Mavgan
![](../assets/images/interviewees/990410.jpg)
Basic information
Interviewee ID: 990410
Name: Mavgan
Parent's name: Batbayar
Ovog: Chandmani
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: Russian teacher
Work: Retired, head of Tariat Senior's Association
Belief: none
Born in: Mörön sum, Arhangai aimag
Lives in: Tariat sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: intellectual
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
belief
repressions
cultural campaigns
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За байзаарай би наадахыг чинь хэлүүлж авмаар байна. Их гоё юм байна. Бас л нэг нүүдэлчин ард түмний гүн ухааны юу шингэсэн юм байна. За өнөөдөр 2009 оны 10-р сарын 6. Би Тариат сумын засаг даргын албан өрөөнд байж байна. Тус Тариат сумын уугуул иргэн Магван багштай уулзаад байнаа. Таны гарын үсэг их сонин зурах юмаа. Хэн ч дуурайлгаж чадахгүй юм байна шүү.
Магван -
Хэн ч дуурайлгаж чадахгүй. Би л мэднэ. Нэг удаа нууцаа алдчихлаа. Далантай гэдэг хүн бол манай өвөг эцэг. Замбал гэдэг манай аавын хүү нь. Ухаан нь Далантайн хүү. Далантайн хүү Батбаяр. Батбаярын хүү бол Магван.
Буяндэлгэр -
Аа аа.
Магван -
За ингээд энд нэг ийм уламжлал байгаа юм. Манай аав бол хэзээний бичиг үсэгтэй. Ийм хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Магван гэдгийг хуучин Монгол бичгээр дунд нь биччихэж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхэд бол чи нэрээ ингэж бичиж өгнө шүү. Чи буруу бичээд байдаг юм байна гээд үүгээр ингэж ...
Буяндэлгэр -
Зааж өгсөн үү?
Магван -
Зааж өгсөн юм.
Буяндэлгэр -
Танай аав чинь тэр үед яаж бичиг үсэг сурчихав? Их сүрхий юм байна.
Магван -
Манай аав бол ерөөсөө элдвийн ааштай.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм цовоо гэх үү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм сэргэлэн хүн байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд ерөөсөө хонь хариулаад хонь хариулж явахдаа л хүнээр бичиг үсэг заалгаад тэрийгээ цасан дээр хуруугаараа бичээд л явсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн. Тангад ном уу? Хуучин бичиг үү?
Магван -
Хуучин бичиг. Монголжин бичиг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Босоо Монгол бичгээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгж сурсан гэдэг юм.
Буяндэлгэр -
Их адтай сэргэлэн хүн байж тиймээ?
Магван -
Тийм. Тэгээд ингэж бичдэг юм гэж тэгээд би жаахан сургуульд орохоор хэл тольтроо.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ороод Магван гээд хэлэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхнээ багш журнал дээрээ бичиж авчихаад ингээд буруу нэрээр дуудагдаад явдаг юм. Аавын үүнийг би их уламжлалтай юм гэж үздэг юм л даа.
Буяндэлгэр -
Харин их гоё гарын үсэг байна.
Магван -
Түүх намтар нь бол энэ Энэтхэг язгуурын үг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Магван ноён гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрний дурсгалд зориулсан Магван гэж бичгийн сав байсан ш дээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Ийм бэхийн сав гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг муу санаатай хүнийг бэхийн сав шиг санаатай хүн гэдэг тэр утгаар нь болбол тийм гэдэг юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яг учир түүх бол Энэтхэгийн нэг цэргийн ноёныг л мөнхжүүлсэн дурсгалынх нь нэр юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ юу тэгээд төвд хэлэнд байж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Мандал гээд нэг ном уншдаг юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ухаан нь Данзанравжаагийн бичсэн тэр юу шиг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр юу. Гэхдээ тэр бол яасан гэхээр зэрэг за юу гэж хэлмээр юм бэ? дээ. Тэгээд номон дотор байж байгаа юм. Мандал гэдэг номон дотор энэ шашны лам нарын уншиж байгаа ном дотор ингээд үсгээр биччихсэн байгаа нь Магван гээд Магван Ринбүүчи гэсэн тийм үг гарч байгаа.
Буяндэлгэр -
За? Аа ха.
Магван -
Яагаад тэгж бичснийг нь би одоо учрын олохгүй байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яагаад тийм нэр өгсөн юм? Яагаад энэ дотор байж байгаа юм? гэдэг нь надад их сонин санагддаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манайхан бол намайг ерөөсөө манай дүү нар болбол Бамбуу гэдэг юм.
Буяндэлгэр -
Яагаад таны Бамбуу гэж байгаа юм?
Магван -
Яагаад Бамбуу гэдгийг би нэршчихсэн. Ах гэдгийн оронд нь л Бамбуу гэдэг нэр өгсөн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхнээ өнөөх нь үзээд байсан чинь мэгзэм дотор байж байсан.
Буяндэлгэр -
За?
Магван -
Мэгзэмийн хоёрдугаар мөрөнд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Мэмэ давиди мэгзэм Жанрайсэг
Дэмид шамбо Бамбуу ... гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд одоо энэ ямар учиртай юм? болоо гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэхдээ болбол манай талд нэг бид нар Гэндээ гэдэг юм. Рандаабанжуур гэдэг хүн. Их эрдэмтэй номтой төвд, сансикрид хэлэнд нэвтэрхий хүн байсан бололтой байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр л олж өгсөн болов уу? гэсэн ийм санаа төрдөг юм даа. Одоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо болбол тэгж л төрж бодогдож байгаа юм.
Буяндэлгэр -
Магван гуай. Тариат сум чинь дээр үед их сайхан олон хүрээтэй байсан гэж сүүлийн үеийн ном, судалгааны ажилд их гардаг юм. Тариатын хүрээ гэж их том хүрээ байсан гэж.
Магван -
Тиймээ.
Буяндэлгэр -
Тэр таны сэтгэлд одоо юм байна уу?
Магван -
Манай аав бол зэгсэн сэргэлэн, зэгсэн түүхч ийм юу байна. Энэ болгон бол надад бичээстэй бий.
Буяндэлгэр -
За?
Магван -
Би тэрийгээ нэг хотод орхичихоод ирсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг энэ түүхийг ярихад бол урт хугацаа болно.
Буяндэлгэр -
Аа ха. Та тэрнээсээ сэтгэлд байгаа юмнаасаа хууч хөөрмөөр байна.
Магван -
За. Манай аавын тэр тэмдэглэл дээр болбол маш олон юм бий.
Буяндэлгэр -
За.
Магван -
Тэгэхээр Далай вангийн хошууны Тариатын хүрээ байгуулагдсан он сар нь 1668 он юм байна лээ.
Буяндэлгэр -
Их дээр үед юм байна ш дээ.
Магван -
1668 он.
Буяндэлгэр -
Их дээр үе юм байна. Их дээр үеийн юм байна ш дээ.
Магван -
1668 онд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд болбол хамгийн эхлээд Чойжилын сүм гэдгийг барьсан юм билээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Өөрсдөө.
Буяндэлгэр -
За? Монгол лам нар тиймээ?
Магван -
Мужаан нар.
Буяндэлгэр -
Мужаан нар.
Магван -
Мужаан нар барьсан юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд барьж байсан баруун Чойр гэдэг сүүлд нь баригдаад эхэлсэн юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Түрүүнд эхэлсэн. Тэгээд Чойжилын сүм дуусаагүй байж байтал өнөө баруун Чойрын сүм түрүүнд нь дууссан юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа аа. За?
Магван -
Тэрүүгээрээ Манжаас зөвшөөрөл авдаг байсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Жап гэдэг бичиг ...
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд тэр Жап гэдэг бичиг хүрээд ирсэн.
Буяндэлгэр -
Тэр зөвшөөрлийнх нь бичиг?
Магван -
Зөвшөөрлийнх нь бичиг.
Буяндэлгэр -
За?
Магван -
Уул нь бол Чойжилын сүм дээр тэр хаяг адрессыг хадах ёстой байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрнийгээ бол түрүүн яасан Чойрын сүм дээрээ хадсан байдаг юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр нь бол бэлэгшээсэн юмуу? одоо тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Юм тэмдэглэж үлдээсэн байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За ингээд тэгээд Халхад чинь тэр үеэс л шашин орж ирсэн юм байна ш дээ.
Буяндэлгэр -
За. Шарын шашин орж ирж тийм үү?
Магван -
Шарын шашин дэлгэрүүлсэн юм байна.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд ар халхад бол ерөөсөө хөгшчүүлийн ярьдаг яриагаар бол аман яриагаар бол Монголд бол Богдын хүрээ байгуулагдсан юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Том нь тэр.
Буяндэлгэр -
За?
Магван -
Хар хорин байгуулагдсан юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Төвлөрсөн. Гуравдахь нь бол Далай вангийн хошууны Тариатын хүрээ ...
Буяндэлгэр -
Оо за.
Магван -
Яг Богдын хүрээний байршлаар байршлаар баригдсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Баруун, Зүүн, Төв хүрээ гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ийм. Тэгэхдээ бол Богдын хүрээ чиг тэр, Хархорин чиг тэр, Тариатын чиг тэр Төвдөөс ламаа залдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр лам нарынх нь нэрс бол надад бий.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр яагаад Төвдөөс залдаг байсан юм бол? Яагаад Монгол лам нараасаа залж барьж яадаггүй байсан юм бол? Ямар учиртай юм бол?
Магван -
Тэр чинь одоо аргагүй юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шашин бол Энэтхэгт үүсээд Төвдөд дамжаад Хятадаар дамжаад ингэсээр яваад ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм учраас Төвд бол Төвдийн үед асар их дэлгэрсэн юм байна. Далай ламууд чинь ирээд 3-р далай лам мам ирээд тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэгээд Бээжинд очиж яагаад л ийм байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр жаягаа манай сайчууд болбол Төвдөд л очиж Энэтхэг, Төвд хоёрт л боловсорч байсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Боловсролоо олж авч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм учраас тийм байсан.
Буяндэлгэр -
За?
Магван -
Манай Тариатын хүрээнд болбол. Хамгийн сүүлчийнх нь Гэгээн Рэгдэлхүрэлхүү гээд гэгээн гэж бий.
Буяндэлгэр -
За?
Магван -
Надад зураг нь хотод бий.
Буяндэлгэр -
За бас Төвд хүн үү?
Магван -
Төвд хүн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Хамгийн анхных нь бол ирсэн он сар нь тийм гэгээн тийм юунд ирээд төдөн онд буцсан төдий жил энд захиран суусан гээд ...
Буяндэлгэр -
За?
Магван -
Ийм байдаг юм.
Буяндэлгэр -
Тэгээд энд захиран суухдаа Монгол лам нарыг сургаж байсан уу? Ямар үр дагавартай байсан юм? Тэр талаар бас сонсмоор байх юм. Таны бас ярьж сонсож байсан юм байгаа байх. Хүнээс дуулсан юм.
Магван -
Тэмдэглэсэн юм бол байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэгэхээр зэрэг 7 хүн, 8 хүн солигдсон байдаг юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Ухаан нь Монголын түүхийг үзээд байхад бол эзэн хааны найм дахь нь Жавзандамба байж байгаад л дууссан юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тариатын хүрээнд байж байсан ноёдууд бас найм байгаа юм.
Буяндэлгэр -
Их сонин юм тиймээ?
Магван -
Тэр гэгээний тоо найм байгаа юм.
Буяндэлгэр -
Аа их сонин юм.
Магван -
Тэгээд тэнд дээр бичсэн байдаг юм. Төдий он хүртэл байж байгаад Манжийн юуны Шарын шашин устлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гээд тэмдэглэчихсэн.
Буяндэлгэр -
Аа их сонин юм.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Тариатын хүрээ хичнээн ламтай, хичнээн хүрээ хийд байсан юм бол?
Магван -
За энд бол дотоод яамны нэг офицер хүнтэй хэн гэдэг билээ? дээ. Тэр хүний ярьж байгаагаар болбол 3-аас 5000 ламтай гэж ...
Буяндэлгэр -
Овоо юм байсан байна ш дээ? Их байсан байна ш дээ. 3-аас 5000 гэдэг чинь.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Их байна шүү.
Магван -
Тариат сумын төвлөрсөн энэ боловч сум болгонд сум болгонд жалга болгонд дугантай хуралтай байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Оо за.
Магван -
Тэрний нэрүүд бол бүгд бий.
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Надад.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ талаар болбол Тариатын хүрээний түүх мүүхийг бичих гэж байгаа гэсэн хүн мүн ярьж дуулддаг л юм байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд би үүнийгээ бичиж өгнө дөө гээд л манай нэг шавь сонирхоод миний тэр тэмдэглэлийг аваад үлдчихсэн байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Яг хувьсгал мандсаны дараа ер нь ямаршуухан байсан бол? Та хувьсгал мандахад 21 онд хувьсгал мандлаа гэж бодоход ...
Магван -
Би бол 32 онд төрсөн хүн.
Буяндэлгэр -
10-аад настай хүүхэд байж.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Таны сэтгэлд ер нь үлдсэн юм байна уу?
Магван -
Байлгүй яахав. Би бол яахав юм чиг бичдэг юмуу? гэж энэ зохиолч төрийн шагналт Түдэв байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Энэ бид хоёр Багшийн сургуулийг хамт төгсгөөд Багшийн дээдийн орос хэлний анги нэгдэхэд тэнд хоёулаа орж яасан юм. Тэгээд тэр нөхрийн миний авъяас ч тийм байсан юмуу? Хууч яриа ярих ийм юмнуудад маш их орсон. Тариатын түүх болбол бараг бий гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шашны чиг, хувьсгалын чиг, нэгдлийн чиг, сургуулийн чиг сургуулийн түүхийг би бичсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха. За та тэр сэтгэлд байгаа жишээлэх юм бол та хувьсгал ялахад 10 настай хүүхэд гэдэг чинь хүүхэд ахуйн юм сэтгэлд үлддэг дээ.
Магван -
Хувьсгалаас дараа 11 жилийн дараа төрсөн байна ш дээ. Аав ээжий ярьсан. Хүмүүсийн ярьсан юм бол өнөөдөр яриад бол багтахгүй.
Буяндэлгэр -
Та сэтгэлд байгаагаасаа хуучилчих? Боломжоороо л үлдээж авъя. Тэрнээсээ надад хуучилчих.
Магван -
Тэрнээс юунаас нь эхэлбэл эрэмбэ дараалалтай юм бэ? дээ. За ерөөсөө хувьсгал үүсээд л 24 он хүртэл нэг тийм төвийг сахисан байдлаар байж байгаад л лам нарт татвар оноогоод эхэлсэн юм байна.
Буяндэлгэр -
За?
Магван -
Лам нарт.
Буяндэлгэр -
За? Юуны татвар өгөх вэ?
Магван -
Мөнгөн татвар.
Буяндэлгэр -
Пөөх?
Магван -
3-аас 7 төгрөг тэгээд бодынхоо тоогоор ...
Буяндэлгэр -
За?
Магван -
Тийм төгрөг ноогдуулж эхэлсэн байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгэхээр зэрэг өнөө лам нар чинь лам нарыг хоёр хуваагаад л дээд зэргийнхээ лам нарт татвар хураагаад л доод талынхаа лам нарыг болбол гаргаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Сургуульд оруулаад л бичиг үсэг заагаад л ингээд бужигнуулаад эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Татвараар л эхлээд дарамталсан. Тэгж л татвараар эхэлсэн.
Буяндэлгэр -
Татвараар эхэлсэн юм байна тиймээ?
Магван -
Тэгсэн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд мал идээгээ зараад ингээд болохоо байсан. Дараагийнх нь арга хэмжээ бол хэлмэгдүүлэлт. Жинхэнэ өөрийнх нь барьсаг ингээд л дууссан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энд болбол Тариатын хүрээг ёстой устгасан шиг устгасан байгаа юм шашныг.
Буяндэлгэр -
За.
Магван -
Энд болбол Тариатын хүрээн дээр энд ардчилал үүсээд шашин мандлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэгэхэд бол Тариатаас жинхэнэ Тариатаас жинхэнэ Тариатаас үлдсэн лам байхгүй байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хүмүүсээс сураад байхад нэг лам байсан байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр ламтай болбол Ширэндэв гуай ирж уулзаж байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Нөгөө Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Ширэндэв гуай.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр ирж уулзаж байсан. Аа Майдар гуай ирж уулзаж байсан.
Буяндэлгэр -
Сайд нарын зөвлөлийн дарга байсан.
Магван -
Тийм. Майдар гуайн бичсэн Эртний барилгын судлал болбол ерөөсөө тэр ламын ярьсан бүх материалаа голлосон байдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Майдар гуай чинь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга барилгаа хариуцсан хүн байсан юм.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тийм байдаг юм байна лээ. За ингэж л үүссэн юм байна лээ. Тэгээд ерөөсөө яагаагүй. Ихэнх лам нар нь ингээд нэг талд хэлмэгдээд ирэхээр зэрэг одооны байгаа лам нарыг энэ Тариатын хүрээнд сууж байсан лам нар бүгдээрээ нутгаасаа оргосон байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Зарим нь Төвд хүрсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Төвд хүрснийг юугаар гэрчилж байна гэвэл тэр Мижидгомбын ах Цахирын хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хэн гуай билээ? Сэнгээ. Сэнгээ ламтан гэж Төвдөд очиж суугаад тэндэхийн хүрээний Да лам боллоо ш дээ.
Буяндэлгэр -
Сэнгээ Ринбүүчи гэж мөн үү?
Магван -
Аа ха. Сэнгээ Ринбүүчи.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэр Тариатынх. За гадаадад гарсан нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Жалханз Хутагт энэ тэр гэдэг чинь бол энэ Далай вангийн хошууны нутгийн улсууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд бүгд дүрвэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоогийн лам нар бол нэрээ өөрчлөөд л Тайхарт ч юмуу? Архангайд ч юмуу? тэгээд цаашаа Богдын хүрээ хүртэл явсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд одоо тэр хөгшчүүдийн ярихаар зэрэг би тэнд сурч байгаад тэгээд ингээд оргож зайлаад нэрээ өөрчлөөд ирсэн гэсэн улсууд бол маш олон байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Яг хэлмэгдүүлэлт одоо дайн байлдаан ямаршуу яаж явагдсан юм бэ? Янз янзаар ярьдаг ш дээ. Таны сонссон юм бол зөндөө л байгаа байх.
Магван -
Би энэ багшлах ажлынхаа гадуур түүх намтрыг бол маш их судалсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Содном сайдыг нас барсан газар би анх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Норжинжав.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Эвлэлийн хорооны дарга Сайнтогтох.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэдэг хоёр хүнтэй 61 онд байна уу? даа. 61 оны 4 сард юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Биднийг яг тэгж явахад нэг их гэрэл гарсан юм байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр л нэг анхны сансарын пуужин байсан болов уу? гэж бид нар боддог юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд тэнд Содном сайдын хөшөөн дээр яагаад Тариатын хүрээн дээр очоод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Чимэдравдан гэдэг ахмад настай хүн байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэднийд хоноод тэгээд хуучилж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ерөнхийдөө болбол Содном сайд чинь ерөөсөө Засгийн газрын юуны ямар юмны сайд байлаа даа. Аж үйлдвэрийн яамны сайд Содном гэдэг хүн л нэг хэдэн 5, 6 цэргийн дарга дагуулаад Архангай дээр ирээд л хуралдаад л нам, эвлэлийн гишүүд хуралдаад л тэндээсээ цэрэг татаад л сайн дурын цэрэг ...
Буяндэлгэр -
Нутгаас татсан юмуу?
Магван -
Төвөөсөө ш дээ.
Буяндэлгэр -
Аа аа.
Магван -
Тэнчээнээс ирсэн болбол Архангай дээрээс нэг хэдэн цэрэг авсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цэргийн ангиас.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд наашаа хөдөлсөн улсууд.
Буяндэлгэр -
Тэгээд нутгийн ардуудаас ...
Магван -
Ихэнх нь эвлэлийн гишүүн, намын гишүүн.
Буяндэлгэр -
Аа аа.
Магван -
Түр цэрэг нэртэй тийм улсууд.
Буяндэлгэр -
Төвөөс татсан юм байна. Тийм үү?
Магван -
Архангайн төвөөс.
Буяндэлгэр -
За.
Магван -
Тэрний дотор байсан тэр Норжинжав гэж яриад байгаа тэр хүн болбол орсон байгаа юм. Үйлдвэрчний хорооны дарга хийж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд шалгуулаад тэгээд наашаагаа болбол 2 машин юмуу? Хэдэн машин юм?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цэрэг. 10 машин цэрэг гэж ярьдаг юм. Тэрийг мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд буу тавьж өгөөд Цагаан давааны ард нэг хоёр хоёр сум өгч буудуулаад ингэж бууддаг юм шүү гээд тэгээд наашаа хөдөлсөн хүч нь тэр л байхгүй юу.
Буяндэлгэр -
За. Тэр чинь яг 32 он уу?
Магван -
Тийм 32 он.
Буяндэлгэр -
За.
Магван -
32 он.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд наашаа явсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Наашаа явахдаа бол агт авсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Замаасаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Агтаа туусан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Чулуут, Тайхар, Өндөр-Улаанаас аваад л 200 адуу туусан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Нэг нэг буу үүрчихсэн. Бусад нь бол машинтай. Өндөр-Улаанд ирээд Өндөр-Улаанд ирээд Чулуутын гол боочихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд дахиж тойроод дээгүүр Чулуутын голыг усаар гарч ингэж наашаа ирсэн улсууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд түрүүлж агт туусан улсууд энд ирээд энэ Хоёр хясааны энд болбол агтаа булаалгачихсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Буудаад булаагаад ингээд унаагүй болсон.
Буяндэлгэр -
Хэн буудаад авчихсан хэрэг вэ?
Магван -
Лам нарт.
Буяндэлгэр -
Аа нөгөө боссон лам нарт тийм үү?
Магван -
Боссон лам нар гээд байгаа юм биш. Лам нар ч яахав удирдах нь удирдсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ерөнхийдөө бол лам нар нэртэй ард түмэн л байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ард түмэн л байсан.
Буяндэлгэр -
Тэр чинь тэгвэл лам нарын нэрийн доор ард түмний бослогыг дарсан байна ш дээ.
Магван -
Тийм байхгүй юу. Одоо бол буруу л яриад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна. Тэгвэл тэгж ойлгож болох нь байна ш дээ.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Жанжингууд нь гөрөөчид, ихэнх нь буутай улсууд нь болбол гөрөөчид л байсан байхгүй юу. Харчууд гөрөөчид.
Буяндэлгэр -
За. Энэ чинь их сонин түүх байна.
Магван -
Тийм. Үүнийг л дандаа буруу яриад мэдэмхийрээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Манай энэ засаг төр чинь. Энэ улс төр ярьж байгаа улсууд.
Буяндэлгэр -
Аа ха. Гөрөөчид аргагүй ш дээ. Тэр чинь мэргэн буудна.
Магван -
Мэргэн буудна. Морь хар унах эзэмших бүх л юм ёстой Чингисийн гэж ярьдаг юм бол тэрийг сурсан Монголчууд шал ондоо байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Шал ондоо байна.
Магван -
За ийм.
Буяндэлгэр -
Тэгээд булаалгачихаж?
Магван -
Булаалгасан. Сүүлчийнх нь машин 10 машин, нэг М-Бехав юмуу?
Буяндэлгэр -
Бутуу тэрэг гэдэг байсан байх. Тийм. Тийм. Таны хэлдэгээр М- Бехав ч гэдэг билүү?
Магван -
М- Бехав байх. Тийм юмны яг тэр хувьсгалын гарам гэдэг дээр бид нар тэгэхэд олж ирсэн. Тэгээд сургуулийн пионерийн танхимд тавьсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Маш их хэмжээний цоож олж ирсэн. Тэрийг бас тавьсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхнээ аймгийн Эвлэлийн хороо аваад л устгасан л байгаа байхгүй юу. Одоо хаана явдаг юм мэдэхгүй.
Буяндэлгэр -
Хайран юм. Тиймээ?
Магван -
Тийм хайран юм байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр чинь дурсгал болоод түүх болоод үлдэх байсан байхгүй юу.
Магван -
Үлдэх байсан байхгүй юу. Энд л байж байх байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
За тэгээд гарч ирээд энэ Бүргэдийн Зуун мод гээд байна ш дээ.
Буяндэлгэр -
За тийм.
Магван -
Тэрийг тойрч ирээд тэрийг тойрч ирээд модонд бүгж хоносон байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Машинуудаа тэр мод руу оруулаад тэргээ тэнд нуугаад л хуягт хоёр танк гэж яриад байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэр хоёр хуягт танк тэр үед Монголд орж ирээч үгүй байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха. Хуягт машин л юм байна.
Магван -
Тийм. Хуягт машин. Хуягласан машин.
Буяндэлгэр -
Тийм хуягласан машин. Аа ха.
Магван -
Тийм юмтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд шөнөдөө тэндээ хоноод өглөө хоёр хуягтаа явуулсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аа тэгэхэд болбол Тариатын хүрээ гээд тэр бодлогоцоод байгаа чинь яасан гэхээр зэрэг уул нь бол өнөө Нацагдоржийн зохиол дээр Очирбатын яам гэж байгуулаад л Жаргалант сумнаас эхэлсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Хөвсгөлийн Галт, Чандмань гээд хойшоогоо явсаар байгаад л Нүхтийн хүрээ, Завханы Их-Уул, Тосонцэнгэл хүрээд тэндээсээ эргээд тэндээс эргээд л бүгдийн устгаад л хүрээ захиргаа гэдгийг нь шатаагаад л тэгээд Тариатын хүрээн дээр ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэгэхдээ бол 5000 хүн гэж ярьдаг юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
5000-аад хүн. Тэрийг дарахын тулд болбол 10 отряд ирсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өлзийбатын отряд, Ванчигийн отряд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Надад юунууд нь бий. Тэгээд Хөвсгөлөөр, Архангайгаар, Өвөрхангай, Баянхонгороор ингээд ухаан нь бүсэлсэн маягтай орж ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна. Аа ха.
Магван -
За ингэж орж ирсэн юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд Тариатын хүрээг ухаан нь бүслэх ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд тэр ирсэн хүч Тариатын хүрээг авчихаад Тариатынхаа хүрээнд ирж төвлөрөөд тэгээд ерөөсөө Архангайг эзлээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Урагшаагаа явсан. Мэдээ дуулсан байх л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд энэ Бичгэнээр ороод Бичгэнийг устгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэнд байсан улсууд маш олон улсууд ярьдаг юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Алж бариад ингээд тэгээд энд ирсэн байхгүй юу. Гуа гэдгийн энд.
Буяндэлгэр -
За?
Магван -
Энэ Гуагийн гозгор гэдэгт жинхэнэ байлдаан болсон газар энэ.
Буяндэлгэр -
За? Ард түмэн хувьсгалчид хоёр тэмцэлдэж тийм үү?
Магван -
Тийм. Эд хувьсгалчид хоёр тэмцэлдэж гэсэн үг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
За. Тэгээд энэ Гуа гэдэгт эзэлгэн биш наад юуны энд нэг хуучин сөнөсөн галт уулын юу байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Ямар толгой гэдэг билээ? Тасархайн энд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр ууланд л лам нар ард түмний цэргүүд боссон босогчид байсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгэхээр зэрэг тэрийг хоёр хуягтаа түрээд өгсөөгөөд тэнд дөхүүлээд очсон байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг яахав гэхээр зэрэг бүслээд тэгээд зогсчихоор нь бүслээд авсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр ард түмэн лам нар ард түмэн бүслээд авсан гэсэн үг байна тийм үү?
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Нөгөө ирсэн хоёр хуягтыг?
Магван -
За тэгэхээр зэрэг нэг эмгэн ирсэн гэдэг юм. Тэрэнд эмгэн явсан юмуу? Үгүй юу? Явсан юм билээ. Эмэгтэйчүүд бас явсан юм байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Оо за.
Магван -
Эмэгтэйчүүд явсан юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр жанжингууд чинь болбол хатан гээд олигтой шиг хүүхнүүдийг дагуулаад явдаг байсан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манай энэ Тариатад чиг байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр Дарь эх гээд ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би тэр хүмүүсийн нэрийг нутаг орныхоо дотор бол хэлэхийг бол татгалзаж байна.
Буяндэлгэр -
За. Болно. Болно.
Магван -
Ингээд явсан. Тэгтэл нэг эмээ тэгсэн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За цаадахаа хүл.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хүл. Дээсээр хүл.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Олсоор хүл. Тэгэлцэг болтол хүлчих гэсэн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд хүлчихээд хүлчихээд тойроод суусан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд яахав ийхэв болсон биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд гэрлээ асаасан юмуу? Яасан юм? Цаадахын чинь нүд гялалзаад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шар тос хийгээд шатаачих гэсэн гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ чинь олон түмэн лүү яасан нэг зохиол юм л даа.
Буяндэлгэр -
Тийм. Тийм.
Магван -
Аман зохиол гээд та нарын үед л яг л таарч байгаа биз дээ. Тийм юм ярьдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
За? За тэгээд шар тос хийж ...
Магван -
Шар тосыг шатаачих гэж ярьсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд ингээд тойроод бүслээд суучихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг яахав. Өнөөх чинь байлдаан хийх гэж яваа цэргийн зэвсэг чинь хөдлөлгүй яахав.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэр улсууд хөдлөхөд юу байхав. Тэгээд дайрсан юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд пар пирхийгээд уул өөд зугтах нь зугатаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ингээд тэнд бол жинхэнэ байлдаан нь болсон. Болж байгаа нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд өнөө машинтай цэргүүд ирээд ирээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд байлдаан үүссэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аа гэхдээ болбол олзлогсдоо хаана хийсэн гэхээр зэрэг Мухацын булан гэж бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ гүүр байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр гүүрний цаад руу аваачиж устгасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэнд бол 300-аас 500-аад хүн алсан байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ дээд талд нь бас алсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яс нь бол одоо хүртэл байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
50 хэдэн онд бол мэдэгдэхээр малын яс хаячихсан юм шиг тийм олон ...
Буяндэлгэр -
Босогчид бараг 5000-аад хүн байжээ?
Магван -
5000-аад хүн байсан гэдэг нь бол бараг үнэн болох гээд байгаа байхгүй юу. 3000-аас 5000 гээд байдаг чинь ...
Буяндэлгэр -
Яг л байх нь дээ.
Магван -
За тэгээд яасан гэхээр Содном сайд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэднүүдийг бүгдийн бүсийн тайлуулчихаад голын эрэгэнд бүсийн тайлуулаад цэргээр мануулчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Олзлогдсон. Нэг Орос сургагч, Содном сайд хоёр нэг урдуур нь яваад л тэгээд дараа нь буудсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Хнн.
Магван -
Тэр чигээрээ.
Буяндэлгэр -
Шүршсэн байхаа даа.
Магван -
Тэнд дотор маш их сонин юмнууд болсон байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэнд дотор бол шархдаад үхчихсэн хүн болоод хэвтэж байсан хүн хоёр чиг бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо үр хүүхэд нь энд байж л байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хоршооны манаа хийгээд байсан Гэндэнсүрэн гэдэг хүн байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Туулай Ёндон гэдэг хүн байдаг юм. Их сонин юмнууд болсон байхгүй юу.
Буяндэлгэр -
За? Тэр чинь их сонин юм байна.
Магван -
Тэгээд яахав жаахан овсгоотой, зальтай хүн байж л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд явж шалгаж барьж үзсэн үздэг юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд цөмөөрөнгийн үхэж гээд тэр мөрт нь хаячихаад явсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр нь хэвтсээр байгаад шөнө нэг юм гулсаж барьж байж гулсаж барьж байж гараад гэртээ хүрээд ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шархтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд энд байж байгаад л амь орсон. Тэгээд энэ чинь өөдөө өгсөөд хуучин Тариатын төвд яасан гэлээ? Ногоон Малгайт гэдэг хүн болбол энэ Хорго дундуур гараад ...
Буяндэлгэр -
За?
Магван -
Бугуйн толгойтын гарам гэдгээр гараад Хорго дундуур яваад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хар чулуут гэдгээр яваад цаад талд нь цаад талд нь болбол Ногоон дэнж гэж байдаг юм. Ногоон Малгайтын дэнж гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэнд болбол тэр Уруул Дамдин тэнд явсан. Уруул Дамдингийн жанжингуудын авгай чиг явсан. Хоёр гурван авгайтайгаа явсан юм байна лээ. Хоёр гурван хүн.
Буяндэлгэр -
Уруул Дамдин гэдэг нь ард түмний талын хүн үү?
Магван -
Бишээ. Ард түмний талын хүн. Тэр Дамдинсүрэн гэдэг бол цэргийн дарга байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яг Жаргалант сумын хүн. Яг бослого удирдсан хүн бол тэр.
Буяндэлгэр -
Аа тэр юмуу?
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Аа аа.
Магван -
Тэр хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд энд удирдаж яваад л энд ирээд энд цохигдоод л хойшоо гарч тэнд байсан байгаа юм. Тэнд дээр нь бол Өлзийбатын отряд гүйцэж очсон байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Гүйцэж очсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гүйцэж очоод цаанаас бол хэл мэдээ ирсэн хүн яахаар зэрэг наанаас цэрэг ороод ирэхээр зэрэг мань улсууд зугатчихсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр нэг авгайгаа аваад явж байсан. Бид морийг нь хүргэж өгсөн гэсэн хүмүүс байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд тэндээсээ шувт яваад их байцаалт аваад Галт руу ороод тэр Хөөнгийн дуган гэдэг дээр очиж хамгийн сүүлд бүслэлтэнд орж тэнд цохиулсан байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэнд болбол өөрөө чиг нэг сүмд хоргодсон юм билээ. Тэр хүүхэн мүүхэнтэйгээ ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэнд нэг гарахгүй аюултай юм ярьдаг юм хүмүүс.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд өнөө нэг давхар сүм байсан бололтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Давхар дээр нь гараад дээрээс буудаад байсан бололтой. Тэр Дамдинсүрэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр цэргүүд буудаж байгаад Уруул Дамдингийн аарцаг юугийн зад буудчихсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Явж чадахгүй болж л дээ.
Магван -
Аа тийм. Тэгээд ажилгүй болохгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр үлдсэн эмэгтэйчүүд тэр шархтай улсуудыг тэр сүмтэй нь шатаачихсан байна.
Буяндэлгэр -
Яасан аймаар юм бэ?
Магван -
Аюултай юм болсон байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн. Одоо тэр цэргүүд тиймээ?
Магван -
Тийм. Цэргүүд. Улаан цэргүүд ...
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Устгачихсан байгаа юм. Тэнд Оросын сургагч явсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Яасан аймаар юм бэ?
Магван -
Маш аюултай юм болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ зохиолчид чинь худлаа бичээд байхаас биш яг гаргаж ярихгүй, хэлэхгүй байна. Түүхчид ч хэлэхгүй байна. Ард түмэн л ярьж байна.
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Шатаачихсан байгаа байхгүй юу. Тэнд одоо ухаандаа энд нутаглаж байсан Товуу гэдгийн дүү Норжмаа гэдэг нэг сайхан хүүхэн тэр шатаалгасан байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Тэгээд хэд хэдэн эмэгтэй. Ийм л юм болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Эсэргүүний хувьд бол. За тэгээд дээшээ яваад тэр түр цэрэгтэй Хувьсгалын гарам гэдэг дээр Содном сайдын отряд очсон байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хувьсгалын гарам гэж нэрлэдэг юм.
Буяндэлгэр -
За.
Магван -
Тэнд дээр болбол очихдоо бол нэг хүн алсангүй. Нэг тагнуулыг Сүүл толгой гэдгээс бариад тэнд нь буудаж байсан гэдгийг Норжинжав гуай гэдэг хүн ярьдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд цаашаа Байлдааны Гозгор гэж бий.
Буяндэлгэр -
За.
Магван -
Та нар явахдаа Гурван Гозгор уул зааж өгөх байх. Тэр гурвын зургийг авахад тэр бол баримт болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр Хувьсгалын Гарам дээр хоноглоод шөнөдөө үүрээр гарсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хавар байсан учраас тэр чинь 5 сарын үед л юм шиг байгаа юм. 5, 6 сар.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гол үерлэчихсэн. Хөлгүй голоор хөвж гарсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Мориор өнөө агтнаасаа үлдсэн хэдэн мориор яагаад шар мараар гарсан гэж ярьж л байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Содном сайд эхнийх нь Гозгорт.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хоёр пульмёттайгаа ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цэргийнхээ дарга сургагч нартайгаа тэнд байж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд эвлэлийн үүрийн дарга байсан болохоороо тэр юунд яагаад гол анги тэнд нартайгаа эхний Гозгорт.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дунд Гозгор гэдэгт нь болбол өнөө нэг түр цэрэг, нам эвлэлийн гишүүд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Түр цэрэг гэдэг нь ёстой зүгээр гудамны хүн барьж аваад л аваад ирсэн юм билээ л дээ.
Буяндэлгэр -
Заасан болоод л явуулсан.
Магван -
Заасан болоод түрүүн ярьсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дунд талын тэр Гозгор нам, эвлэлийн гишүүд голцуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд л тэнд Норжинжав гуайн ярьж байгаагаар болбол өглөө үүр цайхад тушаал өгсөн байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Шөнөдөө галуун цуваагаар урд талдаа харуул туршуулууд нь яваад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд тэр Гозгорт үүрээс өмнөхөн гарсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд үүр цайхаар Содном сайд за ард, лам нарыг ялгана.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хүн рүү шүршиж болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аа Тариатын хүрээн дээгүүр шүрш.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд өнөө шүршээд байхаар зэрэг буу дуугарахаар зэрэг бужигнаад л зүгээр л ...
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Магван -
Шоргоолжны үүр эвдчихээр бужигнадаг шиг тийм л юм болсон гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгснээ нар тусахын үед л нар тусахын үед л Эрээн мод, Тариатын хүрээ хоёрын хооронд л Эрээн мод нь урагшаагаа баруун урд талдаа байсан юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хоёрын хооронд баахан бужигнаж байгаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгснээ нүүдэл аятай мал тууж байгаа аятай нөгөө хүмүүс чинь тэр хоёр Гозгорын ард талаар хүрээд ирсэн гэдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд байлдаан эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэнд бол нэг удаа нэг их олон хүн алж байхын би харсан гэдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр Норжинжав гуай эхний юунд байж байхдаа улаан чисжүү дээл өмсчихсэн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тийм аюултай цагт улаан дээл өмсөж содон дээл өмсөж болдоггүй юм билээ гэж ярьж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Надад. Би хаширсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд байж байсан чинь өнөө улаан содон дээлтэй хүнийг чинь бууддаг юм байна л даа.
Буяндэлгэр -
Тэгнэ.
Магван -
Тэгэхээр хонхорт ороод хэвтчихсэн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хонхорт.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд хонхорт ороод хэвтчихсэн чинь өнөө нэг төвгөр дээр нь буун сум ингээд шунгинаад л шороо маналзаад л ...
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Тэгээд байж байсан нэг морьтой хүн л давхиад ирсэн гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэг морьтой хүн бос чи гэхээр нь босоод ирсэн чинь өнөө бороохойгоороо цохисон. Тэгээд гурав цохиулаад нам унасан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Сүүлд хүлчихсэн туугаад аваачсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Содном сайдын тэнд дээр.
Буяндэлгэр -
За?
Магван -
Содном сайдын тэрийг чинь бас бүслээд яасан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Содном сайдын тэнд улсын арслан хэн гэдэг билээ? Аа нэг бөх.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр бас цэрэгт байсан хүн юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэр нь сүүлд орох байгаа. Аюуш гэдэг билүү? Энэ Жаргалант сумын хүн. Улсын арслан байсан хүн гэсэн байхаа. Тэр хүн давхиж очоод шууд бууны аман дээр давхиж очоод буудуулж байсан. Бороохойтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд мориныхоо дэлний хажуу руу шургаад унаад л ...
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Үхэж байсан. Тэгээд нөгөөдүүл чинь хүч дийлээд тэгэхнээ түр цэрэг өнөө дунд талын Гозгороор олон хүн гараад ирэхээр оргочихсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Зугатчихаж?
Магван -
Зугатсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Зугатсан хүнээс нь Хойд талын Хар чулуутад байдаг юм. Асга нь бол яг л бор иштэй. Гутал нь ястайгаа гутал нь ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хүн гутал байж л байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За ингээд л бариад авсан юм билээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Барьж авсных нь дараа бол яасан бэ? гэхээр зэрэг өнөөдүүлийг чинь хорьсон юм билээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Содном сайдыг тусад нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ингээд хорьж байгаад л тэгээд байцаад байсан юм билээ. Тэр наадам аятай юм болсон гэдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Ард түмэн Содном сайд энэ тэрийг бариад авчихсан хэрэг үү? Ард түмэн?
Магван -
Ард түмэн өнөө лам нар гээд байгаа чинь.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Бариад авсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэд нар чинь Содном сайдын отрядын зарим хүмүүсийг бариад авсан хэрэг үү?
Магван -
Бүгдийн бариад авахгүй юу.
Буяндэлгэр -
Бүгдийн барьчихсан уу? За?
Магван -
Оргосноос бусдын бариад авсан.
Буяндэлгэр -
Бариад авчихаж?
Магван -
Жанжин манжингууд нь цөм баригдчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Зарим жанжин нь бол цэргээ аваад зугатчихсан.
Буяндэлгэр -
Тэгэхээр ард түмний хүч их хүчтэй байж?
Магван -
Их хүчтэй байсан байхгүй юу. За тэгээд Норжинжав гуай ярьж байгаагаар бол Уламбаяр гуайн бичсэн нэг юун дээр ...
Буяндэлгэр -
Ц. Уламбаяр манай нутгийн зохиолч.
Магван -
Тэр хүний зохиол дээр бол Цэвээн Гэлэн гэдгийн зах зухаас ярьдаг юм. Тэр бол зоригтой байсан. Ногоон Малгайтын бодлогод ч сайн тусалсан хүн байдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд байж байсан Норжинжав гуай туугдсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр гудманд зогссон улсуудад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аа тэр Ногоон Малгайт, Уруул Дамдин тэр жанжингууд тэнд суучихсан. Нэг ширээ аятай юм юу яагаад эрээн модон дээр ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд байцаагддаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд л өнөө нутгийн чинь хүн танихгүйгээ юмуу? Юугаа тэгдэг юм? Ал , ал, ал гээд хашгираад байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд би явж байсан нутгийн хүн намайг таниач. Намайг таньсан юмуу? Таниагүй юмуу? ал, ал, ал, ал наадах улаанаа ал хутгал гээд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд за чи Ногоон Малгайтад л энэ мөнгөн аягыг энэ хадгийг барь даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд амь гуй даа гэж нэг лам зааж өгсөн бололтой юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яг тэр ёсоор нь яасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд л бэлдчихсэн байсан. Ах дүү нь. Тэр баригдчихаж гээд тэгээд оргуулж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд оргуулчихсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Морь уяж байгаад ...
Буяндэлгэр -
Хэнийг оргуулсан гэж?
Магван -
Тэр Норжинжав гуайг оргуулж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
За? Аа ха.
Магван -
Тэгээд л давхичихсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд бужигнаад ингээд тэнд ч хачин юм болсон. Оройхон ч болж байсан. Нар хэвийчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг нь давхиад яасан. Тэгэхнээ нутгийн таньдаг улсууд хойноос нь хөөсөн байдаг юм.
Буяндэлгэр -
За. Тэр Норжинжав чинь Улааны хүн байх нь байна ш дээ.
Магван -
Аа тийм. Улааны хүн.
Буяндэлгэр -
Улааны хүн байх нь. Аа ха.
Магван -
Тэгээд оргож байгаад тэгээд буцсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгж амь гарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ийм л юм болсон. Аа тэгээд Содном сайдад бол маш их гоё юм бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Баригдчихсан байж байхад нь Хангай сумын дарга хэн гуай билээ? дээ. Тэр дарга. Нэг эмнэлгийн Тариатын засаг дарга байсан нэг хүний авгай хоёр бас тэнд байж байгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Содном сайдын хорьж байсан модон дүнзэн байшин байсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд цонх монхын таглаад хаячихсан. Үүдэндээ харуултай тийм байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд яваад очсон чинь хоёулаа очъё гэж байгаад очсон чинь үүнийг оргуулж болдоггүй байхдаа гээд очсон чинь манаач нь унтаж байсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр нь цонхон дээр нь очоод манаач чинь унтчихжээ. Та оргож нисэх гэж юм байна уу? гэсэн чинь байхгүй хүүхдүүдээ танд юугаар туслах вэ? гэсэн чинь ус л уумаар байна гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэсэн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр нь хоёулаа хувин авч гүйж Тариатын голоос ус авч ирж өгч байсан. За их баярлалаа хүүхдүүдээ та нар амиа л өөрсдөө бодоорой гэж байсан гэж ...
Буяндэлгэр -
Хөөрхий.
Магван -
За ингээд маргааш нь цаазалсан байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр Содном сайдыг уу?
Магван -
Содном сайдыг.
Буяндэлгэр -
За? Яагаад тэр хүнийг сайд гэж нэрлэдэг болсон юм бол?
Магван -
Ерөөсөө Аж үйлдвэрийн яамны сайд, засгийн газрын төлөөлөгч энэ юуг дарах төлөөлөгч ...
Буяндэлгэр -
Нөгөө Ард Түмний бослогыг дарах, эсэргүүний бослогыг дарах тийм үүрэгтэй явсан хүн юмуу?
Магван -
Үүрэгтэй явсан хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд баривчлагдаад тэр яг алах үед бол ямарч сонин дээр байдаггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Содном сайдыг нэг жирэмсэн, намын гишүүн эмэгтэйтэй цуг буудсан байдаг юм.
Буяндэлгэр -
Хнн за.
Магван -
Хоёулангийн гарын ингэж байгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хүлээтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд тэр буудсан хүн нь ярьсан байдаг юмуу? Гэдсэн хөдлөөд байсан. Хүний гэдсэнд байгаа хүүхэд эхийгээ үхчихэд хөдлөж байдаг юм байлаа ш дээ энэ тэр гэсэн тийм юм ярьсан байдаг юм.
Буяндэлгэр -
Хнн. Аа яа яа.
Магван -
Тэр бол одоо хамгийн харгис явдал би тэрийг гэж боддог.
Буяндэлгэр -
Тийм байна шүү тиймээ?
Магван -
Тийм. За ингээд дарагдаад ингэсэн. Аа Ногоон Малгайтыг бол сүүлчийнх тэнд ярьчихлаа ш дээ. Хөөнгийн хүрээн дээр ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цаазлаад яасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аа манай аав бол хамтралын нярав байсан хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нярав, нягтлан.
Буяндэлгэр -
Аа ха. Хамтрал чинь хэдэн онд яалаа? Анхны хамтрал чинь? 30-иад онд уу?
Магван -
28 оноос үүсээд ...
Буяндэлгэр -
За?
Магван -
Үүссэн юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд энэ Их Жаргалантын хамтрал гэдэгт нэг тайж хүн хамтралын дарга.
Буяндэлгэр -
За?
Магван -
Баяр хувилгаан гэж саяхан нас барлаа. Энэ жил 110 жилийнх нь ой хийх гээд хойшилчих шиг боллоо. Энэ яагаад хойшилчихов.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр Их Жаргалантын хамтрал дээр ирсэн байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгэхдээ Ногоон Малгайтын Толгойтыг нэг цэрэг ганзагалчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу? Халимагтай хүн байсан гэдэг юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Халимагнаас нь өргөөд л шуудайнаас гаргаж ирээд л энэ Ногоон Малгайт мөн үү? гээд л үзүүлдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Байгаа юм. За ингээд тэнд дээр наадам хийсэн байгаа юмаа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэнд дээр нэг их сонин юм байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хаана ч байгаагүй. Эмэгтэйчүүд эрх чөлөөгөө олсон гээд гэзэг үсээ авчихсан ...
Буяндэлгэр -
Тийм. Тайраад ...
Магван -
Тайраад эмэгтэйчүүдийг барилдуулсан байгаа юм.
Буяндэлгэр -
За? Одоо эрх чөлөөтэй болж байна гээд?
Магван -
Эрэгтэйчүүдийг барилдуулахгүй. Эмэгтэйчүүдийг барилдуулсан. Маш сонин байгаа биз.
Буяндэлгэр -
Сонин байна.
Магван -
Тэгээд Сэндэр гуайн авгай хэн гэдэг билээ? Нэрийн олж аваад явбал та нар энд мэдэх үр сад нь байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүн хоёр жил наадам хийсэн. Тэнд дээр түрүүлсэн. Хойд жил нь түрүүлсэн.
Буяндэлгэр -
Хнн. Их чадалтай эмэгтэй байж.
Магван -
Оо тийм. Эрэгтэйчүүдийн мэх хийдэггүй гэнэ л дээ. Аль хүчтэй нь аваад шидчихдэг.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Тийм. Мэх тийм юм хийдэггүй. Аль л хүчтэй нь аваад шидчихнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За нэг ийм сонин юм байгаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Тэгээд аваад явсан тэрийг яасан бүү мэд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэг цэрэг ганзагалчихсан явсан байна лээ.
Буяндэлгэр -
Хнн. Тариатын энэ бослого байна ш дээ. Яагаад гарах болсон юм бэ? Тэр нь их сонин байна? Учир шалтгаан нь.
Магван -
Аа?
Буяндэлгэр -
Тариатын ард түмний бослого энэ лам нарын бослого яагаад гарах болов? Та бол багш хүн яагаад энэ бослого гарах болов?
Магван -
Энэ болбол энийг болбол би ингэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэгдүгээрт нэгдүгээрт Төвдийн талаас тэр ламтан байсан учраас эртнээс зохион байгуулчихсан.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр ... Гэгээн эсэргүүнээс өмнөхөн талд тэр Хоолтын хамтрал гэдэг дээр яг үүгээр нууц яваад тэнд очсон байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. За?
Магван -
Тэгэхээр зэрэг Дамдинсүрэнтэй гэрээ хэлэлцээр хийсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрийг чинь ард түмэн ярихдаа төдөн онд төрсөн, төдий настай, тийм нэртэй хүн энэ бослогыг удирдана гэсэн төлөвлөчихсөн ажил байсан бололтой юм билээ.
Буяндэлгэр -
Төвдөөс зохион байгуулсан гэж хэлэх гэж байна уу?
Магван -
Үгүй. Эндхийн лам нар хийсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Энэ Тариатын уу?
Магван -
Эндхийн лам нар.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тариатад чинь их том том лам нар байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ чинь бол асар их түүхтэй. Томчууд их байсан байна.
Буяндэлгэр -
Аа ха. Чадалтай лам нар олон байгаа л даа.
Магван -
Асар их байсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бараг бүгд яасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд ерөөсөө Далай вангийн хошуунаас очсон лам нар Ганданд очиж суугаад ном хаялцаад л тэгээд олигтойн Төвд рүү яваад л яагаад байсан байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үед тухайн засаглалыг эсэргүүцсэн тиймээ? Тийм л бослого боллоо ш дээ. Өөрөөр хэлбэл хувьсгалыг эсэргүүцсэн гэж хэлж болох уу? Ямар дургүйцэл хүрсэн учраас энэ бослого гарах болсон юм бол? Юу гэж ярьдаг юм бол?
Магван -
Энэ улсууд өнөө нэг дассан заншсан амьдралаар амьдарч байтал цоо шинэ шахаанд оруулаад ирэхээр зэрэг дургүй нь хүрээд эхэлсэн байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дургүйцээд энэ юу болох гэж байна? Яах гэж байна? гээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ухаан нь айлд нэг хүн орж ирээд юмын булаагаад л энэ миний юм энэ миний юм гэх юм бол тэр хүн хэр чинээгээрээ л тэмцэнэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Хорхой биенд нь хүрэхээр атиганадаг гэдэг шиг...
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Ийм л юм гэж боддог юм би.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд олон хүний уур хилэн нийлээд ирэхээр зэрэг л за ингэчихье гээд яагаа биз. Монголчууд нэг юманд туйлширахаараа ханцуйгаа шамлаад орчихдог. Үхэхээ мэддэггүй. Тийм биз дээ.
Буяндэлгэр -
Буу шийдэм хаанаас олж байсан юм бол?
Магван -
Анчдын буу. Яагаад бороохой гэж байсан гээч?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Буу зэвсэг нь хүрэхгүй болохоороо ташуураараа бороохойгоор зэвсэглэсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Зэвсэг хаанаас олдох арга байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр лам нарын бослогыг дарах гэж байсан отряд бол буу зэвсэг сайтай байж?
Магван -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Хурдан буутай пульмёттай. Хуягт тэрэгтэй тиймээ?
Магван -
Хуягт тэрэгтэй. Танк гэж яриад байгаа нь.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэгээд Тариатынхан танк хөллөдөг гээд Монголд ерөөсөө суулгахгүй байлаа ш дээ. Бид нарыг оюутан байж байхад ...
Буяндэлгэр -
/ Инээв/
Магван -
Дараахан энэ Өсөхбаярыг А. Сүхбаттай барилдаж нэг өшиглөчихсөн юмуу?
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Яасан юм. Тангардагийнхан гээд манай аймгийнхныг энэ ардчиллын үед Хувьсгалт намынх нь байдаг юмуу? Зэнээ ч байдаг юмуу? 7 үеийн урвагчид Эпүцэрэнгийнхэн гээд үзэж чаддаггүй л байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Эпүцэрэн гэдэг чинь Монголыг амиараа хамгаалсан хүн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр ямар түүхтэй хүн юм?
Магван -
Тэр үү?
Буяндэлгэр -
Би ерөөсөө сонсоогүй юм байна?
Магван -
Өөрөө Тайхарын хүн гэв үү?
Буяндэлгэр -
Би Баян-Уулынх.
Магван -
Надаас их юм дуулнаа.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
За Эпүцэрэн гэдэг Эпү гэдэг манжаар хүргэн гэсэн үг.
Буяндэлгэр -
За аа?
Магван -
Тайхарын ноён одоо Ноёны өвөлжөө гээд шүтээд байгаа тэрийг мөн байх гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гурвын давааны ард.
Буяндэлгэр -
За?
Магван -
За тэгтэл энэ их уртаа. Манж Монголыг тусгаар тогтночих гээд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Монголыг алдах гээд байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манжийн эцсийн арга хэмжээг энэ болсон.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгэхээр зэрэг Манжийн эзэн бол Гүнжээ наашаа явуулсан байгаа юм. Охиноо.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Зорилго нь яагаад явуулсан юм мэдэхгүй. Би сүүлд нь хэлье.
Буяндэлгэр -
За.
Магван -
Тэр охин Богдын хүрээнд ирээд Богдын хүрээнээс нааш жууз тэргээр хэдэн жил явж ирсэн мэдэхгүй. Хэдэн сар явсан юм мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр нь тодорхой юм байдаггүй юм. Ард түмний яриан дотор.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Гүнжийн зам гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гүнжийн зам гэдгийг гаргасан хүн байх нь байна ш дээ.
Буяндэлгэр -
За.
Магван -
Бас нэг юм гараад ирж байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тийм байна.
Магван -
Манжийн эзний гүнж үүгээр явсан юмаа гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр одоо миний хэлэх гээд байгаа бол одооны маршрут гээд нэг юм гаргадаг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Социализмын үед.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тийм. Та нарт ч гэсэн маршрут байдаг байлгүй.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
За ингээд явдаг. Тэгээд ард түмэн за түүгээр төдий л одоо энд явж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Замаа зас гээд аль үзэсгэлэнтэй газраар зам засаж явуулж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За одоо ингээд Тариатаас гэхэд энэ зам Богдын хүрээнээс Хангай сумын Ноён хангай хүртэл Гүнжийн зам гэдэг зам бий.
Буяндэлгэр -
За.
Магван -
Өөр газар байдгийг би мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ухаан нь Тариатын Суман голын цаад талд Гүнжийн зам гээд л байж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хойшоо Их Жаргалантад очихоор Гүнжийн зам гээд л байж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Жаргалант сум орохоор зэрэг Гүнжийн зам гээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд өнөөх нь яадаг юм бэ? Яагаад ийм юм барьсан юм гээд л зарим газрууд бол одооны энэ Хятадад хийсэн зам аятай хийсэн байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Пөөх яаж тэгж хийдэг байнаа? Хнн.
Магван -
Боломж байдаг юм бол би зааж өгмөөр байна.
Буяндэлгэр -
Аа ха. Хнн.
Магван -
Ийм их өндөр овоолчихсон.
Буяндэлгэр -
За.
Магван -
Тэгээд үүгээр явдаг юм байна л даа. Тэр чинь нэг хоёр хүн явдаггүй. Бүр багаараа ноёд түшмэдүүд нь явдаг. Үйлчлэгч нь, тогооч нь явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Унаа хөсөг тэгээд албат нь ингээд явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэгэнтээ зугаалуулж байгаа аялал юм биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгсээр яваад Ноён хангайд очсон байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Ноён хангайд зун очсон гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Зун очсон. Тэгээд хоёр ууланд л байгаад байдаг. Явахаа байсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Явах уу? гээд яадаг дуугардаггүй.
Буяндэлгэр -
Гүнж?
Магван -
Гүнж.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд хоёр уул дамжаад ингээд байгаад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг өнөө дагаж явсан түшмэдүүд түшмэдүүд болбол Манжийн эзэнд аавд нь захидал элч илгээжээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ингээд явахаа байлаа одоо яах вэ? гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр зэрэг элч буцаж ирж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Илч зарлигтай иржээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Манжийн эзний ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манжийн эзний ...
Буяндэлгэр -
Буухиа элч л яваа даа. Тиймээ?
Магван -
Буухиа элч л явалгүй яахав. Буухиа өртөө гэдэг чинь тэр ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Монголын ганц хурдан юу чинь буухиа өртөө.
Буяндэлгэр -
Буухиа өртөө байсан.
Магван -
Буухиа өртөө л гэж яриад байгаа болохоос биш ялгахгүй байна. Ялгахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ялгахгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ өртөө гэдгийг чинь Хубилай хааны хууль гараад яасан. Надад манай нагац талынхан өртөөний алба хийдэг. Манайхан ерөөсөө Дайлтан овгийнхон гэж Дайлтан гэдэг чинь өртөө ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ард талын албаныхан байсан юм байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо ингээд бодоод байхад.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм улсууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ийм л ажилтай юм.
Буяндэлгэр -
За тэгээд Манжийн хаанаас захидал юу гэж ирсэн гэнэ?
Магван -
Тэр явахгүй байгаа ууланд шан цалин пүнлүү буулга.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дашдагва гэдгийг бол юу тэр хоёр талын нутгийн нэр бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дашдагва ямар Дагва билээ? Хоёр уулын нэр. Би бичиж авч л байсан юм. Дашдагва ууланд 1000 сан тавь.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нөгөө нэг нэртэй ууланд түмэн сан тавь гэсэн байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд шагна гэсэн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Зарлигтай ирсэн. За тэгсэн чинь ...
Буяндэлгэр -
Сан тавьжээ?
Магван -
Сан тавьж.
Буяндэлгэр -
За?
Магван -
Хурал майдар, наадам зохиож.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цалингийн тэр орон нутгийнхан мэдсэнгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хувьсгал үүссэнээс хойш 24 онд юмуу? Хэдэн онд юм?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрнийг Сосорбарам гэдэг дархан хүн олсон.
Буяндэлгэр -
За. Аа ха.
Магван -
Тэр үед хавар зун болчихоор зэрэг цусан эвэр ургана л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хавар 3, 4 сард.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр дархан юуг нь олсон гэж?
Магван -
Тэр шагналыг олсон байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр ууланд булсан шагнал байна ш дээ. Тийм үү?
Магван -
Ууланд булсан шагнал.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Цалинг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэгээд бугын эвэр авах хэргээр тэр гөрөөчин нутгийн ёстой алдартай гөрөөч байж.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Сосорбарам дархан гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо охидуудаас нь энд бий. Миний ангид төгссөн хүүхэд генерал боллоо гээд их сонин байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм байна. Тэр найр хийлээ тиймээ? Магван гуай. Найр хийгээд тэр Манжийн гүнж яасан тэгээд?
Магван -
За тэгээд тэгээд буцсан.
Буяндэлгэр -
Тэр гүнж үү?
Магван -
Тэр гүнж буцсан.
Буяндэлгэр -
За.
Магван -
Тайхарын түүгээр дайраад тэгээд Богдын хүрээ ороод тэгээд маршрутаараа Бээжингээ ороо биз.
Буяндэлгэр -
За?
Магван -
Очоод аавдаа юу гэж хэлсэн гэхээр Ар халхаас надтай ханилах сайхан эр бол Тайхарын ноён Цэрэн гэдэг хүн байна.
Буяндэлгэр -
Бас их айхтар шинжиж явж?
Магван -
Тэр чинь улсаа төлөөлж яваа эршээлдээ байлгах гэж яваа хүн чинь том төлөөлөч байлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Магван -
Одоогийн энэ Айвенхоу Майнезын Жоноос хамаагүй давуу төлөөлөгч байхгүй юу.
Буяндэлгэр -
/Инээв/ Тийм байна.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
За ойлгосон.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Ойлгосон. Ойлгосон.
Магван -
Улс төрийн алсын их бодлоготой байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм байна.
Магван -
За би тэгж боддог юм. Миний бодол шүү.
Буяндэлгэр -
Тийм. Тэр зөв. За тэр Цэрэн ноён гэж хэлж?
Магван -
Цэрэн ноён гэж Манжийн эзнээс аргагүй дагаар ороод буугаад өгчихсөн. 200 жил дарлуулчихсан улсууд зарлигийг хүлээж авалгүй яахав.
Буяндэлгэр -
Тийм. Аа ха.
Магван -
Зарлигийг хүлээж авалгүй яахав.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав.
Магван -
За ингэхээр зарлиг хүрээд ирж.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үзлээ. Манай охин танай нутгаар явсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ар Халхаас чамтай л ханилбал ханилна. Ханилахгүй бол ханилах хүн алга гэж надад ирж айлтгалаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Чи болбол манай гүнжтэй охинтой суу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үгүй бол толгойгийг чинь авна.
Буяндэлгэр -
Цэрэн ноёнг?
Магван -
Цэрэн ноёнг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үүнээс нэг түүх гараад ирлээ.
Буяндэлгэр -
Тийм. Тийм байна.
Магван -
Урт сайхан хүрэн гэдэг Учиртай гурван толгойноос үндэс болсон ...
Буяндэлгэр -
Юндэн Гөөгөө чинь цэргийн ноён байхнээ тэгвэл?
Магван -
Үгүй ээ. Тэр чинь биш. Тусдаа хүн.
Буяндэлгэр -
Өөр түүх юм байна.
Магван -
Утгаараа ойлгож байна уу? Утгаараа агуулгаараа яриад байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За гараад ирж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Нацагдорж үүнээс санаа авсан байж болно.
Буяндэлгэр -
Болно. Болно.
Магван -
Тийм. Зэнээ Эпүцэрэнгээс санаа аваад хэлсэн байж болно.
Буяндэлгэр -
Болно. Болно.
Магван -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэгсэн чинь ингэсэн байгаа юм. Авгайн би ер нь эмэгтэйчүүдийг хүндэлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би хөгшнөө ч сайн хүндэлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Сэтгэлд таарахгүйдээ ам муруйна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэхдээ ерөнхий чигийн би бол дагах л ёстой.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм хүн байхгүй юу. Арга билэг хоёр чанар гэдэг чинь эндээ л байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Лам нар яриад л байна. Зурхайчид л гэнэ. Хичнээн ч зурхайч гарав. Хичнээн ч бөө гарав. Би ойлгохгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Монгол орон ерөнхийдөө буруу юмаар л бузартчихаад байна ш дээ.
Буяндэлгэр -
За? Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Ойлгосон.
Магван -
Нэг архиар, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэхээр ...
Буяндэлгэр -
Тийм. Үнэн. Үнэн.
Магван -
Бүх нийтээрээ шуналаараа бузартчихаад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Үнэн. Үнэн.
Магван -
Манай засаг төр ард түмэн чиг тэр, би чиг тэр, өөрөө ч тэр ...
Буяндэлгэр -
Үнэн. Үнэн. Аа ха.
Магван -
Ингээд бичиж аваад байгаа юм биш биз дээ.
Буяндэлгэр -
/Инээв/ Тэр яахав. Эпүцэрэнгийнхээ тухай үргэлжлүүлье.
Магван -
За тэгэхээр зэрэг Эпүцэрэн гэрлэчихсэн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Үр хүүхэд гаргачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Байж.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд эхнэр нь олон хоног бодоо биз.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрнийг би харж байсан биш. Би сонссон биш. Зүгээр өөрийнхөө бодлыг л ярьж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За эзний зарлиг хойно иргэн бид хүлээх ёстой.
Буяндэлгэр -
За?
Магван -
За чи Манжийн гүнжтэй суу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхгүй бол Монгол орон сүйрэхнээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
Дайн байлдаан болдог юмуу? Тиймээ?
Буяндэлгэр -
Бас ухаантай хатан байна. Тиймээ?
Магван -
Ухаантай хатан. Ухаан ер нь хэнээс гардаг юм. Өөрийгөө магтаад салахгүй юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Хааяа ухаантай юм гарна. Хааяа та нараас тэнэг л юм гардаг ш дээ.
Буяндэлгэр -
Хүн ер нь тийм ш дээ.
Магван -
Арга билэг хоёр чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд яасан?
Магван -
Явах болжээ.
Буяндэлгэр -
За?
Магван -
За хоёулаа нар сараар уулзаж байя.
Буяндэлгэр -
За?
Магван -
Салхи нүүдлийн шувуугаар мэнд усаа мэдэж байя.
Буяндэлгэр -
Монгол авгай нарийн ухаантай шүү. Гоё хэлсэн байна ш дээ. Тиймээ?
Магван -
Сайхан хэлж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм. Гоё хэлсэн байна. Нар сарнаар уулзаж явъя.
Магван -
Нар сарнаар уулзаж байя. Өглөө үдшээр салж явъя.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Ойлгосон. Ойлгосон.
Магван -
Салхиар мэнд усаа дамжуулъя. Нүүдлийн шувуу хоёроор ...
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Чи яв.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхгүй бол чи бид хоёр байхгүй.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Манай ахмадын зөвлөлийн дарга Жигжид гэдэг хүн байгаа юм. Урлаг мурлагт бол соёлын гавъяат болох гэж байгаа.
Буяндэлгэр -
За тэгээд ноён нь явсан уу?
Магван -
Ноён явсан.
Буяндэлгэр -
За. Аа ха.
Магван -
Цэрэн ноён. “Урт сайхан хүрэн”-ий түүх эндээс эхэлж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За би нэг аялаад орхий доо.
Буяндэлгэр -
Тэг тэг. Ямар гоё юм бэ?
Магван -
Бүгдийн ярих уу? Байх уу? Үлдээх үү? Яах уу?
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Нутагтай нэг жаахан юм үлдээнэ байгаа.
Буяндэлгэр -
/Инээв/ Холын хүн дахин дахин ирж чадахгүй шүү дээ.
Магван -
Тэгвэл дуугүй боллоо.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Юу яах гэж байгаа билээ?
Буяндэлгэр -
Та нэг ая барих гэж байгаа ш дээ. Урт хүрэний түүх гэнэ үү?
Магван -
Тийм. / Уртын дуу дуулав/ гурван зээтэй дуу гурав дахидаг юм.
Урт сайхан хүрэн уужмынхаа холдоо гүйдэлтэй шүү дээ.
Уйдашгүй амраг Сийриймаа минь дээ хө.
Удах тусмаа ..... билээ зээ.
Гурван тамираар нутагтайсан даа билээ дээ хө.
Гурван гэгээн дүүтэйсэн билээ дээ хө. За эхнийх нь.
Буяндэлгэр -
Аа ха. Нутгаа санаад дуулж байсан байна. Тиймээ?
Магван -
Нутгаасаа гарахдаа.
Буяндэлгэр -
Гарахдаа дуулж байсан. Хнн.
Магван -
За энэ дууг гурван өдөр гурван шөнө дуулдаг юм гэнэ лээ.
Буяндэлгэр -
Пөөх их урт байх нь. Үүний үгнүүд нь байна уу?
Магван -
Байгаад би дуулж байгаа биз дээ. /Инээв/
Буяндэлгэр -
Бичээстэй байвал хуулж авмаар байна.
Магван -
Бэлэн юм гэж хаа байдаг юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Бэлэн юм жаргал биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Зовлонтой юм жаргал байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Зовох тусмаа хүн чангардаг ш дээ. Хүн зовлон үзэх тусмаа даадаг гэж үнэн үг шүү. Монгол үг ухаантай.
Магван -
Философи.
Буяндэлгэр -
Философи.
Магван -
Манай хэлц үг чинь философи яваад байгаа.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Магван -
Үүнийг задлаад үзэх юм бол дэлхийн философичдийн философиос илүү л гарна.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Дутах юм байхгүй. Илүү гарна уу гэхээс биш. Давж гарна уу гэхээс биш дутах юм ерөөсөө байхгүй. Манай ардын ухаан үнэхээр гайхалтай.
Магван -
Тийм. Гайхалтай юм.
Буяндэлгэр -
Гайхалтай. Тэр Цэрэн ноён тэгээд Манжийн тэр гүнжтэй ханилсан хэрэг үү?
Магван -
Ханилсан.
Буяндэлгэр -
За?
Магван -
Үр хүүхдүүд нь ирсэн.
Буяндэлгэр -
Өө за.
Магван -
Ойлгосон уу?
Буяндэлгэр -
Үр хүүхэд нь Монголд ирсэн хэрэг үү?
Магван -
Монголд ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
За? Ямар сонин юм.
Магван -
За ийм. За би мэддэг юмаа л ярих ёстой юм байгаа юм. Мэддэггүй шахуу юм яриад байна. Энэ төслийн чинь төлөө.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Би зүрх гаргая.
Буяндэлгэр -
За?
Магван -
Ойлгосон уу?
Буяндэлгэр -
Ойлголоо.
Магван -
Намайг харин зөв сурталчлаарай. Буруу сурталчлав.
Буяндэлгэр -
Яалаа гэж буруу сурталчлах юм бэ?
Магван -
Би үүн дээр чинь гарын үсэг зурахгүй шүү.
Буяндэлгэр -
/Инээв/ Яалаа гэж буруу сурталчлах юм бэ? Магван гуай минь. Тэр хүрээ хийдийг хувьсгалын цэргүүд ирээд бүгдийн шатаагаад устгачихсан юмуу? Барон устгасан юмуу? Их олон хүрээ хийд байсан гээд байгаа ш дээ? Олон сүм хийд байсан гээд байгаа.
Магван -
Тэр чинь нэг удаагаар цохилт өгч чадахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Сүүлд нь байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
38 он хүртэл тэр бүгдийг хийсэн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Пөөх их удаан үргэлжилсэн юм байна ш дээ.
Магван -
Үргэлжлэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бид хоёрын яриа 10 цагаас эхэлсэн бол одоо 1, 2 цаг болж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цаашаагаа үргэлжлэх л ёстой.
Буяндэлгэр -
Түүнээс сэтгэлд үлдсэн сонссон юм байна уу? Яаж яаж устгаж байсан юм? Тэр сүм хийд, тэр дотор чинь асар их...
Магван -
Би дотор нь орж явсан биш. /Инээв/
Буяндэлгэр -
Асар их хэмжээнийн ном бурхан байгаа ш дээ. Тэрийг ачаад явчихсан юмуу? Булсан юмуу? Хэмхэлсэн юмуу? Шатаасан юмуу?
Магван -
Энэ Тариатад Далай вангийн хошуунд алдартай маш соёлыг авч явсан улсууд олон байсан.
Буяндэлгэр -
За.
Магван -
Би ойрхноос соёлын юмыг цуглуулаад нэг ТҮЦ барихгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
ТҮЦ / Түргэн үйлчилгээний цэг/ барихгүй би. Худалдахын тулд би эх орондоо ТҮЦ барихгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Судлах хойч үедээ үлдээхийн тулд надад ганцхан газрын зөвшөөрөл өг.
Буяндэлгэр -
Тэрийг бол танай засаг дарга л мэднэ ш дээ.
Магван -
Дуулав уу? Чи ороод ирэхээр би мэдэхгүй гээд байв.
Буяндэлгэр -
/Инээв/ Би яаж мэдэх вэ? дээ. Улаанбаатараас ирж байгаа хүн. Өөрийнхөө 0, 7 га-гаа ч аваагүй яваа. Авна л гээд зүтгээд байгаа. Авч болохгүй байна.
Магван -
Тэгэхээр зэрэг тиймгүй бол намайг хулгай хийгээд яваа өнөө нэг булш ухаад яваа, түүх дурсгалын газар тоноод яваа хүн гээд намайг тэгнэ ш дээ. Би хүн юм чинь өөрийгөө хамгаална ш дээ. Нэг тийм юманд л тус бол. Болж чадах уу? Танай телевизийнхэн л чадна. Тэр хоёр л газар үзмээр байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Алт мөнгөний төлөө бишээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Түүхийн дурсгал ямар юм байсан юм гэдгийг л ...
Буяндэлгэр -
Тэр алт мөнгийг жишээлэх юм бол сүм хийдэд байсан асар их хэмжээний бурхан, ном энэ тэрийг бол бас зарим нь нууж чадсан байхаа? Нууж авч гарсан бас нэг жаахан юм байгаа байх гэж бодоод байх юм? Одоо ч гэсэн булаастай ч юмуу? Уул хаданд ч юмуу?
Магван -
Алт мөнгө нь хамаа байхгүй ээ.
Буяндэлгэр -
Би бурхан мурхан ном судрыг л хэлээд байна л даа.
Магван -
Соёл.
Буяндэлгэр -
Соёл харин тийм. Тэр бурхан, ном судар.
Магван -
Газар доор байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Газар доор л булж нууж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Агуйнд л нууж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өөр газар байх газар байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Архангайн Ахмадын зөвлөлийн дарга Самданмөнх гэж байгаа.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Яг үнэнийг хэлэхэд Хувьсгалт намын тагнуул.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо хүртэл Ахмадын зөвлөлийн дарга гээд л явж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би их дургүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ 50 хэдэн онд намын үзэл суртлын хэлтсийн дарга байсан юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Манай Архангай чинь тэр 32 оны үеэс хойш төрд байтугай түмэн олонд нэрээ барчихсан улсууд байхгүй юу. Бидний нэрийг баруулчихсан улсууд байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ засаг төр.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яагаад үүнийг их зүрхтэй хэлж байна гэхээр Сталингийн даалгавраар устгах ажил яг л энд л явагдсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хамгийн их хэлмэгдэл болсон газар.
Магван -
Хамгийн их хэлмэгдэл ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хэлмэгдсэн хүмүүсийн түүхийг үзээд байхад Ёнзон хамбын даалгавраар тэгсэн гээд бүгд хэргээ хүлээчихсэн юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би баримт маш олныг дурдаж болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Түрүүний татвар өгөөд дийлэхээ байгаад ирэхээр нь зэрэг устгахын тулд...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Сталины санаачилсан төлөвлөгөөгөөр устгаж эхлэхээр зэрэг...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бүх юмаа элчлээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бүх буруугийн нэг ч эсэргүүцэхгүйгээр хүлээгээд хядуулчихсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Монголын сэхээтнүүд бол ийм л, энэ бол эх орноо хамгаалсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хэрэв тэд нар ингэж хэлмэгдэлд ороогүйсэн бол манайхыг Орос бөмбөгдчихөж чадах л байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм.
Магван -
Үнсэн товрог болтол.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Одоо Хятадууд бүгдийн худалдаад авчихсан байх чадах л улс шүү.
Буяндэлгэр -
Тийм шүү.
Магван -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өчүүхэн улсууд гэдэг бол өчүүхэн улсууд ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайн цаг үед даалгаврын хийхгүй бол өөрсдөө ч гэсэн хядуулах л байсан л даа.
Магван -
Хядуулах л байсан .
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Хүний эрхшээлд байна гэдэг энэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Чойбалсан бол, би яахав жаахан байсан. Мэдэхгүй ч гэсэн Чойбалсанг үргэлж тэгж 100% буруутгаад байж болохгүй юм байгаа юм.
Магван -
Бодоод үзээч би нэг юм хэлье.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аавыгаа мартаагүй хүн Хувьсгалт намыг мартаж болохгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгосон уу?
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Магван -
Ойлгосон уу?
Буяндэлгэр -
Ойлгож байна.
Магван -
Аавгүй бол бид нар байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Аа ха.
Магван -
Байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгосон уу?
Буяндэлгэр -
Ойлгосон.
Магван -
Хувьсгалт намгүй бол Ардчилсан нам байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Харилцан уялдаатай...
Магван -
Манай Монголчууд нэг хачин юманд төөрдгийг би мэдсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Олж.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би яахав нас ахисан хойноо Орос хэлний багш боллоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би их азтай хүн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Улс төрийн талаар Назарова гэдэг буриад багш ирсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха. За.
Магван -
Би түүнээс их юм сурсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Борис Басилович Попав гэж хүн ирсэн.
Буяндэлгэр -
За.
Магван -
Би тунтайтах аргаар хөөгөөд гүйцдэггүй юм байна лээ. Хэлийг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хэдэн зуун жил болчихсон юуг үндсээр нь судлаж бид чадахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Чадахгүй.
Магван -
Монгол хэлээ бол ойлгоно шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэр хүн бол маш товчхон ойлгуулсан. Надад.
Буяндэлгэр -
Аа ха. Яаж ойлгуулсан танд?
Магван -
Тэр гайхамшиг. Би түүгээр нэг юм арай ажлаас хасагдчихаагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Аргачлал нь их сүрхий байж.
Магван -
Аргачлал маш, тэр мэдлэг бол задгай.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ёстой Ардчилсан мэдлэгтэй хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүний гавьяа
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ажилтан
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ах нь Песхов хотын хүндэт доктор. Өөрөө цол хамгаалах гэж байгаад багштайгаа яахав ам муруйчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Монголд цөлөгдөж ирсэн юм. Би их азтай хүн гэж боддог.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрнээс л их юм сурсан даа.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал юу сурсан та? Аргачлал нь ямар байх юм? Та тэр аргачлалаас нь оршлох арга тал хэрэглэж байсан уу?
Магван -
Хэрэглэлгүй яадаг юм. Түүгээрээ л амиа хамгаалсан. Цалингаа хамгаалсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өнөө хэн гуай тэгж байсан юм. Уулзалтан дээр очиход өнөө нэг ... Намнандорж гуай.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Та одоо ямар цол хамгаалах гэж байна гэсэн чинь цолоо байтугай цалингаа хамгаалж чадахаа байх гээд байна.
Буяндэлгэр -
/Инээв/ Намнандорж гуай. Ө. Намнандорж гуай.
Магван -
Тийм. Гоё хэлээ биз. /Инээлдэв/ Өөрөө орос авгайтай. Охидууд нь Үржнээ мүржнээ гээд л бид нар ямар тэдэнд хүрэх биш дээ. Түдэвтэй үерхэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манай ангийнхан бол гарамгай.
Буяндэлгэр -
Их боловсролтой улсууд байж?
Магван -
Надаас бусад нь доктор болсон байх. Би ахлах багш.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ахлах багш надад болоо.
Буяндэлгэр -
Аа ха. Та хэдэн жил багшилсан?
Магван -
35 жил.
Буяндэлгэр -
Оо за. Бас удаан багшилж.
Магван -
Би багш нарынхаа тухай, сургуулийнхаа тухай их бахархаж явдаг юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Манайхаас одоо яг одоо Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Чадраа байж байгаад би ном заасан гэж хэлэхгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дадлагын ажил хийж явахад 1-р сургуульд байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Чадраагийн дүү Магван гэж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр бид хоёр чацуут байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бид нарыг сайн мэднэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Элбэгдоржийг юм хийхгүй байна гэж ард түмэн хэлж байх шиг байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Юм хийж байх шиг байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ямарч гэсэн академийг маш олон газрын удирдлагыг солиод академийн ерөнхийлөгчийг саяхан сольчих шиг боллоо.
Буяндэлгэр -
Тийм соличихсон.
Магван -
Тэр хүн миний шавь. Энхтүвшин.
Буяндэлгэр -
Тийм. Энхтүвшин гээд насаар нэлээд гайгуу хүн байх шиг байна лээ.
Магван -
Гайгуу ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Гайгуу ш дээ. Гарал үүсэл маш сайтай.
Буяндэлгэр -
Тийм үү?
Магван -
Аав ээж хоёр нь ...
Буяндэлгэр -
Нэгдэлжих хөдөлгөөний үеэр та хаана байсан бэ?
Магван -
Яг энд байсан.
Буяндэлгэр -
За. Таны сэтгэлд юм байна уу? Нэгдэлжих хөдөлгөөний үеэр яг яаж байсан юм бэ?
Магван -
Би нэгдэлжих хөдөлгөөний тухай ярьж өгөх хүнийг зааж өгье.
Буяндэлгэр -
За. Хэн гэж?
Магван -
Би энэ талаар яагаагүй.
Буяндэлгэр -
Хэн гэж хүн байна?
Магван -
Магван миний амьдаа.
Буяндэлгэр -
За.
Магван -
Магван.
Буяндэлгэр -
Төв дээр байна уу?
Магван -
Одоо энд байгаа. Улаанбаатарын харъяат болоод нүүгээд очсон.
Буяндэлгэр -
Явчихсан уу?
Магван -
Энэ бол хоньчноос нь авахуулаад бригадынх нь дарга тэгээд тийм ажил хийсэн хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэд нар л ярина уу? гэхээс дарга нар бол ярьдаггүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Тиймээ. Тийм.
Магван -
Минжүүр гуай ярихгүй. Намжиг ярихгүй.
Буяндэлгэр -
Соёлын довтолгоо гээд их сайхан юм болж байлаа ш дээ. Тэр чинь их хэрэгтэй юм байлаа ш дээ. Соёлын довтолгоо?
Магван -
Би одоо боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Эрүүл мэндийн ажил соёлын довтолгоон дээр л явж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Социализмын үед.
Буяндэлгэр -
Тэр чинь Монголын ард түмнийг аварсан шүү дээ.
Магван -
Аварсан л байх. Одоо юу байгаа юм.
Буяндэлгэр -
Өсөж торниход нь маш их үүрэг гүйцэтгэсэн ш дээ.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Өвчнөөсөө салах ...
Магван -
Манай эрүүл мэндийн систем буруу байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Боловсролын систем буруу байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цөмөөрөө Оросынхоор байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Монголынх бол тэрнээс давуу систем байсан юм.
Буяндэлгэр -
Байсан юмуу? Ямар систем байсан юм бэ?
Магван -
Байсан юмаа.
Буяндэлгэр -
За.
Магван -
Одоо энэ сургууль гэж байнаа.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Сургууль гэдэг чинь шавилан суух гэх үү дээ. Бүлгээр нь багаар нь сургах ...
Буяндэлгэр -
За?
Магван -
Энэ бол буруу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Монголын тэс өөр онол байна.
Буяндэлгэр -
За?
Магван -
Шат дараалан сургах шатлалтай сургалт гэж ...
Буяндэлгэр -
Тэр нь юу байх вэ?
Магван -
Би Төвд хэл мэддэг байлаа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Гэлэн цолтой байлаа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгтэл ах дүүгийн сайн санасан хүн хүүгээ лам болгоё танд шавь оруулъя гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өгөх ёс нь юу вэ? Хадаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хадаг ёс хоёр л сүү хоёр л өгнө.
Буяндэлгэр -
За?
Магван -
Энэ чинь Монголын л уламжлал ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өөр юм өгөхгүй. Авилгал мавилгал юу юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Тэр хүн ямар үүрэг хүлээсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүн ямар үүрэг хүлээв?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүнийг л хүн болгох, боловсролын талаар хүн болгох үүрэг хүлээлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Тийм. Ойлголоо.
Магван -
Бүх мэдлэгээ заана.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэг хүн тэгэхээр нэг юмуу? хоёр л шавь таарч байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манай Монголын сургалт.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо 30, 50 хүрчихээд байна ш дээ. 60 хүрээд байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ сургалтаар сургахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Сурсан шиг сургахгүй. За тэгээд тэр багш яадаг байсан гэхээр өөрийнхөө мэддэг бүх зүйлийг ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би эхний боловсролыг болбол маш их магтдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Итгэчихсэн болоод тэгж байгаа юм болов уу? /Инээв/
Буяндэлгэр -
Цөөхөн хүн сургадаг учраас багш нь бүрэн түүнийг хариуцаж сайн сургадаг байсан байна. Тиймээ?
Магван -
За одоо би хэлэх гээд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би хэлэх гээд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр шавь хадаг, зул, хүж ийм л юм өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд багшдаа бэлэгтэй ирдэг юм байгаа биз. Сүү цагаан идээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр нь жинхэнэ Монгол байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо юу өгдөг юм мэдэхгүй ээ. Доктор болж байгаа улсуудыг л хараад байхад 20, 30 саяыг л өгөөд байх шиг байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр нь хамаа байхгүй. Илүүц үг ярьж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүн ийм хариуцлага үүрэг авсан хүн яах ёстой юм бэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүнийг л өөрийнхөө мэддэг бүхнийг заах ёстой.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэгээд яахав арай ингэж суудаггүй юм байгаа биз. Заримдаа сууж байсан юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд гал түлэхээс авахуулаад, багшдаа цай чанахаас авахуулаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Багшдаа цайгаа яаж барихаас авахуулаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Давсаа хийхээс авахуулаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өнөө багш чинь зааж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Амьдралын ухаан зааж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Манайхан амьдралын ухаан зааж байна уу? Маркс тэгж хэлсэн. Ленин тэгж хэлсэн. Мао Цэ Дун тэгж хэлсэн гэж зааж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр чинь амьдрал биш шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тийм. Амьдралаас их хол л доо.
Магван -
Хол байхгүй юу. Жижгээс нь эхэлж зааж байсан. Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яг л өөр шигээ болгох гэж хүмүүжүүлж байсан. Энэ талаар нь би шүүмжилдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо боловсролын систем ёстой дампуурал дээрээ хүрээд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Оросын систем, Европын систем ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр багш ингээд бүх юмаа заагаад зочны морийг аргамжих, эмээллэх бүх амьдралын нарийн ширийнийг заагаад өгчихнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Аав ээж нь заачихсан. Тэнд дээр нь багш нь заачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Багшийн үгнээс гарч болохгүй. Ном байхгүй. Шашны ухаан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яг л дагана.
Буяндэлгэр -
Тэгээд хэдэн жил тэр хүүхдийг чинь тэгж сургадаг байсан юм бэ?
Магван -
Систем байхгүй байсан юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Чөлөөт систем байсан байхгүй юу. Чөлөөт систем. За тэгээд яадаг юм бэ? гэхээр зэрэг өөрийнхөө мэддэг бүх юмыг заагаад хар бор ажил тиймээ? Аргал, хомоол түүх, гал түлэх, хоол яаж хийх, яаж амттай хийх бүгдийг сургачихваа?
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Өөрийнхөө багшид өгдөг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өөрийг нь хүмүүжүүлсэн багшид эрдэм мэдлэг нь дутаад ирлээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэгэхээр дээдүүлдээ өгдөг байсан юм. Тэр хүн заагаад ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр хүн заагаад өнөө хүний заасан дээр өөрийнхийгөө заагаад дуучихаар зэрэг бас дахиад багшдаа өгдөг байсан юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Ойлгож байна.
Магван -
Дэвшээд байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Магван -
Шат дамжаад байна ш дээ. Манайхан аятай 12 жилийн сургуульд системд орно гээд 30, 30-аараа биш байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд яваад байхаар зэрэг хүн хүнээс юм сураад ухаандаа мэргэшээд л ...
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Явж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг багш тэгээд хэдэн шавьтай байх вэ?
Магван -
2, 3 байсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Дээрээ очоод ирэхээр олширч байсан юм байна. 5, 10-аас илүү гарч байсан юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үгүй юм шиг байгаа юм. Сайн гэсэн болгондоо ах дүүсийн найрамдлын систем гэх үү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үүгээр л явж байсан. Тариатын хүрээний бүх сайчууд дуусаад ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр чинь 5 ухаан. Ном, ... юу юу гэдэг билээ? 5 ухаан гүн ухаан, математик, зурхайн ухаан тэгээд энэ болгоныг дуусгаад Богдын хүрээ рүү Тариатын хүрээнийхэн шавь нараа Богдын хүрээнд байсан шилмэл ухаанд нь одоогоор бол доктор, профессор, академич рүү Богд руугаа явуулж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа.
Магван -
Тэд нар заагаад ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэд нар заагаад багшдаа хүч хүрэгдэхээ болиод ирэхээр зэрэг ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Төвд рүү явуулж, Энэтхэг рүү явуулж сургаж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Оо тийм байна.
Магван -
Систем нь шал өөр байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Нарийн системтэй байсан байна.
Магван -
Ганцхан системтэй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Энэ системийг ярьж байгаа Ренчин гуай ч юм ярихгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ёожилчихоод яваад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ийм сэтгэлгээтэй болоосой гэж би их хүсэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Боловсролынхоо системыг, эрүүл мэндийнхээ системыг ийм болоосой гэж.
Буяндэлгэр -
Аа ха. Хувьсгалын нэг, саяхан даа соёлын довтолгоо чинь. Соёлын довтолгооны үеэр яг яаж байсан юм бэ? Хөдөө орон нутагт?
Магван -
Би нэг шог юм яръя.
Буяндэлгэр -
За?
Магван -
3 дахь өдөр ариун цэврийн үзлэг нэртэй. Ард түмний дунд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Түүнийг хөөгөөд соёлын өдөр, довтолгоо...
Буяндэлгэр -
За довтолгоо?
Магван -
Довтолгоо маш сонин байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Хоёр өөр ухагдахуун бодогдож байгаа биз дээ ?
Буяндэлгэр -
Тийм байна. Тэр чинь яг хэдэн онд байсан бэ?
Магван -
50 хэдэн оноос үүссэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
50 хэдэн оноос. За би тэгээд нэг шог юм яръя л даа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Монголд Ренчин Бямбаев гуай гэж нэг ёгт бөгөөд ухаантай агуулгатай хүн байсан.
Буяндэлгэр -
Тийм. Дэлхийд алдартай эрдэмтэн.
Магван -
Дэлхийд алдартай.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Манай нутагт Түнжин Даваа гэж хүн байсан юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр хүнийг давсныг ярьвал хэдэн жил яриад яахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би товчхон соёлын довтолгооны тухай нь яръя.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Архангай дээр очиж.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Архангай дээр байж байсан. Соёлын довтолгоо 3 дахь өдөр явдаг байсан ш дээ. Ард түмэн ариун цэврийн өдөр гээд...
Буяндэлгэр -
За?
Магван -
Тоос шороогоо буулгаад л аяга маягаа яагаад л нөгөө хар алчуураа хаяад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Марль аваад л ингээд нэг хуурах тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгсэн хэрнээ их ач холбогдол өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Түүнийг Түнжин Даваа яаж мэхэлсэн яасан гэхээр...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шүүмжилсэн гэхээр зэрэг ингэж байгаа юм. Архангайд байдаг малтай идээтэй. Тэрүүхэн тэнд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хөөе хөөе нөгөө соёлын довтолгооныхон ирнэ хөгшөөн гээд газар ухаад байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
ОО-ын өрөө хийгээд цагаан даавуугаар яачихсан. Түүнээс нь наахан сандал аваачиж тавиад нэг гүцтэй ус алчуур аваачаад тавьчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэртээ орж ирээд л суухад идээ мидээ, тэгж байтал соёлын довтолгооныхон 69-тай давхиад ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Магван -
Тэр чинь эмч нар голдуу явдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Явдаг байсан юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Би эмчийг уйлуулж ч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Давах л гэж хийж байгаа байхгүй юу. Түнжин Даваа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгж тэгж 69-иасаа буугаад босоо шээчихсэн.
Буяндэлгэр -
Хнн.
Магван -
Хараад л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Мань хүн гадаа суучихаад дурангаа барьчихаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хаана яаж явна гэдгийн бүгдийн судалсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгтэл босоод шээчихээд орж ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өнөөх гар угаалгадаг газрынх нь хажуугаар өнгөрөөд ороод ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тавагтай идээгээ өг гээд авгайдаа захисан байгаад аваад өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өнөөх гар угаагаагүй гараараа идээнээс авсан.
Буяндэлгэр -
Идээнээс авсан аа ха.
Магван -
Та нарын ямар юмныхан ариун цэвэр гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хар бузар новшнууд одоо явж...
Буяндэлгэр -
Гараа угаа?
Магван -
Гараа угаа биш. Одоо тонил.
Буяндэлгэр -
/Инээв/ Аа ха.
Магван -
Юу яасан соёлын довтолгоо ариун цэврийн үзлэг хар балиар юмнууд гээд хөөгөөд явуулж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
/Инээв/ Давж байна шүү.
Магван -
Давж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм. Давж байна. Яг тийм л байсан л даа. Тэгэхдээ соёлын довтолгоо эмчийн үзлэг...
Магван -
Маш их хэрэг болсон.
Буяндэлгэр -
Маш их хэрэг болсон шүү.
Магван -
Одоо дутагдаж байна.
Буяндэлгэр -
Дутагдаж байна. Би харин тэгж байгаа юм. Соёлын довтолгооныг дахиж явуулмаар байна гэж.
Магван -
Зөв. Маш зөв.
Буяндэлгэр -
Тийм. Би тэгж ярьдаг байхгүй юу. Соёлын довтолгоо Монголын ард түмнийг усанд оруулж сургасан. Ариун цэвэрч байж сургасан. Маш их юм өгсөн. Эмчилгээнд эрүүлжүүлсэн. Түүний ач тусаар Монголын ард түмэн өссөн.
Магван -
Өссөн.
Буяндэлгэр -
Одоо соёлын довтолгооныг дахиж явуулмаар байна.
Магван -
Явуулах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Тийм. Яагаад гэвэл эргээд дахиад бохир тал руугаа ороод байна шүү. Халуун устай газар их цөөхөн болсон байна.
Магван -
Би хэллээ ш дээ. Монгол орон бузартчихаад байнаа. Гурван юмаар...
Буяндэлгэр -
Таны хэлдэг үнэн шүү.
Магван -
Тиймээ?
Буяндэлгэр -
Байсан юмнууд их эвгүй хувьчлагдсан учраас, өмч хувьчлалын талаар таны бодлыг сонсмоор байна?
Магван -
Өмч хувьчлал гэдэг болбол дэлхийн орнуудын өмч хувьчлалыг ёстой хуулбарласан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ёстой өмч хувьчлал биш өмч идэх арга болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Таньтай би санал нэг байна.
Магван -
Ийм юм болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр Ганхуяг муяг шүүмжилдэг л юм байна лээ. Түүнийг би мэдэхгүй.
Буяндэлгэр -
Өмч хувьчлалын үеэр та яг хаана байсан бэ? Энд байсан уу? Хотод байсан уу?
Магван -
Энд байсан.
Буяндэлгэр -
Энд байсан юмуу?
Магван -
Энд байсан.
Буяндэлгэр -
Тариат сумын өмч хувьчлал яаж явагдсан бэ? Түүнийг сонсмоор байна.
Магван -
Тариат сумын өмч хувьчлал...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өнөө нэг орон нутгийн чанартай хямрал. Жагсаал цуглааныг чинь урьд .../01/37/46/ нэрлэж байсан юм байна. Ийм л юм болоод өнгөрсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэр нь бар амьдрал дээр бол хялгасгүй хоцорсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр бол хувааж идэх юм.
Буяндэлгэр -
Та бол сумын төв дээр албан хаагч хийж явж байсан тиймээ?
Магван -
Би одоо яръя. Би одоо яръя.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Их сонин. Хувьчлал гээд яриад байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Их бага хоёр хувьчлал гарна гээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хувьчиллаа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Хараад л байлаа. Бид нарт ногоон, нэг улаан хоёр ...
Буяндэлгэр -
Тасалбар өгсөн.
Магван -
7 мянгын, 3 мянгын гээд тасалбар өглөө.
Буяндэлгэр -
За? Танд бол өгсөн байна. Би бол очиж аваа ч үгүй.
Магван -
Энэ яадаг юм бол? гээд хараад байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. За?
Магван -
Хараад байлаа. Цөм л баяжих юм яриад байна. Ерөөсөө ...
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ерөөсөө тасарна. Тэнгэрт гарна. Амьдрал чинь бол яана гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тийм юм болоогүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хэдэн шунахай улсууд л хамж аваад л ...
Буяндэлгэр -
Тэр чинь орон нутагт захиргааны дарга, нэгдлийн дарга марга нарт эрх мэдлийн өгчихсөн ш дээ.
Магван -
Өгчихсөн.
Буяндэлгэр -
Тийм. Хуваарил гээд ард түмэндээ хуваарил гээд ...
Магван -
Тийм. Яг Ардчилал үүслээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр үеэр эндхийн дарга Бадамсамбуу гэдэг хүн байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Өмч хувьчлал явагдлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хөөрхий Бадамсамбуу засгийн гаргаад ирсэн заавраар явуулна ш дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ. Тийм.
Магван -
Их буруу системээр хийсэн.
Буяндэлгэр -
За?
Магван -
Систем нь ямар байсан гээч? Одоо би төрийн ажлыг гурван юман дээр шүүмжилдэг.
Буяндэлгэр -
За?
Магван -
Өмч хувьчлал. Өмч хувьчлалыг болбол нутгийн ард түмэн мэднээ гээд яачихсан.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Шуналтай нь л авсан. Шуналгүй нь хоцорчихсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Шуналтай эрх мэдэлтэй нь л жаахан давамгайлсан байх л даа.
Магван -
Эрх мэдэлтэй нь давамгайлсан.
Буяндэлгэр -
Давамгайлсан.
Магван -
Гэхдээ бол энд бол би тэр дарга тэгчихсэн гэж би хэлэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Улсын хэмжээгээр бол яг л тийм юм болсон.
Буяндэлгэр -
Тийм юм болсон. Тэрийг бол ерөөсөө ...
Магван -
Манай эндхийнх нь бол маш сайхан байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэгээд шинэ хуучин тэрийг бол хуучин Бүрэн сум бригад болчихсон. Тариатад.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Цахир сум бригад болчихсон. Ийм л байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгтэл Бүрэн сум биеэ даагаад гарч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Магван -
Би Бүрэн сумын иргэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би багш байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би нэгдэлд малаа өгсөн үү? Өгсөн.
Буяндэлгэр -
Хэдэн удаа та хувьчилсан? Манай эмээ 3, 4 удаа өгсөн гээд л байдаг юм. Улаан туг нэгдлээс би хонины шөл уух эрхтэй өргөдөл бич. Тэр Огоо даргад өргөдөл бич гээд л хөөрхий тэгдэг байсан юм.
Магван -
Үнэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр бол маш үнэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бид нар түүгээ эдэлж чадаагүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Та хэдэн удаа нэгдэлд малаа хувьчлуулсан?
Магван -
Эхлээд өгсөн.
Буяндэлгэр -
За.
Магван -
Эхлээд өгсөн. Тэгээд Улаанбаатарт сургуульд байсан. Манай нэг ах энд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Малаа өгөөд л тэгээд л явсан.
Буяндэлгэр -
За. Аа ха.
Магван -
Манай ах дүү бүгд.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрнээс хувьчлалаас нэг ногоон цаас авсан болохоос биш ...
Буяндэлгэр -
Та мал авч чадаагүй юмуу?
Магван -
Үгүй юу. За би яръя.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тариат суманд нэг ийм юм болсон. Яг ингээд хуваарилаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Магван -
Тэгээд хоёр нэгдэл тасарч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
За? Ямар хоёр нэгдэл юм?
Магван -
Тариат сумын энэ чинь ямар нэгдэл гэж байлаа? Бүрэнгийн Ялалт гэж байсан юм. Сүүлдээ өөр болчихсон.
Эмэгтэй: Ялалт нь хоёр хуваагдаад хуучин Ялалтаа өөрөө аваад Цахир чинь Гэрэлт зам билүү?
Буяндэлгэр -
Тэгж хоёр хуваагдсан юмуу? Хоёр хуваагдахад тийм их мал хөрөнгөтэй байж чадсан юмуу?
Магван -
Яахав байгаа хэдийгээ.
Буяндэлгэр -
Байгаа хэмжээгээрээ хуваагаад авч байсан. За? Аа ха.
Магван -
За тэгтэл тэр үед чинь нэг ингэж байсан. Ингэж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шеф гэж манай сургууль Бүрэнтэй шеф байсан юм.
Буяндэлгэр -
Тийм байсан. Тийм.
Магван -
Манай эмнэлэг Цагааннууртай шеф байсан юм.
Буяндэлгэр -
За?
Магван -
Бид нарт өнчих ишиг ч өгөөгүй.
Буяндэлгэр -
Зарим сум нэгдэл чинь их сайхан хуваасан байлаа ш дээ.
Магван -
Манай сум Монгол улсад байхгүй сум байхгүй юу. Монгол улсын сум байхгүй л байхгүй юу.
Буяндэлгэр -
/Инээв/ Ямар утгаар хэлж байна та?
Магван -
Тэр юун бол арга хэмжээ байхгүй л байсан байхгүй юу. Тийм л удирдлагатай байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Албан хаагчдаа бол жаахан хохироочихсон юм байна?
Магван -
Хохироочихсон. Бид нар Энэбиш даргыг байж байхад ингэлээ ингэлээ хувьчлал өгсөнгүй гээд яаж байсан. Энд Сандагдорж гэж нэг тэтгэвэрт гарсан багш байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэрнээс асуугаарай. Өнчин ишиг ч өгөөгүй.
Буяндэлгэр -
Ямар харамсалтай юм. Зарим сум нэгдэл чинь сум нэгдлийнхээ албан хаагч, эмч, багш нартаа цөөхөн ч гэсэн овоо хэдэн мал өгсөн юм байлаа ш дээ.
Магван -
Өгсөн. Өгсөн.
Буяндэлгэр -
Өгсөн юм байна лээ.
Магван -
Тариат сум нэгдэл 0 гээд биччихээрэй. Ойлгов уу? Багш ажилчиддаа 0 гээд байхгүй.
Буяндэлгэр -
Та нар тэгээд тухайн үедээ авъя гэж хэлж ярихгүй яасан юм?
Магван -
Энэбиш даргад бид нар шадар сайд байхад нь өмч хувьчлалын хорооны дарга байлаа. Их хурлын дарга байсан Энэбиш.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бид нар гомдлоо бичсэн ш дээ. Би сая хэллээ ш дээ.
Буяндэлгэр -
Хариу ирээгүй юу?
Магван -
Ирээгүй.
Буяндэлгэр -
Тэр нутаг орныхоо аймаг, сумынхаа даргад хэлэх байж л дээ? Нэмэр байхгүй байсан уу?
Магван -
Тэд нарт хэлэхэд илжигний чих рүү ус хийсэнтэй адилхан байсан. Цаг үе.
Буяндэлгэр -
Тэр нэг хэсэг их замбраагаа алдсан юмаа. Тийм явдал их гарсан юм байна лээ.
Магван -
Өөрөө их олзтой явнаа.
Буяндэлгэр -
Миний нэр Буяндэлгэр тэгээд ...
Магван -
Даанч нэр нь байсан байна. Би тэтгэврийн өвгөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ цалинг хар. Наадахыгаа эргүүлээд бай.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
Энэ дундаж цалинг хараарай.
Буяндэлгэр -
Тийм байна.
Магван -
За эргүүл.
Буяндэлгэр -
Та чинь бас овоо л цалин авч байсан байна ш дээ.
Магван -
Би дүүдээ цуглуулдаг юм. Социализмын үеийн баян багш, зах зээлийн үед траншейны хүн болоо юу? гэж ...
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Тийм. Үүний зургийг би аваатгая. Та ч их өндөр цалин авч байсан байна.
Магван -
Өндөр цалин авч байсан. За тэгээд яаж хулхидуулсан зураг авдаг юм бол чи аваарай.
Буяндэлгэр -
Та одоо тэтгэвэр хэд авч байна?
Магван -
158 мянга.
Буяндэлгэр -
Тийм үү? Та бид хоёр ойролцоо юм байна. Би бас тэр хавьцаа л авдаг юм. Би бол танаас бага цалин авч байсан юм байна.
Магван -
Тийм байх.
Буяндэлгэр -
Дээд тал нь 800 л авч байсан л даа.
Магван -
Баян тарган малтай идээтэй тэр үед чинь социализмын үед чинь өрх айл сэхээтэн хүн 5 толгой л малтай байх ёстой байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би 10 үхэртэй, нэг адуутай, за нэг 5, 6 хоньтой байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгэхээр л баян гэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Социализмын үед тэгнэ л дээ. Тэр чинь их хэцүү үе байсан.
Магван -
Хоёр нутагтан. Би бол яагаагүй. Дуулаагүй нэр байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Хоёр нутагтан гэж ...
Магван -
Хоёр нутагтан.
Буяндэлгэр -
Тэр нь ямар утгатай хэлж байгаа юм? Хоёр нутагтан гэж?
Магван -
Хоёр нутагтан гэж үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэг баянд тоологдоод нэг ядуу амьдралтай л байхгүй юу.
Буяндэлгэр -
10 үхэр гэдэг чинь социализмын үед баянд л орно ш дээ. Тиймээ? Батболд даргаа.
Магван -
Одооныхтой бодооч.
Буяндэлгэр -
Одоо бол өөр ш дээ.
Магван -
Одоо бол та хоёрыг хоёулаа нэг маргая.
Буяндэлгэр -
За.
Магван -
Би 999 дахин хохирч яваа гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Өөрийгөө юу?
Магван -
Өөрийгөө.
Буяндэлгэр -
Тийм юмнууд зөндөө байгаа, байгаа.
Магван -
Бидний үед шар будаа нэг төгрөг байлаа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Одоо Улаанбаатарт чиг 1200, хөдөө чиг 1000 төгрөг.
Буяндэлгэр -
За. Аа ха.
Магван -
Нэг төгрөгний юм хэд дахин өссөн байнаа?
Буяндэлгэр -
Аймаар, аймаар.
Магван -
999 дахин өсчихсөн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм үү? Нэг төгрөг үү?
Магван -
Тийм. Нэг төгрөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Шар будаагаар жишнэ шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ерөнхийдөө нийгмээрээ бол 99 дахин өсчихсөн л байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Юм болгоны өртөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Ойлгосон. Энэ 20-р тогтоол гараад л хамаг юм баллачихсан юм биш үү? Үгүй юу? Зарим хүн бол 20-р тогтоол гарах нь зөв гэдэг юм билээ. Зарим нь бол буруу гэдэг юм билээ. Бямбасүрэн гуайн бичсэн олон номыг би уншсан. Бямбасүрэн гуай бол ингэх нь зайлшгүй хэрэгтэй байсан гээд зөв талаас нь тайлбарладаг юм. Таны хувьд бол та юу гэж бодож байна?
Магван -
Тэнд үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бямбасүрэнгийн бол зөв л дөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хийх хэрэгтэй байсан. Зайлшгүй хийх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэхдээ мөнгөний үнэ цэнийг бол хэтэрхий унагасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үүгээрээ сүйд хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу? Энэ одоо юугийг чинь хэцүүдүүллээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Бямбасүрэн чиг хүнд ер нь алдаагүй хүн ажил хэрэгт 100% биелэх гэдэг юм бол байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй. Ажил хийж байгаа хүн бол заавал алдана. Алдахаас айхгүй хийх л хэрэгтэй.
Магван -
Алдаанаас айхгүй хийх хэрэгтэй. Дасгах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Би тийм зарчим баримталдаг. Худлаа яриад тийм юм байх ёстой. Ийм юм байх ёстой гээд худлаа яриад байх юм бол хэрэг байхгүй ш дээ.
Магван -
Зүтгэх л хэрэгтэй.
Буяндэлгэр -
Зүтгэх л хэрэгтэй. Нөгөө хэвтэж байсан бараас яаж явсан юу дээр гэдэг билээ? Тэрийг бол би зөв гэдэг байхгүй юу.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Аливаа ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Тиймээ?
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Яриад суугаад байх юм бол тэр чинь хэзээ ч биелэхгүй ш дээ. Эхлүүлчих юм бол учир нь олдоно гэж би боддог юм.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Таны наад дэвтрийн чинь зургийг авъя.
Магван -
Миний энд нэг юм харуулъя. Энд 2000 онд ...
Буяндэлгэр -
Яагаад таны тэтгэвэр ийм бага тогтоогдсон юм? Өндөр цалин авч байсан мөртлөө?
Магван -
Яаж мэдэх вэ? дээ.
Буяндэлгэр -
Та хэдэн онд тэтгэвэрт гарсан?
Магван -
91, 2 онд.
Буяндэлгэр -
Тийм үү?
Магван -
90 онд билүү?
Буяндэлгэр -
Тэр үед чинь жаахан бага тогтоогдоод байсан юмаа.
Магван -
Энэ чинь бүр хар л даа. Миний үйлдвэрчний эвлэлийн батлах байдаг юм. Би хийж явдаг юм. Яг дундажаар цалин 1118 байсан байна.
Буяндэлгэр -
Тийм. Та орлогч сайдын цалин авч явсан байна ш дээ. Социализмын үед орлогч сайдын цалин авч явсан учраас таныг баян гэж байсан байна ш дээ.
Магван -
Харин тэгэлгүй яахав. Гэхдээ би Москвад бас нэг очиж Москвад бас нэг очоод юм мэддэг хүнээс нэг юм дуулсан юмаа.
Буяндэлгэр -
За?
Магван -
Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын товчооны гишүүд 8000-аас 10 мянган рубль авч байсан юм билээ.
Буяндэлгэр -
Тэр ч их мөнгө шүү.
Магван -
Их мөнгө.
Буяндэлгэр -
Мөнгө их чанга байсан ш дээ.
Магван -
Монгол улсын гэхэд Ренчин гуай яадаг юм. Тэр нууцад нэвтэрч чадаагүй. Төв хорооны товчооны гишүүдийн цалинд нэвтэрч хүрэх чадал бидэнд байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха. 3000 хавьцаа байсан байхаа. Би нэг сонссон санагдаад байх юм. Буруу байж магадгүй.
Магван -
Би Ренчин Бямбаев гуайн цалин 3000 байсан гэнэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Төв хорооныхноос би илүү цалин авдаг гэж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Тийм байхаа.
Магван -
Тэгээд нэг айлд очсон гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Айлын том хүний айлын ээжийнх нь юмуу? Аавынх нь юмуу? Ойд очсон гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Нэг төгрөг өгсөн.
Буяндэлгэр -
Ренчин гуай юу?
Магван -
Аа ха. Нэг төгрөг өгсөн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Магван -
Яаж байгаа юм бэ? Та. Баячуулын баяжуулах гэж байгаа биш би ёсоо бодоод нэг төгрөг өгсөн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
/ Инээв/ Ёжтой хүн ш дээ.
Магван -
Тийм. Хоосон биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Их биш. Би нэг нууц хэлье.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Залуучууд бол ингэхгүй л дээ. Үе нас ойрхон юм болохоор нууцаа хэлье. Одоо өөрт чинь хэлэхгүй бол өөр завшаан гарахгүй байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ойлгов уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Энэ юу гэж байгаа юм гэхээр зэрэг ерөөсөө ерөөсөө болбол амьд дээрээ л юмаа яриад ...
Буяндэлгэр -
Үлдээх хэрэгтэй.
Магван -
Үлдээх хэрэгтэй юм байна.
Буяндэлгэр -
Харин тийм.
Магван -
Ном бичиж чадахгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха. Зөв, зөв.
Магван -
Ойлгож байна уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Үүнийг бол би хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд болбол би нэг ийм гурван онол гаргачихсан юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэр нэг Эрдэнээ гээд нэг хүн байгаад байнаа даа.
Буяндэлгэр -
Тийм, тийм. Тэр чинь манай сэтгүүлч хүн. Хамт ажиллаж байсан юм.
Магван -
Юм шидэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
МОНЦАМЭ-гийн дарга марга байсан. Сэтгүүлч хүн. Тэр чинь их чадалтай.
Магван -
Чадалтай. Маш зөв юм ярьж байгаа байхгүй юу. Ертөнц гэдэг ийм л байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Гурвалжин гээд ном бичсэн. Түүнийгээ дэлгэрүүлээд хоёр, гурван зузаан ном болгочихсон.
Магван -
Тийм гээд ярьж байна лээ.
Буяндэлгэр -
Номын уншихад их хэцүү юм байна лээ. Уншихад ойлгоход их хэцүү юм байна лээ. Би зүгээр зах зухаас нь уншиж байгаад орхичихсон. Би яг дуусгаагүй. Худлаа хэлээд яахав.
Магван -
Хэд дахин унш гээд л байна лээ. Ярьж байгаа агуулга бол би их юу яасан.
Буяндэлгэр -
Тогтож хэд хэд уншмаар юм шиг байна лээ.
Магван -
Би ингээд бодсоор байтал би ч одоо төөрчихөж байгаа юм даа. Нас ахихаар зэрэг. Бурхан багш гэж яасан чадалтай хүн байсан юм.
Буяндэлгэр -
Мундаг.
Магван -
Би тэгээд бас шашныг шүтдэггүй. Биширдэг. Энэ гайхамшгийг л би ойлгохгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэгээд Эрдэнээ гэдэг тэр хүнтэй сэтгэл нийлээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр чадалтай сэтгүүлч. Нэг цагаан толгойтой нөхөр байгаа.
Магван -
Яагаад тэгж байгаа юм гэхээр надад нэг Немц нөхөр саяхан нэг ном орхиод явлаа даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За байз. Тэр чинь юу гэсэн ном байлаа? Тэнд дээр бол бичсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Германы ...
Буяндэлгэр -
Германд чинь философийн ухаанаар бол их сайн ш дээ.
Магван -
Тийм.
Буяндэлгэр -
Гегелиэс авахуулаад л бид нарын мэдэх ...
Магван -
Тийм. Тэгээд тэнд дээр бол тэгж бичсэн байх юм. Аа юу гэж бичсэн байна лээ? Байз. ...
Буяндэлгэр -
Та санахаараа хэл. Заавал хүчлээд яахав. Ядарчихсан байгаа.
Магван -
За үүнийг ингэе.
Буяндэлгэр -
Одоо хоёулаа ингээд яриагаа дуусгая. Та ядраад байх шиг байна.
Магван -
Шилжиж ирсэн. 2001 оны 1 сарын 29. Ямар тогтоолоор, ямар үндэслэлээр өөрчлөв.
Буяндэлгэр -
Авч байсан үндсэн цалинг нь багасгаад ямар учиртай юм гээд? Тэгэхээр юу гэж байна?
Магван -
Тэгэхээр зэрэг орон нутаг чинь буруу тогтоосон байна гэж ...
Буяндэлгэр -
За.
Магван -
Та гомдолтой бол Улаанбаатар хотын нийгмийн даатгалын газрын хянан шалгахад өргөдлөө бичихгүй юу ...
Буяндэлгэр -
Та тэгээд бичив үү?
Магван -
Бичсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо хар. Нэг, хоёр, гурав, дөрвөн онд алдангиа нөхөөд авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Хараа.
Буяндэлгэр -
220877 төгрөг.
Магван -
Би ийм алдах байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха.
Магван -
Явсаар байгаад нөхөж авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Эмгэн бас 190 хэдэн мянган төгрөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Ингээд өөрчлүүлээд авчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Одоо ч өөрчлүүлээд авсан яахав алдангигүй боллоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Гэж бодсон чинь энэ сарынхаа 12-ны сарын тэтгэврийг шингээгээд авчихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Би чинь одоо хөөцөлдөж байсан алдангиа бол олоод авчихлаа гээд тэр цагтаа яахгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
За тэнд 5 онд.
Буяндэлгэр -
За.
Магван -
Ингээд бас өөрчилж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Тэтгэвэр нэмнэ гэдэг болбол хуулинд байхгүй юм л хийгээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Магван -
Яг би хөдөлмөрийн хуулиар бол ингэдэг юм. Бүх ажилласан жилээс 20 жилийг хасаад үлдсэн жилийн үлдсэн гарсан жилийн 1, 5-аар үржүүлээд 20 жилийгээ 45 % гэж үзээд өнөө гарсан тоогоо 45 дээрээ нэмэхээр зэрэг ерөнхий цалингийн хэдэн %-ийг авч байсан цалингийн хэдэн %-ийг авах вэ? гээд дундаж нь гараад ирж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
За тийм байх. Би энэ тал дээр их муу ш дээ. Би бас жаахан дутуу л яачихсан юм байна лээ. Та бол хөөцөлдсөн их зөв. Би бол хөөцөлдөөгүй. Тэгээд орхичихсон юм.
Магван -
За ингээд ингэж хөөцөлдсөн чинь тэгээд алданги гарч байгаа юм. За энэ цохолтыг хар. Юу гэж байна.
Буяндэлгэр -
Нэг сар юу гэнэ?
Магван -
Нэг сар төлөх гэнэ үү?
Буяндэлгэр -
Нэг сар юуг зарцуулсанд гэнэ. Залруулсанд гэсэн байна.
Магван -
Зөрүүг гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Зөрүүг гэж байгаа юмуу?
Магван -
Зөрүүг өөрчлөв гэж байгаа. Ингээд яваад байгаа юм. Ингээд дан буруу боддог байхгүй юу. Өөрчлөв гэдэг нь юугаар байхав гэхээр миний дундаж цалинг % нь 66% байж байхад нэг өөрчлөнгүүт 59% болгоод 7% бууруулчихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ.
Магван -
Эд нар өөрсдөө ингээд материал өгчихөөд бид алдаа хийгээгүй гээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна л даа. Таных бол одоо 200-аад юм баймаар юм байх юм?
Магван -
200 гарах ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм баймаар санагдах юм. Би бас хувь мувь бодохдоо муу. Сэтгүүлчид чинь бас тиймэрхүү ш дээ. Багцаагаар бодохоор таны юу бол юу л юм байна. Тэтгэвэр бол нэлээд л өндөр тогтоогдох ёстой юм байна.
Магван -
Өндөр тогтоогдох л ёстой байхгүй юу. Ядахдаа 180 юмуу? 200 ...
Буяндэлгэр -
200 хавьцаа л байх ёстой юм байна. Таны цалингийн юуг харахад бол.
Магван -
За энэ далимд энэ далимд нэг юм ярихад телевизоор болохоор зэрэг Хаан банкнаас тэтгэврээ авдаг бол хотын иргэн хөдөөнөөс авч болно. Хөдөөний иргэн хотоос авч болно гэсэн. Үнэн худлын хар.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.