх улсууд цугаараа урагшаа хөгжихийн төлөө яваад байна. Гол нь хүнийхээ төлөө гээд яваад байна. Явахаас аргагүй юм. Цугаараа бурхан болсон хүнээ хамгаална. Цугаараа сайн амьдарна гэж нэг юм байна. Сайн жаргалтай амьдрал гэж нэг юм байна. Тэр лүүгээ яваад байгаа юм. Ингээд хэтэрхий их хөгжвөл хөгжиж байгаа явдал бол эцэс рүүгээ ингээд хүн өөрийнхөө мөхлийг л бэлдэж байгаа байж магадгүй шүү гэж би боддог юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэтэрхий их хөгжсөн. Энэ чинь аюултай. Энэ дээр зааг гаргадаг ухаан хаанаас хэн гаргаж ирэх юм бэ? Нэг цаг түүх байх юмуу? Үгүй юмуу? Мэдэхгүй. Тэр бол хэцүү. Тэрийг бол одоо би дотроо их бодно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Намайг хэн юу хэлж байна гэж хэн сонсох вэ? дээ.

Буяндэлгэр -

Харин би таныг сонирхож байна ш дээ. Таны яриаг би сонирхоод байна.

Дүгэрсүрэн -

Энэ хэцүү. Дээр тэнгэр хол, доор газар хатуу гэдэг л байгаа юм. Тэгэхээр ах нь ингээд бодоод байхад энэ дэлхий дээр байгаа амьтан болгоныг манай орон дэлхий тэжээж байна. Тэрний буянаар бид нар амьдарч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бүх л шинжлэх ухааны ололтууд үүнээс эх үүсвэр нь гарч байна гэдэг үүднээс дэлхий дээр байгаа ямар үндэстэн, хэн байх нь хамаагүй энэ орон дэлхийгээ хайрладаг үзэл үүнийгээ яаж авч явах вэ? гэдгийг л яавал хамгийн том хаалт. Нэгдсэн бодлого гаргаж чадвал болох байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би тэгж л боддог. Энэ талаар янз бүрийн юм бий л дээ. Явагдаж л байгаа хөөрхий. Эрч хүч муутай. Түүнийг нь дэмждэг газрууд ховор юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Та их сайхан юм бодож сэтгэж явдаг юм байна. Тань шиг хөгшчүүл олон л байгаа. Тэгэхдээ бас ховордож байгаа шүү дээ. Тиймээ? Ядахдаа энэ Архангай аймгийг өөд нь татахын тулд яах вэ?

Дүгэрсүрэн -

За яахав дээ. Хүү минь түүх гэдэг чинь аливаа юм одоо тэр сайхан уриа хараа байж байхад ургуулаад дахиад ийм юм ингээд гараад ирсэн. Шинэ засаг гарч ирээд энэ хотыг байгуулж байна. Нэг цагт энэ чинь үгүй болоод юу ч гарч ирэх юм бид мэдэхгүй ш дээ. Түүх гэдэг хэцүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэнд дунд бид нар ингээд манараад явж байна. Одоо өөрийн чинь ярьж байгаагаар үүнийг сайхан өөд нь татаад гэдэг бол хүн болгоны тархинд байгаа байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхдээ татахад хөрөнгө их ярих байх. Хөрөнгө гаргаад орон хотоо өөд нь татъя гэдгээс одоогийн нийгэмд чинь хүн би яаж хөрөнгөтэй болох вэ? Хойд үеийн хүүхдэд юу үлдээх вэ? гэдгээ хүн болгоны тархинд ийм юм тогтчихсон байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хувиа бодсон үзэл байж байхад нийгмээ бодож чадахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм сэтгэхүй энэ хоёр зөрчихөөд өөрөөр хэлбэл үнэнч юм алга болчихоод цугаараа хуурамч юманд амиа бодсон юманд хүн төөрөлдчихсөн одоогийн цагт ийм юманд амьдарч байнаа гэж би боддог.

Буяндэлгэр -

Аа ха. Зах зээл ер нь амин хувиа хичээсэн тэр үзэл санаанд буруу орууллаа гэж хэлэх гэж байна уу?

Дүгэрсүрэн -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ цаг нийгмийн түүхээр оногдсон. Ийм байна. Тэгэхдээ бас ах нь бол ингэж боддог юм. Яахав түүхээр оногдсон сайхан ч юм байна. Муухай ч юм байна. Зах зээл цугаараа буруу биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сайхан ч юм байна. Муу ч юм байна. Ахынх нь муу санаа байж магадгүй. Ийм сайхан юм арилаад, муухай юм гарч ирээд л дахиж сайхан юм гарч ирээд арилаад байдаг нь юу юм. Яагаад ингээд байдаг юм гэхээр түүхээр зовлон жаргал л оногдож байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ дотор чи яаж явах вэ? Энэ дотор төөрөх үү? Үгүй юу? Тэр муухай хэргийг хийх үү? Үгүй юу? Чи амиа бодох уу? Үгүй юу? гэдэг нь хүнээс улсын шалгалт авч байгаа юм шиг шалгаж байгаа юм даа.

Буяндэлгэр -

Би тантай санал нэг байна. Зах зээл гэдэг бол өөрөөр хэлэх юм бол хэн чадвартай нь амьдар гэсэн нийгэм юм шиг байгаа юм.

Дүгэрсүрэн -

Ерөөсөө тийм байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм. Ухаанаа зар, хөдөл.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Чи ухаан зараад хөдөлмөрлөж чадвал бас баяжиж болох юм шиг байна.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Болохгүй байна гээд нөгөө социализмын үеийн сэтгэлгээгээр манайх чинь одоо төр засаг тэгэх ёстой. Төр засаг ингэх ёстой гээд өвс ногоогоо ч нэхээд , гэр нэхээд л тэгээд байх нь бас их нэг талдаа ...

Дүгэрсүрэн -

Нэг тал нь гайгуу. Нөгөө талдаа муу улсуудыг бэлэнчлэх сэтгэлгээнд оруулчихсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Оруулчихсан.

Дүгэрсүрэн -

Тэрийг их хардаг болчихсон.

Буяндэлгэр -

Тэрнээс арилж өгөхгүй тиймээ?

Дүгэрсүрэн -

Арилж өгөхгүй.

Буяндэлгэр -

Одоо гудамжинд тэр бэлэнчлэх сэтгэлгээ нэмээд байгаа юмуу? Яагаад байгаа юм? Янз бүрийн жаахан хүүхдүүд янз бүрийн юманд дасчихаад байгаа юмуу? Бас нэг тийм юм харагдаад байна.

Дүгэрсүрэн -

Тэгээд бэлэн юманд дасдаг, зах зээлийн түрүүчийн засаг нь бэлэнчлэхдээ хавьцаа очиж байна л даа. Хүн болгон юм авах гэдэг. Одоо нэг гэр аваатгая гэдэг юмуу? Тэгж ингээд нэг юм аваатгая гэсэн дээрээс нь өгье гэдэг энэ бол цаанаасаа ядуу зүдүү гэдэг шалтгаанаар юмуу? Өгье, авъя гэсэн авцалдаа байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр нь сайхан сэтгэл юм. Тэгэхдээ жинхэнэ үнэн гээч юманд унаж очиж байна уу? гэвэл ...

Буяндэлгэр -

Түрүүн нэг гүүр барихад яасан гэлээ? Би сая сайн сонссонгүй. Хаана гүүр барьж байсан чинь яасан гэнээ? Та нэг сонин юм яриад байсан. Гүүр барьж байсан хэсэг залуучууд ...

Дүгэрсүрэн -

Оо тийм. Гүүрний дээд талын эвдэрчихсэн модыг сольж явсан хүүхдүүд байхгүй юу.

Буяндэлгэр -

Хаана гүүр яаж байсан юм?

Дүгэрсүрэн -

Урд Тамирын гүүр.

Буяндэлгэр -

Урд Тамирын гүүр юмуу? За?

Дүгэрсүрэн -

Тэд нар 10 см-ын модоор хийж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Зузаан нь 10 см гэсэн үг үү?

Дүгэрсүрэн -

Аа ха. Тэгээд 3 см, 5 см-ын зузаан л даа. Тэгэхээр нөгөөдөхийг чинь хүнд даацын машинууд тэсгэхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би замд нэг жил төөрсөн хүн байгаа юм. Тэгэхэд чинь 20-ээс дээш тийм зузаан бараг гуулин шиг модоор шаллаж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр чинь их бөх байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэрийгээ бодоод хүүхдүүд минь ийм нимгэн модоор яагаад яаж болох вэ? дээ. Наадахыг чинь дорхноо хүнд машинууд явахад хэмхрээд дахиад солиулах болно гэсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд анх нь тэрийг сонсоогүй юмуу? Өвөө минь тэр чинь өнгөрсөн ш дээ. Юун өнгөрсөн гэж тэр үеийн чинь юм байхгүй шүү дээ. Өвөө. Байхгүй юм ямар юм байгаа юм. Банзаа зузаан зүсэхгүй юу. 20, 25-аар зүсэхгүй юу. Захиалгаа тэгж өгөөд үнэнч хийе гэж байгаа бол хичнээн миллийн хадаасаар хаддаг юм тэгвэл наадах чинь урт удаан байна ш дээ. Өвөө минь тэр чинь өнгөрсөн. Хэрэв тийм бөх юмаар хийдэг юм бол энэ гүүр чинь эвдрэхгүй. Бид нар засаж мөнгө олж чадахаа болино гэж байна ш дээ. Багачуудын тархи тийм болчихсон байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэцүү еэ. Тэгэхээр хүн ерөөсөө хуурамч болчихсон байна ш дээ. Үнэнч гэдэг арилсан. Тийм болж байна ш дээ.

Буяндэлгэр -

Таны үед бол тийм юм байгаагүй ш дээ.

Дүгэрсүрэн -

Байхгүй.

Буяндэлгэр -

Сэтгэлээсээ хийнэ биз юм болгоныг?

Дүгэрсүрэн -

Хүний ахуй авъяас, засгаас тавьж байгаа шаардлага тэр хоёрыг бол мөргөж байсан. Ажил хийж байхад ерөөсөө залхуу, уучихсан бодолтой цөөн хүн байна л даа. Наадуул нь эсэргүүцээд шүүмжлээд авч хаячих гээд байна. Дээрээс дарга нар хянаад байна. Тийм байхын арга ухаангүй. Тэгээд зах зээл эхэлснээс хойш хэцүү юм болж байна. Би нэг ийм юм яръя хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

90 онд ингээд засаг төр эргэсэн. Эргээд дэлгүүр хоосон болсон.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Манай энэ аймагт дэлгүүрт нэг давс байж байна.

Буяндэлгэр -

Бор давс уу?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

20 төгрөг байсан байх тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм. Улаан перец гээд юм хүн авахгүй байсан юмуу?

Буяндэлгэр -

Шилэн савтай юу?

Дүгэрсүрэн -

Чинжүү. Тийм юм байж байна. Өшөө хоосон шүү дээ. Тэгээд амьдрахад их хэцүү болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Амьтны санаа сэтгэл их хэцүү байсан. Хуучин амьдарч байсан юмнаасаа салаад шинэ юм тогтоод яах нь мэдэгдэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хангамж гэж байхгүй. Ингээд ирэхээр настай улсууд бол ерөөсөө за одоо юу гээч мэдэхгүй юмаа. Над шиг юм амархан үхэхээс хэрэгтэй юм алга

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгж хэлдэг байсан. Үүнийг олон хүн хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энийг ашигласан юмуу? гэж боддог юм. Үгүй ч байж болно. Тэр үеэр Хятадын маш их спирт ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ залуучууд тэр спиртийг уусан. Тэгээд нэг согтуу улс л яваад байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр үед тэр спиртээр согтуу болчихсон залуучууд одоо ихэнх нь амьдралгүй согтуу улс явж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэгээд санаа сэтгэлээсээ ч болсон юмуу? Дахиад юм эвлэртэл дахиад олон жил болсон. 90-ээд оноос хойш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ хооронд настай улс шаарчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ хавийн улс тэгээд 10-аад жилийн дотор л тэгээд яачихсан.

Буяндэлгэр -

Аа аа. Сэтгэлээр явчихсан байна тиймээ?

Дүгэрсүрэн -

Амьдрал сэтгэхүй тийм аюулд орчихсон.

Буяндэлгэр -

Бараг хагас өлсгөлөн байж байгаа өөд болчихсон гэж хэлж болох нь нээ.

Дүгэрсүрэн -

Болно болно. Тэгэхэд авгай авчихсан залуу улсууд байж байна. Тэгээд ийм тийм ажил хийгээд хэдэн цаас олно. Түүгээрээ нөгөө гайтай спирт аваад уучихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гамбир хийгээд хонож чадаж байна уу? гэж байхад чинь. Тэд нар чинь архи уугаад байсан. Тийм хэцүү нөхцөлд.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Пүүжийгийнх гэж энд нэг айл байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Авгай нөхөр хоёр банди нь дөрвүүлээ тамхи татна. Улаан тамхи олддоггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг улаан тамхийг нэг хониор авна.

Буяндэлгэр -

Пөөх. Тийм үнэтэй байсан юмуу?

Дүгэрсүрэн -

Тамхи тасрахаар тэгээд авч л байгаа. Зарж байгаа хүн хониор л өгнө.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо 90 хэдэн он бэ?

Дүгэрсүрэн -

За 93, 94 он юм болов уу?

Буяндэлгэр -

Аа ха. Нэг боодол дүнсэн тамхийг нэг төлгөөр авна гэсэн үг.

Дүгэрсүрэн -

Тийм. 70, 80 гаруй хоньтой байсан байх. Нэг жилийн дотор хониноосоо салсан. Тамхиар өгсөөр байгаад тэгээд сүйд болж байгаа.

Буяндэлгэр -

Хнн. Хэцүү еэ.

Дүгэрсүрэн -

Хэцүү юм байгаа шүү.

Буяндэлгэр -

Тамхиасаа гарахгүй. Ямар хоол биш.

Дүгэрсүрэн -

Тамхины хэрэгцээ. Татаад гарч чадахгүй. Тэр бол сэтгэхүй дутуу байна.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэсвэр дутуу байна. Тийм юм болж байлаа.

Буяндэлгэр -

Та их зөв юм ярилаа. Нээрээ дөнгөж зах зээл эхлээд хөгшчүүд их өөд болсон юм байна шүү.

Дүгэрсүрэн -

Түүнийг ер ухаардаг хүн байдаг болов уу? Үгүй болов уу? гэж боддог юм. Ах нь тэгээд 93 онд аймгийн хурал нээгдэхэд би чинь 89 онд тэтгэвэрт гарсан хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Номоо хараад хуралд нь суудаг юмуу гэж очсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Номоо авдарт хийгээд маш олон жил гаргаагүй цоожилчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд ямар янзтай байдаг юм гээд гаргаад яасан чинь үсгээ гаргаж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Үсгээ холбож байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэл чинь эвлэрч хэлж чаддаггүй. Зарим дээр чинь ухаан тойролдоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ерөөсөө болдоггүй. За би ерөөсөө чадахгүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Буцаагаад боогоод тавьчихлаа.

Буяндэлгэр -

Тэгээд та больчихсон юмуу? Тэгээд суухаа больчихсон уу?

Дүгэрсүрэн -

Тэгээд эвхэж тавьчихаад манайх хөдөө байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сар болчихоод эргээд гаргаад үзсэн чинь нэг харчихсан болоод тэр юмуу. Арай дээр байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр нь оролдоод байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сэргээд байна. Настай лам нар байлаа. Би буцаад орох гэсэн толгой дааж чадахгүй байна. Та намайг нэг жаахан хөтлөөд оруулаад өгөөч гэсэн чинь энэ лам нарт чинь нэг юмуу хоёр гурван хүүхэд өгчихсөн. Лам болгон гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нөгөөхөө хүч хүрэхгүй. Настай улс чинь.

Буяндэлгэр -

Тэгнэ шүү дээ.

Дүгэрсүрэн -

Настай хүн чи ухаанаа ол. Болохгүй юмыг чинь хэлж өгье. Ингээд халдаж өгдөггүй. Жил тойруу ноцолдож байж дахиад сэргээж авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд би 93 он гэхэд эргээд уншдаг болчихсон байсан.

Буяндэлгэр -

Оо за. Болж байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тэгээд түүнээс хойш хуралдаа суугаагүй. Гэрээрээ номоо уншаад тэгээд овоо тайлаад ирэхээрээ Доржзүдэв гэдэг ном байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнийг уншина гэж дутуу хагас гарчигладаг юм. Хонинд явахдаа номхон морио барьж аваад аргамж аваад хонинд явахдаа уншина гээд хонио тогтоочихоод морио аргамжчихаад уншлаа. Явдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Намар шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Орой хонь ирэхээс өмнө арай гэж дууслаа. Ядарсан цангасан гэж жигтэйхэн. Хичнээн ч буруу хэлсэн юм мэдэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би үүнийг ерөөсөө хүч хүрэхгүй юм байна гээд боогоод тавьчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сар болсны дараа түрүүчээсээ арай дээр байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түрүүн харчихсан учраас. Уншаад тайлчихсан хойноо уншихад 1 цаг 30 минут л уншиж байсан.

Буяндэлгэр -

Тэгээд уншаад байвал сайжраад байх нь тиймээ?

Дүгэрсүрэн -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Ер сэтгэл санаа уужирах уу? Номоо уншаад байхад?

Дүгэрсүрэн -

Уужирна.

Буяндэлгэр -

Уур уцаар байхгүй болох уу? Ямар ач тустай өөрт юу мэдэгдэх вэ?

Дүгэрсүрэн -

Гол нь тэр хүний итгэл байгаа юм. Тэрэндээ баттай итгэж байх юм бол ажил хэрэг бүтнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Юм санаагаар болж байгаа шиг болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бүтдэггүй юмнууд гэнэт бүтнэ. Уур уцаар элдэв хэлэх хэлэхгүй хатуу үгээ хаядаг болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэх ёстой юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хүнтэй зөв харьцдаг болно. Хүнтэй юм ярихдаа юу ярих гэж байна. Буруу юм хэлчих вий гэсэн ухаан төрнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хүн намайг настай хүн болж гэдэг юм. Тэгэхээр үүнийг би бас боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Настай хүн болох нь бас хэцүү юм байдаг юм байна гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэцүү нь юундаа байна гэхээр настай хүн чинь их өвдөж зовдог юм л даа. Насны эрхээр элэгдэж байгаа нь тэр. Нэг тал нь. Нөгөө тал нь настай улс ингээд байж байхад чинь олон янзын настай хүн байна. 70, 80 хүрчихсэн ч хүн байж байна. Хулгай хийсэн. Худлаа хэлсэн настай хүн байх нь мөн үү? Үгүй юу? /Утас дуугарч утсаар ярив/ Настай хүн сайхан насалж байгаа нь үнэн. Тэгэхдээ хүн нийгэмдээ ямар хүн болж байнаа гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм тусгүй олон түмэнд буруу юм байдаг хүн настай болсон уу? гэхээр нийгэмд муу нөлөөтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Настай хүн болсон юм бол олондоо сургамжтай, үр хүүхдэд тийм байх шаардлагатай болж байна уу? даа.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр хүнд хүлээ хэрэгтэй. Баглаа хэрэгтэй.

Буяндэлгэр -

Тэгвэл тэр төвд хэлээр, төвд бичгээр ном уншина гэдэг чинь бас өөрийгөө тийм хянах чадвар их бий болдог юм байна. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Тэгнэ тэгнэ. Аргагүй аргагүй. Бурханы сургаал дагана. Бурханы сургаалд буруу юм гэж байдаггүй ш дээ хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Их нарийн уншина. Бүүр ингээд олон хялгас нэг нэгээр салгаж байгаа юм шиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Их нарийн.

Буяндэлгэр -

Их гүн ухааны байдаг юм байна тиймээ?

Дүгэрсүрэн -

Их гүн ухааны. Бурханы сургаал шиг юмыг ширхэг ширхэгээр нь гүнзгий номлосон ном байдаг юмуу?

Буяндэлгэр -

Картны үед хөдөө чинь нэг хэсэг картны үе байсан ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр картны үе юм хомс үеийг та яаж давав?

Дүгэрсүрэн -

За яахав тэр үеийн дэглэмээр л явахаас өөр арга байхгүй. Очерлодог дугаарладаг. Цөмөөрөө хуваарьтай цагтай. Тэр үедээ авахгүй бол хожигдоно.

Буяндэлгэр -

Аа ха. Танай гэр бүр жишээ нь юу юу авдаг байв? Мэдэхгүй улс зөндөө байна шүү дээ. Юу юу өгдөг байлаа? Яадаг байсан билээ?

Дүгэрсүрэн -

Гурил байна.

Буяндэлгэр -

За?

Дүгэрсүрэн -

Будаа байна. Хааяа нэг элсэн чихэр байна гэвэл байна. Байхгүй гэвэл байхгүй.

Буяндэлгэр -

Нэг хүнд хэдэн кг гурил. Хэдэн кг элсэн чихэр өгдөг байсан юм бэ?

Дүгэрсүрэн -

Айлынх нь бүлийнх нь тоогоор байсан ш дээ. Миний хүү. Чухам яг хэд гэдгийн би тогтоож чадахгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр чинь бас хугацаатай хүү минь. Хэд хоноод өгнө. За 10 хоноход 15 кг-аас гарахгүй байхаа. Багцаалаад бодоход. Цаад гурилынх нь хангамж ирж байгаа байдлаас болж байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэгээд сүү мах цөмөөрөө л очертой доо.

Буяндэлгэр -

Аа ха. Та малтай биз дээ?

Дүгэрсүрэн -

Малтай.

Буяндэлгэр -

Малтай хүмүүсийн амь зуулга нь арай учиртай байсан байх.

Дүгэрсүрэн -

Ажил хийгээд малтай байсан хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Мал их хэцүү. Албан хаагч хүн 4 толгойгоос хэтрүүлэхгүй гэнэ.

Буяндэлгэр -

Дөрвөн толгой?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тийм цөөхөн мал уу?

Дүгэрсүрэн -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Албан хаагч 4 толгой малтай байх эрхтэй?

Дүгэрсүрэн -

Тийм. Илүү мал байвал мах сүүгийг чинь өндөр хэмжээгээр гаргана.

Буяндэлгэр -

Татвар авна?

Дүгэрсүрэн -

Татвар авна. Татвар нь өндөр.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэр чинь 4 ямаа байсан ч гүйцэнэ. Түүнээс илүү гарсан бод бог юу байдаг юм. /утсаар ярив/ Тэнэгдүү жаахан ойлгомжгүй юм ярьчихлаа даа хүү минь.

Буяндэлгэр -

Зүгээр зүгээр. Их сонин байна. Та социализмын үед ямар нэгэн дарамтанд орж байсан уу? Хавчлага дарамт...

Дүгэрсүрэн -

За яахав дээ. Захиргаадалтын үед дүрэм нь ямар байна. Түүгээр нь явахаас өөр аргагүй байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би ч нэг их зөрчиж байгаагүй. Түүнээс зөрчсөн хүн дүрэм зөрчсөн гээд янз бүрийн юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Намын юу гэдэг хүнд л дээ.

Буяндэлгэр -

Та намын гишүүн үү?

Дүгэрсүрэн -

Би намын гишүүн байгаагүй.

Буяндэлгэр -

Намд орох гэж оролдож байгаагүй юу?

Дүгэрсүрэн -

Оролдоогүй. Уг нь ор гэж шахаж байсан л даа. Залуу ч байлаа.

Буяндэлгэр -

Та яагаад ороогүй юм?

Дүгэрсүрэн -

Эвлэлийн гишүүн байж байсан юм. Тэгээд элдвийн юм бодоод байхад намын гишүүн ч адилхан. Биш ч адилхан. Ер нь тэгээд шударга зөв яваад байвал болох юм байна гэж л ойлгосон юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгвэл номгүйгээр амьдарч болох юм байна. Номтой хүн бол ажил төрөл хөөцөлдөх юмуу? Элдэв юман дээр үүрэг их байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Намын гишүүн хүн бол. Тэр нь яахав. Би шударга урдахаа зөв хийж байвал болох юм гэж ...

Буяндэлгэр -

Та өдий насалсан юм чинь мартагдашгүй сайхан үйл явдал зөндөө л байсан байх даа.

Дүгэрсүрэн -

Олон байна. Олон байна.

Буяндэлгэр -

Тухайлбал?

Дүгэрсүрэн -

Ах нь ингээд бодоход энэ нутгаасаа ертөнцийн 4 зүг рүү явсан хүн байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цэрэг баруун хязгаарт хаасан.

Буяндэлгэр -

Тийм байна. Баян-Өлгий аймаг.

Дүгэрсүрэн -

89 онд тэтгэвэрт гарахын урд жил хойш нь Орос луу явсан.

Буяндэлгэр -

Аль бүс?

Дүгэрсүрэн -

Москва, Ленинград , Рига гэж нэг хот байгаа.

Буяндэлгэр -

Рига. Сайхан сайхан хотуудаар явж та.

Дүгэрсүрэн -

Нэгийн нэрийн олохгүй байна хүү минь.

Буяндэлгэр -

Тайлан гээд зэргэлдээ хот байдаг юм. Минск.

Дүгэрсүрэн -

Хуурай сүү үйлдвэрлэдэг хүү минь. Цаасан хайрцагтай.

Буяндэлгэр -

Улаан-Үд үү?

Дүгэрсүрэн -

Үгүй.

Буяндэлгэр -

Иркутск уу?

Дүгэрсүрэн -

Үгүй. Тэнд дээр нэр нь байдаг юм.

Буяндэлгэр -

Иркутск уу?

Дүгэрсүрэн -

Биш. Биш. Ленинград орох замд шахам байдаг юм байна лээ. Нэг их олон дайны хөлд үрэгдсэн хот. Нэр нь орж ирэхгүй байнаа.

Буяндэлгэр -

Жижигхэн хот байх нь л дээ.

Дүгэрсүрэн -

Тэр 4 хотоор л явсан. Тэгэхэд чинь би 90 он гараад би чинь өвөл явсан юм байгаа юм. Хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд намайг хойно явж байхад засаг чинь анх жагсаал болж байсан. Москвад тэр нь гарч байсан л даа хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сталины хөшөөг кранаар буулгаж байх нь гарч байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Та тэгээд телевизороор харсан юмуу?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Хойно явж байхдаа аль хотод харав та?

Дүгэрсүрэн -

Москвад. Москвагийн манай Монголын элчингийн худалдааны төлөөлөгчийн газар манай эрчим хүчний газрын дарга байсан Доржсүрэн гэдэг хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүний авгай миний садангийн хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд Москвад байж байхад бид нартай утсаар ярьж тэднийх аваачсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг хоног. Тэгээд тэднийд хонож байхад тэр гарч байсан юм.

Буяндэлгэр -

За их сонин юм үзсэн байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тэгээд би орос хэл мэдэхгүй л дээ. Муу л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд манай тэр хоёр дүү юу гэж байна гэсэн цаг үеийн шаардлагаар буулгах ёстой. Ингэх болсон гээд буулгаж байна гээд кранаар оосорлоод ...

Буяндэлгэр -

Маш хүйтэн шөнө буулгасан юм. Харанхуй шөнө, дүн өвлийн хүйтэнд буулгасан юм.

Дүгэрсүрэн -

Тийм үү? Их эвгүй харагдаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Юм дасах гэж нэг аюул байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би цэрэгт байж байхад Сталиныг хэт муу хэлж байсан. Хил дээр байж байхад.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд дотоод яамны нэг офицер дарга Шарав гэдэг хүн манай застав дээр очоод улс төр байлдааны бэлтгэлийн шалгалт авсан. Тэгээд бид нар шалгалтаа өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэрний дараа нэг хурал болсон. Тэр хурал дээр Сталины тухай тэр хүн ярьж байсан л даа. Тэр Шарав гэдэг хүн. Тэгэхэд би идэр байж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Номгүй ч гэсэн жаахан тархитай байсан. Шаралхуу ч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэр хурал дуусаад манай заставын дарга Яндан гэдэг хүн байсан юм. Энэ Баянхонгорын Баян-Өндөрийн хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ахмад хүн байсан. За ер нь тэгээд ингээд Шарав ахмад ингээд явна. Асууж сурах юм байна уу? Энэ хуралтай холбогдоод нийгэмд болж байгаа юмтай холбогдоод асуух юм байна уу? Асуу гэдэг юм. Сталины тухай асуумаар бодогдоод болдоггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд асуумаар санагдаад Дамбаа гэж байсан юм.

Буяндэлгэр -

Тэр чинь 50 хэдэн он ш дээ. Тиймээ? Нас барсных нь дараа байх нээ?

Дүгэрсүрэн -

Тийм дараа шүү дээ. Тэр чинь 56 он юмуу? 7 юмуу даа. Эд нар ингээд яриад байх юм. Асуувал яадаг юм гэж бодогдоод Дамбаа хамаагүй юм ярьж хэрэгт орно гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Үүнээс ямар юм хэрэгт ордог юм над шиг юмыг яах юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Надад нэг асуух юм байна гэсэн асуу л гэж байна. За би цэрэгт ирээд 2 жил болж байгаа хүн. Би бага ангийн боловсролтой хүн шүү. Юмыг ухаж ойлгохдоо муу. Тэгэхдээ надад нэг асуумаар юм байгаад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Асуу гэж байна. За юу асуух гээд байна гэхээр ийм байнаа. Одоо энэ Сталины тухай их муу хэлж байнаа. Буруу байсан гэдгийг ярьж байна. Буруу байсан юм байлгүй яахав. Гэхдээ манийг ингээд хэл аманд ороод мэдээ ороод сургууль соёл хөөцөлдөж байхад Маркс Энгельс, Ленин, Сталины сургаал гэж номлож байсан. Бид нар тэр сургаалаар л Сталины сургаал гэж тэр сургаалаар л номлож байсан. Түүгээр хүмүүжсэн хүн юмаа би. За тэгээд явсаар байгаад Сталинг ийм ийм алдаа гаргасан гээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За алдаа гаргасан байз. Үүнийг засаж залруулахаар ойлгохоор, хэлж байгаагийн би ойлгож байнаа. Тэгэхэд би нэг юм асуумаар байнаа. Сталин одоо энэ алдаагаа гаргахдаа, за дэлхий хуваагдчихсан байсан. Социалист орон Хөрөнгөтөн орон гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнийг би ойлгож байнаа. Манай талыг манай Орос Сталин тэргүүлж байсан. Явуулж байсан бодлогыг нь мэдэж байна. Гэхдээ Сталин амьд байхдаа л алдаа гаргачихсан юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр амьд байхад нь яагаад засаж чадаагүй юм. Үхсэн хойно нь яагаад ингэдэг юм. Хийсэн буруу юм байхад гавъяа бас байга ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гавъяагийн бас зэрэгцүүлээд ярьж болно шүү дээ. Энэ чинь одоо үхсэн хойно нь ингээд байх юм бол үхсэн хойно нь нэгийгээ муулдаг ийм муухай юм тогтчихно шүү дээ..

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Сталинг амьд байхад нь хийснийг мэдсээр байгаад хэлж болоогүй юм? Оо тэр чинь хэлэхийн аргагүй байсан юм. Ардчилсан орон Зөвлөлт орон Сталинг муу хэлсэн хүн болгон хэрэгт орно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Толгойгоо авахуулна шүү дээ. Тийм хэцүү байсан. За тийм байсан гэж бодъё. Гэхдээ Сталин хичнээн хүчтэй байгаад нэг л хүн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зөвлөлт Холбоот Улсын Коммунист нам, Олон Улсын коммунист Нам том том байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ийм ийм том юмнууд яагаад нэг хүнийг дарж чадаагүй юм гэдэг нь их сонин байна.

Буяндэлгэр -

Аа ха. Их гоё асуулт байна.

Дүгэрсүрэн -

Энэ их муухай юм. Ингээд байх юм бол Засаг төрийн улс нэгнийгээ үхсэн хойно нь аав ээжийгээ үхсэн хойно нь муу хэлдэг муухай жишиг тогтох гэж байна гэж би ойлгож байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Их маргасан. Та тэгж болохгүй гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ингээд байсан байхгүй юу. Би одоо үүнийг яах бэ? Сургаалын үзэл надад шингэсэн байна. Тэр үүднээс тэгж байгаа юм. Нөгөө талаас бид нар тэр үед Оросын ард түмнээс тэр их тусламжийг аваад тэр тусламжаар манай улс тогтож байсан. Түүнийг та ч эдэлж байсан. Би ч эдэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бас харамсалтай байна ш дээ гэж хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд сүүлд нь инээгээд бас тэгж бодож болох юм гээд тэгж байсан л даа.

Буяндэлгэр -

Яагаа ч үгүй биз дээ? Арга хэмжээ аваагүй биз дээ?

Дүгэрсүрэн -

Аваагүй аваагүй. Тэгээд манай ах тэгж байсан. Чи бас сүрхий маргасан шүү гэж.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Дүгэрсүрэн -

Тэр нь яахав сэтгэлд байсан юмаа л ярьчихсан.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Та их л зөв сэтгэж хэлж байна л даа.

Дүгэрсүрэн -

Тэр хүний ярьж байснаар бол болохыг нь ашиглаад болохгүйг нь дарж байсан. Тэгээд мөхлийн л хүлээж байсан ухааны юм ярьж байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм юм хэлнэ гарна гэж бодоогүй мань мэтийн хүмүүст их л хэцүү сонсогдож байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Та Москвад Сталины хөшөөг буулгаж байгааг хараад, жагсаал цуглаан болж байгааг хараад юу бодогдож байв?

Дүгэрсүрэн -

Их эвгүй бодогдож байсан хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ер нь ингээд төр эргэх гэж байна гэдэг нь ойлгогдож байсан. Гэхдээ хамгийн хэцүү юм нь төр эргэнэ гэдэг ойлголт толгойнд байсан л даа. Тэр нь болох гэж байгаа юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аль хэрийн хямралтай болдог бол. Аль хэрийн сүйтгэлтэй болдог бол. Ирээдүйд ямар юм тогтох бол? гэдэг нь сэтгэлд их хэцүү байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ирээдүйд үр хүүхдүүд маань улс маань яадаг бол? гэж тархинд их гүнзгий бодогддог юм байна лээ.

Буяндэлгэр -

Та тэгвэл Москвагаас сэтгэл их тавгүй түгшүүртэй ирж тиймээ?

Дүгэрсүрэн -

Тэгсэн хүү минь. Тэгээд наашаа гараад явж байхад Эрхүүгээс нэлээд цаана юу билээ? Нэг хотод явж байхад манай Монголд шөнө болж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Вагонд явж байхад.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Очихдоо онгоцоор очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ирэхдээ вагоноор 5 хоноод ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За байз тэгээд шинийн нэгний өглөө манайхан золгож байгаа гэдгийн мэдэж байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд байж байсан чинь нааш цааш явдаг оюутан улсууд Москва өнгөрч байсан юмуу даа. Золгох гэж маш олон хүн орж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Тань дээр үү?

Дүгэрсүрэн -

Тийм. Настай хүн харагдсан юм байлгүй дээ. Тэгээд хотод ороод ирэхэд манай ах дүү тэр жагсаал хийдэг талбай малбай руу явж болохгүй гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хүүхдүүдэд хамаагүй битгий яваарай. Жагсаалд оролцдог юмуу? Үг мүг хэлдэг юмуу? Элдэв юмны хэрэггүй зүгээр мөрөөрөө байж бай гэж ах дүү нартай тэгж хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд аяндаа дүн гарах байх. Хоёр тал ёстой зөрөлдөж байсан. Тэгэхэд Ламын Гэгээний Лувсанданзанжанцан гэдэг хүний хэлсэн үгийн зурхай гэдэг ном одоо байгаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

1690-ээд оны үед хийсэн ном л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манайх чинь 60-аар тоолдог. Жаран жарнаар нь ингээд номлочихсон.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Одоо ингээд явж байгаа. Тэгээд тэнд дээр би 60 оны цагаан морин жилийг үзсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр жилийн нуруун тухай цөөхөн юмаар багтаагаад тавьчихсан байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Юу гэсэн байх юм?

Дүгэрсүрэн -

Тэр морин жилийг маш их согтонги морин жил гэж тавьсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тайлбартай Хэрэг албат сайд, Хэн бүхэн архи ууж мунхаг мэт болно гээд тавьчихсан.

Буяндэлгэр -

Аа ха. Хнн.

Дүгэрсүрэн -

Тэр нь тэр их олон жагсаал, хөл толгойгүй захиргаагүй болсныг хэлсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр 600 оны үед тэр хүн яагаад ялгаатай хүн байнаа. Гэгээн хүн гэж одоо тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Би анх нь тэрийг чинь ойлгоогүй байсан юм. Тэр их замбраагүй, тэр их олон улс манарсан хэлсэн үгээ ойлголцохгүй байсныг тэгж байсан юм байлаа ш дээ. Маш их согтонги морин жил гэж тэгсэн байсан. Тэрнээс хойш гарч ирсэн нохой жилийг бодь хулгайлсан өлөндүү нохой гэж тавьсан байсан.

Буяндэлгэр -

Юу гэнээ?

Дүгэрсүрэн -

Бодь хулгайлсан маш их өлөндүү гэж тэрийг үзээд би боддог юм. Энэ хулгайч нар их хулгай хийх юм байж , хулгай хийсэн юмаа идэж таарна. Идсэн юм нь хоол болдоггүй юм болов уу? гэж ...

Буяндэлгэр -

Өлөн зөлөн байна гэдэг нь юу гэж байгаа юм бол гэж тийм үү?

Дүгэрсүрэн -

Тийм. Би тэгж ухаараад байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За энэ жил яадаг юм болдоо гээд жилээ ажаад байсан чинь ...

Буяндэлгэр -

Хэдэн он бэ? Нохой жил гэдэг чинь?

Дүгэрсүрэн -

Тэр морин жилийн дараахан нохой гэсэн үг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэдэн он нь бодвол гарна. Энэ жил яадаг юм гээд байсан чинь тэр жил хүү минь шоронгийн хоригдлуудын хоол хомсдоод хоригдлууд өлсгөлөнгөөр үхэж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Үхэж байсан. Тийм тэрийг хэлжээ.

Дүгэрсүрэн -

Тэрийг хэлсэн байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тийм айхтар юм байдаг юм байлаа ш дээ. Одоо нэг бол хүн мэдэхгүй бол ингээд ярихад хэн ч үнэмшихгүй ш дээ. Тэгэхэд ном нь байж байгаад амьдрал дээр батлагдсан байгаа юм. Үүнээс юу бодогдож байна гэхээр зэрэг адилхан хүн болохноо хүн дотор маш их гэгээнтнүүд ялгарсан улс байдаг юм байнаа гэж хүн ойлгохоос аргагүй.

Буяндэлгэр -

Гэгээрсэн орчин үеийн хэлээр бол сод ухаантай тиймээ?

Дүгэрсүрэн -

Сод ухаантай.

Буяндэлгэр -

Тийм ухаантай улсууд.

Дүгэрсүрэн -

Хувраг гэж ярьдаг. Түрүүчийн үзсэн ном, үзсэн танилцсан нөхөр, газар ус тухайн төрөлдөө цуг төрнө гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Их гэгээрсэн улсууд тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Дараа дараагийн жилд танд уншсан мэдсэн юм байна уу?

Дүгэрсүрэн -

Аа аа?

Буяндэлгэр -

Дараа дараагийн жилд ч юмуу? Одоо таны харж үзсэн номноос юу байна?

Дүгэрсүрэн -

За яахав дээ. Хүү минь. Янз бүрийн л юм байна. Ах нь гол нь тэр бодоод байгаа нь тэр дараагийн төр бол 30 жилээс хэтрэхгүй болов уу? гэж боддог юм. Тэгэхэд нэг жил нь 50 болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

60 хүрэхгүй болов уу? гэж боддог юм. Үүнийг юугаараа ингээд бодоод байна гэхээр байгаа нийгэм үнэнээс үнэн юмнаас гачигтай байгаад байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Гачигтай буруу юм тогтохдоо муу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Арилдаггүй. Тэгээд дараа нь юу босож ирэхийг би үнэндээ мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

Таны тэр тэгж эмээдэг их зөв шүү. Нэг хэсэг нь хэтэрхий их баяжаад , олонхи хэсэг нь ядуу болоод ирэхээр зэрэг нөгөө олонхи хэсэг чинь баян луугаа дайрч тиймээ? Тэгээд хүний амь үрэгдэх тийм юм бий болж цус урсгах юм болчих вий гэж та эмээж байнаа гэдэг чинь бас их зөв бодол байна шүү. Бас л бодууштай л юм.

Дүгэрсүрэн -

Их хэцүү хүү минь. Их хэцүү. Элдэв юм их бодогддог юмаа. Тэгээд олон хөгшин улстай ярьж байсан л даа хүү минь. Багш нартай ингээд ярьж байхад төрийг эргэхэд цэрэг заавал хөдөлдөг гэж ингэж ярьдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэмцэл болоод цэрэг хөдлөх нь л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Урьд нь төр эргэхэд цэрэг хөдөлж байсан юм байна лээ. Манайд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

90 оных бол цэрэг хөдлөөгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Төгсгөлдөө өлсгөлөнгөөр гол нь гаргасан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэгээд ингээд байж байхад хүн одоо үүнээс надад юу бодогдсон гэхээр зэрэг цэрэг хөдлөөд одоо дайн гараад тэр их олон хүний амь сүйтгэл гараагүй нь үнэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За өлсгөлөнгөөр тэмцсээр байгаад засаг төрөө солиод шинэ нийгэм тогтсон нь үнэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За тэгэхдээ нөгөө талд нь юу бодогдсон гэхээр цэрэг хөдөлснөөс хөдлөөд олон хүний амь үрэгдснээс багагүй хүний амь үрэгдсэн гэж би дотроо боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр юм байсан? Тэр зах зээл гарч ирээд хамаг юм хоосроод хуучин юм арилаад шинэ юм тогтоогүй дотор маш их үхсэн хүнийг тооцсон бол тэр дайн гарч ирээд үхсэн хүний тоотой бараг хавьцах болов уу? гэж би боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэрийг тооцож бодсон хүн байхгүй байх. Тэр бол манай энд ингээд бодоход зөндөө олон хүн нас барсан. Ерөөсөө тэгээд эмчлэгдэхдээ дургүй. Эд бараа, санаа сэтгэлийн хувьд хүн чинь ингээд гутарчихдаг юм байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэрийг улсын хэмжээгээр гаргасан бол маш их дайнд үрэгдсэнтэй тэнцэж магадгүй байх гэж боддог юм.

Буяндэлгэр -

Та их сонин юм дэвшүүлж гаргаж ирж байна. Хэн хүний бодоогүй юмыг дэвшүүлж гаргаж ирлээ. Одоо ингээд бодож байхад нээрээ хичнээн хөгшид хүүхэд сэтгэл санаагаар болон бараг хагас өлсгөлөн маягтай байж байгаад өвдөж зовсон ч гэсэн хөгшчүүл бол эмчлүүлээд юу хийх вэ? гээд өөд болсон байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм. Зөндөө гарсан. Тэгээд хоол хүнс нь муудсан. Зарим айлууд чинь сүүтэй цайтай, гамбир хайрч идээд хононо. Одоо манайхтай айл байсан би муулж байгаа юм биш. Үнэн амьдрал.

Буяндэлгэр -

Үнэн амьдрал, цаг үеийн байдал тийм байсан.

Дүгэрсүрэн -

Нэг өвлийг өнгөрөөх гээд нэг үнэг алж идсэн. 2-3 хонь алж идсэн. Олон хүүхэдтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд 4, 5 шуудай будаа олж авсан. Тэгээд хийн балон гэж нэг төмөр юм байна ш дээ. Өндөр юм.

Буяндэлгэр -

За? Тийм, тийм.

Дүгэрсүрэн -

Тэрний оройг ингэж тайраад бөгсийн тайраад доод талд нь нэг шаарик гарнаа даа. Тийм том уур хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Том нүдүүртэй. Тэгээд тэр айл манайд ойрхон өвөлжсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд уур, нүдүүрийг чинь авъя гээд тэгээд өгдөг юм. Сүүлдээ за ингээд зөөгөөд яахав хүү минь. Бид нар хэрэглэвэл авч байя. Эндээ хэрэглэж бай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэр айл 4, 5 шуудай будааг тэр ууранд нүдээд тэгээд хуурч идээд л янз бүрийн юмаар онд орсон юм. Өвөл авсан юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгээд тэрний төмөр бол одоо нэлээн зузаандуухан хуруу арай хүрэхгүй болов уу? Нүдүүр нь бол их хүндээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр уур нүдүүрийн үзүүрийн 2, 3 сунатал нь нүдсэн байдаг юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгж амьдарсан байгаа юм.

Буяндэлгэр -

Дайны үе шиг л юм болсон байна ш дээ. Дайны үед их хэцүү байсан. Гурил будаа олдохгүй бүдүүн будаа нүдээд марль дээр шүүж байж иддэг байсан гэж манай ээж ярьдаг юм.

Дүгэрсүрэн -

Тэрийг чинь ах нь үзсэн. Хивэг шүү дээ. Одоо зарж байгаа хивэг байнаа.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Энэ шиг юм идэж байсан. Тэрийг нүдээд байна. Тэгээд шигшээд байна. Шигшээд байна. Тэгээд будаа нь бага. Тийм юмаар хэдэн улаан боов хийж өнгөрүүлж байсан юм. Хэцүү шүү дээ.

Буяндэлгэр -

Яг тэр шиг л юм болж байна ш дээ. Социализмын дараа ардчилал руу шилжих үед ...

Дүгэрсүрэн -

Тэгсэн. Тийм хэцүү юм болж байсан.

Буяндэлгэр -

Тэр их хэцүү үе байсан. Оросууд юмаа өгдөг байснаа нийлүүлэхээ больчихсон.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Оросууд өөрсдөө бас тийм байсан юм байна лээ.

Дүгэрсүрэн -

Тэгсэн гэсэн.

Буяндэлгэр -

Бас зангуугаар хооллосон юм байна лээ.

Дүгэрсүрэн -

Тэгсэн гэсэн.

Буяндэлгэр -

Шилжилтийн хэцүү үе байсан.

Дүгэрсүрэн -

Тэгээд бодохоор ах нь тэр цэрэг хөдөлгөж тогтдог гэдэг нь одоо бол цэрэг хөдлөхгүй тогтсон гэж үзэхээс аргагүй болно. Тэгэхдээ хөдлөөгүй гэж үзэхэд бол тэрэнтэй тэнцсэн юмаа гэж бодох гээд байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна. Та хүний бодоогүй юмыг бодсон байна. Наадахыг чинь ерөөсөө бодоогүй юм байна. Санаа ч үгүй юм байна. Таныг хэлэхээр зэрэг бодож байна. Тийм юм нээрээ байсан юм байна гэж.

Дүгэрсүрэн -

Тэр долоо найм, 10 жилд хичнээн хүн нас барж байна гэдгийг гаргасан бол их тоо гарна. Их тоо гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм юм байгаа шүү хүү минь.

Буяндэлгэр -

Сонин юм шүү. Малтай улсууд нь арай гайгуу байсан байх тиймээ?

Дүгэрсүрэн -

За яахав. Малтай улсууд нь гайгуу ээ. Би малыг боддог юм. Энэ мал гэдэг Монгол хүнд үүх түүхээсээ тогтсон ямар үнэтэй амьтан бэ? гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Монгол улс анх тогтсноос өдий хүртэл манайхан төчнөөн баян тарган байсан ч ядраад үхэх гэж байхад манай хэдэн мал манай Монголын тулгуур болж тогттоосон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хичнээн үеийн хүн идэж амьдарсан юм. Тэгэхээр үүнийг чинь ингээд бодохоор багачууд мал хараас алж идэхдээ тарган малын алж иддэг. Малаа зодож нүдэж байхын харахаар ийм ухаан байх гэж их хэцүү. Өөрийг нь тэжээдэг тэр амьдарсан юмаа ухааны мунхагаас зодож харааж байна шүү дээ. Муухай мунхаг.

Буяндэлгэр -

Тэр одоо амь зогоож байгаа юмаа. Тиймээ? Хнн.

Дүгэрсүрэн -

Сааж байгаад алаад идчихээд...

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Энэ чинь таргалахгүй яасан юм гээд загнаад байна ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Амьтны дээд хамгийн ухаантай нь хүн гэж байна. Хүний дотор малаас ухаантай хүн байна уу? гэвэл цөөхөн байна шүү.

Буяндэлгэр -

Байна байна. Малаас доор хачин үйлдэл гэмт хэрэг хийж байгаа хүн маш их байнаа. Аймаар аймаар юм. Би ингэж бодох юмаа. Монгол хүн яагаад ийм зэрлэг байнаа гэж. Төрсөн эмээгээ нударчихаж байна. 13-тай хүүхдийг авч яваад янз бүрийн муухай юм болгоод, хэдэн удаа ч гэнэ үү? Заазуурдаж алаад санаанд оромгүй үйлдэл их гарах юм. Тэгээд би гайхаад байгаа юм. Монголчууд яагаад ийм байнаа. Өөр улс оронд янз бүрийн юм байгаа. бид нар чинь бол цөөхүүлээ шүү дээ. Монгол хүн тийм араншин гаргаж болохооргүй юм их гарах юмаа. Тэр юунаас болж байнаа?

Дүгэрсүрэн -

Өв уламжлал удмынхаа сургаалаас холдоод шинэ юм руу ороод, шинэ юмаа ч ойлгохгүй. Багачуудын сэтгэл тогтож чадахгүй. Буданд тойроод манарчихсан юм шиг болчихсон. Манайхны уламжлалт сургаалаар явчихсан бол ийм байхгүй. Манайх түүнийгээ хадгалж чадаагүй. Эцэг эх нь хадгалж чадаагүй. Эцэг эх нь үр хүүхдүүдээ өвлүүлж үлдээж чадаагүй. Тогтоож суурь болгож чадаагүй. Шинэ юм руу ороод манарчихсан. Гадаадын кино миногоос санаа сэтгэл нь урвачихсан.

Буяндэлгэр -

Энэ архинаас бас болж байна уу?

Дүгэрсүрэн -

Оо архинаас бол жигтэйхэн. Янз бүрийн муухай кинонууд байж байна. Энэ архи их дэлгэрүүлж байна. Би боддог юм хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай Монголыг доройтуулах арга.

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Дүгэрсүрэн -

Одоо зэвсэг барьж орж ирэхээ болиод химийн дайн гэдэг шиг улс орныг мохоох мөхөөх арга руу явсан байна ш дээ. Одоо бол тийм юм руугаа явж байна.

Буяндэлгэр -

Үнэн үнэн. Яг үнэн.

Дүгэрсүрэн -

Ах нь заримдаа боддог юм. Тэр их олон жилээс өдий хүртэл Монгол улсыг тогтоох гэж, тогтоож чадаад үүний төлөө маш их хүн амиа өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хойч үе бид нар түүнийг нь арилгачих бий гэж жаахан айдаг юм.

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Дүгэрсүрэн -

Түүхэнд тэр өчнөөн үеийн сайхан улсын өмнө одоогийн улс ямар ч даахын аргагүй юунд унах юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Цэргийн тангараг өргөж байхад эх орныхоо алга дарам газрын төлөө амиа хайрлахгүй зүтгэнэ гэж би тангараг өргөж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд түүнийг ухаарах ухаан муухан байсан юм байна лээ л дээ. Хойно цэрэгт очсоныхоо дараа тангарагаа уншаад бодож байсан л даа би. Тэгээд бодоод байхад....

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За яахав Монгол улсаа хамгаалахын төлөө явж байгаа нь үнэн юм байна. Нэг алга дарам газрыг хамгаална гэж амиа өгч болох юм байна. Үүний цаана яагаад ингээд байгаа юм бэ? гэдгийг бодоод байсан чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр аргагүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би чинь одоо байгаа Монгол улсыг хамгаалах гэсэн хэрэг биш юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Монгол улс эхлээд хэдий үед тогтсон нь түүхэнд байдаг байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Түүнээс өдий хүртэл залгаад ирэхэд хэдэн мянган жил болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд юу болсон бэ? гэхээр зэрэг тэр их олон улс энэ Монгол улсаа тогтоох гэж дайн дажинд төчнөөн амьтан үрэгдсэн.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Нөгөө нэг тал нь ямар ч эрдэнэ алтнаас илүү юу байна бэ? гэхээр зэрэг тэр үеэс энэ үеийг хүртэл тэр олон улс дайн дажнаас гадна энэ газар төрөөд энэ газар оршсон байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Хувьчлал болоход нэгдлээс мал хуй олж авч чадсан уу?

Дүгэрсүрэн -

Үгүй. Ах нь нийгэмчлээч үгүй аваач үгүй.

Буяндэлгэр -

Аав ээж чинь авч чадаагүй юу?

Дүгэрсүрэн -

Аав нийгэмчлэлээс өмнө 52 онд миний аав нас барчихсан.

Буяндэлгэр -

Аа ха. Дээр үед нас барсан юм байна. Тиймээ? Уучлаарай.

Дүгэрсүрэн -

Анхны сонгуулиар юм байгаа юм. Манай энэ аймагт Чойдог гээд зураач хүн...

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Сонгогдож байхад тэр сонгуулийн үеэр манай аав нас барсан юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Дүгэрсүрэн -

Тэгэхээр хүү минь ингэж боддог юм. Хүүхдүүдийн толгойд Монгол улс гэж юу юм? Юугаа хайрлах гээд байгаа юм? гэдгийг эрдэс баялаг биш. Одоогийн амьдрал биш. Тэр үүссэн түүхийн тогтоогоод одоо хүртэл амьдарч байгаа нь хэдэн мянган жил юм гарна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ингэхэд манай өвөг эцэг тэр үеэс манай Монгол улсыг тогтоогоод, өдий хүртэл үүнийгээ тогтоох гэж өчнөөн хүн амь үрэгдсэн юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манай өвөг дээдсийн тэр олон үеийн улсууд энчээ төрөөд энчээ нас барсан. Тэн дээр нь бид амьдарч байгаа шүү гэдгийг толгойд нь хийж өгвөл...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Арай өөр байх гэж боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха. Эх оронч үзэл гэж юу юм бэ?

Дүгэрсүрэн -

Энэ шүү дээ. Энэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Энэ ш дээ. Үүнийгээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин шиг гэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Эх орон гэж юу юм бэ? Бид нарын байж байгаа. Эх орон гэж хэлээд байгаа үүнийг л хэлнэ шүү дээ. Энэ өвөөгийн газар нутаг...

Буяндэлгэр -

Би асуултаа буруу тавьчихлаа. Эх орон гэж унасан газар угаасан ус гэж Монгол хүн хэлэх байх. Яг үнэн. Эх орон ч үзэл гэж яг юу юм бэ? гэж би асуух гэсэн юм.

Дүгэрсүрэн -

Аа үзэл гэж үү?

Буяндэлгэр -

Эх орон ч үзэл гэж?

Дүгэрсүрэн -

Түүнийгээ ойлгоод ухаараад хайрлаж байх юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ухаарахгүй маш олон улс байна. Ойлгохгүй маш их олон улс байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэрэгтэй хэрэггүй их олон юмаар тойрогдуулж байхаар сургуулийн хүүхдүүдийг...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ийм юм луу хөтөлж оруулбал тэр үзэл үүсэж тогтох нь ойр болов уу? гэж би боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм шүү. Та их сайхан юм хэлж байна.

Дүгэрсүрэн -

Тэгээд одоо нэг ийм юм бодогдож байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ах нь нэг түүх юмуу даа. Настай хүний яриа сонссон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Чингис эзэн хаанаас хойхно, Чингис эзэн хааны үед болон хойд хаадын үед манайх олон улс гүрнийг эзэлж авсан. Том гүрэн байсан юм байна.

Буяндэлгэр -

Тийм.

Дүгэрсүрэн -

Тэр задраад ирэхэд Өгөөдэй хааны хойхно юмуу даа. Задарсан байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд бусад улсаас гадна манай улс чинь задраад манай улс чинь хүн хүчгүй болсон. Улсаа тогтоож чадахгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Дүгэрсүрэн -

Тэгээд яадаг юм байгаа юм гээд одоо их хэцүү болсон юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Овог овгоороо салж явчих гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр салж байсныг, одоогийн манай энэ улсууд гадаад руу салж яваад байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хувиа боддог юмуу? Сургууль соёл нь яах вэ? дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Амьдрах гээд яваад өгдөг. Тэр шиг санагдаж байгаа юм надад.

Буяндэлгэр -

Амьдрал хэцүү байгаа учраас яваад байгаа юм биш үү?

Дүгэрсүрэн -

За яахав. Амьдрах гэж л явж байна.

Буяндэлгэр -

Ажил хийх газар байхгүй байна. Авилгал их болсон байна.

Дүгэрсүрэн -

За тийм.

Буяндэлгэр -

Ажил хийх газар байхгүй. Үнэнч шударга юм байхгүй болсон байна. Тэгээд яваад байгаа юм биш үү?

Дүгэрсүрэн -

Тэгж явж байгаа нь үнэн. Түүнээс бол хамаарна.

Буяндэлгэр -

Цалин хөлс бага байна гээд...

Дүгэрсүрэн -

Тэгэхдээ хүү минь тэгж явж байгаа үндэс бий. Түүнийг бол зөвшөөрнө. Явах нь чухам мөн үү? Үгүй юу гэвэл амиа бодсон шинжтэй юмаа. Улс орноо тогтооно гэсэн юмуу? Миний улс гүрэн яадаг юм? Өлсөх юмуу? Баяжих ямар хамаатай юм? Улсаа яах вэ? Ах дүүгээ яах вэ? Орон нутгаа яах вэ? тэр бол дутаж байна. Хувиа бодсон маягтай. Чухам хатуу хэлбэл яахав хотод ороод ямарч сайхан амьдарч болно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За яахав. Хэдэн төгрөг ах дүүдээ хаяж болох л юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхдээ улс зөвхөн улс үндэстнээсээ гараад байгаа амиа бодоод явсан нь болбол хатуу хэлбэл цэрэг хүн эх орноосоо урвасантай хавьцаатай байж магадгүй байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Би тэгж ойлгодог юм. Зовлон ч бай. Жаргал ч бай тэр улсын иргэн юм бол аав ээжийн тэр чанараар л хүн бол байх ёстой гэж бодох гэж байнаа.

Буяндэлгэр -

Та бол тэгж бодож байна. Тиймээ?

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо даяаршил гээд нэг юм байна ш дээ.

Дүгэрсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Хил хязгааргүй боллоо. Тэр бүгд чинь нөлөөлөөд хөгжлөө дагаад яваад байгаа юм биш үү?

Дүгэрсүрэн -

Тэр бол явж байгаа хүү минь. Тэр бол их том улсуудын толгой бол өөр.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Манайхны 2 сая гаран хүнийг удирдаж байгаа хүн, Орос, Хятадын тэр олон зуун саяыг удирдаж байгаа хүний толгой бол шал өөр. Адилхан хүн, адилхан төрийн тэргүүн гэж ярилцаад байгаа нь үнэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэмжээний хувьд бол хамаагүй хол.

Буяндэлгэр -

Манайх бол цар хэмжээний хувьд дутуу болоод байна гэж та хэлж байна уу?

Дүгэрсүрэн -

Дутуу бодно. Дутуу боддогийн шалтгаан бол манайханд гэнэн цагаан сэтгэл нэг бий. Юманд хууртдаг. Манайх зовлон бага үзсэн дээрээс зовлон багатай хүн гэдэг юмыг бага ухаардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэг ийм л юм бий. Тэгэхээр энэ томчуул чинь тэр даяарчлал энэ тэр гэдэг чинь цаагуураа явсаар байгаад бага ястныг уусгах, мөхөөх арга руугаа явж байна гэж би ойлгодог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Ер нь одоо Хятадууд хэлж байсан л даа. Манай Цэдэнбал даргыг үхэр фермийн эрхлэгч гэж гэдэг чинь яг тийм гэж хэлэхгүй л дээ. Хүү минь. Бас их ёжтой үг шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр их багынхаа хэмжээгээр тэр удирдах хүний толгой ажиллана. Амьдруулж чадах уу? Үгүй юу гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хятад ийм олон байж байгаад Хятад яагаад хөгжөөд байна гэдэг тэр удирддаг улсуудын тархи их байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Нэгд. Хоёрт Хятадын ард түмэн маш их зүдэрсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр зүдэрснээсээ салах гэж маш их тэмцэл байгаа. Тэрнээс маш их хөдөлмөр, маш их ухаан гарч байгаа үйлдэл байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгж л ойлгодог.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн. Бид яагаад хөгжихгүй байнаа?

Дүгэрсүрэн -

Бид нар яагаад хөгжихгүй байна гэвэл бид нар шиг хүн аав, ээж, олон түмний буян, алтан нутгийн буян. Бид нар зүдэрч үзээгүй. Зах зээлийн зовлонг үзэхэд хэцүү биш. Энэ чинь юу ч биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр зүдрээд зовоод хэдэн үеэрээ ингээд ирэхээр хүн чинь ер нь жаахан тэнэг хүн юу ч ойлгодоггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тийм болно. Ухаанаар ойлгодог хүн байна. Тэр нь цөөвтөр. Их зовлон гэдэг бол хүнийг их юманд ухааруулдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Зовлон хэцүү болохнээ хүнд хүмүүжил олгодог. Яс маханд нь тулгаж ойлгодог. Тийм байна. Тэгэхээр бас зовлонгоос хүн зугтаах нь буруу. Тэгэхээр гараад л машин унаад л, бэлэн сууцанд ингээд байгаа хүн чинь яаж байна гэхээр зэрэг нэг бодлын буруу хүмүүжилтэй, юмыг ойлгодоггүй тийм л хүн болж байна ш дээ. Хичнээн настай ч гэсэн ажил хийгээд хөдөлж л байвал бие махбод дасгал хийж байгаа юм шиг амьдрахад нь хэрэгтэй. Одоо манай хотод хүнийг хэлж байгаа юм биш. Манай ах дүү нар хотоор зөндөө байна. Бэлэн сууцанд суучихаад, бэлэн юм идчихээд хийх ажил байхгүй. Суугаад байна. Эд нар бол маш их хэцүү. Бие нь маш их доройтож байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгээд агаар усаар дутна. Утаа мутаа элдэв юм байна л даа. Элдэв муу дээр үед хүн хулгай хийнэ, хүн үхэхэд настай улсууд хүнд хэлж болохгүй гэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Бид нар ингээд байх юм. Ямар ухаантай юм гээд дургүй л байлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр маш их гүнзгий бодол юм байна л даа. Тэрийг би ээжээсээ асуусан. Тэгээд байсан ээжээ ямар ухаантай юм. Тэр яаж болдог юм. Болохгүй ш дээ. Миний хүү. Ээжээ юундаа болохгүй байна гэсэн чинь. Энд нэг хүн үхчихлээ гэнэ. Энд нэг хүн хулгай хийчихлээ гэнэ. За би очоод хамаагүй хүнд ярьчихжээ. Тэр үхчихлээ. Тэр хулгай хийчихлээ. Тэгэхэд яадаг вэ? гэхээр зэрэг нөгөө юм нь үхээгүй, юмаа алдаагүй хүн амгалан байсан сэтгэл нь хямардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэр үхчихэж гэнэ. Миний эмээ тэнд байгаа ах дүү нар яадаг бол? Өнөө амгалан сэтгэлийн алдагдуулдаг юм байна. Тийм дээрээс хорьж байсан гэж айхтар ухаан шүү.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дүгэрсүрэн -

Тэгэхэд одоо хамаг хийсэн хэргээ манайх чинь улс даяараа телевизороор цацаж байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэрнээс чинь маш олон хүн санаа сэтгэлийн хувьд доройтно ш дээ. Үр хүүхдээ бодно. Нутаг орон амьдрал яах вэ? гэж бодно. Ийм юм боддог толгойтой хүн одоо манайд хаана байгаа юм? Уул нь бодууштай л юм байгаа юм даа. Яримаар юмаар яримаар байгаа юм. Хоёр намын үзлийг би боддог юмаа. Хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

За би намын гишүүн мишүүнд ороогүй. Нөгөө талын хүн гэдэг юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха. Би ч гэсэн намын гишүүн биш. Би аль ч намын гишүүн биш.

Дүгэрсүрэн -

Тэгэхдээ би боддог юм хүү минь. Энэ бол юу юмаа хүү минь. Ерөөсөө юм өөрчлөгдөж хуучирдагийг үзүүлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хуучин намд сайн ч юм их байсан. Муу ч юм их байсан. Одоо шинэ гарч байгаа энэ юманд сайн ч юм их байна. Муу ч юм их байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэгэхдээ энэ хоорондоо маргаад байгаа нь төр засгийн энэ улс маргаж байгаа нь их муу хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Олон түмэндээ муу. Олон түмнийхээ өмнө хэрэлдээд муудалцаад нам намыгаа хамгаалах нь олон түмний өмнө нэр хүнд байхгүй. Одоо улсынхаа том улсыг хүндэлдэг хүн байхгүй байна ш дээ. Хүүхэд хүртэл тэр муу, энэ муу гээд явж байна. Улс түмнийхээ өмнө энэ томчууд нэрээ хамгаалж чадаагүй гэсэн үг дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Аав ээж нь архичин согтуу ингээд байвал хүүхэд нь хөдлөхгүй дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Тэрэн шиг болж байна уу? гэж би ойлгодог юмаа хүү минь.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн.

Дүгэрсүрэн -

Тэгж ойлгодог юм. Тэгэхээр эд нар ярилцах юмаа телевизороор цацаад ингээд сонин хэвлэлээр бичих юм. Олон түмэндээ муу. Тэд нар зовоод тэгээд бас дотроо хагарч байж магадгүй. Тийм байгаад байна. Тэр нарийн юмаа хүү минь дотроо тэр байшиндаа яриад дүнгээ ард түмэндээ хэлж байх нь мөн юмуу гэж боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хуучин намыг дэмжих үү? Шинэ намыг дэмжих үү? гэвэл аль алинд нь сайн ч юм бий. Муу ч юм бий. Энэ хоёр улсынхаа төлөө гэж байгаа юм бол хүн байна даа. Хүн хэлээрэй, мал хөлөөрөө гэдэг цугаараа нам нам нь хамаагүй улс орныг хөгжүүлэхэд энэ нь хэрэгтэй. Үүнийг нь хойшлуулъя гээд ингээд тогтчих хэрэгтэй байна гэж ойлгодог доо.

Буяндэлгэр -

Аа ха. Үнэн үнэн. Таны хэлж байгаа яг үнэн.

Дүгэрсүрэн -

Тийм юм бодогдоод байгаа юм даа. Хүү минь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Төр улсаа гээд явж байвал ямар намын ямар хүн байх нь хамаагүй.

Буяндэлгэр -

Хөгжүүлж л байвал ямар нам байх нь хамаагүй. Сайн юм хийж л чадаж байвал.

Дүгэрсүрэн -

Тийм тийм. Тэгээд манайхан их олон намууд. Энэ олон намын тэмцлүүд байж байна. Энэ чинь улам доройтохын шалтгаан болоод байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дүгэрсүрэн -

Хэцүү. Их муухай юм ярьж байна шүү. Заримдаа.

Буяндэлгэр -

Үгүй үгүй.

Дүгэрсүрэн -

Өөртөө чинь уулзсандаа баахан юм ярьчихлаа. Би хамаагүй хүнд тэгж ярьдаггүй юм.

Буяндэлгэр -

За за баярлалаа. Та ядарч байгаа байх. Би маргааш танай гэрт очиж зураг хөрөг авъя тэгэх үү?

Дүгэрсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.