Nyamsüren


Basic information
Interviewee ID: 990451
Name: Nyamsüren
Parent's name: Sodnomhorloo
Ovog: Shidsod
Sex: m
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, collective farm accountant
Belief: Buddhist
Born in: Ih Tamir sum, Arhangai aimag
Lives in: Ih Tamir sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: agent


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
collectivization
privatization
new technologies
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? С. Нямсүрэн гуай?

Нямсүрэн -

Сайн. Сайн байна уу?

Дэжид -

Сайхан намаржиж байна уу? Та?

Нямсүрэн -

Тарган сайхан намаржиж байнаа.

Дэжид -

За бид Тариат Өндөр-Улаан сумдаар ороод Ихтамир суманд өнөөдөр 2009 оны 10 сарын 8 өдөр ирж Нямсүрэн гуайтай ярилцлага авахаар ирээд байнаа.

Нямсүрэн -

За.

Дэжид -

Тэгэхээр энэ Англи улсын Кембриджийн их сургуулиас Монголын 20-р зууны хүмүүсийн түүхэн амьдралыг судлаж байгаа судалгааны ажил явагдаж байгаа юмаа.

Нямсүрэн -

За.

Дэжид -

Ялангуяа социализмын үед одоо хүмүүсийн аж амьдралын түвшин ямар байсан юм? Яаж ажиллаж байсан юм? Яаж амьдарч байсан юм? Нийгмийн онцлог аж байдлын талаар сонирхож ярилцлага авч байгаа юм. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөн танд юуны өмнө талархал илэрхийлье. Ингээд хоёулаа таны нэр алдар Нямсүрэн тиймээ?

Нямсүрэн -

Содномхорлоогийн Нямсүрэн.

Дэжид -

Нямсүрэн гуай тэгэхээр та өөрийн төрж өссөн нутаг, бага насныхаа дурдатгалаас ярьж өгөхгүй юу? Аав ээж тань ямар хүн байсан бэ? Та аль нутагт төрж өссөн вэ? Бага насныхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөхийг хүсье.

Нямсүрэн -

Архангай аймгийн Ихтамир сум дээр үед бол 3-р баг гэж байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Содномхорлоо агент гэж хүний 3-р хүү болж төрсөн.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Дээрээ нэг ах нэг эгчтэй. Доороо 7 дүүтэй. /Инээв/ 10-уулаа өссөн дөө.

Дэжид -

За?

Нямсүрэн -

За миний аав бол насаараа 47 жил агент хийсэн.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ийм хүн байгаа юм. Би 33 жил Ихтамир суманд ерөнхий нягтлан тооцооны нягтлан хийлээ дээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Эхлээд 1956 онд сургуульд ороод.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд өрөөл дутуу болж 2 жил болоод 59 онд дахиж ороод ингээд сургууль төгсөөд миний эцэг агент байсан юм чинь би 8, 10 жилээ төгсөөд аймгийн сургуульд очиж суугаад ...

Дэжид -

Бага насаа та эцэг эхдээ туслаж өнгөрөөсөн үү?

Нямсүрэн -

Эцэг эхдээ туслаж өнгөрөөсөн.

Дэжид -

Тэр үед хүүхдийн цэцэрлэг ясли гэж байсан юмуу?

Нямсүрэн -

Ховорхон байсан юм даа.

Дэжид -

За.

Нямсүрэн -

Манай суманд чинь 59 онд цэцэрлэг байгуулагдсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Сая 50 жилийнхээ ойг хийлээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Миний хөгшин тэнд дарга цэрэг явсан юмаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Дуу хөгжмийн багш. За тэгээд би ерөөсөө 69 онд төгсөж ирээд...

Дэжид -

Юу төгссөн билээ та?

Нямсүрэн -

Санхүү эдийн засгийн сургуулийг төгсөөд ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд эхлээд бригадын тоо бүртгэгч.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Дараа нь тооцооны нягтлан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Монгол ардын хувьсгалт намд элсээгүй. Хясдаг байж.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Намайг Монгол ардын хувьсгалт намд элсвэл аав ээжээс маань хол хөөх гээд болдоггүй. Тэгэхээр нь би элсэхгүй явсаар байгаад одоо энэ Ихтамирт насаараа нягтлан хийгээд ...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ганцхан газар. Гэрэлт зам нэгдэлд Минжүүр баатараас эхлээд за би нэг гурван даргын нүүр үзсэн.

Дэжид -

Нэгдлийн ерөнхий байсан юм байна. Та ерөнхий нягтлан байсан. Тиймээ? За том албан тушаал?

Нямсүрэн -

Том албан тушаал. Хариуцлага ихтэй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Өндөр түвшинд явлаа. Яахав дээ. Тэгээд Минжүүр гуайгаас эхлээд дараа Дэнсамбуу дараа нь их хурлын депутат Лонжидсүрэн ийм гурван даргын нүүр элээлээ дээ. Би.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ингээд яахав дээ. Миний ажил гайгуу дээ. Гайгуу.

Дэжид -

Аа ха. Нямсүрэн гуай таны яриаг таслаад асууж тодруулах зүйл байна. Тэр олон жил агент хийсэн. Агент гэдэг чинь ямар ажил хийдэг байсан юм? Сум нэгдэлдээ ямар үүрэг гүйцэтгэдэг байсан юм? Түүнийг нэг тодорхой ярьж өгөөч?

Нямсүрэн -

Миний аав цэрэгт явж ирээд агент болсон гэж байгаа. Агент гэдэг бол худалдаа бэлтгэл анги гэж байсан ш дээ? Дээр үед.

Дэжид -

За?

Нямсүрэн -

За ингээд ард түмэнд бараа таваар хүргэдэг. Түүхий эд цуглуулдаг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ийм л ажил хийдэг байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Үүнийг 47 жил хийсэн. Миний аав.

Дэжид -

Аа ха. Ерөөсөө сум нэгдлийн бүх айлаар орох уу?

Нямсүрэн -

Тэр одоо ...

Дэжид -

Ямар унаа хөсөгтэй байсан юм? Тэр үед?

Нямсүрэн -

Тэр үед бол үхэр тэрэг.

Дэжид -

Үхэр тэргээр үү?

Нямсүрэн -

Үхэр тэргээр л явна.

Дэжид -

За?

Нямсүрэн -

20 шуудай гурил миний аав морин тэргээр ачаад ирэхэд би дагаж явсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ингээд айл айлд буулгасаар байгаад харихдаа хоёрхон уут тариа ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Үнэтэй ч бай үнэгүй ч бай ингээд өгчихдөг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Нөгөө ард түмэн нь болохоор эргээд би тийм юм авчихсан шүү гээд буцаагаад түүхий эдээ ч өгдөг юмуу? Арьсаа ч өгдөг юмуу? Мөнгө төгрөгөө ч өгдөг юмуу? Тэгээд дор нь дор ...

Дэжид -

Тэгж тооцоо хийдэг байж. Тиймээ? Гурилынхаа оронд бас түүхий эд авч болно?

Нямсүрэн -

Авалгүй яахав.

Дэжид -

Аймгийн төвд үү? Суманд төв үү?

Нямсүрэн -

Үгүй. Сумын төвд түүхий эдийн эрхлэгч гээд Нямсүрэн гэж хүн байлаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Түүнд авчираад тушаачихна.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд тооцоо хийгээд би чинь 4-р ангиасаа эхлээд агентын тайлан гаргасан хүн байхгүй юу? /Инээв/

Дэжид -

Оо за. Тэр санхүү эдийн засгийн техникум төгсөх тэр мэргэжил сонгоход аав чинь их нөлөөлсөн юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Харин тийм. Ерөөсөө 4-р ангиас л эхэлсэн. /Инээв/ Тэгээд тэр тооцоонд сурсан.

Дэжид -

Тооцоонд сурсан. За?

Нямсүрэн -

Тийм. Миний ээж яахав нэг их сургууль мургуулиар яваагүй тийм хүн. Тэгэхдээ сампин маш гоё хийдэг.

Дэжид -

Ээж чинь үү?

Нямсүрэн -

Ээж.

Дэжид -

Өө за. Ямар ажил хийдэг хүн байсан юм?

Нямсүрэн -

Гэрийн л ажилтай хүн ш дээ.

Дэжид -

Гэрийн ажилтай. Мал маллах уу?

Нямсүрэн -

Мал маллалгүй яахав.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд одоо би тэр агентын ажлыг ээж маань гүйцэтгэнэ ш дээ.

Дэжид -

Аа ха. За?

Нямсүрэн -

Аав байхгүйд.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд Хятад сампин цохиод би түүнийг нь дагаад сампин цохиж сурсан. Ах нь нэг дуу дуулчих уу?

Дэжид -

За тэг.

Нямсүрэн -

Алиахан ... арван цагаан хуруугаараа хө. Аялгуут шанзыг дарахад аятайхан байдаг юмаа хө гээд дуу байдаг ш дээ. Тэгэхэд хүн тоолдоггүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ах нь тэр тоон дээр ингэж дуулаад мөнгөө сампинддаг байсан юм.

Дэжид -

Пөөх за.

Нямсүрэн -

/Инээв/ Хүн тоо бодуулж байхад би сампин цохиод дуу дуулна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхээр би аялж байгаа тэр хүн тоо бодуулж байгаа юм. Тэнд дуулж байхад ах нь тэнд дуулаад цохичихдог л байлаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энэ гайхамшиг биш юмаа.

Дэжид -

Та тэр Гэрэлт зам нэгдлийг байгуулахаас нь эхлээд байсан юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Гэрэлт зам нэгдэл 1958 онд байгуулагдсан юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Түүний дараа Доржсүрэн гэж дарга болсон. Эхлээд Очир гэж хүн байсан. Одоо дуучин Пүрвээ мүрвээ гээд дуулаад байна ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэр чинь Очир даргын отгон хүүхэд юм байна лээ.

Дэжид -

Таныг ерөнхий нягтлангаар анх энэ нэгдлийг авахад ямар байсан?

Нямсүрэн -

50 сая төгрөгөнд л багтдаг байсан юмаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Жилийн балансаар.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Манай нэгдэл бол ерөөсөө сая гаруй төгрөгний ашигтай ажилладаг байж.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд би харамч хар Нямсүрэн гэдэг нэртэй байлаа. /Инээв/

Дэжид -

Та тийм байж байж л энэ ажлыг яасан байх. Яагаад харамч хар Нямсүрэн нэр авав? Та.

Нямсүрэн -

Тэр үеийн тэр цаг үеийн тариф, засгийн газрын тогтоол шийдвэр сангийн яамнаас мөрдсөн, хөдөө аж ахуйн яамнаас мөрдсөн тариф энэ тэр гэж байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха. Тийм.

Нямсүрэн -

Хөдөө орон нутагт анхан шатны бүртгэл гэдэг юмуу? Дорноговиас Гомбо гээд хөдөлмөрийн баатар тэр хүн ирж туршлагаа ярьж үзүүлэх сургууль хийж өчнөөн юм болж байлаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд яахав дээ. Тэр ном дүрмээр нь явсны учир нэгдэл тарахад ард түмэн хэдэн малтай, хөрөнгөтэй, мөнгөтэй тэгээд түүнийг нь бүгдийг нь хуваарилаад өгсөн.

Дэжид -

Аа ха. Сая төгрөгний ашигтай байсан уу?

Нямсүрэн -

Ердөө сая гаруй төгрөгний ашигтай. Минжүүр баатар хийсэн ажил цагаан идээний үйлдвэр байгуулагдаад Монгол цагааны чинь үйлдвэр их ашиг олж байсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Сүүн хурууд гэж одоо энэ хүрээлэн энэ тэр хийгээд байгаа юм гэсэн. Бренд ...

Дэжид -

Бренд бүтээгдэхүүн болсон?

Нямсүрэн -

Түүнийг хийж байлаа. Тэгээд яахав дээ. Спиртний үйлдвэр Монгол архинаас Монгол идээнээс спирт гаргаж үйлдвэрлэж байлаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм л утгатай юм даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Одоо яахав дээ тэгээд хувьчлал болоод бүх юм хувьд очоод тарлаа ...

Дэжид -

Яг тэр нэгдэл ид хөгжиж байсан үеийнхээ ажил амьдралаас яриач? Яагаад харамч нэр авсан юм? Ер нь та ажлын ямар арга барилтай хүн байсан юм? Тэр үед санхүүгийн ажилтанууд ялангуяа нягтлангуудад ямар шаардлага тавигддаг байсан бэ?

Нямсүрэн -

Санхүү бүртгэлийн ажил бол яриад байвал дуусахгүй л дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Гэхдээ анхан шатны бүртгэл хүн болгон дээр өрх болгон дээр ч юмуу? Тооцоо хөтлөх ....

Дэжид -

За?

Нямсүрэн -

Одоо суурь ферм гэж байсан байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Суурь ферм дээр тооцоо хөтлөж ажиллах ёстой.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэр тооцоогоор өдөрт нь одоо сүүний машин явахад жишээ нь бензинийг нь тохируулж өгөх тиймээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Иймэрхүү жишээний ажил хийж байсан юмуу даа гэж бодож байна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

За яахав дээ тэгээд ерөнхий нягтлангийн зөвшөөрөлгүй...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Манай туслах нягтлангууд тооцооны нягтлангууд...

Дэжид -

Хичнээн хүн байсан бэ? Туслах нягтлан тооцооны нягтлан?

Нямсүрэн -

Зургаан хүн байсан.

Дэжид -

Оо за.

Нямсүрэн -

Тэгээд яахав дээ мал аж ахуйг нэг хүн барина. Үйлдвэрүүдийг нэг хүн барина.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Эргэлтийн хөрөнгийг нэг хүн барих ч юмуу?

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ийм жишээгээр одоо тав зургаан нягтлантай байлаа.

Дэжид -

За.

Нямсүрэн -

За тэгээд нэгдлийн даргын зөвшөөрөлгүйгээр гадагшаа явна гэсэн тооцоо байдаггүй ш дээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Сум нэгдлийн дарга цуг байсан байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Сумын дарга нэгдлийн дарга хоёр бол хоёр тушаалтай нэг л хүн байдаг байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Яахав засаг захиргааны ажил бол хууль дүрмээрээ тусдаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Аа нэгдлийнх бол тусдаа. Иймэрхүү жишээгээр л ажиллаж байлаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энд намын төв хорооны гишүүн Чойжилсүрэн гэж нэг дарга байсан юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Намын дарга.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэр хүн бол их сайн зааварладаг. Их юм мэддэг хүн байлаа. Яахав дээ дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр бид нар дарга нарынхаа хэлсэн үгээр л зохион байгуулсан ажлаар нь л өдөртөө яваад субботник хийнэ. Хадлан тарианд гарна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хэлсэн амаар нь.

Дэжид -

За.

Нямсүрэн -

Хийхгүй ажил гэж бараг байхгүй шүү дээ.

Дэжид -

Албан хаагчид ажилд давхар оролцоно.

Нямсүрэн -

Сумын ажилчин албан хаагчид чинь хадлангийн салаа гээд байна. Түүний өвсийг нуруулдаад бухалдаад ачаад зөөнө. Зуд турхан болдог ч юмуу өвлийн тас хийм хүйтэнд малчны тэдний суурин дээр тийм юм хэрэгтэй. Тэдний суурь дээр тийм юм хэрэгтэй гэхээр өвс хадлан тэжээлийг аваачаад овоолчихно шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Олон трактортой байлаа. 20 хэдэн трактор 10 гаруй машинтай. Чиргүүлтэй ЗИЛ-130 нар түүгээр зөөнө.

Дэжид -

Таныг ажиллаж байхад нэгдлийн материаллаг бааз яаж бэхжсэн юм? Ер нь нийт ашиг орлого авч байгаа ашиг орлогын хичнээн хувийг нийгмийн асуудалд зарцуулдаг байсан бэ?

Нямсүрэн -

За нийгмийн асуудал гэдэг бол одоо манайхан зочид буудалтай.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Төрхийн амрах хүлээх байртай.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Эмнэлэг рүү харалгүй яахав. Явуулна. Эмнэлэг гэхдээ тусдаа төсөвтэй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд жирэмсэн эмэгтэйчүүдийг амруулна.

Дэжид -

Нэгдлээс гарч байсан уу? Хөрөнгө нь?

Нямсүрэн -

Аа тэгэлгүй яахав.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Аа тэгээд өндөр настангуудад тэтгэвэр тэтгэмж улсаас өгдөг ч гэсэн бас харж үзэх юм байна. Шөлний хонь тиймээ?

Дэжид -

За?

Нямсүрэн -

Энэ жишээгээр одоо явж байсан даа.

Дэжид -

Аа ха. За та тэр харамч нэр авсан талаараа тодруулж хэлж өгөхгүй юу. Хоёулаа түрүүнд дурдаад өнгөрсөн.

Нямсүрэн -

За.

Дэжид -

Энэ олон жил ...

Нямсүрэн -

Гажигдал зовлон хоёр ямар байхаас шалтгаалж л ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд одоо цалин мөнгөтэй ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Дарга цэрэг ч гэдэг юмуу?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хөрөнгөтэй улсууд орж ирвэл би өгөхгүй ш дээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Өөрсдийгөө даах л ёстой.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм учраас хүмүүс намайг хочилсон байгаа юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тийм учраас ядуу үнэхээрийн хэрэгцээ болсон хүмүүсүүдэд би өгөлгүй яахав.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тиймгүй илүү харсан хүн байдаг ш дээ.

Дэжид -

Аа зөв. Зөв.

Нямсүрэн -

Тийм хүмүүст бол би цохиж өгөхгүй гаргаснаас болоод тийм нэр авсан юмаа.

Дэжид -

Ер нь таны цохилтгүйгээр өөрөөр хэлбэл нэгдлээс ямар нэг юм гаргах ...

Нямсүрэн -

Хөрөнгө гаргах эрх байхгүй. Яахав орлосон нягтлан байна л даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэд нар намайг байхгүй хойгуур янз бүрийн гачигдалтай зовлонтой хүмүүст цохиж өгнө.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Нэгдлийн дарга дээрээс удирдаж байгаа.

Дэжид -

Аа ха. Ерөнхийдөө хатуу зарчим барьдаг. Тэр үед улсын өмч хөрөнгийг ...

Нямсүрэн -

Социализмын өнөө нэг Цэдэнбал даргын яасан үг бий ш дээ.

Дэжид -

Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй. Нандигнан хадгалж ...

Нямсүрэн -

Аа тийм. Улсуудыг мундаг хянана.

Дэжид -

Нэгдэл таныг байх хугацаанд хичнээн удаа мал нийгэмчилэгдэж хөрөнгө мөнгө нь яаж өсөж аривжиж та ажлын үзүүлэлтээр аймагт танай нэгдэл яаж байр эзэлж байв?

Нямсүрэн -

Би аймагт балансаа хамгийн түрүүн тушаадаг.

Дэжид -

За. Баланс гэж?

Нямсүрэн -

Тайлан тооцоо.

Дэжид -

Тайлан тооцоо. За зөв. Ямар хугацаатай тушаагдах вэ?

Нямсүрэн -

Нэг сарын 15-аас өмнө л жилийн тайлан тушаана.

Дэжид -

Жилийн тайлан. За?

Нямсүрэн -

Тэгээд түүнийг тушаачихаад ...

Дэжид -

Жилд нэг үү? Улирал болгон уу?

Нямсүрэн -

Жилийн эцсийн тайлан бол жилд нэг. Тэгэхдээ улирал болгон тайлан тушаана ш дээ.

Дэжид -

За? Дэлгэрүүлж танаас асуугаад байгаа юм. Тэр үед ...

Нямсүрэн -

Үр дүнгийн шагнал гэж бас бий.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тайлан баланс гаргаж нэгдлийн ажлын үзүүлэлт ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ингээд манай нэгдэл бол 9 баатар төрүүлсэн. Эхний сум нэгдлийн дарга хөдөлмөрийн гавьяагаар шагнуулсан. Дараагийнх нь нэгдлийн дарга Их хурлын гишүүн болж Дэнсүрэн гэж дараагийнх нь нэгдлийн дарга хөдөлмөрийн гавьяагаар шагнуулсан. Дараагийнх нь нэгдлийн дарга Их хурлын гишүүн болж Дэнсүрэн гэж тэгээд хувьчлал болоод дууслаа даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхэд бол манай аппаратынхан нэгдлийн одоо юу гэдэг юм бэ? дээ. Гишүүд, удирдах албаныхан бол цөмөөрөө надад их баярладаг байсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Яахав юмаа сайн хийчихдэг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Юмаа зөв зохион байгуулж чадаж байна ийм вариантаар ингээд баярлаж байснаа нөхдүүд хэлдэг юм л даа.

Дэжид -

Та гурван даргын нүүр үзсэн. Дарга нар солигдох болгонд өөрийн хамгийн баруун гар нягтлангаа заавал сольж өөрийн хүн болгодог социализмын үед ийм юм байсан байх. Тиймээ? Таныг солихгүй байсан нь түүнтэй холбоотой гэж үзэж болохнээ?

Нямсүрэн -

Ажлын үзүүлэлттэй холбоотой.

Дэжид -

Тийм. Ажлын үзүүлэлттэй холбоотой. Та үр дүнгийн шагнал гээд нэг ярьсан. Тэр яадаг байсан юм?

Нямсүрэн -

Баланс дээр үр дүнгийн шагнал гэж одоо аймгийн нэгдлийн зөвлөлөөс тогтоол гаргадаг байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

За ингээд ямар баланс яаж тушаав? Ямар үр дүнтэй ажиллав гэсэн үндэслэлээр миний баланс хамгийн түрүүн тооцоо хийсний үр дүн юмуу? даа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Нэгдлийн үр дүнгээр нь нөгөө балансыг тэр орлогчийн тэр боловсон хүчин, ерөнхий нягтлан, даргыг тийм тийм хувиар шагнана гэсэн тогтоолыг аймгийн хөдөө аж ахуй удирдах газраас тогтоол гаргадаг юм.

Дэжид -

Аа ха. Аа зөв. Зөв. Ажлын үр дүнгээр тогтоол гаргаж тэр зөвхөн нэгдлийн албан хаагчдад оногдох уу?

Нямсүрэн -

Албан хаагчдад л оногдоно.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхдээ бригадын дарга нар, тоо бүртгэгч нар, малын эмч нар, хүний эмч нарт бас жижиг жижигхэн хувь оногддог байсан.

Дэжид -

Аа за. Дээд тал нь хэдэн хувь байв?

Нямсүрэн -

Дээд тал нь нэгдлийн дарга цалингийн 80% байвал нягтлан бодох бас л 80% байна.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд доошоо буугаад, буугаад.

Дэжид -

Буугаад байна. Тэгвэл цалингийн 80% гэдэг чинь бас сайн байсан байна. Тиймээ? Жилийн ажлын үр дүн гэдэг чинь.

Нямсүрэн -

Би нэг 800 ...

Дэжид -

Та хэдэн төгрөгний цалинтай байв?

Нямсүрэн -

800 төгрөгний цалин авдаг байсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгэхээр нэг 600 төгрөг авна биз дээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгж шагнадаг. Ажлын үр дүн юмуу? даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгж л ойлгодог юм. Ах нь.

Дэжид -

Аа ха. Нэгдэл байгуулагдсанаас хойш ямар том том ажлыг зохион байгуулж байв? Таны хувьд тийм тийм юм Гэрэлт зам нэгдэл социализмын үед ...

Нямсүрэн -

Манай нэгдэл чинь 5 нэгдэл нийлсэн нэгдэл байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Хөгжлийн зам гээд Хан-Өндөрийн нэгдэл.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Баян тал гээд Бугатын нэгдэл.../20/18/ нэгдэл тэгээд хамгийн жижиг нэгдэл үүнийг зам дагуу гэж төвлөрүүлсэн юмуу.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Очир дарга гэдэг хүн нэгтгэсэн юм даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм. Тэгээд Намжиг гуай хөдөлмөрийн баатар.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Намжиг гуай л хөл дээр нь босгосон доо. Түүний дараа Минжүүр гуай.

Дэжид -

Өөрөөр хэлбэл энэ нэгдлээс хоёр гурван хөдөлмөрийн баатар төрж байсан юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Минжүүр гуай хөдөлмөрийн баатар боллоо. Минжүүр гуай бүтээн байгуулалт хийлээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Газар тариалан эрхэлсэн. Арвай тарьсан. Улаан буудай тарьж үзсэн. Хүнсний ногоо нэлээд их тарьсан. Тэгээд одоо яахав дээ. Соёлын төв байгуулах гэж энэ хоёр давхарыг байгуулах гэж нэлээд их зүтгэсэн шүү.

Дэжид -

Соёлын төв Ажилчдын ордон гээд барьж байсан. Тиймээ?

Нямсүрэн -

Тэгж байсан. Дараа нь яахав дээ. Эдийн засгаа тогтоохын тулд Минжүүр гуай дарга нэлээд ажилласан. Минжүүр гуай урт хугацааны зээлээр 10 жилийн хугацаатай 5 саяын зээл авч энэ суманд зарсан даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд шинэхэн дарга Лонжидсүрэн гэж малын их эмч хүн ...

Дэжид -

Та энэ нэгдлийн бүтээн байгуулж байсан юм. Газар тариалан эрхэлж байсан. Туслах үйлдвэр барьж байсан гэж байна ш дээ. Та. Үүнийг нэгдлийн гишүүдийн хурлаар хэлцээд яадаг байсан юмуу? Заавал аймгийн хөдөө аж ахуйн газраас зөвшөөрөл авдаг байсан уу? Ямар системтэй байсан бэ?

Нямсүрэн -

За нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн хурлаар хэлэлцээд нэгдлийн бүх гишүүдээр хэлэлцүүлээд...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Хөрөнгөө зохиогоод тэжээлийн үйлдвэр байгууллаа. Дарханы шиф...

Дэжид -

За тэгж байсан.

Нямсүрэн -

Нэлээд их дэмжлэг үзүүлсэн дээ. Бор гурилын үйлдвэр байлаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Зөндөө л юм байсан даа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ард түмний хэрэгцээнд талх хүртэл хийдэг байлаа.

Дэжид -

Зарим нь төлөвлөгөөгөөр?

Нямсүрэн -

Төлөвлөгөөгөөр өгсөн ажил ч бий.

Дэжид -

За?

Нямсүрэн -

За төлөвлөгөөгүй ажил гэж байхгүй дээ.

Дэжид -

Байхгүй дээ.

Нямсүрэн -

Ашгаасаа хаанаас юугаа гаргах уу? Кассанд ямар мөнгө байна түүгээр зохицуулна.

Дэжид -

За. Та ийм хариуцлагатай ажлыг олон жил хашихад яагаад намын гишүүн биш хүн өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан байсан юм. Яагаад намд элсээгүй юм? Тодруулж байна.

Нямсүрэн -

Намайг байна ш дээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Би нэг хоёр хөгшинтэй байсан байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Намд элсвэл захиргаадалтаар аймгийн намын хорооны товчоогоор ороод ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэр суманд яв. Хөөчихгүй юу.

Дэжид -

Аа за тэгж томилдог?

Нямсүрэн -

Тэгж томилдог учраас би тэгж хөөгдөхгүй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Яахав ажлаа хийгээд сууж байя гэсэн бодлоор намд элсээгүй юм.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Намайг авъя гэсэн дарга нар ч зөндөө байсан.

Дэжид -

Аа ха. Та өсөж төрсөн нутагтаа байх өөрөөр хэлбэл намын томилтоор нааш цааш явахгүй гээд намд ороогүй юм байна ш дээ.

Нямсүрэн -

Намын идэвхтэй зүтгэгч нь байсан уу? гэвэл байсан. /Инээв/ Намын даалгавар биелүүлдэг.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхдээ л энэ ажлыг...

Дэжид -

Ер нь бага насанд ажиллаж байх үед сургууль соёл ямар байсан? Төрөөс сургууль соёлыг яаж удирдаж байсан бэ? Ялангуяа нэгдлийн гишүүдийн хүүхдийг сургах боловсруулах боловсролын салбарт хийж байсан хөрөнгө оруулалт юу байсан юм? Одоогийнхоос ялгаатай юм нь юу байсан юм?

Нямсүрэн -

За би нэг их сайн мэдэхгүй юм. Гэхдээ яах бэ? Манай энд чинь цэцэрлэг яслийн комбинат Филатова гуай байгуулж сургуулийн бэлтгэл бүлгийг сурган хүмүүжүүлэх ажлыг хийсэн.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Энд орон нутаг их юм ярьдаг юм. Одоо нэг их өөрчлөгдсөн шинэчлэгдсэн юм байхгүй. Манай Хан-Өндөрт Ихтамирын Хан-Өндөрт сургууль байдаг ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Манай Хан Өндөр Их тамирын Хан Өндөр чинь анхны сургууль байдаг ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Одоо хэдэн жилийнхэн ой болох гэж байна? даа. 38 онд байгуулагдсан юм гэнэлээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Одоо Хан Өндөрийн бага сургууль гээд байна. Бугатад нэг бага сургууль байсан татан буугдаад бригад мригад нь сум орон луу нийлээд ингээд байхгүй болсон.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хан Өндөрийн бага сургууль нэг юм байх шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хүмүүс хүүхдүүдээ сурч боловсрох сайтай газар сургах гээд аймгийн төв, Улаанбаатар , сумын төв ...

Дэжид -

Одоо бол тэгж сургаж байна. Тэр үед?

Нямсүрэн -

Тэр үед яахав дээ. Хан Өндөр сургууль бол аймаар байсан.

Дэжид -

Энд л хүүхдүүдээ сургадаг байсан.

Нямсүрэн -

Энд хүүхдүүдээ хоёр баг Хан Өндөр, Хөх нуур гэсэн хоёр баг бол тэнд хүүхдүүдээ сургадаг. 4-р ангийн бага сургууль л даа.

Дэжид -

Аа ха. Нэгдлийн гишүүний үр хүүхэд тэр үед сурч боловсрох боломж нь хэр байсан бэ? Нэгдлээс одоо дотуур байр барьдаг юмуу? Ямар бодлого явуулж байсан?

Нямсүрэн -

Тэнд бол олон юм бий.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Улсын дотуур байр, нэгдлийн дотуур байр гэсэн хоёр байшин барьчихсан үзэж байлаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд яах вэ? Гал тогоо могоо гээд зохих хэмжээний тэр үеийнхээ ажлаараа зохицуулагдаад л явж байсан л даа.

Дэжид -

Нэгдлээс тэр сургуулийнхаа дотуур байрны хоол хүнсийг даах уу?

Нямсүрэн -

Даана. Даалгүй яахав.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд яахав. Нэгдэл чинь намар мал нядална.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Улсын мал бэлтгэл явна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэр хооронд л сургуулийн хүүхдүүдийн дотуур байрны хоол унд, мах шөлийг бэлдэж цэцэрлэг ясли гэхэд ерөөсөө 1-р мах л л авна ш дээ. Хонины 1-р мах л авна ш дээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Бусад мах авахгүй ш дээ. Тиймэрхүү жишээтэй байлаа даа. Хангалуун байсан гэхэд болноо.

Дэжид -

Аа ха. Их ажил сайтай нэгдлийн дарга бас он удаан жил ажилласан нягтлантай ийм одоо нэгдэл байжээ. Тэгэхээр энэ нэгдэл маань бусад нэгдлийн гишүүдээс танай нэгдлийн гишүүд одоо амьжиргааны түвшин ямар байсан бэ? Тухайн үед?

Нямсүрэн -

Ерөөсөө манай нэгдлийн гишүүд байна ш дээ. 60-аад оны үед одоо энэ Соёл бригад ядуурсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Бугатын наана Баянцагааны цааш.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хан Өндөрийн наад тал нэгдэлд мал их нийгэмчилж жаахан ядуурсан даа.

Дэжид -

Тэр яагаад тэгсэн бол?

Нямсүрэн -

Тэр үед яахав дээ. Нийгэмчилгээнд шударга хандсан юм байлгүй.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Мал нийгэмчлэхэд шударга хандаж мал хөрөнгөө өгснөөс жаахан тийм ядуу тийшээ болсон доо.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Одоо бол хүмүүс гайгуу ээ. Амьдралын түвшин ахисан гэж дүгнэж болно.

Дэжид -

Аа ха. Та энэ олон жил нэгдлийн гол судас амин судсыг барьж ажиллаж байсан хүн байна ш дээ. Тиймээ? Таны үед чинь одоо зөндөө олон бүтээн байгуулалтын юмнууд хийгдсэн юм байна. Санхүү эдийн засгийн хувьд Гэрэлт зам нэгдэл нэлээн дээгүүр орж байсан юм байна. Аймагт ер нь байр эзэлж үр дүнгийн шагнал сайн байсан гэдэг чинь гол үзүүлэлт нягтлангийн гол үзүүлэлт тэр шүү дээ. Тиймээ?

Нямсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэгэхээр ер нь тэр үед таныг сурч байхад санхүү эдийн засгийн техникумд элсэж сурна гэдэг чинь бас тэр болгонд бас олдоод байдаг боломж байгаагүй. Та яаж энэ сургуулийг сонгож явсан юм?

Нямсүрэн -

Энэ бол яахав дээ. Миний эцэг 10 хүүхэд өсгөж бойжуулахдаа миний дээд талын эгч, ах хоёр холбооны техникумаар дамжаад ирсэн.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Би гурав дахь нь явсан. За ингэхээр зэрэг намайг наймдугаар анги төгсгөхгүй ээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Аймагт очиж 7-р ангиас чи техникумд яв.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Гэсэн аавын шийдвэр гарсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тийм шийдвэр гараад яахав дээ. Би аймаг Тайхар хоёрын хооронд явж байгаад тэгээд яахав ангийн найз байсан. Тэр минь хамгийн сүүлд сургууль төгсөөд хуваариласан. Би Улаанбаатар явж чадахгүйнээ. Хөдөө аж ахуйн техникумд оръё.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Чи ерөөсөө эдийн засгийн техникумд ор.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Улаанбаатар яв гэсэн ангийнхаа найзын зөвлөгөөнөөр явсан.

Дэжид -

Тэр үед та хэр сурлага сайтай хүүхэд байв?

Нямсүрэн -

Би ер нь математиктаа гайгуу ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Миний дүү нар одоо тоондоо их сайн даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энэ одоо Монгол улсын шагнал авсан Төмөрбат их өндөр шагнал авлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэр хүн байна. Тэгээд одоо бусад нь хоёр дүү маань хоёр бүсгүй дүү маань хоёулаа тооны мэргэжлийн ...

Дэжид -

Тэгэхээр бага сургуулийн тооны сургалт бас нэлээн сайн багш байж.

Нямсүрэн -

Байдаг л байсан. Батмөнх гээд нэг багш байсан. Тэр бол математик үнэхээрийн сайн заадаг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Үнэхээрийн сайн шалгалт авдаг. /Инээв/ Тийм л багш байж гэж би боддог юм.

Дэжид -

Ямар шаардлага тавьдаг байсан? Тэр үед?

Нямсүрэн -

Шаардалага бол яах вэ? Хичээлийг хийх ...

Дэжид -

Тэр үеийн багш нар өнөөгийн багш нарын хооронд ялгаа байна уу? Та юу гэж үздэг вэ?

Нямсүрэн -

Тэр үеийн багш нар байна ш дээ. Сурагч нэг бүртэйгээ сайхан ажилладаг байсан юм шиг байгаа юм. Одоогийн багш нар бол яахав дээ. Цаг өнгөрөөгөөд тийм даалгавар өгдөг юмуу? Гэрийн даалгавар их бага өгөөд байх шиг санагдаад байдаг юм. /Инээв/

Дэжид -

Тэр үед яг шалгалт авахдаа даалгавар өгөхдөө даалгавараа нэг бүрчилэн шалгана. Багш нар. Тиймээ?

Нямсүрэн -

Тэгнээ. Даалгаврыг бол нэг бүрчилэн шалгана. Улсын шалгалт авна. Улсын шалгалтанд би чинь 4-р ангийн шалгалт өгөхдөө хорьхон минут бодож байсан ш дээ. /Инээв/

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Цагийн хугацаатай билүү? Хоёр цагийн хугацаатай билүү? байсан. Би хорьхон минутанд бодоод гараад ирсэн. Онц авсан л байна лээ.

Дэжид -

За тэгвэл нэгдэл, сургууль боловсрол гээд нэлээд олон асуудал тавигдлаа. Би одоо танаас хамгийн гол асуудал өөрөөр хэлбэл өмч хувьчлалаар танай энэ орон нутагт нэгдлийн гишүүдийн өмч хувьчлалыг та ер нь ямар хэмжээнд явуулсан гэж үздэг вэ? Энэ жирийн хүмүүсийн амьдралд өмч хувьчлал хүрсэн үү? Өөрөөр хэлбэл та чинь гол судас атгаж байсан хүн. Хувьчлалд та ...

Нямсүрэн -

Хувьчлалыг бол Их хурлын гишүүн Лонжидсүрэн дарга Их хуралд суугаад байдаг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Эдийн засагч Чогдор гэдэг хүн хуваарилаад ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ард түмний юу гэдэг юм? Ам бүл, ажилласан жил гэдэг юмуу? Түүгээр нь одоо хуваарилж ард түмэнд хүрсэн.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хамгийн сүүлд нь үндсэн хөрөнгийг хувьчлах гэж бас нэлээд хатуу асуудал таарсан л даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энэ дээр бол бид нар одоо тэр цэнхэр тасалбарын юугаар хуваарила.

Дэжид -

Бага хувьчлалаар уу?

Нямсүрэн -

Үгүй их хувьчлалаар.

Дэжид -

Их хувьчлалаар за?

Нямсүрэн -

Бага хувьчлал чинь хамаагүй ээ. Хувьчилж аваад цөмөөрөө дураараа байсан байх. Их хувьчлалыг л нэгдэл тараасан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ингээд яахав ам бүлээр нь малыг богтой бодтой нь.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хуваарилж ингэж тараасан даа.

Дэжид -

Аа ха. Тухайн хүний ажилласан жил нэгдэлд малаа нийгэмчилчихээд өөр ажил төрөл хийж байсан хүмүүс өмч хувьчлалаар юм хүртсэн болов уу? Жишээлбэл багш ч гэдэг юмуу?

Нямсүрэн -

Багш нар хүртсэн. За ингээд хувьчлахад 1957 онд малаа нийгэмчилж байсан бичиг Тангад үсгээр бичсэн хүн ганцхан хүн орж ирсэн. Манай энд.

Дэжид -

За? 57 онд нэг яасан юм байна.

Нямсүрэн -

59 онд авсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

57 онд нийгэмчилсэн Гомбоо гэдэг хүний бичиг Цогзолмаа гэж багш гаргаж ирсэн дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд сүүлд нь их хувьчлалаар энэ нэгдлийн зочид буудал гэдгийг хямдхан үнээр хувьчилж өгсөн.

Дэжид -

Аа ха. Нямсүрэн гуай. Ер нь энэ өмч хувьчлал нэгдэл сум сангийн аж ахуйд өөр өөр хэлбэрээр явсан л даа. Ерөнхий нэг зарчим барьж байсан ...

Нямсүрэн -

Ерөнхий чиг хандлагууд яахав дээ. Ажилласан жил, ам бүл түүгээр нь хуваарила гэсэн нэг тийм шийдвэр байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Түүний дагуу явсан байх. Би өөр сумаар явж үзээгүй.

Дэжид -

Нэгдлийн дүрмийнхээ юугаар нөгөө дүрмэнд заасан нэгдлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэнэ гээд таны гаргасан саналыг үндэслээд бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж байсан уу?

Нямсүрэн -

Хэлэлцэлгүй яахав. Бүх гишүүдийн хурал хийж ингэж ингэж тараахаар боллоо.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Гэсэн санал гаргасан л даа. Тэгэхээр хүмүүс янз янзын санал гаргалаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Бид нарын хийсэн тогтоол журмын дагуу одоо юу гэдэг юм бэ? дээ. Явах нь зүйтэй юмаа.

Дэжид -

Танд жишээ баримт байвал хэрвээ та санаж байгаа бол өмч хувьчлалаар хамгийн их өөрөөр хэлбэл ажилсан жил, тухайн нэгдэлд ....

Нямсүрэн -

Тэр чинь одоо олон малтай улсууд болохоор ...

Дэжид -

Хамгийн олон мал авч байсан хүн хэдэн мал авч байсан юм бол?

Нямсүрэн -

Түүнийг тооцож үзэхэд хэцүү юм даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Олон хүүхэдтэй. Ажил жил нь олон.

Дэжид -

Олон.

Нямсүрэн -

Тийм хүн бол арай л илүү хоёр гурван тооны мал илүү авна.

Дэжид -

Илүү авна. За. Өрх толгойлсон гэж авч үзэх үү?

Нямсүрэн -

Тийм юм байхгүй.

Дэжид -

За. Зөвхөн ажилласан жилээр нь?

Нямсүрэн -

Тэгээд ам бүл ...

Дэжид -

Тэгээд нөгөө анхны өгсөн 57 онд анх мал нийгэмчилсэн тангад үсэгтэй юм гарсан гэсэн. Нэгдлийн архивт тэр одоо дэлгэж үздэг. Нэгдлийн архивт хадгалж үлдэж байсан юмуу? Эсвэл хувь хүн нийлүүлж байсан бичгээ үзүүлээд авч байсан юмуу?

Нямсүрэн -

Хувь хүн хадгалсан бичгээ үзүүлсэн юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Нэгдлийн архив гэж дээр үеийнх нь байхгүй байсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Байхгүй байсан. Манай нэгдлийн юмыг шатаачихсан юм гэнэ лээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Яах бэ? гэхдээ бол үзүүлэх юм бий л дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм учраас би тэгж дүгнэсэн юм.

Дэжид -

Аа ха. Та энэ ажлыг хариуцаж байсан учраас өмч хувьчлал шударга явагдсан гэж үзэж байна уу?

Нямсүрэн -

Би өөрийгөө бол гайгуу л гэж боддог юм.

Дэжид -

Аа ха. Боломжийн хэмжээгээр ...

Нямсүрэн -

Боломжийн хэмжээгээр.

Дэжид -

Явагдсан гэж байна.

Нямсүрэн -

Тийм. Тэгж дүгнэдэг ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Гайгуу ард түмэн ч гэсэн Нямсүрэн хийж байсан ажил нь юм чинь.

Дэжид -

Өөр та ажиллаж байх үедээ ажилтайгаа холбоотой ер нь дурдатгалтай танд бас дурсгалтай гэдэг юмуу? Тийм мөч юу байв? Бас сонин хачин тийм юм болж байлаа гэдэг юмуу хөгтэй явдал болж байв уу? Энэ талаар нэг дурдатгал хийх үү?

Нямсүрэн -

Хөгтэй явдал зөндөө байлгүй яахав.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Гунгаадорж гуайтай холбоотой. Ерөнхий сайд байлаа Гунгаадорж гуай. Авгай хүүхэдтэйгээ ээж мээжтэйгээ очсон л доо.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхэд нэг хонины махаар гурван удаа хорхог хийгээд өгчихсөн гээд бодчихгүй юу. /Инээв/

Дэжид -

За?

Нямсүрэн -

Нэг хонины махыг гурав удаа хүргэнэ гэдэг хэцүү биз дээ. /Инээв/

Дэжид -

Аа ха. Таны аргаар...

Нямсүрэн -

За яахав ер нь хүний тоогоор л юмыг тааруулна биз дээ.

Дэжид -

Аа ха. Таны мэргэжил амьдралд хүртэл шингэсэн байна ш дээ.

Нямсүрэн -

/Инээв/

Дэжид -

Нэг хонины махыг аргын хэлээч?

Нямсүрэн -

Арга ч юу байхав. Хувиарлалт шууд хувиарлаад...

Дэжид -

Аа ха. Ер нь танай нэгдэл хэд орчим малтай байсан бэ? Хичнээн ажиллагсадтай байсан бэ?

Нямсүрэн -

Манай нэгдэл 86 мянган толгой мал сумаараа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Минжүүр гуай 91 мянган толгой малтай болгох гэж их үзсэн.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд яахав дээ одоо бол 130, 140 мянган толгой болчихсон юм шиг байна. 150, 160 ч болж байгаа юмуу?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ер нь мал их өсөж байгаа. Ялангуяа ямаа их өсөж байна. Хонь нь харин хэвийн хэмжээнд яваад байх шиг байна.

Дэжид -

Тэр үед хөдөө аж ахуйд ялангуяа малын бүтэц сайжруулах ажил яаж явагдаж байсан бэ?

Нямсүрэн -

Манай энд эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байгаа.

Дэжид -

Аа за.

Нямсүрэн -

Эрдэмтэд их ирнэ. Тэгээд эрлийз хоньтой байлаа.

Дэжид -

Оо за..

Нямсүрэн -

Мирнуус ноостой хонь.

Дэжид -

Мирнуус ноостой хонь эндээс гарсан уу?

Нямсүрэн -

Үгүй. Тэгээд түүнийг өвөл төллүүлэх гэж...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Байшин бариад пийшин галлаад ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ингээд төллүүлсэн чинь төл авч чадаагүй. /Инээв/ Тийм ажил хийлээ. Цагаан хад гэдэг газар.

Дэжид -

Тэр яагаад?

Нямсүрэн -

Тэр яахав байгалийн цаг уур технологи нь таараагүй юм байлгүй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм л юм шиг байна лээ дээ. Орос мэргэжилтэн ирсэн байсан юмаа.

Дэжид -

Аа ха. Тэр үед гадаадын мэргэжилтэн байдаг байсан уу?

Нямсүрэн -

Байна. Байлгүй яахав Оросоос л ирдэг байсан ш дээ. Өөр газраас байгаагүй ээ.

Дэжид -

Ямар техник технологи нэвтэрч байв?

Нямсүрэн -

Шилдэг мал ах ахуйн техник технологийг нэвтрүүлэх.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Хөх нуурын цагаан сарлаг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Хангайн бор сарлаг.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Говь Алтайн юу нэг хонь юу билээ? Байдраг хонь. Сүүлдээ бас илүү нугламт хонь монь гээд...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энэ Хашаатаас гаралтай.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Говь Алтайгаас төлөг тууж үзэж байлаа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

/Инээв/ Баяд хонь бас тууж байлаа. Үйлдвэр сайжруулах гэж ийм юм хийж байлаа. Яахав тодорхой үр дүнд тухайн үедээ мэргэжилтэнгүүдийн үнэлгээгээр гайгуу л гэсэн үнэлгээтэй байж байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Одоо баяд хонь тиймээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

За би Малчин сумаас 100 гаруй төлөг хамгийн сүүлд авч ирсэн юмаа. Түүнээс хойш нэг их мал авч ирээгүй байхаа.

Дэжид -

Аа ха. Тэр үед хөдөө ах ахуйд ямар техник нэвтэрч байсан бэ? Таны үед юу шинэ содон байв? Хүүхэд байхад анх юу таны одоо их юуг яаж байв?

Нямсүрэн -

Хүүхэд байхад машин гэдэг чинь сонин байсан.

Дэжид -

Анх машиныг та хаана харав?

Нямсүрэн -

Анх машиныг ЗИС-5 гэдэг машин манай нэгдлийн хэмжээнд ганцхан ширхэг байсан юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Түүнийг Чадраа гэдэг хүн барьж түүний дараа 51 ирлээ. 56 гэж ирлээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд сүүлд нь Зил-130-тай боллоо.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Зил - 64 билүү? Тийм машинтай боллоо. Түүний дараа Зил-130 ингээд 69 орж ирээд л тэгээд яахав. Хөдөө аж ахуйд бол эхлээд МТЗ-2 гэсэн трактор байлаа. Вигра-5 гэдэг трактор ерөнхийдөө 2 гэсэн трактор гарч байсан. Түүний дараа МТЗ-5 гэдэг трактор гарч ирж тэгээд том том болоод л ...

Дэжид -

Тэр үед дандаа Оросын техник байсан уу?

Нямсүрэн -

Оросын техник л байсан.

Дэжид -

Аа ха. Техник дээр нь дадлагажуулах багш гэж ажилладаг байсан юмуу? Яаж тэр техник эзэмшиж байв?

Нямсүрэн -

Яахав дээ. Сургуулиар явсан сургууль төгссөн инженерүүд л байсан даа.

Дэжид -

Тийм үү?

Нямсүрэн -

Тийм.

Дэжид -

Нэгдэл өөрийнхөө хөрөнгөөр боловсон хүчин бэлддэг байсан уу? Боловсон хүчин томилолтоор голдуу ирдэг байсан уу?

Нямсүрэн -

Боловсон хүчин бол томилолтоор ирнэ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Хөрөнгөөр боловсон хүчин сургаж гаргана. Улс өөрөө даадаг байсан.

Дэжид -

За? Тэгээд танай нэгдэлд юу байна. Захиалга өгөх үү? Нэгдэл.

Нямсүрэн -

За яахав цаанаасаа дээд газар хуваарилаад л хаана хэн очих нь намын даалгавар, засгийн шийдвэрээр томилогдоод л очдог байлаа.

Дэжид -

За та уугуул нутгийн хүн шинэ ирсэн боловсон хүчнийг ямар дэмжлэг туслалцаа тухайн үед үзүүлдэг байсан юм?

Нямсүрэн -

Ямарч гэсэн орох орон орон сууц бэлэн хүлээлгэж өгөх ёстой.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Манай энд нэг жил хоёр агрономи авгай нөхөр хоёр ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд яахав орон сууц гаргаж өгөөд нэгийг нь агрономиор тавиад нэгийг нь нэгдлийн орлогч болгоод ...

Дэжид -

Тэр үед гэр өгөх үү? Юу өгөх вэ?

Нямсүрэн -

За яахав орон сууц манай энд бол тэр үед чинь бас хүний юу ...

Дэжид -

Харьцангуйгаар танай нэгдэл орон сууц барьсан юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Барьсан байсан. Тийм учраас эхчүүдийн байр майр гээд зөндөө л юм барьсан л даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд ямар нэг өрөө хүсвэл өгнө ш дээ.

Дэжид -

Орон сууцын хангамжийн асуудал сайн байсан юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Гайгуу ээ. Гайгуу.

Дэжид -

Таны амьдралын туршид Монголд шашин шүтлэг ямар байсан юм? Сүсэг бишрэл хөдөөд ямар байв? Ер нь яаж өөрчлөгдөв? Энэ талаар та ярихгүй юу? Таны төрөл саднаас шашин ном шүтдэг лам хувраг байв уу? Лам хувраг ихтэй орон нутаг шүү дээ. Тиймээ? Архангай аймаг. Энэ талаар та өөрийн дурдатгалаасаа ярьж өгөхгүй юу?

Нямсүрэн -

Бид нар бол угаасаа Буддынхаа шашныг л залбирч шүтэж явдаг.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энд Есүс гээд нэг шашин гараад ирсэн.

Дэжид -

За социализмын үед ямар байв?

Нямсүрэн -

Социализмын үед их хорьдог байсан.

Дэжид -

Яагаад хорьдог байсан? Ямар байсан? Хоригдогдохдоо ямар хориотой байсан юм?

Нямсүрэн -

Сайн мэдэхгүй. Өөрийнхөө нэг зулаа өргөчихнө. Бурхан багшдаа мөргөчихнө.

Дэжид -

Аа ха. Зул өргөхөд гайгуу юу? Тэр үед?

Нямсүрэн -

Тэр үед бол гайгуу. Тэгэхдээ яахав тахил бурхан хурааж авч байсан. Намайг бага байхад бол тахил бурхан хурааж авч байсан. Түүнийхээ араас хамгийн сүүлд хөөцөлддөг болсон. Тийм юмнууд бий л дээ. Миний амьдарч байх үед бол шашин шүтлэгийг сайн мэдэхгүй л явж дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм. Жанрайсэг бурхан гэж бүтээснээс хойш харин хүмүүс жаахан бурхан шүтдэг болчихсон юмуу? даа гэж би өөрөө боддог юм.

Дэжид -

Аа ха. Тэр үед хүмүүс нэгдэлд, аливаа ажил төрөлд орохдоо яаж ордог байсан бэ? Нямсүрэн гуай.

Нямсүрэн -

Тэр чинь яахав дээ. 71 оноос эхлээд илгээлтийн эзэд гэж мал дээр гардаг байсан. Хөдөө мал аж ахуй дээр засгаас хуваариладаг байсан юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ингээд одоо 8 төгссөн, 10 төгссөн хүүхдүүдийг мал аж ахуйд илгээлтийн эзэн гэж ...

Дэжид -

Өө за.

Нямсүрэн -

Илгээлтийн эзэд бол яахав хөдөө гарахад нь унах унаа, саах үнээ тэгээд бүүр бололцоогүй нэгэнд нь гэр орон ч өгч байсан.

Дэжид -

Аа ха. Тэгж бодлого явагдаж байсан.

Нямсүрэн -

Бодлого л юм даа. Ийм ажиллаж байсан үе бий.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

71 оноос эхэлж 69 оноос билүү? 71 оноос л баталгаажсан даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд яахав 76 он хүртэл бол тэр ажил явагдсан шүү. Тэр илгээлтийн эзэд мал дээр гарах ийм ажил явагдсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэндээс сайн малчин улсууд төрсөн ийм байнаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Илгээлтийн эздээс манай энд улсын аварга малчин ч байсан. Гантөмөр гээд байсан юм. Тэр анхны илгээлтийн эзэн байсан. Саальчин болсон улсууд ч байгаа байх.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэр үед хамт олныг идэвхжүүлэх ямар ажил зохион байгуулагдаж байсан?

Нямсүрэн -

Хамт олныг идэвхжүүлэх гэдэг нь юу гэдэг юм ...

Дэжид -

Соёл урлагийн ажил яаж явагддаг байв?

Нямсүрэн -

Илгээлтийн эздийг хүлээн авдаг, үдэж өгдөг, үдэж гаргадаг. Зохих томилолтоор нь баг багт нь хүргэж өгнө.

Дэжид -

Мал хуй ихтэй тэгээд бас хөдөлмөрийн чадвар багатай тийм айлуудад хуваарилж байсан уу? Тусад нь тасаг ферм болгож байсан юмуу?

Нямсүрэн -

Тусад нь тасаг ферм ч болгож байсан. Хөдөлмөрийн чадвараар дутуу айл өрх дээр ч очиж байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм байсан юм даа.

Дэжид -

Тэгээд тэд нарыг сургаж дасгалжуулснаар сайн малчид төрж байж тиймээ?

Нямсүрэн -

Төрж байсан.

Дэжид -

Аа энэ нэгдэл нийгмийн гишүүдийг болохоор соёл урлагаар яаж хангах уу? Нэгдэл?

Нямсүрэн -

Энэ чинь одоо юу яана ш дээ. Тэр үед чинь кино гардаг байлаа.

Дэжид -

За? Захиалж үзэх үү? Тэр нь явуулаар явж байх уу?

Нямсүрэн -

Тэр одоо сардаа гэдэг юмуу. Улиралдаа байдаг юмуу. Тойрч баг багаар. Киногоо гаргачихна.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Нэгдлээс машин гарна.

Дэжид -

Нэгдлийн тарсан баг баг гэхээр хамгийн хол баг нь нэгдлээсээ хэдэн км-т байдаг байсан бэ?

Нямсүрэн -

Ялгаагүй дээ. Одоогийнхоороо л шүү дээ. Хөх нуур гэхэд эндээс км-ээр тоолоход 62.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хунийн гол гэхэд 100 хэд ч гэдэг юмуу.

Дэжид -

100 хэдийн радустай байсан юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Манай нутаг гонзгой нутаг байхгүй юу.

Дэжид -

Гонзгой нутаг.

Нямсүрэн -

Урагшаа бол шалихгүй. 8 км. Ийм гонзгой нутаг байхгүй юу.

Дэжид -

Таны ажиллах явцад баримталдаг зүйл юу байв? Жигшдэг зүйл юу байв? Ажил хийж байхад амархан гэж бодогдохоор зүйл юу байсан бол?

Нямсүрэн -

Жигшдэг зүйл гэх юм бол хүнд худлаа хэлэхгүй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хулгай хийхгүй. Нэг зарчимаараа явах ёстой л гэж боддог.

Дэжид -

За?

Нямсүрэн -

За олонтой сайтай муутай явахад хүнтэй нэг их хэрэлдээд байхгүй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэрслээд байх юу байхав. Хүний зөвлөгөөнийг сонсчихдог.

Дэжид -

Гол баримталдаг зарчим энэ үү? Тэр үед эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ажилд хандах хандлага өөр байсан болов уу? Адилхан байсан уу?

Нямсүрэн -

За ялгаагүй дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Дайчин ажилласан эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүн ер нь албаа сайн хашахыг боддог.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ер нь төрийн албан хаагч хариуцлага муутай бол муу л ажилтай байдаг.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Сайн ажилтай бол сайн ажилтай байдаг. Ийм л байдаг ш дээ.

Дэжид -

Тэр үед ажиллаж байхад та ажлын ямар цагтай байв? Амралт заваа яаж зохицуулдаг байв? Нэлээд ачаалалтай байсан байна. Сумын албан хаагчид ...

Нямсүрэн -

За яахав дээ. Жилийн эцсийн тайлан балансаас өмнө засгийн хуваарилсан хөдөлмөрийн 8 цагаар ажиллана. Гэхдээ нягтлан бодох хүн дандаа тоо баримтаа эргэж үзнэ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Би бол жилийн эцсийн тайлан баланс гарахад би ерөөсөө шөнөдөө нэг сар нэг цаг завтай байвал боллоо.

Дэжид -

Тэгж нэгдлийн тайлан балансыг гаргана.

Нямсүрэн -

Тэгж л одоо...

Дэжид -

6 хүнийхээ ажлыг нэгтгэж дүгнэж гаргадаг?

Нямсүрэн -

Гаргадаг. Жилийн эцсийн тайлан бол нэг сар л зүтгэчихвэл ажлын үр дүн гарах ёстой.

Дэжид -

Аа ха. Тэр үед хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилд яаж анхаарал тавьж чаддаг байсан юм? Хэзээ гэр бүл болсон та?

Нямсүрэн -

Би сургууль төгсөж ирээд 1969 онд гэр бүл болсон.

Дэжид -

Гэр бүл болсон. Та цэрэгт явсан уу?

Нямсүрэн -

Яваагүй.

Дэжид -

Яваагүй. 69 онд ...

Нямсүрэн -

Ангийнхаа хүнтэй ханилсан даа.

Дэжид -

За? Нэг ангид арван жил төгссөн сургуульд байсан.

Нямсүрэн -

Тэр хүн маань сурган хүмүүжүүлэгч хүн.

Дэжид -

Аа за.

Нямсүрэн -

Би хүүхдүүдэд санаа зовохгүй ш дээ. /Инээв/

Дэжид -

Ямар ажил эрхэлж байсан бэ?

Нямсүрэн -

Цэцэрлэгийн эрхлэгч байлаа. Дуу хөгжмийнх нь багш байлаа. Дуулна. Дуулах дуртай ийм хүн байсан.

Дэжид -

Та бас их сайхан дуулдаг юм байна ш дээ. Тоо бодохдоо дуулдаг.

Нямсүрэн -

Хятад сампин байсан байхгүй юу.

Дэжид -

Хятад сампин ямар онцлогтой бэ? Хамгийн сайн сампин уу? Яадаг байсан юм?

Нямсүрэн -

Хятад сампингаар гайхуулж байсан хүн байхгүй юу.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгсэн чинь тооны машин гараад ирсэн. Хамгийн сүүлд компьютер гарч ирээд ...

Дэжид -

Та тооны машинтай зэрэгцэж явж байсан уу?

Нямсүрэн -

Миний сампин яаж гүйцэгдэх вэ? дээ.

Дэжид -

Сайн байсан байна.

Нямсүрэн -

/Дуулав/ Арван цагаан хуруугаараа хө. Аялгуут шанзыг дарахад аятайхан байдаг юмаа хө гээд тоо хэлж байгаа гэхдээ өөрөө дуулж байгаа.

Дэжид -

Аа ха. Тэгж байна. Эндээс хүн тоо хэлээд байх уу? Та дуулаад хийгээд байх уу?

Нямсүрэн -

Тэндээс хүн тоо дуудна ш дээ.

Дэжид -

Тэгнэ.

Нямсүрэн -

Би хуруун дээрээ хийж байгаа ш дээ. Сампин дээрээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхдээ өөрөө дуулж байна ш дээ.

Дэжид -

Дуулж байна. Тийм.

Нямсүрэн -

Тийм. Хоёр зэрэг ажиллаж байна ш дээ.

Дэжид -

Аа ха. Тэгээд тоо моо алдахгүй.

Нямсүрэн -

Намайг ерөнхий нягтлан болоогүй байхад манай ерөнхий нягтлан наашаа ороод ир гээд дууддаг.

Дэжид -

Тоо хийлгэх гээд?

Нямсүрэн -

Тоо хийлгэх гээд.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд яахав дээ. Нэгдлийн тайлан баланс ...

Дэжид -

Сампингаараа та тэр бүгдийг хийх үү?

Нямсүрэн -

Бүгдийг нь тохируулна ш дээ. Анх нэг онигоо ч юмуу?

Дэжид -

Харин сонин ш дээ.

Нямсүрэн -

Тоо өгвөө.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгсэн 80 мөнгөөр зөрүүлчихэж. Олдоггүй дээ. Хоёр шөнө бодлоо.

Дэжид -

Аа ха. 80 мөнгөний төлөө дахин дахин бодох уу?

Нямсүрэн -

Тэгэхгүй яах юм. Тэгсэн хоёрын тоог л буруу харуулчихсан байна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хоёрынх нь тоог 800 гэж харсан юмуу? Ямар хаашаа юм? Тэгээд 80 мөнгө дутааж байсан. Нэг саальчингийн сүүний юун дээр алдчихсан байсан юм. /Инээв/ Сонин байгаа биз.

Дэжид -

Аа ха. Тэр үед ер нь одоо ...

Нямсүрэн -

Тэр үед л нэг л мөнгө зөрвөл заавал олно.

Дэжид -

Олж байж л ...

Нямсүрэн -

Ийм л юм даа.

Дэжид -

Олохгүй болохоороо жаахан байж байгаад бодох уу? Тэгдэг л байх даа.

Нямсүрэн -

Бүгдийг эхнээс нь эсвэл сүүлээс нь ч юмуу?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Бүгдийг нь шалгаад явна.

Дэжид -

Тэр үед хүмүүсийн хөдөлмөрийн дундаж цалин ямар байсан?

Нямсүрэн -

Дунд мэргэжлийн хүн 350 авдаг байсан юм. Нэгдлийн гишүүд 120-иос 180 хэд олон малтай улсууд бол яахав дээ. 200 гаргаад 300 хүргээд л ...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ингээд л авна шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд саальчид бол яахав дээ. Саасан сүүнийхээ хэмжээгээр авна шүү дээ.

Дэжид -

Норм төлөвлөгөөтэй. Нормоо давуулж байж л авах уу?

Нямсүрэн -

Тэр чинь тарифтай.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэр тэр тасаг нь төдөн мөнгө.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Нэг литр сүү чинь 50 хэдэн мөнгө байлаа. Сүүлдээ төгрөг хэдэн мөнгө ч болсон л доо.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэр үеийн нэгдлийн гишүүд бусад албан хаагчдаас давуу эрхтэй байсан уу? Нэгдлийн хангамж хэр байсан?

Нямсүрэн -

Нэгдлийн хангамж бол өндөр ш дээ.

Дэжид -

За. Ямар, ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

Нямсүрэн -

Жишээ нь нэг хүн амралтанд явахад нэгдлийн гишүүд тусгай бичгээр, албан хаагчид бол арай үнэтэй явна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Албан хаагчид ...

Дэжид -

Танайх нэгдлийн тусгай амралт гэж байсан уу?

Нямсүрэн -

Аймгийн хэмжээгээр нэг амралт байсан.

Дэжид -

Аа за.

Нямсүрэн -

Түүнд явна. Албан хаагчид бол 110 төгрөгөөр амарна. Нэгдлийн гишүүд бол 70 төгрөгөөр амарна.

Дэжид -

Аа зөв. Зөв.

Нямсүрэн -

Ийм л хөнгөлөлттэй байсан юм. Гишүүдэд бас амралт авсан үед нь юмуу? Эхийн амрах байранд амарна ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэр нь үнэгүй. Үнэ өртөггүй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Амарч болно. Амрахаасаа өмнө хэдэн хоногийн өмнө эмч 14 хоногийн өмнө ...

Дэжид -

Төрөхийн өмнө 14 хоногийн өмнө эхчүүдэд үнэ төлбөргүй ...

Нямсүрэн -

Хоол унд нь үнэ төлбөргүй.

Дэжид -

Тэр үед нэгдлийн гишүүдээс гадаадад явах юмуу? Чөлөөтэй зорчих тийм одоо юм байсан уу? Хэр өргөн хүрээтэй байсан бол? Тухайн үед.

Нямсүрэн -

Байсан. Байсан.

Дэжид -

За. Та хаана явж байв?

Нямсүрэн -

Би Герман, Польш, Орос.

Дэжид -

За? Социализмын үед тийм гурван орноор явна гэдэг хэдэн онд явж байв?

Нямсүрэн -

1986 онд явсан юмаа. Түүнээс өмнө бас явж байсан.

Дэжид -

За? Ажлынхаа үзүүлэлтээр явж байв уу?

Нямсүрэн -

Ажлынхаа үзүүлэлтээр. Аймгаас томилоод явуулж байсан.

Дэжид -

Аймгаас явуулж байсан уу? За.

Нямсүрэн -

Яахав бараг сар явсан даа.

Дэжид -

Бараг сар шахуу улс орнуудаар амарч байсан.

Нямсүрэн -

Ирэх очихдоо 10 хоног нь өнгөрсөн.

Дэжид -

Ирж очихдоо 10 хоног. Аа ха. Тэр гадаадад явж байхад ямар байв? Ирээд одоо юу сонирхож хийж байв та?

Нямсүрэн -

Нэг гоё юм байна лээ.

Дэжид -

За? Юун гоё байв?

Нямсүрэн -

Герман бол цэвэрхэн орон юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ерөөсөө чөлөөтэй.

Дэжид -

Тэр үед социализмын үед тэгж явдаг хүн тун цөөхөн байсан даа. Ялангуяа сумдад нэг хоёроор л тоолох уу?

Нямсүрэн -

Бид нар улсын хэмжээгээр явж байсан юмуу даа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Увсаас явсан. Өмнөговиос явсан. Дорноговиос ч явсан. Төв аймгаас ч явсан.

Дэжид -

Дандаа хөдөө аж ахуйн улс уу?

Нямсүрэн -

Дандаа хөдөө аж ахуйн нягтлан бодох.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэр үед зах зээл гэдэг юм Польшид жинхэнэ болж байсан юм шиг байгаа юм.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Яахав бүх юм чөлөөтэй болчихсон.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хүн дураараа ажиллаж байгаа юм шиг санагддаг.

Дэжид -

Содон харагдаж байв уу?

Нямсүрэн -

Содон харагдаж байсан. Ирээд яахав эх орон цэвэр цэмцгэр хүмүүс нь үнэнч байвал болох юм байна гэдгийг би Германаас олж харж байсан даа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Сонин сонин юм байдаг юм байна.

Дэжид -

За? Тэр үед явж байхад хөгтэй явдал тохиолдож байв уу? Дөнгөж явж байхад.

Нямсүрэн -

Монголчууд маш тэнэг хүн шиг санагдсан.

Дэжид -

За яагаад тэгж санагдав? Юунаас тийм бодол төрөв?

Нямсүрэн -

Яахав дээ. Улсууд дайлна цайлна тиймээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хундагтай юмыг уух гэж...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Сонин санагдаж явсан.

Дэжид -

Одоо идэж уух...

Нямсүрэн -

Боловсон заншил ч гэдэг юмуу?

Дэжид -

Аа ха. Орон орны заншил өөр байдаг. Анх та хэдэн онд хот орж ирсэн бэ? Урьд орж байсан уу? Оюутан болох гээд анх орж ирсэн уу?

Нямсүрэн -

Үерийн жил анх 66 онд аавтайгаа хамт...

Дэжид -

Та хэдэн настай байсан бэ?

Нямсүрэн -

Би тэр үед 17-той байсан юмуу даа.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тээврийн товчоон дээр...

Дэжид -

Ямар ажлаар явж байсан юм бол?

Нямсүрэн -

Сургуульд л ...

Дэжид -

Сургуульд орох гээд явж байгаа юмуу? За?

Нямсүрэн -

Хуучин тээврийн товчоон дээр унтах гээд болдогүй. Үгүй аав энд унтахгүй дотогшоо орж байранд унтъя гээд байшинд орж гурвуулаа хоносон. Маргааш өглөө нь манай аав агент байсан юм чинь морин тэргэ хөлслөөд морин тэргэн дээр суугаад сэлбэ голын тэнд цэргийн арын алба гэж Хөдөө аж ахуйн яамны урьд байгаа ш дээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэнд оччихоод орой автобусаар явна. Мэдэхгүй.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд ахтайгаа гарсан. Сүхбаатарын талбайгаар орчихоод Элдэв-Очирын ар талд Алтанбулаг гуайнд ороод хоол идэж байсан чинь хоёулаа 5 цагаас хожигдчиховоо /инээв/ тэгээд Энхтайваны гүүрний тэнд гүүж явсан чинь ашгүй автобус нь тааралдаад ...

Дэжид -

Тэр үед хот ямар санагдаж байв? Юу нь содон байв?

Нямсүрэн -

Тэр үед хот цөөхөн хүнтэй.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Гуравдугаар эмнэлэгийн тэндүүр үер орчихсон.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд ахтайгаа хоёулаа сургууль орж байгаа юм чинь.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Миний ах төмөр замын текниккумд би эдийн засгийн техниккумд.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Нэг хэсэг ах дүүгээрээ байранд суухдаа суугаад л ...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд бид хоёр төгссөн дөө.

Дэжид -

Тэр үед оюутан сурч байхад ямар онцлогтой байв?

Нямсүрэн -

Тэр үед оюутнууд цалин авдаг байсан.

Дэжид -

Аа за.

Нямсүрэн -

180 төгрөгний цалин авна шүү дээ. Түүгээрээ л бүх юмаа залгуулж бөөгнүүлдэг байж дээ. За тэгээд төгсөөд ирэхээр ...

Дэжид -

Та оюутны байраар байсан уу?

Нямсүрэн -

Тэгсэн.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Миний хөгшин цэцэрлэгийн техниккумд байсан.

Дэжид -

Тэнд байхдаа танилцсан юм байна. Тиймээ?

Нямсүрэн -

Үгүй үгүй яалаа гэж энд байхдаа. Тэгээд яахав бид хоёр төгсөөд ирэхдээ офицерийн ордны тэнд аавын эгчийнх байсан. Тэнд оччихсон. Гэр орныхоо нарийн ширийн юмыг хоёулаа оюутан.

Дэжид -

За? Юу юу авч байсан.

Нямсүрэн -

Данх, орны бүтээлэг мүтээлэг тиймэрхүү юм авч байсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Тэгээд ирэхэд аав маань гэр барьчихсан. Мотоцикл гадаа тавьчихсан хүлээж авсан. Шинэ гэр бариад...

Дэжид -

Танд өмч таслаад тавьчихсан байсан гэсэн үг шүү дээ. Тэр үед аав ээж нь үр хүүхдэдээ гэр барьж өгдөг ёс заншилтай байсан уу?

Нямсүрэн -

Тийм чадалтай улс цөөнө байсан байхаа.

Дэжид -

Аа бас хүн болгон чадахгүй юу?

Нямсүрэн -

Хүн болгон чадахгүй.

Дэжид -

Тэр үед ойролцоогоор гэр ямар үнэтэй байсан бол?

Нямсүрэн -

За мэдэхгүй. Түүнийг сайн мэдэхгүй юм.

Дэжид -

Аа ха. За та мотоциклтэй гэртэй. Тэгээд шууд ямар ажилд анх орлоо?

Нямсүрэн -

Нэгдлийн хамгийн доод тушаалын ажилтан бригадын тоо бүртгэгч.

Дэжид -

За бригадын тоо бүртгэгч.

Нямсүрэн -

Тэгээд тэнд тоо бүртгэгч ганцхан жил хийгээд

Дэжид -

За?

Нямсүрэн -

Ашиглалтын тооцооын нягтлан тээвэр хариуцдаг болоод ...

Дэжид -

Тушаал дэвшлээ. Ер нь та ганцхан жил ажиллаад тушаал дэвшиж байна ш дээ.За? Ашиглалтын гэхээрээ юу хийх вэ?

Нямсүрэн -

Яахав. Техник хариуцсан нягтлан бодох байхгүй юу.

Дэжид -

За.

Нямсүрэн -

За тээвэр хариуцаад нэг жил өнгөрсөн байхаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд мал хариуцсан нягтлан бодох болоод ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Мал гэдэг чинь нэгдлийн хамаг өвч хөрөнгө байхгүй юу.

Дэжид -

Та ер нь нэгдлийн бүх л салбарыг сайн мэддэг юм байна ш дээ. Бригадын тоо бүртгэгч хийсэн. Бригадад юу явагддаг яадаг ийдэг бүгдийг мэддэг. Таныг бодлоготой ерөнхий нягтлан бодох болгосон байна.

Нямсүрэн -

/Инээв/

Дэжид -

Ашиглалтын гэхээр техникийн талын юмыг бүгдийн мэддэг. Техникийн зарцуулалт марцуулалт бүх юм орох уу?

Нямсүрэн -

Бүх юм орно. Бүх бригадын хооронд бүх суурь фермийн хооронд замын сүлжээ ...

Дэжид -

За?

Нямсүрэн -

Өөрөө явж км-ын тогтоож ...

Дэжид -

За? Түүнийгээ сайн мэдэж байж хүмүүстэйгээ тооцоогоо хийнэ. Тиймээ?

Нямсүрэн -

Тэгнэ ш дээ. Тэднийхээс тэдний хүртэл төдөн км. Төдөн литр бензин орно. /Инээв /

Дэжид -

За? Оо бас их нарийн.

Нямсүрэн -

Мал аж ахуйн туслах нягтлан хоёр жил хийгээд тэгээд ерөнхий болоод ...

Дэжид -

Түүнээс хойш шувт ерөнхий явсаар байгаад та тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт хэдэн онд гарсан гэнээ?

Нямсүрэн -

3 онд.

Дэжид -

Аа ха. 2003 онд.

Нямсүрэн -

2003 онд. Хамгийн сүүлд нэгдэл тарчихсан байсан.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Компаний нягтлан бодох ...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд сумын захиргаанд нягтлан бодох. Тэгээд гарсан даа.

Дэжид -

Тэр үеийн удирдах албан тушаалтан жирийн ажилчин хоёрын хооронд ямар харилцаа байсан юм бол? Ямар ялгаа байсан? Юугаараа ялгагддаг байсан бэ? Ямар давуу эрхтэй байсан юм?

Нямсүрэн -

Хөдөөгийнх нь ер нь их хүлцэнгүй улс ш дээ.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Дээрээс ирсэн дарга юу гэнэ тийм л юм даа. Хүн учраас ялгаа юу байхав.

Дэжид -

Албан тушаалын ялгаа байсан байх тиймээ?

Нямсүрэн -

Монголчууд нь хүлцэнгүй улс. Захиргаадалттай байсан. Тэгж л боддог ш дээ.

Дэжид -

Тэр хэрээр ажил урагшилж байсан. Даргын өгсөн даалгаврыг хүн болгон биелүүлдэг.

Нямсүрэн -

Биелүүлнэ. Биелүүлэхгүй ганц нэг юм байна л даа. Хурлаар арга хэмжээ авч болно. Донгодоно. Шүүмжлүүлнэ. Тиймээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Ийм л юм даа.

Дэжид -

Аа ха. Таны ойр төрөл саднаас тухайн үед шашны номоор яадаг ах дүү амраг садан гэдэг юмуу? Өвөг дээдсээс хүн байсан уу? Тэр талаар та сонсож мэдэж дуулж байсан юм байгаа юу? Хүрээ хийд ихтэй. Лам хуврага ихтэй байсан байх гэж бодож байна. Ялангуяа Ихтамир сум?

Нямсүрэн -

Дээр үеийн юмыг бүдүүн бараг сайн ойлгохгүй байсан.

Дэжид -

Аа ха. Сонсож байсан юу байна?

Нямсүрэн -

Сонсож байсан юм бол бий.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Миний дараагийн дүүгийн төрсөн хүүхэд лам. Гандангийн тэнд суудаг юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тийм нэг хүүхэд бий.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Монголчуудын шүтлэг бол шарын шашин тиймээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Шарын шашин дотор үнэн ч юм бий.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Бодож явбал үйлс бүтэх байх гэж бодож явдаг.

Дэжид -

Ер нь өвөг дээдэс тэр үед үр хүүхдэдээ юу зааж сургаж байсан юм бол? Гэрийн боловсролыг тухайн үед яаж өгдөг байсан талаар та мэдэж байна уу?

Нямсүрэн -

Тэр хүнд шавь оруулна. Энэ хүнд шавь оруулна гэж лам нар хүрээ хийдийн улсууд бол Монголчуудад ном заадаг байсан байгаа юм шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Гэхдээ Манай сум бол бас нэг онцлогтой.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Цэрэн ноён гэдэг хүн Хятадын хүргэн болсон л доо. Гэхдээ анхны сургуулийг байгуулсан. Эндээс л шинэ үсэг, Монгол бичгийг сурч эхэлсэн юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Гэж би боддог юм.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Дараа нь 100 хэдэн жилийнх нь ойг хийж байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгэхээр 1919 онд л энэ сургууль жигдэрсэн юм шиг байна лээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

17 онд ч билүү? Тэгээд энэ сургуулийг төгссөн олон улс байна ш дээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энэ сургуулийг дамжсан хамгийн сүүлд одоо байгаагийн хэлэхэд Ганзориг байна. Эрдэнэтийн дарга Ганзориг.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Нинжбадгар байна.

Дэжид -

Аа Нинжбадгар гуай.

Нямсүрэн -

Эндээс л төрсөн улсууд даа. Нэлээд олон гавъяатууд бий.

Дэжид -

Аа ха. Сумдуудаас хамгийн анхны сургуулийн ...

Нямсүрэн -

Монгол орны хамгийн анхны сургууль манай суманд.

Дэжид -

Үнэхээр соёл боловсролын үр анх тавигдсан газар юм байна ш дээ.

Нямсүрэн -

Монгол орны хамгийн анхны шинэ үсгийн гэх юмуу даа.

Дэжид -

Хнн.

Нямсүрэн -

Ийм сургууль байхгүй юу даа. Ийм л юм даа.

Дэжид -

За энэ ярилцлагатай холбоотой зайлшгүй асуух хоёр асуулт байгаа. Түүнийг тавъя. Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байвал та юу гэж үзэж байна?

Нямсүрэн -

За нэг их нөлөөлсөн зүйл байхгүй дээ. Сайхан хүүхэд бий. Улсын алба хааж байсан өөр юу байхав.

Дэжид -

Хэдэн хүүхэдтэй билээ та?

Нямсүрэн -

Би дөрвөн хүүхэдтэй.

Дэжид -

Дөрвөн хүүхэдтэй.

Нямсүрэн -

Хоёр банди. Хоёр охинтой.

Дэжид -

Аа ха. Одоо ямар сургууль соёлд хаана яаж ажиллаж амьдарч байна?

Нямсүрэн -

Миний том охин Монгол улсын их сургуулийн эдийн засгийн анги төгссөн. Одоо Улаанбаатарт. Түүний дараагийнх нь бас охин тэр маань хөдөө одоо малчин болсон. Дараагийнх нь бизнес хийгээд дотуур байрны багш. Отгон хүү маань захиргаанд ....

Дэжид -

Охин чинь таны мэргэжлийг өвлөсөн юм байна. Тиймээ? Санхүү эдийн засгийн чиглэлээр за таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байгаа юу? Хэрвээ байвал тэр ямар асуудал бэ?

Нямсүрэн -

Онцгой гэх юм байхгүй ээ.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Хүний л адил амьдардаг. Одоо би чинь 4 зээ. 3 ачтай. Хүүхдүүд хараад ингээд байж байдаг юм.

Дэжид -

За.

Нямсүрэн -

Миний хөгшин ноднин .... Одоо жил гаруй болж байна. Уг нь дуутай шуутай дуу хууртай хүн байсан.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Тэгээд урлагийг их шүтдэг юм би.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Миний хоёр банди гайгуу дуулчихна.

Дэжид -

Урлагийн авъяастай хүн байх нь.

Нямсүрэн -

Эхнийх нь 11 дараагийнх нь 9, 6 дөрвөн ачынхаа хоол ундыг бэлдээд ингээд байж байдаг хүн.

Дэжид -

Нямсүрэн гуайтайгаа тухайн үеийн нэгдлийн ялангуяа нэгдэлжих хөдөлгөөн ялж байхад тэр үеийн нэгдлийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Тэгэхээр би танаас ярианы төгсгөлд нэг юм асууя. Ер нь ардчиллын талаар юу гэж үзэж байв? Ардчилал яаж гарч ирэв? Хүмүүс түүнээс юу хүлээж байсан бол?

Нямсүрэн -

Мэдэхгүй. Гэхдээ ардчилал манай суманд хөгжсөн шүү.

Дэжид -

За? Та нам бус байсаар байгаад тэтгэвэртээ гарсан.

Нямсүрэн -

Гэхдээ би Гончигдоржийн социал демкрат намын анхны гишүүн бол энэ суманд...

Дэжид -

Оо за? Социал демкрат намын анхны гишүүн байсан юмуу? Та?

Нямсүрэн -

Сайн залуу гээд тэгээд одоо больчихсон доо. Сонирхол байхгүй. Мэдээ үзэх дуртай. Кино үзэх дуртай. Зурагт хараад сууж байдаг.

Дэжид -

Байгаль орчин таны бага үеийнхээс өөрчлөгдөж байна уу?

Нямсүрэн -

Оо өөрчлөгдсөн.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Байгалийн мод булаг дуусаж байна даа. Бид нар тэр үед нойтон мод тайрдаггүй.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Хэрвээ чийгтэй мод тайрвал хожуул дээр үндэс овоолдог.

Дэжид -

За?

Нямсүрэн -

Түлээнд явахдаа. Булаг шандан дээр хир буртаг хувин доторх цагаан идээ хүртэл оруулахгүй гэж хориглодог байлаа.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Байгальтай бол хүмүүс ...

Дэжид -

Таныг бага байхад өөр харьцаж байсан уу?

Нямсүрэн -

Өөр харьцаж байсан. Одоо сүүлийн үед хайрлахаа больчихож доо.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Дураараа ...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Биеийн амрыг харсан тийм л ажил хийдэг болчихож дээ. Өөр одоо юу хэлэх вэ? дээ. Бүх хүн л байгаль орчин гээд яриад байна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Үүнийхээ төлөө бас бодмоор юм. Улаанбаатарт ногоон цэцэрлэг байгуулна л гээд байна. Тэр их гоё санагдаж байна.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Одоо энэ сумын төвд ч гэсэн хөдөө нутагт ч гэсэн ногоо тарина гээд газар сайгүй газар хагалаад тиймээ?

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Энэ их буруу гэж санагдаад байх юм.

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Нэгдсэн нэг талбай ...

Дэжид -

Аа ха.

Нямсүрэн -

Түүнээсээ байгалийн үр шимийг хүртэж байвал дээр юм.

Дэжид -

За баярлалаа. Нямсүрэн гуай.

Нямсүрэн -

Баярлалаа.

Дэжид -

Танаас сайхан ярилцлага авлаа. Амьдралын өнцгөөс буруу зөрүү гэх юм байхгүй. Тухайн үед амьдарч байсан нийгмийн талаар чухал сэдвийн талаар хоёулаа бас дэлгэрэнгүй ярилцлаа. Баярлалаа. Миний нэрийг Дэжид гэдэг.

Нямсүрэн -

Дэжид?

Дэжид -

Тийм.

Нямсүрэн -

Амархан нэр байна.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.