Nyamsüren


Basic information
Interviewee ID: 990418
Name: Nyamsüren
Parent's name: Pürev
Ovog: Badrah
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: livestock expert
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
life in wartime
herding / livestock
literature
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай өнөөдрийн ярилцлагад одоо малзүйч мэргэжилтэй сум нэгдлийн даргаар ажиллаж байсан өндөр настан Нямсүрэн гэж хүн оролцож байна. Тэгээд Нямсүрэн гуайтай ярилцлага хийхээр би бүр хавраас хойш улсуудаас тохироод л яриад байсан юм. Тантай ярицлага хийх гээд тэгээд өнөөдөх бид хоёр нэг юм уулзлаа. Тэгээд таныг манай ажил дээр ирээд ярилцлага ингэж өгч байгаад баярлаж байна.

Нямсүрэн -

За.

Хишигсүрэн -

Аа ха. Нямсүрэн гуай та эхлээд нэг өөрийнхөө түүхийг ярьж өгөөч. Хаана төрж өссөн хүн бэ? Хүүхэд нас хаана өнгөрөв? Хаана сургууль соёл төгсөв? Эцэг эх нь ямар хүмүүс байв? Яаж таныг хүн болгож хүмүүжүүлэв? Яаж амьдралтай золгов энэ тэр гээд ерөөсөө энэ тухай 2-уулаа яриагаа эхлэе тэгэх үү?

Нямсүрэн -

За. За би 1936 онд Булган аймгийн Сайхан сумын “Баян овоо” гэдэг газар ард эмэгтэй Хишигт гэдэг хүний анхдугаар хүү болж төрсөн. За манайх бол дээр үеэсээ амины хэдэн малыг маллаж ингэж байсан улсууд аа. Тэгээд би эхлэж 11-н настай Булган аймгийн Сайхан сумын бага сургуульд ороод...

Хишигсүрэн -

Хэдэн онд гэсэн үг вэ?

Нямсүрэн -

1946,1947 оны үед орсон байхдаа.

Хишигсүрэн -

Тийм юм байна.

Нямсүрэн -

1947 онд орсон юм байна даа. 11-тэй орлоо гэхээр. Тэгээд тэр үед чинь сургуульд орохоор чинь яахав нэг дөрвөн аргынхаа тоог бодчихдог. Бас нэг ганц нэг үсэг тавьчихдаг бол тэгээд анги дэвшүүлдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд нэгдүгээр ангидаа нэг сар суугаад хоёрдугаар ангид дэвшиж ороод. Тэгээд хоёрдугаарт ангидаа нэг 10-н хэд хоног суугаад тэгээд гуравдугаар ангидаа орчихсон юм. Тэгээд ер нь Сайханы бага сургуульд нэг гурван сар...хичээл 9-н сарын 1-нд хичээл ороход би 11-н сарын дунд хүртэл би хийж байгаад тэгээд хөдөө малруугаа гараад явчихсан юм. Тэгээд тэгж байж байгаад сүүлд нь өнгөрсөн. Дараагийн намар нь хүрч ирж 4-р ангид ороод. Тэгээд 4-р ангид орж байж байгаад бас нэг 3-н сар хэртэй суугаад тэгээд л бага сургуулийг төгссөн хүн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд тэнд дээр хөдөө мал дээр байж байгаад Офицерын сургуульд хүрч ирээд. Офицерын сургуулийн хөгжмийн ангид байж байгаад тэгээд Офицерын сургууль татан буугдсан юм.

Хишигсүрэн -

Хэдэн онд вэ?

Нямсүрэн -

1951 онд юмуу даа. Тэгээд 1952 онд байна уу. Тэгээд энэ Офицерын сургууль чинь одоогийн энэ Эх нялхасын Төвийн энд Офицерын сургууль тэнд очсон ш дээ. Тэгээд Дамдинхүү генерал захирал нь байсан. Тэгээд Офицерын сургууль татан буугдахаар би хөдөө гараад тэр дээр 8-р баазад туслах жолооч хийж байгаад аа...Сайхан сумандаа бас тэндээсээ галч, сумын зарлага, сумын нарийн бичгийн даргын туслах энэ тэр хийж байгаад тэгээд Булганы 8-р баазад ирж туслах жолооч хийж байгаад тэгээд тэр үедээ бас барилдаж ноцолдож байгаад аймагт 1957 онд дөрөвт үлдээд тэгээд аймгийн начин болоод тэгж байгаад л яахав тэр үед чинь бас барилдаж ноцолдоход зүгээр байсан тэгж байгаад л энэ нөхдүүдтэйгээ 1959 онд юу яасан юм. 10-р анги төгссөн юм.

Хишигсүрэн -

Та сая одоо хэлж байна ш дээ Офицеруудын сургуульд яваад цэрэгт яваад тийм ээ?

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Ажил хийгээд явж байгаад тэгээд одоо нөгөө 10-н жилийн сургууль руу яг хэдэн онд гүйж байгаа төгсчихөв өө?

Нямсүрэн -

Үгүй ээ тэгээд 1956 онд ороод л тэр хоорондоо бас сууж барьж байгаад л ерөөсөө би чинь эхээс 8-уулаа хүн. Тэгээд хэдэн дүү нар, ээжийгээ тэжээх гэж багш нар бусад улсууд мэдээд тэгж байгаа ажил хийгээд тэгээд л сүүлд нь орон гаран гэж байгаад 1959 онд төгссөн юм л даа. 1959 онд төгсөхдөө их явдалтай /инээв/. Тэр үед чинь Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам болсон юм. Тэгээд тэрний бэлтгэлд ороод улсын шалгалт ч өгөөгүй тэгээд л 10-р ангиа төгсөөд тэгээд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд тэр үед чинь барилдаж ноцолддог улсуудыг Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн захирал чинь Жамъянжав гэж хүн байсан юм бөхөд их дуртай. Тэгээд манай хүргэн Баасансүрэн гэж хүн байсан юм. Энэ хэд би Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд бараг урилгаар орсон хүн байгаа юм тэгээд би чинь 1959 онд 10-р анги төгссөн. 1957 онд одоогийнхоо энэ хань Лувсандоржийн Мягмартай гэр бүл болоод тэгээд одоо манай хүүхэд эд нар эртээд ярьж байсан манай өвөө аав эд нар чинь эмээ хоёр чинь одоо аав эмээ хоёр өвөө эмээ хоёр 1959 онд 10-р анги төгссөн гэнэ тэгээд 1957 онд энэ хоёр гэр бүл болчихсон гээд бөөн хөхрөөн болдог юм л даа. Тэгээд л Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд ороод ингэсэн юм байгаа юм. Ер нь манай удам бол тэр Санжаажав гэж манай удмын ийм хүн Дарам Санжаажав гэж тэр хүн энэ Ханд Чин Ван ноёны...манай энэ Монголын чинь Гадаад хэргийн сайд байсан Ханд Чин Ван ноён гэж байна ш дээ. Тэр ноёны гарын дуучин хүн байсан юм. Тэгээд тэр хүн яадаг байсан гэхээр нэгдүгээрт барилддаг, сайхан дуулдаг хүн байсан юм. Тэгээд Ханд Чин Ван ноёноосоо асуусан юм гэсэн. Ноёнтон би ингээд барилдах уу яах уу? Ингээд барилдаад явах уу гэсэн чинь. “Чи одоо барилдаанаас чинь дуу чинь арай дээр байх миний дэргэд дуучин болж яв” гэж тэгээд...

Хишигсүрэн -

Та бас барилддаг дуулдаг авъяастай.

Нямсүрэн -

Тийм. Тэгээд Ханд Чин Вангын гарын дуучин болсон юм билээ. Тэр Санжаажав гэдэг хүн.

Хишигсүрэн -

Аа ха...Би сая буруу ойлгосон байна.

Нямсүрэн -

Тийм. Иймэрхүү л түүхтэй. Тэгээд манай ээжийн чинь ээж нь Бямбажав гэдэг хүн байсан тэгээд тэр хүн чинь манай ээжийг 18-тай гаргаад тэгээд нэг гурав дөрвөн сартай байхад нь өөд болчихсон юм байгаа юм. Тэгээд би чинь тэр ээжийнхээ ээжийн ээж дээр манай ээж эд нар чинь ингэж би тэр дээр өссөн хүн л дээ. Тэгээд манай тэр Бямбажав гэдэг хүн их том биетэй. Эмээ ээж маань бол бас хүч тэнхээ ихтэй ийм хүн байсан байгаа юм. Тэгээд тэр дээр Шарав гэлэн гэж манай нутгийн нэг тийм хүн байсан. Нэг хавар манайд тэр Шарав гэлэн гуай ирсэн гэж байгаа юм. Үгүй ээ танай энэ...манай тэр буурай ээж эмээг танай Бямбажав чинь хүн биш юм хүн биш юм гэж л дээ. Тэгэхээр нь энэ настай улсуудтай юу болоод гэж айсан гэсэн. Тэгсэн чинь тэр үед чинь одоо энэ дотор хордлого гэж мал үхдэг. Дээр үед цовхорго гэж байсан юм. Тэрүүгээр нэг бүдүүн эр хонь тэгээд үхчихээр нь морин дээрээсээ эмэгтэй хүн шууд шүүрч аваад л сугавчлаад хүрээд ирсэн гэж байгаа юм. Тэгээд тиймэрхүү бяртай хүн байсан. Аа...манай тэр өвөг эцэг Хязаалан Бадрах гэж хүн байсан. Тэр Хязаалан Бадрах гэдэг хүн хойно 1950-н хэдэн онд өөд болсон юм. Тэгээд тэр хүн Хязаалан гэдэг нэр нь яаж авсан гэхээр одоо энэ Сүрэн Гавж гэж Завханаас авахуулаад Өвөр Монгол хүртэл манай Монголын их том баян хүн байсан тэрний адууг малалдаг тийм хүн байсан. Ер нь бол би нэг амины ганц морьтой болоё гэсэн тэр Сүрэн Гавжийн даамал нь за чи тэгж байгаа бол энэ адуун дотор тэр хээр морийг барьж авч ерөөсөө уурга хувь хэрэглэхгүй өөрөө гараараа бариад авдаг юм бол тэрнийг ав гэсэн гэж байгаа юм. Тэр хуучин соёолон болчихсон их догшин тийм морь байсан. Тэгээд тэрнийг адуун дотор хормойгоо хавцагнаж очоод ганцхан хазаар барьж очиж байгаад тэгээд дэлдэж аваад унаад явчихсан тэгээд Хязаалан Бадрах гэж нэртэй болсон. Тэрний аав нь Магсай Яримпил гэж хүн байсан байгаа юм. Тэр Магсай Яримпил гэдэг хүн бас тэр Сүрэн Гавж гуайнд жинд нь явдаг хар бор ажлыг нь хийдэг хүн байсан тэгээд тэр Сүрэн Гавж гуайнх чинь цагаан сар болохоор боов моов хийдэг ийм хүн байна л даа. Гавж хүн болохоороо. Тэгээд тэр Сайханы “Баян овоо”-ны цаанаас тэр “Есөн мод” эд нараас мод авахаар Яримпилийг аваад яв сүх мүх хэрэггүй гэж. Тэгээд модонд явахдаа Ярипилтэй цуг яваарай наадах чинь тэр үхэр мал тэрэг мэрэг эвдчихнэ шүү гээд. Ерөөсөө сүх мүх хэрэглэдэггүй. Хавьтсаныгаа булга булга татаад ачдаг тийм хүн байсан. Ер нь удам бол тиймэрхүү. Тэгээд яахав дээ тэгж явсаар байгаад би чинь 1956 оноос эхлээд барилдаж ноцолдсон юм байгаа юм. 1957 онд аймагт 4-т үлдсэн. Тэгээд 1960 онд Завханд түрүүлсэн. Хамгийн сүүлд 1965 онд Булган аймагт түрүүлээд тэрнээсээ хойш сум нэгдлийн дарга аймгийн ерөнхий малзүйч, хэлстийн дарга эд нар хийж байгаад барилдаагүй дээ. Харин би нэг Булган аймгийн төрийн наадмыг 6-н жил дараалан “Түмэн эх” дуулж нээсэн юм байгаа юм. Тэгээд эннээс болж яахав энэ удмаас бол энэ Борхүүгийн Амархүү гэж энэ Орос улсын Народный????-т гуравт түрүүлсэн ийм хүү бол миний охиноос гарсан хүүхэд л дээ. Тэгж л уламжлагдаж ирсэн юм байх гэж.

Хишигсүрэн -

Ер нь удам байна.

Нямсүрэн -

Удам байна гэж ингэж боддог. Би бол өөрийнхөө за ер нь бол 9-н удмыг бол мэднэ. Тэгээд манай ээж, эмээ эд нарт тэр удмуудаа хэлдэг байсан. Одоо манайхаас бол улсын цолтой энэ жил тэр Булган аймгийн Могод сумын Энхбат гээд улсын начин боллоо. Ер нь аймгийн арслан бол 5-н хүн бий. Аа...аймгийн заан нэг хүн бий. Аймгийн цолтой улсууд бас хэд хэд бий. Тэгээд яахав тэр талын юмнууд ерөөсөө мал аж ахуй дээр байсан бяр чадалтай дуулж хуурддаг ийм л улсууд л намтар бол ийм л байна. За манай ээж бол яахав үр хүүхдүүдээ өсгөх гээд дээр үед чинь 1950-н хэдэн онд чинь Социалист үед чинь завод авч сүү боловсруулж цөцгий цохидог гарсан аарцаар нь тогтоо нэрдэг байлаа ш дээ. Тэгэхэд манай ээж 40-ын бетонтой хоёр тэр сүүг бол нэг нэг гартаа 40-н бетонтой аваад л ингээд л явдаг ийм хүн байсан юм.

Хишигсүрэн -

Ха /инээв/.

Нямсүрэн -

Тэгээд нас барахад миний би ижийгээс төрсөн 8-н хүүхдийн хамгийн том нь миний хамгийн отгон нь Ганбаатар гэж аймагт 5-н удаа түрүүлсэн нэг хүн бий л дээ бас. Бид хоёр яах вэ ээжийгээ өөд болж бурхан болохоор бас л хайрласан биз. Тэгж байгаад бурхан болсоных нь дараагаар өөр газар сольж хэвтүүлэхэд би цээжийг нь өргөж дүү маань хөлийг нь өргөхөд дүү маань арайхийж дааж байсан даа. Тэгэхэд яахав нэг ер нь багцаалхад 100 орчим кг-тай хүн 82 хүрсэн юм байгаа юм. Тийм л хүн байсан юм. Байдал бол ийм тэгээд одоо...

Хишигсүрэн -

Монголчууд ингэдэг гэдэг тийм ээ. Нөгөө бөх эхийгээ дагаж удамшидаг гэж тийм ээ?

Нямсүрэн -

Аа ха тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр танай ээжийн талынхан одоо дуулддаг хуурддаг өөр бүх улсууд байж тийм ээ?

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм л учиртай тэгээд энэ намтарыг ярихад бол зөндөө юм бий. Зүгээр энийг яаж яаж авч байсан эд нар гэдэг юмнууд бол сонин юмнууд байдаг л юм.

Хишигсүрэн -

Та одоо ээжийгээ эмэгтэй хүн гэж одоо...эмэгтэй хүний нөгөө амьдрал байна ш дээ. Одоо тэр хүүхдээ тэжээж өсгөх гээд заводод сүүн дээр ажиллаад л хоёр 40-ын бетон гартаа бариад явж байна гэдэг бол тэр бол бас л эгэл биш хүн байж ээ. Тэгэхээр ер нь таны тэр хүүхэд үеийн Монголын тэр эмэгтэйчүүд ер нь яаж ажиллаж амьдардаг байсан юм бэ? Үр хүүхдээ яаж өсгөдөг байсан юм бэ? Та ингэж өөрийнхөө амьдралаар бодоод эхнэртэйгээ харьцуулаад л одоо энэ өөрийнхөө үр хүүхэд хожуу үеийн бид нарын үеийн хүмүүстэй харьцуулах юм болвол таны үеийн эмэгтэйчүүдийн амьдрал ямархуу байсан бэ? Таны хүүхэд байх үеийн...?

Нямсүрэн -

Тэр одоогийн үе одоо энэ 2009 он 1940-н хэдэн он 1930-н хэдэн он 1950-аад оны энэ хоёр бол ёстой хүн зүйрлүүлж хэлэхдээ Монголчууд тэмээ ямаа хоёр шиг өөр юмаа гэж ингэж ярьдаг. Тэгээд энэ тэр үеийн амьдрал одоо үеийн амьдрал тэмээ ямаа хоёр шиг өөр. Тэгээд одоо улс орны хөгжил дэвшил, дэлхий нийтийн энэ ард түмний хүмүүсийн хөгжил дэвшил бол их сайхан болж л дээ. Тэр үед чинь бол одоо хүмүүс мэднэ дээ. Монгол маань хичнээн хүн амтай байлаа. Ямаршуу амьдрал ахуйтай байлаа гэдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд дайны үед чинь одоо хэцүү байсан ш дээ. Ерөөсөө гэрийн хүн гэдэг чинь тэр үед чинь гурил олдохгүй. Цай тамхи ховор, дайламба дээл хийнэ тэр нь ховор. Тэгээд тэр үед чинь бидний амьдарч байхад дотуур хувцас гэж байгаагүй юмаа. Цамц, дотуур өмд гэж ерөөсөө байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха. Гутал байхгүй.

Нямсүрэн -

Гутал байхгүй.

Хишигсүрэн -

Хүүхдүүд ерөөсөө тэгээд л зун бол нүцгэн л байсан юм гэсэн тийм ээ?

Нямсүрэн -

Тийм. Тэгдэг байсан. Тэгээд одоо хавраас авахуулаад намар цас орсон хойно ч хөл нүцгэн л явна ш дээ. Тэгээд намрын хяруу уначихсан энэ үед чинь үхэр малд явж байгаад өглөө хяруун дундуур хөл нүцгэн явахад чинь одоо хөл даараад хэцүү л дээ. Тэгэхээр чинь хэвтэж байгаа үхэр босгоод л хэвтэж байсан газар нь гишгихэд хөл сайхан дулаан болно. Аа...үхэр шээхэд шээсэнд хөлөө одоо тосчихоор сайхан дулаан болдог. Тэгээд л хөл чинь бас зун явахаар хөлийн чинь ул ерөөсөө тэр өргөс мөргөс чулуу мулуунд тэгж халцрах юм байхгүй ерөөсөө тийм эвэршисэн юм болчихно л доо. Тэгж байдаг байсан. Тэгээд зуны үед хүүхдүүдийг чинь хөл нь нөгөө шавар энэ тэртээ газар их явж байгаад хагарна. Шархлана. Зарим нь цус мус ч гоожино. Тэрэнд юугаар эмчилдэг аргалдаг байсан гэхээр чинь сайхан түүхий сүүний цөцгий 2,3 түрхэхээр чинь тэр хагарсан барьсан чинь одоо зүгээр болоод тэгээд цаашаа гутал хэрэглэхээргүй ийм болчихно л доо. Тэгээд өвлийн хүйтэн ес эхэлчихсэн байхад чинь цасан дундуур хөл нүцгэн харайлгах гээд алийг тэр гэхэв дээ. Тэгээд юу хийж байсан гэхээр чинь тэр үед чинь дотуур хувцас цамц гэж байгаагүй. Тэгээд бага үед юу хэцүү санагддаг байсан гэхээр одоо ямаан үстэй тачирхан үстэй нэхийг элдээд дээл хийчихээр тэр чинь суга муга тэгэд цавь суга эд нар луу тэр ямаан үс нь хатгаж хэцүү болно. Жаахан хөлрөөд ирэхээр чинь биетэй наалдана. Тийм л байдаг байсан. Тэгж л одоо амьдарч байсан. Тэрнийг бол өөрсдөө хийнэ. Би жишээ нь одоо тийм л дундуур өссөн хүн дээ. Гэрийн эмэгтэй хүн гэрийн эрэгтэй аав ээжүүд бол хүүхдүүдээ өөрийнхөө амьдрал ахуйд хэрэглэхдээ бол тэр үед чинь гаднаас даавуу дайламба худалдаж авдаг одооныхтой адилхан юм байхгүй. Ерөөсөө л малынхаа л арьс шир үс ноосоор л бүх л амьдралынхаа бүх юмыг хангадаг л ийм л үе байсан ш дээ. Тэгэхээр их сонин дээр үед чинь цагаа идээг голчилно л доо. Ерөөсөө цагаа идээ л голчилож хийнэ. Тэгээд зун чинь өвлийнхөө идэх цагаан идээг бэлтгээд авчихна. Тэгээд одоо хонины гүзээг сайхан үлээж байгаад тэгээд дэвтээж байгаад тэр дотроо шар тос, цагаан тос ерөөсөө бүх юмнуудаа тэр дотроо хийж бэлдэж тавина. Тэгээд малнаас хаях юм ерөөсөө байгаагүй. Үнээ тугалсаны дараа үнээний чинь хаг унахад чинь тэрнийг нь бас нэг гялгар хальс бий л дээ тэр булцуу мулцуу бүх юмыг нь сайхан хуулж байгаад мангиртай аарцтай мангир хийгээд хуурч идэхэд тэр малын юмыг ерөөсөө хаяж байгаагүй. Намар хонь алж идэхэд чинь хээл авчихсан хонины хурганы бас сав мавыг хуураад ингээд иднэ. Ер нь бол малаас хаях юм байгаагүй. Бид ингэж л өссөн. Тэгж байж л үр хүүхдүүдээ өсгөж боожуулж байсан. Хүүхдүүдийн дээл хувцасыг бол бас зөөлөн талын...дээр үеийн улсууд чинь эмэгтэй хүүхдэд ямар арьсаар хувцас хийж өгөх үү. Ямар арьсыг нь элдэж гутал хийж өгөх үү. Гэдгийг чинь хүүхдийн нас хүйсний байдалд тохируулж хувцасыг тохируулж хийж өгнө ш дээ. Тэгээд тэрнээс чинь гутал мутал дээл хувцасыг чинь ерөөсөө утас олдохгүй тийм учраас малын шөрмөсийг аваад...малаас чинь одоо гурван газраас шөрмөс гарна шүү дээ. Нэгдүгээрт нь хөл шилбэний шөрмөсүүд гарна. Зооны шөрмөсүүд гарна. Бас дотоод эрхтэний чинь гүзээ ходоодны тэндээс чинь бас шөрмөс гарна ш дээ. Тэрнийг сайхан хатааж байгаад нийтгээд тэгээд л хувцасаа оёно.

Хишигсүрэн -

Тийм.

Нямсүрэн -

Аа...гутал оёно. Тэгэхээр тийм юмнуудыг малаас гарсан бүх юмнуудаар өөрийнхөө хувцас бүх юмнуудыг хийн л дээ. Сав суулга одооныхтой адилхан тийм юм байхгүй ш дээ. Тэгэхээр чинь малын нэхийг чинь нэгдүгээрт үстэй дээл. Үзүүрсгэн дээл. Аа...тэгээд бага малын хурган дотортой дээл. Аа...тэгээд элэг гэж сайхан юм байгаа юм. Тэр элгийг чинь дотуур хувцасны л одоо дотуур л өмсөнө ш дээ. Элгэн цамц хийж өмсөн. Элгэн цамц хийж өмсөнө. Зун бол элгэн өмд хийж өмсөнө. Тэгээд тэр бас их хэцүү. Зун чинь мань мэт чинь даага шүдлэн л сургаж унана. Тэгээд нөгөө даага шүдлэн даагыг чинь сургаж өгөөд мал ахуйгаа адгуулж хариулж наашаа цаашаа давхиад л өдөр болохоор зэрэг нөгөө унаж явсан даага шүдлэн чинь хөлрөнө тэгээд нөгөө элгэн өмд чинь норчихно. Тэгээд зуны халуунд чинь өглөө босоод ирэхэд чинь нөгөө элгэн өмд чинь одоо ингээд л...

Хишигсүрэн -

Годойгоод хатчихна.

Нямсүрэн -

Хатчихна. Тэгээд нөгөө элгэн өмдийг чинь жаахан чийгтэйхэн байлгаж байгаад нухлаж байгаад өмсөхгүй тэр хатсан чигээр нь өмсөх юм бол нэгдүгээрт өөрийн энэ цавь суга чинь халцарна. Нөгөө унаж байгаа даага морины чинь нурууг авах. Тэгэхээр тийм тийм юмыг чинь зохицуулах. Тэгээп багаас нь эхлэж тэгж сургана. Би бол одоо тэр элгэн өмдийг өмсөж өссөн л байна л даа. Тэгээд манай нутгийн надтай цуг өссөн Дэмчигийн Балдорж гэж нэг хүн бий. Бид хоёр нэг доор байх л даа тэр юу яагаад тэр элгэн өмтэй нэг үрээнийхээ нурууг элгэн өмдөө нухахгүй өмсөж нурууг нь зүлгэчихээд аавдаа ороолгуулж л байсан. Тиймэрхүү л одоо юмтай байсан юм даа одоо. Бидний чинь амьдралын ухаан...ерөөсөө тэр үед бол энэ бэлчээрийн мал аж ахуй эрхлэж байсан улсууд бол одоо ингээд бодож байхад бол гурван их том соёл тэнд хамт явж байсан байна. Нэгдүгээрт бэлчээрийн мал аж ахуй өөрийнхөө хэрэгцээнд байж байгаа малыг яаж маллах вэ. Тэр арга технологи бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Тэрэнд чинь одоо олон төрлийн юм бий. Нэгдүгээрт улирлын байдалд яаж малаа хариулах уу. Хоёрдугаарт тэр эдэлгээний малыг ямар малыг ямар эдэлгээнд сургах уу. Гуравдугаарт энэ малыг чинь ямар нөхцөлд ямар цаг хугацаагаар бэлчээрлэж хүч таргыг нь авахуулах уу хүч таргыг нь тогтоох уу гэдгээр. 4-рт нь орчин тойрон нутгаа бол дээд зэргээр хайрлана. Ийм одоо юутай. Нөгөө талаар бол бүхэл бүтэн амьдрах ухааныг өөрсдөө сонгож шалгаж олж авна. Тэгэхээр яах уу гэхээр чинь нэгдүгээрт хүүхдүүдээ тэр бэлчээрийн мал ажиллагаанд сургана. Хоёрдугаарт орчин тойрон байгалиа хамгаалах тэр ухаанд сургана. Гуравдугаарт тэр хүмүүс цаашдаа амьдралаа яаж авч явах вэ гэдгийг чинь насных нь байдалд тохируулж хийнэ. Дөрөвдүгээрт Монголын бэлчээрийн мал аж ахуй эрхлэж байгаа малчин ардууд энэ ёс заншил соёл өв уламжлалаа яаж авч явах вэ гэдгийг бас сургана. Тэгэхээр чинь охидууд хүүхдүүдийг чинь 13,14,15 нас хүрээд 15,16 хүрээд ирэхээр зэрэг чинь энэ амьдралын ухаанд нь сургана ш дээ. Тэгээд ирэхээр зэрэг за одоо Нямсүрэнгийн хүү ерөөсөө тэгээд улсуудыг чинь үр удмаар нь сайн судлана л даа. За Нямсүрэнгийнхээс нэг хүү гарлаа. Тэднийхээс Доржийнхоос байдаг юмуу Дулмаагынхаас нэг охин гарлаа. Энэ хоёрыг чинь гурван нас хүрэхээр нь гарсан даруйд нь хооронд нь ярьж байгаад тэдний охинтой суулгая гэх юм бол тэр хүүгийн талынхан одоо гарангуут нь юу барина шүү дээ. Гуйна шүү дээ. Гэхдээ тэрнийг барихад бол ёс төртэй. Аа...тэгээд 14,15 хүрээд ирэхээр 5,6,7 хүрээд ирэхээр зэрэг тэр улсууд чинь дээр үеэс ярилцасан байдаг болохоор нөгөө хүүхэд. Хичнээн хол байсан ч гэсэн эрэгтэй нь за миний Доржийнд очоод тийм юм сураглачихаад ир. Эхлээд тэр цаад талын бэр болох хүүхэдтэйгээ аав ээжтэйгээ ярьчихсан байна ш дээ. За тэгээд тэднийд очоод за тэгээд тэрнээс нь нааш ээж нь бол за тэр Доржийн охин Дулмаа ажилсаг ёс заншил сайн мэддэг ийм хүүхэд байна гэж урдаас тэрнийг чинь танилцуулна. Тэгээд миний хүү тэр очоод ир гэнэ. Тэгээд очоод морь мал ав ч гэдэг юмуу. Тэгэхээр зэрэг за хүлээж бай гээд ярьж тохирсон юм чинь нэг хоёр хонуулна. Гэх мэтчилэнгээр. Ингэж хийлгэнэ. Тэгээд тэрний чинь нарийн дэг журам гэж лут л даа. Аа...нөгөө талаар бол энэ арга ажиллагааны чинь энд бол ерөөсөө хүүхдүүдийг нарийн ажиллагаанд сургана. Ер нь бол эх хүн бол хүүхдээ эхлээд л сүү яаж барих уу яаж утас нийтгэх үү, яаж одоо утсаа ээрүүл хийх үү. Яаж ширдэгээ ширэх үү. Дээлийг яаж эсгэх үү. Гэрийн эзэгтэй хүн хүн ороод ирэхэд яаж хүндлэх үү. Яаж аяга шаазангаа барих уу. Яаж тавгатай идээгээ барих уу. Цайгаа самрахыг чинь яаж самрах уу гэдгийг чинь нарийн зааж өгнө. Эрэгтэй хүүхдэд бол аав нь морио яаж аргамждаг юм бэ. Яаж эмээлэлдэг юм бэ. Яаж морддог юм бэ. Айлд ороод яаж өгсөөд хаагуур нь суудаг юм бэ. Хормойгоо хүртэл яаж засдаг юм бэ. Өгсөн цай, тавгатай идээг яаж тосч авюах уу гээд нарийн. Одоо айлд улсууд баруун өөд нь өгсөхөөр зэрэг аль өвдөгөө нуглаж суух уу гэдгийг зарим хүүхдүүд мэдэхгүй байна ш дээ. Тэгэхээр чинь аль орсон талынхаа дээд талынхаа өвдгийг босгон талынхаа хойд талынхаа өвдгийг сөхрөөд нөгөө талынхаа өвдгийг босоо болгож байна. 20 хүртлэх наснаас нааш настай ороод завилж суух бол хориотой. Цомцойж суух ёстой. За тэгээд сөхөрч сууж болохгүй гэх мэтчилэнгийн. Ийм. За тэгээд одоо тэр дээр ямар нэгэн хүмүүс бас тэр олон улсууд дотор нэг айлууд хүүхдийн хүмүүжил тэр ёс заншилаа мэдүүлэхгүй жаахан бас бүдүүлэг улсууд байна ш дээ. Тэгэх юм бол голын нэр хүндтэй хүн тэр айлд чинь зориуд очиж зөвөлгөө өгнө. За танайх энэ дээрээ алдаад байна шүү тэгээд байна шүү эд нар гэж. Тэгээд тэр голд байж байгаа ер нь одоо тэр гол дамжсан ч бай тэд нар чинь мал ахуйгаа бүгд эмтэй тамгатай. Тэгээд тэдний нэг манай нэг азарганаас тасарсан бас нэг төөрсөн хонь мал үхэр, адуу янз бүрийн юм явахад чинь тэдний одоо мал байна. Өө...тэгээд тэднийх рүү хэлүүлнэ. Тийм одоо нарийн дэг журамтай. Тэгээд эсгий хийнэ. Эсгий хийхэд чинь ерөөсөө голынхон бүгд цуглана. Аа...тэгээд хамгийн өндөр настай хамгийн нэр хүндтэй хүмүүс чинь тэр эсгийг эхлэж нээнэ. Тэгээд зулхай мулхай хийх унгас ноосоо савах барих гээд их нарийн ажиллагаа шаардана. Тэгээд малыг зөвхөн одоо адуу морийг сургах гэхэд л морь чинь бол дөрвөн янзын чанараар сургадаг юм. Нэгдүгээрт бол ерөөсөө мал маллах хүч тарга ихтэй. Номхон морийг яаж сургах. Эдэлгээнд дасгаж сургах уу. Хоёрдугаарт ер нь хурданы тийм чиглэлийн морийг гоёлд унах морийг яаж унаж яаж одоо эдэлгээнд нь дасгах вэ. Алсын хүч тамиртай морийг яаж эдэлгээнд сургах уу. Аа...тоног тэрэг бусад юманд хөллөх ийм үхэр адуу, тэмээг яаж сургах уу гэдэг чинь тус тусдаа онцлогтой. Аа...ямар улиралд сургах уу гэдэг чинь. Тэгэхээр энэ Социализмын үед ерөөсөө малыг чинь төрөлжүүлээд төрлөөр нь суурь байгуулсан л даа. Тэгээд одоо нэгдэл байгуулж байхад чинь хамаг олигтойгууд нь олигтой чанартай адуу мал чинь арай догшиндуу омголондуу тэрнийг нь улсын бэлтгэлд явуулаад нэг хэсэг бол малын чанар муудах тийшээгээ болсон ш дээ. Тэгээд тийм юмнуудыг бол ерөөсөө энэ үед чинь одоо нэг морь сургана гэхэд чинь дор нь цатгалангаар нь барьж аваад унаж богшироогоод л няцалж бариад л ингээд л малын чанар ер нь эдэлгээ даах чанар их муутай болсон. Тэгэхээр айл өрх бүр ямар ч байлаа ч гэсэн өдөрт нэг 100 км яваад оччихоод буцаад ирэх тийм нэг морьтой. Манайд нэг тийм хар морь байсан. Тэднийг бол хүмүүс мэдэхгүй ш дээ. Тэдний Нямсүрэнгийн тэр хар морь тэрийгээ байнгын бэлэн байдалд байлгана. Ийм нарийн уламжлалтай. Нөгөө талаар энэ малыг чинь шилж сонгох тэр бэлчээрлүүлэх эд нар нарийн арга технологитой. Мал ногоолоход өглөө үүрээр...үүрээр ногоонд гаргана. Хамгийн малд сайн гярхай тийм улсууд аваачаад ногоолуулаад ингэж байдаг. Тэгээд хонь ямаа гэхэд өдөрт чинь гурван удаа саадаг байсан ш дээ. Өглөө гарахаас нь өмнө гэрийн эзэгтэй эмэгтэйчүүд гараад саана. Өдөр үдийн саалтыг сааж орж ирнэ. Аа...орой нь саана. Ингээд бог малыг бол гурван удаа саадаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Зүгээр үү тэгж саах...?

Нямсүрэн -

Зүгээр. Тэр чинь арга ажиллагаатай холбоотой. За энийг гурван удаа саахад яах уу гэхээр саахалт гэдэг юм гардаг юм. Энэ саахалт гэдэг юм чинь хоёр айл ойрхон буугаад ингээд өглөө явахдаа эх мал хурга мал хоёрыг чинь тусад нь аваад Нямсүрэнгийнд Доржийн төл нь хүрээд ирнэ. Аа...Нямсүрэнгийн төл Доржийнд очно. Тэгээд 2-уулаа ингээд тусдаа бэлчээрт гараад эхлэнэ. Ингээд малыг хүч тарга авдаг нь тэр чигээрээ авна. Энэ бол ерөөсөө бэлчээрийн мал аж ахуй улирлын байдалд нь тарга хүч авах байдалд нь зохицуулж авна. Нөгөө талаар энэ мал чинь газраа таньдаг. Сүргээ таньдаг болно. Тэр төл мал гэлээ ч гэсэн. Энэ нарийн ажиллагаатай. Тэгэхээр энэ саахалтаар ялгагдаагүй хурга ишиг айлын хонь малд айлын хоньтой нийлчихээрээ тэрэнтэй байгаад. Нөгөө талаар энэ чинь намар хээлтүүлэг болоод ирэхээр зэрэг нөгөө төлийг чинь бас нөгөөдөхөөр ялгачихна. Тэгэхээр бог малын төл чинь төллөх хугацаа болоогүй байхад төллөхгүй. Ийм учиртай. Тийм учраас одоо айлын хонь нийлэхэд ерөөсөө харж байгаад л тусдаа ялгараад л явчихна. Энэ чинь ерөөсөө багын арга ажиллагаагаар нь дасгачихсан асуудал. За өвөл болоод ирэхээр зэрэг чинь одоо энэ бол сүүлийн үед аа...одоо энэ бүрэн алдагдсан. Манай нутагт бол угтуул малчин гэж өдрөөр гардаг юм. За тэр угтуул малчин гэж юу хийж байна уу гэхээр өглөө чинь хоньчин хүн гэдэг чинь хамгийн ахмад настай хамгийн ах туршлагатай улсууд хониндоо явна. За тэгээд хонь малд явах хүнд чинь өглөө гэрийн эзэгтэй босоод гэрийнхээ цайг чанана. Тэгээд малд явахаас нь өмнө тухайн өдрийн малчин хүний зориудын тэрний цай гэж тусад нь чанана. Бас чанар сайтай. Аа...тэгээд тэр чанар сайтай цайгаа чаначихаад тэр хоньчин хүний өдрийн хариуллагын хүний хамгийн чанартай хоолыг өгнө. Голдуу одоо цагаан тос ааруул ээзгий ийм юм өгнө. Тэгээд тэрнийгээ ууж аваад тэгээд малыг сайхан өнөөдөр хаашаа бэлчих үү гэдгийг хойноос нь туухгүй. Хотноос нь аятайхан зөөлхөн гаргаж байгаад урдаас нь тэр малчин явж байгаад тэгээд гараад ирэхээр тэр малчин өдрийн хариулгын малчин хүн бол сайхан цай цуугаа уугаад дулаан хувцас аа өмсөөд тэгээд өнөө хариулгынхаа морийг унаж яваад тэгээд малаа бэлчээх газарлуугаа явна. Тэгээд орой сайхан нар жаргахын үеээс угтуул малчин гэж гарна. Тэр угтуул малчин очихоор зэрэг нөгөө өдрийн хариулсан малчин гэртээ хүрч ирээд цай цуугаа ууна. Тэгээд хонины хүний цай гэж бас сайхан цай байна. Тэгээд тэр хүн цай цуугаа уугаад. За өнөөдөр мал маллаад малаа хариулж явж байгаад энэ сүрэг дотор ямар одоо өөрчлөлт гарав. Энэ дотор одоо ядарч байгаа мал ямар байна уу гэдэг дээр тэр хотныхоо улсуудад хэлнэ. Тэгээд мичид бүр ингэж гарч ирсэний хойно. Од бүрэн түгсэний дараагаар нөгөө угтуул малчин хонио оруулж ирнэ. Тэгэхдээ араас нь туухгүй. Сайхан урдаас нь тогтоох маягаар тэгж орж ирээд хотлуулна. Тэгээд хотлуулсныхаа дараагаар тэр айлууд чинь хоол ундаа идсэнийхээ дараагаар нэг гэртээ өдрийн хонь хариулсан малчин явсан айлдаа цуглана. Тэгээд тэр малчин айлдаа цуглаад за маргаашийн өдөр ямаршуу шинжтэй өдөр болохнуу. Ямар байна уу гэдгийгээ яриад маргааш малаа хаашаа бэлчээх үү гэдгийгээ яриад тэгээд нөгөө үлгэр оньсого юмнуудаа ярина. За ингээд л ерөөсөө Монголын соёл гэдэг чинь үлгэр, оньсого, таавар. Тэгээд л одоо бусад шагай шүүрэх, алаг мэлхий өрөх барих юм чинь ингэж хүүхдүүдээ сургадаг. Ийм учиртай. Тэгэхээр энэ чинь давхар малаа маллана. Хоёрдугаарт гярхай байдлаг харна. Гуравдугаарт нөгөө өв уламжлал соёл юмнуудаа ингэж хийдэг байх нь байна ш дээ. Тэгээд ингэсний дараагаар нөгөө хүн чинь ямар хүн явах юм бэ гэдэг чинь гэрийн эзэгтэй бүх юмаа хийнэ. Ингэж одоо бүх юмнуудаа хийнэ. Одооны энэ сүүлийн үед энэ мал малалгааны нарийн арга ажиллагаа яаж алдагдсан гэхээр зэрэг. Өглөө малаа бэлчээчихээд дурангаар хариулдаг. Холхон явах юм бол цаагуур нь нэг очиж эргүүлнэ. Болохгүй бол хурдан мотоцикольтой хүн хайлган үед нь цаагуур нь орж наашлуулчихаад ингээд малын тарга хүчийг алдагдуулдаг ийм. Тэгээд угтуул малчин гэдэг юм ерөөсөө алдагдсан. Аа...хоёрдугаарт нөгөө гэрийн эмэгтэй улсууд чинь гадуур 2-уулаа ажил хийж байгаад нөгөөдөх нь тэр чигээрээ морьтой малаа зүглүүлчихээд ингээд энэ нарийн арга ажиллагаа алдагдсан учраас байгалийн жаахан хэцүүхэн юм болоод ирэх юм бол нөгөө мал чинь турж эцээд хорогдох барих чинь үүнээс болж эхлэж байна ш дээ. Тийм учраас тэр нарийн дэг журамтай. Бэлчээрийн хуваарь эд нар чинь нарийн дэг журамтай учраас ямар ч хэцүү үе боллоо гэсэн. Цас орлоо, зуд боллоо гэсэн ч мал чинь тэгж хорогдохгүй. Тэгээд тэр өдрийн малд явсан хүн тэдний нэг тийм хонь тийм төлөг, тийм борлон ядарч байна гэх юм бол нөгөө цагаан тос юмныхаа гүзээг нь жижигхэн жижигхэн огтолоод өгнө. Аа тэгээд адууны элгийг өгнө. Ингээд л малаа хорогдуулахгүй ингэж малалдаг. Ийм нарийн арга ажиллагаатай явж байсан юм. Тэгэхээр энэ сүүлийн үед бол энэ алдагдсан. Ямар ч байсан тэр алдагдсан саахалт буух асуудал бол ерөөсөө больсон. Нөгөө талаар энэ орой хүрч ирээд нарийн дээр үеийн...тийм учраас тэр үеийн хүүхдүүд энэ урдныхаа өв уламжлалыг нэг багаасаа хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдаж байсан учраас тэр алдагдсан учраас дээр үеийн нарийн дэг журам арга ажиллагааг мэдэх ээ больсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Орчин үеийн хүүхдүүд.

Нямсүрэн -

Хоцорчихсон. Тэр нь байхгүй болсон. Тэгээд энийг чинь мэдүүлэхийн тулд зориудын сургалт явуулахгүй бол одоо мэдэхээ байчихсан ш дээ. Ийм одоо байдал гарчихаад байдаг. За тэгээд нөгөө талаар одоо яах уу гэхээр зэрэг ийм арга ажиллагаа бий. Энэ дээр ороод ирэхээр зэрэг тэр их нарийн шүү дээ. Энэ хүүхдүүдийг за хэний хүүхэд одоо ямар авъяастай гоц авъяастай гэдгийг тэрүүгээр нь шалгаруулж авна ш дээ. Одоо ингээд орой үлгэр домог, янз бүрийн туйлсаа хайлаад ингээд эхлэхээр зэрэг тэр дотроос хүүхдийн гоц авъяас шалгарч эхлэнэ. Тэгэхээр зэрэг нөгөөдөх улсууд чинь за тэднийд өвөлжөөний тэр Нямсүрэнгийнд тэдний хүү нэг ийм авъяастай хүү юмаа. Тэр дуулдаг хүн байх юм байна. Тэр нь одоо бөх болох юм байна. Хүч тамир ихтэй сэргэлэн цовоо юм гэдгийг нь ингээд ам ам дамжаад яваад эхлэнэ. Тэрнийхээ дараагаар зун зусландаа буугаад ирэхээр зэрэг нөгөөдөх орон нутагт байгаа нэр хүндтэй улсууд чинь өвөлд нь үлгэр домог тийм юмаа хайлж байсан улсууд чинь тэрнийгээ мэдээд эхлэхээр зэрэг зун өөр ажиллагаанд шилжинэ. За яахав гэхээр зэрэг зун чинь голын хоёр талаар айлууд чинь ингээд хэсэг хэсгээрээ бууна л даа. Тэгээд тэр буусан айлууд чинь юу хийх үү гэхээр зэрэг голын найр гэж хийдэг юм. За ингээд манайх “Жаргалант”-ын гол гэж байна тэр “Жаргалант”-ын голын баруун талаар нь нэг 60-н хэдэн айл. Зүүн талаар нь бас нэг тийм айл байна. Тэгээд айл бүр гүү барина. За гүү бариад өнөөдөр Нямсүрэнгийнх голын найр хийнэ гээд тэгэхээр хүүхдүүд яваад за өнөөдөр найр хийнэ гэхээр зэрэг тэр улсууд голынхон бүгд цуглаад ирнэ. Тэгээд тэр цуглаад ирэхээр зэрэг тэр чинь тэр дотроос чинь голын найр хийж байгаа улсууд чинь хоёр ахмад хүн баруун, зүүн талд нь суучихна. Тэгээд хэлнэ. За тэр Нямсүрэнгийн тэр хүү дуулах ийм. Манай нутгаас дуучин гарах тэр дуулж магадгүй байна гэхээр зэрэг тэр дуучин Дамдин гэдэг хүнд шавь оруулна. За чи тэр одоо Болдыг, тэр Жаргалыг за чи дуучин болгоно гээд ингээд тэгээд дэргэд нь очиж суулгана. Нөгөө хүн чинь энэ талынхаа хормойг дэвсээд нөгөөдөх хүүхдийг сөхрүүлээд суулгана даа. Тэгээд найр бүртээ тэр хүүхдийг чинь авч яваад нөгөө дууг чинь зааж өгнө. Тэгээд зун хонинд явахдаа нөгөө хүүхдийг чинь дагуулж явна. Тэгээд л уртын дуу чинь дууг чинь сургана ш дээ. Тэгээд хэдэн удаа болоод хонинд явж байхдаа нөгөө хүүхэд чинь дуугаа дуулж сурав гэхээр зэрэг за нэг найран дээр нөгөөдөх багштайгаа шавь барьсан хүнтэйгээ дуулна. Дагаад. Тэгээд за одоо манай энэ хүү одоо нэг дуулах төрх орж байна гэхээр зэрэг тэр найран дээр дуулуулна. Аа...найран дээр дуулуулахад тэр хүүхдэд дуулуулж үзээд сайхан дуулах болохоор зэрэг бүр сайхан...тэр үед чинь хадаг гэж байгаагүй. Зарим ганц нэг бүр онцгой хүүхдэд аягатай айраг дээр самбай барьж өгнө тэгээд дуучин болно доо. Энэ мэтчилэнгээр за тэгээд тэр дээр очихоор зэрэг бас эмэгтэйчүүд чинь хоёр талын доод талаар сууна. Тэгээд тэр эмэгтэйчүүд дотроо сайхан. Эмэгтэй хүн ганцаараа нэг их дуулахгүй. 2-уулаа дуулна. Гэх мэтчилэнгийн нарийн зан заншилуудаа одоо ингэж уламжилж ирсэн байдаг юм даа. Ингэж л одоо явна. За тэгээд...

Хишигсүрэн -

Аа ха...би тодруулаад асууя...?

Нямсүрэн -

За.

Хишигсүрэн -

Одоо та болохоор зэрэг Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль төгссөн малзүйч байна ш дээ. Мэргэжилийн тийм ээ. Тэгэхээр та ер нь сая бүр яриа чинь өөрийн эрхгүй нөгөө мал маллагааны арга барил. Тэгээд тэр нь яаж ахуй амьдрал, соёл бүх юманд нөлөөлдөг талаар ярилаа ш дээ. Тийм учраас би таны яриаг сонсоод ингэж бодлоо л доо. Яг мэргэжлийн мал аж ахуйн мэргэжилтэн учраас тэрнийг дагаж байгаа юмыг та аягүй сайхан ингээд ярьж өгч байна. Тэгэхээр та яг яагаад энэ...тэр мэргэжилдээ дуртай сонирхолтой болов. Малзүйчийн ажил хийгээд одоо Социализмын үед чинь нэгдэл байгуулчихаад хоньчин, үхэрчин, адуучин гээд ялгаад явчихсан ш дээ. Тэгээд тэр манай тэр уламжлалт мал малладаг арга ажиллагаанд хэр их өөрчлөлт оруулсан юм бэ? Сөрөг тал хэр байв? Одоо сайн тал байсан уу та юу гэж боддог уу гээд нэг ийм их олон юм л зэрэг асуучихлаа л даа. Та нар мэргэжлийн хүнийхээ хувьд жаахан яриач.

Нямсүрэн -

Тэгэхээр энэ ерөөсөө манай энэ гол Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд агшилаж байсан энэ улсууд голцуу Европийн аа...бүрэн одоо, хагас төрөлжсөн. Хагас одоо маллагаатай байран маллагаанд орсон. Ийм байдлаар голдуу хичээлийг явуулдаг. Сүүлийн үед бол энэ бэлчээрийн мал аж ахуйн энийг хийсэн. Тэгээд би ерөөсөө энд сургууль төгсөөд нэгдүгээр аймгийн төвд ажиллаж байсан. Хоёрдугаарт Сайхан, Орхон хоёр л ажилласан. Тэгэхээр би энэ ажиллагаагаа ер нь Булган аймагт хийх энэ ажиллагааг урдны энэ мал аж ахуйн аль бололцоотой бүхнийг нь хийх ийм талын юмнууд нилээн хийсэн. Тэгэхээр миний энэ хэлж байсан ажиллаж байсан юман дотроос бол улсын аварга малчин дөрөв төрсөн. Аймгийн аварга малчин 46 төрсөн. За сумын аварга малчин гэхээр зэрэг олон зуугаар юм бий. Тэгэхээр энэ нарийн арга ажиллагааг ингээд заагаад хэлээд ийм юм байдаг юм гэдгийг чинь орчин үеийн нөхцөл байдалтай тэр суурьшилын байдалтай өнөөх өрх айлын байдалтай зохицуулаад ирэхээр чинь зарим нь хүн хүч хүрэлцэхгүй юмнууд байна ш дээ. Нэгдлийн үед чинь 500 эм хонь 700 эм хонь маллаж байга хүн чинь гэрийн эрэгтэй эмэгтэй хоёр л байна. Хүүхдүүд нь сургуульд явчихна. Тэгэхээр энэ гэрийн эрэгтэй, эмэгтэй хоёр чинь энэ бүх зан заншилын юмнуудыг хийхэд хэцүү ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Нямсүрэн -

Болохгүй таарахгүй. Нөхцөл байдал нь ч таарахгүй. Тэгэхээр тэрнийг уялдуулж өгөхийн тулд энэ мал маллагааг яаж энэ орчин үетэйгээ зохицуулах вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд тэр дээр нарийн зохион байгуулж өгдөг. Ийм талын юмнуудыг хослуулах хэрэгтэй. Аа...энүүнийг тэгээд 2,3-н айл буугаад ирэх юм бол ингэж болно. Аа...үнээний фермүүд дээр хийж болно. Тэгэхээр энийг энэ талаас нь хийсэн л дээ. Тийм учраас бол ер нь бол тэгэхээр энэ чинь ийм болж байгаа юм. Социализмын үед хөдөө аж ахуйн нэгдэл үүссэний дараагаар материаллаг байдал сайн хангагдаж байсан. Нэгдүгээрт бол дулаан хашаа байртай болсон. Дээр үед чинь хөрзөнгөөрөө сайхан хашаа бариад дулаан байсан. Хоёрдугаарт нэгдэл бол тэжээлийг хүрэлцээтэй хангаж өгч байсан. Дээр үед чинь зөвхөн нэг их хадлан хадахгүй. Зүгээр төлдөө бол хөх борог түүж хавар түүж тэжээдэг байсан. Энэнтэй нь зохицуулж л хийсэн. Тэгээд энний арга ажиллагааг бол тэр нэгдэлжсэн үед хийхэд бас бэрхшээлтэй байсан. Одоо хувийн аж ахуйтай болсон нөхцөлд бол энэ чинь одоо ерөөсөө ганц ганцаараа өвөлжих гэж байхгүй болсон байна ш дээ. Одоо гурав дөрвөн айл нийлж. Нэг дор өвөлжиж дандаа саахалтаар өвөлждөг болсон байна. Тэгэхээр үүний одоогийн энэ хувийн амины аж ахуйтай болсон энэ нөхцөлд энийг сэргээхэд бол боломж нь бүрдэж эхлэж байгаа ийм л юмнууд байгаа даа. Тэгээд би одоо нутагтаа очоод энэ байдлуудыг өнгөрсөн жил эд нар энийг ярьсан. Улсууд бас энийг хийж байгаа. Гэхдээ одоо бол энэ бог малын саалийг ашиглах гэдэг юм байхгүй болсон. Энэ хангайд. За тэгэхээр энэ яагаад ийм болсон гэхээр...

Хишигсүрэн -

Социализмын үед аягүй сайн байсан ш дээ тийм ээ?

Нямсүрэн -

Тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Нэгдэл байх үед тийм ээ?

Нямсүрэн -

Тийм тийм. Нэгдэл байхаас урд нэгдэл байхад малын ашиг шимийг ашиглах байдал маш сайн байсан. Одоо бол тийм юм байхгүй. Одоо Сайхан сум гэхэд байна ш дээ. Үхэртэй айлууд орой тугалыг нь хашиж хоночихоод өглөө нэг учгийг нь саагаад тэгээд тугалыг нь эхтэй нь гаргачихдаг болсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Пөөх...

Нямсүрэн -

Сайханд одоо тийм болсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Өдөр тэгээд тугалаа тусад нь хариулахгүй юу?

Нямсүрэн -

Хариулахгүй. Эхтэй нь явна. За тэгээд ирэхээр зэрэг нөгөө малыг эдэлгээнд сургах нөгөө номхоруулах ажиллагаа чинь алдагдаж эхэлсэн.

Хишигсүрэн -

Зэрлэг болж байгаа юм байна ш дээ.

Нямсүрэн -

Тийм зэрлэг болж байгаа. Энэ чинь юутай холбоотой вэ гэхээр зэрэг нөгөөдөх нэг айлд байх малын хэмжээ ихсээд ирэхээр. Тэгэхээр тэрнийгээ авах сонирхол байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Дийлэх ч үгүй.

Нямсүрэн -

Дийлэхгүй. Аа...нөгөө талаар дээр үеийн өнөөх морь малыг чинь хуучинтайгаа адилхан эдэлгээнд сургах шаардлага байхгүй болсон. Айл бүр машинтай мотоцикольтой. Хурдан юманд явах юм бол нөгөөдөхрүүгээ явчихна. Ийм байдал алдагдаж эхэлсэн. Тэгэхээр одоо харин тэр Сайханд хэд хэдэн малчингууд Орхонд хэд хэдэн малчингууд тэр “Өргөн” голын адаг руу маллаж байгаа. Тэр улсын сайн малчин Пүрэв гэж бий. Тэдний дүү нар эд нар ийм байдалд орсон байна лээ. Сайханд тэр “Харзтай” “Баян овоо” энэ хавьд маллаж байгаа улсууд бас тийм байдалд орсон байна лээ. За тэгээд л одоо энэ чинь энэ байдал бас алдагдаж эхлээд байгаа юм. Тэгэхээр энийг бол хуучныг нь магтаад одооных нь буруу гэж хэлж болохгүй. Энэ чинь улс эх орны хөгжил дэлхий нийтийн хөгжил хүмүүсийн амьдралын баталгаа дээшилж байгаа орлого нь ихсэж байгаатай холбоотой энэ бас хаягдах ч юм бий. Аа...уламжилж авч үлдэх ч юм бий. Тэгэхээр Сайханх тийшээ бол хадлан хаддаггүй. Хадлан хаддаггүй улсууд бол нөгөө угтуул малчин нөгөө малын хариулга маллагааны асуудал энэ нэг байдлыг зохицуулж өгөх хэрэгтэй. Нөгөө талаас малын сүргийн бүтэц гэдэг юм алдагдсан. Яах уу гэхээр чинь одоо зах зээлийн үед чинь ноолуурын үнэ өсөөд ирэхээр зэрэг чинь ямаа хонь хоёрын чинь харьцаа алдагдаад ирсэн. Бараг ямаа нь 60,70% хонь 20,30% болж эхэлж байна. Тэгэхээр дээр үед ерөөсөө малын байх үед нэг суурь хонинд байгаа юмны 10-30% нь л ямаа байх ёстой. Тэгээд энэ бэлчээрийн талхлалт бүх юм чинь энэтэй холбоотой болж эхлэж байна ш дээ. Тэгэхээр бас ийм юм. Ерөөсөө сүргийн бүтэц, нэг нутагт байх малын бүтэц бол бэлчээрийг хамгаалахын нэг үндэс. Ямаа нь ихдээд ирэхээр зэрэг гол юмнуудыг ургамлын бүтэц алдагдаад ирнэ. Аа...тэнд байх адуу ихдээд ирэх юм бол бас ургамлын бүтэц өөрчлөгдөнө. Тэгэхээр дээр үед чинь нэг айл 2,3-н азарга адуутай. Тэрнээс өөр ахиухан адуутай улсууд бол хязгаар нутагруугаа адуугаа тэр тийш нь залах байдлаар ингэж маллаж байсан ш дээ. Тэгээд ирэхээр зэрэг чинь үхэр, хонь, адуу, тэмээ иддэг өвс ургамал гэдэг чинь бүтэц нь өөрчлөгдөөд ирэхээр малын тарга хүч авах нь багасаад малын хорогдол үүсээд ингэж эхэлдэг. Ийм юм одоо зохицуулалт хийхгүй бол болохгүй юмнууд бол байна л даа. Харин би одоо энэ дээр нэг юм хэлэхэд энэ манай их хурлаас сүүлийн үед гарч байгаа юмнууд бол алдаатай байна. Яах уу гэхээр зэрэг чинь зарим түшээд маань гарахын тулд ямааны ноолуурыг өндөр болгоно, ямааг өсгөнө гэдэг асуудал бол үндэсээрээ буруу. Өвөр Монгол ингэсэн байна ш дээ. Ерөөсөө зориуд арга хэмжээ аваад ерөөсөө нэг айлд байх нэг суурьт байх ямааны тоог хатуу тогтоогоод өгчихсөн байна ш дээ. Ингэж байж одоо монголын бэлчээр одоо хэвийн хэмжээнд болно. Энийг зохицуулахгүй бол болохгүй. Ийм ийм юмнууд байгаа юм. За тэгээд энэ бэлчээрийн мал маллагаа хийж байгаа хүмүүсийн эрүүл саруул байдал. Одоо би 75,76 хүрсэн гэхэд миний шүд бүгд эрүүлээрээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Би багаасаа цагаан идээ идэж өссөн. Би одоо ажил хийж байхдаа ч гэсэн ерөөсөө жилийн дөрвөн улиралд цагаан идээ иддэг. Тийм учраас шүд эрүүл. Тэгээд дээр үеийн улсууд чинь бүр одоо тийм байсан ш дээ. Тэгэхээр энэ цагаан идээ гэдэг юм бол ерөөсөө хүмүүсийн эрүүл байх гол үндэс. За тэгээд одоогийн хүмүүсийн байдлыг аваад үз. Одоо бөхчүүдийг байдлыг аваад үзье гэж. Тэгэхээр эрүүл байж байгаа хүмүүс чинь гүзээлчихсэн. Нэг их бүдүүн бүдүүн улсууд болж байна ш дээ. Дээр үеийн бөх нар гэдэг чинь жинхэнэ булчин шөрмөс нь ил гарсан ийм хүмүүс байсан ш дээ. Тэгэхээр энэ чинь бас идэж байгаа хэрэглэж байгаа хоол хүнстэйгээ холбоотой. Ийм ийм юмнуудыг л одоо их л зохицуулах л хэрэгтэй дээ. Тэгээд хүний эрүүл мэндтэй бол одоо хүнс тэжээлээс бол их шалтгаалана ш дээ. Дээр үеийн мачидаас уламжлаж ирсэн сургаал байна ш дээ. “Уургандаа цадаагүй төл хоёр нас хүртлээ майлдаг” гэж.

Хишигсүрэн -

Хм.

Нямсүрэн -

Тэгэхээр чинь энэ чинь одоо юу хэлж байна уу гэхээр зэрэг одоо манай хүн эмнэлгийн шинжлэх ухаанд хүртэл байж байна ш дээ. Хүүхдийг гаргасаны дараагаар цадтал нь эхийн сүүг нь хөхүүлж бай. Гурван нас хүртэл нь. Бараг таван нас хүртэл эхийнхээ сүүг л одоо хөхөж байх хэрэгтэй гээд шинжлэх ухаан тэгээд байна ш дээ. Тэр чинь мал адилхан ш дээ. Бүгд л организм. Ийм ийм нарийн юмнуудыг хүн бодож байх хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Би таниас нэг ийм юм асуумаар байна. Ер нь танай хүүхэд нас ухаанд орж байх үед Монгол улсад нөгөө их баривчилгаа одоо нөгөө айхтар үйл явдал боллоо ш дээ.

Нямсүрэн -

Аа ха.

Хишигсүрэн -

Хэлмэгдүүлэлт гээд 1937 оны гээд.

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Ер нь тэр хэлмэгдүүлэлтэнд танай хамаатан садан ойр дотны хүмүүс өртөгдөж байсан уу? Энэ тухай та ер нь мэдэх үү?

Нямсүрэн -

За. Тэр манайхны хамаатан садангын улсууд гурван хүн баригдсан юм. Хамгийн сүүлд нь Булган аймгийн Сайхан суманд байж байгаад баривчилгаагаар 10-н жил яваад сүүлд ирсэн Лувсанбямба гэдэг хүн. Энэ одоо 1990-ээд оны үед 1980-н хэдэн онд өөд болсон. Бараг 90 шахуу хүрч байж. Тэгээд тэр үед чинь...одоо ч яахав улс орны хэмжээгээр алдааг нь яриад л байна. Тэгэхээр тэнд чинь сүйд болсон юм болохгүйгээр. Одоо лам л байсан бол барьсан гэдэг байсан ш дээ. Тэрний ах нь Жижгээ гэж нэг хүн байсан. За тэр эд нар бол сүүлд нь нүд нь сохроод баривчлагдаагүй л дээ. Тэгээд энэ нутгууд чинь энэ тэндээс лам явсан улсууд одоо оргож цойлж ирсэн зайлж ирсэн тийм хүмүүс бий л дээ. Шандив гэж энэ Говь-Алтайн нэг хүн манай энд ирчихээд байж байсан юм. Тэр хүн бас л гэх мэтчилэнгээр тэгж ирсэн юмнууд бол бий л дээ.

Хишигсүрэн -

Та бол тэр баривчилгаанд өөрөө орсон улсуудыг амьд хүмүүсийг таньдаг юм байна ш дээ.

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Юм хум ярина. Тэд нарын тухай яриач...?

Нямсүрэн -

Тэр Лувсанбямба гэдэг хүн бол хүрч ирэхдээ, ирээд энд байхдаа маш их айдаг тийм хүн байсан юм. Ер нь одоо цагдаа, хэлтэс, төрийн захиргааны улсуудаас их айна. Тэгээд л одоо юугаа...тэр ном энэ тэрээ унших юмыг...тэгээд нутгийнх нь улсууд тэрүүгээр чинь сан ман тавиулах гээд ингэнэ л дээ. Тэр бүр ухаанаа тавьдаг тийм хүн байсан. Сүүлдээ болохоор гайгүй болоод эхэлсэн. Тэр хүний ярьж байгаагаар бол их д хэцүү байсан юм гэсэн. Тэгээд л баривчлагдаж ирсэн хүний нэг Бүрхэг Дэндэв гэж манай Монголын хоёр дахь том хүн. Өндөр Гонгор гэж хүн байна. Манай нутгийн 7 хошуу даншигийн заан Бүрхэг Дэндэв гэж хүн байна. Тэр хүн бол 1959 онд өөд болсон. Тэр хүний эмээл нь одоо надад байгаа.

Хишигсүрэн -

Ха.

Нямсүрэн -

Тийм. Зөвхөн тэр яг одоо модон эмээл нь надад байгаа. Тэр чинь 2 метр 40-н хэдэн см-ийн өндөртэй хүн ш дээ.

Хишигсүрэн -

Хөөх...Та тэр хүнийг амьдаар нь харж байсан уу?

Нямсүрэн -

Харалгүй яахав.

Хишигсүрэн -

Тэгээд одоо ямархуу юм байх уу /инээв/?

Нямсүрэн -

Тэр хүн бол би 1989 онд энэ Радио Телевизийн сурвалжлагч Мягмарсүрэн гэж хүн байсан юм. Тэр 1989 онд надаас ярилцлага авч наадмын өмнө хэдэн жил миний ярилцлагыг явуулсан. Тэгэхээр би тэр ярилцлага дээр юу гэж өгсөн гэхээр одоо ч манай Монголд хамгийн том хүн тэр улсын начин Оргилболд байна ш дээ. Тэр Оргилболд бол Дэндэв гэлэн гуайн дэргэд юу ч бишээ. Дэндэв гэлэн гуай 14 метр дайламбаар л дээл хийдэг ийм хүн байсан. Тэгэхээр одоо тэр таван ханатай гэрийн ар талд хоймор нь ингээд завилаад суухад малгайных нь орой...хилэн малгайтай. Малгайных нь орой унинд хүрээд доошоо ингэж бөхийж суудаг ийм хүн байсан. Тэгээд тэр Дэндэв гэлэн гуай их уран хүн байсан.

Хишигсүрэн -

Номтой.

Нямсүрэн -

Тийм номтой. Тэгээд хамгийн гол нь нэгдпүгээрт гэлэн хүн байсан. Хоёрдугаарт баривчлагдаж олон жил ингэж байсан. Тэгээд л баривчлагдсан, баривчлагдаад ял эдлэж байгаа суларсныг нь би танд яръя л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхээр энэ Зүүнхараагын засмал зам засахад тэр зам дээр хоригдолууд ажиллаж байгаа юм. Эндээс чинь 505 хоригдол байсан гэхэд Оросуудын эмэгтэйчүүд эд нар байсан хоригдолууд. Тэгээд Дэндэв гэлэн гуай тэнд байж байгаад тэр улсуудынхаа тогоочийн хийдэг байсан юм байна л даа. Тэгээд явж байсан чинь тэндээс яваа одоо дээр үеийн Эйрдикав л юм шиг байгаа юм. Тийм машин явж байгаад шаварт суучихсан байгаа юм. Тэгээд нөгөө жолооч нь тэр майханд байсан хоригдолыг дуудсан байгаа юм. Тэгээд Дэндэв гэлэн гуай тэнд хүрч ирээд нөгөөдөхийг чинь хүрч ирж энэ машины аль тал нь хүнд вэ гэсэн гэж байгаа юм. Тэгээд мотортой урд тал нь хүнд байж таарна ш дээ. Урд тал нь хүнд гэхээр нь зэрэг чулуу хормойлж ирж хажуу талд нь хийж байгаад тэгээд өндөр хүн чинь бөхийгөөд байхгүй. Сөхөрч сууж байгаад нөгөөдөх машиныг чинь урд талаас нь өргөсөн чинь шаварнаас хоёр дугуй нь гарахдаа “хоб” гээд өргөгдөөд гараад ирсэн байгаа юм. Тэр хоёр дугуйны доод талд нь нөгөө хормойл ирсэн чулуунуудаа хийгээд тэгээд сүүлд нь хойд талыг нь өргөж байгаад хойд чулуун дор нь чулуу хийгээд ингэж гаргасан байгаа юм. Тэр дотор Бумцэнд гуай явсан байгаа юм. Тэгээд Бумцэнд гуай ч яахав Дэндэв гэлэн гуайг даншигийн заан гэдгийг нь мэддэг байсан байгаа юм л даа. Тэгээд буцаж ирээд ямар хэргээр чи орсон юм гэж Дэндэв гэлэн гуайгаас асуусан гэсэн. Би орсон хэргээ мэддэггүй. Тэгээд би лам явсан тэр хэргээрээ л баригдсан гэж. За чи нэг 7 хоногийн дараагаар чих тавьж байгаарай гэсэн гэж байгаа юу. Тэгээд гурав хоногийн дараагаар Дэндэв гэлэн гуайг суллаа гэсэн. Зарлиг хүрээд ирсэн. Тэгээд тэр чигтээ яваад нутагтаа очсон ийм хүн байсан юм аа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Одоо тэрний хамаатан садан гэдэг хүн гэж Сайханд Ороолдой Даваажав гэж хүн байдаг юм. Одоо 90 гарчихсан байх даа. Тэрний хамаатан садан гэж тийм л хүн бий.

Хишигсүрэн -

Тэр хүн өөрөө гэр бүлтэй хүн байсан уу?

Нямсүрэн -

Тэр хүний тэр ярьж байхыг нь би өөрөө чихээрээ ярьж байсан байхгүй юу. Тэр...

Хишигсүрэн -

Тэр хүний үр хүүхэд эд нар гэж байх уу?

Нямсүрэн -

Айн...?

Хишигсүрэн -

Дэндэв гэлэнгийн хүүхэд гэж байна уу?

Нямсүрэн -

Байхгүй.

Хишигсүрэн -

Хүндтэй суугаагүй юу.

Нямсүрэн -

Хүнтэй суугаагүй одоо.

Хишигсүрэн -

Үгүй ээ тэр их урт хүнтэй чинь хэн суухав дээ /инээв/.

Нямсүрэн -

Харин тийм тэр тэгээд лам хүн байсан. Тэгээд өнөөх шорон оронд баригдсан. Тэгээд тэгэхээр тэр хүн биологийн шаардлагын бас нуувар хүүхдүүд байж болох л юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм л юм ярьдаггүй. Тэгэхээр Дэндэв гэлэн гуайн тухай бол Хурган Дэмид гэдэг энэ даншигийн заан. Энэ Говь түшээ гүнд өргөгдөж тэгж заан болсон. Энэ Намхай аврага, Лувсанжамбаа аваргатай цуг явж байсан барилдаж байсан энэ хүн тэр хүн 1965 онд Булган аймгийн сонин “Сталин” сонин гэж байсан юм. Тэр сонины хариуцлагатай эрхлэгчээр ажиллаж байсан Гандан гэж. Сүүлд нь энэ “Спорт” сонины эрхлэгч байсан Ж.Гандан гэж. Тэр Гандан бид хоёр 1965 оны 11-н сард тэр Дэмид гэлэн гуайн тэр Булган аймгийн шинэ хороололд байсан. Тэр дээр очиж Дэрмээн Дамдинсүрэн гэж хамаатных нь хүн. Тэр Дамдинсүрэнгийн хашаанд байхад нь бид хоёр очиж яриулаад тэр 1965 оны хэддүгээрт нь байна тэр “ Утга зохиол” сонинд Дэндэв гэлэн гуайн талаар 2 нүүр Дэмид гуайн Намхай аварга, Лувсанжамба аварга хоёрын талаар ярьсан юм байдаг юм. Тэгээд би Төв номын санд очоод тэр нөгөө сониныхоо юуг үзсэн хагас нь үлдсэн. Хагасыг нь ураад аваад явсан байна лээ. Тийм тэр үеийн тэр “Утга зохиол” сонин дээр Ж.Гандан бид хоёрын бичсэн юм бол байгаа. Тэгээд тэрний тухай их сонин сонин юм. Одоо ч надад гар бичмэл нь бий л дээ. Тийм сонин юм байдаг юм. Тэгэхээр...

Хишигсүрэн -

Тэр хүн өөрөө бичсэн гар бичмэл танд байгаа гэж үү?

Нямсүрэн -

Миний тэмдэглэж авсан.

Хишигсүрэн -

Аа за за.

Нямсүрэн -

Тэгээд тэр...

Хишигсүрэн -

Тэр одоо хаана байгаа вэ?

Нямсүрэн -

Тэр одоо надад байгаа.

Хишигсүрэн -

Очиж зургийг нь авъя.

Нямсүрэн -

Болно. Тэгэхээр тэр юм хумнуудын Намхай аваргын, Лувсанжамбаа гуай тэр Дэндэв гэлэн хэн Хурган Дэмид гуайн ярьсан түүх бол хамгийн нарийн юм. Тэгэхээр энэ бол тэр Болдбаатар доктор хэд хэдэн улсууд тэрнийг бичиж авсан юмнууд бий л дээ. Тэгэхээр Намхай аваргын чинь хамгийн найз нь тэр Дэмид гэлэн гуай байсан байгаа юм. Тэгэхээр одоо Намхай аваргын зодог шуудаг манай Монгол улсад гурван ширхэг байгаа. Одоо баримтаар нь хэлэх юм бол Булган аймгийн Сайхан сумын Дашдоржийн Болдбаатар гэдэг хүнд нэг зодог бий. Энэ одоо Толгойтын Зүүн салаанд байна уу. Баруун салаанд байна уу тэр хоёр аваргын хамаатан улсын начин Норов гэж хүн бий. Тэнд нэг зодог шуудаг нь бий. Ийм мэтчилэнгээр нарийн нарийн юмнууд бол байдаг юмаа. Тэгэхээр...

Хишигсүрэн -

Би таны түрүүчийн ярианаас тэр 1937 онд хэлмэгдсэн улсуудаас одоо шоронд ороод гарч ирсэнийх нь дараа та уулзаж байсан гэж байна ш дээ?

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр тэр хүмүүс ер нь юу ярьдаг байсан юм бэ? Тэр хэлмэгдүүлэлт юу болж хоцорсон юм бол. Таныг хүүхэд байхад бас л та сураг ажиг сонсож байсан байж таарана ш дээ. Өөр ямар сонин түүх байна тэр тухай?

Нямсүрэн -

Өөр одоо баривчлагдаад ингэж тэгж явж байсан тийм зовж зүдэрч байсан ингэж байсан гэсэн нарийн юм...юм бол нэгэнтээ түүхийн юм ярьж байгаа учраас. Юманд өчүүхэн ч худлаа юм байж болохгүй. Тэгэхээр тэр Лувсанбямба зээрэн, тэр Дэндэв гэлэн гуай хоёрын амнаас нь сонссон юм бол тийм байна. Тэгээд тэр Лувсанбямба зээрэн ингэж ярьж байсан. Ээ...дээ мөн хэцүү юм болсон шүү гэхдээ энэ машинд ачаад улсуудыг ачаад дээгүүр нь ингээд бризент хадчихсан юм билээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Дотор талд...

Хишигсүрэн -

Бүхээг хийсэн байна ш дээ тийм ээ?

Нямсүрэн -

Аа ха. Тэгээд тэрнийгээ доош нь татаад хийчихсэн. Ачиж явахдаа тэр машины кузов дээр нь нас барсан улсууд их байдаг юм байна лээ. Тэгэхээр эд нарыг шоронгоос суллагдаж гарахад нь тийм нарийн зарийн юмнуудыг ерөөсөө хамаагүй ярьж болохгүй гэсэн даалгавартай явуулсан юм билээ. Тэгээд тэрнийгээ бол ярихгүй.

Хишигсүрэн -

Ха.

Нямсүрэн -

Ийм л учиртай юм даа хүү минь.

Хишигсүрэн -

Аа ха. Та нэг соёлын довтолгоо гээд нэг юм ярьсан биз дээ. Тэр тухай яриад тэр ер нь юу болоод өнгөрөв. Таны амьдралаар таны хүүхэд насаар таны мэдэхээр ер нь яаж өнгөрөв..?

Нямсүрэн -

Тэр соёлын довтолгоо гэдэг юм Социализмын үед 1960-н хэдэн оноос л эхэлсэн ш дээ. Ер нь хөдөөгүүр. Тэгээд энэ Монголын ард түмнийг ер нь бас цэвэрч нямбаа боловсон амьдарч нөхцөлийг нь бүрдүүлэхэд чухал үр нөлөө үзүүлсэн гэж би ингэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхээр байна ш дээ тэрэнд чинь түрүүний л миний дотуур хувцас байгүй. Тэр дээл энэ тэр өмсөж байсан гэдэг чинь тэр үед чинь айл амьтан аа...хөнжил гудас, даавуу шаавуу, сандал ширээ, аяганы алчуур гэж нэг хүн хүрээд ирэхэд чинь одоо сольж өгөх солих даавуу байхгүй тиймэрхүү байсан ш дээ. Тэгээд соёлын довтолгоо гэдэг юм бол тэрнийг бий болгосон. Үгүй ээ үүнээс урд 1940-н хэдэн он чинь манай монголчууд чинь зуух гэж байгаагүй тулганд гал түлдэг байсан ш дээ. Ингээд орохоор чинь дотуур даавуу шаавуу байхгүй. Дандаа эсгийгээр байна ш дээ. Тэгээд ингээд тулганд гал түлэхээр зэрэг нөгөөдөх эсгийнээс чинь доошоо унжсан ноос ингээд утаанд бөнжигнөчихсөн. Тэрнийг нь шүүрээр ингээд шүүрдээд унагана ийм байсан. Тэр үед чинь ширдэг гэдэг юмыг чинь цөөхөн айл ширдэг дэвсэнэ. Дандаа адсаг дэвсдэг байсан. Бид нар чинь унтахад сайхан сахлагхан шиг үстэй адсаг дайралдах юм бол дээд зэргийн юм ш дээ. Тэгээд энэ бүх зүйлүүдийг чинь соёлын довтолгоо чинь шийдэж өгсөн. Энэ байдлыг болиулж өгсөн. Хоёрдугаарт чинь энэ одоо бас л их бүдүүлэг юм л даа. Үнэн бодитой л юм ярихад...

Хишигсүрэн -

/инээв/.

Нямсүрэн -

Үстэй өмдтэй, үстэй дээлтэй тийм учраас сольж өмсөх юм байхгүй хөлөрдөг байсан болохоор тэр үстэй өмд, дээл чинь бөөсддөг байсан ш дээ. Тэгээд тэрнийг чинь өвлийн хүйтэнд эргүүлж гадаа тавьж байгаа зад саваадаад тэгээд сольж өмсөнө. Ийм байсан ш дээ. Ер нь бол бөөс гэдэг юм тэр чинь маш их байсан шүү дээ. Энэ асуудлуудыг шийдэх асуудал зайлшгүй. Сайханд соёлын довтолгоо болоод...

Хишигсүрэн -

Аа ха /инээв/.

Нямсүрэн -

Тэгээд улсууд очсон чинь Сүндэв гэдэг хүн тэр яг “Түнхлэг”-ийн голын Орхоны захын хүн л дээ. Сүндэв гуай та хэд хоноод усанд орж байна гэхээр би төрөөд 2-хон удаа усанд орсон гэж.

Хишигсүрэн -

/инээв/.

Нямсүрэн -

За нэгдүгээрт эхээс төрөөд угаах гэж нэг усанд орсон байх. Сүүлд нь Орхон үертэй байхад гарах гэж яваад үхэнгээ алдаж усанд орсон тэрнээс хойш ороогүй гэж хэлсэн гэсэн.

Хишигсүрэн -

/инээв/.

Нямсүрэн -

Тиймэрхүү юмыг чинь л ерөөсөө энэ асуудал чинь болиулсан ш дээ. Тэгээд ер нь бол хэцүү юмнуудыг энэ Социализмын үед бий болгосон. Төр засаг манай сайхан сайхан юм бий болгосон ш дээ. Тэгээд дээхэн үед чинь манай Монгол улс чинь 600000 хүнтэй боллоо ш дээ. Дээр үед, одоо байхгүй болсон. Дээр үед 1940-нг хэдэн оноос урд, за 1950-н оноос урд хамаргүй улсууд маш олон байсан.

Хишигсүрэн -

Харин тийм гэсэн.

Нямсүрэн -

Энэ хамаргүй улсууд чинь одоо юу байна уу гэхээр чинь энэ одоо яр хүйтэний. Үүнээс чинь болоод улсууд хамаргүй болчихдог юм ш дээ. Тэгээд сүүлд нь хамаргүй болсон улсууд чинь энүүгээрээ тааруулсан булигаран хамаравч хийчихсэн. Ингээд чихнээсээ зүүчихсэн.

Хишигсүрэн -

Хөөх...маск шиг юмтай...?

Нямсүрэн -

Өө тийм. Маск шиг юмтай. Энэ нүднээсээ доогуур ингээд гурвалжин хамаравч хийчихсэн. Чихээрээ ингээд оруулчихсан.

Хишигсүрэн -

Тэгээд тэр чинь одоо би өвчтэй хүн гэсэн үг мөн биз дээ. Тэгээд тэрнээс хүн амьтан сэжиглэх үү?

Нямсүрэн -

Үгүй ээ одоо яахав дээ сэжиглэх гээд яахав дээ. Нутгийн таньдаг улсууд. Ер нь одоо монголын ард түмэн чинь тэр яр хүйтэнтэй улсууд чинь их байсан ш дээ. Тэгээд энийг ерөөсөө Оросын, Зөвлөлт Холбоот Улсын эмч манай Монголын энэ одоо сэхээтэн төр засаг хамтарч арга хэмжээ авсаны дүнд гайгүй болсон ш дээ. Манай нутагт тийм улсууд одоо үр хүүхдүүд нь дуулвал муухай болох байх. Нэрийг нь хэлээд яахав. Тийм хүн одоо ер нь бол 1960-аад оны үед нас барсан 4,5-н хүн бий. Тэр үед чинь Социалист үед чинь нэг суманд чинь бол нарийн судалгаатай байсан ш дээ. Одоо тийм одоо яр хүйтэнтэй ийм хүний судалгааг гаргачихсан. Тэгээд тэр хүн хаагуур явж байна уу. Ер нь энэ өвчин тараах үндэслэл байна уу үгүй юу гэдгийг чинь сумын дарга, хэлтсийн төлөөлөгч, эмч гурав бол нарийн судалгаатай. Тэгээд нууцлалтай. Хүний эрхийн асуудал байна ш дээ. Нууцлалтай ийм байдаг байсан. Тэгэхээр энэ бол манай засаг төрийн хийсэн гавъяа. Монголчуудыг одоо ингэж өвчнөөс салгасан гавъяа бол энэ шүү дээ. Ийм учиртай юм аа хүү минь.

Хишигсүрэн -

Аа ха. Улсууд соёлын довтолгооныхон ирэхэд ингэж байсан тэгж байсан гээд хөгжилтэй сонин юм ярьдаг юм билээ. Танд яг өөрт тохиолдсон хөгжилтэй юм /инээв/...?

Нямсүрэн -

Аа...сонин сонин. Ингэдэг соёлын довтолгоо чинь...дээр үед чинь гэрийн эмэгтэй чинь ер нь энэ төв халхынхан чинь дандаа нударгатай байна ш дээ. Тэгээд л цаашаа харж байгаад л аяга нэг угаасан болчихоод ханцуйгаараа арчаад тэгээд аягаа долооно шүү дээ.

Хишигсүрэн -

/инээв/.

Нямсүрэн -

Долооно шүү дээ. Аягаа долоочихоод ханцуйгаараа арчаад ингэж өгдөг байсан. Тэр бол одоо энэ асуудал өөрчлөгдсөн.

Хишигсүрэн -

/инээв/.

Нямсүрэн -

Заримдаа хормойгоороо арчина ш дээ. Хормойгоороо арчина ш дээ. Энэ бол яг үнэн байсан асуудал. Тэгэхээр энэ асуудлыг бол соёлын /инээв/ довтолгоо бол ерөөсөө алга хийсэн.

Хишигсүрэн -

Анх бичиг үсэг тайлагдаж байсан тухай та мэдэх үү?

Нямсүрэн -

Тэгэхээр...

Хишигсүрэн -

Бүлгэм эд нар яаж ажилладаг байсан юм бэ? Та чинь бас бичиг үсэг сургуульд орохоосоо өмнө сурчихсан юм билээ? Яаж сурав та...?

Нямсүрэн -

Тэгэхээр манай аав энэ миний юу яаж байгаа овог тэр Пүрэв гэдэг хүн. Энэ Архангай аймгийн Худалдааны, Санхүүгийн Техникком төгсөөд Архангай аймгийн аймгийн нэгдүгээр орлогчоор 1956 онд хувиарлагдаад тэгээд нутагтаа очиж явж байгаад аваараар нас барчихсан. Тэр хүн манай Булган аймгийн Сайхан сумын “Жаргалант”-ын голын овоо гэдэг дээр тэр жил тэр дээр багийн улаан булан гэдгийг бариад хажуу талд нь худаг ухаад ингээд тэр хүн бичиг үсгийн багш байсан. Тэгээд бичиг үсгийн багш тэр дээр чинь гэр барьчихсан залуучууд авч ирж бичиг үсэг заана. Би дэргэд нь байж байж тэрнийг эхлээд бичиг үсгийг сурсан. Хуучин монгол шинэ үсэг хоёрыг сурсан.

Хишигсүрэн -

Тэгээд тэр хүн танай ээжтэй суусан юм байна ш дээ?

Нямсүрэн -

Тийм. Тийм учиртайгаар л одоо би бичиг үсэг сурсан. Тэндээс чинь очоод ер нь бол зарим нь хэцүү дээ. Чимэд гэж нэг хүн заалгасан юм. Тэгээд Чимэд гэдэг хүн заалгасан чинь бичиг үсэг заалгаад жаахан бүдүүндүү хүн л дээ. Тэгээд нөгөөдүүлийг чинь цуг заалгаж байсан хүнээс нь шалгалт авна. Тэгсэн нөгөөдөхийг чинь бичгээ үсгээ ч тэмдэглэж чадахгүй. Тэгээд нөгөөдөхөд чинь цээжлүүлчихсэн байгаа юм. “Чимэдийн ятуу гүнтийн өвөлжөөнд таван ятууг Чимэд хүйдсээр хоёрыг нь билүү гурвыг нь цохиж алав” гээд бичээд одоо шалгалт өгсөн чинь. За Чимэд шалгалтаа өгнө үү гэсэн яг тэрнийг уншиж байсан гэж байгаа юм. Энийг хийхдээ бол маш өргөн фронтоор маш шахалтаар хяналттай хийж ингэж бичиг үсэг тайлагдсан шүү.

Хишигсүрэн -

Одоо жишээлбэл таны ээж яг тэр бичиг үсэг сурсан уу?

Нямсүрэн -

Мэднэ мэднэ. Миний ээж бол хуучин үсэг шинэ үсэг хоёрыг бол бүгдийг нь одоо мэднэ .

Хишигсүрэн -

Манай эмээ намайг хүүхэд байхад настай хүн байсан л даа. Тэгээд аймар том том үсгээр бичнэ. Аягүй том том /инээв/. Тэгээд нэг юм ингэж бичдэг байсан юм. Үсэглээд уншдаг. Бүлгэмд явж байсан гэж ярьдаг.

Нямсүрэн -

Тэгээд энэ зурхайчид хэрэглэж байсан үнсэн самбар гэж хэрэглэж байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Нямсүрэн -

Тэгээд тэр үед чинь тэр харандаа чинь их ховор. Тэгэхээр тэр үнсэн самбар гэдгийг манай тэр Пүрэв гэдэг хөгшин чинь үнсэн самбар хүн болгоноор хийлгүүлээд юм нь ховор учраас үнсэн самбар дээр юмнуудаа бичээд сурахаар зэрэг маш амархан сурдаг юм байна л даа. Тэгээд энэ чинь “а” “б” гээд бичихээр үнсэн самбар дээр хэд дахин бичээд нөгөөдөхийг ярилгаад дахиад ингээд бичихээр зэрэг бичгийн хэлбэр сайхан болдог. Сурахад ч амархан болдог.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Эхний үед чинь тэрнээс маш зугтаж байсан ш дээ. Аа...тэгээд сүүлд нь хүмүүс сураад ирэхээр зэрэг нөгөөдөх Сэрэлт кинон дээр Думаагын нөгөө юм сурдаг шиг л тийм л байдалтай тийм төрхөөр л сурсан юм байгаа юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. 2-уулаа одоо завсарлаад цай май ууя. Жаахан та юу яаж байгаад...

Нямсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.