Burhia
![](../assets/images/interviewees/990408.jpg)
Basic information
Interviewee ID: 990408
Name: Burhia
Parent's name: Tserendorj
Ovog: Hün
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Ar Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
education / cultural production
illness / health
cultural campaigns
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Өнөөдөр 2009 оны 10 сарын 4. Архангай аймгийн Цэцэрлэг хотын Сүндэр зочид буудлын 302 номерын өрөөнд тус сургуулийн 10-н жилийн багш та чинь аль сургуульд багшилж байсан?
Бурхиа -
Нэг, багшийн коллеж, голцуу хөдөөгүүр захирал ...
Буяндэлгэр -
Овог нэр хэн гэнээ?
Бурхиа -
Цэрэндоржийн Бурхиа.
Буяндэлгэр -
Бурхиа тиймээ? Цэрэндоржийн Бурхиа гуайтай уулзаж байнаа. Одоо ингээд ярилцлагаа эхлэх гэж байна. Та тэгвэл олон жил багшилжээ.
Бурхиа -
Би чинь 63 оноос …
Буяндэлгэр -
Аа ха. Анх юу төгсөв? Багшийн сургууль уу?
Бурхиа -
Энэ Архангайн багшийн сургууль төгсөөд дараа нь Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл-Уран зохиолын анги төгссөн. Нөгөө Шадавын Лувсанвандан, нөгөөдөх Чой. Лувсанжав энэ тэрээр 5 жил багшлуулсан. Савныхаа хэмжээгээр л яасан даа.
Буяндэлгэр -
Та тэгвэл их сайхан хүмүүсээр номын дуу сонсжээ?
Бурхиа -
Монголын шилдэг л хэл шинжээчдээр заалгасан даа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Бурхиа -
5 жил онц сурсан даа. Шаравын Чоймаа бид хоёр нэг анги.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ гавъяат төрийн шагналт.
Буяндэлгэр -
Тэрнээсээ дурсаач? Сайхан хүмүүсийн хичээлийг сонсож байсан. Лекц сонсож байсан хүн ховор шүү дээ. Та бол бас хувьтай л хүн юм байна.
Бурхиа -
Би бол савныхаа хэмжээгээр авсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Савны хэмжээ бага байсан. Тийм болов уу? даа. Доктор профессор болсонгүй. Хөдөө яачихсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Түмний хүүхдийг биеийн дулаан, гэдсийн цатгалан байлгая. Сургуулийн захирал гэдэг чинь түрүүхэн үед аж ахуй хөөцөлдсөөр байгаад яачихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм шүү дээ. Тэгэхдээ яах вэ? Түмний олон хүүхдийг төрийн үйлчин болгож тавилаа. Миний шавь нар яам бүгдэд л бий. Хот хөдөөгүй бий. Цөмөөрөө л нэртэй, төртэй өөрсдийнхөө хэмжээгээр л амьдарч байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэрнийхээ ач гавъяаг ч би төрөөсөө хүртсэн. Түмнээсээ авч одоо хүртэл Бурхиа багшаа гэж залбирдаг, бурхан багшаа гэж шүлэглэдэг олон сайхан шавь нар бий.
Буяндэлгэр -
Оюутан байхдаа та тэр сайхан хүмүүсийн лекц сонсож байсан. Тэрнийхээ тухай бас дурсахгүй юу? Юун их онцлог байв? Яаж тэд нар та нарт лекц уншдаг байв? Тэр тал чинь бас их сонин байна?
Бурхиа -
Чой. Лувсанжав доктор бол ер нь Монголоороо хүмүүжүүлэх Монгол зан заншил, Монгол амьдрал ахуйгаа авч үлдэх тэгээд эрдэм номд их эрчимтэй байхыг сургадаг байсан.
Буяндэлгэр -
Жишээлэх юм бол юу гэж сургах вэ?
Бурхиа -
Ер нь л их шударга, тэгээд Монгол үндсээ хамгаалсан тэгээд бага унтаж их уншиж байхыг л их сургана даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мөн ч эх оронч хүн байжээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шадавын Лувсанвандан доктор гэдэг бол Английн ч их сургуульд багшилж байсан. Бээжингийн ч их сургуульд багшилж байсан. Ер нь жинхэнэ хэл судлалаар одоо ч гэсэн Лувсанвандан багшийн л бичсэн үлдээсэн юмнууд бол одоогийн хэл шинжлэлийн дэвсгэр дэвсгэр өөрөөр хэлбэл Монгол хэл судлалын талаар бол томоохон школыг толгойлогч хүн байлаа шүү дээ. Би ажиллаж байгаад орсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Архангайн багшийн сургуулийг онц төгсчихөөд хөдөө Өлзийт суманд очоод ёстой яав даа гэсэн олон юм тулгарч байсан.
Буяндэлгэр -
Тухайлбал юу юу тулгарч байв? Тэр чинь их сонин байна?
Бурхиа -
Наад захын юмнаас залуу багш нарыг чинь одоо би их бичдэг л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Багш сонин дээр миний Боловсролоо хөгжүүлье гэвэл багш нараа тордъя гэсэн өгүүллэг...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Залуу багш гэдэг чинь ерөөсөө таримал багш байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нэг 20, 30 жил яг тэрэндээ сэтгэл санаагаа өгөөд тэр багшлах эрдмээ уншаад өөрөө ажиглалт хийгээд судлаад ингээд ирэхээр багш болдог. Тийм. Тийм учраас тулгамдаж байсан учраас би багш нараас их юм асууна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө 10 жил төгсөөд ирсэн охидууд Бурхиа ахаа л гэнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бурхиа ах одоо нөгөө Лу багшаас олон юм асуудаг. Нэг юм ярихаараа салдаггүй. Завсарлах гээд, Бурхиа ах нэг юм асуухаар нөгөө өвгөн нь яриад салахгүй. Лувсанбандан багш бол гарчиг тавиулаад түүнийгээ заахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гарчиг тавиулж байснаа өөрийнхөө судалж байгаа юмыг л заана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Араб- Монгол толинд ингэсэн байна. Шагжийн толинд ингэсэн байна. Хятад-Монгол толинд ингэсэн байна. 3 удаагийн лекцэнд нөгөөхөө л заана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ярина. Түүнээс л юм олж авна. Монгол хэл аялгууны судлал нэг гарчиг тавиад түүгээрээ яахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө сэдвээр явахгүй. Тийм учраас би түрүүн амьдрал, 10-аад жил ажиллаад очсон учраас нарийн ширийн юм асуугаад тэмдэглээд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шалгалт болохоор 30, 40 асуулт гаргаад өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө дотор нь байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аа минийхэд бол байж байна. Би анийнхаа хүүхдүүдэд шалгалт болохоор зөвлөлгөөн өгнө. Энэ асуултанд ингээд ингээд 7, 8 зүйл хариулчихъя. Нөгөөдүүл надаас салахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм байлаа.
Буяндэлгэр -
Жишээлбэл ямар асуулт? 30-аад асуулт гэдэг чинь нэлээд толгой ажиллаж байж гаргана даа.
Бурхиа -
Яагаав шалгалт авах асуулт гаргаж өгдөг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Семистрын?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэр асуулт гаргаж өгөхөөр нөгөө 30, 40 асуулт дэвтэр дээр байхгүй. Өөрийхөө л судлаж байгаа юмыг ярьж ярьж гарна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр ямар юм байхав.
Буяндэлгэр -
Тухайлбал таны сэтгэлд үлдсэн. Жишээлбэл ийм асуулт ирээд манай хүүхдүүд ингэж хариулаад би ингээд гэсэн сэтгэлд үлдсэн юм байна уу?
Бурхиа -
Оо байлгүй яахав.
Буяндэлгэр -
Түүнээсээ хууч хөөрвөл бас сонин байна.
Бурхиа -
Монгол эх хэл ингээд одоо маш их хөгжчихсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ялангуяа энэ халх хэл маш их эвдэрсэн. Харин энэ баруун аймгийн манайхан бага ястан гэж нэрлээд байгаа Захчин, Урайнхай, Өвөр Монгол Барга Буриад ийшээгээ Монгол хэлнийхээ хуучин мянган жилийн дурсгалаас авч үлдсэн байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Халх бол авч үлдээгүй. Нөгөө эгшиглэнгүй сайхан юмыг чинь яагаад их даржигнасан ийм болчихож.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм ийм сэдэв дээр гээд ярих юм бол зөндөө юм бий.
Буяндэлгэр -
Тэр зөндөөнөөсөө та ярьмаар байна.
Бурхиа -
Монгол хэл одоо үг их мартагдсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнуудын үг яриа бол цөөхөн хэдэн үг дотор эргэлдэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би одоо сонин хэвлэлд юм бичээд, ингээд сайхан хуучин Монгол хэлэнд байсан үг оруулаад, ингээд бас нэлээд шинэлэг хэлбэрээр бичээд өгөхөөр сонины редакторууд нөгөөхийг чинь хасаад хаячихаж байна шүү. /Инээв/ Мэдэхгүй байна. Үнэхээр мэдэхгүй байна.
Буяндэлгэр -
Сонины модон хэллэг.
Бурхиа -
Модон хэлтэй тийм. Яг сайхан хуучны үг, дагавар хүртэл байна. нөхцөл хүртэл байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би сая олон улсын болон Монголын ахмадуудын өдрөөр “ Сайхан өтлөх сайхан” гэсэн юу тавилаа.
Буяндэлгэр -
Аа ха. Та юм хумаа гаргаад үзүүлж болно.
Бурхиа -
Өгүүлэл бичлээ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэг эссе бичлээ л дээ.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
“Үнэн” сонин дээр гарлаа. Нутгийн сонин дээр гарлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө дотор байгаа сайхан хэллэгүүдийг хасаад хаячихсан.
Буяндэлгэр -
Та жишээ ав даа. Миний ийм хэллэгийг ингээд хасчихсан байна гээд. Таньтай би санал нийлж байна.
Бурхиа -
Энэ байна.
Буяндэлгэр -
Аа ха. Та үүнээс энэ хүртэл нэг уншаад өгөөч. Энэ дээр би бичээд авъя. “ Сайхан өтлөх сайхан” гэсэн эссе юм байна.
Бурхиа -
Тийм.
Ахмадууд тос даасан намрын намарт настан буурлууд хөөрсцгөөж , бие биенээ харан баясан хөгжилдөж, ахмадын өдрөө баяр болон нижгэрхэн тэмдэглэж заншлаа. Тэгээд энэ баяраасаа хойтон жилийн энэ баярын өдрийг хүлээх урам зориг авч тэнхээ тамир нь сэргэдэг. Эрийг нас дардаг. Уулыг цас дардаг нь ертөнцийн ёс. Төрөх, өсөх, өтлөх нь хүмүүн бөгөөд амьд байгалийн хуулийг тойрох аргагүй. Өтлөх гэж өтөлсөнгүй. Өнгөт хорвоогийн жамаар өтөллөө гэж мэргэн хутагт уран найрагч минь дуулсан бий. Гэхдээ бид өнөөдрийнх шиг бөгтгөр өвгөн хазгар эмгэн яваагүй ээ. Ээжийнхээ өвөр дээр. Аавынхаа мөр нь дээр, ээжийнхээ өвөр дээр эрвээхэй шиг дэрвэж, Аавынхаа мөр нь дээр дэгдээхэй шиг жиргэж эрхэлж наадаж алдраахан насныхаа цэнгэлийг ханатлаа эдэлсэн. Тэгээд 25 настай хонгор сайхан зүстэй явахдаа хорвоог мөнхийн юм шиг андуур эндүүрч хайрын бурманд бялуурч явсан цаг энэ насны минь гал дөл шиг минь үе байж дээ. Тэгээд 30 хэдэн настай. Гунхсан сайхан гоолиг бие галбиртай ахуйдаа улаарсан бухын хүзүүг ч хуга мушгимаар хүмүүний хийгдэгийг хийж бүтээдэгийг бүтээн баатарламаар бяр амтлагдаж явлаа.
Буяндэлгэр -
За тэгээд цааш нь их гоё юм байна. Уншаад баймаар байна.
Бурхиа -
Дөрвөө хярвасан алдасыг дөч насандаа ухааны цараа уужимсаж ажлын аргыг олж ёстой л түүчээний шар шиг төр түмний ажил үйлсийг хөтөлж явлаа бид.
Буяндэлгэр -
За сайхан байна.
Бурхиа -
Зуугийн талыг элээсэн тавь гаруй наслахдаа хийсэн бүтээлтэй, бахархах үйлстэй болсон ахуйд төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд маань эцэг эхийн халааг авч төр түмний хэрэг үйлсэд зүтгэхийн хэрд ээлж солигдон хилийн харуулаас буусан цэрэг шиг сэтгэл тайвширч нуруу тэнийх шиг болдог оо.
Буяндэлгэр -
За их гоё хэлж.
Бурхиа -
Унших уу?
Буяндэлгэр -
Уншаад бай. Гоё байна.
Бурхиа -
Харин ч 60 гараад ирэхээрээ бие сэтгэл амгаланшиж эхэлдэг байна. Амгаланшиж гэдэг үгийг яагаад өөрчилж тавьсан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Алтан төрийн минь буян тэтгэврийнхээ арав, хорин мянгатын дэвсгэртүүдээр аль л амттай шимттэй бүхнийг шилэн авч ач, зээ нарынхаа дунд дэлгэн түгээж инээд баясал хөгжөөн наадам болж суух минь энэ л өтөл насны минь жаргал болой. Үрийнхээ үрийг үзэж өвөр дээрээ дэрвүүлж зөөлхөн хонгор сэвлэг даахийн үнэрлэнхэн өхөөрдөж өсгөн бойжуулахын цаг дор орчлонг тэр чигээр нь хайр энэрлийн халуун зөөлөн энергиэр бялхуулан цалигуулмуй. Дал ная түүнээс дээш насыг зооглохын ялдар өвдөг хөл муудаж өтлөхийн гачаалтай учирмуй. Өнгө хуурамч замбуулингийн өөдгүй үйлдэл явдлыг үзэж харах гээд яахав гэсэн ч юмуу? Өнгөт хорвоог хардаг байсан алаг нүдний минь хараа сульдмай. Уярам сайхан уянга дуу, уран найраг насаараа сонслоо. Одоо саарал хорвоогийн саар мэдээг дуулах гээд юугаа хийхэв гэж ариутгаад ч байгаа юмуу? даа. Чих хатуурч сонсгол бүдгэрч л байна.
Буяндэлгэр -
/ Инээв/ Гоё хэлжээ. Би бас сэтгүүлч хүн. Тан шиг ингэж бичиж чадахгүй л юм байна. Та хэллэг их яруу сайхан үнэхээр их тансаг байна.
Бурхиа -
Унших уу?
Буяндэлгэр -
Унш, унш.
Бурхиа -
Гэхдээ өвгөрч өтлөхөд учир бий. Бие махбод суларч, хүч тамир доройтлоо ч хүн өөрийгөө зөнгөрч тэнэхээс сэргийлж ухаан уужим , санаа саруул насан өндөрлөх бас сайхан. Хүмүүн гэгч насыг наслах тусмаа ертөнцийн жам ёс хүмүн нийгмийн цөхрөл зөрчлийг бясалган суухад ухаан хурцдаж санаа уужимсана. Ер нь сансарын эцэсгүй уудам хүний оюун ухаан хоёр эцэс төгсгөл хэмжээ хязгаар гэж үгүй ажгуу. Ахмад буянтнууд минь залгамж хойч үедээ эх орон, эд хөрөнгө, төрт ёсон, зан үйл бүхий л байдгаа даатган уламжлуулаад улс орныхоо хөгжил мандал олон түмнийхээ сайн сайхныг үзэж баярлан бахархаж яваа маань нэг ёсны насыг насалсны үйлс бүтэж буян жаргалаа эдэлж байгаа хэрэг ажээ.
Буяндэлгэр -
Аа гоё байна.
Бурхиа -
Энд нэг жижигхэн уянгын гажилт хийсэн юм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Онигоо сонинд манай өнөөгийн ахмад үе гурван их цоорхой азтай хүмүүс хэмээн бахархан бичсэн байна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Учир юм хэмээвээс нэгдүгээрт зах зээлд орж юмны үнэ тэнгэрт хадахаас өмнө нарийн гурил, тарган мах, цагаан идээгээ гэдэс мэдэн зооглож хямд үнэтэй чанартай эдлэлийг насаараа эдэлж хэрэглэсэн буянтай хүмүүс гэсэн байна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Хоёрдугаарт нэмүү өртгийн мөлжлөг, цаг хугацаагүй хөлсний хөдөлмөр үүсэхээс өмнө хөдөлмөр нь жинхэнээрээ нэр төр алдар гавъяаны хэрэг байсан тэр үед чөлөөт хөдөлмөр эх оронч бүтээлээрээ ард түмэндээ зориулж ихийг бүтээсэн гавъяат үйлсийн эзэд гэжээ.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Гуравдугаарт Монголд ДОХ өвчин дэлгэрэхээс өмнө өөрийн хайрлаж дурласан хүнтэйгээ насаараа биеийн жаргалыг хамт эдлээд эрүүл саруул үр хүүхдээ төрүүлээд өсгөсөн ариунаас ариухан ард түмэн хэмээн бахархсан байнаа. Энд бас нөгөөдөх секс мекс гэдгийн би ахмад улсуудад зориулж бичиж байгаа учраас....
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Муухай юм оруулаад яахав гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Олныг үзэж цаг хугацааг элээж нас суусны хэрэг юусан билээ. Уулзаж учирсан хүний өөрийн ахан дүүстэй ажил амьдралын арга зааж ертөнцийн жам ёсыг номлон үнэн үгээр сурган хүмүүжүүлж, олон түмэндээ ноён нуруу болж явах нь өтгөс өвгөд бидний эрхэмлэх ариун үйлс буюу. Төрсөн биений чадал, оюун билгийнхээ хэрээр эрдэм ухааныг сурч, судлан ажил үйлсээ бүтээнэ өөрийнхөө хэмжээгээр л аж төрөн цэнгэж жарган нартыг элээж яваа өтгөс бидэнд юу дутуу гэх бий. Өвөө эмээ биднийхээ махны тасархай, ясны хэлтэрхий, амь амьдралын минь үргэлжлэл өөрөөр хэлбэл аав ээж өвөө эмээгийнхээ канондсан хэд хэдэн хувь хувилбар болох үр хүүхэд ач зээ нар маань өсөн бойжиж хүний дайтай аж төрж байгаа болохоор Би ч юмуу. Бид бүгдээрээ үргэлжлэн амьдарч байнаа гэсэн утга учир мөн буй заа. Сайн сайхан амьдарч сайхан өтлөх сайхан сайхан.
Буяндэлгэр -
Гоё бичсэн байна ш дээ. Та.
Бурхиа -
За. Иймэрхүү бичсэн.
Буяндэлгэр -
Гоё бичсэн байна.
Бурхиа -
Надад олон шүлэг, олон өгүүллэг, хошин өгүүлэг ч бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр дундаа Монгол бичгээ төрийн бичиг болгоё гэсэн асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичээд ерөнхийлөгчөө ноднин хавар ирэхэд нь найман тахилтай хадагтай барьж өгсөн.
Буяндэлгэр -
Энхбаяр ерөнхийлөгчийг үү?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ерөнхийлөгчийн тамгын газарт би хэд хэдэн асуулт тавьсан. Тамгын газраас нь судалж байна. Энэ тэр гэсэн...
Буяндэлгэр -
Аргагүй та их лут хүнээр заалгаж байсан хүн гэсэндээ өөр байна. Хэллэг энэ тэр их өөр байна. Яруу тансаг байна. Монгол хэл чинь их яруу тансаг ш дээ. Хэдэн мянган үг, 3000 гэсэн байхаа тийм үг байдаг гэсэн. Тиймээ?
Бурхиа -
100,000 үг.
Буяндэлгэр -
100,000 үг үү?
Бурхиа -
Ренчин гуай хэлсэн.
Буяндэлгэр -
Тийм Ренчин гуай хэлсэн.
Бурхиа -
Бид нар 5000 үг дотор. Чөдрийн хоёр гурван морь гэдэг шиг. Шинэ бичигт шинэчлэл хэрэгтэй гэж би бас эрдэмтдийнхээ юунаас яагаад энэ шинэ бичиг чинь Монгол хэлний зүй тогтлыг гажуудуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм дүрэм байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Алдаатай бичихээс аргагүй. Хүүхэд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Амьд хэлнийхээ зүй тогтлоос гажаад албадлагын дүрэм оруулчихсан. Гээгдэх эгшгийн дүрмээс эхлээд худлаа дүрэм байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монгол хүн ерөөсөө, эгшгийн гээгээд биччихээр л ухаандаа төрөлхтөн гэдэг үг чинь монгол үг биш болчихдог. Одоо энэ Ойрд Мойрд ч юмуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тува мувагийнх шиг даржигнаад ингээд явчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гээгдэх эгшгийн дүрэм бол албадлагын дүрэм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм бол албадлагын дүрэм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хатуугийн тэмдэг бол бүүр зохиомол ёстой засаглал билүү? Юу билээ?
Буяндэлгэр -
Нөгөө захиргаадалт уу?
Бурхиа -
Захиргаадалтын дүрэм. Монгол хэлэнд хатуурах ёс байгүй ш дээ. Байхгүй ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. Би хуучин бичиг мэдэхгүй ш дээ.
Бурхиа -
Би шинэ бичиг ярьж байна. Шинэ бичиг ярьж байна. Хатуурах үзэгдэл байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд Я-гийн төрлийн үсэгнүүд гэдэг чинь зохиомол.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ертөнцийн бүх юм хоёрчлалын динарный системд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Я-гийн төрлийн үсэг бол гурван янз болоод гараад ирдэг. Арга билгийн ёсноос зөрөөд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ганцхан Л гэсэн хэлний дундуур хэлэгддэг ганц гийгүүлэгчийг жишээ нь Я, Е, Ю, Ё болгочихсон чинь Монгол хэлийг яагаад, хүүхдүүдийг сургана гэдэг чинь халуун там.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм юмыг чинь. Эд нарыг өөрчлөх хэрэгтэй гэсэн юм. Энэ “Шинэ үсэгт шинэчлэл хэрэгтэй” энэ “Үнэн” сонин дээр гарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэхдээ товчоод гарсан.
Буяндэлгэр -
Их урт уу? Наадах чинь.
Бурхиа -
Аа ?
Буяндэлгэр -
Их том өгүүлэл үү?
Бурхиа -
Энэ үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гайгуу гайгуу. За иймэрхүү байна. Тэгээд би 1-рт хэлний талаас яахаас гадна....
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Уран зохиолын өгүүллэг бичдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бас нэг 10, 20 нь шүлэг бичдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шүлэг нь Дэндэвийн Пүрэвдорж шиг, Бавуугийн Лхагвасүрэн шиг, Бэгзийн Явуухулан шиг тийм уянгалаг бишээ....
Буяндэлгэр -
Та их авъяастай юм. Гэхдээ Бур Бур Бурхиа гуай таны нэр хэцүү нэр байна шүү.
Бурхиа -
Бурхиа.
Буяндэлгэр -
Бурхиа гуай та байна ш дээ. Чой. Лувсанжав гуайн лекцийг их олон сонссон. Их үндсэрхэг үзэлтэй Монголоо авч үлдэе гэсэн хүн тиймээ? Түүний хэлж ярьснаар таны цээжинд үлдсэн юм юу байна? Тэрнээс та жаахан хууч хөөрөхгүй юу?
Бурхиа -
Чой. Лувсанжав багштан бол хэр баргийн над мэтийн оюуны чадамж муутай, эр зориг муутай хүн бол барахын аргагүй хатуужилтай хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Базарваань.
Буяндэлгэр -
За. Тухайлбал яах вэ?
Бурхиа -
Өөрөө бол ид залуу байхдаа гурван цагт унтаад 6 цагт босдог байсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Оо 3 цаг, 4 цаг, 5 цаг, 6 цаг гуравхан цаг унтдаг?
Бурхиа -
Гуравхан цаг унтдаг.
Буяндэлгэр -
Аа яа яа.
Бурхиа -
Тэгээд сурчихдаг юмаа. Нойрыг чинь унтаж бардаггүй. Сэрж бардаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм хүний чинь аяыг бид яаж даадаг юм. Тэгээд нөгөө Хятадын тэр үсгийг чинь Бээжингийн их сургууль төгссөн хүн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Өөрөө математикийн хүн.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэгээд нөгөөдөхийг чинь бол юмыг хөлдүүд тулж үзнэ гэдэг хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хөлдүүд нь тулаад мөнх цэвдэгт тааруулаад дүүрсэн хэрэг ...
Буяндэлгэр -
Тэр чинь юу гэсэн үг вэ? Хөлдүүд нь тулна гэдэг чинь?
Бурхиа -
Бүүр чинээд нь тулна гэсэн үг.
Буяндэлгэр -
Чинээнд нь тулгана гэсэн үг үү?
Бурхиа -
Мөнх цэвдэгт нь тулгах ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд одоо ярьж барахын аргагүй. Чи чинь нэр хэн билээ?
Буяндэлгэр -
Буяндэлгэр.
Бурхиа -
Буяндэлгэрээ. Тэрний зориг харахад бол хорчийсон муу туранхай хөх юм.
Буяндэлгэр -
Тийм туранхай хүн байсан юм.
Бурхиа -
Тэгээд оюуны тэр одоо тун цөөхөн ертөнцөд цөөхөн байхаа. Тийм юутай хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд тэр чинь захиргаадалтын үе байсан.
Буяндэлгэр -
Тийм захиргаадалтын үе байсан.
Бурхиа -
Тийм. Тэгэхдээ хамаагүй юм яригдах цээртэй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ялангуяа тэр чинь бол хэний Ренчин гуайн гарын шавь шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тийм гарын шавь.
Бурхиа -
Өөрөө Ренчин гуайн энд хүрэхгүй зовж байснаа ярина.
Буяндэлгэр -
Аа ха. Юу гэж ярьж байсан. Жишээлбэл?
Бурхиа -
Ренчин гуай англи хэлний тэр номын багш нь байна л даа. Тэгээд овоо хэд заалгаж тэгээд нэг сар болоод очсон чинь Ренчин гуай нөгөө шүүлэг авч байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монгол сургуульд чинь нэг юм заагаад нөгөөдөхөөсөө шүүлэг аваад явна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Ингээд байж байтал Ренчин гуай хэн гуайд Чой багштай ярьж байснаа болиод хөндлөн хараад үглээд унасан гэнэ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийш энэ Монголчуудын ухаанд ухна үхсэн. Санаанд нь сарлаг үхсэн. Тархинд нь тарвага үхсэн. Яаж энэ Монголчуудын залуу үе нь ийм болохоор энэ Монгол улс, Монгол гүрэн яаж хөгжинөө гээд ингээд хөндлөн харчихаад үглээд унасан байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шүүлэг авч байснаа ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чой доктороос ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр нь за би ч одоо огт энд нь хүрэхгүй гологдож байна даа гэж бодоод сэмхэн ухарч байгаад мэдэгдэхгүй сэмхэн гараад явчихсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гараад явчихсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд дахиж очихоосоо ичээд нөгөө их хүнээс чинь ичээд 3 сар ерөөсөө өөрийгөө бэлтгээд нойроо хүрэхээр зэрэг цээжээ толгойгоо харзны хүйтэн усаар яагаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шавшаад л ингээд яасан.
Буяндэлгэр -
Номоо үзээд л ....
Бурхиа -
Номоо үзээд ...
Буяндэлгэр -
Номоо үзээд суугаад байдаг.
Бурхиа -
Тийм. Эхлээд 12 сүүлдээ 40 гараад ирэхээр хүрэхгүй байна гэж байна.
Буяндэлгэр -
Суудаг хэмжээндээ?
Бурхиа -
Суудаг хэмжээндээ. Нэг хүргээд л 6, 5-ийн үед босоод байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
40, 50 хүрч байсан. Намайг байхад тэгж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд 3 сар болоод Ренчин гуайд очсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Очоод 3 сард хийсэн юмаа үзүүлээд ингээд яриад явчихсан чинь жаахан харж байснаа чи бас ч гэж оюунд чинь нэг чиний оюун тархинд чинь жаахан гэгээ тусаж магадгүй аавын хүү байх чинь гэж ганцхан магтаалын үг хэлсэн юм гэнэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд л эрчээ авсан. Засмал дээр хурдаа авсан, тэнгэр огторгуйд хурдаа авсан онгоц машин шиг болчихсон хүн яахав тэр эрчээрээ явчихсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа аа.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Өөрөө үнэхээр тэвчээртэй хүн юм тиймээ?
Бурхиа -
Тийм. Тэгээд нөгөө “Өмнө этгээдэд зөрчсөн нь” энэ тэр гээд Ренчин гуай...
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Миний ганц шавь л Англиар залгаж байлаа. Хэлбэрчлэж байлаа гэж магтаж байсан хүн чинь Чой доктор.
Буяндэлгэр -
Аа аа.
Бурхиа -
Гэхдээ би Чой доктор шиг агуу тэсвэртэй эрдэм мэдлэгийн бол мань мэтийн хүн хэмжиж ярих юм биш.
Буяндэлгэр -
/Инээв/ Тийм.
Бурхиа -
Тэр эр зоригийн, ийм хүн дахиад төрөхгүй байх даа. Би хоёр юм нь дээр их гонсоож байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал?
Бурхиа -
Ренчин гуайг өнгөрөхөд дахиад ийм эрдэмтэн хүн төрдөг болов уу? гэж бодож байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр юу мөнх үү? Буяндэлгэр?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ард түмэн мөнх юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ард түмэн мөнх юм байна. Ренчин гуайг залгамжлаад Чой доктор төрлөө. Өдий төдий одоо хэн билээ? Өндөр гэзэгтэй залуу 30 хэл мэддэг гээд 10 хэлний сурах бичиг өөрөө зохиосон гээд гэзэгтэй өндөр залуу чинь хэн билээ?
Буяндэлгэр -
Телевизэрээр гараад байдаг уу?
Бурхиа -
Аа ха.
Буяндэлгэр -
За байз...
Бурхиа -
Хэн билээ? Нэг сайхан өндөр залуу байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Бурхиа -
Тэгээд манай ерөнхийлөгч байсан Энхбаяр гуай энэ тэрээс эхсүүлээд Орос Англиар тэгш...
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Ард түмэн мөнх гэдэг чинь тэр юм.
Буяндэлгэр -
Аа ха. Үнэн үнэн. Та их сайхан дүгнэлт хийж. Үнэн шүү.
Бурхиа -
Юу мөнх үү? Ард түмэн мөнх юм. 2-рт нь би Ренчин гуайг яахад ийм агуу зохиол дахиж төрөх болов уу? гэж бодож байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэтэл Ренчин гуайг бурханы оронд заларсны дараа Д. Маамын “Газар шороо” гэсэн 3 боть гарлаа.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Нөгөөхийг чинь уншаад, би залуу байхад нэг номыг орой 7-д тэр, “Морь унасан толгойгүй хүн”-ийг орой 7-д эхэлвэл лаатай. Хөдөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өглөө нар гарахад дуусдаг байсан юм.
Буяндэлгэр -
Дуусдаг. Бид нар чинь залуу үедээ тэгдэг байсан. Шөнөжингөө уншаад дуусгачихдаг.
Бурхиа -
Тэгсэн дараа нь Маамын “Газар шороо” роман гарчихсан. Тэгэхэд Бурхиа мулгуй миний бие ухаан орж байгаа. Аа энэ чинь төрдөг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ард түмэн мөнх байдаг юм байна гэж санаад...
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Бурхиа -
Санаад бухимдал арилаж байсан шүү. Сайхан юм билээ. Сайхан юм билээ.
Буяндэлгэр -
Та их сайхан үг хэллээ. Би санаагүй л юм байна.
Бурхиа -
Би 60 наслахдаа уран зохиол их уншсан.
Буяндэлгэр -
Аа ха. Та ингээд...
Бурхиа -
Би мөнгө хураасангүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би тэтгэврээрээ амьдардаг. Ном хураасан. Надад 10 хэдэн авдар ном бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
2000 оноос хойш ном авч чадахаа байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг хэсэг сайн ном гарахаа байсан. Одоо харьцангуйгаар ном хэвлэл сэргэж байнаа.
Бурхиа -
Оо нэг үеэ бодоход их сайхан болж байна.
Буяндэлгэр -
Тийм сэргэж байна.
Бурхиа -
Авдаг мөнгө нь мань мэтийн юманд, энэ мөнгө төгрөг гэдэг чинь бол сонины цаасны дайны олдохдоо их хэцүү. Гарахдаа их амархан. Нэг улирлын сонин захиалъя гэхээр нэг дээл гутлын мөнгө болчихсон.
Буяндэлгэр -
Тийм. Та хэдэн онд их сургууль төгссөн гэнээ?
Бурхиа -
76 онд.
Буяндэлгэр -
76 онд уу? 76 онд сургууль төгсөж ирээд шууд Архангай аймагтаа хуваарилагдсан уу?
Бурхиа -
Аа тийм. Архангай аймагтаа Хангайд захирлаар тээр Архангайн тундр тэнд шидэгдлээ.
Буяндэлгэр -
Хангай чинь их хүйтэн сум уу?
Бурхиа -
Өндөр.
Буяндэлгэр -
Их өндөр тийм.
Бурхиа -
Тэрх цагаан нуурын цаана.
Буяндэлгэр -
За сургууль төгсөөд шижигнэсэн сайхан залуу Хангай суманд очлоо. Төгсөнгүүтэй их өндөр алба хашсан юм байна ш дээ. Захирлаар очсон байна ш дээ. Та?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
10 жил үү? Дунд сургууль уу? Бага сургууль уу?
Бурхиа -
Дунд сургууль.
Буяндэлгэр -
8 жил үү? 10 жил уу?
Бурхиа -
8 жил. Би 10 жил болгоод наашаа ирсэн.
Буяндэлгэр -
10 жил болгоход их хүч хөдөлмөр ороо доо. Та тэр тухайгаа хуучлаач? За Хангай суманд очсон чинь ямархуу сургууль байв?
Бурхиа -
Хангайн сургуульд очсон чинь дундын үйлдвэр барьсан гээд хэдэн дүнзээр барьчихсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Галлаад байдаг. Галлаад байдаг. Ханаар нь...
Буяндэлгэр -
Цана хөмрөг...
Бурхиа -
Цана хөмрөгтөөд, салхи үлээгээд...
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Ийм сургууль. Тэгээд ард түмэн их ядуу.
Буяндэлгэр -
Аа ха. Яанаа хөөрхий амьтад. Тэр чинь одоо нэгдэлжих хөдөлгөөн...
Бурхиа -
Оо нэгдэл хүчээ авчихсан. Дашдэндэв гэж...
Буяндэлгэр -
Авчихсан үе ш дээ.
Бурхиа -
Засгийн газарт орлогч дарга байсан хүн намын уриалгаар ирээд тэнд нэгдлийн дарга болчихсон. Маш их хатуу хураасан. Аминд юм үлдээгээгүй.
Буяндэлгэр -
Хнн. Тэр их харамсалтай. Хангайн аймагт чинь аминд 50 толгой мал өгч байсан биз дээ.
Бурхиа -
Үгүй 17, 18-хан. Говийн бүсэд чинь 50 байхгүй юу даа.
Буяндэлгэр -
Аа аа. Говийн бүсэд 50. Хангайн бүс нь тийм цөөхөн байсан юмуу?
Бурхиа -
Тийм. Тийм цөөхөн. Тэгээд нөгөөдүүл нь зуданд үхэх нь үхээд төл бүрт нөгөө нэгдлийн мал чинь яадаг юм тэр зогсож байсан үхэр чинь ингэж байгаад түс гээд унана. Хүйтэнд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо энэ чинь дулаарчихаад болохгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тарганаараа байж байгаад зүгээр ингэж дөрвөн хөл нь гунайж байснаа түс гээд л унана.
Буяндэлгэр -
Өвөл даахгүй болж байгаа нь тэр үү?
Бурхиа -
Тэр чинь хүйтэн даахгүй унаж байгаа юм.
Буяндэлгэр -
Яасан аймаар юм.
Бурхиа -
Сарлагийн бух чинь өөдөө тошуулаад хангай чинь ингээд тооноор харахад тээр дээр уул цохио ханан хад тэр завсар үхэр харагдана. Тооноор харагдана ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Ингэсхийгээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд сарлагийн бух чинь дээшээ явуулаад хүйтрэх тусам дээшээ явуулаад тэгээд үхнэ. Яагаад үхчихэж байгаа юм гэхээр нөгөө цасаа хүйтэнд жиндэж хайрагдаж яагаад ингээд үхчихнэ. Тэрнийг чинь төлнө. Арчилгааны мөнгө ...
Буяндэлгэр -
Ард түмэн ядуу байх нь аргагүй ш дээ.
Бурхиа -
Бас ядуу байсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд харин ...
Буяндэлгэр -
Яаж амь зууж байсан юм бол доо? Хөөрхий.
Бурхиа -
Тарвага ихтэй.
Буяндэлгэр -
Аа аа.
Бурхиа -
Бурхан багшаас тарвага гэж нэг ийм сайхан юм заяалаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тарваганыхаа арьсаар үдээд туурга хийчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд зун бол их сайхан. Нөгөөдөх чинь хатаж норж хатсаар байгаад үс нь унаад энэ торон хөшиг шиг ийм цагаан юм болчихно.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Их гэрэлтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд ядуу, ядуу. Тэгээд хөнжил мөнжил, дотуур хувцас солих юм байхгүй. Тэгээд энд ороод суухад зүгээр хүний юу орон дээгүүр гүйнэ шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө бөөс гэж ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр бол гүйнэ шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь одоо 70-аад оны үе байх нь байна ш дээ?
Бурхиа -
70 хэдэн он.
Буяндэлгэр -
70 хэдэн он.
Бурхиа -
Тийм хүнд байсан.
Буяндэлгэр -
Хүнд байж. Аа ха.
Бурхиа -
Тэгээд би энэ улс төрөөр их бичнээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо.
Буяндэлгэр -
Тэр чинь их сонин байна? Тэгээд та тэнд очлоо. Ард түмний амьдрал ядуу байлаа. Хичнээн өрх байсан бэ?
Бурхиа -
За одоо 1000 гаруй өрх байсан. Тэгэхдээ нэг ийм байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө хүүхдүүдийг ардын хүүхдүүдийн ихэнх нь байранд.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
700 гаруй хүүхэд байж байхад 500 гаруйн байранд ...
Буяндэлгэр -
Хангай сумын одоо сурагчдын байранд байх уу?
Бурхиа -
Дотуур байранд.
Буяндэлгэр -
Дотуур байранд байна гэсэн үг үү?
Бурхиа -
Тийм. Тэд нарыг чинь цатгалан байлгах ...
Буяндэлгэр -
Тийм. Аа ха.
Бурхиа -
Эрүүл байлгах.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө хүйтэн байшингуудыг чинь галлуулаад байна. Галлуулаад байна. Хүйтрээд хүйтэрснээс болж хүүхэд өвчин тусна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэгэхдээ тэр үед чинь бас чиг гэж нэг хүүхдийн нэг өдрийн юу 2 төгрөг 40 хэдэн мөнгө байлуу? даа.
Буяндэлгэр -
Овоо гайгуу байж.
Бурхиа -
Барахгүй.
Буяндэлгэр -
Барахгүй юу?
Бурхиа -
500 хүүхдийн чинь нөгөөдөх нормоор нь орохоор зэрэг тэр тогооч нар хийж барахын аргагүй. За нэг гэм нь туранхай мах өгнө дөө. Нөгөө нэгдэл чинь зааз мах өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр чинь тэрнийг чинь амтлах гээд л ногоо тэр тундрын бүсэд чинь яахгүй. Ногоог чинь эндээс авна. Ногоо идэж өгөхгүй нөгөө хүүхдүүд чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Ногоо гэхээр төмс , байцаа, лууван, манжин, сонгино тиймэрхүү л юм байгаа биз дээ?
Бурхиа -
Сонгино их ургана. Тэд нар өөрсдөө яаж авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би тэр үед захиргаадалтын үед би нөгөө бас гайгуучуудын дунд байсан хүүхдэд их хайртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Түмний нялх хүүхдээр төрийн үйлчин болгох гэж их зүтгэсэн хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би Ардчилсан захирал байж гэж одоо сүүлд нь боддог юм.
Буяндэлгэр -
За? Та яг юу хийж байсан?
Бурхиа -
Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд нөгөө тогооч нар чинь хийгээд барахгүй. Дандаа үнэтэй юм авч өгнө. Гэхдээ 24-ийн чихэр болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүүхдийг өдийхөн чихрээр өөрөө нарийн материал олж хоол хийж өгсөнгүй гээд авахуулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд дандаа амттай гурилан боов, еэвэн, бирааниг, 5 хошуу тэгээд би нөгөө тогооч нар чинь зуурсан гурилаа муу усны нүх рүү нууж хийж байж баригдсан.
Буяндэлгэр -
Тогооч нар уу?
Бурхиа -
Тийм мэдээлэл ирсэн. Хийж барахгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгэхээр нь би яалаа. За та нар ерөөсөө өглөө өдрийнх нь хоолыг сайн хийгээд өгчих.
Буяндэлгэр -
Аа ха. Өглөө юу өгөх вэ?
Бурхиа -
Өглөө талх гурилан боов өгнө.
Буяндэлгэр -
За. Цайтай?
Бурхиа -
Бас масло олдохгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цайтай. Заримдаа аарц буцалгаж өгнө.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Масло тэрэн дотор хийх юм олдохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нөгөө юу яадаг. Өдөр нэг, 2-р хоол ...
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Мах туранхай учраас тэр нь жаахан амт муутай болох гээд сонгино монгиноор яасан чинь. Төмс байцаа болоод ирэнгүүт хүүхдүүд ногоотой хоол идэж өгөхгүй ээ. Нөгөө хөдөөний хүүхдүүд чинь. Цагаан идээ яана гэхээр зэрэг нөгөөдөх чинь тосны төлөвлөгөө үнээ ширгээд октябрийн баяр хүртэл завод ажиллачихна. Нөгөө масло чинь олдохгүй. Улсын төлөвлөгөө гадаадад гаргана гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм үед Тэгээд Ардчилсан....
Буяндэлгэр -
Оройн юу өгөх үү?
Бурхиа -
Чи хүлээж бай.
Буяндэлгэр -
За.
Бурхиа -
Захирал байж гэдгээ товчоор хэлэх гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Үдээс хойш болохоор хүүхдүүдэд өг. Тэр гал тогоог.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өөрсдөө дуртай юмаа хийж идэг.
Буяндэлгэр -
Өө та ёстой мундаг байсан байна ш дээ.
Бурхиа -
Та нар гал гаргачихгүй. Хоол нь зөв шимтэй зөв болж байна уу? Үгүй юу гэдгийг....
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Түүнийг хянаад байж бай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэдэнд өөрсдөд нь гурилын өг. Элсэн чихрийн өг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Талх хийнэ үү? Гамбир хийнэ үү? Бин хийнэ үү? Ингээд өг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө хүүхдүүд чинь...
Буяндэлгэр -
Дуртай байгаа биз?
Бурхиа -
Дуртай байна. Цагаан будаа, шар будаа олхиогүй ихээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эд нарыг өг. Тэгээд нөгөө хүүхдүүдийн чинь түмбүүшигэнд нь үзэхээр зэрэг улаан бирааниг мэдэх үү? Та? Улаан бирааниг, цагаан бирааниг, еэвэн тэд нар чинь түмбүүшиг түмбүүшиг дүүрэн.
Буяндэлгэр -
Оо за.
Бурхиа -
Нөгөөх чинь. Яадаг уу? гэхээр хагас бүтэн сайн өдөр гэрлүүгээ харихдаа гэрийнхэндээ аваачиж өгдөг.
Буяндэлгэр -
Өө за. Том бэлэг болно ш дээ.
Бурхиа -
Том бэлэг.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Малчдад олдохгүй.
Буяндэлгэр -
Олдохгүй тиймээ?
Бурхиа -
Байрны нэг тасагт 7, 10 хүүхэд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хоолон дээр нөгөөдүүлд гарын үсэг зурна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгж байж тогооч тэрнээс сайн үнэлгээ авч байж тогооч яана.
Буяндэлгэр -
Та их мундаг зохион байгуулсан байна ш дээ.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Хүүхдүүд үнэлэх юм байна ш дээ. Тиймээ?
Бурхиа -
Тийм. Хүүхдүүд үнэлнэ.
Буяндэлгэр -
Хоол ямар болсон байна.
Бурхиа -
Тэгэхдээ бас хаалга гарна. Нөгөө тасгийн дарга нарт дорвихон юм өгчих гээд...
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Гайгуу юм өгч байж гарын үсэг авчих гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ингэхээр зэрэг нөгөөдүүлийг цуглуулна. За та нар илүү идэх юмуу. тогооч нараас шовгор авсан байвал та нарыг хална.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тасгийн дарга, байрны даргаас хална.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэхээр зэрэг нөгөө хүүхэд чинь дарга байхын тулд их шударга ажиллана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгтэл намар орой яг өдийд...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Орой ядарчихсан. Нүд бүрэлзээд, тэр чинь шөнө нь бичиг дансаа хийнэ. Өдөр нь байнаа би нэгдлийн нэг бригад хариуцна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Чанадман бригад.
Буяндэлгэр -
За? Юу хийдэг бригад юм?
Бурхиа -
Мал аж ахуйн бригад.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Албан газруудад хуваарилаад өгчихсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэнд яахгүй бол намаас авна ш дээ. Сумын намын хорооны гишүүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сумын захиргааны тэргүүлэгч гишүүн, тэгээд би нэг жил болоод аймгийн депутат болсон.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Том байгаа биз?
Буяндэлгэр -
Том байна. Том байна.
Бурхиа -
Хоёрдахь жилдээ намын дээд сургуулийн дээд курсад 2 жил аймгийн намын хороо намайг яв гэсэн.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд нэг орой ядарчихаад харьж явтал миний урдуур байрны хэдэн хүүхэд чинь урдуур ингээд томоод гүйгээд байх юм.
Буяндэлгэр -
Таныг ажил тарчихсан үед? Аа ха.
Бурхиа -
Тийм. Нар жаргахын үед.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Харьж явтал урд талд хөрөөдөөд гүйгээд байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд дээд талд аж ахуйн хашаанд гал тогоо байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Захирал багшаа, яг гэрлүү орох гэж явтал...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Та гал тогоо гуанз руу нэг ороодохгүй юу гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Орлоо. Эд нар ер нь хийж байдаг юм байна. Ер нь нэг оръё.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тогооч нар ч үнэндээ жаргасан. Үдээс хойш нөгөөдүүл чинь тасаг тасгаараа...
Буяндэлгэр -
Аа ха. Би наадахыг чинь асуух гэж байсан юм. Хүүхдүүд үдээс хойш өөрсдөө гал тогоонд хоол хийхдээ юу голцуу хийж идэх юм?
Бурхиа -
Би ярьж байгаа нь тэр.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Захирал багшаа та гал тогоонд орооч гэсэн. Оо тэгсэн чинь жигтэйхэн сайхан юм үнэртээд...
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгсэн чинь нөгөөдүүл чинь нэгдэхь өдөр ирэхдээ, тарвага гэж жигтэйхэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тарваганы маханд дуртай гэж жигтэйхэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Орсон чинь мах нь боодог хийчихэж.
Буяндэлгэр -
Пөөх. Тарвагаар уу?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Хнн. Хүүхдүүд тэгж хийж чаддаг байх нээ.
Бурхиа -
Хүүхэд эмэгтэйчүүдийн ажлын хэсэг байхгүй юу даа. Боодог хийнэ гэдэг чинь. Томчууд буудаад авч ирнэ. Хүүхдүүд борлуулна.
Буяндэлгэр -
Таныг үдэж өгч байгаа юмуу?
Бурхиа -
Захирал багш өөрсдийг нь цатгалан байлгах гээд аргаа бараад байгааг мэдчихсэн.
Буяндэлгэр -
Тийм байна.
Бурхиа -
Надад бас, намайг урамшуулж байгаа юмуу. Хүндэтгэж байгаа юмуу. Мах нь боодог хийчихсэн. Яг намайг оронгуут тавган дээр тавиад задлаад пүүх тэр боодогны чинь шөлийг уугаад
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Ер нь залуу байхад боодогны шөл гурван удаа уухад нүдний хараа тодроод...
Буяндэлгэр -
Ядаргаа гарч байна.
Бурхиа -
Ядаргаа гараад сайхан болно.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Тэгж байсан. Өөрсдөө, зэрлэг сонгино их шүү дээ. Зэрлэг сонгино гэдэг чинь ...
Буяндэлгэр -
Ааг нь сайхан шүү дээ.
Бурхиа -
Тийм. Энд хоол хийж байхад тэр замын цаад талд үнэртэнэ.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Тэгж байсан. Тэгээд л хараа нөгөөдөх манай адеалын үйлдвэр. Мэднэ биз. 180-ын адеал.
Буяндэлгэр -
Мэднэ.
Бурхиа -
Тэрийг чинь тавьж өгнө. Нимгэн цагаан гэж нэг сайхан ариун цэврийн хэрэглэл байлаа ш дээ. Нимгэн цагаан даавуу.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэрийг чинь шинээр нь гурван ээлж булан дээр нь тосон будгаар Бууяа мууяа гээд нэрээ бичнэ. Солихгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд угаагаад индүүдээд тийм гоё юман дээр дандаа цагаан ор.
Буяндэлгэр -
Хангамж их гайгуу байж.
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Их сайн хардаг байж тиймээ?
Бурхиа -
Харалгүй яахав. Төсөв гэж нэг их сайхан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд би Хангайд явахгүй. Би хөгшин ээжтэй тэнд газар нь өндөрдөөд даралт нь ихдээд байна. Би бас хадам ээжээ миний хэдэн хүүхдийг хүн болгосон тэрнийгээ амьд байлгамаар байна гэж намын хорооны товчоогоор оруулаад явахгүй бол чамайг албадан хөдөлмөр эрүүгийн хуулийн гэнэ үү? Иргэний хуулийн тийм юмаар яана гээд тэгээд хөөрхий тэнд одоо бол тэндээс гараад би 30 хэдэн жил болж байна. Бурхиа багшийн тухай яриа тасраагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Та ер нь гоё зохион байгуулсан байнаа.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгээд тэр сан хөмрөгтэй байсан байшин майшинг та яасан? Дахин шавардуулж барьсан уу? Ямар арга хэмжээ авав?
Бурхиа -
Шинэ төсөв авч өгөөд 10 жилийн шинэ блокон байшин барьж өгөх юу болгоод нааш нь эргэсэн. Тэгээд Батцэнгэлд захирал байгаад тэгээд багшийн сургуульд багш, тэгээд сүүлдээ 10-н жилд ...
Буяндэлгэр -
Та Хангай суманд хэдэн жил ажиллав?
Бурхиа -
Хангай суманд нэг 3, 4 жил.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд Батцэнгэлд 2, 3 жил тэгээд гэрийн хүн бие нь муудаад тэгээд наашаа ирсэн. Тэгээд надад нэг гэм бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би бол ерөөсөө одоо дарга нарт ч хэлдэг. Би хярамцагтай хоолоо идээд гурилтай лавшаагаа хоолоо идээд хэнээс ч дутуугүй бие тэнхлүүн 70 насыг өнгөрөөлөө.
Буяндэлгэр -
Та 70-тай мөртлөө 60 хэдтэй юм шиг тэнхлүүн сайхан харагдаж байна.
Бурхиа -
Тийм. Би бол эд мөнгөнд шунадагггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эд мөнгөнд шунадаггүй. Одоо хэдэн давхар байшинд суугаад маш гоё памбалзсан диван дээр унтаад өдий төдий банк юутай байгаад хэдэн тэрбум төгрөгтэй байгаад нэмэргүй нэг л өдөр үхнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би харин ажлыг Чой докторынхоо хэлснээр хөлдүүд нь тултал нь хийх гэдэг хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яг шударгаар.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эр хүний хийдгийг хийнэ. Төр түмэнд бүтээдэгээ бүтээнэ гэж явсан хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм учраас миний гарын аяыг даадаг багш нар цөөхөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цөөхөн байсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тийм учраас удирдах ажил хийхэд би бас их таарамж муутай хүн гэж боддог.
Буяндэлгэр -
Та их хатуу хүн байсан байна тиймээ?
Бурхиа -
Хатуу.
Буяндэлгэр -
Сайн зохион байгуулдаг.
Бурхиа -
Нөгөөдөх өөр шигээ зүтгүүлэх гээд байдаг.
Буяндэлгэр -
Тэр тухайгаа ярих уу? Энэ багштай ингэж харьцсан чинь тэр багш тэгээд тэгж байсан гэсэн тэр бол их сонин түүх байна?
Бурхиа -
Миний энд хүрдэг Чой докторын оюуны тэр хатуужлыг давдаг сэхээтнүүд цөөхөн байдаг шиг миний ажлын эрчинд хүрдэг багш нар тун цөөхөн.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тун цөөхөн.
Буяндэлгэр -
Жишээлбэл та яаж байсан?
Бурхиа -
Би матуулж байсан.
Буяндэлгэр -
За юу гэж матаж байсан? Жишээлэх юм бол тэр тухайгаа ярь даа. Яаж таныг матаж байсан?
Бурхиа -
Яамын шалгалт гэж нэг лут шалгалт 4 жилд нэг удаа ирдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яг намайг Хангайд очихын намар би 9 сарын 1-нд ирсэн. 10, 11 сард яамны үзлэг ирэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь багш нар нөгөөдүүл чинь сургалт муу тэндхийн багш нар гэж хариу ангидаа хүүхдүүдээ үнээгээ алдчихаад хоёр гурван хайнагийнхаа үнээг тугалтай нь алдчихаад хүүхдүүдээ ангид нь хаячихаад яваад өгнө.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тийм хариуцлагагүй багш гэж байх уу?
Буяндэлгэр -
Тэр чинь одоо юу гэсэн үг вэ?
Бурхиа -
Аль ч нийгэмд санаанд багтмааргүй муухай байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм байна. Тэр бол маш хариуцлагагүй байна.
Бурхиа -
Тэгээд би тэр сургуулийг авсан чинь дөрөвхөн машин модтой.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Уул нь 200 машин модтой ...
Буяндэлгэр -
Аль сум юм тэр нь?
Бурхиа -
Хангай сум.
Буяндэлгэр -
Хангай сум юмуу?
Бурхиа -
За нэг 150 машин модоор чуу онд орно.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд дөрөвхөн машин модтой. Тэгээд би намын хорооны товчоон дээр ийм юутай надад тэгвэл машин өг гэсэн чинь нөгөөдүүл чинь баярлаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аймгийн захиргааныхан юу яа. Наад хүн чинь очихоосоо өмнө юу хэрэгтэй гэдгийг бодоод төлөвлөчихсөн хүн байгаа юм байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мэдэв үү? Та нар Нэр хэн билээ?
Дэжид: Дэжид.
Буяндэлгэр -
Бас судалгааны ажлаар явж байгаа.
Бурхиа -
Нэр?
Буяндэлгэр -
Буяндэлгэр.
Бурхиа -
Буяндэлгэр.
Буяндэлгэр -
Миний дүү.
Бурхиа -
За сайхан танилцлаа.
Буяндэлгэр -
Их сайхан юм ярьж байна. За тэр 150 мод гэдэг чинь ямар машин бэ? Ямар машин тэр үед байсан бэ?
Бурхиа -
30 машин.
Буяндэлгэр -
ЗИЛ-30 тэр чинь 4, 5 тонн биз дээ? Тэр чинь их том машин ш дээ.
Бурхиа -
8 куб метр мод.
Буяндэлгэр -
8 куб метр мод авах уу?
Бурхиа -
Тийм. Тэгээд 11 сарын 5 гэхэд л цас өвдгөөр.
Буяндэлгэр -
Пөөх. Тийм их цас ордог юмуу?
Бурхиа -
Тэгэхгүй яахав.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Цас өвдгөөр тэгээд машин чинь их засварын 30. Их засварын 30 ирэх гэсээр байтал, сар гаруй жолоочын явуулж хөөцөлдөөд бүтдэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө машин ч ирсэн. Цас өвдгөөр.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Ингээд нэгдлийн цоо шинэ 66-гаар шөнө чирүүлээд тарна. Тэр 66-гийн жолооч нь нэгдлийн механик бас хотоос ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр механикийн охин дүүг би ажилд авч байгаа.
Буяндэлгэр -
За.
Бурхиа -
Багшаар авч байгаа. Зам ерөөсөө байхгүй. Гуравхан салаа.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Хоёр дугуй мост...
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Энэ гурав зураад 66-гаар чирүүлээд 66 дээрээ тал машин мод ачуулаад өөр дээрээ тэгээд чирүүлээд.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Ингэсээр байтал 12 сар хүргээд...
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
12 сард ёолкны амралт болдог ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Ёолкоо урьдчилан тоглуулчихаад, өөрөө өвгөн болоод нөгөө хэдэн багш нараар чинь ингээд, хүүхдийн концерт хийгээд ингээд сайхан болгоод модонд гарч байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бас л гурван салаа замтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ингээд гарна гэсэн чинь нөгөө багш нар, нэг айхтар адармаатай багш хавар бид нар хийсэн. Өдий төдий мод хяргуулсан та нар.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд өөрсдөө та нар авч чадаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мэдээлэл биччихэж.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Ардын хянан шалгах хороонд.
Буяндэлгэр -
За? Аймгийн ардын хянан шалгах хороонд бичсэн үү?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгтэл юу хүрээд ирсэн. Шалгалт.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яадаг юм. Ганц ЗИЛ- 64-тэй байсан. Тэр нь эвдэрсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би шөнө дөл хүртэл өдрийнхөө модыг ачиж ирдэг гэдгээ хэллээ.
Буяндэлгэр -
Аа ха .
Бурхиа -
Намайг торгоно гэж байнаа.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Мэдээлэл очсон. Заавал удирдлагыг торгох ёстой. Юу гэж байгаа юм? Юу гэж байгаа юм? Ардын хүүхдүүдийг дулаан хонууллаа. Нойргүй өөрөө грушик хийлээ гэж торгох гэж байгаа юмуу?
Буяндэлгэр -
Аа ха. Зөв ш дээ. Тиймээ?
Бурхиа -
Тэгсэн хуучин захирал эрхлэгч мэрхлэгчийг торголоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр мэдээлэл бичсэн багш өөрөө байж байгаа. Дандаа мэдээлэл бичдэг нэг багш байсан юм.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Уул нь шударга. Гэхдээ дэндүү шударга л даа. Нөгөөдүүл чинь торгуулиад баярлаж байна. Аа адилхан зовж зүдэрч явгарч барьж байж нэгийгээ матсан Дарамрагчаагийн хүслийг хангана. Торгуулийн өгнө. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
25 төгрөг. 50 төгрөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр чинь том л доо. 50 төгрөг гэдэг чинь базарваань.
Буяндэлгэр -
50 төгрөг гэдэг чинь их мөнгө ш дээ.
Бурхиа -
Их мөнгө тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхэд чинь юу билээ? дээ. 200 төгрөгөөр суваа үнээ авч иддэг байгаагүй юу даа. Бид нар чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
200 төгрөгөөр.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд яасан?
Бурхиа -
Тэгээд модонд гарсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгсэн чинь нэг машины рам олж аваад, хөлдүү газар гэсгээж тэгээд нөгөө рам дээр чинь ачаад цагаадаад л...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
75 очсон. Нэгдлээс. 75-аар цагаадаад тэгээд өөрийн 30-тай юм чинь зэрэг хагас сайн өдөр 30-аараа бригад руу хүүхдүүдээ хүргэчихнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өвөлжөө өвөлжөөнд нь буулгаад, тэгэхээр ийм захирал бас байдаг аа. Бензин маслоны үнэ мүн бид нар чинь улирал болохоор л хүүхдүүдээ авдаг байсан. 2 долоо хоноод хүүхдүүдийг гэр лүү нь явуулчихаар надад бас хожоотой.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөөдүүлийг чинь нэг сайн цатгаж өгөөд бөөс хуурснаас нь...
Буяндэлгэр -
Салгаад?
Бурхиа -
Арчиж цэвэрлээд явуулна. Сайн захирал түмпэн түмпэн сүү захиралдаа өгөөрөй. Сарлагийн сүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөөхөөр чинь аарц буцалгаж өгнө. Би яах юм. Сайндаа 1 литр сүү өдөрт ууна биз.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Түмпэн түмпэн сүү өгнө. Тэгээд нөгөөдөхөө складандаа тоолоод хадгалуулаад байна.
Буяндэлгэр -
Танд өөртөө ирсэн сүүгээ складдаа хадгалуулчихна?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Складандаа хадгалуулчихна.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд нөгөө хүүхдүүддээ аарц буцалгаж өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр нөгөө усанд буцалгахаас хамаагүй сайхан амттай болчихгүй юу. За тэгээд чи дуулаад нөгөө сүүгээ аймаг ачаад ороод ирнэ.
Буяндэлгэр -
Нөгөө хураасан сүүгээ юу?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд хангамж гэж нэг айхтар багш шиг газар байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Нөгөөдөхөөс чинь манаачид нь нэг тогоо сүү мөн үү?
Буяндэлгэр -
Та ер нь социализмын үед зах зээлд орсон хүн байна ш дээ.
Бурхиа -
Манаачид нь нэг тогоо сүү. Даргад нь түмпэн гэж ярихгүй ш дээ. Хангайнхан сарлаг ихтэй учраас ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тогоо сүү.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Манаачид нь жижиг тогоо сүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хэлтсийн даргад нь хоёр тогоо сүү.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Хангамжийн цохдог даргад нь хоёр том тогоо сүү, хоёр тогоо өрөмтэй, нягтлан гэж нэг бахь бий.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Тэрэнд нэг сарлагийн хөл мах.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
2 тогоо сүү.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
3 тогооны өрөм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сэмхэн Бурхиа захирал ирнэ гэхээр чинь нөгөөдүүл чинь ...
Буяндэлгэр -
Баярлаад?
Бурхиа -
Хашаандаа ирж угтана.
Буяндэлгэр -
/Инээлдэв/
Бурхиа -
Контортоо. Тэгээд нөгөөдүүлийг чинь аваад нөгөөдүүл чинь контортоо орохгүй. Атаа матаа гэж жигтэйхэн. Тэгээд ирэнгүүтээ би жолоочоо давхиулна. Би энд байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөөдүүл чинь хашаандаа ч орохгүй ирж аваад л тэгээд сайн захирал будагтай болчихдог байсан юм. Аймгийн төлөвлөгөөний комиссоос цохуулна.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Би бол тэр төлөвлөгөөний комисс момиссын дарга таних ч үгүй. Тэгээд л би тонн будаг авч явсан.
Буяндэлгэр -
Хнн. Хаанаасаа хаана хүрсний хэрэг ш дээ. Таны арга ухаан сийлсний ачаар ...
Бурхиа -
Тийм тэгээд орос панари, орос панари ачаад дээр нь эслэг хавтан байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэрнийг чинь ачаад дээр нь дотоод панари шааж өгч байгаа юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Нөгөөдүүл чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Дотоод панари нь гүйлгээгүй бараг муухан.
Бурхиа -
Муухан. Орос панари бүүр тэр чинь нөгөө дүйпэн панари. Тэгээд ийм ийм энэ хананаас том том тэр чигээр нь дээр нь хөмсөг хадаад л ард нь хушин банз яаж байж рам зангидаж наагаад л ингээд том том коридор ...
Буяндэлгэр -
Энэ хана шиг?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Энэ хана шиг хана шиг панариуд байсан ш дээ.
Бурхиа -
Тийм. Тийм том самбар коридор, пионерийн танхим , хөдөлмөр уламжлалын танхим кабинетууд чинь лакдаад лакдаад тэгээд хичнээнийг авах уу? Ийм байсан. Тэгээд нөгөө муу шалыг чинь будна. Улаан шар будгаар ёстой нэг балигнуулж өгсөн дөө.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Тэгээд нэг жил болоод аймгийн депутат, хоёр дахь жилдээ намын дээд сургуулийн дээд курсад их сургууль төгссөн хүнийг чинь дээд курсад орос Зөвлөлтөд явах уу? Энд явах уу? Намын дээд сургуульд явах уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чамайг намын дээд сургуульд хоёр жил дээд курсад ... Тэгээд би яваагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яваагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Яасан ар гэрийн гачигдалтай байсан уу?
Бурхиа -
Үгүй. Яах юм? Их сургууль төгссөн хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо би бол улс төрөөр тэр эх орончдын баяраар аймгийнхаа засаг даргад би эх орончдын баяраар баярын хурлынх нь илтгэлийг бичиж өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм. Надад энд Монгол Ардын Хувьсгалт Нам өнхрөх үү? Мөнхрөх үү? гээд Энхболдыг идүүлээд байхад нь ийм арга хэмжээ авъя гэсэн өгүүлэл энэ тэр зөндөө байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эх орны хишиг хүртэх үү? Хувь хон болох уу? гээд болох уу? гээд нөгөө хишиг, хувь хоёрын чинь тухай бичсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд хоолойн дээр гацсан яс шүдний өвчин биш ярьдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэр жижүүрийн үгээс чинь татгалзсан би.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хоолой дээр гацсан яс мэт аминд тулсан үйлсийг ажил яая гээд ядуурлаас ард түмнээ аваръя гэсэн өгүүлэл бичсэн.
Буяндэлгэр -
Та тэгээд тийм их сайхан юунууд яаж. Тэгээд Хангай суманд очиж, Батцэнгэлд хэр удсан?
Бурхиа -
Батцэнгэлд 2, 3 жил болсон.
Буяндэлгэр -
Хангай сумыг бол та суга өөд нь татсан байна ш дээ.
Бурхиа -
Батцэнгэлийн сургуулийг ч сайхан болгосон.
Буяндэлгэр -
Аа ха. Батцэнгэл чинь манай сум байхгүй юу.
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Бид нар чинь Баян-Уулынх.
Бурхиа -
Чи Мөнхбат та хоёр Мөнхбат миний шавь.
Буяндэлгэр -
За? Ямар Мөнхбат?
Бурхиа -
Ж. Мөнхбат. Болор цомын эзэн.
Буяндэлгэр -
Тийм үү?
Бурхиа -
Таних уу? Чи. Мэднэ биз дээ. Сургаар мэднэ биз дээ.
Буяндэлгэр -
Сургаар бол мэднэ.
Бурхиа -
Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны нарийн бичгийн дарга байсан.
Буяндэлгэр -
Тийм. Тийм.
Бурхиа -
Чи Баян-Уулын хэний хүүхэд вэ?
Буяндэлгэр -
Миний өвөө эмээг бол Магсарын, миний ээж бол Магсарын Нанжил гээд Туруу Магсар гэж та дуулсан уу? Батцэнгэлд байсан бол? Гавъяат тээвэрчин Равдан гээд байна ш дээ?
Бурхиа -
За тийм.
Буяндэлгэр -
Тэр чинь миний нагац ах.
Бурхиа -
Тээвэрчин уу?
Буяндэлгэр -
Тийм. Тээвэрчин.
Бурхиа -
Аа мөн мөн.
Буяндэлгэр -
Тэр миний нагац ах.
Бурхиа -
Мөн. Мөн.
Буяндэлгэр -
Саяны тэр охин чинь манай тэр...
Бурхиа -
Манай хоёрдахь охинтой нэг ангид байсан.
Буяндэлгэр -
Өө тийм. Тийм. Тэгээд би өөрөө бол хотод төрсөн л дөө.
Бурхиа -
Аа ха.
Буяндэлгэр -
Манай ээж яг Баян-Уулынх. Батцэнгэл тэр үед хэр том сум байсан юм бэ?
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Хэр том сум байсан юм бэ?
Бурхиа -
Аа том сум.
Буяндэлгэр -
Тийм үү?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Баян-Уултай нийлчихсэн байсан уу?
Бурхиа -
Нийлчихсэн байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Хичнээн мал хуутай байсан юм бол?
Бурхиа -
100 гаруй мянган толгой малтай байсан юмуу?
Буяндэлгэр -
Хичнээн өрхтэй байсан юм бол?
Бурхиа -
Аа мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Батцэнгэл чинь 10 жилтэй байсан уу? 8 жилтэй байсан уу?
Бурхиа -
8 жилтэй байсныг би бас 10 жилтэй болгосон.
Буяндэлгэр -
Та тэр түүхээ яриач. За Батцэнгэлд очсон чинь тэглээ?
Бурхиа -
Батцэнгэлд би их зүдэрсэн.
Буяндэлгэр -
За? Яасан та?
Бурхиа -
Их матуулсан.
Буяндэлгэр -
За? Тэр матаасаа яриач. Тэр их сонин байна.
Бурхиа -
Их матсан.
Буяндэлгэр -
Юу гэж матах юм таныг?
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Юу гэж матаад байх юм?
Бурхиа -
Тэр чинь яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Намайг очиход 8 захирлыг халаад багш болгоод Батцэнгэлд өгчихөж байгаа.
Буяндэлгэр -
За? Хаанахын захирлыг халаад тэр үү?
Бурхиа -
Түвшрүүлэхийн , Өндөрсантын, Өлзийтийн, Тариатын, Баян-Уулын ингээд 8 захирал халаад...
Буяндэлгэр -
Матаас ороод халсан хэрэг үү?
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Ямар шалтгаанаар тэд нарыг халсан байх уу?
Бурхиа -
Тэр ч яахав ажиллаа хийж чадахгүй. Тэгээд халагдсан улс чинь, унасан бөх ууртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэг цонх хагархай байсан ч мэдээлэл бичих гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм байна ш дээ. Чи социалист өмчийг нүдлэн хамгаалж чадаагүй байна ш дээ гээд л...
Буяндэлгэр -
Аа ха. Аймгийн намын хороо, Ардын хянан шалгах хороо...
Бурхиа -
Ардын хянан шалгах энэ тэндээс ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сүүлд нь аймгийн намын хорооны дарга 2 жил матсаныхан дараа, би дуугүй л байгаад байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Матсаны дараа би юмаа хийгээд л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дарамбазар гэж нэг сайн дарга байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр энэ хүн их сайн хүн байгаа юмаа. Үүний ажлыг нь хийлгэхгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Та нар нэг дор халагдсан олон улсыг өгсөн байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бурхиа гэдэг энэ захирал юмыг хөлдүүд нь тултал нь хийдэг хүн байгаа юм. Та нар энэ дээр алдсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аймгийн боловсролын хэлтэс тэр аяараа 2 дахь жил дээр нь очсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд 2 багш хөөсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би өөрөө гарна гэсэн. Үгүй би хүний муу үзэж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өөрөө гарна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд зүтгэж байгаад гарсан. Тэгээд багшийн сургуульд ирсэн. Тэгэхдээ явсан газар болгондоо Өлзийт Мөлзийт дандаа ажил сайн байсан учраас олон түмэн надад их сайн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яахав. Төрийн “Алтан гадас” мадас бүгдийн зүүсэн л дээ.
Буяндэлгэр -
Батцэнгэлийг та яаж 10 жилтэй болгов? Тэр чинь бас амаргүй ш дээ.
Бурхиа -
Тийм. Батцэнгэл 10 жилтэй болох эдийн засаг, хүн ам хүүхдийнхэн тоо дөхчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд гавъяат Шаалаа байна ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Энэ Шагдарсүрэн хоёрт өгөөд би наашаа ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ирэхдээ би 3-р 8 жилд байсан. Өөрийн гэсэн аргатай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өөрөөр хэлбэл Ренчиндорж байна ш дээ? Гавъяат.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр нь шиг өөрийн гэсэн аргатай. Идэвхжүүлэх аргатай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм болчихсон. Миний туршлага муршлага порошур болж гарч байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Та тэр туршлагаасаа яриач?
Бурхиа -
Үгүй яахав. Тэнд бол юу ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монгол бичиг чинь өөрийн заах аргатай.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Түүнийг эвдэх гэж, тэр заах аргыг эвдэх гэж Базар-Ишдорж гэдэг буриад...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монголч эрдэмтэн Шагж хоёр зөрчилдөхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр үеийн зөрчилдөөн бол сүүлдээ улс төрийн хэлмэгдэл болж хувирдаг байсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Шагжийг болохоор зэрэг, одоо Шагжийн толь гэж байгаа ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Мэднэ ш дээ?
Буяндэлгэр -
Мэднэ. Мэднэ. Монгол хэлний товч тайлбар толь гээд том ногоон..
Бурхиа -
Товч тайлбар толь чинь Шагжийнх биш. Хэнийх Я. Цэвэл гуайнх.
Буяндэлгэр -
Тийм. Цэвэл гуайнх.
Бурхиа -
16-тын тайлбар толь моль гээд..
Буяндэлгэр -
Аа тийм тийм.
Бурхиа -
Тэгээд нөгөө задлага нийлгээний аргыг Ишцог нэвтрүүлэхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Бас зөв.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэтэл Шагж үгүй ээ. Манай юу үеийн арга байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монгол. Тэр чинь бол хэлэндээ зохицчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Үсэг нь хэлэндээ зохицсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Үсэг заах арга нь амьдралаасаа ургачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Үеийн арга. Үүнийг ингэж сольж Европжуулж болохгүй гэхээр зэрэг танай энэ хүн шинэ юм Европ, Оросын соёл заах аргыг авахгүй байна гэж Шагж гуай хэлмэгц ...
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха. Тэр чинь хэдэн он бэ?
Бурхиа -
30 хэдэн он. Кирилл үсэг үүсэхээс өмнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэтэл нөгөөдөх сүүлдээ бүр буруудаад шоронд суугаад гараад ингээд сэхээтнүүд бичсэн байна. Үндэсний соёлыг устгах гэж байна гэсэн учраас Ишдорж хойно очиж хэлмэгдээд бас буудуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм аюултай юм.
Буяндэлгэр -
Хоёулаа үндэсний үзэлтэй гэдэг юугаар л байж дээ. Тиймээ?
Бурхиа -
Тийм. Хоёулаа зөв юмны төлөө гэтэл кирилл ороод ирэхээр зэрэг нөгөө задлага нийлгээний арга кирилл үсэгтэй их тохирдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Уул нь хоёулаа зөв юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд ингээд нөгөө Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёр зөрчилдөөд байгаа шиг зөв буруугаа олоод ингээд явах байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэтэл нөгөөдүүлийг чинь чи энэ Базар Ишдорж гэдэг хүн бол чинь Сүхбаатарын морин жолооч.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
21 онд явж байсан хүн. Тэгээд энэ та нар мэднэ дээ. Уран зохиолыг чинь өөд нь татсан хүн. Математик заах арга бичсэн хүн. Байгаль шинжлэлийн заах арга бичсэн хүн. Монгол хэлний задлага нийлэгний арга маш их одоо түрүүлж оюуны гэгээ туссан учраас Монголын соёл гэгээрэлд Буриадууд чинь их нэмэр хийсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Та нар хэнийг мэднэ. Эрдэнэбат хааныг мэднэ.
Буяндэлгэр -
Мэдэлгүй яахав. Мэдэлгүй яахав.
Бурхиа -
Нөгөө хэнийг мэднэ. Аа ... хамгийн том хүний нэрийг мартчихлаа. Эрдэнэбат хаан бас хэлмэгдсэн дээ.
Буяндэлгэр -
Тийм. Хэлмэгдсэн. Хэлмэгдсэн.
Бурхиа -
Хэн билээ? Нэг их том хүн бий.
Буяндэлгэр -
Дамдинсүрэн гуай юу?
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Дамдинсүрэн.
Бурхиа -
Буриад тэрнээс өмнө 20 хэдэн онд.
Буяндэлгэр -
Ренчинова гээд хүн байсан тэр биш үү?
Бурхиа -
Элбэгдорж Ренчинова юу? Тэр чинь бол түүх Монголыг сүйд хийсэн хүн ш дээ.
Буяндэлгэр -
Сүйд хийсэн хүн гэж ярьдаг юм байна лээ.
Бурхиа -
Тэрний урд талд нэг сайн буриад бий. Одоо Ренчин гуай энэ тэрийн юу ... Ийм юмаа. Тэгээд би сүүлдээ улс төр лүү их орлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яагаад гэхээр насаараа ...
Буяндэлгэр -
Улс төрөө хоёулаа жаахан байя ...
Бурхиа -
Арвин номын хуудсыг би насаараа нар зөв эргүүлсэн. Шөнө эхлээд өглөө дуусдаг. Өглөө эхлээд орой дуусдаг гэж чамд ярилаа ш дээ.
Буяндэлгэр -
Та энэ Цэцэрлэг сумын аль сургуульд захирал байсан гэлээ?
Бурхиа -
Батцэнгэлд захирал байсан. Өлзийтэд, Хангайд, энэ 3-р 10-н жилд багш, багшийн сургуульд багш ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Миний шавь нар баруун 10 аймагт зөндөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сүүлд нь 1-р 10-н жилээс юунд гарсан би. Тэтгэвэрт.
Буяндэлгэр -
1-р 10-н жилд та захирал нь байсан уу? Багшилж байсан уу?
Бурхиа -
Багшилж байсан. Багшилж байсан. Би тэгээд захирал хийхээ өөрөө болино гэж байгаад больсон. Тэгээд надад хүнд гачигдал гарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Миний гэрийн хүн тэр хорт хавдар гэдэг өвчин тусаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд ах нь миний ханийн ах нь эрүүлийн хамгаалах яамны ерөнхий нягтлан бодох байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд тэр одоо нөгөө цацраг гэж эмнэлэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Цацраг туяа тийм.
Бурхиа -
Тэрэнд чинь яамны ерөнхий нягтлан чинь тэр чинь маш үнэтэй юу хэрэглэдэг.
Буяндэлгэр -
Эм хэрэглэдэг?
Бурхиа -
Эм тариа хэрэглэдэг. Төсөв нь хүрдэггүй. Бүтэн хоёр сарын төсөв нэмж өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд орлогч даргынх нь өрөөг надад султгаж өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд манай эхнэрийг их сайн эмчилсэн. Тэгэхдээ нөгөө апресс хийгээд бусад юмандаа яачихсан байх вий. Тарчихсан байх вий гээд цацраг туяагаар их шарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цацраг туяагаар их шарчихаар өсөж төлждөг цагаан бөөм ч билүү? юу билээ? Тэрнийг нь алчихдаг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд туранхайтаад ядарсаар байгаад дараа нь 3, 4 жил ерөөсөө хар аяндаа тураад ямарч хоол унд яахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд цацраг туяа үнэртээд биеэс нь ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд огт эрүүл ингээд л ярьж суугаад л турсаар байгаад ядарсаар байгаад тэгээд өнгөрсөн. Тэгсэн чинь нөгөөдөх хорь шарах байсан. Ашгүй азаар 13 шараад аппарат нь эвдрэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Уг нь 7, 8 шарчихсан бол уул нь цаашаа ч нэг их яагаагүй байсан юм байна лээ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ахиагүй. 7, 8 шарчихсан бол яачихсан. Тэгээд сүүнд оруулаад тэгж байсан. Тэгээд октябрийн баяр болон гээд намайг байхгүйд үсээ будуулаад хаячихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь дахиад л цацраг туяаны юу биенээс нь үнэртээд...
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Ядраад л тураад л ингээд 7 хүүхэдтэй үлдсэн шүү. Би.
Буяндэлгэр -
Цацраг туяа эмчилгээ хийсний дараа хамаагүй тэгж үсээ будуулж болдоггүй юм байна. Тиймээ?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Нарийн юм байна.
Бурхиа -
Тэр чинь хор нь дахиад сэргэчихэж байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Та 1-р 10 жилд хичнээн жил багшлав?
Бурхиа -
Багшийн сургуулиас очоод би чинь юу билээ? 7, 8 жил багшлаад...
Буяндэлгэр -
Өө за. Ер нь...
Бурхиа -
Би 65 нас хүртлээ багшилсан.
Буяндэлгэр -
Тийм үү?
Бурхиа -
Багшаас гараад 4 жил болж байна уу? 5 жил болж байна.
Буяндэлгэр -
Та бол их олон жил ажиллажээ. Хүүхдүүдийн хүлээн авах чадвар, Юм сурах чадвар, ер нь манай Монгол хүүхдүүд бусад хүүхдүүдээс, бусад үндэстний хүүхдүүдээс ямар ялгаатай байдаг юм? Тэр талаар та ярьж өгөхгүй юу? Та бол сурганы хүн юм чинь. Хүүхдийг гол нь юугийн анхаарах хэрэгтэй байдаг юм? Социализмын үеийн сургалт ямар байсан юм?
Бурхиа -
Би бусад үндэстний хүүхдүүдэд хичээл зааж үзсэнгүй. Орос Хятад Япон гэдэг юмуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм том ярьж алдас хийгээд яахав.
Буяндэлгэр -
Би танаас яагаад ингэж асууж байна гэхээр...
Бурхиа -
Би ганцхан юм хэлье.
Буяндэлгэр -
Оюуны чадавхи нь илүү байдаг гээд байдаг байхгүй юу. Монгол хүүхдүүдийн. Энэ хэр баталгаатай байдаг юм? Хэр үнэн юм бэ? гэдгийг мэдэж авах гээд байгаа юм?
Бурхиа -
Би тэр Орос Японоос оюуны чадамж илүү гэж хэлж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ямар ч л гэсэн Монгол хэлээ сурчихсан хүүхэд ямар ч шинжлэх ухааныг сурна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аа тэгэхдээ байнаа? Сургалтанд Монгол арга бий.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Урамшуулдаг. Идэвхжүүлдэг.
Буяндэлгэр -
Аа ха. Яаж идэвхжүүлэх үү? Яаж урамшуулах уу?
Бурхиа -
За чи аан гэж бай.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
3, 4 –тэйгээс нь эхлүүлээд морь уралдуулах гээд тоглоом бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ чинь л ...
Буяндэлгэр -
Шагайгаар морь уралдуулахыг хэлж байна уу?
Бурхиа -
Аа тийм. 4 бэрх хаяад, энд шагай цувуулаад өрөөд тавьчихдаг. Чи бид хоёр нэг нэг морь шагай авна. Тэгээд 4 бэрх хаяад хичнээн морь тусна түүний тоогоор энэ чинь амьдралд ялахын...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Уралдахын, тэмцэлдэхийн ухааныг заагаад өгчихөж байгаа юм.
Буяндэлгэр -
За? Монгол ухаан гэж хэлж болох уу?
Бурхиа -
Бололгүй яахав. Хятад хүнд хэлсэн юм гэнэ лээ. Монголчууд тостой шагайгаараа тоглохоор буян нь яаж барагдахав гэж тэгсэн юм гэнэ лээ.
Буяндэлгэр -
Хнн. Гоё хэлсэн байна шүү.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Үнэн ш дээ. Аа ха.
Бурхиа -
Хятадууд Монголчуудыг хөөргөх мөртлөө үнэнийг хэлчихдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хай Монголчууд баян байнаа. Бууцан дээрээ 15 хоногийн хоол хаяад нүүнэ гэсэн гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр нь юу байхав?
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Тэр нь юу байхав?
Бурхиа -
Ноос, хөх ноос. Турсаг...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Байхгүй юу.
Буяндэлгэр -
Түүнийг хаяад нүүчихдэг. Үнэн байхгүй юу.
Бурхиа -
Хай Монголчууд тостой шагайгаар тоглоно. Буян нь яаж барагдана гэж.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Даалуу болохоор Хятад тоглоом. Даалуу шажигнасан айл өөд нь гардаггүй гэж Монгол үг бий. Яагаад гэхээр нэг Хятад яагаад ч өөдөө нь гардаггүй гэнэ. Тэгсэн ганц хүүтэй байсан тэр нь турж үхсэн юм гэнэ лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүүгийнхээ ясыг үнс болгож шахаад даалуу хийсэн юм гэнэ лээ. Даалуу тавьж баяжсан. Тийм учраас даалууны үүсэл ямар байна? Муухай байгаа биз?
Буяндэлгэр -
Муухай байна.
Бурхиа -
Тийм учраас даалуу шажигнасан айл өөдөө гардаггүй гээд даалуу тоглуулах Монголчууд их дургүй.
Буяндэлгэр -
Дургүй байх нь.
Бурхиа -
Аа шагай шагалцаг шагай авах энэ тэрд хивс дэвсээд, дэвсэн олбог байлаа шүү дээ. Тэр чинь ноён хүний суудал. Хивс нь олбог тавиад хүүхдүүд тоглоно.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ингэж идэвхжүүлдэг. Урамжуулдаг арга. Тэгээд одоо бол сургалтанд идэвхжүүлж, урамшуулж, урамын хайрлаж, хүүхэд гэдэг чинь би сая уншсан. Махны тасархай, ясны хэлтэрхий аав ээжийн амьдралын үргэлжлэл, амь насны үргэлжлэл.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүүхдээ нэг багш ухаандаа зодоод явуулсан байвал чи яахав? Чи яах вэ? Энэ дээр нь овоотол нь укаскаар цохисон байвал чи яах вэ?
Буяндэлгэр -
Одоо бол сүйд болно шүү дээ.
Бурхиа -
Сүйд болно ш дээ. Тэгэхээр чинь...
Буяндэлгэр -
Хүүхдэд халдсан байна гээд сүйд болно.
Бурхиа -
Тэгэхээр чи хүүхдээ орж ирэхээр нь хайр хүрээд л тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Амттай шимтэй бүгдээ хүүхдэдээ тавина. Тийм учраас хүүхдийг хайрлаж, ээжийн хайраар хайрлаж, эцгийн ухаанаар суунтаг тавьсан багш бол ардын багш.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би тийм багш. Тэгэхдээ бол миний хичээл дээр доод талын залхуу буюу хөгжөөгүй хүүхэд гурваас таван удаа оролцдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дээд талын хүүхэд 8 удаа би ингээд журналын цэс байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
40 хүүхэд байвал 40 тоо тавиад л энэ хүүхэд энэ охин чинь хэн билээ?
Буяндэлгэр -
Эрдэнэтуяа.
Бурхиа -
Эрдэнэтуяа нэлээд хойгуур ухаандаа 38 дээр энэ хүүхэд хариулаад л хариулаад 38 гэж хэлнэ. Тэрний доор нэг 5-тай.
Буяндэлгэр -
Газар чинь юм байна.
Бурхиа -
5 тавина. Тийм улаач.
Буяндэлгэр -
Аа ха. Улаач юм байна.
Бурхиа -
Тийм юм. Чиний садангийн хүүхэд үү?
Буяндэлгэр -
Аа ха. Нагац ахын.
Бурхиа -
Нагац ахын хүүхэд. За чи чинь том төсөл дээр ажилладаг юм байна.
Буяндэлгэр -
Шалихгүй ээ.
Бурхиа -
Чи яахын арга байхгүй юу. Энэ төсөлд чинь би янз бүрийн сэдвээр юм бичье. Чи надад ...
Буяндэлгэр -
Энэ юм бичихийг бол авахгүй. Таны аман ярилцлага надад хэрэгтэй.
Бурхиа -
Би чамд юм их ярьж өгье. Чи надад жижигхэн эдийн засгийн тусалцаа төсөлдөө багтаах арга байна уу?
Буяндэлгэр -
Одоо бол энэ төсөл дуусаж байгаа.
Бурхиа -
За.
Буяндэлгэр -
Тийм учраас боломж таарвал дараагийн дараа дараагийн төсөлд магадгүй.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Холбоотой байя.
Бурхиа -
Мал аж ахуй ярьж болж байна. Түүх ярьж болж байна. Улс төр ярьж болж байна. Сурган хүмүүжүүлэх ухаан ярьж байна. Аман зохиол ярьж болж байна.
Буяндэлгэр -
За та байна ш дээ.
Бурхиа -
Би бол ингэж байгаа. Би бол ерөөсөө л дандаа ном уншина гэдэг чинь ардын болоод номыг чинь муу хүн бичдэггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Муу хүн бичдэгггүй. Түүх, нийгэм, хүмүүний аж амьдрал судалсан тэгээд их авъяастай хүн бичдэг юм. Шүлэг бичлээ ч гэсэн тиймээ?
Буяндэлгэр -
Тийм. Бурхиа гуай ийм нэг асуулт байна. Таны заах арга ер нь та заах аргаасаа яриач? Социализмын үед байна ш дээ. Багш нарын заах арга ямар байсан юм? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нэг ангид жишээлбэл хэдэн хүүхэд байсан юм? Танай сургууль гэхэд хичнээн сурагчидтай байсан юм?
Бурхиа -
Доод тал нь 35-аас 40.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд би чамд хэлэхэд байнаа. Монголын сурган хүмүүжүүлэх ухаан, яруу найраг, гүн ухаан гурав яг нийлчихсэн.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Яаж нийлсэн юм?
Бурхиа -
Би чамд хэлье.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Уруудахад унтах идэх.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өөдлөхөд санах сэрэх.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Нэг хоёрхон мөр шүлэг хэлэв ээ? Дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Уруудахад унтах, идэх. Өөдлөхөд санах, сэрэх. За энэ дотор гүн ухаан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сурган хүмүүжүүлэх ухаан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэрнийгээ хоёрхон мөр шүлгээр хэлчихсэн байна.
Буяндэлгэр -
Үнэн. Үнэн. Зүйр цэцэн үг чинь маш их гүн ухааны юутай.
Бурхиа -
Тийм. Тэгэхдээ бол сурган хүмүүжүүлэх ухаан гээд ийм юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чингисийн цадигаас эхлээд л өдий төдий зохиол байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дандаа тэрнийгээ яруу найрагаар хэлнэ.
Буяндэлгэр -
АА ха.
Бурхиа -
Яруу найрагаар.
Буяндэлгэр -
Тэр үеийн хүүхдүүд ном их уншдаг байсан уу? Таныг багшилж байх үед?
Бурхиа -
Одоо номоор л оюуных нь мэлмий нээсэн дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Одоо харин уншихаа байчихсан.
Буяндэлгэр -
Тийм. Одоо уншихаа байчихсан. Тэр үед 5 онцын эзэн гээд юм байдаг байсан.
Бурхиа -
Пөөх юу ярьж байгаа юм?
Буяндэлгэр -
Та тэр тухай яриач?
Бурхиа -
Номын сайн нөхөр, 5 онцын эзэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр чинь сурлага, хүмүүжил, сахилга бат, урлаг, спорт, социалист аж төрөх ёс гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд тэр 700 хүүхэд дотор чинь сайн хүүхэд жигтэйхэн.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд бүлгэмийн зөвлөлийн дарга, бүлгийн зөвлөлийн дарга, салаан дарга гээд л явчихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ээ дээ мөн олон сайхан хүүхдүүд орлоо. 5 онцын эзэн тэмдэг зүүсэн хүүхэд ч тэд нар сүүлдээ дандаа төрийн ардын сайчууд болж гарсан шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Бурхиа -
Тийм. Цөмөөрөө сайчуул болж гарцгаасан шүү. Гайхамшигтай шүү.
Буяндэлгэр -
Тухайлбал таны санаанд хэн хэн байна?
Бурхиа -
Оо зөндөө байна.
Буяндэлгэр -
Тухайлбал?
Бурхиа -
Одоо Сэржхорлоо гээд энэ төрийн өмчийн хороонд байна. Миний түрүүчийн багш нар зөндөө.
Буяндэлгэр -
Хэн хэн байна?
Бурхиа -
Баруун аймагт миний шавь нар зөндөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо түрүүч нь гавъяат болчихсон байна. Булган аймагт.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд сая ахмадын юунд энд үдэш ирээчээ гээд урилга очсон чинь гавъяат сууж байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аж үйлдвэрийн гавъяат гэнээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь бага сургуульдаа Өлзийт суманд намайг 25 настай хонгор сайхан зүстэй багш болж очиход хүүхэд байсан Должинсүрэн гээд охин чиний үеийн настай болчихож дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөөдөх чинь аж үйлдвэрийн гавъяат зүүчихсэн миний Бурхиа багш ороод ирлээ гээд ...
Буяндэлгэр -
5 онцын эзэн чинь яаж шалгаруулах вэ? Дүрэм журам нь ямар байсан юм?
Бурхиа -
Тэр чинь шалгууртай. Болзолтой.
Буяндэлгэр -
Аа ха. Ямар болзол байсан?
Бурхиа -
Хичээлдээ онц байх. Хүмүүжлээрээ онц байх. Тэгээд спортод онц байх. Зохион байгуулах чадвартай байх. Аж төрөх ёсонд хэвшсэн байх гээд ингээд 5 юм.
Буяндэлгэр -
Тэрийг яаж дүгнэх вэ? Чи 5 ном уншсан байна гээд номын жагсаалт гаргах уу?
Бурхиа -
Тэр чинь яахав. Номын жагсаалт гарна. Улирал бүгдийн дүн гарна. Тэр олон нийтийн пионер багачуудын олон нийтийн ажилд оролцсон байдал гарна. Ингээд л тэр чинь шалгараад гараад ирнэ. Цөмөөрөө их сайхан. Гараад ирнэ. Тэгээд тэр хүүхдүүд чинь сургуулийн сайныг авна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Нөгөөдөх сурлагаараа түрээд авчихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд бүүр хамгийн муудаа Бридж группын захирал гэхэд Даваажавын Алтанцэцэг гээд манай том охинтой нэг анги байсан. Бридж групп гэдэг чинь Ганхуяг байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Даваажавын Ганхуяг тэрний чинь юу л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Улаанхуаранд байна уу? Тэр том Бридж группын захирал чинь тэр байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд төрийн яамдад байна.
Буяндэлгэр -
Соёлын довтолгоо чинь байна ш дээ. Хэдэн оноос эхэлж явсан юм бэ?
Бурхиа -
Намайг бага байхад Соёл багш довтолж байна гээд Лхамсүрэн гуай юутай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Их сайхан. Пүү яа яа. За тэрнийг ярих юм бол ...
Буяндэлгэр -
Та тэрийг яриатгаач?
Бурхиа -
Айлын чинь цагаан бүрээс байсангүй.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Энэ эсгий чинь их галтай байж.
Буяндэлгэр -
За? Тулгандаа гал түлдэг байсан?
Бурхиа -
Тийм. Нөгөөдөхийг чинь утаа шавшаад цай хоол хийхээр зэрэг уур нь шавшаад нөгөөдөх чинь утаа суугаад дээврийг ачихад нугарахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө утаа суучихсан. Тас хар. Тас хар. Тэгээд нөгөөдөх чинь утаа суугаад ууран дээр нь утаа очиж яагаад ингээд юу юм бэ? Одоо түймэр ч юмуу? Нугарахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд энэ мод чинь хав хар. Гөлийсөн хар.
Буяндэлгэр -
Нөгөө унь уу?
Бурхиа -
Унь. Тийм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тооно хоёр чинь гөлийсөн хар. Нөгөө нойтон ууран дээр чинь утаа очиж яагаад ингээд гөлийсөн хар.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Намайг би 10 орчим настай нөгөөдөхийг чинь буулгалаа.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Угаасан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Хусаад л угаагаад байсан. Хусаад л угаагаад байсан. Тэгэхэд бор мод ... нөгөө юугийг чинь нөгөө цаваг гээчийг чинь бороонд хаялаа.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Ус асгуулаад л байдаг. Тийшээ шар ус гоожоод дээр нь гишгүүлээд нөгөө хөл чинь хорсоод ...
Буяндэлгэр -
Аа ха. Тэгнэ ш дээ.
Бурхиа -
Хөл чинь хорсоод.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Түлэгдээд дарайгаад ингээд угаалгаад байдаг. Угаалгаад байдаг. Угаалгаад даагдахын аргагүй болно. Сүүлдээ. Тэгэхээр нь хаялаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгж тэгж тэгж модон дээр хаясан ус нь шүүрээд жаахан гайгуу болсон. Нөгөө гөлгөр хар чинь жаахан бордуу эсгий болоод сэмбийгээд нягтарч ингэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгж байтал юу гарлаа. Цамц гарлаа.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Юу гарлаа. Орны цагаан хэрэглэл гарлаа. Тэр нь цуу ямбуу. Хадаастай цуу ямбуу.
Буяндэлгэр -
За? Хадаастай гэдэг нь юу гэсэн үг вэ?
Бурхиа -
Ийм ширүүн ширхэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Аа тэгвэл биенд яахад их таагүй байх нь байна ш дээ.
Бурхиа -
Аа тийм.
Буяндэлгэр -
Хатгаж барих нь байна ш дээ.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгээд манайхан хадаастай цуу ямбуу гэж нэрлэсэн юм байна.
Бурхиа -
Тийм. Хадаастай цуу ямбуу. Нимгэн цагааныг бол чи мэднэ дээ.
Буяндэлгэр -
Мэднэ. Мэднэ.
Бурхиа -
Тийм. Тэр биш. Хадаастай цагаан ингээд шөргөөж барихад их сайхан загатнасныг их сайхан маажина.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд угаагаад байхаар хадаас нь арилна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд тэр үед барааны саван чинь нэг юугаар өөхөн тосоор хийдэг. Хар саван гарч байсан юм.
Буяндэлгэр -
За? Манайх өөрсдөө хийдэг байсан юмуу?
Бурхиа -
Өөрсдөө хийдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ аймаг маймагт хийдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Комбинат.
Буяндэлгэр -
Тэр чинь хир сайн арилгадаг байсан байхаа. Гайгуу юу?
Бурхиа -
Муухан арилгана. Шар болгоно.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Техникийн тосоор хийдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Техникийн тос гаргаж авах гэж ясыг чинь хар тос гаргана. Тогоо ширмэн тогооны ёроолыг чинь цоо буудаж байгаад ясыг чинь хийгээд л нэг тогоогоор хөмрөөд дээр нь гал түлчихээр дотроо юу чинь шатаад их халуунд шатаад тэгээд доогуур нь хар тос хав хар тос гоожино. Техникийн тосонд өгнө.
Буяндэлгэр -
Техникийн тосоор хүнсний комбинат барааны саван хийх үү?
Бурхиа -
Барааны саван хийнэ. Хар бор саван гарна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд хөөрхий аргалж хэрэглэж байгаад хөнжлийн даавуутай боллоо.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Орны даавуутай боллоо.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Хөл мөлийг чинь угаадаг боллоо.
Буяндэлгэр -
Их дэвшил гарчээ. Тиймээ?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Их дэвшил гарч байна ш дээ.
Бурхиа -
Хөл бол тас хар ш дээ.
Буяндэлгэр -
За? /Инээв/
Бурхиа -
Тас хар. Тэрнийг чинь угаагаад байхаар хар нь арилаад бор юм гарна.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Борын үрээд байхаар бөөрөнхий бөөрөнхий арьс юу хоёр гарна.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Арьс хир хоёр нь бөөрөнхий, бөөрөнхий ...
Буяндэлгэр -
Хир нь бөөрөнхий болоод байгаа юм байна л даа.
Бурхиа -
Тийм. Тэгэх нь битгий хэл энэ сүм хийдүүд боовоо хийдэг байжээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Нөгөөдөх олон шавь нар хэдэн мянган боов хийдэг.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд нөгөөдөх зуурахаар зэрэг олон шавь нар гэр тойроод байж байхад тэнд зуурдаг хүн байхгүй. Тэгээд пэмбээ гэдэг ш дээ.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Үүгээр хэмжээд өгөөд байна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Үүгээр шавь нар тойроод суучихсан. Тэнд хэвлэдэг хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ганжингаараа нэг цохихоор удаж байна шүү гэсэн үг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нөгөөдүүл нөгөө юундаа хүчээ өгөхийн тулд шалдан банди нар сууна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Лам нар чинь юугүй ш дээ.
Буяндэлгэр -
Өмдгүй?
Бурхиа -
Өмдгүй. Тэгээд ингэж нухна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэдийчихвэл нөгөө хонхоо цохихоо байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хонхоо цохино гэдэг чинь нухахын тоолонгоор нөгөө муу панбийн ингэж хөдөлдөг байхгүй юу. Тэрнийг хонхоо цохино гэнэ. Ингээд гэдийгээд яачихвал гурил дээр цээж нь дарахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
... Тэгээд тэд нарыг бас хөлийн угаалгаад ингээд хар тавхайсан хар нь арилаад эсгий оймсон дотор эсгий оймс чинь шороотой.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд тавхайнх нь хар нь арилаад бор гарангуут нь хөлөөр нь гишгүүлдэг.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Тэгсэн чинь нөгөө бор нь үхсэн хойноо жинхэнэ арьс хир хоёр ... /Инээлдэв/ Нөгөө гурил дотроо ороод нөгөө гурил бор цоохор.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Тэгээд би нэг жил ...
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн оны үе юм?
Бурхиа -
Тэр чинь одоо 30 хэдэн оны үе. 40 арай хүрэлгүй тэгж хир боовоо хийж байсан юм гэнэлээ. Тэгээд нэг ёолкноор шинэлдэг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нэг цагаан сараар манайд бэр ирчихсэн. Би нөгөөдөх гурил зуураад нөгөөдөхөө ярихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгтэл манай бэр хөлөөр гишгэнэ гэхээр зэрэг л дургүй хүрээд явчихсан. Тэгсэн чинь нөгөө арьс нь юутайгаа хиртэйгээ бөөрөнхийлээд гурилдаа ороод мөлчийсэн ягаан юм хөл нь их гоё хөөрхөн нөгөө арьс хир хоёр нь дэвтэж нухсаар байж мөлчийсөн ягаан юм үлддэг гэж байгаа. Тэгсэн чинь манай бэр хоолоо мах идэж байснаа огиулж давхиад за ах нь ярихаа болъё, ярихаа болъё гэж байж ... тийм. Тэгээд хөө яа яа эмч нар гэдэг чинь яваад хэдэн ээлжийн орны хэдэн ээлжийн даавуутай вэ? Хэдэн ээлжийн цамцтай нөгөөдөхийг чинь наана цаана тавихгүй ээ. Соёлын довтолгооны төлөөлөгчид үзүүлнэ гээд далд хийчихнэ. Нэгийгээ л эргүүлж тойруулж тавиад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгтэл нөгөөдөх бас нугалаа болсон байна. Сүүлдээ ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь Булган суманд нэг эмч хүүхнүүд бас нэг залуучууд явж л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нэг айхтар шударга өвгөн байсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөөдөх өглөө босоод нөгөөдүүл явахаар болж.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Урд орой бүх юмын шалгаад хот мот жорлон морлонг чинь тэр үед босголоо ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд хот мотыг чинь цэвэрлээд ингээд өглөө явахад нь мах чанаж өгчээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь нэг өвгөн нөгөөдүүл чинь мах гаргаад л өгсөн чинь тэр өвгөнийг бодвол наадуул тарчлаасан юм байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хөл гараа угаасан уу? Ариун цэврийн үзнэ. Эрүүл мэндийн үзнэ. Нөгөөдөх эрхтэн мэрхтэнийг урагш нь хойш нь ингэж үзүүлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яагаад гэхээр хүйтэн ,заг, тэмбүү гэдэг чинь чигтэйхэн их байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр зэрэг нөгөөдүүл чинь дургүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ичнэ. Айна.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Бурхиа -
Тийм. Нөгөө өвчнийг үзүүлэх ичнэ ш дээ.
Буяндэлгэр -
Дургүй.
Бурхиа -
Ичнэ гэдэг нэг айхтар мэдрэмж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн тэр өвгөн ч зайлуул тийм юм байгаагүй. Тэгээд та үстэй дээлтэй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дотуур өмд энэ тэр үстэй өмд энэ тэр өмсөж байгаа юм. Дотуур өмд энэ тэр өмс, хийж өмс та тэгээд хошного мошногоо арчиж бай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ тэр гэж хэлэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр зэрэг нөгөөдөх бас ширүүн хандсан юмуу? Маргааш нь мах чанаж өгөөд явуулах гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэг эмч нөгөөдөх жаахан давлиухан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ац наадах мах өгөөдөх ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чиний гараар барьсан махыг дараа нь хэн иддэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чи өчигдөр шөнө энэ эмч хүүхнийг шөнөжин эдэлж хонох ч билээ чи.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр чинь ариун цэвэр соёл мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Наад мах битгий яачих ац мах өгөөдөх гээд түмпэнтэй махаа аваад өөрөө идээд нөгөө хүүхнүүдэд хэрчиж өгсөн юм байна лээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Нөгөөдөх хар цагаан дуугүй шап гэж гараад л мордоод түрүүлээд алга болчихсон. Нөгөө эмч.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шөнөжин чи энэ эмч хүүхний салтай ухаж хонох чинь...
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Чиний наад гар чинь тийм гараар чинь хүрсэн хоолыг чинь хэн идэх юм? Түмпэнтэй мах өгөөдөх гээд авчихсан.
Буяндэлгэр -
/Инээв/ Шартай өвгөн байна.
Бурхиа -
Бас л шударга өвгөн.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэгсэн чинь манай энэ Баян-Уулд Ядамсүрэн гэж нэг сайн өвгөн бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Таних уу? Танай Баян-Уулын. Энэ их сайн өвгөн. Нөгөө тэр 50 оноос эхлээд энэ арьс өнгөний халдварт өвчнийг яаж эхэлсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд орос эмч ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд цус авсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цусанд шинжилгээ хийсэн. Үзсэн. Тэгээд тонгойлгож барьж үздэг. Тэгсэн чинь нэг хүн нөгөө юутай. Нэхий өмдтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэдсэн өвдсөн юмуу? Тэр чинь ариун цэврийн цаас маас байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Байхгүй.
Бурхиа -
Тэгсэн чинь нөгөөдөх нэхий өмднийх нь үс дандаа чацга болчихсон.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Тэгсэн нөгөө орос эмч огиулж давхиад уурлаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Замаа алдсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм л юмнаас энэ ардын засаг хувьсгалт нам чинь мөн ч их өөрчлөлт хийсэн шүү. Хийсэн шүү.
Буяндэлгэр -
Маш их өөрчлөлт хийсэн шүү. Энэ 70 жилд ерөөсөө ард түмнийг эрүүлжүүлсэн. Ариун цэвэрт сургасан.
Бурхиа -
Боловсруулсан.
Буяндэлгэр -
Боловсруулсан. Ус цасанд оруулсан. Бөөс хуурсын арилгасан.
Бурхиа -
Би чамд бол гуравхан юм ярина. Үндэсний сүйрлээс 2 удаа аварсан.
Буяндэлгэр -
Үнэн. Үнэн. Үнэн. Тантай би санал нэг байна.
Бурхиа -
Мөн үү? За 1-рт 20 онд Сү Сү Ша орж ирж 220 жил Боолчилсон юм.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Манжийг бол устгачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Түүгээр би нэг тууж бичнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд 220 гаруй жил яагаад бид нарыг Хятаджуулж чадсангүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо иймээ тиймээ илбэдэн тохинуулах арга, цусаар урсгах арга, хүйсэнд нь Хятад үр тарих арга....
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энүүгээр болохгүй юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гээд Ховдод 8000 Улиастайд 5000.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүрээнд 10,000 Хиагтад 10,000 цэрэг яг тэр жилийн цагаан сар улаан сар болох гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Муу сайн тариачин Хятадууд, Хятадын одоогоор бол мухлагын юунууд чинь...
Буяндэлгэр -
Данжаад нар?
Бурхиа -
Данжаад ороод ирсэн байсан гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эмэгтэй эрэгтэй хоёр орж ирээд цагаан сарынхаа чихэр боовыг авах гэсэн чинь үнэн хадчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яаж байнаа? Энэ чинь гайгуу байдаг ш дээ? гэсэн чинь та нар авбал аваа. Авахгүй бол байваа. Та нар цагаан сар болохгүй улаан сар болно. Үүнийг харав уу? Хүрзээ гаргаж ирээд үзүүлсэн чинь гурван цэрэг ирэлчихсэн. Жадтайгийн жадын ирлүүлчихсэн. Жадгүйгийн хутгын ирлүүлчихсэн. Хутгагүйгийн хүрзийн ирлүүлчихсэн.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Яг ингэх гэж байтал Барон орж ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Барон Унгерын хөшөөг баръя гээд нэг санал явж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Барон орж ирээд дараа нь Хувьсгал гараад ингээд нэг үндэсний зүйл , эр хүйстэй бүгдийн устгана гэж байсан шүү.
Буяндэлгэр -
Хнн. Айхтар үг байна шүү.
Бурхиа -
600,000-хан хүнтэй.
Буяндэлгэр -
Юу байхав. Тиймээ?
Бурхиа -
200,000 эмэгтэй. 200,000 хүүхэд, 200,000 эрэгтэй гээд хядаад хаячихад ...
Буяндэлгэр -
Амархан ш дээ.
Бурхиа -
Тэгээд муу сайн явган Хятад оруулж ирээд нэг нэг айлд өгчихнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэгдүгээрт нэг үндэсний сүйрлээс аварсан юм. Хоёртхон болохоор зэрэг 39, 45 онд...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Орос Япон хоёрын нисэх хүчин тэнцүүхэнд үү байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Оросоос нэг их багагүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд Солонгосыг эзэлчихсэн. Хятадын ихэнх, Манжийг эзэлчихсэн. Хятадын энэ талыг эзэлчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хянганы нуруунд хэнд ч дийлдэхгүй бэхлэлт хийчихсэн. Тэгээд хэзээ бол хэзээ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монголыг эзлэхээр болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Орос энэ талдаа аюултай байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
За ингээд 39 онд ялагдчихсан байя.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монгол юу болдог юм тиймээ? Хэдхэн...
Буяндэлгэр -
Тэр бол ойлгомжтой ш дээ.
Бурхиа -
Хэдхэн морин цэрэгтэй юм чинь. Хөөрхий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Ялагдана шүү дээ. Оросгүй бол.
Буяндэлгэр -
Тийм. Ялагдана.
Бурхиа -
Тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Нөгөө өнцгөөс нь ярьж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө өнцгөөс нь харъя. Ялагдана тиймээ? За 39 онд ялагдчихлаа гэхэд 50-иад онд би 10 настай байж. Бид нарын үеийн 10-аад настай хүүхдүүд эрдэнэ шишийн талбайд юмуу далайд загасны хоол болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Биднээс хойших та нар дандаа Японы эрлийз.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
За тэгэхдээ бол, би үүнийг одоо бичиж байгаа шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чи нэг баян Япон эцгийн хүүхэд байжээ. Тэгсэн бол зөндөө баян хүний баян охин байх нь гэж баярлах гэж байж магадгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр Япон чинь нутагтаа Япон авгайтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ялсан үндэстэн гэдэг чинь өөрийгөө Ари ч гэдэг юмуу? маш их өндөрт өргөнө.
Буяндэлгэр -
Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр хоёулаа бодитой юм яръя. Болоогүй юмыг хоёулаа зөгнөж яриад яахав. Ийм байна хараа? Та байна ш дээ. Захирал байхдаа байнаа. Багш нарынхаа яг юун дээр нь гол анхаардаг байсан юм? Захирал байхдаа багш нартайгаа ажиллахдаа юунд нь их анхаарч ажилладаг байсан? Багш нарынхаа?
Бурхиа -
Би багш нарынхаа заах арга. Хүүхдэд өгөх өгөөжтэй нь их ноцолдоно.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хичээлд нь их сууна. Их ч заана. Өөрөө бол өөртөө, Архангайнхан багш нарыг дэмжихдээ муу л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өөртөө бол их уран заах аргач.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүүхдийг идэвхжүүлдэг. Их ярьдаг багш бол ерөөсөө багш биш.
Буяндэлгэр -
Тийм үү? За?
Бурхиа -
Ингээд чи сонсоод би яриад байнаа?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Энэ чинь бол багш биш.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Хүүхдийг шүлсээрээ буддаг. Мэдэмхийрдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чи ухаандаа сонсоод нүд нь над дээр харж байтал өлсөж санаа нь гэртээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
За хэдэн боорцог гэрт байгаа. Дүү түрүүлж хариад идчихдэг болов уу?
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/ Яг үнэн ш дээ.
Бурхиа -
Ингэж л бодно.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дандаа хүүхдүүдийг сэтгүүлнэ. Асуудал тавина. За энэ гэрэл яагаад асаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яахаараа унтарч байгаа юм? Чи боддоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүүхэд болсон болоогүй таамаг, ингээд яриулаад яриулаад....
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд хүүхдийг их хайрлана. Хүүхдийг их урамшуулна. Огт ярьдаггүй дуугүй хүүхэд байдаг ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Дуугардаггүй. Нэг дуугарчихвал овоо ш дээ. Манай Буяа, алив 5-д байдаг Буяагийн дор 5 тавиатах...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
5 тавиатах. Ингээд явна. Ингээд урамшуулаад явна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ дээр л би их яадаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хоёрдугаарт тэр үед тарчиг байсан. Төсөв. Хангамж их хардаг байсан.
Буяндэлгэр -
Юуны хангамжийг? Жишээлбэл хичээлийн сургалтын ...
Бурхиа -
Хүүхдийг дулаахан байлгана. Эрүүл ахуйн орчинд байлгана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дотуур байр гэдгийг чинь бол гэрийн нөхцөлтэй адилтгана гэж ярьдаг байсан. Мэдэх үү? Чи.
Буяндэлгэр -
Мэднэ. Мэднэ.
Бурхиа -
Ийм байлаа. Ингээд багш нарын соёл.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд хувийн соёл. Багш нар чинь бол би бол багш нарыг их цэвэрхэн хувцаслахыг шаардана.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Их гоё байхыг шаардана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ерөөсөө амьд үлгэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сайхан багшийг чинь бол залуухан 20 гараад насны залуу багш нарыг чинь бол хүн бүгд л харна ш дээ. Нөгөө 17, 8 харж байгаа. Хүрч байгаа эр хүний ... эр амьтны ухаан орно ш дээ.
Буяндэлгэр -
Орно. Орно.
Бурхиа -
Тийм. Тэгээд З. Пүрэв гуай энэ тэр чинь нэгэн цагт романдаа багшдаа дурласан, хайрласан, нүд алдсан энэ тэрийг чинь бичсэн ш дээ. Тийм учраас Хангайд байхад золигийн бүдүүлэг багш нар байсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Хар жигүүн дээлтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хар жигүүн чинь их үнэтэй байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сайхан дээл байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Урд тал нь хир болоод тарваганы тос болоод хөлчийчихсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ар дал нь яачихсан. Гандчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цайрчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд муу цагаан ултай гутал. Цагаан ултай гутал мэдэх үү?
Буяндэлгэр -
Мэднэ.
Бурхиа -
Тэрнийх нь өрөөсөн талын өсгийтэй, өрөөсөн тал нь өсгийгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Тэгээд муу шарваар чихчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд зах нь хар захтай.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Нэг муу сорочек тэр нь хэзээч угаасан юм ... Тэгээд юмаа мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Шинжлэх ухаанаа заах юмаа мэдэхгүй. Жил заагаад хүүхдийг уншуулж сургаагүй. Гармаа мармаа гээд багш нар байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр багшийн хувийн соёлд бол тэгээд багшийн сургуульд байсан багш байсан манай ангийн хүүхдүүд байнаа?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ингээд чи мэдэж байгаа биз дээ. Энэ хоёроороо индүүдээд энд чинь бол нугалаас гарахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сул тавиад индүүдээд ингээд тавьчихаар зэрэг энэ чинь пэмбийгээд цоо шинэ пиджак харагдаж байгаа юм. Үүнийг би хутга шиг яана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд Бурхиа багшийн гангачуул нэртэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Охидууд би чинь 7 хоногт гэнэдүүлээд за гутлаа тайл.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ дундуур явахад чинь энэ талын хүүхдүүд энэ талын гутлаа энэ талын хүүхдүүд энэ талын гутлаа шавхийгээд л тайлна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд ...
Буяндэлгэр -
Шалгадаг байсан уу?
Бурхиа -
Тийм. Шивэр үнэртэж байвал би дээр нь нэг дэвсчихээд өнгөрнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөөдүүл юу гэж дэвсэх вэ? За тэгүүлсэн хүүхэд бол сүйд болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Охидуудад зөвлөлгөө өгүүлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эмч нараар, олон хүүхэд төрүүлсэн юугаар тэгээд охидууд энэ тэр хувцас энэ тэр индүүгүй юмуу? Үнэртэй ус үнэртээгүй, гэзэг үс сүлжээгүй гэзэгтэй охидуудыг маш их хүлж байсан. Би их дэлгүүрт явж байсан чинь саяхан пөөх 3 давхар өөд хүмүүс пижигнээд л гарах юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Намайг оюутан байхад сувд гарахад л очерлох гэж тэгдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ яадаг юм гээд л араас нь дагаад гарлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь ийм тахимаа яасан гэзэгтэй охин 20 гаран настай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэрний тэрийг ингээд нааш нь цааш нь ингээд байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгснээ тийм тахимаа цохисон гэзэгтэй охин чухам л 20 гаран насны нөгөөх лангуугаар явахаар тэрний араас л ингээд л хуйлараад л ...
Буяндэлгэр -
Тэр охиныг үзэх гэж яваа?
Бурхиа -
Тэрний гэзгийг харж ташаал авч байна.
Буяндэлгэр -
Аа ха. Хэдэн онд бэ?
Бурхиа -
2000 хэдэн онд байна уу?
Буяндэлгэр -
Та тэр жигүүнэн дээлтэй. Хир буртгандаа баригдсан багш нарыг тэгээд яасан?
Бурхиа -
Цөмийн костюм авч өмсүүлсэн. Костюм элбэг. Дотоодын костюмыг бол нэг л оошоохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхдээ давын өмнө аль бололцоогоорой яа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цөмийн сайхан индүүдүүлээд, өөрөө бол би чинь манай их сургуулийн 2-р байр чинь гангачуудын байр шүү дээ.
Буяндэлгэр -
Аа тийм.
Бурхиа -
Тэнд чинь би оюутны намын үүрийн дарга. Оюутны зөвлөлийн гишүүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Манайх чинь 100% сурна. Дандаа сайд дарга нарын охидууд. Батцэцэг билүү? Нөгөө кино жүжигчин. Энэ чинь орчуулгын 2-р анги. Хэдэн сайхан охидууд, дандаа охидууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дандаа сэхээтнүүдийн охидууд. Гангачуудын байр нэртэй.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Би өөрөө шинэ жилийн концерт хөтлөнө. Өөрөө шүлэг мүлэг тэр юмыг хийчихнэ.
Буяндэлгэр -
Хангай сум чинь халуун устай байсан уу? Халуун усны газартай байсан уу?
Бурхиа -
Оо би хийсэн.
Буяндэлгэр -
Та хийсэн үү?
Бурхиа -
Муу турбо зоогоод тэнд цагаан төмрөөр дөрвөлжин юу яагаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд турбо ингэж гүйлгээд түүнийгээ хөрөөдөөд...
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэндээс халуун ус ирэхээр зэрэг 5 хүүхэд зогсоно. Нөгөө 5 чинь халуун усаар угаана. Тэгээд үйлчлэгчээр угаалгана.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Савангаар бамбаруулж байгаад нөгөө нүүр гарын алчуураар чинь арчуулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хамгийн сүүлд бөөрөнхийлнө.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Тэрнийх нь дараа дахиад, Охидууд угаалгах их дургүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ичээд...
Буяндэлгэр -
Ичиж байхгүй юу. Хөөрхий амьтан.
Бурхиа -
Бага охидуудыг бол та нар ширүүн угаав. Уйлуулуузай. Дандаа хайрлаж угаалгаарай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би тэнд хүний амь ч аварсан. Хоёр ч хүний амь аварсан.
Буяндэлгэр -
Яаж аварсан гэж?
Бурхиа -
Би эмчийн оронгоор ажилласан.
Буяндэлгэр -
Яасан?
Бурхиа -
Байранд гэнэт цахилгаан мененгит гарсан.
Буяндэлгэр -
Хүүе. За?
Бурхиа -
8-р ангийн хүүхэд.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд эмнэлэг рүү хүрсэн чинь судас нь хагараад нүүгээд ингээд хөхрөөд байдаг юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд эмчтэйгээ хоёулаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр эмч бол Монгол гуталтай. Цагаан гаанстай.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд коридорт эмнэлгийн шалан дээр суучихсан. Энүүгээр нь ингээд цус болчихсон.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Нөгөө хүүхдийн цус.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нэгдлийн дарга дээр ээжийн авч ирье гээд, нэгдлийн дарга Цэрэндондов байсан. Конторт нь ороход надаас зугтаагаад суудлаасаа босоод поржингоо онгойлгоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
За чи л муугаарай үхнэ үү гэхээс, би холилдчихсон би үхнэ гайгуу. Чи алив 69 машинаа бич.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Машин явуулаад ээжийн аваад ирсэн. Тэгээд миний эмч гараа угаахгүй тамхиа татаад л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Халдадгүй юм байна лээ. Нөгөө санаа зөв бол заяа зөв.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд тэр хүүхэд ухаан орсон.
Буяндэлгэр -
Аа ха. Дор нь эмчилгээ хийсэн үү?
Бурхиа -
Тийм тэнд нь хийсэн. Тэгээд нэг жаахан тиймэрхүү. Тархи толгойн яагаад болохгүй байсан. Сургуульд суулгахаар зэрэг тэгэхээр нь гэрт нь аваачиж өгсөн.
Буяндэлгэр -
Цахилгаан мэнэнгит гэдгийн та нар яаж мэдсэн юм?
Бурхиа -
Биеэн дээр нь хар толбо гараад ирж байгаа юм чинь. Халуураад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд удахгүй ухаа алдаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь Сумъяахүү гээд гэр ахуйн багш тэднийд хүүхэд тогтдоггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тогтодгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ойндоо хүрэхгүй л өнгөрчихдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ганц хоёрхон хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн нэг сайхан охин гарсан чинь эмч нар байхгүй. Энд зөвлөгөөнтэй гээд ороод ирчихсэн. Эрдэнэбаатар гээд нэг эмч байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө муу сургуулийнхаа эмч тэр нь сантер.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Монгол гуталтай. Хар жигүүнэн дээлтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Сантер нөгөөхийгөө аваачаад яасан. Сосорбарам гэж эрүүлийг хамгаалах газрын дарга байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд нөгөө хүүхэд халуураад 40 мөч хүрээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бөмбөлзөөд явлаа даа. Аав тэнд орон дээр манай хүүхэд ингэдэг юм гээд хүрч өгдөггүй. Ээж нь тэнд нурмайгаад яачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд эрүүлийг хамгаалах руу аймгийн депутат сургуулийн захирал Бурхиа багш ярьж байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Манай багшийн нэг хүүхэд ингээд болдоггүй. Та нар зөвлөлгөөнтэй гээд ингээд байна. Эмч байхгүй яахав? Хурал зөвлөлгөөнтэй. Энд хүний амь байна. Би таньтай хүний амь ярьж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аймгийн депутат Бурхиа гэдэг захирал ярьж байна. Сосорбарам гуай та намайг танина ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Та хүүхдийн эмчээр зөвлөлгөө өгүүлчих манай энд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэсэн чинь холбоон дээр ганцхан холбоон дээр л утастай ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь энэ хоёр дээр нь мөсөөр жин тавь гэж байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ лүү нь битгий норго.
Буяндэлгэр -
Аа ха. Энэ хоёр дээр нь үү? Халуурч байгаа хүүхдэд үү?
Бурхиа -
Тийм. Энэ лүү норгож болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ерөөсөө норгож болохгүй. Тэгээд ийм тариа хийлгэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүүхдийн эмч хэн байлаа? Түүгээр зөвлөлгөө өгүүлж байна. За энэ ч тэсдэг болов уу? Яадаг бол? Та эмч явуул.
Буяндэлгэр -
Бугуйн дээр нь тавьж байгаа юм байна ш дээ?
Бурхиа -
Энүүхэн судсан дээр нь.
Буяндэлгэр -
Нугалааны судсан дээр нь?
Бурхиа -
Тийм. Тэгэхээр нь халуун нь их буурч байдаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Мэдүүштэй юм байна. Тиймээ?
Бурхиа -
Тийм. Тэгээд та нэг манай эмчийг явуул гэсэн чинь надад ажил төрөл яагаа ч үгүй байна гэсэн. Тэгэхээр нь би аймгийн намын хорооны даргадаа хэлчихдэг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аймгийн даргатай ярьчихдаг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм хүн хүүхэд нь тогтдоггүй ийм ойндоо хүрэх гэж байгаа хүүхэд үхэх гээд байна. Эрүүлийг хамгаалах зөвлөлгөнтэй гээд манай эмч ч байдаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Та нэг хүүхдийн эмч манай энд явуулаач гэсэн чинь 20-иод минутын дараа утас дуугарлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь аймгийн дарга Рааний за хоёр эмч явууллаа шүү. Түргэн гаргаж өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо яг гарч байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо яг гарч байгаа шүү. Чиний хүсэлтийг чинь хүлээж авлаа шүү аймгийн даргын хувьд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд яахав их бартаатай л даа. Энэ чинь 210 километр.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд шөнө дунд өнгөрөөгөөд ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ирээд нөгөөдөхийг чинь гэрт нь эмнэлэг эмч байхгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр хоёрын хооронд тэвэрч тэгээд л хэд тариа хийгээд л нөгөө хоёр чинь бөмбөгдөж өгсөн дөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд сая хэдэн жилийн өмнө аав нь нэг шар хар хүү таны нөгөө амийн аварсан эмч нараас илүү амийн аварсан хүүхэд чинь энэ багшийн коллежид оюутан болчихсон шүү. Тэрнийг олж аваарай гэж ...
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Сайхан байгаа биз.
Буяндэлгэр -
Сайхан байна. Их л буян хийж дээ. Та.
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Их л буян хийж дээ.
Бурхиа -
Тийм. Сайхан байгаа биз.
Буяндэлгэр -
Сайхан. Сайхан. Тийм. Та Хайрхан суманд тэр олон 5, 600 хүүхдийн дотуур байранд сууж байгаа хүүхдүүдийн тэр ор хөнжлийн даавуу энэ тэрийг яаж угааж цэвэрлэдэг байсан юм бэ?
Бурхиа -
Бас ариутгалын бодистой.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Машин байхгүй. Гар угаана.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Бөөн хир.
Буяндэлгэр -
Хэн угаах вэ?
Бурхиа -
Гайгуу угаанаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гайгуу угаана.
Буяндэлгэр -
Тусдаа угаадаг хүн гаргачих уу?
Бурхиа -
Хэдэн угаагчтай.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Халуун усанд оруулна. Биеийн угааж өгнө. Нөгөөдүүлийг чинь хатаана. Өвөл хатаж өгөхгүй ээ.
Буяндэлгэр -
Хэцүү ш дээ.
Бурхиа -
Өдий төдий дарайсан цагаан юмнууд байна.
Буяндэлгэр -
Аа ха. Их юм хийжээ.
Бурхиа -
Тэгээд яахав дээ. Одоо хаана ч явсан харин сүүлийн үеийн хүүхдүүд бол мэдэхээ байж.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хувьсгалт намын ачийг ч Монголчууд мэдрэхээ байж.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Зах зээлийн юутай нийлээд миний үеийн юунууд чинь үнэхээр зүтгэж байсан юм. Тийм дарга нар хүсээд болохгүй байна ш дээ. Одоо энэ дарга нарыг чинь яагаад Энхбаярыг Архангай унагав? Яагаад Төмөр-Очирыг Архангай унагав?
Буяндэлгэр -
Яагаад тэр вэ? Яагаад ард түмэн нутгийнхаа хүнийг дэмжихгүй унагаж байна?
Бурхиа -
Амь амьдралаа зориулдаг даргыг хүсээд байна ш дээ.
Буяндэлгэр -
Зүйтэй. Зүйтэй.
Бурхиа -
Тэр дарга нар чинь нэг л суудал аваатгавал энэ местэн дээрээс би аминдаа юу унагах вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Төсөл ирнэ. Чадвал өөртөө чадахгүй бол ах дүү нартаа өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чи бид хоёрт бол гонж.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ингэхээр нь аа энэ Хувьсгалт нам энэ даргыг чинь томилсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Үүнийг унагачихвал өөр аятайхан хүн гарвал үүнийг унагахын тулд яахав. Нөгөө томилдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хувьсгалт намаас нэр дэвшсэн улсууд чинь унаад байгаа. Танк хүлдэгтээ биш. 3 үеийн 3 ачтай Зэнээгийн хэлдэгээр урваачдаа биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм юм шүү.
Буяндэлгэр -
Одоо ер нь зах зээл хэр байна? Танд аль нийгэм нь илүү өгөөжтэй байна?
Бурхиа -
Үгүй. Үгүй. Энэ чинь бол юу ш дээ. Зах зээл гэдэг чинь байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хамгийн хүнлэг биш. Хамгийн харгис нийгэм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Харин манай төр тэр социал демократ онол гэдэг чинь бас гайгуу юм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Нийгмийн ядуу ба дунд давхаргыг өөд нь татна гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Дэлхийн олон орон тэр юугаар явж байна.
Буяндэлгэр -
За? Аа ха.
Бурхиа -
Мөн үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр чинь гайгуу юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд одоо энэ сая 500, сая төгрөг өгнө гээд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Зөв л дөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм. Ингэхгүй л бол зүгээр тэр уулын чи тэр огтлолцоо харав уу?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тийм юм бариад хэнд ч хэрэггүй.
Буяндэлгэр -
Та тэгвэл нэг юм дуулсан байх. Батбаяр хэдэн айлын орон сууц барих гэсэн чинь бариулаагүй гээд байх юм. Тийм үү? Ямар учиртай юм тэр?
Бурхиа -
Худлаа. Худлаа.
Буяндэлгэр -
Худлаа юу?
Бурхиа -
Газрын өгсөн. Одоо энд ингээд газар доорх юугийн ...
Буяндэлгэр -
Шугам сүлжээ энэ тэрийг нь хийчихсэн гэсэн.
Бурхиа -
Шугам сүлжээгийн төрийн мөнгөөр хийнэ гээд ухчихсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэгээд Батбаяр тэрнийгээ бариагүй. Цолмон 450 сая төгрөг өгсөн юм гэнэлээ. Энэ Мааньтын араас ус хэзээ ч авч байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Гэтэл энэ хайран уул огтлоод хаячихсан. Одоо би нэг тэмцэж байж давуулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэрийг чинь 450 саяыг чинь 450 айлд өгөхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэгээд ард түмэнд өгөх гэнэгүүт нь ...
Буяндэлгэр -
Үерийн далан шуудуй ухаж байгаа юмуу?
Бурхиа -
Тийм. Энэ чинь хэзээч үер ордоггүй. Харин Хонгонд бол ордог.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ийм байхгүй юу. Ард түмэнд юмаа өгье гэхээр зэрэг өгдөггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Яагаад гэхээр тэр сайхан амьдарчихна. Тийм дарга нар байх юмуу? Тэгээд би эд нарыг цөмийн өөрчилнө гэдэг шаардлага тавина.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Улаанбаатарт Монголын тал хүн бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Литр ус 50 мөнгө байж байгаад төгрөг болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Манай энд 2 төгрөг 31 мөнгө.
Буяндэлгэр -
Үнэтэй байна шүү.
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Үнэтэй байна шүү? Тиймээ?
Бурхиа -
2 төгрөг 31 мөнгө. Цусны 90 хэдэн % нь ус байдаг юм гэнэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Манайхны Архангайхны цус өтгөрнө.
Буяндэлгэр -
/Инээв/
Бурхиа -
Би үүнтэй тэмцэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм. Намын нэрээр гарчихаад ард түмнээ шулдаг. Ядуу ард түмнээ.
Буяндэлгэр -
Аймгийн дарга нар ер нь юм хийж байгаа юмуу? Би 20 гаруй жил болоод ирж байна. Нүдэнд туссан юм харагдахгүй байна.
Бурхиа -
Хэвээрээ байгаа биз.
Буяндэлгэр -
Нүдэнд туссан юм харагдахгүй л байна ш дээ.
Бурхиа -
Байхгүй. Ийм л дарга нар байдаг юм.
Буяндэлгэр -
Шархирч байна. Энэ хашаанаас наашаа явахад хоёр километр хүрэх үгүй газар замыг одоо тавьчихмаар л юм. Тэгэхэд хичнээн ч жил болсон юм. Хэвээрээ.
Бурхиа -
Эвдэрсэн, нуруу нугас хугалчих гэсэн юм байгаа.
Буяндэлгэр -
Тийм. Бид нар шөнө орж ирэхэд Цэцэрлэг хот тэр чигээрээ харанхуй.
Бурхиа -
Харин тийм.
Буяндэлгэр -
Энэ чинь социализмын үед тавьсан гэрэл байх. Үүнийг ядахдаа асаагаад хотоо гэрэлтэй болгож болно ш дээ. Хувьсгалт намаас тавьсан ...
Бурхиа -
Ийм дарга нарт ард түмэн хайртай байх уу?
Буяндэлгэр -
Таны хэлдэгээр нээрээ юм хийдэг дарга нарыг хүсэж байна. Ард түмэн.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Ардчилсан намынхан ч адилхан гарч ирээд юм хийсэнгүй. Хувьсгалт намынхан ч юм хийсэнгүй.
Бурхиа -
Чи хараа. Өнгөрсөн сонгуулиар сумдын дарга нар Ардчилсан намын сумдын дарга нар цөм унаад Ардчилсан намын дарга байсан суманд Хувьсгалт намынхан гарсан.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Хувьсгалт намаас дарга байсан сумынхан Хувьсгалт намаасаа дарга болсонгууд цөм унаад Ардчилсан намаас.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Тэр чинь ард түмэн өөрсдөө ерөөсөө засаг гэдэг чинь үндсэн зорилт нь юу юм гэхээр төрөө ард түмэн яагаад байгуулдаггүй юм. Өөрийнхөө амьдралд туслуулах гэж байгуулдаг юм.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэрнээс хэн нэг хүнийг зүгээр зөөлөн суудал дээр өндөр цалин пүнлүү ав гэж суулгадаггүй. Тийм байхгүй юу.
Буяндэлгэр -
Үнэн. Үнэн.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Социализмын үед бас төлөвлөгөөт эдийн засгийн үед бас юм хийсэн байна гэж би бодоод байгаа юм.
Бурхиа -
Хийсэн байна.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэгэхдээ тэгэхдээ ходоодоор нь захирах гэж үзсэн.
Буяндэлгэр -
Захирах гэж үзсэн үү? Аа ха.
Бурхиа -
Нийгэмчилнэ гэдэг чинь бол уламжлалт аж ахуйгаас нь салгаад хаясан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Нэгдэлжих хөдөлгөөнийг бол та ер нь буруу гэж үзэж байна уу?
Бурхиа -
Буруу. Буруу. Буруу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хамгийн нүгэл нь тэнд байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хамгийн нүгэл.
Буяндэлгэр -
Тэгж их алдсан байна. Тиймээ?
Бурхиа -
Тийм. Тэнд алдсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
За тэр хэлмэгдэл гээд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэр чинь тархи угаалт.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хэлмэгдэл биш тэр үед ангийн зөрчил тэмцэл байсан дийлсэн дэлдийснийгээ зэвсгийн хүчээр дардаг байсан. Тэр 30 хэдэн онд цөмөөрөө Богд Гэгээний шавь, цөмөөрөө шашнаа хамгаалах гэж лам нар чинь бол тэр шашны талын тэр Японоос, тэр Ванчинбогдоос, тэр Далай ламаас тусламж ирээсэй Богдын засгийн газраа байгуулъя гэсэн цөмөөрөө лам нар чинь бол хуучны суртал нэвтрүүлэгийн элч нар байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэрийг бол эсэргүү гэж хэлж болохгүйн байна ш дээ.
Бурхиа -
Эсэргүү.
Буяндэлгэр -
Эсэргүү юу?
Бурхиа -
Эсэргүү.
Буяндэлгэр -
Аа за. Аа ха.
Бурхиа -
Тэгэхдээ ганц нэг гайгуу улсууд ч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхдээ бол нөгөөдүүлийг чинь эсэргүү тэр ялсан анги хүчин чинь нөгөөдөхөө зэвсгийн хүчээр дардаг тийм нэг муухай юм хүн төрөлхтөн сая хүртэл Иракад давтагдлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр хүч түрэмгийлэх чинь ер нь ямарч төр засгийн үед байх юм л даа. Тиймээ?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Зэвсэг хэрэглэж хүч түрэмгийлэх ямарч засгийн үед байх юм. Энэ аймаг дээр өмч хувьчлал яаж явагдсан бэ? Та бол энд байсан юм чинь мэднэ дээ. Тэр тухай жаахан тодруулаач?
Бурхиа -
За өмч өмчөөр оролдоно гэдэг чинь ерөөсөө өмчөөр оролдохоороо л буруу оролдож байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Өмч хэрэгтэй.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Аа гэтэл Элбэгдорж энэ тэр Ядамсүрэн гээд бага хурлын гишүүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өмч хувьчлах болоод явчихсан чинь Ядамсүрэн гуай тэгж болохгүй.
Буяндэлгэр -
Ядамсүрэн гэж хэн юм?
Бурхиа -
Энд нэг сайн хүн бий. Чи тэрэнтэй уулз.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Мэдэв үү?
Буяндэлгэр -
За.
Бурхиа -
Их шударга. Яриан чамд бол өөрийг чинь ядраах байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ядамсүрэн бага хурлын гишүүн байсан. Ядамсүрэн гуай юу яагаарай. Одоо л юм олж авдаг цаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ хувьсгалын энэ үед чинь юм олж авдаг цаг гэж Элбэгдорж энэ тэрд тэгж байсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Уул нь энэ Чех, Польш юмуу? Би бол бодож байгаа.
Буяндэлгэр -
Манай аймагт яаж явагдсан юм? Та байсан учраас ...
Бурхиа -
Байсан. Байсан.
Буяндэлгэр -
Тэрийг бас сонирхоод байна.
Бурхиа -
Аймаг улсад байнаа?
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Би чамд хэлье. Өвөр кармаа, түрийвч авдар хоёрт багтдаггүй учраас орон сууцыг ард түмэнд өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Малын ард түмэнд өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аж үйлдвэрийн комбинат хаана байна?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хаана байна? Эрдэнэтээс бусдын бүгдийн идсэн.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Тэр идэхийн бол дарга нар идчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха. За аймаг дээр яаж явагдсан?
Бурхиа -
Яг ялгаагүй.
Буяндэлгэр -
За тухайлбал? Жишээлэх юм бол юу юу ингэж алга болов?
Бурхиа -
Ялгаагүй. Хүнийг төрөхөд нь өлгийгийн хийгээд үхэхэд нь авсын хийдэг байсан ахуй үйлчилгээний төв байхгүй.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Мэдэв үү?
Буяндэлгэр -
За.
Бурхиа -
Энэ 20, 21-р зууны барилгыг барих ёстой барилга угсралтын контор гээд томоо газар байсан. Жигтэйхэн том. Зуурмаг хийдэг. Блок хийдэг. Үүний цаад талд модны үйлдвэр байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Цөмөөрөө үрэн таран. Тэгээд нэг баян сүүлчийн аваад Улаанбаатар луу буулгаж очоод уул нь ийм байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энд нэг 10 чиний ах дүү нарын 10 хүнд за чиний ажлын байр чинь энэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чех, Польш улс тэгж хийсэн юм шиг байгаа шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ажлын байр чинь энэ. Машин техник чинь энэ. Хөрөө харуул хоёр.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
За түүхий эд чинь энэ. Хэдэн банз. За үүгээр хөдлөөрөй. Бэлэн мөнгө ингээд тэв тэнцүүхэн хуваадаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энд багш нар, эмч нар, төрийн захиргааны байгууллагын бид нар юу ч байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Аа ягаан, цэнхэр хоёр тасалбар авсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэрнийг нь яахав дээ. Нэг тасалбарыг нэг шил архиар, нэг үхрээр өг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд баячуул аваад ...
Буяндэлгэр -
Нэг сайхан модны үйлдвэр байсан. Би тэрийг санаад байдаг юм. Сайхан модны үйлдвэр, модны рам байсан юм. Одоо ерөөсөө тэрний юу ч байхгүй болчихсон байна. Тийм үү?
Бурхиа -
Тэрнээс бол жаахан хогтой хөндий л үлдсэн.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Юу ч байхгүй. Чи энэ цаад тал руу хар. Урд талын барилга хар балгас байгаа. Юу ч байхгүй.
Буяндэлгэр -
Архангайн 6-р бааз гээд их том бааз байсан. Тэрийг бас яасан бэ?
Бурхиа -
Байхгүй. Одоо энд нэг дэлгүүр байгаа.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Дэлгүүр байгаа. Тэгээд баазын ажилчид чинь одоо энэ юу мунд яах болохоор зэрэг ахмадууд нь ахмадын баяр боллоо гэхэд нэг баяр хүргэчих эзэн байхгүй.
Буяндэлгэр -
Та өмч хуваарилаад хувааж байхад нь оролцож барьж байсан уу?
Бурхиа -
Байсан. Би хэлээд хүрээгүй. Миний аав Батцэнгэлд 3, Хан-Оюутад хоёр удаа, Батцэнгэлд хоёр удаа өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха. Малаа юу?
Бурхиа -
Малаа.
Буяндэлгэр -
Аа ха. Хаана гэнээ? Батцэнгэлд хоёр удаа?
Бурхиа -
Хан-Оюутад хоёр удаа, Батцэнгэлд хоёр удаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Миний эцэг.
Буяндэлгэр -
За? Малаа олж авч чадсан уу?
Бурхиа -
Яаж чадах юм? Би намайг 15-тай байхад насанд хүрээгүй гээд Хүний голд чинь малаа аваачиж өгөөд би чинь би өөрөө тэр чинь их хувьсгалт байж л дээ. Би өөрөө өөрийнхөө хар гунжийг тугалтай нь туугаад борлог үрээгээ хөтлөөд бас хэдэн үхэр хонь туучихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Таллагийн аманд гоё роман гарна даа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр хэдэн он байсан?
Бурхиа -
55 он юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
2-р таван жил гэсэн нэгдэл байгуулагдаад цоо шинэ 53 ирээд л хэдэн жолооч тэрнийг нь барьж ирээд л ингээд нөгөөдөх юу яагаад зохиомол хээлтүүлэг хийгээд зохиомол хээлтүүлэг гэж хэлж чадахгүй. Ичээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өвгөчүүл хөөе нөгөө эм хонь цугладаг газар хаана байна. /Инээлдэв/ Зохиомол хээлтүүлэг гэхээр ... /Инээлдэв/ Хөөе хүүхэд эм хонь цугладаг газар хаана байна. /Инээлдэв/
Буяндэлгэр -
Хичнээн малаа өгч байсан бол?
Бурхиа -
Тэр чинь юугаа ...
Буяндэлгэр -
Танайх гэхэд чинь хэдэн мал өгч байсан? 4 удаа гэдэг чинь овоо л мал өгнө дөө.
Бурхиа -
Нөгөөдөх хангайн бүсэд хэд гэдгээрээ үлдээгээд бусдын хуу хамна.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Би нэг Их сургууль төгсөхийн даваан дээр манайх 3, 4 охинтой, нэг банди.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь үсийн даахийн үргээсэн чинь ээж би Өлзийтэд л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Ах дүү нар нь бяруу, даага өгсөөр байж 20 гаргадаг юмуу? гэж ...
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Болчихжээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгсэн чинь төрийн албан хаагч ийм малтай байх юугүй гээд цөмийн хураагаад авчихсан. Хавар Хангайгаас хүрээд ирсэн чинь.
Буяндэлгэр -
Хнн. Нөгөө нэгдэл хураагаад авчихсан хэрэг үү?
Бурхиа -
Тийм. Байхгүй.
Буяндэлгэр -
Хатуу үе байсан байна шүү. Тиймээ?
Бурхиа -
Тийм. Тэрэн дээр байнаа. Монгол төр ард түмэндээ ямар өгөөжтэй байсан гээд тоолоод үзтэл ерөөсөө хоёрхон удаа л тусалсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
21 он, 39-ээс 45 он.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд л лам нарыг баячуудыг, ангийнх нь хувьд устгана гэдэг буруу тиймээ?
Буяндэлгэр -
Буруу.
Бурхиа -
За тэрний дараа тэр соёлын довтолгоо чинь бас нугалаа болчихсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бүрхээр мүрхээрийн устгаад л ...
Буяндэлгэр -
Аа нөгөө нэг архи нэрүүлэхгүй гэж?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр нийгэмчилнэ гэдэг бол үнэн алаад хаячихсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хэдэн мянган жил яасан нөгөө мал аж ахуй үндэснийх нь аж ахуйгаас нь салгаад тэгээд дандаа лүмбэн пролетари болгоод амьдрах ямарч идэвхгүй болгоод нэгдлийн мал маллавал 180 төгрөг авна. 70-аар нь шуудай гурил авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
7 бандитай үдээс өмнө явсан ах нарынхаа гутлыг өмсөж үдээс хойш хичээлдээ очдог.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Байсан шүү гэж одоо энэ халуун ус Цэнхэрийн халуун ус хариуцаж байгаа нэг залуу тэгж байгаа шүү.
Буяндэлгэр -
Хнн. Тэгэхээр бас социализмын үед амьдрал их ядуу байжээ?
Бурхиа -
Ядуу байлгүй яахав.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Малчид бол 500, 800 хонь хариулаад 180 төгрөг л авна. Тэгэхдээ малын хормой тос ухаандаа нэг төлөг тавиад нэг бүдүүн эм хонь идээд түүгээрээ хулгайгаар л амьдарч байсан цаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Адуу байна. Нэг даага тавиад л нэг сувай гүү идэж тэр нь яахав малын хормой тос. Тэгж л амьдарч байсан. Тэгээд бид нар бол сарын дунд мэргэжлийн 420 төгрөг, дээд мэргэжлийн 700 төгрөг авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
700 төгрөгөөр нэг сувай үнээ олоод идчихнэ.
Буяндэлгэр -
Тэтгэвэр та хэд авч байна?
Бурхиа -
180.
Буяндэлгэр -
Хүрч байна уу?
Бурхиа -
Аа ?
Буяндэлгэр -
Хүрч байна уу?
Бурхиа -
Яаж хүрдэг юм.
Буяндэлгэр -
Хүрэхгүй ш дээ. Тиймээ?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Хэцүү байгаа.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Одоо бол та хувьдаа мал хуй байна уу?
Бурхиа -
Байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй юу?
Бурхиа -
Мөнгө байхгүй. Сарынхаа юмыг сардаа 7 өнчин хүүхэдтэй байсан хүн иднэ.
Буяндэлгэр -
Нэгдлээс мал авч чадаагүйн их харамсалтай юмаа. 4 удаа хувьчлагдаад 4 удаа малаа өгсөн хүн нэгдлээс мал авч чадаагүй гэдэг чинь их муу байна шүү.
Бурхиа -
Тийм. Сумдад байсан багш нарт нэг хоёр юм өгсөн юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Энэ аймгийн төв мөвд байсан ерөөсөө сэхээтнүүдэд мал өгөхгүй гээд өгөөгүй юм.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Одоо бол төр засгаас нэхмээр л байгаа юм. Хувьчлал яахад чинь бол их л буруу хийсэн. Манайх. Нэгдэлчилнэ гэж хурааж авсан. Хувьчилна гэж хурааж авсан. Тэгээд яахав дээ. Тэр үед чинь Ардчилсан нам төр барьж байсан. Ардчиллынхан их баяжсан. Женко Баттулга гэхэд хичнээн ч банктай юм? Мах комбинат, энд байсан юмнууд гэх жишээний тэгээд баяжаад Женко Баттулга тэр Занданшатар энэ тэр чинь Баянхонгорын төв гэхэд хороолол нь хүртэл гэрэлтэй гэж байна шүү. Манай Гончигдорж, Ламбаа энэ тэр чинь юу ч хийгээгүй. Төмөр-Очир харин сургууль соёлыг нэлээн их өөрчилсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энхбаярыг юм хийгээгүй ард түмэн амьдралдаа туслаагүй гээд яасан байхаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энхбаяр чинь бол дэлхийд надад аймаар шүлэг бий л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Харамсахуйн тууль гэсэн ...
Буяндэлгэр -
Та тэрийгээ нэг уншаатгаач. Та Энхбаярт зориулсан юмуу?
Бурхиа -
Аа? Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Энхбаярыг уначихаар л ...
Буяндэлгэр -
Аа ха. Та бол Энхбаярыг гарчихаасай гэж бодож байсан уу? Тиймээ?
Бурхиа -
Тэгсэн.
Буяндэлгэр -
Уул нь их өндөр боловсролтой оюунлаг хүн ш дээ.
Бурхиа -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
30 ном хийчихсэн хүн. Тэгээд чи хараа. Мянганы зам, Их өр.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Их өр. Тэгээд Мянганы сорилын сан.
Буяндэлгэр -
Аа ха. Номын сан бариулсанд би бас их бэлэгшээгээд байгаа юм. Дахиж бидэнд тийм дэлхийн хэмжээний номын сан бариулчих ерөнхийлөгч төрөх болов уу? Үгүй болов уу? Ойрын хугацаанд.
Бурхиа -
Тэр бол жаахан юм.
Буяндэлгэр -
Тийм. Жаахан юм.
Бурхиа -
Тэгэхдээ том юм.
Буяндэлгэр -
Том юм. Би бас Энхбаярыг чинь овоо юм хийгээд их далайцтай юм хийж байна гэж би бодсон юм л даа.
Бурхиа -
Буруу дэвтэр аваад ирж ээ золигоо.
Буяндэлгэр -
Яах вэ? Байхгүй бол яах вэ? Уул нь Архангайгаас сонгогдсон депутатууд бас юм хийхдээ тааруу байнаа.
Бурхиа -
Тааруу байнаа.
Буяндэлгэр -
Нүдэнд торохоор юм байхгүй байна ш дээ. Аймгийн төв дээр.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Харагдахгүй байна. Энэ залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх юм хиймээр юмаа?
Бурхиа -
Их бий. Манайд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Чөлөөт цагаа өнгөрүүлэх их юм бий манайд.
Буяндэлгэр -
Юу байна? За?
Бурхиа -
Дандаа бар /bar/ байна.
Буяндэлгэр -
Харин тийм. /Инээлдэв/ Тэрийг чинь 16-аас авахуулаад ер нь дунд насны хэдэн баахан гуйвсан дайвсан тийм улсууд л их байлаа ш дээ. Дотроо бодож байлаа. Энэ залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх янз бүрийн спортын заал? Фитнесс төв тиймээ? Теннис, хөл бөмбөг, агаарын бөмбөг ...
Бурхиа -
Намайг залуу байхад эргэн тойрон зүгээр гадаа хавар 4 сараас эхлээд волейболын талбай байсан юм.
Буяндэлгэр -
Волейболын талбай энэ тэр байгуулмаар юм. Аймгийн засаг дарга нар ч гэсэн санаачлаад хиймээр юм. Яагаад хийхгүй байнаа? 4 жил гэдэг чинь бага хугацаа биш шүү дээ.
Бурхиа -
Биш. Буруу дэвтэр аваад ирж ...
Буяндэлгэр -
Яахав. Яахав.
Бурхиа -
Тэгээд яахав дээ. Мань мэтийн юм ...
Буяндэлгэр -
Малыг байна ш дээ. Эрчимжүүлбэл ямар вэ?
Бурхиа -
Эрчимжүүлэлгүй яахав.
Буяндэлгэр -
Бүгдийн устга гэж байгаа юм биш.
Бурхиа -
Ний нуугүй хэлэхэд Монголчууд оторлоод тээгээд байх биш хур бороо багасчихлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэнд дээрээ тах болсон одоо.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
Чи маргааш ийшээгээ унаатай гарвал гараарай.
Буяндэлгэр -
Би ерөөсөө мэдэж л байна л даа. Газар ерөөсөө юу бишээ. Экологийн сүйрэл болж байна шүү.
Бурхиа -
Социализмын үед чинь их гоё болгосон шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм. Энэ үхэр, хонь хоёрыг чинь ялангуяа.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо бол харин Араб үүлдэрийн адуу л ирдэг болж.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эрлийзүүд чинь дууссан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нөгөө нарийн ноостой хонь, нөгөө мах сүүний чиглэлийн үхэр мүхэр чинь дууссан. Нөгөөдөх юугүй учраас тэр үед чинь тэжээлийг чинь саадаг. Сааж ургадаг байлаа.
Буяндэлгэр -
Тийм. Тэжээлийн сайхан сайхан аж ахуйнууд ч байсан.
Бурхиа -
Тийм. Одоо бол хоньтой айл доод талын 25-тай эхнэр нөхөр хоёр 700, 800 хоньтой байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэрнийг яаж ядуу гэх вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгэхээр нөгөөдүүл нь энд зусаад, энд хаваржаад, энд өвөлжчихөөр тах.
Буяндэлгэр -
Тэгнэ. Эргээд бэлчээр байхгүй болчихно. Тийм учраас махны чиглэлээр, ноосны чиглэлээр, сүүний чиглэлээр ...
Бурхиа -
Өсдөгөөрөө өсөж байг.
Буяндэлгэр -
Нэг хэсгийн суурьшсан фермерийн аж ахуй болгомоор байх юм.
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм юм эхэлж байна уу?
Бурхиа -
Байхгүй ээ. Архангайд бол гэр ажил хоёрынхоо хооронд цалин авдаг хэдэн улсууд л байна. Би дарга болбол их л юм хиймээр байна.
Буяндэлгэр -
Та дарга болооч. Саналаа өгөөд би тэгье, хийе гээд ...
Бурхиа -
65-аас дээш насны хүнийг чинь ажил хийлгэхгүй гэсэн төрийн хууль тийм байх юм.
Буяндэлгэр -
/Инээв/ Танд их амжилт хүсье. Та бичдэгээрээ их сайн бичээрэй. Их баярлалаа танд.
Бурхиа -
Гэхдээ байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Солонгосын ерөнхийлөгч, НҮБ-ийн ерөнхийлөгч, Хятадын ерөнхий сайд за харин Барак Обама залуу хүн гарчихлаа. Цөмөөрөө миний үеийн.
Буяндэлгэр -
Тийм ш дээ. Тэр чинь одоо хүний амьдралын туршлага, мэдлэг боловсролыг их ашигладаг ш дээ. Манайхаас бусад газар.
Бурхиа -
Амьдралын туршлага.
Буяндэлгэр -
Тийм. Манайхан хөгшчүүлээ юу ч мэдэхгүй гээд аваачаад бүгдийн тэтгэвэрт гаргаад хаячихсан болохоос биш өөр газар бол маш их үг хэлийн сонсож тэд нарынхаа зөвлөлгөөнийг авдаг ш дээ.
Бурхиа -
Нэг л их таахалзсан том улсууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэг ядарсан энд нэг ядарсан юм байхад сайн уу? та яамаар байна? Энд нэг яалаа л даа. Ядуу хүнтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эвий Эвий. 80 мянга авдаг. Хүү нь ажилгүй, охин нь ажилгүй.
Буяндэлгэр -
Яанаа.
Бурхиа -
Бурхиа багшаа чуу л нэг яаж байна...
Буяндэлгэр -
Ажил олдохгүй байгаа биз дээ. Тиймээ?
Бурхиа -
Байхгүй. Энэ барилга дээр 5 сараас эхлээд барилга дээр сая хүртэл ажилласан хулхидаад яваад 10 гаруй хүн жил зарчихаад юу ч өгөхгүй байна гэж байна ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Тэгээд хулхидаад яваад өгөх юм. Үйлдвэрчний дарга гэж насаараа цалин авсан хүн бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хэнтэй ч дуугарахгүй. Хамраа зангидсан нэг юм. Тэгээд одоо Жамц байна ш дээ. Танай мэднэ биз.
Буяндэлгэр -
Тийм. Сурвалжлагч.
Бурхиа -
Тэр чинь хөдөлмөрчдийн юу билээ? Нэг ажил давхар хариуцдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хөдөлмөрчдийн эрх ашиг хамгаалах билүү?
Буяндэлгэр -
Нийгэмлэг энэ тэр байх л даа. Тийм үү?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Төрийн бус байгууллага уу?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Өөрөө баян хүн л дээ.
Буяндэлгэр -
Овоо хөрөнгөтэй юу?
Бурхиа -
Овоо хөрөнгөтэй.
Буяндэлгэр -
Юу юутай вэ?
Бурхиа -
Аймгийн ард нэг дөрвөн давхар бий.
Буяндэлгэр -
За тэр нь юу юм?
Бурхиа -
Хот дотор бий. Энэ Баян-Уулд Дэжидийн мал бий.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Баян ш дээ.
Буяндэлгэр -
Овоо юмтай болсон юм байна. Тийм үү?
Бурхиа -
Удмын юм даа. Хадам аав ээж хоёр нь, өөрийнх нь аав лам хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хадам аав нь их нэртэй лам байсан юм. Энэ хойгуур их явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хүмүүсээс нөгөө хүнд чинь их өргөл барьц өгдөг. Өөрөө бас наймаа хийдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм юм байх юм.
Буяндэлгэр -
Аа ха. Ард түмний амьдрал ер нь сайжрах болов уу?
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Ард түмний амьдрал сайжрах уу?
Бурхиа -
Малчид бол гайгуу байна.
Буяндэлгэр -
За?
Бурхиа -
Их гайгуу болж байсан. Ноолуур түүхий эд, махны үнэ буучихлаа. За жинхэнэ ядуу улсууд аймгийн төвд л байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Хоногтоо. Хоноггүй. Хоногийн хоолтой хоолгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Угаасаа ч тийм байсан. 90-ээд онд чинь одоо хивэг хуурч үзсэн ш дээ.
Буяндэлгэр -
Нөгөө нэг юуны үед тиймээ? Картын үед картын барааны үед тиймээ?
Бурхиа -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр хэцүү үе байсан л даа.
Бурхиа -
Тэгээд одоо энэ дарга болчихоод л Хувьсгалт намын нэрээр гараад баяжих гээд л Хувьсгалт нам бол хамаагүй байна шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэр баяжих гэсэн хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд одоо яадаг юм. Сая Хувьсгалт намын удирдах зөвлөлөөс хэдэн хүн ирнэ лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Би хэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо хувиа хичээсэн энэ улсууд намын нэр унагах нь хамаагүй. Энэ ард түмний амьдралыг сүйд хийлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Эд нарыгаа та нар зайлуулж өг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Болохгүй бол би ард түмнээ төлөөлсөн төрийн бус байгууллага яана.
Буяндэлгэр -
Байгуулна?
Бурхиа -
Тийм. Би усны үнийг 50 мөнгө болгоё. Та нар хүрээч ирээчээ гэвэл пархийгээд хүрээд ирнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэгдүгээрт ард түмний амьдрал тэр . Хоёрдугаарт тэгснээр төр цэвэршинэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нам битгий хэл төр цэвэршинэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд за чи ингэж ингэж ажилла. Чи Ундрахын ... ав ус 50 мөнгө болго.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэгээд чи тэр байгууллагаа өөрөө яа. Энэ чинь 70 онд байгуулсан худаг. 10-н жилийн худаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Одоо 39 жил болж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тэндээс ус зөөгөөд энд яагаад 2 төгрөг.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
Мөн үү? Цэвэрлэх станц Халзангийн даваан дээр тавьсан. Социализмын үед тавьсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энд цэвэрлэх станц бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Энэ Халзангийн даваан дээгүүр ус татдаг насос бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Бэлэн юман дээр орчихоод тэгээд үнэ нэмээд л суугаад байгаа.
Буяндэлгэр -
Тэр чинь улсын мэдэлд байна уу? Хувийн мэдэлд очсон юмуу?
Бурхиа -
Төрийн компани байгаа.
Буяндэлгэр -
Төрийн компани уу?
Бурхиа -
Тийм. Тэгээд юугийн уурын зуухнуудын бас нэг багш залуу авсан. Бас л ноднин 100% нэмсэн.
Буяндэлгэр -
Хнн.
Бурхиа -
5000 төлдөг айл 10000 болгоод аюултай байна шүү.
Буяндэлгэр -
Аюултай байна. Аюултай байна.
Бурхиа -
Ер нь тэгээд манай багш нар энэ тэр 50 хэдэн онд Энэтхэг яваад ирэхэд зах зээл гэдэг нийгэмтэй юм гэнээ. Өлбөрөөд үхчихсэн хуучин ... гудамжинд өмхийрчихсэн байх юм. Манайхны 3 дахь өдрийн ариун цэврийн өдөр гэдэг шиг ... айлын тураад үхчихсэн сарлагийн үнээг өвчөөд идчихсэн л байгаа юм даа. Турж үхсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Тийм тийм гачлантай юмнууд их бий.
Буяндэлгэр -
Тэр чинь ясын буцалгасан ч гэсэн тос гараад ...
Бурхиа -
Аа?
Буяндэлгэр -
Турж үхсэн малын ясыг буцалгаад уухад тос гарна шүү дээ бас шөл гарна ш дээ.
Бурхиа -
Тос гарахгүй ээ.
Буяндэлгэр -
Тос гарахгүй ч гэсэн шөл гарна ш дээ.
Бурхиа -
Тэгэхдээ мах нь ...
Буяндэлгэр -
Тэр чинь өлсөж үхэхээс аварна ш дээ.
Бурхиа -
Өлсөж байгаа хүн их цай уудаг юм. Их цай ууж байна гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Бурхиа -
Нэг тамхи татаад нэг цай уугаад байх юм гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха. Хөөрхий дөө.
Бурхиа -
За чи бид хоёр дандаа амьдрал ярьчихлаа.
Буяндэлгэр -
Тийм.
Бурхиа -
За тэгээд энэ хэзээ хэнд хэрэг болох юм?
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.