Lhagvajav


Basic information
Interviewee ID: 990411
Name: Lhagvajav
Parent's name: Namdag
Ovog: Besüüd
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: 'Green gold' project advisor
Belief: Buddhist
Born in: Alag-Erdene sum, Hövsgöl aimag
Lives in: Ih Tamir sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
new technologies
herding / livestock
environment
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

10 сарын 5. Их тамир сумын ахмад ажилтан, эрдэм шинжилгээний ахмад ажилтан, энэ нутгийг их сайн мэдэх Лхагважав гуайтай уулзаад байнаа. Та 88 онд илгээлтээр ирсэн хүн байх нь тиймээ?

Лхагважав -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Яг ямар учиртай. Яаж ирсэн юм болоо? Юу хариуцаж ирсэн юм?

Лхагважав -

1987 онд Монгол Ардын Хувьсгалт Намын төв хороо сайд нарын зөвлөлийн 9-р тогтоол гэж гарсан юм. Хөдөө орон нутаг бүсийн хэмжээний эрдэм шинжилгээний хүрээлэн станцыг байгуулах тийм шийд гарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд 1987 оны 12 сарын 31нд тэр үеийн Хөдөө аж ахуйн яамны сайд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сайд нарын зөвлөлийн дарга Гунгаадорж гуай хүлээн авч 30-аад хүнийг бүс бүс нутагт эрдэм шинжилгээний нэлээд дадлага туршлагатай ажилтнуудыг илгээсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд би Архангай аймгийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний станц гэж байгуулах шийд гарсны дагуу илгээлт авч энд ирчихээд байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд тэр тогтоол гараад Манайд 6, 7 хүн ирсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ихэнх нь 2 жил болоод буцсан. Би бол энд чинь энэ салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга секторын эрхлэгч хийгээд, ер нь энэ бүс нутагт бэлчээр тэжээлийн асуудал хариуцаж хэдэн залуу ажилчдыг элсүүлэн авсан учраас эд нарыг хөлийн дөрөөнд гарын ганзаганд хүргэх гэж зүтгэсээр яваад өөрөө энд ажиллаж байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха. Яг юу төгсөөд энд ирэв. Та?

Лхагважав -

Би мэргэжил үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би 1961-66 онд Зөвлөлт Холбоот улс, Одоогийн Оросын Холбооны улсын Эрхүү хотын их сургуулийн Хөрс биологийн факультетад одоо хими ургамал геоботаник гэдэг мэргэжлээр төгссөн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн онд бэ?

Лхагважав -

1966 онд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд 66 онд төгсчихөөд Хөдөө аж ахуйн яаман дээр зорилго нь бол биднийг чинь тэр үед бэлчээр тэжээлийн хүрээлэн байгуулна. Шинжлэх ухааны академид ботаникийн хүрээлэн байгуулна гэсэн ийм юмыг Шагж бичсэн юм байна лээ л дээ. Тэгээд бид нар төгсөөд ирсэн тэр үед хүрээлэн байгуулагдаж чадаагүй байсан учраас бид нар чинь нутаг нутагтаа 7, 8 хүүхэд төгссөн юм тэр үед.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд цугаараа нутаг нутагтаа томилогдоод явсан. Мэргэжлээрээ. Тэгээд би Хөвсгөл аймагт очиж 66 оноос 68 оныг дуустал ажилласан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд нэгдлийн зөвлөл гэж байсан. Нэгдлийн зөвлөлийнхөө урд талд Хөдөө аж ахуйн удирдах газар гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд нэгдлийн зөвлөлд орсон юм байгаа юм. Аймгийн нэгдлийн зөвлөлд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд анх ирэхэд энэ өөр мэргэжлийн миний эзэмшсэн мэргэжил чинь биологи-ургамал судлаач юм. Тэгээд тэр үед болохгүй болохоор нь ногооны агротехникчээр ажиллаж байгаад сүүлд нь бэлчээр хашааны мэргэжилтэн гэж тэжээл хашааны мэргэжилтэн гэж юугаар ажиллаж байгаад тэгээд 68 оны сүүлчээр Улаанбаатар хотод Бэлчээр тэжээлийн хүрээлэн гэж доктор Цэдэв гуай анх үндэслэн байгуулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хөөцөлдөж байгаад төв хороо юугаар тэгээд би 69 оны 4-р сард 3-р сард амралтаар авч конкурс зарласан байхаар нь тэнд очиж шалгалт өгөөд тэнцээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд 69 оноос бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

За тэгээд 69- аас 77, 8 он хүртэл Бэлчээр тэжээлийн хүрээлэн гэж байсан. Тэгээд сүүлд тэнд чинь Зөвлөлтийн эдийн засгийн туслалцаатайгаар лабораторийн 5 давхар байшин барьж Германы тоног төхөөрөмжөөр төхөөрөмжилсөн ийм сайхан хүрээлэн байгуулагдсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэнд би чинь 82 он хүртэл бишээ 78 он хүртэл зүгээр эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 77-аас 88 он хүртэл секторын эрхлэгчээр ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ботаникийн сектор сүүлд нь хадлан бэлчээр ашиглалтын сектор гэж бий болоод тэрийг удирдаж ажиллаж байлаа. Тэр үед чинь одоо 10-аас 15 хүнтэй ерөнхийд нь зохицуулан үйл ажиллагаа явуулж байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд Цэдэв гуай маань Төв аймгийн Заамар сум нэгдэлд ерөөсөө үлгэр жишээ судалгаа явуулъя гэж их ч олон улсуудыг төвлөрүүлж олон мэргэжил таримал тэжээл, бэлчээр ашиглалт, хадлан ашиглалт, сайжруулалт гээд ийм олон чиглэлээр улсуудыг нэг газар төвлөрүүлж ажиллаж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхэд би хээрийн бүсэд одоо Төв аймгийн хээрийн бүсийг төлөөлөөд Төв аймгийн Заамар сумын сум нэгдэлд 1969-ээс 75 он хүртэл тэнд Хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах биологийн аж ахуйн үндэс боловсруулах гэсэн ийм сэдэвт ажлыг хариуцаж ажиллаж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа тэгээд зарим нь яахав дээ. Эхний үед бол хонины бэлчээр, үхрийн бэлчээр гэсэн иймэрхүү байдалтай байж байгаад сүүлд нь сэдвээ өөрчилж юу яасан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа тэгээд дараа нь 1977 оноос ...

Буяндэлгэр -

За тэгээд?

Лхагважав -

Тэгээд 1977-оос 1985 оныг дуустал Ойт хээрийн бүсийг төлөөлүүлж Булган аймгийн Орхон суманд мөн одоо Ойт хээрийн бүсийн байгалийг зохистой ашиглах, биологи аж ахуйн үндэс боловсруулах гэсэн сэдвээр ажилласан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Эндээ бол мөн л Төв аймгийн Заамарт 8, 9 бэлчээр дээр судалгаа явуулж ургамлын бүтэц бүрэлдэхүүн ямархуу байдалтай байна. Жил улирлаар яаж өөрчлөгдөж байна. Улсын нөөц нь одоо улирал жилэээрээ яаж өөрчлөгдөж байна. Ер нь ашиглалтын горимыг ямар янзын горимоор ашиглахад бэлчээрийн ургамлын бүтцэд ямар өөрчлөлт орж байна гэсэн иймэрхүү чиглэлийн судалгаа явуулаад байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Булган аймгийн Орхонд мөн ийм судалгаа явуулсан. За түүний зэрэгцээгээр мөн одоогийн энэ яригдаад байгаа бэлчээрийн коменежмент гэсэн маягийн сэдвийн бэлчээрийн мал аж ахуйн бригадыг суурьт эзэмшүүлэх гэсэн ийм асуудыг мөн хариуцаад, тэр үед газар зохион байгуулагч гэж доктор эрдэмтэн хүнтэй хамтарч хоёр бригадын нарийн ноост хангайн үйлдвэрийн хонины бэлчээр, эрлийз үнээний саалийн бригад байсан юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Мөн бэлчээрийг улирлаар хувааж эзэмшүүлэх. Зүй зохистой ашиглуулах гэсэн ийм туршлага судалгааны ажлыг явуулж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд энд чинь нэлээд групп хэдэн хүмүүс ажиллаж байсан. Сүүлд нь 74, 75 оноос эхлээд бас төв хорооны, улс төрийн товчооны гишүүн Майдар даргын санаачлага юугаар 02-ын 03 гэсэн сэдэв дэвшүүлж, ер нь малчдыг суурьшуулах, эрчимжсэн мал аж ахуйг эхлэх гэсэн маш олон хүрээлэнг хамаарсан судалгаа явуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ерөөсөө малын эрлийзийг сайжруулах.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бэлчээрийг зүй зохистой ашиглуулах.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хадлан бэлчээрийг бордож сайжруулах.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

За тэгээд малчдыг гэрэл цахилгаантай болгох. Бага оврын техник хэрэгсэл нэвтрүүлэх. Хонь угаах механикжсан ванн байгуулах. Богино долгионы радиотой болох гэсэн тийм хамтарсан судалгааг явуулж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нийгмийн ахуй үйлчилгээ гэхэд чинь мөн л одоо дулаан эсгий бүрээсээр хангах. Зуух муухын боловсронгуй болгох. Иймэрхүү чиглэлээр судалгаа явуулж байсан. За тийм хүрээлэнд ажиллаж байх дашрамдаа бас л Содном даргын даалгавраар Төв аймгийн Өндөр-Ширээт суманд мал төллүүлэх бааз гэж байгуулж...

Буяндэлгэр -

Тийм. Тэр чинь одоо хэдэн он бэ?

Лхагважав -

82 оноос л эрчимтэй эхэлсэн дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Баянхонгор аймагт анх хэрэгжүүлж эхэлсэн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд түүний дагуу Төв аймгийн Өндөр-Ширээт суманд тус бүрдээ 10 мянган бог мал төлжүүлэх 3 бааз....

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Байгуулаад тэгээд түүнийг мөн л бэлчээрийг зүй зохистой ашиглуулах. Хээлтүүлэг үржлийн асуудыг зохион байгуулах гээд. Дэд доктор Аюур гуай Ц. Аюур гуай.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Доктор Бодьхорлоо гуай. Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэнгийн улсууд Мягмаржав доктор ийм улсууд бид нар хамтарч бас нэг ийм ажил гүйцэтгэж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

За тэгээд хүрээлэнд ажиллаж байхдаа 1971-72 онд Монгол орны хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэтийн төсөөлөл, 76-90 он хүртэл хөгжүүлэх хэтийн төсөөлөл гэдгийг СЭВ-ийн орны төлөөлөгч нартай хамтарч боловсруулах ажилд оролцоод, бааахан төлөөлөгч ирсэн л дээ. Герман, Болгар, Унгар, Польш тэр үеийн Зөвлөлт Холбоот улс...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд сүүлд нь Оросын хоёр мэргэжилтэн Варисов, Авдренов гэж хоёр хүн тэгээд тэр үеийн Хөдөө аж ахуйн яамны хөдөө аж ахуйн хэлтсийн дарга байсан Лувсандаш, эдийн засагч доктор Шагдарсүрэн бид нар хамтарч бас малын тэжээлийн баазыг 96 оноос бишээ. 76 оноос 90 он хүртэл хөгжүүлэх хэтийн төсөөлөл гэдгийг боловсруулах ажилд оролцож байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа тэгээд 82-85 он хүртэл мөн тэр үеийн улсын төлөвлөгөөний комисс дарга нь Содном гуай байсан. Үйлдвэрлэх хүчний хөгжлийн байршлын хүрээлэн гэж тэр үед чинь шинэхэн байгууллагдсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Улс орныг төлөвлөгөөтэй хөгжүүлэх хэтийн зорилт төлөвлөгөөг боловсруулах гэсэн ийм л чиглэлийн хүрээлэн байсан л даа. Тэр хүрээлэнгийн улсууд манай мал аж ахуйн хүрээлэнгийнхэн хамтраад мөн улс орныг одоо 85-2000 он хүртэл билүү? 2010 он хүртэл ч билүү? Улс орныг хөгжүүлэх хэтийн зорилт программ гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Боловсруулах ажил гэж бас л энэ ажилд дайчилгааны журмаар гэх юмуу даа. Тэгж ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Социализмын үед мал аж ахуйн талаар, бэлчээрийн талаар маш их ажил хийгддэг байжээ.

Лхагважав -

Хийгдэж байсан.

Буяндэлгэр -

Тийм. Та түүнийхээ үр дүнг ярихгүй юу? Жишээ нь одоо ийм эрдэм шинжилгээний ажил ингэж хийгээд бид нар ийм үр дүнд хүрч байсан. Тэр талаасаа жаахан ярихгүй юу? Та бол яг энэ талаар мэргэшсэн. Маш их ховор мэргэжлийн хүн юм байна ш дээ.

Лхагважав -

За яахав. Бэлчээр тэжээлийн талаар бүхэл бүтэн сектор ажиллаж байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр яахав юу гэхээр бэлчээр судлал, мал энэ хоёрыг хооронд нь холбож зоотехникч, ургамал судлаач хоёр хамтарч судалгаа явуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд бид нар яахав судалгаа явуулаад би чинь секторын эрхлэгч байсан учраас бас өөр өөр мэргэжлийн улс элсүүлж авах, тэр чинь одоо газар нутгийг зөв зохион байгуулах гэхээр газар зохион байгуулагч хэрэгтэй болно. Тэгээд тийм тийм улсуудыг элсүүлж авч...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгж ажиллаж байсан юмаа. Тэгээд тэндээс гарсан гол дүгнэлт гэхээр ер нь бэлчээрийг зөв зохисгүй хайр гамгүй ашиглах юм бол доройтдог юм байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Болохгүй юм байна. Ингэж ашиглавал зүйтэй. Тэгж ашиглавал зүйтэй гэдэг заавар зөвлөмж гаргаж хэлж өгч байлаа. Бид хоёрын бригад суурийг зөв зохистой ашиглах заавар зөвлөмж гээд тэгээд бэлчээрийн мал аж ахуйн бригадаас улсуудыг дэвшүүлэх арга технологийг заавар иймэрхүү юмнуудыг боловсруулж шилжүүлж байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд үүний дагуу юунаас ч их анхаарч одоо 70-аад оны сүүл 80 оны эхээр Бэлчээр, усжуулалт, тэжээл үйлдвэрлэлийн тэргүүн туршлагын үзүүлэх сургуулилалт их зохион байгуулагдаж аймаг болгонд зохион байгуулагдаж их арга хэмжээ авч ном товхимол аймаг аймгийн туршлагыг харуулсан тийм ном товхимолууд их гарч хэвлэгдэж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэд нарыг тэгээд яах вэ? Малчдад өрх гэрт тараах уу? Яах вэ?

Лхагважав -

Тэрийг бол одоо яах вэ? дээ. Хэвлээд одоо яамаар дамжуулж л тараадаг байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өөрсдөө мөн хэвлэвэл хэвлээд л заавар зөвлөлгөө элдэв юм болоход тэнд ирсэн хүмүүст тараадаг иймэрхүү ажил зохион байгуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Биечлэн өөрсдөө нэвтрүүлсэн ажил бол Булганд байхад хийсэн ажил л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Мөн Хэнтийн .../15/47/ ургамал судлаач манай секторын хүн. Мөн хээрийн бүс нутагт бэлчээрийг хуваарилаж зохистой ашиглах бас үйлдвэрлэлийн зохицолдолгоог явуулах төлөвлөгөө байлаа. Үүнийг чинь бас яаж байсан. Саалийн механикжсан фермийн Орос маягийн юугаар яасан даа. Тэр чинь сүү, махны чиглэлийн үхэр байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхээр нь гол нь сүү үйлдвэрлэлээр яаж байсан юм чинь саалийн тасаг тэгээд тэр эрлийз үнээнүүдийг хашаалсан бэлчээрт маллах арга технологийг нэвтрүүлэх гээд Булган аймгийн тэр Орхон сумын Шувуут цэнгэл гол гэдэг газар 600 хэдэн га бэлчээрийг ашиглан хувааж ашиглуулах гэж нэг үзлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Дээрээс нь төр засгаас хөрөнгө гаргуулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхдээ тэр ажлууд бас бэрхшээлтэй учирч байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар бэрхшээлтэй байх вэ?

Лхагважав -

Яахав дээ. Барих асуудал дээр чинь хөрөнгийн шийдүүлээд авчихаж байгаа юм. Наян мянган төгрөг. Би материалаа аваад ирлээ. Зураг төслийн аймгийн Булган аймгийн юуны газар байдаг юм. Барилга захиалагчийн товчоо гэж зураг төслийн хийлгээд гүйцэтгэгчийн хэнээр хийлгэх вэ? гэсэн чинь нэгдэл өөрсдөө бид нар хийнэ гээд мөнгө юугийн аваад байхгүй. Материалын авсан. Хөлс зардлын болохоор нэгдэл хариуцчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр мөнгийн аваад тэгээд захиран зарцуулах эрхийг нь нэгдэл авчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд хүнээ гаргадаггүй. Субботникээр хийлгэнэ гээд тэгээд энэ ажил чинь унтарчихсан юм.

Буяндэлгэр -

Хнн. Арай ч дээ. Тиймээ?

Лхагважав -

Тийм. Тэгээд тэр чинь ...

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ?

Лхагважав -

Наян бишээ худлаа ярьчих гээд байна. 77, 8 он би чинь 85 он хүртэл ажилласан. 82-84 он хүртэл явагдаад Бизъяа дарга л Төв хорооны хөдөө аж ахуйн улсын орлогч эрхлэгчээр дөнгөж томилогдсон үеэс тэгээд тэр хашаагийг чинь арай дуусгаагүй болоогүй дуусгаагүй байхад нь Төв хорооны Майдар дарга, төв хорооны эрхлэгч хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч Бизъяа гуай том том гол төлөөлөгчид ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгсэн чинь танилцуулах гэсэн чинь за чи танилцуулах уу? Тэгье тэгье энэ ажлыг бүтээгээгүй шүү та нар хийх гэсэн чинь ингээд баллаад хаячихлаа гэж танилцуулъя гэсэн чинь /Инээв/ Үгүй гээд намын дарга нь Цамба гэж хүн байсан юм. Нэгдлийн дарга нь Нямсүрэн гээд эртүүд зурагтаар гарч байлаа. Тэтгэвэртээ гарсан мундаг л юм хийж байгаа юм байна. Тэгээд бид нар танилцуулна гээд давхиад явсан нэг газар толгойн орой дээр нэг хаяг адресс бичиж тавьчихаад ингэж бэлчээрийг ашиглаж байна гэж баахан паналь танилцуулчихаад би шоронд орох байх гэж бодсон чинь арай ч тэгэлгүй дууссан шүү.

Буяндэлгэр -

Аа ха. Яасан таныг арга хэмжээ авсан уу?

Лхагважав -

Аваагүй. Аваагүй. Тэгээд ... Нэгдэл өөрсдөө худлаа хэлсэн юм чинь тэр уул руу гаргахгүй болохоор чинь тэгээд гайгуу өнгөрчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би өөрөө бариулах гээд бүтээгүй бол орж л таараа л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Нэгдэл хөрөнгөө гаргаагүй учраас тиймээ?

Лхагважав -

Үгүй, үгүй. Нэгдэл өгсөн хөрөнгө, өнөө ажлын хөлс зардлыг л үрчихгүй юу даа.

Буяндэлгэр -

Тэр наян мянган төгрөг гэдэг чинь ...

Лхагважав -

Тэр үед маш их мөнгө. Их мөнгө.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Нэг машин төмөр утас элдэв материал, замын хар лак мак гээд зөндөө юм авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Тэрийг чинь байхгүй. Хайран юм тэгээд сургуулиар нэг хэсгийг нь, цэцэрлэгт нэг хэсгийг нь за тэгээд худалдаа бэлтгэлийн анги манги ингээд хуваарилаад өгчихсөн чинь нөгөөдүүл нь субботникийн чинь ажил хэзээ сайн чанартай болдог байлаа. Тэгээд өнгөрчихгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Ийм юм болсон юм. За тэгээд яахав дээ. Тэгээд бэлчээр судлалын ажилтай төстэй. Монгол орны ойт хээр нэлээд судлагдлаа л даа. Булган аймгийн Орхон суманд судалгаа явууллаа. Сэлэнгийн Орхон Сэлэнгийн сав нутгийг хамааруулаад Цэрэндаш доктор одоо доктор босчихсон. Тэр үед зүгээр залуу ажилтан миний туслах байж байгаад, 70 онд төгсөж ирсэн. Туслахаар 2 жил ажиллаад Тэгээд Москвагийн их сургууль төгссөн хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо энд хүрээлэнгийн захирал хийж байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Мал аж ахуйн хүрээлэнгийн...

Буяндэлгэр -

Хэн гэж?

Лхагважав -

Цэрэндаш.

Буяндэлгэр -

Цэрэндаш. Аа ха.

Лхагважав -

Тэр нөхөр миний удирдлагаар 1 зун 2 зун ч билүү? ажиллаад тэгээд тэр сэдвийг аваад явсан. Тэгээд ойт хээр, хээр судлал бичлээ. Хээрийн бүс нь болохоор би Төв аймгийн Заамарт судалгаа явуулсан. Бас Хэнтийн Дарханд судалгаа явуулж байлаа. За говийнхийг болохоор Догсом гэж хүнд хариуцуулаад эрхлэгч байхдаа бас судалгаа явууллаа. Тэгсэн чинь бодоод байсан чинь өндөр уулын бүс үлдчихжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өндөр уулын бүсэд судалгаа явуулах гээд сэдэв гаргачихаад байж байсан. Завханы хөдөө аж ахуй удирдах газар ажиллаж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургуулийн тэжээл бэлтгэлийн анги төгссөн нэг залуу удирдах газар ажиллаж байсан. Тэр өөрөө надад санал тавихаар зэрэг элсүүлж авлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд Завхан аймгийн Идэр суманд анх Хангайн бүсийг төлөөлж судалгаа хийлгэж эхэлсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд зунаас, намар нь явсан чинь өндөр ууланд авирах элдэв юунаас нь бэрхшээгээд за Лхагважав гуай би энэ ажлыг чинь дийлэхгүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Гаръя даа. Энэ шинжлэх ухааны ажлыг дийлэхгүй юм байна. Гараад явчихлаа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Зарим нь болохоор яваад байдаг. Томилолтоор яваад байдаг. Өдөр тутам төлөвлөсөн ажлаа биелүүлэхгүй надаас их банга хүртдэг л байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Халтуур хийх гээд болж өгдөггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Худлаа үнэн оронцоглох гээд байдаг. Тийм улсуудтай нэлээд үздэг байлаа.

Буяндэлгэр -

Тухайлбал та яадаг байсан? Тэр чинь их сонин байна? Ямар хүнийг яаж зэмлэдэг байсан? Ямар хүнийг яаж урамшуулдаг байсан? Эрдэм шинжилгээний ажил гэдэг чинь хэцүү ш дээ.

Лхагважав -

Нарийн. Нарийн.

Буяндэлгэр -

Удаан хугацаанд гардаг тиймээ?

Лхагважав -

Тийм. Тийм.

Буяндэлгэр -

Их явж байж яадаг. Тэвчээр шалгасан ажил юм шиг байгаа юм.

Лхагважав -

Маш их, асар их чимхлүүр ажилтай.

Буяндэлгэр -

Мэдэгдэхгүй мөртлөө тэгээд яваад байдаг. Тиймээ?

Лхагважав -

Ер нь их шүүмжлүүлж байлаа. Тухайн ажлыг ерөөсөө үйлдвэрлэлд нэвтрүүлсэнгүй гээд ингээд байдаг. Нэвтрүүлэх гээд зүтгээд байдаг. Тэр үедээ хүлээж авахдаа их хэцүү л байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ажлын үр дүнг. Тэгээд яахав дээ. Ажилтанууд ажиллахад янз бүр л дээ. Ер нь уул нь би гол нь их л хатуу шаардлага тавина.

Буяндэлгэр -

Аа ха. Тухайлбал ямар шаардлага тавих вэ? Та.

Лхагважав -

Ерөөсөө удирдамжийн төлөвлөхөд л одоо арга зүй гэж нэг юм байдаг юм.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Арга зүй, удирдамж жилийн эхэнд календарьчилсан төлөвлөгөө гаргуулна. Тэгээд удирдамжаа тэрнийхээ дагуу төлөвлөөд явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэрийг нь уншиж хянаж байгаад хянаад явуулна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа яваад ирэхээр би заавал шалгана.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ерөөсөө тэр үедээ ажлаа биелүүлсэн гээд хээрийн журналтай нь ингэж тулгаж явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд яахав дээ. Бид нарт шагнах урамшуулах эрх байхгүй л дээ. Хүрээлэн яах вэ? Зарим улсуудаа тодорхойлно. Тодорхойлолт нэг их яахгүй. Гол нь социалист уралдаан гэдгээр дүгнээд явдаг байсан.

Буяндэлгэр -

Тийм социалист уралдаан гэдэг юм байсан.

Лхагважав -

Түүгээр очков аваад ийм ийм юм юу гээд бөглөөд байна. Бас тэр чинь будлиантай.

Буяндэлгэр -

Социалист уралдаан ямар болзолтой байх вэ? Эрдэм шинжилгээний ажилтан. Яаж үнэлж дүгнэх вэ?

Лхагважав -

Төчнөөн эрдэм шинжилгээний өгүүллэг бичнэ. Хичнээн юу яана. Судалгаагаа арга зүйн түвшинд чанартай явуулсан байна. Тайлангаа төдний дотор багтааж бичнэ. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байна гэсэн иймэрхүү маягийн амлалтууд байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд одоо тус тусын янз бүрийн үүрэг амлалтууд бий л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд яахав дээ. Ерөөсөө чи үүргээ биелүүлсэнгүй. Томилолтыг чинь хагас олгоно гээд иймэрхүү маягийн шаардлага тавина.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сайн юмыг чи сайн байна гээд чи үүргээ сайн биелүүлж байна. Эрх мэдэл бас хязгаарлагдмал л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бид нар өөрсдөө хамт олноороо хүрээлэнгийн хүндэт самбарт бичигдэж байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Самбарт гарч уралдаанд социалист уралдаанд байр эзэлж байсан. 1, 2-р байр хоёр жил дараалан орлуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хүндэт самбарт тавигдаж үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнуулж л байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр үед яахав дээ. Нэг сайшаалын үнэмлэх, 50 төгрөг тиймэрхүү юм. Секторт бол юмаа тохижуул гэж хэдэн төгрөг өгч байсан юм. Тэгдэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд Завханд өндөр уулын бүсийг хариуцах ажил гараад явчихлаа. Тэгсэн чинь байдаггүй ээ. Би л явж өгөхөөс гэж бодоод тэгээд 85 онд чинь Булганы Орхоны ажил үндсэндээ хаагдсан. Тэгээд 86 онд энэ сэдэв дэвшүүлээд Архангайн Чулуутад судалгаа явуулж эхэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

86 оноос 87 он хүртэл би чинь ерөнхий л ажилчин байж байсан юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Чулуутад энэ Чулуутын сум нэгдлийн дарга Гомборагчаа гэж мундаг хүн байсан юмаа. Тэр хүн маш их тааламжтай хүлээж авч манай Чулуутад ажилласан улсууд чинь Эрдмийн зэрэг цол авдаг юм шүү дээ. Цаг уурын Жадамбаа гэж хүн байна. Сарлагийн Бат-Эрдэнэ гэж хүн байна. Цөмөөрөө л манай энд ажиллаж байж цол зэрэг хүртсэн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өөр улсуудыг бас дурдаж л байсан. Тэгээд жижиг туршилтын талбай хашиж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бэлчээр улирлаар яаж өөрчлөгдөж байна. Сараар яаж өөрчлөгдөж байна. Бүр жилээр яаж өөрчлөгдөж байна гэсэн ийм маягаар судалгаа явуулна. Тэгээд янз бүрийн горимоор ашиглах тийм туршилт явуулах учраас тодорхой хэмжээний талбайг хашиж тэр материалыг нэгдлийн дарга склад агуулахаасаа гаргаж өгч бригадын даргад нь энэ хүний ажилд тусал. Орон гэр гаргаж өг. Хашааны мод материалыг тэр түүгээр бэлтгүүл гээд үүрэг өгчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд өндөр уулын бүсийг 86 оноос ажилласан. Тэгээд байж байтал Өндөр уулын бүсэд судалгаа явуулж байсан учраас газраараа ерөнхийдөө илгээлтэнд орох болчихож байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд энд ирж ажилласан. Энд нэлээд ажиллалаа л даа. 86 оноос 95 тэгээд ерөөсөө 2004 он хүртэл ажиллаад үндсэндээ тэтгэвэртээ гарч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд тэнд бол би хээрийн бүсээс , ойт хээрийн бүсээс нэлээд ялгаатай юм нь сэрүүн газар ургамал их хожуу ургана. Эрт хагдарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа тэгээд ашиглалтыг тэгж ингэж ашиглавал ингэж ургац нь буурдаг юм байна. Тэгэхээр ийм ашиглалтын аргыг хэрэглэх нь зүйтэй юм байна. Ийм одоо юуг шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулаад тэгээд “Хангайн өндөр уулын бүсэд малын бэлчээрийг зохистой ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловруулах” гэсэн сэдвээр докторын зэргийг 2000 онд хамгааллаа.

Буяндэлгэр -

Аа аа.

Лхагважав -

Би эрдмийн зэрэг хамгаалах гэж яарахгүй их явлаа. Булганы Орхонд хамгаалж болох л байсан. Тэр үед хүнд байсан юм. 70-аад онд конкурсаар ордог байлаа. Аспирантурын юунд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр чинь хязгаартай хэмжээтэй байдаг юм байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өчнөөн хүн элсүүлнэ гээд яахад тэр чинь за Орос хэл дээрээ тэнцлээ. За мэргэжил дээрээ тэнцэнэ. Монгол Ардын Хувьсгалт Намын түүх дээрээ л падхийчихсэн. /Инээлдэв/ Тэр үед чинь бас арын хаалга маалга гэж байжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Арын хаалга, шифи мифи гээд ярьдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэрийг авч байгаа юм. Би яахав азгүй амьтан. Юу яасан юмаа. Орос хэлний шалгалт өгч байсан чинь цагаа хараад байсан чинь болоогүй байнаа. Үнэн сонины чинь гадаад мэдээнээс Монголоос Орос болгоно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Правда сониноос Оросыг Монгол болгох иймэрхүү юм байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгж байсан чинь нэг юуг жаахан дутуу хийгээд цаг яагаа ч үгүй байсан. Хурааж авъя гэдэг байгаа даа. Тэгсэн яах вэ? Сайн авсан. Тэгсэн чинь Монгол Ардын Хувьсгалт Намын түүх дээр уул нь хариулж л байх шиг байсан. Сүүлдээ бид нар Хувьсгалт Намынхаа түүхийг судлаагүй л байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/

Лхагважав -

Тэр чинь их хурлын 18-р их хурал хуралдсан байлуу?

Буяндэлгэр -

Бүгд хурлын материал ...

Лхагважав -

Бүгд хурлын материал, их хурлын материал хичнээн гишүүн оролцсон. Ямар асуудал хэлэлцсэн. Яасан гээд л ямар асуудал хэлэлцсэн? Ямар шийдвэр гаргасан гээд л байцаачихна. За тэгээд баахан элдэв янзын юм уншаад тэгээд авсан. Тэрэн дээр чинь чадхийгээд уначихсан юм даа. Яахав 3 авсан. Балл хүрэхээ больчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд тэрнээс хойш за болъё гээд тэгээд ерөнхийдөө тэгээд хамгаалчихаад яваад байсан.

Буяндэлгэр -

Хаана хамгаалсан та?

Лхагважав -

Би яах вэ? Хөдөө аж ахуйн сургууль дээр.

Буяндэлгэр -

Аа ха. Яг ямар сэдвээр гэнээ?

Лхагважав -

“ Хангайн өндөр уулын бэлчээрийг зохистой ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах”

Буяндэлгэр -

Их чухал сэдэв байна ш дээ. Одоо бол ялангуяа.

Лхагважав -

Тийм. Тэгээд тэнд би ажиллаж байхдаа давхар ажил хөөцөлдөөд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хадлан бордоо сайжруулах туршилт. Нөгөө туршилтынхаа талбайд нэмж талбай хашаад бууцаар бордож, эрдэсээр бордож, янз бүрийн юугаар бордож ингэж туршилт хийж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд түүгээр чинь ургац их нэмэгддэг юм байна лээ. Бордоогүй талбайтай харьцуулахад бууцааар бордсон нь 30, 40% нэмэгдэх, бууцаар бордохоор бүр хоёр гурав дахин нэмэгдэх тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд тэрийг бордох арга технологийн үндсэнд нь шийдчихэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд 1996 оноос тийм 96 оноос эхлээд үндсэндээ энэ сэдвийг хөөцөлдөж байж төслийн ажил гэж нэрлээд төслийг шалгаруулж сэдвийг гүйцэтгэдэг боллоо л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхээр зэрэг юу яадаг юмаа. Төслөөр гүйцэтгэхээр чинь удирдах дээд байгууллага хөдөө аж ахуйн яам ч юмуу? гарын үсэг зурж үүнийг захиалж байна гэсэн нэртэй манай бэлчээрийн төсөл бүр батлагдахаа больчихдог юм. Хэцүү юм билээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Төсөл гэдэг чинь маш хэцүү. Тэгээд нэг овсгоотой нь батлуулдаг. Нэг хэсэг нь байхгүй юм байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд сүүлд нь НҮБ-ийн хүнс хөдөө аж ахуйн ... дэмжлэг ирж энэ хадлан бордоо сайжруулах ажил төслөөр хийж үр дүн гарсан Их тамир сумын нутагт Их мухар гээд газар байгаа. Тэнд нэлээд туршилт тавьсан. Тэгээд хадланг бордох сайжруулах боломжтой юм байна. Энэ бол үнэндээ малчдад мэдрэгддэг юм бол хадлан бордолт сайжруулах ажил юм байна.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Аа Бэлчээр ашиглах нь болохоор зэрэг ерөөсөө малчдын ойлголт бол бэлчээрийг мартчихаад ерөөсөө мал л гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Малаа л өсгөх гэж бодоод байдаг. Одоо сүүлийн үед ойлгож эхэлж байна. Өвс ургамлын бүрэлдэхүүн муудлаа. Доройтлоо. Хэцүү болж байна гээд зуд турхан болохоор чинь илт мэдэгдэж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Үхэл хорогдол их болно. Одоо сүүлийн үед яахав дээ. Хүн болгон бэлчээр бэлчээр гээд ярьдаг болж, мэдэхгүй ч хүн байхаа болж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Цөмөөрөө бараг бэлчээр мэддэг улсууд болж.

Буяндэлгэр -

/Инээв/

Лхагважав -

Тэгээд би чинь энэ хүрээлэнд энэ салбарыг чинь Өндөр уулын бүсийн салбар гээд 5, 6 хүн илгээлтээр ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд яахав захирал нь Цэндсүрэн гэж анх Цэндсүрэнхүү гэж томилогдсон. Тэр хүн сайн дураараа бас хоёр жил, сүүлд хэдэн сараар ингэж сайн дураар нь хөдөө явуулж ажиллуулдаг байсан юм. Үйлдвэрлэлтэй холбоё гэсэн зорилгоор юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бас сайн дураараа улсуудаас санал гаргаад Архангайн Өндөр-Улаанд очлоо. Сүүлдээ Их тамирт ажиллаж байхаар нь Цахир тал руу томилчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд би энд чинь эхлээд секторын эрхлэгч гэж байгаад бас л ерөөсөө хүрээлэнгийн энд чинь шинээр үржил селекцийн станцын оронд эрдэм шинжилгээний байгууллага байгуулж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхээр чинь эрдэм шинжилгээний боловсон хүчин болохгүй. Бид хэд илгээлтээр ирсэн. Бид одоо залуу улсуудыг элсүүлж авах болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд бид нар чинь энэ байгууллагын хашаа байшин засуулах, тохижуулах энэ урд талын сууцнууд чинь энэ станцын тэр үржил селекцийн станцын байранд байсан. Энд чинь улсуудыг байрлуулах, энэ байрыг засуулах гээд анхны шав фундамент энэ тэр Цэндсүрэн эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилогдсон Бямбадорж гэдэг хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд би бараг 3 хүн үндсэндээ энэ станцын юуг хөгжүүлэх юуг боловсруулж ярилцаж байгаа юм л даа. Тэгээд одоо хэн нь засвар юуны ажлыг авах вэ? Хэн нь ажилтан элсүүлэх вэ? Одоо машин трактор техник хэрэгтэй. Тэгээд үүрэг үүргээ хуваарилаж аваад хийж байсан. Би бол юун дээр үү? гэхээр станцын нэг 69 нэг 53 зэрэг трактор за тэгээд тодорхой сэдвийн заагаад өгчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Судалгааны. Монгол, сарлаг үхэр, тэгээд илүү нугаламт хонь, байдраг хонь, Хөвсгөлөөс Дархадын хонь, Дархадын цагаан адуу гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сементаль үхрийн Монгол үхэртэй эрлийзжүүлэх. Их олон сэдвүүд гарч байсан. Тэнд ажиллах хүмүүс Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөлт. Гадаадад төгссөн улс юу байна уу? гээд бид нар яамаар ороод машин техникээ ч хөөцөлдөнө. Хөрөнгө оруултаа ч хөөцөлдөнө. Засвар үйлчилгээний зардалыг ч хамт хөөцөлдөж байсан. Тэгээд яахав баахан залуучуудыг элсүүлж авдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би чинь 7 сарын хэдэнд ирсэн. Засвар хавар эхэлсэн. Ашиглалтанд ороогүй байнаа. Болоогүй 10 сар гарч орох болчихсон. Тэгээд яахав 3 гэр барьж аваад нэгэнд нь үндсэн ажилчдаа оруулаад, нэгэнд нь конторлоод, нэгэнд нь бараа склад юм даа. Тийм юм байгуулж аваад ингэж ажлаа эхэлж байсан юм. Тэгээд зах зээлийн шуурга эхэллээ дээ. 90 оноос хойш. Амьдрал ч хэцүү боллоо. Дэлгүүрийн лангуу нь дээр ёстой давснаас өөр юмгүй болчихлоо. Залуу ирсэн улсууд чинь тэсэхгүй.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Лхагважав -

Тийм нөхцөл. Ихэнх нь хоёр жил болох нь болоод, нэг жил болох нь болоод яваад өгч байгаа юм.

Буяндэлгэр -

Харьцангуйгаар “Гэрэлт зам” нэгдэл чинь бусад нэгдлүүдийг бодвол гайгуу нэгдэл байсан байх гэж би бодоод байх юм. Минжүүр гуай ажиллаж бас их өөд нь татсан. Албан хаагч нарт мал хуй өгч амьдралын өөд нь татаж байсан тийм юм хэр байдаг юм?

Лхагважав -

Хувьчлал бол их сонин болсон л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр үед Лонжидсүрэн гэж дарга ирсэн байсан үе.

Буяндэлгэр -

Яг хэдэн онд хувьчлагдав?

Лхагважав -

90 онд билүү? 91 онд билүү?

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Эхлээд малыг түрээсээр маллуулах гээд тийм юм эхэлчихсэн байсан.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Урд талд нь...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд гэнэт хувьчлал болсон. Мал бол малчиддаа очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг хэсэг нь компани байгуулаад задраад компаний мал гэж харьцана. Аа зүгээр ерөөсөө төрийн бид нар жишээлэх юм бол ямарч юм байхгүй.

Буяндэлгэр -

Өгөөгүй юмуу? Эрдэм шинжилгээний ажилтан мажилтанд өгөөгүй юу?

Лхагважав -

Үгүй яахав 10 мянгын тасалбар ямарч хэрэг болоогүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Нөгөө ягаан цэнхэр тасалбар ягаан билүү? Би бол өөрөө сэтгүүлч хүн. Тэр тасалбарыг чинь алийг нь ч аваагүй байхгүй юу. Тэгээд бас сайн мэддэггүй байхгүй юу. Ягаан тасалбар ямар тасалбар байсан юм бэ? Хоёр тасалбар байсан уу?

Лхагважав -

Хоёр тасалбар байсан юм. 10 мянгын тасалбар, 3 мянгын тасалбар гэж . ..

Буяндэлгэр -

Аа за.

Лхагважав -

Тийм. Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг хүнд 3 мянгын тасалбар 1-ийг өгч байлуу?

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Өрхийн нэг ам бүлд. 10 мянган юу билээ бас л хүн болгонд нэг байсан байхаа.

Буяндэлгэр -

Нэг нэг юмуу?

Лхагважав -

Нэг хүнд нэг байсан байхаа.

Эрэгтэй хүн -

10 мянгын тасалбар гэж байгаад хажууд нь 3 мянгын тасалбар...

Буяндэлгэр -

Хамт өгч байгаа юмуу?

Эрэгтэй хүн -

Тийм. Жижиг хувьчлал гээд 10 мянгынх нь том хувьчлал.

Буяндэлгэр -

Тийм юм өгсөн юмуу? Би аваагүй байхгүй юу.

Лхагважав -

10 мянгын Спирт Бал Бурам, Хивсний үйлдвэр гээд өгсөн юу ч байхгүй. Хувьцааны ашиг машиг гэж ямарч юм ирээгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

3 мянгынх нь юу ч болгож чадаагүй. Одоо ёстой авдарны ёроолд л байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр манай салбарт нэг нэгдлийн эдийн засагч байж байгаад манай юунд орчихсон байсан нөхөр хөөцөлдөж байж ганц 3 мянгынхаар билүү? Нэг үхэр, нэг ямаа, нэг хонь ийм юм авсан болсон. Тэгээд хүмүүс хувьчлаад авчихсан дандаа зааз баранк юмнууд оногддог юм байна лээ.

Буяндэлгэр -

Зарим нэгдлүүд их сүрхий сум нэгдлийнхээ эмч нар, багш нарт мал өгсөн байна лээ ш дээ. Зарим нэгдэл.

Лхагважав -

Оо тэр янз янзаар хандсан. Өөр өөрсдөө мэд. Нэгдэл өөрсдөө мэдэж хувьчил гээд яачихсан болохоор янз янз хувьчлагдсан л даа.

Буяндэлгэр -

Аа аа. Тийм байна. Тийм байна.

Лхагважав -

Чулуут бол бараг маллаж байсан малын малчдад нь өгчихсөн. Сайхан болсон байгаа юм. 15 үнээ сааж байсан бол. 15 үнээгээ авсан байсан. 400, 500 хонь хариулж байсан бол за яахав заримын буцааж өгсөн байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Зарим газар сайн өгсөн. Зарим газар тааруу байсан л даа. За өөр яримаар юм юу байхав?

Буяндэлгэр -

Та хичнээн хүнтэй байсан бэ? Эрдэм шинжилгээний ажилтан гээд?

Лхагважав -

Би чинь 4, 5 хүнтэй л байсан.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Энд ирээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сүүлдээ хүмүүс нутаг буцаад болдоггүй юм байна. Ерөөсөө нутгийн хүмүүсийг элсүүлж авъя.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн багш нарыг таньдаг байсан. Тэд нартай ярилцаж байж хоёр оюутны дипломын ажлын хариуцаж хийлгэж хамгаалуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд тэр хоёр хоёулаа онц дүнтэй хамгаалсан л даа. Байгалмаа гэж нэг нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг нь Насанбат гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа Баярсайхан гэдэг нөхрийн үйлдвэрлэлийн дадлагын удирдаж бас өөр дээр элсүүлж аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр харин Төв аймгийн хүүхэд байсан. Наад хоёр нь нэг нь болохоор Өвөрхангайн авгайн Архангайн энэ нутгийн. За тэгээд би болохоор бэлчээрээ дааж байгаа. Насанбатад болохоор зэрэг бригад суурьт бэлчээрийг эзэмшүүлэх гэсэн сэдэв хариуцуулаад. Байгалмаа гэдэг охинд тэжээлийн олон наст ургамлыг тарималжуулах одоо хадлан бэлчээрийн зориулалтаар тарималжуулах тийм ургамлыг сонгож байгалиас нь түүх тарималыг нь авч ирж тарих өөрөө үр мүрийн цөмийн энд тэндүүр явахдаа өөрөө үрийн цуглуулж байлаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж бэлтгэлийн хангахгүй бол болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд уул хадаар явж түүнэ. Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнгээс солих үр мүр цуглуулж би их системгүй л ярих гээд байна дээ. Тэгээд нэг охиныг тэгж тэжээлийн олон наст ургамлаар ажиллуулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Дахиад хүн олдохгүй байгаад үйлдвэрлэлийн агрономийг аваачаад тавьчихсан. Үйлдвэрлэлийн агрономи шинжлэх ухааны ажил хийж чаддаггүй юм байнаа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Нарийн олон туршилт тавина.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Түүнийхээ учир замбраагийн олж чадахгүй байна гээд эхлээд нэг залуу байсан юм. Москвад төгссөн агрономич залуу байсан.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Батцэнгэл гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгсэн манай хүн чинь ёстой нээрээ зах зээлийн шуурганаар барахгүй юм байна. Энд ажиллаж чадахгүй юм байна гээд явчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр туршилтыг овоо эхэлчихсэн байсан. Тэгээд дараа нь өөр агрономид хариуцуулсан болдоггүй. Сүүлд нь диплом энэ тэр ажиллуулж байсан залуугийн авгайн харин агрономи төгссөн юм байж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд түүгээр нэг наст ургамал овъёос, элдэв янзын малын тэжээлийн ургамал тариулах тэгээд энд өндөр уулын бүсэд нутагшуулах, тарималжуулах гэсэн зорилготойгоор олон наст, нэг наст гэдэг хоёр сэдвээр ажиллуулж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би өөрөө бэлчээр хадлангаа хариуцаад.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Манай сектор механикжуулалт хөдөө аж ахуйн бага механик...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд олон настаар явсан нөхөр маань 40, 50-аад зүйлийн ургамал сориод ингээд байж байтал бас золиг болдог юмаа. Нөгөө охин чинь цагдаатай суухгүй юу.

Буяндэлгэр -

За? /Инээв/

Лхагважав -

Хэсгийн төлөөлөгчтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд хэсгийн төлөөлөгч дэвшээд явахаар арга байхгүй юм даа.

Буяндэлгэр -

Дагаад явна.

Лхагважав -

Нөхрөө дагаад явахаас яахав.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Одоо энэ Авилгалтай тэмцэх газрын орлогч дарга болчихсон Сундуйсүрэн гэж байна ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэрний авгай байхгүй юу. Байгалмаа гэж.

Буяндэлгэр -

За? Хэсгийн төлөөлөгч цагдаа байсан хэрэг үү?

Лхагважав -

Чулуутын цагдаа байж байгаад тэнд танилцаад суучихаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тамирт хэдэн жил ажиллаж байгаад тэгээд аймаг очоод аймгийн цагдан сэргийлэх газрын орлогч дарга байж байгаад тэгээд явчихсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Удаагүй юм шив дээ.

Лхагважав -

Маш сайн ажилладаг. Их няхуур нямбай их мундаг ажил явуулдаг нөхөр байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд болохоо байгаад ирэхээр нэг наст ургамал дээр ажиллаж байсан нөхрийнхөө ажлыг нэг нь хаагаад тэртэй тэрэнгүй юун ургах юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг наст ургамал болох юм байна. Овъёосыг тариад тэжээл болгож тарьж болох юм гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд олон наст ургамлынхаа юуг харж байж...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Идэвхи чармайлт юугийн харж байж, энэ олон ургамлыг хариуцуулаад барахгүй юм байна гэж бодоод ерөөсөө хоёрхон ургамлын хөг, сого үр хоёрыг хариуцуулж ажиллуулаад, одоо нутагшсан сорт шалгарах маягтай болж байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо 2, 3-р үе болоод тарималжих юундаа орчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо үрийн аж ахуйг нь үр үржүүлэх чиглэлээр тарьчихаад ингээд ажил явуулж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

За тэгээд миний сэдэв бол үндсэндээ би ч тэтгэвэрт гарлаа. Сэдэв ч тэтгэвэрт гарлаа.

Буяндэлгэр -

/Инээв/ Таны сэдэв бол чухал сэдэв байна ш дээ. Одоо ч гэсэн цаг үеэ алдаагүй.

Лхагважав -

Тулгамдаж байгаа.

Буяндэлгэр -

Хадлан өвсийг бордоно. Тариаг бордоно гэдэг чинь чухал ажил.

Лхагважав -

Түүнийг нэвтрүүлэх ажил хийж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Тухайлбал юу юу хийж байна? Одоо экологийн сүйрэл болж байгаа энэ үед таны наад сэдэв чинь их чухал юм биш үү?

Лхагважав -

Одоо би хадлан бордоог сайжруулах юуг гаргаад туршаад боллоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Зөвлөмж бичиж гаргалаа. Ном бичиж нийтлүүллээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд сүүлд нь аймгийн хөдөө аж ахуй удирдах газрын даргын урилгаар нэлээд олон семинар, сумын мэргэжилтэн малчдад сургалт их зохион байгууллаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

За тэгээд үзүүлэх сургалт газар дээр үзүүлье гээд, нэг уулын аманд хамгаалаад хашаад бордчихоор хүн явж үзэхгүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхээр нь сумынхаа төвийн тохойд нэг газрыг бордоод бүр сайжруулаад...

Буяндэлгэр -

Тэр чинь одоо бууцаараа бордож байгаа биз дээ?

Лхагважав -

Тийм бууцаараа.

Буяндэлгэр -

Элдэв бусын бордоо хэрэггүй. Бууцаараа яаж борддог юм? Бууцаар цэцэг бордож болно. Тиймээ?

Лхагважав -

Болно.

Буяндэлгэр -

Яаж борддог юм? Гэрийн нөхцөлд цэцэг төмс байцаа хашаандаа жаахан юм тарьчихлаа ш дээ. Түүнийг бууцаар борддог. Шувуу тахианы...

Лхагважав -

Сангас...

Буяндэлгэр -

Сангасаар борддог гээд тэгдэг юм.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Хамаагүй хийвэл шатчихдаг гэсэн.

Лхагважав -

Шатна. Шатна.

Буяндэлгэр -

Мэдэхгүй учраас яаж борддог нь сонин байгаа байхгүй юу.

Лхагважав -

Усанд сангасыг бол шингэн найруулаад жаахан исгэж байгаад услах маягаар бордоно.

Буяндэлгэр -

За ямар хэмжээтэй ямар...

Лхагважав -

За түүнийг би ногоон дээр туршаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хадлангаар ярихад тийм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хадланд хонины өтөг бууц их сайн байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Машинаар ачаад хүрзээр цацаж тараагаад сүүлд нь...

Буяндэлгэр -

Хониныхоо өтөг бууцыг уу?

Лхагважав -

Тийм. Тэгээд модон хамуураар ингэж сайхан тэгшлээд хуруу зузаан байхад л бордоо болж байгаа юм даа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Бууцаар чийглэг газрыг бордох сайн байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бордохоор чинь бууц чинь зуны бороонд нороод задраад бас микробиологийн процесс явагдаж байгаа юм. Тэр чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Микро организмын дотор задрал явагдаад ороод хөрсөндөө шингээд эрдэс болж хувирдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэнд чинь азотын бодис байж байна. Фосфор байж байна. Кали байж байна. Өшөө элдэв макро, микро элементүүд бас л байгаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бууц чинь нэг талаар бордооны үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаар чийгээ барих бас нөхцөл бүрдүүлдэг. Бас ургамлыг ургах дулааны хэсгийг бас бүрдүүлж өгөх халуун агаар яачихсан юм чинь нарны гэрэл тусахаар хална даа. Илүү сайн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд тал талын үүрэгтэй. Ургамлын өсөлт хөгжилтийг түргэсгэж өгдөг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд ургамал нь өтгөрнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өндөр болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд бүрэлдэхүүний ер нь бүрэлдэхүүн сайжирчихна даа. Одоо Улаан толгой гээд намхан юм ургадаг байсан бол сүүлд нь хадлан хадах тохиромжтой хар сорт арвай гээд зэрлэг ургамал л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр ургамлын арвин нэмэгдээд явах жишээтэй тэгээд чанарын хувьд бас сайжралт явагддаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

/Утас дуугарав/

Буяндэлгэр -

Та тэгээд хаана тарьж үзүүлэх сургалтаа хийв?

Лхагважав -

Оо ерөөсөө яахав. Үзүүлэх сургууль бол энд тэндгүй зохион байгуулсан. Мухар толгойд ч хийж байгаа бичлэг энэ тэр хийлгээд тэгээд сүүлдээ сумын юугаар хийлгэсэн юм. Тэр чинь одоо хот руу явчихсан л даа. Бичээд нэг юугаар гаргадаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэр чинь одоо байхгүй болчихлоо.

Буяндэлгэр -

/Инээв/ Одоо нэг бөөрөнхий DVD хийгээд байгаа биз дээ.

Лхагважав -

Одоо бол ...

Буяндэлгэр -

CD-д буулгаад байгаа.

Лхагважав -

Тийм л болсон юм байна лээ.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэгээд яахав энэ өөрийнхөө манай гэрийнхээ доод талд нэг хашаа барьсан юм. Тэрийгээ бордоод яахаар улсууд чинь эндүүр холхиж явахдаа сонирхож харах юм л даа.

Буяндэлгэр -

Зүйтэй. Зүйтэй.

Лхагважав -

Тэгээд энд чинь зөндөө олон газрууд хашчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

20 гаруй айл 40-өөд өрх тийм хамгаалалт хийгээд сайжруулж бордож байгаа.

Буяндэлгэр -

Оо сайн байна ш дээ. Өөрөөр хэлбэл малынхаа бэлчээрийг хашаад тиймээ?

Лхагважав -

Өвөлжөөнийхээ дэргэд юугаа хашаад ...

Буяндэлгэр -

Хашаад ...

Лхагважав -

Хадлангаа авчихнаа. Хадлан авсны дараа малаа бэлчээж бордож байгаа юм. Хадлан авсны дараа байна ш дээ.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Мал идэх өвс их үлдэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хавар мал төллөх үеэр ядарсан доройтсон малаа оруулаад бэлчээгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхээр чинь аяндаа бордоо болоод...

Буяндэлгэр -

Бордоо болоод тэндээ. Аа ха.

Лхагважав -

Тийм хоёр талын ашигтай юм байгаа юм. Хамгаалж байхад.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лхагважав -

Тэгээд дараа нь би олон төсөлд орлоо л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сүүлдээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

96-2000 он хүртэл... /51/54/ төсөл.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд дараа нь бас нэг төсөлд ороод Увс аймгийн Түргэн Тариалан Төв аймгийн Заамар Лүн мүнгээр явж байгалийн эрсдэлтэй тэмцэх. Зуд турханаас мал сүргээ хамгаалах юугаар.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгж бас баахан явсан. Дараа нь 2004 онд бэлчээрийн тогтвортой менежент гэдэг төсөл хэрэгжиж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хотод...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэнд дуудагдаж очиж түр зөвлөхөөр ажлаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сэлэнгэ аймгийн Баянгол, Хонгор байхаа...

Буяндэлгэр -

Хонгорын сангийн аж ахуй гэж байсан.

Лхагважав -

Баруун Зүүн хараа л юм даа. Тэд нарын нэр нь өөр юм байна лээ. Учир нь олдохгүй .

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Баянгол нэг нь Мандал сум.

Буяндэлгэр -

Аа ха. Мандал сум гэж бий.

Лхагважав -

Тэгээд Хонгор сум. Хонгор сум бишээ.

Буяндэлгэр -

Мандал сум гэж бий. Зүүнхараад Мандал гэж бий.

Лхагважав -

Мандал, Баянхараа бишээ. Ийм гурван суманд явж малын өтөг бууцаар бордох, тэнд чинь цас их ордог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хадлангийн талбайд цас тогтоох тийм ажил хийж байтал хийгээд нэг хоёр сар ажилласан юмаа. Тэгээд хөдөө аж ахуйн төсөл дээр сууж байтал нэг гадаад хүн орж ирж уулзаад байцааж асуугаад тэгээд би сурталчилгааны зураг хөрөг элдвийн юмтай явж байсан юм. Одоо энэ Домарт хөтөлбөр тэгж эхэлсэн юм. Тэгээд бид нарыг чинь Өвөр Монгол руу дагуулж яваад Шилийн голын аймаг...

Буяндэлгэр -

Аа ха. Өвөр Монголын Шилийн гол аймаг.

Лхагважав -

Түүнийг үзэж хараад, Өвөр Монголын малчдын аж байдалтай танилцаад тэд нар чинь дандаа хашсан бэлчээртэй. Хашсан бэлчээр дээр хэдэн мал малладаг . Тэр чинь бас хэцүүхэн л арга байлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Түүнээсээ хальж гарч болохгүй. Тэгээд бараг 6 сар гартал байранд тэжээдэг юм байна. Хашсан бэлчээрт адуу тогтохгүй. Тэгээд адуугаа байхгүй болгодог юм байна. Тэгээд нутгийн хонийг тэжээгээд байхаар явж чадахаа больдог юм байна. Хөл гар нь муудаад бэлчээрийн мал чинь ...

Буяндэлгэр -

Яг хүн юм шиг юм байна ш дээ.

Лхагважав -

Хөдөлгөөний дутагдалд ордог юм байна.

Буяндэлгэр -

Пөөх. Сонин юм. Бэлчээрийн малыг чинь суурин болгож болохгүй нь тиймээ?

Лхагважав -

Болохгүй. Тэгээд зохихгүй арга. Тэгээд бас бэлчээр нь муудах төлөвтэй юм байна лээ. Нэг хаяанд байгаад байхад муудахгүй яахав дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тийм л юм байна лээ. Тийм л юм үзсэн. Тэгээд яасан чинь Ногоон алт гэдэг хөтөлбөр гараад тэгээд энд би өөрийнхөө нэг охиныг энэ бэлчээрийн менежментийн ангид сургачихсан байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сургаад бараг төгсөх болоогүй байсан. 5 онд төгссөн үү?

Буяндэлгэр -

Хэдэн хүүхэдтэй вэ? Та.

Лхагважав -

Би гарсан 7. Сүүлд хоёр том нь өрх тусгаарлаад одоо 5 нь байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэрийгээ тэрэнд оруулаад дараа нь нэг хүүгээ газар зохион байгуулалт ашигтай байх гэж бодоод тэрэнд инженерийн ангид оруулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ноднин 96 онд төгссөн. 98 онд. Энэ чинь 2009 он. 2009 онд төгссөн юм байна. Хавар. Тэгээд би чинь яалаа л даа. Явж байгаад Швейцарийн Носберг гэж доктор хүн байсан юм. Швейцарийн консулын өргөмжилөлт консулын газарт Маркус гэж хүн хариуцаж ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тийм улсуудтай танилцаад тэгээд ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна гээд ингээд ярихаар нь би бас Их тамирыг сурталчлаад энд ийм эрдэм шинжилгээний байгууллага байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ийм боловсон хүчинтэй. Тэгээд яасан чинь энэ Тамирт Ногоон алт хөтөлбөрийн Өндөр уулын бүсийг төлөөлүүлж судалгаа явуулахаар болж тэгээд хавар нь өөр хариуцах ч хүн байхгүй би даалгавар аваад хойд Хан руу бэлчээрийн их доройтсон , дунд зэрэг доройтсон, бага доройтсон гэсэн гурван бэлчээр нэг нэг га газар хамгаалуулж байгалийн ёсоор нь нөхөн сэргээх боломжийг судлах тэгээд яахав ер нь бол бэлчээрийн ус ургамлын бүрэлдэхүүний өөрчлөлт авралын явцыг судлах ийм цэг байгуулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Энэ Тамирын төв дээр бүр доройтсон бэлчээрт ургамал нэмэрлэн тариалах туршилтын талбай гэж нэг га газрыг хашуулж нэг хавар махаа идэж өнгөрөөлөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Үүнийг хийлгэнэ гэж хэцүү шүү дээ.

Буяндэлгэр -

Яах вэ?

Лхагважав -

Үгүй яахав. Улсуудыг ажиллуулна. Стандарт шаардлагын дагуу бариулах гээд эд нар чинь халтуурдах гээд болж өгөхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд хэрүүл уруул гарна.

Буяндэлгэр -

Газар гайгуу өгчих үү? Газар бол маргаан байхгүй юу? Жишээлбэл нэг га газар гэдэг чинь овоо хэмжээний газрыг ...

Лхагважав -

Тэр туршлага судалгааны зориулалтаар сум орон нутагтайгаа яриад зохицоод яачихаж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тийм. Тэгээд нэг юм 4 га газар хашиж аваад тэгээд хөдөө аж ахуйн дээдийг төгссөн баахан залуус тэр талбайд манай охин ажиллахаар болоод ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Энд нь болохоор нэг казак охин бас нэг юм төгссөн л юм байна лээ. Тэгээд хоёр охиныг ажиллуулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Манай охин хойд талыг 2004 оноос 9 оныг дуустал судалгаа явуулж байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд миний ажлыг үргэлжлүүлж байгаа гэсэн үг л дээ.

Буяндэлгэр -

Тийм байна. Хэр үр дүнтэй байна?

Лхагважав -

Тэр яахав. Ер нь яахав би юу ажигласан гэхээр 96 онд айхтар ган болдог юмаа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Тэгсэн чинь уулын энгэр шарлаад шарлаад явчихлаа л даа. 6 сарын хэднээр ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

20-иор л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Юун түлэгдчихвээ? Юу шатчихав гээд би уул нь өөр ажил хийгээд явсан болохоор нэг их сайн анхаарахгүй байгаад байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

2000 онд ингээд яваад үзсэн чинь ботууль гэж Хангайн өндөр уулын бүсийн бэлчээрийн хамгийн гол ургамал ботууль гэдэг ургамал байдаг л даа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Тэгсэн тэр л үхсэн байна даа. Ерөөсөө түлэгдээд ...

Буяндэлгэр -

Аа ха. Наранд түлэгдээд тиймээ? Ус байхгүй.

Лхагважав -

Тийм. Ган.

Буяндэлгэр -

Гандаад?

Лхагважав -

Газрын хуурайшил нарын илч хоёр чинь айхтар нөлөөлдөг юм байна даа. Тэгэхээр нь 2000 онд яачихаад тэгэхээр нь би шинжлэх ухааны академид юу дэвшүүлж бэлчээрт ахиад мониторингийн судалгаа явуул.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би өөрөө Хангайд Чулуутад 86- аас 95 онд судалгаа явуулсан судалгааны цэгүүд байж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд Булган аймгийн Орхон суманд гурван бэлчээрт явуулсан судалгааны цэг , Төв аймгийн Заамарт явуулсан 5, 6 цэг тэрэн дээрээ дахин судалгаа явуулъя. Энэ бэлчээрийн ургамал юу болоод байна. Яагаад байна нэг үзье гэж бодоод Чадраа гуай их хурлын гишүүн байгаад их нөлөөлсөн.

Буяндэлгэр -

Нөгөө шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Чадраа гуай юу?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр чинь өөрө Архангайн хүн ш дээ. Аль сумынх юм бол?

Лхагважав -

Энэ Тариат талынх.

Буяндэлгэр -

Оо Тариатынх юмуу?

Лхагважав -

Тийм. Тэгээд Ярилцаж байж нэг грантын сэдэв гэж нэг жилийн хугацаанд гүйцэтгэх сэдэв.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Түүгээрээ судалгаа үндэслэж юугийн гаргаад төсөв зардлын гаргаад өгсөн чинь батлаад өгдөг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд түүгээр нь 2004 онд Чулуутад явуулсан судалгааны 5 цэгээс 2 цэг нь мал бэлчээд айл буугаад зусдаг болчихож.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Миний нөгөө бордож сайжруулж чийглэг газрыг чинь бараадаад малчид буугаад явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өөр зайтай байсан газруудад нь судалгаа явуулаад Булган аймгийн Орхонд цэгүүдэд судалгаа явуулаад. Төв аймгийн Заамарт явуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгсэн аймаар их өөрчлөлт орсон байнаа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Маш их тариалсан. Энд байсан миний газар бордоо байхгүй болчихсон чинь шарилжинд идэгдчихсэн.

Буяндэлгэр -

Хогийн ургамалд.

Лхагважав -

Хогийн ургамал ч гэж яахав дээ. Шарилж гэж...

Буяндэлгэр -

Тийм шарилж.

Лхагважав -

Хогийн ургамал гэдэг чинь бас л эх дэлхийгээ ногооруулах гэсэн байгалийн ургамлын амьдралын төлөөх тэмцэл юм даа. Эх дэлхийгээ ногоон байлгая гэсэн тэмүүллээр л, бид нар хогийн ургамал гэж яриад байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Уг нь их буруу юм байгаа юм.

Буяндэлгэр -

Буруу юу?

Лхагважав -

Буруу. Аа ха.

Буяндэлгэр -

Албан ёсных нь нэр нь шарилж гэсэн нэр.

Лхагважав -

Тийм.Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд Булган аймгийн Орхонд очлоо. Нэг цагст нуга байсан юм.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Тэнд нугын ургамал ургадаг газар байсан байхгүй юу. Тэгсэн горхи нь ширгээд газар нь хатаад хялганат болчихсон байж байна.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Наана нь Хиагт бэлчээр гээд судалгаа явуулж байсан чинь байхгүй. Бас хялганат болчихсон байна.

Буяндэлгэр -

Хялгана гэж хялгана гэдэг ургамал ургачихсан хэрэг үү?

Лхагважав -

Шивээ өвс гэж мэдэх үүү?

Буяндэлгэр -

Шивээ өвс тэр болчихсон хэрэг үү?

Лхагважав -

Тэр болчихсон.

Буяндэлгэр -

Тэр одоо мал ч идэж болохгүй. Хэцүү ш дээ.

Лхагважав -

Намар үр боловсорч байх үед мал хэвээтэн гэж аюултай юм байдаг юм. Зун идэхэд зүгээрээ. Тэгээд хээржээд байгаагийн шинж байхгүй юу даа. Тэр хээрийн гол үндсэн төлөөлөгч ургамал байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Зун ашигладаг ферм мермийн зуслан юуны газар судалгаа явуулж байсан. Жижиг биет дааган сүүл мүүл.... байсан газар.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгсэн мөн агь. Туулын тагнаа гэж ярьдаг. Навтуул ч гэж ярьдаг. Газраар дэвсэж ургадаг навтгар ургамал түүнд эзлэгдчихсэн байдаг юм.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Тэгээд Төв аймгийн Заамарт очоод бас л би чинь хялганатад судалгаа хийж байсан. Тэнд нь оролцдог ургамлуудыг судлачихсан байсан. Толгодын орой дээр чинь ботууль төстэй гээд л судалгаа явуулсан. Бас л одоо ботууль төстэй нь ботууль байхгүй. Өнөө юу яаж байсан биелэг ургаж байсан газар нь байхгүй. Дандаа хялгана , хялгана болчихсон. Аа тэгээд бүүр нэг тасаг ферм зусдаг байсан тэр юу гэж байдаг юм даа. Булган орох замд Бадрахын ар гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өөрөө мэдэх үү? Тэнд яасан чинь 71 онд 21, 14, 5 ургамал ургадаг байсан бол дөнгөж 4-хөн зүйл ургамал ургаж байгаа.

Буяндэлгэр -

Аа яа. Ямар их сонин байнаа? Маш их устгал явагддаг юм байна ш дээ. Тийм үү?

Лхагважав -

Их мөхөл явагдана.

Буяндэлгэр -

Мөхөл явагдаж байна. Тиймээ?

Лхагважав -

Тийм. Тийм. Тэгэхээр үүнийг бол би ...

Буяндэлгэр -

Тэр юунаас болж байна?

Лхагважав -

Замбраагүй арга ч нөлөөлөөд байна. Байгаль цаг агаарын дулаарал, хуурайшлын үлдэгдэл маш их хүчтэй нөлөөлж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яагаад би тэгж бодож байна гэхээр зэрэг ерөөсөө мал ашигладаггүй отрын өвөл хавар бараг хүрдэггүй газрын бэлчээр тийм болчихсон байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Их ашигладаг газраа улам их нөлөөлж байгаа ш дээ. Тэгээд энэ Чулуутын ботууль чинь байхгүй.

Буяндэлгэр -

Тэр ургамлын нэрийг та бичээд өгөөч?

Лхагважав -

Навтуул.

Буяндэлгэр -

Монгол нэр нь юмуу? Орос нэр нь юмуу?

Лхагважав -

Шинжлэх ухааны нэр нь.

Буяндэлгэр -

Шинжлэх ухааны нэр үү?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Монголоор тэр чинь ямар өвс гэсэн үг вэ?

Лхагважав -

Ер нь бол Ботууль гэдэг юмаа.

Буяндэлгэр -

Тийм үү?

Лхагважав -

Тийм. Тийм.

Буяндэлгэр -

Тэр малд бол их юутай. Шим тэжээлтэй ...

Лхагважав -

Махан тарга авахуулдаг ургамал байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Их сонин юм байна. Би ерөөсөө дуулаагүй юм байна. Одоо энэ ургамал улам л ховордоод байгаа юм байна. Тиймээ? Ботууль гэдэг энэ ургамал чинь ургаж байгаа газар байна уу?

Лхагважав -

Үгүй яахав дээ. Нарны тусгал багатай уулын ар тиймэрхүү газраар байгаа байгаа.

Буяндэлгэр -

Ааха.

Лхагважав -

Тэгэхдээ энэ чинь улсын хэмжээнд бол 10-аад сая га газар тархсан юу гэдэг юм л даа. Хангайн уул, Хөвсгөлийн уул, Хэнтийн уулархаг нутаг ...

Буяндэлгэр -

Энэ ботууль гэдэг ургамал уу?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо чухам Хөвсгөл рүү ямар болж байгаа юм бүү мэд. Миний явсан газраар л ийм байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд би чинь сүүлд нь 2002 онд би бас нэг юуг дагалдаж энэ Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан энэ сумдаар Чулуут энд судалгаа явууллаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхэд чинь тэр үед дөнгөж 96 онд ботуулийн үхсэн дэгнүүлүүд нь яг арилчихаагүй байж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Төчнөөн нь амьд байна гэж тооцоо хийж үзсэн.

Буяндэлгэр -

Ааха.

Лхагважав -

Уулын ар тал, энгэр тал энгэр талынх бол ихэвчлэн энгэр хөндий газрынх нь бүр мөхөлд орчихсон. 95, 6%-ийн мөхөлтэй байгаа юм. 4, 5 % нь тэсэж үлдсэн байх жишээтэй.

Буяндэлгэр -

Их чийг шаарддаг ургамал юм байна?

Лхагважав -

Тэр чийг биш юм байгаа юм. Тэр ургамал бол уг нь хуурай газар ургадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хадархаг энгэр мэнгэрт. Гол нь өндөр уулын хүйтсэг сэрүүн уур амьсгалд зохицсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа зүйтэй, зүйтэй. Аа ха.

Лхагважав -

Тэр нь халууныг тэсэхгүй байна л даа.

Буяндэлгэр -

Тийм байна. Үүнийг жишээлбэл тарималшуулж болохгүй юу? Мал тарга хүч авдаг юм чинь ...

Лхагважав -

Үүнийг миний яагаад байсан Байгалмаа гэдэг охиноор тариулж байсан юм. Маш гоё ургаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд өргөжүүлэх хүн байхгүй болчихсон юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд өнгөрсөн. Уг нь болох л юм байна лээ. Би үрийн түүх гээд чадахгүй байгаа юм. Сүүлийн үед дандаа 6 сард Ботууль гэдэг ургамал чинь 6 сард цэцэглээд 6 сарын сүүлчээр юу яагаад 7 сард үр нь боловсордог ургамал.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яг өнөө цэцэглэх үед нь ган болчихоод байгаа болохоор цэцэглэж өгөхгүй юм. Үр сууж өгөхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд өөрөө энэ чинь үржих боломжоо алдчихаад байна.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Социализмын үед бол эрдэм шинжилгээний ажилд бас зохих хэмжээгээр нэлээд мөнгө хаяж байсан биз.

Лхагважав -

Хөрөнгө бол их хаяж байсан. Нөхцөлгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бид нар чинь одоогийн юм байхгүй болчихоод байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бидний үед 45 хоногоор явна. Хөдөө явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

90 хоногоор хөдөө явна. Мал дээр ажилладаг нь бүр 11 сараас эхлээд 5 сар хүртэл мал тэжээх арчлах маллахад нь ажил гэж томилолтын өгөөд унааны зардлын юугаар нөгөө акартив юугаар шилжүүлээд ингээд их сайн байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо бол ерөөсөө явах зардал олдохгүй.

Буяндэлгэр -

Хэцүү байна биз дээ?

Лхагважав -

Явуулах зардал гэж байхгүй болчихсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд саяхан болтол ерөөсөө л цалин өгдөг. Тэр бол маш их хэцүү.

Буяндэлгэр -

Янз бүрийн дарамт бол байхгүй байсан байхаа.

Лхагважав -

Ер нь байхгүй. Байхгүй. Ерөөсөө ажлаа үнэнч гүйцэтгэж байвал харин хуурамч ажиллахыг шинжлэх ухаан зөвшөөрөхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Халтуурдаж шинжлэх ухааныг бол хуурвал тэгээд ард түмэндээ худлаа юм хэлж ерөөсөө болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Амьдрал дээр шалгагдана. Нотлогдоно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Улс төрийн элдэв янзын дарамт бол байхгүй байсан.

Буяндэлгэр -

Гайгуу байсан байх тиймээ?

Лхагважав -

Ерөнхий нэг юу бол байсан л даа. Тэр чинь аль байгууллагад байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Жишээлбэл одоо сэхээтнүүд Бал даргын үед чинь тогтоол шийдвэр гараад л дундаж сэхээтнүүд гээд л дутагдлаа хэлж л чи ямар дутагдалтай яаж засах вэ? Энэ чинь бас л хамаагүй дутагдал хэлж болохгүй үе байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд яв ингэх л маягтай л даа. Дундаж сэхээтэн гээд бүгдээрээ дундаж болчихсон. Яагаад гэвэл сайн ажилласан ч ялгаагүй 750 төгрөгөөр 650-аас 750 төгрөг авна. Муу ажилласан ч ялгаагүй тэрийг авч байна. Энэ чинь хүнийг сэтгэж зүтгэх бодож сэтгэх юуг их идэвхийн сулруулж байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сайн нь сайн ажиллаад ч нэмэр байхгүй. Цалин нэмэгдэх ч юм байхгүй. Адилхан авдаг учраас адилхан за за муу нь дунд муу, сайн нь дунд руу тэгээд дундаж сэхээтэн гэж нэг тийм юм болж байлаа ш дээ. Өөрөө мэдэж л байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Танд сэтгэлд тань хоногшсон тийм судалгаа хийгээд тэгээд хийх байсан чинь ингээд хүчингүй гэсэн янз бүрийн юм байдаг уу?

Лхагважав -

Тэр ч одоо яахав дээ. Би бол одоо яг энэ чиглэлээр ийм судалгаа явуулъя гээд Төв аймгийн Заамар суманд судалгаа явуулах гэж байсан чинь тэр чинь нэг 5 жилийн хугацаатай байж байгаад за боллоо одоо нэг газар очиж суу гэдэг байсан. Тэгэхээр хийе гэсэн юмаа хийж болдоггүй үе байсан л даа.

Буяндэлгэр -

Аа бас тийм үе байсан уу? Тиймээ?

Лхагважав -

Байсан.

Буяндэлгэр -

Бас хязгаар тогтоох уу? 5 жил чи судалчихлаа. Одоо үүнийгээ зогсоо. Өөр юманд ор гэж бас тэгж шийдвэр өгөх үү?

Лхагважав -

Тэгнэ. Тэгнэ тэгдэг байсан.

Буяндэлгэр -

Тэр чинь бас жаахан хэцүү юм байна.

Лхагважав -

Тийм. Одоогийн энэ чинь бол тендер гээд нэг юм зарлаж байгаа юмаа.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Тендер бол дэндүү пармаль байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аль өөрөөр хэлбэл шинжлэх ухааныг авч явах яамны бодлого их дутагдаж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Энэ шинжлэх ухаан болохгүй. Энэ чухал юм. Шинжлэх ухааны удирдлага чинь яамаар захиалга дамжуулж ингэж төсөл батлуулж байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яамны нөхдүүд чинь ...

Буяндэлгэр -

Хөдөө аж ахуйн яам баталж байгаа биз дээ.

Лхагважав -

Үгүй. Үгүй. Захиалга өгч байгаа юм.

Буяндэлгэр -

За?

Лхагважав -

Нэг тендер зарлуулчихаж байгаа юм.

Буяндэлгэр -

За? Жишээлэх юм бол юу гэсэн тендер зарлах вэ?

Лхагважав -

Одоо яахав тийм сэдэвтэй, ийм сэдвээр ажиллуулна ингээд багаа бүрдүүлнэ ...

Буяндэлгэр -

Бэлчээрийн ойт хээрийн бүсийн бэлчээрийг сайжруулах тухай тендер гээд жишээлбэл тийм тендер зарлалаа гэж бодъё. Тийм үү? Тийм тендер байж болох уу?

Лхагважав -

Тэрийг чинь болохгүй. Нэлээн тийм хамтарсан маягийн тийм юу яаж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгж байж батлагдана. Зүгээр ганц сэдэв маягийн юм бол батлахгүй.

Буяндэлгэр -

Сэдэв маягийн юм батлахгүй юу?

Лхагважав -

Батлахгүй.

Буяндэлгэр -

Олон талт хүрээтэй байх нь тийм үү?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Их олон талын юм ...

Лхагважав -

Тэгээд ингээд яаман дээр өгөхөөр чинь танил тал ч бас ороод байна уу? Тэгээд нэг хөөцөлдсөн улсууд нөгөө тендерийнхээ сэдвийг батлуулж аваад зарим нь бол тэгээд байхгүй. Юу ч үгүй ажилгүй үлдэж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Лхагважав -

Тендерт оролцоод батлагдаагүй бол тэр ажилтан цалин ч үгүй, юу ч үгүй тэгээд чөлөөлөгдөж байгаа юм. Тэгээд энэ чинь шинжлэх ухааны бодлогыг бас их унтрааж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Тэр тендерт мэргэжлийн биш хүн ч гэсэн мэргэжлийн хүнээр хийлгэчихээд өөрөө ороод бас тэр тендерээ авчихаж болох нь байна ш дээ.

Лхагважав -

Болох гээд байгаа юм харин. Өөрөөр хэлбэл өөр нэг хамаагүй тендер гэхээр өөр байгууллагаас ороод ирж байгаа ш дээ. Өрсөлдөж байгаа.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэгээд тэр чинь их аюултай юм л даа. Нэг хэсэг нь тэгээд л цалингүй, ажилгүй болж хувирч байгаа юм л даа. Тэгээд манай хүрээлэнд чинь төвийн хүрээлэнд бол ажилгүй улсууд зөндөө л гарч байна. Сэдэв л байхгүй ажил байхгүй бол юу байх юм. Юу ч байхгүй өөрөө ажилгүй болчихсон юм чинь яахав. Тэгээд ихэнх нь хувийн бизнес хөөгөөд л ингээд чадалтай нь чадалгүй нь ажилгүйчүүдийн эгнээнд орж байгаа тиймэрхүү л байдалтай явж л байна даа.

Буяндэлгэр -

Тэгэхээр социализмын үед харьцангуйгаар бас сайн сэхээтнүүд бэлтгэгдэж байжээ.

Лхагважав -

Бэлтгэгдэж байсан.

Буяндэлгэр -

Тийм. Тэр сэхээтнүүд ажилгүй байна гэдэг бол харамсалтай л байгаа юм л даа. Өөрөөр хэлэх юм бол эрдэм шинжилгээний сайн ажилтан амьдрахын тулд өөр ажил хийнээ дээ. Өөр ажил хийгээд явчихаж байгаа юм байна ш дээ. Тиймээ?

Лхагважав -

Тийм. Бидний үеийн улсууд бол хөөрхий тэтгэвэртээ мултарлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бид нар чинь тэр үед хүрээлэн байгуулагдаж байхад хамгийн залуу улсууд хамгийн залуу ажилтнуудтай байсан байхгүй юу. Бид чинь 20 хэд 21-тэй улсууд ...

Буяндэлгэр -

Танай хүрээлэн тэр үед хичнээн ажилтантай байсан? Нэлээд олон байсан байхаа?

Лхагважав -

Оо олон. Олон. 70 гаруй 100 шахам байсан.

Буяндэлгэр -

Тийм байх. 100-аад ажилтан байсан байх.

Лхагважав -

Байсан. Байсан.

Буяндэлгэр -

Яг юу гэж нэрлэгдэж байлаа?

Лхагважав -

Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн гээд ...

Буяндэлгэр -

Их том хүрээлэн байсан санагдаад байна.

Лхагважав -

Тийм. Тэгээд сүүлд нь нэгдээд энэ чинь бас нэг бас л хоорондын өрсөлдөөн юунаас болсон юм. Мал аж ахуйн хүрээлэнтэй нэгтгэсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Мал аж ахуйн хүрээлэнтэй нэгтгэчихээр зэрэг байхгүй. Өнөө сайхан лабораторийн Зөвлөлтийн хөрөнгөөр тохижуулж өгсөн өрөө сандал стол , сейф мейф бүх л юм байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өнөө мал аж ахуйн хүрээлэн байсхийгээд татаад л байхгүй. Лаборатори ч яахав сүүлд хоцрогдсон л болсон л доо. Тэгээд Германы юугаар яасан. Сайн лабораторитой байсан. Тэгээд тэгээд болохоо байж байгаа юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Шинжлэх ухааны байгууллага чинь / Тасрав/ Бичлэг: №022

Буяндэлгэр -

Та бид хоёр чинь Ботууль гэдэг ургамал суурьшуулбал яасан юм гээд, тарималжуулж болох уу? гээд ярьж байсан.

Лхагважав -

Тийм. Ботуулийг яахав дээ. Сургийн дуулах нь манай хүрээлэнд ажиллалж байсан Жамъяндорж гэж нөхөр байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр Хэрлэн-Баян-Улаан хавьд бараг бэлчээрийн ургамалд ороогүй байхад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ховордож байгаа ургамал. Гоёл чимэглэлийн ургамал. Эмийн ач холбогдолтой ургамал тарималжуулаад туршаад байгаа юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бие дааж Ботаникийн хүрээлэн тэд нар хамтарч юм хийгээд байгаа юм шиг байгаа юм. Манай энэ чинь төсөл сэдвээр батлагдах юм байхгүй. Тийм юмыг батлах юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Байхгүй болчихоод байна уу?

Лхагважав -

Одоо зах зээлд аль болох хурдан түргэн үр дүнгээ өгөх тийм л ажлыг батлах хандлага гарчихаад байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Шинжлэх ухааны суурь судалгаа, ул судалгаа цуваа судалгааны ажил их орхигдож байна л даа.

Буяндэлгэр -

Ер нь суурь судалгаа зах зээлд орсноос хойш хийгдэхгүй байгаа юм биш үү?

Лхагважав -

Яахав академийн хүрээлэнгүүд хийж байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хөдөө аж ахуйн чиглэлийн хүрээлэнгүүд ер нь л шууд нэвтрүүлэх боломжтой ажлууд л гэж яриад байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Манай Монголын шижлэх ухаан ч бас тэгээд шууд ч бас нэг тэгж яачих ажил, судлах ажил их байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр их хэцүү байнаа. Орхигдоод байна. Дэвшүүлж хэрэгжүүлмээр ажлууд их л байгаа юм. Одоо ч элдэв янзын юм тариад болоод байх шиг л байна. Уул уурхайн эвдэрсэн газар, атаршсан газрыг ургамалжуулах барих гээд ажил их л байна л даа. Төр засгийн хэмжээнд сийрэгжиж доройтсон бэлчээрийг яах вэ? Тухайн нөхцөлд зохицсон тийм л ургамлыг сонгон шалгаруулж яах хэрэгтэй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхэд чинь бас бодлогын судалгаа туршилт хийх хэрэгтэй байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тийм боломж их бага байна.

Буяндэлгэр -

Таныхаар бол, та их олон жил бэлчээрийн судалгаа хийсэн. Та бол ховор хүний нэг. Ёстой алтнаас үнэтэй хүн байхгүй юу.

Лхагважав -

/Инээв/

Буяндэлгэр -

Одоо энэ хангай, за говийг ярихаа болъё. Хангай нутаг өнөөдөр цөлжилтөнд ороод говь нутаг шиг болж байна шүү дээ.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Үүнийг одоо яах бэ? Ямар арга байнаа?

Лхагважав -

Энд одоо ер нь 2 л арга зам байна.

Буяндэлгэр -

Дэлхий нийтийн экологийн сүйрэл Монголд нөлөөлж байна. Тиймээ?

Лхагважав -

Асар их нөлөөлж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Нөлөөлж байгаа. Түүний хажуугаар манай мал их өссөн байна.

Лхагважав -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Бид нарын арчаагүй эдэлгээнээс болж байна. Тиймээ?

Лхагважав -

Тийм.Тийм.

Буяндэлгэр -

Алт мөнгө ухаж бас их сүйтгэж байна.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Олон шалтгаан байна.

Лхагважав -

Шалтгаан байна.

Буяндэлгэр -

Аа гэхдээ үүнийг аврахын тулд юу хийвэл зүгээр вэ?

Лхагважав -

Үүнийг аврахын тулд...

Буяндэлгэр -

Аврах арга байна уу?

Лхагважав -

Дэлхийн хүн төрөлхтөн санаагаа нэгтгэж байна л даа. Байгаль экологи, хүлэмжийн хийтэй яаж тэмцэх үү? Ингээд ярилцаад саяхан олон улсын түвшинд яриад Элбэгдорж ерөнхийлөгч үгээ хэлэх шиг боллоо.

Буяндэлгэр -

Тийм. Сая НҮБ-ын юунд яваад ирсэн.

Лхагважав -

Тийм. Ингэж дэлхий нийтээр яахгүй бол болохгүй. Хур тунадас оруулах юу бас үр дүнгээ өгөх шиг боллоо. Ноднин Хөвсгөл тариалангийн бүсээр бороо оруулахаар үүл буудсан юмуу даа.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэр их нөлөөлж зуншлага сайжирсан байна. Ингээд хур бороо оруулаад хэдэн жил яах юм бол байгаль нөхөн сэргэх боломж бий.

Буяндэлгэр -

Боломж бий юу?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Аа тэгээд тарьж сайжруулах асуудал байна. Энд судалгаа хэрэгтэй болчихоод байгаа юм. Ботууль гэдгийг чинь яахын тулд ямар нөхцөлд яаж таривал ургах нь уу? Хичнээн жил наслах нь уу? Амьдрах нь уу? Одоо энэ халуун нөхцөлд цаг агаар нь хуурайшаад байвал эргээд үхээд байх ургамал юмуу? Өсөөд ургаад явчих боломжтой ургамал юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Гэдгийг судалж гаргаж ирэх хэрэгтэй болчихоод байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо манай юу хээршиж байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тамирт Ботууль энэ хавиар ургадаг байсан. 2002, 2003 онд тоололт хийж үзсэн байхгүй юу. Энэ ботууль хичнээн амьд, хичнээн үхсэн байна уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Зураг байдаг юм. Тэгээд тоололт хийж үзэж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд 2002 оны үед тоолсон юу. Одоо 2009 онд бас тооллоо л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өөрийнхөө хэнхэг зангаараа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Судалсан цэгүүдээрээ явсан чинь ерөөсөө нэмэгдсэн юм алга. Байдаг бахиараа 100-ны 5%-д нь л таарвал таарахаар байж байна. Тэгээд юу ургаад байна гэхээр ...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хээрийн бүст ургадаг хялгана хазаар өвс гэж ургамал байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Түүний тархац нэмэгдэж байна. Гэхдээ малын хөлөөс чөлөөлөөд хамгаалаад байвал ургамалжих нөхцөл байнаа байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ботууль нь ургахгүй өөр тэжээлийн ургамал, хазаар өвс гэдэг нь муу ургамал л даа. Яагаад гэхээр намар болоод хагзараад хийсээд явчихдаг. Тэгээд жалга дов хонхор газар очиж цугладаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яг малын бэлчээр идэх газраа болохоор нисээд явчихдаг. Нүцгэн газар хоцордог. Идэх юм ховорддог.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд яахав сүүлийн үед ярьж л байна л даа. Тэр нь бүтэх ч үгүй байх л даа. Малынхаа тоог цөөлнө гэдэг байхгүй л асуудал л даа. 200 малтай айл дундаас доогуур л амьдрах байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хүн болгон байгаа малаа өсгөх гэж л бодно шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Өсгөх гэж л бодно.

Лхагважав -

Өсгөхийг л бодоод байгаа. За төрөл чанарын сайжруулна гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яахав малын ашиг шимийг сайжруулах.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Эрлийзжүүлбэл дахиад малын маш их тэжээл шаардана шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр бас боломжгүй. Монгол малаа л маллахгүй бол болохгүй.

Буяндэлгэр -

Тэр чиглэлээр яавал яах бэ? Махны чиглэл, сүүний чиглэл, ноосны чиглэлээр гэхээр бас их тэжээл шаардах уу?

Лхагважав -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Бас их хэцүү юм байна. Тиймээ?

Лхагважав -

Сүүний үхэр гээд ярихад их сүү авахын тулд Монгол малаас сүүний үхэр чинь хамаагүй их тэжээл иддэг байхгүй юу. Өвөл хаврын улиралд байнгын тэжээл хэрэгтэй болно. Одоо хадлан хадах газрууд байхгүй болчихоод байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хангай нутаг хаа ч гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ийм байгалийн хараат байдалд орчихоод байна л даа.

Буяндэлгэр -

Хүнд байдалд орчихоод байгаа юм байна ш дээ.

Лхагважав -

Тийм. Хүнд байдалд орчихоод байгаа.

Буяндэлгэр -

Тэгвэл фермерийн аж ахуй байгуулъя гээд байдаг чинь бас харьцангуй ойлголт юм байна ш дээ.

Лхагважав -

Фермерийн аж ахуй төвийн бүс район, газар тариалан хөгжсөн. Тэжээлийн бааз нөхцөл гайгуу энэ бүс нутагт л хийхээс биш газар сайгүй эрчимжүүлнэ гэж байж болохгүй л дээ.

Буяндэлгэр -

Тийм юм байна. Хэцүү юм байна.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Би социализмын үед уншиж байсан юмаа.

Лхагважав -

Аа ха.

Буяндэлгэр -

“Үнэн” сониноос уншиж байсан санагдаад байгаа юм. Монгол хонины мах гэдэг тэр чигээрээ эм юмаа. Яагаад бэ? гэвэл Монгол хонь 530 хэдэн төрлийн өвс иддэг юмаа гэж уншиж байснаа сайн санаад байгаа юм.

Лхагважав -

Тийм. Тиймэрхүү юм бичиж байсан. Монгол хонь ч яахав. Ер нь Монгол малын иддэг тэжээлийн ач холбогдолтой ургамал нь 500 гаруй ургамал гэж Зөвлөлтийн эрдэмтэн Яматов гэж хүн тийм ном гаргасан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Түүгээр сэтгэж бичээд байдаг.

Буяндэлгэр -

Тийм. Бичдэг байсан юм. Тэгээд би гайхаад байдаг байхгүй юу.

Лхагважав -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэр хэр үндэслэлтэй юм бэ?

Лхагважав -

Тэр яахав дээ. Бүртгэсэн нь тэр. Яг иддэг нь арай цөөхөн л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Гэхдээ үндэслэлтэй ном. Тэр бол дээр үед нэгдэлжих хөдөлгөөн ялахаас өмнө 1952 онд гаргасан ном байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгэхээр малчин ард өвс ургамлаа гадарладаг. Мэддэг. Өөрөө бас ажиглаж судалж байж бичсэн ном л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Түүгээр ч гэсэн судалгаа яваад байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Энэ ургамлыг ямар мал хэдий үед нь сайн иддэг юм. Ямар нь өөхөн тарга авахуулахад сайн. Ямар нь махан тарга авахуулдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Агь тана идвэл тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хавар эрт яргуй идүүлбэл элдэв хорхой морхой нь үхдэг. Тарга тэвээрэг авахдаа сайн болдог гээд янз бүрийн юмнууд бий л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо ер нь барагцаагаар, зөвхөн Архангай аймаг гэхэд малын бэлчээрийн даацын хэдэн хувь нь муудаа бол?

Лхагважав -

Ерөнхийдөө 70, 80% нь доройтоод байна.

Буяндэлгэр -

Доройтоод байна уу?

Лхагважав -

Тийм. Өвлийн бэлчээр хүртэл доройтож байна. Гайгуу нь өвөл хаврын бэлчээр байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сүүлийн үед малчдын нутаг бэлчээрээ сонгож ашиглах, нүүдэл суудал хийх уламжлал алдагчихаад байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг бүхэл бүтэн үе жаран өнгөрчихөөд байна. Хүний.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өөрөөр хэлбэл 59 он хүртэл ардын аж ахуйтан байгаад, бэлчээр бол яахав чөлөөтэй нүүж байсан. Мал цөөхөн учраас нүүх суух газар маш их байсан. Отор нүүдэл ч хийдэг. Ер нь нэг газар удаан байдаггүй. Бэлчээр өвс ургамлын идэмж муудчихлаа. За нүүнэ дээ гээд нүүдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэгдлийн үе 59 оноос 89, 90 он 30 жил үү?

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Энэ хугацаанд яасан гэхээр малчдыг нэгдлээс зохион байгуулж нүүлгэж, харин нутгийн зохион байгуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Өвөлжөө хаваржааны бүс нутаг. Зун намрын бүс нутаг гэж зохион байгуулчихаад сольж ашиглаж байсан.

Буяндэлгэр -

Нэгдлээс зааж өгдөг байсан. Тиймээ?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Танайх энд өвөлж. Зусахын зааж өгдөггүй байсан байхаа. Тиймээ?

Лхагважав -

Зааж өгнө. Заана заана.

Буяндэлгэр -

Заах уу?

Лхагважав -

Заана.

Буяндэлгэр -

Өвөлжөө хаваржаа бүгдийн заагаад өгчих үү?

Лхагважав -

Өвөлжөө хаваржаа бол тогтмол хашаа барьчихсан. Энэ бол өвөлжөө энэ бол хаваржаа гээд барьчихсан байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо за.

Лхагважав -

Зуслан намаржаа мөн адилхан. Энэ жил тэнд тэнд зусъя. Энэ жил тэнд тэнд зусъя.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэрэг хөсөг гаргаад албан ёсоор нүүлгээд, эргэж намаржаанд нь буулгаж, байнга нүүлгэж, нэгдлийн тэрэг хөсгөөр тэр үед техник шатахуун ч их байж хангалт маш сайн. Тэгж нүүлгэдэг байсан.

Буяндэлгэр -

Тэгвэл нэгдэл чинь их зохион байгуулалттай байж.

Лхагважав -

Зохион байгуулалттай байсан. Тэгсэн чинь 90 он болоод мал хувьчлаад задарчихсан. Дуртай газраа хашаа бариад. Зуслангийн газар өвөлжөө хаваржааны хашаа бариад

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ингээд замбраагүй байдалд орчихож байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд сэлгэх нутаг бэлчээр нь хумигдаад...

Буяндэлгэр -

Тийм байна.

Лхагважав -

Тэгээд сүүлдээ нэг нь нүүгээд явахаар нөгөөгийнхөө өвөлжөө хаваржааны өвсийн идээд тэгээд өвөлжөө хаваржаагаа хамгаалж байна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яг тэндээ зусаж намарждаг болоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ингэсээр байгаад бэлчээр доройтуулахын үндэс болчихоод байгаа.

Буяндэлгэр -

Тийм байна.

Лхагважав -

Тэгээд малчдын мал маллах арга ухаан, бэлчээр ашиглах үндсэндээ алга болчихсон. Нэг үе нэгдэл зохион байгуулаад нүүлгэчихдэг байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэгдлийн малчин байсан хүмүүс чинь тэтгэврийн нас болдог нь болоод мажийдаг нь мажийгаад яачихлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд сүүлд нь сургууль соёлоосоо гарсан малчид, боловсрол моловсрол нь, тэгээд ийм уламжлал нь айлын гэрт номоороо хадгалагдсан юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Мартагдчихаад байгаа юм. Нэг үе нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ихэнх нь тийм байгаа. Зарим сайн улс бий л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Үр удамдаа дамжуулаад яваад байгаа малчид ч байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Гэхдээ ихэнх нь тийм болчихоод байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм юм байнаа.

Лхагважав -

Үүнээс болж бэлчээр доройтож сүйдэж байна. Төв суурин газар бараадаж их шарж байна. Улаанбаатарт гэхэд баруун төвийн аймгуудын мал хахчихаад байгаад байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Энэ жил наадмын үеэр мал үнэгүйдсэн ш дээ.Хөөрхий. Би малчдыг хараад өрөвдөж л байлаа.

Лхагважав -

Аа ха.

Буяндэлгэр -

Аль 6 сард ирээд малын авахгүй. Сая хүртэл байж л байна лээ.

Лхагважав -

Зурагтаар гараад л байна лээ.

Буяндэлгэр -

Саяхан хүртэл байж байсан. Арай ч 20,000 хүрэхгүй. 30,000-д өгч байна гээд тэгж байсан. Мал ч зовж байна. Хүн ч зовж байна. Би тэгж байсан юм. Ингэж ангаж өлссөн малыг төхөөрөөд ямархан юм байх болоо. Аль алиныг нь зовоож байна даа гэж. Хэцүү л болсон байна лээ.

Лхагважав -

Нутаг бэлчээр нь ч хэцүүдэж байгаа. Мал нь ч хэцүүдэж байгаа. Хүн нь ч хэцүүдэж байгаа.

Буяндэлгэр -

Хүн нь ч хэцүүдэж байгаа.Тийм.

Лхагважав -

Богдын үед. Би нэг ном үзэж байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Баруун аймаг малын мөргүй болно. Монголын зүүн тал хүний мөргүй болно гэсэн...

Буяндэлгэр -

Аа яа яа.

Лхагважав -

Ийм юм уншсан юм. Үнэндээ тийм юмуу даа гэж бодоод байгаа. Баруун талынхан Тувагийн малын хулгайгаас зугтаад чадалтай нь нүүгээд байгаа юм. Баян чадалтай. Хөрөнгөтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэрэг техниктэй. Малтай улсууд нь хотруу нүүгээд байгаа. Ядуу татуунууд нь тэндээ байж л байгаа байх.

Буяндэлгэр -

Харин Тувачуудад их дээрэлхүүлдэг гэсэн. Юу гэсэн үг вэ? Тэд нар чинь буу хутгатай орж ирээд дээрэмддэг гэсэн ш дээ.

Лхагважав -

Тийм. Дорнод аймаг болохоор, үндсэндээ Халх голын сангийн аж ахуй гэж мундаг юм байгуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Халх голын эрдэм шинжилгээний станц гээд тэндээ байгуулсан юм. Урд талд нь ч суурь нь байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Станц гэж байгаад сүүлд нь хүрээлэн болсон.

Буяндэлгэр -

Тийм. Тэр чинь эрдэм шинжилгээний их сайхан хүрээлэн байсан ш дээ. Захирал нь хэн гээд...

Лхагважав -

Хүчит.

Буяндэлгэр -

Хүчит гээд их мундаг агрономич байсан ш дээ.

Лхагважав -

Тийм. Тийм. мундаг агрономич байсан.

Буяндэлгэр -

Бүүр алим тарьдаг.

Лхагважав -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Алим тарьдаг. Зөгий үржүүлдэг.

Лхагважав -

Ургамал элдэв янзын соёо моёо...

Буяндэлгэр -

Бүгдийн тарьсан ш дээ.

Лхагважав -

Чойбалсан хотоос 300 гаруй км хол ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм. Яг Халх голдоо ш дээ.

Лхагважав -

Тийм тийм. Бас л эзэнгүй газар адилхан хэцүү л байсан байлгүй дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд аймгийн төв рүү орж ирсэн гэсэн. Нээрээ энэ тал руугаа мал маш сийрэг шүү дээ.

Буяндэлгэр -

Зүүн талын аймгуудад уу?

Лхагважав -

Тийм. Халх гол талдаа.

Буяндэлгэр -

Халх гол талдаа мал багатай юу?

Лхагважав -

Тийм багатай. Тиймэрхүү үнэн талдаа юмуу даа гэсэн.

Буяндэлгэр -

Хурц айхтар айхтар хэлсэн юмнууд байдаг шүү. Тиймээ?

Лхагважав -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Урьдаад хэлчихсэн. Тийм болно гэсэн.

Лхагважав -

Тийм. Богд хаан дөрвөн том юу гэдэг юм. Зая гэгээн, ямар гэгээн ч билээ? Жалханз хутагт ч билүү? Тийм хүмүүс нэг юун дээр зөвлөлдөж ярилцаад тийм яасан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Айхтар хэлсэн юмнууд байдаг.

Лхагважав -

Зөв л юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бид нарыг жаахан бүүр хүүхэд байхад манай хөгшин ээж тэгж ярьдаг байсан. Газраар зэс...

Буяндэлгэр -

Зэс үсэгтэй сүү явна.

Лхагважав -

Тэнгэрээр царцаа ниснэ.

Буяндэлгэр -

Тийм. Гуулин царцаа ниснэ.

Лхагважав -

Тэнгэрээр гуулин царцаа ниснэ. Газраар ямар юм давхина билээ? Дэлхийг аалзны тор шиг...

Буяндэлгэр -

Утас бүрхэнэ. Төмөр...

Лхагважав -

Төмөр утас бүрхэнэ гэж тэр чинь одоо болоод л байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм болоод л байна. Би бас уншиж л байсан. Тэгж ярьдаг л байсан юм. Та Минжүүр дарга байхад ирсэн үү?

Лхагважав -

Үгүй.

Буяндэлгэр -

Аль даргыг байхад ирсэн юм?

Лхагважав -

Лонжидсүрэн даргыг байхад. Лонжидсүрэн 86 онд намайг Чулуутад ажиллаж байхад аймгийн намын хороонд мэргэжилтэн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд Д. Самбуу дарга энд байж байгаад шилжээд тэгээд Лонжидсүрэн ирсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед амьдрал ямар байв? Таныг хэр хүлээж авав?

Лхагважав -

Бид нар чинь баахан олон хүмүүс хүрч ирсэн. Өвөрхангайн Тарагтын үржил төслийн станцыг энэ хүрээлэн байгуулах болсон учраас татан буулгаж тэндээс төв хорооны шийдвэрээр 100-гаад сарлаг шилжүүлж авч ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр Өвөрхангайн Тарагтад байсан сарлаг энд ирээд нутагшдаггүй юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг хоёр жил болтол нэлээд зовсон. Одоо бол нэлээд дасаад үржиж л байна л даа. Говийн Алтайд бас сарлаг байдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэндээс сарлаг авч ирж сайжруулсан.

Буяндэлгэр -

Энд сарлаггүй байсан юмуу?

Лхагважав -

Энд сарлагтай. Манай станцын өөрийн хөрөнгө гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Туршлага судалгааны мал гэж.

Буяндэлгэр -

Аа судалгааны мал. Зүйтэй зүйтэй.

Лхагважав -

Тийм юм бүрдүүлж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа зүйтэй зүйтэй.

Лхагважав -

Малчин авч Тарагтаас туулгаж авч ирж тэгж сүрэгтэй болох суурийг тавьж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ямаа судлагч Шархүү гэж хүн байсан. Одоо тэр нөхөр Чулуутад янз бүрийн судалгаа явуулж байгаа. Тэндээс нэгдлийн даргыг байх үед ярилцаж байж бараг шилжүүлж авсан билүү? Худалдаж авсан билүү? хэдэн ямаатай болж Байдраг хонь, эндээс хэдэн хонь цуглуулж одоо 1000 гаруй юмтай л байж...

Буяндэлгэр -

Нэлээд хөрөнгөтэй байсан байна ш дээ.

Лхагважав -

Эхлээд 100-гаад үхэр, 100-гаад ямаа тийм юмтай л эхэлж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

1 азарга адуу Хөвсгөлөөс худалдаж авч ирээд /Инээв /

Буяндэлгэр -

Тухайн үедээ овоо л хөдөлж байж тиймээ?

Лхагважав -

Тийм. тийм.

Буяндэлгэр -

Хөвсгөл адуу сайтай юу?

Лхагважав -

Оо нөгөө Тэсийн голын юу билээ? Хурдан морины удамтай ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хөвсгөлийн Тэсээс эхлээд Тэсийн гол чинь Увс руу ордог. Энэ хавийн адууг хурдан сайн адуу гэж ярьдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэсийн голын унага.Тэсийн голын хүүхнүүд...

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэсийн голын хүүхнүүд сайхан царайтай хүүхнүүд байсан юм байлгүй.

Буяндэлгэр -

Нуруутай туруутай сайхан хүүхнүүд байсан гэж ярьдаг юм байна лээ.

Лхагважав -

Тэгж гайхуулж ярьдаг байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Тэгээд яахав 40 гаруй жил ажилласан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Төрөөс яахав 6-р 5 жилийн гавшгайч.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ардын Хувьсгалын 60, 70, ойн медаль 80 өгсөн билүү? Тийм юм аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яахав Алтан гадас одонгоор шагнуулсан. Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Шинжлэх ухааны тэргүүний ажилтанг ШТ гэх юмуу даа. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/ Тэр бас том шагнал шүү дээ. Дурсгалтай тиймээ?

Лхагважав -

Тийм тийм. СТА МСТ гээд байна шүү дээ. /Инээв/

Буяндэлгэр -

Тэтгэвэр хэдээр тогтоолгосон бэ?

Лхагважав -

Тэтгэвэр анх 90 хэдээр тогтов уу? даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо өсөөд 100-гаад юм болсон.

Буяндэлгэр -

Бас л бага байгаа шүү.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Бага байнаа.

Лхагважав -

Тийм. Манай хөгшин 80-тай.

Буяндэлгэр -

Тэгж их эрдэм шинжилгээний ажил хийчихээд 100 гаруй мянган төгрөгний тэтгэвэр авна гэдэг. Бага л байгаа юм. Төр засаг юм бодмоор л байгаа юм.

Лхагважав -

Төр засаг бодох л юм байлгүй. Нэмж өгөөч гээд л байх юм. Одоо нэмэхгүй гэдэг бодлого тавьж байна л даа. Төсвийн ажилчин тэтгэврийнхний юу нэмэхгүй.

Буяндэлгэр -

Манайх бол мал аж ахуйн орон юмаа. Одоо ингэж мал их өсөж байгаа үед бэлчээр тэжээлийн хүрээлэнг дахин анхааралдаа авч шинэ тоног төхөөрөмжөөр тоноглож, одоо бол харьцангуй олон оронтай харьцаж олон орноос төсөл маягийн юм орж ирж байна ш дээ.

Лхагважав -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Энэ тал дээр та анхаарч дээшээгээ доошоогоо бичвэл яасан юм бэ?

Лхагважав -

Манай хүн байгуулах гээд зүтгээд л байгаа юм. Юмыг чинь бутаргаж болдог. Бүтээн байгуулах гэдэг хэцүү асуудал байхгүй юу.

Буяндэлгэр -

Бутаргахад хамгийн амархан ш дээ. Социализын үед харьцангуйгаар сайн хүрээлэн байсан ш дээ.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Нэлээд том том хүрээлэн байсан.

Лхагважав -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Гэтэл түүнийг эргээгээд бий болгоно гэдэг хэцүү л дээ.

Лхагважав -

Хэцүү. Маш хэцүү болчихоод байгаа. Боловсон хүчин маш их хомсдож байна.

Буяндэлгэр -

Хомсдож байгаа биз?

Лхагважав -

Маш их хомсдож байна. Шинэ залуучуудаар нөөцөө яах эх үүсвэр алга байна шүү дээ.

Буяндэлгэр -

Хөдөө аж ахуйн дээд сургууль ямар чиглэлээр, За миний мэдэх агрономич байна. Өшөө?

Лхагважав -

Оо олон бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Агроинженер Зооинженер гээд яаж байсан. Одоо чинь Ургамлын аж ахуй, жимсний аж ахуй, газар тариалан, газар тариалан дотроо хүнсний ногооны аж ахуй, үр тариа гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд бэлчээр тэжээл, менежмент, эдийн засаг гээд...

Буяндэлгэр -

Олон салбар байдаг юм байна.

Лхагважав -

Маш олон салбар бий.

Буяндэлгэр -

Би бол мэдэхгүй л дээ. Маш олон салбар байдаг юм байна.

Лхагважав -

Тийм. Механик инженер гээд зөндөө бий.

Буяндэлгэр -

Аа ха. Бэлчээр газартай холбоотой мэргэжилтэн бол төгсөж л байгаа юм байна ш дээ.

Лхагважав -

Төгсгөж байгаа. Төгсгөж байгаа.

Буяндэлгэр -

Гагцхүү ажлах байр лабораториор хангах хэрэгтэй юм байна.

Лхагважав -

Тийм тийм. Энэ дээр бол хүнд юм шиг байгаа юм. Хүрээлэн байгуулъя гэсэн юм байгаа л юм.

Буяндэлгэр -

Хүрээлэн бүр тарчихсан уу? Хүрээлэн байхгүй юу?

Лхагважав -

Нэгдчихээд, Мал аж ахуйн хүрээлэн гэж тусдаа байсан юм.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Бэлчээр тэжээл хоёр нэгдчихээд...

Буяндэлгэр -

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танайх нэгдчихээд байгаа юмуу?

Лхагважав -

Эднийхтэй 78 онд нэгдсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд явсаар байгаад одоо боловсон хүчин байхгүй болчихоод байна л даа. Хөгшрөөд залуу халаагаа бэлдэх боломж байхгүй байна. Одоо харин Цэрэндаш аваад шинэ шинэ улс авсан л байна лээ. Лаборатори тохижуулж тоноглож байгаа л гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо тэтгэврийн нас нь болно тэгээд яах юм.

Буяндэлгэр -

Одоо тэнд байгаа хүмүүс маш нямбай төсөл бичмээр юм байна.

Лхагважав -

Төсөл гэдэг чинь хэцүү байгаа юм л даа. Байгаа боловсон хүчин нь юу юм? Материаллаг бааз нь юу юм?

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тийм тийм эрдэмтэн байна. Ийм ийм эрдэмтэн байна гээд өөрсдийнхөө нэрийг бичээд яваад байдаг. Доор нь уг нь залуу улсуудыг оруулах сэдвүүдийг оруулаад байх хэрэгтэй байхгүй юу.

Буяндэлгэр -

Залуучуудыг их бэлдэх хэрэгтэй. Тиймээ?

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Бэлдэж байж тэгж байж...

Лхагважав -

Тийм. Бид нарын үед мундаг л байсан л даа. Одоо ч гэсэн мундаг болоод байна гээд байх юм. Болоогүй л байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Бидний үед номын санд суулгана. Ерөөсөө 7 хоногийн түдэн өдөр нь та нар номын санд суу.

Буяндэлгэр -

Аа ха. Эрдэм шинжилгээний ажилтанд бие даасан өдөр гэж өгдөг байсан ш дээ.

Лхагважав -

Өгдөг байсан.

Буяндэлгэр -

7 хоногийн хэдэн өдөр байсан юм бэ? хоёр өдөр үү? Гурван өдөр үү?

Лхагважав -

Хоёр гурван өдөр.

Буяндэлгэр -

Өдөр өгнө. Тиймээ?

Лхагважав -

Тэгээд улсын төв номын санд суулгана. Бид нар диссертаци хаана юу судлагдсан байна. катологиос хайгаад ном уншаад ингээд л яваад байдаг байсан. Одооны хүмүүс интернетээр мэдээлэл авдаг юмуу? Үгүй юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Номын санд сууна. Ном уншина гэж ерөөсөө байхгүй.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Лхагважав -

Тэгээд одоо Орос хэлгүй төгсөж байна. Орос хэл ашиглаж чадахгүй байна. Хамгийн их тулгуур ном Оросын ном байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Одоо мэдэхгүй. Гадаадынхан яаж байгаа юм.

Буяндэлгэр -

Одоо төгсөж байгаа хүүхдүүд Орос ч байхгүй. Англи ч байхгүй болчихоод байна. Монголоор нэг тольтироо байна ш дээ. Байна ш дээ гэж ярьсан хүүхдүүд.

Лхагважав -

Тийм. Монголоор ч сайн ярьж чадахгүй.

Буяндэлгэр -

Монголоор ч сайн ярьж чадахгүй. Тийм ш дээ. Тэгнэ ш дээ гээд сонин ярих юм.

Лхагважав -

Баярцогтыг сонсохоор одоо сангийн сайд байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Нэг үгийн дараа болбол нэг үгийн дараа болбол гэдэг үг гараад байгаа.

Буяндэлгэр -

Ёстой ярьж чадахгүй болчихоод байгаа. Хүүхдүүд. Тэгэхгүй байхгүй юу. Ингэхгүй байхгүй юу гээд нэг өгүүлбэр ингээд байхаар дотор хачин болдог ш дээ.

Лхагважав -

Харин тийм. Эвгүй сонсогдоод байгаа юм.

Буяндэлгэр -

Эвгүй сонсогдоод байгаа.

Лхагважав -

Хэл яриа зан харьцаа маш их өөрчлөгдөж байна.

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

Өөрийгөө их магтдаг болчихож.

Буяндэлгэр -

Харин тийм.

Лхагважав -

Яагаач үгүй байж.

Буяндэлгэр -

Аа ха. Одооны төгсөж байгаа хүүхдүүд яг тийм болчихоод байгаа. Социализмын үед эрдэм шинжилгээний бие даасан ажил гэж, манай найз нар чинь номын санд суух гэж байгаа. Явахгүй бол болохгүй гээд төв номын санд чинь их суудаг байсан юм.

Лхагважав -

Тийм. Цэдэв гуай бид нар их цуглаж байлаа. Ингэдэг юм. Ингэж ном тэмдэглэдэг юм. Тэмдэглэлээ ингэж хадгалдаг юм. Би 5-ын дэвтэр дээр тэмдэглээд байсан чинь эргээд олохоо байчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Уншсан номоо гарчигийн энд биччихээд, унших хуудас муудсаа бичээд тэгээд агуулга үндсэн санаа авах юмаа бичээд авчихдаг. Тэгэхгүй бол сүүлд нь юм хум бичээд иш татах гэхээр дэвтрийн хаана бичсэн билээ? Бүү мэд болчихдог.

Буяндэлгэр -

Аргачлал их зааж өгдөг байж.

Лхагважав -

Тийм тийм. Одоо бол яадаг юм мэдэхгүй. Компьютер дээр л ноцолдсон улс байх юм. Компьютер юу ч юм бэ? мэдэхгүй. Юм бичихэд амар л юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Уул нь хэлтэй бол компьтераас мэдээлэл авдаг гэсэн шүү.

Лхагважав -

Интернетэд холбогдчихвол их мэдээлэл авдаг л юм гэсэн.

Буяндэлгэр -

Би бас нэг их сайн биш. Зүгээр ганц нэг юм харж байхад мэдээлэл сайн өгдөг юм байна лээ.

Лхагважав -

Хэл мэдэхгүй бол болохгүй тэр чинь.

Буяндэлгэр -

Хэл мэдэх хэрэгтэй.

Лхагважав -

Англи хэл мэдэхгүй бол мэдээлэл авч чадахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Манайхны мэдээлэл харьцангуйгаар тэр хэмжээнд хүрэхгүй байгаа юм шиг байгаа юм. Уг нь боломж бол социализмын үеэс их шүү. Зөвхөн Орос хэл биш. Англи хэл мэддэг бол дэлхийн хэмжээнд хүрсэн сайн сайн номууд их орж ирж байна шүү . Түүнийг ашиглах хувь хүний чадвар л мэддэг.

Лхагважав -

Тийм тийм. Хэл гэдэг бол хүний оролдлогоос хамаардаг юм шиг байгаа юм. Хүн сурна гээд зүтгээд байвал сурах юм шиг байгаа юм. Курс дамжаа гээд зөндөө л юм бий болчихож. Зарим нь яваад яваад, зарим оролдсон улс багшгүй яваад сурчихаад байна шүү дээ. Эрдэнэбаатар гээд доктор байдаг юм. Тэр ч яахав Польшид хамгаалсан. Тэгээд...

Буяндэлгэр -

Та цол хамгаалсан гэсэн хэцүү байсан уу? Таныг их шаналгасан уу?

Лхагважав -

Үгүй үгүй гайгуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би өөрөө ацын шалаанд орсон. Булганы Орхонд явуулсан ажил. Архангайд явуулсан ажил. Эд нараа нэгтгээд, би бол хамгаалахгүй байх байсан хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Ном бичнэ. Ном бичнэ. Би хамгаалахгүй. Миний үе нас өнгөрсөн. Яршиг гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгсэн тэр Эрдэнэбаатар гэдэг нөхөр надад, бид хоёр найз байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн он юм. Тэр чинь?

Лхагважав -

96 оноос намайг өдөж эхэлсэн юм. Үгүй үгүй. Би хамгаалахгүй. Ном бичнэ. Доод зэргийн ном бичиж байгаа Лхагважав гээд хэн ч асуугаад олохгүй. Харин доктор Лхагважавынх хаана байна гэвэл хэлээд өгнө.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/ Бас гоё хэлж.

Лхагважав -

Тэгж байтал манай энд ирсэн нөхдүүдээс хоёр охин хамгаалчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хөө ер би эднээс дутах юу байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хийсэн юм байна. Бүтээсэн юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Хамгаалдаг хэрэг гээд үзчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэгээд саадгүй хамгаалчихсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Тэр Эрдэнэбаатар ч их тусалсан.

Буяндэлгэр -

Аа ха. Шаналгасан уу? Гайгуу юу?

Лхагважав -

Оо асуулгүй яахав. Эрдмийн зөвлөлийн том гишүүд. Зөндөө мушгина. Зарим нь таньж мушгина. Таны энэ буруу гэж хэлэлтэй биш. Хэцүү л юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Танаас юу голчлон асуудаг байсан бэ?

Лхагважав -

Яахав. Янз бүрийн янз бүрийн юм асууна.

Буяндэлгэр -

Тухайлбал таны мэргэжлийн юугаар юу гэж асуух уу?

Лхагважав -

Жишээлбэл нэг доктор нөхөр тэгж байгаа юм. ....

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яргуй гэдэг чинь .../30/10/ ургамал. Түүний шинж чанар элдэв юугийн судалсан уу? гээд тэгж байгаа. ... /30/14/ ургамал гэж манайд байдаггүй л байхгүй юу. Казакстанд ургадаг. Нэг жил яагаад тэгээд өнгөрдөг. Хавар эрт ургадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Яргуй бол олон наст ургамал байхгүй юу. /эхнээр/ ургамал биш. Тэгдэг юм гэвэл томорлоо гэж үзнэ шүү дээ. Жаахан даруухан даруухан хариулахгүй бол болохгүй. /Инээв/

Буяндэлгэр -

/Инээв/ За за. Их сайхан юм ярилаа.

Лхагважав -

За.

Буяндэлгэр -

Баярлалаа.

Лхагважав -

Болсон уу?

Буяндэлгэр -

Тийм.

Лхагважав -

За за. Их баярлалаа.

Буяндэлгэр -

Таны ажилд амжилт хүсье. Их л чухал юун дээр ажиллаж байгаа юм байна даа. Одоо энэ бэлчээр гэдэг чинь чухал юм. Чухал юм.

Лхагважав -

Болох байлгүй.

Буяндэлгэр -

Сургаж өөрийнхөө мэргэжлийг залгамжлуулна гэдэг чинь их юм.

Лхагважав -

Тийм.

Буяндэлгэр -

Та насан туршдаа хуримтлуулсан юмаа хүнд өвлүүлж өгнө гэдэг.

Лхагважав -

Би ингэж бодохгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Би ингэж бодохгүй юу. Би баахан номтой л доо. Орос Монгол...

Буяндэлгэр -

Тэр үеийн хүмүүс их номтой.

Лхагважав -

Намайг үхвэл энэ ном галын шатаагуур болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Лхагважав -

Сургая гэж бодоод зүтгүүлчихсэн юм. тэгсэн болж байна. Ганцхан Орос номын уншиж чадахгүй юм даа.

Буяндэлгэр -

Мэргэжлийн юм хараад байвал ойлгох байлгүй. Та их зөв замын залсан байна.

Лхагважав -

Хэдэн ном байж л байна. Арай хаячихгүй байлгүй.

Буяндэлгэр -

Баярлалаа. 2009 оны 10 сарын 5 Их тамир сумаас Өндөр-Улаан сум руу гарах гэж байна. Гэхдээ арай болоогүй хоол унд идээд гарна. Ажил амжилтай явагдаж байна. Дажгүй.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.