Badarch


Basic information
Interviewee ID: 990409
Name: Badarch
Parent's name: Genden
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: Retired, head of Ih Tamir Senior's Association
Belief: none
Born in: Galuut sum, Bayanhongor aimag
Lives in: Ih Tamir sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
herding / livestock
new technologies
privatization
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Өнөөдөр 2009 оны 10 сарын 5. Бид Архангай аймгийн Цэцэрлэг хотоос гараад Их тамир дээр ирээд байнаа. 13 цаг 25 минут болж байна. Их тамир сумын ахмадын хорооны дарга Бадарч гуайтай уулзаад байна. Бадарч гуай 80 насыг зооглосон ч гэсэн харахад их тэнхлүүн. 60 гарсан хүн шиг харагдаж байна. Сайхан хөгшин байнаа. Их чухал алба хааж явсан юм байна. 49 оноос хэдэн оныг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх газар ажиллаж байсан гэнээ?

Бадарч -

48 оноос 1952 оныг хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны засан хүмүүжүүлэх газар гэж байсан. Тэр үед.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Засан хүмүүжүүлэх газрын гүйцэтгэх хэлтэст туслах жинхэнэ төлөөлөгч, хэлтсийн даргын нарийн бичгийн даргын ажил хийж байсан.

Буяндэлгэр -

Өө за. Их чухал ажил хийж байсан юм байна ш дээ. Их нууц биш. Танд халгүй бол тэр талаар та жаахан хууч хөөрмөөр байна.

Бадарч -

За яахав тэр үед одоо их бага байсан даа. Бага.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хуучлаад байх ч юу байхав. Нууцын талын алба юм даа.

Буяндэлгэр -

Аа ха. Та бол ярьж болох юмаа мэдэж байгаа ш дээ. Энэ хэсгийн ярина. Энэ хэсгийн болино гээд...

Бадарч -

Хэлтсийн нарийн бичгийн дарга хийж байхдаа тэнд голцуу шүүхийн шийдвэр биелүүлэх газар одоогийнх нь нэрээр ярьж байгаа юм. Тэр үед засан хүмүүжүүлэх газар гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нийгмээс тусгаарлагдсан гэмт хэрэгтэй тийм улсууд голцуу тусгаарласан улсуудтай ажиллаж байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр үед нийгмээс тусгаарлагдсан. Тэр танхайн хэрэг, хариуцлага алдсан хэрэг, хулгайн хэрэг тийм гэмт хэргийн хүрээнд нийгмээс тусгаарласан лагериуд байсан.

Буяндэлгэр -

За? Хичнээн тийм лагерь байсан юм? Хичнээн хүн хоригдож байсан юм?

Бадарч -

За тэр тоогийн би бас сайн мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

За? Та хаагуур байсан юм? Аль засан хүмүүжүүлэхэд нь байсан юм?

Бадарч -

Улаанбаатар хотод.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерийн удирдах газар гээд байсан юм.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тэр удирдах газар байсан. Тэр салбар салбарууд нь лагерилаад гараад явчихдаг тийм байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм юм байгаа юм. Нэг их удаагүй. Биеийн эрүүл мэндээс шалтгаалаад 1952 оны үед, тэр чинь дотоод явдлын яам гэж нэрлэгдэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Яамны сайдын тушаалаар наашаа халагдаж ар гэртээ ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ хөл нэлээд удаан, цэцэглэлтийнхээ үед нэлээд удаан хэвтсэн хүн шүү би. Тэгээд 1968 оноос 89 оныг хүртэл Их тамир сумын “Гэрэлт Зам” гэж нэгдэл байсан. Тэнд боловсон хүчин 30 гаруй жил хийсэн дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр дотоод явдлын яаманд ажиллаж байхад чинь тэр үеийн хэрэгтэнгүүд ямар ямар хэргээр их ордог байсан юм болоо?

Бадарч -

Би хэлсэн ш дээ. Тэр үед голцуу ерөөсөө хулгай, дээрэм, хариуцлага алдсан. Голцуу тийм л улсууд байсан. Тэр үед улс төрийн хэрэг гэж байгаагүй. Бүр өмнөх 37, 38 оны үед тэр үед хамаарна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Би чинь 48, 52 он гэдэг чинь жирийн л нэг нийгмээс тусгаарлагдсан улстай ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Тэр үеийн хорих газар анги маань ямаршуухан байсан бэ? Одоогийнхоос ямар бэ?

Бадарч -

Одоогийнхоос ер нь хувь хүний амьдралын сонирхол, хүний амьдралынх нь тал нь бол ондоо нийгмээс тусгаарлагдсан. Лагерилачихсан. Харуул манаатай тийм л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоогийнтой адилхан оргож зайлсан. Хүн амины хэрэг мэрэг тэр үед гайгуу байсан шүү.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бадарч -

Хулгайн хэрэг, хариуцлага алдсан. Тийм чиглэлийн л юм байсан даа. Голцуу тийм л юм байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Улсын сан хөмрөгийг идсэн гэж их орж байсан уу? Гайгуу юу?

Бадарч -

Орно орно. Улс нийгмийн хэрэг...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр чинь нэлээд орно шүү. Тэр үед гэмт хэрэгт орж байсан шүү. Нийгмийн, социалист өмч хөрөнгө рүү халдсан. Хохирол учруулсан. Бүлэглэсэн улсууд орж л байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Таны санаанд байна уу? Улсын сан хөрөнгийг тэгж шамшигдуулаад ингэж орж байсан гэсэн тодорхой жишээ байна уу?

Бадарч -

Шүүх дээр л яана уу? гэхээс биш. Бид нар дээр тусгаарлагдсан хүмүүжүүлэх тал дээр ирнэ гэхээс биш...

Буяндэлгэр -

Хүмүүжүүлэхийн тулд юу хийдэг байсан юм бэ? Хүмүүжлийн ажил гэж?

Бадарч -

Хүмүүжлийн ажил гэж, байнгын харуул хамгаалалтанд орчихсон. Дотор нь, одоогийнхтой адилхан тийм хүмүүжлийн ажил явагддаггүй юм даа. Одоо чинь нийгмийн ажилтан мажилтан гээд нэлээн хүн талаасаа болчихсон байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд яахав тусгай цагдаа хэсэг хэсгээр нь тэр хоригдлууд дотроосоо жаахан гайгуу алба малба хааж явсан жаахан төлөвтэй улсууд даргалаад тэдэнд хариуцуулаад тэгээд явж байсан.

Буяндэлгэр -

Хоол унд нь хүнд байсан уу? Ямар байсан бол?

Бадарч -

Хоол унд хүндэвтэр шүү.

Буяндэлгэр -

Хүндэвтэр үү?

Бадарч -

Хүндэвтэр. Тэгэхдээ нэг их өлсөж цангаад өлсгөлөн болж хоолны юугаар тэгж байсан байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Ихэвчлэн юугаар хооллох вэ? Ямар хоол өгөх вэ?

Бадарч -

Яахав дээ. Тэр үед чинь хар гурил, бүдүүн гурил гэж байсан дээр үед чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хар гурил, будаа тэгээд адуу малын цувдайгаар тэгээд явдаг байсан. Аж ахуйн талын юм би сайн мэдэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Та юугийн хариуцаж байсан юм?

Бадарч -

Би бол төлөөлөгч хэсгийг хариуцаж байсан юм. Хүмүүжиж байх хугацаандаа ямаршуу байна. Гэмт хэрэг гарахад юутай ямархуу улсууд байна тийм юм хариуцдаг байсан.

Буяндэлгэр -

Гэрэлт зам нэгдэлд та ерөөсөө их олон жил боловсон хүчин ...

Бадарч -

Архангай аймгийн Их тамир сумын Гэрэлт зам нэгдэлд бол олон жил болсон. 30 гаруй жил болсон.

Буяндэлгэр -

Гэрэлт зам нэгдэл чинь яг хэдийд байгуулагдсан бэ?

Бадарч -

Энэ чинь 3 нэгдлээс юутай ш дээ. 1938 онд Их хөгжлийн зам нэгдэл гэж Их тамирын дээд талд хуучин Их тамир сумын төв дээрээ байсан шдээ.

Буяндэлгэр -

Өөр газар байсан юмуу?

Бадарч -

Өөр газар энэ өөд Хан өндөр гэж нэг юутай газар одоо тэр арилчихсан байгаа. Хан өндөрийн хошууны засаг дарга засаг захиргаа энэ чинь төв нь дээрээ байсан юм байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд 1945, 44 онд энэ хойно чинь нэгдэл энд Гэрэлт зам нэгдэл гэдэг чинь 40-өөд оны үед байна уу? Энэ Бугатын Баян тал нэгдлийн хувьд 59 онд юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм гурван нэгдэл нийлээд Архангай аймгийн Их тамир сумын ...

Буяндэлгэр -

Ямар ямар нэгдэл байсан гэнээ?

Бадарч -

Хөгжлийн зам, 44-р нэгдэл, Баян тал нэгдэл.

Буяндэлгэр -

Аа энэ гурав нийлээд Гэрэлт зам нэгдэл болсон юмуу?

Бадарч -

Нийлээд Гэрэлт зам нэгдэл болсон түүхтэй юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр нэгдлүүд тухайн үед жаахан чадавхи муутай байсан юм байх даа? Тэгээд нийлсэн юм байх даа. Тиймээ?

Бадарч -

Тиймээ. Тийм.

Буяндэлгэр -

Тааруу ажиллагаатай нэгдлүүд нийлдэг байсан ш дээ.

Бадарч -

Тиймээ. Тийм. Бас хөгжил мөгжлөө харна. Төвлөрч тэгээд байгуулагдсан юм чинь. Тэгж л нийлсэн юм даа.

Буяндэлгэр -

Хичнээн мал хуйтай, нэгдлийн гишүүдтэй байсан юм бол?

Бадарч -

Тэр чинь одоо нэгдлийн түүхэнд бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хүнд байгаа болов уу? Үгүй болов уу? Энэ Лонжидцэрэн гээд түүхч байсан. Тэрэнд мал сал нийлсэн барьсан нь тэр мэдэх болов уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Намжилсүрэн гэдэг хүн сайн мэдэх байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

1939, 40, 39, 50 оны үед би хотод байсан болохоор би сайн мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха. Таныг ирэхэд хичнээн мал сүрэгтэй нэгдэл байсан юм?

Бадарч -

60, 70-аад мянган толгой малтай, сумынхаа хэмжээнд 100-аад мянган толгой малтай зөвхөн нэгдэл гэхэд 60, 70-аад мянган малтай байсан. Сүүлдээ 100 хүрсэн байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд одоо юу гурван даргыг үзсэн л дээ би.

Буяндэлгэр -

Тэрнээсээ хууч хөөрье. Хэн хэн гэж дарга байв? Ямар, ямар ажил хийгээд яаж байв?

Бадарч -

Минжүүр даргатай.

Буяндэлгэр -

Хөдөлмөрийн баатар?

Бадарч -

Хөдөлмөрийн баатар Минжүүр.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ Лонжидцэрэн байна. Гэндэнсамбуу гэж нярав Гэндэнсамбуу гэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гэндэнсамбуу гуайтай 10-н жил, Минжүүр гуайтай 10-н жил Лонжидцэрэнтэй 2, 3 жил болсон уу? Тэрнээс өмнө Намжиг даргын үед өмнөх дарга нь солигдоод байсан юм. Доржсүрэн ч байсан. Намжиг дарга ч байсан. Голцуу би юу яасан даа. Минжүүр гуай хэн хоёртой ерөөсөө ажлынхаа ихэнх цагийг юу яасан юм. Гэндэнсамбуу хоёртой.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ Лонжидцэрэнтэй 3, 4 жил болсон байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Миний түүхэн зам гэсэн номонд бичсэн бий. Их тамир сумын Гэрэлт зам нэгдлийн юу гэсэн билээ? Тамирынхан гэдэг ном бичсэн цаадах чинь өөрөө ярих байлгүй. Тэнд намайг 20 жил гээд бичсэн байна лээ. Би уг нь 30 жил болсон байгаа юм. За нэг тиймэрхүү түүхтэй амьдралын зам тэгээд яваад байдаг. Би чинь одоо цэцэглэлтийнхээ үе дээр хөл ясны бэрхшээлээр одоо жаахан доглондуу тогтчихсон ш дээ. Он удаан жил болж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сургууль соёлд явж байгаад, Улаанбаатар хотод 1-р 10 жилд сурч байгаад хөл өвдөөд гарчихсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Маршал Чойбалсангийн нэрэмжит 1-р 10 жилийн сургууль. Өөрөө андахгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Би андахгүй. Тийм.

Бадарч -

Тэнд сурч байсан. Тэр үеийн багш нарын чадал, эрдэм ном чадал сайн байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Орос эмэгтэй багш нар их заадаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд ерөнхий боловсролын тоо физик, алгебр геометр голцуу Орос дээр Орос Монгол багш нар.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Түүх, газарзүй Монгол хэл дээр. Тэгж заадаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр үеийн төгссөн хүүхдүүдээс одоо яамны сайдууд, төв хороо засгийн газарт ажиллаж байсан том том улсууд байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хэддүгээр ангиасаа гарсан юм. Та?

Бадарч -

9-р ангиас төгсөх жилийнхээ өмнөх нь гарчихсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Та тэгвэл их сайхан нэгдлийн дарга нартай ажиллаж байсан юм байнаа.

Бадарч -

Тийм.

Буяндэлгэр -

Тэд нарынхаа тухай жаахан хууч хөөрмөөр байх юм.

Бадарч -

За.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

За Минжүүр гуай яахав дээ. Минжүүр гуай надтай юунд байсан шүү. Миний хэлдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх, одоогийн хэллэгээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Засан хүмүүжүүлэх газар. Надтай цуг тасгийн дарга байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо тэр засан хүмүүжүүлэх газар байсан юмуу?

Бадарч -

Тийм. Ажиллаж байсан байхгүй юу. Цаадах чинь дотоод явдлын ногоон Минжүүр гээд сонин хэвлэлээр шуугиулаад байдаггүй байгаа юу.

Буяндэлгэр -

/Инээв/ Дотоод явдлын ногоон Минжүүр аа тийм.

Бадарч -

Тийм. Танай сурвалжлагч нартай ярилцлага хийсэн байсан. Манай Минжүүр гуай чинь задгай. Өөрөө бол амьдралын ухаан сайтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Удирдах ажлын арга барилтай. Хүнтэй ажиллаж чаддаг. Уян хатан харьцаж чадна. Хүнээр шаардаж ажил хийлгэж чадна. Сүүлдээ зөөлөн хүний амьдрал дээр чинь наантай цаантай хандах тал дээр өөр шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Тийм. Аа тэгээд түүнээс гадна өөрөө Минжүүр гуай чинь юу шүү дээ. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны 3-р хэлтэст байсан хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд Засгийн газар төв хорооны хүндэтгэлийн цайллага дайллага хариуцдаг байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр талынхаа юманд их гарамгай хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Ер нь зохион байгуулах авъяастай хүн байна.

Бадарч -

Авъяастай. Авъяастай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Авъяастай гээд яриад байна гэхээр хувь хүнтэй ажилладаг, төв хороо, засгийн газрын тэр томчуудын чинь хүнс мүнсийн юмын хариуцдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Янз бүрийн хүнсийг чинь өөрсдөө, аюулаас хамгаалахынхан өөрсдөө иддэг тийм хариуцлагатай ажил байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Түүний чанар байгаад байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Бадарч -

Их тамирт чинь гадаадын мундаг улс хэлж байсан ш дээ. Пөөх янзтай өндөр сэтгэгдэлтэй явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Бид нарын миний санаанаас гардаггүй юм. 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн болоход 20 жилийн ой болж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгэхэд Узбекстан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Дундад Азийн Узбекстаны коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн гээд Мусханов гээд нэг том сайд ирж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд соёлынхоо улсуудтай. Урлагийнхаа улсуудтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд нэгдэл үзэж байгаа гээд хүлээн аваад гуанз муанзаар чинь хүлээн аваад.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энүүгээр чинь явуулаад юм хум үзүүлээд тэр хүмүүс их баярласан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Янзтай байсан. Тэгээд тэр 69 оны 20 жилийн ойгоор Минжүүр гуай чинь Хөдөлмөрийн баатар болсон.

Буяндэлгэр -

Аа ха. Яг юу юу үзүүлсэн юм бэ?

Бадарч -

Яахав дээ. Туслах үйлдвэрлэлийн юмнууд байдаг байхгүй юу. Салбарууд тэр тэжээлийн үйлдвэр. Тэгээд ганц нэг малчин айлаар орно. Зочид буудал байна. Хойд талын.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэгдэл гэхээр жижиг жижиг салбарууд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр жижиг жижиг салбаруудыг мэдэж авах гээд байхгүй юу. Бид нар бол сайн мэдэхгүй ш дээ. Ямар ямар салбарууд байсан юм? Гадныхан ч бас сайн мэдэхгүй. Тэр тухай та дэлгэрэнгүй яримаар байна.

Бадарч -

Манай нөхдүүд ярина л даа. Гэхдээ....

Буяндэлгэр -

Би олон хүнтэй уулзахгүй. Тантай уулзаад дахиад нэг хүнтэй уулзаад цаашаа гарах гээд байгаа.

Бадарч -

За.

Буяндэлгэр -

Хүнд битгий үлдээ. Та өөрийнхөө мэддэг юмыг бүгдийн яримаар байна.

Бадарч -

Хүнд үлдээх ч юу байхав дээ. Хариуцлагатай. Дэлхий нийтээр цацагдана. Цаана лут юм байдаг байлгүй.

Буяндэлгэр -

Тийм учраас мэддэг хүнээс нь асууж байгаа байхгүй юу.

Бадарч -

Монгол хүний хувь хүний амьдрал ийм байдаг юм байнаа. Хоёр нийгэм дамнаад амьдарч байгаа.....

Буяндэлгэр -

Тийм юм яриулах гээд байгаа.

Бадарч -

Үнэн мөнөөр нь ярихгүй бол...

Буяндэлгэр -

Харин үнэн мөнөөр нь ярь гээд танаас хүсээд байна шүү дээ.

Бадарч -

Нэгдэлд салбарууд байсан ш дээ.

Буяндэлгэр -

За ямар ямар салбарууд байсан юм?

Бадарч -

За тэжээлийн үйлдвэр, малын тэмжээл гэдэг салбар байсан. Бор гурил хийдэг салбар байсан. Рам гэж байсан. Дандаа аж ахуйн юмнууд даа. Аж ахуйнууд байна. Мал нядалгааны цэг гэж байсан. Тэр урд руу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гахай, тахианы юу байсан. Төвдөө бол энэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ чинь мал аж ахуйн нэгдэл шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Үүнийг манай Минжүүр гуай санаачилж энэ жижиг салбарууд яасан болохоос биш нэгдлийн эдийн засгийн гол юу чинь мал аж ахуй ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Тэгээд бага зэрэг тариа ногоо тарьчихдаг байсан. Энэ давааны урдуур. Төмс хүнсний ногоо их тарина. Малын тэжээл гэвэл янзтай авч байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Механикжсан салаатай. Хадлан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Давааны ар мараар чинь ингээд хадсан өвсийг чинь пресслэчихсэн. Улсууд 20, 30-аар нь хариуцаад малын тэжээл рүү улсуудыг их хөдөлгөж байсан хүн шүү. Минжүүр гуай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

За нэг тиймэрхүү чиглэлийн. Тэгээд манай энд чинь мал аж ахуй дээр төрийн өндөр шагнал авч байсан. Улсын их хурлын гишүүнээр сонгогдож байсан улсууд ч бий. Саальчин бий. Сайн сайн саальчингууд Жилийсэн гэж байна. Төрийн шагнал, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсан, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан, гавшгайчаар шагнуулсан дээр Баасандолгор гэж байна. Саальчин. Цэрэнсосор гэж байна. Саальчин.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

За тэгээд сайн малчингууд нэгдлийн тэр үеийн сайн малчингууд нас барчихсан юмаа. Бугатын хэн гэж оо золигоо ... Сономцэрэн гэж нэртэй хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Бугат талаасаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тамир талаасаа түрүүний саальчингууд Тамир талын улсууд байгаа юм. Иймэрхүү чиглэлийн юмнууд байгаа юм. Ноднин 20 хүний хөдөлмөрийн алдар тэмдэглэсэн.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тэр нь Улсын их хурлын гишүүнээр нэр дэвшиж байсан Жаргалсайхан гэж хүн өөрөө дуулаа биз дээ? Архангайгаас тийм тийм хүн гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр Жаргалсайхан өөрөө санаачлаад энэ Архангай аймгийн 17, 8 сумуудаар 17 сумаар сум бүрээс 20 ахмадын алдар тэмдэглэсэн. Тэр бол их сайхан юм болсон шүү.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Энэ үе үеийн алдартай улсуудыг чинь алдрыг тэмдэглэж ...

Буяндэлгэр -

Яаж тэмдэглэсэн юм? Юу, юу болов?

Бадарч -

Оо их том арга хэмжээ болсон. Соёлын төвд бүгдийн хүлээж аваад хүндэтгэлийн ширээнд суулгаад тэд нар чинь гэр орноосоо таваг идээ тавиад ингээд улсууд чинь тэгээд дараагаар нь юу яадаг юм байна лээ. Тайзан дээр 20 хүнээ гаргаж суулгаж байгаад тус тусын түүх намтрыг дагаж яваа тэр сурвалжлагчаараа яваад хөтлүүлээд Архангай аймгийн Их тамир сумын ийм ийм хүн ийм саальчин ингэж ингэж явсан ийм гавъяатай гээд цувуулаад суулгаад түүхийн ингээд видео бичлэг хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд улсууддаа дурсгасан. Тэгээд 20 хүндээ 20 хүнийхээ нэрийг ахмадын хороо, засаг тамгын газар боловсруулж өгсөн л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Түүх намтар мамтрын. Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний ажилтан хоёр настай хоёр хүн орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хоёулаа доктор. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Эрдэмтэд, саальчид, төлчин, манаач, галч, удирдах ажилтан гээд сумын бүх давхаргаас гаргасан шүү. Тэнд улсууд их өндөр сэтгэгдэлтэй их сайхан хүлээж авлаа гээд бөөн баяр ...

Буяндэлгэр -

Өөр Минжүүр гуайн тухай сэтгэлд хоногшсон үлдсэн юм юу байна? Хувийн харьцаа юу байна? Сонин юм бол зөндөө л байгаа даа?

Бадарч -

Уг нь их шаардлага өндөртэй хүн шүү дээ.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Би түрүүн хэлсэн л дээ. Удирдах ажилд бас нэг хүнтэй ажиллах уян хатан гэдэг чинь зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу шаардлага сайтай тийм хүн байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тухайлбал яаж байсан? Та нэг жишээ яриач?

Бадарч -

Загнаад л заримдаа тэгээд л авна ш дээ. Зөндөө л загнуулж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Мал салаа жаахан урагш муутай малласан улс амьтанд очиж шаардлага тавина. Хэлнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр үед улсууд цөмөөрөө тийм л байсан юм чинь. Тэгээд тавьц нь сайхан л даа. Эргэж хардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ядарсан зүдэрсэн цагт нь хүнээ эргэж хардаг тийм сэтгэлийн эр зоригтой хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Тухайлбал яаж малчдаа эргэж тойрч байсан?Тэр тухай үлгэр жишээ үлдсэн юм байгаа даа. Тэрнээс нь тодорхой яримаар байна? Тухайлбал тийм малчныг тэгээд зүдэрсэн байхад нь тэгж харж байсан. Ингэж тусламж үзүүлж байсан гэсэн?

Бадарч -

За Гэндэнсамбуу гуайн ээлжний юунаас Гэндэнсамбуугийн үед хараагүй хүнийг хоёр нүд нь хараагүй болсон хүнийг нэгдлээс хөрөнгө гаргаж Улаанбаатар явж нүдний хараа оруулж байсан ш дээ. Минжүүр гуайн тэр үед чинь яахав дээ. Нэг эмнэлгийн тусламж мусламж түргэн тусламж унаа мунаа бас өөр л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Унаа том тэрэг явуулаад ч хамаагүй аваад ирнэ. Амаржих гэж байгаа хүнийг чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр талдаа бол хариуцлагатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өмнөх үеийн удирдах хүмүүс чинь их хариуцлагатай байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Цагаа яг барина. Хэлсэндээ хүрнэ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр хариуцлага гэдгийг та жишээ нь дээрээс яримаар байна. Ерөнхий болчихоод байна л даа. Хариуцлагатай байсан гэхээр юу нь дээр хариуцлагатай байсан юм? Яаж хариуцлагатай байсан юм? Түүнийг жишээ болгоод...

Бадарч -

Хариуцлагатай гэдгийг одоо ч хэлж байгаа.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Даргын ажил байсан байгаагүй цаг бүртгэл сайтай. Улсуудын чинь. Дор дор нь үүргээ биелүүлнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоо өнөөдөр чи тийм тийм ажил хийнэ. Тийм үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хуралд тийм тийм материал оруулаад ир ч гэдэг ч юмуу? За инженер чи төчнөөн машин гаргана. Тийш тийш нь гаргана.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэгдлийн төв апратынхан ажлынхаа чиглэлээр эдийн засагч нь эдийн засгийнхаа чиглэлээр. Ийм ийм юм боловсруулаад хуралд бэлтгэ. Инженер машин төдий төдийд бэлэн болго. За тэр зоотехникч малын эмч нар угаалга туулгыг төдий төдийд хийлгэ гэж нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар оруулаад цагийн заагаад өгч байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

7 сарын төдөнд, одоо малын халдварт өвчнүүд байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Бруцеллёз энээ тэрээ...

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Туулгалт муулгалт түүнийг чинь мэргэжилтэн гаргаад зохион байгуулчихна. Тууштай байсан ш дээ. Тэгээд тэд нар яваад ирээд дүнгээ даргад ирж илтгэнэ. Төчнөөн бруцлеллёзтой малыг тэгж тэгж ялгалаа. Суурь болгон тусад нь гаргалаа ч гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Малын угаалга туулга төчнөөн малд хийлээ гээд хөдөө аж ахуйн мэргэжилтэн нар нь, тэр үеийн хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүд лут улсууд байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ерөөсөө энд баримт хэлэхэд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

1985 оноос өмнө хөдөө бэлтгэж байсан сэхээтэнүүд боловсрол сайтай. Мэргэжилдээ сайн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хариуцлагатай. Чадвартай улсууд байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өөрт чинь ч гэсэн бодогдож л байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха. Би мэдэж байна.

Бадарч -

Хаа сайгүй салбаруудад.

Буяндэлгэр -

Аа ха. Мал эмчилгээний талаар жаахан яриач. Одоо бол суларчихаад байна шүү дээ.

Бадарч -

Тийм. тийм.

Буяндэлгэр -

Тэр талаар та дэлгэрэнгүй яриач. Малын эмч малыг эрүүл байлгахын тулд нэгдэл сангийн аж ахуй, за сангийн аж ахуй ч яахав. Газар тариалан гэж байж байсан. Нэгдэл гэдэг бол гол одоо малын цөм сүрэг нь нэгдэлд байлаа ш дээ.

Бадарч -

Нэгдэлд байлаа.

Буяндэлгэр -

Тийм. Үүнийг эрүүл сайхан байлгахын төлөө ингэж ажиллаж байсан юмаа гэсэн юм та бол сайн мэднэ дээ. Тэр талаар мэдэхээ байчихаад байна. Тэр талаасаа дэлгэрэнгүй сайхан яриад өгөөч?

Бадарч -

Би түрүүн цухас дурдсан.

Буяндэлгэр -

Тэрийгээ л дэлгэрүүлж өгмөөр байна.

Бадарч -

Малд эрүүл мэндийн үзлэг хийдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

За эрүүл мэндийн үзлэг хийгээд малыг чинь өвчтэй байна гээд ялгадаг.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Бадарч -

Бүр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж байгаад мал аж ахуйн мэргэжилтэнгүүдээр их эмч, зоотехникч улсууд байна. Тэрний дараагийн улсууд чинь бага эмч нар байдаг. Тэр комисс байгуулаад тэгээд явж байгаа юм ерөөсөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Их цэгцтэй байсан шүү тэр үед үүнийг Лонжидцэрэн их сайн мэдэх юм байгаа юм. Малын эмч хүн байгаа юм. Малын эмч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

За тэгээд хавар болно малын угаалга, туулгалт.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Туулгалтанд хялгасан хорхой, туузан хорхойн туулгалт хийчихдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгэхэд чинь их цэгцтэй байсан юм. Нэгдэл чинь бүр баг багаар нь графикчилчихна. Тийм үү? Тэр хугацаанд тэр суурингаар очно. ...

Буяндэлгэр -

Нэг суурь дээр хичнээн мал байх вэ?

Бадарч -

Нэг суурь дээр багцаалаад нэг 1000-аас нэг дундажаар 2000 орчим байх болов уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Тэгээд багуудаар чинь ингээд тойроод явж байгаа юм. Малын эрүүл мэндийн үзлэг гээд .

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд ингээд ялгачихна. Ялгасны дараагаар эмчилгээ хийдэг юм байгаа юм тэр чинь. Туулгалтаа хийнэ. Гоц халдварт өвчингүүд байгаа тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Бруцеллёз тэгээд юу байна ... нөгөө нэг боом тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм шинж тэмдэгтэй малуудыг чинь ялгаад заримын бол устгахын устгаад комисс гараад тэгээд явдаг байсан ш дээ. Эрүүлжүүлэлт гэдэг байсан юм. Малын эрүүжүүүлэлт гэж маш хариуцлагатай явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм.

Буяндэлгэр -

Танай нэгдэлд хичнээн малын эмч тэр чинь ганцхан малын эмч биш нэлээд олон хүн байгаа ш дээ?

Бадарч -

Олон олон.

Буяндэлгэр -

Юу юу байсан? Малын их эмч, бага эмч?

Бадарч -

Сумандаа гэхээр зэрэг мал эмнэлгийн тасаг гэж тусдаа байсан юм.

Буяндэлгэр -

За.

Бадарч -

Тэндээ малын их эмчтэй. Доороо малын доод тушаалын хүн малын бага эмч нар дандаа нэгдэл талдаа нэгдлээс цалинждаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Багуудаар нэг нэг бага эмчтэй.

Буяндэлгэр -

Өө за. Баг болгонд байсан юмуу?

Бадарч -

Баг болгонд.

Буяндэлгэр -

Оо за.

Бадарч -

Дунд мэргэжлийн зоотехникчид нэгдлийнхээ төв аппаратад, ахлах зоотехникчид бол бас нэгдлийнхээ юунд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэгдлийн өөрийн нэгдлийн хүн бол нэгдлийн ерөнхий зоотехникч, аа юу дунд мэргэжлийн зоотехникч, эдийн засагч, механик инженер, хөдөө аж ахуйн инженер за тийм улсууд нэгдлийн төв аппаратад төв аппарат гээд байгаа нь нэгдлийнхээ өөрийнх нь нэгдлийн улсууд гэсэн үг шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Нэгдлээсээ цалинжаад явах юм байна. Тийм үү?

Бадарч -

Нэгдлээсээ цалинжина.

Буяндэлгэр -

Нэгдэл нь ахуй юугийн хангах юм байна ш дээ.

Бадарч -

Удирдлагын мэргэжлийн байгууллагууд хангана.

Буяндэлгэр -

Тэр үеийн малын эмч нар, зоотехникч нарын цалин мөнгө хэд байсан юм бол?

Бадарч -

400 тэрийг харин сайн мэднэ шүү би.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Ахлах мэргэжилтэнгүүд бол 650-700. 750 хавьцаа.

Буяндэлгэр -

Тэд нар хувьдаа малтай байсан уу?

Бадарч -

Тэр үед бид нарыг чинь хувьдаа малтай байх гэхээр чинь хардаггүй байсан шүү дээ.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тэр чинь тухайн нийгмийн бас нэг юу л юм байгаа юм. 2 үхэртэй, 20, 30 хоньтой бол алуулчихна шүү.

Буяндэлгэр -

Тэгэх үү?

Бадарч -

Хувьдаа малтай байна гээд нийгэм журам гэдэг чинь тэр. Тэгээд ялангуяа удирдах мудирдах ажил хийж байгаа улсууд хувиа бодлоо чи тэр мал салаа малладаг юм байгаа биз гэсэн шаардлага тавьдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Бидний үед тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэгээд өвлийнхөө идэш мидэш, зуны цагт нэг шөл ууя гэвэл тэгээд яахав?

Бадарч -

Өгнө. Өгнө. Нэгдлээсээ өгнө шүү. Зохицуулж өгнө. Тэр бол нэгдлээс зохицуулна. Нэгдэл маань тэрийг чинь нэгдсэн улсын бэлтгэлийн мал нядалдаг байсан юм. Тэр чинь их том ажил шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Оо ёстой хэдэн машинаар юу яачихсан. Зогсчихсон. Улсын комисс гарчихсан. Тэрийг чинь төлөвлөгөө өгчихсөн. Лут шүү дээ тэр чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Би харин түүнийг асуух гээд байна л даа. Мах бэлтгэлийн ажил яаж явагдаж байсан? Тэр тухай бас сонсмоор байна?

Бадарч -

Мах бэлтгэлийн ажил нэгдсэн журмаар нэгдэл бэлдэж өгдөг байсан юм.

Буяндэлгэр -

Ганцхан танай нэгдэл биш бүгдээрээ улсын махны нөөцийг ...

Бадарч -

Аа тийм. Тэр чинь төлөвлөгөөтэй махаа нийлүүлнэ гээд бүх нэгдлүүд адилхан төлөвлөгөө өгчихсөн байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Танай нэгдэл жишээлбэл хэд байсан?

Бадарч -

Тэрийг сайн мэдэхгүй байна. Мартчихаж.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр чинь ачихын хонины махыг яаж гулуузалж ачих вэ? гэдэг нь ... хавсардаг монгол маягаар дэлгэдэг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Бадарч -

Тэгээд машинд ачихаар зэрэг багтаамж нь их байхгүй юу. Одоо бөөрөнхий гулуузуудыг чинь ачихад төвөгтэй биз дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Зай эзэлнэ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм юмыг хүртэл зохицуулж өгдөг байсан. Тэгээд ариун цэвэр мэврийн талын чинь юмнууд тойм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Аа тэгээд тэрнээсээ болоод хүнийхээ хувьд жаахан хохирсон улсууд хөдөө аж ахуйн зарим мэргэжлийн хохирсон хүмүүс бий шүү. Зарим нь юу байхав.

Буяндэлгэр -

Өмч хувьчлалаар уу?

Бадарч -

Биеийн эрүүл мэндийн хувьд. Бруцеллёзтай болчихсон сайхан сайхан залуучууд хөл нь доголочихсон.

Буяндэлгэр -

Аа ха. Нөгөө бруцеллёз авчихсан.

Бадарч -

Бруцеллёз авчихсан. Голцуу тэр чинь нэгдэлд ажилладаг. Голцуу малын эмч нар, зоотехникч нар авдаг ш дээ. Сайхан сайхан залуучууд ...

Буяндэлгэр -

Тэр чинь эдгэхэд их хэцүү тиймээ?

Бадарч -

Насаараа тэгээд ерөөсөө юуны хяналтанд явдаг ш дээ. Эмнэлгийн хяналтанд эм тариа өндөр үнэ хүрч байгаа зарим нь группэд ороод залуугаараа тэр бас нэг онцлогтой. Нийгмийн малыг гэж яваад хөдөлмөр хамгаалал мамгаалал их муу. Одоотой зүйрлэх юм бол бүхэл бүтэн өөрсдөө гадарлаж л байгаа байх тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Мал гэдэг чинь тийм нэгдсэн арга хэмжээ явж байж урдныхаа гүйцэж явах юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Явагдах нь явагдаж л байгаа байх. Тэгэхдээ урдынхыг гүйцэх юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед чинь байна ш дээ. Саалийн ферм гэж зун гардаг байсан тиймээ?

Бадарч -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Сүүний ферм гэж гардаг байсан. Тэр тухай та яриач? Би хотын хүүхэд болоод тэрийг чинь бас сайн мэдэхгүй юм.

Бадарч -

Өөрөө бол мэдмээр юмаа.

Буяндэлгэр -

Миний мэдэх хамаагүй. Би танаар яриулж дэлхий нийтэд мэдүүлмээр байна ш дээ. Намайг мэддэг гээд ярихгүй орхиод байх юм. Миний мэддэг хамаагүй байхгүй юу. Жинхэнэ таны амьдрал дээр байсан та л надад ярьж өгөх хэрэгтэй байна. Би сурвалжлагааар бишгүй дээ л явж байсан.

Бадарч -

Дуулсан байж таарна.

Буяндэлгэр -

Таныг би сонсмоор байна. Гардаж хамт захирч байсан хүнээр ...

Бадарч -

За малын эрүүлжүүлэлтэй холбоотой би түрүүн ярьчихлаа. Малын эмч нарын тухай мэдэж байлаа. Одоо юуны жинхэнэ мэргэжлийн хүн биш болохоор би тодорхой яваад байх нь юу ... Юу гэнээ сая?

Буяндэлгэр -

Саалийн ферм, үнээний ферм, сүүн завод гээд ...

Бадарч -

Нэг сааль 15 саальчингаар нэг ферм болж байгаа юм.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тийм. Нэг ферм нийлбэр дүнгээрээ 150-иад үнээ, 120-150-иад үнээ. За тэгээд 10-12 саальчинтай. Тэгээд сүүний төлөвлөгөө өгчихнө. Тэндээсээ очоод сүүгийн авчихна. Зарим баг дээрээ цөцгийн хийчихнэ.

Буяндэлгэр -

Тэр тоог нь санаж байна уу? Хичнээн литр сүү тушаах ёстой. Хичнээн цөцгий тос тушаах ёстой гэсэн тоо баримт санаж байна уу? Та? Сэтгэлд чинь байна уу? Багцаагаар?

Бадарч -

Нэг үнээнээс чинь одоо эрлийз үнээ бол өндөр байдаг юм байна лээ. Сарлаг 300-аад юутай. Монгол бол 400-500.

Буяндэлгэр -

Нэг үнээнээс үү?

Бадарч -

Тийм юу байсан.

Буяндэлгэр -

Ямар хугацаанд вэ?

Бадарч -

Саалийн хугацаанд.

Буяндэлгэр -

Саалийн хугацаа гэдэг нь?

Бадарч -

6 сарын 15-аас 9 сарын 15 байна уу? Тийм саалийн хугацаа байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм байсан.

Буяндэлгэр -

6 сарын 15-аас 9 сарын 15 хүртэл юм байна тиймээ?

Бадарч -

Тийм.

Буяндэлгэр -

6 сар, 7 сар, 8 сар, 9 сар.

Бадарч -

Тэр чинь төлөвлөгөө өгчихөж байгаа юм. Төлөвлөгөө гүйцэхгүй бол 10 сар хүртэл саана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм.

Буяндэлгэр -

10 сар хүртэл тэгээд юм гарах болов уу?

Бадарч -

Гарна ш дээ. Одоо чинь сүү бага л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сүүний жинхэнэ чанар чинь 9 сард байгаа ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

9, 10 сарын үед сайхан өтгөн байдаг юм. Тийм учраас 9 сард л идээ заводын өрөм чинь зузаарна.

Буяндэлгэр -

Гарц нь арай бага болчихно тиймээ?

Бадарч -

Гарц нь бага болчихно. Сүү нь өтгөн байдаг юм. 9, 10 сард.

Буяндэлгэр -

Илүү тослог гардаг юм байна.

Бадарч -

Ээ сайхан.

Буяндэлгэр -

Тэр саалийн ферм, сүүний ферм, сүүн завод нэг доороо байсан юмуу? Тус тусдаа байсан юмуу? Одоо саасан сүүгээ аваачаад машиндаад масло гаргадаг байсан ш дээ.

Бадарч -

Тэр чинь сүүний тасаг боловсруулах тасаг гэж ярьдаг л даа. Тусдаа тусдаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Цөцгийн тос бол тусдаа.

Буяндэлгэр -

Тэр чинь ямаршуу зохион байгуулалттай байсан юм?

Бадарч -

Тэрийг чинь машиндаад л шингэн сүү юу хоёроор цөцгий хоёр.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Цөцгий нэг талаараа гоожоод шингэн сүү нэг талаараа гоожоод цорготой.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд цөцгийгөө дахиад цохиод масло болгочихож байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд масло том поошигнуудад 100 кг яадаг байсан санагдаад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

100, 100 кг-аар масло болгоод мастеруудад семинар меминар дээр нь курс мурсад сургана. Гялгар тусгай цаасаар жийрэглэчихсэн байдаг юм байна лээ. Давс мавсанд найруулдаг байхаа. Масло чинь тийм шүү дээ. Тэгээд авч явдаг шүү дээ. За тэр үед онцлог юу байх бэ? гэхээр 1970-аад оны юм байгаа юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Архангайн Их тамирын сүүн үйлдвэр гэж дуулсан уу?

Буяндэлгэр -

Дуулсан.

Бадарч -

За хөдөө аж ахуйн дээд сургуулийн багш Нямаа гэж ирж тавьдаг юм. Түүнийг чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өвөр Монгол хүн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр Нямаа санаачилж Польшоос тоног төхөөрөмж захиалж байж өөрөө Монгол цагаан идээний үйлдвэр гэж, Монгол цагаан идээний технологиор үйлдвэр байгуулсан ш дээ.

Буяндэлгэр -

Энэ Их тамирт уу?

Бадарч -

Тийм. Хойно байгаа.

Буяндэлгэр -

Тэр үед Минжүүр гуай дарга байсан уу?

Бадарч -

Минжүүр гуай дарга байсан. Хойд талд байсан. Түүнийг харин гадаадынхан их үздэг байсан шүү.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Сонирхож үздэг байсан. Нямаа гэдгийг би танина л даа. 10 жилд сурч байхад Өвөр Монголоос 25 хүүхэд ирж байсан юм.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ? 40 хэдэн он уу?

Бадарч -

1945 онд байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гадарлаж л байна л даа. 25 хүүхэд Өвөр Монголоос ирж байсан юм. Цахар, Үзэмчин Өвөр Монгол чинь дотроо олон үндэстэнтэй л дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Тэгээд тэр Нямаа ирж байсан юм. Тэгээд хөдөө аж ахуйн дээд төгсөөд тэндээ багшилж байсан. Мундаг хүн байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр хүн энд ирж Монгол цагаан идээний үйлдвэр гэж байгуулаад, архины үйлдвэр гэж архи үйлдвэрлэж байсан юм.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Монгол цагаан идээний үйлдвэрийн архи гээд.

Буяндэлгэр -

Ямар нэртэй юм. Тэр архи нь?

Бадарч -

За Их тамирын Монгол цагаан идээний “Тамирын архи” гэж тийм.

Буяндэлгэр -

Аа ха. Градус нь Монгол архитай...

Бадарч -

Одоогийнхтой адилхан үйлдвэрийн аргаар, спиртын юугаар л нийлүүлж байсан юм шиг байгаа юм. Голцуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Яг архи болгож юутай адилхан. Архины үйлдвэртэй адилхан өөрийн гэсэн нэр хаягтай. Зүгээр л ерөөсөө спирт болгодог.

Буяндэлгэр -

Цагаан идээний спирт байх нь?

Бадарч -

Цагаан идээний спирт.

Буяндэлгэр -

Хэр хатуу байх бэ?

Бадарч -

Хатуу юм байна лээ шүү.

Буяндэлгэр -

Хатуу байх уу?

Бадарч -

Тийм. 1-р нэрлэг гэдгээр ерөнхийд нь Монгол нэрлэгээр авчихаад сүүлд нь тэгээд 2-р нэрлэг рүү орохоор чангардаг юм байна лээ. Аймаар спирт. Амсаж үзсэн. Сүүлдээ улам боловсронгуй болоод чанар манар нь сайжирсан байх.

Буяндэлгэр -

Тэр чинь тэгээд хэдэн он хүртэл байсан юм?

Бадарч -

1976 оноос 4, 5 жил болоод хаагдсан.

Буяндэлгэр -

Яагаад хаагдсан юм бол?

Бадарч -

Өнөө хүн чинь яваад өгсөн. Сүүлд нь явсан хойно нь биеэ дааж ажиллуулах жаахан тааруу болоод тэгээд хаагдсан юм даа. 82,83 он хүрсэн байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сүү хөөрүүлдэг тогоо гээд тусдаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэрлэгний аппарат гээд тусдаа. Архины.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гадаадын тоног төхөөрөмж гэсэндээ арай боловсронгуй. Том том никель саванд дандаа цахилгаанаар яадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сүүг чинь дандаа түүхийгээр нь гашилгаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоо Монголд чинь Архангайн цагаан идээний үйлдвэр гээд байгаа чинь энд чинь энэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Малчид мэдэж байгаа. Зах зээлд Улаанбаатарт зах дээр зөндөө нийлүүлж байгаа. Манай энд чинь эрдэм шилжилгээнийн хүрээлэн байна. Энд сүү хийж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Төв дээр хийж байна уу?

Бадарч -

Төв дээр тэндээ хийдэг юм шиг байна лээ. Хөдөөнөөс авч ирээд эндээ хийгээд яадаг юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хоёр том эрдэмтэн байгаад нэг нь сая цус харваад явчихлаа. Хоёр гурван ч хүн байгаа юм байна. Хоёр нь ахмад хүн байгаа юм. Шархүү Лхагважав гээд хоёулаа. Аа Лхагважав нь хойно Эрхүүд малын бэлчээр талын юугаар төгссөн хүн юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Наад Шархүү нь ноолуур, нутгийн омгийн хонины чиглэлээр бас Казакстанд нэг жил болсон. Эндээ Хөдөө аж ахуйн дээд төгссөн хүн дээ. Эрдэм шинжилгээний талаар бол тэд нараас сурвалжлага авбал уулзвал, Дамбийхорол гээд дарга байгаа ш дээ. Хөдөө аж ахуйн доктор.

Буяндэлгэр -

Би мэдэхгүй юм байна.

Бадарч -

Мэдэхгүй байх. 57, 58-тай л хүн байгаа даа. Их тамирт Өндөр уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн салбар байдаг юм. Эд нар чинь лут юм байна лээ шүү.

Буяндэлгэр -

Хэн гэж хүнтэй уулзвал болох уу?

Бадарч -

Аа?

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүнтэй уулзах уу?

Бадарч -

Дамбийхорол гээд тавьчих даа.

Буяндэлгэр -

Дамбий....

Бадарч -

Дамбийхорол, доктор Дамбийхорол захирал нь юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Их тамирын нэг онцлог нь энчээ эрдэм шинжилгээний хүрээлэнгийн салбар станц гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сүүлдээ салбар хүрээлэн болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Наад хоёр хүнтэй чинь уулзахад...

Буяндэлгэр -

Одоо байгаа юу?

Бадарч -

Байгаа байгаа. Ялангуяа Лхагважав гэж настай хүн байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр хүнтэй уулзвал нэлээд юм ярина шүү. Мал аж ахуй, газар тариалан...

Буяндэлгэр -

Юу хийж байсан хүн бэ? Энэ Лхагважав юу хийж байсан юм?

Бадарч -

Дандаа эрдэм шинжилгээний ажил.

Буяндэлгэр -

Аа ха. Хоёулаа энд байгаа юу?

Бадарч -

Малын бэлчээр наадах чинь. Аа цаадах нь Дамбийхорол нь болохоор сарлаг үхрийн чиглэлээр нутгийн сарлаг үхэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хуучилбал та чанартай хэдэн юм дуулчихвал тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Яг нэгдэлжих хөдөлгөөний үеэр та хаана байсан бэ?

Бадарч -

Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь юу билээ? Анх байгууллагдахад уу?

Буяндэлгэр -

59 онд одоо нэгдэлжих...

Бадарч -

59 онд чинь...

Буяндэлгэр -

59 онд хэд дэх нь билээ?

Бадарч -

Түүнээс өмнөхийн сайн гадарлахгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

59 онд би орон нутагтаа байсан.

Буяндэлгэр -

Тэр үед яг яаж явагдаж байсан бэ? Тэр нэгдэлжих хөдөлгөөн?

Бадарч -

Аа хөдөөгүүр яваад л хамтын хөдөлмөр ийм давуу талтай. Хувиа бодсон хөрөнгөтөн мөрөнгөтөн байхгүй. Нийгэм журмаараа бүгдээрээ санаа сэтгэлээ нийлүүлээд, дундаа хөрөнгөө нийлүүлээд, нэг айл байгаа хэмжээгээрээ, өөрт үлдэх нь бол 3 үнээ, 20, 30 хонь, унах хоёр гурван морьтой л үлд та нар. Бусад малаа нийгэмчил. Мундаг мундаг малтай байсан улс бий дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хамаг малаа тэгээд яачихсан.

Буяндэлгэр -

Тийм ард байна уу? Би түүнийг бас сонирхоод байгаа юм.

Бадарч -

Түүнээс амьд сэрүүн гэхээр дандаа бурхан болчихсон. Нас барчихсан.

Буяндэлгэр -

Үлдээгүй. Одоо үр хүүхэд нь л байдаг байх тиймээ?

Бадарч -

Үр хүүхдүүд нь л байна. Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоо Молом гэж хүн байсан. Хужиртад.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

300 гаруй хоньтой. Нэг сайхан өвгөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ёстой хээгүй Монгол хүн. Хашааныхаа хаалгыг онгойлгоод шууд хонио өгчихсөн гэж байгаа ш дээ. Нэгдэлд.

Буяндэлгэр -

Аа ха. Өөрөө юутай үлдээд амь зуулга залгаж байсан юм бол?

Бадарч -

Өөртөө хэдэн юмтай л хоцорч таарна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Шаг гэсэн малтай хүмүүс тэгээд нийгэмчилчихсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

За Цэрэнбалжир гэдэг хүн 1000 гаруй хоньтой байж байгаад бас нэгдэлд орж байсан ийм түүхтэй. Хужиртаас онцолж хэлэхэд тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Лүмбэг гээд нэг өвгөн байсан. Бас л хонь ихтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд тэд нар чинь яахав. Урдны чинь улсууд их гүндүүгүй байсан ш дээ. Юу гэдэг юм Монгол ухаан тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэг их тэгж хэдэрлээд хүнтэй зохицохыг бодно уу? гэхээс сөргөлдөөд байх нь гайгуу. Аа тэгье тэгье гээд 59 онд тэгсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд энэ дээр чинь юу гэсэн гэхээр тэр нэгдэл байгуулж байгаа тэр улсууд чинь ерөөсөө 3 үнээтэй, 30-аад хоньтой, 2 морьтой л бол бусдын нийгмийнхээ юунд өгчих гээд байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд эргүүлээд малчин болгоод өгчихнө ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Чухамдаа нарийндаа ярих юм бол уул нь өмнөх нийгэмд малчид их жаргалтай байсан шүү.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бадарч -

Нэг хүнд гэхэд чинь 400-500-аар суурилаад өгчихнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ямааны ноолуур моолуурын төлөвлөгөө өгчихнө. Тэрийг чинь биелүүлэх гэж байгаа гэж малчдыг бас би одоо ахмадын хорооны даргын хувьд малчдад бас илүү ханддаг юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ жил гэхэд ноднин 90 хүн хүлээж авлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ жил гэхэд 100 болголоо. Манай засаг дарга нар залуу улсууд л даа. Сайхан залуучууд байдаг юм. Тэгээд би нэг ерөнхий гол санаа хэлсэн юм байгаа юм. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан малчдаасаа оруулж ганц өдөр ч гэсэн сэтгэлийн баярлуулъя тэгээд баг багаасаа арав арван хүн настай ахмадууд урьж өчигдөр яасан бол та бас ганц нэг хүнтэй яадаг байж.

Буяндэлгэр -

Социализмын үед малчдын ачаалал их байсан гэж үзэж болох уу?

Бадарч -

Болно. Их өрөвдөлтэй. Хүнд байсан. Хоёр нарны хооронд борви бохис хийлгүй би энэ дээр яриа нэмнэ шүү. Зүтгэж байсан улсууд байгаа. Тэндээсээ болоод зарим халдвартай өвчин мөвчин авсан саальчин маальчин улсууд бий ш дээ. Зайлуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хүн бас өмнөх нийгэмд бас хохирчихож байгаа ш дээ. Ачаалал ихтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд цас зуд болно тэр чинь. Малын тэжээл байна. Саалийн төлөвлөгөө аягүй их. Энэ яваад байгаа юу?

Буяндэлгэр -

Яваад байгаа.

Бадарч -

Авахын аваад хаяхын хаяарай.

Буяндэлгэр -

За тэгье.

Бадарч -

Цэгцлээрэй.

Буяндэлгэр -

Цэгцэлнэ. Та санаа зовох юм байхгүй.

Бадарч -

Бадарч гуай энэ дээр жаахан тийм байна гээд янзалчих. Тийм байсан юм байгаа юм. Тэгээд би ахмад малчдаа дотроо бодож явдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм бодлого барьж байгаа юм би.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хөдөө тийш нь тэд нарыгаа баярлуулъя гэж боддог. Тэгээд сая би зуугаад хүн яасан. Захиргаанд нэг арван хэдэн хүн байдаг юм. Дандаа удирдах ажил хийж явсан улсууд 17 хүн энэ бол яахав гэхээр зэрэг сумын худалдаа бэлтгэлийн анги, энэ суманд чинь юу шүү дээ. Хоршоо гэж байсан. Худалдаа бэлтгэлийн анги, ахуйн үйлчилгээ гэж тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Харъяалалгүй хүн хоцорчихдог байхгүй юу. Тэндээс нэг хэдэн хүн авдаг юм. Голцуу хөдөөнөөс.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Таван багтай. 6 багтай. 3 хөдөөний багаас арав арван хүн ингээд 4 багаас арав арван хүн 40 хүн тэгээд багийнхантайгаа уулзалт хийгээд голцуу малчид, саальчин гээд тасралтгүй зүтгэж явсан улсуудаа оруул гэдэг чиглэл өгсөн. Тэгээд оруулсан байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үеийн саальчид жишээлэх юм бол нэгдлийн адуу хариулж яваад нэг адуучин хэдэн адуу хариулах вэ? Нэгдлийн адуучин хэдэн адуу хариулах вэ?

Бадарч -

Дээд тал нь 300.

Буяндэлгэр -

Дээд тал нь 300. Их байна шүү.

Бадарч -

Их.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Тэгээд тэрнийг чинь 300-аад адуу гэдэг чинь дотор нь азарга азаргаар нь ялгана тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гүүгийн саана. Тэгээд ноолуурын төлөвлөгөө, адууны хөөврийн төлөвлөгөө өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Дэл сүүлний төлөвлөгөө өгнө. Тэгээд бодооч. Малын ажил гэдэг чинь үндсэндээ буянт сүргээ дагаж Монголчууд явж байгаа болохоос тамын ажил ш дээ. Хэцүү ажил.

Буяндэлгэр -

Хэцүү ажил.

Бадарч -

Аягүй хэцүү ажил.

Буяндэлгэр -

Чоно нохой идчих юм бол тэрийг төлөх үү?

Бадарч -

Төлнө.

Буяндэлгэр -

Өөрөө төлөх үү?

Бадарч -

Чоно, нохой идэх ус цасанд унагавал малчин төлнө ш дээ. Заримдаа төлбөрт ороод улсууд байгаа. Тэгээд хурлаар орж байж нэгдлийн тэргүүлэгчид гэж нэгдлийн чинь ажлыг удирдаж явдаг нэг 9 хүн байдаг юм.

Буяндэлгэр -

За? Хэн хэн байх вэ?

Бадарч -

Дарга нь байна.

Буяндэлгэр -

Орлогч дарга гэж байсан тиймээ?

Бадарч -

Орлогч дарга байна.

Буяндэлгэр -

Намын хороонй дарга гэж байсан.

Бадарч -

Намын хороон тусдаа. Тэр бол улс төрийн байгууллага. Аж ахуйн байгууллагыг тэргүүлэгч удирддаг байхгүй юу.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тэгээд нэгдлийн бүх мал зүй, газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлыг бүгдийн чиглэл өгнө. Тэгээд тэтгэвэр тэтгэмж байна. Урамшуулал сайшаал олон юм байна тэр чинь дотроо задраад тэрийг бид нар шийддэг байсан юм даа. Малчдаа харин сайн урамшуулдаг байсан шүү.

Буяндэлгэр -

Нэгдлийн үү?

Бадарч -

Нэгдлийн саальчин маальчин их хардаг байсан ш дээ. Ажил нь одоо бодоод байхад үнэхээр хүнд байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Хүнд. Хүнд.

Бадарч -

Ийм байсан шүү. Одоо үеийн улсууд мэддэг юмуу? Үгүй юмуу?

Буяндэлгэр -

Саалийн ферм гэхэд л хар үүрээр босоод үнээгээ саана ш дээ.

Бадарч -

3 цагт саана шүү дээ. Өглөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хөдөө явж байгаад айлд хонохоор 3 цагт босоод явчихна. Зайлуул. Тэгээд тэр хүйтэнд чинь хоёр гар сарайсан. Үнээ саана гэдэг чинь амаргүй шүү дээ. Тийм биз дээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд өдөр 3 цагт саана.

Буяндэлгэр -

Аа ха. Өдөрт хоёр удаа саах уу?

Бадарч -

Хоёр удаа. Тэр чинь байна ш дээ. Үхэрчинтэй, тугалчинтай. Хөдөлмөр зохион байгуулалт нь шаталсан сайхан зохион байгуулалттай байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд саальчингууд байна. Саальчингууд үнээ саагаад тушаачихна. Ферм гэдэг байсан юм.

Буяндэлгэр -

Одоо чинь үхрээ хариулаад явж байна.

Бадарч -

Үхэрчин үхрээ хариулаад, тугалчин тугалаа хариулаад явна.

Буяндэлгэр -

Тэгээд саах үед нь авч ирнэ.

Бадарч -

Саах үед нь авч ирнэ. Тэгээд фермийн үхэрт мал эмнэлгийн шинжилгээ хийгээд баранк тиймээ? Хөгшин хөвөө, бруцеллёзтайгийн ялгаад нядалгаанд зориулна. Хонин дээр ч ялгаа байхгүй. Тэгээд заазалсан мал чинь нядалгаанд ирж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа. Хөдөлмөрийн хөлс ямаршуухан байсан юм?

Бадарч -

Хөдөлмөрийн хөлс харин бага шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Байхгүй дээ. 150, 200 дээд тал нь 400 300-400 хүргэж байгаа нь ховор доо.

Буяндэлгэр -

Тэр чинь сард уу?

Бадарч -

Тэр үеийнхээ ханшаар сард. Хөдөлмөрийн хөлс сард нэг 120, 130 тэгээд 70, 80 тийм л байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Дээд тал нь 300 дөхүүлээд л авдаг байсан юмуу?

Бадарч -

Дээд тал нь 300, 400 авна. Тийм л байсан. Жилийн эцсээр харин 20%-ийн жилийн эцсээр нэгтгэж өгдөг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хөдөлмөрийн хөлсийн үлдээж байгаад тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэнд дээрээ овоо хувь авчихна шүү.

Буяндэлгэр -

Хэдийг авах вэ?

Бадарч -

1000-аад 2000-аад урьдчилгаа хөлс нь бол миний түрүүний хэлдэгээр 80, 100 байдаг юмуу? тийм. За тиймэрхүү байна.

Буяндэлгэр -

Бараа таваараар яаж хангаж байсан юм?

Бадарч -

Бараа таваар яахав. Сумын худалдаа бэлтгэлийн анги гээд хөдөө агентууд гээд бас агентын наймаа хийдэг улсууд бий ш дээ. Тэр бараа гурил цай тэгээд бас жаахан эд бараатай байдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм байсан ш дээ. Хүнсний хангамжийн талын юм гурил, будаа бүр тасарчихаагүй. Гэхдээ гайгуу. Манайд чинь ойролцоо Хархорины гурилын үйлдвэр гэж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Булган, Дарханы гурилын үйлдвэр гээд гурил харин гайгуу шүү. Гурил будаа тэр үед гайгуу байсан юм.

Буяндэлгэр -

Та боловсон хүчин хариуцаж байсан юм байнаа. Тэр үеийн боловсон хүчний тухай та нэг сайхан яриач? Та бол олон хүнтэй харьцаж байсан юм байна.

Бадарч -

Би ерөөсөө олон хүнтэй яадаг байсан. Энэ хөдөөгийнхөө саальчин, малчин одоо ингээд бодохоор цөмийн андахгүй байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ерөөсөө тэр тэрийг гээд ярихаар хүнээ сайн танина.

Буяндэлгэр -

Тэр тухайгаа яриач?

Бадарч -

Тэд нар чинь юу яана л даа. Боловсон хүчний бүртгэл судалгаа их сайн явагддаг байсан.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Картжуулчихсан. Хувийн хэрэгтэй. Нэг малчны хувийн хэрэг гэдэг чинь тэр үед яасан ч хариуцлагатай байсан юм. Хийсэн ажлуудын бичнэ. Гавъяа шагналын бичнэ. Шийтгэлийн бичнэ. Тэр малчныхаа зан чанар, сахилга бат хариуцлага ямар байсан тэр бүгдийн бичнэ.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тэгээд сүүлд нь тэтгэвэрт гарахаар зэрэг хүүхдүүдэд нь өгчихөж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

За одоо тэтгэвэрт гарахад чинь их юу хэрэгтэй болно шүү дээ. Одоо бол хөдөөний зарим ажиллаж байсан жилийнх нь тэтгэвэрт гарах гээд материал олдохгүй болчихоод байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өөрсдийнхөө хариуцлагагүйгээс тэр дэвтрээ хаячихсан. Үрэгдүүлчихсэн. Тэгээд одоо яадаг билээ гээд шүүх рүү жаахан ачаалал ихдээд байх шиг байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэд нар баталж өгөх гэж шүүгчид.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нотолно. Баталгаа авна. Тэгээд бүртгэл бүх юмныхаа нэгдэлд ажилласан манай нэгдлээс дундажаар нэг 600-700 хүн яг ажиллаж байсан тийм байсан юм.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Гишүүн гэх юм бол 1700-аад гишүүдтэй.

Буяндэлгэр -

Их олон юм байна ш дээ.

Бадарч -

Олон ш дээ.

Буяндэлгэр -

Тэр бүгдтэй та ажиллаж байсан биз дээ?

Бадарч -

Ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Ажилчидтайгаа бол би бол бараг л 60-аас дээш насны улсуудыг бараг л мэднэ дээ. Ерөөсөө юм харахгүйгээр багийн дарга нартай за танайд тэр овогтой тэр тэр бий.

Буяндэлгэр -

Таны сэтгэлд хоногшсон тэр олон хүмүүсийн сайн муу сэтгэлд хоногшсон янз бүрийн дурсамж байгаа даа. Тэрнээсээ та хуучилмаар байх юм?

Бадарч -

Ямар дурсамж?

Буяндэлгэр -

Ямарч байсан болно. Таны сэтгэлд хоногшсон. Янз бүрийн дурсамж байгаа тэрнээс?

Бадарч -

Үгүй яахав дээ. Би түрүүн танд хэлсэн дээ. Тэр үеийн ажиллаж байсан нэгдлийн тэр малчид амьдралын хувьд хэцүү байсан. Ажлын ачаалал ихтэй. Амьдралын хувьд сайн муу янз янз л байсан л даа. Гэхдээ бүүр юунаасаа тасарчихсан хүнд харж хайхрамжгүй болчихсон тийм юм бол байгаагүй шүү дээ. Дор дороо аргалаад ах дүүсээрээ аргалаад сайхан сайхан амьдарч байсан улсууд гэх юм бол тэр үед чинь энэ дээд талын юуных Хөх нуурын баг гээд хамгийн дээд талын багт байна. Одоогоор бол тэднийд Батзаан гэдэг хүн байна. Даарийжавын Төмөрбаатар гэдэг хүн байна. Гандангийн Пүрэв гэдэг хүн байна. Саальчин, хоньчин, төлчин байсан Үсний гэдэг авгай байна. Настай хүн байна. Цаашаа Бугатын талын бас улсууд байнаа. Сандаг гэдэг хүн байнаа. За тэр Сономцэрэнгийн үр хүүхдүүд байна. Тийм. За хойт талын Бугатаас гэх юм бол Дагдангийн Лхагва гэж хүн байна. Сайхан амьдарч яваа. Нэгдлийн ахмад гишүүдээс сайхан сайхан амьдарч яваа улсууд байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Тийм. Малчдаасаа бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сая би тэр цуглаан дээр хэлсэн л дээ. Сайн сайхан амьдарч яваа. Үр хүүхдээ сайхан авч яваа улс өмнөх нийгмээс залгаад сайхан явж байгаа улс байна. Малыг малчдад нь нийгэмчилсэн гэж ярьдаг. Тэр чинь чухам малчдын л хөдөлмөр юм шүү дээ. Чухамдаа яривал.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Эд нарын хийсэн бүтээсэн малыг бид хувьчлагдаж авсан болохоос биш ерөөсөө зарим нь малгүй байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Малгүй юу ч үгүй байсан.

Буяндэлгэр -

Өмч хувьчлал хэр явагдав?

Бадарч -

Өмч хувьчлал манай энд чинь ерөнхийдөө гайгуу дээ. Нэг их хэл ам болоод ганц нэг юм тийм байдаг л юм байна лээ. Нэг юу яачихсан хүн байхгүй. Өмч хувьчлалаар улсууд чинь сайн авсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоо 100 үнээ сааж байгаа хүн байна.

Буяндэлгэр -

Оо за.

Бадарч -

Мундаг байгаа биз.

Буяндэлгэр -

Тийм байна.

Бадарч -

2000 малтай малчин байна. 100 гарсан малтай хүмүүс зөндөө байна. 200-аас дээш малтай. Мал ингээд хүний хувь нэмэр орчихоор чинь хүн гэдэг чинь ер нь хувиа их яадаг юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоо чинь их хадлан мадлан иймээ тиймээ нэг их ажиллахгүй өвсөө аваарай, хадлангаа аваарай хаана байна гээд байх хувьд гарчихсан болохоор өөрсдөө хариуцлага нь өндөрсчихсэн байхгүй юу. Хэдэн малаа онд оруулж авъя тийм биз дээ. Хувийн болчихоор тийм болчихсон байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Нэгдлийн төвийн албан хаагчид мал авч чадсан уу?

Бадарч -

Албан хаагчид яагаагүй ээ. Нэгдлийн харъяаны голцуу яасан. Албан хаагчид албаныхаа байгууллагын шугмаар мал нэг их яагаагүй байхаа даа. Зүгээр хөдөлдөггүй хөрөнгөө хувааж авсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ахуй үйлчилгээ гэхэд чинь оёдлын машин сашин, байр майраа ч байдаг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгж авсан юм шиг байгаа юм. За яахав тэгээд нэлээд ухаантай хүн л хэлж байсан юм байгаа юм. Ерөөсөө социализм энэ ардчилсан нийгэм хоёр хоёулаа худлаа гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Худлаа. Аль ч худлаа. Энэ нь сайхан нийгэм, энэ нь муухай нийгэм гээд байх юм байхгүй. Аль ч худлаа. Түдэв гуай хэлж байсан санагдаад байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өөрт чинь яасан юм байгаа юмуу?

Буяндэлгэр -

Би санахгүй байна.

Бадарч -

Түдэв гуай тэгж байсан. Аль нь ч худлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ нийгмийг амьдарч байгаа нийгмээ нэг их муулах нь юу юм. Одоо ч хэцүү байна шүү. Ардчилал гэж яриад байна. Ардчилсан нийгмийг Монголчууд дэлхийн жишгээр энэ сайхан нийгэм рүү хүний эрх талаасаа бол сайхан юм бол байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Чөлөөтэй болчихсон. Доор доороо хөрөнгөжсөн. Сайхан машин унасан. Сайхан амьдарч байгаа байж л байна. Саар юм их байна ш дээ. Хүүхдээ алуулж байгаа эх хүн байна тиймүү? Сонин хэвлэлээр шуугиж байна ш дээ. Нөхрөө алж байна. Авгайгаа алж байна. Авгайгаа алахдаа толгойгийн таслаад хаяж байна. Тэгж байгаа биз дээ?

Буяндэлгэр -

Яагаад тийм зэрлэг байна?

Бадарч -

Аа?

Буяндэлгэр -

Яагаад тэгж зэрлэгшиж байна?

Бадарч -

Та ч гэсэн учрийн мэдэж байгаа. Нийгмийн мэдээллийн нэлээд том албанд байдаг хүн. Энэ чихэнд чинь дуулдаад л байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Дуулах нь бол дуулж байна.

Бадарч -

Хүүхдүүд уйлаад хог ухаад зогсож байна тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Аав ээж нь архичин болоод хүүхэд нь гудамжинд гарчихсан гээд байнга л гараад байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өрөвдөлтэй харагдаж байгаа ш дээ. Хайхрахгүй. Эх нь ч хайхрахгүй. Эцэг нь ч хайхрахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Эцэг нь хар архичин болчихсон. Тэгээд авгайгаасаа салчихсан. Авгай гэж бас ажил байхгүй. Яах юм тэр чинь.

Буяндэлгэр -

Мэдээж хаана ч л байдаг л байх л даа. Хэцүү л байна л даа.

Бадарч -

Хаана ч байдаг л байх даа гэж байхдаа яахав дээ. Нийгмийн нүүр царай ийм байна ш дээ.

Буяндэлгэр -

Социализмын үед байна ш дээ?

Бадарч -

Аа ха.

Буяндэлгэр -

“Гэрэлт зам” нэгдэл мал бас овоотой байсан нэгдэл байна л даа. Та бол хоёр сайхан даргатай ажиллажээ. Минжүүр гуай бол Монголын ард түмэн мэднэ.

Бадарч -

Аа тийм.

Буяндэлгэр -

Нэг нь хэн билээ?

Бадарч -

Гэндэнсамбуу.

Буяндэлгэр -

Тэр даргынхаа тухай та хууч хөөрөөч. 10 жил ажилласан ...

Бадарч -

Мэднээ.

Буяндэлгэр -

Би бол сайн мэдэхгүй юм байна.

Бадарч -

Мэдэхгүй юу?

Буяндэлгэр -

Мэдэхгүй юм байна.

Бадарч -

Тэр бол өөрийнхөө боловсрол талаасаа, чадвар талаасаа их сайн хүн байсан. Зоотехникч хүн. Яруу найрагч шүү дээ. Дуу зохиосон. Шаардлага их сайтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Шаардлага их сайтай тийм хүн байсан юм. Тэгээд шаардлага сайтай байсан хүний чинь доор байсан улсууд их хариуцлагатай байдаг байхгүй юу. Ажилдаа яг 9 бол 9, 6-д тардаг бол 6-даа тарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ажилдаа байхдаа тэгж ингэж хий хурал цуглаан хийнэ. Тэр чинь мэдээллийн авна. Шүүмжилнэ, загнана. Дутагдлын хэлж ярина. Тийм л юу байсан ш дээ. Тэгээд их чадвартай. Юм сэтгэхдээ их мундаг хүн байгаа юм. Ярихгүй. Зохиолч хүн чинь ...

Буяндэлгэр -

Тухайлбал юу сэтгэж ямар юм хийж байв?

Бадарч -

Яруу найраг тал руугаа юм бичдэг хүн байсан ш дээ. Дэнсэн бугуй зохиол гээд ...

Буяндэлгэр -

Би бол зохиолын талаар юм асуугаагүй байна. Гол нь нэгдэл дээр ямар юм хийж ард түмэндээ яаж хандаж байсан гэдэг нь надад сонин байна?

Бадарч -

Тэр чинь дээр өөрөө зоотехникч мөртлөө малын талын юмыг сайн мэднэ ш дээ.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Мал өвөлжилт, төл бойжилт тэр мэргэжлийнхээ талаас нь төлийг тэгж бойжуулна нялхад нь тэгж тэжээнэ. Тэгээд тэр бусад малуудтай харьцах үзлэг хийхэд бүгдийг чинь дарга чинь өөрөө мэдэж байгаа юм чинь мэдлэгтэй хүн чинь өөр шүү дээ. Тэр бол удирдлагын юутай. Уул нь удирдлагууд чинь тийм чиглэл барьж байсан юм. Голцуу нэгдлийн дарга нар малын зоотехникч малын эмч нар нэгдлийн даргаар их ирж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд доороо эдийн засагчтай.

Буяндэлгэр -

Тэр даргын үед мал их эрүүлжиж мал их өссөн үү?

Бадарч -

Өсөхдөө өссөн. Өссөн. Ер нь өссөн шүү. Өссөн. Тэгээд юу юм байгаа юм. Жаахан ширүүндүү л хүн гэж нутгийнхан нь ярьдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгэхдээ гайгуу л дээ. Тавьц нь сайхан ш дээ.

Буяндэлгэр -

Ширүүндээ яах вэ? Жишээлбэл?

Бадарч -

Загнана ш дээ. Загнаад шаардлага тавина. Тийм юм хийж чадсангүй. Тийм боловсруулсан юм чинь болоогүй байна гэдэг ч юмуу? Юу гэдэг ч юм. Ажлаа муу хийж байна. Цаг ашиглахгүй байна. Хувийнхаа мал төл хоёр гурван гунж руугаа анхаарч ажиллаад наашаа ажлаа хийхгүй байна. Тэгээд газар тариалан өвс тоосонд явахад чинь 20-30-аар нь зохион байгуулаад өөрөө ч явна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өөрөө бид нартай цуг л явдаг.

Буяндэлгэр -

Тэр үед энэ их мал чинь хадлан тэжээл яаж авч байсан юм бол?

Бадарч -

Хадлан харин сайн авдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Яаж зохион байгуулж явж байсан?

Бадарч -

Механикжсан салаа юутай ш дээ. Механикжсан бригад гаргаад энэ техникээр хадна гэдэг чинь их бүтээмжтэй байдаг ш дээ.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Энэ ар марыг чинь буулгаад хаячихна. Тэгээд пресслээд 25-р пресслээд пресс чинь мал бэлчсэн юм шиг хонь бэлчсэн юм шиг ярайсан. Тэгээд нөгөөдөхийг чинь нуруулдана. Давааны ард тэжээлийн цэг гэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэг нурууг 150 прессээр хийдэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сурчихсан улсууд чинь өөрсдөө явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд 4, 5, 10-аар 20, 30-аар тойрогоор хийдэг. Тэгээд эндээсээ зуд муд болбол хуваарилна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд малын хивэг байна. Хивгийг чинь бас л өчнөөн төчнөөн юугаар Улаанбаатар гурилын үйлдвэрээс ачиж ирээд аваачаад овоолчихно. Мал аж ахуйн талыг их сайн удирддаг байсан юм. Тавьц нь их сайхан тавьцтай хүн. Нэлээд шаардлага сайтай хүн. Шаардлага сайтай гэж ярих юм даа. Одоо бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд аймгаас төлөөлөгч ирж байна гээд аймгийн тэд нар эвгүйтвэл хүнийг чинь шаардах ч гэдэг юмуу? Захиргаадах ч гэдэг юмуу? Лут байсан шүү дээ. Босгож байгаад л энэ хариуцлагатангуудыг чинь ажлынх нь талаар мэдээлэл аваад захирах тал руугаа л хандана шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сайн шаардлага тавина. Тийм байсан юм байгаа юм. Хүн төрлөө болохоор Бугатад хүн амаржих гээд хэцүү байна гэдгийг явахаа байсан тэргэнд унаа муутай ш дээ. Тийм биз дээ. Дээр үед чинь ганцхан 69-тэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд том тэрэг ч хамаагүй явуулчихдаг байсан. Тэнд их хариуцлагатай. Хүний эрүүл мэндийн талд бол малчдаа эргэж тойрох наана цаана гэхдээ ёстой хариуцлагатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм байсан хүн.

Буяндэлгэр -

Их тамирын хүн эмнэлгийн салбар хүний их эмчийн салбар байсан уу?

Бадарч -

Их эмчийнх байгаагүй. Бага эмчийнх. Сүүлд л их эмчийн болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Төрөх эхчүүдийн амрах байр гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр чинь нэгдлээсээ байгуулж байсан. Амаржих улсууд эндээ эмчийнхээ тодорхойлолтоор 14 хоног амардаг байгаагүй юу.

Буяндэлгэр -

Байртай байсан уу?

Бадарч -

Байртай байсан. Зардлын нэгдэл хангадаг байсан юм.

Буяндэлгэр -

Төрөхөөсөө өмнө?

Бадарч -

Төрөхөөсөө өмнө 14 хоног эмчийнхээ тодорхойлолтоор энэ амаржих байранд амардаг байсан юм.

Буяндэлгэр -

Тэгээд төрөхдөө эндээ төрчих үү?

Бадарч -

Тэгээд эндээс амаржих дөхөж байгаа бол эмчийн мэдэлд байдаг юм чинь тэгээд зөвөлгөө аваад голцуу энд амарждаг юм даа.

Буяндэлгэр -

Аа ха. Амаржсаны дараа яах вэ? Хэд хоног байлгаж байгаад хүргэж өгөх үү? Яах вэ?

Бадарч -

Хэд хоног байлгаж байгаад хүргэж өгнө. Хүргэж өгнө. Нэгдлээс унаа малын зохицуулж өгнө ш дээ. За иймэрхүү чиглэлээр л хууч хөөрөх үү? дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Та хоёр даргатай ажиллаж байсан юм байна. Хоёр даргын юу гэх юм бэ? дээ. Арга барил нь ер нь ямаршуухан байсан бол? Ямар ялгаатай байсан юм бол? Та чинь хоёр мундаг даргатай 20 жил ажиллана гэдэг чинь?

Бадарч -

Минжүүр гуай чинь гадагшаа их явна л даа. Гадагшаа их явж ноос моос энд тэндээс олж ирэх ноосны чинь төлөвлөгөө өгчихөөр зэрэг хамгийн аюултай юм чинь тэр байдаг байхгүй юу. Төлөвлөгөө биелэгддэггүй. Баянхонгор монгор луу хүн хар явуулж машин унаа явуулж ноос моос авч байсан. Зүүн тийшээ малын тэжээл мэжээл гээд хадлан мадлан хямдхан юутай газраас газрын гарц муу гарсан цагт бол энэ Булган мулган руу явж тэндээс малын тэжээл мэжээл олж ирнэ ш дээ. Аж ахуйн талдаа бол Минжүүр гуай өөр л дөө. Юм олох, юм зарцуулах, юм бүтээх байгуулах Минжүүр гуай салбарууд бүр юутай байсан ш дээ. Гахай, тахианы нэлээд хэдэн салбар байгуулагдаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Ямар ямар салбар Минжүүр гуайн үед?

Бадарч -

Мал нядалгааны цэг, бор гурилын цэг, малын тэжээлийн үйлдвэр гээд ...

Буяндэлгэр -

Тэр чинь дандаа Минжүүр гуай ...

Бадарч -

Тэжээлийн үйлдвэр Гэндэнсамбуугийн үед явж байсан. Уул нь эхлэл нь гарчихсан байсан. Тэгээд гахай, тахианы юу байгуулагдсан. Монгол цагаан идээний үйлдвэр гэж их яригддаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр чинь Нямаа эрдэм шинжилгээний доктор Нямаагийн юу юм байгаа юм.

Буяндэлгэр -

Минжүүр гуайн үед үү?

Бадарч -

Жинхэнэ үйлдвэр хөгжсөн орны жишгээр биш зүгээр Монгол цагаан идээний үйлдвэр гэж Монголд жижигхэн үйлдвэр тэр Нямаа эрдэм шинжилгээний ажил хийж яасан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь Минжүүр даргыг байх үед?

Бадарч -

Байсан. Польшоос тоног төхөөрөмжөө авч ирж тэрнийх нь мөнгийг нэгдэл өгсөн байж таарах байх л даа. Нэгдэл өгнө л дөө. Соёлын төв энэ соёлын төвийг барихад Минжүүр гуай үүнийг хөөцөлдөж бариулсан юм байгаа юм. Энэ чинь нэгдсэн зураг төсөлтэй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Улаанбаатарт ч ийм юм байдаг юм байна. Энэ юүдэн оройтой. Юугийн босгоогүй хавтгай байшин барьчихсан. Тэгээд сая 500 мянгаар нэгдлийн хөрөнгөөр босгож байсан юм. Энэ чинь нэг хэсэг бүр болохоо байсан. Ус гоожоод бүр балраад тэгээд сая Дэлхийн зөнгөөс 30 сая төгрөг өгч засвар хийгдээд их сайхан болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд Их хурлын гишүүд бас жаахан юм өгдөг юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Танай Их тамир сум барилгын бригадтай байсан юм биш үү?

Бадарч -

Барилгын ангитай. Анги ч гэж дээ. Барилгын бригад. Нэг 20-иод хүний юутай барилгын салаа гэж байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Жижиг сажиг барилга бариад малын хашаа их барьдаг байсан. Бүр Өмнөговь руу хүртэл явж хашаа барьж байсан. Минжүүр гуай.

Буяндэлгэр -

Барилгын бригадтай.

Бадарч -

Барилгын бригад Өмнөговийн ямар суманд билээ? Орон сууцны барилга бариад явж байсан. Оронд нь баахан тэмээ аваад тууж ирж зарж барьж байсан. Тиймэрхүү гүйлгээ ухаанд Минжүүр гуай сайн. Сайн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд тэр урд талын наадмын талбайн урд талд цементэн юутай нэг жижигхэн юу байгаа. Наадам хийдэг юм. Тэрийг чинь Баянхонгорын барилга трестийн Орос мэргэжилтэнтэй нь ярьж байж нааш нь авчруулсан юм байгаа юм. Энийг чинь ачихад их хэцүү ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр ачих барих кран энэ тэрийг хөөцөлдөж барьж байж юу яагаад ...

Буяндэлгэр -

Одоо байгаа юу?

Бадарч -

Байгаа. Энэ урд талд байгаа.

Буяндэлгэр -

Хүрээлэн гэсэн үг байна ш дээ.

Бадарч -

Наадмын талбай.

Буяндэлгэр -

Тийм наадмын талбай. Стадион гэсэн үг.

Бадарч -

Аа тийм. Тийм.

Буяндэлгэр -

Тийм юм бас барьсан юмуу?

Бадарч -

Байсан. Байсан. Хөдөлмөрийн баатар болсноосоо хойш яасан гэхээр шал өөрчлөгддөг юм байна лээ.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Баатар хүн чинь нэг хэлээд дээгүүр сайд нарын зөвлөлөөр ороод яамдуудаар ороод хөөцөлдөөд тэнд ийм юм бүтээлээ. Энд ийм юм бүтээлээ гээд доор нь бүтээнэ. Ач нь гэхэд чинь өнөө нэг хүнд механизмын өргөгч кран олдохгүй байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тийм. Олдохгүй.

Бадарч -

Хэцүү ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Тэгэхэд тэнд байгаа Орос ангитай ярьж байж авч байсан байгаа ш дээ. Энэ чинь дээшээ 2 метр шахам байгаа байх шүү. Их том юм байна лээ.

Буяндэлгэр -

Яаж авч ирээ вэ?

Бадарч -

Машинаар нэг юм ...

Буяндэлгэр -

Том даацын машинаар?

Бадарч -

Том даацын машинаар авч ирж байсан.

Буяндэлгэр -

Хнн. Тэр үед чинь энэ Цагаан даваа мавааны зам хэцүү байсан даа.

Бадарч -

Хэцүү. Хэцүү. Давааны зам ерөөсөө Цагаан даваа бол хэцүү байсан. Одоо бол хамаа байхгүй дээ. Сүүлийн үед сэтэлж бариад сайхан засчихсан. Цагаан давааны юуг Минжүүр гуай яах юм байхгүй. Энэ давааны ар энэ чинь газар тариалангийн тариа тарьчихсан. Хавтгай ногоон юм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд хойд талын энд талынх нь амаар дан хүнсний ногооо тарьчихсан. Төмс хүнсний ногоо, байцаа майцаа гээд ногоочдын бригад гээд хэдэн хүн байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Байсан юм байгаа юм. Тэгээд төмс ногоогоо хурааж авна. Тэгээд зарж барьж Гэндэнсамбуу даргын үед ч байсан. Ажиллаж байсан тэд нар.

Буяндэлгэр -

Их зах зээлийн сэтгэлгээтэй хүн байж тийм үү?

Бадарч -

Аа?

Буяндэлгэр -

Минжүүр гуай их зах зээлийн сэтгэлгээтэй...

Бадарч -

Зах зээлийн сэтгэлгээтэй хүн. Дээрээс юм олох толох, хөөцөлдөх, арвижуулах гэдэг чинь тийм ш дээ. Сүүлдээ өөрөө хоршоонд очсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хоршоонд очоод бас л жижиг сажиг зүйл рүү бас нэлээд явсан. Амралт өргөтгөж бариад хийсэн л юм гэнэ лээ. Ноднин энд ирсэн л дээ. Минжүүр гуай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

96 хүрчихсэн. Тэгээд бид нартай золгоод Их тамираас баатар болсон. Тамир луугаа элэгтэй байдаг гээд тэгж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Залуу авгай авсан хүн ш дээ. Дуулаа биз дээ?

Буяндэлгэр -

Дуулаагүй.

Бадарч -

Залуухан авгайтай.

Буяндэлгэр -

Авгайгаасаа салчихсан юмуу? Өөд болчихсон юмуу?

Бадарч -

Авгайн нас барчихсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өвөрхангай аймгийн Богд суманд байж байхдаа нэг авгай аваад тэгээд энд тэнд алба хааж явж байгаад одоо нэг 7, 8 хүүхэдтэй юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Их тамираас өөрөө явсан юмуу? Төр засгаас өөр тийш нь томилсон юмуу?

Бадарч -

Дээрээс нь томилсон. Юу гэж хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл гээд байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байсан.

Бадарч -

Тэнд чинь зөвлөхөөр нэг яваад тэгээд буцаж ирээд Пионерийн зам нэгдэлд ирсэн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Яахав Минжүүр гуайн түүхийг бол хувь хүний түүхийн би өөрт чинь энүүхэндээ гэж ярихад зүгээр нэг их яриад яахав. Хүний юу надад ямар хамаатай биш. Нэлээд зовлон туулсан хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бадарч -

Тийм.

Буяндэлгэр -

Оо за. Яасан юм?

Бадарч -

Ээжтэйгээ хоёулахнаа нэлээд ядуу байж байгаад ээж нь нас бараад тэгээд ээжийнхээ ахынд л амьдарч байсан юм шиг байна лээ. Ах нь л авч амьдруулсан юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Аян жинд тэрийг нь хөтөлдөг. Тэгж дагаж явдаг. Тиймэрхүү амьдралтай байсан. Хойд эхийн гар царай харж их зүдэрсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өөрөө ярьдаг юм зайлуул. Хамаагүй ярьдаг хүн шүү дээ. Минжүүр гуай ярих гэж үзүүлээд өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Аймгаас явган гараад Тариат орсон байгаа юм даа.

Буяндэлгэр -

Хнн.

Бадарч -

180-190 км газар.

Буяндэлгэр -

Одоо Тариат эндээс хэдэн километр вэ?

Бадарч -

Архангайгаас чинь 190 километр.

Буяндэлгэр -

Тариат уу? Тэгвэл нэлээд зайтай юм байна шүү.

Бадарч -

Зайтай шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Би Тариат яваад ирсэн. Зам л жаахан тийм. Та нар жийптэй яваа биз дээ.

Буяндэлгэр -

Жийптэй яваа.

Бадарч -

Жижиг тэрэг бол хэцүү байна лээ.

Буяндэлгэр -

Тариатад ямар хүмүүстэй уулзвал та надад нэр ус хэлж өгөхгүй юу?

Бадарч -

За яахав. Тариатын залуу юм даа.

Буяндэлгэр -

Залуу хөгшин нь хамаагүй.

Бадарч -

Бямбадагва гэлүү? Тариатын талаар нэлээд мэдээлэл өгөх байхаа. Бямбадагва.

Буяндэлгэр -

Юу хийдэг хүн бэ?

Бадарч -

Засаг дарга хийж байгаад сая чөлөөлөгдсөн. Одоо багш хийж байгаа болов уу? Багш байсан юм.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Бямбадагва гээд.

Буяндэлгэр -

Тариат чинь их түүхтэй газар шүү дээ.

Бадарч -

Түүхтэй шүү.

Буяндэлгэр -

Тэр түүхийг ярих гэж зорьж байгаа юм.

Бадарч -

За яахав. Жигжид гээд тавьчих даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Жигжид. Хангай орохгүй биз дээ.

Буяндэлгэр -

Хангай орохгүй. Өндөр-Улаан замдаа юм чинь орчихоод явъя даа. Тиймээ? Хазайхгүй биз дээ? Өндөр-Улаан их хазайхгүй биз дээ?

Бадарч -

Замдаа Өндөр- Улаан орно гэж үү?

Буяндэлгэр -

Одоо ингээд Их тамираас гараад явахад Өндөр-Улаан руу ороход зам хазайх уу?

Бадарч -

Нэг их хазайхгүй дээ. 10-аад километр тийм л байгаа.

Буяндэлгэр -

За Жигжид юу хийдэг хүн бэ?

Бадарч -

Ахмадын хорооны дарга. Наад хүн чинь бол соёлын талын ажил хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хөгшин байгаа. Сая аймагт цуглаан муглаанд ирж чадаагүй. Тариат руу чинь өөр таньчихаар хүн чинь Тариатыг сайн мэдэхгүй дээ. Жигжидтэй уулзчих.

Буяндэлгэр -

За.

Бадарч -

Боловсрол дэвсгэр муутай урлаг уран сайхан гэж насаараа явсан хүн. Гэхдээ настай хүн чинь өөр шүү дээ.

Буяндэлгэр -

Тиймээ. Тийм. Энэ 32 оны лам нарын бослого энэ тэр тэрнээс та дуулсан юм юу байна?

Бадарч -

Тэнд надад мэдэх юм ёстой байхгүй. Манай энэ хажуу талд нэг лам байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Мундаг лам. Тэр чинь өөрөө бас л шашны талын юу талын мундаг мэддэг хүн.

Буяндэлгэр -

Хэн бэ?

Бадарч -

Нас барчихсан. Тэр хүн л хуучилж байх юм байна лээ.

Буяндэлгэр -

Юу гэж байх юм? Таны сонссон юм?

Бадарч -

Лам нарын юм гэдэг чинь хүчээр яасан юм байгаа биз. Хүчээр дарсан юм байгаа юм. Ойшоохгүй маягтай юм ярих гээд байдаг юм байна лээ. Бослого мослого гэж хүчээр дарсан юм эсэргүү гээд хэсэг лам нар тэрүүгээ өөрөө шашны хүн болохоор нарийн ярихгүй надтай хуучилдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм улсууд л байвал.

Буяндэлгэр -

Тэрийг чинь л сонсмоор байна.

Бадарч -

Аа?

Буяндэлгэр -

Танд юу гэж хуучилдаг байсан?

Бадарч -

Тэр дарсан барьсны тухай зэвсгийн хүчээр дарсан гэж ярих юм байна лээ. Тэгж л ярьдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэр зэвсгийн хүчээр дарсан нь ойлгомжтой. Ном момон дээр зэвсгийн хүчээр дарсан гээд яг тодорхой юу ярьж байх юм? Тэр нь их сонин байна? Тэгж байсан. Ингэж байсан.

Бадарч -

Цаад нарийн ширийн юмыг нь би мэдэхгүй. Өөрсдийнхөө шашныхаа номлолыг л хадгалж үлдэх гээд тэгэлгүй яахав тэр чинь. Шашны улсууд чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгж л тэмцэж байсан байж таарна даа.

Буяндэлгэр -

Тэр танк байсан гэдэг нь үнэн юмуу?

Бадарч -

Үнэн юм шиг байгаа юм. Наад Жигжидтэйгээ уулзаад тэндээс ганц нэг одоо ч тэр үеийн их настайчууд байхгүй биз дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

70, 80-аад насны улсууд байна уу?

Буяндэлгэр -

Архангайн Зая Бандид Гэгээний тухай ер нь Архангайчууд бас нэлээн сүм хийд ....

Бадарч -

Наадахыг чинь .... Хэн гэж нэг хүн бий.

Буяндэлгэр -

Ядмаа юу?

Бадарч -

Ядамсүрэн.

Буяндэлгэр -

Тэр хүнтэй уулзсан.

Бадарч -

Тэр чинь л жинхэнэ ном мом бичнэ цаадах чинь.

Буяндэлгэр -

Уулзсан.

Бадарч -

Тэрэнтэй уулзахад Архангайн Зая Бандид Гэгээн, Архангайн шашны сүм хийдийн гарал үүсэл шашны гарал тэр чинь сайн мэднэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ярьж байгаа биз.

Буяндэлгэр -

Ярьсан. Нөгөө хүн авсан.

Бадарч -

Тэр чинь мундаг хүн дээ.

Буяндэлгэр -

Тэр харин сүрхий юм байна лээ.

Бадарч -

Тэр ном мом бичдэг хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Ном мом бичдэг.

Бадарч -

Оюуны юутай хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Оюуны чадавхитай.

Бадарч -

Оюуны чадавхи сайтай. Яриа хөөрөө их сайтай.

Буяндэлгэр -

Их юм цуглуулсан юм шиг байна лээ.

Бадарч -

Их юм цуглуулна. Тэр хүнтэй уулзчихсан юм бол тэндээс нэлээд мэдээлэл авах байх.

Буяндэлгэр -

Тариатын Бямбадагва, Жигжид хоёртой уулзахад чиг нь гарах байхаа.

Бадарч -

Гарна. Гарна. Наад Жигжидтэйгээ уулз. Намайг уулз гэж байна гээд хэрэггүй биз дээ.

Буяндэлгэр -

Таныг уулз гэсэн гэж болно биз дээ. Таныг зааж өглөө гэж хэлээд явчихъя. Бид нар чинь нутгийн улсуудаас сураад очиж байгаа юм чинь.

Бадарч -

Бадарч гуайтай уулзсан гэж л хэлэхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Өөрийг чинь Тариатын уугуул дарга хийж байгаад тэр талаасаа бас таньж мэдэх хүн байна тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Та бол их олон алба хашиж байсан. Чухал алба хашиж байсан хүн. Нийгэм ямар байна? Хэцүү байгаа биз?

Бадарч -

Би түрүүн хэлсэн ш дээ. Хэцүү байна.

Буяндэлгэр -

Жишээлбэл Их тамирын малчид, хүмүүсийн амьдрал ямар байна?

Бадарч -

Амьдрал тааруудаа тааруу шүү. Зөвхөн ахмадууд дээр 50, 60-аад хүн амьдрал ядуу байна.

Буяндэлгэр -

За.

Бадарч -

Нэн ядуу гэдэг хэллэг чинь больчихсон ш дээ. Тийм үү? Хэлний соёлжилт байдаг юм байлгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Амьжиргааны зардалд шаардагдах өрх гэж нэрлэж байгаа юм байна лээ. Тэнд нэг 50, 60-аад айл байна даа. Бүүр болохоо байгаад бүр нийгмийн халамжид гадна талд гарчихсан гэдэг байсан ш дээ. Тэтгэвэр тэтгэмж ч байхгүй. Бусад нийгмийн арга хэмжээнд хамрагддаггүй тийм хүн бол байхгүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр нийгмийг чинь эрдэнэт хүнийг чинь тэр сайхан хүнийг чинь бас нэг энэ нийгмээс чинь бас нэг авууштай юм байна тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Өөр байна шүү тиймээ? Төрөөсөө харж байгаа. Засгаасаа харж байгаа. Халамж бол ...

Буяндэлгэр -

Их тамир сумын хүн ам хэдэн өрх байна?

Бадарч -

За байж хэдэн өрх гэлээ? Мартчихжээ. Ахмадынхаа талыг яана уу? гэхээс. Ахмадын 400-аад өрх бий. Ахмадын.

Буяндэлгэр -

Дээр үед халуун устай байсан биз?

Бадарч -

Халуун устай байсан ш дээ.

Буяндэлгэр -

Одоо байна уу?

Бадарч -

Одоо сургууль халуун устай байгаа. Юунд төслөөр энд нэг төслийн юм яагаад байгаа. Халуун ус байгуулна гээд сая төсөл хөөцөлдөөд аягүй юм хөөцөлдөөд байгаа нэг хүүхэн бий. Манай дүүгийн хүүхэд юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Халуун ус барих юмуу?

Бадарч -

Халуун ус төслөөр барих гэж байгаа юм гэнэ лээ. Төв дунд ч гэлүү? Сургуулийн халуун ус байгаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо энд хүн эмнэлэг байна уу?

Бадарч -

Хүн эмнэлэг байна.

Буяндэлгэр -

Өөр?

Бадарч -

Сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэг байгууллагуудаас тийм юм байна.

Буяндэлгэр -

10-н жил үү? Бага сургууль уу?

Бадарч -

11-н жилийн дунд сургууль. Одоо 12 болчихсон билүү?

Буяндэлгэр -

12 болсон байх.

Бадарч -

12 болох гэж байгаа.

Буяндэлгэр -

Ахуйн үйлчилгээний салбарууд байна уу?

Бадарч -

Ахуй үйлчилгээний салбараас үлдсэн юм байхгүй. Үлдсэн юм байхгүй.

Буяндэлгэр -

Социализмын үед өмч хувьчлалын үед бүгдээрээ алга болсон уу?

Бадарч -

Бүгдээрээ алга болчихсон. Тэгээд харъяалал байхгүй болчихсон ш дээ. Настайчууд харъяалалгүй болчихсон гээд ахмад руугаа оруулж харъяалалтай болгох санаатай ...

Буяндэлгэр -

Өмч хувьчлалыг бол хүн хувьчилж аваад ажиллуулахгүй устгасан гэсэн үг үү?

Бадарч -

Үндсэндээ бол тийм болчихоод байгаа юм. Өмчийн тасалж өгөөд эргээд тэднийгээ хардаг яаж байна? Ийж байна? гэдэг төвлөрсөн юм байхгүй болчихож байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Худалдаа бэлтгэлийн анги тэр чигтээ байхгүй. Ахуй үйлчилгээ тэр чигтээ байхгүй болчихсон. Тийм л юм болчихсон байгаа юм. За эмнэлэг улсын байгууллагууд бол яахав бас улсын байгууллага чинь өөр л дөө.

Буяндэлгэр -

Аа ха. За баярлалаа. Та сайн тодорхой ярихгүй л байна л даа.

Одоо энэ Их тамираас хаана юм? ....Хүрээ чинь?

Бадарч -

Одоо тэр настайчууд нь байхгүй юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэнд яг юу болж байсан гэнээ. Та хэдтэйдээ тийшээ очиж Майдар үзэж байсан юм?

Бадарч -

Би 7 настай байхдаа ээжтэйгээ 1935 онд юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

7-той сургуульд орохоос арай өмнөх нь.

Буяндэлгэр -

Майдар залах гээд юм болдог гэсэн.

Бадарч -

Майдар залах. Пөөх урьдын Майдар залах тэр мэдээлэлтэй хүн байдаг болов уу? Би 7 настай байсан бүүр түүрхэн мэдээд байдаг юм.

Буяндэлгэр -

Гоё юм байх уу?

Бадарч -

Янзтай.

Буяндэлгэр -

Яах уу?

Бадарч -

Майдарын Чойжоо гээд нэг их багтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэр чинь сүүлдүү гарч тэр хүрээ тойрдог байсан юм. Олсоор чирчихсэн. Сүйх тэргэнд суулгаад...

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Цөмөөрөө чирээд явдаг.

Буяндэлгэр -

Юу суулгачихсан байдаг гэнээ.

Бадарч -

Чойжоо нь өөрөө суухгүй юу.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Тэгээд Майдар болоход чинь байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хар тэнгэр. Цагаан тэнгэр гарч ирж хоорондоо хоёулаа ном хаялцаж цэцэлцэнэ. Багтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Нэг нь тас хар. Нэг нь дун цагаан. Гашаан хаан гэж бас гардаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гашаан хаан гэдэг нь том толгойтой.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Баг өмсчихсөн.

Буяндэлгэр -

Цагаан өвгөн гэдэг нь мөн үү?

Бадарч -

Аа?

Буяндэлгэр -

Цагаан өвгөн гээд сахалтай өвгөн мөвгөн гараад байдаг тэр мөн үү? Биш үү? Баг өмсчихсөн. Өөр үү?

Бадарч -

Гашаан хааны юу бараг мөн байх шүү.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Дандаа жижигхэн багтай хүүхдүүд дагуулчихсан явдаг байхгүй юу. Майдар ирж байгаа зүгт...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Журам сахиулж байгаа юмуу даа. Халгайгаар дэггүй хүүхдүүдийг ороолгоод, Майдар гэдэг чинь маш соёл гэдэг юмуу. Маш гайхамшигтай болж байсан. Пөөх тэр ямаан бүрээ дуугараад бүжиглэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

За?

Бадарч -

Дандаа залуучууд баг өмсчихсөн бүжиглэж байгаа юм чинь. Бүжиглээд өмссөн хувцас нь шар шар гээд өмссөн хувцасныхан хонх монх нь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Бүжиг. Майдарын бүжиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм юм гардаг байсан. Хар тэнгэр Хөх тэнгэр гэж гардаг. Хохимой гэж гардаг. Сармагчин.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Сармагчингийн багтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Бас бүжиглэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм. Хүмүүс гоё хувцас хунараа өмсчихсөн. Урьдын авгай нарын толгойн чимэглэл цул мөнгөн юутай. Өмсгөлтэй тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Энэ хоёр талаараа мөнгөн луу муутай юм унжуулчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Манай ээж тэгж гоёдог байсан юм. Тийм. Намхан навтайсан шар авгай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Майдар миний сэтгэлд хүрсэн. Одоо хүртэл мартдаггүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Шашны тэр мундаг соёл.

Буяндэлгэр -

Зан үйл гоё л байж дээ.

Бадарч -

Маш гоё. Тэр үедээ.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо ч гэсэн гоё л доо.

Бадарч -

Гоё.

Буяндэлгэр -

Та 7 настайдаа түүнийг үзээд сэтгэлд чинь үлдсэн байнаа гэдэг чинь их л гоё юм байна л даа.

Бадарч -

Одоо энэ цам харайгаад байна. Майдар яг л гарч ирж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Ер нь ойролцоо юу? Би нэг зах зухаас нь харсан л даа.

Бадарч -

Одоо та нар харж л байгаа л даа.

Буяндэлгэр -

Зах зухаас нь харсан. Гэхдээ яг тэр үеийгээ гүйцэхгүй байхаа. Гүйцэхгүй байх.

Бадарч -

Тэр үед чинь биеэ даасан баяр наадам маягийн юм болж байгаа юм. Бас урт бүрээнүүдтэй. Нэг их урт том том бүрээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Ямаан бүрээ гэдэг нь бүжиг мүжиг дээр гараад байдаг. Сайхан ч бүжиглэж байсан юм. Майдарын шашны наадам юм уу? Юу юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

1937, 38 оны хэлмэгдүүлэлт гэж байна. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Тэр үед чинь лам нар баригдаад, би чинь тэгэхэд 10 настай... бага сургуульд орж байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

1938 онд. Тэр үед чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Шашин устгагдаад тийм үү?

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Дуган муган чинь байхгүй болоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Том том бурхануудыг чинь нураагаад нураагаад хаячихсан. Хадаг тангад ном чинь доошоогоо салхинд хийсээд...

Буяндэлгэр -

Хнн.

Бадарч -

Газар сайгүй хийсээд...

Буяндэлгэр -

Хнн.

Бадарч -

ЖИС-5 гээд нэг жижиг машин байнаа?

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Түүнд чинь лам нарыг ачиж явж байгаа ш дээ. Баригдсан лам нарыг.

Буяндэлгэр -

Хнн.

Бадарч -

Сайхан сайхан яралзсан цагаан шүдтэй. Тавхайсан цагаан залуухан лам нарыг эгнүүлээд суулгачихсан. Шар малгайтай нь...

Буяндэлгэр -

Хнн.

Бадарч -

Баригдаад явж байгаа. Тэгж явж байсан юм. Түүнийг муухан мэддэг юм. Түрүүхэн хуучлах гэж байгаад мартчихаж.

Буяндэлгэр -

Хөөрхий бүгдийн аваачаад хөөрхий цааш нь харуулсан байхдаа. Зайлуул.

Бадарч -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Бадарч -

Ганц нэг ял эдэлж 10 жил 12, 13 жил шоронд сууж байгаад гарч ирсэн улс байдаг л юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гарын ур их сайтай. Би түрүүн хэлсэн ш дээ. Засан хүмүүжүүлэх газар, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэнд байхдаа хувьдаа нэг авдар мавдар хээлүүлж байсан юм. Лам байсан хүн. Миний санаанаас гардаггүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Авирмэд гэж хүн лам байсан. Их сайхан тарган цагаан хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Урьдын юугаар хээ мээ мөн гоё гаргаж байгаа юм. Арслан марслантай авдар.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Хажуугаар нь цэцэг мэцгээр чимээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тэгээд би хувиараа 3 мөнгөн аяга хийлгэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Одоо нэг Дарьганга хийц гээд аяга гараад байна даа?

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Яг тэр шиг гоё хийж байгаа юм чинь. Нэг хазаар хийлгэж байсан. Их гоё хийж байсан.

Буяндэлгэр -

Их гарын дүйтэй улс байсан байна. Тиймээ?

Бадарч -

Ярихгүй. Юу ярьж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Гарын дүйтэй. Мундаг мундаг боловсролтой улс байгаа юм чинь. Тэр лам нараас баригдсан улс дотор.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тийм үүхтэй түүхтэй юм байгаа юм. Хан өндрийн хүрээний лам нар тийм дээ. Бичлэг: №020

Буяндэлгэр -

Энэ жилийн зуншлага ямар байсан бэ?

Бадарч -

Энэ жилийн зуншлага ер нь тааруу даа тааруу.

Буяндэлгэр -

Тааруу байсан уу?

Бадарч -

Бороо орой ороод.

Буяндэлгэр -

Таныг нэгдлийн боловсон хүчин байхад цаг агаар шал өөр байсан биз? Өвс ногооны гарц энэ тэр.

Бадарч -

Өөр байлгүй яахав. Шал өөр ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Зун болно. Хавар 6 сарын 15-даас хойш Хөхөө донгодоод. Мод ногоон униар татаад тиймээ? Хангай газар.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Чийглэг агаартай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Тоос байхгүй. Цэл ногоон байгаа юм чинь. 7 сар гараад хадлан мадлан. Энэ уулын амнууд чинь нэл цэцэг. Өнгө өнгийн цэцэг хичнээн гоё. Одоо тэгэхэд ингээд, би эртүүд ямар сайндаа ийшээ гарчихаад харамсаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Даанч юм байхгүй. Хувхайрчихсан байна лээ. Мал гэдэг чинь дээр үед тууврын мал гээд явдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бадарч -

Чи ч мэдэхгүй байхаа. Залуу хүн. Одоо амины мал чинь тийм байна ш дээ. Хавтгай цагаан өсчихсөн. Ямаа гэдэг чинь дандаа хараараа, улаанаараа ингээд сойлчихсон. Нэг хэсэг малчдын амьдрал их дээшээ гараад байсан шүү. Машинтай, унаатай, телевиз, радио бүх юмаар хангагдчихсан одоо мэдэхгүй. Энэ цаг агаар нэг хэцүүрвэл баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд гэж нэг юу байдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Бадарч -

Нэг зуд болох юм бол юм шувтарна шүү.

Буяндэлгэр -

Яанаа.

Бадарч -

Яанаа. Хадлан өвс аятай авсан хүн байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Одоо энэ хувиараа малтай болоод хүмүүс хадлан хэр хадах вэ?

Бадарч -

Овоо хаддаг байсан юм. Одоо хадах гээд өвс нь байхгүй юм чинь. Модны цоорхойгоор яана уу? гэхээс ...

Буяндэлгэр -

Хнн. Тэгвэл ихээхэн цас орох юм бол хэцүүдэх юм байна даа.

Бадарч -

Хэцүүдэхээр барах уу? Баларна.

Буяндэлгэр -

Социализмын үед өвс ногоо сайтай байсан болоод хадлан авахад бас харьцангуйгаар гайгуу байжээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.