Batmönh
Basic information
Interviewee ID: 990412
Name: Batmönh
Parent's name: Sumiyaabaatar
Ovog: Görööchin
Sex: f
Year of Birth: 1978
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Tariat sum director
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Tariat sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
privatization
travel
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
education
coupons
privatization
trade
tourism
local politics
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 10-р сарын 6. Архангай аймгийн Тариат сумын засаг дарга дээр би ирчихээд байна. Ер нь эмэгтэй засаг дарга ховор байх шүү. Хэд байгаа бэ?
Батмөнх -
3 бий.
Буяндэлгэр -
3 бий юу? Тийм байна ш дээ. Дандаа эрэгтэйчүүд давамгайлдаг.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм учраас их таатай байна. Би эмэгтэй хүний хувьд эмэгтэйчүүдийг их дэмжих ухаантай. Эмэгтэй засаг даргатай уулзсандаа баяртай байна. Өөрөө энэ нутгийн уугуул хүн юм байна. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Батмөнх гэдэг. Овог хэн билээ?
Батмөнх -
Сумъяабаатар.
Буяндэлгэр -
Сумъяабаатар? Овог Сумъяабаатар. Засаг даргаас Батмөнх даргаас ийм юм асуумаар байна. Өөрөө энэ нутгийн уугуул хүн юм байна. Дотуур байранд энэ нутагт сурч байсан уу?
Батмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
Суугаад энэ Тариат суманд сурч байсан уу?
Батмөнх -
Дотуур байранд Мөрөн сум гэж байж байгаад сүүлдээ Мөрөн баг гэж болсон юм.
Буяндэлгэр -
За? Тэр тухайгаа хууч хөөрөөч?
Батмөнх -
За.
Буяндэлгэр -
Би хотын хүн учраас хөдөөгийн амьдралыг ний нуугүй хэлэхэд харьцангуйгаар бага мэднэ шүү. Уул нь их л явж байсан.
Батмөнх -
Мөрөнгийн 3 жилийн бага сургууль гэж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр 3 жилийн бага сургуульд 8 настай элсэж ороод тэгээд 4-р ангиасаа Тариатын 10 жилд ирж суусан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Би нарыг бага байхад аав ээж маань нэгдлийн мал малладаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Малчин тэгээд цаг зав их багатай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
7, 8 нас хүрэнгүүт нь байранд аваачаад өгчихдөг.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Тэгээд үсээ самнаж чадах, чадахгүй. Хувцсаа угааж чадах, чадахгүй тийм хүүхдүүд очоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Шууд байранд ордог. Тэгээд тэр Мөрөнгийн бага сургууль бол аягүй хатуу дүрэмтэй. Зарчимч аягүй тийм сайхан сургууль байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Боломжийн. Аа тэр сургууль маань болохоороо 1-р ангид хүүхдүүд очно. 3-р ангийн хүүхдүүд хариуцаж авдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь бас их догь...
Батмөнх -
Нэг тасагт 6 хүүхэд байдаг.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Тэгээд 6 хүүхэд байлаа гэхэд 3 нь гуравдугаар ангийн хүүхэд 3 нь нэгдүгээр ангийн хүүхэд ч юмуу? Дээд ангийнх нь хүүхдүүдэд хариуцуулж өгөөд үс толгойг нь самнуулдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хувцас хунарын солиулдаг. Тэгээд тиймэрхүү байдалтай юу яадаг. Ерөнхийдөө бол 3-р ангийнх нь хүүхдүүд болохоор одоо бид нарыг төсөөлөхөд одоо энэ 11-р ангийн хүүхэд шиг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Сургуулиа бас ингэж ахлаж авч явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хавар болохоор 3-р ангийн хүүхдүүд маань ногоогоо тарьж үлдээд нөгөө нэг, хоёрдугаар ангийнхаа хүүхдээс 7-аас 10 хоногийн хойно тардаг.
Буяндэлгэр -
Аа ха. Их зарчимч байсан юм байна. Их хөдөлмөрч.
Батмөнх -
Намар ирэнгүүт дахиад өмнө тарьсан гурвынхан маань төгсөөд явчихна. 2-т байсан маань 3-р анги болно.
Буяндэлгэр -
Тэгнэ.
Батмөнх -
Тэд нар болохоор тарьсан ногоог нь хураадаг.
Буяндэлгэр -
Ямар, ямар ногоо тарьсан байх вэ?
Батмөнх -
Төмс, байцаа, лууван, манжин дөрөв тарина.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд тэрийг нь хураадаг. Тэгээд Сонгино уул гээд нэлээд том хэмжээний талбайтай тийм уултай. Сургууль дотроо уултай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд намар хүүхдүүдээр үрийн ингэж түүлгэж яг үрээ хаях үед нь аваад тэрийг нь сургуулийнхаа талбай дотор цацуулчихаад тэгээд ерөөсөө тэр сургуулийн яг орчин нөхцөл нь бол хээр ууланд оччихсон юм шиг ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ерөөсөө ингээд улиас, бургас, хар мод ингээд битүү мод тарьчихсан.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ?
Батмөнх -
Дундуураа ингээд цэцэг навчтай. Жимсний иштэй түүнээс нь жимс ургана.
Буяндэлгэр -
Ямар жимс ургах вэ?
Батмөнх -
Хадны иш байсан юм. Үхрийн нүдний иш байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр хоёрынх лав байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд ерөөсөө яг тэр модонд дундуураа зурвас метрийн хэмжээтэй ийм цементэн замтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Яг л тэр замаар явдаг. Өвөл ч тэр замаараа ерөөсөө байнгын тэр замаараа явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр замаасаа хэрвээ гарах юм бол тэр хүүхдийнх нь бүр ухамсарт нь шингэчихсэн. Яанаа багшаа би замаасаа гарчихлаа. Модоо усалъя гээд гүйж очоод бетон саваа аваад усаа зөөж ирээд бүр усалдаг.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд өглөө болохоор тэр байрных нь дектатур их сонин. Өглөө бид нарын хичээл 9-ээс ордог юм. 7 цагт байрны жижүүр Жанчив гээд хүн байсан. Тэр маань хонх цохино.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Сэрэв үү? Сэрэв үү? Сэрээрэй гээд тэгээд хонхоо цохино. Тэгээд бид нар урдаас нь сэрлээ, сэрлээ гээд заавал ингээд тасагт орж ирээд сэрэв үү? Сэрэв үү? гээд хонхоо ингээд сэрлээ, сэрлээ гээд ингээд суниаж босдог.
Буяндэлгэр -
Суниах чинь их сайн гэсэн ш дээ. Тэгж заавал суниаж байх ёстой юм гэсэн.
Батмөнх -
Угаасаа тэг гээд бид нарыг дандаа тэгдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд босоод яанагуут тасаг тасгаараа 1-р тасгаас эхлээд ерөөсөө 10-аад тасаг байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг тасагт 5, 6 хүүхэд байдаг. Ерөөсөө 3 ангитай. Нэг нь 20-аас 25-ын хооронд хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он байсан бэ?
Батмөнх -
Тэр чинь 1986 онд ороод 87, 88 он, 89 онд энд ирж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд?
Батмөнх -
Тэгээд өглөө босонгуутаа 1-р тасгаас эхлээд ингээд бүгд ороод цувраад зогсоод гараа угаачихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Гараа угаачихаад тасагтаа ингэж чимээ чагнаад хүлээгээд байж байна. Байж байнгуут өглөөнийхөө цайнд ороорой гээд жижүүр тасаг дууддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бид нар жагсчихдаг. Гал тогооныхоо үүд нь дээр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгэнгүүт бид нарт Орос хэл хаашдаа үзэх юм чинь гээд Орос хэл гадарлуулж байгаа гээд бид нартаа Оросоор мэндлэнэ. Оросоор тоолно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Жижүүр тасаг...
Буяндэлгэр -
Орос хэлний чинь багш тэгж сургах уу?
Батмөнх -
Үгүй. Байрны багш.
Буяндэлгэр -
Байрны багш. Оо сүрхий юм.
Батмөнх -
Өглөө болохоор добрый утро гэхээр нийтээрээ добрый утро гэж мэндлээд хоёр хүүхэд зогсож байгаад Оросоор хэлдэг юм. Тэгээд эхнээсээ эхлээд один два тэгээд тоолоод хоолондоо орно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хоолонд ороход нэг ширээнд 4 хүн сууна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
4 суудал энэ Долгорынх, энэ Доржийнх гээд яг ингээд оноотой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хэн байхгүй байна гэдгийг тэр ширээн дээр тэр суудаг гэдгийг мэддэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Энэ хүн яагаад байхгүй байна? Өвчтэй юу? Чөлөөтэй юу? гэдгийг тэр доор нь хараад мэдчихдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бид нар өглөө цайгаа уучихаад бүгд босож зогсож байгаад дөрвөн аягаа тавагтайгаа бариад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Гал тогооныхоо аяга хураадаг газар аваачиж тавьчихаад, өглөөний сайхан цайгаар үйлчилсэн ах эгч та нартаа баярлалаа гээд ёслоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд гараад хувцсаа өмсөж гарч ирээд коридорт жагсана. Байрныхаа кордиорт.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Өглөө болгон дандаа пионерийн ёслолын үйл ажиллагаа явагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Яг юу болох бэ?
Батмөнх -
Байрны пионерийн ахлагч гээд байж байгаа. Тэр маань одоо ёслоно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ёслоод бүгдэд нь хүндэтгэл үзүүлээд өглөө мэндийг айлтгаад тэгээд дараа нь пионерийнхаа дууг дуулаад хичээлдээ явна.
Буяндэлгэр -
Тэр чинь ямар дуу билээ? Бүхий олон багачууд уу?
Батмөнх -
Бүхий олон багачуудаа дуулна. Нэг хоёр гурав нэгэн зэрэг алхаад гээд бас байдаг. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнийгээ дуулна.
Буяндэлгэр -
Бүхий олон багачуудын бадгаас санаж байна уу?
Батмөнх -
Санах нь санаж байна. Гэхдээ би солгой хоолойтой болохоор...
Буяндэлгэр -
Зүгээр чи үгийн хэл дээ. Бид нарын үед ч гэсэн дуулдаг байсан. Одоо мартчихаад байна. Юу гэдэг билээ?
Батмөнх -
Бүхий олон багачуудаа.
Бүрхсэн улаан цэцэрлэгтэй гэдэг билүү?
Буяндэлгэр -
Тийм байх.
Батмөнх -
Бүжиг наадмаа яагаад билээ? Бас сайн санахгүй байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнийгээ дуулаад алхана. Хамгийн түрүүн байрны пионерийн удирдагч гээд байж байгаа. Тэр маань 3-р ангийн хүүхдээс түүнийг тавьчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
3-р ангийнхан, 2-р ангийнхан,1-р ангийхан гээд нэг цуваагаар жирийтэл алхаад...
Буяндэлгэр -
Ямар дэгтэй байсан юм.
Батмөнх -
Нэг маршаар хөл чинь яг ингээд зэрэг бууна.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд бид нар сургууль руугаа оронгуутаа гуталтайгаа тэр чигтээ орохгүй. Хүн болгон номертой.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Улавчтай. Одоо би нэг номер байлаа гэхэд нэг номерийн өлгүүрт уутандаа миний улавч байж байна. Тэр улавчаа гутлынхаа гадна талаар углаад тэгээд хичээлдээ ороод сууна.
Буяндэлгэр -
Аа аа. Тэр улавч уут муутыг гэрээсээ хийгээд ирэх үү? Сургууль өгөх үү?
Батмөнх -
Сургууль хийгээд өгчихөж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Батмөнх -
Тэгээд хичээл дээр очингуут бид нар 4 цагаар хичээллэдэг байсан. 2 цаг ороод 1040-өөс үдийн бага завсарлага гээд хөнгөн чанарын хоол өгдөг юм.
Буяндэлгэр -
За? 11 цагийн үед үү?
Батмөнх -
Тийм 1040-ийн үед. Ангийн жижүүр хүүхэд яваад цайгаа аваад ирнэ. Тэр цай нь дээр болохоор дундаа нөгөө, сургуулийнхаа байрны хүүхдэд зуны даалгавар өгчихдөг. Хүүхэд болгон даалгавраа биелүүлдэг. Түүгээр нь жимсний жүүс, вареньтай талх ч юмуу?
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Жимсний одоо компот маягийн юм хийгээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Өөрсдийнх нь юмаар эргээд өөрсдөд нь цайгийн өгчихдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Цайгаа уугаад тэгээд өдөр тараад ирэнгүүт заавал гарыг угаалгана.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Хоолой амыг содатай ус, давстай усаар зайлуулна.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд гараа угаагаад өдрийнхөө хоолонд бүгдээрээ жагсаад орно. Бас л яг ордогоороо ороод үргэлжлээд, тэгээд тэр үдээс хойш цагууд хуваарьтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дулааны улиралд чөлөөт цаг нь гадаа биеийн тамирын талбайд төдөөс төдийн хооронд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дотор тоглоомын ангид төдөөс төдийн хооронд гээд чөлөөт цаг өнгөрөөх тохижуулчихсан тоглоомын өрөөтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Төдөөс төдийн хооронд бүх хүүхэд тасагтаа хичээлээ давтана.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бүх юм нь дандаа хуваарьтай.
Буяндэлгэр -
Аа ха. Ер нь бараг цэргийн зохион байгууллалттай байсан юм биш үү?
Батмөнх -
Аягүй дэгтэй. Бид нар чинь бүүр багаасаа тийм юманд ороод сурчихдаг юм. Тэгээд бид нар гадаа тоглоод орж ирэхээр бас үүдэнд гараа угаагаад тасагтаа ороорой гээд...
Буяндэлгэр -
Байрны чинь багш энэ бүгдийг зохион байгуулах уу?
Батмөнх -
Байрны багш, сургуулийн захирал.
Буяндэлгэр -
Сургуулийн захирал ууу? Байрны чинь багш хэн гэж хүн байсан юм?
Батмөнх -
Жанчив гээд өрөөсөн гаргүй эрэгтэй хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Сургуулийн чинь захирал?
Батмөнх -
Захирал нь болохоор Даваасүрэн гээд эхнэр нь Самбуу гээд бага ангийн багш.
Буяндэлгэр -
Энэ улсууд бүгдээрээ зохион байгуулж байгаа юмуу?
Батмөнх -
Тэр гурав л ерөөсөө зохион байгуулдаг байсан.
Буяндэлгэр -
Зохион байгуулдаг байсан уу?
Батмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
За? Тэгээд?
Батмөнх -
Тэгээд бид нар юу яагаад гараа угаангуут хавар цагт хүүхдүүдийн гар аягүй их сайртана.
Буяндэлгэр -
Аргагүй.
Батмөнх -
Тэгэнгүүт нөгөө өөрсдийнх нь хоолны яс байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Тэрийг тогоочоор давсгүй усанд чануулаад тостой шөлөөр гарын угаалгаад тэгээд ерөөсөө та нар наадахаа шингэтэл үр гээд үрүүлээд тэгээд шингэснийх нь дараа бүлээн усаар ингээд угаалгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд өдөр болгон байнга тэгнэ. Ерөөсөө. Орой бол ерөөсөө орж ирээд л тоглоомын талбайгаас орж ирээд л гараа угаагаад л тостой юугаараа гараа угаагаад ...
Буяндэлгэр -
Тэр шөлөөрөө угаагаад?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгэхээр гар их арьс марьс зөөлхөн болчихож байгаа биз?
Батмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
Тийм. Аа ха.
Батмөнх -
Тэгээд юу яана. Давстай усаараа хоолой, амаа зайлаад л тасаг тасагтаа орцгоогоод л тэгээд 6 цагаас оройныхоо хоолонд орно. Орой 8 цагаас хөнгөн чанарын аарц маарц тийм хоол унд өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр байран дотроо бас үйлчилгээний өрөө гээд тусгай өрөөтэй.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Тэр өрөө болохоор 3-р ангийн нөлөө бүхий хүүхдүүдэд хариуцуулаад өгчихнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дотроо оёдлын машинтай. Зүү утастай.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Гутлын тостой. Бүх юм байж байна. Тэгээд нөгөө 1-р ангийн хүүхдүүдийн гутал хувцсын тосолж өгнө. Эсвэл доод ангийн хүүхдүүдийн хувцас хунар нь урагдах ч юмуу? Товч нь хаягдах ч юмуу? Тиймэрхүү үед тэр 3-р ангийн хүүхдүүд үйлчилгээ үзүүлдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд ханиад хүрсэн юмуу? Өвчилсөн тохиолдолд ерөөсөө яг бид нарыг зогсоож байгаад тэр үйлчилгээний өрөөнд тусгай хөөрүүлсэн сүүтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бор чихэртэй сүүгээ өгдөг юмуу? Ямар юмаа өгдөг юм? Тиймэрхүү үйлчилгээгээ үзүүлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Формны зах урагдлаа барилаа оёж чадахгүй байвал тэнд 3-р ангийн хүүхдүүд нөгөө хүүхдүүддээ үйлчилдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Үйлчилгээний тусгай өрөөтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Байран дотроо тоглоомын тусгай өрөөтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Аа тэгээд хувцас хунарын тухайд болохоор бид нар дандаа нөгөө хичээлээс бусад цагаар дээл өмсөнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Охидууд нь ногоон даалимбан дээл. Банди нар нь хөх даалимбан дээл өмсөнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бас нэг удаа хөдөө Алтай багийн нэг охин ягаан даалимбан дээлтэй ирчихээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Аав ээжид нь хэлээд загнаад яаж байгаа байхгүй юу. Ягаан даалимбан дээл өмсчихсөн байнаа. Ногооныг өмс гээд ... Тэгээд ерөөсөө тийм яг бүх юман форм шиг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд ерөөсөө бид нарт болохоор тэр үс толгойндоо ерөөсөө элдэв янзын хавчаар, гоёл чимэглэлтэй тийм юм хэрэглүүлдэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ерөөсөө болохгүй шүү гээд хэрэглэдэггүй. Үсээ байнга хоёр салаа самнаад л формоо тэр үед чинь формоо индүүдэж байгаа гэж бас нэг бол гар индүүгээр индүүдэнэ. Эсвэл юу яадаг. Цахилгаан индүү гэж байхгүй. Гудсан доороо ингээд хоёр сонингийн завсар яг эвхээсээр нь хийгээд тэгээд хавчаад дээр нь унтахаар өглөө гоё үрчлээ нь гарчихдаг.
Буяндэлгэр -
87 онд цахилгаан индүү энэ тэр ирээгүй байсан уу?
Батмөнх -
Цахилгаан индүү байхгүй байсан.
Буяндэлгэр -
Байхгүй байсан уу?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
86 он гэдэг чинь бас овоо яачихсан үе ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Яг тэр бага сургууль дээр цахилгаан индүү байдаггүй байсан юм.
Буяндэлгэр -
Тогтой байсан уу?
Батмөнх -
Тог бол байсан. Мотороор асдаг.
Буяндэлгэр -
Мотороор асдаг. Аа аа. Шөнө 11 юмуу 12 хүртэл ажиллачихаад тэгээд унтраадаг. Тиймээ?
Батмөнх -
11 гээд л хоёр хаазлаад унтардаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм мотортой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр хувцас хунарын тухайд бол ерөнхийдөө хичээлдээ явахдаа формоо өмсөнө. Бусад цагт нь тэгээд гадуур гарвал нөгөө дээлээ л өмсдөг.
Буяндэлгэр -
Аа ха. Гутал бол юу өмсөх вэ? Өөр өөрсдийнхөөрөө өмсөх үү? Бас ижил байх уу?
Батмөнх -
Гутал бол өөрсдийнхөөрөө.
Буяндэлгэр -
Өөр өөрсдийнхөөрөө өмсөх үү? Голцуу юу өмсдөг байсан бэ?
Батмөнх -
Бид нар бол тэгээд л цагаан ултай гутал.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Савхин гутал чинь бас нэг их элбэг биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү байсан.
Буяндэлгэр -
Тэр үед чинь цагаан ултай гутал чинь гоё байсан ш дээ. Би одоо цагаан ултай гутал олж өмсөх юмсан гээд олдохоо больчихсон ш дээ. Зөөлөн амар байхгүй юу.
Батмөнх -
Оросын юуны гуталнууд бас гардаг болчихсон байсан юмаа. Оросын үйлдвэрийн хөөрхөн гуталнууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тиймэрхүү юм өмсөөд л өвөл нь бид нар байнга нөгөө тумбайсан эсгийн гутал гуталнуудаа өмсчихдөг.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Энэ их хүйтэн газар чинь.
Батмөнх -
Тийм. Байнга эсгий гуталтай.
Буяндэлгэр -
Дулаан байж чаддаг байсан уу?
Батмөнх -
Аягүй сайхан дулаахан. Байр болгоныг тэгээд сургуулийн нэг хүн хариуцаад авчихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр хүмүүсээ хооронд нь өрсөлдүүлээд байрын тохижуулаад л энэ байр юу хийж яаж вэ? гээд хүүхдүүдийнх нь ариун цэвэр эрүүл ахуй бүх юмын хариуцана.
Буяндэлгэр -
Халуун ус байсан уу?
Батмөнх -
Халуун устай.
Буяндэлгэр -
7 хоногт мэдээж хэрэг ...
Батмөнх -
7 хоногт нэг удаа бүр албан ёсоор бүртгэлтэй оруулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бүх хүүхдүүдийг оруулна. Биеийн угааж өгнө. Тэгээд усанд орсных нь дараа нөгөө ганга өвс, хүж өвс гээд гоё үнэртэй ургамал байдаг. Тэрийг нэлээн том 40-ийн бетонд буцалгаад хийчихсэн үсийн шавшуулдаг. Үсийн түүгээр угаалгаад яанагуут бас нөгөө ...
Буяндэлгэр -
Хуурсдсан муурдсан юм байвал тэр нь арилна. Тиймээ?
Батмөнх -
Тэрнээс л хамгаалж тийм анхилуун үнэр мүнэр шингээж яадаг байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Сайн зохион байгуулжээ?
Батмөнх -
Тэгээд юу яана. Тэр халуун усанд бол угаалга нь бас тусдаа. Халуун ус дотроо.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бүх хүүхдүүд хоёр ээлжийн хэрэглэлтэй.
Буяндэлгэр -
Цагаан?
Батмөнх -
Бүх юман цагаан байсан. Дэрний уут байдаг юм. Гарын алчуур, ор дэрний даавуу, орны хөшиг, тор гээд бүх юм цаанаасаа дандаа ээлжтэй, номертой. 1-р тасаг 6 хүүхэд байлаа гэхэд 1-ээс 6 номер 1-р тасгийнх шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
6-гаас 12 номер нь 2-р тасгийнх гээд ингээд, тэгээд тасгийн дарга нь 1номерынхоо юмыг хэрэглэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд дараа 2 ,3 гээд тэр тэрийг хэрэглэдэг гээд номертой.
Буяндэлгэр -
Хнн. Сайн зохион байгуулалттай.
Батмөнх -
Тэгээд 7 хоног тутамд даавуугийн солиод ариутгал хийдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хлороминтой юмуу? Эсвэл юутай уусанд угаагаад байдаг юм байна лээ. Каралин.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм юмтай усанд угааж ариутгал хийгээд байдаг. Угаалгын машинтай.
Буяндэлгэр -
Угаалгын машинтай юу? Аа ха.
Батмөнх -
Тийм. Угаалгын машин ч гэж нэлээд дээр үеийн Оросын...
Буяндэлгэр -
Дээр үеийн том машин байсан.
Батмөнх -
Дээр үеийн том төмөр.
Буяндэлгэр -
Тэр чинь сайн ш дээ. Тэр үедээ Оросын юм чинь насны, тэр үед чинь насны юм хийдэг байсан юм.
Батмөнх -
Тэрүүгээрээ тэгж эргүүлээд бид нарын юмыг угааж ариутгадаг. Бас тэгээд том ангийн хүүхдүүд хувцсын угааж өгнө. 1-р ангийн хүүхдүүдийг хувцсыг угааж өгнө.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Ерөнхийдөө тасаг тасгаа хариуцсан хүмүүс нь тэр хүүхдүүдийн хувцаснаас угаалцах, хамжих бүх юман дээр тасгийн даргаас гадна сургуулиас нэг хүн хариуцчихсан. Тэр хүмүүс нь хариуцаад усанд оруулаад явдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Хичнээн хүүхэд байсан бэ? Ер нь хэдэн ангийн хэдэн хүүхэд?
Батмөнх -
Гурван анги л байдаг юм. 1, 2, 3-р анги. Тэгээд нэг 20 гаруй хүүхэдтэй. Байранд 50 хэдээс 60 хүүхэд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ер нь хөдөөний хүүхдүүд айлд сууна гэсэн ойлголт байхгүй. Шууд хүргүүлж ирээд байранд ордог.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Яг төв дээр байгаа багш нарын юмуу? Сургуульд ажиллаж байгаа ажилчдын ганц нэг хүүхэд гадуур явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм байдалтай. Тэгээд бид нарыг амралтаар дундуур нь чөлөө өгч явуулна гэсэн ойлголт байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй юу? Одоо Октябрийн баяраар, шинэ жилээр амардаг байсан ш дээ?
Батмөнх -
Яг албан ёсны амралтаар л амарна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнээс биш чөлөөгөөр харьдаг. Тиймэрхүү асуудал ер нь байдаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд амралт дууслаа бол аав ээж ирээд авдаг. Хүлээлгэж өгдөг. Амралт эхэллээ бол бүгдээрээ бөөнөөрөө ирдэг тийм байдалтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Цагаан сарын баяраар гуравхан хоног амардаг. Гэрт нь хариулдаггүй байсан. Байр нь дотор нь цагаан сар тэмдэглүүлээд сургуулийн зүгээс халуун савтай цай, сүүтэй цай чанаад тасаг тасагт нь оруулж ирж өгөөд, өдөр бууз чанаад оруулаад ирнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Орой нь бас буузын чанаад оруулаад ирнэ. Тэгээд тэр гурван хоногт хүүхдүүд цай уулцаад нусны алчуур чихэр михэр солилцоод тэгээд гурван хоногийн хугацаа өнгөрчихдөг юм.
Буяндэлгэр -
Хөөрхөн юм.
Батмөнх -
Тэгээд харьдаггүй болохоор шинийн 4-нөөс эхлээд хичээл ордог. Шинийн нэгний өглөө бид нар коридорт жагсдагаараа жагсаад зогсчихно. Сургуулийн ажилчид захирлаасаа эхлүүлээд ингээд цувраад зогсчихсон. Бүх хүүхдүүдээ үнсээд золгоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Золгоод дуусангуут бид нар хормойгоо тосоод зогсож байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бэлэг өгнө.
Буяндэлгэр -
Аа ха. Юу өгөх үү?
Батмөнх -
Молоко ч юмуу. Чихэр граммлаад өгдөг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнийгээ тосож аваад тасаг руугаа гүйгээд орно.
Буяндэлгэр -
Аа ха. Молоко тэр үед чухал эд шүү дээ. Тиймээ?
Батмөнх -
Хүүхдүүд дуртай.
Буяндэлгэр -
Дуртай байсан.
Батмөнх -
Тэгээд бид нарт тийм бэлэг өгөөд бид нар бэлгээ аваад тасагтаа ороод тэр гурван хоногтоо цайгаа уулцаад, аа мартын 8-наар бас л хүндэтгэл үзүүлээд охидуудаа гаргаад бас л хормойгоо тосоод бэлэг аваад....
Буяндэлгэр -
Аа ха. Хөөрхөн юмаа.
Батмөнх -
Тиймхүү байдалтай. Бүүр сурчихсан. Тийм хатуу дэглэмтэй байж байгаад энэ сургуульд ирж 4-р ангид сууж байгаа юм.
Буяндэлгэр -
Энэ сургууль гэдэг нь Тамирт ирж байгаа юмуу?
Батмөнх -
Тариатад ирж байгаа.
Буяндэлгэр -
Аа Тариатад ирж байгаа юмуу?
Батмөнх -
Тэгээд бид нар замаас гарах ноцолдох тийм юм байдаггүй байсан. Тэгээд энд ирээд хичээлдээ явах гэсэн чинь нэлээд өргөн зам голд нь цемент нь зам байгаа мөртлөө хоёр тал нь элсээр эргэчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Сургуулийнх нь хашаан дотор цаас маас хийсээд тэр нь аймаар сонин санагдаад бүүр болмооргүй юм шиг санагдаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хүүхдүүд яагаад ингээд байгаа юм бол гэж бодоод жаахан хүүхэд байсан. Яг өөрөө болохоор замаар нь дагаад алхаад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хажуугаар хүүхдүүд гүйлдээд түүнийг аягүй гайхаж хүлээж авч байсан. Сүүлдээ нөгөө дунд нь ороод /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/ Их сайн зохион байгуулалттай байж тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Та нарын төлөө их анхаардаг байж. Тиймээ?
Батмөнх -
Аягүй анхаардаг.
Буяндэлгэр -
Их сайн анхаарч байна ш дээ.
Батмөнх -
Хүмүүжилтэй зарчимч хүмүүжилтэй тийм.
Буяндэлгэр -
Бөөс хуурснаас хамгаалсан юм хийж байсан байна. Хоолой өвдөхөөс хамгаалж байсан байна. Ханиад элдэв халдварт өвчнөөс их хамгаалж давстай ус мусаар зайлуулж байсан байна ш дээ. Тэр чинь их сайн ш дээ.
Батмөнх -
Тийм. Гэртээ байгаа юм шиг орчин бүрдүүлнэ гээд бид нарын төлөө аягүй сэтгэл зүтгэлтэй ажилладаг. Хүүхдүүд нь ч түүндээ дасчихсан. Ер нь нэг их айхтар гэр мэрээ санаж явчих юмсан. Харьчих юмсан гэж бодогдохгүй.
Буяндэлгэр -
Бодогдохгүй юу?
Батмөнх -
Тийм. Орчин нөхцөл маш сайн байсан.
Буяндэлгэр -
Тийм байна. Оройн хоолонд юу өгдөг байсан?
Батмөнх -
Оройн хоолонд бол дандаа 1-р хоол өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Өдөрт 1, 2-р хоолтой. Өглөө бол нөгөө хүүхдүүдийнхээ авч ирж өгсөн жимсээр варень хийгээд талх нь аягүй зузаан зүсчихсэн дээр нь варенийн овоолчихсон юунууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд сүүлийн үед элэгний нухаштай талх ч юмуу? Оройн аарц ч юмуу ер нь дандаа витаминлаг хоолууд өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха. Өлсөж байсан уу? Та нар.
Батмөнх -
Өлсөнө гэж байхгүй. Тэгээд гэр мэрээсээ бараг боов боорцог шал дэмий та нар хий дэмий хувцас хунар дотроо тийм юм хийгээд тийм юм бараг хэрэггүй шүү гээд тийм ч юм авч ирдэг хүүхэд бараг байхгүй. Холын багийн хүүхдүүдээс боов боорцог ирээд хайрцаг майрцаг хувцсан дотроо хүүхдүүд нь хийчихээд загнуулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ингэж анхнаасаа хутгалдаад ерөөсөө дэмий ингэж байлгасны хэрэггүй гээд ерөөсөө байлгадаггүй.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд Мөрөн сумаас тэр чинь Мөрөн сумын бага сургууль ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Тийм. Мөрөн баг болчихсон байсан юм. 4-р бригад гэдэг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. За тэндээсээ Тариатад ирээд Тариат 10-н жил гэсэн үг үү?
Батмөнх -
10-н жил байсан.
Буяндэлгэр -
Тариатын 10-н жилд ирлээ гэсэн үг үү? За энд бас тэгээд их сонин болоо доо? Мэдээж.
Батмөнх -
Энд тэгээд 4-р ангидаа ороод л ...
Буяндэлгэр -
Байранд орсон уу?
Батмөнх -
Байранд ороогүй. Айлд суусан.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Тэгээд 4-р ангидаа ирээд ерөнхийдөө хүүхдүүдийнх нь дэг журам их сонин санагдаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд яахав 4-р ангидаа ороод ангийн даргын ажлыг гүйцэтгээд 4, 5-д энд суусан юм. 6-даа дахиад эргээд нөгөө Мөрөн чинь анхны 6 жилтэй болоод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэндээ очиж жил суучихаад 7, 8, 9, 10-даа эндээ суугаад 10-н жилээ дүүргээд МУИС-ийн Монгол хэл-уран зохиолын багшийн ангид суралцаад түүнийгээ дүүргэж ирээд эндээ багшилж байгаад декритний амралтаа аваад дундуур нь бизнесийн ажил хийж байгаад тэгээд өөрөө Улс төрийн академид сурч төрийн удирдлагаар сурч төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар засаг даргын ажлыг аваад ингээд байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. 10-н жилд сурахад чинь хөгтэй дурсгалтай юм их л байгаа даа. Тиймээ? Тэрнээсээ бас хууч хөөрөөч?
Батмөнх -
Би бас өөрөө их даруухан тийм томоотой дуугүй янз бүрийн юманд оролцдоггүй тийм хүүхэд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд яагаад ч юм мэдэхгүй нэг өдөр гэнэтхэн хичээл дээрээсээ хичээл дундуур завсарлагаанаар дэлгүүр лүү явсан чинь хоцорчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хоцорчихоод шагайсан чинь физикийн багш маань оруулахгүй гээд загнаад хөөдөг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд айгаад гүйж явснаа заалны хоолойгоор шууд гараад гүйж яваад гарч ирчихээд юу яасан. Тэр үед бас манай энэ сургууль чинь юугүй байсан юм. Халаалт байхгүй. Анги дотроо галладаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд дээлтэй хичээлдээ суудаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хүйтэн болохоор
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр чинь 7-р ангид юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм тэгээд зугтаагаад
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Багш хөөсөн оруулахгүй кордорт зогсоод байхаар багш нартаа тааралдаад загнуулна гээд заалны хоолойгоор гараад гүйж явсан чинь ангийнхаа багштай таарчихгүй юу.
Буяндэлгэр -
Ангийн чинь багш хэн гэж хүн байсан бэ?
Батмөнх -
Сандагдорж одоо энд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Багшаас зугтаагаад хашаан дээгүүр даваад гүйхсэн чинь дээлнийхээ хормойгоор тээглээд
Буяндэлгэр -
\Инээв\
Батмөнх -
Дээлнийхээ хормойг урчихдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тасагтаа очиж нэг цагийг өнгөрөөгөөд дараагийнхаа цаг нь хичээлдээ орсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгсэн чинь тэр өдөр хүүхдүүд хормой сөхөлтийн баяр гээд үймүүлээд бие биенийхээ хормойг орж ирэхээр нь сөхөөд үймүүлээд байсан.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Батмөнх -
Тэгээд би 3-р салааны хаалга талын урд талд суудаг байсан. Оо тэгвэл та нарыг дуурайдаг хэрэг гээд яагаад байсан юм тэр өдөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хүүхдүүдийг орж ирэхээр нь ингээд татаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгсэн хамгийн сүүлд шүүрээд авсан чинь багшийнхаа пальтоноос шүүрээд...
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Тэгээд бөөн инээдэм болоод өөрөө ч их айсан. Их ч сандарсан. Түүнээс хойш тэгж наана цаана тэгж яахаа больсон.
Буяндэлгэр -
Аа ха. Хичээлийн сургалт ямар байсан бэ? Багш нарын заалт, чи ямар хичээлд дуртай байсан бэ?
Батмөнх -
Би Орос хэл, ер нь бүх хичээлдээ сайн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Гайгуу байж байгаад Мөрөнд 6 жилийн сургууль болоод тэр хооронд Мөрөнд очиж суугаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгэхэд бас мэргэжлийн багш байхгүй цаг үе бас нэг сонин байсан.
Буяндэлгэр -
Тийм. Та нар тэр үеэр яасан.
Батмөнх -
Тийм. Тэгээд хичээлүүддээ жаахан тааруу болоод, бүх хичээлдээ сайн байсан бол хоёр гурван хичээл сонгох маягтай болоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хамгийн сүүлд Монгол хэлийг сонгоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Монгол хэлээрээ бэлдээд аймагт олимпиадад нэгдүгээр байранд орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр дагуугаа бэлдэж явж байгаад МУИС-ийн хэл уран зохиолын ангид орсон.
Буяндэлгэр -
Таны сэтгэлд үлдсэн. Тэр багш гайхалтай сайхан заадаг байсан шүү. Энэ багшийн хичээл ийм байсан шүү гээд сэтгэлд байгаа даа. Тэр чинь 86-гаас хэдэн оны хооронд...
Батмөнх -
96 оны...
Буяндэлгэр -
96 оны хооронд гэдэг чинь ид л нөгөө юуны үе байна ш дээ. Ардчилал гараад бужигнаад ёстой өмч хөрөнгө эзэнгүйдээд...
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Их хэцүү үе байсан ш дээ.
Батмөнх -
Тийм. Яг тэр хэцүү үед шалгалтаа өгөх гээд багш нартаа хүндэтгэлийн идээ засдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг нь гэрээсээ цай чанаж авч ирээд, нэг боломжтой нь гэрээсээ тараг авч ирж тавиад ингээд багш нараа хүндэтгээд яадаг. Тэгсэн дэлгүүрийн лангуу хов хоосон болчихсон.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Дэлгүүрийн лангуун дээр юу ч байхгүй. Алаг үрэл байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр ингээд мод болоод хатчихсан. Ерөөсөө алаг үрэлнээс өөр юм байхгүй.
Буяндэлгэр -
Танай энд алаг үрэл байсан байна. Хотын лангуун дээр бор давснаас өөр юм байхгүй. Тэр алаг үрэл чинь ч байгаагүй. /Инээв/
Батмөнх -
/Инээв/ Ерөөсөө алаг үрэл л байсан.
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Ерөөсөө алаг үрэл л байсан. Дэлгүүрийн лангуу хов хоосон. Юу ч байхгүй. Түүнээс нь бид нар авч тавиад ...
Буяндэлгэр -
Чихэр байвал зөөлөрхөн л дээ.
Батмөнх -
Аа ха. Нэг сонин үе байсан юмаа.
Буяндэлгэр -
Тэр тухайгаа яриач? Та нар тэр картны үе, тэр дэлгүүр хоршоо хоосон болсон үеийг яаж давав? Ээж аав чинь яаж давж гарав? Та нар нэлээд том болчихсон юм чинь сэтгэлд чинь байгаа даа.
Батмөнх -
Тэр үед бид нар бас хүүхэд байсан. Юм болгон байхгүй болоод хоосроод, тэр үед малтай улс яахав идээ цагаагаа хэрэглэх түвшинд өөрсдийгөө болгоод яваад байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Яг картын бараа болохоор очертой. Нэг айлд сард тийм юм гээд хошуу хоргой ч билүү?
Буяндэлгэр -
Санаж байна уу? Яг юу өгдөг байсан юм? Картын үед?
Батмөнх -
Нэг шил архи байдаг байсан. Хэдэн кг билээ? Гурил, будаа...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд дээлний тал эмжээр.
Буяндэлгэр -
Та нарт дээлний эмжээр өгдөг байж.
Батмөнх -
Хоргой тиймэрхүү юмтай. Өгдөг түүнийг нь агентаараа дамжуулж авдаг. Тэгээд удалгүй наймаа арилжаа явагдаад эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Ганзагын наймаа явсан.
Батмөнх -
Тэр үед улаан тамхи ховор байж байгаад гарч ирсэн чинь хүмүүс төлгөөр авдаг байсан. Төлөг гэдэг чинь хоёр настай хонь ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Одоо бол малын үнэ хямдраад 20,000 болчихлоо. Ноднин 40,000-тай байсан. Төлөг тухайн үедээ ямар үнэтэй байсан юм. Сайн санахгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Төлгөөр улаан тамхиа авна.
Буяндэлгэр -
Нэг боодол улаан тамхи?
Батмөнх -
Нэг боодол улаан тамхи тийм.
Буяндэлгэр -
Пөөх. Тамхины төлөө...
Батмөнх -
Эсвэл үнээгээр юмуу. Мориор Хятадын саатай торго, хамба хилэн өөр чинь юу гарч байлаа байз? Цоохор торго тиймэрхүү юмнууд гарч эхэлж байсан. Тэгээд хүмүүс эхнэртээ мориор ганцхан 4 метр даавуу даалимбаны юм авч дээл хийлгээд бүүр нэг сонин тийм үе байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Мориор ч аваад үнээгээр ч аваад. Дээлийн торго бол морь үнээ. Тэрнээс доош нь тэгээд төлөг, хонь гээд тиймэрхүү байдалтай наймаанууд гарч ирээд л тэгээд үедээ бас царвантай, элстэй янз бүрийн тийм амттай хачин гурилнууд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүмүүс тэрийг чинь хоосон байж чадахгүй аваад л тийм байна. Ийм байна гэсэн мөртлөө хэрэглээд л тиймэрхүү хүнд үеүд бол хүмүүст бас богино ч гэсэн хугацаанд бас үргэлжилж байсан юмаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь нээрээ хэцүү үе байсан шүү. Их сонин юмаа. Хөдөө чинь. Хотод бол та нарт хоёр шил архи өгдөг байсан. Хотод бол 4 шил архи өгдөг байсан санагдаад байх юм. 4 шил архи өгдөг байсан. Ам бүлийнх нь тоогоор яагаад тал хонины мах өгдөг байсан юмуу? даа. Энд мах өгдөг байсан уу?
Батмөнх -
Үгүй. Мах өгөхгүй.
Буяндэлгэр -
Өгдөггүй байсан уу?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
За малтай улсууд ч яахав. Хөөрхий малаа төхөөрөөд тэгээд нэг юм гол зогоогоод байсан байх. Сумын төвийн одоо албан хаагчид яаж байсан юм бол? Хөөрхий.
Батмөнх -
Албан хаагчид бол юу байсан юм байлгүй дээ. Хувьчлалаас бас тодорхой хэмжээний юм оногдсон юм болов уу? Яасан юм бол? Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямарч байсан хувьчлалаар нэг хүүхдэд нэг үхэр, долоон хонь ч билүү? Юу билээ? Яг тоотой. Юугаар нь ингээд хуваарилаад л олон хүүхэдтэй айл л их малтай болж байсан санагдаж байна.
Буяндэлгэр -
Аа аа. Яг хүнийх нь тоогоор ингэж нэгдлийн малыг хувьчлалд гарахад хүнийх нь тоогоор мал өгч байсан юмуу? Тиймээ?
Батмөнх -
Тийм. Хүнийх нь тоогоор өгч байсан.
Буяндэлгэр -
Өө за.
Батмөнх -
Нэг хүнд хэдэн юм оногдох юм байна гээд ингээд хувьчилж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгвэл олон хүүхэдтэй айл бас овоо малтай ...
Батмөнх -
Тийм. Хэдэн хонь, ямаатай, үхэр, адуутай болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хүүхдийнх нь тоогоор өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд 10-р анги төгслөө. 10-р анги төгсөөд?
Батмөнх -
10-р анги төгсөөд МУИС-д сураад л ...
Буяндэлгэр -
МУИС-д конкурсаар орсон уу? Яаж орсон тэр үед?
Батмөнх -
Конкурсаар гурван төрлийн шалгалт бичгээр өгдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Юу, юу өгдөг байсан?
Батмөнх -
Монгол хэл, нийгэм, орос хэл.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд нөгөө тийм суурьтай тийм хичээл тийм дагалдантай гээд хоёр дагалдах хичээлтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгж ордог байсан юм.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он бэ?
Батмөнх -
96 он.
Буяндэлгэр -
96 он уу?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
96 онд Тариатаас Улаанбаатар орлоо гэсэн үг байна ш дээ. Тиймээ? Юугаар явсан та нар?
Батмөнх -
Бид нар чинь юугаар би лав амраад ирсэн хүн буцахад л ээжтэйгээ хамт явж байсан.
Буяндэлгэр -
Дайгдаад явж байсан уу? Тиймээ? Тэр чинь бас хэцүү байсан ш дээ. Машин тэрэг ховор үе байсан байх?
Батмөнх -
Яг дараа нь бол бид нар 30 дээр суугаад задгай бүхээгтэй машин дээр суугаад падан хар юм болтол суугаад тэгээд хоёр гурван хоногийн өмнө тэр 30 явах гэж байна гээд аав очно. Уулзана. Ганц хүүхэд л явуулна шүү гээд зай багтаамж юу байна гээд тэгээд ямар ч байсан суугаад бид нар чихэлдээд л ...
Буяндэлгэр -
Юу өгөх вэ? Тэгээд? Хонь монь өгөх үү? Мөнгө төгрөг өгөх үү? Яах вэ?
Батмөнх -
Мөнгө төгрөг ч өгнө. Тэгээд тухайн үедээ тохироод юу байгаа л өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүүхдүүд маань ерөөсөө хот руу явахад аав ээжүүд нь байнга дагаад явахад нэг 30 дээр хүүхэдтэйгээ нийлээд л 30 хэдэн хүн суугаад л тэгээд нэг жижигхэн хайрцагтай хувцас хунараа аваад л нөгөө 30 нь олдохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд л тэр унаанаасаа хоцорчихвол дахиад энд тэндээс унаа хайна. Явуулын хүмүүсийг гуйна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр явуулын хүмүүс ч өөрсдөө тийм сайхан унаа тэрэгтэй биш. 24 мөрөв тиймэрхүү ...
Буяндэлгэр -
69 энэ тэр л байсан байх. Тиймээ?
Батмөнх -
Тийм. Тиймэрхүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгж явдаг. Тэгээд энд сурч байх хугацаанд бол ерөөсөө унаа гэдэг юм аймаар ховор байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Би лав 7-р ангидаа байхдаа билүү? Амраад бид нар 14 хоногийн амралт авсан чинь унаа олдолгүй аав ч ирж авч чаддаггүй. Унаа ч олддоггүй байсаар байгаад 7 хоног айлд өнгөрөөж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ер нь амралт яанагуут байрны хүүхдүүд тэгээд байрнаасаа гарчихдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Байр хаагаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд 7 хоног айлд өнгөрөөгөөд 7 хоногт нь харьж байгаа. Харьж нэг 4 хоноод ирж байсан удаа бий. Тэгээд ер нь бол тухайн үед яг энэ сургууль баг хоёрын хооронд явж байсан манай багийн хувьд трактор явж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ганцхан трактортай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд ирж авдаг. Хүүхдүүдийг хүргэж ирдэг.
Буяндэлгэр -
Тэр трактор маань чиргүүлтэй байх уу?
Батмөнх -
Чиргүүлтэй. Чиргүүл дээр нь суугаад л ...
Буяндэлгэр -
Чиргүүл дээр нь суугаад?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд л явдаг. Өдөржингөө нөгөө трактор нь хаазлаад ингээд явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэрнээс өмнө бол нэгдлийн үед болохоор Мөнгөн богироо бол Тариатын хүүхдүүд гээд тэгэхэд хүүхдийнхээ тоогоор нэг машин дээр хэдэн хүүхэд сууна гээд 30-ууд давхиад оччихдог. Машинууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бид нар тэр машин дээрээ суугаад бага насныхаа хүүхдүүдийг голоор нь, ахлах ангийнхаа хүүхдүүдийг захын тойруулж суулгаад л тэгээд ерөөсөө яг өдөр судартай. Эндээс бид нар амарлаа гэхэд 30 захиргааны эндээс хүүхдүүд ачаад хөдөлдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүүхдүүдээ хүргэж очиж авдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд тэрнээс хойш яг тэр 90 оноос хойш унааны асуудал хүндрээд ...
Буяндэлгэр -
Хүндэрсэн юм байна. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Энэ Тариат сум чинь өөрөө автобаазтай байсан уу? Үгүй юу? Аймгийн төв чинь бол Архангайн 6-р бааз гээд их том бааз байсан ш дээ. Тариат бол өөрөө автобаазтай байсан уу?
Батмөнх -
Байсан. Нэлээд том тийм юу байсан. Нэлээд том талбайтай, олон жолоочтой, олон машинтай. Тэгээд нөгөөдүүл маань хувьчлаад барьж байсан, барьж байсан хүмүүс нь унаа тэргээ аваад л гараад ...
Буяндэлгэр -
Аа ха. Тэр социализмын үед харьцангуйгаар зохион байгуулалт их сайтай байж тиймээ?
Батмөнх -
Маш сайн байсан.
Буяндэлгэр -
Хариуцлага ч сайн байж. Тэгээд тэр чинь очиж аваад л гэр мэрт нь хүргэж өгөх үү?
Батмөнх -
Хүргэж өгнө. Үдэш орой хэрвээ ирвэл хашаа хашаанд нь буулгаж хүлээлгэж өгнө ш дээ. Хүний хүүхдүүдийг гудманд буулгаад хаячихвал бас хэцүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Эндээс болохоор яг захиргааныхаа эндээс ирээд бид нар бүрдэв үү? Төдөн хүүхэд суух ёстой. Тэрний тэр хаана байна? гээд хүүхдүүдээ бүртгээд ингээд аваад явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэлээд зохион байгуулалт сайтай байсан.
Буяндэлгэр -
Тийм байна.
Батмөнх -
Тэгээд сүүлд тэрэг маань хувьчлагдаад ер нь эдийн засаг нь тийм цаг үе нь тийм үе таараад л унаа унаш юмнууд тэгээд энэ сумын төвийн гудамж хорооллууд хүртэл онгойгоод энд тэндээс шүд нь уначихсан юм шиг ерөөсөө хувьчлал болонгуут айлууд чинь байх байх баг руугаа нүүгээд яваад өгч байгаа юм. Мөрөн лүү зарим нь нүүж байхад Цахир луу зарим нь өшөө хаашаа явдаг юм? Тэгээд нөгөө хашаануудаа нураагаад, нураагаад аваад, аваад ...
Буяндэлгэр -
Яагаад тэгж байгаа юм бол? Энд амьдраад социализмын үед амьдраад болоод байсан улсууд жишээлэх юм бол мал хөрөнгөтэй болчихоод тэгээд өөрийнхөө төрсөн нутаг усандаа явчихаж байна гэсэн үг үү?
Батмөнх -
Тийм. Тэгээд нөгөө өмч хөрөнгөө тэр чинь бригадаараа тарж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа.
Батмөнх -
Тэдний бригадынхан гээд тэр бригад дээрээ очиж бригадаасаа ав гээд ...
Буяндэлгэр -
Аа аа.
Батмөнх -
Тэгээд нөгөө бригад бригад руугаа яваад өгсөн.
Буяндэлгэр -
Аа зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол жишээлэх юм бол Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд байсан хүн Тариатад ажиллаж байсан бол тэр Батцэнгэл сумынхаа Улаан туг нэгдэл дээр очиж мал хөрөнгөө ав гэж тийм зохион байгуулалт хийсэн юмуу?
Батмөнх -
Тэгсэн.
Буяндэлгэр -
Аа тэгээд ...
Батмөнх -
Тэгээд тэр юм хумаа аваад ерөнхийдөө айлууд чинь хашаанууд нь онгорхой болоод барилга байгууламж нь нурах нь нураад хувьчлагдаад ирж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Дотор нь ажиллаж байсан хүмүүсийн хооронд ч юмуу? Одоо нэг байгууллага байлаа гэхэд тэр дотор ажиллаж байсан хүмүүс авах боллоо гэхэд 10 хүн байлаа гэхэд нураагаад юмын хуваагаад ямар ч тийм бодлого байхгүй.
Буяндэлгэр -
Тийм байна.
Батмөнх -
Тэгээд одоо бодоход бол суманд байж байсан ахуйн үйлчилгээний барилга тэр чигээрэй байгаа. Тэгэхдээ хүн хувьчлаад авчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Яг тэр чигээр нь үйлчилгээгээ явуулж байсан бол жижиг дунд үйлдвэрлэл болоод, гэрээр болон гар бүтээгдэхүүн жижигхэн юм хийж байгаа нөхцөлд маш боломжийн байсан. Юм болгонтой. Үсчин, зурагчин, гуталчин, захиалгын хувцас мувцас бүх юм байсан. Тэр сайхан тоног төхөөрөмжүүд бүгд устгагдаад, тэжээлийн цэг гээд маш том цэг...
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Өчнөөн тонн нөөцтэй. Өчнөөн агуулахтай. Өчнөөн том хашаа саравчтай байсан бас ингээд нураад байхгүй. Граж одоо тэр юуны бааз л гэсэн үг л дээ. Авто бааз гэсэн үг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр чинь бас их сайхан байгууллага байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тараад тараад, тухайн үед хувьчлал бодлого муутай. Зохион байгуулалт муутай.
Буяндэлгэр -
Тийм байна.
Батмөнх -
Түүнээс биш барилга байгууламж юмнуудыг ирээдүйгээ хараад авч үлдсэн бол бас суманд томоохон томоохон юмнууд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэд нар байхгүй болоод буурь нь хог шороо болоод алга болсон.
Буяндэлгэр -
Тариат сум чинь хэзээний Тариатын хүрээ гээд том хүрээ байсан. Олон сүм хийдтэй байсан. Социализмын үед ч гэсэн ахуй үйлчилгээний гээд том салбар байсан. Өөр юу юу байсан?
Батмөнх -
Ахуй үйлчилгээ байсан. Тэжээлийн цэг гээд том цэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэндээ өвсний фонд бүх тэжээлийн фонд гээд бүх юм фондоороо хадгалагдчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Авто бааз гражийг яг юу гэдэг байсан юм болоо?
Буяндэлгэр -
Авто тээврийн...
Батмөнх -
Тээврийн товчоо гэж байсан.
Буяндэлгэр -
Тийм тээврийн товчоо гэж.
Батмөнх -
Түүнээс гадна жолооч нарын өөрсдийнх нь ажлын байр...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Машинаа аваачиж байрлуулдаг машины том граж...
Буяндэлгэр -
Аа ха. Яг авто бааз биш юмаа гэхэд жижигхэн зохих хэмжээний жолооч нар ажилладаг газар байж тиймээ?
Батмөнх -
Тийм. Тийм. Эмнэлэг эмнэлгээрээ сургууль соёлын төв бол хуучин байснаараа байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Соёлын төв байсан. Халуун ус мэдээж байсан.
Батмөнх -
Халуун ус байсан. Халуун ус маань одоо бас л нураад тоногдоод байхгүй. Нэгдсэн халаалттай том уурын зуух байсан. Тэр байхгүй.
Буяндэлгэр -
Хнн. Ямар харамсалтай юм бэ?
Батмөнх -
Яг хэрэгтэй гэсэн уурын зуух, тэжээлийн цэг тэр чигээрээ үлдсэн бол эргээд хойч үедээ чухал хөрөнгө оруулалт, чухал юу байж гэж боддог юм. Зохион байгуулалт нь тийм. Тухайн үедээ л хувьчлаад тараагаад болж байсан болохоос биш яг тийм бодолтой алсыг харсан тийм юм хийгдээгүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Хувьчлал маш их буруу явагдсан учраас сум нэгдлийн төв мөв чинь бараг балгас болчихсон байна ш дээ.
Батмөнх -
Харин тийм. Манай сум одоо нэг 2000 оноос хойш бас овоо тохижоод, гудамж хороололууд нь битүүрээд овоо болоод байгаа. Нэг хэсэг бас хэцүү болчихсон. Айлууд нь цөөрөөд...
Буяндэлгэр -
Одоо би жишээ нь Өндөр-Улааны иргэн байлаа гэхэд Тариат сумаас мал хөрөнгө авч болохгүй байсан юм байна ш дээ.
Батмөнх -
Болохгүй. Яг сумандаа сум дотроо баг бригаддаа харъяалагдаж байж.
Буяндэлгэр -
Аа аа. Тэгэхээр хүмүүс юм олж авахын гээд нүүж суулгүй яахав. Өмч хувьчлал үнэхээр харамсалтай явагдсан байгаа юмаа.
Батмөнх -
Тийм. Маш олон ажлын байр алга болж байгаа. Ажилгүйдэл гэдэг чинь тэндээс, бүх хүн ажилтай байсан бол бүх хүн ажилгүй болоод аа харин малчид хувийн малтай болоод эхэлж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хувийн өмчтэй болоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг дэвшилттэй тал нь хүмүүс хувийн өмчтэй болсон. Түүнээс биш зохион байгуулалт маш муу байсан.
Буяндэлгэр -
Социализмын үед 70 жил хийж бүтээсэн зүйлээ эргүүлээд устгачихсан юм байна ш дээ.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Хувьчлаж авч байгаа гээд?
Батмөнх -
Тийм. Хувьчлаж авч байгаа гээд барилга байгууламжийг хуваагаад хуваагаад нураагаад нураагаад авцгаасан.
Буяндэлгэр -
Уг нь үйлдвэрлэлийг хувьчилсан ч гэсэн за одоо 10 хүн ахуй үйлчилгээг авлаа. Энийг яг энэ хэвээр нь ажиллууна шүү. Ашиг орлогоо тар нар хувааж авна биз.
Батмөнх -
Тийм. Анхнаасаа хүмүүс зөвлөгөөн өгөөд, яаж бүтэн байдлаар нь авч үлдэх вэ? гэдэг дээр анхаарсан бол нэлээд сайхан бүтээн босгосон юмнууд нь үлдэх байсан.
Буяндэлгэр -
Өшөө хөгжөөд явах байсан байх. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Ажилгүйдэл ч гэсэн ийм хэмжээгээр өсөхгүй байсан байх. Тиймээ?
Батмөнх -
Одоо тэгсэн бол тэр хүмүүс чинь хөлөө олчихсон тэрэндээ байршчихсан, суурьшчихсан шал өөр болчихсон байгаа.
Буяндэлгэр -
Өмч хувьчлал харин хаа газар очиход л тэгж яриад байгаа юм. Ерөөсөө малчдад л малтай болсон одоо ололт давуу тал юм. Тэрнээс бусад одоо үйлдвэрлэл үйлчилгээний газрууд эргээд нурчихсан байна ш дээ. Ерөөсөө.
Батмөнх -
Тэгээд нураад ерөөсөө. Тиймэрхүү байдалтай. Тэгээд тэр үед чинь сургууль хүртэл уурын зуух юм хум нь ажиллахаа болиод л энд тэнд цонхоороо тахир яндан гаргаад ангиуд нь дотроо гал түлдэг. Анги болгон тэгээд утаа манан саагилсан бид нар тэгээд дээлтэй голдуу хичээлдээ яваад л тийм тиймэрхүү үеүд хүртэл нэлээн байсан л даа.
Буяндэлгэр -
Тэгвэл ид хэцүү кристный үед 10 төгссөн юм байна ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Маш их дайчин ажилласан байна ш дээ.
Батмөнх -
Тэгээд бид нар чинь нөгөө тог цахилгаан тэр болгон байхгүй. Өглөө тог байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд нөгөө нэг тасагтаа лаа бас олдохгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд би л лав байранд суудаг байсан. Ер нь 2 жилээс бусад хугацаанд нь дандаа байранд суусан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд жижүүр маань шөнө гал тогооны галыг гаднаас нь галладаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Байрны жижүүр галлаж хонодог.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр галын аман дээр өглөө босоод галынх нь дөлөнд хичээлээ уншдаг.
Буяндэлгэр -
Хнн. Нөгөө хүжийн галаар ном уншдаг шиг л юм болсон байна ш дээ.
Батмөнх -
Тийм үе хүртэл байсан. Тэгээд бид нарт лаа шүдэнз ч олдохгүй. Ерөөсөө юм хум нь тасарчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд сургуулийн байрныхаа галласан пийшингийн дөлөнд өглөө нэг 9, 10-даа анги томроод ирдэг. Конкурс шалгалт дөхөөд ирдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хичээл хийхээс өөр аргагүй болчихно. Тэгээд тэгж уншиж байсан цаг үе ч байдаг л юм.
Буяндэлгэр -
Их гоё дурсамж байна ш дээ. Хүжийн гал гээд зохиол байдаг ш дээ.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм л юм болсон байна ш дээ. Өөр сэтгэлд хоногшсон юм тэр хэцүү үеийн юм юу байна?
Батмөнх -
Тэгээд яг хүүхэд байсан болохоор нэг их сайн айхтар тэгж яаж нэг их сайн яахгүй байна. Ямарч байсан хамаг юм ховордоод ерөөсөө дэлгүүр хоосон болчихсон. Аав ээж маань картаар бараа авдаг. Ер нь хувцас хунар ч гэсэн их ховор болсон ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тийм. Хэцүү үе байсан.
Батмөнх -
Тийм. Тэгээд бид нарт чинь хаанаас юугаараа яадаг байсан юм? Ямарч байсан дотуур хувцсуудыг манай аав ээж дангаараа уяад машиндаж уяад өмсүүлдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү л тэгээд сүүлдээ дээр нь нөгөө 7-р ангиас хойш байхаа. Нөгөө жинс минс гараад тэрийг өмссөн хүн л хичнээн гоё хүн бэ? Ямар баян юм бэ?
Буяндэлгэр -
Аа ха. Анх удаа л жинс өмсөж байгаа ш дээ. Бид нар бүгдээрээ л.
Батмөнх -
Аа ха. Тэгээд аягүй гоё санагдаад ганц нэг хүүхдүүд тийм юм өмсчихсөн. Тэгээд нэг лидрин куртка савхи шиг харагддаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр курткыг өмссөн хүн жигтэйхэн ганган хүн ерөөсөө ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм л харагддаг нэг хэсэг үе байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Жаахан хужаагийн бараа гараад л тэгээд тэр үедээ яахав Хятадын бараа одоогоо бодвол чанар муутай байсан юм шиг байгаа юм. Чанартай нь чанартай. Чанаргүй нь чанаргүй нэг тийм саатай өмд мөмд, оймс янз бүрийн юмнууд гараад хүмүүс нь наймаанд яваад л тэгэхдээ одоог бодвол мөнгөний ханш бас гайгуу л байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Аймаг хэдэн оноос эхэлж тэр ганзаганы наймаачид яагаад бараагаар гайгуу болсон бэ? Чиний санаагаар бол?
Батмөнх -
Тэр чинь одоо 7, 8 гэдэг чинь 94 мөрвөн он 3, 4 оноос нэлээд гайгуу болсон.
Буяндэлгэр -
Аа ха. Ганзагын наймаанд нутгаас хэдэн хүн явсан уу?
Батмөнх -
Оо нэлээд хэдэн хүн явсан. Түрүүлж хөдөлж байсан хүмүүс нь одоо сайхан амьдарч байна ш дээ. Сайхан дэлгүүр хоршоотой ...
Буяндэлгэр -
Яг тэр үед хөдөлж байсан улсууд тиймээ?
Батмөнх -
Ер нь тэр үед жаахан хөдөлж наана цаана, наашаа цаашаа явж байсан хүмүүс бол сайхан боломжийн амьдралтай болцгоочихсон.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо юу, юу сэргээгдээд байна? Сүүлийн 2000 оноос хойш жаахан гайгуу болж байна уу? Тиймээ?
Батмөнх -
Ерөнхийдөө гудамж хороолол байшин айл амьтан гэртээ айлууд чинь гэрээ бас яахаа болиод байшин жижигхэн хувийн сууц бариад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дэлгүүрүүд бол бас нэлээд баригдсан л даа. Ганцхан хүрэн дүнзэн дэлгүүр хоршоо гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэрний тэр дэлгүүр байдаг. Тэр дотор нь ингээд нэг метр нь хэд гэдэг билээ? Метрээр түрээслэчихдэг нөгөө нэгдэл маань.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Метр нь төд гээд нэг хүн 2 метр, дээд талын хүн 3 метр лангуун дээр зогсдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр дотор чинь 10 хэдэн хүн жирийтэл тойроод зогсчихсон ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Жижигхэн, жижигхэн лангуутай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү байдалтай дэлгүүр үйлчилгээ ажил эхэлж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд сүүлдээ нөгөө хүмүүс маань бас орлого юугаараа боломж бололцоо нь сайжраад амьдрал нь дээшлээд ирэнгүүт ТҮЦ-ээсээ эхлээд тус тусдаа гараад нэгдээд л дэлгүүр бариад, нэг хашаа бариад, нэг сууц бариад л тэгээд тусдаа гараад энд тэнд дэлгүүрүүд нээгээд одоо тэр хүрэн дэлгүүр нь зарагдчихсан. Нэг л эзэнтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Өмнө нь бол цугаараа юм хийдэг болгон тэр нь дотроо зогсдог байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Жижигхэн жижигхэн бөөн юм автобусаар зөөгөөд...
Буяндэлгэр -
Юу юу байдаг байсан?
Батмөнх -
Оо тэгээд янз янзын юм авч ирээд тавьчихсан. Сүүлийн үед нэлээд болсон. Түүнээс өмнө хүний хэрэглээний ойр зуурын жижигхэн жижигхэн саван тамхи тариа ч юмуу. Гурил будаа тиймэрхүү юмнууд байж байгаад тэгээд юу яагаад ирэнгүүт чинь үйлчилгээний нэр төрөл нь олшироод тэгээд нэлээд хэрэглээний юм авч ирдэг болоод...
Буяндэлгэр -
Аа ха. Одоо хэдэн дэлгүүр байнаа? Би өчигдөр бүтэн цаг, шөнө 1 цагт ирээд бараг бүтэн нэг цаг зочид буудал эрээд явахад хүнсний дэлгүүр, хүнсний дэлгүүр мини маркет гэсэн юм их тааралдсан. /Инээв/
Батмөнх -
22 дэлгүүр байгаа.
Буяндэлгэр -
Тийм үү? Тийм байхаа. Би тэгсэн юм. Худалдан авагчаасаа их олон дэлгүүр байгаа юм биш үү? Ямар их дэлгүүр байнаа гээд тэгж байсан юм. /Инээв/
Батмөнх -
22 дэлгүүртэй. 32 үйлчилгээний цэг байгаа. Яг одоо бүртгэгдээд эрхээ авчихсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр 32 үйлчилгээний цэгээс 22 нь дэлгүүр байх уу?
Батмөнх -
22 нь дэлгүүр.
Буяндэлгэр -
Бусад нь юу юу байхав?
Батмөнх -
Цайны газар.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Буудал. Зам дагасан хэдэн цайны газар байдаг юм. Шинээр нэмэгдэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Сүүлийн үед хүн болгон дор дорноо юм хийгээд, жижиг жижиг үйлчилгээний юмнууд нэмэгдээд, манай сум хөл ихтэй юм ш дээ. Байгалийнхаа үзэсгэлэнг дагаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Явуулын хүмүүс ихтэй. Наашаа цаашаа явдаг. Тэр утгаараа бас хүмүүсийн амжиргаа амьдралд нь их нөлөөлдөг юм. Байгаль чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Байгаль үзэх гэж ирлээ гээд нэг машин тэрэгтэй улс ирлээ гэхэд нэг дэлгүүрт нь ороод тодорхой хэмжээний орлого оруулчихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийшээ очоод морь уналаа гэхэд нэг малчинд тодорхой хэмжээний орлого оруулчихна.
Буяндэлгэр -
Яамай ш дээ. Харин тийм.
Батмөнх -
Гэрт нь очоод хонолоо гэхэд 5 цаас орчихно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм тиймэрхүү байдлаараа, тэгээд байгалийн баялаг ихтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бүх төрлийн жимс ургана. Сонгино самар гээд ер нь ургамал ихтэй. Түүгээрээ хүмүүс тодорхой хэмжээний орлого олоод, байнгын тийм үйлчилгээ үзүүлдэг. Хоргын тогоон дээр хоол ундны үйлчилгээ үзүүлдэг хүмүүс ч байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дор дор бүрнээ чиглэл чиглэлээ олоод юм хийж байгаа улс зөндөө байдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Зун жуулчид их ирэх үү?
Батмөнх -
Жуулчид их ирдэг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Юугаар ирэх үү? Онгоцоор ирэх үү?
Батмөнх -
Үгүй. Дандаа компаниудын машинаар ирдэг юм.
Буяндэлгэр -
Машинаар ирэх үү?
Батмөнх -
Тийм. Энэ жилийн хувьд Монгол амрагчид их байсан. Гадны жуулчдаасаа илүү. Монголчуудын маань амьдрал нэлээд сайжирч байна. Дандаа үнэтэй сайхан машин жийпнүүд унаад гэр бүлээрээ, ах дүүгээрээ амраад...
Буяндэлгэр -
Хоргыг үзэх гэж ирж байгаа?
Батмөнх -
Хорго үзээд тийм. Тэгээд явж байгаа улс нэлээд байна.
Буяндэлгэр -
Аа ха. Хоргоос орлого олоход сумын захиргаанд юм орох уу?
Батмөнх -
Яг юу яахгүй. Баазуудын газрын төлбөр ордог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд машины мөнгө орно. Өөр юм орохгүй. Нэг гадаад иргэнээс 3000 төгрөг, Монгол иргэнээс 300 төгрөг гээд авдаг юм. Тэр нь байгаль орчны яаманд орчихдог юм. Тусгай хамгаалалттай газар гээд түүгээрээ дамжаад ...
Буяндэлгэр -
Аа ха. Хоргыг үзсэн төлбөр юмуу?
Батмөнх -
Тийм. Хорго үзэх эрхийн зөвшөөрөл тэгж авдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр нь манай сумаас энэ жил 10 сая орчим төгрөг орсон байна лээ. Тэр маань шууд яам руу орчихно.
Буяндэлгэр -
Яамай ш дээ. Тиймээ? Ийм нэг сонин юм байна. Та ингээд 10-р анги төгслөө.
Батмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
Аймгийн төвөөс холдож үзээгүй байсан байх. Уг нь хот орж байсан уу?
Батмөнх -
Хот орж байгаагүй. Шууд хот орсон.
Буяндэлгэр -
Одоо 10 төгсөөд шууд хот орж байна. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
90 хэдэн он гэдэг чинь ямар санагдаж байв? Хот ингээд орсон чинь? Хэд хонож оров?
Батмөнх -
Хот руу хоёр өдөр нэг шөнө явсан.
Буяндэлгэр -
Оо нэлээд удаан явж.
Батмөнх -
Зам аягүй муу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Одоогийнх шиг ийм биш. Хонхор монхор ундуу сундуу тийм газраар яваад байна. Гэлдрээд байхаас биш давхих газар ховорхон байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бид нар 30-аар ч гэсэн тэгж хоёр хонож шахуу ордог байсан. Зам нь аягүй бартаатай. Одоо бас дэд бүтэц хөгжөөд зам мам нь сайжраад шал өөр болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бараг тэр үеийн цагийн тал хувийн хэмнэдэг болчихсон байгаа байхгүй юу. Хот энэ хоёрын хооронд явахад.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Унаа унаш нь ховор. Бидний үед тиймэрхүү байдалтай явдаг байсан. Тэгээд нөгөө машин тэргэнд нэг их суудаггүй хүн чинь троллейбусанд суусан чинь бүүр аймаар яасан муухай машин бэ? Энэ чинь...
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Ухас ухас гээд зогсоод...
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Аймаар удаан явна. Ухас ухас гээд толгой тархи эргүүлээд...
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Хамаг дотор эвгүй. Дахиж энэ машинд чинь суухгүй дээ...
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Тэгээд тойроод л их юм болно. Эхлээд хүргүүлнэ. Заалгана. Тэгээд айлд суусан юм. Нэгдүгээр курсдаа очоод.
Буяндэлгэр -
Аа ха. Таньдаг айл уу?
Батмөнх -
Ээжийнхээ хамаатны айл. Тэднийх уул нь ойрхон л доо. Тэр хооронд троллейбус автобус 2, 3 буудал ч билүү?
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэрүүхэн хооронд толгой тархи эргээд ...
Буяндэлгэр -
Угз угз татаад троллейбус бас хэцүү ш дээ. Тэр үед жолооч нар ч аягүй бол шинэ хүн байсан уу? Яасан? 2 юм дээрээ яачихаад ...
Батмөнх -
Явна ч гэж байхгүй. Ухас, ухасхийгээд нэг л тийм зовлонтой төвөгтэй санагдаад бүр толгой эргэчихээд бууж байж билээ. Хоёр гуравхан буудлын хооронд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дахиж суухгүй. Яасан муухай машин бэ? гэсэн чинь наадахыг чинь троллейбус гэдэг юмаа гээд тэр айлын хүн зааж өгөөд тэгээд намайг нэг хоттой танилцуулж байгаа гээд нэг автобусанд суугаад хотыг бараг захаар нь нэг ингээд энд буувал ийшээ явна. Тэгнэ ингэнэ гэж өдөржингөө автобусаар явсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хичээл гэр хоёрынхоо хооронд гүйж байгаад сүүлдээ бага багаар танилцаад эхлээд очсоны дараа хаанаас ирсэн, аль нь урд тал нь, аль нь хойд тал нь тэрийгээ баруун зүүнээ ч мэдэхгүй хаана яваад байгаагаа ч мэдэхгүй.
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Тэгээд бүүр нэг эргүүтсэн юм шиг тэгээд нэг хоёр гурван байшин нүдлээд авна. Үүнийг өнгөрөнгүүт тийм байшин гарч ирнэ. Тэрний дараа нь буух ёстой гэж бодохоос хаана яваагаа мэддэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм хүүхэд очиж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд хичээлийнхээ 2-р байранд хичээллэж байсан уу? Та нар.
Батмөнх -
Тийм. 2-р байрны 3 давхарт.
Буяндэлгэр -
3 давхарт уу?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр үед тэгээд ямар багш нар ямар санагдаж байв? Анх оюутан болоод оржээ.
Батмөнх -
Оюутан болж ороод ерөөсөө лекцээ гүйцэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Багш нар чинь нөгөө 10-н жилийн багш нар чинь сураад өгөөчээ. Хийгээд өгөөчээ та нар гээд бүүр махраад л хүн хүнд нь хандаж яадаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Их сургууль чинь лекцийн хэмжээнд болохоор тэр багш яриад яриад л сүүлдээ дуржигнатал уншаад тэр дундаас л өөрөө бичиж ойлгож авах ёстой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Эхний 7 хоног бол ерөөсөө дэвтэр гэж гурван үг бичээд л, 4 үг бичээд ингээд ерөөсөө дутуу хагас алаг цоохор юм ...
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Батмөнх -
Тэгээд нэг 7 хоногийн дараанаас овоо гүйцдэг болоод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд ямарч л байсан бид нарыг ингэж хүчилж сургадаггүй юм байна. Өөрсдөө сурах ёстой юм байна гэж тэгээд ерөөсөө өөрийнхөө төлөө оюутан болоод яахаар чинь биеэ даагаад шал өөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бид нарыг чинь аймаар шигшдэг байсан. 85, 6-уулаа нэгдүгээр курсад элсэж ороод тэгээд 40 хэдүүлээ төгсөж байсан.
Буяндэлгэр -
Сайн шигшсэн байна ш дээ.
Батмөнх -
45, 6-уулаа зөвхөн Монгол хэлний ангиас гэхэд нэг семистерээр 8 хүүхэд дараагийн семистерээр 12 ч билүү? Ингээд хасаад хасаад нэг, хоёрдугаар курсдаа 4 семистерт нэлээд хасагдсан. 3, 4-төө бол ганц хоёр хүүхэд декритны амралт энээ тэрээ гэж чөлөө авснаас 3, 4-төө бол хасагдаагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Яагаад хүүхдүүд сурах дургүй байна уу? Ер нь арилжаа наймаанд их явчихдаг байсан уу? Үгүй юу?
Батмөнх -
Ер нь нөгөө хүүхдүүдийн яг өөрсдийнх нь тэр нөгөө нэг түвшин аягүй доогуур ...
Буяндэлгэр -
Аа сул байсан уу?
Батмөнх -
Тийм. Яг нөгөө юу ш дээ. Завсардалтын үед сурч байсан хүүхдүүд л байхгүй юу. Багштай, багшгүй, цонхтой, цонхгүй бид нар чинь нэг тэгж явж байгаад ...
Буяндэлгэр -
Цаанаас нь нэг шилжилтийн үе тиймээ? Тийм хэцүү үе байсан ш дээ.
Батмөнх -
Тийм. Тэгж явж байгаад хүн болгон хичээлдээ сайн биш болчихсон тийм үе байсан юм. Одоо бодохдоо тэгж боддог юм. 3 шалгалтан дээр уналаа л бол хөөгдөж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд хүүхдүүд хөөгдөөд, хөөгдөөд хүүхдүүд маань элсээд орсон байсан уу? Орсон байсан. Тэгээд явцгааж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү байдлаар нэлээд шигшигдсэн. 50% нь бараг шигшигдсэн.
Буяндэлгэр -
Хнн. Тийм байна.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
За оюутан байхын хөгтэй явдал их л байх даа. Дурсамжтай хөгтэй явдлууд ... Ийм өндөр гуалиг охин чинь тэр үед бүүр ч өндөр гуалиг нарийхан ...
Батмөнх -
Би чинь ерөөсөө л тийм номын хүн байсан л даа. Нэг их тэгж гадуур дотуур ч явахгүй. Орой үдэш ч гарахгүй. Тэгээд ер нь байрандаа голдуу эсвэл номын санд хичээлийнхээ байранд эсвэл оюутныхаа байранд байж байдаг. Янз бүрийн баяр ёслолыг бол дандаа байрандаа найз нөхдийнхөө хамт тэмдэглээд гадуур ерөөсөө гарч явдаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм л байсан.
Буяндэлгэр -
Номын санд суухад тэр үед ном ховор хэцүү байсан уу?
Батмөнх -
Ном гайгуу байсан. Сургуулийнхаа юунаас хүрэлцээ жаахан муухан. Оюутан болгон авч уншина. Тэгээд ээлжлээд тэр оюутан авсан байна. Тэрний дараа ав гэдэг ч юмуу? Зарим ховор номыг ерөнхийдөө бол МУИС-ийн номын сан ном их хангалттай.
Буяндэлгэр -
Хангалттай юу? Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Ямар, ямар багш нар ордог байв? Дулам багш орж байв уу?
Батмөнх -
Дулам багш манайд орж байсан. Ардын аман зохиол судлал.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Орж байсан.
Буяндэлгэр -
Өөр хэн байна? Миний мэдэхээс Дулам багш байна. Би ч бас сайн мэдэхгүй л дээ.
Батмөнх -
Тийм Дулам багш байгаа. Базаррагчаа багш байгаа.
Буяндэлгэр -
Аа Базаррагчаа.
Батмөнх -
Өгүүлбэр зүй орж байсан. Бадамдорж багш бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Япон сургуулийн захирал байж байгаад МУИС-д орсон ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бадамдорж багш болохоор Утга зүй, утга судлал гэж ордог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хөгшин багш нараас Дашцэдэн багш.
Буяндэлгэр -
Аа тийм. Дашцэдэн багш.
Батмөнх -
Тэгээд Галбаатар гээд утга зохиол судлаач орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Батаахүү гээд хэл шинжээч орж байсан. Тэр бол манай Тариатын хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бас нас барсан. Жанчив гээд Алтай хэл судлалын багш бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Одоо тэр багш бол багшилж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд дандаа ахмад үеийн, цагаан толгойтой нөгөө зохиолч Дагваа багш.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бас уран зохиол бид нарт ордог байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хишигсүх гээд бас утга зохиол судлаач. Эмэгтэй гоё эмэгтэй багш орж байсан. Нэлээд ахмад үеийн багш нар орж байсан. Одоо бол бас нэлээд залуужсан байна лээ.
Буяндэлгэр -
Залуужсан байна уу?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Голцуу ахмад багш нар ордог байж. Тиймээ?
Батмөнх -
Дандаа ахмад багш нар орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд төгсөөд хуваарь муваариа яаж авав?
Батмөнх -
10 жилээ төгсөөд үү?
Буяндэлгэр -
Их сургууль төгсөөд хуваарилаж байсан уу? Төгсгөөд орхичихдог байсан уу?
Батмөнх -
Төгсөөд орхичихдог байсан.
Буяндэлгэр -
Дээр үед бол хуваариладаг байсан. Социализмын үед томилолгоогоор явуулдаг байсан тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр чинь нээрээ больчихсон ш дээ.
Батмөнх -
Тэгээд нутагтаа ирээд тэр үед багшлах боловсон хүчин хаана хаанаа дутмаг. Хүүхдүүд нэг сургуульд оюутан гэж явдаггүй. Хувийн сургууль ч цөөхөн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Цөөхөн хэдэн сургуультай. Төгсөж байгаа оюутан ч цөөхөн байсан юмуу. Шууд энд орон тоо байсан. Монгол хэл уран зохиолын ганцхан багштай. Тэгээд өчнөөн ангитай байсан. Тэгээд ирээд энд анги аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Анги дааж аваад Монгол хэл уран зохиолын хичээл ороод...
Буяндэлгэр -
Хэддүгээр анги дааж авч байсан.
Батмөнх -
5-р анги авч байсан. Тэгээд төгсөх ангиудаа надад өгөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бас тэгээд нэлээд хүнд нөхцөлд ажиллаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Аягүй шахуу. Хүүхдүүд өөрсдөө бас стандарт их хоцорчихсон. Би хаврын цагт бол өглөө 6-гаас орой 10 хүртэл сургууль дээр байж байдаг байсан.
Буяндэлгэр -
Пөөх.
Батмөнх -
Олон ангитай. Хоёр хоёр цагийн зайтай ангиудад давтлага өгөөд тэгээд өглөө давтлага өгч байгаад хичээлдээ ороод, хичээлийн дараа 2-оос цайгаа уучихаад тэгээд буцаад сонгоно, олимпиадын хүүхдүүдээ бэлдэнэ. Сонгоныхоо хүүхдүүдэд хичээл орно. Төгсөх ангийнхаа хүүхдүүдэд хичээл орно. Хүүхдүүдээ түвшингээр нь төгсөх ангиа 5 ,6 хуваачихдаг. Шалгалт аваад та нар хэнээс ч битгий хуулаарай. Яг өөрийнхөө толгойгоор хийгээрэй гээд 5 , 6 хуваагаад түвшин түвшингээр нь заагаад явчихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Чи юу мэдээд байгаа юм. Бараг хүүхэд болгонтой ажиллаад бүр юугаасаа эхэлсэн л дээ. Би үсэгнээсээ эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Эгшиг гийгүүлэгчээсээ эхлээд авиа руугаа ороод сул өргөлттэй чанга гээд байдаг түүнээс нь эхлүүлээд тест бөглүүлээд үүнийг нь мэдэхгүй юм байна гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэрэнтэй холбоотой дасгалууд хийгээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнийг нь ойлгосны дараа тэр хүүхдийг дараагийн хичээл рүү нь оруулах.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү маягтай нэлээд эрчимтэй ажилласны улмаас хүүхдүүдийн маань юу нэлээд дээшилж хавар шалгалтаараа аймагтаа 3-т орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнээс биш хүүхдүүд нэлээд хоцрогдсон байдалтай.
Буяндэлгэр -
Завсрын үе учраас сургалтын чанар муудаж тиймээ?
Батмөнх -
Тэгсэн. Тэгээд багш нар ч ховор. Хөгшин багш байсан л даа. Өөрөө уран зохиол утга зохиол тал руугаа төгссөн юм байна лээ. Зайлуул.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Өөрөө бол уран зохиолынхоо хичээлийг ороод яриад явчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хэл талаа орхичихдог байсан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бас ачаалал ихтэй тэгж ажиллаж байсан. Одоо бол боловсон хүчин зөндөө болчихсон байна ш дээ.
Буяндэлгэр -
Одоо гайгуу юу? Хангагдаж байна уу?
Батмөнх -
Одоо манайх хангалттай байгаа. Ажиллаж байгаа зөндөө байна. Төгсөж байгаа зөндөө байна. Тэгэхдээ яахав сүүлийн үед хувийн сургууль ихэссэн учраас яг нөгөө чанар...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Чанар сул оюутан төгсөөд байх шиг байна.
Буяндэлгэр -
Тийм. Зүйтэй.
Батмөнх -
Энэ тал дээр тодорхой бодлого яахгүй бол ер нь хүн болгон сургуульд орох, сургууль төгсөхийн нэр зүүх тийм юутай болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд зүгээр нэг амьдралын хэрэглээний юмнууд зөндөө байна ш дээ. Барилга, засал тиймээ? Ойр зуурын гутал юу юу ч байдаг юм? Үсчин мүсчин тиймэрхүү яг ажлын байр юу болохоор юунуудаа яадаггүй. Зүгээр нэг ямарч хамаагүй сургуульд сураад төгсөж байвал ...
Буяндэлгэр -
Тэр их буруу бодлого яваад байгаа юмаа.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Социализмын үед техник мэргэжлийн сургууль гээд нэг сайхан юм байлаа ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
Хоёр жилээр ч билүү? Нэг жилээр ч билүү? Тэгээд барилгачин, үсчин, ахуй үйлчилгээний бүх төрлийн ажилчид тиймээ? Оёдолчин, засварчин, хатгамалчин ...
Батмөнх -
Яг тийм. Ойрын хэрэглээний амьдралтай ....
Буяндэлгэр -
Хэрэгцээтэй ...
Батмөнх -
Яг тэгээд хүүхдүүд би юу болбол ажлын байртай байх вэ? Надад амьдралд юу байх вэ? гэдгээ боддоггүй ерөөсөө хувийн ч байна уу? Аав ээжийнхээ таван цаасыг шавхаад би сургуульд ордог гээд л хувийн голдуу сургууль руу гүйж очоод орчихдог.
Буяндэлгэр -
Тийм болчихож.
Батмөнх -
Тэгээд эргээд нөгөө сургалтын чанар дээр яригдаад өөрийнх нь нөгөө нэг дадлага туршлага дээр яригдаад байна.
Буяндэлгэр -
Аа ха. Төгсөж гараад ирэхэд харьцангуйгаар ажлын байраар хангагдаж чадахгүй байна ш дээ.
Батмөнх -
Ер нь ажлын байраар бараг хангагдахгүй ш дээ. Нэг ангиас 20 хүүхэд төгслөө гэхэд 5 нь ажилд ордог юмуу? Үгүй юмуу? 15 нь тэгээд хаана явдаг юм. Тиймэрхүү байдалтай.
Буяндэлгэр -
Аа ха. Багш нарын цалин ер нь ямаршуу байнаа? Яаж цалинжуулж байна?
Батмөнх -
Багш нар бол одоо ер нь хангамж нийгмийн асуудал дээр боловсролын юуг их анхаардаг болчихсон байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Цалин ерөөсөө бараг тогтмол шахуу болж байгаа юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Одоо илүү цаг гээд бид нарыг чинь өдөр болгон 6 цаг заалгаад яваад байдаг. Тийм юм байхгүй. 19-ээс 22 цаг л заана. Нэг багш гээд хуваарьтай.
Буяндэлгэр -
Аа ха. 7 хоногт уу?
Батмөнх -
Тийм. 5 хоногтоо.
Буяндэлгэр -
5 өдөртөө. Аа ха.
Батмөнх -
Тэгээд яг тэр хуваарийнхаа дагуу хичээл номоо ороод яг бид нарын намайг тэр багш байсан үеийн би ч яг 2000 онд багшаар орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэлээд тийм хөнгөлөлттэй болчихсон байна лээ. 5 жил тутамд бас юутай тэнцэх билээ? Мөнгөн урамшуулал гээд 2 сая шахуу төгрөг ирдэг болчихсон байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ер нь тийм нийгмийн асуудал дээр нэлээд анхаардаг болчихсон. Багш нарын цалингийн зээл хүртэл хүү нь их багассан.
Буяндэлгэр -
Багассан уу?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Зээлийнх нь хүү мүүг багасгаад ер нь нэлээд анхаарч үздэг болсон байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгвэл бас багш болох хүмүүсийн бас тэмүүлэл бас нэмэгдэнэ ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Чанартай багш гаргах хэрэгтэй л болохоос биш ...
Батмөнх -
Тийм. Хамгийн гол нь чанарын асуудал.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд одоо зөндөө л хүүхдүүд сургууль төгсөөд ирдэг. Зөндөө л хүүхдүүд төгсөж л байдаг. Яахав зарим нь харж байхад бас намайг багш байсан үеийн маш тааруу ангидаа муу сурдаг шахуу байсан тийм хүүхдүүд ч төгсөөд ирчихсэн. Тэгээд тийм хүмүүс ямар сурч байгаад яаж ирсэн юм. Бас хэцүү л байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха.
Батмөнх -
Тэгээд суман дээр бол ерөөсөө нэг их тэгж ажлын байр гарна гэсэн ойлголт байдаггүй ш дээ. Хүн нэг тэтгэвэрт гарвал л тэр хүний орон тоог нөхөх юмуу? Эсвэл багш нар дээр бол хүүхэд нэмэгдэх юмуу? Тийм цагийн хуваарилалт тийм тиймэрхүү юм дээр л гэхээс биш тэгээд нөгөө яг л буурин суурин хүмүүс ажилладаг тиймэрхүү байдалтай л ...
Буяндэлгэр -
Аа ха. Та нар их сургууль төгсөөд их доргиодог ш дээ. Доргиов уу? /Инээв/
Батмөнх -
Их сургууль төгсөөд яахав бас тодорхой хэмжээнд бид нар нөгөө юугаа тэмдэглэсэн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Би бас тэр үед чинь нялх биетэй дөнгөж эмнэлгээс гараад 3 хоноод улсынхаа шалгалтыг өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм болохоор бас нэг тийм хамт олныхоо юунд чадаагүй.
Буяндэлгэр -
Хань ижилтэйгээ тэнд танилцсан уу? Нутгийн хүн үү? Яаж танилцсан?
Батмөнх -
Оо манай 10-н жилийн ангийн хүүхэд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Найзлаад аягүй дотно сайхан найзууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд найзалж тоглож гүйж байгаад гэр бүл болцгоогоод л тэгээд 4-р курсдаа нөхөртэйгээ хамт тусдаа гараад хүүхдээ гаргаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хавар ирэхдээ хүүхэдтэйгээ ... /Инээв/
Буяндэлгэр -
Болж байна ш дээ.
Батмөнх -
Нөхөртэйгээ баахан юм чирээд л ...
Буяндэлгэр -
Хань ижил чинь бас хотод байсан уу?
Батмөнх -
Хотод. Хотод намайг дагаад хотод оччихсон. Тэрнээс энд уг нь бизнес эрхэлдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Болж байна ш дээ. Их том хөрөнгө оруулалттай ирсэн байна ш дээ. Нөхөртэйгээ, хүүхэдтэйгээ. Тэгээд ирнэ гэдэг чинь одоо энэ банди биш биз дээ? Арай.
Батмөнх -
Тэрний ах нь.
Буяндэлгэр -
Болж байна ш дээ. Хоёр хүүхэдтэй юу?
Батмөнх -
Хоёр хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Хоёр хүүтэй юмуу?
Батмөнх -
Хоёр бандитай. Тэгээд оюутны амьдрал тиймэрхүү байсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Энд ирээд хүүхдүүдийн нөгөө юм аваад л багш болоод л анги аваад тэгээд бас тэр үеийн хүүхдүүд бас одооны хүүхдүүдийг бодвол арай л өөр байж.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хүүхдүүд. Ёстой гоё байдаг юм байна гээд тэгээд гэнэн тийм хөөрхөн ангийнхаа хүүхдүүдэд нэлээд шаардлага тавьдаг. Нэлээн шахаж шаарддаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Үсээ засуулахгүй ирвэл за нэг өдөр үс чинь болохоо байсан. Маргааш засуулаарай гээд маргааш нь засуулаагүй байвал энд ч юмуу? Энд нь юмуу? Жижигхэн доголдоод хяргачихдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгэхээр банди нар засуулаад хүрээд ирдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хоёр бандийн маань үс нэлээн болчихож.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр хоёрыгоо үсээ засуулаад ирээрэй гэсэн нэг өдөр засуулсангүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Багш нь энэ удаа хяргахгүй орхичихъё. Та хоёр ямар нэгэн байдлаар засуулаад ирээрэй. Өрвийчихээд өнгө зүс нь дарагдаад их муухай харагдаж байна гээд явуулсан чинь маргааш нь нөгөө хүүхдүүдийн усны найр хийгээд үсийн аваад цоохор толгойтой болчихдог ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бүүр тийм цоохор толгойтой болчихоод ороод ирсэн. Хоёулаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Та хоёр чинь яаваа? Яачихваа? гэсэн чинь багшаа яг үнэнгээ хэлье. Танаас айгаад нөгөө үс засдаг хүн олдохгүй болохоор нь бид хоёр бие биенийхээ үсийг зассан юмаа.
Буяндэлгэр -
/Инээв/ Ээ хөөрхий.
Батмөнх -
Хөөрхий амьтад тэгээд аймаар өрөвдөж билээ. Нөгөө хоёрыгоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг их өрөвдөөд л гэртээ аваачаад тэгээд нөхрөөрөө жаахан өө сэвийн даруулаад ...
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Өрөвдөлтэй. Тэгээд манай ангийнхан чинь би ч хүүхдүүддээ нэлээд ширүүн байсан. Надад бас их дасчихсан. Банди нарыгаа аашилна. Загнана. Под подхийгээд нулимс нь унаж байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Удалгүй багшаа гэчихсэн инээчихсэн гүйж явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүүхэд гэдэг нээрээ сонин юм шүү гэж бодоод тэгээд төрсөн өдрөө ч мэдээгүй. Жижүүр багштай байсан. Нэлээн ачаалалтай байсан. Ангидаа гүйгээд орлоо. Миний хичээлийн цаг ч болсон. Ороод бид нар нөгөө за сайн байцгаана уу? гээд мэндэлдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд багш таны амар амгаланг айлтгая гээд хүүхдүүд мэндэлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд за бүгдээрээ сайн байна уу? гээд хүүхдүүдтэйгээ мэндэлсэн чинь багш танд төрсөн өдрийн халуун мэнд хүргэе гээд юу билээ? гээд сонин бодогдоод яваад өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгсэн чинь төрсөн өдрөө ч мартчихсан явж байсан. Хүүхдүүд хаанаасаа ч олсон юм тэгээд тэр хооронд өөрөө байдалд орчихож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Эргээд нөгөө ширээ рүүгээ харсан чинь ширээн дээр набор тэгээд наборын аваад үзсэн чинь доор нь дээл өмсчихсөн эмэгтэй хүний зураг машин бариад машинаасаа шаар зүүчихсэн бас нэг эмэгтэй хүн ингээд зурчихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Батмөнх -
Гараараа зурсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Энэ ямар учиртай юм бэ? Хэн тайлбарлаж өгөх вэ? гээд тэгсэн манай ангийн нэг банди таны хобби машин жолоодох гэчихсэн байсан. Тэгэхээр нь бид нар таныг ингэж төсөөлж зурсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд та дандаа дээл өмсдөг, үсээ дандаа ингэж самнадаг.
Буяндэлгэр -
/Инээв/
Батмөнх -
Хойноос нь ингээд самбар дээр хичээл зааж байгаагаар зурчихсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Батмөнх -
Тэгээд тэрийг нь тэр доор нь нөгөө шавь нартаа наборын хувааж өгөөд наборны хайрцганд нөгөө юугийн тийм цаасын хийгээд хадгалж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр нь одоо бас байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүүхдүүд бол бас их сонин сонин юм сэтгэдэг юм байна лээ. Тэгээд бага бандигаа гаргаад декриттэй байж байгаад хот явах гээд мартын-8 арай болоогүй 6 байсан уу? 3 сарын 6-нд гарч ирээд машиндаа суух гэсэн чинь багшаа гээд хүүхэд дуугараад ингээд харсан чинь жирийтэл нөгөө хэдэн хүүхэд маань торойтол жагсаад зогсчихож.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Хамгийн урд талын хүүхэд маань бамбарууш барьчихсан. Дараагийнх нь хүүхэд набор барьчихсан. Тэгээд нэг хүүхдэд тоглоом моглоом юм хум авчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Багшаа танд Мартын-8-ны мэнд хүргэх гээд ирсэн юмаа гээд тэгээд бас бүүр гайхчихаж байгаа юм чинь. Юу ч санаагүй явж байсан. Тэгээд манай ангийнхан гэнэт гэнэт баярлуулдаг. Гэнэт гэнэт тийм юу яадаг тийм хүүхдүүд байсан. Тэгээд би өөрөө бүх хүүхдүүдээ үнсээд л за миний хүүхдүүд хичээл номоо сайн хийж байгаарай багш нь удахгүй яваад ирнэ гээд хот руу яваад хот яваад ирэхдээ хүүхэд болгондоо бэлэг бэлдэж бас өгч байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр ажилд яасан хойгуур бас багшаа таныг байхгүйд бид нар их ганцаардаж байна. Ангиас маань хөөгөөд гаргачихсан. Өөр анги руу оруулчихсан. Тийм, тиймэрхүү байдалтай хүнд байна. Та хурдан ирээч гээд мессеж захианууд бичээд явуулчихсан байдаг юм. Захиагийн одоо хүртэл хадгалчихсан. Тэгээд тэр чигтээ би ерөөсөө эргэж багшлаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нөхөртэйгээ хамтраад хувийн бизнес хийгээд угаасаа ч цалин маань 40 мянга, 45 мянган төгрөг байсан.
Буяндэлгэр -
Бага байсан ш дээ.
Батмөнх -
Тэгээд за за сайндаа л нэг илүү цаг заагаад яалаа гэхэд 60 мянган төгрөг авдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ингэснээс наймаа хийгээд явсан нь амьдрал арай дээр юм байна гээд тэгээд ерөөсөө ажлаа орхиод л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Эргээд намайг ажилдаа орооч гээд 2 жилийн дараа декритний чинь юу дууслаа гээд за би эргээд хариу өгье гээд тэгээд боломжгүй боллоо гээд наймаа хийгээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бизнес хийж явж байгаад дундуур нь академид сурсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Анх ингээд Улаанбаатарт сургууль төгсөж ирээд нутагтаа ирээд багш болоод ингээд хүүхдүүдийн өмнө гарахад хэцүү байсан уу?
Батмөнх -
Үгүй. Ерөөсөө эвгүй байсан бас.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Биеэ бариад л дуу хоолой ч гарч өгөхгүй юм шиг. Тэгээд хэд хоног юу яаж байгаад сүүлдээ овоо гайгуу дасаад хүүхдүүдийнхээ нэр мэрийг тогтоохоос эхлээд дахин дахин дуудаад хэн билээ? Хэн билээ? гээд нэг анги чинь 20 хэдэн хүүхэдтэй өчнөөн олон ангид орж байсан. Тэгээд бас л хэцүү л байсан л даа. Тэгээд нөгөө шинэ жаахан хүүхэд төгсөөд ирэхээр хүүхдүүд маань цаас зажилж шидээд л янз бүрийн ...
Буяндэлгэр -
Бас тэгэх үү?
Батмөнх -
Самбар мамбар дээр юм хум наачихсан ч байх шиг.
Буяндэлгэр -
/Инээв/ Их дүрсгүйтэж угтаж байна. Тиймээ?
Батмөнх -
Эхлээд залуу ч багш байсан. Тийм тиймэрхүү юмнууд байдаг байсан. Сүүлдээ хүүхдүүд багш гэдэг утгаараа ч юмуу. Бие биенийгээ таньдаг мэддэг ойлгодог болоод эхлээд бол үл тоосон байдалтай тоглох гээд байгаа юм чинь. Нөгөө хүүхдүүд чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ороод ирэхээр жаахан хүүхэд шиг харагдсан юмуу? Юм ярьснаа хөхрөөд шуугиад ерөөсөө үгэнд орж өгөхгүй. Багшийн ажил хэцүү юм байна. Яадаг билээ гэж бодож байсан. Дороо дасаад ирж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Цалин мөнгөний асуудал тиймэрхүү байдлаас болоод дикретээ аваад тэр чигтээ ажиллаагүй.
Буяндэлгэр -
Одоо Тариат сум хэдэн өрхтэй вэ?
Батмөнх -
1386 өрхтэй.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батмөнх -
5022 хүн амтай. Сургууль маань бараг 1000-аад сурагчтай.
Буяндэлгэр -
Болоо ш дээ.
Батмөнх -
Одоогийн байдлаар 3 ээлжээр хичээллэж байгаа. Одоо өргөтгөл барьж байгаа. 2 ээлжээр хичээллэнэ.
Буяндэлгэр -
Манайхан барьж байна уу? Гадны тусламж уу?
Батмөнх -
Манайх улсын төсөв.
Буяндэлгэр -
Улсын төсөв үү?
Батмөнх -
694,5 сая төгрөгний хөрөнгө оруулалттай.
Буяндэлгэр -
Яамай ш дээ.
Батмөнх -
320 хүүхдийн суудалтай спорт заалтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм барилга бригдаад одоо 11 сарын 4-нд ашиглалтанд орно.
Буяндэлгэр -
Уурын пийшин хувийнх байна уу? Захиргааных байна уу?
Батмөнх -
Сургуулийнхаа мэдэлд.
Буяндэлгэр -
Сургуулийнхаа мэдэлд үү?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Сургуулийн мэдэлд гэдэг чинь улсын мэдэлд гэсэн үг үү?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Яамай ш дээ. Зарим газар Архангай гэхэд чинь уурынхаа зуухыг хувийн мэдэлд өгчихсөн юм байна ш дээ. Ганцхан уурын юутай. Түүнийхээ гарт орчихсон байна лээ ш дээ. Мөнгөгүй халаалтаа өгөхгүй гээд байдаг.
Батмөнх -
Тийм юм байхгүй. Байгууллага байгууллага дотроо жижиг жижиг уурын зуухтай. Эмнэлэг гаднаа халаалттай. Сургууль гаднаа, сая төслөөр уурынх нь зуух шинэчлэгдээд хамт бригдсан. 75 хүүхдийнхээ байрыг халаагаад хуучин заалаа халаагаад, хуучин хичээлийнхээ байрыг, шинэ заалтай, шинэ хичээлийн байртайгаа шууд нэг холболтоор халааж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Уурын халаалт малаалт ер нь дулааны асуудлаа сайн анхаарахгүй бол их хүйтэн юм байна ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Бараг Завханы дараа орно гээд байх чинь.
Батмөнх -
Тийм. Тосонгийн дараа....
Буяндэлгэр -
Тийм. Тосонгийн дараа.
Батмөнх -
Ер нь их өндөр ш дээ. Одоо тэр Улаанбаатар хотын Булган уул байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Булган уулын оройтой манай сумын далайн төвшнөөс дээш...
Буяндэлгэр -
Архангайн Цэцэрлэг үү?
Батмөнх -
Яг манай энэ Тариат сумын....
Буяндэлгэр -
Цэцэрлэг сумын Булган уултай юу?
Батмөнх -
Биш Богд уултай. Улаанбаатарын...
Буяндэлгэр -
Аа Богд уултай.
Батмөнх -
Улаанбаатар хотын Богд уул аймгийн төвийн Булган уулын орой далайн төвшнөөс дээш өргөгдсөн хэмжээгээрээ тэнцдэг юм байна лээ.
Буяндэлгэр -
Оо оо.
Батмөнх -
Тал гадаргуун.
Буяндэлгэр -
Их өндөрлөг газар байх нь.
Батмөнх -
Их өндөрлөг учраас хүйтэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа.
Батмөнх -
Маш өндөрлөг газар. Тэгээд дээрээ нууртай устай. Нэлээд өндөрлөг юу болохоороо.
Буяндэлгэр -
Мал хэдтэй бэ?
Батмөнх -
184 мянга.
Буяндэлгэр -
184 мянга уу? Түүнийг одоо бусад сумтай харьцуулахад ихэд орох уу? Багад орох уу?
Батмөнх -
Тийм бага бишээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батмөнх -
Дунд зэргийн, ер нь малтай сумууд 300 мянга...
Буяндэлгэр -
Пөөх.
Батмөнх -
Өндөр-Улаан сум 210 мянга, Эрдэнэ-Мандал сум чинь 300 гаруй мянга малтай.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Дундаж л сум л даа.
Буяндэлгэр -
Дундаж л сум юм байна. Гэхдээ социализмын үеийг бодвол их өссөн юм байна. Тиймээ?
Батмөнх -
Их өссөн.
Буяндэлгэр -
Социализмын үед хэд байсан гэнээ?
Батмөнх -
Яг социализмын үед хэд байсан юм бол? Түүнээс бол хамаагүй давчихсан байгаа. Ноднин жилээс 30 хэдэн мянгаар давчихсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа аа. Тэгэхээр ингэж их өсөж байгаа юм чинь бэлчээрийн даац муудах нь аргагүй байхаа.
Батмөнх -
Бэлчээрийн даац муудахаас аргагүй болчихсон. Энэ дээр одоо төрөөс бодлого барьж Өвөр Монгол шиг тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Зохион байгуулж өгөхгүй бол хүмүүс чанаргүй тооны араас хөөцөлдөөд мянгат болох гэж байгаа. Хоёр мянгат болох гэж байгаа гээд нэр төрний хоосон юмаар хөөцөлдөөд хий дэмий чанаргүй мал өсгөөд тал газар аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хэн одоо үйлдэр угсаа сайжруулах чиглэлээр ямар үйлдэрийн хуц ухна авч ирэв. Хэдэн чанарлаг таваарлаг мал байна уу? Хэд нь сүү шимийнх юм. Хэд нь махных юм гээд тиймэрхүү юугаар сумынхаа сайн малчинг тогтоож байвал уг нь зүгээр юмуу? гэж бодоод байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүмүүс мянгат гэдэг нэр дуулахын тулд баахан мал өсгөөд хий дэмий чанаргүй. Тэгээд одоо махны чиглэлийн хонь байлаа гэхэд ерөнхийдөө гарц сайтай байдаг юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хугацаа нь ч гэсэн богино нэг жил болоод нядалдаг ч юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм чиглэлийг малчдад нэлээд ойлгуулах. Одоо манай суманд аймгаас энэ 10 сард малчны сургалт хийгдэх юм байна лээ. Тэн дээр бас нэлээд зөвлөгөөн семинар өгөгдөх байх.
Буяндэлгэр -
Хаанаас хийж байгаа юм? Танай сумын захиргаанаас уу?
Батмөнх -
Аймгаас.
Буяндэлгэр -
Аймгаас уу?
Батмөнх -
Аймгийн хөдөө аж ахуйн газар нэг төслийн газартай хамтраад хийж байгаа.
Буяндэлгэр -
Хийж байна уу? Тиймээ?
Батмөнх -
Тийм. 20 хүн хамруул гэсэн.
Буяндэлгэр -
Засаг даргад яаж өрсөлдөөд гараад ирэв? Одоо энэ чинь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дарангуйлаад...
Батмөнх -
/Инээв/
Буяндэлгэр -
Хавчаад ер нь дээшээ гаргахгүй байгаа ш дээ.
Батмөнх -
Яахав. Засаг даргын тухайд юу л даа. Манай суманд суудлаараа иргэдийн хуралд, сумын иргэдийн хурал гэж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэрэн дээр 21 хүн байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
7 багтай. 7 баг дээр гурав гурван хүн өрсөлддөг юм. Тэрэн дээр Хувьсгалт нам олонх болж 13 суудал авсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд нөгөө олонх болсон нам чинь яг тухайн үедээ засаг дарга хурлаа хийгээд явчихдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Хурлынхаа даргыг, засаг даргаа ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд боловсон хүчнийхээ нөөцийг судлаад үзэхээр манайхан чинь нөгөө юу яачихсан. Цугаараа байгаа боловсон хүчнүүд нь ажил хийгээд бүгд ингээд эмнэлэгт нь эмнэлэг, сургуульд нь сургууль тийм байдалтай байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд нэрээ дэвшүүлээд ямарч байсан иргэдийн хурлын анхдугаар хуралдаан болоод нэрээ дэвшүүлээд тэгээд явсан. Намаас ч гэсэн бас дэмжсэн. Залуу боловсон хүчин байна гээд тэгээд манай хурлын төлөөлөгчид бас дэмжсэн. Бид бас дэмжье, бид нар ингээд 100% баталъя. Ерөөсөө дэмжье гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд 100%-ийн саналаар эндээс дэмжигдээд аймаг руу яваад аймгаас аймгийн засаг дарга батламжаад ...
Буяндэлгэр -
Аа ха. Өрсөлдөгч байсан уу?
Батмөнх -
Өрсөлдөгчгүйгээр юу яасан. Яг хурлын юун дээр нэр дэвшүүлж оруулах хүн байхгүй байсан. Нөгөө талаас орж ирээгүй. Манайхнаас ч гэсэн дотроосоо бас нэг нэгэнтэйгээ өрсөлдөөд яах вэ? Бид нар ингээд яриад хүмүүсээ болгоё гээд тэгээд нэрээ дэвшүүлээд нөгөө санал юугаараа батлаад явуулсан.
Буяндэлгэр -
Мөрийн хөтөлбөр энэ тэр гэж гаргуулсан уу?
Батмөнх -
Гаргасан. Яг мөрийнхөө хөтөлбөрийг болохоор хүмүүсийн судалгаа аль багт юу хэрэгтэй. Юу хиймээр байна. Тиймэрхүү судалгаанууд авч байгаад тэрэндээ үндэслээд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг гаргаж батлуулсан.
Буяндэлгэр -
Аа ха. Ер нь юу хүсэж байх юм? Ард түмэн. Багийн малчид?
Батмөнх -
Хүмүүс бол дандаа тэр үйлчилгээ ойртуулах өөрсөндөө ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ер нь тэгээд болж л өгвөл гэрээсээ үйлчилгээ хүртэх тийм юм ...
Буяндэлгэр -
Тухайлбал ямар ямар үйлчилгээ хүсэж байна? Социализмын үед агент байлаа. Ахуйн үйлчилгээ байлаа. Эмнэлэг байлаа. Тиймээ? Мал аж ахуй малын эмч нар байлаа. Ер нь үйлчилгээний салбарууд харьцангуйгаар гайгуу хөгжсөн гэж би бодоод байгаа юм.
Батмөнх -
Одоо яахав дээ. Хүмүүс чинь жишээлэх юм бол банкны үйлчилгээ гээд тэгэхэд чинь баг дээр ирээд сарын эхээр ч юмуу? Бид нарын тэтгэврийг тавиад өгч байгаачээ. Хүүхдийн мөнгийг ингээд тавиад өгч байгаачээ. Эндээс банкныхаа хүн амьтныг явуулаад ингээд өгөөчээ гээд тэгээд гэрээр нөгөө нэг үзэж хараад юугаа явуулаад эмч нараа явуулаад үзүүлээд зөвлөлгөө өгүүлээд, эм тан өгүүлээч гэдэг юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ерөнхийдөө бас нэг тиймэрхүү талдаа хүмүүс хандлага нь тиймэрхүү болчихсон байгаа юм. Тэгээд бид нар сая нээлттэй хаалганы өдөр гээд эхэлж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүгээрээ болохоороо би бүх байгууллагуудаасаа нэг нэг төлөөлөл аваад өөрийнхөө албадуудыг мэргэжил мэргэжлийнх нь түвшинд аваад ингээд хурал хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр хурал дээр болохоор чиглэл чиглэлээр нь сонирхсон юмыг нь асуугаад бүгдээрээ чиглэл чиглэлээрээ зөвлөлгөөгөө өгөөд илүү үр дүнтэй юм болов уу? гэж бодсон. Хүмүүс өөрсдөө нийгмийн идэвх аягүй муутай болохоор хуралдаа бас их цөөхөн хүн ирдэг. Хэдийгээр бид нар бензин тос цаг заваа гаргаад очсон ч гэсэн сонсож байгаа нь цөөхөн болчихож байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд яваандаа багийн хурлыг яаж үр дүнтэй болгох вэ? гээд хүмүүсийн сэтгэлгээ болохоор дандаа ахуйн юм боддог байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Одоо гэр өгөөд эхэлсэн. Тэгэнгүүт би ядуу эсвэл би олон хүүхэдтэй тэр хүүхэд гэрлэх гэж байгаа гэрийн өргөдөл чинь 70, 80-д хүрээд л ирдэг. Хүн болгон гэргүй юм шиг болчихдог. Тэгээд ер нь бэлэн байдалд аягүй дуртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ажлын байр гаргаад зүгээр түр ажлын байр янз бүрийн хувийн хэвшлүүдэд их гардаг. Тэрэн дээр ажиллах сонирхол байхгүй. Тэгээд ерөөсөө нөгөө хүмүүс чинь нэлээд олон олон хүүхэд гаргачихсан. Тэгээд нөгөө хүүхдийн 25, гурван мянгаа аваад түүгээрээ өнөө маргаашаа өнгөрөөж байвал тэр ирээдүй ерөөсөө хамаагүй болчихсон тиймэрхүү хүмүүс бас нэлээд байдаг юм.
Буяндэлгэр -
Тэр их аюултай шүү. Хотод бол их байна гээд байгаа юм. Тэр хүүхдийн хэдэн төгрөгөнд хууртаад төрөлт бас замбраагүй дундаас доор амьдралтай ядуучууд илүү хүүхэд гаргаад байна.
Батмөнх -
Тийм ш дээ. Угаасаа яг тэгээд 4, 5 хүүхэдтэй айлыг судлаад үзэхэд дан ядуучууд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө дахиад нэмээд гаргаж байгаа юм. 5, 6 ч болчихсон. Одоо нөгөө одонгийн мөнгөний сургаар тэгээд яахав нэг бодлын Монгол чинь цөөхөн хүн амтай юм чинь бас хүн амын өсөлтөнд нөлөөлж л байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг талын нөгөө талын нөгөө хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ гэдгийг чинь бий болгоод тэгээд дандаа төр тэгэх ёстой. Бид нар авах ёстой гээд л нэг тиймэрхүү сэтгэлгээтэй болчихсон. Юм хийх юу ерөөсөө аягүй хойрго.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Одоо ингээд сая би гудамж хорооллуудыг будуулъя өнгө юугийн засъя гээд тэгээд өдрийн 5 мянгаар найруулсан охор банзанд түрхээд өгөх хүн байна уу? гэхэд олдохгүй байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Ямар сонин юм. Залхуу байна шүү.
Батмөнх -
Аягүй залхуу. Манай сумынхан ялангуяа байгалийн юунаас бас их нөлөөлдөг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Жимс самар түүгээд хэдэн цаас авчихдаг. Тэрүүхэн түүгээрээ зуныгаа болгочихдог. Өвөл нь мод чулуугаар тэгс гээд яачихдаг. Ажил тууштай хийгээд байдаггүй. Ажилд аваад харж байхад чинь 10 хоноод юмуу 10 хэд хоноод шантраад өө больё болъё. Гэртээ хэвтэж байя. Тиймэрхүү байдалтай. Бүүр хэвтсээр байгаад сурчихсан. Ер нь тиймэрхүү ядуу өрхүүд байгаад байгаа. Тэд нараа жаахан орлого олуулаад юм хийлгэчихье гэхээр юм хийх хүн олдохгүй. Тэгсэн мөртлөө юм нэхээд байдаг. Хавар хүртэл нэг ногоочин ирээд тэгж байгаа юм. Би хоёр өрх авъя. Талбай өөрөө хагалаад янзлаад өгье. Үрийнх нь төмсийг өгье. Тэгээд тарьж ургуулахыг зааж өгье. Дэргэдээ аваачаад ингээд яая. Би бол өөрийнхөө төлөө заахгүй. Тэр хүнийг өөрийнх нь төлөө л юм хийлгэнэ. Нүүлгээд авч яваад намар нүүлгээд авч ирье.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Төмсийн ачуулаад явуулъя. Ийм хүн байна уу? Би хурлын төлөөлөгчийн хувьд ийм хувь нэмэр оруулъя гээд орж ирсэн. Тэгээд хийх болов уу? Яах бол гээд хоёр багийн даргаар 10 хэдэн айлтай уулзуулсан чинь үгүй ээ. Шороо ухахгүй гээд...
Буяндэлгэр -
/Инээв/ Хэцүү байна шүү. Хнн.
Батмөнх -
Тэгээд ядуу зүдүү гээд янз бүрийн бэлэн мөнгө өгч байна гээд би ч болохоо байчихсан. Би л авдаг. Би түлээний мөнгө авна. Би хүүхдийн мөнгө авна. Би тийм мөнгө авна. Би тийм гэр авна гэж орж ирээд байхаас биш өөр юм сурдаггүй ш дээ. Ер нь ажил байна уу? ч гэж сурахгүй. Юм хийгээд өгөөч гэхэд хийхгүй байгаа юм чинь. Тиймэрхүү байдалтай болчихсон. Энэ сэтгэхүйгээс яаж гарах юм мэдэхгүй.
Буяндэлгэр -
Ядуурал их байна уу? Сумын төв дээр?
Батмөнх -
Бий ш дээ. Ер нь бол ялангуяа Бөөрөлжүүт баг сумын хэмжээний ядуу өрхийн 70%-ийг эзэлж байгаа нэг баг байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд ерөөсөө тэр хүмүүсийг ажиглаад байхад байдгаа шавхаад зээлж байгаад ч хамаагүй хужаа мотоцикл аваад уначихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд архи уугаад айл хэсээд яваад байхаас өөр юм хийдэггүй. Тийм баг ч байна. Багаараа шахуу тийм болчихсон.
Буяндэлгэр -
Хнн. Тэгээд тэр мотоцикл унаж байгаа нөхдүүд өөртөө хувьдаа мал байна уу? Байхгүй юу?
Батмөнх -
Бараг байхгүй талдаа ш дээ. Ер нь нэн ядуу амьдралын баталгаажих түвшин өрхийн орлого доогуур айлууд. Хэцүү хэцүү юмнууд бий.
Буяндэлгэр -
Одоо энэ Тариатад юу юу сэргээж байгуулж болох бэ? Ямар бодлого байна?
Батмөнх -
Одоо...
Буяндэлгэр -
Хөдөө аж ахуйг дэмжих сан гэнэ үү? Самбар дээр нэг юм байна лээ. Тэр хэр явцтай явж байгаа юм?
Батмөнх -
Энэ ШТСН гээд төсөл хэрэгжээд одоо төгсгөлийн шатандаа явж байгаа.
Буяндэлгэр -
Тэр яг юу хийж байна?
Батмөнх -
Малжуулалт.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
70 хэдэн сая төгрөгний малжуулах ажил хийсэн. Энд тэнд ногооны талбай, дандаа хөдөө аж ахуйн чиглэлийнх байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр бол боломжийн цаанаасаа юм нь хийгдсэн ч гэсэн. Эргээд ард түмэн маань эргэн төлөлтөө хийдэггүй. Нөгөө малаа үрээд зараад хаячихдаг. Тиймэрхүү байдал нэлээд үүсэж байгаа. Хүмүүсийн өөрсдийнх нь хариуцлагагүй юунаас.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүнээс биш тэр эргэн төлөлт хийгдээд, тэр эргэн төлөлт хийгдсэн нь дараагийнх нь ядуу хүмүүс рүү шилжээд малжуулагдаад явах тийм юу байхгүй юу даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгсэн чинь эхний авсан хэд маань байхгүй болоод малын зарахын зараад үрэхийн үрээд ингээд яачихсан.
Буяндэлгэр -
Одоо жишээ нь малжуулахын тулд нэг өрхөд хэдэн мал өгч байна.
Батмөнх -
3 үнээ, 5 үнээ гээд янз янз л өгөөд байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд төлөө өөрөө авч үлдээд эх малаа буцааж өгч байна уу? Яаж байна?
Батмөнх -
Хэдэн жилийн хугацаатай. Тэгээд нэг тодорхой хэмжээний эргэн төлөлт хийхээр юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Түүнийг нь өсгөж үржүүлэхгүй. Зарж үрчих гээд байдаг?
Батмөнх -
Зарж үрчих гээд байдаг.
Буяндэлгэр -
Тэгэхээр социализмын үеийн бэлэнчлэх сэтгэлгээ, өнөөдөр зах зээлд шилжсэн үеийн бэлэнчлэх сэтгэлгээ хоёрын бараг одоогийн бэлэнчлэх сэтгэлгээ түрүүчийнхээс илүү аюултай юмуу даа?
Батмөнх -
Тийм. Ер одоо бол аягүй хэцүү. Одоо нөгөө сая төгрөг, сая 500 мянган төгрөгний сургаар тэр өгч л таараа. Түүнийг авчихвал юм хийгээд яахав гэсэн хүмүүс зөндөө байгаа ш дээ. Оо түүнийгээ идээд хэвтээд байхад хэдэн жилийнхээ гурилныхаа мөнгийг олоод авчихна. Манайх төдөн хүүхэдтэй төдөн сая төгрөг авна. Ингээд тоолоод юм хийхгүй хэвтээд байгаа хүмүүс ч байна.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Халамжийн төр гээд байдаг. Яг л тийм болчихсон. Хүмүүсийн сэтгэлгээ хүртэл дандаа халамжлуулж байх. Дандаа юм авч байх тийм л бодолтой болчихсон.
Буяндэлгэр -
Засгийн газраас нөгөө жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хичнээн тэрбум төгрөг 40 тэрбум төгрөг ч байна уу? Хэдэн тэрбум ч байна уу? Тэр зээлийн нэг юм яваад байгаа ш дээ.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр одоо сум бригадуудад ...
Батмөнх -
Тэр юу яасан. Аймгийн хэмжээгээр 800 хэдэн сая төгрөг ирсэн байна лээ.
Буяндэлгэр -
За?
Батмөнх -
Тэгээд нөгөө нэг сумдуудаас яг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэе гэсэн хүмүүс чиглэл чиглэлээрээ төслөө бичээд аймаг руу миний хүсэлттэй явуулдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэр нь хурлаар ороод батлагдаад авах шатандаа хүрлээ гэхэд хүмүүсийн буцаж байгаа юунууд чинь барьцаа хөрөнгө байхгүй. Эсвэл давхар зээлтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм шалгаанаар тэр нь олгогдохгүй байх тиймэрхүү нөхцлүүд бол зөндөө үүсэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тариатаас жишээлэх юм бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл боловсруулаад аймгийн төвд явуулсан хүн байх юмуу?
Батмөнх -
Манай сумаас хоёр явсан. Нэг блокны төсөл явсан. Тэр нь дэмжигдсэн. Нэг юуны төсөл ногооны төсөл явсан. Ногоо тариалах ерөнхийдөө сумын ард түмнийг ногоогоор хангах тийм нэг ядуу өрхүүдийн бүлэг байдаг юм. 10 айл нэгдсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр дэмжигдсэн байхгүй. Харамсалтай нь мөнгө нь дуусчихсан. Санхүүжилт. Тэрбум гаруй төгрөгний төсөл аймаг батлаад Зоос банк руугаа оруулчихсан байна лээ. Тэгээд нөгөө зоос банк нь ирсэн мөнгө нь 800 хэдэн сая болохоор цаад талд нь 300 гаруй сая төгрөгний төсөл үлдчихсэн байгаа юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд ирэх оноос эхлээд санхүүжилт орж ирэхээр үргэлжлүүлээд өгнө гээд тэгээд байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Энэ өндөр хүйтэн газар ногоо тариад ургах уу?
Батмөнх -
Яг энэ манай энэ сумын тухайд бол ургах нь ургадаг юм. Тэгээд нөгөө болоогүй байхад нь шүүдэр цохих ч юмуу? Хөлдөх ч юмуу? Тийм аюул байдаг. Тэгээд жаахан тийм жижигхэн ургадаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгэхээр яг доошоогоо эндээс 55-аас 60 километрийн доошоо Мөрөн баг гээд байгаа. Дээр үеийн Мөрөн сум гэж байсан. Тэр болохоор аягүй нам дор яг социализмын үеийн жинхэнэ ногоо ургамал тариалж байсан тийм газар. Аягүй дулаахан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нам доор газар. Тэгээд яг сумаас бодлогоор бид нар газар тариалангийнхаа газрыг тэнд олгоод байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тийшээгээ явж тариалалтаа хийдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү. Тэнд их сайхан ургадаг юм. Гайгуу.
Буяндэлгэр -
Аа ха. Уул нь бас зах зээлийн үед хүн бас хөдлөөд байвал бас мөнгөтэй болох боломжууд бий гэж би боддог юм. Амьжиргаагаа дээшлүүлэх боломж ...
Батмөнх -
Ер нь бий. Манай суманд бол жижиг жижиг ажлын байрууд жишээлэх юм бол буриад гутлын цех гэдэг юмуу? Цагаан идээний цех гэдэг юмуу? Тийм жижиг хүний ахуй хэрэгцээнд таарсан тийм юмнууд бол хөгжүүлбэл боломжтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хүмүүс нь өөрсдөө сэтгэлгээ нь аягүй юм хийх дургүй. Тийм юу болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха. Өмч хувьчлалын үед ээж аав чинь бол яг Мөрөн сумынх юм байна. Тийм үү?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Мөрөн сум чинь ямар нэгдэлтэй байсан юм?
Батмөнх -
Ялалт нэгдэл гэж явж байсан.
Буяндэлгэр -
Ялалт нэгдэл ээ? Бодвол тэр Ялалт нэгдлийн гишүүн байсан байх. Тиймээ? Өмч хувьчлалын үед мал хуй олж авч чадсан уу?
Батмөнх -
Мал авч байсан. Аав ээж энэ тэр ямарч байсан аваад авчирч байсан. Яг хэдэн тооны юу авч ирж байсан юм мэдэхгүй. Би жаахан байсан болохоор.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг их анзаарч байгаагүй.
Буяндэлгэр -
Эхээс хэдүүлээ вэ?
Батмөнх -
Би ээжээсээ 5-уулаа. Айлын том.
Буяндэлгэр -
Аа ха. Бусад дүү нар чинь одоо юу эрхлээд яаж байна?
Батмөнх -
Одоо нэг дүү маань МУИС-ийн Япон хэлний анги төгссөн. Яг энэ хавар төгссөн. Ажилд ороогүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бас нэг дүү маань мал аж ахуй эрхэлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд аймгийн сайн малчин болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Аав маань улсын сайн малчин.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Удам залгасан малчин хүмүүс бий.
Буяндэлгэр -
Аа ха. Сайн малчин гэдэг чинь тэр үед чинь яадаг байлаа?
Батмөнх -
Аав болохоор яг одоо 2, 3 жилийн өмнө улсын сайн малчин болсон.
Буяндэлгэр -
Зах зээлийн үед болсон юм байна. Тийм үү?
Батмөнх -
Сумаас 18 жилийн дараа болж байгаа юм байна лээ. 18 жил тасарчихсан. Тэгээд 18 жилийн дараа улсын сайн малчин дахин төрж гарч байгаа.
Буяндэлгэр -
Малаа 1000 болгож өсгөж тийм үү?
Батмөнх -
Тийм. Хоёр мянга хэдэн зуун толгой малтай хамгийн олон хүмүүсийн нийгмийн асуудалд нь анхаарч ядуу өрхүүдтэй хамтарч ажилладаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Түүгээрээ нэлээн дэмжигдэж үнэлгээ авч болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нийгмийнх нь асуудал дээр анхаардаг. Ойр зуурынх нь амьдрал ахуйд тусалдаг. Тэгээд цалин мөнгө өгнө. Нийгмийнх даатгалыг төлнө.
Буяндэлгэр -
Тэр чинь их сайн байна ш дээ.
Батмөнх -
Тэгээд нөгөө малаа хариулаад 50%-ийнх нь ашиг шимийг төлтэй нь тэр чигээр нь ашиг шимийн 100%-иар нь, төлийн 50%-иар нь өгдөг.
Буяндэлгэр -
Тэр чинь бүр завшчихсан байна ш дээ. Танай аавтай чинь хоршиж ажиллаж байгаа малчин бол аа?
Батмөнх -
Тийм. 100 хонь нэг айл түрээсээр харлаа гэхэд аав 50 хургын авна. Үлдсэн 50-аас нь тэр айл хэдийг бойжуулж авна тэр дурын хэрэг. Тэгж гэрээ түрээсээр хүмүүсийг цалинжуулж малжуулдаг юм.
Буяндэлгэр -
Одоо хичнээн тэгээд гэрээ түрээсээр хэдэн малчидтай тэгж гэрээ түрээс хийж байна?
Батмөнх -
Одоогоор нэг 4, 5 малчин бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Малуудын таслаад тэгээд яахав үхэр адуун өөрийнхөө гадуур голдуу алсын харчихаад байж байдаг. Жижиг хонь ямаагаа түрээсээр өгчихсөн.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь их гоё арга байна ш дээ. Дэлгэрүүлмээр арга байна ш дээ. Наадах чинь.
Батмөнх -
Хүмүүстэйгээ зохицоод түрээслээд өгчихсөн. Тэр талаараа жаахан үнэлэгээ авч дэмжигдэж улсын сайн малчин болсон байх.
Буяндэлгэр -
Аа ха. Их сонин юм байна. За тэгээд засаг дарга болсон. Өшөө нэлээд хугацаа байна. Юу хийе гэж бодож байна. Яая гэж бодож байна?
Батмөнх -
Ерөнхийдөө ойр орчмын тохижилтоос эхэлнэ гэж бодоод энэ жилийн тухайд бол жижиг сажиг жаахан тийм өнгө үзэмжний юм хийе гээд яг бодитоор хийлгэсэн юм гэвэл суман дээрээ халуун ус бариулсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Яг одоо хүлээнэ авч ашиглалтанд ороогүй.
Буяндэлгэр -
Өөрсдөө барьсан уу? Төслөөр барьсан уу?
Батмөнх -
Төсөл хөөцөлдөж төслөөр.
Буяндэлгэр -
Болж байна.
Батмөнх -
Тэгээд бас худгаа их засварт оруулж...
Буяндэлгэр -
Эндээ худагтай юу? Сумын төв дээрээ?
Батмөнх -
Тийм. Бас нэг ажлын байр амьдрах орчин тухтай нөхцөл хангая гэсэн үүднээс ойр орчмынхоо юмыг янзлуулаад бас багуудынхаа тохижилтыг давхар анхаараад....
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Багуудаа хаягжуулах, гудамж хорооныхоо хог шороог цэвэрлэх дандаа тийм юмнаасаа эхэлье гээд тэгээд хаягжуулах, жорлон нуусны нүхний асуудлын шийдэх, хогийн цэгийг нэгтгэх тийм тийм юмнуудаа ерөнхийдөө хийлгэчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Аа сумынх 10 сарын 10-наас 20 хооронд нэлээд эрчимтэй ажиллана гээд бүх гудамжуудаа будуулах гэж байна. Хаягжуулна. Тэгээд урд хүүхдийн парк байгуулах гээд хашаагийн будуулчихсан байж байгаа. Хүүхэд багачууд залуучууд чөлөө цагаа зөв өнгөрөөх тийм орчин нөхцөлийг бүрдүүлье гээд, цаашдаа бол хийхээр төлөвлөсөн зүйл нэлээд байгаа. Ажлын байр гаргах тиймэрхүү юмнуудыг дэмжиж тиймэрхүү чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хийж явъя. Ажлын байр бий болгох дээр бодлогоо баримталж ажиллая гээд...
Буяндэлгэр -
Аа ха. Ажлын байр дээр юу юу гаргаж болох бэ?
Батмөнх -
Одоо ахуйн үйлчилгээний төв барилаа гэхэд тэнд хэдэн ч ажлын байр гаргаж болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Үсчин, гуталчин, зурагчнаас эхлээд тэгээд дээл оёдог цех байж болно. Гутал оёдог цех байж болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү юмнуудыг дараа жилээс хийе гэж бодож байгаа. Нэг хэсэг хүн ажлын байртай болоод түүнийхээ дагуу хамтраад хөдөлмөрөө хоршоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нэг байшин байлаа гэхэд гэрээ түрээс, тодорхой хэмжээний тог цахилгаан халаалтын зардлыг шийдэх хэмжээний юмыг тэр хүмүүсээс авах жишээний тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Боломж байвал цааш нь дэмжих татвар юунаас нь хөнгөлөх чөлөөлөх тиймэрхүү байдлаар хүмүүсийнхээ амьдрал амьжиргааг дэмжих тийм бодол бол байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Монгол гутал энчээ хийх үү? Хүйтэн газар Монгол гутал дулаахан гээд байгаа биз дээ?
Батмөнх -
Тийм. Хийнэ. Монгол гутал, буриад гутал сайхан сайхан хийдэг улс бий. Тийм хүмүүсээ нэгтгээд юу яаж болж байгаа. Манай суманд 10 хүний бүрэлдэхүүнтэй эсгийний гар урлал ажиллаж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр болохоор дэлхийн зөнгөөс санхүүжүүлэгдсэн. Дэлхийн зөнтэй бас нэлээд хамтарч ажилладаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бас эмзэг бүлгийн хүмүүсийг ажлын байраар хангах гэсэн үүднээс ядуу өрхөөс оруулсан 10 айл ороод хөдөлмөрөө хоршоод тодорхой хэмжээний орлоготой. Тиймэрхүү байдалтай л байгаа.
Буяндэлгэр -
Социализмын үед сумын хүнсний үйлдвэр гэж байсан уу?
Батмөнх -
Зүгээр талхны цех гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо тэр талхны цех гэж байна уу?
Батмөнх -
Байхгүй. Зүгээр хувиараа талх барьж байгаа улс байгаа. Гэрийн нөхцөлд барьдаг болохоор бас хэцүү. Гайгуу ахуй үйлчилгээ барьчихвал тийшээгээ талхны цехээ шилжүүлээд ажлын байрны зөвшөөрөл дүгнэлтийн аваад өгчихвөл, нэг хяналт шалгалт ирдэг. Ажлын байрны дүгнэлт байхгүй. Гэрээрээ хийдэг хүмүүс чинь хэд хоног тасална. Болино. Торгуул шийтгэлээс нь айгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тийм, тийм бас юм хийх гэж байгаа хүмүүс нь ажлын байргүй тийм юмнууд нэлээд байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бас хийе гэсэн нэг хэсэг байна. Нэг хэсэг нь хийхгүй гэсэн хэсэг байна. Хүмүүс дотор чинь янз бүрийн дэмжээд дэмжээд сайхан аваад явчихаар тиймэрхүү айлууд ч бий.
Буяндэлгэр -
Аа ха. Талх барьж байгаа хүмүүс бол дээр үед чинь одоо аймгийн хүнсний үйлдвэр гэж сайхан юм байлаа ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм хэмжээний юмыг яаж юу яахав. Зүгээр ойр зуурынхаа боов шоов талх энэ тэрээ барьчихаар бүр их боловсронгуй тийм жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж энэ тэр оруулж ирэхэд харьцангуйгаар их боломжийн болчихсон юм биш үү?
Батмөнх -
Тиймэрхүү юм оруулж ирэх оруулж ирээд ажлынх нь байр байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ажлын байраа барьчихвал тэгээд ажиллах хүмүүс ...
Буяндэлгэр -
Тэр байрыг бол захиргаа мөнгө гаргаж барих уу? Төсөл мөслөөр барих уу?
Батмөнх -
Төсөл юмаар л хөөцөлдөнө. Ер нь энэ сумын төсөв хөрөнгө гээд энэ тэр маань ерөөсөө яг тийм юм хийх хэмжээнд байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй биз дээ?
Батмөнх -
Байхгүй. Ер нь тэр битгий хэл сумын тохижилт орчин нөхцөл сайжруулах дээр хүртэл юу ч байхгүй. Ерөөсөө 100 төгрөг ч байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Дандаа ерөөсөө хийе гэсэн юмаа авъяасаараа бол гэдэг шиг дандаа хүн амьтантай уулзаж энд тэндээс хөөцөлдөж төсөл бичиж барьж тэгж л жаахан хөрөнгө оруулалт олж ирж юм хийхгүй бол ерөөсөө яг улсаас сумын төсөвт мөнгө төгрөг суулгаж өгдөггүй. Ерөөсөө бид нар бол цалингийн хэмжээ зүгээр нэг үйл ажиллагаагаа явуулах зардлыг л суулгаж өгч байгаа юм. Бичгийн цаас, хор, гэрэл цахилгааны мөнгө, түлш халаалтын зардал ч гэдэг юмуу? Ойр зуурт явах багийн хурал хийчих хэмжээний шатахуун ч гэдэг юмуу? Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хэмжээний тиймэрхүү мөнгө төсөвлөж өгч байгаа. Энэ жилийн тухайд бол бүр эдийн засгийн хямрал гээд нэлээд хатуу төсөвтэй, нэлээн ч хэцүү хүрэлцээ муутай тэгээд болгох гээд л ёстой боломжоороо бид нар бас нэлээн ажиллаж байгаа. Ер нь их чанга төсөвтэй. Тэгсэн мөртлөө оруулах орлого нь болохоор ноднин жилийнхээс бараг 20 саяар илүү орлого оруул гээд төлөвлөөд шахаад өгчихсөн.
Буяндэлгэр -
Одоо тэр татвар гэсэн үг үү?
Батмөнх -
Татвар гэсэн үг.
Буяндэлгэр -
Юу, юуны татвар авах вэ? Жишээлбэл?
Батмөнх -
Нэлээд олон төрлийнх байдаг юм. Мал бүхий иргэнийнх, бууных, машин мотоциклийнх, байгалийн дагалдах баялаг ашигласных, ойн орлого энэ тэр гээд ус рашааных гээд чиглэл чиглэлээрээ байдаг юм.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд тэд нар дээр маань нэлээн хатуу төсөв юу бид нарт өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд тэрэн дээр улсын дэмжлэг гээд хэдэн төгрөг төлөвлөж өгдөг. Тэгээд тэрийгээ яах гээд төсөв мөнгөний ерөөсөө тэр сумын төсвийн бол ихэнх нь цалин, нийгмийн даатгалд явдаг юм. Яг үйл ажиллагааны зардал дээр бол жаахан хэмжээний юм л байдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь тэгвэл ерөөсөө социализмын үеийнхээс харьцангуй их дордсон байна ш дээ.
Батмөнх -
Тийм. Яг тэр тиймэрхүү байдал нь бол ер нь дор гэж үздэг. Яг суман дээр одоо би ядахдаа нэг жил сая төгрөг сумандаа юм хийчихээр түүгээрээ тэр хүн сумандаа яг юу хийнэ. Ийм юм хийчихсэн гээд бодитойгоор эргээд тайлангаа тавьдаг ч юмуу? Тиймэрхүү тохижилтондоо нэг юм хийдэг ч юмуу? Тиймэрхүү байдлын юм ерөөсөө юу ч байхгүй. Дандаа олж ирж л хийнэ.
Буяндэлгэр -
Гуйлгаар шахам олж байж өөрийн авхаалж чамбаагаар олж ирэх нь байна ш дээ.
Батмөнх -
Тийм. Авхаалж самбаагаараа ийш тийш нь хүн амьтанд хандаж тэгж тэгээд би одоо энэ 9 сард явъя гэж бодсон чадсангүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
11 сард байна уу? Багийнхаа дарга нартай хотод очиж нутгийнхаа зөвлөлтэй уулзаж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэр хүмүүстээ хандаж үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хийх гэж байгаа юмнуудаа танилцуулаад тэр хүмүүсээс хандив дэмжлэг тусалж дэмжээчээ юм байна уу? гэдгийн танилцуулах нэг тийм хандивлагчдын өдөрлөг зохион байгуулах юм.
Буяндэлгэр -
Зөв ш дээ.
Батмөнх -
Тэгж л жаахан бага сага ганц хоёр асуудлаа шийдвэрлэж яахгүй бол ерөөсөө нөгөө нэг улсаас юм байхгүй. Бүр тодорхой хэмжээний том ганц нэг юмыг яахав боломж нь байвал төсөвтээ суулгаж өгдөг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Өнгөрсөн жил гэхэд яахав сургуулийн өргөтгөл улсын төсвөөс баригдаж байгаа. Ерөөсөө барихаас ч аргагүй. Хүүхдийн даац хүүхдүүд маань 3 ээлжээр хичээллэхээр өвлийн цагт бол 8, 9 хүргэж тардаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бага ангийн хүүхэд ч байдаг. Том хүүхэд ч л байдаг. Ээж аавд нь бас хүндрэлтэй. Очиж авах, хүргэж өгөхөөр эхлээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Орой үдшийн цагаар тэгээд ер нь цаашдаа хүүхдүүдийн сургалт чөлөөт бусад цагаараа сонгон дугуйлан секц хичээллүүлэх ямарч боломжгүй болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ерөөсөө ингээд 3 ээлжээр битүү хичээл орсоор байгаад ...
Буяндэлгэр -
Тийм байна.
Батмөнх -
Тэгээд тэр утгаараа ч гэсэн бас дэмжигдсэн байх. Ингээд баригдаад энэ жил ашиглалтанд орох гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Цэцэрлэг ясли гэж социализмын үед бол байсан биз дээ?
Батмөнх -
Байсан. Одоо байгаа. Тэр байр 84 онд баригдаад түүнээс хойш ерөөсөө их засварт ороогүй. Бас нэг орчин нөхцөл тааруу нөхцөлд ажилладаг юм. Түүнийг бас дэмжүүлэх улсын төсөвт суулгуулж их засвар оруулах талаас нь хөөцөлдөөд хүсэлтээ төсөв санхүү хөрөнгө тооцоогийн улсын их хурлын орон нутгаас төрсөн гурван гишүүндээ уламжлахаар аймгийн засаг даргаар дамжуулаад явуулчихсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. За манай гурван гишүүн чинь Гончигдорж...
Батмөнх -
Гончигдорж Ламбаа, Батбаяр гурав байгаа.
Буяндэлгэр -
Тийм. Энэ гурав байгаа.
Батмөнх -
Энэ гурван гишүүндээ өмнө нь ч санал тавьж байсан. Ямар ч байсан төслөө явуулчих түүнд чинь үндэслэе гэсэн. 10 оны төсөвт суучих юм бол засвар хийгээд хүүдүүд маань аятайхан болох байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд бид нар чинь бүх юм төлөвлөгөөтэй байдаг. Энэ жил гэхэд танай сум төдөн хүүхэд сурга. 120 хүүхэд өдрөөр сургасан бай гээд аймгийн засаг даргын гэрээ нь ирчихсэн байхад ангийнхан даац нь хоёрхон анги л ажиллаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Бусад нь ерөөсөө ажиллах боломж байхгүй. Паар байхгүй. Зуух байхгүй.
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ.
Батмөнх -
Тэгэнгүүт гэр бариад гэрт...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дахиад нэг ангийн хичээллүүлж байна. Нөгөө дутуу хэдийн явуулын багшаар ингээд даалгавар өгүүлээд эргүүлж шалгуулаад төлөвлөгөөгөө гүйцээх, даалгавраа биелүүлэх гэж ингэж ажиллаж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Цэцэрлэгийн сургалтын асуудал жаахан тиймэрхүү байна. Орчин нөхцөлөөс шалтгаалсан. Засвар хийгдчих юм бол 4 ангийн хэмжээнд хангалттай. 140-өөд хүүхэд хичээллээд явчих боломжтой.
Буяндэлгэр -
Түүнийг улсын төсөвт яаж ийж байгаад оруулчих хэрэгтэй юм байна. Тиймээ?
Батмөнх -
Тийм. Тэгэх юм бол хүүхдүүдийн асуудал ч гэсэн. Одоо суух сонирхолтой хүүхэд байлаа ч гэхэд ямар ч даац багтаамж байхгүй. Байгаа орчин нөхцөл нь тийм болчихсон.
Буяндэлгэр -
Хнн.
Батмөнх -
Тэгээд арай олон айл бөөгнөсөн тийм газраа явуулын багшаар сургаж байгаа.
Буяндэлгэр -
Шийдэх асуудал нээрээ их байнаа. Үгүй мөн их байна шүү.
Батмөнх -
Хийгээд байвал хийх юм зөндөө байдаг. Санхүү гэдэг дээрээ гацчихдаг.
Буяндэлгэр -
Тийм байна.
Батмөнх -
Мөнгө гэдэг дээрээ гацчихдаг. Бодож байвал бүтнэ гэж тэгээд ямар ч байсан хөөцөлдөөд түрүүчээс нь хийлгээд, одоо доод талын гүүрийг засуулах гээд санхүү нь шийдэгдэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Жижиг сажиг том даваа гүвээ энэ бэлчээрийн менежментийн талаар бас 20-иод сая төгрөгний юм хийгдэхээр төлөвлөгдчихсөн. Бас л төслөөр.
Буяндэлгэр -
Аа ха. Энэ Өндөр-Улааны Лхагвадорж гээд бэлчээр судлалын ухаан доктор байдаг юм байна ш дээ. Насаараа тэнд ажиллаж байгаа юм байна.
Батмөнх -
За?
Буяндэлгэр -
Тэр бэлчээр сүйдээд говь шинжинд орчихоод байгаа үүнийг чинь бордох маягаар өвс мөвс ургуулах аргыг хэрэглэсэн юм байна ш дээ. Тэр нь их үр бүтээлтэй байгаа юм байна. Та нар тэр хүнтэй Өндөр-Улааны биш. Их тамирын...
Батмөнх -
Аа нөгөө “Ногоон алт” хөтөлбөрийн үү?
Буяндэлгэр -
Тийм. “Ногоон алт” хөтөлбөрийн Лхагвадорж гээд бас их сонин юм ярьж байна лээ. Би тэр хүнээс ярилцлага авсан юм.
Батмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
Тэгээд энэ бэлчээрийг дахин сэргээх бордох тал дээр их юм хийгээд байгаа юм байна лээ.
Батмөнх -
Тэдний багаас манай суманд бас ажиллаж байгаа. Бид нарын хүсэлт, бид нар тусгай хамгаалалттай газрын захиргаанд хүсэлт тавиад тусгай хамгаалалттай газрын захиргаа тэд нарт уламжилсан юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд хэн хэнийхээ санал хүсэлтийг уламжлаад манай суманд ирсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ирээд 4 газар нэг нэг га хадлангийн талбай хашаад нэгийн бордоогоор, нэгийн өтөг бууцаар, нэгийн яг үндсэн байгаагаар нь ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тариалсан юм. Тэгсэн чинь энэ жил манай сум нөгөө ган ихтэй. Ерөөсөө хур бороо багатай байсан болохоор нэг их сайн ургасангүй. Хойтонгоос гайгуу ургах байх. Тэгээд ер нь судалгааны эцсийн дүн гарахаар яах вэ? гэдэг нь яг тодорхой болно гээд л тэгж л байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд яг тийм туршилтын талбай гээд бас нэг дөрвөн талбай жижиг хэмжээний байгуулаад хашчихсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Эргэдэг юм тэрнийгээ.
Буяндэлгэр -
Аа ха. Энэ сумдын танайх бас нэлээд олон айл өрх хүмүүстэй байгаа юм байна. Айл өрх болгон мод тарих хөдөлгөөн өрнүүлээд дэмий юу?
Батмөнх -
Харин тийм. Энэ хавар ерөөсөө бид нар бас амжсангүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Нөгөө манайх чинь орой дулаардаг.
Буяндэлгэр -
Тийм.
Батмөнх -
Тэгээд хүйтэн байсаар байтал нөгөө урагшаагаа болохоор суулгацаа авч ирье гэхээр урд талд дулаарчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Яг нөгөө нэг урдаас бол яг суулгац авах газраасаа тайван байдалд байхад нь үндэс мөчрөө хөөгөөгүй үед нь авч ирж суулгах ёстой юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгвэл нөгөө нэг ургах юун үр дүн нь их байдаг. Тэгээд бас хий дэмий баахан мод үхчих юм болов уу? гэж бодоод намар болдог юм билүү? Намар их сайн гэж байна гээд бас яагаа ч үгүй эрт хүйтрээд энэ жилдээ ерөөсөө тариалж чадсангүй. Ямарч байсан иргэн бүр нэг мод гээд аймгийн засаг даргын албан даалгавар ч байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэх утгаараа ямарч байсан тодорхой хэмжээний модыг бол яасан ч байсан тарьж үзэхээс гэж бодож байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Бас хүйтэнд тэсвэртэй тийм мод ...
Буяндэлгэр -
Хүйтэнд тэсвэртэй мод тиймээ? Ямар мод байдаг юм. Мэргэжлийн хүмүүстэй ярьж байгаад ...
Батмөнх -
Тийм. Зөвлөж байгаад тодорхой хэмжээний юмыг ямарч байсан энэ жилдээ тариалаад тэгээд их хэмжээнийхээ иргэн бүр нэг гэсэн юугаа бол хавраас эрчимтэй зохион байгуулдаг юм билүү? гээд ...
Буяндэлгэр -
Би одоо энэ бас эмзэглээд байгаа юм л даа. Манай Архангай чинь бол одоо нүүрс ерөөсөө түлдэггүй. Дан мод түлдэг. Ой мод бол ерөөсөө хэцүү шүү дээ. Айл болгон мод түлнэ гэдэг чинь хичнээн өрх байгаа билээ? Ганцхан танай сум биш бараг л бүх сум ер нь мод түлж байгаа биз дээ?
Батмөнх -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Ер нь нүүрс түлж байгаа ...
Батмөнх -
Манай сум дээр нүүрс түлж байгаа юу байхгүй. Нүүрснээсээ хол болохоор ...
Буяндэлгэр -
Хол хамаг тээвэрлэлтэнд хамаг зардал явчих юм чинь.
Батмөнх -
Тийм. 300-аад километрийн цаанаас авч ирнэ.
Буяндэлгэр -
Тэгээд сураа ч үгүй ард түмэн чинь хэцүү дээ. Нүүрс яах чинь хэцүү. Өөр түлш бодож болдоггүй юм болов уу? Шахмал түлш ч юмуу? Өөр тийм нутгийн одоо хүмүүс санаачлаад бууц өтөг, аргал маргалтайгаа хольсон тийм түлш мүлш үйлдвэр мүйлдвэр санаачилж болдоггүй юм болов уу?
Батмөнх -
Тийм юм бол санаачлаад хийж болно л доо. Яг бас л нөгөө хөдөөнөөс нөгөө юугаа зөөж ирнэ. Тээвэрлэж юмаа хийнэ. Тээвэр мөнгөний асуудал зардал чирэгдэлдээ явах тэгээд нөгөөдөх маань үнэ нь хэд байх билээ? Яг тэрийг бол судалж үзээгүй. Болохын хувьд бол болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгэхдээ бол яг тэгээд айл өрхийн хэмжээнд гэхээс биш байгууллагын хэмжээнд бол тэрийг бол дийлэхгүй.
Буяндэлгэр -
Дийлэхгүй юу?
Батмөнх -
Дийлэхгүй. Аягүй их хэрэглээтэй байдаг ш дээ. Сургууль бол одоо өргөтгөл барихаас өмнө жилд 150 машин мод түлдэг. Одоо өргөтгөл орчихоор өдөрт 2 машин мод түлнэ гэж байгаа. Тэгэхээр чинь сард 60 машин мод. 4, 5 сар галлалаа гэхэд 300-аад машин мод түлэхээр болчихож байгаа юм. Тэгээд хуучин жилийнх нь хоёр дахин нугарч байгаа юм. Тэгээд цаанаасаа бид нар ерөнхийдөө нүүрсээр саналаа өгөөд саналыг чинь үзье боломж байвал яая гэсэн тэгээд манай сумын байгууллагууд бол дандаа 10 оноос эхлээд нүүрс түлэхээр бүх төслөө хийгээд явуулчихсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Ерөөсөө тэгж л шийдэхгүй бол ганцхан сургууль 300 машин мод түлнэ. Эмнэлэг чинь 90 машин мод. Тамгын газар 35-аас 40 машин мод.
Буяндэлгэр -
Нэг машин гэдэг чинь хэдэн тонн бэ?
Батмөнх -
Нэг машин мод чинь 8метр куб гэсэн үг үү?
Буяндэлгэр -
8 метр куб мод уу? Хнн.
Батмөнх -
Тэгээд ингээд бодоод үзэхээр зөвхөн байгууллагуудад хэдэн зуугаар гарч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Батмөнх -
Тэгээд нөөцөө судлаад үзэхээр нөөц байхгүй. Нялх нойтон модоо огтлоход хүрч байна. Тэгээд хэтэрхий хол болохоор төсөвлөж өгсөн мөнгө нь хүрдэггүй. Төсвөө багтаахын тулд дундаж газраас аваад тэр газрууд нь бас модгүй болж байна. Түүнээс цаашлуулаад татахаар төсөв мөнгө нь хүрэхгүй. Иймэрхүү байдлууд үүсэж байгаа. Үүнийг цаанаас зохицуулж өгөх гэж байгаа юм болов уу? гэж бодож байгаа ш дээ. Ямар ч байсан нүүрсээр та нар саналаа өг гээд бид нар нүүрсээр өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
300 км-ээс нүүрсээ татахаар тэгэхгүй бол энэ байдлаар бол мод чинь гурав дөрвөн жилийн дотор...
Буяндэлгэр -
Аймшигтай. Би хараад яанаа ой мод дуусах нээ. Нэг мод ургаж нас бие гүйцтэл 100 жил болдог гээ биз дээ?
Батмөнх -
Тэгнэ ш дээ. Манай сумын хувьд 3, 4 хөрөө рам ажиллаж байсан. Би 4 сарын 1-нээс хаачихсан байж байгаад 4 сарын 1 нээс 1 сар түр ажиллуулаад бүр хаачихсан рамуудаа. Рамуудаа хаачихаар хүмүүсийн хэрэгцээ банз түнзнээс эхлүүлээд хэрэгцээ гардаг юм байна. Яг хэрэгцээнд нь үндэслээд ажиллуулъя гэхээр стандарт рам байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тиймэрхүү байдал байгаа. Тэгээд рамуудыг хааснаар тодорхой хэмжээгээр ойг хамгаалж байгаа гэж үзэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд блокны үйлдвэрийг дэмжих маягтай. Манай суманд 3 хүн блок үйлдвэрлэж байна. Ерөнхийдөө сүүлийн байшингууд блокоор барьж байгаа. хоёрдахь гуравдахь байшингууд блокоор өрөгдөөд явж байгаа. Ой хамгаалахад тодорхой хэмжээний дөхөмтэй юмуу гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Тэгээд стандарт рам байхгүй. Ажиллуулахгүй байгаад байх гэхээр хүмүүсийн хэрэгцээ бас хэцүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батмөнх -
Дээш нь санал тавьсан. Ямар ч гэсэн стандарт рамаа ажиллуул. Танай суманд нэгийг зөвшөөрье гэсэн иймэрхүү байдалтай байж байна.
Буяндэлгэр -
Аа ха. Гол харламаар байна шүү. Нээрээ.
Батмөнх -
Хүмүүс чинь хулгайн юу аягүй их хийдэг. Харсаар байтал өглөө босоод ирэхэд голын захын мод алга болчихсон. Уулын хаяаны мод алга болчихсон. Ой орчмын юмаа хулгай хийгээд байхгүй юу. Шөнөөр очоод авч ирээд хаячихдаг. Бид нар шөнө хараад зогсож байх биш. Хэцүү хэцүү юмнууд их байх юм.
Буяндэлгэр -
Аа ха. Айлууд ч бас хэцүү юм. Тиймээ? Огт түлэх юм байхгүй. Ийм хүйтэн газар. Манай аймаг түлшний юм бодмоор юмаа. Нүүрснээс гадна ямар түлш хэрэглэх вэ? Юм чинь хөгжиж байна ш дээ. Тиймээ?
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Жижиг түлш үйлдвэрлэх тийм юм бодмоор юмаа.
Батмөнх -
Тийм. Айл өрхийн түвшинд тиймэрхүү юм болно. Модны үртэс байлаа гэхэд аргалтай холиод юмуу. хөрзөнг хураагаад юмуу. Байгууллагын нөхцөлд боломж муутай.
Буяндэлгэр -
Тийм байна.
Батмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
За их баярлалаа. Их амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.