Jarantai


Basic information
Interviewee ID: 990434
Name: Jarantai
Parent's name: Ochir
Ovog: Ard togoruutan
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
collectivization
cultural campaigns
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
second school student life
cultural campaigns
vaccination
foreign relations
repressions
collectivization
herder
agricultural manufacturing
work - labor
privatization
funeral rituals
environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу та?

Жарантай -

Сайн. Сайн байна уу?

Саранцэцэг -

Та өөрийгөө танилцуулахгүй юу? Та аль нутгийн хүн бэ? Аль суманд төрөв, хүүхэд ахуй үеэ, өөрийнхөө эцэг эхийн тухай амьдралынхаа талаар танилцуулж өгөхгүй юу?

Жарантай -

Заа за. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн. Төрсөн нутаг гэвэл.., төрсөн нутаг гэвэл Шаврын голд төрсөн.

Саранцэцэг -

Хэдэн онд төрсөн билээ та чинь?

Жарантай -

1949 онд төрсөн.

Саранцэцэг -

Эцэг эх ямар улсууд байлаа? Хэн гэж хүмүүс байлаа даа?

Жарантай -

Эцэг.., миний эцэг Чойжоо гавж гэж лам хүн байсан. Миний ээж малчин хүн байсан. Тэгээд миний аав хэлмэгдэлд ороод ууланд оргоод, арван жил ууланд нуугдаж явсан энэ төр засгийн энэ эсэргүүнээс. Тэгээд тэрнээсээ цагаадаад, одоо энэ аймгийн төвд ирж цагаадаад гарсан гэдэг юм. Би бага жижигхэн байсан. Намайг ер нь одоо хэдтэйд., дөрөв таван настайд л таалал төгссөн хүн. Айн? Тийм байх. Тийм шиг байж байдгийм, би тодорхой сайн мэддэггүй юм. Аа ингээд манай аав тэгж таалал төгсчихөөд, ер нь одоо цагийн муу ирлээ би үхнэ гээд үхсэн юм гэнэлээ.

Саранцэцэг -

Өөрөө?

Жарантай -

Өөрөө. Бүр олон түмэн одоо энэ нутгийн хөгшчүүл ард түмэн надад цөм надад тэгж ярьдгаа. Тэгээд тэрний ах тэр Буян зайран гэж хүн байсан юм төрсөн ах нь. Тэр хоёр хоорондоо ярилцаад ах нь түрүүлж үхнэ, дүү нь түрүүлж үхнэ гэж үзэж тарж байгаад, тэгээд дүү нь түрүүлээд, ах нь түрүүлээд дүү нь удаалаад, тэгээд цуваад ер нь нэг жилийн хооронд, жил дотор жилийнхээ хооронд л явцгаасан улсууд байдаг юм ш дээ, тийм түүхтэй. Аа тэгээд манай ээж намайг 12-тойд одоо 1960 он ч 12-той байж таарч байгаа биз. Аа 12-д таалал төгсөөд ингээд өнчин үлдээд, эхээсээ 5-лаа гарсан, хамгийн том ах сургуулийн багш Дашдондог гэж ах бий. Тэгээд тэр ах маань бид нарыг тэжээж өсгөсөн. Тэгээд тэжээж өсгөж байх замдаа 60 оноос 64 онд би 12-той 1 дүгээр ангид ороод тэгээд 16-тай 4 дүгээр анги төгсөж байсан түүхтэй хүн. Дээр үед чинь одоо тийм хөгийн, сургуулийн улсууд чинь хөгийн байсан ш дээ, тийм. Аа тэгээд л одоо бүр бага байсныхаа явдлыг ярих юм бол одоо тэгээд л айлын ажил хийх, аа яахав морь мал унаж хонь хариулж, бага жижиг насандаа ингэж өссөн хүн би. Ер нь миний дүү нар ч тийм, цөмөөрөө тэгж өсөөд тэгээд одоо бол их сайхан явна өө, цөмөөрөө одоо аав ээжийн буян байдаг юм уу, орон нутгийн буян байдаг юм уу, их сайхан яваа биднүүд. Ер нь одоо давгүй дээ, ер нь яваа юм. Тэгээд л яахав 66 онд Тосонгийн барилгад явж нэг 2 жил ажилласан. Аа тэгээд 68 онд цэрэгт яваад 71 онд цэргээс ирээд, тэгээд 73 онд айл орон болоод, тэр хооронд би энэ улсын ажлыг аахар шаахар ажил тасардаггүй байсан нэгдлийн ажил. Тэрэнд цөмөнд нь оролцоод, тэгээд л малын ажиллагаа мал маллаад л тасралтгүй ардчилал болтол мал малласан даа. Тэгээд л одоо ардчилал болоод, аав ээжийн маань хурааж авсан малыг ардчилал эргүүлж өгч тэгээд ёстой өнөө амбан шар, атан тэмээ таван хошуу мал гэдгийн барааг ч эдэллээ, эдэлж байна, их баяртай байна би болвол нэгдүгээрт. Хоёрдугаарт нэгдлийн мал маллаад муу малчин яваагүй, шилдэг сайн малчин яваагүй, зүгээр нэртэй малчин явсан би. Энэ орон нутгийн ард түмэн болвол одоо цөмөөрөө мэдэж байгаа, авгай бид хоёр. Нэг зуд болоход гайгүй, яг тал дунд нь илүү биш, дутуу биш одоо тэгж мал онд оруулна. Аа сайхан байвал сайхан, зүгээр шилдэг сайн нь биш, муу нь биш. Гэхдээ яахав сайн гэсэн ухаантай юм уу даа тийм, аа гавъяа шагнал бол авсан их маллаад, сайн сайхан мал маллаж байна гэж авлаа авгай их авлаа. Заа сарын цалин ч гэх юм бол одоо хөгтэй шүү дээ. Арван таван үнээ маллаад 15 төгрөг сард авч байсан явдал ч таарч л байсан, яахав зүгээр би чинь хонь ч л маллаж байсан, хуц чиг л хариулж үзэж л байсан, хурга чиг л хариулж үзэж байсан. Голдуу эм хонь малласан, тэрэн дотор би нэг өдийхөн хоёр жил.., гурван жил ч болов уу хоёр жил болов уу ферм дээр ирж, нэг 15 үнээний 15 төгрөг авч байсан тал бий. Заа тэгээд л яахав гэзэгт бид хоёр нийлээд тэгээд яахав сард нэг дөчин хэдэн төгрөг ч авч л байсан. Хоёулаа нийлээд нэг ерэн хэдэн төгрөг ч авч л байсан, хурга хариулаад хоёр гурван зуун төгрөг чиг л авч л байсан. Заа иймэрхүү л талтай юм даа. Иймэрхүү л явсан юм. Тэгээд одоогийн байдлаар болвол яахав, аав ээжийнхээ мал маллаж явсан тэр загвараар бид нар мал маллаад, цөмөөрөө л давгүй сайн л явна, миний дүү нар үр хүүхдүүд ер нь цөмөөрөө малтай ахуйтай жигтэйхэн л явна даа. Тэгээд л одоо яахав ер нь одоо энэ дотроо сонин гэж ярихад дээр үед биднүүдийг бага байхад улсуудын зан харьцаа, улсуудын хоорондын одоо энэ хуучцуул их сайхан байсан, жигтэйхэн сайхан байсан. Наад зах нь одоо биенийгээ хүндэлдэг, ахмадыгаа хүндэлдэг, бид нар хүүхэд байхдаа хөгшин улсуудаас тун их айдаг, эмээдэг, ичдэг тийм цагт өсч төрлөө би. Тэгээд яахав одоо хүрээд ирсэн чинь цаг өөр болдог юм байжээ, өөр болдог юм байна. Энэ хүүхдүүдийн харьцаа ч өөр байдаг юм байна, дарга нар одоо ийм том бага дарга нарын дээр үеийн нэгдлийн дарга нар гэдэг чинь одоо тэр үедээ одоо дарга шиг дарга байлаа шүү дээ. Бүр ер нь одоо хэлэх юм байхгүй, үгүй ээ одоо манай суманд Рэнцэн дарга гээд л цуутай дарга байж л байна. Энэ манай Хөвсгөлийн Цагаан-Уулын Аварзэд гээд зартай дарга байж л байна, хөдөлмөрийн ч баатар болов уу даа. Заа тэгээд л зарим нь яахав тийм улсууд сайн хэлэх нь хэлдэг л юм байналээ, муу хэлэх нь муу хэлдэг л юм байналээ. Манай Рэнцэн дарга бол тийм одоо би ер нь муу хэлж байгаа хүнийг үзсэнгүй ээ, үүргээ биелүүлж явсан дарга гэж боддог юм. Тэгээд одоогийн дарга болвол би ер нь Рэнцэн даргыгаа гүйцдэггүй гэж боддог. Гэхдээ яахав даргаа хийж л байгаа юм.Тэгээд л нэг нэг л биш. Тэгээд хүний харьцаа ч тэр, дарга ч тэр бүх юм уг нь их сул доройдуу тааруу яваа юм уу даа гэж санагддаг юм даа би. Тэгээд л одоо яахав ажиглаад л тэгээд явж л байх юм даа. Бид нарыг л уг ер нь сайхан явбал сайхан явна, ерөөсөө сайхан л байна. Одоо тэгээд тэтгэвэр тэнсэнд ороод нэг хэдэн төгрөгөө аваад тэгээд одоо малаа дагаад хүүхэд багачуулаар малаа харуулаад ингээд явж байх сайхан л байна. Аа жил хангайн хувьд урд нь болвол одоо өвөл шиг ч өвөл болдог байлаа, хавар шиг хавар болдог, зун шиг зун болдог, намар шиг намар болдог байсныг би өнгөрсөн тавин хэдээс хэдэн оноос 59 оноос урагшийг болвол би одоо бараг цээжинд л хэлж байнаа. Тэгээд л цаг их өөр болжээ. Урьд нь болвол одоо ургамал болвол янз бүрийн ургамал манай энэ Хөвсгөл нутагт жигтэйхэн ургадаг мал нь их тэнхтэй, мал нь ч том байдаг ийм байсан. Тэгээд одоо болонгуут өвс ургахаа байлаа, үгүй ээ яахав тэгээд ургаж ургаж байна гэхдээ тэр цөлжилт гэдэг л одоо ирчихээд л бэрх байх юм. Заа тэгээд энэ дээр одоо муу муухай юм юу цохиод ороод ирэв гээд л модны хорхой гээд нэг аюул, энэ маань одоо наян хэдэн оноос ерэн хэдэн оны хооронд зад үймүүлж хаяад, тэр нь арай гайгүй тэрэнтэйгээ нүүж нүүдэл байсан уу хээр нэг ган гачиг болохоор царцаа гээд нэг сүрхий юм, зарим жил хорхой гээд одоо гэрээсээ гараад л хөдөө хонож байсан ч л элдэв янзын хорхой, эртийдийн өнөө нэг жижигхэн цох хорхой шүү дээ тийм.

Саранцэцэг -

Хар уу?

Жарантай -

Хар. Манай энд нэг тийм талын одоо яахав хамгийн баялаг хамгийн сайн сайхан юм ч тэр, үлийн цагаан хулгана гэж нэг аюул. Энэ л харин нөхцөл алга даа. Энэ болвол одоо ер нь энэ манай нутгаар бол дүүрсэн, энэнд тэгээд нэг арга хэмжээ авбал авна л гэж байгаа юм. Энийг авч чадахгүй юмаа. Энийг энэ бол өсөх учиртай юм байлгүй дээ.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Жарантай -

Өөв?

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Сайнаар ч бай, муугаар ч бай таны амьдралд яалт ч үгүй нөлөөлсөн юм гэмээр юм байдаг уу?

Жарантай -

За даа тийм ч юм одоо байхгүй юм уу даа.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр юм байна уу?

Жарантай -

Байхгүй, байхгүй. Ер нь одоо нэг жирийн малчин хүний л юунд байдаг. Тийм. Аа тэгээд миний амьдрал тухайд болвол энэ би тэр өв уламжлалаараа энэ хуучин төр ёс, энэ хуучин энэ эх эцгийнхээ улбаагаар одоо хулгай дээрмийг бүрэн цээрлэдэг, элдэв бусын одоо муу муухай юмыг бүрэн цээрлэдэг, одоо ийм улсууд. Яг тэр замаараа л хөл тавьцгааж байгаа юм даа. Үр хүүхдээ ч гэсэн тэр замаар л одоо оруулах, тэр замаар ч орчихсон явдаг юм яаж ч явдаг юм мэдэхгүй, зүгээр завгүй яваа болов уу гэж таадаг юм, би нээх магтах юм алга надад.

Саранцэцэг -

Та ярьсан, өөрийнхөө аавыг гавж хүн байсан гэж ярилаа, тэгэхээр танай Цэцэрлэг суманд ямар том хүрээ хийд байсан юм бол? Тэнд шавилдаг байсан гавж юм болов уу?

Жарантай -

Шавилдаг байсан гавж. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу. Хошууны гандан хийд гэж.

Саранцэцэг -

Заа, том, нэлээн том уу энэ? Цэцэрлэгтээ юу?

Жарантай -

Цэцэрлэг сумандаа, тийм том хүрээ байсан юм байналээ. Тэгээд тэр манай өнөө эсэргүүний үймээн самуунаар устгаад, гал болгоод өнөө энэ юуны тэр манай Шаврын голд ч гэсэн хүрээ хийд байсныг устгаад алга болгоод зад үймүүлж мана татуулаад л тэгсэн юм байналээ л дээ. Тэгээд тэрний тэр сая чинь энэ мана татсан байсныг нь би үзэж байсан, ном судар нь өнгөрчихсөн байсан балгасыг нь үймүүлээд тараагаад хаячихсан, аа тэгээд тэр нэг фермээ сүү сааж байна гээд тэрэндээ хашаа юуг нь түлсэн, бүгдийг нь түлсэн тиймэрхүү үүсгэврийг би үзэж л байсан юм тэгж харагдаж л байсан. Тэгээд л хэсэг сайхан ламууд байлаа хөөрхий, тэр ламууд цөмөөрөө шоронд 10 жил яваад ирсэн гээд бүх бүх л гүхгэр гүхгэр эрдэмтэнгүүд байсан даа. Тэгээд тэгээд тэд нар маань ч таалал төгсөөд дууслаа. Манай Шаврын голд Буваа багш гэж нэг цуут эрдэмтэн багш зулай нь цоорхой, за ер нь энэ хавьдаа хүрээлэгдсэн тийм цуут эрдэмтэн хүн мөн тэр аюулын 10 жилийн албыг хаагаад тэгээд байж байгаад..,

Саранцэцэг -

Нутагтаа ирсний дараа нас барсан уу?

Жарантай -

Дараа нь. Аль удаж байлаа 60-аад далан хэдэн онд 79 онд таалал төгсөв үү, тэр орчим таалал төгссөн шиг бодогдож байна.

Саранцэцэг -

Та сонсож байв уу? Ер нь хүмсүүд баригдаж явсан улсуудын талаар юу гэж дурсаж ярьдаг юм бэ? Яг одоо барьж явахынхаа өмнө ямар нэгэн тайлбар юм хэлж авч явдаг юм болов уу? Зүгээр л одоо орж ирээд шууд бариад аваад явчихдаг юм болов уу, хүмүүс ер нь дурсаж явахдаа сүүлд ер нь юу гэдэг вэ?

Жарантай -

Их бузар муухайгаар хэлж авч явж байсан юм байдаг юм, эсэргүү ямар юмны эсэргүү гэлээ мартчихаж. Тэгээд авч явж байсан юм гэнэлээ төр засаг нь. Бүр одоо дайрч дээрхлэнгүй бүр эзэрхийлж, тэгээд л авч явж байсан байдаг юм. Би зүгээр яг өөрийнхөө аавын тухай ярихад миний аав тэр цаг муудаад болохоо байчихсан байхад айлд жасаа уншиж байсан юм гэнэлээ айлын. Тэгж байтал хоёр хүн ирээд бариад явсан. Тэгээд барьж яваад морио услаад, цулбуур.., морины үзүүрийн цулбуур султгах шинж оронгуутаа ганцхан шувт татаж аваад яаж ч босгохов тийм боом хад өөд, одоо боом хад нь бий л дээ бүр одоо манай нутгийн өвөг дээдсүүд одоо бүр тэрийг тэгээд шүүгээд гараад явж байсан гэдэг хад өөд зугтаж гараад, хойноос нь нэг гурав буудсан гэж байгаа юм. Тэгээд уулын орой дээр гараад, тэгээд оргоод гарч байсан юм гэнэлээ. Тэр өнөө эхэлж оргохдоо бол тэгж оргосон гэж байгаа юм л даа өнөө түрүүн яриад өнгөрдгийг. Өнгөрсөн нь тийм түүхтэй гэж байгаа юм. Тэгээд оргочихоод тэгээд нэг уулын орой дээрээс нөхөр эмээлээ авч хаяад морио тавьчихсан, морь нь шуугиад Шаврын гол орчихсон байсан. Аа энэ морин дээр туйлагдаад үхэж энэ эсэргүү зэсэргүү гэж элдэв бусын юм хэлж гэсэн гэж ярьдаг юм.

Саранцэцэг -

Яг одоо баригдсан улсуудын талаар тэр шоронд аваачиж хийсэн улсууд байна, заа тэгээд нээлттэй шүүх хуралдаанаар шүүж гэнэ гэж тийм яриа хуучны хөгшчүүл сонсож байсан болов уу? Шүүх хуралдаан нээлттэй болдог байсан юм болов уу, ер нь тэр талаар мэдсэн дуулсан юм байдаг юм болов уу?

Жарантай -

Тэр шүүх хуралдаан дээр одоо тэр саяны ярьдаг манай тэр Буваа багш гэдэг хүн шоронд хоригдож байх нөхцөлдөө тэр гэрт хоригдож байсан гэж байгаа. Тэгээд гэрээсээ л өглөө баахан улсууд дагуулж явдаг, тэгээд л заримыг нь нудардаг, нударсныг нь манай тэр цуут багш хөдөөлүүлж булдаг байсан гэвээ, Тийм түүхтэй гэж байгаа юмаа. Тэгээд цааш нь харуулахыг нь цааш нь харуулаад яахад тэгж байсан гэнэлээ, тэгж ярьцгаадаг юм. Тийм.

Саранцэцэг -

Төр болвол ер нь болвол ямарваа нэгэн тайлбар болвол тухайн үед хийж байгаагүй юм шиг л хүмүүсийн ярьж байгаагаар би тэгж л ойлгоод байгаа. Яг одоо жишээлвэл төр за ийм ийм учиртай улсаас энэ ийм учраас энэ хүнийг ингэлээ гэж тийм тайлбар юм хийж байсан юм ер нь та сонсож байсан уу, улсуудын ярьж байгаагаас?

Жарантай -

Улсуудын ярьж байсан дотор яахав, тэр томчуул одоо тэр гарч ирсэн лам нар л ярьж байсан л даа, одоо хоорондоо өвөр шивэр ярьж байснаас нь сонсоход аа одоо энэ төр засаг маань энэ шашин шүтлэгийг чинь одоо харуулахаа байсан, зулыг минь өргүүлэхээ байсан, бурханд мөргүүлэхээ байсан, тэгээд л одоо нөхдүүд бие биенийгээ өнгөрөөж байсан нь энэнийхээ цаад талд ахин бурхан шашин дэлгэрнэ, тэр цаг л их сайхан болно гэдгийг болбол ярьж байсан. Түрүүчийн тэр яриад өнгөрдөг, тэр алба хаагаад өнгөрсөн үлдэж барьсан улсуудаас ярьж байсныг бол би сонссон.

Саранцэцэг -

Тэр хүмсүүд бариад явсны дараагаар ер нь таны мэдээ орсон цагаас хойш бурхан тахилаа ил ингээд тавьдаг айл байсан уу?

Жарантай -

Байхгүй.

Саранцэцэг -

Ихэнх хүмсүүд миний сонсч байгаагаар уул хаданд аваачиж бурхан тахилаа нуусан гэдэг, аа байгаа нэгийгээ авдран дотроо хийдэг байсан гэж ярьдаг юм байналээ. Цагаан сарын үеэр ч юм уу, зул барих үеэр өдрүүдэд танайхан ер нь айл хотлоороо яаж өнгөрүүлдэг байв?

Жарантай -

59 он.., 58, 59 онд нэг золгож тэгээд цагаан сар биш улаан сар болж байна энэ тэр нэг тийм үг яриад байсан би их бага байсан, санаанаас гардаггүй юм. Аа тэгээд тэр үед нь зул өргөнө л дөө. Зулын 25 гээч юм болдог юм, гадаа зул өргөдөг. Тэрүүгээр нэг өргөдөг байсан манай өвөг дээдсүүд. Түүнээс биш одоо нэг л дарга ирлээ л гэх юм бол тэгээд л зулаа аваад л, алга хийнэ шүү дээ, өнөө ил байсан зулыг чинь. Эсвэл авдрын заагаар асгана. Аа эсвэл тэр лүү асгаж цутгана. Тэгтлээ айдаг байсан. Тэрийг болбол тодорхой сайн мэдэж байна.

Саранцэцэг -

Аа ер нь хүүхэд мүүхэд өвдөөд заа нэг ном мэддэг хүнийг авчраад гэр орондоо ном уншуулаад хүүхдээ янзлуулдаг ш дээ. Тийм юм нууцаар явагдах уу?

Жарантай -

Явагдаж байсан.

Саранцэцэг -

Гэхдээ бол хажуу айлдаа ч мэдэгдэхгүй ш дээ тиймээ?

Жарантай -

Тийм. Одоо энэ дээр үед болбол овоог бол нууцаар мундаг лам нар бол тахиж байсан даа. Би мэдээгүй байж байж сүүлд нь мэдсэн. Бүр одоо мэдээгүй байсаар байж байж л мэдсэн. Тийм юм байсан, байсан. Тэгэхдээ бол зүгээр яахав, тэр тэр орчин орчинг даасан лам нар хоорондоо ярьж аргалж байсан, аа тийм юм бол манай энд Дүүрэгч вангийн хошуунд бол байсан байгаам шүү.

Саранцэцэг -

Танай ааваас үлдсэн шоголтой судар ном бурхан тахил юмнууд танай гэрт байдаг байсан уу?

Жарантай -

Байхгүй. Ер нь энээ тэрээ улсууд тарааж хийж аваад, тэгээд шатаахыг нь шатаагаад, арилгахыг нь арилгаад, тэгээд байхгүй болчихсон, ер нь одоо байдгаас ганц мөнгөн голт байдаг, байгаа юм. Өшөө юм болбол байхгүй. Манай тэр аавын бурхан байсныг ууланд аваачаад залчихсан, тэр нь хуучраад муудаад, тийм нэг хийсэн сав нь муухан байсан юм болуу даа, тэгээд алга болчихсон гэж. Тэгээд алга болчихсон байсныг хүн мэдээд байдаг, мэдсэн мөртлөө бас очиж мөргөж барьж бас юм юм болдог л байсан юм байна. Тэгээд байхгүй болчихсон л доо.

Саранцэцэг -

Тэгэхээр одоо бурхан тахилыг ууланд аваачаад хэн тэрийг аваачиж тавих уу?

Жарантай -

Үгүй ээ манай өөрийн энэ юу.., ах дүү нараас аваачиж залсан байх, яг тэрийг аваачиж залсан гэж хэлж чадахгүй байна. Тэгэхдээ уул нь залахдаа одоо яахав, тэгээд ууланд залахаас таанууд агуулж явж чадахгүй дэий юм гэж бодоод, мөн давхар нуугдаж ламаас асуугаад залсан байх гэж таадаг юм бий. Дур мэдэн болбол залаагүй байх

Саранцэцэг -

Таны аав ууланд бүгж байх хугацаандаа буцаж одоо та бүхэнтэй холбогдох ч байдаг юм уу, тийм юм байсан уу?

Жарантай -

Байхгүй.Тэр байхгүй ерөөсөө тэр Буян гэж ах нь тэр л нэг хоол унд залгуулаад л байгаад л, 10 жил болгосон юм билээ, хамгийн тус болсон нь тэр ах нь. Тэр ах нь бол бөө хүн байсан. Зайран цолтой. Тийм хүн байсан байгаам.

Саранцэцэг -

Ээжийнхээ талаар дурсаж ярихгүй юу?

Жарантай -

Ээжийн талаар яахав одоо Гочоо мужаан гээд мужаан их хийдэг, ан хийдэг, тийм л малчин хүн байсан байгаам. Тэгээд л тавин., юу билээ. 4 эмэгтэй 1 эрэгтэй 5 хүүхэдтэй. Дээрээсээ манай ээж чинь 3 дахь нь байлуу даа. Тийм учиртай. Тэгээд одоо энэ нөхөр ч гэсэн мөн л дөө. Манай хамгийн том эгчийн хүү. Энэ Гурхлаажав эгч бол. Тийм учиртай хүн байгаам. Тэгээд л доошоо уруудахдээр Цэдээ гээд л. Манай нэг хүүхэд гаргаагүй эгч байж байгаад таалал төгссөн. Тэгээд манай ээж юм уу, тийм ш дээ, тэгээд л манай ээж. Тэгээд тэр Маагаа ах гэж манай нэг ах, ийм улсууд байсан юм байна лээ. Тэгээд л тэрнээс л бид нар ингээд салаад мөчирлөөд л гарцгаасан л улсууд байгаад байгаа юм даа.

Саранцэцэг -

Таны багад ээж чинь нас барчихаж тиймээ. Тэгээд таныг хэн сургуульд өгч таны ах тэр сургуулийн багш байсан таныг сургуульд хүргэж өгч сургуульд оруулав уу?

Жарантай -

Тэгсэн юм.

Саранцэцэг -

Цэцэрлэгийн бага сургууль?

Жарантай -

Цэцэрлэгийн бага сургууль

Саранцэцэг -

Танайх бол хөдөөнөө байсан биз дээ?

Жарантай -

Хөдөөнөө.

Саранцэцэг -

Та болбол дээрээсээ 2 дахь нь юмаа даа, янз байдал нь?

Жарантай -

Тийм, биднүүдийн дундаас бид 2-н дунд нэг ах нас барчихсан юм. Миний ах, тэр нөхрийн дүү. Нямдорж гэж тийм нөхөр нас барчихсан юм. Дээрээсээ би 2 дахь нь.

Саранцэцэг -

Хүүхдүүдийг сургуульд оруул гэж баг сумаас хүмүүс ирж заа намар аваачиж сургуульд өгнөө гэж явдаг байсан байх.

Жарантай -

Явдаг байсаан.

Саранцэцэг -

Зарим улсууд ч ер нь хүүхдээ сургуульд өгөх дургүй, тэгсхийж байгаад аваад үлдчихдэг, таныг болбол ямар ч гэсэн сургуульд хүргэж өгсөн юм байна.

Жарантай -

Тийм, тэр өнөө манай ах сургуулийн багш болоод тэгээд л одоо хөдөөнөөс одоо арга байхгүй орж таарсан. Тэгээд л нэг 4-р анги төгссөн.

Саранцэцэг -

Та Цэцэрлэг суманд очоод хэнийд байв? Сумын бага сургуульд суухдаа?

Жарантай -

Гэрт ахтайгаа цуг.

Саранцэцэг -

Тэр үед одоо хүүхдүүд хэр сургуульд хамрагдаж байсан бэ, таны мэдэж байгаагаар огт сургуульд хамрагдаагүй хүүхэд үлдэж байсан уу?

Жарантай -

Үгүй ээ дээ, үлдэж байсан л даа, үлдэж байсандаа ховор. Ховор. Тэр үед ч ер нь сургах маягтай сургуульд ордог байсан л даа. Тэгэхдээ үлдэлгүй яахав, үлдэж байсан улс байсан л даа. Тэгэхдээ ховордуу байсан юм шүү.

Саранцэцэг -

Та тэр сумын бага сургуулийнхаа тухай ярьж өгөөч? Хичнээн хүүхэд бага сургуульд сурдаг байв, ямар ямар хичээл ордог байв, багш нь ямар хүн байв, ер нь сумын сургуулийн байдлыг ярьж өгөөч?

Жарантай -

Сургуулийн сумын байдалд энэ Жамьянжав захирал гэж сургуулийн захирал байсан. Тэгээд л ороод л сургуульд одоо 4 цагийн хичээл ордог. Тэрэндээ тэгээд л хэлбичиг тоо бодлого.., өө наадах юм нь ямар юм билээ, түмэн бодис, тэгээд л хичээлийн тухайд бол миний багш болбол Норжинсүрэн багш гэж багш байсан л даа. Тэгээд тэр багшийн гараар 4 жил багшлагдаад л тэгээд л гарч байсан. Онц ч сурч үзэж байсан. Сайн сурч үзэж байсан. Дунд сурч үзэж байсан. Муу ч сурч үзэж байсан. Нэлээн сахилгагүй л эр байсан юм гэнэлээ. /инээв/

Саранцэцэг -

Тэр үед самбар.., үнсэн самбар дээр бичиж байв уу, яав?

Жарантай -

Самбар яахав өнөө хар будгаар яачихсан самбартай, тэгээд шохойгоор бичнэ.

Саранцэцэг -

Та нар юугаар бичиж байсан?

Жарантай -

Бид нар өнөө хошуутай өнөө үзэг өнөө ингэж дүрж бичдэг, дүрж бичдэг юу тэгээд л, янз бүр л дээ. Балын харандаагаар ч бичнэ. Тэрүүгээр ч бичнэ. Тийм байсан юм. Ер нь тэр сургуулийн тухайд болбол .,

Саранцэцэг -

Гэрт хичээллэдэг байв уу?

Жарантай -

Үгүй ээ байранд, сумынхаа төвд. Байшинтай бүр тийм тохилог байсан тэгээд. Тэгээд дотуур байранд зөндөө ч олон хүүхэд байдаг, би түрүүний ахтайгаа гадуур байдаг, тэгж хичээл явагддаг байсан байгаа юм.

Саранцэцэг -

Сургуулийн дотуур байранд хөдөөнөөс хүүхдээ өгөхдөө мах, хүнс дээр нь түлш эд нар өгөх үү?

Жарантай -

Үгүй ээ өгч байсан байлгүй дээ, тэр. Би ч одоо дотуур байгаагүй гадуур байсан юм болохоороо анзаарахгүй юм. Тэр тэрнээс бүр урд болбол ерөөсөө өгч байсан юм гэсэн. Үгүй ээ, гөрөөсний мах л өгч байсан юм гээ биз дээ.

Саранцэцэг -

Та формтой сургуульд явж байсан уу?

Жарантай -

Дээлтэйгээ. Хөх дээлтэй л.

Саранцэцэг -

Улаан бүч зүүх үү?

Жарантай -

Зүүнэ.

Саранцэцэг -

Охидууд нь ногоон дээлтэй, хөвгүүд нь цэнхэр дээлтэй, даавуун цүнхтэй?

Жарантай -

Тийм, тэгээд сүүлдээзүгээр барьдаг цүнтэй болсон.

Саранцэцэг -

Сурах бичгийн олдоц хэр байсан тэр үед?

Жарантай -

Олддог байсан юм. Одоо манай суманд лав бүр ер нь аль ч юм нь дутаад байдаггүй санаа амар байсан юм.

Саранцэцэг -

Та сумын бага сургуульд байхад кино үздэг байсан уу?

Жарантай -

Ээ дээ, кино ч ер нь дургүзй дээ, “Эх орон”-г л үзсэн байх.

Саранцэцэг -

”Эх орон “ гэдэг нь юу юм кино юм уу?

Жарантай -

Тийм, монголын сайхан орон биз дээ? Тиймээ, киног үзэж байсан бодогдож байна.

Саранцэцэг -

Суман дээр байж байхад хэр их кино авчирч үзүүлдэг байсан? өөр үзвэр байх юм уу?

Жарантай -

Өө бүжиг сүжиг явж байна, концерт тоглож байна гээд л ер нь ярихгүй, энэн манай сумын чинь сургуулийн энэ ажиллагаа тэр зохион байгуулалтын талд бол лут байсан ш дээ. Үгүй ер нь одоо хэлэх юм байхгүй байсийм. Аа бүр л одоо лекц мекц ч хийнэ, тийм тийм юм бол их болдог байсан. Ер нь хөгжил бол гайгүй ш дээ, одоо ер нь. Ярих юм байхгүй ло байсан даа, одоо хэд хоноод эмч мэмчид ч үзүүлнэ, бүр тийм байсан.

Саранцэцэг -

Тэр Цэцэрлэг сумын чинь бага сургууль 4 төгсгөж байсан уу, 7 төгсгөж байсан уу

Жарантай -

4. Тэр үед 4 байсан юм. Сүүлдээ л зөндөө олон ангитай болсон юм байна.

Саранцэцэг -

Та тэгээд16-тай 4-р ангиа төгсчээ. Дараа нь тэгээд барилгад ажиллаж байсан гэсэн. Тэр талаараа ярьж өгөөч, яаж барилгад оров хэн оруулав, тэнд ямар ажил хийж байв, ямар цалин авч байв?

Жарантай -

Энэ Завханы Тосонцэнгэл гээд энэ барилга барьдаг тийм нэг газар байгаад, манай суманд тэр Тосонгоос ажилчин авна гэж нэг баахан улсууд авахаар болох дээр нь саналаараа манай сумаас баахан улсууд явсийм тийм. Тэгээд манай сумнаас бүүр гадны хүн орохгүйгээр суманд дотроосоо Тосонд оччихоод дотроосоо дарга тавиад, цөмөөрөө тэр газрын улсууд инженер технологийн ажлуудыг ийм улсуудтай нийлж барилга барьж, тэр барилга барьж байсан юм. Тэгээд би чинь 66 онд одоо 66, 67 онд ажиллаад, тэгээд 68 он болонгуут ирээд цэрэгт явчихсан юм л даа. Тэгсэн юм байгаа юм. Тэр ер нь манай сумаас нэлээн олон хүн очиж орж байсан юм байгаа юмаа.

Саранцэцэг -

Тэрэн дээр авч очсон улсуудад сургалт юманд хамруулж, за одоо энийг ингэж хийдэг юм гэж зааж сургах юм байсан юм уу, тэр үед?

Жарантай -

Байсан, тэр үед хичээл хийдэг байсан юм. Тийм, өө хичээл хийгээд тэгээд бүр одоо бүр тэрнийхээ замаар л барилга барьж байна л даа. Өвөл нь хичээл хийгээд, өдөр нь юу яагаад, орой нь хичээл хийгээд л энэ тэр.

Саранцэцэг -

Социализмын үед хүмсүүд ажилд орохдоо ямархуу байдлаар ажилд ордог байсан бэ? Би танайд ажилд оръё гээд өргөдөл бичээд очиход авах уу? Ажлын олдоц тухайн үед хэр байсан, хүмсүүд ажилд хандахдаа яаж ханддаг байсан бэ?

Жарантай -

Үгүй ээ тэр ажилд ороход чинь одоо орохгүй гэх эрх байхгүй, орохгүй гэх юм бол тэрийг чинь арга хэмжээ авна барина гэж айлгаж юу яасан, ер нь ажил ер нь их л элбэг байсан байх шүү. Би хүртэл одоо ажилд орох нь ч юу юм, зүгээр мал ахуйгүй шиг мал туугаад ирсэн нөхцөлд юмуу, ингээд нэг сул энэ тэр байж байхад болбол тийшээ ийшээ тийм ажил хий, ийм ажил хий, айлын тийм хот ховхол, энэ тэр гэж. Үгүй ээ тэрэнд чинь дургүйцэх эрх байдаггүй л байлаа ш дээ. Тэгээд тэрнээс гадна хавар болоход Лениний субботник гэж хүн болгонд бахиал модны цасанд өгдөг байсан юмаа. Мод цастай Лениний субботник гээд л хөдөө чинь өнөө малтай улсууд малын хашаа бариулна гээд баахан залуучууд цуглуулж оволзуулаад л, тэгээд л бариулдаг байлаа ш дээ. Тэгээд л нэг гутлын толгой хаядаг. Тийм л байсан. Тэгэхэд ер нь одоо тэр ажлыг бол хүн болгон л хийдэг байсан байх. Тэр шаардлага нь тэгж таарч байсан байх шүү, тэр. Хэрэв тэрэнд ажиллахгүй л гэх юм бол даан мал маллаж байсан малчин хүн тэгэх юм бол өнөө малд нь акт өгөхгүй ш дээ.

Саранцэцэг -

Акт өгнө гэдэг нь яадаг юм?

Жарантай -

Өнөө өвчин тусч үхсэн мал нь амьд болоод л төлүүлчихдэг юм, тэрийг тэр акт яах юм бол төлөхгүй л байна гэсэн үг л дээ. Тэгээд тийм тийм юмнаас айгаад энэ чинь нарийн зохион байгуулалттай байсан, тэгээд тэрэндээ ер нь одоо ажилсаг байсан юм болуу гэж боддог юм, тэр үеийн биднүүдийн ажиллаж байсан одооны багачуулыг харьцуулж үзэх юм бол одооны багачуул гарахгүй, гарах байсан ч чадахгүй, чадахгүй байсан ч чадахгүй. Тэр үед чинь одоо ярих юм байхгүй, тэр талын юман дээр болбол одоо бүр жигтэйхэн сайхан байсан юм.

Саранцэцэг -

Нэгдэлд одоо малчнаар нэгдлийн гишүүн болж очъё гэвэл ямархуу журмаар нэгдлийн гишүүн болгох уу?

Жарантай -

Үгүй ээ нэгдлийн гишүүн яахав, ер нь тэгээд л хөдөөнийхөө малчнаараа байгаад л тэгээд л малаа маллаад л ерөөсөө аяндаа 16 хүрээд эхэлнэ. 16 хүрэнгүүт л тэр хүн чинь малаа маллаад эхэлнэ. 18 хүрэнгүүт л нормынхоо мал өгөөд л нэгдлийн гишүүн болоод л явчихдаг юм. Тийм л байсан юм.

Саранцэцэг -

Анх нэгдэлд нэгдлийн гишүүн болж байхад мал нийгэмчлээд тэгээд өөртөө хувийн хэдэн мал үлдээгээд бусдыг нь нийгэмчилж байгаад нэгдлийн гишүүн болдог байсан гэж сонсч байсан. Тэр мал нийгэмчлэх үеэр малчид малаа нуудаг байсан тухай киноноос харсан. Яг амьдрал дээрээ малаа нуудаг байсан юм бол уу?

Жарантай -

Нуудаг байсан юм. Үгүй ээ одоо явган гүйлтэй нь биш гээд л нэг унааны тэр чинь одоо 200 хонинд чинь нэг л морь өгнө ш дээ ухаан нь. Нэг гэрийн 2 хүн 200 хонинд нэг унааны морь өгөхдээр чинь одоо тэр нэгдлийн улсуудын амины мал гэхдээр бод нь 17, хонь нь 33 ингээд 50 болж байгаа биз. Ийм мал оноочихсон энэнээс өнгөрвөл хураагаад авчихдаг, дутуу бол чимээгүй байж байна. Аа тэгээд энэн дотор чинь одоо 1 шүдлэн охин шүдлэн үхэр гээд л тэр тоонд нь бүртгүүлчих юм бол хойтон жил нь нэг үнээ уяатай, сүү нэмэгдээд ороод ирдэг. За тэрнээс чинь энэ тэр тоочингууд чинь алж өгнө шүү дээ. Энэ хөдөөний настангуудыг чинь 1-рт. 2-рт одоо тэр 17 бод гэж байна ш дээ. Тэрэн дотор чинь цайны үнээ байхаас аргагүй тиймээ. Унах морь байхаас аргагүй, үгүй ээ нүүсэн ч тэмээ байхаас аргагүй. Ингээд ингээд унахдээр чинь маш жаахан ийм хунигдсан бэрх байдалтай, юманд орчихож байгаам. Бүр одоо тийм хэцүү л болчихож байгаам л даа. За тэгэхдээр чинь одоо улс чинь тэр хэл үг болоод л хойш нь урагш нь хийж байна гээд л ийм юм болоод байна гэдэг чинь тийм учиртай юм, тэр тийм. Тэгэхдээр л ухаан нь нэг 2 юм уу, 3 морь байгаад тэр түрүүн ярилаа тэр, 1 морьтойгоо ингээд 4 морьтойгоо байх юм уу, тиймээ. Тиймээ. 5 морьтой байх юм уу тэрнээс наана аа тэр чинь 1 тэмээ мэмээ байх энэ тэр гээд ингээд ирэхдээр чинь тэгж л таарч байгаа юм, тэгээд уг нь ер нь тэрэн дээр л их чамлагддаг байсан юм байгаа юм. Тэрийг тэр яриад суух гэснээс тэгээд л харин ардчилал үүсч гарч ирж, тэгээд энэн дээр улсууд тэгээд улсууд харагдаж байсан юм даа. Ёстой өнөө тодрох нь тодроод л, тогтох нь тогтоод л ийм л болсон юм гэж би боддогийм.

Саранцэцэг -

Тэр их олон малтай улсууд нэгдэл гэдэг юмыг яаж хүлээж авсан, малаа нийгэмчлэхдээ хэр их татгазаж байсан бол?

Жарантай -

Үгүй ээ тэр бүр ер нь одоо 2 тал болчихсон байгаам. Зарим нь бүр мэдчихээд энэ бүр зүгээр юм гээд орох гээд бүр зүтгээд байсан хүн ч байсан байгаам. Зарим нь бүр өө яахав, тавгыг маань хуурайлж байна, хуурайлах гэж байгааг яг тийм ажил болчихсон байна гээд ингээд сүйд болж байсан, хоёр гурван дахь тал тал байсан юм байна.

Саранцэцэг -

Огт нэгдэлд элсээгүй малчид үлдсэн үү?

Жарантай -

Үлдээд үлдээд тэрийгээ албан журам уяж барьж, сүү мүүнд нь хамаагүй нэмэгдэл уяад, бүр дамшиглаж дамшиглаж, хүчээр орж байсан юм гэвээ. Тэр ноос ноолуур уяад хамаагүй өндөр дааж давшгүй юм уяхдээр тэгээд тэрийгээ нэхээд салахаа байчихдээр чинь орохоос аргагүй л. Энэ ингэж хавчиж оруулж байсан юм байна.

Саранцэцэг -

Ер нь нэгдэлд гишүүнээр орохоос өмнө нэгдэлд гишүүнээр элсэхээс өмнө одоо ийм айл гэрээр явж, за одоо нэгдэл ийм ашиг тустай болох нь, ийм юм болох нь гэж, ярьж ухуулдаг тийм юм байсан бол уу?

Жарантай -

Тэр бүр онцгой байсан. Тэгээд өнөө 2 тал гэдэг нь тэр байхгүй юу. Тиймээ. Дуртай нь болохдээр дуртай, дуртай хэсэг нь дургүйгээ ятгадаг, дургүй нь дуртайдаа дургүй. Тийм л байсан юм байналээ л дээ.

Саранцэцэг -

Тэр үед ер нь радио байсан уу?

Жарантай -

Байхгүй.

Саранцэцэг -

Хэвлэл захиалга гэж юм явдаг байсан уу?

Жарантай -

Үгүй ээ, мэдэхгүй ээ. Тэр одоо яаж байсан юм. Тэрийг онцгой сайн мэдэхгүй.

Саранцэцэг -

Яг одоо нэгдэлжих хөдөлгөөнитй талаар мэдээлэл хэр цацагддаг байсан бэ?Улсууд нэгдлийн талаар их сайн мэдээлэлтэй байдаг байсан уу?

Жарантай -

Үгүй ээ, тэр байсан юм байлгүй дээ. Жилдээ бүлгэмийн хурал бүлгэмийн юу.., жилдээ концерт тоглох гэж байна гээд л юм болоод байдаг байсан юм гэсэн биз дээ. Тэгж ярьдаг юм. Юм мэдэхгүй хүнд хичээл зааж байна гээд л тийм тийм нэг болоод байсан байх шүү. Ямар кинон дээр билээ, ганц том “А”тавьчихсан.,

Саранцэцэг -

”Шинэ үсгийн багш “ уу?

Жарантай -

”Шинэ үсгийн багш” тэрэн шиг тийм юм болж байсан байхаа.

Саранцэцэг -

Та одоо жишээлбэл яг ямар нэгдлийн гишүүн байсан бэ?

Жарантай -

”Энх-амьдрал” нэгдэл гэж байсан юм. Энх-амьдрал нэгдлийн гишүүн.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүд жилийн эцэст ноогдол ашиг гэж өгдөг, юмаа дүгнээд, шагнахыг нь шагнаад, торгохыг нь торгодог байсан уу?Тэр үеэр ер нь хэр их юм шагнадаг байсан бэ?

Жарантай -

Өө шагнаж байсан, шагнаж байсан. Одоо бүр намайг мал маллаж байхад одоо тийм юм бол зөндөө байдаг байсан. Тийм.

Саранцэцэг -

Тэр одоо мөнгөн шагнал олгодог юм уу, мах сүү сааль, цагаан идээ өгдөг юм уу?

Жарантай -

Мөнгөн шагнал. Одоо тэгээд л сүүлийн үед чинь халуун сав л голлож эхэлсэн юм даа, ер нь хамгийн сүүлд нь бөгсөнд шувтарганд нь халуун сав л одоо дээд зэргийн шагнал. өгөх нь өгч байсан. Тэр чинь тэр үед мөнгөний ханш ч өндөр байсан. Бага л өгч байсан байх л даа,тэр. Үгүй ээ харин өгөх нь ч өгч байсан юм шүү.

Саранцэцэг -

Танай “Энх-амьдрал” нэгдэл цаашдаа хэр их өргөжсөн, сүүлдээ газар тариалан эрхэлдэг байдаг юм уу, туслах аж ахуй байдаг юм уу, овоо өргөжсөн үү?

Жарантай -

Манай Энх-амьдрал нэгдэл ер нь баймгай өргөжсөн. Тийм, баймгай болсон байх шүү. Мал нь өсөөд л, одоо тэгээд тэтгэвэрт гарах болсон хөгшин чавганцаар хүртэл мал маллуулаад л, мал нь багтахаа байчихаад өргөжиж байгаа нь тэр биз дээ.

Саранцэцэг -

Модны үйлдвэр мүйлдвэр гар үйлдвэр артель, цех тийм юмтай юу?

Жарантай -

Байсан.

Саранцэцэг -

Эсгийгээр хийх үү юмаа?

Жарантай -

Үгүй ээ, модоор л энэ нэг өвгөчүүлүүд бүр элдэв бусын юм төв дээрээ хийдэг бүр модны үйлдвэр гэх юм уу даа, одоо модны артелийн улсууд байдаг байлаа л даа. Нэг хэдэн сайхан мужаан улсууд байгаад л юм хийгээд л, тийм л юм болдог байсан. Би чинь тэнд бас хана мана хийгээд л тэнд нь хандив юм хийгээд л явж л байсан. Энэ нэгдэлд болбол би нэлээн олон хана хийгээд өгсөн. Униа ч цуулж өгч л байсан.

Саранцэцэг -

Үгүй ээ одоо огт малгүй айл гэж цөөхөн үү хөдөөд? Нийгэмчлэх малгүй айл одоо би нэгдэлд оръё гэвэл ямар ажил дээр тохогдож, ямар ажил хийх үү?

Жарантай -

Тэр өнөө миний түрүүчийн яриад байдаг ойр зуурын ажил хашаа хороо барих.., хашаа хороо барих чинь сүүлдээ мөнгөн ...юм гараад ирсэн. Тэр чинь одоо 66 оноос гарч ирээ биз дээ. Тэгээд л юу яадаг нөгөө газар тариалан гэж ч юу ярихгүй байлаа л даа. Бүүр ер нь одоо овьёос. Тэгээд л малын тэжээл юу яриад л хавийн газар л тарьчихсан байдаг юм гэсэн. Тэр нь ч одоо эзгүйрээд тэгээд байх шив дээ, зэрлэг өвс ургаад.

Саранцэцэг -

Одоо би танаас дарга нарын тухай асууна. Та түрүүн нэг яриадахсан даа, нэг даргыг магтаад. Одооны дарга нарыг харж байхад ер нь юугаараа өөр байх юм б дээ? Тэр үеийн дарга нарыг харахад за энэ ч яалт ч үгүй нэг удирдах тушаалын хүн байна даа, биеэ авч явж байгаа байдал нь ч тэр өмсч зүүсэн нь ч тэр дарга юм байна гэж харагдахаар байдаг байсан уу?

Жарантай -

Тэгсэн юм. Тэгээд одоо юмыг ер нь зохион байгуулж байгаа ажиллагаа, төрх, тэр авьяас чадвар нь их гарамгай байсан юм. Одооных болохдээр зүгээр яриад л байдаг, яриад л байдаг юм, ярьснаа биелүүлж чаддаггүй. Хэлж чаддаг, хийж чаддаггүй юм шиг санагдаад байдгийм. Тэр үеийн дарга одоо байсан болбол хөдөөний бид нар одоо үеийн бид нар одоо ярихдаа тэр үеийн дарга нар байсан бол одоо энэ наад зах нь хүртэл энэ үлийн хулганыг хүртэл дээрээсээ ч доороосоо ч хамжаад энийг бол устгачихсан байгаа гэж ярих жишээтэй.

Саранцэцэг -

Ер нь дарга улсуудын доод тушаалтантайгаа харьцаж байгаа байдал ямархуу байх уу?

Жарантай -

Үгүй ээ одоо ямархуу ч гэх юм б дээ, одоо тэгээд л зүгээр нэг сайхан улсууд л уулзаад л тэгээд л ярьж байгаа юм. Тэгээд л яриад л ярьсан юм нь биелдэггүй ийм л улсууд юм гэж би санадаг.

Саранцэцэг -

Нэгдлийн мал хариулаад ингээд явж байхад танд хэцүү санагддаг юм байсан уу, одоо санахад?

Жарантай -

Үгүй ээ одоо хэцүү юм ч байдаггүй, одоо өнөө малд дуртай болохдээр. Өвлийн хүйтэнд л нэг тэнгэр хангай муу байхад л мал маллахад л нэг жаахан юм бодогддог юм, хааяа нэг. Тэгээд ч малчид чинь малын буян чинь баргийн хатуужлын юмыг тоодоггүй ш дээ, өнөө малтайгаа улайраад, өнөө хөдөөний малчин улсууд чинь одоо үргэлж л өнөө цаг маг гэж байдаггүй, өглөө босоод л мал тиймээ, маргааш өглөө босоод л мал болчихдог учраас тэгээд тэрэндээ сургууль болчихсон, тийм л байдгийм.

Саранцэцэг -

Монголд нэг соёлын довтолгоон/СД/ явагдсан гээд л ярьдаг. Энэ СД-ыг тухайн үедээ явуулах шаардлага байв уу, СД-ыг яг яаж явуулж байсан талаар ярьж өгөхгүй юу?

Жарантай -

Үгүй ээ одоо СД чинь одоо жаахан өөд нь татаж хөгжүүлэх талаас нь л хэмжээ авч байсан юм бол уу даа. Тэгээд л., тэр ч харин одоо яахав, бас ч гэж давгүй, соёлжиж байсан юм шүү. Бүүр жигтэйхэн ярих арга байхгүй, ер нь тэгээд тэрэн дээрээсээ улсууд ер нь давгүй соёлжсон гэж боддогийм би.

Саранцэцэг -

СД-ны комисс гээд л улсууд явдаг байсан гээд л ярьдаг ш дээ. Малчдаар очоод л гэр орноор нь очоод л шалгаж барьдаг. Шаардлага тавьдаг гэж сонссон. Юу шаарддаг байсан юм, тэд нар?

Жарантай -

Хувцас хунар хиртэй байна, гаднаа бохир байна энэ тэр гэдгийг шаардаж байсан. Тэр ч одоо дээр үед чинь бөөс хуурс хүртэл элбэг байсан. Тэрийг хүртэл багасгаж байсан. Би тэр СД-ыг бол ер нь одоо муу хэлэхгүй шүү. Аа тэр болбол харин одоо харин зүгээр болсон гэж боддог. СД-ны талаар болбол ер нь харин зүгээр ажил явагдаж байсан гэж боддог би.

Саранцэцэг -

Одоо тавьсан шаардлагыг эргээд ирэхэд биелүүлээгүй тийм улсад одоо ямар арга хэмжээ ноогдуулдаг байсан? Мөнгөн торгууль юм ноогдох уу, аль эсвэл донгодоод хурал юман дээр яриад тэгээд өнгөрөх үү?

Жарантай -

Аа хурал мурал дээр тэр одоо тэгэхэд одоо яаж байсан юм, тэрийг нь би тодорхой сайн мэдэхгүй л байна. СД гэж явагддаг л байсан тэрийг бол би өөрийнхөө тухайн үед бол энэ болбол болж байгаа ажил юм гэж боддог л байсан. Тэгээд одоо дахиад ирэхэд энийгээ нэг ийм болгочихсон байгаарай, энэ тэр гээд л янз бүрийн юм болдог л байсан. Аа дарга нар мал маллаж байхад гаднаа бохир байна, мал үхүүлсэн байна энэ тэр гээд л сэнгэнэдэг, тийм тийм тиймэрхүү юм байсан л даа. Тэрнээс гадна уг нь бас давгүй, тэр мал үхэхэд чинь их айдаг бас улсууд чинь бэрх юм болдог, одоо таанууд сайн уу гэж хэлэхгүй мал ямар байна гэж голдуу тэгж хэлэх гээд байдаг шахуу байсан ш дээ. Арай ч нэмүүлж байна уу, тиймэрхүү байсан юм ш дээ. Тэгээд л төлөөр чинь төлийнхөө байраар ямар бэлтгэл хийсэн юм энэ тэр гэж. Иймэрхүү юм болоод л тэгээд л мал төллөж байхад өнөө малын төлийн байраар орно, би оруулдаггүй, оруулахгүй. Ерөөсөө л одоо зөвхөн малаа ав. Ер нь хүн бол оруулдаггүй байсийм. Ернь ч миний мал орохдээр муухан байдаг. Мал төллөж байхад орохдээр. Аа тэд нар ордог газраараа орж манан татуулж байхыг бол би дуулж байсаан.Одоо яахав тэр орох шаардлагатай газраараа орж байсан юм байгаа биз. Гэхдээ тэр болбол уг нь зүгээр басчиг тэр СД чинь одоо муу хэлж болохгүй ээ.

Саранцэцэг -

СД-оор бичиг үсэг хоцорсон улсуудыг бүлгэмийн сургалтанд хамруулж нэг дахин бичиг үсэгтэй болгох ажил явуулж байсан гэсэн ш дээ?

Жарантай -

Аа тэр бүр ойр зуур явагдаад тэрэн дээрээ бүр юм мэдээд, ойр зуурын аахар шаахар бага зэргийн юм мэдсэн улс байсан л юм билээ. Суугаад барилаа энэ тэр болоод л тэгээд л. Би тэр СД-ны юуг ч би яахвээ, харин болж байсан юм гэж боддог.

Саранцэцэг -

Тэр сүүн тасаг дээр л хүүхнүүд хөгшчүүл бичиг үсэг хоцорсон улсууддаа нэг 4-р анги төгссөн ч юм уу, бичиг үсэгтэй хүнээр л явуулын багш гаргаад бичиг үсэг заалгаж байсан гэж сонссон? Тэр чинь одоо тэр СД-ны үеэр л болж байсан ажил уу?

Жарантай -

Байсан.Тийм. Тэрнээс өмнө бүр мэдэцтэй нь болбол одоо баймгай юм мэдээд авчихсан, мэдэхгүй нь мэдэхгүйгээрээ л өнгөрч байсан. Тэр бол харин хөгжих тал руугаа хаа очиж, харин давгүй сайн байсан юм гэж боддогийм даа би.

Саранцэцэг -

Дээр нэг улаан тариа тарьж байна гээд л баахан шуугисан. “Улаан тарианы хүүхнүүд” ч гээд л зохиол биччихсэн байдаг. Улаан тариа хийлгүүлж байсан гээд л ярьдаг, тэр СД-ны үеэр л явж байсан ажил уу, биш үү?

Жарантай -

Тэрийг одоо би тэр .., тэрнээс урд юм бол уу даа, заа тэр маань байз хэдэн он байна, тэрийг мэднээ. өө хөдөөнөөс морьтой яваад л тэгээд л зүгээр сэнгэнүүлээд л энэ манай ээж тэрэнд орчихсон байгаад л тэгээд л сэнгэнүүлээд л явдаг, өдөр эргээд л ирдэг. Тэр өвдөх гэж байдаггүй. Сүүлд нь тэр улаан тариаг би боддогийм шүү дээ, тэр л одоо янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж хамгаалсан тариа юм, тэр ер нь хэрэгтэй тариа байсан юм бол уу гэж боддогийм. Тэрнээс гадна нэг алах шахаж байсан ер алсан ч удаатай нэг улаан тарианаас өөр нэг бас тариа гарсан юм шиг байдгиймаа. Юм шиг гэж бүр тийм юм болсон нь одоо бүр таяг маягтай ирж бариад сүйд майд болж байсан, тэр 50-иад онд. Тийм болж байсан.

Саранцэцэг -

Аан тэгэхээр эрүүл мэндийн салбарт боловсролын салбарт аль алинд нь ажил хийгдэж байсан?

Жарантай -

Улаан тариа болбол тэр тухайн үедээ болбол тэр яр тэмбүү тэрүүнд л тарьсан, уг нь харин би тэрийг чинь тэр ажиллагаа ер нь Монгол улсыг ер нь нэлээн нааштай болсон гэж бас л ойшоох талдаа дэмжихээс аргагүй гэж боддог хүн дээ.

Саранцэцэг -

Тэр үеэр чинь одоо хамуу их байсан гэж ярьдаг юм билээ. Хамуу ч алга болсон гээд л ярьдаг. СД-ны юугаар их сайн эрүүлжиж авсан л гэж яриад байдаг юм, хөдөө хотгүй эрүүлжсэн гэж ярьдгийм ш дээ. Нэг орос эмч нар явж байсан гээд л ярьдаг тэр одоо СД-ны үе юм уу тэрнээс өмнөх үе юм уу?

Жарантай -

Үгүй ээ одоо тэр орос эмч явж байсныг би мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Орос ч эмч монгол ч эмч явж байсан. Машинтай ирж рентген зураг аваад л, сүрьеэ эд нарыг хүртэл эмчилж байсан гэдэг, та тэр талаар мэдэж байна уу?

Жарантай -

Тэр улсуудын хөгшчүүлийн амнаас дуулаад ярьж байх нь тэр яахав аминдаа арчгүй, өнөө арчаатай нь янз бүрийн ургамлаар анагаагдаж байсан гэж ярьдгийм. Арчаа муутай нь улаан тариагаар анагаагдсан, өвөг дээдсүүд маань тэгж ярьдгиймаа. Тэгээд одоо харин тэр улаан тарианы бөгсөн дэр нэг мундаг хүнд тариа тарьж тэр хүн чад хийсэн байх. Чад хийсэн дуулдсан бодогдож байна.

Саранцэцэг -

Сүүлд нэг хүчтэй тариа гарснаас?

Жарантай -

Тийм. Тэр улаан тариа ч одоо нэг элдэв бусын юманд түрхэхэд сайн дотроо шариктай будаг шиг улаан тариа тостой мэднэ л дээ, тэрийг. Тэрийг болбол харин Монгол улс харин тэрэн дээр амьдарсан би энэний тухайд сайн болсон гэж боддогийм.

Саранцэцэг -

80-аад оны сүүл 90-ээд оны эхээр Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж тэрний дараа их хувьчлал явагдна гэж баахан цэнхэр ягаан тасалбар тарааж хувьчлалын тухай асуудал гарсан ш дээ.

Жарантай -

тэгсэн.

Саранцэцэг -

Анх одоо та хувьчлал явах нь гэж хэнээс сонсов, тэр хувьчлал таны амьдралд.., өдөр тутмын амьдралд нөлөөлсөн юм байна уу?

Жарантай -

Тэр хувьчлал яахав, өвөлжөөн дээр буучихсан байгаад л радио нэг орой онгойлгосон чинь одоо тийм яриа яриад л оволзоод л болохоо байчихсан одоо тэгээд л дэлгэрсэн л дээ. Тэгээд дэлгэрэхэд би дээр үеийн өвөг дээдсээсээ ер нь мал эргэж эзэндээ ирэх ёстой үгтэй юмаа, шашин түгэх ёстой гэсэн юм дуулсан болохоор тэр нь болох гэж байгаа юм бол уу даа, гэж санагдаж байлаа. Тэгээд л сонссоор сонссоор, явсаар явсаар болсон. Аа тэр хувьчлалын мал гэж тарааж өгсөн тэгэхэд би одоо нэгдлийн мал авахгүйгээр өөрийнхөө малаар хувьдаа гараад тэгээд нэг амь зууж ч болно доо гэж санагдаж байсан. Тэгсэн чинь энэ нам засаг төр маань мал өгсөн, над нэг одоо данс нь энэ архивт байгаа биз дээ, 77 хонь өгсөн.

Саранцэцэг -

Ам бүлийн тоогоор уу, нийгэмчилсэн малын тоогоор уу?

Жарантай -

Ер нь одоо ам бүлийн тоогоор л тэгж таарсан юм даа. Тэгээд өгсөн би өөрөө ч яахав, тэгээд нэг 30-аад богтой байсан. Тэгээд тэр маань болбол одоо их өссөн. 500 одоо 600,700,800 хүрсэн. Тэгээд хүүхэд багачуулдаа тарааж өгөөд одоо би нэг 500 гаран богтой байдгиймаа. Миний хүүхдүүд ч гэсэн одоо баймгай дээгүүр, 300,200 энэ тэр 400-аад ч хонь байх шиг энэ тэр болоод л, тэгээд тарааж хүртээсэн рашааныг цөмөөрөнг нь өсгөсөн. Одоо үхэр мал гэхэд чинь би одоо 100 хүргэсэн дээ. Энэ хугацаанд одоо. Энэ болоод өнгөрөөд 20-иод жил болж байна гээд байнаа. Тэгэхэд чинь би одоо нэг 100-аад үхэр адуу болбол 100 хүрээд 100 гараад тэгээд манай нутгийн лам өвгөн адуу 100 хүрэхэд “ДА” тамга хийлгүүлдэг юм гэж хийсэн, тамга нь хүртэл бий л дээ. Ингээд би энэ ардчилал үүсгэн байгуулсан улсад би их баярлаж явдаг, энийг хэлэх юм даа.

Саранцэцэг -

Ер нь энэ хувьчлал явагдахад хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдсан уу? Эрэгтэйд эмэгтэйд өөр байлаа гэж? Тийм юм ажиглагдсан юм байна уу?

Жарантай -

Үгүй ээ тийм юм ер нь ажиглагдаагүй. Зүгээр яахав, мал ахуйг эзэн эзэнд нь тарааж өгнө гэхэд зарим нь яахав, зарим нь авангуут үгүй хийсэн, зарсан, нядалсан, алдсан энэ тэр юм бол дуулдаж байсан. Аа тэгээд л төв газраас авсан улсууд бол голдуу одоо тэгээд л цөмөөрөнг нь л учрыг нь олоод л тэрүүгээр бизнесийн ажил хийсэн байх даа бодвол. Тэгээд зарим нь ч яахав тэрийгээ бүр үгүй хийгээд тэрүүгээрээ амь зуугаад давгүй яваа хүн ч л байх шиг л байгаам. Бүр ч умаахан болсон хүн байх шиг л байгаам. Хүн хүнээсээ л шалтгаалсан хэрэг л дээ. Тийм.

Саранцэцэг -

Одоо энэ нэгдлийн хөрөнгө чинь нэлээн л их юм байсан байх. Одоо мал байсан байж таарна. Техник хэрэгслүүд байсан байж таарна. Одоо сумын контор барилга склад юу байдаг юм, ингээд тоолох юм бол зөндөө л их хөрөнгө юм байгаа даа. Гэтэл чинь эднийг зарим нь ч илүү авсан байгаа зарим нь ч дутуу авсан байгаа, энэ ер нь их юм нэлээн өөртөө хувьдаа авсан улс нь ямар замаар өөртөө авсан гэж боддог вэ?

Жарантай -

Үгүй энэ яахав дээ, энэ захиргааны талынхан л ерөөсөө одоо би миний өөрийн л бодол шүү дээ. Энэ захиргааны талын албан газрын нөхдүүд л энийг чинь зүгээр барьж байгаад л дансаа устгачихан л, дураараа наргичихсан юм биш үү. Тэгээд л идчихсэн биш юм уу, тэгээд л бүр одоо хүртэл идэж байгаа биш юм уу, би ер нь тэгж л боддог.

Саранцэцэг -

Ер нь одоо удирдах эрх мэдэлтэй улсуудын гараар л хөрөнгө сүйдсэн гэсэн үг үү?

Жарантай -

Аан тийм, тэгж сүйдсэн байж таарна, 1-рт. 2-рт тэр хувьчлал зөв ч явагдсан газар байгаа , буруу ч явагдсан газар байгаа. Тэр болбол мэдээж мал авах ёсгүй хүн нь авсан ч юм уу, тийм тиймэрхүү юм бол гарсан гэж боддогийм. Ер нь ч одоо тэгсэн. Урд чинь одоо хөдөөний малчингаас малыг нь нийгэмчилж авахад татлагын сурыг нь хом татлагатай нь, тэмээ малтай нь авч байсан юм байсан. Энэ дээр хом татлага, тэмээ хомнодог хом нь л нэг дутуу болсон байх. Харин малыг нь өгөх ёсоор нь өгөө болов уу гэж боддогийм. Илүү дутуу өгөх нь өгсөн л байгаа. Хөдөөнийхөн тэрийг нь нэг их анзаарахгүй л дээ, тийм.

Саранцэцэг -

Танай Цэцэрлэг сумын таны хүүхэд байх үед байсан байгаль орчин нутаг нэлээн өөрчлөгдсөн байгаа. Энэ дунд сайн өөрчлөлт байна уу? Ургамал өвс урд байдаг шигээ ургахаа байсан гэж та түрүүн ярьсан.

Жарантай -

Тийм тэр ер нь яахав, эргэж одоо өөдөө сэрвийх юм уу, үгүй юу. Агаарын дулаарлаас л болж байна гэж байгаа. Аа энэ бороо хур орохгүйгээс л болж байна гэж байгаа. Энэ бороо хуртай ерөөсөө шууд холбоотой нь холбоотой юмаа. Бороо хур болбол дутаад, тэгээд ийм өөрчлөлт гарах нь бол гарч л байна л даа, тэгээд яахав энэ байгальтай буруу харьцсанаас болж л юм одоо ингэж байгаа даа, гэж би боддогийм. Хуучнаар чинь улсууд чинь одоо өт алахад л их нүгэлтэй гэдэг шиг нүгэлтэй юм их байна л даа. Дуртай газраасаа мод авна, дуртай газраа шээнэ, дуртай газраа баана, одооны чинь улсууд жорлон л байхгүй бол ус урсдаг ганга луу л очиж бааж, шээж байна ш дээ, хөдөөнийхөн чинь. Тэгэхээр чинь одоо тэрүүгээр чинь л ус урсахад л одоо тэр шээс баас хамаг юм бохирдоод явахдээр чинь одоо ямар өөд байхав дээ. Одоо бүр наад захын жишээ л энэ юм л даа. Тэгээд л мод нэмж ургаж байгаа газар ч их л байна. Тэгээд энэ байгалийн сайхан ан амьтан их энэ устсанаас болов уу ч гэж бодож л байдаг юм. Одоо энэ гөрөөс мөрөөс монголын зах зээл дээр л одоо байхгүй боллоо ш дээ. Тэгээд одоо энэ чинь одоо маш их элбэг байдаг юм, тэр нь ховордсоноос. Энэ их байгалийн чинь юм тэнцвэр тэр лус савдгийн холбоотой юм нь тэнцвэр алдсанаас одоо ийм асуудал үүсч байгаа л гэж боддог. Ер нь ч одоо хучцуул ч тэгж ярьдгийм. Хайр найргүй хороогоод сүүлийг нь хятадуудад өгөөд бүр ингээд хаялаа л даа, манай баян хангайг.

Саранцэцэг -

Ер нь одоо танай нутагт газар усны нэр өөрчлөгдсөн газар бий юу? Хуучин нэршиж байснаас?

Жарантай -

Байхгүй яахав, нэрээрээ л байгаа. Тэгэхдээ манай нутгийн чинь байгаль болбол одоо хэлж баршгүй байгаль нутагтай газар юм ш дээ. Манай энэ нутаг чинь одоо хаа ч явсан урагшаа энэ Булнайгаар явсан ч, хойшоогоо энэ Шавраар явсан ч одоо хааш нь ч явсан хүний сонирхол татах, заа зундаа зуны дэлгэр цагт уг нь ер нь явж байхаас л арга байхгүй нутаг даа. Тэгээд одоо би болбол бүүр ч бас нэг уулаар гарах санаатай байдаг хүн. Гардаг чиг, тэгээд одоо сайхан даа. Ер нь тэгээд одоо уул усаа үзээд уулаар тарвага туулай агнадаг үед ганц хоёр тарвага алаад идчих энэ тэр ийм байдаг л юм л даа. Тийм сайхан одоо байгальтай байсан, тэр одоо байгалийн маань юм бйхгүй болж, чадах чадахгүй болох болохгүй улсууд алаад шархдуулаад үхүүлэхийг нь үхүүлээд, сүүл мүүлийг нь авч гадагш нь дотогш нь өгөөд, одоо ингээд тоночихлоо л доо. Харин одоо хөөрхий минь өсч байна. Сэргэж байгаа. Харин одоо энийг сэргээсэй гэх талаас нь их ярих юм. Тэр чухам одоо хүн мэддэг юм уу, мэддэгггүй юм уу, тийм л байх юм. Энэ манай Шаврын голын хойхно талаар Оросын хил гээд байдгийм. Тэгээд одоо цэргийн ангийн улсууд байдгийм. Үгүй ээ тэгээд хил тайван байхгүй л юм байна ш дээ. Юм л бол ганц нэг адуу байхгүй болчих жишээтэй. Азаргаар нь ч аваад явчих жишээтэй. Тэгээд чухам тэр адуу мадуу алга болчихдээр дээшээгээ мэдэгдсэн ч ярьдаггүй юм уу, энэ адуу мал алга болчихсон байхад энүүгээрээ л шуугиан болоод өнгөрөхөөс биш, том газраа болбол одоо тийм юм болбол ярьдаггүй л юм байлгүй, ямар учиртай юм, тийм. Нэг тийм учир нэг байгаа юм.

Саранцэцэг -

Социализмын үед жирийн хүмүүс гадаад оронтой харьцах боломж нь хэр байдаг байсан юм?

Жарантай -

Үгүй ээ одоо энэ Оростойгоо болбол одоо бүр дээр үеэс авахуулаад л харьцаж эхэлсэн. Өнөө нэгдлийн мал өчнөөнөөр нь өгөөд л тэгээд л тэр өгсөн малныхаа мөнгөөр л одоо эргүүлж хөдөөнийхөө малчдын мөнгө цалинг одоо гүйцээж нөхөж байсан юм бол уу гэж би боддог ш дээ.Тэгээд харин одоо л хөдөөний малчинг харж үзэж байгаа юм нь бол хамгийн 1-рт энэ хуучин гардаг гарцаар нь энэ дамын нөхдүүдэд өгөхгүйгээр тэр гарцын газар нь байгаа гарч байгаа улсуудад тэр норм тогтоогоод өгсөн бол хөдөөний малчдад ах дүүгээрээ олон олноороо нийлж очоод 5 хошуу малаа тэр өгөх газраа өгөөд ингээд амьдраад явчихмаар байхдээр энэ засгийн маань энэ гишүүд чинь ингэж өгөхгүй юм байна ш дээ, энэийг л одоо хамгийн 1-рт бүр одоо зохион байгуулж өгмөөр байх юм. Тэгээд одоо энийг бүр ер нь бүр хэлцэхгүй юм. Энийг чинь одоо ухаан нь урдны ёсоор тэгээд л өгдөг байгаад тэр мал нь өчнөөн тонноор мах мал авна гээд хоног хугацааг нь тогтоогоод өгчихсөн байгаад, тарга тэвээрэгтэй тийм мал гэхэд дамын худалдаачдын гар дамжихгүйгээр өөрснөө аваачиж өгөөд тэгээд өөрснөө авч зохион байгуулж өгмөөр байх байх юм, тэрийг бүр хэлцэхгүй юмаа. Энийг уг нь харин дээш нь нэг тавьж өгвөл их сайн байна гэж би хүсмээр байх юм, энэ ярианы дунд.

Саранцэцэг -

Энэ одоо Монголд чинь Оросын / хуучнаар Зөвлөлтийн/ иргэдээс гадна өөр ямар орны иргэд амьдардаг, ирж очдог эд нар байсан юм б, хятад иргэд байсан уу, энэ Хөвсгөл нутгаар?

Жарантай -

Хятад иргэд энэ 59 оноос 60 онд манай энд нэг хоршоо дэлгүүр барьсан дэлгүүр нь одоо хүртэл байна л даа, тэгээд тэрнээс хойш тэднүүдийг чинь урагш нь хөөгөөд гаргачихсан болоод хятад үзэгдэхээ байчихсан байсан юм, тэгсэн одоо болсон чинь бүр замбараагаа алдсан юм, тоо нь ер нь гарч байгаа юм уу би ер нь тоог нь гаргаж чадахгүй байгаа байх гэж бодож байгаа шүү. Ээ энэ тоо нь гарахаа байдаг байх. Ер нь ч одоо замбараагаа ч алдав шив дээ.

Саранцэцэг -

Социализмын үед ер нь олон хятад иргэн байдаг байсан уу?

Жарантай -

Тэр байх дээрээ их зохион байгуулаллттай байсан шиг байгаам. Бүр одоо данстай бүртгэлтэй, тоотой зохион байгуулалттай, ажлаа хийх нь хийдэг. Монголд урваад авгай авчихсан энэ тэр тийм юм болбол байсан байгаам. Тэрийг хөөж гаргах үед нь салгаж бариад л ингээд л гаргасан байгаам л даа. Өөр одоо гадаад орны иргэд байсан юм уу, байхгүй байсан байхаа.

Саранцэцэг -

Монгол хүмүүс ер нь гадны хүмсүүдтэй хэр их найрсаг харьцаатай, ямархуу харилцаатай байдаг байсан? Орос нь ч тэр хятад нь ч тэр?

Жарантай -

Өө тун завгүй байсийм. Хятад мэдэхгүй ээ, ямар байсан хөдөө мал дээр байсаар байгаад л тэрийг бас мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Энэ одоо гадаад эд бараа олж авъя гэвэл олддог байсан уу?

Жарантай -

Олдохгүй.

Саранцэцэг -

Орос бараа олддоггүй байсан уу?

Жарантай -

Оросын бараа элбэг байдаг байсан юм. Тэгээд тэр чинь одоо юу юм ш дээ. Энэ социализмын үед хоосон хонодоггүй шиг, баяждаггүй шиг, цалинг нь тэгээд тааруулаад өгчихсөн. Тийм л байсан юм ш дээ. Одоо мотоцикл аваад уначихъя гэхэд одоо мотоцикл эхлээд гарч ирж байхад дуртай хүн авч унахгүй, аа тэгээд л нэг цалин бууна, тэрүүгээрээ гурил будаа авчихдаг тэгээд л нэг даалимба авч дээлээ хийж өмсчихөөд л, тиймэрхүү л байсан гэж би боддог. Тэрүүнээс илүү гарч даваад юм цуглуулж болдоггүй, тэгээд л нэг агенттай агентаасаа сар сард нэг их бага төгрөг бууна, тэрүүгээрээ тэгээд гурил будаагаа яагаад л аваад л байж байсан юм.

Саранцэцэг -

Нэгдлийн малчдад ямар нэг сургалт юм явагддаг юм уу, өөр олон нийтийн ажилд оролцоно гэж юм байх уу, лекц сонсгол юу байдаг юм, тэрэнд оролцуулах уу?

Жарантай -

Аа багийн хурал гэж одоо нэг сар, 2 сар болоод юм уу, 3 сар дотор юм уу хийдэг байдаг юм уу, хөдөөний малчдын хамгийн гол юм нь юу гэвэл “төлчдийн семинар” гэж болдог, тэрэнд хөдөөний бүх малчид хамарч ирж тэр хуралд суудаг, тэр л одоо гол нь байсан юм уу даа. Цагаан сарын урдхан шиг л хийдэг. Аа тэгээд тэрэн дээр чинь нэг айлд нэг өрхөд нэг шил архи өгөх жишээтэй. Цагаан архи., аа дуртай нь задлаад л уучихдаг, дургүй нь гэртээ авчраад шинээрээ амсдаг, тэгж байсан юм байгаам. Тэр ер нь их сонирхолтой байсан юм шүү. Хөдөөнөөс цөмөөрөө орж ирж уулзаад, танай тэрүүгээр цас ямар байна, манай тэрүүгээр тиймэрхүү байна, за тэгээд сайн уу, энэ тэр гэж уулзаж авдаг, хоорондоо харин нэг уулзна даа, тэр сонирхолтой нэг байсан санагдаж байнаа. Одоо харин энэ ярьж байхад.

Саранцэцэг -

Аа бүр хот руу хурал зөвлөлгөөнд төлөөлөгчөөр явна гэж байх уу?

Жарантай -

Үгүй ээ одоо байлгүй яахав, тэрнээс чинь одоо шалгараад тэр лүү чинь одоо явна, манай энэ саальчин маальчин, сайн малчингуудыг чинь одоо дээш нь явуулна, аа тэгээд л тэр чинь одоо элдэв бусын юм үзүүлж барьж бүр гангарна, гангарсан л ирдэг юм шү дээ. Яваад ирсэн улсууд чинь бүр одоо юм үзээд ирлээ наана цаана, бүр цирк мирк үзлээ гэж тэр их сонин болдог байсан ш дээ. Аа бүр ер нь лут.

Саранцэцэг -

Та тийшээ нийслэл хот руу явж байгаагүй юу?

Жарантай -

Яваагүй. Явахаар энэ тэр нэр гарч л байсан. Тэгээд өнөө малаа маллах байдаг, тэгээд мал харах л тэгээд одоо тэр лүү чинь одоо явахаасаа яршиг гээд л оройд нь өөр хүн явдаг юм уу, тэр нь тэгээд хасагддаг байсан юм уу, мэдэхгүй. Тэгээд л харин яахав энэ ардчилал үүссэнээс хойш би чинь ардчилсан намын гишүүн байсан хүн. Тэгээд өнөө өнгөрдөг. Энхсайхны буянгаар хот ороод нэг жаахан жуухан юм үзээд ирсэн юм шүү дээ, өө нэг 6, 7 хоног энэ сум болгоноос гурав гурван хүн, ийшээ бүр 20-иод хүн болж аваад энэ манай Хөвсгөлөөс тэгээд нэг хот орж би нэг явж их сайхан санагддагийм. Тэгээд ноос ноолуурын үйлдвэрээр тэгээд тэр үйлдвэрээр оруулсан зураг хөрөг нь бий л дээ. Тэгээд тэр төрийн ордонд нэг ороод авсан шүү. Их сайхан санагдсан. Ер нь одоо үгүй ээ, одоо энэ дээдсүүд маань айлдаж байсан айлдварын зах зух нь энэ юм бол уу гэж бодож явдгийм би. Тэгээд л одоо энэ дээр энэ Монгол улс маань хөгжчих юм бол одоо тэгээд л янзын сайхан болчих юм бол уу л гэж бодох юм байна ш дээ. Тэгээд л эд нар маань тэр өнөө “5 толгой”-гоос тэр амалсан мөнгөө шидчих юм бол тэгээд л одоо биднүүд жаргал ирж байгаа юм бол уу л гэж бодох юм. Тэрийгээ шийдэхгүй бол жаргал биш, сэтгэлийн зовлон болох юм уу гэж бодох юм.

Саранцэцэг -

Ер нь одоо “аварга малчин” “сайн малчин” одоо “1000т малчин” гээд л цолууд байдаг. Тэр урамшууллуудыг хэр их онож өгсөн, хэр их малчдын санаанд нийцсэн байдаг юм бэ?

Жарантай -

Үгүй ээ тэр ямар яриа байхав, энэ Монгол улс чинь одоо тэр юмны шагнал тэр юманд тэр цол авч байна гэхэд чинь өнөө хуучин өнөө захиргаадалтын үеэр аваад сурсан улсууд чинь хөөрнө шүү дээ. Тэгээд энэ чинь бас монгол хүний бэлэг дэмбэрэл.., тэр мал өсч байгаа тэр юмны бэлэг дэмбэрэл тэрийг би сайхан зүйл боддогийм. Тэгэхдээ тэр нь манай энд тэрүүн шиг тэгээд сэнгэнүүлчихье гэвэл манай энд чинь өнөө тэнгэр хангай нь их хүйтэрдэг. Түүнээс биш 1000т малчин болох л байлтай. Тэгээд тэнгэр хангай нь их хүйтэрдэг, тэрийг маллах тийм газар маань тиймэрхүү оргиод байдаг, тийм учраас тэр нутгийнхан газартаа тохируулж бид малаа маллахаас биш аргагүй болчихдог, тэгээд манай суманд чинь ч яахав “1000т малчин” ч бий л дээ. Ганц нэг төрөөд гараад ирсэн байдгийм. Үгүй ээ одоо..,

Саранцэцэг -

З а би одоо таниас хамгийн сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. Монголд одоо ер нь нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөж ирэв, оршуулгын зан үйл дээр үед ямар байсан бэ, одоо ямар зан үйлээр оршууулдаг яаж тавьдаг болоод байгаа вэ?

Жарантай -

Заа энэ харин хамгийн чухал энэ бас өвөг дээдсүүд ярьж байсан, хамгийн чухал асуулт асуулаа. Энэ болбол хуучин ёсоороо болбол тавьж байсан, энэ нутаг нутаг чинь аравнайлагдсан газрууд бий. Тэгээд тэр тэр газар нь тавьдаг. Манайх чинь одоо голдуу л одоо ил тавьдаг л даа. Тэгээд л тэр болбол байхгүй болчихдог. Үгүй ээ одоо тэр нутаг нь байхгүй болгодог байдаг юм бол уу гэж боддог. 2-рт одоо тэр УБ хотын тэр оршуулгын газар айлтайгаа хутгалдаад түрүүч ярьдаг, одоо энэ хонхор луу баачихдаг, тэр нь гол руу урсдаг, тэр баас хамаж явдаг тэдэн шиг тэр хутгалдаад сайн болно гэж түүхэнд байхгүй ээ, харин тэрэн дотор бугширсан өвчин дэлгэрэх вий дээ л гэж их айдаг. Ер нь одоо энэ өвөг дээдэс маань тэрийг ярьдаг юм шүү. Ээ дээ энэ их буруу юм шүү гэж. Тэгээд одоо захаасаа ингээд дэлгэрээд эхэллээ дээ энэ болбол их буруу ч гэж би өөрийнхөө тухайд боддог. Тэгээд ер нь чиг би ч одоо манай ах дүү цөм одоо нарандаа, газартаа, тэр аравнайлагдсан газраа таалал төгссөн. Сайхан явж л байна. Тэр УБ хотын тэр юм харахдээр би харин тэр харин ээ дээ өвчин үүсэхвийдээ гэж айдаг. Аа харин тэгээд өвчнөөс гадна харин юу гэх ч юм, одоо ээдээ янз бүрийн өвчин үүсэхвий дээ л гэж би их айдаг юм байгаа юм.

Саранцэцэг -

Сүүүлд Оросын зан үйл юм уу, хайрцаглаж булж оршуулдаг болсон ш дээ. Одоогоороо бол тэр зан үйлээр оршуулдаг уу? Одоо ил тавьдаг нь ил байдаг юм уу, энүүгээр?

Жарантай -

Энэ одоо ямар ч байсан манай энэ сум болбол цөм л ил тавихдаа дуртай. Цөөхөн газар бол яахав. Булах нь бол булсан газар бий. Тэгэхдээ бол би илийг нь сайн гэж боддог. Манай хуучцуул ч тэгж ярьдаг байсан юм. Тэгээд л тэр булахыг болбол би онцгүй гэж боддог. Хуучцуул маань ч тэгж ярьдаг байсан. Эх эцэг ч тэгж ярьдаг байсан. Ээ дээ намайг тонгойвол юманд л битгий хийж үзээрэй энэ тэр гэдэг. Ер нь тэгж хэлж хэлж байгаа дээдсүүд байсан. Манай энд тийм юм байгаа юм даа.

Саранцэцэг -

Заа таныг сонихолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.

Жарантай -

За за. Та бүгд бас эрүүл энх ингээд ярилцлага аваад цааш цаашдаа өшөө ийм ярилцлага авч нарийн ширийн юмыг тэр Засгийн Газрын 76 гишүүний чихэнд хүргэхээр тийм тийм юм явуулбал бас их сайн байна гэж ерөөе дөө. Тэгээд одоо тэр депутат нарын өгсөн мөнгө түргэсээсэй гэж одоо би хүсч байна даа. Ард түмэнд Монголын ард түмэнд тараагаад өгчихөөсэй гэж одоо хүсч байна. Өөр юм алга. Сайхан явцгааж байнаа, биднүүд.

Саранцэцэг -

Заа танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.