Choijil


Basic information
Interviewee ID: 990404
Name: Choijil
Parent's name: Odvogmed
Ovog: Noyed
Sex: f
Year of Birth: 1962
Ethnicity: Ööld

Additional Information
Education: higher
Notes on education: teacher
Work: Director of studies for a school
Belief: none
Born in: Ölziit sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: school accountant
Father's profession: petrol distributor, store sales clerk


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
literature
education / cultural production
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 10 сарын 3. Бямба гариг. Архангай аймгийн Цэцэрлэг хотын Сүндэр гэдэг зочид буудлын 302 тоотод Архангай аймгийн 1-р 10 жилийн сургууль гэсэн тиймээ? 1-р 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч Чойжиллхам...

Чойжил -

Чойжил.

Буяндэлгэр -

Зүгээр л Чойжил уу?

Чойжил -

Зүгээр л Чойжил.

Буяндэлгэр -

Чойжилтой уулзаж байнаа. Удам угсаа нь их сайхан удам угсаатай. Их сайхан хүнтэй уулзаж учирлаа. Монголчууд юм л бол Ардчилал гарсны дараа Би ч элит, би ч элит гэдэг. Ёстой жинхэнэ элит гэр бүлд төрж өссөн удам угсаа сайтай ийм хүнтэй уулзаж учирлаа. Тэгэхээр өвөг дээдсийнхээ тухай ярьж өгөхгүй юу? Их сонин түүх намтартай юм байна ш дээ.

Чойжил -

За би Архангай аймгийн Өлзийт сумын хүн. Архангай аймгийн Өлзийт сумынхнийг Өөлдүүд гэдэг. Архангайд байдаг хэсэг Өөлдүүд. Яагаад Өөлдүүд байгаа юм бэ? гэхээр Галдан бошигтын удмын хүмүүс. Галдан бошигт хаан байлдаж яваад Орхон голыг гаталж чадалгүй хэсэг хүмүүсээ орхиж, нөгөө хүмүүс нь Өөлд бэйлийн хошуу гэдгийг байгуулж анх түүхээ эхлүүлсэн. Сүүлдээ Өөлд бэйлийн хошуу Өөлд Бэйсийн хошуу болсон. Ингээд хувьсгал ялтал 24 ноён үе дамжиж зэрэг залгаж сууж байгаад хамгийн сүүлд миний аавын аав Сандагдорж гэж ноён байж байгаад...

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл чиний өвөө аав байх нь тиймээ?

Чойжил -

Тийм. Миний өвөө аав Сандагдорж гэж 23 дахь ноён. Сандагдорж гэдэг хүн байсан. Тэгээд түүний удам угсаа Өөлдийн ноёны удам гэдгээрээ би бахархдаг. Бид бүгдээрээ ноёд гэсэн овогтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эмээ маань Монголын хатдаас 14 хүүхэд төрүүлсэн хатан Монголд байдаггүй байсан гэсэн. Тухайн үедээ 14 хүүхэд гаргасан хатан байсан. Тэр ноёны хамгийн отгон хүү Одвогмэд гэдэг хүний хүүхэд байнаа.

Буяндэлгэр -

Одвогмэд?

Чойжил -

Одвогмэд. Аавын маань нэр болохоор бурхны нэр гэсэн.

Буяндэлгэр -

Их ховор нэр байна.

Чойжил -

Тийм манай аав маань болохоор зэрэг ээжийг маань Цэрэнлүндэвийн Долгор гэдэг. Хамаагүй ярьж болно биз дээ?

Буяндэлгэр -

Хамаагүй ярьж болно.

Чойжил -

Манай аав ээж хоёрын суусан түүх нь ийм гэж байгаа. Манай аав болохоор ээжээс маань 8, 9 ах байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аав цэрэгт явах гээд цэргийн хүүхдүүд айл хэсдэг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Манай ээж уг нь Жүрий Лхамжав гэдэг хүний хүүхэд. Тэр Лхамжавынх бас 15, 16 хүүхэдтэй. Манай ээжийг өргөж авсан аав нь болохоор дархан Цэрэнлүндэв гээд хүүхэдгүй хүн байж байгаад ээжийг өргөж авсан. Айлын ганц хүүхэд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд айлуудаар явж байхад, нөгөө цэргийн хүүхдүүд ирэхэд ээж маань урдаас нь морин дээрээс аавыг хүзүүдэж аваад тэгээд ингээд тэврээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

За миний дүү сайн сууж байгаарай гээд яваад өгсөн. Тэгээд ээжийг аргал түүгээд явж байхад нь цэргүүд мориор хурдлаад явсан. Долгоор миний дүү сайн сууж байгаарай гээд ингээд явж байсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд 5 жилийн цэрэгт яваад, 5 жилийн цэрэгт яваад ирэхэд нь манай ээж...

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он бэ? Хэлж байсан уу?

Чойжил -

Манай аав 28 онд төрсөн хүн. Ээж 35 онд төрсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

28 онд төрсөн гэхээр...

Буяндэлгэр -

40-өөд оны үе юмуу даа.

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

18-20-той татагдаж байсан гэхээр.

Чойжил -

Тийм. Тэгээд явж байсан гэж байгаа. Тэгээд аавыг цэрэгт яваад ирэхэд ээж маань 7-р ангийн хүүхэд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Манай Өлзийтийн сургууль болохоор тухайн үедээ 4 жилтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

4-р ангиа төгсөөд Батцэнгэл суманд 7 жилтэй. 8 жилтэй ч юмуу. Тийшээ шилжиж сурдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Батцэнгэл сумын 7-р ангид ээж сууж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аавыг цэрэгт яваад ирэхэд нөгөө хөөрхөн дүү нь аягүй гоё, манай ээжийг гэзэг Долгор гэдэг. Аягүй урт үстэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Их гоё хүүхэн байсан.

Буяндэлгэр -

Чи ийм өндөр юм чинь ээж чинь өндөр гоё гэзэгтэй охин байсан даа.

Чойжил -

7-р ангийн хүүхдийг чинь манай аав эргүүлээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр хоёр чинь хоорондоо сайн болоод сургуулиас нь аваад гаргаад суусан байгаа.

Буяндэлгэр -

7-р ангиас нь гаргаад?

Чойжил -

Тийм. 7-р ангиас нь гаргаад, тэгээд тэр үед сургуулийн хүүхэд авч суусан гэж аав маань...

Буяндэлгэр -

Хэрэгт ороод?

Чойжил -

Хэрэгт ороод тэгээд шүүх цагдаа болоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Шүүхээр орохоор...

Буяндэлгэр -

7-р ангийн хүүхэд гэдэг чинь хэдэн настай бэ?

Чойжил -

15-тай л байсан байх. Зайлуул.

Буяндэлгэр -

Жаахан л байсан байх. Насанд хүрээгүй гээд тэгнэ л дээ.

Чойжил -

Насанд хүрээгүй хүүхэд аваад суучихсан. Тэгээд шүүхээр ороод ингэхээр манай аав ээжид Долгор чи би Одвогмэдэд хайртай л гэж хэлдэг юм шүү. Өөр л битгий үг хэлээрэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Том хүн болохоор ...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд зөндөө л олон юм асуухаар нь би хайртай л гээд хэлчихдэг байсан гэсэн.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгж байгаад манай аав 100 төгрөгөөр торгуулаад ингээд ээж аав хоёр суусан. Нөгөөдөх нь хайртай гээд байхаар ямарч арга байхгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд 100-ийн хүүхэн гэдэг байсан гэсэн.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Аягүй үнэтэй хүүхэн. Тэр үеийн 100 төгрөг аймаар байлгүй яадаг юм.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

100-ийн хүүхэн гээд тэгж хоёулаа сууж байсан. Тэгээд сууснаасаа 15 л суусан юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээсээ хойш одоо аав ээж хоёр маань 17 хүүхэд өсгөж төрүүлж хүмүүжүүлсэн дээ. Тэгээд бид нар бүгдээрээ он цагийн урсгалд янз бүр зарим нь бас бага залуудаа хүүхэд нь бас аягүй их энддэг байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд бид нар чинь арвуулаа одоо тэгээд хоёрхон жилийн өмнө нэг дүү маань өнгөрөөд одоо есүүлээ байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ээж аав хоёр маань яг тодорхой мэргэжил байхгүй мөртлөө бид нарыг тийм аймаар боловсрол мэдлэгтэй болгосон. Бид нар дотор эмч, багш, их сургуулийн багш янз янзын мэргэжлийн хүмүүс байгаа. Бид ийм удам судраараа бахархаж явдаг. Бид нар буцаад нутаг усандаа очиход манай нутгийнхан бол тэр ноён гэдгийн аягүй сайн мэддэг. Ноёны хонгор гээд Баргаана гээд хүндлээд байдаг байхгүй юу. Настай хүмүүс нутаг усандаа очихоор тийм байдаг.

Буяндэлгэр -

Ноёны үр сад явж байна гээд хүндэлдэг байх нь?

Чойжил -

Тийм. Тэр утгаар нь аягүй их хүндэлдэг. Тийм хүн байгаа юм даа. Миний өвөө.

Буяндэлгэр -

Эмээ ээж чинь арван дөрөв төрсөн гэлүү?

Чойжил -

Манай эмээ болохоор арван дөрөв төрсөн.

Буяндэлгэр -

Ноёны хатан?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Шагнуулж байсан гээд байсан. Тэр чинь одоо юугаар шагнуулж байсан юм?

Чойжил -

Одоо тэр жин тээгээд явж байсан хүмүүс Төвдийн тэр хаан нь ч байдаг юмуу? Лам нь ч байдаг юмуу? Хэн нь би сайн мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Монголд хамгийн олон хүүхэд гаргасан хатан байна гэдэг утгаар нь шанага сувд тэмээний хорголын чинээ том том ундрам эрхи тэр эрхи нь бараг газар шүргэхээр шахам тийм эрхи манайд одоо бааданд боолттой авдарт байдаг байсан. Тэрийг хүүхэд энэ тэр халуурахаар биен дээр нь тавихаар намдчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд эмээ маань бие нь муудаад өөд болохоосоо өмнө далан хоёр, гурван онд бас лам хараар тэр үед чинь нууц байхад явж байхад чинь ноёны юм хум байна түүнийгээ аваачиж өг энэ тэр гээд тэгээд Ганданд өгч байсан гэж байгаа юм. Ганданд тушаахад Монголд ерөөсөө ийм эрхи хоёрхон орж ирээд нэг нь байдаг. Нэг нь ингээд байдаггүй байсан юмаа. Их баярлалаа гээд тухайн үедээ хэдэн төгрөг мөгрөг өгөөд авч байсан гэсэн. Тэр эрхийг нь.

Буяндэлгэр -

Тэр одоо байвал бүхэл бүтэн өв хөрөнгө байна ш дээ.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр шанага сувд, тийм том эрхи гэдэг чинь тиймээ? Бүхэл бүтэн тэрийг яаж мэдэж байгаа юм? Тийм юм байсан гэдгийг мэдээлжээ дээ. Цаашаа?

Чойжил -

Тэрийг бол өөрөө аваачаад өгсөн. Бие мие нь муудаад ирэхээр ерөнхийдөө өөрөө аваачиж өгсөн.

Буяндэлгэр -

Манайхан чинь ухаантай улсууд шүү.

Чойжил -

Өөрөө манай хөгшин ээж аваачиж өгсөн гэж ярьдаг. Ер нь аав ээж хоёрыг суухад манай аав ээж хоёр залуу жаахан хүүхдүүд болохоороо мэддэггүй. Тэр өөлд авгайн толгойн хэрэглэл энэ тэр байхад аавын эгч нь орж ирээд л мөнгөн тийм юм байхад нь би үүнийг нь авчихъя гээд ухаад л авчихдаг. Ээж тэгдэг л юм болгоод өгөөд байсан гээд тэгж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манай хөгшин ээжийг арван хэдтэй хүүхэд байна. Нөгөө ноён нь нас барчихсан. Сандагдорж ноён.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эрт нас барсан гэсэн. Тэгээд арван хэдтэй хүүхдээ Бадамгарав гэж хүүгээ ноёны зэрэг залгасан. 24 дэх ноён манай аавын төрсөн ах.

Буяндэлгэр -

Төрсөн ах уу? Хэд дэх ноён гэнээ?

Чойжил -

24 дэх ноён. Бадамгарав гээд.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хувьсгалаас өмнө болжээ?

Чойжил -

Өмнө. Өмнө. Тэр Бадамгарав гээд арван хэдтэй хүүхдээ ноёны зэрэгт залгачихсан байж байгаад ...

Буяндэлгэр -

Хошуу ноён байна ш дээ?

Чойжил -

Өөлд бэйсийн хошууны ноён байхгүй юу.

Буяндэлгэр -

Өөлд бэйсийн хошуу ноён.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Бадам?

Чойжил -

Бадамгарав.

Буяндэлгэр -

Бадамгарав.

Чойжил -

За тэр Бадамгарав ноёны үр сад Улаанбаатар хотод бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манай нутагт болохоор цагаан хаалга гээд сумын төвөөс хойшоо цагаан хаалга гээд нэг газар байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манай ээж ярьдаг байхгүй юу. Цагаан хаалга гэдэг чинь бол цагаан оросууд орж ирж байсан. Нөгөө цагаатнууд чинь Монголоор давхиад л ...

Буяндэлгэр -

Аа ха. Тийм.

Чойжил -

Дээрэм тонуул хийгээд явж байх үед орж ирж байсан гэж байгаа юм. Тэгээд ноёноо аваад ир гээд тэгэхээр манай хөгшин ээж чирээд хүүгээ дагуулаад бусад хэдэн хүүхдээ зандан ширээ байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ноёны ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зандан мод гэдэг чинь аягүй гоё үнэртэй тэгээд янз янзын шигтгээтэй жигтэйхэн гоё байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ноёныхоо зандан ширээн доогуур жижиг хүүхдүүдээ хийчихээд бүтээлгээр бүтээчихээд тэгээд хүүгээ дагуулаад явдаг байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд орж ирэхдээ Цагаантнууд даарч хөрдөг юмуу? яадаг юм. Өөлд авгайн баахан дээлнүүд өмсөөд, нөмгөн нөмгөн өмсчихсөн ийм улсууд ирээд дарамталдаг байсан гэж ярьдаг ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд хүүхдээ дагуулж аягүй их явж байгаад хувьсгал ялсан. Тэгээд хувьсгал ялснаас хойш хөрөнгөө хоёр удаа гурван удаа хураалгасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхдээ бас өөрийнхөө, дүү бид нар Чимдээ Манжаа гэдэг байсан. Чимэдбалдир гэж мундаг лам. Манай хөгшин ээжийн дүү. Тэр хүнээр ноёны үлдсэн хөрөнгөнөөс 13 тэрэг ачааг булуулж байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр Чимэдбалдир гэдэг хүн алт алга болдог гэдэг утгаар нь ихэнх юмаа алт мөнгө болгоод гулуузлаад бэлдчихсэн...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Алт алга болдог гэдэг утгаар нь газар ухаад моднуудыг ингэж тавиад...

Буяндэлгэр -

Хашаа маягийн юм хийгээд?

Чойжил -

Хааж хийж байгаад бүх юмын хийж байсан. Тэр юм нь дотор зандан ширээ байдаг гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

3 настай хүүхдийн дайтай дарь эх бурхан байдаг гэсэн.

Буяндэлгэр -

Пөөх.

Чойжил -

Цул мөнгөн.

Буяндэлгэр -

Ямар гоё бурхан бэ?

Чойжил -

За тэгээд даавуун цаасан юмаа Ваар саван хуйлж хийгээд тэгээд бүх юмаа нэг удаа нууцаар 13 тэрэг юм булсан.

Буяндэлгэр -

Тэр чинь нэлээд юм байгаа ш дээ.

Чойжил -

Аягүй их юм байгаа. Тэгээд тэр дотор 9 мөнгөн аяга гээд ярьдаг байхгүй юу. Тэр юмныхан бичиг бичээс нь уг байсан юм. Тэгээд аавыг өнгөрснөөс хойш бид нар алга болгосон байна. Монгол бичгээр бичсэн бичиг байсан байхгүй юу. Тэр юм хаа байгаа нь мэдэгдэггүй. Тэгсэн хэрнээ аавыг өнгөрсний дараа ээжийн ах Гомбосүрэн гээд их олон жил нэгдлийн дарга марга хийж байсан хүн, би чинь Монгол хэлний багш учраас бид хоёр уншиж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхэд ингэчихсэн байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зуны дунд сарын шинийн 15-ны нар ингээд тусна ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Жаргах нар тусахаар ойлгоход энтэй талд нь хадан хөшөө байх шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хадан хошууны сүүдэр энэ талын жалган дээр тийм цагт тэр нь морин цаг ч билүү?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Цагт туссан тэр газар байгаа гэсэн бичиг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Чи бичиж авах хэрэгтэй шүү. Мартана шүү миний дүү. Мартдаг юм.

Чойжил -

Түүний, одоо би мартаад байна ш дээ. Цаг магийн мартчихсан.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Аль газар гэдэг нь байхгүй учраас бид нар, аль газар тэр нь тусах юм бүү мэд. Хавчуу хавиар жаахан хадтай. Тэр хавиар байж магадгүй. Энэ хавиар байж магадгүй гээд манай ээж зайлуул ярьдаг байсан юм. Тэгж булаад бусдын бол аваад явсан юм гэсэн. Тэмээний хорголын чинээ алт боогоод манай хөгшин ээж.. ..

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хадганд боогоод аргалынхаа доогуур хийчихсэн юм гэнэ лээ. Хурааж байсан улс, тэр хөрөнгө хурааж байсан улс их дээрэлхүү байсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хамгийн сүүлд цоорхой эсгий оймс байхад май Лхамжаваа чамд үлдэж байгаа юм энэ. Үүнийгээ ав мав гээд...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд манай хөгшин ээж мундаг хүн байсан болохоороо наадахыг чинь би цоортол нь элээчихсэн юм. Чи ав. Юманд дуртайгаараа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нутгийнхаа хүнд ямар хүн гэлээ дээ. Тэгээд ганц жижигхэн алт хийчихсэн байхад түүнийг нь ямаа идэж гаргаж ирээд хураалгаж байсан гэсэн. Нөгөө хадгийг чинь ямаа...

Буяндэлгэр -

Ухаж?

Чойжил -

Ухаж гаргаж ирээд түүн дотор байсныг нь хүртэл аваад юмаа хураалгаж байсан.

Буяндэлгэр -

Тэгээд юу ч үгүй хоцорч байсан байлгүй. Хөөрхий.

Чойжил -

Тэгээд хэдэн хүүхдүүдтэйгээ юу ч үгүй хоцорч байсан. Тэгээд тэр ноёны охидууд бас мундаг сайхан хүүхнүүд. Манай аавын эгч нар их мундаг сайхан хүүхнүүд. Тэгээд түүнийг чинь ноёны Хонгор, тэгээд Хувьсгалын ардын засгийн төлөөлөгч нар ирэхээрээ бас тийм Хонгорыг аваад ир. Энэ нутгийн хамгийн сайхан хүүхэн хэн бэ? гэхээр Ноёны Хонгор тэр энэ гээд. Жаахан Хонгор ямар Хонгор ч билээ? Уг нь тусдаа нэртэй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ноёны охидуудын нэрийн хэлдэггүй юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд аваад ир гээд. Тэгээд тэр охидуудын холуур улаач явуулаад авч очдог.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд янз бүр болох гээд байдаг.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Чойжил -

Тэгээд манай аавын нэг эгч нь аягүй зоригтой хүн байсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд янз бүрийн юм шаардсан байгаа байхгүй юу. Унтаж хэвт...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тухайн үед минстраци нь / ийм юм ярьж болох юмуу?/

Буяндэлгэр -

Болно болно. Түүх л юм чинь.

Чойжил -

Тэгээд өөрсдөө муутуу цаасан дээр юм бичдэг байсан байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ширээн дээр байсан муутуу цаасын аваад ингээд би ийм л өвчтэй хүн дээ. Тэгээд үүнийг явуул гээд загнаад хөөгөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бас ийм юм явж байсан гээд манай ээж...

Буяндэлгэр -

Бас зоригтой байна. Ухаантай байна.

Чойжил -

Тийм үе нь таараад л ...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээгүй бол тэр хүн юу гэнэ. Түүнийг нь...

Буяндэлгэр -

Тийм. Яаж ч чадахгүй юм чинь.

Чойжил -

Ашиглуулаад. Тэгээд феодал меодал тэгээд хувьсгал ялсны дараа манайхан чинь туйлшрахдаа амархан юм чинь.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тухайн үедээ феодал меодал гээд хөгшин ээжийг маань аягүй их шоовдорлож...

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Чойжил -

Хэдэн хүүхдүүдтэйгээ шоовдорлогдож байсан. Тийм үе байсан. Манай аав танхимд суралцаад онц сураад хоёр хүүхэд онц сурсан. Шагж гээд одоо энэ амьд ус мус гээд яриад байдаг. Шагж доктор гээд...

Буяндэлгэр -

Тийм тийм.

Чойжил -

Тэр хүн манай аав хоёр танхимд онц сураад тэгээд Улаанбаатар луу сургуульд явах болж байсан гэж байгаа. тэгсэн чинь феодалын хүүхэд гээд аавыг маань орхиод, харцын хүүхэд гээд Шагжийг аваад /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгж байсан гэж байгаа. Тэгээд бид нар сургуульд байхдаа эвлэлд элсэх гээд өргөдөл бичихээрээ дандаа миний аав Одвогмэд малчин ард Лхамжавын бутач хүүхэд болж төрсөн гэж бичдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ноён моён гэж бичвэл эвлэлд авахгүй. Намд авахгүй.

Буяндэлгэр -

Авахгүй.

Чойжил -

Би өөрөө эвлэл пионерийн ажилтан. Пионерийн удирдагч хүн байсан учраас түүхээ байнга тэгж бичдэг.

Буяндэлгэр -

Аа ха. Чи санаж байна уу? Түүхээ ингэж бичиж байсан. Түүнийгээ сайхан тодорхой хэлээч?

Чойжил -

Би яг, бид нар гурван үеийн түүх бичиж байж эвлэлд элсдэг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тэгдэг байсан.

Чойжил -

Тэгэхээр чинь хөгшин ээжийнхээ түүхийг. Аавын тэр Сандагдорж гэдэг ноёныг ерөөсөө хэлэхгүй. Хөгшин ээжийгээ нөхөргүй хүн байсан юм шиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Миний хөгшин ээж тэр овогтой тэр нь малчин...

Буяндэлгэр -

Ямар овогтой гэж хэлж байсан юм?

Чойжил -

Хөгшин ээжийн овгийг сайн мэдэхгүй байнаа. 14 хүүхэд гаргасан бэлэвсэн малчин авгай байсан тухай л бичнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ийм товчхон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд аавыгаа болохоор миний аав Сандагдорж ч гэж нэрлэж чадахгүй болчихсон. Лхамжавын гэж явдаг.

Буяндэлгэр -

Сандагдорж гэвэл ухаад гаргаад ирэх боломжтой болох юм байна. Тиймээ?

Чойжил -

Энэ феодалын удам гээд элсүүлэхгүй шүү дээ. Бид бүгдээрээ нуучихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд аавыг түүхээ хэлээд өгөөч гэхээр миний аав Одвогмэд малчин ард Лхамжавын бутач хүүхэд болж төрсөн.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Гээд бич гээд. Тэгээд миний аав Одвогмэд малчин ард Лхамжавын бутач хүүхэд. Миний хөгшин ээж 14 хүүхэдтэй. Хамгийн бага бутач хүүхэд нь байсан. Хөгшин ээж ажил хийдэггүй малчин байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аав маань цэрэгт явсан. Дэлгүүрийн худалдагч хийж байсан. Нэгдлийн нярав байсан. Колонкийн нярав байсан гээд тэр бүгдийн...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ээжтэйгээ суусан тухай. Бас 17, 18 хүүхэд гаргасан тухайн бичээд тэгээд бид нар эвлэлд элсдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Намд болохоор, бид нарын үед аягүй залуугаараа намд элсдэг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би багаасаа гялалзуур, сурлага сайтай. боловсролтой. Тухайн үед бидний үед дээд боловсролтой хүн ховор ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд ажил хийгээд ажлын амжилт арвин мөртлөө би намд элсэх гээд өргөдөл өгөхөөр минийхийг ерөөсөө авдаггүй. Тэр ч тэгж малчин. Тэр ч тэгж тариачин. Чамайг элсүүлсэнгүй гээд ингээд Хувьсгалт намд хэд хэд элсэх гээд чадаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Уг нь бол ажлын амжилт мамжилт гайгуу байгаад байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ч сүүлдээ нам мам гэхээ байгаад яваад өгсөн л дөө.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгэхээр цаанаа гадарладаг байжээ?

Чойжил -

Мэдэлгүй яахав. Тэр нутгийнхан бүгд мэднэ. Энэ чинь Одвогмэдийн хүүхэд. Үүний чинь өвөө эмээ нь тийм феодал байсан. Аа сүүлрүүгээ Ардчилал болоод ирсэн чинь эргээд бид нарыг хүндэтгэдэг. Хүн болгон мэддэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ чинь ноёны хүүхэд ш дээ. Энэ чинь бас зүгээр ч удмын хүн биш шүү. Тиймэрхүү байдалтай. Яг төрөл садан тийм хүмүүс маань нууцаар бас аягүй их хүндэлдэг тийм байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Ноёны үр хүүхдүүд харьцангуйгаар бас богино насалсан гээд чи яриад байна. Тиймээ?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Аавын чинь ах дүү нар?

Чойжил -

Яагаад тэгсэн юм бүү мэд. Манай хөгшин ээж чинь 14 хүүхэд гаргасан. Монголд хамгийн олон хүүхэд гаргасан хатан гэсэн мөртлөөгөө, манай хөгшин ээж 1975 онд өнгөрсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

80 хэдтэй. Тэгэхэд хөгшин ээжийг өнгөрөхөөс өмнө 14 хүүхдээс 13 нь бурхан болчихсон байсан юм.

Буяндэлгэр -

13 нь уу?

Чойжил -

Тийм 13 нь. Аавын маань ах эгч тэр хүмүүс бүгд бурхан болчихсон. Тэдэн дундаас 1 хүүхэд нь л усанд үхсэн гэсэн. Бусад нь бол янз янзын өвчнөөр 20 хэдтэй. 10 хэдтэй. 30 хэдтэй. 40 хэдтэй. Тэр 14 хүүхдээс хамгийн урт насалсан нь манай аав. 54 настай бурхан болсон байгаа шүү. Лав л их нас нь богино байсан. Тэр одоо юуных байдаг юм.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Удам судар өвчнийх байдаг юмуу? Ерөнхийдөө ингээд хараад байхад дээр үеийн ноёд хаад богино настай байсан. Тиймээ? Манай Чингис хаан чинь 40 хэд наслаад тэр утгаараа байдаг юмуу. Тийм байдалтай л бүгдээрээ өөд болсон доо. Одоо байвал байж л байхаар ...

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ. Урт настай улсууд бол ...

Чойжил -

Тэгсэн юм байгаа юм. Манай хөгшин ээж өөрөө болохоор 84 настай 1975 онд өөд болсон юм байгаа юм.

Буяндэлгэр -

Сайхан насалж тиймээ?

Чойжил -

Тийм. Тэгээд манай аав ээж хоёр чинь 17 хүүхэд гаргачихаад багадаа хүүхдүүд нь аягүй их ороомтгой. 7 бас өнгөрчихсөн байгаа байхгүй юу. Тэгээд надаас өмнө бас нэлээд олон хүүхэд өнгөрчихсөн юм шиг байгаа юм. Тогтохгүй байгаад байсан гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манай ээжийн аав нь дархан хүн байсан. Ээжийн маань ээж хүүхэд гаргадаггүй мөртлөө хоёр нөхөртэй хүн байсан гэж байгаа. Одоо манай Өлзийтэд хоёр нөхөртэй хүн байдаг.

Буяндэлгэр -

Дээр үед байсан юм. Архангайд ирдэг байсан. Намайг жаахан байхад хоёр нөхөртэй Хятад Монгол хоёр нөхөртэй хүн байдаг байсан.

Чойжил -

Одоо манай Өлзийтэд одоо ч хүртэл байдаг. Тийм хүн байсан юм байна лээ. Манай тэр ээжийн хоёр өвөөгийн нэг нь аягүй мундаг лам. Нэг нь аягүй мундаг дархан хүн байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ээж маань өргөмөл ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Ноёны хүүхдийг хүнд өргүүлчихэж тиймээ?

Чойжил -

Биш. Ээж маань хаа хамаагүй.

Буяндэлгэр -

Аа ээж чинь хамаагүй. Эмээ чинь ноёны авгай.

Чойжил -

Тэгээд хүүхэд тогтодоггүй. Эмнэлэгт очоод хүүхэд нь тогтодоггүй байсан. Би гарах болсон байгаа юм. Би бар жилд гарсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би чинь Бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт гарсан гэсэн шүү.

Буяндэлгэр -

Чи аймаар хүн байна ш дээ.

Чойжил -

Тэгж гарсан юм гэсэн. Тэгээд манай хүүхэд тогтохгүй байна. Яахав ийхэв гээд хөөрхий нууцаар ламаар явна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр наад хүүхдээ гэртээ гарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эмнэлэгт битгий оч. Тухайн үедээ...

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Чойжил -

1962 он.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ээж өвдөж эхэлсэн байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ээжийн ахынх нь авгай тэр үед хөөрхий нэг нь 15-тай нэг 16-тай хоёулаа хүнтэй суучихсан гэж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгчихээд бие биенийхээ хүүхдийг авчихдаг байсан байгаа юм. Миний дээд талын эгчийг ахынх нь авгай эх барьж авсан учраас, за би эмнэлэгт очихгүй гэртээ төрнө. Та манай хүүхдийг эх барьж авна шүү. Тэгээд төрөх гээд байгаа учраас тэр хавийн бүх хүүхнүүд орж ирээд харна ш дээ. Тэгээд өвдөөд өдөржингөө суусан. Би 4 сарын 19 нд төрсөн байхгүй юу. Тэгээд намайг төрсөн өдрөө нууцал гээд 12 гэж явдаг юм.

Буяндэлгэр -

Зөв зөв.

Чойжил -

Нууц байх ёстой гээд. Тэгээд өвдөж байснаа ээж болиод хүүхнүүд бүгдээрээ хөзөр тоглоод,бүүр өвдөхөө болиод хөзөр тоглоод унасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нөгөө хүүхнүүд нь цуварч явсаар явсаар байгаад ахынх нь авгай үлдсэн. Тэр ах нь бас 13, 14 хүүхэдтэй. Сүүлдээ тийм болсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ахыг нь Аажаа гэдэг Чогсом аажаа гэдэг. Чогсомжав гэж хүн байсан юм. 1 ой хүрээгүй хүүхэдтэй. Би очиж хүүхдээ хөхүүлчихээд хүрээд ирье. Чи ч өвдөхөө больчихлоо.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Төрөхгүй юм байгаа биз. Миний аав ээж хоёрыг үлдээгээд, үүр цайтал тоглоод 4 хүртэл бар цаг гэдэг чинь үүрээр байдаг юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Үүрээр үү? Үүрээр төрсөн хүн их ухаантай байдаг байхгүй юу.

Чойжил -

Үүрээр төрсөн гэсэн. Нөгөө хүмүүс нь яваад өгсөн чинь ээж гэнэт өвдөөд эхэлсэн гэсэн.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд миний төрсөн түүх бас их хөгжилтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд өвдөөд яах ийхийн зуургүй болчихсон чинь өмнө нь нэг араг тавиад төрчихдөг байсан гэсэн. Тэр үеийн айлууд томоос нь эхлээд жижиг хүртэл чемоданыг өрдөг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм тэгдэг байсан юм. Мода байсан юм.

Чойжил -

Манай аав дэлгүүрийн худалдагч болохоор чемодантай гоё айл.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ээж маань уран болохоор торнуудыг...

Буяндэлгэр -

Чемодан болгон дээр тавиад өрчихдөг.

Чойжил -

Тийм. Тэгээд эндээ ингээд юугаа ингээд арагаа түшчихээд хүүхдээ гаргах болохоор хөндийрнө ш дээ. Тиймээ? Чемоданаасаа барьчихаад түшээрэй түшээрэй гээд эндээс нь аав түшиж байгаад төрсөн юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

За ёстой хүүхэд гарчихлаа. Намайг нэг аятайхан тавиатгаарай гэсэн чинь салхийгээд унагаачихсан гэсэн. Тэгээд ингээд унагаачихсан чинь хамгийн жижиг чемодан дээр нь / Инээлдэв/ цохичихсон чинь тархи нь аймаар сонин болоод яваад өгсөн гэсэн. Ирээд хүүхдээ аваарай гээд ингэсэн чинь аа чамаас нэг хөх ишиг гарчихсан байнаа.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгсэн гэсэн аав тэгэхээр нь яаж байгаа юм? Яахаараа надаас ишиг гардаг байнаа. Дуугарч барихгүй байсан гэсэн. Яахаараа надаас ишиг гардаг бол аажааг ирэхээс өмнө бараг янзалчих юмсан ухааны юм ээж бодоод толгойн эргэж эргэж ингээд харсан чинь аймаар их үстэй хөв хөх хүүхэд бүтэлттэй ерөөсөө дуугарахгүй байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Бишээ биш. Ямарч байсан хүүхэд байна. Ирээчээ алив хурдан салгаачээ гэсэн манай аав бүр огиж могиод бөөлжөөд ...

Буяндэлгэр -

Бөөлжөөд?

Чойжил -

Огиод би ерөөсөө чадахгүй нь ээ гээд чичрээд байсан.

Буяндэлгэр -

Эмэгтэй хүнээс доор?

Чойжил -

Тийм. Тэгэхээр нь зэрэг хүүеэ хурдлаачээ. Ирээд салгаачээ гээд ээж ч бас дотор мотор нь муухай муухайраад дээшээ харуулаад тавьсан цээж нь хагархай юмаа гэсэн гэнэ. /Инээлдэв/ Яахаараа бас цээж нь онгорхой хүүхэд гардаг юм бол яанаа гээд харсан чинь хүйн ингээд ороочихсон. Хүүхэд нь цэв хөх болчихсон. Хүйн час улаан ...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгэхээр ингээд нөгөө цээжийн яраад хаячихсан юм шиг харагдаад нөгөө аав чинь чичрээд за яв яв ерөөсөө намайг салгахгүй юм байна. Хол оч уна би уналаа. Би унах гээд байнаа гээд бөөлжөөд давхиад байсан. Тэр хол очоод уна даа та ээж ерөөсөө аавыг чи гэдэггүй байсан.

Буяндэлгэр -

Манай ээж бас тэгдэг байсан.

Чойжил -

Тэгсэн бүр амны урд дар дар гээд урдаас нь чичрээд манай аав чичрээд байсан гэнээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Одоо би яанаа гээд тэгж байсан чинь ээж хүүхдийнхээ хүйг ингээд салгасан гэсэн. Өөрөө ингээд хоёр ороочихсон салгаад тавьчихсан гэсэн. Тэгээд тавьсан чинь гэнэт манай аав босоод шанагаар ус залгиад пүү гээд цээж үлээчихээд одоо би авнаа гээд хүрээд ирсэн. Нээрээ чадна биз гэсэн тэгээд ингэсэн нөгөө хүүхэд нь ерөөсөө амь орохгүй байгаад байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгэхээр нь хүүхэд тогтдоггүй учраас алаг даахайны шөрмөсөөр боогоорой энэ тэр гээд хэлчихсэн. Бүх юмаа бэлдээд орон доогуур хайч майчтайгаа тэгээд аав ерөөсөө ...

Буяндэлгэр -

Салганаад?

Чойжил -

Ээж өөрөө хүйгийн алаг даахайны шөрмөсөөр боогоод тэгээд нөгөө хайчаа өгөөд ингээд та үүнийг хайчлаарай. Хүүхэд чинь тогтдоггүй шүү. Бодолтойхон хайчлаарай. Манай аав чинь бас Тангад мангад номтой хүн байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ингэж ингэж ...

Буяндэлгэр -

Салганаад?

Чойжил -

Хайчилж гэнэ.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд их хөөрхөн номын шкаф шиг юм байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэрэн дотор өлгий мөлгий бэлдээд тавьчихсан байсан аваад өгөөчээ гээд ингэсэн чинь ерөөсөө дуулдаггүй юмуу? Яадаг юм ...

Буяндэлгэр -

Шоконд орчихсон. /Инээв/

Чойжил -

За за гээд харсан чинь энүүхэн орных нь дээд талд аавын угаах гээд тавьчихсан нэг цамц байсан гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд нөгөөдөх дотроо боочихоод өөрөө үстэй дээл нөмөрчихсөн. Тэрнийхээ доогуур за энэ амьгүй хүүхэд юм чинь гээд тавьчихсан юм байна л даа.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд ингээд тавьчихаад одоо яахав, одоо яахав гээд яахаа ч мэдэхгүй л би даараад байнаа. Үүрээр бүр гал хөц ч үгүй байсан гэсэн. Лаа мааны гэрэлд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Суманд чинь ямар юу яах биш дээ. Юу яая гээд одоо би даараад байнаа. Галаа түл гэсэн галаа түлээд тэгээд бүр толгойн эргээд ирэхээр би шөл уумаар байна гэсэн чинь тэгээд 4 сард аймаар хүйтэн.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Чойжил -

Гаднаас нэг хонины гуя оруулж ирээд аав зороод байсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд буцалгаад аваад ирсэн. Тэгсэн нөгөө хүүхэд нь уйлсан гэсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд уйлахаар нь ээж энэ чинь амьтай юм байна тэр хооронд аягүй удаан байж байж тэр хүүхэд нь уйлаад ...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд нэлээд дээшлүүлээд нөгөө хүүхдээ цамцанд нь боогоод суга руугаа хийгээд дулаахан байж байг даа гээд тэгээд аав нэг шөл хийгээд аваад ирсэн чинь давсгүй нэг тал нь улаан, нэг тал нь бор ...

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Ийм хүнтэй юу ярих вэ? гэж бодоод бор хэсгийн шимээд ууж байсан чинь нөгөө ахынх нь авгай ороод ирсэн гэсэн. Энэ чинь намайг аллаа ш дээ гээд хамаг юмаа шидчихсэн гэсэн.

Буяндэлгэр -

Ээж чинь үү?

Чойжил -

Ээж.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд би төрсөн юм байна. Тэгээд ...

Буяндэлгэр -

Тэмцэж байж хүн болсон байна ш дээ.

Чойжил -

Тийм байна лээ.

Буяндэлгэр -

Хорвоо дэлхий дээр хүн болох гэж ...

Чойжил -

Тэгээд ингэсэн чинь лам өвөө маань үзээд ингэсэн гэнээ. Чиний энэ хүүхэд бас тогтохгүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн тэр лам өвөө аймаар их ном хар уншаад том бор аяга дүүрэн нэр авч ирээд ингээд нэр сугалуулсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

За Одвогмэд чи сугал. Авсан ээж нь сугалаарай гээд ингэсэн чинь ухаж ухаж сугалсан чинь ганцхан хоосон цаас байсныг манай аав гаргаад ирсэн гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь нөгөө лам нь хачин болоод л за за танай энэ хүүхэд тогтохгүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

5 сартай нэг зоос гүйлгэснээ 5 сартайдаа юмуу? 8 сартайдаа үхэх юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би энэ ганц цаасанд хамаг бүх муу муухай юмыг шингээгээд ганцхан цаас байсан. Наана чинь аягүй олон зуун нэр байгаа. За ийм байна гээд гараад явчихсан гэсэн. Тэгээд нөгөө хоёр чинь бүр шаналаад хоцрохгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр хооронд хүн амын бүртгэл яваад намайг бүртгэж авсан байгаа юм. Төрсний гэрчилгээ тэгсэн чинь танай хүүхдийг хэн гэдэг юм? гэсэн чинь наадах чинь одоо нэр байхгүй ш дээ. Нэр өгөөгүй гэсэн чинь Одвогмэдийн Нэргүй гээд тавьчихсан. /Инээлдэв/ Тэгээд төрсний гэрчилгээн дээр би Одвогмэдийн Нэргүй гэдэг нэртэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ингээд явсан чинь танай энэ хүүхдийг одоо ингээд аргалаачээ гээд лам өвөөгөөсөө гуйгаад байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь нөгөө лам өвөө нэг өдөр ээжээр чихмэл хүүхэд хийлгээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүүхэд хийлгээд нүүр ам хийлгээд ингээд намайг аваад чихмэл хүүхдийг аваад тэгсээр байтал 5 сар мар нь бараг дөхчихсөн юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зун долоон сард чинь 3 сар гарантай байхад нь хүн тавьдаг газар луу аваад явчихсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд хоёр хонин тогоо аваад тэгээд хоёр хонин тогоо аваад аавтай авч яваад аваачаад намайг тавьчихсан гэсэн. Хоёр хонин тогоон дотроо чихмэлтэй хоёулангийн өглөө аваачиж хийсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Ээжийн хөх нь саамшаад ээж хүн тавьдаг газар луу хараад ингээд байдаг. Нөгөө өвгөн өдөржингөө ном уншаад дуугараагүй гэсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд орой 5, 6, 7 ч юмуу болохоос арай өмнө дагуулаад аав ээж хоёрыг дагуулаад аваад очсон чинь хөлс нь цутгачихсан унтаж байсан гэсэн. Ерөөсөө уйлж ядарсан шинж байхгүй.

Буяндэлгэр -

Хнн. Тэр битүү тогоон дотор бүтэж барина гэж байхгүй юу?

Чойжил -

Ёстой хамаг хөлс нь цуваад нэвтэрчихсэн унтаж байсан гэсэн. Номын хүчээр унтуулсан. Түүнээс биш хүүхэд чинь өдөржингөө уйлаад халуун наранд халуун тогоон дотор үхнэ биз дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд нэг юм аваад Долгорын хүүхэд ... тэгээд нөгөө хийсэн чихмэл михмэлээ оршуулаад ...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Ингээд дуусгасан байгаа юм. Тэгээд манай дархан өвөөгөөр иймхэн хөөрхөн түлхүүргүй цоож хийлгээд тэгээд ээжээр нэг улаан дээл оёулаад тэгээд намайг чинь авч ирээд энд нь ингээд зүүгээд цоожилчихоод За Чойжил гээд тэгчихсэн байхгүй юу. Манай хүүхдийн нэр Чойжил гээд ямар муухай нэр өгсөн юм бэ? надад гээд би тэгэхээр миний хүүгийн нэрийг сольж болохгүй юм байгаа шүү гээд ээж тэгдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд цоожилчихсон. Тэгээд уул нь Цоожил юм байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд нөгөө бүртгэл дээрээ Нэргүй мэргүй янз янзаар явсаар байгаад хувийн хэрэг дээр Чойжоо гээд л Чойжил гээд янз янзаар Ц, Ч есөн шидээр бичсээр байгаад тэгээд одоо Чойжил гээд тогтсон.

Буяндэлгэр -

Дахиж паспорт авахдаа Чойжилоороо явсан уу?

Чойжил -

Тийм. Надад тэг ингэ нэрээ ингээрэй гэсэн нэг ч хүн байхгүй. Тэгээд ингэсэн чинь намайг бас ингэсэн гэсэн. Энэ хүүхэд тогтохгүй айлд өргүүл гэсэн гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зөндөө олон хүүхэдгүй айлыг гуйсан чинь ерөөсөө аваагүй. Тэгээд ээжийн нэг ахыг гуйсан чинь өмнө нэг айлаас хүүхэд авсан чинь нас барчихсан гэсэн. Тэгсэн чинь болъё болъё хүний үхдэг хүүхэд аваад хаях гэж төвөг гэж хэлж байсан гэсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд нэг их гомддог юм. Тэр Бондоо наймаа гээд нэг хүн байсан байгаа юм. Одоо тэгээд аваагүй хүмүүс нь авч байхгүй яаваа гээд тэгдэг байхгүй юу. Тэгээд ингэсэн чинь тэр лам өвгөн ингэж хэлсэн гэсэн. Энэ хүүхэд танай хүүхэд биш шүү. Энийг ерөөсөө битгий өөрийнхөө хүүхдийг гэж битгий бодож яваарай. Энэ айлын хүүхэд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо тэгж байгаад нэг эцэг, эх нь гарч ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би үзэхгүй ээ. Та нар үзнэ гээд хаячихсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ээж энэ манай хүүхэд биш юм байгаа юм гээд хааяа тоглож л байдаг. Тэгээд яваад байсан чинь 5-р ангид байсан байхгүй юу. Би.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Намайг 5-р ангид байсан чинь Монгол кино нэгтгэлийн баахан хүмүүс кино зураг авах гэж байгаа гээд ирдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Монгол кино гэсэн гоё бөмбөгөр тэрэг мэрэг манай сургуулийн хашаанд гэр бариад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг кино зураг авах гэж байна гэнэ. Тамирын охин гэдэг кино.

Буяндэлгэр -

Оо тийм. Чи тэрэнд тоглосон уу?

Чойжил -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Тамирын охины?

Чойжил -

Нөгөө баяных нь охинд.

Буяндэлгэр -

Баяных нь охинд тоглосон уу? Тэр чинь сайн кино ш дээ.

Чойжил -

Тийм. Тийм нэг юм болоод яваад өгсөн чинь жаахан 5-р ангийн хүүхэд чинь гүйж очоод л хот мотын хүмүүс бүх юм сонин ш дээ. Хөдөөний хүүхдүүдэд ...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Үзэж хараад ингээд гүйгээд байдаг байсан чинь нэг өвгөн намайг хараад болохоо байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд нөгөө айж байгаа байхгүй юу. Хотын хүмүүс хүүхэд аваад явчихдаг юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сүүлдээ нөгөө кино руугаа нэг их очихоо болиод хоёр гурван хоног очоогүй байж байгаад нэг завсарлагаанаар начигнаад давхиад очсон чинь нөгөө хүн чинь хөөе миний хүү нааш ир юм асууя гэхээр нь шууд зугатаагаад явчихаж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгсэн нөгөө хүн чинь хурдан хурдан алхсаар байгаад миний араас хүрээд ирсэн чинь манай нэг багш гадаа сандал дээр сууж байсан. Манай багштай зүгээр хууч хөөрөөд л ийм кино авах гэж байгаа тэгэх гэж байгаа. Багш ингээд сууж байхад нөгөө өвөө над руу хараад байхаар нь аймаар нэг их муухай ямар муухай өвгөн бэ? Намайг алчих вий дээ гэж бодоод айгаад зугатаагаад байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн маргааш нь ангидаа сууж байсан чинь бид нар бас явж байхдаа шоглоод юм хум шиднэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би шиддэггүй л байсан. Манай сумын намын дарга, манай сургуулийн захирал тэгээд баахан улсууд орж ирээд нөгөө охин чинь тэр байна. Тэр урд гэзэгтэй охин гээд би чинь өндөр учраас хамгийн ард суудаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр бор пальтотой хүүхэд гэсэн чинь би чулуу шидээгүй гээд ...

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Банди нар гэсэн чинь зүгээр зүгээр гараад ир гэсэн чинь кинонд тоглуулах гэсэн юм барих гэсэн болоод яваад өгөхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн манай багш наадах чинь ална шүү гээд би юу ч мэдэхгүй чадна чадна гээд ингээд байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Тамирын охины Галсан гэж тэр Ягаан Гажидын охинд тоглосон ш дээ. Би. Муу сурдаг. Яст мэлхий унаж гарсан ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр рольд хөгжим бүжгийн дунд сургуулиас хүүхэд авсан чинь Орос багш нь явуулаагүй. Тэгээд Архангай аймгийн төвөөс хүүхэд шалгаруулж авна гэж явж байтал нь би түүгээр давхиж явж тааралдаад тэгээд би тэр кинонд тоглохоор болсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Миний аав драмын театрын ерөнхий найруулагч Галсанжав гэж хүн Соёлын тэргүүний ажилтан тийм хүн байж байгаад өөд болсон ш дээ. Тэр хүн. Миний ээжид одоо Улсын Гавъяат Жүжигчин Цэнд-Аюуш ягаан Гажидад тоглодог.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Энэ хоёр хүний хүүхэд болоод баян айлын охинд тоглолоо. Ингээд тоглохоор болсон чинь нөгөө аав, ээж хоёр чинь бөөн юм болоод ...

Буяндэлгэр -

Ээж аав нь гараад ирсэн ...

Чойжил -

Яаваа ийвээ гэсэн чинь манай хүүхэд ийм ийм үүх түүхтэй юм байгаа юм. Ингэж нэг лам хэлж байсан юм. Ёстой ээж аав нь гарч ирлээ гээд бид гурвыг чинь бүр найр хийгээд ээж аав болгосон ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Ээж аав болгоод тэгээд тэр киноныхоо ээжийг ээжээ гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр аавыгаа аав гэдэг байсан. Манай тэр Галсанжав аав 80 хэдэн онд нас бараад би сургуулийн хүүхэд байж байгаад бишээ 79 онд нас барсан юм. Би тэр 79 онд төвийн 10-н жилд өөрийнхөө ажиллаж байгаа сургуульд сурагч байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд аавтайгаа цуг би тэр аавынхаа оршуулга моршуулгад хүртэл очиж байсна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд би ээж аавтай болсон юм шиг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Чойжил -

Энэ чиний ээж аав чи угаасаа манай хүүхэд биш байсан юм энэ тэр гээд манай аав ээж. Тэгээд нэг тийм кинонд тоглосон түүхтэй.

Буяндэлгэр -

Гоё түүх байна шүү.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Урдны лам нар бас их чадалтай ...

Чойжил -

Мундаг байсан.

Буяндэлгэр -

Алсыг харж чадаж байсан байна шүү. Тиймээ?

Чойжил -

Мундаг байсан нь яагаад ийм мундаг байсан юм би итгэдэггүй байсан. Хамгийн гол нь тэр өдөржингөө хонин тогоон дотор байсан. Халуун наранд байсан юу болоогүй.

Буяндэлгэр -

Бүтээд үхчихмээр юм тиймээ?

Чойжил -

Унтаж байсан гэхээрээ л их сонин байгаа юм. Тэгэхээрээ л хүчтэй байсан байна гэж би боддог.

Буяндэлгэр -

Тийм хүчтэй байсан.

Чойжил -

Тэгээд ийм Чойжил гэдэг нэртэй. Дандаа хүмүүс намайг аан гээд тэгдэг ш дээ. Эрэгтэй хүний над шиг нэртэй хүн байдаггүй байхаа. Тийм учир утгатай нэр дээ.

Буяндэлгэр -

Учиртай. Учиртай. Ерөөсөө яаж болохгүй.

Чойжил -

Харин тийм. Тэгээд нөгөө нэг муухай хүн гээд намайг хөөгөөд байгаа муухай өвгөн гэдэг маань Ардын жүжигчин Чимэд-Осор гуай байсан.

Буяндэлгэр -

/Инээв/ Чимэд-Осор гуай ч ширүүн л дээ.

Чойжил -

Тэгээд ажил алдар суугийн мэдэхгүй учраас аймаар муухай шар өвгөн харагдаад байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Чойжил -

Алах гээд байна гээд бодоод байсан тэр хүн маань тийм хүн байсан. Тэгээд тэр Чимэд-Осор гуайн дараа Өлзийт сумаас хичнээн жилийн дараагаар дэлгэцэнд гарсан хүн би гэсэн ш дээ. 74 онд тэр кинонд тоглосон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд энийг жүжигчин болгоно гэж Чимэд-Осор гуай давхиад тэгсэн чинь манай аав болохоор манайд тийм авъяас мавъяастай хүн байхгүй ээ энэ жүжигчин болж амжихгүй байх гээд тэгээд би Багшийн дээдэд ороод багш болчихсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Багшийн дээдийг яаж юу яав? Төвийн 10-н жил төгссөн үү?

Чойжил -

Тийм. Энэ төвийн 10-н жил төгссөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь би ингэлээ. 10-н жил төгсөхөд аав маань их жүжигчин болгох дургүй байсан. Бас нэг учир дутагдалтай юм байгаад байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд би чинь жүжигчин болох гээд аягүй бэлтгэл хийгээд байлаа.

Буяндэлгэр -

Чи өөрөө бол дуртай?

Чойжил -

Дуртай. Чимэд-Осор өвөө дуртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд бэлтгэл хийгээд байсан чинь яг шалгалт өгөх гэсэн чинь багшийн дээдийн кино драмын ангийн хуваарь чинь жил өнжиж ирдгийг ...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Мэдэхгүй. Тэр үед бүдүүлэг болохоороо багш магш нь ч хэлж өгөх юм байхгүй. Миний төгсөлт 79 онд элсэлт авахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ингэчихвээ. Тэгээд нөгөө юунд бэлдчихсэн байсан хүн чинь сүүлдээ бүр болиод Анагаахын дээдэд өгөхөөр болоод химиэр конкурсдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Химиэр конкурсадсан чинь оноо дутаад анагаахад орж чадахаа больчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ингэсэн чинь химиэр конкурсаад миний оноо болохоор Завханы худалдааны техникумын эдийн засгийн анги дээр таарчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би ерөөсөө нябо эдийн засаг гэдэг юмыг ойлгодоггүй. Мэдэхгүй. Орохгүй гээд ороогүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь тэр үед сургууль мургуульд орох ёстой аймаар байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хэцүү байсан уу?

Чойжил -

Хэцүү байсан. Конкурсдаад авахгүй бол хоосон. Хоосон хоцорчихсон. Тэгээд ээжийн маань найз нь Пагмадулам гэдэг хүн Боловсролын Яамны сайдын нарийн бичгийн дарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр хүн дээр аваачиж өгөөд энэ манай хүүхэд манай ээж бид нарыг их багаас нь дуу, шүлэг, хөгжим, теннис зааж өгнө. Волейбол тоглохыг хүртэл манай аав ээж хоёр тойруулж байгаад шалаа тавьж байгаад теннис зааж өгдөг. Ингэж цохидог юм. Ингэж падежилдэг юм. Ингэдэг юм гээд зааж өгдөг. Хүүхдээ аймаар уртын дуу муу бид нарт зааж өгдөг. Ийм хүмүүс.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Аягүй би их юм хум оёх барихыг ээжээсээ сурчихсан. Манай ээж их уран өөлдийн уран Долгор гэдэг хүн байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Ээжийн маань оёсон барьсан юмнаас зураг мураг авна гэвэл ширмэл ширдэг, буриад гутал энэ тэр бол байна.

Буяндэлгэр -

Очиж авна шүү.

Чойжил -

Би ч бас хийдэг. Миний хийсэн юмнууд ч байгаа. За ингээд ээж маань дагуулаад явлаа. Ингэсэн чинь намайг танай хүүхдийг чинь Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн ангид оруулчихъя хө гээд оруулчихваа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сар болж байсан чинь миний нөгөө хуваарилаад хамаг бичиг баримтыг чинь тэр газар Завханы худалдааны техникум руу миний хувийн хэрэг бүх бичиг баримт явчихгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд би авч чадаа ч үгүй. Тэгээд сайдын нарийн бичгийн дарга оруулчихсан байсан. Сар болоод бичиг баримт байхгүй гээд гаргачихваа.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд байж байсан чинь нөгөө эгч чинь Багшийн дээдийн Багшийн дээд дээр нөгөө нэг 6 сараар багш бэлтгэх курсууд хичээллэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Хөдөлмөрийн багш, Монгол хэлний багш, Түүхийн багшийн курс хичээллэж байсан билүү? Нэг сард оруулж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

12 сард. Тэгээд би Монгол хэл-Уран зохиолын курсад ороод ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Төгсөж ирээд Өлзийт сумандаа Пионерийн удирдагч хийж байгаад хоёр жил дараалан конкурсдаж байж...

Буяндэлгэр -

Аа хан.

Чойжил -

1980 онд..

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аа 84 онд Багшийн дээдийн Монгол хэл уран зохиолын ангид, тэр хүн хартай суугаад хүүхэд шуухадтай жирэмсэн тийм үедээ ороод тэгээд эчнээгээр 88 онд багшийн дээдийн Монгол хэл уран зохиолын ангийг төгссөн. Гэхдээ би 78 онд 10-р анги төгсөөд 79 оноос хойш боловсролын байгууллагад ажилчихсан. Тэгээд пионерийн эрхлэгч, Монгол хэлний багш, хүмүүжлийн эрхлэгч, нийгмийн ажилтан 2000 оноос нийгмийн ажилтан хийж байгаад энэ жилээс бага ангийн сургалтын менежер.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр хооронд 2006 онд Багшийн их сургууль дээрээ магистер төгссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм түүхтэй.

Буяндэлгэр -

Гоё түүхтэй юм байна.

Чойжил -

Би бас Өнөр бүл кинонд тоглох гээд Чимэд-Осор өвөө маань, тэр хавар чинь сургуульд ороогүй. Оруулах гээд ингэж явж байх хооронд Өнөр бүл кинонд пора хийлгээд одоо тэр дуучин Чулуунцэцэгийн дүрд би тоглох гээд явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь манай хамгийн бага эрэгтэй дүү 5 настай хүүхэд нас барчихсан чинь аав очоод намайг авчихсан. Аав маань болохоор натурт хамт явдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аав нь юмуу. Ээж нь аваад явна шүү дээ. Хүүхдийг зүгээр явуулахгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Ээж хот руу авч явна. Хөдөө гадаа явж байхад урлагийнхан хоорондоо ийм тийм найз нөхөд явж байсныг нь манай аав аягүй жигшчихсэн. Урлагийн хүн болгохгүй гээд үхэн хатан зүтгэчихдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Урлагийн хүн болсон бол яах ч байсан юм билээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд боловсролын байгууллагад 25, 26 жил ажилллаж байна. 26 дахь жилдээ.

Буяндэлгэр -

Оо удаж байна ш дээ.

Чойжил -

Тийм удчихсан.

Буяндэлгэр -

Хэдэн хүүхэдтэй бэ?

Чойжил -

Хоёр охинтой. Том охин маань компьютер техник менежментийн сургуулийг санхүү менежментийн ангийг төгсөөд “Говь” компанид нягтлан хийдэг.

Буяндэлгэр -

Оо.

Чойжил -

Хүргэн маань нисгэгч. Эмээ болчихсон.

Буяндэлгэр -

Өө за. Залуу эмээ байна ш дээ. Баяр хүргэе.

Чойжил -

Гурван нас хүрэх гэж байгаа зээ бандитай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бага охин маань Анагаахын их сургуулийн энэ жил төгсөх курс. Сая анагаахаас 4 оюутан Японы анагаах ухааны их сургууль дээр илтгэл тавьчихаад ирсэн. Илтэлийн уралдаанд орчихоод сая ирсэн. Тэгээд манай бага охиныг энэ төвийн 10 жилийн сургуульд орчихсон байхад бас нэг хэдэн хүмүүс, шууд гудамжинд хэдэн хүмүүс тааараад, ингэж орж ирэхгүй юу. Тэгэхэд би 1-р сургуульд ороогүй байсан. Албан бус боловсрол хариуцсан боловсролын төвийн мэргэжилтэн хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ээжээ бид нар ангийхаа хүүхдүүдтэй явж байсан чинь хэдэн хүмүүс тааралдаад та нар кинонд тоглож чадах уу? гэж байна. Тэглээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь чадна чадна гэсэн чинь бид нарыг буудалд аваачаад, энэ аягүй гоё урт үстай охин байна. Чи кинонд тоглож чадах уу? гээд шалгалт авсан. Намайг кинонд тоглуулна гэсэн гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь чи худлаа хэлж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Яг намайг 5-р ангид байхад ингэж байсан юм. Манай тэр охин чинь 6-д байсан юм. Давтагдахгүй. Худлаа чи худлаа ярьж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо таньтай нэг хүн утсаар ярина гэсэн. Дарга гэж байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Манайх гэртээ утастай байсан. Аймгийн засаг дарга Бадрах гэж хүн байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр чинь 1999 он байхгүй юу. Би энэ сургуульд 2000 онд орсон. Тэгсэн чинь Бадрах байнаа. Аймгийн засаг дарга гээд нэг хүн ярьж байна. Оо за та сайн байна уу? гэсэн чинь, танай нэг охин гэнээ. Манай аав зохиолч Ц. Цэнд юм байгаа юм. Манай аавын “Маш нууц” гээд өгүүллэг байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бишээ. О. Цэнд нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

“Маш нууц” өгүүллэгээр нь аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд бид нар “Уйлж дуулах хорвоо” гээд кино хийх гэж байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь киноны хүмүүс 10 жилийн сургууль руу хүүхдүүд шалгахаар явж байсан чинь хэдэн охин тааралдсан. Танай охин гэнээ. Цолмонцацрал гээд хүүхэд тоглуулахаар болчихоод байнаа. Хоршоололд байдаг ш дээ. Тамир зуслан гээд?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр газар очиж 10 хоног зурганд орох гэнээ. Та зөвшөөрөх үү? Хүүхэдтэйгээ хамт явах зав зай байна уу? Би албан бус хариуцсан мэргэжилтэн. Албан бус сургалт ирвэл ажилладаг. Сургалт ирэхгүй бол хий суучихдаг. Ажил олдохгүй ийм байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь зэрэг танай хүүхэдтэй 100 мянган төгрөгний гэрээ хийхээр чинь бас ажил мажилгүй тэр үед бас 100 мянган төгрөг ...

Буяндэлгэр -

Овоо мөнгө байсан.

Чойжил -

Оо тэгье тэгье би зав гаргаад тэгье тэгье гээд тэгээд орой аваад манай том охин оюутан, манай хүн болохоор аймгийн иргэдийн хурлын даргын жолооч Улаанбаатар луу ажлаар явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь хүүхдийн амралт болохоор би гэрээ цоожлоод хүүхдээ аваад яваад өгөхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яваад очсон чинь тэнд ямар хүн байсан гээч? Нөгөө миний ээжид тоглосон Цэнд-Аюуш, Тамирын охин киноны туслах найруулагч байсан Чимэддорж гээд хүн байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Танай телевиз радиогийнх нь сул толгой Чимэддорж гээд байдаг. Тэр ах ерөнхий найруулагч.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Чойжил -

Тамирын охины зураач байсан О.Мягмар гуай бас зураач.

Буяндэлгэр -

Аа ха. Гавъяат, ардын зураач тиймээ?

Чойжил -

Тэгээд Ардын жүжигчин Очирбат гуай, гавъяат жүжигчин Бямбасүрэн гуай.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Одоо нөгөө Дулмаа гуайн нөхөр байсан Дайны цэргүүд сонсоцгоо киноны Гэлэг хошууч Ганболд.

Буяндэлгэр -

Ганболд.

Чойжил -

Хөгжмийн зохиолч Чинзориг гуай.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгээд Моторын дуу киноны Ганаагийн рольд тоглосон Бямбацогт ийм улсууд байж байх юм.

Буяндэлгэр -

За?

Чойжил -

Тэгсэн нөгөө ...

Буяндэлгэр -

Монголын дандаа шилдэг жүжигчид байна ш дээ. Авъяастай улсууд.

Чойжил -

Тийм. Нэг хэсэг Цэнд-Аюуш ээж дээрээ очихоо байгаад зах зээл мээл болоод ингээд наашаа цаашаа явдаг хөл хумигдаад тэгсэн нөгөө Цэнд-Аюуш ягаан Гажид ээж маань уйлаад намайг барьж аваад л зуураад уйлаад л чамайг гадаад мадаад гараад явчихсан юм болгосон чи бид хоёр холбоогүй байх учиргүй ш дээ гээд ингээд бөөн баяр болдог юм байна.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Чойжил -

Тэгээд ингэсэн чинь тэр бас их сонин. Тэгсэн чинь бас Архангай аймгаас тэр тэр бол яахав нөгөө нэг Цэнд гуайн Маш нууц чинь Ирвэсэнд бариулаад Сорвит гээд тэр нэг ийм кино байхгүй юу. Нэг гэр бүл охин, банди хоёртой сайхан дунд зэргийн амьдралтай хоёр хүн байж байгаад л тэгээд зүрхний өвчтэй. Эхнэр нь. Эхнэрээ эмчлүүлэх гээд нэг салхинд гарангаа ус авах гээд явж байх хооронд голын эрэг дээр нэг оюутан хүүхэн усанд орж байхад нь Ирвэс дайраад Ирвэсний өмнүүр ороод тэр гол дүрийн жүжигчин сорви морвитой болоод тэрийгээ асарч байгаад нөхөр нь муу байсан авгайн нас бараад нөгөө оюутан охин болохоор нэг их том компаний захирал тэрийг аваад суучихсан. Байж байгаад анх эхлээд хүүхэд гаргахад нь тэрийг нь аборт хийлгэчихсэн. Хүүхэд гарахаа болиод тэр баян хүний амьдрал тэгээд тэр охиныг аврах гээд нөгөө айлын амьдрал сүйрчихдэг.

Буяндэлгэр -

Тийм байна.

Чойжил -

Хоёр нялх өнчин хүүхдүүд хоцорчихсон. Тэрийг өрөвдсөөр байгаад тэр оюутан тэр Сорвиттой суугаад нөхрөөсөө салаад тэр хоёр хүүхдийн ээж болдог кино.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь тэрэнд бас эндээс Сорвитын одоо өмнөх эхнэрийг нь энэ театрын жүжигчдээс шалгаруулж авах гэж байсан чинь намайг очсон чинь больчихсон.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Чойжил -

Ерөөсөө болъё. Чи өмнө нь кинонд тоглосон юм чинь чи л тогло.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн тэр нь бас 240 мянгаар рольд гэрээ хийх байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр би чинь хүүхэд 100 мянга, 340, 50 мянган төгрөгний орлоготой тэгээд яасан чинь чи тогло гээд салдаггүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би чадахгүй байхаа гээд тэгсэн чинь ерөөсөө тогло гэсээр байгаад хүн авахаа болилоо гэсээр байгаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд бас би тэр рольд тоглосон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Тэгээд тэр роль бол аягүй сайхан бас үс гэзэг сайтай их гоё эмэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр нөхөр нь тийм эрэмдэг зэрэмдэг болчихоод мөнхийн өөрийнхөө эхнэрийг бодож байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр киноны эмэгтэй нь дуу нь надад зориулагдсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм их гоё тэр дууных нь юу болохоор зэрэг шүлгийг тэр О. Цэнд гуай өөрийнхөө эхнэрт зориулаад Үзвээс тунгалаг наран гэдэг тийм шүлэг байсан.

Буяндэлгэр -

Мөрнөөс нь санаж байна уу?

Чойжил -

Санаж байна. Тэр шүлгэнд нь Чинзориг гуай ая оруулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр дууны эзэн болоод тэнд тоглосон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яахав тэр кинон дээр нас бардаг л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ингэсэн чинь зураг авалт ингээд явагдаж байсан чинь тэр Сорвит чинь эхнэрээ нас барангуут ойн цагдаа болоод навсархай байшинтай гарчихдаг. Тэнд нэг навсархай байшин байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэнд нь өөрөө байшингийнхаа хажууд эхнэрээ оршуулчихсан. Овоотой шороон дээр миний нэг залуугийн зургийг тавьчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэнд дээр нь нөхөр нь нөгөө Сорвит уйлаад нохой гаслаад хоёр хүүхэд нь уйлаад л яг тийм зураг авч байхад нь манай өөрийн нөхөр яваад очив оо.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бид хоёрыг юу хийж байна. Яасан ийсэн гээд очсноо уурлаад ийм юманд тоглоод байхдаа яадаг юм. Бүр оршуулж моршуулчихсан. Юу яасан ийсэн гээд бөөн юм болоод ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нөгөөдөхөө тайвшируулаад яах вэ? Бид хоёр чинь 350 мянган төгрөг авах гээд байна ш дээ гээд тэр үеийн чинь 350 /Инээлдэв/ Тайван байж бай гээд тэгээд бас Чойжилын оршуулга гээд тэнд нэг булш байдаг ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/ Учиртай ч юм билүү? Чамайг жааханд чинь оршуулсан ш дээ.

Чойжил -

Харин тийм.

Буяндэлгэр -

Жааханд чинь золигт гаргасан.

Чойжил -

Тэр нь жинхэнэ тэнд явагдсан юмуу? Яасан юм? Бас их тийм уялдаатай юм шиг надад санагддаг ш дээ. Тэгээд нөгөө кино зураг аваад бид нар хоолонд орох гээд залуучууд энийг нааш цааш нь болгоод буулгаарай гээд ингэсэн чинь залуучууд нь хоолонд орчихсон чинь манай нөхөр уурлачихсан ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгэхдээ тэрийг бас тракторын гол төмөр мөмөр юу оруулж байгаад дээрээс нь шороо хийчихсэн тэр ингээд бас овоотой байдаг. Манай Хоршооллын хүүхдүүд багшаа Чойжилын оршуулга гээд нэг юм байгаад байдаг юу юм бэ? гээд тэгээд байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд багш нь тэгсэн тэгсэн гэхээр өө тэгвэл ёстой дурсгалтай юм байна гээд байдаг ш дээ. Тэгээд тэр О. Цэнд гуай Хайр дурлалыг шагнасан Хаврын сайхан цэцэг минь Мөчрөөс мөчирт салаалсан Мөнгөн цагаан сарнай минь Өр зүрхний хайр Үзвээс тунгалаг наран би тэр дууны шүлгээс тэгээд Салаад явахын цагт Сар хормойд нь шуураастай Орхиод явахын үест нь Од гэзгэнд нь наадаастай Өр зүрхний хайр Үзвээс тунгалаг наран гээд ийм гоё шүлэг авгайдаа зориулсан тэр шүлгэнд нь шууд дуу оруулчихсан.

Буяндэлгэр -

Аа ха. Гоё аятай байгаа даа. Чинзориг сайхан хөгжим зохиодог ш дээ.

Чойжил -

Тийм. Чинзориг гуай аягүй гоё хүн байсан. Бие нь тааруухан болчихсон байсан. Түүний дараа удаагүй юу яасан ш дээ. Зайлуул. Тэгээд би тэр Моторын дуу киноны Ганаагийн эхнэрийн дүрд тоглосон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм. Тэгээд Чинзориг гуай бид хоёр дуугийн дуулж хүүхдүүдэд нь хоёулаа дуулж ийм дуу хийлээ гээд. Тэнд засаг дарга хүн чинь ах мах авгай хүүхэдтэйгээ яваад очихоор Чинзориг гуай би аавын чинь ийм шүлгэнд юу яачихсан. Чойжил гуай хоёулаа дуулъя гээд бид хоёр дуулахад хүүхдүүд нь уйлж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гоё хүүхний дуу надад зориулагдсан болохоор би өөрөө тийм юм шиг түүгээрээ бас аягүй их бахархдаг юм.

Буяндэлгэр -

Тийм ш дээ. Аа ха.

Чойжил -

Тэгээд би их гоё дууны эзэн болсон юм.

Буяндэлгэр -

Тэр дууг сайхан дуулаач?

Чойжил -

Одоо театрт О.Цэнд гуайн охиных нь хүү Нямсүрэн гээд дуучин байгаа тэр дуулдаг юм. Би аялах гээд үзье дээ. Хайр дурлалыг шагнасан. Хаврын сайхан цэцэг минь Мөчрөөс мөчирт салаалсан Мөнгөн цагаан сарнай минь Өр зүрхний хайр Үзвээс тунгалаг наран гээд тэгээд тэр дуундаа болохоор зэрэг Чинзориг гуай өөрөө дуулсан.

Буяндэлгэр -

Ямар гоё юм бэ?

Чойжил -

Тэгээд Соривтын бодолд нь одоо надтай ямар байсныгаа бодно ш дээ?

Буяндэлгэр -

Аа ха. Тийм.

Чойжил -

Кинон дээр. Тэгээд миний тухай бодол явахаар л энэ дуу явдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ дууны ая явдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр “ Уйлж дуулах хорвоо” киног хүмүүс хувиараа захиалж хийлгэсэн болохоор гаргаагүй.

Буяндэлгэр -

Би үзээгүй юм байна. Чамаас сонсож байна.

Чойжил -

Гараагүй. Гэхдээ энэ кино тухайн жилийнхээ пентатоник наадамд 8-р байр эзэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ киноны нэг бичлэг нь Чимэддорж найруулагчид байж байгаа. Би охинтойгоо хоёулаа тоглосон юм чинь хуулж авах юмсан гэж бодоод байгаа.

Буяндэлгэр -

Аваач. Одоо бол DVD-д буулгачихна шүү дээ. DVD. CD-нд буулгаад авчихна ш дээ.

Чойжил -

Буулгаж авна гэж бодоод байгаа.

Буяндэлгэр -

Чимэддорж гэж ямар хүн байнаа? Би үзвэл таних байх.

Чойжил -

Танина. Танина. Тамирын охинд туслах найруулагч хийж байсан.

Буяндэлгэр -

Одоо хаана юу хийж байна.

Чойжил -

Одоо чөлөөт уран бүтээлч байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүмүүс болохоор Сул толгой Чимэддорж гээд аягүй сайн мэддэг ш дээ.

Буяндэлгэр -

Би бол ерөөсөө санахгүй байна. Хэдэн насны хүн бэ?

Чойжил -

Одоо бол 60 дөхөж байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Авгай нь болохоор Монголын радиогийн санхүү манхүү нягтлан тэр хавьцаа ажиллаж байгаа юм биш үү?

Буяндэлгэр -

Хэн гэж байна?

Чойжил -

За авгайтай нь би төрөл юм байгаа юм шүү.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чойжил -

Ламбаа гишүүний авгай Гүнжээ эгч байна ш дээ. Энэ Гүнжээ эгч чинь бас Өөлдийн ноёны удмын хүн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чойжил -

Ламбаа гуайн авгай. Бид хоёр төрөл. Гүнжээ эгчийн төрсөн дүү ш дээ. Тэр Чимэддорж ахын авгай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сая тэр Чинзориг гуайн тухай дурсамж нэвтрүүлэг явж байна лээ ш дээ. Кинонд мөнхөрсөн аялгуу гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэн дээр Чимэддорж ах ярьж байна лээ ш дээ. Тэр “Уйлж дуулах хорвоо” гэдэг киноны дуугийн хийгээд хөгжмийн хийгээд Чинзориг өөрөө дуулж бичүүлсэн гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би одоо “Тамирын охин”-ыгоо ч буулгаж авч чадаагүй явж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Түүнийг буулгаж авах хэрэгтэй.

Чойжил -

Тийм. Тэр киног бас олж авах юмсан гээд боддог юм.

Буяндэлгэр -

Чи чинь жүжигчин болоогүй ч гэсэн болчихсон юм байна ш дээ.

Чойжил -

/Инээв/ Сайн дурын жүжигчин.

Буяндэлгэр -

Хэд хэдэн кинонд тоглочихсон юм байна ш дээ.

Чойжил -

Тийм. “Газарчин” гэдэг кинонд бас нэг Германы...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Голын эрэг дээр урцны үүдэн дээр сууж байгаад нэг хэсэг гарчихдаг юм. Тэгэхэд бид нарыг Тариатад багш нарын семинарт очсон чинь семинарын багш нарыг хуугаар нь аваачиж масуканд оруулсан байхгүй юу. Тэгэхэд бас давхиж очоод л авахуулчихсан. Зүгээр явж байгаад л тоглочих гээд байдаг ш дээ. /Инээв/

Буяндэлгэр -

Тийм байна.

Чойжил -

“Тамирын охин”-д тоглосон хүмүүс нэлээд зөөрчихсөн байна лээ. Дээр бодоод үзсэн чинь. Миний ээж бас тэнд ганц кадр зураг авахуулсан байхгүй юу. Дээр зурагтаар гарч байхад хэдэн зураг авсан. Аппаратаар баахан зураг авсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм байна. Курс төгсөөд пионерийн удирдагч хийсэн. Эвлэлийн дарга байлаа. Пионерийн удирдагч байлаа. Хүүхдийн оролцооны бас нийгмийн ажилтан энэ тэр гээд хийж явлаа. Хүүхдүүдийн дундах онигоо, хүүхдүүдийн ярьсан юм зөндөө ш дээ. Би нэг хэсэг хүүхдүүдийнхээ ярьсан хөөрхөн юмнуудыг бичдэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Ном болгож болно ш дээ.

Чойжил -

Эзэнтэй онигоонуудыг бичээд байдаг байсан. Сүүлдээ ажилдаа яагаад болохоо байчихлаа. Социализмын үед хүүхдүүдийг бид амьдралынх нь журамтай цуг сургаж л байсан байна шүү. Тиймээ? Хэвшил.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэхдээ манай сургалтын гол юу онцлог нь болохоор хүн болгох талаа хаячихсан.

Буяндэлгэр -

Уучлаарай. /Утас дуугарсан./ Тэр тухай яриач. Хүүхдүүдийн зохион бичлэг онигоо тэр бас их сонин байна. Монгол хүүхдийн сэтгэлгээ гарч байгаа ш дээ. Ер нь.

Чойжил -

Тийм. Анх эхлээд пионерийн удирдагч хийж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сумандаа очоод тэгээд яахав тэр үеийн пионерийн удирдагч бас их ажилтай байсан байнаа.

Буяндэлгэр -

Тийм. Хариуцлагатай байсан.

Чойжил -

Маш хариуцлагатай. 7 хоног болгон тэр ажлаа явуулаад 5 дахь өдөр болгон шугам жагсаалаар мэдээлдэг. Тэр ингэсэн. Энэ ингэсэн. Пионерийн эргүүл ажиллуулдаг. Зад угаагч гээд бүр ангид ороод түмпэн сав авч ороод гар нь тэр үед хүүхдүүд сайртдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Гарын ингэж угаагаад зад угаагч отряд гээд хүүхдүүд бүгдийн ингэж угаагаад тосын түрхэж өгөөд ...

Буяндэлгэр -

/Инээв/ Бүр тэгдэг байсан юмуу?

Чойжил -

Тэгдэг байсан ш дээ. Тэр үеийн пионерийн удирдагч бүр тэгээд гардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ариун цэвэр мэвэр үзээд нусны алчуур, захны даавуу, гимнастикийг заавал баараггүй хийлгэнэ. Пионерийн дуу муугийг чинь дуулж чадахгүй мадахгүй хүүхдийг чинь бас арга хэмжээ авна ш дээ. /Инээлдэв/

Буяндэлгэр -

Бүхий олон багачуудыг дуулдаг байсан уу?

Чойжил -

Тийм. Дуулдаг байсан ш дээ. Тэгээд тийм ажил хийдэг байлаа. Тэгээд нэг удаа манай одоо танай телевизийн сурвалжлагч Алтангэрэлийн ээж нь Бямбадолгор гэж бага ангийн багш, аав нь Жигжидсүрэн гэж бага ангийн багш Алтангэрэл бид хоёр их ойрхон төрөл.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чойжил -

Ингээд би Пионерийн удирдагч, Бямбадолгор эгч маань 2-р ангитай байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Яваад л орсон. Өдөр болгон орж тэр ангийн чинь ариун цэвэр бүх юмыг үзнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хөл мөлийг нь гаргаад хөлөндөө хумстай байна уу? Үгүй юу?

Буяндэлгэр -

Хөлийн үздэг байсан юмуу?

Чойжил -

Үзнэ.

Буяндэлгэр -

Та нар ёстой алдаг байсан байна ш дээ.

Чойжил -

Тийм байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд орсон чинь Бямбадолгор эгч хамаг хүүхдийнхээ цүнхийг ухаад бүгдийн гаргачихсан ингээд сууж байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд намайг яваад орсон чинь ямарч би санаандгүй яваад орсон чинь суу та нар пионерийн удирдагч ороод ирсэн. Одоо энэ пионерийн удирдагч угаасаа хэн хүний юм хулгай хийснийг ерөөсөө анддаггүй хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо манай ангид нэг хүүхдийн 25-ын саарал үзэг гэдэг чинь ёстой ховор байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Хятад үзэг тиймээ?

Чойжил -

Тийм. 25-ын үзэг алга болсон. Тэр нь ч тухайн үедээ манай сумын нягтлангийн ч билүү? Нэг даргын хүүхдийн үзэг ингээд алга болчихсон. Ингээд олохгүй эд нарын цүнхийг бүгдийн нэгжлээ. Ингээд олдохгүй байна. Пионерийн удирдагч өөрөө олчихно гээд надад тулгачихваа.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Би бүр гайхаад одоо яанаа гэж бодсон чинь номхон суу гараа урдаа ав гэсэн чинь бүгд суучихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд шууд юм цохиж аваад за та нар бүгдээрээ ингээд сууж бай. Хүний юм авсан хүний хүзүү нь хүзүүнийх нь үе та нар өөрсдөө мэдэхгүй ш дээ. Цаашаагаа нугадаагаад доошоогоо орчихдог байхгүй юу гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би нэг хараатгая гээд ингэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд хүүхдүүд ингээд суусан чинь тээр хойно байсан нэг байрны банди халзан толгойтой банди ингээд хөөрхөн гоохоогоод ингээд байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Чойжил -

Манай сургуульд Бор Шарав гээд хүн байсан юм. Одоо Алтангэрэл мэднэ дээ. Бор Шарав ахын хүүхэд босоод ир гэхдээ энэ бол хулгай хийж аваагүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нууцчихсан байна тиймүү? Миний хүү гэсэн чинь тийм багшаа би нуусан юм гэснээ гутлаа тайлаад ороолтоо тайлаад хоёр гурван өмд давхарлаад ингэснээ эндээ хийчихсэн. /Инээв/ Тэгээд гаргаж ирсэн. Дараа нь Бямбаа эгч тэгдэг байхгүй юу. Чи ямар мундаг юм бэ? Ёстой олохгүй нь байна ш дээ. Чамайг орж ирээгүй бол та надад дээрэм хийлээ. Би зохиочихлоо гээд тэгдэг байхгүй юу. Нуусан байна гэсэн чинь тийм багшаа би нуучихсан юм гэсэн чинь аягүй урт бакаль тайлаад зөндөө олон ороолт задалж задалж өчнөөн олон өмднийхээ шуумагны дотор талд өмсчихсэн байгаа байхгүй юу. Тэгээд гаргаж өгч байсан юм. Тэгээд бас пионерийн удирдагч чинь концерт монцертонд хүүхэд энэ тэр шалгаж авна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би нэг хүүхдээс гитар гуйчихсан. Ангиудаар концертонд орох хүүхэд байна уу? гээд орсон чинь нэг жижигхэн хоёр 2-р ангийн хоёр охин гараа өргөөд байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Чи яадаг юм гээд тэгсэн чинь нэг нь би дуулдаг юм гээд тэгсэн нэг нь шууд би гитар тоглодог гэж байна.

Буяндэлгэр -

За?

Чойжил -

Тийм үү? За май би та хоёрыг шалгая гээд ингэсэн чинь шууд гитараа барьснаа хоорондоо юу ч яриагүй байснаа нэг хоёрын гурваа ий гээд шууд хоёулаа нэг нь хэллээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн нэгэн Тонгос, тонгос хийгээд гэсэн чинь нэгэн Япон голын эрэг ... /Инээлдэв/ гээд шалгуулж байгаа юм. Тэгээд одоо тааралдаад нэгэн манай хамаатны хүүхэд тааралдахаараа Япон гол сайн уу? гэхээр та одоо мартдаггүй юмуу? гээд намайг тэгдэг юм. Тэгээд нэгийг нь тааралдахаараа за юу билээ? Нөгөөдөх нь Тонгос тонгос сайн уу? гээд тэгсэн манай сумын засаг даргын жолоочийн авгай болчихсон. Тунгалаг гээд охин байдаг. Тийм хүүхдүүдийг мартдаггүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд нэг наашаа явж байгаад би Чойжил багш сайн уу? Нөхөр мөхөр нь ч гэсэн бас юу юм чинь. Шавь юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь за танай тонгос Тунгаа байгаа юу? гэсэн чинь юу гэж байгаа юм. Юу гэсэн үг юм? Яагаад ингэж байгаа юм гээд тэгэхгүй юу. Багадаа ингэж байсан юм гэсэн чинь та ёстой хэрэгтэй юм ярилаа. Одоо тэрийг чинь би одоо Нямосор намайг Тонгос гээд байдаг ш дээ. Та одоо хэрэггүй юм яриад гээд хөөрхий амьтан тэгдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яасан чинь бас нэг Найдангийн Батболд гээд залуу ноднин зайлуул өнгөрчихсөн гэсэн. Миний шавь. 8-р ангийн түүхийн шалгалтанд сургуулийн удирдлагууд орж суудаг ш дээ. Тэгээд орсон чинь за Цэдэнбал даргын албан тушаалыг хэлчих яршиг тэгээд Батболд минь чамд 3 тавъя гэсэн чинь бодож бодож Намын төв хорооны 7-р бүгд хурлын /Инээлдэв/ Тэр үед Намын төв хорооны 7-р бүгд хурал хуралдсан байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд бид нар нэг бөөн юм болж тэгсэн манай бас нэг хамаатны манай ээжийн төрсөн ах нь Хоролдамба гэж хүн байсан юм. Тэрний хүүхэд Оюунчимэг гээд нэг юм бас түүхийн шалгалтанд унах гээд салдаггүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь зэрэг ганцхан юм асууя. Тэр үеийн хүүхдүүд бас хэцүү байсан ш дээ. Тэгсэн чинь за чи Хувьсгалын нууц бүлгийн хоёр удирдагчийн нэрийг хэлчих гэсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь би тэрэнд Бодоо гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Сүхбаатар гээд хэлчихгүй юу. Оо ёстой сайн байна. Нэгэн хэн билээ? гэсэн Чойбалсан гээд амны хэмжээгээр хэлэхгүй юу. Тэгсэн чинь Чойжил багш гээд /Инээлдэв/ Хүүхдэд аймаар их онигоо байдаг ш дээ. Тэгж нэг бөөн юм болоод тэгсэн чинь бас нэг юу бид нар 8 төгсөхөд дээрээс 10, 20-иулаа улираад тэр үед чинь 2, 3 өчнөөн улирч байж нэг юм төгсдөг байсан ш дээ. Манай ангид чинь бүр 2, 3 улирсан ...

Буяндэлгэр -

Одоо жишээлбэл 71 он биз дээ?

Чойжил -

Бид нар чинь 77онд 8 төгссөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь манай анги 45 хүүхэдтэй. Ганцхан бүлэг. 11 охин 35 бандитай төгсөж байлаа. Улираа...

Буяндэлгэр -

Аа ха. Улираад ороод ирсэн.

Чойжил -

Дээрээс улираад ороод ирдэг. 11 хэдэн улираа юмнууд улираад ороод ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Манай ангийн, одоо байдаг юм. Уг нь тэр чинь ийм юм байгаа юм шүү. Энхбаатар гээд залуу байгаа. Балбаа Энхбаатар гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр чинь уг нь Арслан Бандарын авгайгаас гарсан Цэвэл гэдэг хүний хүүхэд дээ. Бандар гуайн хүүхэд биш л дээ. Энхбаатар гээд банди улираад ороод ирсэн. Манай ангид Жаргалсайхан гээд нэг охин байлаа. Тэр Жаргалсайхан маань сумандаа эх баригч бага эмч хийж байгаа. Бид нар өөрсдөө шалгалт өгч байгаа ш дээ. Орос хэлний шалгалт өгөөд сууж байсан чинь манай Жаргалсайхан Энхбаатарын авгай. Сүүлд тэр хоёр суусан байхгүй юу. Бага эмч Жаргалсайхан маань орж ирээд яасан чинь Наша семья гэсэн гарчиг иржээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нөгөөхөө ярьж чаддаггүй. За танай гэр бүлд ямар ямар хүмүүс байдаг юм? Оросоор нэрлээрэй гэсэн чинь папа мама брат сестра гээд овоо явж байснаа хамгийн сүүлд полахов гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгсэн чинь багш хөөе Жаргалсайхан полахов гэж чи хэнийг хэлээд байгаа юм гэсэн чинь би өөрийгөө хэлж байгаа юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд полахов Жаргалсайхан гээд нэр авчихаж байгаа.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд түүхийн шалгалт болоод Энхбаатар нь орж ирж байгаа.

Буяндэлгэр -

За?

Чойжил -

Тэр чинь хэд улирчихсан юм чинь юу байх юм. Юу ч байхгүй. Одоо Жамъянсүрэн гээд түүхийн багш байгаа. Энд байдаг юм. Архангайд. Тэгсэн чинь За Энхбаатар минь манай улс ямар улс уу? Түүнийг хэлээд гар. Чамайг одоо хэд улираалтай билээ? Бодож бодож Япон гэдэг гэнээ. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Полахов Жагаа Япон Энхээ хоёр суугаад байхдаа ч яахав. Хоорондоо.

Буяндэлгэр -

/Инээв/ Суучихсан уу?

Чойжил -

Суугаад олон жил болоод хоёр гурван хүүхэдтэй байж байгаад сүүлд салчихсан. Тийм тийм хүүхдийн онигоо зөндөө байдаг ш дээ. Хүүхэд аймаар хөөрхөн ш дээ. Тэгээд намайг Хувьсгалын нууц бүлгийн удирдагч гээд багш нар шоолоод тэгдэг юм. Би Их тамир суманд ирээд нэг анги авсан чинь бас нэг хүүхдийн мөнгө алга болчихдог юм байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэгждэг ш дээ бид нар чинь. Эхлээд нэгжээд олдсонгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр нь би дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасыг 10 см яг 10 см цаас бүх хүүхдүүдэд тарааж өгчихөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би ингэсэн байхгүй юу. Ерөөсөө оролдож болохгүй. Дэвтрийнхээ завсар авч яваад дэвтрийнхээ завсар аваад ир. Тэгэхдээ би өөрөө шугам татаад хаячихсан. Этгээд өнгийн харандаагаар ганцхан ганцхан зурчихсан. Хүний юм хулгай хийсэн хүний цаас 1 см урагдчихдаг юм. Битгий оролдоорой та нар.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Ингэсэн байхгүй юу. Тэгсэн чинь ирээд шалгасан чинь манай ангийн нэг банди цаасаа 1 см хайчилчихаж.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Ганцхан түүнийх л хайчилчихсан гараад ирж байгаа юм. Мэдээж ш дээ. Гаргаж ирээд чи яагаад хүний хүүхдийн юм авсан юм? гэсэн чинь би аваагүй гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яах гэж чи энэ цаасыг тайрсан юм гэсэн чинь. Та чинь өөрөө урагддаг гэж хэлсэн биз дээ гээд уйлаад суучихсан. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгээд бариад авч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Та чинь өөрөө урагддаг гэсэн биз дээ гээд уйлаад унаж байгаа. Минийх мэдээж 1 см урагдана гэж бодоод тайраад хаячихаж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Чойжил -

Тэгсэн чинь бас нэг 3 алим байжээ. Тэгээд нэг аав хоёр хүү, аав хүү хоёр ижил хэмжээтэй идсэн байнаа. Тэгсэн 1 алим дутаад гээд нэг бодлого байдаг ш дээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг ангид хүүхдүүдийг сэргээх журмаар бодуулахгүй юу. Бага ангийн хүүхдүүд. Зарим нь тэгнэ ингэнэ гээд янз янзын хувилбар гаргаад байсан чинь нэг банди багшаа би олчихлоо гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Жаахан хүүхэд ш дээ. Бас 1, 2-р ангийн хүүхэд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

За яах билээ? гэсэн чинь нэг хүүгээ алчихна гэсэн. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тийм тийм юмнуудыг аягүй их тэмдэглэж авдаг байсан. Одоо бас хэцүү болчихоод байгаа ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Чойжил -

Нэг хүүхдээ алчихвал яг таарах юм байна гэж байгаа юм. Тухайн үед би тэр бодлогыг математикийн багшаас асууж аваад тэгээд орж байгаа байхгүй юу. Тийм тийм юм зөндөө. Саяхан хүүхдүүдээр, сургуулийн нээлт болоод зуны амралтаарай гээд зохион бичлэг хийлгэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

9 сарын 1 гэсэн зохион бичлэг хийлгэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн нэг бага ангийн хүүхэд тэгж бичсэн байгаа юм. Зуны гурван сар амьгүй байсан сургууль, үхсэн мэт байсан сургууль 9-р сарын 1 нд амь орлоо гэж. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тийм юмнууд аягүй их байдаг ш дээ. Би хэрэг дурлаад тэмдэглээд байдаг байсан. Сүүлдээ аягүй бага болж байнаа. Ертөнцийн гурав, зүйр цэцэн үг зохилгохоор аягүй гоё. Бас л 2-р анги байлуу даа. Нэг хүүхэд.. Чонын хүүхэд мах ч Хэрэмний хүүхэд мод ч гэнэ. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Чонын хүүхэд мэдээж мах иднэ. Хэрэмний хүүхэд мэдээж мод нь дээгүүр авирна гэж бодож байгаа юмуу? яаж байгаа юм. Гоё гоё юм их бий. Тэмдэглээстэй байдаг болохоор би бас мартаад байна.

Буяндэлгэр -

Аа ха. Ер нь Монгол хүүхдийн сэтгэлгээ байна ш дээ.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Манай Монгол оюуны чадавхаар их сайн.

Чойжил -

Сайн.

Буяндэлгэр -

Монгол хүүхдийн сэтгэхүй өөр гэж үнэхээр тийм үү?

Чойжил -

Үнэхээр тийм. Үнэхээр тийм байхгүй юу. Амьдралын юманд аягүй мундаг ханддаг. Хүүхдүүд аягүй сүрхий хандана.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо ч гэр бүлийн асуудал дээр янз бүрийн асуудал их байна шүү дээ. Тиймэрхүү юмыг нийгмийн ажилтан хүн учраас, гэр бүлийн талаар зөвлөлгөө мөвлөгөө авах нь аягүй мундаг ш дээ. Одоо хүүхдүүдийг бүх шинжлэх ухааныг судлуулахдаа гол нь биш. Нийгэмд зөв иргэн төлөвшүүлэх...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Зөв хүн төлөвшүүлэх тал руу сургалтыг хазайлгана л гээд байгаа. Манайх нөгөө нүддэг юмаа нүдсээр л байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Уг нь хандлагын өөрчлөх нь шал өөр байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Одоо сургалт ямар байнаа? Чи багаасаа ажиллачихсан юм чинь.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Социализмын үеийн сургууль, одоогийн сургууль, социализмын үе нь арай чанартай байсан уу?

Чойжил -

Сургалтын чанарын хувьд социализмын үеийн сургалт чанартай байсан байнаа. Одоо бас хүний эрх, эрх чөлөө гээд ингэхээр сургалтын чанар муудаж байна. Боловсролд ажиллаж байгаа багшлах боловсон хүчний чанар их муудлаа шүү дээ. Чадвар муу байна.

Буяндэлгэр -

Чадвар их муу байна уу?

Чойжил -

Багш бэлддэг сургуулиудад сүүлийн үед мөнгө төгрөгөөр ордог үед чинь хамгийн сурлага муутай хүүхдүүд ордог.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг хэсэг чанаргүй багш нар бэлтгэгдчихээд байна. Одоо бид нар орж ирж байгаа хүүхдүүдээр хичээл заалгахаар бантан самраад байна шүү дээ. Ямар сайндаа би аягүй том толгойтой. Эрхлэгч болонгуутай том толгойтой эрхлэгч гээд нэр авчихсан. Яагаад гэхээр захирал маань нэг хүн тавьчихаад явсан чинь одоо өгүүлбэр бичихдээ өгүүлбэрийн дунд томоор бичиж байна шүү дээ. Тэгээд өгүүлбэр зохиож байгаа гэж байгаа. Манай анги өдөр ордог гэж ямар өгүүлбэр байдаг юм. Хүү минь чи таарахгүй гээд явуулчихсан чинь захиралын томилсон хүнийг явуулсан том толгойтой эрхлэгч гээд нэр авчихсан. Анхнаасаа тийм хүн авмааргүй байна. Сонгон шалгаруулалт явуулж байгаа юм бол хамгийн сайн ажилладаг хүнийг олж авах хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ажилд авахдаа ч гэсэн иймэрхүү байдлаар авдаг болчихсон учраас боловсон хүчний чадвар, сургалт ард нь хүүхдийн амьдрал байгаа гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Энэ их олон шинжлэх ухааныг зэрэг өгөөд байдаг. Манай боловсрол систем өөрөө гажигтай байгаад байгаа байхгүй юу. Гадны хүүхдүүд шиг авъяас, сонирхол, чадварын түлхүү хөгжүүлэх юм бол манай Монголын хүүхдүүд ёстой гайхамшигтай хүүхдүүд байна. Энэ их олон шинжлэх ухааны мэдлэгийг авах гээд тэмцээд олж аваад байгаа нь аймаар гайхамшигтай байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм байгаад байгаа ш дээ. Одоо тэгээд эргээд багшлах боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудад ноднин энэ жилээс харж байхад өндөр оноотой хүүхдүүд ордог болчихсон байна шүү. Энэ яагаад гэхээр хүмүүсийн амьдралтай холбоотой.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Багшийн цалин нэмэгдэж байна. Хөдөө ажиллаж байгаа багш нарт 5 жил тутамд тэтгэлэг өгөөд ирэхээр зэрэг буцаад нийгмийн захиалгаараа...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Буцаад гайгуу хүүхдүүд багш руу орж л байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг хэсэг бас хэцүүдсэн. Хэцүүдсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Багш нарын цалин одоо хэд бэ? Дундажаар?

Чойжил -

Төрийн үйлчилгээний албан хаагч гэж явдаг ш дээ.

Буяндэлгэр -

Төрийн үйлчилгээний?

Чойжил -

260-300 хэдэн мянга дотор л байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Дэвтэр зассан. Илүү цагийн мөнгө гэж өгөх үү?

Чойжил -

Өгөхөө больчихоод байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Больсон уу?

Чойжил -

Урамшуулал өгөхөө больчихоод байгаа. Тэгээд яахав дээ. Хийгээд сурчихсан ажил учраас, хамгийн өндөр цалин авч байгаа сургуулийн удирдах ажилтан бид нар чинь л 300 хэдэн мянга авдаг ш дээ.

Буяндэлгэр -

Харьцангуйгаар бага ш дээ.

Чойжил -

Тийм ш дээ. 300 мянгөн төгрөг. Өдрийн 8 цагт хавчигдана хавчигдана байтугай их ажил хийж байж авч байгаа ш дээ. Туяа ямар сайндаа намайг тэгээд байгаа. 300-хан мянган төгрөгний цалин авдаг. Чи насаараа л сэнтэгнэж явлаа ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Хувьд гарчихъя гэхээр бид нар ямар юм хийж хувьд гарах вэ? дээ. Ээжийнхээ урыг дуурайгаад янз янзын юм хийдэг. Цалин дээрээ тэр юмаараа л мөнгө олж байна ш дээ. Шүр урлал, Эсгий урлал. За буриад гутал хийж байна. Хайчилбар хийж байна. Би ээжийгээ дуурайсан гарын дүйтэй юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тиймэрхүү тиймэрхүү л юм хийж олно уу гэхээс биш.

Буяндэлгэр -

Манай энэ Цэцэрлэг хотод жуулчид ирдэг үү?

Чойжил -

Ирнэ ирнэ.

Буяндэлгэр -

Борлуулж болох уу?

Чойжил -

Болно болно.

Буяндэлгэр -

Тэгж л амь зуулга...

Чойжил -

Тэгж л нэмж байгаа байхгүй юу. Одоо зах зээлийн эдийн засгийн хямрал чинь дунд эргэм насны бид нар дээр их унаж байгаа. Яагаад гэхээр хүүхдүүд нь дандаа оюутан. Оюутны төлбөртэй.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм.

Чойжил -

Тэгээд хураасан барьсан юм байхгүй. Мал аж ахуй туслах юм байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй.

Чойжил -

Бас тэгээд бие даагаад амьдраад 20 гаруй жил болчихож байгаа юм чинь ах дүү хамаатан ээж аав харж үзэх юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүмүүс чинь хөгшчүүлээ их харчихдаг. Оюутан хүүхдүүдээ их харчихдаг. Яг эдийн засгийн хямрал бидний үеийн дунд насныхан дээр илүү их хүнд тусаж байна даа гэж би боддог ш дээ.

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Чойжил -

Сарвагнаад байдаг. Сарвагнаад байдаг. Хаана ч хүрэхгүй.

Буяндэлгэр -

Нэгдэл мал тараахад мал олж авч чадсан уу?

Чойжил -

Олсон олсон. Тухайн үед бид нарт нэг хүнд 2 үнээ, 5, 6 хонь, ажилласан жилээс нь хамаараад 10-аад хонь ямаа өгч байсан. Тэгээд суурин газар ажилтай хүмүүс нэг айлд аваачаад тавина. Тэр тэгээд л дуусна.

Буяндэлгэр -

Айлд байсан мал өсдөггүй ш дээ.

Чойжил -

Тийм. Үржихгүй.

Буяндэлгэр -

Хамгийн түрүүн чоно иддэг байхгүй юу. /Инээв/

Чойжил -

Харин тийм. Чоно идсэн шүү. Шуурганд үхсэн шүү.

Буяндэлгэр -

/Тийм/

Чойжил -

Гээд дуусчихаж байгаа. Яг бид нарын амьдрал дээр хямрал их тусаж байна. Янз бүрийн халамж тэтгэлэг тэтгэмжинд хамрагдах гэхээр чинь, төсөл мөслөө бичээд л би нэг сургалтын төвтэй. Хүүхдүүдэд сургалт явуулдаг. Ашиг бол байхгүй дээ. Хамгийн гол нь сургууль дээр байрлуулаад өөрөө гараараа илж байхын оронд хүүхдээр илүүлээд авчих нь ашиг болохоос биш, тэгээд ингээд төсөл бичээд орохоор чинь зэрэг заавал өрх толгойлсон. Өрх толгойлох гэж нөхрөө алалтай биш. Өрх толгойлсон. Эсвэл бүүр амьжиргааны түвшингээс доогуур ажилгүй хүнд өгнө. Амьжиргааны түвшингээс доогуур өрх толгойлсон бол өгнө гээд ингээд заалттай болохоор зэрэг...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Бид нар ажлынхаа хажуугаар орлого олох боломж муу. Төсөл тийм зээллэг мээллэг хөнгөлөлттэй зээлд хамрагдгүй ш дээ. Албаны журмаар янз бүрийн төсөл бичиж байгаа. Түүнээс бид нарт унах юм байхгүй. Албанд л бичнэ. Би аягүй их төсөл бичэж хэрэгжүүлдэг байсан ш дээ. Одоо ингээд зүгээр явж чадахгүй хавар амрахдаа зүгээр чадахгүй. Амрахаасаа өмнө нэг сар гадаа зогсож байгаад сургуулийнхаа орчин тойрныг цэцгийн мандал сандал байгуулчихъя гээд тэгээд тэр нь бол халамжаас 1 сая төгрөгний төсөл авахад, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалинд нэг ч, аймаар нарийн төдөн хоног ажилласан. Төдөн төгрөг өгсөн гээд гар хөлийн үсэг зуруулаад л, за яахав өөрөө л нэг техник хэрэгсэл мэрэгсэл олж авч албанд ашиглах энэ тэр гэхээс биш, манай нийгмийн ажилтан сургуульд төчнөөн төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан учраас төдөн төгрөг нэмчихье гэсэн цалингийн сан сүлжээ байхгүй учраас илүү ажилласан юм шиг санагдаж байгаа юм чинь. Үлгэн салган явсан ч ялгаа алга сүлжээнийхээ цалин авна. Аягүй мэдрэмжтэй байгаад зөндөө ажил бүтээсэн ч ялгаагүй сүлжээнийхээ л цалин авна.

Буяндэлгэр -

Тийм байна.

Чойжил -

Хүний идэвхийг санхүү өгч байгаа мөнгө нь л дээшээ доошоо болгох ёсой ш дээ. Муу ажилласан багш ч сүлжээгээрээ цалингаа авна. Сайн ажилласан ч сүлжээгээрээ цалингаа авдаг.

Буяндэлгэр -

Ялгаагүй болчихсон юм байна ш дээ.

Чойжил -

Тийм. Бараг юм хийвэл энэ ямар ядаргаатай их юм хийдэг юм. Хүн амраахгүй. Гэр оронд нь хийх юм байхгүй юм байх даа гэх юм боддог. Одоо хүмүүс, албан ажил сүлжээгээр цалинждаг учраас албан ажлын идэвх гэж байхгүй. Зүгээр л цалингаа авчихаад явж байдаг. Тийм л байдалд орчихоод байна шүү дээ. Ер нь бол яг л тийм л байна даа.

Буяндэлгэр -

За их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.