Nyamsüren


Basic information
Interviewee ID: 990418
Name: Nyamsüren
Parent's name: Pürev
Ovog: Badrah
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: livestock expert
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
authority
privatization
democracy
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За яриагаа үргэлжүүлье. Энэ сэтгүүл дээр таны зураг хөрөг гарсан материал гарсан юм байна ш дээ тийм ээ?

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Яахав энэ юу юм аа. Би нэг хөдөөнөөс орж ирчихээд хотод орж ирчихээд Бөхийн өргөөнд очсон. Тэгсэн тэр Бөхийн өргөөний улсууд “Хийморь” сонины...үгүй ээ “Үндсэний бөх” сонин сурвалжлагч эд нар энэ би яахав аймгийн арслангынхаа цол тэмдэгийг зүүчихээд явж байсан чинь энэ улсууд хөдөө байж байсан энд намайг ерөөсөө хараагүй улсууд. Би чинь юуны аа..нилээн олон 30 гаран 40-өөд ижлийн дараагаар байна уу улсын наадам үзсэн хүн л дээ. Тэгээд намайг хөдөө байгаа болохоор эд нар мэдэхгүй. Намайг сонирхсон юм. Тэгээд та ямар хүн бэ гэсэн чинь би Нямсүрэн гэдэг хүн байна гэсэн чинь өө...Булганы Нямсүрэн гэдэг хүн байна гээд энэ бөх судалдаг улсууд чинь материалаас нь үздэг юм байна л даа. Тэгээд тэр энэ сониныхон надтай уулзаж ингэж авсан юм. Тэгэхдээ бол яахав би зүгээр энэ бөх биш би ер нь бол энэ адууны талаар...Монгол улсад чинь энэ хөнгөн үйлдвэрүүдэд нарийн ноосоор хангах шаардлага гараад. Тэгээд 1960-аад оны үеэс. Тэгээд Булган аймагт нарийн, нарийвтар ноостой хонь үржүүлэх ийм ажил эхлээд тэгээд тэр дээр намайг Мал аж ахуйн хүрээлэн Хөдөө аж ахуйн яам намайг одоо шууд тэнд ор гэж ажилласан юм. Тэгээд би Мал аж ахуйн хүрээлэнд энэ хангай үйлдэрийн нарийн ноост хонь гаргах үйлдрийн хэсэг гаргах асуудалд нь эрдэм шинжилгээний сэдэвт ажил надад өгсөн юм. Тэгээд тэрнийг хийгээд би аймгийн мал аж ахуйн хэлтсийн дарга хийж байгаад үйлдвэрлэлийн хэлтсийн дарга хийж байгаад тэгээд Булган аймгийн Сайхан суманд хангай үйлдэрийн нарийн ноост хонь үржүүлэх хэсэг байгуулж Сайхан сумын ерөнхий малзүйч нэгдлийн орлогч дарга. Энэ Мал аж ахуйн хүрээлэнгийн дарга гэсэн ийм ажилтай тийшээ очсон юм. Тэгээд л тэнд хийж байгаад Сайхан сумын чинь хангай үйлдрийн нарийн ноост хонь гаргах нь 13000-д хүрээд тэгээд тэндээсээ ирээд энэ Булган аймагт ер нь улсын хэмжээгээр Сэлэнгэ, Булган аймаг хоёрт л үржүүлсэн юм л даа. Тэгээд Орхон суманд гол төвлөрсөн нь байгуулагдаад тэгээд Орхон сумын сум нэгдлийн даргаар би 1980 онд энд хүрч ирээд Орхон сумын сум нэгдлийн даргаар ирээд тэгээд тэр дээрээсээ хангай үйлдрийн нарийн ноост хонь гаргаад тэгээд тэндээс чинь хөдөлмөрийн баатар нэг улсын аварга малчин гурав. Аа...төрийн шагнал хоёр хүн хүртсэн юм.

Хишигсүрэн -

Пөө...базардарь.

Нямсүрэн -

Ингэж л явсан юм даа. Тэгээд сүүлд нь 1990-н хэдэн оноос энэ ардчилал бий болж. Би энэ ардчилсан үндсэн хууль батлахад тэндээс депутатаар орж тэгээд л ийм ийм түүхтэй юмаа. Тэгээд энийг яахав гэхээр ер нь бол энэ дээр гурав дөрвөн хэд хэдэн нөхцлийн юм гарсан байгаа юм. Энэ сурвалжлагч та нар чинь юмыг их нарийн ажигладаг их гярхай улсууд байдаг юм байна ш дээ. Тэгээд энэ дээр тэр адуу малын юмыг нь гаргаад. Бас тэр миний тэр багш Балдан маарамба гэдэг хүн надад уртын дуу зааж өгч байсан. Тэгээд Орхон аймгийн Эрдэнэт хотод улсын хэмжээнд 2000-аад онд ерөнхийлөгч чинь морин хуурыг залах ажлыг бүх үйлдвэр аж ахуйн газрууд аймгуудад залсан ш дээ. Тэгэхэд би энэ Эрдэнэтэд морин хуурын заллага болоход би тэнд дуу дуулсан. Уртын дуу дуулсан энэ юмыг аваад ингэж гаргасан тийм л учиртай юм байгаа юм. Энэ бол яахав би алтан гадас одонгоор шагнагдсан. Аа...юугаар загсгийн газрын хүндэт жуухаар хоёр удаа шагнагдсан. Тэгээд ойн медалиуд ерөөсөө 40-н жилээс хойших ойн медалиудыг бүгдийг нь авсан. Тэгээд хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан. МАХН-д чинь би одоо 1960 онд элссэн. Би чинь одоо 1960 онд...

Хишигсүрэн -

Элссэн гэдэг чинь 50-н жил болж байна ш дээ.

Нямсүрэн -

50 жил болж байгаа ийм хүн л дээ. Тэгээд л ийм юмнуудыг яаж. Би чинь бас морь булгиулах тэмцээн, морь уураглах тэмцээнд тэргүүн байр эзлэж л байсан. Тэр эд нарыг оруулсан юм билээ. Ийм л учиртай. Тэгээд би...

Хишигсүрэн -

Та тэр Орхон үйлдрийн хонь гаргах...

Нямсүрэн -

Хангай үйдрийн нарийн ноос.

Хишигсүрэн -

Хангай үйлдрийн нарийн ноостой үйлдвэр. Тэр хөдөө аж ахуйн нэгдлийнхээ тухай яриач. Бидний энэ ярилцлагыг бүр хожим хүмүүс үзэхэд ерөөсөө тэр Социализм гэж юу байсан юм бэ? Нэгдэл гэж юу байсан юм бэ? Яагаад байгуулсан юм бэ? Нэгдэлд өөрөө яагаад ажиллаж байсан юм бэ? Одоо та жишээлбэл цоо шинэ малын үйлдэр зохион бүтээгээд нэг үйлдэр бий болгож байна ш дээ. Тэр ямар хүнд бэрхшээл, сайн сайхан юмыг дагуулж байв. Энэ түүхийг 2-уулаа яръя.

Нямсүрэн -

Ер нь Монгол улсад энэ малын үйлдэр угсааг сайжруулах оргил үе нь Хөдөө аж ахуй яамны Аюуш гэж хүн байхад тэр оргил үе нь байсан юм. Тэгээд тэр чинь тэр Аюуш чинь энд байх хугацаандаа Монголд хөнгөн үйлдвэрийг нарийн нарийвтар ноосоор хангах. Монголыг сүүгээр хангах энэ асуудлыг гол шийдсэн хүн чинь Аюуш шүү дээ. Өөрөө хангай үйлдрийн нарийн ноост хонь гаргасан. Тэр Аюуш бол их нийгэмч хүн л дээ. Орхон үйлдрийн нарийн нарийвтар ноос гаргахад автор нь Аюурзана гэж хүн байгаа юм. Туслах нь байсан хүн. Тэгээд тэр нарийн нарийвтар ноост хонь гаргахдаа Аюуш чинь Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд болохдоо өөрөө нэрээ татаад Аюурзаныг энэ орхон үйлдрийн нарийн ноост хонийг гарах автор нь болгосон юм. Дараа нь энийгээ хийгээд хангай үйлдрийн нарийн ноост хонь хийхэд автор нь тэр Аюуш болсон юм. Ийм оргил үеүүдийг бол хийж байсан. Тэгээд тэр Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байхдаа намайг шууд тэр лүү татаж оруулсан хүн л дээ. Тэгээд энэ ер нь тухайн үед нэгдэл Социализмынх үед чинь эх орноо мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах ийм гол үндсэн чиглэл зорилтууд дэвшүүлэгдсэн юм байгаа юм. Тэрэнд нь би хамрагдсан юм байгаа юм. Тэгээд сая юу асуув...?

Хишигсүрэн -

Та нэгдлийн дарга байсан үе ээ нэгдлийн амьдрал түүх, ер нь сумын ажил яаж явж байв. Социализмын нэг том нэгж л ш дээ.

Нямсүрэн -

Үйлдвэрлэл, аймгийн хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн нэгдлийн дарга байж байгаад тэгээд сүүлд нь нэгдэл очоод ингээд ажиллахдаа малзүйч хүн мал аж ахуйн мэргэжилтэн гэж ерөөсөө нэрнээсээ авахуулаад малчидтайгаа ойр байх. Малын арчилгаа маллагаа бүх зүйлүүдийг олон түмэнд сурталчилаж улс орноо мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах гол зорилт бол мал аж ахуйн мэргэжилтэн хүний гол зорилго. Нэгдүгээр гол зорилго нь бүр зайлшгүй хийх ёстой ажил нь. Тэгээд ер нь бол сэхээтэн хүн мал аж ахуйн мэргэжилтэй хүн бол сэхээтэн хүн гээд нэг костюм пиджак өмсөөд дээгүүрхэн шиг хараад кармандаа гараа хийчихээд ингэж малчидаасаа хөндий явж болохгүй. Тийм учраас бол малчидынхаа ахуй амьдрал бүх юмтай нарийн оролцож байх ёстой. Тэгээд би Сайхан суманд энэ ажлыг хийж байхдаа нударгатай дээлтэй. Монгол гуталтай.

Хишигсүрэн -

Хэдэн онд...?

Нямсүрэн -

1965 оноос одоо. Аа...1970-н оноос хойш юм даа. Эхлээд аймагт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга байсан юм. Тэгээд тэгж хөдөөгүүр явахдаа би чинь хөтөлгөө морьтой. Адуу нэгдлийн адууг оторт гаргана. Оторт гарахдаа оторчдын дахыг нь эсгий гутлыг нь аа...хөвөнтэй өмдийг нь ийм юмнуудыг моринд ачаад яваад морьтой хүргэж өгдөг байлаа л даа. Тэгсэн чинь ямар ч хэлсэн юм байгаа юм. Энэ нэгдлийн орлогч дарга тэгээд мал аж ахуйн мэргэлжийн хүн тэгээд аймгийн депутат аймгийн бүгд хурлын гишүүн байлаа. Ийм хүн ингэж хөдөөширсөн байдалтай малчнаасаа ялгагдахгүй явна гэж бас юм хум сонссон юмаа би. Тэгээд ингэж явж байгаад малчдын амьдрал ахуйг л одоо ойртуулах үүднээс л ингэж явж. Тэгээд хангай үйлдрийн нарийн ноост нэг хонийг бүхэл бүтэн бригадыг аа...энэ чиглэлд оруулаад нэг бригадыг алатан үйлдрийн цэвэр үйлдрийн бух авч ирж сүүний чиглэлийн...тэгэхэд манай 2 эрлийзийн нэг үнээнээс нэг саам нь 14 литр сүү гарч байсан үнээ байсан юм. Аа...нэг хониноос нарийн ноос 6,8 кг гарч байсан тийм ноостой хонь байсан юм. Энэ бол цаашдаа нилээн үр дүнгээ өгч байгаад тэгээд 1990 оноос хойш чинь энэ бүх асуудал ер нь бол задарсан юм даа. Ийм л учиртай. Нэгдлийн дарга хийж байх энэ хугацаанд бол юу юмаа би /инээв/. Би чинь одоо намаас энэ хугацаанд хоёр удаа арга хэмжээ авагдсан хүн ш дээ.

Хишигсүрэн -

Хм.

Нямсүрэн -

Нэгдүгээрт би 1965 онд аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга /утас дуугарч яриа тасалдав/ аймгийн үржлийн асуудал эрхэлсэн малзүйч байхдаа Бугат суманд нэг ой болсон юм. Тэр ойн дээр улсын арслан тэмээ өргөдөг Жамъяндорж, улсын заан Бадам, улсын заан Шовгор малгай Гомбодорж улсын заан Гүрбадам эд нар...Гүрбадам, Гомбодорж хоёр манайд ирж хоноод тэгээд маргааш өглөө нь хагас сайнд тэнд очиж барилдаад барилдсан юм бид хэд. Тэгээд тэгэхэд би хойшоо Хантай, Хутаг, Тэшиг арын усны 13 суманд аймгийн төлөөлөгчөөр гарах байсан намар нь. 9-н сарын эх 8-н сарын сүүлчээр байсан. Тэгээд тэр дээр очиж түрүүлээд нэг морь авчихгүй юу. Тэгээд явсан чинь дараа нь би тэрнээс болж арга хэмжээ авагдаж байсан юм.

Хишигсүрэн -

/утас нь дуугарч ярив/

Нямсүрэн -

Тэгээд тийм учиртай юм байгаа юм. Ер нь бол Социализмын үед чинь дарга цэрэг хүн, сумын дарга тэр улсууд чинь барилдах эрхгүй байлаа ш дээ. Тэр чинь арга байхгүй. Буруу биш. Сумын дарга хүн барилдах юм бол сумын наадмыг хэн хийлгэх үү?

Хишигсүрэн -

Зохион байгуулах уу?

Нямсүрэн -

Тийм. Нэгдүгээрт тэгээд 5 дахь өдөр уул суман дээр очих ёстой байсан. Би хагас сайнд барилдаад түрүүлээд морь авчихсан юм чинь миний буруу байхгүй юу. Тэр чинь аймгийн төлөөлөгч. За тэгээд намаас намайг сануулж арга хэмжээ авсан юм. Тэгээд тэрний дараагаар яахав тэр бол өөр хэрэг юм. Эннийхээ асуудлыг ярихад ингээд би 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам болоход улсын арслан тэмээ өргөдөг Жамъяндорж, улсын заан Гүрбадам хэн...аа Бадам бид гурав үлдээд. Нэг нь Доржсүрэн гэдэг хүн үлдсэн юм. Энэ эд нар Жамъяндорж түрүүлээд би Бадамыг хаяаад хоёрдугаар байрт орсон юм. Тэгээд Жамъяндорж бид хоёр нэг нэг унаатай тэгээд би Жамъяндоржид нэг унасан тэрнээс одоогийнхоор бол дахиж барилдах байсан юм билээ. Тэгээд л тэр үеийн эд нар байдлыг харуулсан зураг л даа. Тэгээд энэ юунууд энэ одоо дээд талын /зураг үзүүлж ярив/ энэ зураг бол би тэгж миний уртын дууны багш надад заасан учраас тэр ерөнхийлөгчийн гаргасан зарлигын дагуу нэг аймгийн морин хуур заллагын уртыг дууг эхлэж дуулаж нээсэн тэрнийг нь залсан учраас тэрнийгээ би их бэлгэшээж явдаг юм. За эд нар бол манай өөрийн маань унаган адуунууд /адууныхаа зургийг үзүүлж ярив/. За энэ бол 1966 онд Зөвлөлт Холбоот Улсад ?????????14 минут 17 сек энийг авсан юм. Энэ нэг сонин юм бий. Энэ сургуулиас би Монголоос анх удаагаа би нэг номерын диплом авсан. Онц гэсэн диплом авч байсан тэр үеийн зураг. За энэ 1956 оны зураг. Энэ Даян аварга Цэрэн бид хоёр Булган аймагт Майн-1-ээр барилдаж бий түрүүлж Цэрэн хоёрдугаар байрт орсон тэр дээр Монхоон Лхагвасүрэн зургийг авсан ийм зураг байна /зураг үзүүлэв/. За энэ зураг бол би эхээс наймуулаа. Би хамгийн том нь хамгийн бага нь Ганбаатар гэж хүн бий тэр нь аймагт 5-н удаа түрүүлсэн. Тэр энэ бол Батбаатар гэж миний том хүү аймгийн заан. Юуны Булган аймгийн 50-н жилийн ойгоор, холбооны инженер ийм хүн. Тэгээд тэнд байж байгаад албан байгууллагуудаас нь нэг /зураг үзүүлэв/ нэг бөх гаргадаг байсан. Тэгээд миний хүү тэндээс нь гараад энэ 50-н жилийн ойгоор үзүүрлэж аймгийн заан авсан. Урд нь ч барилдаагүй. Сүүлд нь ч барилдаагүй. Ийм их өндөр том л доо. Энэ бол Монголд шинэ ардчилсан Үндсэн хууль батлахад тэгээд Пунсалмаагийн Очирбатыг ерөнхийлөгчөөр батлаж байсан энэ зураг байгаа. Энэ 1956 онд Улсын заан Бадам бид хоёр аймагт үлдсэн ийм юм байгаа юм аа. Иймэрхүү л байгаа юм даа энэ зургуудын тайлбар.

Хишигсүрэн -

Би одоо таниас ийм юмнуудыг тогтож 2-уулаа яримаар байна. Ер нь яахав та бол 1960 онд МАХН-д элссэн.

Нямсүрэн -

1960 онд уу?

Хишигсүрэн -

Тийм. Тэгээд тодорхой хэмжээгээр удирдах ажил хийж байсан. Удирдах ажил хийж байсан байна ш дээ та. Нэг ёсондоо одоогийн хэлээр бол лидер байсан. Намын ч лидер, үйл ажиллагаа бүх л юмаараа та бол лидер хүн байж л дээ. Тэгээд 1990 оны тэр ардчилсан хөдөлгөөн, ардчилсан үйл явдал тэр том үйл явдал Социализм задарч байгаа энэ нэг ийм нийгэм өөрчлөгдөж байна ш дээ. Энэ үйл явдал болж байх үед та яг ямар ажил хийж байсан бэ? Та тэр үйл явдалд яаж хандав. Тэгээд энэ ардын их хурдын депутат болсон Үндсэн хууль баталсан гээд 1990-ээд оны түүхийг 2-уулаа яръя.

Нямсүрэн -

Энэ ийм учиртай бол ерөөсөө Монголд хөдөө аж ахуйн нэгдэл үүсэн байгуулагдаж. Аймгуудад хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл гэж 1967 онд аймгуудад байгуулагдсан юм. Тэр Булган аймгуудад тэр Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл гэж байгуулахад барилгыг нь барьж Булган аймгийн нэгдлийн зөвлөлийг байгуулсан хүн барилгыг нь бариулаад гурван дарга болсон хүний нэг нь би. Нэг нь Сумъяа гэж буриад хүн тэр Нэгдлийн зөвлөлийн дарга. Би үйлдвэрлэлийн хэлтсийн дарга. Нямдорж гэж эдийн засгийн хэлтсийн дарга бид гурав Булган аймагт анх нэгдлийн зөвлөл гэдэг юмыг байгуулсан ийм гурван хүн байгаа юм. За тэгээд нэгдэлийг 1990 онд 1991,1992 онд тараахад эхлэж байгуулаад сүүлд нь тараасан хүн бол би бас мөн. Тэгэхэд Булган аймгийн Орхон сумын “Чойбалсан” нэгдлийн дарга байсан. Тэрнийг энэ нэгдэлийг тараахад юуг бодсон гэхээр за би эхлэж Булган аймагт нэгдлийн зөвлөл гэдгийг аймагт нэгдлийн зөвлөл гэдгийг байгуулсан хүн. Одоо энэ байгуулсан нэгдэл маань энэ өөрчлөлт шинчлэлтийн үед тарж байна аа. Тийм учраас би нэг...тэр үед би нэг аймаг хариуцаж байсан бол одоо нэг сум хариуцаад байж байна. Тийм учраас энэ Монголын нийгэмд энэ хүмүүст энэ мал сүргийг яаж өгөх вэ. Энэ эд хөрөнгийг яаж өгөх үү гэдэг бол өөрийн эрхгүй толгойд бууж байгаа юм. Тэгээд би энийг би нэгдлийнхээ хурлыг хийлгээд энэ дотор тэр чинь ардчилсан холбоо энэ тэр үүсээд янз бүрийн юмтай их л тулгарч байсан. Тэгээд миний барьж байсан миний гол гурван зарчим бий. Нэгдүгээрт бол энэ Орхон сумаас төрж гарсан мал хөрөнгөө нийгэмчилсэн хүнд бүгдэд нь хувь хүртээх ёстой. Нэгдүгээр гол зарчим. Хоёрдугаар гол зарчим бол энэ Орхон суманд ажиллаж байгаа төрийн ч бай, нэгдлийн ч бай бүх хүмүүст Орхон суманд л амьдарч байгаа бол бүгд хувь хүртэх ёстой. Хоёрдугаарт зарчим бол. Гуравдугаар зарчим бол ямар нэгэн нам энд МАХН, Ардчилсан нам гэсэн бүх ийш тийшээ олон хөдөлгөөнүүдэд гуйвахгүй энэ чиглэлийг ард түмний саналд тулгуурлаж л тэгш л хувиарлах ёстой гэсэн ийм зарчмыг барьсан. Тэгээд энэ дээр Орхон суман дээр “Чойбалсан” нэгдэлд хувь нийлүүлсэн хүмүүст зохих хэмжээний хувийг нь одоо Улаанбаатар хот энэ тэнд, гадаад дотоодод явж байгаа хүмүүст бүгдийг нь хувь хүртээсэн.

Хишигсүрэн -

Пөөх...

Нямсүрэн -

Хоёрдугаарт барьж байсан зарчим бол хэсгийн төлөөлөгч, төр захиргааны байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нар эд нарт бүгдэд нь хувь хүртээсэн. Гуравдугаарт энэ зарчмуудад хөдөлгөөн янз бүрийн юмнуудаас маш их юм орж ирсэн. Тэрэнд ерөөсөө автаагүй. Би хурал дээрээ хэлсэн. За би ийм л гурван зарчим барина. Миний энэ зарчимаас одоо буруу гэж үзэж байгаа хүн байвал одоо хэлчих олныхоо өмнө. Аа...энэ яг зөв юмаа энийг барина гэсэн юм за бүгдээрээ баталчихая гэж хэлээд тэр дотроос гуравхан хүн бол энэ зарчим буруу ерөөсөө Булган аймгийн Орхон суманд төрөөгүй хүмүүст бол хувь хүртээх нь буруу. Аа...энд ажиллаж байгаад гадаад дотоод явсан өөр хөрөнгөтэй мөнгөтэй улсуудад бол энэ хөрөнгийг өгөх нь бол буруу. Энэ дээр ажиллаж байгаа нэгдлийн гишүүдэд бол бүр хөрөнгийн 70-80%-ийг авах ёстой гэсэн ийм юмнууд гарч байсан. Тэгээд олноор нь хэлэлцээд миний дэвшүүлсэн гурван зорилтыг зөв гэдэг дээр тулгуурлаад л тэгээд ямар ч маргаан тэмцэл байхгүйгээр ингээд ийм байдалд ингэж орсон юм. Гэтэл энийг хувиарласан замаараа энэ ажлыг хийж байсан өөрийн бүтээн байгуулсан юман дээр хүн чинь хувийн өмчид очихоор чинь манайх чинь улсын чанартай нарийн ноостой хонины, сүү махны чиглэлийн үйлдрийн үхрийг би 13 удаа улсын чанартай зөвөлгөөнүүдийг хүлээн авч хийж байсан. Эд нарыг чинь бүгдийг нь хувьд шилжүүлээд ирэхээр чинь нэг фермерын хашаа дотроо дөрвөн айлын гурван орон сууцтай. Тэр чинь 12 айлын орон сууцтай байх нь байна ш дээ. Нэг ферм 12 саальчин байна. Тэрнийг чинь хүнд өгөхөөр зэрэг нөгөөдөх 4-н айлын орон сууцыг чинь дөрвөн айл чинь буулгаад дөрвөн тийш нь авах болоод тэр дотор байсан нөгөөдөх малын чинь хашааг 12 тийш нь хувааж авах болохоор зэрэг энийг зохион байгуулж хийж удирдаж байсан хүн нураагаад бутраагаад ирэхээр зэрэг тэнд нь байх нөхцөл байхгүй юм билээ. Тийм учраас энэ Орхон сумын нэгдэл татан буугдаад Орхон сумын анхны засаг дарга. Тэгээд тэр дээрээсээ чөлөө аваад ерөөсөө уучлалт гуйгаад хөдөө ер нь малтай би ер нь мал аж ахуйн мэргэжлийн хүн мал маллахад амжилтанд хүрнэ. Наашаа Халиун бригадруугаа хүрээд ирсэн чинь Эрдэнэт хотын Хот тохижуулахын даргаар намайг Эрдэнэтийн одоо Доржпалам гэж хүн байсан. Тэр хүмүүс намайг Хот тохижуулахын даргаар тавьсан юм. Тэгээд Эрдэнэт хотод хот тохижуулах газрын дарга хийж байгаад...

Хишигсүрэн -

Тэтгэвэрт.

Нямсүрэн -

Тэтгэвэртээ гарсан. Гэтэл би Орхон сумын “Чойбалсан” нэгдэлийг хүлээж авахдаа 7,8 сая төгрөгний өртэй авсан юм. Тэр үеийн одоо 1980 оны 7,8 сая төгрөг гэдэг бол их мөнгө. Тэгээд би тэр нэгдэлийг өгөхдөө 9,6 сая төгрөгийн орлогтой хүлээлгэж өгсөн. За энэ юу вэ гэхээр зэрэг Зөвлөлт Холбоот Улсын цэргийн “Улаан Орхон” гэсэн цэргийн том анги байсан. Тэрний ач буян. Би энэ тариаг тарьж байхад манайх чинь улсад дөрвөн удаа тариагаараа тэргүүн байр эзлэж байсан. Эхний гурван байр. Ингэж байхад бол ерөөсөө тэр үтрэм дээр...ерөөсөө нэгдэлийг ууж байсан юм юу вэ гэхээр баазын машин, нэгдэл дундын үйлдвэрийн машин хөлсний тариан дээр ажиллах энэ хүмүүс нэгдлийн хөрөнгийг бараг 30-аад хувийг энэ машины чинь хөлсөнд авчихдаг байсан юм. Тэгээд шатахуунд авчихдаг байсан юм. Би тэгээд Зөвлөлт Холбоот Улсын тэр “Улаан орхон”-оос тэднээс тэр топель, бензин шатахуун, тэр машины запас эд нараар тэд надад тусалдаг байсан. Тийм учраас би тийм амжилтанд хүрсэн. Энэ Оросын Холбооны Улс бол мартаж болохгүй манай сайн хөрш шүү дээ. Ийм л учиртай тэгж нэгдлийн даргыг хийж тэгээд сүүлд нь Орхон сумын тийм нэгдэлийг татан буулгахад тэгээд сүүлд нь Хот тохижуулах газрын даргыг хийгээд тэгээд Эрдэнэт хотод Хот тохижуулах газрын даргыг хийж байхдаа бол Эрдэнэт хотод мод тарилтын асуудлыг бол нилээд амжилт гаргасан бид. Намайг Эрдэнэт хотын Хот тохижуулах газрын дарга хийж байхад Эрдэнэт хотын Хот тохижуулах хэлтсийн дарга бүх албан байгууллагаас хоёр гурван жил дараалан эцсийн байр аваад нөгөө гахай махай гэж өгдөг байлаа ш дээ. Тийм юм авсан байсан. Би хоёр жил хийхдээ гурван удаа шалгаруулахад нэг удаа нэгдүгээр байр нэг удаа хоёрдугаар байр нэг удаа гуравдугаар байрт орсон. Энэ юугаар хийсэн гэхээр зэрэг Оросын Холбооны Улсын тэр цэрэг гэдэг чинь тэр мод хад бут тарихад онцгой. Тэгээд тэрүүгээр би Эрдэнэт хотод хот тохижилтын асуудал гэр реклам чимэглэл тэгээд л тэр одоо хот тохижуулах тал дээр эргэлт гаргасан.

Хишигсүрэн -

Хачин цэвэрхэн газар ш дээ.

Нямсүрэн -

Ингэж боддог.

Хишигсүрэн -

Сайхан цэвэрхэн газар ш дээ.

Нямсүрэн -

Би дандаа тэгж байсан. Тэгээд тэрний батламжууд нь бүгд байж байгаа. Ийм учиртай юмаа хүү минь. Тэгээд яахав дээ төр засгийн минь буян аав ээжийн минь зөв хүмүүжүүлж өссөнийх нь буян л гэж би ингэж боддог. Тэр дээр яахав өөрийн хичээл зүтгэл орсон биз гэж ингэж л боддог юм даа.

Хишигсүрэн -

Ардчилсан хөдөлгөөн анх эхлэж байна ш дээ. Тэр үед та сумын дарга байсан хүн урьдчилсан танд мэдээлэл байсан уу?

Нямсүрэн -

Байгаагүй.

Хишигсүрэн -

Ийм юм болох гэж байна шүү. Ард түмнээс тусдаа тийм ээ. Ер нь тэр үйл явдал анх болж байхад та яав. Ардчилал нэгэнт болоод ялалт байгуулсан гэх юмуу даа тэрний дараа бол өмч хувьчилсныг 2-уулаа ярилаа ш дээ. Өмч хувьчлахын өмнө ерөөсөө ардчилал гарч ирлээ гэдгийг та яаж хүлээж авсан бэ?

Нямсүрэн -

Тэгэхээр ерөөсөө Орхон сум бол маш их депутатуудтай ийм сум. Аймгийн дарга Равжир гэдэг хүн анх Орхон сумыг байгуулж нэгдлийн даргаар нь ирсэн. Тэгээд хоёр дахь гурав дахь үеэс нь би авсан юм. Тэгээд энэ үеэс ардчиллын хөдөлгөөнүүд их үүссэн. Нэгдүгээрт аймагтаа 22 км. Энэ талд нь Орхоны цэргийн анги тэгээд энэтэй холбогдуулж залуучууд манай дээр чинь хоёр гурван хөдөлгөөнүүд үүссэн. Уулзсан. Эхлээд залуучууд бол их ширүүн орж ирдэг юм тийм учраас ерөөсөө улсын хэмжээгээр тэр чинь одоо “Передстройка” гээд Горбачев тэр Орост юу хум үүсэгчихсэн байсан үе шүү дээ. Тэгэхдээ бол 1983 онд намайг аймгийн намын хорооны гишүүн аймгийн депутат гээд энүүгээр ирж байхад ерөнхийдөө нэг сум удирдаж байгаа хүн мэдээллүүд авсан байсан. Ер нь ийм юм дэлхий нийтээр үүсэх нь гэдэг юмыг бол би ерөнхий ойлгоцтой болсон байхгүй юу. Тэгээд энэ улсуудыг орж ирэхээр зэрэг эхлээд зорилгыг нь сонсож байсан. За ямар зорилготой вэ. Зарим нь зорилгоо ч мэдэхгүй. Зүгээр нөгөө “сохор нохой дуйлаанаар соотон халтар чимээнээр” гэгчээр дагалдан баясагч бий л дээ. Гол удирдаж байгаа улсуудтай нь уулзаад зорилгыг нь сонсоод тэгээд хамтарч юун дээр ажиллах уу юун дээрээ зөрж байна уу. Аа...энэ одоо байж байгаа төр захиргааны байгууллага, намын байгууллага юун дээрээ ажиллаж байна уу. Аа...тухайн хувь хүний хувьд миний хувьд юун дээр нь гологдож байна вэ юун дээр нь зөрчилдөж байна гэдгийг ний нуугүй ярьдаг. Заримдаа бүр 12 цагаар хүртэл ярьж л байсан.

Хишигсүрэн -

Пөөх...бүтэн 12 цаг юу ярина аа?

Нямсүрэн -

Тэгэхээр чинь одоо янз бүрийн зөрчилүүд гарна. Тэгээд ингээд ирэхээр сүүлдээ ерөөсөө ойлголцохгүй юм гэж байхгүй. Тэгээд Орхон суман дээр ерөөсөө тэр нэг хүнд ажил хаялт, суулт муулт ер нь тийм юмнууд гараагүй ш дээ. Тэгж ингэж л хүмүүстэй зохицсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд энийг хийж байхад энэ нэгдлийн гишүүд Ардчилсан холбооны гишүүн Аймгийн Ардчилсан Холбооны гишүүн Зодоон Баяраа гэдэг хүн манай тэмээ малалдаг байсагн л даа. Тэгсэн тэр нэгдлийн гишүүнээс эхлэж гараад. Нэгдлийн гишүүнээс гарахыг нь гаргаж байгаад хийхгүй бол хурал замбараагүйтнэ. Тэгээд 11 хүн гарсан юм. Тэгээд Баяраа гарсан л даа. Тэгээд за нэгдлийн гишүүнээс гарлаа гээд хувийг нь өгөөд авъя гэсэн юмыг нь өгсөн юм. Ингээд гаргасан чинь хурал дээр иргэж орж ирээд хурал үймүүлэхгүй юу. Тэгэхээр нь зэрэг “за Баяраа чи бол одоогийн Монгол оронд шинж цогцолбор байгаалах гэж байгаа шинэ нийгмийг байгуулах гэж байгаа хүн тийм учраас чи энэ нэгдлийн гишүүн байсан хүн одоо ингээд нэгдлийн гишүүнээс гарчихсан чи одоо энд ингэж үймүүлж болохгүй ш дээ дүү хүү чи энэ учраа ойлгож байгаа биз дээ” гэсэн тэгээд Баяраа дуугүй болсон. Гэх мэтчилэнгээр юмыг зохицуулж байхгүй бол болохгүй. Ерөөсөө тэгээд тэр ардчиллын үед чинь бүх юмыг зохицуулж байсан хүн бол энэ одоо гавъяат хуульч Чимэд гуай. Зарыдхан. Аа...энэ Бямбасүрэн гуай гэх мэтчилэнгийн энэ улсууд байсан ш дээ. Тэгэхээр тэдний туршлагыг ч би авсан. Ардчиллынхан дотор шинэ юмыг зөв хэлж байна яаж харилцах уу гэдэг асуудлыг чинь энэ ардчиллынхан дотор чинь хүн ингэж харж сууж байгаад сэтгэлд буусан юмнууд тусгаж байгаа. Тийм тийм юмнуудыг тусгаж манай Орхон суман дээр ерөөсөө юм гараагүй. Гэтэл энний дараагаар миний төрсөн нутаг Сайхан суманд ийм асуудал гарсан. Тэгсэн Сайхан сумын дарга нь бөгөөд сум нэгдлийн дарга нь Жамбалдорж гэж хүн байсан юм. Малын их эмч. Тэгсэн надтай утсаар ярьж за та манайх одоо маргааш хурлаа хийнэ. Та урд орой нь ирээч ээ. Та одоо надтай ярьж барих юм би тэр урд орой нь очсон. Тэгээд ер нь байдал нилээд хүндхэн иймэрхүү болсон.

Хишигсүрэн -

Юу хүндхэн гэж...?

Нямсүрэн -

Тэгчихээд иргэн Ламжавын дүү нар гэж олон улсууд.

Хишигсүрэн -

Тийм.

Нямсүрэн -

Тэгээд энэ хэд ер нь хэд хэдэн улсууд янз бүрийн юм үүсгэхээр ийм болсон байхгүй юу. Тэгээд хурал сургуулийн зааланд болоод тэгээд ер нь хүмүүс чинь дандаа залуучууд голдуу. Тэгээд бас нэг ардчиллыг дэмжлэг тийм хүмүүс орчихсон. Ингээд хүнийг нь ажиглаад байж байсан чинь. Ер нь Жамбалдорж юмыг тавиад хүмүүс ер нь жаахан эвгүй тийшээ болох шинжа ажиглагдаад ирэхээр зэрэг би мөнгөн аяганд сүү хийгээд хадагтай сум нэгдлийн даргад за манай Орхон сум бол Монгол улсын анхдагчуудын өлгий нутаг. 1956 онд энэ Орхон сум нь...энэ Сайхан суманд нэгдэл байгуулах 16 хүний гишүүний нэг нь би. Тийм учраас нэгдэл байгуулагдсан. Аа...тарах нь бол зайлшгүй. Ийм учраас манай энэ Сайханчууд нь ерөөсөө юмны анхдагч нь маш их нуруутай байдаг. Манайхаас төрсөн төр засгийн удирдлагууд зөндөө улсууд бий. Тийм учраас будлиан самуун, хэрэг зөрчил гарахгүй. Юмаа сайхан зөв хувиарлалт хийгээд ингэж гараарай. Энийг сум нэгдлийн дарга Жамбалдорж дүү чи одоо шийднэ гээд Жамбалдоржид нөгөө хадагтай мөнгөн аягатай сүүгээ ингээд тэгээд нэгдлийнхээ гишүүд ард иргэдэд уриалаад. Ухаантай шүү манай ард түмэн Сайханчууд. Янз бүрийн хэрэг зөрчил ийм тийм юм ерөөсөө гаргаж болохгүй шүү гэсэн чинь за таръя. Энэ асуудлыг буруугаар шийдвэл бид өөрөөр ярина. Зөвөөр шийдвэл бололгүй яахав. Тэгээд Сайханыхан тэрийг тарсан юм. Ийм учиртай юм байгаа юм. Тэгэхээр зөв шийдэж учираа ололцсон нь ширээний ард сууж хэлэлцээрийн журмаар юмаа ойлголцоно гэдэг бол бүр одоо дээр үеийн. Би одоо дээр ярьсан л даа. Ерөөсөө энэ малчин Монголчуудын ёс заншил цаашдаа хөгжиж ирсэн энэ асуудалд бүр уламжилж ирсэн. Нэг голын ахан дүүсээсээ удирдлага аваад ярилцаж хийж байсан ингээд байдаг. Энэ зарчим ингэж бий болсон юмаа гэж.

Хишигсүрэн -

Та бид хоёр одоо тарж байгааг ярьж байна ш дээ. Яг нэгдэл үүсч байх үеийн юмыг яриач. Улсуудыг яаж уриалж, яаж мэдээлж байсан юм бэ? Хэн нь дуртай оров. Хэн нь их дургүй байсан бэ? Ер нь нэгдэлийг анх байгуулахад ямар бэрхшээл байсан бэ? Байгуулагдсаны дараа яг ямар зохион байгуулалтаар ажиллах болсон юм бэ?

Нямсүрэн -

За нэгдэл эхлэж байгуулагдах болоод ирсэн чинь манай ээж очсон юм. За тэгээд 16-н нэгдлийн гишүүн 16-н хүн элсээд тэгээд эхлээд нэгдэл эхлээд байгуулагдахад чинь юу яаж байлаа ш дээ. Нэгдлийн тэр улсууд ер нь эхлэж нэгдэл байгуулагдахад чинь энэ юмтай хөрөнгөтэй улсууд чинь эхлээд ороогүй ш дээ. Ерөөсөө хэдэн малаа зарим нь одоо дийлж чадахгүй. Хүчин мөхөсдсөн. Олон хүүхэдтэй, тэгээд цаашдаа амьдарлаа аваад явах нь хэцүү бэрхшээлтэй ийм улсууд л эхлэж нэгдэл байгуулсан шүү. Түүнээс эхлээд нэгдэлийг байгуулахад бол хувьдаа олон малтай. Баян цатгалан ийм улсууд эхлэж нэгдэл байгуулаагүй юм. Тэгээд энэтэй холбогдуулж манай ээж ингэж очоод тэгээд сүүлд нь манай ээж манайхыг бас зарим хөрөнгөтэй чинээтэй улс нүд үзүүрлэж байсан шүү. Ерөөсөө энэ хомуун гэдэг юмыг байгуулсан энэ улсууд нь бол энэ. Нөхөр Нямсүрэн энний ээж Хишигт энэ хэд байгуулсан гэж. Тэгээд тэр дээрээсээ зохион байгуулагдаад дарга цэргээ юу яагаад хийгээд тэр үед чинь би. Тэгээд тэр бас их сонин. Гэтэл чинь зун болооп өнөөх Морин станц гэдэг юм байгаалагдаад. Морин станцын ажилчид, станцад ажиллах хүн сураглахгүй юу. Тэгсэн чинь тэр “Жаргалант”-ын гол миний үеийн хэдэн улсууд байсан. Одоо тэрний хүүхдүүд нь энэд бий. Гэтэл чинь тэр үеийн хэдэн улсуудыг явуулахгүй тэр Морин станцад чинь ер нь жаахан тиймэрхүү улсууд. Ер нь хүн гэдэг чинь тийм ш дээ. Тэр дээр жаахан нүд үзүүрэлсэн хүмүүсийнхээ хүүхдийг тэр Морин станцад шахалтаар явуулж байсан ш дээ. Тэгээд намайг тэрэнд явуулсан. Тэгээд тэрний дараагаас чинь Офицерийн сургууль юм хуманд батлагдаж. Тэгж байхад Пүрэв гэж айл наана байсан юм. Тэрний Намнан гэж хүн сургуульд явуулаад тэр үед чинь тэрний хүний золиосонд би ийм морин станц тийм юмнуудад бол явж байсан шүү. Ер нь бол аа...ямарваа нэг юмны дагуур бол заавал ч үгүй явж байдаг. Тэрнийг давж гарсан зөв л явж чадлаа бол ерөөсөө юм зөвөөрөө л явдаг. Гэтэл чинь 1950-н хэдэн оны үед тэр нэгдэл байгуулахын урд жил бас л тэр юм үүсч байсан үе. Тэгээд энэ Хятадад Хятадын улаан армид манайх нэг улсын хэмжээгээр агтны морь нийлүүлэх асуудал 1950-н хэдэн онд 1940-н хэдэн онд эд нар явсан шүү.

Хишигсүрэн -

Хөөх за.

Нямсүрэн -

Тэгсэн чинь тэр дээр бол тэр тухайн үеийн засаг захиргаа төр засгийн удирдаж байгаа нэгжийн удирдлагаас болж гэтэл чинь яахав дээ дээрээсээ Булган аймагт тэдэн агтны морь Сайхан суманд тэдэн агтны морь. Тэр багт тэдэн агтны морь нийлүүл гэсэн хатуу даалгавар өгнө л дөө. Тэгсэн тэр дээр бас нугалаа гарч байсан. Яагаад уу гэхээр зэрэг нөгөө Мали хийгээд явахаар зэрэг малинд чинь тэнцэхгүй олон адуу гарах юм бол заавал тэр төлөвлөгөөгөө биелүүлэх ёстой. Тэгээд манай нэг жороо хээр морь нэг их арилжаа хүрэн морь энэ хоёрыг эрүүл саруул малтай байсан юм байлгүй дээ. Тэр хоёр морийг нь минь 2-ууланг нь тэр агтанд аваад явсан. Тэгээд тэрнийг тууж явсан Өндөр Гал гэж хүн уул нь маарамбын талын дамжаа барьж байсан хүн. Тэр хүн моринд явж тэр арилжаа хүрэн морийг замаас нь солио хийж авч ирээд тэгээд тэрүүгээр сэхэж байсан удаа бий. Тэгэхээр ерөөсөө ямарваа нэг юманд бол бүр дээр үед ч байсан. Одоо ч бий. Дундуур ч байсан. Ерөөсөө төр засаг шийдвэрээ гаргахад доодуул нь дунд шатны удирдах хүмүүс гуйвуудаг нугалаа гаргадаг бол байсан. Одоо ч гэсэн байгаа. Ийм юмнуудаас хүртэл тэрэнд орж л явсан юм.

Хишигсүрэн -

Сайхан сумынхан анх нэгдэл байгуулахын өмнө коммун байх үед танайх коммунд орж байсан юм байна ш дээ тийм ээ?

Нямсүрэн -

Аа ха.

Хишигсүрэн -

Танайх бол коммунд орсон. Хамтрал байгуулахад орсон цөөн хэдэн улсуудын нэг юм байна тийм ээ?

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

За дараа нь нэгдэл яаж байгуулагдсан бэ. Таныг яг л ид 20-н хэдтэй байхад болж байгаа ш дээ?

Нямсүрэн -

Тэгээд нэгдэл 1956 онд байгуулагдаад манайх аймаг руу ороод ирсэн. Тэрний дараагаар энэ Жамъян гэдэг хүн нэгдлийн даргаар очсон юм. Тэр Жамъян гэдэг хүн сүүлд нь Булган аймгийн Ардын хянан шалгах хорооны дарга байж байгаад нас барсан. Тэр тэгээд ярьж байсан чамд хувиарласан юмнуудыг тэгээд сүүлд нь захиргааны орлого болгосон. Зүгээр бид бол чамд хувиарласан гэж ингэж ярьж байсан. Тэгээд би Булган руу хүрч ирээд манай ээж чинь Булганы Хүнсний комбинатад ажиллаад. Тэгээд тэр Халгайтын ам Магсаржавын одоо гол байрлаж байсан газарт нь Хүнсний комбинатын үйлдвэрлэл байсан тэнд очиж ажиллаж байгаад тэгээд сүүлд нь 1959 онд энэ юу руу хот руу орж ирээд. Тэгээд би 1956 онд Офицерийн сургуульд хүрч ирээд. Тэгээд жолооч хийгээд ингэж ингэж л явж л юу яасан дээ. Тэгээд 1957 онд анхныхаа гэр бүлтэй. Энэ чинь манай энэ чинь одоо дээр үеийн Булган аймгийн Цовхлон сум гэж байсан. Яг Булган аймгийн энүүхэн талд. Тэгээд энэ гэр бүлтэй болоод тэгээд л хотод байж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд тэгээд аа...Булган аймагт ажиллаад Сайханд очоод Орхонд очоод тэгээд сүүлд нь Эрдэнэтэд очоод тэгээд л тэтгэвэртээ гарсан. Ерөөсөө би гуравхан л газар ажилласан.

Хишигсүрэн -

Та нарыг нөгөө анх гэр бүл болж байгаа тэр 1950-аад оны тэр залуучуудын нийгмийн асуудал, гэр бүлийн асуудал гэр бүлийг төрөөс дэмждэг барьдаг гээд тэр талаар та юу ярих уу?

Нямсүрэн -

Тэр үед их нарийн 18-н насанд хүрээгүй хүнтэй гэр бүл болсон хүн хуулийн хариуцлага хүлээдэг байсан юм.

Хишигсүрэн -

За.

Нямсүрэн -

Тэгээд тэгэхэд энэ спортын мастер Чагнаа гэж хүн байсан юм. Тэгэхэд тэр 17-той нэг хүүхэнтэй гэр бүл болоод арга хэмжээ авагдаж байсан. Гэтэл чинь 1957 онд бид хоёр гэл бүл болоход манай авгай 17-той.

Хишигсүрэн -

Ха.

Нямсүрэн -

Би бол 18,19 хүрчихсэн байхгүй юу. 20 хүрч байсан байх. Тэгээд л яахав дээ хүний чанар гэж маш сайн. Тэгээд 1957 оны намар нь би 8-р баазад Жигжид гэж Булган аймгийн анхны 100000-т Жигжид гэдэг хүний туслах жолооч хийж байгаад. Тэгээд л аа...бид хоёр энэ рүү очоод энэ бид хоёр чинь танилцаад гэр бүл болсон юм. Тэгээд намайг тэгэхэд 1958,1959 онд төгсөхөд энэ 10-р ангийг дааж байсан хүн Талхаагийн Пунцагаа гэж хүн байсан юм. Тэгээд тэр Пунцгаа гэж хүний аав ээж нь бол 2-уулаа амьд. Орос хэлний багш байсан юм. Тэр хүн бид хоёрыг гэр бүл боллоо гэдгийг мэдсэн. Тэр багш. Тэр 10-р ангийг 8-р ангиас нь авахуулаад даасан багш. Тэгээд тэрэнд ороход тэр аав нь Талхаа гуай эд нар хэлсэн байх. Тэгээд бид хоёр чинь би гэртээ аваад ирсэн. 10-н жилийн сурагч шүү дээ.

Хишигсүрэн -

Аа...танай эхнэр.

Нямсүрэн -

Тийм энэ гэр бүлийн хүн. Тэгэхэд яах уу гэхээр зэрэг энэ хүмүүс өө...яахав энэ Мягмар бол энэ Нямсүрэнгийнд байж байгаа хүүхэд тэгээд бид хоёр гэр бүл болчихсон. Тэгэхэд тэр Пунцагаа гэдэг хүн одоо тэгж байсан. Одоо энэ Шагдар, Цэнд эд нар чинь одоо энэ дээр байж байхад чинь биднийг чинь бүгд мэднэ. Эд нар чинь тас нууна ш дээ.

Хишигсүрэн -

Та хоёр тэгвэл танай ангийн охин юмуу ?

Нямсүрэн -

Биш ээ.

Хишигсүрэн -

Аа...биш.

Нямсүрэн -

Энэ чинь 7-р анги төгссөн юм. 1959 онд 7-р анги би 10-р анги байхгүй юу. Тийм учраас ингэж байсан. Хүн гэдэг бол хүн чанар гэдэг бол тийм ш дээ. Тэгэхэд чинь би 20 гарчихсан эр хүн чинь авгай хүүхэд авах бид хоёр энэ чинь айлын эхнэр болох болчихсон үе ш дээ. Тэгж байхад л тэр Пунцаг гэдэг хүн бид хоёрыг ёстой хав дарсан байгаа юм.

Хишигсүрэн -

Орос хэлний багш байсан гэсэн?

Нямсүрэн -

Тийм. Тэгж байгаад л гурван жил авгайтай. 2 жил авгай авчихсан хүн 10-н жилийн сурагч гэсэн нэрээр байж байгаад л төгсөж байсан. Хүний чанар /инээв/ гэдэг бол ийм шүү дээ хүү минь.

Хишигсүрэн -

/инээв/ Сонин түүх байна тийм ээ?

Нямсүрэн -

Их сонин.

Хишигсүрэн -

Тэгээд та гэртээ байж байгаад хэзээ тусдаа яаж албан ёсоор нийтэд зарласан бэ?

Нямсүрэн -

Тэгээд бид нар чинь 1959 онд хот руу орж ирсэн. Хот руу орж ирээд одоо энэ Эдийн засгийн дээд сургууль, Намын дээд сургууль гэж байсан тэрний ар талд бид хоёр манайх нүүж ирсэн юм. Тэгээд энд байж байгаад 1959 оны хавар энэ Шадвиланд намар 9-н сарын хэдэнд байж байсан чинь тэнд нэг барилдаан болдог юм. Тэгээд барилдаан болсон чинь одоо энэ улсын заан Хулгах Дамдиндорж, Бээжин гээд дандаа улсын цолтой улсууд бүгд барилдаад энэ Сосорбарам, Чойжилсүрэн эд нар чинь бүгд барилдсан. Энэ хэдтэй барилдаад Эрдэнэ-Очир бид хоёр...энэ Дамдиндорж, Бээжин эд нарыг би бүгдийг нь хаяаад тэгээд би хоёрдугаар байр. Энэ улсын арслан Эрдэнэ-Очир түрүүлсэн юм. Тэгээд манай миний төрсөн дүүтэй суусан Баасансүрэн гэж хүн байсан юм. Тавхай Баасансүрэн гэж улсад 2 дараалан 4 давсан хүн. Тэгээд тэр энэ сургуулийн аж ахуй эрхэлсэн коминдат Ёндон гэж хүн байсан юм. Тэгээд тэр түрүүлсэний дараагаар Жамъянжав багш чинь бөхөд их дуртай. Тэгээд хэн тэр Ёндон гуай чинь бөхөд их дуртай. Одоо Зайсангын өвөр одоо оюутан ажилчдын байр гэсэн хэдэн цагаан байр байсан. Тэрэнд нэг өрөө байр өгч бид хоёр 1959 онд тийшээ тусгаарласан. Ийм юм болоод тэгээд амьдарч яваа.

Хишигсүрэн -

Одоо ингээд үндсэндээ 50-н жил амьдарсан байна ш дээ.

Нямсүрэн -

52 жил. Том хүү маань энэ жил 50 хүрсэн.

Хишигсүрэн -

За.

Нямсүрэн -

Аа...одоо том хүүгийн маань охиноос гарсан хүүхэд одоо энэ жил 4-р анги. Иймэрхүү л янзтай явна даа.

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдрал ер нь тийм гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ таны...?

Нямсүрэн -

Үгүй ээ тэгэхээр амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн улсууд бол...

Хишигсүрэн -

Үйл явдал...?

Нямсүрэн -

Үйл явдал олон юм бий. Би нэг энэ хэнд одоо түрүүн тэнд очсон Шагдар гэж тэр Шагдар энэ Хорлоо гэж юу...Сайханы сургуулийн захирал байсан. Ийм хоёр хүнд би маш их баярладаг. Би нэг аа...тэр бас л энэ авгайгаа авчихсан ингээд байж байсан. Түлээгүй болохгүй юу. Тэгсэн чинь энэ Шагдар, Хорлоо хоёр бүр тэр Булганы захиргааны доод талаас өнөө гурав дөрвөн метрийн урттай. Бүр 10-н бетоны хэртэй тийм хуурай мод энэ хоёр мөрөн дээрээ тавиад өнөө өглөө нь түлшгүй болчихож гэдгийг мэдээд надад авч ирж өгч байсан юм. Би хязгааргүй их баярладаг. Тэгээд энэ хоёрт бол би хязгааргүй баярладаг. Нөгөө талаас 1955 онд хот руу орж ирчихээд ингээд байж байсан чинь манайх Сайханы төв дээр орж ирчихсэн байсан. Хөдөөнөөс манайд өвлийн идэш гээд нэг үнээ таван бог мал ирчихсэн байсан чинь. Хүнээр туулгаад явуулж л дээ. Манай хамаатнууд. Тэгээд үдээс хойш хүрч ирсэн чинь Сайханы төв дээр муу хийдэг хүн байхгүй. Тэгээд аймгийн Арслан Балдирын Сүхбаатар гэж залуу миний үеийн хүн л дээ. Тэр тэрүүгээр явж байгаад дор нь бүгдийг нь алаад янзалж өгөөд явсан. Манай ээж намайг очиход уйлж байсан. За Сүхбаатар ээжид нь ингэж тусаллаа. Тэгээд ээжийнхээ захисан захиас энэ хоёрт би амьдралдаа би бас хязгааргүй баярладаг. Аа...гуравдугаарт бол манай тэр Пунцаг багш. Бид хоёрыг тэгж байхад энэ чиг сургуульгүй би ч сургуульгүй тэгээд 17-н настай охинтой хуулийн заалтыг биелүүлээгүй гэдэг юман дээр аягүй бол тэр үед чинь шорон морон гэж ярина ш дээ. Ийм юман дээр баярлаж явдаг. Бусад юман дээр сайхан сайхан үйл явдал алинийг тэр гэх вэ. Зөндөө л байдаг юм.

Хишигсүрэн -

Ер нь ер бусын бусдаас онцгой ер бусын юм таны амьдралд байгаа юу?

Нямсүрэн -

Ээ байлгүй яахав.

Хишигсүрэн -

За.

Нямсүрэн -

Би чинь МАХН-аас 2,3-н удаа арга хэмжээ авагдсан. За нэгдүгээрт нь тэр нь 1965 онд тэгж яваад баригдаж түрүүлж нэг морь авчихаад нэг арга хэмжээ авагдсан гэсэн. Аа...хоёрдугаарт би 1974 онд ерөөсөө Монголд анх удаа энэ мал сүргийг өсгөх тухай малын баяр гэдгийг Булган аймгийн Сайхан суманд хийсэн юм. Тэр юу гэхээр зэрэг Намын төв хорооны нарийн бичгийн дарга Жагварал гуай байсан. Жагварал гуайн авгай Индра чинь миний декан байсан. Миний багш хүн. Тэгээд тэд нар Сайхан суманд очиж 2,3-н жил амарсан юм. Тэгээд багшийгаа ч очлоо гээд тэгэхэд Намын төв хорооны нарийн бичгийн дарга ч очиж амарлаа гээд өдөр дутам очиж уулздаг. Хоол ундыг нь өгдөг. Би одоо хамгийн ойр байсан би байхгүй юу. Тэгээд морь мал бүх юмнуудыг ярьдаг барьдаг. Тэгээд аа...1974 онд Сайханд адууны баяр гэдэг юм хийсэн юм. Тэгээд адууны баяр гэж юмыг хийхэд Жагварал дарга өөрөө очсон. За Монгол улсын бүх адуучин хөдөлмөрийн баатрууд бүгд очсорн. Могнол улсын бүх улсын аварга малчид бүгд очсон. Аймгуудын Хөдөө аж ахуйн удирдах дарга нар бүгд очсон. Аа...тэгээд эндээс Хөдөө аж ахуйн яам, нэгдэлүүдийн дээд зөвлөл эд нарын бүх улсууд очсон. Тэгээд маш олон тэмцээнүүд болсон. Тэр үед чинь энэ видео янз бүрийн юм байхгүй байж л дээ. Тэгээд тэрлүү очоод бүх улсууд ч сайхан болсон зохион байгуулсан. Гэтэл чинь манай Ардын хянан шалгах хорооны дарга манайх тэр “Харгана”-аас өвс авдаг байсан юм. Тэгээд тэр ээлжээр энэ захиргаа товчооны гишүүд очиж хадлангын бригадаа эргэж ажиллуулдаг байсан. Тэгээд тэр үед энэ Ардын хянан шалгах хорооны дарга очиж байгаад наанаас нь 53 явсан чинь нөгөөдөх чинь шаварт суугаад очиж чадаагүй. Тэр баярт ирж чадаагүй. Тэгээд тэр хүн намайг бүр дээш нь матаад. Би эгээтэй л шоронд ороогүй.

Хишигсүрэн -

Ха.

Нямсүрэн -

Төр засаг нүдтэй байна тэгж цайрсан. Тэгсэн чинь намайг юм хийсний дараагаар намайг Коммунист намын дээд сургуульд явуулахаар болоод дараа жил нь. Тэгчихээд ингэчихээд байж байсан чинь 7 хоногийн дараа бэлтгэлээ хангаад ир Комминист намын дээд сургуульд гээд урд мэдэгдсэн байсан тийм бичиг ирчихсэн байсан юм. Гэтэл чинь тэр бичгийг хүлээж авчихаад ингээд манай сум захиргааны гишүүд чинь намайг гаргаж өгөх болоод янз бүрийн юм болоод ингээд байсан чинь тэр чинь нөгөөдөр намайг хойшууллаа гэсэн бичиг аймгийн намын хорооноос хүрч ирээд. Аймгийн цагдан сэргийлэх байгууллагаас намайг хэрэгт татах ийм бичиг ирсэн байдаг юм.

Хишигсүрэн -

Пөөх за.

Нямсүрэн -

Тэгээд л энэ бүх юм талаар өнгөрөхгүй юу. Тэгсэн чинь би сум нэгдлийн минь дарга хурандаа Цэдэв гэж хүн байсан юм. Тэрний машины мотор нь цохичихоод би Дархан руу очиж Дарханы Барилгын трейст гэж байлаа ш дээ. Тэндээс нэг хайрцагын мотор худалдаж аваад тэгэхдээ би мөнгийг нь өгөөгүй. Нэгдэлээс нэг авдар архи л авч очсон байх. Оросуудад нөгөөдөхийг чинь өгөөд хайрцагын мотор авч очсон чинь намайг нэгдлийн хөрөнгийг 2,3 нуглаж авч идсэн гэдэг хэргээр шалгуулаад. Тэгээд би Коммунист намын дээд сургуульд явах гэж байсан асуугдаад цагдаагийн байгууллагад шалгуулаад тэгээд цуг явсан жолооч эд нар хэлээд тэгээд УАЗ69-ын мотор 3600 төгрөг байсан юм. Тэрнийг би нуглаж 7200 төгрөгөөр төлөөд тэр үеийн 7200 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Тэгээд нэг юм ялгүй салж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Ийм юмнууд байдаг юмаа.

Хишигсүрэн -

/инээв/ Одоо нэг ийм юм асуумаар байна Орхоны, Булган Орхонд байсан тэр их том Оросын цэргийн анги чинь Монголдоо л байсан хамгийн том цэргийн анги байсан байх.

Нямсүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр тэр үед та тэд нартай харилцаатай байсан байна ш дээ. Тэгэхээр тэр Орос цэргийн ангийн амьдрал ахуй, ажил тэр нөгөө дарга цэрэг, тэгээд тэр цэргийн анги татан буугдсан. Орос цэрэг Монголоос гарсан бол их том үйл явдал ш дээ. Тэр цэргийн анги яагаад эхлэж байгуулагдсан юм бэ гээд энэ тухай та мэдэх үү?

Нямсүрэн -

Тэгэхээр яахав энэ чинь тэр үед чинь манайх чинь Хятадтай харилцаа муутай байлаа ш дээ. Тэгээд тэрнийг голдуу Монголыг хамгаалах 2 улсын хоорондын хэлэлцээрээр манайд чинь хангай талд нь Булган, Орхон. Тэгээд энэ говь руу чинь цэргийн ангиуд олон байсан ш дээ. Тэгээд тэр дээр цэргийн анги байгуулагдсан. Тэр чинь 20000 хүнтэй цэргийн анги шүү.

Хишигсүрэн -

Пөөх...20000-ынх нь яг хэд нь Оросууд байсан бэ? Бүгд Оросууд уу?

Нямсүрэн -

Бүгд Оросууд. Олон янзын үндэстэнүүд байсан л даа. Тэгээд тэндэхийн яахав Орос хэл халтар хултар сайн байна уу гэхээс өөрийг мэдэхгүй байсан тэгээд тэр дээр байж байхдаа биеэ маш их дайчилсан. Тэгээд орос хэлийг сурах талаар мэрийсэн.

Хишигсүрэн -

Хэдэн онд вэ?

Нямсүрэн -

Манай Орхон сумаас чин 8-хан км-ийн зайтай ш дээ.

Хишигсүрэн -

Тийм. Их ойрхон.

Нямсүрэн -

Тэгээд тэд нартай бас нарийн харилцаатай болсон. Тэгээд ерөөсөө сүүлд нь бол Орос цэргийн ангийн тооллого болоход миний унадаг 69 л миний номертой бол би чөлөөтэй ордог. Ийм л болсон л доо. Тэгээд Орос цэргийн ангийнхан бол надад маш их тусалсан. Дэмжлэг маш их авсан.

Хишигсүрэн -

Зүгээр хувийн харилцаагаар та тэр бүгдийг хийсэн байна.

Нямсүрэн -

Хувийн харилцаагаар тэгээд одоо ёслол болоход Оросын цэргийн ангиас надад өгсөн баярын бичиг бол зөндөө. Тийм тийм юмнуудыг хийж байсан. Тэгээд оросууд бол би орос цэргийн ангийн нэг тэр дивизийнхээ улаан буланд нь соёлын төвд нь нэг баярын хурал болсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд тэр дээр аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Содномжамц гэж хүн байсан. Бид хоёр уригдаад очсон юм. Тэгээд тэр дээр үг хэлээд би ингэж хэлсэн юм. Тэр дээр тэр оросууд их гайхал төрсөн байх. Ерөөсөө Зөвлөлт Холбоот Улс бол манай Монголын ард түмэнд бол ерөөсөө маш их тусалдаг. Манай Монголчууд тэр тусмаа Орхончууд энд байж байгаа Орос цэргийн ангийн нөхдүүдэд бол эрэгтэйг нь бол манай ах нар гэдэг эмэгтэйг нь бол манай эгч нар гэдэг ерөөсөө Оросын Холбооны Улсын эрэгтэйчүүд нь манай ах нар эмэгтэйчүүд нь манай эгч нар ингэж хайр халамжаа үзүүлдэг гэсэн иймэрхүү утгатай юм хэлсэн юм. Тэгээд бид нарын харилцаа бол маш их дотно болсон л доо. Тэгээд Оросын цэргийн ангийнхан чинь надад нэг сонирхуулж хэлэхэд...

Хишигсүрэн -

Аа ха яасан юм бэ?

Нямсүрэн -

Дивизийн захирагч нь надад нэг 69 шинэ 69 өгсөн юм. Орой болох гэж байсан чинь манай үүдэн дээр Оросын машин хүрээд ирэхгүй юу. Тэгээд очсон чинь тэрний хажуу талд нь хоёр 69-той ирсэн. За захирагч танд энэ 69-ыг өг гэж. Үгүй ээ яаж байгаа юм бэ юу болж байгаа юм бэ гэсэн чинь танд өг гээд хувьд чинь өгч байгаа юм гэнэ билээ гээд ерөөсөө хашаанд оруулж хаячихаад яваад өгдөг юм байна. Би айлаа тэгээд жолоочоо дуудаад нөгөө 69-ыг нь дуудаж ингэж өгсөн. За та ерөөсөө маш их зүрхгүй хүн юмаа. Би танд эндээс та хэрэгт холбогдохгүй. Танд манай энэ Оросын цэргийн хоёр улсын харилцааны дотор бол их хувь нэмэр үзүүлсэн ийм хүн ингээд танд энийг өгсөн юм гээд тэгээд би буцааж өгсөн л дөө.

Хишигсүрэн -

Буцаагаад өгчихсөн...?

Нямсүрэн -

Буцаагаад өгчихсөн.

Хишигсүрэн -

Яаж байгаа юм бэ?

Нямсүрэн -

Үгүй ээ одоо тэгээд л айгаад тэр үед чинь одоо тэр юм авлаа гэж би шийтгэгдэнэ. Тэгж байтал Оросын цэргийн ангийхан бол мөн чиг их сайхан улсууд байсан юм даа.

Хишигсүрэн -

Оросууд.

Нямсүрэн -

Тэрнийг би авсан бол ерөөсөө надад бол ямар чиг юу байхгүй л байсан юм билээ. Тэгж л байсан. Би одоо энэ нам төрийнхөө өмнө ажил алба хийж байхдаа тийм тийм юмнаас их зайдуу ингэж л явж байсан хүн дээ.

Хишигсүрэн -

Манай Социализмын үеийн хүмүүс шударга гэдэг бол энэ ш дээ. Одоогийн дарга нарт ийм юм тохиолдвол та яах бол гэж бодож байна вэ?

Нямсүрэн -

/инээв/ Хахуул. Тэгээд гурав дахь удаагаа би нэг арга хэмжээ авахуулсан юм. Тэгэд би энийг нэг хийчихээд нэг манай өөрийн минь өв уламжлал манай нутгийн уламжлал Сайхан суманд нэгдлийн орлогч, малзүйч байхдаа тэгээд нэг 5-н үнээтэй болчихлоо л доо. Тэгсэн чинь тэр үед чинь Социализмын үед чинь төрийн албан хаагч чинь ер нь бол 1 л үнээнээс дээш малтай байх ёсгүй л дээ. Тэгээд таван үнээтэй болоод би нэг их нэртэй хүнтэй хөөрөг 5 үнээ 1 морь 1000 төгрөгөөр худалдаад авчихсан юм. Тэгээд тэрнийхээ төлөө бас арга хэмжээ авагдаж намаас хөөхийг хүртэл сануулж арга хэмжээ авагдаж байсан ш дээ. Тэр хөөрөг маань одоо энэ улсын начин Дүүгүүр Гомбосүрэнд бий л дээ. Тийм тийм юмнууд амьдралд алийг тохиохыг тэр гэхэв. Тэгэхдээ ер нь хүн бол нуруу барьж...төр засгийн шийдвэр гэдэг бол зөв гардаг. Тэрнийг дагаж биелүүлж байгаа албан тушаалтнууд нуглаа гаргах асуудал бий гэдгийг одоо аль аль хүмүүс л шатандаа бодож байна нь зүйтэй гэж би боддог юм. Ийм л учиртай юмаа. Ер нь бол энэ...

Хишигсүрэн -

Бас нэг ийм юм байна. Асуух ч юу байхав. Яг манай цаг үед тийм ээ одоо Монгол Зөвлөлт, ОХУ-д Зөвлөлт Холбоот Улсад очоод тэндэхийн нөгөө дуучидтай цуг тийм ээ. Тэндэхийн нөгөө Оросын Зөвлөлт Холбоот Улсын тайзан дээр ингэж од болж байсан Монгол хүн байгаагүй ер нь.

Нямсүрэн -

За.

Хишигсүрэн -

Тийм биз дээ. 20-р зуунд, социализмд гээд. Аа...тэгээд одоо бид нарын энэ цаг үед Амархүү гээд Борхүүгийн Амархүү гэж энэ залуу Оросын орчин үеийн тэр дууны урлагт өөрийн гэсэн байр суурьтай бүх одоо том концертонд дуулж байна ш дээ. Оросын од болсон тийм хүний өвөөтэй уулзаж байгаа. Амархүүгийн өвөө бол Нямсүрэн гуай. Тэгэхээр та нэг Амархүүтэй холбоотой ер нь ямар учиртай Орос руу гараад явчихсан. Яагаад тэнд од болчихсон гээд тэгээд та ер нь одоо ямар холбоотой байдаг уу? Энэ талаар 2-уулаа жаахан ярих уу?

Нямсүрэн -

За. Тэгэхээр энэ Амархүүгийн аав чинь бол Москвад циркийн сургууль төгссөн. Тэгээд энд акробат байж байгаад Монголын цэрэгт тэмээтэй акробат гэдэг юмыг анх зохион байгуулж хийсэн хүн л дээ. Тэгээд сүүлд нь циркийн уран сайхны удирдагч байсан. Циркийн дарга ч нэг жил гаран хийсэн. Тэгээд эд нар чинь цирк чинь 36 хүрээд л тэтгэвэртээ гардаг ш дээ. Тэгээд тэтгэвэртээ гарсан жил нь энэ хоёр улсын хоорондын соёлын хэлэлцээрээр Буриад улсад үндсэний циркийн сургууль байгуулна гээд тэнд багшаар явсан ш дээ. Тэнд очиж багшлаад манай Амархүү чинь нэгдүгээр ангидаа 58-р сургуульд Баянгол дүүргийн 58-р сургуульд нэгдүгээр ангид орж суралцаад. Тэгээд хоёрдугаар ангид орох жил нь энднийх хойшоо явсан юм.

Хишигсүрэн -

Улан-Үдэ рүү?

Нямсүрэн -

Амархүү аав ээж хоёртойгоо. Тэгээд миний нэг охины Амархүүгийн ээжийн дүүгийн хүү ингээд 2 хүүтэй эднийх Улан-Үдэд очоод циркийн сургууль гэдэг юмыг анх байгуулаад Улан-Үдийн цирк үндсэниий цирк байгуулаад ингээд тэр дээр соёлын гавъяат зүтгэлтэн гэдэг юмыг Борхүү авсан. Улан-үдийн. Буриадын. Тэгээд Амархүү бол ерөөсөө энэ аавыгаа циркт ажиллаж байхад багаасаа авахуулаад хөлд орохоосоо авахуулаад аавтайгаа цуг циркийн манежанд өссөн хүн. Ер нь багын л сэргэлэн л дээ. Хоёрдугаар ангиасаа очоод тэр Виблоска гэсэн төмөр замын дэргэдэх сурагчидын бүлгэмд ороод тэгээд тэр дээрээсээ дуулж хуурдаж ингэж байгаад тэгээд л сүүлд нь шат дараалалсан тэр Буриадын Улан-Үдэ хотын төмөр замын янз янзын бүлгэм дугуйланд явж байгаад ингээд 10-р ангид байхдаа ОХУ-ын Төмөр замын 100-н жилийн ой болсон. Тэр Төмөр замын ойгоор Оросын хэмжээгээр их театрт дуулах дуучдыг бүх хязгаар орон нутгуудаараа зарласан юм билээ. Тэнд Буриадаас шалгарсан юм. Тэгээд тэр 100-н жилийн ойд оролцож гоцлон дуулсан юм. Тэгээд тэр хамт байж байсан хүүхдүүд нь найз нар нь Орос, Буриадууд нь тэр урлагийн тэмцээнд ор гээд тэгээд тэр дээрээ ороод Эрхүүд очиж шалгалтанд ороод Эрхүүгээс гурван хүүхэд шалгарсан. Тэгээд гурван хүүхэд шалгараад Москвад очоод Москва чинь ерөөсөө зах хязгааруудаасаа нийтдэ 100 хүүхэд шалгарсан юм гэнэ билээ. Тэгээд 80,60,30 тэгээд 10 хүүхэд үлээгээд. 10-н хүүхдийг нь бүр 7 хоног шалгаруулдаг байсан л даа. Тэгээд би ч яахав 10-рт шалгарлаа одоо ч боллоо боллоо гэж боддог байсан. Тэгсэн чинь явсаар байгаад 5,6-рт орчихсон. За одоо эхний тавд орчихлоо боллоо гэж байдаг юм байна. Тэгэж байсан чинь энэ Долгионы телевиз байна тэр сурвалжлагч тэр охин надаас ярилцлага авсан юм. Тэгээд би чинь одоо хэлсэн л дээ. Одоо тавд орчихсон юм эннээс илүү яах уу гэж бйасан. За гуравт орчихсон юу бодож байна л гэж байна. Үгүй ээ одоо гуравт орчихсон эхний гуравт орчихоор чинь одоо болоо биз дээ гэсэн. Хоёрт шалгараад үлддэг юм байна. Тэгэхээр нь би бас л одоо энэ чинь яадаг бол гэж бодоод. Аав ээж хоёрыг нь Москва руу тэр шалгаруулалт авч байгаа газар нь дуудаад тэр концертонд ороод тэгээд Амархүү 68%-аар нөгөөдөх нь 32% хэдэн хувьтайгаар Амархүү түрүүлсэн л дээ. Тэгээд л тэр завсарын бүх бичлэгүүд нь аав ээж нь авчихсан байгаа. Тэгж л хийсэн. Тэгээд л би одоо тэгж л одоо амжилт гаргасан. Би одоо хүүгээрээ л бахархаж явдаг юм. Тэгээд энэ хооронд бол янз янзын юмнууд бол бий. Эхлээд сайн талаас нь хардаг байсан. Сүүлдээ одоо янз янзын юмтай холбогдож гарах юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Сонин хэвлэлээр.

Нямсүрэн -

Худлаа юм бичдэг асуудлыг л би одоо болиосой гэж одоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сая энэ ОХУ-ын ерөнхийлөгч Медведев ирлээ ш дээ. Тэгэхдээ Оросын энэ урлагийнхан ирсэн. Тэр дээр тэр хоёрдугаар байрт орсон охинтойгоо хөтлөгч хийсэн. Аа...Эрдэнтэд очиж тоглосон. Эрдэнтэд миний хамаатнууд бий. Тэгээд тэр хамаатан эд нарт нь билет авсан чинь тэгээд Эрдэнтэд очоод нөгөө ямар хамтлагын билээ Лхагвасүрэн гэж нэг дуучин байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Нямсүрэн -

Тэр чинь Эрдэнтэд очоод аваар хийчихсэн юм байна. Тэгсэн чинь сонин дээр “Өдрийн сонин” дээр байна уу даа. Амархүү тэр хоёр согтуу явж байгаад хүн дайрч алсан гээд сонин дээр биччихсэн байна лээ. Тэгэхээр хүн чинь бас сэтгэлд эвгүй юм билээ. Тэгээд энэ сонины улсууд бол үнэн юмыг үнэнээр нь бичих хэрэгтэй. Тэгээд бичсэн олон янзын юм байдаг юм билээ. Тэгээд Амархүүгийн ерөөсөө бол Амархүүгийн эхлэж гарсан юмнууд нь бол эхлээд урлагт их дуртай. Манай Борхүү чинь одоо урлагийн хүн гэхэд одоо болно. Тийм л юм л одоо дагаж л хийж байгаа юм. Тэгээд Амархүү одоо хэзээ ч сурчихсан юм бэ шүлэг бичээд тэрэндээ дууны ая хийгээд ингээд л байдаг юм билээ. Тэгээд муу юм цаагуур гэж бодоод Амархүүгээ наана цаана ч гэдэггүй юм. Овоо л явж байвал болоо гэж. Тэгээд хүн амьтангууд янз бүрийн юм хум ярьдаг юмаа. Тийм ч гэр бүлтэй болж байгаа гэнэ. Тийм ч мафитай баригдсан гэнэ гээд би одоо байнгын харилцаатай байдаг өвөлд нь очоод сар гаран болж байдаг бүх юмыг нь мэдэлгүй яахав. Би Амархүүдээ захидаг юм ерөөсөө хоёр л юм захидаг юм. Нэгдүгээрт чи биеэ тоож ерөөсөө болохгүй. Ерөөсөө монгол хүн Чингисийн Монгол хүн гэдэг бол ерөөсөө ямар ухаандаа байх уу улс эх орон Монгол улсаа гэсэн сэтгэлтэй байх ёстой. Хоёрдугаарт чи ер нь бол амьдралынхаа ханийг Монгол цусны хүнтэй л хийнэ шүү гэж. Тэгэхээр эцэг хүний хувьд өвөө хүний хувьд одоо дэлхий нийтэд чинь янз бүрийн өвчин тахал их боллоо ш дээ тийм ээ. Тэр тусмаа бэлгэсийн өвчин их болж. Тийм учраас 21,22-хон настай залуу хүүхэд ямар хүн залуу явж үзээгүй биш. Биологийн шаардлага гэж байна. Тийм учраас би Амархүүгээ боддог юм ерөөсөө одоо энэ хугацаандаа ямар ч гэсэн наана цаана болохгүй нэг найзтай байх нь бол зөв өө гэж би хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ амьдралаар биш хүний амьдралыг хөөдөхгүйгээр хүний амьдралыг толбодуулахгүйгээр тийм бол байж болно гэж Амархүүдээ би зөвөлдөг хэлдэг. Ийм л учиртай юм. Тэгэхээр ерөөсөө хүн бол хүний амьдралаар ерөөсөө тоглож болохгүй. Өөрийн гэсэн бодолтой явах ёстой иймэрхүү л юмнуудыг ярьдаг. Тэрний завсар олон янз бүрийн юм бий. Сонин хэвлэл дээр. Хөгшин бид хоёрыг байж байхад би Амархүүгийн сүү тавьсан охин нь байна гэж хуримын хувцас хагасыг нь өмссөн тийм хүн өнөөх чинь тусгай байранд байдаг юм. Тэгээд тэр байранд нь орж ирж яваад мэгдээд баригдаад хөөгдөөд гарсан гэх мэтчилэнгийн юмнууд бий.

Хишигсүрэн -

Орос хүн үү?

Нямсүрэн -

Тийм орос. Тийм тийм юмнууд байдаг юм. Тэрнийг би ажил мажил гэж боддог ч үгүй юм. Өөрт нь нэг захидаг юм гэр бүлийн байдал иймэрхүү л юм байна. Тэгэхээр энэ бол яахав дээ тэр урд талын өв дамжиж ирсэн хоолойны чадал байгаа. Тэгээд хүний өөрийн сонирхол байгаа бас. Тэр талдаа хувь хүртэх заяатай болоод тэр.

Хишигсүрэн -

Одоо ямар нэгэн урлагийн сургуульд явж байгаа юу?

Нямсүрэн -

Тэр урлагийн ямар академи гэнэ үү тэнд сурч байгаа.

Хишигсүрэн -

За. Та сая юу хэлэх гэсэн бэ?

Нямсүрэн -

Тэгэхээр энэ ийм юм байгаа юм ерөөсөө Амархүү бол би ОХУ-д ингэж байж байгаа хүн би ямар ч байсан Монгол орондоо хувь нэмрээ үзүүлэх ёстой гэж ийм сэтгэлтэй. Тэгээд энэ жил ирэхдээ Соёлын яамны сайдтай уулзсан ш дээ. Би ямар ч байлаа гэсэн эхний ээлжинд 2,3. Тэгээд нэг 10 хүртлэх хүүхэд сургая. Хөгжмийн боловсролтой дууны боловсролтой тэндэхийн дээд сургуульд нь сургая. Аа...тэгээд ийм хүмүүсийг авъяастай бөгөөд амьдрал ахуй нь тийм хүрэлцээтэй биш тийм хүүхдүүдийг аваачиж сургая гэж тэгээд Соёлын яамны сайд зөвшөөрсөн байна лээ. Их дэмжсэн байна лээ. Тэгээд тэгье гэж өөрөө ярьж байгаа. Өөрийнх тэр хамтлаг бүх юмнуудтайгаа хөгжим юм даруулж тэр талд нь. Тэгээд ийм юм сургая гэсэн. Тэгээд би монголоосоо 8-10 хүн сургасан байхад хүн бүр хоёр хоёр хүн энд аваачсан хүн доод тал нь 2 хоёр хүн сургахад 10 хүн аваачсан байхад Монголын 20-н хүн энэ дэлхийн нийтээр тархсан тэр урлагийн салбарт ажиллах бололцоог нь эх үүсвэрийг нь тавина гэж Амархүү маань ийм л бодолтой явдаг юм даа.

Хишигсүрэн -

Би таниас нэг ийм юм хүснэ. Та хэрвээ бололцоотой бол биелүүлж өгөөч. Та дуулдаг юм байна ш дээ. Уртын дуу. Бид нар видеонд бичиж байгаа ш дээ энэ чинь ингээд үлдчихнэ. Та нэг юу яах уу. Энэ чинь ямар уралгийн тайз биш ч гэлээ гэсэн. Би зүгээр Амархүүгийн өвөө дуулдаг юм байна. Тэгээд нэг бадаг ч юмуу тийм ээ.

Нямсүрэн -

За яахав би нэг /хоолойгоо засав/ би өөрөө хангайн хүн юм. Тийм учраас “Ар хөвчийн унага” гэдэг уртын дууг зүгээр нэг аялахыг оролдоё /дуулж үзүүлэв/.

Хишигсүрэн -

За баярлалаа 2-уулаа яриагаа өндөрлөх үү. Би эд нарыг татаад авчихъя.

Нямсүрэн -

За тэг.

Хишигсүрэн -

За баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.