Damdinsüren


Basic information
Interviewee ID: 990415
Name: Damdinsüren
Parent's name: Gelegjünü
Ovog: Ulambadrah
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: tractor driver, machinist
Belief: Buddhist
Born in: Öndör-Ulaan sum, Arhangai aimag
Lives in: Öndör-Ulaan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
travel
environment
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 10 сарын 7 биз дээ?

Дамдинсүрэн -

Долоон.

Буяндэлгэр -

Өндөр-Улаан сумын уугуул иргэн Дамдинсүрэн гуайтай уулзаад байна. Нас сүүдэр хэд зооглож байна. Та?

Дамдинсүрэн -

75

Буяндэлгэр -

75 уу? Оо ямар ануухан харагдаж байнаа. Та. Их хөнгөхөн байна ш дээ. Та. 75-тай гэхэд. Та энэ нутгийн уугуул иргэн юм байнаа. Би нэг ийм юм асууж мэдмээр байх юм? Нэгдэлжих хөдөлгөөний талаар та надад дэлгэрэнгүй ярьж өгмөөр байх юм?

Дамдинсүрэн -

За.

Буяндэлгэр -

Манайх бас Архангайнх.

Дамдинсүрэн -

За.

Буяндэлгэр -

Батцэнгэл манай ээж энэ тэр.

Дамдинсүрэн -

За.

Буяндэлгэр -

Өөрөө бол ний нуугүй хэлэхэд хотод өссөн.

Дамдинсүрэн -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэр талаар мэдлэг сул шүү дээ.

Дамдинсүрэн -

Аа ха.

Буяндэлгэр -

Яг хэдийд эхэлсэн юм? Та хичнээн мал нийгэмчилсэн юм? Манай өвөө эмээ лав “Улаан туг” нэгдэлд гурав дөрвөн удаа малаа нийгэмчилсэн. Хонины төлөг олж авах эрхтэй гээд гүйдэг байсан юм.

Дамдинсүрэн -

За.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

За миний төрсөн нутаг бол энэ Жаргалант.

Буяндэлгэр -

За.

Дамдинсүрэн -

Өндөр-Улаан сумын Азарга бригадын нутаг Харагчин гэдэг газар төрсөн хүн байхгүй юу?

Буяндэлгэр -

За.

Дамдинсүрэн -

Би бол 1935 онд төрсөн хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Түүнээс хойш аав ээжийнхээ гэрт амьдарч байгаад....

Буяндэлгэр -

Та хэд дэх хүүхэд нь бэ? Та нар чинь 10 хэдүүлээ гэнээ?

Дамдинсүрэн -

Би 11-үүлээ.

Буяндэлгэр -

Оо их сайхан юм байна.

Дамдинсүрэн -

Гэлэгжунай гэдэг хүний ууган хүү.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

3 дахь хүүхэд болж төрсөн гэнэ лээ. Миний хоёр ах байсан. Тэгээд жаахандаа нас барсан.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Миний аав Гэлэгжунай. Миний ээж Ханджав.

Буяндэлгэр -

За.

Дамдинсүрэн -

Би тэр Улаан Хаван гэдэг хүний удмын хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Хаван гэдэг нь сайн малчин гэсэн цолтой юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Дээр үеийн Тагийн таван баян гэсэн хүний нэртэй.

Буяндэлгэр -

Оо.

Дамдинсүрэн -

Тийм удмын хүн би.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Удам дамжсан малчин. Улсын аварга малчин Дагва гэдэг миний ах байна. Миний аав байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Миний төрсөн дүү Мөнх-Очир гэж байна. Улсын аварга малчин. Удмаараа ийм малчин улс.

Буяндэлгэр -

Аа ха. Удам судраараа хөрөнгө малтай байсан улс байна. Тиймээ? Тэгээд тэр буянаа дагасан байх л даа.

Дамдинсүрэн -

Тийм. Тийм. Дээр үед Тагны таван баян гэж таван баян хүн байсан юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Түүний нэг нь манай тэр Равданбал гэдэг хүн байсан. Улаанхүүгийн Равданбал гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Удмын тийм дээр үеийн малчин улс.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр хүн таны юу болох вэ?

Дамдинсүрэн -

Миний аавын аав байхгүй юу.

Буяндэлгэр -

Өвөө аав юм байна.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Та тэгвэл буянтай хүний үр сад байна даа.

Дамдинсүрэн -

Тийм. Удам дамжсан хүний үр сад.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэгээд би яахав дээ. 35 онд төрөөд түүнээс хойш аав ээжийн гар дээр байж байгаад...

Буяндэлгэр -

Цэрэгт явсан уу? Та?

Дамдинсүрэн -

Яваагүй. Яваагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

20 хэдтэй сургууль төгсөөд би чинь ерөөсөө 4-р анги л төгссөн хүн.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Сүүлд нь явж байгаад 8 төгсөөд трактор комбайны курсад одоо 22 настай 1958 онд Ар Хустайд төгссөн юм. Гэр бүлийнхээ хамтаар.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд Ар Хустайд очиж жил тойрон болоод 59 онд төгссөн хүн байгаа юм. Манай энэ Өндөр-Улаанаас 10 залуу явсан юм.

Буяндэлгэр -

За? Тэр талаар та хуучлаач? Трактор комбайны курсад хэн сургаж байсан юм? Хэцүү байсан уу? Малчин хүн техниктэй харьцах хэцүү л байсан байх? Сонирхол татаж байсан байх?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Та өөрөө хүсэлтээрээ явсан юмуу? Таныг томилоод явуулсан юмуу?

Дамдинсүрэн -

Би өөрөө хүсэлтээрээ явахгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Анх нь МААМ станц гэж байгууллагдаж байгаа. Манай Өндөр-Улаанд суманд.

Буяндэлгэр -

Мал аж ахуйн станц гээд.

Дамдинсүрэн -

Тийм. Би бол анх эхлээд 1958 онд “Мандах зам” гэдэг нэгдэлд элссэн хүн.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

“Мандах зам” нэгдэл гэдэг чинь анх Азарга багт байгууллагдсан нэгдэл байхгүй юу. Энэ нэгдлээс гадна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэнд би 100 гаруй толгой малаа нийгэмчлээд...

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Аавдаа хэдэн цөөхөн мал үлдээгээд тэгээд гэр бүлийнхээ хүний хамтаар явчихсан хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо трактор комбайны курсад явчихсан.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд 58 онд яваад 59 онд жил тойруу болоод Ар Хустайд трактор комбайны курс төгсөөд 59 онд бүтэн тэнд суралцаад 59 оны 7 сард төгссөн хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Хэцүү байсан уу? Сурч байхад?

Дамдинсүрэн -

Хэцүү. Хэцүү.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Би 50 гаруй жил трактор комбайны ажил хийсэн. Энэ жил 50-дахь жил нь ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Атар газар эзэмшсэний.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

59 онд Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйд гэр бүлийнхээ хамтаар дадлага хийж байлаа. 45 хоногийн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хархорины сангийн аж ахуй Орхоны хөндийд ажиллаж байсан. 45 хоног газар хаглаж байлаа. Оросын нөхдүүдтэй нийлж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэнд ажиллаж байгаад сайн ажилласан барьсан гээд спартакиад болоод сайшаал шагнал аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд явж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд тэндээсээ яваад Ар Хустайд очоод 7 сард төгсөөд Батцэнгэлийн МААМ станцад очиж байгаа юм.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэр яагаад очиж байгаа юм бэ? гэхээр зэрэг Өндөр-Улаанаас 10 залуу бэлдэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өндөр-Улаанд МААМС байгуулна гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд энд МААМ станц байгуулахгүй юу. Өндөр-Улаанд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгсэн чинь цаанаас газар нутгийн үзээд энд хагалах нутгийн боломж байхгүй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тариат МААМ станцтай. Их тамир МААМ станцтай. Дунд нь ганцхан Өндөр-Улаанд ганцхан суманд үйлчлэх юм байна. Хөдөө аж ахуйн яам чинь Батцэнгэл суманд МААМ станц байгууллахаар болчихгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Манай Өндөр-Улааны нэр нь дээр явсан улс чинь төгсөөд шууд манай Өндөр-Улаанаас Батцэнгэл рүү МААМ станцыг нүүлгэчихсэн болохоор тэнд бөөнөөрөө оччихгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд би 59 оны 7 сард Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон юм.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд Батцэнгэл суманд 59 онд очоод тэнд газар хагалаад тэнд чинь Хайрхан, Өлзийт, Батцэнгэл гурван суманд газар хагалаж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Атрын аян явж байгаа байдал ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэгэхэд би дөнгөж 23 настай.

Буяндэлгэр -

Оо за. Ид залуу байж.

Дамдинсүрэн -

22 настай энэ хөгшинтэйгээ нэг гэр бүл болсон. Одоо 50 хэдэн жил болж байна.

Буяндэлгэр -

Ямар сайхан юм.

Дамдинсүрэн -

8 хүүхэдтэй. 4 хүү. 4 охинтой.

Буяндэлгэр -

Ямар сайхан юм.

Дамдинсүрэн -

/Инээв/

Буяндэлгэр -

Захиасаар юм шиг болсон байна ш дээ.

Дамдинсүрэн -

/Инээв/ Манай үе тэнгийнхэн тэгдэг юм. Чи захиалсан юм шиг 4 хүү. 4 охинтой гэдэг юм. Захиалаад байх юу байхав.

Буяндэлгэр -

Сайхан юмаа.

Дамдинсүрэн -

4 хүү 4 охин наймуулаа сайхан амьдарч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Цугаараа гэр бүл болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо отгон хүүтэйгээ цуг ингээд байж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

/Инээв/

Буяндэлгэр -

Анх тэр трактор комбайны курсад очиход Орос сургагч нар байсан уу? Монгол сургагч нар байсан уу?

Дамдинсүрэн -

Дандаа Оросууд.

Буяндэлгэр -

За? Хэл мэдэхгүй та нар яаж сурч байв?

Дамдинсүрэн -

Яахав. Орчуулагч.

Буяндэлгэр -

Аа орчуулагчтай.

Дамдинсүрэн -

Дан Орос багш нар заана ш дээ. Монгол ерөөсөө заахгүй.

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он бэ?

Дамдинсүрэн -

1958 он.

Буяндэлгэр -

58 он. Дээр үед байж. Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм. 58 онд явсан хүн байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нэгдэлд малаа өгөөд тэгээд 58 онд яваад 59 онд жил тойроод....

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд Батцэнгэлд ирсэн. Дан Оросууд заана. Хэлмэрчтэй. Хэлмэрч нь хэлмэрчилж өгнө. Тийм байсан.

Буяндэлгэр -

Хэцүү байсан уу?

Дамдинсүрэн -

Хэцүү байсан.

Буяндэлгэр -

Сурахад хэцүү байсан уу?

Дамдинсүрэн -

Гайгуу гайгуу. Төв аймгийн Ар Хустайн сангийн аж ахуй гэж байсан юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ар Хустайн сургалт комбинат гэж байсан юм. Сүүлдээ сангийн аж ахуй болчихсон юм байна лээ. Тэнд л сурч байсан хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Олон хүн байсан уу?

Дамдинсүрэн -

Олон. Олон.

Буяндэлгэр -

Газар газраас очсон хүн байх уу?

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав. Батцэнгэлээс очсон. Эрдэнэ-Мандалаас очсон. Цахираас очсон. Өндөр-Улаанаас очсон. Тэгээд Ховд, Увс, Баян-Өлгий 4 Казак хүртэл байлаа. Бид нартаа чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Их олон залуучууд байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тухайн үедээ бол Төв аймгийн Ар Хустайн сургалт...

Дамдинсүрэн -

Ар Хустайн сургууль комбинат гэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд дотуур байранд байсан уу?

Дамдинсүрэн -

Тэгсэн. Тэгсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дотуур байранд. Эмэгтэй нь эмэгтэйчүүдийн байранд. Эрэгтэй нь эрэгтэйчүүдийн байранд.

Буяндэлгэр -

Аа ха. Хоол ундыг бол тэндээсээ хангачих уу?

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав. Тэгнэ. Сургууль нь хангачихна.

Буяндэлгэр -

Аа ха. Гайгуу байсан уу? Хоол нь.

Дамдинсүрэн -

Ямар яриа байдаг юм. Сайхан ш дээ.

Буяндэлгэр -

Сайхан байсан уу?

Дамдинсүрэн -

Тэгээд суралцаж төгсөөд Батцэнгэлд ирсэн. Тэгээд Батцэнгэлд ирээд би чинь 59 он, 60, 61 он дуустал бүтэн 4 жил тэнд ажилласан.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

4 жил газар хагаллаа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Хайрханд хагаллаа. Өлзийтэд хагаллаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хайрханд болохоор Хануй Гүнүй хоёрын зааг дээр очиж хагалж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Атар. Тэгэхэд чинь бас станцад Орос мэргэжилтэн байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Орос зааж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бид нарын техникийг Орос заана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Аа тэгээд өвс хадна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Газар хагална. За тэнд 4 жил ажиллахдаа би аймгийн аварга тракторчин болж байсан.

Буяндэлгэр -

Оо за. Одоо Архангай аймгийн?

Дамдинсүрэн -

Тийм. Архангай аймгийн.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Архангай аймгийн тэргүүний сайчуудын анхдугаар зөвлөлгөөнд оролцож байсан юм.

Буяндэлгэр -

За. Аймаг дээр болсон юмуу?

Дамдинсүрэн -

Аймаг дээр болсон.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд Батцэнгэлд очоод 4 жил болохдоо сумын депутат болж үзэж байлаа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Сайн гээд тэгээд аргагүй болоод өөрийнхөө ар гэрийн гачигдлаар нэг бүстэй дүү байдаг юм. Тэр маань цэрэгт явчихаад ээж маань нас барчихаад аав ганцаараа болоод тэгээд ирэх шаардлагатай болоод ирсэн.

Буяндэлгэр -

Аа аа. Тэр та чинь тэгвэл их тэргүүний сайн тракторчин ажилчин байж. Норм төлөвлөгөө нь яадаг байсан юм? Тэрийгээ биелүүлэхийн тулд та яаж ажилладаг байсан юм?

Дамдинсүрэн -

За яахав. Би танд өөрт чинь яг бодитоор нь үзүүлээд өгье.

Буяндэлгэр -

Тийм. Дараа нь аппаратаар бүх зургийн авчихна.

Дамдинсүрэн -

За.

Буяндэлгэр -

Бодвол нойр хоолоо хасаж нэлээн хөдөлмөрлөж байж та тэргүүний ажилчин болсон байх.

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Тэр тухайгаа яримаар байна. Даарч байсан байгаа. Хөрч байсан байгаа.

Дамдинсүрэн -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Нойроо хасаж байсан байгаа. Тэр тухайгаа сайхан яримаар байна.

Дамдинсүрэн -

Тэгээд яахав. Тэгэхэд чинь одоо юу ш дээ. Ерөөсөө нормтой л доо. Нормоо биелүүлж л байвал тэгээд сайн. Норм биелүүлээгүй бол тэгээд яахав дээ. Цалин бага авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дандаа норм өгч ажиллаж байсан юм чинь.

Буяндэлгэр -

За? Төлөвлөгөө норм ямар байсан?

Дамдинсүрэн -

Төлөвлөгөө норм яахав дээ. Өдөрт төдөн га гээд л ...

Буяндэлгэр -

Хэдэн га гэх вэ?

Дамдинсүрэн -

За тэр чинь одоо мартчихаад байнаа.

Буяндэлгэр -

Та багцаагаар л ...

Дамдинсүрэн -

Яахав дээ. Өдөрт чинь одоо хаашаа юм бэ? 2 га ч гэдэг юмуу? 3 га ч байдаг юмуу? Тийм л нормтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дандаа л атар хагалж байсан үе ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би дээлээ солиод өмсчих үү?

Буяндэлгэр -

Зүгээр. Зүгээр. Товч их гоё юмаа. Товчийн сонирхоод байна.

Дамдинсүрэн -

Би бас нударга мударгатай дээлээ өмсдөг юмуу? Бэлэн байна шүү.

Буяндэлгэр -

Дараа нь хоёулаа ярилцлага дууссаны дараа гоё зургийг чинь авч өгнөө.

Дамдинсүрэн -

За.

Буяндэлгэр -

За тэгээд?

Дамдинсүрэн -

Тэгээд төлөвлөгөө нормоо биелүүлэхээрээ ерөөсөө нэг дарцаг өгнө. Улаан дарцаг.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд тэрийг аваачаад трактор дээрээ хийсгэчихнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Норм төлөвлөгөөгөө биелүүлсэн тракторчин гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд Батцэнгэлд 4 жил ажиллаад ...

Буяндэлгэр -

Тэр норм төлөвлөгөө та санахгүй байна уу? Тиймээ?

Дамдинсүрэн -

Яг төд өд гэдгийн бас санахгүй байна.

Буяндэлгэр -

Санахгүй байна уу? За?

Дамдинсүрэн -

Тэгэхдээ яах вэ? Төлөвлөгөө нормоо төдөн хувиар биелүүлсэн гэсэн сайшаалын үнэмлэх, баярын бичиг эвлэлийн төв хороо морооны баярын бичиг надад байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Аймаг маймгийн баярын бичиг зөндөө байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэрийг би үзүүлье.

Буяндэлгэр -

Дараа нь би зургийн авна. Аа ха.

Дамдинсүрэн -

За тэг.

Буяндэлгэр -

За? Шөнө орой их ажиллаж байсан уу? Гайгуу юу?

Дамдинсүрэн -

Шөнөжингөө явна ш дээ. Угаасаа.

Буяндэлгэр -

Оо тэгэх үү? Өглөө хэдэд гарах вэ?

Дамдинсүрэн -

Ерөөсөө одоо ингэнэ ш дээ. Тэр чинь нөгөөдөх зуны халуунд өдөр нь барагтай бол явахгүй.

Буяндэлгэр -

Аа аа. Өдөр нь бол юм хийхгүй юу?

Дамдинсүрэн -

Өдөр халуунд нөгөө трактор нь халаад байхгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Аминдаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд ерөөсөө орой л хийнэ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Орой сэрүү орохоор гайгуу цагт бол хавар мавар бол явна л даа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд ерөөсөө шөнөжингөө үүр цайтал явна ш дээ.

Буяндэлгэр -

Орой багцаагаар ...

Дамдинсүрэн -

Орой хоолоо идчихээд л гарна.

Буяндэлгэр -

Хоолоо идчихээд 6, 7-гийн үед гарах уу?

Дамдинсүрэн -

Оо тэгнэ. 7 ч хүрэхгүй ээ. Аажуу тэгээд 5, 6 гээд л сэрүү орохоор гарч байгаа юм.

Буяндэлгэр -

Сэрүү орохоор ...

Дамдинсүрэн -

Газар хагалгаа хийнэ ш дээ. Хагалахдаа тэгж байгаа юм.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд ээлж мээлж байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Норм өгөөд л явчихна. Ерөөсөө.

Буяндэлгэр -

Тэгээд шөнөжингөө ажиллах уу? Шөнийн хэд хүртэл ажиллах вэ?

Дамдинсүрэн -

Тэгээд яахав бас нэг өөрийнхөө нормыг би ч өнөөдөр нормоо хийчихлээ дээ гэвэл тэгээд ...

Буяндэлгэр -

Буучих уу?

Дамдинсүрэн -

Бууж ирээд унтаад өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө тосын хийдэг хүн байна. Тусгай ажилчингууд гаргачихаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд өөрөө яахав трактораа арчдагаа арчаад зүлгэдэгээ зүлгээд нөгөө улсууд нь топель мопелийн хийгээд өгчихнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өөрөө барих үүргээ л гүйцэтгэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд юмаа янзална.

Буяндэлгэр -

Аа ха. Газар хагалахад их ур чадвар шаардагдана биз?

Дамдинсүрэн -

Тэгнэ. Тэрийг чинь ерөөсөө юу яадаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Оросууд татаж өгнө ш дээ. Зоганын татаж өгнө ш дээ.

Буяндэлгэр -

Оо за?

Дамдинсүрэн -

Нөгөө МААМ Станц бэлдэнэ. Бид нар муруй тахир бэлдчихвэл болохгүй гээд муруй тахир татах юм бол ерөөсөө тэр балим ухна гэж аюултай ш дээ. Топелио хийж чадахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхээр аль болохоор сайхан эгцхэн явах юм бол балим малим гарахгүй. Бага гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Топель хэмнэгдэнэ гэсэн үг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Юутай байхгүй юу. Зорилготой байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгж явж байсан юм.

Буяндэлгэр -

За. Тантай хамт нийт хичнээн хүн ажилладаг байсан юм? Багцаагаар?

Дамдинсүрэн -

Ерөөсөө хоёрхон цөөхөн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Дамдинсүрэн -

Тийм. Ерөөсөө 2, 3-хан тракторчин л явна.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Энд тэнд тасраад явчихаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

2 илүү явж газар хагалдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд цөөхөн трактортай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө тэгээд нэг станцын хэмжээгээр 4, 5-аас илүү гинжтэй трактор байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэр чинь дугуй трактораар хагалдаггүй байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дугуй трактораар өвсөө хадна. Гинжтэй трактораар нь 54 гэсэн тийм трактор байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. 54 гэж байсан уу?

Дамдинсүрэн -

Тийм 54 гэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Түүгээр нь газар хагалдаг. 5 корпустай плюгь байсан юм. Одоо бол ерөөсөөт дүүжин плюгьтэй каймар дугуйтай жижигхэн тракторуудад зүүдэг болчихсон юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сүүлийн үед бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бид нарын үед бол тийм байгаагүй.

Буяндэлгэр -

Аа ха. Гинжит трактор, өргөн хамууртай тэр юу гэнээ? Плюгь гэнэ үү?

Дамдинсүрэн -

Плюгь.

Буяндэлгэр -

Плюгь тэр нь газрын гүнээс ...

Дамдинсүрэн -

20 сантиметр. Доод тал нь 17, 8 дээд тал нь 22 сантиметр гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэрнээс нимгэн хагалбал ерөөсөө болохгүй. Зориулалт нь яг тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгж хагалж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Юу их голцуу тариалж байсан юм бэ? Тэр үед чинь?

Дамдинсүрэн -

Тэр үед үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр үед чинь овъёос.

Буяндэлгэр -

Аа овъёос тариалж байсан уу?

Дамдинсүрэн -

Овъёос тариалж байсан. Улаан буудай тариалж байсан. Ногоон солон их тарьж байсан.

Буяндэлгэр -

Солон их тарьдаг?

Дамдинсүрэн -

Мал их тэжээж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа одоо овъёос солон хоёроор малын тэжээл бэлтгэж байсан байхнээ.

Дамдинсүрэн -

Малын тэжээл бэлдэж байсан. Тэгээд улаан буудайгаа зарна.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед чинь бас тэгж 50-иад оны үед чинь малын тэжээл бас бэлтгэдэг байж тиймээ?

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав. Бэлтгэлгүй яахав. Тэгэхэд чинь мал аж ахуйн МААМ Станц гэдэг чинь яагаав. Энэ Хайрхан майрханд чинь тэжээлийн аж ахуй гээд байгуулчихсан байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. За?

Дамдинсүрэн -

Тэгээд тэнд чинь нөгөө юу гаргана. Хивэг гаргана. Багсармал гаргана. Тийм байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхдээ тийм их газар тарихгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бага. Бага. Тэгэхдээ бас хөөрхөн газар тарьж байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Оо за. Аа ха. За та тэнд ажиллаж байгаад нутагтаа ирлээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Нутагтаа ирээд юу хийв? Та.

Дамдинсүрэн -

Нутагтаа ирээд шууд трактор авсан.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Кабингүй трактор байсан юм. Энд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

61 оны 62 онд ирсэн. 61 оны бөгсөөр ирчихээд хөдөө чинь бид нар чинь улирлын чанартай улс байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Аминдаа.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэгээд яахав хөдөө аав дээрээ гэр бүлтэйгээ хамт байж байгаад аав ганцаараа байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд хавар энд ирж кабин байхгүй ил трактор авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

62 онд.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр та малаа өгчихөөд явсан гэж байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Нэгдэлжих хөдөлгөөн таны цээжинд бол байна даа. Ямаршуу үйл ажиллагаатай явагдсан юм бэ? Тэр их сонин байна? Танайх бол удам дамжсан мал хуй овоо л байсан юм шиг байна.

Дамдинсүрэн -

Нэлээн малтай байсан. Манайх.

Буяндэлгэр -

Тийм. Хичнээн малаа нийгэмчилсэн юм? Хэдэн удаа нийгэмчилсэн юм?

Дамдинсүрэн -

Би бол ерөөсөө анхны нийгэмчилгээг л хийсэн хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Эхний. Ерөөсөө эхлээд 58 онд нэгдэлд ороод Мандах зам нэгдэл гэдгийг 58 онд байгуулагдсан нэгдэл.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр үед би анх малаа өгөөд л ...

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн малаа өгсөн та?

Дамдинсүрэн -

Би нэг 100-аад хонь өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

30-аад үхэр өгсөн.

Буяндэлгэр -

Их байна шүү. Аа ха.

Дамдинсүрэн -

20 адуу өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд бусад цөөхөн мал үлдсэн тэрийг би аав дээрээ орхичихоод ...

Буяндэлгэр -

Тэр чинь нэг өрх айлд чинь хичнээн мал үлдээж байсан юм бэ?

Дамдинсүрэн -

Тэмээтэй байсан. Манайх.

Буяндэлгэр -

Өө за.

Дамдинсүрэн -

Таван хошуу малтай байсан юм.

Буяндэлгэр -

Таван хошуу малтай байсан юм байна. Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр чинь яах вэ? Дундажаар бид нарыг чинь тэгээд нэг албан хаагч болсон гээд нэгдлийн албан хаагч, улсын албан хаагч гэж хоёр янзын байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Оо тийм үү?

Дамдинсүрэн -

Тийм. Ерөөсөө 12 толгой малтай.

Буяндэлгэр -

Пөөх их бага үлдээж байсан байна ш дээ.

Дамдинсүрэн -

Аймаар бага үлдээж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Пөөх.

Дамдинсүрэн -

Нэгдэл байхад ч гэсэн тэгж байсан ш дээ. Ерөөсөө 16 толгой малаас дээш гаргасныг хурааж аваад байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Хэцүү жаахан хатуу цаг үе байжээ?

Дамдинсүрэн -

Аймаар.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэрнээсээ хөглөж байсан шүү. Би хүртэл 16-аас илүү гараад ирэхээр зэрэг хүн дээр тоолуулаад нөгөө хүн нь мал маллаж байж төлбөрт ороод миний малыг аваачиж өгч байсан удаа бий ш дээ. Тийм юм гарч л байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

/Инээв/ Тэгж л байсан юм.

Буяндэлгэр -

Өөр жишээлэх юм бол сумын болон аймгийн албан хаагчид өөр дээрээ мал үлдээх тийм боломж байсан уу?

Дамдинсүрэн -

Байсан. Ерөөсөө албан хаагч 12 толгой мал. Улсынхыг мэдэхгүй. Сум мум бид нар чинь сумын дарга ч байна уу? Юу байна. Нярав ч байна уу? Нягтлан ч байна уу? Ерөөсөө дундажаар 12 толгой малтай байсан.

Буяндэлгэр -

Хариугүй юм байж. Тэнд юу юугаа үлдээж авах вэ? Хувь хүний л өөрийн хүсэл үү?

Дамдинсүрэн -

Хаанаас ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө бод 5 гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Бод 5 тэгээд 10-аад хонь ямаа. Тэгээд 12 чинь юу байдаг юм. Тэр чинь ганцхан адуу л үлдэж байгаа юм чинь. 2 үнээ байдаг юмуу? Яадаг юм? 5-хан бод гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Ганц унааны морьтой?

Дамдинсүрэн -

Ганцхан унааны морьтой.

Буяндэлгэр -

Бас хатуу байсан байна шүү.

Дамдинсүрэн -

Хатуу.

Буяндэлгэр -

Танд их харамсалтай байв уу? Адуу малаа өгнө гэдэг чинь ялангуяа ...

Дамдинсүрэн -

Тэр чинь залуу байхад тоохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тоохгүй байна уу?

Дамдинсүрэн -

Тийм. Мэргэжил эзэмшиж байгаа гээд хөөрчихсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Юм олж авна. Хөгшинтэйгээ хоёулаа. Нэг нь 18-тай, нэг нь 22-той хоёр бид хоёр нэг жил болоод явчихаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Адуу мал бараг л хэрэггүй шахам юм бодсон байх л даа.

Дамдинсүрэн -

Тийм. Манай аав тэгж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бид нарыг явахад яах вэ? Миний хүүхдүүд яв, яв хамаа байхгүй. Мэргэжил олж ав арга байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гэхдээ малын оргүй байж чадахгүй шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

2, 3 үнээнээсээ ямарч байсан салж чадахгүй шүү. Ямарч ажил хийсэн гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр бол онож л байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм ш дээ. Тэр чинь ухаантай хүний л үг л дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Тэгж байсан. Манай аав.

Буяндэлгэр -

Аа ха. Ээж аав чинь бол хичнээн мал нийгэмчилж байсан? Өгч байсан? Нэгдэлд.

Дамдинсүрэн -

Нэлээн өгсөн шүү.

Буяндэлгэр -

За. Таны цээжинд байна уу?

Дамдинсүрэн -

Манайх чинь уул нь мал ихтэй байсан айл ш дээ.

Буяндэлгэр -

Харин тэгж л таарна л даа. Юмтай айл байсан байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Тэмээ гэхэд манайх 10 тэмээгээ нийгэмчилж байсан. Аав тэгж байлаа.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Ганцхан цагаан тэмээтэй. 9 улаан байсан. Хүрэн мүрэн. 10 тэмээтэй байсан. Манайх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө нэг ч тэмээ авч үлдээгүй. Тэмээ авч үлдэх боломж ч байхгүй байсан юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

10 тэмээгээ нийгэмчилж байсан. Тэгээд ерөөсөө адуу мадууг чинь азаргаар нь өгч байсан юм шиг байгаа юм. Хонийг чинь тэгээд хэдхэн юм үлдээгээд хашаагаар нь туугаад явж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хнн. Нэг азарга адуу гэдэг чинь хэд ...

Дамдинсүрэн -

Яах вэ? Нэг азарга адуу гэдэг чинь дээд тал нь 40.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд нэг 30. Гүү хураалгаснаараа л болно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд 10 адуу байсан ч нэг азарга адуу болно ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Уул нь бол.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгвэл одоо хоньтой хашаа гэдэг чинь тэр үеийн хашаа гэдэг чинь нэлээн том байсан даа.

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь багцаагаар хичнээн хонь гэсэн үг вэ?

Дамдинсүрэн -

Яахав манайд чинь угаасаа 1000 гаруй хоньтой байсан улс л даа.

Буяндэлгэр -

Пөө?

Дамдинсүрэн -

2, 3 гэр л дээ. Ах дүүгээрээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Угаасаа дээр үед чинь манай тэр баян гээд байсан улсууд чинь хонь нь гэхэд 1000 гарч байсан юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Сайн байсан байна ш дээ. Аа ха.

Дамдинсүрэн -

Түүхэн дээр ч байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэрийгээ бараг бүгдийн өгчихсөн юмуу?

Дамдинсүрэн -

Хаанаас даа. Хувиа авч үлдээд ...

Буяндэлгэр -

Хувиа авч үлдээд бүгдийн нэгдэлд ...

Дамдинсүрэн -

50 толгой мал авч үлдэнэ ш дээ. Өрх ерөөсөө.

Буяндэлгэр -

Аа ха. Аа өрх бол 50 толгой?

Дамдинсүрэн -

Нэг өрх бол 50 толгой мал л авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

50-аас дээш гарсныг нь нийгэмчилнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм байсан юм.

Буяндэлгэр -

Малын буян ч их дээ. 50 толгой жишээлэх юм бол 50 эх хонио авч үлдээд 40 хонь авч үлдэе гэж бодъё.

Дамдинсүрэн -

40 хонь авч үлдэж таарахгүй л дээ.

Буяндэлгэр -

Таарахгүй юу?

Дамдинсүрэн -

Бусад малаа авч үлдэнэ. За нэг 20, 30 хонь.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Нэг унааны морь, тарагийн 5 гунжтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд яахав дээ. Наана уу? Цаана уу? гэх явдал их бий л дээ.

Буяндэлгэр -

Сонин байна. Кино минон дээр хүртэл гардаг ш дээ. Нууж бариад л ... Тэр тухайгаа та яриач?

Дамдинсүрэн -

Тэгээд яахав цөөхөн мал салтай хүн байвал түүндээ бас хэд гурвыг өгнө. Бас ийш нь тийш нь аминдаа өөртөө арвин мал үлдээх гэж янз бүрээр үзнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Яаж үзэж байв? Тэр чинь их сонин байна? Тэрнээс хууч хөөрөөч?

Дамдинсүрэн -

Тэр яахав дээ. Зарим нь угаасаа жигд сайхан амьдралтай бол хөдлөхийн арга байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Агт магтанд өгөөд агт чинь одоо айхтар авч байсан үе ш дээ. Манайхан чинь агтанд их морь өгдөг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Алба их хааж байсан ш дээ. Яагаав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Энд чинь улаа гэдэг юм байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэрэнд чинь төдөн морины улаатай танайх ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гээд явуулчихдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Овоо шиг адуутай нэгэн бол нэлээн алба хаана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Төдөн морины хоньтой гэж хэлдэг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа аа. Улаанд заавал ...

Дамдинсүрэн -

Адуутай айлд оногдож байсан засгийн алба байхгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Нөгөө тээвэрт явж байгаа гэсэн үг ш дээ. Машин сашин байхгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Дандаа мориор ингээд төв дээр ч яагаад төв дээрээс Шонт монт гээд ийшээ гурав руу явж яаж байсан. Тийм юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед бас улаа байсан юмуу? Тиймээ?

Дамдинсүрэн -

Байлгүй яадаг юм.

Буяндэлгэр -

Аа аа. За?

Дамдинсүрэн -

45 онд чинь л нөгөө шуудан муудан чинь явж эхэлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Дөнгөж нэг 51 гэдэг Газ-51 гэдэг машинаар юу яаж эхэлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Шуудан муудан чинь эртхэн морин улаагаар л явж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа. Тэр машин гартал дандаа морин улаагаар явж байж. Тиймээ?

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Тэр морин улааны уналгыг бол хувь малчид гаргадаг юм байна?

Дамдинсүрэн -

Малчид гаргаж байсан.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

58 оноос хойш л нэгдэлжих хөдөлгөөн эхэлснээс хойш л энэ улаа мулаа чинь болчихгүй юу. Аминдаа л сайжруулж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэгэхэд чинь нэгдэл ганцхан трактортай, 2, 3-хан машинтай. Их жаахан байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Таны санаанд бол байна уу? Жишээ нь нэг айл бол морин улаанд бол морин улаанд бол хичнээн морь гаргаж байсан гэсэн тийм багцаа тоо байна уу?

Дамдинсүрэн -

Байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө тэр юуных нь тоогоор оноочихдог байсан юм.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Адуу хэд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жишээлэхэд шар хэд вэ? Үнээ хэд вэ? Морь хэд вэ? гэдэг нарийн тоо байна ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Урьд чинь тэгж байсан.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Нөгөөх юуг л данснаас хасчихна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд төдөн морьтой байна гээд жишээлбэл Дамдинсүрэн 10 морьтой байна гэвэл 10 мориных нь хэдэн ч гэдэг юм оногдуулаад танайх 10 мориноос ямарч байсан 5-ын малд авна гэхэд 5-аар нь алба хаачих гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Морины оноог ихэсгэж байгаа юм. Түүгээрээ улаагаа хийнэ. Хэд хоног нэхнэ гэдэг юм байна лээ. Сар ч байдаг юмуу? 15 хоног ч байдаг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха. За тэр улаа нэхсний дараа морио буцаагаад эзэнд нь өгөх үү?

Дамдинсүрэн -

Өгөлгүй яадаг юм.

Буяндэлгэр -

Өгөх үү?

Дамдинсүрэн -

Тэр хүн чинь ерөөсөө мориороо өөрөө албаа хаагаад буцаад явчихна.

Буяндэлгэр -

Аа аа. Өөрөө хамт явдаг байсан байх нь?

Дамдинсүрэн -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Аа зүйтэй. Зүйтэй. Сонин юм байна.

Дамдинсүрэн -

Хүнээр хийлгэсэн ч болно.

Буяндэлгэр -

Болох уу?

Дамдинсүрэн -

Чи миний морьдыг аваачаад надад үнэндээ зав байхгүй байна. Чи яваад хаагаад өгөөч. Хэд хоног яв миний төдөн морь хүргээд гэвэл болно.

Буяндэлгэр -

Бас болох уу?

Дамдинсүрэн -

Болно.

Буяндэлгэр -

Их сонин юм байна. Та улаанд явж байсан уу?

Дамдинсүрэн -

Үгүй.

Буяндэлгэр -

Үгүй юу?

Дамдинсүрэн -

Үгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Надаас өмнө юм байгаа юм. Би хүүхэд байсан.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Тэр чинь тийм байна. Таны одоо цээжинд үлдсэн адуу манаж байв уу? Та.

Дамдинсүрэн -

Адуу манаж байсан. Би.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Хүүхэд байж байхдаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Овоо ч 3 азарга адуутай байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Овоо сайхан адуутай байж.

Дамдинсүрэн -

Тийм. Манай өвөө, манай аав хоёр.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд адуу манаж байсан. Би.

Буяндэлгэр -

За.

Дамдинсүрэн -

Хүүхэд байсан. Яаж манах вэ? гэхээр зэрэг унагалах үеэр нь манана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гүүгээ унагаа авах гэж байгаа юм. Бүрэн бүтэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Боохойд өгөхгүй гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манаж л байсан юм. Би.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр үед чинь адуугийг чинь хашиж байсан ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Том амтад өгөхгүй гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд адуугийг чинь тогтооно.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Орой сартай бол их сайхан. Саргүйд л их хэцүү байдаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Адуугаа идүүлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тогтооно үдэш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд Гурван марал нэлээн дээр хөөргөөд л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Адуугаа авч ирнэ. Хашна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд хашна. Унтана. Өглөө босно. Үүдийн аав авна. Дагаад явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нар жижигхэн хөөртөл адуугаа дагана. Тэгэхгүй бол боохой авна.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед боохой их элбэг байсан байхаа?

Дамдинсүрэн -

Элбэг. Тэгж л малтай байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Малчин хүний ажил барагдахгүй л дээ. Тиймээ? Барагдахгүй шүү.

Дамдинсүрэн -

Тийм. Тэгэхэд чинь одоо дээхнэ үед чинь намар болохоор чинь зэрэг адуугаа оторт явуулна ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Бог малынхаа бэлчээрийг идчихнэ гээд ...

Буяндэлгэр -

Аа тэгнэ.

Дамдинсүрэн -

Тэгээд намар арай хүйт орохоос өмнө бараг ч хүйт орж байсан юм даа. Идэш мидэш идтэл адуу чинь одоо нэг сар ч юмуу? Хоёр сар орчим ч байдаг юмуу? Оторт явна ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа. Тэгвэл их удаан явдаг байсан юм байна.

Дамдинсүрэн -

Тийм. Сар ч юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сайхан бэлчээртэй газар усална. Хавийнхаа адуунуудыг өгчихдөг юм. Нутгийнхаа жишээлбэл Доржийнх төдөн адуу байна. Унах унаагийн өгөөрөй энэ хүнд гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хөлс байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хөлс байхгүй. Өөрийнхөө малыг маллаж байгаа гэсэн үг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд хавийнхаа адууг багийн дарга зохион байгуулаад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд унах морийн хоолоо өөрөөсөө иднэ. Засаг масгийн юм байхгүй. Аминдаа л өөрийнхөө малыг маллаж байгаа адуучин улсууд байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тийм. Хөлс гэж гар дээр юу ч өгөхгүй ш дээ. Адуунаас нь хөлсөнд барьж өгөх юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхээр малтай улс явахгүй гээд яах юм.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Өөрийнхөө малыг маллаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хавсарганд нь ойр хавийнхаа айлын холоос ирэхгүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Зүгээр хавиараа 4 айл ч байдаг юмуу? 5 айл ч байдаг юмуу? Тэд хэдийнхээ адууг л авна. Тэгээд унаанд нь азаргаа зааж өгнө улсууд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд азаргын унаад л уурга бариад л тууж өгнө ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

/Инээв/

Буяндэлгэр -

Эмнэг сургаж байв уу? Та.

Дамдинсүрэн -

Эмнэг их сургаж байсан.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Эмнэгэнд сайн ч байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр тухайгаа яриач? Хэцүү биз?

Дамдинсүрэн -

Эмнэг сургах хэцүү ш дээ. Тэгэхэд залуу байхад хүүхэд байхад айдаггүй юмаа.

Буяндэлгэр -

Айхгүй л дээ.

Дамдинсүрэн -

Угаасаа удмаа удмын морин дээр жижигхэнээсээ сурчихсан хүүхэд гэдэг чинь айхаа мэдэхгүй. Унаж байсан ч тоодог юм биш. Яагаад ч гэмтэж барьдаггүй тийм байсан юм. Мэдэхгүй.

Буяндэлгэр -

Хнн. Та хэдтэйгээсээ эхэлж морь унаж сурсан?

Дамдинсүрэн -

Одоо нэг 5, 6-тай л сурсан байх. Жааханаас нь морин дээр мордуулсан.

Буяндэлгэр -

Жааханаас нь мордуулдаг ш дээ. Дээр үеийн улсууд чинь. Эмээл энэ тэр төхөөрч өгдөг байсан байхаа?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тиймээ? Хөөрхөн хөлөнд нь таарсан богинохон эмээл сайхан эмээл бэлдэж өгөөд л ...

Дамдинсүрэн -

Тийм хөөрхөн хавирган дөрөө мөрөө ...

Буяндэлгэр -

Тийм. Хүүхэд байхад морь унахын л хүслэн байдаг байсан л даа. Тиймээ?

Дамдинсүрэн -

Эмээл засаж өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хөөрхөн модон эмээл. Жомбойсон бүүрэгтэй. Миний тэр засаж өгсөн эмээл дамжиж явсаар байгаад манай тэр дүүгийнд очоод одоо байж л байна лээ. Дээр үеийн юм чинь тэгээд эвдрэхгүй юмаа. Намхан бүүрэгтэй хөөрхөн жижигхэн юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Мөн олон жил болж байгаа юм байгаад байгаа юм. Болдог бол музейд тавихаар болсон.

Буяндэлгэр -

Харин тийм. Ерөөсөө алга болгож болохгүй. Ойрхон байвал зургийн авчихмаар л байна. Тэр айл чинь ойрхон уу?

Дамдинсүрэн -

Байхгүй. Хол.

Буяндэлгэр -

Хол уу? Ойрхон бол би зургийн авмаар байна. Тийм эмээл чинь байхгүй шүү дээ.

Дамдинсүрэн -

Байхгүй. Одоо харин уул нь тэгээд жижигхэн юм байж л байсан. Миний жижигхэн унаа унаад сурч байсан манай дүүгийнд байгаа юм байна. Хүүхдүүдэд хэлсэн одоо хаячихсан уу? Яасан мэдэхгүй.

Буяндэлгэр -

Хурдан морь унаж байв ээ? Та.

Дамдинсүрэн -

Хурданы морь унаж байсан.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Манай аав чинь хурдан морь унадаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Уядаг байсан. Би унадаг байлаа. Тэгэхдээ түрүүлж барьж байгаагүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Олон жил ч юу яагаагүй. Манай аав уул нь сонирхолтой. Сумын наадам, Мөрөнгийн наадам маадамд очиж байсан. Мөрөн тэгэхэд сум гэж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Мөрөн сум гэж. Энэ Мөрөн бригад чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тариаттай нийлээгүй байсан юм.

Буяндэлгэр -

Нийлээгүй байсан юмуу?

Дамдинсүрэн -

Сүүлд нийлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Тэгээд ойрхон хойгуураа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ганцхан голоор л гарч болно. Хүний морь ч нэлээн унаж байсан. Өөрөө ч морь нэлээн унаж байсан.

Буяндэлгэр -

Таны сэтгэлд хоногшсон таныг сурагч байхад, адуу манаж байхад сэтгэлд хоногшсон янз бүрийн хөгтэй, хөгжилтэй дурсамжууд их байгаа даа? Тэрнээсээ хуучлахгүй юу?

Дамдинсүрэн -

Алийг ч тэр гэх вэ? дээ. Хүүхэд байхад чинь одоо тэгээд явдалтай л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр үед чинь адуу маллаж байгаа улсууд чинь заримдаа нэг пүгт суучихна. Хааяадаа жижигхэн гэр аваачаад барьчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд адуугийг чинь зогсоогоод л тэгээд гал түлээд манай энд чинь мод сайтай болохоор гал түлээд тэгээд бор цайгаа уугаад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд хоёр гурван хамгийн бага нь 2, 3 хүнтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо надтай цуг адуу манаж явсан тэр улсууд цугаараа бурхан болчихсон.

Буяндэлгэр -

Оо зайлуул. Аа ха.

Дамдинсүрэн -

Хамгийн сүүлд нэгэн ноднин жил 80 гараад явлаа даа. Очир гэдэг өвгөн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Цэнд-Аюуш гэж нэг өвгөн байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өлзийбаяр гэж нэг өвгөн байлаа. Надаас цугаараа ах.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би л хамгийнх нь бага хүүхэд. Бид дөрөв. Гурваараа ч явж байлаа. Хоёроороо ч явж байлаа. Хувийнхаа адууг бол манаж яваад л тэгээд яах вэ? гэхээр зэрэг дэмбээ зааж өгнө дөө. Надад.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

/Инээв/

Буяндэлгэр -

Тэгвэл та дэмбээ сайн сураа биз дээ?

Дамдинсүрэн -

Заалгахгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

За одоо дэмбээдэнэ дээ гээд үзэж тарна ш дээ.

Буяндэлгэр -

Дэмбээ чинь их гоё ш дээ. Айраг уугаад дэмбээдвэл бүр гоё ш дээ. Тиймээ? /Инээлдэв/ Дэмбээ чинь их гоё ш дээ.

Дамдинсүрэн -

Адуу маллаж яваа улс чинь тэгэхээс сонин монин гээч юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Үзэх юм байхгүй. Гэрэл мэрэл байхгүй. Дэн л барина. Хонины хоргол тосонд дүрчихээр шаазанд хийгээд гэгээ гаргачихна.

Буяндэлгэр -

Аа ха. Хонины хоргол дэн болох уу?

Дамдинсүрэн -

Хонины хоргол чинь зовлонгүй хөх хоргол байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Хөх хоргол.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэрийг чинь хатчихсан. Тэгээд тосонд дүрээд тэр чинь тэгээд асаж дуустал гэрэлтэй байна ш дээ.

Буяндэлгэр -

Оо тэр чинь бас их сонин юу байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Би ерөөсөө дуулаагүй юм байна. Танаас л дууллаа. Хөдөө гадаа явж байхад хэрэгтэй л юм байна. /Инээв/

Дамдинсүрэн -

Тэгж л байсан. Тэгээд дэмбээдэнэ. Яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд бор цайгаа уугаад л ааруул ээзгийгээ идээд л тэр чинь ямар талх боов боорцог гэж байх биш.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Дандаа цагаан идээ л идчихнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм л байсан.

Буяндэлгэр -

Цагаан идээ их идэж байсан учраас ийм бие хөнгөн шингэн бас хүний бас наслахад их нөлөөлдөг байхаа.

Дамдинсүрэн -

Өө тийм. Манай аав бол ерөөсөө архи уудаггүй. Жаахан тамхи татна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би бол ерөөсөө архи уудаггүй. Залуудаа ганц нэг ууж үзсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө архи уудаггүй. Би. Манай аав уудаггүй учраас би уудаггүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манай аав ах нар хоёр, гурван авга ах нар байсан. Цугаараа архи амсахгүй.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Манай аав архи амсахгүй. Айраг л ууна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гүү их барина. Айрагаа ууна.

Буяндэлгэр -

Аа ха. Айраг ч сайхан даа.

Дамдинсүрэн -

Би багадаа бол залуудаа бол их айраг ууж байсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сайн ч ууж байсан. Ер нь.

Буяндэлгэр -

Нэг суудал дээрээ хэдийг уух вэ? Та.

Дамдинсүрэн -

За яахав дээ. Бас нэг юу байдаг юмаа. Би трактор барьж байгаад энэ 4-р бригадад байсан юм. Чулуутын гүүрний наана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд юу яалаа л даа. Айраг тэгэхэд овоо ч ууж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ноос ачих гээд очихгүй юу. Зун.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд Галсан гэж нэг багийн дарга байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр гүү барьчихсан. Тэр бандидаа тэгж байгаа юм. Наана чинь айраг янзтай байгаа миний хүү. 10-ийн бетоноор авчираад уудлаад тавьчих.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Наана чинь ноосоо ачингуутаа ууг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Барна уу? Барахгүй байна уу? Өөрөө мэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ингэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би айрганд дуртай. Их ч сайхан айраг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сайхан айраг бол шийгээд л ороод байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэгээд би яахав. Ноосоо ачаад л өө тэрийг чинь сайхан ачна ш дээ. Задгай ноос. Ямар пресс мресс гэж байсан биш. Овоолоод л дээр нь ингээд. Тэгээд ноосоо ачаад тэр хооронд нэлээд удсан байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр хооронд 10 литр айраг уучихаад ...

Буяндэлгэр -

Хнн. Тэр багцаагаар хэдэн цаг болсон бол?

Дамдинсүрэн -

Аа нэг 3, 4 цаг болсон байлгүй.

Буяндэлгэр -

За? 3 цаг гэхэд 10 литр айраг уучихаж. Сайн уусан байна.

Дамдинсүрэн -

Би уул нь айрганд овоо л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд уучихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгж явж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Овоо сайхан барилддаг байлаа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Багадаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Миний удманд нэг улсын начин байдаг юм.

Буяндэлгэр -

За. Хэн бэ?

Дамдинсүрэн -

Зэвгийн Батсуурь гэж одоо бөхийн номон дээр байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хоёр дахь нь тэр Цоггэрэл гэж начин гарч ирлээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Өндөр-Улаан чинь хоёрхон улсын начинтай.

Буяндэлгэр -

Аа ха. Та бол бас бөхийн удамтай юм байна. Тиймээ?

Дамдинсүрэн -

Миний нагац тал миний нагац ах байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

1936 онд улсын начин хийсэн хүн.

Буяндэлгэр -

Оо за. Их ойрхон юу байх нь.

Дамдинсүрэн -

Миний ээжийн төрсөн ах нь.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэгээд би овоо хөөрхөн барилддаг байсан юмаа. Залуудаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ганц нэг суманд түрүүлсэн. Баг бригадын наадамд ойр зуурын наадмыг бол бас ганц нэг түрүүлж л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Юунд Хангай, Тариатад очиж 3 бүсийн спартакиад болдог. Тэр спартакиадад нэг түрүүллээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Батцэнгэл бөх элбэгтэй. Тэнд овоо барилдаж байсан юм. Залуудаа. Хайрхнаас ч зөндөө мэр сэр баярын бичиг авлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Батцэнгэлээс ч нэлээн авсан. Хархориноос ч авсан юмнууд бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Яахав угаасаа их зүтгүү ажилтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Амьдрахын л ухаан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тийм. Тэгэлгүй яахав. Амьдрахын ухаан.

Дамдинсүрэн -

Амьдрахын тулд л тэгээд яахав. Одоо яахав сайхан л байна. Болж л байна.

Буяндэлгэр -

За адуу та манаж байхад боохойтой их дайралдаж айж ичиж байв уу?

Дамдинсүрэн -

Үгүй. Үгүй.

Буяндэлгэр -

Гайгуу юу?

Дамдинсүрэн -

Боохойд ч юм өгөөгүй бид нар. Манаж харж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм лут юм бол болоогүй.

Буяндэлгэр -

Аа ха. За та энэ төв дээр хэзээ орж ирсэн?

Дамдинсүрэн -

Ерөөсөө харин одоо 62 онд л ...

Буяндэлгэр -

Орж ирээд суурин байсан уу?

Дамдинсүрэн -

Суурин байсан. Энэ хонхороос гараагүй.

Буяндэлгэр -

Аа ха. Яг ямар ямар алба хашиж байв? Трактораа бариад өөр ...

Дамдинсүрэн -

Би ерөөсөө 10 хэдэн жил трактор барьсан хүн.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд 10 хэдэн жил трактор бариад тэгээд мотор асаасан.

Буяндэлгэр -

Өө за.

Дамдинсүрэн -

Энэ цахилгааныг чинь гэрлийг 10 гаруй жил асаагаад 33 жил ерөөсөө энэ хоёрхон ажлыг хийсэн.

Буяндэлгэр -

Буянтай үйл хийсэн байна ш дээ. Олон түмэнд гэрэл гэгээ цацруулж өгнө гэдэг чинь их буянтай ажил шүү дээ.

Дамдинсүрэн -

Тэгээд завсар нь яахав нэгдлийн боловсон хүчнийг хавсарч хийлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Трактор чинь заримдаа өвөл дээрхэн үед чинь кабин мабин байхгүй. Сүүлдээ кабинтай трактортай болж трактораар хүртэл хот орж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Пөө. Одоо дугуйтай трактораар уу?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Хэд хонож оров? Та.

Дамдинсүрэн -

Яахав дээ. Эндээс яваад аймаг орчихоод аймагт хоночихоод цаашаа явахад чинь өдөр шөнө явахад орчихож байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Гайгуу юм байна ш дээ.

Дамдинсүрэн -

Гайгуу ш дээ. Уул нь. Хурдан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Чиргүүл авах гэж явж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тракторынхаа чиргүүлийг авах гэж?

Дамдинсүрэн -

Чиргүүлийг авах гэж. Машинаар чирээд ирэхээр зэрэг шарик нь урсчихна.

Буяндэлгэр -

Бас тэгэх үү?

Дамдинсүрэн -

Тэр чинь нөгөө эргэлт түргэнтэй байхгүй юу. Чирээд давхичихаар эргэлт удаан юм чинь тэгээд эндээс би трактораар Улаанбаатар орж байлаа ш дээ. Би хүүхдүүдэд хуучилдаг юм. Түүх юм даа.

Буяндэлгэр -

Харин тийм түүх байна. Танаас трактораар Улаанбаатар орж байсан гэж би дуулаагүй. Танаас дууллаа.

Дамдинсүрэн -

Би одоо орчихсон хүн сууж л байна. /Инээв/

Буяндэлгэр -

Дугуйтай трактор байсан уу?

Дамдинсүрэн -

Дугуйтай трактор.

Буяндэлгэр -

Юу гэдэг байсан юм? Яг марк нь?

Дамдинсүрэн -

МТЗ-5

Буяндэлгэр -

МТЗ-5 улаан мөн үү?

Дамдинсүрэн -

Улаан трактор.

Буяндэлгэр -

Нөгөө том дугуйтай?

Дамдинсүрэн -

Тийм том дугуйтай. Улаан трактор.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр чинь кабингүй ч байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Кабингүй байсан.

Дамдинсүрэн -

Манай гэрийн хүн кабингүй трактор авч байсан юм. Сүүлд кабинтай шинэ трактор ирсэн.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Би чинь хоёрхон трактортой байсан хүн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэгээд кабинтай трактор ирээд би кабинтай трактор аваад Улаанбаатар орж тэр кабинтай трактор барьж ирж байгаа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд ирсэн хойноо чиргүүл байхгүй. Чиргүүл нь олдохгүй. Нөгөөхөөрөө хот орж чиргүүл чирч ирж байгаа.

Буяндэлгэр -

Хаанаас уу? Хөдөө аж ахуйн бэлтгэл хангамжийн бааз гэж байсан. Тэндээс очиж авах уу?

Дамдинсүрэн -

Тэгнэ.

Буяндэлгэр -

Тэр чинь их том бааз байсан ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Амгаланд байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Амгаланд байсан. Тэр чинь саяхан хүртэл байсан. Саяхан зах зээлийн шуурганаар алга болчихож байгаа юм даа.

Дамдинсүрэн -

Тэндээс очиж шинэ трактор авч байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд кабингүй трактороо өөр хүнд өгч байгаа юм. Би хоёрхон трактортой байсан. Тэр кабингүй трактор барьж байсан. Миний дараах тракторчин чинь одоо байна. 73 хүрч байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

72 хүрч байна уу? Миний садангийн хүн байгаа. Одоо энэ Хану голд байгаа. Ноднин жил мориноос унаад зайлуул бэрчихээд таяг маягтай дорой болчихсон байна гэсэн. Уул нь гайгуу байгаад байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. За та эндээс трактортайгаа хоёр гурав хоноод орчихсон юм байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Улаанбаатар.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Чиргүүлтэйгээ Улаанбаатараас наашаагаа бараа таваар татаж ирнэ биз дээ. Нэгэнт хот орчихсон юм чинь.

Дамдинсүрэн -

Бараа таваар ерөөсөө байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Дамдинсүрэн -

Ачих юм байхгүй.

Буяндэлгэр -

Ачих юм байхгүй юу?

Дамдинсүрэн -

Байхгүй. Ачих юм байхгүй. Хүн юм өгвөл ачаад жаахан юм ачсан л даа. Юу гэж хоосон байхав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө хоёр хоноод ирчихэж байгаа.

Буяндэлгэр -

Сайн явдаг юм байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Цагт хэдэн км явах бэ?

Дамдинсүрэн -

Оо мэдэхгүй золиг.

Буяндэлгэр -

/Инээв/

Дамдинсүрэн -

Залуу байхад эцэхийг мэдэхгүй л дээ.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм.

Дамдинсүрэн -

Саванд юу хийгээд, трактор чинь бэлэн савтай ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Савандаа бор цай хийчихнэ. Сүүтэй цай хийвэл гашилчихна гээд бор цай хийгээд тавьчихна. Ам цангахын зовлон байхгүй ш дээ. Ааруул ээзгий чихрээ хүлхээд давхичихна. Хот орсон хүн чинь.

Буяндэлгэр -

Сүрхий байжээ. /Инээв/ Залуугийн ааг омгоор орж ирж байна даа?

Дамдинсүрэн -

Тийм. Тэгж байгаа. Эндээс гэм нь яахав гэхээр нэг машины жолооч цуг явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр зам их сайн мэднэ. Зам мэддэг хүнтэй болохоор тоох юм байхгүй байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хаагуур явах уу? гэж асуух юм байхгүй. Тэгээд яваад байна.

Буяндэлгэр -

Зам бол харьцангуйгаар муу байсан байх?

Дамдинсүрэн -

Муу байсан. Юуных нь хар зам мам. Дан ингээд ингээд...

Буяндэлгэр -

Донсолгоо ихтэй.

Дамдинсүрэн -

Аа донсолгоо ихтэй.

Буяндэлгэр -

Дэржигнүүр ихтэй.

Дамдинсүрэн -

Тийм. МТЗ-5 гэдэг трактор чинь гайгуу л дээ. Залуу байхад тоодоггүй юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тоохгүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Дамдинсүрэн -

Залуугийн зовлон гэдэг чинь сайхан ш дээ. Залуу нас гоё юм чинь. Миний 22-той 18-тай зураг тэр байна.

Буяндэлгэр -

Тийм байна. Би бас хараад...

Дамдинсүрэн -

Энэ Ар Хустайд авахуулсан зураг.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Манай хадам ах хойшоо Орос явуулж ингэж өгсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манай хөгшний төрсөн ах нь байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Улаанбаатарт байгаа. Олон жил болсон. Доктор профессор цолтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ноднин жил гавъяат болсон. Гавъяатынхан найранд яваад ирсэн.

Буяндэлгэр -

Хэн гэдэг юм?

Дамдинсүрэн -

Минжигдорж гэж.

Буяндэлгэр -

Минжигдорж. Аа мэдэхгүй юм байна

Дамдинсүрэн -

. Малын талын хүн.

Буяндэлгэр -

Зоотехникч хүн үү?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Аймгийн төв дээр өмч хувьчлал ямаршуу юутай явсан бэ? Таныг л их сайн мэднэ гэж танай засаг дарга тэгсэн юм. Өмч хувьчлал ямаршуу байдалтай яаж явав?

Дамдинсүрэн -

Өмч хувьчлал ерөнхийдөө яахав дээ. Хоёр тасалбараар л явчихсан ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ягаан тасалбар, хөх тасалбар гэж хоёр тасалбар аваад...

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ягаан тасалбарын зарж борлуулна. Хөх тасалбараар нь бид хэд чинь хэдэн төгрөгний юм гээд оноочихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм өмч хувьчлал байсан ш дээ.

Буяндэлгэр -

За танд жишээ нь юу оногдов?

Дамдинсүрэн -

Надад хэдэн мал л оногдсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хувьцаанд авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өөр бодитой байшин сав оногдоогүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бид нар заримын авч чадаагүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн авчихсан хэрэг үү?

Дамдинсүрэн -

Яалаа ч гэсэн юм байхгүй. Сүүлд нь цэнхэр тасалбараа авах хүн олдохгүй. 450 ч билүү? Хэд ч билээ? Цааснаас өгөөд хааш нь ч өглөө дөө? Тэгээд цэнхэр тасалбар худалдаж авна гээд яваад байсан юм.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ягаан тасалбар?

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Би тийм юманд өгөөд өнгөрсөн.

Буяндэлгэр -

Өндөр-Улаан нэлээд том сум нэлээд юм байсан биз дээ? Мэдээж нэгдэл байсан. Ахуй үйлчилгээ байсан. Өөр юу юу байсан.

Дамдинсүрэн -

Албан ёсны юм гэхээд худалдаа бэлтгэл анги. Сумын захиргаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүн эмнэлэг, мал эмнэлэг ,сургууль,

Буяндэлгэр -

Ахуй үйлчилгээ байсан байх.

Дамдинсүрэн -

Ахуй үйлчилгээ...

Буяндэлгэр -

Халуун ус байсан уу?

Дамдинсүрэн -

Халуун ус, цэцэрлэг ингээд 7, 8, 10-аад юм байхгүй. Тэгээд одоо устсаар байгаад өнгөрсөн.

Буяндэлгэр -

Тэд нарын тухайн үеийн одоо алба хашиж байсан одоо эрх мэдэлтнүүд хуваагаад авчихав уу? Хувь хүмүүс өөрсдөө худалдаад авчихав уу? Яав?

Дамдинсүрэн -

Тэр чинь одоо хувьчлагдлаа гээд хувьчилсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Хувьчилсан.

Дамдинсүрэн -

Тэгээд одоо яахав дээ. Жишээлэхэд хоршооны дарга байхад л хоршооныхоо юмыг л авна барина гээд л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд тэр өмч чинь ерөөсөө тэгээд ... Ахуй үйлчилгээ гэдэг бол ахуйн үйлчилгээний дарга нь, ажилчид нь байшингаа ингээд за энэ байшинг бид хэд авна. Тэгээд хувааж авсан ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд оёдлынх нь машиныг хэдэн машин байна нэг нэгээр нь өгөөд л ...

Буяндэлгэр -

Аа ха. Ажилчид нь хуваагаад авсан хэрэг үү?

Дамдинсүрэн -

Ажилчиддаа өгсөн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Өгсөн юмуу?

Дамдинсүрэн -

Өгсөн.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ярих юм байхгүй. Ганцхан хүн аваагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд л өнгөрсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Их хэмжээнийх нь юмыг ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Мал эмнэлэг бол хувьд гараад тэгээд одоо яасныг бүү мэд.

Буяндэлгэр -

Одоо мал эмнэлэг ер нь ...

Дамдинсүрэн -

Байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Дамдинсүрэн -

Байхгүй. Зүгээр хувийн.

Буяндэлгэр -

Аа ха. Хувийн тэр авсан улсууд нь яг мал эмнэлгийнхээ чиглэлээр ажиллуулж байна уу?

Дамдинсүрэн -

Ажиллуулж байгаа болж байгаа юм. Их муу. Ажиллагаа бол тааруу.

Буяндэлгэр -

Социализмын үед бол мал эмнэлэг их сайн ажиллаж байсан ш дээ.

Дамдинсүрэн -

Ямар яриа байдаг юм.

Буяндэлгэр -

Тэр чинь ерөөсөө та ер нь тэрийг санаж байна уу? Яаж социализмын үед мал эмнэлгийн салбар ажиллаж байсан? Мэдэх үү? Та.

Дамдинсүрэн -

Мэдэхгүй яах юм.

Буяндэлгэр -

Аа ха. Яаж ажиллаж байсан? Тухайлбал?

Дамдинсүрэн -

Социализмын үед чинь мал эмнэлэг гэдэг чинь ерөөсөө их эмчтэй, бага эмчтэй ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сувилагчтай. Туслах гэсэн үг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Галчтай, манаачтай, хувьдаа машинтай.

Буяндэлгэр -

Өө за. Улсаас тэгвэл сайн анхаардаг байж. Тийм үү?

Дамдинсүрэн -

Мал эмнэлэг гээд энд тэндээс өвчний дуудлага ирнэ. Эмч явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бүүр машинтай.

Буяндэлгэр -

69 байсан уу? Араб байсан уу?

Дамдинсүрэн -

69.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Б 69 гэж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Мэднэ. Урдаа 2 суудалтай. Ар талдаа ачааны хажуугаараа сандалтай.

Дамдинсүрэн -

За тийм машинтай байсан юм. Түүндээ их эмч нь ярьдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр чинь цусаа авна. Малыг чинь туулгана. Тарина.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд нөгөө бэлчээр мэлчээр гээд янз бүрийн юмнууд зөндөө болно ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Зун болохоор зэрэг нөгөөдүүлийг чинь ваннанд оруулна. Каралин хийгээд газар ухчихсан. Цементлэчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Шумбуулаад л хонийг чинь бөгсийн авангуут янз бүрийн туулга тарилгыг чинь цагтаа хийнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Жишээлбэл хэдэн сард хийдэг байсан бэ?

Дамдинсүрэн -

Тэрийг чинь дандаа зун л хийж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жишээ нь малыг гэхэд уртынх нь ноосыг аваад л хургыг гэхэд ахрын аваад л ... Тэгээд нөгөө шумбуулаад л бүүр бригад том хашаатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ангиллын хашаа гээд барьчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Янзын хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ангилалтыг бол нүгэлтэй хийнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд эрүүл нь нэг өөр. Өвчтэй нь нэг өөр.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа тэгээд хоёр тийшээ ангилдаг?

Дамдинсүрэн -

Цустай үнээнүүд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Цустай бух, цустай хуц цусыг чинь шинжилж үзээд чагт гэж ярьж байгаа юм даа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэр нь одоо өвчтэй ухаантай юм байна л даа. Тэр бүгдийг чинь ялгачихаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд баранканд оруулчихаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Үнээгийн бол ялгаад тусад нь хариулж байгаад тэгээд дан баранканд оруулж байсан ш дээ. Нядалгаанд оруулж байсан.

Буяндэлгэр -

Нядалгаанд оруулж байсан уу?

Дамдинсүрэн -

Тэгэхээр чинь цэвэр болчихож байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Одоо бол мал найгүй бохир болоод байгаа. Угаасаа ойрын хэдэн жил хийсэн юм байхгүй байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Зүгээр яахав ердийн зүгээр нэг туулга тарилга марилга тийм юм бол явж л байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Урдныхыг бол гүйцэх юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Их удаан. Одоо бол ерөөсөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Аа тийм үү? гээд ухасхийгээд явах юм байхгүй ш дээ. Явах нь явна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм болсон. Тэгээд сүүлийн үед мал ч найгүй их болсон. Чанар нь ч бас жаахан муудаад байх шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Давжаараад жаахан муу байгаад байна.

Буяндэлгэр -

Цус ойртож байна гэсэн үг тиймээ?

Дамдинсүрэн -

Цус ойртож байна гэсэн үг. Би бол хэзээний хэдэн малтай байсан. Аав маань 2, 3 үнээнээс салж болохгүй шүү гэсэн. Одоо ч гэсэн хэдэн малтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хэдэн мал одоо Зуун модонд байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манай нэг банди харж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нэг банди малчин.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Малын буян ч их юм даа.

Буяндэлгэр -

Малын буян их.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо малтай байж байж Монголчууд арай жаахан амьжиргаа жаахан зарим нь гайгуу байх шиг байна. Тиймээ? Мал тэгээд сайхан ч өсөх юм. Тэгэхдээ энэ өвс бэлчээр их талхлагджээ. Яах вэ?

Дамдинсүрэн -

Нэлээн талхлагдаж байна.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Одоо болдог юм бол болохгүй байх л даа. Хүний амьдрал юм чинь. Ийшээ тийшээ явдаг юмыг жаахан хоривол зүгээр юм. Болдоггүй байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо чинь ерөөсөө юм хорино гэхээр болохгүй болчихоод байна ш дээ. Хүний эрхийн асуудал гэдэг чинь дэндүү байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр эрх гэдэг юм уул нь санаагаар бол би бол ингэж л боддог.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би юмыг бол нэлээд зөв талаас нь боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гол гэдэг чинь гольдролоороо л урсах ёстой ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэгэхээр Ардчилал ардчилал гээд Ардчиллыг дэндүү хэтрүүлчихэв үү? гэж би бодоод байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Юм болгонд л хүний эрх гэсээр байгаад арай жаахан хэтэрчихсэн болов уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хэмжээнд нь байлгасангүй гэсэн бодол надад байдаг юм шүү.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн. Аа ха.

Дамдинсүрэн -

Би уул нь их намчирхаж иймээ тиймээ юм ярьдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха. Та намын гишүүн үү?

Дамдинсүрэн -

Би уул нь намын гишүүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би 40 гаруй жил болж байна. Намд элсээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дээр үед чинь сайн ажиллаж байсан улсуудыг худлаа хэлсэн хүнд бараг хүчээр оруулж байсан ш дээ. /Инээлдэв/

Буяндэлгэр -

Та хэдтэйдээ намд оров?

Дамдинсүрэн -

Би одоо 40 гаран жил болж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Намд элсээд.

Буяндэлгэр -

Аа ха. 30 хэдтэйдээ?

Дамдинсүрэн -

Тийм. Хожуу орсон юм. Би.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сайн ажилтай сумын аварга маварга сумын депутат мепутат гээд хөөргөөд яах вэ? дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Оролгүй яахав. Тэр үед чинь намд орно гэдэг чинь нэр төрийн хэрэг байлаа шүү дээ.

Дамдинсүрэн -

Сайхан ч байсан. Намын хайр шагналыг авч л байна. Хөөрхий.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр бол муудаад байх явдал байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Та Өндөр-Улаандаа ирж орсон уу? Өндөр-Улаандаа орсон байна. Тиймээ? Аа ха. Таныг хэн дааж байв? Та намд орсон түүхээ нэг яриатгаач? Тэр чинь бас их сонин ш дээ. Социализмын үед чинь хүн болгон намын гишүүн болчихдоггүй байсан ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Намайг хэн гэдэг хүн. Би энд намын орлогч гишүүн жил болдог ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Халзан Дэмчиг гэдэг хүн намайг намд ороход нэгдлийн орлогч дарга хийж байсан юм. Нэг өвгөн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр хүн маань намайг дааж оруулж байсан. Сүүлдээ өөрөө намын гишүүн болоод олон хүн дааж намд элсүүлсэн.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээлдэв/

Дамдинсүрэн -

Намд элсүүлсэн гишүүдээс одоо намын нэр хүндийг хугалаад иймээ тиймээ болсон хүн нэг ч байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Цугаараа л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Намайг залуу ч байж дээ. 30 хэдтэй залуу байхгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

40 хүртэл ч байдаг юмуу? Нэлээн хэдэн хүн та даагаад өгөөч намайг гээд намд жинхэлэх гээд байгаа юм. Та даагаад өгөөч? Орлогч болох гэж байгаа юм та даагаад өгөөч? гэдэг би даагаад л өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха. Жишээлэх юм бол дааж авсан хүн яах вэ? Жишээлэх юм бол би намын гишүүн болох гээд хүсэлтэй байна. Тиймээ? Тэгээд намын орлогч болоод та намайг дааж авлаа ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгэхээр одоо яах вэ? Даана гэдэг чинь ...

Дамдинсүрэн -

Даана гэдэг чинь тэр хүнийг л аминдаа одоо янз бүрийн зөрчилтэй болгохгүй гэсэн утгатай байхгүй юу даа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ерөөсөө үнэнч жинхэнэ номоороо л явж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Шударга л байх ёстой.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ганцхан шударга зарчмыг л барьж байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм л зарчим байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Хэрэв хэрэг төвөгт орчихвол яах вэ?

Дамдинсүрэн -

.... /49/26 хүндрүүлнэ.

Буяндэлгэр -

Аа бас давхар яах вэ?

Дамдинсүрэн -

Үгүй давхар ч үгүй. Чи болохгүй хүн аваачиж дааж авсан байна гэнэ ш дээ. Хариуцлага гэдэг тэгж л тооцогдож байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха. /Инээв/

Дамдинсүрэн -

/Инээв/ Бид нар чинь тэр үед болчихсон улс байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одооны энэ хүүхдүүд бол ямар юмаа. Жаргалтай ажил хийж байгаа улс.

Буяндэлгэр -

Та хичнээн хүн дааж оров? Таны цээжинд байна уу?

Дамдинсүрэн -

Байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Түрүүч нь өнгөрчихөөд байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Энд нэг сайн багш байсан юм. Би дааж орууллаа. Тэгсэн ноднин жил өнгөрчихлөө. Зайлуул. Алгебрийн багш байлаа. Хотод байгаа. Манай Хангай сумынх юм даа. Нэг сайхан залуу. Дөнгөж төгсөөд 20 хэдтэй манай энд ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд танилцаж аваад та намайг даагаад өгөөч. Би Хангай сумын хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сайхан залуу ирчихсэн. Би даасан. Тийм сайхан улсыг дэмжихгүй яах юм.

Буяндэлгэр -

Тэгэлгүй яахав.

Дамдинсүрэн -

Их сайхан багш дандаа хөгжим тоглодог тийм хүн байсан. Ноднин жил өнгөрчихлөө хөөрхий амьтан. Хүүхдүүд нь дандаа намын гишүүн болчихсон яваа.

Буяндэлгэр -

Аа ха. Та олон засаг даргын нүүр үзэв үү?

Дамдинсүрэн -

Оо зөндөө. Тэрийг яриад яахав.

Буяндэлгэр -

/Инээв/ Сонин л байна ш дээ. Яриач? Цээжинд үлдсэн засаг дарга нараасаа яриач? Сонин байна?

Дамдинсүрэн -

/Инээв/ Намайг анх энэ нэгдэлд ирэхэд Жамсран гэж дарга байлаа. Рэгдэндагва гэж дарга байлаа. Далхаа гэдэг намын дарга байлаа. Жанчив гэж нэгдлийн дарга байлаа. Чулуунбаатар гэдэг нэгдлийн дарга байлаа. Төмөрбаатар гэдэг нэгдлийн дарга байлаа. Нэгдлийн дарга сумын дарга давхар хийж байсан цаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Давхар хийж байсан.

Дамдинсүрэн -

Минжүүр баатар нэг хэсэг нэлээд түрүүхэн байлаа.

Буяндэлгэр -

Нэгдэл сумын дарга нар малчдынхаа амьдралыг өөд нь татахын тулд юу хийдэг байсан бэ?

Дамдинсүрэн -

Сайн дарга бол сайн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. За тухайлбал яаж байсан?

Дамдинсүрэн -

Сайн дарга бол амьдралын л харна шүү дээ.

Буяндэлгэр -

Харин тийм.

Дамдинсүрэн -

Амьдралын их харна. За тэгээд юу яана. Янз бүрийн юмаар тэтгэнэ ш дээ.

Буяндэлгэр -

За тухайлбал амьдралын хараад юугаар яаж тэтгэж байв? Нэгдлийнхээ малчид ажилчдынхаа юуг? Яаж харж хандаж байв?

Дамдинсүрэн -

Жишээ нь гэр муутай бүүр болохоо байчихлаа гэхэд гэр өгч байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Гэр өгч тусалж байлаа. Эсгий хийж тусалж байлаа.

Буяндэлгэр -

Эсгийгээ малчид өөрсдөө хийж байсан уу? Хотоос авч байсан уу?

Дамдинсүрэн -

Угаасаа хийхгүй байсан ш дээ. Эсгий бол больсон ш дээ.

Буяндэлгэр -

Бүүр больчихсон байсан уу?

Дамдинсүрэн -

Монгол арга гэдэг чинь бүүр устсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо харин сэргээд эсгий хийдэг болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Эсгий чинь хямдхан байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хэд байсан юм бэ?

Дамдинсүрэн -

Ерөөсөө метр 50 төгрөг. Таван тавын хорин тав. 250 төгрөг байсан байх. Бор эсгий.

Буяндэлгэр -

Бор эсгий. Тэр чинь 4-өөс 5 метр байсан ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Ерөөсөө 4-өөс 5 метр.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Сайхан хийж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм сайхан эсгий байсан.

Дамдинсүрэн -

Нэлээд сайхан тусална шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүний амьдралыг их шийднэ. Уралдаан зарлана.

Буяндэлгэр -

Социалист уралдаан гээд зарладаг байсан. Тиймээ? Тэр чинь одоо яаж дүгнэж, яаж уралдуулдаг байсан юм бэ?

Дамдинсүрэн -

Одоо Их тамир байна ш дээ. Хоёулаа төлчин бригад. Төл бойжуулдаг. За чи төлөө төдөн хувиар бойжуулна. 80 хувиар ч гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

80-аас дээш 90, 95% бойжуулбал тийм тийм юм олгоно гэсэн шагнал нь бас тусдаа.

Буяндэлгэр -

За? Шагнал сайн байсан уу?

Дамдинсүрэн -

Тэр үедээ л под байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Юу байсан. Тухайлбал? Жишээ нь 80%-иас дээш бойжуулчихсан гэж бодъё. Төл ч бас хорогдолтой байна.

Дамдинсүрэн -

Хорогдолтой байна.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд яахав төлөвлөгөө норм биелүүлсэн улсуудад юм заачихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Төдөн төгрөгний шагналтай гээд төгрөгөөр л яачихна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тухайлбал хэд байсан бол?

Дамдинсүрэн -

Тэр үед юмны үнэ хатуу байсан болохоор...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

100 төгрөг гэдэг чинь тоймгүй их мөнгө шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Их мөнгө.

Дамдинсүрэн -

100 төгрөг ч байдаг юмуу. 200 ч байдаг юмуу. 250 ч байдаг юмуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нэгдлийн дарга гэхэд л 1000 төгрөг авч байсан санагддаг юм.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Дамдинсүрэн -

900 цаас авч байсан. Сайн мэднэ. Чи яагаад сайн мэдэж байгаа юм гэхээр би чинь намын гишүүн товчооны гишүүн мишүүн гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сонгогдчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Татварын авдаг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Намын гишүүний татвар.

Буяндэлгэр -

Тэр чинь их нарийн эд байсан.

Дамдинсүрэн -

Тийм. Тэн дээр тодорхой мэдэж авна. Багш нар төдөн цаас авна.

Буяндэлгэр -

Багш нар хэд байсан. Тэр үед?

Дамдинсүрэн -

Багш нар ерөөсөө л 700, 800 цаас.

Буяндэлгэр -

Аа ха. Их мөнгө ш дээ.

Дамдинсүрэн -

Их мөнгө. Би гэхэд 550 цаас авч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сүүлдээ юугаа болиод мотор асахад чинь. Трактортай байхад цалин бага ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Бага байсан юмуу? Та нар чинь харин овоо авч байсан юм биш үү? Газар мазар хагалаад...

Дамдинсүрэн -

Аа тэр үед бол их байсан.

Буяндэлгэр -

1000 гаргаж авдаг байсан байхаа.

Дамдинсүрэн -

Тэгэлгүй яахав. Хийснээрээ нормтой.

Буяндэлгэр -

Хийснээрээ нормтой.

Дамдинсүрэн -

500, 600, 700, 1000 ч гаргана шүү дээ

Буяндэлгэр -

Яг зүгээр нөгөө дугуйтай трактор...

Дамдинсүрэн -

Нэгдэлд ирээд дугуйтай трактор барьж байхад сарын 300 цаас.

Буяндэлгэр -

Оо их бага байна.

Дамдинсүрэн -

Тогтмол ерөөсөө юм хийнэ үү? Хийхгүй байна уу? Хамаагүй.

Буяндэлгэр -

Тогтмол байна?

Дамдинсүрэн -

Тогтмол.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хийгээд байх ч юм багатай байсан юм. Сүүлдээ сайжрахгүй яахав. Галын түлээ мүлээ, элс, шавар шохой сүүлдээ байшин барилга бариад зам гүүр одоо энэ дөрвөн бригадаар чинь хэсээд явчихна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Намар болохоор хадлан хадна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өвөл болохоор тээвэр хийнэ. Агент магентаар зөндөө явна. Тоосго шатааж байсан. Шохой шатааж байсан. Тоосгоны мод зөөж байлаа. Шохой шатааж байсан. Шохойны мод зөөж байлаа. Тэгээд улсууд чинь Дамдинсүрэнг л авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө сайн нэртэй.

Буяндэлгэр -

Та их хариуцлагатай байж.

Дамдинсүрэн -

Би ч ер нь гайгуу л дээ. Архи дарс уухгүй. Тийм болохоор дуртай. Архи уудаг жолооч алийг тэр гэхэв дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Архи уудаггүй. Тамхи татдаггүй болоод гайгуу насалж байгаа юм болов уу? гэж боддог юм. Манайхан тийм удаан наслаагүй шүү дээ. Гэхдээ яахав 70 гарсан л даа.

Буяндэлгэр -

Оо тэр чинь бас сайхан нас шүү дээ.

Дамдинсүрэн -

Манайхан дотор 80 хүрсэн хүн байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо харин 86 хүрчихсэн. Миний нэг авга эгч байна. Ганцхан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэдний хүүхдүүдийн хүүхдүүдээс үсний найр хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би чинь зүрх муу гээд гэрээс гарч чадахаа байчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хоёр гурван жил болж байна.

Буяндэлгэр -

Үзүүлж харуулсан уу? Та?

Дамдинсүрэн -

Харуулалгүй яахав. Дан эмнэлэг. Ойрдоо харин гайгуу шиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Зуун мод руу хүүгийндээ очиж 10 хоноод тэгээд хүрээд ирсэн чинь хөгшин юм бэлдчихэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

За чи бие чинь гайгуу байна. Хойшоо тэр хүүхдийн найранд яв. Хөгшин юм бэлдчихэж за явъя явъя. Тэгээд тэр найранд оччихоод өдөртөө хүүхэдтэйгээ хүрээд ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манай 4 банди байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дөрвүүлээ жолооч. Хамгийн том банди сумандаа 4 түрүүлсэн. Заан цолтой. Одоо энэ банди байна. Миний хамгийн отгон банди. Бас хөөрхөн барилдана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бас жолооч. Энэ цэнхэр машин. /Инээв/

Буяндэлгэр -

Болж байна ш дээ.

Дамдинсүрэн -

Нэг банди нь эндээ дэлгүүртэй. Хот явчихсан. Уржигдар хот явчихсан.

Буяндэлгэр -

Бараа энэ тэрээ хотоос татчих уу?

Дамдинсүрэн -

Тэгнэ. Худалдагч нь манай охин.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ахынхаа дэлгүүрт байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Худалдан авах чадвар хэр бэ? Гайгуу юу?

Дамдинсүрэн -

Дажгүй.

Буяндэлгэр -

Дажгүй юу? Ер нь ахуй үйлчилгээний салбар сэргэх шинж байна уу? Халуун ус ажиллаж байгаа юу?

Дамдинсүрэн -

Байхгүй. байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу? Хувьчлаад авчихсан улс нь өөр юм хийгээд явчихсан уу?

Дамдинсүрэн -

Хийсэн юм байхгүй. Манаачийн журамтай л байна. Өөр юм байхгүй. Нэг банди нь малчин. Ноднин нэг машин авсан. Түүгээрээ нүүгээд өвсөө татаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хамгийн том нь Эрдэнэтэд. БЕЛАЗ-ийн жолооч.

Буяндэлгэр -

Тэр чинь цалин мөнгө гайгуу авна ш дээ.

Дамдинсүрэн -

Гайгуу авна.

Буяндэлгэр -

Социализмын үед сайн байсан. Одоо ч сайн байна ш дээ.

Дамдинсүрэн -

Сайн. Сайн.

Буяндэлгэр -

Тэр чинь их сайхан юм байна. Дор дороо амьдралаа бол аваад явчихаж байгаа юм байна. Тиймээ? Их сайхан юм байна. Тэр малын албан татвар гэж ямаршуу юм байсан юм бэ? Хэцүү хүнд юм байсан гэж улсууд ярьдаг юм байна лээ. Социализмын үед тэр малын албан татвар гээд бас хэцүү юм байсан гэж?

Дамдинсүрэн -

Тэр чинь яахав дээ. Хэцүү нь ч юу байхав дээ. Малын албан татвар, малын ноос үс гэдэг чинь тухайн хүмүүстээ юу оногдуулчихаад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд тэрийгээ зарим нь хүч хүрэхгүй. Мал сал нь үхсэн барьсан тэгээд малын татвар гэж оногдуулаад нөгөөдөхдөө зарим нь хүч хүрэхгүй алдчих гээд байсан юм шиг байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Тийм байх.

Дамдинсүрэн -

Мал сал нь хороод зуд турхан болдог юмуу? Яадаг юм?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхээр нөгөөдөх нь цаанаа очоод хөнгөлөлт байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Заавал авна гэдэг. Үхсэн малынх нь ноосыг авна гэхээр хүн чинь яах юм вэ? Авч чадахгүй үхүүлсэн ч юмуу? Авч чадаж байгаа ч юм билүү?

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тэрэнд нь тулгагдаад байсан байхгүй юу. Ноос дутаавал ноос дутаачихлаа гээд барьж аваачаад юм л бол үстэй дээлтэй байсан бол үстэй дээлээ хяргаж өгч байсан удаа байсан ш дээ. Их хатуу цаг байсан.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Уул нь дээр үед их лантуудаж байсан цаг байхгүй юу. Түүндээ ч хүн сайн хөдөлдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо бол лантуу мантуу байхгүй захиргаадлаа чи дуугүй бай. Дээр үеийн юм яриад байна гээд амьтан чинь дуугарахаа байчихаад байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дуугараач хэрэг байхгүй байна ш дээ.

Буяндэлгэр -

Сонсохгүй байна. Тиймээ?

Дамдинсүрэн -

Тийм. Хүн хүлээж авахгүй болохоор.

Буяндэлгэр -

Хүлээж авахгүй байна. Тийм. Хадлан их сайн авч байсан ш дээ. Социализмын үед тиймээ? Та их явж байсан биз дээ? Та тэр тухайгаа хуучлаач? Хадлан бордоонд хувийнхаа малтай болчихоод бас хадлан бордоогоо бас авахгүй ч байх шиг байх юм. Өвсний гарц бас тааруухан болчихсон байх юм. Дээр үед бол их сайхан байсан санагдаад байгаа юм?

Дамдинсүрэн -

За яахав. Дээр үед бол дандаа хувийн аж ахуйтан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нэгдэл гээд энэ техник чинь хөгжиж ирж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэрнээс өмнө ерөөсөө хувийнхаа хадланг л авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхэд чинь ёстой зөндөө элбэг гарч байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би мотоциклтэй. 2, 3 мотоцикл авч унасан. Би.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Мотоцикл унаад манай хойшоо ингээд явахад замаар явахад өвдөгний үүгээр чинь намаг шар ус ...

Буяндэлгэр -

Тийм сайхан ургачихсан.

Дамдинсүрэн -

Тийм байсан ш дээ. Тэгэхээр хадлан хадах гэж зүдрэхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Нэг жижигхэн газар хадаад өвс авчихна. Тэр чинь ийшээ тийшээ хадланд явахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өвөлжөөн дээрээсээ авчихна.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Тэгээд овоолчихно.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Тэгээд тэжээгээд мал үхнээ байхгүй. Ганц өнчин ишигний гарз гарахгүй ш дээ. Тэгэхээр чинь хүний мал өсөхгүй яах юм. Тэгээд хашаатай. Чононд өгөхгүй. Тэгэхээр мал өсөхгүй яах юм.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Маллагаа сайнаас л болж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Газар сайн гарч байна. Маллагаа сайн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо бол маллагаа сайн байгаад яах юм. Хаваржаан дээрээ зогсчихож байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өвөлжөөн дээрээ хаваржиж байна.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Ингээд хавччихаар чинь яах юм. Хичнээн тарга авах юм. Отор хийхгүй байна. Газар нь гарахгүй байна. Тэгэхээр чинь яах ч аргагүй байна ш дээ. Энэ жил бол их муу гарсан байна ш дээ.

Буяндэлгэр -

Газрын гарц их муу гээд тэгж байсан.

Дамдинсүрэн -

Тэрнээс хойш нэгдэл нийгэм гэж ирэхээр чинь нөгөө трактор чинь, морин станц чинь гаргаж өгөхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Морин хадуураар ингээд хадчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өвсийг тоймгүй авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Айлуудад өгнө. Тэгэхдээ үнэрхээд байх юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ер нь тэгээд яаж ч өгч байсан юм мэдэхгүй. Чухам. Өвс хадаад л байдаг юм. Тэднийх ав. Тэднийх ав гэдэг байсан байх. Мориор айлуудын өвсийг л хадчихаж байсан юм байна лээ. Морин станц гэдэг чинь.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Манай аав бол өвс мөвс аваад л өвс худалдаж авсан мөнгө гэж би дуулаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өөрсдөө хадчихдаг л байсан. Морин станц гээд өвс овоолоод л байдаг юм. Аймаар аймаар нуруу хийнэ. Сайхан хийчихсэн байдаг юм. Хашаа барьчихсан байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сүүлд газар нь гарахаа байчихсан юм чинь яахав. Булаг шанд найгүй ширгэж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тэр юунаас болж байна?

Дамдинсүрэн -

Дэлхийн хуурайшилт.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дэлхийтэй л холбож байна шүү дээ. Арга байхгүй. Би чинь одоо 75 хүрчихсэн хүн 5-аас цааш нь мэднэ гэвэл 70 жилийн мэдэх гээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

За 10-ын хаячихъя. 65 жилийг мэдэх гээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Түүнээс хойш булаг шанд чинь найгүй ширгэж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Хүний үйл ажиллагаатай холбоотой байна уу?

Дамдинсүрэн -

Манай энд хүний үйл ажиллагаатай холбоотой юм бага.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манайх газраа ухуулаагүй төнхүүлээгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө байгалийнхаа л журмаар л явж байна гэсэн үг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гэхдээ хүний үйл ажиллгаатай холбох жаал жуул юм байлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Модыг яагаа ч үгүй огтолж байна. Авахгүй модноос авдаг болж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Мод чинь авахгүй мод гэж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тухайлбал ямар мод байх бэ?

Дамдинсүрэн -

Цаанаас чинь хангай авах модыг бэлдээд өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Авдаггүй мод нэртэй мод бишгүй байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Түүнийг чинь одоо больчихсан юм байна ш дээ. Аваад зарим нь мориноосоо унадаг юмуу? Хөл гараа хугалдаг юмуу? Өвчин тусдаг юмуу? Тийм юмнууд зөндөө байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Мэддэггүй байх л даа.

Дамдинсүрэн -

Зарим нь мэдэхгүй авч байна. Зарим нь мэдээд авч байна.

Буяндэлгэр -

Тийм бодитой жишээ байна уу? Манай нутгийн тэр заавал нэр усын хэлэх албагүй. Авдаггүй газар усныхаа нэрийг хэлээд ийм газраас мод аваад...

Дамдинсүрэн -

Байж л байна.

Буяндэлгэр -

Тухайлбал?

Дамдинсүрэн -

Тухайлбал Хайнаг ферм гээд манай улаан хаданд өвөлжиж байсан. Олож жил өвөлжсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Улаан хаданд авдаггүй мод байдаг юм.

Буяндэлгэр -

Тэр бол нутгийн ардууд мэднэ ш дээ.

Дамдинсүрэн -

Нутгийн ардууд мэднэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэнд ферм аваачиж буулгаад мэдэхгүй залуу хүн ганц ч хожуул байхгүй. Түүнээс 10-аад мод унагачихсан. Тэгээд хөлөө хугалсан ш дээ. Наваанжав гэдэг хүний хүүхэд байгаа. Наваанжавын хүүхэд эндээс аваад хөлөө хугалчихлаа гээд хүмүүс ярьж байгаа. Хүн угаасаа авдаггүй. Түлдэггүй.

Буяндэлгэр -

Аа ха. Байгалиасаа цаанаасаа дархан цаазтай.

Дамдинсүрэн -

Дархан цаазтай. Цаанаасаа байгалиасаа заяагдчихсан. Цаазалчихсан.

Буяндэлгэр -

Түүнийг залуучууд мэдэхгүй л дээ.

Дамдинсүрэн -

Мэдэхгүй. Мэдэхгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Яг л амьдрал дээр байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Байгаа. Байгаа. Их сонин юмаа. Таны одоо трактор жолоодоод хамт ажиллаж байсан. Сэтгэлд үлдсэн найз нөхдөөс та дурсахгүй юу? Тэгж бид нар хамт тэгж байсан гэсэн. Тэр үеийн улсуудаас юу байна?

Дамдинсүрэн -

Тэр үеийн хүмүүс цөм...

Буяндэлгэр -

Таны сэтгэлд үлдсэн хүмүүс байгаа даа?

Дамдинсүрэн -

Одоо амьд байгаа ганцхан хүн байна.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Хамар бригадад байгаа. Чогсом гэдэг өвгөн. 70 гарчихсан өвгөн байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр бид хоёр л цуг явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Юунд цуг явдаг байсан. Дан хадлан хадна ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Хадланд их явж байсан. Нэгдэл гэж байхад.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Эндээс чинь яваад Донгоо ороод Донгоогоос гараад, Хануй бригад ороод Бугат.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд доошоо уруудаад Эрдэнэ-Мандалын залгаа Бор өлөн гэдгийг хүрч хадаж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Их том талбайд хаддаг байсан байна ш дээ.

Дамдинсүрэн -

Найгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэгэхдээ яахав явалт ихтэй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд пресслэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хадна. Тэр чинь пресстэй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

1000 пресс, 2000 пресс л гэж ярина ш дээ. Янзын гарч байсан юм чинь.

Буяндэлгэр -

Ургац сайтай байсан.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Газрын гарц сайтай.

Дамдинсүрэн -

Ургацын өндөр зарим газар метр гэж ярина ш дээ. Тийм байсан юм чинь яах юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Ямар сайндаа л өвс хадаж яваад тэр чинь косильк байгаа юм. Ингэж хаддаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр чинь өөр ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хадуур нь урд талдаа нэг өргөн, хажуудаа хоёр өргөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бараг ч 6 метр арай хүрэх юмуу? Үгүй юмуу? Метр 50-тайгаар 3:3-аар бодоход 4 метр 50 шахуу юм хамж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Ганцхан явахад.

Буяндэлгэр -

Хнн. Ямар өргөн юм. Тиймээ?

Дамдинсүрэн -

Метр хэдтэй тийм юм Оросууд гаргачихсан. Манай нэгдэл авсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэрний түүгээр хадаж байлаа. Гутлаа харах уу? Хоёр хажуугаа харах уу? Багцаагаар явна. Тэгэхийн тулд яадаг байсан гэхээр ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүн явж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Чулуугийн түүнэ. Гараар үзнэ. Хүн гаргаж өгч байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Их нарийн зохион байгуулалттай байж.

Дамдинсүрэн -

Тийм. Би хэлнэ. Би урагшаа харах уу? Хоёр хажуу тийшээ харах уу?... Өвсөө гишгэлээд хаячихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Чулуу түүх хүн хэрэгтэй. Дарга нар угаасаа мэдэж байгаа. Чулуу түүх гээд хоёр хүн оруулчихаж байгаа.

Буяндэлгэр -

Тракторынхоо урд оруулчихна.

Дамдинсүрэн -

Мод шон байна уу? Нөгөө юмаа хэвтүүлэхгүй арга байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Дамдинсүрэн -

Трактор топелио ч хийдэг юмуу. Тосолгоо мосолгоо ч хийдэг юм. Хүлээгээд сууж байна. За та яваад үзээд ир гэнэ. Жирмээ гэж өндөр өвгөн явсан юм. Нэлээд өндөр өвгөн. Түүний бүсэлхүйгээр татаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Пөөх.

Дамдинсүрэн -

Тийм хадлан хадаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Сайхан байжээ. Тэр одоо хэдэн он бэ?

Дамдинсүрэн -

Дөнгөж л 70 он гараад юмаа даа.

Буяндэлгэр -

Бас л саяхан л байсан байна.

Дамдинсүрэн -

67, 68 он 79 тийм л юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

60 оны сүүлч 70 оны эхээр юм. Тэгж хадаж байсан ш дээ. Түүх л юм даа.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Үзсэн юмыг чинь яахав дээ. Тоймгүй. /Инээв/ Бүүр ингээд газрын ухаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тойруулаад шинэ хашаа барьчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хадлангийнхаа талбай дээр. Тоймгүй том хашаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд тэрэндээ прессэлсэн өвсөө хийдэг байсан. Бүр тэндээсээ зөөдөг.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Заримын пресслэж чадахгүй овоолчихно. Найгүй гарч байсан ш дээ. Бухал овоо хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд бүгдэд нь том хашаа байсан юм. Сайн трактор бол сайн ш дээ. Тэгээд энд нэг тийм тэжээлийн бааз гээд нэг юм байгуулсан юм.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Бас нэг шинээр хашаа хатгаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тоймгүй том.

Буяндэлгэр -

Мэргэжлийн тэжээлийн бааз?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Чулуунбаатар дарга гэж байсан.

Буяндэлгэр -

Тэр үед нэгдэл болгон тийм юмтай байсан байх шүү?

Дамдинсүрэн -

Тэгсэн юм. Ихэнх нэгдлүүд ...

Буяндэлгэр -

Ихэнх нэгдлүүд байсан байх.

Дамдинсүрэн -

Тэнд чинь пресстэй өвс гэж тойм байхгүй. Сул хадсан өвс гэж тойм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэрэн дотор нь хийгээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд сайн зуд муд болох хавар тараагаад барахгүй бол өнжинө. Өнжсөн өвч муудахгүй.

Буяндэлгэр -

Муудахгүй юу?

Дамдинсүрэн -

Муудахгүй.

Буяндэлгэр -

Чийгэндээ яагаад өвс сонин болчихдог ш дээ. Тийм болохгүй юу?

Дамдинсүрэн -

Болохгүй. Нуруулдаад хаячихсан ч доод тал нь нов ногооноороо. Дээд тал нь хөх саарал. Доошоо яваад яваад зузаан өвсийг чинь нэвтэлж чадахгүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм байна. Шим тэжээлээ хадгалаад байх нь?

Дамдинсүрэн -

Ногооноороо байна. Тоймгүй өвс авч байсан юм чинь яах юм. Тэгэхээр чинь мал ер нь яаж үхэх юм. Тэгээд тоймгүй том өвсний склад.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэнд нь гар тэжээл өвөлд нь хийдэг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Гар тэжээл гэж яг юу байсан юм бэ? Гар тэжээл гэж яриад байдаг байсан.

Дамдинсүрэн -

Гар тэжээлийг улсуудад оноогоод өгчихнө. Би мотоциклээр аймаар их явж байсан ш дээ. Хөгшинтэйгээ хоёулаа.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр чинь манай хөгшин чинь сургуулийн тогооч байсан юм. Сүүлд сургуулийн тогооч болчихсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Олон жил тогооч хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд өвс байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Зүгээр ургасан өвснүүд.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэрийг чинь авч ирээд хийчихэж байгаа юм.

Буяндэлгэр -

Тэрийг гар хадуураар хадах уу?

Дамдинсүрэн -

Тийм. Зүгээр хадаж аваад ингээд жижиглээд хийхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм.

Дамдинсүрэн -

Тэгээд ... за тэгээд юунууд байна ш дээ. Хүнхийл байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүнхийлийг чинь аваад иштэй нь жижиглэж дараад усанд хийгээд ингээд даршлачихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Юунд даршлах ву?

Дамдинсүрэн -

Хайрцаг майрцаг саванд даршлачихна.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Илүү хайрцагнуудад хийгээд ...

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Модон хайрцагнуудад хийгээд ерөөсөө тэр чинь давс хийгээд тавьчихаар зэрэг муудах гэж байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Дамдинсүрэн -

Тийм. Тэгээд агь гэж тойм байхгүй. Мушгиад л хийнэ.

Буяндэлгэр -

За? Түүж аваад?

Дамдинсүрэн -

Нөгөө өвсийг чинь сайхан хадаад унжсан юмнууд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Дамдинсүрэн -

Ийм ийм ургачихсан. Ийм ургачихсан юмнуудыг ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд ингээд мушгиад сайхан хатааж байгаад л мушгичихна. Тэгээд дээгүүр нь ингээд дүүжилчихнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нов ногооноороо.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Тэгээд тоймгүй том складтай тэнд чинь дундуур нь нэг машин ороод гардаг байхгүй юу. Цаашаа ...

Буяндэлгэр -

Пөөх? Тэгвэл их том склад байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Тоймгүй том склад байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр хувьчлалын үед байхгүй болсон уу?

Дамдинсүрэн -

Байхгүй. Шавар нь л байна.

Буяндэлгэр -

Нураагаад зөөчихсөн хэрэг үү?

Дамдинсүрэн -

Нураагаад зөөхгүй юу. Одоо тэр хужиртай давстай байсан газрыг нь ухахаар зэрэг малнууд долоогоод байгаа ш дээ. Тэр шингэчихсэн газраа.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Завханы жамц давс гээд байсан ш дээ? Том давс.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэр чинь их ирдэг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэрийг чинь машин машинаар нь буулгаж авна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр чинь бас зохих үнэтэй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нэгдэл яахав. Мөнгө байхгүй гэх биш. Нэгдэл чинь угаасаа аймаар баян айл чинь яахав.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Дамдинсүрэн -

Ёстой том тогоо хусамтай гэдэг үг байдаг ш дээ. /Инээлдэв/ Туйлж байсан юм чинь яах юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Малын тэжээл мэжээлийг чинь бэлдэж байсан юм чинь. Тийм л байсан цаг.

Буяндэлгэр -

Сайхан байсан шүү.

Дамдинсүрэн -

Тэгээд нэгдлүүд чинь 2, 3-хан трактор тэгээд сүүлд нэгдэл чинь нэг салаа авсан л даа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Механикжсан салаа. 7, 8 трактортай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Янзын сайхан трактор.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд би мотор луу очсон байхгүй юу. Тэр салаадтай бол яваагүй. Би.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жаахан явсан. Нэг жил явав уу? Салаадтай. Энд нэг 10 хэдэн жил ажиллаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд би чинь аминдаа хортой мортой нөхцөлд ажилласан гээд 55-тай тэтгэвэрт гарсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Танай гэр бүлийн хүн бол бас трактор барьж байсан юм байна ш дээ. Тийм үү?

Дамдинсүрэн -

Тийм. Залуудаа барьж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жаахан барьсан. Тэгээд тоо бүртгэгч мүртгэгч хийгээд явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха. Эмэгтэй хүнд бол жаахан хатуу ажил байхаа?

Дамдинсүрэн -

Хатуу. Хүч хүрэхгүй.

Буяндэлгэр -

Хэцүү ажил байхаа.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Та гэрэл гэгээ цацруулдаг мотор яаж байж тэрэндээ тэтгэвэртээ гараад тийшээ шилжсэн юм байна. Тиймээ?

Дамдинсүрэн -

Үгүй. Трактор барьж байгаад тэгээд трактораа өгөөд моторчин ...

Буяндэлгэр -

Энэ моторт шилжсэн үү? Тиймээ?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Аа за. Ажил жаахан хөнгөрсөн гэсэн үг үү?

Дамдинсүрэн -

Хөнгөрнө.

Буяндэлгэр -

Хөнгөрнө биз?

Дамдинсүрэн -

Хөнгөрнө.

Буяндэлгэр -

Аа ха. Мотор их хариуцлагатай юм байна ш дээ?

Дамдинсүрэн -

Аймаар.

Буяндэлгэр -

Тэр талаараа хууч хөөрөөтгө. Эхлээд мотор авлаа ...

Дамдинсүрэн -

Яахав. Ганцаараа асааж байсан. Ээлж мээлж байхгүй. Анхандаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ганцхан жижигхэн мотор байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд ээлжтэй болох гээд л ... Тэгээд тэр үед чинь бас лут л байсан юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүний чиг олж мэдэж байгаа юм. Ямар хүн авах юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бид нар хүн авахаар чиний санаанд таарахгүй болохгүй бүтэхгүй юм авчихвал чамд нэмэргүй гээд дарга чинь надад найдаж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхээр нь зэрэг найдвартай хүн байх гээд байгаа биз.

Буяндэлгэр -

Тэр үед нэгдлийн дарга хэн байсан юм? Сум нэгдлийн дарга?

Дамдинсүрэн -

Чулуунбаатар гэдэг хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд заводад насаараа юу хийж байсан хүн зайлуул. Заводын дарга хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дагва гэж өөрөө Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой аймаар хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Их сайн ажиллаж байсан. Ганцхан заводад байсаар байгаад тэтгэвэртээ гарсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм хүн. Тэр л надад тэгдэг юм. За манай банди цэргээс ирчихсэн. Ажилгүй байгаа. Чи тэрийг нэг аваатгаарай. Тэр уулан техникийн жаахан юутай шүү. Бас хоосонгүй шүү.

Буяндэлгэр -

Аа ха. Овоо дөртэй юм байж?

Дамдинсүрэн -

Дөртэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жолооч молооч.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жолоонд сурчихаад ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гээд тэгэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд яахав тэр өвгөнтэй угаасаа ярьсан байхгүй юу. Дээр үеийн цуг нэг суманд ажиллаж байсан улс.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

За л гэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд банди нь ч цэргээс ирлээ. Ирчихсэн байсан. Хоёр жил яваад тэр зайлуул цэрэгт халагдахынхаа жил бас жижигхэн алдчихсан бололтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нөгөө цэрэг зодоод ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хоёр жилээр таслуулчихсан байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд яахав хүн алдаж болно. Хорвоо гэдэг чинь угаасаа тийм л байдаг юм чинь. Алдаатай, оноотой.

Дамдинсүрэн -

Тиймэрхүү байж байсан. Тэгээд би угаасаа юм бодоогүй. Авъя авъя Батхуягийг авъя. Түүнийг өгчих.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дарга нар ч дуртай байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Яахав яахав өөрөө мэдэж байгаа. Тэгээд нөгөөхийгөө авлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нөгөөх ч яахав угаасаа жолооч болчихсон. Цэргийн газар. Тэгээд юм хум хийж яваад юм мэдчихсэн байхгүй юу. Тэгээд цахилгааны мэргэжилтэй болчихоод ирсэн юм байна. Монтаж сантаж хийнэ

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Нарийн нь ш дээ.

Дамдинсүрэн -

Нарийн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нөгөө залууг авчихаад хоёулаа ганцхан мотор асаагаад шөнө мөнө асаахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Орой асаагаад орой 10, 11 гээд телевиз радио хаахаар больчихдог. Тэгээд өглөө асна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жаахан асна. Цөөхөн цаг асна. Тэр үед чинь гараараа эргүүлж өгдөг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм мотор байсан юм уу?

Дамдинсүрэн -

Тийм. Гараараа эргүүлнэ. Тийм л байсан юм чинь. Сүүлдээ томроод Чулуунбаатар дарга чинь манай энд их юм хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

4, 5 жил нэгдлийн дарга хийсэн. Тэгээд нэгдлийн дарга байж байгаад Улаанбаатар луу аваачаад шууд Хурхын сангийн аж ахуйн даргаар тавьчихсан ш дээ. Хэнтий аймагт.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Угаасаа очсон газраа мандуулж байдаг дарга л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дундын үйлдвэрийн дарга байсан. Их тамирын.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд манайд ирсэн. Манай Өндөр-Улааны ажлыг муу байна гэж үзэж байсан юм шиг байгаа юм. Аминдаа.

Буяндэлгэр -

За дарга ирж юу юу хийж өөд нь татав?

Дамдинсүрэн -

Дарга чинь их юм барьсан ш дээ.

Буяндэлгэр -

За юу юу барьсан?

Дамдинсүрэн -

Байшин сав, орон сууц, хашаа машааг чинь өөрөө их бяртай хүн л дээ. Ингэж байгаад муу бол түлхээд унагаачихдаг юм. Дахиж хий. Мал шүргээгээд унагачих юм хийгээд байхдаа яадаг юм гэдэг байсан. Чулуунбаатар дарга нүгэлтэй сайн ажилтай хүн л дээ. Хүний амьдрал их сайн мэднэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Нүгэлтэй мэднэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хийлгэж ч чадна. Хүнд их тустай. Юм хийнэ ш дээ. Хүний амьдралыг их харна.

Буяндэлгэр -

Яаж харах уу? Жишээлбэл?

Дамдинсүрэн -

Янз бүрээр л харна ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Идэж уух өмсөх зүүх тэгээд хүний амьдралд юу хэрэгтэй байна. Ерөнхийдөө их дэмжинэ.

Буяндэлгэр -

Та бол тогтмол цалинтай. Моторчин болоод цалин чинь нэмэгдсэн үү?

Дамдинсүрэн -

Моторт ороод цалин нэмэгдсэн. Хийснээрээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Цагаараа хөөчихөж байгаа юм.

Буяндэлгэр -

Оо за. Тэгэхээр гайгуу биз дээ?

Дамдинсүрэн -

Гайгуу. Илүү цагийн мөнгө өгнө. Трактор дээр байхад илүү цаг байхгүй. Хийснээрээ л авна. Уг нь 300 байж байгаад 350 болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

50 цаасаар нэмэгдсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Энэ бол дандаа илүү цагаар авч байна. Бүтэн хагас өдөр гараа таарснаар илүү цагаа аваад явчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Доод тал нь 500 ш дээ. 600, 700 хүрнэ.

Буяндэлгэр -

Дажгүй байж. Боломжийн байж.

Дамдинсүрэн -

Их боломжийн. Дээр үеийн 500, 600 цаас чинь мундаг ш дээ.

Буяндэлгэр -

Их мөнгө. Их мөнгө.

Дамдинсүрэн -

Нэгдлийн дарга чинь 900, 1000 төгрөгний цалин авч байсан юм чинь.

Буяндэлгэр -

Таны тэр ээлжинд чинь ажиллаж байсан хүүхдийг хэн гэнээ?

Дамдинсүрэн -

Батхуяг гэдэг юм.

Буяндэлгэр -

Батхуяг. Түүнтэйгээ хамт ээлжлээд явна.

Дамдинсүрэн -

Хоёулаа ээлжлээд сүүлдээ гурав болсон л доо.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Гурав дахь нь хэн бэ?

Дамдинсүрэн -

Гурав болоод би дүүгээ авсан юм. Миний дүү одоо 60 гарчихсан.

Буяндэлгэр -

Хэн гэдэг юм. Нэр алдар нь?

Дамдинсүрэн -

Нинжбадгар түүнийгээ авсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Гурван ээлж болчихоор бүүр амар болчихно?

Дамдинсүрэн -

Тийм. Амар. Тэгээд гурван ээлж болчихоороо найм хорин дөрвөөр гарчихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд сайхан чөлөөтэй амарна. Гагнуурчин. Заримдаа гагнуур магнуур хийнэ. Тэгээд монтераа хийнэ. Гэрлээ тавина.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гэрлийнхээ мөнгийг бичиж авна.

Буяндэлгэр -

Их ажилтай юм байна.

Дамдинсүрэн -

Тийм. Айл хэсээд туучихна шүү дээ. Намар болохоор гэрэл тавих гэж бөөн ажил.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Хавар болохоор салгах гэж бөөн ажил.

Буяндэлгэр -

/Инээв/ Тийм байна ш дээ.

Дамдинсүрэн -

Манайхыг аваад өгөөч. Манайхыг тавиад өгөөч гэнэ. Тэгээд тууна шүү дээ. Гурван хүн болохоор гайгуу л дээ. Ээлжлээд яваад өгнө. Сайн ч байсан.

Буяндэлгэр -

Дөрөөгөөр шонгийн мод өөд авирна биз?

Дамдинсүрэн -

Авирна.

Буяндэлгэр -

Хэцүү юу?

Дамдинсүрэн -

Хэцүү. Хүйтэнд бол хэцүү ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд үстэй малгай өмсөж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манай аавын үнэгнээр хийчихсэн нэг дамжиж ирсэн малгай байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо би тэр малчин бандидаа өгчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Түүгээ өмсөхөөр дуулах юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм малгай байсан. Айхтар дулаахан.

Буяндэлгэр -

Бэртэж байсан удаа байна уу? Шонгийн модон дээр гараад ч юмуу?

Дамдинсүрэн -

Байхгүй. Байхгүй. Тийм юм байгаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд сүүлдээ гурван ээлж болоод зөндөө сайхан болоод одоо шувт гэрэлтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дан сайхан байж байгаа. Тэгээд эндээс гарахдаа өөрийнхөө бандийг оруулчихсан. Машин барьж байгаа бандиа. Манай банди слесарь хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

ТМС төгссөн юм. Сэлэнгэд.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тракторын жолооч.

Буяндэлгэр -

Тэр чинь тэгвэл дөртэй байгаа. Дөртэй байгаа.

Дамдинсүрэн -

Түүнийгээ оруулаад өөрөө тэтгэвэртээ гарсан.

Буяндэлгэр -

Нэг ёсондоо таны мэргэжлийг нэг талдаа өвлөж авч байна гэсэн үг ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Өвлөж авсан. Хүүхдэдээ өвлүүлсэн юм.

Буяндэлгэр -

Зөв л дөө.

Дамдинсүрэн -

Би тэгээд ерөөсөө манай хүүхдүүд чинь цугаараа төгссөн ш дээ. Би ер нь боловсролтой болгоё гэж бодсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ганцхан хүүхэд л 8 төгсөөд анагаахын дунд аваад Дарханы ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр Түвшрүүлэхийн сангийн аж ахуйд байгаа. Том охин.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бусад нь тэгээд энд байгаа. Нэг годгор охин хоёр дээд сургууль төгссөн. Улаанбаатар хотод байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Энэ жил маамаалсан. Ноднин жил маамаалсан. Маамаатай болоод ажил хийж чадахгүй байна.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Хөөрхий.

Дамдинсүрэн -

Юмаа олоод авчихсан юм чинь хийх байлгүй.

Буяндэлгэр -

Яваандаа хийнэ л дээ. Мэргэжлээ олоод авчихсан байна гэдэг чинь учиртай ш дээ. Тиймээ?

Дамдинсүрэн -

Манай энэ банди чинь Эрдэнэтэд сургуульд суугаад гагнуурчны мэргэжилтэй. Одоо янзтай гагнана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гагнуурчны мэргэжил чинь цахилгааны мэргэжил ш дээ. Тэгээд жолооч болчихсон юм. Нэлээд сайн. Хоолоо олж иднэ биз. Гарт нь юмын хийчихсэн.

Буяндэлгэр -

Тэгээд болоо ш дээ.

Дамдинсүрэн -

/Инээв/

Буяндэлгэр -

Алсын ухаантай юм байна. Та. Одоо Өндөр-Улааны сум нэгдэл, сургууль соёл ямаршуухан байнаа?

Дамдинсүрэн -

Үгүй яахав. Гайгуу юмаа. Гайгуу юм.

Буяндэлгэр -

Аа ха. Та бол уугуул нэлээд удчихсан юм чинь харьцуулахад социализмын үе өнөөдрийн үе хоёрыг харьцуулахад яаж байна? Таны сэтгэл санаа ямар байна?

Дамдинсүрэн -

Урдныхныг бодохнээ шал өөр юм л даа.

Буяндэлгэр -

За? Ааха.

Дамдинсүрэн -

Одоо бол юм угаасаа нарийн болчихсон. Аятайхан болсон. Үзүүлэн, мүзүүлэн кабинет мабинет гэдэг чинь янзын болчихсон юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Дамдинсүрэн -

Тийм. Заах аргын хувьд бол өсрөнгүй их сайжирсан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дандаа кабинеттай болчихсон юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Англи хэлний кабинет, физикийн кабинет юуны ч кабинет гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тус тусдаа кабинеттай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жишээлэх юм бол кабинеттай яваад орчихдог.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Сайхан болчихсон юм байна.

Буяндэлгэр -

Аа ха. Та нарын үед бол тийм юм огт байгаагүй ш дээ.

Дамдинсүрэн -

Ямар юмны чинь.

Буяндэлгэр -

/Инээв/

Дамдинсүрэн -

Үзэж харах юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Багш орж ирээд хэдэн юм хэлээд тэгээд гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Маний үед бол ямар юм ...

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Дамдинсүрэн -

Тийм. Ба, бэ, бо гээд л яваад өгнө.

Буяндэлгэр -

/Инээв/

Дамдинсүрэн -

Ингэж заана гэж байхгүй. Өөр яах вэ?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхдээ яахав заагаад сурчихсан сайхан байна.

Буяндэлгэр -

Тэгэлгүй яахав. Тийм. Тэгэлгүй яахав.

Дамдинсүрэн -

Болж л байсан юм чинь.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Буруу заагаагүй. Номынх нь дагуу заасан.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм ш дээ.

Дамдинсүрэн -

Одоо бол ярих юм байхгүй юм. Юман бэлэн. А гэхэд л А үсэг нь энд байж байна. Урд А-г чинь самбар дээр л тавина уу? гэхээс бэлэн юм байхгүй юм чинь яах юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дэвтэр, ном, харандаа гэхэд л юу бол юу байна ш дээ. Маниудын үед арилгаж бичих юм байхгүй ш дээ. Резин мирезинээс өгсүүлээд юу ч байхгүй юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо бол хангамж янзын сайн. Байрны хүүхдүүд гэхэд хоол нь сайн, байр нь ч янзын байна ш дээ. Гэртээ байгаа юм шиг байж байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хангамж сайтай юм.

Буяндэлгэр -

Тэр үед дотуур байрны хүүхдүүд хэцүү байсан байхаа? Жаахан тиймээ?

Дамдинсүрэн -

Үгүй хэцүүдээ ч яахав. Байж л байсан юм. Тэгэхэд чинь нөгөө сургууль мургуульд чинь сургууль ардуудад юугаа оноочихдог байсан ш дээ. Тэднийх төдөн тэрэг түлээ буулга гээд өгдөг байсан ш дээ. Нэлээд түрүүн бол ...

Буяндэлгэр -

Нэлээн дээр үед?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр бараг нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө байхаа?

Дамдинсүрэн -

Өмнө.

Буяндэлгэр -

Тэгдэг байсан байх.

Дамдинсүрэн -

Хавар болохоор л сургуулийн түлээ буулгана гээд явдаг байсан юм.

Буяндэлгэр -

Хувиараа буулгаж өгөх үү?

Дамдинсүрэн -

Тэгэхгүй яах юм.

Буяндэлгэр -

Мөнгө өгөх үү?

Дамдинсүрэн -

Морины мөнгө л өгнө. Ерөөсөө засгаас өгч байгаа даалгавар.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэр даалгаврыг л биелүүлнэ. Ард түмэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм л байсан юм чинь. Би хүртэл хүүхдүүдтэй цуг сургуулийн түлээ буулгаад хүүхэд байхад тэргийн хөтлөөд л тууж байсан ш дээ. Тийм л байсан юм чинь.

Буяндэлгэр -

Хоол хүнсийн бол яах вэ? Ардууд бас өөрсдөө даах уу? Жишээ нь байранд байгаа хүүхдүүдийн хоол хүнсийг бол?

Дамдинсүрэн -

Сургууль өөрөө даана.

Буяндэлгэр -

Улсаас жаахан төсөв маягийн юм өгөх үү?

Дамдинсүрэн -

Өгөлгүй яадаг юм. Өгөлгүй яах вэ? Түлээ мүлээнийх нь төсвийг сүүлд өгсөн байх. Дээр үед бол улсууд л буулгаж байсан. Түлээ буулгалаа гээд мөнгө ерөөсөө өгч байгаагүй. Тийм л байсан.

Буяндэлгэр -

Хэрвээ нэгдлийн гишүүдийн жишээлэх юм бол таны аав ээж нэгдлийн гишүүд их хэмжээний мал нийлүүлжээ. Тэгээд эргээд тэд нар чинь нэгдлийнхээ малыг хариулж байсан ш дээ. Тиймээ? Хонь, үнээ мал хариулж байсан. Хөдөлмөрийн хөлс гээд нэг юм ярьдаг байсан. Тэр маань хэр хэмжээний юм байсан юм болоо? Зайлуул.

Дамдинсүрэн -

Гавихгүй.

Буяндэлгэр -

Гавихгүй юу?

Дамдинсүрэн -

Гавихгүй. Би ерөөсөө нэгдэлд мал маллаж өөрөө хөдөлмөрийн хөлс гэж юм авч үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ер нь ингээд харж барьж ярьж байхад ерөөсөө хөдөлмөрийн хөлсөнд гээд тэгээд нэг тариа будаа мудаа тиймэрхүү юм өгч л байсан байх. Тэгээд мал сал тийм л юм өгч байсан юм шиг байгаа юм. Мөнгөөр бодож тооцож.

Буяндэлгэр -

Аа ха. Сүүний завод, саалийн ферм гээд их зохион байгуулалттай юм гардаг байлаа ш дээ. Тэрийг та хэр санаж байнаа?

Дамдинсүрэн -

Тэгэхэд чинь тэрийг чинь би сайн мэднэ л дээ. Яагаад сайн мэддэг юм гэхээр зэрэг би чинь бас нэг хоёр ч жил машинаар сүү авч жаахан явлаа.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Явсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь ямар зохион байгуулалттай, ямаршуухан ажиллагаатай газар юунууд байсан юм?

Дамдинсүрэн -

Тэр чинь яахав дээ. Юу яахгүй юу. Фермүүд нь үнээгээ саачихна.

Буяндэлгэр -

За нэг саальчин хэдэн үнээ саах вэ?

Дамдинсүрэн -

Ерөөсөө л 15 үнээний нормтой. Нэг саальчин.

Буяндэлгэр -

За? Монгол үнээ биз дээ?

Дамдинсүрэн -

Тиймээ. Тийм. 15 үнээ саана. Нэг саальчин. Тэгээд 15 үнээтэй. 10-аад ч юмуу? 7 ч юмуу? 8 ч юмуу? 8-аас доош бараг байхгүй. Тийм саальчинтай.

Буяндэлгэр -

Саальчид нийлэх үү?

Дамдинсүрэн -

Нийлээд нэг ферм.

Буяндэлгэр -

За? Нэг ферм болно.

Дамдинсүрэн -

Фермийнхээ сүүг саагаад л машиндаа өгнө.

Буяндэлгэр -

Өглөө хэдэд босож саах вэ?

Дамдинсүрэн -

Тэр чинь замбраагүй эрт босно ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ямар сайндаа машинаар яваад ирэхэд ээлжээ солих болоогүй юмуу? Манайхаас эхлэхгүй юмуу? Сүүлд нь эхлэхгүй юмуу? Тэр чинь зарим үед нь эрт таарч байгаа юм. 4, 5-д л таарна ш дээ.

Буяндэлгэр -

Сүү авах гээд явж байгаа та нар?

Дамдинсүрэн -

Машинаар хэсэж авч байгаа болохоор тэгнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд сүүлийнх нь бас гайгуу л дээ. Өглөөний хамгийн эрт таардаг нь эрт ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө 4, 5 гээд л оччихно ш дээ.

Буяндэлгэр -

Машин оччихно?

Дамдинсүрэн -

Авах гээд оччихно.

Буяндэлгэр -

Бараг л сааж дуусаагүй байна шүү?

Дамдинсүрэн -

Саагаагүй. Жаахан хүлээнэ л дээ. Харанхуйгаар юм үзэгдэхгүй. Лаа бариад л авна.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд үнээгээ саагаад л сүүгээ өгчихнө.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тэгээд сүүгээ аваад ирнэ. Авчраад заводад өгнө.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь дандаа 40-ийн бетонд хийж зөөдөг байсан уу? Яаж жишээлэх юм бол саалийн фермээс та нар ямар саванд хийж трактор машин дээрээ ачих вэ?

Дамдинсүрэн -

Ерөөсөө шууд ёонкость руугаа хийчихнэ ш дээ.

Буяндэлгэр -

Ёонкостьтай байсан юмуу?

Дамдинсүрэн -

Ёонкостьтой тэрэг. Дандаа сүүний тэрэгнүүдтэй болсон ш дээ.

Буяндэлгэр -

Нөгөө ёонкостьтой том тэрэгнүүд.

Дамдинсүрэн -

Бүүр их том бишээ. Жижигхэн тэрэгнүүд байсан.

Буяндэлгэр -

Жижигхэн тэрэгнүүд ирж байсан юмуу?

Дамдинсүрэн -

Тийм. Сүүний тэрэгний зориулалттай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

2, 3 тонны даацтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Жижиг тэрэгнүүд ирж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа за.

Дамдинсүрэн -

Том 5 тонных биш.

Буяндэлгэр -

Биш үү?

Дамдинсүрэн -

Биш. Жижиг тэрэг.

Буяндэлгэр -

Тэрийг би сайн мэдэхгүй юм байна. Аа ха.

Дамдинсүрэн -

Түүгээр явж авч байсан ш дээ. Манай суманд бүр 2, 3 байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо за.

Дамдинсүрэн -

Тэгээд энэ Донгоог очиж авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хануйг бол авахгүй. Хануй бол тусдаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэндээ цохино.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хануй, Азарга, Тээл, Бэлх, Донгоо эд нарыг л машинаар очиж авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

2, 3 машин явчихаж байгаа юм. 2, 3 тийшээ.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд очиж авна. Тэгээд шууд литрлээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ёонкость луугаа хийдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд нөгөөдөхийг чинь ирээд ушааданд өгөөд суллаад авчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд машиндаа халаагаад л ушадтайгийн суллаж аваад л тэгээд дан дөрвөлжин ваннад хийгээд тэгээд машиндана. Тэгээд тосоо шахна.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Тосны төлөвлөгөө мөлөвлөгөө янзын биелүүлж байсан ш дээ. Манай энэ чинь аймагт дээгүүр байранд орж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Өндөр-Улаан уу?

Дамдинсүрэн -

Өндөр-Улаан. Тэгээд ямар сайндаа Дагва гуай чинь тэргүүний тасгийн эрхлэгч мэрхлэгч гээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон модонгоор шагнуулах вэ?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Давгүй сайн ажиллаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тосных нь чанар дан 1-р зэргийн тос байсан.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Аягүй сайн хийж байсан ш дээ. Чанар сайтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Манай энд ерөөсөө Монгол байхгүй. Дандаа сарлагийн сүү. Сарлагийн сүү чинь өтгөн.

Буяндэлгэр -

Өтгөн?

Дамдинсүрэн -

Янзын их тос унана ш дээ. Тэгээд факт гарна. Фактаар ааруул хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд идээ зөндөө хийнэ ш дээ. Идээгээ зарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тийм байсан юм. Зөрөм хийнэ. Ааруул хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хорхой ааруул хийнэ. Хэвийн ааруул гаргана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө ингэж хавтгай ааруул тавихгүй ш дээ. Дан нарийн идээ хийнэ. Тийм байсан юм.

Буяндэлгэр -

Аа тэр тосоо бол тэгээд нийслэл рүү явуулаад гадагш нь л гаргадаг байсан байх л даа.

Дамдинсүрэн -

Ерөөсөө хот руу ачина л даа. Хот л ачина.

Буяндэлгэр -

Модон поошигонд ачих уу? Модон поошигонд тиймээ?

Дамдинсүрэн -

Цэргийн анги гээд янз бүрийн албан байгууллагууд гэрээтэй байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Дамдинсүрэн -

Ерөөсөө гэрээгээр тэгээд авчихдаг. Ямар албан газар авна гэдэг юм тэрэнтэй гэрээ хийгээд өгчихнө. Төвөггүй болно ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Гэрээ хийчихэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Газруудтай. Тэгээд амт шимтийн үзээд сайхан байна гэвэл тэгээд болоо. Гологдоно гэж барагтай бол байхгүй. Ер нь сайн хийнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дандаа сайхан чихэртэй ааруул дарчихаж байгаа юм чинь. Чихэргүй ааруул угаасаа дарахгүй ш дээ. Тийм байсан. Сайхан хийж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэр хэдэн он хүртэл тэгж явав?

Дамдинсүрэн -

Ерөөсөө бараг нэгдэл тартал шахам хийж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо тэгвэл саяхан болтол байсан байна ш дээ.

Дамдинсүрэн -

Тийм. Ерөөсөө нэгдэл энэ юмнууд дуусаад л нэгдэл чинь тарчихлаа ш дээ. Тийм л байсан юм.

Буяндэлгэр -

Яг одоо сүүн завод гэхэд чинь тосны завод гэдэг чинь саалийн ферм тэр тосны завод хоёр чинь хоорондоо их зайтай байх уу? Ойрхон буудаллах уу? Тэр тос гаргадаг тос цохидог юу чинь?

Дамдинсүрэн -

Ойрхон.

Буяндэлгэр -

Ойрхон уу?

Дамдинсүрэн -

Тос цохидог газар нь ойрхон байлгүй яахав. Тэгэхгүй бол болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ойролцоо үхэр тэргээр сүүгээ авчирна ш дээ. Бас тэд нар чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дан үхэр тэрэг. Үхэр тэргээр л цөцгийгээ авчраад л сүүгээ машиндаад л тэгээд цөцгий болгоод л тэгээд Хануйд бол цохиж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Бас тос хийнэ. Торх морхтой.

Буяндэлгэр -

Тэгвэл цохидог бас тусгай жижигхэн гар төхөөрөмж байсан юмуу? Тиймээ?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр үед Оросын тоног төхөөрөмж байсан даа?

Дамдинсүрэн -

Тийм. Модон хувинд хийчихээд эргүүлээд тос болчихдог юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Эргүүлээд байдаг. Гараар л хийнэ ш дээ.

Буяндэлгэр -

Гар ажиллагаатай байж дээ. Тиймээ? Их сонин юмаа. Одоо ер нь Өндөр-Улааны ахуй үйлчилгээ, халуун ус энэ тэрийг сэргээж барьж болох боломж байна уу? Та нарт хашир улсуудад нэг бодол байгаа даа.

Дамдинсүрэн -

Би бол хамгийн амархан гэж боддог ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ер нь болчихно гэж боддог юм. Болдоггүй юм байлгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Дээр үед чинь айлууд чинь гэртээ хүртэл орж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Яагаав юу тавьчихсан нэг юм ирж байсан юмаа. Түгжийсэн гишгүүртэй.

Буяндэлгэр -

За? Юу юм тэр нь?

Дамдинсүрэн -

Тэр лүүгээ усаа хийчихдэг. Камер юунууд байсан юм. Тэгээд дээшээгээ юутай. Шүршүүртэй.

Буяндэлгэр -

Та аяны душ хэлж байна. Оросын тийм юм байдаг юм. Надад хүртэл одоо байдаг юм. Би чинь хөдөө гадаа их явдаг байсан юм. Аяны душ гээд. Одоо тэрнээс илүү боловсронгуй юм гарчихаад байгаа. Тийм юмаар айлууд бол яаж байгаа биз дээ. Танайх бол тийм юмтай юу?

Дамдинсүрэн -

Байхгүй ээ. Ваннандаа орохоос өөр арга байхгүй. Үүнийг би ингэж бодоод байхгүй юу. Усыг бол би.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ерөөсөө тийм гишгэдэггүй юм байлаа ч зүгээр. Нэг өрөөнд эмэгтэй. Нэг өрөөнд эрэгтэй гээд хоёрхон өрөө гаргачихаад тэгээд жижигхэн шүршүүрүүд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Хөнгөн чанарын юм авчраад тавьчихад нэг их хөрөнгө зарахгүйгээр болчих болов уу? гэж миний санаанд ...

Буяндэлгэр -

Таны хэлдэг Оросын хөлөөрөө гишгээд дээрээ гоождог тийм аяны душ бол дээр үед бол байсан л даа. Дэлгүүрт зарагддаг байсан юм. Одоо чинь тэрний боловсронгуй бас аяны тийм душ гараад байгаа. Солонгосынх ч байна уу? Хаанахын байна. Би бас л зурагтаар рекламдаж байхыг нь харсан л даа. Харж байсан. Аймгийн малчид хөдөлмөрчдийг усанд оруулахын тулд бас нэлээн аятайхан халуун усны газар барих шаардлагатай юм шиг байгаа юм. Соёлын довтолгоо гэж болж байсан даа?

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Соёлын довтолгооны үеэр та нар яадаг байсан?

Дамдинсүрэн -

Соёлын довтолгооны үед чинь жинхэнэ хөдөө байлаа ш дээ.

Буяндэлгэр -

За? Бүр сонин үед байсан байна ш дээ.

Дамдинсүрэн -

Сонин үед нь айл болгон чинь 4 сандалтай.

Буяндэлгэр -

За? Бас сандалтай бай гэж шаардах уу?

Дамдинсүрэн -

Тэгэхгүй яах юм? Айл болгон 4 сандалтай. Айл болгон болж өгвөл радиотай.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Айл болгон юутай. Гоожуурархуу юмтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хотондоо нэг хүүхдийн тоглоомтой.

Буяндэлгэр -

За? Хүүхдийн тоглоом гэдэг нь юу юм?

Дамдинсүрэн -

Хүүхэд наадаж байх юм байх гээд байхгүй юу.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Дүүжилдэг барьдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Янз бүрийн ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүүхдийн талбай гээд ...

Буяндэлгэр -

Их сонин юм.

Дамдинсүрэн -

Тэгээд бүр цэвэрлүүлээд 4 талд нь дарцаг гозойлгочихсон. Зарим хот тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд ерөөсөө ор хөнжлийн даавуу маавуунаас өгсүүлээд төдөн ээлж мээлж гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Их нарийн байсан ш дээ. Нүүр гарын алчуур малчуураас өгсүүлээд ...

Буяндэлгэр -

/Инээв/

Дамдинсүрэн -

Цаана чинь машин дуугараад байна.

Буяндэлгэр -

Соёлын довтолгоо ирж байна. Юмаа бэлдээрэй гэх үү?

Дамдинсүрэн -

Тэгж л айлгадаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Ирээд яах вэ? Шалгах уу? Яах вэ?

Дамдинсүрэн -

Шалгалгүй яадаг юм. Тэр чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Юу шалгах вэ?

Дамдинсүрэн -

Дэвсгэр даавуу чинь хаана байна?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ариун цэврийн аяганы чинь алчуур хаана байна?

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гар нүүрний чинь алчуур хаана байна? Заримыг чинь аягүй бол гутлаа тайл гэнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хөл чинь хар байна уу? Ямар байна? гээд ингээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Янзын байсан ш дээ.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Дамдинсүрэн -

Угаасаа хүн жаахан шаардаад ирвэл юм сурна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэрнээс чинь болоод одоо их сайхан 10-ын бетон, 5-ын бетон эднийг чинь нүгэлтэй өнгөлдөг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Хнн. Аа ха.

Дамдинсүрэн -

Жинхэнэ өнгийн гаргачихаад та нар 38-ын бетон метоныг чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо тэр үед манай энэ Азарга бригад янзын байлаа ш дээ.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Их сайхан цэвэрхэн.

Буяндэлгэр -

Аа ха. Юуны бригад байсан юм?

Дамдинсүрэн -

1-р бригад яагаав. Энэ Азаргын бригад.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Ер нь соёлын довтолгоонд их сайн бэлдсэн байсан. Айлууд нь аймаар цэмцгэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гялалзсан байлаа ш дээ. Одоотой адилхан урд чинь шал өр мөр гээд тийм цэмцгэр юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Бүдүүн бараг л байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгсэн хэрнээ л сав мавыг чинь будаггүй ч гэсэн дун цагаан юм болгоно ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Дамдинсүрэн -

Дандаа хагас шалтай байна. Голцуу зарим нь шалгүй ч байна. Цэвэрхэн гэж чигтэйхэн. Цаанаасаа шаардаад байгаа болохоор чинь өөр байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Гялалзуулж өгнө ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Сайн юм сургаж?

Дамдинсүрэн -

Тийм. Юм сургаж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Хүн чинь өөр ш дээ. Цаанаас нь тэг ингэ гээд шаардаад байхаар чинь өөр л байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Одоо би тэгж боддог юм. Соёлын довтолгоо бол Монголын ард түмнийг бол их өөд нь татаж их юманд сургасан. Ус цасанд орохоос авахуулаад янз бүрийн юманд их сургасан тиймээ?

Дамдинсүрэн -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Бичиг үсэг сургалаа.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо бол дахиад соёлын довтолгоо явуулах хэрэгтэй юм байна гэж би бодоод байгаа юм.

Дамдинсүрэн -

Болдог юм бол явуулахад буруу биш.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Одоо бол харин соёлын довтолгоо явуулах юм бол их амархан сайжирна.

Буяндэлгэр -

Харин сайжирна.

Дамдинсүрэн -

Хангамж сайтай. Юман их бэлэн.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн.

Дамдинсүрэн -

Одоо чинь ерөөсөө амьтан чинь янзын сайхан болсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо хотын энэ хотод сууж байгаа улсууд чинь хөдөөний амьдралыг мэддэггүй юм байна гэж би бас дүгнээд байгаа юм.

Буяндэлгэр -

Мэдэхгүй ш дээ. Харин би одоо мэдэхгүй учраас танаас асуугаад байгаа байхгүй юу. Аа ха.

Дамдинсүрэн -

Хөдөөний амьдралыг ерөөсөө мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо шүүмжилсэн болох болов уу? гэж бодоод байна.

Буяндэлгэр -

Та ярь л даа. Жишээлэх юм бол?

Дамдинсүрэн -

Одоо жишээ нь олон хүүхэдтэй улсуудад хүүхдийн мөнгө өгнө гээд тэгж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Тэгэхэд чинь нэг заавар гарчихсан байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

10-р анги төгссөн бол өгөхгүй. Их сургууль төгссөн бол өгөхгүй. Машинтай бол өгөхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Олон хайнагийн шартай бол өгөхгүй ...

Буяндэлгэр -

/Инээв/

Дамдинсүрэн -

Үхэр тэрэгтэй бол өгөхгүй.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Тийм замарсан юм гэж ямар юм байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм шүү.

Дамдинсүрэн -

Ямар ухаантай юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Аль дээд сургууль төгсөөд мал маллаж байгаа хүнийг тэр гэх юм.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Аль 10-р анги төгсөөд мал маллаж байгаа хүнийг тэр гэх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Болохгүй ш дээ. Энэ чинь.

Буяндэлгэр -

Тийм.

Дамдинсүрэн -

Би хүүхдээ оруулдаг юм билүү? гээд одоо энэ охиныг ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Үүнийг анх оруулдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Яаж байгаа юм гэсэн чинь ээж нь 10-р анги төгссөн. Аав нь 10-р анги төгссөн.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Мотоциклтай байна.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд овоо малтай байна.

Буяндэлгэр -

За?

Дамдинсүрэн -

Амьдрал сайн байна гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд оруулахгүй гэдэг ухааны ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгээд би зааврын үзье гэж тэд нараас үзлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгсэн чинь ерөөсөө чихэнд наалдах юм байхгүй.

Буяндэлгэр -

Хнн. Тоохгүй байна уу? Таны үгийг авахгүй байна уу?

Дамдинсүрэн -

Үгүй авахгүй нь биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэд нар заавар нь энэ та үз гээд үзүүлэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхээр зэрэг би тэрийг нь үзэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхэд ерөөсөө тийм л юмнууд байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Дамдинсүрэн -

Тэгэхээр миний чихэнд наалдах нэг ч үг байхгүй. Бүх л хүн адилхан байх ёстой. Малчин байна уу? 10 төгссөн байна уу? Дээд сургууль төгссөн байна уу?

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн.

Дамдинсүрэн -

Машинтай байна уу? Мотоциклтай байна уу? Ямар хамаа байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо бас нэг юм цухалзаад байна.

Буяндэлгэр -

За? Юу гэж байна?

Дамдинсүрэн -

Одоо ерөөсөө энэ он гараад хүүхдийн мөнгө өгөхгүй. Баяачуудад өгөхгүй. Ядуу амьдрал доройд нь өгнө гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Ямар ялгаа байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Алагчлах хэрэг байхгүй. Хэрэв алагчлахаа хүрдэг юм бол сайд дарга нарын алагчилдаг юмуу? гэхээс хөдөөний малчдын хүүхдийг ерөөсөө алагчилж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Баян ч бай. Ядуу ч бай. Их зовж байна ш дээ. Хөдөөний малчид.

Буяндэлгэр -

За? Аа ха.

Дамдинсүрэн -

Халуунд нь халж байна. Хүйтэнд нь хөрч байна. Зүдэрч байна. Мөндөрт цохиулж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Амь насаа алдаж байна. Хүнтэй малтайгаа алдаж байна. Ийм амьдралын дунд хэдэн малын хойноос яваад арга байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

100 малтай ч бай. 6 малтай ч бай хэцүүдэнэ ш дээ. 1000 малтай ч бай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дамдинсүрэн -

Би ерөөсөө алагчилж болохгүй гэж бодож байгаа.

Буяндэлгэр -

Зөв. Зөв. Аа ха.

Дамдинсүрэн -

Одоо манай аль ч намын юунд ороод 20 мянга л гэнэ. 50 мянга болгоно гэнэ. 20 болгоно уу? Хэд болгоно тэр хамаа алга. Хүүхдийн мөнгийг л хасна гээд байгаа. Тэр бол маш их буруу.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа улсууд их байна гээд байгаа шүү. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа бас амьдрах чадвартай хүмүүс их байна гэж байна шүү.

Дамдинсүрэн -

Зөндөө байна.

Буяндэлгэр -

Аа ха. За их баярлалаа. Сайхан юм ярилаа. Өвөө, аавын чинь тухай сэтгэл санаанд чинь хоногшсон юм байвал хуучилмаар байх юм. Ургийн овог хэн бэ?

Дамдинсүрэн -

Уламбадрах.

Буяндэлгэр -

Тэр талаар таны цээжинд байгаа юм байна уу?

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.