Davaadorj


Basic information
Interviewee ID: 990407
Name: Davaadorj
Parent's name: Sambuu
Ovog: Sambuu
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Director of Arhangai Museum
Belief: none
Born in: Bayan-Ulaan sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: hunter, first pilot of 'Green' airplane (AN-2)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
repressions
family
environment
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Өнөөдөр 2009 оны 10 сарын 5-ны өдөр. Даваа гариг. Би Архангай аймгийн Цэцэрлэг хотын орон нутгийн музейн захирал Даваадорж...

Даваадорж -

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн.

Буяндэлгэр -

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Архангай аймгийн музейн захирал Даваадоржтой уулзаж байнаа. Та бол энэ нутгийн уугуул хүн юм байнаа. Архангай нутаг маань их сонин сонин домог байдаг юм байна лээ. Зая банди лам гэгээн өөр хэн хэн ч билээ? Үүх түүхийн та сайн мэдэх байх. Тэр талаар дурдмаар байх юм.

Даваадорж -

За яахав. Уул нь үүх түүхийг судалж мэдэж л байна. Гэхдээ сурсан юм бага л байгаад байх шиг байна. За манай музей байгаа барилга. Манай энэ Архангай аймгийн цэцэрлэг хотын төв байрласан энэ бол Зая бандид гэгээний сум хийд байсан. Энэ сүм хийд яахав гэхээр 1636 онд байгууллагдсан ийм сүм хийд. 200 гаруй сүм хийдтэй. Дээд доод хүрээ гээд, за 2000 гаруй лам нартай ийм том хийд байсан. За энд бол чонотой хонхор гээд юу ч байдаггүй газар байсан. Тэгээд Зая бандид гэгээн одоо 13-р далай лам Жамбан гэж хүн энд ирж, одоо энд байж энэ уул ус нь сайхан юмаа. Ус их багатай юм гэж. Одоо энэ Булганы зүүн сугад Жамбаганы булаг гэж байж байгаа даа. Тэгээд энэ Жамбаганы булгийн энд майхан бариулж одоо шовгор бариулж 7 хоносон юм гэсэн. Тэгээд энд ус гарч булаг гарч энэ булгийг Жамбаганы булаг гэж нэрлэсэн. Ийм байж байгаа. Манай энэ Архангайн уул ус бол ерөөсөө яг ингээд харах юм бол 9 Булгантай. Одоо ингээд цаанаас авахуулаад одоо ингээд урд энгэр хаанаас ч харсан. 9 булган байж байдаг. Манай энэ гол Зая бандид хүрээ хийдийн хойно байгаа Булган уул бол эм савдагтай ийм уул. Эм савдагтай учраас Зая бандид гэгээн бол энд хойно Булган уулын орой дээр 80 см-ын өндөртэй. Ямандаг бурхан гэж байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд Ямандаг бурхныг арванайлж орой дээр нь залж байсан. Ийм учиртай ийм сайхан зөөлөн бурхан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тийм. Тэгээд музейн тухай юмуу? Уул усны домог момог юмуу?

Буяндэлгэр -

Тэр бүгдийг сонсмоор л байна. Уул усны домог...

Даваадорж -

За манай музей бол 1949 онд байгууллагдсан. Энд бол 64 онд энд ирсэн. Музейн энэ цогцолборыг их бага засвар хийж сэргээн засварласаар байгаад миний мэдэх 43 жил болж байна. За одоо зүүн сэмч нь муудаж ингэж хагарч хэмхэрч иймэрхүү байна. За манай музей 10,000 гаруй үзвэртэй. Улс аймагтай 1-р байранд ордог. Соёлын жилд улсад 1-р байр эзэлж байсан. Ийм байгууллага байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За домгийн талаар гэх юм бол маш олон домог байгаа даа. Тойроод энэ булагнууд хүртэл домогтой. Одоо энэ Цагаан давааны зам гээд тавьчихсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

Энэ чинь юу гэсэн юм шүү. Энд чинь Намсрай бурхан байсан гэсэн.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Хөлийн тайраад...

Буяндэлгэр -

Зам тавьчихсан.

Даваадорж -

Зам тавьчихсан. Тийм учраас Архангайн ард түмэн жаахан дутуу гутмаг байнаа гэж.

Буяндэлгэр -

Аа ха. Аваар их гардаг байсан.

Даваадорж -

Аваар осол их гардаг байсан. Одоо тэгээд сүүлдээ тэр мэрийн яриад, хөгшчүүдтэй яриад, сайхан сайхан лам нар байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо ч гэсэн манай лам хүүхдүүд сайхан сурч байгаа лам хүүхдүүд бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд Улаанбаатар хотоос 9 лам ирж энд баахан хононо өнжин маань уншиж тэгж байж гайгуу болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэр ганц модны булаг гэж яриад байгаагийн чинь наад талд бүүр байгалиас заяасан мааньтай бурхан байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Даваадорж -

Мааньтай хад байдаг юм.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

За түүнийг бол хүн мэдэхгүй дээ. Ховорхон мэднэ. Тэгээд яахав багш ламтан. Би олон багш ламтантай байсан л даа. Цаг нь болохоор ард түмэндээ зааж өгнө. Цаг нь болоогүй гээд тэгдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би цагийн хүлээгээд байж байдаг юм. Цаг нь болохоор зааж өгнө. Бүүр тийм байгалиас заяасан мааньтай.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Тийм сайхан...

Буяндэлгэр -

Цаг нь болоогүй юм байх даа?

Даваадорж -

Арай болоогүй. /Инээв/ Тэгээд бас нэг домог нь яахав гэхээр Зая бандид гэгээний чинь энэ, одоо манайд чинь 1, 2-р Зая бандид гэгээний гүдэм шарил нь байдаг ш дээ.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Тэгээд далай лам ирж арванайлж гадна талын дотно талын, энэ бол домог ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Түмпэнд хийгээд аваад явсан юмаа гэж. Тийм учраас дутуу гутмаг байгаа юм болов уу? гэж хөгшчүүд ярьдаг байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Өөрийн арванайлаад, одоо манай энэ музейд байж байгаа энэ. Энэ бол намайг музейд ороход бол ванн дотор ингээд би чинь айгаад эхлээд гүйдэг л байлаа. 16-хан настай орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо бол тэврээд л гүйх юмдаа. Юунаас нь айх вэ?

Буяндэлгэр -

Занданшуулчихсан?

Даваадорж -

Тийм. Занданшуулчихсан. Тэгээд суваргалаад хийчихсэн. Ийм сайхан гүдэм байдаг юм. Бакула Ринбүүчи манай аймагт 9 удаа ирлээ ш дээ.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Ирэхдээ бол зөвхөн энэ хоёр Гэгээнд мөргөчихөөд л явдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нутгийн ард түмэн ирж мөргөдөг юм. Мөргөсөн бүхэн биелж байна. Бүтэж байна гэдэг юм. Лав л намайг 43 жил түшчихлээ. Бү энэндээ залбирч суудаг юм. Төрийн шагналыг ч их хүртлээ. Ийм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За ингээд Цагаан давааг даваад давахаар зэрэг Тайхар чулуу гэж байж байгаа.

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

Тайхар чулуу бол гурван домогтой.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Нэг домог нь яахав гэхээр Булган гэж Тайхар гэж хоёр хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Булган гэдэг нь эмэгтэй. Тайхар гэдэг нь эрэгтэй. Тэгээд Булган нь ирж тэр сайхан голтой байсан. Тэр нь худаг байсан. Булаг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр булагт ирж үсээ самнаж гоёдог байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэр дээр үеийн хаад ноёдын тийм нөхцөлөөс тэр Булган эмэгтэйг тийш нь тэр худаг руу оруулсан. Тэгээд тэр Тайхар залуу нь харсаар байгаад чулуу болсон юмаа гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нэг ийм домог байдаг.

Буяндэлгэр -

Тэр эмэгтэй яах гэж тэр худаг руу өргөл барьц барьсан юм болов оо? Яах гэж?

Даваадорж -

Үгүй үгүй. Тэр эмэгтэйг өөрийг нь худаг руу устгахгүй юу.

Буяндэлгэр -

Харин тийм. Яагаад устгаж байгаа юм бол?

Даваадорж -

Хүн зориуд санаатайгаар одоо оруулаад юу ч гэдэг юм. Тэгээд хийчихсэн гэдэг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Сонин домог байна. Сонсоогүй домог байна.

Даваадорж -

Тэгээд хийчихсэн юмаа. Тэгээд Тайхар залуу харсаар байгаад Тайхар чулуу тогтсон юм гэж. Аа нэг домог нь бол Бөхбилэгт Хөббөй уулын Хүүш уул гээд урдхан талд нь байдаг юм даа. Тэр уулын орой дээр сууж байсан чинь аварга могой ар талынх нь нэг толгой байдаг юм. Тэрийг ороогоод гараад ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд Хөббэй уулын оройг тасдаж аваачиж тэр Тайхар чулууг Хөббэй уулын оройг тасдаж аваачиж тэр аварга могойг дарсан юмаа гэсэн ийм домогтой байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За тэгээд нэг домог нь бол яахав нэг Бадарчин явж байгаад тэнд нэг уулын орой салгалаад хөдлөөд байх шиг байсан гэж байгаа юм. Ингээд хөдлөөд байх шиг болохоор нь энэ уулын орой ерөөсөө газраа олсонгүй. Нутгаа эрээд байна гээд үүрч аваачиж тэнд аваачиж тавьсан. Тэгээд нутгийн олсон гэж ингэж үздэг. Манай Тайхар чулуу бол 150 бичээстэй. 14 хэл дээр бичигдсэн. Ийм Тайхар чулуу байгаа юм. Гадаадын 14 хэл дээр бичигдсэн. Өөр дээрээ 150 бичээстэй. Одоо тэгээд Дорлигжав, Дондогжав гээд зөндөө их нэр биччихсэн байгаа ш дээ. Жоондгой моондгой гээд тэгээд Ренчинбямбаев гуай нэг ирж үзээд малгайгаа аваад ээ хайрхан олон улс Жоондгой болжээ. Бурхан болжээ гээд тэгж байсан. Тэр нь бол шоглож байхгүй юу. Тэгээд наашаа цаашаа одоо яахав тойрон аялалаар явж байсан улсууд ингээд нэрээ биччихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бүр тосон будгаар бичсэн байгаа ш дээ. Тэрийг чинь. Тэгээд одоо бол больж байна. Сүүлийн үед бас энэ уул усаа их хамгаалах одоо дээр үед чинь ингэдэг байлаа ш дээ. Булаг руу цагаан юм оруулж болохгүй ээ. Тиймээ? Догширно гээд тэгдэг байсан. Тэр чинь бол уул усаа хамгаалаад байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

Ийм байсан байгаа юм. Тэгээд одоо тэндээс мод тайрч болохгүй. Эндээс мод тайрч болохгүй гээд одоо яах юм тийм юм ерөөсөө байхгүй. Тийм хөгшчүүлийн хэлэх үгийг ч ойлгох юм байхгүй. Тийм ч юм байхгүй. Одоо та нар Халзангийн ийшээ гараад хараарай. Ямар сайхан нэвсийсэн мод байсан. Одоо дандаа хожуул. Ярайсан хүн сууж байгаа юм шиг хожуул. Ийм болчихсон. Ингээд нэг үе уул, усаа хамгаалах гэдэг юм маш их хоцрогдсон. Яахав нэг үе би урилгаар байгууллагууд дээр албан газраар явж лекц уншдаг байсан. Лекц гоё байлаа ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо бол тийм ч юм байхгүй. Ийм болчихсон. Одоо сүүлийн 2 жил бас энэ уул усаа хамгаална гэдэг юм маш их хийж байна. Би энэ музейд тайлбарлагчаар эхлээд орж байсан юм. 16-хан настай.

Буяндэлгэр -

Аа ха. Эрхлэгч нь хэн байсан?

Даваадорж -

Тэр үед Чойжоохүү гэж хүн байсан юм. Мундаг хүн байсан. Чойжоохүү, Балдандорж, Цэрэндагва гээд сайхан улсууд байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд нэг за би тайлбарлагчийг 15 жил хийсэн юм. 43 жил ажиллахдаа.

Буяндэлгэр -

10 төгсөөд ирсэн үү?

Даваадорж -

Хөдөө аж ахуйн техникум төгсөөд ...

Буяндэлгэр -

За хаана төгссөн юм?

Даваадорж -

Одоо эндээ төгссөн юм. Техникум гэж гоё сургууль байлаа ш дээ. Тэгээд тэнд чинь яахав гэхээр ингээд нэг үе кино драмд босгоод чи бос, чи бос гээд ингээд босгоод босгож хараад ингээд кино драмд шалгаруулж авдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд Хөдөө аж ахуйн техникумд эгч бид хоёр хоёулаа байсан байхгүй юу. Тэгээд эгч бид хоёрыг хоёулангийн Дэнсамбуу гэж соёлын хэлтсийн дарга байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ буудалд Булган буудал гэж ганцхан буудал байлаа. Энэ буудалд 3 цагт оч гээд тэгэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр өдөр би ээж ааваасаа нуугаад үснийхээ өмнө талыг тайрчихсан чинь өрвийсөн юм болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд ангийн эрэгтэй хүүхдүүд түүнээс чирээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэнд кино драм шалгаруулах гэж байна гэж ч мэдээгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд чирч гүйгээд, үсээ тайруулчихлаа гэж намайг тэгж байна даа гээд, манай ангиас нэг хүүхэд манай сургуулиас хүүхдүүд бас юу яасан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Замдмаа Мамдмаа гээд баахан хүүхдүүд.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд би бодоод байхгүй юу. Эгч яахаараа түүнд ордог юм бол? Би ч яахав үсээ тайруулчихсан учраас орчихож гэж бодоод байсан байгүй юу. Тэгээд ирсэн чинь харин кино драмд шалгаруулж байгаа гээд тийшээ алх ийшээ алх гэж байгаад ...

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Даваадорж -

67, 68 он ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд бид хоёр чинь хөдөөний улс юм чинь. Хөдөө адуу малтай ноцолдож өссөн. Тэгээд ээж аав явуулахгүй гээд, нэг айлын хоёр хоёр хүүхэд яаж явах вэ? гээд. Одоо Тунгалаг энэ тэртэй чинь би хамт кино драмд явж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо гавъяат жүжигчин Тунгалаг байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тийм. Армийн театрын найруулагч байсан.

Даваадорж -

Тийм. Тийм. Яг үнэн. Одоо урлагийн холбооны дарга, орлогч дарга гэж явдаг юм шиг байгаа юм. Тэгээд эгчийгээ хоцроочихоод би өөрөө томилолт аваад, тэгсэн хэрнээ нөхөртэйгээ суух гээд нөгөөдөхдөө ч яваагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд байж байтал музейд орно барина гээд ингээд Самданмөнх дарга үзэл суртлын хэлтэс дуудаад тэгээд энэ музейд орсон юм. Азтай сайхан...

Буяндэлгэр -

Аа ха. Аймгийн намын хорооны Самданмөнх дарга тиймээ?

Даваадорж -

Тийм. Тийм. Үзэл суртлын. Одоо энэ музейд байх ёстой. Тэр үед бас ч гэж үстэй гэзэгтэй биетэй байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тайлбар майлбар хийнэ. Гадаад дотоодын улсууд уулзана гээд ингээд музейд ороод ирсэн.

Буяндэлгэр -

Тухайн үед нуруу туруу сайтай. Царай зүс сайтай.

Даваадорж -

Одоо ч зурагнаас өөр юм үлдэхгүй юм даа.

Буяндэлгэр -

Сонгож авч л дээ.

Даваадорж -

Тийм л юм болсон шиг байгаа юм. Одоо бодоход.

Буяндэлгэр -

Аа ха. Сайхан охидуудыг л сонгож авч байсан биз.

Даваадорж -

Тиймээ. Тийм. Музей гадаад хүнд үйлчилнэ. Тэгээд нэг хэсэг энэ тэндээс хүн ирнэ. Би л онгоцны буудал дээр мөнгөн аягатай сүүтэй хадаг барьж очдог байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо түүх болж үлдэж дээ. Яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо хөгшрөхөөрөө бодож байгаа юм. Залуудаа бол түүнийг мэдэрдэггүй л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Ингээд байж байсан. Тэгээд 15 жилийн дараа музейн захирал боллоо. Тэгээд музейн захирал болоод яриа хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би ерөөсөө мартдаггүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь Баянхонгорынхон уул ус модыг их тайрдаггүй. Яагаад гэвэл би музейн хүн учраас дандаа хөгшчүүлтэй уулзаад ... Одоо лам нартай уулзсан хүнийг чинь цагдаа дээр баривчлаж авааччих гээд нэг хэсэг тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би музейн хүн гээд лам нар хөгшчүүдтэй уулздаг учраас над хөгшчүүл зааж өгөхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо энэ модыг тайраад байна. Энэ буруу. Уул усны эх. Би сайндаа ч биш, одоо миний хүү чи дарга боллоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дарга нарт хэлж бай. Ярьж бай гээд ингэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд нэг цуглаан яриан дээр дээр босоод ингэж тайрч байна гэнээ. Одоо энэ усны ундарга байдаг юм гэнээ. Үүнийг чинь хамаагүй тайрдаггүй гэж байнаа. Үүнийг болиулаач гэсэн чинь. За юу хийхэв зүгээр суу гээд намайг ерөөсөө юм ярьж байна гэж бодоогүй. Суулгачихсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дахиж би яриагүй. Тэрийг их боддог юм. Тэр үед дарга нар анхаарсан бол тиймээ? Одоо энэ Тамирууд чинь дууслаа ш дээ. Хойд урд Тамирууд тасраад...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Усны ундарга...

Буяндэлгэр -

Ширгэсэн гэж байна. Тиймээ?

Даваадорж -

Тийм ш дээ. Усны ундаргын тайраад байсан. Мод чухал байсан. Түүнийг нь тайраад байсан. Хөгшчүүд надад яриад байсан. Би санаанаас гардаггүй юмаа л ярьж байгаа ш дээ. Миний дүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр үед дарга нар намайг юу хэлж байна гээд бодчихгүй. Би санаагаа дарга нарт хэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд ийм сайхан музей ажиллуулсан. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эчнээгээр төгссөн. Музейн талаар Нобосибирск, Улаан-үд, Бээжин Мээжин их олон газар сургууль хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дотооддоо их сургууль сургууль хийсэн. Ингээд музей надад ээл болж байгаа газраа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За ингээд өөр юм руу орчихлоо. Уучлаарай. /Инээв/

Буяндэлгэр -

Зүгээр. Зүгээр. Санаанд байгаагаа ярь. Музейд дарамт ирж байсан уу? Өөрөө одоо хөгшин настай улс лам нартай их уулзаж байсан юм байна ш дээ. Тэгэхээр лам нартай уулзлаа юу хийж байгаа юм гэсэн дарамт ирж байсан уу?

Даваадорж -

Байлгүй яахав. Цагдаа магдаа дээр дууддаг.

Буяндэлгэр -

Түүнийгээ яриач? Тэр сонин байна.

Даваадорж -

Лам нараас чинь, музейн хүн тал бүрийн мэдлэгтэй байхгүй бол болохгүй. Одоо бичиг ном...

Буяндэлгэр -

Тангад бичиг үзсэн үү?

Даваадорж -

Оо заалгалгүй яахав. Заалгахгүй бол хэцүү ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Их ч олон багш нартай байсан. Их ч заалгаж байсан. Номоо заалгахаас гадна би очоод тэр улсуудын хувцсын угаагаад өгчихдөг. Хирнээс нь салгаад өгдөг. Ерөөсөө өөрийнх нь хүүхэд шиг гүйдэг байлаа ш дээ. Би гурван ламыг сайхан асарч бурхан болгосон юм. Тэгээд ч хувь заяа ийм байгаа байх гэж боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За тэгээд дарамт бол ихдээ их. Их байсан. Залуу байхад. За тэгээд дарга нар ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Чи тэр дарамтаас санаанд байгаагаасай ярь л даа. Тэр их сонин байна.

Даваадорж -

Дарга нар ирдэг. Ирээд дуудаад сайхан тайлбарлаж байна. Ингэж байна. Тэгж байна. Үүнийг бичээд яах юм.

Буяндэлгэр -

Тэр дарамт их чухал байгаа юм. Социализмын үед амьдрал ямар байсан юм? Ардчилал өнөөдөр ямар байна? Энэ бол нэг их айгаад эмээгээд байх зүйл биш.

Даваадорж -

Янз бүрийн дарамт байлгүй яахав. Музей үзнэ. Орой нь буудалд ир гэнэ. Очихгүй бол...

Буяндэлгэр -

Одоо жишээ нь ямар дарамт байв? Түүнээсээ санаанд байгаагаасай?

Даваадорж -

За дарамтлалгүй яахав. Зөндөө л дарамтлуулж байлаа. Ингээд нууцаар очиж ламаар хичээл заалгаж байлаа. Бас тэр дарамт. 2-рт манай нөхөр их эмч больницын дарга хүн байсан. Авгайдаа хэлэхэд яадаг юм гээд нөхрийг бас их дарамталдаг байсан гэж байгаа. Чи намын гишүүн хүн. Танай авгай чинь лам хуврага нараар явдаг. Хичээл заалгадаг ингэдэг тэгдэг гээд ийм юм ярьдаг л байсан. Тийм, тийм юм бий. Янз бүрийн дарамт байлгүй яахав. Тэгээд түүнийг хөөрхий би хөдөө өссөн болохоор тэслээ дээ. Тэслээ тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бас морь мал маллаж. Би уг нь адуучин болно гэж боддог байсан байхгүй юу. Аавынхаа ажилд тусалдаг. Оо ороо морь сорийг чинь янзын уургалдаг ийм байлаа.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд исгэрээд адуугаа...

Буяндэлгэр -

Хүүгүй юмуу? Танайх?

Даваадорж -

Аа?

Буяндэлгэр -

Хүүгүй айл юмуу?

Даваадорж -

Хоёр хүүтэй.

Буяндэлгэр -

Хүүтэй хэрнээ адуучин болно гэдэг чинь сонин байна шүү.

Даваадорж -

Би өөрийн тийм хар бор ажилд их сайн.

Буяндэлгэр -

Эршүүд байж тиймээ?

Даваадорж -

Аавтай модонд явна. Түлээнд явна. Аавын ажилд их тусалдаг. Тэгээд ээж саалинд гараад явна. Борцын авч ээзгийн доор нь хийж халуунаар авч энэ муу гүзээгээ их түлсэн дээ. Хойд урьдах юм шиг яагаад тэгж байсан юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Тэгээд исгэрээд уулан дээгүүр давхидаг. Тэгээд дуу дуулаад сартай шөнө адуу мадуу маллах чинь их гоё ш дээ. Тэгээд би адуучин болъё гэж бодож байсан. Тэгээд хувь заяа маань хөтлөөд соёлын хүн болголоо. Намайг. Тэгээд соёлоороо төлөвлөөд соёлоороо хөтлүүлээд ингээд орсон энэ үед янз бүрийн юмнууд байж л байсан. Улаанбаатарт семинар хийгээд ингээд очсон чинь Соёлын тэргүүн боллоо.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Эндээс чинь яагаад ч билээ? Хөөгдөх шахаад явлаа.

Буяндэлгэр -

Яагаад хөөгдөх шахаад явсан юм?

Даваадорж -

Мэдэхгүй. Тэр чинь яалаа даа. Болохгүй юм болоод. Лав л хулгай хийж худал хэлээгүй. Яалаа лам хуврага болсон билүү? Ингээд явлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд очсон чинь Соёлын тэргүүн болчихоод хүрээд ирлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Аа бас дарга нар ингээд ингээд яасан. Бас л Соёлын тэргүүн болчихоод хүрээд ирж мирж гээд бас нэг тийм юм боллоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За тэгээд энд чинь их шалгуулнаа. Манай ээж чинь Эрдэнэмандал сумын 9 хувилгааны удам судар байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд яасан гэхээр Авгай хүн байсан. Ээжийнх нь ээж.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Тэгээд аягүй янз янзын юм байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд би музейн хүн яах юм гээд би авдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэнэг байж дээ. Тэгээд сувдан даруулга маруулга бий л дээ.

Буяндэлгэр -

Аа нөгөө эхнэр хүний янз бүрийн зүүлт үү?

Даваадорж -

Тийм. Тийм зүүлт.

Буяндэлгэр -

Зүүлт хэрэглэл байж.

Даваадорж -

Тийм. Бид нар чинь хамаагүй тоглоод өвөлжөө бууц нь дээр тоглоод л тэгээд Соёлын тэргүүн болчихоод ирсэн чинь шалгалт гэдэг юм мундаг байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Оо Даваадорж угаасаа дандаа л алтан ээмэг сувд мувд зүүдэг. Музейнхаа юмыг хэрэглэдэг барьдаг гээд....

Буяндэлгэр -

Матаас уу?

Даваадорж -

Арга хэмжээ. Тэгсэн чинь нэг өдөр сангийн яамнаас шалгалт ирсэн. 7, 8 хүн ирсэн гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд яасан чинь Сангийн яаманд тийм матаа оччихсон.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Би аягүй их шалгуулсан ш дээ. Ажилдаа явахад нэг хэцүү. Аягүй явахад нэг хэцүү. Юу гарах вэ? дээ надаас. Юу ч гарахгүй юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгж хүртэл шалгуулж байлаа. Тэргүүн авсны ач тус нь /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Янз янзын тийм юм байдаг юм. За уучлаарай. Домог руугаа оръё.

Буяндэлгэр -

Одоо ийм асуулт тавимаар байна.

Даваадорж -

За?

Буяндэлгэр -

Та бол их юм мэднэ. Цэнээд бас ярихгүй л байна. Архангай бол харьцангуй хэлмэгдсэн аймаг гэж би бодоод байдаг юм.

Даваадорж -

Тэгэлгүй яахав. Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Архангай чинь хичнээн хүрээ хийдтэй байсан юм бэ?

Даваадорж -

Ерөөсөө их олон. Одоо та нар боддоо. Зөвхөн энэ Цэцэрлэг хотын төв дээд доод хүрээнд 200 гаруй хүрээ байсан юм.

Буяндэлгэр -

Хүрээ хийд тиймээ?

Даваадорж -

Одоо Тариат байна ш дээ. Тариатын хүрээ гээд том хүрээ байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Юуны Батцэнгэлийн Луу гүний хүрээ гээд том хүрээ байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Урагшаагаа юуны хүрээ гээд Хар балгасын юу гээд том хүрээ байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Эд нарыг цөмийн устгачихсан.

Буяндэлгэр -

Хэдэн онд устгасан юм бэ?

Даваадорж -

Энэ чинь 39 оны л үе дээ. Хамгийн сүүлийн Зая бандид гэгээнийг 39 онд баривчлаад аваад явсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр тухай ярьж өгөөч?

Даваадорж -

Тэр Зая бандид гэгээний...

Буяндэлгэр -

Зая банди Лувсанпэрэнлэй гэдэг чинь мөн үү?

Даваадорж -

Мөн, мөн.

Буяндэлгэр -

Тэр Лувсанпэрэнлэй гэдэг чинь нэр нь биз дээ.

Даваадорж -

Тийм ш дээ. Тэр Лувсанпэрэнлэй 1939 онд баривчлагдсан. Баривчлагдаад явахдаа шог дуу зохиогоод их тийм айхтар сайхан их ухаантай ийм хүн байжээ. Ер нь манай Зая гэгээн чинь удмаараа 80 хасаг тэрэг ном уншсан. Ийм их эрдэмтэй улс байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Зая гэгээний ээж Майнаа гэж сайхан жижиг чавганц байсан.

Буяндэлгэр -

Тийм. 90 гарсан ш дээ.

Даваадорж -

Өө гаралгүй яахав. Хүрэлгүй яахав.

Буяндэлгэр -

Намайг жаахан байхад ярьдаг байсан юм. Мэдэхгүй тоохгүй байсан.

Даваадорж -

Харин тийм. Манай ээж аав хоёр дээр зуны цагт очдог байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Сайхан охь ууна. Аягүй их хууч хөөрдөг байсан юм. Би нэгийн ч тогтоогоогүй түүнээс. Хүүхэд байхад тэнэг байжээ.

Буяндэлгэр -

Харин тийм.

Даваадорж -

Нэг их сайхан охь уудаг. Тийм сайхан хуучиж. Хүү маань ирсэн. Шүдэнз мүдэнз авч ирж өглөө гээд ээжид гоё шүдэнз өгдөг. Тийм байсан гэж байгаа. Тэгээд 39 онд хамгийн сүүлд машинаар тасдаж яасан гэсэн.

Буяндэлгэр -

Пөөх. Тэгж хороосон хэрэг үү?

Даваадорж -

Тийм. Тэгж хороосон. Тэгэхгүй бол юманд дийлддэггүй.

Буяндэлгэр -

Хнн. Аймаар юм бэ?

Даваадорж -

Тийм байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Даваадорж -

Машинаар тасдаж ингэж хороосон байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Түүнээс хойш Майнаа гэдэг эмээ байлаа даа. Байсаар байгаад тэр чинь 72....

Буяндэлгэр -

Намайг жаахан өвөө эмээ дээрээ ирээд буцахад л Заяын гэгээний ээж хөөрхий....

Даваадорж -

70 хэдэн онд бурхан болсон. 72 онд билүү? Зая бандид гэгээний охин дүүтэй сууж байсан Чүлтэм гэж хөгшин байсан.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Тэр Чүлтэм гэдэг хөгшний хүүхэд шуухад байгаа. Одоо ч байгаа. Тэр Чүлтэм гуай, Чүлтэм гуайн авгай ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Зая гэгээний охин дүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэр хүн нэлээд эртхэн бурхан болсон. Чүлтэм гуай энэ жил зун бурхан болсон.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр охин дүүгийн хэн гэдэг юм?

Даваадорж -

За байз хэн билээ? Тэр охин дүүгийн нэрийг мэдэхэд амархан.

Буяндэлгэр -

За яахав. Одоо тэр үр сад нь хаана байна?

Даваадорж -

Үр сад нь энд байж байна. Одоо энэ Манай Эрдэнэбулган сумын дарга байсан. Намжилдорж гээд Чүлтэмийн нэг охин тэдний авгай.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Уулзвал...

Буяндэлгэр -

Намжилдорж гэдэг юмуу?

Даваадорж -

Тийм. Намжилдорж гэж хүн бий. Тэр хүнтэй уулзахад, түүний авгай тэр Чүлтэмийн охин. Өөрөөр хэлбэл тэр чинь Зая бандид гэгээний охин дүүгийн охин.

Буяндэлгэр -

Тийм байна.

Даваадорж -

Ингээд судалбал юмнууд байж байдаг юм. Аа энэ хүрээ хийдүүдийг маш их устгасан.

Буяндэлгэр -

Уучлаарай. Зая бандид гэгээнийг нутагт нь тэгж таслаж...

Даваадорж -

Үгүй үгүй. Авч яваад.

Буяндэлгэр -

Авч яваад уу? Түүнийг та нар дуулсан уу?

Даваадорж -

Хөгшчүүдээс сонссон. Хөгшчүүд хууч хөөрөөд, Жороонбаатар гээд хүн байлаа. Тэр хүн Зая гэгээний жинхэнэ гарын хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Чойдор гээд хүн байсан. Жинхэнэ гарын хүн байсан. Тэд нараас хууч сонсохгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Сонссон болохоос өөрийн нүдээр харсан юм байхгүй.

Буяндэлгэр -

Буудаж барихад нь аягүй бол...

Даваадорж -

Аа тийм. Буудах гэсэн чинь гэгээнийг буудах ямар ч боломжгүй байдаг гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Гэгээн гэдэг нэрийг 5 ухаан хангасан хүнд өгдөг. Нооваа сооваа дооваа....

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Урлаг бүтээх ухаан. Сэхээн амьдруулахын ухаан. Дуу хөгжмийн ухаан. Тэгээд асаж байгаа гал дундуур хүртэл гаргаж байж гэгээн гэдэг цол өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ Зая бандид гэгээнийг устгах гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бээжингээс Оросоос улсууд ирж л дээ.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Тэгээд ирээд тэгсэн гэж байгаа юм. Хаалгач байсан юм байна л даа. Өөрийнх нь тийм юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За энэ улсууд надтай сайнаар уулзах гэж ирээгүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо юу яанаа. Намайг ийшээгээ даваагаар гаргаж өг гэж байна. Чи ямар ч байсан тэгээд ойлгочих. Тэгээд тэр улсыг гаргаж өгөхөөр явсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд энэ Цагаан давааг даваад буудсан байгаа юм. Гэгээнийг.

Буяндэлгэр -

Буудсан. Аа ха.

Даваадорж -

Буудсаныг яаж мэдсэн гэхээр тэр улсуудыг гаргаж өгсөн юм уу яасан юм тэгчихээд гэгээн эргээд хүрээд ирсэн.

Буяндэлгэр -

Буудуулчихаад?

Даваадорж -

Буудуулчихаад. Тэгээд ирээд дээлээ тайлаад сэгсэрэхэд бууны сум сар гээд унаж байсан гэж байгаа. Бууны хонгио.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Сар гээд ойчиж байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгж их буудсан байхгүй юу. Тэгээд алчихлаа гээд явчихгүй юу.

Буяндэлгэр -

Шүршдэг буугаар шүршиж л дээ.

Даваадорж -

Тэгээд түрүүний миний хэлдэг чинь энэ дээ гэж байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тийм их ном нь хүчтэй. Юутай хүн байсан. Хэлсэн нь тэр. Хаалгачдаа хэлчихээд явсан тэр гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд дээлээ тайлаад сэгсэрэхэд бууны хонгио сар гээд унаж байсан. Тэгж устгаж чадахгүй байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Хоёр гурав дахин ирж барьж дээ. Тэгвэл.

Даваадорж -

Тэгэлгүй яахав. Нэг удаа барьж яваад баахан шорон гэдэг байсан юмуу? Юу гэдэг байсан юм. Тэр үед улсууд нь шог дуу зохиочихоод хүрээд ирж байсан гэсэн.

Буяндэлгэр -

Тэр дуунаас нь санаж байна уу? Та?

Даваадорж -

Ямар Гэгээний цоорхойгоор яаж яаж гараад билээ? За тэгээд бүүр дийлэхгүй болохоор хамгийн сүүлд машинаар хоёр тийш нь тасдаад учрын олсон юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Ямар аймшигтай юм бэ? Морины сүүл тасалж яадаг шиг юм хийсэн байна ш дээ.

Даваадорж -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Ямар аймшигтай юм бэ?

Даваадорж -

Тэгж бурхан болгосон гэсэн. Тэгээд дараа нь сүм хийдүүдийн бурхануудыг байна ш дээ. Бурхан мурхан энэ юмнуудыг хэмхэлж, дандаа хэмхэлж булж байсан. Нэг ч бүтэн булж байгаагүй.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Дарханд тэр бурхныг булж байсан хүн байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бид нар уулзаж учирч л байсан. Чойжоохүү дарга бид хоёр. Бид хоёр ажлаар явж байгаад...

Буяндэлгэр -

Юу гэж ярьж байх юм? Хөөрхий.

Даваадорж -

Ээ эсэргүү гэж муухай шүү. Одоо энэ ...../25:33/ дуган чинь лам нараар дүүрчихсэн байсан гэж байгаа ш дээ. Алаад л энэ лүү овоолоод байдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Дүүрэн овоолчихсон байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд бурхан номын тэр улсуудаар эвдлүүлдэг. Хэмхлүүлдэг. Би харамсаж нүдний нулимс гараад, эрэгтэй хүний нулимс их гардаггүй. Их бурхан хэмхлэг чинь муухай юм байна лээ гэж хууч хөөрч байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд тэр бурхануудыг бүгдийн хэмхчээд тэгээд булуулж байсан байгаа юм чинь. Арай ч дээ. Тэгээд лам нарыг сүйрүүлсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Лам нарыг өөрсдөөр нь нүх ухуулаад буудуулаад, тэгээд тэр хүн яасан гэхээр өөрөө бас лам хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо энэ цагаан хаалга гээд байна ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

Түүний цаад талын энгэр дээр чинь би бага байхдаа тоглоод нэг их хүний толгой хүн оршуулдаг байсан ш дээ. Одоо хог асгасан тэнд чинь.

Буяндэлгэр -

За? Ил тавих уу?

Даваадорж -

Ил тавихгүй яахав. Тэр үед.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хүний толгойнууд байдаг. Малд явж байна гээд бид нар түүгээр чинь тоглоод...

Буяндэлгэр -

Манай ээж бас ярьдаг байсан юм.

Даваадорж -

Аав ээж мэдчихвэл аашлаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэнд аваачиж газар ухаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр олон лам нараар чинь газар ухуулаад буудаад л унагаагаад байсан гэсэн. Өөрийг нь бас буудаад тэр лүү оруулчихсан гэсэн. Ойччихсон гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Надад сум оногдоогүй. Би арай гэж тэр их олон үхсэн лам нарын доор дарагдчихсан байсан. Явснаас хойш шөнө арай гэж гарч оргож зайлж явж тэгээд өдий хүртэл наслаж байгаа юм даа гэж ярьж байсан.

Буяндэлгэр -

Тэр нөгөө бурхан эвдэж байсан хүн үү?

Даваадорж -

Тийм. Бурханын хуу эвдүүлж тэр лам нараар чинь энд тэнд очиж булуулчихаад тэгээд өөрсдөөр нь нүх ухуулж буудаж хаяад байсан.

Буяндэлгэр -

Өөрсдөөр нь үү?

Даваадорж -

Манай энэ Монгол эрчүүдийн 40-өөд хувь нь эрдэмтэй улс байсан байна ш дээ. Бүгдийн устгасан.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэр лам нар гэдэг чинь эрдэмтэй улс байсан байна. Түүнийг ёстой чөлөөтэй устгасан байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аймшигтай байна шүү.

Даваадорж -

Аймшигтай юм болж байсан.

Буяндэлгэр -

Тоо байгаа юу? Одоо жишээ нь Заяын гэгээний төчнөөн ламыг устгасан гэсэн.

Даваадорж -

Заяын гэгээн чинь 2000 гаруй ламтай байсан. Бүгд устгагдсан.

Буяндэлгэр -

Бүгдийн устгасан уу?

Даваадорж -

Тийм 2000 гаруй ламтай байсан. Бүгд устгагдсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аймшигтай байна шүү.

Даваадорж -

Тийм. Тэгж одоо аймшгийн их устгаж дээ. Устгаж байж дээ. Уул нь байсан бол үр удамдаа их л юу байсан байхдаа. Энэ ламын юм гэдгийг чинь хүн сурдаггүй юмаа. Би 40 хэдэн жил заалгаад сураагүй юм. Одоогийн хүүхдүүд чинь их амархан лам болох юмаа гэж би боддог юм.

Буяндэлгэр -

49 онд музей байгууллагдсан гэж байна. Тиймээ?

Даваадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Энд овоо нандин нандин юмнууд байгаа ш дээ. Би нэлээд дээр үед л орж байсан. Тэгээд яаж авч ашгүй байгуулсан юм болоо?

Даваадорж -

Энэ чинь намайг анх ороход 100 гаруйхан үзмэртэй байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ чинь эхлээд энд байгууллагдаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ урд талд хүүхдийн номын сан гээд байгаагийн тэнд намын хорооны байр гэж байсан. Тэнд кабинет гэж 10-аадхан үзвэртэй. Тэгж анх суурийн тавьж байсан юм байна лээ. Тэгээд Очирхуяг муяг гээд улсууд байсан байна. Намайг ороход жинхэнэ үзвэр нь 100-гаад эсэн бусын юмын тоолох юм бол 700, 800-гаад үзмэртэй байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Энэ сүм ашгүй яаж үлдсэн юм бэ?

Даваадорж -

Энэ сүм, энэ дээд талын гурван оройг аваад хаячихсан байсан юм. Үүнийг би бариулсан юм. Энэ хөлийн сүм чинь байхгүй байсан юм. Үүнийг би 86 онд бариулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ гурван конторыг би өөрөө барьсан юм. Хаанаа ч сахиултайгаа. Энэ гурван муурын байшин шиг юмыг чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энд их засвар нэг хийсэн. Урсгал засвар миний мэдэх 7, 8 удаа хийчихээд байгаа шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд 71 онд энүүний чинь гурван орой моройг бариулаад ингээд ингэж яасан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Аа манайд бол нандин үзвэрүүд бий л дээ. Байлгүй яахав. Одоо манай үзвэрийн 50-иад хувь нь үзвэрт тавигдахгүй байна. Сараар хоёр сараар ээлжилж тавьдаг юм. Юмнуудаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нандин үзвэр бий.

Буяндэлгэр -

Яаж бүрдүүлэв. Та нар?

Даваадорж -

Нэг үе Чойжоохүү дарга бид хоёр морь унаад, энэ сайхан домбо сав энэ юмнууд тулга мулга чинь айлын өвөлжөө бууцанд хаягдчихсан байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Нэг үе.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Айлын өвөлжөө бууцнаас түүдэг байсан юм.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Бид хоёр чинь морь унаад домбо ганзагалаад явж байлаа шүү дээ. Ноёнхангай мангайгаар чинь их явсан даа. Их явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Яваад цуглуулж, үхэр тэргээр ч явж байлаа. Сүүлдээ нэлээд сайжраад 53 машинаар ч явж байлаа. Ингээд цуглуулсан даа. Тэгээд манай Чойжоохүү дарга угсаатан зүйг улсад анх удаа нээсэн шүү. Тэгээд энүүгээрээ юманд хүрнэ. Чи жаахан олигтойхон шиг хурдан хөдөл.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Ёстой энүүгээрээ л юманд хүрлээ дээ. Аа тэгээд айлын хашаанд чинь сайхан тулга мулга хаягдчихсан байдаг байсан ш дээ. Одоо Чойжоохүү дарга мундаг хүн байсан.

Буяндэлгэр -

Алсын хараатай хүн байж тиймээ?

Даваадорж -

Тийм. Би бүх айлуудын хашаагаар явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Яагаад гэхээр үзвэр цуглуулж юм хар гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд үнэтэй авахын үнэтэй авна. Үнэгүй авахын үнэгүй авна. Гуйгаад авахын гуйгаад авна. Тэгж цуглуулж байлаа. Ямар сайндаа шалны өр айлд байсан. Чойжоохүү дарга бид хоёр очиж үзчихээд 7 хоногийн дараа ирээд авнаа гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хүрээд ирэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд 7 хоногийн дараа очоод авсан чинь улаан будгаар будчихсан.

Буяндэлгэр -

Хайран юм.

Даваадорж -

Хайран байгаа байхгүй юу. Тэгээд та нар яагаад ингэж байгаа юм. Яав ийв гэсэн чинь та нарыг голоод авахгүй байх гэж айгаад гэж. Тэгээд улаан будагтайгаа манай музейд байж л байгаа. Гэх мэтчилэнгийн одоо. Ерөөсөө музей дээр үеийн ард түмний юмыг торддог. Өөрчилдөггүй байхгүй юу. Өнгө төрх янз бүрийн юмын.

Буяндэлгэр -

Тийм. Яг эхээрээ байвал илүү сонирхолтой ш дээ.

Даваадорж -

Гэх мэтийн янз бүрийн юм байсан юмаа. Цэрэнбалдан дарга гэж байсан. Манай фондын эрхлэгч Цэрэндаваа гэж хүн байсан. Бас л хөөрхий минь энэ ажилд нэлээд зүтгэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Ийм хүн байгаа. Цэндээ гэж байлаа. Олон хүний нүүр үзлээ хөөрхий минь. Тэгэхдээ энэ музей үргэлж дээшээ цоройж явсан болохоос биш доошоо явж байгаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ жил улсын тооллого боллоо. Манай энэ газар сайхан гарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Гэх мэтчилэн музейн юмнууд байж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо хэний гарт орж тоглох юм бүү мэд. Хартай авгай шиг ингээд ажилчдаа ороод гараад ирсэн ч юу бариад гараад ирэв гээд /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Ингээд л сууж байх юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Төр тэтгэвэртээ гар гэвэл гарна даа.

Буяндэлгэр -

Сая хэр тооцогдсон бэ?

Даваадорж -

Сайн. Оо мундаг мундаг. Манайхан чинь 10,000 гаруй үзвэр гэхээр их ш дээ.

Буяндэлгэр -

Их ш дээ.

Даваадорж -

Юу ярьж байгаа юм. Хамгийн их үзвэртэй улсын түүхийн музей 8 байна шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Гэх мэтчилэн. Тэгээд ажилчид цөөхөн.

Буяндэлгэр -

Хадгалахад хэцүү байхдаа?

Даваадорж -

Сайн хадгалсан. Сайн хадгалсан. Манайх Чойжоохүү даргын үед нэг хулгай орсон. Миний үед нэг хулгай орсон. Энд болохоор тэгээд хулгайч нь баригдчихдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд би тэгдэг юм. Энэ их арванайлсан, энэ их том газар та нар ороогүй бол баригдахгүй байсан. Нэг Хурцбаатар маатар гээд аягүй тийм бүлэг хулгайч нар явлаа л даа. Тэд нарыг чинь үүгээр явуулж юу яасан байхгүй юу. Тэгээд би тэгсэн юм. Энэ мундаг газар ороод баригдлаа. Хичнээн жил хулгай хийсэн гэсэн. 7, 8 жил явчихсан. Баригдаагүй. Тэгээд энд ороод баригдсан байгаа юм чинь. Хэрэггүй юм болсон шүү эгч ёстой хэрэг алга гэж тэгж байсан.

Буяндэлгэр -

Их юм авсан уу?

Даваадорж -

Нэг Ямдаг бурхан аваад буцаагаад авчихсан л даа. Юу ч аваагүй л дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Даваадорж -

Тэгээд ингэдэг гэж байна ш дээ. Хараа. Тэр улсууд болохоор Хятад эзэнтэй байж. Тэгээд урд нь билет аваад музей үзээд дагуулаад чи үүнийг авчих. Чамд төдөн саяыг өгнө. Чи үүнийг авчих чамд хэдэн саяыг өгнө гээд ...

Буяндэлгэр -

Аа заагаад өгчихдөг?

Даваадорж -

Заагаад өгчихдөг. Тэгээд яг аваад очихоор зэрэг 30 сая нь 3 сая болж хувирдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд хулгайч нар гэж ад үзэж байна. Хулгайч нарыг чинь зовоодог байсан байна ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгж байсан гэж байгаа юм чинь. Тэгээд одоо тийм байх юм. Манай энэ лүү хулгай ордоггүй юм. Орохоороо баригддаг юм. Тэгээд сайхан газар шүү. Тэгээд энэ чинь байх хүнээ байлгана. Байхгүй хүнээ ч байлгахгүй газар гэж би бас тэгж боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нэлээд хувьтай улсууд байх байхаа. Ажилчиддаа тэгдэг юм. Нэлээд хувьтай улсууд байна шүү та нар энийг их зөв авч явж их зөв яагаарай. Энэ юманд битгий шунаарай. Юу ч байсан битгий шуна. Хоосон хоносон ч битгий энэ юм луу шуна. Эндээс мөнгө олно гэж битгий бодож байгаарай гэдэг юм. Угаасаа л тийм юм чинь.

Буяндэлгэр -

Гай л болно ш дээ.

Даваадорж -

Тийм ш дээ. Тийм.

Буяндэлгэр -

Тэрнээсээ эсэн юм болно ш дээ.

Даваадорж -

Тийм. Тэгнэ ш дээ.

Буяндэлгэр -

Тэрийг ойлгодог байх л даа.

Даваадорж -

Тийм. Тиймэрхүү маягтай.

Буяндэлгэр -

Өөрөө их сайхан багш нартай байсан байна. Тэд нарынхаа тухай дурсаач?

Даваадорж -

Миний Аюуш гэж мундаг багш байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо энэ юуны оо за Аюуш багш их явсан. Энэ одоо Баянхонгорын нөгөө сая нөгөө хийдийг нээлээ ш дээ. .... Ламын Гэгээний хийдийг ...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэрэнд хүртэл сууж байсан.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Ийм мундаг багш байсан. За тэгээд юм сурахгүй. Эхлээд би энд музейд эхлээд ингээд дуудаад ор гээд тэгэхгүй юу. Тэгсэн чинь нэг лам дуудаж байна гээд суулгадаггүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би очихгүй байгаад байсан. Нэг лам дуудаж байна гээд суулгадаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд яасан чинь сүүлдээ нэг жолооч ирээд таныг Аюуш лам дуудаж байна гэж ирэхгүй юу. Тэгээд би нөхөртэй хэлээд ингээд нэг лам дуудаад байх юм. Манай нөхөр ламд их дургүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Аав маав нь ч Хувьсгалт нам гээд ингээд явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд нэг очлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Очсон чинь чи яадаг муу гичий вэ? Тэр Гэгээний сайхан хийдэд чам шиг гичий байх юмуу? Ингэж аашлуулдаг юм байна.

Буяндэлгэр -

Нөгөө лам уу?

Даваадорж -

Тийм. Орсон чинь зад загналаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би зүгээр хоёр өвдөг чичрээд юу болж байнаа гээд бодлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За чи бурхандаа мөргө. Чи 1000 мөргө.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Чи миний бурханд гэгээний юунд чинь эмэгтэй хүн байдаггүй юм.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Ухааны юм яриад ингэдэг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

1000 мөргөөгүй. Ямар ч байсан 70, 80 мөргөсөн байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Муужраад...

Буяндэлгэр -

Сунаж мөргүүлж байгаа юмуу?

Даваадорж -

Тийм. Сунаж мөргүүлээд.

Буяндэлгэр -

Пөөх. Тэр чинь үхнэ шүү дээ.

Даваадорж -

Сүүлдээ би муужирсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Юугаа ч мэдэхгүй. Хөдөлж ч чадахгүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Одоо адилхан биш. Туранхай байсан. Тэгсэн хэрнээ хөдлөж чадахгүй.

Буяндэлгэр -

70, 80 гэдэг чинь сайн мөргөсөн байна шүү.

Даваадорж -

Пөөх сайн мөргөсөн. Туранхай байсан.

Буяндэлгэр -

Сунаж мөргөх чинь хэцүү ш дээ.

Даваадорж -

Туранхай ч байсан. Тэгээд залуу байсных.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

10 хэдхэнтэй хүн чинь мөргөлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Чам шиг юм 1000 мөргөнө гэж юу байхав. Аашлаад бос чи...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Босох гэсэн чинь босож чаддаггүй. Арай гэж мөлхөө ор байсан түүнээс татаж байж босоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд суугаад тэгсэн чинь идээ засчихаж надад чинь. Мах чаначихсан. За чи тэр идээ аваад ир. Мах аваад ир гээд би их сонин юм гэж боддог юм. Тэгээд идээ засчихсан. Надад. Ул боов моовтой идээ тавиад.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Гаднаас шүүс чаначихсан авч ирж өгөөд...

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

За тэгээд хар дагштай архи өгөөд. Би тэр үед чинь архи мархийг чинь мэдэхгүй юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Жаахан хүүхэд байсан. Би ууж чаддаггүй юм ахаа гэлээ.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Даваадорж -

Сайн лам мамын ч мэдэхгүй. Одоо яанаа.

Буяндэлгэр -

Тэр чинь энгийн л хувцастай байгаа биз дээ?

Даваадорж -

Тэгэлгүй яахав. Энгийн хувцастай. Лам хувцас өмсөхгүй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Лам хувцас өмсөх эрхгүй болчихсон байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Эрхгүй болчихсон. Тэр чинь одоо хэдэн он билээ?

Даваадорж -

Оо тэр чинь 68, 69 оны үе.

Буяндэлгэр -

Социализм ид мандаж байсан үе байна шүү дээ.

Даваадорж -

Ямар ааваа гэж гэлтэй биш. Юу гэж гуйдаг юм билээ гэж бодоод боссон чинь...

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Уу чи. Алив өгөөдөх би чамд хор өгчихөө юу? гээд өөрөө аваад уучихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дахиад нөгөөхөөсөө хийж өглөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд хийж өгчихөөд уу чи гээд болдоггүй. Одоо бодоход юм хум ч холисон юмуу.

Буяндэлгэр -

Рашаантай....

Даваадорж -

Тийм. Рашаан ч хийсэн юмуу. Тэгээд байсан. Уусан чинь би хөдөө өссөн хүн юм чинь охь архи хоёрыг ялгалгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энийг уучихвал би ухаан алдаад уначих байх. Яах гээд байгаа юм бол. Арай алах гэмээргүй юм гэж бодоод ...

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Тэгээд аашлуулсаар байгаад балгасаар байгаад нөгөөхөө уулаа. Нүүр чинэрээд аймаар. Тэгсэн чинь хоол ид гээд тэгж байна. Би дотроо л ингээд бодоод байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Ингэж байгаад намайг алчих гэж байгаа юм биш байгаа гээд бодоод байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд ингээд байсан чинь уу чи. Ид чи наадахыгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд надад дээлийн торго энэ эрх хоёрыг өгсөн шүү. Тэр үед хадаг бүүр нүдний гэм байсан юм чинь.

Буяндэлгэр -

Ховор байсан.

Даваадорж -

Нэг их том хадагтай. Энэ эрх дээлийн торго өгөөд. За хүү минь чамайг урд төрөл чинь энэ лүү дуудаж оруулжээ.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Урд төрөл чинь одоо дуудаж оруулсан байна. Чи эзэн нь байна. ерөөсөө чи эзэн нь байна. Би хүнд ярьдаггүй юм. Ичээд хүн үнэмшихгүй байх гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Зүгээр өөрт чинь л хууч хөөрч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Чи эзэн нь юмаа. Чамайг эр төрөлд орууллаа. 10 хэдхэнтэй ш дээ. Би...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

/Инээв/ Чи эзэн нь юм байнаа. Чи айлын баганаас доош битгий сууж байгаарай.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Болж өгвөл эмэгтэй хүнээс дор битгий сууж байгаарай гэж хэлээд...

Буяндэлгэр -

Эр хүн шиг л биеэ авч явах нь дээ. Айлын хоймор моймор сууж?

Даваадорж -

Тийм. Тийм.

Буяндэлгэр -

Цаад төрх нь эр хүн гэсэн утгаар ...

Даваадорж -

Тийм сонин шүү. Аяндаа ард түмэн чинь ингээд хүндэлчих юм. Би тийм гэж яриагүй байхад л өөдөө дээшээ гээд ингэдэг юм хөөрхий. Тэр багшийн ач байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэгдэг ш дээ. Хууч хөөрөхөд таныг ороод ирэхээр тантай тааралдахаар их сайхан энергитэй болох юм. Их гоё энергитэй хүн айлд ороод ирэхээр сайхан болох юм. Энэ тэр гээд нутгийн ард түмэн тэгдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд баясаж л явдаг юм. Сайн багшийн юу. Тэгээд ээж аав хоёрт тэгээд нөхөртэй ирээд аашилна гээд эрхиэ үзүүлсэнгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хадгаа үзүүлсэнгүй. Хадаг, эрхи хоёроо нуучихээд дээлийнхээ торгыг үзүүлээд ингээд ингээд нэг өвгөн лам ч гэж хэлээгүй. Аваачаад намайг ингээд ингээд аашлаад ингээд хоол өгөөд ингэлээ барилаа гээд хэллээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд л оройн хөдөө явъя хоёулаа гэж гуйсаар байгаад ээж аав хоёр дээрээ очлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Очоод ээжид ярилаа. Энэ эрхийг өгөөд, энэ хадгийг өгөөд нэг хүн өөрөө лам л хүн юм шиг байх юм. Нэг их бурхантай юм. Ингээд ингээд намайг аашлаад гэгээн байсан. Урд төрөлд оруулаад урд төрөлд чинь оруулна гээд оо тэгэлгүй яахав миний 9 хувилгаан хаачих вэ? дээ. Миний ээж хувилгаан хүний хүүхэд байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хаачих вэ? дээ. Миний аавын сүнс явж байгаа юм билүү? Яаж мэдэх вэ? Мундаг лам байсан юм. Ээжийг одоо охин дүүтэй нь аваад наашаа зугатаж орж ирсэн. Эсэргүүнээс зугтаж орж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд гэдсэнд нь нэр өгчихдөг. Тэгээд Даваадорж гээд нэр өгчихсөн. Тэгээд яахав дээ. Ээж аав хоёр айлчин хийж яваад нэг дээр үеийн уутанд хийгээд тавьчихдаг юмтай таараад тэгээд юу яасан. Тэгээд би гарчих шахсан юм гэсэн. Тэгээд лам ах тогтоогоод ээ та нар аз чинь дутлаа даа. Эрэгтэй чигээрээ гарсан бол төрийн сайн юмуу? Шилийн сайн эр болох байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нэрийн солихгүй гэсэн юм гэнэлээ. Тэгээд Даваадорж гэж нэртэй байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд яасан чинь миний юмнууд ирэлгүй яахав гээд ээж аягүй баяртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Миний эцэг хувилгаан хүн. Миний юмнууд ирэлгүй яахав. Эцэг мэцгийн баривчлаад аваад явчихсан. Тэгээд хараа. Ээжийгээ ярьж байхад эцэг нь ямар гэж юу ч сонсоогүй. Одоо хэлмэгдлийн юм аваад сууж байхгүй юу. Сонссон бол тиймээ? Тэгээд ёстой сонин байгаа юм. Хамаг юм нь алга болоод дууссан юм гэсэн. Хүүхдүүд харж болдоггүй юм шүү гээд тэрэг чахруулаад л бурхан юм ачиж яваад байсан. Ачаад дуусаад 3 хоноод аваад явсан юм гэнэлээ. Түүх яривал их түүх яринаа би.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд ээж чинь ахиад хадаг өгөөд 5 литр архи өгөөд, 10 литр айраг өгөөд, дээлийн гадар өгөөд надад одоо чи ахиж багшаа би таны шавь боллоо моллоо гэдгийг зааж өгөөд аавыг дагуулаад ингээд явлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь шөнө нь манай бүрэлгэгч чинь надаас 15, 6 ах хүн байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Шөнө нь нөгөө 5 литр архийг чинь 3 литр болтол аав нөхөр хоёр хуваагаад уучихаж.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Тэгээд 2 литр архи, 3 литр айрагтай тэгээд нөгөө 10 литр айраг чинь байхгүй. Бас нет болсон. Ингээд тийм баахан юмнуудтай багш дээрээ очлоо. Хадаг мадаг болоод. За тэгэлгүй яахав. Сайн улсууд тэгэлгүй яахав. Юм мэднэ. Тэр Содов гэдэг хүн чинь миний багш байсан юм. Бүр тийм юм болоод явчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Содов гэдэг байсан юм. Тэр мундаг лам ахыг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Ээжийг авч тэр ээжийг охин дүүтэй нь авч эсэргүүнээс зугтаасан тэр улсууд чинь болохоор зэрэг одоо тэрийг авч явсан хүн чинь Содов гэж том лам байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Гэдсэнд нь нэр өгдөг. Гэдсэнд нь ...

Буяндэлгэр -

Таны нагац ах чинь байна ш дээ?

Даваадорж -

Тийм. Тийм. Тэгээд тэр нь болохоор зэрэг манай тэр ээжийн аавын төрсөн дүү байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Даваадорж -

Тэгээд сүүлдээ Содовоороо овоглож мовоглоод ингээд бүх юмаа нуугаад нуухгүй бол болохгүй. Баривчлагдана.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэнд хувилгааны охин байж байна гэвэл аваачаад устгадаг байсан байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тийм байсан. Тэгээд тэр нэрийг хэлээд Содов гэж хүн чинь миний багш байсан гээд тийм нэг мундаг ааштай багштай байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Мундаг ааштай. Юмыг их сайн сургана. Юмын цээжилж л очихгүй бол хувхай толгой энийг чирч яваад яадаг юм. Үх мүх гээд хэлэхгүй юмгүй хэлнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд л цээжилнэ дээ. Нөгөө юмын цээжилнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд яана даа. Муу юмын хамгийн түрүүн сурна. Сайныг нь түрүүлж сур гээд л сайн муугүй л зааж өгсөн хөөрхий.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тийм байсан. Тэгээд бас нэг хэн гэж лам байсан. Дамбажав гэж Дамбадаржаа Дамбадаржаа гэж

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бас л би очиж сумын яадаг надад ном заадаг мундаг лам байлаа бас.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд ээ бас залуу байхад тэнэг байдаг юм шүү. Миний хүүхэд тэр тана мана барина мундаг мундаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

За миний хүүхэд нэг л эвгүй болоод байх юм. Чи энэ юм хумнаас хагас хугасын үзвэр лүүгээ аваачдаг юмуу яадаг юм гээд ингээд байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэрийг за ч гээгүй аваачъя ч гээгүй угаасаа тэрийг ёстой юман чинээ бодоогүй. Нэг очсон чинь юу ч үгүй хамаг юмыг нь хураагаад аваад явчихсан.

Буяндэлгэр -

60 хэдэн онд чинь бас хураадаг байсан юмуу?

Даваадорж -

Хураадаг байсан юм.

Буяндэлгэр -

Ямар сонин юм?

Даваадорж -

Тийм. Хураадаг байсан юм. Тэр чинь 68 он, 69 онд шүү дээ тэр чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Цагдаа хураагаад аваад явчихаж.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

За миний хүү оч доо. Музейд авах гэж байгаа юм гээд очоод юу яадаа.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд одоо чи нэг цагдаа дээр оч гээд ингэдэг юм байна. Тэгсэн чинь яасан гэж санана. Поошигтой шар тос тэр хүнд ямар их байсан юм бэ? Поошигтой шар тоснуудыг тэнд ингээд тавьчихсан. Судруудын цөмийн аваачаад ингээд газар ингээд задлаад хаячихсан. Эзгүй өрөөнд.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд бумба мумба хэрэгцээтэй юмнууд нь ерөөсөө байхгүй. Ингээд болчихсон. Ингээд байж байсан. Тэгээд би музейд авах гэсэн юм. Ингэх гэсэн юм гэж очсон юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд багшид хэллээ. Ингэсэн байнаа. Хэрэгцээтэй юм нь алга байна гэсэн ийш хүү минь чи яасан ч томоогүй хүн бэ? дээ. Би чамд мөн ч их хэлсэн дээ. Энэ юмнуудыг аваатгаач гэж ...

Буяндэлгэр -

Гадарлаад л байж дээ. Тиймээ?

Даваадорж -

Гадарлаад байхгүй юу. Тэгээд музейдээ авчихсан байхад яах юм бэ? Намайг. Тэгээд яав даа миний хүү нээрээ гээд тэгээд би Улаанбаатар хотод очиход нь хүртэл эндээс хоол ундын авч өгөөд Улаанбаатар хотод бурхан болсон шүү. Хамгийн сүүлд бас хулгайч нар юмын ухаад л тэгээд үр хүүхэдгүй тийм хүн байсан. Тэгээд энд яасан. Тэгээд сүүлд сонин шүү. Цагдаагийнхны зарим улсууд музейд зарах гээд аваад явж байдаг юм. Би багшийнхаа юмыг танилгүй яахав. Тийм. Тийм л байсан юм нэг үе. Тэгж хэлмэгдэж байсан шүү. Манай хөгшчүүл чинь.

Буяндэлгэр -

Би ойлгохдоо 30, 40 онд шатаагаад устгаад хураагаад дуусчихсан гэсэн. Тэгвэл 60, 70-аад онд бас хураадаг байсан юм байна ш дээ. Тиймээ? Тэр нугалаа байсан байхаа.

Даваадорж -

Нугалаа. Тэр байтугай энэ юу ш дээ. Нэг үе чинь саяхан гэсэн үг ш дээ. Баахан бүрхээрийг чинь устгаад айлуудын бурхныг хураалаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тэр чинь 80 хэдэн онд ш дээ.

Даваадорж -

Тийм ш дээ. Тийм.

Буяндэлгэр -

Горбачев гарч ирээд Оросод архи уулгахгүй гэж нугалаа гаргаад ...

Даваадорж -

Манай энд лав тэгсэн шүү. Хөдөөнийхнийг. Тэр байтугай цагаагаа авч гүйж шатаж үхсэн ч хүн байж л байгаа.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд манай би нэг ганц ахтай, ганц эгчтэй. Дүүтэй байсан юм л даа. Тэгээд манай тэр ганц ах маань ганц мөнгөн бурхантай. Ээж ааваас өвлөж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэрийг нь энэ Чулуун дарга марга гэдэг ш дээ. Тэр үед тэр дарга нар байсан. Аваад явсан юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Хурааж байгаа юмуу? Яаж байгаа юм.

Даваадорж -

Хураагаад.

Буяндэлгэр -

Солиотой юм.

Даваадорж -

Тэгээд л өнгөрсөн ш дээ. Гэх мэтчилэнгийн улсууд ...

Буяндэлгэр -

Ил байсан бурхныг аваад явчихаж байгаа юмуу?

Даваадорж -

Ил байсан бурхныг нь чи бурхан шүтдэг юмуу гээд л аваад явчихсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Зөндөө том өдий хэрийн мөнгөн бурхан.

Буяндэлгэр -

Тэр ч одоо нугалаа байж дээ.

Даваадорж -

Нэг очсон чинь аваад явчихсан. Одоо удаж байна. Сар шахам болж байна. Одоо өнгөрөө биз дээ. Миний хүү сураарай гэсэн надад сураад юу гэж олдох юм тэр чинь. Юу гэж өгөх юм. Тэгээд л өнгөрч байсан.

Буяндэлгэр -

Тэр 60, 70-аад оны тэр нугалаа бол бурхан шүтээн хурааж байгаа юу бол нугалаа л байсан байх. Тэрийг төв хороо засгийн газраас заавал 60, 70 оны үед айлын бурхан хураа гэсэн тийм тогтоол шийдвэр гараагүй байх.

Даваадорж -

Би тийм юм мэдэхгүй. Зүгээр амьтнын юм хураагаад байсныг сайн мэдэх юм. Яагаад мэддэг юм гэвэл музейн ажилтай холбоотой байх л даа.

Буяндэлгэр -

Тэгнэ. Тэгнэ.

Даваадорж -

Тэгж яаж байсан юм.

Буяндэлгэр -

Тухайн үеийн үзэл суртлын ажилтан, цагдаагийн хэлтсийн ажилтан нар нугалаа гаргаад тиймээ? Хэрэгтэй юм алга байнаа гэдэг чинь тэр чинь бурхныг өөрсдөө авчихаж байна ш дээ. Мөнгөн бурхан, гуулин бурхан бүгдийн өөрсдөө аваад л эргээгээд ёстой музейд зарах гээд явж байна гэдэг чинь үнэн байхгүй юу.

Даваадорж -

Тэгээд тийм юм бас гарч л байлаа. Нэг хэсэг тийм байсан. Одоо яах вэ? Хөөрхий минь сайхан л болсон байна.

Буяндэлгэр -

Ээжийнхээ тухай мэддэг юмаа яриач? Тэр чинь бас сонин юм байна ш дээ. Хувилгааны охин гэдэг чинь ...

Даваадорж -

Миний ээж чинь их дарагдаж байсан даа. Миний ээж чинь эхээсээ хоёулахнаа юм байгаа юм.

Буяндэлгэр -

Хэн гэдэг юм? Ээжийг чинь?

Даваадорж -

Дорждэрэм гэж хүн байсан юм. Тэрийгээ их нуудаг. Сүүлдээ хөгширсөн хойноо 60 гараад 74-тэй бурхан болсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Их хуучилдаг. Ийм ийм юм байгаа юм. Би ингээд хувилгааны охин юм байгаа юм. Эрдэнэ-Мандалд миний ах дүү нар байдаг. Тэд нартайгаа уулзах юмсан гэж их ярьдаг байсан.

Буяндэлгэр -

Тэрнээсээ хууч хөөрөөч? Санаанд байгаагаасаа тодорхой ...

Даваадорж -

Одоо тэгээд яг тодорхой нь 10-аад тэрэг бурхан Алаг уулын тэнд амьдарч байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Эрдэнэ-Мандал суманд уу?

Даваадорж -

Эрдэнэ-Мандал суманд.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Их ойрхон булдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд юу яагаад тэрэг чахраад аваад явдаг. Хардаггүй юм шүү миний хүүхдүүд гээд бид нарыг гаргадаггүй байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд дорхноо дорхноо ирээд байдаг байсан гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нэг юун миний хүүхдүүд сайн явнаа. Яагаад гэвэл тэр Эрдэнэ-Мандалын урд талд хоёр нуур байдаг юм гэсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо тэр нуур нь байна уу? Үгүй юу? Мэдэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр Бухтай гэж ярьдаг байж л дээ. Тэгээд нэг тэр нуурын хажууд юм угаагаад сууж байсан юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Манай ээж.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь шал пал, шал пал гээд усан дуугараад байсан юм гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь Бух мөөрөөд гарч ирсэн юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Нууран дотроос нь уу?

Даваадорж -

Нуураас нь.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Тэгээд ээж уйлаад гэр лүүгээ зугатаагаад гүйчихсэн. Хамаг юмаа хаяад гүйчихсэн. Тэгээд үхрийн тахисан. Тийм юм их ховор байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд аав нь хэлсэн гэсэн. Миний хүүхдүүдийн удам судар аав нь үзэхгүй. Зүгээр сайхан явна гэж ..

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд ээжийн нэг дүү хоёр охинтой нь тэр Содов гэдэг лам аваад зугатсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд зугатаагаад үхэр тэргээр явж байхад бөөн цэрэг таарсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд за ингээд дууслаа. За миний хүүхдүүд ингээд мод дагаад зугатаа та хоёр үхнэ гэж байхгүй. За одоо өвөө нь бол одоо ингээд юу яана. Ээжийгээ битгий орхиорой. Ээжийгээ чирээрэй гээд ээжтэй нь мод руу зугатаалгаад тэгээд өөрөө үхэр тэрэгтэйгээ зогсож байсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь тэр нь яасан гэсэн чинь Оросын улсууд сайн улсууд байсан гэсэн.

Буяндэлгэр -

Орос цэргүүд орж ирж?

Даваадорж -

За тийм. Сайн улсууд таарсан гэдэг юм. Тэрийг ээж ярьж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ хэцүү хэцүү үед ямар зоригтой юм бэ? Хурдан яв. Бушуу яв. Бушуу яв гээд тэгж байсан гэсэн. Тэгээд тэр гурав яахав дээ. Ээж тэр гурав том хожуулын ард ороод суучихсан. Хаашаа явах бэ? дээ. Тэгээд тэр Содов ах лам ахыг буудахыг хараад сууж байсан гэж байгаа. Тэгэхэд ээж 16 настай. Дүү нь 14 настай байсан гэсэн. Тэгээд Эрдэнэмандалаас гарсан гэсэн шүү. Зайлуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд бид нарыг сайн хүн таарч наашаа оруулж ирж байсан. Тэгээд энэ Баян-Улаан руу орж ирж энд нутаглаж тэгээд тэгж их ярьдаг байсан юм. Даанч юмын сонссонгүй дээ. Хөөрхий минь. Ээжийн авгай хүний юмнууд нь байсан. Өвөлжөө бууцанд бид хэд чинь өтгөөр гэр хийж байгаад авдар хийж байгаад дээр нь тавьж тоглодог.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Хөөрөг мөөргийг чинь ямар тэнэг байсан юм.

Буяндэлгэр -

/Инээв/ Бид хүүхэд байхдаа, залуу байхдаа тэнэг байсан.

Даваадорж -

Мөн ч их тэнэг байж дээ. Тоглодог байсан юм. Музейд ороод ирэхээрээ ээжийнхээ хуучийг яагаад тэмдэглээд авдаггүй байсан юм бол гэж боддог юм. Ноднин уржнангийн юм байхгүй ээ. Залуугийн юм ой тойнд байж л байх юм. Хөөрхий минь. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Манай аав чинь ногоон онгоцны анхны нисгэгч.

Буяндэлгэр -

Өө за.

Даваадорж -

Бид нар судалж сурталчилж чадаагүй. Цэрэндорж дарга гээд энэ Хашаатын дарга байсан. Тэр хүн их ярьдаг байсан. Түүнийг бичээд авахгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Яаж нисгэгч болсон юм? Тэр их сонин байна.

Даваадорж -

7 жил цэрэгт явсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Пөөх.

Даваадорж -

Цэрэгт 7 жил болсон.

Буяндэлгэр -

Хэдэн он бэ?

Даваадорж -

За их дээр байлгүй яахав дээ. Ид эсэргүүний 40 хэдэн он болов уу даа. Манай аав чинь 1915 онд төрсөн хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд

Буяндэлгэр -

25 он гэхэд чинь 10 настай. 35 он гэхэд чинь 20 настай.

Даваадорж -

Тийм. 40-өөд он...

Буяндэлгэр -

40-өөд оны л үе байх нь тиймээ?

Даваадорж -

Тийм байсан гэсэн. Би ногоон онгоцны анхны жолооч байсан гээд түүнийгээ ярих их дуртай. Нүүрний нэг баг байдаг байсан юм.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Ийм дугуй толь...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр хоёрыгоо их хадгалдаг. Хүнд үзүүлж ярих их дуртай. Согтчихоороо түүнийгээ ярьдаг байсан.

Буяндэлгэр -

Юу гэж ярих уу?

Даваадорж -

Тэр хоёр тэр юм нь байдаг юмуу? Үгүй юмуу? Манай отгон дүүд байдаг юмуу? Ядаж түүнийг нь аваад хадгалчихгүй. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд улсуудыг авч яваад л байхгүй байгаад байдаг байсан гэсэн

Буяндэлгэр -

Цэрэгт татаж байна гэж авч яваад уу?

Даваадорж -

Үгүй тэр ногоон онгоцны нисгэгч байхад нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нөхдөөс нь авч яваад байхгүй юу. Өөрсдийнх нь тэр цэргүүд юунуудаас нь .

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгэхэд 10 хэдэн нисгэгч байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

19 билүү? 17 билүү? Нисгэгч байсан гэж байгаа. Тэгээд сүүлдээ 7, 8-хан нисгэгч үлдсэн гэсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд яахав ээж аав хоёр нь хоёрхон хүүхэдтэй. Манай ээж ч хоёулахнаа. Аав ч хоёулахнаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Захиа бичээд байдаг байсан гэсэн. Одоо ирүүлээч. 7 жил болоод тэгээд тэд нарыг яасан гэхээр алаад байсан байхгүй юу. Аваачаад.

Буяндэлгэр -

Аа ха. Хэлмэгдүүлэлтийн үе байна. Тиймээ?

Даваадорж -

Хороо цэргүүд нэг харахад л 7, 8-хан хүн болчихсон байсан. Хороо цэрэг ингээд нэг харахад л 7, 8 цэрэг...

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Сүнгэнээд нисээд гээд аав их ярьдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Гоё шүү ингэж нисээд, хэзээ сум ирэх бол гээд цуг нисдэг нисгэгчтэйгэ ярьдаг байсан гэсэн. Тэгээд амар мэнд 7 жил болоод халагдаж ирсэн.

Буяндэлгэр -

Яаж нисгэгч болсон тухайгаа ярьсан уу?

Даваадорж -

Ярилгүй яахав. Очоод ерөөсөө тэр босоод, манай аав их сайхан нутагтаа ч сайхан хүн байсан. Ээж аав хоёр чинь сайхан улс байсан юм гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Заагаад заагаад шалгаруулаад тэгж нисдэг. Ингэж нисдэг гэж заалгаад, тэгээд тэр ногоон онгоцоор чинь нисгэгч нар авч яваад энийг ингэж хөдлөгдөг юм. Тэрийг тэгж хөдлөгдөг юм гээд...

Буяндэлгэр -

Орос сургагч нар байсан гэнэ үү? Монгол сургагч нар байсан гэнэ үү?

Даваадорж -

Орос сургагч байсан гэнэ лээ. Ингээд заагаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хоршоо моршоо гээд аав чинь тэгдэг байлаа шүү дээ. Зайлуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хэдхэн заагаад сурчихдаг.

Буяндэлгэр -

Тэр үеийн нисгэгч нар сайхан залуучууд байгаа ш дээ.

Даваадорж -

Юу ярьж байгаа юм. Тийм тийм. Би их гоё хүн байсан шүү гээд аав ярьдаг юм. Хувцас их сайхан зохидог байсан гээд. Тэгээд нисэхийн юунд тэр малгай толь хоёр байвал хэлэхэд болох юм байгаа юм. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

2-рт нэрэнд нь Шаравдоржийн Самбуу гээд байж байдаг ч байлгүй.

Буяндэлгэр -

Нисэхийн түүх мүүх дээр байгаа даа.

Даваадорж -

Байгаа даа. Судлах юмсан гэсээр байгаад хөгширчихлөө. Судалж чадсангүй. Тэгээд 7 жил болоод цэргээс ирээд манай ээжтэй танилцсан гэнэ лээ. Тэгээд ээж сүүлд хойно хувилгааны охин гэдгээ хэлсэн. Яагаад хэлсэн гээч?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Манай аав энэ муу эцэггүй хог гэж агсам тавьсан юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Даваадорж -

/Инээв/

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Уучихаараа халчихаад...

Даваадорж -

Тэгээд хувилгааны охин гэдгээ хэлсэн. Тэгээд аав чинь түүнээс хойш нэг ч тэгж хэлэхээ байсан шүү гэж.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

/Инээв/

Буяндэлгэр -

Айж эхэлсэн байх.

Даваадорж -

Тийм ш дээ. Тэгээд хэлсэн гэсэн. Үнэнээ хэлсэн гэсэн. Аа тэгээд бас хувилгааны хүүхдүүд улсуудыг барьж алж байна гэнэ. Чамайг барьж аваачна гэж агсам тавьсан гэсэн. Бас. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Тэгж нэг агсам тавьсан юм гэнэлээ. Манай аав чинь тэндээ уургач алдартай уургач хүний барьж чаддаггүй ороо морийг манай аав барьдаг тийм их алдартай нутгийн улсууд өөрсдөө хөгшчүүл бол яринаа ярина.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгэхдээ согтохоороо юугаа ч хамаагүй мөнгөн хэрэглэлтэй эмээлээ хүртэл хүний хүүхдэд өгчихөөд маргааш нь авчираад өгөхөөр гуйлгачин өгчихсөн л бол аваад яв гээд 100 мянган төгрөг тэр үед их мөнгө байлаа.

Буяндэлгэр -

Аягүй их мөнгө.

Даваадорж -

Өгчихөөд тэгээд намайг аавыг дуурайсан гэдэг юм. Би ч юу байгаагаа цацна шүү дээ. Тэгээд хүний хүүхдэд өгчихөөд маргааш нь аваад ирэхээр зэрэг ээж ав барь гэхээр хуц гуйлгачин чи хүний хүүхдэд өгчихсөн л бол өгчихсөн аваад яв гэж аашилдаг тийм их юмаа хүнд тараадаг тийм байсан.

Буяндэлгэр -

Согтуудаа бэлэглэчихдэг?

Даваадорж -

Тийм. Тийм. Эрүүлдээ бол үгүй. Тэгээд эрүүлдээ авдаггүй. Буцааж авдаггүй. Би тэр мөнгөн хэрэглэлтэй эмээлийг нь их санадаг юм. Яагаад аваагүй юм болоо? Аав гээд ...

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Боддог ш дээ. Тэр сайхан эмээл байсан шүү гээд. Гуйлгачин өгчихсөн бол л өгөхгүй гээд гурав дахиж авч ирсэн ш дээ. Өгөх гээд ...

Буяндэлгэр -

Эмээлээ?

Даваадорж -

Тийм. Бүр сүүлдээ орхиод явчихсан аав өөрөө ганзагалж давхиж очоод өгч байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд ээж яахав дээ. Аашлаад үлддэг юм. Тийм улсууд байсан юм. Одоо нутгийн хүнд ярихад мэднэ дээ. Мэднэ. Улсууд. Их мөнгө сөнгө хэрэглэдэг аав ээжээс аваад үлдсэн юм байсан юм шиг байгаа юмаа бас. Түүнээс юу гэж яахав. Лав л тэр ээжийнх нь авгайн хэрэглэл бүгд ирсэн юм гэнэлээ. Наашаа ачигдаж 2 тэрэгтэй л наашаа гарсан юм гэсэн. Тэргэнд чинь овоо юм аччихна биз дээ.

Буяндэлгэр -

Хоёр тэрэг чинь бас овоо хөөрхөн юм аччихна ш дээ. Хамгийн гол үнэтэй цэнэтэй юмаа л аваа ш дээ. Хөөрхий. Их боломжтой байж боломжтой айл байж.

Даваадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Подхийсэн хөрөнгөтэй айл байж?

Даваадорж -

Тийм. Ямар сайндаа Жаргалсайхан гээд тэр яамны Жагаа даргыг таних уу? Үгүй юу? Гавъяат Тунгалаг чинь тэгдэг юм байна лээ. Даваадорж их боломжтой хөрөнгөтэй сайхан юм эдэлдэг тийм хүүхэд байсан юм. Их өмчтэй гэж ярьдаг юм өөрийг чинь тэгдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд нэг тиймэрхүү маягтай. Тэгээд яахав дээ. Амьдралыг бол тууллаа. Тууллаа. 29-тэй бүрэлгэгчээсээ 4 хүүхэдтэй үлдээд тэгээд 4 хүүхдийнхээ төлөө мөн ч их явсан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Ёстой орж эм, гадаа гарч эр хүн болоод амьтанд дээл хувцас оёод л тэгээд хөдөө өссөний л ач л даа. Тэгж хорвоог өнгөрөөж явна даа. Тэгээд сайхан юмаа. Сайхан хамт олонтой ингээд тэгээд байж байгаа юм. Өөр юм луу орчихлоо. Энийг хасах юмуу?

Буяндэлгэр -

Зүгээр. Тэр лам ах чинь тэгээд хэдэн онд хөөрхий яасан?

Даваадорж -

Оо энэ дээр нэг юм оруулж миний ганц бодож явдаг юм. Эрэгтэйчүүдийг их хүндэтгэдэг байсан. Дээр үед.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо зуны цагт айл хоол иднэ үү? гэхээс бид нар чинь нэг их мах иддэггүй байлаа ш дээ. Толгой шийр чанавал нөгөө нэг тагалцаг магалцагийн нэг иддэг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Аавдаа хоол хий. Та нар цагаан идээ ид. Тараг идээд унт гээд ингэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тийм их хүндэтгэдэг. Тэгээд бид нар чинь яадаг юм мэдэхгүй. Манайх нэг хонь осгоод тэрэг тэргээр нь аваачиж ачаад эгч бид хоёр баярлаад за ёстой аягүй их мах гарлаа гээд баярлаад бөөн баяр болоод байсан чинь тэрийг нэгийн ч идээгүй тэгээд хонхорт аваачиж хаясан байх. Тэгж хаяж байсан.

Буяндэлгэр -

Зуднаар байхнээ?

Даваадорж -

Тийм. Хяргачихсан хонь осгоод зун.

Буяндэлгэр -

Зун осгоод?

Даваадорж -

Ширүүн бороо ороод осгоод тэгж их юу яаж байсан юм. Тэгээд хөл нүцгэн ерөөсөө манайх чинь бас л юмтай л байсан. Анхны цас орчихсон байхад хөл нүцгэн гүйгээд л зун бол гутал өмсөхгүй. Энд тэндгүй хөл хагарчихсан. Одоо би тэгдэг юм. Одоо би хэдэн шүдтэй байгаагийнх тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хоолой өвдөггүй чинь тэр. Одоо эр хүн шиг ингэж явж тэрнийх гэдэг юм.

Буяндэлгэр -

Тэрний ач.

Даваадорж -

Тэрний ач.

Буяндэлгэр -

Манай ээж 80 гарч байж өөд болсон. Ер нь цөөхөн шүд унасан даа.

Даваадорж -

Тэгдэг юм. 74-тэй манай ээж дээлээ хийж байсан гэсэн ш дээ. Харааны шил хийхгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгэхээр бас мундаг байсан байгаа биз.

Буяндэлгэр -

Мундаг. Мундаг тийм.

Даваадорж -

Тэгээд манай тэр Содов лам ах Хойд гол гэдэгт байж байгаад хүн их шүтнэ. Уяан дандаа пиг л морьтой байж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Байдаг байсан юм. Их мундаг хүн байсан юмаа тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэр одоо 9 хувилгааных нь нэг юм гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Уул нь. Тийм хүн байсан. Тэгээд нутгийн ард түмэн ч их хүндэтгэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд нэг морьтой хүн давхиад хүрээд ирсэн чинь одоо ээж уйлаад яасан ийсэн гээд тэгсэн чинь Содов гэцэл Гилхай гэдэг билүү? Бас нэг тэгдэг байсан юмаа. Дайрлага дайрчихжээ гээд дээр үед чинь дайрлага дайрчихаж залуу хүн үхдэггүй тийм байсан. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дайрлага дайрчихсэн гэнээ. Дайрлага гэж юу байдаг юм болоо? гээд тэгээд ээж аав энэ тэр би тэгээд мордоод давхичихсан. Би бас түлээ модоор зодуулдаг, бас юм заалгадаг тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд тэрийг сонсоод би дайрлага дайрсныг харах гээд мордоод ухасхийчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд би ээж аав хоёроос түрүүлээд давхиад оччихсон. Оруулдаггүй. Гэрт нь улсууд.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Үүдэнд нь улсууд байгаад байна.

Буяндэлгэр -

Чи их эршүүд байсан байна л даа.

Даваадорж -

Аймаар эршүүд байсан. Ямар сайндаа манай нутгийн хүмүүс манин гээд тэгдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тийм. Манин үзэх үү? гээд тэгдэг. Тэгэхээр чинь хүүхдүүд ухаа алдчихдаг. Аймаар барилддаг.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Даваадорж -

Морь уургална гээд боддоо.

Буяндэлгэр -

Харин тийм. Эмэгтэй хүн морь уургална...

Даваадорж -

Аймаар барилдана. Одоо нутгийн улс мэднэ.

Буяндэлгэр -

Эмнэг сургаж байсан уу?

Даваадорж -

Сургалгүй яахав. Эмнэг сургаад ойччихоод тархи эргээд хэвтэж байхад ирээд зоддог байсан ш дээ. Ойчлоо гэж...

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Хүний өөрийн хурдан морь унана.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Ярих юм байхгүй. Тэгдэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд очсон чинь оруулдаггүй. Намайг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн одоогоор бол цусны даралт л харвачихаж тиймээ?

Буяндэлгэр -

Аа аа.

Даваадорж -

Бараг л 100 хүрээд бурхан болсон шүү. Тэгээд даралт харвахыг дайрлага дайрлаа гэдэг.

Буяндэлгэр -

Гоё хэлж байна шүү.

Даваадорж -

Тэгж ярьдаг байсан ш дээ. Тэгээд бурхан болчихгүй юу. 100 хүрч байж бурхан болсон.

Буяндэлгэр -

Аа 100 хүрч...

Даваадорж -

Түүнээс өмнө ямар ханиад хүрээгүй байх.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

За нэг 98, 99-тэй тийм л байсан байх. 100 хүрлээ дээ гэж ярьж байсан юм. Хэдхэн хоновол 100 хүрлээ ч билүү? Тийм л юм ярьдаг байсан хөгшчүүл.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд бурхан болсон юм даа. Зайлуул. Тэгээд манай ээж аав чинь бас их ухаантай улс байжээ. Бид нарыг цөмийн төв бараадуулчихсан шүү дээ. Тэгээд наашаа нүүж орж ирээд хойд голоос тэр Ногооннуур тэндээс наашаагаа нүүж ирж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Баян-Улаан суманд 3-р анги хүртэл байж байгаад, би эгчтэйгээ цуг нэг ангид орчихсон байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хөөгдөөд туугдаад, муу аваад хасагдаад тэгж явсаар байгаад Баян-Улаанд 3-р анги хүртэл байж байгаад цөмийн нааш нь оруулчихсан юм. Бас л мундаг алсын хараатай байж тиймээ? Хөдөөний нэг малчны юу болчихсон бол гавъяат байтугай чиг юм байгаа ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

Их алсын хараатай улс байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Тэр өвгөн лам ах чинь их дарамтанд орж байсан болов уу? Гайгуу болов уу?

Даваадорж -

Би ёстой мэдэхгүй. Тэр үед дарамталж байгаагүй байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Их л нуудаг байсан даг.

Буяндэлгэр -

Аа ха. Нутгийн ардууд бол мэддэг.

Даваадорж -

Мэддэг. Бүх юмаа асуудаг. Бараг хаана буух вэ? гэдгээ хүртэл асуудаг. Тэгээд Содов гуайгаас хойш энэ нутаг эзгүйрлээ дээ гэж ярьдаг байсан. Одоо танай хөгшчүүл байгаа бол андахгүй.

Буяндэлгэр -

Байхгүй л дээ. Манай хөгшчүүд сүүлийн хэдэн жил ойрхон ойрхон бүгдээрээ цувраад өнгөрчихсөн.

Даваадорж -

Оо зайлуул. Тэгээд тийм байлаа.

Буяндэлгэр -

Сонин юмаа. Үүх түүх гэдэг.

Даваадорж -

Сонин шүү. Янз янзын хүмүүсийн үүх түүх их л байх юм. Хүний хорвоод хүн амьдарна гэдэг их юм үзэж байгаа шүү тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Даваадорж -

За тэгээд Ноён хангай, уул ус, манайх чинь 40 гаруй рашаан сувилалтай. 60 гаруй нуур устай. Ямар сайхан газар байсан юм бэ? Бүгд устаад дууслаа ш дээ. Тиймээ? Одоо бид нарын Баян-Улаан гэж яриад байгаа эндээс чинь тэгээд хэлчихвэл ухаад унах байх даа. Эрдэнэ-Сүмбэрийн ар мараас чинь тарваганы нүхнээс шүр гардаг байлаа ш дээ. Бид нарыг жаахан байхад, аймаар их шүр түүдэг. Миний хүүхдүүд шүр түүчихсэн байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тарваганы нүхнээс. Эрдэнэ-Сүмбэр гэдэг чинь бас их эрдэнэтэй. Ийм уул байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хүүхдүүддээ хүнд битгий хэлээрэй. Ухаад унана гэдэг юм. Тэр Баян-Улаан тэр чинь бас их юмтай уул.

Буяндэлгэр -

Би тэгдэг юм. Баян гэж зүгээр нэрлээгүй дээ. Монголын ард түмэн чинь уул усны нэр өгөхдөө гайхалтай шүү дээ.

Даваадорж -

Учиртай өгдөг байхгүй юу.

Буяндэлгэр -

Учиртай өгдөг байхгүй юу.

Даваадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Баян уул гэж нэг л учир байгаа даа.

Даваадорж -

Тийм тийм. Хэлдэг юм. Ухаад орох бий гэж.

Буяндэлгэр -

Тэр одоо хүнд хэцүү ширүүн догшин үед чинь айл хунар юмаа хөөрхий энд тэнд яаруу сандруу нууж хийсэн юм шиг байгаа юм. Тиймээ?

Даваадорж -

Хамаг юмаа аягүй их нууж байсан.

Буяндэлгэр -

Нууж байсан. Эргээд хөөрхий авч чадахгүй. Мэдэж байсан хэд нь алуулчихсан.

Даваадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгээд үр хүүхэд нь жаахан байсан мэдэхгүй. Тэгж хаягдаж гээгдэж булагдсан юм одоо ч гэсэн байгаа юм шиг байгаа юм.

Даваадорж -

Зөндөө. Балсан луу гүнийг чинь тулам дүүрэн хөөрөг булсан гэж ярьдаг юм байна лээ. Энэ улсууд. Гэх мэтчилэнгийн юмнууд байгаа ш дээ. Зарим нь ч ухаад баяжиж байна. Зарим нь ухаад наслахгүй байна. Янз янз л байна.

Буяндэлгэр -

Ямар хүнд очих уу? Ямар хүнд очихгүй гэсэн юм байдаг шиг байгаа юм.

Даваадорж -

Эзэн. Юманд чинь эзэн гэж байдаг байна шүү дээ. Тэр тэр албан газар очоод удаж байна л гэдэг. Угаасаа л эзэн нь тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Эзэн л гэж байдаг л байсан байхгүй юу. Тийм байх юм даа.

Буяндэлгэр -

Энэ музейг гадныхан их үзэх юмуу? Манайхан их үзэх юмуу? Хүмүүс үзэх үү?

Даваадорж -

Их үзнэ. Манайхан голцуу их үзнэ шүү.

Буяндэлгэр -

Овоо ш дээ.

Даваадорж -

Энэ зун манай Монголчууд ямар сайхан явдаг болчихов оо? Нэг хэсэг бүр үзэгдэхгүй байсан. Энэ зун манайхан аймаар. Хөгшчүүдээ их явуулдаг болчихсон юм байна. Гэгээнд мөргүүлэх гэж байгаа. Музей үзүүлэх гэж байгаа. Нутгаар нь оруулах гэж байгаа гэсэн хөөрхөн чавганц өвөө нарыг хөтлөөд ороод ирэх юм. Мөнгө авахын ч арга байхгүй.

Буяндэлгэр -

Хүүхдүүд нь байх нь тиймээ?

Даваадорж -

Хөгшчүүлээ сайхан харж байна шүү. Нутгаар нь оруулчих гэсэн гээд энэ зун дэндүү их ирсэн.

Буяндэлгэр -

Дотоодын жуулчид гэсэн үг үү?

Даваадорж -

Тийм ш дээ. Аймаар их ирэх юм. Би хөгшчүүдтэй хуучлах их дуртай. Тэнд чинь тийм байсан ш дээ. Хүү минь. Энд чинь ийм байсан ш дээ. Хүү минь. Энэ зун нэг хөгшин ирсэн. Юм мэддэг улсууд байдаг юм байна. Таягтай хариугүй юмаа хөөрхий. Энэ хашаан дотор нэг юм булсан байх ёстой доо. Хүү минь чи судлуул гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр нь 6,7, 8 жилийн өмнө байхаа. Тэр буланд жорлон ухуулсан чинь юм гарч ирээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд цаашаа ухсан чинь сайхан шавар бурханууд, би бүр аймаар тэнэг....

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Толгойгийн аваад аваад хийчихсэн. Тэр бурханы шавар чинь шарханд ойгүй сайн байдаг гэж байна.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Ширхэг ч авч үлдэлгүй буцаад булчихсан. Тэндээс яасан гэхээр жижиг хаш бурхан гарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Түүнийг музейдээ бүртгээд авсан. Хэдэн эвдээд хаячихсан зандан бурхан байсан. Түүнийг хүртэл мэдэж байсан хүн байсан байна.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тийм тийм. Байсан эмээ тэгээд тэгээд ингэсэн гэхээр баясаад байгаа юм чинь хөөрхий.

Буяндэлгэр -

Бараг түүнийг чамд хэлэх гэж ирсэн байна ш дээ. Хөөрхий.

Даваадорж -

Дотроо бодоод явахгүй юу.

Буяндэлгэр -

Дотроо бодоод хэлэхсэн гээд явахгүй юу.

Даваадорж -

Тэгсэн чинь хөгшин нь түүнийг эвдэж булж байсан. Тэгээд ярьж байсан байна. Тэгээд зааж чадахгүй байсан. Энэ хашаан дотор гэсэн гээд байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Бас нэг хөгшин ирээд явсан. Хойд хашаанд юмуу хаана юм мэдэхгүй. Баахан юм .... /01/07/11/ булсан гээд байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Хаана байдаг юм бүү мэд.

Буяндэлгэр -

Одоо юм хөгжсөн. Металл юу яадаг. Тийм юмаар үзүүлмээр юм байна.

Даваадорж -

Тийм юмаар зөндөө явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Албаны ч улс ирж явсан. Амины ч улс ирж явсан. Орилохоор нь үзэхээр машины төмөр мөмөр тийм л юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ хашаанд ер нь байхгүй байх. Маш их үзсэн шүү. Энэ хашаанд.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Энэ хойд талын юунд яадаг юм ёстой мэдэхгүй. Ярих юм ярихгүй. Дэмий юм ярьчихлаа. Би.

Буяндэлгэр -

Үгүй.Үгүй. Сайхан хууч хөөрлөө. Баярлалаа. Өөр сэтгэлд хоногшсон. Үүнийг нэг хүнд хэлчих юмсан гэсэн юм юу байнаа? Та бол их юм мэддэг хүн юм байна л даа.

Даваадорж -

Яараад байна. 2-рт ёстой 2цаг уулзана гэгчээр 20 өдөр уулзсан ч юм орж ирэх байх. Одоо санаанд орох юм гэж байхгүй л байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хүнд ярих гэхээр чинь одоо. Өөрийгөө баахан ярьчих уу даа. Өөрийнхөө хүнд ярьж үзээгүй юмыг ярьчихлаа.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Тэгээд өдий хүртэл сууж байна даа. Би чинь одоо 60 хүрлээ. 59-тэй.

Буяндэлгэр -

Хөнгөн шингэн байна ш дээ. 60 хүрлээ гэж хэлмээргүй байна ш дээ.

Даваадорж -

Одоо шинээрээ 58 хуучнаараа 59-тэй. Нас явж байна. 16-тай энд орсон.

Буяндэлгэр -

Мөн сайхан уджээ. Ном бичиж үлдээмээр юм байна даа.

Даваадорж -

Ном бичвэл ч хайрцаг юм байна. Юм байнаа байна. Бичвэл еэ бас их юм байна. Мөнгөн дээр л тогтоод байх шиг байна. Гэхдээ бас гаргахаас гавъяат мавъяат болчихоор амьтан юм нэхээд...

Буяндэлгэр -

Үлдээх хэрэгтэй. Хойч үедээ, үр хүүхдүүддээ, дараагийн үедээ...

Даваадорж -

Тийм. Яриад суугаад байвал яриад суугаад байдаг юм. Ном болгохоор яадаг юм. Юм бодож л байна. Санаж л байна. Ялангуяа музейн талаар, үүх түүхийн талаар надад 4, 5 алимны хайрцаг юм байна. Үүнийг та нар амьдруул, Бааст гуай ирээд Бөхийн Бааст гуай...

Буяндэлгэр -

Аа ха. Зохиолч. Одоо амьд ш дээ.

Даваадорж -

Тийм үү? Зайлуул. Уулзах юмсан.

Буяндэлгэр -

Жирийсэн жижигхэн хүн...

Даваадорж -

Оо ёстой Архангайн нэвтэрхий толь чи. Цээжинд байгаа юмаа цаасанд буулга чи.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо чи үхнэ шүү. Чи үхэхгүй юмуу? гээд намайг тэгж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дээр үед. Тэгээд түүнээс хойш цаасан дээр буулгаад өчнөөн алимны хайрцаг юм байдаг юм. Тэр ном болох юм бол мундаг юм гарах байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Түүнээсээ жаахан цухас дурдаач. Музейн тухай цээжинд байна уу?

Даваадорж -

Одоо музейн яаж үүссэн түүх. Тэгээд гоц гоц улсуудын түүх намтар байна. Уул ус байгалийн юм бол бүрэн бичээстэй байгаа тэнд бол. Тэр газар тийм булаг байсан. Ийм шанд байсан. Ийм нуур байсан. Ийм ан амьтан орж ирж байсан. Тиймээ? Дээр үед үзвэрээ ачаад шанздаад дуулаад хоёр гуравхан гэрт хүртэл юмаа үзүүлж байсан ш дээ. Одоо манай ажилчид тэгж явахгүй ш дээ. Чадахгүй ш дээ. 53 дээр суугаад нөгөө үнэтэй цайтай юмыг чинь ачиж авч яваад. Суман дээр очоод бүжиг явуулаад үзвэрээ үзүүлээд тойруулаад өгчихдөг. Нөгөө мундаг хэт хутга юмнуудыг чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тойрч тойрч яваад нөгөө гаанс маанс чинь хүрээд ирдэг. Одоо тэгээд өгөх юм бол алга болно ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/ Алга болно шүү.

Даваадорж -

Ямар ч зоригтой байсан юм. Тэгээд буцаад хүрээд ирдэг. Гаанс тэр бүх юмнууд тойрч явж байгаад хүрээд ирдэг. Тэгээд төмөр авдарт хийгээд 53 дээр аччихсан. Тэгээд хоёр гуравхан гэр байсан ч аваачиж үзүүлээд...

Буяндэлгэр -

Оо тэгж бас нүүдлийн үзвэр явдаг байсан юмуу?

Даваадорж -

Аймаар их явдаг байсан ш дээ. Тэгээд сумынхан цуглаж өгөхгүй. Өглөөний 3 цаг хүртэл сумынхныг бүжиглүүлээд....

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бригад дээр очиж бүжиглүүлээд, үнээнийх нь зэлэн дээр хүртэл үзүүлээд, айлын эмээг чинь өрхийн бүтээж байгаад эртүүзэрээр үзвэрээ үзүүлж тайлбарлаад...

Буяндэлгэр -

Хнн.

Даваадорж -

Тэгээд дуулж хуурдаад галзуу юм шиг явжээ. Одоо бодоход.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Юу ярьж байгаа юм. Хөдөөнийхөн янзын шүү дээ. Тэгж нүжигнүүлж хорвоог өнгөрөөх нь дээ.

Буяндэлгэр -

Саалийн ферм...

Даваадорж -

Явна. Явна.

Буяндэлгэр -

Сүүн заводоор их явж байсан уу?

Даваадорж -

Тэгэхгүй яадаг юм. Сайн явна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хоёрхон хотонд хүртэл явна. Аймгуудаар бас их явсан даа. Их юм хийсэн. Би одоо тэгдэг юм. Намайг энэ авгай ингээд суугаад байна. Дууриагаад суугаад байна гэж бодож байна уу? Би тийм байгаагүй. Бүх аймгуудаар явсан. Баянхонгорт сумдаар нь хүртэл очиж үйлчлээд дахиж засаг дарга нь хүсэлт тавиад ардын зан заншил янз бүрийн талаар уншиж байсан лекцийг дахиж уншуулах гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Баянхонгор аймгийн хойд талын Бугат билүү? Тэр суманд 3 хонож байсан ш дээ. 1 хонох байсан чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

3 хоног лекц уншихад пиг дүүрэн л байдаг байсан.

Буяндэлгэр -

Хнн. Үзвэрээ аваад явах уу?

Даваадорж -

Үзвэрээ аваад явна.Тэндээ үзүүлээд за цагдаа нар их урьж лекц уншуулдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэр яахав гэхээр зан заншлын талаар. Өөрөөр хэлбэл ахмадын дээр гарч суудаггүй. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хулгай хийвэл тэгдэг. Худлаа хэлвэл ингэдэг гээд номоор нь уншаад ингэхээр чинь улсууд чинь, юманд захирагддаггүй цагдаагийн дарга нар хүртэл мэлийгээд суучихдаг.

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Тэгж сонсдог байсан. Одоо бол...

Буяндэлгэр -

Тэр хэдэн оны үе бэ?

Даваадорж -

Оо сүүлийн 4, 5 жил л би хөдлөхгүй болчихоод байна. Ингээд суугаад байдаг болж. Түүнээс биш аягүй их явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Одоо манай аймгийн улсууд мэддэг. Нэлээд халамцуу явж байсан хүн малгайгаа засаад оо Даваа дарга гээд хажуугаар гардаг. Бүсээ засаад бүсэлчихдэг. Тийм шүү. Би түүгээрээ бахархдаг юм. Улсууд хараад тэгж байна ш дээ. Хажуугаар тэгж хамаагүй гарахгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд яахав гэхээр тэр их улсуудад юм ойлгуулж байсан байна. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Бас тиймээ? Энэ хүний хажуугаар хамаагүй гарч болохгүй хүн шүү. Тиймээ? Энэ чинь тэгж ярьдаг шүү. Ингэж ярьдаг шүү гээд. Хангайд, би чинь хадлан хадаад хүүхдүүдээрээ зуны амралтаар хадлан хадуулаад хонийн бол авна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би нэг хэсэг Хангайг хариуцдаг. Тэнд үзвэрээ үзүүлээд явж байсан чинь 7, 8 жил шоронд явсан. Хадланд гарахгүй тэр. Байж байгаа нь их юм. Хүн алахгүй байвал их юм. Сайхан хар хүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Худлаа хэнхэлцээд л дарга нар нь захиад наадах чинь яаж ч мэднэ шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд хадланд гаргахаар боллоо л доо.

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Хадланд гарахгүй. Тэгээд хадлангийнхныг очиж үймүүлээд архи ууж давхиад ингээд байна гээд ингээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд нэг буудалд ороод ирлээ. Нөгөө хүн чинь. Сайхан хар хүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Янзын сайхан хар хүү. Тэгээд орж ирээд, хаа хүрч байна? Юу хийж байна гэсэн чинь сайхан хүүхэн харах гэж явна гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд хэнхэлцэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Залуучууд бүгд хадланд гарчихсан байхад чи юу хийж байгаа юм гэсэн чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Аа хуцдаг байна ш дээ. Би тэгж хадлан хаддаг эр биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би шилийн сайн эр мэр гээд...

Буяндэлгэр -

Өөрийгөө тэгж байна уу?

Даваадорж -

Өөрийгөө тэгж байна. Өө тийм үү? Чи яасан их эр вэ? Хоёулаа хадлан хадах уу? Мөрийцөх үү? гээд тэгсэн чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Оо чи чинь тарваганы маханд дуртай гэсэн билүү гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дуртайгаар барах уу? Хангайнхан аймаар тарваганы мах өгнө шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тосон боодог моодог хийж өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дуртай гэсэн билүү? Чи чинь энэ тэр гээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Аваад ирвэл иднэ ш дээ гээд тэглээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь нэг оройхон болж байсан чинь нэг их сайхан чанаад, мундаг сайхан чанаад аваад ирж.

Буяндэлгэр -

Тэр нөгөө нөхөр үү? Нөгөө хадланд гардаггүй нөхөр?

Даваадорж -

Тийм. Нөгөө зэрлэг нөхөр чинь...

Буяндэлгэр -

За?

Даваадорж -

Нөгөө махыг жолооч яваа юм. Надтай нэг хүн яваа гурав дөрвүүлээ хувааж идээд түүнийг их сэтгэлээсээ чаначихаж.

Буяндэлгэр -

Аа ах.

Даваадорж -

Яриад хөөрөөд Төрхүү эмч гэдэг чинь сайн яривал манайхны төрөл юм байгаа юм. Чи их хуцвал манайхны төрөл юм байгаа юм гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тийм үү? Би тэр Төрхүү эмчийн чинь авгай ш дээ гээд ингэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Танай энэ хадланд чинь шана мана гэж юм байдаг юмуу? гээд тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Оо тийм юм байхгүй байхгүй. Хадлан хаддаг хүн юу билээ? Нэг юм хэлсэн юм. Тэр чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би хонь өгнө дөө гэх шиг юм хэлээд. Тэгвэл хоёулаа хадъя.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд 53-даа нөгөөхийгөө суулгаад, хэдүүлээ хууч хөөрөөд, бараг бэр нь болох шахаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Очлоо. Нэг талбай дээр хадлангийн талбай дээр очлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Муу пиздаа нарыг цөмийн ална гээд ингээд байдаг. Бөөн зодоон болох бий гээд сүүлдээ айлаа...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Дагуулж яваадаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Нөгөөдүүл чинь аймгийн төлөөлөгч ирлээ гээд сүрхий л байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд хоёулаа талбай заалгаад хадлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Та хоёр уралдаж байна уу?

Даваадорж -

Уралдаж байгаа. Нөгөөх чинь хонь монь өгнө гээд тэгчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Өөрийгөө түрүүлбэл хонь өгнө гэж ам гарч байгаа юмуу?

Даваадорж -

Тийм. Чамайг хадлан хаддаг байвал би хонь өгнө ч билүү? Тэгээд...

Буяндэлгэр -

Аа ха. Тэгж ам гарч.

Даваадорж -

Ганган хээнцэр энэ бид хоёрын хадлан хадах гэж. Хадлаа хоёулаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь хэцүү ш дээ. Чадахгүй хүн бол шагайгаа авдаг.

Даваадорж -

Тийм ш дээ. Хөө сүнгэнүүлээд яваад байлаа. Яваад байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Залуу байсан юм чинь. Зэрэг л яваад байлаа. Арай жаахан хойно нь яваад байдаг.

Буяндэлгэр -

/Инээв/ Чи мөн лут байжээ.

Даваадорж -

Яваад байсан. Тэгсэн чинь нөгөөдөх чинь харин, би жаахан сүүлдүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Хаалганы хэрийн зайтай. Жаахан сүүлд...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгсэн чинь нөгөөх чинь харин суух гэж байна. Сууж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тамхи татах гээд суух шиг боллоо. Би ухас гээд зэрэгцээд очлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Би тамхи татаад энд сууж байна. Хуцваа ерөөсөө суухгүй гэсэн гээд...

Буяндэлгэр -

/Инээв/

Даваадорж -

Яг л ингээд гээд цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь хадлан гэж, хөдөлмөр гэж сайхан цус байна шүү гээд. Тэгээд нөгөөхөөр чинь хадлан хадуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Даваадорж -

Тэгээд сүйд болоод хэдүүлээ танилцаад ээж аав дээр нь очоод тэгээд аймаар хадланд гараад сүүлдээ авгай хүүхэдтэй болоод манайд ирдэг болоод тэгээд хүн хүмүүжүүлсэн гэдэг юм.

Буяндэлгэр -

Сайн хүмүүжүүлсэн байна ш дээ. Үлгэр жишээ...

Даваадорж -

Тийм. Биеэрээ яагаад тийм. Тэгээд тэгдэг юм. Энэ мууг чинь би, надаас ганц хоёр л ах байсан байх. Энэ мууг чинь би шимээсэг барих нь битгий хэл будахаас өөр юм мэдэхгүй гэж бодсон чинь будмалыг чинь гэдэг. Би тэр үед ямар их буддаг ч байсан биш. Алуулах шахлаа. Алуулах шахлаа. Тэгээд түүнээс хойш юм хийдэг болсон. Дахиж шоронд ороогүй. Авгай хүүхэд аваад сонин байгаа шүү.

Буяндэлгэр -

Тэр чинь нэг талын буян ш дээ.

Даваадорж -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Буян ш дээ.

Даваадорж -

Сайхан авгай аваад тийм сайхан болчихсон. Залуугийн зураг.

Буяндэлгэр -

Би энэ зургийг чинь татна. Анкет бөглөсөн үү?

Даваадорж -

Бариад сууж байсан. Яалаа.

Буяндэлгэр -

Түүнийг чинь авч явна шүү. Өөр зураг байна уу?

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.