Jamsran
![](../assets/images/interviewees/990440.jpg)
Basic information
Interviewee ID: 990440
Name: Jamsran
Parent's name: Gendendorj
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: driver
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: cook
Father's profession: carpenter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
new technologies
privatization
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу
Жамсран -
Сайн, сайн байна уу
Дэжид -
Сайхан намаржиж байна уу
Жамсран -
Сайхан намаржиж байна. Сайхан намаржиж байна уу
Дэжид -
Сайхаан
Жамсран -
Ажил сайн уу
Дэжид -
Сайн сайн
Жамсран -
Ажил бүтэмжтэй бол одоо сайн даа
Дэжид -
За бид тэгэхээр өнөөдөр Цэцэрлэг хотын Эрдэнэбулган сумын Шүүдэр зочид буудалд авто тээврийн байгууллагад олон жил ажилсан Жамсран таниас одоо ярилцлага авахаар ингээд сууж байна. Тэгэхээр юуны өмнө одоо кембрижжийн их сургуулиас, их сургуулийн ази судлалын салбараас XX зууны монголын хүн ам одоо яаж амьдарч байсан. Яаж аж төрж байсан тэр тухай төсөл судалгаа явуулж байгаа
Жамсран -
Аан ха
Дэжид -
Тэгээд энэ ярилцлаганд одоо бас оролцож бид нарын урилгийг хүлээж авсан таньд бас юуны өмнө баярласнаа илэрхийлье.
Жамсран -
За баярлалаа
Дэжид -
Тэгэхээр хоёулаа ярилцлагаа одоо юуны өмнө таны хүүхэд ахуй нас бага нас ер нь одоо ажил амьдралын гараагаа яаж эхэлсэн юм. Тухайн үеийн одоо таны амьдарч байсан, ажиллаж амьдарч байсан үеийн одоо онцлог ямар юм бэ тэр талаар та одоо дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу.
Жамсран -
Би ерөөсөө энд бичээд зогсож байх уу
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би энэ цэцэрлэг хотод одоо тэр үед манай энэ аймагт чинь гурилын хулгайч их байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ямааны дөрвийн гудамж гэж одоо энэ нэвтрүүлэгч хэн гээд байна ш дээ энэ Хэрлэн
Дэжид -
За
Жамсран -
Энэ нэвтрүүлэгчийн буйр энэ дээр ямааны дөрвийн гудамж гэж байсан
Дэжид -
За
Жамсран -
Энд л одоо би төрөөд, тэгээд ээжийнхээ асрамжинд өссөн л дөө.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Үндсэндээ одоо яг миний засаг захиргаа бол одоо энэ Эрдэнбулган сум хуучнаар бол Архангай аймгийн Цэцэрлээг хот гэж байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо бол Эрдэнэбулган сум
Дэжид -
Аа Эрдэнэбулган сумаараа ярьдгийн байна.
Жамсран -
Эрдэнэбулган сум гэж явдгийн. Ерөөсөө энэ аймгийн төвд л төрөөд л өссөн хүн би
Дэжид -
Аан ха
Жамсран -
За тэгээд одоо би энэ доор дөрвөн жил гэж байсан. Одоо энэ найман жил гарчихаад байна даа энд шинэ сургууль байгуулагдчихсан. Одоо энэ зүүн талын нэг давхарт хуучин байсан. Анх дөрвөн жилийн сургууль гэж байсан.
Дэжид -
За
Жамсран -
Тэр үед би нэгдүгээр ангид орсон. Тэгээд нэгдүгээр ангид ороод энэ чинь дөрвөн жил байсан болохоор энд дөрвөн жил төгсөөд, дөрөвдүгээр ангиа төгсөөд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд энэ урд талд багшийн сургууль байгаа энэ арван жил, хоёрдугаар арван жилийг хоёр дүнзэн барилгатай
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр сургуульд 8-р анги төгссөн. Тэгээд яахав дээ тэр үед чинь одоо миний тэр яг 8-р анги төгсөж байх үед юу яасан л даа. За 8-р ангиас нь ингээд техникум тэгээд бас нэг дунд гэх нь арай биш ТМС сургууль эд нарт хуваарилдаг байсан даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би чинь одоо яг хэдэн онд билээ сайн мэдэхгүй байна. Би далан таван онд л төмөр замын техникумыг төгсөж байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
8-р ангиасаа, төмөр замын техникумд 8-р ангиасаа хуваарилагдаж очоод дөрвөн жил сураад,тэгээд төмөр замын техникумыг далан таван онд төгсөөд, далан таван оныхоо хавар зургаан сард төгсөөд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед чинь одоо захиргаадалтын үе байсан болохлоор Архангай аймагтаа сууна би гээд суулгаагүй ш дээ. Тэр үед би яам тамгын газрын одоо өмнүүр бужигнуулж хаашаа вэ тэр үед явдаг байсан үе байлаа даа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тэрэнд би Сэлэнгэ аймгийн одоо тээвэр удирдах газрын мэдэлд одоо би мэргэжлийн сургууль төгсөөд механик ухаантай юм болоод сар болж байгаа шахуу юм
Дэжид -
Аан ха
Жамсран -
Томилогдоод очлоо. Тэгэхэд чинь одоо би нэг миний бодлоор за нэг хорь арай хүрээгүй бараг ч хүрч байсан юмуу. Тэнд очиж Сэлэнгэ аймагт очоод л тээвэр удирдах газрын мэдэлд Доржпалам одоо манай Архангай аймагт сүүлийн үед төлөвлөгөөний комиссын дарга байсан.
Дэжид -
За
Жамсран -
Тэр хүн манай Сэлэнгэ аймгийн тээврийн удирдах газрын дарга хийж байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Дарга бас манай Архангайн Эрдэнэбулганы хүн байгаа юм.Тэгээд тэрэн дээр очлоо доо би. Тэгээд өнөө томилолт өгдөг байсан юм чинь томилолтоо үзүүлээд, танайд хуваарилагдаж ирлээ гээд. За чи одоо хаана ажиллах сонирхолтой байна гээд намайг тэгэхгүй юу. Тэгэхээр нь би уг нь хоосонгүй л энэ аймагтаа ажилчихмаар байхын, танай аймагт энэ аймагт нь бүр, гүй одоо аймагт бүр үнэндээ чамайг бүр авахад бол тийм юу байхгүй байна орон тоо байхгүй байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Чи хамгийн ард талын зэлтэрийн сайн тэр сангийн аж ахуй бий. Тэнд чи механикаар очихгүй юу тэгж л санал тавилаа даа.
Дэжид -
За
Жамсран -
Тэгэхээр нь үгүй гэсэн би
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би очмооргүй байна. тэгвэл та намайг нутгийн байна даа аргалаад
Дэжид -
Аан ха
Жамсран -
Намайг нутаг руу шилжүүлээд өгчих. Одоо бол надад тийм чи нэгэнт манайд томилогдоод ирсэн учраас би чамайг явуулна. Их байна тэр үед чинь тийм байсан байгаа биз тэгэхлээр бас
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд хоёулаа бас нэг хоёр өдөр ярилцана даа. Тэгээд намайг Сэлэнгэ аймгийн тээврийн удирдах газрын засварын механик гэдэг ажилд тавьж за энэ удахгүй байж магадгүй шүү дээ. Эсвэл шууд хөдөө явж магадгүй шүү. Би чамайг ямарч байсан үлдээе
Дэжид -
Аа нутгийн хүн
Жамсран -
Нутгийн хүн учраас
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тэрэнд их баярлаж байлаа. Хүүхэд байсан, би орох орон байхгүй тэр үед чинь нөгөө би тэгэхэд чинь ямар жоохон байсан юм чинь нэг чемодан хувцасаа чирээд явдаг байсан үе ш дээ.
Дэжид -
За
Жамсран -
Тийм хувцсаа ч ирээд очсон. Тэгээд чамд орох байгаа юу гэсэн байхгүй гэнэ. Чи тэгээд одоо хаана байна. Энэ зочид буудалд л байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед зочид буудалд чинь мөнгө төгрөг авдаг байсан ш дээ. Тэгээд чи мөнгө төгрөгөө төлж чадаж байгаа юмуу. Гүй одоо ажлыг эхлүүлнэ гээд орчихсон шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би боддгийн 15нд, за чамд нэг арга хэмжээ авч өгнө.
Дэжид -
Буудалын үнэ тэр үед одоо ямар байсан
Жамсран -
Тэр үед
Дэжид -
Хамгийн хямдад нь ордог байсан уу
Жамсран -
Хамгийн хямдханд нь л орж байсан. Одоо миний бодлоор за ерөөсөө гурван төгрөг байсан уу, таван төгрөг байсан уу тийм байсан.
Дэжид -
Аан ха за
Жамсран -
Тийм учраас би төлж чаддаг, чадна гэж бодож байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд буудал чинь 15 хоносон л доо. 15 хоноод одоо миний бодлоор бол тэгээд хорин хэдэн мянга одооныхоор бол тэр үеийнхээр бол юу юм бэ дээ одооныхоор бол нэг хорь гучаад мянган цаас төлж байсан санагдаад байдгийн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хамгийн хямдхан буудал байхгүй юу
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгж ойлгочихсон боддог байсан. Тэгээд буудлаас гараад нэг надад нэг өрөө өгсөн л дөө. Тэгсэн миний өөдөөс харсан өрөөнд нь болохлоор зэрэг гэнэтхэн буриад хүн ороод ирсэн. Цэнджавын Дашжав гээд надад нэг ор байна, нэг чемодан байна, нэг стол байна өөр юм байхгүй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тэр авгайтай танилцаад тэгээд тэр буриад болохлоор нь одоогоор бол бараг миний үеийн хүн байсан байгаа юм. Би тэр үеийг мартчихаж үнэн ш дээ. Гэхдээ тэр чинь надад хоол хийж өгдөг байлаа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Цалингаа аваад би нөгөө дохио хүлээж байна гэдэг чинь одоо чухам нээрээ тийм бас цагаан будаа хольчихсон гээд нэг ийм юу юм надад нэг 450 мянган төгрөг өгч байсан.
Дэжид -
450 төгрөг
Жамсран -
450 төгрөг өгч байсан
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнээр чинь бас овоо юм авчихдгийн. Хоол унд мах шөлний юм. Тэгээд одоо загнана гүй одоо чи юу гэж ийм хачин юм хийгээд байгаа юм.
Дэжид -
Аан ха
Жамсран -
... гэж намайг тэр хүн загнадаг байлаа. Тэгэхээр би таньд өгөх юмаа өгөх ш дээ. Би бас таньд идэх юм авч өгмөөр байна гээд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгсэн тэр хүн за энэнээс хойш боль боль гэдэг байсан. Тийм сайхан эгчтэй байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би нэг зургаан сар болсон доо тэр байранд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Зургаан сар болоод байж байсан чинь аймгийн намын хороо би нөгөө хувьсгалт намын гишүүн боллоо. Сэлэнгэ аймагт би хувьсгалт намын гишүүнд элссэн ш дээ.
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд одоо тэр шалгалт малгалт гээд янз үзнэ. Одоо орчин үеийн холбогдолтой, хувьсгалт намын ном уншина. Тэгэхгүй бол улсууд чинь ерөөсөө явахгүй дээ чи элсэхгүй гэдэг тийм ярьдаг байсан байгаа юм.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд хувьсгалт намын гишүүн болоод, тэгээд болоод удаагүй байсан юмаа сар л болж байсан. Тэгсэн чинь намайг аймгийн намын хорооноос чамд одоо нэг тушаал ирлээ гээд тэгсэн. Ямар тушаал гээд тэгсэн чинь Зэлтэрийн сангийн аж ахуйн авто граашын дарга машин авна чамд амлаж байна намын даалгавар
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед чинь намын даалгавар гэдэг юм чинь хаашаа ч гажихгүй юм байдгийн байна л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд айдаг байсан шүү дээ. Тэгээд Зэлтэрийн сангийн аж ахуйд жилийн дараа анхныхаа амьдралыг ажлаар очиж, Зэлтэрийн сангийн аж ахуйд одоо би гурван жил механик хийгээд, механик гражын дарга гэдэг юм хийгээд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би тэнд таван жил болсон. Зэлтэрийн сангийн аж ахуйд, нэг үгээр хэлбэл би Сэлэнгэ аймагт зургаан жил болсон доо.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд гражын дарга хийж байгаад, тэгсэн ашгүй нэг хүн ирж гражын дарга механик гэдэг ажлыг хүлээлгэж өгөөд тэгээд тэр
Дэжид -
Аан ха Тэр гражын дарга мехник чинь одоо залуу хүнд бол их том албан тушаал байлгүй яахав. Яаж
Жамсран -
Тэр үед бол одоо том л албан тушаал
Дэжид -
Ер нь бол
Жамсран -
Дарга гэдэг бол одоо тэр авто граж чинь байна ш дээ. Найрамдалын сангийн аж ахуй байна ш дээ одооны
Дэжид -
За
Жамсран -
Найрамдлын сангийн аж ахуй чинь манай Зэлтэрийн сангийн аж ахуйгаас машинаа барьдаг байсан байхгүй юу.
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд Найрамдлын сангийн аж ахуйн 2-р тасаг Зэлтэрийн сангийн аж ахуйн 1-р тасаг Сүрэнгийн гол гэж одоо нэг санийн аж ахуй юу шарлачихсан фермтэй тэр нөгөө нэг алаг үнээтэй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм ферм байсан. Тэрнийг хариуцсан гурван тасагтай том санийн аж ахуй байхгүй юу
Дэжид -
Том сангийн аж ахуй социализмын одоо
Жамсран -
Монголын хамгийн анхны атрын сангийн аж ахуй ш дээ
Дэжид -
Тийм л том юу байна.
Жамсран -
Том сангийн аж ахуй ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд сүүлд нь намайг тэнд гражын дарга байхад Зэлтэрийн сангийн аж ахуй Найрамдлын сангийн аж ахуй хоёр чинь ажиллаж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд засварт яадаг байсан гэхлээр техник явна, зуу гаруй техниктэй дандаа авто машин ш дээ. Хөдөө аж ахуй надад хамаарахгүй ер нь зүгээр автын механик гэсэн тийм байшин дотор л юм хийдэг байсан болохоос биш хөдөө аж ахуй бол надад хамаарахгүй ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд зуун арваад тэрэгтэй байсан даа
Дэжид -
Машин тэгэхэд их байсан байна тээ
Жамсран -
Машин тэгэхэд их байсан. Яагаад вэ гэхлээр хамгийн анхны атрын сангийн аж ахуй гээд орос чинь, орсуудын юугаар одоо хөрөнгө оруулалтаар
Дэжид -
Тусламжаар уу
Жамсран -
Тусламжаар гэдэг ч юмуу тэгээд тийм томсангийн аж ахуй байсан юм байлаа даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд нөгөө нэг Найрамдлын сангийн аж ахуй чинь сүүлд нь ооросын тусламжаар нэлээн том том барилгууд бариад
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм сангийн аж ахуйнууд байгуулдаг байсан ш дээ.
Дэжид -
Тэгдэг байсан би мэднэ л дээ.
Жамсран -
Зэлтэрийн сангийн аж ахуйн 2-р тасаг гэж энэ Найрамдалын сангийн аж ахуй Найрамдалын сангийн аж ахуй гэдэг чинь бас л манай сангийн аж ахуйгаас тасраад тэгээд тэр мэрийгээ хуваахад авто машинаа хувааж байгаа юм чинь.
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тэрэгнүүдээ бол тавь тавин хувь
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд энэ Найрамдлын сангийн аж ахуйд 53н машин хүлээлгэж өгөөд, тэр үед тэгээд Зэлтэрийн сангийн аж ахуйдаа гражиндаа тэр жилээ байсан
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би Зэлтэрийн сангийн аж ахуйд жолооч хийгээд
Дэжид -
За
Жамсран -
Тэгэхдээ бас гайгуй л дээ цуваа 31тэй тавин гурав дөрвөн тэрэгтэй тэгээд л авто гражинд байсан. Тэр үед сангийн аж ахуйн авто граж чинь том байдаг байсан ш дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хамгийн том машин нь болохоор одоо цагдаагийн машин авто граж байдаг. Тэгэхээр ер нь хамгийн их эрсдэлтэй тэнд механикийн ажил байдгийн байна л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд намын дарга, тэгээд аж ахуйн дарга, тэгээд аж ахуйн орлогч
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд яахав дээ гаалийн дарга гэсэн ийм дөрвөн хүн
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энүүгээр чинь одоо голлож байсан юм байна л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нэг тийм хийж байгаад Зэлтэрийн сангийн аж ахуйд чинь хоёр жил тээврийн тэрэг бариад
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед чинь бас хүний нэг хийж байсан ажлыг бол системийн ч гэсэн бага зэргийн ч гэсэн үнэлдэг байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед нь тийм юм байгуулагдана гэдэг бол одоо сангийн аж ахуйнуудын дунд гэсэн үгү юмуу даа. Сангийн аж ахуй энэ тэр авто тээврийн аймгийн аварга гэсэн тийм цол хоёр удаа авч ...
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тэнчээнээсээ ар гэрийн гачигдлаар, ээж аав хоёр маань Архангай аймагт байсан. Тэр үед чинь чамайг одоо цаана чинь
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо удахгүй бол би болохгүй нь ээ гэхлээр чинь үхлээ хатлаа гээд шилжүүлж авах гээд байгаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би энэ Архангай аймагтаа бараг энэ нутагтаа шилжлж ирээд Архангайн зуравдугаар баазад анх эхлээд одоо тээвэр үйлчилгээний 69 гэж байсан тийм юмны дарга
Дэжид -
Аан ха
Жамсран -
тэгээд зургаан сар хийлээ.
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд зургаан сар хийгээд тээвэр үйлчилгээний хэлтсийн дарга тэр үед чинь одоо сургаж бэлтгэж байсан үе ш дээ. Дарга нарын хурал, тээвэр үйлчилгээний дарга бүх тэрэгнүүдийн мэднэ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд ч өглөө гаргаж өгнө.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд хэрэв тэрэг гаргаж өгөхгүй болбол би хариуцлага хүлээнэ. Нэг тийм ажил зургаан жил хийгээд тэгээд сүүлд нь би өөрөө гуйж байгаад баазын даргаасаа тэр үед чинь Архангай аймгийн тээвэр удирдах газар хийдэг байсан Баатаржав гэдэг хүн байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
тэгээд тээврийг удирдах газрын даргаас гуйж байгаад би жолооч болох хэргтэй байна .
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энэ чинь хэцүү ажил юм байна би дийлэхгүй юм байна. Дарга нарт одоо захиа бичнэ Жамсран авах хэн байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хэн дуртай дарга нь ирээд загнана ш дээ намайг. Тэгээд аймгийн ерөөсөө бүх жижиг тэрэгнүүд дээр үед ямар одооныхтой адилхан жижиг тэрэг байсан биш нэг том 69 байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
69 гээд тэр чинь манай Архангайн 6-р баазад 110 тэрэгтэй
Дэжид -
Пөөх
Жамсран -
Тйим л байсан
Дэжид -
Одоо бол нийтдээ
Жамсран -
Би тэнчээ байж байхад аймгийн дарга нарын бүх тэрэг нь аймгийн 1-р дарга 2-р даргийн тэргийг таниад л машин даргийн тэрэг болохоос биш бусад тэрэгнүүд нь бүгд дарга нар чинь лада унадаг байсан ш дээ.
Дэжид -
Аа зөв зөв. Одоо тэгээд жишээ хэлэхэд эрүүлийг хамгаалах газрын дарга гэдэг юмуу эд нар чинь одоо бүгд 69 өгөөгүй юу
Жамсран -
69 биш тийм биш тэр чинь зөвхөн Улаанбаатарт
Дэжид -
Одоо нэг шуудан холбооны газар ч биш тээ
Жамсран -
Эд нар чинь өөрснөө ч гэсэн тийм тэрэг байхгүй
Дэжид -
Өө за
Жамсран -
Даргийн дуудлагаар бол тэдэд авна гээд төлөвлөсөн уг бол байсан юм байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд төлөвлөчихөөд тэгээд Архангаайн 6-р баазаас нэг нэг одоо нэгдсэн тэрэгтэй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр тэргээ дуусгаад тэгээд Архангайн 6-р баазад зөвшөөрч байна одоо юу гэдийн хоёр зуун төгрөг бас нэг өгсөн ш дээ.
Дэжид -
Төлдөг нэгдлийн одоо тийм засвар үйлчилгээний хариуцсан тийм байна тээ.
Жамсран -
Засвар үйлчилгээг нь хариуцана
Дэжид -
За
Жамсран -
Хариуцлага өндөр байсан байхгүй юу. тэрний даргийг нэг зургаан сар хийсэн юмаа.
Дэжид -
За
Жамсран -
Хэдтэй байлаа. Тэгэхэд чинь дарга нь ийм залуу хүн байж таарахгүй тэгээд тэгээд явах байлаа.
Дэжид -
За хөөе
Жамсран -
Тэгээд тэгээд явах байлаа. Тэгээд би маргаан луу цуг орлоо. Дээр үед ингээд манай энэ Архангайд юу Улаанбаатар чинь нэг юу байдаг байсан ш дээ. Засварын газар гэж байсан даа тиймээ. Авто засварын газар гээд
Дэжид -
За авто засварын газар
Жамсран -
Тэр авто засварын газар их, тэгээд тэрийг чинь монголчууд шинэ тэрэг гэдэг байлаа.
Дэжид -
За
Жамсран -
Тийм тэрэг авч басамжилын байгууллага аварч байлаа.
Дэжид -
Өө за
Жамсран -
Тэр мянгийн тэргээр мянгийн тэрэг гэдэг байсан тэр үед мянгийн гэж нэрлэдэг байсан үел дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Спрей хийгээд тээ
Дэжид -
Мянгийн гэдэг одоо яагаад тэгдэг байсан
Жамсран -
Мянгийнх гэдэг чинь мянган засвар, мянган машины засврын газар гэж Улаанбаатарт тэгж юу гэж нэрлэдэг байсан байхгүй юу
Дэжид -
Аа тэр засврын газрыг
Жамсран -
Тэр засврын газрыг, одоо чинь тэр үйлдвэр компинат зарна ш дээ
Дэжид -
За
Жамсран -
Одоо ямар юм гэж нэрлэчихсэн байв дээ. Сүүлийн үед өөр нэртэй болчихсон байлаа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Чи нэг авто машиныг манай монголдоо капитал юугаар бол орсоор бол капитал гэнэ
Дэжид -
Их засвар хийгээд
Жамсран -
Тэрийг чинь мянгийн тэрэг
Дэжид -
Аан ха зөв зөв
Жамсран -
Тийн тэгээд л
Дэжид -
Одоо сэргээсэн тэргийг ч юмуу тиймээ нарийн
Жамсран -
Мэргэжлийн хүн
Дэжид -
Аан ха за
Жамсран -
Тийм тэрэг унаж байлаа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд 1981 онд тэр мянгийн тэрэг гэж юмаар байгууллагаа авардаг гэж юмыг чинь хийж байлаа.
Дэжид -
За
Жамсран -
Тэгэхэд чинь одоо байгууллагаа аварч байна. Мянган төгрөг юм их элбэг үе тэгж шагнадаг байлаа ш дээ.
Дэжид -
За тэр үед одоо мянган төгрөг их мөнгө ш дээ тээ
Жамсран -
Мянган төрөг гэдэг чинь их юм байхгүй юу. таваан зуун төгрөг ч их юм байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгж ажилсан чинь Архангайн 6-р бааз тэгж дээшилж байлаа.
Дэжид -
Ажлын гараа эхлээд
Жамсран -
Ажлын гараа эхэлж байсан байхгүй юу
Дэжид -
За
Жамсран -
Тэгсэн тэгээд дараагийнхан жил болохлоор би энэ Лувсандамба гэж манай аймгийн хүн тээврийн нэг удаагийн улсын аварга, ачаа тээврийн нэг удаагийн улсын аварга. Аймгийн долоон удаагийн аварга гээд их том хүн байлаа даа
Дэжид -
За
Жамсран -
Тэгсэн чинь тэр хүнийхэн дээр нь гарчихаар болдоггүй юм байна л даа. Тэр үед чинь бол яахав дээ нэг шалгалт юу яасан болохлоор тэгээд надад
Дэжид -
Захиргаадалт гэж юу байв, их дуугарч байна.
Захиргаадалт ер нь тэр үед их мэдрэгддэг байсан уу ямар байсан.
Жамсран -
тэр яаж мэдрэгддэг байсан юм гэхээр нэг хүн хувьсгалт намын гишүүн хүн, гишүүн ш дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Намынхаа тэр заавар юунаас гарахгүй. Намын даалгавар бол даалгавар
Дэжид -
За
Жамсран -
Тэгвэл чи одоо энд ингээд л сууж бай гэсэн бол би сууж байх ёстой. Байж бай гэсэн бол байж байх ёстой.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энийг чи хийгээд байж бай гэсэн бол байж байх л ёстой
Дэжид -
Аан ха. Харин тэр цагт тарсан марсан тэр тийм ямар ч амьтан хамаагүй
Жамсран -
Хамаагүй. Нам л юу гэж өгнө тэр
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би тэгж сурч байсан үе. Одоо ингээд бодоход би тийм юу бас одооныхонтой архидаад байхгүй, хамаагүй замбараагүй яваад байхгүй зөв байсан юм болов уу гэж зарим үед бодох юм. Зарим үед чинь хэцүү л байсан санагдах юм.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхдээ сурчихсан болохоор гайгуй
Дэжид -
Аан ха
Жамсран -
За тэгэхээр чинь одоо юу гэхээр би тэгээд л ... тай
Дэжид -
За тэгээд хамгийн дээр гарчих гээд байдаг
Жамсран -
За тэгээд хамгийн дээр гарчих гээд байдаг.
Дэжид -
Дөнгөж шинэ ирсэн хүн
Жамсран -
Шинэ ирсэн хүн чинь.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхлээр бол Сэлэнгэ аймгийнхаа хоёр удаагийн аварга маварга чинь хамт олныхоо тэр үед аварч байгаа юм шүү дээ.
Дэжид -
За тийм үү
Жамсран -
Хэр баргийн хүн Архангайн 6-р баазад зүгээр нэг
Дэжид -
Бас тэгж ажилд орохгүй юу?
Жамсран -
Орохгүй ш дээ.
Дэжид -
Аан ха ер нь тэр үед яаж ажилд ордог байсан бэ?
Жамсран -
Тэр үед байна ш дээ хувьсгалт намын гишүүн
Дэжид -
За
Жамсран -
За тэгээд хувьсгалт гамын гишүүн биш байлаа ч гэсэн ажил төрлийн сайн тодорхойлолттой хүн албан байгууллагад ажилд орэо уу гэхээс биш одоо нэг
Дэжид -
Зүгээр нэг өргөдөл бариад орохд авахгүй юу
Жамсран -
зүгээр орчихдог үе байгаагүй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
тэр үед одооныхтой адилхан хээл хахууль энэ тэр гэж байсан юмуу үгүй юмуу бүү мэд тиймээ. Би бол хээл хахууль өгөөгүй тэр үед яахав тэр хүнтэй гар барьсан
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр хүн чинь бол тэр нь тэгээд тодорхойлт бүх юмаараа ном журмаараа болсон байж таарна .
Дэжид -
Аан ха
Жамсран -
тэгээд эхнийхэн жил би тэр, тэгээд би гарахдаа хэлж байсан л даа. За та намайг авснаар би ямарч байсан гай болохгүй ээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Чадлаараа явна гээд гарсан байхгүй юу. Тэгээд тэр жил аймгийн аварга юу байгууллагийн аварга хийгээд
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд уг нь байгууллагийн аварга тэр үед чинь юу байгууллагийн аварга юмуу аймгийн аварга ямар нэгн саятаны брагидын гишүүн хүн ш дээ шинэ тэрэг авдаг байсан.
Дэжид -
Аа бас за
Жамсран -
Тэр шинэ тэргийг авахын тулд хүн чинь ажиллана биздээ.
Дэжид -
Тэгнэ
Жамсран -
Дандаа нөгөө шинэ тэрэгтэй явна гэж бодохоос өөр юм бодохгүй ш дээ.
Дэжид -
Аан ха шинэ тэрэгнүүд чинь одоо яаж ирэх үү хуваариар ирэх үү эсвэл өөр
Жамсран -
Шинэ тэрэг чинь хуваариар ирнэ. Жишээлвэл одоо ингээд тээврийн яам гээд байсан тэр үед тээ
Дэжид -
За
Жамсран -
Тээврийн яамнаас чинь Архангай аймгийн тээвэр удирдах газар энэ жил одоо арван тэрэг ч юмуу хорин тэрэг
Дэжид -
Аа зөв
Жамсран -
Өгөхөөр хуваарилна. Монголын бүх аймгуудаар зуун тэрэг ирлээ ш дээ яахав
Дэжид -
Нэгдсэн бодлогоор
Жамсран -
Нэгдсэн арван найман аймаг одоо манай юу улс чинь яг жинхэнэ улсын арван найман баазтай байсан үе шүү дээ. Арван найм дээр Улаанбаатар хотын гурав, тавдугаар бааз, цанын 36-р баазыг нэмээд тэгээд хорин нэгэн бааз болчихдог.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энд ирээд хатаавч хийгээд тэгээд хуваарилана ш дээ. Тэр нь яахав одоо орсоос ирсэн орсууд хийсэн
Дэжид -
Зөвхөн одоо тэр үед чинь дандаа оросын тэрэгнүүд байх уу
Жамсран -
Дан оросын тэрэг ирнэ. Ямарч өөр газрын тэрэг, бусад одоо ямарваа нэг одоо энэ Дархан энэ тэрд бол Чехийн үйлдвэрийн нэг лада гээд нэг тийм тэрэг байсан л даа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнээс өөр тэрэг манайд байхгүй
Дэжид -
Тэр үед тийм хамааралтай
Жамсран -
Тийн тээвэрт бол хамааралтай
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тэр ирсэн хүн болохлоор оны, тэгээд тэр үед манайх нэг ийм байдаг байсан юм л даа. Дөрвөн улиралын төлөвлөгөө биелүүлсэн хүнд за нэг эд материалын шагнал өгдөг байсан үее
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тэрний дараагийн жил нь болохлоор дөрвөн улиралынхан шагналыг би аваад, бас өшөө байгууллагын аварга тэгээд өгөнө ш дээ. Одоо шинэ тэрэг биш
Дэжид -
Аан ха
Жамсран -
Үрлээ гуай одоо манайд одоогоор бол хуучин тэрэг
Дэжид -
Хуучин тэрэг дотор нь ахиад бас байгууллагын аварга уу
Жамсран -
Байгууллагын аварга
Дэжид -
Аан ха
Жамсран -
За энэ ерөөсөө болохоо байж байна л даа. Тэр чинь одоо ер нь
Дэжид -
За байгууллагын хамаг юмыг өөрөө дангаараа авна биздээ.
Жамсран -
Тэр аймгийнхан одоо дөрвөн улиралынхан шагналыг тэр хамгийн анх
Дэжид -
Дөрвөн улиралын шагналд юу ирэх вэ?
Жамсран -
Дөрвөн улиралын шагналд ихэнх нь хөргөгч, хөргөгч нь дээр үеийн ийм жижигхэн хөргөгч байсан ш дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм
Дэжид -
Тэрийгээ улирал улиралаараа өгнө биздээ.
Жамсран -
Улирал улиралаараа өгнө
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрийг жил эцсээр өгнө.
Дэжид -
Аан ха жилийн эцсээр
Жамсран -
Оноор
Дэжид -
Аа за
Жамсран -
Ёолк нь дээр өгнө
Дэжид -
Ёолк нь дээр өгнө аа за
Жамсран -
Дөрвөн улиралын шагнал гэж ийм юм байхгүй юу. Тэгээд одоо нэгдүгээрт би авч байна. Эхлээд хөргөгч өгдгийм даа, дараа нь пянз тоглуулагч гээд дээр үед нэг ийм юм байсан ш дээ. Тэрийг тэгээд дараагийнх нь бол энэ бор эсгий арван хоёр угалзтай монгол гутал
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд бас нэлээн
Дэжид -
За
Жамсран -
Би тэрэн дээр байгууллагын аварга тэгээд хамаг шагналыг авчихаж байгаа
Дэжид -
Хамаг шагналыг авчихлаа.
Жамсран -
Хамаг шагнал авчихлаа гэдэг чинь юу гэсэн үг үү би нөгөө нэг аймгийнхан олон удаагийн аварга байж байсан хүний дээр гарчихаж байгаа юм чинь тээ
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд он дөнгөж гаргаад оны за 1сарын1, 2нд миний тушаал гарч байгаа юм
Дэжид -
Аан ха
Жамсран -
За чи автобусны жолоочоор намын даалгавар хэвтэй юм яриад тэгээд надад үр ашиг байхгүй
Дэжид -
Одоо өөрөөр хэлбэл тээвэрт явуулахгүй ээ. Хүн тээврийн үйлчилгээнд шилжүүлж байна уу
Жамсран -
Шилжүүлж байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд яасан юм гэхлээр би манай найзалж ганц нэг одоо энэ техник мэргэжилийн сургууль хуучнаар бол техник мэргэжилийн сургууль одоо бол машид миний ажиллаж байгаа газар ш дээ
Дэжид -
За
Жамсран -
Тэрэнд энэ хүүхдүүдийн зөөдөг ганцхан ЛАЗ гээд юу авч байсан. Тэрнийн Батсуурь гэж хүн барьдаг байсан
Дэжид -
За
Жамсран -
Хүн тээврийн жолооч болсон байхгүй юу
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тэр хүн тээврийн тэрэг аваад, надад тийм яваад худсанмхуучин автобус өгч байгаа юм.
Дэжид -
За
Жамсран -
Намын даалгавар гэхлээр тэрэнд дургүй хүрэх юм их байгаа юм
Дэжид -
Аан ха тэгэхээр бас бодлогоор байсан байж та
Жамсран -
Ер нь болбол би өөрөө бодсон юм даа. Тэр үед одоо бодлого л байлгүй дээ. Эд нар намайг ингээд хавчаад байна гэсэн нэг үе дургүйхрч байсан л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд яахав ажилгүй хаяагүй. Тийм учраас би тэр үед нь бас ажилгүй хаяагүй болохлоор би баярлах гомдох хоёр дээрээ явсан байх л даа. Тэр үед ахуйн дарга байсан.
Дэжид -
Аа ха
Жамсран -
Тэгээд автобус авсан л даа. Тэгээд яахав автобус аваад л ТМС гэр хоёрын хооронд хэдэн хүүхэд зөөгөөд л
Дэжид -
За
Жамсран -
Өглөө долоон цагт гараад л орой таван цагт буудаг. Тэрний дунд нь нэг завсарлагатай. Бааз дээрээ үнэгүй хоол иднэ.
Дэжид -
За
Жамсран -
Автобусны жолооч
Дэжид -
Аан ха
Жамсран -
Гэхдээ яахав ээ тээврийн тэргээр би аварга маварга хийгээд нэг их цалин аваад байна майна гэж байхгүй. Тйим л байсан даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгсэн чинь 2000, 2500, 3000 гаргаад надад өгсөн. Тэгсэн чинь нөгөө автобус бариад 4000 гаруй төгрөг авдаг байхгүй юу
Дэжид -
Яагаад тэгдгийн
Жамсран -
Яагаав нөгөө цаг нь их өглөө долоод гараад орой таван цагт бууж байгаа юм. Цагаараа хэмждэг байсан үе. Явсан цагаараа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд нөгөө илүү цаг гэдэг чинь тэр үед хамаагүй их боддог байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Илүү цагийн мөнгө өөрөөр хэлбэл нэг цаг ажиллаа гэхэд би одоо нэг цаг, найман цаг ажилсанаараа би сард 450 мянган төгрөгний цалин авдаг байсан бол
Дэжид -
450 төгрөгний
Жамсран -
Тэр 450 төгрөг чинь хоёр нугардаг шахуу
Дэжид -
Аа за
Жамсран -
Тэгж боддог байсан байна. Тэрийг би ойлгодоггүй байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би заримдаа 4000 заримдаа 3700, 3800 тэгж авдаг байсан
Дэжид -
Пөөх
Жамсран -
Гүй тэгээд баярлалаа
Дэжид -
За
Жамсран -
Цалин чинь ахиж байна хүн чинь одоо мөнгө авчихмаар тийм тэр үед чинь миний амьдрал тийм л байдаг байлаа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би чинь арван зургаан жил автобус барилаа. Тэгээд бүр тийм шинэ тэрэг авна гээд автобусаа больчихоод манай Архангай аймагт нэг дөрвөн шинэ ПАЗ гэдэг шар автобус байсан ш дээ дээр үед
Дэжид -
За
Жамсран -
Оросын тийм автобус авсан. Тэрний нэгийг өглөө. Жилийн дараа шүү дээ. Тэгээд тэрнийг аваад би энэ хоёрын хооронд яваагүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Зам дагуу хот хооронд шууданд явж байгаа юм.
Дэжид -
За
Жамсран -
Архангайгаас хот, хотоос Архангай ингэж арван зургаан жил автобус барьсан юм байна даа
Дэжид -
Аан ха
Жамсран -
За тэгээд 1990 оноос хойш зах зээл орсноос хойш тээврийн удирдах газар нь салаад Архангайн 6-р бааз гэдэг чинь салаад ингээд хоёр тийшээгээ болсон.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тээвэр удирдах газрыг, би автобустай болохоор тээвэр удирдах газар шуудан тээвэр удирдах газар хариуцдаг
Дэжид -
За
Жамсран -
Шуудан автобус хоёрыг чинь тэнд би таван жил 1995 он хүртэл ажилласан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тэрнээс хойш 1995 оноос манай өнөө тээвэр удирдах газар хувьчлагдаад тэгээд тэнд би чинь ерөөсөө ямарч машин аваагүй
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд л шууд л гарсан. Одоо өөр ажилгүй хүн чинь гарахаас өөр арга байхгүй ш дээ. Тэгээд хувиараа ажил хийгээд хувиараа гуч гэдэг машин олж аваад, тэгээд хувиараа тээвэр хийгээд
Дэжид -
Аан ха
Жамсран -
За байз 1995 оноос чинь хойш одоо би тэгээд 2008 он хүртэл хувиараа ажил хийлээ.
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд 2008 оны нэг сараас энэ одоо хуучнаар ТМС одоо бол мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэнд хянагчаар одсон. Автобусны жолооч оодоо хийж байгаа тийм л байна.
Дэжид -
Аа одоо нутгийнхаа хүүхдүүдийг энэ хоттой
Жамсран -
Одоо бас л харин таны энэ техник мэргэжилийн сургууль гэдэг юмтай миний амь ахуй явж байсан
Дэжид -
Холбоотой аан ха
Жамсран -
Барс бараг арваад жил арав гарам жилийн дараа би ахиад энэ ТМС юу одоо мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийнхээ төвийн хүүхдүүдийг одоо би зөөгөөд л явж байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэтгэвэрт орно гэхээр арай л болоогүй хэд хоног дутаад байдаг. Ингээд ажил хийж байгаа юм даа.
Дэжид -
За их сайхан ажил амьдралын юу бол бас их сайхан юу байна. ер нь өөрийн чинь ид нэг талаасаа бас ид яг одоо юм хийдэг их эрмэлзэлтэй гэдгийн юмуу одоо мэдээжийн хэрг тээврийн тэрэг барьж байна гэдэг бол хүнээс бас асар их тэвчээр тэгээд халуунд хална, хүйтэнд хөрнө. Бас одоо хүн бүхний хийгээд одоо байх ажил бас биш л дээ тиймээ эр зориг шаардсан л ажил. Тэр яг үед нь одоо яасан байна илүү одоо үр бүтээлтэй ажиллах байсан байх даа одоо
Жамсран -
Тэгээд яахав би ерэн онд Архангайн 6-р баазаас үнэхээрийн бас юм хийгээгүй ч биш хийсэн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд одоо нэг улсынхаа зардлаар амарч байсан. Аймгийн, жил бүр л аймгийн аварга шахуу болно тэгээд
Дэжид -
Аа за
Жамсран -
Дандаа шууданд явж байсан болохоороо тэгээд тэгж байсан юмуу үгүй юмуу
Дэжид -
Аан ха
Жамсран -
Шуудангийн хуя гэж дээр үед Таван хант бааз байлаа. Тэрэнтэй бараг өрсөлдөж байсан үе. Арван зургаа жил гэдэг чинь бас хэцүү даваа ш дээ бааз дээр
Дэжид -
Тийн ер нь болбол тэгнэ л дээ өрсөлдөх хэрэгтэй байх
Жамсран -
Хөдөлмөрийн баатар хоёртой, гавъяат тээвэрчин гуравтай том бааз шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд улс аймгийн аваргууд бол баазууд ихтэй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм юм зөндөө л байдаг. Тэрэнд нь бас би баярлаж явдгийм л даа. Бас яахав улсад бүртгэлтэй. Тэгээд уг нь бол ийм л юм л даа ерэн ондл одоо бааз яг тарах үед бас л одоо нэг үгүйлээд одоо тэрний чанга хатуу үе нь бас болоогүй байсан байлгүй. Би гавъяат тээвэрчин цол авахаа шахсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Анх манайхаас надыг түрүүлж бичсэн. Тэгээд гавъяат тээвэрчин хоёр хүнд олгогдхоор ирчихсэн байхгүй юу. Нэг нь одоо энэ саятаны брагидын дарга байсан юмдаа. Одоо нас барсан зайлуул энэ Архангайн Булган сумын хүн л дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
За байз хэн билээ нэрийн мартчихсан байна. Тэр хүн бид хоёр цуг тодорхойлогдсон байхгүй юу гавъяатад. Тэгсэн тэр нь надаас таван нас илүү
Дэжид -
Аан ха
Жамсран -
Бараг л тэтгэвэртээ гарч байсан хүн л дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрэнд гавъяат өгөөд намайг нэг удаа хойшлууллаа. Тэгэхдээ бол яахав ээ би авдаг юмаа тээврийн байгуулллагаас бараг гавъяатаас бусдын авсаан
Дэжид -
Аан ха
Жамсран -
Яамны социализмын үед нөгөө нэг хүндэт жуух муух гэдэг юм. Тэгээд тэрний дараа осолгүй манлай жолооч, одоо тэгээд онц тээвэрчин бүх юм нь надад байдаг.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд нэг бодлын тийм юмдаа тйин.
Дэжид -
Таны ажиллаж байх үед яг одоо социализмын үед ер нь одоо эрх мэдэлтэй хүн арай өөр байсан уу ер нь одоо эрх мэдэлтэй дарга цэргийн ялгаа одоо их байсан уу
Жамсран -
Байлгүй яахав
Дэжид -
За ер нь юугаар ялгагддаг байсан бэ?
Жамсран -
Жишээлвэл одоо ингэнэ ш дээ одоо дарга л бол дарга шүү дээ. Бид нар тэр үед дарга юу гэж хэлнэ даргийн үгийг авдаг байсан. Одооныхтой адилхан урдаас нь ингээд ямар нэгэн юм хэлэх эрх байхгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм учраас би захиргаадалтын үе гэж олон дахин яриад байгаа хүн байна ш дээ.
Дэжид -
Тийм үү аан ха. Тэр үед одоо яг өөрөө ч тээврийн байгууллага ч байсан байна. Одоо өөрийн яг сургалт үйлдвэрлэлийн төв гэдэг чинь одоо бас хүүхдүүд олноор яасан хүн тээврийн ажил үйлчилгээ ч гэсэн одоо бас л их чухал байж л дээ. Ер нь тээврийг бол голцуу юу өөр одоо энэ онгоц монгоцоор зорчихоос ихэнх нь одоо авто тээврээр ажил үрргээ гүйцэтгэж байсан байх нь тээ. Хүн тээвэр ч гэсэн ачаа тээвэр ч гэсэн ер нь
Жамсран -
Би бол одоо боддог юмаа
Дэжид -
машинддаг байсан тээ
Жамсран -
Машиндаж байсан үе л дээ тэр чинь. Намайг анх эхлээд техникум төмөр замын техникум гэж юманд наймдугаар анги төгсөөд 16 настай юм явж байх үед би автобус гэдэг юм бараг үзээгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Яагаад вэ гэхээр тэр үед одоо 53 гэдэг машин байсан
Дэжид -
За
Жамсран -
Тэр 53 гэдэг машин дээр би аавтайгаа хөл тавьж гишгэж ирээд ах нь явахдаа замдаа хоёр хонож ирж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха тэр үед хоёр хонож орж ирсэн.
Жамсран -
Тийн одоо нэг үгээр хэлбэл би энчээнээс гараад үзээгүй .
Дэжид -
За
Жамсран -
Дашинчилэн гээд нэг юу байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр чинь одоо манай жинхэнэ төв зам байсан ш дээ. Дашинчилэн дээр нэг хоноод тэгээд маргааш нь Улаанбаатар
Дэжид -
Аан ха анх эхлээд ер нь хотод орж үзэж байсан уу
Жамсран -
Анх удаагаа, хот орж үзээгүй ааваараа хүргүүлээд орж байгаа
Дэжид -
Орж байгаа нь тэр, ер нь ямар санагдав
Жамсран -
Ямарч байсан хот орж үзээгүй. 16 нас хүртлээ бас тийм л байхгүй юу. Одооны хүүхдүүд бол аль хэдийн үзчихсэн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд 16 настай би Улаанбаатарт орж ирээд маш их гоё санагдаж байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед одоо манай хот чинь одооных шиг байгаагүй шүү дээ. Тэгэхдээ л гоё байсан байх л даа.
Дэжид -
За сонин содон юу яаж байсан уу ? Яг одоо өөрөө яг тэр энэ Эрдэнэбулган сум өөрөөр хэлбэл одоо энэ Архангай аймгийн Цэцэрлэг хотын яг одоо унаган иргэн гэж байгаа. Тэгээд одоо өөрийг чинь сурч байх үед хүүхдүүд ямар байсан бэ? Багш сургуулийн холбоо ямар байсан бэ? Яг одоо тэр сургууль одоо хүүхдүүд ер нь яаж одоо ажиллаж сурч байсан бэ?
Жамсран -
Тэр үед би боддог байхгүй юу. Одооны хүүхдүүдээс хамаагүй ялгаатай. Одооны хүүхдүүд чинь юу гэхлээр зэрэг бид нартай адилхан дээр үед одоо гараад тоглоё маатаг гээд нэгийм байлаа ш дээ бөмбөг цохидог, модоор цохидог
Дэжид -
За
Жамсран -
Тийм юм, тэвэг гээд нэг юм
Дэжид -
Аан ха
Жамсран -
Үгүй бол биеийн тамир одоо энэ талбай дээр чинь гүйж харайдаг тийм л юм. Аа өвөл болохлоор зэрэг нэг хоёр жилдээ эсгий гуталтай коньки боож очоод л тоглодог болоо тэгээд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм байж л байлаа шүү дээ. Тэгэхэд багш нар болохлоор зэрэг чи юу хийж байгаа юм. Одоо бодохлоор зэрэг миний үед байж болно, буруу байж л байж болно л доо.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одооны энэ багш нар хамаагүй илүү багш нар байсан. Хүүхэдтэй харьцаж чаддаг
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хүүхдээ сургаж чаддаг, хүүхдээ хүмүүжүүлж чадааг байсан үе
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм байна. Одоо би бас дутуу бодож байж болно л доо. Одооны хүүхдүүдтэй адилхан тйим бас нөгөө нэг хэлсэн үгнээс гараад тийм ер нь хүлцэнгүй байсан байж магадгүй тиймээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнээс бол би одоо боддгийн одооны хүүхдүүдийг би энэ олон жил бас сургуулийн хүүхэд зөөлөө дөө
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одооны хүүхэд
Дэжид -
Тэр үеийн хүүхдүүд одоо үеийн хүүхдүүд ялгаа байна уу
Жамсран -
Ялгаа байна. Тэр үеийн хүүхдүүд чинь хичээл номоо давтана, тоглох цагтаа тоглоно ажилаа гүйцээгээд л, одооны хүүхдүүүд бол ер нь цүнхээ шидчихээд л телевиз үзээд л тэр кино үзнэ, тэр телевизээр гарч байгаа бүх юмыг, бүх үзэхэд бэлэн байна ш дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Бидний үетэй адилхан тийм юм хум телевиз чинь тэр үед байгаагүй. Телевиз чинь одоо жаран хэдэн он гэж гарлаа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхлээр тэгээд гарсан бид нар ингээд хар телевизортэй айл олж хааяа нэг тийм телевизор гэдэг юмуу үзэж одоо барьж байсан үе ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одооны хүүхдүүд бүх юм компьютер нь байна. Утас нь байна, телевизор нь байна. Тэгээд яагаад лаг сурч болдоггүй юм болов оо гэсэн тийм ойлголт өнөөдөр байж л байдгийн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед бол бид нар бол, би бол бас муу сурлагатай байгаагүй онц ч сурлагатай байгаагүй. Тэгэхдээ би дөрөв авдаг тэр бол миний төмөр замын техникумд очиход бас сургуулийн тодорхойлт миний хувийн хэрэгт зүгээр нэг хамаг юун дээр гурав авч үзээгүй байсан. Дандаа тийм дөрөв тав гэсэн тийм тоо байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд би бас төмөр замын техникумд үнэлэгдэж байсан л даа. Би төмөр замын техникумыг онц төгссөж чадаагүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Төмөр замын техникумыг би одоо нэг сайн дүнтэй төгсөж байсан даа. Жишээлвэл одооны хүүхдүүд чинь ялгаатай байна. Тэр үед ямар байсныг бүү мэд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нэг ийм л юм бодогдож явдгиймдаа
Дэжид -
Аан ха ер нь тэгээд техниктэй анх холбогдож яасан. Ер нь энэ мэргэжилийг одоо ингэж сонгож одоо өөрийн чинь энэ л хүн зөвлөсөн үү ер нь одоо энэ яагаад та ер нь ийм мэргэжилийг сонгов
Жамсран -
Би ерөөсөө манай аав ээж хоёр бол аав минь болохлоор модны үйлдвэр гээд дээр үед одоо модны үйлдвэр ш дээ тэр үед бол гар үйлдвэр гэж байсан.
Дэжид -
За
Жамсран -
Тэнд бол ажилдаг.
Дэжид -
Та бол
Жамсран -
Ажилчин хүн байхгүй юу
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тэр гутлын үйлдвэр гэж байсан одоо нэг ёсондоо гар үйлдвэрийн цагаан ултай гутал гээд байдаг. Тэрнийг чинь хийдэг тийм хүн байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд сүүлд нь модны үйлдвэр болоод модны үйлдвэрт тэгээд нэг янз бүрийн хар бор ажил хийж яваад л манай аав тэтгэвэртээ гарсан л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Манай аав бол 78 хүрээд одоогоос 4 жилийн өмнө нас барсан. Ээж 3 жилийн өмнө нас барсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм л юм
Дэжид -
Бас өндөр насалсан улсууд байна тиймээ Тэр үед чинь одоо мод үйлдвэр гэж том үйлдвэр байсан уу
Жамсран -
Тэр чинь бол ерөөсөө хуучин гар үйлдвэр гэдгээс үүсэлтэй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Артель гэж байсан ш дээ тиймээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед чинь том үйлдвэр байсан байхгүй юу. Артель гэдэг чинь одоогоор болохлоор одоо нэг компани шахуу юм л даа. Ер нь тиймэрхүү том компанийн л урд талын хэсэг мод, мод яаж байгаа үйлдвэрлэлтэй, тэгээд цэцэрлэгтэй яслитай. Өөрийнхөө ажилчдын одоо бүх юм энэ модны үйлдвэр одоо бол хуучнаар одоо энэ Ундарга компани гэж байгаа энэ шүү дээ суурь нь
Дэжид -
Суур нь
Жамсран -
Энэ бол аль намайг жоохон байхын байсан. Тийм артель гэж байсан болохлоор одоо надаас өмнө юу байснын би тэрнийн мэдэхгүй байна.
Дэжид -
Аан ха тэр модны ер нь одоо нэлээн томоохон үйлдвэртэй байсан нь одоо
Жамсран -
Оо их сүүлийн үед артелиуд нэмэгдсэн
Дэжид -
их танд тийм
Жамсран -
хоёр дахиж гарын үсэг зурна гэж байгаагүй. Одоо бол нэг үгээр хэлэхэд нийтийн ахуйн үйлчилгээ хөнгөн үйлдвэр хоёр л байсан байхгүй юу. Нийтийн ахуйн үйлчилгээ нь Ундарга компаний байр нь энэ л дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Модны үйлдвэр гэж одоо энэ цаана чинь Сүряагийн ам гэж ярьдгийн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энэний цаад тал нь их том цас бороо нь бүх юм...
Дэжид -
Байгаатай чигтээ нь ер нь одоо өөрөө энэ нутаг усанд төрсөн. Одоо өссөж хүмүүжиж ажлаад одоо ер нь өөрөөр хэлбэл эндээ ажиллаж одоо хамгийн өөрөөр хэлбэл анхдагч одоо аймгийн төвийн эрхэм гишүүнд өөрөө орох нь байна ш дээ
Жамсран -
Оролгүй яахав би
Дэжид -
Тиймээ одоо ерөөсөө
Жамсран -
Одоо ер нь тэгээд аймгийн одоо хурлын бүх юм одоо энэ юу мугаар
Дэжид -
Одоо аймгийн амьд түүхэд бол өөрөө зүй ёсоор орох гэж байгаа
Жамсран -
Эхний хэдэн юунд бол миний нэр бол Цэндэндоржийн Жамсран гээд
Дэжид -
Тийн
Жамсран -
Цэцэрлэг хотын иргэн гээд ороод ирнэ.
Дэжид -
Тийн Жамсран одоо яасан цэцэрлэгээр явж байсан. бага дунд сургуулиуд нь ямар байсан тэр үед одоо ажил төрөл гэж одоо ямар байсан ер энэтэй холбоод ер нь одоо соёл үйлчилгээ гэж юу байсан. Тэр үед одоо солын үйлчилгээ мүйлчилгээ хэр байсан бэ?
Жамсран -
Соёлын үйлчтилгээ гэж одоо бид нар чинь одоо нэг үгээр хэлэхийн бол их л сайхан санагдаж байсан юм юу гэхлээр одоо энэ театр, одоо бол театр л даа. Дээр үед клуб аймгийн сёлын ордон гэж байсан.
Дэжид -
За
Жамсран -
Энд одоо нөгө хурал цуглан хийгээд, тэгээд нөгөө пеонеруудын эвлэлд гэж ордог байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрэнд орох л хамгийн сайхан санагддаг байж билээ
Дэжид -
За
Жамсран -
Тэгэхдээ тэрүүнд чинь тийм амархан хүүхэд ордоггүй байсан шиг санагдаад байгаа юм
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нэг сайн сурдаг онц сурдаг хүүхдүүд л орно уу гэхээс биш зүгээр нэг дунд сурдаг тааруухандуу сурдаг улсууд нь ордоггүй байсан шиг байгаа юм. Тэрэнд одоо би хоёр гурван удаа орж одоо бас их магнай тэнийтэлээ баярлаж байсан даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд яахав спорт зааланд тоглоно
Дэжид -
Аан ха
Жамсран -
Сургуулийн шинэ жил хийнэ ш дээ. Спорт зааланд тоглоно.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Өвөл тэр чинь яваад байх ажил байхгүй. Аа яахав нөгөө нэг
Дэжид -
Кино театр бол одоо
Жамсран -
Кино театрт бол одоо оройн цагаар юм үзэх эрх байхгүй. Тэгээд ерөөсөө л таван цагаас өмнө юм үзнэ тэрнээс өмнө бол кино театрууд чинь таван цагаас өмнө хүүхдүүдэд кино гаргаж ажиллана.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм л байсан шүү дээ. Шинэ кино ирэхийн бол үзчихнэ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тйим л байсан үедээ.
Дэжид -
Тэр үед хамгийн анх ямар нэртэй кино, жүжиг одоо хүүхэд өөрөөр хэлбэл одоо тэрийг үзэхсэн гээд одоо та нарын үед одоо тийм юу болж байв.
Жамсран -
Би бүр хэддүгээр ангид байснаа одоо санадаггүй юм. Гадаадын кинонаас Али Баба ба дөчин ээрэмчин гээд нэг кино байсан ш дээ
Дэжид -
За
Жамсран -
Тэрнийг анх удаа үзэж би гадаадын кино үзэж байлаа
Дэжид -
За
Жамсран -
За яахав анх үзэж байсан өнөө Ардын элч гээд тийм кинонууд байлаа даа монголын уран сайхны
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэд нарыг бол бас үзээд бас монголынхоо юмыг үзчихнэ. Гадаадын кино үзнэ гэдэг тийм сонирхол байсан. Тийм ч учраас би одо тав зургаад байсан юмуу
Дэжид -
Аан ха
Жамсран -
Али Баба үзэж тэгээд нэг кино нэг их баярлаж байлаа.
Дэжид -
Кайф авч байлаа. Аа бас сонирхолтой яръя. Би энэтэй холбогдуулаад ер нь одоо тэгэхэд чинь маай Архагщнгай аймаг чинь одоо түүх дурсгал ихтэй. Өөрөөр хэлбэл одоо шашин бас нэлээн дэлгэрсэн лам хувраг ихтэй тийм орон нутаг байсан. Одоо тэгэхлээр тэр үеийн сүм хийд ер нь өөрийн чинь ямар байсан одоо ер нь өөрчлөгдөж байна уу. Ер нь одоо сүсэг бишрэл хүмүүсийн ямар байна. Өөрөө бол одоо хүн тээвэр хийгээд явж байсан ажил амьдралын явцад одоо ер нь нийгмийн явцад одоо энэ зүйлүүд яаж мэдрэгдэж байв. Ер нь одоо сүсэг бишрэлтэй хүн хэр одоо их байсан
Жамсран -
За ер нь
Дэжид -
Өөрийн чинь ойр дотны хүнд одоо тийм сүсэг бишрэлтэй одоо тийм хүн байсан уу
Жамсран -
Байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Уг нь бол би манай аав ээж бол энэ Архангайн Булган сумын одоо жинхэнэ эзэн нь байсан юм байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд энэ Булган суманд энд юу гэдийн Цахир бэйсийн хүрээ гэж одоо энэ хүрээ энэ дээр байдгийн. Одоо энэ чинь бас нэг хорин хэд байна уу хорин километрт нэг тийм том юуны суурь байдгийн байна лээ.
Дэжид -
За
Жамсран -
Хүрээний суурь байдгийн байна лээ. Цахир бэйсийн хүрээ гээд
Дэжид -
За
Жамсран -
Тэр хүрээнд бол манай аав ээж хоёр ерөөсөө багаасаа өнчин өрөөсөн өссөн. Нэг нь одоо ээжийнхээ төрсөн эгч дээр өссөн
Дэжид -
Аан ха жоохоноосоо
Жамсран -
Нэг нь болохлоор зэрэг айлд өргөгдөж өссөн ийм бас л зовлонтой амьдралтай улсууд байсан юм байлаа. Зүгээр яахав миний эцэг эх хоёр нийлсэн.
Дэжид -
Аан ха за
Жамсран -
Тэрний манай ээжийн хоёр ах нь байсан гэсэн.
Дэжид -
За
Жамсран -
Энэ Цахир бэйсийн хүрээ гэдэгт нэлээн том лам нар байсан.
Дэжид -
За
Жамсран -
Том лам нар ямар байсан гэхлээр одоо бид нар болбол нэг нь сүсэггүй нэг нь харьчижсан тийм хоёр талтай байсан.
Дэжид -
Аа за тэр үед одоо
Жамсран -
Тэр үед болбол
Дэжид -
Болоод өнгөрсөн
Жамсран -
Аав ээж эд нар овоо дээгүүр байсан юм байгаа биз
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм лам байсан гэж ярьдгийн.
Дэжид -
За
Жамсран -
Энэ юуны цэргийн одоо нөгөө нэг лавлах мавлахаар лавлуулж үзсэн. Байсан байлаа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийн тэгээд тэр хоёр лам яасан гэхлээр тэр нөгөө хэдэн оны эсэргүү билээ нөгөө лам нарыг хэлмэгдүүлэлт
Дэжид -
Гучин долоон оны
Жамсран -
Гучин долоон оны
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр юуны үеэр ээж тоглож байсан юм гэлэээ. Ээж жоохон одоо долоо найман настай л байсан юмуу даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр хоёр ахтайн хамт тоглож байсан юм гэлээ. Тэгсэн чинь тэр үеийн харуул ах нь баривчлаад аваад явчихсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хар тэрэг битүү хар тэрэг ирээд ачаад явчихсан. Тэрнийн мэддэг өөр ерөөсөө юу ч санахгүй. Дараа нь нэг хэд хоногийн харийм хэд хоногийн дараа ирээд хөрөнгийн хурааж байна гээд хамаг юмын хураагаад аваад ээж одоо гудамжинд одоо бол гудамж тэр үед ерөөсөө хаяж байсан юм байлаа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм л түүхтэй. Тэгээд одоо манай ээж болохлоор зэрэг намайг манай нэг ахын сүнс гэдгийн байлаа. Тэр хүн нь үнэнч юмуу худлаа ч юмуу яаж мэдэхэв. Зүгээр адилхан Зүстэй төстэй байж болох юм даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тэр үед бол манай ээжийн тал бол нэг тийм л шашин талын юм байсан юм шиг байгаа юм
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энэ бол яахав дээ 46-гаас зая байна уу гээд би Цэцэрлэг хотыг сайн мэддэг юм чинь сайн мэднэ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Заян байюу гэж байсан. Чулуутын хойд талын бүр тийшээ. Тэр миний таньдаг улсууд тэгдэг байсан. Одоо тэр үед бүх юм ил байсан байлгүй.Тэгж л бид нарыг үзүүлж тайлбарладаг байсан үе юм чинь
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо энэ нутгийн зандан гээд байж байна. Би халамцуу бас л мөргөж явсан шүү дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Яагаад гэвэл нутгийн минь бэйс тэр үед нууц лам нар байсан байх л даа тиймээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнийн сайн мэдэхгүй юм лам хувраг. Би зүгээр өөрөө ч нэг тийм шүтлэг муутай. Лам хувраг гэж явдаггүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Зүгээр нэг үзэл жинхэнэ ажилчин байсан даа. тийм л байлаа. Өөрөөр хэлбэл одоо
Дэжид -
Тэр үед хүмүүс бас жоохон шашин шүтэх мүтэх одоо ялангуяа намын гишүүдэд мэдээж хориотой байсан уу
Жамсран -
Аа хориотой
Дэжид -
Хориотой тиймээ
Жамсран -
Тийм байхын бол хоиотой болохгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхдээ манай аав ээж хоёр бол насаараа нэг авдрандаа нэг яахав бурхан мурхан цөгц мөгц хадгалаад байдаг байсан л даа
Дэжид -
Тэр одоо хэрэг болохоор ил гаргадаг
Жамсран -
Буцаагаад л авдартаа хийчихнэ. Тэр үед ямар айлын авдрыг уудлах биш тиймээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм байсан л даа. Одоо ч гэсэн надад ганц нэг юунаас нь одоо ил гаргаад тавьчихдаг гэртээ бас ганц нэгийм байна л даа.
Дэжид -
Аан ха одоо дурсгалтай эд зүйл таньд байгаа юм байна
Жамсран -
Бурханч л байна зүгээр нэг даавуун олон давхар юм одоо тэрийг би сайн мэддэггүй юм. Бурханч юмуу бүү мэд
Дэжид -
Аа бас эсвэл хүн тус бүр дээр өөр байна тиймээ
Жамсран -
Тийм тэрнийн бол би сайн мэдэхгүй. Тэгээд тэрнийн хадгалж байгаа л даа
Дэжид -
Аан ха за ингээд ярилцлаганд бас зайлшгүй асуух бас нэг хоёр асуулт бол байгаа тэгээд хоёулаа тэд нарыг цаг гаргаж ярилцая. Тэгээд харин асуух юм одоо олон асуулт байна уу ер нь тэгээд ялангуяа энэ хувьчлалтай холбогдож бас асуух юм байна. Ардчилалтай холбогдож таниас асуух юм байна. Яг л одоо өөрийн чинь амьдарч байгаа үед одоо болсон нийгмийн одоо өөрчлөлтүүд учраас тэрнээс бас цөөхөн хэдэн боловч асуух юм байна. Тэгээд нэг зайлшгүй асуух асуулт минь одоо таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн одоо үйл явдал бий юу. Хэрвээ тэр үйл явдлаа бодбол та ямар үйл явдал гэж үзэж байна.
Жамсран -
Гүй яахав дээ би бас нэг зовлон үзсэн хүн л дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хань ижлээ нодлин алдчихлаа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо манай энэ мэргэжилийн сургалтын одоо ээжийнхэн төрсөн дүүгийн хүүхэд л дээ манай гэрийн хүн захиралын
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд яахав хүнд өвчин туслаа даа. Бас нэлээн ч газраар хоёр гурван жил явж үзлээ. Дийлсэнгүй ээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хань минь одоо 2008 оны 12 сард одоо насан өөд болчихлоо доо
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо бол би яахав ёстой гурав, нэг бандитай хоёр охинтойгоо үлдэж байна л даа. нэг маань хотод ажил хийдэг
Дэжид -
Аан ха
Жамсран -
Гурав хүүхэдтэйгээ байна. Тэр бол яахав энэ гурвыг жижиг байхад бол одоо хоёр охинтойгоо хоёр ачтайгаа
Дэжид -
За
Жамсран -
Хоёр охины маань нэгэн анагаахын дээдэд сурдаг нэгэн анаггахын дуддад сурдаг
Дэжид -
Аан ха хотод уу
Жамсран -
Хотод
Дэжид -
Аан ха
Жамсран -
Иймэрхүү хоёр ач нь надад дээр байдаг.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нэг нь одоо нэг хоёрдугаар анги нэгэн одоо долдугаар анги цаг хугацаа хурдан байдгийн ёстой иймэрхүү л амьдралтай би байж байна даа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Иймэрхүү зовлон үзчихээд суугаа тэрнээс өөр бол одоо нэг их за яахав ээж аав хоёр минь хадаг барьж гүйгээд бас нэг гучин жилийн нийлсэн.
Дэжид -
Аан ха За таны амьдралд одоо бусдаас ер бусын онцгой гэх зүйл одоо юу юм бэ? Хэрвээ тэр онцгой гэвэл ямар үйл явдал вэ?
Жамсран -
Одоо надад тийм онцгой үйл явдал алга даа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд ямарч үед өөрчлөгдсөн тэрэнд нь тохируулж ажлаа хийж байгаа. Өөр нэг тийм онцын юм бол байхгүй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нэг их өөдөө гарсан гавъяа шагнал одоо алга. Гэхдээ нэг их мууч явсангүй нэг сайн ч явсангүй дундаж амьдралтай явлаа. Иймэрхүү л амьдралтай байлаа.
Дэжид -
Аан ха ер нь нэг өөрийн чинь ярианаас үзэхэд үнэхээр одоо тэр хөдөлмөрийн хүмүүжил гэдэг юм тэгээд монгол ухаан юмуу даа тэр одоо цаг үед одоо өөрсдөө тохируулаад тийм л эрмэлзэлтэй. Одоо тийм л юм болъё гээд эцэг эхтэйгээ зөвлөөгүй та өөрөө л одоо ээ мэргэжилийг сонгож өдий зэрэгтэй амьдралын юуг тууллаа ш дээ. Тэгэхээрээ зэрэг энэ одоо хөдөлмөрийн хүмүүжил юмуу одоо эцэг эх заяасан ийм хүмүүжилээр та ер нь монгол ухаантай холбож үзээд юу гэж боддог вэ? Ер нь одоо яаж тэр үед хүүхдийг хүмүүжүүлж байсан. Ер нь эцэг эх л ер нь одоо юу гэж зааж сургадаг байсан одоо өөр тэр
Жамсран -
Би энэ байна ш дээ. Би ерөөсөө сургуульд байхдаа аав ээждээ ганц загнуулж ганц зодулж үзээгүй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед бол одоо бас захиргаадалтын үе хүүхдүүдээ ганц болкон дээр байлгачих юмуу ямар нэгэн аргаар шавхуурчихдаг зүгээр байдаг гэсэн тийм ойлголт байсан байх л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Гэхдээ манай аав ээж надад гар хүрдэггүй. Намайг аашилж загнадаггүй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Яагаад аашилж загнадаггүй байсан юм бүү мэд. Би нэг сахилгагүйтэх цагтаа сахилгагүйтэж тэгж л байсан л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед хүүхдийг бас өсөргөдөг.
Дэжид -
Эхээсээ хэдүүлээ байсан бэ та
Жамсран -
Би бол эхээсээ ганцхан аа нэг охин дүүтэй ингээд нэг эрэгтэй дүүтэй цөөхүүлээ дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийн одоо миний охин дүү маань хотод байдаг. Би өөрөө энд байдаг. Тэгээд эрэгтэй дүү маань энд байдаг.
Дэжид -
Аан ха тэр үед чинь одоо загнуулж зоддоггүй одоо бас ямарч байсан эцэг эхийнхээ чих халууцуулдаггүй одоо ингээд байж. Ер нь эцэг эх багшийн харилцаа ер сургуулийн юу ямар байсан.
Жамсран -
Тэр үед бол одоо ингээд би сургууль дээр ямарваа нэгэн сахилга алдахын бол эцэг эх л очдгийн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд л одоо хурал, ангийн хурал хийдэг ч юмуу одоо танай хүүхэд чинь ингэж байна одоо тамхи татдаг ч гэдийн юмуу үгүй бол хичээл тасалдаг үгүй бол дээшээ хараад маатаг тоглож тэвэг өшигөлдөг
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ингээд нөгөө бүх багш нарын хурлаар орж хэлэлцэж байгаа юм.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одооныхонтой адилхан зүгээр нэг эцэг эхийн аваачиж очоод хүүхдүүдийн яв гээл хариулчихсан ийм хурал хийдэггүй байсан юм ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо манайх 26н хүүхэдтэй байсан
Дэжид -
За
Жамсран -
34-өөс 26 болсон. Хаачдгийн ээж аав нь мэддгийн байгаа биз . Бид нар мэдэх биш жоохон байсан болохоор 26 хүүхэдтэй байсан бол 26 чигтээ дуусна тэгж төгссөн.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд нэгд нэггүй авч хэлэлцэнэ. Жишээлвэл Жамсрансүрэн одоо тийм. Тэдэн сарын тэдэнд хичээл дээр дуудаад асуусан ирээгүй ч гэдэг юмуу үгүй бол тэрний урд талаас асуухад тэр үед чинь ...
Дэжид -
Одоо бол эцэг эхийн дунд хийгээд байгаа юу
Жамсран -
Эцэг эхийн дунд хийчихээд хүүхдүүд нь бүгдээрээ байна ерөөөсөө.
Дэжид -
Аан ха
Жамсран -
одоо бол эцэг эхийн дунд хийнэ ш дээ.
Дэжид -
Тэгж байгаа
Жамсран -
Тэгээд эцэг эх хариад чи тэгж гэнэ гээд нөгөөдүүлээ загнаад нэмэргүй ш дээ гэж би боддгийн
Дэжид -
Аан ха
Жамсран -
Миний бодол доо
Дэжид -
Тэгэхээр энд бас хүмүүжилийн нөлөө их байсан уу
Жамсран -
Нөлөө их байсан. Тэгэхлээр зэрэг чинь бие биеэнээсээ ичдгийн
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд нөгөө олон хүүхэд байгаа болохоор тэн нь тэгдэг энэ нь ингэдэг гээд тэр үед чинь бид нар бас ичих сурагч гэж байсан юм байна л даа. Бие биеэнээсээ зовоод тэгээд нэг их тийм хүмүүжилтэй байсан болов уу. За хоёрдугаар асуудлууд бол одоо манай аавын төрсөн ахын хүүхэд нь энд Усанхүү гэж артелийн үйлдвэрт жолооч байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хуучин нийтийн ахуйн үйлчилгээний Архангай аймагт байж байгаад тэр үед нийтийн үед ахуй үйлчилгээ гэдэг чинь Архангай аймгийн одооны энэ гутал хувцас оёно
Дэжид -
Аан ха
Жамсран -
Бүх юмын хийдэг байсан. Тэгээд усны аж ахуй гэж байсан тэр үедээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд манай хүн надтай дээр ирж ажиллаж байгаад би тавдугаар ангиасаа тэнд байж сурсан. Тэгээд тэр үед нь уурын тэрэгний байцаагч гэж манай аймагт хоёрхон хүн байдаг
Дэжид -
За
Жамсран -
Тэр нь мэднэ намайг андахгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Усны тэрэг барьчихсан гудамжаар ус өгөөд явдаг байлаа. Үдээс хойш ирээд би юу хийдэг байсан гэхээр ном хичээл давтдаггүй. Тэр машин дээр миний бүх сэтгэл санаа явна шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд орж ирээд ундаа уучихаад цүнхээ шидчихээд
Дэжид -
Тэр бол таны хичээлээс илүү сонирхолтой юу
Жамсран -
Тэр бол намайг ерөөсөө яг нэг техникийн сонирхолтой болгох
Дэжид -
Суурийг тавьсан
Жамсран -
Суурийг тавьсан юм байгаа. Тэгээд хоёрдугаарт нь манай анги удирдсан багш Бадруун гэж биеийн тамирын багш тийм хүн байсан.
Дэжид -
За
Жамсран -
Тэр бол намайг тэгдэг чи бол ерөөсөө одоо техникийн талын хүн юм байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Яагаад гээд асуухлаар зэрэг гүй чи чинь одоо хичээл номоо давтахгүй байхгүй болчихдог. Нэг харахад машин дотор явж байх нь байна ш дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр л нөлөөлсөн байж магадгүй л дээ.
Дэжид -
Аан ха өөрөөр хэлбэл амьдралын мөчийг барьж байхад бол тэгээд бас тавдугаар ангиасаа тэр үед тэгээд барьж сурч байсан гэдэг чинь одоо ер нь ямарч байсан яаж тэргийг одоо тийм бага ангийн хүүхэд одоо
Жамсран -
Гүй ээ тэрийг их баашилж байж сурна ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо граж байна ш дээ өглөөд чинь тээ
Дэжид -
Тийн
Жамсран -
Тэгээд очоод гражнаас нь гаргачихаад гражын хаалгаар аваад гараад явчихдаг.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгж тесчёртэй бол анх ноцолдож байсан байхгүй юу. Тэгээд одооныхтой адилхан гоё ганган машин байсан бол дуучихсан байхгүй юу. Тесчёр чинь нөгөө гүзүү мүзүү янз бүрийн юм байхгүй болохоор нөгөөдөхийн хаглсан чигээр гараад явчихдаг.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгж л сурсан даа.
Дэжид -
Тэр үеийн өөрөө ч яахав сайн ажиллад ер нь одоо шагнал урамшуулал авч болохоор цалин хангамж ер нь өндөр байсан байх. Ер нь тэр үеийн одоо авто тээврийн салбарын ажилчидын цалин малин бусдаас ер нь давуу байсан уу
Жамсран -
Хамаагүй давуу байсан
Дэжид -
Хангамж нь ямар байсан.
Жамсран -
Хамаагүй давуу байсан
Дэжид -
Тийм үү ер нь
Жамсран -
Адгийн наад зах нь тэр үед чинь байна ш дээ би бол зүгээр захиргааны бусад энэ албан байгууллагууд тэгж их хангамж гэж юм өгөхгүй болохлоор зэрэг 350 мянган төгрөггий цалинтай байсан ш дээ би. Тэгэхэд манай Архангайн тээвэр удирдах газрын баазын тэргэ барьж байсан улсууд 450 төгрөгний цалинтай.
Дэжид -
Аан ха тэгэхээр ер нь бас авто тээврийн салбарт хүмүүсийн одоо техник...
Жамсран -
Техник бол
Дэжид -
... хамтрах хандлага их байсан уу
Жамсран -
Нэг үгээр хэлбэл одоо жолооч гэдэг чинь дээр үед мэргэжил байлаа. Одоо бол хэрэглээ болчихсон.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед мэргэжилийн байсан болохлоор зэрэг цалин тэтгэвэр тэтгэмж нь ч гэсэн тогтоол тогтоож байгаа тэгж байсан тогтоомж байсан шиг байгаа юм
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо чухам ядгийн бүү мэд. Тэгхээр тэр тээврийн байгууллага бол бүх хүний сонирхол татаж байгаа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед жолоочгүй юм байхгүй байлаа шүү дээ бараг. Жолооч болно гэсэн хүн байдаг байсан болохоос биш
Дэжид -
Тэгэхдээ жолоочийн шалгуураар одоо тэр мэргэжил эзэмшиж нарийн байсан уу
Жамсран -
Нарийн байсан
Дэжид -
Одоо шалгалт авах нь ч нарийн ороход ч гэсэн нэлээн өндөр шаардлагатай
Жамсран -
Тийн
Дэжид -
Тэрийг ер нь зүгээр одоо би нэг жолооч болчихоё гээд болчихвол бас болохгүй байсан байхаа тиймээ. Курс мурс дамжаа гэж ер нь ямар юм байдаг байсан бэ?
Жамсран -
Тэр үед жолооч болсон хүн байна ш дээ. жолооч болох хүн яахав гэхлээр зэрэг одоо манай энэ цэргийн сургуулиуд, цэргийн сургууль 107 гэж байсан ш дээ.
Дэжид -
За
Жамсран -
Жолооны сургалттай энэ нисэхэд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр болохлоор зэрэг жилийн сургалттай
Дэжид -
Аан ха
Жамсран -
Жил дотор чинь бүх юмаа сурна ш дээ. Машин засч сурна задалж сурна эвлэж сурна
Дэжид -
Аан за
Жамсран -
Машинаа барьж сурна, жолооныхоо дүрмийг нэг бүрчлэн бараг жолоочийнхоо дүрмийг нэг жил чинь цээжлүүлнэ ш дээ.
Дэжид -
Жил гэдэг чинь бараг урт хугацаа
Жамсран -
Урт хугацаа байхгүй тэгж байж одоо сургадаг байсан болохоос одооныхтой адилхан дөчин хэдэн хоног хоёр сарын хугацаанд нэг дүрэм нэг жолоо заахын бол юу сурч байгаа нь бүү мэд. Тэр үед жинхэнэ жолооч гэдэг бол мэргэжилийн байх ёстой
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо болохлоор зэрэг хэдэн дүрэм ороод л жолооч болгодог болчихсон.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед сайн жолооч нар бол бий л дээ. Гэхдээ би бол анх эхлээд төмөр замын техникумоос төгсөөд намайг дөрвөн жил суугаад механикч гэсэн нэртэй тийм диплом аваад гарахад бол надад бол жолоочийн үнэмлэх өгдөггүй байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
гүй яахав хориос гучин жил нь байдаг. Жил сард эрхийн өгнө ш дээ. Тэр үед бид нар өөрөө өөрснөө дундаа яахав шалгалт өгч үзэж байсан. Цайны боов гэж нэг тийм юм хоолонд их өгдөг байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд жолооч гээд надад үнэмлэх өгөхгүй ш дээ. Чи механик тийм учраас жолооч гэж хэлэхгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ахиж курсээр зургаан сарын курсээр давтан эчнээ сурч байж механик нэрээрээ эчнээ сурч байж жолооны үнэмлэх авна ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнээс одооныхтоы адилхан шууд бичээд өгчихнө гэж байхгүй. Заавал сайн
Дэжид -
За ингээд энэ ажиллаж байх үед одоо таньд бас одоо жигшдэг гэдгийн юмуу хэцүү зүйл одоо юу байв. За амархан гэж бодохоор одоо юу байсан. Тухайн үед одоо ер нь хамт олныг яаж идэвхжүүлдэг байсан бэ? Та бол одоо хүнтэй их ажиллаж байсан байна. Ер нь энэ хамт олныг идэвхжүүлж ажил ер нь яаж яванддаг байсан. Чөлөөт цагийг ер нь одоо ялангуяа авто тээврийн салбарын завгүй хүнд ажилтай улсууд одоо яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан. Нийгмийн асуудлынхан тал дээр нь ер нь тэр үед ямар бодлогууд хэрэгжиж байсан бэ.
Жамсран -
Тэгэхээр ингэдэг байсан. архангайн 6-р бааз автобус хоёр чинь нэг тийм тэр үед чинь бригад гэж нэг тийм хуваарилдаг байсан л даа. нэг бригад нь одоо юу гэхлээр зэрэг цехийн хэсэг болохлоор 4н бригад 2-р үетэй тээврийн бригад, 69-ийн хэсэг гэхлээр 100 гаруй машинтай 3н бригад
Дэжид -
Аан ха
Жамсран -
Аа автобус шуудан бригад гэж хамруулдаг байсан. Автобус шуудан гэхлээр манайх чинь одоо бүх 18н сумдын бүх шуудангийн бүх 53 тийм автобуснууд байдаг байсан байхнүй юу.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Сүүлийн үед цагаан автобус гээд автобус байдаг байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед чинь сумдын байнга явна ш дээ. Долоо хоногт хоёр удаа явна. Тэр чинь явахгүй бол тэгээд өнгөрөө ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед сумдын унаа байхгүй байсан ш дээ. Одооныхтой адилхан машин байхгүй. Тэгээд замын унаа тааралдвал дайгдаж явдаг. Тийм үе байсан ш дээ. Тэгээд бүр бригад бригадаар нь тэгээд энэ ахлах шуудан Архангайн одоо ахлах шуудан бригадын ахлагч гэсэн тийм тэр үед чинь одоо бол ахлагч гэдэг чинь дарга л хийж байдаг байлаа шүү дээ. Зүгээр нэг дарга гэж нэг тийм нэртэй байсан
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд чинь одоо 18н аймагт явдаг 34н шуудантай
Дэжид -
Аан ха
Жамсран -
Их явах дуртай олон жижиг тэрэгтэй ийм бригад байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнийг би яахав тэгээд л
Дэжид -
За
Жамсран -
Нийгмийн асуудлыг яаж шийддэг байсан гэхлээр тэр үед чинь одоныхтой адилхан ямар одоо нэг газар ороод телевиз үзээд хэдүүлээ нэг архиуугааад суучихая гэдэг тийм юм байгаагүй ш дээ. Одоо яахав гэхлээр баазаас одоо хөдөө зугаалганд явуулвал зугаална. Зугаалганд явна гэдэг чинь зүгээр явахгүй хадлангаа хадна.
Дэжид -
Аа за
Жамсран -
Хадлан хадах нь хадна ямар аймаар ялаа ингээд л туйлна
Дэжид -
Хадлан чинь одоо ямар яагаад одоо
Жамсран -
Яагаад гэхлээр манай байгууллага чинь малтай
Дэжид -
Аа за
Жамсран -
Үхэртэй, хоньтой, адуутай
Дэжид -
Аа байгууллагууд одоо хадаж өгөх учиртай
Жамсран -
Тэр бол улсын тэр нөгөө шагнал урамшуулал одоо ямарваа нэгэн жишээ нь нэг баазын жолоочийн авгай мавгай төрж барих болохлоор одоо тэрийг хэрэглэнэ ш дээ. Гаднаас хонь худалдаж авахгүй шүү дээ. Шууд өгнө ш дээ.
Дэжид -
Аа за бас тийм байдаг
Жамсран -
Сайхан хангамжтай байсан тэр үед бол .
Дэжид -
За
Жамсран -
За тэгээд аягүй бол болихоо байгаад эсхүл энэ ядарч барисан хөгшин хүн тийм дажгүй цаастай байна лээ яахав тэр чинь өргөдөл өгсөн хүндээ үхэр цохиод өгчих жишээтэй идэш
Дэжид -
За
Жамсран -
Тийм л хангалт байсан ш дээ захиргаадалтын үед
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхдээ нийгмийн хангалт бол баазаас хангах хангалтын чигтээ тээврийн жолооч нарт бол хангалттай байсан. Бараа бүтээдэг бризент өгнө бараг гадна тал нь урагдсан юмуу гүй юмуу өмсдөг эсгий гуталын өгнө дулаалгын бүх юмын өгнө ш дээ. Өвлийн зуны норм гэж хоёр нормтой.
Дэжид -
Аа за
Жамсран -
Зуны нормд нь болохлоор одоо нөгөө бризент юмуу бризентийн цаас өгнө ш дээ. Машины тостой нь авч үлдэнэ
Дэжид -
Тэгэхээр чинь одоо жил болгон өгөх үү
Жамсран -
Жил болгон өгдөг зуны нормд
Дэжид -
Зуны нормд
Жамсран -
Өвлийн норм болохлоор гурван жилд нэг олгодог
Дэжид -
За
Жамсран -
Нэг муу хар памбийсан хар нэхий өгдөг, дулаалга өгдөг. Тэгээд тэр үед чинь хөвөнтэй ....гээд нэг тийм юм дагуулна. Тиймэрхүү байлаа тэр үед захиргаадалтын үед
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хувцас бол зургаан сарын хугацаатай бризент мризент жилийн хугацаатай тийм л юм бидэнд хуваарилж өгч байсан. Яагаад вэ гэхлээр одоо тэр нөгөө нэг энд тэндгүй ачаа тээвэрлэнэ. Одоо жишээлвэл энэ худалдаа бэлтгэлийн анги гэж байсан дээр үед. Энийг чинь худалдааны газрыг чинь бараагийн дутаах юм бол бид нар өөрсдөө төлнө ш дээ. Тэгээд бид нар өөрсдөө төлөх болохоор бааз рууу оруулчихна. Бааз бүтээлэг өгөөгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм учраас миний гурил байхгүй ингээд бөөн зарга болно ш дээ тэр, тийм учраас бааз хангалт сайн байсан.
Дэжид -
Аа за
Жамсран -
Бааз бол ёстой одоо миний бодлоор хамгийн их хангалт сайтай газар л бааз л байсан гэж ойлгодгийн.
Дэжид -
Аан ха ер нь ажил үйлс нь сайн байсан.
Жамсран -
Сайн байсан
Дэжид -
Тиймээ тэр хэмжээгээр л
Жамсран -
Тэр хэмжээгээр мөнгө их орж ирнэ.
Дэжид -
Ажил сайн
Жамсран -
Тээврийн бүх хөлс нь орж ирнэ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ажилчидынхан цалин сайн. Хамгийн доод талын цэвэрлэгч болбол 350 тэгээд дарга нягтлан яваад өгөхөөр зэрэг чинь 1000 төгрөгний 1000, 1000 төрөгөгний цалинтай байсан. Тэгээд тооцооны нягтлан гэхэд л 600 төргөргний цалин авдаг болохоор сайн байгаа юм чинь тоо бүртгэгч, диспечер гээд байна. Тав зургаан зуу авна. Захиргаадалтын үед хамгийн сайн цалинтай байсан газар энэ бааз л байгаа юм.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Өөр мэдэхгүй тэгээд яахав
Дэжид -
Тэгээд тэр бригадууд одоо өшөө ямар давуу талтай байсан юм.
Жамсран -
Бригадууд нь болохлоор тэнд ажлаа дүгнүүлнэ. Ажлаа дүгнүүлээд хэнийгээ шагнах хэнийгээ урамшуулах гэдгийн бригад нь хийнэ.
Дэжид -
За дотроо юу
Жамсран -
Тийн
Дэжид -
За
Жамсран -
Баазын дарга бол өө та нар тодорхойлчихсон хүнийг шагнана гэж ярихаас тэрэнд тийм эрх байхгүй байсан
Дэжид -
Аа за шууд бригадын
Жамсран -
Жишээлвэл би бригадын дарга байна, та нар өөрийнхөө бригадын гишүүдтэйгээ яриад одоо жил хэнийг шагнуулах уу
Дэжид -
Аан ха
Жамсран -
Шагнуулахдаа хэнийг шагнуулахуу гэж ярихгүй ш дээ. Төлөвлөгөө нормын харна. Биелэлтийн харна. Тэгээд хамгийн өндөр тэр үед чинь мундаг төлөвлөгөө нормтой байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Жишээлвэл одоо тээврийн жолооч гэхэд чинь сард 450 мянган тонн километр буюу ачаа километрийн заагаад өгчихсэн байгаа юм.
Дэжид -
За
Жамсран -
тэрнийгээ биелүүлэхгүй бол тэгээд бидэнд бас сануулга авахуулна. Цалин ч авахгүй шүү дээ. Тийм байсан. Тэгээд бригадаасаа яахав тодорхойлт тээврийн тодорхойлтын харахдаа нь дарга нар чинь юу хийснийг л хараад одоо энэ хүнийг тодорхйлно гээд тэгээд шагнаж урамшуулна. Бүх юм л өгдөг байсан.
Дэжид -
Аа бас соёл олон нийтийн ажил гээд одоо бас
Жамсран -
Соёл олон нийтийн ажил бас нэг тийм жаахан
Дэжид -
Яахав тээвэр явж байвал орохгүй.
Жамсран -
Тээвэрт тээвэр явж байгаа хүн байвал орохгүй. Бригадынхаа концертэнд бэлдэж тоглоно. Бригадын хоорондын бас нэг гэр бүлийн концерт гэсэн тийм юм явуулна
Дэжид -
Аан ха
Жамсран -
Спорт одоо энэ талбай дээр чинь одоо нэг баяр маяр хийж бас нэг их бага хэмжээний Архангайн баазын нэрэмжит тэмцээн мэмцээн тийм хийж нэг тиймэрхүү л юм байсан даа. Өөр нэг их тийм онц явуулаад байдаг тийм юм байгаагүй.
Дэжид -
Ер нь 6-р бааз ямар шинэ санаачлага тэр үед гарч байсан бэ?
Жамсран -
Тэр үед чинь Архангайн зуравдугаар баазаас эхтэй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Архангайн 6-р баазаас тэгээд нэг ганцхан шинэ санаачлага гарсан. Бензин идүүлэхгүйгээр
Дэжид -
За
Жамсран -
Агаар ордгийн туршлага гэж тэр үед нэг туршлага байсан юмаа
Дэжид -
За
Жамсран -
Нөгөө нэг бензинийг халаахгүй усаар нь халаадаг тийм халаалт тавьдаг.
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд зун болохлоор тэрнийг манай Архангай аймагт очиж одоо наад нөгөө жишээлвэл одоо юу гэдгийм дээ дархан мархан тийм хийдэг улсуудаар гэрээ хийж машинаа суурилуулж засвар яг нэг тийм
Дэжид -
Засварчин, засварын цехтэй байсан байх нь тээ
Жамсран -
Засварын мундаг цехтэй. Жишээлвэл би жолооч тээ, Цэрмаа гуайд ирээд тэгсэн тэр машин дугуй шатаа маргааш өглөө ажилд гарахад бэлэн үү оо бэлэн гэсэн тийм тийм юмнуудыг тэгж тэгж засна тийм тийм сэлбэг хэрэгтэй гээд бичүүлчихээд яваад өгнө.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Маргааш өглөө хүрээд ирэхэд нь тээврийн албаныхан намайг гаргахгүй ш дээ ажилд.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Сул байна. Аваачаад л үзлэгэнд оруулна тэгээд шууд тавина жолооч бол юу ч хийхгүй.
Дэжид -
Аан ха Одоо бүрэн бүтэн техникийн байдлыг бодоод харин тэгнэ биздээ
Жамсран -
Бүрэн бүтэн байдлыг засврын механик ангиуд хариуцаад үүдээр гарахад нь механик нь шалгаад л
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэнцэхгүй бол нэг бол дугуй нь болохгүй гаргахгүй ш дээ.
Дэжид -
За бас их юу байсан байна тээ
Жамсран -
Тийн
Дэжид -
Ернь зохион байгуулалт ер нь юу гэдгийн ажлын юу болбол үнэндээ бас нэлээн танхы ажиллаж байсан газрууд бол сайн байсан байна тиймээ.
Жамсран -
Сайн хариуцлага гайгуй өндөр байсан.
Дэжид -
Хариуцлага өндөр басан байна тээ.
Жамсран -
Тийм ч учраас аваар осол манайд нэг их гардаггүй байсан.
Дэжид -
Аваар осол чинь бас одоо жинхэнэ бас нэг тал харгалзах тал юм байна ш дээ тиймээ
Жамсран -
Тийн
Дэжид -
Тэр, жишээлвэл ямар нэгэн тийм юм гарлаа гэхэд хамт олны ажилд нөлөөлөх үү, бригадын ажилд нөлөөлөх үү яах уу тэр
Жамсран -
Тэр бол бригадын ажилд нөлөөлнө.
Дэжид -
Бригадын ажилд
Жамсран -
Хамт олны байгууллагын юунд бол
Дэжид -
Баазын ажилд
Жамсран -
Гэхдээ баазын ажилд нөлөөлнө. Баазын ажилд нөлөөлөхдөө дээшээ очиж
Дэжид -
Нөгөө нэг аймаг маймагт одоо
Жамсран -
тэгээд бүх юмаараа бас
Дэжид -
хойшоо ухрах уу
Жамсран -
хойшилдог л байсан ш дээ. Аа яг жинхэнэ бааз дээрээ бол бригадын ажил бүх юм нь болоод явна
Дэжид -
Аан ха
Жамсран -
Жишээлвэл энэ жил манай бригад сайн явж байгаад нэг хүний хажууд ч юмуу ямарваа нэгэн зөрчил гаргачихсан байхын бол манай бригад шаганл авахгүй шүү дээ.
Дэжид -
Тэр үед одоо гадаадын мэргэжилтэн энэ тэр гэж танайд ажиллаж байв уу
Жамсран -
Манайд ерөөсөө орсын мэргэжилтэн гэж тийм юм
Дэжид -
Байгаагүй. Ер нь бол одоо аймагт бол одоо ямар газар тйим мэргэжилтэнгүүд аль салбарт нь ажилладаг байсан бэ?
Жамсран -
Гадаадын мэргэжилтэнгүүд гээд одоо нэг театр нэг хоёр хүн байсан юм байлаа. Ер нь аймгийн захиргааны нэг хавьд дотоод ажилд байсан. Аа юунаас орсын мэргэжилтэн гээд хоёр гурван хүн тэр нь бол юу юун дээр байдаг байснын одоо сайн мэдэхгүй юм.
Дэжид -
Тэрнээс бол яг баазад болбол тэгж
Жамсран -
Баазад бол яахав
Дэжид -
Бас нэг их мэргэжилтэн байгаагүй
Жамсран -
Харин гадаадад төгссөн инженерүүд хоёр гурав байсан.
Дэжид -
Аан ха. ... За хувьчлалын үед одоо та хувьчлал ингээд ирнэ. Ийм сайхан ажил үйлстэй одоо өөрөөр хэлбэл тогтворжсон олон үйлдвэр аж ахуйн газрууд байжээ. Одоо таны түрүүний хэлдэг та бид хоёр ярилцсан одоо нөгөө модны үйлдвэрийг татахад үрдэсийн энэ, тоосгоны үйлдвэр гээд би энд одоо нэг хоёр гуравдугаар анги төгсөөд явсан болохоор хүүхэд болохоор бас л нэг жаахан мэдэдгийн.
Жамсран -
Чи Архангайх уу
Дэжид -
Архангайд би хоёр гуравдугаар ангидаа аа дөрөв төгсөөд явсан. Тэгтэл тэр урд одоо нэг Бааюу гээд тоосгоны үйлдвэр байсан санагддгийн тиймээ. Тэр одоо байна. Тэр ер нь одоо мэдээж 6-р авто бааз байна одоо тэгээд л томоохон үйлдвэр аж ахуйн газрууд төвлөрсөн ийм одоо сайхан юунууд байна ш дээ. Энэ одоо хувьчлалын үеэр энэ асуудлууд яаж яасан. Хувьчлал ер нь бол хүмүүст нийтэд хэр хүртээлтэй явагдсан бэ? Энийг ер нь та юу гэж ойлгодог уу. Нэгдэлтэй ч бас холбоотой. Нэгдэлжих хөдөлгөөний юутай холбоод ер нь хүмүүсийн амьдралд тэгээд яаж туссан бэ? Тэгж байхдаа нээлтэй болсон юмуу. Хүмүүс ойлгож байсан юмуу энийг ер нь
Жамсран -
За яахав Архангайн 6-р баазын хувьд бол бас сайн ч үгүй муу ч үгүй өөрсдийнхөө тэргээ авч гардаг.
Дэжид -
За
Жамсран -
Тэрэггүй гарсан жолооч одоо ховорхон. Аа тэргээ авахгүй гэсэн бол яахав дээ өөрснөө нөгөө нэг тэр үед чинь барилга өндөр улсууд, модны үйлдвэрийн тэр нөгөө нэг юуг авалгүй яахав
Дэжид -
За тийн
Жамсран -
Хоёр гурван зуун мянган төгрөг байсан. Өөрөөр хэлбэл бас бааз өгч байсан даа
Дэжид -
За
Жамсран -
Хамгийн сүүлийн юу одоо 98,99н онд байсан тэрэгнүүд нь ... тэрэг л хувьчлагдаагүй бусад нь бол хувьчлагдаж байсан. .
Дэжид -
Аан ха
Жамсран -
Уул нь жолооч нарт нь өгсөн
Дэжид -
За
Жамсран -
Гэхдээ жолооч нарт өгөөд л зарим жолооч нар нь авах боломжгүй бас байна ш дээ тэр үед чинь тиймээ
Дэжид -
За
Жамсран -
Тийм жолооч нь аваагүй авто баазаас гарсан байх. Тэр бол ямарч байсан баазын хувьд бол бага хохиролтой, хохиролтой байсан ч гэсэн бага хохирол амссан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хувьчлал болсон. Хамгийн гол аймгийн аймшигтай хохирол бол барилга модны үйлдвэрт гарсан даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ажилгүй хүн нь их боллоо ш дээ. Барилга үйлдвэр гээд манайд одоо чиний яриад байгаа юу тоосго гээд байна ш дээ
Дэжид -
Аа тэр чинь барилга үйлдвэрлэл юм байна
Жамсран -
Барилга үйлдвэрлэлийн бааз
Дэжид -
Аа тийн бааз
Жамсран -
Аягүй том олон барилгатай
Дэжид -
Барилга үйлдвэрлэл хувьцаа эзэмшил сайн
Жамсран -
Шал хэрэггүй үйлдвэр болсон ш дээ.
Дэжид -
За
Жамсран -
Тэр барилга үйлдвэрийн баазыг одоо энэ хувьчилж аваад, хувьчлах юу байх вэ дээ хэдэн юугийн түүж аваад л хувьчлалын түүж хувьчлал болгоод авчихсан. Баахан бараг худлаа ярисан хүнд мянга гарам ажилчин байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Барилга их хохирсон, модны үйлдвэр их хохирсон.
Дэжид -
Тэгхээр хувьчлал үарим хүмүүс бол давуу эрх эдэлж хувьчлаж авсан уу тээ.
Жамсран -
Авахын хувьд тэд нарт юу байх вэ дээ. Энэ юу юм л даа
Дэжид -
Ер нь ямар бодлого одоо
Жамсран -
Зоригтой банкнаас зээл авсан үзэж байсан Улаанбаатарын улсууд л манай Архангай аймгийг л авсан. Тэрнээс биш Архангай аймгаас энэ Архангай аймгийн үйлдвэрүүдийг хувьчлаад авчихсан хүн ховор шүү
Дэжид -
Аа за зөв зөв одоо Улаанбаатар
Жамсран -
Одоо баазын төлөх өрийг чинь тэр Ням-Осор авчихсан. Одоо эрдэнэ уул гээд Улаанбаатарын тээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энэ барилгыг бас Ням-Осор авсан. Энэ модны үйлдвэрийг Ням-Осор авсан ерөөсөө л ийм гурван том үйлдвэрийн Ням-Осор авчихаж байгаа болохлоор яаж ч тэр сүүлд нь залхаасаар байгаад мөнгө өгөхгүй байсаар тэгээд хаяж байгаа юм.
Дэжид -
Хувьчлал бол бас зарим тал бол
Жамсран -
Бас муу
Дэжид -
Үнэхээрийн харамсмаар юм байна
Жамсран -
Харамсмаар, за яахав мань шиг юм бид нарт бол яахав дээ бид нар бол тэргээ аваад болчихсон. Бас нэг идэх хоолтой өмсөх хувцастай хоцорсон байх
Дэжид -
Аан ха
Жамсран -
Барилгийнхан модны үйлдвэрийнхэн байхгүй байгаа юм.
Дэжид -
Ажиллад өөрөөр хэлбэл тэнд ажиллаж байсан
Жамсран -
Ямарч одоо тийм байхгүй
Дэжид -
Юм нь байсан байх л даа
Жамсран -
Яахав ганц нэг сүйхээтэй нь эндээ үлдэж бас нэг тэрнээс бол өөр зарим нь бол болоогүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хувьчлал бол буруу хийгдсэн. Уг нь бол зөв эхлэл нь зөв сүүлд буруу хийгдсэн байгаа юм гэж би боддгийн.
Дэжид -
За энэ чинь манай аймаг чинь нэлээн их ардчилсан аймаг тиймээ. Ардчилалд та яаж оролцож байв. Ер нь анх юуг яаж хүлээж авч байв. Тэгээд ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай оролцож байсан уу үгүй юу. Ямар байсын. Ер нь тэ тэр ардчилалын үйл явц анхандаа ямар байсан. Ер нь тэр үед одоо та яг л ид ажиллаж байсан тэр талаас бас ярьж өгөөч ээ.
Жамсран -
За тэр үед би одоо яг жинхэнэ хувьсгалт намын гишүүн улаан фен байсан байхгүй юу.
Дэжид -
Улаан фен байсан уу та цааш нь яриагаа сайн
Жамсран -
Тэгэхлээр зэрэг тэр яагаад тэгсэн юм гэхлээр зэрэг
Дэжид -
Тэгэхээр яг намын гишүүн
Жамсран -
Бодож байсан л даа насаараа тэгээд намын гишүүн захиргаадалтын үед явчихсан хүн чинь толгой дотор юм орохгүй байна ш дээ.
Дэжид -
За
Жамсран -
Учир нь зөв ч байсан буруу ч байсан социализмд одоо бид нар их хөгжиж байна. Өөрөөр хэлбэл би бас одоо нөгөөдөх нэг хэсэг нь ажил төрөлгүй болоод ирсэн үедээ бас бодож л байлаа даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
За энэ ардчилал их хэрэггүй юм боллоо. Энэ дэмий юм болчих шиг боллоо гэж бодож л байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би наадхыг чинь тэгэхэд манайх байранд байсан ш дээ. Тэр байр майраа хувьчлаад бас нэг наана цаана гайгуй болоод ирэхээр бас энэ чинь юм бодддог байж болно л доо.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Үгүй энэ чинь зүгээр ч юмуу бид нарт байрыг бүр өгчихлөө шүү дээ. Орох оронтой болчихлоо гэж бодож байсан л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хоёр тийм бодолтой л байсан. Одоо бол яахав ээ ардчилал нь тэгээд улс орон тийшээгээ ардчилал сайн юм гэх гээд байна л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо улс эх оронд ардчилал гарчихлаа. Одоо би ардчилалд жинхэнэ ардчилал дунд ажиллаж байна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Манай тийшээ чинь бүгд ардчилалууд, хувьсгалт намын хүн ганц хоёрхон хүн. Байгаагаас би байгаа байх тэрэн дээр нэг хоёр багш байдгийн. Өөр хүн байхгүй
Дэжид -
Одоо энэ сургалтыг төв үү
Жамсран -
Энэ сургалтын төв
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд одоо яахав дээ усын уувал ёсын дагана. Ёс гэдэг шигийн болчихож байна л даа.
Дэжид -
За тэгэхэд хүмүүс юу болж байна бодож байсан болов оо. Одоо жишээлвэл социализмийн үед та одоо чөлөөтэй гадаадад зорьчдог байсан Ер нь бол ардчилал бол хүмүүст юу авч ирсэн бэ?
Жамсран -
Үгүй яахав ардчилал бол манай монголчуудыг анх нь гадаад дотоод бүх юманд явуулдаг.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хааш хэн дуртай нь явдаг эрхтэй болгочихлоо доо. Тэгэхээр ер нь энэ ардчилал гэдэг юмуу даа
Дэжид -
Тэр үед хуучин та хэд хүн тээвэр тэргээр бариад явж байсан гээд та бид хоёр дээр ярьж байсан тиймээ. Энэ нөгөө социализмынхаа үе лүү эргэж орох гээд байна ш дээ. Тэгэхэд чинь одоо эндээс одоо шуудан тээхээд чинь ямар шаардлага хангасан хүмүүсийг шуудангаар тээдэг байсан бэ? Шуудан одоо суугаад явчихдаг байсан юмуу бас зам явах мавах гэж юм авдаг байсан юмуу ямар бичиг баримт бүрдүүлдэг байсан.
Жамсран -
Тэр үед чинь одоо паспортоо авч ирээд
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд бичүүлнэ. Бичүүлсэн хүн нь сууна ш дээ
Дэжид -
Аан ха Одоо тэр заавал тээврийн удирдах газар литр
Жамсран -
Заавал тээврийн удирдах газар литр бичүүлээд мөнгөө хураалгасан байна.
Дэжид -
Тэнд очих хүний зардлыг одоо юу байдын
Жамсран -
Бүх юмыг
Дэжид -
ачаанууд нь орох уу
Жамсран -
Бүх юм нь тэгээд болно.
Дэжид -
Аан ха аа ер нэг
Жамсран -
Эндээс явахад нь тоолоод суулгаад өгчихнө. Эд нар чинь түгжилчихээд байхгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би бол замдаа тээх осгохгүй замдаа ядрахгүй л явуулах үүрэгтэй болоххос биш мөнгө төгөрөгний асуудал надад ямар ч хамаагүй
Дэжид -
Та одоо замаасаа нэг хүн авчихвал одоо яах уу
Жамсран -
Замаасаа хүн ингээд авчихна ш дээ тиймээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Кондуктор нь явна.
Дэжид -
Аа бас явдаг байсан юмуу өө зө
Жамсран -
Хот хоорондынхон зөрчигч
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр хүн л мөнгө авна. Надад таван цаас авар эрх байхгүй ш дээ.
Дэжид -
Таван цаас авах эрх байхгүй.
Жамсран -
Надад өнөө байгууллага чинь норм юугаар бол бодоод өгчихнө. Би тэрүүгээр л явна ш дээ. Тэгээд л би цалингаа авах ёстой өөр юу ч авахгүй. Одоо надтай адилхан нэг хүн явж байна авчихая гэхгүй шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм юм байхгүй
Дэжид -
Тэгээд тэр үед хүмүүсийг зөвхөн зам явахдаа явуулдаг байсан гэсэн ийм одоо шуудангийн юунд арай өөр үйлчилдэг байсан уу. Одоо ганцхан
Жамсран -
Зам явах юм гэж шууданд байгаагүй
Дэжид -
Байхгүй
Жамсран -
Зүгээр паспортоо авч ирээд нөгөө хэв өгч байсан. Тэрэн дээр чинь бүх овог нэр бүх юм нь байна ш дээ. Тэрүүгээр нь тэгээд суулгачина.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тэр хойд заалныхан дотор юмнуудаа кондуктор мэднэ үү гэхээс би оролдохгүй.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би хамгийн гол нь машинаа зогсоохгүй л тээвэрлэх ёстой
Дэжид -
Тэр үед одоо хот руу ямар үнэтэй байсан одоо
Жамсран -
Одоо бодоод байхад ... за байз хамгийн эхний ээлжинд дөрвөн төгрөг хэдэн мөнгө байсан л санагдаад байхын.
Дэжид -
Аан ха нэг хүн үү
Жамсран -
Тийн
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед бид нар чинь мөнгөтэйгээ харьцдаггүй болохоор сонирхдоггүй байсан л даа.
Дэжид -
За та тэгэхээр
Жамсран -
Угаасаа авж байгаа байдал нь тийм байсан болов уу гэж би ойлгодгийн сүүлдээ бүр зургаан төгрөг болчихсон байсан.
Дэжид -
Тэгээд жишээлвэл энэ тээврийн юунууд чинь хот руу явдаг автобус гээд дандаа тусдаа байх уу.
Жамсран -
Тусдаа
Дэжид -
Жишээлвэл одоо та хот явна. Сумаар ч явах уу
Жамсран -
Тусдаа
Дэжид -
Тусдаа юу
Жамсран -
Хот хоорондын тээвэр гэдэг нь тусдаа
Дэжид -
Аа зөв
Жамсран -
Жишээлвэл Архангайн 6-р баазад хот хоорондын тээвэрт явдаг хоёрхон автобус байна.
Дэжид -
Аа зөв
Жамсран -
Тэгээд хот хоорондын тээвэр явдаг автобус би явахаа байгаад энчээ автобус гээд улсууд хэрчиж бүх сумуудаа бүх 18н аймаг явдаг байсан. Бүр 45 хоногийн хугацаатай
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнийгээ эхлээд явахаар болбол миний орон тоотой ажил дээр нэг хатуу хүн томилж өгөх ёстой
Дэжид -
Өндөр хариуцлага
Жамсран -
Тэрнээс бол бүүр хэн дуртай хүн болгон хот хоорондын тээвэр хийлгээд байдаггүй. Шалгагдсан жолооч нарт л хийдэг байсан
Дэжид -
Харин тийм тэр үед
Жамсран -
Таван жилээс дээш тэрэг барьсан. Хүн тээвэр ш дээ тэгэхдээ автобус барьдаг байсан Одооныхтой адилхан нөгөө нэг жолооч болгон хүн тээвэр хийгээд байхгүй.
Дэжид -
Хүн тээврийн юу нэлээн их өндөр шаардлагтай байсан байх тээ
Жамсран -
Тийм ч учраас аваар бага гардаг байсан.
Дэжид -
Аан ха жишээ нь одоо тэр суудлынхаа тоогоор хүн сууна тиймээ.
Жамсран -
Суудлын тоогоор сууна. Тэр бол одоо дуртай хүнээ суулгачихаад байхын бол би цагдаа нарт торгуулна шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд авах цалингаасаа суутгуулаад байна гэсэн үг шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үед чинь цагдаа нэр чинь таван төгрөг гурван төгрөгөөр торгодог байсан. Тэр үед чинь аймаар их мөнгө ш дээ
Дэжид -
Тийн ш дээ таван төгрөг гэдэг чинь тэр үедээ бас их мөнгө ш дээ
Жамсран -
Гайгуй л мөнгө байсан тэр үедээ тийм байсан.
Дэжид -
Аан ха За тэгээд бид хоёр чинь сүүлд нөгөө ярьж байсан. За тэгээд ийм эрх чөлөө байсан тэр үед эрх чөлөө олгож байсан нэг одоо бас ардчилалтай холбож бас хувьсгал хийнэ тиймээ. Одоо ер нь тэр үед та ер нь одоо ингээд аймаг орон нутагтаа баригдаж байсан барилга байсан. Тэр үед ер нь сүм хийдийг тэгж сэргээх мэргээх асуудал бол сүүлийн үед яригдсан уу. Тэр үед ер нь хэсэг одоо сүм хийд байж л байсан уу
Жамсран -
Оо байгаад
Дэжид -
Үйл ажиллагаа явуулдаг байсан юмуу. Үйл ажиллагаа
Жамсран -
Үйл ажиллагаа гэхээр музей л
Дэжид -
Музей хэлбэрээр байсан уу
Жамсран -
Музей хэлбэрээр байсан.
Дэжид -
Аан ха тэгээд лам мам нар сууж уншдаг байсан уу
Жамсран -
Тийм юм байхгүй. Лам мам хувцас мувцас өмсөхийн бол болохгүй ш дээ.
Дэжид -
Социализмын үед тийм юм байхгүй.
Жамсран -
Тийм юм байхгүй
Дэжид -
Аан ха энэ одоо зөвхөн ардчилаас хойш ингэж энэ юунууд чинь тэр
Жамсран -
Ерэн оноос хойш л ер нь бараг ерэн онд ч эхлээгүй юмдаа манай аймаг бол ерэн нэг, хоёр онд л энэ
Дэжид -
Сүм хийд эхэлсэн
Жамсран -
Ламтай сүм хийд олон болж заримдаа ч нөгөө хүүхдүүдийг чинь одоо нэг лам хувраг сурдаг бас нэг тайлбарлагч эд нартай болох ерэн лнллс эхэлсэн шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Социализмын тэр үед чинь лам хувцас өмсчихийн бол тэгээд өнгөрөөш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Баривлагдаад явах байлгүй. Тийм л үе байсан ш дээ.
Дэжид -
Ер нь ажлын сахилга батаар хэрхэн одоо эрэгтэйчүүд их байсан болохоор танайх чинь бас одоо янз бүрийн хэрэг төвөг гэдгийн юмуу одоо ер нь архи уух ажлын цаг таслах. Тийм асуудлуудыг хүмүүс ажлын явцад яаж авч хэлэлцдэг байсан бэ? Яаж ажилтнуудыг юу яадаг байсан.
Жамсран -
Хоёроос гурван удаа хурлаар оруулаад тэгээд л гурваар болсон үед ажлаас хөөнө ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм л арга хэмжээ авна
Дэжид -
Зөрчил гарсан тохиолдолд уу
Жамсран -
Эхний удаа хоёр удаа сануулна
Дэжид -
За
Жамсран -
Архи уусан ч бай ямар нэгэн зөрчил гаргасан
Дэжид -
Аан ха
Жамсран -
Гэхдээ манай бааз бол чанга байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хэрэв ямар нэгэн аваар гаргахын бол тэгээд баяртай, байхгүй. Сануулга байхгүй. Шууд ажлын хасаад л
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхдээ бол баазаас шууд өөрөө гарчихгүй
Дэжид -
За
Жамсран -
Асуудлын нөгөө хууль энэ тэр хэлэлцтэл
Дэжид -
Аан ха
Жамсран -
Засварчин өөрөө нэг,... хамгийн дээд талын засварчин 350төгрөг 300 төгрөг авна шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгэхээр чинь хүн 2000 3000 төгрөгийн цалин авч байсан жолоочийг эд нар чинь бүр балараад явчихдаг
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм л хортой байсан байгаа юм.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрнээс биш яг хөөгөөд гаргачихгүй
Дэжид -
Тэгэхээр миний хэлдгээр одоо ямар хугацаа тавьчихдаг юм бол мэдээж тэр аливаа
Жамсран -
Эрхээ хасуулсан хугацаандаа тийм ажлаа хийнэ ш дээ. Жишээлвэл гурван жил хасчихын бол тэр хүртэл
Дэжид -
Мэдээж гурван сараасаа нааш одоо
Жамсран -
Хамгийн хэцүү нь тэр байлаа даа. Одоо бол жил зургаан сар гээд байгаа ш дээ Тэр үед чинь хамгийн дээд тал нь их хүнд хэрэг хийсэн хүн 18 жил 20 жил
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд цааш нь архи мархи уусан хүн 6 жил тэр хугацаандаа эргээд л мэргэжилээ авчихын бол гэхдээ тэмдэг өгөхгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Өөрийнхөн барьж байсан тэргийг өгөхгүй муу тэрэг өгнө
Дэжид -
Аан за
Жамсран -
Тэгээд л болдог байсан арга хэмжээ авах нь
Дэжид -
Хүмүүсийн одоо амьдрал ажил төрөлтэй холбоотой асуудлууд ийм байж. За ер нь одоо ингээд орчин үеийн юутай холбоод үзэхэд одоо ер нь тэр үед одоо байгаль орчныг хамгаалах талаар их яаж одоо өөрийн чинь бага насанд сургаж байсан. Одоо үетэй харьцуулахад одоо энэ танай орон нутгийн байгаль орчин өөрчлөгдсөн үү. Нэр ус нь солигдсон уу ер нь одоо байгаль орчин хамгаалах талаар таны одоо бодож байгаа бодол юу байна вэ? Ямар одоо үйл ажиллагаа явагдаж байна гэж та бодож байна.
Жамсран -
Намайг одоо бага байх үед бол энээсээ доош л уулаас гарч чадвал модны мөчир хугалж болохгүй. Хамар авсан ч нэг шуудай хамар гэхээс зүгээр байхдаа ингэж буйраар авдаг тийм эрх байхгүй байсан надад. Аав ээж нар ч загнана байгаль дэлхий сүйтгээд гээд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо адгийн наад зах нь бид нар ингээд жоохон байсан болохлоор энэ нөгөө жимс түүх гээд очно ш дээ. Уулаа давна биздээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ааваараа ёстой алуулах гэж байгаа ш дээ загнуулна одоо бол тийм юм байхгүй болчихсон.
Дэжид -
Одоо ер нь аймагт тариаланд жимс мимстэй байсан уу. Одоо ч гэсэн байгаа юу
Жамсран -
Байхгүй.
Дэжид -
Одоо байхгүй юу
Жамсран -
Хавгайн мод гэж байна
Дэжид -
За
Жамсран -
Одоо энэ жуулчны бааз яг жуулчны залгаад Хавтгайн мод гээд би тийшээгээ ороод
Дэжид -
За
Жамсран -
Энийг чинь би зүгээр гараад гүзээлгэнээ түүгээд иддэг байсан. Одоо юу байгаа юм нэг ч байхгүй байна ш дээ.
Дэжид -
Одоо урагшаа үедээд одоо хэдэн он хүртэл тийм байсан юм бол
Жамсран -
Одоогоос ерэн он хүртэл Хавтгайн мод чинь байдаг бид нар түүдэг байсан.
Дэжид -
За
Жамсран -
Бүүр ногооноороо мод нь бүр энэ тэгэхдээ дахиад яахав хуурай ийм модон хэвтэж байвал авна. Оруулж ирээд албан газруудаа өгчихдөг тийм л байсан үе ш дээ. Ер нь бол ууланд гараад гүзээлзгэнэ зузаан юм дээр цаг ажиллаад ирнэ. Одоо бол юу ч байхгүй.Одоо Хавтгайн мод гээд байхгүй болчихсон.
Дэжид -
Аан ха за тэгэхээр ер нь байгаль дэлхийгээ
Жамсран -
Байгаль дэлхийгээ арай л эдэлсэн шиг байгаа юм.
Дэжид -
Ширүүн хандаж байна тиймээ.
Жамсран -
Ширүүн хандахдаа ер нь бас жаахан тийм юу яасан заримдаа бас бодгийн би ард түмэн нь бас нэг амьдралын хүнд үеэс л болж хяргаж эхэлдэг болчихож бас жоохон
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тиймэрхүү л ард түмэн бас ингэж
Дэжид -
Одоо түлшний мод жишээлвэл ямар үнэтэй байх уу
Жамсран -
Одоо манай аймагт чинь нэг тийм том “гуч” мод гэхэд зуун гучин мянгатай байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нэг портер мод гэхэд 45-50 мянга байна ш дээ. Тэгэхээр бол мод үнэтэй
Дэжид -
Мод үнэтэй байна тиймээ. Модтой газар гэхэд
Жамсран -
Одоо модтой гэж болохоо болчихсон манай Архангай аймаг одоо ойрхон ой модыг дуусгалаа. Хол л явж мод авна.
Дэжид -
Аа ер нь тэр үед одоо гараад жимс түүдэг тэгэхэд бол одоо ер нь тийм юм байхгүй ээ
Жамсран -
Одоо энэ Булган уулыг танай энэ товуун цэг гэдэг ёстой гайхамшигтай улсууд очоод тэнчээ түүж иддэг хадыг одоо байхгүй болчихсон байна.
Дэжид -
Ер нь одоо у булаг шанд одоо модтой холбогдоод бас одоо багассан. Өөрөөр хэлбэл нэр ус өөрчлөгдсөн тийм юу зөндөө бий юу
Жамсран -
Тийм байх ерөөсөө намайг жоохон байхад одоо дээр үед бид нар шав гэж хэлдэг байсан дээ энэ баруун болц гол зүүн болц гол гэдэг байсан.
Дэжид -
За
Жамсран -
Энэ хоёрын чинь ус одоо тасарчихаад байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Энэ дээр бид нар байна ш дээ гүүр одоо урсаад бүр энэ голыг чинь дагаад Тамирын гол хүрдээг баййсан. Одоо байхгүй болчихсон. Хув хуурай болчихсон.
Дэжид -
Тэгээд энийг та юу гэж бодож байна одоо ер нь
Жамсран -
Одоо ер нь манай энэ Хавтгайн мод энэ Булган бол уул нь ийм тал шахам нь мод. Одоо Булган уулаас чинь одоо тэрэг техник байхгүй ажил төрөл муутай улсууд чинь байнга гараараа гишүү модын түүчихэж байна. Хугалж л авч байгаа ш дээ тэр зүгээр газраас түүгээд авчихна гэж байхгүй.
Дэжид -
Аан ха нэг хэсэг хүмүүс юу яаж байгаа бол нэг хэсэг хүмүүсийг одоо зохион байгуулалттай гэдгийн юмуу одоо тийм процессууд явагдаад байгаа юм байна ш дээ
Жамсран -
Зохион байгуулалт тийм юм зөндөөн л дөө. Тийм учраас хүмүүстэй машин тэргийг нь торгуулаад л шөнө өдөргүй гараад л модноос хулгай хийнэ ш дээ
Дэжид -
Аан ха хуучин ер нь авто баазад ажиллаж байхад одоо энэ хүмүүсийн ажилчидынхаа төлөө түлшний асуудлыг тэр одоо ер нь социализмын үед яаж шийддэг байсан
Жамсран -
Зөвшөөрөлтэй
Дэжид -
За
Жамсран -
Баазаас байгууллагаас бүх юмын түрээс мүрээс бүх юмныхан үнэ төлчихнө. Тэгээд тусгай улсууд гараад
Дэжид -
Аан ха
Жамсран -
Бүүр хол очоод дан хуурай тийм модыг бэлдүүлээд ачих ёстой байхгүй юу. Тэгэхэд тэр үед чинь биднүүд чинь нойтон мод ачиж л байсан шүү дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одрооныхыг муулаад байх шаардлага байхгүй ш дээ.
Дэжид -
Аан ха аа юу байсан уу. Одоо бол ер нь тэгж их хангалт хийдэг газрууд цөөхөн цөөрчихсөн байгаа юу маш цөөхөн тээ
Жамсран -
Цөөхөн цөөхөн
Дэжид -
Одоо жишээлвэл танай энэ мэргэжил сургалтын төв гэхэд одоо ямар ямар хөнгөлөлт үзүүлэх үү ажилчидаа
Жамсран -
Манай мэргэжил сургалтын төв сургууль нүүрс л түлнэ. Халаалтаараа
Дэжид -
Аан ха
Жамсран -
Өөрснөө дотроо нүүрсээ хагалаад л мод бол нэг түлэгдэхгүй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ажилчидаа болохлоор зэрэг цалин өгнө үү гэхээс янз бүрийн тийм хөнгөлөлт байхгүй ш дээ. Хааяа нэг яахав дээ нэг ядарсан зүдэрсэн нэг бага цалин авдаг улсуудаа нь манайх чинь уг нь бол бүх аж ахуйн байдгийн
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тахиатай, гахайтай, адуутай, үхэртэй
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд яахав идэш мидэшний ганц нэг үхэр өгч л байдгийн. Яахав хааяа нэг шагнал урамшуулал гээд гайгуй шиг ажилтай хүмүүстэй өөр одоо тийм зарим ажил хийдэг ажилчидаа
Дэжид -
Одоо бол тийм
Жамсран -
Шагнал магнал өгөхөө байчихсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Өгч байгаа газар ч байдаггүйм доо.
Дэжид -
Тэр социализмын үед авто баазад ажиллаж байхад чинь одоо бааз дээр чинь одоо ер нь түлээ түлшээр нь ажилчдынхаа нэгдсэн журмаар бэлдэнэ. Аа тэр бригад хоорондоо бас ямар нэгэн одоо
Жамсран -
Жишээлвэл би одоо нэг тээврийн тэрэгтэй улсууд тээвэрт явчихна ш дээ тиймээ
Дэжид -
Тийн
Жамсран -
Тэр үед нь бол аж ахуй нэгж байдаг байхгүй юу
Дэжид -
Аа за
Жамсран -
Аж ахуйн болохлоор бас яахав дээ тэр үед бас нэг түлээ түлшийн ууланд хийгээд гэрийн гадаа татаад өгчихнө.
Дэжид -
Аан ха өөрөө тэр хүн одоо
Жамсран -
Гэхдээ би баазаас цалин авахаас биш өөр мөнгө авахгүй ш дээ. Тээврийн хөлс ч авахгүй
Дэжид -
Одоо өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй
Жамсран -
Тийн үнэ төлбөргүй нэг ажилд нэг машин мод татаж өгнө.
Дэжид -
Машин модоо татаад тиймээ. Хоёр ээлжийн хувцасаар хангана.
Жамсран -
Хоёр ээлжийн хувцасаар хангана
Дэжид -
Тэр үед бол нүүрс мүүрс түлдэггүй байх тээ. Нүүрс ер нь одоо
Жамсран -
Нүүрс түлж байсан.Баянтээгээс, Өвөрхангайн Баянтээгээс бид нар Баянхонгорт мод аваачиж өгчихөөд энэ Архангайгаас
Дэжид -
За
Жамсран -
Мод ачиж аваачиж өгчихөөд ирэхдээ манайх
Дэжид -
Аа ирэхдээ их явж байж тиймээ
Жамсран -
Тийн
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд тойроод Өвөрхангайн Баянтээгээс нүүрс ачаад Архангайн аймагт дулаан, дулаан авдаг нүүрс түлдэг газрууд буулгадаг.
Дэжид -
Тэгээд зарим гэрүүд нь нүүрс түлдэггүй байсан юмуу.
Жамсран -
Тийн
Дэжид -
Аан ха ер нь гол тээвэр юу байсан бэ тэр үед
Жамсран -
Одоо гол тээвэр нь хот хоорондын тээвэр ш дээ. Дандаа гурил будаа одоо тэгээд
Дэжид -
Дандаа одоо хүнсний зүйлүүд тийм юмуу бүх юмыг одоо тэгж зөөдөг байсан юмуу тиймээ
Жамсран -
Тийн. Аа тэгээд Баянхонгорынхны модыг бид нар авч таарахгүй. Мод аваачиж өгөөд л
Дэжид -
Тэгэхээр ерөөсөө 6-р авто баазын тэр үеийн тээврийн гол одоо үйлчилгээнүүд бол баруун аймгуудын юмыг бол одоо манай аймаг хангахгүй зүгээр одоо Улаанбаатараас өөрийнхөө аймгийн хэрэгцээг
Жамсран -
Өөрийнхөө хэрэгцээг хангана.
Дэжид -
Хэрэгцээг 6-р баазаас
Жамсран -
Аа тэгээд чиглэл баруун аймгуудад одоо баазуудад тээвэр хөлсүүдийн байвал Архангайн 6-р баазаас тийшээгээ тэрэг гарга
Дэжид -
Аан за
Жамсран -
Тэнд тэнд явуул, Баян-өлгий ч орно, Увс ч орно, Завхан ч орно.
Дэжид -
Аа зөв зөв.Тэр үед одоо тийм зохион байгуулалттай
Жамсран -
Тэр үед болбол одоо тээврийн яам гэдгийнхээ
Дэжид -
Бодлогоор явж байсан
Жамсран -
Бодлогоор явж байсан.
Дэжид -
Тэр үед одоо нэг миний санахад л нэг намрын тариа хураалт гэдэг том юм л одоо баазуудаас татаж авч байлаа ш дээ. Тэгэхэд явдаг шиг санагдаад байдгийн. Явдаг байсан тиймээ.
Жамсран -
Жишээлвэл одоо боддоо чи чи
Дэжид -
Аан ха
Жамсран -
Би тээврийн тэрэгтэй байхдаа Түшигийн сангийн аж ахуйд 45 хоног ажиллаж байлаа. Тэгээд ирээд гэр орондоо түлээ түлш хоол ундаа бэлдчихээд дөрөв тавхан хонож байтал өвс татна
Дэжид -
Аа за
Жамсран -
Тэгээд Булган аймгийн Баян-агт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйгаас Хангай, Тариат, Эрдэнэмандал, Чулуут, Өндөр-улаанд өвс татна.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Бас дөч гарам хоног яг явалтын үед 12 сар хийдэг байгаагүй юу тэнд
Дэжид -
Аан ха
Жамсран -
Явалтанд гарахаас өмнө би хоёр гуравхан хоногийн өмнө ...?? хийнэ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тээврийн жолооч бол янз бүрийн юм байхгүй
Дэжид -
Тэгэхээр тариа гэж том компанит ажил тиймээ
Жамсран -
Тариан талбайд ажилна. Тэгээд бид нар
Дэжид -
Өөрөөр хэлбэл том ажил байсан байна. Хавар болохоор ямар жил хийдэг байсан.
Жамсран -
Хавар болохлоор зэрэг бид нар чинь яахав гэхлээр үнэлгээ гээд нэг юм
Дэжид -
Аан ха тэр нь одоо ямар үүрэг гүйцэтгэж байсан
Жамсран -
Малын зориулалттай баазын нөгөө нэг будаагийн ачиж аваачиж үрнийхэн газарт аваачиж өгдөг
Дэжид -
Аан ха
Жамсран -
Одоо энэ хайсан байна, төсөөлөх байна. Тэр үед тарьж байсан үр тарьж байсан. Манайх чинь үндсэндээ тав зургаан газар малын тариа авч байсан ш дээ
Дэжид -
Ажлын юу бол фронт гэж байсан орчин үеийн хэллэгээр бол одоо ажил бол хангалттай байсан байна. Тэрийг л одоо гүйцэтгэж
Жамсран -
Одооныхтой адилхан хоосон явна гэж байхгүй. Хоёр талдаа ачаатай
Дэжид -
За ингээд бид хоёрын үнэхээрийн зургийн аппаратыг аваад ир тийн бид хоёрын зураг чинь, аппарат чинь хаана байна. Өрөө рүүгээ орсон ч яахав. Бид хоёрын ярианд бол манай нөгөө судалгааны юунд зураг бас нэг хэсэг одоо юу явна гэдэг
Жамсран -
Аан ха
Дэжид -
За за таны үнэхээрийн тэр тухайн үеийн тэр авто тээврийн байгууллага өөрийн чинь ажиллаж амьдарч байсан бамьдралынхаа замыг холбосон үүх түүхээ ярихад бол бас их сонин содон түүх их байсан байна тээ. Бас л нэг одоо ачаалалтай ажиллаж байж дээ. Тэгээд одоо гэр орны ажлыг яаж зохицуулах уу . Гэр бүлийн хүн л зохицуулах уу
Жамсран -
Гэр бүлийн хүн л зохицуулна. Бид нар бол гэр орны ажилд
Дэжид -
Гэр оронд одоо ер нь мөнгө л авч ирж өгөх үүрэгтэйгээс өөр нэг их одоо яг нарийн гэрийн ажилд оролцох тийм боломжгүй л ажиллаж байсан байна тиймээ. Олон хоног явахад чинь одоо тэндээ л байгаад байх уу
Жамсран -
Тэндээ байлгүй өөр хаана байх уу. Тэндээ байгаа тэр чинь одоо зам гарвал одоогоор бол ... юмдаа
Дэжид -
Аа бас тэгж ажилдаг байх нь
Жамсран -
Тэгэхээр чинь
Дэжид -
Тэндээ тэр
Жамсран -
Тэгэхдээ би одоо Ерөөгөөс өвс ачаад Дарханд ирье л дээ
Дэжид -
Аан ха
Жамсран -
Дарханд тээврийн удирдах газар, тээврийн буудал гээд тээвэрчидийн буудал
Дэжид -
Аан за
Жамсран -
Тэр үед хөлс нь нэг төгрөг байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэнд бид нар буух нь байна ш дээ. Тэнд хоол унд бүх юм нь байна.
Дэжид -
За
Жамсран -
Хоол ундаа бол хямдралтай үнээр иднэ. Тээврийн тэргийнхэн тусдаа тэгээд тэнчээнээс Архангайд хүрдэг тэгээд Эрдэнэтэд ирдэг. Эрдэнэтэд тээврийн буудал байна. Тэрэнд нэг хоёр хононо. Ингээд бүх тээврийн буудлууд нэг төгрөгөөр үйлчилдэг байсан жолооч нарт
Дэжид -
Аан ха одоо өөрөөр хэлбэл тээврийн буудлууд, нэг буудлаас нөгөө буудалд бас чиг гэж яахав үйлчилгаа хангамж бол сайн байсан байна тээ. Гэхдээ л их болохоос биш тээвэрт бол очлоо
Жамсран -
Тэгээд яваад одоо нэг буудал дээр давхиад очиход бол ор бэлэн ш дээ. Одоо нэг ийм оронд ороод унтаад өгнө. Тэргийг харуул маруул нь хучихна. Тэгээд босоод ирэхэд жижүүр манаач хоёр нь асаачихсан байна ердөө л замын буудал ийм шүү дээ.
Дэжид -
Аа бас ер нь тийм зохион байгуулалтын арга хэмжээ тухайн үедээ бас тэр их
Жамсран -
Хуучнаар бас их хавтгай хийдэг байсан ш дээ
Дэжид -
хийдэг сайн хөгжсөн
Жамсран -
Өнөө шөнө би жижүүртэй хононо
Дэжид -
За
Жамсран -
Өнөө шөнө жижүүрт хонохдоо бүх тэрэгнүүдийг асаана. Тав цагтаа, дөрвөн цагтаа аль нэг цагтаа л
Дэжид -
За
Жамсран -
Нөгөө талаасаа эрсдэл байна болохгүй ш дээ. Ер нь маргааш явна гэж явах биш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Нөгөө тэрэгнүүдийг чинь асаагаад нэг цагтаа л асаана уу гэхээс тэр болгон цаг асааж болохгүй байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Хучлагатай тэрэгнүүдийг чинь дөрвөн цаг болоод нэг удаа асаана.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд бид нар орой 12 цагт ирлээ. Хоол ундаа идчихээд нэг асаачихлаа. Шөнө нэг асаагаад тэгээд өглөө асаачихдаг
Дэжид -
Аан ха энэтэй холбогдоод энд нэг юм санаанд орж байна. Тэр үед одоо тэрэг техникийг одоо айл ингээд нэг гэрээ гоёод ижил одоо бүтээлэг дээр тавиад сонин судалгааны үеэр ч одоо бас нэг тийм явагддаг байсан ш дээ. Тэрэнтэй адилхан миний нэг тэр үед одоо хүмүүс ялангуяа жолооч нар тэрэг техникийн гоё байлгах үзэмжтэй байлгах янз бүрийн юмаар одоо нэг чимэх нэгдсэн тийм юмнууд хийгддэг байсан шиг байхын. Тэрний талаар та одоо ганц хоёр сонин сайхан дуртатгал ярьж өгөөч.
Жамсран -
Бид нар ингээд тэр үед одоо нэг үгээр хэлбэл дал наян оны үеийн юмдаа. Бид нарын ганц сонирхдог юм юу гэхлээр зэрэг одоо нэг ийм модон номын сан
Дэжид -
Аан ха
Жамсран -
Эмийн аптек
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд нэг тийм гоё гоё шувуу мувуу ч гэдгийн юмуу одоо янз янзын байшин зурчихсан нэг тийм одоогоор Улаанбаатарын самбар шиг юмыг үзэж байгаа юю л даа.
Дэжид -
За
Жамсран -
Тийм юм хийж авдаг. Тэр их моод байсан.
Дэжид -
За
Жамсран -
Аа тэгээд бид нар чинь нэг ийм байна. Тэгээд бүх юм элэгдэхгүй хэрэглэгдэхгүй хэрнээсээ одоо угаасан цамц хийдэг тийм юм хийдэг нэг тийм модон хайрцаг байдаг байлаа.
Дэжид -
За
Жамсран -
Тэрнээс өмнө болохлоор би бүр одоо бодоод байна. Нэг жаахан хусан манай энэ Архангайн 6-р баазыг чинь одоо зонхилдог байсан шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Гоомэдийн Бадарч
Дэжид -
Аа за тэр нь ямар
Жамсран -
Тэр нь ямар учиритай юм гэхлээр зэрэг би одоо бодоод байдгийн дээр үед нэг янз бүрийн урт хамартай ногоон тэрэгнүүд байдаг байсан л даа.
Дэжид -
За
Жамсран -
Чи бараг мэдэх байхаа. Одоо энэ том цондон Ёндон гуай эд нарыг чинь тийм үед барьж байсан тэрэгнүүд шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэрний хамар дээр нь нэг ийм баавгай цагаан дотор нь бол баавгай ол байдаг байсан байхгүй юу хамар дээр нь.
Дэжид -
Аан ха Тэр юугаар хийсэн юу байх вэ
Жамсран -
Тэр нь болохлоор зэрэг хөнгөн цагаанаар цутгасан
Дэжид -
За
Жамсран -
Тэгээд тоормос яахав дотор нь ингээд тавьчихсан. Тоормосны гэрэл ингээд хоёр гэрэл улааж байна. шөнө бол гоё л доо
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэр үеийн гоёл шүү дээ
Дэжид -
Гоёл байна тээ
Жамсран -
Тийн. Тийм учраас Архангайн 6-р баазынхан ер нь тулаад байх нь юм хийж байна гэж дүү нар хэлж байсан.
Дэжид -
За
Жамсран -
Тэр хүн л тэрүүгээ авч чаддаггүй байхгүй юу.
Дэжид -
Аан за
Жамсран -
Тэгээд нөгөө тулаад ирэхлээрээ бусгуулж авч ирээд тэгээд яаж хэлэх үү гэдгээ тэр өөрснийхөн жолооч нар л шийднэ шүү дээ.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тэгээд хийлгэх үү нүдгүй хийлгэх үү тоормосны гэрэл тавихад асдаг гэрэл тавих уу асдаггүй гэрэл тавих уу угаасаа цогцоор нь хийж өгдөг мундаг дархан
Дэжид -
Мундаг дархан хүн байсан байна.
Жамсран -
Шөнө босгоод ирдэг байсан байхгүй юу
Дэжид -
За
Жамсран -
Зугуйдана бас. 51 гээд дээр үед шуудан явдаг нэг ийм тэрэг байсан
Дэжид -
За 51 гээд тэрэг байсан.
Жамсран -
Чи тэрийг мэдэх үү
Дэжид -
Аан ха оросын тэрэг
Жамсран -
Тэрний чинь хамар дээр болохоор буга, 64 зил 164 гэдэг машины хамар дээр болохоор баавгай
Дэжид -
Аан ха
Жамсран -
Тийм учраас манай Архангайн 6-р бааз баавгайтын бааз гэж ..
Дэжид -
Аа бас их сонин юу байна
Жамсран -
..:нэр авсан гэж байгаа ш дээ
Дэжид -
Аан ха энэ бас
Жамсран -
бүр юуныхаа нэрээр тийм байдгийн байлаа.
Дэжид -
Тэгэхээр тэр одоо тэрэг техникээ гоёх тиймээ одоо нэгдсэн одоо бараг л одоогоор болбол байгууллагын таних тэмдэг болчихож байна ш дээ. Баавгайтай бол энэ 6-р бааз
Жамсран -
Архангайн 6-р бааз
Дэжид -
Тийн. Тэрэг техникийн хувьд маш их гамнаж тэрнийг
Жамсран -
Архангайн 6-р бааз болбол дээр үеэсээ эхлээд тэрэг техникийн хувьд янзын сайн хийдэг. Тэрнийг унасан морио хүн ямар байлгах вэ тэрээнтэй ижилхэн юм л даа.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Ёстой гялалздаг бааз байсан даа. Тэрүүнд орж гардаг тэр олон янзын, ер нь Архангайн 6-р баазад саятан болоогүй одоо ... жаран оноос наян он хүртэлх Архангайн 6-р баазын жолооч нараас саятан болоогүй жолооч ховор байсан болов уу. Яг л тийм байсан.
Дэжид -
Аан ха
Жамсран -
Түүхийг нь үзээд сууж байхад
Дэжид -
Аан ха тэгээд тэр саятан шинэ тэрэг авна гэдэг чинь бас их л ажил яаж
Жамсран -
Саятан тэрэг авна гэдэг чинь асар, чи тэгээд л боддоо сүүлийн үед одоо зил 130 гэдэг машиныг хурдтай хүчтэй машин гарч ирээд жилдээ нь дөрөв таван зуун мянган тонн километрын тээвэр хийдэг байсан болохоос биш тэр 64, зис 5, тэр 51 гэдэг машинаар чинь сая тонн километр хийж болохгүй л дээ хүнд ажил.
Дэжид -
Хүнд ажил уу аа их сайхан дуртатгал
Жамсран -
Гэхдээ
Дэжид -
За ер нь ингээд сонирхоод аргагүй л одоо та энэ нутгийн одоо унаган хүн бас өөрийнхөө одоо өсөж төрсөн нутагт өөрийнхөө сонирхолтой ажил хөдөлмөрөөр одоо энэ одоог хүртэл одоо энэ дамнаж ажиллаж яваа өөртэй чинь одоо тэр үйлдвэрийн баялагаар тэгээд бас авто тээврийн салбарт ялангуяа орон нутагт яаж хөгжиж байсан. Тэгээд одоо ямар бодлого явуулж байсан Тухайн үед одоо хамт ажиллаж байсан хүмүүс одоо бас яаж ажиллаж амьдарч байсан гэсэн талаар бас тодорхой сайхан ярилцлага өгсөн Жамсрансүрэн гуай танд их баярлалаа. Ингээд таньд эрүүл энх сайн сайхныг хүсье. Тийн тэгээд ингээд хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Би бас таниас таны бас зурагны цомгоос зарим нэгэн таны боломжтой болбол бас тэр үеийн одоо гавъяа шагнал бас зарим нэгэн зураг хөрөг боломжтой материалуудыг татаж буулгаж авах ийм сонирхолтой байна. Ингээд тааньд дахин баярласнаа илэрхийлье. За баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.