Luvsanrandan


Basic information
Interviewee ID: 990405
Name: Luvsanrandan
Parent's name: Choinjinjav
Ovog: Olhonuud
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: graduated Party Institute
Work: retired, Arhangai party boss, newspaper manager
Belief: Buddhist
Born in: Luus sum, Dundgovi aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
literature
authority
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 10 сарын 3. Бямба гариг. Архангай аймгийн Сүндэр зочид буудлын 302 тоотод насаараа тус аймгийн худалдаа удирдах газар ажилласан Чойдонжавын Лувсанравдан гуайтай уулзаад байнаа. Энэ сайхан хөгшин 80 насыг зооглосон. Бие тэнхээ сайтай ийм хөгшинтэй уулзаж байнаа. Тэгэхээр Лувсанравдан гуай та сургууль төгсөөд энд томилолтоор ирсэн юмуу? Өөрөө сайн дураар ирсэн юмуу?

Лувсанравдан -

Архангайд би томилолтоор ирсэн. Засгийн газрын томилолтоор ирсэн.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Хойно нэг курс хийгээд

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Новосибирскэд жилийн курс хийгээд тэгээд энд ирсэн. Тэгээд энд томиллогдож ирээд 30 гаруй жил ажиллаж байх шив дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нийтдээ худалдаанд 55, 56 болж байна уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

55, 65, 75, 85 дөч гаруй жил болсон юм байна. Худалдааны ажил чинь олон түмний эрх ашгийг хамгаалсан. Хангахын төлөө л явдаг ажил л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мэргэжил суухгүй ч гэсэн 30, 40 жил ажиллачихаар бас нэг гарт ороод ирдэг юм байна лээ.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тийм тийм. Тийм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ер нь худалдаанд 46 онд би агент байсан юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Нутагтаа юм? Хаана бэ?

Лувсанравдан -

Нутагтаа.

Буяндэлгэр -

Дундговьд гэсэн үг үү?

Лувсанравдан -

Залуу жаахан байхад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Агент байгаад дараа нь малын сантер гэдэг дандаа багийн тийм ажил хийж байгаад тэгээд цэрэгт явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цэрэгт Халхын голд зүүнтэй алба хаагаад 3 жил алба хаагаад...

Буяндэлгэр -

Хэдэн онд цэрэгт алба хаасан бэ?

Лувсанравдан -

53 он хүртэл.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бас тэнд сайхан алба хаасан. Цэргийн албанд очсон хүн чинь сахилгатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Даруулгатай. Тэсвэр хатуужилтай. Юм юм сурдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цэргийн мэргэжил мэдлэг сурна. Би тэнд 76 гэдэг том их буу хариуцдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Салааны туслах гээд 3 том буутай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг буу нь 7, 8 нь хүнтэй. Тэгээд 20, 30-аад хүнтэй. Тийм салаа хариуцдаг. Тийм ажил байсан юм. Яахав цэргийн газар чинь үүрэг даалгаврыг ёстой биелүүлээд хариугаа өгдөг цагтаа өгдөг тийм байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр арга бол надад нэлээд суучихсан байгаа юм. Яахав тэгээд 3 жил болоод халагдаж ирээд ирэнгүүт Дундговь аймгийн намын хороо намын хороонд ажилд аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үйлдвэр худалдааны зааварлагч. Тэр зааварлагчийн ажлыг 2 жил гаруй хийгээд байж байтал аймгийн намын хорооны товчооны хурлаар Дундговь аймгийн хоршоодын холбооны даргаар томилдог юм байна. /Инээв/ Тэгээд би тэгж байсан юм. Оо би даргын ажил чадахгүй байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэнд чинь нарийн мэргэжлийн нягтлан, тэгээд бараа түүхий эд маш их юм байдаг юм байна лээ. Би чадахгүй байх. Намын даалгавар чи юу яриад байгаа юм. Ийм залуу хүн хийхгүй яадаг юм гээд тавьчихдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд яахав тэнд ажиллаж байгаад тэгээд засгийн газар батлуулна гэж дуудаад тэгээд тийшээ очсон. Цагаандорж гуай байсан. Тэгэхэд Хоршоодын холбооны даргаар.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд товчоогоор орж, улс төрийн товчоогоор орж Цэдэнбал дарга улс төрийн товчоогоор анх удаа орж нэлээд сүртэй байлаа ш дээ. Сүрдэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Арай л хөлж гоожиж сандраагүй дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж байгаад батлуулаад, тэгээд жаахан ажиллаад гарт ороод ирэхээр нь 91 он өнгөртөл хийсэн юм. Ер нь худалдаа бол олон түмэнд үйлчлэх, ямар зүйлийг олон түмэн хүсэж байна уу? Түүнийг олж, түүнийг захиалга хийж татаж авч хүргэж өгдөг их нарийн ажил байсан л даа. Одоо бол шал өөр болчихсон байна шүү дээ. Бид нарын ажил бол хоёр улсын хооронд юмуу. Гурван улсын хоорондын гэрээгээр чанар манар хоёр улс хоёулаа хянаж шалгаж улсад нийлүүлдэг. Улсаас бид нар татаж авна. Энэ бүх тооцоог чинь бид нар орон нутагтаа байгаа олон түмний хэрэгцээг л харгалзаж авдаг өгдөг байсан юм. Барааны ажил их нарийн ажил. Энэ Архангай аймагт чинь байгаа газрыг чинь размераар нь захиалга авна шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Хүүхэд размераар, том хүн размераар, эмэгтэй хүн размераар тэгж захиалга авч улсад өгдөг.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Түүний захиалгаар улс бараа бааз бөөний баазад бэлдэж өгөөд бидэнд тэдийг авлаа ирж ав гээд тэгээд очиж авдаг тийм л ажилтай байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ирээд энд за 35 номерын гутал хаана, хаана захисан билээ? Яг түүгээр нь хувааж өгнө. Тэгж л хүргэж байсан юм даа. За гурил гэхэд чинь хичнээн тонн гурил вэ? Цагаан будаа шар будаа ч гэдэг юмуу ингээд хүнсний зүйл. Сонин байгаа юм. Дундговьд байхад цагаан будаа их бага хэрэглэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Шар будаа их хэрэглэнэ. Гэтэл Архангайд ирсэн чинь цагаан будаа их хэрэглэнэ. Шар будаа бага хэрэглэнэ. Хэрэглээ гэдэг тийм байдаг. Тэр янзаар нь зохицуулж бараагийн хүргэж өгдөг. Түүнийг хүргэхийн тулд олон юм байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энд найруулж өгнө. Тэгээд суманд хүргэнэ. Сумаасаа багуудад хүргэнэ. Багаасаа айл хүргэж өгнө. Энэ мэтийн одоо сүлжээ гэх юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм маягаа өгч авч байсан юм л даа. Энэ ажил бол одоо өөр болчихсон. Одоо яахав дээ. Бөөний журмаар шахуу л айлуудаас захиалга авсан аваагүй гүйлгээгээ хараад бараагаа татаж аваад борлуулж байна л даа. Хувийн наймаачид...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр үед тийм юм байхгүй. Яг л төлөвлөгөөндөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж ажиллаж байсан. Тэр бол их сайхан журамтай байжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яахав алдаж оносон дутуу хагас болсон юм байсан л байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Байлгүй яахав. Тэгж л явсан юм. Худалдаа гэдэг чинь өвөл, зун, хавар, намар өдөр орой шөнө гэх юм байхгүй. Дандаа ажилладаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Барааг өвлийнхөөр нэг авна. Намрынхаар нэг авна. Зуныхаар нэг авна. Дандаа тэгж авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүнээс биш бөөнөөр авч ирээд одооных шиг тавьчихгүй. Зуныхыг зунаар өвлийнхийг өвлөөр авч ирнэ. Өвлийнх нь төд, зуных нь төд хаврынх нь төд гээд цөмийн бичиж өгнө.

Буяндэлгэр -

Судалгааг яаж явуулдаг байсан юм?

Лувсанравдан -

Одоо тэр судалгааг айлуудаас размер юугийн судлана шүү дээ.

Буяндэлгэр -

Түүнийг харин хэн явж хийх үү?

Лувсанравдан -

Багуудаас өгнө. Багуудад агент байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Агент авна. Агентаас анги нэгтгэж өгнө. Хөдөөний ангиуд сумын ангиуд. Түүнийг нь манайх нэгтгэж авч төвд өгч татаж авдаг. Агентаас гадна дээр үед 20 өрхийн төлөөлөгч гэж байсан юмаа. Тэр бол цөөхөн жил ажиллаад больчихсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд ангийн дарга нар ангийн барааны мэргэжилтэн гэж бас байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Эдийн засагч гэж байна. Тэд нар авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зармын өөрсдөө явж авна. Багийн хурлаар авна. Тэгж л судлаж авч байсан юм.

Буяндэлгэр -

Ангийн дарга гэдэг чинь хичнээн хүн хариуцах уу?

Лувсанравдан -

Оо нэг сумыг хариуцна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ихтамир гэдэг юмуу. Чулуут гэдэг юмуу. Тэр сумыг л хариуцна.

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл худалдаа ангийн дарга гэж байсан юм байна. Тиймээ?

Лувсанравдан -

Тийм. Худалдаа ангийн дарга. Хуучин бол хоршоодын холбооны дарга гэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Худалдааны нэг том ажил нь бэлтгэл байдаг юм.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Түүхий эд. За ёстой одоо бол хэрэг байхгүй тэгж ажлаад яаж хэрэг бүтэх вэ дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Айл хичнээн малтай бэ?

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэр айл өвөл хичнээн мал хэрэглэх вэ? Идэшиндээ...

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Худалдаа найманд зарж үрэх нь хэд байна?

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэр бүгдийн судалгаа хийнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Тэр одоо яаж судлах уу? Тэр олон айлуудыг чинь?

Лувсанравдан -

Айл болонд хуваагаад авна шүү дээ. Багаас авна. Баг бас судалгаа хийчихнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аа бид нар өөрсдөө явж судална.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэр бүгдээр хийнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэр чинь төвөгтэй их ажил байдаг юм. Дандаа мэргэжлийн улс хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Эдийн засаг, худалдааны эдийн засаг, худалдааны түүхий эдийн мэргэжилтэн гээд хийдэг улсууд яваад авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За төчнөөн малтай. Идэшинд төчнөөнийг хэрэглэнэ. Төдөн арьс гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Төдөн өлөн гарна. Төдөн кг яс гарна гэдэг юмуу. Түүнийг тооцоолоод танайх гэрээ хийнэ. Тэр гэрээнийхээ дагуу гутал авах юмуу? Ноос даавуу авах юмуу. Гурил будаа авах юмуу. Түүнийг нь тооцоод хүргэж өгөөд нөгөө арьс ширээ авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ийм замаар.

Буяндэлгэр -

Юунд ачих уу? Үхэр тэрэгтэй явах уу? Морин тэрэгтэй явах уу? Машинтай явах уу?

Лувсанравдан -

Морин тэргээр явна. Үхэр тэрэгтэй. Тэмээн тэрэгтэй. Дундговьд бол тэмээн тэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэрэг нь манай энэ хангайд бол модон тэргээр явж байсан. Сүүлд нь төмөр тэрэг авч өгсөн. Би.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Эрээнд хийсэн билүү? Хаана хийсэн билээ?

Буяндэлгэр -

Эрээний тэрэгний үйлдвэр гэж байсан сонсогдож байна.

Лувсанравдан -

Байсан. Түүнийг чинь дотор нь модтой. Бүслүүр нь төмөр байсан юм л даа. Тэр чинь говьд бол мултраад унана. Энд бол гайгуу байдаг юм. Ус чийг ихтэй учраас, тэгээд түүнийг чинь дан төмөр болгоод төмрийн үйлдвэрт хийлгээд авч байсан. Тэгээд түүгээр агентууд тээврээ хийнэ. Нэг суманд 8-аас 12 агент явна шүү дээ.

Буяндэлгэр -

Пөөх олон явдаг юм байна ш дээ.

Лувсанравдан -

Тэгэлгүй яахав. Нэг багт чинь дундажаар 110, 120 өрх байлаа гэхэд чинь түүнийг хариуцсан агент явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аа түүнээс олон болчихвол хоёр болчихно. Нэмээд өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд түүнийг чинь хугацаанд нь авахгүй бол болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүхий эд бэлтгэлийг болбол одоо газар дээр нь заавал бэлтгэсэн өөрөөр хэлбэл нядалсан арьсаа иргэд өөрөө сайхан халбилна. Бүгдийн сайхан янзална.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд заримын давсална.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд сайхан дэлгэнэ. Хэт дэлгэж болохгүй. Тэр битгий хэл сургасан ш дээ.

Буяндэлгэр -

Заах уу? Яах вэ? Ингэж хийх ёстой гэж.

Лувсанравдан -

Тэгэлгүй яахав. Заана.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж сургасан шүү дээ. Одоо бол тийм юм байхгүй. Хумхиад хаячихна. Түүнийг нь авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм учраас бэлтгэлийн ажлыг сургах, худалдааг судлах гэдэг бол маш их ажил байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Их ажил ерөөсөө. Тэр бүгдийг хийж байгаа юм даа. Тэгээд түүнийг чинь ангид авч ирж туушаана. Дээр үед бол тийм юм байхгүй байсан. 45 оноос өмнө бол иргэд авч ирээд өгөхийгөө өгнө. Өгөхгүй бол өгөхгүй. Аа 45 оноос хойш төлөвлөгөө журамтай болоод, за танайх 100 хоньтой....

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

10 нэхий тушаа гээд норм тавьчихдаг. 10 нэхийгээ нэхэж авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд түүхий эдээ ирэхээр анги дээр үсэлж янзлаад, сайхан янзлаад тэгээд төв түүхий эдийн баазад ачуулна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зөвхөн арьс шир гэхэд. Бид 64 нэр төрлийн түүхий эд бэлдэж улсад өгч байсан.

Буяндэлгэр -

Пөөх. Одоо жишээ нь юу байх вэ?

Лувсанравдан -

Энэ Архангайд.

Буяндэлгэр -

Юу юу байх вэ? Тухайлбал?

Лувсанравдан -

Одоо жишээлбэл хонины нэхий, ямааны арьс гэдэг юмуу. Ангийн үс гэхэд үнэг, чоно, гахай, шувуу энэ тэр гээд. Туулай муулай гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Олон юм байна шүү дээ. Зэс, гууль төмөр, яс...

Буяндэлгэр -

Тэгж бас авдаг байсан юмуу?

Лувсанравдан -

Аа ха.

Буяндэлгэр -

Зэс, гууль, төмөр гэж авдаг байсан юмуу?

Лувсанравдан -

Авалгүй яадаг юм.

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Айлууд тушаана шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Манайх зэс өгье. Дээр үеийн зэс данх ... сүүлийн үед чинь варьены шил хүртэл авна. За түүхий эд дотор нойр булчирхай хүртэл авна шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд эмийн үйлдвэрт нойр нийлүүлж өгнө. Даалгавартай. Хонь нядлаад нойрын бид нарт тусад нь бэлдэж өгнө.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Өлөнгийн давслаад цэвэрлээд гогцоолоод бидэнд бэлдэж өгнө. Тэр бүгдийг ардууд өөрсдөө хийж сурсан. Хуучин тийм байгаагүй. Хүн чинь шахаад байхаар юм хийж сурдаг юм байна ш дээ. Ямарч семинар байхгүй. Тэгж хий. Тэгж хий гэхээс өөр юм байхгүй байхад, 45, 46 онд чинь одоо улс төрийн товчооныхон ирж ямаа самнуулаад өөрсдөө ямаа самнаж байсан. Тэмээгийн хэвтүүлчихээд ноослож байсан. Би түүнийг бүр өөрөө мэдэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улс төрийн товчооны Самбуу гуай эд нар чинь өөрөө оччихсон. Ямаа самнахыг заагаад Самбуу гуай самнахгүй. Тэгж тэгж самна гээд заагаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд сургаж байсан юм. Ер нь жинхэнэ практик дээр. Одоо бол хотод очиж их сургууль хийцгээх юм даа. Эд нар.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Сургууль сурна гээд явцгаах юм. Тэгдэг байсан юм. Шууд газар дээр нь очоод. Хөдөө бууц нь дээр байна уу? Намаржаа дээр байна уу? Тэр хамаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүхий эд чинь маш их түүхий эд. Тэгээд ноос гэхэд уртын ноос, ноолуур, ямааны хялгас, тэгээд адууны дэл сүүл...

Буяндэлгэр -

Богины ноос.

Лувсанравдан -

Аа тийм. Ахарын ноос, уртын ноос гээд авна. Түүнийг чинь заавал сээтгэн дээр сэгсэрүүлж байж авна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Түүнээс биш авч ирээд хаячихгүй. Одоо бол хумхиад хаяж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж бэлтгэх юм бол улс яаж чанартай юм хийх бэ? дээ. Тийм учраас ардууд нь тэгж хийнэ. Энд ирсний дараа тэгж хүлээж авна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Сэгсэрүүлээд. За тэр сээтгэн дээр сэгсэр. Тэгээд кг-аар авна. Тэгэхгүй авч ирүүлээд кило дээр хаяулахгүй. Бүүр ардууд сурчихсан. Тэгээд хийдэг байсан. Тэгээд түүнийг чинь төрөл төрлөөр нь пересслээд анги дээр нь хийнэ ш дээ. Хөдөөнөөс задгай ирээд анги дээр пересслэгдэнэ. Пересс хот руу ачуулна. Хотод чинь Ээрмэлийн үйлдвэр, ноос нэхмэлийн үйлдвэр гээд баахан үйлдвэрүүд байсан ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэд нарт тушаадаг. Ийм байсан. Түүхий эдийн бол Булгаар савхины үйлдвэрүүдэд тушаана. Тэгж л аваад байхад дотор нь юм оччихоод байдаг юм даа. Шороо очно. Чулуу очно. Гутал хувцасны уранхай очно. /Инээв/ Тэгээд бид нарыг чинь загнана шүү дээ. Дуудаад.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Архангайгаас ирсэн чулуу тэр байна. Олны өмнө авна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр гутал уранхай хувцас танай тэр сумаас ирсэн. Ингэж бид нарыг шахдаг. Бид тэгэхээр Чулуутын даргыг танай чулуу гэж ийм чулуу өгсөн гээд ингэнэ шүү дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Ингэж цааш цаашдаа дам дамдаа алдаа дутагдлыг нь засуулж байсан. Сайхан заншил байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр бол байхгүй болчихоод байгаа юм. Одоо түүхий эд тийм юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд адуунаас 100 грамм хөөвөр дутаад байна. Өг. Ноолуураас бас 100 грамм дутаад байна. Өгөөдөх. Ингээд хоёр гурав ухчихаад л хүн бэлдээд өгдөг юм даа.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд сурчихсан. Тэгж байсан улс чинь задгай болчихоор зэрэг заримдаа хайран юм. Мөн сайхан юм үрэгдэж байна даа гэж бодож байснаа сүүлдээ бүүр хамаагүй өөрсдөө хутгалдаад явдаг болчихсон байгаа юм даа. Тэгж одоо бэлдэж байсан юмаа. Түүхий эд. Тэгээд ангийн үс гэж авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үнэг, чоно. Түүнийг бүгдийн эргүүлж үзнэ. Дэлгэж уранхай байна уу? Үгүй юу? Хөрсөлж үү? Зүгээр байна уу? Бүгдийн үзнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үнэг, чоно, туулай, жирх, мануул, хэрэм.... Бичлэг: № 012

Буяндэлгэр -

150 мянган тарваганы арьс, 150 мянган зурамны арьс,

Лувсанравдан -

Зурам 150 мянга,тарвага нь 160 мянга ...

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Олоон олон. Түүнийг чинь ингэнэ. За тантай гэрээ хийнэ. Та хэдэн тарваганы гэрээ хийх вэ?

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

За түүнд чинь сум өгье.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сумын өгнө. За нийлүүлэх гэрээ хийгээд, за төдийд өгнө. Авч ирж тушаа.

Буяндэлгэр -

Сумын үнэгүй өгөх үү?

Лувсанравдан -

Үнэтэй өгнөө. Шууд үнэтэй өгнө. Түүхий эдээр суутгаж болно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгэхдээ бас барааны эргэлтэнд явж байх ёстой эд чинь түүхий эдэд өгчихсөн гээд зээл болоод алга болж болохгүй. Зээл гэдгийг чинь тийм амархан өгдөггүй байсан юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яг баруун зүүн гараараа тэгж өгч байсан. Үнэг чоно сайхан том том. 1метр 90 см чонын арьс хүртэл байдаг юм.

Буяндэлгэр -

Пөөх. Ямар том юм. Азарган чоно байхаа?

Лувсанравдан -

Тийм. Азарган том чоно.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Янзын сайхан байдаг юм. Нэг удаа юу тарваганы соёо ингээд эргээд дугуй болчихсон тарваганы соёо хүртэл байдаг ш дээ. Одоо юунд байгаа. Байгалийн ангийн....

Буяндэлгэр -

Байгалийн музей гэж байгаа.

Лувсанравдан -

Ангийн музей гээд гэр шиг тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэнд байж магадгүй. Манайхан аваачсан.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Зарим нь соёо нь дээшээ гарчихсан. Том соёотой энэ тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зарим нь үзэсгэлэнд яваад. Зарим нь улсад тушаагдаад тэгж улсад өгч байсан юм. Арьсыг чинь бүгдийн пересслэнэ. Түүнийг чинь задгай авахгүй. Бүгдийн зэрэг дугаарлана. 1, 2, 3, 1-р зэрэг гээд наад хөргөгчөөс чинь том.

Буяндэлгэр -

Аа ха. Гар перессээр пересслэх үү?

Лувсанравдан -

Гар гар.

Буяндэлгэр -

Тийм. Гар пересс.

Лувсанравдан -

Модоор тийм хайрцаг хийгээд эргэдээд шахуургадаад хийчихнэ. Ноосыг ч ялгаа байхгүй. Нэг перессэнд 120 кг-аас дээш байх ёсгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэдэн пересс ачив. Машины даацыг тооцдог.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Газраас дээшээ машинтай нь хэмжихэд 4 метрээс өндөр байж болохгүй. Ачих ёстой.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манайхан ачиж өгнө. Ангиуд. Жолооч давхиад очно. Ийм л ажил.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тарвага зурамны арьс бүгдийн пересслэж өгнө. Ил задгай шуудайнд хийж явуулахгүй. Тэгээд түүний хаяг маягийн хийнэ. Тэгж ачуулж байсан л даа. Ер нь тэр бэлтгэлийн систем алдагдснаас болж улсад маш их хохирол гарсан. Одоо яс бэлдэхгүй. Эвэр бэлдэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Туурай бэлдэхгүй. Цус гэж бэлдэхгүй. Одоо цус бэлдэнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Бас цус бэлдэх үү? Цусыг чинь одоо яадаг болж байна?

Лувсанравдан -

Хотод савангийн үйлдвэрт өгнө.

Буяндэлгэр -

Аа аа. Малын цусыг?

Лувсанравдан -

Тийм малын цусыг.

Буяндэлгэр -

Малчид чинь одоо юу идэх болж байнаа? Малаа төхөөрчихөөд...

Лувсанравдан -

Оо тэр чинь олон мал нядалдаг үе байна л даа. Би түүнийг яриагүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Айлууд бол цус өгөхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өлөнгөө л өгнө. Цусын авахгүй. Өлөнгийн авна. Нойр булчирхайг нь авна. За эвэр туурайгийн өгөх ёстой.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр бэлтгэлийн ажилд олон түмэнг худалдаа сургасан байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүгдийн би яриад яах бэ? дээ. Цаг иднэ. Бэлтгэлийн зүйлийг ард түмэн бэлдэж сурсан ийм болтол нь одоо амьдралд хэрэгжүүлсэн.

Буяндэлгэр -

Дэлгэрэнгүй ярих тусмаа зүгээр. Таны энэ юмыг мэдэх хүнгүй болчихоод байна шүү дээ. Лувсанравдан гуай.

Лувсанравдан -

Оо мэдэхгүй.

Буяндэлгэр -

Тийм учраас та аль болох дэлгэрэнгүй ярь. Та амарч байгаад ярь.

Лувсанравдан -

Болох юмуу?

Буяндэлгэр -

Болно болно. Мэдэх хүнгүй болчихоод байна.

Лувсанравдан -

Би цаг идэх болов уу? гэж бодоод.

Буяндэлгэр -

Зүгээр зүгээр.

Лувсанравдан -

Бэлтгэлийн зүйлийг тэгж бэлдэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ангийн арьсыг үнэгнийх , туулайнх хэрэмнийх чононых гээд тус тусад нь модонд хатаана.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж байж улсад явуулна. Тэгэхгүй нойтноор нь явуулбал хотод очихдоо муудаад үс нь зулгараад унадаг байхгүй юу. Тэгж бэлдэж явуулдаг. Маш их ажил болдог. Арьс ширний тухайд тэр. За тэгээд намар болно. Намар манай Архангай чинь улсад 8 мянган тонн мах бэлдэж өгдөг байсан юм.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Анги бүр дээр мал нядлана. Мал нядлахыг чинь гол хөлдсөн үед хийнэ дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Голын зах дээр очиж шинээр байр бариад худалдаа ангийн ажилчид сумын ажилчид гэрээ мэрээ хийгээд, за нядлагч төдөн хүн. Цэвэрлэгч төдөн хүн гээд оруулна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд хүлээн авах склад нярав гээд тусдаа гаргана. Тэр цусыг нэгдсэн журмаар бэлдэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Лувсанравдан -

Тэгээд улсад өгнө. Нэгдсэн журмаар тэндээс нойр булчирхайнуудыг өгнө. Эмийн үйлдвэрт өгч байсан. Нойрыг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэр мал нядалгаанаас гардаг арьс шир эвэр туурай бүгдийн авна. Хаях юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хүрэлцэхгүй бол гадна айлын хашаанд байсан эвэр хүртэл авч өгч байсан. /Инээв/

Буяндэлгэр -

Төлөвлөгөө норм биелүүлнэ.

Лувсанравдан -

Төлөвлөгөө гэдэг одоо жаахан хуучирсан гэж юмуу даа. Маш зөв юм байсан юм. Юм дайчлаж гаргаж чаддаг. Түүгээрээ улс орон ч гэсэн орлого юутай байсан байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм юм байгаа юм. Одоо бэлтгэлийн асуудал маш задгайрсан. Мах гээд хөлдөөнө. Махыг чинь хөлдөөгөөд баазын машинуудыг за төдөн машин тэр суманд энэ суманд ачна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ингээд томилоод гаргачихна. Битүү бүрээстэй. Заавал тэгж ачна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ноос байна. Битүү ногоон бүрээстэй. 10-ын биризент гээд гарсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүгээр чинь машин бүтэн бүрнэ. Машины бүрээсийг бааз гаргана. Тэгээд сайхан пүмбийлгээд аччихсан. Даваан дээр гараад ирэхэд чинь бас нэг л өндөр уул шиг юм явдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ноос ачсан. Түүхий эд арай гайгуу. Мах бол бас тэгж өндөр ачна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хугацаатай улсад нийлүүлнэ. Мах гэсэхээс өмнө. Дарханд өг гэх юмуу? Эсвал Улаанбаатарт...

Буяндэлгэр -

Улаанбаатарт аа ха.

Лувсанравдан -

Хуваарьтай газраа хүргэж өгнө. Тэгж бэлддэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мах эд нарыг чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дарханд нэхий дээлний арьс шир гэж тусдаа бэлдэж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Шууд эндээсээ Дарханд аваачиж нийлүүлдэг. Өөрсдөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд Дарханы нэхий дээлний үйлдвэрт аваачиж өгөөд тэндээс бас яахав дээ. Очсон хүн хоосонгүй. Дээлтэй.

Буяндэлгэр -

Таны энэ аягүй гоё түүх байна. Үүнийг чинь мэдэх хүнгүй болчихоод байна.

Лувсанравдан -

Тийм журмаар бэлдэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо бол түүх гэх юмуу даа. Түүхийг амьдрал болгохгүй байна шүү дээ .Одоо. Түүнийг амьдрал болгох шаардлагатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж түүхий эд бэлдэж байлаа. Мах түүхий эд арьс шир бэлдэх чинь маш их ажил.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Давслана гэхэд чинь ийм том өрөө. Өрөөнөөс чинь давсалсан шүүс нь гоожоод, давсны норм хэмжээ байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүгд тэр юмыг чинь хийнэ. Тэгж бэлдэж байсан юм. Яахав нарийн нарийн юм бий л дээ. Тарваганы арьсыг хамаагүй сунгаад хаячихаж болохгүй. Хамаагүй сунгачихаар зэрэг үсний уг нь гараад гараад ирдэг юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Лувсанравдан -

Хэт сунгачихаар...

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Хэмжээтэй сунгавал үсний уг гарч ирэхгүй. Тэгээд зэрэг дугаарлана. За энэ 1-р зэрэг, энэ 2-р зэрэг энэ гурав ингээд тус тусад нь пересслээд улсад ачуулдаг.

Буяндэлгэр -

Ан хийсэн гөрөөчдөд, тарваганы арьс зурамны арьс тушаалаа гээд мөнгө өгнө биз дээ?

Лувсанравдан -

Өгөлгүй яахав дээ.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

1, 2, 3-р зэргээр нь үнэтэй.

Буяндэлгэр -

1-р зэргийн тарваганы арьс жишээлбэл ямар үнэтэй байсан юм?

Лувсанравдан -

Тэр чинь 5 төгрөг байлуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ер нь бол бэлтгэлийн юм тэр үедээ гайгуу үнэтэй байсан. Одоо бол хүрэхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо мөнгөний ханш өөрчлөгдсөн учраас болохгүй болчихоод байна. Тийм журмаар бэлтгэлийн зүйл бэлдэж байсан юмаа. Айлтай гэрээ хийхэд тэгж хийнэ шүү дээ. За танайх хэдэн ямаатай билээ? Төдөн ямаатай. Төчнөөн ноолуур өг. Төчнөөн хялгас өг. Адуу хэдтэй бэ? төдөн кг дэл өг. Төдөн кг сүүл өг.

Буяндэлгэр -

Тэр чинь нэг талдаа ард түмэнд дарамт байсан юм биш үү?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Нэг талдаа дарамт байсан юм биш үү?

Лувсанравдан -

Үгүй тэр чинь амьдралд нь үнэхээр хэрэгтэй эд байсан байхгүй юу. Тэгээд тэр ноос ноолуурыг чинь энд тэнд худалдана гэж хайж явахгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Шууд агентдаа өгөөд шууд агент нь мөнгөө тушаагаад, эсвэл бараагийн өгөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бараагаа аваад болчихно.

Буяндэлгэр -

Тэр айлд улсаас чи 10 кг ноолуур ч гэдэг юмуу. 10 кг ноос ч гэдэг юмуу? Өгөх ёстой гээд хэмжээ тогтоочихлоо тиймээ?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Нэг өрхөд. Тэр хэмжээндээ хүрэхгүй бол яах вэ?

Лувсанравдан -

Нэхэж авна.

Буяндэлгэр -

Нэхэж авах уу?

Лувсанравдан -

100 грамм ноолуур өг. Та 5 кг ноолуур өгөх ёстой 4 кг 900 грамм байна.

Буяндэлгэр -

Нарийн байж тиймээ? Тооцоо их сайн байсан байна шүү.

Лувсанравдан -

Хүмүүс бэрхшээж л байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ямааны хялгас дутаад байна гэхэд л олж өгнө шүү дээ. Бие биенээсээ зээллэнэ. Үнэн юмуу. Худлаа юмуу. Зарим нь дах дэхтүүгээ хяргах шахуу байсан гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тийм шахалтанд орж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хүн юм сурдаг. Хүн түүнээсээ шинэ юм ашиглаж сурдаг. Тийм байсан юм. Бэлтгэл маш их ажилтай. Тэгээд хотод очиж тушаана. Танайх ноосны үйлдвэр дээр оч. Машинаас буугаагүй байна. Буулгаж ав гээд л яриа болно. Хавар болохоор хаврын мах бэлтгэлд 13 мянган тонн мах улсад тушааж байсан. Манайх.

Буяндэлгэр -

Өвлийнхөөс их байх нь. Өвөл 8 мянгыг тушааж байсан. Хавар яагаад тийм их байгаа юм бол?

Лувсанравдан -

Тэр чинь амьдаар нь авна. Амьдын жин...

Буяндэлгэр -

Аа амьдын жин.

Лувсанравдан -

Намар болохоор цэвэр жин болчихно.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Амьдын жин чинь манай энд сарлаг их хөнгөн жинтэй. Монгол үхэр илүү жин даадаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Жингээр нь норм төлөвлөгөөний дагуу өгнө л дөө. Улсууд туугаад л ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тушаана. Тэгээд малчинтай ярина даа. За танай сумаас төчнөөн мал замд гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэдэн тууварчин өг. Тууварчнаа гэрээлж авна. Тууварчинд майхан өгнө. Гутал хувцас өгнө. Цув мув хүртэл өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хоол ундын хүртэл өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хоол унданд нь бараа өгнө. Мал мах өгөхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тууварт гарна. Улаанбаатарт төдийд байна. Дарханд төдийд байна. Ханхад төдийд байна.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн сар тууна биз дээ?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Хэдэн сар тууна биз дээ?

Лувсанравдан -

Янз бүр хүн тууна. Дунд зэргийн насны хүн ч байж болно. Залуу хүн ч байж болно. Ер нь тэгээд залуу хүн байхгүй шүү. Дунд зэргийн наснаас настайхан улс явдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Залуу улсууд хэцүү. Хаяад алга болчих гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо жишээ нь бид гурав байнаа?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Арай залуу нь давхиад алга болчихдог. Бид хоёр л ээлжээр хонио манаж хонож эргүүлж байдаг. Ийм болчихдог цус байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Уг нь залуучууд явах нь явдаг юм. Зөндөө явдаг.

Буяндэлгэр -

Олон хоног туух уу?

Лувсанравдан -

Улаанбаатар луу 60 хоног явна.

Буяндэлгэр -

2 сар гэсэн үг үү?

Лувсанравдан -

Тийм. Түүнийг чинь хөөгөөд явахгүй. Оторлоод явна.

Буяндэлгэр -

Тааваар нь бэлчээгээд оторлоод явна.

Лувсанравдан -

Бэлчээгээд явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Явуулж байгаа эсэхийн хянадаг. Түүнийг чинь хянаж байдаг машинтай морьтой улс явна.

Буяндэлгэр -

Оо бас тэгж араас нь хяналт хийх үү?

Лувсанравдан -

Нэг 10 суурийг та даргал. Тэр 10 суурийг та даргал. Хуваагаад хуваагаад өгчихдөг.

Буяндэлгэр -

Оо нарийн зохион байгуулалттай юм байна.

Лувсанравдан -

Тэгэлгүй яахав. Тэгэхгүй бол юм чинь задгай явбал биш болно шүү дээ. Задгай явснаас болж зарим зальтай хүмүүс хонь малыг сольдог ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүдүүн тарган том хонийг төлгөөр...

Буяндэлгэр -

Төлгөөр сольчихдог.

Лувсанравдан -

Тоон байна уу? Байна. Эр үү? Эр. Гэтэл нөгөө жин нь байхгүй. Гэтэл тэнд очоод мах комбинатад очоод жигнэхэд танай аймгийн тэр сумын тийм малын жин буурсан. Яагаад буурсан юм? Ийм асуудал гарч байгаа. Тэгээд тууварчдаа та нар мал сольсон уу? идсэн уу? уусан уу? Бараг хуульд шилжүүлнэ гэх юм болно шүү дээ. Тэгээд бүүр түүнээсээ эмээдэг болчихсон.

Буяндэлгэр -

За манай судалгааны багийнхан.

Лувсанравдан -

Олон багтай яваа юмуу?

Буяндэлгэр -

Олон баг олон туслахтай явж байгаа.

Лувсанравдан -

Мах комбинатын хашаанд очиход малчдын наашаа битгий оруулахгүй гэнэ. Нядалгаа руу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэнд очвол мал туух хүн олдохгүй. Орон нутагт бол өөрсдөө гар нядалгаагаар нядлаад дүүжлээд хөлдөөгөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хөдөө мөсөн дээр байлгаж байгаад ачаад явчихдаг. Адуу бэлтгэл гэж бас байна.

Буяндэлгэр -

За? Бас тусдаа?

Лувсанравдан -

Тусдаа. За сум баг болгоноос гэрээ хийнэ. Танайх хэдэн морь тушаах уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дандаа морь авна. Гүү азарга авахгүй. Тэгээд Хятадад өгнө. Оросод өгнө.

Буяндэлгэр -

Вьетнамд хүртэл гарч байсан байхаа?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Вьетнамд хүртэл гарч байсан байх.

Лувсанравдан -

Оо гаралгүй яахав. Тэр үед тийм журмаар тууж байгаа ш дээ. Малчдаа бэлдэнэ. Хянаж явдаг хүнээ бэлдэнэ. Ингээд явна. Тэгэхэд 600 суурь явж байсан.

Буяндэлгэр -

Пөөх. 600 суурь гэдэг чинь 1 суурь чинь хэдэн малтай бэ?

Лувсанравдан -

Үхэр чинь 1500...

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Хонь гэхэд чинь 5000 хонь.

Буяндэлгэр -

1 суурь уу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Энэ нэлийсэн юм чинь юу бэ? Цагаан юм юу бэ? Хонь. Аа хоршооны л хонь биз гэцгээдэг байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Нэлийсэн.

Буяндэлгэр -

600 суурь гэдэг чинь талийж өгөх юм байна ш дээ?

Лувсанравдан -

Явж өгнө. Толгойгоор хэдэн мянга байлаа даа.

Буяндэлгэр -

Таван зургаа гуч гэхээр талийж өгөх юм байна.

Лувсанравдан -

Их мал байсан. Тэгж бэлддэг байсан. Адуу үхэр гайгуу. Нэг суурь адуу гэхэд 120. Адуу хөл түргэнтэй алга болчихдог.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үхэр амьдаар нь бэлтгэхэд би Дархан Улаанбаатарт сарлаг бэлдэж байж ,сарлаг сохроод хөл нь доголоод..

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Ингээд болохгүй. Ингээд хойшоогоо Хөвсгөлөөр дамжуулаад ганцхан жилд л 300 тонн мах олж авч байсан. Аа ийшээ явсан мал бага тарга авдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Туусан хүнээсээ болдог юмаа. Зарим нь. Тийм маягаар бэлдэж хүргэж өгдөг. Улаанбаатараас наашаагаа цааш нь би явж үзээгүй. Наашлах замд том чулуун хороонууд байдаг биз дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Одоо бараг байхгүй болж байгаа юм байна лээ.

Буяндэлгэр -

Тийм тийм. Чулуун хороо хашаа тиймээ?

Лувсанравдан -

Тэр чинь малын нэг суурь тэнд очиж, үдэш орой малаа тэнд хорьж хонодог.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цас бороотой үед тэнд орж харж хамгаалдаг тийм байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тууврын малд зориулж чулуун хашаа барьдаг байсан юм байна. Тиймээ?

Лувсанравдан -

Тийм тийм. Том хашаа барьдаг байсан. Улсаас мах комбинат хариуцаад том хашаа барьдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улсын хүчээр их олон хашаа барьсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо зарим нь суурь ч байхгүй байна. Зарим нь ор нь байгаа юмуу? гэмээр харагдаж байдаг юм. Хааяа явж байхад.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бэлтгэлийн мал гэхээр хонь, үхэр, ямаа, адуу бэлдэж авч байсан юм.

Буяндэлгэр -

Тэмээнээс бусдын бэлтгэлд гаргадаг байсан юм байна. Тиймээ?

Лувсанравдан -

Тийм. Тэмээ гаргахгүй. Гаргадаггүй байсан. Тэмээнээс бусдын бэлдэж байсан.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Арьс шир ноос бүгдээрээ орно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм маягаар явж байсан.

Буяндэлгэр -

Лут их ажил байжээ.

Лувсанравдан -

Асар их ажил тиймээ?

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Зун боллоо гээд амрах юм байхгүй. Ноосны ажил эхэлнэ. Тарвага ан эхэлнэ. Намар болохоор чоно үнэг зурам гээд яваад өгнө.

Буяндэлгэр -

Түүнийг чинь голцуу хойшоо гаргаж байсан байхаа?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Голцуу хойшоо гаргаж байсан байхаа. Орос руу гаргаж байсан байх.

Лувсанравдан -

Юуг?

Буяндэлгэр -

Мал ангийн үс зэргийг?

Лувсанравдан -

Тэр ч явах нь явж байсан байх. Мал гэхэд голцуу хойшоо явж байсан. Адуу сүүлийн үед Хятад явдаг болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бусад нь дандаа Орос руу явдаг. Тэгээд малыг амьдаар нь гаргахгүй гэж улсын хэмжээгээр ажил болж байж 5, 6 мах комбинат барьсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Увсад Дархан, Улаанбаатар, Чойбалсан гээд баахан мах комбинат барьсан. Тэнд тушаадаг болсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хойшоогоо гадаадад мал амьдаар гаргахгүй болсон. Одоо энэ жилээс мал гаргах гээд байгаа юмуу даа. Говь-Алтай гаргана гэнэ. Завхан гаргана гэнэ. Тийм юм яригдаж байх шиг байна. Амьдаар нь гаргахаар их алдагдал хүлээж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр арьс шир.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Цус мус бүх юм тэр айлын хожоо болж гарч байгаа. Мах л тооцогдоод явна.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Лувсанравдан -

Тэгээд түүнийг чинь гаргадаггүй нэг үе болсон юм.

Буяндэлгэр -

Амьдаар нь гаргана гэдэг чинь их алдагдалтай юм байна.

Лувсанравдан -

Хамаагүй алдагдалтай. Тэгж мал амьдаар гаргахгүй гэж мах комбинат барьсан юм. Уг нь. Одоо ер нь мах комбинат ажиллаж байгаа юмуу? Улаанбаатарын ажиллаж байна. Бусад нь яадаг юм мэдэхгүй. Лав л Дорнод ажиллахгүй байна гэсэн. Увс ажиллахгүй байна гэсэн. Ховд энэ тэр яаж байгаа юм мэдэхгүй. Тийм маягийн юм болдог юмаа. Мал бэлтгэл чинь хэцүү л дээ. Байнгын харуул манаа эргэж тойрно. Өдөр шөнөгүй харна. Чоно нохойноос хамгаалж явахгүй бол бас баллачих гээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

1-рт барааны асуудал тийм байсан. Бэлтгэлийн асуудал ийм байна. Тэгээд нийтийн хоолны асуудал гэж...

Буяндэлгэр -

За. Би бараа нь дээр танайс нэг асууя. Тэр үед ард түмнийг ямар бараагаар их хангадаг байсан бэ? Та худалдааны байгууллагад ажиллаж байсан. Сайн мэдэж байгаа.

Лувсанравдан -

Барааны хувьд анх 40 хэдэн оноос 50 он хүртэл бол даалимба, боодлын даалимба Оросын?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гурил, будаа, цай тамхи 20 хэдэн нэр төрлийн бараа байдаг юм. Гутал хувцас тийм бараа голчилдог.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд дагалдаад размер номер гээд явчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Метрийн бараа гэхэд чинь улаан цагаан ногоон гээд явчихна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд ноосон хөвөн даавуун гээд...

Буяндэлгэр -

Аа ха. Янз бүрийн эрээн даавуунууд?

Лувсанравдан -

Аа тийм. Торго. Хятадаас юу авах гэж их хөөцөлддөг байсан Үйтэн хуар одоо ч элбэг болж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үйтэн хуар ховор байсан. Бага багаар ирдэг байсан. Тэгээд сайхан дээлийн торго олж өгөх ёстой.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр бүгдийг авна. Барааг 1000 гаруй нэрээр товчоолдог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүх барааг чинь 1000 нэрд оруулаад товч болгоод 1000 нэрийн барааны товчоо болгоод гаргадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бараа бол ярихын учиргүй. Хүний хэрэглэдэг юм чинь одоо таны нүдний шил...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ээмэг, бугуйвч, бөгж тэр бүгдийг...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгтэл үнэртэй ус тийм ус гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Оо моо гээд бүгд орно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр бүгдийг чинь тооцож бэлддэг. Нэг жилд тооцоод үзэхэд зарим нь дутна. Зарим нь илүү гарах гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгвэл ингэж болох юм байна гээд ерөнхий багцаагаар сум сумыг бариад авч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За их буугаар зурвал нэг буудаад давуулчихна. Хоёрдахь удаагаа буудахад наана нь тусна. 3 дахь нь яг байгаа онодог тийм журамтай байлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэрийг чинь за энэ ихдээд байгаа юм байна. Үүнийгээ жаахан багасгая. Үүнийгээ нэмье гэдэг бүх юмаа хийнэ л дээ. Бид нар 1000 нэрийн барааны тайлан гаргахад шөнө өдөргүй сууна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Шөнө суулгачихаад шаардлагатай бол газрын улсуудыг чинь шөнө болгон суулгана ш дээ. Тэгээд хөдөөний мэргэжилтнүүдийг авчраад суулгачихна. За танайх ийм юм ноднин ихэдсэн. Ноднин багадсан.

Буяндэлгэр -

Тухайлбал юу ихдэж, юу багадаж байсан? Таны санаанд юу байна?

Лувсанравдан -

Тэрийг чинь тооцоо хийж байхад чинь олон янзын юм гарч ирнэ. Зарим үед метрийн бараан дотор чинь улаан өнгө нь их ирчихдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улаан өнгө ирнэ. Зарим үед шар өнгө их ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ирчихээд байдаг. Даавуугийн чинь заримын өнгийн заасан хэрнээ зарим нь даавуун доор ороод улаан янз бүрийн өнгө орно. Заримдаа цув гэхэд чинь зөндөө хамаагүй саарал цув хүрээд ирдэг. Бараан өнгө нь ирдэггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ийм үе байсан л даа. Тэгээд тэрийг чинь сонин бас юу яалаа л даа. Одоо 80-аад онд доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улсын хэмжээнд нэгтгэж үзээд тэгээд тэр цувнуудыг тэр чинь голдуу Хятадаас ирж байсан цув.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг саарал цув. Шорооны цув гэж байсан даа. Дээрхэн үед.

Буяндэлгэр -

Аа ха. Би санаж байна. Энэ хананы өнгө шиг өнгөтэй цув.

Лувсанравдан -

Тийм. Тэрийг чинь Вьетнамд өгсөн ш дээ. Илүүдэл борлуулахгүй. Зах зээл бүх аймгуудаар тэгшитгэнэ гэж бас байна. За Архангайд чинь ийм цув ихэджээ. Сэлэнгэд дутаж байна уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Эсвэл Булганд юмуу? Эсвэл Өмнөговьд хэрэгтэй юу? Нар шороо ихтэй газар гээд ингээд судалж үзэж байгаад илүүгийн Вьетнамд нийлүүлж байсан юм.

Буяндэлгэр -

Бэлэглэх үү? Худалдах уу?

Лувсанравдан -

Бэлэглэнэ. Заримын бэлэглэнэ. Тэрийг чинь улсын төвлөрсөн яам хийнэ л дээ. Бид нар хийхгүй. Төвд нийлүүлээд өгчихнө.

Буяндэлгэр -

Аа ха. Та нар илүүдсэн бараагаа төв рүү явуулчих юм байна. Улаанбаатар луу.

Лувсанравдан -

Аа тийм. Дутаж байгаа бараа тэндээсээ ирнэ. Жишээлбэл улаан даавуу, хүрэн даавуу, шар даавуу энэ тэр ихсээд ирвэл бас л Улаанбаатар луу эсвэл Булганд ачуул гэнэ үү? Баянхонгор луу ач гэнэ үү? Тэрийг хүргэж өгөөд оронд нь өөрсдийнхөө хэрэгцээтэй бараа авах жишээтэй ингээд солилцоо гэж нэг юм байна. Бөөний бараа бааз гээд нэг юм хийгээд байна. Тиймэрхүү л юм л даа. Тэгэхдээ тэрийгээ дагаж хийж байгаа юм байхгүй. Зүгээр тавьчихсан хэдэн юмаа худалдах ажил хийж байгаа болохоос солилцож найруулна барина ерөөсөө байхгүй. Одоо тийм юм хийх толгой мэдлэг байхгүй юм шиг байгаа юм. Тэгж бараагийг чинь зохицуулж явсан.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Тийм. Ихэдвэл зохицуулж зарим борлуулагдахгүй нэгийн өөрсдөө мөнгөөрөө ашгаараа хааж янзална. Жишээ нь одоо манай цагаан дээлт гэж чихэр байсан. Та нар мэдэх үү? Дан цагаан цаасанд боочихсон.

Буяндэлгэр -

Зах зухаас нь сонсож байсан юм байна.

Лувсанравдан -

Цагаан дээлт гэж ярьдаг байсан.

Буяндэлгэр -

Тийм. Хатуу чихэр тиймээ?

Лувсанравдан -

Хатуу чихэр.

Буяндэлгэр -

Цагаан цаасаар ингээд боочихсон тиймээ?

Лувсанравдан -

Тийм. Тийм. Тэгээд ихдээд бид нар чинь кило нь төгрөг байсан бол 10 мөнгө, 20 мөнгөөр худалдаж ...

Буяндэлгэр -

Манай хүнсний үйлдвэр хийдэг байсан байхаа?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Тиймээ? Монголын хүнсний үйлдвэр хийж байсан.

Лувсанравдан -

Хүнсний үйлдвэр.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэгээд тэрийг чинь аваачаад өнөө зөрүү нь гарна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэрний зөрүүг чинь өөрийнхөө ашгаар хаана.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм юм их байсан бид нарт.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үнийн хямдруулаад борлуулна. Үнийн хямдруулж дийлэхгүй бараа бас гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Жишээ нь өнөө Атар газар эзэмшээд маш их гурил үйлдвэрлэсэн байгаа юм манайх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Монгол.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тэр гурил чинь сумдаар очоод буугаад заримд нь 100 хэдэн тонн гурил. 50, 60 тонн голцуу 200, 100 тонн ингээд гадаа хураагаад бүтээлэгтэй байхад чийг аваад гадна тал нь харлачихдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгнэ ш дээ.

Лувсанравдан -

Тэгэхэд чинь 2 юмуу 3 хуруу гурил харлаад дотогшоо бусад нь цэвэр гурил гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм болчихсон гурилыг чинь малын тэжээлд өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

76 оны их зудны үед малын тэжээлд өгч байсан. За цай гэж байна. Дугуй булант.

Буяндэлгэр -

Оросын дугуй булант биз дээ.

Лувсанравдан -

Тийм. Тэр чинь бас булангаараа элэгдээд элэгдсээр байгаад дугуйн жаахан дугуй болчихно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэрийг чинь бас өөрсдөө үнэ хямдруулж зарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гуанзуудад өгч борлуулна. Тэгээд янз бүр болгож борлуулна даа. Тэр юу гэдэг юм техник ажил их байна. Бараа өгөөд аваад шилжүүлчихэд хамгийн амархан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм нарийн их ажлууд бас байдаг. Бараанд чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Барааны ажил бол ер нь гурил одоо тэгээд бүтээгдэхүүн зарим нь талх гэж байна. Талхыг чинь норм аймгийн төвд юмуу? Хөдөөд ямар хэмжээгээр борлохыг мэдэж байж хүнсний үйлдвэрээр хийлгэхгүй бол хамаагүй хийгээд хаячихвал талх хөгцрөөд ингээд алдагдалд орно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Комбинатаас хүнсний комбинат чинь танайх 5 мянган тонн юу яа 5 тонн талх үйлдвэрлэ гээд төлөвлөгөө өгчихөж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манайх яг өөрсдөө 500-600 тонныг зар гэж өгч байгаа юм. Нөгөөдөхийн зарж дийлэхгүй хөгцрүүлчихвөл тэгээд төлбөрт орно.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Худалдагч төлнө. Хөгцрүүлчихвөл.

Буяндэлгэр -

Хэцүү юм байна шүү.

Лувсанравдан -

Хэцүү. Хэцүү. Гурил эд нар чинь зарим талх, боов энэ тэр хатчихна. Хүн даахын янзгүй бирааниг гэж ярьдаг даа.

Буяндэлгэр -

Тийм санаж байна. Санаж байна.

Лувсанравдан -

Тэр энэ тэрийг үнэ хямдруулаад малын тэжээлд өгнө. Эсвэл өөрсдөө хэрэглэх авах нэгийн аваад тэгээд тэрний алдагдлыг бүгдийн худалдааны өөрийнх нь ашгаар хаадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм байсан. Бараанд бол хамгийн хэмжээгүй юм идэш уушны бараа их хэцүү.

Буяндэлгэр -

Тийм байна. Хүнсний юм хэцүү юу тиймээ?

Лувсанравдан -

Хэцүү. Ганц хоёр юм хугацаа хэтрээд өнгөрчихнө. Тэгээд аяндаа хугацаа хэтэрсэн бол тэгээд устгах ажил гарна. Алдагдлаа хаана. Ашгаар хаана. Ийм ажлууд бас хийнэ.

Буяндэлгэр -

Акталж барина гэж байхгүй юу?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Жишээ нь консеревыг хугацаа нь өнгөрчихсөн юм чинь акталж болохгүй юу?

Лувсанравдан -

Актална л даа. Акталаад тэр консеревын чинь мөнгийг өөрийнх нь ашгаар л хаахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Акталж байгаа юмыг хүн авахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тийм учраас худалдааны байгууллагын ашгаар хаана.

Буяндэлгэр -

Хэцүү юм байна тэр чинь.

Лувсанравдан -

Хэцүү. Хэцүү юмын ярьбал хэцүү юм их бий л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм байдаг цус байгаа юм. Бараа яахав дээ. Мал туувар гээд сурчихаар зэрэг 40-өөд жил хийчихээр зэрэг болоод байдаг юм. Алдах юмын алдаад. Онох юмын оноод явж л байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Алдлаа гээд загнуулж л байдаг юм. Онолоо гээд шагнуулаад сүйд болсон юм байдаггүй л явдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд явдаг. Тиймэрхүү л байдаг юм. Бэлтгэлийн ажил, барааны ажил хоёр маш их тооцоо нь дээр явна.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Тооцоонд орохгүй худалдааны ажил гэж байхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм учраас бүх сум эдийн засагчтай байна. Сумын худалдааны анги.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүх сумын худалдааны ангид барааны мэргэжилтэн, түүхий эдийн мэргэжилтэн ийм гурван мэргэжилтэн байна. За тэгээд нягтлан бодохууд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дандаа мэргэжлийн улсууд сууна. Тэгж явж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэд нарыг шахчихна даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би чинь одоо тэр тэр хүрээд ир. 1000 нэрийн барааны тайлан аваад ир гэдэг ч юмуу. За баланс аваад ир гэдэг юмуу. Мах бэлтгэл, ноос арьсны ширний гүйцэтгэлийг аваад ир.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

7 хоногт аймгийн статистик мэдээ гаргаж өгнө.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэр ноос үс, тарваганы арьс ангийн зүйл тэр бараа туруу тоолно. Мэдээ гаргана.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нөгөө мэдээг чинь эдийн засагч гаргачихна л даа. Эдийн засагч төлөвлөгөө бүртгэлийн гаргачихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За хувилна гээд хааяа би очоод суучихна. За ингээд хувилахад чинь ийм гар машинтай байсан ш дээ.

Буяндэлгэр -

Санаж байна. Оросын ингээд эргэдэг. Төмөр машин.

Лувсанравдан -

Тийм. Эхэндээ сампингаар хийсэн. Орос Хятад сампингаар хувь гаргана. Өөрсдөөр нь хийлгэнэ. Тэгж байхад нэг бүтэн мэдээ гаргахад чинь 3 цаг 4 цаг сууж байж зөвхөн хувийн гаргадаг.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Төлөвлөгөө бүртгэл хувь гээд хувийн гаргана. Бусдын эдийн засагч жагсаачихсан байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сум сумаар гаргана. Тэгж гаргадаг байлаа. Статистик мэдээг 7 хоног болгон өгнө. Тэгээд тэр нь улсад явдаг байсан байлгүй дээ. Тиймэрхүү их ажил болдог юм л даа. Арьс шир ноос үс бараа таваар их нарийн доо. Одоо харж байхад яаж болдог юм. Баахан юм авч ирээд өрчихсөн. Байгаад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хугацаа нь дуусаад сүйд болдоггүй юм болов уу?

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Яадаг юм. Байж л байх юм. Бодвол борлуулдаг л байх. Бас хэмжээ хязгааргүй авдаггүй байлгүй. Тооцоотой л авч байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тооцоог яаж гаргадаг бэ? гэхээр түрүүн жил нь яаж борлож байна ? Дараа жил нь тэр хэмжээгээс дутахгүй бэлтгэх...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Багцаа байна уу? гэж би боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд ном гэж том ажил байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Номыг чинь бас бид нар худалддаг. Ном хэвлэлийн газар, үйлдвэрүүд чинь ном хэвлэлээ гаргаад, бас төлөвлөгөө байна. Номын удирдах газар гэж тэр 50-р дэлгүүрийн өмнө хойшоо харсан шар байшин байсан даа. Циркээс хойш....

Буяндэлгэр -

Тийм тийм. Саяхан хүртэл байсан.

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Саяхан хүртэл байсан.

Лувсанравдан -

Тэнд чинь бид нар...

Буяндэлгэр -

Хоёр давхар жижигхэн байшин.

Лувсанравдан -

Тийм. Тэнд чинь бид нар номын тайлан майлан нэр төрлөөрөө. Номын нэр төрөл гүйцэгдэхгүй. Хэдэн мянгаараа.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Лувсанравдан -

Бүртгэнэ шүү дээ. Тэрний зохиол. Үүний зохиол. Сурах бичиг 1-р анги 2-р анги 10 жилийг хүртэл. Сурах бичиг гаргана. Тэр бүгдээс чинь авч ирж худалдана. Борлуулах ажил хийхгүй бол бас сүүлдээ хугацаа хожимдоод зарим нь олдохгүй болчихдог. Ялангуяа бүгд хурал мурал элдвийн юм болохоор зэрэг түрүүчийнхээ устга гэхээр устгана. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Устгах ажил гаргана. Тэгээд ашгаараа. Улс түүнээс өгөхгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Та нар борлуулаагүй. Та нарын буруу. Түргэн борлуулаагүй хугацаа хэтрүүлсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Ингээд алдагдал зовлон байнаа байна. Урсгалаараа явна гэж байхгүй. Тэгээд би бүх сумыг номын дэлгүүртэй. Өөртөө үйлчилдэг болгоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд харин овоо борлосон. Хуучин бол худалдагч авдаг. Тэнд хоёр гурвыг тавьчихдаг. Ихэнх нь борлохгүй. Тийм байсныг бүх сумыг өөртөө үйлчилдэг болгоод...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь одоо хэдэн он бэ? Өөртөө үйлчилдэг болгосон чинь хэдэн онд зохион байгуулсан юм бэ?

Лувсанравдан -

Тэрийг чинь одоо 80 хэдэн онд гаргасан. Тэгээд тэрнээс хойш бол ном ихсээд бид нар чинь 100 хэдэн ном борлуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тэрийг чинь одоо складанд төрөлжүүлнэ. Дэлгүүрт төрөлжүүлж тавина. Тэгээд худалдагч хяналтын байдлаар чөлөөтэй үзээд өөрсдөө явдаг болохоор овоо сайн гүйдэг болсон. Тэгээд Архангайн туршлага гэх юмуу даа. Уулзалт гэдгээр 18 аймаг ирж манай аймгаар яваад үзээд явж байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гомбосүрэн билүү? Хэн билээ? Лхамсүрэн билүү? Намын дарга чинь?

Буяндэлгэр -

Намын төв хорооны үзэл суртал эрхэлсэн Лхамсүрэн гэж нарийн бичгийн дарга байсан юм.

Лувсанравдан -

Тийм байсан.

Буяндэлгэр -

Тийм. Лхамсүрэн гээд нарийн бичгийн дарга байсан.

Лувсанравдан -

Тэр эд нар чинь ирээд ...

Буяндэлгэр -

Төв хорооны нарийн бичгийн дарга. Үзэл суртал эрхэлсэн.

Лувсанравдан -

Тийм. Манай үзэл суртлын хэлтсийн Самданмөнх гуай энэ тэр чинь алчих гээд загнаад л / Инээв/ Тийм ном олоод ир чи, энэ ном аль хэзээний юм яагаад учрын олоогүй юм. Энэ сурах чинь хоцрогдсон сурах жагсаалаас гарсан хас наадахыгаа гээд тэгээд хэцүү. Сурахууд их хэцүү байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сурах бичиг чинь байсхийгээд сольчихдог. Түрүүчийнх нь хүчингүй болгочихдог. Тэрийг дандаа дагаад устгаад байж болдоггүй. Зарим нь байж байхаас аргагүй. Мөнгөө бодоод байлгаж байдаг. Тэгтэл энэ улсууд чинь хоцрогдсон хуучин юм тавилаа, худалдлаа гээд зарим нь тэгээд загнаад зовоогоод байдаг байсан. Тэгээд бас буруу биш л дээ. Тэр чинь устгах ёстой юм устгаагүй гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Устгачих юм бол бас алдагдлын та нар нөхөх үү?

Лувсанравдан -

Алдагдлын бид нар төлнө ш дээ.

Буяндэлгэр -

Тэр хэцүү юм.

Лувсанравдан -

Тийм учраас цувуулж алдагдлаа бага багаар арилгах, нөхөх гэж бодож л тэгж өгнө шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүнээс дарга хэлсэн гээд бүгдийн шатаачих юм бол болно л доо. Амархан тэр чинь. Тэгээд алдагдлаа нөхөж чадахгүй. Юмыг чинь алдагдалтай байх уу? Алдагдалгүй байлгах вэ? гэдгийг бодож хийхгүй бол янз янзаар хамаагүй дайрч болохгүй. За энэ арьс шир чинь тэнцэхгүй байна гээд алдагдлын яаж хайх вэ? Энэ арьс ширийг яаж юманд боловсруулж хэрэглүүлэх вэ? Сур элдүүлэх үү? Сур болгох уу? Яах вэ? Ийм юм ярьж байж хүнтэй тэрийг чинь тооцохгүй бол дарга хэлсэн устга гэсэн устгачихна гээд байвал баларна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ном тэгж нэлээд 19 сум ном борлуулалтын ажил хийж байсан. Гадаадын зохиолч их бий. Манай зохиолчид ч бий. Сурах бичгүүд гол эзэлнэ дээ. Хурлын материал их ирдэг байсан. Уран зохиолын ном харин овоо борлоно доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сурах бичиг хоёр.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүгд хурал, их хурлын материал юунууд гадаадын намын түүх мүүх янз бүрийн юм бага борлодог тийм байсан юм. Тэгээд яахав хэрэгцээтэй үе ирэхээр авнаа. Номын яармаг гэж зохион байгуулна.

Буяндэлгэр -

Аа ха. Аймаг дээрээ юу?

Лувсанравдан -

Сум бүр номоо авч ирээд энд тавина. Тэгээд эндээ яармаг хийнэ. Номын бүсчилсэн уулзалт гэж хийнэ.

Буяндэлгэр -

Аймгуудын хооронд уу?

Лувсанравдан -

Тийм. Аймгуудын. Жишээ нь би Говь-Алтайд очиж байсан. Завханд очиж байсан. Яармаг худалдаа номын бүсийн зөвлөлгөөн гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Төвд бас очиж байсан.

Буяндэлгэр -

Тэгэхээр яахав тэр бүсийн зөвлөлгөөн гэдэг чинь яг юу болох вэ?

Лувсанравдан -

Ном яаж яаж худалдах вэ? Энэ уран зохиолын ном манайд төд байна. Танайд хэд байна? Хэдийг танайх авах вэ? гэж ярилцана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд өнөөх бараатай адилхан төдөн уран зохиолын тийм ном манайх авъя. Тэр Лениний зохиолыг тийшээ ачуулъя.

Буяндэлгэр -

Тэр зохиол орчуулагдаад зарагддаг байсан.

Лувсанравдан -

Тийм. Лениний зохиолын төд төддүгээр ботиудыг тэднийх авна. Бүгд хурлын тийм материалууд хот руу ачна гэдэг юмуу? Ингээд найруулаад тэгж бас ачнаа. Тэгэхдээ бараатай адил том томоор ачихгүй л дээ. Ер нь бол номын асуудал бол бас хэцүү. Хамгийн их зовоодог нь сурах бичиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэрэгтэй гэж хашгирч байж авч ирүүлсэн сурахаа дараа жил энэ чинь хаягдсан, хоцрогдсон шинэ сурах гарчихсан. Нөгөө сурахыг чинь яах юм? Хая, устга устгана гэж энэ чинь дотроо чухал чухал юм байна шүү дээ гэж би тэгнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Оо одоо хэрэггүй. Шинэчлэгдсэн. Шинжлэх ухааны ололттой шинэ юм гарах болсон.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Таны энэ хоцрогдсон. Тэгээд маргалдана.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Болоод л байдаг юм. Ном эзээ олбол хэрэгтэй л дээ. Яармаг худалдаа энэ тэрээр овоо сайн борлоно шүү. Өөртөө үйлчлэх энэ тэр болоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Барааг бол бүгдийн өөртөө үйлчлэх болгосон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манайд бол.

Буяндэлгэр -

Хэдэн оноос эхэлж тэгсэн бэ?

Лувсанравдан -

67, 68 оноос үндсэндээ. Бүр дэлгэрэнгүй бол 70 хэдэн онд бүх сум болсон. Аймгийн төв бүгд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд хоол гэж нэг зовлонтой юм байсан.

Буяндэлгэр -

За? Нийтийн хоол?

Лувсанравдан -

Нийтийн хоол. За тэнд хоол. Энд ресторан. Тэнд одоо кафе гэх юм даа. Тэр үед мухлаг сухлаг гээд байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Аймгийн хэмжээнд хичнээн гуанз хичнээн ресторан байсан юм?

Лувсанравдан -

Аймгийн төвд манайд хоёр ресторан байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хуучин.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аа 5 гуанз байсан. Хөдөө бол 10-аад сумд нь гуанзтай. Бусад нь бол байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гуанзны асуудал бас улирлаа харгалзаж гүйлгээ сайн байна. Зарим улирал гүйхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ялангуяа өвөл бол гүйхээ байчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аргагүй улсууд идэш хоолоо хийчихсэн. Гуанзанд очиж хоол идэх шаардлагагүй болчихно шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аймгийн төв харин тэгдэггүй юм. Бүх улиралд л гайгуу. Хөдөөгийн сумууд бол тэгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аа тэгээд хоолыг чинь болгоомжтой хийхгүй бол, өдөрт хичнээн порц хийх вн?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Жишээ нь одоо хуурга гэдэг юмуу. Шөлтэй хоол гэдэг юмуу. Хэдийг худалдвал болох вэ? Бас тооцоо. Нийтийн хоолны мэргэжлийн хүн очно. Тогооч нь мэргэжлийн хүн очно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мэргэжлийн бус хүн ерөөсөө хэрэггүй. Хийлгэдэггүй байсан. Тогооч мэргэжлийн. Жинхэнэ тогооч туслах тогооч хоёр хүн мэргэжлийн тэгээд нийтийн хоолны мэргэжилтэн гээд эндээс хүн зориуд очиж зааварлаж өгнө. 1000 нэрийн хоолны жагсаалт гэж гарна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэр нэрээр хоол хийнэ. 1000 нэрийн хоолны жагсаалтын давс нь хэдэн грамм байх юм. Төмс нь ямар байх вэ? Мах нь хэр байх вэ?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Шөл хэдий хэрийн хэмжээтэй аягалж өгөх вэ? гэх мэтийн хэмжээтэй байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Октябрийн ном гээд дээрээ зурагтай ном гарсан ш дээ?

Буяндэлгэр -

Тийм. тийм. 1000 хоолны жор гэдэг нэртэй.

Лувсанравдан -

Манай Октябрь чинь дээр үед нийтийн хоолны ажил хариуцаж байсан.

Буяндэлгэр -

Тийм. Одоо ч нийтийн хоолоороо явж байгаа ш дээ.

Лувсанравдан -

Хэвээрээ байна лээ

Буяндэлгэр -

Ном гаргаад л байгаа.

Лувсанравдан -

Хоолны жортой ном энд ирэхээр нь авсан л даа. Түүгээр хоол хийнэ. Тэгэхгүй бол болохгүй. Ямар сайндаа мах багатайд нь тэгсэн юмуу? Гурилан бухал гэж.

Буяндэлгэр -

/Инээв/ Цуйванг хэлж байна.

Лувсанравдан -

Цуйван хэлж байгаа. Тэгж дооглуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мах нь багадлаа гэж байгаа юмуу. Монголчууд чинь шог нэр өгдөг золигнууд чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гурилан бухал гээд нэр өгчихсөн.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Холимог хуурга гэдгийг бас шүүмжилнэ. Цагаан будаа ч байдаг. Пүнтүүз ч байдаг. Мах ч байдаг. Ногоо ч байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Лувсанравдан -

Холимог гээд дооглоод байдаг хоолуудыг хийнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гэхдээ авна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай эндхийн 100 суудалт гуанзыг би төвтэй ярьж байж авсан. Улсын төлөвлөгөөний комисстой ярьж байж авсан. Тэндээ голдуу ресторан явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бусад нь нийтийн хоолны журмаар явчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энүүхэн энд нэг гуанз байсан юм. Тэр хоёр дахь гуанз. Одоо ингээд шинэ зохион байгуулалтаар байхгүй болгоод хаячихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хоол ундны хэрэглэл дотор их зовлонтой нь дээр үед ногоо байсан юм.

Буяндэлгэр -

За? Ногоо ховор байсан юмуу? Яагаад тэр бэ?

Лувсанравдан -

Хэрэглэж үзээгүй.

Буяндэлгэр -

Аа аа.

Лувсанравдан -

Төмс, манжин, лууван байцаа хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл авдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд бид нар чинь аймгийн хэмжээгээр яриад дарга нар авахгүй юм. Энэ их ногоог яах бэ? Тэгэхдээ жаахан байсан юмаа. 500 тонн л байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд ярьж байгаа би тэглээ. Ерөөсөө буулгаад өгчихье. Айл айлд тэр Доржийнд тэр Долгорынд гадаа нь буулгаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэдэн ам бүлтэй юм. Нормоор нь 300 грамм төмс идэх ёстой. Нэг хүн.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Гэж бодоод нормоор нь аваачаад буулгаад хаячихсан.

Буяндэлгэр -

Үнэтэй өгөх үү? Үнэгүй өгөх үү?

Лувсанравдан -

Үнэтэй. Үнийн яах вэ? гэхээр...

Буяндэлгэр -

Цалин дээрээс авах уу?

Лувсанравдан -

Аа ха. Долгор хаана ажилладаг юм. Тэр Нямаа хаана ажилладаг юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Санхүүд нь хэлээд цалин дээрээс нь суутгаад авчихна. Тэгээд хурал дээр загнуулна. Энэ худалдааныхан луйварчид.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гадаа буулгасан хоёр гурван шуудай төмс чинь хөлдчихсөн. Хаясан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мөнгө хураагаад авсан байна. Мөнгө өг.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Ингэж авлаа. Луйвардсан гээд загнуулна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэнэггүй тэгээд загнуулаад л хийгээд байсан. Тэгээд 86 оноос хойш их ногоо авдаг болсон шүү.

Буяндэлгэр -

Идэж сурч байна. Тиймээ? Албан хүчээр өгдөг чинь нэг талдаа зөв болсон байна ш дээ.

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Нэг 10 айл хөлдөөсөн ч гэсэн цаана үлдэж байгаа нь идэж байгаа ш дээ.

Лувсанравдан -

Идэж байгаа. Зарим нь төмс идэж чадахгүй. Төмс чинь тэмээний хоргол шиг байсан.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Зарим нь том. Байцаа юмуу юу юм? Нэг их сэрдийсэн том юм?

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Түүнийг чинь үхэрт өгчихсөн шүү. Ингэнэ шүү дээ. Мөн сонин шүү нээрээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Юмны хэрэглээ гэж тийм байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо бол тэгээд 88, 89 оноос эхлээд 1800 тонн ногоо хурааж авдаг болсон.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгэхийн тулд би 29 зоорь бариулсан.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Хамгийн бага нь 60 тонн. Дээд тал нь 100 тонны зоорь бүх сумдад бариулсан. Манайх чинь өөрсдөө барилгын бригадтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг бол нэгдлээс хүн явуулна. Эсвэл барилгын өөрийнхөө хүнийг явуулна. Ангийн хүмүүсийг явуулна. Та нар чулуу бэлд доторло.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хамаг ажлыг тэгж хийнэ. Тэгээд 29 зоорь барьсан. Энд механик хөргүүртэй 800 тоннын зоорь бариулсан.

Буяндэлгэр -

Том зоорь бариулсан юм байна ш дээ.

Лувсанравдан -

Түүний хажууд нүх нь...

Буяндэлгэр -

Нүх нь зоорь?

Лувсанравдан -

Нүх нь зоорь бас 800 тоннын 4 зоорь хоёр хоёроор бариулаад....

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд энд загнуулдаггүй ногоогоо хадгалдаг болоод...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Загнуулахгүй хадгалдаг болсон юм. Тэгээд байхгүй. Шороогоор булчихсан.

Буяндэлгэр -

Бүгдийн шороогоор булчихсан юмуу? Нэг нь ч байхгүй юу?

Лувсанравдан -

Байхгүй. Би сурагладаг юм. Нэг нь ч байхгүй.

Буяндэлгэр -

Хайран юм.

Лувсанравдан -

Ёстой хайран. Энэ механик хөргүүртэй зоорь баймаар юм.

Буяндэлгэр -

Харин тийм.

Лувсанравдан -

Ачаад ирнэ. Машин дээр килээд буулгадаг.

Буяндэлгэр -

Тэр механик хөргүүртэй зоорийг яагаад устгачихаж байгаа юм?

Лувсанравдан -

Яахав өмч хувьчлалаар хүн худалдаж аваад доторх төхөөрөмжийн хот руу аваачиж худалдчихаад байшингаар нь хашаа барьдаг юмуу? Сууц бариад алга болсон.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд алга болгож байгаа.

Буяндэлгэр -

Хайран юм.

Лувсанравдан -

Хайран юм.

Буяндэлгэр -

Нүх нь зоорь барихад хэцүү ш дээ?

Лувсанравдан -

Хэцүү л дээ.

Буяндэлгэр -

Харин тийм. Тэр бүгдийг...

Лувсанравдан -

Эндхийн зарим улс уулзахаар тэгдэг юм. Газрын дарга зовоодог байлаа шүү гээд. Яадаг юм гэхээр чулуу бэлдүүлнэ гээд уул руу аваад алга болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Чулуу бэлд гээд ууланд аваачаад буулгачихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энэ трестийнхэн худалдааныхныг ачаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зүүн тийшээгээ Урт уул гээд тэнд аваачаад буулгачихдаг. Тэгээд хоолын эндээс шууд аваачаад өгчихдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гуанзуудад үүрэг өгөөд шууд аваачаад өгнө. Хоол унд гэж наашаа явахгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэгээд чулуугийн, Ангиудад 30 трактор авсан даа.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд тарааж өгсөн. Тэгээд тэр трактораа дуудна даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цэнхэр чи өнөөдөр трактораа маргааш өглөө ирүүл.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Чулуу ачуулна. Шатахуунын анги даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Буцахын би эндээс ачаа ачуулаад шатахууныг даана. Иймэрхүү маягаар нөгөө трактор давхиж ирээд гурав юмуу. Дөрвөн рес хийчихнэ. Тэгээд эндээс бараагаа ачаад манайх эндээс шатахууныг нь хийж өгөөд буцаачихна. Тэгээд чулуугаа татаад авчихна.

Буяндэлгэр -

Та ер нь мундаг зохион байгуулагч байсан байна.

Лувсанравдан -

Яахав дээ. Аргын л олох хэрэгтэй. Ажилд чинь аргын олохгүй бол ард түмэнд дооглуулаад загнуулаад байх хэцүү л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Худалдаа хэцүү. Загнуулах юм их гарна.

Буяндэлгэр -

Аа ха. Их дарамтлах уу? Дээрээс?

Лувсанравдан -

Их ирнэ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Дарамтлана. Арга хэмжээ авна гэдгийг чинь тэр зоргоор байх юм бол бараг мэдрэлийн өвчтэй болно.

Буяндэлгэр -

/Инээв/ Таны сэтгэлд хоногшсон. Айхтар арга хэмжээ авсан тийм юм байгаа даа?

Лувсанравдан -

Байлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха. Түүнээсээ та яриад өгөөч.

Лувсанравдан -

Тэр ингэсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

76 онд улсад мах бэлдсэн.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Би 74 онд энд ирээд тэгээд ажил аваад 76 онд улсад мах явуулсан чинь манай тууврын нөхдүүдэд Хархорин Дашинчилэнгийн энэ өөд явахад их халуунд малын туурай мултраад уначихдаг.

Буяндэлгэр -

Аа их халуунд уу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Хөөрхий амьтан. Ямар өрөвдмөөр юм бэ?

Лувсанравдан -

Туурайн өвчин гэж.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэнд 2000, 3000 малын туурай мултарсан.

Буяндэлгэр -

Аа яа яа. Өвчин үү?

Лувсанравдан -

Өвчин.

Буяндэлгэр -

Тэр юунаас болж байна?

Лувсанравдан -

Халуун газар...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өглөө ногооны шүүдэр дундуур яваад өдөр халаад ирэхээр туурайн эндүүрээ балцаруутаад тэгээд өвчин гараад...

Буяндэлгэр -

Ямар өрөвдмөөр юм бэ?

Лувсанравдан -

Үхнэ. Турж үхнэ. Эцэж үхнэ. Түүнээс болж улсын төв хорооны хянан шалгах, улсын хянан байцаах газар байцаагдаж...

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Арга хэмжээ авахуулж сарын цалин хасуулж байлаа ш дээ. Том арга хэмжээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд сүүлд нь арга хэмжээ авч шоронд хийнэ гэж давхиж ирээд маний нэртэй Лувсанравдан давхиж ирээд...

Буяндэлгэр -

Хнн. Аа Лувсанравдан гуай чинь намын хянан шалгах хорооны дарга байсан.

Лувсанравдан -

Тэр давхиж ирээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Төвөөс цагдаагийн газраас, прокуророос, шүүхээс улсуудтай тавьж ирээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Чи олон мал үхүүлсэн байна гэж давхиж ирээд. Нэг орой Лувсанравдан дарга баахан улстай ирж гэнээ гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би хөдөө яваад орой гэртээ ирсэн чинь тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга Баасанхүү үдэш хүрээд ирлээ манайд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энэ одоо яах гэж яваа юм бол гээд бид хоёр ярьж байсан чинь чамайг барина гээд байна шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Баривчилна. Шоронд хийнэ гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Чамайг олон мал үхүүлсэн гээд, нөгөө туурайн мултарсан малын хариуцлагыг ноогдуулах гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай муу хөгшин одоо яанаа гээд л...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Болдог бол болох байлгүй гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би тэр булцруудсан малыг машиндаа тээгээд цус нөжийн гоожуулаад арга хэмжээ зөндөө л авсан юм байгаа юм. Буруутан болбол болохоос яахав гээд...

Буяндэлгэр -

Тэр одоо туувраар яваад өвчин тусаад эцэж үхэж байгаа малыг, түүний бурууг танд тохдог нь ямар учиртай юм?

Лувсанравдан -

Харин тэгдэг юм. Яагаад гэхээр энэ аймгийн тэр мал бэлтгэлийг хариуцсан хүн. Аймгийг хариуцсан хүн нь би болчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа. Зүйтэй. Зүйтэй.

Лувсанравдан -

Болохгүй юм их ярина. Түүнийг ярих юм бол зөндөө зөндөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд энд хуралдлаа.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэгээд яахав. Өглөө хүрээд ир гэсэн. Хүрээд ирсэн. Баахан дарга нар ирчихсэн сууж байнаа. За танайд ноцтой дутагдал гарсан арга хэмжээ авна даа л гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би өөрөө ч их хөөцөлдсөн. Тэгээд дийлээгүй ийм юм болсон. Эмнэлгээр ч их арга хэмжээ авахуулсан би. Дийлдэхгүйн хүчинд үнэхээр, Би тэр Хархоринд бааз байгуулаад тэнд өвчтэй малаа цуглуулсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр энэ тэрээ яриад танд хариуцлага гэхээр нь за л гэлээ. Тэгээд хуралдлаа даа.

Буяндэлгэр -

За? Аймгийн намын хороо хуралдаж байгаа ш дээ?

Лувсанравдан -

Оо сумдын дарга нарыг хөөгөөд ирсэн. Бүгдийн. Дуудаад...

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Театрт. Тэгээд намайг мал бэлтгэлийн ажлаа ярь л гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ярилаа. Тэгж тэгж бэлдсэн. Сумын тууварчид ийм улс, би бол тууварчдаа танихгүй. Бүх сумын тууварчдаа би бол танихгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сумын даргад нь найдаад сайн хүн олж өгөөрэй гэж гуйж түүж явж явуулсан. Өгсөн л тэр байгаа юм. Тэр улсууд л туусан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Малыг бол ангиуд өөрсдөө киллэж авсан нь үнэн. Тэнд бол муу малын голсон хөөсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сайн малын шахаж авсан. Боломжийн л мал байсан юм. Тэгээд яагаад өвчин тусчихдаг юм гэж дарга нар загнаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо яахав. Шүүдэр дотор мал туугаад...

Буяндэлгэр -

Тэр чинь цаг агаартай л холбоотой юм байна ш дээ.

Лувсанравдан -

Тийм. Гэнэтхэн халаад чийгтэй туурай өвчлөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яагаад чи тууварчдыг тэгж явуулж байгаа юм гээд намайг загнаад байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр 600 суурь. Эндээс чинь Хашаатаас хойших газар, тэгээд хойшоогоо Булганы нутаг хүртэл тарчихсан суурь явж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Хнн. Тэгнэ ш дээ. Хичнээн суурь байх вэ?

Лувсанравдан -

600 суурь.

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Чи яагаад түүнийг янзлаагүй юм гээд намайг загнаад унасан.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэнд чинь одоо гурван зургаа арван найм. 1800 хүн мал туугаад явж байгаа шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Түүнийг чи удирдсангүй гэж надруу...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд үгүй гэж хэлж болохгүй юм даа гэж бодоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд чи яах бодолтой байна гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би яахав. Надад зөвшөөрвөл 300 тонн махыг чинь 1 жилийн дотор олж өгье гэж...

Буяндэлгэр -

Аа ха. Та тэгж амлаж байгаа юмуу?

Лувсанравдан -

Би тэгж амлаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгсэн чинь Лувсанравдан дарга ийшээгээ ингээд дарга нартайгаа юм яриад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр нөгөө ардын хянан шалгах хорооны чинь Дамдинсүрэн билүү? Бор бүдүүн нөхөр...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр энэ тэр хоорондоо яриад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Найдан гэж бас хүн байсан юм. Халзан толгойтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр эд нар ирсэн юм. Тэгээд одоо шоронд хэзээ очдог юм болдоо гэж бодоод /Инээв/

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгсэн чинь сумдуудыг загналаа. Нөгөө дарга чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Чи яагаад тийм муу мал өгсөн юм. Чи яагаад тийм хариуцлагагүй тууварчин өгсөн юм. Ээлжээр загнаж хаяж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Равдан дарга чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ашгүй дээ гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Өөрөө шоронд орох нь гэж айсан хэрнээ. /Инээв/ Тэд нарыг загнахаар за ганц боллоо доо. Хэрэг болно доо гэж бодоод байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Лувсанравдан -

Тэгээд шийд гарлаа. За чи залуу хүн байна. Зоригтой амлаж байна. Чиний амлалтыг гүйцэтгэл авна. Чи биелүүлбэл чөлөөтэй. Биелүүлэхгүй бол арга хэмжээ авна. Гэхдээ арга хэмжээ авнаа гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд баярлаад би амласнаа биелүүлнээ гэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд гарсан. Тэгээд түүний дараа намын хянан шалгахаас намайг чинь намын орлогч арга хэмжээ аваад, худалдаа үйлдвэрийн яам чинь сарын цалингаар аваад хаячихаж байгаа.

Буяндэлгэр -

Та тэгвэл овоо цалин цалин авдаг байсан юм байна ш дээ.

Лувсанравдан -

800 төгрөг.

Буяндэлгэр -

Тэр үед чинь их мөнгө ш дээ.

Лувсанравдан -

Том цалин.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тэгж арга хэмжээ авахуулж байсан юм. Тэгээд тэр махын жилдээ нөхсөн л дөө.

Буяндэлгэр -

Яаж нөхөв?

Лувсанравдан -

Тэр ч яахав. Сарлагийг Дархан Улаанбаатарт нийлүүлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сарлаг сохорчоод байдаг байсан.

Буяндэлгэр -

Тэр яагаад сарлаг сохорчихоод байдаг байсан юм бол?

Лувсанравдан -

Халуудаад байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Лувсанравдан -

Дандаа өндөр ууланд явдаг мал...

Буяндэлгэр -

Сарлаг чинь сэрүүн газрын тиймээ? Уулын оройд байдаг мал чинь...

Лувсанравдан -

Тэгтэл одоо сар гаруй халуун газар туугаад явахаар сохорчихоод байдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Бас доголоод өвчин олоод ингээд үхээд байдаг. Тэгээд мах нь байхгүй балраад байдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгэхээр нь түүнийг гуйж байгаад хойшоогоо шууд Ханх руу явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр жил сарлаг таргалаад 300 тонн мах илүү гараад түүнийхээ хариуг хянан шалгах, прокурор хамаг газар өгөөд, аймгийн захиргаа намын хороонд өгөөд тэгээд нэг юм чөлөөлүүлж байсан. Цалин бол тэртэй тэрэнгүй буусан. Тэгээд намын орлогчоо сүүлд цагаатгасан л даа. Тийм бэрхшээл зовлонтой юм зөндөө. Танай тэр дэлгүүрт талх хатчихсан байна. Яагаад хатаагаад байгаа юм. Танай тэр дэлгүүрт мах алга байна. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Ингээд загнана. Тийм мэтийн юм зөндөө л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Загнуулаад сүүлдээ их л хэцүү юм шиг байсан. Хэцүүг давбал болдог л юм байна лээ. Хэцүүг хүн давах л хэрэгтэй.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүнээс биш түүнээс шантраад буцах юм бол аль хэзээний, хувийн аж ахуй хөөгөөд явж байхав дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яахав тэгээд 50-иад жил ажилласан. Бэрхшээлийг туулаад л...

Буяндэлгэр -

Их хугацаа шүү.

Лувсанравдан -

Өнөөдөр шоронгүй л тэгээд...

Буяндэлгэр -

Их хугацаа. Та бол сайн зохион байгуулж байсан байна. Гайхалтай сайн зохион байгуулагч байсан байна.

Лувсанравдан -

Их шахалт шаардлага ихтэй л дээ. Нэг жил мах бэлтгэчихээд ачуулахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгсэн чинь яамнаас л утасдаж байна.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Танай тэр Жаргалантын уулын аманд нэг машин мах байна гэнэ. Танайх юмуу? Завханых юмуу? Чи мэдээд хэлээдэх.

Буяндэлгэр -

Бүр хотоос худалдаа бэлтгэлийн яамнаас утасдаж байгаа юмуу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд давхилаа. Тэр ууланд нь заалгаад хүрээд очсон чинь нэг их машинтай мах байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мотор нь байхгүй. Тэгээд түүгээр сураглаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэллээ. 5-р баазын ийм тэрэг манай энэ ууланд манай ачуулсан махыг мотор нь цохиод жолооч нь явчихжээ. Нутгийн нэг хүнд захисан юм байнаа. Мах нь зүгээр байнаа. Тэгээд нэг мэдэхэд л тийм юм ирнэ. Тэндээс утасдаад тэнд чинь тийм юм байна. Гуанзанд чинь тийм хоол стандартын биш байна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд загнана.

Буяндэлгэр -

Түүнийг одоо яаж мэддэг байсан юм бол? Мэдээлэгч нар байдаг байсан юм болов уу?

Лувсанравдан -

Байна байна.

Буяндэлгэр -

Байцаагч нар их явдаг байсан юм болов уу?

Лувсанравдан -

Байлгүй яахав. Жаргалантынх болохоор хөдөөний хүн хэлсэн байгаа юм. Энд нэг мах сүйд болох нь яадаг билээ? гээд хотын хүнд хэлээд хотын хүн нь яаманд хэлчихгүй юу. Тэгж мэдэж байгаа. Би тэгэхэд мэдээгүй л сууж байгаа. Мэдээлэл их сайн байсан шүү.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Сайнаар ч мэдээлдэг. Муугаар ч мэдээлдэг. Тийм л байсан юм. Түүнийг чинь сайныг нь тэгж янзалдаг юм байна гэж мэдээд муугийн за ингэвэл болохгүй юм байна гэж бодоод хийвэл юм болоод л байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж байсан юм. Мах бэлтгэл чинь хэцүү. Заримдаа хотод очоод мах нь хорогдчихно.

Буяндэлгэр -

Тэр яагаад тэгдэг юм бол?

Лувсанравдан -

Тээврийн юунаас...

Буяндэлгэр -

Хорогдол гардаг.

Лувсанравдан -

Хорогдол гардаг. Удаж очдог. Маргааш нь очих ёстой газар 3 хоноод 7 хоноод очдог.

Буяндэлгэр -

Мах нь хатаад тиймээ? Багасаад...

Лувсанравдан -

Тийм. Зовлонтой юм байдаг л юм даа. Тиймэрхүү л бэлтгэлийн юм хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг том ажил бол материаллаг бааз боловсон хүчний асуудал байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Материаллаг бааз энэ аймагт 600 гаруй барилга бариулсан. Тэр склад зоорь...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

3500-гийн багтаамжтай. Дотор нь машин орж ачаагаа өргөж буулгадаг тийм агуулах өмнө барьсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо тэр байж байгаа. Ажилчдын угаалга цэвэрлэгээ гуанз бүх юм иж бүрэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд сүүлийн юугаар алга боллоо л доо. Бас л. Харин складны хэсэг нь бол аймгийн даргад хэлсээр байж мах бэлтгэлийн газар болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо байгаа. Том агуулах.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зоорь манайх аммиакны хөргөлттэй 600 тонны зоорь би энд бариулсан.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Дэргэдээ бойны газартай. Дэргэдээ уурын зуух муухтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр бүгд байхгүй болохоор хайран юм. Би шал дэмий юм хийж биеэ зовоож дээ гэж /Инээв/

Буяндэлгэр -

Хэдэн онд та тэгж бариулав?

Лувсанравдан -

Өөрөө тэгж өөрийгөө зовоож явж. Улсын юмыг янзалж аятайхан байлгах гэж улсуудыг зовоож байж дээ гэж боддог.

Буяндэлгэр -

Зоорь бариулсан чинь хэдэн он байсан бэ? Лувсанравдан гуай?

Лувсанравдан -

85, 86 он.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зоорь бол олон зоорь байсан. 29 зоорь байсан. Тэгээд ганц ч үгүй болдог юм байна. Тэгээд одоо манай дарга нар зарим нь тэгдэг ш дээ. Зоорь байна уу? гэж. /Инээв/ Даргаа зоорь чинь миний үед байсан юм. Одоо надаас хойш сөнөсөн байна гэдэг юм. /Инээв/

Буяндэлгэр -

Хайран юмаа.

Лувсанравдан -

Хайран.

Буяндэлгэр -

Аммиакны тэр зоорь хайран байна шүү.

Лувсанравдан -

Аммиакны тэр сайхан том зоорь. Механик хөргөлттэй ногооны зоорь түүнийг ядаж аваад хоцорсон бол болно доо.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгэхгүй. Сүүлийн үеийн улсууд чинь тэгээд байхгүй болгоод...

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Хийсэн хүн би гэж хүнд хэлэх муухай болчихоод байгаа юм. Тэгээд олон мэргэжлийн хүн ажиллуулдаг учраас 600 гаруй мэргэжилтэн бэлтгэж, өөрөө ч бэлтгэсэн. Улсын техник мэргэжлийн сургууль, их сургуулиас авсан. 600 гаруй хүн авч энд ажиллуулж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Одоо нэг ч байхгүй. Тараад алга болсон. Ихэнх нь малчин. Зарим нь мал маллах аргагүй. Ажилгүй болоод ингээд явж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд худалдаа гэдэг айлыг үндсэндээ манай улс байхгүй болгож чадсан. Энэ бол их л буруу юм байгаа юм. Худалдаа гэдэг бол аль ч улс гүрэнд байна. Заавал байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Байхгүй бол хүн амьдрахгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм. Худалдааг иж бүрэн зохион байгуулахгүйгээр одоогийнх шиг Хөдөө аж ахуйн яамны харъяанд өгчихсөн. Үйлдвэр худалдааны яаманд худалдаа нэр өгөөд тэгээд явуулж ерөөсөө болохгүй ажил байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг чухал юм ийм байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ардчиллын асуудал гэж би боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энэ юу гэхээр зэрэг Ардчилал гэж 90 он за 89 оноос эхэлж пижигнэж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үүнийг буруу гэж би элдэв юм ярихгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ер нь Ардчилал манайд хэзээ үүссэн юм гэхээр 20 хэдэн оноос л үүссэн.

Буяндэлгэр -

За? Яагаад тэр бэ?

Лувсанравдан -

Энэ чинь иргэдийн хурлаар, багийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурлаар сонгож байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. За та үүнийг тогтоочих. Ядарч байгаа байх.

Лувсанравдан -

Энэ одоо юу бэ?

Буяндэлгэр -

Энэ Виски гэдэг архи.

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Виски гэдэг архи виски байр хүйтэн байна. Тогтоочих. Бас ядарч байгаа.

Лувсанравдан -

Гайгуу, гайгуу. Баярлалаа. Гайгуу шүү. Ядрах барих.

Буяндэлгэр -

Их сайхан байна. Та.

Лувсанравдан -

Нүд муудах юм. Хараа муудах юм.

Буяндэлгэр -

Аргагүй ш дээ.

Лувсанравдан -

Бас өдөрт явган их явчихвал нэлээд ядрах юм.

Буяндэлгэр -

Тэгнэ. 80 гарчихсан хүн гэдэг та бол сайхнаараа байна.

Лувсанравдан -

Өвчин зовлон бол бага. Яах вэ? Ардчиллын хувьд бол бид нар анхны хоршоо гэдгийг байгуулж 21 оноос эхэлсэн. Эх үүсвэр нь бие дааж 30 оноос хойш эхэлсэн. Ардчиллыг жинхэнэ Ардчилал гэдэг чинь бол худалдаа анх бий болгосон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Лениний хоршоолол гэсэн зохиол байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр үндсэн дээр байгуулагдсан. Оросод комун хамтрал гээд эх үүсвэр авчихаад байгуулагдсан эд л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Эхлээд хамтрал маягтай байгуулагдсан л даа. Тэгээд сүүлдээ хоршоо болсон юм байгаа юм. Энэ бол жинхэнэ Ардчиллын асуудал. Юун Ардчилал гээд байгаа юм. Хурлаараа даргаа сонгоно. Хурлаараа тэргүүлэгч мэргүүлэгчтэй байна. Багт бас байна. Багт суурин төлөөлөгч гээд 10 өрхийнх гээд бас улсууд бас сонгож багаас сонгож өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ингэж эхэлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд багийн тэр хурлаараа сонгочихоод дараа нь тэр хоршооны хувь хөрөнгө нийлүүлэх ажил болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэрийг иргэдийн хурлаар яриад за та хоршоонд хувь хөрөнгө 5 төгрөг өглөө бол хоршооны гишүүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд хоршооны гишүүдээ цуглуулна. Хоршооны тэр 5 төгрөг, 50 төгрөг, 500 төгрөг өгсөн хэмжээгээрээ олсон ашгаасаа хуваана.

Буяндэлгэр -

Тийм юм байсан юмуу? Хэдэн оны үе вэ?

Лувсанравдан -

Тэр чинь 30 хэдэн оноос хойш эхэлсэн ш дээ. 40, 50 онд ид жинхэнэ 60 онд засгийн газар шийд гараад хүчингүй болгочихсон юм. Өөрчилсөн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Хоршоодын холбоо, артель энэ тэр их хөгжиж ирсэн.

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр үе байхнээ?

Лувсанравдан -

Тийм. Тэр үе. 30 хэд, 40, 50 онуудад байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тэр ашгаа хуваана. За тэр 5 төгрөгт бол яахав дээ. Дүнсэн тамхи өгч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэр 50 төгрөг өгсөн тэнд гутал өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг шуудай гурил өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гэх мэтээр ашгаа хувааж өгдөг байсан. Одоо бол хувьцаа өгнө л гэдэг юм. Ярих гээд байна ш дээ. Тиймэрхүү биш. Шууд бүтээгдэхүүнээ өгдөг. Тэгээд хоршоонд зарим нь мал өгнө. За хоршоондоо би мал өгье. За тэр арьс шир бэлтгэлдээ өгчихнө. Хоршоондоо махаа өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ингээд хувь нийлүүлээд адуу, мал, үхэр энэ тэр өгнө.

Буяндэлгэр -

Хувь нийлүүлсэн хоршоо байсан байна ш дээ.

Лувсанравдан -

Тийм. Хувь нийлүүлсэн. Тэгж хувь нийлүүлсэн хоршоо худалдаа байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь сайн дураараа байсан юмуу? Хүчээр байсан юмуу?

Лувсанравдан -

Сайн дураараа.

Буяндэлгэр -

Сайн дураараа байсан юмуу?

Лувсанравдан -

Тийм. Хоршоонд орохгүй бол орохгүй явж л байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хоршооны гишүүнд элсэх хүн байна уу? гэж багт хурал хийнэ ш дээ. Суманд хурал хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Элсэх хүн байна уу? Байхгүй бол яахав. Байвал хэн хэн байна. Тэгээд элсвэл ийм ийм дүрэмтэй, журам шагнал урамшилтай гээд явчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд тэгж элсүүлж аваад шагналаасаа өгнө. За тэгээд зарим хөнгөлөлт үзүүлнэ. Тийм байсан ш дээ. Энэ Ардчилал гэдгийг бол үнэхээр тэр үед засгийн газраасаа эхлээд дандаа сонгуулийн журмаар явж байсан. Ийм байгаа юм. Та санавал зүүнтэй хоёр шар байшин байсан ш дээ. Баянзүрх районы дарга байр контор болчихоод байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо цагаан болчихсон. Бидний үед чинь шар байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хоршооны чинь бүх гишүүдийн хурал хийнэ. Хувь хөрөнгөө хуваана. За тэгээд тэр бүгдийг чинь юу юу авахыг өөрсдөөс нь асууж байж өгдөг авдагийн өгнө. Авахгүй мөнгөө авна гэвэл мөнгийн өгнө. Тийм журамтай байсан юм. Тэндээсээ бараа л их авдаг байсан юм даа.

Буяндэлгэр -

Аа ха. Мөнгөний хомсдол их байсан учраас тэгж байна уу? Барааны хэрэгцээ их байсан учраас тэгж байна уу?

Лувсанравдан -

Хэрэгцээ байхгүй юу. Мөнгө бол харин тийм их хомсдол гайгуу байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

40 хэдэн онд бол үнэхээр сандарсан. 45 онд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За энэ 90-ээд оноос хойш бол бас сандаргаж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүнээс өмнө мөнгөний хомсдол гэж бараг байхгүй. Том том 50-т 100-т гэдэг чинь ийм байсан юм.

Буяндэлгэр -

Тийм. Би санаж байна. Жаахан байсан. Их гоё дэвсгэрт байсан ш дээ. Том том далавгар. 25-т гээд...

Лувсанравдан -

Тийм. 25-т гээд том.

Буяндэлгэр -

100-т 25-т хоёрыг санаад байгаа юм. Бусдын санахгүй байна.

Лувсанравдан -

Тийм байдаг юм. Тэгээд өгдөг байсан. Тийм мөнгөтэй. Тэгэхэд бололцоотой байсан юмаа. Аа дайны үед бас байхгүй болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мөнгө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Олдохгүй байсан. Тэр бас сонин юм. Би хэлээгүй байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бараан дээр их сонин. Одоо бодохоор бид нар л сургачихаж гэж боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дүнсэн тамхи. Хятадын дүнс хэрэглэж байсан юм.

Буяндэлгэр -

Дээр үед үү? За?

Лувсанравдан -

Тэгсэн чинь Оросын дүнс ороод ирдэг.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо улаан тамхи тиймээ? Улаан дүнсэн тамхи.

Лувсанравдан -

Ингээд улаан дүнсэн тамхи авдаг хүн олддоггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хятад дүнс байхгүй болчихсон. Хятадаас өгөхгүй болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улаан дүнс өгнө гэхээр авах хүн байхгүй. Та нар хүний хэрэгцээ боолоо хаалаа гээд загнуулна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр дүнсэнд чинь толь түрүүп янз бүрийн юм зүгээр дагуулж өгдөг. Тэгж байж тамхинд оруулчихсан.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгэхгүй бол өнөөх улаан тамхийг чинь авдаггүй. Тэгэхгүй бол ногоон тамхи олоод ир гээд загнаад байдаг. Зарим нь туулайн баас татчихаад явж байсан гэж луйвардана шүү дээ. Өөдөөс.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Та нар тамхи нийлүүлээгүй. Тэгээд уулнаас туулайн баас авч ирж татсан. Тэгээд хоолойн өвчин гарсан. Ингээд бид нар луу дайрдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд дүнсэндээ түрүүп дагуулж өгнө. Толь дагуулж өгнө. Үнэртэй ус дагуулж өгнө. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Зовдог байсан шүү.

Буяндэлгэр -

Зах зээлийн арга байсан байна ш дээ.

Лувсанравдан -

Зах зээлийн арга. Тийм.

Буяндэлгэр -

Тэгээд Оросын дүнсэн тамхи авдаг болсон уу?

Лувсанравдан -

Яахав дээ. Тамхиныхаа үнийг өгчихнө. Тэр хүн авна. Дагуулж өгсөн барааныхаа дутлыг өөрөө хариуцна. Ашгаараа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж хүртэл хөглөж байсан. Архийг хүртэл тэгж байсан ш дээ.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Архи чинь одоо 46 онд билүү? 47 онд дайнаас хойш, дайнаас арай өмнөхөн юмуу? Гозойсон хар поошигтой ирж байсан юм.

Буяндэлгэр -

Архи уу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Манай үйлдвэрийн архи уу?

Лувсанравдан -

Үгүй үгүй. Гадаадын Оросын.

Буяндэлгэр -

Оросын. Оо за за.

Лувсанравдан -

Манайд чинь ийм архи хийдэггүй байсан юм.

Буяндэлгэр -

Оо за.

Лувсанравдан -

Зүгээр нэрмэл л уудаг. Монголчууд. Хаана ч очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд Оросоос архи орж ирсэн.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэгээд халуун савнаас бүдүүн эндээс арай нарийхан үзэмний цаасан поошиг шиг юм байсан даа. Санах болов уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг тийм жаахан поошиг шиг.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тийм төмөр савтай. Хар төмөр савтай.

Буяндэлгэр -

Тэр чинь багцаагаар хэдэн литр гэсэн үг үү?

Лувсанравдан -

Тэр нэг 40, 50 литр байсан байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цул спирт ирнэ. Цэвэр.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Түүнийг задалж худалдаална.

Буяндэлгэр -

Цэвэр спирт худалдаж байсан хэрэг үү?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

90 градусын уу?

Лувсанравдан -

90 градусын.

Буяндэлгэр -

Пөөх. Ер нь тэгвэл Оросууд Монголчуудыг архинд оруулсан юм байна ш дээ.

Лувсанравдан -

Харин тийм. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Түүнийг чинь борлуулах, төлөөлж байсан хүн чинь би байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/ Яаж зарах вэ? Түүнийг тэгээд.

Лувсанравдан -

Поошиг нь лацтай ломбодчихсон ирнэ.

Буяндэлгэр -

За. Ломботой ирж таараа.

Лувсанравдан -

Түүнийг чинь шанага. Одоо нөгөө цагаан шанага байдаг даа.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэрэнд хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд багийн хурал хийнэ. Багийн хурал хийхээр ингээд суучихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Багийн хурлаар чинь ноос арьс ширний гэрээ хийнэ. Чоно нохойн арьс ширнийхээ гэрээ хийнэ. За өнөөдөр ингээд таръя. Гэрээ ингээд боллоо. Болохгүй бол суулгачихна шүү дээ. Гэрээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За сууж бай. Та нар. Болоогүй. Гэрээ болоогүй байна. Гэрээгээ гүйцэд биелүүлсний дараа задлана даа.

Буяндэлгэр -

За. /Инээв/

Лувсанравдан -

Гэрээгээ гүйцсэн гэж үзээд задлаад шанаганд хийгээд, ус байна. Данхтай ус байна.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэр чинь дандаа айлд хурал хийнэ шүү дээ. Контор байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд шанаганд байгаа спиртээс жаахан хийнэ.

Буяндэлгэр -

Дусаана. За жаахан хийнэ.

Лувсанравдан -

Одоо 200 грамм. Тэр нэг шаазан байнаа даа.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэр Монгол маягийн шаазан.

Буяндэлгэр -

Тийм. Монгол шаазан.

Лувсанравдан -

Түүнээс арай жаахан жижиг шаазангаар тэг дундуур хийнэ дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Амсахад аюултай эд байсан даа. Одоо сурчихаад тоохгүй байна.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд өгнө дөө. 3 төгрөгөөр.

Буяндэлгэр -

Ямар хэмжээтэй нь 100 грамм нь 3 төгрөг үү?

Лувсанравдан -

Тэр аяга нь харин.

Буяндэлгэр -

Тэр аяга гэдэг чинь 200 грамм...

Лувсанравдан -

Тэг дундуур нь.

Буяндэлгэр -

Тэг дундуур нь гэхээр 100 грамм л байх уу?

Лувсанравдан -

100 грамм. Тийм юм өгнө дөө. За тэгээд багийн хуралд эмэгтэйчүүд явж болно . Хөдөөнөөс морьтой, морьтой яваад өгнө.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Эрэгтэйчүүд явж болохгүй гээд суулгачихна. Тэгээд багийн дарга бараг үүдэн дээр нь за алив чи босоод ир үүнийг чи ав. Улсын хэмжээгээр архи борлуулах зорилгоор манай багийн төлөвлөгөө яагаа ч үгүй байна гээд ингээд нөгөөдөхийг чинь өгнө дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд өгнө. Нөгөөдөхийг чинь ууна. Зарим нь сайхан эд байна даа. Энэ чинь харин дотор халуу оргиод гээд дахиж авах гээд байна.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Уудаггүй нь ам хамар түллээ. Ямар хэцүү юм дахиж авахгүй гэнэ. Сүүлдээ бүр багийн хуралд дуртай. Гэрээ мэрээгээ бушуухан танайх 1000 хоньтой байж байж 100 нэхий өгөхгүй яах юм? Би алж идэхгүй ш дээ. 100 хонь алж идэхгүй ш дээ. Тэгээд яах юм? Тэр олон арьсаар чинь чи улсын төлбөр биелүүлээгүй байхад чинь ингэж наргиж суух ажил хаа байсан юм? Улс цаана чинь сандраад байна. Үйлдвэр зогсож байна гээд ингэж байгаад за за яршиг тэр олон алсан хонины 100-аад нэхийг би 10-аадын идэж ууя гэж бодъё. Цаадахын тэгээд яах юм? Хаях юмуу? Тэгээд загнана нөгөөдөх чинь.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэрийг тоохгүй ээ. Эхлээд тэгж байгаад энийгээ уухаараа зөвшөөрнөө. За би тэрийг чинь өгнө өгнө гээд.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Нөгөөдөхийгөө ууж аваад тэгж л юм хийнэ шүү дээ. Тийм юм хийж байсан.

Буяндэлгэр -

Тэр хэдэн он байсан бэ?

Лувсанравдан -

Тэр чинь 40 хэдэн он.

Буяндэлгэр -

Дайны дараа юу? Дайны өмнө үү?

Лувсанравдан -

Дайны өмнө ч байсан. Дараа ч байсан. Дайны дараа бол бага байсан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өмнө нь нэлээн байсан. Тэгээд хар поошигтой ирж байсан юм. Тэгээд сүүлд нь манхол гэж юм болоод манхол гэдэг нь Монголд найруулдаг болоод манхол болж гарсан юм. Шилтэй.

Буяндэлгэр -

Загастай мөн үү?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Би жаахан байсан. Санаад байна. Лацтай.

Лувсанравдан -

Кинон дээр хүртэл байдаг. Тэр чинь тэгж гарсан байдаг юм. Тэгээд сонин юм их байдаг. Багийн хурал дээр нэг нөхөр бас түлэгдээд.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Тэр морьтой давхиж байсан. Гэнэт өврөөс нь түймэр гарсан байгаа юм. Тэгээд хажуу талаа түлчихсэн. Энэ юу болов гэсэн чинь та нарын худалдсан шүдэнзнээс болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Банзан шүдэнз гэж нэг юм гарсан юм.

Буяндэлгэр -

Тийм. Жаахан байхад асдаггүй шүдэнз байсан.

Лувсанравдан -

Асдаггүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө хоорондоо хавиралдахаараа асдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр чинь манай Сүхбаатарт хийж байсан.

Буяндэлгэр -

Тийм. Монгол үйлдвэрийн.

Лувсанравдан -

Тэгээд харин Сүхбаатар байгаа шүдэнзний үйлдвэр одоо сайхан үйлдвэр боллоо. Жинхэнэ үйлдвэр боллоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хаана ч гологдохгүй. Дээр үед тийм шүдэнз.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Банзан шүдэнз та нар зарсан гээд банзан шүдэнзээр хүний энгэр түлсэн гээд бид нар аваачаад хавирчихсан биш /Инээлдэв/ Өөрөө л буруу эдлээ биз дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зарим нь гутлын түрийнд хусна шүү дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Гутлын түрийндээ хавирч асаана. Хавирвал байхгүй. Түрийндээ шархийнэ.

Буяндэлгэр -

Юу байхгүй юмуу?

Лувсанравдан -

Тэр нь цаас байсан юм.

Буяндэлгэр -

Тэр нь дороо муудчихдаг байх.

Лувсанравдан -

Дороо муудна. Тэгж л худалдаж янз бүрийн зэм авч загнуулж л байсан. Тэр бараа чинь тамхи, архи хоёрт үнэхээрийн худалдаа шахсаар байгаад тийм оруулсан байх гэж би боддог юм. Энэ яагаад тэгж байсан гэхээр улсын бараа гүйлгээний орлогын том байр эзэлж байсан. Борлуулалт их сайтай. Одоо ч тийм байна ш дээ.

Буяндэлгэр -

Одоо ч тийм байна.

Лувсанравдан -

Одоо ч архины үйлдвэр гэж 300 гаруй үйлдвэртэй гэж байна. Тэгээд энэ архийг чинь их борлуулж байна ш дээ. Тэгэхэд бид нараас 100 төгрөгний архи борлосон гэхэд 95 төгрөгийн аваад 5 төгрөгийн бидэнд өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

95-ын улс шууд авдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улсын төсвөөс улсад авдаг. Ийм байсан юм. Тэгээд бараа нь бол тэрнээс бага шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Улсад өгөх нь бага. Дараа нь үнээ төлнө. Улсад 7, 8 % ч юмуу? Тэгж өгдөг. Тэгтэл үүнийг 95%-ийн авчихдаг. 5-хан %-ийн үлдээдэг. Тэгээд улс их авдаг. Улсад их хэрэгтэй байсан. Орлого их оруулдаг.

Буяндэлгэр -

Тийм байна. Улсын төсөвт их мөнгө ордог байж.

Лувсанравдан -

Их орно тэр чинь.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лувсанравдан -

Спирт нь яаж хүн түлж алаагүй юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Одоо бодоход түлж үхмээр. Их хямгатай зарж байсан юм даа. Тэр чинь багийн дарга байна. За тэгээд суурин төлөөлөгч нар байна. Бид нар байна. 100 граммаар шанага манаганд хийгээд найруулаад явуулцгаагаад л би хүртэл нэг уучихаад шөнө өдрийн мэдэхгүй маргааш нь морио олох гэж бага байсан. Багийн дарга чи эр хүн болж байгаа юм байна гээд намайг тэгж загнаад.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр үед чинь 13-тай, 11-тэй ч байсан билүү?

Буяндэлгэр -

Жаахан хүүхэд байна ш дээ.

Лувсанравдан -

Жаахан байсан. Багийн дарга загнаад уу. Эр хүн болох гэж байж гээд...

Буяндэлгэр -

Та тэгэхэд нутагтаа байсан уу?

Лувсанравдан -

Нутагтаа байсан. Багийн хуралд очиж байгаа юм. Аав байхгүй байсан. Би төлөөлж очиж байх ухаантай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд арьс шир гэрээлэн гэж загнаад, заримын хэлж өгөөд, заримын чи гэрээлэхгүй юм бол юу гэж ирсэн юм гэж загнуулж байж тэгээд сүүлд нь архинд шахуулж...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Оройн алдад уусан юмаа. Тэгээд унтаад өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг мэдсэн чинь хажуунаас өвгөн хөөе чи амьд юмуу? Яачихсан юм. Босооч дээ гээд байх юм. Сэрж болдоггүй. Нэг муу сэрсэн чинь айлд унтаж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хувцастайгаа. Морь яасан юм бол? гэсэн чинь морь чинь тэр доор байгаа. Чөдөрлөөд тавьчихсан байгаа гэж байна. Тэр айл. Би өнгөрсөн шөнө жаахан юм уугаад унтчихлаа гэсэн чинь. Юуны чинь өнгөрсөн шөнө чи хоёр өдөр боллоо шүү гэж байна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд сүүлдээ үхсэн юмуу? Яасан юм бол гэж өшиглөж байж сэрээсэн гэж байгаа.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгж баларч байсан шүү.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Жаахан хүүхдэд спирт найруулаад өгчихсөн юм чинь. /Инээв/

Лувсанравдан -

Тэгж архи гэдэг юмыг амсаж үзсэн юм. Түүнээс хойш, За тэгээд дарга болсноос хойш архи бишгүй дээ л уулаа даа. Хэмжээгээ барихгүй бол баларна шүү дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ тэгнэ.

Лувсанравдан -

Хэмжээгээ барьж байж өдий хүртэл явж байгаа юм. Архинд ороогүй.

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Лувсанравдан -

Бид нарын нэг хөгтэй юм болсон юм. Тэр чинь саяхан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай энэ намын хороо захиргааны дарга нар, манай яамны Доржготов сайд эд нар ирээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хүлээн авалт хийхгүй юу. Аймгийн дарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай трестийн дарга бид хоёр түүнд орсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бид хоёр дарга нарыг хараад нэг их хамаагүй уухгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Жаахан ингээд тавьчихсан юм. Тэгсэн чинь аймгийн дарга тэгж байна. Хөөе наадхаа уучих л даа. Та нар чинь яагаад уудаггүй юм гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үгүй үгүй уусныгаа бодвол нэг цистерн хүрсэн байхаа гээд нөгөө нөхөр маань аваачихсан.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Сайд загнаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Юундаа гайхуулдаг юм чи.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аймгийн даргад гайхуулж байгаа юмуу? Надад гайхуулж байгаа юмуу? Цистерн уугаад байхдаа яадаг юм гэж тэгж загнуулж байсан.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд бид нар согтоод байхгүй өдий болчихлоо.

Буяндэлгэр -

Та худалдаа хийж байсан хүн. Сонгоод уувал уухаар л байсан ш дээ тиймээ?

Лувсанравдан -

Уулгүй яахав дээ.

Буяндэлгэр -

Ухаантай ууна гэдэг чинь тэр шүү дээ.

Лувсанравдан -

Дарга нарын хүлээн авалт байна. Ангиудаар ингээд явна. За дарга ирлээ гээд над дээр чинь нэг шил юмтай ороод ирнэ. Айраг цагаан ваартай архитай ирнэ. Тэгээд нөгөө хэдтэй чинь суугаад идэж уух болно. Идэхгүй нөхөр минь чи тэг гээд томорхоод байх хэцүү.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Хамтраад идэж уугаад, тэгээд хэмжээгээ барих.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Намайг байхад ямар ч ангийн дарга нар архи үнэртүүлэхгүй. Уудаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Надаас бараг айдаг байсан юмуу? Яадаг байсан юм. Зайлуул. Одоо бол хамаагүй болсон байна ш дээ. Аягүй бол хамтраад ууж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Контор орон байраар уудаг юм их болчихсон байна лээ. Конторт байхад айраг аваад ороод ирэхгүй юу. Нэг нөхөр.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд худалдааны хэлтсийн нэг хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Механик хариуцсан. Машин хариуцсан хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр нөхөр өрөөнд орж ирсэн архи үнэртэх шиг боллоо. Чи ер нь яагаад архи уугаад байдаг нөхөр үү? Би уурлахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Даргаа архи биш гэж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд юу юм наадах чинь гэсэн чинь айраг гээд бетон айраг үзүүлж байнаа зайлуул. Тэгээд сонор болчихдог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гаднаас ороод ирэхэд л энэ архи уучихаж. Архи нь үнэртээд явчихдаг. Амсаад байдаг хэрнээ тийм болчихдог. Тэгж л одоо биеэ барьж хүнтэй ажиллаж хүнийг ойлгож заримын болохгүй бол арга хэмжээ авдаг. Ингэж явсаар байгаад өдий боллоо. Манай энэ аймагт хүүхдээс бусад нь намайг андахгүй дээ. Өндөр дарга л гэнэ. /Инээв/

Буяндэлгэр -

Та өөрөө сайн дураараа Архангайд байсан юмуу? Хэн таныг энэ Архангайд томилсон бэ?

Лувсанравдан -

Улс төрийн товчоогоор томилогдсон. Улс төрийн товчоо Цэдэнбал дарга улс төрийн товчооны гишүүдээ суулгачихаад тэгээд энэ чинь олон газар очиж батлуулж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд нэгэнд нь би байгаад тэгээд ороод Цагаан Дорж гуай байсан. Хоршоодын холбооны дарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд ороод батлуулж байгаа юм л даа. Тэгээд дандаа юугаар томилолтоор явж байсан. Зарим хүмүүс бол 3, 4 аймаг явсан. Би бол хоёрхон аймагт явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дандаа улс төрийн товчоонд очиж батлуулдаг. Тэгээд батлагдахаар зэрэг яам ийш тийшээ явуулдаг. Би хоёр удаадаа орсон юм байгаа юм. Анх Дундговьд дарга боллоо гэж батлуулаад, дараа нь Новосибирскт явж ирээд Архангайд гэж батлуулаад ингээд 2 батлуулсан. Дандаа улс төрийн товчоогоор улс төрийн товчоогоор ордог хүн чинь аймагт аймгийн хоёр дарга байна.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

За намын хорооны дарга.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэгээд хэлтсийн дарга. Би.

Буяндэлгэр -

Худалдаа бэлтгэлийн дарга тиймээ?

Лувсанравдан -

Тийм. Бид таван хүн ..

Буяндэлгэр -

Улс төрийн товчоогоор орж байж ...

Лувсанравдан -

Улс төрийн товчоогоор орж байж батлагдана.

Буяндэлгэр -

Та хэдэн онд Рагчаа гуайтай уулзаад таныг томилолтоор явж байна гэж хэлсэн гэлээ?

Лувсанравдан -

80 бишээ. 94 онд билүү?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Намын ахмад ажилтнуудын зөвлөлгөөн 2-р чуулган гэж болсон юм.

Буяндэлгэр -

Тийм юм бас болсон юмуу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

94 онд уу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

94 он биш байхаа. Наана байх. Бараг 2000 он гарсан байлгүй. Тэгээд тэр зөвлөлгөөнд хуучин тэр хуучин шатдаг ногоон гэр байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэр дотор хурал хийсэн юм. Тэгээд том суудлууд засчихсан. Би ороод очсон чинь номертой байсан. Өөрийнхийгөө хараад ингээд явсан чинь Рагчаа гуайн дэргэд номер байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хүрээд ир гэсэн. Рагчаа гуай сайн байна уу? гэсэн. Сайн сайн байна уу? Чи чинь одоо хаана байна? гэж надаас тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би таны томилсон газар чинь байгаа ш дээ. Та тэгээд намайг нэг авах болоогүй юу? гэсэн чинь оо золиг тэр ямар одоо үхэхийн хооронд өнгөрсөн шүү дээ. Тэр өнгөрсөн гэж / Инээлдэв/ Үнэхээр өөрөө тэтгэвэрт гарчихсан. Би тэтгэвэрт ийм хоёр хүн хоорондоо ярьж байгаа байхгүй юу. Үнэхээрийн тэгж байсан. Томилсон ажлыг чинь бас их боддог юм байна лээ л дээ. Рагчаа гуай 76 онд билүү? дээ. Нэг их зуд болсон юм. Зуд ч гэж их цас унасан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Рагчаа гуай чинь улс төрийн товчооны гишүүн.

Лувсанравдан -

Гишүүн. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга.

Буяндэлгэр -

Орлогч дарга тэгээд хөдөө аж ахуйг хариуцдаг байсан тиймээ?

Лувсанравдан -

Тэгээд давхиж ирээд юу яасан юм. Надыг ингэж байгаа юм. За худалдааны дарга хаана байна? гэж би босоод чи нөхөр минь 1000 шуудай аваад ир гэж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сул шуудай 1000. Шуудай бий юу гэж байна. 1000 шуудай авна. За байна. Өгье гээд тэглээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд би асуучихгүй юу. Шуудайны үнийн яах билээ? Даргаа гэсэн чинь тэгсэн чинь Рагчаа гуай загнаад чи юу юу гэнээ. Элдэв юм донгосоод энэ чинь үнээр нь тооцоо хийдэг худалдааны зарчим санаанд ороод хэлчихлээ гэсэн чинь цаана чинь өдий төдий үхэр, ямаа үхээд байхад чиний муу шуудай ямар үнэтэй юм юун үнэ хөөцөлдсөн юм гээд дуугүй болгож байсан юм. /Инээлдэв/ Тэгээд яахав явахдаа юу хэрэгтэй вэ? гэж байна. Машин дарга минь өгөөч ачааны машин жижиг машин гээд яахав. Ачааны машин ачаа тээвэрт хэрэгтэй байна. Өөрийн мэдлийн унаа хэрэгтэй байна. Баазаас дандаа гуйна. Заримдаа цаг алдана. Заримдаа тэрэг олдохгүй юм. Чи нөгөөдөр очоод надыг тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аймгийн дарга Рааний гэж хүн байсан. Рааний даргадаа хэллээ. Рагчаа дарга нөгөөдөр ир гэсэн яахав. Рааний дарга тэгж байна. Оо чи маргааш яв. Юу ярьж байгаа юм чи сайд нарын зөвлөлийн орлогч дарга ир гэж байхад чи очихгүй бол том толгой гаргасан болно. Бушуу чи маргааш онгоцоор яв гээд томилолт бичээд өглөө. Тэгээд маргаашийн онгоцоор туугаад очсон. Тэгээд хүрээд очсон чинь засгийн газар орлоо. Нарийн бичгийн дарга үүднийх нь хүн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Рагчаа дарга дээр орох гэж явна гэсэн. Хаанаас явж байна? Архангайгаас явж байна уу? Оо тийм үү? Рагчаа дарга байхгүй ээ. Жаргалантын Сангийн аж ахуй явчихсан гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Рагчаа дарга намайг нэг ир гэсэн юмаа. Сая Архангайд ажиллаж байгаад буцахдаа намайг ир гэсэн тэгээд би ирж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Оо тийм үү? гээд миний нэрийг асуухгүй юу. Оо тийм тийм. Рагчаа дарга нэг бичиг өгөөрэй гэсэн гээд нэг бичиг өгч байна. Бичгийн авсан чинь Нэг машин олго. Юндэндорж гэж байнаа. Юндэндоржид бичсэн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Техник хангамжийн асуудал эрхэлсэн, улсын төлөвлөгөөний комисст тийм ажил эрхэлсэн Юндэндорж гэдэг нөхөр байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр нөхрөөс би юм гуйдаг байсан юм. Тийм юм өгөөч. Ийм юм өгөөч гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд заримдаа өгдөг. Заримдаа дандаа чи юм гуйж явдаг ямар хаашаа юм. Эдэлж чаддаггүй юмуу гээд загнана.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд нөгөө Рагчаа даргын бичгийг аваад, Чи бас юу гээд ирэв? Рагчаа дарга үүнийг өгсөн юмаа. Оо тийм үү? Алив гээд /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Өнөөх чинь өндийгөөд...

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Лувсанравдан -

Пөөх дарга машин өг хэлсэн байна. Чи одоо ав. Юу ч өгдөггүй өнөөх чинь тэгээд бөөн баяр болж байлаа. Тэгээд нэг машин өгсөн.

Буяндэлгэр -

Ямар машин өгсөн юм?

Лувсанравдан -

53

Буяндэлгэр -

53 уу? Тэр үед чинь таньд 53 хэрэгтэй ш дээ.

Лувсанравдан -

Сайн тэрэг.

Буяндэлгэр -

Юмаа нааш цааш зөөхөд.

Лувсанравдан -

Дундговьд байхад бас нэг том зуд болсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бас Рагчаа дарга очсон. Дундговийн зуд чинь хэвтэж байсан тэмээ адуу жалганд байсан мал айл бүгд дарагдчихсан. Дэрчийчихсэн.

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Тэгэхэд чинь нохой л мэддэг юм байна лээ. Нохой энд айл бий гэдгийг мэддэг юм шиг байна лээ. Яг энэ доор цасан доор байж байдаг юм.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгээд цасыг ухахаар нэг бол айл руу орно. Нэг бол малын хашаа руу орно.

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Нисдэг тэргээр өвс авч очиж өгдөг. Машинаар очдоггүй тийм байсан юм.

Буяндэлгэр -

Гэртээгээ цасанд дарагдчихсан хэрэг үү?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Гарч орж чадахгүй.

Лувсанравдан -

Тийм. Азаргаар адууг дарчихсан.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Айлыг хашаатай нь гэртээ нь дарчихсан.

Буяндэлгэр -

Пөөх ямар аймаар юм бэ?

Лувсанравдан -

Тэгээд ухаж гаргаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Маш том юм болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он бэ?

Лувсанравдан -

Тэр чинь одоо 60 хэдэн он.

Буяндэлгэр -

Ямар аймаар юм болсон юм бэ? Айл амьтан хөөрхий хүмүүс нь амьд байх уу?

Лувсанравдан -

Дотор байнаа байна. Байж байдаг юм.

Буяндэлгэр -

Гарч орж чадахгүй.

Лувсанравдан -

Зүгээр хэвтэж байдаг юм. Тэмээ чинь босож чадахгүй хэвтэж байдаг юм.

Буяндэлгэр -

Хөлдөж барихгүй.

Лувсанравдан -

Тэр чинь бас дулаан болчихдог юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Лувсанравдан -

Удаагүй тэр чинь хоёр гурав л хонож байгаа. 18 хүн үхсэн шүү дээ. Зудаар.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр 18 хүнийг олох гэж бас зөндөө ажил болж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм бэрхтэй юм байж л байсан л даа. Худалдааны барааг тэр айл машинаар хүргэж өгч чадахгүй юм чинь онгоц ирэхээр гурил мурил дээрээс нь унагааж өгнө дөө.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгэхгүй бол болохгүй. Идэж уух юмын. Залуучууд, аймгийн төвийн залуучуудыг дайчлаад ухаад тэгээд гаргачихаж байгаа юм даа. Дундговийн ихэнх нутаг. Тал нь бол гайгуу юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дэлгэрхангай, Луус, Эрдэнэдалай ингээд овоолчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Мал амьтны амьсгаагаар шүүр шиг нүхтэй болчихсон.

Буяндэлгэр -

Тийм байна. Агаар орох гээд зай гарчихдаг юм байна тиймээ?

Лувсанравдан -

Гэрийн нохой чинь цасанд дарагдана гэж байдаггүй юм байна лээ. Дээр нь гараад тэгээд явдаггүй. Тэгээд тэр дээр гараад ухахаар мал юмуу. айл байдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Гараад ирдэг. Яахав дээр 50 см орчим булж байгаа юм л даа. Тэгж л золигтож байдаг юм байна лээ. Тэгээд тэр мэтийн юмыг даван туулж өгөх юмаа өгч авах юмаа аваад явж л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд сүүлд нь хашаа байр барина гэж том юм болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Том том хашаа бариад...

Буяндэлгэр -

Тэр чинь Рагчаа даргын санаачлага ш дээ.

Лувсанравдан -

Тийм Рагчаа дарга.

Буяндэлгэр -

Тийм Рагчаа даргын санаачлага.

Лувсанравдан -

Тэгэхэд намайг тэгсэн. Чи ямар унаатай байна? Би унаа байхгүй ээ. Нэг муу 69, 67 юмуу? 69 байсан юмуу? 69 байсан бол Б л байсан байх.

Буяндэлгэр -

Тийм байх. Б-69 байсан. Ачааны 69.

Лувсанравдан -

Б 69-аар чи юу хийдэг. Ачаа зөөнө. Ачааны машин байхгүй гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд машин өгнө гээд тэгээд нэг машин өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зил-130 нэг их урт.

Буяндэлгэр -

53-аас урт.

Лувсанравдан -

53-аас том л доо. 4 тонны тэрэг л дээ. Тийм юм өгч байсан. Тэгээд Рагчаа гуайг би таньдаг юм. Гадарладаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зайлуул тус болдог л юм надад.

Буяндэлгэр -

Дундговьд тэгэхэд та бас худалдаа бэлтгэлийн анги ...

Лувсанравдан -

Тэгэлгүй яахав. Хоршоодын холбооны ...

Буяндэлгэр -

Хоршоодын холбооны даргаар ажиллаж байсан уу?

Лувсанравдан -

Хоршоодын холбооны дарга 67 унадаг байсан ш дээ. Тэр үед. Хоршоодын холбооны зөвлөлгөөн болно гээд хоршоодын төв холбооны зөвлөлгөөн тэгээд аймгуудаас дандаа 67-тай давхиж байна. Онгоц байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

67-тай Өмнөговийнхийг дайрч авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хоёулаа давхиад очоод Алтай зочид буудал гэж одоо Улаанбаатар захиргааны байр байсан.

Буяндэлгэр -

Тийм. Байр байсан.

Лувсанравдан -

Тэнд байрлаад муу сайн 69-ээ Сүхбаатарын талбайн баруун талд зогсоочихно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр үед чинь машин явдаггүй байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байх.

Лувсанравдан -

Тэгээд зөвлөлгөөнд явж байдаг байсан.

Буяндэлгэр -

Алтай зочид буудал гоё буудал байсан. Тухайн үедээ.

Лувсанравдан -

Сайхан буудал байсан.

Буяндэлгэр -

Сайхан буудал байсан.

Лувсанравдан -

Тэгж л явж байсан даа. Явсаар явж байгаад одоо тэтгэвэрт гараад тэтгэвэрт гараад бас салчихаж чадсангүй. Ахмадын хорооны дарга гээд бас л дарга хийгээд тэгээд улсууд та ер нь даргаас салахгүй юм буянтай гэдэг юм. /Инээв/ Ямар буян байх вэ? дээ. Зовлон эдэлж байдаг.

Буяндэлгэр -

Сайн зохион байгуулагч юм байна л даа.

Лувсанравдан -

Ахмадын хорооны дарга 10 жил болох гэж байна. Одоо аймгийн төв дээр 2000 гаруй ахмадууд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэд нар чинь тийм ч зовлонтой, уйлаан майлаантай зөндөө одоо би маргааш өглөө гэхэд баруунтаа бас нэг хүн нас барчихлаа гэнэ. Тийшээ явна. 11-д явах санаатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд зарим нь түлээ түлш байхгүй. Мөнгө хөрөнгө хүрэхгүй байна л гэнэ.

Буяндэлгэр -

Одоо бол хэцүү байна шүү. Тиймээ?

Лувсанравдан -

Хэцүү.

Буяндэлгэр -

Ялангуяа ахмадын бол хэцүү л байх шиг байна.

Лувсанравдан -

Хамгийн доод талын гэх юм бол 81000 л байна ш дээ.

Буяндэлгэр -

Юу болох вэ? дээ.

Лувсанравдан -

Юу ч болохгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэр 81000-ийг чинь хурааж хурааж л хүүхдийнхээ охиныхоо төлбөрт сургалтын төлбөрт өгч байна.

Буяндэлгэр -

Яанаа.

Лувсанравдан -

Яаж амьдардаг юм мэдэхгүй. Зарим нь гурил хайрч иднэ. Зарим нь мал хуйтай бол малаа алж идээд тэгээд нэг юм ...

Буяндэлгэр -

Хэцүү байна шүү.

Лувсанравдан -

Их хэцүү. Манайд тийм хүн бол 2000 хүний 70% нь.

Буяндэлгэр -

Их байна шүү.

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Яанаа.

Лувсанравдан -

Тэгээд өвчин зовлон янз бүрийн юм ярина. 5 хоног өдрийн цайгүй сууж байж 500-аад ахмадад түлээ олгуулах бичиг бэлтгэж өглөө.

Буяндэлгэр -

Их буян хийсэн байна ш дээ.

Лувсанравдан -

Тэгээд өвлийн түлээ өгнө л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түлээ өгч чадахгүй бол мөнгийн гаргаад өгчихнө.

Буяндэлгэр -

Хаанаас өгөх вэ?

Лувсанравдан -

40 мянган цаас өгнө. Халамжаас өгнө.

Буяндэлгэр -

Халамжаас уу? Халамжийн сангаас өгч байна уу?

Лувсанравдан -

Уржигдар Дэлхийн зөн гэж эд нарыг гуйж байж 70 өрхөд бэлэг аваачиж өгүүллээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм мэтийн юм энд тэндээс гуйна. Өөрөө төсөв хөрөнгө байхгүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Цалин малин гэж байхгүй ш дээ. Арга ядаад сумын дарга сайн дураа хүрвэл хэдэн төгрөг өгнө. Муухандаа хүрвэл төсөв байхгүй гээд дуугүй суучихна.

Буяндэлгэр -

Тэтгэвэр яаж тогтсон?

Лувсанравдан -

Тэтгэвэр яахав дээ. 200-аад мянга байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр л одоо нэг юм тэрийгээ ч ашиглаж чадахгүй. Хүүхдүүддээ өгчихнө. Нэг хүүхэд санхүү эдийн засгийн дээдэд байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр 1 сая 700 мянгаад төгрөгний төлбөртэй.

Буяндэлгэр -

Чанга байна шүү. Ямар чанга юм.

Лувсанравдан -

Их өндөр. Тэгээд бүтэхгүй юм даа. Юу гэж хэлэх вэ? дээ. Ярих ч хэрэггүй шахам ...

Буяндэлгэр -

Ярь, ярь. Хамаагүй ш дээ. Одоо чөлөөтэй ш дээ. Социализмын үеийн айдас хүйдсийг жаахан багасгах хэрэгтэй ш дээ.

Лувсанравдан -

Чи тийм л юм хэллээ дээ. Социализмын үеийн гэдэг юмыг одоо манайхан одоо хэрэгтэй юмыг нь хэрэглэж чадахгүй.

Буяндэлгэр -

Социализмд авах юм зөндөө байсан.

Лувсанравдан -

Тийм юмыг хэрэггүй болгож хаяж байна ш дээ. Маркс-Ленинийхээ онолыг хэрэггүй болгож байна. Хаяад эдийн засгийн шинэчлэлт гээд явж байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зах зээлийн систем гээд явж байна. Бидний авч байгаа тэтгэвэр 81000 гээд байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бага байна тиймээ?

Буяндэлгэр -

Бага байна. Бага байна.

Лувсанравдан -

Одоо үед бол яагаад бага юм? Улс яахав чадлаараа өгч байна. 81000 гэдэг чинь өнөөдрийн энийг авах, үүний чинь үнийг гүйцэхгүй байна шүү дээ.

Буяндэлгэр -

Гүйцэхгүй байна.

Лувсанравдан -

Өнөөдөр 3 мянган төгрөг байсан юм. Маргааш нөгөөдөр 4 мянга 5 мянга гэдэг ч юмуу. Гурил чинь 10 мянга 20 мянга болоод яваад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өнөө мөнгө нь хэвээрээ 81 мянга.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Ингээд одоо их хүндэрч байна шүү дээ.

Буяндэлгэр -

Үнийн нэмэгдлийг гүйцэж чадахгүй байгаа.

Лувсанравдан -

Үнийн өсөлтийг тэтгэвэр гүйцэхгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Хуучин бид нар талхыг 1төгрөг 70 мөнгөөр өгч байсан. Архангай, Хайрхан, Баянхонгор, Завхан, Өмнөговь бүгд 1 төгрөг 70 мөнгөөр өгч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгэхэд 81 мянга төгрөг бол баян хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэгэлгүй яахав.

Лувсанравдан -

Би 800 төгрөг нэлээд том дарга байсан юм шиг байгаа юм. /Инээв/

Буяндэлгэр -

Тэр чинь өндөр цалин ш дээ.

Лувсанравдан -

Үнэ гэдэг дээшээ хамаагүй замбраагүй явчихаад тэгээд амьтныг ядууруулаад байна.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Үнийг барьж чадахгүй байна гээд зэмлээд байгаа.

Буяндэлгэр -

Үнийг барих арга байна уу?

Лувсанравдан -

Зах зээлийн журам гэж байна ш дээ. Одоо.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэгээд үнэ бариулахгүй. Барих ёсгүй. Одоо дарга нар хүртэл Их хурлын гишүүд хүртэл яриад байна. Оо энэ зах зээлийн журам өөрөө зохицуулах ёстой юм гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ингээд тавьчихаж байгаа. Уг нь бол байна уу? гэвэл байлгаж болно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ямар боломж байна вэ? гэхээр зэрэг ченжүүдийн нэмэгдэл байна шүү дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Ченжүүд амьдаар нь 800-гаар махыг авчихаад 2000, 1800-гаар зах дээр өгч байна. Зах аваачаад 2000 болгочихож байна.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Ченжүүд 800-гаар аваад 1000 хэдэн зуу болгож байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэр хоёрын хоорондох зөрөөг хуулиар тогтоочих хэрэгтэй байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Зүйтэй зүйтэй.

Лувсанравдан -

Эд нар болохгүй гээд байгаа юм. Харин зах зээлийн жинхэнэ худалддаг үнийг тогтоож болохгүй. Худалдах үнэ үнэхээр өсөж байна уу? уруудаж байна уу? тэр. Бууруулаад худалдаг хүн ченжүүдийн өгсөн үнээс дотогшоо оруулчихвал өөрийн муу. Илүү гаргаад худалдсан бол өөрийн зах зээлийн журмаар ашигтай худалдаа болж байгаа. Ченжид бол тийм юм байх ёсгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би бол тэгж бодоод байдаг юм. Болдгүй юм байлгүй дээ. Би бас хэлдэг юм. Хайхрахгүй л байна лээ. Болохгүй болоод л тэгсэн байлгүй. Уг нь бол болно гэж би боддог юм. Хуучин бол бидэнд нэмэгдэл хорогдол гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм юм байсан. Тийм.

Лувсанравдан -

Бараагаас хотоос авлаа. Дандаа хорогдолтой авч байсан. Түүхий эдээ эндээс ачуулаад дандаа нэмэгдэлтэй авч байсан. Тэгж ажлаа явуулж байсан. Тиймэрхүү одоо ченжийг зөнд нь тавьчихсан. Энэ асуудлыг буруу гэж боддог юм. Түүнээс зах зээлийн үнэ хатуу тогтоож болдоггүй байх.

Буяндэлгэр -

Аа ха. Би танаас нэг ийм юм асууя гэж бодож байсан юм. Та олон жил худалдааны байгууллагад ажиллаа. Хотын төвөөс одоо тэр чинь Хангамжийн бааз янз бүрийн юм байсан ш дээ?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Хөдөө аж ахуйн бараа хангамжийн бааз гэж байсан билүү?

Лувсанравдан -

Хангамжийн.

Буяндэлгэр -

Тэндээс юм салгана гэдэг амаргүй ш дээ.

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Юм салгаж аймагтаа хуваарилуулж авна гэдэг чинь амаргүй ш дээ. Тэр баазаас юм авна гэж амаргүй биз дээ?

Лувсанравдан -

Бараагаа ярьж байна уу?

Буяндэлгэр -

Тийм. Бараа аймагтаа хуваарилуулж авах, жишээ нь та 40 трактор авч байсан гээд ярьж байна.

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр бүгдийг авахад ухаан арга бас хэрэгтэй байхаа?

Лувсанравдан -

Тэр чинь яахав улсын төлөвлөгөөний комисст хүсэлт тавьж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улсын төлөвлөгөөний комисс гэж байсан ш дээ?

Буяндэлгэр -

Байсан байсан.

Лувсанравдан -

Тэр газар. Аа техник импортын нэгдэл гэж байсан.

Буяндэлгэр -

Тийм байсан.

Лувсанравдан -

Тэд нартай л холбоо барина. Манайд нэг трактор хуваарилаач. Мөнгийн хэдэн төгрөг хэдийд шилжүүлэх вэ?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд мөнгөө шилжүүлээд трактораа авдаг жишээний.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өгөхгүй гээд хөөгдвөл тэгээд дуугүй хөөгдөөд буцна.

Буяндэлгэр -

Түүнийг асуугаад байгаа. өгөхгүй гээд буцаахад та нэг өөрийнхөө арга ухааныг хэрэглэнэ дээ. Тэгээд түүнийг л асуугаад байгаа юм.

Лувсанравдан -

Тэнд янз бүрийн арга хэрэглэхгүй. Одоо бол хэдэн төгрөг хаядаг болсон байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бид нарт тийм юм байдаггүй. Ухаан санаанд ч тийм юм байдаггүй. Ерөөсөө юу гэдэг юм. Авилгал гэдэг юмуу? Юу гэдэг юм. Тийм болчихсон байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр үед бол байхгүй байсан юм. Дарга дээр орно. Дарга ямар шийд өгнө. Тэр шийдээрээ өгөх газраа аваачиж өгнө. Тэр барааны үнийг төлж байх ёстой. Тийм л юм байсан. Түүнээс өөр юм өгч авах юм байхгүй.

Буяндэлгэр -

Илүү дутуу юм байхгүй тиймээ?

Лувсанравдан -

Ёстой байхгүй. Илүү дутуу юм өгдөг авдаг чинь 90 оноос хойш 90 оноос өмнө байдаггүй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яахав сайд дарга нараа ирэхэд хүлээж авч цай май өгдөг л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгэхдээ манай Доржготов дарга бол алах шахна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Орж ирэхэд ийм юм байвал юу ч ярих юм байхгүй. Чи архи тавьсан байна. Тэгээд гараад явчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энд нэг хийж өгөөд амсуулчихвал гайгуу. /Инээлдэв/ Хамаагүй тэгж ууж идэж байгаагүй. Одоо л 90 оноос хойш замбраагүй болчихсон юм л даа.

Буяндэлгэр -

Та Дундговийнхон шар будаа илүү иддэг. Архангайхан цагаан будаа илүү иддэг гэсэн тэр яагаад тэгдэг юм бол? Хүмүүсийн дассан юу байна уу? Онцлог байна уу?

Лувсанравдан -

Хэрэглээ дасчихсан. Хэрэглээ үйлчилгээний аргад сурна. Наймаа маймаа лангуун дээгүүр өгч авч байсан улсууд лангуу гуйгаад сүүлдээ сүүлдээ гэж анх задгай болчихно. Орж болох уу? Үүнийг чинь барьж болох уу? Барьж болох уу? гэж асууж байдаг байсан. Үүнийг би бариад үзэж болох уу? Аваад би шууд тэр худалдагч дээр очих юмуу? гэж ...

Буяндэлгэр -

Өөртөө үйлчлэх дэлгүүр ...

Лувсанравдан -

Мэддэггүй. Аймаг дээр бас тэгж байсан юм. Тэр бол чөлөөтэй. Печень авна уу? Чихэр авна уу? Боов авна уу? Та алийг авна сонгож байгаад л ав чөлөөт сонголт гэдэг чинь ийм юм байдаг юм. Тэгж барааг чөлөөтэй задгай лангуугаар авч сургасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бэлтгэлийг бол төвлөрүүлж тушааж сургасан. Чанарын өндөр болгож бэлтгэж сургасан том амжилт байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Худалдааны чинь олон түмэнд үлдээсэн юм тэр байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд яахав Ардчиллын журмаар бүх юмаа шийддэг байсан. Хүнд үлдээсэн гурван том юм. Бусад нь яахав идэж уугаад байхгүй л болдог. Унаа машин гээд эдэлж байгаад хаяж л байна. Тэр бол хамаа байхгүй. Ганцхан олон түмэнд үлдээсэн юм гэдэг чинь тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо хаана ч очсон чөлөөтэй үйлчилгээ мэддэг болчихсон юм чинь тэгж асуухгүй ш дээ. Үүнээс барьж үзэж болох уу? /Инээлдэв/

Буяндэлгэр -

Өөртөө үйлчлэх дэлгүүрийг та анх санаачилсан юм байна ш дээ. Мэдрүүлсэн юм байна ш дээ. Хөдөө орон нутагт.

Лувсанравдан -

Хөдөө орон нутагт улсын хэмжээгээр ажил болоод ...

Буяндэлгэр -

Тэр чинь 60, 70-аад оны үе үү?

Лувсанравдан -

60 хэдэн оноос л эхэлсэн дээ. Өөртөө үйлчлэх гээд. Уурын халаалт гэж манайд 74 ирэхэд аймагт худалдаанд ерөөсөө байхгүй байна. Энэ бүх газраа уурын халаалтанд орууллаа. Бүх сумын худалдааны байгууллагыг уурын халаалтанд орууллаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хөвсгөл аймгаас манай аймагт шилжиж ирсэн хужаа байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүнийг сэргийлэхтэй ярьж байгаад нутаг заагдаж ирсэн юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэрийг аваад цахилгааны мэргэжилтэй хүн бүх системийн хийлгээд тэр хүн надад их хэрэг болсон. Одоо хотод байдаг юм гэнэлээ. Одоо настай л хүн болсон. Зайлуул хужаа гэхэд ёстой үнэнч хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би ингэж байгаа юм. Гагнуур хийж байна ш дээ. Хөөе наадах чинь гоожих юм биш үү? Гоожих юм хийх юм бол би гагнуурчингаар байх хэрэггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг шажигнуулаад тэгээд гоожихгүй. Одоо гагнаад байгаа улсууд чинь үүгээр гоожлоо. Түүгээр дуслаа гээд ингээд байна ш дээ. Тэр хужаа бол их сайн хужаа. Үнэн юм хийнэ. Бүх сумыг чинь 18 ангийг халаалттай болгоод аймгийн төвийн дэлгүүрүүдийг халаалттай болгоод одоо энэ энүүхэн өмнө дэлгүүр байсан юм хуучин. Дүнзэн байшин бий дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Энэ дүнзэн байшин чинь дэлгүүр байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өөртөө үйлчлэх том дэлгүүр тэгээд уурын халаалттай. Уурын халаалт контор монтор бүгд тавиулсан юм. Тэр хужаа тавьсан. Би яахав дээр үед чинь манайхаар дамжиж ирж байсан.

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүн байсан юм?

Лувсанравдан -

Мөнхөө гэж.

Буяндэлгэр -

Мөнхөө гэж Монгол нэртэй юмуу?

Лувсанравдан -

Монгол нэртэй.

Буяндэлгэр -

Тийм Хятад хүн байсан юмуу?

Лувсанравдан -

Тийм.

Буяндэлгэр -

Сантехникийн мэргэжилтэй хүн үү?

Лувсанравдан -

Мэргэжилтэй. Их сайн хийнэ. Одоо тэр 7 буудалд байдаг юм. Намайг сураад байдаг юм гэнэ лээ. Дарга яагаад ирэхгүй байнаа гээд. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Архи мархи уухгүй их нямбай. Эндээс нэг авгай авсан юм.

Буяндэлгэр -

Өндөр настай хүн байх нь тиймээ?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Өндөр настай хүн байх?

Лувсанравдан -

70 гарчихсан хүн байгаа. Зайлуул. Дарга яагаад ирэхгүй байна гэдэг гэсэн. Яаж очих бэ? дээ. Би тэтгэвэрт гарчихсан унаа ч байхгүй юм чинь. Тэтгэвэрт гарахад одоо их ухаантай болсон байна.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Улсууд. Дээгүүр томчууд улсууд аж ахуйгаа нэлээд томсгож байна. Доогуур улсууд бол тэтгэвэрт гарахаас өмнө ямар ч гэсэн орон байртай. Нэг унаатай болж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр албан газраасаа ямар ч байсан зурагтын авдаг юмуу. Машиныг нь аваад гарч байна шүү дээ. Би бол тиймгүй. Гар гэхээр нь...

Буяндэлгэр -

Та хэдэн онд гарсан бэ?

Лувсанравдан -

91 онд.

Буяндэлгэр -

91 онд гарсан.

Лувсанравдан -

Гарахгүй гэж нэг хэсэг тэгээд өвчтэй юм одоо бодоход. Аймгийн хоёр дарга дуудаад одоо тэтгэвэр тогтоочихсон. Улсын тэтгэвэр улсын цалин хоёр зэрэг авч болохгүй. Нэгийн л ав.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Засгийн газрын шийдтэй. Үнэхээр ч тийм байгаад гарсан л даа. Би ямар ч гэсэн 92, 93 он хүртэл ажиллана гэж бодсон чинь болохгүй гэж хөөгөөд тэгээд гарсан. Байвал бас хоршоо болгоод хаячихъя гэж бодсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энэ чинь ингэсэн ш дээ. 60 онд хоршооны худалдааг буулгаад улсын худалдаа болгоод...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр 30, 40-өөд оны үед хөгжиж байсан Хоршоодын холбоог тэр чигээр нь явуулаад байсан бол манайх зах зээлд орчих байсан юм шиг байна.

Лувсанравдан -

Болох байсан юм.

Буяндэлгэр -

Тийм шиг байна.

Лувсанравдан -

Тэгээд 60 онд улс төрийн товчооны 154 тоот тогтоол гараад бүгдийн улсын худалдаа болгочихсон.

Буяндэлгэр -

Яагаад тэгсэн юм бол?

Лувсанравдан -

Одоо бидэнд хэлэхдээ бол Хоршоодын худалдаа бол улсын худалдааны хэмжээнд хүртэл хөгжсөн. Одоо тусдаа Хоршоо гэж байхын хэрэггүй болсон. Улсын худалдаа болчихвол хангамж нь шал өөр болно. Улсын хангамжаар хангана. Ингэж байгаад улсын худалдаа болгочихсон. Тэгээд 88 онд улсын худалдаа байхгүй болох гэнээ. Хоршооны худалдаа байгуул гээд намайг тэгээд 91 онд хоршооны худалдаа гэдгийг зохион байгуулж улсын худалдааны бараа бааз авна гэхээр бүгдийн өгчихсөн

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Одоо хуучнаар хангамжинд өгчихсөн юм. Одоо улсын банкны ерөнхийлөгч байгаа Пүрэвдорж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэр давхиж ирээд чи тэр улсын худалдааны юмыг өг. Юу өгөх юм? Бараа бааз мааз бүгдийн өг.

Буяндэлгэр -

Тэр чинь төрийн өмчийн хорооны дарга байсан байх.

Лувсанравдан -

Яамны орлогч сайд байсан юм.

Буяндэлгэр -

Аа орлогч сайд байсан. Аль яамны сайд байсан юм?

Лувсанравдан -

Худалдаа бэлтгэлийн яамны.

Буяндэлгэр -

Одоо энэ Монгол банкны ерөнхийлөгч мөн үү?

Лувсанравдан -

Мөн мөн. Тэр чинь залуухан байсан. Тэгээд сайдад би тэгэхгүй юу. Би өгөхгүй ээ. Яагаад өгөхгүй гэж? Засгийн газрын шийд гарчихсан. Би яаж энэ ангиудад хандах юм бэ?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бараа хамаг юмаа айл өгчихнө. Надад хэн бараа өгөх юм? Аа юугаараа зөөх юм? Тэгж ажил өгч болохгүй. Ажлыг яагаад ингээд бужигнуулаад байгаа юм бэ? Засгийн газрын тогтоол гарчихсан юмыг чи маргаад яах юм?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сайд тэгээд, оо тэгээд хоёр хонолоо. Манайд Баасанхүү гэж аймгийн дарга байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр намайг дуудаад чи одоо яриад хэрэг байхгүй ээ. Засгийн газрын шийдсэн юмыг өг өг. Сайд чинь ирээд хоёр хонолоо. За аймгийн дарга тэгж байна. Яам нь ингээд байгаа бол би татгалзаад яахав. За өгье өгье гээд худалдааны талын бүх юмаа өгсөн. Бэлтгэлийн талаа хөдөө аж ахуйн нэгдэлд өгнө.

Буяндэлгэр -

Худалдаагаа юунд өгсөн гэж?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Худалдаагаа?

Лувсанравдан -

Бараа баазаа үндсэндээ хангамжинд өгчихсөн. Материаллаг хангамжинд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Аа жижиглэн худалдаа над дээр байж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүнийг би юугаар хангах юм?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бараа хангамжинд очиж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хуучин над дээр ирээд хөдөө хуваарилагдаад гардаг байсан бол ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэнд очихоор чинь айлын мэдэлд очоод тэгээд өгөхгүй гэж үзээд тэгээд дарга нарыг тэгээд байхаар за яршиг даа гээд тэгээд өгчихөөд, тэгээд яаж амьдрах вэ? гэсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бараагаа авдгаараа авна. Манайхан хангаж чадахгүй бол надтай битгий хариуцлага тооцоорой. Аймгийн даргаа? Сайдаа? За үүнийг ажиллуулахын тулд хоршоогоо үйлдвэрлэлийн чанартай болгоно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ингээд бүх ангиудыг жижиг үйлдвэрийн цехүүдтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

33 цех байгуулсан.

Буяндэлгэр -

Аа аа. Юу юуны цех бэ?

Лувсанравдан -

Гутал хийнэ. Оёдлын Герман машин авч өгсөн л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гутал хийнэ дээл хийнэ. Хөөрөг мөөрөгний сав хийнэ. Зарим нь том том юм хийнэ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Барилга барина. Модоор гэрийн мод хийнэ. Төмрөөр зуух яндан хийлгэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тийм 33 цехтэй болоод, бүх ангиуддаа жижиг цехтэй болоод.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хөөгөөд байхаар нь тэрэнтэй нь орхичихоод гарсан. Тэгээд аль аль нь байхгүй болсон л доо. Би ч байхгүй болсон. Тэр юмнууд ч байхгүй болсон.

Буяндэлгэр -

Хнн. Хайран юм.

Лувсанравдан -

Зоорь моорь хамаг юм байхгүй болсон.

Буяндэлгэр -

Хайран юм. Таны байгуулсан хайран юмыг мөн их сүйтгэж дээ.

Лувсанравдан -

Ямар сайндаа түрүүн би хэлсэн. Ерөөсөө байгуулсан юм байхгүй болчихоор хамаагүй хүнд элдвийн юм хийсэн гэж хэлэхийн хэрэггүй болчихдог юм байна. Тэгсэн хэрнээ дотор бас даанч дээ. Би өдий юм хийж байхад, би юу ч хийгээгүй юм шиг суугаад байхдаа яахав.

Буяндэлгэр -

Үнэхээр харамсмаар байгаа байх танд. Хийгээгүй надад харамсах сэтгэл төрж байхад...

Лувсанравдан -

Тийм..

Буяндэлгэр -

Хийсэн танд бүүр их гунигтай байгаа ш дээ

Лувсанравдан -

Зовлонтой хэцүү. Би засаг төрд үнэлэгдээд сүйд болсон юм байхгүй. Хөдөлмөрийн хүндэт медальтай. Шоронгүй салсан. Тэгээд боллоо. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд яахав дээ. Зовлон үзсэн. Дээр үед шүүх цагдаагийнхан барьж авах гэж сандаргасан тийм юм ч тулж байлаа.

Буяндэлгэр -

Юунаас болж цагдаа нар барьж авах гэж байсан юм?

Лувсанравдан -

Малын...

Буяндэлгэр -

Аа малын юунаас уу?

Лувсанравдан -

Малын өвчнөөс болоод.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж байгаа юм. Түүнээс биш бусад юугаар намайг барьж давхиагүй л дээ. Бас нэг бордооны газар малын бордооны газар...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би чинь энд малын бордооны газар, гахайны аж ахуй, тахианы аж ахуй, барилгын үйлдвэрлэл, урлагийн хамтлаг ийм 5 юм байгуулсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд малын бордооны газар чинь ингэдэг юм байна лээ. Хонийг чинь одоо ингээд хөдөлгөөнгүйгээр усыг юугаар ингээд....

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үхрийн нэг механикжсан аж ахуй байна ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Фермер .

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүгээр өгдөг шиг тэжээлийн өгнө. Усын өгнө. Тэгээд 70 хоног тэжээж байгаа юм.

Буяндэлгэр -

/Утсаар ярив/

Лувсанравдан -

Тийм байх юм даа. Ажил хийж байхад сайн муу юм байна. Ямарч гэсэн өнгөрсөн хойноо хэлэхэд шантарч буцахгүй зөв яваад байгаа хүнийг олон түмэн дэмждэг. Юм бүтдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд шантраад буцаад ирэхээр хүний бодсон санасан бүх юм унтардаг юм байна лээ. Унтармаар байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Унтармаар үе байж тиймээ?

Лувсанравдан -

Байсан.

Буяндэлгэр -

Шантрах үе байж тиймээ?

Лувсанравдан -

Байсан даа. Болъё. Үүнийг шоронд ортлоо хөөцөлдөж байхдаа яахав дээ. Олон түмэн амьдраад болоод байгаа юм. Би нэг хэдэн ямаатай байхад болох байлгүй гэж бодогдох үе байж л байсан.

Буяндэлгэр -

/Инээв/ Юу хийгээд танд жишээлбэл ийм бодол орж ирж байв?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Юу хийж байхад одоо жишээлбэл тийм бодол орж ирж байв?

Лувсанравдан -

Жишээ нь тэр олон мал үхээд шоронд орох гээд сандаргаж байхад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

91 оноос хойш хийсэн бүх юм алга болчихоор зэрэг...

Буяндэлгэр -

Гутарч байгаа биз дээ?

Лувсанравдан -

Гутарна.

Буяндэлгэр -

Харамсаад тэгнэ ш дээ.

Лувсанравдан -

Хайран юм гэж бодоод...

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Лувсанравдан -

Ингэх байсан юм бол юу гэж өдөр шөнөгүй зүтгэв. Ингэж бодох юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгнэ тэгнэ.

Лувсанравдан -

За яахав дээ. Засгийн газрын шагнал нь юу гэхээр хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд тийм л юм өгсөн л дөө. Би хийсэн юмаа бодоод, одоогийн нөхдүүдийн шагнуулж байгааг бодоход би даанч урагшгүй амьтан юм даа. Азгүй амьтан юм даа гэж боддог /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/ Азтай. Та өдий наслаад ингээд явж байна гэдэг чинь сайхан байхгүй юу.

Лувсанравдан -

Бас тийм.

Буяндэлгэр -

Тийм. Өдий наслаад хөнгөн шингэн. Одоо та 80 хэдтэй бэ?

Лувсанравдан -

81-тэй.

Буяндэлгэр -

81 насыг зооглоод хөнгөн шингэн ийм сайхан юм яриад сууж байна гэдэг чинь ямар ч гавъяа шагналаас илүү.

Лувсанравдан -

Тийм л байх даа.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Надаас хойш ажилд орсон хүмүүс Алтан гадастай л явж байна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Би олон жил ажил хийснийгээ бодохоор ядаж Алтан гадас өгөхгүй намайг хаялаа даа гэж бодогдох юм.

Буяндэлгэр -

Тэгж бодогдоно л доо.

Лувсанравдан -

Тэглээ гээд сэтгэлээр унаад, одоогийнх шиг архи уугаад сүйд болоод, сэтгэл засна гэж одоогийн улс архи ууж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Лувсанравдан -

Архичин болоод, тэгж явахгүй л дээ. Би. Ажил их хүнд байхад манай анхны гэр бүл нас бараад зүрхний өвчнөөр хотод үзээд болдоггүй. Тэгээд энд үзээд энд нас барсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Миний нутгийн хүн. Тэгээд би нутагтаа очмооргүй байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Анхны хань маань энд байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би хожим тэнд очих ёстой гэсэн бодолтой. Энд сууж байдаг юм. Яахав бас нэг хүүхэн авсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Авахаас ч аргагүй юм байна лээ. Ганцаараа ажил хийгээд...

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Тэгнэ тэгнэ

Лувсанравдан -

Хэдэн хүүхдүүд маань хотод нэг нь л энд байгаа. Бусад нь тэгээд хотод байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай нэг охин хотод хэвлэлийн үйлдвэрт. Одоо хувийн болчихсон. Тэнд байгаа. Нэг нь чихэр боовны үйлдвэрт баазын дарга хийж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сурч байгаа нэг нь. Нэг хүү маань энд түргэн тусламжийн жолооч хийж байгаа.

Буяндэлгэр -

Нэрийн хэн хэн гэдэг юм? Охины чинь нэр? Хамгийн том нь хэн юм?

Лувсанравдан -

Том нь Бүдээхүү гэж...

Буяндэлгэр -

Охин чинь уу?

Лувсанравдан -

Охин оо охиныхоо нэрийг тулгамдчихаад хэлж чаддаггүй.

Буяндэлгэр -

Хамгийн том нь охин уу?

Лувсанравдан -

Хүү.

Буяндэлгэр -

Аа хүү юу? Одоо тантай хамт байгаа юу?

Лувсанравдан -

Үгүй. Чихэр боовны үйлдвэрт.

Буяндэлгэр -

Аа баазын дарга хийж байгаа.

Лувсанравдан -

Тэнд баазын дарга. Охин бол Алтанцог гэж байгаа.

Буяндэлгэр -

Оо за. Хэвлэх үйлдвэрт ажилладаг.

Лувсанравдан -

Хуучин барилгын хэвлэх үйлдвэр гэж байсан юм.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Түүнийг хувьд өгчихсөн гэсэн. Түүнийг аваад хүүхдүүд нь барилгын төсөл юу гэдэг билээ? Дөрвөн замын энүүхэнд байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Төсөл төлөвлөгөө хийдэг газар юмуу даа. Тэнд байдаг юм. Хувийн ажил юугаа амжуулаад амьдралаа болгоод хоёр гурван хүүхэдтэй. Том нь бас гурав дөрвөн хүүхэдтэй. Зарим нь Солонгос яваад зарим нь хотод байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн гэдэг юм?

Лувсанравдан -

Бүдээхүү.

Буяндэлгэр -

Аа Бүдээхүү.

Лувсанравдан -

Бүдээхүүгийн нэг хүү нь бид нарт байхгүй авъяасаар “Тэнгэрийн Ивээл” гэнэ үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сая нэг кино хийсэн байна шүү.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Түүний гол рольд тоглосон байна лээ.

Буяндэлгэр -

Мундаг хүүхэд байна ш дээ.

Лувсанравдан -

Зурагтаар гарч байна лээ. Тэр Соёлын дээд сургууль энэ жил төгсөж байгаа.

Буяндэлгэр -

Оо за.

Лувсанравдан -

Хамгийн бага хүү нь төгсөж байгаа. Энд байгаа хүү хоёр хүүхэдтэй. Нэг нь одоо...

Буяндэлгэр -

Хэн гэдэг юм? Хүүгийн?

Лувсанравдан -

Энд байгаа нь Болдбаатар.

Буяндэлгэр -

Оо за.

Лувсанравдан -

Хүү нь “Их Засаг” их сургуульд сурч байгаа.

Буяндэлгэр -

Оо за.

Лувсанравдан -

Нэг охин нь 10 жил төгсөж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг ийм л ам бүл дотор явдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Хичнээн ач зээтэй болж байна. Та?

Лувсанравдан -

Тэр бол олон.

Буяндэлгэр -

Олон болсон уу?

Лувсанравдан -

Миний дүү нарынхыг яривал 200 гарна.

Буяндэлгэр -

Та чинь 16 хүүхдийн юу билээ?

Лувсанравдан -

Ах нь.

Буяндэлгэр -

Хамгийн том нь?

Лувсанравдан -

15-ын ах нь байхгүй юу.

Буяндэлгэр -

15-ын ах пөөх. Та чинь сайхан юмаа.

Лувсанравдан -

200-гаад хүн байдаг юм.

Буяндэлгэр -

Хнн. Тэгнэ шүү дээ.

Лувсанравдан -

Ач зээ нар гээд нэг хэсэг юмнууд.

Буяндэлгэр -

Тэгнэ шүү дээ.

Лувсанравдан -

Энд байгаа нь 7, 8 юм байна.

Буяндэлгэр -

Сайхан байна ш дээ. Аа? Бүгдээрээ эсэн мэнд гэдэг чинь сайхан байна шүү.

Лувсанравдан -

Миний дүү нар одоо хамгийн бага нь 55 хүрэх гэж байна ш дээ. Цагаан толгойтой. Намайг дуурайсан цагаан толгойтой.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Хааяа цугладаг юм. Ноднин хотод цугласан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цөмөөрөө цагаан толгойтой явж байгаа.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Лувсанравдан -

Хамгийн бага нь цагаан толгойтой. Чи цагаан толгойтой байхдаа яадаг юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Дандаа эмэгтэй шүү бараг. 4 нь эрэгтэй. Тэд нар цагаан толгойтой. Эмэгтэйчүүд нь буддаг учраас гайгуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хамгийн бага нь будаг шунх хэрэглэдэг. Томчууд нь хөгшрөөд хэрэглэхээ больсон.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд явж байна даа хө.

Буяндэлгэр -

Сайхан сайхан. Та бол сайхан байнаа. Битгий гутар. Гялалзаад байх хэрэгтэй.

Лувсанравдан -

Гутрахгүй. Тэгж гутардаг хүн биш.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Чамд бол би амьдралаа ярьж байгаа.

Буяндэлгэр -

Төр засаг шагнал өгөөгүй ч гэсэн. Та ингээд сайхан явж байна гэдэг чинь бахархал.

Лувсанравдан -

Амбасэлмаа тэр чинь 50 хэдэн онд очсон. Дундговьд байхад очиж сурвалжлага хийсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгэхэд чинь зурагт гараагүй байсан. Сурвалжлага хийгээд аваад явсан.

Буяндэлгэр -

Радиогийн сурвалжлагч радиогоор явна.

Лувсанравдан -

Чи оч гээд. Радиогоор яриулна чамайг...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Надаас сурвалжлага аваад тэгээд явж байсан. Энд байхад Гомбожав гэдэг сэтгүүлч....

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Өвгөн.

Буяндэлгэр -

Тийм. Радиод байсан юм.

Лувсанравдан -

Баяраа гээд зураглаач тэр хоёр ирсэн.

Буяндэлгэр -

Одоо байгаа. Баяраа гээд зураглаач байгаа.

Лувсанравдан -

Байгаа юу?

Буяндэлгэр -

Байгаа. Телевизэд 30, 40 жил ажлаад саяхан тэтгэвэрээ тогтоолгоод байж байгаа. Баяраа чинь Архангайнх ш дээ.

Лувсанравдан -

Тийм байх.

Буяндэлгэр -

Тийм. Архангайнх

Лувсанравдан -

Цоглог клуб билүү? Тийм юм явуулж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Цоглог гээд өглөөний нэвтрүүлэг.

Лувсанравдан -

Тийм. Нэвтрүүлэг тийм юм авсан юмаа. Зурагтаар гарсан юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зурагтаар гараад тэгээд явж л байсан. Цомирлог билүү? Тийм. Хоёрхон сэтгүүлтэй гурав дахь нь та /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Таны нэр хэн билээ?

Буяндэлгэр -

Миний нэр Буяндэлгэр.

Лувсанравдан -

Буяндэлгэр. Энэ дээр байгаа билүү?

Буяндэлгэр -

Би биччихсэн байгаа.

Лувсанравдан -

Оо за. Би одоо хүний нэр тогтоохоо байсан.

Буяндэлгэр -

Та битгий хэл би хэд хэд асууж байж тогтоодог ш дээ. Би одоо 60 гарч байна. Таны дэргэд тэгж хэлэх ичмээр юм. Би хүний нэрийг хэд хэд асууж байж юу билээ? гээд мартаад байдаг юм.

Лувсанравдан -

Харин тийм. Мартах юм. Би чинь одоо 1500 хүнийг даргалж байсан. Тэгээд техникум ТМС-ээс 600 гаруй хүн авсан. Тэд нар намайг бүгдээрээ танина.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Лувсанравдан -

Надаас томилолт авч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нөгөөдүүл чинь нэлээд ахимаг болчихсон. Давхиж явна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би танихгүй. Танаас би тэр суманд томилолт авсан юм. Оо тийм үү? гээд л...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Жаахан нас ахих хэрэггүй золиг байна.

Буяндэлгэр -

Та бол сайхнаараа байна. Ярих юм байхгүй.

Лувсанравдан -

Тэгж л хөглөх юм даа.

Буяндэлгэр -

Та их ширүүн дарга байсан уу?

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Хүнийг их загнадаг дарга байсан уу? Эвийн олдог дарга байсан уу?

Лувсанравдан -

Учрын олно. Гол нь учрын олж байсан байхаа. Муу хэлдэггүй. Юу гэж ч нүүрэн дээр хэлэх вэ? дээ. Гэхдээ би нэг уурладаггүй байсан. Уурлахгүй учраас аашлаад байдаггүй байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ямар сайндаа би энчээ ирээд Тариатыг 5 жил, Өлзийтийг 5 жил, Эрдэнэмандалыг 5 жил, Жаргалантыг 5 жил хариуцаж явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгэхэд элдвийн улс таардаг юм. Би нэг Өлзийтэд хурал хийлгэчихээд өдөр л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Буудалд цайгаа уух гээд ирсэн чинь нэг нөхөр хаалга нь дээр зогсож байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Халамцуу. Орох гэсэн чинь оруулахгүй байнаа. Би ормоор байна гэсэн. Та юу хийж яваа юм? Оруулахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Таныг нам цохино гэж байна шүү.

Буяндэлгэр -

/Инээв/ За?

Лувсанравдан -

Та яагаад аймаг орныг төлөөлөөд явж байгаа төлөөлөгчийг нам цохидог билээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Та намайг таних юмуу? Танихгүй яадаг юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Би чамайг танихгүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нам цохиулах хэрэг хийгээгүй гэж би бодож байна. Тэгсэн чинь нөгөөх чинь өөдөөс хараад хаалга онгойлгож өгдөггүй. Тэгээд яахав тэнд нь жаахан зогслоо л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За за яршиг гээд яваад өгсөн. Тэгээд би бодож байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүнтэй үзэлцвэл үзэлцчихээр л байсан л даа. Намдуу байсны хүчинд аль алиндаа гэмгүй гарч дээ гэж боддог юм. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тийм мэтийн юм их байна. Одоо уржигдар өчигдөр билүү? Энд хурал хийсэн дээ. Тэгэхэд нэг нөхөр спорт зааланд надад уурлаад улсууд цуглачихсан байгаа ш дээ. Та одоо юу хийж энд орж ирж байгаа юм? Энэ олон түмнийг хүлээлгээд ямар учиртай юм та нар гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нөгөөх чинь уухилаад намайг барьж давхиад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бас настай хүн. Та суу суу. Битгий ингэ. Олны дунд эвгүй юм болох нь та сууж бай. Би ажилтай явна. Тэгээд нэг юм суулгаж аваад зугтах шахуу алга болсон.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тийм юм байдаг ш дээ. Тийм юмтай чинь үзэлцэх юм бол зодоон цохион болоод хэн хэндээ хэрэггүй юм болно шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм. Зөв зөв.

Лувсанравдан -

Тэгээд бодохоор аргын олоод гарч байсан юм болов уу? гэж боддог юм.

Буяндэлгэр -

Худалдааны ажил нээрээ хэцүү шүү. Тэр үед бас идэж уух шамшигдуулах юм гарч байсан биз дээ?

Лувсанравдан -

Оо гарч байсан.

Буяндэлгэр -

Түүнийг одоо яаж зохицуулж байсан бэ? Та?

Лувсанравдан -

Манай энэ Цэцэрлэг суманд улсад хамгийн их дээгүүр өр гаргасан хүн 500 мянган төгрөгний өр гаргасан хүн байсан.

Буяндэлгэр -

Пөөх. Тэр үеийн социализмын үеийн 500 мянга гэдэг чинь аймаар их мөнгө ш дээ.

Лувсанравдан -

Аймаар их мөнгө. Улсын хэмжээнд бүр одоо хууль цааз, худалдаа, засгийн газар, намын төв хороо эд нар чинь Архангай аймгийн Цэцэрлэг сумын 500 мянган төгрөгний хохирол улсад учруулсан гээд хашгираад байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Чихээ ямар бөглөлтэй биш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Надаас өмнө гарсан юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр яагаад тийм их хохирол гарсан юм бол?

Лувсанравдан -

Складны бараагаа үрчихсэн юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Пөөх.

Лувсанравдан -

Нярав байсан хүн. Ихэнхийн алдсан л даа зайлуул. Тэр үед чинь зоригтой идэж уудаг. Хувийнг үзэл санаа байхгүй байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ер нь одоо худалдааныхан овоо юмтай гараа биз дээ? гэж асуудаг ш дээ. Надаас? Би ганц хадаас ч аваагүй гарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би тэгэхдээ одоо өлсөж ядраагүй л явж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хүн бүгд энэ улсын юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

0,5 мөнгөний зөрөө балансыг авахгүй байлаа шүү дээ. Баланс яг 100% 100% таарч байвал л авна. Нэг нь 99 хагастай байвал авахгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Буруу. Чиний баланс алдагдалтай буруу гарсан байна. Зас. Дахиж бүх юмаа үз. Ингэдэг байсан юм.

Буяндэлгэр -

Нарийн байна шүү.

Лувсанравдан -

Нарийн.

Буяндэлгэр -

Сайн тооцоолдог байж тиймээ?

Лувсанравдан -

Тэгэхгүй бол тэр чинь улсын юм. Дарагдуулж үрэгдүүлчих юм бол би чинь түүний хойноос бас явчих гээд байна. /Инээв/ Хэрэгт орно шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Хянаагүй. Хараагүй. Үзээгүй. Хамгаалт муу байна. Тийм юм байдаг юм. Намайг Дундговьд байхад нэг сумын дэлгүүр ухчихлаа.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Сүйд болоод цагдаа магдаа болоод намайг оч гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тууж очлоо доо. Дэлгүүр ухчихсан гээд сүйд болж байна. Тэгсэн цонх монх нь бүтэн. Хаалга цоож бүтэн байсан уу? Бүтэн байсан. Тэгээд яагаад мөнгөө алдчихсан юм? Тэр мөнгөө сейфэнд мөнгөө хийсэн. Сейф нь бүтэн үү? Үгүй сейф эвдэрхий. Ингээд мөнгө байхгүй болчихсон. Цагдаагаар үзүүллээ. Зөндөө юм боллоо. Тэгсэн чинь цагдаагийнхан манаач нь хаана байсан юм бол? Энэ хулгайч хаагуур орчихдог байна. Дээвэр мээвэр нь бүтэн. Тэгээд гадуур сурвалжлага хийхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сурвалжлага хийсэн чинь, салхитай хүйтэн учраас хураачихсан гурилны доор суудаг байсан юм байна.

Буяндэлгэр -

Манаач уу?

Лувсанравдан -

Аа ха. Гарахдаа л гурилны нөмөрт суучихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэн тэгж судлаад байдаг юм бол гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Анхнаасаа мэдэхгүй явж байсан чинь нэг хүн зүүн тийшээ айл руу явсан мөр гарахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүнийг мөрдөөд сэргийлэхийнхэн тэгээд гэрт нь очоод тэгээд очсон чинь тэр хүн мөн байсан. Мөнгө яасан гэсэн чинь мөнгө байхгүй. Би мөнгө аваагүй гээд. Хулгай хийсэн үнэн байна гэж цагдаа шууд тулгаад юмын нэгжээд тэгсэн чинь гадаа байсан хөмөрсөн тогоон дотор мөнгө нь хэвээрээ. Боодолтой байсан тэгээд олж авсан. Тэгээд асуухгүй юу? Чи хаагуур орсон юм? Цонх бүтэн. Хаалга бүтэн. Лац бүтэн. Тэгээд чи яаж орчихсон юм. Яахав дээ. Амьдралын хэрэгцээ байсан юм. Хэрэгцээгээ хангаж чадахгүй баригдлаа даа гэж....

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд яаж орсон юм чи гэсэн чинь Яахав дээ. Юманд чинь судалгаа хэрэгтэй байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би нэлээд судалсан. Тэр манаач бол гурилны нөмөрт дандаа суудаг хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ерөөсөө шороон шуурга тавих юм бол тэнд очоод суучихдаг хүн байсан юм. 1-рт, 2-рт дэлгүүрт хэзээ их бараа ирдэг юм? Түүнийг би хардаг байсан юм. Тэр бараа ирдэг өдөр тэнгэр ямар байх уу? Түүнийг судална.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Зарим сайхан өдөр очихгүй. Муухай өдөр л тааруулах хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд чи хаагуур орсон юм? Цонхоор. Шил нь бүтэн байна шүү дээ? Тэр ч амархан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд жаахан хувилтай үзэгний хошуу шиг юм гаргаж ирж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энүүгээр яадаг юм? Цонхны цаасыг ганцхан ингэж хөөгөөд эргүүлэхэд бүх лацыг эргүүлээд хаячихдаг. Тэгээд хадаасын сугалаж байгаад цонхоор ороод буцаад гарахдаа хадаасын хадчихаад, бид нар лацын аваад хаячихсан байсныг анзаарахгүй. Бүтэн байна гээд тэгээд баригдсан. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/ Нарийн байна шүү.

Лувсанравдан -

Тэр хүн тэгж хэлж байгаа. Юмыг сайн судлах. Яаж хийх вэ? гэдгээ цаг үеэ олж хийхгүй бол болдоггүй юм байна даа. Тэгсэн хэрнээ би баригдчихлаа гэж. Тэгээд шийтгүүлсэн шүү дээ.

Буяндэлгэр -

Мөнгө нь бүрэн байсан?

Лувсанравдан -

Бүрэн байсан. Шийтгэсэн. 3 жил билүү? дээ.

Буяндэлгэр -

Мөрийн яаж тэр чинь өвөл байсан юмуу?

Лувсанравдан -

Газрын. Манай тийшээ чинь шороо их тавьдаг. Үдэш нь шороо тавиад өглөө арилчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дэлгүүрийн түүгээр шороо булчихсан. Тэгээд зайдуухан газар гарахаар хүний мөр гараад явчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд түүгээр нь хөөгөөд хойноос нь олж авсан. Тэгээд тэр мэтийн юмнаас боддог юм л даа. Ер нь юманд судалгаатай. Бодолтой юм юманд харж хандах ёстой байдаг юм байна даа гэж. Тийм хэцүү юмнууд их таардаг юм. Хулгай зэлгээ ухна. Хэл амтай юманд орооцолдоод л байна. Худалдаанд ер нь хэл амгүй юм гэж байхгүй. Сайн юм ч байхгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Манай Эрдэнэмандалын олон жил худалдааны дарга хийсэн Бүрэн гэж хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Намын хороо, захиргаа товчоо нэг илтгэлийн авч л дээ. Бүрэн гуай яагаад ясны төлөвлөгөө биелүүлээгүй юм?

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Товчоогоор ярьж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Малын ясны төлөвлөгөө.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэгсэн чинь Бүрэн дарга хоршооны дарга хогийн нохой бид хоёрт ямар нэр байх биш. Төлөвлөгөө тасалсан гээд загнаж байхад нь өөдөөс нь /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/ Бас зоригтой хүн байж тиймээ?

Лувсанравдан -

Аа тийм. Хоршооны дарга хогийн нохой бид хоёрт нэр байх биш. Тэгээд орж байсан гээд одоо хүртэл ярьдаг юм. Зайлуул. Ноднин нас барсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Очоод би тэгдэг юм. Та одоо товчооны хурал дээр тэгж байсан. Үнэн юмуу гэхээр. Юунаас нь айхав дээ. Үнэн юм чинь гэж байдаг. Ренчин гуай байна ш дээ. Зохиолч?

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Тэр нь шиг үйтэн хилэн өмсдөг. Суран бүс бүсэлчихсэн дандаа тэгж явдаг өвгөн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Та одоо ямар зоригтой юм. Аймгийн дарга товчоонд илтгэл тавьчихаад загнахаар нь тэгж хэлсэн нь үнэн юмуу? гэхээр. Үнэн байлгүй яадаг юм. Тэгж хэлэхэд яадаг юм гэж. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд донгодуулсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Зоригтой байна.

Лувсанравдан -

Зоригтой. Би бол тэгж хэлж чадахгүй. Би бол буруугаа хүлээе. Тэр махны 300 тонныг гүйцээж төлье гэдэг юм бодсон байгаа юм.

Буяндэлгэр -

Таны тэр тухайн үедээ зөв л шийдвэр л дээ.

Лувсанравдан -

Аа? Зөв л шийдсэн байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Тэгэхгүй бол таныг аваад явчих гээд байна шүү дээ.

Лувсанравдан -

Тэр чинь тэгээд шууд хийх байсан. Тэгээд хэдэн жилээр сөөгдөх юм?

Буяндэлгэр -

Аймаар.

Лувсанравдан -

Тэгээд зарим юм нь онож л байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Оносон оносон. Хэцүү хэцүү. Худалдааны байгууллага.

Лувсанравдан -

Тэгж л байсан. Тэгээд би тэгдэг юм. Худалдаанд сайн муу алийг тэр гэхэв. Түүнийг тоолох юм бол бараг 100-гаад юм хэлнэ. Түүнийг яриад яахав. Хийсэн юм байна уу? Байна. Байхгүй болсон нь жаахан тийм байдаг юм. Шоронгүй. Тэтгэвэр доогуур тогтоож өгөөгүй. Тэр үедээ 800 авч байсны ач тус.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дарга гэдэг нэр зүүж байсных арай илүү авсан юм байлгүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

800-гаар олон жил ажиллахаар хэдэн хувь нэмдэг юм байна лээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүгээрээ би явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Түүнээс биш цалингаар бол 600 хүрэхгүй тогтоогдож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Олон жил ажилласан нэмэгдэл гээд нэмдэг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд овоо нэмсэн юм. Сүүлдээ улсын хэмжээгээр нэмэгдээд одоо 200,000 хүрээд явж байна. Тиймэрхүү л амьдралтай байна. /Инээв/ Гурав дахь сэтгүүлчтэйгээ уулзаж байгаа. Хот явахаа байчихаад уулзаж учирч чадахгүй болсон юм даа. Амьд байх хугацаандаа хэл амгүй. Муу бага хүүгээ сургуулийн төгсгөчихнө гэж бодоод байгаа. Гол нь одоо тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэг амьдрал үзүүлчихвэл тэгээд болоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Энд одоо улсын сууц байсан юм. Сүүлдээ хувьчлаад өгчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ганц өрөөтэй. Тэгээд гал зуухтайгаа 2 өрөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Олон ам бүлтэй биш болж байна. Манай хэдэн дүү нар ирвэл багтадгүй юм.

Буяндэлгэр -

/Инээв/ Яаж багтах вэ дээ.

Лувсанравдан -

10 хэдүүлээ ингээд суучихна даа. Том өрөөгөөр суугаад гал зуухны үүгээр ингэж суугаад тэгээд би та нар дуулж байна уу? гэхээр тэндээс дуулж байнаа ах гэдэг юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Хааяа нэг ирдэг юм. Манай дүү нар.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бөөгнөөд. Би ноднин хотод очиж хийсэн. Манай ээжийн дүү хөгшин байдаг юм. Одоо 80 хэдтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хотод. Тэднийд цуглаж жаахан шуугилдаж байгаад тарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хааяа нэг тэгж бөөгнөдөг юм.

Буяндэлгэр -

Сайхан байна. Нээрээ.

Лувсанравдан -

Тэгээд явж байна даа хө.

Буяндэлгэр -

Лодойдамба зохиолч хэлсэн юм гэнэ лээ. Амьдралын сайхан нь уулзахдаа гэж.

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Амьдралын сайхан нь уулзахдаа гэж.

Лувсанравдан -

Аа тийм. Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Энх тунх бүгдээрээ уулзана гэдэг чинь сайхан ш дээ. 15, 16 хүн ахыгаа хараад сайхан ш дээ.

Лувсанравдан -

Хөдөө бол том юм болдог юм. Хотод болохоор хүүхдүүдээ авч ирэхгүй. Өөрсдөө шуудангаар хүрээд ирнэ. Хөдөө болохоор тал талаас морьтой тэмээтэй. Тэрэгтэйгээ ирнэ. Энэ жаахан бор юм миний хүүхэд байгаа юм. Үнсээрэйэ гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Үнсүүлнэ шүү дээ. 7 хоног хөдөө гүү барьсан дүүгийндээ очоод 7 хоног шуугилдаж байгаад...

Буяндэлгэр -

Ёстой нээрээ 200 хүн цуглана даа.

Лувсанравдан -

Ноднин тэр эгч хүүхэн дээр очиж шуугиж байгаад тарсан. Тийм л байна. Би чинь бас хэнэггүй талын хүн дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай намын хорооны дарга Бизъяа гэж хүн байсан. Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш байсан даа. Бизъяа гээд...

Буяндэлгэр -

Дуулсан юм байна.

Лувсанравдан -

Аа?

Буяндэлгэр -

Дуулсан юм байна шүү.

Лувсанравдан -

Тэр энд намын хорооны дарга байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хүнтэй уулзаж суугаад юм яриад тийм ч юм. Ийм ч юм. Тийм малгай гээд л ингэж байтал утас дуугарлаа. Авлаа. Хөөе чи одоо ороод ир. Дарга тэгнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

За тэгээд тавина. Нөгөө хүнтэй ярьж байтал 5 минут өнгөрчихнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Чи ер нь яана. Намын хорооны дарга нь хүрээд ир гэж байхад ирэхгүй. Яасан хэнэггүй толгой бэ? Чи. Хөө энийг мал бол алаад идчихмээр гэж хэлэх дөхөөд байгаа юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Аманд нь орж ирэх гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Би бол яахав дээ. Тэр хүнийг хөөгөөд гаргаж чаддаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр хүний тавьсан асуудлыг шийдчихээд очих гээд жаахан хоцорчихлоо. Юуны чинь жаахан гэж чамайг хүлээсээр байгаад хамаг ажил хүлээгдчихслээ. Нөгөөх чинь уурлаад байдаг. Бизъяа. Яанаа чамайг гэдэг. Би дотроо мал бол алаад идчих юмсан гэж хэлэх нь гээд бодоод...

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Намайг хэнэггүй гэж загнадаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хаячихаад гарч болдоггүй хэцүү.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Лувсанравдан -

Хүнтэй юм яриад гомдол тэмцлийн шийдээд гаргах гэж байтал.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дарга дуудаад очихоор хожигдлоо гэж загнаад тэгээд би хэнэггүй байж байгаад буруудаж байж гэж боддог юм. Тийм мэтийн л юм болох юм. Үзэж харж явах юм.

Буяндэлгэр -

Барааны нэмэгдэл хорогдол гэдгийг нэг их тооцоолдоггүй байх тиймээ?

Лувсанравдан -

Байхгүй. Тийм юм байхгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Түүх болж. Би уржнан нэг хуучин аппаратынхаа дүрэм журмын тухай цаас хаядаг юмуу? Ноорог хийдэг юм билүү? гээд уншиж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгсэн чинь сонин санагдаж байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр банктай харьцдаг харьцаа, тэр данс тооцоо гаргадаг журам, ажлын үүрэг гэж жагсаалт гаргадаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дарга орлогч, тэгээд барааны мэргэжилтэн, хэлтэс санхүү, механик, тэр урлагийн хамтлаг энэ тэр гээд харж байхад ийм сонин юм хийж явж дээ гээд сонин байна лээ.

Буяндэлгэр -

Та зах зухаас нь байлгаж байх хэрэгтэй шүү.

Лувсанравдан -

Тэгээд түүнийгээ ураад хаячихсан. Одоо үүгээр яах бэ? дээ гээд...

Буяндэлгэр -

/Инээв/ Түүх болж үлдэж байгаа байхгүй юу.

Лувсанравдан -

Урлагийн хамтлаг гэж байгуулж байсан ш дээ.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Улаанбулан том байр барьж өгөөд дотор талын задалдаг авдар гарч байсан ш дээ. Түүнийг сайхан салгаад панериудын сайхан угсраад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүүр сайхан панери дотортой.

Буяндэлгэр -

Аа ха. Аймгийн төвд барьж байсан юмуу?

Лувсанравдан -

Энд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ингэж байгуулаад...

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

10 хэдэн хүн аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дуучин, бүжигчин, хөгжимчин хэдэн хүн. Дандаа ажиллаж байсан хүмүүсээс аваад тэгээд ажиллуулаад...

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн онд та тэгж байгуулав?

Лувсанравдан -

Тэр чинь 80 хэдэн онд л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

84, 85 оноос тэгээд урлагийн хамтлагт машин авч өгөөд нэг 53 машин өгөөд. Авч өгөх ч байхав. Хуучин машин өгсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Үндэсний хөгжим авч өгөөд. Цахилгаан хөгжим авч өгөөд арган авч өгөөд тэгээд урлагийн хамтлаг байгуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гайгуу гарын дүйтэй нэг залуугаар даргын тавиад тэгээд сумуудаар тоглуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Булган, Дундговь, Баянхонгорын наад тал, Өвөрхангайн наад талын сумдуудаар очиж тоглуулаад тэгээд байдаг байсан. Тэгээд Ардчиллаар байхгүй болсон. Би өчигдөр сурсан. Хоёр цахилгаан гитар арган нь микрофон нь байгаа гээд тэгж байна лээ. Тэр чийгтэй байшинд хэрэггүй боллоо биз.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яахав арган яадаг бол? Цахилгаан гитар яахав байгаа байх л даа. Төмөр юм чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Цаашаа амьдралд хэрэглэж болохоор юмнууд байсан даа гэж бодогддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Юм юмтай байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Юм юмтай байсан юм байна.

Лувсанравдан -

Барилгын бригадтай. Урлагийн хамтлагтай.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Ахмадын баяраар хөгшчүүдээ хөөж авч ирээд концерт тоглуулаад 20 хэдэн хүн.

Буяндэлгэр -

За?

Лувсанравдан -

Хуучин дуулдаг барьдаг тийм улсууд л байгаа юм л даа. Зайлуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сайхан л дуулж байна лээ шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бие хаа нь жаахан бүдүүн хатуу болсон болохоос биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дуу хоолой нь сайхнаараа байна лээ.

Буяндэлгэр -

/Инээв/ Сайхнаараа биз дээ?

Лувсанравдан -

Сайхнаараа. Өнөөдөр өглөө 11 цагт цуглуулаад гарын бэлэг дурсамж гардуулаад 20 хэдэн хүнд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд хамтлаг болно шүү. Та нар. Байр л олдохгүй надад зовлонтой байна. жаахан ярьж байгаад болъё гээд улсууд тэгж л байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Манай энэ ахмадын дотор бүх мэргэжлийн хүн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Дарга, нягтлан, манаач сахиул, худалдагч, эмч домч, бүх л улс байна. Тэд нарыг тус тусад нь юм хийлгэвэл болоод байх л м байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Би оргилуун дарсаар жаахан сэтгэлийн хөөрөгддөг юм билүү? гэж бодож байтал чадалгүй. Ганцаараа...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэдэн шагналын өгч байтал нөгөө хэд чинь шуугилдаад тараад яваад өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Бүх хүнд өгч байгаа юм л даа. 80 хэдэн мянган төгрөг гаргаж өгч байгаа. Бусад газраас гуйж өгч байгаа. Надад бол төсөв байхгүй. Улсууд баярлаад л гарч байна лээ. Оргилуун дарсаар шуугиулах гэж байгаад нөгөөхийн олж чадахгүй алдчихлаа. Хамтлаг байгуулаад хөрөнгө мөнгө олдог тийм юмтай болгоё гэж бодоод байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Хэнхэг хүн чинь өөрийнхөө ядарсныг мэдэхгүй цааш нь юм бодоод золигтоод болохгүй байна.

Буяндэлгэр -

Юм хийхээр цаашаа ургаж гараад...

Лувсанравдан -

Тийм. Гарч ирээд байдаг.

Буяндэлгэр -

Гарч ирээд байдаг.

Лувсанравдан -

Олон түмэнтэйгээ байх. Ер нь тэтгэвэр авчихаад гэртээ суух чинь дэмий.

Буяндэлгэр -

Дэмий дэмий.

Лувсанравдан -

Ингээд яваад улсуудтай яриад хөөрөөд...

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Үзээд явах энэ л арай дээр юм.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Би тэтгэвэр тогтоолгоод гурван жил суусан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд дэмий юм байна гэж бодоод тэгээд байж байтал сууц өмчлөгчдийн хорооны дарга болгоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

СӨХ-ын дарга 5 жил хийгээд.

Буяндэлгэр -

СӨХ-ын дарга сайн хийх юм биш үү?

Лувсанравдан -

СӨХ-ын дарга бас хэцүү юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Гол нь оршин суугчид мөнгө өгөхгүй бол тэгээд байхгүй. Бас төсөв төлөвлөгөө байхгүй юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь оршин суугчдын мөнгөөр л юм хийнэ

Лувсанравдан -

Суугчдын мөнгөөр л юм хийнэ. СӨХ-ын дарга хийгээд 48 айлын орон сууцны бүх орцыг засаад, за дээврийн засаад тэгээд гарсан даа. Болохгүй нь дээ. Юм хийж ерөөсөө болохгүй нь.

Буяндэлгэр -

Мөнгө өгөхгүй байна уу?

Лувсанравдан -

Мөнгө өгөхгүй.

Буяндэлгэр -

Орон сууцны мөнгөн дээр нь шууд бичээд авчидаг юм байна лээ.

Лувсанравдан -

1000 цаас өгчихөөд та нар юу ч хийхгүй байна гээд. 1000 цаасаар юу хийх юм бэ?

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Юу ч хийхгүй байна гээд загнаад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгж яаж загнуулж суухав гээд тэгээд байж байтал ахмадын хорооны тайлан сонгууль болоод даргаар сонгоод хаячихлаа. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэгээд бушуухан тэр СӨХ-ын даргаа ав. Би ахмадын хорооны дарга хийхээр боллоо.

Буяндэлгэр -

Аа ха. Аймгйин ахмадын хорооны дарга уу?

Лувсанравдан -

Сумын.

Буяндэлгэр -

Сумын ахмадын хорооны дарга.

Лувсанравдан -

Аймгийнхан өөр хүн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улсууд тэгдэг юм. Та ер нь даргын буянтай хүн.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

50 хэдэн оноос эхлээд одоо 2009 он бас л дарга хэвээрээ. Их бага хамаагүй ямар нэгэн газар дарга л байж байх ёстой юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Миний дарга ч өнгөрсөн байнаа. Бичиж ч чадахгүй. Сонсож чадахгүй. Харж чадахгүй. Дарга байгаад яахав гэхээр үгүй та байхгүй яах юм гээд өөдөөс тэгж байгаа юм шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яахав та гар гар гэж хэн хэлэх вэ дээ. Тэнд баярлаж л байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Оо та ануухан сайхан байна гэхээр сайхан санагддаг юм.

Буяндэлгэр -

Тийм. Ануухан байна.

Лувсанравдан -

Гайгуу байгаа байх гэж бодоод алхаад байгаа. Явж байгаад ядраад жаахан суумаар санагдаад /Инээв/

Буяндэлгэр -

80 гарсан гэхэд аягүй хөнгөн байна. Та юу идэж уудаг бэ? Бас их сонин байна.

Лувсанравдан -

Яахав дээ. Ийм нэг юм байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Ерөөсөө хүн тогтоосон хэмжээнд амардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Унтдаг амардаг байх хэрэгтэй. Би тэгж чадахгүй 30 жил явчихсан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Сүүлийн үед би тэгж бодож байгаа. Тэр бол шөнө сум руу яваад өдөр нь сумандаа ажилладаг байсан тэр хугацаанд л байсан болохоос биш дандаа тийм байгаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Унтлагын хугацаа заавал барих. Шөнө 12 цагаас хойш би заавал унтдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд өглөө 6 цагт сэрнэ. Түүнийг баримтлана. Сүүлийн үед ногоотой хоол их идэж байгаа. Дээр үед бол эхэндээ мах л иддэг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

45 онд юм олдохгүй. Цахиур буу худалдаж аваад гөрөөс алж иднэ. Тэгж байгаад ногоотой хоолонд 30, 40 жил 50 жил шахуу боллоо.

Буяндэлгэр -

Аа ха. Хоолны дэглэм барих уу? Та?

Лувсанравдан -

Хоолны дэглэм жаахан барих хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яахав дээ. Ажил төрөлтэй хааяа алдана л даа. Хуралд сууж байгаад би хоолоо иднэ гээд гаралтай биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Нэн чухал юм бол хөдөлгөөн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Байнгын дасгалтай. Байнгын явж хөдөлж байх. Ийм гурван юм амьдралдаа жаахан баримталдаг юм. өөр юм байхгүй. Үүнээс нэлээд залж байсан. Одоо больсон. Одоо хэрэглэж чадахгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Улсууд зарим нь тэгдэг юм л даа. Намайг согтоож үзээгүй гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Яагаад тийм нэр гарсан юм гэхээр би Эрхүү рүү аймгийн орлогч даргатай цуг түрүүлээд явахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэр чинь 15 хоног явж байгаа юм. Оросын Буриадуудын сангийн аж ахуйнуудаар яваад Сангийн аж ахуйнхан гаргаж өгнө гээд нэг хоёр шил юм гаргаж тавина. Тэгээд салат малат ногоо тавьчихдаг. Гаргаж өгч байгаа юм. 24-тай. 24-ийн хамар дээр тавьж байгаад нөгөөхөө уучихдаг. Хүлээж авч байгаа нь гурав дөрвөн байшингийн зайтай зогсчихдог. Нөгөөх дээр нь очоод дахиад гурав дөрвөн шил архи ууна.

Буяндэлгэр -

Хнн.

Лувсанравдан -

Тэнд л жаахан тэссэн юмуу даа. Тэгээд буриадууд танайхаас дөрвөн хүн ирснээс гурвын бид нар согтоож чадсан. Нэг нөхрийг л чадаагүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Тэр нь би байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лувсанравдан -

Тэгээд яаж аргалсан гэхээр тэнд эхлээд эх дэлхийгээ мялаана гээд...

Буяндэлгэр -

Эх дэлхийгээ мялаана гээд газар луу яадаг юм.

Лувсанравдан -

Манайх болохоор дээшээ өргөдөг.

Буяндэлгэр -

Тийм.

Лувсанравдан -

Түүнийг чинь стаканд өгнө. Бараг талын шахуу асгаж байгаад уучихдаг. Манай гурав болохоор цөмийн шахуу уучихаад байдаг.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Ганц сангийн аж ахуй биш гурав дөрвөн сангийн аж ахуй дээр очиж байгаа учраас унана л даа. Би нүдийн хариулж байгаад асгаад байсан даа тэссэн байх. Түүнээс биш яаж тэсэх вэ дээ.

Буяндэлгэр -

Тийм. /Инээв/

Лувсанравдан -

Тэгээд дараагийн очсон хүмүүс дуулаад энд ирээд тараачихсан. Согтдоггүй гээд. Одоо бол би хэмжээгээ хатуу барина. Гурав дөрөв уучихвал тэгээд боллоо. Тэгэхгүй бол болохгүй . Ойчоод өгөх юм бол намайг чирч явах хүн ч олдохгүй. Барагтай хүн чирч чадахгүй. Хөлөөс л чирвэл явна.

Буяндэлгэр -

/Инээв/

Лувсанравдан -

Хэн хэн нь аятайхан идэж ууж идээд аятайхан явах хэрэгтэй. Олны өмнө аятайхан явах хэрэгтэй. Настай хүн гээд олны өмнө уранхай хиртэй хувцас өмсчихөөд явах биш. Гадуур явсан ч гэсэн биеэ цэгцтэй авч явах хэрэгтэй. Би тэгж л бодож биеэ авч явдаг юм.

Буяндэлгэр -

Зөв зөв. /Инээв/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.