Batbaatar


Basic information
Interviewee ID: 990417
Name: Batbaatar
Parent's name: Gombonamjil
Ovog: Ovoot
Sex: m
Year of Birth: 1961
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: veterinarian
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
herding / livestock
illness / health
privatization
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За яриа үргэлжилж байна. Риймаа гуайн хамгийн отгон хүү Гомбонамжилын Батбаатар гэдэгтэй би уулзаж байна. Яг одоо эдний гэрт. Та одоо их буянтай хүмүүсийн үр болж төржээ. Хүн болж төрнө гэдэг чинь нөгөө зүүний үзүүр дээр юу билээ? Будаа асгахад тогтдог гэдэг биз дээ? Арай гэж нэг будаа тогтохтой адилхан гэж үздэг гэсэн ш дээ. Тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Түүнтэй адилхан буянтай хүмүүсийн үр сад болж төрсөн юм байнаа. Өөрөө их олон жил малын эмч хийсэн юм байна ш дээ.

Батбаатар -

Аа тийм. 25 жил.

Буяндэлгэр -

Тийм. Малын эмч хийсэн байна. Тэгэхээр Монголын малын угсаа удам сан ер нь өнөөдөр ямар байдалтай байна бэ? Социализмын үед ямар байсан юм бэ?

Батбаатар -

Аа ха.

Буяндэлгэр -

Яагаад өнөөдөр Монголын мал гологдоод байнаа? Одоо жишээ нь зах зээлд орчихоод байхад ийм их малаа ард түмэн маань борлуулаад гаргахад амьдрал сайжирмаар санагдаад байгаа юм. Гэтэл амьдрал өнөөдөр хэцүү байна ш дээ. Тиймээ? Социализмын үед ямар байсан юм?

Батбаатар -

Би төгсөж ирээд Их тамир сум том сум л даа. Аймагтаа бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр суманд...

Буяндэлгэр -

Аймгийнхаа 10 жилийг төгсөөд тэр талаар бас жаахан ярьчих. Аймгийнхаа 10 жилийг төгсөөд тэгээд сургууль төгсөж ирээд, яагаад нутагтаа ирсэн юм? Ихэнх хүмүүс хотод үлдэх гээд байхад та яагаад нутагтаа ирсэн юм? Тэр энэ тэр бас сонин байна.

Батбаатар -

Эцэг эх маань мал дээр мал малладаг байсан. Багасаа малд элэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Мал маллаж өссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ер нь 8-р ангид байхдаа хөдөө очоод мал дээр төл бойжуулж байх үед нэг малын эмч ирж тэр эмч маань тухайн үед залуухан төгсөөд ирсэн. Их сайхан санагдсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Малын эмч болбол зүгээр юм байна гэж тэр үед бодогдож сонгочихсон байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд аймгийнхаа 1-р 10 жилийг төгсөөд 79 онд төгсөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Шууд мал эмнэлгийн шалгалт өгч...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэнцээд тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн факультетыг 5 жил сурч төгссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Төгсөөд...

Буяндэлгэр -

Оюутан ахуйгаасаа яриач? За хөдөөнөөс очжээ. За хөдөөнөөс Улаанбаатар орох бас сонин байнаа даа.

Батбаатар -

Сонин байлгүй яахав.

Буяндэлгэр -

Тухайн үедээ.

Батбаатар -

Анх оюутан болох гээд явж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Манай нэг эгч Анагаахын дундад сурч байсан. Тэгээд эгчийгээ дагаад замын тэргэнд суугаад Дархан ороод...

Буяндэлгэр -

Тэр үед чинь...

Батбаатар -

Шуудан муудан байхгүй.

Буяндэлгэр -

Шуудан байхгүй байсан. Тиймээ? Тэр чинь одоо 70 хэдэн он билээ?

Батбаатар -

79 он. Байх нь байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Хоёр явдаг байсан уу?

Батбаатар -

Тариат сумаас аймаг дээр ирээд дамжаад ингэж явж байхаар гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Шууд Тариатаас Дархан орох замын тэргэнд суугаад хоёр хонож Дархан орж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд Дарханаасаа вагонд суугаад өглөө хотод...

Буяндэлгэр -

10 төгсөөд эндээсээ хуваарь аваад явсан уу?

Батбаатар -

Хуваарь аваад явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд оюутан болсон доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд газар газраас ирсэн оюутнуудтай найзалж нөхөрлөөд, намрын ажилд яваад...

Буяндэлгэр -

Оюутан болоод оюутны байранд орсон уу? Ах дүү...

Батбаатар -

Байранд.

Буяндэлгэр -

Шууд байранд орсон уу?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тариат 10 жилтэй байсан юм байна. Тийм үү?

Батбаатар -

Тариат 10 жилтэй.

Буяндэлгэр -

Тариат ер нь том сум байсан уу?

Батбаатар -

Том сум. Тариат чинь хойд талын 6 сумын одоо, Хангай, Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал хойд талын бүх сумдын хүүхдүүд 8 төгссөн хүүхдүүд шигшигдээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тариатад 10 төгсдөг. Аймгийн хэмжээнд чинь ерөөсөө төв нэг хоёр 10-н жилтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

За Тариатад 10-н жилтэй тийм байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Би яахав эгч нараа дагаад аймгийн төвд байж байгаад Их тамир суманд 8 төгссөн. Тэгээд л шууд 1-р 10-н жилд ирж сурсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр үед их олон бүлэг байдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

10-ын Е, Ё гээд 6, 7-н бүлэг байдаг байсан.

Буяндэлгэр -

Тэгвэл их олон хүүхэд сурдаг байж. Тиймээ?

Батбаатар -

Олон хүүхэд сурдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тухайн үед 10 төгсөхөд 600 гаруй хүүхэд төгссөн дөө.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгвэл их олон хүүхэд байсан байна. Тэр үед 600 гаруй хүүхэд 10 төгсжээ. Жишээлэх юм бол 79 онд тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Аймгийн хэмжээгээр ш дээ. Тиймээ? Тэр хүүхдүүдийн хичнээн хувь нь дээд сургуульд орж, хичнээн нь малчин болж тиймэрхүү нэг багцаа байна уу? Та нарт.

Батбаатар -

20-иод хувь нь л дээд сургуульд орсон шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тийм. Хуваарь тэгж л ирж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Би бас л нэг хоёр хуваарь дээр 20-иод хүүхэд өрсөлдсөн. Тэгээд эхний 1-ээр л гарч ирсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Чи хичээлдээ их сайн байсан байна. Тийм үү?

Батбаатар -

Гайгуу ээ. Гайгуу.

Буяндэлгэр -

Ямар хоёр хуваарь байсан юм?

Батбаатар -

Мал эмнэлгийн анги ерөөсөө.

Буяндэлгэр -

Тэгэхэд 20-иод хүүхэд өрсөлдөж байсан уу? Бас их юутай байж. Тэр үед малын эмч чинь бас их хэрэгтэй байсан ш дээ.

Батбаатар -

Чухал мэргэжил. Тэгээд оюутан байхдаа гэрийнхээ хүнтэй танилцаад манай хүн бас малын эмч л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хоёулаа цуг төгсөөд 84 онд төгссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

84 онд төгсөөд тэр үед чинь шууд яам хуваарилачихдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Аймаг, аймагт нь.

Буяндэлгэр -

За? Та нар хэдэн жил сурдаг байсан?

Батбаатар -

5 жил.

Буяндэлгэр -

6 юу?

Батбаатар -

5 жил.

Буяндэлгэр -

5 жилийн хугацаанд сангийн аж ахуй энэ тэр явна.

Батбаатар -

Аа явна.

Буяндэлгэр -

Чиний сэтгэлд хоногшсон оюутны сайхан дурсамжууд байгаа даа? Эд нараасаа ярь даа. Яаж авгайтайгаа танилцсан? Яаж авгайгаа эргүүлж байсан? /Инээв/ Тэр энэ тэр их сонин байна.

Батбаатар -

Ер нь тэгээд юу ш дээ. Бас хөдөөний амьдрал мэддэг, сэтгэлд таарсан бүсгүйгээ олж авалгүй яахав дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Манай авгай Өвөрхангайнх.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Оюутан намрын ажил дээр юу яалаа. 1-р курсдаа бол бас л энэ Зүүнхараагийн Намдсан гээд сангийн аж ахуй байсан. Тэр голцуу манай сургуультай шеф. Төмсөн дээр л ажиллана.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Төмс ухнаа. Тэгээд уралдаан зарлана. Тэгээд өдрийн норм биелүүлээд л жишээлбэл 20 шуудай төмс түүчихнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэрнээс илүү юу яавал бас шуудай тутамд нь нэг 5 төгрөг ч юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Нэг болзолтой байдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд өдөрт бас нормоо давуулж цаана нь 5 төгрөг олохын төлөө л бас л их зүтгэж ажилладаг байсан даа.

Буяндэлгэр -

Аа ха. Хийнэ биз?

Батбаатар -

Хийлгүй яахав.

Буяндэлгэр -

Өдөрт хэдэн шуудай төмс хийчих вэ? Норм бол 20 байж тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Нормоос давсан бол нэг шуудай чинь 5 төгрөг гэдэг чинь тэр үеийн 5 төгрөг овоо төгрөг ш дээ.

Батбаатар -

Овоо төгрөг. За тэгээд 20, 30, 40 хүргэж л дээд тал нь савладаг байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Өдөрт 10 юмуу 20 төгрөг олно гэсэн үг байна ш дээ? Сайн байна ш дээ.

Батбаатар -

Хөөрхөн хэдэн төгрөг бас тухайн үедээ олж л байсан.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Одоо тэгээд хэдэн жил дараалан явсан?

Батбаатар -

За 4 жил явсан.

Буяндэлгэр -

Оо за.

Батбаатар -

Тэгээд сүүлд нь сүүлийн жилүүдэд нөгөө мал эмнэлгийн дадлагын ажлаар бид нар голцуу аймгуудаар явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

3-р курсдаа Дундговь явж бас нэг мал угаалгын ажил хийж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь их чухал ш дээ. Каралин маралинд угаадаг байсан биз дээ?

Батбаатар -

Тийм. Тухайн үед аль аймагт өвчин эмгэг их байна. Одоо тэр хамуутай Дундговийн үхэр нь хамуурсан гээд бид нарыг дайчлаад зун амруулахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд Дундговьд очиж сар үхэр угааж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт очиж хавар төлийн штаб гээд гарч байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Мал төллөлтийн бааз гэж байгуулагдаад тэгээд тэр баазыг хариуцаад дадлага хийж явж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Төв аймгийн одоо энэ Цээл сум байна. Залуучууд сангийн аж ахуй гэж байсан.

Буяндэлгэр -

Тийм. Очиж байсан.Залуучууд сангийн аж ахуй гэж шинээр байгууллагдсан.

Батбаатар -

Тийм. Тэнд чинь нарийн ноостой хонь байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэнд дадлага хийнэ. Төл, тэнд их юм сурсан. Нөгөө амьдрах чадвар муутай төл их гардаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Түүнийг чинь одоо эмчилнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд судсаар голцуу тариа хийнэ.

Буяндэлгэр -

Одоо хурганы судсаар тариа хийнэ гэсэн үг үү?

Батбаатар -

Аа судсаар тариа хийнэ.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэцүү ш дээ. Аа?

Батбаатар -

Харин тийм.

Буяндэлгэр -

Нялх хүүхдийн юу шиг байгаа ш дээ.Тиймээ?

Батбаатар -

Хэцүү юм дээр л хийж байж жинхэнэ мэргэжил дадлага олж авсан даа.

Буяндэлгэр -

Хнн.

Батбаатар -

Тэнд малын судсаар тариа хийх эмчилгээ багш нараасаа зөвлөлгөө авч, тэр чинь цагаар тарилга марилга хийж....

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Эмчилгээ хийж тэгж овоо сурсан даа.

Буяндэлгэр -

Аа ха. Эхлээд хурганд судсанд тариа хийхэд эвгүй юу? Хэцүү юу?

Батбаатар -

Эхлээд бол мэдэгдэхгүй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сүүлдээ бол гарын мэдрэмж их сайн болно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Иймэрхүү байдлаар барьж байгаад ингээд хатгахаар яахад бол олно гээд ер нь сүүлдээ бол ганц хатгаад л олдог болсон.

Буяндэлгэр -

Аа ха. Мэдрэмж хэрэгтэй юм байна. Тиймээ?

Батбаатар -

Мэдрэмж хэрэгтэй. Хурууны, өөрийн бас нэг ухаан тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Эв дүү бас шаардана.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Судсаар тариа хийхэд чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд?

Батбаатар -

Аа тэгээд 84 онд төгсөөд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Архангайд авгайтайгаа хоёулаа хуваарилагдаж ирсэн.

Буяндэлгэр -

Авгайтайгаа оюутан байхдаа сангийн аж ахуй дээр танилцсан уу? Зүгээр тэр хичээлийнхээ танхимд танилцсан уу? /Инээв/ Чиний нүдэнд, хөдөө аж ахуйн дээд сургууль чинь түмэн оюутантай газар ш дээ. Социализмын үед нэлээд хэдэн мянга...

Батбаатар -

Манай, зөвхөн манай анги гэхэд 70 хэдэн оюутан байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

70 гаруй оюутан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд бид хоёр яахав. Дундговь аймгийн Даланжаргалан гээд сум байдаг юм. Тэнд зуны дадлагаар явж байгаад тэгээд хоёулаа танилцаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Суусан л даа. 3, 4-өөсөө хойш гэр бүл болсон.

Буяндэлгэр -

Гэр бүл болсон. Тэр үед оюутан гэр бүл болоход өрөө гаргаж өгч байсан уу? Гэр бүлтэй оюутан гэж?

Батбаатар -

Хоёулаа тусдаа гарчихсан. Байр...

Буяндэлгэр -

Байр хөлслөөд тусдаа гарчихсан.

Батбаатар -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд?

Батбаатар -

За тэгээд яахав сургууль төгсөөд аймагт онгоцоор ирсэн л дээ. Хоёулаа.

Буяндэлгэр -

Ер нь сургуулиа төгсчихөөд үлдэе гэж бодоогүй юу? Хотод үлдэе гэж бодоогүй юу?

Батбаатар -

Бодоогүй. Хөгшин настай улс энэ аймагт байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ойртож ирэхийг л бодно ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хот мотод үлдэхийг тэр үед ерөөсөө бодохгүй байсан.

Буяндэлгэр -

Бодохгүй байсан уу? Аа ха. Нутагтай л явна гэж бодож байж тиймээ?

Батбаатар -

Тэгээд хүрээд ирсэн.

Буяндэлгэр -

Тэгээд?

Батбаатар -

Тэгээд тэр үед ч бас сайхан байжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Одоо бодоход яг төгсөөд аймагт ирэхэд чинь урьдчилаад хуваарь муваарь мэдэгдчихдэг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ирэхэд аймаг чинь ажиллах сумын хүртэл хуваарилаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд бид хоёр онгоцноос буусан нэг шар 69-тай настайвтар жолооч бид хоёрыг тосож авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд сум руу хэлээд эмч мэмч ирж байгаа гээд бэлдчихсэн байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Дээд мэргэжилтэй мундаг эмч нар ирэх гэж байгаа.

Батбаатар -

Харин тийм.

Буяндэлгэр -

Зохион байгуулалт сайтай байсан байна шүү.

Батбаатар -

Сайтай.

Буяндэлгэр -

Аль суманд очиж байсан гэнээ?

Батбаатар -

Их тамир.

Буяндэлгэр -

Их тамир За?

Батбаатар -

Тэгээд...

Буяндэлгэр -

Одоо энэ аймгийн төвдөө ойрхон юм байна ш дээ.

Батбаатар -

Ойрхон ойрхон. Үдээс өмнө буугаа үд дээр хүргэн ахынхдаа очиж унд цай уучихаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд 2 цагаас аймгийн намын хорооны товчооны хуралд орно гэсэн.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Тэгээд товчооны хуралд орлоо доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Орсон чинь бүдүүн, бүдүүн том дарга нар сууж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр үед чинь хүүхэд байсан юм чинь.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Тэгнэ.

Батбаатар -

Сүрдмээр л байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд орсон чинь юу яаж байнаа. За залуу хүн том суманд ажиллуулахаар зориуд тавьсан. Өвчин эмгэг ихтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд одоо сайн ажиллана шүү гэж үүрэг өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нарт ч гэсэн итгэл хүлээлгэж байна гээд шууд ажилдаа орсон доо.

Буяндэлгэр -

Авгай чинь бас малын эмч үү? Та хоёрыг хоёулангийн оруулсан уу? Ганцхан чамайг оруулсан юмуу?

Батбаатар -

Би л намайг л оруулсан.

Буяндэлгэр -

Аа ха. Авгай чинь бол чамайг дагаад ирж байгаа юм байна ш дээ.

Батбаатар -

Тийм. Тэгээд яахав тэр Их тамир сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хуваарилачихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд авгай бол тэндээ бас нөгөө хоёр их эмчийн орон тоотой юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэнд лаборатори маборатори тэгээд бас нэг туслах эмч гээд ингээд хоёулаа цуг ажиллаж байсан.

Буяндэлгэр -

За хоёр оюутан Их тамир суманд очлоо. Айл болоход хэцүү л байсан даа? Гэр орон яасан?

Батбаатар -

Бид хоёр тэгээд нэг, нэг чемодантай ирж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Батбаатар -

Тэгээд очоод Их тамир суманд нэг манай нэг хүргэн ахынх байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэднийдээ ганц хоёр сар байгаад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ерөөсөө очоод маргаашнаас нь ажилд орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр үед чинь нэгдэл гэрт байлгахгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Байнга л суурь малчид, бригадаар явж ...

Буяндэлгэр -

Их тамир сум мал ихтэй нэгдэл байсан уу?

Батбаатар -

Ихтэй.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн толгой малтай байсан?

Батбаатар -

Тухайн үед 100 гаруй мянган малтай байсан.

Буяндэлгэр -

Их малтай байж.

Батбаатар -

100 гаруй мянган малтай.

Буяндэлгэр -

Тухайн үедээ нэр алдар нь сайн нэгдэл гэдэг байсан уу? Саар нэгдэл гэдэг байсан юмуу? Дунд зэргийн нэгдэл гэдэг байсан юм уу

Батбаатар -

За ер нь гайгүй ээ.

Буяндэлгэр -

Гайгүй юу?

Батбаатар -

Гайгүй тийм. Аймагтай 5 сум, манай одоо ээжийн ах Минжүүр баатар гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Энэ хүн Их тамир сумын нэгдлийн дарга байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд овоо гайгуу хөгжүүлж бэхжүүлсэн тийм сум.

Буяндэлгэр -

Аа ха. Хараа Минжүүр гуайн хийсэн ажил бид нарт хэрэгтэй байна л даа. Жишээлбэл чиний мэдэх юу байна. Өөрөөр хэлбэл чиний нагац ах чинь байна шүү дээ.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Минжүүр гуайг хүмүүс мэднэ л дээ. Сүүлийн үеийн залуучууд мэдэхгүй байх. Ардчиллаас хойш төрсөн залуучууд бол мэдэхгүй байх. Бид нарын үеийн улсууд бол бүгд мэднэ. Минжүүр баатар гээд. Тэр хүний хийсэн юмыг бид нарт дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байхгүй юу. Мэдэх хэрэгтэй байна. Бид нар. Өөрөөр хэлбэл хойч үеийнхэндээ үлдээх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр чиний санаанд байгаа миний нагац ах Минжүүр Бүгд найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн Баатар Минжүүр гэдэг хүн ийм ийм юмыг хийсэн юмаа гэдгийг тодорхой ярьж өгмөөр байна.

Батбаатар -

Тэр үед бас төлөвлөлт сайтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Социализмын үед яг одоо нэг хониноос 1кг 100 грамм юмуу? 1 кг 200 грамм ноос авна гэсэн бол яг тэр хичнээн хонь тоологдсон байна. Түүгээр шахаж улсын төлөвлөгөө даалгавар яадаг. Өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

За энэ нэгдэл төчнөөн мянган малтай. Улсад төчнөөн тонн мах...

Буяндэлгэр -

Малын албан татвар гэдэг чинь тэр биз дээ?

Батбаатар -

Албан татвар мах нийлүүлнэ гээд яг юу өгчихдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Түүнийгээ бас гүйлгээ ухаантай тийм хүн наймааны одоогоор бол бизнес ухаантай тийм дарга байсан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд өөрийнхөө сумын малыг өсгөхийн хажуугаар бас бизнес наймаа хийж өөр аймгуудаас мал олж ирдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Мах худалдаж авдаг. Түүгээрээ сумынхаа малчид хөдөлмөрчдийг хүнсээр хангах.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд бас улсын төлөвлөгөөт нормыг биелүүлэх...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тооцоо сайтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд сум нэгдэл овоо бэхжсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Түүнээс гадна бас шинэлэг юмыг их сайн юу яадаг.

Буяндэлгэр -

Тусгаж авдаг.

Батбаатар -

Тусгаж авдаг. Хэрэгжүүлдэг. Юунд чинь Монголд байхгүй цагаан идээний үйлдвэр байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ер нь тэгээд бүгд үйлдвэржсэн.

Буяндэлгэр -

Их тамирт уу?

Батбаатар -

Их тамирт.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд том цагаан идээний үйлдвэр байсан. Улсад бол цагаан идээгээр гайхуулж байсан даа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр цагаан идээ хийдэг тоног төхөөрөмж машиныг өөрсдөө хийсэн юмуу? Гадна дотноос оруулж ирсэн юмуу?

Батбаатар -

Оруулж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Барууны Польшийнх юмуу? Энэ талаас л оруулж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тоног төхөөрөмжүүд.

Буяндэлгэр -

Ямар юмнууд байсан юм бэ? Цагаан идээ хийдэг тэр их сонин байна.

Батбаатар -

За тэр чинь бүх сумын хэмжээний фермийн сүүг машинаар сумандаа үйлдвэрт авдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Өглөө ерөөсөө анхны машин ферм дээр 4 цагт зогсож байна.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Тэр саальчид 3-аас 4 цагийн хооронд юмуу үнээгээ саадаг.

Буяндэлгэр -

Пөөх. Үүрийн 3-аас 4-ийн хооронд.

Батбаатар -

Тийм. Харанхуйгаар.

Буяндэлгэр -

Яаж сэрж босож байнаа?

Батбаатар -

За яахав ерөөсөө сурчихсан. Цагийн хуваарьтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Шөнөөр ч хамаагүй саагаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Жишээлбэл өглөө 6 цаг гэхэд сааж дуусаад тэгээд өглөө үйлдвэрт 7 цаг гэхэд сүү татагдаад ороод ирчихсэн байна. Сэрүүнд мал бэлчээрт идэх тийм юуг бол...

Буяндэлгэр -

Хнн.

Батбаатар -

Тактик боловсруулж ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд оройны сүүг бас юу яадаг. Өдөр 3-аас 4 хооронд юмуу...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Өдөр саадаг. Тэгээд оройн сэрүүгээр малаа идэшлүүлэх тийм...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бас цагийн хуваарьтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Орой 8-аас 9-ийн хооронд оройн саамны сүү чинь ороод ирж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Үйлдвэрт хүрээд ирнэ. Тэгээд шөнийн ээлж сүүгийн хүлээж аваад машиндаад цөцгий болгохын болгоод цагаан идээ болгохын болгоод тэгээд гарсан сүүгээр айраг майргаа исгээд архи, архины үйлдвэртэй байсан бас...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хийхгүй юмгүй байсан. Тамирын цагаан ааруул гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Нэртэй ааруул байлаа. Хурууд зөрөм, тэгээд цөцгий...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тос масло үйлдвэрлэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд архи үйлдвэрлэдэг.

Буяндэлгэр -

Архи нь ямар нэртэй?

Батбаатар -

Архи нь ...

Буяндэлгэр -

Тамир мамир гэж байсан уу?

Батбаатар -

Тухайн үед тийм байхаа. Арц гээд нэртэй архи байсан байх. Тамирын л юм. Үйлдвэрийн л юм.

Буяндэлгэр -

380 уу? Эсвэл арай жаахан сулавтар архи уу?

Батбаатар -

Яг стандартын архи.

Буяндэлгэр -

380 Тэр чинь цагаан идээгээр хийх үү? Юугаар хийж байна?

Батбаатар -

Сүүгээрээ, одоо бол нэрмэл архи байгаа юм. Нэрмэл архиа дахиад нэрдэг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Дахиж нэрээд спирт гаргадаг.

Буяндэлгэр -

Өөрөө хэлбэл цагаан идээний спирт?

Батбаатар -

Цагаан идээний спирт.

Буяндэлгэр -

Сонин юм байна.

Батбаатар -

Буудайных биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Малын сүү айрагаар исгэсэн тийм цагаан идээний спирт.

Буяндэлгэр -

Их сонин юм байна. Цагаан идээний спирт тэгээд, чи тэр архи амсаж үзэж байсан уу?

Батбаатар -

Үзэж байсан.

Буяндэлгэр -

Ямар вэ? Одооны цагаан архиас харьцуулахад?

Батбаатар -

Харьцуулахад уу? Ер нь энэ цагаан архижруу гэхдээ амт нь бол арай жаахан тийм одоо юу гэдэг юм бэ? дээ. Дашган гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Илүү хатуу байна гэсэн үг үү?

Батбаатар -

Хатуудуу.

Буяндэлгэр -

Илүү хатуу байна гэсэн үг үү?

Батбаатар -

Хатуу.

Буяндэлгэр -

Чанга авдаг юм байна.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Сонин юм байна.

Батбаатар -

Ийм архи үйлдвэрлэж байсан. Тэгээд юу ч үгүй болсон. Коньяак хийдэг байсан. Коньяак.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тийм юм үйлдвэрлэдэг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Бас цагаан идээгээрэй коньяак хийж байгаа юмуу?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Цагаан идээний спиртээр коньяак хийж байгаа?

Батбаатар -

Цагаан идээний спиртээр коньяак хийдэг. Сүүлд нь би үзэж л байсан. Спирт хийчихнэ. Модон, дүйп модон поошгонд дарчихдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Жил дарчихдаг. Тэгэхэд чинь модны өнгө нь тийм хүрэн болгодог юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Түүгээр коньяак хийдэг. Бас аягүй гоё эрэлт хэрэгцээтэй. Тийм коньяак гардаг байсан.

Буяндэлгэр -

Тэр үйлдвэр дээр хүнсний технологийн хүмүүс ажилладаг байсан уу? Мэргэжлийн хүмүүсийг урьж авч ирсэн юмуу? Нутгаасаа гаргасан юмуу? Эрж хайж олсон юмуу?

Батбаатар -

Тийм. Мэргэжлийн улс олж ирж ажиллуулсан. Тэгээд сүүлдээ бол дандаа нутгийн хүмүүс хариуцаж ажиллаж байсан л даа. Одоо энэ хөдөө аж ахуйн их сургуулийн багш Гүрдагва гээд хүн бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Биохимийн багш хийдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр Гүрдагва багш ерөнхийд нь энэ цагаан идээний үйлдвэрийн угсрах тоног төхөөрөмж угсарч жигдрүүлэх ажлыг гар биеэрээ өөрөө хийсэн хүн байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн жил үргэлжилсэн бэ? Тэр үйлдвэр Минжүүр гуайн тэр ажил чинь?

Батбаатар -

Тэр үйлдвэр үү? Ямарч байсан 10 хэдэн жил ажилласан.

Буяндэлгэр -

Бас удсан юм байна ш дээ.

Батбаатар -

Удсан.

Буяндэлгэр -

Тийм.

Батбаатар -

Тэгээд сүүлдээ нэгдэл тарж бутраад л тэгээд үйлдвэр ...

Буяндэлгэр -

Тэр тэгээд юу юу? Мэдээж хэрэг үйлдвэр байгуулаад ингээд арилжаа наймаа хийгээд эхлэхээр зэрэг ашиг орлого харьцангуйгаар гайгуу байсан юм байна ш дээ. Гайгуу байсан юм байна ш дээ.

Батбаатар -

Гайгуу.

Буяндэлгэр -

Гайгуу байсан. Тэр Их тамир сумын нэгдэлчдийн цалин бол бусад нэгдэлчдийнхээс илүү байж чадсан уу?

Батбаатар -

Тэр үед тухайн үед чадаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ганцхан мал аж ахуй юу яагаагүй. Дагнаж яагаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Жишээлбэл тэр цагаан идээний үйлдвэр байна. Газар тариалан бас маш их эрхэлнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Юу юу тарьдаг байсан?

Батбаатар -

Аа тэгээд бүх төрлийн нарийн ногоо ...

Буяндэлгэр -

За. Тухайлбал?

Батбаатар -

Тухайлбал одоо байцаа, төмс, лууван, манжин гээд эд нарыг чинь бүгдийн тарьдаг. Тэгээд дээрээс нь юу яана. Туслах аж ахуй хөгжүүлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Туслах аж ахуйд юу юу байх вэ?

Батбаатар -

Гахайтай байсан. Тахиатай байсан. Бор гурилын үйлдвэр бас байсан.

Буяндэлгэр -

Арвайн гурил уу?

Батбаатар -

Арвайн гурил.

Буяндэлгэр -

Арвайн гурил. Би арвайн гурилд их дуртай ш дээ. /Инээв/ Улаанбаатарт арвайн гурил авч идэхээр зэрэг шороотой байдаг байхгүй юу. Шороо зажлагдаад ... Тэр үеийн арвайн гурил их гоё байсан ш дээ.

Батбаатар -

Тийм. Арвайн гурил үйлдвэрлэдэг байсан. За тэгээд ...

Буяндэлгэр -

Арвайг тарьдаг байсан хэрэг үү?

Батбаатар -

Тарина.

Буяндэлгэр -

Ямар гоё юм бэ?

Батбаатар -

Халтар арвай тарьчихдаг юм.

Буяндэлгэр -

Хнн.

Батбаатар -

Шууд юугаа бол тариад түүгээрээ өөрийнхөө үйлдвэрийн түүхий эдийг бэлдээд авдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд барилгын үйлдвэрлэлийн бас салбартай.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Тэгээд сумаа хөгжүүлэхэд өөрийнхөө барилгачдын хүчээр л байшин барилгаа бариад ингэдэг.

Буяндэлгэр -

Барилгын үйлдвэр тойпуу хийнэ. Тоосго цохино?

Батбаатар -

Тоосго цохино. Шохой ...

Буяндэлгэр -

Шохойгийг чинь яах вэ?

Батбаатар -

Шатаана.

Буяндэлгэр -

Шохой шатаадаг зуух байна гэсэн үг үү?

Батбаатар -

Аа тийм ваюу гэдэг ...

Буяндэлгэр -

Ваюу тиймээ?

Батбаатар -

Байдаг юм.

Буяндэлгэр -

Хнн.

Батбаатар -

Тэнд байсан.

Буяндэлгэр -

Мөн өргөн далайцтай ажилладаг байжээ. За? Хнн. Гайхалтай.

Батбаатар -

Бүх л салбарт л ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд одоо тэр хэмжээгээрээ хүмүүсийг хөдөлгөж ажиллуулж чаддаг.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Цалин дундажаар хэд байсан юм бол? Их тамир сумын нэгдлийн нэгдэлчдийн цалин?

Батбаатар -

За даа. Тэр үед чинь 4, 500 төгрөг багцаа л байсан байх.

Буяндэлгэр -

Тэр чинь нэгдэлчдийн цалин 4, 500 байна гэдэг чинь их мөнгө ш дээ. Тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгтэл зарим нэгдлийн нэг гишүүн чинь жишээлэх юм бол ээж чинь сая ярьж байна. 60, 70 төгрөг авдаг байсан гэж. Сард.

Батбаатар -

Тийм. 70, 80 төгрөг.

Буяндэлгэр -

Тийм. 70, 80 төгрөг.

Батбаатар -

Бас арай өөр л дөө.

Буяндэлгэр -

Өөр байсан уу? Аа ха.

Батбаатар -

Тэр үед чинь арай өөр болчихсон байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Их тамир сумын чинь нэгдлийг яг юу гэдэг байсан юм? Их тамир сумаараа явдаг байсан юмуу?

Батбаатар -

Их тамирын Гэрэлт зам нэгдэл.

Буяндэлгэр -

Аа Гэрэлт зам нэгдэл гэж байсан уу?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгээд Гэрэлт зам нэгдлийг чинь мал бол 100 гаруй мянга байх нь тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тэрний хажуугаар салбар туслах үйлдвэрүүд их байсан юм байна ш дээ?

Батбаатар -

Тийм. Их байсан. Тэгээд ер нь энэ Их тамир чинь хоёр гурван нэгдэл сүүлдээ бас нийлсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хаанах, хаанах нийлсэн юм?

Батбаатар -

Бугатын Баянтал нэгдэл гэж байсан.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Энэ Хан-Өндөрийн нэгдэл байсан юм байна лээ. Тэгээд тэр энэ тэр нийлээд тэгээд Гэрэлт зам гээд ...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр нэгдлүүд нь уналтын байдалд орсон юм байна л даа.

Батбаатар -

Тэр яахав эхний үед жижиг хамтрал нэгдэл гээд жижиг жижиг нэгдлүүд үүссэн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд сүүлдээ томсоод / Утсаар ярив/

Буяндэлгэр -

Тэр социализмын үед би зүгээр энд тэндээс юм уншиж байхад яадаг юм байна лээ. Социализмын үед нэгдлүүдэд маш их зээл өгдөг байсан юм байлаа ш дээ.

Батбаатар -

Ер нь тэгээд бас л тэр нэгдлийн одооны энэ бас нэг юм хийе гээд төсөл мөсөл боловсруулаад юм хийж байгаа аж ахуйн нэгжүүдтэй адилхан гайгуудуу юм хөөцөлддэг нэгдэл тийм юмнуудыг чинь бас яам засгийн газраас авч зээл өгдөг байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэр хэмжээгээрээ бас аж ахуйгаа бэхжүүлж авдаг. Тэгээд бас тэр энэ Их тамирт чинь бас нэгдэл дундын үйлдвэр гэж байгуулагдсан.

Буяндэлгэр -

Өө за? Тэрийг бас Минжүүр гуай байгуулсан уу?

Батбаатар -

Бас л өвгөн хөөцөлдсөн байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд одоо бүх нэгдлүүдийг, нэгдэл дундын үйлдвэр гэж байгууллагдаад бас модны үйлдвэртэй.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар үйлдвэрүүд байсан? За модны үйлдвэр?

Батбаатар -

Барилгын материал блокноос эхлүүлээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тосго мосго яадаг. Тэгээд тийм том барилгын салбартай байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бусад сумдуудын нэгдлүүдэд хэрэгцээтэй барилгын захиалгын аваад...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд очоод барьж өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тийм том байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Их тамир чинь.

Буяндэлгэр -

Хнн. Модны үйлдвэр чинь юу хийх вэ?

Батбаатар -

Банз, банз гаргана. Тэгээд бусад модон эдлэлүүд хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Гэрээс өгсүүлээд.

Буяндэлгэр -

Аа ха. Гэрийн тавилга хийх үү?

Батбаатар -

Тавилга хийнэ.

Буяндэлгэр -

Гэрийн мод хийх үү?

Батбаатар -

Хийнэ. Тус тусдаа цехтэй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха..

Батбаатар -

Гэр модны цех, тавилга хийдэг. Тэгээд бас гэрийнхээ бусад бүх эд ангиудыг хийдэг. Тавилга мавилгаас эхлүүлээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тийм юутай байсан юм. Үйлдвэртэй байсан. Тэгээд бас хөгшний ажиллаж байсан тэр үеийнх нь ном надад байгаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Түүнийг та бас сонирхвол.

Буяндэлгэр -

Тэгье. Тэгнэ.

Батбаатар -

Өөрөө бас амьддаа түүхээ бичсэн байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Их тамир сум чинь хичнээн нэгдлийн гишүүдтэй байсан юм?

Батбаатар -

Их тамир уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Юу ш дээ. 5000 гаруй хүн амтай ш дээ.

Буяндэлгэр -

Их тамир сум уу?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо хэд вэ?

Батбаатар -

Одоо тэр багцааны л байгаа байх.

Буяндэлгэр -

Тийм үү?

Батбаатар -

Тийм. 5 бригадтай. 5000 гаруй хүн амтай л байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Яахав нэгдлийн гишүүд нь 2000 гаруй байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд үр хүүхдүүд мүүхдүүд гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

5000 хүрчихдэг.

Буяндэлгэр -

Аа ха. Ийм сайхан юм. Яагаад үргэлжлүүлж болоогүй юм бол?

Батбаатар -

Нийгэм чинь системээрээ өөрчлөгдчихсөн шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тухайн үед бол өмч нь төрийн өмч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд хувийн өмчид шилжихээр чинь зэрэг тэгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бүх малаа түрээсээр өгч ганц нэг жил болсон. Тэгээд сүүлдээ хувьчлаад бүх мал тарсан ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Батбаатар -

Мал тарахаар тэгээд сүүлдээ барилга байшин хувьчлагдаад ингээд тарсан.

Буяндэлгэр -

Тэр барилга байшин авсан улс, тэр үйлдвэрүүдийг авсан улс юу хийв?

Батбаатар -

Юу ч хийсэн юм байхгүй. Бүгд тараагаад тэгээд одоо дууслаа ш дээ.

Буяндэлгэр -

Түүнийг ямар улсууд нь авав? Эвэртэн туурайтнууд нь авав уу? Эгэл жирийнүүд нь авав уу? Тэр нь бас сонин байна?

Батбаатар -

Ерөнхийдөө мал сал хашаа хороо юмнуудыг нэгдлийн гишүүд нь хуваагаад авсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Наадах үйлдвэрүүд нь бол ер нь нэгдлийн удирдлага юунууд сүүлд нь хувьчлаад авчихсан байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Захын зарсан сурагтай байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэд нар аваад жишээ нь барилгын үйлдвэр, модны үйлдвэрийн хөгжүүлж болоогүй юм байх даа.

Батбаатар -

Харин мэдэхгүй. Түүнийг бол би ёстой мэдэхгүй. 90 оноос хойш тарсан даа. 92 он гэхэд үндсэндээ тараад...

Буяндэлгэр -

Тараад бутраад унасан гэсэн үг байна ш дээ.

Батбаатар -

Бутраад унасан.

Буяндэлгэр -

Тэр сүүний үйлдвэрийн тухайн үед Польшоос Германаас оруулж ирсэн сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж гэдэг бол тухайн үедээ нэлээд үнэтэй эд байсан даа. Аягүй бол валютаар ч авсан байж магадгүй. Тэгэхээр улс тэр мөнгийг гаргаж өгчээ?

Батбаатар -

Улсаас зээл авч орж ирсэн.

Буяндэлгэр -

Зээл авч орж ирсэн үү?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Зээлээр авсан байх нь тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр төхөөрөмжүүдийг тэгээд яасан юм бол?

Батбаатар -

Тэр тэгээд хувьчлаж авсан улс л мэдэх байх.

Буяндэлгэр -

Түүгээр нь цагаан идээ хийгээгүй.

Батбаатар -

Хийгээгүй.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ? Манайхны нэг муу тал тэр юмаа.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тийм. Мал нь дэргэд нь байна. Тэр цагаан идээний үйлдвэрийг үргэлжлүүлээд авч явж болохгүй байна? Малчин удмын улсууд чинь. Түүнийгээ үргэлжлүүлэхгүй байна гэдэг чинь сонин байгаа юм л даа. Тэгэхээр бид нарын сэтгэхүй сонин байгаа юмаа. Гайхалтай. Тайлбарлаж хэлж чадахгүй байна. Би. Яагаад тийм байнаа гэдэг бол ...

Батбаатар -

Миний түрүүний хэлдэгээр систем нь ингээд өөрчлөгдөөд дандаа хувьд ингээд очихоор зэрэг тухайн хүн чинь тэр нэг хамтын хөдөлмөр тийм юмыг бол одоо бас байхгүй болчих юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр системд бол ерөөсөө хамтын хөдөлмөрөөр л бүтэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тухайн үед бол тэр хүмүүс бол зөвхөн ажлаа хийнэ. Үнэнч хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэрнийхээ төлөө цалингаа л авах бодолтой болохоос одооны адилхан тэр хувийн аж ахуй ч юмуу хувийн тийм юм гэсэн сэтгэлгээ байгаагүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу? Тиймээ?

Батбаатар -

Байхгүй.

Буяндэлгэр -

Тэр ч бас социализмын муу тал л байж дээ. Эзэн суугаад хүн ажиллуулаад тэрийг хөгжүүлэх сэтгэлгээ их дутмаг байж. Тиймээ?

Батбаатар -

Арай дутмаг байсан.

Буяндэлгэр -

Тийм. Ойлголт байхгүй байж . Тиймээ?

Батбаатар -

Тэрийг хавчихгүй байлгасан бол одоо сайхан үйлдвэр байх байсан.

Буяндэлгэр -

Аа ха. За хоёулаа их хадуурчихлаа. Чи сургууль төгсөж ирээд Их тамир суманд хуваарилагдаад очлоо. За Их тамир сум ямар байв? Мал хуй нь өвчин зовлонд нэрвэгдсэн тэр чинь одоо амьтай амьтан юм чинь бас хүнтэй л адилхан ш дээ.

Батбаатар -

Оо тэгэлгүй яахав. Тэгээд бас тухайн үед бид хоёрыг очихоос өмнө ажиллаж байсан эмч маань бас сайхан настайдуу эмч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэтгэвэрт ч гарч байсан юм байлаа л дээ. Тэгээд очоод ерөөсөө маргаашаас нь л хөдөө явсан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сумынхаа хэмжээгээр тойрч мал сал малчидтай танилцах тэгээд малд үзлэг хийх гол нь тэр шаардлагатай өвчин гарч байсан ...

Буяндэлгэр -

Ямар ямар өвчин гардаг байсан? Тэр үед.

Батбаатар -

Яг миний санаж байгаагаар очоод би маргааш нь дээд талын тэр Хөх нуур бригадын фермээр дуудлагатай байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэрэнд очсон. Тэгээд нөгөө фермийнхээ тугалыг туулгаагүй тугалын манизоз гэж туузан хорхой байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр бол маш их байгаа. Тэгээд юу яах урьдчилан сэргийлэх туулгалтын арга хэмжээ аваагүй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэр байдлыг мэдээд эргэж орж ирээд аймгийн мал эмнэлэг эм хангамжтай холбоо барьж эмийн бодис аваад бас байдаггүй. Тэгээд харин өөр Цэнхэр сумаас очиж олж ирж байсан л даа. Өөр сумаас тэгээд дор нь арга хэмжээ аваад тухайн үед ч яахав залуу хүн байсан болохоор овоо л хөдөлгөөнтэй л байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ер нь 5, 6 жил ажиллаад сумын хэмжээний бүх мал эрүүлжүүлэх ажил бол гайгуу гарт орчихдог юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр үед чинь хаврын 13, намрын 8 ажил гээд нэртэй...

Буяндэлгэр -

Тэр 13 нь юу юу юм?

Батбаатар -

Том кампанит ажил.

Буяндэлгэр -

Улс даяар зохиогдох уу?

Батбаатар -

Аа?

Буяндэлгэр -

Улс даяар малын эмч нар зохиох уу?

Батбаатар -

Улс даяар хийж байсан юмуу? Ямарч байсан манай аймагт хийж байсан.

Буяндэлгэр -

За тэр 13 нь юу, юу байх вэ?

Батбаатар -

За тэгээд малаа одоо ногоолох отор хийх, хоёрдугаарт малд үзлэг хийнээ.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Эрүүл өвчтэйгийн ингэж тусгаарлаж өвчтэй малын одоо эмчилгээ тэжээлийн цэг гэж байсан. Тухайн үедээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр цэгтээ авч эмчилнэ. Өөрөөр хэлбэл эмнэлгээр бол эмнэлэгт хэвтүүлж байна гэсэн үг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд цэгтээ дандаа өвчтэй малуудыг ялгаж авч тэнд дээрээ бас эмчилгээ хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ийм ажил явагдана. За дараа нь тэгээд малд хийгдэх урьдчилан сэргийлэх вакцинууд байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Дотрын хордлого ч юмуу? Цусан халдвар, боом, тэгээд галзуу ч гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэр бүх вакцинуудыг хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд малаа туулгана.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Дотор талынх нь паразитыг туулгаж гаргах урьдчилан сэргийлэх тийм юм. Эмчилгээ л юм даа.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм байна.

Батбаатар -

Тийм юм хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ...

Буяндэлгэр -

Хүнээр бол цэвэрлэгээ хийж байна ш дээ. Хүнээр бол одооны орчин үед чинь бүдүүн гэдсээ сайн цэвэрлэ гэдэгтэй адил туулгаж цэвэрлэж өгч байна. Тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр паразитын арилгаж?

Батбаатар -

Тийм. Тэгээд ангилалт хийнэ. Жишээлбэл малыг чинь ашиг шимээр нь ангилдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Амьдын жин, ашиг шимээр нь ангилаад тусдаа суурь бас байгуулж байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Яахав? Махны чиглэлийнх, сүүний чиглэлийнх гэж ангилах уу?

Батбаатар -

Ноос.

Буяндэлгэр -

Ноосных гэж тэгж ангилдаг байсан юмуу?

Батбаатар -

Ангилна. Тийм.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Тийм ангилалтын ажлууд хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ингээд бүх ажлууд нэгдсээр байгаад 10 гарчихдаг.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Тэгээд хавар чинь 5 сар гараад 6 сар хүртэл сар гэртээ орохгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Дандаа мал эрүүлжүүлэх...

Буяндэлгэр -

69-тай байсан уу? фургонтой байсан уу?

Батбаатар -

69-тай байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ажлыг амжуулж л байлаа даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Намар бол бас тэгээд мал заазлалт хийх тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Онд орохгүй малыг чинь заазлах барих.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Намрын туулгах вакцин хийх ажлууд гээд бүх юм л орно доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Намрын 8 ажил гээд хийдэг байсан.

Буяндэлгэр -

Социализмын үед малдаа их анхаардаг байсан. Тиймээ?

Батбаатар -

Оо тэгэлгүй яахав. Мал эрүүлжүүлэх энэ ажил дээр чинь улс ч их анхаарч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ялангуяа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх вакцин юмнуудыг улсаас хөрөнгө оруулалтаар аваад ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

За тэгээд паразитаас сэргийлэх арга хэмжээ байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Угаалгын бодис туулга юмнуудыг чинь тэр чигээр нь улсаас даадаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд эмч нараа цалинжуулна. Унаа хөшөөр нь хангана.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ийм байж байгаад мал хувьчлагдаад хувьд оччихлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд мал чинь хувийн өмч болчихлоо шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Дагаад бидний мэргэжил хувьчлагдсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Одоо 98 онд хувьчлагдсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Одоо бүх сумын хэмжээгээр аж ахуйн нэгжүүд, мал эмнэлгүүд хувийн мал эмнэлгүүд ажиллаж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Уул нь бол ажиллаж байгаа юу?

Батбаатар -

Ажиллаж байгаа.

Буяндэлгэр -

Яамаа ш дээ.

Батбаатар -

Ажиллалгүй яахав. Мал байгаа цагт малын эмч нар зайлшгүй шаардлагатай ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Чухал мэргэжил. Малчидтайгаа хамтарч ажиллах, одоо төрөөс бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин дааж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд паразитаас сэргийлэх арга хэмжээ нэг сайн яахгүй байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд малчин даана гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Мал хувийн өмч учраас хувь хүмүүс тодорхой хэмжээний өөрийнхөө малд хөрөнгө оруулалт хийх нь зөв л байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Гэсэн хэдий ч санасанд хүрч хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хийлгэхгүй л байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд яахав. Хувьчлагдаж байсан үеэ бодох юм бол сүүлийн үед арай дээр болж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хүмүүс ч гэсэн малдаа урьдчилан сэргийлэх туулга угаалга хийлгэе гэсэн тийм, угаалгаад сурч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сүүлийн хэдэн жил арай өөр болж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Хувийн эмч, социализмын үед малын эмч нарын ажил маш их ачааалалтай байсан гэдгийг би гадарлаж байна.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Цалин хэр байсан бэ? Та нарын цалин мөнгө социализмын үед?

Батбаатар -

Би 750 төгрөг авдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тухайн үед дээд мэргэжлийн улсууд хамгийн өндөр цалинтай л даа.

Буяндэлгэр -

Тийм. Илүү цаг ажилласан энэ тэр гэж мөнгө өгөх үү?

Батбаатар -

Байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Батбаатар -

Тийм. Ерөөсөө тэр үед чинь сарын 20-иод хоногийн малчдын сууриар явдаг байсан.

Буяндэлгэр -

Томилолтын мөнгө гэж өгөх үү?

Батбаатар -

Өгөхгүй.

Буяндэлгэр -

Хийх ёстой ажил гэж үзэж байгаа юм байна. Тиймээ?

Батбаатар -

Хийх ёстой ажил гэж үзэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд нэг газраас шөнө орой 2, 3 цаг гээд ирсэн ч гэсэн маргааш өглөө дахиад нөгөө талаас дуудлага ирвэл дахиад явдаг. Томилолтын мөнгө гэж тэр үед хөдөө явахад авч байгаагүй.

Буяндэлгэр -

Эм тариа сайн хангадаг байсан юм байна. Унаа тэргээр хангадаг байсан юм байна. Бензин тос масло тэр сайн хангамж байсан юм байна. Байр сууц та хоёр яасан?

Батбаатар -

Оо тэгээд нэгдэл нэг байшин өгсөн.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Тухайн үед нэг дүнзэн байшин өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сайхан. Дулаахан байшин. Хоёулаа тэгээд зассан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд найз нөхдөө гуйж байгаад шавардаж бариад сайхан засаж байгаад тэгээд суучихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэрэндээ жил сайхан амьдарсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгж байгаад бас нэг нэгдэлд нэг шинээр сууц баригдсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр лүү бас шилжээд ороод авсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгнэ ш дээ. Амьдрах нөхцлөө сайжруулж байгаа.

Батбаатар -

Сайжруулж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр нь хэдэн өрөө байх вэ?

Батбаатар -

Эхнийх нь ч яахав. 2 өрөө гал тогоо, том өрөө хоёртой.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд сүүлийнх нь харин 3 өрөө.

Буяндэлгэр -

3 өрөө шинэ байр. Подхийгээд явсан байна ш дээ.

Батбаатар -

Аа давгүй сайн.

Буяндэлгэр -

Шинэ байр чинь шал өөр байгаа.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд ажиллаж байлаа даа.

Буяндэлгэр -

Их тамирт хэдэн жил болсон?

Батбаатар -

Их тамирт 10 гаруй жил ажилласан.

Буяндэлгэр -

Удсан байна ш дээ. Тиймээ? Малын эрүүлжүүлж өгөөд?

Батбаатар -

Гайгуу болсон.

Буяндэлгэр -

Гайгуу болсон уу? Социализмын үед хэр өвчтэй байсан юм бэ?

Батбаатар -

Ер нь тухайн үед чинь эрүүлжүүлэх ажил чинь сайн хийгдэж байсан. Тэгээд гол нь яахав улсын төвлөрсөн хэрэгцээнд нэлээн их нийлүүлдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ер нь тэгээд улсын хэмжээнд юу байх шүү. 9 сая багцааны төл бойжуулж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Жилд үү?

Батбаатар -

Аа ха. Тэгээд бараг 7, 8 сая шахуугийн хэрэгцээ гээд гадагшаа л гаргаж байсан байх л даа.

Буяндэлгэр -

Гадагшаа ихийг гаргаж байсан л даа.

Батбаатар -

Тэгээд голцуу туувраар ...

Буяндэлгэр -

Оросод хөлөөр нь гаргачихдаг байсан ш дээ.

Батбаатар -

Хот руу бас нийлүүлнэ.

Буяндэлгэр -

Мах комбинатад нийлүүлнэ.

Батбаатар -

Адууг бол хөлөөр нь Оросод гаргаж байсан.

Буяндэлгэр -

Үхэр хонь энэ тэрийг бас гаргаж байсан юм биш үү? Хөлөөр.

Батбаатар -

Хөлөөр нэг их гаргаж байгаагүй. Дан махаар нь гаргаж байсан байх. Мах комбинатад хот руу туулгадаг байсан ш дээ. Нэгдэл чинь тэгээд бүх юман дээр л явдаг л байлаа даа.

Буяндэлгэр -

Тухайлбал?

Батбаатар -

Тухайлбал Орос руу гаргаж байгаа агт гээд нэг суурь агт туулгачихсан. Тэгээд одоо 87 он байна уу? даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сэлэнгэ мөрөн үерлээд ямарч гарах боломжгүй болоод тэгээд тийшээ очоод нэг суурь адуу ...

Буяндэлгэр -

Суурь адуу гэдэг чинь хэд байх вэ?

Батбаатар -

Суурь адуу гэдэг чинь 600-700 багцааны 600,700 адуу. Нэг суурилаад туулгадаг. Тэгээд одоо тэнд Орос руу гарах боломжгүй болчихсон. Тэгээд бид нар араас нь очиж нөгөөдөх адуучин тэнд нөгөө шумуул ихтэй. Ялаа шумуул ихтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Идэшилж чадахгүй. Нэгдүгээрт тураад, хоёрдугаарт догол гардаг.

Буяндэлгэр -

Аа малын догол гэдэг чинь их хэцүү гэсэн. Тиймээ?

Батбаатар -

Хэцүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд очиж эмчлэхийн эмчлээд тэгээд цаашаа гарах боломжгүй болчихсон. Тэгээд Сэлэнгийн тэр ...

Буяндэлгэр -

Парвот билүү? Тийм юм байгаагүй юмуу?

Батбаатар -

Байгаагүй. Тэр Шаамар, Дархан марханаар борлуулалт хийгээд л тэгж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Малын догол гэдэг чинь яадаг өвчин юм? Дуулсан болохоос биш мэдэхгүй ш дээ.

Батбаатар -

Тэр нөгөө бактерээр үүсдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд агааргүй анаэробны тийм бактерээр үржиж тэгээд нэг доголохоороо зэрэг маш их олноороо яана л дээ. Доголно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сүүлийн үед одоо тухайн үед чинь нөгөө өвс ургамал өндөр урт ургадаг.

Буяндэлгэр -

Тийм. Сэлэнгэ чинь их шумуултай, ялаа шумуул ихтэй, өвс ногоо их сайн ургадаг газар.

Батбаатар -

Энэ рүү ч гэсэн тэр үед ургамал их сайн өндөр ургадаг байсан. Малын нөгөө туурай муурай салааг өвсөөр сувтарагдаж жаахан юу яачихдаг. Арьс нь гэмтдэг.

Буяндэлгэр -

Аа аа.

Батбаатар -

Тэгээд тэрнээс хөрснөөс халдвар авчихдаг.

Буяндэлгэр -

Аа аа.

Батбаатар -

Тэгээд намаг шалбааг ихтэй газар бол бүүр их өвчилдэг. Ийм байсан. Одоо сүүлийн үед бол догол гарахаа байчихаж өвс ургамал ...

Буяндэлгэр -

Тачирдаад?

Батбаатар -

Тачирдаад, хатаад хуурайшаад ирэхээр зэрэг тэгээд догол бол гарахаа байчихаад байгаа юм.

Буяндэлгэр -

Нэг ёсоор бол хүн хуруу гараа исгээд идээ бээр болчихоор зэрэг антибиотек уудаг шиг л юм байна ш дээ.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тиймээ? Малын чинь микробыг арилгахын тулд малын антибиотек тарина гэсэн үг байна ш дээ. Минийхээр бол тэгж ойлгож болох уу?

Батбаатар -

Антибиотек ч гэж дээ. Болохгүй ээ.

Буяндэлгэр -

Биш үү? Тиймээ?

Батбаатар -

Биш.

Буяндэлгэр -

Өөр янзын эм тариагаар эмчлэх үү?

Батбаатар -

Өвчилсөн малыг бол тийм.

Буяндэлгэр -

Харин тийм.

Батбаатар -

Антибиотек тэгээд бусад шархны эдгэрүүлэх тийм юмнууд нэлээд хийгдэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Гол нь одоо тэр ариутгалын нөгөө ариутгалын тэр юунд байгаа микробыг үхүүлэх ...

Буяндэлгэр -

Тийм эмчилгээ хийнэ. Эм тариагаа бол хаанаас авч байсан бэ? Манайхан ер нь.

Батбаатар -

Эм тариа чинь ер нь тухайн үед чинь төвлөрсөн хангамж гэж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Батбаатар -

Тэр хангамжаас авдаг байсан.

Буяндэлгэр -

Хангамжийн бааз гэж байсан. Тэндээс авах уу?

Батбаатар -

Тэндээс авна.

Буяндэлгэр -

Манай улс бол малын эм тариагаа хаанаас авдаг байсан? Оросоос уу?

Батбаатар -

Оросоос.

Буяндэлгэр -

Унгарын биокомбинат чинь хэдэн онд ашиглалтанд орсон юм бэ?

Батбаатар -

Биокомбинат уу?

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь 70-аад он ороо биз дээ? Үгүй юу?

Батбаатар -

Тэрнээс өмнө орсон.

Буяндэлгэр -

Өмнө үү?

Батбаатар -

Өмнө.

Буяндэлгэр -

Тэгвэл их дээр үеийнх байх нь?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Дээр байхаа. Нэлээн дээр үед орж байсан байх. Дараа нь Унгарын тусламжтайгаар өргөжиж барьсан байх. Тийм үү?

Батбаатар -

Тийм. Бараг 50 хэдэн онд яасан байх.

Буяндэлгэр -

Тийм байх. Тэндээс бол эм хангамж та нар дээр ирэх үү?

Батбаатар -

Ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Одоо ерөөсөө малын бүх вакцинууд бол био үйлдвэрээс бол авч байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Батбаатар -

Би аймгийн мал эмнэлгийн халдвартын эмч гэж ажиллаж байгаа.

Буяндэлгэр -

Хэдэн жил хийж байна?

Батбаатар -

За одоо нэг 7 жил хийчихэж байна уу? даа. 2002 онд орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд аймгийн хэмжээний халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, үр дүнгийн гаргаж мэдээлэх яаманд тийм л ажил хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгвэл чи бол аймгийн хэмжээгээр малын өвчлөлт ямар байгаа гэдгийг их сайн мэдэх юм байна ш дээ.

Батбаатар -

Аа мэднээ.

Буяндэлгэр -

Ер нь бол мэднэ биз. Яаж мэдээгээ авах вэ?

Батбаатар -

Мэдээ одоо сумдуудаас нөгөө аж ахуйн нэгжүүдээсээ авна.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

Аймгийн хэмжээнд одоо мал эмнэлгийн хувийн мал эмнэлэг ажилладаг юм.

Буяндэлгэр -

За?

Батбаатар -

19 суманд 34 хувийн мал эмнэлэг. Зарим суманд 2 мал эмнэлэг ажилладаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Заримд нь ч яахав. Нэг мал эмнэлэг ажилладаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэд нар бол сард графикаараа сар бүрийн 25-нд мэдээгээ ирүүлнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сард нэг халдварт өвчин гарсан бол халдварт өвчний мэдээ авдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд улирлаар бол халдварт өвчин, паразит өвчин, тэгээд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тэгээд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бүхий л хийсэн юмаа улирлаар бол мэдээлж байдаг. Тэрийг нь аваад яаманд мэдээлж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Нэгтгэж ийм системтэй ажилладаг. Ер нь тэгээд юунд бол аймагт улсыг төлөөлж мал эмнэлэг байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Аймаг болгонд байна уу?

Батбаатар -

Аймаг болгонд.

Буяндэлгэр -

Улсыг төлөөлж аймаг болгонд ...

Батбаатар -

Аймгийн мал эмнэлгийн лаборатори ...

Буяндэлгэр -

Лаборатори байна. Хэдэн хүнтэй вэ?

Батбаатар -

Манайх одоо 16, 7 хүнтэй.

Буяндэлгэр -

Аа ха. Лабораторийн тоног төхөөрөмж хэр вэ?

Батбаатар -

Гайгуу шүү.

Буяндэлгэр -

Гайгуу юу?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Шинэчлэгдэж чадсан уу?

Батбаатар -

Сая шинэчлэгдсэн. Энэ ЭТАТ гээд юуны хөдөөгийн ядуурал бууруулах төслийн шугамаар тоног төхөөрөмж шинэчлэгдсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Та нарын цалин хөлс бол ямар байна? Харьцангуйгаар?

Батбаатар -

За яахав дээ. Хөдөө орон нутагт одоогоор болж л байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдийг өгч байна? Та нарт.

Батбаатар -

Одоо нэг 300 багцааны л ...

Буяндэлгэр -

Өгч байна уу?

Батбаатар -

Бид нар чинь төрийн албан хаагч бас тангараг мангараг өргөөд жинхэнэ төрийн албан хаагч болсон.

Буяндэлгэр -

Аа ха. Хөдөө бол хэрэгцээ нь харьцангуйгаар хотоос бага гэж бодоход яахав болж байна. Тиймээ? Тэрнээс 300 ч гэсэн бага байна ш дээ. Юмны үнэ өсөөд ерөөсөө хэцүү байна ш дээ. Тиймээ?

Батбаатар -

Гүйцэхгүй болчихлоо.

Буяндэлгэр -

Хэрэгцээгээ 100% хангахад хэцүү л юм байгаа юм. Зүгээр яахав хөдөөний улс өөрсдийн жаахан мал ху байдаг ч юмуу? тэгээд...

Батбаатар -

Харьцангуйгаар бид нар чинь өөрсдийнхөө тав гурван малаас ёстой мах үрж идэхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байх.

Батбаатар -

Түүндээ л нэг юм болж байна.

Буяндэлгэр -

Болж байна уу?

Батбаатар -

Тэгээд сургалтын төлбөр мөлбөр гээд ингээд ирэхээр хэцүү.

Буяндэлгэр -

Хэцүү хэцүү. Амаргүй хэцүү. Социализмын үед харьцангуйгаар мал эрүүл байсан гэж би бодоод байгаа юм л даа. Одоо өнөөдөр бид хэр баталгаатай мах идэж байнаа? Яг ний нуугүй.

Батбаатар -

Яахав. Ерөнхийдөө мал нэлээд өслөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд цаашаагаа ингээд өсөх юм бол бэлчээрийн хомсдолд ороод...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бэлчээр талхлагдаад тэгээд малын чанар муудах, тарга тэвээрэг авахгүй байх. Өвчин эмгэгт нэрвэгдэх энэ асуудал, юм чинь олдоод ирэхээрээ...

Буяндэлгэр -

Тийм.

Батбаатар -

Тийм байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр тал дээрээ юу яаж байгаа тал байгаа л байх. Муудаж байгаа тал.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгэхдээ яахав эрүүлжүүлэх арга хэмжээний юм нэлээд хийгдэж байгаа. Сүүлийн үед мал эмнэлгийн эмийн хангамжийн талаар гайгуу чанартай болж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Удаан үйлчилгээтэй антибиотик эмнүүдийг Америк, Англи одоо хөгжилтэй орнуудаас удаан үйлчилгээтэй эм тариа орж ирж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Түүнийг хаанаас Англи Австрали энэ тэрээс авч байна уу?

Батбаатар -

Аа тийм. Америк Англи...

Буяндэлгэр -

Оо за. Америкаас бас орж ирэх үү?

Батбаатар -

Орж ирнэ. Европын орнуудаас бас орж ирнэ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Польш Болгар гээд...

Буяндэлгэр -

Манай худалдаж авч байна уу? Төслийн журмаар орж ирж байна уу?

Батбаатар -

Худалдаж авна.

Буяндэлгэр -

Худалдаж авч байна уу?

Батбаатар -

Худалдаж авч байгаа.

Буяндэлгэр -

Овоо ш дээ.

Батбаатар -

Малын эмийн бүртгэлд орсон. Улсын малын эмийн бүртгэлд орсон тийм эмийг оруулж ирнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Түүгээр л үйлчилнэ.

Буяндэлгэр -

Малын өвчлөл социализмын үед их байна уу? Одоо энэ зах зээлийн үед өвчлөл их байна уу? Чи насаараа мал эмнэлэг хариуцаж байгаа хүн мэдэж байгаа даа.

Батбаатар -

Яг сүүлийн үед хил дамжин халдварт өвчин орж ирэх тийм өндөр эрсдэлтэй болоод байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Шувууны томуу...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хүний цар тахал ч гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Эд нар чинь ерөөсөө голцуу вирусээр үүсгэгдэг өвчин чинь ойрхон ороод ирсэн. Адууны томуу, шувууны томуу гээд бусад халдварт өвчингүүд гардаг л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ялангуяа урд хөршөөс манайх руу орж ирэх...

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ийм өндөр эрсдэлтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Зарим нь яахав шувууны нүүдлээр орж ирж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Энэ жил гэхэд Архангай аймагт чинь...

Буяндэлгэр -

Хотонтод байсан уу? Хаана байсан?

Батбаатар -

Өгий нуурт.

Буяндэлгэр -

Өгий нуурт байсан уу?

Батбаатар -

Өгий нуурт шувууны томуу гарлаа. Цэцэрлэгийн Дөрөө нуурт бас шувууны томуу гарлаа. Ийм мэтчилэнгээр бас....

Буяндэлгэр -

Нүүдлийн шувуугаар орж ирж байна. Тиймээ?

Батбаатар -

Нүүдлийн шувуугаар орж ирж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хил давж орж ирдэг халдварт өвчний эрсдэл ихдэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Үүнээс бас хүмүүс ард иргэдэд сэрэмж өгч үүнийг дэлгэрүүлчихгүй байх арга хэмжээ нь дээр голлож ажиллаж байгаа л даа.

Буяндэлгэр -

Яаж сэрэмжлэх вэ? Малаа одоо?

Батбаатар -

Ялангуяа тэр шувууны томуу гарсан үед хорио цээрийн дэглэм сайн барих. Ялангуяа үхсэн шувууг устгах ариутгах арга хэмжээг цаг тухайд нь хийхгүй бол тэр өвчин дороо тархана шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бид нар сая л гэхэд Дөрөө нуурт 2 сар шахуу бүрэлдэхүүнээрээ ажиллалаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Юу хийх үү? Үхсэн шувуунуудыг шинжилгээнд явуулна. Өөр?

Батбаатар -

Шинжилгээнд явуулаад онош тогтоогдсон. Тийм учраас тэр өвчинтэй тэмцэх заавар байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр зааврыг баримтлаад нуурыг чинь хамгаалалтанд аваад өдөрт нэгээс хоёр удаа ч юмуу? Гурван удаа ингэж нуураа тойрч тандалт хийгээд шувуу үхсэн байвал дор нь одоо ариутгалын цэг дээр очиж устгах ариутгах тийм арга хэмжээ авна.

Буяндэлгэр -

Нуурыг бол яах вэ? Ариутгах уу?

Батбаатар -

Нуурыг бол хамаагүй ариутгахгүй.

Буяндэлгэр -

Ариутгахгүй юу?

Батбаатар -

Нуурын ус мус руу хамаагүй ариутгалын бодис хийж болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Болохгүй юу? Тиймээ?

Батбаатар -

Зөвхөн үхсэн шувуугаа нэг юм устгал хийж дахиад өвчин тараачихгүй ...

Буяндэлгэр -

Устгал хийнэ гэхээр яах вэ? Шатаах уу? Булах уу?

Батбаатар -

Аа булна.

Буяндэлгэр -

Газрын хөрсөнд муугаар нөлөөлөхгүй юу?

Батбаатар -

Тэр чинь бас устгахааргүй өндөр дэнж газар тэгээд бас тодорхой хэмжээний гүнтэй нүх ухаад тиймээ? Тэгээд тэнд байнгын ариутгалын ...

Буяндэлгэр -

Юм хийх үү?

Батбаатар -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэгж байж хийх үү?

Батбаатар -

Тэр бол байгаль орчинд бас нөлөөлөхгүй. Гадагшаа өвчин тараахгүйгээр тийм ариутгалын тийм юм хийнэ ш дээ. Арга хэмжээ авна.

Буяндэлгэр -

Хорио цээр тавина гэдэг чинь тэр нуур орчмын газрыг хамгаалалтанд аваад тийш нь мал хүн амьтан оруулахгүй гэсэн үг үү?

Батбаатар -

10 километрт бол мал хүн оруулахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд яахав нуурын шувууд буцаад гайгуу болж л байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд энэ чинь бас цаашаадаа хүн малд халдаад эрсдэл өндөр болно ш дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ. Тэгнэ. Монгол малын мах Монгол ген фонд гээд мэргэжлийн улсууд ярьдаг юм байна лээ. Зах зээлд ороод муу болсон уу? Сайн болсон уу? Хэвэндээ байна уу?

Батбаатар -

Ер нь манай Монгол мал чинь дандаа сайхан цэвэр байгалийн өвс ургамал иддэг болохоор ер нь сайн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бусад орны малын махнаас шал өөр амттай.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Жинхэнэ орги бүтээгдэхүүн гэж ойлгоно ш дээ.

Буяндэлгэр -

Одоо ер нь ерөнхий сайд Баяр ч гэсэн Японд очоод хэвлэлийнхний өмнө хэлсэн үү? Яасан. Үг хэлж байгааг нь телевизороор харж байхад Монгол малын мах, Монгол хонины мах идээд манай сумочид маань хүч тэнхээтэй байгаа юм биш байгаа гэсэн тиймэрхүү утгатай юм ярьж байлаа ш дээ. Тэр талаар өөрөө малын эмчийн хувьд юу гэж хэлэх вэ?

Батбаатар -

Яг тэгээд цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг мал өөртөө шингээгээд одоо тэгээд жишээлбэл витамин ч байдаг юмуу? Тэгээд тэр маханд агуулагдах бусад амин дэмүүдтэй тийм бол Монгол мал бол сайн хуримтлуулна ш дээ. Төдий хэмжээгээрээ бас хүний эрүүл мэндэд бас гайгуу сайнаар нөлөөлдөг байх. Тэр талаараа Монгол малыг гүйцэхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Би тэгж л ойлгодог.

Буяндэлгэр -

Би их олон жилийн өмнө бараг 20, 30 жилийн өмнө уншиж байсан байх. Монгол хонь гэхэд бараг 500 гаруй төрлийн өвс ургамал иддэг гэж бичсэн байсан. Тэр хэр ортой юм бэ? Үнэн үү?

Батбаатар -

Үнэн. Үнэн.

Буяндэлгэр -

Одоо энэ их байгалийн экологийн энэ тэнцвэр алдагдаж байгаа сүйрэл болж байгаа энэ үед би тоогийн сайн санаж байна. 536 гэсэн тоо байсан байхгүй юу. Тэр 536 ургамал өнөөдөр байж чадаж байна уу?

Батбаатар -

Ер нь Монгол орны эмийн ургамал 500 гаруй төрлийн эмийн ургамал байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Энэ байгальд ургадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэрийг бол идэж байгаа юм чинь мал чинь тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгэхдээ сүүлийн үед ургамал чинь гүйцэт ургаж тэгээд нөгөө цэцэглэж тэгээд үрээ хаяж хатдаг ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгтэл одоо гүйцэт ургахгүй. Үрээ хаяж чадахгүй. Ургамлын бүтэц бол нэлээд өөрчлөгдөж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Харин би тэрийг л асуугаад байна.

Батбаатар -

Нэлээд өөрчлөгдөж байгаа.

Буяндэлгэр -

Тэр бол алдагдаж байна. Тиймээ?

Батбаатар -

Алдагдаж байгаа. Нэгдүгээрт мал олдоод, хоёрдугаарт тэр бэлчээр сэлгэж тэр бэлчээрт ургадаг ургамлын үр үндсийн хэвийн байдалд байлгахгүй байгаагаас нэг газар ургадаг ургамлын тоо цөөрөх тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тоо цөөрөх. Хоёрдугаарт бүтэц нь өөрчлөгдөөд сайхан эмийн ургамал бусад нарийн өвс ч байдаг юмуу? Тийм юм ургадаг байсан бол одоо хогийн ургамал ургах тийм хандлага руу орчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэрнээсээ болоод хогийн ургамал гэдэг чинь малын идэж байгаа ам, салст бүрхүүлийг чинь гэмтээх юмуу? Тиймээ? Үүнээс болоод тэгээд ер нь өвчин гэдэг чинь бол дандаа тийм ил шарх ч юмуу? Ямар нэг юмаар л идэж ууж байгаа юмаар дамжиж халдварладаг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд тэрнээсээ өгсүүлээд өвчин гарах тийм юмнууд бас элбэгшээд байгаа л даа. Тухайлах юм бол тэр шууг яр гээд байдаг. Монголоор бол ам руу чихдэг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр бол манай аймгийн хувьд бол бас нэмэгдээд л байгаа.

Буяндэлгэр -

Тэр одоо юунаас болж байна?

Батбаатар -

Тэр одоо газрын хөрсөнд юуны үүсгэгч бол байж байгаа л даа. Тэгээд ингэхээр нөгөөдөх чинь ургамлын бүтэц өөрчлөгдөхөөр модлог ургамал ч байдаг юмуу? Хогийн ургамал их яагаад ирэхээр зэрэг ам хамраар нь тийм шарх үүсдэг. Тэрнээс халдвар авдаг.

Буяндэлгэр -

Тийм байна. Өвсний чанар муудаж байна. Нөгөө 500 гаруй ургамал нь цөөрч байна. Тэр бол эдгээж болно биз дээ. Тэрийг эдгээх эм юу бий биз дээ? Манайд бол.

Батбаатар -

Сэргийлэх вакцин хийдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Эмчилгээний эм ч байж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Арга хэмжээ авч байгаа.

Буяндэлгэр -

Манай Архангайн мал жаахан давжаарах тал руугаа яваад байна уу? Үгүй юу?

Батбаатар -

Нэг хэсэг тийм байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Харин одоо сүүлийн үед бас хүмүүс чинь малын чанарыг бодоод хээлтүүлэгч малаа энд тэндээс олж ирж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Илүү нугаламтай хонь энэ тэр чинь Баян-Өлгий, Ховдод байдаг билүү?

Батбаатар -

Тийм. Манай аймагт Хотонтод илүү нугаламтай юу байдаг юм. Хонь. Тэрнээс голцуу аймгийнхаа юуг хангах юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Хээлтүүлэгчийг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тамир үүлдрийн хонь гээд бий. Энэ Их тамирын хүрээлэнд үржүүлдэг тийм ... Тэгээд үржил селекцийн ажил сүүлийн үед жаахан сэргэж байгаа.

Буяндэлгэр -

Сэргэж байгаа юу?

Батбаатар -

Тийм. Малчид ч гэсэн ерөнхийдөө малынхаа ашиг шимийг сайжруулахын төлөө нэлээд анхаарч байгаа шүү.

Буяндэлгэр -

Зах зээлд орж байна уу? Малчид.

Батбаатар -

Чадаж байна.

Буяндэлгэр -

Чадаж байна уу? Тиймээ?

Батбаатар -

Тийм. Зах зээлд бол одоо жинхэнэ орчихсон.

Буяндэлгэр -

Миний санаа бол ингээд байна л даа. Одоо ингэж өчнөөн малаа мянгат малчин гэхийн оронд тэр махын чиглэлээр, ноосны чиглэлээр яахав Монгол малаа аваад үлд. Нэг хэсэг нь тийм үү? Тэгээд ноосны чиглэлээр, махны чиглэлээр үржүүлэх тийм боломж байна уу? Сүүний чиглэлээр ...

Батбаатар -

Байгаа.

Буяндэлгэр -

Малаа чанаржуулах, цөөн тоотой болгох ...

Батбаатар -

Ер нь төрөөс барьж байгаа бодлого ч байгаа. Тэгээд энэ төв суурин газрын ойролцоох төв суурин газраа эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх ...

Буяндэлгэр -

Тийм боломж байна уу? Малчид тэр талдаа хэр тэмүүлж хийх гэж байнаа?

Батбаатар -

Тэгээд ер нь яахав. Жаахан зах зээлээс зайдуу бэлчээрийн мал аж ахуй манайд зонхилж байх нь тохиромжтой л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бүгдийн эрчимжүүлнэ гэж байхгүй.

Буяндэлгэр -

Бүгдийн тэгж болгож хэрэггүй. Зохих хэмжээгээр бас эрчимжүүлсэн мал аж ахуй хөгжүүлэх тийм боломж байна уу?

Батбаатар -

Байгаа. Байгаа.

Буяндэлгэр -

Хийж эхэлж байгаа тал байна уу?

Батбаатар -

Бий.

Буяндэлгэр -

Хаана, хаана хийж байна?

Батбаатар -

За одоо манай аймгийн хувьд хойно Их тамирт жижиг фермерийн юмнууд бол эхлэл тавигдаад байж байна.

Буяндэлгэр -

Сүүнийх үү? Махных уу? Ноосных уу? Сүүнийх үү?

Батбаатар -

Хайнагийн ферм, сементаль үүлдрийн хэдэн үхэр мүхэр авчираад тодорхой хэмжээний фермерийн эхлэлүүд бол тавигдаж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Нэг юм асуух гэж байгаад мартчихлаа. Юу асууя гэж бодож байлаа? Малчдын амьдрал ер нь ямар байнаа? Ний нуугүй.

Батбаатар -

Малчдын амьдрал уу? За ер нь жаахан мал нь өсөөд эргэлтийн тийм сүрэгтэй болчихсон. Малчид. Гайгуу байх шиг байна. Ер нь тэгээд мал чинь 500-аас дээш болоод ирэхээрээ зэрэг эргэлтийн сүрэгтэй болчихдог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Жилийнхээ хэрэгцээг хангаад зах зээлд нийлүүлэхээ нийлүүлээд тэгээд цаана нь бас тодорхой хэмжээгээр өсөөд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ер нь тэгээд 500-аас дээш малтай улсууд чинь хоёр гурван жилийн дотор 1000 гараад явчихаж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо бид нарын мэдэж байгаагаар тэр асуултыг дахиад танаас малын эмчийн хувьд дахин дахин асуугаад байгаа. Хэр баталгаатай байнаа?

Батбаатар -

Яг энэ чигээрээ хуурайшил ихтэй, өвс ургамал сайн гарахгүй гандуу байдаг юмуу? Ингээд байгаад байвал малчдад бас эрсдэлтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Их олширвол тодорхой хэмжээнд бас тоо барьж байхгүй бол ...

Буяндэлгэр -

Аа ха. Мах бол найдвартай юу? Бид нарын идэж байгаа мах?

Батбаатар -

Оо найдвартай.

Буяндэлгэр -

Найдвартай юу?

Батбаатар -

Найдвартай.

Буяндэлгэр -

Махыг ер нь сайн болгож ид гэдэг. Шүүрхий идэх сайн болгож идэх хоёрт бол одоо Монгол малын махыг шүүрхий идэж болохгүй байхаа?

Батбаатар -

Тийм. Энэ дээр бол манай нөгөө мал их олон.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр бүх малыг чинь шинжилгээ хийгээд эрүүл гээд ингээд баталгаажуулаад яачих тийм бас хөрөнгө хүч, улсын хөрөнгө бол дутагдалтай байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тийм учраас яахав. Жишээлбэл ганцхан бруцеллёз дээр ярихад чинь бүх малыг шинжилгээ хийгээд за энэ бруцеллёзгүй гээд баталгаа гаргах гэхээр нэгдүгээрт хөрөнгө хүч хүрэхгүй. Хоёрдугаарт тэр олон малыг чинь шинжлэхэд бас их зардал гарна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Цөөхөндүү малтай тийм орнууд бүх мал л тийм юутай байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд нэг үнээ байлаа гэхэд чинь шинжилгээ хийгдсэн. Төдөн номерын тэгээд тэр номер момертой яадаг болохоор ...

Буяндэлгэр -

Тэр бол түүгээрээ яачихаж байгаа. Бруцеллёзтай малын махыг сайн чанаж идэх хэрэгтэй биз дээ? Ер нь мал болгон бид нар мэдэхгүй ш дээ. Өвчтэй ч мал юмуу? Өвчингүй ч мал юмуу? Чанаж идэж байна. Хоолондоо хэрэглэж байна. Ер нь аливаа малын өвчин сайн буцалгахад устана биз дээ?

Батбаатар -

Устана.

Буяндэлгэр -

Устах уу?

Батбаатар -

Устана. Ялангуяа тэр боом, моом ч юмуу? Тийм халдварт өвчин тийм юмтай бол хэрэглэхгүй л дээ.

Буяндэлгэр -

Тийм. Хэрэглэхгүй. Тэрийг чинь устгана ш дээ.

Батбаатар -

Тэрийгээ малчид зарим нь овоо л мэддэг болж байгаа. Энэ ер нь гэнэт үхэж үрэгдсэн тийм мал нэг л халдварт өвчний шинжтэй хорогдлоо гэдгийг малчид мэдэж байгаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бид нар ч гэсэн байнга л хөдөө малчдад ярьж хэлж сургалт хийдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгж л яахгүй бол бас нэг тэр чинь нэг гар исгэсэн ч юмуу? Тэр малыг өвчиж барьж байх үед өөрсдөө халдвар авч амь нас нь эрсдэх ч юмуу? Тийм юм байдаг л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Малын бруцеллёзтай гээд хүн тусчихсан гээд байдаг юм. Тэр чинь яаж байгаад тусчихдаг вэ?

Батбаатар -

Нэгдүгээрт яах вэ? Тэр түүхий сүү тэгээд одоо мах нөгөө талаар ...

Буяндэлгэр -

Махаа шүүрхий идсэнээс болж байна уу?

Батбаатар -

Шүүрхий ч идсэн байж болно. Тэр бруцеллёзтай малыг төхөөрч барьж янзлах тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр үед бас халдвар авч болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Нөгөө талаар бас голцуу мал төллөлтийн үед төл хүлээж авахдаа малчид хурга тугалыг чинь ингээд татаад авдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Гарч ирэнгүүт салсын арилгадаг ч юмуу? Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд нөгөө ихэс михэсийн хамгаалалтгүйгээр шууд барьж бариад хаячихдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэр мэтчилэнгээр голцуу тэр мал төллөлтийн үед л юугаар ихэс михэсээр дамжаад юу яадаг. Халдвар авчихдаг.

Буяндэлгэр -

Аа аа. Тэрийг малчдад их ойлгуулах хэрэгтэй юм байна ш дээ. Тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Бас уул нь хамгаалалттай одоо бас юм элбэг боллоо. Хамгаалалтын бээлий сав юу ч байдаг юм. Уул нь байх хэрэгтэй юм байна ш дээ.

Батбаатар -

Тийм. Тэрийг чинь бас малчид хэрэглэж сурч байгаа.

Буяндэлгэр -

Сурч байгаа юу?

Батбаатар -

Тийм. Энэ хамгаалалтын бээлий мээлий их авдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Батбаатар -

Тэрийгээ бас ойлгоод байгаа юм.

Буяндэлгэр -

Овоо ш дээ. Тиймээ? За за. Их баярлалаа. Жинхэнэ мэргэжлийн хүнээс их сайхан юм яаж авлаа. Бас нэг юм асууя. Адуу бас жаахан давжаараад байна уу? Үгүй юу? Сая ингээд наашаагаа явахад арай жаахан давжаа харагдаад байх юм? Манай энэ зүгийн адуу? Сүхбаатар аймгийн юу энэ тэрийг би бас Монгол хүн болгон л хурдан морь үзэх дуртай. Ингээд үзэж барихад арай жаахан биерхүү харагдаад байдаг юм? Тийм тал байна уу?

Батбаатар -

Ер нь манай аймгийн адуу чинь жинхэнэ Монгол адуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Бие бол тийм том биш ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Жижигдүү байдаг юм. Тэгэхдээ бас голцуу цус сэлбэж энд тэндээс адуу бол нэлээд орж ирж байгаа шүү. Манай аймагт.

Буяндэлгэр -

Тийм үү? Аа ха.

Батбаатар -

Азарга энэ зүүн талаас ч нэлээд азарга авч ирээд байгаа шүү. Адуу тал дээр бас өөрийнхөө цөөхөн юмыг чанаржуулахын тулд арга хэмжээ авч л байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Хувийн мал эмнэлгийн эмч нар мал үзэхдээ малчид чинь хөөрхий бэлэн мөнгөөр зарим нь ч гайгуу л байх. Зарим нь хэцүү байдаг байх. Ямар үнэтэй үзэх вэ? Жишээ нь. Хөлс мөнгө нь ямар байдаг юм?

Батбаатар -

Аа юу яана. Уул нь нэг тариф байдаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Малд тарилга хийх, аймгийн иргэдийн хурлын юугаар баталгаажуулсан тэгээд бод 200 төгрөг, бог 100 төгрөгөөр тарих тийм тарифтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд түүгээр нь малд тариа мариа хийж өгнө дөө.

Буяндэлгэр -

Аа ха. Олон малд хийвэл тэр чинь одоо талийж өгнө шүү дээ.

Батбаатар -

Түүгээрээ тэгээд нэг юм тэр улсууд чинь цалинжина ш дээ. Тэгэхгүй бол улсаас өгч байгаа цалин байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Таны нэг 100 малыг тариад өгвөл 10 мянган төгрөг авч байж л тэр хүн ...

Буяндэлгэр -

Бас амьдрах нь.

Батбаатар -

Ажлынхаа хөлсийг олж авч амьдрах хэрэгтэй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Аль аль талдаа тийм л юм байна л даа.

Батбаатар -

Тэгээд бас хэцүү малчид чинь. Бэлэн мөнгө байдаггүй.

Буяндэлгэр -

Харин тийм. Мөнгөний хомсдолтой ш дээ.

Батбаатар -

Юмаа хийлгэх сонирхол байдаг. Тэгээд хийгээд өгчихдөг. Та бичиж байгаарай. Дараа өгнөө гээд ерөөсөө өрийн сүлжээ гэгчээр хэдэн малын эмч нар чинь бас малчдаас бэлэн мөнгө авна гэж хэцүү л болж байгаа юм. Тэгээд сүүлдээ мал өгдөг. Нөгөөдөх нь их үнэтэй мал өгнөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Ажиллахад бол хүндрэлтэй л байгаа.

Буяндэлгэр -

Би бас тэрийг гайхаад байгаа юм. Малын тэр эмч нар чинь хөөрхий бас ч харьцангуйгаар бэлэн мөнгө муутай байгаа ш дээ. Олсон хэдэн бэлэн мөнгөө хүүхдийн сургалтын зардал гээд ийш нь тийш нь явуулчихдаг.

Батбаатар -

Аа ха. Нэг мал аваарай гэдэг нөгөөдөхийг чинь дүүрээд явах бас тэгээд тэндээ л орхино ш дээ. Хэцүү тэр талаар.

Буяндэлгэр -

Хэцүү. Мал аж ахуй аль аль талдаа хэцүү. Тэгэхдээ яахав байгуулаад ... Ер нь бас төрийн дэмжлэг хэрэгтэй л юм байна.

Батбаатар -

Аа хэрэгтэй.

Буяндэлгэр -

Яагаад гэвэл манайх мал аж ахуйн орон учраас тэр малын эмч нарын ахуй амьдрал нөхцөл тэр цалин мөнгөний асуудал бас бодох л хэрэгтэй юм байгаа юм.

Батбаатар -

Хэрэгтэй. Хэрэгтэй. Дэмжлэг үзүүлж байхгүй бол эмч нар чинь нэгдүгээрт сүүлдээ зүрхшээдэг тиймээ?

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Тийм.

Батбаатар -

Бэлэн мөнгө сөнгө ч байхгүй тэгэхээр ялангуяа энэ шинэ төгсөж ирж байгаа залуу эмч нар зөндөө орон нутагт ажиллахаа больчихоод байна.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Тийм.

Батбаатар -

Төгсөөд Улаанбаатарт. Энд ирэхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха. Ирэхгүй. Тэгнэ.

Батбаатар -

Үйлдвэрлэл дээр ажиллахгүй. Амьдрах нөхцөл ч муутай. Цалин мөнгөнөөс өгсүүлээд ...

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Батбаатар -

Тэгээд ерөнхийдөө бас нэг малын эмч нарын хөдөө орон нутагт боловсон хүчин бол одоо муудаж байна шүү.

Буяндэлгэр -

Тэрийг та нар ингэх хэрэгтэй юм байна ш дээ. Зүгээр миний санал, бодол. Малын эмч нар байна ш дээ. Төсөл маягийн юм хэрэгтэй юм байна ш дээ. Хөдөө орон нутагт төгсөж байгаа залуу эмч нарыг ажиллуулахын тулд ингэх хэрэгтэй байнаа гэсэн өөрөөр хэлбэл төр засагт хандсан. Тийм дэмжлэг хэрэгтэй байна гэсэн ...

Батбаатар -

Бид нар ч бас одоо дээшээ санал тавиад л байгаа. Тэгсэн мөртлөө тэгээд хэрэгжихгүй л байна.

Буяндэлгэр -

Яагаад гэвэл газар тариалан эрхэлдэг, тэгээд цөөн малтай тийм улс бол өөр хэрэг тийм биз дээ? Гол юун бол мал аж ахуй, газар тариалан хажуугаар нь бас мал аж ахуйн фермүүд зөндөө байгаа ш дээ. Тэр хоёр манайх мал аж ахуйн орон яахав газар тариалан бол бас ... байгаа ш дээ. Тэгэхээр гол нь мал аж ахуйгаар одоо дэвжиж байгаа улсууд юм чинь их л анхаарах хэрэгтэй юм байна даа. Тиймээ?

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Үүнийг бол малын эмч нар та нар шиг олон жил ажилласан ийм туршлагатай, дадлагатай та нар тавихгүй бол залуучууд бол тавьж мэдэхгүй ш дээ. Хөөрхий. Хотод л шингэхийг л бодно ш дээ. Амьдрал ш дээ. Хүний.

Батбаатар -

Тийм. Одоо тэгээд ерөнхийдөө мал их өсөөд ирэхээр нэг эмчдээ оногдох малын тоо ...

Буяндэлгэр -

Талийж өгнө ш дээ.

Батбаатар -

Ачаалал бол ихэсчихээд байгаа юм.

Буяндэлгэр -

Социализмын үед хэд байсан юм? Жишээлэх юм бол?

Батбаатар -

Социализмын үед чинь одоо социализмын үеэс ерөөсөө даруй их олон мянгаар ихэсчихээд байгаа юм.

Буяндэлгэр -

Хэдэн толгой мал оногддог байсан. Үзлэгээр явахад чамд хэдэн толгой мал оногдох вэ?

Батбаатар -

Ерөнхийдөө бас нэг 100-аад мянган мал хоёр их эмчтэй. Доороо 5, 6 бага эмчтэй ажилладаг байсан юм.

Буяндэлгэр -

Сайхан байсан байна ш дээ.

Батбаатар -

Тийм. Одоо тийм юм байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй. Байхгүй. Одоо бол талийж өгөх нь байна ш дээ.

Батбаатар -

Суманд бол ганц хоёрхон эмч л ажиллаж байна. Тэгээд бүгдэд нь хүрэлцээ муутай.

Буяндэлгэр -

Хүрэлцэхгүй.

Батбаатар -

Хүрэлцэхгүй.

Буяндэлгэр -

Анхаарах цаг болсон юм байна даа. Мал аж ахуйн талаар төр засаг анхаарах цаг болсон юм байна. Манайхан чинь хөөрхий би бас хүнийг шүүмжилдэг юм. Юм л бол төр засаг анхааралдаа аваач гээд байдаг. Ямарч юм болсон үер болсон ч төр засаг анхаар, зуд болсон ч төр засаг анхаар, өвс ногоо дутсан ч төр засаг анхаар гээд бид нар бас тэгээд сурчихсан зуршилтай юм байна ш дээ. Төр засаг анхаарах ёстой гэж. Мал аж ахуйгаа бол үнэхээр одоо төр одоо анхаарах хэрэгтэй. Хараандаа авч ...

Батбаатар -

Энэ чинь ер нь хараад байхад төр засаг чинь одоо нийгмийн асуудал тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал ч байдаг юмуу? Ингээд анхаараад байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Яг энэ мал дээрээ малыг хариуцаж байгаа малын эмч нар гэж дуугарч байгаа төр засгийн удирдлага сонсохгүй л байгаад байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тэрийг та нар л тавих хэрэгтэй. Одоо тавих хэрэгтэй байхгүй юу. Монголд бол мал аж ахуйн хүрээлэн бол маш сайн хөгжих хэрэгтэй. Их сайн хүрээлэн байсан ш дээ. Тэр чинь одоо бас л дэгэн догонтой байгаа юм шиг байгаа юм. Тэр мал аж ахуйн хүрээлэнг сайн анхаарах хэрэгтэй. Малын эмч нарыг малаа, малчдаа бас л анхаарах хэрэгтэй юм байгаа юм. Тэр асуудлыг та нар сөхөж тавих хэрэгтэй байхгүй юу. Малын эмч нар нийлж ...

Батбаатар -

Мал эмнэлэг чинь биеэ даасан тусдаа байгууллага байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Тэгээд одоо болохоор аймгийн хөдөө аж ахуйн газар тариалантай нэгдэж хөрөнгө зарах эрх байдаггүй.

Буяндэлгэр -

Тэр чинь их хэцүү ш дээ.

Батбаатар -

Төсөв хөрөнгө муу. Нэг дуудлага ирлээ гэхэд бэлэн ухасхийчих тийм нөхцөлгүй л сууж байна ш дээ.

Буяндэлгэр -

Унаа ч байхгүй юу?

Батбаатар -

Унаа байх нь байгаа.

Буяндэлгэр -

Унаа байгаад ...

Батбаатар -

Бензин масло ...

Буяндэлгэр -

Эм тариа янз бүрийн юм байхгүй бол та нар чинь ...

Батбаатар -

Тэгээд хэцүү л байдалтай сууж байгаа. Дээрээ бол яахав яамны харъяа байж байгаад улсын мал эмнэлэг чинь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гээд энэ жил салсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Цаашдаа тэгээд нэг аймаг орон нутгийн мал эмнэлэг биеэ дааж салах шаардлагатай л даа.

Буяндэлгэр -

Шаардлагатай. Шаардлагатай. Энэ дээр бол гоц анхаарах хэрэгтэй. Социализмын үед чинь одоо юу яасан биз дээ? Том хэлтэс мэлтэс байсан уу? Хариуцсан ерөөсөө.

Батбаатар -

Аа тийм. Мал эмнэлэг чинь биеэ даасан том байгууллага шүү дээ.

Буяндэлгэр -

Том газар байсан уу?

Батбаатар -

Том газар байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сэргэж байж л үйл ажиллагаа явуулна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Дахиж сэргээх хэрэгтэй юм байна. Тиймээ? Газраа сэндийлж мөнгө төгрөг олж байгаа юм бол энэ дээр бас мөнгө төгрөг хаях хэрэгтэй л юм байна.

Батбаатар -

Тийм. Тэгээд энд тэндээс төслийн байгууллагын юм бас орж ирж л байна.

Буяндэлгэр -

Аа ха. Тухайлбал юу юу ирж байна?

Батбаатар -

Мал эмнэлгийг дэмжсэн. Тэр Францын хил хязгааргүй мал эмнэлэг гээд нэг төслийн байгууллага байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Фитнит гээд Америкийн төрийн бус байгууллага байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Эд нар бас хувийн мал эмнэлгүүдийг овоо дэмжиж сургалт жил болгон зохион байгуулж байгаа. Эм хангамжаар хангах энэ тал дээр бас тусалж дэмжиж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Одоо харин Америкийн Хөгжлийн сан билүү? Нэг юм орж ирж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Хөгжлийн сан гээд тийм. Америкийн тийм. Хөгжлийг дэмжих сан гээд.

Батбаатар -

Тэр харин овоо мал эмнэлгийг дэмжинэ гэж сая орсон байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Батбаатар -

Сая ярьсан төслийн юмнууд хийж байгаа. Тэгээд яавал бас жаахан дэмжлэг орж ирэх байлгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Батбаатар -

Хэрэгтэй байх.

Буяндэлгэр -

Захиран зарцуулах эрхтэй, өөрсдөө хөрөнгө мөнгөтэй байх хэрэгтэй юм байна даа.

Батбаатар -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгэхгүй нэг даргын мэдэлд очдог. Одоо ч тэгээд дарга нар ний нуугүй хэлэхэд хэцүү болсон. Би ч 20, 30 жилийн дараа аймгийнхаа төв дээр ирж байгаа юм. Хийсэн юм харагдахгүй л байна ш дээ. Хувьсгалт намын хүн ч гарсан, Ардчилсан намын хүн ч гарсан нэмэгдсэн юм ердөө алга. Тас харанхуй хот байна ш дээ. Социализмын үед бас гэрэл гэгээтэй байсан. Би бол Ардчиллыг дэмждэг хүн. Тэгтэл одоо Ардчиллыг муулж байгаа юм биш. Бас юм хийгээгүй байнаа. Дарга нар ерөөсөө юм хийхгүй байна. Ний нуугүй хэлэхэд. Гарсан дарга болгон юм хийхгүй байна. Аль ч намынхан.

Батбаатар -

Та маргааш өнжих юмуу?

Буяндэлгэр -

2, 3 хононо. Хүмүүсээс ярилцлага авна. За их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.