Chagdarsümberel


Basic information
Interviewee ID: 990450
Name: Chagdarsümberel
Parent's name: Yondonrinchin
Ovog: Chandmanihairhan
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: lama (Head of Puntsag monastery)
Belief: Buddhist
Born in: Öndör-Ulaan sum, Arhangai aimag
Lives in: Öndör-Ulaan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
cultural campaigns
environment
work
keepsakes / material culture
family
literature
environment
belief
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За сайн байна уу Чагдарсүмбэрэл гуай. Сайхан намаржиж байна уу та

Чагдарсүмбэрэл -

Сайхан намаржиж байна даа.

Дэжид -

Бид нар өнөөдөр 2009 оны 10сарын 7нд Өндөр-улаан сумын төвд нэлээн одоо сумын үүх түүхийг сайн мэдэх таныг одоо ер нь одоо ялангуяа хүрээ хийд, тэгээд ер нь сум орон нутгийн хөгжил социализмын үеийн түүхэн юу асуудлаар бид нарт яриа өгөх боломжийн хүн ингэж бас засаг захиргаанаас сонсож зориуд таныг зорьж ирлээ. Ингээд энэ Английн Кимбриж их сургуулиас монголын ХХ зууны аман түүх төслөөс ХХ зуунд монголчууд хэрхэн амьдарч ажиллаж байсан талаар судалгаа явуулж байгаа юмаа. Бидний урилгыг хүлээж авч таныг энэ ярилцлаганд одоо ярилцлагаа өгөхөөр болсонд би юуны өмнө таньд баярласнаа илэрхийлье. Тэгэхээр та одоо өөрийн төрж өссөн нутаг, өөрийн бага нас, одоо эцэг эхийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу.

Чагдарсүмбэрэл -

За миний төрсөн нутаг хуучнаар бол Сайд омгийн хошуу Сайн ноёны маань, Сайн ноён хан аймгийн Сайд вангийн хошуу гэж байсан Эрдэнэ сүмбэрэл хошуу ч гэдэг юмуу хошууны Шаваа ширээт гэгээний шавь...

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

... ийм уламжлалын улсууд. Миний эцэг тэр төрийн даамал байж байсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

... Ноён одоо байсан хүн

Дэжид -

Аан ха. ноён удамтай хүн байх нь байна ш дээ за

Чагдарсүмбэрэл -

Яахав одоо миний энэ боловсролыг бол ер нь жоохоноос нь гэрээрээ одоо тэр монгол бичгийг заана.Төвдөөр заана. Гэрийн сургалтаар одоо сургасан тийм уламжлалтай

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм л гэр бүлийн одоо гишүүн нь байлаа. Тэгээд сургуульд суухаас өмнө би чинь одоо мундаг

Дэжид -

Нэлээд тэр бичиг боловсролтой удам дамжсан улсууд байна тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Аа тийн тэгээд гэр бүлийн уламжлалаа бодоод хар нялхаас л, Дамдинсүрэн гуайн түүхтэй нэлээн төстэй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Янз бүрийн үлгэр домог ярина.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л нөгөө Ушандар хааны түүх ярина. Алтангэрэл одоо юуны ч юм үлгэрийн ном л байдаг ч юм. Их жоохоноос нь уншуулж мэдүүлж тийм одоо

Дэжид -

Та ер нь хэдтэй байсан.

Чагдарсүмбэрэл -

Би ерөөсөө бараг гурав мурваас л эхэлж л үлгэр домог цээжлүүлээд намайг тэгээд сургуульд ороход чинь би одоо монгол энэ тэр бичдэггүй байсан. Уншчихдаг байсан сүрхий тэгээд ном

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Их хэцүү

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Монголоо, төвдийг болбол сүүлд манай эгч л заасан даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм гэр бүлд өсөөн хүн л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Аа тэгээд манай эцэг болохлоор лам байж байгаад цэрэгт явсан даа. Тэгээд чөлөөлөх, дөчин таван оны чөлөөлөх дайнд явж байсан. Аав чинь жагсаалын дарга марга байсан. Яахав нэг тэр үедээ бас боловсролтой байж л дээ, бичиг үсэг мэддэг учраас

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд жагсаалын дарга марга байж байгаад цэрэгт бол их нэр хүндтэй хүн чөлөөгдөхөөс өмнө барагжил наашаа тэгээд хүрээд ирсэн хүн байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энчээнээ нэг ой мой хийж байгаад тэгээд өөрөө алба хаах дургүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ийм юунд бас жаахан дур муутай байсан л даа. Социализмын нийгэмд ер нь манай тэр өвгөчүүл бол бас жаахан хүлээн зөвшөөрөл муутай. Нэг их оролдоонд дургүйдүү. Нэг бодлын барагжил хүчээр шахуу нэгдэл нийгэмчилд орцгоож байсан юм байна лээ. Тэрийг би бас муухан мэднэ л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тиймэрхүү

Дэжид -

Их том одоо хүрээ хийд байсан болов уу ямар хүрээ хийдэд шавьлж байсан

Чагдарсүмбэрэл -

Манай тэр ширээтийн хүрээ, ширээтийн хүрээ чинь энэ найман зуугаад ламтай

Дэжид -

Хөөх за их том хүрээ

Чагдарсүмбэрэл -

Тийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Арван дацантай, бас тэгээд завжий давжий эд нар байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм хүрээ байсан юм гэнэ лээ. Би бол тэрийг нь сайн мэдэхгүй, хүмүүс л хуучилдгиймдаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Манайхны чинь нөгөө лам байсан улсууд чинь ээж талын хоёр ч лам зайлуул хэлмэгдэж одоо өнөө алуулсандаа буудуулсан улсууд.

Дэжид -

Аан ха. Та тэр таны дуулсан одоо өөрийн чинь төрөл садан улсаас хэлмэгдэж байсан хүмүүсийн талаар ярьж өгөөч

Чагдарсүмбэрэл -

Чүлтэмнамжил гэж гавьж хүн байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр хүн ерөөсөө л гавьж гэдэг лам байснаараа тэгээд жаахан баяндуу, манай ээжийн талын хүн хөрөнгөнтнөө дуусгаж байсан юм гэнэ. Тэгээд бас нутаг орны алтан хошуу өргөгч нарын үгэнд бас их орж байсан байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд одоо энэ муу гээд нэг нь дуржигнаад л тэгэхлээр чинь өнөөх дотоод яамныхан нь аваачаад ерөөсөө буудчихгүй юу. Тийм л нийгэм байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ойдов гээд тэр нь бол зүгээр хүрээний яахав гэгээний хаалга ч юмуу нэг тийм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд нөгөө баян байсан учраас хөрөнгийн авах гэж байгаа юмуу яах гэж байгаа юм тэгээд хэлмэгдсэн тийм хүн байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд хоёулаа буудуулсан тийм л улсууд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд сүүлд нь яахав энэ жилийн аваачиж байсан л даа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Өөрийнхөн зиндааны хүн ер нь бүх улсууд баригдаад Сампил эд нар очоод арван жилийн ял эдлээд тэгээд өөрөө нэг ерэн гурав хүртлээ насалж юунаас хойш одоо энэ өөрчлөн байгуулалтаас хойш энэ хүрээ гандан байгуулж байхад бол тэгээд бурхан болсон доо.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр хөгшчүүл нэг үе байсан юм байлаа. Тэгээд тэд нарын ярьж байгаагаар бол тэгээд нэг л хүн ховлолоо бол тэгээд бие биенээ баричихдаг тийм сонин хадам ааваа хүртэл бариулж байсан одоо матдаг тийм хүмүүс их нутаг орны сор болж тэд нарын тушаалаар дотоод яамныхан тиймэрхүү талын юмыг бас нэлээн хэлмэгдүүлж байсан.

Дэжид -

Дотоод яамны гар хөл болж байсан улсууд байсан байна тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Байсан байсан. Би өөрийнхөө бүр садангаа хүртэл ном бичиг хийнэ. Тэгээд бодож байгаа зарим нэгийн бий

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л зайлуул өөрөө лам дотроо бас нэлээн нөлөөтэй баян хүний нэг шавь

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Архангайн одоо тэр хутагтуудын одоо том хутагтуудын нэг Лувсан гэдэг хүн бол найгүй их номтой хүн байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр хүнтэй бас ойр дотнодуу байсан шиг байгаа юм манайхан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд хойд дүрийнхэн хүн гээд нэг хүн байж байгаад тэр нь нас барсан л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр нь одоо байсан бол ная хүрсэн хүн байх ёстой. Тэгээд саяхан нас бараад тэр хүн бол нэлээн ойр дотно харилцаатай тийм гэгээн Хөвсгөл аймгийнхны ганц үхэрчин, бүстэй хүнийг эмэгтэй хүн гээд ойр зуурын,.. тэр үед чинь нөгөө нэг Хэнтий эд нар хэдэн аймгийн Улаанбаатар маатар гээд бас алуулж байсан ш дээ.

Дэжид -

Тэгсэн

Чагдарсүмбэрэл -

Тэрний нөлөөтэй бас эмэгтэй хүн гээд долоон бүстэй эрэгтэй хүнийг хийж байсан. Тэгж байгаа. Тэгээд Хөвсгөлийн харъяат юм чинь Улаанбаатарт орсон. Төв аймгаар амьдарч байгаад

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Саяхан таалал төгссөн дөө

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нэлээн ойр дотно биднүүс холбоотой тийм байсан. Тэгээд тэр хүрээний байдал бол манай зүүн хүрээ байсан мөртлөө цам майдар нь бас их онцлог

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Эмэгтэй хүн хүртэл эрвээхэй барьж байдаг. Тэгээд одоо одоогоор бол капрон шигийн байдгийн нилеон шигийм байж байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм хувцастай бүжиглэж байхын.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд шашныхан урлаг одоо ялангуяа тэр ая дан ардын ая дан гэдэг нь маш нарийн хөгжим зүүн хүрээний, одоо тэр хүрээний онцлог нь бол. Тэгээд бас улааны урсгалтай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хажид нэлээн дэлгэрсэн

Дэжид -

За, та тэр улааны урсгал, хажид нэлээн дэлгэрсэн энэ тэр гэдгээ бас сайхан задалж ярьж хэлж өгөөрөй.

Чагдарсүмбэрэл -

Хажидийг бол тэр ийм хүн дэлгэрүүлсэн. Шоовой багш гээд одоо тэр зураг нь тэр байна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энэ одоо Богдод очиж ном их үзээд хотынхон сайн мэднэ. Мах иддэггүй тарган цагаан лам гэж их орчуулагч ийм хүн тэр хажидийг дэлгэрүүлсэн. Ая дангийн гаргаж өгсөн хүн байгаа юм. Жинхэнээр нь Шоовой багш гээд яг одоо гавьж хэн гэж Содов гэдэг хүнл дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Жинхэнэ эцэг эхийнхэн нэр бол.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Шоовой гэдэг нь бол одоо тэр ард хүндэлсэн тийм хүн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ширээтийн хийдэд шавигдаад эрдэмтэй, хотод ч одоо энэ хүний орчуулга ном мом их бий. Лам нар бол энэ хүний орчуулгыг их гайхдаг. Бас их яруу найрагч тийм хүн байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд юунд одоо тэр дорно дахины их сургууль одоо Жамъянсүрэн эмч гээд байна ш дээ

Дэжид -

Тийн

Чагдарсүмбэрэл -

Тэр хүн чинь Батширээт мирээний хүрээнд боловсрол эзэмшсэн хүн ш дээ. Яг тэрний аав нь амьд байгаа бол шимширсэн. Тэгэхлээр энэ хүрээ бас их

Дэжид -

Маш их эрдэм сайтай

Чагдарсүмбэрэл -

Эрдэм сайтай сургалт сайтай хүрээ байсан болов уу гэж хөгшчүүлийн яриагаар би тэгж боддогийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд онцлог нь бол одоо ард түмэнд нь би нэлээн дэлгэрүүлж байгаа нэг арав гаруй маань бол аятайхан нутгийнханд бол өгч байна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Бүүр барагжил улсууд их гайхдаг юм л даа. Ерөөсөө та чинь тэр чигээрээ лам юмаа гээд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд Чулуутын халуун ус бас их сайн. Хажидийн гол юм нь ая дан нь жинхэнэ нөгөө нэг таван хошуун дээрээ хүн сурахад амархан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Их сонин гайхамшигтай

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хөгжим судлаачид тэрийг судлахын бол маш их хэрэгтэй болно. Тэр жил бас нэг ярилцлагаар ороод энэ жил бүр баримтат кино авъя гэж байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд Энэбиш гуай зайлуул даралт харвачихлаа. Бас нэг хэл судлал хүрээлэнгээс ирсэн юмаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Юнескогоос тэгээд энэ жил ирж чадаагүй л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Судалж авах юм. Манай хүрээний юу бол онцлог нь нэгдүгээрт тийм. Хоёрдугаарт тэрийг нь орчуулаад энэ хүний юугаар заримын монгол болгоод, тэгээд бүүр зарим нь найран дээрээ дуулчихна. Сэтгээд тэгээд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Уртын дуу дуулаад байна уу гэж бодно уу гэхээс маань уншаад байна.

Дэжид -

Биш тээ мэддэггүй

Чагдарсүмбэрэл -

Шүтлэг юуны талаар бас их сүрхий шүлэгтэй.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энийхээ яг гол үндсэн утга нь Шаваа ширээтийн шавь гэдэг чинь одоо бас гучин хэдэн оноо хоёр хуваачихгүй юу.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хагас нь Чулуут сум, хагас нь Өндөр-улаан сум

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Нөгөө шинээр гаргаж чадвал социализмийн үеийн

Дэжид -

Хийсэн юм

Чагдарсүмбэрэл -

Хийсэн энэ ажил жижиг болж бутраад, хооронд нь нэгтгэхгүй гэсэн бодлого барьсан байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгж яасан гэлээ. Тэгээд хоёр сонголтонд хийгээд Ширээтийн шавь нь зарим нь ч яахав баахан шавь хүүхдүүд омгоо авсан л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тиймэрхүү манай зэргийн юу яасан тийм хүрээ Чулуут голын хөвөөн дээр байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Чулуутынхан бол манай яг зааг дээр байдаг Өндөр-улааны нутаг дэвсгэр дээр хийдийнхэн буйр байдаг. Одоо ямарч цуургүй бутарчихсан.

Дэжид -

Аан ха Ч

Чагдарсүмбэрэл -

Энхбаяр дарга нэг суварга босгоно гэж яригдаад байдгийн босгож чадахгүй байгаа юм л даа. Энхбаяр дарга чинь юу ш дээ. Бас ширээтийн шавийн хүн байхгүй юу аав нь.

Дэжид -

Намбар гуай юу

Чагдарсүмбэрэл -

:Аан ха Намбар гуай чинь

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд одоо бас энэ миний нөгөө нэг жоохон шүтэж байдаг хүний нэг л дээ. эхнэр хүүхдээсээ авахуулаад тэрний нэг нь ер нь илүү сайн хайртай ард түмэнд юундаа сайнаар тусгаж ярьж явдаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Авгайн тэр гөрөө барьдаг улааны хүн болохлоор тэр их сонин хүн байсан байгаа юм.

Дэжид -

За, тэр үед бол одоо авгай мавгай авах чинь хориотой байсан юмуу.

Чагдарсүмбэрэл -

Тэр лам нар нь бол одоо хориотой байсан байна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Гэгээн нар нь бол авгайтай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Дээхэн үедээ бол тэр Зүмбэртогтох гуай зүмбэр нэг сайн хүн биш тиймээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

цагийн хэргээс болоод ... амгалан болох одоо тийшээ тийм нэг зан үйл байдаг биздээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэрийг нь гэгээн нар тавьж байгаа. Богдоос одоо бас тусгай элч гавьж залаад

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Нөгөө ламын аваачиж мод эргүүлэгж хүрээлүүлээд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бүрээ татаад тэгээд баруун хаагийн цавчиж өгсөн юм гэнэ лээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тиймэрхүү л сонин альч ??? тэгээд тэрэн дандаа тэр нь одоо лам хүнээр хүрээлүүллээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нөгөөдөх хар гөрөө нэгэн ч тэгээд тэр нэгэн ч богд явсан чинь нөгөөдөх нь гүйцэхгүй тийм байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрнийг бол ижий бол мэдсэн юм байна лээ гэж ярьдагийнмаа нутгийн улс

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Аав ээж нь сонин тийм нэг ойрдуу маягийн хүн байсан юм шиг байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тамхи татна. Тэрийг нь шившүүр гэж хэлдэг.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Шившүүрээрээ шившээд гээд, малгай эд нарыг овоодой гэж ярьдгийн байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо манайхан малгай залгай гээд овоодой маань тэгээд нэг ёсны хүндэлдэг

Дэжид -

Хүндлэлийн

Чагдарсүмбэрэл -

Хүндлэлийн нэр байх нь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Баавачлах шившүүрэгтэй бас л нэг тийм нэр байх нь л дээ.

Дэжид -

Аан ха тийм байна.

Чагдарсүмбэрэл -

Тэрийг одоо мэддэг улсууд одоо бас ховор болчихсон байлаа. Тэр л одоо тийм юугаар бас үр удам нь юунууд нь, шавь нар нь бас жаахан гайгуй толгой гайгуй байсан байх

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд манай Төмөр очир чинь бас УИХ дарга чинь бас л ширээтийн шавь ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо Одончимэд эд нар гээд л, дандаа ширээтийн шавь холбоотой улсууд. Энэ чинь одоо сургуульд явуулахгүй байж байгаад явсан болгон нь ер нь амжилтанд хүрч байгаа улсууд л даа. Сургуульд оруулахдаа бас дургүй байсан байна лээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Бүр өөрийнхөө хүүхдийг хүртэл нас барчихсан гэж хэлж байсан үе байгаа юм.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр нь яахав Өндөр-улаанд сургууль байгуулагдаад би нэг ханиад маниад тусаад Лахамсүрэнгийн хүүхэд нас барсан гэнэ гэж

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр нь сургууль болохоор үхүүлдэг газар байна. Бас нэг хүрээ хийд дээрээ угийн хийдийн хаачихсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энэ үед чинь бас нөгөө нэг тариатын сургууль Жаргалантаас салж манай аймгийн тэр Өндөр-улаан чинь бас нэг эмэгтэй хүн авдаг юм гэсэн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас ширээтийн шавь байсан хүний нэг. Тэгээд тэр сургууль юу хоёрыг шатааж байсан. Хоршоолол хоёрыг

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бусад талаар бол гайгуй манайх чинь бас. Жигжид гээд нэг хүн жижиг улаан номын юунд хэцүү хүндээ амиа харсан хүн. Тэнчээ сүйдтэй юм болоогүй Тариат луу их сүйдсэн бололтой

Дэжид -

Аан ха. Тариатын тэр одоо бусад суваргууд танай энэ Өндөр-улаан сум тэгж шүтэж байсан тиймээ

Чагдарсүмбэрэл -

Ноёны хүрээнд бүр одоо бүр хүний нэг бүр татаж байсан гэж байгаа ш дээ.

Дэжид -

Хөвдөөр үү

Чагдарсүмбэрэл -

Тийн. Тэгээд Төмөрбаатар арслан гэдэг ороход нь хоёр ороогоод нөгөө аль хэдийн мэдэж зогсоож байсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Аа гэгээн болохлоор Лодойдамба гуай болохлоор тэр Төмөрбаатар арсланг төмрөөр зодож цохиод оруулсан юм гэнэ лээ.

Дэжид -

Цохиод оруулаад

Чагдарсүмбэрэл -

Уул нь амьдрах байсан тийм хүн байна лээ дээ. Тэгээд манай энд бол хэлмэгдэлт гайгуй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ном судар нэлээн үзсэн Тариат сумыг шатааж өв соёлоо их сүйтгэсэн.

Дэжид -

Та тэгж Тариат

Чагдарсүмбэрэл -

Хоёрдугаарт бол социализмийн үед чинь бас Тариатыхныг нэлээн хатуу

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Манай Өндөр улаан сумыхан хэлж байж Тариатынхан наашаа их орж байгаа тийн бас тэр нийлсэн жилийн тэр хавьд бол нэлээн хатуу бодлогоор Тариатыг тэгж үзэж байсан юм шиг байгаа юм. Сум дардаг, одоо сонгогч манай сум болохлоор.... манай аймгийн тоонд орж ирж амьдарлаа ш дээ сүүлийн үед Тариатынхан

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

:Уугуул суугуул тийм улсууд

Дэжид -

Тэр үед сургууль Өндөр-улааны энэ сургууль хэдэн онд байгуулагдсан бэ? Ер нь таны бага насны үед сургууль хүүхдүүдийн

Чагдарсүмбэрэл -

байгуулагдсан юм гэнэ лээ. Одоо наян жилээ хийчихсэн сум ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Сургуульд бол манай аавын дүү эд нар орж байсан. Одоо энэ тэр үеийн оюутнууд дээд сургуулийнхан анхныхан дөрөв төгссөн улсууд нь бол энэ ная гарчихсан улсууд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Барагжил байхгүй тийм цөөхөн болчихсон.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр бүлгэм гэдэг нь байгуулагдаад тэгж явж байгаад долоон жил нь болохлоор анхныхан төгсөлт одоо энэ дал гарчихсан тийм улсууд байгаа манай сургуулийн бол тийм

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд сургууль нь бол бас нэлээн эртний хавьдаа тийм л сургууль байсан юм байлаа. Уул нь голцуу энэ хан өндөртөө анхны сургууль ш дээ манай энэ

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр Цэнхэрийн гол гэдэгт байж байгаад тэгээд нөгөө нэг бас нэг гар нь яасын Тамир, Өндөр-улаан Чулуут гээд ингээд салгаад хаячихгүй юу.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас нэг эзэн ноёны захирамжаар ,,,?? ноён чинь өөрөө бас сүрхий эрдэмтэй тийм байсан хүн байгаа юм. Тэгээд бас тэрнийг салгаад хоёр гурван сум болгоод Булганы Хаш сум байна ш дээ

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрний төв нь Хан-өндөртөө байсан юм байлаа.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ ширээтийн юу чинь бол одоо ширээнийхэн лам, сайд омгийн хошууны

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

тэгээд туслахаар ороод тамгатай бас хутгасан юм байлаа.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ширээт гэж 1905 онд Богдын жалханз хутагтай хамт том бас жоохон тийм түүхэн одоо тамга нь бол одоо энэ үр хүүхдүүдэд нь бий л дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ийм тамгатай хутагт хүн байгаа юм. Тэгээд Хан-өндөрийн юунаас салбарлаж наашаагаа яваад Өндөр-улаан, Тээлийн хүрээ рүү яваад энчээ чинь дуган тийм багадуу тийм хүрээ байсан юм байлаа. Хажуу ойрхон

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энүүн дээр нь сургууль уул нь байгуулагдан Өндөр-улаан гэдэг сум Дэлгэр энэ тэр гэж энэ уулаар байж байгаад сүүлдээ Өндөр -улаан гээд хөрс газрынхаа нэрийг өгөөд улаан хувьсгалаар Өндөр-улаан нэр авсан ийм сум

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо уул нь Дэлгэр гэдэг баруун зүүн захын гэж эд нар чинь бас төвхөн уул бүр юуны улсууд шүү. Яг Өндөр-улааны төв чинь захын нутаг байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Баруун зүүн хоёр захын тэгээд арван найман хошуунаас манай өвөр жанжин одоо Мөнх очир хоорондоо байлдаад манжийн үед одоо нэг ёсны нутаг сэлгэдэг баруун захуудаас ирж дандаа харсан жалган дээр арван гурван хийгээд тэгээд хоёр сум үлдсэн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгж өссөн улсууд байж байгаа. Гурван зуу жилийн өмнө л энэ нутагт орж ирж амьдарсан тийм байлаа. Уул нь тэр Долнуурт байсан улсууд наашаа ороод ирсэн тэгээд Лигдэн хааны үр удам манай хамгийн сүүлчийн Чингисийн удмын хааны үр сад

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм ч учраас манай тэр Чимэдравдангийн Мягмарсүрэн гээд манай энэ авгайн төрсөн дүү нь ш дээ зохиолч

Дэжид -

Аан за

Чагдарсүмбэрэл -

Тэрний нэг Гахай шүлэг байна ш дээ. Тийн түүхтэй улсууд эд нар

Дэжид -

Аан за

Чагдарсүмбэрэл -

Би болохлоор Цахир голын биш жинхэнэ ширээтийн унаган шавь ... энэ чинь бас захын нутаг

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тийм сум юм байлаа. Тэгээд би нэгдэл мэгдэл яах чинь хувийн эдлэл байгаагүй байсан даа. Улсуудын ярьж байгаагаас сонсноос бид нарын үед чинь байхгүй байсан юм ш дээ.

Дэжид -

Ээ харлаа оо

Чагдарсүмбэрэл -

Тэгээд намайг бол ном зом бичиг энэ тэрийг чинь зааж өгснийг би нуудаг хаадаг тийм байлаа даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд яахав ардчилал энэ тэр гараад шашин шүтлэг чөлөөтэй болоод ирэхлээр аргагүй нутгийн багш чөлөөтэй болсон. Энэ юу салгахгүй дуудаад ч гэсэн ийм үндсэндээ үүрэг өгөөд тэгээд энэ нутгийн тэр шашин сүмийнхний ажлыг эхлүүлдэг хүн болчихоод ингээд байж байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Аа тэр соёл эд нарын талаар бол тэр юунуудыг судлахын бол маш их сонин юм байгаа бараг монголд байхгүй дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Чулуутын лам хийдийг маань тэр аялга замнал, ая дан бол хүрээ хийдүүд ч гэсэн ихтэй тийм байдгийн. Тэгээд одоо бас судлаад аваад бай. Тэгэхээр нь би ирүүлэх бодолтой байдгийн даа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Дэлгэрчихвэл ялангуяа энэ маанийн гадаа Саран хэн билээ нэг хүүхэн байдаг ш дээ. Эд нар чинь юу бариад ёстой нөгөө хөгжим мөгжимтэйгээ гоё хийхийн юмдаа гэж боддогийн

Дэжид -

Аан ха. Сарангоо юу

Чагдарсүмбэрэл -

Сарангоо

Дэжид -

Тийн аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрүүнд чинь өгчихвөл зүгээр юм байна. Тэгээд Жанцанноров гуай эд нар сонсчихын бол бас хэд дахиж хийх

Дэжид -

Чадвар бололцоотой

Чагдарсүмбэрэл -

болно доо гэж ингэж бодогдоод

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр одоо өв соёлоо энэ нутагт байгаа гэж ингэж үздэгийм даа.

Дэжид -

Үнэхээр соёлын өв уламжлал яасан уурхай газар байна шүү дээ тиймээ

Чагдарсүмбэрэл -

Түүх шастир ихтэй ном зохиол ихтэй. Би чинь одоо бас төвдөөс монгол орчуулаад бас төв гандагийнхан ч гэсэн зөвшөөрөөд авч яваад одоо юунд хэвлэж байх ёстой миний орчуулсан номнуудыг

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Багш аваагүй эцэг эх маань тэгж хүмүүжүүлсэн.

Дэжид -

Та хаана аль бага сургууль төгсч юу сургууль багадаа одоо ямар боловсрол эзэмшиж байв. Гэрийн боловсрол та хэзээ эзэмшсэн бэ?

Чагдарсүмбэрэл -

Гэрийн бололвсрол

Дэжид -

Тэр үед одоо гэрийн боловсрол гэдэг хэр зэрэг ховор байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Маш их ховор

Дэжид -

байсан байх тээ

Чагдарсүмбэрэл -

Ховор байсан тэр үед чинь ингээд гэрийн боловсролоор мэдлэгтэй тийм юун улсууд бол ер нь их ховор. Үндсэндээ барагжил язгууртны хүүхдүүд л

Дэжид -

Тийм л байх

Чагдарсүмбэрэл -

Одоо Чингис хаан ч гэсэн гэрийн боловсролоор явсан юм шиг байгаа юм одоо бодоход.

Дэжид -

Би одоо таныг харин...

Чагдарсүмбэрэл -

сургууль байгаагүй

Дэжид -

... тэгээд л сурсан улсуудаас гэрийн боловсрол гэдэг юмыг таниас л сонсож байна. Тэгээд эцэг эх чинь ямар хүн байв. Таны одоо ойрын төрөл садан ах дүү нараас чинь одоо ямар улсууд хаана яаж ажиллаж байна вэ? Тэр үед одоо ер нь хүүхдийг яаж хүмүүжүүлж байсан. Тэр үеийн хүүхдийн хүмүүжил сургууль боловсрол одоо үеийнхтэй ямар ялгаа байна вэ? Та тэрийг дэлгэрүүлж ярьж өгөөч.

Чагдарсүмбэрэл -

Тэр үед бол

Дэжид -

Хэв жаяг мөрдөгдөж байна уу

Чагдарсүмбэрэл -

:Хүүхдийн хүмүүжил бол маш нарийн байсан юм шиг байгаа одоогос

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Жишээ нь бид нарыг ингээд оньсого таалгана. Үлгэр одоо яриулна. Одоо тэд ярьж байгаад дараа нь бид нар ярина. Түүх шастираа их ярина. Аа тэгээд бид нарыг чинь хүмүүжүүлэхдээ дандаа тийн бас их агуу байжээ. Иддэг хоолоос авахуулаад хүмүүжүүлнэ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Жишээлэхэд тарагаа идээд ингээд долооно. Тэр нь яахав гэхлээр энэ хэлний дасгал байж байна. Тэгээд нөгөө нэг тараг долооно. Тэгэхээр тоогоо бодчихно. Тарагаа долоочихно хэд вэ гээд хоорондоо таарна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр оюун ухааны чинь ай-кү\IQ\ хөгжүүлж байна ш дээ. Тэгэхлээр тэр чинь мундаг сургалт байсан байна гэж бодож байна монгол хүний сургах арга

Дэжид -

За аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд долоогоод хоолоо идэж байна. Хоёрдугаарт тоогоо бодчихно. Гуравдугаарт бол хэлнийхээ одоо ярих яриаг юугийн хөгжүүлж байна. Аяга долооно гэдэг чинь бол

Дэжид -

Одоо тод сайхан яриатай болох

Чагдарсүмбэрэл -

Тод сайхан яриатай болно. 2-рт энэ усаа хэмнэнэ бас

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрийг чинь угаахад бага ус орно ш дээ тиймээ. Тэгээд нөгөө тарагийг чинь долоогоогүй бол бас нэлээн ус орно ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Юмыг тэр хэмнэх үзэл, хайрлах гамнах үзэл гэдгийг бас их багаас бид нарт хүмүүжүүлж байсан болов уу. Одоо бол дэндүү тансаг дэндүү дураараа. Одоо бидний үе чинь шал өөр байна л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зүгээр энэ ч одоо амьдралд тэгээд гарчихдаг их юу юмдаа тийм улсууд юмдаа. Аа бид нарын үед чинь одоо соёлын хувьд үнэхээр бүдүүлэг байсан байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо ингээд дотуур хувцас дотоож мотоож эд нар чинь байхгүй ш дээ. Арьс нь дээр унтана, хирэн дээр унтана. Бөөсдөнө тэр үед чинь бол одоо тийм бас жаахан юун тал байлаа. Зунд нь болохлоор дандаа нь тийм цагаан идээгээ идчихнэ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

замбаа юугаар хааяа нэг хурга тугал үхэхийн бхл тэрийн ногоонд хольж иддэг. Идэх хоолныхон хувьд бас тэр мал овоо байсан байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр малаа зунд ер нь идэхгүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ядуу мадуу юмуу гэхлээр биш нарийн юмуу гэхлээр биш. Гэхдээ зунд нь бол дандаа тийм цагаан идээ идүүлчихнэ. Гэдэс ходоодыг тэгж дасгачихсан. Өвөл болохлоор яахав жинхэнэ тэр

Дэжид -

Мах

Чагдарсүмбэрэл -

Махан ххолоо иддэг. Тэгээд нөгөө хос хосоор нь иддэг тийм байсан юм байна л даа. Тэгээд соёлын довтолгоон гэдэг юм бол үнэхээр сэхээтнүүдийг бас манай монголын жирийн амьдрал соёлч бас үнэхээрийн бүдүүлэгээс гаргасан чухал юм л даа.

Дэжид -

Соёл компанит ажлын нэг соёлын довтолгоо байсан уу тиймээ

Чагдарсүмбэрэл -

Соёлын довтолгоо чинь жараад оноос эхэлсэн.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Жараад оноос эхлээд биднийг сургуульд байхад айлын чинь гэрийн будуулаад л цагаан даавуу оёулж байгаад айл болгоныг индүү цогны индүү

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

.. хийлгээд л тэгээд ханцуйвчтай хормойгчтой одоо унийн буддаг. Ийм будмал байсан үе ш дээ тэр чинь үндсэн хуулинд хүртэл байсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрийг чинь одоо энэ хаалга би бас тэрэнд дургүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Мухар сүсгийг ганц хорьсон байх. Тэр үеийн бид нар чинь бүгд тэрнээс зулгааж хамуу тэмбүүнээс салгаж тийн одоо бас тэр шаттай байсан. Тэгээд бас залуучууд намайг очиход л их байдаг байсан. Одоо бол архинд нь орчихсон.

Дэжид -

Аан за

Чагдарсүмбэрэл -

Хулсан чагт хийнэ тэгээд улаан тариагаар тариулаад л

Дэжид -

Чагт хийхээрээ яах уу

Чагдарсүмбэрэл -

Чагт болохоороо нөгөө нэг юутай л байхгүй юу. арьс өнгөний бас нөгөө нэг тийм арьс өнгөтэй хүн гээд

Дэжид -

Аа зөв зөв өвчин

Чагдарсүмбэрэл -

Одоо энэ өвчлөөгүй хэлж байна.

Дэжид -

Аа за

Чагдарсүмбэрэл -

Биднүүдийг чинь хүчээр улаан тариа тарьж одоо ингэж тэмбүүнээс нь салгаж байсан юм байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм учраас одоо манайхан чинь бас тэр хүн амын өсөлт муу

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэрнээс хойш бол одоо манай монголын өсөлт бяцхан сайжирсан л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ер нь бол одоо бас тэр үед хийсэн сайн чанар

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Муу ч юм авч байна ямарваа нэг юманд сайн чанар ч бий.

Дэжид -

Аан ха сав мавт компанит дээр

Чагдарсүмбэрэл -

Сав мавт нь соёлын довтолгоон бол тэгээд нөгөө дарга нар чинь энэ айл айлыг гүйцээгээд л архи уугаад л тэр манай юунд чинь их наргиа манай дарга нар архи уусан байна гээд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бид нар чинь айх гэж жигтэйхэн. Тэгээд дарга явна гэхээр ер нь их айдаг ичдэг тийм байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л нөгөө айлуудыг чинь нөгөө хүүхнүүдийг чинь татаж үзээд гэдэс гүзээ хөлийнхөн хумс мумсыг үзээд харж байж угаалгана.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэхгүй бол одоо бас нэг өдөр нэг балга усаар л нүүр гараа угааж байсан байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрнийн одоо бол юу гэдэг одоо усаа дэндүү хэрэглэж байна даа. Бас нэг хэмжээтэй хэрэглэхгүй бол бас их усаар угаавал бас л болохгүй юм байгаа юмдаа. Ямарч юм ихдэхлээрээ болдоггүй юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд манай эцэг бүр тэгж сургадгийн намайг

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ямарваа нэгэн юм хоолны давс байдгийн. Шорвог давстай хоол ямар вэ, давсгүй хоол ямар вэ тааруулж явах ёстой цаг үетэйгээ гэж тэгж сургадаг байсан. Ер нь ч амьдрал монголчуудын хүмүүжил тийм байсан байх.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд одоо гамнаж байгаа юм сургуульд орж байсан чинь одоо энэ орчин үеийн сургууль одоо шинэ үсэг, гэхдээ би шинэ үсэг мэддэг байсан. Шинэ үсэг хот хөдөөгүй заадаг л байсан шиг байгаа юм

Дэжид -

За тэр нь яаж заадаг байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Тэр нь бол нэг явуулын багш яваад л тэгээд нөгөө нэг юу байгуулагдаж эхлэх үеийн нэгдэл энэ тэр байгуулагдаад нэгдэлд чинь орох улсууд ихдургүй

Дэжид -

Та яаж нэгдэлд орж байв. Нэгдлийн анхны үйлчлүүлэгч нь та лав мөн

Чагдарсүмбэрэл -

Нэгдлийн анхны үйлчлүүлэгч болоогүй юмдаа тэр ядуу ядмаг хүнийг эхэлж дэмжиж одоо өмнө нь бол хөгжсөн юм байлаа манай суманд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

кумон гэдэг нь байгуулагдаад комон гээд сая чи комон комон гээд байсан биздээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хамтралыг л одоо комон гэдэг тэгж байлаа. Тэгээд л манай монгол чинь комон гээд нэрлэчихсэн кумоныг.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Комон болж байгаа гээд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрэн дотор баахан улсуудын аваачаад малын хооронд нь нэгтгээд л, нэг гэртээ ингэж хоол идээд л

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Өөрөөр хэлбэл төрөл бүрээр сургаж байсан байгаа юм чинь. Тэгээд одоо бүх тэр хотны айлууд нэг айлдаа л нэг бүтэн хонины мах дуусч байдаг.

Дэжид -

За. Одоо бүр хамт хооллох нь

Чагдарсүмбэрэл -

Хамт хооллодог. Тэгээд тэр чинь олон хүн чинь ерөөсөө идэж байгаагүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгж л хэрэглэж байсан байгаа ш дээ. Тэгээд тэр нь бүр бүтэхээ байгаад аргагүй хүчээр салсан байгаа юм.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Гучин хэдэн он, бүр дөчин хэдэн онд бүр тийм болсон юм шиг байгаа

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хөгшчүүлийн ярьж байгаагаар бол, тэгээд дараа нь тавин есөн оноос л 58,59н оноос л бид нарыг жаахан байхад нэгдэл нийгэмчлэл бий болсон. Тэгээд тэрүүнд чинь ордог хүн байдаггүй хүчээр оруулдаг.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Бас айж ичдэг. Тэгээд манайхан чинь бол бас жаахан тийм нөгөө нэг соёлын юм хөгжсөн. Заавал ор тэгэхгүй бол одоо ийш тийшээ нь зайлахад бэлэн юм хэрэгтэй байх чинь айж ичдэг тийм л улсууд байсан юм байлаа дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яахав манай эцэг бол

Дэжид -

Их малтай байсан уу

Чагдарсүмбэрэл -

Овоо малтай байсан юм шиг байгаа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ер нь бол тийм нэлээн хэдэн малтай тийм байсан. Тэгээд арван хүүхэд гаргасан. Манай өвөө аав

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Таван банди таван хүүхэн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд яахав олон хүүхэдтэй учраас хэдэн бандинуудад хэдэн гөлөгнүүд эд нар чинь юу хөөгөөд тэгээд муураа манай буурайы аавыг барьж чадаагүй юм шүү дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийн тэгээд буурай аавын хамт байсан бичээч нь одоо хүү нь одоо цэргийн дарга болоод тэтгэвэртээ гарчихсан даа. Тэрний өвөө аав нь болохлоор өнөө ... хоёр охинтой л хүн байсан байна. Тэгэхлээр нөгөө хүн баривчлагдаад, тэнчээнээс оргож зайлж нутагтаа ирж байсан тийм түүхтэй

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бас хүний үзлээр бас олон хүүхэд бас юунд

Дэжид -

Одоо энэ жоохон тавь хүрч байгаа эрэгтэй банди нар хүн тиймээ

Чагдарсүмбэрэл -

Харин тийм

Дэжид -

Жаахан байя

Чагдарсүмбэрэл -

Хамгаалалттай байдгийм байна л даа. Тэгээд манай аав тэр нь болохлоор ердөө

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

ийм хүн байлаа. Тэгээд нөгөө олон хүүхдүүдийнхээ буянд манай өвгөчүүл баригдаагүй. Сүүлд нь өөрийнхөө юугаар нас барсан л даа тэр манай өвөө

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Манай аав болохлоор хүрээнд ширээтийн хүрээнд сууж байгаад, тэгээд хүрээ юу тарахлаар цэрэгт яваад л тэр дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцсон. Жагсаалын бүр тэр хилийн цэрэгт байсан тийм хүн байлаа. Чухам бас тэгээд ерэн найман он хүртэл байж байгаад өнгөрсөн дөө хөөрхий.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ юунд бараг нэг ч төрлийн юм хийгээгүй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас жаахан дуу муутайхан шиг тийм хүн байсан. Бас дургүйдүүхэн өөрснийхөн тэр сайхан амьдралаас

Дэжид -

мияарсан

Чагдарсүмбэрэл -

байхгүй. Тэгээд нөгөө язгуур үндэсний чинь овгоо ч мэдэхээ байгаад, одоо би буурай аавынхаа овгоор л одоо овгийг авч байна гээд бүгдээрээ халх боржигон овгийг авч байна. Жинхэнэ овгоо ч бид нар мэдэхээ байчихсан иймэрхүү. Хоринтаван оноос хойш хорьсон гэж ярьдгийн байна лээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд овгоо ч мэдээгүй байж, байж Чингис хааны удмын тийм, танайх чинь боржигон тэр тал руу нь байсан юм шиг байгаа юм. Нийгмийн солонгосын нотолгоогоор

Дэжид -

Аан ха. Тухайн үеийн нийгмийн хэв байдал одоо явж байсан байна тиймээ

Чагдарсүмбэрэл -

Тийн явж байсан

Дэжид -

Тэр та түрүүн ярьж байсан тэр одоо тийм сайхан үе удам дамжсан одоо лам хувраг улсууд чинь мэдээжийн хэрэг түүх шастир ихтэй бас их одоо бурхан ном ихтэй л байсан байх. Одоо тэр юмнууд хэр үе дамжиж хадгалсан байдгийн бол танай энэ ном бол

Чагдарсүмбэрэл -

Ламынхаа номд тэр номоо хадгалсан айлууд нэлээн бий шүү

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Сайхан бурхангуудаа хадгалсан айлууд ч бий.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр чинь би өөрөө юуны хүн болохлоороо надад одоо бас их юу болчихоод байна. Тэр нөгөө ховор номнуудын чинь олдоц одоо бүр орчуулгын номнууд ч их бий ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бүүр хаа байсан одоо юуны Лигдэн хааны үеийн тэр үед орчуулж байсан одоо тийм гарын номнууд хүртэл байдгийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Монголоор орчуулчихсан. Тэр чинь шашиныг нэг их дэлгэрүүлээгүй юм байлаа.

Дэжид -

Аан ха. Тэрийг бол яаж та хадгалж байжээ. Тэр үед бол одоо бас нууж байсан уу, хийдүүдэд байдаг уу

Чагдарсүмбэрэл -

Нуугаад одоо нууя, тэр номын сан гээд айлууд чинь номоо иймэрхүү ийм тэгээд тэрэндээ хийгээд хадгалчихдаг. Тэр хайрцагтай ном чинь бий л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр бурхан номоо хийдэг.Тэгэхгүй бол одоо бас шатаагаад хэлмэгдүүлээд манайхан байсан болбол үнэхээр бас шатааж сандаргаж өгнө ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

13н давхар би чинь

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Номоо хагална, тэгээд дарь эхийн асгана

Дэжид -

Тэр яагаад эвдэж ажлын асгаж байдгийн бол

Чагдарсүмбэрэл -

Тэр чинь болбол саяхан ш дээ. Дээр үед ч тэгж байна саяхан ч одоо бас тэгсэн.

Дэжид -

Одоо хэлмэгдүүлэлт хийгээд

Чагдарсүмбэрэл -

Дарга нар илүү үзэж байхгүй юу. Нэг дарга ирээд л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд аймгийн дарга нар ирээд одоо архи мархи уугаад иймээ тиймээ гээд үзүүлчихдгийн юмуу яадгийн удахгүй хүн ирээд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л айлын архийг асгаад л гэрийн буйрыг нэгд нэгэнгүй бүртгэж шатааж хаячихдаг

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тиймэрхүү олон тохиолдол нэгнээс нь асуусан тйим хамгаалж тэр номнууд бол ер нь нэлээн хэдэн. Дээд талынхан Алтангэрэл, Дашчойлон Чойжамц гуайн орчуулсан Дандашжунай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэрнийн болохлоор бас Алтангэрэл судрыг орчуулсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Алтангэрэлийг болохлоор монгол лам бичсэн юм гэнэ лээ. Одоо эд хөрөнгийн ном гэж ингэдгийм л даа.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр энийг дотор нь ингээд үзэхлээр тэнгэрээ шүтсэн, газраа шүтсэн монголчуудын зан чанар

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ийм судар нэгдүгээрт, хоёрдугаарт бол хаан хүн буруу одоо эцэг шиг хандахгүй бол нутаг оронд нь одоо дайснууд довтолно, зуд турхан болно, ард түмэн эсэргүүцэнэ гэсэн одоо тийм сургамжууд их сайхан тийм номууд байдгийн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Банзрагч нь болохлоор дандаа нэг хүн малын банзрагч уншуулна гээд байдаг. Тэван цахиа, цахиа гэж зүгээр хамгаалалт юмуу даа

Дэжид -

За аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо тэр талын ном доо.

Дэжид -

Одоо үнэхээр ингээд яг нарийн задалж одоо уншаад ингээд яахаар зэрэг дандаа л сургамж

Чагдарсүмбэрэл -

Одоо хүүхэд хүссэн хүүхэд гаргахгүй улсууд байна ш дээ

Дэжид -

Тийн

Чагдарсүмбэрэл -

Тэгэхэд энэ ингээд шүтээд хүүхэдтэй болно. Аргагүй номын хүчээр, нөгөө хүн одоо сэтгэл хүсэж чадахын бол одоо хүүхэдтэй болно.

Дэжид -

Энэ дээр тэгээд хувь хүний өөрийнхөн тэр хэт их сүжиглэснээс болоод бас тэр

Чагдарсүмбэрэл -

Сүжиг бас орно тийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хоёр талаасаа харилцан сүжиг орж байж л номны хүч ирнэ ш дээ. Хүч нь их шүү дээ

Дэжид -

Тийн. Ер нь одоо таныг байх амьдралын туршид шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирэв. Түүнд ер нь шашин нөлөөлж байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Дээр үед бол төрд хамгийн чухал нөлөөлж байсан байх. Өөрөөр хэлбэл тэр олон түмний сэтгэл санаанаас нь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Дотоод сэтгэл санаанаас нь шашин хүмүүжүүлж, төрдөө хэрэгтэй тэр хүнийг хүмүүжүүлж өгч байсан байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бол дураараа, одоо дараад тоохгүй байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Засаг дарга чинь, ерөнхийлөгч хүртэл харааж байна ш дээ. Хүндэтгэл гэдгийм байхгүй болсон.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зан заншил их муухай эвдэрч байна. Тэгээд энэ кино минуу гадаадынханыг дуурайгаад л одоо юу л болдог гээд л сүүлийнхэн зарим одоо элий балай юм яриад болохгүй юм байна ш дээ. Одоо хотын хүн эд нар чинь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхэд чинь манай монголын зан заншлаар нэг л ханилан суулаа бол үхэн үхэтлээ хамт байдаг улсууд шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм одоо юутай. Гэтэл одоо энэ их америк энэ тэрийн кино үзээд, сүүлийн зарим улсууд нь бас тийм өөрийнхөө заншлыг алдаж эхлэх гэж байна ш дээ.

Дэжид -

Аан ха. Тухайлвал эртний уламжлал нэлээн алдагдаж байна таны тэр үеийнхээс нэлээн өөр байна уу

Чагдарсүмбэрэл -

Их өөр байна

Дэжид -

Социализмийн үед ер нь тэр хүртэл яаж

Чагдарсүмбэрэл -

Социализмийн үед гэр бүлийг харин сүрхий гэр бүлийн талаар бол их сайн

Дэжид -

Ямар бодлого явуулж байсан.

Чагдарсүмбэрэл -

Сайн бодлого явуулж байсан. Жишээлэхэд бид нар чинь хүүхдийн татвар гээд авгай авахгүй бол өгдөг байсан ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд хүүхдийнхэн татвар одоо тэр үед чинь 2000 төгрөг чинь нэлээн арвин мөнгө шүү дээ.

Дэжид -

Аан ха. Хүүхэд гаргаагүй албан хаагч гэрлээгүй хүүхэдгүй

Чагдарсүмбэрэл -

Гэрлээгүй хүүхэд гаргаагүй насанд хүрсэн хүн болгоноос мөнгө төгрөг авна ш дээ.

Дэжид -

Эрэгтэй нь ч алилхан, эмэгтэй нь ч адилхан

Чагдарсүмбэрэл -

Адилхан. Жирэмсэн ч гэсэн хүүхэд гаргаагүй бол хүүхдийн татвар өгнө.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр завсар чинь эргээд олон хүүхэдтэй айл одоо аүүадийн мөнгө гэж авч байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Олон хүүхэдтэй айл чинь одоо хүүхдийн мөнгөөр сар тутмынхан мөнгө ш дээ тэрийгээ ч төрөөс өгдөг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр болгон сэхээтэн залуус сайн одоо амьжиргааны бэлтгэлтэй тийм байсан байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бидний үед хүмүүжил бол дандаа тэгж болохгүй, ингэж болохгүй. Жишээлэхэд хүүхдийг одоо ингээд уядаг ш дээ

Дэжид -

Тийн

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр жоохоноос нь юманд хязгаартай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хүмүүжүүлж байгаа. Бие ийм жулдрайхан юм чинь оюун санааны хувьд хамаагүй дураараа юманд хүрч болохгүй юм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

За ингээд эрэгтэй эмэгтэйгүй сайн муу хамаа байхгүй энийг чинь хүүхэд уяанаас эхэлж байгаа

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хэрвээ тэр хөдөөний ахуй нөхцөл нь халуун нар, идээгээ авч байгаа халуун гал, тогоо нэрэхлээр чинь ингээд байж байхад чинь нөгөө хүүхэд чинь очоод түлэгдэнэ ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр уяатай болохлоор тэрэнд хүрч болохгүй ээ гээд. Яг тэрэнд хүрэх гэхлээр ингээд хамгаалдаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхдээ ямарваа нэгэн юм хязгаартай төрд ч тэр. Ерөөсөө тэр чинь хязгаартай юм би энэ ангид шавилсан хүн тэгж амьдарна. Номд тийм нарийн ухаан байсан байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Төрийн тэр уламжлал бол үнэхээрийн гайхамшигтай ухаан байсан байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрнээс аахуулаад хүүхдээ нь хүмүүжүүлж байсан байна. Гэхдээ энэ хязгаар зөрчиж болохгүй тэгэхдээ нөгөө хүн чадахгүй аваад явчихаж байна. Тэгээд малдаа яваад л зайлуул үнээ малаа саагаад л тэр чинь ёстой гэрийн ажил хийж хүн ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрнээс авахуулаад хүмүүжүүлж эхэлсэн. Тэгээд л жоохоноос нь морь унана. Тэгээд нөгөө хүүхдийг чинь хүчтэй чадалтай нэг их мундаг эрэмгий дайчин болгож байсан байхгүй юу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бол өөрчлөгдсөн байна. Морио бол уячихна. Айл байна, айл болгоны гадаа мотоцикль, айл болгоны гадаа машин

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Үхэр тэрэг хэрэглэхээ больж байна. Үхэр тэргээрээ, гэхдээ нөгөө малыг чинь бас мал чинь идэж байж чангарч явдаг байхгүй юу.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Мориороо аймгийн төв ороод өдөртөө орчихоод ирдэг байсан байхгүй юу. Одоо аймгийн төв ордог морь ч байхгүй болсон.

Дэжид -

Аан ха яагаад

Чагдарсүмбэрэл -

Морийн хол явуулж чадахгүй унагалжил ч болохгүй эдэлгээнд явахгүй юмыг бол

Дэжид -

Тэгэхлээр одоо мал сүргийн бүтцэнд өөрчлөлт орж байна гээд яриад байдаг

Чагдарсүмбэрэл -

Өөрчлөлт орж байна. Одоо өөр

Дэжид -

өөрчлөгдөж байна тиймээ

Чагдарсүмбэрэл -

Чадал чансаа нь

Дэжид -

Чансаа нь муудсан

Чагдарсүмбэрэл -

Идэж чадахаа байчихаад байна. Иддэг хүн ч муудаад мал нь ч муудаад

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ерөөсөө дээр үед бол тэр морь малаа нь жинхэнэ одоо тийм ертөнц дээр байхад хүртэл идэж байсан тийм улсууд чинь

Дэжид -

Тухайн тэр үед гол хэрэглэж байсан одоо

Чагдарсүмбэрэл -

Одоо

Дэжид -

Морь

Чагдарсүмбэрэл -

Морь шар хоёр шүү дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгтэл тэр морь шарыг манай хангай газар, говь газар бол тэмээгээ хэрэглэж байсан байгаа юм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгтэл тэр эдлэж байсан мал зан заншил нь бас алдагдаад идэж ууж байх нь ч өөрчлөгдөөд. Одоо янз бүрийн дээхэн үед чинь болбол одоо ингээд хоршоолол гэдгийн байгуулчихаад бүх навч ногоо хуурдаг байсан. Нөгөөдүүл нь яахав нэг тарваганы махтай төмсийн улаан манжинтайгаа хуурчихдаг байсан ерөөсөө

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Одоо өөрснөө худалдаж аваад ногоо хийдэг, одоо бас ногоотой хоолоо хийдэг, иддэг тийм болж байгаа юм зүгээр одоо

Дэжид -

Хамтрал гэж ямар юм байсан бол?

Чагдарсүмбэрэл -

Хамтрал энэ тэр гэдэг яахав эднийг бол хүчээр байгуулсан

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хүчээр байгуулаад нэгдэлд орох орохгүй. Манайхан бол их дургүй хамгийн сүүлд орсон.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд хамгийн сүүлд орохдоо ингээд хэлж болохын биш бас дандаа нь тэр эр малаа авч хоцорч, үржилийн маягийн ерөөсөө өмчийг бол одоо шууд авч байсан даа нэгдэл нийгэм гэдэг бол

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энэ нийгэмчлэл бол

Дэжид -

Мал хувьд бол ерөөсөө бага уу

Чагдарсүмбэрэл -

Хувьд чинь ерөөсөө ийм байлаа ш дээ. Далан хэдэн оны үед бүр 12 үхэр нэг айлд 5 адуу, 16 бод, 33 бог байх ёстой .

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд лам мам явсан хүнийг чинь бүр одоо бол ямаа мамаа гээд зуун ямаанд нэг юу зуун хонинд нэг ямаа одоо хонийг халамжилж байж миний эцг өвгөд бол тэгж ямааг бол малдаа байлгадаг байсан.

Дэжид -

Аа зөв аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бараг ямаан ихдээд байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд ямаа чинь болохлоор нөгөө хонио яадаг. Хотоо одоо бол дандаа хотныхоо энэ тэр тийм дээрэнгүй мал ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд нөгөө хониныхоо хэвтрийг булаадаг. Аа тэгээд их дэмий тэнэнэ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бэлчээрийн юуг бас нэлээн нарийн өвс эд нарыг, бэлчээрийг одоо бас тийм даацын багасгаж байгаа тэр бол үнэхээрийн ямаа бол үнэхээрийн төрийн бодлого бол бас мэдээд байх шиг байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд чухм ноолуур нь үнэтэй учраас амьдралын шаардлага байна ш дээ. Одоо тэгээд амьдрал нь гайгуй болоод ирэхлээр ямаагаа багасгах бодлого аяндаа малчид өөрснөө бас бодож эхэлж байна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энэ жил гэхэд ухна тавихгүй. Зарим хэсэг айлууд нь амьжиргаа сайтайнууд нь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

За энэ чинь, энэ ямаа чинь хонио бол өсгөөд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ингээд

Дэжид -

Өөрөөр хэлбэл үржилтэнд бас бодлого явуулж байна уу

Чагдарсүмбэрэл -

Бодлого бол үржилтэндээ малчид бол өөрсдөө ялангуяа пресс авдаг хүн бүр их хэмжихийн тийм болж эхэлж байна. Өөрснөө аяндаа тийм болж эхэлж байгаа

Дэжид -

Аан ха. Тэр үеийн нэгдлийн гишүүдийн амьжиргаа ер нь ямар байсан бол

Чагдарсүмбэрэл -

Нэгдлийн гишүүдийн амьжиргаа бол сайжирсан ш дээ бас

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хоёр далан төгрөг л авдаг байсан. тэр далан төгрөг гэдэг чинь бол нэг гурилын үнэ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Далан төгрөгөөрөө тэд нар чинь юм хямдхан юм чинь аяндаа далан килийн гурил нэг сард нь авчихаад нөгөө далан төгрөгөө авбал лаа гутал хувцас тэгэхэд чинь хамгийн гоё гутал нь дөчин тавын гутал байсан юм чинь.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр тэнд чинь амьдрал нь тэрүүн дээр хүүхдийн мөнгөө өгчихнө.

Дэжид -

Хүүхдийн мөнгө чинь одоо нэгдлийн гишүүдэд ер нь жил болгон оногддог юмуу. Ер нь хүн болгонд одоо нэг

Чагдарсүмбэрэл -

Ер нь олон хүүхэдтэй

Дэжид -

Олон хүүхэдтэй айл авна ш дээ тиймээ

Чагдарсүмбэрэл -

Айл болгонд нэг гэх жишээтэй. Ер нь тэгэхдээ хүүхдийн мөнгө бол нэгдлийн гишүүнгүй айл ер нь ховор байсан манай тийшээгээ Одмоо гээд нэг айл нэгдэлд орж малаа нийгэмчлээгүй

Дэжид -

Аа бас тэгээд тийм айлыг

Чагдарсүмбэрэл -

Манайхан хоёр дахиж нийгэмчилж байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нэгдэлд..?? очоод дахиж нийгэмчилнэ.

Дэжид -

Тэр айлыг одоо тэгээд үлдээгээд оруулж чадахгүй байсан ямар учиртай юм бол

Чагдарсүмбэрэл -

Тэр хэрэлдэж бариад тэр цаазлуулсан улсууд чинь яадгийн тэрийгээ дарга нар очоод махын киллээд байдаг байсан тэгээд мал залаа өгөөгүй ш дээ нийгэмчлэлд

Дэжид -

Аан ха тэгсээр байгаад

Чагдарсүмбэрэл -

Тэгсээр байгаад тэгээд мултарсан даа хөөрхий. Нэгдэл нөгөө машин тэрэг өгөхгүй бас жаахан хавчиж байсан тал бий л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Эмнэлэгээр ч биш шахуу үйлчилдэгийн юмуу. Мал эмнэлгээр ч үйлчлэхгүй

Дэжид -

Аа тэр үед бол ихэнх тэр одоо соёлын салбар гэдгийн, хүн эмнэлгийн салбар одоо нийтэд харъяалагдаж байсан уу

Чагдарсүмбэрэл -

Захиргаандаа

Дэжид -

Захиргаандаа аан ха за нэгдэл бас өөрийн юмтай байх уу

Чагдарсүмбэрэл -

Нэгдлийн дарга, сумын дарга хоёр, сум нэгдлийн дарга байсан.

Дэжид -

Сум нэгдлийн дарга уу

Чагдарсүмбэрэл -

Сум нэгдлийн дарга бол нэгдүгээрт аж ахуйнаа удирдана. Хоёрдугаарт сумаа удирдана.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Саяхан хүртэл социализмийн үед тийм байсан. Өмнө нь бол нэгдлийн дарга, сумын дарга гэж тусдаа байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд жараад оноос хойш бас дахиж төв хорооны хурал хуралдаад л

Дэжид -

Та тэгвэл тэр соцаилизмийн үед гэр бүлийн талаар бас улсууд авч хэлэлцэж байсан нэлээн тиймээ. Тэгээд одоо бас гэр бүлийг бэхжүүлэх талаар дэмжих зорилгоор бас нэлээн асуудлууд явагдаж байсан

Чагдарсүмбэрэл -

Манай энд чинь

Дэжид -

Ер нь залуу гэр бүлийг яаж дэмждэг байсын. Одоо тэр үед чинь тэгж одоо орон гэр гэдэг юмуу, сууц гэдэг юмуу одоо ямар асуудал хамгийн түрүүнд байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Гэр болоход чинь урьдны улсууд чинь их бодлоготой байжээ. Одоогоор бол долоон үе мултархаас нааш тэр урагаа их сайн мэдэж байсан тэгээд тэрнээс нааш хооронд нь суулгадаггүй тийм байсан. Тэгтэл нэг айлын ах дүү хоёр өргөмөл хүүхэд хоорондоо суучихсан чинь сумынхаараа дуулчихаад, төрөл улсууд суусан байна. Сум хүртэл хавчиж үзэж байсан байна шүү төрийн бодлого байсан байна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр тухай чинь одоо бол хэн сууж байгаа нь хамаа алга болсон байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр үед чинь бол тэрийг дуудаж авч ирж чи өргөмөл юмаа, нэг айлд ингээд өргөгдөөд цусан холбоо байхгүй нь ээ гээд эцэг эх нь тайлбарлаж

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд үзэхлээр ер нь нарийн байсан шүү. Гэр бүлийн баталгаа

Дэжид -

Аа гэр бүлийн судалгаа бол тэгвэл нарийн байсан байх нь

Чагдарсүмбэрэл -

Нарийн байсан, байсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Сум орондоо явсан тэр улсууд нь жаахан шаардалага байсан байх. Шинэ юуг дэмжих талаар бол яахав ажил бол өгнө. Тэр үед чинь ажилгүй хүмүүс байхгүй байлаа ш дээ. заавал нэг ажил хийнэ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Цалингаараа амьдарна тэгээд болоод байсан ерөөсөө. Социализмд бол сайн тал бий.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Төрийн бодлогын хувьд бас шашин шүтлэгийг хааж үнэхээрийн тэр чинь зул мул эд нарыг чинь олон дахиж унтрааж байлаа ш дээ. Тавиад дуусахлаараа зулаа унтраадаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд одоо зул чинь бол шал дэмий та нарын тэгж ухаан санааг тийм энүүгээрээ гамбир хайрдаг гэдэг үзэл суртал явна ш дээ намын үзэл суртал тийм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр зул мул барихдаа социализмийн үед чинь үнэхээр их муу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Маш их дарагдмал. Би чинь одоо Хархоринд явж байгаад би жолооч байсан хүн л дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Намын тэрэг барьж байсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд Хархоринд би чинь захиагийн аваачиж өгөөд наана буусан. Залуу байхад чинь бас алдаа гаргана л даа. Тэгээд дарга нар ирнэ. Мэдээ нэлээдхэн тов хийгээд босоод явчихаж байлаа ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нэг хаяг л уншчих эрх байхгүй

Дэжид -

Аан ха. Та нөгөө улсын мэдээг уншчихсан.

Чагдарсүмбэрэл -

Нөгөөдхийн уншчихсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зарим нь бүр давраад тэр зарим нь бүр наяад оны гайгуй болж байсан үел дээ. Өмнө нь бол намайг чинь ингээд ширээн дээр байж байхад хүн ороод ирэхлээр тэгээд би чинь суган доогуураа хийж тэгээд хүнээс номоо нууж шоголтой номоо, шогол гээд нулимс хамгаална

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Номнуудыг ингээд тэгээд хулгар луу хийнэ. Хаалга байгаа юм чинь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр үүдэн хойморт очно би чинь тоо моо бодно. Анх би чинь тэгдэг байлаа. Тэгээд л зураг гэдэг юм чинь сүүлд бий болсон.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрнээс арай ажуухан юу яана. Би тэгэхгүй бол загнуулна. Би өөрөө жаахан дургүйдүү бас

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Амьтны хоёрдмол юм чинь төр нь хоёрдмол юм чинь ямар хэрэг байсан юм тэгээд бодож байсан л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бол манай ээж чинь сүрхий хүн байж л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм мэдлэгийг хүчээр ойлгохгүй бол жомбо тавина ш дээ.

Дэжид -

Аан ха. Тэр жомбо гэдэг яадаг байсан бэ? Шийтгэл юмуу

Чагдарсүмбэрэл -

Шийтгэл

Дэжид -

За яах уу

Чагдарсүмбэрэл -

Номоо багтаахгүй бол шийтгэж байна.

Дэжид -

За тэр ер нь яаж тавьдаг байсан та ярьдаа ер нь

Чагдарсүмбэрэл -

Тэрийг хомс нэлээн болцуу голдуу нэлээн байдгийн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэхдээ хүний энэ зулай байна ш дээ Зулай яагаав

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энүүэ дээр ингээд цохичихно. Тэгэхлээр энэ рүү чинь пид гээд аймаар өвдөнө л дөө.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хүн харахад зодож байгаа биш мөртлөө тэгээд бас биенд шинж юутай тэгээд бас тэр биенд нь мэдрэгдэж байдаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр өнөөдөхийгөө тогтоохоос өөр арга байхгүй. Тогтоохгүй хариуцлагагүй байхын бол

Дэжид -

Та тэгээд одоо шинэ үсгийн номын хажуугаар бас аав чинь таньд одоо энэ төвд ном мом заадаг байж тийм үү

Чагдарсүмбэрэл -

Тийн тэр чинь юу шинэ үсэг сургуульд орохоос өмнө монгол заачихсан байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Монгол бичиг төвд хоёулангийн

Дэжид -

Аан ха. Тэгээд жишээ нь одоо энэ судруудыг цээжилдэг

Чагдарсүмбэрэл -

Тэгэлгүй яахав цээжилдэг. Сургуульд орохдоо би бичдэг байсан. Тэгээд энчээ шинэ үсэг заахлаар мэдээжийн хэрэг монгол мэдлэг их байна ш дээ.

Дэжид -

Аан ха. Хэдий үеэс та энийгээ мэддэг гэж ингэж дэлгэрүүлж эхлэв.

Чагдарсүмбэрэл -

Одоо ерэн оноос хойш л үндсэндээ улсууд эргээд сэргээгээд л хуучин лам байсан улсуудыг, гавьж байсан хүн ч бий л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэд нар л одоо сэргээ чи залуу хүн.

Дэжид -

Аан ха. Одоо энд шинээр дуган хийд босгосон уу та

Чагдарсүмбэрэл -

Босгосон.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тийм шинэ дугантай, одоо

Дэжид -

Аан ха. Хичнээн лам хуврагтай вэ

Чагдарсүмбэрэл -

Лам их цөөхөн болчихоод байна. Ламаар явдаг хүн их дургүй болчихсон байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яахав зааж өгсөн гол жишээлвэл би хөдөө чинь нэг тав зургаан, зургаа долоон юм байна уу даа

Дэжид -

Одоо шинээр заавал залуу улсуудыг сургаж байна уу

Чагдарсүмбэрэл -

Сургаад тийн, сургаад миний шавь нар бол одоо Дамбадаржаад уран бүтээл хийж байдгийн Дамбадаржаа хийдэд

Дэжид -

За таны шашин төр одоо юу шаши ингэж сүсэг бишрэл чөлөөтэй болсныг та одоо юутай холбож үздгийн. Тэр үед чинь одоо ингэж чөлөөтэй байсан юмуу юм болгон

Чагдарсүмбэрэл -

Байгаагүй төр нийгэм одоо ардчилал гэдэг одоо бас үнэхээрийн тэр хүний оюун санааг бол чөлөөлж өгсөн л дөө.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Үр бүтээлийн хувьд бол хэл ам ч байсан шүү.Оюун санааг бол чөлөөлж өгсөн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Оюун санааг чөлөөлсөн учраас үндэсний одоо тэр үзэл үндэсний бодлого, дээр үед чинь бол үндэсний үзэлтэн гэж хавчигдаг байлаа ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ялангуяа тэр хуучны язгууртан одоо монгол хүн битгий хэл язгууртны феодалийн ном

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ингэж үзэж хавчиж , нам замд чинь одоо тэр бүр шашины итгэл хандах ёстой шашиныг устгана

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зүгээр ийм хатуу бодлого байсан тэр үед чинь. Би чинь мамба дацан

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Намд орохгүйгээр цаашид амьдрах социализмд болдоггүй байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр намд чинь бас нэлээн тийм гайгуй хүнээ бас авна уу гэхээс хамаагүй бас авдаггүй юм. Намын бодлого бас хатуу байсан даа.

Дэжид -

Аан ха. Намынхаа юунд намд одоо элсэхэд чинь тэр үед чинь гурван үеийн намтар мамтар гээд одоо

Чагдарсүмбэрэл -

Гурван үеийн намтар

Дэжид -

Та бол тэгээд

Чагдарсүмбэрэл -

Гурван үеийн намтарыг авна

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр үед чинь би эцгийгээ бол ядуу малчны хүүхэд худлаа хэлнэ ш дээ.

Дэжид -

Аа худлаа хэлнэ. Тэгээд одоо та гавьж том эрдэмтэн лам байсан гэсэн бол

Чагдарсүмбэрэл -

Аав маав лам байсан гэвэл тэр чинь

Дэжид -

Намд орохгүй юу

Чагдарсүмбэрэл -

Намд орохгүй одоо орж чадахгүй ш дээ. Тэгэхлээр нь худлаа хэлж байж орно.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Худлаа хэлж байж орно. Бид нарын үед чинь бас худлаа хэлүүлсэн хүндээ бараг л дуртай шахуу байсан байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зарим улс над дээр хүртэл буруу талын ч байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хүчээр худлаа хэлэхээс өөр арга байхгүй. Би америк явсан ч бас л худлаа хэлж явж байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Худлаа хэлээд, худлаа хэлэхгүйгээр манай монголын амьдрал бас хөгждөггүй байсан байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Өөрөө соцализмийн нэг гай шүү дээ энэ чинь.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нүүр гаргаад нэрнэ гэгчээр зөндөө болихоо байсан тэгээд амжсангүй шиг болохоор ингээд ийм л болчихоод байдаг. Тэгээд нэгэнт л за гэсэн одоо бас болохгүй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бид нарын чинь үед бол тийм мундаг хүмүүжилтэй байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Гэтэл одоо худлаа хэлсэн хүн сайн болчихоод байна ш дээ.

Дэжид -

Аан ха. Тэр үед ажилд хандах хандлага ямар байсан. Та ялангуяа одоо нэлээн хариуцлагатай дарга нарын одоо

Чагдарсүмбэрэл -

Ажилд бол их идэвхтэй, ер нь тийм их үнэнч шударга голцуу манай монголчууд чинь тийм байлаа ш дээ. Тэр нэгдэлдээ үнэнч улс орондоо үнэнч сайн хөдөлмөрлөөд хөдөлмөрөөн үнэлдэг.

Дэжид -

За та жолооч хийж байсан өөр ямар ажил хийж байв.

Чагдарсүмбэрэл -

Ер нь жолооч хийж байсан.

Дэжид -

Ер нь жолооч хийж байсан

Чагдарсүмбэрэл -

Жолооч хийгээд нэгдлийн даргын жолооч байлаа. Автолак гээд бас худалдаа бэлтгэл ангид жолооч байсан. Худалдааныхан тэргүүний ажилтан би

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Бас урлаг соёлоор явна. Соёлын тэргүүний ажилтан би чинь.

Дэжид -

За та ямар одоо юутай авъяастай хүн бэ?

Чагдарсүмбэрэл -

Би хөөмийлдөг хүн. Морин хуур тоглоно тийм

Дэжид -

Одоо таны дуу хоолойг сонсож байхад бүүр нэг цаанаасаа бас нэг яриа хэл чинь сайхан үг чинь тод бас тэгээд юу байна. Энэ одоо ном мом уншиж байсны бас юу болов уу

Чагдарсүмбэрэл -

Ном...

Дэжид -

Тиймээ та бурханы номыг одоо бас цээжээр уншиж барьж байсан одоо энэ уншлаганд нөлөөлсөн байхаа таны яриа ер нь

Чагдарсүмбэрэл -

Би одоо бичиг их үзэж байна хэл тэр аялгуу тэгж одоо юу яаж

Дэжид -

Их сайхан харин тийн

Чагдарсүмбэрэл -

зүгшрүүлж байсан байхгүй

Дэжид -

Таны дуу хоолойг сонсоод яг л нэг нэвтрүүлэгч хүн шиг яасан сайхан ярьдгийн.

Чагдарсүмбэрэл -

Тэгээд оюун бодлыг, оюуныг болохлоор тэр үлгэр үлгэр оньсого чинь бол маш их хэрэг болж байсан. Түүн шиг сайхан юмгүй болж байсан. Өвөл болохлоор, ер нь тэгээд үлгэр домгоор маш их хүмүүжил өгч байсан даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо сургуулийн юу бол тэр хүмүүжил гэдэг нь байхгүй. Ганцхан сургалт гэдэг дээр явсан. Хүмүүжил байхгүй болчихоод байгаа. Ёс заншил хүмүүжил бол тэр гэрийн хүмүүжилээр зарим айлууд нь бол монгол айлууд нь ер нь тийм асуудал бол байхгүй.

Дэжид -

Аан ха. Бас хөдөлмөрөөр их хүмүүжүүлж байсан байх.

Чагдарсүмбэрэл -

Хөдөлмөрөөр сургаж байсан

Дэжид -

Хүүхний юм оёж сургадаг одоо тэр

Чагдарсүмбэрэл -

Тоглоом нь хүртэл хөдөлмөр байсан байхгүй юу.

Дэжид -

Тэр үед одоо юугаар тоглож яаж

Чагдарсүмбэрэл -

Бид нар чинь чулаагаар тоглоно ш дээ.

Дэжид -

Чулуугаар тоглох уу

Чагдарсүмбэрэл -

Чулуугаар тоглоод зарим нь нөгөө нэг морио сургаад л хонио хайрлаад л, хургаа бариад л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тугал үхэрээ юу яагаад л тэгээд малыг хайрлаж сурах

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хайрлах хүмүүжил сурч байсан. Малаа хайрлаж байж, юмыг хайрлаж байж , эд материалыг хайрлаж байж бусдыг хайрлаж байж хүн амьдардаг гэдэг ийм хүмүүжилийг бол маш их өгч байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бол хайр дурлал гэхлээр барагжил янаг амраг, одоо тэр завхай зайдан болох гээд байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрийгээ одоо дурлал мурлал гээд. Дур хайр энэрэл гэдэг чинь хоорондоо бас өөр ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр чинь тэр чинь малаа хайрлах, гэр орноо хайрлах эд материалаа хайрлах тэгээд тэр хайрласан юм чинь өнөөдөх чинь харилцан хамаарна ш дээ. Шашиныхаа онол дээр холбогдоод

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр чинь нөгөө хайрласан юм маань бид нарт ээлээ хайрлахаар олон жил өмсөнө, гамтай өмсөнө.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зарлага бага гаргана. Тэгээд зах зээлийн үед бол бүүр хэрэгтэй.

Дэжид -

Аль аль талдаа ч дажгүй Тэр үед одоо

Чагдарсүмбэрэл -

Үнэлж чадна.

Дэжид -

Аан ха. Дарга цэргийн хооронд ялгаа байсан уу ер нь ямар дэгтэй

Чагдарсүмбэрэл -

Аа ер нь

Дэжид -

Зэрэг дэвийн ялгаа юу байсан бэ

Чагдарсүмбэрэл -

Зэрэг дэвийн хувьд бол ялгаа байсан л даа. Аа тэгэхдээ яг зан харилцаа тийм юмны хувьд бол байгаагүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийн гэхдээ л ямарч байсан тэр архи гэдэг юм бол ерөөсөө дарга ч баригдаад л өмнөх үеийн дарга нар уудаг байлаа.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Дөчин хэдэн он тавин хэдэн оны үеийн тэр дарга нар чинь бол их уудаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Жараад оноос хойш бол дарга нар хамаагүй уухгүй ш дээ. Хэрвээ уухын бол намын хурал, нэгдлийн хурлаар очно бас.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зад авна шүү дээ. Нэгдлийн дарга нөхөр энэ ингэчихсэн байна хөөх чэрхтэй бас

Дэжид -

Нэгдлийн хурал хэр ажилтай байсан.

Чагдарсүмбэрэл -

Өө ажилтай байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ажил гаргадаг бас хэдэн үүрэг өгсөн юм байлаа даа. Мундаг одоо нэгдлийнхэн одоо тийм тэрийг тэгж арвижуулна, тэрийг тэгж бууруулж тэгж байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо тэр нийт ашгаа одоо тэгж чадаж байна ингээд чадахгүй байна. Тийм малаа ингэж байна. Тэрийгээ бол маш сайн ярина шүү

Дэжид -

Өндөр-улаан амьжиргааны түвшин тухайн үед нэгдэл байгуулагдаж байх үед нэлээн гайгуй сайн сумуу

Чагдарсүмбэрэл -

Ер нь бол сайн сум

Дэжид -

Сайн байсан байх

Чагдарсүмбэрэл -

Тэгээд ер нь Тариат мариатаас хойш тэгж төрийн бодлого ч өөр. Өөрөөр хэлбэл Өндөр-улаан бол ажил сайтайгаараа бас дэмжигддэг. Цагаан идээгээрээ бол бүр алдартай ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Манай сум чинь. Чулуут, Өндөр-улаан хоёр чинь цагаан идээгээрээ дэндүү алдартай тэгээд тийм ч учраас ...

Дэжид -

Малаас авах ашиг шим өндөр төлөвлөгөө сайн биелүүлдэг ажлын үр дүн үзүүлэлт их өндөр тийм байсан юм байна тиймээ. Тэр үед сүү ашиг шим авах тэр бүх ажлууд ерөөсөө дандаа үйлдвэрлэлийн аргаар явж байсан уу

Чагдарсүмбэрэл -

Анх үйлдвэрлэл гараад одоо манай ажлыг чинь бүүр ингээд Баатар гэдэг хүн цахилгаан бүр ингэж халаагаад сүүгийг чинь бүр машинаар нь авч ирээд тэгээд юу хийдэг. Зуун одоо долоон тонн зуун тонн өвс бэлдэж байсан сум байхгүй юу.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр хэрээрээ манай Өндөр-улаан чинь бүр улсад нэгд орж байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Өвөрхангайн Уянга Баясгалан 50000 үхэртэйгээ ирсэн..

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Дараа нь Тариат 43000 үхэртэй ирсэн. Манайх нэг 39000 үхэртэй байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд эхний тавд бол ордог байсан юмаа. Тэгтэл Өвөрхангай зуданд мал нь үхээд одоо юуны үед

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Аа Тариат бас мал нь их үхээд манай Өндөр-улаан сум 39000 толгой малтай, өө үхэртэй

Дэжид -

Үхэртэй

Чагдарсүмбэрэл -

Зөвхөн үхэр нь, үхрээрээ улсад нэгд орж байсан байхгүй юу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо ч амьжиргаанд бол бид нар өөрснийхөө амьжиргааг тааруу гэж ард түмэн бол үзээд байгаа юм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тааруу биш харин амьжиргаатай. Газраа авч байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Дотроо боддог том том боломжуудаас нэгд нь ч

Дэжид -

Өөрийнхөө сум орон нутаг бас одоо энэ байгаль дэлхий ер нь тухайн үед одоо ер нь яаж хүмүүс таны үед одоо социализмийн үед одоо байгаль орчноо хэрхэн яаж хамгаалж байсан. Энэ талаар ямар төрийн бодлого явагдаж байсан. Одоо үед ер нь ямар байна вэ

Чагдарсүмбэрэл -

Байгаль орчныг хамгаалахад бас

Дэжид -

Газар ус нь өөрчлөгдөв үү нэр ус нь

Чагдарсүмбэрэл -

Тэр үед бол одоо хур бороо их ордог. Өвс ургамал их ургадаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хаа байсан Баянхонгор тэндээс манайд ирж яадаг байлаа ш дээ. Өвс хаддаг байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ер нь байгалийн нөөц байгалийн үзэсгэлэн энүүгээрээ бас их онцлог сум.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Одоо Чулуут гол мол чинь бол бүүр ингээд хоёр гурван метрийн гүн доор усан шүү дээ. Одоо энэ

Дэжид -

Харин тийм байна одоо хальтирч явж байхад гайхалтай байгалийн тогтоц байна тиймээ

Чагдарсүмбэрэл -

Тэгээд ийм байгалийн тогтоцоос чинь гадаадын улсууд хүртэл хараад өөрснөө их гайхаж байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас нэг ийм таашаал авч байдаг ийм сайхан байгаль

Дэжид -

Тэр юунаас урсаж байгаа учраас Чулуут голын одоо ус гэдэг бол ус байгаам даа. Сая би уув. Малч одоо хүн мал нь одоо нэг тэгээд аль ч талаараа сайн байсан байхдаа. Одоо мөн рашаан маршаан энэ тэр

Чагдарсүмбэрэл -

Рашаан одоо тэр булангийн рашаан гээд тэр рашаантай. Энэ нүдний рашаан гээд ийм хоёр рашаантай юм байлаа. Юм байлгүй дотор нь Номнондорж гуайн ном байдгийн.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

рашаан Өө бүр аймаг бүрээр бичээд явчихсан тийм ном л доо.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Халуун усны рашаан болохлоор Ширээт гэгээний юугаар тэр Чулуутдаа очихож байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Би рашаантай ан амьтан ихтэй. Худалдаа бэлтгэл анги гэхэд 55н нэр төрлийн зүйлийн улсад бэлдэж байлаа ш дээ

Дэжид -

Хөөх социализмийн үед

Чагдарсүмбэрэл -

Социализмийн үед

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр нөгөө нэг

Дэжид -

Юу бодож

Чагдарсүмбэрэл -

Гөрөөсний мах хүртэл авна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Гахайн мах авна, бугын эвэр тарваганы арьс, тарвага чинь одоо бас элбэгтэй. Манайх чинь тэгэхэд тариа тарьсаар байгаад тэгэхлээр 10000 тарваганы арьс жил бүр бэлддэг байсан худалдаа бэлтгэл анги.

Дэжид -

Одоо ингэхэд нөөц хэр вэ?

Чагдарсүмбэрэл -

Одоо тарвага нь байхгүй болсон.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Буга ч ховордсон одоо энэ жилээс буга гахай ер нь орж ирж байна. Одоо нэг яахав бусдад агнах гэхлээр чинь бас хоолоо эрж байдаг амьтададаа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ жил бол буга байна гэж яригдаж байна. гахай байна гэж яригдаж байна. Тэгээд жирх зурам хэрэм, цагаан үен, шар үен гээд бүр бүр туулай чандага гээд маш ихийн юм бэлдэж байсан ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрийг чинь экспортонд гаргаад л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Худалдаа бэлтгэл ангид бол, анги гэдэг бол бас чухал социализмд бол чухал юм байсан.

Дэжид -

Байсан уу аан ха

Чагдарсүмбэрэл -

Худалдаа бэлтгэл анги бол нэгдүгээрт нь сумын ард түмний амьдралыг дааж явсан газар байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрнээс чинь гадна буга зурам эд гарыг чинь нөгөө бугын эвэр дээр чинь бас мөнгө авна ш дээ. Тарваганыхаа арьсан дээр

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас тэр нэгдлийн хөдөлмөрийн хөлс гэхээр чинь сайн

Дэжид -

Яавал бас шагнал урамшуулал авдаг байсан

Чагдарсүмбэрэл -

Шагнал урамшуулал авна.

Дэжид -

Аа за

Чагдарсүмбэрэл -

Тэгэхдээ тэрнийг нөгөө мөнгөөр авна худалдаж юмуу.

Дэжид -

Аан за хувь хүний

Чагдарсүмбэрэл -

Тэр чинь хувь хүнээс мөнгөөр худалдаж авч байсан. Зурам гэхэд 15н мөнгө

Дэжид -

Пөөх за

Чагдарсүмбэрэл -

Тарвага бол нэгдүгээрх нь таван цааснаас өгнө.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хамгийн бага нь бол төгрөг хэдэн мөнгө

Дэжид -

Тэгэхээр ер нь

Чагдарсүмбэрэл -

тэр үед чинь таван цаас их мөнгө

Дэжид -

Тийм байсан байна

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр мөнгөөр чинь юу яана ш дээ. Өнөө айлууд нь, тэгээд суман даяар компанит ажил бүр фермийн хүүхнүүдээр хүртэл зурам алуулдаг байсан ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Сонин

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Эмэгтэй хүмүүс зурам алаад тэгээд өвсөө хадна. Хадлан тариагаа маш сайн авна. Тэр тал дээр нь бол тийм байсан.

Дэжид -

Аан ха. Өөрөөр хэлбэл хамт олны зохион байгуулж байсан ажил уу

Чагдарсүмбэрэл -

Аа тийн

Дэжид -

Тийм байсан байна тиймээ. Соёл урлагаар яаж хандаж байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Соёл урлагаар бол одоо бүр юунд дунд болно. Эвлэлийн юу гээд залуучуудын юу гээд тэгээд бүр бригад бригадаар нь тэр чинь тухайн үед чинь бүжиг танец жигтэйхэн хийнэ шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр чинь улаан булан гээд нэг юмтай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэрүүндээ бол эхлээд нөгөө мандолин

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Мандилон дагаж бүжиглэнэ. Дараа нь тэгээд жамуур гээд нэгийм гарсын

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэрүүгээр бүжиглэнэ тэгээд сүүлдээ акижон, баян энэ тэр гараад

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тоглодог улсууд бий болоод, тэгээд ахисаар ахисаар, тэгээд соёлыг бодбол манай энд бас дуулаачийн соёлоороо аймагтаа их гайхамшигтай л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Язгэуур урлаг гэдэг талаар нь

Дэжид -

Их хөгжсөн байх нь

Чагдарсүмбэрэл -

Өв уламжлал ихтэй учраас одоо урлаг хүртэл одоо бид нар нэлээн хэд явсан л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л тэр талаараа бол ялангуяа Бадраа гуай бол гайхсан байсан Өндөр-улааныг

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Дэндүү мэднэ хурим найр тэр ёс заншилын хувьд бол бас их ном байсан юм шиг байгаа юм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Соёл одоо

Дэжид -

Нэлээн хатуулаг дүрэмтэй юм байна тиймээ

Чагдарсүмбэрэл -

Зүгээр тийм газар байгаа юм

Дэжид -

За баярлалаа түр хоёулаа завсарлачихая даа

Чагдарсүмбэрэл -

За aАман түүх Огноо : 2009-10-07 Ярилцлага өгсөн: Чагдарсүмбэрэл Ярилцлага авсан: Дэжид Үргэлжлэх хугацаа:41:50

Дэжид -

За ингээд хоёулаа хэсэг завсарласны дараа хоёрдахь ярилцлагандаа оръё. Тэгэхээр Чагдарсүмбэрэл гуай та тухайн үед амьдарч байсан олон түүх юу намтарынхаа талаар ярилаа. Тэгэхээр тэр ажил мэргэжилийг одоо таныг сонгоход та ер нь өөрөө энэ ажил мэргэжилийг сонгож байсан юмуу. Таньд зааж зааварлаж байсан юмуу. Ер нь анх удаа та яагаад ийм мэргэжил сонгох болсон бэ? Анх та одоо ер нь таньд юу их шинэ содон байв. Одоо хөдөөнөөс ингээд баг сумаас ороод ирэхэд бол одоо таньд хамгийн анхны шинэ содон шинэ текник технологи та тийм тухайн үед одоо социализмийн үед юу байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Хамгийн анх эхлээд сургуульд ирэхэд байшин гэдэг сонин санагдаж байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Би тэр хөдөө байшин үзээгүй. Тэгээд суманд орж ирээд тэр байшин гэдгийг хараад, тэр сургуульд суугаад тэгэхдээ хамгийн одоо юу нь тэр багш нарын дор тэр үеийн багш нар чинь мундаг байж л дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ёстой олон талын мэдлэгтэй тийм улсууд байсан байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Заримдаа биеийн тамирийн конки юугаар гулгахаас авахуулаад тэр хүртэл одоо их сонин.

Дэжид -

Аа тэр үед бас улсууд тэшүүр үүрээд конкигаар одоо гулгадаг

Чагдарсүмбэрэл -

Хачин хачин нөгөө усан дээр сайтай байсан тэгээд л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Орос хэлний багш нар голдуу буриад улсууд байлаа ш дээ.

Дэжид -

Аан за

Чагдарсүмбэрэл -

Тийн цөм буриад тэд нар чинь бас их соёл өгсөн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр конки монкигээр гулгаад л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л тэр ёолк молк тоглоно гэхэд чинь ёолкны өвгөн мөвгөн болохлоор үнэн гайхамшигтай байлгүй яахав

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд би чинь 3-р ангиасаа авахуулаад л морин хуур сургуульдаа тоглодог байж билээ жоохон. Тэгээд нэг гэрээ санаад

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хуураа хуга гээд хэмхэлчихлээр одоо харьчихын бодож сахилгагүй зантай тийм л хүүхэд байсан.

Дэжид -

Аа хуураа тэгж эвдэж байсан юмуу

Чагдарсүмбэрэл -

Эвдчихээд, тэгээд нөгөө

Дэжид -

Гэрээ санахаараа та хуураа хуурддаг байсан уу

Чагдарсүмбэрэл -

Аа тийн тэгээд нөгөө хуур хуурдаад ингээд байдаг байж байна. Ерөөсөө хүүхдийг чинь хараад ядчихлаа гэсэн. Тэгэхлээр нөгөө концертэнд байдаг хүүхдийг чинь хүлээдэг байхгүй юу

Дэжид -

Аа за

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр нь харихын тулд хуураа хэмхэлчихээд тэгээд багш би юу загнуулаад би чинь бүр баларахгүй юу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Концертэн дээр тоглоно ш дээ

Дэжид -

Аа за зөв зөв бас хүүхдүүдийг тэгж үлдээдэг байсан.

Чагдарсүмбэрэл -

Үлдээдэг байсан.

Дэжид -

Тэгвэл танд одоо хамгийн анх сонин содон юм их хэр зэрэг одоо анх сумын төвд орж ирээд одоо байсан байх л даа ер нь

Чагдарсүмбэрэл -

Аймагт ороход чинь давхар байшинг чинь бид нар мэддэггүй байсан. Хаалга нь бүүр ингээд том болчихно. Шатаар ингээд гарна гэдгийг чинь ойлгож мэдэхгүй. Тийм л бүдүүлэг байлаа ш дээ. Дараа нь Улаанбаатар ороход чинь жигтэйхэн гоё байогүй яахав.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Их сайхан байна. Тэгээд сургуулиа төгсөөд л ер нь тээврийн жолооч болохын хүслэн мундаг гоё санагдаад л

Дэжид -

Та энэ мэргэжилийг яаж сонгосон юм бэ?

Чагдарсүмбэрэл -

Би өөрөө сонгосон л доо.

Дэжид -

Та эцэг эхтэйгээ зөвлөөгүй өөрөө сонгосон

Чагдарсүмбэрэл -

Өөрөө сонгоод тэгээд байна ш дээ юунд би чинь досоп гээд тэр юугаа цэргийн одоо юугаар жолоочоор сурдаг байсан ш дээ бэлтгэдэг.

Дэжид -

За бэлтгэдэг

Чагдарсүмбэрэл -

Курс нь зургаан сар

Дэжид -

Зургаан сар

Чагдарсүмбэрэл -

Зургаан сараар тэр чинь тэгээд л тэр үед чинь бас их лагдана аа хагас цэргийн зохион байгуулалттай

Дэжид -

Аан ха тэр үеийн жолооч нарын сургалт сайн байсан уу

Чагдарсүмбэрэл -

Өө сайн байсан. хамгийн шилдэг нь одоо техникээ барьдаг. Одоо бол амар зүгээр явчихаасан болно уу гэхээс машин тэргийг засварлахыг заахгүй ш дээ.

Дэжид -

Аан ха тэнд бүр засвартай нь одоо заадаг.

Чагдарсүмбэрэл -

Засвартай тэргээ өөрснөө янзалдаг тийм байлаа.

Дэжид -

Таныг жолооч болоод гарах үед одоо ямар машин яг тэр үед одоо машин техник байв

Чагдарсүмбэрэл -

Техникүүд дандаа оросын техникүүд одоо 51, 67, 63 зил 130 одоо бас 66 бас байсан ш дээ. Дан оросын техникүүд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хот болохлоор яахав тэгээд нөгөө чайка, төв хорооныхны тэрэг байсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яагаав өнөө нэг татай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ийм л тэрэгнүүд байсан л даа. одоо ч найдах юмгүй болсон тийм цөөхөн хотын хөдөлгөөн бага

Дэжид -

Тэр үед тэр шинэ техникүүд бас таньд содон байв уу

Чагдарсүмбэрэл -

Оо содон байлгүй яахав. Тэгээд Улаанбаатар ороод л манай анхны дарга бол Цэвээн гээд нэг буриад хурандаа байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрний дараа Батхуяг гээд тэрнийхэн авгай Гадинжид гэж орос хэлний багш мундаг нэг хүн бий ш дээ.

Дэжид -

Тийн

Чагдарсүмбэрэл -

Тэрний тэргийг

Дэжид -

...гадны тэргийг тэр чинь одоо тийн

Чагдарсүмбэрэл -

Тэгээд Гадинжид гуай тэр чинь бол надад их соёл их яаж байсан. Батхуяг бид хоёр чинь яахав арван жилийн хүүхдүүд байлаа ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Цэргийг эргүүлсэн бужигнуулсан юм байна гэж яаж бодох вээ дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм байна юм гэдэг чинь. Эрдэнэ гуайг сайн танина. Тэгээд би хэрэг дуртай болохлоор өөрийн сонсдог, Түдэв гуай энэ тэрийг биширч хүндэтгэдэг.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Түдэв гуай чинь залуухан сайд, зохиолчдын хорооны орлогч сайд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Удвал гуай тэгээд урьж аваачсанаа даргын жолооч өвөр дээр нь суучих гээд л тэгээд тэр улсуудтай ярьж бас их мэдлэг өвөлсөн өөрөө бас их боловсрол тэр талаар их ярина. Дээд сургуульд яв гэхэд нь би явсны хэрэг байхгүй ээ. Эцэг эхийн малын буян амьдарна гээд яваагүй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Содномдорж гуай эд нар намайг гадаадад сургуульд явуулахыг хичээсэн шүү

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд яваагүй юм байгаа юм. Тэгээд тэд нар одоо бас өмсөх хувцасны соёл бас.их..

Дэжид -

таны амьдралд

Чагдарсүмбэрэл -

..нөлөөлсөн.

Дэжид -

...нөлөөлсөн аан ха

Чагдарсүмбэрэл -

Энчээ ирээд Зоригоо даргийн жолоочоор байж байхад чинь жолооч нь бол тостой хүн байдгийн бодсон чинь эвлэлийнхэн дарга уу гээд одоо сонгууль өгөөд өөр урилган дээр ч тийм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Биджак ш дээ зангиа зүүгээд гангарчихсан тийм жолооч байдаггүй юм шиг байгаа юм. Жинхэнэ хот маягийн

Дэжид -

Та бас нутагтаа тэр үед бас одоо юу хөдөө байсан уу

Чагдарсүмбэрэл -

Ганган одоогоор бол москвичтэй

Дэжид -

Аан ха. тэр үед одоо жолооч хүн гэхээр зүгээр нэг тийм

Чагдарсүмбэрэл -

ямарч хамаагүй

Дэжид -

Та аялал жуучлал хийж байна уу

Чагдарсүмбэрэл -

Тийн. Манай авгайн манай нөхөр жолооч юм чинь гэсэн бүр онигоо байсан ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Авгайнхан гэдэс нь тарган тэгээд нөгөө жолоочийн хажууд суугаад

Дэжид -

За бас тийм

Чагдарсүмбэрэл -

Манай нөхөр тракторын жолооч би хамаа байхгүй гэсэн байгаа

Дэжид -

Аа бас тийм

Чагдарсүмбэрэл -

Тийм бүдүүлэгдүү байсан байгаа юм. Тэгээд жолооч хүн гоё байдаг гэдгийг энэ чинь үзүүлэхгүй яахав

Дэжид -

За таны одоо бас тэр өөрийгөө юу сайхан авч явах тэгээд тэр бусдад үлгэрлэх байдал таныг одоо гэр бүлтэй болоход нөлөөлсөн үү? За та одоо энэ

Чагдарсүмбэрэл -

Нөлөөлөлгүй яахав манай энэ гэр бүл чинь бол гэр бүлийн чинь эмэгтэйг дээр үед сумын дарга байсан хүн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Бүүр гучин хэдэн он дөчин хэдэн онд тэгээд манай энэ гэр бүлийн чинь юунууд дандаа боловсрол сайтай.

Дэжид -

Гэр бүлийн чинь хүн үү

Чагдарсүмбэрэл -

Тэр гэр бүлийн улсууд ер нь бүгд

Дэжид -

Хэдэн онд та гэр бүлтэй болсон.

Чагдарсүмбэрэл -

Бид нар 79н онд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд одоо гучин жил болж байна. Тэгээд эднийх чинь эгч нь надтай нэг ангид байсан манай авгайн.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд ах нь ах нь гэж байгаад тэгээд авгай авсан. Энэ чинь багшийн дээд төгссөн л дөө. Манай авгайн ангид чинь багшийн дээдийн ангид чинь Багабанди гуайн авгай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр хэний Гүррагчаагийн авгай энэ тэр

Дэжид -

Нэг анги

Чагдарсүмбэрэл -

Манай авгайтай нэг анги

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Эд ар чинь намайг бодох нь ээ мэдлэгтэй боловсролтой мундаг улсууд ш дээ. Би чинь эд нартай адилхан

Дэжид -

Аа та тэгвэл амьдралдаа бол асар их баян хүн ш дээ тээ. За таны ингээд ярианд юу яагаад би бас гол асуух асуултаасаа хазайх гээд байна уу. Бусдаар асуух хоёр гурван асуулт байна. Таны амьдралд ер нь одоо гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ? Яг тийм үйл явдал байна уу

Чагдарсүмбэрэл -

Миний амьдралд нөлөөлсөн явдал бол энэ сургууль одоо бас их нөлөөлж амьдралыг дээш нь татаж нөгөө танин мэдэх талаар бас их нөлөөлсөн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Эцэг өвгөд бол яахав тэр хүмүүжилд монгол хүмүүжил гэдэг их нөлөөлж бас бусдад гайгуй харьцах тэр нөлөөлөл эцэг эх өгсөн л дөө.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгж байж бусдыг дуурайлгаж одоо ингэж манлайлах одоо йим тал руугаа орж байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ер нь манай сумынхан намайг их хүндэтгэнэ дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Залуу байхад ч тэгж байсан. Одоо ч хүндэлдгийн тэр бол миний эцэг эхийг нөлөө

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Дараа нь гэр бүл болоод манай энэ гэр бүлийн эцэг эхүүд бас их сүрхий бас амьжиргаа сайтай. Ер нь баян хүн гэдэг чинь амьжиргаатай байж байж баян ш дээ. Одоо энэ дүү нь бол Батнавч гэдгийн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр бол Арван улдын сум нэгдлийн дарга байсан. Бас хүмүүжил мундагтай. Төрсөн дүү нь болохлоор зохиолч

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Сумын заан хочтой Мягмарсүрэн ийм л ах дүү нар байж байгаа

Дэжид -

Ер нь тэгээд баян байх гэдэг асуудал бол бас нөгөө талаасаа хоёр хүн туслахтай маш их хөдөлмөрч

Чагдарсүмбэрэл -

Хөдөлмөрч байж байж л баян болно.

Дэжид -

Тиймээ тийн одоо хөдөлмөргүй хүн

Чагдарсүмбэрэл -

Залхуу хүн бол баяжихгүй ш дээ.

Дэжид -

Баяжихгүй аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд ухаан хэрэгтэй бас

Дэжид -

Бас ухаан

Чагдарсүмбэрэл -

Тийн тэгээд малаа өсгөх ухаан материал хийлгэх ухаан, малаа сонгох энэ нь өсөх мал энэ нь өсөхгүй мал

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр цаг агаарыг ч урьдчилж мэдэж байсан. Урьдны улсууд чинь астрономч байлаа. За нөгөөдөр тэгж бороо орох нь ээ одоо тэгэх нь ээ од хараад л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ерөөсөө бүгд астрономч байсан. Одоо тэр од хардаг хүн байхгүй болчихоод байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхдээ тэр чинь ахуйн соёлын нөлөө монгол соёлын нөлөө байж л байгаа

Дэжид -

байсан

Чагдарсүмбэрэл -

хургаа хэзээ уях уу намраа хэзээ олох уу урт болох нь уу зун нь урт болох нь уу хавар нь ямар байх нь өдөр хуйгаа харж одоо их он тооллогыг харж тэгж байсан удаатай

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд миний амьдралд бол яахав би энэ хүнтэй гэрлээд бас тийм дээд сургуулийн бас нөлөө байлгүй яахав. Энэ чинь монгол хэлний хүн л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийн тэгээд аль аль талаасаа нөлөөлөөд л тэгээд сайхан амьдарч явна даа манайх бол ер нь

Дэжид -

Танд одоо дурсгалтай эд зүйл гэж юу байна

Чагдарсүмбэрэл -

Дурсгалтай эд зүйл болбол яахав энэ судрууд бас дурсгалтай байгаа тийн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Судар бол нэлээн

Дэжид -

Тийм байна үнэхээрийн сайхан судрууд байна

Чагдарсүмбэрэл -

Олон судрууд бий нэг нь бол бас нэг том лам хүний тэр уншиж, тэр бол их дурсгалтай тийм юм байгаа юм.

Дэжид -

Аан ха. Таны чинь дургалтай эд зүйлийн зурагнуудыг авч болох уу

Чагдарсүмбэрэл -

Болно болно

Дэжид -

Боломжтой юу тиймээ. За за тэгвэл та тэнд зураг авах болохоор өгөөрөй. За бас нэг одоо бид хоёрын ярилцлаганаас асуух юм энэ таны амьдралд бусдад онцгой гэх юм байна уу. Хэрэв байгаа бол та юу гэж үзэж байна вэ?

Чагдарсүмбэрэл -

за одоо онцгой гээд байх зүйл ч юу байхав дээ. Тийм онцгойроод байхын байхгүй. Ер нь бид нар улсынхаа төлөө, улсаа хөгжүүлэхийн төлөө олон түмний сайн сайхан байхын төлөө ер нь тэр тал дээр ажиллаж байсан улсууд байдаг учраас тэр улс орон хүндэтгэл үү бас л одоо бусдад сайн амьдралыг өгөх ийм л манай гэр бүлийн хүмүүсийн хүмүүжил. Хүүхдүүдээ ч тэгж хүмүүжүүлсэн. Манай бүх хүүхдүүд одоо дандаа сургууль соёл хамгийн бага хүүхэд одоо багшийн дээд сургуульд байна. Нэг хүүхдээ түүхч болгосон.

Дэжид -

За та бол ерөөсөө түүхийн юм ялангуяа энэ сум нэгдэл үүссэн түүх тэгээд одоо урьд одоо нэг бурхан багшийн сургаалтай холбоотой үүх түүхийн биш ер нь одоо түүхийг дэлгэрүүлж яривал та ер нь түүх их сайн судалсан тэр талаар бол хэдэн үе мэддэг ийм хүн байна ш дээ тээ.

Чагдарсүмбэрэл -

Намайг жаахан байхад чинь одоо Богдын лүндэн гээд

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Айл болгонд тахичихсан бүр ярьдаг байлаа. Тэрийг аваад үзэхлээр бас хүмүүжилд их хэрэгтэй.

Дэжид -

Аан ха тэр ямар юм байдаг юм бол та тэр талаар мэдэх үү

Чагдарсүмбэрэл -

Одоо Ванга авгай, Настродам энэ тэр гээд тэгэхэд чинь манай монголчуудын хувилгаад эд нар чинь энийг мэдэж байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр Богдын лүндэн гэдэг бол нэг ёсоор бид нарын энэ амьдрал одоо архи нь ихдээд байна, тамхинь ихдээд байна. Зан заншилаа мэдэхгүй боллоо. Одоо сүйд болно шүү тань минь ээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо хичээгээрэй амьдралаа хичээ ахуйн соёлоо хүндэтгэ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Аав ээжийгээ хүндэтгэ, аав ээжийнхээ үгэнд ор, багшийгаа хүндэтгэ эгч ахыгаа хүндэтгэ гэсэн ийм л юм байгаа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрнийг юуг бүр Пүрэвбат гуай сая бүр хоёр цагийн лекц уншлаа ш дээ. Тэгэхэд чинь бид нар бүр жоохон байж байхад чинь эцэг эх тэрийг чинь бүр яс маханд шингээсэн. Тэгээд тэгж болохгүй ингэж болохгүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд нийгэмтэй харьцах чинь бас болох болохгүй юмыг хүртэл зааж ингэж өгч нөлөөлж байлаа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бол ерөөсөө хүн юу санана санасныгаа хийчих гээд байна ш дээ. Бас тэгж болохгүй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Хүүхэдтэйгээ ингэж хамт амьдарч байх нь бас болохгүй юм байх ёстой ш дээ. Тэр хүмүүжилийн талаар манай энэ нийгэм бол дэндүү задгай, дэндүү буруу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Их хурлын гишүүд ч муу байна. Юм нь задгай шахам

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Төрийг удирдаж байгаа төрийн толгой бариад явж байна гэдэг чинь болмоор тэгэхдээ нөгөө хүмүүжил талаасаа бол доголдолтой. Монгол ёс заншил алдагдаж байгаа үзэж байна. буруу юмнууд их бий

Дэжид -

Тэгэхээр та одоо яасан ш дээ манай энэ аймаг маань ер нь одоо лам өөр хэлбэл гэгээнтэн ихтэй тиймээ. Тэгээд гэгээлэг оюунлаг улсууд ихтэй ер нь одоо аймаг орон нутгийн тоонд зүй ёсоор ордог оо

Чагдарсүмбэрэл -

Зүй ёсоор орно, Өндөр-улаанч орно

Дэжид -

Тийн тэгэхээр ер нь та бол Зая гэгээний талаар бол сонсож мэдэж байсан. Юу гэж зөвлөж байсан бол

Чагдарсүмбэрэл -

Зая гэгээн...

Дэжид -

Одоо ер нь

Чагдарсүмбэрэл -

... уул нь Чингисийн удмын хүн байж бас

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр үщд чинь бас сүмийн бодлогонууд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бас их ядуу айлаас анх төрсөн ш дээ. Тэр нь бол Хужиртад

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Одоо тэр Хужиртын рашаан гэж мундаг рашаан бий дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд харин хот буцлуулаад цай буцалгаж байсан газар нь заавал нэг дурсгалтай газар байдгийн. Манай ширээтийн гэгээний тэр сүмтэй хамт халуун усны рашаан ч байдгийн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр Зая гэгээн анхныхаа юугаар бол тэр одоо 360 жилийнхэн ойг хийгээд байгаа ш дээ. Анхны тэр юунууд бол ядуу ядмаг айл байж байгаад эхлээд яахав дээ ээжээсээ нэг аяга будаа айлаас гуйж ирээд тэгээд тогоо дүүргэж байсан гэсэн тийм домогтой байдгийн.

Дэжид -

Аа за

Чагдарсүмбэрэл -

Дүүрнэ гээд. Тэгээд бас нэг баян одоо ирж байсан чинь гэгээн тодруулахаар боллоо гэсэн чинь тэдний нэг чацуу нэг хүүхэд нь байсан байгаа юм.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр нь тэр айлын авгай их ааштай хүн байж л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд яахав дээ гэгээн яахав дээ айлын түлээний авдар дээр чи бид хоёрын гэгээн болох юу байдгийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нөгөө авгай

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд нөгөө нэг юугаа үсээ тийм юу байж л дээ. одоотой адил төмөр сав ховор

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Том модон тагш тэрүүндээ цай хийгээд өгчихсөн. Бузарын арилгах гэж үлээгээд нөгөө хүүхэд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгсэн Зая гэгээн байсан байхгүй юу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд чамайг гэгээн болоход би бөгсөөрөө мөргөе дөө гэсэн гэж нөгөө авгай нарны хаалт болъё

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгсэн өөрийнхөө хүүхдийг тэр гэгээн болно гэж бодохгүй юу баян айлын хүүхэд

Дэжид -

Баян айлын хүүхэд за

Чагдарсүмбэрэл -

Тэгсэн чинь бөөн жууз тэрэг мэрэг болоод л ингээд ирсэн чинь өөрөө тэгсэн чинь нүүрээ бодоод очихгүй

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ямар янзын байна. Тэгсэн тэр аяга будаа нь тогоотой дүүртэл өсч байсан юм гэлээ. Өөрөө авдар гараад суучихсан. Зая гэгээнтэн тийм л түүхтэй лам байсан гэж нутгийн ямар яасан домог байдгийн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бас их сайхан олон ном таван ном боть нөгөө алдартай ном гээд нэлээн тийм манай улсын судалгаанд орсон бас их мундаг хүн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо энэ Заяийн гэгээний чинь дандаа насанд хүрсэн шавь нь байж байсан манай шэрээтийн хүн байгаа юм.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр ширээтийн хүн шавь хүн л байгаа юм даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр ширээтийн маань зураг нь энэ байна. ... Энэ нь бол тэр эрдэмтэй тэр хадуу гээд захиа бичих

Дэжид -

Хадуу гэж, та түрүүн ярьж байсан тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ ширээтийн гэгээнийг манайхан шүтнэ. Ширээтийн гэгээн бас их чадалтай тийм хүн байсан байгаа юм.

Дэжид -

Ширээтийн гэгээнтэй холбоотой дурсамж бас та ярьж өгөөч

Чагдарсүмбэрэл -

Өө олон байдгийн.

Дэжид -

Олон сайхан дурсамжуудаас энд одоо үлдсэн ...

Чагдарсүмбэрэл -

Далай ламыг 1905 онд их л юу, юу гаралын ширээт яагаад ирээгүй юм том ламтан хүн гэж айлдсан юм гэлээ

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ширээт нь энчээ болохлоор нэг долоон шарга морио уяад л сойгоод байдаг нөгөөдөх нь. Тэгээд нэг шарга морь аргамжиж чадалгүй яваад байдаг

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд өөрөө унтаад байдаг. Тэгсэн чинь халхын нутаг орж долоон нохой дагуулсан гөрөөчин очиж уулзсан гэж байгаа далай ламтай

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хамгийн түрүүнд ирээд үзсэн чинь нөгөөдөх чинь ширээт байхгүй байна гэж. Тэгж яасан гэж нутгийн домог байдгийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л энчээ унтаад байдаг тэгээд тэнд очсон тийм хачирхалтай хүн байсан гэж шаваа ширээтийн хүмүүс би бас ширээтийн сайн судлагдаагүй номнууд нь бол судрууд нь би ч тэр судалгаанд нь оролцож байгаа л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ширээтийн хийсэн тэр үйл ажил бүтээл, бас дэлгэрүүлж нэг олон түмэнд ийм хүн байсан гэдгийг тараах талаар зорилго байгаа

Дэжид -

Та бол одоо судалгааны ажил хийж байгаа

Чагдарсүмбэрэл -

Судалгааны ажил хийх одоо тийн.

Дэжид -

Судалгаа хийнэ тиймээ

Чагдарсүмбэрэл -

Тийн тэгээд эрдэмтэн улсуудтай болоод энэ жилээс хийнэ. Тэгээд энэ бид нарын үед чинь сайхан сайхан лам ихтэй байсан юм байлаа. Сүүлд нь одоо сургууль гэдгийн байгуулагдаад одоо явсан улсууд чинь дандаа эрдэмтэн юмуу овоо ш дээ манай аймаг чинь мундаг тиймээ . Тэгээд манай Өндөр-улаан чинь УИХ-ын даргатай сум гэдэг чинь цөөхөн шүү дээ.

Дэжид -

Аан ха. За тэгэхээр одоо тэр эрдэм номтой хүмүүсийн үр сад тиймээ одоо явж байгаа юм байна тиймээ. Тэр хүн

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л тэд нарын юу бол

Дэжид -

Одоо ген нь үргэлжилж байна

Чагдарсүмбэрэл -

Үргэлжиж байгаа

Дэжид -

Та бол ингэж

Чагдарсүмбэрэл -

Ингэж л хэлж байгаа

Дэжид -

Аан ха... за

Чагдарсүмбэрэл -

Манай сургуулийг төгссөн одоо хүүхдүүд ч гэсэн сурлага сайтай байж байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Их сургууль ч бай хаана ч бай тэд нар чинь ер нь оюун сайтай гэж багш нар үздгийн манай сургуулийг

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Их сайхан юм. Дулам гуай эд нар бол их гайхдаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

С Дулам гуай чинь судлаач нар бол

Дэжид -

Тийн монгол хэлний чинь түүхийн ганц юу ш дээ

Чагдарсүмбэрэл -

Тийн

Дэжид -

За таны амьдралд үнэхээрийн энэ хүмүүсээс авч үлдсэн гэхээр юм юу байна. Бас ингээд ярилцаад сууж байхад их байгаа. Ялангуяа тэр монгол ахуйгаа дээдлэх, монгол зан заншилаа хадгалах тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Аан ха

Дэжид -

Аа одоо тэр үетэй харьцуулаад ингээд үзэхэд нэлээн зөрүүтэй юмнууд бас байна тиймээ

Чагдарсүмбэрэл -

Байна байна тийн зөрүүтэй

Дэжид -

Ер нь бол ажилд хандах хандлага хүмүүсийн аж амьдралын түвшин ч гэсэн нийгмээ дагаад өөрчлөгдсөн.

Чагдарсүмбэрэл -

Өөрчлөгдсөн

Дэжид -

Өөрснөө бас нөлөөлөл их байна гэж

Чагдарсүмбэрэл -

Одоо бол албан хаагч нар бол дээр үед төрдөө үнэнч зүтгэж байсан. Албан хаагч нар сайн байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Хэр баргийн юу ороод тэр чинь хурлаа хийгээд тэгэхэд чинь шүүмжлээд бие биенийгээ, одоогийн албан хаагч нар хувиа хөөнө. Тэгээд дандаа хувиа бодоод төр хүртэл хувиа бодчихсон. Одоо манай энэ ажил бол их сул байна ш дээ. Үнэхээрийн төр сул

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энийг хариуцлагажуулахгүй бол болохгүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энүүнтэй бүр хэн ч итгэхээ больсон. Тэгээд энэ ч биш юм байгаа юм уул нь эд нар чинь олон түмэндээ үнэнч тэгж байж л нийгмээсээ л хөдөлмөр авах хэрэгтэй ш дээ. Тэр ухамсар нь бас байхгүй болчихсон.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Голцуу хувиараа яагаад нэг жаахан төсөл хиймээр болоод өөрснөө засчих санаатай тийм л хариуцлагагүй их муу луйварчид болж байна. Энэ бол буруу муу

Дэжид -

Аан ха. та сум оронд ер нь ардчилалын үед яаж одоо ардчилалд оролцож байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Ардчилалд бол маш идэвхтэй оролцсон ш дээ ер нь

Дэжид -

Ер нь юу гэж хүлээж авч байсан бол

Чагдарсүмбэрэл -

Ардчилалыг бол одоо ер нь эрх чөлөөтэй болно. Олон улсын харилцааны хувьд манайх орос нь болно уу, хятад нь болно уу гэсэн тийм байлаа ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэнд бараг л ойр хавьд нь социалист хэдэн орон байлаа шүү дээ. Одоо бол тэр

Дэжид -

Хэдэн оноос тэгэхээр тэр үед гадаадын мэргэжилтэн энэ тэр гэж хүн ажилдаг байсан уу хөдөө аж ахуйд

Чагдарсүмбэрэл -

Хөдөө аж ахуйд ер нь аймгийн төв дээр байна уу гэхээс сум сууринд бол байхгүй байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яахав аймгаас тийм явуулын улсууд голцуу л ан гөрөө хийнэ. Ер нь орсууд ан хийдэг ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ялангуяа цэргийн газар бол заавал нэг зөвлөхтэй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд монгол дарга нар нь зөвлөхтэй нь дургүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нууж хаана юм хум

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нэг бодлын оросын элчин шахуу байсан даа

Дэжид -

Нэг бишгүй л яг оросын холбооны

Чагдарсүмбэрэл -

Энд дандаа мэргэжилтэн нэртэй ажилдаг байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Заадаг байлаа шүү дээ. Ерэн оноос хойш бол үнэхээр монгол бол биеэ дааж баруунд хүртэл тэгээд одоо оросоос асуудаг байлаа шүү дээ тиймээ. Тийм байсан тэр үе үнэхээр ардчилал бол хэрэгтэй байсан. Арга байхгүй одоо манай монголыг бол биеэ дааж улс болоход нь бол ахайтны дутуугаар гарчихлаа шүү дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энэ бол сайн хэрэг

Дэжид -

Та бол тэр үед яг одоо тэгж заавраар ажиллаж байсан. Ер нь л одоо тийм байсан даа гэдгийн юмуу өөрөөрөө мэдэрч байсан уу ажил төрлөөрөө яаж мэдэрдэг байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Өө мэдрэлгүй яахав. Тэр чинь их олон янзын мэдрэнэ ш дээ. Цэрэгт байж байхад чинь одоо цэргийн анги гээд, тэр зөвлөхүүд гээд ороснууд байж байна.

Дэжид -

Орос зөвлөхүүд байх уу

Чагдарсүмбэрэл -

Орос зөвлөхүүд байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгтэл нөгөө монгол дарга нар чинь тэднээсээ нуугаад л одоо бас нууж хаах юм байна ш дээ. Хэрвээ тэр янз бүрийн юм байдгийн бол нууж хаагаад л

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхээр үнэхээрийн хараат байсан үнэн байсан. Тэрийгээ нууна бас

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

...?? одоо мундаг юм даа НҮБ-ын гишүүн мишүүн гээд улсууд бий

Дэжид -

Аан ха. тэр үеийн цэргийн сургуульлалт, цэргийн одоо хангамж, сургалт одоогийнхтой ямар ялгаа байна.

Чагдарсүмбэрэл -

Одооныхоос маш их илүү сургалт сайтай гурван жил болдог

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэд нар чинь өлсөнө гэж байхгүй байлаа ш дээ. Одоо чинь яахлаараа тэгдгийн

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэнд нь нэг хэсэг чинь өлсөж байж байна. Одоо чухам ямар байдгийг мэдэхгүй. Тэгээд л маш их олон одоо тийм нийгмийн одоо ноцтой асуудал их гарч байлаа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бид нарын үеийн цэргээс ирсэн улсууд чинь нэгдлийн дарга брагидын дарга хийж байлаа шүү дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Боловсрол олгож

Дэжид -

Аа боловсрол олгох уу

Чагдарсүмбэрэл -

Оо тэгнэ одоо энэ боловсрол олгоно. Тэгээд хүмүүжил олгоно. Цэрэг одоо бас мундаг тэр хамтын хүмүүжил бас зөв сайхан юм л даа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Цэрэг бол маш их юм өгч байсан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Цэргээс би бол ихийм сурсан даа. Газар орон үзнэ. Монгол орноо үзнэ. Тэгээд тэр олон дарга нартай явахлаар чинь сайн муу юм сонсоод дотор маш их мэдлэг өгч байгаа ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр олон цэрэгнүүд чинь одоо

Дэжид -

Та одоо яахав даргийн тэрэг барьж байсан гээд одоо чөлөөтэй зорчдог мэдээжийн хэрэг. Дарга хаашаа явна та тийшээ явна биздээ соцаилизмын үед

Чагдарсүмбэрэл -

Оо тэгнэ

Дэжид -

Ер нь тэр үед жирийн хүн ингээд чөлөөтэй явдаг байсан уу. Ямар дүрэм журамтай вэ?

Чагдарсүмбэрэл -

Чөлөөтэй явдаг

Дэжид -

Хот хооронд ингээд зорчдог байсан байх. Жирийн хүний зөвшөөрөл нь одоо юу байсан бэ?

Чагдарсүмбэрэл -

Сумын захиргаанаас хот орон зөвшөөрөл авна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Зам явах гэж

Дэжид -

Аан ха заавал авах уу

Чагдарсүмбэрэл -

Заавал авна. Хэрэв зөвшөөрөл авахгүй бол явуулахгүй ш дээ товчоо мовчоо чинь

Дэжид -

За аан ха

Чагдарсүмбэрэл -

Зүгээр улсууд бол чөлөөтэй явна л даа. Одоо даргийн жолооч би чинь дарга одоо ингээд төв хороон дээр очсон байхад наана ном уншаад л сууж байна. Ном уншдаг би чинь

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэр номынхоо жижиглэлт, тэгээд ном л авч илүү ном их уншдаг.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ер нь тэр үед чинь бол гэртээ сууж байх нь улсууд ном их уншиж байсан шүү. Их соёлжиж гэртээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо уншдаггүй байснаас уншдаг болж байна гэж дуулдаж байна бас ном хардаг улсууд бий болж байгаа гэж байна

Дэжид -

Тийм байна. Тэр үед одоо ном их уншиж байсан уу

Чагдарсүмбэрэл -

Их уншиж байсан. Ялангуяа тэр гадаад орны зохиол мохиолыг чинь манай энэ хамаатнаууд чинь их л яалаа ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд нарыг чинь уншина. Урд талын уншина

Дэжид -

Тэр үед одоо тухайн үед хүүхдүүдийг тэр одоо

Чагдарсүмбэрэл -

Багш нарын хүмүүжил Ленины сургаал, Маршаллын сургаалийг чинь бүр дугуйлангаар ингээд заана ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхэд чинь дугуйлан өглөө нөгөө хоёр цагийн сонин уншлага гэж байна, орой нөгөө лекцтэй дугуйлан гэж байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд юм бол маш их хийж байсан оюуныхан талаас. Тэр болж байсан 10 хувь байсан мөртлөө одоо бас хийж байгаа л даа. Одоо бас улсууд ялангуяа сул байна юм мэдэхгүй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд юм үзэх гэхээр солонгос киногоо үзээд ерөөсөө тэр сайхан боловсрол энэ тэр гоё танин мэдэхүйн

Дэжид -

Номнуудыг бүр их хүндтэй үзэл бодлогын юм одоо та бол чамлалттай байна гэж үзэж байна.

Чагдарсүмбэрэл -

Тэгэхэд чинь бас ном момыг энэ номыг чинь гүүрээр засаглаж байгаа юм. Зааж бас чадахгүй худалдаж авч чадахгүйгээр

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгтэл гүүр болж байсан юм ш дээ.

Дэжид -

Аан ха гүүрээр зарж авч ирдэг нэг ёсондоо

Чагдарсүмбэрэл -

Зардаг нэг ёсондоо ном худалдаж авдаг

Дэжид -

Ном худалдаж авдаг гэсэн үг үү

Чагдарсүмбэрэл -

Номоо тэр үед чинь тэгж байсан байна. Тэгэхэд чинь одоо ном чинь бол тав арван мянган цаасны ном чинь бидэн шиг хүнд бол гайгуй байсан байна ш дээ үнэлгээ бага болоод

Дэжид -

Аан ха Та одоо тэр шинэ бичиг үсгээр тэгж ном уншихын хажуугаар одоо энэ шашины номыг бас одоо нргннд ингээд сэргээгээд ингэж судлахад одоо бас таньд хадгалагдаж байсан тэр одоо тэгэхээр та одоо ер нь тэр үедээ бас байнга сэргээдэг байсан уу, үзэж хардаг байсан уу

Чагдарсүмбэрэл -

Хааяа нэг харна

Дэжид -

Хааяа нэг харна

Чагдарсүмбэрэл -

Хааяа нэг харна. Сурсан юмыг бас сураар боож болохгүй гэдэг ёстой алга болно гэж байхгүй юм байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд яахав ерэн оноос хойш бол сэргээгээд эхлэхээр чинь бүр өөр болоод эхэлдгийн арга байхгүй

Дэжид -

Одоо ямар нэртэй дуган хийд танай Өндөр-улаан сум дээр байна

Чагдарсүмбэрэл -

Пунцагчойнхорлон гэж

Дэжид -

Аа

Чагдарсүмбэрэл -

Пунцагчойхорлон

Дэжид -

Пунцагчойхорлон

Чагдарсүмбэрэл -

Тийн.

Дэжид -

За тийм нэртэй хийдийг одоо та хийдийн тэргүүнээр ажиллаж байна тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Тийн

Дэжид -

Нэг үеэ бодвол үнэндээ энэ зан заншилаа сэргээх шашин төрийг ийм асуудлууд болбол манайд бас нэлээн дэргэрлээ ш дээ.

Чагдарсүмбэрэл -

Дэлгэрлээ

Дэжид -

Ер нь тэгэхдээ болж өгвөл одоо яавал сайн зан үйл хийх юмсан бас цайныхаа дээжийг бас зөв өргөдөг тиймээ. Нэг сайн өдөр мөдөр одоо энэ зул мул өргөж хийх одоо нэг ийм хэмжээнд зарим нэг нь байна л даа.

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бас бусдад туслах гэдэг юмыг их ойлгох хэрэгтэй юмаа.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Шашин гэдэг бол ерөөсөө бусдад түгээж байж буян дэлгэрдэг.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Ном уншсанаар бол хий хоосон уншаад бол бас буян биш

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэр яахав зүгээр мухар сүсэг

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Жинхэнэ сүсэг гэдэг бол одоо яг тэрүүндээ итгэж

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Аа тэгээд бусдад тусалдаг ямарваа нэгэн итгэл бишрэлтэй байж байж хүн чинь цаашаа явах ёстой юм байна л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрийг хүртэл салгаад хаячихсан. Шашиныг тэгээд салгаад хаячихсан

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрний нөлөө одоо манай нийгэмд тусаад одоо тэгээд хулгай эхлээд түүндээ итгээд л нүгэл гэх юм байхгүй болчихлоо ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Энийг чинь шашин хүмүүжжүлж хулгай хийлгэдэггүй худлаа хэлүүлдэггүй тийм сургаж байсан байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгтэл энэ сургалт бол сургуульд бол бас байхгүй нүгэл гэж юм байхгүй.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр энэ өмчлөл одоо энэ манай сургалт дээр үеийн тэр хүмүүжилээс бол гажиж байгаа байхгүй юу. Тэрний дагуу л тэгээд сургаж чадаагүй байхгүй юу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр эцэг эх хүмүүжилэх үүрэгтэй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Цэрэнням бид хоёр жоохоноос нь ёстой л одоо уул нь бид нар чинь хаячихсан байхгүй юу.

Дэжид -

Аан ха тэгдэг байж

Чагдарсүмбэрэл -

Ерөөсөө шаардлага авахгүй. Социализмын үед бол гайгуй шүү

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Жишээ нь найм хүргээд хүмүүс бидэнд бас их соёл өгсөн. Сайн нөлөө бол байсан. Дандаа өнгөрсөн юмаа муулаад бай гэсэн үг биш тэгж бас болохгүй

Дэжид -

Аан ха. Сайн зүйлүүдийг нь авахаар болбол байгаа л даа

Чагдарсүмбэрэл -

Зөндөө юм бий ш дээ. Одоо тэр намар гулууз хийнэ гэхэд чинь за ер нь сэрүүн байсан үед хийчихийн одоо тэгээд ерөөсөө горьгүй болно шүү

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо чинь бол харин муу сайн юмнууд зөндөө

Дэжид -

За тэгээд хамгийн сүүлд та тэр одоо ер нь бусдад одоо бүр буян болно гэдэг юмуу. Өөрөө одоо буян хураана гэдэг бол бусдад бас туслах асуудал уу тиймээ

Чагдарсүмбэрэл -

Ерөөсөө бусдад туслахын бол

Дэжид -

Тэгээд одоо тэгж бодож болох уу

Чагдарсүмбэрэл -

Буян хайрлана барина

Дэжид -

Би одоо таниас аан ха

Чагдарсүмбэрэл -

Ер нь сайн хүнийг магтах өнөө хүнд урам оруулж өгдөг тэрийг дэмжих тэр л одоо буяны тийм .

Дэжид -

Ёс зүй юу. Та аливаа

Чагдарсүмбэрэл -

Ажлын хувьд ч тэр манай монголчууд тэрийг авч шашины аялалаас бус тэр мухар тэр юм руугаа орж байсан тийм байгаагүй ш дээ тэр чинь бас өөр

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд төрдөө үнэнч

Дэжид -

Төрдөө үнэнч

Чагдарсүмбэрэл -

Жишээлэхэд тамгийнхан газрын дарга дээр ороод манай буурай аав ингээд тамгалж байхад ороод тамганаас нь айж байгаа юм чинь яахын тэгж хүндэтгэж байсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

төрийн тамга гэдэг бол тийм

Дэжид -

Төр засгаа дээдлэх тиймээ. Бусдад туслах

Чагдарсүмбэрэл -

Бусдад тусалсан ч гэсэн би өөрийнхөө хамьдралыг сайжруулна. Тэгээд үр хүүхдийн сайхныг үзээд дараагийн одоо амьдралаа залгуулна. Одоо ийм л хүний зорилго цаашаагаа тэр шүү дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрнээс би өөрөө хүмүүжил байхгүй. Буруу одоо бусдыг тэр аялдан дагах гэдэг чинь буруулдаа өөрийн гэсэн бодлоготой зөв тийм л байхын бол манай монгол орон бас хөгжиж болно доо.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрийгээ эцэг эх нь ч хүмүүжүүлэх тэрийгээ мэддэг байх. Тэгээд байгаль орноо хайрлах тиймээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бие биенээ хайрлах гамнах одоо бас хомслоод байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр чинь тэр хайрлаж гамнаж байж юмыг чинь удаан хэрэглэнэ ш дээ би чинь. Тэгэхэд чинь энэ хэдэн барилгийг чинь манай монголчууд ингэж байсан байгаа юм. Мэдэж байсан байгаа юм.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яагаад Оюу толгойгоос эрдэнэ хайгаад байгаа юм. Эрдэнэтээс гаргаад байна тиймээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яагаад тэр паст гэж тосоо гардгийн байна маш их гардгийн байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр чинь тэрийг яг мэдэж байгаа. Энийг эх газраа ингэхийн бол нөгөө юунаас болоод өөрийнхөө юм дэлхийг сөнөөх юм шиг байна болохгүй гэж

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ингэж хэлж байсан ш дээ дээр үед лам нар

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тийм мундаг улсууд байж. Гэхдээ зүй зохистой ашиглаж тэрүүндээ хэрэглэнэ үү гэхээс хамаагүй одоо алтнаас болж хичнээн хэрэг гарч байна. Алтыг бол заавал хэрүүл дагадаг гэж урьдны улсууд хэлдэг байсан. Тэгээд одоо амьдрал дээр хэрэгжиж байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд алтны улсууд хөл хаачихсан, тэгээд дээр нь дээрэм тонуул есөн шидийн юм болж байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд манай нутаг руу ч орж байна. Алт ухах гээд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Улсууд болохоор хуу хуу татаад тэр чинь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Байгалиа хайрлах гэдэг юм байхгүй одоо муу болж байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бууцаа хүртэл янзын гоё цэвэрлээд явдаг шүү дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

тэгэхэд чинь хогоо хаана ч хамаагүй ялангуяа гялгар цаасны хог энэ тэрийг бол их замбараагүй болж байна л даа. Энийг бол төр нэг л бодохгүй бол болохгүй. Засаг нь бол дараа болно биз яахав. Улаан ханаас авахуулаад ухалт хийж байна

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Шашин оролцож байж төр байх ёстой л доо.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Гэтэл үнэндээ шашингүй гэдэг социализмын үед чинь тэр яахав шашиныхаа оронд мана гэдэг юм байж байсан гэсэн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бол тэр мана гэдэг чинь бол өөрөөр хэлбэл оюун санаа хожиж байсан. Тэр нөгөө эсэргүүцэл ингээд ингээд л угийн бас

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо бас чөлөөтэй, хэт чөлөөтэй бас байж болохгүй л дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэрийг бол хүмүүжилээр л хангах ёстой юм байгаа юм

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л байж байгаа юм. Тэр нь алга болчихоод байна. Үгүйдээд байгаа юмдаа тэр бас

Дэжид -

За Чагдарсүмбэрэл гуай их баярлалаа.

Чагдарсүмбэрэл -

За

Дэжид -

Ярилцлага үнэхээрийн сайхан боллоо. Ер нь одоо энд ярилцлаган дотор бч холбогдолтой цаашдаа бас сургамжтай. Ер нь бас нийтэд хүртээлтэй юм бас асуудлууд яригдлаа. Ингээд таньд одоо баярласнаа дахин илэрхийлье. Таны одоо цаашдын ажилд амжилт хүсье. Ингээд одоо бүх сайн сайхан байхын ерөөл дэвшүүлье даа

Чагдарсүмбэрэл -

За тэр ерөөл бат оршиг ээ

Дэжид -

За баярлалаа.

Чагдарсүмбэрэл гуай бид хоёр ярилцлагаа дуусгачихаад цай ууж суутал бас нэг сонин нөгөө түрүүчийн ярьж байсан түүхнээс бас ганц хоёр асуух зүйл орхигдсоныг дахиж бас лавшруулж таниас асуух гэж байна. Түрүүн бид хоёр нөгөө нэг Зая гэгээний талаар та ярьж байсан. Тэрнээс бас нэг сонин таны яринаас үлдээд бас дутуу үлдсэн ганц хоёр зүйл байна тэрнийгээ яриад та тэр сүүлийнхэн дүр яаж тодорч байсан тэр талаар бас нэг дурсамж байна та хэлэхгүй юу

Чагдарсүмбэрэл -

Түрүүнийхэн яахав дутуу үлдээсэн тэр юугаа тэр угаацныхаа саванд их сонин юмдаа тэр тараг хийж өгсөн хүн нь мөргөх гээд очсон юм шиг байгаа юм.

Дэжид -

Нөгөө нэг баян айлийн авгай юу

Чагдарсүмбэрэл -

Баян айлын авгай. Тэгээд нөгөө очиж мөргөчихөөд ичээд байсан юм гэлээ.

Дэжид -

Чамайг хэрвээ гэгээн болбол би

Чагдарсүмбэрэл -

Би бөгсөөрөө л мөргөнө ямар юмаа мөргөх үү тэр тэгээд л ам алдсан.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд за яахав амны алдаа гэж байлгүй яахав битгий ингэж байгаарай гээд одоо Зая гэгээн өөрөө тэгээд адислаж байсан

Дэжид -

Аан ха. Тэгээд тэр хүн мөргөсөн болов уу яаж байсан бол

Чагдарсүмбэрэл -

Мөргөлгүй яахав тэр Зая гэгээн өөрөө битгий тэг гээд

Дэжид -

Аа мөргөх гээд очихоор нь

Чагдарсүмбэрэл -

Дахиж битгий тэгж байгаарай гээд мөргөх гээд очихлоор нь урд талаас нь тэгж хэлэхгүй юу

Дэжид -

Өөрөө юу

Чагдарсүмбэрэл -

Өөрөө тэгж байгаа нөгөө гэгээнтэн болохгүй байсан байхгүй юу

Дэжид -

Тэгэхээр нөгөө хүн хийж чадахгүй

Чагдарсүмбэрэл -

Тйин тэгэхээр л нэг одоо битгий амны алдаа хэцүү байдаг юм шүү дахиж хамаагүй тэгж юм ярьж байгаарай

Дэжид -

Өршөөгөөд тиймээ

Чагдарсүмбэрэл -

Өршөөгөөд тэгээд яваад өгсөн. Сүүлийнхэн гэгээн болохлоор аймгийн тэр усчин самбуугийн тэр Баярт гэдэг гараад хоёр Самбуу гээд хоёулаа байсан юм байлаа дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд очсон чинь тэр нөгөө нэг гэр бүл энгэ тэр гээд тарах болсон.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр нь Булган луу явуулаад аймгийн дарга нарын өмнө уйлуулаад бүр аюулгүй байдлаар авч ирсэн юм байлаа ш дээ. Чой хамба гуай эд нар чинь бүгдээрээ

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Баахан лам нартай тэгээд лацадсан бичиг гэрээс нь олж, тэгээд Булган сум луу цаг нь болох гээд бас нөгөө нэг цаг хугацаатай байдгийн байна ш дээ гэгээний дүрийн тодруулахад чинь

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд Хайрхан луу давхиж тэр соргийн станцын тэр хавьд айлд адуу барьж байхад нь нэг ёсондоо байхгүй байсан юм гэлээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд ганц нэг айлд бас согтчихдог байсан юм гэнэ лээ. Тэгээд нэг айлд хүргэн орох санаатай бас нэг хүүхэдтэй тийм байсан гэсэн. Тэгсэн хадам ээж нь цагдаа магдаа болно тэр бид хоёр архидаад явж байгаа биз

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Юу юм бэ яасан юм гээд тэгсэн. Тийм үү бид нар хариуцахгүй одоо байж байсан гэж манайхан ярьдгийн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Юу ярьж байна гэхлээр танай тэр юу чинь гэгээнд залагдаж байгаа ш дээ гэсэн. Еэ базарвааны хум падаа гээд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас тэр энэ жилийн одоо сүүлийн одоо энэ Зая гэгээн чинь манай Архангайг чинь бадрууллаа ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэрийг чинь маш олон аваачаад л юм хум үзүүлээд Чой хамба гуай эд нар чинь жолоочтой явсан тэрийгээ тэгээд л аймаг дээр очоод л нөгө нэг хүлээн авах байна ш дээ. Тэрүүнд нөгөөдөхийг чинь усанд усанд оруулаад тэгээд нөгөө хувцас мувцасын ингээд өмсүүлээд л тэгээд болсон байлаа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд бас ядуу айлын хүүхэд тодорсон ш дээ. Анхныхан юу эргэж давтагдаж байхгүй юу

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Зая гэгээний юугаар тийм л болсон юм байлаа

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо болохоор хувилгаан чинь мантайсан цагаан залуу болсон ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

72 оны усан хулганатай хүн ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Зая гэгээн чинь

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Моринд их дуртай юм байлаа яахав

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Морилж ороод байдаг манай хамбын багш нэг тийм моринд л дурлаад байхын одоо юу хийж явдаг амьтан болов оо тэр гээд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд одоо бол ном сайн сурч байна гэсэн шүү бас. Уул нь наймдугаар анги төгссөн хүн байлаа.

Дэжид -

Аан ха тэгэхлээр цаанаасаа бас тодруулна гэж

Чагдарсүмбэрэл -

.Отгонбилэг гээд бас Отгонтэнгэрийнх ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Отгонбилэг гээд сайн лам бий.

Дэжид -

Одоо энэ Батцэнгэлд үү

Чагдарсүмбэрэл -

Үгүй ээ

Дэжид -

Юунд уу

Чагдарсүмбэрэл -

Хотод

Дэжид -

Хотод байгаа юу

Чагдарсүмбэрэл -

Отгонтэнгэрийн хүн

Дэжид -

Одоо Батцэнгэлийн таны мэдэхээр ингээд нэрээ өгч байгаа бас суудалтай хүн ямар хүн байгаа бол.

Чагдарсүмбэрэл -

Би тэрийг сайн мэдэхгүй байна.

Дэжид -

Батцэнгэлээс бол та хүн мэдэхгүй байна уу

Чагдарсүмбэрэл -

Уг нь дээр үед бол хөгшчүүлийн явдаг залууг юу Лхагва гуай гэж нэг хүн бий. Улаанаа гээд нэг нөхөр бий

Дэжид -

За Үргэлжлэл №4

Чагдарсүмбэрэл -

Одоо ийм тэд нар ийм хүртэл үзэх хэрэгтэй юм байгаа юмдаа уул нь бол энэ хэдийг

Дэжид -

Аан ха. За Чагдарсүмбэрэл гуайгаас нөгөө дурсгалтай эд зүйолийн талаар бид хоёр түрүүн ярьж байсан тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Ярьж байсан

Дэжид -

Тэгээд одоо тэр зүйлсийн талаар тайлбартай зургийн авах гэж байна.

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ өнөө арслангийн энэ инээдтэй хүн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энэ нь уурлачихсан хүн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энэ уйлчихсан хүн байгаа юм.

Дэжид -

Энэ гурван гавалын

Чагдарсүмбэрэл -

Тэн дээр хүнд бол ийм гурван янзын юу байдаг байх нь л дээ. Тэрийг чинь ингэж налчихсан. Энүүн дээрээ ийм хүний гавалын ясыг энд тавина. Энэ одоо миний аюулгүй байдлын шүтээн

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ 16-тай эмэгтэй хүний чөмөгөөр хийсэн тамлин гээд үлээдэг юм.

Дэжид -

16 настай хүний чөмөгөөр хийсэн, эмэгтэй хүний чөмөгөөр аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энийг ингэж өмсөнө. Энэ бол дан бурхны зурагнууд

Дэжид -

За тйим байна. Одоо хэлбэл

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ урд уруугаа ингээд ингээд ингэж байгаад ингэж өмсөөд

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд нөгөө лүүжин тавьж байгаа улсууд энийгээ ингэж өмсөөд энэ юугаараа урд талаараа хүүрэээ хаана ш дээ бас .

Дэжид -

Аа нөгөө нүүрээ хаах уу

Чагдарсүмбэрэл -

Нүүрээ хаагаад л юугаар гараад байдаг ш дээ

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгээд тэгж хаана. Тэгээд энэ нь болохлоор таван мах язгуурын таван толгой

Дэжид -

Язгуурын таван бурханыг толгой дээрээ яах нь байна ш дээ. Малгай хэлбэртэй за

Чагдарсүмбэрэл -

Энийгээ болохлоор малгай болгоод ингэж өмсөнө.

Дэжид -

За тэ энэ юу тавьсан юуг юу гэж нэрлэж байлаа. Энэ юу гэж нэрлэж байлаа.

Чагдарсүмбэрэл -

Оо энүүг үү. Энийг юу гэдгийн аа зудлага гэнэ

Дэжид -

Аан ха бас нэг ийм юу энэ чинь одоо

Чагдарсүмбэрэл -

Хувцас нь энийгээ өмсөөд энийгээ ингээд тэгээд нэг л их гоё

Дэжид -

Одоо зожиг маягийн юм байна ш дээ тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Тэгээд энэ торго нь болохлоор юу юм байлаа. Дээр үеийн нөгөө нэг хятад торго тийм

Дэжид -

Энэ одоо хэдэн үе уламжлагдаж ирсэн бэ? Хэдэн үеийнм юм байна вэ?

Чагдарсүмбэрэл -

Энэ одоо хэдэн үеийнх нь мэдэхгүй. Энэ миний өөрийн биш айл надад өгсөн.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэднийд бол бас нэг сайхан дацан бий, их ховор дацан.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Одоо гүү бариад л үнэнээсээ би тийм юм үзээгүй

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Дуунд хүртэл бий ш дээ

Дэжид -

Дүүжин лүүжин тавихад ийм юм хэрэглэдэг

Чагдарсүмбэрэл -

Хэрэглэдэг байсан байхгүй юу.

Дэжид -

Аан ха одоо бол тэр үеийн зан заншилын эд хэрэглэл

Чагдарсүмбэрэл -

Ховор хотод бол энүүг их сонирхоно. Би энүүгээр яг ингээд лүүжин тавьдаг улсууд бол энүүгээр ихгээд гарахын бол надад хэрэгтэй ч юмуу бодож явдгийн би.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Бас их гоёо доо. Энэ чинь луу хээтэй байгаа ш дээ.

Дэжид -

Тийм байна. Торго морго нь бол дээр үеийн жинхэнэ ийм одоо их л эртний ийм хошоо гээд нэг ийм байдгийн тэр. Энэ тэгээд дандаа...

Чагдарсүмбэрэл -

Гараар хийсэн

Дэжид -

Гараар хийсэн байна ш дээ.

Чагдарсүмбэрэл -

Урлагийн хувцас энэ чинь гараар оёж хийдэг.

Дэжид -

Та наадахаа өмсөөд тэр юугаа яагаатах

Чагдарсүмбэрэл -

За

Дэжид -

Аан ха. Энд Чагдардэмбэрэл гуай яадаг байсан гэнэ. Одоо ингээд энд гурван тулгууртай юугаа хийчэхээд энэ

Чагдарсүмбэрэл -

Тэгээд л шашиныхаа зан үйл хийнэ. Нөгөө нэг юугаа яана ш дээ. Нөгөө нэг номоо уншаад чэмэгээ уул нь лам дээрэн дээр өмсдөг байгаа юм.

Дэжид -

... Гурван гавал нь гурван янз энэний инээж байгаа уйлж байгаа тиймээ

Чагдарсүмбэрэл -

уурлана

Дэжид -

уурлана ийм гурван дүрс байх нь байна ш дээ. Хүний амьдралд байх гурван юу гэсэн үг үү тиймээ

Чагдарсүмбэрэл -

тийн.

Дэжид -

Сэтгэлийн хөдөлгөөний гурван илрэл үү

Чагдарсүмбэрэл -

Гурван илрэл тийн.

Дэжид -

За Та энэ бас юуг

Чагдарсүмбэрэл -

Нархажид бурханы зураг уу

Дэжид -

Нархажид бурханы зураг байна.

Чагдарсүмбэрэл -

Энэ улааны шашины чинь гол төлөөлөгч нь энэ Нархажид бурхан. Тэгээд манай дэлхийтэй хамгийн ойрхон байдаг гэж үздэг ш дээ.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгээд наадах чинь бол урлаг уран сайхныхан хувцасныхан талаар яриад байдгийн. Тийм манай тэр үед ном сонин урлаг уран сайхан гэдэг нь тийм учиртай байгаа юм.

Дэжид -

Энэ бурхан чинь өөрөө бас гартаа бас тийм гавалын яс барьчихсан байна уу

Чагдарсүмбэрэл -

Тийм

Дэжид -

Тиймээ

Чагдарсүмбэрэл -

Цустай гавал байдгийн

Дэжид -

Аан ха тэгээд гавал нь хэрэгтэй юм байна уу тиймээ.

Чагдарсүмбэрэл -

Оо тийн за за ингээд л өмсчихөе.

Дэжид -

Тэг

Чагдарсүмбэрэл -

Ингээд янз янзаар авахуулаад ... энэ чинь уул нь лам дээлэн дээр зохихийн байна л даа.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Ташаагаа, наадах чинь энийгээ ингэж товчилдог.

Дэжид -

Ингэж өмсдөг байж таарах нь

Чагдарсүмбэрэл -

Тиймээ тийм

Дэжид -

... Энэ таван бурхан ямар учиртай вэ?

Чагдарсүмбэрэл -

Энэ яахав энэ ингээд язгуурын таван бурхан

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энэ бурхан Будда өөрөө байж байна.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Энэ Очирваань бурханы эрүүл энх тэгээд нөгөө сэтгэлийг засдаг. Тэгээд таван ухаан байна ш дээ. Оюун ухааны тэр нөгөө нэг хүнийг чинь ярьдаг нь бол яг өөрөө бодит байгаа зүйл эхлээд жаахан харна тиймээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Нүдний эрхтэнээр харна

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Амтална, ярина сонсоно

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэгэхлээр тэр таван эрхтнийг төлөөлсөн язгуурын таван бурхан гэж нэрдлэдэг одоо тийм

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Тэгэд зургаа дахь мэдрэхүй болохлоор оюун ухаан

Дэжид -

Оюун ухаан

Чагдарсүмбэрэл -

Оюун ухааныг бүгд бүрдүүлдэг нь найман ухаанаас бүрдэж байдаг.

Дэжид -

За

Чагдарсүмбэрэл -

Оюун ухаан чинь дахиад гурав задрах нь байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Яг тэр хэтэрхий эрт задарахын бол тэр нөгөө нэг хоосон чанар гэдгийн чинь орон зайд жоохон байшингийн бичнэ. Байшин барьчихаад гараад явчихдаг гэж байгаа ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тийм чадалтай болдог

Дэжид -

болдог

Чагдарсүмбэрэл -

Болж ч чаддаг их юу яахлаар

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тэр үед чинь сайн лам нар их байсан байна.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Үнэхээр бодиттой тэрийг чинь батлаад олон эрдэмтэд нотолж байна ш дээ.

Дэжид -

Аан ха

Чагдарсүмбэрэл -

Тйим байсан л даа.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.