Tsendhüü


Basic information
Interviewee ID: 990448
Name: Tsendhüü
Parent's name: Sampil
Ovog: Günsentüg
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bulgan sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
repressions
military
democracy
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? Цэндээхүү гуай?

Цэндхүү -

Сайн. Сайн байна уу?

Дэжид -

Сайхан намаржиж байна уу?

Цэндхүү -

Сайхан намаржиж байнаа. Сайхан намаржиж байна уу? Сайн явж байна уу?

Дэжид -

За сайн явж байнаа. Ингэхээр бид Монголын 20-р зууны аман түүх төсөл Кембриджийн их сургуулиас явуулж байгаа энэ ярилцлаганы ажлаар тантай уулзаж байна. Тэгэхээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод авто бааз авто тээврийн салбарт ажиллаж байсан. Манай ахмад ажилтны нэг Цэндээхүү гуайтай анхныхаа ярилцлагыг эхэлж байна. Цэндээхүү гуай ярилцлага эхлэхээс өмнө би танд тодруулж хэлэх юм байна. Өөрөөр хэлбэл Кембриджийн их сургуулиас явуулж байгаа энэ 20-р зууны аман түүхийн төсөлд та бид хоёрын ярилцлага бас тодорхой хугацааны дараа эрдэмтэн судлаачид юмуу? Телевиз мэдээллээр ашиглах одоо материал ч байх юмуу? Бид хоёр хэлж мэдэшгүй. Зүгээр ер нь Монголын 20-р зуунд хүмүүс яаж амьдарч байсан юм? гэдэг ийм түүхэн судалгаа баримтанд ярилцлага өгөх болсон бидний урилгыг хүлээж авсан танд талархал илэрхийлье.

Цэндхүү -

За.

Дэжид -

Ингээд хоёулаа юуны өмнө таны бага нас эцэг эх, хаана та төрж өссөн юм? Бага насаа хэрхэн яаж өнгөрөөж байсан юм? Дараа нь сургуулийн нас өөрийнхөө товч намтраас эхэлж ярих уу?

Цэндхүү -

Тэгье. 1929 онд Цагаан ингэ гэдэг газар би Архангай аймгийн Булган сумын нутагт төрсөн хүн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Битүүний өдөр төрсөн юм гэнэлээ. Манай ээж тэгж ярьдаг юм.

Дэжид -

Тэр үед гэрт л төрөх үү?

Цэндхүү -

Гэрт төрнө.

Дэжид -

Гэртээ төрнө. Аа ха.

Цэндхүү -

Араг тэврээд өтгөн дээр гарч байсан үе шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хонины өтгөн дээр унаад нэхийд боож аваад ...

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Угаалга мугаалга хийгээд угаалга хийхэд хонины хоргол наалдчихсан байсан гэж ярьдаг юм билээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тиймэрхүү амьдралаар л төрж өссөн хүн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд 1937 онд миний тэр ах ээжийн ах Пунцаг гэж барилдаж ноцолддог хүн байсан юм. Лам хүн ламын өмсгөлтэй. Цамба харайдаг. Бүрээ бишгүүр үлээдэг. Чомбон гэж одоогоор бол хөгжимчин бүжиг дэглэгч хүн л дээ.

Дэжид -

За.

Цэндхүү -

Тэр хүн маань 37 онд хэлмэгдсэн. Манай ээж хамгийн бага айлын. Ахтайгаа ээжтэйгээ цуг сууж байсан. Тэгээд ам бүл нэг байсан.

Дэжид -

Аа ха .

Цэндхүү -

Сүүлд нь манай аавтай манай аав өмнө нь хань ижил нь эндчихээд сүүлд нь манай ээжтэй суугаад Сампил гэдэг хүний хүүхэд бий. Тэгээд 37 онд тэр хүн хэлмэгдээд лам хүн гэж баривчлагдаад тэгээд буудуулсан юм гэнэ лээ. Тэгээд сүүлийн үед битүүмжилчихсэн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Манай ээж бурхан шашныхан өмнүүр утас татчихсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд хүн хар ирэхээр зэрэг юм хумыг нь хөдөлгөчихнө гээд болохгүй шүү гээд тавагтай идээ данхтай цайгаа гадаа үүдэнд авч гарч л ...

Дэжид -

Тэр үед та хэдэн настай байсан гэнээ?

Цэндхүү -

Би чинь 14, 15-тай байсан юмуу?

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Сарын дараа ээж бүх юмыг нь хураагаад гэр мэрийг нь буулгаж ачаад аваачиж өгсөн ...

Дэжид -

Аа ха. Хамт байсан болохоор бүх л юм нь хураагдсан.

Цэндхүү -

Хураагдсан. Манай ээжийн хамгийн том ах Ядам гэж хүн байсан. Түүний хэрэгт дүү Хонх Намж гэдэг хүн баригдаад явчихсан. Түүний дүү Бадам гэж нэг эмэгтэй авгай байсан. Түүний дүү Долгор гэж эмэгтэй. Тэр Өөдөс гэж Сонинхүү гэдэг нэртэй дүү байсан юм байна лээ. Хурааж аваад бүх юмыг нь аваад явсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

Эдийн засгийн тоо бүртгэл тэр үед бас явагдаж байсан юм байна лээ.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд ээж маань дүүгээ Өөдөс гэдэг нэрээр солиод намайг ерөөсөө 16 хүртэл тоонд оруулаагүй.

Дэжид -

За?

Цэндхүү -

Хүн амын тоонд дарагдчихсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд ингээд байсан. 16 хүрсэн хойно бүртгээд тэр Бадам гэдэг эгчээр явж байлаа. Бүх юмыг орох оронгүй хурааж аваад явчихсан. Иймэрхүү байдлаар өссөн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд сургуульд суугаагүй. 16 хүртлээ хүн амьтанд зарагдаад мэргэжилгүй. Сурсан сургуульгүй ингээд цэрэгт явсан. Би тэр үед цэрэгт яваад энэ шинэ үсгийг сурсан даа. Уншдаг болсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Бичдэг болчихсон.

Дэжид -

Тэр үед цэргийн алба хэдэн жил байв?

Цэндхүү -

5 жил. Тэгээд ээж маань нүдгүй болсон. Хоёр нүдгүй болчихсон. Тэгээд халагдаж ирсэн. Дамдин аварга, Мижиддорж арслан бид нар нэг оны цэрэг.

Дэжид -

Аа ха. Нэг оны цэрэг юмуу? Аа ха.

Цэндхүү -

Тэгээд 8 сар болоод цэргээс халагдаж ирээд хөдөө хоёр жил болоод тэгээд 50 онд би аймагт ирсэн.

Дэжид -

За?

Цэндхүү -

Аймагт ирээд намар нь 4, 5 үхэр тэрэг хөтөлж түлээ зардаг байсан. Тэгж амиа тэжээж.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд байж байтал цагдаа дуудаад түлээ зарж байсан чинь Довчин гэдэг цагдаа ...

Дэжид -

Ерөөсөө та анх тэгж аймагт юу яаж байгаа юмуу?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Ирж байгаа нь тэр үү? Аа ха. Сумаас уу?

Цэндхүү -

Тийм. Сумаас. Тэгээд ороод уулзсан чинь Довчин гэдэг хурандаа байна.

Дэжид -

За?

Цэндхүү -

Дарга нь Дамдинсүрэн гэж хүн байсан. Чи манайд ажилд орноо. Найдвартай хүн.

Дэжид -

За?

Цэндхүү -

Гэдэг юм байна. Цагдаагийн хэлтэс том ажил юм бодоод би одоо чадахгүй байхаа гэлээ.

Дэжид -

Аа ха. Түлээг та өөрөө ууланд явж бэлтгэх үү?

Цэндхүү -

Өөрөө ууланд түлээ бэлдчихээд зөвшөөрөл авна.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд зах дээр зарна. 16, 7, 8 ч хүрнэ. 20 ч хүрнэ. Үхэр тэргээр.

Дэжид -

Төгрөгөөр ш дээ. Тиймээ?

Цэндхүү -

Тийм. Төгрөгөөр.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд л байж байтал би хариад ирье дээ. Ээжтэйгээ яръя гэлээ. Ээж хийж чадах байгаа дараагийн 7 хоногт дахиад дуудлаа.

Дэжид -

За?

Цэндхүү -

Ажилд орноо.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Бичиг үсэг мэдэх үү? гэж байна. Мэднээ л гэлээ.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгсэн хэлтсийн дарга хаяг адрессаа бичээтгэ гээд тэгж байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Архангай аймгийн Булган сумын 4-р баг гээд бичлээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Чамайг ажилд авнаа. Чи одоо цагдаа болно. Тэгээд цагдаа болсон.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд цагдаа болоод хоёр жил гурван жил болоод 55 онд ... яваад л 57 онд Цагаан даваа баригдсан юмаа. Гурван даваагаар ингэж яваад тэгээд Тамираар баруун эргээд баруун таван аймаг чинь. Тэгээд Цагаан даваа чинь 57 онд ингэж нээгдээд л тэгээд уурын тэрэгний байцаагч болсон юм.

Дэжид -

За.

Цэндхүү -

Дэмбэрэлцэрэн гэж миний ахлах байлаа.

Дэжид -

За?

Цэндхүү -

Дэмбэрэлцэрэн, Түвдэннамжил байцаагчдаа өгөөд өөрөө тэрэг барьсан юм. Би жолооч болъё гээд надад баазаас тэрэг байхгүй. Тэгээд би жолооч болъё гээд 60 онд баазад жолооч болсон юм даа.

Дэжид -

Уурын тэрэгний байцаагч юу хийх вэ?

Цэндхүү -

Уурын тэрэгний байцаагч одоо энэ улсын авто техникийн байцаагчтай адилхан байхгүй юу.

Дэжид -

Аа зөв. Зөв.

Цэндхүү -

Тэр замын хөдөлгөөнийг зохицуулна. Баруун 5 аймагт бүх тэрэг явж байсан.

Дэжид -

Аа ха. Зам тээврийн бүх л машиныг шалгана. Зохицуулна. Тиймээ?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Бүрэн бүтэн явж байна уу? Ямар ачаатай явж байна? Жолоочийг зогсоочихно. Дандаа бүртгүүлнэ.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэрэг техникийг нь шалгана. Эвдрэлтэй байвал арга хэмжээ авна. Анхааруулна. Санамж өгнө.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Заавал торгож шийтгэхдээ биш. Тэр буруу талыг их ухамсарлуулах хэрэгтэй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ийм л байсан. Одоо тэгдэг юм байна. Алив үнэмлэхээ аваад ир гэж бидний үед чинь ёсолж очоод гар бариад тэр хүнийг хүндэтгээд тэгээд дараа нь шалгах юмаа шалгана. Тэрэг техник чинь дутуу байна. Ийм байна. Бүрэн бүтэн бол почек дээр гарын үсэг зуруулаад шалгав гэсэн иймэрхүү байдлаар ...

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Харьцдаг байсан. Тэгээд тэр хүндээ анхааруулаад дараа гээд анхааруулаад бүртгэлийн дэвтэртэй. Бичээд гарын үсэг зурчих гэнэ. Иймэрхүү байдлаар ажиллана.

Дэжид -

Хүмүүсийн ухамсарт нь дутагдлыг нь хэлж ойлгуулж суулгах талаар тиймээ?

Цэндхүү -

Тийм. Дараа ингээд байвал торгоод тавьчихна шүү. Сануулга гэдэг чинь анхны юм байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Торгоно гэдэг чинь торгууль дээр ярих юм бол 2-рт тавина. Тэгээд эрх мэрхийг нь хасах тийм ажил бий л дээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Түүнийг эхэнд торгоод байхдаа гол нь биш зөрчил арилгаж ингэж явж байгаарай. Ингээд дараа ирэхэд юу байна даа. Яагаад энэ зөрчлөө арилгахгүй байна. Ийм жишээгээр тэгээд сүүлд нь өөрөө торгуулна. Миний буруу гээд. Тиймэрхүү л маягтай ажиллаж байсан. Би.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд 60 онд 131 гээд тэрэг барьж байлаа. Их лут байлаа л даа. Тэгээд би цагдаад байж байхдаа Жамбалдорж , жаахан Дулмаа гэдэг хоёр хүний гарын үсгээр техникийн хяналт шалгалтаар жолооч болгодог. Одоо аймаг болгонд мэргэжлийн комисстай болчихсон юм шиг байгаа юм.

Дэжид -

За? Аа ха.

Цэндхүү -

Ингээд тэр үед мэргэжлийн хяналтын Жамбалдорж Дулмаа хоёр л шалгана. Тэр хоёроос өөр хүн үнэмлэх бичихгүй.

Дэжид -

Өөрөөр хэлбэл улсын комисс байх нь.

Цэндхүү -

Тийм. Тэгээд жолооч нэр ирж энд 75 хүнээс Жамбалдорж гуай ирж шалгалт авсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд би жолооч болсон. 3-р зэргийн жолооч болсон.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд жолооч болоод Дашзэвэг хурандаа маань хойшоо сургуульд яваад ... хурандаа хүн ирлээ. Тэгээд би хэллээ. Би ингээд сургууль төгссөн эх орондоо бага ч гэсэн юм хиймээр байна. Ингээд жолооч болсон.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тэгээд жолооч болоод ...

Дэжид -

Цагдаагийн хэлтэстээ хурандаадаа уламжлаад?

Цэндхүү -

Тэр үед нэг ажлыг нэг ажилд шилжүүлж өгч байсан юм. Тэгээд баазын дарга Дамдинсүрэн гэж хүн байсан юм. Тэнд дээр яваад очсон чинь Чүлтэм гэдэг жолооч миний тэрэг авна гээд 63 барьж байсан.

Дэжид -

Аа Чүлтэм, Ганзориг гэж байсан.

Цэндхүү -

Тэгсэн тэр Чүлтэмийн тэргийг авч өгөх тухай яриад явчихдаг юм байна. Тэгээд Чүлтэм жаахан хэрүүл хийнэ л дээ.

Дэжид -

Бас нэлээд заргач?

Цэндхүү -

Заргач яахав тэр хүний амьдрал ...

Дэжид -

Амьдрал ахуй. Аа ха.

Цэндхүү -

Ингээд шуудангийн тэргэнд багтахгүй хаягдчихвал хэрүүл болно. Багтаагаад авахаар дүрэм зөрчсөн гээд нэвтрүүлэхээ байдаг. Ингээд аль алиндаа хэцүү байгаа юм.

Дэжид -

Шуудан гэдэг маань тэр үед гол хүмүүсийн зорчиж байсан тээврийн хэрэгсэл бол авто тээврээр зорчих ...

Цэндхүү -

Ачаа тээвэр ч авто тээврээр.

Дэжид -

Хүн тээвэр ч ...

Цэндхүү -

Хүн тээвэр ч авто тээврээр.

Дэжид -

Тэгэхээрээ хүн тээврийн шуудангийн тээвэр ч одоо сум хооронд явах уу?

Цэндхүү -

Хот хооронд ч явна. Хот хооронд бол хот хоорондын хотоос. Аймгийн төвийнх бол сум хооронд 7 хоногт явна. Хотоос ирсэн шуудан богцоо авч ирнэ. Хүнийг нь тээнэ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тээвэр нь бол яахав гурил будаа ачаагаа тээвэрлэнэ.

Дэжид -

Тэр үед жишээлбэл хамгийн ойрхон сум гээд 25 километр тиймээ? Аймгийн төвөөс.

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Их тамир сум гэхэд л хэдэн төгрөгөөр хүн зорчих вэ?

Цэндхүү -

Тэгэхэд чинь 10 цаас байсан байх.

Дэжид -

10 төгрөг.

Цэндхүү -

10 төгрөгөөр зорчиж байсан байх.

Дэжид -

Тээврийн тэрэг гэхээр автобус, 53 байх уу?

Цэндхүү -

53.

Дэжид -

53 тиймээ? 53 гэдэг маань тухайн үедээ бол ачааны жижиг оврын ачааны тэрэг. Тиймээ?

Цэндхүү -

51 гэж бас байсан.

Дэжид -

Та бид хоёрын бичлэг хийж байгаа үйл явдлыг тодруулаад байгаа нь жишээлбэл одоо хүмүүс маань чухам тэр үед 53 гэж ямар тэрэг байсан юм? 51 гэхэд ямар тэрэг байсан юм? гэж мэдэхгүй байх гэдэг үүднээс тодруулж ярьж байгаа байхгүй юу.

Цэндхүү -

ЗИС-5 гэдэг машинаар тээврийн үүрэг гүйцэтгэнэ. Ачааны.

Дэжид -

За?

Цэндхүү -

51 гэдэг машинаар морин өртөөг машинт өртөө болгож 51 машин гарч ирж Өртөөжав гэдэг хүн ирж тэгж байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд сүүлд нь Өртөөжав өртөөний дарга болоод одоо энэ баазын хойд талын байр байж байсан тэнд Өртөө тусдаа байсан. Ийм л нэг салбар.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

51 машин гарч ирж морин өртөөг машинт өртөө болгосон.

Дэжид -

За?

Цэндхүү -

Морин улаач гэж байсан бол машинаар болсон.

Дэжид -

Машинаар болсон байнаа. Аа ха.

Цэндхүү -

Морин өртөөг 51 машин гарч ирж өртөө шуудан болсон.

Дэжид -

Тийм байна.

Цэндхүү -

Тиймэрхүү байсан. ЗИС-5 гэдэг машин тээврийн машин байсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

ЗИС-5 машинаар гол ажил үүргээ гүйцэтгэнэ. Баазын 6-р бааз саятан бааз Саятан бааз болсон.

Дэжид -

За?

Цэндхүү -

Саятан баазын жинхэнэ хийсэн хөдөлмөрийн бүтээлийнх нь эзэд бол гавъяат Дамдин.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хөдөлмөрийн баатар Ёндон. Пүрэвжав гуай, Пэрэнлэй гэх мэтчилэн улсууд байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ёндон гуай надад тэгдэг юм. Энэ Равдан ирснээр хөдөлмөрийн бүтээл ихэслээ. Ажлаа их зохицуулж явж байсан. Бид нар сайхан эвтэй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ийм хүн байгаа юм. Баатар өгмөөр хүн байгаа юм. Надад л баатар өгчихсөн юм. Би Равдангийн туршлагыг нэлээд дагаж явсан. Тийм учраас би баатар болчихсон юм гэж.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Надтай сүүлийн үед Пүрэвдорж явдаг байсан. Бид хоёр хөдөлмөрийн баатар болсон гэж.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Равдан бол ажил сайн хийж байсан гэж ярьдаг юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Техниктээ их хянуур, няхуур. Эзэмшиж байгаа техникээ сайхан эзэмшчихнэ. Бид нар шинэ тэрэгтэй. Равдан чинь их засварын капитал тэрэгтэй бидний ижил ажил хийдэг байсан.

Дэжид -

Капитал гэдэг нь хуучин тэргийг засварлаад ахин явуулаад ...

Цэндхүү -

Үүргээ гүйцэтгэсэн хуучин тэргээр Равдан бүтээл өндөртэй хүн юм байгаа юмаа. Равдангийн туршлагыг аваад ингээд яваад байсан. Тэгээд би баатар болсон. Равдан надад хөдөлмөрийн баатар өгсөн хүн шүү дээ гэж тэгж ярьж байх юм билээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Равдан гавъяат баатрын ажил хийчихсэн хүн юм байгаа юм. Жаахан будлианд орсон юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Сайн юманд саад их гэж.

Дэжид -

Аа ха.

За бид хоёр орж ирээд мэндлээд цааш нь яриагаа үргэлжүүлье.

Цэндхүү -

Ард нь их засварын тэргээр бүх ажлаа гүйцэтгэсэн. Тэрэг техник хэрэглэж байсан багаж хэрэгсэлээ аятайхан хайрлаж явдаг.

Дэжид -

Танай баазаас төрсөн алдар гавъяатай улсуудын нэг. Хөдөлмөрийн баатар Янзан гуай байна. Пүрэвжав байна.

Цэндхүү -

Пэрэнлэй байна.

Дэжид -

Пэрэнлэй байна. Аа ха. Саятны бааз тэрбумтаны бааз гэж нэртэй байсан гэж байна. Тэр үед ойролцоогоор 6-р авто бааз байгууллагдахад хичнээн тэрэг техник, хичнээн ажиллагсадтай байсан юм бэ?

Цэндхүү -

За тэр үед манийг байх үед бол 60-аад тэрэг техниктэй байсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

Аа 63, 51 –гээд бас нэг 10 гаруй 20-иод тэрэгтэй.

Дэжид -

Аа ха. Бааз ер нь хэр өргөжиж байгаа хувьчлалд орсон юм? Та баазад тэтгэвэрт гартлаа ажилласан уу? 60-аад оноос?

Цэндхүү -

Тэгсэн.

Дэжид -

За хэдэн он хүртэл ажилласан бэ? Та?

Цэндхүү -

89 оны 4 сарын 10 хүртэл.

Дэжид -

Аа ха. 30 жил тэнд ажилласан байнаа. Таныг тэнд ажиллаж байхад авто тээврийн ажилчдын ялангуяа жолооч нарын нийгмийн асуудал ямар байсан юм? Цалин хангамж ямар байсан юм?

Цэндхүү -

Цалин хөлс бол дээр үед явсан хийснээрээ л авна.

Дэжид -

Явснаараа авна.

Цэндхүү -

Аа гэхдээ жолооч хүн хоёр үүрэг гүйцэтгэж байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Жолоочийнхоо ажлыг хийнэ. Машинаа засна. Манаагаа хийнэ. Няраваа хийнэ. Ачаагаа хаяж алдчих юм бол төлнө .

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тооллого хийж авна. Хүлээж авна. Тооцоогоо ...

Дэжид -

Тооцоогоо хийнэ. За? Задлаад ярьж өгөөрэй.

Цэндхүү -

Жолоогоо замдаа бариад явахгүй. Жолооч нь жинхэнэ ажил нь гэхдээ тэрэг эвдэрвэл тэргээ засна.

Дэжид -

Аа ха. Хээр эвдэрвэл тэргээ засна.

Цэндхүү -

Тэгнэ.

Дэжид -

Нэгдсэн үйлдвэрт орж ирээд засвар масвараа аваад нэгдсэн төлөвлөгөөтэй хийх үү? Яах вэ?

Цэндхүү -

Тэрэг техник эвдэрч гэмтсэн байвал шалгаад засварт авна.

Дэжид -

За?

Цэндхүү -

Аа хээр эвдэрвэл өөрөө л засна.

Дэжид -

Зөндөө л тийм юм гарах байх. Тийм үү?

Цэндхүү -

Тэгэлгүй яахав.

Дэжид -

Тэр манаа хийнэ гэдэг нь ямар учиртай юм бэ?

Цэндхүү -

Манаа гэдэг чинь манаачийн л үүргийг гүйцэтгэнэ шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Авч яваа ачаагаа хаячихаж болохгүй. Би өөрөө хариуцна. Хаячих юм бол би буцаагаад төлнө. Сайн байвал шагнуулна. Жолооч хүн чинь нэлээд үүрэгтэй шүү дээ. Бараа ачиж яваа бол бараагаа хариуцна. Хүн ачиж яваа бол хүнээ хариуцна. Харахад нэг жолооч хүн гэхдээ цаана хүлээсэн үүрэг лут хариуцлагатай.

Дэжид -

Аа ха. Тээвэрт шуудан тэргээр ингээд явахад урьдчилаад билет милетийг нь бичих үү? Та өөрөө мөнгө төгрөгөө хурааж аваад суулгах уу?

Цэндхүү -

Би шуудан муудан бариагүй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Дандаа тээврийн тэрэг барьсан. За ингээд тээврийн тэрэг барьж байхад суугаад явна. Хот ороод ирэхэд товчоон дээрээс юмуу? Замаас сууна. Билетийг нь бичээд өгчихнө.

Дэжид -

Аа за.

Цэндхүү -

Товчоо гэдэг чинь хяналт шалгалтын байгууллага. Эндээс гараад Цэнхэрээс хоёр хүн авлаа гэхэд буудал дээр биччихнэ. Заавал зам явах авна.

Дэжид -

Зам явах авах уу?

Цэндхүү -

Авна.

Дэжид -

Зам явахгүй хүн явахгүй юу?

Цэндхүү -

Явахгүй.

Дэжид -

Зам явахаа яаж авах вэ?

Цэндхүү -

Зам явахыг Улаанбаатар ороод ирэхээд 14 хоногоос илүү хийж өгөхгүй. Засаг захиргаа чинь.

Дэжид -

Орон нутгийн?

Цэндхүү -

Орон нутгийн засаг захиргаа.

Дэжид -

За?

Цэндхүү -

Хэрэв өвчтэй зовлонтой эмчилгээ сувилгаатай бол сонгоно. Орсон хойноо.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тийм байсан ш дээ. Зам явахгүй бол замд явах эрхгүй гээд бичээд өгчихнө.

Дэжид -

Шилжилт хөдөлгөөн бүртгэл судалгаа бас сайн байсан байна. Тиймээ?

Цэндхүү -

Паспорт гэж байгаагүй юм даа. Иргэний паспорт гэж сүүлд гарч ирсэн. Орон нутгийн засаг захиргаа иргэний бүртгэлийг нь үзээд Улаанбаатар орох гэж байгаа цэргийн хүүхдээ эргэх гэж байгаа оюутан бол оюутан гэдгийг нь сумын засаг захиргаа хийж өгнө.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд 14 хоногийн хугацаатай хийнэ. Түүнээс илүү шаардлагатай бол сунгуулна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тийм юмгүй замаас хүн явчих юм бол ...

Дэжид -

Жолооч асуудалд орно?

Цэндхүү -

Жолооч асуудалд орно. Хаанаас юун хүн авч ирсэн.

Дэжид -

Аа ха. Тэр үед ер нь цалин хангамж хэр байсан бэ?

Цэндхүү -

Цалин хангамж яахав дээ. Хийсэн явснаараа байсан даа.

Дэжид -

Аа ха. Ер нь дундаж түвшин?

Цэндхүү -

Дундаж түвшин 600, 700 цаас.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

1000 хүрнэ л дээ. 1000 хүргэж л байсан.

Дэжид -

Аа ха. Тэр үедээ л сайн цалин байсан байх. Гэхдээ их хүнд хөдөлмөр тиймээ? Цаггүй хөдөлмөр.

Цэндхүү -

1000 цаас тоолоод авч байгаа юм. Жолооч нар цалин их авдаг гэдэг. Дундаж цалин 400-гаар тогтож байсан байх. 1000 цаас авлаа гэхэд гэр оронтойгоо хувааж иднэ. Ихэнхийг нь замдаа иднэ.

Дэжид -

Аа зөв тэгнэ.

Цэндхүү -

Хоосон яваад байж чадахгүй.

Дэжид -

Замын хүнс.

Цэндхүү -

Замын хүнс. Гуанзанд орно. Гуанз хаалттай үед цүнхэндээ идэх юмтай явна. Гэр орондоо юм үлдээнэ ш дээ. Жолооч хүний гэр бүлийн хүн их зутарна шүү дээ. Сард ер нь гурав дөрөв хонохгүй шүү дээ.

Дэжид -

Сард гэртээ байх хугацаа гурав дөрвөөс хэтрэхгүй гэсэн үг үү?

Цэндхүү -

Тэрэг техник эвдэрч байж түүнийг засаж байж гарна уу? гэхээс биш хаячихаад хүрээд ирэх гэхээр ачаагаа буулгаагүй. Алба тарснаас хойш ачаа буулгахгүй.

Дэжид -

Аа ха.

Алба тарахаас өмнө ачаагаа буулгачихвал болно. Ийм л амьдралтай.

Цэндхүү -

Аа ха. Жолооч хүний ар гэр бол ар гэрээ үр хүүхдээ авч явна. Сард нэг хэдэн цаас авч ирж өгнө.

Дэжид -

Хэдэн төгрөг авч ирж өгнө. Амьдрал ахуй хүүхдийн сургууль соёлд оролцох юм байхгүй.

Цэндхүү -

Байхгүй. Ажлаа хийгээд явна.

Дэжид -

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Цэндхүү -

8.

Дэжид -

8 хүүхдийг тэгээд ....

Цэндхүү -

10 байсан юм.

Дэжид -

Өсгөж хүмүүжүүлж явна гэдэг гэр бүлийн чинь хүн тэр үед ямар ажил хийж байсан бэ?

Цэндхүү -

Сувилагч.

Дэжид -

Сувилагч. Сувилагч бас цаг наргүй хариуцлагатай ажил шүү.

Цэндхүү -

Тиймэрхүү амьдралаар өслөө. Хүүхдүүд цугаараа сайхан өсөж хүмүүжсэн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Одоо жаргаж байна. /Инээв/ Хүүхэд өсгөх гэж яггүй ажил.

Дэжид -

Одоо үр ачаа харахгүй байна уу?

Цэндхүү -

Оо харахгүй харахгүй. Ноднин бага охины нэг хүүхэд байсан. Түүнийгээ санаад бид хоёр /Инээв/ ...

Дэжид -

Аа ха. Өөрсдийг нь өсгөөд тэгээд хүүхдүүдийг нь өсгөөд энэ их том асуудал. Тэр их цаггүй ажиллаж хөдөлмөрлөж байсны үр дүн байхгүй юу. Ийм сайхан өндөр настай тэр үеийнхээ юмыг ийм сайхан санаж ярьж байна гэдэг чинь тэр эрүүл агаар нэг үгээр хэлбэл биеийн тамирын спорт гэсэн үг шүү дээ. Буулгана ачина дээшээ доошоогоо бууна гарна.

Цэндхүү -

Гэмтээхгүй ачаагаа авч явна. Биеийн тамир спортоор хичээллэнэ. Би аймгийн хурц арслан хүн.

Дэжид -

Оо за.

Цэндхүү -

Спортоороо хөөцөлдөнө. 1-рт ...

Дэжид -

Та аймагт одоо аймгийн хурц арслан гэдэг чинь аймгийн барилдаан ер нь нэлээд хэд барилдсан? Хэд давж байж тийм цол авах бэ?

Цэндхүү -

8 давж байж.

Дэжид -

Аа за.

Цэндхүү -

120 бөх барилдаж түрүүлж байж ...

Дэжид -

Аа ха. Тэгвэл та мундаг хүн байна ш дээ.

Цэндхүү -

Би аймагтаа 3 түрүүлсэн. 4 шөвөгт үлдсэн.

Дэжид -

4 шөвөгт үлдэнэ гэдэг чинь ...

Цэндхүү -

Хэнтий Говь Алтайд нэг нэг түрүүлсэн. Үндсэндээ аймагт 5 түрүүлсэн.

Дэжид -

5 түрүүлсэн. Аймгийн аварга гэсэн үг биз дээ. Тиймээ?

Цэндхүү -

Тэгээд яахав спортоор хичээллэж байсан үр дүн гэж би боддог юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

2-рт нь жолооч гэдэг их ашигтай ажил гэж би боддог юм.

Дэжид -

За?

Цэндхүү -

Биеийн эрүүл мэндэд нөлөөтэй. Хөдөлмөр гарын хүчний ажил их хийнэ. Ачаа ачиж буулгасан ч заавал өөрөө хийнэ. Нэг бүрчлэн. Дээр гарчихаад тогтвортой сайн ...

Дэжид -

Нарийн ажил юм байна. Тиймээ?

Цэндхүү -

Нарийн ажил. Эвдрэхгүй хэмхрэхгүй хаяхгүй тоолж буулгана. Жолооч хүний эрүүл мэнд хөдөлмөрт бүтээлд их ашигтай.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

2-рт дандаа цэвэр агаарт явдаг.

Дэжид -

Агаар аа ха.

Цэндхүү -

Хээр голцуу хонодог. Хээр цэвэр агаар.

Дэжид -

Өвлийн хүйтэнд тэр үед цаг агаарын хүйтрэл хүйтэн байсан санагдаад байх юм. Хүүхэд байхад. Ёстой л хасах 30, 40 хүрдэг байсан. Тиймээ? Хүйтэн нойтон гэхгүй явна.

Цэндхүү -

Гэхгүй явна.

Дэжид -

Халуун гэхгүй явна.

Цэндхүү -

Нэг үе 150 гэдэг тэрэг ЗИС-5 гэдэг тэргээс хойш ЗИЛ-174 гэж гарч ирж байж паартай болсон. Зарим үед толгойгоо гаргачихаад явж байдаг. Шилнийхээ цанг халуун усаар арилгаж байлаа. Иймэрхүү юмыг жолооч нар давж байсан.

Дэжид -

Сонин юм байна. Тиймээ?

Цэндхүү -

Тэгээд ЗИЛ-164 гэдэг машин гарч ирж паар үлээдэг болж дулаан явдаг болсон.

Дэжид -

Тэр үед хөдөлмөр хамгааллын асуудал гэхээр жолооч нарыг бааз маазаас анхаарч байсан юм байна уу?

Цэндхүү -

Байхгүй.

Дэжид -

Өөрөө л хангах уу?

Цэндхүү -

Өөрөө л хангана.

Дэжид -

Одоо тэр нормын хувцас гэж тавьж өгөх үү?

Цэндхүү -

Өгнө. Өвөл хөвөнтэй өмд ...

Дэжид -

За? Тэр үнээр өгөх үү?

Цэндхүү -

Үнэгүй өгнө.

Дэжид -

Үнэгүй тавьж өгөх үү? Одоо засвар гараад механикийн гэмтэл гарсан бол засна. Хувь хүний хариуцлагаас болж шалтгаалаад эвдрэл гэмтэл гарвал хариуцлага тооцох уу?

Цэндхүү -

Тооцно. Жишээлбэл ингээд км-ын хугацаатай. Улаанбаатар орно гэхэд чинь 468 км.

Дэжид -

За.

Цэндхүү -

3 хоноод очно. Түүнээсээ илүү хоночихсон байвал техникийн сааталтай байвал саатсан газраасаа тодорхойлолт авна. Буудал буудлаас байдаг юмуу? Хувь хүнээс бол хоёр гурван хүнээс тодорхойлолт авна. Тэгж байж засвар авна. Тэгэхгүй бол цагийн 25 төгрөгний торгууль авна.

Дэжид -

Өндөр юм байна ш дээ. Тиймээ?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Одоо гурав хоноод Улаанбаатар орох байсан бол 5 хоноод орсон бол хугацаандаа ирээгүй гээд ...

Цэндхүү -

Км-ын хугацаанд яваагүй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Сүүлийн үед 280 км газрыг өдөрт почекаа бичээд бичсэн цагаас аваад ачаа буулгах бензинд очерлох ачаа авахад орохгүй ш дээ. Км-ээр нь тооцоод явчихна.

Дэжид -

Тэр үед түлш шатахуунаа яаж хийдэг байсан юм?

Цэндхүү -

Шатахуун нормтой хэмжээтэй зааж өгнө.

Дэжид -

Оо за.

Цэндхүү -

Түлш шатахуунаа зохицуулаад өөрөө ...

Дэжид -

Ямар норм байсан?

Цэндхүү -

Тэр чинь юу л даа. 25 литр...

Дэжид -

Жишээлбэл танай тэрэг 25 литр идэх ёстой.

Цэндхүү -

Хүн болгон адилхан уу? Бүгдээрэнд нь нэг өгөх үү? Норм?

Дэжид -

Тэр чинь нормтой.

Цэндхүү -

Нормтой. 51-гээд нормтой. 30-гээд нормтой.

Дэжид -

Та 1000 км явсан. 250 –ээс хэмнэвэл хэмнэлтийн аварга.

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Илүү гараад 260 болчихвол 10 литр бензин ...

Цэндхүү -

10 литр бензин төлнө. Хэмнэвэл 42 мөнгөний шагнал авна.

Дэжид -

Аа бас шагнал урамшуулал авах нь.

Цэндхүү -

Шагнал урамшуулал гэж авна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хийх ажлаа сайн хийсэн бол урамшуулал шагнал их өгнөө. Хамгийн анхны баатрын шагналыг чинь Балдан гэдэг хүн шагнуулж байсан юм. 72-аар шагнуулж байсан.

Дэжид -

Тэр үед том юм байсан байх. 72 гэдэг чинь гурван дугуйтай мотоцикл тиймээ?

Цэндхүү -

Тийм. Тэгээд бас үзэл суртлын хувьд өөр өөр байсан юм даа. Намын гишүүн хүн хүчтэй. Намын гишүүн болчих юм бол бас ялгаатай.

Дэжид -

За?

Цэндхүү -

Би чинь намын гишүүн биш юм байгаа юм.

Дэжид -

За?

Цэндхүү -

Хэлмэгдлийн эзэн гээд ...

Дэжид -

Таны тэр хэлмэгдлийн эзэн чинь дагаж л байсан уу?

Цэндхүү -

Дагадаг юм.

Дэжид -

Яаж мэдэх вэ? Хэлмэгдлийн гэдгийг?

Цэндхүү -

Намын гишүүнээр элсэх гэхээр феодалын үлдэгдэл гээд цагдаа дээрээс манай намд тэнцэхгүй гээд нам аваагүй. Би намын гишүүн биш шүү дээ.

Дэжид -

Аа ха. Монгол Ардын Хувьсгалт Намд ороогүй намын гишүүн биш учраас аливаа ажлаас ...

Цэндхүү -

Шагналаас ч гэсэн хасна.

Дэжид -

За?

Цэндхүү -

Намын гишүүн бишээ. Лувсандамбаа гэж манай баазын хэд хэдэн удаагийн аварга байсан. Би ачаа эргэлт аваад тэгсэн Жалхаа гэдэг хүн намын хорооноос ирээд намын гишүүн биш гээд хасаж байсан. Бүтээл гэдгийг тэгж дарж байсан.

Дэжид -

Тэр бас нэг хэлмэгдүүлэлт. Тухайн үед дарга нар бас эрх мэдлээрээ яаж байж тиймээ? Тэр үед эрх мэдэлтэй хүн ажилчин хоёрын хооронд ямар ялгаа байсан юм? Ер нь эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан юм?

Цэндхүү -

Ялгаа нь тэгж гарч байсан. Бүтээл хийх гэхэд хүртэл хасаж байсан юм чинь. Тиймээ? Бүтээлээ дүгнүүлэхэд хүртэл даруулж байсан.

Дэжид -

Тэр хэлмэгдэж байсан хүн чинь сүүлд одоо та цагаатгалын юугаар цагаадсан уу?

Цэндхүү -

Цагаадаад сая төгрөг авсан.

Дэжид -

Гэхдээ түүнээс илүү үр дагавар гарч таныг хар сүүдэр дагаж л явсан юм байна. Тиймээ?

Цэндхүү -

Би тэгж хэлмэгдээгүй бол сургууль соёлд боловсрол эзэмшээд яах ч байсан юм билээ? Боловсорч чадаагүй шүү дээ.

Дэжид -

Чадаагүй чадаагүй. Тэр байтугай та чинь 16 нас хүртлээ хүн амын бүртгэлд байгаагүй шүү дээ.

Цэндхүү -

Тийм. Ээж тэгж ярьдаг юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хэзээ аваад явчих бол энэ хүүхэд л гал голомт сахих хүүхэд гэж тэгээд дарчихсан гэсэн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгж л ярьдаг ш дээ. Ээж. Тэгээд алтан бороохой Дорж гээд цагдаа Цэрэндэжид арслан Шар арслан бид гурав Булган сумын гурван арслан. Булган сумын гурван бүс гэж нэр өгсөн юм байна л даа. Гурвуулаа аймгийн арслан болсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Цагдаа тэр үед бороохойгүй байсан. Тэр нэрийг тэгж авсан юм даа. Цагдаагаас амь амьдралаа тэжээсэн. Тэгээд жолооч болсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Сургууль курсад сураагүй.

Дэжид -

Аа ха. Бие хүчнийхээ юугаар л авсан байна ш дээ. Сайхан заяасан бие хаа хүч ...

Цэндхүү -

Аа ха.

Дэжид -

Тэгээд цагдаагаас амьдралаа нээсэн. Цагдаа сэргийлэхийн байгууллага хуулийн байгууллага бас ашигтай талдаа. Аль болохгүй юмтай ажилладаг. Хамгийн гайгуу нь л согтуу хүнтэй.

Цэндхүү -

Аа ха.

Дэжид -

Муу талын юуг өөртөө тусгаж авбал бас ашигтай ажил. Намайг их сурган хүмүүжүүлсэн. Цагдаагаас би амьдралаа эхэлсэн. Жолооч болсон жолооч нартайгаа яаж харьцах вэ? гэдгээ мэддэг. Өөрөө яаж явах вэ? гэдгээ тусгаж авсан.

Цэндхүү -

Өөрийгөө хянах чадварыг бий болгодог?

Дэжид -

Тийм. Тэр үед хэлмэгдэж байсан хүмүүсийн нээлттэй шүүх хурал болдог байсан уу?

Цэндхүү -

Үгүй.

Дэжид -

Үгүй юу?

Цэндхүү -

Үгүй.

Дэжид -

Тэгээд бариад явчихлаа гээд ингээд тэгэх үү? Хэвлэл мэдээллээр ярина барина гэсэн юм байхгүй.

Цэндхүү -

Байхгүй ....

Дэжид -

Хэлмэгдүүлэлт нууцаар ...

Цэндхүү -

Нууцаар.

Дэжид -

Таны мэдэх таны төрлөөс гадна өөр хүмүүсийг тэгж хэлмэгдүүлж байсан болов уу? Орон нутагт?

Цэндхүү -

Байсан байлгүй яахав. Тэр үед айхтар нэрвэгдэж байсан байлаа ш дээ. Хэлмэгдлийн шар ном гарсан байсан. Айхтар хэлмэгдэж байсан байна лээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Маний үеийнхэн мэдэхгүй ш дээ. Тухайн үедээ тааралдсан улс нь хэлмэгдчихсэн. Би тэгж бодож явдаг юм.

Дэжид -

Аа ха. Тэр үед хүүхдүүд бага сургуульд суудаг байсан уу? Хөдөө орон нутаг аймгийн ...

Цэндхүү -

Бүлгэм гэж байсан. Багийн бүлгэм.

Дэжид -

Бүлгэм. Түүнд та суух эрх байхгүй юу?

Цэндхүү -

Байхгүй. Балдорж гэдэг хүн багийн ухуулагч ахлагч байсан. Балдорж гэдэг хүн заасан даа. 90 гараад өнгөрлөө. Айлуудаар яваад сонингоо уншиж өгөөд улс төрийн байдал юм уншиж өгнө. Тэр хүн их юм зааж өгсөн. Тэгж байж А, Б гэдэг юмаа сурч авсан. Тэгж байгаад уншдаг болсон. Бичдэг болсон. Тэр хүн л их юм өгсөн дөө. Надад.

Дэжид -

Аа ха. Цэрэгт 8 сар алба хаасан гэж байна. 8 сар гэдэг чинь бас л одоогийнхоор бол жил шахам хугацаа. Тэгэхээр цэргийн алба тухайн үедээ ямар байсан юм? Тэр цэрэгт таныг татагдахад таны тэр хэлмэгдэлтийн юм гарч ирсэн үү? Мэдэгдэхгүй байсан уу?

Цэндхүү -

Мэдэгдэхгүй байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Цэрэг бол их сайхан.

Дэжид -

Цэрэгт та юу сурсан? Юугаараа сайхан байсан? Тэр үеийн цэргийн онцлог нь юу байсан юм?

Цэндхүү -

8 сар болсон би. Тэгэхдээ цэргийн онцлог цэрэг гэдэг 45 хоногт тангараг өргөх гэдэг юм байдаг юм.

Дэжид -

За?

Цэндхүү -

Тангараг өргөхөөс өмнө, тангараг өргөсний хойно тэр цэргийн байрнаас 10 километр 10 метр газраас ... сахилга дэг ихтэй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Цэргийн дэглэм их юм сургадаг. Их сайхан гэж боддог шүү.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Цэргээс л би гоо сайхныг олдог юм. Ядахдаа түргэн хөдөлж сурна. Хөлөө зөв ороогоод сурчихна. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 хүртэл тоолоход хувцасаа өмсөөд сурчихна.

Дэжид -

10 дотроо багтах уу?

Цэндхүү -

Тийм. Бүгдээрээ багтана. Нэг ч хүн хоцрохгүй. Цэрэг тийм сайхан байсан. Ядаж түргэн хөдөлж сурна. Юм хийж сурна. Хүний үг дааж сурна. Хатуужил авч сурна. Цэргийн хугацааг 3 жил болгомоор санагдаж байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Нэг жил бол багадаж байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

1-рт. 2-рт хийх ажилгүй залуучуудыг барилгын цэрэг гэж байсан. Хөдөө аж ахуйн дээр сургуулийг тэр барьсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Одоо нураагүй л байна.

Дэжид -

Аа ха. Тэр үед бас мэргэжил мэргэжлээрээ сургадаг байсан уу?

Цэндхүү -

Мэргэжлийн ангиараа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Явчихна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Цэргийн албыг гурван жил хаамаар байна. Нэг жил багадаж байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

2-рт хийх ажилгүй залуучуудыг барилгын цэрэг гэж байсан.

Дэжид -

Аа ха. Тэр үед бас мэргэжил мэргэжлээрээ сургадаг байсан уу? Цэрэгт ...

Цэндхүү -

Мэргэжлийн ангиар л явчихна. Архангайн цэргийн ангид харж байхад гайгуу биетэй сэргэлэн нь дарга болчихдог.

Дэжид -

Та ямар ангид хуваариллагдаж байсан бэ?

Цэндхүү -

Авто баталионы ангид Баатарчулуун гэж манай ангийн дарга байсан. Техникийн анги юм даа. Тэндээс би засварчин моторчин Энхбаяр гэдэг хүнийг дагаж техникийн дөртэй болсон. Тэгээд ирээд .... Цэргийг 3 жил болгомоор бодогдоод байдаг юм.

Дэжид -

Аа ха. Цэрэг чинь хотод алба хаах уу?

Цэндхүү -

Хотод Улаанхуаранд хаана.

Дэжид -

Анх та ер нь цэрэгт ороод хот оржээ дээ. Тиймээ?

Цэндхүү -

Тэгсэн.

Дэжид -

Хот орж үзэж байгаа анхны юу нь цэрэгт татагдсанаар.

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Тэгэхэд хот ямар санагдаж байв? Хотын төвөөр явдаг юмуу?

Цэндхүү -

Оо явуулахгүй шахам. Намайг цэрэгт байхад чинь Улаанхуаранд цэргийн анги нь 3, 4 давхар.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Өндөр хоршоо гэж хоёр давхар байшин.

Дэжид -

За?

Цэндхүү -

Давхар байшин тийм л юм байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Одоогийн манай аймгийн төвөөс бага байсан санагдаж байна.

Дэжид -

Аа ха. Хот хөдөө орон нутгаас шууд хотод очиход тухайн үедээ сонин санагдах уу?

Цэндхүү -

Их сонин. Их сонин. Их том.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хөдөө аймгийн төв ч гэсэн. Тэгээд Дамба гэж хүн цэрэгт цуг явсан. Тэгээд нарийн төмөр зам чинь тавигдсан байсан юм байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэндээс гараад хот чинь хоорондоо их зайтай. Хааяа чөлөө олгохоор би айгаад явж чаддаггүй байсан юм. /Инээв/

Дэжид -

Тэгээд та цэргээс халагдаж ирээд амьдрал байдлаа зохиосон. Энэ юунд орсноосоо хойш гэр бүл болсон юм байна. Тиймээ?

Цэндхүү -

Тийм. Аа ха. Иймэрхүү л замаар ажиллаж амьдарч явна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд яах вэ? Нийгэм бас сайхан болсон байнаа. Эрүүл мэндийн талаар бол надад нэг их ялагдаад байх юм байхгүй.

Дэжид -

Аа ха. Ер нь таны амьдралд нэлээд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ? Энэ хэдэн л үйл явдал уу? Тиймээ?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Аа ха. Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байна уу?

Цэндхүү -

За юу байх вэ? дээ.

Дэжид -

Та энэ баазын хувьчлал явагдахад тэтгэвэртээ гарчихсан байсан уу? Гараагүй байсан уу?

Цэндхүү -

Хувьчлалд орж байсан.

Дэжид -

Орж байсан уу? Хувьчлалд та ахмад ажилчны хувьд хувьчлал танай энд яаж явагдсан?

Цэндхүү -

Манайд ингэсэн. Хархориноос би чиргүүлтэй гурил ачаад 10 тонн ачаатай ирлээ.

Дэжид -

За?

Цэндхүү -

Сампил гэдэг хүн диспичер байсан. Тэнд тэргээ тавьчихаад почекаа бариад ирээд бүртгүүллээ. Тэгсэн Хорлоо гэдэг хүн ...

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Дуудаж байна шүү. Та өндөр настны тэтгэвэрт гарсан.

Дэжид -

Ерөөсөө шууд яачихаж байна ш дээ.

Цэндхүү -

Шууд.

Дэжид -

Тэгээд түүний дараа хувьчлал явагдсан уу? Тэгээд 90 он гарч ирээд хувьчлал мувьчлал явагдсан даа.

Цэндхүү -

Аа ха.

Дэжид -

Энэ хувьчлалаар танай орон нутагт яаж явагдсан гэж үзэж байна? Хувьчлалаар танд хүртсэн юм байна уу? Яаж явагдсан бэ?

Цэндхүү -

Хувьчлалыг их буруу явагдсан гэж үздэг.

Дэжид -

За?

Цэндхүү -

Би Булган сумаас хувьчлал авах ёстой. Би нэгдлийн гишүүн малаа өгсөн. 100-гаад ...

Дэжид -

Аа ха. Нэгдэлд малаа өгсөн. Нэгдлийн гишүүн байсан.

Цэндхүү -

Гишүүн. Ирж уулзаад нэгдэлд мал ав. Үгүй бол малаа өг. Тэгээд элссэн. Тэгээд хувьчлал явагдаад би анхны гишүүн биш хоёрдахь үеийнх нь гишүүн ...

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Манай ах Очир гэж цэргийн алдартай хүн байсан. Тэр хүн Пүрэвсүрэн гуайн хариуцлагатай нарийн бичгийн дарга байж Пионерийн зам гэж 50 онд байгуулагдсан том нэгдэл байгаа юмаа.

Дэжид -

Анх хэдий хэмжээний мал нэгдэлд өгсөн бэ?

Цэндхүү -

Би 10 үнээ. Тугалтай үнээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

4 шар.

Дэжид -

За?

Цэндхүү -

21 хонь.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

2 ямаа өгсөн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд өмчилж өгчихөөд нэгдэл хувьчлалаа тараалаа.

Дэжид -

За?

Цэндхүү -

Та нэгдлийн ажил хийгээгүй ээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ингээд надад хувьчлал өгөөгүй. Гэхээр би барьцаад хөдөлмөрөөрөө элссэн нэгдлийн гишүүн хөрөнгөөрөө нэгдсэн нэгдлийн гишүүн гэж байгаа.

Дэжид -

Тийм. Нэг хэсэг нь хөрөнгөөрөө. Нэг хэсэг нь хөдөлмөрөөрөө хоршиж байсан ш дээ.

Цэндхүү -

Нэгдэл тараад компани болоод Баян-Өндөр компани байгуулаад үр хүүхдийг чинь хүртэл тэжээнэ. Тэтгэнэ гээд тэр хурал дээрээ тэгж байсан.

Дэжид -

Аа ха. Баазад болохоор урд жил нь тэтгэвэрт гараад ... Хувьчлал бол ер нь орон нутагт болбол тэгж их нээлттэй зарлагдаж өмчийн эздүүдэд хүрээгүй юм байна. Тиймээ?

Цэндхүү -

Тийм. Бааз яахав. Зарчимтай байсан юм. Дээр дээрээсээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ардчилал гарч ирээд хувьчлал хөрөнгийг нь малыг нь эзэнд нь өглөө шүү дээ.

Дэжид -

Тийм. Тэгсэн.

Цэндхүү -

Түүнээс өмнө манай социалист нийгэм шал өөр байсан л даа.

Дэжид -

Аа ха. Ямар хүмүүс бусдаасаа тийм зарим хүмүүс бусдаасаа илүү хувьчлал авч байсан гэж та үзэж байна?

Цэндхүү -

За би чинь тэр үед бол албан байгууллагын дарга, нягтлан, нярав гурав хувьчлалыг ихээр идсэн гэж боддог.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хараад байхад. Би бол баазаас бол хувьчлал мувьчлал аваагүй. Өгөөгүй гэж бодохгүй ээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хувьчлалаас өмнө би өндөр настныхаа тэтгэвэрт гарсан.

Дэжид -

Нэгдлээс та юмаа өгчихөөд юу ч аваагүй. Танд ерөөсөө хонь монь гэдэг юмуу? Бог мал ч байдаг юмуу? Ямарч мал өгөөгүй юу? Тиймээ?

Цэндхүү -

Өгөөгүй. Тийм л юм байгаа юм. Бааз мааз бол яах вэ? Тэр чинь замын юм чинь бааз бол надад хойтон жил нь тэтгэвэр гарсан хойно тэргээ аваагүй.

Дэжид -

Тэр үед ер нь ингээд Ардчилал эхэлсэнтэй холбогдуулаад ер нь та Ардчиллын талаар юу гэж боддог юм? Манай аймгийн хувьд Ардчилал ер нь яаж өрнөсөн? Ардчилал ер нь хүмүүст юу авч ирж өгнө гэж та бодож байсан юм? Ардчилалд эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай оролцдог байсан юмуу? Та энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Цэндхүү -

Ардчилал гэдгийг бол би Ард түмэнд өгөөжтэй байх юм л гэж боддог байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Бид бензинээрээ гадаа үүдэн дээрээ ирж чадахгүй л байсан ш дээ.

Дэжид -

Машинаа бариад?

Цэндхүү -

Машинаа бариад. Тэргээ тавиад ... Ардчилал хүний эрхийг дээдэлдэг юм байна лээ. Идэж уух юмаа иднэ. Авах юмаа авсан. Ардчилалаас өмнө бид нар амбаар барих ч газар олдохгүй байсан юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хуучин биеийн тамирын хорооноос энд ирээд хар шугам тавьчихаад энд чинь амбаар барьж чадахгүй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ардчилалаас өмнө хүний эрх гэдэг юм дэндүү хязгаарлагдмал байж байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Миний юм гэж байхгүй. Миний юм гэхээр хувийн юм болж харагдана.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хийх юмаа л хийж чадахгүй байсан үе дээ. Одоо энэ Ардчилал гарч ирээд хүн эрхтэй боллоо. Эрхээ мэдчихээд үүргээ мэдэхгүй улсууд нэлээд олон боллоо.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Би эрхтэй гээд л архи уугаад байна. Юм хийхгүй дургүй. Юм хийвэл боломжтой бүрэн чөлөөтэй. Амьдарч чадах эрх Ардчилал нээж өгсөн гэж би боддог. Мал нэгдлийнх байлаа. Машин улсынх байлаа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хувь хүнд хувийнх нь өмчийг тарааж өгсөн. Одоо өгсөн хөрөнгөө өөд нь татаад явдаг хүн бол дутах юм байхгүй. Би хувьдаа тэгж дүгнэж боддог.

Дэжид -

Аа ха. Таны үеийн хүүхэд ахуй насыг одоо үеийн хүүхэд ахуй настай яахад танд юу бодогдож байна? Ямар өөрчлөлттэй байна. Юу дутагдалтай юм шиг харагдаж байна.

Цэндхүү -

Одоо хүүхэд ахуй насанд байж байгаад чөлөөтэй хувийнхаа хөрөнгөөр ...

Дэжид -

Ахмадын үгийг их сонсдог. Таны хүүхэд ахуй нас гэдэг бол шал өөр байсан уу?

Цэндхүү -

Шал өөр.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгэхдээ тэр үед бас сайхан л байсан. Би одоо багт төрсөн. Хойлог, Чулуун гэж хоёр хүн айл дагаж явдаг их мундаг улсууд байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр хоёрыг их дуурайсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Өглөө их эрт босдог. Юм хийх гэж оролддог. Би бүгдийг хийж чадна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Мод чулуугаар юм хийвэл хийнэ. Тэгэхээр одоо ганцхан уламжлаад ирж байгаа юм бол цэргийг 3 жил болгочихвол их хатуужилтай 3 жил эх орондоо юм хийгээд гарна.

Дэжид -

Аа ха. Та орчин үеийн залуучуудын хүмүүжилд сэтгэл дундуур байна. Тиймээ?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Юм хийхгүй залхуу хойрго байна.

Цэндхүү -

Юм их бэлэнчилдэг болчихож.

Дэжид -

Одоо тийм дээ. Тэр үед та гадагшаа дотогшоо зорчиж байгаагүй юу. Хэлмэгдэлтээс болоод зорчдоггүй байсан уу? Зорчиж байсан уу?

Цэндхүү -

Үгүй.

Дэжид -

Ямар хүмүүс гадаад явах вэ?

Цэндхүү -

Түүнийг мэдэхгүй. Оросоос өөр оронд яваагүй шүү. Хойно сургуульд сурвал л явна. Орос л явдаг байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хүүхдэд бас ялгаатай тал байсан шүү.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ажилчин хүний над шиг хүний хүүхэд дээд сургуульд явах нь ховор шүү.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Дарга нар, сайд нарын хүүхдүүд явдаг байсан.

Дэжид -

Тэр сурлага хүмүүжлээс хамаарахгүй юу?

Цэндхүү -

Хамаарахгүй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Үнэхээр сурлагаараа дийлж байгаа хүн явна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

1-р ангиасаа 10 төгстлөө 7, 8 7 төгсөөд үйлдвэрлэл рүү орж байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Сурлагын чанар бол тиймэрхүү. Бас нэг тийм тал байсан юм. Ажилчин хүний хүүхэд, малчин хүний хүүхэд хоёр сургуульд явахгүй л байсан шүү.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Манайх бол мэргэжилтнээр дутаагүй гэж боддог юм. Би.

Дэжид -

Аа ха. Тэр үед тээврийн салбарт яг таныг ажиллаж байх үед гадаадын мэргэжилтэнгүүд гэж ямар улсууд байсан юм? Ер нь одоо гадаадын мэргэжилтэнгүүд аль салбарт ирж байсан юм?

Цэндхүү -

Хааяа ирж зөвлөгөө өгч байсан байх.

Дэжид -

Аа ха. Түүнээс удаан хугацаагаар мэргэжилтэн ирж байгаагүй юу?

Цэндхүү -

Ирж байгаагүй.

Дэжид -

Ажиллаж байгаагүй юм байна. Тиймээ? Тэр юутай холбоотой түрүүн ингээд асуухад энэ хэлмэгдүүлэлтийн юу зөвхөн таны үед дууссанаас биш үр хүүхэд чинь хэлмэгдүүлэлтийн юугаар хөндөгдөөгүй юу.

Цэндхүү -

Байхгүй ээ.

Дэжид -

Таны амьдралд л нөлөөлсөн юм байна. Энэ цагаатгалын тухай таны эхийг амьд байхад юугаа мэдээгээр сонссон уу? Цагаатгагдлаа гээд өнгөрснөөс нь хойш цагаатгасан уу?

Цэндхүү -

Сонссон. Ээж сонссон.

Дэжид -

Тэр хүн бас яахав. Тиймээ?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Түүнийг сонслоо гэдэг чинь тэр хүний хувьд сайхан. Тиймээ? Яг энэ ид үед 60, 70-аад оны үед ямар хөдөлгөөнүүд энэ авто тээвэрт гарч байсан юм? Бас соёлын довтолгоотой зэрэгцээд ер нь одоо авто тээврийн салбарт ямар шаардлага тавигддаг байсан? Тэр талаар та яриач?

Цэндхүү -

Ер нь социалист хөдөлмөрийн бригад гэдэг юм эхэлж гарсан. Тээврээс эхэлсэн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Мандах гэдэг хүн санаачилж гаргаж ирж байсан юм.

Дэжид -

Аа за?

Цэндхүү -

Тэгээд энэ бааз байгууллага албан байгууллагууд 10 хүний бүрэлдэхүүнтэй социалист хөдөлмөрийн бригад болсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр бригад бол маш зөв сайхан ажилладаг.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Бид нар 10 хүн нэг бригад. Будаанд намар явлаа гэхэд л 1Е-ийн чинь гэр бүл гараад бүгдээрээ юмаа хийчихдэг.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгдэг байсан.

Дэжид -

Өөрөөр хэлбэл нэг ёсондоо ар гэр туслалцаа үзүүлээд ...

Цэндхүү -

Туслалцаа үзүүлээд бүгдээрээ нэгтгээд юмаа хийчихнэ.

Дэжид -

Бүгдээрээ юмаа хийдэг. Аа зөв. Зөв.

Цэндхүү -

Баяр ёслолоор ч тэгээд явж байна. Зовлон зүдгүүр тохиолдвол нөгөө 10 хүн чинь бүгдээрээ л хуваалцаад явчихна. Түүнийг байгууллага ч их дэмжиж байсан. Тэдний бригад эдний бригад гээд ...

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр маш их сайхан юм гарч ирсэн юм шүү. Тэр бол их зүгээр юм байсан юмаа. Тиймэрхүү юм гарвал их сайхан байна.

Дэжид -

Хөдөлгөөн хамтын юм ...

Цэндхүү -

Хамтарсан.

Дэжид -

Дараа нь танай аймагт Саятны хөдөлгөөн Саятан бааз гээд та түрүүн ярилаа.

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Тэр ямар учир утгатай юм?

Цэндхүү -

Анхны саятан манай багаас гарсан юм.

Дэжид -

За?

Цэндхүү -

Анхны саятан гэдэг бол хөдөлмөрийн баатар Самбуу юм байгаа юм.

Дэжид -

Аа за?

Цэндхүү -

Сүүлдээ 1-р баазад очсон. Одоо байгаа. Хөдөлмөрийн баатар.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр санаачилсан. Нэг сая тонн километр гэдэг Самбуу-Ёндон тооцоолж бодсон. ...

Дэжид -

Саятан гэдэг нь нэг тэргээр сая тонн километр явна гэсэн үг үү?

Цэндхүү -

Явна гэсэн үг.

Дэжид -

Аа зөв. За?

Цэндхүү -

Ямарч юугүйгээр нэг тэрэг сая тонн километр явна гэж саятан бригадыг 10 хүн санаачилж гаргасан. Нэг тэргээр сая явдаг болно гэдэг дүгнэлтийг Самбуу-Ёндон дараа нь баталсан. Уул нь жолооч хүн юм байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Инженер гэсэн үг л дээ. Одоогоор бол.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Дэвшүүлээд ажиллах чадвартай хүнтэй их эвтэйхэн харьцаж чаддаг ийм л дээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд 9 номерын Өлзийбат гэж хүн байсан юм. Тэр 9 номерээр сая тонн хийж байсан юм. Тэгээд болдог юм байна. Чаддаг юм байна гэж батлаад саяны ахлагчаар Самбуу-Ёндон ...

Дэжид -

Өөрөө тооцооны юутай?

Цэндхүү -

Тэгээд өөрөө Цэрэн гэдэг хүнд өгөөд 1-р баазад очсон. Манай энэ баазаас тээврийн хөдөлгөөн их гарсан шүү.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

6-р бааз байснаа саятан бааз, бумтан бааз болсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр хөдөлгөөнийх нь чадвар ...

Дэжид -

Тэр хөдөлгөөн бол ер нь бусад аймаг орон нутгийн тээврийн салбаруудыг уриалсан тийм уриалгатай байсан байнаа.

Цэндхүү -

Тэгээд анхны саятан гэдгийг анх санаачилсан нь Самбуу-Ёндон байна. Иймэрхүү юмнууд манай 6-р баазад байсан юм. Том амжилтанд хүргэсэн байх гэж би бодож явдаг юм.

Дэжид -

Аа ха. Ер нь энэ соёлын довтолгоо гээд их явж байсан. Тэр та нарт нөлөөлдөг байсан уу? Соёлын довтолгоо айлд юмуу? Тухайн хувь хүнд яаж явагдаж байсан юм.

Цэндхүү -

Нөлөөлөлгүй яахав.

Дэжид -

Нөлөөлж байсан уу? Яаж авч үздэг байсан?

Цэндхүү -

Ер нь хөдөлмөрийн баатар Ёндон-Самбуу гэж хүн өмнө нутгийн хүн. Гарал үүсэл нь.

Дэжид -

За?

Цэндхүү -

22-р баазад тээвэр хийж хөдөө аж улс ардын яамнаас хуваарилагдаж очсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хүү нь Саманд-Очир гэж жолооч байлаа л даа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэрэнтэй би их үерхэнэ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр тэгж байсан. Жолооч хүн гэдэг чинь дандаа л тостой, хиртэй явж болдоггүй. Жавхаатай, сэргэлэн цовоо явж бай. Гараа сайхан угааж бай. Гараа угаагаад савандаад ... Тиймэрхүү туршлага хүртэл ярьж өгч байсан л даа. Их нямбай, мундаг чадмаг бас л саятан хүн л дээ. Тэр чинь.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Сая тонн километрээ бас хийсэн. Цэвэрхэн үнэртэй ус ханхалдаг.

Дэжид -

Тэр үед соёлын довтолгооны үед хийгддэг байсан нэгдсэн мини аптек, номын сан гээд жолооч нарт өгдөг.

Цэндхүү -

Кабиндаа заавал номын сантай. Эмийн аптектай явж бай. Ардаа тэгээд хийчихдэг. Модон хайрцаг хоёр талдаа хийнэ.

Дэжид -

Харин тийм. Нийтийг хамарсан тийм хөдөлгөөнүүд их явагдаж байсан.

Цэндхүү -

Байсан шүү.

Дэжид -

Тиймээ? Ингээд таны юутай холбогдуулаад хэлмэгдүүлэлтийн асуудал таны талд байдаг байж. Үүнтэй холбогдуулаад ер нь та сүсэг бишрэл ямар вэ? Ер нь тэр үед одоо шашин шүтлэгийг манайхан яаж орхигддог байсан? Энэ социализмын үед хаалттай байсан уу?

Цэндхүү -

Хаалттай байсан.

Дэжид -

Хаалттай гэдгийг яаж ойлгож болох вэ?

Цэндхүү -

Хаалттай байсан. Ер нь бурхан шашин гэж ярихгүй.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Манайх бурхан тахилтай байсан. Зул өргөдөг. Зул ч өргүүлэхээ больсон ш дээ. Зул өргөвөл намын гишүүнээс хөөгдөнө.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгж байсан. Тэгэхдээ бас учиртай л даа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Чи ч мэднэ дээ. Зул өргүүлэхгүй гэж тэгж байсан.

Дэжид -

Ээж чинь хэд хүрсэн?

Цэндхүү -

88.

Дэжид -

88 гэдэг чинь өндөр насалжээ. Энэ сүсэг бишрэл шашин шүтлэгтэй холбогдуулаад тэр үед юу яадаг байсан уу? Одоо энэ цагдаагийн газар мазраас бас ямар айлууд шүтлэгтэй байна гэдэг бүртгэл гаргадаг байсан уу? Тухайн үед.

Цэндхүү -

Ер нь яахав. Лам хувраг хүнтэй бол тооцоолдог байсан. Тэгэхдээ айлуудаар явна. Тэгэхдээ хувийн сүсэг бишрэлийг хуулиар хориглоогүй гэсэн ийм юм байсан. Тэгэхдээ дүрэм журам хийгээд тооцдог байсан.

Дэжид -

Зурхай мурхай хийж байна гэж одоогийнх шиг чулуу мулуу татах хориотой юу.

Цэндхүү -

Хориотой.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хориотой байсан юм.

Дэжид -

Хувь хүн өөрөө ...

Цэндхүү -

Хувь хүн өөрөө настай хүн гээд тэгвэл тэрийг

Хувь хүн яавал түүнийг би үзэхгүй. Тийм байсан.

Дэжид -

Бас ялгаатай авч үзэж байсан. Тиймээ?

Цэндхүү -

Жамбалдорж гэдэг хүн байлаа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр намын гишүүн биш хүн байсан. Тэгээд намын хороон дээр ирж шүтдэг Сампилыг нь хураагаад тэгж байсныг би мэддэг юм.

Дэжид -

Аа ха. Ер нь та ажил төрөлдөө сонирхолтой байсан уу?

Цэндхүү -

Би юу?

Дэжид -

Өөрийнхөө ажиллаж байсан ажилд?

Цэндхүү -

Харин яахав. Би цагдаад гайгуу л байсан. Тэгээд яахав. Жаахан хэцүү ажил л даа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хүндтэй харьцахаар боловсролын түвшин доогуур юм шиг санагдаад тэгээд жаахан нэг юмнаас жаахан дургүй болсон.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Миний үед тэр Дашхүү гэдэг хүн Хотонтын станц гэдэгт трактор барьж байгаад Шар булагийн даваа руу ойчсон юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгээд тэнд акт тавилаа.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгсэн Дорж гэдэг хүн хоёулаа Шаамарт тракторын курс төгсөөд тэр Дорж нь салаа хариуцаад хадлангийн салаанд гараад ирсэн.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Салаа хариуцаад наадах нь трактортай.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хотонтын даваан дээрээс айлаас айраг авдаг байсан байна лээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Айраг аваад айргаа авчихаад жинхэнэ жолооч нь тэр чинь кабингүй трактор байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Кабингүй тракторт жолооч нь кабиндаа суусан. Хойноос хариуцаж явсан дарга нь цаашаа суу гэж хэлээд суулгаад давааны тэнд чиргүүл нь чирэгдээд ойчсон юм.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэгсэн Дорж дарагдахгүй юу. Рулиэ барьж явсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Дашхүү эндээс нь шидэгдээд тэгээд би тэнд акт гаргахдаа албан тушаалаа эдэлсэн байна гээд хэмжиж үзээд зургийг нь зураад өгсөн. Тэгсний дараагаар тэр Доржийн ах дүү нар нэг дор үерхэж өссөн хоёр л доо. Ахын нэр дээр би акт тавьсан. Гомдол гаргаад улсын прокурор Явгандорж гэдэг хүн байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр ирж шалгасан. Тэгээд цайрсан. Би.

Дэжид -

Аа ха. Өөрөөр хэлбэл таныг одоо төрлөөрөө буруу юм тавилаа гэж тиймээ?

Цэндхүү -

Гомдол нэхсэн.

Дэжид -

Гомдол нэхсэн юм байна.

Цэндхүү -

Түүнээс болоод би болъё болъё ингэж муу хэлэгдэж явснаас болъё гээд тэгээд жолооч болъё гэж бодож яваад жолооч болсон.

Дэжид -

Жолооч болох нь таны өөрийн сонирхол уу? Өөр хүн нөлөөлсөн үү?

Цэндхүү -

Өөрийн л ...

Дэжид -

Өөрийн сонирхлоор сонгосон юм байна. Аа ха. Хамгийн амархан зүйл амьдралын явцад бодож байхад юу байв? Хамгийн жигшдэг зүйл юу байв?

Цэндхүү -

Миний амархан зүйл ч яахав дээ. Ээжтэйгээ хамтраад явж байхад амьдарч болдог л юм байна. Манай энэ хань их сайхан хүн шүү дээ. Тэр их ажлын хажуугаар хэдэн хүүхдүүдээ энэ хүн л авч явлаа шүү дээ.

Дэжид -

Аа ха. Хадам ээжээ асарна. Хүүхдүүдээ өсгөнө.

Цэндхүү -

Аа ха. Би чинь хааяа л нэг ирж хононо.

Дэжид -

Тэр үед өөрсдийгөө идэвхжүүлэх нийгмийн амьдралд ухамсраа дээшлүүлэхэд урлаг уран сайхны ямар арга хэмжээ болдог байсан юм?

Цэндхүү -

Бригадаар урлаг уран сайханчид явна. Цагдаад байхад урлаг уран сайхнаар хөдөө явж ариун цэвэр соёлын довтолгоо гэж ухуулга сурталчилгаа хийж тэгдэг байсан.

Дэжид -

Аймагт ямар соёл урлагийн байгууллага байсан юм? Тэр үед?

Цэндхүү -

Театр л байсан шүү дээ. Соёлын ордон гэж байгаад ...

Дэжид -

За?

Цэндхүү -

Сая л театр болж байгаа юм. Кино театрууд байсан.

Дэжид -

Ямар кино бахархалтай тэр киног үзээд тийм гээд танд бодогдож байдаг сайхан тэр үеийн кино жүжиг жүжигчин гээд юу байв?

Цэндхүү -

Киноноос “ Миний аав Улаанбаатарт” гэдгийг их үздэг. \инээв\

Дэжид -

“Улаанбаатарт байгаа миний аав” Тиймээ?

Цэндхүү -

Тийм. Түүнийг их үздэг. Ер нь кино минонд их дургүй дээ. Би.

Дэжид -

Энэ их дуртай.

Цэндхүү -

Аа ха.

Дэжид -

Та цөөхөн ирж хонодог. Ирсэн үедээ биеэ амрахаа бодоод соёл урлагаар явах нь бага байсан байх. Тиймээ? Ер нь тэр ажлаас гадуур социалист хөдөлмөрийн бригадууд уулзалт муулзалт зохиож хамт олноороо явахад баазын хамт олон ямар арга хэмжээ зохиодог бэ?

Цэндхүү -

Баазын хамт олон хоорондоо уралдаантай.

Дэжид -

За?

Цэндхүү -

Бригад бригадаараа уралдана. Дотроо уралдана. Энэ их зүгээр.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Эдний бригад тэдний бригад социалист бригад гэдэг чинь ...

Дэжид -

Соёл урлагийн тэмцээн болох уу?

Цэндхүү -

Болно.

Дэжид -

Нэг хүн болохгүй байлаа гэхэд хамт олноороо хэлэлцэнэ.

Цэндхүү -

Аа ха.

Дэжид -

Албан байгууллагаар хэлэлцэнэ.

Цэндхүү -

Ойр ойрхон том том арга хэмжээ их авна шүү дээ. Тэгээд намын гишүүн бол намын гишүүдийн хурлаар оруулна. Хүмүүс барагтай дутагдал гаргахгүй шүү дээ.

Дэжид -

Ер нь хүрээлж тэр хүнтэйгээ сайн ажилладаг. Аа тэр социалист хөдөлмөрийн бригадын ахлагч ч гэдэг юмуу? Дарга ч гэдэг юмуу тэр хүн цалингийн хувьд шагнал урамшуулал байхгүй. Хамт олныхоо дундаас?

Цэндхүү -

Хамт олныхоо дундаас

Дэжид -

Мөнгөн урамшуулал байхгүй?

Цэндхүү -

Байхгүй байхгүй.

Дэжид -

Энэ арай идэвхтэй. Энэ юм зохион байгуулж чадна гэсэн хүнээ дундаасаа сонгож байж тиймээ?

Цэндхүү -

Дотроосоо сонгочихдог байсан. Тэгээд хамт олноосоо яагаад тэр сайн ажилласан. Энэ сайн ажилласан гээд бие биенээсээ хуримтлал аваад шагнадаг.

Дэжид -

Тэр үеийн цалин хөлс амьдралд хүрэлцээтэй байсан уу?

Цэндхүү -

Хүрч байсан.

Дэжид -

Тэр үеийн жолооч нар харьцангуй бусад юугаа бодвол ар гэрийн амьдрал нь арай өөр байсан уу?

Цэндхүү -

Тийм. Яахав хөөрхий төр засгийн буянд гайгуу шүү дээ. Авдаг цалин бага ч авч байгаа юм нь хямдхан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Байлаа шүү дээ.

Дэжид -

Тийм байх.

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Одоо бол бензинийг талоноороо авдаг байсан байх. Тиймээ?

Цэндхүү -

Тийм талоноороо авдаг байсан.

Дэжид -

Тэр үед 1 литр бензин ер нь ямар үнэтэй байсан бэ?

Цэндхүү -

Тэр үед төгрөг 42 мөнгө

Дэжид -

Нэг литр бензин? Аа ха. Төгрөг 42 мөнгө гэхээр их л хямдхан байна даа. Одоо өнөөдөр авч байгаа цалин чинь 15 литр бензиний л үнэ юм байна ш дээ. 20 литр бензин авч чадахгүй байна ш дээ. Танай энд 1450, 1500 төгрөг гэж байна. 15 литр бензин 15 мянган төгрөг ш дээ.

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

20 литр бензин хэд бэ? 30 мянга. 100 литр бензин гэхэд чинь таны тэр үеэр 1 төгрөгөөр бодоход чинь 100 төгрөг. Та чинь 1000 литр бензин авах гэж байна ш дээ. Одоо 1000 литр бензин авдаг тээврийн тэрэгний жолооч байхгүй. Яахав харьцангуйгаар юмны үнэ хямд байсан байна.

Цэндхүү -

Хямд байсан.

Дэжид -

Ер нь хувцас хунар хүүхэд шуухдын юм бараа таваар ямаршуу байсан юм? Яаж хангадаг байсан юм? Та тээврийн тэрэгний жолооч болохоор энэ тэндээс чамин мамин юм олж ирдэг байсан уу? Эхнэр : Наадах чинь мэдэхгүй ээ. Юм ховор байсан шүү.

Цэндхүү -

Ховор байсан. Тэгээд тээвэрт байж байхад чинь ийм юм байна лээ ш дээ. Манай энд дарга нарын дэлгүүр гэж байлаа. Хямдхан үнэтэй аятайхан юм авч ирдэг.

Дэжид -

Аа ха. Та ачаад ирнэ.

Цэндхүү -

Ачаад ирэхэд хуваарлаад 45-ын гутал гэж ховор эд байлаа.

Дэжид -

Ачаад ирж байгаа тээврийн жолооч нарт олдох юм байхгүй. Падаанаараа юмаа өгнө.

Цэндхүү -

Падаанаар аваад падаанаар өгнө. Дарга нар гэдэг үнэлгээтэй байсан санагддаг юм.

Дэжид -

Аа ха. Дарга ажилчин хоёрын хооронд тухайн үед зөрөөтэй л байсан байна. Тиймээ? Бараа хангамж цалин зөрөөтэй байсан. Тиймээ?

Цэндхүү -

Тийм.

Дэжид -

Ер нь дарга нарын хүүхдүүд үе дамжаад сургууль соёлд явж байна гэж байна. Тэр салбартаа ирэх өөрөөр хэлбэл үе дамжсан хүн бэлтгэдэг гэдэг танай аймагт харагдах уу? Тийм байдал.

Цэндхүү -

Түүнийг мэдэхгүй. Жолооч хүн чинь гараад л явна.

Дэжид -

Гэртээ юу болж байгааг мэдэхгүй.

Цэндхүү -

Аргагүй түлээ түлш хоол ундыг нь идэх юмыг нь бэлдэж өгнө.

Дэжид -

Энэ олон хүүхдүүдийн сургууль соёлд та яаж анхаарч байв? Багш нартай нь ямар холбоотой байв? Тэр үед багш эцэг эх сургуулийн холбоо ямар байсан юм?

Цэндхүү -

Гайгуу. Эхнэр : Манай хүүхдүүд гайгуу ээ. Гайгуу.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Шаардуулахгүй. Хувиа борлуулсан сүрхий.

Дэжид -

Та хэдэн хүүхэдтэй хүүхдүүд чинь бүгд боловсролтой?

Цэндхүү -

Боловсролтой.

Дэжид -

Одоо хаана хаана ямар хүүхдүүд байна? Ач зээ хэд болж байна?

Эхнэр -

Ач зээ явж байна. Одоо 18, 19 ...

Дэжид -

18, 19 ач зээтэй.

Эхнэр -

Том охин багш. Одоо энэ 2-р 10 жилд. Дараагийн охин эмч. Түүний дараагийн охин поли төгссөн эрчимд ажиллаж байна. Түүний дараагийн хүү Англид байгаа даа.

Цэндхүү -

Нэг Америкт байна.

Дэжид -

Хоёр хүү гадаадад байна уу?

Цэндхүү -

Тийм.

Эхнэр -

Хамгийн бага нь Англид. Нэг хүү хотод.

Дэжид -

Нэг охин хотод.

Цэндхүү -

Хамгийн бага хүү хүрээнд суудаг лам хүүхэд байсан. Япон явж ирчихээд Англи явлаа гээд яваад өгсөн.

Дэжид -

Одоо нэг үеийг бодоход юм чөлөөтэй сайхан болж тиймээ?

Цэндхүү -

Одоо 5 жил болж байна. Ноднингоос хойш ирнэ ирнэ л гэх юм. Амьдарч болж байвал ...

Дэжид -

Тиймээ. Тийм. Ярианы төгсгөлд асуухад одоо таны хүүхэд ахуй цагт амьдарч байсан нутаг усны нэр өөрчлөгдсөн үү? Ер нь онгон байгаль дэлхий хамгаалалт, байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа харьцаанд өөрчлөлт оров уу? Энэ талаар та юу гэж бодож байна?

Цэндхүү -

Их орж байна. Байгаль дэлхийгээ байгаа байдлаар нь байлгана гээд лоозон тавиад байсан.

Дэжид -

За?

Цэндхүү -

Чадахгүй байна. Өвөг дээдсийнхээ уламжлалыг уламжилж байгаа юм алга болчихож. Одоо.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тив дэлхийн хөгжилтэй орон гээд юм яриад байх юм. Аав ээжийнхээ өвөг дээдсийнхээ уламжлалыг уламжилж байгаа хүн алга байна. Аа жишээлээд яръя л даа. Урагшаа гараад хар л даа. Мод баялагаа яаж ухаж хаяж байна. Энэ хөрөнгийг юунд зөрүүлж байгаа юм. Шал хэрэггүй юманд зориулж байна. Үүний оронд гудамжаа янзалчихвал ядаж шороогүй болно биз дээ. Өвөг дээдсийн үе уламжлаж ирсэн тэр Жамъян шавийн хүрээ гэдгийг очоод харчих. Одоо тал болчихсон. Юу ч байхгүй. Талын харин Даваадорж гэдэг хүн аваад музей болгоод тэр чигээрээ байна. Дэндүү өвөг дээдсийнхээ юмыг устгаж байна. Хэрэггүй юманд зараад байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Зүгээр нүдэнд харагдаж байгаа нь энэ. Энэ Богд гол үеэрлээд хойшоогоо урсана гэж байхгүй. 1770 хэдэн онд 17 онд билүү? энэ Тамирын гол хойшоогоо эрэг рүүгээ хашиж урсаад холбоотой хоёр хүүхэн орж урсаад хөвж байсан гэсэн домог байдаг. Майдар бурхан гээд бурхан байгаа. Түүнийг зална чаддаг мэддэг далай лам ирнэ гэж байж Баруун хүрээ гэж хүрээ байсан юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Тэр дуганыг босгоход ноён нуруун хотойж гэж гарч байсан.

Дэжид -

Яаж байсан гэнээ?

Цэндхүү -

Тэнгэр ниргэчихэж гэж. Тэгээд зурхайч мурхайч нар ирж лусаа аргадсан.

Дэжид -

Лусаа аргадсан. Аа ха

Цэндхүү -

Майдар бурхан залсан. Тийм домогтой юм байна лээ.

Дэжид -

Та нутаг усандаа хүүхэд наснаасаа байнгын байна.

Цэндхүү -

Өссөн.

Дэжид -

Ийш тийш шилжээгүй байнгын суурьшиж байхад одоо ер нь одоо таны нүдээр танай аймагт хөгжиж байгаа шинээр нэмэгдсэн барилга байгууламж ...

Цэндхүү -

Манай аймагт зарим нэгэн хувийн компаниудыг шүүмжлээд байх юм. Барилга ийм байдаг юм. Ийм байна. .

Дэжид -

Аа ха

Цэндхүү -

Манайх хэзээ ийм байсан билээ? 50 онд ийм байгаагүй шүү. Тэгэхээр энэ талыг би ...

Дэжид -

Дэмжиж байна?

Цэндхүү -

Дэмжиж байна.

Дэжид -

Байгаль дэлхийг хамгаалах тал дээр дутагдалтай байна гэж байна. Одоо тэр их хальж байсан Тамирын гол маань одоо хэмжээ нь багасчихсан юм биш үү?

Цэндхүү -

Бага тийм. Дээр үеийн улсууд ч ярьж байсан.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Ганц нэг дугуй мод цохино. 4 сард мод бүччихлээ. Модны гол гарахаас өмнө дугуйны мод авъя гэж модны голд хүрэх эрх байхгүй. 1-рт. Аа 2-рт гол усны зах дээр тоглуулдаггүй байсан. Гол ус бохирдуулна. Одоо модоо зав зайгүй огтолж байна. Байгаль орчныг хариуцсан газар байгаад байх юм.

Дэжид -

Эзэнгүй болчихсон байна. Тиймээ? Би чинь их л олон жилийн өмнө бага ангийн сурагч байхад их л дүүрэн модтой газар байсан. Одоо модгүй болсон байна ш дээ. Ганц энэ биш байх тиймээ?

Цэндхүү -

Ганц энэ биш. Ер нь дээрээсээ эхлээд доороо хүртэл хийх ажлаа хийхгүй байна.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Орон тоо нь хэвээрээ байгаад байдаг.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Аль нэг газар орон тоо байгаад байх шиг байгаа юм. Аваад байх шиг байгаа юм. Юу ч хийхгүй байна. Би тийм л дүгнэлтэй байдаг.

Дэжид -

Аа ха. Та бол хүн болгон сайн ажилтай байсан бол улс орон хөгжнө гэсэн бодолтой байдаг хүн байна. Тиймээ?

Цэндхүү -

Тэгэлгүй яахав.

Дэжид -

Хийх юмаа хийхгүй байна.

Цэндхүү -

Орон тоо бөглөөд ширээн дээр сууж байгаа бол хийх ажлаа сайн хийх хэрэгтэй. Аа хийхгүй байгаагийн шахаж өгч дээрээс.

Дэжид -

Аа ха.

Цэндхүү -

Хий. Болохгүй бол соль.

Дэжид -

Хатуу шаардлагатай. Социализмын үеэс авах юм байна. Хаях юм байна. Тиймээ?

Цэндхүү -

Хатуу шаардлагатай. Социализмын үе Монгол Ардын Хувьсгалт Намыг их муулах юм. Хийсэн юм их бий. Алдаа байлгүй яахав. Гэхдээ хавсраад хамтраад хамтарч л ажилламаар байна.

Дэжид -

За баярлалаа. Цэндээхүү гуай.

Цэндхүү -

За.

Дэжид -

Хоёулаа цаг үеийн байдлаар ер нь 20-р зууны үед амьдарч байсан ялангуяа өөрийн ажиллаж байсан авто тээврийн салбарын онцлог үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлаж байгаагаа илэрхийлье.

Цэндхүү -

За.

Дэжид -

Ингээд танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Цэндхүү -

За.

Дэжид -

Таны зарим нэг зураг байвал хоёулаа зураг үзье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.