Tsedensodnom
![](../assets/images/interviewees/990433.jpg)
Basic information
Interviewee ID: 990433
Name: Tsedensodnom
Parent's name: Gendenjav
Ovog: Bööchid
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
travel
privatization
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
life as a secondary school student
foreign relations
family
parents
repressions
collectivization
work - labor
worker (construction)
industrialization
privatization
funeral rituals
environment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу, та?
Цэдэнсодном -
Сайн. Сайн байна уу?
Саранцэцэг -
Заа та өөрийгөө танилцуулахгүй юу? Одоо та аль, сумын аль газар ямар нэртэй газар төрсөн бэ?
Цэдэнсодном -
Заа би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум 2 дугаар бригад, Шаврын гол Дөшидийн тохой гээч газар төрсөн хүн.
Саранцэцэг -
Заа. Хэдэн онд төрсөн юм, та?
Цэдэнсодном -
Би 1947 онд төрсөн.
Саранцэцэг -
Өө за. Ер нь сар өдрөө мэдэж байна уу та?
Цэдэнсодном -
Сар өдрөө бол ер нь сайн мэдэхгүй байна даа. Ер нь нэг хавар л төрсөн гэдэг юм байналээ.
Саранцэцэг -
Өө за. Ээж чинь нь үү?
Цэдэнсодном -
Тийм, аав маань.
Саранцэцэг -
Өө за. Аав ээж хоёрынхоо тухай та яриад, амьдралынхаа тухай бага хүүхэд байсан тухайгаа ярьж өгөөч?
Цэдэнсодном -
Заа манай аав ээж чинь одоо яахав дээ, уг удмаараа л малчин улс. Мал маллаж.., Гэндэнжав гэж хүн байсан манай аавыг. Манай ээжийг Рэгзэдмаа гэж хүн байсан юм. Ээж маань ч одоо намайг арван гурван настай байхад нас барсан. 5 хүүхэдтэй айл байж байгаад, хамгийн том нь би юм. Манай хамгийн бага дүүг гаргаад тэгээд төрөхөөс ч болоогүй, яахав мухар олгой ургаад намайг 13-тай байхад нас барсан юм. Тэгээд л би аавынхаа ээж дээр өссөн хүн дээ. Амьдралын бас хатуу хүтээг үзэж өслөө дөө ах нь. Өнчин өрөөсөн хэдэн дүү нар маань цэцэрлэг гэж.., одоо бид чинь манай ээж өнгөрөөд, манай ээжийн ах нь өнгөрөөд, нэг хүнтэй сууж байсан эмэгтэй дүү нь өнгөрөөд ингээд гурван айлын өнчин/бодов/ арван хоёр хүүхэд өнчин хоцорсон юм байна. Тэрний арван нэг нь одоо тэр цэцэрлэг гээч юм нэг гэр цэцэрлэг гэж барьж, тэгж тэнд одоо би ч очоогүй.., миний дүү нар тэгж өссөн. Тэнд хүмүүжсэн юм даа чааваас, энэ нэгдэл гэж байхад. Тэгээд л аав ээж маань яахав дээ, мал маллаж яваад л ингээд мал насаараа фермийн үхэр саальчин тэгээд л хадлан өвсний ажил хашаа хүрээ барих иймээ тиймээ, тээвэрчин мээвэрчин есөн шидийн юм хийж ингэж яваад аав ээж, ээж аав маань ч нас эцэслэсэн. Одоо нас бараад овоо олон жил болж байнаа ер нь.Заа би өөрөө болохоор яахав, айлын хамгийн том хүүхэд багадаа 4 дүгээр анги төгссөн. Аав ээжтэйгээ нэг их байгаагүй, аавынхаа ээжтэй байсан. Тэгээд ээжтэйгээ байжийж сургууль соёлд орж нэг 4 дүгээр анги төгсөөд ингээд сургуулиас гарсан юм. Ах нь тэгээд нэгдэлд яахав дээ, морин тэрэг ч хөтөлж ус зөөж үзлээ бага насандаа. Тэгээд л одоо тэр үед чинь одоо нэгдлийн адуу мал эмнэг сургаж, нас гүйцсэн эмнэг соёолонгоос дээш эмнэг сургаж одоо 7 эмнэг сургавал 1 морь өгдөг байсан нэгдэл. Тэгээд 7 эмнэг сургаж ах нь нэг морь авч унаж байлаа. Тэгээд мал туух, эмнэг адуу сургах, саж түлээ хагалж нэгдэлд хийж өгч бас л морь мал өгдөг байсан юм. Тийм юм авах тиймэрхүү маягийн л ажил хийж байгаад одоо далан.., 1976 онд юмаа даа, энэ Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын контор гэж байсан юм. Тэнд орж тэнд барилга угсрал конторын нэг салбар нээж Халтмаа даргатай нэг барилгын нэг бригад ирээд, би тэгэхэд нь нэгдлийн манаач хийж байсан худалдаа бэлтгэлийн ангид. Тэгээд манаач хийж байгаад, тэгээд манаач хийж цалин ч багатай шиг байсан гэхдээ болоод л байсан даа яахав хөөрхий. Тэгж байж байгаад үгүй ээ тэр барилгад орчихмоор бодогдоод, тэгээд тэр барилгад орох гэсэн чинь нэгдлээс гаргадаггүй. Хүн өгөхгүй тэгэхэд тэр үед тэр үед чинь одоо тэгээд манай нэгдлийн орлогч дарга Аюурзана гэж хүн байлаа. Тэрэн дээр давхиад орсон. Тэр хүн бол нэг нутгийн намайг их сайн мэднэ. Өнчин өрөөсөн өссөн энэ тэр гээд, тэгсэн Занаа дарга дээр гуядаад орлоо. Үгүй ээ би одоо ингээд энэ барилгад орчихмоор байна гээд тэгсэн. Тэгсэн намайг энэ нэгдлийн хамаагүй хүн амьтан өгөхгүй гээд тэгээд тэгсэн чинь тэгж байна аа. ...заа за миний хүү юу яа, ах нь учир явдлыг нь ярьж өгье чи очоод тэр даамал маамалтай нь тэр дарга маргатай нь уулз тэгээд орчихвол орж л орхи яахав, би яахав учир явдлыг нь яриад өгчихье гэж. Тэгээд л очоод л даргатай нь ярьсан үгүй ээ хэд хоног ажиллуулж үзнэ гэж байна аа намайг.
Саранцэцэг -
Туслах ажилчнаар уу?
Цэдэнсодном -
Туслах ажилчнаар. Үгүй ээ тэгээд нэг 3 өдөр ажиллаад орхисон ер нь болох хүн юм гэж ярьж байгаа дуулдаж гэнээ тэр ажилчиддаа. Тэгээд одоо яахав дээ өвгөн нь нэг 5 сарын хэртэй туслах ажил хийгээд явж байгаад тэгээд л тушаал гарч жинхэнэ ажилчин болсон хүн дээ барилгын. Тэгээд тэр Завхан Тосонгийн барилга угсралтын контоор дээр угсармал байшин гэсэн нэртэй байсан юмаа. Тэрийг л тийм юмны ажил хийж 9 жил Завханы Тосонгийнд барилга угсралтын контоорт ажилчнаар ажиллаа даа. Тэгж байж байгаад л үгүй ээ тэгээд одоо үгүй ээ ер нь нэг нутаг орноо ч бараадаж, бас арай ч өөр юм хиймээр бодогдоод, цалин мөнгө бол сайтай, хээрийн нэмэгдэл гэж 240.000 цаас өгдөг тийм, тэгээд тэрэн дээр чинь үлдсэн цалингаа авна хийснээрээ. Тэгээд би нэг сард нэг тав зургаан зуун цаасны цалинтай чавганцтайгаа хоёулаа тэгж ажил хийсэн. Тэгээд 9 жил ажил хийгээд амьдрал ахуй минь ч нэлээн гайгүй болсон. Ингээд сүүлдээ манай баз энэ модны үйлдвэрт нярав хийж байсан юм Хөвсгөл аймгийн, тэгээд манайхаар очиж бариад, энд мужааны ажил хийхгүй юм уу их сайхан ш дээ гээд. Үгүй ээ тэгмээр бодогдоод, үгүй ээ тэгээд л яахав дээ тэр үед чинь бас юм их нарийн байсаан, их нарийн дэг журамтай. Тэгээд одоо гарна гэхээр гаргахгүй тэр үед чинь санаагаар. Тэгээд л одоо юу яалаа даа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажил хийж байсан би тэгэхэд барилгын, тэгээд л одоо хэлэхээр гаргахгүй яадаг билээ гэж дотроо бодоод манай нэг салбар энэ Бүрэнтогтоход бас сургуулийн барилга барьж байсан юм. Тэгэхэд ингээд чавганц маань их том гэдэстэй, чавганцыгаа энэ Мөрөнд авчраад эмнэлэгт хэвтүүлчихсэн төрөх тасагт. Энд энэ эгч мэгч нь ч байсан юмаа чааваас төрсөн эгч нь. Заа тэгээд л одоо яахав дээ, тэр тэгээд хэлэхээр гаргахгүй нь тодорхой намайг, тэгээд одоо би энэ Буянтогтоход ажил хийчихье гээд нэг төмөр дээвэр байшингийн 75-н дотуур байр ш дээ, дандаа хүүхдийн 75 хүүхдийн дотуур байр барьж байсан юм. Тийм тэгээд төмөр дээврийг нь ирж хий гээд намайг энд ирж хийгээд төмөр дээвэр хийгээд нэг цонх хаалга засаж янзлаад, ингээд буцахдаа л одоо бодлоо доо. Намайг Халтмаа гуай энэ Бүрэнтогтоход нүүгээд ир гэсэн гэрээ ачаад гээд ингэж хэлж очъё гэж бодоод одоо худлаа л хэлж байгаа юм даа тэр чинь одоо бас муухай л юмаа бас /инээв/ тэгээд л очоод л тэнд манайх чинь хоёр мастертай, хоёр тасарч ажиллаж байсан. Марзмаа гэж нэг техникум төгссөн тийм техникч эмэгтэй хүүхэн очсон байсан юм чааваас охин, тэрэндээ хэллээ Халтмаа гуай энэ тогтмол тэргээр гэрээ ачаад Бүрэнтогтоход нүүгээд ир гэж байна /инээв/ одоо яахав дээ тэр ч одоо бас их муухай юмаа худлаа хэлж одоо тэгээд л /инээв/ тэгээд л одоо тэгээд л одоо яахав дээ, үгүй ээ тэгсэн тэр мастер будсан тэр чинь нэртэй тэр Халтмаа гэдэг нь ер нь тэр удирдаж явдаг юм чинь тэгээд л тэр нь тэгчихсэн болохоор одоо яахав дээ тогтмол би танд гучин нэг гаргаад өгье та гэрээ ач л гэж байна. Тэгээд л гэрээ аччихаад сүнгэнээд л ямар юмаа Бүрэнтогтоход хүрэх вэ дээ энэ Мөрөндөө цохиж ирээд айлын хашаанд буугаад авсан үгүй ээ /инээв/ тэгсэн үгүй ээ тэгээд л бууж аваад л энд чавганцаа эмнэлгээс гаргаж аваад, тэгээд яахав дээ одоо хүүхдүүдийнхээ даавуу маавууг угаагаад, сар хэртэй өө чавганцаа ч хүртэл сайхан асраад тэнхрүүлээд авлаа. Тэгсэн хүрээд ирсэн өнөөдөх маань байдаггүй шүү.
Саранцэцэг -
Юу нь?
Цэдэнсодном -
Өнөө гуя баз маань. Нүүгээд Хатгалын модны үйлдвэр лүү тийм нягтлангаар явчихсан, би энд ажилд орох гэсэн хүн байдаггүй ээ мэдэхгүй
Үгүй ээ одоо яадаг юм билээ ер нь ажилд оръё гээд яваад очдог юм билүү гэж бодогдоод, өнөө чавганц мавганц жаахан тэнхрээд янз болохоор зэрэг ингээд.., заа яахав хэдэн хоног чавганцаа асарчихъя гэж бодогдоод ингээд чавганцаа одоо бүр янз болчихсон л доо. Сар хиртэй болчихсон юм чинь тэгээд л байж байсан чинь нэг орой болсон үүдэн дээр машин дуугараад явчихсан, нөгөөдөх маань давхиад ороод ирлээ Хатгалаас. Тэгсэн тэгж байна аа ... үгүй ээ Хатгалд нүүгээд оччихсон бүр эвгүй оргиод байна, ганц гэр хүн амьтан ч танихгүй ханьтай хоёулаа тийшээ явбал яасан юм гэж өнөөдөх маань тэгдэг юм байна. Үгүй ээ бодож байсан үгүй ээ юу хийдэг юм Гоёо гэсэн тэр саж хагалдаг юм, гуалин хураадаг юм, хөрөө рамаар банз зүсдэг юм, аа тэгээд тэр хөрөөгөөр мод хөрөөдөж гуалин, саж хоёр хийдэг юм гэж тэгж байнаа. Тэгэхэд би нэг өөрөө нэг дөр хөрөө хүнээс авч энэ барилгад байхдаа барилгын заадал булан энэ тэр гаргадаг байсан юм л даа хөрөө барьчихдаг тийм байсан юм байхгүй юу, энэ Завханы барилгад байхдаа хувиараа хөрөө аваад. Ингээд үгүй ээ бодлоо, одоо тэгсэн би тэнд очоод юу хийх үү гээд бодсон хөрөө барьчихмаар бодогдож байна аа үгүй ээ чи надаа хөрөө олоод өгчихөж чадах юм уу тэгвэл би очоод л нүүгээд л явъя л даа тэр ханьтай хоёулаа тэгээд л, ямар хамаа байх уу гээд л тэгсэн үгүй ээ яахав болно гэж яахав дарга маргатай ярьж байгаад тэгээд амьтан хүний орон тоо гарахаар болно биз гэж байна. Тэгээд л одоо нүүхээр болоод л тэгээд л чавганц ч нэлээн тэнхэрсэн байсан. Өнөө очоод тэр маань унаа явуулчихаж, тэгэхэд чинь одоо машин тэрэгтэй албан газрууд чинь тэгж зардал хөлс ч авдаггүй, одооных шиг тийм юм байхгүй, байгууллагын зардал мөнгө нь бензин тосондоо ордог байсан байх. Тэгээд л Хатгал нүүгээд орчихлоо. Нүүгээд орсон өнөөдөх маань нэг юм хашаа бариад авсан байнаа, тэгээд л хашаанд нь хоёулаа бууж аваад л хоёр билүү, гурав билүү хоноод л ажилд орлоо доо. Модны үйлдвэр дээр цохиод орсон юу хийж явсан энээ тэрээ болоод л дарга нь асуугаад л ингэдэг юм байна. Тэгээд ингээд л тэр маань тэгсээн за чи хөрөө барьж байсан хөрөөчин гэж хариулна шүү гэж хэлээрэй гэж надад тэгсэн. Үгүй ээ тэр ч яахав дээ хөрөө барьж байсан үнэн л юм чинь тэрийгээ ярилаа. Барилгын би нэг 6 сарын курс төгссөн би, яахав 9 жил барилгад ажилласан 4 дүгээр зэрэгтэй тийм мужаан хүн дээ би тэгээд л барилгад ажиллаж байсан юм, тэгээд 9 жил ажиллаад энэ модны үйлдвэрт сурмаар бригад танайхыг бараадаад ингээд ирсэн юм уг нь хөрөө мөрөө болвол би барьчихна, барилгын заадал зааж би хөрөө барьж байсан гэж ингэж хэлсэн. Тэгсэн Пүрэвжав гэж тэр боохой Пүрэвжав гэж лут хүн байсан юмаа тэр модны үйлдвэрийн тэр Хатгалын модны цехын тэр дарга нь. Тэгсэн тэгж байнаа ....за хөрөө мөрөөний ч тийм одоо хөрөөчингийн орон тоо байхгүй, орон тоо гартал чи саж хагал, гуалин хураа гэж ингэдэг юмаа. Тэгээд тэр чинь би намар 10 сард нүүж очсон. 10 сард нүүж очоод л тэнд чинь ингээд саж хагалаад уулздаг юмаа. Саж хагалаад л 4 метрын гуалин ялгаж хураагаад л өнөө раманд банз болгож орох. Тийм. Тэрийг хураагаад л ингээд хавар 6 сар болсон 6 сарын үед юм байна даа, ингэсэн тэр миний хөрөөн дээр явж байсан хүн амралтаа авах болдог юм, цахилгаан хөрөөтэй тэр чинь бандан дээрх өнөөдөх буусан мод хөрөөддөг уяатай хөрөө цахилгаан. Тэгээд тэрийг Ёндонгоо амарна за чи амар амраад иртэл хөрөөг нь барь гэж ингээд цахилгаан хөрөө нэг сар барилаа тэнд. Нэг утас чирээд л явж байдаг тэгээд л мод хөрөөддөг хол ч явдаггүй, тийм л юм тэр бандан дээр тэр бандангийн архан талд ингээд нэг сар мод хөрөөдөөд, тэр маань ч амраад ирлээ хөрөөг нь өглөө. Хөрөөг нь өгчихөөд тэр өдөр яахав тэгс ингэс хийгээд л өнжсөн, маргааш өглөө дарга дуудаж байна гэнээ давхиад орсон Түмэнбаярын хөрөө ав чи гэж байна намайг. Тэр яасан юм гэхээр тэр нэг гэр бүлийн бас нэг тогтворгүй байдалтай болчихсон хүн байсан юмаа. Тэр тэгээд л тэрэнд нь жаахан дарга нар тэр үед чинь бас юм тийм байлаа ш дээ бас, их зарчимтай. Тэр үед гэр бүл ер нь жаахан тогтворгүй тэгээд нэг хүүхнээс салааа байчихаад гэр бүл салах гээд ингээд байсан. Тэгсэн тэрийг энэ Тариалангийн модны үйлдвэр лүү шилжүүлэх гэж тэр хүүхнээс нь холдуулах гэж, тийм сайхан байсан юм ш дээ тэр үед чинь бас тиймээ ажилчдаа харж үздэг, бүр юу ч үгүй хаячихаагүй тэр хүнийг Тариалангийн модны үйлдвэр лүү нөгөө хүүхнээс нь холдуулж тийш нь аваачих, тийш нь ажиллуулах, тэгээд орны нь хөрөөг нь надад өгөх тийм л юм байсан юм байналээ л сүүлд нь бодоход. Түмэнбаярын хөрөө ав гээд тэгээд хуучин хөрөө авлаа, хуучин хөрөө. Ингээд нэг өдөр мод хөрөөдөх гэсэн өнөө хөрөөний тахир гол гацчихдаг юм байнаа. Ингээд яахав дээ аваачаад үзсэн тахир голыг нь сугалаад зад цохиод тийм..,
Саранцэцэг -
Цуурчихсан юм уу?
Цэдэнсодном -
Аваад салаад яагаагүй ч тахир гол шаагаад тэгээд тэр нь тахир гол нь зөрж эргээд ингээд галаа хавираад асахаа байчихсан. Заа тэр үед чинь хуучин хөрөөтэй нь ноцолдож байсан юм болохоор тэрийг ч задлаад мэдлээ дээ. мэдээд л Пүүжээ дарга дээр аваад очлоо тэр юу муу механик энэ тэр гээд бий л дээ. Механик дээр нь аваад оччихсон ингээд тахир гол нь ачаа нь зөрчихсөн энд нь хуучин задалсан тахир гол ингэчихсэн байна гээд ингээд бариад очсон үгүй ээ үгүй ээ яадаг юм, чи дөнгөж шинэ хөрөө авсан ер нь нормыг нь бодоод үздэг юм уу гэж механик тэглээ. Тэгсэн нормыг нь бодоод үзсэн тэгсэн норм нь ер нь хэдхээн куб метр дутуу байсан, тэр хөрөөний. Тэгээд тэгээд тэгж байна механик за би явж бай даа наадахаа энд хаячих, би дарга маргатай яриад чи үдээс хойш хүрээд ир гэж байнаа, үгүй ээ тэгээд яахав дээ үдээс хойш нь яваад очсон, ярьцгаасан юм байгаа биз, шинэ хөрөө өгөх болжээ тэгээд шинэ хөрөө авч тэгээд л Хатгалын модны үйлдвэрт чинь би.
Саранцэцэг -
Хэдэн жил болов?
Цэдэнсодном -
6 жил хөрөө барьсан.
Саранцэцэг -
6 жил?
Цэдэнсодном -
Тийм. 6 жил хөрөө барьж байгууллагын аварга маварга хийж бас яахав дээ тэгж л байлаа даа. 6 жил хөрөө бариад тэгээд сүүлд нь дарга маань ч шилжээд явсан Тариалан руу нягтлан ч шилжээд явлаа, үгүй ээ тэнд очоод бас яасан л юм намайг авмаар бодогдсон юм байгаа биз дээ, тэгээд нүүгээд ир гэж байна гээд машин явуулчихсан байсан. Тэгээд тийшээ Тариаланд очиж бас хоёр жил хөрөө бариад, тэгээд л байж байсан энэ хувьчлал болж ардчилал гарч үүсч, тэгээд юу яадаг юмаа үгүй ээ ер нь нутагтаа л очмоор бодогдоод, хэдэн мал аваад хөдөө гарчихъя гэж бодогдоод болдоггүй, одоо ингээд яахав дээ тэгээд л өнөө дарга маргатайгаа ярьсан. Би ер нь нутаг руугаа буцлаа, ажлаасаа гарна. Би нэгдэлд урьд нь нэлээн хэдэн жил ажиллаж байсан, зөндөө ажил хийсэн л дээ. тийм л байсан. Тэгээд хэлсэн, үгүй ээ одоо өөрөө л мэд гэдэг юм байна өнөөдүүл маань. Тэгээд нэг давхиж очоод сум орон нутгаараа дарга нартай уулзсан би энд ч тэр чинь нутгийн улсууд цөмөөрөө намайг мэдэлгүй яахав дээ. би тэр хооронд чинь нэг арван хоёр гурван жил хэдэн жил л энэ үйлдвэр дамжиж явж байгаа юм л даа. Тэгээд л цөмөөрөө таних юм чинь ингээд мал ахуй оногдох учир байна уу энээ тэрээ гээд тэгсэн үгүй ээ нутгийн ийм хүн юм чинь бололгүй яахав аав ээж нь ч малчин хүн байсан юм энээ тэрээ гээд ингээд чи ч энд мал маллаад юм хийгээд явж л байсан, болно л гэж байна. Ингээд яахав дээ, Тариалангаас энэ Цэцэрлэгээс худалдаа бэлтгэлийн ангид нэг банз ачуулаад дээр нь чиргүүлтэй тэргэнд. Дээр нь гэрээ хураачихаад тэгээд Цэцэрлэг нүүгээд орчихсон. Тэгээд л хувьчлал аваад тэр чинь одоо ер нь баймгай мал авсан. Заа байз 60-аад хурга ишигтэй хонь
Саранцэцэг -
Танд оногдсон нь уу?
Цэдэнсодном -
Тийм. Би чинь 6 хүүхэдтэй, 8 ам бүл чавганцтайгаа хоёулаа тийм. 60 гаруй бог үгүй ээ нэг арав гаран адуу долоо найман үхэр, ингээд авчихдаг юмаа хувьчлаад. Би өөрөө огт мал байхгүй байсан. Үгүй ээ тэгээд амьтан ах дүү ганц нэг юм өгөөд, баймгай хэдэн малтай. Ингээд хөдөө гараад мал маллаад сууж авлаа даа. Ингээд хэдэн хүүхэд сургуульд өвөл болохоор төв орчихоод л амьтан ах дүүд нөгөө цөөн хэдэн малаа тавьчихаад, зун болохоор нь хөдөө гарч буучихаад л тэгээд л ах нь тийм гарын үзүүрээр нэг гэрийн мод зод тооно, хаалга, авдар сав хийж амьтан ах дүүд гуйхаар нь өгөөд ингээд нэг гурил будаагаа залгуулаад тэр чинь бас нэг үе картын бараанд ороод их хүнд л байсан эхлээд. Үгүй ээ тэгээд яахав болоод л үгүй ээ тэгж байж байгаад л тэгээд 2000 өнөө зуд болсон ш дээ. Их зуд тийм. Тэрэнгээр чинь өнөө хэдэн мал овоо сайхан өссөн байсан 100 гаран богтой, 30-аад үхэр 20-аад адуутай болчихсон байсан хажуугаар нь өөрөө юм хийгээд тэр маань ч бас өсөөд, ингэсэн байсан чинь. Тэр зуданд чинь дуусгаад, хэдэн малаа. Цөөн хэдэн юм үлдээд, тэгээд нэг муу том бандийгаа гэрлээд, тэрэндээ цөмийг нь өгчихөөд, тэгээд л энэ Мөрөнгийн төв рүү нүүгээд ороод ирсэн юм даа ах нь. Тэгээд энэн лүү орж ирээд 10-аад жил болж байна. Хуучин сурсан юм гэж өнөө хөрөө, барилгын ажил хоёр маань надад их хэрэг болсон. Өөрийн сурсан юм, хүний сурсан юм гэдэг сайхан байдаг юм. тэгээд л хоёр том бандиа одоо янз бүрийн байшин барилга барилга тийм юманд сургасан, хөрөөчин болгосон би. Тэгээд өөрөө мод хөрөөдөөд барилгын ажил, амьтан хүний байшин бариад л ингээд л тав арван цаас олж л ах нь тэгээд л хэдэн хүүхдээ тэжээгээд л байж байгаад л тэгээд л тэтгэвэр мэтгэвэр ч боллоо тэгээд л улсаас тэтгэвэр аваад тэгээд л хийж чадахаа бараг байлаа дөө, тэгээд. Тэгээд л байж байна даа, миний амьдрал иймэрхүү л юм. Түүх гэвэл /инээв/
Саранцэцэг -
Таны амьдралд одоо ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал гэвэл байна уу?
Цэдэнсодном -
Заа тэр хүндээр нөлөөлсөн хүндээр нөлөөлсөн явдал гэвэл тэр өнчрөх. Тэр хэцүү. Хэдэн дүү нар минь багадаа эхээсээ салаад тэгээд өнчирсөн за ер нь тэр хэцүү дээ хүүхээд. Тэр л надаа их хүнд юм байсаан дээр үед. За өшөө ч их юм мэдэгдээгүй дээ, хөөрхий.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр юм бий юу?
Цэдэнсодном -
Заа даа юу байхав дээ золиг. Тийм их байхгүй дээ бусадтай л адил бий. Хүний хий гэснийг хийчихээд л, тэгээд л явж байсан. Нээх тийм содон гойд юм надаа алга дөө ер нь.
Саранцэцэг -
Таны ээж одоо 13 настайд өвчний учир нас баржээ.
Цэдэнсодном -
Тэгсэн.
Саранцэцэг -
Нөгөө дүү нар юунууд нь бас өвчний учраас нас барцгаасан уу?
Цэдэнсодном -
Тэгсэн.
Саранцэцэг -
Бас тэгсэн уу?
Цэдэнсодном -
Бас тэгсэн. Тэгээд манай тэр ээжийн хамгийн том ахын авгай бас өвчин, тэр манай ээжийн дүү бас өвчин. Тэр чинь одоо ер нь хоорондоо нэг жилийн дотор юм уу даа бараг тэгээд цуваад явчихсан юм.
Саранцэцэг -
Тэр их хүнд тусаж ээ тиймээ?
Цэдэнсодном -
Тэр их хүнд туссан. За тэр ч нэг хэзээ ч нэг сэтгэлээс гарахааргүй юм болсон юмаа. Үгүй ээ тэгээд л яахав хөөрхий нэгдэл ч их сайхан харж үзсэн биднийг чинь. Бас яахав ер нь ганц ганц хүн үлдсэн, тэгээд хэдэн хүүхдүүд бөөгнүүлж авч хүн амьтан гаргаж хоол ундтай тэр чинь ясли цэцэрлэг болгож гэр барьж, тэгж л харж хандаж байсан юм даа, хөөрхий минь.
Саранцэцэг -
Тэр гэр цэцэрлэг юм гээд нэг юм байна гэдэг нь болохоор нэгдэл өөрснөө дотроо зохион байгуулж гэр цэцэрлэг шиг бий болгож, хүн асрагчаар тавьж тэр хүүхдүүдийг асруулж байжээ?
Цэдэнсодном -
Тийм байна. Аан яг үнэн. Тийм.
Саранцэцэг -
Та сумын бага сургуульд анх орж байсан үеэ ярихгүй юу? Бага сургуульд ороход хэр их дуртай таныг явуулав? Айлын том байсан та чинь тэгээд л 5 хүүхдийн том нь байсан биз дээ?
Цэдэнсодном -
Тийм. Үгүй ээ дээ нээх дургүй ч байсан ч юмгүй дээ. Манай аав маань ээж маань өнгөрөөгүй байсан тэгэхэд тэр яг сургуульд орсны жил өнгөрсөн юм байна. Хөгшин ээж бид хоёрыг төв оруулаад тавьчихсан нүүлгээд, нэг айхтар дургүйцээгүй дээ манай аав зайлуул. Тэгээд л хөгшин ээжтэйгээ бага сургуульд орж үгүй ээ нэг арав гаран.., арван хоёр гурав байсан юм уу хүүхэдтэй энэ Цэцэрлэг сум чинь тэр хуучин төвийн дор гэж байхад тэр доор одоо нэг муу жижигхэн шавар байшинд л хичээл номоо хийдэг, даалимбан цүнх үүрчихсэн, нэг хэдэн халтар дэвтэртэй, тийм л хүүхэд сургуульд орж байлаа даа ах нь.
Саранцэцэг -
49 онд төрсөн хүн та нэг арван хоёр гуравтай орсон уу?
Цэдэнсодном -
Ээ тэгсэн настайрхуу л орсон юм байналээ.
Саранцэцэг -
60-аад оны үед юм байна?
Цэдэнсодном -
Заа тиймээ тийм, яг үнэн. Тэгээд л намайг орсноос хойш яг хоёр жилийн дараа билүү сумын төв нүүж энэ наашаагаа тэр Халбангийн өвөрт бууж
Саранцэцэг -
Халбан?
Цэдэнсодном -
Халбан.
Саранцэцэг -
Халбан?
Цэдэнсодном -
Тийм. Тэгээд тэр тэнд сумын төв байгуулагдаж тэнд би Дашдондог гээч багшийн ангид 4 дүгээр анги төгсөж тэгээд төгсөөд л сургуулиас гарсан. Тэгээд л сургуулиас гараад..,
Саранцэцэг -
Сургуулиас гарахдаа та яаж гарсан юм? Тэр нөгөө Цэцэрлэгээс наашаагаа бүр Мөрөн рүү ирж сурах байсныгаа чадаагүй гэсэн үг үү?
Цэдэнсодном -
Цагаан-Уулд ирж сурдаг байсан юм,7 жил гэж байсан юм.
Саранцэцэг -
Цагаан-Уул дээр 7 жил байсан, Цэцэрлэг дэр 4 жил?
Цэдэнсодном -
Тийм 4 жил. Цагаан-Уулын л 7 жилд суух байсан. Тэгээд Цагаан-Уулд би ч бас одоо юу нэг жил хирээтэй суусан юмаа, нэг жил хагас хүрэхгүй тэгээд ер нь бүтмээргүй оргиод л, тэгээд оргож нисээд буцсан дөө, 5 дугаар ангиа ч төгсөж чадаагүй.
Саранцэцэг -
Тэнд танай хамаатангууд байгаагүй юм байна?
Цэдэнсодном -
Тиймээ, байх нь байсаан. Дотуур байранд байсан юм би.
Саранцэцэг -
Та дотуур байранд байсан юм уу?
Цэдэнсодном -
Тийм. Тэгээд өнөө хөгшин ээжтэйгээ жаахан дураараа ч өсчихсөн байсан уу яасан, ер нь л харимаар санагдаад л, тэгээд л сургуулиас гарчихсан юм.
Саранцэцэг -
Цагаан-Уул бол яг Цэцэрлэгээс хол уу?
Цэдэнсодном -
80 км ш дээ. тийм.
Саранцэцэг -
Тэрэн дээр та их өлсөж байсан уу, дотуур байранд?
Цэдэнсодном -
За одоо өлсөж цангаж байснаа мэдэхгүй юм. Гэр орноо л санаж байснаа мэдээд байгаа юм.
Саранцэцэг -
Гэр орноо санадаг байж тиймээ?
Цэдэнсодном -
Тийм. Ер нь гэртээ харья муу эгчтэйгээ тэгээд тэр лүүгээ л байж байх нь сайхан бодогдоод одоо ер нь тэгээд л буцаад явчихсан юм гол нь.
Саранцэцэг -
Одоо ингээд таныг ер нь санаж байхад тэр үеийн хүүхдүүдийн эцэг эхийн хоорондын харьцаа ер нь ахмад хүмүүстэй харьцаж байгаа байдал ер нь одооны хүүхдүүдтэй зүйрлэвэл ямар байна?
Цэдэнсодном -
Өө шал өөр. Тэмээ ямаа хоёр шиг. Тэр дээр үеийн бидний өссөн үе гэдэг чинь өөр. Ахмад настай бүдүүн улс тэрнээс чинь айна эмээнэ хойгуур урдуур нь хамаагүй гуядахгүй ер нь дуулгавартай, одоо нэг юм хэлэхэд ч гэсэн ер нь хэний ч хүүхдийг настай бүдүүн хүн бол хэлээд загначихдаг тийм байсан ш дээ. Одоо чинь болвол тийм юм байхгүй ш дээ. Хүний хүүхдэд юм хэлчих юм бол аюул болно тийм. Бараг шүүхэд дуудагдана. Тэр үед чинь тэгээгүй юм хүү минь. Тэр айл саахалтын хавь ойрын улсууд одоо тэгээд мал ахуй муухан хариулаад хонь мал нийлүүлж байх юм бол ер нь тэгээд л эвгүйтнэ ш дээ. Ер нь тийм тийм сайхан сургуультай өссөн бид чинь, тэгж хүмүүжилтэй өссөн юм байгаа юм. Хар элгийн хүн ч бай бид нарыг чинь загнадаг, тэд нараас чинь эмээнэ, бүдүүн улс яриулахгүй гар та нар гээд хөөгөөд гаргана, биднийг чинь одоо ер нь. Тэгээд хойгуур урдуур нь хамаагүй гуядаж болохгүй, тэр чинь тэгээд л ер нь их сургаалтай байсан ш дээ, юм. Тиймэрхүү л өссөн юм байгаа юм даа одоо болвол тэгэхгүй л дээ.
Саранцэцэг -
Цагаан-Уулын дотуур байранд байж байхад ер нь тэр дотуур байрны хүүхдүүд хэр их олон хүүхэд байв? Дотуур байранд ер нь ямаршуу амьдралтай байв? Хоол хүнс тэндээс цаанаас нь өгдөг юм нь ямар юм байв?
Цэдэнсодном -
Хангамж нь?
Саранцэцэг -
Хангамж нь ямар юм байв?
Цэдэнсодном -
Үгүй ээ ер нь нээх өлсөж цангаж байсан надад юм бодогдохгүй байна одоо бодоход, гайгүй байсан. Тэр чинь тэгээд дотуур байранд цагаан хэрэглэл мэрэглэл, хоол ундандаа орчихно. Үгүй ээ тэнд нээх болохгүй юм бодогддоггүй юм шүү надад, нээх онц.
Саранцэцэг -
Одоо ингээд хөдөөний эцэг эхчүүд чинь хүүхдээ дотуур байранд үлдээчихээд явж байгаа ш дээ. Тэгэхэд одоо дотуур байранд нь нэмэрлэж хүнсний зүйл мах ч байдаг юм уу, түлээ түлш гэж өгдөг байсан юм болов уу тэр үед?
Цэдэнсодном -
За намайг тэр Цагаан-Уулд 7 жилд очиход болвол тийм юм байгаагүй, байгаагүй. Ерөөсөө шууд улсаас хангадаг тийм л байсан.
Саранцэцэг -
Нэгдэл өөрснөө болчихоод байдаг байж?
Цэдэнсодном -
Болгочихоод байдаг байсан байх.
Саранцэцэг -
Та одоо хүүхэд ахуй үедээ ер нь дүү нартайгаа тоглож байсан тоглоом гэвэл юу хэлэх үү? Шагай магай тоглодог байв уу? Чулуугаар тоглодог байв уу?
Цэдэнсодном -
Заа тиймээ, бага балчир байхдаа юу?
Саранцэцэг -
Тийм.
Цэдэнсодном -
Үгүй ээ одоо яахав дээ чулуугаар л их гэр барьж тоглоно. Одоо морь гээд л янз бүрийн гоё хэлбэртэй чулуунууд салааныхаа завсар хавчуулчихаад л ингээд тийм ч хурдан морь ийм ч хурдан морь гээд л одоо би чинь одоо баахан хөгшин ээжтэйгээ байсан энэ авдрын урдуур чинь янз бүрийн чулуу.., гоё морь гээд ингээд чулуу өрчихсөн тийм л байдаг байсан. Хөдөө хээр малын хээр бол гэр барьж байна гээд л чулуугаар, тэгж л өслөө дөө бид чинь одоо ямар одооных шиг есөн шидийн бэлэн сайхан тоглоом байж байх биш.
Саранцэцэг -
Шагайгаар нөгөө алаг мэлхий өрнө гэж байдаг гэсэн?
Цэдэнсодном -
Заа тийм хурдан морь уралдаж байна гээд л, морь өрж байгаад л бид чинь одоо шагайгаар шагайг ингэж морь болгож байгаад л өрчихөөд тэгээд л хоёр дуулвал хоёр морь хажууд нь босгочихоод л, дөрвөн бэрхээ шагай орхиод тэгээд л тэрийг чинь аль хэдэн морь буув тэр хэмжээгээрээ нөгөө шагайгаа тоолоод морио уралддаг тийм. За тэгж бас их тоглодог байсан. Тэр шагай атгана гэж өнөөхөө шидээд шагай атгадаг, тэгж тоглодог байлаа тэгээд сургуульд байхад одоо цана чаргаар их гулгана даа ер нь, өвөл болвол цас орсноос хойш би чинь одоо тэгээд цанаар их өөрөө нэг муу модоор цана цавчаад тэгээд нэг хоёр уурганы хугархайгаар таяг хийж аваад л, их ууланд гулгана цанаар уулын уруу руу бууж, мөсөн дээр нэг хоёр дамбагар эсгий гуталтай какс гэж нэг коньки углаж аваад мөсөн дээр их гулгадаг тэгж л өссөн дөө ах нь одоо ер нь.
Саранцэцэг -
Тэр конькиг чинь өөрснөө бас хийдэг байсан уу?
Цэдэнсодном -
Хийдэггүй байсан.Сүүлдээ Оросоос орж ирдэг болчихсон байсан юм, намайг тэгэхэд чинь бас арай гайгүй болчихсон байсан үе тийм, хойхноор.
Саранцэцэг -
Таны одоо хүүхэд ахуй үе бусад хүүхдүүдээс тэрүүгээрээ нэг ялгаатай байсан юм шүү гэж бодогдохоор юм байна уу?
Цэдэнсодном -
Үгүй ээ одоо юу байхав дээ золиг, нэг л хүүхдийн ижил хүүхэд. Тэгж л бужигнаж өссөн би. Тийм хүнээс гоц гойд юм ахад нь байгаагүй дээ.
Саранцэцэг -
Сумын бага сургуульд байж байхад та ер нь кино мино үзсэн үү?
Цэдэнсодном -
Бага сургуульд байхад кино мино ч ер нь нээх.., одоо ер нь сайн санахгүй байна аа өвгөн нь. Тэр хойхно талд үгүй ээ тэр чинь нээх кино мино гэж юм байгаагүй бодогдож байнаа, намайг сургуульд байхад. Тийм яахав нэг концерт монцерт үгүй ээ нэг байсныг нь сайн санахгүй байна аа даа өвгөн нь тэгээд, тэр хойхно сургуулиас гарсан хойно бол сумын төвд тийм клуб млуб гэж байгуулагдаж энэ Ховдын Найдан гээч хүн клубын нэг шаамал байшин барьж клубтэй болж манай сум чинь тэгээд л тэнд чинь одоо кино мино гардаг шаариг маариг тоглодог, теннис меннис тоглодог, концерт давтдаг тийм л юм байсан, тэрүүгээр их гуяддаг байсан даа. Сургуулиас гарснаасаа хойш ажлынхаа хажуугаар би чинь багадаа ажил хийж эхэлсэн хүн дээ ер нь, жижигхэн хүүхэд би арав одоо нэг..., тав зургаатай л байсан болов уу. Өнөөдөх албан газар, сургууль мургуульд ус зөөнө, морь тэргээр 200-ийн боошиг/бочки/ тавьж аваад тэгээд морь тэргээр тэр хойд голоосоо ус зөөнө. Тэгээд л 2 жил хэрээтэй би тэгж ус зөөж явж байсан даа бага шиг, тэгээд тэрнийхээ чөлөөгөөр орой үдэш тэр сумынхаа клубээр очиж кино мино үзэж, найз нөхөдтэйгээ тэгж тэр клубээр гуядна, хааяа нэг завтай өдрөө теннис меннис тоглож тэгдэг байсан. Би ч аль ч хойхно байсан дөө, тэр хойхно л бас л нэлээн хожуу, тэгж л өссөн дөө ах нь.
Саранцэцэг -
Та тэр ус мус зөөж тэгж явж байхад ер нь хөлс гэж хэдэн төгрөг..,?
Цэдэнсодном -
За ер ахиагүй бодогдож байнаа. Үггүй ээ нэг жар далаад төгрөг байсан юм уу, тун бага юм байсаан.Тэгэхэд чинь одоо юу шүү дээ хүүхээд, юм их хямдхан байсан үеэ.
Саранцэцэг -
Мөнгөний ханш нь?
Цэдэнсодном -
Ханш нь өндөр. Тийм. Их хямдхан байсан ер нь.
Саранцэцэг -
Таны одоо төрөл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн гэж та сонсож байсан уу?
Цэдэнсодном -
Хэлмэгдсэн хүн гэж үгүй сонсоогүй ээ ер нь. Тийм юм надад байхгүй.
Саранцэцэг -
Хэлмэгдсэн улсуудын талаар юу гэж сонсож байсан бэ?
Цэдэнсодном -
Заа энэ хэлмэгдлийн талаар ч их сонин номоор их юм сонсож байна даа, зурагт радио гээд л. Одоо энэ лам хар энэ улсын чинь хамаг сайхан юмаа ч бас үгүй хийсэн л юм байналээ хөөрхий. Сайхан сайхан чадалтай лам нар аль гайгүй хүний гайгүй сор болчихсон улсуудаа устгачихсан юм биш үү. Сэтгэл харамсмаар л болсон байдаг юм байналээ. Энэ амьтан хүнээс сонсож ном сонин уншиж байхад. Одоо манай Мөрөнгийн энэ хойно энэ колонкийн/шатахуун түгээх станц/ хажууд нэг овоо бий. Одоо хуучин улсууд ярьдаг юм даа тэр овоо, энэ дор чинь ер нь баахан лам нар газар ухаж байгаад бөөгнүүлээд буудаад хаячихсан байдаг юм гэж. Одоо тийм тийм юмаа тийм тиймэрхүү улсууд тэгж тэгж их л сайхан юмаа үгүй хийж байсан юм байналээ дээ, улсуудаа. Тэр чинь аль гайгүй чадалтай сайн улсуудаа тэр үед чинь одоо юу байсан биш, сургууль соёл энээ тэрээ гэж байсан биш шашин хөгжсөн аль чадалтай улс нь тэр лам хар болж байсан юм биш үү лам болж. Гандан хийдэд шавилан сууж, тэгэхдээр аль хүнийхээ гайгүй сорыг бас тэгээд сүйд хийчихсэн юм болов уу гэж боддог юм би. Жаахан харамсдаг л юм.
Саранцэцэг -
60-аад оны үе гэдэг чинь одоо таны мэдээ орсон цаг арван хоёр гуравтай байхад тэр айлуудын энэ авдран дээр байдаг одоо юу..., бурхан тахил, шоголтой судар мудар байсныг та санадаг уу?
Цэдэнсодном -
Заа тэр чинь тиймээ тийм.
Саранцэцэг -
Нуудаг байсан юм уу?
Цэдэнсодном -
Нуудаг байсан ш дээ тэр үед чинь, зүгээр яахав дээ авдран дотроо энэ тэр хийдэг тэр чинь хувьсгал гээд гарчихсан. Тэр чинь бас хамаагүй ил байж болдоггүй байсан юмаа даа нээх, тэгээд хойхноо ч гайгүй болчихсон л доо. Гэхдээ л тэгээд хамаагүй ном уншихгүй, энэ цагаан сар марыг чинь хориглочихсон тийм л байлаа шүү дээ бас. Хийдэггүй, далдуур нууц цагаан сар энэ тэр хийдэг, тийм л байсан ш дээ.
Саранцэцэг -
Тэр одоо Цэцэрлэгийн тэнд байдаг хүрээ, том хүрээ нэг том хүрээ байж байгаад сүүлд байхгүй болчихсон юмаа даа бараг туурь болоод?
Цэдэнсодном -
Тэгсэн юм. Бараг суурь болоод л үлдсэн юм.
Саранцэцэг -
Тэр хүрээн дээр байсан лам нарын тухай баригдаж явсан тухай та сонсож байсан уу, хүмсүүдийн ярианаас?
Цэдэнсодном -
Өө тийм тийм сонсож байлгүй яахав ах нь. Одоо арван жил тийм, арван жил ял эдлээд суусан улс манай тэр Цэцэрлэгийн тэр хүрээ хийдээс бий ш дээ, байсан ш дээ. Одоо тэр Шаврын буурал өвгөн гээд байлаа. Одоо Гомбосүрэн гэдэг байсан юм уу чааваас, би ч одоо бид ч нэрийг нь цээрэлчихсэн байдаг байсан. Тийм нэг өвгөн арван жил ял эдлээд ирсэн юм гэнэлээ. Нармандах гуай гэж өвгөн байсан, Гүдэв гуай гэж өвгөн байсан лав миний мэдэх л энэ гурван өвгөн ял эдлээд л ирж байсан, 10 жил хоригдоод тийм.
Саранцэцэг -
Буцаж ирээд тэр улсуудын хэрэг мэрэг цагадсан л байдаг байхдаа бодвол?
Цэдэнсодном -
Үгүй ээ одоо өвгөн нь мэдэхгүй юм яасан байдаг юм сайн. Энэ үр хүүхэд нь яасан байдаг юм асууж лавлах ч үгүй юм даа нээх.
Саранцэцэг -
Тухайн үед ч одоо барьж явж байсан улсуудад нэг тийм төр чинь өөрөө яагаад барьж явж байгаа эд нараа ч хэлэхгүйгээр л барьж явдаг байсан юм шиг ярьдаг юм ш дээ. Та тэр талаар сонсож байв уу?
Цэдэнсодном -
За даа нээх ч их сонсоогүй дээ, өвгөн нь.
Саранцэцэг -
Та болвол одоо нэгдэлд анх л 4 төгсөж ирснээсээ хойш л янз бүрийн ажил хийж явсан уу?
Цэдэнсодном -
Тэгсэн байна. Тийм.
Саранцэцэг -
Одоо нэгдэлд одоо жишээлвэл гишүүнээр элсэхэд заавал мал нийгэмчилж байж гишүүн болдог юм уу? Ерөөсөө мал ахуйгүй айл чинь хүн чинь одоо нэгдлийн гишүүн болно гээд очвол?
Цэдэнсодном -
За намайг тэр үед чинь одоо тийм юм байгаагүй ээ. Нэгдлийн гишүүн мишүүн гайгүй ш дээ ер нь. Тэгээд л элсээд л орчихдог байсан юм байгаа биз. Тэгэхэд чинь бас арай ч цэгцэрчихсэн байсан үе юм уу.
Саранцэцэг -
Тийм байна. 60-аад он болохоор чинь цэгцэрчихэж л дээ?
Цэдэнсодном -
Янз болчихсон байсан байх. Тэгээд нээх заавал мал ахуй энэ тэр энээ тэрээ тийм юм байгаагүй ш дээ, тэрийг өвгөн нь мэдэхгүй юм байна. Энэ зүгээр кино дээр харж байхад нэг бас нэг эхэлж байх үедээ тийм юм байсан юм шиг байгаа юмаа.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар ер нь одоо сонин хэвлэл радио тэр үед байсан уу? Юу хэр их яригддаг мэдээлдэг эд нар байсан юм бол доо?
Цэдэнсодном -
Өө тэр намайг багад чинь одоо ер нь тэр үед чинь тийм радио марадио гэж байсан юм уу хөөрхий үгүй байх шүү ер нь. Хойно нэлээн хойхно “Эх орон 52” гэж нэг модон шар гэртэй, тийм том радио нээх дөрвөлжин ийм сүртэй юу байсан юм уу, зай байсан юм уу. Тийм зайтай нэг тийм анхны радио гэж гарч, намайг тэр сургууль соёлоос гарснаас хойхно юмаа нэлээн хойхно юм, тэр чинь тэгж гарч байсан юм. Тэр ч ямар яриа байх вэ дээ, тэр чинь ард түмэнд их л мэдээ мэдээлэл, тэр чинь хэрэгтэй юм их л ярьж байсан.
Саранцэцэг -
Үгүй ээ одоо тэр радио нь тэгээд л цөөхөн л байсан байлгүй?
Цэдэнсодном -
Тэр чинь олдохгүй, олдохгүй ш дээ.
Саранцэцэг -
Баг дээр нэг байдаг байсан юм уу хайшаа юм, бригад дээр нэг?
Цэдэнсодном -
За бүр дээр үедээ бол тийм байсан байх. Тэгээд сүүлдээ яахав малчиддаа тарж тэгээд тэрийг чинь авчих бэлэн мөнгөтэй хүн ч ховор. Үгүй ээ тэгээд л тийм л байсан л даа. Мөнгө чинь их ховор байлаа ш дээ, дээр үед чинь бас.
Саранцэцэг -
Ер нь одоо тэр мал нийгэмчилж байх үеэр хүмсүүд мал ахуйгаа бас нэг өөрийнхөө зүсэлчихсэн мал эд нарыгаа аваад үлдчих санаатай нуудаг барьдаг гээд л ярьдаг юм байналээ. Тийм юм та сонсож байв уу?
Цэдэнсодном -
Үгй ээ одоо тийм юм байсан. Байсан. Тийм юм ярьж л байдаг юм, дардаг барьдаг энээ тэрээ гэж байсан. Ах нь одоо тийм юм мэдэхгүй юм өө. Уг нь зүгээр өөрөө бага байсан болоод тэр юм уу ер нь тийм юм тэнд малаа нуучихсан байна, энд малаа нуучихсан байна, тэндээс модноос мал энээ тэрээ гээд тэгдэг ярьдаг л байсан ш дээ амьтан хүн /инээв/ тийм юм бас байсан л байх л даа. Энд тэндгүй л байгаа тэр чинь. Кино хүртэл гараад байдаг байсан ш дээ. тийм.
Саранцэцэг -
Социализмын үед ер нь хүмсүүдийн ажилд хандах байдал ер нь ямар байсан гэж боддог вэ? Одооны энэ залуучуудыг харж байхад ажилдаа яаж хандаж байх юм?
Цэдэнсодном -
За энэ янз бүгд л байнаа. Одоо ч сайхан юм хийгээд байгаа залуучууд байж л байна өөрийнхөө санаагаар. Гэхдээ бас нэг их эвгүй юм нэг ажиглагддаг юмаа надаа. Заа социализмын үед ч яахав зүгээр энэ их цаг наргүй ажил хийдэггүй байлаа ш дээ, тогтсон цагтай нормын ажил бол өдрийн ер нь 8 цагаа л хийнэ. Харин ч илүү ажиллавал аягүй болвол тэр чинь болохгүй, илүү цаг хийсний мөнгө гэж өгөхгүй тиймээ, зүгээр яг илүү цаг хийх юм бол тэр илүү цагийн мөнгийг чинь бодож өгдөг байсан юм шүү зохих хэмжээний бас. Одоо чинь болвол өөр байна ээ, одоо санаа зовмоор юм их байна. Би ч бас хэдэн хүүхэдтэй хүн. Энэ барилгын ажил гээд миний хүүхэд нэг хүүхэд хийдэг юм л даа. Тэгээд одоо чинь тэр социализмын үеийн юм байхгүй байна. Ингээд барилгын ажил хийж байна, ерөөсөө бараг өдрийн арван хоёр гурван цаг ажил хийж байна, тэр илүү цагийн мөнгө байхгүй тиймээ. Тэрийг яадаг юм би хараад мэдэхгүй байгаа юм ер нь, тэр илүү цаг хийлээ гэж дуугардаг хүн байхгүй. Энэ үйлдвэрчний эвлэл мэвлэл гээд л энүүгээр юм байх л юм, тэр чинь одоо ер нь тэрийг сохорчоогүй ш дээ, чих нь дүлийрчээгүй сонсож л байгаа, тэрийг хэлж ярьж байгаа хүн бол байхгүй болж. Тэрэнтэй хөөцөлдөж байх ч хүн байхгүй. Бас нэг сэтгэл байдаг юм тэр хэцүү байна. Тэр нийгмийн даатгалын шимтгэл гэж байна, тэрийг төлөхгүй байна. Тэр мөнгө уг нь бол төлөгдөх ёстой баймаар тиймээ, энэ барилгын ажил бригад гээд яваад байнаа даа, тэр амьтан бариулж байна гээд л тийм тийм юм бол байхгүй ээ одоо. Тэр үед социализмын үед чинь юм бүгд сайхан болчихсон сайхан байсан үе. Энд нэг сэтгэл эмзэглэх юм тэр л байна даа одоо ер нь бас одоо ч сүрхий юм бас их байна, ер нь байна. Одоо энэ их хурлын гишүүд гээд л байна. Сайхан сайхан юм яриад л байх юм. Үгүй ээ тэр хэрэгжиж байгаа юм байдаггүй, нээх сайхан ажил цаасан дээр хийгээд хаячихдаг. Тэрийгээ юу болж байна энээ тэрээ тэр хэрэгжилтийгнь шалгаж хянаж байгаа хүн гэж байдаг юм уу, үгүй юм уу ер нь мэдэх л юм алга надад. Бас сүрхий сүрхий санаа зовмоор юмнууд харагдаж л байдаг юм одоо. Санаа зовлоо гээд “төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчээр бид яахав дээ.
Саранцэцэг -
Ер нь болвол социализмын үед ажилгүй хүн гэж их ховор байсан гэж ярьдаг юм байналээ?
Цэдэнсодном -
Ховор байсан ш дээ ер нь. Чи энийг хий гээд тэдэн цаасны цалин авна гээд ажлыг нь заагаад өгчихдөг. Одоо үед чинь үзээд үзээд ч олдохгүй зовж байж олно энэ ажлыг чинь. Тэр социализмын үед чинь тийм байгаагүй, та энийг хий энэ малыг маллана тэдэн цаас авна уг нь цалин багатай л байсан байх, харин тэр үед. Заа харин зүгээр нэг онцлог нь тэр юм хурааж болдоггүй бас нэг их эвгүй юм байсан. Одоо жишээлвэл тэр муу барилгын заадал хөрөөдөж байсан хөрөө гээд ирлээ ш дээ, тэрийг чинь би хувиараа энэ Тувагаас дээр үед хөрөө орж ирж манай тэр Цэцэрлэг чинь Туватай залгаа ш дээ. Амьтан хүн хааяа нэг гарч ах дүү нар нь хуваагдсан ш дээ тэр хойшоо Тува руу тийм улсууд чинь ах дүүгээ орж ирж Тувагаас хөрөө оруулж ирдэг байсан юм. Тэр хөрөөг чинь аваад би энэ барилгын хувиараа авч, барилгын ажил заадал зааж байсан юм. Тэгээд би тэр хөрөөтэйгээ энэ Хатгал шилжсэн юм байхгүй юу. Тэр их сонин юмаа тэр бас. Тэгээд би тэр хөрөөтэйгээ шилжээд, хөрөөгөө гэртээ хаячихсан. Засгийн хөрөө авчихсан ийм байсан. Тэгсэн чинь одоо нэг өдөр ажлаа хийгээд байж байсан Жамъянжав гэж энэ Мөрөнгийн төвд хүүхдийн мөрдөн байцаагч байсан юмаа чааваас тэгж байгаад тэр Хатгалд мөрдөн байцаах газрын тэр даргаар очсон байсан юм. Тэгсэн нэг өдөр ажлаа хийж байсан Гооёо тэгж байна тэр маань. ...Үгүй Жамъянжав ах чамайг дуудаад байх юм чи юу хийчихсэн юм гэж тэгдэг юм байна. Үгүй ээ би одоо юу хийхэв дээ. Үгүй ээ надад хийсэн юм бодогдохгүй л байна ш дээ. Би ямар архи дарс уух биш, хүн амьтантай нүдэлдээгүй, үгүй ээ яав л гэж дээ хэн мэдэхэв. Надаа хийсэн хэрэг байхгүй, ...Үгүй ээ чи очихгүй бол болохгүй ээ, чамайг хүрээд ир гэж байна гээд ингэдэг юм байнаа. Заа ингэсэн чинь цохиод орсон. Уг нь танина Жамъянжав гуайг би. Тэгсэн Цэдэнсодномоо сонин юу байна? Заа ажил төрөл чинь сайн? Үгүй ээ чамайг чинь энэ хувьдаа хөрөөтэй гээд байнаа. Үгүй ээ чи тэр хөрөө мөрөө байна уу? Хувьдаа хөрөөтэй гэж байна ш дээ чамайг,гэдэг юм байна. Ингээд л одоо яахав дээ тэгээд юу яалаа үгүй ээ нэг юм байгаа ш дээ Жамъянжав ах байсан юм, энэ засгийн хөрөөнд сэлбэг тавиад дууссан. Нээрээ ч сэлбээд тавьчихсан нэг муу сэг л хэвтэж байсан нь тэр. Гайгүйг нь хөрөөнд аваад тавьчихсан. Үгүй ээ одоо тийм л юм байдаг юм ахмадаа, хувьдаа надад ямар юмны хөрөө байхав нэг муу юм барилгад байхдаа барилгын заадал заагаад байж л байсан юм. Тэгээд гайгүйг нь энэ засгийн хүрээнд авч тавиад дууссан ш дээ, та очоод үзвэл үзэхгүй юу тэр хаяа руу нэг сэг хэвтэж л байгаа гэсэн. Заа тийм болвол яахав гээд л зайлуул. Тэгж тиймэрхүү л юм байсан юм байгаа юм. Хувьд чинь энэ машин хөрөө ийм юмнууд бас байхад их хүнд байсан юм ш дээ дээхнэ үед.
Саранцэцэг -
Шалгагдах нь байна ш дээ?
Цэдэнсодном -
Айн? Шалгагдана.
Саранцэцэг -
Хаанаас, яагаад?
Цэдэнсодном -
Аан яаж авсан? Тийм учиртай тэгж л байсан даа. Тийм бас нарийн тийм юм байсан юм шүү. Юм хурааж болдоггүй хамаагүй тийм техникийн талын юм чинь ер нь явдалтай л даа. Бас тийм байсан юм.
Саранцэцэг -
Таны одоо ажил хийж явж байх үед их хэцүү шантармаар зүйл тохиолдож байсан уу? Бүр болъё доо гэмээр л санагдаж байсан үе байна уу?
Цэдэнсодном -
Өө гайгүй гайгүй. Гайгүй ш дээ би чинь, би чинь цагийн ажил норм л хийж байсан. Харин яахав зүгээр барилгын ажил хийгээд их хөлдүү зүйл үүрээд ирэхээр хүн чинь бас удаад ирэхээр жаахан халгадаг юмаа. 4 метрын хөлдүү палка үүрээд, олон жил үүрээд ирэхээр бас жаахан тэгдэг л юм байналээ. Тэрнээс заа даа одоо ч болих уу даа гээд энэ бөөр мөөр өвддөг чинь бас тэрнийх юм байгаа юм даа. Тэрнээс болсон гэж боддог юм би. Энэ хөрөө тэр хөлдүү дүнз хоёроос болчихлоо л гэж бодогддог юм даа ах нь. Одоо би энэ бөөр их өвддөг юм ш дээ би. Түүнээс өшөө ажил хийгээд шантраад байх юу байхав дээ.
Саранцэцэг -
Ер нь бол монголд аж үйлдвэржилт яаж явагдаж байсан юм? Хатгал дээр модны үйлдвэр бий болж байсан юм байна? Өөр ямар нэгэн үйлдвэр баригдаж байсан уу? Үйлдвэрт ер нь голдуу ямар хүмсүүд ажилд ордог байсан юм болдоо?
Цэдэнсодном -
Үгүй ээ тэр чинь одоо ямар ч хүн орчихож л байсан ш дээ.
Саранцэцэг -
Орон тоо л байж байвал уу?
Цэдэнсодном -
Тийм, орон тоо л байж байвал малчин хүн ч орчихно. Тэр үед чинь мэргэжилтэй хүн ч гэж нээх их байсан биш, ховорхон л байсан ш дээ бас. Тэгээд ажил хийе гээд л хөөцөлдөөд явбал тэр норм юм нь байвал орон тоо нь байвал тэгээд орчихно ш дээ. Энээ тэрээ юм байхгүй ер нь.
Саранцэцэг -
Үйлдвэрт ажиллаж байгаа улсуудад чинь зэрэг дэвийг нь бас нэг дээшлүүлдэг юм байдаг даа?
Цэдэнсодном -
Заа тийм юм байсан, байсан.
Саранцэцэг -
Тэрийг ер нь ямар журмаар яаж дээшлүүлж зэрэг дэв өгдөг байсан юм болоо?
Цэдэнсодном -
Заа тэр чинь ч одоо ер нь сургуульд соёлд явна, надад ч тийм юм тохиолдсонгүй дээ би зүгээр. Би ч барилгад байж байгаад л 6 сарын курст мастер маань яв гэж би нэг барилгын 6 сарын курст сууж, Завханы.., Завхан аймагт очиж 6 сар суугаад л би тэр Завханд. Тэгээд л барилгын 4 дүгээр зэрэгтэй би мужааны мужаан өрлөгчний тийм тийм зэрэгтэй л төгсөж ирж байсан юм. Тэгээд тэрийг тэр чинь тэгэхэд чинь одоо би ч бас гуч гарчихсан байсан ш дээ. Тэгээд нэмж сургуульд явъя ч гэж бодоогүй өөрөө авгай хүүхэд авчихсан тэрийгүүрээ энийгээ хийж тэгээд л явж байвал би ер нь болох юм байна гэсэн ойлголттой байсан юм уу даа. Тэрийг зүгээр тэр 4 дүгээр зэрэг гэдэг чинь ч одоо яахав мастерийн доод талын зэрэг шүү дээ, 5 дугаар зэррэгтэй хүн чинь мастер байсан юм биш үү, хүү минь. Тийм юм шиг байгаа юм. Тэгэхдээ тэгээд л тэгье ч гэсэнгүй, тийм юм болоогүй. Энэ харин энэ хойно Хатгалын модны үйлдвэрт байхад тэр хөрөөчний зэрэггүй хүн хөрөө бариулахгүй гэж нэг юм болсон юм шүү. Тэгэхэд чинь би бас энэ нэг модны үйлдвэрт юу хийсэн юмаа, хэд хоногийн сургууль хичээл зааж, тэгж курст сууж би нэг 2 дугаар зэрэг авч байсан байх юм байна хөрөөчний. Одоо ч бий ногоон үнэмлэх, тэр барилгынх бий, ногоон үнэмлэх бас. Тэгж л байсан байна.
Саранцэцэг -
Одоо би таны ажиллаж байсан хамт олны талаар асууя л даа. Танай хамт олон ер нь хэр одоо хамт олон байв даа? Дээр үйлдвэр дээр ажиллаж байхад социалист хөдөлмөрийн төлөө бригад мригад гээж байдаг байсан гэж ярьдаг юм байналээ. Тийм бригад ер нь ажиллаж байв уу? Дарга нар чинь ямар улсууд байв? Хэр их шаардлага тавидаг ямархуу дарга нартаа ажиллаж байв?
Цэдэнсодном -
Заа тийм, манайх чинь одоо тийм тэр Халтмаа даргатай бригад гэж Завханы Тосонд байлаа. Тэгэхэд чинь манайх чинь бригадаараа 5 дугаар 5 жилийн гавшгайч, бригадаараа.
Саранцэцэг -
Өө бригадаараа?
Цэдэнсодном -
Бригадаараа.
Саранцэцэг -
Бригадад хэдэн хүн байх уу?
Цэдэнсодном -
Бригад дотор болвол хорь гаран гучаад л хүн байсан юм байна даа. Ер нь их сайхан эвсэг хамт олон байдаг байсан юм ш дээ тэр чинь. Бие биенээ үхэл зовлон болно дэмжинэ, тусална, ядуу зүдүү нь хэдэн мөнгө цаас нийлүүлж өгнө, тэр гучаадхан улс чинь янын сайхан зангиддагсан тийм эвсэг хамт олон байдаг байсан юм ерөөсөө. Ер нь ах дүү шиг бараг.
Саранцэцэг -
Бие биенээ сайн мэднэ.
Цэдэнсодном -
Сайн мэднэ. Бие биенээ ёстой зүгээр янзын сайн мэднэ. Тэгээд ядарч зүдрэх юм бол үхэл зовлон болвол цөмөөрөө явна, машин тэрэг гаргаж өгнө хол болвол тэр байгууллага нь. Тийм байсан ш дээ ер нь, гайгүй сайхан байсан ш дээ дээр үед. Бас нээх тийм болохгүй ч юм байгаагүй ш дээ ер нь.
Саранцэцэг -
Дарга нар ер нь доод тушаалын улсуудтай харьцаж байгаа байдал ер нь ямархуу байдаг юм?
Цэдэнсодном -
Заа ер яахав.
Саранцэцэг -
Социализмын үеийн дарга нар ер нь ямар ялгаатай юм?
Цэдэнсодном -
Айн?
Саранцэцэг -
Социализмын үеийн дарга энэ үеийн дарга нар ямар ялгаатай байна?
Цэдэнсодном -
Үгүй ээ энэ үед өвгөн нь ажил хийгээгүй болохоор нээх сайн мэдэхгүй байна. Одооны хүүхдүүд яахав хааяа нэг есөн шидийн юм яриад орохоор их ялгаа байдаггүй юм биш үү. Би ялгаа багатай юм болов уу гэж ойлгодог юм шүү. Тэр үед чинь шаардлага их хатуутай байсан ажил хийж байгаа үед, хатуу шаардлага тавина. Тиймээ, тэр чинь одоо одоо намайг тэр Завханы Тосонд ажиллаж байхад чинь одоо чанарын талон гээд юмтай. Тэр талоныг чинь нэг жаахан тааруухан юм хийвэл цоолдог, тэр чанарын талоныг. Аа чанарын шагнал гэж юмтай бас, цалин дээр нэмэгдэл өгдөг, тэр чанартай юм хийж байвал. Заа зүгээр би цоолуулж үзсэнгүй, тэр талоныг. Аа тэр шагналыг нь бол ер нь сар бүгд л авдаг байсан би, тэр чанарын шагналыг, тийм урамшуулалтай. Хүнийг чинь бага шиг юмаар их урамшуулдаг, тэр социализмын үед чинь. Одоо энэ аварга маварга гээд энэ юм чинь ялгүй юманд хүн урамшдаг юм ш дээ ер нь. Тэгээд одоо тэр талон малоон тиймээ, тэр чанарын нэмэгдэл энэ тэр гээд л ингэж өгнө, тийм тийм юманд хүн их урамшина л даа ер нь. Тийм л байсан үе дээ бас. Их сайхан байсаан, би тэр өөрийнхөө ажиллаж өссөн тэр юмыг одоо муулж хэлэх юм бодогдохгүй байна даа ер нь.
Саранцэцэг -
Ер нь болвол тэнд ажиллаж байхад таны цалин одоо амьдралд чинь хүрч байв уу? Хөгшинтэйгээ 2-уулаа?
Цэдэнсодном -
Хүрч байсан ш дээ, хүрч байсан. Чөлөөтэй хүрч байсан, одоо цалин сайтай тэр чинь. Тэр чинь мотоцикл бөөгнүүлж байгаад аваад уначихдаг байсан ш дээ. Би чинь одоо тэр үед чинь юу яалаа, энэ 800-гийн чех карбин гэж гарч байсан. Тэгэхэд чинь тэр чинь тэр чех карбиныг чинь би 1200 төгрөгөөр тийм карбин цалингаа хурааж байгаад л бэлэн мөнгө тоолж өгөөд л авчихаж байсан, 1200 төгрөг. Магнитфонтой нэг пянзтай радио байсан юмаа, тогоор явдаг. Тэрийг чинь одоо бас л 1250-аар бэлэн мөнгө тоолж өгөөд л би авч байсан. Тэгж тэр үед чинь мөнгө хурааж болдог байсан ш дээ, болдог байсан юм байгаа юм, чөлөөтэй хүрэлцээтэй байсан. Норм хийж байсан, гайгүй шиг ажил хийж байсан хүнд бол гайгүй байсан ш дээ, ер нь.
Саранцэцэг -
Тэр одоо үйлдвэрийн ажиллагсдад тусдаа арай өөр нэг хангамж мангамж гэж юм байдаг юм уу? Сүүний норм ч байдаг юм уу, хувцас хэрэглэл ч байдаг юм уу?
Цэдэнсодном -
Аа хортой нөхцөлд байсан юм.
Саранцэцэг -
Аан тийм үү?
Цэдэнсодном -
Тийм.
Саранцэцэг -
Танай дээр бол одоо жишээлвэл тиймэрхүү хангамж гэвэл юуг хэлэх үү?
Цэдэнсодном -
Заа нормын хувцас л бол бүр яг улирал улиралд нь өгнө. Яг л өгнө улирал улиралд нь. Өвөл болвол куртка, бээлий өнгө, өмдтэй., хөвөнтэй өмдтэй эсгий гуталтай өгдөг, зун болвол бахиал өмд, тийм бээлий өгнө. Аан гагнуур магнуур хийх юм бол, сүүний нормтой.
Саранцэцэг -
Ер нь одоо тэр үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын одоо бусад өөрийн одоо нормт ажлаас гадуур соёл амралтын одоо бусад арга хэмжээ гэхээр юу зохиогддог байсан? Одоо жишээлвэл хүмсүүдэд зэрэг дэвийг нь ахиулах гээд оройгоор сургууль мургууль хичээл юм заадаг?
Цэдэнсодном -
Заа тэр ч одоо яахав дээ. Тийм юм байсан байх. Би өнөө хөдөөгүүр явж байсан. Дагнан хөдөө сум хэсч, хөдөөгөөр бол тийм юм их бага, бага байсан. Түүнээс төв суурин газраа байсан, одоо би энэ модны үйлдвэрт байхад болвол би ч нас дөч гарчихсан байсан ш дээ энэ хойно. Тэгэхэд бол Хатгал хот гэж явж байсан энэ энэ Хатгал чинь. Тийм. 24 тогтой, сайхан газар байсан л даа. Тэгэхэд болвол одоо явалгүй яахав, янз бүрийн бүжиг, концерт одоо тэгээд л шаариг биллиарднаас өгсүүлээд л одоо ер нь есөн шидийн тоглоом наадамтай тийм байсан л даа, байлгүй яахав хөөрхий. Хойхно тийм 24 тогтой тийм газар чинь. Би өөрөө авгай хүүхэд авчихсан, дөч гарчихсан байсан. Тийм юманд чинь бас холхон болчихсон байсан юм уу даа. Концерт монцерт есөн шидийн тийм кино гоё юм байвал яваад үзчихнэ, харин зүгээр.
Саранцэцэг -
Та болвол одоо ямар нэг эвлэл, нам үйлдвэрчний ч юм уу гишүүн байсан уу?
Цэдэнсодном -
Би үйлдвэрчний гишүүн байсан. Намын гишүүн байгаагүй.
Саранцэцэг -
Үйлдвэрчний гишүүн байхад одоо ямар нэгэн эрх эдлэх үү? Ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх үү, ажил амралтан дээр ч байдаг юм уу?
Цэдэнсодном -
Заа тэрийг ч би нээх эдэлж үзээгүй шүү. Тэрийг мэдэхгүй юм байна одоо зүгээр..,
Саранцэцэг -
Та татвар төлөх үү?
Цэдэнсодном -
Татвар төлдөг байсан. Сар бүгд цалингаас татвар хураагаад авчихна. Ерөөсөө тэр чинь бид ч мэдэх юм байхгүй, суутгаад л авчихдаг байсан гишүүн л болвол.
Саранцэцэг -
Үйлдвэрчний байгууллагаас үйлдвэрчний гишүүнд ямар нэгэн одоо тусламж юм ирэх үү? Одоо жишээлвэл нэг ар гэрийн нэг хүн нас бардаг өвддөг ч байдаг юм уу тэгэхэд үйлдвэрчний байгууллагаас нэг зардал мөнгийг нь даадаг ч байдаг юм уу, унаа унаш гаргаж тусалдаг ч байдаг юм уу? тиймэрхүү талын тусламж байна уу?
Цэдэнсодном -
Үгүй ээ тэр чинь байдаг байсан. Үйлдвэрчний эвлэл юуныхаа шугамаар ч байдаг юм одоо тэгээд л бид чинь одоо энд тэнд үхэл зовлон боллоо гэхэд унаа унаш гаргаад өгдөг байсан ш дээ, байгууллагаас ер нь байгууллагаасаа. Өө бүүр шууд 200 гаран км байсан ч ачаад л явж байсан бид. Би ч гэсэн явж л байсан. Тийм юм болвол байж л байдаг байсан.
Саранцэцэг -
Та түрүүн ярилаа сая. Ер нь бол ажилд ороход нэг арай нэг хүнээр, бас таньдаг хүнээр хэлүүлвэл тиймээ, таньдаг хүнээрээ хэлүүлээд орвол бас арай дээр хурдан ордог шиг л санагдлаа таны ярианаас? Ер нь ажилд орвол оръё гээд таньдаг хүнгүй байхад ер нь үйлдвэрийн газар очиход орон тоо байж байвал авна биз дээ?
Цэдэнсодном -
Орон тоо л байвал авна ш дээ тэр чинь, уг нь ер нь. Өшөө юм байгаагүй. Би ч яахав дээ тэр яахав дээ зүгээр, миний нэг тохиолдлын л юм даа зүгээр. Үгүй ээ бас яахав дээ нэг тиймэрхүү байсан байж болно л доо их яривал, тэр би нэгдлийн малчин байж байгаад гаргахад малчин хүнийг гаргадаггүй л байсан ш дээ уг нь, ер нь. Бас малчнаа тавихдаа их дургүй ш дээ ер нь. Тэгэхэд бол тэгээд л тэр нутгийн өвгөн миний амьдрал ахуй ч мэддэг юм уу, тэр чинь одоо ч бас үгүй ээ тэгээд л тэр чинь одоо тэгээд л тэгж л байсан юм байна даа. өө миний дүү яахав ажил хийх гэж байгаа бол яахав дээ ах нь ярьж хэлье, бололгүй яахав л гэж тэгж байсан юм байна. Энэ хойно ч гэсэн яахав дээ, тэр гуя базаараа яаж би энд ирж ажилд орж тэгж л байсан л даа зүгээр. Тэр үед юунд тэгж байсан юм одоо яахав, энэ нэг Мөрөн төв газар сайхан ч бодогдож байсан юм уу /инээв/ тийм л юм байсан байх даа одоо.
Саранцэцэг -
Ер нь болвол таны гол одоо ажил хийгээд ажил хийгээд явж байхад бахархаж байсан зүйл юу вэ? Жигшиж байсан зүйл юу вэ?
Цэдэнсодном -
Заа ажил хийгээд явж байхад сайхан ажил хийгээд бас шагнал урамшил аваад нэр төртэй сайхан явбал үгүй ээ тэрэнд бахархалгүй яахав хүн сайхан байдаг юм ш дээ, хүүхээд ер нь гоё л байдаг юм ер нь. Бас тухайн үед ч ер нь ажил муухан хийгээд л бусдын араар орчихоод л үгүй ээ тэгээд байгаа улс ч бас эвгүй л харагддаг ш дээ. Би өөрөө ч тийм олон дотор тиймээ, бас муухай ажлыг сайхан хийгээд, үгүй ээ нэг шагнал урамшил тийм юм аваад бас ч гайгүй нэртэй явах бол тухайн үедээ сайхан ш дээ бас. Тийм үү тийм. Үгүй ээ ер нь олон дотор тэгээд нэг юм тааруухан хийгээд бусдынхаа араар ороод үгүй ээ тэгээд л нэг суучихаад л ингээд байгаа нь хүн чинь хүртэл цуг юм хийж байгаа хүндээ хүртэл шаналгаатай ш дээ. Хэцүү л харагдаад байдаг ер нь.
Саранцэцэг -
Аль болох л нэг хойргошоод уу?
Цэдэнсодном -
Аан тийм. Нэг л жаахан ар өврөөр ороод ингээд байвал хэцүү л дээ тэр чинь хажууд цуг юм хийж байгаа хүн ч гэсэн хэцүү ш дээ.
Саранцэцэг -
Одоо энэ ардчилсан хөдөлгөөн гарснаас хойш хувьчлал явагдсан. Энэ хувьчлалын тухай та одоо анх хэнээс яаж сонссон бэ? Түрүүний ярьдгаар бол танд бол ямар ч гэсэн нэг хэдэн толгой мал оногдож, тэрийгээ та өсгөөд бас боломжийн хэрээний амьдарч байжээ. Тийм зарим улсууд бол нөгөө оногдсон хэдэн юмаа ч үрэн таран хийсэн улсууд ч бий байх?
Цэдэнсодном -
Бий.
Саранцэцэг -
Аан гэтэл зарим улсууд чинь бүр оногдсоноосоо илүү хэд дахин илүү өмч хөрөнгө олоод авчихсан эд нар тийм байгаа ш дээ. Та талаар ер нь юу гэж боддог вэ?
Цэдэнсодном -
Тиймээ тийм яахав. Үгүй ээ тэр ч яахав дээ тэгээд л тэгж л ярьдаг юм. Баяжаад л явчихаж байгаа улс байж л байсан л даа, мэдэж л байна тэрийг. Оногдсоноо аваад сайхан өсгөчихсөн ч улс байж л байгаа тиймээ, мал ахуй болвол.
Саранцэцэг -
Үйлдвэрт нэгдэлд бол одоо жишээлвэл малаас гадна зөндөө л их хөрөнгө байсан байж таараа даа, бодвол?
Цэдэнсодном -
Үгүй ээ тэгнэ ш дээ тэгнэ ш дээ.
Саранцэцэг -
Тэр одоо техник хэрэгсэл байна, тэр одоо контор сумын контор склад юу байдаг юм яг тоолох юм бол зөндөө л юм байгаа. Гэтэл зарим улсууд бол нэлээн том том газруудыг авчихсан гэдгийг бол мэдэж л байгаа ш дээ хүмүүс, тэгээд ямар одоо замаар юу нөлөөлөв өө? Албан тушаал эрх мэдэл нөлөөлөв үү?
Цэдэнсодном -
Албан тушаал эрх мэдэл нөлөөлнө ш дээ. Тэр чинь нөлөөлж авч байсан байх ер нь. Үгүй ээ яг батлах баримтгүй юм болохоор ах нь яг тэрийг юу гэж ярихав дээ бас, тиймээ.
Саранцэцэг -
Нэг ягаан, цэнхэр тасалбар тараасан. Та тэрнээс юм ашиг хүртэж чадав уу?
Цэдэнсодном -
Чадаагүй. Үгүй ээ тэр мал л авсан би. Одоо нэг нь хүчингүй болгоод хаячихсан гээд цоолчихсон цэнхэр тасалбар манайд бий ш дээ. Тэрнийг нэгдлийн дарга хүчингүй болгоод хаячихсан юм байналээ. Тэр болвол ард түмнээ хохироосон ажил. Одоо тэр Баатар, эрүү Баатар гэж хүн бий.
Саранцэцэг -
Эрүү Баатар аа?
Цэдэнсодном -
Тийм. Одоо энэ хот руу л нүүгээд явчихсан юм гэнэлээ. Уг нь Цэцэрлэг сумын хүн. Тэр тасалбар болвол одоо нэг хэдэн цаасны үнэ болчих л юм байсан юм байгаа юм. Тэгэхээр цоолоод л хүчингүй болгож хаяад л тэрийг тэгээд л тэрийг чинь тэндээс юм идсэн л байж таарнаа даа, тэр хүн тиймээ. Үгүй ээ тэр ард түмнээ бодсон бол тэрийг цоолохгүй байхад яадаг юм нэг таван цаас өгөөд л иднэ ш дээ тиймээ. Тэгэхээр цоолж хаяад цоолуулж бүр хүчингүй болгож хаясан байгаа юм, тэрийг.
Саранцэцэг -
Тэр ямар учиртай тэгж байгаа юм бол?
Цэдэнсодном -
Тэр мэдэхгүй тэр хүчингүй үед нь цоолчихсон байна гэдэг юм байналээ. Ах нь нарийн сайн учрыг нь мэдэхгүй. Тэр болвол тэгэхдээ тэр хэмжээгээр л юм идсэн байх гэж би таадаг юм. Зүгээр таахаас өөр юм байхгүй, нарийн мэдэж байгаа юм байх биш. Тэр тэр тасалбар энэ тэрийг үзэх юм бол юм мэддэг улсууд бол тодорхой л байгаа ш дээ, тиймээ.
Саранцэцэг -
Яг одоо хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм гэвэл та мэдэх үү?
Цэдэнсодном -
Айн?
Саранцэцэг -
Хувьчлал одоо хүйсээр ялгаатай хүмүүст нөлөөлсөн байна гэж тэгж ярихаар юм ажиглагдсан уу?
Цэдэнсодном -
Хүйсээр ялгаатай?
Саранцэцэг -
Эрэгтэйд, эмэгтэйд хувьчлал тэгээд нөлөөлсөн юм шүү тийм ялгаатай байсан юм шүү гэж?
Цэдэнсодном -
Хувьчлалаар?
Саранцэцэг -
Аанхаан.
Цэдэнсодном -
Өвгөн нь тийм юм мэдэхгүй шахуу тийм юм байхгүй надад л тохиолдоогүй юм байна лав.
Саранцэцэг -
Та энэ Мөрөнгийн төвд орж ирээд хүүдүүдтэйгээ нийлээд хувиараа одоо байшин сав барих ажил хийж байв уу?
Цэдэнсодном -
Тэглээ.
Саранцэцэг -
Таны одоо өмнө хийж байх үеэс хамаагүй илүү одоо ашиг орлого олох боломж юмтай байсан гэж бодож байна уу та тэрийг? Үгүй юу?
Цэдэнсодном -
Заа даа одоо тэгээд л тэрнээс илүү ашигтай байна гэж байхгүй л дээ хүү минь. Үгүй ээ яахав ер нь зүгээр хоногийн хоол залгуулах төдий тэр чинь өмссөн хувцасаа мөр бүтэн явахын тулд л тийм юм хийж явна. Урд өмнө нь байснаас тэрнээс ашигтай байна гэж байхгүй ш дээ. Одоо зүгээр яахав яг ёс дүрмээрээ явах болвол энэ ч бас сайхан цаг, өч төчнөөн мянган цаас авдаг л юм гэнэлээ энэ барилгын ажил хийгээд. Яг тэгж өгч байгаа нь бас байхгүй дээ хөдөө орон нутагт болвол, хот тал руугаа яадаг юм гайгүй юм байдаг юм дуулддаг юм шиг байгаа юмаа.
Саранцэцэг -
Та социализмын үед болвол мөнгөн хуримтлал үүсгэх боломжтой байсан гэж ярьсан. Одоо болвол мөнгөн хуримтлал үүсгэх боломж байна уу?
Цэдэнсодном -
За надад одоо болвол тэтгэврийн өвгөн надад боломж байхгүй ямар ч үндэс байхгүй. Одоо ёстой нэг өнөө тэтгэвэрийнхээ хэдээр хоногийнхоо хоол өмсөх хувцсаа хүч хүрэхгүй ш дээ бид чинь, амьдрал болвол ер нь тодорхой л байгаа. Тэтгэврийн 80000 цаас будаа гурил мааань ямар үнэтэй билээ тиймээ, энэ бараа турууны үнэ ямар билээ энэ болвол ёстой хаана нь ч үгүй юм ш дээ уг нь. Тэгээд хажуугаар нь одоо жаахан юм хийдэг байсан тэр ч чадахаа байлаа тэгээд л одоо яахав дээ, хэдэн хүүхэд наана цаана байсан юм даа тэгээд л байж байна өвгөн нь одоо.
Саранцэцэг -
Заа, та сүүлд ер нь хот орсон уу?
Цэдэнсодном -
Би нэг оюутан хүүхдээ хүргэж орсон. Одоогоос 3 жилийн өмнө.
Саранцэцэг -
Хотод таны өмнө нь орж үзэж байснаас ямар болж уу, хотод?
Цэдэнсодном -
Шал өөр болсон юм байналээ хүү минь.
Саранцэцэг -
Таалагдах, таалагдахгүй юм гэхээр юу хэлмээр байна?
Цэдэнсодном -
Үгүй ээ тэр утаа униар нь сүрхий байдаг юм байналээ лав л. Өшөө ч нээх айхтар юм өвгөн нь мэдсэнгүй дээ олон хоноогүй. Би чинь нэг хот ороод хоёр хоночихоод, манай тэр ээжийн ахын нэг хүүхдийнх хүргэнийх тэнд байсан. Тэднийд очиж хоёр хонож тэр нөхөртэй нь гадуур сохор хүн шиг бараг хөтлүүлэх шахуу явж, тэр хүүхдийнхээ сургууль мургуулиар орж, ингэж байж байгаад л тэгээд нэг тав хоноод л буцаад ирсэн. Тэгэхэд нээх их мэдэгдээгүй ш дээ надад ер нь. Аа харин тэр агаар тэр сүрхий байдаг болтой юм байналээ тэр энэ зурагт мурагтаар харж байхад тэгэхэд ч гэсэн ер нь булингартай л байсан. Их л эвгүй тэгээд л өвөл болоод ирэх юм бол бүр аюул болдог байх гэмээр тэр байсан юм. Тэр манай энэ Мөрөнгийн төв дээр ирээд их сайхан бодогдож байсан ш дээ, бүүр хөдөө гараад ирчихсэн юм шиг өшөө нээх онц юм мэдээгүй дээ өвгөн нь.
Саранцэцэг -
Таны одоо энэ амьдарч байгаа нутаг орон таныг хүүхэд байх үеэс ер нь байгаль цаг уур яаж өөрчлөгдөж байгаа гэж боддог вэ? Сайн өөрчлөлт байгаа юу?
Цэдэнсодном -
За одоо ер нь тэмээ, ямаа хоёр шиг ялгаатай болсон ерөөсөө. Энэ ургадаг ургамал, устаж үгүй болж байгаа. Газрын хөрс байхгүй болж байна. Одоо би нутгаараа жишээд үзэхэд Цэцэрлэг сум гээд тэр төвөөс харахад харагдаж байдаг уулнууд чинь ногоотой байдаг байсан, ногоорч харагдана. Намар шаралж харагдана тиймээ, тэгсэн болвол одоо ойрын хэдэн жилээс тийм улаан элс харагддаг болсон ш дээ, улайгаад тиймээ. Тэр өвс ургамал ургахаа байжээ элс гарч ирж байна доороосоо тиймээ, ургамал ургахаа байгаад. Зун бороо хур нь дутаад тиймээ, мал ахуй нь ихэддэг юм уу эсвэл. Тэгээд одоо бүр тахлаад, тиймэрхүү өөрчлөлт бол их бий. Одоо ингээд л би чинь өглөө орой маш хүйтэн, зунаа ч гэсэн хүйтэн. Ингэдэггүй байсан юм энэ чинь өглөө орой чинь одоо ер нь зуны цаг болоод ирэхээр их сайхан зун бол их сайхан ш дээ, дулаахан. Одоо болвол тэгж ярихад болвол хуучин улсууд бол тэгж байдаг юм. Ээ дээ энэ өөдтэй зун болохгүй нээ, энэ ч ган болноо гэж. Өглөө оройгоо хүйтрээд гэдэг. Одоо бол байнгын хүйтэн байдаг болсон, тэр дулаарна гэсэн ойлголт байхгүй. Цаг уур бол өөрчлөгдсөн, өчнөөн олон гол горхи ус яаж байна, тиймээ. Сайхан урсдаг гол хүртэл багасаж байна, тасарч байна юу ч үгүй болж байна ширгээд, өчнөөн олон булаг шанд. Энэ бол тэмээ ямаа шиг өөрчлөгдсөн шүү, байгаль дэлхий бол. Одоо бүр тодорхой айлын өвөлжөөн дээр энэ хажуу талын юун дээр би нэг баримт ярья, одоогоос арав гаран жилийн өмнө тэр таана гээч ургамал Булнайн ард тэр Дундах гэдэг газар тэр манай өвөлжөөний дээд талын булуудаар ургадаг байсан юм. Ургахаа байчихсан, одоо ер нь гарахаа байчихаж. бүр үр үндсээрээ устсан, устдаг юм байх юм гэж ярьж байсан хүн надад. Тэгэхээр одоо манай сумд, сумын төв тойроод янзын ш дээ цагаан бүтүүл янзын сайхан ургадаг байсан. Одоо зэрлэг ургамал. Ойрын хэдэн жилээс ургахаа байсан. Тэрний оронд дан зэрлэг, одоо бараг хаа сайгүй дээ бараг ер нь. Ургадаг ургамал ургахаа байгаад зэрлэг эзэлчихэж байгаа юм. Тиймэрхүү жишээтэй, үгүй ээ тэгээд л аажуу уужуу яриад байх юм бол их юм бий л дээ ярих юм байхгүй. Тэмээ ямаа хоёр шиг л өөр болж байгаа юм.
Саранцэцэг -
Ер нь энэ Хөвсгөл энэ хавиар өвөлдөө ер нь цас их унадаг уу?
Цэдэнсодном -
Гайгүй ш дээ, Мөрөнгийн төв бол уг нь.
Саранцэцэг -
Гайгүй юу?
Цэдэнсодном -
Гайгүй. Манай тийшээ чинь одоо цас их унадаг байсан юм. Гэхдээ ер одоо бол гайгүй болж байгаа бас, зундаа сэрүүн байдаг байсан газар тэгсэн одоо мөн л Мөрөнд байгаа нар Цэцэрлэгт гарч байнаа тэгэхэд чинь болвол тийм нар гардаггүй байсан ш дээ дээр үед. Одоо болвол зүгээр Мөрөнгийн төвд ялгаагүй шатааж л байгаа юм байналээ бас. Энэ бол тэмээ ямаа шиг өөр болсон ерөөсөө.
Саранцэцэг -
Газар усны нэр өөрчлөгдсөн газар бий юу?
Цэдэнсодном -
Айн?
Саранцэцэг -
Газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу?
Цэдэнсодном -
Аа мэдэхгүй, өвгөн нь тэрийг сайн мэдэхгүй, энэ тэрүүгээр олон жил тэнэчихсэн. Би чинь тэнэмэл амьдралтай хүн болоод нэг газар нээх олон жил болдоггүй, тэгээд тэнээд байсан хүн чинь газар усны нэр ус тэгж өөрчлөгдөж байна уу, үгүй юу сайн мэдэхгүй л байна ш дээ ер нь. Манай нутагт бол гайгүй байх. Тийм нээх өөрчлөгдөөд байсан юм гайгүй болов уу гэж бодож байна. Зүгээр мартаж санаж нэр усгүй болж байгаа газар байгаа болов уу.
Саранцэцэг -
Социализмын үед ер нь жирийн хүмсүүд гадаад оронтой харьцана гэдэг тийм боломж ер нь хэр байсан бэ?
Цэдэнсодном -
Гадаад орныхтой харьцах уу? Заа тэр үед ч муухан байсан байхаа. За ер нь уг нь зүгээр яахав шагнал урамшил гээд л нээх нээх олон оронд гаргадаггүй байсан ш дээ. Орост л явуулдаг энэ хойшоо Орос руу л түүнээс өшөө нээх орон би дуулаагүй юм байнаа /инээв/ түүнээс тэр гадаад дотоод оронд харьцдаг харьцаа бол одооных шиг байгаагүй дээ, яаж байхав.
Саранцэцэг -
Монгол орон., монголд чинь одоо энэ Зөвлөлтийн иргэдээс гадна суурин хятад иргэдүүд бас амьдардаг байсан уу? Өөр одоо орны иргэд ирж очдог эд нар гэсэн тийм юм байдаг юм уу?
Цэдэнсодном -
Дээр үед үү?
Саранцэцэг -
Дээр үед.
Цэдэнсодном -
Байсан байх л даа. Би зүгээр үгүй ээ энэ социализмын үед чинь орос ирдэг, үгүй ээ энэ хятадаас ч гэсэн хятад улсууд хотод байдаг л байсан ш дээ ганц нэг. Бас цөөхөн, тэр үед цөөхөн байсан байх ер нь. Одооных шиг байхгүй ш дээ. Одоо болвол ер нь газар газрын л хүн байдаг юм биш юм уу ер нь манай Монголд, тийм. Дээр үед бол ховорхон шүү. Тэр нь цөөхөн байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед чинь гадаад эд бараа олж авъя гээд явах юм бол орос бараа олддог байсан биз?
Цэдэнсодном -
Гадаад руу юу?
Саранцэцэг -
Гадаад эд бараа олж авъя гэвэл Монголдоо?
Цэдэнсодном -
Үгүй ээ Монголдоо одоо яахав дээ ховор ш дээ. Оросын бараа л их байсан ер нь.
Саранцэцэг -
Тэр Хатгалын миний сонсоход тэр Хатгалын усан замаар наашаа Оросоос бараа орж ирдэг байсан гэсэн?
Цэдэнсодном -
Ирсэн ш дээ, тэгдэг байсан юм. Тэр Сүхбаатар хөлөг гэдгээр чинь..,
Саранцэцэг -
Тэр голдуу ямар бараа ирдэг байсан юм бол, бүс бараа ирдэг байсан юм уу?
Цэдэнсодном -
Үгүй ээ тэр чинь янз бүрийн л бараа ирнэ. Хүнсний зүйл ч одоо яахав дээ нээх, лаазалсан мах, печень оросын. Үгүй ээ одоо өшөө юу ирж байсан юм болдоо хүүхээд. Чихэр боов ирж байсан л даа, тиймээ. Энэ 24-н чихэр гээд л 17-ын ирис гээд л 11-н 20н 11.20-н хатуу чихэр ирлээ гээд л тэр чинь ирж л байлаа л даа дээр үед. Тийм юм ирж л байсан байгаа юм. /сайхан, сайхан намаржиж байна уу?/
Саранцэцэг -
Танай хүүхдүүдээс ер нь гадаад руу зорчсон, явсан хүүхдүүд бий юу?
Цэдэнсодном -
Байхгүй байна.
Саранцэцэг -
Гадаадад сурч байгаа хүүхдүүд байна уу?
Цэдэнсодном -
Байхгүй, байхгүй. Дотооддоо 2 хүүхэд сурч байна, монголдоо. Гадаад руу байхгүй ээ, өвгөнд нь.
Саранцэцэг -
Би нэг сонссон. Одоо хүнийг ингээд шагналд тодорхойлоод дээшээ явуулахад гэр бүлийн талаар тогтворгүй бол ер нь шагналаас хасчихдаг гэж социализмын үед?
Цэдэнсодном -
Социализмын үед үнэн ш дээ.
Саранцэцэг -
Үнэн үү?
Цэдэнсодном -
Үнэн. Үнэн ш дээ.
Саранцэцэг -
Гэр бүлийн талаар тогтворгүй байна гэдэг нэлээн их чухал яригддаг тийм асуудал байв уу?
Цэдэнсодном -
Тийм ш дээ байсан. Тэрийг чинь их харж үзнэ. Би түрүүн ярьлаа ш дээ.
Саранцэцэг -
Түрүүн нэг хүний талаар цухас яриад өнгөрсөн тийм ээ?
Цэдэнсодном -
Тийм. Тэрийг чинь нарийн харна ерөөсөө. Гэр бүлийн тийм зан араншин, олон түмэнтэйгээ харьцах харьцаа, үгүй ээ тэгээд л тэр чинь одоо бүр тийм тийм юм маш их харна ш дээ дээр үед чинь. Одоо л тэр зүгээр Хатгал хотын аварга нэг аймгийн аварга энэ тэр гээд л байхад чинь ер нь гэр бүлийн талаар тогтворгүй, тиймээ зан харьцаа муу тийм байвал ч одоо ер нь хасагдана ш дээ. Шагнал урамшилд ч гэсэн тэр одоо ер нь хасдаг байсан ш дээ, бас.
Саранцэцэг -
Ер нь бол гэр бүлийг дэмжсэн бодлого гэвэл юу хэлэх үү? Тийм явж байсан гэж?
Цэдэнсодном -
Социализмын үед?
Саранцэцэг -
Тэр хүүхдийн халамжийн мөнгө төгрөг өгдөг, 4 хүүхдээс дээш хүүхэдтэй айл бас мөнгө авна мавна гэдэг байсан юм уу, өшөө тэрнээс өөр?
Цэдэнсодном -
Тэр чинь одоо яахав/бодов/ гэр бүлийг дэмжих.., тэр чинь одоо орон байр хүртэл гаргаад л өгдөг байсан ш дээ, уг нь тиймээ.
Саранцэцэг -
Шинэ гэр бүл болж байгаа улсууд нэг гэр бол ямар ч байсан бас нэгдлээс мэгдлээс барьж өгнө биз дээ?
Цэдэнсодном -
Тийм албан газар энд тэнд бол одоо өгдөг байсан ш дээ ер нь. Байр байшин тиймээ, орон сууц энэ тэр гаргаж өгөх, гэр бараа гаргаад өгөх бол бас хааяа нэг тийм тохиолдол байсан л даа. За тэр болгон ч нэгдэлд бол гэр байгаагүй, байгаагүй байх. Албан газруудад бол байсан ш дээ. Байр орон сууц гаргаж өгөх тийм юм бол байж л байсан. Зүгээр хүүхдийн мөнгө гэдэг юм бол байсан л даа. Тэр одон модон ч гээд л байлаа.
Саранцэцэг -
Хүүхэд 5-аас дээш хүүхэд төрүүлвэл эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон өгдөг гээд тээ?
Цэдэнсодном -
Тийм тийм. Тэр одоо Монгол улсын хүнээ өсгөх гэсэн бодлого л байх даа, хөөрхий.
Саранцэцэг -
Гэр бүл харин болоогүй улсууд татвар төлдөг байсан гэж ярьдаг байсан ш дээ?
Цэдэнсодном -
Мэдэхгүй юм, тэрийг өвгөн нь мэдэхгүй юм. Мэдэхгүй тийм юм байсан юм уу, үгүй юм уу ёстой сайн мэдэхгүй байна.
Саранцэцэг -
Заа би одоо таниас одоо хамгийн сүүлийн асуултаа асуух гэж байна.
Цэдэнсодном -
Заа.
Саранцэцэг -
Ер нь одоо монголд нас барсан улсуудаа нас барсан гэр бүлийнхээ улсуудыг дурсдаг арга барил оршуулгын зан үйл яаж өөрчлөгдөж ирэв ээ? Дээр үед одоо оршуулгыг ямар зан үйлээр оршуулдаг байсан, одоо яаж байна?
Цэдэнсодном -
Одоо ч яахав дээ, дээр үед чинь тэгээд л нэг ил голцуу тавьдаг байсан ш дээ. Одоо болвол яахав тэгээд л энэ авс гээч юмаа л тавьдаг, зан үйл нь одоо нээх сайн мэдэхгүй юм дөө өвгөн нь, тэрийг ер нь нээх өөрчлөгдөөд байгаа нь одоо хаашаа л байдаг юм.
Саранцэцэг -
Одоо ер нь мэддэг хүнээс асуугаад л тэр чигтээ, тэр зүг рүү гээд л цаг нарыг нь асуугаад л тэгээд л оршуулдаг байсан байх?
Цэдэнсодном -
Тийм.
Саранцэцэг -
Тэгээд дээр нь чулуу дэрлүүлдэг байсан уу? Цай дэрлүүлдэг байсан уу?
Цэдэнсодном -
Манай нутаг руу чинь одоо цагаан чулуу л дэрлүүлдэг байсан ш дээ.
Саранцэцэг -
Аа юм ороож даавуу маавуугаар ороодог юм ороодоггүй юм уу?
Цэдэнсодном -
Аа яахав зүгээр нэг тийм бага шиг цагаан даавуу нэг салхинд хийсээд явчихаар тийм цагаан даавуу дээгүүр нь тавьдаг байсан юм. Аа толгойнд нь хийчихээр нэг хийсчихээр тийм нэг хадгаар нүдийг нь боочихдог байсан юм, боох ч гэж яахав дээ, яахав боочихоод очоод суллаад салхид хийсээд явчихаар сулхан шиг тэгээд бүтээгээд орхидог юм. Тийм л зан үйлтэй байсан нэг цагаан даавуугаар ингээд бүтээчихдэг ёс л юм даа тэр, тийм л ёстой бага шиг, хийсээд явчихаар.
Саранцэцэг -
Аан тэр одоо болвол нийтийн оршуулгын газар булж оршуулж байгаа юу?
Цэдэнсодном -
Тэр тэгж байгаа тэгж байгаа. Тийм л юм байгаа ил тавьж байгаа ч байж байгаа бас хөөрхий, тийм манай аймагт бол тавьдаг юм ш дээ, тавьж байгаа юм харагдаж л байдаг юм байналээ явж байхад.
Саранцэцэг -
Заа. Та одоо надаас асуух болов уу гэж бодож байсан, тэрийг асуувал тэгж хэлнэ дээ бодож байсан юм байна уу танд?
Цэдэнсодном -
Алга даа өвгөн нь тийм юм алга байна, байхгүй байна.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Цэдэнсодном -
Заа, зүгээр миний хүү.
Саранцэцэг -
Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.
Цэдэнсодном -
Заа тэр ерөөл бат сайхан орших болтугай.
Саранцэцэг -
Заа баярлалаа танд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.