Shagdasüren
![](../assets/images/interviewees/990442.jpg)
Basic information
Interviewee ID: 990442
Name: Shagdasüren
Parent's name: Magsar
Ovog: Tsagaangerüüd
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: Teacher's college
Work: director of Erdenbulgan county's School Number 1
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
environment
relations between men and women
repressions
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Бид Архангай аймгийн Цэцэрлэг сумын 1-р сургуулийн захирал багш Шагдарсүрэнгээс ярилцлага авахаар ирээд байна. Бид Кэмбриджийн их сургуулиас хэрэгжүүлж буй “Монголын 21-р зууны аман түүх” төслийн шугамаар явж байна. Энэхүү төслийн ярилцлаганд орохоор болсон танд баярлалаа. Энэ ярилцлагадаа бид 20-р зуунд амьдарч байсан, тухайн үеийн соцализмын үед амьдарч байсан өөрийн хийсэн бүтээсэн зүйлтэй, дуурсах алдар, дурсах бүтээлтэй хүмүүсийг оролцуулж байгаа юм. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ингээд та өөрийн бага насныхаа талаар болон оюутан ахуй насныхаа талаар ярина уу.
Шагдарсүрэн -
За баярлалаа. Миний бага нас Архангай аймгийн харъяат сум тэр үеийн Мөрөн суманд өнгөрсөн. 7 насандаа Мөрөнгийн бага сургуульд суралцаж, улмаар Өндөрулааны 7 жилийн сургуулийг төгсөөд дараа нь Тариатын 10 жилийн сургуулийг төссөн. Анх хагас жилээр хоцорч сургуульд орсон. Гэхдээ жилийн эцэст 1р ангиа сайн төгсөөд, сайн сурч 10-р ангиа төгсөөд гадаад явах хувиар авч байсан боловч дотооддоо суралцахаар шийдээд Улсын багшийн их сургуулийн Физик математекийн ангид орж 4 жил сурсан. Би өөрөө айлын ганц хүү. 1967 онд төгсөөд Архангай аймагтаа ирж одоо ингээд 42 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлийн хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, боловсролын хэлтсийн дарга гээд янз бүрийн л ажлыг хийж байсан даа.
Дэжид -
Тэр үед хүүхдүүдийг сургуульд хэрхэн хамруулдаг байсан бэ тодруулж ярина уу.
Шагдарсүрэн -
Дотуур байранд байдаг байсан. Нэг айл олон хүүхдүүд гэртээ суулгаад хичээлд нь явуулдаг. Би гэхэд Дугарсүрэн гэдэг айлд байсан 6 хүүхэд байдаг байсан. 6 уулаа гудсаа дэвсээд унтана. Хичээлээ хийдэг байсан. Хоолоо гэрээсээ зөөдөг, заримдаа тусдаа хийдэг, заримдаа хамтраад хийдэг байсан. Гэрийн хүмүүжүүлэгч л байсан даа. Сайн хүүхдийг шагнаж кино үзүүлдэг байсан.
Дэжид -
Тэр гэрийн хүмүүжүүлэгчдээ шагнал урамшуулал ямар байсан бэ?
Шагдарсүрэн -
Эцэг эх нь жилдээ нэг 100 төгрөг ч юмуу өгдөг байсан.
Дэжид -
Дотуур байрны хүрэлцээ ямар байсан бэ?
Шагдарсүрэн -
Муухан байсан. Ихэнх хүүхдүүд багтахгүй айлаас явдаг байсан.
Дэжид -
Гэрлүүгээ хэр явдаг байсан бэ амралтаараа л явдаг байсан уу?
Шагдарсүрэн -
Чөлөө авч явдаг байсан. Зарим нь оргоод явчихна. Тэгэхээр багш нь араас нь гэрт нь очдог байсан. Сургуульд сургахын тулд багш нь их чармайдаг байсан.
Дэжид -
Нэгдэл байгуулагдсан байсан уу?
Шагдарсүрэн -
Үгүй, 49 онд байгуулагдаж байсан. 59 онд 10 жилийн ой гэж тэмдэглэж байсныг санаж байна.
Дэжид -
Нэгдэл байгуулагдаад сургуульд ямар нөлөө үзүүлсэн бэ үр дүнгээ өгсөн юм байгаа юу?
Шагдарсүрэн -
Байрны хүүхдүүдийн хоолыг шийдэж өгсөн. Нэгдэлээс баг хүртэл хүргэж өгөх үйлчилгээ мөн бий болсон.
Дэжид -
Олон хүүхэдтэй айл л хүүхдүүдээ сургадаг байсан уу? Ганц хүүхэдтэй айл бол сургадаг байсан уу?
Шагдарсүрэн -
Манай тэнд бол хүүхдээ их сургадаг байсан. Үе үеийн алдартай хүмүүс гарч байсан.
Дэжид -
Сургуулийн сургалттай холбоотой байсан байхаа?
Шагдарсүрэн -
Хандлагатай л холбоотой юм болов уу даа. Хүүхдүүд их дуулгавартай сахилга баттай байсан.
Дэжид -
Нэгдсэн журмаар форм өмсдөг байсан уу?
Шагдарсүрэн -
Ногоон дээл өмсдөг байсан, дөрвөлжин ногоон даавуун улаан таван хошуутай цүнх оёуулж үүрдэг байсан.
Дэжид -
Одоо үеийн сургууль тухайн үеийн сургууль ямар ялгаатай байна вэ? Орчин нөхцлийн хувьд ч их өөр болсон байхал даа.
Шагдарсүрэн -
Тэр үеийн багш нар нь өөрсдөө мундаг их чадвартай сайн хүмүүс байсан. 7 төгсөөд ч багшилдаг байсан, 10 төгсөөд ч багшилдаг байсан. Одоо бол багш нар их болсон. Багшийн их сургуульд элсэх хүүхдүүдийн тоо ч бас их болсон байна. Урьд бол шилэгдэж мундаг сайн хүүхдүүд ордог байсан. Одоо бол бараг бусад сургуулиас гологдсон хүүхдүүд орж байх шиг байна.
Дэжид -
Одоо ямар өөрчлөлт орсон бол. Тэр үеийн хүүхдүүд одоогийн хүүхдүүд ямар ялгаатай байна. Аливаа юманд хандах хандлага ч юмуу.
Шагдарсүрэн -
Одоогийн хүүхдүүдэд мэдээлэл хүлээн авах боломж их байна. Тэр үед бол ном, радио хүлээн авагч л байж, багш хичээл заадаг байлаа. энэ бол их том ялгаа. Өөр нэг ялгаа бол тэр үеийн хүүхдүүд гэрийн даалгавар их сайн хийдэг байсан. Багш нь ч тодорхой өгч яг шалгадаг байсан. Одоо бол их хавтгайруулж, шалгах нь бага. Хүүхдүүд нь ч гэрийн даалгавар хийхээ бараг больсон байна. Тэр үед бол даалгавар хийгээгүй сургуульдаа явна гэж байдаггүй байсан. Хийгээгүй бол шийтгэл хүлээдэг байдаг. Багшийг их хүндэлдэг байсан. Ард түмэн өөрсдөө их хүндэлдэг байсан.
Дэжид -
Та боловсролын салбарт 40 гаран жил ажилласан гэлээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? энэ мэргэжлээ сонгоход хэн нөлөөлсөн бэ?
Шагдарсүрэн -
Би өөрөө дуртай мэргэжлээ сонгох боломжтой байсан. Багш болох сонирхолтой байсан болохоор л сонгосон доо. Чангахан шалгалт өгөөд орж байсан.
Дэжид -
Та маш сайн сурч байсан байх нээ гадаад явах урилга авсан гэхээр?
Шагдарсүрэн -
Тиймээ, гаагүй сайн сурдаг байсан.
Дэжид -
Хүүхдүүдийг жагсаадаг байсан уу суралгаар нь.
Шагдарсүрэн -
Тиймээ, суралгаар нь жагсаадаг байсан. Сурлагын дарааллаар сонгуулдаг байсан.
Дэжид -
Оюутан болдоод анх Улаанбаатарт ирж байсан уу?
Шагдарсүрэн -
Тийм, намар 8 р сарын эцсээр очиж байсан. Нутгийн нэг өвгөнг дагаад хотод ирж байсан. Өөрөө ирж сургуульдаа бүртгүүлээд хэдэн хувцас аваад л сургуульдаа явж байсан даа.
Дэжид -
Тэр үед хөдөлмөр зусланд яваад хүнсний ногоон дээр ажилладаг байсан уу?
Шагдарсүрэн -
Тийм, сүүлдээ мод бэлтгэх ажилд явж байсан. 600 төгрөгтэй ирж байж билээ.
Дэжид -
Та айлын ганц хүүхэд гэхэд их биеэ даасан хүүхэд байжээ. Таны амьдралд энэ чанар хэр нөлөөлсөн бэ?
Шагдарсүрэн -
Нөлөөлсөн. Оюутан байхдаа 10, 12 хүртэл их хичээлээ давтдаг байсан. Өвлийн амралт болохоор 300 төгрөгөөр зардлаа хийгээд гэрээдээ очдог байсан. Тэр үед оюутнууд төлбөр төлөх битгий хэл степент аваад амьдардаг байсан. Сайн сурлагатай бол 250-300 төгрөг авдаг байсан. Тэр үед их сургууль төгссөний дараа хувиарладаг байсан. Намайг Дорноговьд хувиарлачихсан. Нэлээн юм болж байж Архангайд хувиараа шилжүүлж ирж байсан.
Дэжид -
Бусад багш нарыг яаж авдаг байсан бэ?
Шагдарсүрэн -
Мөн хувиарлагдаж.
Дэжид -
Төрөөс боловсролын салбарыг яаж удирддаг байв.
Шагдарсүрэн -
Боловсролын яам, .....нийлээд л болосролын бодлого гаргадаг байсан. Цаг тооны төлөвлөгөө гэж мөн гаргадаг байсан. Төлөвлөгөөнд багтсан зүйл нь төрийн зардлаар хэрэгждэг байсан. Сургууль төгсөнгүүт хувиар өгдөг байсан учир төгсөөд шууд ажилтай болдог байсан.
Дэжид -
Тэр үед сургуулиа төгссөн, диплом үнэмлэхтэй хүмүүс л багшилж байсан уу?
Шагдарсүрэн -
Тиймээ, гэхдээ хөдөө бол 10-р анги төгсөөд багшлах нь байсан. Тэгээд сайн багшилдсан хүнийг багшийн их сургуульд сургадаг байсан.
Дэжид -
Олимпиад яаж явагддаг байсан бэ?
Шагдарсүрэн -
Олимпиад сүүлд зохион байгуулагдах болсон. Намайг 9р ангид байхад анх зохиогдож байсан.
Дэжид -
Багш нарын цалин, нийгмийн хангамж хэр байсан бэ?
Шагдарсүрэн -
Тэр үед бусад мэргэжлийн ажлаас илүү өндөр байсан.
Дэжид -
Тэр үед залуу багш нарын нийгмийн асуудлыг хэр дэмждэг байсан бэ?
Шагдарсүрэн -
Цалингаараа өөрсдөө болгоод, өөрсдөө л шийддэг байсан даа.
Дэжид -
Сургууль эцэг эхийн харьцаа ямар байсан бэ?
Шагдарсүрэн -
Хар цагаан зураг авдаг байсан. Кино театерт кино үзнэ. Орос монгол сайхан сайхан кино гардаг байсан. томчууд нь аймгийн клубт их бүжгэлдэг байсан. Номын сан мөн ажилладаг байсан. Ном их уншдаг байсан. одоо бол харьцангуй бага уншиж байна. Номын сангийн бараг бүх номыг уншчихдаг байсан. Багш нар их уншдаг байсан. Одоо бол хүүхдүүд олон эх сурвалжаас мэдээлэл авч байна. зурагт интернет гээд. Гэвч ном уншсан хүн илүү их суурьтай мэдээлэл, төлөвшил авдаг байсан учир давуу юм. Одоо бол их эрээвэр хураавар мэдээлэл олж авч байна. Энэ бол нээх сайн биш гэж бодож байна.
Дэжид -
Тэр үед нийтийн дунд их бишрэгдэж байсан кино үзвэр бий юу?
Шагдарсүрэн -
Кино нэлээн үздэг байсан. Ардын элч гээд л.
Дэжид -
Таны ажиллаж байсан үетэй харьцуулахад төрөөс авч буй бодлого боловсролын салбарт хэр анхаарч байна вэ? Аль үед их анхаарч байсан бэ?
Шагдарсүрэн -
Соцализмын үед их анхаардаг байсан. Баг бүрийг сургуультай болгоно гээд л нэг тийм үе байсан. 2000 оноос хичээлийн дотуур байрыг их засаж янзалсан. Манай аймгийн хувьд Азийн хөгжлийн сангийн тусламжаар их өөрчлөлт хийгдсэн. Мөн бусад тусламж, ЖАЙКА, Сорсын сан зэргийн тусламжаар.
Дэжид -
Дээхэн үед багш нарын мэргэжлийг яаж дээшлүүлдэг байсан бэ?
Шагдарсүрэн -
Системтэй байсан. Ер нь бол өөрсдөө өөрсдийнхөө мэргэжийг дээшлүүлэх хэрэгтэй гэж үздэг байсан. Тэгээд 5 жил болоод мэргэжлийг нь дээшлүүлдэг байсан. Шалгалт авч сертификат олгодог байсан. Түүндээ их бэлддэг байсан.
Дэжид -
Тухайн үед хөдөлмөр зуслан гэж байсан. ялангуяа техник мэргэжлийн сургуульд. Ямар байдлаар явагдаж байсан бэ?
Шагдарсүрэн -
Багш эрчимтэй хамрагдаж байсан. Хүүхдүүд ерөнхий эрдмээсээ гадна мэргэжлийн хөдөлмөрийн зусланд явж их мэдлэг олж авдаг байсан. Одоо зарим нэг хүүхдүүд, шавь нартайгаа уулзаж байхад их мэдлэг олж авсан шүү гэж ярьдаг. Оюутан болоод сангийн аянд явдаг. Үүгээр хүүхдүүд бие биентэйгээ харьцах харьцаа гээд их төлөвшдөг байсан.
Дэжид -
Байгаль орчныг хамгаалах хүмүүсийн үзэл суртал хэр өөрчлөгдсөн байна вэ? одоо яаж ажиллаж байна вэ?
Шагдарсүрэн -
Зах зээлд шилжсэнтэй холбоотой хүмүүсийн үзэл бодол их өөрчлөгдлөө. Манай аймагт сүүлийн ...... жилд 340 гаруй гол булаг ширгэсэн байна гэсэн тооцоо гарсан байсан. Зөвхөн энэ хавьд л гэхэд 3 булаг үгүй болсон гэхээр энэ тоо үнэн болов уу. Одоо хөрс бас их цөлжиж байна. Бороо ороод ороод ногоо сайн ургахгүй. Хөрсний үржил шим бас муу байна. Алтны орд гэж байгалийг бас сүйтгэж байна. Нөхөн сэргээлт байхгүй байна. Хамгийн айхтар нь тэр алт ашигласан газрын жалга бүрийн мод нь шарласан. Байгаль экологийн асуудал бол одоо сэтгэл зовоосон л асуудал болж байна даа.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгийн нөлөөлсөн үйл явдал бий юу? Бий бол тэр тухайгаа яриана уу. Мөн таны амьдралд бусдаас онцгойлох зүйл бий юу? Энэ асуудлууд бол энэ төслийн маань зайлшгүй асуух асуултууд юм.
Шагдарсүрэн -
Бидний үед гэрийн хүмүүжил их сайн байсан. Аав ээж ах дүү нар хэлж зөвлөнө. Манай авга ах их номтой байсан. Байгаль ертөнц, хүний амьдралын талаар ярьж, надаас юм сууж ном хаялцах гээл байдаг байсан. Оюутан болоод бол ном хаялцдаг байсан. Тэр үед шүүмж их хэлдэг байсан. Тэгээд сайн багшийн хүч байна. Өөр ч амьдралд нөлөөлсөн юм гэвэл 90 ээд оны өөрчлөлт. Амьдралдаа идэвхтэй хандах хандлагын төлөвшүүлж өгсөн. Өөр ч нөлөөлсөн юм бараг үгүй дээ. Бусдын адилаар л өдийг хүргэсэн дээ. Багшлахын зэрэгцээ судалгааны ажил хийж, 2001 онд дэд докторын зэрэг хамгаалсан, дунд сургуулийн хичээлийн агуулгын чиглэлээр, 2005 онд профессорын зэрэг хамгаалсан.
Дэжид -
Багшийн ажил цаг завгүй ажил гэж бодож байна. Та ажил амьдралаа яаж зохицуулж байна даа?
Шагдарсүрэн -
Нээх спорт энэ тэрээр хичээллээд сүйд болдоггүй. Багдаа хичээллэдэг байсан. Одоо бол жаахан алхдаг даа. Хагас бүтэн сайн өдөр, оройн цагаар ажиллах шаардлага гардаг. Гэхдээ бараг сурсан даа.
Дэжид -
Амралтын цаг гэж бага байхнээ.
Шагдарсүрэн -
Их ажиллалаа гэхэд өдрийн 24 цагийн 8-9 цагийг л ажиллаж байна л даа. Цагаа зөв зохицуулах нь чухал л даа.
Дэжид -
Та энэ олон жил ажиллахдаа гадаадын олон орноор явж байсан байхаа. Ямар ямар орноор явж байв. Ямар шагнал урамшуулал авч байв. Ажлын амжилт бүтээлийнхээ талаар?
Шагдарсүрэн -
Соцализмын үед тэргүүний багш гээд ЗХУ-руу явж байсан.
Дэжид -
Ховор байсан биз?
Шагдарсүрэн -
Тиймээ, шалгаруулаад аймгаас шалгараад явж байсан. Сүүлийн жилүүдэд Эрээн, Бээжин, Хөх хотруу явж байна багш нар бас төслөөр хааяа нэг Япон Солонгосруу явж байна. Гэхдээ би одоогоор явж амжаагүй л байна. Шагнал урамшлын хувьд багш хүний бүх л шагналыг авсан даа. Боловсроын системийн шагналууд, төрийн шагнал гэвэл “Алтан гадас” авсан.
Дэжид -
Эрдмийн ажил боловсрол судлалын талаар юм байна тэ? Танай энэ аймаг нэлээн ардчилсан аймагт ордог. Ардчиллын талаарх таны үзэл бодол, та хэрхэн хүлээж авдаг вэ? эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрхэн оролцож байсан бэ?
Шагдарсүрэн -
Тэр үед дэлхий нийтээрээ л тийм байсан даа. Оросоос эхлээд манайд нэвтэрсэн. Ардчилсан хувьсгал гэж ярьдаг байсан. Би бол ардчилсан өөрчлөлт гэж хүлээж авч байсан даа. Ардчилал гэдэг бол байх ёстой зүйл, нэн түрүүнд үгүйлэгдэж байсан учир нааштай хүлээж авсан.
Дэжид -
Ардчилалд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа байсан уу?
Шагдарсүрэн -
За даа, ялгааг нь мэдэхгүй юм байна.
Дэжид -
Таны амьдралын туршид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Шагдарсүрэн -
Манай гэр бүлийн хувьд бол өөрчлөлт ороогүй. Ер нь бол өөрчлөлт их орсон байна. Төрийн түвшинд, ажлын байранд, гэр орны түвшинд өөрчлөлт орсон байна. Жишээлбэл: урьд бол гэрийн төсвийг эрэгтэйчүүд барьдаг байсан. Одоо гэрийн эмэгтэйчүүд гэр орноо удирдаж байна. Төсвөө барьж, зарим нь төсвөө олж, хариуцаж байгаа тал ажиглагдаж байна. эмэгтэйчүүд жендер, хүний эрх гээд л их ярьж байна. Эрэгтэйчүүдээ магтаж ярьж байгаа зүйл огт байхгүй. Би өдрийн сонины Ганчимгийг их дэмждэг. Эмэгтэйчүүд төрийн удирдлага болоод бусад байгууллагад их орж байна тэр бол зөв байх л даа. Сургуулиар бодоод үзэхэд бараг 90 хувь нь эмэгтэй багш байдаг. Сүүлийн 20 жилд ер нь эмэгтэйчүүдийн эрх давуу болсон. Бидэнд судалгаа байдаг. Гэр бүл бүрт л асуудал байх юм. Гэр бүлээ сайхан амьдруулдаг, амар тайван байдал муу байна. Эрэгтэйчүүд нь их архиддаг, сүүлдээ эмэгтэйчүүд нь архиддаг болоод бүр сүүлдээ 2уулаа нийлээд архиддаг болсон байнаа. Монголд архидалтын асуудал их байна.
Дэжид -
Танай сургуулийн хувьд бүх ажиллагсдын хэдэн хувь нь эмэгтэйчүүд вэ?
Шагдарсүрэн -
80 хэдэн хувь нь байна.
Дэжид -
Өрх толгойлсон эмэгтэйчүүд их үү?
Шагдарсүрэн -
Судлаад үзэхэд эрэгтэйчүүд нь нас барчихсан байх юм. Ер нь эрэгтэйчүүд богино наслаад байх шиг байна. Эрэгтэйчүүдийн амьдрал нэг л тогтвожиж өгөхгүй байна. Нийгмийн тогтолцоо л нөлөөлөөд байгаа болохоор тэр юмуу.
Дэжид -
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаанаас гадна, одоогийн эдийн засгийн байдал нөлөөлж байна уу. Байр сууриа алдсан эрэгтэйчүүд гутарснаас болоод архи дарс уух зэрэг асуудал үүсэх суурь болж байна гэж үзэж байна уу. Эцгийн байр суурианаас болж хүүхдийн хүмүүжилд бас нөлөөлж байна.
Шагдарсүрэн -
Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс өрх гэрээ авч явахад тогтвортой, нуруутай байж чадахгүй байх шиг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бодлого алдагдаад байна гэж үздэг.
Дэжид -
За таны үзэл бодол их сонирхолтой байлаа. Таны бага насны үед хэлмэгдүүлэлт яаж явагдсан бэ? Ялангуяа том хүрээтэй сонссон мэдсэн зүйл байдаг уу? Таны ойрын хүмүүсээс хэлмэгдэж байсан уу?
Шагдарсүрэн -
Нүдээр үзээгүй боловч хүмүүсээс сонссон юмаа л яръя даа. Миний бодлоор бол атаатнуудын бодлого гэж боддог. Манайхнаас нагац ах, гэлэн хүн байсан. цагаатгалаас хойш материалыг нь үзэж байхад хийсэн хэрэг байхгүй, өмч хөрөнгө гээд байх юм байхгүй тийм хүн байсан. Авга бас хэлмэгдсэн. Ах дүүсээс 3 хүн хэлмэгдсэн. Цусан төрлийн хамаатан биш л дээ. Нэг нь сумын дарга хийж байсан, нөгөө нэг нь нягтлан хийж байсан, нөгөө нь......хүн байсан. Тайж удамтай гээд л хэлмэгдсэн юм шиг байгаа юм.
Дэжид -
Тараиатад сүм хийд сэргээн засварлах, хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж шинээр юм хийдэг орон нутгийн юм хум байдаг юм болов уу?
Шагдарсүрэн -
За цагаачлагдаад л өнгөрсөн байх даа. Бараг байхгүй дээ. Хэлмэгсдийн дурсгалд зориулсан бараг байхгүй дээ. Ганц нэг хүний зураг л байдаг байх.
Дэжид -
Тухайн үед тэгээд эд мөрийн баримттгүй л хураагдаж байж дээ.
Шагдарсүрэн -
Тиймээ, ......
Дэжид -
Танд дурсгалтай зүйл бий юу? Юу байна вэ?
Шагдарсүрэн -
За даа сүртэй юм бараг байхгүй дээ. Жаахан ном цуглуудаг. Төвдийн, бурхны шашны гээд номууд байна. Нээх онцгойлоод байх юм байхгүй. Энд сонирхуулахад хөөрөг, даалин байна. Одоо үүнийг барьдаг хүн бараг байхгүй л гэлцдэг.
Дэжид -
Энэ одоо нөгөө зүү ороох оёдлоор оёсон уу? Шивэгдмэл юм шиг. Энэ хэдэн үе дамжиж ирсэн бэ?
Шагдарсүрэн -
Манай аавынх. Үүнийг оёсон хүн одоо нас барсан гэсэн. Ах маань лам байсан. тэгээд аавд маань дурсгал болгож л өгсөн юм шиг билээ.
Дэжид -
Энд урласан хээ нь үнэхээрийн гоё юмаа. Утасны өнгө гээд. Үнэхээр их сонин сайхан эд байна. Танд зургийн цомог байна уу? Ажил дээр болохоор бараг байхгүй юу?
Шагдарсүрэн -
За хэдэн зураг байгаа байхаа.
Дэжид -
Зургийн тайлбарын талаар дараа жич ярилцъя. За ингээд өнөөдөр бидний төсөлд өөрийн намтар түүхээсээ ярьж оролцсон танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Ингээд яриагаа өндөрлөе дөө.
Шагдарсүрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.