Dagirdaa


Basic information
Interviewee ID: 990414
Name: Dagirdaa
Parent's name: Chagnaa
Ovog: Bayanzürh
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Chuluut sum, Arhangai aimag
Lives in: Chuluut sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
privatization
herding / livestock
cultural campaigns
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 10-р сарын 7 билүү? Бид Өндөр-Улаан суманд Их тамир суманд ирээд байна. Тариат ороод Өндөр-Улаан ороод одоо Их тамир суманд ирээд байнаа. Таны алдар нэр хэн гэлээ?

Дагирдаа -

Ч.Дагирдаа.

Буяндэлгэр -

Ч.Дагирдаа гэдэг сайхан хүнтэй уулзаад малчин Архангайн Цэцэрлэг хотод хуриманд орчихоод тиймээ?

Дагирдаа -

Буцаж явна.

Буяндэлгэр -

Авгайтайгаа хамт буцаж явж байгаа юм байна. Та бол нэгдэлжих хөдөлгөөнийг нэлээн сайн мэдэх юм шиг байнаа?

Дагирдаа -

Оо мэднэ.

Буяндэлгэр -

Яг нэгдэлжих хөдөлгөөн байна ш дээ. Хэдэн онд эхэлсэн юм бэ? Хэдэн удаа та малаа нийгэмчилсэн бэ?

Дагирдаа -

Манайх нэлээн бөгс рүү орсон юм. Би тэгэхэд бага шигдүү л байсан. Тэгэхдээ 20 арай ч хүрээгүй байсан юмуу даа.

Буяндэлгэр -

Цэрэгт явчихсан байсан уу? Та? Яваагүй байсан уу? Цуварч яръя. Эхлээд хэн гуай ярьчих. Дараа нь та яриарай.

Дагирдаа -

58 онд манайх нэгдэлд орсон.

Буяндэлгэр -

За?

Дагирдаа -

Тэгээд нийгэмчлүүлсэн. Манайх бөгс рүү нэгдэл рүү орсон юмаа.

Буяндэлгэр -

Нэгдэлд орохоосоо өмнө мал ихтэй байсан уу?

Дагирдаа -

Овоо малтай байсан.

Буяндэлгэр -

За хэдэн толгой малтай байв?

Дагирдаа -

За хашаагаар нь хонио туулгаад, 2 азарга адуу лав өгч байсан. Тэгээд үнээ мүнээгээ зэлээр нь өгөөд үхэр бол 5 үхрийн норм, адуу бол 5 адууны норм үлдээгээд тэгээд хуй авч байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Норм тогтоогоод тэгээд авсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Үхэр 12. Адуу 5. 5 адуу чинь 5 морь авч үлдэхээс өөр унагалах гүү мүү авч үлдэх эрх байхгүй. Унах юм байхгүй болчихно ш дээ.

Буяндэлгэр -

За? Гүү үлдээхийг зөвшөөрдөггүй байсан юмуу?

Дагирдаа -

Үлдээж болно л доо. Гэхдээ тавхан адуунд чинь морь голдуу авч үлдэж л хүүхдүүд унахаас ганц хоёр гүү үлдээж л байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Адууны тоог тогтоочихсон.

Буяндэлгэр -

Нэг азарга адуу гэдэг чинь хэдэн адуу байх вэ?

Дагирдаа -

20, 30 л байсан байх.

Буяндэлгэр -

За? Хэдэн удаа нийгэмчилж өгөв?

Дагирдаа -

Манайх чинь хоёр, гурван удаа өгчихсөн үү? дээ. Гурван удаа өгсөн. Хоёр гурван удаа өгсөн шүү.

Буяндэлгэр -

Гурван удаа өгөхөд хэд хэдэн зуун мал байна биз дээ?

Дагирдаа -

Тэгээд үлдсэнд нь норм тогтоогоод хамгийн дээд тал нь 150 толгой мал гэж байсан юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

150 толгой мал чинь 75 юм байна. Тийм тийм. Хангайн бүсэд 75 мал. Нэг айлд. Хоньтой, ямаатай. Тэрэн дотор яахав дээ. 12 үхэр, 5 адуу тэгээд бог.

Буяндэлгэр -

Бас чанга байжээ? Чанга байсан байна.

Дагирдаа -

Би бас агент хийж үзлээ. Хоёр жил агент хийсэн чинь албан хаагчаар бас өгсөн. Албан хаагчийн чинь мал агент чинь албан хаагч гэхээр чинь мал гэх юмгүй болчихдог юм байна.

Буяндэлгэр -

За? Албан хаагчдад хэдэн толгой мал өгч байсан? Хэд байсан. Санаж байна уу?

Дагирдаа -

Хэд байсан юм болоо? Бага байсан. .... Сүүлд 12 толгой мал сал үхэр мүхрээс чинь төл мөл нь ороод илүү гарахаар нөгөөдөхийг чинь бас авдаг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Яг л тогтоосон нормдоо.

Буяндэлгэр -

Тэгэхэд хэцүү байсан уу? Малын авчихсан байсан. Дээр нь хэдэн цөөн тооны бог, бод мал үлдээчихдэг. Амьдрах гэж төвөгтэй байсан уу?

Дагирдаа -

Оо яггүй байсан. Тэгээд яахав тэр үедээ болоод л байсан юм. Юмны үнэ хямдхан сайхан байсан л даа.

Л.Мясардорж -

Одоо тийм бол юугаараа юу хийх вэ? дээ. Тэр үед тамхи 4 төгрөг, 70 кг –ийн гурил ямарч байсан 100 мянган төгрөгтэй дэлгүүрт ороход хэрэгцээний юмаа авчихаад гараад ирдэг байсан.

Буяндэлгэр -

100 мянга гэж үү? 100 төгрөг үү?

Л.Мясардорж -

Одоо бол 100 төгрөгтэй дэлгүүрт ороод юу хийх юм. Яахын ч арга байхгүй. Бохь ч авч чадахгүй. Тийм л байгаа юм чинь. Тэр үедээ юм хямдхан байсан болохоор ...

Буяндэлгэр -

Та хоёр жил агент хийлээ. Агент хийхэд хэцүү байсан уу? Агент юу юу борлуулж юу хийх вэ?

Дагирдаа -

Оо агент яахав. Амьтны түүхий эд авна. Тэгээд яахав дээ. Хоршоонд гарсан бараа марааг худалдана.

Буяндэлгэр -

Ямар, ямар бараа агент нийлүүлж байсан?

Л.Мясардорж -

Бараа бол юм болгон байсан. Бараа, гурил будаа, элсэн саахар, одоо байгаа юм болгон байсан.

Дагирдаа -

Байна л даа.

Л.Мясардорж -

Агентынхаа барааг харин өөрсдөө татаж авдаг байсан.

Дагирдаа -

Гурил мурилыг чинь амьтнаар татуулж авна. Худалдаа бэлтгэлийн анги гэж байсан. Тэнд аваачиж тушаана.

Буяндэлгэр -

Юмаа зарчихаад тэгээд малчдаас арьс ширийн бас авах уу? Тиймээ?

Дагирдаа -

Тэгнэ. Арьс ширийн авна. Худалдаа бэлтгэлийн анги гэж байсан.

Буяндэлгэр -

Морин тэргээр явах уу? Үхэр тэргээр явах уу?

Дагирдаа -

Үхэр тэргээр.

Буяндэлгэр -

Хайнаг хөллөөд явах уу?

Дагирдаа -

Хайнаг хөллөөд явна.

Буяндэлгэр -

Хайнагийн шар хөллөөд?

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Багийн айлуудаар явах уу?

Дагирдаа -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Танай баг чинь хэдэн айлтай юм?

Дагирдаа -

Багийн айл гэхээр багт л ер нь нэг хичнээн айл байна тэрний юмыг л бөөгнүүлж өгч аваачиж өгнө дөө.

Буяндэлгэр -

Хэдэн айл байсан танай багт? Багцаагаар?

Дагирдаа -

100 гаруй өрх байсан юм болов уу? Багийн айлууд уул нь гайгуу л байсан даа. Бичлэг: №030

Буяндэлгэр -

Өмч хувьчлал явлаа. Тиймээ?

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Өмч хувьчлал явахаар зэрэг нэгдлийн гишүүн бүрт зохих хэмжээний мал өгөх ёстой ш дээ. Түүнийг нь та нар аваагүй хэрэг үү?

Дагирдаа -

Яг нэгдэл тарахад уу?

Буяндэлгэр -

Тийм.

Дагирдаа -

Оо авсан авсан.

Мясардорж -

Яг тэгэхэд 18 нас хүрсэн хүүхдүүдэд хоёр хоёр талон өгсөн. Түүнээс өмнөхөд манайх аваагүй.

Буяндэлгэр -

Түүнээс өмнө мал хуваарилаж өгөөгүй юмуу?

Дагирдаа -

Түүнээс өмнө нэгдэл чинь эр сувай малуудыг ядуу малгүй улсуудад малжуулна гээд...

Мясардорж -

Тэгшитгэж тарааж...

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ? Тэгшитгэж тараасан чинь?

Мясардорж -

Тэр чинь хэдэн он билээ? Тэгэхэд манайх өнчин ишиг ч аваагүй.

Буяндэлгэр -

Малтай гээд өгөөгүй юмуу?

Мясардорж -

Тийм малтай гээд өгөөгүй.

Буяндэлгэр -

Тэгэхэд танайх хэдэн толгой малтай байсан юм?

Мясардорж -

Ямар ч гэсэн 30 толгой байсан байх.

Буяндэлгэр -

30 толгой гэдэг чинь хариугүй шүү дээ.

Мясардорж -

Тийм. /Бүгд зэрэгцэж ярив/

Дагирдаа -

Чамд 100 толгой мал өгнө. Чи 100 толгой малыг төллүүл. Чи надад 80 төл өг. 20 төлийн чи ав гэсэн ухагдахууныг 92 онд ...

Мясардорж -

Хувьчлал чинь 90 он.

Дагирдаа -

90 оноос эхэлсэн. Тэгээд нэгдлийн гишүүн биш байсан улсууд нэгдлийн гишүүн болоод гарах юм бол 1 үнээ, 6 хонь, юу юу өгөөд гаргаж байлаа?

Буяндэлгэр -

Малгүй улсуудад тэгж өгсөн юмуу?

Дагирдаа -

Малгүй улс. Нэгдэлд мал маллая, гэрээ түрээсээр мал маллая гэсэн улсуудад өгч байсан. Одоо жишээлбэл би 100 хурагтай хонь авъя. Та нарт 80 хургын өгье. Би өөрөө 20 хургын авъя гэсэн улсуудад өгсөн. Тэр чинь 92 оноос тэгж гарч байсан юм.

Буяндэлгэр -

Гэрээ түрээсээр тэр чинь өмч хувьчлалаас өмнө нэгдэлд гэрээ түрээсээр ажиллаж эхэлсэн юм байна ш дээ?

Дагирдаа -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Нэгдлийн гишүүдээс гадна. Яг өмч хувьчлал хэдэн оноос эхэлсэн юм бэ?

Мясардорж -

90 оноос эхэлсэн. Яг 90 онд тарсан ш дээ.

Дагирдаа -

90 оноос эхлэнгүүт өгөх нь өгөөд өгөхгүй нь өгөхгүй. Авах нь аваад алдах нь алдаад, чи энэ үхрийг ав гэсэн нь аваад, ав гэсэн хүн нь авангуутаа алдангуутаа гонжийн жоо гээд, гүйдэг мал чинь хэцүү алдчихсан хүн байж л байна. Ийм үе таарсан байхгүй юу. Завсрын үе. 92 оноос тарсан.

Буяндэлгэр -

Тийм юм байна. Танайх нэлээд олуулаа ш дээ. Мал олж авч чадсан уу?

Дагирдаа -

Чадсан.

Буяндэлгэр -

Овоо ш дээ.

Дагирдаа -

Авсан. Нэгдэлд ажилладаг байсан болохоор /Бүгд зэрэгцэж ярьсан/

Буяндэлгэр -

Гэрэлт Зам нэгдэл үү?

Дагирдаа -

Би бол авахын хувьд авсан.

Буяндэлгэр -

Сайн байна. Овоо ш дээ. Зарим нь нэгдлийнхээ албан хаагч нарт юм өгөөгүй юм байна лээ ш дээ.

Дагирдаа -

Ажиллаж байгаа хэрнээ юм аваагүй хүмүүс байна ш дээ.

Буяндэлгэр -

Өнчин ишиг ч аваагүй гэсэн гомдолтой улс байх юмаа. Хөөрхий.

Мясардорж -

Байгаа байгаа.

Буяндэлгэр -

Та одоо хэдэн мал авсан бэ? Нэгдлээс? Мал өгсөн үү?

Мясардорж -

Би албан хаагчаар ажиллаж байсан. Тэгэхэд чинь нэг нэг бод өгсөн.

Дагирдаа -

Өгсөн өгсөн. Нэг нэг бод өгсөн.

Буяндэлгэр -

Бага л байна л даа. Та нар баярлаад байх юм. Нэг нэг бод өгсөн гээд. Та бол нэлээд олон хүүхэдтэй. Хүүхдийнхээ тоогоор мал авч чадсан уу?

Мясардорж -

10 хүүхэдтэй.

Буяндэлгэр -

Тийм.

Мясардорж -

Эхнийхээ жил нэг өгөөд, тэгээд сүүлд нь...

Мясардорж -

Нэхэмжилсэн ш дээ.

Мясардорж -

Тэгэхэд харин нөхсөн.

Буяндэлгэр -

Хэдийг өгсөн бэ?

Мясардорж -

Гурав гурвыг өгсөн байх. тав тавыг өгсөн билүү? Одоо мэдэх юм алга. Овоо л юм туугаад ирж байсан юм даг.

Буяндэлгэр -

Та нэгдэлд мал нийгэмчлэхэд хэдэн удаа хичнээн тооны мал өгч байсан бэ? Бод бог нийлээд

Мясардорж -

Намайг ирэх жил хамгийн түрүүний, 54 онд чинь хамгийн ууган гишүүн гээд нийгэмчлээд мал өгчихсөн гээд ярьж байсан. Би хойноос ирээд хачин юм даа. Бас тэгж мал авдаг юм байх даа гэж бодож байсан. Хичнээнийг өгч байсан юм тиймээ? Тэгээд түүнээс чинь хойш 2 жил болсон уу? Хэдэн онд нийгэмчлэл боллоо?

Буяндэлгэр -

59 онд л.

Мясардорж -

Тэгэхэд чинь өгөлгүй яахав.

Буяндэлгэр -

Багцаа байна уу? Таньд. Төчнөөн тооны мал өгч байсан гэсэн.

Мясардорж -

30, 40-өөд адуу, 2 азарга адуу өгч байсан. Үнээ мал үхэр мал, тэгэхэд чинь одоо амын гурван бод л үлдээж байсан.

Буяндэлгэр -

За ?

Мясардорж -

Угаасаа л амын 3 бод л үлдээж байсан. Угаасаа нэгдлийн гишүүдэд тэгж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Тэгээд яахав олон ам бүлтэйд нь гурав гурван бод үлдэж байгаа юм. Цөөхан ам бүлтэй айл тэгээд л манайх чинь угаасаа хүүхэдгүй хоёрхон ам. Хадам аав хүүхэдгүй хоёрхон ам. Ингээд хоёрхон ам бүлтэй болохоор зургаа зургаан мал үлддэг юм байсан. Тийм л байсан. Ах дүү дээрээ ганц нэг мал гаргаж байсан байх. Тэгээд л...

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Тэгээд л угаасаа нийгэмчилчихэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо 2 азарга адуу гэж байгаа юм чинь доод 50, 60 адуу байна биз дээ?

Дагирдаа -

Байлгүй яахав.

Буяндэлгэр -

Хамгийн багаар бодоход тиймээ?

Дагирдаа -

Тийм. Энэ амны нийгэмчилсэн бичгээр яваад үзэхэд манай аав, ээж өвөг эцэг хамгийн их мал өгсөн улс байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха. Багцаагаар тоогийн сонсож байсан уу?

Мясардорж -

Заан Пүрэв гээд байсан юм. Пүрэв надаас гуанзанд за танайх хичнээн мал авав даа?

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Үгүй манайд нэгдлийн гишүүн биш гээд юм олдоогүй ш дээ. Нэг нэг л бод олдсон гэсэн чинь. Хө мөн хачин юмаа. Хамгийн их авах нь танайх л баймаар юм. Танайх л хамгийн их өгч байсан айл гээд тэгдэг юм. Сүүлд артельд оччихсон байсан. Тэгээд албан хаагчаар үзээд, Амын гурван бод гэдгээр манайх чинь хүүхэдгүй. Хоёр ч хүүхэд гараад тогтоогүй. Тэгээд хоёр хүний зургаан бод үлдээд тэгээд нийгэмчлэж байсан. Хашаатай хонио өөрөө нийгэмчлээд эргүүлж хариулаад адуугаа өгөөд л ...

Буяндэлгэр -

Хонь хэд байсан?

Мясардорж -

Манайх багатай байсан. 100 гаруй л байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха. Үнээ хэд байсан?

Мясардорж -

Үнээ олон байлгүй яахав.

Буяндэлгэр -

Багцаагаар хэд байсан?

Мясардорж -

20 гаран үнээ байсан.

Буяндэлгэр -

20 гаран саалийн үнээтэй байсан уу?

Дагирдаа -

Үржил шимтэйгийн сайжруулаад нааш нь явж байсан. Тэгэхэд 4 эвэртэй хонь байсан байх шүү. 4 эвэртэй хонь тиймээ?

Буяндэлгэр -

4 эвэртэй хонь? Ямар сонин юм?

Дагирдаа -

Үржил селекцийн сайжруулаад Говь-Алтай малтай руу хуц ухнаа сайжруулъя гээд ... Манайх бол хүүхэд цөөхөн. Нямсүрэн ах энэ тэр ороход юу билээ? Дарга Нямсүрэн ах гээд.

Буяндэлгэр -

Түрүүчийн яриа үргэлжлээд явж байгаа. Чулуутаас ирсэн малчид хоорондоо ярьж байгаа юм биш үү?

Дагирдаа -

Дээр үеийн малчин хүмүүс одоо үеийн малчин улсууд гэдэг чинь гэхдээ яахав. Тухайн үеийн чанарын ялгаа шал өөр.

Манайх лав 300 мал өгч байсан байх.

Буяндэлгэр -

Бод бог нийлээд тэр үү?

Мясардорж -

Тэгээд илүү гарвал авчихдаг байсан. Угаасаа мал илүү гаргахын арга байхгүй. Гаргахаар л авчихна. Яахав ам нь олон тоотой улсууд бол хэдэн малтай. Цөөхөн амтай улсууд бол ...

Буяндэлгэр -

Өсгөж болохгүй за нэг 10 хонь 10 эм хонь үлдээчихсэн байхад хөөрхий ирэх жил 20 болчихно ш дээ. Тиймээ? Тэгээд тэр илүү гарсныг нь буцаагаад авчихдаг юмуу?

Мясардорж -

Авчихдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Ямар хэцүү юм бэ?

Мясардорж -

Заавал авна тэр чинь. Чанга байсан байгаа биз.

Буяндэлгэр -

Чанга байж.

Мясардорж -

Хоёр саалийн үнээтэй үлдсэн байлаа гэхэд хөөрхий тугалж л таараа ш дээ. Тэгээд хойтон илүү гарахад чинь төлийн малыг авчихдаг. Тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэгээд нэгдлийн мал болчихно. Оронд нь мөнгө төгрөг юм хум өгөх үү?

Мясардорж -

Сүүлийн үед бол нэг 50 цаас өгдөг болсон. Угаасаа илүү гаргахын аргагүй байсан. Тоонд бариулаад ...

Буяндэлгэр -

Тэгээд төллөх малыг яах вэ? Төлөг болгоод өөрсдөө жаахан төхөөрч идэх байхаа? Тийм үү?

Дагирдаа -

Нэгдлийг малыг үхүүлж болохгүй. Мөнгө.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Нэг хурга үхсэн ч амьдаар. Төл мал үхүүлсэн суурь дээр чинь машинууд ирээд хоёр нүдийг чинь ухчих гээд яахаараа төл үхүүлдэг юм. Яахаар ингэж байдаг юм. Тэгээд л өөрийнхөөсөө илүү дутуугийн хийгээд тоолуулчихаж байгаа юм чинь. Өөр яах юм.

Мясардорж -

Муу мал маллаж байсан улс төлөөд байна. Төлөөд байна. Хар данс хөтлөөд байна. Миний үед л лав тийм байсан. Тэгээд ёолк болно. Муу мал малласан хүмүүс дурандуулна. Үхсэн малын гаргаад л дэндүү галзуурч байсан. Тэгээд хувьчлалаас хойш нэлээд амс гэж байна.

Буяндэлгэр -

Дурандах гэсэн чинь юу гэсэн үг бэ?

Мясардорж -

Муугийн дурандаад тэдний суурь тэхчихсэн байна гээд... /бүгд зэрэгцэж ярив/

Буяндэлгэр -

Аа ха. Шог гараа гаргаж байгаа юм байна. Сум нэгдлийн улаан буланд очоод шинэ жилээ угтаж байгаа.

Мясардорж -

Сайнаа нэг дурандана. Муугаа нэг дурандана. Тэр бригадын тэр суурь тэгсэн байна. 69 машин харуулдаж байгаад ирж явах юм бол гүйдэг байсан.

Буяндэлгэр -

69-тай дарга ч юмуу? Зоотехникч ч юмуу? Малын эмч ч юмуу ирэх үү?

Мясардорж -

Тийм тэгдэг байсан юм. Одоо бол дарга нар /Инээв/ Яваад байдаг дарга гэж ч алга.

Дагирдаа -

Би ахтайгаа 500 гаруй хонь хариулж байсан. Хоёулахнаа. Өдөр болгон шахуу хонь нийлнэ. Хоёрхон хүн юм чинь нэг нь өнөөдөр яваад нөгөө нь маргааш нь явна. Хажуугаар нь хэдэн хүүхдүүд байна.

Мясардорж -

Түүний хажуугаар үйлдвэрийн даалгавар гээд өгнө. Нэг хэсэг бид нарыг дарлаж байсан ш дээ. Шөнийн 3 цагт босож үнээгээ саана. Өглөө 6 цаг гэхэд сүүгээ бэлэн болгоно. Нэг үе ёстой махаа зулгааж байсан.

Буяндэлгэр -

За.

Мясардорж -

Цагийн ажилтай хүмүүс сайхан санагддаг байсан. Тийм л байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэр үнээний ферм дээр та нар ид л ажиллаж байсан байх даа.

Мясардорж -

15 жил үнээ саасан. Тэнд ёстой эрчимтэй ажиллаж байсан. Хүний доор ч ороогүй. Дээр ч гараагүй. Гайгуу л явсан.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар ямар шагнал авч байсан бэ? Та?

Мясардорж -

Сумынхыг хэд хэд авсан. Аймгийн шагнал хоёр гурав авсан. Улсын хөдөө аж ахуйн Жуух авсан. Зөндөө л юм авсан л даа.

Буяндэлгэр -

Хэдэн үнээ сааж байсан бэ?

Мясардорж -

Би 20 үнээ сааж байсан.

Буяндэлгэр -

Оо 20 үнээ гэдэг чинь, сарлагийн...

Мясардорж -

Сарлагийн үнээ.

Буяндэлгэр -

Сарлагийн үнээ юу?

Мясардорж -

Нэг хүн 20 үнээ саана. Зарим нь 31, 2 үнээ саадаг байсан л даа.

Буяндэлгэр -

Яаж барж байнаа? Өглөө хэдэд босоод саах вэ?

Мясардорж -

Шөнийн 3-д босдог байсан ш дээ. Тэгээд машин ч угаасаа цагтай. Тэгээд өглөө 6 гэхэд сүүгээ литр авчихаад давхиад явчихна. Тэрнээс хожигдвол тэрийг чинь хаячихаад давхичихна. Тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Нэг сарлагийн үнээ овоо гарах байх шүү тиймээ?

Мясардорж -

Сард 400 литр сүү нэг үнээний норм.

Дагирдаа -

Норм өгч байсан юм.

Мясардорж -

20 үнээ чинь их л олон литр сүү гардаг байсан ш дээ. Одоогоор бол сая гаруй литр сүү байсан байхаа.

Буяндэлгэр -

Хнн.

Дагирдаа -

Нэг үнээ 400 литр гэхээр чинь 20 үнээ ...

Буяндэлгэр -

800

Мясардорж -

Сая гарна л даа. Өчнөөн литр сүү саадаг л байсан. Өглөө орой саана. Тэгээд тэрийгээ давуулан биелүүлнэ ш дээ. Зарим нь бол зайлуул юун хүрэхгүй хэцүү. Сүүний норм нь гүйцэхгүй хэцүү байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Хажууд нь өөрийнхөө сүүгээр дэмжлэг хийж бас ...

Мясардорж -

Дэмжлэг хийж л давна ш дээ. Тэгэхгүй бол...

Дагирдаа -

Засгийн үнээ бол нормдоо хүрэхгүй.

Буяндэлгэр -

Тэгвэл хувийнхаа үнээг саагаад улсын норм биелүүлж байсан гэсэн үг үү?

Дагирдаа -

Тийм. Тэгж гүйцээдэг байсан юм.

Мясардорж -

Албатай юм шиг саагаад тэгээд хамаг сүүгээ литрлээд тэгээд нэг цайны сүү авч үлдээд өгчихөж байгаа юм чинь. Тэгээд яахав завод хаахаар ... хийдэг байсан л даа.

Мясардорж -

Гамбир хайраад ...

Мясардорж -

Тийм зун бол ерөөсөө гамбир хайрна. Зарим нь талх барина. Гялаан цагаан юм үзэгдэхгүй. Цөмийн саагаад өгчихнө. Хэдэн үнээтэй байна нөгөө юун дутаад л тэгээд нөгөө сүүнийх нь мөнгийг эргүүлээд төлбөрт нь өгчихнө. Зарим нь бол хэцүү амьдарч байсан ш дээ. Манайх бас тоо бүртгэгч хэдэн жил хийж байлаа. Тийм л байдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Уул нь 15 үнээгээр нормлодог байсан л даа. Тэгээд манайх дандаа 20-ийг саадаг байсан ш дээ. 20-иор норм авчихаад тэгээд 20-ийг саадаг байсан юм.

Буяндэлгэр -

Та тэгвэл бараг баатар болох хүн байсан байна ш дээ. 15 үнээнээс чинь 20-иор бодож тушаадаг байсан байна ш дээ.

Мясардорж -

5 үнээгээр илүү яадаг байсан юм манайх. Илүү сааж байсан юм.

Дагирдаа -

Хөдөө аж ахуйн яамнаас хүртэл шагнал авч л байсан.

Мясардорж -

Тэгээд сүүлд нь юу му чинь тараад тэгээд өнгөрсөн л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Хувьчлал болоход манайх фермтэй байсан юм. Тэгээд хамгийн сүүлд фермийнхээ үнээг амьтанд тараагаад л манайх тэр үед чинь ...

Буяндэлгэр -

Хичнээн саальчид хамтдаа гарч байв? Саалийн ферм чинь хэдэн сараас эхэлдэг билээ?

Мясардорж -

Саалийн ферм чинь одоо юу ш дээ. 6 сараас 10 сар хүртэл.

Буяндэлгэр -

6 сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар одоо өдий болтол яах нь байна ш дээ.

Мясардорж -

Тийм ш дээ. Тэгээд өдийд заводаа хаагаад тэгээд идээний норм гаргачихна. Хэдэн үнээнээс хэдэн кило ааруул, төдөн кило аарц, төдөн тогооны өрөм, төдөн кило сүү гээд норм гаргачихдаг байсан. Тэгээд тэр нормоо бас тушаана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Тэгээд тэр арвин сүү аарцыг яаж байсан юм бол доо. Хот мот, Баянхонгор луу л тээвэрлэж байсан байх даа.

Дагирдаа -

Бас л мөнгө болгож байсан.

Мясардорж -

Янзын л хийдэг байсан ш дээ. Зарим нь ч идээ бэлтгэж өгч чадахгүй юм байдаг л юм. Зарим нь бол нормоо давуулаад өгдөг л байсан.

Дагирдаа -

Засагт их ажиллаж үзлээ. Захиргаадалтын үед хоёр газар ажиллаж үзлээ.

Буяндэлгэр -

За?

Дагирдаа -

Зун болохоор энэ чинь фермийнхээ үнээг аваад ферм дагаад явна. Би 500 гаруй хоньтой 500 хонио саалгаж байгаа гээд хоёулаа тусдаа ...

Буяндэлгэр -

Хнн. Их үзэж тарсан байна ш дээ.

Дагирдаа -

Тэгээд нэг хэдэн хоног хонио туугаад хариулж түлээ модоо ...

Мясардорж -

Тэр үед чинь их нухлуулж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд хонийг чинь хавар төллүүлнэ ш дээ. 150 хонь төллүүлж байсан.

Мясардорж -

Тэгээд 25 ямаа бас өгнө ш дээ. 75 толгой бог. Тэгээд үнээгээ төллүүлнэ.

Буяндэлгэр -

Ачаалал ер нь их байсан юм байна шүү.

Мясардорж -

Нэг хүн 400-аад мал төллүүлж байсан юм даа.

Буяндэлгэр -

Тэгж ажиллаа гээд хөдөлмөрийн хөлс ямар байх вэ?

Дагирдаа -

За нэг хонины хариулга сард 75 төгрөг авдаг байсан даа.

Буяндэлгэр -

500 хонь хариулаад?

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгээд сард 75 төгрөгний цалин авдаг байж тийм үү?

Дагирдаа -

Тийм.

Мясардорж -

Үнээ саахаар 20 мөнгө байсан юмуу? 21, 22 мөнгө ч боддог байсан юмуу?

Буяндэлгэр -

Тэгээд хэдэн төгрөг авдаг гэнээ?

Мясардорж -

Тийм юугаар бодоод сард 300, 400 цаас авч байсан байхаа.

Буяндэлгэр -

15, 20 үнээ саагаад?

Мясардорж -

Сарынхаа сүүний юугаар яагаад, сард чинь 1000 гаруй литр сүү өгчихөж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

За?

Мясардорж -

Түүнийг чинь одоо 20 хэдэн мөнгөөр бодож байсан юм бэ?

Буяндэлгэр -

Литр сүүг тиймээ?

Мясардорж -

22 билүү? 24 мөнгөөр бодож байсан.

Буяндэлгэр -

Литр сүүг тэгж бодож байгаа тиймээ ?

Мясардорж -

Тийм. Манайх ферм дээр 4, 5 жил хийсэн. Ямар ч байсан тэгж боддог байсан. Тэр мөнгөөрөө амьдардаг байсан. Тэр үед чинь мөнгө мөнгө юм хямдхан байсан болохоор тэр үедээ л болж байсан байхдаа тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Хувцас хунараа яадаг байсан бэ?

Мясардорж -

Өөрсдөө л оёж өмсөнө.

Буяндэлгэр -

Оёж өмсөх үү?

Мясардорж -

Тэгнэ ш дээ. Одоотой адилхан бэлэн зэлэн хувцас байсан биш.

Дагирдаа -

Хэдэн жил малтай ноцолдсон болохоор...

Буяндэлгэр -

Танайх хэдэн хүүхэдтэй бэ?

Мясардорж -

Манайх 7 хүүхэдтэй. 3 тусдаа гарсан. 2 нь оюутан байна. Нэг нь энд сургуульд 10-р анги. Нэг нь авгай авдаггүй. 30 дөхөөд байна. Авгай ав гээд авдаггүй тийм нэг залуу байдаг.

Буяндэлгэр -

Хоёр тусдаа ингээд явж байхдаа илүү гэрээ аваад явчих уу?

Мясардорж -

Майхан сав аваад явчихна.

Дагирдаа -

Би ахтайгаа хариулж байсан болохоор ахындаа байгаад хариулчихдаг. Би 500 хоньтой сургуулийн хүүхдүүд хүртэл саалгаж үзсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Сургууль саальчин гаргаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Сургуулийнхаа хүүхдийг байрны хүүхдийг

Буяндэлгэр -

Хоолын хангадаг байж тиймээ?

Дагирдаа -

Тийм.

Мясардорж -

Тийм байх. сургуулийн хүүхэд ирж саадаг байсан.

Дагирдаа -

Тэгээд сарын саалга хийнэ. Сарын саалга дуусахаар зэрэг оторт явна. Оо ноосоо авна тэнд чинь. Хоёулахнаа ноосоо хяргана. 500 хонийг чинь хэцүү хэцүү. Гараар .

Мясардорж -

Тэгээд хадлангаа авна.

Дагирдаа -

Тэгээд ноосоо мулталж дуусаад ноосоо хоршоонд тушаадаг.

Буяндэлгэр -

Ноосоо хяргачихаад шуудайнд чихээд юу руу өгнө биз дээ?

Дагирдаа -

Хоршоонд аваачиж өгнө.

Буяндэлгэр -

Хоршоонд аваачиж өгдөг.

Дагирдаа -

Худалдаа бэлтгэл ангид.

Буяндэлгэр -

Өөрсдөө аваачиж өгөх үү?

Мясардорж -

Тэгнэ. Тэгээд дутуугийн төлнө.

Буяндэлгэр -

Нэг хониноос хичнээн грамм

Дагирдаа -

Нэг хонинд чинь 1 кг 200 граммаар бодно.

Буяндэлгэр -

500 хонь гэхээр талийгаад өгнө биз дээ.

Мясардорж -

Талийгаад өгөлгүй яахав. 600-гаад кг ноос байсан байх шүү.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дагирдаа -

Явчихна.

Мясардорж -

Илүү гарах гэж юм байдаггүй юм. Дутуугийн төлнө.

Буяндэлгэр -

Дутуу бол өөрийнхөө 5, 10 хониноос төлөх үү?

Дагирдаа -

Хөлснөөс суутгаад авчихна. Хөдөлмөрийн хөлснөөс суутгаад авчихна.

Буяндэлгэр -

Хнн. Социализм нэг талдаа шулж байсан байнаа.

Мясардорж -

Шулж байсан ш дээ. Ямааг чинь хавар самнаад хялгасын түү гээд суулгахгүй. Хялгасын түүж түүж аваачиж өгнө. Голоод хаячихна. Тэгээд эргүүлээд түүнэ. Тэгээд хялгасын түүчихээр ямааны ноолуураас дутна.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Мясардорж -

Тэгээд бас төлнө.

Дагирдаа -

240 грамм ноолуур гарна.

Буяндэлгэр -

Нэг ямаанаас?

Дагирдаа -

Нэг ямаанаас.

Мясардорж -

Тэгээд хялгасын түүчихээр Монгол ямаанаас юу ч байдаггүй ш дээ. Дээр үед чинь дандаа Монгол ямаа байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Яг манай Монгол ямаа ноолуур муутай.

Буяндэлгэр -

Тэгээд юутай эрлийзжүүлж тэгээд яаж байна?

Мясардорж -

Донар гээд Баянхонгор Монгороос

Дагирдаа -

Орхон морхон гээд...

Мясардорж -

Одоо ямаа чанартай сайн болж одоо бол самнасныг нь самнаснаар авчихаж байгаа юм чинь хялгас түү гэх юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа социализмын үед нарийн авч байсан байна шүү.

Мясардорж -

Дан түүж цэвэр...

Буяндэлгэр -

Цэвэр ноолуур л авдаг байсан байна ш дээ.

Мясардорж -

Тийм.

Буяндэлгэр -

Хялгас мялгас оруулахгүй.

Мясардорж -

Тэгээд тэр жин хүрэхгүй. Тэгээд дутдаг.

Дагирдаа -

Зах зээлд гайгуу л юм шиг байгаа юм. Бид нарыг тэгж махлаж байхад цагаан ноолуур нь үнэтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Бараан ноолуур нь үнэгүй байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Одоо чинь цагаан ноолуур гээд авахаа байчихсан байх чинь тендер гэдэг явдал байна уу? гэж би боддог юм.

Буяндэлгэр -

Магадгүй. Магадгүй.

Дагирдаа -

Цагаан нь бол будаг сайн орж байгаа. Цагаан нь үнэтэй байхгүй юу. Бид нарыг нэгдлийн хоньтой байхад. Нэгдлийн хоньтой байхад.

Буяндэлгэр -

Аа ха. Таны нэр алдар хэн гэлээ? Би тогтоосонгүй.

Мясардорж -

: Л.Мясардорж.

Буяндэлгэр -

Ясараа, Л.Мясардорж ямар сонин нэртэй юм бэ?

Мясардорж -

Сонин нэртэй байгаа биз.

Буяндэлгэр -

Саяны ярьсан бол Л.Мясардорж гуай шүү.

Мясардорж -

Миний нэрийг хэрийн хүн тогтоодоггүй юмаа.

Буяндэлгэр -

Л.Мясардорж гэдэг нэртэй хүн шүү. Бичиж байгаа хүүхдүүд анхаараарай. Дараа нь хүүхдүүд бас бичих юм. Түрүүчийн яриа үргэлжлээд яваад байгаа. Та чинь уул энгэр цоолох хүн байсан байна ш дээ.

Мясардорж -

Тийм. Яг дөхдөгийн даваан дээр тарчихсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Мясардорж -

: Хэдэн үнээгээ ийш нь тийш нь туулгаад хүүхэд, хоёр биенээ авч үлдээд тэгээд ...

Буяндэлгэр -

Нэгдлийн өмч хувьчлал яахад нэгдлийн гишүүн тийм сайн саальчин байсан юм чинь жаахан ахиухан мал олж авч чадаагүй юмуу?

Мясардорж -

Чадаагүй ш дээ. Маниудад угаасаа мал өгөөгүй юм чинь. Ингэсэн байхгүй юу. 18 нас хүрсэн хүүхдэд л өгч байсан байхгүй юу.

Дагирдаа -

За?

Мясардорж -

Хоёр үнээ.

Дагирдаа -

Насанд хүрсэн хүнд насанд хүрээгүйд нь өгөхгүй. 18 нас хүрээгүй хүүхэд орохгүй.

Буяндэлгэр -

За?

Мясардорж -

Тийм байсан байхгүй юу. Тэгэхээр манай 7-аас чинь 4 хүүхэд л орж байсан юмуу даа. 3 хүүхэд л орсон юмуу? Тэгэхэд бага байсан юм чинь манай хүүхдүүд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд хоёр хоёр үнээ.

Мясардорж -

6 үнээ авч үлдээд бусдын тал тал руу ...

Буяндэлгэр -

Хонь, адуу өгөөгүй юмуу?

Мясардорж -

Үгүй.

Дагирдаа -

Үгүй.

Мясардорж -

Хонь адуу бол өгөөгүй ш дээ.

Буяндэлгэр -

Хонь, адуугаа тэгээд яасан юм? Нэгдэл.

Дагирдаа -

Тэр хонь бол манай тэнд хэдэн хонь өгсөн.

Мясардорж -

Хонь бол тарсан. Адууг бол юу яасан ш дээ. Нэгдлийн адуу гэж хариулж байсан улсуудыг чинь адуугийн туулгаж ирээд л адуугүй улсуудад өгөөд байсан биз дээ.

Дагирдаа -

Тэгсэн.

Мясардорж -

30 толгойгоор тэгшилж байгаа гээд тэгээд нөгөө адуугүй улсууд чинь азарга азаргаар нь туулж яваад зарим нь, заримд нь тав арвыг өгөөд, заримд нь болохоор азаргаар нь туулгаад тэгээд малжуулаад байсан байхгүй юу. Тэгээд малтай бид нар чинь хохирчихсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Та нар бол зохих хэмжээний юмтай байсан учраас та нарт өгөөгүй юм байна тийм үү?

Мясардорж -

Тийм. Тийм. Нөгөө нэг юмгүй байсан улс чинь харин зүгээр суучихаад нэгдлээс мал аваад байсан байхгүй юу. Тэгэхээр юу ч хийхгүй засагт зүгээр суучихаад засгийн малыг аваад гэж бид нар хоорондоо тэгж ярьдаг л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Тийм. Ярьдаг байсан юм. Харин нөгөө ажиллаад хэдэн малтай байсан нь хоосон хоцорсон.

Буяндэлгэр -

Тэгвэл энэ нэгдлүүд чинь өмч хувьчлал чинь харьцангуйгаар тэгвэл шударга биш явагдсан юм байна ш дээ.

Мясардорж -

Угаасаа тийм ш дээ.

Буяндэлгэр -

Мал хувьчлал чинь.

Мясардорж -

Тийм.

Буяндэлгэр -

Би бол нэгдлийн гишүүн байсан хүн бүр малаа хуваагаад авчихсан гэж ойлгоод байдаг байхгүй юу.

Мясардорж -

Тэгээгүй.

Буяндэлгэр -

Тэгээгүй юм байна ш дээ.

Мясардорж -

Малтай хүнд нь бол өгөөгүй байхгүй юу. Малгүй улсуудад л янз янзаар аваачиж өгөөд байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Та нар нэгдлийн хурал мурал хийгээгүй юмуу? Жишээлэх юм бол Гэрэлт зам нэгдэл чинь овоо малтай байсан биз дээ.

Мясардорж -

Тийм байх.

Буяндэлгэр -

Танайх чинь аль нэгдэл юм.

Мясардорж -

Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэл.

Буяндэлгэр -

Шинэ амьдрал нэгдэл. Социализмын үед хэдэн толгой малтай байсан юм?

Дагирдаа -

За мэдэхгүй.

Мясардорж -

Эхлээд нэг юу яасан ш дээ. 30 толгойгоор тэгшилж байгаа гээд тэгшилсэн юм тиймээ? Тэгшитгээд дараа нь хувьчлал тарахад чинь нөгөө 30 толгойтой байсан улс чинь юу ч үгүй болчихсон сууж байсан ш дээ. Малгүй улсуудад угаасаа мал байгаад нэмэргүй. Яаж ийгээд үрэн таран хийчихээд нэгдэл тарахад нөгөө л хоосон ...

Буяндэлгэр -

Ер нь тэгээд ажиллагаа муутай улсууд мал өгсөн ч гэсэн үрэн таран хийгээд ...

Дагирдаа -

Тийм нэмэр байхгүй юм байна лээ. Толгой муутай улсууд юу ч хийхгүй.

Мясардорж -

Одоо нэгдэл тарж баахан мал авсан нь ч адилхан толгой малтай болцгоосон. Одоо тэгээд зарим нь юу ч үгүй болчихсон. Мөн л ядуу хүний тоонд ороод харин засгаас янз янзын юм идээд байна ш дээ. Шуудай гурил хүртэл тэгээд зарим үед төгрөг мөнгөний тусламж ч гэж яригдаад байх шиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Тийм л байх юм байна ш дээ. Малтай бид нар чинь худлаа болж махаа зулгаачихаад ганц төгрөг ч олдохгүй юм байна.

Дагирдаа -

Бид бол тэтгэвэрт орсон.

Мясардорж -

Юу хийхгүй байгаа улсууд харин завшаад байх шиг байна.

Дагирдаа -

Хамгийн доод хэмжээнд 80 мянган цаасаар тогтоогдсон.

Буяндэлгэр -

Аа ха. Нэгдлийн гишүүн байсан улсууд тэр хавьцаа хамгийн доод хэмжээ юм шиг байна тиймээ?

Мясардорж -

Тийм ш дээ. Угаасаа хамгийн доод.

Буяндэлгэр -

80 мянган төгрөгөөр тэгшитгээд тэтгэвэр тогтоочихсон юм шиг байна тиймээ?

Мясардорж -

Тийм. 81 мянган төгрөг аваад хоёр оюутантай юу болохгүй байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Үндсэндээ та нар их ажилсаг улс учраас хэдэн малаа өсгөөд...

Мясардорж -

Хэдэн малаа өнхрүүлж тонхруулаад яаж байгаа болохоос биш. Одоо хүүхдийн төлбөр гэж замбраагүй болчихсон байна.

Дагирдаа -

Одоо юу яаж өгмөөр байх юм. Энэ гадаад мадаадад, Монголын мал зөндөө өсчихсөн. 40 гаруй сая болчихсон л гээд байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд бид нар дотроо мал зарах гэхэээр цөмөөрөө малтай болчихсон. Зарагдахгүй юм шиг болчихсон байх юм. Авах мөнгөтэй хүн ч байхгүй болчихсон юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Гадаад орнуудад авах гэсэн газруудад бэлчээрийн малыг жаахан өндөрдүү үнээр өгөх...

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Дагирдаа -

Тэгээд гаргахгүй юм. Танай Улаанбаатарт кг мах ямар үнээр зарагддаг юм. Бид нараас авахдаа 600-гаар авч байна ш дээ.

Буяндэлгэр -

Кг махыг уу?

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Хямдхан авдаг юм байна ш дээ?

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо энэ ченжүүд ирээд бөөнөөр нь авч байна уу?

Мясардорж -

Ченжүүд ч авахгүй юмаа. Аль мөнгөтэй компани ирээд авдаг.

Дагирдаа -

Мах комбинат байгууллагдсан юм шиг байна. Манай Архангайд байдаг юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэр л ирж 600, 650-иар авч байна.

Буяндэлгэр -

Амьдын жингээр нь авчих уу?

Дагирдаа -

Тийм.

Мясардорж -

Киллээд бөөний үнээр. Хөдөөний улс мөнгө байхгүй. Өгөхгүй гээд яах юм. Өгч байгаа юм чинь. Хүүхдийн сургуулийн төлбөр өгнө.

Дагирдаа -

Зүгээр шахуу өгөөд байна. Оюутан хүүхдийг хичээлээс нь гаргалтай биш. Өгөхөөс өөр арга байхгүй.

Буяндэлгэр -

Хнн. 600 төгрөг гэдэг чинь аягүй хямдхан авч байна.

Дагирдаа -

Тийм. 650, 600-гаар л авч байна.

Мясардорж -

Хамгийн үнэтэй нь 650.

Буяндэлгэр -

Нэг сайн эр хонь хэд татах уу?

Дагирдаа -

Хонь өгч үзэгдэхгүй байна. Хонь авах ч үгүй юм байна. Уул нь гадаадад хонь гаргах гэнэ гээд намар дуулдаад байсан.

Мясардорж -

Одоо бүр ярихаа ч больж.

Дагирдаа -

Хойшоо Хөвсгөл мөвсгөлөөс авдаг юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Цаашаагаа Орос руу Хатгал Ханхын боомт дээр үед байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тийш нь гаргах, эд нар бас нарийн аргатай.

Мясардорж -

Газар нь ойр байдаг юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Тийм байх.

Дагирдаа -

Хөлс замынхан зардал мардал боддог юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Тэгнэ. Тэгнэ тэгж байгаа.

Дагирдаа -

Тэгээд ойр газраас мал аваад байх шиг байна.

Буяндэлгэр -

Социализмын үед мах бэлтгэл гээд явж байсан билүү?

Мясардорж -

Мал мах гээд авч байсан. Тогтмол авч байсан.

Буяндэлгэр -

Тэр одоо ямар журмаар яаж бодож байсан юм?

Мясардорж -

Шар мар хамгийн томоосоо. Албан журам оноочихдог байсан юм. Улсуудад нь гаргачихдаг байсан юм. Төдөн кг мах өгнө гээд.

Буяндэлгэр -

Танайх хэдэн кг мах яаж өгч байсан юм?

Дагирдаа -

Кг мах 1 төгрөг хэдэн мөнгө л байсан байх. 1 төгрөг 50 мөнгө байсан юмуу?

Мясардорж -

Хэдэн мал тоолуулна түүгээр гардаг байсан. Тэгээд хайнагийн шар аль томоо туудаг байсан. Зарим нь хүрэхгүй бие биеэсээ гүйлгэнэ.

Дагирдаа -

10 үхэртэй гэхэд чинь 1 үхэрт 30 кг махаар бодоход чинь 300 кг мах шүү дээ. 300 кг маханд нэг шар өгөхөөс өөр арга байхгүй л дээ.

Мясардорж -

Том том үхрээ л туудаг байсан.

Дагирдаа -

Шүдлэн үхэр чинь сайндаа л 150 кг татдаг байсан ш дээ.

Мясардорж -

Тийм ш дээ. /Бүгд зэрэгцэж ярив/

Дагирдаа -

Том шар 500 гишгэнэ.

Мясардорж -

Сайн гишгэнэ ш дээ. Бүдүүн хайнагийн шар сайн гишгэнэ.

Буяндэлгэр -

Түүнийгээ тэгээд мах бэлтгэлд өгчихнө?

Мясардорж -

Маханд өгөөд хэдэн цаас авдаг байсан.

Буяндэлгэр -

1 төгрөг хэдэн мөнгөөр бодохоор хөөрхий...

Мясардорж -

Хэцүү хэцүү. Нэг хэсэг нээрээ хэцүү байсан.

Буяндэлгэр -

Хатуухан л цаг үе байж.

Мясардорж -

Хатуу хатуу. Ёстой хатуу байсан.

Буяндэлгэр -

Хувийнхаа малыг өсгөж болохгүй гэдэг л их хэцүү юм тиймээ?

Мясардорж -

Тийм.

Буяндэлгэр -

Нэгдлийн малыг маллаж байлаа. Хажуугаар нь хувийн мал ...

Дагирдаа -

Захиргаадалтын үед зуны гурван сар шувт хөлөөрөө мал тууж байсан юм. Баянхонгор , Говь-Алтай энэ тэр бол манай сумын дайрч явна. Арвин мал гарч байсан байгаа юм. Зунжингаа явна. 1000 гаруй мал туусан улсууд л явна.

Мясардорж -

Тэр арвин мал хаана шингэж байсан юм мэдэхгүй.

Буяндэлгэр -

Дарханы мах комбинат, Улаанбаатарын мах комбинат тэгээд энэ чинь Орос руу их гаргаж байсан ш дээ.

Мясардорж -

Тийм байх.

Буяндэлгэр -

Сэлэнгэ, Алтанбулаг энэ тэрээр цааш нь гаргаад манай хил Оросын хил дээр чинь цаанах нь талд нь мах комбинатууд байдаг байсан. Тэгээд мах гаргаад тэрийг чинь хаях юм байхгүй шүү дээ. Амьд малыг чинь бүх л юмыг нь ашиглана ш дээ. Туурайгийн ч гэсэн хаяхгүй ш дээ. Боловсруулдаг үйлдвэртэй газар чинь ...

Мясардорж -

Туурай бас авдаг байсан ш дээ. Хаягдалгүй яс мас одоо бол тагалцаг магалцагийг хаячихаж байна.

Буяндэлгэр -

Тэр үед бас?

Мясардорж -

Туурай авч байсан юм.

Буяндэлгэр -

Авч байсан юмуу?

Мясардорж -

Авч байсан юм. Сайн халаавал амархан мултарна. Халаахгүй бол мултрахгүй. Тэрийг чинь их мулталж үйлээ үздэг байсан.

Буяндэлгэр -

Ёстой үйлээ үздэг байх.

Мясардорж -

Үйлээ үзнэ ш дээ. Одоо бол тагалцагийг тоох амьтан ч алга.

Дагирдаа -

Хаячихна.

Мясардорж -

Гадуур нохой шувуу идвэл идээд ...

Дагирдаа -

Жаахан байхад ферм гэж байдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгэхэд ферм гэж байхад Мисэр эгч гээд тэр үед фермийн юу байсан ш дээ. Саальчин байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Өглөө бид нар чинь бараг 4 цаг, 3 цаг гэж босдог байсан ш дээ. Өвөөгийн очихоороо үүрийн 3 цаг гэж босоод үнээ ивэлгэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Фермийн.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

3 цагт босоод 6 цаг гэхэд хамаг сүү мүү аль хэдийн явчихсан байдаг ш дээ.

Дагирдаа -

6 цаг маг гэхэд ерөөсөө дуусчихсан. Тийм л орчинд байсан. Бид хоёр бол тийм л орчинд өссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд өөр юу ярих вэ? Тийм л байх шив дээ. Өглөө 4 цаг гэж босоод үнээ ивэлгээд ...

Буяндэлгэр -

Чи тугал хариулж байсан уу?

Дагирдаа -

Хариулж л байсан. / Хүүхэд уйлав/

Буяндэлгэр -

Одоо нөгөө манай малын мах чинь гадаадад гарах гээд байна ш дээ. Эрүүл мэндийн юуг хангаж чадаагүй ариун цэвэр эрүүл мэндийн юу гадны өөрөөр хэлэх юм бол дэлхийн түвшин гэж их ярьдаг ш дээ. Тэр дэлхийн түвшинд манай мах хүрэхгүй юм байна. Тэр түвшинд хүргэхийн тулд малаа их эрүүлжүүлэх хэрэгтэй юм байна. Социализмын үед бас харьцангуйгаар мал эмнэлэг чинь сайн хөгжсөн ш дээ. Малыг бас харьцангуйгаар төр засаг анхаараад эрүүл байлгах гэж анхаарч юм хийдэг байсан байх. Та нар л сайн мэдэх байх.

Мясардорж -

Тарилга туулга янзын хийдэг байсан.

Буяндэлгэр -

Тийм үү?

Мясардорж -

Намрын найм гээд

Буяндэлгэр -

Намрын наймд юу юу орох уу?

Мясардорж -

Намрын наймд тарина. Туулгана. Угаана. Яадаг байсан юм бэ? найман ажил хийдэг байсан. Тиймээ? Лав л тарилга туулга угаалга тэр ёстой тогтмол байсан. Тэгээд энэ малуудад янз бүрийн вакцин их хийдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Мясардорж -

Цагаан хорхойны.

Дагирдаа -

Тэр туулга л даа.

Мясардорж -

Янз бүрийн хордлогоны тариа хийдэг байсан. Цусан халдвар малдвар гээд одоо бол тийм юм байхгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Мясардорж -

Одоо мөнгөтэй бол л хийлгэнэ.

Буяндэлгэр -

Мал эмнэлэгийн үйлчилгээ эрс мууджээ. Зах зээлд орсноос хойш тиймээ?

Мясардорж -

Муудахаар барах уу? угаасаа ажилладаг хүн байхгүй байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тийм учраас мал маань тийм шаардлага хангахгүй учраас гадныхан авахгүй гээд байдаг байх.

Мясардорж -

Яг тийм.

Буяндэлгэр -

Түүнээс биш малны зах зээл маш их байна. Оросын Сибириэс нааш махны хомсдол ихтэй ш дээ. Оросууд одоо махаа Австралиас авч байна уу? Хаанаас авч байна? Их хол газраас авдаг ш дээ. Эрхүү муж энэ тэр чинь.

Дагирдаа -

Манайхаас л авч баймаар байх юм.

Буяндэлгэр -

Уул нь манайхаас авч байвал хэрэгтэй л юм байгаа юм. Малчдын амьжиргаа сайжирна шүү дээ.

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгэхийн тулд малаа эрүүлжүүлэх хэрэгтэй юм шиг байгаа юм.

Дагирдаа -

Мал нь өсчихөөд газрын гарц нь муудчихаад тэгээд цөлжилт гэдэг юм олон жил хуурайшчихаад...

Буяндэлгэр -

Тийм.

Дагирдаа -

Цөлжилт болоод бэлчээрийн даац байхгүй болчихоод байна.

Буяндэлгэр -

Одоо тэгээд үүнийг яах бэ?

Дагирдаа -

Аа ?

Буяндэлгэр -

Яах бэ? Тэгээд?

Дагирдаа -

Хэцүү л болчихоод байгаа.

Мясардорж -

Одоо худагнаас л...

Буяндэлгэр -

Одоо мал эмнэлэгийн юу хувьд гарчихсан ш дээ. Тиймээ?

Мясардорж -

Тийм.

Буяндэлгэр -

Малын эмч нар хэр идэвхитэй ажиллаж байна?

Дагирдаа -

Одоо цусан халдвартын тариа хийнэ гэхэд чинь нэг малыг 100 цаасаар хийнэ гэж байна.

Буяндэлгэр -

Тэгэхээр олон мал бол талийж өгөх юм байна ш дээ.

Дагирдаа -

Тэгнэ ш дээ.

Мясардорж -

Энэ хавар 150 болчихсон байна лээ. Тэгэхээр алга болоод өгч байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аль аль талдаа хэцүү л юм байна.

Мясардорж -

Тийм. Түүгээрээ л цалинжиж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Малчдад нэг мал 100, 150 гэхээр талийж өгөх юм байна.

Дагирдаа -

Талийж өгнө ш дээ.

Буяндэлгэр -

Бэлэн мөнгөгүй малчид түүнийг нь төлөхөд хэцүү л юм байна.

Ясандорж -

Зарим үед хийлгэж байгаа юм. Зарим үед чадахгүй байгаа юм. Мөнгөндөө хавчигдаад.

Буяндэлгэр -

Аа ха.

Ясандорж -

Тийм болохоор шаарддаг ч үгүй юм шиг байна. Малчид хийлгэнэ гэвэл хийгээд...

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Ясандорж -

Хийлгэхээс хийлгэхгүйн голдуу байгаа юм даа.

Буяндэлгэр -

Хийлгэхгүй нь их байгаа даа. Хийлгэхгүй нь их байгаа. Тийм.

Ясандорж -

Тэгэхээр мал яаж эрүүл байхав.

Буяндэлгэр -

Хэцүү юмаа. Аль аль талдаа хэцүү. Үүнийг төр засгаас зохицуулах хэрэгтэй байгаа юм даа. Манайх чинь мал аж ахуйн орон юм чинь мал дээрээ жаахан анхаарал тавиад, түүнийгээ эрүүл байлгахын тулд зохих хэмжээний төр засгаас анхаарал тавиад малаа эрүүлжүүлэх хэрэгтэй юм байна. Тиймээ?

Ясандорж -

Тийм.

Буяндэлгэр -

Мал эмнэлгийг сэргээх хэрэгтэй байгаа юм.

Дагирдаа -

Мал эмнэлэгийг сэргээгээд малыг эрүүлжүүлээд, гадаад дотоод руу гаргаад ард түмний амьдрал сайжирна шүү дээ.

Буяндэлгэр -

Малаа эрүүлжүүлээд дэлхийн тэр түвшинд хүрэхээр, хонь үхэр дэлхийн тэр ариун цэврийн тэр шаардлага хангахын бол малчдын амьдрал сэр хийгээд өөд нь явчихна.

Ясандорж -

Тэгнэ. Тэгнэ.

Буяндэлгэр -

Үүнийг их бодууштай юм байна л даа.

Ясандорж -

Тийм.

Дагирдаа -

Бид 300 кг ноос өгсөн байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Кило нь 300 гаар авсан билүү?

Ясандорж -

: 100-р авсан ш дээ. 200 гээд эхлээд ...

Буяндэлгэр -

Та нар хаана өгсөн юм?

Ясандорж -

Замын мөнгөтэй машинууд авна. Энэ жил ноос авахгүй байж байж 100-р авсан. Энэ гадаа чинь бороонд нороод л бууцан дээр овоолоостой байж байсан.

Буяндэлгэр -

Урд нь хэдээр өгч байсан?

Ясандорж -

: Ноднин яахав 350, 400-д өгчихөөд байсан юм.

Буяндэлгэр -

За?

Дагирдаа -

Энэ жил байхгүй.

Ясандорж -

: Хамаагүй буусан байгаа биз дээ. Энэ жил дан 100-аар аваад буусан гээд хаялтай биш дээ. Өгсөн болоод 30 мянган цаас хүрч чадсан уу?

Дагирдаа -

Ноос чинь гайгуу л байх шиг байсан чинь байхгүй.

Ясандорж -

Эсгий мэсгий хийгээд байдаг байсан эсгийний чанар гэж одооны эсгий чинь хэрэг байхгүй. Зүгээр нэг зунгуугаар нь муухай шивэр ханхалсан ...

Дагирдаа -

Угаалгын муу хийгээд байхгүй юу.

Ясандорж -

Өмнөговийн эсгий гэж жаахан гайгуу эсгий ирдэг гэж яриад байх юм. Тэндээс л захиалж авбал гайгуу юм гэнэлээ. Тэгэхээс эсгий одоо хэрэггүй. Тамирын үйлдвэрийн эсгий байхгүй. Эсгий мэсгийгээ хийхээ больчихоод ноосны үнэ унаад байна ш дээ.

Буяндэлгэр -

Социализмын үед эсгий харин сайн байсан шүү.

Ясандорж -

Янзын сайхан эсгий байсан. Эсгий муу гэж ярьдаггүй байсан юм.

Дагирдаа -

Социализмын үед угаасаа эсгий хийдэггүй байсан ш дээ. Дандаа гадаадаас эсгий орж ирж байсан.

Буяндэлгэр -

Бор эсгий, цагаан эсгий гэж байсан ш дээ.

Ясандорж -

Тийм. Янзын гоё байдаг байсан.

Буяндэлгэр -

За сонин л юм байна.

Дагирдаа -

Миний бодлоор бол малыг л гадаадад эрүүлжүүллэгээ сайн хийгээд янз бүрийн угаалга, янз бүрийнхээ юмыг хийгээд гадаадад гаргаад байх юм бол ард түмэнд хэрэгтэй юм.

Ясандорж -

Гадаадад гаргавал арай ашигтай байх байх. /Зэрэгцэж ярив/ Манай аймаг угаасаа дорой болохоороо тэгээд гол нь аймгийн ченжүүд ...

Дагирдаа -

Малыг хямдхан авчихаад цаадуул чинь ийшээ өгөхдөө өөрсдөө ашиг нэмээд байгаа юм.

Буяндэлгэр -

Тэгж байгаа л даа. Ченжүүд чинь яг тэгж байгаа ш дээ. Жишээлэх юм бол килограмм ноосыг чинь 100 төгрөгөөр авлаа гэж байна. Тиймээ? Тэгээд цаашаагаа хэдээр зардаг юм. 300 ч юмуу, 350 ч юмуу, 500 ч юмуу, 1000-р ч зардаг юмуу мэдэхгүй ш дээ.

Дагирдаа -

Тэгээд бид хохирчихоод байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэгж л нэмж зарж л байгаа л даа.

Ясандорж -

: Хонины нэхийг чинь бид нараас бараг 1000 болж байгаа юм шиг байна лээ. Тэмээний ноос 500. Тэгээд барааных нь үнэ улам л ахиад байх юм. Жил болгон л өсөөд байх юм.

Дагирдаа -

Зун хоёр нэхийтэй орж ирсэн чинь 500 байна гэж байсан. 5000.

Ясандорж -

: Хүрсэн юмуу?

Дагирдаа -

Хүрсэн юм. Тэгсэн өнөөдөр нэхийний үнэ уначихсан. 300 болчихсон. 3000. 5000 байсан чинь 3000 болчихсон.

Ясандорж -

5000 нэг хэсэг хүрсэн юм.

Дагирдаа -

Одоо бол буусаар буусаар 1000 болсон. Тэгээд 5000 байсан юу чинь нэхийний чинь үнэ одоо литр бензиний үнэнд хүрэхгүй.

Ясандорж -

Хүрэхгүй .

Буяндэлгэр -

Их унаж байна шүү.

Ясандорж -

Нэлээд унаж байгаа.

Буяндэлгэр -

Социализмын үед нэхий ямар үнэтэй байсан бэ?

Ясандорж -

: Тэр үед үнэгүй байсан байхаа.

Дагирдаа -

Барааныхан ч үнэ гайгуу байсан л даа. Барааныхан үнэ шатчихаад. Бид нарын юмыг доош нь аваачиж хийчихээд, бараа идэж уух юмныхан үнэ нь өсчихөөд хэцүү байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тэр үед соёлын довтолгоо гээд явдаг байсан ш дээ.

Дагирдаа -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр ер нь яадаг байсан юм бэ?

Ясандорж -

Ариун цэвэр үзнэ гээд түүнд сайн бэлддэг байсан л даа.

Буяндэлгэр -

За юу юу хийдэг байсан юм?

Ясандорж -

Хамаг юмаа угааж арчина. Гадуур дотуурхаа янзлана.

Дагирдаа -

Жорлон морлонгоо янзлаад гадаа уяаны дэргэд хөл арчдаг даавуу маавуу тавина.

Ясандорж -



Буяндэлгэр -

Гутлынхаа тоосыг арилгадаг юм.

Ясандорж -

: Соёлын довтолгоо чинь сая хүртэл байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Өөр юу бэлдэж байсан бэ?

Дагирдаа -

Ариун цэвэр шалгана.

Ясандорж -

Шалгадаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Ясандорж -

Ор дэрийг чинь сөхөж үзээд ингэж үзээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Ясандорж -

Хумс хуруу үзнэ. Нэг үе тэгж галзуурдаг байсан.

Буяндэлгэр -

Сум нэгдлийн төв дээр чинь халуун ус байсан уу?

Ясандорж -

Байсан байсан.

Буяндэлгэр -

Оо за. Тэр сая хувьчлаад алга болчихсон уу?

Ясандорж -

Одоо халуун ус байдаг юм болов уу? Манай суманд юу болсон юм мэдэхгүй.

Дагирдаа -

Байхгүй болчихсон байсан.

Ясандорж -

Усанд орсныг нь улаанаар тэмдэглээд ороогүйг нь хараар тэмдэглээд нэрнүүдийг зоочихсон.

Буяндэлгэр -

Хэн тэгэх вэ?

Ясандорж -

Усанд оруулдаг хоёр хүн байсан. Тэр нь тэгж тэмдэглэдэг. Түүнийгээ цалинжуулдаг байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Ясандорж -

Усанд оруулдаг хоёр хүн байсан юм.

Буяндэлгэр -

Та нар мориор давхиж очиж усанд орох уу? Яах вэ?

Ясандорж -

Оо маниуд бол гэр орондоо орчихдог.

Дагирдаа -

Хааяа халуун усанд орчихно.

Ясандорж -

Рашаанд орчихдог.

Дагирдаа -

Гэртээ л орно доо. Усанд орох гэж байна гэж сумын төв рүү...

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Сумын төв дээр байгаа халуун усанд уулын мухарт байгаа малчин усанд орно гэж давхих тиймээ? Хэцүү л юм даа. Нүүдлийн аж ахуйтай улс.

Ясандорж -

Бригад орохоороо халуун рашаанд их ордог байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Та нарын бие ийм хөнгөн шингэн байдаг нь халуун рашаанд орж байсны тус байхаа.

Ясандорж -

: Магадгүй шүү.

Буяндэлгэр -

Тийм. Тэгээд цагаан идээ...

Дагирдаа -

Цагаа идээ идэж байсных нөлөөлж байгаа. Тэгээд бид нар багаасаа ноцолдчихсон болохоор, одоо энэ спортын улсууд чинь бие нь их чийрэг сайн байдаг гэж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дагирдаа -

Түүнтэй адилхан бид нар өдөр болгон өглөө босоод түлээгээ хагалах нь хагалаад түүх нь түүгээд, эд чинь өглөө босоод үнээгээ саагаад идээгээ боловсруулж байна гээд өдөржин санжигнаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Үнэн үнэн. Тэр чинь одоо үнээ малтайгаа ноцолдоно. Адуу эмнэг сургана. Бүгдээрээ л биеийн хөдөлмөр юм чинь. Ёстой л дасгал хийж байгаатай адилхан.

Дагирдаа -

Дасгалтай адилхан. Түүгээрээ гайгуу байдаг юм болов уу?

Буяндэлгэр -

Үнэн үнэн. Тийм юм шиг байгаа юм.

Хэдэн настайдаа цэргийн алба хаав?

Дагирдаа -

Аа?

Буяндэлгэр -

Хэдэн настайдаа цэргийн албанд татагдав?

Ясандорж -

Тэгэхэд 20-той явж байсан юмуу? 28-тай мултарч байсан юм.

Буяндэлгэр -

Хаана хаав?

Дагирдаа -

Дарханд.

Буяндэлгэр -

Цэргийн албанд байснаа жаахан хуучлаач? Хэцүү байв уу?

Дагирдаа -

Яггүй л байсан юм даа. Тэр түүхээ ярих юм бол хэцүү би чинь нэгдлийн мал маллаж байхад намайг нэг жил нэгдлийн дарга овоо сайн малаа маллаж байсан болохоор явуулахгүй гээд хонио нэг жил хариулуулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Намайг гаргаж аваад.

Буяндэлгэр -

Цэргээс үү?

Дагирдаа -

Тийм. Цэрэгт тэнцчихгүй юу. Тэгэхээр зэрэг би хонь хариулж байсан болохоор хонь хариулчих хүн байхгүй. Чамайг гаргана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Гаргаж авна гээд гаргасан. Тэгээд намар боллоо намар болсон чинь нэг 69 давхиад ирлээ.

Буяндэлгэр -

За?

Дагирдаа -

Тэгэхнээ Цэдэнбалын гарын үсэгтэй залуу малчны сургууль гээд нэг жил гарч байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд залуу малчны сургуульд явуулна чамайг гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд нэг 69 ирлээ. Тэгээд миний мал авах хүн байгаа юмуу? гэсэн явуулна гэнэ. Тэгээд Улаанбаатар сургуульд ирээд намар ирээд хавар болов оо. Хавар болсон чинь цэрэг татаад байнаа. Аймагт цэрэгт татаад байсан байхгүй юу. Явуулахгүй гээд аваад байсан явуулахгүй байлгүй гэж бодоод байж байсан чинь 64 онд байхаа нөгөө шүлхий гардаг чинь.

Ясандорж -

Тийм.

Дагирдаа -

Шүлхий гарч байгаа юм манай суманд. Тэгэхнээ аймгийн цэрэг татаад маргааш аймгийн цэрэг Улаанбаатар луу ачигдах гэж байгаа гээд тэгэхнээ орой цугла гэж байна гэнэ. Малчны сургуульд байж байсан чинь цуглууллаа. Аймгаас цэргийн комисс нь хүрээд ирсэн байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Оо комисс ирлээ. Явах уу? гэж байна. Эх орныхоо төлөө явах гэж байгаа юм чинь одоо явалгүй яахав дээ. Явнаа л гэлээ. Тэгээд би гэртээ ч харьж чадаагүй ш дээ. Тамир дээрээс шууд л цэрэгт явсан хүн байхгүй юу. Тэгэхнээ дороо нөгөөдүүл чинь аа тэгвэл машинд суу гээд нөгөө улсуудаа дор нь суулгаж аваад аймагт ирээд цэргийн карантин дээр нэг байшин дотор эсгий дэвсээд хаячихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Хонолоо. Маргааш өглөө нь хоолонд ордог юм байна. Маргааш өглөө Улаанбаатарт карантин дээр бас нэг байшинд очиж нэг хоночихоод тэгээд маргааш өглөө нь ачаад ачиж яваад Дарханы наана замдаа яагаад тэгээд нэг юм орлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд Дарханд чинь хэцүү халуун газар шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд хоол унд муутай. Халуун наранд чинь элсэн дээр чинь зогсоочихоор хөлийн улаас л халуу оргиод байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд нэг үсэрч унасан шүү. Цэргүүд унаад байх юм яаж байгаа юм болоо? гээд байсан нь гэнэт газар шарлаад л явчихсан.

Ясандорж -

: Нөгөө хоолгүй.

Дагирдаа -

Наршаад байхгүй юу. Тэгж карантин яагаад тэгж өнгөрөөгөөд барилгын 7 гэж анги байсан. Тэгж байсан юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Цементен завод хоёр ээлжтэй. Анхных нь ээлжийг ашиглалтанд оруулаад дараагийнхан ээлжийг жаахан үүсгэж барьж байгаад манай бараа тасраад, нэхий дээлний үйлдвэр барихаар болжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дагирдаа -

Тэгээд нэхий дээлний үйлдвэрийн хундаамын тавьж өгөөд тэгээд л цэргээс халагдсан юм даа.

Буяндэлгэр -

Аа ха. Их ажил хийсэн байна ш дээ. Дарханы нэхий дээлний үйлдвэр байна шүү дээ.

Дагирдаа -

Тийм. Хоёулангаас нь барилцсан.

Буяндэлгэр -

Та тэгвэл барилгын мэргэжилтэй юм байна ш дээ.

Дагирдаа -

Барилгын мэргэжил бий л дээ

Буяндэлгэр -

Таныг сургасан байна ш дээ. Барилгын мэргэжил.

Дагирдаа -

Сургасан. Сургасан. Өрлөгчин мөрлөгчин 3-р зэрэгтэй байсан шүү.

Буяндэлгэр -

Цэрэг таныг барилгын мэргэжил сургасан байна ш дээ. Тиймээ?

Дагирдаа -

Сургасан.

Буяндэлгэр -

Нарийн мэргэжил эзэмшсэн л юм байна. Та. Их дарамталж байсан уу? Цэрэгт байхад?

Дагирдаа -

Гайгуу гайгуу. Тэгэхэд бас гайгуу байсан.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.