Byambadagvaa


Basic information
Interviewee ID: 990439
Name: Byambadagvaa
Parent's name: Gombo
Ovog: Sahlaguud
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, high school (ahlah surguul')
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Tariat sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
repressions
collectivization
privatization
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу та ? сайхан намаржиж байна уу?

Бямбадагва -

Сайхан намаржиж байнаа, Сайн явж байна уу та бүхэн?

Дэжид -

Сайн. Бид өнөөдөр 2009 оны 10 сарын 6нд Архангай аймгийн Тариат суманд ирээд байна. Кембриджийн их сургуулийн 20-р зууний аман түүхийн ярилцлагаар ялангуяа боловсролын салбарт багш ажилчид, засаг захиргааний засаг дарга хийж байсан энэ сумын хүүхдүүдийг сайн мэдэх энэ сумын үүх түүхийг сайн мэдэх Бямбадавга гуайтай уулзаад байна, Таньд энэ 20-р зууны аман түүхд ач холбогдол өгч ярилцлага өгөх болсонд баярласанаа илэрхийлье.

Бямбадагва -

За баярлалаа

Дэжид -

Ингээд ярилцлагаа эхэлье, Юуны өмнө та , бага нас өсөж төрсөн газар эцэг эхийхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Бямбадагва -

1953 онд Архангай аймгийн Тариат сумын бөөрилжүүт багийн Бөөн мод гэдэг газар төрсөн, миний эцэг эх малчин гаралтай хүн, 1963 онд Архангай аймгын тариат сумийн 10 жилд орж 73 онд төгссөн, миний хүүхэд нас малчин гэр бүлд өсөж хүмүүжсэн. 73 онд 10-р ангиа төгсөөд УБИС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн орж төгссөн. 1977-85 онд их тамир суманд монгол уран зохиолын багш хийсэн, Миний хүүхэд нас малчны хотонд өнгөрсөн. Ялангуяа би Өвөө дээрээ малчны хотонд өссөн. одоотой харьцуулахад сургуулийн өмнөх боловсролгүй жирийн нэг малчин айлийн хээхэд бага ангид элсэн орсон.

Дэжид -

эцэг эхийхээ эмээ өвөө дээрээ өссөн гэж байна , тэр үед хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог , ямар зан үйлийг сурдаг байсан. Малчин айлын хүүхдүүд яаж тоглож яаж өнгөрүүлдэг байсан. ялангуяа сумын 10 жилийн хүүхдүүдийн амьдралыг задалж ярьж өгөөч. Дотуур байранд байсан уу, сургуулиадаа яаж явдаг байсан, албадлагаар уу , тариат сумын бага сургууль, дунд сургуулийн амьдралыг дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

Бямбадагва -

За тэр үед манай сум одоо энэ байгаа газраа нүүж суурьшиж байсан. Би тэрний дунд өвөөгийндээ хамт амьдардаг байсан, тэр үед хөгжил дэвшил үнэхээр хоцронгуй байсан, 1963 онд анх 1-р ангид ороход сургууль маань нээгдэж байлаа.аав маан хөтөлж аваачиж бүртгүүлж байлаа, тэр нь бол миний сурагч нас эхэлж байлаа . Хөдөөний хүүхдэд орчин нөхцөл хоцрогдмол байсныг хэлэх нь зүйтэй. малчины хотын хүүхдэд тоглох тоглом гэж байхгүй , бидний тоглодог зүйл гэвэл шаазан, шилний хагархай, чулуугаар гэр барьж, янз бүрийн хэлбэртэй чулуугаар тоглоом хийж тоголдог байлаа, Боловсрол гэвэл сургуулийн өмнөх боловсролгүй байлаа. Малчин удамтай, үр хүүхдээ боловсролтой болгочихъё гэж бодож байсан юм шиг байгаа юм. Ямар нэгэн албадан шаардлага байгаагүй, ах нараа дагаа л сургуульд орсон. Ах нартайгаа жижиг гэр бариад сумийн төв дээр байрладаг байлаа, хороолол гэж байхгүй , ийм байдалтай анх сургуульд орж байлаа. орчины нөхцөл одоотой харьцуулахад ойлгомжтой, Сургалтын арга барил, сурах орчин эрс тэс ялгаатай байсан. өөрөөр хэлбэл шинэ юм бүхэн шинэ , хүмүүс их мэдрэмжтэй хүлээж авдаг, одоо бол шинэ юманд хүмүүс их амархан дасдаг болж , сургуулийн хүмүүжлийн орчин, пионерийн байгууллага сургууль дээр их идэвхтэй ажиллаж хүүхдийн хүмүүжилд их нөлөө үзүүлж байсан. хүүхдүүд ч нийгмийн идэвх сайтай 60.7-д оны үед энэ бүхэж хөгжиж байсан юм болов уу. ялангуяа манай сургуульд пионерийн ахлах удирдагч багш очиж тэргүүний бүлгэм хүртэл болж байсан, тэр үед би ярицлага өгч байсан учраас пионерийн байгуулга, хүүхдийн байгуулга нь одоог хүртэл шинчлэгдэх яваж байгаа гэж бодож явдаг юм . багш нарын ур чадвар үнэхээр сайн байсан, багш нарийн хичээл зүтгэл өндөр заах чин хүсэлтэй байсан юм болов уу .

Дэжид -

Тэр үед хүүхдүүд хөдөөнөөс ирсэн нь сумын дотуур байранд байх уу ,

Бямбадагва -

тиймээ дотуур байаранд байрлдаг, Дотуур байранд голдуу алслагдсан багаас ирсэн хүүхдүүд ирж сурдаг, ээж аав н голдуу малчин айлын хүүхдүүд байсан. Дотуур байрны хангамж боломж гаагүй боломжтой байж ээ , Материалллаг зарим юм дутагдалтай байсан. байрны хүрэлцээ му, нэг өрөөнд олуулаа байх, тийм асуудал бол байсан , хоол ундны хувьд чанартай , би бол тарган чийрэг биетэй. дотуур байрнаас гадуур хоол иддэг хүүхдийн тоонд орж гадуураар хоол иддэг байсан.

Дэжид -

зарим хүүхдүүдийг гадуураар хооллодог байсан юмуу?

Бямбадагва -

боломжгүй, олон ам бүлтэй айлын хүүхдүүдийг дотуур байр гадуураар хооллогдог байсан. Дотуур байранд нөхцөл байдал муу ханиад томуу гарах явдал их байсан. Тэр үед коор их гардаг байлаа, их өвчилдөг , эм тариа нь олдохгүй монгол аргаар эмчилдэг, сургуулийхан, гэр бүлээ их зовоодог, энэ нь нийгмээ дагаа л алга болсон. Дотуур байрнийхан хөдөөний малчин айлын хүүхдүүд форм байхгүй , даавуу даалимбан дээлтэй тийм хүүхдүүд байсан санагддаг аа. Гол тогоо нэг гал тогоотой тогооч нар сайн , манай талхны цех их сайн байсан, талх нь их амттай том байсан, тэр үед байрнаас гадуур байдаг хүүхдүүд байрны хүүхдүүдийн талхнаас идэх юмсан гэж хүсдэг байсан, энэ бол үнэхээр сайхан , Тэр үед манай сум цөцгийн тосны үйлдвэрлэлтээрээ 1рт ордог. аймгийн хэмжээний цөцгийн тосны 70-80%ийг бэлтгэдэг. манай сум сарлагын өтгөн сүүтэй , тэрнээс гаргасан сайхан цөцгийтэй, чанартай, сахартай зуураад талхан дээр тавиад идэхэд юутай ч зүйрлэшгүй сайхан. ийм хоол унд бид идэж уудаг байсан, энэ дурсамж болсон байна.

Дэжид -

сайхан байнаа. За тэгээд оюутан цаг, эцэг эхээс 8уулаа гэсэн тэ

Бямбадагва -

5 дахь н.

Дэжид -

Өөрий чинь ах дүү , эгч дүү нар сургуулиа яаж төгсөж байв. яаж ажиллаж байв, таны садан төрлөөс ямар ажил төрөл хийж байв, их оюунлаг хүмүүс гэсэн м тухайн үеийн хүрээ хийдээс та юу сонсож мэдэж байв,? тэр талаар ярихгүй юу?

Бямбадагва -

манай сумаас оюунлаг хүмүүс их төрсөн, тухайлбал УИХ-ын гишүүн Гончигдорж, засгийн газрын шадар сайд агсан Пүрэвдорж, монгол улсын акдемын дэд ерөнхийлөгч байсан Чадраа гуай байна, Одоо мөн акдемын ерөнхийлөгч батболдын Энхтүвшин, УБИС-ийн ректор Жадамбаа, Физикийн хүрээлэнгийн Сангаа Геологийн их сургуулийн захирал Цогбадрах, УБИС-ийн проректор Инчин базар гэх мэтийн олон эрдэмтэн манай сургуулийг төгссөн. Ер нь математик тал арай давуу байсан юм болов уу.

Дэжид -

Архангай аймгийн Тариат сумын хүүхдүүд тоон д их сурч байна гэж ярьдаг байсан, Сургалтанд ямар онцлог байв..

Бямбадагва -

Тариатын хүүхдүүд бол сайн , манай сумд хүүхдийн оюуны хэвшлийн судалгаа вч байсан, 97,98 онд. энэ судалгаагаар манай сургууль хамгийн өндөр үзүүлэлтэй байсан. Тэр үыд хүрээнд сурч байсан лам нар маш өндөр боловсролтой байсан, тэрний улбаа бас байгаа, бол өндөр уулзийн бүсд ухаалаг оюунлаг хүмүүс төрдөг гэж ярьдаг. Дэлхийн хамгийн мундаг шатарчид дандаа уулархаг газрын хүмүүс байдаг,

Дэжид -

Танай нутаг эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн юм бн тийм үү?

Бямбадагва -

тийм, манай сум далайн төвшинөөс 2500м өндөр газар байрладаг, энэ нутаг орны онцлог, түүхийн улбаа зэрэг н оюунлаг зүйл н манай нутагт байдаг. миний хувьд манай хамгийн тол ах цэргийн акден төгссөн. одоо тэтгэвэртээ байдаг, удаах ах маан эмчийн мэргэжилтэй. 3 дах ах маань байлдааны онгоцний техникч, 4 дэх нь малчин, 5 дах; нь н би багш мэргэжилтэй, миний дараах эмэгтэй дүү ня-бо , аймагт ажилладаг, дараагийн дүү маань инженэр, хамгийн бага дүү маань улс төр судлаач, ийл ажлуудтай, бид нарийн төрүүлж өсгөсөн эцэг эхийн хайр буян гэж бодож явдаг. Тариатын хүрээн гэж ямар газар, гэдгийг бид пионер байхдаа заалхаж очиж үзэж байсан. Энд нь буурь байсан. энд нь гандан нь байдаг, хүрээний бусад айлууд бсан, эдий дайны лам нарийг устгаж байсан, гэх мэт тойрон аялал хийж байсан, харамсалтай нь одоо тэр ажиллагаанаас болоод тариатын хүрээ газрын хөрснөөс арчигдсан, бараг үзэх юмгэй хэдэн буурь туурь үлдсэн.

Дэжид -

та тэр хүрээний талаар үлдсэн яриа, тэр ажиллаж байсан лам нар хэдэн хүн байсан хэдэн лам хэлмэгдсэн , ер нь яаж тэр ажилладаг хэлмэгдэж байсан тэр талаар ярихгүй юу?

Бямбадагва -

Пүрвээ гэж лам хүн байсан, уг гарал н Баянхонгор аймгийн алтай, Тэгээд тариатад ирж сургууль байгуулж хичээл зааж байсан багш байсан, Тэр хүнийг хэлс хэргээр хөнөөж байсан, Мөн Нямаа гэж эмч бсан . Ард түмний төлөө гэж зутгэдэг. энэ хүнийг бас хэлс хэргээр алсан.

Дэжид -

Нямаа эмчийг тариатын хүрээнд устгасан уу, хэдэн онд юм бол?

Бямбадагва -

32 он байсан байх, Бид нарт бол сумын урд хогын цэг байдаг тэнд аваачих буудаж амь насыг нь хороосон гэж яриа байдаг, ийм үүх түүх бид нарын чихээр сонссон яриа байсан,

Дэжид -

тэр үед хэлмэгдлийн нөлөөгөөр сайхан сайхан хүмүүс хөнөөгдсөн гэдэг. ялангуя тариат сумаас, таний ойр садан төрлөөc хэлмэгдсэн хүн байсан уу?

Бямбадагва -

яг одоо миний талаас хамрагдсан хүн байхгүй. лам нарыг их устгасан, 20,30 жилийн дараа тэр устгасан газар лам нарын бие тэр чигээрээ байсан гэж ярьдаг.

Дэжид -

та тариатын хүрээний лам нарыг олноор хөнөөж байсан үеийн тухай ярилаа. тэр сүм хийдийг устгаж байсан уу , үгүй бол лам нарын үр хүүхдүүд нь үргэлжлүүлж байсан уу энэ талаар та ярихгүй юу?

Бямбадагва -

миний ойлгож байгаагаар тариатын хүрээ бол хамгийн их хэлмэгдсэн гэж би ойлгож явдаг. тэр их том суурь хүрээг газрын хөрстэй тэгшилнэ гэдэг бол маш том зүйл юм, тэр их соёл одоо хүртэл нуугдмал байдалтай байдаг. харин бусад сумуудтай харьцууулахад өв соёл нь хадаглагдаж үлдсэн нь харагдаж байгаа юм. Тариатын хүрээ бол үнэхээр том соёлын өв байсан боловч яг бусад сумуудтай харьцуулахад хамгийн их хэлмэгдсэн , хамгийн нуугдмал болж үлдсэн юм, тийм учраас аманай ард түмэн их хүлцэнгүй , тэрийгээ нуун дарагдуулдаг тийм байсан даа, социализмын үед. хоцрогдонгуй харагдаж байж магадгүй.

Дэжид -

өөр юуны талаар ярьж байлаа.

Бямбадагва -

За тэгээд миний амьдарлын онцгой нэг бахархаж явдаг юм гэвэр өөрийн төгссөн сургууль багш нараараа их бахархаж явдаг, миний ам;дралд гүн өөрчлөлт хийсэн, биднийг 8-р ангид байхад хөдөлмөрийн баатар Намжиг гэж тэр үеийн нэгдлийн дарга хүн ирсэн, тэр хүн энэ жил 8-р ангид ямарч хуваарь ирэхгүй. онц сурдаг хүүхдүүд нь үлдээд бусад нь нэгдлийн аж ахуйдаа туслана. би нэг их сайн сурдаггүй, муу сурдаггүй дундаж хүүхэд байсан, энэ талаар ээждээ хэлэхэд за яахав, 2 жил ажиллаад хөдөө аж ахуйн сургуульд оруулах юм бол тэг дээ гэж хэлсэн. тэгээд би мал дээр гарна гэж саналаа өгсөн. тэгээд хавар хувиар ирэхэд манай багш надыг олон ам бүлтэй техникумын сур гээд хувиарласан боловч манай захирал мал дээр гарна гэж саналаа өгсөн хүүхдийг гээд санал зөрөлдөж байлаа. манай хичээлийн эрхлэгч над дээр ирээд чи 9-р ангидаа сурахгүй юу гэж хэлсэн. ихэнх хүүхдүүд нь мал дээр гараад 9-р ангийн хүүхдүүдийн тоо нь хүрэхгүй, эргээд гаагүй боломжтой хүүхдүүдээ дуудаж байлаа. тэрний тоонд орж 17 хүүхэдтэй 1973 онд сургуулийн 17 дах төгсөлт болж байлаа. энэ үед багш маань намайг сургуульдаа эргээд сур гэж хэлээгүй байсан бол миний амьдрал одоо ямарч байгаа юм билээ, энэ бол миний амьдралын нэг өөрчилөлт байлаа. манай сумын бусдаад онцгой зүйл гэвэл байгалийн сайхан газар ихтэй, Хорго байна, Хоргыг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. байгалийн сайхан үзэсгэлэнтэй газар манай Тариат сум маань байдаг. 2-рт дэд бүтэц хөгжчихсөн. 1000ны зам. зам харилцаа холбоо сайн хөгжсөн,

Дэжид -

тэр үед аймгийн сүү тосны 70.80 хувийг бэлддэг байсан , ямар нэгдэл байсан бэ? үйл ажиллагаагаараа сайн байсан уу?

Бямбадагва -

Ер нь тариат сумын Ялалт нэгдэл гэж байсан. гол аж ахуй нь цөцгийн тос . маш тоглог ихтэй манай сум тэр үеийн 89 хувийг хийдэг байсан, монгол үхэртэй байсан. мөн сарлаг байсан, дэлхийн бор сарлаг гээд шинэ үүлдрийг гаргаж ирж байсан, нэгдэлд малчид ихтэй цалин хөлс авч ар амьдарлаа залгуулдаг байсан.

Дэжид -

нэгдэл бол байгалийн сайхан газар байдаг гэж ярьж байсан, сарлаг ихтэй гэсэн , танай сумын амьдарлын боломж бусад сумуудыхаас ямар байсан бэ?

Бямбадагва -

Сумын хувьд нэгдэл нь харьцангуй гайгуй байсан. Манай сумаас хөдөлмөрийн баатар төрсөн мөн 1970 оноос эхлэн мал сүргийн өсжилт бойжилт эрчимтэй хөгжиж ирсэн. Манай сумаас Намжбаатар хөдөлмөрийн баатар цолыг авч байсан. Тухайн үедээ манай сумын малчдын аж амьдрал бусад сумынхтай харьцуулахад харьцангуй сайн боловч сайны хажуугаар саар зүйлүүд байдагаар зарим малчид төлөвлөгөөний араас хэт хөөцөлдөж ард иргэдийн дунд сөрөг талын зөрчилдөөнүүд гарч байсан. Жишээлбэл; төлөвлөгөө биелүүлэхийн тулд өөрийхөө малаас тоог нь гүйцээж өгөх гэх мэт..

Дэжид -

та сургууль төгсөөд хэдэн онд Тариат суманд ирж ажиллах болсон юм бэ?

Бямбадагва -

1985 онд би Тариат суманд шилжиж ирж байлаа. Тэр үед боловсролын чиглэлд түлхүү анхаарсан хөтөлбөрүүд явагдаж аль суманд юу хэрэгтэй байна вэ гэдгээр ялгаж томилдог байсан. Би сургууль төгсөөд Ихтамир суманд томилогдож ирж байсан. Дараа нь 1985 онд өөрийн амьдралийн шаардлагаар Тариат суманд ажиллах өргөдөл бичиж түүнээс хойш эдүгээ хуртэл ажиллаж амьдарч байна даа.

Дэжид -

таныг ажиллаж байх тухайн үед шинэ залуу ажилчид байсан мөн төрөөс боловсролын салбарт ямар зүйлүүдийг хийж байсан юм бэ?

Бямбадагва -

одоо үетэй харьцуулахад бид тэр үед шууд томилогддог хэрвээ тэр ажилдаа явахгүй бол ажилгүй байдаг тийм цаг үед амьдарч байлаа л даа. Тухайн үед сургуулийн захиргаа удирдлага харж хандах хангамж сайн, наад зах нь амьдрах байр гаргаж өгдөг байсан одоотой адилхан байр орон сууц бага байсан, Нэгдлийн байр сууцанд нэгдлийн удирлдлагууд захиргааны аалбан хаагш нар суудаг, багш нарт ховор байсан. бид өөрсдийхөө боломжоор л ажиллаж амьдарч байлаа. одоо бол төр засаг, багш нарыг сайн харж хандаж цалин хөлсийг нь аль болох өндөр тогтоож урамшуулах , байр сууцыг нь хангах, манайх бол 5 жил ажилласан багшид урамшуулал олгож байна, өвлийн идэш дээр туслэх асуудал гарч байна. Орон сууц шинээр барьж байгуулах талын яриа гарч гэрээ байгуулж байна. Энэ бүгд бол үнэхээр сайшааалтай зүйл юм. Бидний үед ийм боломж байгаагүй,

Дэжид -

тэр үед багш нарын ажлийн цаг ямар байв. зөвхөн өөрийн ажилаа хидэг байсан уу?мал төллөлтийн үеэр яадаг байсан уу, байрний түлээ түлшинд сурагчидыг оролцуулдаг байв уу, эсвэл тусдаа боловсон хүчин байсан уу, тэр талаар ярьж өгөхгүй юу?

Бямбадагва -

Бид нарыг ажиллаж байхад одоогийхоос эрс тэс өөр байлаа. Монгол хэлний багш нар шаардлагатай үед ямарч хамаагүй хичээл зааадаг байлаа, 7 хонгийн ачаалал 30 цаг байлаа, Орос хэлний багш дутагдалтай байлаа, тэгээд орос хэл бас заадаг байсан, оройн цагаар багш нарт удирдлагаас нийгмийн хичээл бидэнд заадаг байлаа, лекц хурал цуглаанд оролцдог ер нь ажлын ачаалал маш их байлаа. мөн сум орон нутгийн ажилд их оролцно, ямар нэг хурал цуглаан ч юмуу, үйл ажиллагаа болоход дуулах бүжиглэх авъяастай багш нар энэ бүгдийг хийнэ, намын ажил гээд багш нар ханын сонингоос эхлээд бичиг цаасны ажил, туг далбаа зэрэг бичиг цаасны ажилд их дайчлагддаг байлаа,Амралтаараа хөдөө явж хүч хөдөлмөр муутай айлд өвөлжөө, хаваржааны хашаа барина, намар нь хадланд явна, Нэгдлийн даргийн тушаалаар хичээлэ зохицуулаад хадланд явна, мөн намар мал нядалгааны ажилд дайчлагдана, дөнгөж төгссөн залуучууд нь мал нядлахаа мэддэггүй, эмэгтэйчүүд нь гэдэс арилгахаа мэддэггүй, нас тогтсон хийж чаддаг багш нараа дагаж, Мах эвдэж сурах зэрэг нь бидний ажил амьдралд хүмүүжил болж байлаа. Одооны залуучууд ийм юм алга. Одоо би 7 хоногт 19 цагийн хичээлтэй өдөрт 2 юмуу 3 цаг заадаг, бусад үед н эмчилгээтэй . би 20 хэдэн жилийн дараа буцаад багшийхаа ажлыг хийж байна, Өнөө үеийн багшийн ажил бидний хийж байсан үеийхээс тэнгэр газар шиг ялгаатай байна.

Дэжид -

тэр үед 20 хэдэн жил багшилсэн гэж байна, шинэ төгсөөд ирсэн багш нар ч юмуу тухайн үед мэргэжил яаж дээшлүүлдэг байсан бэ? сургууль төгсөөд ирэхэд системтэй ямар нэгэн юм байсан уу? өөрөө өөрийгөө хөгжүүлэх үү?

Бямбадагва -

5 жилийн дараа очиж заавал мэргэжлээ дээшлүүлдэг байлаа, багшийн дээдэд ч юмуу очоод мэргэжлээ дээшлүүлнэ, тэр үед мэргэжил дээшлүүлэх орчин муу байсан, багш дээрээ очоод багш дээрээ очоод 7 юмуу 2 долоо хонгийн хичээл лекцэнд суугаа л ирдэг байлаа. хүн мэргэжлээ дээшлүүлэх нь хувь хуний асуудал, тэр үед бол хэцүү байсан, одоо бол орчин нөхцөл нь бүрдээд бий болчихжээ. Ямарч салбарын хүн интернэт ороод өөрийн хэрэгтэй мэдээлэлээ аваад харах боломжтой болчихсон учраас энэ нь сайхан байна. Харамсалтай нь өнөөгийн залуучууд энэ бүгдийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай, Бид нар хичээлээ сайн заахийн төлөө хичээж чармайж байлаа, би энэ багш шиг болох юмсан гэж хичээж байлаа , Тэр үеийн багш нар Ренцэндорж багш шиг болох юмсан гэж боддог байлаа,

Дэжид -

Тэр үеийн багш нарын цалин хөлс өндөр гэж ойлгогддог байсан, ямар байсан бэ? хөдөө орон нутаг, алслагдсан газар ажиллаж байсан таны цалин төв орон нутгийн багш нараас илүү нэмэгдэх гэсэн ойлголт байсан уу? цалин хүрэлвээтэй байсан уу?

Бямбадагва -

Дөнгөж төгсөж ирээд 540 төгрөгийн цалин авч байсан. энэ маань тухайн үедээ боломжтой байсан юмуу даа гэж бодогддог. Өөрсдийгөө хувцаслаад гэр ахуйдаа хэрэглээд боломжтой байсан, Зах зээлд ороод багш нарын цалин үнэхээр чамлагдсан даа, нэмэгдэл байхгүй байсан, харин ч татвар төлдөг байсан, хүүхэдгүйн татвар гэж , би 7,8 жил төлөөд гэр бүл зохиогоод хүүхэдтэй болж татвараас чөлөөлөгдөж байлаа.

Дэжид -

уг н бол хувь хүний л асуудал , гэтэл хүүхдийн татвар гэж авна тэ?

Бямбадагва -

тийм, тэгээд эвлэлийн татвар, үйлдвэрчний татвар , одоо ч авдаг , эрүүл мэнд нийгмийн даатгалын татвар, гэх мэт авдаг байсан ч тухайн үедээ цалин хөлс хүрч байсан.

Дэжид -

багшийн цалин тухайн үедээ боломжийнд ордог байсан тиймээ, нэгдлийн гишүүдийн дундаж орлого ямар байсан , нэгдлийн гишүүд яаж амьдардаг байсан бэ?

Бямбадагва -

нэгдлийн гишүүд бол улирлын чанартай цалинтай байсан, ноос. ноолуур тушаах үеэр цалинтай болно. Манай ээж гэхэд сарын 30.40 төгрөг, улирлын 120 төгрөг авдаг байсан. социализмийн үед багш нар маш нэр хүндтэй, их хүндэтгэдэг байсан, өөрсдөө ч тэр нэр хүндтэй ажил хийж байгаагаара бахархдаг, тэр нэр хүндийг авч явахын төлөө хичээдэг байсан, нөгөө талаас нийгмийн талаас гэх юмуу даа чи бол багш хүн, ингэж болохгүй тэгж болохгүй гэж зарим зүйл дээр дарамтлах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь намын дарга чи багш хүн байж хурал дээр болохгүй бүтэхгүй гэж шүүмжиллээ чи сэхээтэн хүн болохгүй гэж шүүмжилдэг байсан, хурал зөвөлгөөн дээр санаа нийлэхгүй ч юмуу, тэгвэл яасан юм ингэвэл яасан юм гэх эсэргүүцэл гаргах эрх байхгүй , байвал сэхээтэн хүн гэдэг утгаар нь нугачин дарах тийм байлаа, гэхдээ тэр үеийн багш нар ачит үйлстэн.

Дэжид -

тэр үед эрх мэдэл албан тушаалын ямар ялгаа байсан. жирийн ажилчин хүн, жилийн багш захиаралын хооронд ямар байсан?

Бямбадагва -

одогийхоос харьцангуй гаагүй байсан, үзэл суртал, олон урьгалч үзэл, зэрэг байхгүй , дарга захирал юу гэнэ тэр шаардлагаар нь л явдаг байсан. Тэр үеийн дарга захирал, удирдлага их сайн боловсролтой хүмүүс байдаг байсан. бид ч айдаг эмээдэг байсан. сум орны дарга гэдэг бол маш том дарга бүхнийг мэддэг гэсэн ойлголттой байсан,

Дэжид -

эцэг эх багшийн харьцаа ямар байсан?

Бямбадагва -

тэр үеийн эцэг эх хүүхдээ багш суургуульд нь аваачих өгөх л үүрэгтэй байлаа . Сургалт хүмүүжлийг багш л мэдэх ёстой, Одоо үед бол боловсролтой эцэг эхтэй болсон байна, мэдээж гэр бүлд ямар хүмүүжил олгоно хүүхдийн хүмүүжил цаашдаа явах болохоор, манай эцэг эхчүүд хүүхдийхээ хүмүүжилд нэг үеэ бодоход их анхаардаг болсон байна. бидний үед бол хүүдийн дотуур байр орчинг тохьжуулах гэж компанит ажил зохион байгуулдаг байсан.

Дэжид -

Таны ажиллаж байх үед сумын хөгжил хэр далайцтай байсан бэ? хүмүүсийн түвшин ямар байсан бэ?

Бямбадагва -

манай сумын ард иргэдийн амьдрал их сайнгүй байсан, нэгдлийхээ хэдэн малыг өсгөх гэж өөрсдийхөө боломжоороо л амьдарцгаадаг байлаа, манай сум харьцангуй мал цөөтэй. хувьдаа мал цөөтэй байсан.

Дэжид -

хамт олныг яаж идэвхжүүлж байсан? үзвэр үйлчилгээ хэр байв?

Бямбадагва -

тэр үед иргэдийг урамшуулдаг зүйл гэвэл уралдаан хэлбэртэй байсан, сайн ажиллаж байгаа малчин онгоцон дээр бичигдэх ч юмуу, дараагийх нь морь, тшууранд дээр бичигдэх ч юмуу тиймэрхүү маягтай явагддаг байлаа, социалист уралдаан хүмүүсийг идэвхжүүлдэг байсан. мал ахуйгаа сайн авч яваа малчин , нэгдэл, мөн сургууль албан газарт ч баас адилхан анги хамт олноо сайн авч яваа багш нарт урамшуулал олгодог байсан, Тэр үеийн урамшуулал шагнал бол өчүүхэн жаахан зүйл байжээ. Одоо бол сайн багш нар цалин мөнгөний хувьд ч өсөлт авч байна. зэрэг дэвч авч байлаа. Нэлээн боломжтой болсон байна,

Дэжид -

багш нарын зэрэг дэв гэж та ярилаа, хэдий үеэс энэ гарч ирсэн бэ?

Бямбадагва -

багш нарын зэрэг 90 оноос гарч ирсэн, Өмнө нь сайн багш ч адилхан цалин авдаг , муу багш ч адилхан цалин авдаг, хувийн зүйлээс ч юмуу янз бүрийн шалтгаанаар хичээлдээ таслахгүй л бол адилхан цалин авдаг байлаа. одоо бол тийм биш байна. тухайн үед нэгдлийн идэвхжүүлдэг зүйл нь хөдөөгүүр явж кино гаргадаг байлаа -Тэр н одоо ю гэхээр зуний өдрөөдэд 4 хоног авяЬстай хүмүүс фермээр явдаг2-т кино үзүүлдэг ийм хоёр юм байлаа даа.

Дэжид -

Кино театр байх уу?

Бямбадагва -

Кино мeханиктай.Сумийн клунт

Дэжид -

Тэр нь яаж үзүүлэх үү?

Бямбадагва -

Киног бол өөрсдийн Монгол кино голдуу Оросын кино үзнэ.Тэгээд тэрийгээ аваад үхэр тэрэг шаран дээр ачаад зуний цагт суурь фермүүд хот айлуудын дунд нь үзүүлнэ

Дэжид -

Тэрийг гаргадаг аппарат одоо тайлбарлавал ямар зүйл яаж гаргадаг байв?

Бямбадагва -

Тэр үед Оросийн кино аппрат мотороор асдаг. Моторын дуу н бараг саахалтын газраас сонсогддог Моторын дуу киноны дуу н бараг тэнцүүхэн.Киноны дуу н моторын дуунд бараг сонсогдохгүй. Ийм л нохцөлд Өдрийн цагт бол айлийн өрхөө бүтээж байгаад шөнийн цагт бол айлийн гэрийн хаянд даавуу татаж байгаад хүмүүс сандлаа абчирч тавиж байгаад үздэг. Энэ бол тэр еийн соёлын маш том дэвшил байсан. Сүүлдээ ахуйн үйлчилгээ суманд бий болоод . Сүүлдээ ахуйн үйлчилгээ суманд бий болоод үсчин зурагчин гэсэн дагалдаõ үйлчилгээ нилээн бий болж соёлжих тал дээр нилээн анхаарсан

Дэжид -

Таньд хамгийн анх ямар тэхник тэхнөлөги содон байв? Хүүхэд насанд гэрэл гэгээ байв уу радио байв уу? Юy тийм сонин содон байв?

Бямбадагва -

Хамгийн гол юм н гэрэл байсан л даа манай сумын гэрэл орой 18:00-с асаад шөнө 10 д унтардаг байсан.

Дэжид -

Ер н хэдэн онд анх тавигдсан бэ?

Бямбадагва -

1965, 1966 оны ед л байсан гэрэл асах хугацаанд тухайн үеийн хүмүүс гэрлийг ашигладаг л байсан даа. Манай ах гэхэд зураг угаадаг байсан.фото зураг тэгээд хана дээр зүүгээр хатгаад одоогоор бол хальс н л даа. Нэг удаа би 5 билүү 6 р ангид байхад сургуульд магнитфон авчирч хүүхдүүдийг анги ангиар н цуглуулж Физикын багш маань анх даа мэгнэтфөн гэж ийм юм байдагын гэж тэнд нь хүн дуулаад байдаг. Ингээд их сонин юм санагдаж байсан Динз Динз Динз Динз гээд дуу гараад тэр үед ганц хоёр дуу биччихсэн байсан ум шиг байгаа юм

Дэжид -

Хуухэд ахуй наснаасаа эцэг qвгодоосоо абч улдсэн дурсгалтай эд бий ю? Ямар эд зуйл байдаг бэ?

Бямбадагва -

Манай өвөөгийн хэрэглэж байсан Далай Чонхор хошууны дархан Ерэнпил дархан гэж алдартай хүн байсан тэр хун дандаа гангаар товийлгон цохиж юм хийдэг байсан.Тэр хүний хийсэн өвөөгийн маань хэт хутга байдаг.Энийгээ бол хадгалж явдаг. Монгон 2 гүц байдаг . Энэ хоёрыгоо өөрийнхөө бага дүүд хадгалж яв гээд өгсөн.

Дэжид -

Таны тэр хэт хутга гүцны зургыг харж болох болов уу?

Бямбадагва -

Одоохондоо энд байхгүй манай хүү аваад явсан.

Дэжид -

сүшиг бишрэл тэр үед суурин газар нилээн хаалттай маягтай байж тиймээ. Хаалттай гэхээр хүмүүсд яаж нөлөөлдөг байсан бэ?

Бямбадагва -

Одоо бодоод байхад ийм хэлмэгдүүлэлт болоогүй хувьсгалын эсэргүү гарсан газруудад бол ядахдаа бурхан тахилаа цагаан сараар гаргаад тавьчихдаг зул өргөчихдөг ийм л байсан юм шиг байгаан. Манайд бол ийм үзэгдэл гардаггүй байсан намайг хүүхэдбайхад бол. Ер н бол бурхан болоочын зараалаар л ирнэ үү гэхээс биш өөр өдөр судар үзнэ гэдэг зүйл унэхээр хаагдмал байсан. Манай нэг настай ах маань одоогоор бол багийнхаа бурханыг маш нууж хадгалж байсан үүнээсээ болоод намын намын хурал дээр шүүмжлүүлж намаасаа хүртэл хөөгдөж байсан . Ийм юм сонсч л байсан л даа.Үнэхээр тийм дарамттай байсан

Дэжид -

Таныг яг ажиллаж байх ед нэгдэлжих хөдөлгөөн явагдаж байсан юм байна. Ер н нэгдэл сүүлд хувьчилалд ямар байдлаар орсон юм бол Ер н боловсролын салбарт ажиллаж байсан хүмүүс нэгдлийн гишуунд давхар ажилладаг уу эсвэл зөвхөн эцэг эх н мал хуйгаа өгч байсан хүмүүсд хөрөнгө өгсөн үү? эсвэл зөвхөн нэгдлийн гишүүдэд хувиарлаж байсан уу? Яaж энийг зохион байгуулж байсан юм бол? Та тэр ед сум орон нутгынхаа боловсролын салбарт байсан уу? Хувьчилалын талаар та ярьж өгнө үү?

Бямбадагва -

Энэ чинь мэдээж улс орон даяр том компанит ажил өрнөж малаа нийлүүлж нэгдэл байгуулж энэ маань олон жил яваад зах зээлийн шилжилтийн өер бол энэ нь эзэндээ очих ёстой гэдэг зарчимаар өмч хубьчилал явагдсан би тэр ед сургуулын захирлаар ажиллаж байсан бид одоо сумынхаа үндсэн харьят хүмүүсд бол өмч хувьчилаллаар тодорхой хэмжээний хөрөнгө мал оногдох ёстой ягаад гэхээр бидний эцэг эхчүүд энэ нэгдлийг байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө өгсөн тийм учраас гаднаас ирсэн багш нараа болюо гэхэд сумандаа байгаа багш нартаа өгөх ёстой гэдэг ийм шаардлага тависан тэр еийн өмч хувьчилалын хуули н нэгдлийн гишүүдэд бүх хурлаар өгөх өгөхгүй тухай асуудлыг хэлэлцэх журманд нь тийм заалт байсан Энийг бол газар болгон өөр өөрөөр шийдсэн байгаа. Зарим сумдад бол өмч хувьчилалдаа бол үндсэн багш нарт н тодорхой хэмжээний хөрөнгө өмч хувьчилалаар оногдоно гэдэг утгаар нь багш нарт өгсөн манай сумын хувьд бол тэгээгүй бид хичээнгөи багш нартай хамт сумын төвийн байран дээр суулт хүртэл хийлгэсэн. Би өөрөө баригадын хурлаар явж та бүгдийн хүүхдийг сурган хүмүүжүүлэхийн төлөө манай сумын уугуул иргэд ингэж ажиллажх байна та бүгд энэ өмч хувьчлалдаа тодорхой хэмжээний хувь хишиг оногдуулаачээ гэж багийн хурлуудаар явж сурталчилгаа хийж ингэж заримтай нь уулзаж ярилцаж байсан

Дэжид -

Малын тэжээл бэлтгэн хадлан тариаланд нь явж байсан боловч ямар ч хувь оногдуулаагүй юy?

Бямбадагва -

Зарин манай өмч хувьчилалын комиссын журмаар багш болон сэхээтэн нарт өмч хувьчилал оногдохгөи гэсэн байсан. Өмч хувьчилал оносон юм ч бий алдсан юм ч бий Оносон юм нь малчид өөрийн гэснэ малтай болсон энийгээ өсгөсөн нэг нь амь амьдарлаа залгуулах хэнээс ч дутхааргүй сайхан амьдарч байна. Тийм үeд зах зээлийн сэтгэлгээ учир дутагдалтай байсан нь зарим хүмүүс нь авгайдаа дээлийн торго явдаг явдаггүй мотоцикл дуугардаг дуугардагүй магнетфон авсан хүмүүс нь өнөөдөр хөөрхийлөлтэй л явж байна. Тэр ед алдсан хүмүүс нь амдрал н сайнгүй яваа энэ бол өмч хувьчлалын нэг саар тал өмч үрэгдсэн худаг ус гээд нилээн зүйл бий. Нэгдлийн скалад гэж байлаа тэрэнд байхгүй юм гэж байдаггүй байлаа. торго цүү, мах шөл , маш их юм байсан, тэр нь өмч хувьчлалаар алга болоод сураггүй болсон юм зөндөө бий.

Дэжид -

тэр нь ямар хүмүүс өмч хувьчлалд давуу байсан бэ?

Бямбадагва -

нэгдлийн дарга ,ерөнхий нягтлан, багийн засаг дарга, багийн дарга нар, тоо бүртгэгч дээрээс нь малчидын төлөөлөгч нар арай давуу эрхтэй байлаа, Нэг түүх ярихад би 96 онд сумын засаг дарга хийгээд байж байтал дрож, ширээ хөшиг, утас ширээ, сеп мөн байр зэрэг нь бүгд нэгдлийн өмч байлаа. гэтэл нэг өдөр тэр бүгдийг ард иргэдэд шууд хувьчлаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл төрийн мэдэл шууд л ард иргэдэд үйлчилсэн. орон нутаг засаг захиргаагаа орон байртай үлдээх гэсэн юм тэр үед гарсангүй,

Дэжид -

хэдэн оноос хэдн оны хооронд та ажилласан бэ?

Бямбадагва -

96-2000 он 2004-2008 он хүртэл

Дэжид -

засаг даргыг орон нутгын ард иргэд сонгоно биздээ тэ?

Бямбадагва -

тэгнэ, ямарч байсан 8 сая төгрөгийн төсвөөр тамгийн газрын байрыг ашиглалтанд оруулж байлаа. Ингээд хувь хүний мэдэлд биш төрийн мэдэлд захиргааны байртай болсон. орон сууцуудыг хувьчилсан.96-2000 онуудад . манай сумд засаг захиргааны нэр дээр 20 гаруй орон сууц байдаг байлаа, Төрийн өмч дээр бүх засвар үйлчилгээг хариуцаж чадахгүй болохоор хувьчилсан нь дээр гээд 21 айлын орон сууцыг хувьчилж өгч байлаа. Ингэснээр багш нар маань ирээдүйн өөрийн гэсэн байртай болж , төр захиргаа маань хувь хишгээ хүртсэн гэж боддог. Одоо сууж байгаа энэ газар хүүхдийн байр , 94 онд засаж шинэчилж байр болгосон юм. энэ жилээс хувьчилах гээд төрийн өмчид саналаа өгчихсөн байгаа, багш нар маань ч гэсэн өөрийн гэсэн байртай болох байх.

Дэжид -

энэ бол зөв зүйтэй асуудал байна. Тэр үед таны бодож байгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай өрсөлдөж байсан уу?

Бямбадагва -

дээр үед малчид маан эмэгтэй нь саалиа хариуцаж эрэгтэй нь малаа маллах тийм л байсан шүү дээ, тэгээд 500 гаруй үнээтэй ферм байлаа гэж бодоход тэр фермийг хувьчлахад саальчид нь мэдээж давуу эрхтэй байж таарна. энэ үнээгээ би авна, аль нь сүү сайтай, аль нь үр удам сайтай тэр бүгдээр нь давуу эрхтэй, эрэгтэй чүүд нь бод мал талаасаа илүү авах ч юмуу тийм сонирголтой байсан.

Дэжид -

газар тариалан танай сум орон нутагт ямархуу байв?

Бямбадагва -

манайд 60 гаруй км газар хүнсний ногоо тарьдаг байсан. Одоо бол сумыхаа ногоон урсгал хөтөлбөрөөр төмс ногоо тарьдаг.

Дэжид -

өвөлдөө хэдэн градус хүрэх вэ?

Бямбадагва -

өвөлдөө хамгийн хүйтэн нь 38 градус хүрнэ. зарим үед 40 хүрнэ. Бусад газруудтай харьцуулахад сарын дараа өвөл болдог, сарын дараа хавар болдог ийм онцлогтой сум даа цаг агаарын хувьд.

Дэжид -

таны төрж өссөн үеийхтэй харьцуулахад одоо байгал дэлхий яаж өөрчлөгдөв? онгон байгал дэлхийн хадгалалт хамгаалалт яаж явагдаж байна? гол горхи ч юмуу ер нь өөрчлөгдсөн үү? сайжирсан уу, муудсан уу? энэ талаар сумын засаг захиргаа яаж анхаарч ажилладаг юм бол?

Бямбадагва -

Социализмын үед байгал орчныг ашиглана гэдгийг мэдэхгүй, хамгаална гэдэг зүйл их байлаа. Байгалаа хамгаалах гэдгийг Байгалаа ашиглахгүй хараад сууж байхыг хэлдэг гэж ойлгож байсан. Зах зээлийн үед байгалаа ашиглаад ашигласныхаа хэрээр хамгаална гэсэн бодлого явж байгаа. үүнийгээ дагаад тодорхой сөрөг үр дагаварууд гарч байна, 2-рт дэлхийн цаг агаар, зуны улирал багасах , мал аж ахуйд нөлөөлөх тодорхой зүйлүүд байна, зам харгуй барихдаа хажуугийн уул толгодыг хайр гамгүй ашиглах, орон нутаг аль болох хамгаалъя гэвч цаанаасаа үүрэг даалгавар аваад хийж байгаа ажил явагдаж байна, Өмнөхөөсөө илүү байгал орчин сүйдэж байна. манай архангай аймгийн хувьд нүүрс байдаггүй, ой модруугаа орж түлшээ бэлддэг. энэ бол үнэхээр асуудал болж байна . энэ суманд ч бас нөлөөлж байна. сургуулийн нийт хичээлийн жилд ашиглах зорилгоор 150 машин мод бэлддэг, албан байгууллагууд 200 гариу 300 машин мод, сумын төвд байгаа 400 айлд нэг айлд 1 машин мод гэхэд 400 машин мод . энэ бүгд байгал орчныг үнэхээр сүйтгэж байна. тийм учраас бид байгалийн баялагаа зөв зохистой ашиглах, ялангуяа Архангай аймагт үүнийг авч хэлэлцэх ажлийн нэг юм.

Дэжид -

Одоо өвлийн бэлтгэл гээд айл болгоны хашаанд , албан байгууллага болгоны гадаа мод хураагаастай байна. модны зөвшөөрлийг ямар байдлаар авах вэ? хяргаж болохгүй модыг авч байна уу зэрэг дээр хяналт тавидаг газар байгаа юу?

Бямбадагва -

Сумын засаг даргийн тамгийн газрын байгал орчны хяналтын байцаагчийн хийх ажил, багуудад бол байгал хамгаалагч , энэ хүмүүс төрөөс авч байгаа бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм, мэдээж модны зөвшөөрлөө авна, шаардлага бол хөгшин, хорхойд идэгдсэн, түймэрт ороод амьдрах чадваргүй болсон модыг авах ёстой.

Дэжид -

энэ дээр бид хяналт тавьдагч бүрэн шийдэж чадахгүй л байгаа. тэр үед түлш бэлддэг бригад гэж байсан уу, одоогийг шиг байгууллага нь бэлддэг байсан уу? одоо үед ялгаа байна уу?

Бямбадагва -

ялгаа бол нэг их байхгүй, Тэр үед нэгдэл гэж байсан болхоор нэгдлийхээ гишүүдийн хүчээр бэлтгэдэг байсан. одоо бол байгууллага төсөвтэй болсон, тэрүү гээрээ бэлтгүүлдэх болсон байна, тэр үед 10р ангийн хүүхдүүдийг багш нар нь дагуулаад модонд явдаг байсан. нэг багсийн дунд 2, 4 хүүхэд өгдөг бид нар чинь тэгээд 7 хоног модонд явдаг, 2 багш дундаа 10 машин мод хийдэг, сургуулийн түлшийг бэлтгэж , гал тогооны түлш, бүх ангиудыг галладаг байлаа, Паар гэсэн ойлголт байхгүй. тиймээс түлш их хэрэглэдэг байсан. одоо бол түлээ бэлтгэгчтэй, орон тооны улирлын чанартай галчтай,

Дэжид -

сумын албан хаагчидыг байгууллага нь түлшээр хангах уу? өөрсдөө бэлдтгэх үү?

Бямбадагва -

яг бэлдэж өгөх боломж байгаагүй, боломжыг нь гаргаж өгдөг, өнөөдөр модондоо явмаар байна гэх юм бол ажилаас нь цалинтай чөлөө өгөх ч юмуу, ямар нэгэн хүчний туслалцаа , бензиний ч юмуу, техникийн туслалцаач юмуу өгдөг байсан,

Дэжид -

багш ажилчидын хоол зэрэг дээр нэмэгдэл урамшуулал байдаг уу? цалингаас гадна үдийн хоолны мөнгө зэрэг юу байсан бэ?

Бямбадагва -

Ер нь нийгмийн асуудлийг тухайн байгууллага шийддэг . тохь тухтай орчин бэлдэх, цай зэргийг хөрөнгө санхүүгийн боломжтой бол байгууллага шийдэж болох асуудал л даа, цайныхаа цагаар харьж цайгаа ууж байсан, ер нь цайны газар бол манай сургуульд байгаа. цалин дээрээс н авах ч юмуу дотоодоо шийддэг,

Дэжид -

тэр үед соёлын довтолгоо гэж юм байлаа. ямар үед тэр соёлын довтолгоо явагдаж байв?

Бямбадагва -

тэр бол надаас өмнө болж байсан зүйл, Социализмын үед их ач холбогдлоо өгсөн зүйл юм. манай ард түмэн 20,30 оны үед бичиг үсэг ямар байсан нь ойлгомжтой тиймээ. тийм үед соуолын довтолгоо нэлээд үүрэг гүйцэтгэж байсан байх гэж боддог. миний бодлоор хувийн ариун цэвэрт нэлээн анхаардаг байсан юм шиг байгаа юм. гарын алчуур, толь сам, гэх мэт айл бүр угаалтууртай байх ёстой, хүн бүр тусдаа гарын алчууртай байх гэх мэт нь ялангуяа нүүдлийн соёлтой монголчуудын хувьд их хэрэгтэй зүйл,

Дэжид -

2уулаа олон сайхан зүйлийн талаар яриа ярьж байгаадаа баяртай байна. Сүүлийн үеийн талаар яриа хийхэд Ардчилал гарч байхаб яж хүлээж авч байв, танай орон нутагт яаж тусаж байв, хүмүүс яаж хандаж байв?

Бямбадагва -

90 онд би сургуулийн захирал байлаа МАХН-н орлогч болчихсон байсан. тэгээд шугамын радиогоор тэр талаар ярьж байхад үнэхээр үгүйлэгдэж байсан юм л яриад байгаа юм шиг санагдаж байсан. хэвлэл мэдээллээр ямз бүрийн мэдээлэл цацагдаад, ил тод байдал гэдгийг тэр үед мэдэрч байлаа, янз бүрийн хэрэг зөрчил , садар самуу ч юму янз бүрийн талаар нийтэлэхэд зарим гайхаж байсан, цочирдож байсан, зарим нь таатай хүлээж авсан, Залуучууд н шинэ зүйлийг дэмжиж , ахмадууд нь хуучинаа хамаалж авч үлдэх гэж их зөрчилддөг байлаа, хичээлийн завсарлагаанаар багш нарийн конторт ороход л ардчилалын анхны ил тод байдал гээд л маргалдаж байдаг байсан. Тэгээд яваандаа би зөв зүйтэй юм байна гэж би хувьдаа бодсон, нэг өдөр намын хурал болж би татгалзах өргөдлөө огч намаас гарч нам бус 2,3 жил явсан даа, дараа нь ардчилал сонин нууцаар ирдэг байсан, нууцаар тараадаг, багш нар, эмч нарыг их татаж тэд нарт тараадаг байлаа, тэгэхэд тэр сонинг авч болохгүй уншиж болохгүй, 40 мянгатын хэдэн хүүхдүүдийн хийж байгаа юм гэж бид нарт их ухуулга хийдэг байсан. тэгжил ардчилал гэдэг зүйл ирж байлаа яваандаа хүмүүс ойлгох нь ойлгоод учрийг нь олоод дэмжих нь дэмжээд нэлээд хөгжсөн. манай сумд 2000 онд л ардчилсан нам ялагдаж байсан болохоос биш бусад тохиолдолд ардчилал дандаа ялж байсан, Ерөнхийлөгчийн сонгууль , орон нутгийн. засаг даргийн ч сонгуульд иймэрхүү байсан. хангийн сүүлийн сонуулиар 7 багаас 7уулад нь Элбэгдорж ялж гарч ирсэн тиймээс манай сумд ардчилал их хөгжсөн гэж би боддог,

Дэжид -

ардчилалд эрэгтэй эмэгтэй өөр үүрэгтэй оролцдог байсан уу , эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь илүү хүлээж авч байсан юм бол?

Бямбадагва -

сэхээтэн хүмүүс их ардчилалыг дэмждэг байсан, малчин хүмүүсээс эрэгтэйчүүд нь ардчилалыг дэмждэг байсан юм болов уу гэж боддог, эрчүүд нь арай илүү хүлээж авсан юм болов уу?

Дэжид -

ардчилал ямар үр дүн авчирсан бэ?

Бямбадагва -

нийгмийн тал дээр үр дүн ихтэй, хувь хуний амьдралд өөрчлөлт гарсан, социализмын үед гаднаа мшинтай айл байдаггүй л байлаа, малыг малчидад гэдэг ардчилалын лоозон байна, нэгдэл минь байхгүй болчихвол бид байхгүй гэдэг сэтгэлгээтэй байлаа, аягүй бол 10 жилийн дараа бид модоо барих юм байна гэж боддог байсан, ардчилал бол үр дүнгээ өгсөн, ялангуяа нийт хүн ардын 60.70 хувь нь мал аж ахуй эрхэлдэг манай улсын хувь малчидад маш зөв алхам хийжээ гэж би боддог. хэрвээ малыг хувьчлаагүй нэгдлийн дарга захирал авсан байсан бол харин ч эсэргээрээ алга болсон байх магадлалтай юм.

Дэжид -

нэгдлийн үед малчин айлын эхнэр нь төрөхөд нэг мал гаргахын төлөө олон шат дамжлагаар зөвшөөрөл авдаг байсан гэж ярьдаг юм билээ

Бямбадагва -

тэр яг үнэн ш тээ , манай эхнэр төрлөө нэг мал гаргах эрх байхгүй. нэгдлийн даргаасаа зөвшөөрөл авах гэж 100 км, 6 км-ын цаанаас ирдэг л байлаа, тэгээд дуртай дургуй л өгдөг. гаагуй шиг малчиндаа өгөх, тааруухан малчиндаа бол өгөхгүй, өгсөнч төлөг ч юмуу муу мал өгнө , тийм асуудал байдаг байлаа. Багш нарын хувьч бас ялгаагүй намар хичээл эхлээгүй үед , цалин хөлс буугаагүй үед хоол ундгүй болох тохиолдол байна шүү дээ. тийм үед нэгдлийн дарга дээрээ айж айж л орно, гаагүй багшдаа бол өгчихнө. тэгээ л бид нарт муу малаа ялгачихсан байдаг тэрнээс л мал олддог байлаа , жилдээ ганц л удаа өгнө олон удаа өгөхгүй, ийм л байсан, мал эзэндээ очдог нь үнэхээр сайн зүйл.

Дэжид -

таны үед гадаадруу ямар хүмүүс явдаг байсан ?

Бямбадагва -

нэгдлийн дарга туршлага судлана гэж л явдаг байсан. урамшуулал маягаар сайн малчин зэргээ явуулдаг байсан, миний нэг ах малчин байлаа , урамшуулал гэх Ленинград явж байлаа , одоо ингээд гадаадад чөлөөтэй явдаг болсон гэдэг нь үнэхээр гайхамшиг, Тэгэхэд бид нар тэр үед Улаанбаатар орох гэж томилолт авч бараг бүртгүүлж байж явдаг байлаа шүү дээ, бараг виз авах шахуу юм болж байж явдаг байлаа,. хэзээ явах уу , хэзээ ирэх үү, ямар унаагаар явах уу, гээд хүн бүр зөвшөөрөл авдаг байлаа , дураараа Улаанбаатар орох эрх байхгүй. одоо бол ардчилалын буян юм даа,

Дэжид -

гэр бүлийн асуудал ямар байсан бэ? яаж дэмждэг байсан ? яаж өөрчлөлт оров

Бямбадагва -

тэр үед ажилгүй хүмүүсийн тоо харьцангүй бага байсан, гэр бүлийн асуудал төрөөс хараат бус болсон юм болов уу, одоо бол ажлын байр багассан хэдийгээр нэмэгдэж байгаа ч гэсэн ажилгүй хүн их байна, одоо бол гэр бүлийн асуудал нэлээн хүчтэй орж ирж байна л да тиймээ. ажилгүйдлийг багасгах ч гэх юмуу тийм зүйл их бадаг баолж , тэр үед арай гаагүй байдаг байсан юмуу даа,

Дэжид -

гэр бүл салах асуудлыг ажил амьдралтай холбож үздэг байсан уу?

Бямбадагва -

Үздэг байсан, ажилд ороход гэр бүлтэй юу? гэр бүл тогтвортой юу гэх мэт ялангуяа багш сэхээтнүүдэд их ач холбогдолтой байсан. юн түрүүнд салах сариних биш , тогтвортой байлгах талаар авч хэлцдэг байсан.

Дэжид -

тухайн үед намын гишүүн байж байгаад гэр бүлээсээ салах юм бол намаас том асуудал д орох уу?

Бямбадагва -

өө тэгэлгүй яахав. намаас хөөн, бараг л ажлаас нь халах, хамт олонд муу нөлөө үзүүлнэ , багш хүнд байж болохгэй зүйл гэх мэт яригдана. албан тушалаас нь буулгаад багт аваачиж ажиллуулах ч юмуу тийм зүйл байсан,

Дэжид -

социализмын үед ажил үйлчилгээнд сайн ч зүйл байж саарч юмнууд байж . за ингээд 2уулаа боловсролын салбарт хийгдэж байсан асуудлын талаар , Тариат сумын аж амьдрал ард түмний талаар сонирхолтой зүйлийн талаар яриалаа. Таны ажиллаж байсан үеийн зургийн цомог, канверт , одон медаль зэрэг өөрийхөө ажлийг дүгнүүлж ямар шагнал урамшуулал авч байв?

Бямбадагва -

би багшаар ажиллаад муу ч багш байгаагүй, хамт олон минь үнэлж ардын боловсролын тэргүүний ажилтан , боловсролрын байгууллагын хамгийн том шагнал авч байлаа 20 гаруй жилийн өмнө залуудаа авч байлаа, тэр үед олддоггүй тэр болгон багш авдаггүй ховор шагнал байлаа, 96 оноос сумын засаг дарга хийсэн , сум орон нутгаа хөгжүүлэх ажилд хүчин зүтгэсэн, Ямарч байсан 96, 97.98 онд аймгийн шилдэг захирагч болж байсан, энэ бол бас том шагнал урамшуулал байлаа. 2000-2004 онд энэ сумыг эрчим хүчтэй холбосон, анхны аялал жуулчлалын баазыг байгуулах ажилд тодорхой хувь нэмэр оруулсан. ард ирдэгийн тодорхой хувийг байр оронтой болгосон, сумаа өөрийн гэсэн тугтай, өөрийн гэсэн логотой, мөн сургуулиа Шадар сайд Пүрэвдоржийн нэрэмжит болгосон. сургуулиа өөрийн гэсэн дуутай, гэх мэт зүйлийг зохицуулж шийдвэрлэсэн,

Дэжид -

за 2 цаг , цаг 30 минутанд Бямбадагва багшийн ажил хийсэн бүхний талаар яриулна гэдэг хангалттай цаг биш, олон сайхан дурсамжтай яриа өгсөнд баярлалаа, Ардын олон хүүхдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье , Баярлалаа багшаа,

Бямбадагва -

За баярлалаа,

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.