Ravjir
![](../assets/images/interviewees/990403.jpg)
Basic information
Interviewee ID: 990403
Name: Ravjir
Parent's name: Tserenbat
Ovog: Tserenbat
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Chuluut sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
work
democracy
travel
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Ц.Равжир гуай?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Тэр үед цэргийн алба чинь 3 жил байсан байсан уу?
Равжир -
Бариад явж байхад 5 жил болж байгаад 3 жил болсон юм.
Буяндэлгэр -
Бариад явсан?
Равжир -
5 жил байсан юм.
Буяндэлгэр -
Байсан юмуу?
Равжир -
Бариад аваачаад 3 жил очсон хойно 3 жил болсон юм.
Буяндэлгэр -
Та сайн дураараа явсан юмуу? Албан хүчээр явсан юмуу?
Равжир -
Албаар явалгүй яахав.
Буяндэлгэр -
Бариад авсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цэргийн албанд барьж аваачиж байсан юмуу?
Равжир -
Үгүй. Үгүй. Яриа л байхгүй юу. Цэргийн алба хаах гэж татагдаж явахгүй биз дээ.
Буяндэлгэр -
Татагдаж явсан уу? Хаана цэргийн алба хаав?
Равжир -
Барилгын хэддүгээр анги билээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Улаанбаатар хотод.
Буяндэлгэр -
Аа ха. Цэргийн албанд байхад ямар байв? Хэцүү байв уу?
Равжир -
Ямар юман хэцүү байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Барилга бариад тэгээд барилгын мэргэжилтэн болоод гараад ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Барилгын юу байсан? Шаварчин юу хийх вэ?
Равжир -
Өрлөгчин гээд ...
Буяндэлгэр -
Өрлөгчин за?
Равжир -
Тэгээд цэргээс халагдаад ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Цэрэгт байхад их өлсөж цангаж байв уу? Гайгуу юу?
Равжир -
Үгүй ээ. Үгүй.
Буяндэлгэр -
Хангамж сайн байсан уу?
Равжир -
Сайн байсан.
Буяндэлгэр -
Ямар хоол иддэг байв?
Равжир -
Өдөрт гурван хоол ...
Буяндэлгэр -
За?
Равжир -
Иддэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Чамайг юм асуухаар хариулаад байх юм болж байна уу?
Буяндэлгэр -
Ярь л даа. Хууч хөөрч байгаа юм шиг л та. Санаанд чинь юу байна?
Равжир -
Халагдаж ирээд, нутагтаа ирээд гуанзанд нэг 5 жил ажилласан юм. Хүрмэн буудал гэж байхад зам түүгээр баруун аймгийн зам дандаа түүгээр явж байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэнд ажиллаж байгаад тэндээсээ гараад агентын ажил хийгээд 15 жил болсон.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Агентаасаа гараад мал туувар, тэгээд фермер эрхлэгч ...
Буяндэлгэр -
За?
Равжир -
Тэгээд тэтгэвэртээ гарсан хүн.
Буяндэлгэр -
Аа ха. Агент хийхэд хэцүү байсан уу? Та тэр талаасаа хууч хөөрөөч? Социализмын үед чинь юм ховор байсан. Яаж хангаж байсан юм бэ? Тэр талаар дэлгэрэнгүй яриач?
Равжир -
Социализмын тэр үед намайг бага байхад бараа ховор байсан. Миний үед чинь бараа таваар элбэгжсэн үе. 1950 хэдэн оны үе. 60-аад оны үед бараа туруу элбэг. Тэгээд агент хийхэд чинь дандаа өрхөөр явна. Бараагаа борлуулна. Гар дээрээс юм авна. Тэрнийгээ аваачиж тушаана. Тэрүүгээрээ цалинжиж байсан.
Буяндэлгэр -
Цалин хэд авдаг байсан?
Равжир -
Сар гэж байж байгаагүй. Улирал болоод боддог.
Буяндэлгэр -
За улиралд та хэдэн төгрөг авдаг байв?
Равжир -
Улиралд 1000 гаргадаг. 2000 шахуулж байсан.
Буяндэлгэр -
Сайн байна ш дээ.
Равжир -
Сайн байсан.
Буяндэлгэр -
Тэр үед чинь мөнгөний ...
Равжир -
Өндөр. Агент хийсэн хүн нь өндөр албан тушаалтай. Тэгээд угаасаа агент хийгээд л жаахан дэвжсэн хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Сайн байна ш дээ.
Равжир -
Ийм хүн. Тэгээд тийм ажил хийж байгаад тэтгэвэртээ гараад хүүхдүүдтэйгээ хэдэн хүүхэдтэй амьд байна. Миний үеийн цэрэгт явсан улсууд манай суманд байсан улсууд цөм байхгүй. Ямар хүн ингээд яваад байдаг юм. Одоо харах нүд хүн танихгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Чихний сонсгол муу. Ийм л болчихоод байна.
Буяндэлгэр -
Аргагүй. Нас сүүдэр 80 хүргэчихсэн гэдэг чинь та сайхан нас зооглосон байна ш дээ.
Равжир -
Аа тиймээ. Тэгээд хэдэн хүүхдүүдийнхээ хувь заяагийн олчихоод дамжаад аймагт дагаад явчих юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Хэдэн хүүхэдтэй вэ? Та.
Равжир -
5 хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Хүүхдүүд хаана хаана байна?
Равжир -
Булган суманд байна. Энд байна. Нутагт байна ингээд ийм л байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Эд нараараа ингээд хэсээд одоо нэг ачтайгаа байдаг. Ачийндаа амьдардаг.
Буяндэлгэр -
Хүүхдүүд чинь хэр халамжилж хэр харж байна?
Равжир -
Аа тэгээд тэрүүгээрээ халамжлуулаад цэрэгт яваад ирсэн. Авгай хүүхэд авчих санаатай тэгээд байж л байна.
Буяндэлгэр -
Амьдрал ер нь ямар байна?
Равжир -
За яахав дээ. Тэгээд тэтгэврийнхээ хэдэн цаасаар болж байна. Арав таван мал хүүхдүүд дээр байгаа. Өөрөө тэрийг маллаж чадахгүй хүн амьтанд тавьсаар явтал үрэгдчих юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Тэтгэвэр хэд авч байна? Та.
Равжир -
80.
Буяндэлгэр -
Аа яахав. Тиймээ?
Равжир -
Юмны үнэ их л байна. Тэгээд зөв зарцуулбал ямарваа нэг юм чинь багаддаггүй ш дээ. Хүү минь.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хэдэн зуун мянгаар нь аваад үрээд байвал амьдрал дутуу улсууд л ийм л байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Та агент байсан хүн чинь нарийн тооцоотой, арвич хямгач сүрхий байгаа даа. Та тэр талаараа хууч хөөрөөч? Бид нарт бас хэрэгтэй байна?
Равжир -
Тэр талаар юугийн хуучлах юм? Агентаа хийгээд тэр үед чинь тэрийгээ борлуулаад авгай хүүхэд аваад л хэдэн хүүхдээ тэжээгээд тэгээд болоод явсан юм.
Буяндэлгэр -
Агент хийхэд чинь яг юу юу зардаг байсан юм? Тэр үед?
Равжир -
Бүх юм.
Буяндэлгэр -
За тухайлбал?
Равжир -
Гурил, будаа, даавуу, даалимба, ямбуу, торго, дурдан хятадын бараа ч ирж байсан. Бүх л юм одооны худалдаанд байдаг бүх л юм цөм л агентад шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Хятадаас юу юу ирдэг байсан юм?
Равжир -
Тэр чинь баг гэдэг байсан юм. Баг болгон нэг агенттай.
Буяндэлгэр -
Баг болгонд байдаг байсан юмуу?
Равжир -
Баг болгонд нэг байна.
Буяндэлгэр -
Нэг багт хэдэн айл байх вэ?
Равжир -
200 гаруй өрхтэй байсан юм. Тэнд дунд тэгээд үйлчлээд агент тэргүүний ажилтан гээд бүх л юм аварга маварга гэдгийг болж л явлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Төр улсад ажил хийснийх харж хандаж л байх юм. Тэрний хүчинд л байх юм даа. Хүү минь.
Буяндэлгэр -
Аа ха. Агентын бараа зарахад ард түмэн, малчид юу их худалдаж авах вэ?
Равжир -
Тэр чинь өөрийнхөө хэрэгцээтэй даавуу даалимбаа авбал авна. Гурил будаагаа, чихэр жимсээ авбал авна.
Буяндэлгэр -
Ямар үнэтэй байсан юм? Гурил будаа тэр үед байсан юм?
Равжир -
Төгрөг.
Буяндэлгэр -
Килограмм 1 килограмм гурил уу? Нэгдүгээр гурил уу? Хоёрдугаар гурил уу?
Равжир -
Хоёрдугаар гурил. Нэгдүгээр гурил төгрөг 60 мөнгө.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Ямбуу чинь төгрөг 50 мөнгө. Метр нь.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Даалимбуу 2 төгрөг.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Улаан тамхи 2 төгрөг.
Буяндэлгэр -
Ямар гоё байсан юм?
Равжир -
Янжуур пушик янжуур манжуур төгрөг 50 мөнгө.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Тийм л байсан. Тэгээд тэрний орлого гээд оруул гэхэд нэлээн хэдэн бараа гүйлгэж байж хэдэн цаас авна ш дээ. 1000 гаргаж авч байсан гэж бодоход.
Буяндэлгэр -
Сайн авдаг байсан байна ш дээ.
Равжир -
Мундаг гүйлгэж байсан байгаа биз.
Буяндэлгэр -
Мундаг гүйлгэж байсан байна.
Равжир -
Мундаг байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Одоотой адил хэдэн зуун мянгагүй хүн байхгүй юм чинь.
Равжир -
Аа ха. Сайхан амьдарч байсан үе шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг л гэж ярьж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед чинь ядуу хүн байгаагүй юм.
Буяндэлгэр -
За? Аа ха.
Равжир -
Одоо чинь ядуу хүн ихэдчихээд байна.
Буяндэлгэр -
За? Тэр юунаас болж байнаа?
Равжир -
Ардчилал гэдэг юм хөгжиж гарч ирээд л ийм болчихлоо.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Тэрнээс өмнө морьтойгоо хартайгаа орон гэргүй улсад ав гээд хэн ч өгнө ш дээ.
Буяндэлгэр -
Хнн. Одоо ядуу улсууд их байна уу? Аймаг дээр?
Равжир -
Ардчиллыг гаргаад л ард түмнийг ядууруулчихлаа гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Төлөвлөгөөт эдийн засгийн үед чинь чинээлэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Сүүлийн үед бол 15 жил агент хийхэд 2-р гурилыг иддэг байсангүй шүү дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Тэгж сагаж байсан. Аймаг хотод ямааны мах, 3-р мах иддэг хүн ховор байсан.
Буяндэлгэр -
Пөөх. Тийм байсан юмуу?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
За? Хнн.
Равжир -
Хонины 1-р мах 7 цаас, 2-р мах 6 цаас 30 мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Аймаг ороод ирэхээр ямааны мах байна. Өнөөдөр хонины туранхай мах байна гээд...
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Би одоо ярьдаг юм. Та нар дэндүү сагаж байсан шүү дээ. Тэгээд та нар социализмын үе социализмын үе гэнэ. Тэр үе чинь төлөвлөгөөт эдийн засгийн үе, урьд настай хүн би гурван төрийн нүүр үзлээ гэдэг. Би ч гурван төрийн нүүр үзчихлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Феодалын нийгэм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Социалист нийгэм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ардчилсан нийгэм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Иймэрхүү 80 хэдэн жил. Сүүлийн жилүүдэд нас өндөр болчихсон ажил хийж чадахгүй. Хэцүү байна. Хүүхдүүдэд ажил олдохгүй. Урьд чинь малаа малаад болоод байдаг байсан. Хоршоонд мал махаа өгөөд, Заводод сүүгээ өгөөд мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Заводод сүү өгөхөд литр сүү 15 мөнгө.
Буяндэлгэр -
Пөөх тийм байсан юмуу?
Равжир -
/Инээв/
Буяндэлгэр -
Хнн. За? Мөнгө мөн чанга байнаа. Их сонин байна.
Равжир -
1000 литр сүү өгсөн хүн чинь 15 төгрөг авна биз дээ.
Буяндэлгэр -
За. Аа ха.
Равжир -
10,000 литр сүү өгч байж 150 төгрөг авна биз дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Ийм л байсан юм даа. Хүү минь. Одооны энэ залуучууд хэцүү болсон юм байнаа. Тэр үед чинь сайхан байсан. Хүмүүжил, боловсролгүй гэж хэлж болмооргүй л байгаа юм. Одооны энэ залуучууд Базарваани Хум Пад ярих юм биш. Боловсрол нь ихэдчихээд буруу яагаад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хүмүүжил нь арай өөр болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Миний, ахынх нь бодлоор бол урьд настай хүнээс их айдаг.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Ийм л байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Одоо өлгийтэй хүүхэд хүртэл архи уух болчихоод байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Архи гэдгийг чинь 40-өөс дээш насны хүн амсаж байсан болохоос биш. 20, 30-тайдаа ууж байгаагүй. Одоо сургуулийн охидууд хүртэл архи уугаад. Ардчилал үүсээд Монгол нэг иймэрхүү зам руу шилжсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Их багаач мэдэхээ байсан. Хулгай дээрэм ч ихэдсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ийм л юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хөгшчүүдээсээ айж ичихээ мэдэхгүй. Ийм л болсон цаг байна.
Буяндэлгэр -
Аа ха. Таны үед бол шал өөр байсан биз?
Равжир -
Өө юу ярина.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хотын захын хүн л нударгаараа ороолгоно. Өмөөрөх хүн байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Одоо чинь хүний хүүхэд алгадчихвал бараг шоронд явах байх шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Танаар хүүхдээ хүмүүжүүлгэх юмуу? гэх байлгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ийм л харилцаатай. Монгол улс чинь ийм л болчихсон юм байна.
Буяндэлгэр -
Цай ямар үнэтэй байсан бэ? Тэр үед дугуй булант байсан уу? Таныг агентаар ажиллаж байхад?
Равжир -
Дугуй булант байсан. Тэр үед бараа элбэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Цай, дугуй булант ямар үнэтэй байсан?
Равжир -
Юу билээ? 10 төгрөг байлуу? Тиймэрхүү л байсан. Одоо мартчихаж.
Буяндэлгэр -
Аа ха. Ямар чихэр зардаг байсан юм?
Равжир -
Долоо дөчийн чихэр, домбон сахар.
Буяндэлгэр -
За? Домбон сахар кг ямар үнэтэй байсан юм?
Равжир -
5 төгрөг байсан юм?
Буяндэлгэр -
Домбон сахан чинь их амттай сахар байсан ш дээ.
Равжир -
Домбон сахар гэж том том.
Буяндэлгэр -
Тийм. Би санаж байна. Жаахан байхад амттай их гоё сахар байсан.
Равжир -
Тийм. Долоо дөчийн чихэр. Урьд тийм яриа, долоо дөчийн чихэр, доод насны морь унахгүй гэж тийм яриа сүүлд гараа биз дээ.
Буяндэлгэр -
Долоо дөчийн чихэр яана гэнэ?
Равжир -
Долоо дөчийн чихрийг чихэр гэж идэхгүй. Доод насны морийг морь гэж унахгүй гэдэг яриа...
Буяндэлгэр -
/Инээв/ Тийм үү? Оросоос өөр ямар бараа орж ирдэг байсан юм? Хувцас хунар зардаг байсан уу? Бакаль энэ тэр?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Хувцас хунар зардаг байсан уу?
Равжир -
Байлгүй яахав.
Буяндэлгэр -
Оросын ямар юм байсан? Өөр?
Равжир -
Ямбуу мамбуу чинь цөм л Оросын бараа байсан. Даалимбуу маалимбуу Хятадын бараа гэж байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Орос Чисчүү гээд байсан. Тэр 3 цаас.
Буяндэлгэр -
Метр нь уу?
Равжир -
Аа ха. Даалимбуу 2 төгрөг. Цоохор даавуу 1 төгрөг 90 мөнгө. 1 төгрөг 30 мөнгө.
Буяндэлгэр -
Хнн. Ямар гоё байсан юм.
Равжир -
Өргөн энтэй нь төгрөг 90 мөнгө. Нарийн энтэй нь төгрөг 30 мөнгө.
Буяндэлгэр -
Ямар гоё байсан юм.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Жигүүн сатин гэж байсан байхаа. Тиймээ?
Равжир -
Байлгүй яахав.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Сатин нь 2 төгрөг. Жигүүн нь 4 төгрөг.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Тийм байсан юм.
Буяндэлгэр -
Торго гэж байсан уу?
Равжир -
За даа. Тэр чинь харин ховор доо.
Буяндэлгэр -
Аа ха. Бажгар дурдам гэж би жаахандаа сонсож байсан. Тэр одоо юу вэ?
Равжир -
Тэр дээр үед байсан байх.
Буяндэлгэр -
Та үүнийг тогтоочих.
Равжир -
Юу юм бэ? Хүү минь.
Буяндэлгэр -
Цагаан архи.
Равжир -
Аа үгүй.
Буяндэлгэр -
“Ерөөл” гэдэг цагаан архи. Яг үйлдвэрийнх нь архи. Хувийн архи биш.
Равжир -
Би үүнийг угаасаа...
Буяндэлгэр -
Тогтоодоггүй юмуу? Та?
Равжир -
Татдаггүй.
Буяндэлгэр -
За.
Равжир -
Угаасаа уугаагүй юмыг 80 хүрчихээд уугаад яахав.
Буяндэлгэр -
Та залуудаа тогтоож байгаагүй юу?
Равжир -
Үгүй.
Буяндэлгэр -
Ямар сүрхий юм бэ? Та яаж үүнээс ингэж холуур явж чадав?
Равжир -
Хэн мэдэх вэ дээ. Гүүний айраг бол гүзээ. Ууж байсан. Тэгээд манай хөгшчүүд тэгж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Энэ архины лонхноос салахгүй юм болно гэсэн үгүй л байна.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Хүний оюун санаа сэтгэл за уухгүй би үүний талыг ууя гээд архи уусан улсуудыг хараад жигшиж хэцүү харагддаг. Ийм л байдаг юм байна. Үүнийг уухаар ...
Буяндэлгэр -
Аа ха. Сайхан байнаа. Таны өдий наян насыг зооглож ийм танагтай байна гэдэг бол айраг уусны хүч юм даа.
Равжир -
Аа айргийг бол ...
Буяндэлгэр -
Цагаан идээний хүч юм.
Равжир -
Тийм. Цагаан идээ одоо ч гэсэн тарагаас салахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Айраг ууна гэдэг чинь өргөн хүрээтэй байсан байгаа юмаа.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Цагаан тогоотой цай гал дээр бүү өг. 10 литр айраг буцлахын хооронд ууна гээд ууж байсан юм.
Буяндэлгэр -
Хнн. Цагаан тогоотой цай дороо л буцална ш дээ.
Равжир -
Тэгэлгүй яахав. Тэгээд цагаан тогоотой цай цагаан тогоогоо тавиад гал дээр усаа хийгээд цай хийгээд ирэхийн хооронд л сэнжтэй айргийн аяга мэднэ биз дээ. 500 грамм ордог.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Тэрүүгээр чинь дараагаар 6 дүнгэнүүлчихнэ.
Буяндэлгэр -
Пөө?
Равжир -
3 литрийг аваад хаячихаж байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ. Тийм байна.
Равжир -
Тэгээд жаахан амьсгаадаж байгаад л дөрөв уучихна.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Ингээд жаахан байж байтал цай чанах хооронд 5 литр нядчихаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Равжир -
Тэгээд боддоо.
Буяндэлгэр -
Пөөх. Үлдсэн 5-ын та яаж уух вэ?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Үлдсэн 5-ын яаж уух билээ?
Равжир -
Цай буцлахын хооронд уучихна.
Буяндэлгэр -
Хнн. Мөн мундаг байж. Та тэгээд гүзээ мүзээ суудаггүй ээ. Айраг их уухаар гүзээ суухгүй юу?
Равжир -
Үгүй.
Буяндэлгэр -
Ходоод модоод сунана гэж байхгүй юу.
Равжир -
Гүзээ их сунадаг гээд байдаг чинь бүс бүсэлдэггүйгээс бүсээ бүсэлж тэгж явбал хүний гүзээ сунах гэж байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа аа. Би айраг уух дуртай.
Равжир -
Ингээд шалхайгаад ингээд байдаг ...
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
Тэгээд байгаа чинь юм бүслэхгүйгээс одоо надад харвин марвин гэж ...
Буяндэлгэр -
Харин байхгүй байна. Та бол 80 насыг зооглосон гэхэд их чамбай биетэй, ерөөсөө гүзээ мүзээ суугаагүй айргийг тэгж 10, 20 литрээр нь ууж байсан гэхэд гүзээ мүзээ суугаагүй юм байна.
Равжир -
Харин тарагийг бол үргэлж тараггүй айлд исгэж байсан айрагнаас нь уугаад унтаад өгнө. Махан хоолонд нэг их явахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Яах вэ? Нэг аяга хоол иднэ. Бүхэл хоол бол бүүр явахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм л байна ш дээ. Орчлонг ингээд барчихлаа даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
5, 6 хүүхэд төрүүллээ. Хань ижил маань яваад 10, 20 жил болж байна. Нэг ачтайгаа ингээд л ядруухан л амьдарч явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Залуудаа ажил хийгээд чинээлэг л байсан. Ядаргааны нийгэм ардчилсан нийгэм гарч ирээд Монгол улсын хүний араншин юу шал өөр болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хүн алахаас буцахаа байсан. Хулгай хийхээс буцахаа байсан. Ийм л байна. Болчихсон байна ш дээ.
Буяндэлгэр -
Таны үед ер нь хулгай зэлгээ гэж бараг байгаагүй биз?
Равжир -
Байгаагүй.
Буяндэлгэр -
Агентын бараагаа алдаж барьж байсан удаа байгаа юу?
Равжир -
Үгүй. Үгүй.
Буяндэлгэр -
Та яаж хадгалдаг байсан? Агентынхаа барааг?
Равжир -
Бага гэрт л яачихна. Цоожтой цоожгүй байж л байна.
Буяндэлгэр -
Бага гэртээ цоожлохгүй орхичих уу?
Равжир -
Өдөр бол цоожлохгүй. Шөнө л цоожилно.
Буяндэлгэр -
Шөнө л цоожилно.
Равжир -
Хүн орж ирээд наймаа хийгээд гараад явна. Би хаачихаад л бүсэнд нь яачихаад л ...
Буяндэлгэр -
Мөн сайхан үе байжээ?
Равжир -
Одооны агент хийгээд ингэвэл одооны хүүхдүүд нэг мэдэхнээ яагаад тэр үеийн хүүхдүүд мэдэхгүй.
Буяндэлгэр -
Илүү бага гэртээ хамаг бараагаа хийчихдэг байсан юм байна? Тийм үү?
Равжир -
Тийм. Тэр үед ч бас бараа хязгаартай.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
8-10 цаасны бараа агентад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгэхээр чинь 8 мянга, 10 мянган бараа гэдэг чинь 3 ханатай бага гэрт дүүрэн л юм байна.
Буяндэлгэр -
Дүүрэн юм байх уу?
Равжир -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
10 шуудай гурил авахад хэдэн цаас болох вэ?
Буяндэлгэр -
Тэр үед 70 хэд байсан уу?
Равжир -
70 кило гэж байна. 50 кило гэж байхгүй.
Буяндэлгэр -
Хэдэн кило вэ?
Равжир -
70 кило байна дандаа. 10 сав гурил чинь 700 төгрөг.
Буяндэлгэр -
Тийм байна.
Равжир -
Тэгэхээр 10 мянган цаас, 8 мянган төгрөгний бараа гэдэг чинь ...
Буяндэлгэр -
Овоо юм байхнээ?
Равжир -
Овоо байхгүй яах юм бэ?
Буяндэлгэр -
Тийм байна.
Равжир -
Нүүхэд 4, 5 тэргэнд ачина.
Буяндэлгэр -
Үхэр тэргэнд ачих уу? Морь тэргэнд ачих уу?
Равжир -
Үхэр тэргэнд.
Буяндэлгэр -
Аа ха. Хайнаг, Архангай чинь хайнагийн шар хөллөх үү? Яах бэ?
Равжир -
Сарлаг, хайнаг Монголын гээд янз бүрийн л ...
Буяндэлгэр -
Аа ха. Тэргээ та нар өөрсдөө хийдэг байсан уу? Тэргэний үйлдвэр байсан юмуу?
Равжир -
Тэгэлгүй яахав. Тэрэг хийдэг хүн ч бий. Өөрсдөө хийнэ. Хийж чадахгүй нь худалдаж авна л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Та тэгээд, дүнсэн тамхи тэр үед ямар үнэтэй байсан?
Равжир -
2 төгрөг гэсэн ш дээ.
Буяндэлгэр -
2 төгрөг гэлүү? Аа тийм 2 төгрөг. Дүнсэн тамхи 2 төгрөг.
Равжир -
Янжуур тамхи төгрөг 50 мөнгө. Дүнсэн тамхи 2 төгрөг.
Буяндэлгэр -
Тэр үед тамхины ороодог цаас ховор байсан байхаа.
Равжир -
Байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй юу. Тэр үед тамхи татдаг залуучууд ховор.
Равжир -
Аа ха.
Буяндэлгэр -
Голцуу гаансаар татах уу?
Равжир -
Гаансаар ороодог сүүлд.
Буяндэлгэр -
Аа аа. Сайхан сайхан урт соруултай гаанстай байсан байхаа.
Равжир -
Яриад юу хийхэв. Настай улс.
Буяндэлгэр -
Та тамхи татдаг уу?
Равжир -
Тамхинаас салахгүй. /Инээв/
Буяндэлгэр -
Тийм үү? Гаансаар татдаг байсан уу? Тэр үед?
Равжир -
Дээр үед гаансаар татдаг байсан. Би ч тамхи сүүлийн үед орсон л доо. Тамхи татаад 20 гаруй жил болж байна.
Буяндэлгэр -
Та их хожуу орсон юм байна ш дээ.
Равжир -
Хожуу орсон.
Буяндэлгэр -
Яаж байгаад тамхинд орчихов?
Равжир -
Төрөөд хүүхэд тогтохгүй янз бүр болж байгаад.
Буяндэлгэр -
Сэтгэл санааны янз бүрийн асуудлаас. Өө зайлуул.
Равжир -
Жаахан жаахан тэрүүгээр тэгж байгаад одоо салахаа байсан.
Буяндэлгэр -
Сэтгэлээ хуурч байгаад тэгээд орсон юм байна. Тиймээ?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Хүний амьдралд янз бүрийн л юм байх юм чинь тиймээ?
Равжир -
Тэгэлгүй яах юм бэ?
Буяндэлгэр -
Та айлуудын хооронд, айлууд хол хол байдаг байсан уу? Нэг айлын хооронд хэдэн өртөө газар байх уу?
Равжир -
Өртөө хүрэхгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Их л хол нь 15 км байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
2 шар дээр юмаа ачаад яваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгээд илүү дутуу арьс шир байвал аваад, тэгж явахгүй бол агент хийлгэхгүй. Хэл ам ихтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Юу гэх үү?
Равжир -
Сард нэг явсан болохгүй бол агент үзэгдсэнгүй барьсангүй гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ярина шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ард нь хэл ам гарна.
Равжир -
Гаргана.
Буяндэлгэр -
Гомдол гаргана.
Равжир -
Тэгээд сард нэг яваад байхаар чинь дутуу хөтүүгээ аваад, өвөл чинь түүхий эд авна гэдэг чинь аюултай. Мал ихтэй байсан. Хонь нядлаад хэдэн тэрэг юм болно.
Буяндэлгэр -
Аа та бараагаа зараад тэгээд...
Равжир -
Түүхий эд мэдээ аваад цөмийн хоршоонд тушаана.
Буяндэлгэр -
Тушаах уу? Тэр түүхий эд авахдаа мөнгөөр авах уу? Бараагаар солих уу?
Равжир -
Бараа авсан хүн ч түүхий эдийнхээ үнийг оролцуулж өгнө.
Буяндэлгэр -
Тэгж болох уу?
Равжир -
Бололгүй яахав.
Буяндэлгэр -
Нэг үхрийн шир ямар үнэтэй байсан юм?
Равжир -
Дээд талын 16 кг шир чинь 7, 8 төгрөг байсан юмуу даа.
Буяндэлгэр -
Овоо байж тиймээ?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр үеийн 7, 8 төгрөг чинь овоо мөнгө ш дээ.
Равжир -
7, 8 төгрөг.
Буяндэлгэр -
Аа киллээд кг-аар нь авдаг байсан юмуу?
Равжир -
1-р шир гээд 16 кг-аас дээш болохоороо 7, 8 төгрөг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хэдэн мөнгө л байж байгаа даа. Тэр чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Хонины арьс ямар үнэтэй байсан юм? Хонь ямааны?
Равжир -
Хонины нэхий чинь 5 төгрөг байсан юм. Ямааны арьс 3 төгрөг байсан юм.
Буяндэлгэр -
Бас киллэж авах уу?
Равжир -
Үгүй. Дм-ээр Хэмжиж авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
1-р нь тийм үнээр авна. 2 бол буугаад явна. 3 бол бүр төгрөг хэдэн мөнгө рүү орно.
Буяндэлгэр -
Өө за. Хямдхан байсан байна ш дээ. Төгрөг хэдэн мөнгө гэдэг чинь.
Равжир -
Бараа ч хямд юм ч хямдхан байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Хонины арьс ямааны арьс хэмжиж дм-ээр авдаг?
Равжир -
Аа тийм. Уртаас нь хэмжээд, өргөнөөс нь хэмжээд...
Буяндэлгэр -
Аа урт өргөнийг нь хэмжээд.
Равжир -
Тэгээд хэдэн дм гэдгийн гаргаад 1дм төгрөг хэдэн мөнгө гээд үнэлчихдэг.
Буяндэлгэр -
Та тэгвэл сампин их сайн цохидог байсан байхаа.
Равжир -
Оо би цохино.
Буяндэлгэр -
Хятад сампин тиймээ?
Равжир -
Аа тийм. Хятад сампин. Орос сампин сүүлийн үед гарсан.
Буяндэлгэр -
Аа ха. Түүгээр та их сайн цохидог байсан байх.
Равжир -
Сампинд хийхгүй дандаа ингэж бодвол барахгүй биз дээ. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Равжир -
Ийм л байлаа. Нарийндаа би 30-аад жил ажиллачихсан хүн шүү.
Буяндэлгэр -
Та тэгвэл улсад их олон жил ажилласан хүн байна ш дээ.
Равжир -
Олон жил ажилласан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Цэрэгт явж ирээд л эргээд баруун талын Хүрмийн буудал дээр баруун талын замын буудал манай Хүрмэн дээр байсан. Тэнд гуанзангийн талон бичигчээр оруулаад тамхи тариа элдэв янзын юм зардаг. Сарын 150 цаасны цалинтай тийм ажил хийж байгаад л тэгээд тэндээс гараад ирчихсэн байхад агент болгосон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Агентаас гаргахгүй байсаар байгаад гарах гээд байсан 15 жил болчихоод мал тууж байна гээд хаячихаад ...
Буяндэлгэр -
Та яагаад агентаас гарчихсан юм? Тийм хэцүү байсан юмуу? Амьдралд ашигтай юм биш үү?
Равжир -
Ашигтай л байсан. Хүн чинь олон жил хийгээд ирэхээр зүрх үхчих юм байна ш дээ. Өвлийн хүйтэнд шарагдаж үхтлээ баг тойрно гэдэг чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм биз дээ?
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха. Хэцүү ажил байж дээ.
Равжир -
Цэргээс халагдаад ирэхдээ 23 настай, 24 настай ирсэн. Ирээд нэг жил тойроод 30 хүрчихлээ ш дээ. Гуанзанд ингэж байтал. 15 гэдэг чинь бас овоо болж байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха.
Равжир -
Өвлийн хүйтэнд хөл даараад, зуны цагт яахав дээ нэг зарах юмаа морин дээрээ ганзагалаад явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Өвлийн хол газар чинь морин дээр ганзагалаад яваад байхаар хэцүү шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Зуны цагт ойрхон ойрхон яваад хоёр хотонд буучихаад ирээд тэндээсээ хоёр хотонд буугаад яваад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм л байсан юм. Тэгж явахгүй бол агент хийлгэхгүй шүү. Явсангүй гээд хэл ам гаргаад тэгээд бараагийн хотонд л аваачиж өгч авсан аваагүй үзэгдээд яваад байсан бол багаар гарсан улс ч агент явж байна уу? Тэгж байна уу? гээд шалгаагаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгээд л ажиллаад байна ш дээ. Тэгээд сар болгон тэгээд яваад байхаар чинь тэгээд нэр хүнд ч авчих юм даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хүн чинь ирсэнгүй барьсангүй гэж хэл гарахгүй. Бусад агентууд явахгүй хэл ам болоод арай ч хэнхэглэж байсан юм байлгүй дээ. Хурал хийгээд агентын хурал хийгээд явсангүй та нар энээ тэрээ гээд л ...
Буяндэлгэр -
Та бол тэргүүний агент байсан байна.
Равжир -
Аа ха. Тэгж хурал хийгээд муу явсан хэл ам гаргасан агентууд хэнхэг өвчтэй юм гэж байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха. Дээр үед бөхтэй морь гээд бөхтэй тамхи ч билүү? Тийм тамхи байсан байхаа?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Бөхтэй тамхи гэж дээр үед байсан. Тиймээ?
Равжир -
Байсан бүүр дээр үед.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Завут бөхтэй хар морь тэр гурваас өөр юм байгаагүй.
Буяндэлгэр -
Тэр чинь ямар үнэтэй байсан юм бэ? Тэр чинь их ганган тамхинд орно биз?
Равжир -
2 төгрөг хэдэн мөнгө л байлуу?
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
2 төгрөг хэдэн мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
50 мөнгө байсан байхаа. Хар морьтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Завут нь арай өөр. Бөхт нь арай өөр. Тэгээд элсэн саахар 2 төгрөг.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Энэ байгаа пуд саахар гэж байсан юм даа. Энэ чинь 2 төгрөг 50 мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Цагаан будаа төгрөг хэдэн мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Шар будаа чинь 80 мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха. Цагаан будаа тийм хямдхан байсан юмуу?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Шар будаа. Хнн.
Равжир -
80 мөнгө.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Цагаан будаа төгрөг 20 мөнгө байлуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Гурил чинь нэг төгрөг байсан юм.
Буяндэлгэр -
Тэр чинь Оросын гурил байсан юмуу? Манайх өөрсдөө ...
Равжир -
Оросынх. Оросынх. Тэр үед Монгол гурил гэж бригад дээр байж байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Орос гурил сайн гурил байсан биз?
Равжир -
Ээ сайн гурил. 1-р гурил гэдэг чинь ... эхний хэдэн жил бол дандаа орос гурил. Сүүлийн хэдэн жил Дарханы гурил, Улаанбаатар гурил гээд сайн сайн гурилууд ирж байсан. Дарханы гурил бол бүүр сайн.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ийм л байсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Одоо чинь 50 мянга.
Буяндэлгэр -
Мөнгөний ханш их унаж байна шүү. Та бол агент хийж байсан хүн тэр харьцуулалт бол их нарийн тооцоотой сайн байгаа. Дараа нь Хятадын бараа хэдий үед орж ирж байсан юм бэ?
Равжир -
45 оноос хойш орж ирсэн.
Буяндэлгэр -
Хятадын бараа юу?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Юу юу орж ирдэг байсан юм? Хятадын бараа чинь?
Равжир -
Анхан чиг яахав дээ. Хар чавга, үзэм, бараан хятад даалимбуу гээд хар өнгийн юм ирээд байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Чанарын хувьд Оросынхыг гүйцэхгүй байхаа?
Равжир -
Гүйцэхгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хар бор ажил хийхэд Оросын даалимбууг хоёр, гурван жил өмсөнө шүү.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Даалимбуу, жигүүн жаахан хямд хэврэгдүү нь сатин түүгээр бүсгүйчүүд нь дээл хийж өмсдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Жигүүн, орос чисжүү хоёроор нь эрэгтэйчүүд голдуу хийж өмсөнө.
Буяндэлгэр -
Аа ха. Оросын торго, Хятадын торго хоёр хэдий үед орж ирсэн юм?
Равжир -
50 оноос хойш л орж ирсэн байх.
Буяндэлгэр -
Та зарж байсан уу? Хятадын торгыг?
Равжир -
Үгүй ээ.
Буяндэлгэр -
Үгүй юу? Хятадын даалимбын зарж байсан уу?
Равжир -
Аа ха. Тэр торго морго чинь сүүлд л ховор орж ирж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Гутал мутлыг яадаг байсан юм бэ? Гутлыг яаж хөөрхий манайхан олж өмсдөг байсан юм болоо? Оросын бакалиас өөр юу зарах вэ?
Равжир -
Байхгүй ээ.
Буяндэлгэр -
Байхгүй юу? Тэгээд малчид чинь яадаг байсан юм? Өөрсдөө Монгол гутлаа хийгээд өмсдөг байсан юмуу?
Равжир -
Дандаа Монгол өмсөнө.
Буяндэлгэр -
Өөрсдөө хийж өмсөх үү?
Равжир -
Тэгэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Жаахан комбинат гутал гээд зуузай муузайгүй нэг юм гарч байсан юм даа.
Буяндэлгэр -
За. Аа ха.
Равжир -
Ерөөсөө хүн хуурч байсан юм даа. Ерөөсөө нэг гоёлгонд өмсөөд 2 жил өмсөхөөр зад үсрээд ...
Буяндэлгэр -
Аа ха. Энэ Монгол гутлыг чинь ер нь хэр удаан өмсөх вэ?
Равжир -
Одоо шир ултай гутал гэж байсан. 4, 5 жил өмсөнө шүү.
Буяндэлгэр -
За? Их удаан өмсдөг юм байна ш дээ.
Равжир -
Гоёоных бол тэгээд цагаан сар, баяр ёслолоор л өмсөнө.
Буяндэлгэр -
Ямар гоё юм. Аа ха.
Равжир -
Өвөл эсгийн ултай гутал.
Буяндэлгэр -
Аа ха. Эсгий гутал зардаг байсан байхаа. Эсгий гутал ...
Равжир -
Сүүлийн үед гарсан.
Буяндэлгэр -
Сүүлийн үед гарсан уу?
Равжир -
Анх нь өмсөөд сууж болохгүй яаж болохгүй ингээд ...
Буяндэлгэр -
Аа ха. Эсгий гутал чинь ямар үнэтэй байсан юм?
Равжир -
Хэдэн төгрөг байлаа даа? Анх ирэхэд тэгж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
25 байлуу? 25 төгрөг байлуу хэд байлаа?
Буяндэлгэр -
Аа ха. Бакаль чинь хэдэн төгрөг байсан юм? Оросын бакаль гутал чинь?
Равжир -
Аа тэр ховор. Агентаар зарж байгаагүй. Бакаль сүүлдээ ирээд 38-ын бакаль гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. 38 төгрөг байж тиймээ? Хэр бөх юм байсан бол? Гарын ая даах уу? Дөрөөний ая даах уу?
Равжир -
Даалгүй яахав. Түрийн бол харин 2 жил болохгүй цоорчихно. Морь их унадаг улсад.
Буяндэлгэр -
Харин тийм.
Равжир -
Шар хадаастай янзын юм байсан.
Буяндэлгэр -
Тэгвэл их гоё юм байсан байна.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Монгол гутал хийдэг тэр булигаар энэ тэр хаанаас ирдэг байсан юм?
Равжир -
Дотооддоо хийдэг байсан юм.
Буяндэлгэр -
Манайхан өөрсдөө хангадаг байсан юмуу? Оо овоо ш дээ.
Равжир -
Булигаар ... 51, 2 гээд будаг гардаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Сайн хийнээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм л байсан юм. Хүү минь. Муу байсан юм байхгүй.
Буяндэлгэр -
Та тэгээд 15 жил агент хийгээд тэгээд түүнээсээ гаръя гэж гараад мал туусан юм байна.
Равжир -
Мал туусан.
Буяндэлгэр -
Мал туух хэцүү биз дээ? Агент хийхээс хэцүү биз дээ?
Равжир -
Санаа нийлсэн хүмүүстэй цэвэр агаарт эзгүй хээр буучихаад, эр хүний жаргал эзгүй хээр гэдэг үг байдаг биз дээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Унтаад малаа бороо шороонд туулгачихгүй бол жаргалын ажил санаа нийлсэн улсуудад, муучууд бол замдаа айлын мал хуутай нийлүүлээд, замынхаа суурьтай нийлүүлээд бөөн хэрүүл зарга болно.
Буяндэлгэр -
Аа ха. Хэдэн жил мал туув та?
Равжир -
8 жил туусан.
Буяндэлгэр -
Оо бас удсан байна. Юу голдуу туух уу?
Равжир -
Би Аа?
Буяндэлгэр -
Ямар мал туух уу? Хонь үхэр...
Равжир -
Хонь үхэр. Үхрийн Дархан луу Хатгал руу...
Буяндэлгэр -
Хатгал руу бас гаргаж байсан уу?
Равжир -
Аа ха. Цагаан арал.
Буяндэлгэр -
Цагаан арал гэдэг чинь хаана уу?
Равжир -
Хойшоогоо Оросын хил.
Буяндэлгэр -
Бүгдийн Оросын хил рүү гаргаж байсан юм байна ш дээ. Тиймээ?
Равжир -
Хонийн хонийн.
Буяндэлгэр -
Хонийн.
Равжир -
Үхрийн энэ Хатгал руу.
Буяндэлгэр -
Бүгдээрээ л Орос руу гарч байна ш дээ.
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Хатгал чинь цаашаагаа Оросын хил рүү гарч байсан ш дээ.
Равжир -
Аа тийм.
Буяндэлгэр -
Тэгвэл хөлөөр нь Орос руу гаргаж байсан юм байна ш дээ. Тиймээ?
Равжир -
Аа тийм. Бид нар аваачаад өгнө. Тэгээд цааш нь хачин дуутай шилбүүртэй ганц эмэгтэй туугаад явчихдаг.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Тэгээд цаана хэмжээтэй хашаа хороотой юм байлгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тоолоод хүлээлгээд өгөхөөр...
Буяндэлгэр -
Орос авгай ирээд...
Равжир -
Авгай эмэгтэй ирээд туугаад явдаг юм. Шилбүүрээ ингэхээр их хачин дуугараад хонинууд нь...
Буяндэлгэр -
Үргээд?
Равжир -
Үргээд тэгээд алга болно.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Тэгээд суурь малыг чинь ганцхан эмэгтэй туугаад явчихдаг ш дээ.
Буяндэлгэр -
Ямар сүрхий юм. Хэд хоног туух уу?
Равжир -
Оо эндээс 5 сард гарахад 9 сард л ирнэ шүү дээ. Бид нар.
Буяндэлгэр -
Пөөх. Гэрийн бараа хардаггүй байсан байна ш дээ. 5 сараас эхэлж туугаад 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар гэдэг чинь 4 сар ёстой хээрээр нутаг хийж явсан байна ш дээ. Тиймээ?
Равжир -
Яахав. Жаргал байхгүй юу.
Буяндэлгэр -
Хэдэн хүн хамт явах вэ?
Равжир -
Гурав.
Буяндэлгэр -
Гурвуулаа хамт явна.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Майханд явах уу? Аяны гэр...
Равжир -
Майхан. Юу амины гэр ачих, Майхантай.
Буяндэлгэр -
Майханд л явчих уу?
Равжир -
Тийм. Гурвуулаа нэг нэг хөтөлгөө морьтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Нэг ачаа морьтой. Нэг унаа морьтой. Нэг сэлгэх морьтой. 9 морьтой л гараад явна.
Буяндэлгэр -
Аа ха. Хоол ундаа яах вэ? Өөрсдөө хийж идэх үү?
Равжир -
Өөрсдөө хийж идэхгүй яахав.
Буяндэлгэр -
Яахав. Та гурав ээлжээр хийгээд идэх үү?
Равжир -
Нэг нь мал туугаад хоёр нь хөсгөө аваад түрүүлээд явчихна. Нэг нь хойноос малаа туугаад идүүлээд, өдөрт 15 км газар явах нормтой.
Буяндэлгэр -
Пөөх. Явах уу? Тэгээд?
Равжир -
Явалгүй яахав.
Буяндэлгэр -
Ямар сайн явж байсан юм бэ?
Равжир -
15 км гэдэг чинь юу байдаг юм. Та минь.
Буяндэлгэр -
/Инээв/ Бидэнд бол хол санагдаад байна. Сайхан тааваар нь бэлчээгээд явчих уу?
Равжир -
Тэгнэ. Ингээд ундаа уугаад, өглөө өдөр орой ундаа уугаад тэгээд бэлчээгээд орой үдэш оруулж ирнэ. Ийм л байсан даа.
Буяндэлгэр -
Өвөө. За ингээд та малаа бэлчээгээд явжээ. Шөнө малаа манаж хонох уу?
Равжир -
Өдөр туусан хүн нь шөнө манаж хоноод маргааш нь нэг нь явна.
Буяндэлгэр -
Аа ха. Хулгай зэлгээ гарч байсан уу? Малаа алдаж байсан удаа байгаа юу?
Равжир -
Байхгүй. Тэр үед чинь юу нь хулгай зэлгээ. Манай эндээс гарвал чоно байх биш. Хоорондоо малаа дутаасан барьсан хүмүүс л шахаж нийлүүлэх гээд байдаг юм.
Буяндэлгэр -
Малаа нөхөж...
Равжир -
Шахаж нийлүүлэх гээд байвал бид нар мэднэ. Та нар цаашаа яв. Мал нь дутвал их шахдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Арга байна. Тиймээ? Малаа нийлүүлж нөхөж авах гээд байна.
Равжир -
Аа тийм. Нөхөж авах гээд. Тэгээд нийлүүлчихээд ялгахад 10 хонь дутлаа гэхэд тав таваар болгох гэж. Манайхаас дутаах гэж байхгүй юу. Таван хонь олоод авчихаар хожоо байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Бас их нарийн аргатай юм байна. Тиймээ?
Равжир -
Нарийн арга. Тийм л байсан байх гээд байгаа. Арга нь бол.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ойрхон шахаад байвал хардана даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Та нар яагаад шахаад байгаа юм. Мал чинь бүрэн үү? Би бас агент магент хийж явсан болохоор жаахан хэнхэгдүй яриатай.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Равжир -
Өнөөдүүлдээ. Мал чинь бүрэн юмуу? Яагаад та нар шахаад байгаа юм? Дутуу хүмүүс чинь шахаад нийлүүлээд ганц нэг малаа нөхөөд авах уу? гэж бодоод байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Би тэгж ойлгож байсан. Дутуу ч байсан юмуу? Үгүй ч юмуу? Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Та хашир байна л даа.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Олон хүнтэй тааралдаж байсан уу? Мал тууж байгаа. Манайхан их туудаг байсан уу?
Равжир -
Өө ярихгүй. Манай сумаас гарна. Сум болгоноос гарна. Тэгээд баруун талын мал залгаад ороод ирнэ.
Буяндэлгэр -
Үргэлжлээд их отрын мал туудаг байх гэж...
Равжир -
Эхлээд гарсан мал сайхан соргог ногоогоор явчихна. Нэг замаар явж байгаа юм чинь. Намар тийшээгээ гишгэгдэл болоод өвс нь муудна биз дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ.
Равжир -
Гандана.
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
Баруун аймгийнхан өвөл 12 сард буцна шүү дээ.
Буяндэлгэр -
Пөөх. Хөөрхий ямар хэцүү юм бэ? Тэгээд мал туугаад цалин мөнгө нь агентыг гүйцэх үү?
Равжир -
Өө гүйцэлгүй яахав. Овоо авна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Заавраар тушаасан мах нэг үнэтэй. Эндээс жингээр аваад намар таргална биз дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
1200 хонь 5, 6 тонн 5 тонн гэж жишээлж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Түүн дээр замын нэмэгдэл төд гээд 7, 8 тонн болгодог юм. Түүнээс давсан мал нь үнэтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Давсан мах нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Их л мах давбал их авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгээд мах давахгүй бол ямар юмаа авах уу?
Буяндэлгэр -
Аа ха. Тураагаад очиж байсан тийм тохиолдол байх уу?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Мал тураад очсон тохиолдол байх уу?
Равжир -
Байхгүй. Юу гэж турдаг юм бэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Муу хүч авахуулж болно л доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Их зальтай тууварчин бол их давна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Нэг газар олон хоног суугаад тэгээд нэг туухаарай өдөр шөнөгүй хөөгөөд байвал малын хүч муу авна. Тэгээд нэмэдэл бага авна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Нэмэгдэл бага авна гэхээр юу шалих уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Өдрийн 15 төгрөгөөр тууна.
Буяндэлгэр -
Аа ха. Өдрийн 15 төгрөгөөр туух уу?
Равжир -
Аа ха.
Буяндэлгэр -
Аа ха. Түүн дээрээ мал таргалах....
Равжир -
Гурван хүн чинь өдрийн 5 цаас авна биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Сард чинь нэг хүн 150 төгрөг авч байгаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Равжир -
150 төгрөг одооны хэдэн цаастай тэнцэх вэ?
Буяндэлгэр -
Оо нэлээд их мөнгө байгаа. Хэд байх вэ? Одооны мөнгөний ханш хэд байх вэ?
Равжир -
150 цаас гэдэг чинь лут лут одооны 15,000 бараг тэнцэхгүй ...
Буяндэлгэр -
15,000 юу ч бишээ. 150,000-тай тэнцэх байх.
Равжир -
Тийм. 150 төгрөгөөр нэг сав гурил авчихна. 70 төгрөг.
Буяндэлгэр -
Тийм 70 төгрөг.
Равжир -
Цаана нь 80 цаас үлдэж байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
Нэг авдар цай авчихна. Нэг жил хэрэглэнэ. Цай чинь 2 төгрөг байсан юм чинь.
Буяндэлгэр -
Одооны 150,000 төгрөгтэй тэнцэх байх шүү.
Равжир -
Тийм байх.
Буяндэлгэр -
Тэгээд ингэдэг юм байна. Тиймээ өвөө? Ц.Равжир гуай? Нэг хонь хэдийг татдаг байсан бэ? Нэг хонь хэдэн килограмм татах вэ? Нэг хонь?
Равжир -
Хавар авахад 35, 40 л татна. 50 гишгэсэн хонь бол ховор доо.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгэхээр зэрэг тууж явсаар байгаад нэг хонь чинь бараг 40 кило болох нь байна ш дээ. Тиймээ?
Равжир -
Тэгнэ.
Буяндэлгэр -
35, 40-дөө элбэг очих юм байна. Тиймээ?
Равжир -
Аа ха. Тарган мал бол нэмэгдэл багатай. Их туранхай жин багатай мал авах тусмаа сайн.
Буяндэлгэр -
За? Аа тэгэх юм бол нөгөө ...
Равжир -
Тэгнэ биз дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Равжир -
30 килотой хонь авсан хүн нэмэгдэл арай илүү. 40 килотой хонь авсан хүн нэмэгдэл арай бага.
Буяндэлгэр -
Тийм байна.
Равжир -
50 килотой бол бүр тарга хүч авахгүй. Тарган орсон хонь чинь ...
Буяндэлгэр -
Тийм байна. Туранхайвтар хонь авах юм бол та нарт ашигтай. Ашиг нь их байх нь тиймээ?
Равжир -
Аа ха.
Буяндэлгэр -
Тэрийг чинь тууж явсаар байгаад ...
Равжир -
Тэгэлгүй яахав. Жин багатай ...
Буяндэлгэр -
Жин багатай хонь авах нь.
Равжир -
Тэгээд нэгдэл гээд маллаж байсан чинь муу жинтэй хонь л харна ш дээ. Тэрний суурь хонийг би авна.
Буяндэлгэр -
Аа ха. Урьдчилж та нар сонгох уу? Тиймээ?
Равжир -
Аа ха.
Буяндэлгэр -
Их гоё юм байна.
Равжир -
Тэрийг би авъя. Хэдэн жил туучихаар чинь дуртай малаа авна.
Буяндэлгэр -
Аа аа.
Равжир -
Үхэр авна гэвэл авна. Хонь авна гэвэл авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Туухгүй гэвэл туухгүй тийм л байсан юм.
Буяндэлгэр -
Тэрийг бол тууж байгаа улсууд нь мал туух улсууд нь өөрсдөө сонгоод суурь хонио, суурь үхрээ өөрсдөө сонгож авдаг байсан юм байна. Тийм үү?
Равжир -
Үгүй. Үгүй. Би л хувьдаа ...
Буяндэлгэр -
Та тэгвэл их сэргэлэн хүн байсан байна.
Равжир -
Жин багатай мал авбал жин их нэмнэ гэдгийг ...
Буяндэлгэр -
Тооцоолсон байх нь?
Равжир -
Тийм. Малчид бол мэдэх юм байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм биз дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна. Жин багатай хонь авах нь илүү ашигтай юм байна. Хонь, үхэр авах нь?
Равжир -
Аа тийм. Тэр чинь тэгээд зун таргалахаараа нэг хонь шахам нэмчихэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Жинтэй юу авахаар юу шалих вэ? Тарган орсон хонь чинь тэгээд ...
Буяндэлгэр -
Тийм байна.
Равжир -
Гэхдээ нэмэлгүй яахав.
Буяндэлгэр -
Тэгээд багцаагаар хэдэн төгрөг авах вэ? Мал тууж ирээд овоо юм авахнээ?
Равжир -
Овоо авна шүү.
Буяндэлгэр -
Багцаагаар та хамгийн бага нь хэд авч байсан? Хамгийн их нь хэд авч байсан? Тухайн үед?
Равжир -
За даа. Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Таны сэтгэлд үлдсэн?
Равжир -
Жишээ нь 150 төгрөг авч 3 хүн хувааж байсан. Сард 3-уулаа 50 төгрөгөөр явж байсан. 4 сард 4-д хуваахаар 250 л авч байсан байгаа биз дээ.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Нэг нь.
Буяндэлгэр -
Тийм. 3, 4 сард чинь тэгвэл тэр чинь 8, 900 төгрөг болох нь байна ш дээ.
Равжир -
Тэгнэ.
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
Сард нэг нь өдөрт 15 төгрөгөөр явж байгаа.
Буяндэлгэр -
Сард та 150-ийг авна ш дээ.
Равжир -
3-уулаа 150, 50-ийг авна.
Буяндэлгэр -
Тийм. 150, 50-ийг авна.
Равжир -
4 сард чинь ...
Буяндэлгэр -
600 төгрөг. Тэгээд малынхаа нэмэгдлийг нэмж авдаг юмуу?
Равжир -
7, 8 мянган төгрөг авч байсан юм шиг санагдаж байдаг юм.
Буяндэлгэр -
7, 8 мянган төгрөг үү?
Равжир -
Нэмэгдэл.
Буяндэлгэр -
Нэмэгдлийн үү?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Пөөх та чинь тэгвэл баяжиж байсан байна ш дээ.
Равжир -
7, 8 мянган төгрөг суурь хониноос авахаар 3 хүн хуваахаар чинь юу болж байна.
Буяндэлгэр -
Тэглээ ч гэсэн 2, 3 мянган төгрөг гэдэг чинь тэр үеийн чинь 2, 3 мянган төгрөг гэдэг чинь их мөнгө ш дээ.
Равжир -
2, 300 төгрөг гэсэн үг шүү дээ. Бараг.
Буяндэлгэр -
Социализмын үеийн чинь 2, 3 мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Та социализмын үед бол цалин бол гайгуу авч байсан байна.
Равжир -
Оо ярихгүй. 3 улиралдаа 1000 гаргаж аваад байгаа чинь ...
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
Дутах юм байхгүй. Сард ер нь 300-аас буухгүй байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм байна. Жилд Оросод ер нь хэдэн толгой мал гаргаж байсан юм болоо?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Оросын хил рүү зөвхөн манай аймгаас Архангай аймгаас гэхэд хэдэн толгой мал хөлөөр нь гаргадаг байсан бол?
Равжир -
Аа мэдэхгүй. Тойм байхгүй.
Буяндэлгэр -
Та худалдааны ажил хийж байсан хүн тоо багцаа байгаа даа. Багцаа?
Равжир -
Хичнээн суурь явж байгааг би яаж мэдэх вэ?
Буяндэлгэр -
/Инээв/
Равжир -
Манай сумаас гэхэд л 10, 20 суурь явна.
Буяндэлгэр -
Пөөх? Нэг суурь хонь чинь хэд байх вэ?
Равжир -
1500.
Буяндэлгэр -
Ха яа яа. Хнн. 1500 хонь. Үхэр хэд байх вэ?
Равжир -
250.
Буяндэлгэр -
Нэг суурь уу?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Хнн. Зөвхөн Архангай аймгаас тэгж байгаа юм чинь аймаг болгоноос явдаг байсан биз дээ?
Равжир -
Тэгэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Хнн. Гайхалтай юмаа. За та 8 жил мал туусан гэдэг чинь бас нэлээд хэдэн жил болсон байна шүү.
Равжир -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Тийм байна. Мөнгө ч овоо олж байсан юм байна. Өвөлдөө тэгээд яахав. Гэртээ суугаад бас ажилч хүн чинь ...
Равжир -
Энчээ дотоодын нядалгаа гээд хийнэ шүү дээ. Хот руу мах ачиж...
Буяндэлгэр -
Оо хот руу мах ачиж бас түүнийг хийх үү? Та?
Равжир -
Бас түүний нярав хийнээ.
Буяндэлгэр -
Оо та чинь лут хүн байсан байна ш дээ. За хот руу хичнээн мал нядлаж гаргах бэ? Багцаагаар?
Равжир -
Баг болгоноос төчнөөнийг гээд бас өчнөөн машин мах гарна.
Буяндэлгэр -
Хнн
Равжир -
10 сар гэхэд мах бэлтгээд 1 сар гэхэд дуусна. Тэгээд түүний чинь арьс шир өлөн махыг чинь ачиж явуулна.
Буяндэлгэр -
10 сараас гэдэг чинь 10 сар, 11 сар, 12 сар 1 сар гэдэг чинь бас 4 сар нядалгаанд ажилладаг байх нь.
Равжир -
9 сард ирнэ гэдэг чинь 9 сар 10 сар хоёр сар амраад...
Буяндэлгэр -
Бас нядалгааны нярав хийчихдэг.
Равжир -
Аа тийм.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Тэгж л хэдэн хүүхдүүдээ хүний зэрэгтэй тэжээж явахгүй бол яаж зүгээр суугаад байхав?
Буяндэлгэр -
Аа ха. Нядалгааг сумын төв дээр хийх үү? Аймгийн төв дээр авч ирж хийх үү?
Равжир -
Суман дээрээ тусгай нядалгааны юутай.
Буяндэлгэр -
Цэг байгуулчих уу?
Равжир -
Цэг байгуулчихна. Махыг чинь хураах барих гээд өчнөөн юу байна шүү дээ.
Буяндэлгэр -
Малаа заазлаж яах уу?
Равжир -
Төддүгээр баг төдийд гээд хуваарь өгчихнө. Бригадуудад. Сүүлдээ бригад болсон л доо. Танайхаас төдөн хонь, төдөн үхэр оруул гээд.
Буяндэлгэр -
Аа ах.
Равжир -
7, 8 багаас тэгээд хуваарийн өгчихнө. Тууж ирээд л өгөөд байна.
Буяндэлгэр -
За?
Равжир -
Нядлаад л байна.
Буяндэлгэр -
Хнн. Тэр үед нэгдлийн мал байсан юмуу?
Равжир -
Нэгдлийн нэгдлийн нэгдлийн. Нэгдэл үүссэнээс хойш тууврын мал дотоодын нядалгаа. Гадаадад гаргах ийм хоёр янзын төлөвлөгөө ирж байсан байна ш дээ. Тийм байгаа биз дээ?
Буяндэлгэр -
Тийм байна. Бид нар чинь мэдэхгүй. Сонин юм байна.
Равжир -
Дотоодын бэлтгэл гэхээр зэрэг түрүүхэн үедээ аймаг руу оруулж ирж өгч байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Сүүлийн үед аймаг дээр хүндэрсэн юмуу? Суман дээр нядалдаг.
Буяндэлгэр -
Та нэгдэлжих хөдөлгөөнд хэдэн удаа малаа нийлүүлсэн бэ? Одоо нэгдэлжих хөдөлгөөнд? Олон малыг чинь авсан уу?
Равжир -
Сайн дураарай өгөөд нэгдлийн гишүүн болж байсан.
Буяндэлгэр -
За тэр чинь одоо хэдэн он бэ?
Равжир -
Мэдэхгүй одоо хэдэн онд болж байсан юм?
Буяндэлгэр -
60-аад оны үе байхаа.
Равжир -
Би өөрөө...
Буяндэлгэр -
50-иад оны үед юмуу?
Равжир -
59 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Та мал ихтэй байсан уу?
Равжир -
Үгүй яахав дээ. Овоошоо ч байх юу байхав. Хувиараа л...
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Би бас хэдэн үнээ, хэдэн хонь өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха. Аль нэгдэлд хамаарагдаж байсан. Та?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Аль нэгдэлд хамаарагдаж байсан?
Равжир -
Чулуутынхаа нэгдэлд.
Буяндэлгэр -
Чулуутын харин нэр юу гэдэг байлаа?
Равжир -
“Шинэ амьдрал” нэгдэл.
Буяндэлгэр -
“Шинэ амьдрал” гэдэг нэгдэл үү?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Хэдэн толгой мал та нийлүүлж байв?
Равжир -
Өрхийн 75 толгой мал үлдээгээд нэхэмжилж байсан юм.
Буяндэлгэр -
Тийм үү?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Нэг өрхөд 75 толгой мал үлдээгээд бусдын нийгэмчлэж байсан уу?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
75 толгой малд юу юу орох уу? Үлдээсэн малд чинь?
Равжир -
Өөрөө хувьдаа юу авч үлдэнэ үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Шөлний хоёр гурван хонь, тэгээд голдуу үхэр саалиа голдуу үлдээгээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм л байсан юм.
Буяндэлгэр -
Мал нэгдэлд өгчихөөр зэрэг амьдрал жаахан хэцүү болсон уу? Үгүй юу?
Равжир -
Үгүй л юм байна лээ. Өөрөө нэгдэлд мөнгөтэй ажил хийгээд явчихаж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Зүгээр хөрөнгөтэй баян улсад хэцүү л байсан байх. Мал нь цөөрчихөөд тогтохгүй барихгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Өөрийнхөн орлого зарлага багасаж л байсан байлгүй. Тийм баян улс чинь ямар нэгдэлд мөнгөний юм хийж байсан биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Малаараа л амьдарч байсан улс.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Малтай улс байсан шүү.
Буяндэлгэр -
Тийм үү? Одоо хамгийн баян малтай улс хэдэн толгой малтай байсан юм бэ? Одоо жишээ нь танай суманд.
Равжир -
Одоо манай суманд ганцхан хүн жишээлээд хэлэхэд баян Тэрбиш гуайн гэхэд бод голдуу үхэр адуу хоёртой.
Буяндэлгэр -
Аа ха. Баян Тэрбиш гэж хүн байсан юмуу?
Равжир -
Тэр чинь 50 толгой мал өрхөд үлдээхээр чинь 50, 60 үнээтэй хүн чинь хичнээн толгой малтай байхав.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
100 гаруй үхэртэй байж таарнаа даа.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Гурав дөрвөн азарга адуутай. Ямар сайндаа баян Тэрбиш нэр авах уу?
Буяндэлгэр -
Нэг азарга адуу чинь хичнээн юу байдаг юм бэ?
Равжир -
Янз бүр. Янз бүр.
Буяндэлгэр -
Аа ха. Ер нь дундажаар
Равжир -
Дундажаар 10 гүүтэй ч байж болно. 7, 8 гүүтэй ч байж болно.
Буяндэлгэр -
Нийлээд хэд байх уу? Азарга адуу?
Равжир -
30, 40-өөс илүү байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Бас овоо л юм байна. 30, 40 адуу гэдэг чинь.
Равжир -
Унага даага маага ороод ...
Буяндэлгэр -
Аа ха. Нэг азарга адуу 30, 40 гэхээр унага даага нь ороод юм байна. Тиймээ?
Равжир -
Үрээ мүрээ азарганы морь нь хүртэл цуг явна шүү дээ.
Буяндэлгэр -
Ер нь тэр мал нийгэмчлэл хэдэн удаа явагдсан юм бэ? 59 оноос эхлээд?
Равжир -
59 оноос хойш өрх бүрт 75 толгой мал үлдээчихээд түүнээс илүү гарсныг нь авч байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Айл болгон тиймээ?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
75 толгой мал чинь өсөж өндийгөөд бараг 100 гараад явчих юм байна ш дээ.
Равжир -
Аа тийм.
Буяндэлгэр -
Түүнийг нь тэгээд хураагаад авчихдаг байсан юмуу?
Равжир -
Сайн дураарай нэгдэлд элсэнэ.
Буяндэлгэр -
Аа ха. 59 онд яасан юм байна. Өшөө хэдэн онд нэгдэл нийгэмчилсэн юм бол?
Равжир -
59 оноос хойш тийм хүчтэй юм яваагүй.
Буяндэлгэр -
Яваагүй юу.
Равжир -
Жил болгон 75 толгойгоос илүү гарвал өгнө гэдэг байсан. Өгч байсан хүн байгаагүй.
Буяндэлгэр -
Байгаагүй юу? Аа хүчээр бол авахгүй биз дээ?
Равжир -
Хүчээр авахгүй авахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Өгсөнийг нь авна.
Буяндэлгэр -
Өгсөнийг нь л авах уу?
Равжир -
Харин 59 онд л хүчтэй нийгэмчлэл болсон.
Буяндэлгэр -
Аа аа.
Равжир -
Их малтай улс чинь тэгээд, 75 толгой мал ам бүл цөөтэй хүнд чинь юу болдог юм.
Буяндэлгэр -
Тийм. Тэгнэ ш дээ.
Равжир -
Хоёр ам бүлэнд юу үлдэх юм. 400, 500 хоньтой. 200, 300 үхэр адуутай баян улс чинь гол нь харлаад явчихна шүү дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Мал багатай улс хөөрхий гайгуу байсан байх тиймээ?
Равжир -
Санаанд орохгүй.
Буяндэлгэр -
Санаанд орохгүй. Мал ихтэй улсад их л харамсмаар юм болж байж тиймээ?
Равжир -
Тийм. Харамсаж л байсан байлгүй. Юу гэж баярлав гэж.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/ Малын аваад явчихаж байгаа юм чинь тиймээ? Их мал өглөө гээд нэгдлээс шагнал урамшуулал өгөх үү?
Равжир -
Өгөөгүй байхаа. Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Мөнгө төгрөг ч юмуу?
Равжир -
Өгөөгүй байхаа. Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Өгөөгүй ю?
Равжир -
Сүүлийн үед толгой юуг чинь худалдаж авдаг байсан байх.
Буяндэлгэр -
Сүүлд мөнгөөр худалдаж авч байсан юмуу? Одоо жишээ нь илүү гарсан малыг хурааж аваад нэг малд, одоо нэг хоньд хэдэн төгрөг өгөх үү? Нэгдэл авлаа гэхэд.
Равжир -
Мэдэхгүй мэдэхгүй. Өөрөө өгч авч байгаагүй болохоор мэдэхгүй юм. Мал татуу байсан болохоор ч тэр юмуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тийм л юм даа.
Буяндэлгэр -
Та цэргээс ирэнгүүтээ гуанзанд ажиллаж байсан юмуу?
Равжир -
Тийм. Манай тийшээгээ машин их баруун талын аймгуудын машин дандаа өнгөрнө. Хүрмийн гуанз гэж цуутай.
Буяндэлгэр -
Аа ха. Хүрмийн гуанз?
Равжир -
Хүрмийн гуанз.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Баруун аймгуудын шуудан дандаа газраар Лүнгээр задгай машин явдаг байсан. Хүн гэж их.
Буяндэлгэр -
Аа ха. ЖИС-5 гэдэг машин явдаг байсан уу?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
ЖИС-5 гэдэг машинууд байсан. Сүүлдээ шуудангууд 53 явдаг болсон.
Буяндэлгэр -
Аа 53 явдаг байсан.
Равжир -
Анхан ЖИС-5 гэдэг машин. 53 гарснаас хойш шууданд дандаа 53. ЖИС-5-аасаа арай хурдан байсан байх.
Буяндэлгэр -
Өвөл зунгүй явах уу?
Равжир -
Өвөл зунгүй.
Буяндэлгэр -
Пөөх өвөл задгай машин дээр яаж явах уу?
Равжир -
Хэн мэдэх үү? Дах дэгтүү хийчихсэн явж л явдаг юм. Нэг машин дээр 10 хэдэн хүн суучихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хотоос хөдөө рүү явж байгаа хүн ч зөндөө. Хөдөөнөөс хотруу явж байгаа хүн ч зөндөө. Одоотой адилхан машин тэрэг элбэг байсан биш.
Буяндэлгэр -
Хэцүү байжээ. Тиймээ?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Гуанзанд юу хийж байсан бэ? Та?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Гуанзанд юу хийж байв?
Равжир -
Касс.
Буяндэлгэр -
Касс хийж байсан юмуу?
Равжир -
Тэгээд тамхи тариа зарахгүй юу.
Буяндэлгэр -
Оо за. Та ер нь худалдаан авъяастай хүн байсан байна ш дээ. Залуудаа овсгоотой. Худалдаанд авъяастай тийм хүн байж.
Равжир -
Агент хийгээд өр төлбөрт орж гэнэ гэхээр нь гайхаж байсан юм. Яахаараа өр төлбөрт орчихдог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Дэлгүүрийн худалдагч хийж байгаад өр төлбөрт орчихсон хүн байж л байдаг юм. Яахаараа өр төлбөрт ордог юм. Гайхаж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Нээрээ яахаараа өр төлбөрт орчихдог юм бол? Өөрсдөө идчихдэг юм болов уу? Алдчихдаг юм болов уу? Зайлуул.
Равжир -
Хэн мэдэх үү?
Буяндэлгэр -
Буруу бодчихдог юм болов уу?
Равжир -
Задгай хайнга юмуу? буруу зөрүү боддог юмуу? Хэн мэдэх үү? Хүний явдлыг.
Буяндэлгэр -
Аа ха. Та яаж тийм тоонд мундаг болсон юм бэ?
Равжир -
Би залуудаа тоог цээжээр бодчихдог хүн байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Бага байхдаа.
Буяндэлгэр -
Та бага сургуульд байхдаа...
Равжир -
Хүний юмыг харж байгаад за төдөн цаас болчихлоо гээд бодоход бодчихсон байдаг юм.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Өөрийн бодлогтой агент . Мөнгө зөрвөл яагаад тэр үү? гээд бодчихно.
Буяндэлгэр -
Та тэгвэл багаасаа тоонд авъяастай хүүхэд байж тиймээ? Хэддүгээр анги төгссөн бэ? Та?
Равжир -
5-р анги.
Буяндэлгэр -
5-р анги уу? Яасан мундаг юм бэ? Тоонд тийм авъяастай байна гэдэг. Тэр үед ямар тооны машин байсан биш. 10 жилд сампин зааж өгч байсан биш. Тиймээ? Та тэр...
Равжир -
Сампин мампинг өөрөө л сурч байгаа.
Буяндэлгэр -
Өөрөө сурсан уу? Пөөх ямар мундаг юм бэ? Тоонд их авъяастай хүн байж. Тэгээд тэ кассчин хийгээд, агент хийгээд тэгээд яаж байсан байна ш дээ. Лут юмаа. Их авъяастай хүн байж та.
Равжир -
За янз бүрийн ажил хийсэн. Муу нэр дуулсангүй явж байгаад...
Буяндэлгэр -
Социализмын үед таны...
Равжир -
Шулуун шударга ажиллаж байсны үр дүн биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо жаахан цэгцэлж хүүхдүүдийг жаахан даруулгатай байлгахын тулд яах хэрэгтэй бэ? Яамаар байнаа одоо ер нь?
Равжир -
Хэн мэдэх вэ дээ. Одооны хүүхдүүд эцэг эх нь ч өөрсдөө даруулгагүй дураараа өсчихөөд одооны хүүхдүүд дураараа л юм байна шүү дээ. Урьд чинь бид нарыг хоёр хонго хорстол авна шүү дээ
Буяндэлгэр -
/Инээв/
Равжир -
Одоо хүүхдийг алгадаж байгаа юм хаана байна. Чи яаж байгаа юм? Сайн болбол нэг тоншино.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Урьд чинь болохгүй юм хийвэл өмдийн шувталж байгаад 10 салааных нь ором гарч л байдаг.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Урьд чинь хотны захын настай хүн л авна шүү дээ. Одоо чинь айлын хүүхэд уйлуулаад яачив ийчив. Тэр гуай алагдлаа гээд ороход тэгээд хоорондоо хэрэлдээд унана.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгэхээр яаж хүүхэд хүмүүжих вэ? дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Над шиг нь хэрэггүй цаг ирсэн юм байлгүй дээ. Залуучууд их боловсрол эзэмшсэнээрээ болохгүй барихгүй, хууль дүрэм, зааж мэддэгээрээ эд нар гарамгай л хүмүүжмээр байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Бүр ялангуяа Ардчилсан нийгэм гээд бүр замбраагүй болчихсон.
Буяндэлгэр -
Одоо залуучуудын мал маллагаа хэр байнаа?
Равжир -
Мориор унадаг дугуйгаар л харах юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Равжир -
Уух юманд муу.
Буяндэлгэр -
Айраг урьд нь сайн уудаг байсан гэсэн. Одоо бол айраг ууна биз. Та?
Равжир -
Ууна. Одоо бол аятайхан тааруулж уухгүй бол бас, нэг уувал хоёр гурав уугаад тэгээд болоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Одоо нас өтлөхөөр юм болгоноо өөрөө барихгүй бол болохгүй биз дээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хэмжээгээ барихгүй бол, залуугийнхтай адилхан биш шингэх барих ходоодны ажиллагаа чинь муудна биз дээ?
Буяндэлгэр -
Тийм. Тэгнэ тэгнэ. Айарг ч сайхан ундаа юм даа. Айраг тэр чигээрээ орчин үеийн шинжлэх ухаанаар...
Равжир -
Айраг ууж байхад махан хоол тараг мараг гэж ярихгүй. Ууж байсан. Ямар сайндаа хөгшин хүнд хийж өгөх юмгүй болгочихно гээд аашилдаг байсан.
Буяндэлгэр -
/Инээв/ Нэг суудал дээрээ...
Равжир -
Адуунд явж ирээд хүйтэн айрагаа наашаа гэхээр болиоч би наадахыг чинь амьтан хүн хар орж ирвэл өгнө гээд, за нэг гүү татаж ирээд нэг хоёр.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгээд зарим нь халамцаад согтуу яваад байдаг юм. Чи юу уучихав хүүхээ гэхээр айраг уугаад халчихлаа. Би л тэгж халамцаад байдаггүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Би 10 литр айраг уухад согтоод уначихмаар юм. Тэд нар хоёр гурван аяга айраг уугаад халчихаж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
/Инээв/ Тэр үеийн айраг, одоогийн айраг хоёр өдөр шөнө хоёр шиг байхаа?
Равжир -
Үгүй үгүй. Тэр үеийн багачууд ч гэсэн миний үеийнхэн айраг уучихаараа халамцчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Хүний бие бялдраас болдог байх л даа. Шингэц мингэц. Тэд нар дээрээс нь Монгол архи уудаг байсан байхаа.
Равжир -
Архитай холиод тэр байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Равжир -
Дан айраг байвал юу гэж манараагаад согтоогоод солиоруулаад байдаг юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Равжир -
Хоёр аяга айраг уусан бол дээрээс нь Монгол архи уугаад тэгээд хольж уувал бүүр аймаар согтоодог юм.
Буяндэлгэр -
Тэгэх үү?
Равжир -
Тэгнэ.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Ээ дээ. Одоо ч, манай үед замбраагүй ч гэсэн хэмжээ хязгаартай байсан. Одоогийн хүүхдүүд ч.
Буяндэлгэр -
Та тэр үед гэрийн бүрээс зардаг байсан уу? Гэрийн бүрээс хэдийд гарсан юм бэ?
Равжир -
Цагаан бүрээс үү?
Буяндэлгэр -
Тийм. Цагаан бүрээс нэлээд сүүлд гарсан байх. Тийм үү?
Равжир -
Сүүлд ирсэн юмаа. Сүүлд ирсэн. Боодлоор л авч өөрсдөө яаж байсан. Ахуйн үйлчилгээ сүүлийн үед гарсан.
Буяндэлгэр -
Тийм юм та зарж байгаагүй юу? Тиймээ?
Равжир -
Өөрсдөө аваад толгой цагаан ямбуу авахад...
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Илүү гараад гэрийн бүрээс хийчихэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Беризентийг өөрсдөө боодлоор аваад хийчихдэг.
Буяндэлгэр -
Аа аа.
Равжир -
Беризент чинь хэд байлаа даа? Толгойндоо 30 метр 40 хэдэн метр тийм л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Сайн ч беризент байсан. Анхных нь ирж байсан.
Буяндэлгэр -
Хятадынх уу?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха. Сүүлдээ чанар нь муудсан уу? Гэрийн бүрээсийг бас өөрсдөө хийдэг байсан юмуу? Агент магент зардаг байсан юмуу?
Равжир -
Сүүлийн үед агентаар ирж байсан байх. Манай үед цагаан бүрээс ирж байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Даалимбуугаар хийчихдэг. Хөх даалимбуу аваад бүрээс өөрсдөө хийчихдэг. Бараан л юм харагдаж байдаг юм. Хойтон жил болоход цайгаад цайвар болчихсон байдаг юм.
Буяндэлгэр -
/Инээв/ Эсгий яаж хангадаг байсан юм бэ?
Равжир -
Өөрсдөө эсгий хийж байсан юм. Сүүлийн үед ноос моосоо тушаагаад илүү гарснаараа нийлүүлээд нэг хоёр эсгийн хийх тийм л юм болж байсан.
Буяндэлгэр -
Эсгий одоо ямар үнэтэй байсан юм? Метрээр нь үнэлэх үү?
Равжир -
Хоршооны эсгий чинь метр нь, өөрсдөө худалдах гэж байхгүй ш дээ. Хийсэн эсгийгээ.
Буяндэлгэр -
Үгүй үгүй. Худалдаж авбал. Хоршооны эсгий?
Равжир -
Хоршооны эсгийн метр нь 25 төгрөг.
Буяндэлгэр -
Оо бас тухайн үедээ үнэтэй байж тиймээ?
Равжир -
Угаасаа үнэтэй.
Буяндэлгэр -
Үнэтэй юм байна. Хоршооны эсгий сайн байсан юмуу? Гараар хийсэн эсгий сайн байсан юмуу?
Равжир -
Хоршооны эсгий сайн даа. Дандаа бор эсгий.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Цагаан эсгийгээс метр нь арай илүү үнэтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Өөрсдөө эсгий хийхэд ажиллагаа их орно биз?
Равжир -
Оо оролгүй яахав. Унгасаа савна.
Буяндэлгэр -
Хэцүү байхаа.
Равжир -
Тэгээд зулна.
Буяндэлгэр -
Пөөх их ажиллагаатай юм.
Равжир -
Гараар татна.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Их ажиллагаатай.
Буяндэлгэр -
Гар ажиллагаа ихтэй.
Равжир -
Тасарна. Цоорхой уранхай болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ажиллагаа шаардана.
Буяндэлгэр -
Нарийн ажиллагаа шаардах юм байна. Тиймээ? Гараар эсгий хийхэд хэдэн метр эсгий хийх вэ?
Равжир -
Оо ялгаагүй. 5 метр эсгий хийж болно. Харин өргөн байж болно. Хоёр туурга нийлүүлж байж эх гаргасан бол их өргөн болно ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ганцхан туургаар эх гаргавал нарийдсаар байгаад янзын болно биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Урт нь 5 метр, өргөн нь хэд байдаг юм?
Равжир -
Монгол эсгий их л өргөн байж дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Бор эсгийний хэмжээтэй л байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Бор эсгий сүүлийн үед гарсан байхаа. Тиймээ? Үйлдвэр хөгжөөд,
Равжир -
Бор эсгий чинь метр 80-тай хананд ингээд яахад сайхан хоолойтой туурга л болж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Эн зэрэгцүүлээд хийсэн эсгий нэлээд өргөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Тэгээд ялангуяа ахар хурганы бол сайн болно.
Буяндэлгэр -
Оо за. Аль нь илүү эдэлгээтэй бэ?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Үйлдвэрийн эсгий эдэлгээтэй юу? Гараар хийсэн эсгий эдэлгээтэй юу?
Равжир -
Ахартай эсгий бол насных.
Буяндэлгэр -
Ахарын ноосоор хийснийг хэлж байна уу?
Равжир -
Аа тийм. Энэ үйлдвэрийн эсгий бол зүгээр л аргаар хийчихдэг эсгий. Сайн л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Та морь уядаг байсан уу?
Равжир -
Оо уядаг.
Буяндэлгэр -
Моринд хорхойтой байв уу? Та? Таны хорхойтой юм юу байсан бэ? Залууд?
Равжир -
За нэг сонирхоод байх юм байхгүй.
Буяндэлгэр -
Тоо боддог...
Равжир -
Юм болгонд гүрвээчих санаатай. Морь уячих санаатай. Барилдчих санаатай.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ийм л саваагүйхэн хүн байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Залуу хүн тэгнэ ш дээ. Та сумын наадамд орж байв уу?
Равжир -
Сумын наадамд арай л түрүүлээгүй. Гурав дөрөв давнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хатуу л ам гэж нэрлэгдэж байсан.
Буяндэлгэр -
За? /Инээв/
Равжир -
Ц.Равжир хатуу ам гээд.
Буяндэлгэр -
Аа ха. Яагаад таныг тэгж нэрлэх болсон юм?
Равжир -
Чанга. Бусдаасаа арай чангадуу дүйтэй байсан юм байлгүй.
Буяндэлгэр -
/Инээв/ Аа ха.
Равжир -
Настай буурь суусан хүмүүс чи ч чанга байсан шүү гэдэг.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Равжир -
Чанга байсан юм байлгүй дээ.
Буяндэлгэр -
Морь яаж давхиж байв?
Равжир -
Морь уяж байсан. Тав мавд давхиж байсан.
Буяндэлгэр -
Оо сайн. Айргийн тавд орж байсан юм байна ш дээ.
Равжир -
Орж байсан. Хоёр нас уяхад хоёулаа л айргийн тавд орж байсан.
Буяндэлгэр -
Ямар хоёр нас уяж байв та?
Равжир -
Тарчиг ч уяж байсан. Даага ч уяж байсан. Шүдлэн ч уяж байсан. Хязаалан ч уяж байсан. Даагнаасаа л ... морьдууд том болоод арав марав гээд явчихдаг морьдууд
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Нэг л морь даагнаасаа авахуулаад таваа алдаагүй. Насны эцэс хүртэл том болсон ч таваа алдаагүй. Бусад нь жаахан томрохоороо ухардаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Багын хурд байсан юм байлгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Хийморьтой л байсан байна ш дээ. Та ер нь хийморьтой эр хүн байсан байна ш дээ. /Инээв/ Тоо моонд мундаг. Өшөө хөгжүүлсэн бол үүнээс ч илүү байх байсан байна. /Инээв/
Равжир -
/Инээв/
Буяндэлгэр -
Эр хүний жаргал эзгүй хээр гэгчээр ан гөрөө хийх сайхан даа?
Равжир -
Буу барихгүй гөрөөлсөн хүн дагаад явчихдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Гөрөөнд хорхойсоод байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Тарвага их агнаж байв уу?
Равжир -
Үгүй үгүй.
Буяндэлгэр -
Үгүй юу?
Равжир -
Буу барьдаггүй хүн тарвага яаж агнах уу?/Инээв/
Буяндэлгэр -
Та гөрөөнд явсан хүнийг дагаад хорхойгоо дардаг байсан юмуу?
Равжир -
Залуу байхад гөрөөнд явна гэхээр би явъя гээд яваад өгдөг. Майхан дээр нь гал түлээд сууж байдаг.
Буяндэлгэр -
Тогоогийн барьдаг юм байна.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Түлээ модын бэлдээд цайгийн түймэр тавьчихгүй тэгээд...
Буяндэлгэр -
Аа ха. Гөрөөнд дагаж явах хийморьтой гэдэг байхаа.
Равжир -
Үгүй яахав. Юм алчихвал урамтай ирнэ. Юм алахгүй бол урам муутай ирнэ.
Буяндэлгэр -
/Инээв/ Юу голцуу агнах уу? Таны дагаж явсан гөрөөчид?
Равжир -
Гөрөөс, гахай махай, буга муга буга чинь 9 сарын 15-наас хойш хорио байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тэр үед тийм байх.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Элбэг ч байсан байх. Тиймээ?
Равжир -
Тэр үед хурдан буутай хүн ховор ч байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Үхэр буу билүү? ямар буу билээ?
Равжир -
Цахиур буу.
Буяндэлгэр -
Цахиур буугаар. Тийм. Цахиур буугаар агнаж байсан.
Равжир -
Тийм. Хурдан буу чинь бүүр сүүлийн үед.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Цахиур буу чинь Монгол хийцтэй л буу юм даа. Ингэж асдаг. Дарь чихэн дээр нухлаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Ингээд цохихоор нөгөө дарь чинь цөмийн дэлбэрээд гаргаж байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа? Тэр цахиур буу чинь өөрсдөө хийдэг байсан юмуу? Энэ тэндээс ирдэг байсан юмуу?
Равжир -
Ээ мэдэхгүй. Та минь. Сайн мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Равжир -
Хятад мятад хийж байсан юмуу? Өөрсдөө хийж байсан юмуу?
Буяндэлгэр -
Тэр үед айл болгон шахуу цахиур буутай байсан юм биш үү?
Равжир -
Цахиур буутай байсан байх. Дээр үеийн улс. Гөрөөнд дуртай улс нь цахиур буутай байсан байх.
Буяндэлгэр -
Дарийг хаанаас авдаг байсан юм бол?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Дариа хаанаас авдаг байсан юм бол?
Равжир -
Хэн мэдэх вэ? дээ. Хар дарь бар дарь гэж л. Засаг үүсээгүй байхад Хятадаас л хангаж байсан байх.
Буяндэлгэр -
Магадгүй. Хятадаас хангадаг байсан байж магадгүй. Сүүлийн хурдан буу чинь нэлээд сүүлд гарчээ?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Хурдан буу сүүлд гарчээ?
Равжир -
Оо сүүлд. Тэр чинь Бердант цагаан Оросын үеийн буу.
Буяндэлгэр -
Аа за. Бердант.
Равжир -
Карбин сүүлийн үеийн.
Буяндэлгэр -
Карбин сүүлийн үеийнх тиймээ? Ер нь сайн биз? Оросын буунууд?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Оросын буунууд сайн байсан байхаа. Тиймээ?
Равжир -
Ээ ярихгүй.
Буяндэлгэр -
Та сум зардаг байсан биз дээ?
Равжир -
Аа?
Буяндэлгэр -
Агент байхдаа сум зарж байв уу?
Равжир -
Заралгүй яадаг юм бэ? Бердант цагаан Оросын үеийн буу. Түүний сум л их ховор ирдэг байсан юм.
Буяндэлгэр -
Сум нь том уу? хуруу шиг жижигхэн үү?
Равжир -
Бүдүүн.
Буяндэлгэр -
Бүдүүн том том байсан байх тиймээ?
Равжир -
Тийм. Өргөн том.
Буяндэлгэр -
Өргөн том.
Равжир -
Түүний хонгиогийн байлгаж байгаад цохиод унтарчихсан галын аваад гал хийгээд тугалга цутгаад тэгээд хиймэл сум хийж буудаж байсан юм.
Буяндэлгэр -
Хнн.
Равжир -
Тэр хиймэл сумыг базаар гэж ярьж байсан юм.
Буяндэлгэр -
/Инээв/ Базаар гэж сонин нэртэй юм байна.
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Хуруу шиг хонгио байсан байх.Тиймүү?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Том хонгио.
Равжир -
Том хонгио. Карбинаас хамаагүй том.
Буяндэлгэр -
Аа ха. Сүүлийн үеийнх ийм жижигхэн болсон. Тиймээ?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
Сонин юм байнаа. Тэр чинь. Тэр сум чинь ямар үнэтэй байсан юм бэ?
Равжир -
Мэдэхгүй мэдэхгүй.
Буяндэлгэр -
Хайрцаг сум ямар үнэтэй байсан бэ?
Равжир -
16 байсан. Карбиных.
Буяндэлгэр -
16 төгрөг гэсэн үг үү?
Равжир -
Тийм. Бердант нь хэд байсан юм? Цаасан боодолтой хэд ирж байсан юм.
Буяндэлгэр -
Тэр чинь хайрцгаараа 16 юмуу? Нэг ширхэг нь 16 юмуу?
Равжир -
Ийм боодолтой юм. Тэр чинь 16 ширхэгээр өгөхгүй юу. Калибр гэдэг чинь анхан гараад тэр болгон хүн авдаггүй байсан юм. Буугүй хүн ан гөрөө хийдэггүй. Тэгээд сүүлд буу барьдаг болсон.
Буяндэлгэр -
Аа ха. Калибр чинь юу байгаа. Тиймээ? Нэлээд сүүлд гарсан байгаа. Тиймээ?
Равжир -
Тийм.
Буяндэлгэр -
За. За их баярлалаа. Өвөө. За Архангай аймгийн Цэцэрлэг сумын энэ буудлын нэр Сүндэр билүү? Сүндэр буудалд анхныхаа ярилцлагыг авлаа. Ц.Равжир гэдэг хүн. Өнөөдөр 2009 оны 9 сарын 30. Өнөөдөр 10 сарын 1 юм байна. Анхынхаа ярилцлагыг авлаа. Аваад дууслаа. Дараагийн хүн бол хоёр дахь ярилцлага.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.