Solongo


Basic information
Interviewee ID: 990444
Name: Solongo
Parent's name: Dülbaa
Ovog: Toliton burgud
Sex: f
Year of Birth: 1951
Ethnicity: Ööld

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: works at National University
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: soldier


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
literature
foreign relations
childhood
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
movies
plays
student life (in the Soviet Union)
children's upbringing


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

За ярилцлага өгч байгаад баярлалаа. Эхлээд та өөрийгөө танилцуулахгүй юу?

Солонго -

За намайг Дүлбаагийн Солонго гэдэг. 1951 онд төрсөн. Аа тэгээд Улаанбаатар хотод төрсөн. Багадаа 7 настайдаа юу Улаанбаатар хотын 2-р арван жилд орж суралцаад арван жил суралцаад тэгээд Зөвлөлт холбоот улсад авто инженер эдийн засгийн сургуульд сураад Эрхүү хотноо Улс ардын аж ахуйн дээд сургууль төгссөн. Аа тэгээд төгсөж ирээд автобус такси баазад эдийн засагч хийж байгаад тэгээд 78 далан, далан, 1978 оноос эхлээд тээврийн яаманд 17-18 жил ажиллаж байгаад тэгээд нөгөө ардчилал болоод тээврийн яам татан буугдаад тэгээд одоо юу билээ.. Аан тийн тээврийн яамнаас гарсан хувийн компанид ажиллаж байгаад тэгээд сүүлдээ хувиараа эрхлэх аж ахуйд бас таньдаг найзындаа ажиллаж байгаад тэгээд далан...98 оноос Монгол улсын их сургуулийн оюутны бие даах төвд ажиллаж эхэлсэн. Одоо ингээд арав дахь 12 дахь жилдээ энд ажиллаж байна.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсролтой болдог байсан вэ?

Солонго -

Бид нарыг бага байхад ер нь одоо тэр үед чинь бас цэцэрлэг энэ тэр чинь бас хэрэндээ нилээн байсан нь ш дээ. Намайг манай ээж одоо манай гэрийн хүүхдүүд бол одоо бүгдээрээ багадаа цэцэрлэг яаслиар дамжаад тэгээл 7, 8 настайгаасаа эхэлж сургуульд орж суралцаж байсан даа. За бага ангид бол 1-р ангид 2-р арван жилд орж байсан. Тэгээд ер нь тэр үеийн сурлага юу одоо хичээл заалт энэ тэр бол бид нарын хувьд одоогоор бодоход хангалтай сайн л байсан гэж үздэг. Тэгээд тусгай программаар бол бүх хичээл нь ороод бага ангидаа бол 1-4-р ангид хүртэл болохоор нэг багш ордог байсан тэгээд нэг багш хэл хичээл түүх уранзохиол зохиол энэ тэр гээл ордог байсан. Аан 5-р ангиас эхлээд нөгөө хичээл болгон төрөл бүрийн одоо мэргэжилийн багш нар зааж байсан. Миний бодоход бол тухайн үедээ одоо Зөвлөлт холбоот улсын программаар л ер нь манайхан сурч байсан ш дээ тэ. Тэгэхэд бол ер нь хичээл мичээл бол ер нь одоо бодоход сайн л зааж байсан юм шиг байгаа юм. Тэгээд орос хэл гэхэд 5-р ангиас орж байсан. Тэгээл түүх ингээл тоо, хими, физик энэ тэр гэхэд ер нь голцуу тэгэхдээ залуухан багш нар ер нь ховор байсан юм шиг санагддаг юм. Голцуу тэр настайвтар, нас тогтсон багш нар л орж байсан. Би ер нь бага ангиасаа хичээлдээ нилээн сайн байсан тэгээд 10-р ангиа болбол алтан медальтай төгсөж байсан. Аа тэр үед бол орос хэлний сургалт бол их чанартай явагддаг байсан. Ер нь л бол хичээл бол ер нь бид нарын бага байсан үе болоод тэр юмуу бид нарын хэмжээнд бол маш хангалттай сайн сургадаг байсан гэж хэлнэ. Тэгээд төгсөөд хойно очоод сурч байхад бол ер нь тэр хойдохын дээд сургуульд сурахад тэр арван жилийн суурь мэдлэг бол ямар ч байсан их хэмжээгээр нөлөөлсөн. Энэ цаашид дээд сургуульд сурах үндэс суурийг болбол тэр үед одоо бодоход бол хангаж чадаж байсан л гэж үзэж байгаа ш дээ. Аа тэгээд сургуульд чинь бол янз бүрийн олон нийтийн ажил маш их явагддаг байсан тэ. Одоо пионерийн байгууллага гээд бид нар чинь 3-4р ангиасаа пионерт элсээл тэгээл 4-5нас 6,7,8иасаа эхлээд эвлэлийн гишүүн болоол аа тэгээд нөгөө олон нийтийн ажил аячгүй их явагддаг байсан нөгөө сургуулиараа кино одоо тусгай графикаар одоо долоо хоногт юмуу 2 долоо хоногт нэг удаа үзэх тэ, аа тэгээл одоо пионерын ордон ч юмуу сургууль дээр янз бүрийн нөгөө дугуйлгууд их явдаг байсан тэ. Аа би гэхэд бол одоо пионерийн ордон зургийн дугуйлан одоо тэр дууны дугуйлан мугуйланд энэ тэр их явдаг ордог байсан. Аа тэгээд тухайн үед чинь янз бүрийн нөгөө гадаад дотоодын төлөөлөгч энэ тэр хүлээж авах тиймэрхүү понцерт монцерт энэ тэрд бол ер нь сургууль сургуулийг хамарсан их тийм өргөн хүрээний том хэмжээний концерт монцерт энэ тэр бол их тавигддаг байсан. Тэгээд арван жилүүдийн хооронд одоо нөхөрсөг биеийн тамирын тэмцээнүүд их явагддаг байсан аан тэгээд сургууль дээрээ бол одоо тэр спортын янз бүрийн уралдаанууд тэ одоо спортын уралдаанууд одоо 10-р анги гэхэд 10-р ангудын хоорондох спортын тэмцээн ч юмуу аа тэгээд янз бүрийн нөгөө үдэшлэгүүдыг аягүй их зохион байгуулдаг байсан тэрэндээ болуул нөгөө урлаг соёлынхныг маш их авч ирдэг байсан тэгээд нийтийн одоо сургуулийн захиргаа чинь зөвхөн кино үзүүлээд зогсохгүй одоо кино драм хүүхэлдэйн жүжиг мүжиг тэ тиймэрхүү юмыг бол аягүй их үзүүлж харуулдаг байсан. Аан тэгээд бид нар чинь одоо тэр үед чинь телевиз гэж байгаагүй аа тэгээд бид нарыг одоо бага байхад радио аягүй их сонсдог байсан. Тэгээд радиогоор чинь одоо янз бүрийн тэр үеийн хувьсгалийн юмуу хувьсгал ялсны дараах орчин үеийн одоо тэр жүжиг мүжиг энэ тэр аягүй их явдаг байсан. Тэрийг л одоо хагас бүтэн сайн өдөр гэртээ бүр радиотой наалдчаад одоо сонсоол одоо тэгж л байсан юм даа тэ тэгээд уран зохиолын ном бас харьцангуй их уншдаг байсан оросын болон дан алдартай зохиолчдын зохиолууд чинь бас их хэвлэгддэг байсан ш дээ тэ

Цэцэгжаргал -

Та сургуульд сурагч байсан талаараа ярихгүй юу?

Солонго -

За тэр үеийн сурагчид бол одоо ижилхэн тийм бор өнгийн пормоор ижилсдэг байсан. Аа тэгээд бид нарыг чинь нөгөө сургуульд орж байхад чинь одоо ариун цэврийг аягүй их сахихыг шаарддаг байсан. Бас соёлын довтолгоо гээд тэр үед чинь бид нарыг лав 4-5-р ангид байхад л явагддаг байсан айлууд одоо цагаан ор дэрний хэрэглэлтэй байх естой гэр орны одоо цэвэр цэмцгэр байх естой гээд тэ аан тэгээд сургууль дээр бол ер нь одоо юу ш дээ ер нь нэлээн зарчимч тэгээд бага байхад бол тэгж одоо нээх сайн санахгүй юм даа тэр үед чинь одоо нөгөө хичээлийнхээ төлөө л явдаг байсан багш нар одоо яахав өндөр шаардлагатай тийм л байсан дөө. Одоо бид нарыг бага байхад чинь нөгөө нэг санадаг юмаа ангиудан хооронд одоо жишээлбэл хүүхэлдэйн жүжгийн уралдаан зарлаж байна гээд, тэгээд бид нар чинь өөрсдөө гартай багтахаар ингэээд хүүхэлдэй хийгээд тэгээл энэ юуны одоо ширээний ард одоо ийм том хөшиг шиг юм зоож байгаа л хоорондоо тэгж нөгөө янз бүрийн оросын зохиол тийм зохиолчидын одоо гол баатар энэ тэрээр юу яагаа л тэгж хүүхэлдэйн жүжиг мүжиг энэ тэр тоглуулдаг байсийн. Аан тэгээд чинь өөр ч одоо юу гэх юм вэ дээ аан тэгээд тэр шинэ жил, шинэ жил энэ тэр чинь бас нилээн их өргөн хүрээтэй явдаг байсан тэ. Тэгээд нөгөө шинэ жил болоход чинь тэр үед чинь нөгөө сүлд модны наадам маадамаа чимнэ гээд бид нарыг чинь тэгээд гэнж хийж байна гээл гэнжээ ингээл юугаар цаасаар одоо гинж минж хийгээл өнгө өнгийн будаг мудаг яаж байгаа л тэгээ л ёолк молкоо хийгээ л тэмдэглэдэг байсан. Аан бага байхад яахав дээ эцэг эхийн хурал гэж болдог аан тэгээд чинь одоо мэдэхгүй ээ тэгээд юу гэж хэлэх юм вэ дээ аа том ангийнхаа хүүхдүүдээс лав бага ангийн хүүхдүүд л их айдаг байсан даа. Тэгээл том ангийнхан юу одоо хүүхдүүдийг явхаар бараг л зогсож могсож энэ тэр хүндэлж өнгөрөөдөг тэ тэгээ л хичээлийн эрхлэгч захирал ер нь багш нараасаа нилээн тэгж имээдэг тийм байсан. За одоо өшөө өөр чинь одоо юу ярих юм вэ дээ? За бага ангид байхад чинь одоо пионерт элсүүлнэ гээд тэгээд пионерт элсэхэд бол эхлээд нилээн сайн сурлагатай сайн онц сурдлагатай тийм тэргүүний сурагчидыг элсүүлээд тэгээд яваандаа бид нар ангиараа элсдэг байсан. Тэр үед чинь харин пионерийн бүлэг гээл салаа гээл тэ пионерын байгууллага одоо нилээн үйл ажиллагаа явуулдаг тэр тухайн сургуульд пионерын удирдагч гээд тэр орон тооны тийм хүмүүс байдаг байсан. Тэгээд ер нь тэгээд голцуу л нөгөө соёлын талаар тэгээл жүжиг ший үзэх спорт урлагын одоо тэмцээн зохион байгуулах голцуу тийм л юм явуулдаг байсан даа. Аан тэгээд ангиудынхаа хооронд тийм уралдаан мургалдаан зохион байгуулж тэргүүн байр эзэлснийгээ бас их бага хэмжээгэээр шагнах магнах тиймэрхүү юм их явагддаг байсан тийм. Тэгээд тэнд чинь одоо эвлэлд чинь одоо бас л анги дотроосоо тэргүүний улсуудыг шалгаруулдаг аа тэгээд эвлэлийн үүр гэж байгуулагдаад тэгэхдээ тэр эвлэлийн гишүүн гэдэг чинь голцуу л нөгөө нэг анги дотроо хүүхдүүд дотроо л эвлэлийн юу байна ш дээ. Тэрнээс эвлэл гээд тусгай нээх тийм том байгууллага бол байгаагүй сайн мэдэхгүй байна. Тэгээл тэр чинь одоо пионерийн үгүй ер нь арван жилийн хүүхдүүд одоо ямар байсан тиймэрхүүл нэг эвлэл гээл бас нээх тийм онцгойрсон юм байдагггүй байсан ш дээ. Аа тэгэхдээ тэр үед эвлэлийн их хурал мурал эвлэлийн тэр их хурал муралд чинь тэр оюутнууд аа бишээ арван жилийн хүүхдүүдээс чинь бас хөтөлж сонгогдоод тэгээд эвлэлийн хурал мурал энэ тэрд ордог байсийн аа тэрнээс эвлэлийн үүр гэдэг чинь одоо мэдэхгүй ээ нээх тийм тодорхой юм зохион байгуулж байсныг сайн мэдэхгүй байна. Ер нь нэг багш нараасаа л их имээдэг байсан. Багш нараасаа их имээдэг айдаг тийм байсан тэгээл багш нар нь ч их өндөр шаардлагатай чанартай тиймэрхүү л байсан даа тэгээл ер нь арван жилд чинь ер нь бас л тийм юм хагас цэргийн зохион байгуулалттай ер нь их л тийм дуулгавартай байсан юм шиг санаад байгаам тийм янз бүрийн тэгж нээх зодоон цохион болоод хүүхдүүд нь хүүхдүүд тиймэрхүү юм ер нь нэг их тэгж сонсогддоггүй байсан

Цэцэгжаргал -

Та сургуульд голдуу юу сурсан вэ?

Солонго -

Арван жилд байхад чинь бид нар чинь бага ангид бол одоо их аа юу билээ Монгол хэл, тэгээл Хэл бичиг, тоо голцуу ордог байсан. Аа тэгээд 5-р аниас эхлээл Биологи, Хими, Физик, тэ тэгээл Алгебр гэдэг байсан ш дээ тэр үед чинь тэгээд тооны хичээлийг тэгээл Геометр гээл тэгээд орос хэл орж байсан өшөө чинь тэгээд Геологи Биеийн тамир, өшөө чинь ямар хичээл байдаг билээ Физик, Химийг хэлцэн ш дээ тэ тэр үед одоо манай сургууль 2-р арван жилд бол орос хэлийг маш сайн зааж байсан аан тийн манай ангийн багш бол тэгж ер нь анги удирдсан багш нь орос хэлний багш байсан ер нь тэр орос хэлний тэр дүрэм мүрмийг маш сайн заагаад бид нар бол ер нь 10-р анги төгсөхдөө ойр зуурын одоо намтар мамтар ер нь орос хэл дээрх тэр үед чинь одоо спутник икрам микрам гээд оросын нөгөө хэвлэлүүд гардаг байсан советский филм гээд тэр мэрийг болуул авахад ер нь одоо бараг бие дааж уншихад бол ойлгочихдог хойно очоод ер нь багш нарынхаа ярьж байгааг энэ тэр бол ер нь бараг ойлгодог байсан даа тэгэхээр тэр үед орос хэлийг бол нилээн чанартай сайн зааж байсан гэж боддог юм. Аа тооны хичээл ч гэсэн ер нь тоо физикийн хичээл ч гэсэн ер нь манай олон жил заасан багш нар байсан болоод тэр юмуу их сайн заадаг байсан би бол ер нь тэр үедээ нилээн идэвхтэй сурагч байсан тооны хичээлдээ ер нь нилээн сайн байсан тэгээд ер нь бүх л хичээлдээ л нэгэн жигд сурч байсан даа.

Цэцэгжаргал -

Та сургуулиас бусад газар ер нь боловсрол эзэмшсэн үү?

Солонго -

Үгүй сургуулиас бусад газар ер нь л арван жил бүтэн арван жил 2-р дунд сургуульд сураад төгссөн.

Цэцэгжаргал -

Таны бодож байгаагаар боловсролыг төр яаж удирдаж ирсэн бэ?

Солонго -

Мэдэхгүй тэр үед бол одоо боловсолыг одоо тухайн үедээ боловсролын яам гэж байсан байх тэр боловсролын яамнаас гаргасан арван жилд одоо тэр одоо сурах ёстой ямар программ байна тэрний дагуу л бид нарт зааж байсан байх. Аа одоо болбол бас л тэр хэмжээнд л явагдаж байгаа байх гэхдээ арай нөгөө сургалтын одоо заах арга марга нь арай өөрчлөгдсөн байж магадгүй тэр үед бол нэг хэвийн байдлаар л зааж байсан бол одоо тэр сургалтын чанарт Зөвлөлт холбоот улсын социалист бусад орны нөлөөгөөр ч юмуу боловсролын системд одоо ямар ямар өөрчлөлт орж арай өөрөөр явагдаж байгаа байх л гэж бодож байна ш дээ тийм.

Цэцэгжаргал -

Таны болдлоор бол боловсролын салбарт төр яаж нөлөөлсөн вэ?

Солонго -

Тэр үед бол боловсролыг төрөөс удирдаж аа тэгээл юу билээ ном сурах бичгээр бол тухайн үедээ бас л анги ангиар ялгаварлаж одоо тэр тухайн жилийн хичээлийн программ за тэр ном момоор л удирдаж хангадаг байсан. Аа тэгээд тухайн үед болбол бид нар бол ер нь багш нарынхаа заасан хэмжээ аа тэгээд тухайн үед одоо гарч байсан ном юуныхаа хэмжээгээр л боловсрол олж авсан гэж боддог ш дээ тийм. Тэр нь бол одоо эргээд бодоход бид нар одоо жишээлбэл Зөвлөлт холбоот улсад очиж сурлаа гэхэд Зөвлөлт холбоот улсад одоо арван жилд ямар хичээл заадаг байсан ер нь тэр хэмжээний бооовсролыг л бидэнд эзэмшиж чадсан л гэж үзэж байгаа ш дээ. Аан одоо үед болохоор чинь боловсролын систем болуул одоо яг сайн ямар болсныг бол мэдэхгүй юм гэхдээ одоо ингээл хувийн сургуулиуд байгуулагдаад одоо нэг ангид сурах сурагчдын тоо багасаад тэгээд одоо сүүлийн үед чинь нөгөө компьютер их өргөн хэмжээгээр орж ирж байна ш дээ тэ тийм учраас би бол одоо бие биеэ дааж сурах талруугаа одоо үеийн сургалт нь бол арай илүү байж илүү байх л гэж бодож байна ш дээ тхх. Ер нь энэ боловсролын боловсролын тал дээр бол Монгол улсаас бол маш их арга хэмжээ авсан гэж боддог. Би л одоо бага байхад бол хамгийн дээд тал нь гэхэд одоо 21-р сургууль гэж лав байдаг байсан тэ. Аа тэгээд сүүлдээ нөгөө хотжоод хотжилт их болоод хөдөөнөөс хүмүүс их нүүж ирж байгаатай холбоотой юмуу намайг одоо хойно сургууль төгсөөд ирэхэд л лав хотод 20-н хэдэн сургууль байсан бол 10 жилийн сургууль гэхэд л бараг 70 80 сургууль болцон байсан ш дээ. Одоо дунд сургууль гэхэд бараг ерөн хэд мэд гээд л явцан ш дээ тэ. Аа тэгээд боловсролын ер нь дээр үеэс л хуучны одоо бид нарын тэр жаран хэдэн оны үед ярьж байсан ерөнхий боловсролын чиг хандлага бол байгаа байх аа гэхдээ одоо сүүл ер нь орчин үеийнхээ одоо бас юунд захирагдаад энэ орос хэлийг нэг их заахгүй англи хэлийг л заах тэгээд компьютерийг сургалтандаа их ашиглаж байгаа байх гэж боддог ш дээ тийм. Өөрийгөө бэлтгэх тал дээр бол би сайн байсан байх гэж боддог. Яагаад гэвэл бид нарын арван жил сурч байгаа багш нар болуул хичээлээ маш сайн заадаг байсан. Аа тэгээд багш нарынхаа зааж байгаа хэмжээ тэр үеийн одоо арван жилд тэ ямар программаар хэддүгээр ангид ямар хичээл орох ёстой ямар программаар ямар зүйл үзэх ёстой гээд тэр бүгдийг болуул ер нь бүрэн хамарч л хэрэгжүүлж байсан болов уу л гэж бодож байна ш дээ.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад кино театрт жүжиг их тоглодог байсан уу?

Солонго -

За бид нарыг бага байхад чинь одоо манай сургууль чинь нөгөө хотын төвд Засгийн газрын ордны хажууд байдаг байсан. Тэгээд бид нар чинь одоо Элдэв-Очир гээд кино театрт тэнд л их кино үздэг байсан дөө. Ер нь бараг 7 хоногт нэг удаа үздэг байсан байх тухайн үед гарч байсан киног ангиараа очоод тэгээд бүгдээрээ сургууль дээрээ цуглаад л тэгээл голцуу нөгөө оросын кинонууд их гардаг байсан Зөвлөлт холбоот улсын тэ. Аа тэгээд монгол кино чинь тэгхэд бас их ховор байсан ер нь орос кино л их үздэг байсан даа тхх. Шурикд тохиолдсон явдал гээд тэгээл оросын тийм хөөрхөн хөөрхөн тийм кинонууд л гардаг байсан юмдаа. Тэгээд сүүлд бид нарыг 8, 9-р ангид байхад тэр Ард кино театр байгуулагдсан юм. Ер нь л хотод бол ер нь 2хон л кино театртай байсан ш дээ. За тэгээд одоогийн нөгөө бирж болцийшд хөвөлмөрийн нөгөө юуны брокерийн бирж болцон тэ. Тэгээд Ард кино театр чинь 2 танхимтай тэнд бас аягүй их кино үздэг байсан. Тэгэхэд бол харин хүүхэлдэйн театр гэж бас нилээн тэр одоогийн залуучуудын юу билээ драмын театрын байранд тэнд хүүхэлдэйн театр бас нилээн явдаг байсан. Аа тэгээд 10 жилд чинь нөгөө нэг үдэшлэг л одоо их болдог шиг санах юм. Тэгэхэд бол тэр сургуулиудад дээр тэр хүүхэлдэйн театрын жүжигчид чинь аягүй их явж тоглодог байсан юм тхх.

Цэцэгжаргал -

Таны очиж үздэг байсан хамгийн гоё кино жүжиг юу байсан бэ?

Солонго -

За тэр юу хүүхэлдэйн театр чинь алтан загасны үлгэрийг аягүй их яадаг байсан тэгээд тэр алтан загасны үлгэрийг хүүхдүүд очиж үзчээд сургууль дээрээ л тэр алтан загасны үлгэрийн мүлгэрийг чинь бид нар өөрсдөө л сурсан хэмжээгээрээ бас их тоглож тэгж дуурайж лав тэгж тоглодог байсандаг. Одоо кино гэхээр чинь одоо тэр үед Шуркид тохиолдсон явдал гээл инээдтийн кино тэрийг л их үзээл үхтлээ ангиараа инээж гарч ирээл дараа нь дахиж энэ тэр үздэг байсиймаа тхх. Тэгээд радио их сонсдог байсан ш дээ. аа харин тэр биднийг 8-р анид байхаас эхлээд нөгөө зурагт чинь шинээр үүсч байгуулагдаад зурагт радиог үздэг байсан. Гэхдээ одоонийхийг бодуул маш бага программаар тэр чинь 7 хоногт гэхэд чинь 2т 1,3,5 дахь өдөр ч билүү тэгээд нэг хоног алгасаж тэгж программ нь гардаг байсан тхх.

Цэцэгжаргал -

Тэр кино жүжгүүд ер нь хүүхдүүдэд яаж нөлөөлж байсан вэ?

Солонго -

Бид нарыг бага байхад багш нар чинь одоо эцэг эхээ хүндлэх хэрэгтэй асрамжлах хэрэгтэй тэ одоо их тийм найз нөхөддөө их туслаж байх хэрэгтэй одоо ядарсан улсуудад туслаж байх хэрэгтэй тэгээд тэр үед чинь их хамт олонч байх тэ хамт олонч байх тийм сэтгэлгээг ер нь их дагуулж хамт олноороо юмыг ер нь хийж гүйцэтгэх хэрэгтэй гээл тэгээд социализм байгуулна гээл социализмын одоо ялалтын төлөө урагшаа гээл тэгээл ер нь их хамтач үзлийг бий болгохын төлөө байсан юм болуу л гэж боддог ш дээ. Үгүй зүгээр бид нарыг чинь тэр үед байхад чинь одоо тэр утга зохиолын ном их уншдаг байсан. Тэр залуу Гуард гээл тэгээд тэр чинь нөгөө эх оронч эх орноо хамгаалах дайн 2-р дэлхийн 2-р дайнд нөгөө Лоёокасметиманский гээд байна ш дээ нөгөө Лоёокасметиманскийгийн тухай аа тэгээд Паулкарчатикний тухай энэ тэр жүжгүүд их гардаг байсан. Тэгээл ер нь л тийм эх оронч байх хэрэгтэй эх орныхоо төлөө амь нас ер нь бүх юмаа одоо жишээлбэл дайн байлдаан болуул одоо яаж хамгаалж байсан талаар тэр 39, 39 оны халхын голын дайн аа тэгээд ер нь 45 оны дайн дайнтай кинонууд л ер нь их гардаг байсан ш дээ Зөвлөлтийн. Тэгээд тэр эх оронч байх одоо тэр ер нь оросын зөвлөлтийн тэр кинонуудаас л бас их сургадаг байсан юм даа. Өөр бол тийм нээх юу яагагүй ш дээ тиймэрхүү л кино гардаг байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Та ер нь гадаадад сурч байсан уу?

Солонго -

За би 10-р анги төгсөөд Зөвлөлт холбоот улсын Эрхүү хотод Улс ардын аж ахуйн дээд сургуульд сурсан. Тэгээд бид нар чинь бас заавал бэлтгэл анги гээд байгаа юм чинь бид нарыг чинь бэлтгэл ангид орос хэлны хичээл заадаг байсан. Тэр нь болохоор ерөөсөө яг 10 жилийн 10-р ангийн программыг орос хэл үздэг байсан. Аа тэгээд жинхэнэ ангидаа ороход болуул мэргэжлийн хичээлүүд заана аа тэгэхдээ давхар бид нарт нөгөө одоо юу орос хэлийг сайн байлгах үүднээс орос хэлний хичээл нэмэлт хичээл их ордог байсан. Тэгээд ер нь хичээл ороход бол бид нар ер нь багш нарынхаа яриаг ер нь ойлгодог л байсан. Аа тэгээд яахав оросын багш нар бас л шаардлага өндөртэй байсан хамгийн гол нь нээх тэгж ер нь программынхаа дагуу л заана аа тэрнээс бол тэгээл өдөр болгон консультаци аваад л бид нарыг гадаад оюутан моюутан гээд тэгээд нэг их яваад байдаггүй байсан. Тэгээд орос багш нар бол яах уу ер нь заасан лекцийг л авдаг байсан тэр нь болохоор яахав мэргэжлийн бид нарын мэдэх ёстой хичээлүүд орно тэгээд хичээл болгон нь мэргэжлийнхаа хичээлийг заадаг байсан. Одоо тэгээл яахав 4, 5 жил ямар ч байсан сураал нээх тийм сайн онц биш дунд хэмжээний дүнтэй л бид нар төгсөж байсан.

Цэцэгжаргал -

Тэр үеийн Зөвлөлтөд сурч байсан оюутнуудын талаар ярьж өгөхгүй уу?

Солонго -

За манайх чинь нөгөө Зөвлөлтөд улс ардын аж ахуйн сургууль төгссөн. Улс ардын аж ахуйн дээд сургуульд манай нам төрийн удирдагч Моломжамц, тэгээд манай тэр ерөнхийлөгч юу байсан тэр Цэдэнбал гуай ингээд ер нь нилээн алдартай улсууд манай сургуулийг төгссөн. Одоо тэр Молом тэ Моломжамц тэ сангийн юуны сайд байсан аа тэгээд бид нарыг бол Эрхүүд сурахад бол гадаадын оюутнууд гэж ганцхан Монголчууд л байсан. Тэгээд Монголчуудыг нөгөө аль одоо хорин хэдэн оноос нөгөө авч одоо их бага хэмжээгэээр авч сургаж байсан тасралтгүй сурч байсан юм байна лээ. Аа тэгээд намайг чинь 69 онд очиход чинь манай сургуульд бол ер нь нэг 20 хүрэхгүй л оюутнууд байдаг байсан. Аа тэгээд жил жилд ер нь нэмэгдсээр байгаад намайг 4, 5 жилийн дараа төгсөхөд бараг 70, 80 сурагчтай болж Зөвлөлт сурч байгаа Монгол оюутны тоо бол аягүй эрс өссөн. Зөвхөн Эрхүүд гэхэд одоо Политехникийн дээд сугууль, багшийн дээд сургууль, улсын их сургууль Политехник аа тэгээд ойн техникком нисэхийн дунд сургууль тэгхэд бол бүгдэд нь бол ер нь монголчууд сурдаг байсан. Аа тэгээд яахав дээ орос багш нар бол яахав шаардлага өндөртэй тэгээд ер нь зааж байгаа хичээлээ болуул лекцээр голцуу ярина тэгээд дадлагын хичээл гэхэд бол яахуу нөгөө семенар маягийн тэ аа тэд нар чинь нөгөө автын инженерын сургуульд сурч байсан юм чинь одоо жишээлбэл автомашины мэргэжил эзэмшихийн тулд одоо машин жолоодох хичээлийг бид нарт заадаг байсан тэгээд бид нар төгсөж ирэхдээ болуул автомашин жолоодох олон улсын үнэмлэхтэй ирж байсан. Аа тэгээл жишээ нь автомашины хичээл орлоо гэхэд бүхий л эд агиргаатыг эд ангиар нь салгаж тавиал ингээд бүр ширхэгчлэн ингэж заадаг байсан. Аа эдийн засаг тэгээл манайл бол эдийн засаг, санхүү аа сүүлрүүгээ бол ер нь эдийн засаг хичээл голцуу орно. Аа тэгээл статистек гээл тэгээл программ одоо зохиох анхан шатны одоо мэдлэг элекрон одоо юу арифметик гээл үйлд тийм юу энэ тэр гэдэг байсан ш дээ тэ. Тийм хичээл ордог байсан тэгээд ер нь төгсөж ирээд одоо ажиллахад ингээд такси базад эдийн засагч энэ тэр хийж байхад ер нь манай Монголд ч гэсэн яг л Зөвлөлтийн программаар одоо тээврийн эдийн засгийн монгол дахь ангиуд нээгдэж төгсөж байсан. Аа тэгэхэд ер нь бааз маазад дээр очиж ер нь хичээл заахад тэр хичэлийн авдаг тэр авто баазыг яаж удирдах уу? Одоо тэр баазын үр ашиг эдийн засийн одоо юуг тэ үр ашгийг яаж тооцох уу эдийн засаг авто тээврийн одоо аль болох үр ашигтай ажиллахын тулд одоо ямар ямар бид нар тооцоо судалгаа гаргах уу тэрийг ер нь яг л тэндхийн праграм тэндхийн заасан юугаар л бид нар ер нь ажилдаа хэрэглэж тэр баазын үр ашиг машгийн бол яг тэгж л тооцож байсан даа. Тэгээд тэр хойно байхад чинь оюутны байранд байдаг байсан орсуудтай хамт тэгээд нэг өрөөнд гэхэд одоо 3 оростой нэг монгол ч юм уу тэ аа тэгж өрөөндөө байдаг байсан хоол ундаа өөрсдөө бэлдэж хийнэ. Аа тэгээд бид нарыг төгсөх жилээс эхлээд бас гадаадад сурч байгаа оюутнуудыг бас хичээлдээ яаж сурч байна тэр хэмжээгээр бас цалин малинг нь нэмэгдүүлж энэ тэр тиймэрхүү арга хэмжээ авч байсан тхх. Тэгээд яахав дээ оюутан байхдаа бид нар голцуу л тэгээд хичээлдээ суугаа хичээлээсээ ирээл хичээлийн чөлөөт цаг тэр хагас бүтэн сайн өдөр хагассай бүтэн сайн өдөр амрана хагас сайн өдөр хичээлчихдэг байсан ш дээ тхх. Өглөө 7-40 гээд хичээлээл нэг 3,4 цагийн үед тарна. За тэгээд яахав багш нар оросын багш нар бол яавахдээ шаардлага өндөртэй тэгээл заах ёстой хичээлээ заагаал тэгээл бид нараас тэр заасан хичээлийнхээ дагуул шалгалт авдаг байсан голцуу бид нар чинь дандаа амаар шалгалт өгдөг байсан бичгээр шалгалт өгнө мөгнө гэж тийм юм ерөөсөө байдаггүй байсан тхх. Бүх л хичээлээ амаар өгдөг байсан. Аа тэр монгол оюутнуудыг хамруулсан арга хэмжээ болуул нөгөө тэнд чинь нөгөө оюутан Монгол оюутнууд их олонтой болхоороо Монголын асуудал хариуцсан тэр оюутны байгууллага хариуцсан юу гээд одоо Монголын Консулын газар гэж байсан эхлээд бол байгаагүй. Тэр консулын газар байсан тэгээд тэр монголын консулын газраас л аягүй ойрхон ойрхон тэр монгол оюутнуудыг яаж аягүй их хурал цуглаанд ордог байсан ш дээ. Аа тэгээд тэнд сурч байгаа монгол оюутнуудын хооронд бас сургууль сургууль өөр өөр сургуулийн хүүхэдтэй тэр сургуулиудын хооронд бас тийм тэмцээн мэмцээн болдог аа тэгээд оросууд бас тэр үеийнхээ ойр зуурын тосгон мосгон одоо Улаан-Үүд хот мотруу ч юмуу бас монголоо сурталчлах тийм суртчилгааны ажил бас их хийгээд монгол оюутнуудаас бүрдсэн тийм урлагын үзлэг аягүй их болдог байсан. Тэгээд тэр урлагын үзлэгийнхээ групээр тэр ойр хот тэр зөвлөлтийн нөгөө одоо жижиг ойр зуурын хотуудаар очиж концерт монцерт тоглодог тэгээд юунд нь нөгөө зурагтын студи мистуди дээр очиж бичлэг мичлэг хийлгэж оюутны амьдрал мамьдралын тухай энэ тэр бас их сурталчилдаг байсан тийм тхх.

Цэцэгжаргал -

Таныг сурагч байх үед хүүхдүүд ер нь мэргэжлээ хэрхэн сонгодог байсан бэ? Гадаадад хувиар авахад хэцүү байдаг байсан уу?

Солонго -

Бид нар чинь одоо арван жилд байхдаа мэдэхгүй ээ одоо бодоход бид нар ямар мэргэжил эзэмшихээ нэг их сайн мэддэггүй байсан. Аа тэгээд бид нарыг 10-р анги төгсөхөд болбол урд нь бол бид нарын урдах жилүүдэд болбол 10-р ангиа ямар төгсөхнүү тэ тэгээд тэр төгссөн ингээд дүнгийн жагсаагаал дээд талаас нь ингээд хувиарлаал сургуулиудад ингэж оруулдаг байсан. Аа бид нарын үед болхоор зэрэг яг төгссөн жилээс эхлээд тэр конкурс гэж аваад жишээлбэл Зөвлөлт холбоот улсад одоо сурах хүүхдүүд бол заавал Зөвлөлтөөс мэргэжилтэн ирж нөгөө тэр конкурс эд нар орос хэл дээр бид нар чинь шалгалт өгж байсан ш дээ. Математикаар одоо математикийнхаа хичээлээр яагаад физик мизик гэхэд л орос хэл мэл гэхэд л орос багш нар авч шалгалт авч тэгж тэнцүүлж авч байсан ш дээ тхх. Тэгэхэд бол мэдэхгүй ээ тэр хүүхдүүдийн дунд тэр мэргэжил эзэмших талаар ер нь нээх тийм ойлголт байхгүй тэгээд тухайн үедээ л тэр ямар хуваарь ирнүү тэгээл тэрнийхэн дагуул орж байсан л даа. Харин тэр урлагын сургуульд орох хүүхдүүдийг бол би сандагын одоо ардын жүжигчин Гантөмөр гээл урлагын гэр бүлийн том том улсууд ингээл сургуулиудаар яваад урлагт сонирхолтой хүүхдүүдийг л авна. Хэн урлагын сургууль орхуу хэн жүжигчин болхуу гэж тэгээл л лав элсүүлж мэлсүүлж авч байсан юмдаг. Тийм бол санагдаж байна. За тэр минийл лав мэдэхээс багшийн дээд гэж байсан, их сургууль гэж байсан аа тэгээд сүүлдээ бол бид нарын сургуул ахуйд тийм барууны орнуудад оюутнуудыг сургах тийм юм явж байсан. Балгарт тэ Герман Польшид тэр барууны орнуудад сургаж байсан гэхдээ тэрэнд нь нөгөө одоо жишээ нь дотоодын бэлтгэл анги гээд бэлтгэл ангитай тэр ангидаа 1 жил сургаж байж энэ тэр явуулж байсан лав л манай ангиас чинь тэр бэлтгэл ангид суугаад тэр Герман мерман энэ тэр явж байсан. Тэгээд барууны оронд чинь ер нь Польш, Унгар, Герман тийм байсан даа. Германд л голцуу явуулдаг байсан. Куб муб энэ тэрд бас Куб улс энэ тэрд бас сүүлдээ явж байсан байхаа. Тэгээд ер нь миний бодхоос бол бид нарыг 68 онд төгсөхөөс эхсүүлээд л ер нь 68 оноос хойш ер нь сүүлийн одоо тэр 60-н хэдэн оноос хойш бол Зөвлөлт холбоот улсад аягүй их эрчимтэй сургаж байсан. Тэгээд оюутнууд маш ихээр нэмэгдэж байсан ш дээ Зөвлөлтөд, аан тэгээд Монголд болуул одоо их сургуульд л одоо тэр физик, хими мийм тэ аа тэгээд харин тэр юуны салбар нь нөгөө эдийн засгийн сургууль тэр үед бас ховор байсын бид нарыг төгсөх үеэс л тэр эдийн засгийн санхүү манхүүгийн анги манги нээгдсэн байх тх.

Цэцэгжаргал -

Тэр үед их дээд сургуульд орж чадаагүй сурагчид яаж цаашаагаа...

Солонго -

Одоо их дээд сургуульд орж чадаагүй улсууд голцуу л ажилчин мажилчин болж үйлдвэрт мүйлдвэрт л ажилдаг байсан. Аа техниккомд тэгэхэд чинь их сурдаг байсан. Дээд сургуульд орооогүй хүүхдүүд чинь нөгөө санхүүгийн техникком анагаах ухааны дунд сургууль тэ сувилалын нөгөө курс гээл тэ аа тэгээд тэр үед чинь бас нөгөө нэг нөгөө ангиараа нөгөө нэг эвлэлийн илгээлт милгээлтээр ангиараа энэ тэр хөдөөнөөс хотоос ангиараа нөгөө илгээлтээр үйлдвэр мүйлдвэр дээр очиж их ажиллаж байсан ш дээ. Тэгээд бас нөгөө атар газар эзэмших хөдөлгөөн гэж маш их явагдаж байсан аан тэгээд нөгөө одоо монголын монголд сурч байгаа оюутнууд чинь тариа хураалт мураалтаар бол аягүй их тийм зохион байгуулалттайгаар багш нар ч тэр сараас 45 хоногын хугацааагаар тариа хураалт мураалтанд оролцдаг байсан. Аан бид нар чинь нөгөө гадаадад хичнээ сурч байгаа ч гэсэн энэ гадаадад сурч байгаа оюутнууд чинь зун ирээд нөгөө социолист хөдөл юу нийгэм одоо социализмын үе чинь эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцоно гээд ингээд зун чинь сангийн аж ахуй маж ахуйд чинь заавал нэг сар ажиллаж байж буцаж нөгөө 2-р курсэд сурах эрх мэрхээ авч яамнаасаа одоо 2-р курсийнхаа нөгөө сургууль явах зардал мардалаа энэ тэр авдаг байсан ш дээ. аа тэгхэд тэр оюутнуудыг бол тэр одоо тухайн үеийн хөдөө сангийн аж ахуйд явуулах тэ тэр ургацын ажилд явуулах тэр ажлын бол ер нь нэгэн жигд их эрчимтэй зохион байгууллаж байсан. Аа арван жилд бол бид нарыг зун болохоор сангийн аж ахуйд их явуулдаг байсан тэгээд 10 жилүүдэд чинь нөгөө шиптэй одоо чинь зун гэхэд одоо шип тийм сангийн аж ахуй юу энэ тэртэй гэрээтэй. Аа тэгээд тэр шип сургуультай одоо оюутнуудыг юу бишээ арван жилийн хүүхдүүдийг аягүй их ажиллуулдаг байсан ш дээ зун бүр 14-50 хононо тэгээл бид нар чинь хөдөө очиж нөгөө хонь монь хяргахыг хүртэл заалгаж маалгаж байсан ш дээ. Тийм ажил аягүй их явагддаг байсан. За тэгээд илгээлтээр бол одоо жишээ нь үйлдвэрт л одоо анги мангиараа ч юмуу үгүй бол хэсэг бүлэг улсууд илгээлтээр үйлдвэрт энэ тэрт очиж ажиллахыг их уриалдаг байсан. Тэгэхдээ манай сургуулиас бол тэгж илгээлтээр явж байсан юм бол байхгүй. Аа тэгээд тэр илгээлтээр нөгөө одоо хөдөө гарч малчин болох тэгээд үйлдвэрийн газар очиж ангиараа тийм юу яах тийм хөдөлгөөн бол маш их өрнүүлдэг байсан. Аа тэгээд тэрэнд болбол одоо тэддүгээр сургуулийн тийм анги одоо илгээлтээр үйлдвэрт ажиллалаа энэ тэр гээд л их тэгж сурталчилж телевиз мелевизээр аягүй их сурталчилдаг л байсандаг.

Цэцэгжаргал -

Таныг сурагч байх үед сурагч, эцэг эх, багш нарын холбоо ер нь ямар байсан бэ?

Солонго -

Бид нарыг одоо сурагч байхад лав л ангийн хурал гээл хуралдаал тэ анги дотроо хуралдаал тэгээд эцэг эхийн хурал болно эцэг эхийн хурлыг хийхдээ одоо голцуу нөгөө хүүхдүүдийг нь байлгаж байгаад хийдэг байсныг санаж байгаа тэгээд одоо жишээлбэл анги дотроо хүүхэд мүүхэд 2 эрэгтэй сахилгагүй хүүхэд хоорондоо одоо ингээд л жишээ нь зодолдох модолдох ч юмуу тэ тиймэрхүү энэ тэр юм гарвал яг хүүхдүүдийг нь байлгаж байгаад л эцэг эхийг нь энэ тэр байлгаж байгаад л асууж масуудаг тэгээд цаашдаа яаж хүмүүжүүлэхийг нь тэр нөгөө салаа бүлэг гэж байдаг ш дээ тэр салаа бүлэг энэ тэрт нь бол даатгаал аа тэгэхэд миний бодлоор онцолж хэлэх юм бол тэр үед нөгөө сурлагаар хоцорч байгаа хүүхдүүдийг нь сайн сурлагатай болгох гэж бас сурлага сайтай хүүхдүүдэд нь даалгаж тэр хүүхэд нь бас нөгөө одоо өөрийнхөө хэмжээнд бас нөгөө давтлага мавтлага энэ тэр өгч тэр хүүхдээ бас сайн сургахын тулд тийм юм бас нилээн явагддаг байсан. Аа одоо би бол өөрөө бодоход бага ангидаа ер нь нээх тийм идэвхтэй байсиймуу арван жилд байхад манайх ер ньээж аав нар хичээлээ хий гэж хэлдэггүй бид нар ер нь өөрөө биеэ даагаад сурдаг байсан аа энэ одоо орчин үед харж байхад хичээлийн программ мараграмм нь тийм их хүндэрцэн юмуу одоо жишээлбэл 1,2-р анги 3,4-р анги гэхэд л ер нь эцэг эх нь л аягүй их тийм шаардаж хичээлийн хийлгэж алив чи хичээлээ хий алив энийг хий ойлгож байна уу ойлгохгүй байнуу гээд л одоо сүүлийн үед тийм болцон юмуу аа бид нарын үед бол жишээлбэл нөгөө өөрсдөө л бие дааж хийдэг байсан ер нь тэгж эцэг эхийн тусламж авна мавна шаардуулна гэдэг юм бол надад л бол тийм юм байгаагүй.

Цэцэгжаргал -

За та өөрийнхөө хүүхэд насны талаар дурсахгүй юу?

Солонго -

За би ер нь хүүхэд байхдаа бол өөрийгөө нилээн их хэнхэг одоо хүүхэд байсиймуу гэж боддог тийм их нийгмийн идэвхтэй тэгээл бид нар чинь нөгөө дугуйланд аягүй их явдаг тэгээл зургийн дугуйланд явж байсийн дууны дугуйланд явж байсийн тэгээд зургийн дугуйланд явж байхдаа бас зургийн уралдаанд ороод анхны одоо хүүхдийн зургийн уралдаан гэж зарлаж байсан байхгүй юу тэр тэгж пионерын ордны одоо Соёлын гавъяат зүтгэлтэн болцон Бизя гээд багш бид нарт зургийн хичээл заадаг байсан. Тэгээд Бизя багш чинь та нар өөрсдөө нэг сайхан чөлөөт сэдвээр зураг зурж ир гээд би нэг тийм орос, орос номноос тэр нөгөө цанаар гулгаж байгаа хүүхдүүдыг зураад очсон чинь чи энийгээ дахиад нэг сайхан зураад ир гээд тэгээд тэр зургийг нь одоо тэр хүүхдийн уралдаанд анхны одоо хүүхдийн уралдаанд дотор уран зургийн уралдаан гэж зарлаад тэгээд тэр зургийн уралдаанд явуулсан чинь миний тэр зураг жилийн дараа байр эзэлцэн тэгээд би зураач гэдэг тэмдэгээр шагнуулж зураач гэдэг тэмдэгээр боловсролын яамны үнэмлэхээр бол шагнуулж байсан. Аа тэгээд бас тэр дууны дугуйланд аягүй их идэвхтэй явдаг тэгээд дууны дугуйланд Дарьсүрэн гэж багш дууны хичээл заадаг байсан аан тэгээд бид нар чинь тэр үед чинь нөгөө Бришну вайрэн тэгээл Зөвлөлтийн нөгөө том том зочид ирнэ ш дээ тэр зочидод одоо тэр драмын театр чинь пионерын одоо тийм дандаа дугуйланд явдаг тэр 10 тухайн арван жилийн авъаслаг хүүхдүүдийн юугаар их том том концерт аягүй их тоглодог байсан юм аа. Тийм байсан. Аа тэгээд зуны цагт бол бид нар зун чинь пионерын лагер аягүй их явдаг одоо тэр сэлбийн пионерын лагер, сөгнөгөрийн пионерын лагер тэрэнд чинь бид нар чинь бараг нэг сар явдаг байсын одоо тийм л байсан даа. Тэр үед чинь тэр үед одооныхтой бодоход төлбөр мөлбөргүй байсан болоод тэр юмуу бид нар ер нь дугуйланд явах юм аягүй их тийм чөлөөтэй тэ арван жилийн сургууль дээр ч дугуйлан ажилладаг пионерын оронд бол дугуйлангууд их ажилладаг байсан бас тэр спортын төв ордонд чинь нөгөө уран гулгалт уран сайханы юу тэшүүр мэшүүр гээд тэ тийм юмны дугуйлан бас аягүй их ажилладаг байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Таны бага нас тэр тухайн үеийнхээ бусад хүүхдүүдээс юугаараа ялгаатай вэ?

Солонго -

Мэдэхгүй одоо бид нар бодоход бид нарын бага нас их л гоё л өнгөрсөн санагддаг ш дээ тийн сургуульдаа сурна зун болохоор одоо тэгээл аа юу хотын айлууд чинь зарим нь нөгөө лагер гарчихдаг тэгээл лагерт чинь эмээ өвөөтэйгөө байгаал өдөржингөө л лагер дээр тоглоно. Аа лагер дээр бага байхдаа бас цэцэрлэгт явна тэгээл орой ирэхээр аав ээж бас ажилаасаа тарж ирээл тэгээл зун чинь бол тэгээл пионерын лагер дээр л голцуу өнгөрөөнө. Аа тэгээл тухайн үедээ ер нь тэр урлаг спортын тэмцээнд орж байсан тэгээл ер нь арван жилд байхад чинь бас л тухайн үедээ их завгүй л байсан. Тэгээл нэг мэдэхэд л 10-р ангиа төгсөөл явж байсандаг. Ер нь бид нарын хүүхэд нас гоё байсан тийм тэгээд тэр байрны хүүхдүүд чинь л гэхэд байрандаа байрны хурал мурал гээд л зохион байгуулагддаг байрны хүүхдүүд мүүхдүүд чинь одоо хоорондоо аягүй тийм эвтэй тэгээд байрныхаа гадаа цуглаад л байраараа л хүүхдүүд их тийм тоглодог болсондоо. Тэгээл том болж ирэх тусмаа нөгөө тоглох нь арай багасаад л хичээл номондоо л ер нь илүү анхаардаг байсиймуу гэж боддын. Аа тэгээд нөгөө байранд байхгүй хүүхдүүд чинь одоо нөгөө түлээ түлшээ зөөх гээл одоо гэр орныхооо ажилд туслах гээл хүүхдүүд ер нь нээх л тийм зав муутай л байдаг байсан байх даа. Тэгж хотоор нээх сэлгүйцэж яваал энэ тэр тийм юм бол мэдэхгүй байдаггүй байсан байхаа. Хүүхдүүд бол яахуу ер нь жоохон хичээлдээ идэвхтэй байдаг байсан. Тэгээд ер нь арван жилээ би онц төгссөн тийм учраас би хичээлдээ л яахуу сайн байсан байх л гэж боддын тэ. Гэхдээ ганц би ч биш манай анги гэхэд ер нь охидууд нь илүү сурлага сайтай манай ангиас бараг 10, 3 эмэгтэй хүүхэд лав онц дүнтэй төгсөж байсан тхх.

Цэцэгжаргал -

Таны амьдралын туршид ер нь хүүхдүүдийн амьдрал яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Солонго -

За бид нарын хүүхэд нас болбол одоо тэгээд ер нь нилээн тийм дуулгавартай байсан юм боловуу л гэж боддын тийм одоо чинь болбол хүүхдүүд чинь аягүй их шаардуулдаг болцон байна ш дээ тийн жишээ нь одоо ингээл одоо би жишээлбэл 2 оюутан, 2 оюутан охинтой нэг нь бол аягүй тийм биеэ даасан нэг нь болхоор зэрэг ерөөсөө тийм хичээл номондоо нээх анзаардаггүй ер нь тийм шоу моу эргүүлэх маягийн тэ одоо нэг тийм чөлөөтэй одоо жишээлбэл баар мааранд ч одоо орох юмуу тэ үгүй бол одоо тийм хүүхдийн төрсөн өдөр ийм хүүхдийн төрсөн өдөр гээд тийм зугаа цэнгэлийн юмыг л хичээлийнхээ хажуугаар аягүй их тийм хөөж мөөдөг болсон юмуу л гэж боддог юм ш дээ. Бид нарын үед чинь тэгэхэд тийм баар маар гэж байхгүй ер нь оюутнууд моюутнууд чинь гэр орондоо л өнгөрөөс тэгж гадуур тэгж явбал тэр анги мангиараа л зугаалга мугаалганд явах юмуу тийм л юм байхаас тэгж одоо баар танилцах үдэшлэг мүдэшлэг энэ тэр гэж тийм юм үнэхээр байдаггүй байсан ш дээ. Одоогийн тэр одоо ач хүүхдүүнхээ хүүхэд мүхэдийг харахад ер нь хичээл номоо хийхдээ л аягүй их тийм эцэг эхээрээ л аягүй их шаардуулдаг. Тэгээд биеэ дааж энэ талдаа жоохон муу болсон юм шиг санагддаг ш дээ. Одоо тэгээл манай охин мохин гэхэд л нөгөө хүүхэдтэйгээ л орой очоол хичээлээ хий тэг ингэ гээл ингээл шаардаал ер нь тэгж л байх юм байна ш дээ. Их шаардуулдаг биеэ даасан хүүхдүүд нь бас арай айл айлын хүүхдүүд өөр л байдаг байх даа. Аан тэгээд одоо үед бол энэ оюутнуудыг харьцуулахад зугаа цэнгэл нь арай ихэдцэн юм болов уу л гэж боддог ш дээ тийн. Одоо зугаа цэнгэл их хөөж нийлэх тэ нийлж зугаалах тэгээл одоо тийм жүжиг, бүжиг мүжиг хийх тийм талруугаа л хичээлийнхээ хажуугаар л их өргөн хүрээтэй ордог юм болов уу л гэж боддог ш дээ.

Цэцэгжаргал -

Эцэг эх хүүхдүүдийн харьцаа ер нь яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Солонго -

Тэр үед чинь одоо бид нар эцэг эхийнхээ үгнээс гардаггүй ер нь тйим л байсан. Одоо болбол одооны хүүхдүүд бол юм хэлэхэд хүлээж авах талруугаа жоохон муу тэ за за би мэдэжийна, мэдэж байна мэдэж байна та одоо тэрэнд санаа зовох зүйлгүй юунд нь санаа зовдийн тэ оройтоод ирлээ гэхэд юунд нь санаа зовдийн сүртэй юм ш дээ гээд л ер нь бас нэг эцэг эхээсээ үг сонсох талаараа харьцангуй муу юмуу л гэж боддог ш дээ. Миний одоо нэг санаа зовж байгаа юм болбол одоо энэ хотод бол хүүхдүүдийг тийм уруу татах одоо юм их байгуулагдаж байна уу гэж боддын тэ. Одоо жишээлбэл пиво баар гэхээр тэгээл зочид буудал гэхэд одоо хэрээсээ хэтэрч байна ш дээ тэ. Одоо жишээлбэл зүгээр нэг мөнгө муутай мөнгө багатай оюутнууд гэхэд л бааранд ороол сууж байна пиводоол сууж байна архи ууж байна тамхи татаж байна тэ аа тэгэхэд энэ олон бааарнуудын хажуугаар яагаад энгийн зүгээр нэг хөөрхөн кафенууд байж болохгүй юм тэ. Тэгээд тэнд ороход яахуу ундаа зардаг тэгээд жоонон одоо тийм янз бүрийн гурилаар хийсэн гоё амттай пирошки ч юмуу хөөрхөн хөнгөн маягийн зууштай тэ яг оюутнуудад зориулсан бага хэмжээний порц порцолсон аа тэгээд зөвхөн марожин зардаг тэгээд пиво зарахгүй бас ингээд 2, 3 найз эмэгтэй хүүхдүүд мүүхдүүд байлаа гэхэд чинь тухтайхан хөнгөн маягийн зууш мууш аваад идэж уугаад сайхан чөлөөтэй ярьж маридаг тийм одоо үйлчилгээний газруудыг их болговол арай зүгээр юмуу одоо заавал нэг пиводож байдаг баардаж тэ бүжиглэж мүжиглэж байдаг энэ мэнийг болуул багасгаж тийм одоо оюутанууд залучуудад ч чиглэсэн тийм архигүй үйлчилгээний газруудыг их олшруулуул бас зүгээр юм болуу гэж боддог юм.

Цэцэгжаргал -

Социализмын үед ер нь хүүхдүүдэд хандсан үйл ажиллагаа хэр явдаг байсан? Хүүхдийн байгууллагууд ер нь ямар байгууллагууд байсан вэ?

Солонго -

Социализмын үед чинь бол одоо тэр пионерын ордон гэж байсан тэ аан пионерын ордонд бол янз бүрийн дугууйлангууд байдаг байсан. За тэгээд пионерын зөвлөл мөвлөл гэж байсан тэгээд тэр үед чинь одоо бүлэг салааны үйл ажиллагаа бол их идэвхтэй байсан ш дээ. Бүлгийн ажил салааны ажил гээл тэгээл бүлгийн хурал болж байна аа тэр үед чинь бас нэг онцлог гэвэл ханийн сонин аягүй их гаргадаг байсын аа тэгээд тэр ханийн сонингоороо одоо тухайн Монгол оронд юу болж байсан тэгэхэд ер нь бид нарын гол үлгэр жишээ авдаг юм тухайн үед чинь бол Зөвлөлт холбоот улс байсан ш дээ тэ. Зөвлөлт холбоот улсад одоо ямар юм явагдаж байна гээл тэгээл тухайн бид нарын үед чинь бол ер нь хичээл сургуульдаа л хичээл сургуульдаа л идэвхтэй байх эх оронч байх тийм үзлийг л их явуулдаг байсан ш дээ. Аа тэгээд хамгийн ихээр явагддаг юм болбол одоо тэр аан тийм пионерын сурагчдын спиртикад гээд явагдана. Тэр спиртикад нь болохоор зэрэг бас сургууль ангиудын хооронд сургуулиудын хооронд тэгээд нийслэлийн бүх сургуулиудын хооронд биеийн тамирын тэмцээн л их явагддаг байсан сагс энэ тэр тоглох тэгээл нөгөө 100н метрын гүүлтийн уралдаан муралдаан гээл тэ аан тэгээд тэр теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг бол бид нарын үед бас ид ер нь гарч ирж аягүй их хөгжиж байсан ш дээ. Тэгээл яагав нөгөө стадион дээр чинь зун болохоор наадамын наадамд чинь нөгөө нэг гемнастик явагддаг тэгэхэд бас тэр арван жилийн хүүхдүүдийг тэр гемнастикны юунд гемнастиканд аягүй их оролцуулдаг байсан. Тэр нь бол бас тухайн үедээ тэр хүүхдийн биеийн чийрэгжилт ер нь тэр олныг хамарсан биеийн тамирын үйл ажиллагаа бас л тухайн үедээ бол ер нь гайгүй л явагддаг байсан байх л гэж бодож байна ш дээ. ганц энэ бамбарууш кафи л байсан байх үгүй ээ би хамгийн гол нь яагаад тэрийг хэлж байна гэхээр тэр Зөвлөлт хойно тийм юм аягүй их байдаг байхгүй юу жишээ нь ингээд жижиг кафинууд аягүй их байдаг аа тэгээд тэнд нь ороход бол ерөөсөө марожин зарна тэгээд гоё ундаа зарна аа тэгээд юу зарна гоё гоё боов моов тэ одоо тийм хөнгөн маягийн зууш аягүй их зардаг тэгээл тэнд нь ороол оюутанууд ороол ундаа мундаа уугаал заавал нээх тэгж пиво миво уудаг манайх чинь одоо тийм хүндрэлтэй юу ш дээ тэ зүгээр одоо нэг газар одоо л бараг одоо тэр пиво уудаг газар нь ороод нэг хөнгөн хоол идчий гэхэд бараг байхгүй гээл тэ үгүй бол хоол байна гээл үгүй бол пиво архи байна гээл тэрнээс тэр пиво архигүй тийм одоо заавал тэр том хүмүүс ч гэсэн заавал пивотэй газар орох албагүй ш дээ тэ тийм хөнгөн маягийн тийм кафи мафи болуул их байвал бас жоохон хөгжим мөгжимтэй тиймэрхүү кафи бол Монголд тэр орейн орейнд ч юмуу тэгж байгуулвал аягүй зүгээр санагддаг юм тийм. Тийм юм жишээлбэл байдаггүй биз дээ бараг ш дээ тэ. Аа харин сүүлийн үед тэр юу л байгаа байх тэр байгаль майгаль бэйкэр мэкэр гээд тэнд л нэг тиймэрхүү юм байдаг байхтийн.

Цэцэгжаргал -

Таны амьдралд одоо ер бусын бусдаас онцгой гэх одоо юу байдаг вэ?

Солонго -

Мэдэхгүй бас яахав дээ тухайн үедээ би бод сэхээтэн гэр бүлээс гаралтай манай аав чинь бол цэргийн хүн байсан тэгээд хойно бол сургууль төгссөн. Тэгээд манай аав чинь нөгөө айлын ганц хүүхэд ээж ааваасаа багадаа өнчирсөн тэгээд манай аав чинь аягүй тийм эрэгтэй хүн гэхэд их ажилсаг хүн байсан тэгээл нэг юм аягүй их оёдог одоо жишээлбэл гэртээ хагас бүтэн сайн өдөр гэхэд л манай аав чинь бараг гэрийнхээ орны цагаан даавуу маавууг энэ тэр чинь ганцаараа угаачихдаг байсан ш дээ. Тэгээд бид нар чинь ааваасаа их тийм үлгэр дуурайлал авдаг тэгээд бид нар багадаа бол би бол боддын аягүй тийм идэвхтэй тийм юм оёоод сурчих юмсан ийм юм оёоод сурчих юмсан гээл тэгээл тэр үед чинь даавуу энэ тэр чинь хямдхан байдаг байсан ш дээ жишээлбэл оросын их гоё гоё эрээн даавуу тэгээд тийм өнгөтэй өнгөгүй даавуу гардаг байсан тэгээл бид нар чинь аавыгаа дагуулж яваад л тэр даавуунаас одоо 2, 3 метр өнгө өнгөөр нь худалдаж аваад аа тэгэхэд бас нэг Германы нэг тийм сэтгүүл гардаг байсиймаа юу гэдэг билээ дээ тэр болохоор хүний размер размерт тохирсон ингээд размераар нь нээх олон ийм учир нь олдохгүй ийм зураастай тэгээд зураасууд нь одоо жишээ нь энэ ковт надаа таалагдаж байна гэхэд би яг тэр ковт нь одоо жишээлхэд нэг зураас гараад ингээд нүхтэй ингээд ийм тэр нь ингээд номертой тэгээл яг тэрнийхээ дагуу шилбийг нь сорочгийг оёийдоо гэж бодоход яг тэрнийхээ дагуу л би нар ингээл сонингын цаас тавьж байгаад эсгүүр гаргаал тэгээл эсгүүр гаргаад өөртөө аягүй тийм цамц мамц энэ тэр аягүй оёдог байсиймаа. Тэгхэд ер нь хүүхдүүд өөрсдөө бас тийм хувцас мувцас их оёдог жишээбэл сургуулийнхаа парт парчик гээл цагаан хар парчек энэ тэр гээл байна ш дээ тэ тэр мэрийг энэ тэр бид нар ер нь голцуу өөрсдөө л оёдог байсан. Зөвлөлтийн сэтгүүлүүдийг аягүй их уншдаг байсан ш дээ бид нар Зөвлөлтийн одоо тэр спутник гээл икран гээл тэр икран дээр чинь нөгөө зөвллөлтийн нөгөө алдартай жүжигчинүүдийн тухай аягүй их гардаг тэгээл тэрүүгээр чинь гоё албом хийгээл аа тэр үед чинь хүүхдүүд чинь бас нөгөө тэмдэг их цуглуулдаг байсан тэмдэг цуглуулна, марк цуглуулна тэгээд жишээлбэл манай байр гэхэд л ингээл марк цуглуулддаг эрэгтэй хүүхдүүд аягүй олон байхад чинь бид нар чинь подезондоо цугларцгаагаад л хоорондоо марк энэ тэрээ солилцоол тийм юм аягүй их байсийн. За бид нарыг тэр үед байхад одоо лав ингээл гадаа гараал одоо жишээ нь талбайгаар явлаа гэхэд л ер нь талбайн энэ тэнд энд тэнд ганц нэг хүн л явдаг байсан. Ер нь хүн гудамжаар ер нь хүн аягүй их цөөхөн явдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл хагас бүтэн сайн өдөр одоо хилээлдээ явах өдөр энэ тэр л хүмүүс бөөнөөрөө явнуу гэхээс ер нь гудамжаар явахад хүн ер нь бараг харагддаггүй байсан. Одоо бид нарын байх үед болуул ерөөсөө байгаа одоо ингээл засгийн газрын ордон хотын одоо нэгдүгээр сургууль 2-р сургууль тэр 21-р сургууль чинь сүүлд байгуулагдсан аа тэгээл энэ одоо энэ 2-р сургуулийн орчин энэ 4-р дэлгүүрээс хойш энэ тэр чинь ер нь дан юу байдаг байсан ш дээ хашаа байдаг байсан. Тэгээд дан хашаа ер нь барилга нээх байгаагүй тэгээд бид нар чинь 68 онд хойшоо сургуульд яваал тэгээд ирэхэд л харин тэр 3, 4-р хороолол энэ арван түнээл тэ түнээлийн одоо энэ 9 давхар байшин тэр наад талын 5 давхар энэ тэр чинь 68, 9 оноос эхэлж л байгуулагдсан ш дээ. Аа бид нарыг бага байхад одоо санадагын хятадууд аягүй их байдаг байсийн тэгээд бид манайх Жигжидийн зусланд гараад бид нар жигжидээсээ ингээл нааш ирхэд тэр хойд 7 буудлаар чинь нил ийм хужаагын амбаар шиг юмнуудтай тэнд хятадууд аягүй их байгаад тэр засмал замыг энэ тэрийг хятадууд барьж байсан. Тэгээл хятадын хятад хүүхдүүд аягүй их сурдаг байсан ш дээ тэгэхэд манайх энэ 4-р дэлгүүрийн байранд байдаг байсан тэгэхэд хятад хүүхдүүд чинь аль өглөө бараг 5 цагаас эхлээд сургуульдаа явна тэгээл бүгдээрээ нөгөө улаан таван хошуу хошууг ингээд улаанаар оёоод тэрийгээн цэнхэр ийм даавуун цүнх барьцан тэр даавуун цүнхэн дээрээ аягүй их яацан хятад сургуульд монгол хүүхдүүд ч явдаг байсан хятад хүүхдүүд бол хятадууд ер нь их байдаг байсиймаа тэгээд тэр төв шуудан муудан энэ тэр дээр чинь ингээл очиход чинь хятадууд чинь нөгөө цагаан будаа мудаа ууттай будаа мудааг энэ тэр хятадруу их явуулдаг байсан шуудангын дугуй зааланд чинь хятад эмэгтэйүүд эрэгтэйчүүд энэ тэр зогсцон шуудангаар урагшаа юу их явуулдаг байсиймаа будаа мудаа гэрлүүгээл лав аягүй их тийм илгээмж явуулдаг байсийн тэгээд бид нарыг бага байхад хятадын баяр болоол өндөр өндөр ийм таяг шиг ийм модон дээр урт хөлтэй тэгээл энэ гудамжаар яваал бүжиг мүжиг хийгээд л тэгээл хятадын оршуулга гэж болдог тэр хятадын оршуулгыг дагаал хүүхдүүд чинь гүйгээл нээх урт цуваагаар гарна нээх цагаан цагаан цамц мамц өмсцөн улсууд гал мал асаагаал тэгж лав хятадууд лав их байдаг байсиймаа.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?

Солонго -

Мэдэхгүй ээ одоо гүн нөлөө үзүүлсэн гэхээр чинь одоо тийм нээх юм байхгүй ш дээ одоо Монголын улсууд одоо ардчилалтай яаж золгосон, ардчиллалын үед хүмүүс чинь одоо бөөнөөрөө ажилгүй болоол тэ одоо тэгээл одоо гүн нөлөө үзүүлсэн гэвэл одоо социалист нийгэм гээд энэ тэр байж байгаад гэнэт одоо нөгөө хувийн хэвшилрүү ороход одоо тэр чинь их цочирдож байсан ш дээ тэ. Одоо жишээлбэл хувийн кампонид ажилллахад итгэх итгэл байхгүй тэ ер нь бид нар чинь социализмын үеийн улсууд бол зарим нэгэн хүмүүс нь юу юм гэхээс ер нь ихэнх хүмүүс нь ер нь энэ зах зээлрүү ороход бас аягүй их хүндрэлтэй хүндрэлтэй байсан тийм яг тэр юманд дасаж өгөхгүй жишээлбэл тэр үед чинь бид нар будаа мудааг гэхэд чинь 200 төгрөг 220 мориор авдаг байсан бол гэнэт л 8, 900 авна гэхэд одоо бид нар яаж энийг авах вэ энэ арай л хямдхан болох байх өшөө хямдрах байх гээл бараг л гэртээ будаагүй болтлоо л дахиж тэр будуу мудаа энэ тэр авч чадахгүй байсаар байгаал сүүлдээ тэгээл бага багаар дасаж эхэлсэн ш дээ тхх. Зах зээлийн нийгэм бас л хүмүүст нилээн хүндээр туссан шүү нилээн тийм овсгоотой тэр бас зах зээлийг эрт ойлгосон улсууд бол одоо орчин үед хөдөлсөн улсууд л нилээн хөрөнгжсөн байх тэрнээс бид нарын одоо тэр зах зээлийг хүнд хүлээж авч зах зээлийн нийгэм эргээд нөгөө социалист нийгэмрүүгээ шилжих юм шиг тийм сэтгэмжтэй л байдаг байсан ш дээ ер нь тхх. Тэгсэн чинь тэгж эргээгүй бүх юм хувьчлагдаад аа хүнд үе болуул одоо жишээлбэл нөгөө хувийнхаа зардлаар оюутанууд одоо хүүхдүүдээ сургуульд сургах бол аягүй хүндрэлтэй байсан тийм. За хувийн хэвшилд шилжих чинь одоо их л хүндрэлтэй байсан тийм одоо жишээлбэл тэр хувийн хэвшилд яг шилжээд одоо манай нөхөр чинь бас ажилгүй болчоол тэгээл дөнгөж нэг хувийн кампани нэг 2, 3 хүнтэй хамтраал хувийн кампани мампани байгуулаал одоо овоо жоохон ажил эрхлэх гэж байхад л манай нөхөр нас барцан тэгээд тэр нас барсан жил нь манай хүүхэд чинь 10-р анги төгсөж байсан. Аа тэгэхэд би бас хувиараа бизнес эрхлэнэ гээл нэг найзтайгаа гарцан юу хийхээ ч мэдэхгүй одоо эрээн мирээн яваал бараа мараа авчраал нөгөөхөө зарж мэдэхгүй заримдаа бүр зах дээр хүртэл гарч нөгөөхөө зарах гэж энэ тэр зогсож байсан. Аа тэгээд хүүхдүүдээ бол тэр сургуульд сургахдаа манай нэг дүү яахуу хувийн юм эрхлээд жоохон явж байсан тэр л одоо бид нарт туслаж тэр хүүхэд мүүхэдээ сургахад дэмжлэг болж байсан даа. Тэгээл яахав зах зээлийн үед чинь тэгээл их сургуульд орж ажиллаал ямарч байсан тэгээл 2 идэхгүй хоосон хонохгүй л тэгээл одоо зэрэгцээл явж байна ш дээ тэ. Тэгэхдээ одоо жишээлбэл яг одоо улсын цалингаар бид нар амьдрахад хэцүү тэ тийм учраас одоо сүлжээний бизнес гээл одоо энэ сүүлд гарч байгаа Орифлейм морифлеймд явъяа яадаж нэг хүүхдүүдийнхээ өдрийн хоолны мөнгийг даах гээд одоо бас нэг бизнесийн одоо 30 хувийн хямдралтай юм аваад тэрийгээ нэг 30 хувь нэмээд зарах ч юмуу тэ жишээ нь 20000 төгрөгийн бараа зарахад тэндээс нэг нэг 5, 6000 төгрөгны ашиг гарах ч юм уу тэгэж л одоо хөдөлж аль болохоор амьдралдаа хүргэхийн тулд тэгж л ажиллаж байна ш дээ. Бид нарт бол аягүй хэцүү л байсан ш дээ ер нь улсаас л одоо бүхий л юмыг нь даах л хэрэгтэй юм шиг бид нарт санагдсан. Жишээлбэл тэгээл малчин айлын хүүхэд гэхэд л малаа зарж байж л төлбөрөө төлнө ш дээ тэ ер нь энэ үеэр маш их хүнд хүнд байсан тхх. Одоо хувиараа одоо дээд сургуулийг одоо хүмүүс өөрөө бие дааж төлбөрөө төлөх энэ бол маш хүнд одоо ч гэсэн тэр чинь хүнд л хэвээрээ яваад байгаа ш дээ тхх. Тэгэхээр одоо энэ одоо боловсролын системийг ер нь тэр за яахав бүгдийг нь улс даадаггүй юмаа гэхэд бас нэг хөнгөлөх талын арга хэмжээ ер нь авбал бас хэрэгтэй л байх тэгэхээс одоо мөнгө төгрөгтэй хувиараа бизнес эрхлээд хөрөнгөтэй нь болцон улсуудад арай өөр л байх л даа. Тэр үед чинь одоо жишээлбэл би энэ их сургуульд орохоосоо өмнө чинь хувийн юм хөөгөөд хувийнхаа юман дээр ямарч ашиг гаргаж чадахгүй, өөрийнхөө амьдралыг би авч явж чадахгүй байсан, аа тэгээл одоо өөрийнхөө эрэгтэй дүүгээсээ л тусламж авч амьдарч байсан яг үнэнийг хэлхэд. Тэр үед эрэгтэй хүүхэд ч оюутан болсон эмэгтэй хүүхэд ч оюутан болсон тэгэхэд манай одоо жишээлбэл эрэгтэй хүүхэдийн оюутны зардлыг одоо манай эрэгтэй дүү хувийн машинтай байсан 2, 3 өдөржингөө шөнөжин таксинд явж үйлчилж байж 72000 төгрөг байлуу жилийн 72000 төгрөг гээд тэр мөнгийг нь гаргаж байсан. Манай охины мөнгийг гэхэд одоо жишээлбэл манай дүү гаргаж байсан би бол хувиасаа мөнгө гаргах ямарч тийм бололцоогүй байсан. Аа тэгээл их сургуульд орж ажиллаал авсан цалингаараа өдрийнхөө хоолны мөнгийг хийгээл ер нь оюутныхаа хүүхдийн сургалтын төлбөрийг бол би дандаа л дүүгээрээ л даалгаж байсан би өөрөө бол албан улсын тогтмол улсын байгууллагад ажилладаг хүн бол оюутны төлбөрийг төлөх ямарч чадвар байхгүй тийм л байсан. Одоо ч гэсэн би хүүхдүүдээрээ л даалгаж байгаа ш дээ тийн. Одоо жишээ нь одоо манай 2 эмэгтэй 2 хүүхэд ихэр оюутан гэхэд магестарт манай эрэгтэй хүүхэд яваад магестарт ажилд юу сургуульд сурч байхдаа хажуугаар нь ажил хийгээл тэр хүүхдүүд л сургалтын төлбөрийг даадаг ш дээ тхх.

Цэцэгжаргал -

За социализмын үеийн боловсрол, хүмүүжлийн талаар сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.