Riimaa
![](../assets/images/interviewees/990402.jpg)
Basic information
Interviewee ID: 990402
Name: Riimaa
Parent's name: Rentsen
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1921
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mörön sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: hunter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
keepsakes / material culture
belief
environment
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Өнөөдөр 2009 оны 10-р сарын 1. Өнөөдөр 10-р сарын 1. Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь ... Таны нас сүүдэр хэд зооглож байна та?
Риймаа -
Би 80 хүрэх гэж байна. Худлаа 90 хүрэх гэж байна.
Буяндэлгэр -
90 насыг зооглож байгаа Минжүүр баатрын та хэн нь юм?
Риймаа -
Би дүү нь.
Буяндэлгэр -
Дүү нь үү?
Риймаа -
Ах 94 хүрч таалал төгслөө.
Буяндэлгэр -
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн баатар Минжүүр гуайн охин дүү нэр алдар хэн гэлээ? Таны.
Риймаа -
Риймаа.
Буяндэлгэр -
Риймаа гэдэг юмуу? Хэний Риймаа гэдэг юм?
Риймаа -
Рэнцэнгийн Риймаа.
Буяндэлгэр -
Рэнцэнгийн Риймаа гуайтай уулзаж байнаа. Риймаа гуай та чинь аль сумын хүн юм бэ?
Риймаа -
Тариат.
Буяндэлгэр -
Тариатынх юмуу?
Риймаа -
Тариат сум.
Буяндэлгэр -
Тариат сумынх юмуу? Архангай аймгийн Тариат сумын хүн юмуу та? Тариатад хэр олуулаа хэр удсан хүн бэ?
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Эхээс та хэдүүлээ вэ?
Риймаа -
Олуулаа. Олуулаа гэж би эхээсээ гурав, дөрвүүлээ юмаа даа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Одоо нэг дүү, одоо хоёр байна.
Буяндэлгэр -
Одоо байгаа юу?
Риймаа -
Байгаа.
Буяндэлгэр -
Ямар сайхан юм. Тэгвэл их сайхан хөгшид байгаа юм байна ш дээ.
Риймаа -
Байгаа. Байгаа.
Буяндэлгэр -
Төв дээр байгаа юмуу?
Риймаа -
Охин дүү хотод байгаа.
Буяндэлгэр -
Хотод байгаа юмуу?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Оо за.
Риймаа -
Миний том охин одоо 70 хүрлээ.
Буяндэлгэр -
Оо за?
Риймаа -
70 настай.
Буяндэлгэр -
Тариатад яасан, яасан гэнээ? Тэгвэл та яг тэр эсэргүүний бослого болдог үеэр та Тариатад байсан уу? Тэгэхэд та хэдтэй байсан?
Риймаа -
Би дөнгөж 10 настай л байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгэхэд тэр барьсан улс эвлэлийн гишүүн, намын гишүүн гэж буудаж алах гэхээр нь буудахыг мэдэхгүй болохоороо тойрч гүйгээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Юу хийж байгаа юм бол гэж хөөлдөж л гүйж байж дээ. Одоо бодоход.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд онгоц гараад ирлээ. Хурал хурж байна гэж юм дуугардаг юм. Манай аав ингэж залбираад явж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгсэн чинь онгоц гараад ирсэн чинь хүн мал үргэж давхиад л сүйд болоод л уналаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгэхээр нь юунаасаа ч тэгж дуулсан юм? Хонхор газар хэвтдэг юм шүү ...
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Гэж зааж өгсөн. Тэгээд онгоц гараад ирэхээр хонхорт гүйж хэвтээд бид нар тэгдэг байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр онгоц тэгээд буудаж байсан уу? Үгүй юу? Онгоц буудаж байсан уу?
Риймаа -
Бөмбөг хаяж байсан. Тэрийг мэдэхгүй юм.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Хоёр морьтой хүн явж байгаад юу хаячихсан юм? Хажуугаар шороо юм чулуудаад байх юм гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд үхэхгүй л байж дээ. Үхэх болоогүй байна.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Эсэргүү боллоо. Амьтан чинь амьд үхсэн мэдэгдэхээ байчихсан ч байлаа. Тийм л байлаа. Тэгээд бид нар тэгээд хад жимсэнд явах санаатай хүүхдүүд жижигхэн юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гараад ирвэл ухаан алдчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Сүүлдээ ч амьтан хүн буудчихсан байна лээ манай тэнд нэг гол байсан юм. За тэгээд учир олдох юм байхгүй болчихлоо.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тийм л байдаг байлаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
За тэгтэл их сонин сонин юм байдаг.
Буяндэлгэр -
Байлгүй яахав.
Риймаа -
Намайг нөхөрт авч өгөх гээд миний тэр суух гэж байгаа нөхөр цэрэгт явчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм байдаг байсан юм. Сүүлд мэдээд нөхөртэйгээ суугаад нас бараад өчнөөн үр хүүхэдтэй болчихсон байх юм.
Буяндэлгэр -
За? Цэрэгт нөхөр чинь хэдэн жилийн хугацаатай явсан бэ? 3 жилийн хугацаатай явсан уу? 5 жилийн хугацаатай юу?
Риймаа -
Юу гэж. 6 жил.
Буяндэлгэр -
6 жил цэрэгт явсан уу?
Риймаа -
Тэгэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Пөөх ?
Риймаа -
Би чинь 15, 16-тай тэгээд ирээд суухгүй юу?
Буяндэлгэр -
Та чинь 15, 16-тай гэхээр 6 жилийн дараа гэхээр 20 гарчихаад нөхөртэйгээ сууж тиймээ?
Риймаа -
Тэгэлгүй яахав. Манай нөхөр надаас 12 ах. Би тэр нөхөртэйгээ суугаад манай нөхөр ахмад дайчин.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
2 дайнд оролцсон. Сүүлийнх нь дайнд очоод тарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Түрүүн ирэхэд нь одоо бичиг нь байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Төмөрбаатартай хоёулаа нэг доор явсан байдаг юм. Би боддог юм. Хөгшнийхөө түүнийг нь үзүүлэх юмсан гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би одоо хүртэл орон гэрийг нь сахиад үр хүүхэд нь дэлгэрээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Бид хоёр дундаасаа 9 хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Оо олон хүүхэдтэй юм байна.
Риймаа -
Тийм. Ач, зээ, хүргэн, миний өөрийн төрсөн хүүхэд 180 хэдэн хүүхэд болж байна.
Буяндэлгэр -
Пөөх.
Риймаа -
Би 5 үеэ үзэж байна.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
6 төрийн нүүр, 5 үеийн үр хүүхдээ үзэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
30, 40 өрх гэр босож байна.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Миний үр хүүхэд.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ийм л чавганц. Манайх урт настай. Яг нутгаас тооцвол 12 хүн 80 гарсан байна. Одоо амьд.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Сэрүүн байх юм. Миний дүү одоо 80 гарсан. Төрсөн дүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ах маань 90 гараад өнгөрлөө дөө.
Буяндэлгэр -
Аа ха. Та Минжүүр баатартай их адилхан юм байна.
Риймаа -
Их адилхан гэж амьтан хүн гайхдаг юм.
Буяндэлгэр -
Тийм байна.
Риймаа -
Намайг эгч нь гэж ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би 5, 6 дүү мөртлөө эгч гэж харагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Олуулаа байсан. Олуулаа ядуу дорой ээжээсээ ах бид хоёр эрт хагацсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хойд ээжийн гар дээр хүн болж, хойд ээжийн дүү нар олуулаа. Манай хойд ээж их сайн сайхан хүн байсан. Бид хоёрыг ялгадаггүй, салгадаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Сайхан хойд ээжийн гар дээр сайхан хүн болж урт насалж явнаа бид хоёр.
Буяндэлгэр -
Тийм байна. Тариат сум чинь их сайхан. Тариатын хүрээ гээд сайхан хүрээ байсан даа?
Риймаа -
За тийм.
Буяндэлгэр -
Хичнээн лам хуврагтай. Ямаршуу сүм хийд байсан юм болоо?
Риймаа -
Тэр хачин. Тэр бол хачин.
Буяндэлгэр -
За.
Риймаа -
Хятадын том том пүүсүүд Хятад их байж. Эсэргүүний бүх хүч манай Тариатыг дайрлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Риймаа -
Хүчин дайрахлаар зэрэг одоо тэр лам энд сууж байсан гээд бариад явчихдаг болохоор үлдэх юмгүй.
Буяндэлгэр -
Ер нь хичнээн сүм дуган, хичнээн лам хувраг байсан юм бол? Танд багцаа байна уу?
Риймаа -
Багцаа байхгүй юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Их л олон байсан гэж ярьдаг юм. Нутагт Баяр хувилгаан гэж байсан юм.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Нэг ганцхан хувилгаан дүрвэж алга болчихоод олдоогүй. Тэр хүн амьд гарсан юм.
Буяндэлгэр -
Зугтаачихсан юмуу? Нуугдчихсан юмуу?
Риймаа -
Зугтаад нуугдаад алга болчихгүй юу даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд үймээн намдахаар орж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Манай хадмын нэг мундаг лам байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тариатын хүрээнд өрхөө тэгшилчихээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Сууж байтал улааны цэрэг амьтан хүн байвал гарч ир гэж орилоод байхаар нь намайг аваарай гэж хашгирч гараад ирсэн чинь чи юун хүн бэ? гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгэхээр нь Тариатын хүрээнд хоолгүй хоол горьдож суусан хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэж хэлэхээр бариад аваад явж.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгээд барьж яваад улаантны тогоо сар барьж тэгээд амьд гарсан юм.
Буяндэлгэр -
Бас их ухаан зарж.
Риймаа -
Тийм ухаан зааж тэгэхдээ ээж нь амьд 80 гарчихсан чавганц тэр цагт. Цай байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тамхи байхгүй. Юм, юм байхгүй хэцүү байжээ дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ногоо түүж татаж ногоо түүж ууж их хэцүү байлаа. Малын буянаар мал байсан. Аваад явна үгүй гэх эрхгүй. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Үлдсэн мал нь байж л байна. Тийм л цаг үе байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Эрэгтэйчүүд нь баригдсан нь баригдаад, олон сар жилээр тэнэж явсан нь амьд гардаг тийм л үе байлаа. Манай тэнд.
Буяндэлгэр -
Аа ха. Их олон лам нар хөөрхий амь насаа алдсан уу?
Риймаа -
Ямар тойм байхав. Манай тэнд тоймгүй олон лам нар юу яалаа.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Анхных бол тийм. Тэр лам нар барьдаг бол нэлээд хойно. Манайх суугаад хоёр хүүхэдтэй болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Манай хөгшин чинь намын гишүүн гээд төрийн тушаалаар барьж л явлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр лам нараас чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Аль хэцүү юм хийснийг тэр гэхэв.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав. Тэр чинь цаг үеэ л дагана шүү дээ.
Риймаа -
Цаг үеэ дагадаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Тийм.
Риймаа -
Намын гишүүн аюултай байлаа. Бид нар.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр цагт ямар чийдэн гэрэл, лаа ч мэдэхгүй тийм үе юм даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Үнс барьж байгаад шүдэнз хийж байгаад асааж гэрэл барьдаг байлаа. Бид.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Юу ч мэдэхгүй хэцүү л байсан үе шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хийх л юмнаас өөр юм мэдэхгүй. Тиймээ? Тийм л байж дээ. Хүү минь.
Буяндэлгэр -
Аа ха. Өвгөнтэйгээ та хоёр айл хоёр талаас сүй тавьсан хэрэг үү? Танай хөгшинтэй.
Риймаа -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хөгшин сүй тавьчихсан. Хөгшин түрүүлээд цэрэгт явчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Дөнгөж 10 хүрэхгүй сүй тавьчихсан хэрэг. Би болбол.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Бие биенээ мэдэхгүй.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Цэргээс хүрээд ирнэ. Мэдэхгүй хүнд аваачааж өгнө. Тийм байж суулаа би.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
12 ах үе мултарчихсан юм чинь мэдэх ч үгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гарсан насаараа 15 хүрсэн ухаантай тэгж очиж байлаа. Би.
Буяндэлгэр -
Аа ха. Тэднийх мал хуйтай амьдрал гайгуутай айл уу?
Риймаа -
Үгүй их ядуу.
Буяндэлгэр -
Тарчигхан айл байсан уу?
Риймаа -
Их ядуу дорой айл. Тэр айл.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр цагт цэрэгт яваад ирсэн хүн бурхан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нийгэмд тийм үнэтэй цаг байж.
Буяндэлгэр -
Аа ха. Та тэгээд айлд 15, 16-тай айлын бэр болоод очжээ. Амьдрал хэцүү байсан уу?
Риймаа -
Хэцүү байж. Хүүхэд хэцүүг мэддэггүй. Тоглож гүйгээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хоолтой хоолгүйг мэдэхгүй. Урьдын цагт гүйгээд харь харь. Аав ээжид нь зодоод хүргээд өгчихдөг цаг байлаа. Манай ах цэрэгт яваад ирсэн. Цэргийн алба хаачихсан хотод байлаа. Ах дээрээ гүйгээд очих гэхээр манайх голтой. Урд талдаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Машин байхгүй. Урьдын цагт чинь хэцүү ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Аав ээж дээр очихоор аашлаад өгнө. Ах дээр очих гэхээр чадал хүрдэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгсхийгээд л суудаг. Тэгээд хүүхэд гаргаад айл болоод хөгшчүүд яахав дээ. Урьдын цагт үнээ аваад саачихна. Идээ авна. Хийх ажил байхгүй шүү дээ. Улсад хийх ажил байдаггүй байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хоёулаа нийлээд байж байтал завод гэж нэг юм гарч.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр цагт завод амьтны сүүг авч сүү машинддаг.
Буяндэлгэр -
Сүүний завод гээд тиймээ?
Риймаа -
Тийм. Сүүний завод эхэлж гарч байгаа.
Буяндэлгэр -
За? Тэр одоо хэдэн он байсныг та санаж байна уу?
Риймаа -
Тэр удаж байнаа. Удаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Манай хүүхэд 2 настай байсан. Тэр 70 хүрч байна тэгэхээр 60-аад жил ...
Буяндэлгэр -
Тийм байна.
Риймаа -
Их удсан үе шүү дээ.
Буяндэлгэр -
Удсан үе байна. Тийм байна.
Риймаа -
Тэгж байлаа.
Буяндэлгэр -
Сүүний завод гэж яг яадаг байсан юм?
Риймаа -
Сүүгээ машиндаад ...
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тосыг нь аваад хайрцганд хийгээд их бүдүүлэг цаг байгаа биз?
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Давсанд нухна.
Буяндэлгэр -
Аа ха. Давсанд нухдаг нь яаж байгаа юм?
Риймаа -
Яахав. Муудахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Масло их давстай байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Аа масло хийж байгаа юм байна. Тиймээ?
Риймаа -
Тийм. Масло хийгээд улсдаа өгдөг. Цаг төр хатуу тийм литр сүү тийм тос өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Захиргаадалт хатуутай.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм байхад хүний ажил хөдөлмөр сайн байдаг юм байна.
Буяндэлгэр -
За. Тэгнэ. Хичнээн үнээ сааж байв?
Риймаа -
Сүүлдээ нэгдлийн гишүүд дарга нар тарааж эхлээд нэг 20 гунж авлаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
20 гунж авч манай ах чинь их хатуу хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Намайг жирэмсэн байхад сумын хуцыг хөгшнийг хариул гэж өгчихөөд намайг болохоор 20 гунж тугаллуул. Турж үхэх гэж байгаа төлөг тэжээ. Энэ Мөнхөө аварга манай тэндхийн аварга болчихсон байсан. Нэгдэлд ороод ажил аваагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр тэргэлж аваачиж түүнийг тэжээж тэгээд би чинь муугүй ажил хийж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Аль ах чинь тэгж байсан юм?
Риймаа -
Минжүүр ах.
Буяндэлгэр -
Минжүүр ах чинь уу? Аа ха.
Риймаа -
Тийм хатуу хүн байсан юм. Манай Минжүүр ах чинь.
Буяндэлгэр -
Өөрийнхөө хүндээ хатуу байж.
Риймаа -
Хатуу. Өөрийнхөө хүнд их хатуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд нүүгээд манайх гурав дөрвөн хүүхэдтэй байлаа. Нүүсэн чинь машин онхолдоод гэр байхгүй. Хэдэн хүүхдүүд доор ороод улаан галзан ...
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Би сар гарчихсан шахуу. Хөгшин шагайгаа хугалчихсан ийм байваа. Их юмыг туулсан би.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгэхэд чинь шүүх сэргийлэх дуудаад очих юм даа. Акт тогтоох гэж тэр шүүх чинь зад загнаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ах урдаас нь юу ч гэмтээгүй. Акт тогтоолгохгүй. Жолооч зүгээр.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Ганц ч акт тогтоолгосонгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Та акт тогтоолгох уу? гэх юм. Ах аашлаад акт тогтоолгоогүй. Гэр байхгүй нүцгэн хөгшин бэртээд хэвтчихсэн.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Ингээд хоцорсон.
Буяндэлгэр -
За? Тэгээд яасан?
Риймаа -
Тэгээд яахав хоёр гурван хоног хашааны ёроолд сууж байлаа.
Буяндэлгэр -
За? Өвгөнийхөө бэртэнгийг яаж эдгээв?
Риймаа -
Яахав. Айлд ороод хэвтсэн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хөгшин яахав нэг нурууных нь яс нь хугарсан юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд эмчилгээгүй цаг тэр чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хэвтэж л байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хэдэн мал чинь эзэнгүй болчих нь тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Бэртсэн хүүхдүүдтэй. Гэр байхгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Мод юу ч байхгүй. Жолоочийнхоо кузовынхаа модноос бөөрөнхий модны дээр тайрч тавиад ор засч айлын илүү гэрт тэгж түрж байлаа. Шүүх намайг малаа өг та.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Төв ор та гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би үгүй. Амласан үүргээ биелүүлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би нэгдэлд орсон хүн. Ингэж шантарч малаа өгч чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэж хэлсэн чинь сэргийлэх намайг гайхаад инээлдсэн. Гэдэс чинь энэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэр чинь энэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хүүхдүүд чинь энэ. Яаж хүрч байна гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгж зүтгэж явж нэгдэлд 57, 58 жил ажил хийлээ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Төрийн шимтгэл 80 мянган төгрөг хүртдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Яахав 80 мянган төгрөгөөр бүрэн амьдрах цаг өнгөрчихсөн юм байна.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм. Бага байна. Тиймээ?
Риймаа -
Миний хувьд яахав би сард 80 мянган төгрөг авч ажил хийж үзээгүй хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би түүнийгээ бас боддог байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би 1000 төгрөг авч ажил хийж үзээгүй хүн. 80 мянган төгрөг авна гэдэг тоо надад ихээ гэж тоонд нь их баярлаж явдаг юм.
Буяндэлгэр -
Тоонд нь хууртдаг юм байна. Тиймээ?
Риймаа -
/Инээв/
Буяндэлгэр -
Тоонд нь хууртдаг гэсэн үг. Тиймээ?
Риймаа -
Би тоонд их баярладаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Бэлэгшээж байгаа юм байна.
Риймаа -
Тийм. 80 мянган төгрөг гэдэг их юмаа даа. Сард 1000 төгрөг аваагүй шүү дээ. Би.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
50 төгрөг, 60 төгрөг, 70 төгрөг, 80 төгрөг гэж ярина шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Социализмын үед нэгдэлчдийн цалин бага байсан шүү дээ.
Риймаа -
Юу ч үгүй.
Буяндэлгэр -
Тийм.
Риймаа -
Тэгж аж төрж байлаа. Тэр маань их хоолтой байжээ. Одоо бодоход.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
100 төгрөгөөр шуудай гурил дээр нь баахан юм авч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Жигтэйхэн их юм шүү дээ.
Буяндэлгэр -
Шуудай гурил чинь 60, 70 төгрөг л байсан байх.
Риймаа -
70 төгрөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Цаана нь тамхи 10, цай 10 цаана нь үлддэг.
Буяндэлгэр -
Мөнгөний ханш сайн байсан.
Риймаа -
Тийм. Тэгэхээр надад их л юм байдаг байж надад. За тэгж л аж төрж явна. Төрд их залбирч явна. Сайхан үр хүүхдүүд ач, гуч, бэр хүргэн эд нар сайн явах болтугай гэж цайгаа өргөсөн ийм чавганц суудаг юм шүү дээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Риймаа -
/Инээв/
Буяндэлгэр -
Тариатын хүрээ чинь ер нь мал сайтай байсан байхаа. Тиймээ?
Риймаа -
Мал байтугай Тариатынхан баяжчихсан юм гэнэ лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Энэ том бурхан бүтээхэд энэ хаалга шиг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэрэг тэмээгээр цай даалимбыг чинь чихэж байж шүншиглэдэг юм байна.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгэхээр чинь устгахаар зэрэг цай тамхи даалимба чинь тэр хавиар тэгээд тэр ядуучууд чинь тэрэглэж аваачаад аваачаад авч яваад ингээд лут байжээ
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
За тэгтэл Тариатын хүрээнд их домогтой юм байжээ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тариатын хүрээнд нэг амьд Зонхов залж ирэх гэж.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Хоёр лам явуулж гэнэ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэр лам нар Төвдөд очиж авдаг юм байх даа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Төвдөөс авдаг юм гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
За тэгээд очсон. Хэдэн зуун мянган алтан бурхан байх юм гэнэ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Тэр дундаас яаж амьд Зонхов олох вэ? дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд олддоггүй гэнээ. Тэгэхээр хог дээр байсан чавганц дээр очоод ингэж ингэж ирсэн. Олдохгүй юмаа гэж ярьж дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чавганцад ярьж байгаа юмуу?
Риймаа -
Хог дээр нэг муу чавганц байна гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хог дээр яахаараа ийм чавганц сууж байдаг юм. Хоёулаа очъё гэж хоёулаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Очоод нэг чавганц сууж байхаар нь мэнд амраа мэдээд хаачиж яваа юм ? гэхээр нь ингэж ингэж яваад олдохгүй юм гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд муу санаа бодоод танд арга байна уу? гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Арга байх нь байна. Хэцүү гэж.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Түүнийг яаж чадах вэ? гэхээр хүү минь газар ухна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Модон бүрхээр ол.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Төмөр тогоо олно.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Зэс шүүр олно. Чих нь дээрээ барих зэс юу олно гэж ярьдаг байжээ. За тэгтэл түүнийгээ олж. Тэгээд ингээд зэс бариад чагнаж. Зэс бариад чагнатал, тэр 1000 бурханд шар тос түрхээд яваад бай. Амьдынх нь шар тос хайлна. Амьгүй нь бол хайлахгүй. Зааж өгч.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
За тэгээд амьд Зонховоо таниад олоод иржээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Олж ирчихээд залчихаад байж байсан чинь нэг өдөр алдчихаж.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Хойноос нь хоёр лам яваад эрээд олддоггүй. Нэг талд Хятадын шаахайнаас өөр юм байхгүй байна гэнэ. Хятадын шаахай дотор арай ормооргүй юм гээд үзсэн чинь ороод хэвтэж байна гэнэ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Бурханыг хүмүүс шилээр гүнгэрваальдаг даа?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Домог түүнээс болдог юм гэнэ шүү. Хүү минь.
Буяндэлгэр -
Аа аа.
Риймаа -
Тийм домогтой юм гэнэ.
Буяндэлгэр -
Аа аа.
Риймаа -
За тэгтэл зурхайчид зурхай зуржээ. Үүнийг яагаад олдог юм гэж. Тэгсэн газар үндэстэй. Модон биетэй. Төмөр толгойтой. Зэс хошуутай эм шулам амилж гэж зурхай зурагдаж гэнээ. За ийм байх ёсгүй. Нөгөө зурхайнхаа голыг ус руу хаячихаж гэнэ. Түүнийг нь хонь олоод идчихэж хонины дал мэргэн гэж дал шатаадаг домог нь тэр гэнэ шүү.
Буяндэлгэр -
Аа аа. Аа ха.
Риймаа -
Тэр их хачин юм.
Буяндэлгэр -
Тийм байна.
Риймаа -
Тийм домогтой гэдэг юм шүү. За тэгээд их насыг наслаад явахаар их юмыг дуулж үздэг юм байна л даа.
Буяндэлгэр -
Тэр дуулсан юмнаасаа хууч хөөрөөч? Санаанд байгаагаасай хөөр дөө.
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Тэр дуулсан юмнаасаа надад бас яримаар байна.
Риймаа -
/Инээв/ Дуулж үзээд явах юм. Урьд чинь дандаа сайн сайхан тиймээ? Цаг нь урт. Дэлхий нь том тиймээ? Хүн нь сайхан том ийм байсан юм байна. Тэгээд одоо дэлхий нь жижгэрчихсэн. Хүн нь жижгэрчихсэн. Хүүхэд нь ухаан орчихсон. Бид нар чинь 10-аад настай өмд өмсөж явж үзээгүй шүү дээ. Гүзээгээ гаргачихсан гүйж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгэхэд нэг настай, хоёр настай хүүхдийн жунхай нүгэлтэй еэ. Цэцэрлэг яслид байж байгаа нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм юм байдаг юм байнаа. Одоо бодож байхад урьдын улс их тэнэг, мулгуу тэнэг, юу ч мэддэггүй. Тийм улс байгаа шүү дээ. Би л ядахад тийм байж.
Буяндэлгэр -
Сургуульд явж байсан уу? Та?
Риймаа -
Аа ?
Буяндэлгэр -
Та сургуульд явж байсан уу?
Риймаа -
Яваагүй. Манай тэнд намайг нэг 10 настай байхад колони гэж нэг юм үүслээ. Сургуулийн нэр юм. Тариатын хүрээнд колони гэж хүүхэд аваачдаг гэнэ. Олон хүүхдээс гэж. Би саналаа өгөхөөр зэрэг аав өгөхгүй гээд буцаагаад аваад ирж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд ажил хийхээр чинь ном шаардлагатай. Тоо шаардлагатай болдог юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэнд ном үзэж байна гэнэ. Хуучин Монгол бичиг. Энэ шинэ үсэг байгаагүй. Хуучин Монгол бичиг харж байгаа гээд гүйж очоод л тоо харж байна гэж гүйж очоод л манай хөгшин хүрч ирээд, тэр цагт албыг чинь тайж томчууд хийдэг байлаа шүү дээ. Борчууд хийхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгэхэд байшин байхгүй. Гэрт орны хөндийгөөр бичиг дансаа боодолтой нь хийчихдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ийм байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хэдэн тайж нар дарга хийдэг. Манай хөгшин галч манаачийг нь хийж байдаг байлаа. Тийм байж байгаад шат шатаар юутай боллоо. Амьтан хүнд ном зааж байгаа гэж манай тэр хөгшний ах нөгөө нуугдаж гарсан хүн чинь би өөрөө тийшээгээ гүйж очиж та ном заагаад өгөөч надад. Гурван өдөр хичээл заалгаж. Би юманд жижигхэн овсгоотой. Юманд. Тэгж байж Монгол бичигтэй боллоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд дөрвөн аргын тоотой боллоо.
Буяндэлгэр -
Та хэнээр заалгасан. Дөрвөн аргынхаа тоог?
Риймаа -
/Инээв/ Тийм.
Буяндэлгэр -
Дөрвөн аргынхаа тоог та хэнээр заалгав?
Риймаа -
Тэр их хөгтэй. Рашаанд багачууд цуг явсан юм. Надад дөрвөн аргын тоо зааж өгөөч гэж заалгаж байсн юм. Тэгээд дөрвөн аргынхаа тоог заалгаад тэгтэл шинэ үсэг гараад ирдэг юм байна. Хүний хийж байгаа юмыг сурах л гэж боддог.
Буяндэлгэр -
Аа ха. Таныг яагаад сургуульд өгөөгүй юм? Тэр үед албан хүчээр сургуульд явуулдаг байсан ш дээ?
Риймаа -
Тэр үе чинь айлын авгай болоод хэдэн хүүхэдтэй болчихсон үе.
Буяндэлгэр -
Та тэгвэл өөрийн овсгоогоор сурсан байна ш дээ.
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Өөрийн овсгоогоор та юм сурсан байна ш дээ.
Риймаа -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгэхээс биш тийм юм байхгүй шүү дээ. Намайг ном сурчихсан үед чинь гарын үсэг зурж байна гээд эрхий хуруугаараа дардаг чинь их хойно цаг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Эрхий хуруугаар дардаг. Тэр үед би өөрийн овсгоогоор сурсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би урьд хүү минь энэ хэдийг өсгөх гэж хүнтэй адилгүй явлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд одоо хүн болгож хүмүүжүүлчихээд айл орон болгох л үлдлээ шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хүү гэрлэх боллоо. Тэгэхэд чинь юм олдохгүй. Сумын нядалгаанд гэдэс арилгаж түрүүлсэн хүнд болзол өгөх юм гэнээ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Бас л давхиж очлоо. Тийм хүртээлтэй муухай.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Өдөрт 90 шахам гэдэс арилгаад бараг 100 шахуулж байсан юм.
Буяндэлгэр -
Хнн. Тэгээд хэдэн төгрөг өгөх вэ?
Риймаа -
40 мөнгө мөнгөн дээрээ өгнө.
Буяндэлгэр -
1 гэдэс 40 мөнгө гэсэн үг үү?
Риймаа -
Шан. 40 гэдэс арилгавал шагнахгүй юу. Болзлын шан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Урьдын чинь юм бол хийхээс цаашгүй нэр. Одоо бол.
Буяндэлгэр -
Тийм байна. Ажлын хөлс бага байсан юм байна.
Риймаа -
Нэг цамц нэг өмд хийхэд 30 мөнгө байх жишээтэй.
Буяндэлгэр -
Хнн. Тэгэхээр нэг цамц оёход чинь 30 мөнгө гэхээр 3 цамц оёход 1 төгрөг хүрэхтэй үгүйтэй юм байна ш дээ.
Риймаа -
Хүрэхгүй.
Буяндэлгэр -
Тийм хүрэхгүй.
Риймаа -
Яаж хүрэх вэ? дээ.
Буяндэлгэр -
Тэгэхээр хүний амьдрал хэцүү яа. Амьдрал дээшлэхэд хэцүү л юм байна.
Риймаа -
Хэцүү гээд бодохоор мөнгөнийх нь ханш гайгуу болохоор сайхан юм.
Буяндэлгэр -
Бас жаахан чанга байсан.
Риймаа -
Хийх гэж байгаа юм гэдэгтээ унтах нойргүй шүү дээ. Хүн чинь юм хийгээд ирэхээрээ нойр хоолоо алддаг юмаа. Тийм болчихдог юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би тэгж байж энэ хэдийг өсгөж ямар сайндаа манай хүүхэд ярьдаг юм. Би машингүй байлаа. Машины зав шөнө л гарна. Шөнө дээл хийгээд өгчихдөг юм эд нарт. Өглөө босоход нэг дээл байдаг байж билээ гэж эд нар ярьдаг юм.
Буяндэлгэр -
Хнн. Та тэгвэл их хурдан, сайн оёдог байсан байна ш дээ.
Риймаа -
Галзуу, галзуу. Тэр галзуу л байж байж.
Буяндэлгэр -
/Инээв/
Риймаа -
Галзуу байж байж. /Инээв/ Одоо бодоход хонины гэдэс 90 гарч арилгана гэдэг чинь одоо бодоход ...
Буяндэлгэр -
Гайхалтай юмаа. Би одоо гэдэс арилгаж чадахгүй ш дээ. Бид нар чинь одоо хонь мал төхөөрөөд би 60 гарчихаад гэдэс арилгаж чадахгүй ш дээ.
Риймаа -
Тэгж бодохоор хэцүү биз дээ.
Буяндэлгэр -
Лут, лут нээрээ дээр үеийн улсууд их сайхан байсан юм.
Риймаа -
Дээр үед айх юмгүй сайхан. Үүр хаяарахад тэргээ чирээд модонд гараад л үүр цайгаад үдийн цай ороход би модоо тэрэглэж ирнэ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Хөгшин ажил хийгээд явчихна. Хөдөө бид нар чинь малтайгаа зарим жил зууралдаж тэгж явж яалаа. Тэгээд муу болсонгүй надад сайхан нас наслаад тэрний чинь ач буян хүнд нас өгчихдөг юм байлгүй дээ. Бодвол.
Буяндэлгэр -
Тариатын тэр одоо энэ хаалга шиг гэдэг чинь энэ хаалга метр хэд вэ? 2 метр үү? Хаалга шиг бурхан гэдэг чинь алтан бурхан байх уу? Гуулин бурхан байх уу? Янз янз байх уу?
Риймаа -
Юу юм шиг байна. Алтан түрхмэл бололтой юмаа даа.
Буяндэлгэр -
Аа зүйтэй.
Риймаа -
Хааяа нэг алтан бурхан байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Алтан түрхмэл. За тэгээд төр үймэхээр зэрэг зарим сайхан санаатай нь бурхныг нуугаад газар хийчихдэг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Муухай санаатай нь авчихдаг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд өнгөрдөг юм байна. Тариатын хүрээ их юмтай. Гулууз мөнгө гэдэг чинь ийм байдаг юм байна. Том, том цул, цул юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэрийг чинь нууж тавьж байгаа юм гээд л эргэнд тавьчихаар нөгөөдөх чинь чулуу юм болохоороо доошоо суугаад л газар таргалаад хоосон болчихдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Алт мөнгө бол ихтэй гэж ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ортой ч байх. Манай Тэрх цагаан нуур юм идэхгүй яахав дээ. Тэр Цагаан нуурын чинь тархи өөд байж байвал 50 лангийн ембүү, 40 лангийн ембүү тэр ус руу чинь дүүгүүрдэж байдаг. Ноднин нэг хүн нэг 20 лангийн ембүү хийж байна гэнэлээ.
Буяндэлгэр -
Аа ха. Мөнгөн ембүү юмуу? Алтан ембүү юмуу?
Риймаа -
Мөнгөн ембүү.
Буяндэлгэр -
Аа ха. Аа тэрийг Цагаан нуурт өргөж байгаа хэрэг үү?
Риймаа -
Тэгж байна.
Буяндэлгэр -
Дээр үеэс тэгдэг байж тиймээ?
Риймаа -
Угаасаа дээр үеэсээ ганц тахидаг тахилга Цагаан нуур байлаа. Манай.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр домогтой юм байж бас.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр нэг өвгөн чавганц хоёр байж ...
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Нэг худагтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэг өдөр худгаа таглахаа мартчихсан чинь ус авч байна гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Толгойг тайрсан байдаг юм. Тэр толгойг тайрч ирээд нүхэн дээрээ тавьчихсан юм гэж. Тэр толгойгоос нь өвс ургачихсан байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Түүнийг их шүтдэг юм. Ус нь гарахгүй бол тэрийг ургуулдаг. Тэрийг их шүтдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм газар байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм л газар байдаг юм даа. Сайхан л даа. Тэр Хоргын юуг бол хэдэн зуун мянга болчихоод би биенийгээ олохгүй юмаа. Тэр хад.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Тэгээд тэнд оргодол тогтоодоггүй. Одоо мөртөө их учиртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Оргодол орчихоод хоёр гурван хоног сууж чаддаггүй. Тэр дотор эсэргүүн үед ч хүн хоргодож чадаагүй юм гэнэлээ.
Буяндэлгэр -
Хүн ерөөсөө байлгадаггүй байх нь. Тиймээ?
Риймаа -
Байлгадаггүй.
Буяндэлгэр -
Хнн. Яах вэ? Оргосон хүн нь өөд болчих уу? Эсвэл өөрөө гараад явчихдаг юмуу?
Риймаа -
Өөрөө сууж чаддаггүй.
Буяндэлгэр -
Аа өөрөө байж чаддаггүй байх нь. Тиймээ?
Риймаа -
Чаддаггүй. Байгальдаа сууж чаддаггүй.
Буяндэлгэр -
Аа аа.
Риймаа -
Тэр муу юмыг л байлгадаггүй хангай юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Манайхыг тэнд байтал хоёр оргодол алдчихсан гэж хоёр сэргийлэхийн ирж очлоо л доо.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгээд нутгийнхан тэр урд талд та нар бүрий болтол суу. Өглөө их эрт босоод 6, 7 гээд оч. Хоёр оргодол гараад явж байна гэнэ лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр дотроос.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэнд ямар ч үед оргодол орж чадаагүй. Нар Хажидын орон гэж. Сөнөсөн галт уул шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Хорго чинь сөнөсөн галт гэсэн тийм.
Риймаа -
Хөгшчүүд ярьдаг юм. Тэр дотор довтолгооны цэрэгжчихсэн чулуун гэр байгаа. Яг ийм гэр. Пүмбийсэн. Тоонотой хаалгатай.
Буяндэлгэр -
Аа ха. Пөөх ямар сонин юм?
Риймаа -
Дотроо болохоор тавилгатай. Том нь хоёр гурван хүн амьдарчихаар жижиг нь нэг хүн орчихоор тийм 7 гэр хүртэл байдаг юм. Наагуур нь гол гараад өгсвөл тэр 7 гэр байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм домогтой сайхан газар байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тариатын хүрээ чинь одоо энэ Заяын Гэгээнээс дутахгүй хүрээтэй байсан гэж ярьдаг юм билээ.
Риймаа -
Тийм байжээ. Хүрээ нь бол дутахгүй том байжээ. Хятад пүүсүүд ихтэй. Том газар байсан юм байжээ. Би жижигхэн очиж үзээгүй. Энэ бол улсын яриа гэж бод.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Томчууд ихтэй тийм л байсан юм шиг байна.
Буяндэлгэр -
Тариат Хятадууд их байгаа тариа тарьдаг байгаад Тариат гэж нэрлэсэн юмуу?
Риймаа -
Тэрх цагаан нуур гэж цаад талд нь байсан юм. Усыг нь татаж байна гэж наана барилга бариад нааш нь татсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Цаанаа ус ихтэй орж ирэх гээд байсан юм. Цаад талын сүүл толгой гэдэг байсан юм. Анхны Орос эмч очсон. Улаан тариа, пенницилин хоёр тарьсан хүн үхдэггүй. Тэгж л байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр ч бас тусаа өгсөн шүү.
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Улаан тариа Монголчуудад их тусаа өгсөн.
Риймаа -
/Инээв/
Буяндэлгэр -
Түүний ачаар эрүүлжиж их тусаа өгсөн.
Риймаа -
/Инээв/
Буяндэлгэр -
Ах нарын буян. Бидэнд их юм хийж өгсөн. Түүнийг үгүйсгэж бас болохгүй л дээ.
Риймаа -
Тийм. Орос эмч нар хөөрхий сайн. Хоёр хилийн зааг юу ч байхгүй байж. Би бол хүүхэд амархан гардаг. Гадаа цасанд дутуу хүүхэд гаргаж л явлаа.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Эх барих хүн байхгүй. Хүүхэд унагачихсан. Эх барих хүн эрээд хөгшин явж би гэртээ сууж л байдаг байлаа. Хүн ер нь үхэх болоогүй бол үхдэггүй юм байна лээ шүү.
Буяндэлгэр -
Хэд төрсөн билээ? Та?
Риймаа -
Би 12 амаржлаа.
Буяндэлгэр -
Үгүй мөн сайхан биетэй байна шүү.
Риймаа -
Үхүүлэхгүй гэсэн болохоор үхүүлдэггүй юм байлгүй.
Буяндэлгэр -
Таны сайхан хөдөлж байсны ач тус л даа.
Риймаа -
Хоёр гар уячихаар лүд чинь суусан хүн сайн байдаг юм гээд суугаарай суугаарай ороорой гэсээр байгаад хөлгүй болгочихгүй юу.
Буяндэлгэр -
Та 90 хүрчихээд хөлгүй гэж ярихын аргагүй.
Риймаа -
/Инээв/
Буяндэлгэр -
Би 60 дөнгөж гарч байгаа. Баруун талын хөл өвдөөд шат руу нэлээд зүдэрч байж гарах гээд байна шүү. Тэгэхэд та 90 хүрсэн хүн аргагүй ш дээ.
Риймаа -
/Инээв/ Амьтан хүн их хооллодог. Би хүн хард хоол хийхдээ дуртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Зуд муд болоход жолооч нар оволзоод би хоол унд бэлдэнэ. Миний гол насалж байгаагийн буянг би түүнийг болов уу? гэж боддог юм.
Буяндэлгэр -
Магадгүй магадгүй. Олон хүнийг хооллож ундалж байсан. Тиймээ?
Риймаа -
Түүний буян.
Буяндэлгэр -
Түүний буян гэж байлгүй яахав. Түүний буянд та ийм сайхан байгаа.
Риймаа -
Аав ээжийгээ их боддог юм байна ш дээ. Энэ үр хүүхдүүд чинь.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав. Тэгэлгүй яахав.
Риймаа -
Манай ах чинь орилсон чарласан амьтан хүн хооллосон хүнд их тусархуу жаахан хатуу тийм их сайн хүн байсан юм шүү дээ. Түүний хүчинд баатар болоод улсдаа сайн ажил хийнэ гэдэг чинь өнгөрсөн хойноо ч гэсэн сайхан юм байдаг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха. Та нэгдэлжих хөдөлгөөнд хэдэн удаа малаа өгсөн бэ?
Риймаа -
Ах аашлаад хоёр удаа өгсөн. Тэнд чинь тэмээ малыг үлдээхгүй нэг авчихсан юм.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Хүнд нь тааруулаад нэг авчихсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд сүүлд нь нэгдэлжихээр малаа өгөөд ...
Буяндэлгэр -
Та хэдэн малтай үлдэж байсан бэ?
Риймаа -
Оо үхсэн хойноо би яльтай юм яагаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хэдэн үхэртэй голдуу үлдсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Өөрийн юм чинь дараа болох юм бас.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэгдэл их хатуу. Нэг үхэр үрээх юм бол хоёроор төлнө.
Буяндэлгэр -
Пөөх их хатуу байж.
Риймаа -
Хатуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэг хонь дутаавал хоёр хонь болгож өгнө.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Би хачин их юм хийсэн хүн байгаа юм. Ах хатуу болохоор.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ишигний төл авахгүй гээд байх юм. Чи үнэн худлыг нь турш. Туршлагаар би их явсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Идээ цагааны туршлага. Заводын сүүний туршлага. Сүүний гарцны туршлага. Тийм юм их хийсэн хүн байгаа юм. Би.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд 170 төлөг ишиг өгч байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Үүнийг төллүүл.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Сайн төл авдаг юм бол суурь шимийг нь битгий өг. Шимээр нь шагнаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Ашиг шимийг нь өөрөө хүртэх нь. За?
Риймаа -
Ишиг хээлээ жигд авлаа. Их ч сайхан яалаа. Хөгшин хариулаад намар нь аймгийн төлөөлөгч давхиад ирлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хургаа тавь яагаад сааж байгаа юм гээд аашлаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хургаа туугаад явж байсан чинь наад тууж яваа юм чинь юу юм гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хурга гэсэн чинь ямар том сүүлтэй хуурга гэхээрээ ийм байдаг юм. Аашлахаа болиод давхиад яваад өгсөн. /Инээв/ Би жаахан чадалтай. Тэгээд туршлага юманд их явж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тариат суманд цэхэр сүүний цагаа идээ хийлгэх гээд туршаад тэгээд тэр Тариатын идээний үйлдвэрийг би бас туршиж бий болгосон юм.
Буяндэлгэр -
Тариатын идээний үйлдвэр чинь гоё сүүн ааруул хийгээд байсан. Тэр мөн үү?
Риймаа -
Тийм. Мөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Дугуй, дугуй ааруул хийгээд...
Буяндэлгэр -
Аа ха. Гоё сүүн ааруул хийгээд ...
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Чихэртэй.
Риймаа -
Тийм. Чихэртэй. Анхан туршиж бий болгож байлаа. Бас хэв хийгээд ингээд ингээд хийгээд тэгээд явуулж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тариат сумын туршилтын тийм юм хийж байлаа. Сүү машиндуулж цагаан идээ болж байна уу? гэдгийг туршиж байлаа. Ах чинь юмны үзүүрт намайг явуулдаг байлаа шүү дээ. Тэгээд яахав тэр болгон нь болж байсан байлгүй дээ. Энэ Тунгалаг тамир хоршоолол дээр чинь ирж тэр сармис дарж, хөөмүүл өвс, тэр сармисны гол дарахыг чинь би бас туршиж хийж байлаа. 70 гарчихсан хойноо.
Буяндэлгэр -
Хнн. Та их олон юмыг туршиж хийсэн байна ш дээ.
Риймаа -
Их олон юм үзүүрт явлаа.
Буяндэлгэр -
За тэр сүүн ааруул, хөмүүл өвс, сармисны гол энэ тэрийг...
Риймаа -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Даршлах аргыг та санаачилсан юм байна.
Риймаа -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Өөр одоо юу байна?
Риймаа -
Хүнхээл мүнхээл дарж тэжээл бэлтгэдэг юм хийж байлаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэр жижиг малын төлийг авах нь уу? гэж туршлагаар би бас их явж байлаа.
Буяндэлгэр -
Та тэгээд хичнээн төл авав? Тэр жижиг малаас?
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Жижиг малаас хичнээн төл авав? Та.
Риймаа -
Тэр 170-аас 40, 50 төл авалгүй яахав. Тэрнээс 20, 30 нь хорогдоно шүү дээ. Үхнэ. Зовно. 100 гаран төл авлаа би.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Ах ч нэгдлийн дарга баахан юмтай энэ дарга цэрэг сайдууд чинь яагаад амьтангүй яахав яалаа. Нэг хүү малын зоо их эмч зоо байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Малын их эмч.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Энэ аймгийн малын ерөнхий эмч хийж байгаа манай энэ отгон банди.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
За есөн хүүхдийн хоёр нь багш байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хоёр нь хүний эмч байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэг нь жолооч.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэг нь малын зоо, нэг нь малын их эмч цугаараа дээд мэргэжилтэй. Би өөрөө мэргэжилгүй. Өөртөө гомдоод хүүхдүүдийг явуулж ...
Буяндэлгэр -
Сургууль соёлд явуулаад?
Риймаа -
Та нар сургуулиа дага. Ээжийгээ хар гээд сургуульгүй хүн гэдэг чинь хоолгүй гэсэн үг шүү гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Өөрийгөө сургуульгүй болохоор би ирээдүйд хоолгүй л гэж бодож байсан. Түмний буян гэдэг чинь олон түмэнг хооллож цатгаж байсны буян түмпэн сүү тасрахгүй байна. Зулын шар тос. Зулаа бариад л сүүтэй цайгаа уугаад сууна даа. Олны буян их л гэж бодож залбирч сууна.
Буяндэлгэр -
Тариатын нэгдэл чинь ямар нэртэй нэгдэл байсан юм? Таны ажиллаж байсан нэгдэл чинь?
Риймаа -
За байз. Батбаатар Тариатын нэгдэл чинь ямар нэгдэл байлаа?
Г. Батбаатар : Ялалт нэгдэл.
Буяндэлгэр -
Ялалт нэгдэл гэнэ.
Риймаа -
Аа тийм. Ялалт нэгдэл.
Буяндэлгэр -
Ялалт нэгдэл.
Риймаа -
Тамир чинь Их тамир юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ялалт гэдэг юм.
Буяндэлгэр -
Мал ихтэй нэгдэл байсан уу?
Риймаа -
Мал ихтэй. Мал ихтэй. Үнээ багтахгүй бид нар чинь 30, 30 үнээ авна шүү дээ.
Буяндэлгэр -
Тэр үед чинь 30 үнээ саана гэдэг чинь их шүү дээ.
Риймаа -
Төлөө бригад гэж эхний Төлөө бригад ...
Буяндэлгэр -
Аа Социалист Хөдөлмөрийн Төлөө бригад гэж ...
Риймаа -
Тийм. Социалист Хөдөлмөрийн Төлөө бригад гэдэг нэртэй бригад ...
Буяндэлгэр -
Саальчдын Социалист Хөдөлмөрийн бригад юмуу?
Риймаа -
Тэр Социалист Хөдөлмөрийн бригад хийхгүй юмгүй шүү дээ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Бүх юмыг хийнэ.
Буяндэлгэр -
Юу юу хийх вэ? Тухайлбал?
Риймаа -
Бүх юмаа нэг айл шиг хийнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр сум бригадаар туршлага сольж тийм тийм юм хий, тэг, ингэ гээд тэр чинь уул нь ...
Буяндэлгэр -
Юу хийх вэ? Тухайлбал? Жишээлбэл Социалист Хөдөлмөрийн Төлөө бригадынхан хамтраад юу хийх вэ? Тухайлбал?
Риймаа -
Ядуу айлдаа болохоор гэр барьж, гэр бүрж өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Түлээ түлшээ нэгтгэнэ. Бүх 10-аад айлынхаа хүүхдүүдийг цэцэрлэг ясли дотроо байгуулаад нэг өдөр би, нэг өдөр өөрөө ингээд цэцэрлэг байгуулж ажиллана.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд Моломжамц сайд, Түмэндэмбэрэл, Норовбанзад энэ тэр очиж 5 мянган цаасаар очиж шагнаж байлаа. Манайхыг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
5 мянган цаас урдын шагнал гэдэг чинь ямар их мөнгө байваа?
Буяндэлгэр -
Их мөнгө. Тийм. Их мөнгө.
Риймаа -
Тэрийг хүртэл авч бригадынхан тэмдэг цол хүртэл шагнууллаа.
Буяндэлгэр -
Аа ха. Танай бригадынхан хичнээн хүнтэй байсан?
Риймаа -
20-иод шахам хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
10-аад айлын 20-иод улс байж шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм байлаа.
Буяндэлгэр -
Саальчид эмэгтэйчүүд байсан уу? Эрэгтэй эмэгтэйгүй нийлж....
Риймаа -
Эрэгтэй эмэгтэйгүй байлгүй яахав.
Буяндэлгэр -
Нийлж нэг бригад болж байна уу?
Риймаа -
Нийлж нэг бригад. Сумынхаа ажилд тэргүүлж байгаа улсууд шүү дээ. Санаа нь .
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Сумаа л уриалж байгаа. Нэг үгээр хэлбэл.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр суманд сайн сайхан гэж үзүүлж байгаа болохоор сумаа л уриалж байгаа хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд дуулж бүжиглэж бригадаар очиж тоглолт хийнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Одоо бодоод харж байхад тоглож байна гээд сууж байдаг нь юугаа ч хэлж суусан юм билээ? Юу ч гэж хичээсэн юм бол гэж инээд хүрч суудаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би чинь яваагүй газаргүй. Явсан тэнэсэн. Хийсэн болгонд хошуу тавьж явлаа.
Буяндэлгэр -
Тийм байна. Та их олон юм санаачилж хийж олон юмыг тэргүүлж хошуучилж байсан юм байна ш дээ.
Риймаа -
Тийм. Тэглээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Олон юманд явлаа. Их юм бүтээлцсэн. Хурдан болохоор улсууд тийм юмыг хий. Ийм юмыг хий гээд.
Буяндэлгэр -
Одон медалиар шагнасан уу? Таныг?
Риймаа -
Аймгийн тэргүүний юу авлаа.
Буяндэлгэр -
Аймгийн тэргүүний ажилчин малчин уу?
Риймаа -
Социалист хөдөлмөрийн бригадын тэмдгийг авлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
85 насныхаа ойг хийж буянтай ээжийн юу авлаа.
Буяндэлгэр -
За? Буянтай ээжийн өргөмжлөл авч.
Риймаа -
Өргөмжлөл. Тийм.
Буяндэлгэр -
Үр хүүхдүүд чинь тэмдэглэсэн үү? Аймгийн захиргаа тэмдэглэсэн үү?
Риймаа -
Хүүхдүүд тэмдэглэж хотоос ч дэмжиж тэмдэглэх шиг боллоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Шаазан нь байна уу? За дараа үзье.
Буяндэлгэр -
За дараа үзчихье.
Риймаа -
Ам бүл олон үр хүүхэд олон.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
100 хэдэн ам бүл томчууд.
Буяндэлгэр -
Үгүй мөн олон байнаа. Таны ач, зээ, гуч одоо юу байдаг юм цуглавал энэ өрөөнд багтахгүй юм байна.
Риймаа -
Багтадаггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Манайх 2 гэр бариад жил болгон золгуулдаг юм. Хүүхдүүдээ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
2 гэр бариад 100 гаруй улс ....
Буяндэлгэр -
Цагаан сараар уу?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Гэрээ хаана барих вэ? Тэгээд?
Риймаа -
Би гэрт байгаа. Байшингүй.
Буяндэлгэр -
Аа за. Та гэрт байдаг юмуу?
Риймаа -
Гэрт.
Буяндэлгэр -
Аа за.
Риймаа -
Гэрт байгаа. Хоёр гэр барьчихаад тэгээд цуглуулаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хүүхдүүдээ яадаг юм. 100 гаруй улс гадаад дотоодгүй энэ олон улс чинь ... Чи юм бичсэн аяга аваад ирээ.
Буяндэлгэр -
85 насны ойн аягаа үзүүлье гэж байгаа юм байна. Аа тийм байна. Буянтай ээж гэж байна. Үр хүүхдүүддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Риймаа гэсэн байна. Буянтай ээж Риймаа гээд таны тиймээ? Танд яагаад ийм Орос маягийн нэр өгсөн юм бэ?
Риймаа -
Юу юмаа. Цэрмаа юм.
Буяндэлгэр -
Цэрмаа юмуу? Тэгээд яагаад Риймаа болчихсон юм?
Риймаа -
Манай аавын аав Лувсанцэрэн нэртэй юм гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэрийг цээрлэж Риймаа болгож.
Буяндэлгэр -
Аа зүйтэй. Зүйтэй.
Риймаа -
Тэгээд энэ Риймаа нь бас учиртай юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тогтохгүй хүүхэд байж би.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгэхээр нь Ширээт Гэгээнтэнд гараагүй байхад очиход Ширээт Гэгээнтэн ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гарахаар нь тийм нэр өг гэж би гараагүй байхдаа Ширээт Гэгээнтнээс авсан нэр юмаа.
Буяндэлгэр -
Цэрмаа гэж үү?
Риймаа -
Тийм. Цэрмаа гэж.
Буяндэлгэр -
Таныг төрөхөд чинь Цэрмаа гэж нэр өгсөн юм байна? Тиймээ?
Риймаа -
Тийм. Тэр Ширээт Гэгээнтэн эмэгтэй хүүхэд гарвал Цэрмаа нэр өгөөрөй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд өгсөн нэр юмаа.
Буяндэлгэр -
Тэгээд Цэрмаа нэрээ Рэнцэн гэдэг нэртэй ойролцоо байна гээд ...
Риймаа -
Тэгээд Рэнцэн гэдгийн аав нь Лувсанцэрэн юм.
Буяндэлгэр -
Аа Лувсанцэрэн юмуу?
Риймаа -
Лувсанцэрэнгийн цээрлэж байгаа гээд Риймаа болгочихсон юм гэнэ.
Буяндэлгэр -
Аа аа. Зүйтэй. Зүйтэй. Аавынхаа нэрийг байн байн дуудахгүй гээд Лувсанцэрэнгийн тэгээд ...
Риймаа -
Цэрэнгийн тэгээд дарсан юм байна.
Буяндэлгэр -
Аа тэгээд Риймаа болгочихсон юм байна.
Риймаа -
Риймаа болчихсон юм байна.
Буяндэлгэр -
Монголчууд их нарийн жаягтай л даа.
Риймаа -
Тийм. Уул нь Ширээт Гэгээнтэн гараагүй байхад тэгж хайрласан юм гэнэлээ.
Буяндэлгэр -
Аа ха. Та тэгвэл их том ламаас нэр хайрласан байна ш дээ. Танд.
Риймаа -
Харин тийм.
Буяндэлгэр -
Тэгээд та урт удаан насалж байгаа юм байна.
Риймаа -
/Инээв/
Буяндэлгэр -
Үүнийг таны 80 насны ойгоор ийм аяга бэлэглэсэн юм байна.
Риймаа -
Би чинь тэгээд хөгшин.
Буяндэлгэр -
89 онд юм байна.
Риймаа -
Манай хөгшин.
Буяндэлгэр -
Аа тийм байна.
Риймаа -
Ой хийсэн юм.
Буяндэлгэр -
Тийм байна. Хөгшин чинь бас овоо урт насалсан юм байна ш дээ.
Риймаа -
80 гарсан юм.
Буяндэлгэр -
80 гарсан юм байна. Тиймээ?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Бямбанамжил гээд. Гомбонамжил гэж байгаа юм байна. Гомбонамжил урт насалж удаан жаргаарай. Гомбонамжил гээд 89 онд юм байна.
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
89 онд танай хөгшин 80 хүрч байсан юм байна. Тиймээ?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Та хоёр тэгвэл сайхан урт настай, буянтай улсууд юм байна даа.
Риймаа -
Нутаг усныхан магтдаг юм. Манай нутагт 12, 3 улс 80 гарсан байна. Миний дүү Лосмаа гэж 82-тай хүн байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нөхөр нь 80 настай өнгөрсөн жил нас барлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Та их олон төрийн нүүр үзжээ. Хэдэн төрийн нүүр гэнээ?
Риймаа -
Би одоо 6 төрийн нүүр үзэх гэж байнаа.
Буяндэлгэр -
За 6 төрийн нүүр үзжээ. Аль төр нь танд аятайхан санагдах юм?
Риймаа -
Мэдэхгүй. Мэдэхгүй. Аль ч төрд өлсөөгүй болохоор алийг нь сайн, алийг нь муу гэх вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
/Инээв/
Риймаа -
Бүрхээрийг минь хэмх цохиод яваад өгдөг нэг төр гарч л байлаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Бал даргын хүчинд нэг үе эрхэлсэн л юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд л одоо мэдэхгүй ээ. Сүүлдээ нэг хэсэг нэг дэлчгэнэсэн хэдэн хүүхдээс л болчихлоо л доо.
Буяндэлгэр -
За? Аа ха.
Риймаа -
Би дотроо бодож байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Одоо л нэг цэгцэлдэг болов уу? даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэхэд яаж цэгцрэх юм бол доо. Мэдэхгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тиймээ? Санаа нь нэг юм болгох нь уу? гэж байтал сольчих юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Овоо тогтох нь уу? гэхээр сольчих юм даа.
Буяндэлгэр -
За тийм.
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Яадаг юм бол доо одоо. Хэн даргатай шинэ бригад л болж дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд сайн болох юм байлгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хүүхэд шуухад баярлуулсан алга ташсан даргатай болж байна. Сайн болоод л баярлаад байгаа байлгүй.
Буяндэлгэр -
/Инээв/
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Төрийн сүлд яах вэ? Би бол яахав. Хэцүү, хэцүү улс их байх юм. Ажилгүйдэл их байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Их байна.
Риймаа -
Хийхгүй болохоор тиймээ?
Буяндэлгэр -
Энэ аймгийн дарга нар юм хийхгүй байх шиг байх юм? Би бараг 20, 30 жил болж байж энд ирж байна. Та Равдан жолоочийг мэднэ ш дээ?
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Гавъяат тээвэрчин Равдан гэж дуулсан даа?
Риймаа -
Тийм. Дуулсан.
Буяндэлгэр -
Тэр хүн миний нагац ах байгаа юм. Би багадаа Хэвтээгийн дов, манай өвөө эмээ Хэвтээгийн довд гардаг байсан юм.
Риймаа -
Аа аа.
Буяндэлгэр -
Хуруу Магсар гээд та дуулсан даа? Хуруу Магсар, Отонхой хоёрын үр сад бид нар явж байна л даа. Хэвтээгийн довонд ирдэг байсан. Баян-Уул руу хойшоогоо гардаг байсан. Зуслан.
Риймаа -
Аа ха.
Буяндэлгэр -
Зуныхаа амралтаар ирдэг байлаа.
Риймаа -
За?
Буяндэлгэр -
Аймгийн төв бол өөрчлөгдөөгүй байнаа. Дордсон болохоос биш өөрчлөгдөөгүй байна.
Риймаа -
Энэ гудамжных нь хог шороо хүртэл арай цэгц ороод явж байна. Арай засраад ...
Буяндэлгэр -
Аймгийн дарга нар хангалттай юм хийхгүй байнаа. Одоо энэ аймгийн дарга нараас хэн юм хийсэн бэ? Та санаж байна уу?
Риймаа -
Мэдэхгүй. Сайхан улс ч их байлаа. Хийдэг улс байлаа. Юм хийх гэхээр наран цохичихоод байгаа юм байлгүй.
Буяндэлгэр -
Наран цохичихоод байнаа? /Инээлдэв/ Яагаад нэг нь нэгнийгээ наран цохиод байнаа?
Риймаа -
Зүтгэлээ хаяхгүй хүн байхгүй байнаа.
Буяндэлгэр -
Аа аа.
Риймаа -
Зүтгэлээ хаяхгүй зүтгэдэг хүн байвал тэр чинь засарна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Энэ олон хүний ам чинь бие биенийгээ наран цохиод байдаг юм байна. Аймгийн төв бол болмоор л газар байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Хот бол ингэхээр аргагүй юм даа. Хөөрхий. Утаа униар байж байна.
Буяндэлгэр -
Та Улаанбаатарт ер нь очиж байсан биз дээ?
Риймаа -
Очиж байсан. Ах байх үед очиж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Өндөр хоршоо, Гандан хоёроос өөр өндөр барилга байхгүй байлаа. Намайг очиход.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Машинаар очиход зуур хонож очиж байлаа.
Буяндэлгэр -
Ямар машинаар очиж байв? ЗИС-5 гээд тэргээр очиж байсан уу?
Риймаа -
Ямбий тэрэгнүүдээр л очиж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. ЗИС-5 гээд тэрэг байсан тэд нараар л та явж байсан байх.
Риймаа -
Явдаггүй машинаар л явж байсан. Жолооч муу байсан юм байлгүй. Тийм л байдаг байлаа. Зуур хонож байж очдог байлаа.
Буяндэлгэр -
Тийм зуур хонож байж очдог байсан.
Риймаа -
Тэгээд очиж хонож байж цаашаагаа нэг юм хүрч байлаа.
Буяндэлгэр -
Тийм.
Риймаа -
Тэгээд тэр нэг ламп асаачихсан ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэг модон дээр эсгий хаясан нааран дээр очиж хоноглож тэгж л явдаг байлаа.
Буяндэлгэр -
Дашинчилэн дээр очиж хонодог байсан. Тиймээ?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд наар гээд эсгийн дэвсчихсэн банз дээр ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тийм юмтай л байдаг байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Ганданд очиж мөргөсөн үү?
Риймаа -
Мөргөлгүй яахав. Тийм юманд дуртай юм чинь.
Буяндэлгэр -
/Инээв/
Риймаа -
Би их хүртээлтэй хүн юмаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэнд нэг тийм юм хийж байна гэхээр тэрийг чинь очиж л хийж л тэгэхээр чинь тэр Гандангийг чинь үзэлгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Очиж үзээд мөргөөд л явлаа. Минжүүр ах чинь Засгийн газар, гадаад үйлчилгээний гадаад яамны үйлчилгээний хүн байдаг байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр үед очдог байлаа. Манай ах 20-тай цэрэгт явсан уу?
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгээд 20-тай цэрэгт яваад цэргийнхээ албыг төгсөөд хүрч ирээд Өвөрхангайд Эвлэлийн үүрийн даргаар очиж ажил хийгээд л ...
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгээд тэрнээсээ амьдралаа тавиад дандаа л тал тал тийшээ даргын хэнхэг болсоор яваад тэгээд бурхан болохдоо хүртэл ажилтай байж байгаад бурхан боллоо шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Улсад жинхэнэ зүтгэлтэй л хүн байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Их чадалтай, их ухаантай, их сайн зохион байгуулагч хүн байсан шүү дээ.
Риймаа -
Тэгсэн юм. Номгүй шүү дээ. Сургууль соёл байсан юм биш бид.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ах бид нар чинь сургууль байх юм биш.
Буяндэлгэр -
Сургууль соёлгүй ч гэсэн төрөлхийн авъяас билэг, ой ухаанаараа их юм сурч, их юм хийж ...
Риймаа -
Хүн чинь тэгээд ер нь санаачилж хийсэн юм бүхэн түүнийгээ сайн хийвэл сайд болдог юм байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ах бол ер нь их санаачлагатай. Тэгээд хүнд их хатуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд ажил хийдэг хүнийг дороо өөд нь татаад аваад явчихаар хүн чинь урамшаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэр бариад ч өгдөг. Байшин бариад ч өгдөг. Хоол хийдэг сав суулгыг нь даагаад сайн ажил хийлээ гээд ингээд тэр ТМС-ийн хүүхэд Хоршоодод бас олон жил ажил хийлгэлээ.
Буяндэлгэр -
Аа ха. Юу хийсэн тэр үед?
Риймаа -
Тэр ногоо тариалан, мал идээ янзтай юм болсон шүү дээ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгээд одоо бас л ...
Буяндэлгэр -
Ногоо тарьсан. Өөр юу хийсэн бэ? Тэрийг чинь би сайн мэдэхгүй юм байна?
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Тэрийг чинь сайн мэдэхгүй байна. Юу хийсэн гэлээ?
Риймаа -
Ногоо тариалан тарина. Тэр мал аж ахуй өсгөх, байшин хашаа тэр хийхгүй юмгүй байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Тэгээд тэрийг чинь сөнөөх амархан юм байна лээ.
Буяндэлгэр -
Тэр чинь юу, юу байсан бэ? Юу, юу байв? Ногоо тарьж ...
Риймаа -
Тийм. Мал худалдаж аваад л ногоогоо тарина. Тэгээд улсад юм хум бичнэ. Нийлүүлнэ.
Буяндэлгэр -
Улсад одоо мах өгнө.
Риймаа -
Мах өгнө. Ногоо тариа өгнө.
Буяндэлгэр -
Ногоо тариа өгнө.
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Ноос арьс шир ноос өгнө.
Риймаа -
Идээ цагаа тэр чиг болгоноор л нийлүүлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Том албан газар юм чинь ямарч юмаа л бүтээнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Тэр социализмын үед албан татвар гээд нэг юм байсан. Тэр ямаршуу юм байсан юм бэ?
Риймаа -
Тэр үед чинь нэг үе алж байлаа.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Албан малын татвар юм.
Буяндэлгэр -
Тийм малын татвар гээд.
Риймаа -
Тийм. Малтай хүнд.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэгээд одоо 10 малтай хүн 5 л байхгүй болчихсон бол 10-аараа л өгнө.
Буяндэлгэр -
Хнн. Хатуу байжээ?
Риймаа -
Тэр хатуу. За тэгж байтал мал мах авч эхлэв ээ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
4 шүдтэй үхэр авдаг.
Буяндэлгэр -
Пөө?
Риймаа -
4 шүдгүй бол авахгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
4 шүдтэй үхэр чинь 3, 4-ийг өгч байж болно.
Буяндэлгэр -
Хнн. Бяруу тугалаа өгч байж авах нь байна ш дээ.
Риймаа -
Авахгүй.
Буяндэлгэр -
Заавал 4 шүдтэй мал авна.
Риймаа -
Тэгж байж төлдөг байлаа. Нэг үнээ төд гээд сүү авдаг байсан юм.
Буяндэлгэр -
Нэг үнээнээс хэдэн литр сүү авна гэж тулгах вэ?
Риймаа -
100 гаруй ч байна. 100 арай дутуу ч байна. 10 үнээтэй айлын 5 нь суваа байвал 10 үнээгээр л авна.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Бас их хатуу байлаа.
Буяндэлгэр -
100 литр гэдэг чинь жилийн хугацаанд 1 үнээнээс 100 литр сүү авна гэсэн үг үү?
Риймаа -
Хэцүү, хэцүү бид нар нэг нэгнээсээ сүү худалдаж авна. Хэцүү л дээ. Сүүний хугацаанд л авна. Ямар өвөл авах биш.
Буяндэлгэр -
Тийм.
Риймаа -
Зун л өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Зун өгөхгүй бол торгоно. Социализмын үе чинь хатуу ш дээ.
Буяндэлгэр -
Үнээ хусарсан ч гэсэн хамаагүй сүүг нь авна.
Риймаа -
Авна.
Буяндэлгэр -
Тооцоолж авах уу?
Риймаа -
Тэгнэ.
Буяндэлгэр -
Хэрэв нормдоо хүрэхгүй бол яах вэ?
Риймаа -
Тэр чинь торгоно. Хуультай юм чинь. Хуулийнхаа арга хэмжээ авна.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Одоотой адилхан хууль гээд орхичих биш. Хууль хатуу шүү дээ. Тиймээ? Одоо бол үгүй юмаа. Нэг хачин юм үзлээ. Би.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Манай нэг ач байдаг юм.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Хоёр ач.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Нэг ачаараа манаа мануулаад том газар орж байгаа ухаантай шүү дээ. Ломбард мамбард гэдэгт мөнгө тавьдаг барьдаг гээд.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Хоёр манаачаар мануулдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэр хоёр манаачийн нэг нь миний ач.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Та нар дуулсан даа. 5, 6 жилийн өмнө хоёр манаач алчихаж Улаанбаатарт гээд ...
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Түүний нэг миний ач байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Маргааш нь бариад өглөө нөгөө хүнийг чинь.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
Тэгэхэд хуулийн байгууллага тодруулахгүй 5 жил болоод цагаатгачихаж байна.
Буяндэлгэр -
Хоёр хүн алчихсан хүнийг?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Тэр хүнийг хэдэн жил хохироосон гэж тэр бас хохирсон газраас нэг хүн их мөнгө өгдөг шиг.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Сая төгрөг авдаг гэнэ.
Буяндэлгэр -
Хнн. Тэр хүн цагаадсан хэрэг үү? Хүн алаагүй гэж тодорхойлсон хэрэг үү?
Риймаа -
Цагаадсан. Ээжийг нь битгий дуугар гэнэ. Ялтай хүнийг дуугар гэж байгаад цагаатгачих юм.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Ээж нь одоо байдаг ш дээ. Уйлаад суудаг юм.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Ерөнхийдөө Зоригтой ижил.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Та нар мэдэж байгаа шүү дээ. Зоригийг.
Буяндэлгэр -
Тийм.
Риймаа -
Манай хүү тэр хоёрыг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Риймаа -
Тэгээд бас явдалтай л юм даа. Түүнийгээ бас горьдох юм. Гараад ирдэг болов уу? гээд ...
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл буруу хүн бариад хорьчихсон байна гэсэн байна ш дээ. Тиймээ? Буруу хүн бариад хорьчихоод 5 жил хориод 5 жилийн дараа цагаатгаад тэр хүнийг буруу хүн хорилоо гээд хоригдсон хүндээ мөнгө өгсөн юм байна ш дээ. Тиймээ?
Риймаа -
Улсаас уу?
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл....
Риймаа -
Тэтгэврийн газар гэнэ үү? Юуны газар гэнэ.
Буяндэлгэр -
За?
Риймаа -
30 хэдэн сая төгрөг төлсөн гэж байгаа.
Буяндэлгэр -
Хнн. Тэгээд тэр алсан хүнийг нь олоогүй хэрэг үү?
Риймаа -
Олоод өгчихөөрС....
Буяндэлгэр -
Биш байна гээд байгаа биз дээ?
Риймаа -
Тийм. Биш байна гээд ...
Буяндэлгэр -
Тийм байна л даа. Биш байна гээд .... Хнн. Аа ха. Дээр үед Тариат суманд чинь олон лам нарыг хороосон гэдэг тэд нарыг шууд тэнд нь буудчихдаг байсан юмуу? Аваад явдаг байсан юмуу?
Риймаа -
Гоочилвол хаячихаж байгаа юм. Гоочлохгүй бол бариад аваад яваад өгч байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Би таны зургийг янз янзаар авна. Дээлийг чинь бас өмсгөнөө. Ер нь Тариатын юунд чинь их олон лам нар байсан гэсэн. Ер нь олон лам нар зугатаж амьд гарч чадсан уу? Хэр олон лам нар зугатаж амьд гарсан юм бол? Та ер нь дуулж байсан уу?
Риймаа -
Угаасаа хоёрхон лам гарсан юм.
Буяндэлгэр -
Тэгээд хичнээн лам хороогдсон хэрэг вэ?
Риймаа -
Оо мэдэхгүй. Ёстой замгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Олон.
Буяндэлгэр -
Олон уу?
Риймаа -
Лам байсан болгоныг л ...
Буяндэлгэр -
Хнн.
Батбаатар -
Амай гэдэг хөгшнийг ярьсан уу?
Буяндэлгэр -
Өрх бүтээгээд үү? Тэгээд очиж хоол горьдож байсан хүн байна гээд ...
Батбаатар -
Тийм. 7 хоног гараагүй гэсэн. Тариатын хүрээн дотор умбагар бор гэртээ байсан тэгээд 7 хоног ...
Буяндэлгэр -
Бослого хийгээд сууж чаддаг ....
Батбаатар -
: Тэгээд хүрээ эзлэгдээд улаантны тал эзэлж бариад тэгээд ингэнгүүт тэгээд гарч ирсэн байгаа юм. Тэгээд гарч ирээд оо би номын мөр хөөсөн хөгшин надад хийсэн гэм байхгүй. Тэгээд 7 хоног дагуулж явж цэргийнхээ тогооч хийлгэсэн юм гэнэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батбаатар -
Тэгээд явуулчихсан гэсэн.
Буяндэлгэр -
Тэр чинь бас аз шүү. Тиймээ?
Риймаа -
Номтой хүн болохоороо 7 хоног хоночихоод л Монгол бичиг сурчихаад л заагаад байдаг.
Буяндэлгэр -
Аргагүй ш дээ. Төвд бичиг сурсан хүн чинь Монгол бичиг бол юу байх вэ? Дороо сурна ш дээ.
Риймаа -
7 хоног Шинэ үсэг сурчихаад заагаад унадаг. Тэгэхээр бид нар гүйж очоод та надад заагаад өгөөч гэхээр дуртай заана.
Буяндэлгэр -
Та бас их мундаг юм байна ш дээ. 3 хоног дотор хуучин бичиг сурчихна гэж ... Би сар үзээд сурч чадахгүй байхаар зэрэг хаячихсан. Та чинь 3 хоног сурна гэдэг гайхамшиг юм.
Риймаа -
Хэд хоночихоод дахиад 3 хоног бичүүлж байсан юм.
Буяндэлгэр -
Толгой сайн байна.
Риймаа -
Би толгой сайн.
Буяндэлгэр -
Сайн байна. Сайн байна. Гайхалтай сайн байна.
Риймаа -
Тийм. Толгой сайн. Толгой сайн.
Буяндэлгэр -
Хуучин бичгийг чинь бас тийм амар үзээд яачихгүй.
Батбаатар -
Одоо ч гэсэн толгой компьютер шүү. Мартсан юм байхгүй.
Буяндэлгэр -
Харин юу яаж байна ш дээ. Нэр ус энэ тэрийг чинь сайн мэдэж байна ш дээ.
Риймаа -
Хүүхдүүд идэх, уух, өмсөх тэрийг яриад яах вэ? Сайд, сайд.
Буяндэлгэр -
Дутсан юм байхгүй байгаа биз дээ?
Риймаа -
Би тэтгэвэрт орж үзээгүй гэж бодоод ...
Буяндэлгэр -
Хүүхдүүд хамаг юм хангачихаад байна уу? Та хааяа дэлгүүрт орж үзэх хэрэгтэй ш дээ. Социализмын үед дэлгүүр ямар байж вэ? Одоо ямар байна үз л дээ. Та.
Риймаа -
Яршиг.
Буяндэлгэр -
/Инээв/
Батбаатар -
Салонд орж толгойгоо угаана ш дээ.
Буяндэлгэр -
Үсчинд орсон хэрэг байна ш дээ.
Батбаатар -
Тийм.
Буяндэлгэр -
Хөнгөрчихсөн байна. Үс хусуулах их зүгээр юм байна лээ. Би бас үсээ унаад байхаар нь хөнгөлөөд ингээд яасан чинь их толгой хөнгөрдөг юм байна ш дээ.
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Үс хусуулах чинь толгой хөнгөрөөд их зүгээр байдаг юм байна ш дээ.
Риймаа -
Үстэй яаж болоод байсан юм. Одоо зүгээр болохоо байчихсан юм.
Буяндэлгэр -
Үс бас их хүнд байдаг юм байна.
Риймаа -
Зайлуул эдний нөхөр манай бандитай тааралдсан юм. Бас нэг бандитай бэртэй болчихоод байгаа юм. За ингээд нэг зургаа авахуулчихъя.
Буяндэлгэр -
Сууж бай. Сууж бай. Та ярьж л бай. Та сайхан хууч хөөрч л бай. Санаанд орсон юмаа та ярьж л бай. Би таны зургийг ингээд сайхан авчихна.
Риймаа -
Сайхан үр хүүхдүүдийн буянд сайн сайхан олон түмэн та бүгдийн буянд сайн сайхан явна.
Буяндэлгэр -
Олон хүүхэд та өсгөж хүмүүжүүлжээ. Үлгэр домог их ярьж өгдөг байсан уу?
Риймаа -
Үгүй. Үгүй.
Буяндэлгэр -
Зав байхгүй юу?
Риймаа -
Зав ч байхгүй. Их л ажил хийлгэж зараад байснаас сайн юм байхгүй. Надад.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Ажил хийж сурах хэрэгтэй та нар, битгий хэрэлдээд бай та нар, хийгээд бай гэж аашилдаг хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
За, за болно биз одоо.
Буяндэлгэр -
Их гоё гарч байнаа та. Таны бага хүү гэсэн үү? Хэдэн хүүтэй вэ? Та. Бага хүүгийн нэр алдар хэн бэ?
Батбаатар -
Батбаатар.
Буяндэлгэр -
Батбаатар малын эмч гэсэн үү?
Батбаатар -
Тийм.
Буяндэлгэр -
Батбаатараас бас ярилцлага авна.
Риймаа -
/Инээв/ Олон жил малын эмч хийж байгаа. Өөрөөс нь ав. Энэ нөгөө Социалист Хөдөлмөрийн бригадын юу.
Буяндэлгэр -
Социалист Хөдөлмөрийн бригадын юу байна. Тиймээ?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха. Та чинь бараг анхны Социалист бригадын юу юм биш үү?
Риймаа -
Тийм. Анхны Социалист Хөдөлмөрийн бригад.
Буяндэлгэр -
Анхны гишүүн байсан юм биш үү?
Риймаа -
Ер нь Тариатын анхны гишүүн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг бригад одоо хэдэн хүнтэй байсан бэ?
Риймаа -
20-иод улс авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Нэгдэл хувьчлагдаад. Манай ах намайг хэлдэг юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Бас ч чиг хоосон хоцормооргүй хүн өнгөрлөө дөө чи. Ном мом бичүүлмээр юм даа. Хүүхдүүдийнхээ үлдцэд.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэж хэлдэг л байлаа. Намайг.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Би чинь өөрөө бас олон хүүхэд өсгөх болох юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Гэхдээ яахав олон түмэнтэй. Үрэлгэн хүн байдаг юм шиг байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Олон хүн оволзож байвал болдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Олон түмэн шуугиж байвал болдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Тэдний буянаар одоо л сайхан байна. Одоо л болж байгаа юм байна. /Инээв/
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Мэдэхгүй л байж. Ээ төрийн минь сүлд.
Буяндэлгэр -
Танайх мал хуй хэр их байсан бэ?
Риймаа -
Аа?
Буяндэлгэр -
Мал хуй хэр хэмжээтэй байсан. Мал ихтэй байсан уу? Та?
Риймаа -
Би юу?
Буяндэлгэр -
Хувьдаа?
Риймаа -
Цөөвтөр цөөвтөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
40, 50 хонь ямаатай үлдээд 60, 70-ыг нэгдэлд өгөөд.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
10-аад үхэр ганц хоёр адуу олон юм байгаагүй. Нэгдэл мал нэхэмжилж авчихаад малаа тараахдаа намайг хол яваа хүн гээд өгөөгүй. Би хоосон хоцорсон.
Буяндэлгэр -
Тийм үү?
Риймаа -
Тийм.
Буяндэлгэр -
Мал нөгөө хувьчлалд гараад тараагдахад мал авч чадаагүй юмуу?
Риймаа -
Аваагүй.
Буяндэлгэр -
Тэр чинь ямар харамсалтай юм бэ?
Риймаа -
Өгөөгүй.
Буяндэлгэр -
Та хаана байсан юм?
Риймаа -
Би хотод яваад ирсэн Тариатад тараагаад өнгөрсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Риймаа -
Мал нийгэмчилсэн бичиг байдаг өгөхөөр өгөөгүй. Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Юу биз дээ? Та ганц ч мал авч чадаагүй юу?
Риймаа -
Чадаагүй.
Буяндэлгэр -
Үр хүүхдүүдээсээ явуулаад авчихаж болоогүй юмуу? Энэ хотын ганзагалаа. Улаанбаатараас авч ирсэн ганзагалаа.
Риймаа -
Хнн. Их баярлалаа.
Буяндэлгэр -
За за. Их баярлалаа. Насаа хайрлаарай. Оюун ухаан насаа хайрлаарай.
Риймаа -
Урт насалж улсдаа их юм хийж яваарай.
Буяндэлгэр -
За ерөөл бат орших болтугай.
Риймаа -
Баярлалаа.
Буяндэлгэр -
Манай эмээ бас их урт насалсан. Манай эмээ бас 90 гарсан.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.