Narmandah
![](../assets/images/interviewees/990413.jpg)
Basic information
Interviewee ID: 990413
Name: Narmandah
Parent's name: Sosorbaram
Ovog: Tsahar
Sex: f
Year of Birth: 1957
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Director of Öndör-Ulaan sum's senior school
Belief: Buddhist
Born in: Öndör-Ulaan sum, Arhangai aimag
Lives in: Öndör-Ulaan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
literature
travel
family
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 10 сарын 7. Бид Өндөр-Улаан сумын дунд сургуулийн захирал Ч.Нармандах багштай уулзаад байна. Контор их хүйтэн учраас Цэвэлдорж гуайн гэрт ирж гал түлүүлээд ярилцлага авч байна. Ч.Нармандах багш та хэдэн онд, энд 10 жил төгсөөд явсан уу?
Нармандах -
Энд 8 жилийн дунд сургууль төгсөөд 9, 10-р ангиа аймгийн төвийн 1-р 10 жил төгсөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд Улсын багшийн дээд сургуульд ороод тэгээд түүнийгээ 1979 онд төгсөж ирээд нутагтаа ирсэн дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Сумын төв дээр дотуур байр майранд байх уу? Яах вэ? Тэр талаасаа сайхан хуучилмаар байх юм. Бид нар чинь хотод өссөн болохоор сайн мэдэхгүй ш дээ.
Нармандах -
Манай аав багийн дарга хийдэг хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бригадын дарга тэр үедээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ээж маань хүн эмнэлэгт тогооч олон жил ажилласан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Би ерөөсөө төрсөн нутаг бол Бэлх багийн баруун талын баг байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Гэхдээ манайх бол өссөн газар бол Баянгол баг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сумын төв дээр байдаг. Тийм болохоор гэртээ л ...
Буяндэлгэр -
Аа за.
Нармандах -
Сурч хүмүүжиж байсан.
Буяндэлгэр -
Тэр үеийн сурагч ахуйн амьдрал, оюутан ахуйн амьдрал таны сэтгэлд хоногшсон янз бүрийн юмнууд байгаа даа. Түүнээсээ хууч хөөрмөөр байх юм?
Нармандах -
Сурагч үеийн амьдрал уг нь манайх хотод байсан айл.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Намайг 2 ангид ороход энд ирээд тэгээд 2-р ангиасаа хойш Мунаа гэдэг багштай ангид сурч төгссөн. 1973 онд 8-р ангиа бид нар төгссөн. Манай ангийн багш их сайхан хүн байлаа. Зөөлөн дөлгөөн олон жил сумандаа багшилсан. Түүх газар зүйн мэргэжилтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Одоо багш маань Эрдэнэт хотод байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Амьд сэрүүн байдаг. Ер нь манай ангийнхан бол тийм коллектив сайтай эвсэг хамт олон байсан. Тийм утгаараа одоо ч гэсэн ерөөсөө хамт олноороо зовлон жаргал аливаа юм тохиолдоход тэгээд явж байдаг. Уулзаж байдаг. Тэр л янзаараа байдаг. Тийм болохоор би хамт олноороо бахархдаг даа.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал бодитой жишээгээр ярь даа? Их л тийм бодитой сонин юм яривал хэрэгтэй байна.
Нармандах -
За тэгээд хүүхэд үеэ мартсан даа. Манай ангийн дарга Умай гэж хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Одоо малчин байгаа. Сумынхаа Азарга багт гэдэгт байгаа малчин хүн. Одоо хэр нь ангийн дарга гэдэг. Ерөөсөө нэрээр нь ч хэлдэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд манай сум сумаараа мэддэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Би ч бас сумандаа алба хашаад яваад байдаг болохоор захирлын ангийн дарга, үүний өмнөх жил Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга хийсэн. Тэгээд хурлын даргын ангийн дарга гээд дандаа ангийн дарга гээд. Жирийн хүмүүс ч гэсэн мэддэг. Яг энд байгаа хамт сурч байсан найз нөхдөөс Эрдэнэ-Сүх гээд эмэгтэй засаг даргын Тамгын газарт нийгмийн ажилтан хийж байна.
Буяндэлгэр -
Тэр үеийн сургалт ямар байсан бэ?
Нармандах -
Тэр үеийн сургалт маш сайн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ер нь багш нар бол хүүхдийг сургахын төлөө явдаг. Ээж аав шиг нь тэгээд загнахдаа загнаад л ярилцаж хөөрөхтэй нь хөөрөөд инээлдэж шуугиад адилхан явж байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хамгийн бахархалтай багш нар маань нас барчихлаа. Рэнцэндаш гээд монгол хэлний багш байлаа.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Пионерийн удирдагч хийж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Даш багш бол хүүхдэд гар хүрнэ гэж байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ерөөсөө л тийм цагаахан, чанга дуутай аягүй сайхан гоё багш. Тэгээд хичээлийн байрны нөгөө өнцөгт Даш багшийн дуу гарахад нөгөө талынх нь өнцөгт шуугиж байсан хүүхдүүд нам болдог тийм л багш байлаа. Пионерийн удирдагч хийгээд хамгийн сүүлд багш маань, тэр үед пионерийн ажил маш сайн явагдаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Түүнээсээ тодорхой яриач? Яадаг байсан юм? Тухайлбал?
Нармандах -
Шугам жагсаал гээд хийнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Жижүүр гээд хийнэ. Номын санд жижүүрлэнэ. Сургуулийн номын санд.
Буяндэлгэр -
За жижүүр ямар үүрэгтэй байх вэ?
Нармандах -
Номын санд суугаад танхимдаа номын сантай. Пионерийнхаа танхимд. Тэгээд тэндээ суугаад пионеруудаа анги ангиар нь оруулаад. Одоо жишээ нь би жижүүртэй өдөр байлаа гэхэд хоёр ангид ном уншуулаад унших номын тарааж өгөөд уншуулаад явахад нь агуулгыг нь яриулна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Жишээлбэл ямар ном уншуулаад ямар номны агуулгыг яриулж байв?
Нармандах -
Оо тэр үед чинь үлгэрийн номнууд, номын санд байсан хүүхдийн зохиолын номнууд уншуулна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Таны санаанд байна уу?
Нармандах -
Туужууд уншуулаад яриулаад одоо Цэдэн Баатар хоёр яасан юм? гээд яриулаад, хүүхдийн гэнэн цагаан үймүүлсэн явдал нь зөв үү? Буруу юу? Чи юу гэж бодож байна гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Аягүй их идэвхтэй тэгж асуудаг байлаа шүү дээ. Бид нар чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд тэгж их хүчтэй явагдаж байсан юм. Пионерийн гишүүнээсээ эвлэлд элсээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Эвлэлд элсэхэд эвлэлийн гишүүд чинь, эвлэлийн үүрийн товчоо гэж байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сургууль дээрээ ажилладаг. Тэгээд эвлэлийн үүрийн товчооныхон хүүхдүүд эвлэл элсэхэд асууж бариад...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ноцтой том асуулт тавьдаг байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тухайлбал намайг эвлэлд элсэх гээд ороход чинь энэ цонхоор юу харагдаж байна энэ тэр гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бүтээн байгуулалт харагдаж байна. Ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс харагдаж байна энэ тэр гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ингэж хариулаад. Ер нь тийм олон нийтийн байгууллага, намайг сурагч байхад маш их өрнөж ажиллаж байсан гэж боддог ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Олон нийтийн ажил ямар ямар ажил байх вэ? Жишээлбэл?
Нармандах -
Эвлэлийн байгууллагын ажил, пионерийн байгууллагын ажил, тэгээд чуулган болоод, шугам жагсаал хийх гэж ёстой маягтай гоё ажил байлаа.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Сургуулиараа бүх пионерийн гишүүд жагсаад одоо манай энэ сургуулийн хойно талбай байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр талбай дээр жагсаад бүлгэмийн зөвлөлийн дарга нь Минжмаа гээд нэг эгч байсан. Нэг их сайхан цангинасан дуутай.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Одоо Эрдэнэт хотод байгаа. Тэгээд командлана.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд бүлгийн дарга нар нь, анги болгонд бүлгийн дарга байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Анги болгоны бүлгийн дарга нар нь, ангиуд дотроо салаадтай байна.
Буяндэлгэр -
Аа ха. Салаан дарга байна.
Нармандах -
Салаан дарга нар байна. Тэр салаан дарга нар нь рапортаа өгнө. Бүлгийн даргадаа. Бүлгийн дарга нь бүлгийнхээ рапортыг бүлгэмийн зөвлөлийн даргад өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бүлгэмийн зөвлөлийн дарга нь рапортаа пионерийн ахлах удирдагч багшид өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм маягаар явдаг байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Рапортаа юу гэж өгөх вэ?
Нармандах -
Оо яахав зүгээр командлаад бүлгэм дуулж бай номхон гээд тэгээд л зэрэгц номхон гээд ахлагч удирдагч багшид шугам жагсаалд манай бүлгэм бэлэн гээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бүлгэмийн зөвлөлийн дарга нь юмуу? Тэгээд рапорт өгдөг байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. За шугам жагсаал хийлээ.
Нармандах -
Шугам жагсаалын үед чинь бүрээ бөмбөр бүлэг болгон чинь бүрээтэй, бөмбөртэй, бүлгийн тугтай тугаа тугчин хүүхэд тугчин хүүхэд нь урд нь тугаа барина. Араас нь бөмбөр бүрээнийхэн явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд бүрээгээ үлээгээд бөмбөрөө цохиод тэгээд шугам жагсаалаа хийнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр болбол хүүхдүүдийн хүмүүжилд одоо бодоход асар их нөлөөтэй тийм зүйл байжээ гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэрнээс хойш яахав пионерийн байгууллага, эвлэлийн байгууллагын агуулга бас цагийнхаа өнгө аясаар алга болоод ...
Буяндэлгэр -
Пионерийн байгууллага өөр юу хийх вэ? Шугам жагсаал хийдэг байж. Өөр юу хийх вэ?
Нармандах -
Тэгээд тэр бүлгийн ажлууд гээд зөндөө юм хийнэ ш дээ.
Буяндэлгэр -
За? Юу байх вэ?
Нармандах -
Ангийн ажлын төлөвлөгөө гаргаад тийм ажил зохион байгуулна ...
Буяндэлгэр -
Ямар ажил хийх вэ? Яг тодорхой жишээлэх юм бол энэ сард ийм ном уншина. Ангиа ингэж цэвэрлэнэ.
Нармандах -
Тэгнэ ш дээ. Тэрийг л биелүүлэх гээд байгаа юм чинь. Нэрэмжит бүлэг болох гээд л ажил зохион байгуулдаг байлаа. Тэргүүний сайн хүмүүсийнхээ нэрэмжит бүлэг болох ...
Буяндэлгэр -
Нэрэмжит бүлэг болохын тулд ямар болзол биелүүлэх вэ? Юу хийх вэ?
Нармандах -
Тэр үед тэр болзол шалгуурын тэр пионерийн байгууллагаас гаргаад өгчихдөг байсан.
Буяндэлгэр -
Тухайлбал санаанд байна уу?
Нармандах -
Биелүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллана ш дээ. Сурлагаараа мэдээж тэргүүний хамт олон байна.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Сурлагаараа тэргүүний хамт олон байхын тулд хамтраад хичээлээ хийнэ. Ерөөсөө сул сурдаг сурагчгүй. Мөн муу сурлагатан сурагчгүй болно.
Буяндэлгэр -
Аа ха. Тэрийгээ яах вэ? Дааж авах уу?
Нармандах -
Тэгээд бид нар чинь хамт олноороо яахав тийм юм байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сайн сурлагатай хүүхдүүд нь тааруу сурлагатай хүүхдүүдээ ингэж дааж аваад гэхдээ дааж авахдаа шалгалт шүүлгэндээ юмаа бичгийн ажлаа хуулуулах биш ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хамтарч хичээлээ хийгээд манай багш нар чинь тэрэн дээр аягүй шалгадаг байсан ш дээ. Хамтарч хичээлээ хийнэ. Гэрийн даалгавраа хийнэ. Тэгээд гэрийн даалгавар шалгаад л нөгөө дааж хариуцсан хүүхэд нь хийлгээгүй байх юм бол нөгөө хүүхэдтэй бас багш зэм хүртээнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд багшаас зэм авахгүйн төлөө бүгдээрээ хамтраад хийнэ. Тэр нь бүгдээрээ амжилттай сайн суралцах хөшүүрэг болж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид нарыг ч гэсэн ийм боловсон хүчнүүд болоход маш их хэрэгтэй байсан гэж бодож байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд манай анги чинь дээр үед газарзүйн багш бол гавъяат багш Долгормаа гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр хүн ирээд манай бүлгэмийн хүндэт пионер болоод тэгээд бүлгэмээрээ хүндэт пионер болгохын төлөө угтаж ажиллаад тэгж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд соёлч нөхөрлөлийн анги гээд бас нэг ажил зохион байгуулагддаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай анги чинь соёлч нөхөрлөлийн анги болж байлаа. Соёлч нөхөрлөлийн дарга маань ангийн Дарьсүрэн гээд хүн ажиллаж байсан. Одоо ...
Буяндэлгэр -
Соёлч нөхөрлөл болохын тулд ...
Нармандах -
Улаанбаатар хотод байгаа. Тэр соёлч нөхөрлөл гэдэг чинь бас л анги танхим ер нь анги танхимынхаа цэвэрлэгээ үйлчилгээгээрээ сургуульдаа тэргүүний байна.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Өөрсдөө ариун цэвэр тэр юмаараа бас тэргүүний байна.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Тэгээд тэр формжилт формын хувцас хэрэглэл бүх юман тэргүүний байж байж тэр гэрчилгээг авна ш дээ.
Буяндэлгэр -
За өөр?
Нармандах -
Тэгж л ажиллаж байсан. За тэгээд сурлага, сахилга хүмүүжил, цэвэрлэгээ, ариун цэвэр тэгээд соёлч байдал гэдэг нь тэр цэвэрлэгээ үйлчилгээ, хувцаслалт бүх юман хамрагддаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Санагдаж байна.
Буяндэлгэр -
Форм юу өмсөж байсан?
Нармандах -
Бид нар чинь тэр үед чинь энгийн хичээлийн үед бол бор формтой оросын.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бор формтой хар фарчектай.
Буяндэлгэр -
Хар фарчек хүрэн платьетай байсан уу?
Нармандах -
Үгүй. Бор...
Буяндэлгэр -
Бор тийм тийм.
Нармандах -
Бор даавуун форм гэж платьетай. Тэгээд дээрээс нь хар фарчек өмсдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Цагаан зах хаддаг байсан. Тиймээ?
Нармандах -
Цагаан зах хадалгүй яахав. Охид нь. Эрэгтэйчүүд нь болохоор савхан хилэн бор цамцтай байсан ш дээ. Цээж цамц.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд дээр нь бас цагаан даавуу хадна. Тэгээд бидний үед чинь хоёр гурван ээлжийн цагаан даавуутай. Маш цэвэрхэн хэрэглэж явна. Форм фарчекаа байнга угааж индүүднэ. Тэр байдлыг их хардаг байлаа ш дээ. Тэгээд нусны алчуур, гутлын алчуур, самтай байх ийм юмыг...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ягштал хэрэгжүүлж биелүүлдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Ийм тодорхой юм...
Нармандах -
Тэгээд баяр ёслолын үед бүлгэм мүлгэмийнхээ ажилд юмуу. Баяр ёслолын үед цагаан фарчек өмсөнө. Тэгээд бид нар чинь өөрсдөө гоёж байгаа нь энэ гээд фарчекныхаа өнгийг хослуулаад, үсээ хоёр салаа сүлжээд, лент зүүгээд эхний үед бол бага ангид байхад өнгөлөг лент индүүдээд цахилгаан индүү байхгүй. Цогны индүүгээр халааж индүүдээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Заримдаа сандрахаараа хүүхэд байсан юм чинь янданд зүлгэж индүүдээд....
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Гоё гоё цэцэглэж...
Буяндэлгэр -
Тэр их гоё байсан. Тиймээ? Өнгө өнгийн лент цэцэглээд уячихдаг. Ангийг их чимж байгаа.
Нармандах -
Сүүлд нь юу гарч ирээд кофром лент гарч ирээд кофром их гоёо.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Түүгээрээ цэцэглээд үс гэзгээ самнацгаана.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сүүлдээ анги ангиараа ижилсэж кофром зүүдэг болсон ш дээ.
Буяндэлгэр -
Жишээ нь нэг анги яагаан....
Нармандах -
Өөрсдөө л заавал сургуулиас зохион байгуулахгүй. Анги дотроо ярьж байгаад охидууд нь тийм өнгийн юугаар ижилсэн гээд ягаан улаанаар л их ижилсдэг байсан. Сая миний бүлгэмийн дарга байсан хүүхэн одоо энэ Бэлх багт мал маллаж байгаа. Дарьрагчаа гээд тантай уулзуулсан бол дөнгөж сая надтай хамт гарч ирээд явлаа л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Сая сургуулиас хамт гарч байгаа мөн үү?
Нармандах -
Тийм. Бор дээлтэй хүүхэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр бүлгэмийн дарга нар чинь дуу хоолой сайтай. Бас сурлага хүмүүжил сайтай. Тэргүүний хүмүүс нь бүлгэмийн дарга болно. Ангийн дарга болно. Соёлч нөхөрлөлийн дарга болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд зохион байгуулах авъяасын хардаг байсан шиг байгаа юм. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр хүүхдүүд л бүх юмыг зохион байгуулах юм чинь. Манай тэр бүлгэмийн дарга маань бас л тийм их цангинасан дуу хоолойтой. Дуулдаг. Тийм хүүхэд байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бидний үед бас Тээлийн чуулга гээд ажилладаг. Сурагч байхад.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай Тээлийн чуулга бол маш хүчтэй том чуулга байлаа ш дээ. Баатар-Оргил гээд нас барчихсан. Манай дуу хөгжмийн багш байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр багш Тээлийн чуулгыг бий болгоод дараа нь манай математикийн багш Нацагдорж гээд багш Тээлийн чуулгыг Баатар-Оргил багшийг шилжээд явснаас хойш бас удирдаж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тээлийн чуулга удирдаад тэр сургуулийн концерт монцертыг бэлдээд тэгээд явуулж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Миний түрүүний тэр дурсаж ярьдаг Рэнцэндаш багш маань Монгол хэлний багш болохоороо тэгээд Юмчирсүрэн гээд багш байлаа. Тэд нар бүгдээрээ ингээд жүжиг аягүй тоглуулна. Бямбажав гээд багш байсан. Манайд.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Монгол хэл уран зохиолын ...
Буяндэлгэр -
Ямар жүжиг тоглуулж байсан? Бардам туулай энэ тэр тоглуулж байсан уу?
Нармандах -
Маш чадалтай багш байсан ш дээ. Манай сургууль чинь одоо тэр Тусыг усаар гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр багшийн зохиол нэг жүжиг тоглодог байлаа. Царцаа Намжилыг тоглож байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр Тусыг усаар, Царцаа Намжил хоёрынхоо гол утгыг жаахан яриатгаа? Царцаа Намжилыг бол би санаж байна. Тусыг усаар гэдэг чинь ямар ...
Нармандах -
Яахав нэг тийм хаад ноёд тэр нэг өнчин өрөөсөн тийм хүүхдүүдийг ажиллуулж зовоогоод тэгээд эргээд тэр нь одоо тус биш ус л болж байсан гэсэн утгатай жүжиг байсан санагдаж байнаа. Тэрийг маш чадварлаг тоглож байсан. Хүмүүс нь одоо байна ш дээ. Манай дуу хөгжмийн багш Дуламрагчаа гээд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр Тусыг усаар гэдэгт жүжигт тоглоод уйлуулдаг байлаа.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Бүх зритель үзэгчдийн уйлуулдаг тийм чадалтай тоглодог байсан ш дээ. Одоо тэр жүжигт бас гол дүрд нь тоглож байсан одоо энэ засгийн газрын реферат байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Үрчгэр гээд Үрчээхүү гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Адъяагийн Үрчээхүү гээд ...
Буяндэлгэр -
Улаанбаатарт уу?
Нармандах -
Тийм Улаанбаатарт байгаа ш дээ. Тэр хүн одоо бид нар чинь тэр үед жаахан хүүхдүүд байсан. Аягүй гоё ах эгч нар санагдаад л тэд нарыг тэгж чадалтай жүжиг тоглож байхад би нэг 5, 6-р ангийн л хүүхэд байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд ёстой маш гоё тоглодог. Тэр ах байна. Тэр энэ Дуламрагчаа гээд манай дуу хөгжмийн багш байна.
Буяндэлгэр -
Тэр жүжиг чинь юу билээ?
Нармандах -
Тусыг биш усаар гээд. Пүрэвдорж гээд манай энэ сумын номын санч хийж байгаа нэг эмэгтэй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм улсууд байлаа. Одооо Гүррагчаа гээд манай хадам ах болчихсон. Одоо энэ сумын төвд ажил эрхлээгүй байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр тоглож байсан хүмүүс нь байна. Тэгээд ямар их чадалтай тоглодог байсан юм. Хүмүүс уйлдаг. Дараагаар нь тэр Царцаа Намжилыг тоглоод инээлгэдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Эхэнд нь концертоо тоглоод маш гоё концерт. Үнэн гоё. Бид нарт чинь мандилин тоглуулж сургаад манай Баатар-Оргил багш.
Буяндэлгэр -
Бөөрөнхий мандилин байсан.
Нармандах -
Дуу хөгжмийн кабинетад хавтгай мандилинууд байсан. Дуу хөгжмийнхөө кабинетад багш бөөн мандилин өлгөчихсөн байдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Нармандах -
Мандилин дээрээ нөгөө ванканы цаас байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нармандах -
Улаан, ногоон янз бүр
Буяндэлгэр -
Ванка чинь их амттай печень байсан ш дээ. Вафли байсан.
Нармандах -
Тэрний чинь доторх нөгөө өнгөтэй цаас байдаг ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Нармандах -
Түүгээр нөгөө соль түлхүүр ингэж хийгээд мандилин дээрээ наагаад бөөн баяр ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд 100 мандилин суудаг байсан ш дээ. Хөгжмийн хэсэг гээд...
Буяндэлгэр -
Ямар мундаг байсан юм бэ?
Нармандах -
100 мандилин суугаад нэг хэсэг нь ард нь фон барина. Нэг хэсэг нь аяа тоглоно. Тэгээд болоогүй. 100 мандилин суучихаад ард нь үндэсний хөгжмийн хэсэгтэй.
Буяндэлгэр -
Пөөх.
Нармандах -
Өчнөөн олон шанз, ятга...
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Хуучир суудаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Нармандах -
Түүнийхээ ард зогсоод Хөөргөн хөгжим...
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Тоглодог байсан ш дээ. 10-аад хүүхэд баян акардон хүртэл тоглодог хүүхэд байсан. Манай багш тийм гайхалтай чадалтай багш байсан.
Буяндэлгэр -
Тэр их олон хөгжмийн зэмсгийг хаанаас олж хангаж байсан юм?
Нармандах -
Тэр үед сургууль тийм олон хөгжимтэй байлаа. Хүүхдүүд концертонд ороод хөгжим тоглоод сураад ингэхээр эцэг эхчүүд хүртэл дэмжээд манай ээж аав хүртэл мандилин авч өгч байсан. Оо дээр нь гитар. Би бол тэр үед мандилин тоглож сурсан. Гитар тоглож сурсан.
Буяндэлгэр -
Ямар мундаг юм бэ?
Нармандах -
Гитарын чуулга гэхэд 20-иод хүүхэд гараад гитар тоглодог байсан.
Буяндэлгэр -
Хнн. Манай хүүхдүүд авъяастай шүү.
Нармандах -
Тэгээд дуулна. Бараг одоо хэтрүүлээд хэлэхэд аркестр шиг...
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ.
Нармандах -
Тийм чадалтай багш байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Нармандах -
Тэгээд хачин гоё дуулна. Миний сурч байсан 70 хэдэн онд л тийм байлаа ш дээ. Би чинь 73 онд 8 төгссөн гэхээр чинь...
Буяндэлгэр -
Аа ха. 69-ээс 70-аад оны үе байна. Тиймээ?
Нармандах -
Тийм. Тэр үед маш хүчтэй байсан. Тэр юу ерөөсөө тасраагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай сум чинь урлагаар бол маш хүчтэй алдартай газар шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нармандах -
Тийм. Маш их урлагийн авъяастнуудтай. Тэр үед чинь би 6-р ангийн хүүхэд байсан. Тэр Үрчээхүү дарга марга чинь тэр үед 8-д байсан юм болов?
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд бид нар сумдуудаар тойрон аялал хийгээд тоглолт хийгээд явдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Зуны амралтаар уу?
Нармандах -
Улирлын амралтаар л явдаг байсан. Тэр бол миний сэтгэлд үлдсэн сайхан дурсамж юм даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Эрдэнэ-Мандал сум, Тариат сум гээд явж байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Юугаар явах уу? Ачааны машин дээр суугаад явах уу? Автобусаар явах уу?
Нармандах -
Тэр үед ямар автобус байдаг юм. ЗИЛ-130 машинд бүхээг татаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай багш нар явна. Билет таслагч, зохион байгуулагч, дуу хөгжмийн багш, Монгол хэл уран зохиолын багш ингээд нэлээд олон багш нар явна. Тэгээд тэр олон хүүхдүүд явна. Тэгээд сургуулиуд сайхан дэмжиж хүлээж аваад тоглолтын тоглуулаад....
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид нар чинь бөөн баяр нэг их том жүжигчид шиг.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Нармандах -
Бахархал баяр хөөртэй явдаг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд тэр утгаараа ч юмуу. Манайд бол язгуур урлаг маш хүчтэй хөгжсөн газар ш дээ. Манай сум.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Тэгээд одоо ер нь урлагийн алдартнууд гавъяатнууд маш их байна. Ардын авъяастны нэг номерын үнэлгээ авсан манайд Хүрэлбат гээд багш байна ш дээ. Одоо зураг хөдөлмөрийн багш хийж байгаа. Нэг хэсэг пионерийн удирдагч хийж байсан. Хөгжим гайхалтай тоглоно. Надаас нэг ангийн дүү. Одоо тэр гармон тэр үед чинь хөөргөн хөгжмийн хэсэг гээд гарахад чинь гармон, баян, акардон гээд тоглодог хүүхдүүд байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Танайхан урлагаар ёстой толгой цохиж байсан байна ш дээ.
Нармандах -
Тэр гоё концертоо эхэнд нь тоглоод дунд нь “Тусыг усаар” гэдэг жүжиг тоглож уйлуулж өгөөд, араас нь “Царцаа Намжил” жүжиг тоглоод...
Буяндэлгэр -
Инээлгэж өгөөд?
Нармандах -
Тэгээд явдаг байсан.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ? “Царцаа Намжил” чинь яадаг байлаа? Бүдүүн гэдэстэй....
Нармандах -
Яагаав нөгөө ном сураагүй. Тамд унаж байгаа юм. Тамд унаад тэгсэн эрлэгийн элчээс мултрах гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
За та яах юм бол гээд Эрлэгийн элчийнх нь хатных нь бөгж алдагдчихаад, тэгээд мэргэн лам гээд нөгөөхийг чинь хэлчихсэн.
Буяндэлгэр -
Нөгөө Царцаа Намжилыг тиймээ?
Нармандах -
Тийм. Багш нь замд үзсэн харсан болгон чинь тус болно шүү гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Захиад явуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд нөгөөдөх чинь явж байсан чинь юутай таараад тэгсэн их мэргэн түргэн хүн гэлүү? Тэрийг олоодох гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгдэг ш дээ. Царцаа Намжил чинь за одоо яаж олдог билээ? гээд тэгсэн чинь анх ингээд явж байсан чинь хоёр хулгана нүхнийхээ аман дээр суучихсан самар цөмөөд бувар бувар хоёр хулгана бувар бувар, хоёр хулгана бувар, бувар гээд цээжлээд яваад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд нэг хоёр зээр өнгөрөхөөр нь хоёр зээр жорон, жорон гээд хажуугаар нь өнгөрөхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд нөгөөх багшийнхаа зааснаар хоёр зээр жорон, жорон , хоёр зээр жорон жорон гээд тогтоогоод яваад байсан.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Тэр болгон нь нөгөө нэг нөгөө лам хар гэрт хорьчихсон.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь яагаад хар гэрт хоригдчихдог билээ?
Нармандах -
Яагаав тэр юугаа хатныхаа бөгжийг олж өгвөл суулгана. Олж өгөхгүй бол тэр чинь өөрөө авч явах гээд байна ш дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөөдөх чинь тэр болгон нь хэрэг болдог ш дээ. Чагнуулаад явуулдаггүй юу. Хоёр юугаа явуулсан чинь нөгөө хоёр нь очоод хоёр хатавчинд нь яачихаад ингээд байж байсан чинь нөгөөдөх чинь нөгөө за юу ч мэдэхгүй юм чинь замдаа үзсэн харснаа ингээд тогтоосноо яриад л хоёр хулгана бувар бувар, хоёр хулгана бувар бувар гэсэн чинь нөгөө хоёр нь өөрсдийгөө хэлж байна гэж бодоод ...
Буяндэлгэр -
/Инээв/ Аа ха.
Нармандах -
Нөгөө эзэн хаан дээрээ ирээд нүгэлтэй мэргэн лам байна. Бид хоёрыг мэдчихлээ. Бид хоёрыг ингэж хэлж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Гэх мэтээр нэг тийм инээдтэй жүжиг байдаг байсан ш дээ. Агуулгатай. Одоо энэ телевизоор гарч л байдаг. Тиймээ? Хүүхэлдэйн юугаар .
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм мэтийн юмнууд байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид нарыг сурч байхад. Одоогоор бол тэр үед асар их мэдээлэл байгаагүй болохоор хамгийн их мэдээлэл өгч байсан асар их хүүхдийг хөгжүүлж байсан тийм зүйл бол эвлэл, пионерийн байгууллагын ажил байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд манай багш нар ч гэсэн хүмүүжлийн ажлуудыг ангидаа ямарч их гоё гоё ажлууд зохион байгуулж явуулж байсан юм.
Буяндэлгэр -
Тэрнээсээ дурдаач? Тийм ажил зохион байгуулаад хүүхдүүд дуртай байсан гээд тухайлбал?
Нармандах -
Саяын хэлээд байгаа бүх ажлуудыг л зохион байгуулаад бид нар чинь завгүй л гүйлддэг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Концертондоо орно. Бүжигтээ орно. Пионерийнхаа ажилд орно. Тэр үед номтой нөхөрлүүлээд Нацагдорж тэмдэгтэн болохын төлөө бас их явдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
5 онцын эзэн гэдэг байсан биз дээ?
Нармандах -
5 онцын эзэн сурлагаараа шалгардаг ш дээ.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Би 5 онцын эзэн болж л байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь ямар, ямар болзолтой байлаа?
Нармандах -
Ерөөсөө л онц сурна.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Тэгээд сахилга хүмүүжил сайтай байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Гол шалгуур нь л тэр.
Буяндэлгэр -
Сурлага сайтай байна гэдэг чинь хичээл таслахгүй?
Нармандах -
Хичээл таслахгүй, хичээлээс хожимдохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд аливаа тэр хүмүүжлийн ажилд маш идэвхтэй байна. Байнга оролцдог байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр талуудыг л харж олгодог байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд тэр номын сайн нөхөр гээд бас тийм тэмдэг байдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм номын сайн нөхөр гээд Нацагдоржийн тэмдэг өгдөг байлуу? Яалаа?
Нармандах -
Нацагдорж зохиолчийн дүртэй тэмдэг өгдөг байсан.
Буяндэлгэр -
Тэмдэг өгдөг байсан.
Нармандах -
Номын сайн нөхөр гэсэн үнэмлэх өгдөг байсан. Тэр нь хүрэхийн төлөө асар их ном уншдаг байсан ш дээ. Бид нар.
Буяндэлгэр -
Таны санаанд байна уу? Одоо жишээ нь?
Нармандах -
Суугаад л уншина. Аа сүүлд нь тэгээд гэр орноороо ч номын сангаас ном аваад уншина. Номын сан, сургуулийнхаа номын санд суугаад л уншина.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Маш их ном уншдаг байсан ш дээ. Одоо тэр нөгөө юу ... ер нь одоо бага байхдаа бол дандаа л тийм үлгэрийн номнууд, Оросын зохиолчдын нөгөө номнууд ...
Буяндэлгэр -
Санаанд чинь байна уу? Одоо. Жишээлэх юм бол Оросын зохиолчдын ийм ийм номнууд уншиж байсан гэсэн санаа байна уу? Тэр үед орчуулгын номнууд их гардаг байсан ш дээ.
Нармандах -
Орчуулгын дандаа том том далвагар ...
Буяндэлгэр -
Орчуулга ч их сайн байсан.
Нармандах -
Гардаг байсан ш дээ. Улаан малгайт салгайт өчнөөн л үлгэрийн номнууд уншдаг байсан. Тэр одоо бид нар чинь багш болсон хойноо ч гэсэн асар их ном уншдаг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Одоо тэр л юуны “Монте Кристогийн” 3 бүлэг, тэр “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн дараа” мараа...
Буяндэлгэр -
“Цагаан бээлий”.
Нармандах -
Уншаагүй ном бид нарт ховор ш дээ.
Буяндэлгэр -
Тэр үед гарч байсан номнууд.
Нармандах -
“Дөлгөөн дон”...
Буяндэлгэр -
“Дөлгөөн дон” байна.
Нармандах -
Тэр романуудыг маш их уншиж байлаа ш дээ. Манай Монголын зохиолчдоос “Зүрхний хилэн” “ Зам”...
Буяндэлгэр -
Банзраг гуайн “Зам” роман. Аа ха.
Нармандах -
Гарч байсан бүх номыг л уншдаг байсан ш дээ. Хүүхэд байхад чийдэн мийдэн ховор ш дээ. Гар чийдэнтэй болсон үед чинь гар чийдэн барьчихаад хөшгөө татчихаад орныхоо ээж ааваас нуугдаад уншина. Унт гээд унтуулна. Шөнө орой болчихлоо гээд....
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд номоо уншмаар санагдаад хөнжил дотроо номоо уншаад...
Буяндэлгэр -
Гар чийдэнгээ тусгаад номоо унших уу?
Нармандах -
Тийм. Тэгээд түүнийгээ дараа нь хоорондоо ярилцаад нэг нэг ном уншсан бол хоорондоо номоо солиод...
Буяндэлгэр -
Ямар номыг дамжуулж яаж уншиж байсан бэ?
Нармандах -
Багш болсон хойно ч гэсэн “ Зүрхний хилэн” милэн чинь олдохгүй. Монте Кристо гүн эд нар чинь олдохгүй. Биеэ биенээсээ эрэл сурал болоод тэгээд дамжуулаад уншиж байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Намдаг гуайн “Цаг төрийн үймээн”...
Нармандах -
“Цаг төрийн үймээн”-ийг уншиж байсан. Гоё гоё романуудыг маш их уншиж байсан ш дээ. “Элс цас” гээд гарсан. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. “Цагаан бээлий” гээд байсан. Уншиж байсан байх.
Нармандах -
Багш нар хүртэл уншаад, одоо харин юу яачихаад байна.
Буяндэлгэр -
Канстантин Симонавын зохиолууд их орчуулагдаж гарч байсан. “Жинхэнэ хүний тууж” гээд роман байсан. Тэр энэ тэрийг уншиж л байсан байх.
Нармандах -
Тэгээд одоо мэдээллийн олон сувагтай болчихсон болохоор хүүхдүүд ном унших нь...
Буяндэлгэр -
Цаг үеэ дагаад байна л даа.
Нармандах -
Гэлээ ч гэхдээ би бол манай багш нар ч гэсэн хүүхдүүдийг аль болох номтой нөхөрлүүлэх талаар номын сангаар дамжуулж цагийн хуваарь гаргаад уншуулж байна л даа. Сайхан сайхан номнууд гардаг болчихсон байна.
Буяндэлгэр -
Аа ха. Танай номын сан ном ихтэй юу?
Нармандах -
Оо ихтэй байлгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Дээр үеийн номнууд ч байна. Одоо ч гэсэн сэлбэгдээд ном аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Энэ тэндээс ном ирээд, манай энэ сумын номын сан маш их фондтой ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү? Барагцаагаар хэдэн номтой бэ?
Нармандах -
Би тэр тоогийн хэлж мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Маш л их номтой.
Буяндэлгэр -
Ашгүй хадгалагдаж үлдэж чадсан уу?
Нармандах -
Оо үлдэлгүй яахав. Хадгалагдаад явж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Нэг хэсэг баахан ном шатаасан ш дээ.
Нармандах -
Тэгээгүй. Тэгээгүй шүү. Арай ч тэгээгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай суманд бол. Сумын номын сан нэлээд фондтой. Сургуулийн номын сан ч гэсэн гайгуу.
Буяндэлгэр -
Та 10 жилд байхдаа нэлээд олон сумаар өөрөөр хэлбэл урлагийн бригад байна ш дээ. Сурагчдын урлагийн бригад явж байж. Сумын иргэд яаж хүлээж авч. Та нар тоглолтоо яаж үзүүлдэг байв? Гадаа ч гэсэн хоёр гурван өрх байх юм бол тоглодог байсан ш дээ. Одоо жишээ нь Улаанбаатараас гарсан урлагийн бригад гэж явж байгаад хүний тоог харгалзахгүйгээр тоглодог байсан ш дээ. Сумын улаан буланд нь тоглож байв уу? Айл гэрийн гадаа тоглож байв уу? Ард түмэн яаж хүлээж авч байв?
Нармандах -
Тойрон аялалаар сурагч байхад явж байхад сургууль сургууль дээр нь очоод нөгөө сургуулиуд нь байрлуулаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд сумынхан клубт тоглоод тэгээд явдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сүүлд багш болоод ирсний хойно багш нар бид нарыг чинь залуучуудыг маш их юманд дайчлаж явуулдаг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Соёлын ажилд оролцуулаад концерт монцертонд оролцуулаад хөтлөгч хийлгэж байлаа. Дуулуулж байлаа. Шүлэг уншуулж байлаа. Тэр байтугай тайз нь дээр хүртэл бүжиглэж үзлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Залуучууд та нар яв. Тэр тусмаа багш нар сэхээтнүүд ингээд яв гээд. Тэгээд манай сумын клуб гэж байсан. Бид нар уран сайханчид л юм даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид нар чинь сайн дурын уран сайханчид. Тэр чинь багуудаар дарга нар дагуулаад жинхэнэ хот айл болгонд хэдэн хүнтэй байдаг юм. Суртлын бригад гэж гараад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд хүмүүс бас сургалт явуулна.
Буяндэлгэр -
Юуны сургалт явуулах вэ?
Нармандах -
Яахав идээ цагаа хийхээс өгсүүлээд тэгээд ер нь одоо бас малчдад хэрэгтэй тийм зөвлөмж мөвлөмж янз бүрийн юмнууд байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо таны санаанд байна уу?
Нармандах -
Ярина ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал?
Нармандах -
Яахав дээ. Ном хэвлэл дээрээс уншаад тэгээд Самбуу гуайн юу гээд ном байна ш дээ. Юу билээ? Уйгаржин Монголоор бичсэн ...
Буяндэлгэр -
Тийм. Тийм. Тэр чинь одоо ч гэсэн Шинэ үсгээр хэвлэгдэж гарсан. Мал аж ахуй эрхлэх арга ухаан гээд Самбуу гуайн ...
Нармандах -
Тэрийг уншаад ийм ийм зүйл байдаг байна арга туршлага бусад сумдын аймаг сумдын тэр сайн малчдын арга туршлага энэ тэр чинь их гардаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сонин хэвлэл юмнууд дээр. Тэр болгоныг л одоо уншиж тэмдэглээд л ярьж өгөх ч юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Дарга нар өөрсдөө бас хүмүүстээ юмаа ярина ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд яриад тэгээд дараа нь концертоо тоглоод л ...
Буяндэлгэр -
Аа ха. Над нэг ийм юмны деталь хэрэгтэй байна л даа. Жишээлэх юм бол одоо мал аж ахуй эрхлэх арга ухаанаас жишээлэх юм бол ийм юмыг бид нар зөвлөж байсан гэсэн таны цээжинд байна уу? Яахав залуугийн юм мартагдсан л байх л даа. Зүгээр сэтгэлд үлдсэн юм байна уу? Жишээлэх юм бол ингэж бид нар ярьж хэлж өгдөг байсан. Малчдад гээд?
Нармандах -
Ер нь яахав тэгээд малыг төдөн цагт хотлуул өдөн цагт бэлчээрлүүлэхээс өгсүүлээд тэгээд одоо ер нь хот хороог цэвэрхэн байлгах ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хэвтэр бууцын сольж засаж байх гээд ингээд янз бүрийн юмнуудыг чинь тэгээд тэр хийсэн юмнуудаа бас эвхдэг самбар мамбар болгоод манай тэр дарга нар чинь бид нар бол яг тэрийгээ бас нэлээн сайн яриад байхгүй ч гэсэн сумын чинь нөгөө юунууд байна ш дээ. Малын эмч нар хариуцлагатнууд байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нармандах -
Тэр хүмүүс нь тэр юугаа голчлон ярина ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид нар бол нөгөө уран сайхныхаа ажилд оролцоод дуу хуураа өргөөд тэгээд явна. Тэгэхдээ бид нараар болбол тэд нарыгаа бэлдүүлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Нөгөө ярих барих ярианыхаа сэдэв ч юмуу? Тэгээд бүр үзүүлэн самбар энэ тэр хийгээд явдаг.
Буяндэлгэр -
Тэр үзүүлэн дээр юу байх вэ?
Нармандах -
Би сая хэллээ. Миний хэлж байгаа шиг юмнууд бэлдүүлээд ингээд нааж бариад бид нар үзүүлж харуулдаг байсан.
Буяндэлгэр -
Өөрсдөө ингээд зурдаг юмуу? Сэтгүүлээс хайчлаад наадаг юмуу?
Нармандах -
Хайчилж наадаг юм ч бий. Шриптээр бичих ч юм бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Шриптээр бичнэ ш дээ. Бид нар чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Өөрсдөө бичих ч юм бий. Аа тэгээд зураг диаграммаар харуулах ч юм бий.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Малын оролт моролт юугийн диаграммаар харуулна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ерөөсөө тэр чинь нэг мал төллөх үед чинь төлийн штаб гээд бас гарна.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Баг болгон дээр гарна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэрэн дээр нь бүр ингээд ёстой малчдынх нь нэрээр бараг л ингээд бичээд нөгөө мал онд оролт, мал төллөлтийнх нь хуваарь, тэгээд төл эх малынх нь өсөлт ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр юугаар нь ингээд гаргаад үзүүлээд диаграмм байдлаар нь сайныг нь сайшаагаад л ингээд тэр дээр үед чинь малчдын дунд уралдаан өрнүүлдэг байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха. Ямар уралдаан байх вэ?
Нармандах -
Яахав дээ. Мал сүргээ одоо малын өсөлт, онд оролт ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Төл бойжилт тэр бүх юмтай холбоотой.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд төлөө 100% бойжуулбал тийм байна. Малаа бүрэн онд мэнд оруулах юм бол тийм байна гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд аварга тэргүүний малчдаа шалгаруулна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Шалгаруулахын өмнө тэр үзүүлэлтүүд гаргаад дүгнэдэг, тооцдог байсан юм шиг байгаа юмуу? Тэгээд янз бүрийн юманд дээр багаар нь суманд чинь бригадуудаа хүртэл дунд нь уралдаан зарлачихаад одоо нийт багуудынх нь нийт малчдынх нь одоо мал нь онд оролт нь ямар байгаа юм тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Төл бойжилтынх нь хувь хэмжээ ямар байгаа юм. Гарсан төлийн бойжилт бүрэн бүтэн байдал ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Мал сувайруулахгүй байх гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр мэтийн юмнууд маш их нэмэгддэг байсан санагдаж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд тэр бригадуудаа ажил төрлөөр нь дүгнээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд ёстой нөгөө машин онгоц янз бүрийн юм тэр бригадынх нь юмнуудыг ажил төрлийн байдлаар яагаад л тэргүүлж байгаа сайн бригад машин дээрээ ч байдаг юмуу? Онгоц дээрээ ч байдаг юмуу? Тэрний дараагийнх нь гайгуу сайн ажиллаж байгаа нь машин дээр ч байдаг юмуу? Нэлээд тааруу ажиллаад байгаа юун дээрээ ч байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай суманд бол тийм юмнууд их зохиогддог байсан ш дээ. Тэгээд төлчдийн семинар зөвлөгөөн гээд тэр үеэр багуудаас малчдаа аваад ирнэ. Малчдын сургалт болно. Семинар гээд болдог байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Сумын төв дээр болдог байсан уу?
Нармандах -
Тийм. Төлчдийн гээд саальчдынх гээд янз бүрийн малчдаа бараг төрөл төрлөөр нь бараг ингээд яадаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Нэгдэл байсан болохоор бригад бүрээс хүмүүсээ аваад ирнэ. Тэгээд мал аж ахуйн хүмүүс нь сургалтаа хийдэг байсан байх. Концерт бэлдэж тоглоно.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд малчдаа янзтай янзтай шагнадаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
За? Юугаар шагнадаг байсан юм?
Нармандах -
Оо эсгий, авдар, гутал хувцас гээд малчдад хэрэгтэй юмаар нь шагнадаг байсан ш дээ. Сайн ажиллаж байсан хүмүүс том том шагнал аваад цоохор авдар мавдар аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Дээр нь сумын аварга малчин гээд бичээстэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бронзоор бичсэн авдар мавдар авна. Бүүр том эсгий мэсгий ч авчихсан. Сүүлрүүгээ хивс мивс, Монгол гутал мутал ер нь тэгээд малчдад хэрэгтэй юмын авч өгдөг байсан. Манай суманд тийм юм маш их хийгддэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Малчдаа их урамшуулдаг тийм байсан ш дээ. Намайг багш болоод ирсний дараа тийм юм зөндөө л болж байсан. Зохион байгуулалтынх нь ажилд оролцоод бид нар бол гүйж харайж л явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Үйлчлээд бариад...
Буяндэлгэр -
Гутал хувцас юу өгч болох уу? Дээлийн өнгө энэ тэрийг өгөх үү?
Нармандах -
Дээлийн өнгөнөөс өгсүүлээд Монгол гутал өгнө. Дээр үед чинь ховор байсан 45-ын гутал өгдөг байсан.
Буяндэлгэр -
Тэр чинь их ховор байсан ш дээ.
Нармандах -
Ховор байсан.
Буяндэлгэр -
Оросод үйлдвэрлэсэн. Тэр чинь гоё гутал ш дээ.
Нармандах -
Оймс нь түрийтэй гутал гээд байсан санагдаж байна.
Буяндэлгэр -
Оймс нь түрийтэй гутал гэж юугаа хэлж байна?
Нармандах -
Оймс нь түрийтэй гутал гээд цахилгаантай ч байсан. Цахилгаангүй ч байсан. Яг эндээ булчин барьчихдаг гутал байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа тийм.
Нармандах -
Тэгээд лак нь гутал ч гардаг байсан. Яг тухайн тухайн үеийнх нь хамгийн гоё ховор нандин зүйлийг л нэгдэл бэлдэж худалдаа бэлтгэл ангиараа татуулж...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгж өгч малчдаа аягүй их урамшуулж ажил төрлийн дүгнэж тэгж байсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай сум чинь маш олон хүн амтай.
Буяндэлгэр -
Хэд байсан юм?
Нармандах -
Маш их малтай. Тэр үеийг би хэлж мэдэхгүй байна. Одоо гэхэд манайх чинь 6000-гаад хүн амтай ш дээ.
Буяндэлгэр -
Сумын төв дээр 6000 хүн байна уу? Ер нь нийтдээ...
Нармандах -
Манай сумын нутаг дэвсгэр дээр. 2500 гаруй өрх айлтай сум шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Мал аж ахуйн 5 багтай.
Буяндэлгэр -
Мал одоо хэд байна?
Нармандах -
Манайх чинь 100 мянга гарчихсан ш дээ.
Буяндэлгэр -
За? Нэгдлийн нэр ямар нэгдэл байсан юм?
Нармандах -
“Бадрал” гэдэг нэртэй нэгдэл байсан.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Манайх чинь сарлаг ихтэй. Үхрээрээ улсад түрүүлнэ шүү дээ. Түрүүлж ч байлаа. Хоёрдугаар байранд ч орж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ер нь эхний 3 байрт орж байсан шүү.
Буяндэлгэр -
“Бадрал” нэгдэл хичнээн малтай байсныг санаж байна уу?
Нармандах -
Оо санахгүй.
Буяндэлгэр -
Санахгүй байна уу? Тэр чинь жаахан байсан. Сайн мэдэхгүй байгаа байх. Одоо бол 100 гаруй мянган толгой малтай байна уу?
Нармандах -
Одоогийн малыг сумын засаг дарга маргаас асуувал хэлэх байх.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үед чинь соёлын довтолгоо гээд явдаг байсан ш дээ. Санаж байна уу? Та?
Нармандах -
Соёлын довтолгоо бол би нэг их сайн мэдэхгүй.
Буяндэлгэр -
Мэдэхгүй юу? Нэгдэлжих хөдөлгөөнийг санаж байна уу? Сонссон барьсан. Аав чинь багийн дарга байсан юм чинь. Тэр талаар сонссон мэдсэн дуулсан юм байна уу?
Нармандах -
Тэр үеийг мэдэхгүй. Манайх тэр үед хотод байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд намайг 1-р ангид орсон жил нүүж ирсэн. Тэр үед жинхэнэ хөлөө олчихсон.
Буяндэлгэр -
Олчихсон. Аа ха.
Нармандах -
Яг ажиллаж байсан үе юм чинь.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нармандах -
Манай аав ирээд янз бүрийн ажил хийж байсан. Манай аав тэр үед сумын дарга гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сумын дарга ч хийж байсан. Сумын захиргааны орлогч дарга ч хийж байсан. Энэ худалдаа бэлтгэлийн ангийн дарга ч хийж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хариуцлагатай ажил хашиж явсан хүн л дээ. Хамгийн сүүлд нь Бэлх гээд энэ бригадын даргыг 4-р бригадын даргыг хийдэг байсан. 4-р бригадын даргыг хийж байгаад ...
Буяндэлгэр -
Малын бригад уу? Барилгын юуных уу?
Нармандах -
Мал аж ахуйн бригад байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бусад сумын төвдөө яахав барилгын салаа, бригад бол байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Мал аж ахуйн бригад багийн бригадын дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан. Манай аав чинь анх тэгэхэд бол би гараа ч үгүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
10 хэдхэн настай эвлэлийн үүрийн дарга болоод ...
Буяндэлгэр -
Хө за?
Нармандах -
Тэгээд эвлэлийн үүрийн дарга болоод байж байхад нь Тариатын лам нарын нөгөө эсэргүү бослого хөдөлгөөн гараад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэрнээс дайжиж ирсэн улсууд манай суманд ирээд тэгээд манай аавыг баригдаад дуудагдаж тэр үед сумын нэг хариуцлагатан байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. 10 хэдтэй эвлэлийн үүрийн дарга байсан гэдэг чинь ...
Нармандах -
Тэгээд цоо шинэ хромон гутал өмсчихсөн байсан чинь тэрнийх нь түрийг тас татаад авч байсан гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ярьж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд арай алуулчихаагүй нэг үлдэж байсан гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Том дарга нар марга нар нь л учир байдлын хэлж авч үлдэж байсан байх л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм юм ярьдаг л байлаа. Манай аав.
Буяндэлгэр -
Тэр хувьсгалын эсэргүүний тухай юу ярьж байх юм? Хөөрхий амьтан. Яаж тэр чинь бараг л цааш нь харуулчих гээд байсан ш дээ. Тэр үед чинь баригдсан хүн болгоныг?
Нармандах -
Тэгээд тэр яахав Тариатын хүрээний лам нар ирээд манай энд том лам нар байгаа ш дээ. Тэгээд тэр дотор л манай аавын ах дүүгийн том лам хүн байж байгаад л тэр нь л гуйсан байх даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд нэг юм амьд үлдэж байсан гэсэн. Бууны ам долоолгуулаад л амьд үлдээж байсан гээд тэгдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд наагуур нь явган тийм эсэргүүнүүд зөндөө байдаг байсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр хүний өмсөж байгаа гутлыг чинь тайлж аваад тэгээд түрийг нь тас татаж аваад л яаж байгаа юм?
Буяндэлгэр -
/Инээв/
Нармандах -
Тэгсэн гээд л ярьдаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Анхны л энэ сумын эвлэлийн үүрийг байгуулагдаж байхад нь дарга нь байсан юм шиг байгаа юм. 10 хэдэн настай хүүхэд тэгээд юу байхав дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Яахав бас бичиг үсэг тайлагдсан л байсан байх л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм болоод л тийм ажил хийж байсан байх.
Буяндэлгэр -
Яаж бичиг үсэг сурсан гэнэ? Тэрийгээ ярьж байсан уу?
Нармандах -
Тэр бичиг үсэгтэй улсууд чинь бас нэг бичиг үсгийн багш гээд нэг хэдэн хүнд бичиг мичиг заагаад тэгсэн хүмүүс байдаг юм байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай аав дээр бас манай багш гэж ирээд бичиг заалгаж байсан хүмүүс нь орж ирж бариад л тэгдэг л байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Аа нөгөө шинэ үсэг гарахад шинэ үсэг заасан хэрэг үү?
Нармандах -
Тийм. Зааж өгч байсан л байна л даа. Өөрөөс нь өчнөөн ах хүн Бямбын Ренчин гуай гээд одоо хүүхдүүд нь сайхан ажиллаад амьдраад явцгааж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр хүн хүртэл бүүр хойно нь тийм хүмүүс чинь аягүй ерөөсөө хөгширсөн хойноо ч гэсэн тэгээд аягүй хүндэлж тэгж явдаг юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Байсан байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай бичиг үсгийн багш байгаа юм. Миний гээд л тэгээд л манайд орж ирээд ярьж байсан санагдаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Өөрөө болбол мундаг тийм шашны номтой хүн байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр үед чинь нуугдмал байсан болохоор бид нарт мэдэгддэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай аав бол шинэ үсгийн л заасан юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд тэр хүний хүүхэд нь яагаад би тийм шашны номтой мундаг хүн байсан юм болоо? гэж байгаа юм гэхээр тэр хүний хүүхэд нь манай энэ сумын Пунцаг Чойнхорлон хийдийн хамба лам.
Буяндэлгэр -
Аа ха. Хэн гэж хүн бэ?
Нармандах -
Шагдарсүмбэрэл гэдэг хүн байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Одоо байгаа юу?
Нармандах -
Байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Шагдар хэн гэнээ?
Нармандах -
Шагдарсүмбэрэл гэдэг юм. Наад хүн чинь их юм ярьж өгнө дөө. Танд.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Надаас хамагүй илүү ярина. Наад хүн чинь түүх мүүх....
Буяндэлгэр -
Сайн мэдэх үү? Хэдий насны хүн байна?
Нармандах -
Судалдаг хүн байгаа юм.
Буяндэлгэр -
Хэдий насны хүн байна?
Нармандах -
За одоо 60 дөхөж байгаа байхаа.
Буяндэлгэр -
Аа ха. Дамдинсүрэн гээд нэг хүн байгаа гэсэн тиймээ? Дамдинсүрэн гэсэн байхаа?
Нармандах -
Настай хүн үү?
Буяндэлгэр -
Тийм.
Нармандах -
Сумын төвд байгаа.
Буяндэлгэр -
Энэ нутгийн уугуул хүн бас....
Нармандах -
Оо уугуул хүн.
Буяндэлгэр -
Би нэгдэлжих хөдөлгөөний талаар юм яриулъя гэж бодоод байгаа юм.
Нармандах -
Тэр хүмүүс л ярих байлгүй дээ. Жинхэнэ малчин хүмүүс ярина даа. Дамдинсүрэн ах ярилгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хөдөө багуудаар байгаа малчин хүмүүс нэгдэлжих хөдөлгөөнийх ярих байлгүй дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
60 гарчихсан. 70 дөхөж байгаа хүмүүс сайн ярих байх.
Буяндэлгэр -
Өмч хувьчлал явахад өөрөө яг энд байсан биз дээ?
Нармандах -
Оо байсан.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Өмч хувьчлал болоход яахав дээ хурлаа хийцгээгээд малчдад малаа хувааж өгөөд тэгээд хувьчилсан ш дээ. Тэгэхэд би сургуулийн захирал байсан.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Багш нар ямар ч юугүй хоцорч байсан.
Буяндэлгэр -
Зарим сум сангийн аж ахуй чинь сумын төвийхөө эмч багш нарт мал өгсөн юм байна лээ ш дээ. Танай сумынхан өгөөгүй юу?
Нармандах -
Манай суманд нэг их өгөгдөөгүй дээ. Малчдад. Бригад бригадаар нь хурлаа хийгээд өөрсдөө яаж хувьчлах уу? гэдгээ шийдээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд өгцгөөгөөд байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг айл дундажаар....
Нармандах -
Түүнийг би мэдэхгүй.
Буяндэлгэр -
Мэдэхгүй юу? Танай сургууль чинь одоо.
Нармандах -
Тэр үеийг сайн хэлэх хүн бол Бямбасүрэн гээд сумын анхны засаг дарга гэж гарч ирэхэд засаг дарга хийж байсан хүн...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Нэгдэл тарах үе ш дээ. Бараг холбоотой доо. Нэгдэл тараад хоршоолол үүссэн тухай наад хүн чинь сайн ярина.
Буяндэлгэр -
Өмч хувьчлалын талаар энэ ярьчих юм байна. Тиймээ?
Нармандах -
Оо хэлчихнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Өмч хувьчлалын үед яг энд байсан байхаа. Байгаагүй ч гэсэн манай аймгийн хөдөө аж ахуйн газарт ажиллаж байсан. Маш их юм хэлнэ дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Бямбасүрэн үү?
Нармандах -
Тийм. Маш сайхан юм ярьж өгөх байх гэж бодож байна.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үед социализмын үед ч гэсэн сургууль 900-гаад хүүхэдтэй байсан уу?
Нармандах -
1000 ч гарч байсан үе байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манайд Чулуут сумын хүүхдүүд ирж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай сургууль чинь 1985 онд 10 жилийн дунд сургууль болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд Чулуут сумын хүүхдүүд ирж сурдаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Чулуут сум 10 жилгүй юмуу?
Нармандах -
10 жилгүй байсан. Тэгээд тэр үедээ 1000 хүрч байсан шүү. 90-ээд оны үед өмч хувьчлал, мал хувьчлалтай холбоотой асар их хүүхдүүд завсардаж гараад 600-гаад хүүхэдтэй. 600 ч хүрэхгүй хүүхэдтэй байлаа.
Буяндэлгэр -
Тэр бол хэдэн он байв?
Нармандах -
90 оны үед.
Буяндэлгэр -
90 оны үед малчид хүүхдээ сургуульд явуулахгүй авч гарсан уу?
Нармандах -
Маш их завсардуулсан ш дээ. Яагаад гэхээр мал хувьчлал болж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хүүхдүүд дээрээ өрх таслаад ялангуяа эрэгтэй хүүхдүүд маш их гарсан шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нармандах -
Жинхэнэ сургууль завсардалт тэр үед л гарсан.
Буяндэлгэр -
Аа аа.
Нармандах -
Түүнээс өмнө сургууль завсардуулдаггүй байлаа шүү дээ. Суруулиас гаргадаггүй байлаа шүү дээ. Сургадаг байсан. Тэр үед л завсардалт үүссэн.
Буяндэлгэр -
Нармандах -
Түүнээс хойш одоо бол эргээд иргэд ойлголт бол маш эерэг болсон байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хүүхдээ боловсролтой болгохгүй бол болохгүй гэдгийг мэдсэн байна. Тийм учраас эргээд хүүхдүүдээ сургууль суулгаж байгаа. Тэр байтугай цэцэрлэгт хүүхдээ өгөхөөр малчид орж ирж байна ш дээ. Малчид сумын төвд.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Одоо манайх 900-гаад хүүхэдтэй байна. 860 гаруй хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Хэдэн ээлж вэ? 860 гэдэг чинь олон байна шүү.
Нармандах -
28, 29 нь бүлэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хичээллэж байна. Тэгээд яахав бага анги нь саяын миний өрөө байгаа тэр урд руу хоёр сменээр хичээллэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Өргөтгөл гээд 400 хүүхдийн суудалтай хичээлийн байр байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
2 давхар. Хажуугийнх нь тэрэнд дунд ахлах ангиуд нь нэг ээлжинд хичээллэж байна.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг ангид одоо хэдэн хүүхэд байх вэ?
Нармандах -
Анги дүүргэлтээрээ л 30-аас доошгүй хүүхэд.
Буяндэлгэр -
30-аас доошгүй хүүхэд үү?
Нармандах -
Ахлах ангид бол 25 мав байж болж байгаа. 10, 11-р ангидаа. Түүнээс бусад ангиуд бол тэгээд 30-аас доошгүй.
Буяндэлгэр -
Одоо харьцангуйгаар ямар байна? Өөрөө бол насаараа бас ажиллаж байсан. Хэдэн оноос эхэлж захирал хийв? Та.
Нармандах -
За би ч олон жил хийсэн шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
90 онд захирал болоод тэгээд ер нь тэрнээс хойш бараг л захирал хийсэн дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
2004 оноос 8 он хүртэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаад л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд энэ 9 оны 1 сарын 15-аас захирал болоод ажиллаж байна.
Буяндэлгэр -
Аа ха. Хэцүү юу? Захирлын ажил?
Нармандах -
Оо яахав хүнд үедээ хүнд.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгэхдээ хүүхдийн төлөө байгууллага гоё ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Дотуур байртай юу?
Нармандах -
Хүнд юман бол одоо энэ халаалт халаалтын асуудал байх юм даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ялангуяа хөдөөгийн сургуулиудад бол хамгийн бэрхшээлтэй хүндрэлтэй юм бол энэ халаалт байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай сум чинь нөгөө цэвдэгтэй тэгээд маш их хүйтэн сэрүүн газар ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм учраас өвлийн улиралдаа болбол их даарч хөрнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Нөгөө цэвдэгтэй болохоороо энэ барилгууд нь ингээд суулттай.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ан цав гарна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд шалнаасаа хүйрэгдэнэ. Хана туурганаасаа ч одоо дулаан алдагдал байна. Цонх монхноосоо ч дулаан алдагдал гарна. Тийм учраас тэр их хүйтэн сэрүүн байдал нөхцөлд хичээллэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хамгийн бэрхшээлтэй асуудал бол хөдөөний сургуульд тэр л байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Байрны хүүхэд мүүхэд байрны хүүхдийн хоол бага ангийн хүүхдийн үдийн хоол цайны асуудал бол зүгээрээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэрийг бол сайн түвшинд аваад яваад байж болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр бол нэг их бэрхшээл яахав зүгээр гал тогооны тоног төхөөрөмж дутагдал юмнууд бол байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр бол засагдаад байж болохоор хамгийн хэцүү нь энэ халаалт дулааны асуудал байгаа юм. Хүүхдүүд багш нар их даарна. Мэдээж тэр даараад сууж байгаа хүүхдүүд чинь бол сургалтын чанар байдалд бас сөрөг нөлөөлөл байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Байна ш дээ. Ханиад томуу хүрнэ. Биеийн эрүүл мэндийн байдал ...
Нармандах -
Хамгийн их сэтгэл зовоож байгаа. Хамгийн их хөөцөлдөж байгаа асуудал бол дулааны асуудал байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манайх чинь уурын зуухтай. Халаалттай л даа. Уурын халаалттай.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд өмнөх жил чинь уурын зуухны тогоо могоо бүр ингээд олон жил болоод 7, 8 жил болж байгаа. Хятадын тэр Энержи гээд байгаа нь бол бүүр өчнөөн олон цоороод сорогдоод нөгөө галд галдаа сорогдоод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Цоороод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд их хэцүү байсан. Тэгээд одоо галлагаа эхлээгүй байгаа. Халаалт өгөөгүй байгаа нь уурын зуухныхаа тогоонуудыг яндангийн тэгээд тэр моторноосоо бас тэр багаж төхөөрөмжүүдийн боловсрол соёлынхоо газраар хөрөнгийн шийдүүлээд хийлгэх гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Ирсэн үү? Ирээгүй байгаа юу?
Нармандах -
Одоо 8-нд ирнэ гэсэн.
Буяндэлгэр -
Хотоос ирэх үү? Тиймээ?
Нармандах -
Үгүй ээ. Аймгийн төвөөс.
Буяндэлгэр -
Аймгийн төвөөс ирэх үү? Аа ха.
Нармандах -
Бас Өгийнуурын гэсэн байхаа нэг сургуульд дээр уурын зуухны засвар хийж байгаад одоо манайх руу шилжээд 8-нд ирэх гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд одоо тэрийгээ хийлгэж аваад л тэгээд асар холоос нүүрс татна. Хамаг сургуулийн зардал хөрөнгө бол энэ уур халаалтанд л явж байгаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нармандах -
Тэгсэн хэрнээсээ тийм сайхан тавтай дулаан болгож чадахгүй л байгаа. Хамгийн хэцүү нь манай 80 хүүхдийн дотуур байр гээд энэ хоёр давхар байр та анзаарсан уу? Энэ баруун талд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд тэр хоёр хичээлийн байр энэ гурван том объектыг тэр уурын зуух гэж хуучин нэгдлийн уурын зуух байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Шинэ сургуулиасаа бүр урагшаа байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэрийг ашиглаж одоо 2003 онд байна уу? Тэр уурын халаалтыг сэргээсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Нэгдэл тараад уурын зуух нь ажиллахаа болиод манай тэр 400 хүүхдийн өргөтгөл гээд байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бүүр ёстой халаалтгүйгээсээ болоод хичээллэхгүй ашиглагдахгүй тэгээд дээвэр нь хавтгай байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд хавтгай оройтой байсан чинь тэр дээврээс нь дусаал асгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд нөгөө барилгын чинь хана туурга нь бүр ингээд мөөгөнцөр хаг өвс мөвс ургаад хөгцрөөд нуралт бараг ингээд үүсээд блокон барилга мөртлөөсөө ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд 2003 онд байхаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Манай аймгийн төвд байгаа Илч компаний захирал Өсөхбаяр гэдэг хүний компани нь хийсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Засвар хийгээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд энэ хоёр барилгыг маань 80 хүүхдийнх нь дотуур байр ч гэсэн тийм хавтгай оройтой байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд энэ хоёр байрыг маань бас шувуун нуруутай болгоод ...
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь нөгөө ус тогтохгүй доошоогоо урсаад ...
Нармандах -
Тэгээд дээвэртэй болгоод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд дусаал гэдэг юмнаасаа ачааллаас гараад тэгээд энэ 400 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн маань бас юутай болгож өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ашиглалтанд оруулж өгсөн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд энэ уурын халаалт нэгдлийн түрүүн ярьдаг уурын зуухнаас бас юу авсан л даа. Татаад ашиглаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд холболт хийсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд хамгийн бэрхшээлтэй нь холоос холболт нь явж байгаа учраас шугамын алдагдал асар их байдаг. Тэр нь бас халаалтанд нь маш их нөлөөлж байгаа. Хүчин зүйл байгаад байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Саяхан манайхаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Эрүүл Мэндийн Сайд Ламбаа гуай манай нутгийн хүн л дээ.
Буяндэлгэр -
Өө за?
Нармандах -
Тэгээд Ламбаа сайдад санал хүсэлтээ тавьж тавьж явуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
10 оны улсын хөрөнгө төсөвтөө улсын төсөвт суулгуулж өгвөл манай энэ шугамын засварыг хийлгэж аятай тухтай нөхцөлд ажиллах энэ боломжийг олгож өгөөрөй л гэсэн. Тэгээд маш их анхааралдаа аваад явсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд одоо гишүүндээ найдаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Засварыг маань хийлгээд өгөх байхаа. Тэгвэл бас сурагч багш нар маань нэг аятай, дулаан сайхан нөхцөлд ажиллаж болохоор байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Дулааны асуудал шийдэгдчихвэл манай сургууль бас материаллаг баазын хувьд гайгуу байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Гайгуу юу? Аа ха.
Нармандах -
Байр, майр дотуур тохижилт соёлжилт ер нь бол гайгуу ш дээ. Манай багш нар бол үнэхээрийн хөдөлмөрлөж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм. Сургуулиа хөгжүүлж чадаж байгаа гэж би бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хичнээн хүйтэн сэрүүн байлаа ч гэсэн тэгээд маш сайн хөдөлмөрлөж байгаа. Ер нь бас их чадварлаг тийм хамт олон.
Буяндэлгэр -
Аа ха. Багш нар дутагдаж байна уу? Гайгуу юу?
Нармандах -
Мэргэжлийн багшаар манай сургууль 100% хангагдсан.
Буяндэлгэр -
Хангагдсан уу?
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Оо за. Дотуур байр чинь тэгвэл 80 хүүхэд гэдэг чинь 8, 900 хүүхэд гэдэг чинь 80-хан хүрэлцэхгүй юу? Дотуур байр?
Нармандах -
Яахав одоо хүчин чадлаараа авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд энэ жил бол манайх 100 хүргээд авч байна. Авах гэж байгаа. Гэрээ мэрээгээ хийгээд ингээд байж байна.
Буяндэлгэр -
Нэг өрөөнд бол хэдэн хүүхэд байх вэ?
Нармандах -
Уг нь 80 хүүхдийнхээр бол дөрвөөрөө, зургаагаараа байх өрөөнүүд байгаа л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд одоо бол бид нар яахав 100 хүүхэд авах 100 гарах ч юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Хүүхдүүдээ авахдаа бол нэг айлын эгч дүүг бол өвөр түрийнд нь оруулах ч юмуу? Тийм байдлаар л одоо авна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Социализмын үед чинь бас дотуур байр гэж тэрний суурин дээр л танайх яаж байгаа биз дээ.
Нармандах -
Оо тэр дотуур байр бол 80 хүүхдийн дотуур байр ажиллаж байна.
Буяндэлгэр -
Тэр л ажиллаж байгаа биз дээ? Тиймээ? Тэр үед чинь бол хангамж нэгдлээс бүх юм хангачихна биз дээ?
Нармандах -
Тэгдэг байсан. Ерөөсөө л энэ сургууль бол төрийн байгууллага болохоороо ...
Буяндэлгэр -
Төсвийн хөрөнгөөр л явж байна уу? Тиймээ?
Нармандах -
Одоо тэгээд бүх юугийн хоол ундных нь зардлыг төр хариуцаж байна.
Буяндэлгэр -
Төр хариуцаж байна уу? Нэг хүүхэд хэд гэж тооцох вэ?
Нармандах -
Засгийн газраас жил болгон норматив зардал тогтоож өгдөг юм.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Нэг хүүхдийнхийг 130 мянга ч байдаг юмуу? Тиймээ? Тэгээд түүгээрээ үржүүлээд л авна.
Буяндэлгэр -
Аа ха. 130 мянга гэдэг чинь жилээр тооцож байна уу? Сараар тооцож байна уу?
Нармандах -
Нэг хүүхдийн жилийн зардал.
Буяндэлгэр -
130 мянга гэж байна уу? Тиймээ?
Нармандах -
130 мянга ч гэдэг юмуу? Ойролцоогоор янз бүрээр л тогтооно ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Улс орны эдийн засагтайгаа холбоотойгоор.
Буяндэлгэр -
Аа ха. Энэ жил бол хэдээр тогтоов?
Нармандах -
Энэ жил одоо 10 оны төсвөөр бол яг засгийн газрын тогтоол шинэчлэгдэж гараагүй байна.
Буяндэлгэр -
Би 2009 оныг ярьж байгаа юм? 2009 оны юу хэд гэж тогтоогдсон?
Нармандах -
Тэр нь 100 хэд юм болоо? Би яг төсөв төлөвлөгөөгөө авчихсан хойно нь орсон болохоор яг хүүхдийнх нь норматив хэд байсан юм болоо? Тоо хэлж чадахгүй байнаа.
Буяндэлгэр -
Аа ха. Өглөө бол хүүхэд юу идэж уух вэ? Өглөө бол жишээлэх юм бол?
Нармандах -
Өглөө чинь сайхан талх чихэртэй, вареньтай зарим үед гурилан тос тавиад чиг л өгнө ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Өглөө бол тийм л хоол өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Өдөр нь нэг 2 хоол өгнө. Оройн нэг 2-р хоол голдуу өгнө.
Буяндэлгэр -
Өдөр бол юу өгөх вэ? 1-р хоол ...
Нармандах -
За юугаараа болж байгаа юмаа. Заримдаа ч одоо 1-р хоол, 2-р хоол өгөөд байх боломжгүй. Тэр чинь ерөөсөө ингээд хуваагаад үзэхээр нэг хүүхдэд нэг 860 төгрөг л байх шиг байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Бага байна шүү.
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Хүнсний юу нэмэгдсэн үед бол ...
Нармандах -
Эргэж харахаар юмнууд болбол яг тэр заачихсан нормативд нь бол эргэж харахаар юмнууд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
11-р ангийн эрэгтэй хүүхэд 5-р ангийн эрэгтэй хүүхэд хоёр бол шал өөр шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгэхэд тийм ижил юугаар л юу яана л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Нормтой л явна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
5-р ангийн эмэгтэй хүүхэд 11-р ангийн эрэгтэй хүүхэд байдаг ч юмуу?
Буяндэлгэр -
Идэх юм бараг адилхан байх уу?
Нармандах -
Адилхан харин нормтой явж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгэхдээ яахав бид нар бол аль болохоор түүнд баригдахгүйгээр өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглаад л аль болохоор хүүхдүүдээ ...
Буяндэлгэр -
Нэгдлийн үед чинь бол хангамж нь одоогийнхоос арай илүү байсан уу? Үгүй юу? Би бол илүү байсан байх гэж бодоод байгаа юм?
Нармандах -
Нэгдлийн үед яахав дээ. Тэгээд мал салынхаа мах сахыг төхөөрөөд ...
Буяндэлгэр -
Нөөц бололцоогоо ...
Нармандах -
Гэхдээ бол нэгдлээр нь төлүүлдэггүй байсан ш дээ. Тэр үед чинь адилхан улсын төсвөөр ...
Буяндэлгэр -
Улсын төсвөөр явдаг байсан уу?
Нармандах -
Сургуулиуд ...
Буяндэлгэр -
Гэхдээ арай илүү байсан байх?
Нармандах -
Нэг их илүүрээд байсан юм байхгүй ээ.
Буяндэлгэр -
Байхгүй юу?
Нармандах -
Нэгдлээс болбол зүгээр юунд өгөөд байх юм байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Байхгүй юу?
Нармандах -
Сургуулийнхаа төсөв хөрөнгөнд л яана ш дээ.
Буяндэлгэр -
Нөөц бололцоогоо ашиглаад сургуулийнхаа ...
Нармандах -
Гэхдээ яахав зүгээр малаа хямд үнээр өгөх барих тийм юмнууд бол байлгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха. Тариат бол социализмын үед дотуур байрны юу бол их л сайн байсан юм байна лээ. Би хүмүүсээс ярилцлага авсан л даа. Нөөц бололцоогоо их сайн ашиглаж байсан юм байна лээ. Мэдээж хэрэг улсын төсөв тэнд суучихсан байгаа. Тэгээд нэгдэл нь бас их харж үзэж байсан тийм тал их байх юм байна лээ. Тэрийг би сонирхоод байхгүй юу. Яаж байсан юм болоо гээд.
Нармандах -
За нэг тийм байна даа.
Буяндэлгэр -
Багш нарын цалин хөлс ямар байна?
Нармандах -
Хамгийн олон жил 25-аас дээш ажилласан багш бол 269 мянган төгрөгний цалинтай байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Үндсэн цалин ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
За тэгээд хамгийн эхний жилдээ ажиллаж байгаа 1-ээс 5 жил хүртэл ажиллаж байгаа багш нар бол 229 мянган төгрөгний цалинтай байна даа. Үндсэн цалин.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд дээр нь бас ердийн орлоготой нэмэгдэл гээд багш нарт гэхэд үндсэн цалингийнх нь 10%-иар нэмэгдэл өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд бас сайдын тушаалтай багш нар тэгээд анги удирдсаны нэмэгдэл, кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс гээд авдаг л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг үеэ бодвол гайгуу болж тиймээ?
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Нэг үеэ бодвол гайгуу болж. Нэг үе чинь багш нарын цалин хөлс их тааруу байсан ш дээ. Тиймээ?
Нармандах -
За яахав тэгээд тухайн тухайн үедээ зохицоод л явсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тухайн үеийнхээ мөнгөний ханш тэр болгонтой тааруулж тохируулаад л засгийн газар тогтоолоо гаргаад л сүлжээгээ өөрчлөөд л ингээд яваад байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Танайх хичнээн багш нартай вэ?
Нармандах -
Манайх одоо 41 багштай байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Дээр нь сургалтын 2 менежер ажиллаж байна. Нийгмийн ажилтан. Захирал нь ороод ингээд 45 хүн байна. Нийт ажиллагсад бол манай сургуульд 75 хүн ажиллаж байна.
Буяндэлгэр -
Хүрэлцэж байна уу? Тэгээд?
Нармандах -
Үгүй төсөвтөө захирагдана ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Төсөвтөө захирагдаад ингээд ажиллаж байна. Уг нь үйлчилгээний чанар норматив юугаар нь хөөх юм бол өшөө олон хүн ажиллуулах шаардлага бол хэрэгцээ байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгэхдээ нөгөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэгчээр төсөв хөрөнгөндөө тааруулаад ингээд ажиллаад л байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Давхар, давхар үүрэг хүлээнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид нар чинь.
Буяндэлгэр -
Ямар үүрэг хүлээх вэ?
Нармандах -
Энэ Цэвэлдорж гэхэд слесарь, цахилгаанчны ажлыг хавсраад хийгээд явж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Их сонин юмаа.
Нармандах -
Одоо үдийн хоол өгч байгаа л даа. Манайх.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Сургууль нь хариуцаад 500 хүүхдийн үдийн хоол дээр нь 100 хүүхдийн байрны дотуур байрны хүүхдийн хоол ингээд өдөрт 600 гаруй хүүхэд хооллож байхад л 2 тогооч л өдөрт ажиллаж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
4 тогоочтой. Ээлжлээд өдөр өдрөөрөө ажиллаад 2 тогооч юу байх вэ? Нэг тогооч, нэг бэлтгэгчтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Ажиллаж байна. Үнэхээрийн ачаалал тогооч нар дээр асар их.
Буяндэлгэр -
Их байна. Их байна. Үдийн цайг чинь үдийн хоол болгочихоод юу яагаад байна уу? Хоол өгч байна уу? ...
Нармандах -
Одоо манайх халуун хоол өгч байна.
Буяндэлгэр -
Оо за. Тэр чинь хэдээс хэддүгээр анги билээ?
Нармандах -
Ерөөсөө бага ангиуд 1-ээс 5-р ангиуд.
Буяндэлгэр -
Үдийн хоол өгч байна уу? Тиймээ?
Нармандах -
Үдийн хоол.
Буяндэлгэр -
Тэр бас ачаалал шүү.
Нармандах -
5 өдөр бид нар халуун хоол өгч байна. Гэхдээ 2 өдөр нь цагаан хоол.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Цагаан хоол нь болохоор сүүтэй будаа ч юмуу? Аарц, сүүтэй аарц ч юмуу? Зүгээр аарц ч юмуу? Гурил нь дуусангуут янз бүрийн ногоотой хуушуур муушуур ч юмуу? Янз бүрийн юм л цагаан хоол болгож өгч байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Болно ш дээ. Цагаан хоолны муу юм гэж байхгүй ш дээ. Харин сайн ш дээ.
Нармандах -
Бусад өдөр нь 3 өдөр нь бол махан хоол өгч байна.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь хүүхдүүд их дуртай жийрэг болж байгаа биз дээ?
Нармандах -
Оо дуртай байлгүй яахав.
Буяндэлгэр -
Тийм. Хөөрхий амьдралын ер нь ...
Нармандах -
Зарим айлуудын хүүхдүүдэд үнэхээр хэрэг болж байна ш дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Тэр чинь.
Нармандах -
Тэгээд ерөөсөө эхэнд нь авсан бага ангийнхаа хүүхдүүдийн жин өндрийг хэмжээд авчихаад улирал тутамд өсөлт бууралтын тооцоод явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгэхээр бол үнэхээр жингийн өсөлт нэмэгдэж байна.
Буяндэлгэр -
Нэмэгдэнэ шүү дээ. Өдөрт нэг аяга хоол идчихнэ гэдэг чинь тэр муу бацаануудад их жийрэг болж байгаа ш дээ.
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Аягүй амин дэм болж байгаа.
Нармандах -
Тийм ш дээ. Амьдралын янз бүрийн түвшингийн хүүхдүүд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тийм хүүхдүүдэд маш их жийрэг болж байгаа.
Буяндэлгэр -
Жийрэг болно.
Нармандах -
Хөдөөний нөхцөлд хоол өгсөн нь хамаагүй хэрэгтэй. Яагаад гэхээр малчдын хүүхдүүд зөндөө байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тийм.
Нармандах -
Гэр орноосоо хол байгаа.
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Нармандах -
Айлд сууж байгаа. Эмээ өвөө дээрээ байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Яг төрсөн гэртээ биш хүүхдүүдэд хэрэгтэй ш дээ.
Буяндэлгэр -
Дийлэнх нь тийм байгаа биз дээ?
Нармандах -
Олон хүүхэд тийм ш дээ. Тэр хүүхдүүдэд асар их дэм болж байна шүү дээ. Хэрэгтэй.
Буяндэлгэр -
Ганц хөдөө ч биш. Хотод ч гэсэн ерөөсөө маш их дэм болж байгаа ш дээ.
Нармандах -
Тэгээд хоол ундны хэрэгцээг хангахад хэрэгтэй л зүйл болж байгаа. Өдрийн хоол үнэхээрийн хүүхдэд хэрэгтэй зүйл.
Буяндэлгэр -
Өмч хувьчлалаас өмнө танай суманд бүх зүйл байсан биз дээ. Ахуй үйлчилгээний салбар сум болгонд л социализмын үед байсан юм чинь. Ахуй үйлчилгээний салбар байсан биз дээ?
Нармандах -
Байсан байсан.
Буяндэлгэр -
Эмнэлэг бол одоо байгаа. Тиймээ?
Нармандах -
Бүх л юм байлгүй яахав?
Буяндэлгэр -
Юу юу байлаа?
Нармандах -
Ахуй үйлчилгээндээ оёдол ,эсгүүр бүх юм нь байдаг байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Үсчин зурагчин ч байлаа. Нэгдэл чинь өөрөө том айл. Худалдаа бэлтгэл анги гээд том газар байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэгээд яахав төрийн байгууллагууд бол байсан ажиллаж байсан юмнууд нь л байгаад байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Эмнэлэг, соёлын байгууллага, сургууль, цэцэрлэг гээд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. Соёлын төв гээд сум болгонд байгуулдаг байсан. Танай тийм том мундаг урлагийн бригадтай байсан юм чинь клуб улаан булан гэж нэлээд аятайхан юм байсан байх даа.
Нармандах -
Тэгэлгүй яахав. Клуб арай буулгагдаагүй байж л байна. Том клуб байсан.
Буяндэлгэр -
Хувьд очсон уу?
Нармандах -
Хувьд очоогүй ээ. Төрийн байгууллага юм чинь соёлын төв нэртэй. Өмнөх жил 2008 онд ашиглалтанд орсон ш дээ.
Буяндэлгэр -
Засаж янзлаад уу?
Нармандах -
Энэ онд орсон билүү? Шинээр баригдаад ашиглалтланд орсон.
Буяндэлгэр -
Шинээр баригдаад ашиглалтанд орсон уу? Танайх тийм том мундаг урлагийн бригадын уламжлалтай юм чинь одоо зохиогдож болох уу? Мандилин сандилин гитар митар...
Нармандах -
Тэр хувь хүмүүсийнх нь байсан болохоор нэгдсэн тийм хөгжим байхгүй. Ер нь тоглуулъя гэвэл бариад бариад хүрээд ирнэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нармандах -
Тоглодог. Саяхан соёлын төвийнхөө нээлтийг хийхэд хүртэл 3 үеийн тоглолт гээд асар том концерт тоглосон ш дээ.
Буяндэлгэр -
Та ганц шүлэг ч юмуу? Дуу яачихдаа. Тэг л дээ. За шүлгийн хэдэн мөр хэлчих. Эсвэл ганц бадаг дуу дуулчих. Их гоё юм байна ш дээ.
Нармандах -
Монголын яруу найргийн түүхэнд бас од болоод харваад явсан гэж үздэг Чимэдравдангийн Мягмарсүрэн гээд манай унаган нутгийн тэр дотроо миний бас нэг ангийн нөхөр байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бид хоёр нэг багийнх, нэг ангийнх ийм байсан. Тэгээд найзынхаа зохиосон Бодол гээд нэг дуу байдаг.
Буяндэлгэр -
За?
Нармандах -
Тэрнээс нэг ганцхан бадгийг дуулъя даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Эргэж буцахын дэнсэн дээр
Эхийн хэвлийд төрсөн болохоор
Бүүвэй аялсан ээжийдээ
Бүрэлдсэн минь оножээ.
Оножээ, оножээ ээжийгээ
Онож төржээ ээжийдээ би
Бүүвэй аялсан ээжийдээ
Бүрэлдсэн минь оножээ.
Буяндэлгэр -
Гоё дуу байна ш дээ. Гоё дуу байна. Мягмарсүрэн гэж их дуулсан нэр байх юм. Олон Мягмарсүрэнтэй би андуурч байж магадгүй.
Нармандах -
Чимэдравдангийн Мягмарсүрэн гэж Сумын заан, Сумын эмч, Байрны хүүхдүүд эдгээр шүлгээрээ алдаршсан хүн. Дууны үгнүүд нь Бүсгүйн ааль, Хүний хорвоо, Бодол гээд олон дуунуудтай. Бас орчин үеийн сод хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тайлан тоглолт моглолтоо өөд болсноос нь хойш ч гэсэн үр хүүхэд, хань ижил нь ах дүүс нь тайлан тоглолтын хийгээд бөхийн өргөөнд хүртэл тоглолт явуулж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм байхаа их дуулсан юм байна. Их дуулсан юу байна. Тийм хүн байдаг юм. Дахиад нэг дуу дуулчихгүй юмуу? Их гоё дуулдаг юм байна ш дээ. Нэг шүлэг дуудчихаач дээ. Гоё дуулах юмаа.
Нармандах -
Манай Мягмарсүрэн чинь яг тийм амьдралын үнэн дээр сая дууных нь үг ч гэсэн ...
Буяндэлгэр -
Тийм.
Нармандах -
Ер нь шүлэг зохиол нь бол яг амьдрал дээр үндэслэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Яг амьдралыг өнгөтөөр нь хэлсэн тийм л юу байдаг ш дээ. Жишээ нь тэр байрны хүүхдүүд гэж шүлэг байдаг юм.
Буяндэлгэр -
За тэрийг хэл дээ.
Нармандах -
Байрны хүүхдүүд барилдаач
Бас дээр нь уралдаач
Өмссөн хувцас нь салбархай
Өвдөг тохойн шалбархай
Хатуу хөтүү бүхнийг
Хадарч хардаг халтараа гэж ...
Буяндэлгэр -
Гоё хэлсэн байна ш дээ. Яг л тиймээ? Яг л бууж байна ш дээ. Тиймээ? Ноцолдоод нэг тийм аягүй гоё хэлсэн байна ш дээ.
Нармандах -
Яг тэгж өнгөөр нь хэлдэг. Тийм хүн байлаа. За тэгээд манай сумаас чинь бол маш их тийм алдар суутай хүмүүс олон бий шүү дээ. Содон хүмүүс.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал хэн байна?
Нармандах -
Шинжлэх Ухаан Боловсролын салбарт гэхэд Улсын Их Хурлын дарга байсан Төмөр-Очир гуай байна.
Буяндэлгэр -
Аа ха. Төмөр-Очир гуай чинь энэ Өндөр-Улааных юмуу? Тиймээ?
Нармандах -
Өндөр-Улааны хүн ш дээ.
Буяндэлгэр -
Оо за?
Нармандах -
За одоо ингээд Их Хурлын гишүүн Эрүүл Мэндийн Сайд хийгээд явж байгаа хэн байна. Ламбаа гуай байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
За хөдөлмөрийн баатар Намжиг гээд байна.
Буяндэлгэр -
Намжиг гуай Өндөр-Улааных уу?
Нармандах -
Тийм. Намжиг баатарын чинь юу ш дээ. Дуу бий ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Бас нэг гоё дуу байдаг. Хөгжмийн төрийн соёрхолт Намсрайжав гуайн хөгжим Намжиг баатарын үг гээд .
Буяндэлгэр -
Тийм үү? Та санаж байна уу? 4 мөр?
Нармандах -
Оросоо гуай дуулдаг байсан.
Буяндэлгэр -
Дуучин Оросоо гуай юу?
Нармандах -
Тийм.
Буяндэлгэр -
Мэдэхгүй юм байна.
Нармандах -
Тийм дуу байдаг ш дээ. Тэгээд өөр олон хүн байнаа. Малчдаас бол алдар суутай явсан олон улсууд байна. За манай суманд төрсөн манай Эрдэнэт үйлдвэрийн захирал Ганзориг байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Гэх мэтийн Минжүүрдорж гээд бас хөгжмийн зохиолч хүн байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нармандах -
Тэр хүний зохиол одо Чулуут гол энэ тэр гээд сайхан сайхан дуунууд бас байдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Чулуут голоо нэг аялчихаач? Чулуут гол чинь бас их гоё үгтэй байх шүү. Бас сонсож байсан санагдаж байна. Санаанд бол байхгүй байна.
Нармандах -
Юу гэж эхэлдэг билээ? Дундаас нь хамаагүй.
Буяндэлгэр -
Тийм дундаас нь хамаагүй болж байна.
Нармандах -
Сэрүүн хангайнхаа
Мэндийг тээсэн
Сэлэнгэ тийшээгээ
Цэлэлзээд л байна уу? даа.
Чулуутын минь голоо хө.
Сэтгэлийн үгээ
Түмний үрсэд зориулаад
Соёмбот далбаандаа
Залбирч сууна уу? даа.
Миний уран ээжий минь.
Буяндэлгэр -
Гоё дуу байна. Би дуулж байсан юм байна. Энэ их гоё дуу.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.