Batchuluun


Basic information
Interviewee ID: 990449
Name: Batchuluun
Parent's name: Jamsran
Ovog: Zagd
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: fortune teller (üzmerch)
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Tariat sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: district (bag) head


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
environment
collectivization
cultural campaigns
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За сайн байна уу

Чулуун -

Сайн сайн байна уу

Дэжид -

Чулуун гуай сайхан намаржиж байна уу

Чулуун -

Сайхаан. Сайхан намаржиж байна уу

Дэжид -

За өнөөдөр 2009оны 10сарын 6-хы өдөр Тариат сумын төв дээр Чулуун гуайн гэрт ирээд байна. За тэгэхээр Чулуун гуайг одоо энэ Тариат сумын одоо өссөн, ер нь энэ Тариат сумынхаа түүх намтар өөрийнхөө ажиллаж амьдарч байсан талаар бас тодорхой ярьж өгнө гээд ингээд таныг зорьж ирлээ. За тэгээд ярилцлага өгөхөөр болсон таньд баярласнаа илэрхийлье.

Чулуун -

За баярлалаа.

Дэжид -

За энэ кембрижжийн, англи улсын кембрижжийн их сургуулиас монголын XX зууны хүмүүсийн одоо амьдрал зан заншил түүхэн үеийг судлаж явж байгаа судалгааны ажил юмаа.

Чулуун -

За

Дэжид -

Тэгэхээр одоо бас дараагийн тодорхой хугацааны дараа та бид хоёрын ярьж байсан одоо энэ хэлж таны энэ үгнүүд бол хэдэн арван жилийн дараа ч юмуу хүмүүс бас эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэх гэдэг ч юмуу сонирхож үзэх юмуу ийм асуудалд одоо бас тус нэмэр болохоор бид хоёрын ярилцлага эхэлж байна.

Чулуун -

За

Дэжид -

Тийм тэгэхээр ярилцлагаа юуны өмнө хоёулаа таны бага нас энэ одоо сайхан төрж өссөн нутгийнхаа талаар аав ээжийнхээ талаар тэр үед одоо та бага залуу байхад юу мэдэрч байсан. Ямар байсан тэр талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу

Чулуун -

За, ах нь 1941онд Архангайн өвөр хошуу Тариат суманд Цагаан нуур гэдэг одоо энэ Тэсийн Цагаан нуур гэж байгаа газар юунд байгаа шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Энэний энд төрсөн юмаа гэлээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд бага насаа энд өнгөрөөлөө. Тэгээд одоо намайг нялх байхад бол одоо Тариатын хүрээ гэж одоо том хүрээ байлаа

Дэжид -

За

Чулуун -

Би чинь энд одоо нялх байж одоо тоглож барьж байсан. Сүүлд нь одоо хувьсгал гэлэг юм үүсэж одоо Тариатын хүрээг буулгаж энэ Тариатын сумын төв гэж байсан чинь Сүүлтолгой гэдэг газар дээр байсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Тэрний хашаа бол хашааг үзэхэд их томоо хашаа байсан юм. Тэр дотор бүх ардуудыг бухимдаад тэр одоо хүрээний бүх улсууд нь авч ирж зөөж авч ирж одоо тэнд хурааж овоолж тавьдаг байсан юм.

Дэжид -

Аа тэр хоршооны айлуудын

Чулуун -

Хоршооны хашаа нь

Дэжид -

За

Чулуун -

Тэрний тэр бурхан тахил тэр бүх хүрээнд хэрэглэж байсан бүх л юм авч очно. Хүүхэд байж тоглож наадаж одоо өссөн дөө.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд одоо би найман настай Тариатын тэр арван жилийн сургуулиудад, сургуульд орсон юм нэгдүгээр ангид.

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхэд чинь одоо Тариатын сургуулийн хүүхдүүд чинь тэр юу муу тэр хэвээр нь байж л байсан

Дэжид -

Аан ха тэр хоршооны хашааны склад гэж тийм том

Чулуун -

Томоо том одоо болбол айлууд хашаа байшин хуучин хоршооны хашаа гэж том их зүйл байсан байгаа шүү дээ одоо бригадын төв дээр багийн төв дээр байдгийн.

Дэжид -

За

Чулуун -

Энэ гурван байшин байгаа хуучин байсан байшингаас нь бусад нь буулгачихсан. Буулгаагүй одоо хоёр байшин байгаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

хоршооныхон хашааны гадна айл аваад одоо энэ багийн дарга аваад хашаа байшин барьчихсан. Газар нь тэр чигтээ хэвээрээ байгаа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэнд яахав хоёр байшин нь байдгийн.

Дэжид -

Аан ха

Чулуун -

За мөн банк байсан.

Дэжид -

За

Чулуун -

Одоо Тариат суманд банк гэж байсан. Сум нь банктай ер нь тэгээд томхон хоёр байшин тэрний ганц байшин үлдсэн байгаа. Бусдын цугийн буулгачихсан.

Дэжид -

За

Чулуун -

Тариатын хүрээ болбол одоо байхгүй болчихсон.

Дэжид -

За

Чулуун -

Тариатын хүрээнээс ганцхан одоо чулуун томоо суварга одоо энэ уул хавьд байгаа одоо Тариатын голын цаана байж байгаа Тариатын нутгийнхан тэнчээ андахгүй. Томоо чулуун овоо байгаа өөр юу ч байхгүй. Шинээр дахиад нэг хүрээ байгуулаад тэр нь сая ерэн он гараад байгуулсан юм гэлээ. Тэр нь алга болчихсон байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд би бага насаа тэгээд эцэг эхийнхээ гар дээр

Дэжид -

За

Чулуун -

Одоо мал маллаж нэхий дээлээ өмсөж цайн яахав дээ тэрийг эцэг эхийн гар дээр хүмүүжиж өсөж өслөө. Тэр үед чинь яахав Тариат анх нэгдэлд орж байхад хувьсгал гэдэг юм анх үүсэж өөрөө хувийн аж ахуйтай маханд малаа өгнө. Сүүгээ заводод зөөж өгнө. Жинд одоо Алтанбулаг руу одоо үхэр тэрэг явж, морин тэрэг явж ноосоо намар явуулна. Өвөл одоо гурил будаа цайгаа ачиж хоршоондоо буулгана.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрнээс одоо тэр ч цай хоёр гурван килээр нь гурил ард түмэн одоо багийнхандаа тарааж өгнө.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ард түмэн чинь хөсгөө нийлүүлээд жинд явуулна. Тийм л ажилтай байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгэхэд манай эцэг багийн дарга байлаа.

Дэжид -

Өө за

Чулуун -

Энэ Тариат сум чинь арван багтай байсан. Энэний чинь 9-р багийн дарга нь байсан

Дэжид -

За

Чулуун -

9-р баг гэдэг маань энэ Цагаан нуурын уртаашаа голуудын дээшээгээ Өвст гэж газар байгаа одоо ч гэсэн байж байдгийн. Тэр хэсгийг хариуцдаг. Тэгээд энэ арван багтай сум байлаа. Энэ чинь том сум

Дэжид -

За

Чулуун -

Тийм сум байсан юм. Тэнд миний эцэг багийн дарга байсан

Дэжид -

Аан ха

Чулуун -

Манай ээж бол одоо яахав дээ хувийн малтай биднүүдийг өсгөөд нийт тавуулаа гэрээсээ

Дэжид -

За

Чулуун -

Эхээсээ тавуулаа тэгээд

Дэжид -

Айлын хэд дэхь хүүхэд вэ та

Чулуун -

Би айлын гурав дахь хүүхэд нь

Дэжид -

За

Чулуун -

Хоёр эгчтэй хоёр дүүтэй байсан. Одоо нэг дүү хоёр эгч бол байхгүй. Одоо эх эцгээсээ хоёулаа л байна.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд энэ сүүлд нь энэ тавин гурван оноос тавин нэг хоёр оноос чинь нэгдэл гэдэг юм чинь үүсэж байгуулж эхэлсэн юм даа.

Дэжид -

За, ямар нэртэй нэгдэл танайд анх байгуулагдаж байсын.

Чулуун -

Ямар ч нэгдэл гэж яригдаж байсан биш, лиш сум нэгдэл гэж яригдаж байгаад сүүлдээ Ялалт нэгдэл гэж байсан юмаа. Тэрнийн би сайн яадаггүй юм. Тэр үед манай эцэг багийн дарга байсан юм. Тэгээд малаа нийгэмчлэхгүй бол улсууд одоо их дургүйцдэг

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд тэр багийн хурал хийж байгаа гээд тэр багийн дарга хүн чинь өдөр шөнө хоёр хуралдаж айлд одоо сууна л даа.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд одоо хүүхэд болохлоор яахав дээ бид чинь одоо овоо болчихсон гүйгээд тэгээд гадаа байна гэрийн хаяа маяагаар нь

Дэжид -

Явна дагана аа

Чулуун -

Явна аавыгаа дагана тэгээд гүйнэ.Тэгээд нөгөө байгийн дарга хүн чинь

Дэжид -

Маш их ажилтай юу

Чулуун -

Маш их ажилтай ер нь юу байх вэ, одооны энэ засаг даргийн чинь ажлыг багийн дарга хийж байсан шүү дээ.

Дэжид -

Аа за

Чулуун -

Ерөөсөө, сумынх бол одоо жишээ нь нэг мөрөвч шиг цүнх үүрчихсэн шаардлагууд тавьсан хүн явна их гоёо тэр үед яахав машин жашин гэдэг чинь тавин хэдэн онд дөчөөд онд чинь байхгүй шүү дээ. Шилэн фортерүүд гээд жижигхээн жижигхэн тийм тавиад оны үед машин орж ирж байсан. Тэрний чинь дагаад гүйлдээд одоо хөдөөний улс бид нар чинь болбол их сайхан манай энд чинь машин явахад хавийн улс дэндүү

Дэжид -

Аан ха

Чулуун -

Сумын төвийн чинь улсууд тэгээд ер нь явахгүй. Зөвхөн хөдөлж байдаг үхэр морин тэрэг л явдаг ер тийм үе байсан. Дөчөөд шахуу морь бэлддэг. Тавин он хүртэл бүтэн арван жил тутам, Тавин оноосоо яахав машин техник ирдэг болсон, сургууль соёлтой болсон. Сургууль соёлд одоо хүүхэд шуухад бүлгүүд одоо улсууд чинь бүлгэмд тайлагдах гээд одоо 35н үсэг заадаг тийм гэрчилгээ байсан шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Нэг нэрс бичдэг том настай улсууд чинь бичиг үсэг тэр үед орж байсан бичиж сургах гээд тийм бүлгэмтэй байсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Бүлгэмд сууж үзсэн би, сүүлд нь сургуульд орсон. Сургуульд орж байлаа.

Дэжид -

Багийн дарга гэхээр ямар ажил хийх вэ багийн дарга

Чулуун -

Багийн гэхлээр чинь бүх л тэр айлын бүх юмыг уншиж бичнэ. Орлого зарлага одоо мал мах нь дутна. Багийн дарга чинь хичнээн өрх айл байна вэ малын тоолоод малын тоо мэддэггүй хүнд одоо юу гэхэв тэгээд айлуудаар явж тэр одоо хариуцсан газрынхаа айлуудаар хэснэ ш дээ

Дэжид -

Санхүүгийн бас их мэдлэгтэй байх нь байна.

Чулуун -

Мэдлэгтэй хүн байна. Танай одоо танайх одоо хэдэн мал тоолуулсан байна.

Дэжид -

Өө за

Чулуун -

Мах болгонд мал нь их оногдоно. Халуунд жоохон, тэгэхэд танайх одоо түдэн кило мах өгнө. Энэ жил тушаа тэрийг төлсөн тушаа

Дэжид -

Аа за

Чулуун -

Түдэн кило ноос тушаа

Дэжид -

За энийг байгийн дарга нь

Чулуун -

Багийн дарга нь мэднэ. Байгийн даргийг явуулна шүү дээ. Тэгээд одоо танайх тэдэн шартай юм байна одоо шилж явуул шараа

Дэжид -

Өө за

Чулуун -

Алтанбулаг руу тийшээ жинд явуулна.

Дэжид -

Одоо багд хэдэн айл байх вэ тэр үед

Чулуун -

За ер нь багд одоо нэг жалгын айл чинь арванжаа гэдэг чинь гурван үйлдвэр дөрвөн үйлдвэр таван үйлдвэр гэгчээр одоо нэг хорь гучаадгүй айл байсан юм болов уу даа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд тэрнийг л хариуцдаг хүн л дээ байгийн дарга гэдэг чинь.

Дэжид -

За

Чулуун -

Сумын даргийн өнөө өгсөн үүрэг даалгаварын дагуу л тэр багийн дарга чинь тэр ажлыг явуулдаг.

Дэжид -

Өө зө

Чулуун -

Тийн одоо сумын газраас даалгавар ирнэ шүү дээ. Суманд төлөвлөгөө энэ тэр байлгүй яахав дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Төчнөөн кило мах тушаа, түдэн кило ноос тушаа

Дэжид -

Зүгээр тийм улсын төлөвлөгөө өгч байсан юмуу

Чулуун -

Улсын төлөвлөгөөтэй

Дэжид -

За

Чулуун -

Төлөвлөгөө өгнө.

Дэжид -

Тэрийг биелүүлэхгүй байж чадахгүй юу.

Чулуун -

Чадахгүй болохгүй хуультай шүү дээ

Дэжид -

Өө за

Чулуун -

Хуультай, тэрийг чинь бас дагаж мөрдөнө. Энэ манай монгол хүн гэдэг чинь одоо ерөөсөө их захиргаатай их дэглэмтэй одоо хууль дүрмийг биелүүлдэг их зарчимч тийм одоо улс шүү дээ. Ерөөсөө манай монгол хүн гэдэг чинь үргэлж тийм архидаанч тийм замбараагүй нэг хүний мэдэлд орчихсон тийм тархи толгойгоо алдсан биш дээ ер нь улсууд чинь тустай намбатай настай ахмад хүнээсээ айна бид нар чинь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Дээрээс өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлнэ. Юу ярьж байна номтой эрдэмтэй улсууд зүгээр нэг ном эрдэмгүй тийм хүн байгаагүй хөгшин улсууд боловч дээр үеийн эцэг өвгөдөөсөө

Дэжид -

Ер нь энэ Тариат сум чинь лам хувраг ихтэй одоо

Чулуун -

Ихтэй ихтэй

Дэжид -

Ер нь их оюунлаг бас

Чулуун -

Оюунлаг бас хэлэхийн арга байхгүй

Тийн

Дэжид -

Тэгээд одоо үр хүүхдүүд нь одоо бас их эрдэм номонд сайн

Чулуун -

Эрдэм номонд сайн

Дэжид -

... их гярхай яригддаг тиймээ

Чулуун -

Ер нь энэ юу чинь одоо гастай хүн байсын манай аав

Дэжид -

За

Чулуун -

Манай аав чинь одоо энэ хүрээ хийд гэж байхад чинь болбол бас ном уншдаг. Миний ээж чинь бас номтой хүн байсан.

Дэжид -

За

Чулуун -

Миний ээжийн одоо ах нь гэж одоо энэ Мөрөн сум гэж нэг сум байсан.

Дэжид -

За

Чулуун -

Тэнд манай ээж тэр нутгийн хүн л дээ. Манай ээж аав хоёр болбол хуучин Мөрөн сумын улсууд юм гэнэ лээ.

Дэжид -

За

Чулуун -

Мөрөн гэдэг маань энүүхэнд ойр байгаа

Дэжид -

За

Чулуун -

Тариаттай нэгдчихсэн. Тэр нутгийн улсууд

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энд ирж одоо энэ Тариатын хүрээ хийд бараадаад энд ирсэн хувьсгал үүстэл одоо хүрээ хийдэдээ ижил юу даргатай багийн дарга хийнээд одоо амиа аргалсан. Бурхан тахил гэдэг юмыг чинь энэ голд урсгаж байлаа шүү дээ чулуудаад л

Дэжид -

Та тэрийг яг харж байсан уу

Чулуун -

Харалгүй биднийг дагуулж очоод манай аав урсгахад би харж л байлгүй яахав дээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Бурхан мурхан ном судрыг чинь голд урсгаад ингээд задалж шидээд урсгаад гол гэдэг чинь Тэрхийн гол гэдэг чинь зүгээр ер нь битүү ус байлаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Сайхан булаг ус шанд дэндүү байсан. Тэгсэн тэрэнд чинь үзэл ороод юугаа урсгаад бурхан тахилтай хүн байж болохгүй юм хийж болохгүй тэгээд хэцүү болоод хувьсгал болоод ирэхлээр чинь тэр чинь одоо хэцүү ш дээ.

Дэжид -

Аа энэ чинь маш том хүрээ хийд

Чулуун -

Маш том хүрээ хийд байсан. Тэр нөгөө хүрээ устгахаар чинь айл бурхан тахилтай улсууд чинь бурханаа далд хийж үү устгасан уу, ном судраа агуй мод хадаанд аваачиж нуух

Дэжид -

Аан ха их юм нууж байсан байна.

Чулуун -

Их юм нууж байсан. Хад маданд аваачиж хийх тэгээд болохгүйг нь голд урсгах

Дэжид -

Аан ха

Чулуун -

Голд урсгаад явуулаад л судар номнуудаа

Дэжид -

За

Чулуун -

тэр үед тэгж байсан.

Дэжид -

За эрдэм соёлын юм устгаж байж тиймээ.

Чулуун -

Тийн их устгасан. Тэр үеийн номтой улсууд чинь манай аав манай аавын өвөө мөвөө эд нар чинь одоо тэгээд устгахаас өөр аргагүй байсан байх. Тэгж устгаж байсан юм.

Дэжид -

Та тэгвэл одоо үе дамжсан одоо их мундаг одоо

Чулуун -

Миний тэр яахав дээ тэгээд одоо

Дэжид -

Эрдэмтэй номтой улсууд байж

Чулуун -

Тэгээд тийм юмны дэргэд байсан болохлоор би энэ юуг их сонирхдог байсан. Тэгээд сонирхохгүй болохлоор манай эцэг эх яасан гэхлээр хувьсгал гэдэг юм чинь ингээд гарч байна. Тэгээд урсгах болохоор хамаагүй дэлгэрүүлж болохгүй тэгж байлаа шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Шашин гэдэг чинь

Дэжид -

За

Чулуун -

Шашин гэдэг чинь бас тод дэлгэрүүлж болохгүй учраас манай эцэг бол багийн дарга хийж байтал ажилаас нь халахын бол хэдэн хүүхэд хэцүүднэ. Бор гэртээ

Дэжид -

Таны сонирхож асуусан юманд бол танд зааж энэ төвд үсэг заах хүн байгаагүй юу

Чулуун -

Байгаагүй.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Байгаагүй

Дэжид -

Хориотой юу

Чулуун -

Хориотой

Дэжид -

Та бол сонирхсон хэвээрээ

Чулуун -

Би сонирхсон хэвээрээ

Дэжид -

За

Чулуун -

Заагаагүй тийм байсан юм. Тэгээд сүүлд нь би энэ 1900 хэдэн онд цэрэгт яваад Шарын голд гурван жил цэргийн алба хаагаад

Дэжид -

За

Чулуун -

Тэгж байхдаа харин би энийг сонирхдог байсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхээр миний эцэг болбол ... учир болохгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо тэрийг болохгүй

Дэжид -

Энэ одоо цаг үе нь биш

Чулуун -

Цаг үе нь биш одоо болохгүй. Одоо тэр жаран он, тавин он тэгэхэд чинь яахав би тавин онд жаран онд бол үйлдвэр мүйлдвэрлэлийн тийм бүрэн болчихсон хүн шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Ганцхан шашин хаагдчихсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ийм үе байсан. Тийм учраас биднүүс одоо хамаагүй болохгүй хэрэг түвэгт орчихно. Одоо байг хэрэггүй зөвхөн өөрөө л одоо өөрсдөө л одоо шингээж явъя даа. ... гар хөл одоо хүн амьтанд яаж болохгүй миний хүү гэж сургадаг байсан юм.

Дэжид -

Аан ха танд бас тэр үед одоо тэр авъяас тэр хүмүүсийн одоо сайхан юм шингэчихсэн байсан бол одоо та тэр

Чулуун -

Тиймээ тийн тийн

Дэжид -

Сонирхож байж тиймээ

Чулуун -

Сонирхож байсан. Сонирхоод л байсан, тэгэхдээ миний эцэг бол айхаас биш байг гэж хэлдэггүй айдаг.

Дэжид -

Айдаг

Чулуун -

Аав ээж хоёр бол айдаг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Манай тэр ээжийн авга ах ч гэсэн айдаг. Тэр дэвсгэр байна ш дээ улааныхныг харвал энэ дэвсгэрээ гаргаж сажина гээд ирээгүй хүн шүү дээ.

Дэжид -

Аан ха энэ нутатаа

Чулуун -

Нутагтаа тэгж болхгүй

Дэжид -

Өө за

Чулуун -

Тэгээд тэр үед чинь ийм хадуур байсан юм. Энэ Дорноговь руу ч гэлүү одоо цөмөөрөө ажил хийж явж байсан даа. Энд тэндгүй л ажил хийж явж байсан. яахав тэгээд яваад олон дунд л ажил хийж сур тэгэхдээ энийг хамаагүй их ярьж болохгүй

Дэжид -

Аан ха таны авъяасаас айгаад байдаг байсан ш дээ. Энэ нөхөр сонирхоод байна нутгийнхан улс .

Чулуун -

Би яахав дээ

Дэжид -

үе дамжсан юм байдаг байх гэж мэдэрдэг байсан байх

Чулуун -

мэдэрдэг байсан тийм байх тэгээд нөгөө айдаг. Битгий миний хүү хамаагүй юу яа хэрэгт орно шүү болохгүй шүү

Дэжид -

Энэ улсуудаас чинь таны ойр дотны хүмүүсээс хэлмэгдэж байсан хүн байна уу. Одоо баригдаад эсэргүү гээд юм хум нь хураагдаж байсан. Хохирч байсан хэлмэгдэж байсан хүн бий юу.

Чулуун -

За тийм юм болбол манай эцэг өвдөж байсан. Наашаа өгдөггүй хамаатнууд бол байсан юм гэнэ лээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрийг бол ерөөсөө ярихгүй

Дэжид -

Аан ха ярихгүй

Чулуун -

Олон хүн яасан тэрнээс энэ манай эцэг чиньгамын гишүүн болж явсан хүн шүү дээ. Тариат сумынхан андахгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Намын гишүүнд орж одоо нөгөө нэг багийн дарга хийж, намын гишүүнд орж энэ бурхан тахилыг чинь цугийн далд хийж ямар сайндаа устгахын устгагдаад далд хийхийн хийж одоо зүгээр хар хүн

Дэжид -

Багийн дарга болбол хар хүн байх уу

Чулуун -

Хар хүн

Дэжид -

Аан ха одоо тэгээд намын гишүүн

Чулуун -

Намын гишүүн

Дэжид -

За

Чулуун -

Хувьсгалт намын гишүүн

Дэжид -

Тэгэхээр одоо энэ талаар бол “А” үсэг ч дурсахгүй юу

Чулуун -

Юу ч дурсахгүй ерөөсөө

Дэжид -

Хүмүүс ч мэддэггүй

Чулуун -

Мэддэггүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Яахав зүгээр ах дүү нар нь мэдэлгүй яахав. Гэхдээ одоо хүүхэд багачууд яахав нууж хаах юм бол зөвхөн нэг бор гэртээ үдэш гаргаж дэлгэж тавьчихаад уншина гэж байхгүй зүгээр л цаг эргэлээ улс төр эргэлээ улсын ажлаа хийгээд л явна. Тийм юм хийж байсан юм

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд тэр ерэн оноос хойш болбол энэ юу чинь гарч ирснээс хойш бол миний эцэг энд дахиад орж суусан юм байлаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ Тариатын хүрээнд

Дэжид -

За

Чулуун -

Энэ суман дээр дуган муган баригдаж байна. Нодлин гурав дөрвийг барьсан даа. Тэр үеийнхэн улсууд бас гарч ирж одоо хэдүүлээ бөөгнөж байсан байлаа.

Дэжид -

Аан ха одоо бас сэргээж

Чулуун -

Сэргээж

Дэжид -

Зах зээлийн юунд яагаад ардчилал чөлөөтэй болоод

Чулуун -

Чөлөөтэй болоод Тариат суманд аав өөрөө ярьж л байсан. Намын хурал хийхлээр бүх цэргийг дуудаад намын хуралд сууж байсан санагдахын, айгаад аав нь авч байлаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Яагаад айгаа вэ аав гэхлээр одоо бүр жинтэй айлын юмтай хүн би анхан одоо ухамсаргүй өсөж юугаа тайлахгүй байсан. Их айж байсан шүү

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр үеийн улс чинь зүгээр нам л хуралтай ир гээд дуудахлаар наагуур нь одоо яадаг билээ айгаад орж байлаа гэж хэдэн буядууд барина гэж намын үүрийн дарга гэж байсан тэр нь ирээд явдаг юм гэлээ. Манай аав чинь ерэн хэдэн онд нас барсан хүн шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд айгаад орж чадаагүй гэж надад хуучилж байсан аав, тэгэхэд л ерэн он гарнаас хойш би бол хамаагүй чөлөөтэй хэлээд өө хотод болбол ном момыг чинь бүгдийн орчуулсан даа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгэхэд аав яахын болгоомжтой ээдээ нууж л байгаарай өөрөө мэдэхгүй шүү за хэцүү шүү гэнэтхэн их сонин төр эргэчихвээ...

Дэжид -

Бас их сэтгэл зүрхэнд нь одоо

Чулуун -

Оо бүр орж

Дэжид -

Орж тиймээ аан ха

Чулуун -

Тэгээд яаж байгаа юм бие чинь гэмтэж эрсдэж магадгүй л шүү, болгоомжтой л байгаарай

Дэжид -

Аан ха

Чулуун -

Гэдэг

Дэжид -

Гэдэг байсан, захиж байсан

Чулуун -

Тэгж захиж байсан. Заавал одоо номын устгадаг болохлоор одоо бүр айгаад орж байлаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ер нь болбол намайг хот ороход бол харин ч энийг авна машин чинь болохлоор өшөө цаг нь болоогүй гэсэн юмуу яасан. Тэгтэл зайлуул биднүүдийг хуралд суулгаад цаадуул нь иртэл айж байгаа байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгсэн намын үүрийн дарга дуудаж байснын айж байлаа гэж бид тэнд эмээж байлаа гээд тэгсэн.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо болбол тэр үеийг бодвол сайхан юмаа. Бүгд одоо буян тусаа хийнэ их тийм чөлөөтэй. Сайхан ард олон болбол одоо сайхан үе лүү шилжсэн байна. Сайхан байна. Тэгэхдээ онцлог нь түрүүчийн үеийн тэр үе одоо үе хоёр түс тас байгаль дэлхий мэлхий болбол шал өөр болчихсон шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Цаг үе бол одоо их өөр энэ

Дэжид -

Уул нь таныг бага байхад танай энэ одоо нутаг сум ямар байсан. Ямар байгальтай байсан, ер нь ан амьтан байна уу

Чулуун -

Аа... аа ан амьтан элбэг ус ургамал одоо энд чинь ер нь мод үүсч энд байхгүй юм байхгүй булаг шанд нь энд тэндгүй

Дэжид -

За

Чулуун -

Байсан юм.

Дэжид -

Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн юмуу

Чулуун -

Уулаар хүрээлэгдэж газар сайгүй байгалийн үзэсгэлэнтэй газар байсан юм

Дэжид -

Харин тийм байна.

Чулуун -

Одоо болбол энэ чинь зүгээр нэг яахав хуучин байгаагаас төсөөрсөн энэ хэдэн уул л байна.

Дэжид -

За

Чулуун -

Тэрнээс биш энэ мод хад нь дууссан байна. Булаг ус шанд нь дууссан байна. Нуур хүртэл ширгээд алга болчихсон байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ Тэрхийн цагаан нуур гэдэг чинь одоо их том нуур

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрхийн гол гээд нуур луугаа цутгадаг хоёр гурван салаа голтой байсан юм. Гол нь ширгэчихсэн.

Дэжид -

За

Чулуун -

Одоо ганц гол л урсч байгаа. Тэрхийн гол нь наагуур нь урсч байсан жижиг голууд нь байхгүй, ширгэчихсэн. Булгууд бол байхгүй болчихсон. Энэ 9-р багийн нутагт чинь одоо гурав дөрвөн булаг байсан юм. Одоо Мөстийн булаг л байх шиг байна. Тэгээд ер нь Сөлтийн булаг мулаг энэ тэр нөгөөх булгууд нь бүгд байхгүй.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Юу ч байхгүй сүнс нь ч байхгүй ундраад дууссан

Дэжид -

Тэр үеийн байгаль дэлхий их өөрчлөгдсөн үү

Чулуун -

Их өөрчлөгдсөн зөндөө өөрчлөгдсөн

Дэжид -

Аан ха хүмүүс одоо байгаль дэлхийтэй харьцах хандлага бас өөрчлөгдсөн үү

Чулуун -

Бүр өөрчлөгдсөн. Биднийг бага байхад энэ гишүү хугалж авахыг бол биднүүд их цээрлэдэг байлаа шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хамаагүй тэгж мод хугалж ачуулахгүй. Аргалж түүж түлнэ.

Дэжид -

За

Чулуун -

Мод хад хамаагүй хугалж авахгүй. Булгийн одоо шанд юун дээрээс чулуу мулуу хамаагүй авахгүй болохгүй.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэнд ойрхон бие засаж болохгүй. Хамаагүй гишгэж хүний тархи мархийг усанд юм хийж болохгүй юу эсвэл янз бүрийн юм хийж болохгүй.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Идээ цагаа янз бүрийн юм хийж болохгүй ус бузартана хатна

Дэжид -

За

Чулуун -

Одоо болохгүй тэгж л сургадаг байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо болбол улсууд чинь болохлоор чинь модыг болбол гишүү мишүүгүй хугалаад хөгжил одоо яахав хяргаад хяргаад аваад одоо уул толгодыг чинь хожуул болгоод хаяж байна. Манай энд чинь одоо мод авч чаддаггүй газар байлаа шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Одоо энэ 9-р багийн нутагт чинь Цөстийн жинхэнэ гэж байгаа энэд нэг Зүрх гэж уул бий одоо өөрийн удамшил модны алга болчихсон. Манай аавын үеийн урд талын хуучин толгойт ерөөсөө гишүү ч алга болсон.

Дэжид -

За

Чулуун -

Одоо хожуул

Дэжид -

Аан ха одоо бүр тэгж нутгийн ард иргэд тэрнд гарч болохгүй тэрнээс юм авч болохгүй

Чулуун -

Болохгүй гэж тэгдэг байсан юм

Дэжид -

Аа бас тийм онгон догшин газар байсан уу

Чулуун -

Байсан юм зөндөө. Одоо тэр онгон догшингазар гэж байхгүй одоо цугийн хяргаад дуусчихсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо алга болгож байна

Дэжид -

За тэгвэл байгаль дэлхийд хандах хандлага тэр үеийн юу бас өөр байж. Тэр үеийн бага сургуулийн хүүхдүүд ямар байсан юм. Таныг бага байхад

Чулуун -

Бага сургуулийн хүүхдүүд одоо сайхан даавуу даалимбан цүнхээ үүрээд явдаг. Эрэгтэй хүүхэд нь хөх даалимбан цүнх, эмэгтэй хүүхэд нь ногоон даалимбаар цүнх мүнх дүрүүлж заавал цүнхлээд үүрээд явна даа.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд нэг ...? дээр нэг үзэг гутлаа боож өгөөд л тэгээд нэг тэмээн хадтай тэрэн дээр тэрнийг тэгж л ороодог тэгээд одоо сураад явж байсан даа. Зам зууртаа үзгээ утсаар боолгож аваад

Дэжид -

Тэр үед одоо гэрэл гэгээ гэж юу байсан юм бэ?

Чулуун -

Гэрэл гэгээ гэж юм байхгүй ш дээ.

Дэжид -

Юуны гэрлээр хичээлээ хийдэг байсан бэ?

Чулуун -

Дэнгээр хийнэ. Дэнгийн гэрэлд хичээлээ хийнэ.

Дэжид -

За, бараа таваар ямар элбэг байсан юмуу

Чулуун -

Элбэггүй тэр чинь жинд явна гэдэг чинь бүтнг жилийнхээ хэрэгцээний гурил цай даалимбыг Алтанбулгаас ачиж ирж байсан ш дээ. Дөчин хэдэн онд

Дэжид -

За

Чулуун -

Хоршоонд буулгадаг

Дэжид -

За

Чулуун -

Хоршоо нь тэрнээсээ ард түмэндээ хуваарилж өгдөг. Одоо бага багаар хэмжээтэй хуваарилж өгдөг.

Дэжид -

Хоршоо гэж том юм

Чулуун -

Том шүү дээ. Хоршоо гэдэг чинь сумын ганц юу, сумын бүх л юм

Дэжид -

Тэндээ

Чулуун -

Тэр чигтээ хангадаг газар нь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хөсөггүй гэхлээр хувийн хөсөгнүүдээ намар багийн дарга чинь одоо танайх одоо түдэн шартай байна. Түдэн шар жинд явуулна шүү. Танайх түдэн адуутай юм түдэн морин тэрэг жинд явуулна шүү.

Дэжид -

За

Чулуун -

Тэр нь яахав гэхлээр эндээ хоцроод ноосоо аваад хариу хураачихна шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Уртын ноос хонины ноос, тээвэр хийх

Дэжид -

За

Чулуун -

Тэрийг чинь улсаас ачиж аваачиж Алтанбулаг оруулж байгаа тэрүүгийн чинь

Дэжид -

Одоо үнэ хүргэх гээд

Чулуун -

Үнийн нэмэх, тэгээд дотор киллэхлээр орон цайныхаа

Дэжид -

Кил дээр

Чулуун -

Кил дээр юмуу цай шүдэнз одоо хүний хэрэгтэй юм даавуу даалимба тийм юм ачиж ирдэг тийм байсан.

Дэжид -

Тэр үед одоо сургуульд ххүхдийг одоо таныг сургуульд орж байх үед бол хүүхдүүд эцэг эх нь дуртай оруулж байсан юмуу. Ер нь

Чулуун -

Дургүйлхэнэ

Дэжид -

За яагаад дургүйлэх үү

Чулуун -

Малаа маллуулна.

Дэжид -

За

Чулуун -

Нэг хэсэг нь одоо дургүйлхэнэ. Нэг хэсэг нь тэгээд оруулна. Тэгээд яахав хүн чинь янз янз шүү дээ. Амьдралынхан бололцоог бас харж үзнэ. Тэр чинь сургуульд хүүхдээ оруулах гэхлээр сургуулийн байр гэж одоо тийм хүрэлцээтэй тийм гэхийн байхгүй хэцүү.

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхлээр чинь байранд орсон хүүхдүүд хоол болно доо хүүхдээ, тэгхэлээр малаа яахав мал чинь мал аж ахуйгаар амьдарч байсан малаа яахав дээ хэцүү шүү дээ.

Дэжид -

Аан за дотуур байр хүрэлцээгүй юмуу

Чулуун -

Хүрэлцээ муутай

Дэжид -

За

Чулуун -

Тийм учраас одоо малаа малламаар байдаг, хүүхдээ сургуульд сургамаар байдаг.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгэхлээр чинь дургүйлхэнэ. Мал маллах хүн хэрэгтэй. Хүүхдүүдээ малд явуулахыг бодно. Малд чинь хэдээн хүүхдүүд чинь ер нь ммонгол хүн гэдэг чинь ер нь малд

Дэжид -

Та хэдэн наснаасаа ээж аавдаа тусалж одоо малын

Чулуун -

Оо би бол дөрөв тавтайгаасаа

Дэжид -

За юу хийх үү дөрөв тавтай хүүхэд чинь

Чулуун -

Хурганд явна ш дээ. Тугал хариулна ш дээ.

Дэжид -

За

Чулуун -

Үхэртэй явна шүү дээ. Аргалаа түүнэ тэгэхгүй бол дан түлээ шуулж түлнэ шүү дээ.

Дэжид -

Аан ха тэгэхээр ерөөсөө дөрөв тавтайгаасаа эхлээд одоо хөдөлмөрт орж

Чулуун -

Хөдөлмөрт ордог

Дэжид -

Эцэг эхдээ тус нэмэр болдог тиймээ

Чулуун -

Тийн

Дэжид -

Амьдралын одоо тийм юу туршлага сууж тиймээ

Чулуун -

Туршлага сууна. Тэрний хажуугаар чинь одоо энэ зургаа долоон наснаас юуг их сонирхдог байсан юм энэ үсгийг. Гэртээ заалгах түвд үсэгнүүдийг үсэг зааж өгөхгүй тэгэхээр мал ахуйдаа явна. Тэгээд яахав найман настай жоохон бас овоо болчихож байгаа юм

Дэжид -

Тэр үеийн хүүхдүүд чинь одоо тэгээд ямар тоглоомоор тоглох уу. Юугаар тоглох уу

Чулуун -

Чулуугаар тоглоно. Чулуугаар гэр барьж тоглодгийн.

Дэжид -

За

Чулуун -

Яагаад гэвэл хонь хэдэн чулуу хийж тоглоно. Чулуугаар гэр барьж тоглоно.

Дэжид -

Ер нь тийм тоглоом моглоом гэж юм байхгүй юу

Чулуун -

Ерөөсөө байхгүй

Дэжид -

За

Чулуун -

Тийм л байсан. Тэгээд энд тоглоод авч ирж өгч байгаа, одоо ер нь малдаа явна шүү дээ. Малдаа явна, одоо сургуульд явна. Хурганд явна, хонинд явна. Тэгээд ажил их шүү дээ. Өглөө босоод цай майгаа уучихлаар чинь одоо дөчин хэдэн онд чинь гутал гэж байхгүй шүү дээ. Яг гутал ч байхгүй шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Хөнгөн гутал гэж гутал өмсч байсан

Дэжид -

За

Чулуун -

Тэр нь би өөрснөө хүүхэд энэ малынхаа ширийг өөрснөө элдэнэ дээ. Тэгэхээр элдчихээр чинь шир

Дэжид -

За

Чулуун -

Ширээр чинь гутал хийж одоо нөгөө булгаар мулгаар цөмийн

Дэжид -

За

Чулуун -

Тэр чинь ширээ эсгээд гутал хийгээд тэр чинь оёод өмсчихнө. Тийм гуталтай

Дэжид -

Аан ха. Аа өөрсдөө арьс ширээ боловсруулаад

Чулуун -

Арьс ширээ боловсруулаад өөрснөө маш их зөөлхөн элдээд цагаан нэхий дээл хийгээд өмсчихнө.

Дэжид -

За

Чулуун -

Шармай өмсөхөд нэхийний дотуур талын үсийн хяргачихаад одоо

Дэжид -

Илэг талаар

Чулуун -

Илэг талаар нь зун одоо өмд хийгээд өмсчихнө. Маниус тийм л юмаар өссөн дөө одоо

Дэжид -

За

Чулуун -

Өвөл нь бол цагаан нэхий дээлтэй. Үслээд авчихсан тиймээ үстэй дээл, нэхий дээл

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зун болохлоор зүгээр хөл нүцгэн гүйгээд л

Дэжид -

Сонин юм тиймээ. Аа ер нь нэхий хэрэгтэй гээд тэгвэл одоо хөөрхий ардууд өөрсдийгөө хангана

Чулуун -

Өөрсдөө өөрсдөө ер нь тийм бэлэн юм байхгүй шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Өөрсдөө

Дэжид -

Тэгэхээр та яг одоо таны хэдий хэр настай байх үед одоо энэ нэгдэлжих хөдөлгөөн гэж яав. Нэгдэлжих хөдөлгөөн анх яаж хүмүүс элсэж байсан бэ?

Чулуун -

Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг намайг бүүр одоо арав хүрчихсэн байхад эхэлж болж байсан юмаа одоо. Тэгээд ер нь нэгдэлд ороход амьтад дургүйцэж байсан юм

Дэжид -

За

Чулуун -

Багийн дарга гэдэг хүн чинь оруулах гэж үйлээ үздэг, явж дээ. Нэгдэлжих хөдөлгөөнд оруулах багаа цуглуулах хурлаа хийдэг.

Дэжид -

За

Чулуун -

Хурал хийхлээр чинь нэгдэлд орох хүүхдүүд чинь орохгүй гээд нэг хэсэг нь тэгнэ. Нэг хэсэг нь овоо элсэнэ. Нэг хэсэг орохгүй гээд сүйд зүгээр

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд нөгөө их малтай улсууд чинь малаа харамлаад нэгдэлд ордоггүй. Нэгдэлд орно гэдэг чинь малын хурааж авдаг.

Дэжид -

За хувьд нь мал үлдээнэ

Чулуун -

Мал үлдээнэ. Тэгэхдээ одоо тэр хүний

Дэжид -

Бага уу

Чулуун -

Өрхийхөн, өөрөө хүн чинь бага л өгөөд ихийг авахыг бодно ш дээ. татвар нь багадана. Тэгээд нэг кило гээд авчихна сав тэгэхээр бага үлдээж өгөх гэж байгаа амьтанд бол улсууд угаасаа ордоггүй

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхлээр нь яахав гэхээр чинь сүүлд нь энд амархан ороод нэгдэлд амархан оруулсан тал нь юу гэхлээр мал мах сүү хоёроор нь албан журмаар шахаж оруулж байсан юм.

Дэжид -

Өө за тэр нь яахав

Чулуун -

Тэр нь болохлоор нэгдэлд орохгүй болохлоор одоо би их малтай, нэгдэлд орохгүй надад улсын төлөвлөгөөнд мал мах таван сард арван тонн кило мах авдгийн

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхээр 5 сарын 15нд мал мянган кило мах оноогоод өгчихнө биздээ.

Дэжид -

За тэгнэ

Чулуун -

Тэгэхээр би мянган кило мах тушаах гэж өөрийнхөө үхрээ албан журмаар оногдсон юм чинь хөөж аваад тушаана шүү дээ

Дэжид -

Аа за

Чулуун -

Тэгэхэлээр тэгээд тушаагаад болохгүй юм бол тарган шар таван үнээ арав хорин үнээгээ саагаад өрөмөө загсаагаад цагаан идээ авдаг байсан болбол заводод сүү зөөгөөд албан журманд дахиад унагачихна.

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхээр тэрийг оноохлоор чинь өнөө сүү тэр тарагаа бүрж идээд цагаан идээ хураах юу байхгүй болчихно

Дэжид -

Байхгүй болчихно. Татвардаг байсан байх нь байна ш дээ.

Чулуун -

Зунжин сүү зөөгөөд өгөөд байна.

Дэжид -

За

Чулуун -

Албан журмаар, тэгэхээр хавчигдах гээд ингээд өөрт ашиггүй болохлоор зэрэг нэгдэлд малаа өгчихөөнө.

Дэжид -

Аа тэгж шахаж оруулна

Чулуун -

Шахаж оруулж байгаа юм. Нэгдэлд шахаж оруулчихаад өөрсдөд нь эргүүлээд нэгдэлд сүүгээ саалгуулаад малаа маллуулаад өөрснийн ажилдаа эргүүлээд малын маллуулчихдаг тусгай малтай

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ганцхан нийгэмчилж авчихаж байгаа гэсэн үг. Тэрнээс биш хувьд байхгүй.

Дэжид -

Хувийн гэж байхгүй

Чулуун -

Хувьд байхгүй. Тэгж шахаж оруулж байсан юм. Ард түмэн зүгээр сайн дураараа ор гэхээр орж өгөхгүй тэгээд бүр үзэх юмгүй орлоо гэж цөөн хүн ороод амьтан орж өгөхгүй байгаа юм

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юмыг чинь бүрэн хамаагүй тэгж цувуулж эрсдэл болгож хаасан юм

Дэжид -

Аан ха

Чулуун -

Анхандаа ч яахав дөчин хэдэн онд бол комон гэж ярьдаг байсан.нэгдэлжих гэж яридаггүй хүүхэд

Дэжид -

За

Чулуун -

Комон гэж юу байдгийн болов оо сонирхож л гүйгээд л

Дэжид -

За

Чулуун -

Комоныхон гээд хэсэг хүн хагас нь орчихсон хагасхэсгийн аваагүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Комоныхон гээд нөгөө хэдийгээ яагаад нэг хэдэн хувийн малтай

Дэжид -

Байгаад байдаг

Чулуун -

Байгаад байдаг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Комоныхон гээд хэдэн малтай улс байгаад байдаг хоёр тийм юм Тэгээд сүүлдээ тавин оноос зүгээр болчихсон.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Дөчин хэдэн онд бол тийм хоёр хэсэг юм байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ Тариат сум чинь моринд их станцтай хачин ш дээ. Сум дундын

Дэжид -

Өө за

Чулуун -

Морин станц гэж байлаа

Дэжид -

Морин станц гэдэг нь яадгийн бэ?

Чулуун -

Морин станц гэдэг нь бол одоо өвс хадлангийн хаддаг.

Дэжид -

За

Чулуун -

Бас нэг тусгай байгууллага даа. Бас сумын хэрэгцээний өвс тэжээл бүх юмыг хадаад одоо нуруу хийгээд өвсийг чинь нуруулдаад л хийчихдэг. Тэгээд одоо энэ бүх л сумын барилгын юу муу гэж байдаг байсан. Барилгын барина. Чулуу дан барилга барина

Дэжид -

За

Чулуун -

Одоо чулуун барилгыг чинь сумын төв дээр чинь

Дэжид -

Аа одоо тэр үедээ бас үйлдвэрлэлийн цогцолбор

Чулуун -

Үйлдвэрлэлийн цогцолбортой тийм сум байсан юм. Хурлын индэртэй, сум дундын сургуультай арван жилийн сургуультай.

Дэжид -

За

Чулуун -

Сум дундын эмнэлэгтэй малын станцтай артельтэй тийм сум байсан

Дэжид -

Аан ха

Чулуун -

Артель гэдэг нь яадаг уу гэхлээр гутал тиймээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Гутал уллана шинэ

Дэжид -

За

Чулуун -

Гутал уллана дээрээс нь

Дэжид -

Одоо энд сум нэгдэл гээд

Чулуун -

Сум нэгдлийн гишүүдээ одоо төлөвлөгөө юу өгөөд л хийгээд

Дэжид -

Оо за

Чулуун -

Хэсэг бүлэг яг даана, даадаг байсан юм

Дэжид -

Тэр морин станц чинь одоо морин станц гэдэг нь ямар учиртай юм. Мориор ..

Чулуун -

Морин станц гэдэг нь мориор одоо өвсөө хадна. Мориор тармуулдаж бухлаа хийнэ. Нуруугаа хийнэ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тусдаа тийм байгууллага юмдаа одоогоор болбол

Дэжид -

Аан ха тэгдэг байх нь

Чулуун -

Тийм юм байсан. Тэр бас ажилчидтай хэдэн хүн л одоо нийлчихсэн тэр яахав сумын нэгдэлд хэрэгтэй

Дэжид -

Аан ха тэр станц ирдэг юм хум нь одоо багаж хэрэгсэл гэж юу байдгийн

Чулуун -

Багаж хэрэгсэл гэдэг нь одоо энэ нөгөө нэг шинэ машин одоо нэг өвс хадаад байна даа юу одоо орсоос ирдэг байсан юм. Тэр хил рүү оруулж ирдэг байсан машин их авдаг

Дэжид -

Авдаг байсан юмуу

Чулуун -

Тэрийг авдаг

Дэжид -

Аан ха тэр үедээ бас их сонин содон бас нэг

Чулуун -

Сонин содон

Дэжид -

Их тиймээ

Чулуун -

Жаран хэдэн онд бол тэр одоо их ирж байсан даа Их болчихсон. Бүүр их өргөжсөн үйлдвэр их орж ирсэн.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм байсан.

Дэжид -

Нэгдэлжих хөдөлгөөнд ороод элсээд нэгдэлд элссэн нэгдэлчид одоо нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн давуу тал нь бас юу байсан. Цалин хөлс нь хүртээмжтэй байсан юм.

Чулуун -

Цалин хөлс нь одоо яахав ээ хийснээрээ авдаг цалин хөлс нь одоо хүртээд байх ч юм юу байх вэ. Яахав зүгээр хүний гар царай харж амьдарч байгаа улсууд шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хийсэн нь одоо яахав хийгээд нэгдлийн арав таван үнээтэй нь арван тэван үнээ саагаад л төлөвлөгөөт сүүгийн өгвөл хөдөлмөрийн хөлс одоо юу гэдийн аваад байж байгаа. Аа нэгдлийн мал маллаад нэг хэдэн юм аваад л амьдраад явах тийм л амьдралд л явж байсан юм.

Дэжид -

Аан ха ....

Чулуун -

Тэгэхлээр чинь бүүр одоо ажил олдохгүй нь одоо юу ч байхгүй учраас тэгээд суугаад байгаа биш

Дэжид -

Аан ха ямарч байсан амьдралын залгуулаад

Чулуун -

Амьдралын залгуулаад яахав ажилгүй хүн байлгаж байгаагүй юм.

Дэжид -

За

Чулуун -

Нэг их ажилгүй байхгүй ш дээ ер нь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Заавал ажил хийнэ. Мал маллуулна залуучуудаар нь эрэгтэйгээр нь, эмэгтэйгээр нь үнээ саалгана

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм учраас ажилгүй хүн байвал хашаа саравчын ингээд мод хийлгүүлнээ

Дэжид -

Аа за

Чулуун -

Нэгдэл чинь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Нэгдэл үүсээд бараг энэ уул хад хаагаад ирэхлээр чинь одоо их сайн ядрана шүү дээ. Нэг сар одоо ингэж мод хашаа саравч их барьж байлаа ш дээ.э

Дэжид -

Аан ха тэр үед ямар модыг одоо хяргаж барьдаг ном дүрэмтэй байсын?

Чулуун -

Тэр үед чинь болбол маниудыг бага байхад болбол хувийнх байхад бол тэгж том одоо дүнз мод гэдэг гоожин моожинд авахгүй

Дэжид -

Авахгүй за

Чулуун -

Ургаа юу луу ерөөсөө харьцахгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ёстой л унаа үзүүр ширэнгэ гишүү тэгээд жижигхэн малын хашаагаа

Дэжид -

Хаана тийм үү

Чулуун -

Тийм одоо тэр уул нь бол юу ч байхгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Болохгүй. Тийм байсан. Яахав нэгдэл гэдэг юм гараад сүүлдээ одоо энэ хашаа саравчгүй бол дэндүү олон малыг чинь одоо бодоо ийшлээд тусгаарлачих тэжээл мэжээл агуулах сав бүх юм хэрэгтэй учраас одоо нэгдэлд хүн ороод мал төллөж эхэлж

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хашаа саравч малын хашаагийн болоод саравч маравчийн тэгж бэлтгэж өгч байсан.

Дэжид -

Нэгдэлжих үед бас нэлээн их сүрхий хөгжиж байжээ.

Чулуун -

Хөгжиж байсан

Дэжид -

Тиймээ

Чулуун -

Тийн

Дэжид -

Одоо нэгдэл дундын үйлдвэртэй том сум дундын эмнэлэгтэй. Одоо тэр малчид эд нар нь бол одоо энэ эмнэлэгтээ үзүүлээд эндээ л одоо

Чулуун -

Үйлчигээгээ үзүүлдэг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм байсан юм

Дэжид -

Аа тэр багийн дарга хийж байхдаа одоо таны эцэг амралт гэж байж байсан уу та юу мэдэх үү

Чулуун -

Байхгүй

Дэжид -

Аа аа

Чулуун -

Тийм юм байхгүй

Дэжид -

Тэр үед амралтууд бас байхгүй юу

Чулуун -

Байхгүй

Дэжид -

За

Чулуун -

Дөчөөд онд долоон төгрөгний цалинтай гэж ярьдаг байсан даа чааваас, тэр үеийн чинь

Дэжид -

Долоон төгрөгөөр юу авах уу

Чулуун -

Долоон төгрөгөөр чинь юу авах вэ дээ нэг тамхи тариа ховор шүү дээ. Тэгээд одоо хятад цай гээд нэг ийм нарийхан цай ирчихсэн. Тэр багуудын нишүүнд тарааж өгчихөөд за байз тэр чинь одоо хоёр төгрөгний үнэтэй байсан болов уу бодвол тийм юм авч ууж барьдаг. Уул нь одоо ховор шүү дээ. Гурил мурил тэгэхэд чинь ховор одоо тэр аргагүй шүү дээ. Есөн сард явсан жин чинь өвөл арванхоёр сард ирдгийм

Дэжид -

Пөөх за

Чулуун -

Есөн сард чинь жинд явна шүү дээ.

Дэжид -

Одоо дандаа л нутгийн тэр жинчнүүд одоо ямар одооныхтой адилхан буудал муудал гэж байхгүй. Тэр юмаа дагаад л хоноод явах уу

Чулуун -

Хоноод бас тэр чинь хоол ундтай тэгээд л явна шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Цагаан цагаан нэхий дээлтэй улсууд

Дэжид -

Аа бас лут юм

Чулуун -

Аа өвлийн хүйтэнд

Дэжид -

Намар гарсан улсууд одоо тэгээд өвөл

Чулуун -

Өвөл орж ирнэ.

Дэжид -

За

Чулуун -

Тэд нар хоршооны бараагийн тээгээд л жин жингийн цуваа ирлээ гээд л

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгж л ярина ш дээ. Тэр дөчөөд онд чинь

Дэжид -

Бөөн баяр болдог байсан уу

Чулуун -

Бөөн баяр бололгүй яахав дээ чааваас

Дэжид -

Аан ха тэр жин тээхэд бол одоо бас хүмүүсийн ялгаж салгаж авдаг байсан уу одоо ямар хүн жин тээх үү

Чулуун -

Багаасаа томилогдоод

Дэжид -

Аан ха

Чулуун -

Багийн дарга чинь одоо тэдний, түдэн шар явуулна. Түдэн мал хөсөг явуулна. Яг хэн жинд явахыг шийднэ

Дэжид -

Арай залуугийн явуулах уу жиндээ

Чулуун -

Яахав өөрснийхөн хүний хүсэлтээр

Дэжид -

Аа за

Чулуун -

Би жинд явъя танай шарыг аваад явъя аа, танай морьдыг авч явъя гэж хэлээд л тэгээд уяж барьж хонуулна Тэгээд л жиндээ явна шүү дээ. Одоо дутах бол одоо ийм юм байхгүй байх вэ яахав дээ тэр чинь майхантай өвлийн хэдэн дэвсгэрүүдтэй сайхан байж ээ чааваас

Дэжид -

Аан ха

Чулуун -

Даарна маарна гэж байхгүй

Дэжид -

Бас их тэвчээртэй

Чулуун -

Тэвчээртэй ажилсаг тэвчээртэй улсууд байсан. Ялангуяа

Дэжид -

Одоо тэр жинв яваад ирэхэд жин тээсэн хүн бас одоо ямар хэмжээний цалийн хөлс гэж авч байсан. Тэрийг яаж байсан юм

Чулуун -

Пүүс, пүн гурил зэвэн гэж нэгийм байдгийм юу кило гэж байхгүй байсан юм. Жишээ нь одоо нэг юм ингээд олон одтой тийм юугаар киллэж өгдгийм

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд тийм гурил тэгээд шар цай гээд нэг юм байсан. Тэр дөчин онд тэрийгээ хийгээд цохино. Дөчин оны юунуудыг тавин оноос тийм юм өгдөг байсан. Дөчин долоо, найман дөчин таван оноос зугуу нарийхан тийм

Дэжид -

Та бас их ингээд байж байхад одоо тэр оны асуудал тэр тухайн үеийн юмуудыг бас хүүхэд мөртлөө их сайн үлдээж авсан байна. Тэгэхээр та багадаа нэлээн сэргэлэн бас нэг юм юманд орчихдог ийм л одоо

Чулуун -

Яах вэ энэ чинь одоо нөгөө нэг эцэг багийн дарга учраас одоо

Дэжид -

Этгээд уламжлал уу

Чулуун -

Ийгээд орж ирээд одоо манай ах дүү нар түдэн шараа явуулсан. Түлдэн морь жинд явсан одоо тэр багийн хоршоонд юу ирнэ гэдийн. Богцоо тайлах нь ч тайлсан дахин юу байх вэ одоо манайх нэг эвгүйтээд байна. одоо юу байх вэ дээ танайд захих юу байгаа юм

Дэжид -

Энэ болгонд та бараг л орлогч шиг л явж байжээ

Чулуун -

Тийн. Сумынхаа зах зухыг мэддэг

Дэжид -

Мэдэж байдаг аа их сайхан харин юутай дурсгалтай үлдсэн байна.

Чулуун -

Тэгэлгүй яахав дээ социализмын үед

Дэжид -

Аан ха

Чулуун -

Багийн дарга гэдэг чинь өөрөө тусдаа тамга тэмдэгтэй

Дэжид -

Аа за та тэгээд энд социализмын үед одоо 10-р ангий төгссөн юмуу, 8-р анги төгссөн юмуу. Хэдэн онд цэрэгт явсын тэгээд дараа нь ямар ямар ажил хийж байв.

Чулуун -

Би 1961 онд цэрэгт явсан юм. Тэгээд одоо тэнд байжэ байгаад

Дэжид -

Цэргийн алба хэдэн жил хаасан бэ

Чулуун -

Цэргийн албыг гурван жил хааж байсан.

Дэжид -

За юу хийх вэ тэр гурван жилд

Чулуун -

Гурван жилд болбол одоо энэ барилга дээр хүн ажиллуулдгийн

Дэжид -

За

Чулуун -

Энэ Шарын голын уурхай гээд одоо ажиллаж байна шүү дээ. Энд чинь одоо Шаазгайтын гол гэдэгт анх нь одоо бид нар барьж босгож байлаа.

Дэжид -

За

Чулуун -

Энд чинь орсууд ирчихсэн цэргийн барьж байсан уурхайчин их нээлттэй социализмын үед үрэгдчих гээд Дархан Шарын гол хоёрын хооронд нь зам тавьж гэрэл одоо цахилгаан шугамыг татаж

Дэжид -

За

Чулуун -

Шугамын нүх ухах барилга барих уурхайн одоо тэр юунуудын ажилдаг тийм юугийг чинь ажиллуулж байсан юм

Дэжид -

За

Чулуун -

Тэнд би сул ажилчин, тэгээд сүүлд нь Баруун хараад очиж одоо нэг будааны стандарт гээд хоёр том юу байсан. одоо байдгийн юмуу үнүй юмуу мэдэхгүй тэрийг барьж будааны хүлээж авах мегаватор гэж том юу тэр чинь одоо шүршүүр нь

Дэжид -

Аа одоо тэр том мегаватортой тийн

Чулуун -

Тэрнийг чинь хийж байсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Аа тэгээд тэнд би хоёр жил болсон юм. Тэгээд нэг гурван жил гаруйхан болоод тэгээд цэргээс халагдсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд цэргээс халагдаад Улаанбаатарт очсон. Улаанбаатарт ирсэн чинь барилгын яаманд одоо тэр үеийн цэргүүдийг хуваарилж авч байсан.

Дэжид -

За

Чулуун -

Одоо бодвол ажилчидыг авах барих улсууд томилчихдог.

Дэжид -

За

Чулуун -

Тэр улсуудын авч байсан юм. Тэгээд хотод тэнд манай тэр цэргийн бүх улсууд очсон доо.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Манай ангийн бүх цэргүүд очсон. Яамны 15н хэлтэс байсан. Барилгын яам тэр үеийн бүх л яамнуудад хуваарилж байсан мэргэжил мэргэжилээр нь ажил өгөөд гаргаж байсан юм

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд би хотод 32 жил болчихсон хүн дээ

Дэжид -

За ямар ажил хийж байв та

Чулуун -

Би хотод одоо энэ цахилгаан сантехникийн трест гэж байсан.

Дэжид -

За

Чулуун -

Сүүлдээ нөгөө тэнд чинь ажиллаж байсан. Трест байсан би тэнд засвар мантаж хийдэг байсан юм. Цахилгааны одоо шугаман хоолой засах за халаас тавих тийм ажил хийж байсан.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд сүүлд нь одоо барилгын яаманд барилгын орон сууц гэдэг тусдаа байгууллага гарч ирсэн юм.

Дэжид -

За

Чулуун -

Тэгэхлээр нь тэнд орж ажиллаад тэнд одоо халаалтын уурын зуух гэдэг юмыг ажиллуулдаг байлаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрийг ажиллуулж байгаад тэгээд сүүлд нь энэ дулааны шугам сүлжээ гэдэгт ажлаад тэгээд тээнд байж байгаад насандаа гарсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм л газарт ажиллууд байвал сайн их уйгаггүй

Дэжид -

Аа та нутаг орондоо хэдэн онд ирээд одоо энд ийм буяны ажил хийж байна.

Чулуун -

1997 онд ирсэн.

Дэжид -

За

Чулуун -

Миний эцэг 1996 онд насбарсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд эцгийгээ нас барчихлаар энд нөгөө миний хоёр дүү одоо энд байсан юмдаа чааваас. Миний эцэгтэй тэгээд нас барчихлаар хоёр дүүдээ хань тус болъё доо гээд би энд ирсэн юм.

Дэжид -

Аан ха та тэр үед ажилдаа дуртай байсан уу

Чулуун -

Дуртай байлгүй яахав дээ. Миний дургүй байх юу байх вэ. Тэгсэн харин би онцлог нь ерэн оноос хойш юуг жаахан ажиллагааг шашин нь эхнээс нь яваад юу болсон. Тэгээд

Дэжид -

Шашныхаа зөвлөлийн ар талд

Чулуун -

Хүүхдүүдээ энэ угаасаа

Дэжид -

Шашин шүтсэн биелэлээ сэргээх та одоо энэ нутаг орондоо ер нь буян үйлдэе тиймээ

Чулуун -

Нутагтаа буян үйлдээд одоо би бичиг хийж байгаагүй хүн. Яахав дээ хоёрдугаарт бичих гуравдугаарт энэ авга ах хэлмэгдүүлэлт ингээд юу байдын нас барсан ах махынхаа хойдхыг хийж зөв талын юу гэдэг

Дэжид -

Сэргээе

Чулуун -

Сэргээе гэдэг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Илж майлж байгаа одоо өөр

Дэжид -

Таньд чинь одоо уг нь бага залуугийн тийм их сонирхол байсан. Та одоо тэр залуугийнхаа сонирхлыг л дагаад тиймээ

Чулуун -

Тиймээ тэгж байсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд яахав хийж өгч байсан дүү нартаа, амьтан ах дүүд буян тус болж тэгж явж байна.

Дэжид -

За тэр үед ер нь тэр Тариатын хүрээ гэдэгт та ойролцоогоор хичнээн лам хувраг шавилан суудаг байсан бол тоо баримт таньд байна уу

Чулуун -

Оо байхгүй байхгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр үеийн хүмүүсийг болбол тоо баримтыг мэдэхгүй ээ. Их л одоо олон хүн байсан гэж ярьдгийн юм байлаа.

Дэжид -

Аан ха сайхан тов тодорохой

Чулуун -

Түүнээс биш одоо

Дэжид -

Лам мам нарын түүх мүүхнээс сонссон, ээж ааваасаа сонссон юм байна уу таньд

Чулуун -

Тэр Тариатын хүрээ тэр юунууд чинь бол

Дэжид -

Ямар том гавьж байсан юм бол ямар том цол мяндагтай ямар номтой ламнууд байна Тариатын хүрээг толгойлж байсан юм бол

Чулуун -

За мэдэхгүй хүү минь. Тариатын хүрээгийг чинь уг нь нэг буулгаад босгохгүй болохлоор чинь энэ дахиж шинэчлэж дотроос нь юу ч хурааж авч одоо сүмийн хашаа машаанд бүх бурхан тахилын хурааж хүрээгийн устгадаг. Тэр дуган муганын буулгаж хаясан байлаа ш дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Анх нь бол тэр дуган муган хэвээрээ байсан байлаа.

Дэжид -

Хэвээрээ байсан байна.

Чулуун -

Тэгээд тэр хэвээрээ байсныг эргээгээд тэр хорин хэдэн онд юмуу гучин хэдэн онд сэргээчихсэн байлаа.

Дэжид -

За

Чулуун -

Гэрэлтэхгүй болохлоор чинь тэр танк хөлдөж одоо тийм домог яриа байдгийн байлаа.

Дэжид -

Та энэ танкны домог талаар та юу мэдэж сонссон юм

Чулуун -

Танк хөлдөж байж л

Дэжид -

За Тариатын

Чулуун -

Яагаад хөлдсөн гэхээр тэр танк асааж бүр хэрвээ болдог бол одоо тэр Тариатын хүрээний тэр талын ууланд байгаа

Дэжид -

За

Чулуун -

Тэр хүрээг баахан амьтан устгасан юм гэлээ ийм олон.

Дэжид -

За

Чулуун -

Тэр хүрээний бүүр тэр буулгаж цуцлуулахгүй бол ер нь хүч хүрэгдэхгүй байсан маш олон ламтай энэ хошуу байсан гэсэн

Дэжид -

За

Чулуун -

Ганц Тариатын хүрээ ч биш энэ хойд талын сум мум ирж нийлсэн том хошуу байсан юм гэнэ лээ.

Дэжид -

Аа за

Чулуун -

Бүүр том хошууны одоо тэр хүрээ байсан учраас тэр

Дэжид -

Зөвхөн Тариаын хүрээ нь төв байсан болохоос биш эргэн тойроод л

Чулуун -

Ер нь бол

Дэжид -

Аль юу авсан том хүрээтэй

Чулуун -

Том хүрээ тийм байсан.

Дэжид -

За

Чулуун -

Тийм учраас тэднийг устгаж байж дарсан тийм их домогтой байсан юм гэлээ.

Дэжид -

Аан ха бүр устахгүй болохоор нь одоо тэр танк оруулж байсан.

Чулуун -

Танк оруулж ирчихээд тэгээд бүр тэр бурхан тахилын хурааж авч эвдэж хэмхэлж одоо тэр хоршооны хашааны Тариат сумын төв рүү зөөж зайлуулж тэгж хаясан юм гэлээ.

Дэжид -

Аан ха тэрийг одоо та сонсож байсан.

Чулуун -

Би тийм юм сонсож байсан. Тийм ч учраас бурхан тахилаар би тоглоод гүйж л байсан даа. Бурхан тахилын мэдэлгүй одоо тэр том бурхныг дан том бурханууд

Дэжид -

Их гоё юм бурхдууд байсан уу. Ернь дандаа хэмжээнь ямар байх уу

Чулуун -

Их том ч байлаа жижиг ч байлаа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хүрээнийхэн тогоо могоо гэж том гуулин ч тогоонууд байж байсан л даа

Дэжид -

За

Чулуун -

Тэр тогоонууд, тэрнийг сүүлд нь энэ хот мот руу ачсан байхдаа. Тэгээд л алга болгосон байх

Дэжид -

Аан ха

Чулуун -

Миний эцэг одоо сүүлд нь нутаг усаа хулгайлсан улс одоо мэдэхгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хоршоонд нь түүхий, түүхий эдээр нь, нэгдэл мэгдэл болоод тэгээд ер нь тэр алга болсон ер нь нөхцөлгүй ээ нөхцөлгүй ээ их байсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо энэ чинь зэс гуулинд л одоо бурхан тахилууд чинь дандаа зэс гууль байлаа шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Ерөөсөө бариад ирж авахлаар дан төмөр хар, шар, улаан гуулин бурхангууд

Дэжид -

Аа бас тэр бурхадыг бүтээдэг одоо бас тусдаа тийм хүн байсан уу

Чулуун -

Бүр байлгүй яахав тэр чинь одоо хүрээний тэр томчуул чинь бүтээж амилж барьж байсан тэр юутай өвгөн байсан юм гэнэ лээ.

Дэжид -

Тэгэхээр маш одоо уран дархан мархан ...

Чулуун -

Уран дархан жигтэйхэн

Дэжид -

...Ур ухаан их хөгжсөн

Чулуун -

Жигтэйхэн жигтэйхэн

Дэжид -

...Улсууд байж тиймээ. Зөвхөн тэр номоос, ном судраас гадна

Чулуун -

Тэрнээс гадна тэр улсууд уран дархан улсууд жигтэйхэн байсан байлаа. Энд чинь одоо энэ уран Гомбо гэж байсан юм гэлээ. Би мэдэхгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Уран Гомбо гэдэг хүн одоо бурхан тахилыг тэр бурхан мурханыг чинь хийдэг их ачтан уран хүн байсан юм гэлээ. Тэгэхдээ тэр юуны агуулахын хүн байсан юм болов уу даа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрний үүх түүхийн энэ хошууны бурхан чинь саяхан энэ зайлуул байсан юм байлаа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо энэ юуны хойд талд тэгээд тэр бурханы хүнийг чинь хошууны тэр том бурханыг зарчихсан байдгийн. Зараагүй байгаа гэдгийн тэр аль дээр л дээ

Дэжид -

Аан ха аа та бас тийм юм сонсож байсан юмуу

Чулуун -

Сонсож байсан. Мөн саяханы намар хүртэл

Дэжид -

Өшөө энэний том бурханы суурь их том уу

Чулуун -

Оо их том одоо бүр энэ тусдаа ийм албанд шийдсэн цэргийн газар тархи толгойг өөрөө мэднэ. Бурхан мурхан янз бүрийн юмнууд нь ...

Дэжид -

За түр завсарлая. Та ядарч байгаа байх их сайхан юм ярьж байна. Хоёулаа тэгээд дараа нь бас үргэлжлүүлж бас таниас асуух юм байна. Та нэг түр амсхийгээд амраатах тав арван минут за баярлалаа.

За Чулуун нуай бид хоёр хоёрдахь ярилцлагаа үргэлжлүүлж байна. Тэгээд одоо түрүүчийн ярианаас үүдээд асуухад та, таны эцэг одоо багийн дарга хийж байсан гэсэн. Багийн дарга гэдэг хүн чинь тэр ноос төлөвлөгөө одоо ингээд айл хунараар явж ажилдаг байж. Өөр ер нь юу юу хариуцдаг байсан юм бэ?

Чулуун -

Сургууль соёл өвөлжөө өтөг бууц хадлан тэжээл бүх юм бүгдийн хариуцана.

Дэжид -

За

Чулуун -

Бүлгэмд суулгах, сургуульд сургаж, хөдөлмөрт сургаж шинэ үсэгтэй болгоно.

Дэжид -

За

Чулуун -

Сургуульд хүүхдийн оруулна. Сургуульд хүүхэд суралцах, оруулах бүх л юуг ерөөсөө багийн дарга хариуцдаг байсан ш дээ.

Дэжид -

Одоо ерөөсөө тэр

Чулуун -

Бүүр одоо

Дэжид -

Цаг зав гэж байхгүй

Чулуун -

Байхгүй

Дэжид -

Айлуудад одоо тэгээд өдөрт тэр одоо хэдэн багийн ажил тойроод таарна

Чулуун -

Тойроод л таарна.

Дэжид -

За

Чулуун -

Хөлөө цуцтал яваад байна. Тэгээд л одоо сургуульд хүүхдээ явуулж бүл мүл цөөтэй улсууд руу

Дэжид -

Ямар унаа байх уу

Чулуун -

Байхгүй өөрөө л өөрийнхөө унаагаар явган морьтой тэгээд шогшоод явна.

Дэжид -

Өөрийнхөө морийг унана.

Чулуун -

Өөрийнхөө мориор явна. Тэгж л явсан.

Дэжид -

Та тэр нэг долоон төгрөг гэж байсан.

Чулуун -

Долоон төгрөг

Дэжид -

Тэр үеийн долоон янчаа гэж ярьж байсан

Чулуун -

Долоон янчаан тийн авч байсан.

Дэжид -

Авч байсан. Сүүлд тэгээд нэмэгдсэн болов уу ер нь

Чулуун -

За хамгийн сүүлд нь одоо ер нь нэмэгдээ биз дээ нэг арван таван төгрөг болсон гэж нэг удаа яаж байсан. Тэр нэг улаач ахлагч нар юунууд сүүлд юу яаж мэдэж арван таван төгрөг болсон гэж ярилцаж байсан сүүлд бүр дөчин найм есөн оны үед болов уу даа арван төгрөгний цалинтай боллоо гэж байсан

Дэжид -

Аан ха ер нь багийн дарга хэдэн жил хийсэн хүн бэ?

Чулуун -

Ерөөсөө нэг жил орчим

Дэжид -

За нэг жил орчим аа за

Чулуун -

Нэг жил ороод тэгээд энэ амьтад ер нь байхгүй болоод нэгдлийн гишүүд чинь хэцүү шүү дээ.

Дэжид -

За тийн

Чулуун -

Тэгэхээрээ ерөөсөө сургуулийн нярав хийсэн юм.

Дэжид -

Өө за сургуулийн нярав?

Чулуун -

Сургуулийн нярав

Дэжид -

За

Чулуун -

Сургуулийн нярав хийж байгаад одоо сүүлд нь сургуулийн тоо бүртгэгч хийж байсан юм

Дэжид -

За

Чулуун -

Нэгдлийн үед билүү дээ тоо бүртгэгчийн ажил тэр нь одоо

Дэжид -

Тэр бас их нарийн ажил уу

Чулуун -

Нарийн ажил одоо

Дэжид -

Тоонд их сайн хүн байж байж дээ.

Чулуун -

Оо манай аав одоо

Дэжид -

Ямар боловсрол эзэмшиж байсан хүн юм бэ?

Чулуун -

Танхимаар суралцсан юм гэлээ дээр үед надыг хүүхэд байхдаа.

Дэжид -

За

Чулуун -

Хошуунд гь танхийм гэдэг сургууль байсан юм гэлээ

Дэжид -

За

Чулуун -

Танхимд байж байхдаа уйгаржин монгол бичиг төвд үсэг хоёрыг л сайн мэддэг.

Дэжид -

Сайн мэддэг.

Чулуун -

Сайн мэднэ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм л хүн байсын. Тэгээд одоо сампинд их сайн

Дэжид -

Аа за тийм байна. Тэр үед сампин гэхээр одоо ямар сампин байсан юм бол

Чулуун -

Сампин гэхлээр одоо хүрэн модон сампин байсан даа. Одоо нэг дээр үеийн юмдаа, их дээр үеийн нэг тийм модон сампин

Дэжид -

Одоо орчин үеийн тооны машин байна даа

Чулуун -

Аа тийн орчин үеийн тооны машин гэсэн үг. Тооны машин чинь

Дэжид -

Тэрийгээ л аваад яваад байна.

Чулуун -

Тийн тэрийгээ л аваад яваад байна.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд

Дэжид -

Тэгээд хуучин монголоор юм хумаа бичээд

Чулуун -

Хуучин монголоор бичээд тэгээд тэрийгээ аваад яваад байна. Нэг хавтасанд хийгээд тэрийгээ аваад яваад байна.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Өөр их нарийн, багийн даргийн ажил их нарийн шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Бүхэл бүтэн багийн улсуудын хүн амын бүртгэл, хүн ам

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд одоо бүхэл бүтэн амьдрал ахуй бүх юуг л одоо цааш нааш нь зохицуулахад л сумын одоо нэг ажлыг л залгуулж байгаа байхгүй юу. Тэр улсуудын амьдрал ахуйг зохицуулж цааг нааш нь

Дэжид -

Одоо бол бараг засаг даргийн ажил

Чулуун -

Тиймээ тийн тэрнийг л хийж байгаа хүн

Дэжид -

Аан ха одоо тэр засаг даргийн чинь ажлыг одоо ер нь доор нь олон хийж байсан уу

Чулуун -

Олон олон

Дэжид -

Тиймээ одоо нягтлан гэж байна. Тиймээ одоо нийгмийн ажилтан гээд байна. Тэр үед одоо тэр л бүх асуудлуудыг

Чулуун -

Засаг дарга тэр үед чинь яахав дээ сумын захиргааны дарга л гэж нэг хүнд хүн байлаа шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Жишээлэхийн бол тэгээд багийн дарга

Дэжид -

Багийн дарга ер нь хоёрдахь хүн сумандаа хоёр дахь хүн

Чулуун -

Сумандаа хоёр дахь хүн

Дэжид -

Албан тушаалаар

Чулуун -

Албан тушаалаар тийм байсан багийн дарга

Дэжид -

Оо за за тийм байна.

Чулуун -

Том шүү дээ

Дэжид -

За

Чулуун -

Багийн даргийн үгнээс гардаг хүн гэж юу байх вэ дээ.

Дэжид -

Таньд дурсгалтай эд зүйл одоо юу байна вэ?

Чулуун -

За надад дурсгалтай эд зүйл чинь одоо

Дэжид -

Та одоо юу нандиглаж дээдэлж байдаг уу одоо таньд

Чулуун -

Юу байх вэ дээ. Эцэг эхээс уламжилж ирсэн бурхан шашиныхаа номыг одоо бодож дээдэлж хүндэтгэж ингэж л явах юм одоо тийм.

Дэжид -

Аан ха таньд дээр үеэс уламжилж ирсэн судар мудар байна уу тиймээ

Чулуун -

За эцэг эхээс уламжилж ирсэн судар байлгүй яахав дээ.

Дэжид -

Аа за

Чулуун -

Тийн

Дэжид -

Тэр л одоо их дээдийн шүтээн юмаа даа

Чулуун -

Дээдийн шүтээн

Дэжид -

Аа за

Чулуун -

Миний хамгийн дээдийн шүтээн

Дэжид -

Шүтээн

Чулуун -

Аан ха эцэг эхээс дээдэлж ирсэн одоо нэг хоёр гурвэн судар байдгийм. Би чинь одоо өөрөө энд одоо хэрэглэж

Дэжид -

Өөр ингээд таны энэ дурсгалтай эд зүйл судрыг энэ гаднаас нь энэ баадантай нь зургийн авч болох уу

Чулуун -

За болно болно

Дэжид -

Ингээд одоо таны ингээд юун дээр байна тиймээ

Чулуун -

Миний

Дэжид -

Энэ ямар гэгчийн судар байдгийн одоо

Чулуун -

За одоо энэ Алтангэрэл байж байна, Сундуй байж байна

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд өөр янзалсан тэр нэлээн судар байгаа даа

Дэжид -

Төрөл төрлөөр

Чулуун -

Төрөл төрлөөр болоогүй Сундуйжид Жаддагва тэгээд л

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ яахав тэр хэрэглэж байсан байгаа юм.

Дэжид -

Тэр Алтангэрэл судар чинь одоо юуны тухай өгүүлсэн судар уу

Чулуун -

Алтангэрэл судар маань одоо энэ айл өрхүүдийн хэрэгтэй бурхан багшийн зохиосон том ном шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Одоо хүний дотоод бүхэл бүтэн хүмүүжил хайр одоо төрөл бүрийн юм хэрэгтэй судар байх ёстой заслын тийм

Дэжид -

Заслын

Чулуун -

Заслын тийм ном байдаг шүү дээ.

Дэжид -

За одоо Алтангэрэл уншуулна бид энэ чинь одоо сайн сайхан байх тийм

Чулуун -

Сайн сайхан бэлэгдлийн тийм судар байдаг.

Дэжид -

Аан ха за зөв тэгвэл энэ чинь одоо их том

Чулуун -

Гарзыг гаргаж олзыг оруулж гарзын үүдийг хаадаг хүний сайн сайхан байлгах

Дэжид -

Ажил үйлс бүтээдэггүй юмуу

Чулуун -

Ажил үйлс бүтээх

Дэжид -

За

Чулуун -

Ер нь номнууд бол ер нь тийм л юм

Дэжид -

Том судрууд байдгийн байна.

Чулуун -

Том судрууд байдгийн

Дэжид -

За өөрөөр хэлбэл энэ чинь их хүнд одоо буянтай чухам одоо бид нар чинь номыг юуг нэг үеэ бодвол бас үймүүлсэн амьтад шүү дээ одоо сонирхох нь их байна тиймээ.

Чулуун -

Их байна.

Дэжид -

Ер нь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байсан таны амьдрал дээр

Чулуун -

Шашин шүтлэг болбол хүнд болбол их одоо нэгдүгээрт хүмүүжил олгоно.

Дэжид -

За

Чулуун -

Хоёрдугаарт одоо хүний оюун ухааныг тэлдэг сургадаг сургаал

Дэжид -

За

Чулуун -

Энэ бол сургаал

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энүүгээрээ одоо их одоо

Дэжид -

Ач холбогдолтой

Чулуун -

Ач холбогдолтой

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хүний хүмүүжил, хүний оюун ухаанд одоо тархи толгойнд их хүмүүжил олгож өгдөг. Мэддэг нь мэдэггүйдээ зааж өгнө тиймээ

Дэжид -

Тэгнэ

Чулуун -

Хүүхдийг чинь хүмүүжилтэй ийм л ач холбогдолтой юм байна.

Дэжид -

Одоо дээр үед энэ нь их том ном судрыг тэр том багш лам нар зөвхөн одоо бид нарын одоо эцэг өвгөдөөс уламжилж ирсэн одоо энэ ном судруудыг одоо жишээлвэл уншиж байсан тэр хүрээ хийдийн лам нар одоо цээжээрээ унших уу

Чулуун -

Цээжээрээ уншина.

Дэжид -

Тэгэхээрээ бас их одоо ой тогтоолт сайтай байх уу

Чулуун -

Ой тогтоолт сайн, оюун ухааны их потенцеал ихтэй улсууд байсан байхгүй юу

Дэжид -

Ихтэй улсууд байсан байна тиймээ

Чулуун -

Бүр лут лут улсууд их мундаг

Дэжид -

За

Чулуун -

Манай аав чинь одоо цээжээрээ одоо нөгөө нэг шашин шүтлэг хориотой байхад дандаа цээжээрээ уншдаг тийм хүн байсан шүү дээ.

Дэжид -

За та уншиж байхын яаж мэдэж байв

Чулуун -

Хүн бүр л тэгдэг

Дэжид -

За

Чулуун -

Хүүхэд байхад бол мань хэдийг бол шөнөд зөндөө үзэж байгаа

Дэжид -

За

Чулуун -

Зүгээр яахав одоо ингээд хуучлаад хүн орж ирээд манай аавтай тийм хүүхэд багачууд тэгж байна манай дүү мүү яадаг ш дээ еэ харлаа гээд мань хэдийг болбол том хүүхэд гар гар хүн амьтан ирж байна алив нохойн чимээ гарлаа гэнэ. Тэгээд тэр хүнээс сурсан ингээд тарни уншиж байна. Гэртээ яахав ингээд уншиж байна.

Дэжид -

Аан ха Тэгхээр энэ ой тогтоолт их өндөр байж

Чулуун -

Лут лут лут мундаг улс байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Манай хадам эцэг одоо бас шашины хүн байсан шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Манай гэрийн хүний аав

Дэжид -

За

Чулуун -

За одоо өнөөдөр ... буцлаа даа энэ

Дэжид -

За

Чулуун -

Хархорины Эрдэнэ-зууд сууж байсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Саяхан байсан юм.

Дэжид -

За та тэр сайхан хүнийхээ талаар энэ сайхан ярианд үнэхээрийн

Чулуун -

Тэр хүн одоо тийм хүн байсан миний хадам эцэг

Дэжид -

За

Чулуун -

Хархоринд энэ Эрдэнэ-зууд сууж байсан юм. Тэгээд нодлин уржнан өнгөрсөн ер хүрээд

Дэжид -

За та ямар эртний ерөөлөөр тийм бас аа аа одоо өөрөө энэ Тариатын, Архангайн хүн, Өвөрхангайн одоо тэр Хархоринд байдаг тийм сайн одоо бурхан номтой хүний хүргэн болов

Чулуун -

Хотод одоо манай хадам аав энэ бөөний бараа бааз гэж байсан юм

Дэжид -

За

Чулуун -

Тэнд нярав хийдэг байсан юм. Хотод байсан хүн л дээ чааваас

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд одоо би охинтой нь танилцаад суусан юм.

Дэжид -

Аан ха та тэгээд тэнд ажиллаж байсан уу

Чулуун -

Тэнд би өөрөө хотод ажиллаж байсан. Бид нар нэг дор цугаараа сайхан хамт нэг дор ажилладаг.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд л танилцсан. Тэгээд манай хадам аав чинь одоо өөрөө энэ ерэн оноос хойш л Эрдэнэ-зуу муудаа очиж тэнцсэн хүн юм гэлээ. Хуучин бас Эрдэнэ-зууд шавилж байсан гэж ярьдаг байсан надад

Дэжид -

Аан ха

Чулуун -

Би тэнд нэг дагуулаад очсон юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрнээс өмнө болбол хотод бас одоо яахав носм хараад л гэртээ л насандаа гарчихаад гэртээ л одоо

Дэжид -

Аан ха бас одоо бясалгалтай тийм

Чулуун -

Сайн гэртээ ерөөсөө л тэгээд далдалдаг тийм л хүн байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ерэн оноос ардчилал гэдэг юм гарч энэ шашин шүтлэг дэлгэрч одоо энэ төр шашин хоёр хосолж одоо энэ сайхан юу болж энүүгээр л одоо эргээд л бүх юмандаа очиж очицгоож байгаа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Эрдэнэ-зууд очиж байсан. Тэгээд л нас барсан да зайлуул

Дэжид -

Аан ха шашин шүтлэг одоо таны амьдралын туршид яаж өөрчлөгдөж байв.

Чулуун -

Зүгээр яахав дээ энэ одоо цаг үеэ одоо юугаа нэг устаж үзлээ. Эргээд сайхан

Дэжид -

Сэргэж үзлээ.

Чулуун -

Сэргээд урд талынхан нас барж байсан хүнийхэн шарилд нь гүйж явлаа

Дэжид -

За

Чулуун -

Сэргээд ирэхэд нь бас ард түмэнд нь мэдлэг буян тус болдгийн болов уу гэсэн шиг одоо энэ боломжийг одоо бас хүн амьтаны ач тус юу байдын болов уу гэж чадах ядахаараа сонирхоод байгаа би одоо өөрөө шашинд уусч сурч байна.

Дэжид -

Аан ха одоо яг энэ сумын төв дээр бол одоо ямар хийд мийд юмуу одоо бясалгалтай тийм юм бий юу

Чулуун -

Бий бий

Дэжид -

За

Чулуун -

Байдгийн одоо энэд дугантай л даа

Дэжид -

Дугантай

Чулуун -

Дуган байдгийн

Дэжид -

Ер нь хэд орчим лам байх уу

Чулуун -

Оо нэг тав зургаа байдгийн

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хоёр гурван ...

Дэжид -

Залуу лам нар одоо байна уу

Чулуун -

Аа хоёр гурван, гурав дөрвөн ч залуу лам бий

Дэжид -

Аан ха

Чулуун -

Сүүлийн үеийн сайхан эрдэмтэй номтой хүүхдүүд зөндөө байна.

Дэжид -

За энчээ бас нэг сонин юм. За таны амьдралд би нэг асуух хоёр гол асуултынхаа нэгийг асууя. Таны амьдралд ер нь гүн гүнзгий нөлөөлсөн явдал байгаа юу. Хэрвээ тийм үйл явдал байгаа бол тэр ямар үйл явдал вэ?

Чулуун -

За тийм айхтар гүн гүнзгий нөлөөлөөд байх үйл явдал юу байх вэ дээ. Одоо тэгээд яахав эцэг эхдээ нэг их тус бараг байхгүй

Дэжид -

Энэ сайхан одоо таны эрдэм номны ухаан тэр эцэг өвгөдөөс нөлөөлж байжээ.

Чулуун -

За яахав дээ миний эцэг, хадам аав өөрийн ээж, аав, ах одоо бүгд л нөлөөлж байж

Дэжид -

Ах чинь бас одоо

Чулуун -

Тухайн үед бас яасан одоо энэ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд яахав мөн л одоо ач тус буян тус тэд нарын би нөлөөлөлд ийм юманд орчихсон байх, сонирхсон байх.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрнээс өөр миний энэ одоо нэг их юу гэж одоо байдийн бичиж байгаа тэд нарын нөлөөлөл бол янз бүрээр туссан, тусгаж бол авсан. Ач буян тус нь ирсэн байсан байлгүй дээ.

Дэжид -

Та одоо нас сүүдэр хэд хүрч байна

Чулуун -

Би одоо дал хүрлээ

Дэжид -

Одоо дал хүрч байхад хөнгөн шингэн ийм сайхан байна ш дээ. Энэ одоо бас ч гэж эрүүл агаар зөв хүмүүжил одоо тэр

Чулуун -

Тэр л одоо эцэг эхийн

Дэжид -

Эцэг эхийн ач гавъяа юу

Чулуун -

Ач гавъяа

Дэжид -

Аан ха залуудаа

Чулуун -

Ер нь бол цагаан идээ их идсэн.

Дэжид -

Аа за

Чулуун -

Эрүүл агаарт өсөж байжиж торнисон тайжижсан одоо ач буян тусаар ингэж явдаг гэж боддог өөрийгөө

Дэжид -

Аа ер нь тэр үед хүүхдүүд одоо голцуу ямар хоол унд иддэг байсан юм

Чулуун -

Сүү тараг

Дэжид -

Тийм үү

Чулуун -

Сүү тараг иднэ, тэгээд өвөлд цагаан тосоо иднэ тэгээд болоо

Дэжид -

За одоо мах гэхээр яаж байсан юм

Чулуун -

Маха гэхээр зун бол мах идэхгүй

Дэжид -

Зун мах идэхгүй юу

Чулуун -

Үгүй үгүй

Дэжид -

За

Чулуун -

Мах идэхгүй зун тараг

Дэжид -

Ихэнх айлын хүүхдүүд ер ьн тийм байх уу

Чулуун -

Ихэнх айлын хүүхдүүд одоо мань хэдийн өссөн үеийн айлын хүүхдүүд бол тийм л юмаар өссөн.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Исгэлэн тараг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зун болоход мах гэж байхгүй өвөл л болоход одоо яахав мах иднэ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд зунд дандаа цагаан идээ өвөлд мах иддэг өшөө иддэг юм нь цагаан тос шүү дээ. Цагаан тос тэгээд л малдаа явдаг тийм л байлаа.

Дэжид -

Малдаа авч явах юм одоо тэр явахдаа яах уу. Өдөржингөө явчих уу өдөртөө эргэж ирдэг юмуу. Малд явна гэдэг бас

Чулуун -

Малд явна гэдэг маань өглөө малаа хариулаад орой хонь хариулсан хүн чинь орж ирнэ шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Үхэр бол яахав ээ үд өнгөрөөгөөд хагаслаад тэгж орж ирдэг байсан хүүхэд байхад л тийм байдаг байсан. .

Дэжид -

Тэгээд хоол ундаа өөрсдөө хийгээд аваад явах уу. Юу авч явах уу

Чулуун -

Тос хийж авч явна Тосыг амтлаад өвөлжин зүгээр сайхан цагаан тос бэлдэж аваад, цагаан тосыг жижиглээд ааруул ааруулыг чинь ээж өвөртлүүлээд явуулна шүү дээ

Дэжид -

Аан ха тэр дээр үед харин таныг бага байхад одоо ер нь социализмын үед ямар том баяр ёслолл байсан юм. Хүмүүс яаж тэмдэглэдэг байв

Чулуун -

Улсын баяр гэж байсан

Дэжид -

За

Чулуун -

Улсын баяр гэж долоон сард баяр болж байлаа. Монголын цагаан сар гэж одоо нэг мундаг том баяр байсан

Дэжид -

За энэ “Цагаан сар ” гэдэг ямар хүндэтгэлтэй баяр байв

Чулуун -

Энэ их хүндэтгэлтэй ахмад настуунуудаа хүндэлдэг. Нэг том ахмад айлдаа орж хот айлаар орж золгоно.

Дэжид -

За

Чулуун -

Идээ цагаа бусад юмаа авч орж золгоод л

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд тэр айл айлдаа цай уугаад л хөзөр тоглоод л тийм л хүндэтгэлтэй ер нь тийм байсан юм. Тэгээд одоо чинь хүмүүс архидаж барьж яахгүй дээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Надад минь хишигтэй одоо мань хэд чинь малдаа явахад овоо юм бэлдээд одоо малын хишиг гээд улсууд бүгдээрээ дээш суулгаж цай уулгаарай гээд л хүүхдийг хүртэл хүндэтгэдэг.

Дэжид -

Аа за малын хишиг гээд

Чулуун -

Малын хишиг

Дэжид -

За

Чулуун -

Хүүхдийг хүндэтгэдэг одоо малд явсан улсууд айлуудаар тэр хүүхдийг бүгдийн цай уулгадаг одоо энэ малын хишиг гэж илүүц цай уулгана.

Дэжид -

Аан ха нэг хэсэг энэ “Цагаан сар” тэмдэглэх нь энэ хөдөө орон нутагт дэлгэр байсан уу хаалттай байсан уу

Чулуун -

Хаагдсан шүү дээ.

Дэжид -

Хаачихсан үе байсан уу

Чулуун -

Байсан бүр хаагдчихсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ерэн оноос эргээд гарчихлаа. Түрүүчийн юу одоо далан, жаран хэдэн он наян онд чинь бол хаалттай байсан шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Малчны баяр гээд энэ хот хүрээ газар чинь “Цагаан сар” чинь хаалттай байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зөвхөн одоо энэ малчид л тэмдэглэдэг байлаа. Тэгээд яахав тэгээд нэг тэмдэглэдэг. Тэгээд яг энэ сум төвийн улсууд болбол малчныхаа баярыг тэд нартайгаа нийлээд тэмдэглэж чаддаггүй байсан.

Дэжид -

Бас уу

Чулуун -

Бас

Дэжид -

За

Чулуун -

Ёолкоо тэмдэглэдэг.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Малчны баярыг тэмдэглэдэггүй тийм байсан.

Дэжид -

Бүүр хөдөө орон нутгийн малчид хийнэ үү гэхээс сумынх бүр хийхийн байхгүй

Чулуун -

Сумынх тэмдэглэхгүй тийм байсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийн

Дэжид -

За таны амьдралд бусдаас онцлог гэх зүйл одоо юу байна вэ?

Чулуун -

За онцгойлоод юу байх вэ дээ ер нь

Дэжид -

За

Чулуун -

Тийм онцгой гараад байх юм байхгүй

Дэжид -

За таньд онцгой гэдэг зүйл алга уу. За тэр социализмын үед ер нь одоо дарга цэрэг гэж улсууд ер нь ямаршхуу байсан бэ? Ямар эрх мэдэлтэй улсууд байсан юм. Таныг одоо ажиллаж үед чинь одоо ямар хүн ажилд ордог байсын. Яаж ажилд ордог байсын

Чулуун -

Аа намайг ажилд орж байх үед болбол яахав дээ зүгээр өргөдөл мөргөдөл бичүүлээд тэгээд ажилд авдаг шалгаруулж авдаг ухаантай тийм тэнцсэн хүнээ юунд авч ажиллуулдаг байсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ер нь одоо социализмын үед болбол ажилгүй хүн байлгахдаа ховор байсан төр шүү социализмын үед

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хотод ч хөдөөд ч нэгдэлд ч ер нь ажилгүй хүн байхгүй. Аль болохоор ажил өгдөг

Дэжид -

За

Чулуун -

Ер нь одоо албан журмаар ажил хийлгэдэг.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо тэнд юу яасан ажил хийхдээ дургүй хүн байна л даа. Тэр чинь одоо тийм улсуудыг чинь шахаж шаардаж одоо ажил өгдөг, ажил хийлгэдэг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ажил олгож өгдөг. Одоо энэ хүмүүжил одоо энэ хүмүүжиж бариад энэ ирсэн улсууд хүртэл одоо албан газарт нь даатгаж өгдөг хуулийн дагуу хуучин одоо бүр заавал даатгаж өгдөг нэг хүнд

Дэжид -

Нөгөө нэг арга хэмжээ авагдсан одоо арга хэмжээ авсан улсууд

Чулуун -

Тэр улсуудыг заавал одоо хуултийн дагуу л албан газар байгууллагад даатгаж өгч, тэгээд энэ хүнд ерөөсөө ажил өг

Дэжид -

Аан ха ажилгүй хүн байхгүй

Чулуун -

Ажилгүй хүнд ажил өг ажилтай болго. Хүмүүс үлдсэн бол ав Наадах чинь одоо ингээд хууль дүрмээр бас хүмүүжээд гарч ирсэн одоо ажил өг гэж хүмүүсүүдэд ажил өгдөг социализмын үед чинь тийм л юм явагдана.

Дэжид -

За социализмын үед одоо дарга цэрэг юмуу энгийн ажилчидын хооронд ялгаа байв уу

Чулуун -

Байна аа байлгүй яахав

Дэжид -

Ямар ялгаа байх вэ

Чулуун -

Цагийг баримталдаг ёс зарчмыг хүндэлдэг улс байж.

Дэжид -

За

Чулуун -

Одоо дарга нь ажилчинтай үүрэг даалгаварыг өгдөг. Захиргаадалт гэж байсан дээр үед одоогоор болбол тэр үүрэг өгдөг, тэрнийг биелүүлдэг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрнийг биелүүлэхийн төлөө ажилчид нь зүтгэдэг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Дарга нь одоо үүрэг даалгавар өгдөг, захиргааддаг аль тийм юугаар ажиллуулдаг байсан юм социализмын үед

Дэжид -

Илүү эрх мэдэлтэй байсан болов уу. За одоо сумын засаг дарга энэ тэр одоо жишээлвэл

Чулуун -

Аа зохих хэмжээний эрх мэдэл байлгүй яахав. Яахав дээ тэр нэг одоо ажилчин хүнийг удирдаж байгаа хүн гэдэг чинь одоо зохих хэмжээний эрх мэдэлтэй байна шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Эцэг хүн гээд намайг би хүүхэд нь гээд хүмүүжээд өдий болчихоор чинь эсэргүүцнэ. Аваачиж өгөөд цонхон өгөөд хийх ёстой ажил хүүхдээ ажиллаж байгаа

Дэжид -

Аа за

Чулуун -

Тэр хүүхэд залуу юм хийгээд тэрэнтэй адилхан засаг дарга гэдэг чинь тэгж л чи юм хий

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр чинь шаардлага өндөртэй

Дэжид -

Албан тушаалын

Чулуун -

Албан тушаалын эрх мэдэлтэй байсан

Дэжид -

Аа зөв зөв

Чулуун -

Тийн байсан.

Дэжид -

Тэныг одоо ажил хийх үед одоо хамгийн амар зүйл одоо юу байв. Хэцүү зүйл юу вэ? Та ер нь юуг амьдралд их жигшдэг вэ?

Чулуун -

Би амьдралдаа болбол энэ архи уудаг, бие биентэйгээ цэцэрхээд хүндэтгэдэггүй мал адгуус шиг харьцдаг

Дэжид -

За аан ха

Чулуун -

Тийм хүнд дургүй хүндэтгэл мэддэггүй нэг ах захгүй хүн хүндлэх мэддэггүй хүнд дургүй дээ.

Дэжид -

За таныг жигшдэг зүйл тэр юм байна

Чулуун -

Тэр

Дэжид -

Таны амьдралын явцад одоо амар хялбар юм гэхээр юм юу байв, хүнд гэхээр юу байв

Чулуун -

Хүнд хэцүү гээд байхаар ч юу байх вэ надад амархан хялбар гээд байхаар тийм нэг юу байх вэ дээ. Яахав дээ хүн ер нь юмыг хийггээд байвал хэцүү юм гэж байхгүй шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Бүүр одоо тэр хүн юм хийе бүтээе болгоё гэхэд чинь хэцүү юм байдаггүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Аа зүгээр ер нь зүгээр одоо дургүйлхээд байгаад байвал хэцүү байлгүй яахав дээ. Хүн ажил хийж чадахгүй байгаад байвал хүн дургүй тэр хүндээ хэцүү байлгүй яахав дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Миний хувьд бол энэ нь хэцүү юм энэ нь амархан юм гэж тэр тухай бодсонгүй

Дэжид -

Аан ха та бол одоо өөрийгөө дайчилж байвал амьдарна тиймээ

Чулуун -

Өөрийгөө дайчилж байвал хүн амьдраад явна

Дэжид -

Нэгдэлд одоо хөдөө аж ахуйд та бас нэлээн ажиллаж байсан тиймээ.

Чулуун -

Тэгж байсан.

Дэжид -

Тэгэхээр нэгдлийн үед ер нь энэ нэгдлийн боловсон хүчнүүдийг дээрээс томилдог байсан юмуу. Нэгдэл өөрөө мөнгө гаргаад мэддэг байсан юмуу

Чулуун -

Дээрээсээ л томилчихдог. Албан хаагч нь дээрээс томилолтоор ирчихдэг.

Дэжид -

Аан ха одоо төлөвлөгөөт агрономч гэхэд л хрээд ирэх үү

Чулуун -

Хүрээд ирнэ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Сургууль төгсөөд одоо томилолтоор одоо энэ сургууль төгссөн оюутнууд чинь томилолтоор ирчихэж байлаа шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Шууд томилолт аваад л

Дэжид -

Томилолт аваад

Чулуун -

Чи тэр аймагт яв тэр суманд тийм мэргэжилийн хүн, тийм агрономч хэрэгтэй. Тэгээд одоо илгээлтээр сургуулийн хүүхдүүд мал дээр гарах нь гараад сургуульд сурах нь сургуульдаа яваад

Дэжид -

Нэгдлийн гишүүдийн ер нь давуу эрх юу байсан бол тэр үед, ямар давуу эрхтэй байсан бэ нэгдлийн гишүүд

Чулуун -

Нэгдлийн гишүүдийн давуу эрх, давуу эрх гэхээр чинь одоо юу байх вэ дээ өөрснөө тэр малаа маллаж өсгөж үржил шимийн авч байсан нь давуу эрх нь байсан байх. Тэр нэгдлийн гтшүүдийг чинь дүрэм гэж байлаа шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Тийн нэгдлийн гишүүн тэр дүрмээрээ давуу эрхтэй байсан биз.

Дэжид -

За дүрмэндээ бол бүх юмаа заах уу

Чулуун -

Бүх юмаа заана. Нарийн заачихсан байдаг. Тэр дүрмүүд бол давуу эрхтэй шүү дээ.

Дэжид -

Аан ха нэгдлийн гишүүд одоо ингээд шийдвэр гаргахад нэгдлийн дарга биш нэгдлийн гишүүд гаргах уу

Чулуун -

Нэгдлийн гишүүдийн хурлаар оруулаад л гаргана. Тэр чинь дарга биш дүрмийн дагуу

Дэжид -

За

Чулуун -

Тэрүүгээрээ давуу эрхтэй

Дэжид -

Одоо яахав. Тэгэхээр нэг ийм яриа байсан энэ ер нь ямар улбаатай юм бол би зүгээр энэ одоо шог яриа ч байж болох юм. Нэг хүн авгайн төрөх болоод одоо хонь цохиулах гээд одоо нэг шөлний төлөг авах гээд одоо ингээд хэдэн даргийн үүд сахидаг. Одоо хэдийд нь ч юм бэ ямарч байсан эхний нэг хоёр өдөр шөлөө гөч чадаагүй тийм шат дамжлагатай нэгдэл гэдэг бас одоо тэгж байсан гэсэн тийм юм байх юм. Энэ тухайн үеийн хэлмэгдэл

Чулуун -

Тухайн үеийн одоо тийм хэлмэгдэлийн юм бол байлгүй яахав

Дэжид -

Аан ха

Чулуун -

Гэхдээ дан тэгээд л одоо хэдэн шат дамжлага төлөг цохиулах гээд цохиж өгөхгүй тийм юм гэж байхгүй шүү дээ.

Дэжид -

Байхгүй

Чулуун -

Байхгүй шүү дээ.

Дэжид -

Аминд жаахан малтай байсан байх тиймээ

Чулуун -

Аминд толгой цөөтэй малчид байсан шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Малгүй хүн болбол төлөгөө цохиулаад авгай төрөх гээд байна, тэгж одоо шат дамжлага шөлний хонь хоёр гурав хоног харахгүй тийм юм байхгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ нэгдэл гэдэг чинь ер нь байгууллага одоо энэ сумын эмнэлэг ч байгууллага

Дэжид -

Байгууллага

Чулуун -

Уг нь сумын засаг дарга шиг ажил шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Зүгээр ард иргэдийнхээ төлөөнөө тэгдэггүй тийм юм гэж байхгүй

Дэжид -

Аан ха за за ганц нэг ийм

Чулуун -

Ганц нэг ийм тийм юм байлгүй яахав.

Дэжид -

Тиймээ

Чулуун -

Үргэлж тийм юм гэж байхгүй

Дэжид -

Аан ха энэ чинь нэгдлийн гишүүдэдээ сүүлд нь жилийнхээ эцэс мэцэст ашгаа хуваарилдаг юм байх уу

Чулуун -

Байна. Сар сард нь бага багаар өгч байгаад одоо урьдчилгаа маягийн юм.

Дэжид -

За

Чулуун -

Сар сард нь өгч байгаад үлдсэнийн жилийн эцэст шинэ жилийн өмнө тэрний жилийн эцэст бодоод өгдөг байхгүй юу бөөнд нь мөнгийн

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэрэндээ идэш авах юмуу мөнгөө авах юмуу идэш авах уу тийм юм одоо өгдөг тийм л байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо жилийн идшийг одоо нэгдэл чинь идэж болно сувай юм элдэв ямар байна нэгдэл мэднэ тиймээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр нь шиг хүний идшэнд нь таарсан байвал за энийг авч цохиж ид. Энэ мөнгө байна энэ мөнгийг авах уу

Дэжид -

Аа за бас тэгээд сонголт хийх юу өгдөг

Чулуун -

Сонгодог эрхтэй.

Дэжид -

Тэр үед ер нь эрэлт хэрэгцээтэй нарийн бараа таваар гэхээр тэр үед юу байв

Чулуун -

Миний одоо энэ нгэдэл гэдэг чинь үүссэнээс хойш чинь бол тэр нэг айхтар нарийн олдохгүй юм гэж юм байсаннүй шүү дээ жараад оноос чинь хойш болбол бүх юм нь элбэг болчихлоо шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Хамгийн их хэцүү ховорхон байсан үе нь тэр дөчөөс тавин оны хооронд л шүү дээ.

Дэжид -

Тэр үед чинь тийм хэцүү байсан уу

Чулуун -

Тэгхэд л одоо юм ховор шүү дээ. Бусад нь бол хөгжчихлөө шүү дээ юу нь хэцүү байгаа юм.

Дэжид -

Аан ха за одоо сүүлийн үед одоо ингээд ардчилал гээд юм гарлаа. Та энэ ардчилалыг юу авч ирнэ гэж бодов, хүлээж бодож байв. Ер нь одоо энэ танай нутаг усанд одоо ардчилал ер нь яаж дэлгэрэв. Эрэгтэй эмэгтэй хүмүүс яаж ардчилалд оролцож байсан юм. Ялангуяа энэ одоо их оюунлаг одоо өөрөөр хэлбэл тийм улсууд ихтэй. За бас хүрээ хийдэд сууж байсан лам хувраг улсуудын чинь үр хүүхэд ихтэй. Одоо өөрөөр хэлбэл сэтгэхүйн их хөгжсөн ийм одоо бас нутаг ус шүү дээ Тариатынхан тиймээ

Чулуун -

Тиймээ тийн

Дэжид -

Одоо би зүгээр нэг талаас

Чулуун -

Лам нар нь бас байв

Дэжид -

Тийн

Чулуун -

Манай нутаг болбол ер нь

Дэжид -

Жинхэнэ соргог юмыг яаж хүлээж авч байв танай сум

Чулуун -

Манай сум одоо ардчилалыг бол сайн хүлээж авсан сумны нэг билээ. Маш сайн хүлээж авсан. Одоо ардчилалын одоо ёсыг болбол их сайн хүлээж авсан

Дэжид -

Аан ха

Чулуун -

Сум.

Дэжид -

За

Чулуун -

Ардчилалын хишиг буян байлгүй яахав

Дэжид -

За

Чулуун -

Ардчилалын хишиг буян болбол улсуудад болбол ач тусаа өгч байгаа юм бол зөндөө одоо байгаа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо хүний амьдралаас авахуулаад энэ чинь энэ аягүй их байна.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Гэхдээ

Дэжид -

Одоо эрх чөлөө байна.

Чулуун -

Эрх чөлөө байлаа гээд дэндүү

Дэжид -

За

Чулуун -

Энэ эрх ччөлөөний хажуугаар бас энэ хүүхэд чинь ер нь хачин амьтад байдгийн байна ш дээ.

Дэжид -

За аа

Чулуун -

Эрхээ их эдэлчихээд үүргээ биелүүлэхээ мартчихдаг.

Дэжид -

За

Чулуун -

Ер нь хүмүүжилтэй ч холбоотой байдгийн болов уу

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зүгээр ерөөсөө ардчилал бол баахан эрх чөлөөтэй болсон гээд дуд дураараа адгийн наад зах нь уул ус газар нутгаа хайрлахаа мэдэхгүй

Дэжид -

Хайрлахаа мэдэхгүй

Чулуун -

Мэдэхгүй

Дэжид -

За

Чулуун -

Оо яасан ч

Дэжид -

Энэ таныг их эмзэглүүлж байна уу

Чулуун -

Эмзэглүүлж байна хэцүү байна. Булаг шанд нь ширгээд алга болчихлоо. Уулныхан мод хяргагдаад алга болчихлоо.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ чинь одоо ардчилал гэдэг чинь юмаа устгаад байхын нэр биш биздээ.

Дэжид -

Аа биш дээ аан ха

Чулуун -

Энэ чинь одоо хүмүүжилтэй холбоотой гэж миний хэлдэг тэр ш дээ

Дэжид -

Аан ха за их эрх чөлөө ардчилалыг дагаад

Чулуун -

Үүргээ биелүүлж мэддэггүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Эрхээ л эдлээд байдаг.

Дэжид -

Аан ха аа бас сайхан давуу талууд байгаа байх одоо юмаа ярьдаг хэлдэг. Юмаа

Чулуун -

Чөлөөтэй

Дэжид -

Чөлөөтэй, гадагшаа дотогшоо явна

Чулуун -

Гадагшаа дотогшоо явчихна

Дэжид -

Хуучин чинь одоо ингээд та нарыг ингээд энэ сум оръё гэхээр явах уу

Чулуун -

Явна л даа тэр чинь хичээлтэй тэр хоёрын хооронд унаа хөсөг зардал одоо

Дэжид -

Зөвшөөрөл авах уу

Чулуун -

Зөвшөөрөл авна. Зам явах бичиг мичиг гээд энэ тэр юм авна. Тийм юм байхгүй одоо бол эрх чөлөөгөөр дуртай газраа яваад өгнө. Гадаад дотоодгүй явж байна.

Дэжид -

Ер нь та

Чулуун -

Нэг давуу тал нь

Дэжид -

За

Чулуун -

Нэг давуу тал муу тал нь гэхлээр байгалть орчноо хамгаалахгүй

Дэжид -

За

Чулуун -

Дур зоргоороо яаж байгаа муу тал нь

Дэжид -

За тийн аан ха

Чулуун -

Энэ хоёроороо жаахан тийм зөрчил байна. Зүгээр ардчилаын давуу тал бол зөндөө юм байна.

Дэжид -

Та бас их чадвартай хүлээж авч их сайхан өргөн хүрээтэй авч үздгийн байна.

Чулуун -

Тийн ерөнхий дөө

Дэжид -

Аан ха

Чулуун -

Дээд талаасаа гэсэн ч энэ чинь гайхалтай ихийг зааж өгч байна шүү дээ энэ чинь одоо хойч үе гэж байна даа

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тиймээ

Дэжид -

Тийн

Чулуун -

Хойч үе байна. Дахиад өшөө хөгжил байна. Уул ус чинь хөгжилд байхгүй устаад дуусчих гээд

Дэжид -

Байгаль дэлхийн тэнцвэр алдагдана

Чулуун -

Тэнцвар алдагдана аа даа

Дэжид -

Алдагдана

Чулуун -

Алдагдхаар адгийн наад зах нь агаар нь бохирдоод ирнэ ш дээ.

Дэжид -

Аа за тийн

Чулуун -

Өвс ургамал нь ургахаа байчихна.

Дэжид -

Аа ер нь одоо өвс ургамал муудаж байгаа юу

Чулуун -

Муудаж байна

Дэжид -

За

Чулуун -

Гол ус нь ширгэчиихээд чийг байхгүй газар чийг байхгүй

Дэжид -

Тэгээд бэлчээр байхгүй

Чулуун -

Бэлчээр байхгүй зүгээр оторт явж байгаа юм гэнэ лээ гээд өвөлжөөндөө өвөлжиж чадахгүй яваад л, зусдаг газраа зусаж чадахгүй ээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хог новшиндоо дарагдчихсан. Уул ус нь ширгээд алга болчихсон.

Дэжид -

Аа бас тийм юм байна

Чулуун -

Дан тийм одоо бүр улам тийм болчихлоо ш дээ.

Дэжид -

Таны үед Чулуун гуай ингээд амьдарч байх үед ямар том компанит ажжил явагдаж байв аа ер нь одоо

Чулуун -

Соёлын довтолгоо гэж мундаг юу явж байлаа шүү дээ

Дэжид -

За

Чулуун -

Энэ юу эхэлснээс хойш оо ... оо ёстой нэг

Дэжид -

За яаж явагддаг байсан юм тэр

Чулуун -

Соёлын довтолгоо гэдэг чинь одоо цагаан давуутай хөнжил нөмрүүлэх

Дэжид -

За

Чулуун -

Гар нүүрийн алчууртай болгох оо сойз саван хүн болгоныг хэрэглүүлэх одоо тэгээд л мундаг юм явагдаж байлаа.

Дэжид -

За

Чулуун -

Энэ чинь бас соёлын нэг хэлбэр юмдаа ариун цэвэр сахиулах

Дэжид -

За

Чулуун -

Тэр чинь болбол одоо ардчилал гархахаас өмнө одоо тэр социализм л хэрэглэж байсан эд

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр чинь одоо хүний эрүүл мэндийн төлөөнөө нам засгаас авч байсан чухал арга хэмжээ юм байна л даа.

Дэжид -

Аа за тийм байна.

Чулуун -

Тэр чинь одоо их явагдаж байсан. Бүлгэмд сургана, сургуульд хүүхдүүд сургана гээд нөгөө талаар тэр чинь хүний оюуны ухааныг тэлэх бас их соёл хүмүүжил, сургалт хүмүүжил бас нэг их том юм явагдаж байсан.

Дэжид -

Аа бас компанит ажил ихэнх нь бичиг үсэг тайлагдаагүй

Чулуун -

Хүн бүр бичиг үсэг тайлаад

Дэжид -

За доод тал нь ямар боловсролтой болгож байсан юм.

Чулуун -

Доод тал нь бага сургуулийн боловсролтой болгож 35 үсгийг бүлгэмийн сургуулийн үед чинь 35н үсгийг бүгд таньдаг болсон. Таниулаад уншиж чаддаг болгож байсан юм

Дэжид -

Тэрэнд одоо хүн болгон сурах уу

Чулуун -

Хүн болгон одоо

Дэжид -

За энэ том компанит ажил

Чулуун -

Их том компанит ажил

Дэжид -

Соёлын довтолгоо гэж

Чулуун -

Соёлын довтолгоо гэж том компанит ажил

Дэжид -

Том компанит ажил

Чулуун -

Тэгээд нэгдэлд юунд оруулна гэж нэг том компанит ажил өөр ийм юм явагдаж байсан.

Дэжид -

Аан ха за тэр газар тариалан

Чулуун -

Газар тариалан мөн

Дэжид -

Хэр зэрэг өрнүүлж байсан юмуу

Чулуун -

Өрнүүлж байлгүй яахав

Дэжид -

За

Чулуун -

Энэ газар ногоо тарих гээд энэ чинь мундаг юм явагдаж байлаа.

Дэжид -

Аа бас газар тариалан ийм байж өөр танай суманд юу явж байж уу .

Чулуун -

Манай энд чинь зүгээр л одоо их юм явж байсан даа тэгээд нэгдэл байгуулчихсан юу явж л байлаа. Нэгдэлд артель

Дэжид -

За энэ хөрөө рам гэдэг нь ямар учиртай юм танайх энэ

Чулуун -

Хөрөө рам гэдэг чинь одоо

Дэжид -

Юу хийдэг газар вэ

Чулуун -

Мод, мод буулгаж шуулдаг газар ш дээ. Зүсдэг газар байсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Хөрөө рам гэдэг чинь болбол зүгээр модоор юм хийдэг л газар байсан шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Мод дүнзэлж зүсэж банз гаргаж

Дэжид -

За

Чулуун -

Байгшин барилгын одоо материал бэлддэг газар байсан.

Дэжид -

Аа зөв тэгэхээр одоогийн модны үйлдвэрлэлийн том орчин үеийн хэллэгээр цехэрхүү юм байна

Чулуун -

Тийм харин цехэрхүү

Дэжид -

Тиймээ

Чулуун -

Тийн

Дэжид -

Одоо ингээд хөрөө рам дээр бэлтгэсэн модороо тэр нэгдэлдээ байшин барилга барих

Чулуун -

Байшин барилгад ашигладаг.

Дэжид -

За

Чулуун -

Тийм байсан.

Дэжид -

Аан ха одоо хүн мүн олонтой овоо том юу байсан уу

Чулуун -

Оо олон олон ш дээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Мод бэлтгэдэг хүн

Дэжид -

Аан ха тэр хөрөө мөрөө нь одоо их том юм байдгийн юмуу

Чулуун -

Их томоо том

Дэжид -

За

Чулуун -

Том хөрөө одоо ч энд байж л байна ш дээ.

Дэжид -

Аан ха аа ер нь одоо тээр үед хүмүүс одоо ч гэсэн голцуу энэ нутгийнх бол түлээ түлэх үү түлшэндээ

Чулуун -

Бүгд түлээ

Дэжид -

Бүгд түлээ

Чулуун -

Дээр үед болбол түлээ түлэхгүй аргал түлдэг байсан ш дээ

Дэжид -

Аргал түлдэг байсан уу

Чулуун -

Мань хэдийг бага байхад дан аргал түлнэ ш дээ

Дэжид -

Аан ха аргал, түлээ бол нэлээн сүүлийн үед

Чулуун -

Сүүлийн үед энэ дөч тавин он тавин хэдэн оноос л хойш л түлж байгаа жаран оноос хойш бүр их түлээ түлж аргал түлэхээ тоохоо байчихсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд тэр үед аргал

Дэжид -

Сургуульд байхад Чулуун гуай хүүхдүүдийг энэ түлээ түүлгэх хөрөөдөх юу ямар одоо ажил эрэгтэйчүүд, эрэгтэй хүүхдүүдийг одоо сургадаг байсан бэ сургууль тийм юм байсан уу

Чулуун -

Байлгүй яахав

Дэжид -

За юу юу хийлгэх үү

Чулуун -

Мод хөрөөдүүлнэ.

Дэжид -

За

Чулуун -

Мод хөрөөдүүлнэ. Зуны даалгаварт чинь зурамны арьс одоо түдийг олоод ир, түдэн кило жимс түүж ир, өвс түүж ир энэ бүгд чинь дандаа л ажилд даалгавар өгч сургадаг байсан. Жимс мимс чанамал манамал тийм юмуудыг

Дэжид -

За хөдөө бол хүүхдүүзд яах уу тэр морь эмнэг эд нарыг сургах уу

Чулуун -

Сургана аа сургана

Дэжид -

Их хэцүү байх уу бас

Чулуун -

Тэр чинь нэгдэл байж байхад байсан

Дэжид -

За

Чулуун -

Эмнэг сургах

Дэжид -

За тэр эмнэг сургана гэдэг нь ямар ажил байдгийн

Чулуун -

Эмнэг одоо үрээ мүрээ даага шүдлэн морь сургадгийн нэгдэлд одоо бид нарыг багад тэгдэг байлаа

Дэжид -

Аан ха өөрөөр хэлбэл гол одоо тэр үед хэрэглэдэг юм байсан

Чулуун -

Хэрэглэдэг юм нь машин тэрэг ховор байсан. Одоо

Дэжид -

Морь

Чулуун -

Морь

Дэжид -

За морийг одоо

Чулуун -

Сайн сургана унаж сургана одоо тийм л юм

Дэжид -

Өө за

Чулуун -

Нэгдэл чинь бид нарт одоо үүрэг өгөөд л сургадаг байсан шүү дээ тэр үед.

Дэжид -

Аан ха хүүхдүүд одоо өөрөөр хэлбэл тэр зуныхаа амралтаар

Чулуун -

Өө зөндөө

Дэжид -

Хүүхдүүдийг тийм юм одоо хөдөөний хүүхдүүд тийм юм их хийж байсан уу

Чулуун -

Тийн их хийж байсан.

Дэжид -

Аан ха одооны хүүхдүүдээс ялгаатай юм нь таныг ингээд бодож байхад ер нь юу байна вэ тэр үеийн хүүхдүүдийн

Чулуун -

Ажил нь

Дэжид -

Ажил нь аа

Чулуун -

Ажил нь байна

Дэжид -

За

Чулуун -

Ажлаа дур муутай хийнэ одооны хүүхдүүд, малаа маллаж чадна. Зүгээр суухгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ээжтэйгээ үнээ малаа саавал саачихна. Ямаагаа самнана, хонио хариулчихна хүүхдүүд бол, одооны хүүхдүүд болбол тэр болгон тэгж чадахгүй байна ш дээ

Дэжид -

Аан ха оёж шидэх үү ер нь бол тэр үед оёж шидэхгүй байна гэсэн зүйл бараг байхгүй байсан уу

Чулуун -

Байхгүй байсан. Одоо бол оёж шиддэг эмэгтэй хүүхэд бараг байхгүй ээ

Дэжид -

За

Чулуун -

Одоо ч гэсэн байхгүй байх

Дэжид -

За

Чулуун -

Дээр үеиийн эмэгтэй хүүхдүүд бол оёж шиднэ. Багаас нь юм оёулна шүү дээ

Дэжид -

За дээл мээлийг хийх үү

Чулуун -

Дээл мээл хийнэ. Гутлаа уллана. Ер нь гутал болбол өөрийнхөн заншил, шөрмөс хийлгэнэ тэр их том

Дэжид -

Тэр одоо ажлын хажуугаар яаж тэр хүүхдүүдээ цаг гаргадаг байсан юм бол Чулуун гуай та

Чулуун -

Оо гаргалгүй яахав дээ

Дэжид -

За

Чулуун -

Би чинь болбол одоо өөрөө юмаа хийхдээ хажуу талынхаа бид чинь болбол одоо алий энд суугаад энэ юм оё гээд өөрөө юм оёхдоо л зааж өгөөд л хүүхдээрээ юм оёулна шүү дээ

Дэжид -

Аан ха дагалдуулж сургаж байгаа юм байна

Чулуун -

Дагалдуулж сургачихна.

Дэжид -

Аа за биеэрээ үлгэрлэж сургадаг тийм

Чулуун -

Биеэрээ үлгэрлэж сургана ингээд оё гээд зүү утас барих ажлыг бол тэгж зааж сургадаг. Зүү утасыг ээрнэ

Дэжид -

Аа за

Чулуун -

Ийм юман дээр одоо өөрөө ингээд ээрээд биендээ хүргэхгүйгээр

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд энэ чинь болж байна, болоогүй байна гээд хажууд нь сууж байгаа юм чинь

Дэжид -

Аан ха та ингээд сонсоход танай ээж ямар олон оёудлууд гүйцэтгэдэг байж уу яаж сургадаг байж уу та нэг тэр талаар нэг жоохон

Чулуун -

Аа миний ээж болбол одоо их , их юм зааж өгдөг байсан. Миний дүү эгч нарт бол миний хоёр эгчид

Дэжид -

Аан ха

Чулуун -

Оёдолууд заана л даа. их юм зааж өгсөн хоёр эгчид болбол

Дэжид -

За

Чулуун -

Ерөөсөө хоёр эгчид зааж өгдөг байсан. Үнээ саахыг сургаж, тэгээд мал маллахыг бид нарт цугааранд нь сургасан.

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд сүү цагаан идээ боловсруулах ер гь эмэгтэй хүний хийх ажлыг чинь барагдаггүй юм шүү дээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ер нь барагддагүй юмдаа. Бусад ажлууд чинь цаггүй ажил

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ер нь хөдөөний ажил чинь болбол цаггүй ажил шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Цаг нар гэж байдаггүй

Дэжид -

За

Чулуун -

Малчин хүнд бол цаг нар бараг байхгүй шүү

Дэжид -

Ер нь бол баримжаагаар бодоход та ер нь одоо өдөрт хэдэн цагаар ажилладаг байсан бол тэр үед

Чулуун -

За ер нь нэг арван хэдэн цаг ажилладаг юм болов уу даа. Өглөө босоод л оройны малаа хотолтол ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхлээр зэрэг арван нэг хоёр цаг ажилладаг байсан байх

Дэжид -

За аан ха

Чулуун -

Өглөө босоод л тэр чинь эхлээд малдаа шүү дээ. Өнөөдөр энийг хийчихнэ маргааш тэрийг хийчихнэ гэсэн юм байхгүй юм чинь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Үргэлж л нэг юмыг дахиж хийж явуулаад тэгээд яахаар чинь одоо

Дэжид -

Одоо цаггүй их ажилдаг

Чулуун -

Цаггүй их ажиллана

Дэжид -

Тэгээд үр хүүхдээ дандаа гэрээр

Чулуун -

Өсгөж хүмүүжүүлдэг

Дэжид -

Тймээ тэр их олон ачаалалтай

Чулуун -

Тэр их олон ачаалалтай

Дэжид -

За

Чулуун -

Цэцэрлэг ясли байхгүй юм чинь

Дэжид -

Цэцэрлэг ясли байхгүй хүүхдээ харна. Тэгэхэээр жоохон хүүхдүүдээяаж байж мал хуйдаа явах уу нэг нэгэндээ

Чулуун -

Нэг нэгэндээ харуулна орон доор нь уяад орчихно. За тэгээд янз янз л даа тэгээд

Дэжид -

За

Чулуун -

Тэгээд том нь жижгийгээ маллана.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хөдөө чинь хүүхэд харах гэдэг бас нэг ажил

Дэжид -

За

Чулуун -

Гал хөс рүү орчихно.

Дэжид -

Та бол бас дүү нар мүү нар гэр харна

Чулуун -

Оо харна

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд жаахан том болчихлоор мань хэдийг дагуулаад өөрсдөө авч явна гэж байгаа юм. Мань хэдийг бол малд явуулчихна шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Найм майман нас хүрлээ чи тэр хонинд яв, тугалд яв үхэр туу бид гурав чинь юу гэж явах вэ дээ тэр чинь.

Дэжид -

Аан ха тэгээд хүүхэд өөрөөр хэлбэл нөгөө нэг тус орно гэдэг үе үү

Чулуун -

Тусд орно гэдэг нь ер нь тэгээд аргал түүнэ

Дэжид -

За

Чулуун -

Эрэгтэй хүүхдүүд чинь малд яваад аргалаа түүнэ. Тийм л байсан. Эмэгтэй нь болбол сүү сааль хөөрүүлэх идээ цагаа боловсруулах хоолондоо зөвхөн усаа авах

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм маягийн юм

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд дараад нь тусад ороод ер нь найм хүрчихлээр тусад орчихож байгаа юмдаа нөгөө хүүхдүүд чинь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо хүүхдүүд тэгж сүнс юм болов уу даа их ажмл төрөлтэй улс болох байх л даа яахав зүгээр

Дэжид -

Аан ха тэр үед ямар зан үйл байлдаг байсан бэ? Ер нь одоо таны одоо санаад байгаагаас манайх чинь одоо одооноос ялгаатай зан үйл юу байсан юм бол. Ялангуяа одоо нэг хүн энэ тэр хөдөөлүүлэхэд чинь ямар байдгийн яадаг байсан юм тэрнийг хүүхэд шуухад оролцдог байсан юмуу

Чулуун -

Оролцохгүй ээ. Тэр үед бол хүүхдүүд юу гэж оролцуулах уу

Дэжид -

За

Чулуун -

Оролцохгүй тэгээд тэнд чинь хүн оддог, одоо цөөхөн шиг уулзуулдаг байсан юм болов уу даа. Одоо тэр гуай энэ гуай настай улсууд залуучууд болбол үнэн хэрэгтээ тэгж яаж цөөхөн байсан шүү дээ.

Дэжид -

Аан ха нэлээн их урт насалдаг байсан уу

Чулуун -

Урт наслана.

Дэжид -

За

Чулуун -

Одоо ... өвчин ч цөөхөн ч байж

Дэжид -

За

Чулуун -

Миний мэдэхэд л бадран гэж байсан одоо энэ нарийнддаг юм болов уу даа

Дэжид -

За

Чулуун -

Тийм өвчин, хаван

Дэжид -

За

Чулуун -

Энүүгээр настай улсууд их явдаг байлаа. Энэ нэг хүүхэд байхад харин сүүлийн үед нэлээн том болчихсон дайрлага дайрчихсан. Нөгөө дайрлага дайрчихаж гэж байсан тэр нь энэ юу байсан юм шиг байгаа юмаа даралт байсан байлаа даа чааваас.

Дэжид -

Аан ха тэгж ярьдаг байсан юмуу

Чулуун -

Тэгж ярьдаг байсан дйарлага.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Энэ одоо багш хүн байгаа юм энэ хүнд нэг үзүүлчихээр юу байсан биш. Тэр нь мэддэггүй байсан биз

Дэжид -

Аан ха тэр үед ер нь яаж хөдөөлүүлдэг ёстой байсан болов оо настай хүнийг

Чулуун -

Морин тэрэг нь дээрээ тавиад аваад явчихдаг. Нэг уул болно доо ханандаа цайгаа аваад явдгийн

Дэжид -

За

Чулуун -

Замнаад

Дэжид -

Аа за

Чулуун -

Ойрхон шиг газар

Дэжид -

Ил голдуу тавих уу

Чулуун -

Ил бүр ил

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тас гэдэг ганц юм том шувуу байдаг

Дэжид -

За

Чулуун -

Тэр ирдэг юм гэлээ. Тэрийг дууддаг номтой дээр үеийн улсууд голдуу авч яваад ил тавиад тэр дуудлагыг дууддаг. Тасын дуудлага гэж

Дэжид -

Тэр юуг аан ха ном судрыг уу аа тасын дуудлага гэж бас нэг тийм ном

Чулуун -

Ном уншдаг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэгээд тэр нь болохлоор чинь ирж аваад яваад алга байхгүй болчихдог.

Дэжид -

Хэдэн он хүртэл одоо ингэж ил хөдөөлүүлдэг байсан юм бол

Чулуун -

Ер нь ... тавин оны сүүлч хүртэл хөдөөлүүлдэг ил тавьдаг байсан. Баадагнуудын шил баадагнаж газар тавих гэдгийн байлаа.

Дэжид -

За

Чулуун -

Ил тавьдаг сүүлд нь бол далд хийдэг болчихсон

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо өөрөөр элббэл хувьсгал үүсээд тэгээд далд болгосон юм гэлээ

Дэжид -

Аан ха тэр одоо хөдөөлүүлдэг газар мазар хүүхэд шуухадыг явуулах уу

Чулуун -

Явуулахгүй

Дэжид -

Явуулахгүй юу. Аан ха ер нь эцэг эхүүд нь хэлж заах уу

Чулуун -

Заана

Дэжид -

Энэ явж болохгүй гэж

Чулуун -

Болохгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зүгээр тэр хөдөөлүүлдэг газар нь болохлоор цөөхөн шүү дээ. Хар сүүл гээд одоо энэ Тариатын хүрээ гээд байна ш дээ.

Дэжид -

За

Чулуун -

Тариатын хүрээний чинь урд талд шарилын газар тэр хөдөөлүүлдэг газар байсан юм.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэнд бол нэг эрх нь нэг газраа заачихсан

Дэжид -

Аан ха

Чулуун -

Дээшээ энээс дээшээ гаргаж болохгүй гээд том цагаан чулуу тавьчихсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Доод талд бас нэг одоо энэ хоёрын хооронд тавьдаг. Настай хүнийн нь энд нь залууханыг нь тэнд нь тавина гээд тэгсэн газар үхсэн эцгийн одоо чинь энэ газар юу билээ дээ энэ чинь газрынхан эзэн дээр үед тэр яачих гээд газар бол байж байна. Арай хэтэрлээ одоо ... ил тавь

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо ч яахав үхэхлээр тэгээд энд тэндгүй аваачиж хийгээд л

Дэжид -

За тэр үед Чулуун гуай одоо нөгөө ийм олон лам хуврагуудыг одоо их бөөнөөр нь хоморголон устгаж байсан тиймээ. Тэр одоо газрыг бол одоо зориуд одоо тэгж дараа нь одоо хүн одоо юу яадаг одоо тийм хэлмэгдлийн газар ч гэдгийн юмуу одоо тэр хавийн яаж

Чулуун -

.Цаазалсан гээд нэг юм чухам одоо тэр нь юу байгаа юм

Дэжид -

Аан ха

Чулуун -

Толгой

Дэжид -

Аан ха тэр буудсан газар бол тэр консулын асуудал бол хамаагүй өөр газар уу

Чулуун -

Өөр газар

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр нь эгийн модны газар

Дэжид -

Аан ха тэр Эгийн мод гэдэг газрыг бол одоо ерөөсөө яагаачгүй тэр чигээрээ одоо байдаг уу

Чулуун -

Тэр л чигээрээ байгаа

Дэжид -

Аан ха тэнд ул мөр энэ тэр хэдэн он хүртэл ямар юм байж байсан гэж таньд дуулдаж байсан гэж та хууч ярьж байлаа.

Чулуун -

Өө одоо тэр чинь болбол энэ хорин хэдэн оноос авахуулаад гучин хэдэн оны сүүлч дөчөөд оны үед тэр Эгийн модны чинь тэр юуны юм байсан гэж ярьдгийн байна лээ.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Эгийн модонд одоо тэр юу муу устгаж барьж байсан байдаг гэж ярьдгийн байлаа.

Дэжид -

Одоо өөрөөр хэлбэл хүний араг яс нь авч байсан юм болов уу

Чулуун -

Толгой толгой

Дэжид -

Толгой гарч ирж байсан.

Чулуун -

Толгой

Дэжид -

Аан ха

Чулуун -

Яг тэр юугийн чинь бол одоо энэ улсууд чинь бол энэ юмтай ганц нэг юм үлдсэн. Ах дүү нар байсан улсуудаас хэлмэгдэх айж ичиж ханцуйлаад зарим тэгээд хоцорсонууд нь тэр шинэчлэлт тэр үеийн хэлмэгдлийг дуудлагаар нь цахир буудлага гэдэг юмаар чинь их устгаж байсан байна. Хүн ард айчихна тэгээд л энэ чинь газар дэлхий бохирдчихсэн байдгийн юмуу одоо яадгийн тэгээд буянт мал бузардуулахгүй гэхээр зарим нь их сүү мүү ууна эд нар чинь ерөөсөө

Дэжид -

Аан ха аа бас тийм юм их болж байсан уу

Чулуун -

Болж байсан тэгээд л

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр газар нь тэр чигээрээ л дээ

Дэжид -

Газар нь хэвээрээ

Чулуун -

Газар нь бол хүн тавьсан газар гэхэд ер нь зүгээр нэг хананы мод хал хөсгийн толгой молгой өөр тийм ил

Дэжид -

Тэр тэгээд тэр газар нутгаа тэгээд ер нь дараа нь эргэж тойрох уу. Ямар ном журам ёстой байсан юм бол ер нь

Чулуун -

Тэрнийгээ одоо энэ эргэж тойрох гэж их явдаггүй. Явсан ч гэсэн одоо бүүр хоног хугацаатай

Дэжид -

Аан ха

Чулуун -

Явдаг тэр болгон хүн очдоггүй юм байлаа.

Дэжид -

Аан ха тиймээс ил тавина

Чулуун -

Ил тавина

Дэжид -

Аан ха өөр одоо манай монгол чинь ямар ёс зан үйл хүүхэддээ ярьж хэлж одоо өвлүүлж ярьж байсан юм болов оо одоо

Чулуун -

Ясжина гээд одоо энэ эмэгтэй төрдөг хүнийг чинь хоёр яс барихгүй яс хүндлээд л одоо тийм юу байсан байлаа. Одоо тэгээд тэр нь тэр үедээ устчихсан юм гэлээ.

Дэжид -

Аан ха тусдаа тийм хүн байсан юмуу

Чулуун -

Байсан юм гэнэ лээ. Тэгээд өглөг барьцын өгөөгүй тэгээд яасын юм тэгээд тэр хүн нь тасдчихсан тэгээд энэ хүнийг ер нь бол орлуулж балин юундаа хүн амьтан тэгж овоолж цовоорч очдоггүй хүн болгон ч очдоггүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хойд талын буян заяагаа даатгаж одоо сүсэглэж байсан ном ирвэл мааниа их уншдаг тийм л юм одоо хийж байсан ш дээ. Нэг их цугаараа суугаад л цугаараа авч яваад л тэрийг бүх үр хүүхэд одоо тийм хүүхэд байгаагүй

Дэжид -

Байгаагүй аа тэр үед ер нь хүн болгон юмуу айл болгон хүн болгоны бас хүсэл мөрөөдөл байсан юмуу ер нь бол одоо нэг нас барахдаа одоо нэг толгой дээрээ нэг дамар дуугаргах гээд нэг ийм юу байдаг байсан гэлээ. Энэ ямар учиртай юм

Чулуун -

Хонхнууд бол

Дэжид -

Хонхны дуу

Чулуун -

Хонхны ду сонсгоно гэж одоо настай улсууд тийм юм яриа байдаг байсан юм.

Дэжид -

За

Чулуун -

Тэр хонхны дуу сонсгоно гэдэг нь одоо тэр юунд л номын дуу сонсгоно тэр дээр үеийн настай улсуудын яриа байсан юм. Энэ хүний тэргүүнийг боодог хадаг хүртэл тусдаа байсан л даа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Хүнд одоо бэлгэнд өгдөггүй. Тусдаа ирж ганцхан тэрүүг хадгалж хэрэглэдэг хадаг тийм байсан

Дэжид -

Аа бас тийм нарийн дүрэмтэй

Чулуун -

Нарийн дүрэмтэй ээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийн нарийн дүрэм журамтай

Дэжид -

Аан ха

Чулуун -

вандан хадаг гэж хадаг байсан юм

Дэжид -

Аа зөв

Чулуун -

Ерөөсөө хүнд ингэж юманд золголтонд одоо

Дэжид -

Золголтонд тэр

Чулуун -

Тэгж хэрэглэхгүй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зөвхөн тэр хүний юу

Дэжид -

Хөдөөлүүлэх үед одоо хэрэглэдэг

Чулуун -

Ойчихлоор нь

Дэжид -

Ойчихлоор нь

Чулуун -

Ойчихлоор нь одоо яалаг тусдаа тйим хадагтай

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тэр нь бол настай улсууд одоо өөд болж барих үед хэрэглэнэ гээд одоо тий бор авдрынхан буланд тавьчихна

Дэжид -

Ер нь дээр үеийн бодвол ойрхон

Чулуун -

Ойрхон авч байдаг. Хажуугийн хүн одо тэр хүүхэд багачуудадаа захичихсан.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо намайг яавал одоо хонх дамар дуугаргаад тэнд тэр хадгийг

Дэжид -

Аан ха

Чулуун -

Одоо надад хэрэглээрэй

Дэжид -

Аан ха

Чулуун -

Тийм явж байсан. Тэгээд л одоо болчихдог тэрэнд л

Дэжид -

За ингээд хоёулаа бас таниас их сайхан яриа авлаа. Төгсгөлд нь асуух нэг асуулт байна. Та тэр одоо энэ Тариатын хийдийн лам нарын талаар ийм юм сонсож байж, Заяийн гэгээний талаар та ер нь юу гэж сонсож мэдэж байв. Одоо үүх түүхээс сонсоод мэдэж дуулж одоо энэ яасан юм юу байна. Энэ талаар та бас нэг ганц хоёр юм ярьж өгөөч

Чулуун -

Би Заян гэгээн гэж дуулж байснаас биш тэр хүний талаар надад тодорохой ярьж өгөх зүйл тийм байхгүй ээ

Дэжид -

Аан ха

Чулуун -

Зүгээр Заян гэгээн гэж л одоо ярьдаг л байсан. Тэгээд одоо тэрний талаар нэгч тодорхой юм ярьж өгч байгаагүй надад

Дэжид -

Аан ха

Чулуун -

Би тэр талаар нэг их сайн мэдэхгүй

Дэжид -

Мэдэхгүй юу. Аа энэ Тариатад бас тийм том гэгээнтэн том хүн нь одоо ямар хүн байсан юм бол. Тариатын хүрээний одоо том лам нь ямар хүн байсан. Та тэр талаар дуулж мэдсэн юм байна уу

Чулуун -

Үгүй үгүй ээ одоо мартчихсан мэдэхгүй

Дэжид -

Аан ха хүүхэд ахуй байхад ярьж л байсан.

Чулуун -

Ярьж байсан, ярьж байсан. Ярьдаг л байсан том одоо лам байсан. Одоо нэрийн мэдэхгүй

Дэжид -

Аан ха тэгээд одоо тийм том хүний

Чулуун -

Хошууны

Дэжид -

Хошууны нь том хүн байх нь байна тиймээ

Чулуун -

Хошууны том хүн байсан.

Дэжид -

Аан ха анх одоо энэ хүрээ хийд устхад эхлээд одоо том лам нар нь баригддаг байсан юмуу жижиг лам нарын эхэлж барьдаг юмуу

Чулуун -

Томуудын л эхэлж яагаад дандаа томоос нь

Дэжид -

За

Чулуун -

Томууд нь одоо том том одоо байна ш дээ нэг гэртээ том лут лам нар нь одоо устгаж байсан юм гэлээ. Тэгээд сүүлдээ бүр одоо мэдэхгүй тэгээд ер нь ихэнхийн устгасан юм байлаа.

Дэжид -

Аан ха

Чулуун -

Ерөөсөө тэр том жижиг гэхийн байхгүй хүрээнд байгаа болгонын одоо тэгээд л

Дэжид -

Ямарч цол хэргэмтэй хамаагүй тэгээд л

Чулуун -

Лам болбол алаад, мөн том лам нар оюуны их одоо мэдлэгтэй улсууд байсан байлаа шүү дээ.

Дэжид -

За

Чулуун -

Их одоо мэдлэгтэй оюун нь одоо их хөгжчихсөн одоо улсууд их том улсууд байсан юм гэлээ. Ер нь энэ хошуу манай энэ хошуу болбол ер нь оюуны чадавхи ихтэй улсууд байсан юм гэлээ хийд ч тэр суманд ч тэр ер нь люуны сэтгэхүй жинхэнэ мундаг улсууд байсан шиг байгаа юм.

Дэжид -

За баярлалаа Чулуун гуай ингээд ярилцлага сайхан боллоо. Их сайхан яриа өгсөнд таньд баярлалаа. Ингээд бид нарын бас аян замд одоо та бас тийн ерөөл хайрлаж одоо бас дотроо юу яаж байхыг таныг бас би хүсье. Ингээд таньд одоо бас энэ сайхан шашин номын зан үйлийг ард олондоо дэлгэрүүлж, ард олондоо үнэлүүлж одоо буян үйлдэж урт наслаарай гэж хүсэн ерөөе

Чулуун -

За

Дэжид -

За тэгээд таньд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.