Tseveeldejid
![](../assets/images/interviewees/990441.jpg)
Basic information
Interviewee ID: 990441
Name: Tseveeldejid
Parent's name: Oldoh
Ovog: Tariach
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired (seamstress)
Belief: Buddhist
Born in: Öndör-Ulaan sum, Arhangai aimag
Lives in: Öndör-Ulaan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: bag boss
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
belief
work
cultural campaigns
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За сайн байна уу та?
Цэвээлдэжид -
Сайн байна уу хүү минь.
Дэжид -
Сайхан намаржиж байна уу?
Цэвээлдэжид -
Сайхан намаржиж байна аа, сайхан намаржиж байна уу?
Дэжид -
Сайхан, за би өнөөдөр Өндөр-Улаан суманд ирээд байна. 2009 оны 10-р сарын 7-ны өдөр Өндөр-Улаан сумын уугуул иргэн манай өндөр настан Цээпилдэжид гуайтай уулзаж өнөөдөр ярилцлагын авахаар гэрт нь хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр юуны өмнө энэ Англи улсын Камбриджийн их сургуулиас Монголын 20-р зууны аман түүхийн төслийн ярилцлага гэж юм явагдаж байгаа юм аа. Энэ ярилцлаганд одоо өөрийнхөө түүх намтар болон амьдарч байсан үеийнхаа тухай ярихаар ярилцлага өгөхөөр болсон танд одоо юуны өмнө баярласнаа илэрхийлье.
Цэвээлдэжид -
Заа баярлалаа.
Дэжид -
За ингээд хоёулаа таний бага нас, хүүхэд ахуй нас яаж өнгөрсөн юм, тэр үед одоо ер нь таний үеийн хүүхэд одоо яаж амьдарч ажиллаж байсан юм, тэгээд өөрийнхөө төрсөн нутаг одоо, эцэг эхийнхээ талаар та дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу.
Цэвээлдэжид -
Заа. За одоо ингээд ярих уу?
Дэжид -
Тэг ээ тэг та ярь.
Цэвээлдэжид -
Яахав дээ манай ээж аав бол мал хунар ихтэй, аав албан ажил их хааж явсан. Тэгээд эхлээд бол манайх чинь хоёрхон хүүхэдтэй байлаа. Миний нэг ах, тэгээд өөрөө, өөр хүүхэдгүй байлаа. Тэгээд албан ажилаа хааж...
Дэжид -
Та хэдэн онд төрсөн юм?
Цэвээлдэжид -
Би юу? Одоо би чинь 36 он билүү дээ..
Дэжид -
1936 онд төрсөн юм байна. Одоо 73тай хүн байна тиймээ? Сайхан өндөр нас байна.
Цэвээлдэжид -
Тэгээд л ээж аавынхаа гар дээр явж мал юугаа хариулж...гэхдээ би сургуульд соёлд огт суугаагүй ш дээ. Тэгээд л юу яагаад дан тусалж явсаар байгаад л тэгээд яг гэрийнхээ хүнтэй нийлээд. Гэрийн хүн маань бол улсдаа багийн дарга хийж байсан, тоо бүртгэгч хийж байсан ийм хүн. Тэгээд зайлуул сүүлийн үед мэдэрлийн ядаргаа гээд тэгээд груп тавиад байгаа ш дээ. Тэгээд л саад болсон доо. Тэгээд манай аав бол албан ажлаа хийж байгаад тэгээд сүүлдээ нэгдлийн мал маллаж...манай аав бол их сайн, үнэтэй хүн байсан улсдаа.
Дэжид -
Заа хэдэн онд төрсөн юм? юу хийж байсан хүн юм?
Цэвээлдэжид -
Түүхий эдийн эрхлэгч, агент хийдэг байсан. Тэгээд сүүлийнхээ үед байнаа нэгдэлд ороод бид нар дан мал малласан.
Дэжид -
Ямар нэртэй нэгдэл байсан юм танайх?
Цэвээлдэжид -
Бадрал
Дэжид -
Заа хэдэн онд байгуулагдсан юм нэгдэл?
Цэвээлдэжид -
Тавин хэдэн он л гэдэг юм. Одоо нарийн оныг нь сайн мэдэхгүй байна аа.
Дэжид -
За тэр үеийн одоо агент, багийн дарга гэхээр ямар ажил хийх вэ? Та дэлгэрүүлээд ярьдаа.
Цэвээлдэжид -
Багийн дарга бол яахав тэгээд ард түмнээ удирдаад л тэгээд л хурал хуй хийвэл яагаад л тэгээд л агент болхоороо бол түүхий эдээ үхэр тэргээр явна. Хараа, ингээд зөндөө арваад юм уу тийм тэрэг хөллөөд зайлуул нөгөө түүхээ эдээ цуглуулж авна.
Дэжид -
Хэдэн айл байх вэ?
Цэвээлдэжид -
Тэр үед одоо хэд байсан юм, овоо л юм байсан байлгүй дээ. Нарийн тэр тоог нь мэдэхгүй байнаа.
Дэжид -
Хэн гэж хүн байсан бэ?
Цэвээлдэжид -
Олдох
Дэжид -
Заа олдох гэдэг хүн байсан уу.
Цэвээлдэжид -
Тийм Санжидийн Олдох гэдэг хүн байсан.
Дэжид -
Аахан. Аль нутаг усны хүн юм?
Цэвээлдэжид -
Эхнийх нь үүсвэр үү?
Дэжид -
Тийм.
Цэвээлдэжид -
Үүсвэр нь энэ Баянхонгороос ирсэн гэх юм байна лээ улсууд. Тэгээд ерөөсөө манай нутаг бол энэ Хонгор, Шавараад нутагладаг л улсууд байсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл энэ Өндөр-Улаан сумын л хүн байх нь байна ш дээ тиймээ.
Цэвээлдэжид -
Тийм цугаараа. Тэгээд сүүлрүүгээ мал малладаг хүн байсан. Нэгдлийн мярнуусан хонь тасалж, нэг хэсгийг тасалж ингэж яадаг байлаа ш дээ. Тэгээд нэг малладаг байсан.
Дэжид -
Заа тэр хонь нь ямар онцлогтой мал байсан юм?
Цэвээлдэжид -
Яахав дээ нөгөө ноос ноолуур нарийн, үстэй хонь юм даа. Буржийсан тийм үстэй хонь.
Дэжид -
Нөгөө каракул гээд нэг юм гардаг хонь байсан тиймээ...
Цэвээлдэжид -
Аан тийм тийм
Дэжид -
Нөгөө нарийн сүүлт гээд байдаг мөн үү?
Цэвээлдэжид -
Аан мөн.
Дэжид -
Монгол хонийг бодвол сүүл нь нарийхан байдаг...
Цэвээлдэжид -
Нарийхан нарийхан ийм урт гонзгой гонзгой сүүлтэй. Тийм хонь маллаж байгаад сүүлдээ тэгээд бас наад хонио малласан л даа. Манай аав бол малаа маллаж байгаад л нөгөө тэтгэвэртээ гарсан.
Дэжид -
Аав чинь тэр нэг агент хийж байсан. Тэр агент нь одоо ямар үхэр тэргэн дээр яаж яаж юу юу зөөдөг байсан юм тэр талаар жоохон дэлгэрүүлээд ярьдаа.
Цэвээлдэжид -
Аан ноосоо цуглуулна, түүхий эдийнхаа шир нэхий зэргийг тээхнийхээ тосыг авнашдээ бас.
Дэжид -
За тэр нь ямар юм байдагийн.
Цэвээлдэжид -
Цэвэр тос авна.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Ясаа хаяхгүй тусад нь хараа ингээд поошигонд ингэж доор нь тосоод тэгээд тэр дээр ...
Дэжид -
Яаж тосдог байсийн та нэг тэгээд ингээд гээд та өөрөө мэдээд байгаа бид нар одоо мэдэхгүй байдаг.
Цэвээлдэжид -
Тогоонд ингээд хийгээд ясаа тогоон дотор хийгээд ёроолыг нь ингээд цоолчоод, тогоон дотор нь ясаа хийгээд газар ухаад доор нь гал түлээд тэрнийгаа одоо шарж эхэлнэ. Тэгэхээр өнөөдөх чинь яс нь түлэгдэхээр тос нь ингээд гоождог юм байнашдээ
Дэжид -
Аан зөв зөв.
Цэвээлдэжид -
Тэгээд тэр тосоо авж саванд л хийдэг байсан байхдаа. Тэгээд хошны тос хийдэг байсан.
Дэжид -
Анх удаа тэгэж техникийн тос гаргадаг тийм байж. Тиймээ. За за.
Цэвээлдэжид -
Бас нэг өөр газар өгнө.
Дэжид -
Яагаад тэгдэг байсийн бол, норм тогтоодог байсийн юм уу. Ер нь тэгээд ...
Цэвээлдэжид -
Өө тогтоодог, норм тогтоодоггүй юм байгаагүй. Одоо энэ ангийн үс мүсийг чинь норм тогтоогоод өгцийшдээ.
Дэжид -
Айл өрхүүдэд үү?
Цэвээлдэжид -
Тийн, хүн амьтанд яг тэрийг чинь шувуу, ямар зэрлэг гахай, тахиа гээд янз бүрийн ангийн үсний, үнэг чоно хэрэм гээд ерөөсөө тэгээд тэр юмнуудаа цуглуулаад зайлуул тэгээд авчраад норм бэлтгэлээ хангадаг.
Дэжид -
За тэр айлуудаар яваад цуглуулдаг тэр хүмүүсийг агент гэдэг хүн тиймээ.
Цэвээлдэжид -
Тэгээд оронд нь тэндээс нь цай, тамхи, гурил, будаа...
Дэжид -
Төврүү газарын юу байгааг авчраад тэгээд тиймээ.
Цэвээлдэжид -
Тэрнийг аваад ард түмэндээ зарна. Даавуу цай ембүү. Тийм хүн байлаа.
Дэжид -
Аан зөв зөв. Айлуудын одоо өөрөөр хэлбэл илүү үлдэгдэлтэй байгаа одоо малаас гарсан ашиг шим...
Цэвээлдэжид -
Өөр болбол улсдаа нийлүүлчихээд тиймээ за тэгээд улсынхаа дээр үед хэд хэдэн машин юм л ирдэг байсан. Одоо байтугай хувийн эмнэлэг, дэлгүүр шиг болсон биш. Тэр чинь хувиартай, тэр баг дээр тийм хувиарлана, ийм хувиарлана бүгдийн тоогоор хувиарлана.
Дэжид -
Аан за за.
Цэвээлдэжид -
Тэгэхээр ард түмэндээ аваачиж өгдөг.
Дэжид -
Багд жишээлбэл хоёр толгойт айл амьдарч байвал тийм юм аваачиж өгнө
Цэвээлдэжид -
Ээ яг, яг үнэн.
Дэжид -
Аан зөв зөв.
Цэвээлдэжид -
Иймэрхүү журмаар л байсан даа.
Дэжид -
За тийм байдаг байж. За тэгээд агент хэдэн жил хийсийн байна.
Цэвээлдэжид -
Хорин хэдэн жил хийсэн байхаа. Манай аав одоо агент хийсэн, мал малласан гээд одоо заримыг нь устгачихдаг юм. Баярын бичиг, жуух бичиг янз бүрийн юм нь одоо дөч тавин ширхэг л юм байхийм.
Дэжид -
Танд одоо тэрнээс нь юм байхгүй юу?
Цэвээлдэжид -
Байхгүй, одоо гэр орон энд тэнд, хүүхдүүд нь хот аймаг яваад өгсөн уг нь тэр чинь ийм юмаар дүүрэн тэгээд байж байдаг. Тэгээд сүүлд аав чинь социалист хөдөлгөөний бригад гэж бас тийм юм байлаашдээ.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тийм юманд шууд бүртгээл тэгээд тэр юм хум өгсөн. Харин медалиуд нь хаана байдагийн болоо Батаагийн муу хаа байна. Тэгээд сүүлдээ малаа маллаж байгаад л тэтгэвэртээ гарах болоол гарсан даа.
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Ээж аав хоёр малаал малладаг улсууд байсан даа. Ах бид хоёр туслалцаад...
Дэжид -
За, та ер нь сургууль соёлоор яваагүй юу?
Цэвээлдэжид -
Яваагүй.
Дэжид -
Тэр үед яагаад сургуульд сураагүй байсан та ер нь сургууль яаж хүүхдүүдийг сургадаг байсан?
Цэвээлдэжид -
Уг нь байсийм, манай аав өөрөө тэнэглээд нуудаг байсан.
Дэжид -
Өөрийг чинь, за яаж нуудаг байсан юм таныг?
Цэвээлдэжид -
Сургуульд сууя, манай аав өгөхгүй, тэгээд авах гээд хүн ирнэ, юмны араар аваачаад хийчихнэ.
Дэжид -
Аан, таныг бол ер нь баг юуныхан бол мэднэ тийм ээ. Сургуульд орхоор хүүхэд байна гээд мэддэг байсан.
Цэвээлдэжид -
Мэднэ.
Дэжид -
За тэгээд хүүхдээ өг гээд ирэх үү?
Цэвээлдэжид -
Өг гээд ирнэ. Аав чинь өөрөө урдаас нь загначихна. Жаахан тийм хүн байсан байхдаа. Тэгээд зайлуул хүүхдээ өг гэсэн байхгүй өөрийн загначихаар яахав дээ. Тэгээл яваад өгөхөөс.
Дэжид -
Аанхаан, таныг яагаад тэгэж нууж байсан юм бол.
Цэвээлдэжид -
Мэдэхгүй, зарах гэдийн муу, ганц хоёрхон юм болохоор яршиг гэдэг юм болуу яагаад тэгэж байсныг нь мэдэхгүй.
Дэжид -
Мэдэхгүй тийн байна. Ах чинь сургууль соёлоор явсан уу?
Цэвээлдэжид -
Байхгүй, хоёуланг нь.
Дэжид -
Хоёуланг нь нуучихдаг байсан уу?
Цэвээлдэжид -
Хоёуланг нь нуучихдаг байсан.
Дэжид -
За та юу хийж байв. 18 хүртлээ. Арван найм ес хүрч байж гэр бүл болж байв уу.
Цэвээлдэжид -
Яахав ээжтэйгээ үнээгээ саана. Хонь малаа саана. Идээ цагаагаа хийлцэнэ. Гэрийнхаа ажлыг хийлцэнэ тийм л байсан.
Дэжид -
Аанхаан хэдэн наснаасаа гэрийн ажилд тусалж эхэлсэн бол?
Цэвээлдэжид -
Өө багаасаа л хоёрхон хүүхэд юм чинь зарах хүн байхгүй арван гурав дөрөв ч байдаг юмуу арав хүрээл тэгээл ээж аавдаа туслаад явчихгүй юу.
Дэжид -
Арав хүрээл ээж аавдаа туслаад явчихсан. Ээж ааваасаа та одоо ямар ямар мэргэжил эзэмшив. За та мал хариулж одоо мал маллаж сурлаа тиймээ. Идээ цагаа боловсруулж сурсан байна. Үйл ер нь урладаг болсон уу? Оёх уу?
Цэвээлдэжид -
Сурсаан, одоо би бол гар урлалын юм хум надыг л тэд нар тавиуланшдээ. Тэгээд нийслэлд, улсад нэгт шалгарсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл та ч одоо уран хүн байнашдээ. За та юу юу оёох вэ?
Цэвээлдэжид -
Юм болго оёндоо.
Дэжид -
За яасан сүрхий ийн. Та юу оёод тэгэж уралдаанд түрүүлэв.
Цэвээлдэжид -
Хүүхдийн хувцас, гутал, дээл, тоорцог, хантааз...
Дэжид -
Бас гутал оёх уу?
Цэвээлдэжид -
Аанхаан.
Дэжид -
Пөөх.
Цэвээлдэжид -
Тийм юмнуудыг л тэгээл шалгарч байсан. Одоо ч гэсэн оёж л байдгийн. Гайгүйл яваад байдаг юм.
Дэжид -
За лут мэргэжилтэй юм байна.
Цэвээлдэжид -
Ийм л хүндээ.
Дэжид -
Аан, ах чинь бол одоо юу хийж байсан бол.
Цэвээлдэжид -
Ёстой нэг малчин,
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Яагаад гэвэл 88 хүрээд нас барлаа.
Дэжид -
Өө 88 өндөр насалсан байна.
Цэвээлдэжид -
Тийн өндөр нас зайлуул.
Дэжид -
Хоёулаал одоо, аа өшөө сүүлд та нар ер нь хэдүүлээв.
Цэвээлдэжид -
Уг нь одоо бол бид нар найм есүүлээ байсан. Өөрсдөө олон болоод. Одоо бол тавуулаал байнуудаа зургуулаа байна.
Дэжид -
За ээж чинь ямар хүн байсан. Багад ер нь тэр үеийн хүүхдүүдийг яаж хүмүүжүүлж байсан юм. Одооныхоос ямар ялгаа байна. Та юу гэж бодож байна.
Цэвээлдэжид -
Байлгүй яахав. Аймар сургуультай сайхан ээж аав л юу гэнэ тэрний үгээр орно. Хүн амьтан ирээл ингээл надтай уулзахад ингээл найзлаал ирэх юм бол орон гэр бужигнуулна гэж байхгүй сайхан. Тэгээл яахав орж ирхээр нь загнавал загинана. Дээр үед манай аавынх чинь хоёр хөгшин ламтай нэг нь гавьж нөгөө нь ахаасаа доод лам байсан.
Дэжид -
Хүрээнүүд ихтэй байв уу энэ Өндөр-Улаан сум.
Цэвээлдэжид -
Байсан.
Дэжид -
За ямар хийд нэртэй хүрээ байсан юм.
Цэвээлдэжид -
Чивааширээт гээд
Дэжид -
Чивааширээт гэж юу юм. Хийдийн нэр юм уу.
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Тэр хоёр лам нь танай төрлийн хүн юм уу?
Цэвээлдэжид -
Аавын ах нар. Тэгээд аавынд байсан юм.
Дэжид -
Өө за.
Цэвээлдэжид -
Гэр бүл байхгүй.
Дэжид -
Гэр бүл байхгүй аанхаан хоёр ах нь хоёулаа лам хүн гэрт нь байдаг юм байна тиймээ.
Цэвээлдэжид -
Тийн, тэгээд том нь баригдаад явсан юм. Хэлмэгдээд аваад явсан байхгүй юу.
Дэжид -
Хэдэн оны үед юм бол?
Цэвээлдэжид -
Харин ээ миний дүү оныг нь сайн мэдэхгүй байна.
Дэжид -
Таныг бага байхад уу?
Цэвээлдэжид -
Бага байхад. Бага байтугай би гараагүй байсан гэсэн.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд манай тэр ах юунд яваад, би тэгээд байхгүй байхад нь, ял эдлээд байхад нь гарсан юм гэнэлээ. Тэгээд ээж ярдаг юм. Тэгээд миний өмнө хоёр хүүхэд гараад эндсэн байсан гэсэн.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд манай ээж Чулуутын гаралтай. Тэгээд аавындаа очиж чамайг тогтоох гэж гаргаж байсан юм даа хүү минь ээж нь гэж ярьдаг байсан. Тэгээд тэр ахыг муу явж байхад нь би гарсан гэж байна лээ. Тэр ах нэр өгүүлсэн гэнэлээ. Ийм нэр өгөөрэй гээд.
Дэжид -
Аан тэр үед бас нэр авахдаа одоо тийм том лам ахмадуудаасаа авч байсан юмуу. Тэгээд таны тэр аавын чинь ах том гавьж нэрийн хүртээжээдээ тээ.
Цэвээлдэжид -
Одоо манай тэр ах зайлуул 10 жил л ууг нь явах ёстой байсан юмуу даа. Баригдаад. Тэгээд ажлаа сайн хийлээ гээд долоон жил ирж байсан гэсэн.
Дэжид -
Ирж байсан юмуу?
Цэвээлдэжид -
Ирсэн зайлуул. Тэгээд эндээ ирээл өөрийнхөө жамаар таалал төгссөн.
Дэжид -
Аанхаан, бас нэг лам байсан гэсэн тэр лам нь ямар ажил хийдэг байсан юм.
Цэвээлдэжид -
Өө тэр аавынд л тусална. Тэр лам дүү нь лам гэлтгүй, их сайхан...
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Бидэнд их тусална. Манай аавынх нэг үе гуч дөчин үнээ саадаг байсан. Хоёр гурван холбоо хонь саана.
Дэжид -
За хоёр гурван холбоо хонь гэхээр нэг холбоонд хэдэн хонь байх уу?
Цэвээлдэжид -
Өө олон их олон. Тэгээд дээр үед нэг заводын сүү гэж авдаг байсаншдээ.
Дэжид -
За тэр нь яадаг байсан юм мэдэхгүй юм байна. За ярьдаа.
Цэвээлдэжид -
Тэр болохоор ингээд иишээ засаг хийлгэхээр явна. Тэгэхээр аав ээж хоёр үнээгээ аваал яваад өгнө. Тэр нэг ах гээд байна аа. Бага ахтайгаа тэгээд би ахтайгаа бид гурав хоцорно. Хонин дээрээ. Гурвуулаа хонин дээрээ хоцорно. Өнөө ах хонио холбож саана. Тэгээд гурвуулаа сүүгээ хөөрүүлээд ээзгий авна. Ээзгий гээд нэг ийм юм байдаг юм даа.
Дэжид -
Аан за. Ээзгийг яаж хийдэг юм.
Цэвээлдэжид -
Ээдүүлээд тэгээд буцалгаад хийдэг юм.
Дэжид -
За сүүгээ яах уу?
Цэвээлдэжид -
Сүүгээ хөөрүүлж загсааж байгаад, өрмийн аваад зөөхий хийнэ дээ. Тэгээд тэрүүнийгээ гурвуулаа иртэл нь хоёр сарч хамаагүй явна өө. Заводынхаа сүүг өгөх гээд.
Дэжид -
Тийм удаан явдаг юмуу.
Цэвээлдэжид -
Тийм норм өгчинө хараа. Тэр үед нормгүй юм гэж байхгүй. Ноос сүү гээд үнээний хэдэн литр сүү авна гээд. Тэгээд аав ээж хоёр үнээнийхээ сүүг өгөх гээд явж байдаг ханиндаа.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд бид нар идээгээ авна. Тэр хөгшин ах аймар ажилсаг бид нартай ингээл зэрэгцээл хийж байна. Тэгээл нөгөө ээзгийгээ хоёр шуудай буцалгаад тэгээд дэлгээд хатааж бариад л манай тэр ах тийм сайхан хүн байсан.
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Тэгээд ээж аав хоёр болохоор өөрийнхөө нормтой сүүг өгчихөөд ацаг гэж авч байгаам. Өнөө нэг наад айлууд нь сүүгээ өгч чадахгүй бол ацаг болчихож байгаа юм. Тэгээд тэрийг нь гүйцээж өгнө. Тэгээд өдрийн нэг саам нь л гэхэд 80 литр сүү өгнө.
Дэжид -
Пөөх. За
Цэвээлдэжид -
Тэгээд ацаг аваал. Тэгээл тэрийгээ...
Дэжид -
Ацаг авна гэдэг нь яадаг юм.
Цэвээлдэжид -
Одоо өөрөө сүүний норм гээд цаанаас оноогоод өгсөн байнашдээ.
Дэжид -
За тийм байна.
Цэвээлдэжид -
За тэрийгээ өгөж чадахгүй. Орой болчих гээд хаачих гээд байвал өнөө өндөр сүүтэй айлаас мөнгөөр нь авч байгаа л гэсэн үг. Худалдаж аваад тэгээд хаалгаж байгаа юм.
Дэжид -
Аан заавал тэр хаах ёстой цагтаа л хаах ёстой юу?
Цэвээлдэжид -
Заавал хаана.
Дэжид -
Аанхаан. Одоо миний сүү жишээлбэл би 80 литр сүүтэй сүү заводод тушаах ёстой байлаа гэхэд хүрэхгүй бол та одоо 100 лирт сүүтэй бол таниас 20 одоо зээлж аваад өгөх нь байнашдээ.
Цэвээлдэжид -
Аанхаан яг үнэн.
Дэжид -
Тэгээд би заавал нормоо хаалгах ёстой юм байна тэ.
Цэвээлдэжид -
Тийм л журамтай байсан даа.
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Тэгээл ирдэг байсан. Манай тэр муу ах бол бид нарыг үнээ мал нийлэхлээр нь гараад явдаг байсан даа. Тогоо нэрнэ гэж бас байгаашдээ.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Нэрж байж тараг болгоод тэрүүнийгээ нэрээд бас архи аваад...
Дэжид -
Тогоо нэрнээ гэдэг чинь архи гарганаа гэсэн үг үү?
Цэвээлдэжид -
Аанхаан. Ааруул болгон, архи авна тэрийг тэгээд бид нарыг орж иртэл манай гэрийг бас тусалдаг байсан.
Дэжид -
Номоо яаж үздэг байсан, тэрийг та санаж байна уу? Тэр лам хүн яаж үздэг байсан...
Цэвээлдэжид -
Дээр үед бол яахав хүрээнд дээр суудаг байсан. Сүүлдээ өнөөх хүрээ эвдрээд баригдаж бариад ирэхлээр хүрээ хаагдцан гэнэлээ. Би бол тэгэхэд гараагүй хүн байгаашдээ. Тэгээд бол тэр хоорондоо бол судар ном уншдаг байсан. Том сударуудыг чинь дэлгэцэн уншдаг байсан.
Дэжид -
Ер нь тэр үед шашин шүтлэг хориотой байсан уу?
Цэвээлдэжид -
Сүүлдээ хориотой. Тэгээд манай тэр муу ах зайлуул. Тэр баригдсан ах аймар айна. Ёстой нүгэлтэй айдаг байсан. Нөгөө ах бол яах вээ, өөрөө тэгээл байж л байсан.
Дэжид -
Тэр суллагдаад байсан ах чинь бол зүрхэнд нь орцон байсан уу?
Цэвээлдэжид -
Шууд зүрхэнд нь орцон байсан. Одоо ингээл зул өргөсөн байж байгаал машин ирхээр юмуу, хүн ардын том дарга ирхээр бол зулаа шууд чимхээл унтраадаг байсан даа одоо бол сайхан болсон.
Дэжид -
За одоо ингээд бага насаа яаж эцэг эхийн гар дээр өнгөрөөж байсан. Ингээд ажиллаж амьдарч байсан. Хэдэн онд та ер нь одоо гэр бүл болж байв. Гэр бүлийнхээ хүнтэй анх яаж танилцаж байв.
Цэвээлдэжид -
Аа зүгээр ингээл гэртээ л байж байтал аав ээж танилцуулсан. Ийм хүнтэй нийл ингээч гээл.
Дэжид -
Аав ээж л танилцуулдаг байсан уу?
Цэвээлдэжид -
Аанхаан, аав ээжийн л шугам.
Дэжид -
Аав ээжийн шугамаар явна.
Цэвээлдэжид -
Тийм ээ. Аавын үгнээс гарахгүй, ээжийн үгнээс гарахгүй.
Дэжид -
За тэгээд аав ээж одоо ийм хүнтэй гэрэл гэхээр нь л гэрлэх үү? Яаж тэр үед одоо ёсолж авдаг байсан юм.
Цэвээлдэжид -
Хөнгөн амархан л даа. Тэгээд хоёр хүн юмуу гурван хүн очино авчина. Одоотой адилхан хавтгай хийх юм байхгүй. Тэгээд хоёулаа нийлж байсан юм даа.
Дэжид -
Та энэ нутаг сумандаа юу?
Цэвээлдэжид -
Энэ нутагтаа.
Дэжид -
Таны гэр бүлийн хүн ямар ажил хийдэг байв?
Цэвээлдэжид -
Манай гэрийн хүн эхлээд багийн дарга хийдэг байсан. Сүүлдээ тоо үржигч хийж байгаад л зайлуул нөгөө нэг мэдрэлийн ядаргаа гэж хүрч ирээд группээр ороол нас барсандаа зайлуул.
Дэжид -
Ер нь тэр гэртээ орох цаг зав хэр байсан бол. Яаж ажиллаж байсан юм бол багийн дарга гэдэг нь. Цаг зав байх уу?
Цэвээлдэжид -
Байхгүй. Шувт их ажилтай.
Дэжид -
Та арын албын хариуцдаг байсан юм уу? Хэдэн хүүхэдтэй билээ?
Цэвээлдэжид -
Би юу. Есөн хүүхэдтэй байсан одоо найм.
Дэжид -
Тэр есөн хүүхдийг хүмүүжүүлэхэд та л одоо бүх юмаа хийж байсан уу?
Цэвээлдэжид -
Тэгсэн, аав бол гадуур л явж байсан. Албан ажлаа л хийж явна. Хааяа нэг гэртээ ирчээл явж байсан хүн дээ.
Дэжид -
Тэр үед та ямар ямар ажил хийж байв та?
Цэвээлдэжид -
Би юу.
Дэжид -
Ажил хийж байсан уу?
Цэвээлдэжид -
Нэгдэлд үү. Нээх олон жил үнээ мал саагаагүй ээ. Ганц хоёр л үнээ мал сааж байсан. Би тэгээд бригадын төвд дээр байдаг болохоор бригадын төв гэж яринашдээ бригадаа хариуцсан хүмүүс нь нэг хэсэг байдаг байсан. Тэгээд яахав үйлдвэрийн даалгавар гээд нэг ажил даалгаад өгчихдөг байсаншдээ дээр үед нэгдлийн үед. За тэгэхээрээ тэр чинь өнөө шүүрний өвс гээд нэг хог малтдаг нэг юм байдаг тэрийг өгнө. Тогоо угаадаг нэг шүүр гээл бас нэг юм өгнө.
Дэжид -
Тогооны угаалтуур за.
Цэвээлдэжид -
Угаалтуур.
Дэжид -
Тэр чинь одоо дандаа л энэ байгаль дэлхийгээс л авдаг тийм л юм байсан байна. Одоо шүүр л гэхээр одоогоор ярих юм бол нарийн өвс юм даа.
Цэвээлдэжид -
Шүүрнийх нь өвс болохоор одоо нарийн наадах нь болохоор хатуу бор.
Дэжид -
Аанхаан тийм байна.
Цэвээлдэжид -
Тэгээд гар тэжээл хийлгэнэ. Өвсийн зөөнө. Тэрийгээ авчирч цавчина. Заримыг нь мушигна. Ингээд тушаадаг байсан нэгдэлдээ. Тиймэрхүү л юм хийж байсан даа бригадын төвийн хүүхнүүд.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тийм юм хийж байгаад тэгээд сүүлдээ гэрийн хүн чиг бие нь муудаад группд орлоо. Хүүхдүүд сургуульд суух боллоо. Тэгээд төврүү орлоо. Эхлээд төрхийн өмнөх байр гэж бас нэг жирэмсэн эхчүүд хөдөөнөөс авч ирнэ. Амаржих болохоос нь өмнө. 14 хоног амараана.
Дэжид -
Саальчин хүмүүс үү?
Цэвээлдэжид -
Яаг үнэн. Тэгээд амаржуулна. Амаржуулаад долоо хонуулаад нэгдлээс хүргэж өгнө.
Дэжид -
Уг нь одоо 14 хоногийн өмнө авч ирэх нь байнашдээ. Тэр сувилгаа нь яаж явагддаг байсан юм.
Цэвээлдэжид -
Өө, өдөр хоол унд гэж өгнө. Өглөө талх масло өгнө. Өдөр нэг хоол хийгээд өгчихнө. Орой хоол өгнө. Тэгээд үзүүлж харуулах юм байвал эмчид үзүүлнэ.
Дэжид -
Тэр нь эмчтэй байна төрхийн өмнөх байр нь.
Цэвээлдэжид -
Үгүй ээ яахав эмнэлгийнхаа дэргэд.
Дэжид -
Аан зөв зөв. Эмнэлгийнхаа дэргэд.
Цэвээлдэжид -
Тэгээд шаардлага гарвал оруулаад өгнө. Амаржих болохоор оруулаад өгнө.
Дэжид -
Төрхийн өмнөх байр нь хэдэн хүний багтаамжтай байсан юм?
Цэвээлдэжид -
Манайх тэгэхэд нийтдээ тав. Таван хүнийх л байдаг байсан. Тэгээд тэр тав нь хүрвэл хүрнэ, хүрэхгүй бол хүрэхгүй тэгээд л ээлжлээд л байдаг байсан.
Дэжид -
За тэр үеийн эмнэлэг үйлчилгээ ямар байв? Ер нь.
Цэвээлдэжид -
Өө сайхан тэр үедээ сайхан л байдаг байсан.
Дэжид -
За тэр эм тариа нь хаанаас хангагдаж байсан юм бол. Хэдэн эмчтэй ямар эмнэлэг байсан бэ? Энэ суманд.
Цэвээлдэжид -
Эхлээд бол яахав хоёр л эмч байсан байх. Нэг эх баригч тэгээл. Анх эхлэхийн бас л сайн мэдэхгүй дээ.
Дэжид -
Таны ажиллаж байх үед.
Цэвээлдэжид -
Миний ажиллаж байх үед.
Дэжид -
Та ч бас эмнэлэгт ажиллаж байсан юм байна тиймээ.
Цэвээлдэжид -
Эмнэлэгт ажиллаж байгаад, тэгээд ахуй үйлчилгээнд ороод тэнд хэдэн жил хийж байгаад сүүлдээ эмнэлэг рүү оръё гэсэн чинь оруулаад тэгээд эмнэлэгээсээ тэтгэвэртээ гарсан даа.
Дэжид -
За та эмнэлэгт ажиллаж байсан үеээсээ тодорхой дэлгэж ярьж өгдөө. Тэр үед ямар цалин хөлс авч байсан, тэр мөнгө төгрөг ер нь хэр хүртээмжтэй байсан юм. Ямар шаардлага тавигдаж байсан юм.
Цэвээлдэжид -
Төрхийн өмнөх байранд ажилладаг байхад 80 төгрөгний цалин авч байсан. Тэр үед надад бол их л мөнгө байсан санагддаг байсан.
Дэжид -
Тэр үед юм ер нь ямар үнэтэй байсан бэ?
Цэвээлдэжид -
Янзын хямдхан.
Дэжид -
За, жишээлбэл нэг дээл хийгээд өмсөчихье гэхэд ямар үнэтэй байх уу?
Цэвээлдэжид -
Өө, даалимбууд чинь 1 төгрөг 30 мөнгө байсан юм метр нь. Дотор нь гээл арван хэдэн төгрөгөөр л байхаа.
Дэжид -
Арван хэдэн төгрөгөөр л та нэг дээл хийгээд өмсчихнө. Оёхоо бол өөрөө оёчихно.
Цэвээлдэжид -
Оёхоо бол өөрөө оёчихно. Хүн царайчилна гэсэн юм байхгүй.
Дэжид -
Энэ олон хүүхдийг та одоо өөрөө оёдог байж л хувцаслаж байжээ дээ. Тэр үед хүүхдийн хувцас гэж элбэг байсан уу?
Цэвээлдэжид -
Ямар юм байх вэ дээ хүү минь? Байхгүй.
Дэжид -
Юу хүүхэддээ голцуу хийж өгөх үү?
Цэвээлдэжид -
Дээл, цамц, өмд оёж өгнө.
Дэжид -
За хүүхдүүд тэр үед одоо сургууль сурч байхдаа ямар хувцас өмсөж байсан юм.
Цэвээлдэжид -
Аа яахав сургуулийн хүүхдийн дээлийг эрэгтэйг нь хөх дайламба, эмэгтэйг нь ногоон дайламбаар дээл хийж өгнө. Тэгээд тэрийг л хийж өгнө. Гутал бакал ч хамаагүй л дээ. Тэр үед бакал гарцан байсан. Цүнх гэж тэр үед одоо шиг янз бүрийн юм байх биш. Ийм даавуугаар цүнх хийж өгнө. Тэрийг нь таван хошуу хадаад гоёж байгаа нь тэр. Тэгээд л тийм л цүнх хийдэг байсан даа.
Дэжид -
Аан зөв зөв. За таныг яг ажиллаж байх үед тэр соёлын довтолгоо гэж юм явагдаж байсан уу?
Цэвээлдэжид -
Өө явалгүй яах вэ.
Дэжид -
Та тэр соёлын довтолгоо дэлгэрүүлж байхад ямар юм ямар шаардлага тавигдаж байсан юм. Ялангуяа эмнэлэгт ямар шаардлага тавигддаг байсан, айл хунарт яа гэж шаардлага тавигддаг байсан.
Цэвээлдэжид -
Тэр чинь яах вэ дээ. Их л цэвэрхэн л бай, эмх замбараатай, ор дэрний даавуу ээлжийн гурав бай, нүүр гарын алчуур дан ээлжийн бай, тэгээд айл сандалтай бай, ширээтэй бай, тэгээд бид нарыг чинь маск амны хаалт хий, гэрийн халат хормогч ханцуй гээд ийм юмнууд хийлгэнэ. Одоо тэгээл тэрийн бид нар ажилдаа өмсөөд л хормогч гээд нэг юм хийлгэнэ. Ханцуйвч гээд нэг юм хийнэ. Тэгээд тэд нарыгаа хийнэ. Их л юм цэвэрлэнэ. Хог тоосоо сайхан байлга. Тэгээд энэ фермийг чинь тог юу яагаад л газрын хүртэл хэмжээтэй. Сайхан цэвэрлүүлнэшдээ. Дээр үед чинь сайхан байжээ. Хогыг чинь одоо хогны юу гээд газар ухаад тэрллүүгээ айлууд хогоо хийдэг байсан. Одоо бол замаа алдсан.
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Тийм сайхан соёлын чинь довтолгоо журамтай байсан.
Дэжид -
Нэг цэгт хогоо асгана тиймээ.
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Тэгээд хашаа хороогоо бас жигд байлгах уу?
Цэвээлдэжид -
Тэгнэ. Ферм гэж байгаа газар бол журамтай. Даалгавар өгсөн. Өнөөдөр танайх эхэлнэ. Тэгээд үүрэг өгсөн.
Дэжид -
Бас тийм жижүүртэй байсан уу?
Цэвээлдэжид -
Тийм жижүүртэй. Бас журамтай.
Дэжид -
Ер нь нэг айл одоо хэдий хугацаатай ээлжийнх нь жижүүр эргэх үү?
Цэвээлдэжид -
Айлынхаа тоогоор л эргэнэ. Тэгээл ферм бол тийм л байсан. Угаасаал хог, машин бол эмхтэй замбараатай байсан. Ийм заваан, ийм байгаагүй. Бууцаа цэвэрхэн байлгана. Бууцан дээр хог байх муухай гэдэг байсан. Бууцыг чинь ээж аав чинь янзын цэвэрлүүлэнэшдээ. Хог үлдээхгүй.
Дэжид -
За бас тийм ёс заншилтай байсан байна.
Цэвээлдэжид -
Бууцан дээрээ хогтой байх муу, нүгэл байдаг юм. Бууцаа сайхан цэвэрлэ. Гадуурхаа сайхан байлга. Ийм л байсан даа. Цэвэр л бай гэдэг байсан. Дэглэмтэй журамтай л байдаг байсан даа.
Дэжид -
За хоёулаа одоо соёлын довтолгооныхоо талаар цааш нь үргэлжлүүлэн яръя. Тэр үед ер нь таны бодлоор хот хөдөөд соёлын довтолгоо ямар ач холбогдолтой байсан юм бэ? Яаж одоо дүгнэдэг байв? Тэр нь хэвшсэн болов уу?
Цэвээлдэжид -
Тэр ашигтай л байлгүй яах вэ. Цэвэр цэмцгэр сайхан байлгаж байгаа юм чинь ашигтай л байлгүй яахав тиймээ. Тэгээд л ирээд соёлын довтолгоо шалгана гэдэг чинь ор дэвсгэрний давуу шалгана. Гар нүүрний алчуур шалгана. Аяга шаазангийн алчуур шалгана тэгээд л айлын одоо үүрэг даалгавар өгсөн юмнууд нь байж байнуу, байхгүй байна уу гээд л сандал нь хүртэл тоотой. Танайх тэдэн сандалтай ийм байна тийм байна гээд. Тэр бол ажилтайл даа. Тэгээд шалгаад тохироогүй нүүр гарын алчуурч бай аяга тавагны алчуурч бай ор дэрний алчуурч бай аваад явна.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Өөрсдөө аваад явна. Тэгээд лекц гэж уншдаг байсаншдээ тэгээд тэр нь дээр өнөөдөхийг чинь улсуудад үзүүлнэ, харуулна. Тэгэхээр чинь хүн чинь ичнэ биздээ.
Дэжид -
Аан одоо тэднийх ийм байсан гэж хэлэх үү?
Цэвээлдэжид -
Аан тийм. Тэднийх ийм байсан нүүр гарых нь алчуур ийм байна. Аяганых нь алчуур ийм байна ч гэдэг юм уу. Ор дэвсгэр нь ийм байна ч гэдэг юм уу. Өнөөдхөө бүгдийн үзүүлдэг байсан даа.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд би айгаал бүх л юмаа цэвэрлэж сайхан байхгүй яахав. Сайхан бай гэж байгаа юм чинь сайхан л байна. Тэгээд сайшаал сайн гэсэнд нь ийм үнэмлэх шиг юм манайд нэг гэрийн зурагтай юм яваад байсан даа. Сайн л гэж өгсөн юм. Сайн тэнцсэн гээд тэрийг нь зурдаг тийм юу байсан одоо олон жилийн өмнөх юм алга болоод устчина дөө. Хөдөөнийхөн тэгэж хадгалдаггүйн байнашд. Тийм л байсан даа соёлын довтолгоон гэж.
Дэжид -
Соёлын довтолгоонд амжилттай шалгарсан гээд үү?
Цэвээлдэжид -
Аанхаан.
Дэжид -
Эмнэлэгт энэ бол их шаардлага өндөр байсан уу?
Цэвээлдэжид -
Тэгсэн.
Дэжид -
За та тэр эмнэлэгт одоо ерөнхийдөө ямар шаардлага тавигддаг байсан тэр үед.
Цэвээлдэжид -
Бид нарыг цэвэр сайн юмаа сайхан цэвэрлэ. Сайн бай юутай усаар юмаа ариутгаж угааж бай.
Дэжид -
Хлораминтай усаар уу?
Цэвээлдэжид -
Аанхаан. Тэгээд хэвтэж байгаа өвчтөнтэйгээ зөв харьцана, тэд нартай их сайхан энрэнгүй сэтгэлээр асарч тийм бай гэдэг байсан даа бид нарыг сайхан хүн гомдоохгүй.
Дэжид -
За таныг ингэж ажиллаж амьдарч байхад ажилдаа ингээд хандахад, ер нь хүмүүс ажилдаа яаж ханддаг байсан бэ? Тэр үеийн хүмүүс.
Цэвээлдэжид -
За тэгээд хүнээсээл, зарим нь сайхан зарим нь бол яахав тиймээ. Тийм л байсан даа.
Дэжид -
За ер нь танд одоо ажиллаж амьдарч байхад амархан зүйл юу байв, та юуг их жигшиж үздэг байв.
Цэвээлдэжид -
Би бол нээх жигшиж үзэх юм байхгүй. Эвтэй найртай ажилаа сайхан хийж байсан даа. Хоорондоо иймээ тиймээгүй. Ажлынхаа төлөө л...
Дэжид -
Аанхаан. Та бас худлаа ярих ажил хийдэггүй хүнд дургүй байсан уу?
Цэвээлдэжид -
Тэрийг нь хэлчүүл надад муу. Худлаа хэлсэн хүнтэй муудаж байгаа юм чинь.
Дэжид -
Тэгээд одоо бас дутагдал хүлээж авдаггүй хүн байсан уу? Таны үед.
Цэвээлдэжид -
Байсан.
Дэжид -
Тэр үед гэр бүлийг ер нь яаж дэмжиж байсан юм, эмэгтэйчүүдийг яаж дэмжиж байсан юм бол, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд ер нь эмэгтэйчүүдийг яаж дэмжиж байсан бэ?
Цэвээлдэжид -
Эмэгтэйчүүдэд бол яах вэ дээ олон хүүхэдтэй хүнд бол хүүхдийнх нь тоогоор мөнгө өгдөг байсан.
Дэжид -
За тэр хэдэн төгрөг яаж өгдөг байсан бэ?
Цэвээлдэжид -
Жилдээ л нэг өгнө. Таван хүүхэдтэй айлаас л эхэлж өгдөг байсан. Тэрнээс доош хүүхэдтэй айлд өгдөггүй байсан.
Дэжид -
Таван хүүхэдтэй айлд ямар мөнгө өгөх үү?
Цэвээлдэжид -
Аа тэгээд тоо байдагийн маа, гэхдээ хэд ямар хувьтай байгаад байдаг юм, олон хүүхэдтэй бол мянган төгрөг гаран өгдөг байсан тэр үед.
Дэжид -
Жилдээ нэг удаа авах уу?
Цэвээлдэжид -
Жилдээ нэг удаа авна тийн. Аан тэгээд хүүхдийнхаа тоогоор авна. Долоон зууг ч авч магадгүй, таван зуугч авч магадгүй. Тэр яахав хүүхдийн л нэг хувь байсан байхдаа.
Дэжид -
За ер нь тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ер нь ажилд ороход гэдэг юм уу, авахад бас ялгаатай ханддаг тийм юм таны одоо залуу байхад байв уу? Эрэгтэй хүнийг одоо түрүүлж авах ч гэдэг юмуу?
Цэвээлдэжид -
Байхгүй.
Дэжид -
Эрэгтэй эмэгтэй аль нь ч байсан ажлаа хийж л байвал болох уу?
Цэвээлдэжид -
Аанхаан ажлаал хийж л байвал болно.
Дэжид -
Ер нь тэр үед залуу гэр бүлийг яаж дэмжиж байсан бэ? Одооныхтой харьцуулахад.
Цэвээлдэжид -
Тийм юм байхгүй байсан байх аа.
Дэжид -
Төр засагаас гэр бүлийг дэмжих тэр юм маань дэмждэг тийм юм хум та сонсож байв уу?
Цэвээлдэжид -
Байхгүй.
Дэжид -
Аанхаан. За гэр орноо тэр үеийн залуу гэр бүлүүд яаж бүрдүүлэх үү?
Цэвээлдэжид -
Яахав дээ аав ээж нь л нэг юм бүрдүүлээд өгнө. Тэгээд тэр нь хэдэн мал өнөө хүүхэддээ хуваагаад өгнө. Тэрүүгээрээ л нэг юм амьдарч байсан.
Дэжид -
За та ингээд янз бүрийн л ажил хийж байж. Тэгэхээр одоо хоёулаа бас нэгдэлрүү жоохон хандъя. Тэр үед одоо нэгдэлд хүмүүс яаж элсэж байсан. Танайх нэгдэлд яаж элсэж байсан бэ?
Цэвээлдэжид -
Өө яахав малаа л өгнө, мал л өгнө.
Дэжид -
Аа ер нь хүмүүс дуртай элсэж байсан уу? Зүгээр одоо шахуулж шаардаж элсэж байв уу?
Цэвээлдэжид -
Өөө, тэгээд л зүгээр аяндаа л ерөөсөө цугаараа элсэж байсан. Мал л хэдтэй байна айлыг чинь одоо 16 толгой мал үлдээж байгаад авч байсан. Тэгээд цаана нь хэдэн мал байна тэрийгээ л өгч байсан.
Дэжид -
Нэгдэлийн тэр цалин хөлс нь одоо ямаршуу янзтай байсан юм бол.
Цэвээлдэжид -
Аа мэдэхгүй их байх аа. Хөдөлмөрийн даалгавар хэд өгнө тэрийгээ л биелүүлээл ноос янз бүрийн юмаа биелүүлчихвэл яахав хэдийг авдаг байх. Хийсэн юмандаа л хүртэл гаргаж өгнө.
Дэжид -
Та нэгдэлийн гишүүн байсан уу?
Цэвээлдэжид -
Байсан.
Дэжид -
За та тэгээд нэгдэлд ажиллаж байгаад та нэгдлээс гарахдаа ямар мал хөрөнгө авав. Одоо хувьчлал явагдахад та яав.
Цэвээлдэжид -
Надад өгөөгүйшд.
Дэжид -
За яагаад өгөөгүйн.
Цэвээлдэжид -
Улсад ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан гээд өгөөгүй.
Дэжид -
Өөрөөр хэлбэл та нэгдлээс гарчаад буцаж ажил хийж байсан гээд үү? Анхны хүн нэгдэхэд та хувь нийлүүлж байсан уу?
Цэвээлдэжид -
Нийлүүлэлгүй яахав. Тэгээд сүүлд нь тэгэж хэлээд өгөөгүй. За жирийн хүнд бол яах вэ хоёр гурван юм өгнө. Нэг даага, гурав дөрвөн хонь тиймэрхүү л юм өгсөн базаагаагүй.
Дэжид -
Тэр үед ер нь нэгдэл хувьчлахад ямар хүмүүс илүү авч байсан бол? Илүү авсан хүн бий юу? Эсвэл бүгдээрэнд нь жигд хувиарласан уу?
Цэвээлдэжид -
За энэ алба хааж байсан улс л... , нэгдлийг барьж байсан улс л дийлэнх болов уу даа.
Дэжид -
Илүү хувь хүртсэн. Үү?
Цэвээлдэжид -
Тийм байх.
Дэжид -
За дээр үед ер нь энэ байгаль дэлхийгээ хамгаалах талаар хүүхэддээ өвгөд дээдсүүд юу гэж сургадаг байсан бэ?
Цэвээлдэжид -
Гол усыг битий ухаж төвөнх, гол усны захаар янз бүрийн муухай юм битий гол усруу оруулаарай. Модыг хугалж барьж болохгүй шүү. Их аятайхан байдаг юм шүү. Өвс ногоо янз бүрийн цэцэг навч зулгааж болохгүй шүү. Зулгаавал болдоггүй юм. Ингэж л сургадаг байсандаа.
Дэжид -
Одоо тэгээд тэр үеийнхээс одоо үед өөрчлөгдөж танай үед та одоо энд төрж өссөн ер нь одоо нэр ус нь өөрчлөгдөв үү? Ер нь одоо байгаль орчин дэлхий ер нь ямар байна, хэр хуучнаараа хадгалагдаж байна.
Цэвээлдэжид -
Ус юу бол байхгүй одоо байхгүй болсон. Мал хатчихгээд. Тэр үед одоо арам гэж манай энд байсан юм.
Дэжид -
За тэр нь яадаг юм вэ?
Цэвээлдэжид -
Тэр нь банз зүсдэг тэгээд тэр нь хамаагүй мод юугаар нарийсгадаг модоо тэгэж хамаагүй хяргуулцан даа. Тэгээд аваад. Одоо манай энчээ бол булаг шанд гол ус ховордоод муу байна.
Дэжид -
Аан өөрөөр хэлбэл мод устсанаас болоод тийм болсон уу тэ?
Цэвээлдэжид -
Тэд нар бол тэгэж яриад байгаан. Хоёрдох нь бол алт гэж нэг юм бас ухаад газар түнкээд бас онцгүй байгаа.
Дэжид -
Танай эндэх алттай юу?
Цэвээлдэжид -
Алттай. За тэгээд янз бүрийн юмнууд ирж ухаад байх юмаа бас.
Дэжид -
Аанхаан. Тэгээд бас байгаль сүйтгээд байна уу?
Цэвээлдэжид -
Сүйтгэнэ хүү минь. Сүйтгээд байх юм. Мод ус чинь одоо муу болхийн байнашдээ.
Дэжид -
За та эцэг эхээсээ дурсгалтай эд зүйл танд одоо үлдсэн юм юу байна?
Цэвээлдэжид -
За нээх юм байхгүй? Тийм юм байдаггүй юм. Байлгая гэж боддоггүй байж. Одоо бодоход байлгая гэж боддоггүй хүн байсан байна.
Дэжид -
За тэр хоёр том ламаас үлдсэн ном судар бурхан шүтээн танд байдаг уу?
Цэвээлдэжид -
Цугааранг нь аваачаад хүнд өгсөн чинь одоо аашлуулдаг юм.
Дэжид -
За та яагаад хүнд өгсөн юм?
Цэвээлдэжид -
Ээж бид хоёр алдас болно гээд. Одоо энийг эзэмших хүн байх биш нэг ном мэддэг тийм хүнд өгчье гээд аваачаад судар, ийм хайрцаг хоёр хайрцаг судар янз бүрийн юм өгсөн. Тэгээд загнуулдаг юм одоо ямар юмаа хийж эмээ та хоёр энийн байлгаж байхгүй гээд. Тэгээд алдас болно гэж бодох юм байнашдээ хүү минь. Ах нарынхаа юмыг эзэн нь л олгож байгаа ухаантай юм гээд...
Дэжид -
Аан за за ном уншуулдаг хүнд өгье гээд үү?
Цэвээлдэжид -
Аанхаан. Ном уншуулдаг хүрээ хийдэд өгье гээд өгсөн. Тэгээд байдаггүймдаа ганц хоёр судар манайханд байдаг юм. Манай хүүхдэд манайхнаар өөр юм байдаггүйм дөө.
Дэжид -
Аа таны энэ судар бол сүүлд эцэг эхээс үлдсэн юм уу?
Цэвээлдэжид -
Эцэг эх тэр гавьж ах өгсөн юм. Манай тэр гавьж ах бид нарт цугааранд нь хоёр хоёр ном өгсөн юм.
Дэжид -
Дурсгалтай л зүйлд орно доо тэ.
Цэвээлдэжид -
Саяын энэ өндөр орж ирдэг хүүхэд бол манай хамгийн том хүүхэд манай.
Дэжид -
Аан за.
Цэвээлдэжид -
Тэгээд эднийн манай дүү нарт тэр гавьж байсан ах уг нь өгсөн юм. Тэгэхээр хэрэгтэй байлгүй яахав тиймээ. Тэгээд нэг орой хэдэн хүүхдээ яагаад гэрээ тойрдог доо энүүгээр. Хэдэн хүүхэд, төр засаг түвшин амгалан байгаасай гээд төрийн сүлдийг олон түмэн амгалан байлгавал тиймээ. Тийм.
Дэжид -
Тийм.
Цэвээлдэжид -
Угаасаа цаанаасаал тийм амгалан байвал гоёшдээ тиймээ. Улс төр тогтвортой. Тэгэж бодоод энийг нэг тойруулдаг даа. Яаг ахын шүтээн бол над дээр байдаггүй юм. Голомт нь өөр газар байдаг. Дүү нар дээр.
Дэжид -
Тэр үед одоо та ид ажилтай байсан үе байна. Хүүхдүүд одоо сургууль соёлд энд авчирч байж. Тэр үед одоо сургуульд хүүхдээ сургахад ямар хүндрэл байв. Яаж анхаарал тавьдаг байсан бэ?
Цэвээлдэжид -
Гүй ээ яахав дээ. Бужигнуулаад хаячихаад ажилдаа явна. Өнөө хэд чинь бужигнаад байж байна.
Дэжид -
Цэцэрлэгээр явах уу бие биенийгээ харах уу ер одоо яаж байдаг байв.
Цэвээлдэжид -
Тэр үед чинь цэцэрлэг гэж байгаагүй юм. Биенийгээ л харна. Тэгээд л байдаг юм.
Дэжид -
За тэгээд та өдөрт нь ирнэ.
Цэвээлдэжид -
Өдөрт ундандаа нэг ирнэ.
Дэжид -
Тэр үед ажлын цаг ямар байсан бол?
Цэвээлдэжид -
Чанга. Янзтайшдээ. Лекц, дугуйлан, сонин уншвар юуч байдаг юм. Тэр нь дээр их. Одоо бол тийм юм байхаа байсан байналээ. Хэрэгтэй юмнуудаа байлгацан гэдэг юм би бүүр...
Дэжид -
Та ер нь хот орж байв уу?
Цэвээлдэжид -
Эхлээд орохгүй байсан. Одоо ингээд хотод хүүхдүүд байдаг болохоор ордог юм.
Дэжид -
Анх бүр та хэдэн онд хот орж үзэв?
Цэвээлдэжид -
Их л айжуудаа. Бараг ерэн хэдэн оны үед л үзсэн байх.
Дэжид -
Аан тэгвэл их хойно орсон байна. Ер нь тэгээд анх таныг сумын төвд ирхээр сонин содон юм юу байв? Шинэ юм таны үед одоо юу их сонин байсан бэ? Машин техник үү, гэрэл гэгээ гээд анх та юу үзээд их сонин байв?
Цэвээлдэжид -
Бид нар машин үзэхээр их хөөрнө.
Дэжид -
Анх удаа ямар машин үзэж байв?
Цэвээлдэжид -
Одоо том л машин үзэж байсан. Сонирхоод л очиж үзээд л, өнөө муу аражив байсан даа. Нэг ийм дөрвөлжин за тэрийг гархаар зэрэг л хөгшин залуугүй цуглаад л тэрийгээ тоглуулан. Тэгээд энэрүү ороод ирсэн чинь онгоц буудаг болсон. Өө нөгөө онгоцыг чинь сонирхоно. Эхлээд цөмөөрөө улсууд нь өнөө онгоц буухаар зугтаагаад, зарим нь юман дооргуур ордог байлаа.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд сүүлд нь дасаад ирхээр яахав дээ. Дандаа буугаад байгаа юм чинь.
Дэжид -
Тэгээд онгоц буухаар үзэж сонирхмоор байдаг тэгсэн мөртлөө буухаар нь зугтаагаад байдаг.
Цэвээлдэжид -
Тийм. Өнөөдөхөөсөө айгаад. Тэгээд сүүлдээ дасаад онгоцондоо суугаад аймаг ордог хэдхэн минут болоод л.
Дэжид -
Аймаг сумын хооронд онгоц явдаг байсан юм уу?
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Одоо тэр онгоц нисэх үү?
Цэвээлдэжид -
Одоо байсан. Одоо зүгээр ганц хоёрхон хор цацах гэсэн юмнууд л нисдэг болсон.
Дэжид -
За тэр үед хүмүүсийг бичиг үсэг яаж тайлдаг байсан юм эмээ?
Цэвээлдэжид -
Юу бүлгэм гээд нэг юм.
Дэжид -
За тэр бүлгэм нь яадаг байсан юм?
Цэвээлдэжид -
Хөдөө нэг байшин барина. Улсуудыг цуглуулна тэгээд хичээл заана.
Дэжид -
Тэрэнд бүх хүн хамрагдах уу?
Цэвээлдэжид -
Залуучуудаас нь хамруулдаг байсан.
Дэжид -
тэр үед та залуучуудын юманд та явж байв уу? Ямар юманд явж байв.
Цэвээлдэжид -
Нээх юманд явдаггүй. Явуулдаггүй байсан. Манай аав намайг нээх юманд явуулдаггүй байсан. Яагаад явуулдаггүй байсан мэдэхгүй.
Дэжид -
Аанхаан.
Цэвээлдэжид -
Тэгээд би амид байхад нь хэлдэг юм. Ээж аав хоёр намайг юу гэж ингэж сургуулиас гаргаж хөхүүртэй айрагныхаа ард чиг хүртэл нуугаад байсан юм явуулжил байхад яадаг юм. Аав ээжийгээ тэгдэг байсан. Харин тиймээ гэдэг юм ээж. Ээж чиг л явуулжил байхад яадаг байсан юм бол хөгшин бид хоёр гэдэг байсан.
Дэжид -
Ганц охин гээд л нууж хаадаг байсан байхдаа?
Цэвээлдэжид -
Ганц охин дээрээ хоёр эндсэн гээд л нууж байсан болов уу гэж боддог юм.
Дэжид -
Тэр үед одоо соёл урлагын юм гэж ямар юм явагддаг байсан бэ? Юу байв.
Цэвээлдэжид -
Өө гоё хө.
Дэжид -
За тэр гоё юмнуудаасаа ярьдаа.
Цэвээлдэжид -
Багуудыг чинь концерт тогло гэдэг байсан. Концерт бэлдсэн багийнхан л фермүүд концерт бэлдчихнэ. Тэгээд тэрүүнийг нь майн баяр гээд л одоо хийхээ байж дээ тэрүүнд чинь ингээд идээ янзлуулна. Идээтэй түлээ өрчихнө. Нэгдэлийн л үүрэг даалгавар юмдаа. Хичнээн үхэр тэрэгтэй. Тэгээд концертоо тоглох гээд орж ирнэшдээ. Таван багтай тэгээд тэрийгээ ирээд тоглоно. Шалгаруулаад л юм хумаар шагнадаг л байсан байхдаа. Баярын бичиг ч юм уу.
Дэжид -
За эмээ ямар авъяастай байв? Дуулдаг байв уу, хуурддаг байв уу?
Цэвээлдэжид -
За би ордоггүй байсан.
Дэжид -
Та сайхан дуулдаг гэсэн биздээ.
Цэвээлдэжид -
Гүй ээ яахав дээ. Дуудаглдаа. Миний нэг дуу байсан тэрийг дуулдаг байсан. Концертонд нь.
Дэжид -
За өшөө кинонд ордог байв уу?
Цэвээлдэжид -
Пүүх тэр киног чинь гархаар чухам ёстой нэг янзын сонирхоно. Цугаараа.
Дэжид -
За ямар кино анх хэдий үед яаж гарч байв. Та юу үзэв анх. Яаж очдог байв кинонд.
Цэвээлдэжид -
Үхэр тэргээр очдог байлаашдээ зайлуул. Өнөө киногоо айл айлд л очиж үзнэшдээ. Айлд л гаргана. Тэгээд өнөө улсууд чинь цуглаад үзнэ. Тэгээд өнөө сэрэлт гээд л янз бүрийн кино үзнэ дээ.
Дэжид -
Дан монгол кино үздэг үү?
Цэвээлдэжид -
Дан л монгол кино. Дандаал монгол кино үзнэ.
Дэжид -
Тэгээд шинэ содон сайхан байв уу?
Цэвээлдэжид -
Тэгээд тэр нь хамгийн гоё байхгүй юу.
Дэжид -
За бас сониноос энэ ярилцлагатай холбогдолтой заавал нэг асуух асуулт байна. Таны одоо амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Хэрэв тийм үйл явдал байвал ямар явдал байв?
Цэвээлдэжид -
Амьралд уу?
Дэжид -
Тийм.
Цэвээлдэжид -
Байхгүй.
Дэжид -
Бусдаас одоо ер нь миний амьдралд тийм л ер бусын юм байна даа, онцгой гэх юм байна уу?
Цэвээлдэжид -
Байхгүй.
Дэжид -
За одоо тэр үеийн дарга цэрэг гэж ямар улсууд байв ялгаатай байсан уу одоо албан тушаалтай улсууд, жирийн ажилчин хүний хооронд ялгаа байсан уу?
Цэвээлдэжид -
Ялгаа юу байх вэ дээ. Албан тушаалаараа дарга хүн ч дарга л өөр байна л даа уг нь тиймээ. Тэгэлгүй яах вэ. Тэхдээ бол айхтар тийм буруу зөв юм бол байгаагүй.
Дэжид -
Албан ажлын шаардлага л тавидаг байсан уу?
Цэвээлдэжид -
Тийм албан ажлын шаардлага л тавидаг байсан.
Дэжид -
Таныг энэ олон мэргэжил сонгож ажиллаж байхад ээж аав чинь зөвлөв үү, та өөрөө л амьдралд энэ ажлуудыг сонгож хийв үү?
Цэвээлдэжид -
Аа ээж бол заана. Тэгэхдээ яахав өөрөө хүнээс өөрөө гэлтгүй хүний юм хийсэн ч байдаг юм уу. Тэгэхээр нь тэрүүнийг л их сонирхож өөр дээрээ тусгаж авдаг байхгүй юу.
Дэжид -
тэр үед та хэдэн онд ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан бэ?
Цэвээлдэжид -
Тэр чинь одоо хэдэн онд юм бол доо, мэдэхгүй ахуй үйлчилгээ л хөгжсөн байсан, тэгээд он сараар нь нарийн мэдэхгүй юм байнашдээ.
Дэжид -
Хэдэн настай үе байсан болдоо таных?
Цэвээлдэжид -
Тэтгэвэртээ гараагүй байсан болохоор л дөчин хэдтэй байсан байхаа?
Дэжид -
За дал наяад оны үед юм байна.
Цэвээлдэжид -
За тийм.
Дэжид -
За ахуй үйчилгээ яаж хөгжиж байсан юм тэр үед, суманд ямар ямар юм хийдэг байсан юм.
Цэвээлдэжид -
Өө тэр чинь хийх юм байхгүй. Гэрийн бүрээс, эрэгтэй эмэгтэй дээлүүд, цамц өмд, халаат, хантааз тэгээд хийхгүй юм байхгүй.
Дэжид -
За ямар машин техник байсан. Ямар орон тоотой ажиллаж байв.
Цэвээлдэжид -
Одоо өөрийнхөө гар ажиллаагаар, өөрийнхөө машинаар л одоо...
Дэжид -
Та өөрөө машинаа аваачиж тавьж оёж байсан юм уу?
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Тэр үед үйлдвэрийн машин гэж байхгүй байсан юм уу?
Цэвээлдэжид -
Сүүлдээ тийм юмтай болсон. Надаас хойш цахилгаан машинтай болсон байналээ.
Дэжид -
Анх удаа л өөрөө машинаа аваачиж оёдог байсан юм уу? Ер нь хичнээн хүнтэй байсан бол.
Цэвээлдэжид -
Тэгэхэд чинь үү. Оёдолчин гэхэд тав, тэгээд нэг галч, нэг дарга байсан за нэг долоо найман хүнтэй л байсан байх.
Дэжид -
Таныг ажиллаж байхад.
Цэвээлдэжид -
Аанхаан.
Дэжид -
За тэр норм төлөвлөгөөтэй юмаа яаж хийдэг байсан ямар цалин авч байсан тэр үед?
Цэвээлдэжид -
Би сайн л авдаг байсан. Тэгэхдээ хоёр хүн байсан. Хоёр оёдолчин. Зарим нь сардаа таван зуу, зарим нь сардаа долоон зуу тэгээд тэр хооронд л эргэлддэг байсан. Бид нар. Их сайн оёдолчиндоо ордог бид хоёр байсан.
Дэжид -
Захиалгаар хийдэг юм уу, хийчээд зардаг байсан юм уу?
Цэвээлдэжид -
Дан захиалга. Тэгээд хийж байгаадаа захиалга өгчихнө. Та хийгээд өг, та хийгээд өг гээд тэгээл авчихна. Тийм л байсан даа.
Дэжид -
Та тэгээд одоо болтол юм оёж байна уу?
Цэвээлдэжид -
Одоо нэг муу юм оёно. Одоо үзэхгүй болоод байгаа.
Дэжид -
За тэр оёж байх үедээ ямар урамшуулал юу хүртэж байв та.
Цэвээлдэжид -
Хүртэж байсан.
Дэжид -
За ямар ямар юм байв? Танд одоо тэрнээс юм байна уу?
Цэвээлдэжид -
Одоо байхгүй, ураа хаяцан уу яасан болоо.
Дэжид -
Тэр үед авч байсан баярын бичиг байхгүй юу?
Цэвээлдэжид -
Байхгүй байхөө.
Дэжид -
За яахав дараа нь тэрнийгээ хоёулаа танд юм байвал нь үзье. Тэр үед яаж ажиллаж байсан, яаж байсан юм гээд тиймээ. За тэр үед тэгвэл ер нь ахуй үйлчилгээнд хүмүүс нилээн дур сонирхолтой байж, өөр үйлчилгээ хийдэг байсан юм уу? Одоо хүний үс засах ч байдаг юм уу? Зураг авах гээд? Тэр нь сүүлд би болсон уу, таныг байхад байсан уу?
Цэвээлдэжид -
Үсчин нь байсан. Зурагчин нь байгаагүй. Тэгээд сүүлдээ манай ахуй үйлчилгээ бас өргөжсөн. Тэгээд үсчинтэй, зурагчинтай болсондоо.
Дэжид -
За ер нь таны амьдралын туршид шашин шүтлэг, сүсэг бишрэл яаж өөрчлөгдөж байв?
Цэвээлдэжид -
Тэр үед үү. Өөрчлөгдөж байгаа юм алга. Сүүлдээ л харин ингээд дэлгэрч байгаа юм тиймээ.
Дэжид -
Аа тэр үед бол хориотой байсан уу?
Цэвээлдэжид -
Хориотой, хориотой тэр үед хориотой.
Дэжид -
Тэр үед одоо шашин шүтдэг хүнийг яадаг байсан бэ?
Цэвээлдэжид -
Нөгөө нэг мундаг сүсэгтнүүдийг нь барихыг нь бариад устгахыг нь устгачихаад тохитой ганц нэгээрээ үлдсэн амьтан л байсан байхдаа. Ер нь тэгээд айгаад зайлуул нээх яадагчгүй тэгээд байдаг байсан.
Дэжид -
Та тэр нөгөө нэг том таны одоо ах гавьж лам баригдаж ирээд юу ярьж байсан, юм ярьж байсан уу? Ер нь ийм тийм байсан гээд танд дуулж сонсож байсан юм байна уу?
Цэвээлдэжид -
Гүй ээ яахав дээ зайлуул. Нээх юм надад яриагүй ээ, ээжид л яридаг байсан байх. Зайлуул хэцүүл, хатуу хөтүүл юм ярьжил байсан. Цугааранг нь яагаал манай тэр ах л үлдсийн байна лээ.
Дэжид -
Аан ер нь баригдаж явсан хүнээс ер нь эргэж ирсэн хүн нь цөөхөн байсан юм уу?
Цэвээлдэжид -
Аанхаан цөөхөн.
Дэжид -
Тэр үед байснаас ер нь хатуу хөтүүгээс өөр юм ярьж байгаагүй юу?
Цэвээлдэжид -
Ярьж байгаагүй.
Дэжид -
Та тэрийг сонсож мэдээгүй юм байна тиймээ?
Цэвээлдэжид -
Тийм тийм. Тэрийг бол харин мэдээгүй.
Дэжид -
Энэ хөдөө орон нутагт чинь тэр үед хүүхдүүд сурахад чинь одоо ямар байранд сууж сурдаг байсан юм? Гэр оронгоосоо хол хүүхдүүд чинь яадаг байсан юм?
Цэвээлдэжид -
Айлд л суулгаж байсан даа.
Дэжид -
Та хүүхдүүдээ бол одоо эндээ байсан болохоор эндээ яаж байсан уу? Хүүхдүүд чинь дотуур байранд сууж байсан уу?
Цэвээлдэжид -
Эхлээд аавынд байсан.
Дэжид -
Аан за.
Цэвээлдэжид -
Сүүлдээ тэгээд өөрөө гэрээрээ ороод ирсэн. Тийм.
Дэжид -
Ер нь тэр хүүхдийн сургуулийн хүүхдийн дотуур байр гэж тэр үед байсан уу одоо энэ суманд?
Цэвээлдэжид -
Байгаагүй, нээх байгаагүй.
Дэжид -
Аан нээх байгаагүй нь байна, голцуул айл хунараар байх уу?
Цэвээлдэжид -
Голцуул айл хунараар байсан. Хүүхэд нь ч цөөхөн байсан байх.
Дэжид -
За. Тэр үед одоо ажил хийж байхад өөр одоо ямар бас дурсгалтай санахаар хөгтэй явдал юу тохиолдож байв? Би тэгэхэд тийм юм бас мэдэхгүй байж билээ гээд үзүүлэх дурсгалтай бас өөрт чинь сэтгэлд чинь хоногшиж үлдсэн тийм үйл явдал байна уу?
Цэвээлдэжид -
За нээх байхгүй шивдээ.
Дэжид -
Хамт олноороо яаж цагийг өнгөрөөдөг байсан бэ?
Цэвээлдэжид -
Бид нар уу.
Дэжид -
Тийм.
Цэвээлдэжид -
Хааяа хааяа наргиж цэнгээд л.
Дэжид -
За наргиж цэнгэнэ гэхээр яах уу?
Цэвээлдэжид -
Нийллэг хийгээд тиймэрхүү л өнгөрдөгдөө.
Дэжид -
Ер нь ажлууд, ер нь ажилд ороход ямар байсан тэр үед хэцүү байсан уу? Яаж ажилд ордог байсан юм. Та тэр ахуй үйлчилгээнд яаж ажилд орж байв.
Цэвээлдэжид -
Өргөдөл гаргана.
Дэжид -
За өргөдөл гаргаад хэнд өгөх үү?
Цэвээлдэжид -
Дарга нарт тэгээд даргууд ярилцана хоорондоо. Тэгээд шийдээ гарганадаа.
Дэжид -
Ажилд ороход гайгүй байсан уу?
Цэвээлдэжид -
Хэцүү.
Дэжид -
Хэцүү байсан уу? Ер нь одоо ажлын сонголт суманд хэр хангамжтай байсан одоо оръё гэсэн ажилдаа орчиж болж байсан уу?
Цэвээлдэжид -
Дээр үед бол гайгүй, одоо бол тийм юм алга.
Дэжид -
Одоо бол хэцүү юу? Ажил олдохгүй юу? Таны үед арай гайгүй байсан уу?
Цэвээлдэжид -
Гайгүй.
Дэжид -
Та үйлчлэгчийн ажил хийсэн юм уу сүүлдээ та нэг эмнэлэгт?
Цэвээлдэжид -
Тэгсэн.
Дэжид -
Тэр үед хэдэн жил ажилласан та?
Цэвээлдэжид -
Тав зургаан жил ажиллаал гарсан.
Дэжид -
Таны ажиллаж байсан үеийн эмнэлгийн байдал одоогийн байдал хоёрын хооронд зөрүү байна уу?
Цэвээлдэжид -
Байгаа.
Дэжид -
Ямар зөрүү байна?
Цэвээлдэжид -
Бид нар бол их лут ажил хийж байсан улсууд байна. Өвчлөлт их байж.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд бид нар бол ерөөсөө жижүүр хийгээд хоноход ерөөсөө зогсоогүй. Хүн чинь их амарчилдаг байсан юм уу, шөнө хоёр гурван цагч хамаагүй амарчина. Тэгээд өвчтөнгүүд хүүхдүүд чинь коридороор чинь тал талаар нь дүүрэн эхнээс нь явсаар байгаад л өглөө бууна даа. Тэгээд хариад л байхад чинь ажил суботникийн ажил байдаг байжээ. Одоо бол тийм юм байхгүй байна. Тэгээд л бид нарыг чинь жижүүр хийгээд хоноод маргааш нь тэгэж өвсөнд яв, тэгэж тарианы газар очиж ажил гээд тийм ажил их байдаг байсан байна. Тэгэж ногоо янзалж ногоо тариа талбайд оч, тэгэж малын түлээ янзлаад яв ч гэдэг юмуу иймэрхүү юм их байдаг байсан.
Дэжид -
Ажлын хажуугаар сум нэгдлийн даалгадаг ажил их байсан юм уу тэ?
Цэвээлдэжид -
Их байна. Тэгээд түймэр гарсанчиг л яв, хадланд яв гээд л тэгээд бид нар явнашд. Долоо найм хоног, хоёр гурван хоногоор яваад л...
Дэжид -
Яваад ажил хийдэг байсан уу?
Цэвээлдэжид -
Тийм, одоо бол тийм юм байхгүй. Сайхан гоё.
Дэжид -
Аа тэр жижүүр хийнэ гэдэг нь яадаг байсан, яаж хийх үү?
Цэвээлдэжид -
Шөнийхөө ажлыг хийнэ. Сувилагч асрагч хоёр хононо.
Дэжид -
Хэд хоноод хонох уу?
Цэвээлдэжид -
Өө тэгээд өнөөдөр гарсан бол би маргааш гарахгүй, нөгөөдөр ч гарахгүй нэг тийм...
Дэжид -
Ер нь тэгээд шөнө хонох юм бол долоо хоногтоо хоёр гурван удаа давтагдах уу?
Цэвээлдэжид -
Давтагдана.
Дэжид -
Хүн цөөнтэй болохоор тэгээд эргэлт нь ойрхон байдаг уу?
Цэвээлдэжид -
Давтагдана. Өдөр ч давтагдана. Орой ч давтагдана. Тэгээд л бид нар чинь хийхгүй юм байхгүй. Тэгээд тэрний хажуугаар чинь дугуйлан, сонин уншлага, лекц зогсоо зайгүй байжээ. Одоо бол их сайхан болсон байна. Одоо бол их гоё болж.
Дэжид -
Тэр лекц сонсуулах нь эмнэлэг дээр явагддаг юмуу, эсвэл сумын төв дээр явагддаг уу?
Цэвээлдэжид -
Тийм клуб дээр.
Дэжид -
Аанхаан клуб дээр, бүх газарууд орох уу?
Цэвээлдэжид -
Бүх газарууд.
Дэжид -
Аан энэ суманд байгаа албан байгууллага бүгдээрээ ордог уу?
Цэвээлдэжид -
Аанхаан яг. Одоо бол тийм тийм юм алга, өвчлөлт ч их бага болсон байна. Тэгээд ажил хөнгөн.
Дэжид -
За тэр үед одоо ямар өвчин зонхилж байв?
Цэвээлдэжид -
Одоо энэ муу ханиад, янз бүрийн ханиад байж дээ. Одоо бодоход.
Дэжид -
Аа тэр хүүхэд том хүн хоёр тусдаа байдаг уу, нэг дороо байдаг байсан уу?
Цэвээлдэжид -
Ангидаа...
Дэжид -
Ангидаа. Хүүхдийнх нь эмнэлэг нь тусдаа.
Цэвээлдэжид -
Гүй ээ гүй. Эмнэлэг нь дороо, плат нь дор. Засаг засагтаа.
Дэжид -
Аан зөв зөв. Засаг засагтаа. Плат гэдэг нь чинь одоо өрөө гэсэн үг үү?
Цэвээлдэжид -
Тэгнэ,
Дэжид -
За тийм байж. Та ингээд сургууль боловсролоор яваагүй мөртлөө энэ их ажлын дадлага мэргэжилийг яаж олж авсан юм?
Цэвээлдэжид -
Хийж л олж авсандаа.
Дэжид -
Аа өөрөө хийж байж л. Сургуулиас гадуур бол та зөндөө л юм мэдэж сурч байж тиймээ.
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Бас одоо та оёж хатгахыг та улам өргөжүүлж байсан уу, шинээр юм хум сурж байв уу?
Цэвээлдэжид -
Уг нь тэгээд нас нь бага бол сурмаар л байна. Тэгээд одоо ийм болчихоор яах вэ дээ тиймээ. Хүүхдүүдтэйгээ тэгдэг юм та нарын нас надад одоо ирсэн бол мөн сайхнаа гэдэг юм.
Дэжид -
Аанхан.
Цэвээлдэжид -
Тэр үед чинь юм хийх гээд материал нь хүртэл ховоршдээ тиймээ.
Дэжид -
Аан ховор байх уу?
Цэвээлдэжид -
Ховор. Одоо бол мөн гоё байна юм хийе гэвэл. Ёстой гоё байна. Одоо яах вэ дээ.
Дэжид -
Одоо жоохон нас явсанаас биш залуу байсан бол та ерөөсөө зах зээлд бол үнэхээрийн ажилтай байхнээ?
Цэвээлдэжид -
Үнэхээрийн амьдармаар байна.
Дэжид -
За яагаад одоо энэ зарим нэг хүмүүсийн амьдралын түвшин доогуур байна, энийг та юу гэж үзэж байна?
Цэвээлдэжид -
Энийг үү. Энэ одоо тэгээд зайлуул зарим нь болохоор байнашдээ авах мөнгөгүй хэцүү байна аа.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Мал гэж муутай. Амьдралынх нь юу доогуур болчоод байна даа миний дүү. Яахав нэг хэд арван групп ч бай, тэтгэвэр ч бай хэд арван цаас авдаг л бол арай зүгээр байна. Тийм юм байхгүй оргүй юмнууд чинь хэцүү байна өө.
Дэжид -
Та одоо хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна?
Цэвээлдэжид -
Ная.
Дэжид -
Наян мянган төгрөгний тэтгэвэр авч байна за тэгээд яаж байна тэр наян нэгэн мянган төгрөг одоогийн тэр таны үеийн мөнгөтэй харцуулахад ер нь одоо ямар байна амьдралд?
Цэвээлдэжид -
Юу ч биш байна.
Дэжид -
За. Тэр үед одоо ийм авч байсан цалин хөлстэй харьцуулахад үнэнийх нь ханш нь муу байна уу?
Цэвээлдэжид -
Муу байна. Би наян нэгэн мянгыг авч байсан найман зууг авч байсан гэж хэлсэн тиймээ.
Дэжид -
Тэгэж байсан.
Цэвээлдэжид -
Тэгэхээр чинь тэгэхэд чинь би бол сав гурилаа авна. Цайгаа авна, тамхи гээд цөмийн бүгд юмаа аваад гарнашдээ тиймээ. Одоо бол наяар бүх юмаа авч чадахгүй.
Дэжид -
Аанхан. За та тэр олон хүүхдийн та одоо яаж цагаа ашиглаж өсгөж хүмүүжүүлэв, энэ хувцас хунарыг нь угааж арчихаас авхуулаад одоо яаж зохицуулдаг байсан бэ та?
Цэвээлдэжид -
Тэгээд одоо ёстой зохицуулаад л байж дээ одоо. Орой гэдэг чинь лут шүү дээ. Их орой унтана. Бараг л нэгэд шахуу л унтана. Өглөө тавд босно. Тэгэж байж л тэр төлөвлөгөө нормоо биелүүлж байж л хүүхдийнхээ хувцас хунар янз бүрийн юмыг...
Дэжид -
Ажил дээрээсээ хийхээс гадна тэрийгээ үргэжлүүлээд амралтын цагаар гэртээ хийх үү, ер нь амралт гэж байсан уу?
Цэвээлдэжид -
Яахав дээ бүтэн хагас сайн өдөр амрана аа, тэрэндээ л хамаг юмаа амжуулна даа.
Дэжид -
Ялангуяа одоо монгол дээл хийхэд чинь маш их гар ажиллагаатай шүү дээ тиймээ?
Цэвээлдэжид -
Дан гар ажиллагаа. Ямар сайндаа лекц дугуйланд хүртэл ороход хүртэл авч явдаг байсан.
Дэжид -
Пөөх та нэг дээл оёоход ямар хөлс авдаг байсан бэ?
Цэвээлдэжид -
Хэд билээ дээ одоо мартаад байх юм. Дан мартах юмаа.
Дэжид -
Сардаа ер нь хэдэн дээл оёчихдог байсан бол?
Цэвээлдэжид -
Тэгээд нээх, холино л доо, цагаан даавуу дээл ч бай...
Дэжид -
Аа тэгээд таны төлөвлөгөө нормыг боддог тийм тусдаа хүн байсан уу?
Цэвээлдэжид -
Байсан.
Дэжид -
За тэр нь юу гэж нэртэй хүн байсан юм?
Цэвээлдэжид -
Одоо энэчээ Базардарий гэж хүн байсан.
Дэжид -
За тэр хүн юу хийх үү? Мастер гэхүү эсвэл тоо бүртгэгч гэхүү, юу гэж хэлдэг байсан?
Цэвээлдэжид -
Мастер.
Дэжид -
Тэр хүн та нарын ажил төрлийг зохицуулж, дүгнэж цэгнэдэг байсан уу?
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
За та тэгээд аймгийн уралдаанд түрүүлж байв уу тэр үед?
Цэвээлдэжид -
Оёогоороо юу. Үгүй үгүй.
Дэжид -
Аа ер нь цалин цагаа сайн авдаг сайхан оёдог гэсэн юутай байж тиймээ?
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
За Цээпилдэжид гуай одоо хоёулаа чинь ингээд хууч хөөрч байдаг чинь та одоо ерөөсөө энэ ажил мэргэжлийг сургууль соёлоор аваагүй одоо өөрөөл өөрийнхөө хичээл зүтгэлээр хүн юу хийж байна тэрийг л дагаж харж одоо ингэж их өөрөөр хэлбэл практикаар юм сурдаг хүн юмаа даа?
Цэвээлдэжид -
Ээ дээ тийм.
Дэжид -
Хүн юу хийж байна тэрийг л харж аваад...?
Цэвээлдэжид -
Тийм тэгээд болчихдог юм байна гээд ингэдэг байсан.
Дэжид -
Тэр үед бол та үйлдвэрийн төлөвлөгөөтэй юм ахуй үйлчилгээнд хийж байж, тэгэхэд тэр үед та нар тэр юмаа өөрсдөө эсгэдэг байсан уу?
Цэвээлдэжид -
Цаанаасаа угаасаа эсгээд ирдэг юм. Бэлдээл хүрээд ирнэ.
Дэжид -
Тэр үед одоо материалыг ариг гамтай ашиглах одоо тэгээд өөдөсөөр нь янз бүрийн бүтээгдэхүүн хийх санаачлага их байв уу?
Цэвээлдэжид -
Байлаа ч гэсэн тийм өөдөс гарахгүй. Цаанаасаа л хайчлах юм байвал хайчлах тийм юмандаа таарсан байдаг байсан. Тийм илүү дутуу юм хийхгүй.
Дэжид -
Та одоо болтол тэр юугаа гээхгүйгээр одоо ийм сайхан дал гарчихаад та ойр зуурын юм хийгээд байна аа, бас уралдаанд орсон?
Цэвээлдэжид -
Орсоон.
Дэжид -
Ямар мундаг юм бэ? За та энэнээс өөрийнхөө үр хүүхдэд зааж сургаж байна уу?
Цэвээлдэжид -
Энэнээс өөр юм байхгүй болохоор нь сургаагүй.
Дэжид -
Одоо тэгвэл ач зээ нараас л таны энийг өвлөж авна даа тиймээ?
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Ингэж л сургах байх. За тэгээд ажил мэргэжилтэй холбоотой ер нь одоо хүний мэргэжил үнэхээрийн бас нэг сурсан юм гэж үнэхээрийн сайхан юм даа. Сурсан мэргэжилээрээ бахархаж байсан тийм үйл явдал байна уу танд?
Цэвээлдэжид -
Одоо энэ л байхдаа хийж байгаа юм л байхдаа.
Дэжид -
Та нэг түрүү нэг хотод хүүхэддээрээ очиж яаж үнэлэгдсэн гээд...? Зах зээлд одоо би байсан бол гэж байсан тэрэнтэйгээ холбоотой та нэг хууч хөөрөөч.
Цэвээлдэжид -
Дээл хийж өгсөн гэж үү. За тэгэе.
Дэжид -
Тийм ямар юм болов?
Цэвээлдэжид -
Хандмаа гээд л байгаа даа. Тэгээд сургууль төгсөхөөр л байнашдээ өнөө нэг хонхны баярын дээл хийдэг юм байдагшдээ тиймээ.
Дэжид -
За тийм хэдэн онд орсийн та хотруу?
Цэвээлдэжид -
Одоо төгсөөд тэр чинь хоёр гурван жил болж байна.
Дэжид -
Аан за хоёр гурван жилийн өмнө. Тийм хонхны баяр гэж том баяр болдог оюутнуудад.
Цэвээлдэжид -
Эмээ би дээл хийнэ плаж хийнэ гэхээр нь зэрэгтээ би тэгээд дээлийн эмээ нь хийж өгьедөө гээд дээлийн хийж өглөө.
Дэжид -
За.
Цэвээлдэжид -
Тэгээд байж байсан чинь платын хүн арван таван мянгаар хийлгэж байна хийлгэнэдээ гэхээр нь яах юм яах юм чи эсгүүлээд аваад ир эмээ нь хийж өгье. Тэгээд тэрийн оёоод өмсгөөд яавчихаад тэгээд хонхныхоо баярыг хийгээд ирэхээр нь зэрэгтээ, за миний хүүгийн плаж яав хүүхдүүд шоолов уу, яав гэсэн чинь юу ярьж байгаан аймар үнэлгээ авсан даа эмээ минь таниар л хийлгэдэг байж буруу хүнээр хийлгэчихэж энэ Хандаагийн эмээгээр л хийлгэдэг байж. Хөдөөний хөгшин хүн гэхэд сайн хүн бэ гээд таныг харин тэгээд байна.
Дэжид -
Аан за сурсан мэргэжил гэж мөн сайхнаа.
Цэвээлдэжид -
Тэгээд яах вэ дээ, за тэгвэл миний хүүхдийн юм үнэлгээ аваад л болцон л бол болж дээ гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь хажуу айлын бас нэг төгсөж байсан эрэгтэй пиджак авчихаад өнөөдөх нь ингээд уртдаад тэгээд ээж нь нэг л хүнээр засуулдаг их л сайн засдаг хүн байгаа юм гээд засуулсан чинь өнөөдөх нь янзын юм хийгээд хаячихсан чинь өнөө хүүхэд нь дахиж пиджак авах гээд тэрийгээ голоод тэгээд тэрийг нь төгсөж байгаа юм чинь арав таван цаасаар нь таксидаг би энийг нь засаад өгчихвөл яадаг бол гээд би наадхыг чинь засаад өгөх үү, эмээ нь засаад...
Дэжид -
Тэр чинь одоо европ хувцас шүү дээ?
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Өө та үндэсний хувцаснаас гадна европ юм хийнэ?
Цэвээлдэжид -
Тийм. Энэ амьтаныг хэдэн цаасны үнэнд бас ингэж байхаар би нэг үзээдэх бол яадаг юм болдоо өөрөө нэг, эмээ нь янзлаад өгөх үү миний хүү гэсэн чинь тэг гэнэ. Тэгсэн ээж нь та дугарахгүй мэдэхгүй би яаж таныг мэргэжилтэй хүн гэж, хөдөөний хар хөгшин чавганц чинь өөрийгөө яаж зүрх гаргаж чамд хэлэх вэ дээ. Тэгээд өнөөдөхийг нь аваад засаад өгсөн чинь янзын, тэгээд өнөө банди нь янзын зохиж. Урдаар угаасаа эгчээрээ засуулдаг байжилдээ эгч засаад өгөхөд яадаг юм мэдсээр байгаад гэж байна шүү. Ээж чинь л бараг л тэр цолтой хүнээр засуулна гээд байхаар би яаж тэрний хажуугаар дуугарах вэ дээ.
Дэжид -
Өө за эмээ одоо хотод очоод үнэлгээ маш өндөр болсон байнашдээ.
Цэвээлдэжид -
Тийм тэгээд тэрийг нь засаж өгч байлаа даа.
Дэжид -
Тэр үед эмээ оёдол хийж байхад танд зэрэг гэж өгч байсан уу? Зэргийн үнэмлэх байсан уу? Зэргийн шалгалт ороогүй юу?
Цэвээлдэжид -
Байхгүй. Тэр үед чинь одоо тийм юм байдаггүй байсан байх. Дээр үед чинь хөдөө бол тийм юм үнэлдэг юм байсан юмуу.
Дэжид -
Та одоо зэргийн шалгалтанд орсон бол зэрэг дэвтэй болсон бол их л дээгүүр оёдолын өндөр зэрэгтэй хүн байх байж дээ.
Цэвээлдэжид -
Тийм байсан байх. Тэгээд хөдөө бол яах вэ дээ болдог тэгээд л байсан.
Дэжид -
Тэр үндэсний хувцасыг сайхан оёж урлахад юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
Цэвээлдэжид -
Өө сэвийг нь анхаарана даа. Энийг нь ингэчихвэл яадаг бол энийг нь ийм бол муухай энийг ийм...
Дэжид -
Монгол дээлийн гоё юм нь эмжээртэй сампин товчиндоо байх уу?
Цэвээлдэжид -
Тийм. Тэр бандиагын дээлийг аваад ирдээ.
Дэжид -
Аа за та оёсон дээлээ үзүүлэх гэж байна уу? Пөөх эмээ чинь зүгээр янзын юм хийсэн байна даа.
Цэвээлдэжид -
Эмээ нь одооных нь хийж байгаа юм ийм. Яах вэ дээ тиймээ.
Дэжид -
За эмээгийнхээ хийсэн хантаазыг үзэж байна энэний зургийг авна. Одоо энэ имжээрийг нь харахад таны нүд сайн харахгүй гэхэд их сайхан оёж. Загвар нь бас гоё юм.
Цэвээлдэжид -
Хачин л байна уу?
Дэжид -
Ер нь сайхан болж. Хөдөө гадаа явж би энэ чиглэлээр залуу байхад явж ажиллаж байлаа хүмүүсийн юм их л үзэж байлаа дал гарсан хүн гэхэд ингэж оёно гэхээр үнэхээрийн одоо бас танд одоо эцэг эхийн уламжилж ирсэн тэр л сайхан зан чанар юмыг одоо төгс хийе сайхан хийе гэсэн тийм байсан байх тиймээ.
Цэвээлдэжид -
Тийм.
Дэжид -
Ер нь одоо үеийн хүүхдүүд тэр үеийн хүүхдүүдийн юм сурах нь танд ер нь ямар санагдаж байна?
Цэвээлдэжид -
Муу.
Дэжид -
За яагаад та муу гэж үзэж байна?
Цэвээлдэжид -
Хайнга бэлэнчилсэн, бэлэн юмандаа гайхуулсан.
Дэжид -
Бэлэнчилээд байна уу?
Цэвээлдэжид -
Бэлэнчилээд байна.
Дэжид -
За тэр үед нэг л юмыг сурна гэвэл өглөө оройгүй суух уу? Яаж сурдаг байсан.
Цэвээлдэжид -
Тэгнэ. Өглөө оройгүй сууна бараг л орондоо бодоод хононо. Тэгнэ дээ гэж бодоод. За эмээ нь бас гутал хийнэ.
Дэжид -
За эмээ чинь одоо өөрөө хийсэн гутал уу?
Цэвээлдэжид -
Өөрөө хийнэ.
Дэжид -
Пөөх эмээ чинь одоо янзын юм хийсэн байна.
Цэвээлдэжид -
Эмээ нь одоо иймэрхүүл юм хийнэ дээ хүү минь.
Дэжид -
Гутал хийсэн байна эмээ бүр хээ тавьж байгаад...
Цэвээлдэжид -
Харин тийм.
Дэжид -
За эмээ бол ерөөсөө энэ улалгаа нь гэж янзын. За энэний чинь зургийг нь тавина. Эмээ та бас хатгах уу та?
Цэвээлдэжид -
Дуртайгүй.
Дэжид -
бодож байна уу, энэнийг чинь одоо үнэлдэг ийм сайхан цаг үед төрсөн бол та ер нь...
Цэвээлдэжид -
Гүй ээ одоо тэрийг чинь л яриад байгаа байхгүй юу.
Дэжид -
Та тэгээд бас, энэ чинь орчин үед эмээ минь одоо энэний чинь зургийг боддог хүн нь тусдаа, эсгэдэг хүн нь тусдаа, тэгээд оёдог хүн нь тусдаа та ч тэгээд хоёр гурван хүний ажлыг өөрөө бодож зохион бүтээж хийнэ. За ингээд Цээпилдэжид гуайтай ярилцаж өөрийнх нь хийсэн бүтээлийг гэрт нь үзэж байна. даалимба хийсэн байна, аяганы уут хийсэн байна. Дээл хийсэн байна.
Цэвээлдэжид -
Энэ хараа өөдсөөр хийсэн юм гээд яриад байгаа энэ.
Дэжид -
Эмээ одоо энэ өөдсийг үнэхээрийн сайхан ашиглаж оёсон байна.
Цэвээлдэжид -
Аа тэгээд оёсон юмаа хэнд ч хамаагүй өгчихдөг юм.
Дэжид -
Тийм байна.
Цэвээлдэжид -
Яах вэ дээ одоо.
Дэжид -
Та одоо энийг ингээд хийгээд байхад нүд одоо харж байна уу?
Цэвээлдэжид -
Хараал байгаа.
Дэжид -
Энэ дээл их гоё болсон байна аа. Нударга хийгээд, өнгийг нь хослуулаад эмжээр хийгээд урлагын хүүхдүүд мундаг юм байна. За энэ сайхан юмаа та одоо үр хүүхэд, зээ дээ зааж өгөх хэрэгтэй юм байна даа. Ийм сайхан юмыг. Тань шиг хичээнгүйлэн сурах тийм сонирхолтой хүүхэд л сурна даа.
Цэвээлдэжид -
Нэг байсан юм аа зайлуул нас барсан юм. Нэг сайн хүүхэд байсан. Ийм л юм хийдэг эмгэн дээ эмээ нь.
Дэжид -
Та тэгээд өөрөө энийг яаж юуг нь бодож хийх үү?
Цэвээлдэжид -
Дан бодож гаргана. Бодоод бодоол гаргачихна эмээ нь.
Дэжид -
Бас тэгэхээр таны тооны ухаан танд их сайн байнашдээ.
Цэвээлдэжид -
Тэгэхээр ямар сайндаа сургуульд суусан бол сайн сурах байсан гэж ээж минь тэгдэг юм. Муу хүүхдээ алаад хаяцан хөгшин бид хоёр. Сургуульд суулгасан бол сайн сурах байсан гэж ирээд л нээх тэгдэг байсан даа зайлуул.
Дэжид -
За наад гутал чинь их сонин байна аа, энэ сайхан элэгээр...
Цэвээлдэжид -
Элэг биш шүү дээ миний дүү.
Дэжид -
Аан өнөө нэг хамба хилэн.
Цэвээлдэжид -
Тийм тийм.
Дэжид -
Пөөх, элэгээр бол бүүр янзын хийхнээ.
Цэвээлдэжид -
Янзын хийнэ. Ямар сайндаа юмны өөдөс гээд л хийгээд байгаа нь тэр. Өөдөстэй бол би юмыг хийнэ.
Дэжид -
Таныг бага залуу үед чинь одоо ямар хувцас өмсдөг байсан бэ?
Цэвээлдэжид -
Яахавдаа ийм нэхий дээл, даалимбан дээл өөр юм байхгүй. Харин тийм.
Дэжид -
Дээлэндээ задгай мөр хийгээд нударгатай, та одоо ерөөсөө урлагын улсуудын мэргэжил тэтгэвэрт гардаггүй гэж одоо хүний сурсан юм хүнд насан туршид нь сайхан хадгалагдаж үлддэг нь энэ байна шүү дээ.
Цэвээлдэжид -
Харин тийм байна. Одоо тэгээд хүүхдүүдийн хийж байгаа юмыг хараад дургүй хүрээд байх юм. Тэгээд өөрөө хийчихээр...
Дэжид -
Таны сэтгэлд хүрэхгүй байна уу?
Цэвээлдэжид -
Хүрэхгүй их сэхүүн зантай тэгээд өөрийгөө мэдээд байгаа.
Дэжид -
Та одоо ерөөсөө оёдолын дугуйланд, мэргэжил дээшлүүлэх юманд сууж байгаагүй юу?
Цэвээлдэжид -
Гүү.
Дэжид -
Тэгээд одоо дан өөрийн...
Цэвээлдэжид -
Дан өөрийн.
Дэжид -
Ёстой мундаг юмаа.
Цэвээлдэжид -
За эд нарын зургийг авхуулна эмээ ийм хоёр янзын юм, нэг гуталтай тэгээд таны та бид хоёрын зургийг ирж авах ёстой.
Дэжид -
Тийм уу.
Цэвээлдэжид -
Хамт яваа улсууд.
Дэжид -
За ээж чинь их сайхан юм хийдэг юм байнашдээ тиймээ. Ээжээсээ дуурайж сурах юм их байна уу?
Гэдэнжамаа -
Аанхаан.
Дэжид -
Өөрөө дээл оёох уу? Нэр хэн билээ?
Гэдэнжамаа -
Гэдэнжамаа.
Дэжид -
За бид нар өнөөдөр Цээпилдэжид гуайтай ярилцаж байх хооронд охин Гэдэнжамаатай хамт байлаа. Гэдэнжамаа бас идээ цагаа их боловсруулдаг сүү сааль мал өөрөөр хэлбэл эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн мал аж ахуй тиймээ. Малын ашиг шимийг боловсруулах тал дээр бас их гаргуу. Идээ цагаа хийж тавьсан байна. Ааруул өрөм, тавьсан энэ тос, ээзгий нь үнэхээрийн сайхан амттай энэ одоо бас ээж ааваасаа сурж авсан уу? Идээ цагааг чи л боловсруулах уу? Хэдэн үнээ сааж байна одоо?
Гэдэнжамаа -
Зургаа.
Цэвээлдэжид -
Зургаан үнээ саана зургаан үнээний сүү идээ боловсруулна. Дээр нь одоо эмээг халамжлана. Эмээгийн цай хоолыг хийнэ тиймээ. За ингээд Цээпилдэжид гуайтай маш сайхан ярилцлага хийж байна, өөрийнх нь хийсэн сүүлийн үед одоо хүртэл хийж байгаа зарим бүтээгдэхүүний дээжийг би одоо энд зураг авхаар үзэж байна. Дал гарсан хүн гэхэд одоо тэр орчин цагийн өнгө аяс оруулсан, загвар хийц нь одоо их сонирхол татхуйц юмханаар юм хийх ийм сүрхий сэтгэхүйтэй ийм хөгшин байна.
Дэжид -
За энэ Цэвээлдэжид гуай маань одоо үнэхээрийн сайхан юм хийжээ. Бас нэмээд одоо энэ тоорцог, за одоо энэ...
Цэвээлдэжид -
Өвөл өмсдөг.
Дэжид -
Өвөл өмсдөг байлгүй. За энэ одоо өвлийн буудаг чихтэй тоорцог нь малгай байна. Энд бас жанжин малгай хийсэн байна. Энийгээ бас эмжээр дамжааг нь гоё хийжээ. Эмээ маань нэмж одоо юм оруулж ирээд би бүр таны...
Цэвээлдэжид -
Энэ чинь урлагынх.
Дэжид -
За одоо урлагын малгай хийсэн байна. Малгай бол гоё хийжээ. Материалын хувьд сайхан, за энэ монгол цамц
Цэвээлдэжид -
Тийм монгол цамц.
Дэжид -
За эмээ ч одоо багахан хэмжээний үйлдвэрлэл юм байна.
Цэвээлдэжид -
Энийг ч яахав хийхгүй.
Дэжид -
За тэрнээс гадна эмээ чинь бас өөрөө энэ их оёдолын хажуугаар та ч бас мундаг уран сайханч дуулдаг гэж байна. Одоо таны нэг ярианы төгсгөлд нэг ая барьж өгнө үү хэмээн хүсэж байна. За нэг сайхан дуулж өгөөч.
Цэвээлдэжид -
Одоо юу ямар дуу дуулхийн болоо.
Дэжид -
Өөрөө л мэддээ.
Цэвээлдэжид -
Хоёр дуу дуулаад нэгийг нь хураах уу?
Дэжид -
- Дуул дуул.
Цэвээлдэжид -
Ардын дуу юу?
Дэжид -
Та одоо өөрөө л мэд. Ямар дуу та дуулмаар байна уу, дуртай дуугаал та дуулдаа?
Цэвээлдэжид -
Найгал голын эрвээхэй нь ээ хө
Найраа дагаад найгаж байна аа хө
Ная хүрсэн настангууд нь аа хө
Найран дундаа наргиж сууна аа хө
Жаргал голын жараахайнууд нь хө
Замгаа дагаад жиргэж байна аа хө
Жар хүрсэн настангууд нь аа хө
Жаргал дундаа жаргаж сууна аа хө
Шивээний маань толгой ганхаад байдаг нь аа хө
Ширүүхэн болохоороо тэгдэг юм уу даа хө
Сэтгэл санаанаас гарахгүй байдаг нь аа хө
Шинэхэн болохоороо тэгдэг юм уу даа хө
Дэжид -
За та ямар гоё дуулдаг юм, дахиад нэг дуу дуулчих. Та уртын ч дуу дуулдаг ардын ч дуу дуулдаг юм байнашдээ.
Цэвээлдэжид -
Дэжид -
За ямар гоё дуулдаг юм бэ? Яасан сайхан ингэж ардынхаа өв уламжлал ийм сайхан юмнаас шингээж авсан дууг дуулсанп баяртай байна. Танд ярилцлага өгөөд ая дууныхаа мэндчилгээ өргөсөн танд одоо баярласнаа илэрхийлье. Урт насалж удаан жаргаарай. Баярлалаа Цээпилдэжид гуай.
Цэвээлдэжид -
За баярлалаа.
Дэжид -
Танд эрүүл энх сайн сайхныг хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.