Lonjidsüren


Basic information
Interviewee ID: 990453
Name: Lonjidsüren
Parent's name: Dorjhüü
Ovog: Zalangaa
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: director of private animal hospital
Belief: Buddhist
Born in: Bugat sum, Arhangai aimag
Lives in: Ih Tamir sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
NGOs
herding / livestock
privatization
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? Та? Сайхан намаржиж байна уу?

Лонжидсүрэн -

Сайн. Сайн байна уу? Сайхан намаржиж байнаа.

Дэжид -

За өнөөдөр 10 сарын 5-ны өдөр. Их тамир суманд ирээд байна. Ингээд сум нэгдлийн даргаар ажиллаж байсан. Ер нь социализмын үед өөрөөр хэлбэл яг 20-р зуунд хөдөө аж ахуйн салбарт удирдах албан тушаалд олон жил ажилласан Лонжидсүрэн гуай тантай зориуд 20-р зууны Монголын аман түүхийн төслийн шугмаар ярилцлага авахаар ирлээ. Та Кембриджийн их сургуулиас явуулж байгаа Кембриджийн их сургуулийн Ази судлалын танхимаас явуулж байгаа Монголын 20-р зууны аман түүхийн төсөлд ярилцлага өгөх болж урилга хүлээн авсанд бид талархалаа илэрхийлье. Ингээд та өөрийн бага нас хүүхэд ахуй нас одоо өөрийн өсөж төрсөн нутаг, эцэг эхийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Лонжидсүрэн -

За баярлалаа. Би тэгэхээр Архангай аймгийн хуучин Бугат сум гэж байсан. Бугат сумын Бичигт Хангай гэж тэр нутагтаа алдартай Бичигт Хангай гэж тэр нутагт төрсөн хүн. Би чинь гурав дөрвөн үеийн миний өвөг эцэг тийм хүн байсан. Гурав дөрвөн үеийн ламын хүүхэд гэж хэлж болно.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Миний аав Доржхүү гэж энэ Хан-Өндөрийн хүрээнд лам байсан хүн. Тэр чинь хэлмэгдэлтийн үед, лам нарын баривчилгаа хийж байх үед манай аав баривчлагдаж мал хөрөнгө хамаг юмаа хураалгасан ийм хүн юм байна лээ.

Дэжид -

Тэр нь хэдэн оны үе юм бол?

Лонжидсүрэн -

Тэр бол 36, 7 оны үе байгаа юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

1900 нь.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аа тэгээд манай аав чинь бол лам болж байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд 7 хүүхэд төрүүлсэн. Бид нарыг сургууль соёлоор явуулах гэж их зүтгэдэг байсан даа. Тэр үед манай аав ингэж сургадаг байлаа. За хуучинтай адилхан орон гэр төхөөрч өгөөд, мал идээ тасалж өгөөд ингээд тусад нь гаргадаг байсан. Аав нь бол тэгэхгүй ээ. Та нарыг сургуулиар явуулна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Сургуулиар яваад та нар тэр мэргэжил гэдэг юм эзэмшинэ. Аа тэгээд мэргэжил эзэмшчих юм бол миний аав ээжийн тасалж өгсөн хөрөнгө энэ гэж бод. Тэгээд манай аав чинь 7 хүүхдээ долуулангийн сургууль төгсгөсөн ш дээ. Долуулаа мэргэжилтэй болсон. Энэ бол бас нэг том аавын эцгийн том сургаал гэж бид ярьж бодож явдаг юм л даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За би 1969 онд 10-р анги төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуульд орсон.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хөдөө аж ахуйн малын эмчийн ангид орж суралцаад малын эмчийн мэргэжил эзэмшсэн. Ийм хүн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Төгсөж ирээд Архангай аймгийн Тариат сум, Жаргалант суманд ажиллаж байсан. Түүнээс гадна аймгийн намын хороонд тэр үеийн намын даалгавраар юм даа. Аймгийн намын хороонд дөрөв таван жил болсон. Тэгээд намын хорооноос Архангай аймгийн Их тамир сумын сум нэгдлийн дарга хийж байсан тэр үед.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

За шөнө юм даа. Орон сууцанд манайхан байсан. Шөнө ном уншаад сууж байсан чинь үүд тогшдог юм байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Энэ орой болсон хойно хэн ирдэг байнаа гээд цаг харсан чинь шөнийн 1 цаг болж байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хөдөөнөөс хүн ирж байгаа юм байх даа гэж бодсон. Тэгсэн чинь үүд тайлаад өгсөн чинь аймгийн намын хорооны боловсон хүчин Цэвэлмаа гуай зогсож байсан. Та энэ орой ямар юмаа хийж яваа юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ор ор гээд тэгээд оруулсан чинь Лонжидсүрэн чамайг аймгийн намын хорооны товчоо дуудаж байна гэж байна. Надаар харанхуй шөнө яах гэж байгаа юм бол? гээд тэгээд яваад очсон.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аймгийн намын хорооны товчооны хурлаар ороод оруулаад шууд Их тамирын сум нэгдлийн даргаар томилдог юм байнаа.

Дэжид -

Аа ха. Шөнийн 1 цагт?

Лонжидсүрэн -

Шөнийн 1 цагт. Тэгээд 2 цаг гаруй надад үүрэг даалгавар тавьж тэгээд маргааш өглөө 9 цагт ажил хүлээж авна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр дор нь комисс томилоод ингээд маргааш өглөө нь 9 цагт яваад очиход машин бэлэн. Комиссын гишүүд бэлэн. Тэгээд хүрч ирээд би сум нэгдлийн даргыг хүлээж авсан л даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Энэ сум бол том сумаа. Архангай аймгийн мал аж ахуйн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Ийм том сум.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Байна лээ. Газар нутгийнхаа хэмжээгээр ч том юм. Хүн амынхаа тоогоор ч олон юм.

Дэжид -

Тухайн үеийн зарим тоо баримтаас дурдвал таныг ажил авч байхад ер нь хичнээн хүн амтай?

Лонжидсүрэн -

За намайг ажил авч байх үед бол 10500 гаруй хүн амтай байсан юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Сумын нийт малын хэмжээ бол 102 мянга, 103 мянга. Тийм толгой малтай байсан.

Дэжид -

За? Энэ чинь одоо бод бог бүгд нийлээд?

Лонжидсүрэн -

Бод бог бүгд нийлээд. Тэр чинь 87 он ш дээ. Одоо манай сум чинь 205 мянган толгой малтай болчихсон байж байна.

Дэжид -

Хнн. Бараг 4 дахин.

Лонжидсүрэн -

Аа тийм.

Дэжид -

Биш 250 дэгсдсэн байна. 102 гэдэг чинь тийм.

Лонжидсүрэн -

Тэгэхэд одоо бод л доо. 90 онд гэхэд чинь манай сум 10 мянган ямаатай байсан. Тэгсэн одоо манай сум 67 мянган толгой ямаатай болчихсон байна.

Дэжид -

6, 7 дахин өссөн байна. Тиймээ?

Лонжидсүрэн -

Мал өссөн гэхдээ хүмүүсийн амьдрал дээшилж л дээ. Гэхдээ бэлчээр нутаг их талхлагдаж байнаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бэлчээрийн нөөц, өвс ургамлын бүтэц алдагдаж байна. Ямаа өссөнтэй холбогдуулаад бэлчээрийн ургамлын амттай шимттэй гол ургамал ургахаа байсан. Сүүлийн үед.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ийм болчихсон байна. Тийм.

Дэжид -

Ямаа чинь одоо сорчилж идэх үү?

Лонжидсүрэн -

Ямаа ер нь сорчилж иднэ шүү.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Нэгдэл тэр үед хонь ямааг хамт сууриладаг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ямааны гишгэдлийг хонь гүйцдэггүй ш дээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Их хурдан явдаг амьтан байхгүй юу даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгэхэд хонь арай аажуухан явна. Гишгэдлийг нь гүйцэхгүй тийм учраас тусад нь ялгаж малладаг тийм байсан юм. Манай сум би хүрч ирээд сүүлийн 30 гаруй жил судалгаа хийж үзсэн юмаа. Тэгэхэд манай сумын нийт малын 16,7% нь амины мал. Бусад нь нэгдлийн мал байсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Бусад зэргэлдээ энэ Батцэнгэл сум, Өндөр-Улаан сум, Чулуут сумтай малын харьцуулаад үзэх юм бол тэр сумын нийт малын 33-аас 36% нь амины мал. Бусад нь нэгдлийн мал байсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэр байтугай Жаргалан сумын нийт малын 51% нь амины мал байсан.

Дэжид -

Пөөх.

Лонжидсүрэн -

Тэгээд би эндээс ямар дүгнэлт хийсэн гэхээр оо энэ чинь ард түмнийх нь амьдрал малчдынх нь амьдрал ядуурчихсан юм байна гэдэг дүгнэлт хийж байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ерөөсөө манай сум чинь ийм байхгүй юу. Манай сум Ихтамир сумыг тэжээдэг газар тариалан байхгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Их тамир суманд тэжээлийн том үйлдвэр байхгүй. Томоохон уурхай байхгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ерөөсөө л хэдэн малаа л шүтэж амьдардаг байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ерөөсөө амьжиргааны эх үүсвэр нь хэдэн мал. Хувийнх нь мал ингэж цөөрсөн байгаа юм. Архангай аймагтаа хамгийн бага хувийн малтай ийм сум байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би эндээс ямар дүгнэлт хийсэн гэхээр ерөөсөө малчдынх нь амьдрал ядуурчихсан юм байна гэдэг дүгнэлт хийсэн.

Дэжид -

Тэр 50 хэдэн хувь нь амины мал байгаа чинь нэгдлийн үед аминд байгаа малын тоо толгойг малын тооллогоор тогтоож өгч байсан уу?

Лонжидсүрэн -

Тогтоож өгч байсан.

Дэжид -

Тийм байх.

Лонжидсүрэн -

Хангай газар гэхэд 50 толгой малтай байна. Бог нь төд, бод нь төд.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Говьд бол 75 толгой малтай байж болно гэж байх шиг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бас бод богоор нь ...

Дэжид -

Тэр үедээ дээрээс бас төчнөөн хувийн ямаа эзэлнэ. Төчнөөн хувийн хонь эзэлнэ гэсэн бодлого явагдаж байсан.

Лонжидсүрэн -

Явагдаж байсан. Тэгээд тэр чинь амины малыг тоог тогтоож өгсөн учраас хувийн мал өсөхгүй байсан байхгүй юу. Одоо зах зээлийн үед чөлөөтэй болсон учраас амины мал дэндүү өсөж байна шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ард түмний амьдрал ч дээшилж байна.

Дэжид -

За уучлаарай. Та судалгаа хийсэн гэсэн?

Лонжидсүрэн -

Аа ха. Ингээд үзсэн чинь 1-рт ард түмний амьдрал нь ядуурчихсан юм байна. 1-рт. 2-рт дэд бүтэц ерөөсөө хөгжөөгүй ээ. Одоо ерөөсөө манайх чинь өндөр хүчдэлтэй холбогдоогүй. Дөрөв таван дэд станцтай байсхийж байгаад таг болчихдог. Тэгээд сумын төвийн бүх юм халаалтаар тогоор тэгээд хөлдөөд ийм байдалд ордог байсан юм. 2-рт дэд бүтцэд анхаарах хэрэгтэй юм байна гэж бодсон.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аа 3-рт яахав гэхээр зэрэг малчдыг нийгмийн талаас нь анхаарахгүй бол болохгүй юм байна. Малжуулах бодлого.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аа тэгээд богинохон хугацаанд би 3 том арга хэмжээ авсан юмаа. 1-рт амьдрал тааруухан учраас яаж байна гэхээр мал өсөх төлөөр нь тасалж хаяад малчдадаа хоол өгсөн юмаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

7000, 8000 мал нядалж малчдад хоол өгч, тэгээд мал өсгөх төлөвлөгөө тасаллаа гэж олон мянган мал нядаллаа гэж аймгийн намын хорооны товчоогоор арга хэмжээ авахуулж байсан.

Дэжид -

За.

Лонжидсүрэн -

Хуучин аймгийн намын хороон дээр чинь боловсон хүчний хувийн хэрэг гэж байсан юм. Тэр хувийн хэрэг дээр тэмдэглэдэг.

Дэжид -

За? Таныг ажил сайжруулахаар энд тавьсан.

Лонжидсүрэн -

Ажил сайжруулахаар. Их тамир сум ажлаараа хамгийн сүүлийн байранд орсон юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Мал их хорогдсон байхгүй юу даа. Хорогдсон тийм байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр үед улсын төлөвлөгөө гэж өгдөг байлаа шүү дээ. Сүүлийн 20 жилд хонины уртын ноосны төлөвлөгөө ганцхан жилд нь биелүүлсэн үлдсэн 19 жилд нь тасалсан. Ямааны ноолуурын төлөвлөгөө гэхэд сүүлийн 6 жил дараалан тасалсан.

Дэжид -

Тийм сум нэгдэл байсан.

Лонжидсүрэн -

Тэгээд энэ дээр дүгнэлт хийсэн юм даа. За тэгээд малаа сайжруулах за тэгээд малаа сайжруулахын төлөө яах юм бэ? гэж.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Гаднаас шилмэл омгийн мал авч ирж сайжруулах нь зүйтэй юм гэж.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ингэж бодсон юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За тэгээд гаднаас би чинь баяд омгийн 450 гаруй хуц авч ирсэн. Увсын Малчин сум Хяргас сум Зүүнговь сумаас 1500 баяд омгийн охин төлөг авч ирж байлаа. Говь Алтай аймгийн Бугат сум улсын үржлийн фермтэй. Говь Алтай аймгаас 25 хуц 500 охин төлөг тууврын журмаар авч ирж байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хонины чанар сүүлдээ сайжирсан хөөрхий минь. Богинохон хугацаанд үр дүн гардаггүй. Тодорхой хугацааны дараа гарна шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байдаг. За тэгээд би түрүүн хэлсэн. Хоол өгч арга хэмжээ авахуулсан гэж ...

Дэжид -

Ер нь ард түмнээ хоол ундтай. Хүнээ тэтгэе тиймээ? Идэж уух юмтай байлгая гэдэг арга хэмжээ явагдаж байна.

Лонжидсүрэн -

1-рт тэр. 2-рт яасан гэхээр нэгдэлдээ асар их өртэй. Дээр үеийн ханшаар 1 сая 500 мянга гаруй төгрөгний өртэй байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Малчид нь нэгдэлдээ шүү дээ. Нэгдэлдээ өртэй.

Дэжид -

За. Урьдчилаад мөнгөө аваад идээд байдаг байсан юмуу? Яасан юм?

Лонжидсүрэн -

Тэр чинь амины мал муу учраас тиймээ?

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Амьжиргаа нөлөөлж байхгүй юу.

Дэжид -

Нөлөөлж байгаа. Аа ха.

Лонжидсүрэн -

За тэгээд яасан гэхээр ерөөсөө өрийг нь хөнгөлье.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулаад өглөө 8 цагаас өртэй малчдыг бүгдийг нь сумын төв дээр дуудаад ...

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Өглөө 8 цагаас өдөржингөө хуралдаад оройжингоо хуралдаад шөнөжингөө хуралдаад. ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Өглөө 6 цагт Монголын радио дуугарч байхад хурлаа дуусгаж байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Энд бол яахав гэхээр 512 малчдын өрийг хөнгөлж хөнгөлсөн байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Нэг нэгээр оруулаад яагаад өр гаргасан юм бэ? Энэ өрөө яаж шийдэх юм бэ? Одоо нэгдэлд юу хийж өгөх вэ?

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ингээд тал талаас асууж байгаад өрийн хөнгөлье гэдэг бодлого баримталсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Өртэй байсан малчид өрнөөсөө сална гэдэг бол маш их баярлаж байгаа юм чинь. Би ганцхан жишээ хэлье. Бугатын нэг малчин 15 мянган төгрөгний өртэй байлаа.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгсэн түүний өрийг шөнийн гурван цагт 4 цаг болж байсан байх 100% хөнгөлчихгүй юу.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгсэн тэр ...

Дэжид -

15 мянга тэр үед их мөнгө.

Лонжидсүрэн -

Их мөнгө. Маш их мөнгө байхгүй юу. Тэгээд тэр уйлж байсан юм. Үнэн байгаа даа. Үнэн бол хурдан очиж авгай хүүхдэдээ хэлье. Тэгсэн мөртлөө гадагшаа гараад гадаа байгаа малчдад тэгж байсан байгаа юм. Миний өрийг 100% хөнгөлөөд хаячихлаа. Ямар сайхан юм. Орон гэртээ очиж авгай хүүхдэдээ дуулгая. Түүнээс гадна энэ шинэ ирсэн залуу дарга өөрөө буруудчих юм биш байгаа даа гэж.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгж байсан байгаа юм. Тэр үеийн дарга нар ийм арга хэмжээ авч байгаагүй. Чи дураараа ажиллаа гэж бас аймгийн намын хороон дээр дуудагдаж очиж хоёрдахь удаагаа арга хэмжээ авахуулж байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

3-рт яасан гэхээр амины мал муу юм чинь аминд нь мал өгье гээд ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

А дансыг нь харж байгаад малжуулах бодлого явуулаад 5 мянга гаруй мал өгчихлөө. Малчиддаа.

Дэжид -

За.

Лонжидсүрэн -

Үнэгүй өгсөн. Аа тэгэхээр чинь 5 мянган мал тараахаар юу ч болдоггүй юм байна. Тэгэхээр зэрэг ахиад 7 мянган мал нэг өрхийн 30 толгой мал өгөөд тэгээд 7 мянга гаруй мал өгчихдөг юм байнаа.

Дэжид -

Аа ха. Ер нь нийт хичнээн өрх айл байсан бэ?

Лонжидсүрэн -

1500 гаруй өрхтэй байсан ш дээ. Манайх.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Ингээд 3 дахиа аймгийн намын хорооны товчоогоор арга хэмжээ авахуулсан юм. Лонжидсүрэнг хатуу донгодлоо гэж ...

Дэжид -

Аа ха. Таныг тэр малчдын сайн сайхны төлөө ажиллаж байна. Та хувьдаа юм аваагүй биз дээ.

Лонжидсүрэн -

Бүх юм аваагүй.

Дэжид -

Тийм тэгэхэд чинь. Захиргаадалтын хэлмэгдэлтийн л үе ш дээ. Тэр чинь.

Лонжидсүрэн -

Хатуу байсан юм даа. Дээрээс намын бодлого гэж маш хатуу байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд дээрээс нь төлөвлөгөө өгчихдөг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Төлөвлөгөө биелүүлэхгүй бол ерөөсөө намтайгаа ярьдаг.

Дэжид -

Та тэгээд хоёр арга хэмжээ авахуулчихаад бас яахгүй гурав дахиа ...

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд товчооны хурал дээр арга хэмжээ авчихаад за Лонжидсүрэн чамд хэлэх юм байна уу? гэж асууж байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд би байнаа. Их тамир сум гэдэг чинь их том сум юмаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хүн ам ихтэй байдаг юм байна. Мал ихтэй байдаг юм байна. Газар нутаг ихтэй байдаг юм байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би очоод сүүлийн 30 гаруй жилийн судалгаа эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийг судалгаа хийж үзсэн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Их тамир суманд нэгдүгээрт ерөөсөө малчид нь амьдрал тааруу байдаг нь нэгдүгээрт хоолны тал ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хоёрдугаарт хүнээ бодсон. 3-рт малжуулах бодлого явуулсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Энэ гурван арга хэмжээг би явуулж чадахгүй юм бол Их тамир сум хөгжихгүй юм байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За хэрвээ намайг буруу ажиллаж байна гэж бодож байгаа бол нарны эрт дээр энэ ажлаа авна уу? Би заавал сууж байх албагүй. Би залуу ч байсан. Дарга нараас хамгийн залуу нь би байсан юмаа.

Дэжид -

Та хэдтэй нэгдлийн дарга хийж байсан юм?

Лонжидсүрэн -

36-тай хийж байсан юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэр үеийн дарга нар чинь нас тогтчихсон. Надыг бодвол бие хаа томтой. Гэдэс гүзээтэй бүдүүн дарга нар байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгэхэд би өөрөө жижигхэн биетэй. 36 настай. Тэгээд намайг чинь бусад нэгдлийн дарга нар ийм том суманд чинь их жаахан хүүхэд очлоо гэж хүүхэд гэдэг байлаа. Намайг чинь.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Гэдэг байсан. Тэгээд Их тамирчуудын амьдралыг өөд нь татъя. Миний аав ч гэсэн надад хэлдэг байсан юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За ядуу амьдралтай улсуудад тусалж яваарай.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэд нарын амьдралыг л өөд нь татаж яваарай гэж тэр ч одоо санагдаж байсан. Тэгээд ч тэр үеийн дарга ч байсан. Тэгээд Их тамирчуудын амьдралыг өөд нь татъя гэж тэгээд би богинохон хугацаанд ийм арга хэмжээнүүд авсан. Малчид луугаа чиглэсэн. Ийм арга хэмжээ авсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Түүнээс гадна би энэ суманд өмч хувьчлал явуулсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Сүүлийн 30 жил болчихсон модон гүүр бас эвдэрчихсэн. Осол аваар гарахад бэлэн болчихсон байсан. Үүнийг бетонон гүүртэй болгож тэгээд аймгийн төлөвлөгөөний комисс, аймгийн захиргааны өргөтгөсөн хурлыг бүтэн өдөржин хуралдуулж байж тэгж байж нэг юм бетонон гүүр бариулах тийм зөвшөөрөл авсан. Архангай аймгийн төсвийн шинэчлэл танай бетонон гүүр авчих гээд байна гээд зөвшөөрч өгдөггүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд нэг юм батлуулж аваад л ингээд тэр үеийн ханш юм даа. 7 сая төгрөг сүүлд нь нугараад 14 сая болж байсан юм. Мөнгө чинь хатуу.

Дэжид -

Аа ха. Хатуу байж. Тэр үед сум нэгдэл 7 саяыг авахад овоо их юмыг нь аваад явчихаж дээ.

Лонжидсүрэн -

Тэгж таарна. Өөр яасан гэхээр зэрэг сүүлийн 30 жилд манай суманд ерөөсөө орон сууц бариагүй байсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Би нэгдлийн хөрөнгөөр 10 айлын орон сууц, улсын хөрөнгөөр 10 айлын сууц, нэгдэл дундын хөрөнгө оруулалтаар 12 айлын орон сууц ингээд 32 айлын орон сууц баригдаж байлаа.

Дэжид -

За.

Лонжидсүрэн -

Тийм. За түүнээс гадна одоо нэгдэл тусдаа нэг жижигхэн колонктой. Бензин колонктой.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Нэгдэл дундын үйлдвэр тусдаа колонктой.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд улсын колонк болгоё гэж хөөцөлдөж улсын колонктой болгоод ....

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Банк , холбооны барилга гэж хоёр давхар тийм аятайхан зураг байсан юмаа. Тэгээд банк холбоо бариулъя гэж одоо баригдсан байгаа даа. Архангай аймагт хамгийн түрүүнд манайх барьсан юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би хөөцөлдөж бариулсан юм. Аа тэгээд би нэгдлийн 50 жилээ тэмдэглэх гээд 50 жилийн ойгоо тэмдэглэх ...

Дэжид -

Ямар нэртэй нэгдэл байсан юм?

Лонжидсүрэн -

Гэрэлт зам.

Дэжид -

Гэрэлт зам. Хэдэн онд байгуулагдсан юм.

Лонжидсүрэн -

1938 онд байгуулагдсан юм.

Дэжид -

Анхны л бараг нэгдэл юмуу? Ууган нэгдлүүдийн нэг ...

Лонжидсүрэн -

Ууган нэгдлүүдийн нэг. Архангай аймагт бол яг ингээд түүхийг нь судлах юм бол хамгийн анхны нэгдэл юм байлаа шүү.

Дэжид -

За.

Лонжидсүрэн -

Очир даргатай байгууллагдаж байсан. 5 нэгдэл байгууллагдаад манай суманд тэгээд сүүлд нэгдээд Гэрэлт зам нэгдэл болсон юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд 50 жилийн ойгоор ийм том нэгдэл нэг том юм үлдээе гэж тэгээд стадион барихаар болж хуучин нэгдэл нь модон банзаар барьж байсан. Түүнийг өөрчлөөд ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бетоноор барьдаг юм байна. Бетонон хавтан манай аймагт үйлдвэрлэдэггүй байлаа. Баянхонгор аймгийн төвд үйлдвэрлэдэг байсан юм. 25, 26 тракторын цуваа явуулаад тэндээс 100 ширхэг бетонон хавтан худалдаж аваад тэгээд тэр кранаар өргөөд тракторын чиргүүл дээр хоёроос илүү даахгүй. Одоо эндээс чинь 200 гаруй км хол.

Дэжид -

Хнн.

Лонжидсүрэн -

Талдаа. Хүрэлтийн даваагаар даваад ирж байсан юм. Тэгж тэр бетонон хавтан авч ирж байсан. Үлгэр жишээ стадион бариулна гэж бариулж байлаа. Хойд хоёр асар баруун зүүн асар урьд талын худалдааны хоёр мухлаг дандаа Баянхонгор аймгийн Хүрээ маралд тэнд блок хийдэг байсан юм. Манайх бас хийдэггүй байсан байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэндээс бас тракторын цуваагаар тэгээд тэр даваагаар давж тэр олон трактор явж байхад малчид тэгж байсан гэж байгаа. Ямар сонин юм бэ? Ямар олон трактор ингэж явж байдаг юм. Дээр үеийн байлдааны цэргийн цуваатай зүйрлэж байсан юм шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Малчид бас тийм мэдрэмжтэй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд авч ирээд нэг сайхан стадион бариулаад ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Оо тэгсэн чинь дараагаар нь би шүүмжлэгдээд Лонжидсүрэн гэдэг нөхөр хаа байсан Баянхонгор аймгийн төвөөс тэр Баянхонгорын Хүрээ маралаас тэр бетон хавтан тэр блокууд авч ирж ингэж стадион барьсан байгаа юм. Ингээд шүүмжилдэг юм байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аа тэгсэн чинь дараагаар нь аа тийм 3 жилийн дараагаар 5 нэгдэл стадион байгуулах болдог юм байнаа. Тэгсэн чинь аймгийн дарга та нар нэгэнт стадион байгуулах гэж байгаа бол Их тамирынх шиг тийм үлгэр жишээ стадион байгуулла. Тэгж нэг үнэд орж байлаа. Би.

Дэжид -

Та ер нь цаг үеэ тэр үед залуу хүний сэтгэлгээгээр цаг үеэсээ түрүүлсэн. Нэлээд өргөн сэтгэлгээтэй өргөн харж байсан байна ш дээ. Нөгөө 50 жил гээд та баахан хүмүүсийг шагнаад хуваагаад идсэн бол тэнд юм үлдэхгүй ш дээ.

Лонжидсүрэн -

Хамгийн гол нь би бол ерөөсөө энэ албан тушаалтай дуусахгүй гэж бодож байсан. Ерөө энэ ард түмэнд юм үлдээе.

Дэжид -

Соёлын бүх л том том арга хэмжээ тэнд явагдана биз дээ. Сумын арга хэмжээ?

Лонжидсүрэн -

Тэгнэ.

Дэжид -

Уралдаан тэмцээн юм юм ...

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Өөрөөр хэлбэл спортын ордон гэсэн үг шүү дээ. Тиймээ? Соёл урлагийн том ордон гэсэн үг шүү дээ.

Лонжидсүрэн -

Ингээд намын төв хорооны ээлжит 8-р бүгд хурал гэж болж ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Түүгээр малчдын нийгмийн асуудлыг авч хэлэлцэж ...

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд миний авсан арга хэмжээ бүгд тохирч ...

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд төв хорооны илтгэлд би тэмдэглэгдэж байсан юм. Тэр бүгд хурлаас малчдын нийгмийн асуудал авч хэлэлцээгүй бол би ажлаасаа халагдах байсан. Би бодож байсан юм. Би халагдах юм байна. Гурван удаа арга хэмжээ авахуулсан. Лонжидсүрэнг хатуу донгодож хөөсүгэй гэж байсан юм чинь. Дахиад ийм арга хэмжээ авах юм бол хөөнө гэж. Харин тэр бүгд хурал хуралдаж малчдын нийгмийн асуудлыг авч хэлэлцээд миний авсан арга хэмжээ тохирч ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би чинь харин өндөрт өргөгдөж тэгээд 1990 онд Ардчилсан чөлөөт сонгууль гэж боллоо шүү дээ?

Дэжид -

Тэгсэн.

Лонжидсүрэн -

Түүгээр би Их хурлын депутат болсон юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Би тэр удирдах ажилтны 3 сарын курс гэж хотод болсон юм. Түүнд явчихаад 6 сар дөнгөж гараад явагдаж байсан юм шиг байгаа юм. Хүрээд ирсэн чинь их хурлын сонгууль болчихсон. Тэнд миний нэрийг дэвшүүлчихсэн. Тэгээд би дотроо бодож байлаа. Над шиг хүн яаж тэр Их хурлын гишүүн болдог юм бэ? Өөрийгөө голж байгаа байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгсэн чинь надтай 8 хүн өрсөлдсөн.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Төвөөс Ардчилсан намаас ч хүмүүс ирж өрсөлдөж байсан. Сумын төвөөс тэр 10 жилийн захирал энд эрдэм шинжилгээний хүрээлэн байсан. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал. Манай сумаас гарсан доктор Чимэдцэрэн гэж байдаг юм. Ингээд 8 хүн өрсөлдсөн.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Үе шатаар явлаа шүү дээ.

Дэжид -

Тэгсэн.

Лонжидсүрэн -

Эхний шатаар орсон чинь хамгийн өндөр оноог Чимэдцэрэн гуай бид хоёр авч гарч ирсэн. Ингээд хоёрдугаар шатаар гарч ирсэн. Ингээд хоёрдугаар шатаар гарсан чинь 71%-иар гарсан.

Дэжид -

Пөөх өндөр хувиар гарч.

Лонжидсүрэн -

Тэгээд би Их хурлын депутат болж байсан юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд би гардаг ямар сонин юм. Оюуны потенциалтай хүмүүс болох ёстой. Тэгсэн чинь түрүүчийн авч байсан арга хэмжээнүүд зөв байсан учраас малчид дэмжиж ...

Дэжид -

Энэ хүн бидний төлөө юм хийдэг. Юм хийх хүнийг л дэмжинэ шүү дээ. Одоо манайх хийнэ гэчихээд хийхгүй. Харьцангуй юу шүү дээ. Тиймээ? Хүн хийнэ гэчихээд хийхгүй. Та бол хийнэ гэсэн юмаа өөрийнхөө юугаар хийсэн учраас ард түмэн үнэхээрийн бидний төлөө ажиллаж чадах хүн гэж танд яасан байна ш дээ. Арга хэмжээ авагдсан ч малчдын төлөө хийсэн юм чинь дэмжихгүй бол бас ч гэж ... Таныг тэр ингээд таны ярьж байгааг тасалдуулаад асуухад цагаадсан уу? Таны ийм арга хэмжээ авч байсан юм чинь ...

Лонжидсүрэн -

Тэрийг чинь ерөөсөө яасан ч юм байхгүй.

Дэжид -

Хнн.

Лонжидсүрэн -

Тэгээд намын хорооны архивдаа хадгалчихдаг юм шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд цагаадсан юм байхгүй.

Дэжид -

Улсын их хурлын депутатаар сонгогдож байлаа. Та.

Лонжидсүрэн -

Тэгээд би тэр шог зохиолч Барамсай хочлохгүй юу.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгсэн тэр Эрдэнэтээс депутатаар сонгогдсон юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд би ийм ийм арга хэмжээ ингэж ингэж авлаа. Ингэлээ ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгсэн чинь тэр Барамсай зохиолч чи ерөөсөө өөрийнхөө Их хурлын депутат хийх юмаа чи өөрөө хийчихсэн байна ш дээ. Тэгээд ард түмэн чамайг сонгосон байна ш дээ гэж тэгж байсан юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд одоо би их хувьтай хүн юм гэж боддог.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр депутат болоход Ардчилсан шинэ Үндсэн хууль батлахад яг сонгогдохгүй юу.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд бид нар 76 хоног муу сайнаа дуудуулж байж ямарч байсан үндсэн хууль гэдэг юмыг батлахгүй болбол улс орны байдал ерөөсөө болохоо байна гэж ёстой гүрийж байгаад л авсан даа.

Дэжид -

Үндсэн хуулийг баталсан үнэхээрийн хувь зохиол байж дээ.

Лонжидсүрэн -

Би бол ерөөсөө миний амьдралд тохиолдсон хамгийн том зүйл гэж би боддог юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм. За тэгээд Үндсэн хуулиар чинь Монгол орон ямар замаар явах вэ?

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Гэдгийг л тодорхойлж өгсөн юм шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Гурван үндсэн хууль байлаа. Тэр үндсэн хуулиасаа өөр замаар нийгэм нь өөрчлөгдөж байгаа учраас өөр замаар Монгол улс явахгүй. Хуучин социализмын замаар явж болохгүй байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ийм үе. Тэгээд л одоо Үндсэн хуулиа батлалцаад тэгээд одоо түүгээрээ явж байна ш дээ. Улс орон тэр замаар л явж байна.

Дэжид -

Тийм. Ийм байх юм. Сайхан түүх ярьдаг хүн байна.

Лонжидсүрэн -

Тэр манай сум чинь бол ийм шүү дээ. Манай өрлөг жанжин анхны өрлөг жанжин Дэмид гэдэг чинь манай сумын хүн байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд манайд чинь Хан Өндөрийн хүрээ гэж Халхад цуутай том хүрээ байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хоёр мянга гаруй ламтай. Ийм том хүрээ байсан юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд Дэмид жанжин хэлмэгдэж буруутсан ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

37 онд.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгсэн Дэмид жанжин буруутлаа. ¬Ерөөсөө манай энэ Хан Өндөр хүрээ үнсэн товрог болгосон юм байна ш дээ. Лам нарыг нь бүгдийг нь баривчлаад буудахыг нь буудаад л ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр сүм хийдийг бүгдийг нь нураагаад л шатаахыг нь шатаагаад л түүхэнд байсан ш дээ.

Дэжид -

Аа ха. Хоёр мянган ламтай маш том хүрээ байж. Тиймээ?

Лонжидсүрэн -

Тэгээд тэр үедээ л оюуны их потенциалтай байсан тэр одоо лам хувраг за тэгээд тэр одоо маарамба, тэр үедээ байсан зурхайчид би түүхийг нь судлаад үзсэн юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

1678 онд байгуулагдсан юм байна лээ. Энэ хүрээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Их дээр үед байгуулагдсан байхгүй юу.

Дэжид -

Тийм байна.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд Тариатын хүрээнээс 10 жилийн өмнө байгуулагдсан хүрээ юм байна лээ.

Дэжид -

За? Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд би чинь ингэсэн ш дээ. Их тамирын сүүлийн 80 жилийн түүхийг би бичсэн ш дээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Ном болгож хэвлүүлсэн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Түүнээс гадна зүгээр одоо уянгын нийтлэл маягаар бичсэн юм даа. Би. Зүрхэнд мяралзана Их тамир минь гэж. Их тамир сум байгуулагдсаны 85 жилийн ойд бичсэн бас нэг ном бий. Их тамирын тухай би хоёр ном бичсэн юм. Ингэж байлаа. Тэгээд яахав дээ. Сүүлдээ нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу улс орон зах зээлд шилжлээ. Нэгдэл нэгдэл чигээрээ байх аргагүй болсон. Засгийн газар 20-р тогтоол гэж гаргалаа шүү дээ.

Дэжид -

Тэгсэн.

Лонжидсүрэн -

Тэр үеийн ерөнхий сайд нь Бямбасүрэн гуай байсан ш дээ.

Дэжид -

Тэгсэн.

Лонжидсүрэн -

Бямбасүрэн гуайг бид нар томилсон юм. Анхдугаар чуулганаараа ...

Дэжид -

Чуулганаараа.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр хуучин чинь намын төв хороо улс төрийн товчоо сайд нарын зөвлөл гэж байлаа шүү дээ. Бид нар чинь л анхдугаар чуулганаараа эд нарыг байхгүй болгоод засгийн газар гэдгийг чинь шинээр бий болгоод тэгээд ерөнхийлөгчтэй. Анхны ерөнхийлөгч Очирбатыг ерөнхийлөгчөөр тавиад ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бага хуралтай болоод дэд ерөнхийлөгч буюу улсын бага хурлын даргаар Гончигдоржийг томилоод ...

Дэжид -

Тэгсэн.

Лонжидсүрэн -

Тэгээд улсын прокурор улсын дээд шүүхийг чинь бүгдийг нь баталсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр засгийн газрын 20-р тогтоол гарч нэгдлүүдийн дансанд байсан мөнгийг ашиг болгочихгүй юу. Тэгэхээр зэрэг нэгдэл амьдарч чадахгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Яахав гэхээр зэрэг нөгөө дансанд байгаа мөнгөө малчдад цалин тараана ш дээ.

Дэжид -

Аа ха. Тэр ихээхэн юу яасан шүү. Ард түмний.

Лонжидсүрэн -

Аа ха. Аа харин ард түмний тэр банканд байсан хувийн хадгаламжийн хүү бол өссөн.

Дэжид -

Хувийн хадгаламжийн хүү өсгөсөн.

Лонжидсүрэн -

Нэгдлийн мөнгийг өсгөөгүй.

Дэжид -

Өөрөөр хэлбэл нэгдэл оршин тогтнох үндэс муутай болчихож?

Лонжидсүрэн -

Үндэс муутай. Юу ч байхгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ухаандаа би дансанд байсан мөнгөөрөө бүтэн 6 сарын мөнгийг эхний 6 сарын мөнгийг тараадаг байлаа.

Дэжид -

Цалин тавих байсан?

Лонжидсүрэн -

Цалин тавьдаг байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хоёр сарын цалин тавиад тэгээд байхгүй.

Дэжид -

Мөнгөгүй?

Лонжидсүрэн -

Тэгээд хавар улсын бэлтгэлээ мал тушаа ш дээ. Түүгээр чинь манайх чинь 1500 тонн, 1500 тонн, 1600 тонн мах улсад бэлтгэдэг байлаа ш дээ. Том байсан байгаа биз.

Дэжид -

Том байна.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр махныхаа мөнгөөр дараа 6 сараас дараа 12 сарыг дуустал мөнгөө шавхаад явчихдаг.

Дэжид -

Зөв зөв.

Лонжидсүрэн -

Тэгтэл малын хөлийн татвараас болоод бас нэгдэл хамрагдаж чадахаа байчихаж байгаа юм. Ухаандаа нэг бодоос гэхэд амины малаас 4-өөс 5 кг мах тушаана.

Дэжид -

Нэг үхэр ч юмуу? Нэг адуу ч юмуу байх нь. Тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэгээд дөрвөөс таван кг мах авна гээд байгаа байхгүй юу.

Лонжидсүрэн -

Амины малд.

Дэжид -

За амины малд.

Лонжидсүрэн -

Тэгэхэд нэгдлийнх болохоор зэрэг 20 кг 21 кг. Нэг малаас.

Дэжид -

Яагаад тэгж байна?

Лонжидсүрэн -

Бас л нөгөө нэгдлийг унагаах бодлого явж байгаа байхгүй юу.

Дэжид -

Хнн.

Лонжидсүрэн -

1-рт банканд байсан мөнгө ...

Дэжид -

Нэгдэл ч байсан. Хувь хүн ч байсан адилхан ...

Лонжидсүрэн -

Татвар тэгээд яасан гэхээр тэр их мах оноож байна гэдэг чинь нэгдлийнхээ байдаг малыг шавхаж байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгэхээр махын оногдол, банкан дахь мөнгөө шавхчихсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд нэгдэл чинь ерөөсөө амьдрах нөхцөлгүй болоод татан буугдахаас өөр замгүй болсон.

Дэжид -

Тийм юм болсон юмуу?

Лонжидсүрэн -

Ингээд ерөөсөө бүх гишүүдээ цуглуулаад бүх гишүүдийн хурлаа хийгээд бүх байдлыг танилцуулаад л за нэгдэл гэдэг чинь манай нэгдэл 54 нас наслалаа. Энэ хугацаанд нэгдлийн гишүүд ихээхэн юм хийж гүйцэтгэлээ. Нэгдлийн гишүүдийн амьдрал их дээшиллээ. Олон ч хүн одон медалиар шагнагдлаа. Тиймээ? Тэгээд одоо нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу тарахаас өөр замгүй боллоо шүү.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ингээд нэгдлийнхээ малыг малчдадаа тарааж өгье. Тооцоо хийгээд л ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд комисс томиллоод ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд нэгдлийнхээ гишүүдэд тарааж өгсөн шүү дээ. Аа манай нэгдэл олон малтай байсан. Харин тэр тарааж өгөх зам сайн болсон юм байна лээ. Ямар нэгэн хэл ам ерөөсөө гараагүй. Сайн болсон. Нэг малчинд 100 гаруй толгой мал хүртэл өгч байлаа. Тэгээд дундажаар аваад үзэх юм бол нэг малчинд нэг малчин өрхөд 76 мал өгсөн байсан. Би дундажаар ярьж байна.

Дэжид -

Нэгдэл тарахад тэнд ажиллаж байсан. Тиймээ? Анх нийгэмчилж байхад малаа нийгэмчилж байсан хүмүүс юм хүртэж чадсан болов уу? Яг тухайн үед ажиллаж байсан хүмүүс хүртэж байсан уу?

Лонжидсүрэн -

Малаа өгсөн эрхийн бичиг байдаг юм байна лээ. Үлдсэн хүмүүс байдаг юм байна лээ. 80 хэдэн настай. 70 хэдэн настай хүмүүс байдаг юм байна лээ. Аа тэр нь Улаанбаатарт. Эрдэнэт Дархан явчихсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бусад аймаг руу явчихсан. Хүний амьдрал чинь янз бүр шүү дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр бүх хүмүүсийг цуглуулсан.

Дэжид -

Тэгсэн үү? Танай нэгдэл маш нарийн зохион байгуулсан байна.

Лонжидсүрэн -

Тэгсэн. Тэгээд энэ сумаас нэгдэлд малаа нийгэмчилсэн аймгийн төвд сууж байгаа Улаанбаатарт сууж байгаа, Эрдэнэт, Дарханд сууж байгаа улсуудад бүгдэд нь ах дүү нар нь судалгаа авсан байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Авч ирсэн. Тэгээд бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцүүлээд эд нарт өгөх нь зүйтэй юу?

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Гэж хэлэлцүүлээд тэгээд төчнөөн тооны адуу өгнө. Төдөн мал өгнө гээд манайх чинь өөрөө мал олонтой том нэгдэл байсан учраас хүрэлцээтэй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм учраас манай энд их сайхан зохион байгуулалттай байсан. Манайх чинь трактор гэхэд чинь трактор гэдэг чинь 40 гаруй трактор байлаа. Автомашин гэхэд чинь 24. 5 автомашин байлаа. Тэгээд ерөөсөө тэр ажиллаж байсан тэр улсууддаа л хуваагаад өгчихсөн ш дээ.

Дэжид -

Аа ха. Та хүний төлөө ажилласаар байгаад л таныг дагасан малчин гаднаа амьжиргааг залгах бүрэн амьжиргааны юутай болоод л ингээд гарсан байна ш дээ. Тиймээ? Зохион байгуулалт, удирдлагын асуудал юм.

Лонжидсүрэн -

Үнэн. Үнэн.

Дэжид -

Би таны ярианаас ингээд бодож байхад танд энэ удирдлагын юмуу? Энэ ажилд та өөрөө дур сонирхолтой байсан юмуу? Ер нь танд хэн зааж зааварлаж та өөрийгөө социализмын үед том нэгдэл аж ахуйг удирдаж ажиллаж байваа? Энэ бас их сонин байна.

Лонжидсүрэн -

Би малынхаа эмчийг хийх дуртай байсан. Би удирдлагад дургүй байсан хүн. Тэгсэн би Тариат суманд 3 жил ажиллачихаад тэр суманд эмч л байсан юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд энэ Жаргалант суманд малын мал эмнэлгийн тасаг гэж байсан юм. Түүний эмчээр намайг томилсон юм байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэнд очоод тэгээд Жаргалант сум чинь хамгийн сүүлийн байранд орчихсон байсан юм. Мал эмнэлгийн талаар малын өвчлөл ихтэй.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд зориуд намайг томилсон юм байна лээ. Тэгээд би тэнд очоод 3 жил дараалж аймагт түрүүлээд бүх мал эмнэлгүүдээс ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Улсад түрүүлээд ингэсэн байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгсэн тэр үеийн чинь намын хороо чинь ерөөсөө боловсон хүчний бодлого гэж мундаг байлаа ш дээ. Боловсон хүчнээ судалдаг байхгүй юу. Тэгээд дандаа гайгуу дүн байсан юм байлгүй дээ. Тэгээд өвлийн хүйтнээр одоо бүр санаанаас гарахгүй байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Одоо 1983 оны өвөл 1 сарын 18-нд аймгийн намын хорооны товчоо намайг дуудсан байхгүй юу. Тэгээд би 51-тэй их цастай хүйтэн байсан гардаг юм байнаа. Тэгсэн яг замын дунд ороод кроп нь эвдэрчихсэн. Тэгээд байхгүй ээ. Тэгээд бүр хоцрохгүй юу.

Дэжид -

Хоцорлоо за? Техникийн саатал яах ч арга байхгүй.

Лонжидсүрэн -

За өнгөрч хангамжийн газраас малын эм тариа янз бүрийн юм аваад тэгээд буцъя гэж бодоод тэгээд 12-р дэлгүүр гэж байсан юм. Тэгсэн тэнд хүмүүс очерлоод байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Энд юу болоод байгаа юм гээд асуусан чинь нөгөө 45-ын гутал ...

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

45-ын эмэгтэй гутал. Нөгөө 18-ын торго.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэр үед хамгийн ховор ...

Дэжид -

Хамгийн ховор бараа

Лонжидсүрэн -

Түүнд улсууд очерлож байгаа юм гэнээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Авгайдаа нэг гутал авчихъя. 18-ын үнэтэй торго авчихъя.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Очерлоод ...

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Очерлоод нэлээд дөхөж явлаа. Нэг эмэгтэй гараад ир. Гараад ир гээд байх юм. Танихгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би юмаа авчихъя. Зүгээр зүгээр би очергүй олгочихъё гэж байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Сонин юм гэж бодогдоод тэгсэн чинь аймгийн намын хорооны боловсон хүчин Цэвэлмаа гуай.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгсэн чинь чи яагаад аймгийн товчооны хуралд ирсэнгүй? Хэллээ машин эвдрээд ирж чадсангүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Чи юу авах гэсэн юм? Оо 45-ын гутал торго авах гэсэн юм. Намын хорооны ажилчин гэхээр шууд. Намын төв хорооны ажилчин гэхээр айж ичдэг байсан биз. Худалдагчид нь хэлээд шууд ав гэсэн юм намайг.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Айгаад бага хурал болсон яадаг бол гээд намайг өрөөндөө оруулаад наад үс мүсээ самна. Хувцас хунараа янзла гээд ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Нэгдүгээр нарийн бичгийн дарга дээр оруулна. Дөрвөн нарийн бичгийн дарга дөрвүүлээ сууж байгаа гээд. Тэгээд яваад ордог юм байна. Айгаад орлоо доо. Ороод үүдэнд зогсож байсан чинь Лонжидсүрэн наашаа суу. Энд суу гээд суулаа айгаад ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аашлах л байх гэж бодогдоод тэгсэн Дарамбазар гэдэг юм нэгдүгээр нарийн бичгийн даргыг. Лонжидсүрэн чи яагаад аймгийн намын хороо товчоо дуудаж байхад яагаад хугацаандаа ирдэггүй хүн бэ? Чи. Тэгж байна.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд хэллээ. Ингээд ингээд машин эвдрээд гэлээ. Аа тийм үү? Сая аймгийн намын хорооны товчоо хуралдаад чамайг аймгийн намын хорооны хөдөө аж ахуйн хэлтэст ажиллуулах шийдвэр гарлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хуучин ажиллаж байсан Баатар гэж нөхөр ажиллаж байсан тэр нөхрийг Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн намын даргаар томиллосон. Тэгэхээр би тэглээ миний мэргэжил малын эмч. Хөдөө суманд нэлээд хэдэн жил ажиллалаа. Тэгсэн чинь чи гурван жил судлагдсан. Би тэгэхэд намын гишүүн биш байсан юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Намын гишүүн бус хүнийг нам гаргаж байгаагүй. Чамайг авсан. Авч байна. Чи ихээхэн ...

Дэжид -

Хариуцлага хүлээж байгаа?

Лонжидсүрэн -

Хариуцлага хүлээж байгаа гэж бод.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Гэж байгаа байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд ерөөсөө ажлаа хүлээж ав гээд ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Шууд. Тэгээд намайг томилчихож байгаа. Тэгээд би намын хороонд 4 жил болсон. Хавар болгон намын дээд сургуульд яв гээд ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Баахан комисс ирчихсэн. Би явахгүй гээд явахгүй гэсээр байгаад тэгээд яваагүй байхгүй юу. Тэгээд намайг зориуд тэр шөнө тэр цас зудтай тэр хүйтэн тийм нөхцөлд энэ Их тамир сумын даргаар томилсон байхгүй юу. Гэхдээ яахав дээ. Тэр үедээ би тоогдсон юм байлгүй. Намын итгэл найдвар биелүүлэх ...

Дэжид -

Намын залуу халаа боловсон хүч байхаар шаардлага хангаж биелүүлж байсан үе байна л даа.

Лонжидсүрэн -

Түүнээс биш би намын удирдах сургуульд яваагүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За хөдөө малын эмч байнаа гэдэг чинь тодорхой хүмүүстэй ажиллана шүү дээ.

Дэжид -

Та малынхаа эмчийн ажлыг тодорхой ярьж өгөөч? Малынхаа эндэгдлийг яаж бууруулдаг байсан юм? Мал эрүүлжүүлэх гээд орчин үеийн юу ярьж байгаатай холбогдуулаад малын эмч гэдэг хүн ямар юм хийдэг байсан юм? Нэгдэл хөдөө аж ахуйн яамны салбарт малын эмч голлох байр суурьтай байсан хүн юуг онцолж анхаарч байсан юм? Яаж хүмүүстэй холбогдож ажиллаж байсан юм? Тэр талаар та ярьч өгөөч? Сонин дурсамж байвал ...

Лонжидсүрэн -

Би 1977 онд төгссөн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Сургуулиа. Төгсөөд яахав гэхээр зэрэг Тариат суманд малын эмчээр очдог юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Нэгдлийн дарга нь хөдөлмөрийн баатар Намжим гэж хүн байлаа. Аа тэгээд тэр 76, 77 оны зуд болчихсон.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Малын зуд болчихсон. Мал маш их үхсэн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр сумын хэмжээн дээр Тариат сумын хэмжээн дээр 30-иад мянган мал үхсэн.

Дэжид -

Хнн.

Лонжидсүрэн -

Тэгээд зуд болчихсон. Тэгээд мал нь үхэж эхэллээ. Хонины хамуу ...

Дэжид -

Өвчнүүдийн гол нь хамуу?

Лонжидсүрэн -

Хамуу 1-рт.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

2-рт бол яахав гэхээр зэрэг хар дэлүү. Ерөөсөө үнээний чинь дөрвөн хөх нь тасарч унаад л ...

Дэжид -

Тэр нь хар дэлүү?

Лонжидсүрэн -

Хөхсөн тугалынх нь амаар юм гараад л ...

Дэжид -

Аа ха. Хамуу гэхээр ямар өвчин бэ?

Лонжидсүрэн -

Хамуу гэхээр хүний хамуутай адилхан ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр хүйтэн нөхцөлд чинь сарлагийн бух их л том амьтан шүү дээ. Сарлагийн бух чинь ерөөсөө тэр хамуундаа таталдаад хөдлөхөө байдаг.

Дэжид -

Хамуу ингээд гарчих уу?

Лонжидсүрэн -

Бүх биеэр нь гарна.

Дэжид -

Гарчих уу?

Лонжидсүрэн -

Бүх биеэр нь гарна. Тэр цавь, суга одоо тэгээд ...

Дэжид -

Аа ха. Тийм туурсан юмуу?

Лонжидсүрэн -

Туурсан.

Дэжид -

Тэр үеийн юуг үзээгүй болохоор та бид хоёр яг хэлж буулгах гэж байна ш дээ. Тэгвэл улаан юм малын бүх биеэр гарах нь байна. Тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм. Бүх биеэр гарна. Тэгээд тэр чинь юу ш дээ. Бас халдвартай ш дээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Хотгороор нь хариуцахгүй бол болохгүй. Тэгээд би чинь сумын хэмжээнд 14 хамууны цэг гарлаа. Тэгээд тэр үед чинь тарилгын ивамек энэ тэр байхгүй ш дээ. Эм тарина гэж байхгүй. Каралинаар л угаадаг байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Дүүст цацна.

Дэжид -

Каралин гэдэг нь одоо тийм айхтар үнэртэй эд байх уу?

Лонжидсүрэн -

Тэр чинь одоо найруулж байгаа.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд 14 хамууны цэг дээр пүнз байгуулж тэрэн дотор хамуутай малаа ...

Дэжид -

Пүнз гэдэг чинь одоогоор бол байшин гэсэн үг үү?

Лонжидсүрэн -

Дулаан байр гэсэн үг.

Дэжид -

Дулаан байр гэсэн үг шүү дээ.

Лонжидсүрэн -

Тэгээд тэнд дотор оруулж угаадаг байхгүй юу.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Угаагаад хатахаар зэрэг гаргадаг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгж байлаа.

Дэжид -

Хүйтэнд чинь одоо тэр үеийн хүйтэн бол одоогийн хүйтэнтэй харьцуулашгүй биз дээ?

Лонжидсүрэн -

Аймаар хүйтэн байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Одоо чинь тэгж хүйтрэхээ байчихаж.

Дэжид -

Одоо чинь бас дулаарлын юу гээд сайхан дулаахан байгаад байна ш дээ.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгж одоо хамуутай тэмцэж 3 жил тэмцэж байж Тариатын үхэр хонийг хамуунаас салгаж байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би 14 бага эмчтэй байсан. Олон жил ажилласан их туршлагатай эмч нар байсан. Тэдний хүчинд ...

Дэжид -

Мал эмнэлгийн алба сайн байсан байна.

Лонжидсүрэн -

Сайн байсан шүү.

Дэжид -

Нэг суманд 14 бага эмч, тэгээд ерөнхий эмчтэй. Материаллаг бааз бас сайн байсан уу?

Лонжидсүрэн -

Материаллаг бааз сайн байсан.

Дэжид -

Хаанаас тэр эм тариагаа авдаг байсан? Малын эмч нар?

Лонжидсүрэн -

Оросоос голдуу авдаг байсан ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Каралин маралин чинь дандаа Орос. Тэр бруцеллёзын эм тариа дандаа Оросоос авдаг байлаа ш дээ. Ерөөсөө нэгдлийн хөрөнгөөр авдаг.

Дэжид -

Хангамж бол сайн байж. Тиймээ? Материаллаг бааз, боловсон хүчний бодлого сайн байсан байна. Төлөвлөгөөтэй бэлдэх үү? Нэгдлүүд бол өөрсдөө захиалга өгөөд бэлтгэдэг юмуу? Зарим нь ч томилолтоор ирдэг. Зарим нь нэгдэл өөрсдийнхөө малын эмч нарыг бэлтгэх үү? Хөрөнгөөр.

Лонжидсүрэн -

Бэлтгэнэ. Бэлтгэнэ. Аа тэр эмч нарын чинь хагас нь нэгдлээс цалинждаг. Хагас нь улсаас цалинждаг. Тийм байсан ш дээ.

Дэжид -

Оо за?

Лонжидсүрэн -

Их эмч нь улсаас цалинжина.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байсан юм. Тэгээд эмчтэй, санитертай, жолоочтой улсаас цалинждаг тийм байсан юм. Тэр мал угаалгын ванн тэр одоо мал тарилга хийдэг, тэр туулга хийдэг үзлэг хийдэг хашаа машаагийг чинь бариулдаг. Мал эмнэлэг үзлэг хийдэг. Зохион байгуулалттай. Тэр үед бид нар чинь хаврын 13 ажил, намрын 8 ажил гээд мэргэжилтэн бүгдээрээ нийлээд л групп маягаар зохион байгуулж хийдэг байлаа ш дээ. Тэр үед чинь одоо өвчин ихтэй байсан. Түүний хүчинд манай Монголын мал их эрүүлжсэн шүү.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр СЕВ-ийн шинжилгээ гэж явдаг байлаа. Нэгдэл зохион байгуулалт их сайтай байсан.

Дэжид -

Тэр үзлэгт малаа бүрэн хамруулах нэгдлийн асуудал, тэр малчны асуудал. Тиймээ?

Лонжидсүрэн -

Дуудаад төдөн сарын төдний өдөр тэнд бэлэн бай. Малаа бэлэн авчирсан бай. Угаалга хийнэ.

Дэжид -

Аа ха. Бэлэн байлгана.

Лонжидсүрэн -

Тийм. Бэлэн байлгана.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд угаана. Нэгдсэн сайхан зохион байгуулалттай байсан ш дээ.

Дэжид -

Аа ха. Тэр үед ажил хийхэд тухайн үед бас ажил зохион явуулахад их дэмтэй байсан байх.

Лонжидсүрэн -

Тийм. Тэр хар дэлэн гээд би түрүүн хэллээ.

Дэжид -

Тэгсэн.

Лонжидсүрэн -

Тэрийг чинь хавар заазлаад 200 гаруй, 250-иад үнээ заазлуулсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр бас муухай өвчин ш дээ. Дандаа хүчтэй антибиотек хэрэглэнэ. Тэр антибиотек нь их үнэтэй. Тийм байсан. Тэгээд ерөөсөө заазлахаас өөр аргагүй юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Эдгэсэн ч гэсэн ерөөсөө нэг хөхтэй бусад нь байхгүй. Тэгдэг юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Түүнийг эмчилж эрүүлжүүлсэн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд намайг очиход хамгийн сүүлийн байранд орчихсон. Тариат. Тэгээд тэр чинь тэгдэг байлаа ш дээ. Салбар гаргаад 1-р байранд орсон малын эмч чинь туган дээр аваачиж тавьж байсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд онгоцон дээр за тэгээд одоо үхэр тэргэн дээр матар дээр хамгийн сүүлчийн мууг матар дээр тавьдаг байсан ш дээ.

Дэжид -

Аа ха. Тэр гаргадаг ажил дүгнэдэг самбар хаана байх вэ?

Лонжидсүрэн -

Аймгийн төв дээр.

Дэжид -

Аймгийн төв дээр байдаг юмуу?

Лонжидсүрэн -

Манай аймагт чинь 17 сум нэгдэл байлаа.

Дэжид -

Нийтдээ. Тиймээ?

Лонжидсүрэн -

Нийтдээ. Тэгээд тэрийг ажлаар байр эзлүүлж байгаа байхгүй юу. Аймагт. Аймгийн төвд самбар дээр биччихсэн байгаа.

Дэжид -

Тэгэхээр аймгийн жирийн иргэд ч гэсэн энэ сумын ажил ингээд сайн байгаа юм байна. Үүнтэй холбоотой гээд шууд мэдэх нь байна ш дээ.

Лонжидсүрэн -

Оо тийм.

Дэжид -

Үзүүлэлт нь ерөөсөө ил байх нь байна.

Лонжидсүрэн -

Тийм. Эхний жил би матар дээр сууж байлаа.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Зураг тавьчихсан. Миний зургийг чинь тавьчихсан. Матар дээр суулгачихсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Хамгийн сүүлийн байранд орчихсон. Хамуу ихтэй. Дэлэн өвчин ихтэй. Булчирхайн өвчин булчирхайн ингээд үрэвсээд идээ бээр гоождог. Тэгээд сүүлдээ үхдэг.

Дэжид -

Хнн.

Лонжидсүрэн -

Тийм байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд оюутан байхдаа цэргийн алба 3 жил хаасан тэр ч нөлөөлсөн байх. Тэгээд 3 жил болоход аймагт түрүүлж тэр туган дээр нэг юм очиж /Инээв/ Тэгээд тэр ...

Дэжид -

3 жилийн хугацаанд ажил сайжруулна гэдэг чинь та бол маш сайн ажилласан байна.

Лонжидсүрэн -

Хамуу чинь бүтэн 3 жил ноцолдож байж салгаж байгаа юм. Тэр хүнд. Тэгээд Жаргалант хамуутай байсан юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хонин нь. Татдаг өвчин гээд нэг өвчин гарсан. Тэгж байсан юм даа. Нэгдэл харин зохион байгуулалт сайтай байсан. Малын эмч нар малын бага эмч их сайн бэлтгэдэг байсан ш дээ. Одоо малын бага эмч бэлтгэдэг юм байхгүй болчихсон. Тэр үед чинь Дундговийн хөдөө аж ахуйн техникум, Ховдын хөдөө аж ахуйн техникум, Дорнодын хөдөө аж ахуйн техникум, Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникум гээд байлаа ш дээ.

Дэжид -

Аймгуудад?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Бүгд татан буугдсан?

Лонжидсүрэн -

Одоо нэг ч техникум байхгүй. Малын бага эмч бэлтгэдэг тийм систем байхгүй байна ш дээ. Тийм учраас одоо багт ажиллах эмч байхгүй байна ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Одоо бид нар санал тавиад байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд дамжаа мамжаа нээж бага эмч бэлтгэх тийм л юм яриад байгаа.

Дэжид -

Аа ха. За одоо та ингээд өөрөө тэр үед яг ид ажиллаж байсан. Өөрийнхөө салбарын чиглэлээр та сурч байсан. Одооны хөдөө аж ахуйн чиглэлээр сураад ирж байгаа оюутан гэдэг юмуу? Төгссөн эмч ажилтан таны үеийн ажилтан хоёрын хооронд ямар ялгаа байна?

Лонжидсүрэн -

Их л ялгаа байдаг юм байнаа. Бидэн чинь тэр үед их бэлдэж хийж байсан байх юм. Ажлыг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд манайх чинь Хөдөө аж ахуйн дээд сургууль чинь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд шеф гээд дандаа тэнд очиж ажилладаг байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Төлийн үеэр 45 хоног ажилладаг байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд намар болохоор зэрэг нөгөө сангийн аж ахуйнуудад ажилладаг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Төмсөн дээр ажилладаг. Тиймээ? Тариалан дээр ажилладаг тийм байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм учраас бид нар хөдөлмөрч байлаа. Одооны хүүхдүүд тийм хөдөлмөрч биш юмаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байх юм. Яахав нэг онцлог нь шинжлэх ухаан техник хөгжсөн учраас сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж байдаг болчихсон юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Эм бэлдмэл гэхэд орчин үеийн барууны өндөр хөгжилтэй орнуудаас дандаа авдаг. Хуучин бол ганцхан Оросоос л авдаг байсан ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Одоо бол тийм биш. Америк, барууны орон, Япон, Хятад, Солонгос гээд тэр чинь том том мундаг чанартай тийм эмнүүд ирдэг юм байна. Сүүлийн үед суманд ирдэг эмч байхгүй болсон ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Төгсөөд дандаа төвд үлддэг. Одоо тэгээд бас бэрхшээдэг юм байгаа биз дээ. Орон нутагт бэрхшээдэг тал байдаг юм шиг байгаа юм. Төвөө бараадъя гэж боддог л байх.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Манай суманд гэхэд сүүлийн үед ерөөсөө эмч ирэхгүй байна ш дээ. Бид тэгээд санал тавиад байдаг.

Дэжид -

Таны энэ ажлуудаас чинь би үүдээд бодоход та яаж цаг заваа зохицуулж байсан юм? Та одоо уран бүтээл хийж байсан байх юм. Ном одоо бичиж байсан гэх юм. Хүмүүсийг удирдаж биечлэн ажил зохион байгуулж байсан байх юм. Тэгэхээр ямар цалин хөлсөөр тэр үед ажилладаг байсан юм? Ажил амралтаа яаж зохицуулж ар гэртээ анхаарал тавьдаг байсан юм? Тэр үеийн хүмүүс? Нэгдлийн та бүр нэгдэлд ажиллаж байсан. Тэгэхээр ажлын үзүүлэлтээсээ болоод нэгдлийн гишүүд өөр өөр нэгдлийн гишүүд хөдөө аж ахуйн салбарт харилцан цалин хөлс нь өөр байсан уу? Дундаж нь танай нэгдлийн хүмүүсийн цалин ямар байсан? Тэр үеийн юмыг та бас холбож ярьж өгөөч?

Лонжидсүрэн -

Тэр үеийн манайх чинь том нэгдэл байсан. Мөнгөтэй байсан даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Сум нэгдэл чинь. Тэгээд малчдын амины мал муудсан учраас амьдрал нь их доголдолтой байсан. Малчдын хөлсний хувьд бусад нэгдэлтэй харьцуулах юм бол манайх хөлстэй байсан шүү.

Дэжид -

Аа ха. Хийснээр авах уу? Тэр чинь яаж цалинжих вэ?

Лонжидсүрэн -

Хийснээр авна.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Хийснээр авна. Малын тоо толгой бас нөлөөлнө ш дээ. Одоо ухаандаа нэг хонь сар маллахад төдөн төгрөг.

Дэжид -

Аа за.

Лонжидсүрэн -

Нэг үхэр сар маллахад төдөн төгрөг.

Дэжид -

Аа зөв. Зөв.

Лонжидсүрэн -

Тэгж өгнө.

Дэжид -

Хөлсөө бол сар сардаа авах уу? Жилийн эцэст нэгдэл хуваариладаг байсан уу? Яадаг байсан?

Лонжидсүрэн -

Сар сардаа ерөөсөө ингэж байсан ш дээ. Нэг хэсэг 30%-ийг нь гар дээр нь өгөөд 70%-ийг нь авч хоцроод нэгдэл жилийн эцсээр бөөнөөр нь өгдөг. Бас нэг ийм байлаа.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Бас сар сард нь өгдөг ийм байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд яахав дээ. Жилийн эцсээр бөөгнүүлээд өгөхөөр ихээхэн мөнгө хуримтлагддаг юм л даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Түүнийгээ авахаар зэрэг л малчид чинь ёстой их авна л даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байсан юм.

Дэжид -

Бас тэр хүндээ амьжиргаандаа юм авахад тэр нь арай үр дүн өгч байсан байх. Тиймээ? Том радио ч авч тавина гэдэг юмуу? Гэрийн бүрээс гэдэг юмуу? Тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм. Тийм.

Дэжид -

Үр хүүхэддээ гэр бэлдэнэ. Хуримтлагдсан юмтай байсан юм байна. Танайх тэгэхээр ер нь жаахан ажил сайтай байсан учраас танай нэгдлийн гишүүдийн орлого цалин тухайн үед аймаг сумын дундаас дундажаас дээгүүр орж байсан юм байна.

Лонжидсүрэн -

Дээгүүр орж байсан.

Дэжид -

Цаг заваа та яаж зохицуулдаг байв? Залуу хүний хувьд яаж өөрөө боловсордог байсан юм? Тэр үеийн сэхээтнүүдийг яаж боловсруулдаг байсан юм? Энэ их ажлын хажуугаар?

Лонжидсүрэн -

Төлөвлөгөө биелүүлнэ гэж өдөр шөнөгүй явдаг байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ерөөсөө бие хайргүй явдаг байсан юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд шөнө хүрч ирээд л юм бичээд л суудаг байлаа. Би аймгийн намын хороонд тэр дөрвөн жил болоход юм бичих дөртэй болсон хүн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аймгийн намын хорооны бүгд хурал хуралдана гэдэг чинь тэр даргын илтгэлийг бид бичдэг байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Эхлээд би хөдөө гарчихсан хүн чинь юм бичих ямарч дөргүй бадйаг юм байна лээ. Их хөндийрсөн байдаг юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд ёстой өдөр шөнөгүй суудаг байсан. Түүнээс юм бичих дөр суусан даа гэж би боддог юм.

Дэжид -

Аа ха. Намын хороонд байхад таны тэр бичих ур чадварыг дээшлүүлсэн байна.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд тэр намын хороонд чинь тэр улсуудаа боловсон хүчнээ шилж авдаг байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ерөөсөө тэгээд хоёр гурван дээд сургууль төгссөн шилмэл улсууд намын хороонд ордог байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Одоо ухаандаа аймгийн намын хороо гэхэд чинь 30-аад хүнтэй.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Аймгийн захиргаа гэхэд чинь 100 гаруй хүнтэй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байлаа ш дээ.

Дэжид -

Том байна.

Лонжидсүрэн -

Тэгэхэд аймгийн намын хороондоо бол сор болсон тийм улсуудыг мэргэжилтэнгүүдээсээ шилж авдаг байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бүр зориуд. Тэгээд шилмэл сайн улсуудын дэргэд чинь алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр их юм сурдаг юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр өөрөө малын эмч, эдийн засагч хүн биш. Тэгэхэд чинь эдийн засагч тэр хүний дэргэд би сууж байгаа учраас аймгийн намын хорооны 1-р дарга Бизъяа дарга байсан. Бизъяа дарга чинь өөрөө эдийн засгийн доктор хүн байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бас юм бичдэг хүн байсан. Мундаг ш дээ. Бизъяа дарга чинь.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр хүн их юм сургасан. Их ч хатуу байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Их хатуу ерөөсөө. Тэгээд өдөр шөнөгүй суулгаад л бид нарыг юм бичүүлдэг байсан. Тухайн үедээ бас төвөгшөөх үе гардаг байсан. Одоо бодоод байхад тэр хатуу байна гэдэг чинь тэр хүний дэргэдээс би их юм сурсан байгаа юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Төв хорооноос томилогдон ирж байсан юм. Бизъяа дарга.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Увс аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар 15 жил ажиллаад тэгээд намын төв хорооны хөдөө аж ахуйн хэлтсээс ирж байсан. Мундаг хүн байна лээ. Тэгээд манай аймагт 82, 83 онд манай аймаг маш их мал үхүүлсэн ш дээ. Мал бэлтгэх төлөвлөгөөгөө таслаад тэгээд ажил сайжруулахаар томилогдон ирж байсан юм.

Дэжид -

Аа ха. Намын томилолтоор.

Лонжидсүрэн -

Тэгээд би боддог юм. Тэр хүний дэргэд сургаж байсан учраас тэгээд хөдөө гадаа явна. Дандаа намайг дагуулж явна.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд суманд хоноод за чи тийм судалгаа гаргуулаад ир гээд тэгээд тэр сайн хүний дэргэд би чинь аргагүй тэр арга барилыг нь сурдаг юм байна. Хамт хөдөө явдаг учраас хүнтэй их танилцана. Тэр сумын удирдлагууд яаж ажиллаж байгаа юм. Нэгдэл үйлчилгээний газруудаа яаж ажиллуулж байна.

Дэжид -

Аа ха. Дагуулаад таныг сургаж байсан?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Гэсэн үг шүү дээ.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд аймгийн намын хороо чинь бас удирдлагын тухай бас их хичээл заадаг байлаа ш дээ. Хүнтэй харьцах, хамт олныг зохион байгуулах талаас нь бас их ...

Дэжид -

Боловсон хүчний бодлого хүчтэй явагдаж байсан.

Лонжидсүрэн -

Хүчтэй байсан.

Дэжид -

Ажил сайн байсан байна. Тиймээ? Бэлтгэгдэж байсан.

Лонжидсүрэн -

Одоо бол харин боловсон хүчний бодлого алдагдсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Одоо байхгүй. Нэг сонгууль боллоо. Орон нутгийн сонгууль боллоо. Хэсэг улсууд хуйвалдаад нэгнээ гаргаж байна ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ажлаа мэдэхгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд 4 жил болоод солигддог.

Дэжид -

Ажил хохироод л ард нь ...

Лонжидсүрэн -

Тийм. Ийм л болоод байна. Харин тэр хуучин боловсон хүчний бодлого бол их зүгээр байсан юм байна даа гэж хүнээ судалдаг. Судлаад тэр хүнээ ямар мэргэжлээр явуулах вэ? гэдгээ бас мэддэг байсан байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм учраас боловсон хүчнээ олчихдог байсан.

Дэжид -

Тэр хүнээ дэмждэг байсан биз?

Лонжидсүрэн -

Дэмжинэ шүү. Дэмжинэ.

Дэжид -

Энэ ярилцлаганы маань бас нэг дундуур зайлшгүй асуух хоёр асуулт байгаа. Түүний нэгийг би танаас асууя гэж бодож байна. Таны амьдралд ямар нэгэн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал бий юу? Тэр үйл явдал юу вэ? Байвал.

Лонжидсүрэн -

Тэр үед байна ш дээ. Социализмын үеийн нэг том алдаа бол би ингэж боддог юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Өмчийг хулгайлчихсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Байхгүй юу. Хамгийн том алдаа. Ерөөсөө тэр өмчийг хулгайлсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Би тэр сумуудаар малын эмчээр явж байхад аймгийн намын хороонд ажиллаж, энэ сум нэгдлийн даргаар ажиллаж ар гэрээ бодож байгаагүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ар гэрээ. Улсын ажил гээд хамгийн гол нь хүний төлөө гээд яваад байсан. Яг нэгдэл тарах болсон. Тэр бүх гишүүдийн хурал хийчихээд тарах болчихоод тэр шөнө би нойргүй хонож байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгэхээр яасан байна гэхээр зэрэг дандаа нөгөө томилолтоор явдаг учраас суманд очоод ухаандаа Тариат суманд гэхэд тэнд очоод нэг сууц өгчихдөг. Тэгээд тэнд нь хэдэн жил ажиллаад дахиад нэг суманд очлоо. Бас орон сууцанд амьдраад ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аймагт очиход чинь бас орон сууцанд ороод өөрөө хувьдаа гэр байхгүй. Аминдаа мал байхгүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байсан юм байна лээ. Тэгээд ерөөсөө хувийн сонирхол байхгүй. Бас банканд хэдэн төгрөг хийчихээгүй. Нэг талаар их арчаагүй ч байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд пал гээд л ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Яг өөрийнх нь амьдрал тэр. За харин яахав танил тал ихтэй болдог юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ажил хөөцөлдөхөд ажил их дэмжигддэг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ер нь сайн санаж явахад сайхан даа. Сайхан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Нэг урам ороод л ажил бүтээд л ингээд ирэхэд сайхан ш дээ. Хийх гэсэн юмаа хийчихээд тэгээд нэг сууж байхад нэг их сайхан. Гэтэл тэр ажил амжихгүй ажил хийх гээд түүнийгээ хийж чадахгүй бол их бухимддаг юм билээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд заримдаа ямар гарц байна даа. Яаж гардаг юм билээ? гэж бодоод бодолд орж ирэхгүй тэгээд шөнө унтаж байхад зүүдлэгдээд өө энэ чинь нэг ийм гарц байна ш дээ гээд босож зүүдээ бичдэг байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Маргааш өглөө мартагдчихна. Тийм учраас шөнө босоод нөгөөдөхөө бичиж аваад унтаад өгнө. Өглөө би их эрт босдог байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Өглөө эрт босоод яах вэ? гэхээр зэрэг ном уншдаг. Сонин уншдаг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр ном сонин унших бол миний хобби гэдэг юмуу? даа. Миний хобби тэр байх.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Босоод ном сонин унших их дуртай. Тэндээс хамаг юмаа олж авдаг.

Дэжид -

... Бид нар оюутан байхдаа маш их юм уншиж байсан. Одоо тэр хэмжээнд уншихгүй л байх шиг байх юм?

Лонжидсүрэн -

Уншихгүй байна.

Дэжид -

Зөвхөн өнгөцхөн телевиз хэвлэл мэдээлэл юу байна юм. Түүнээс авна. Яг ухаж өөрөө уншаад заримыг нь улаан, ногоон харандаагаар зураад товчлол мовчлол хийгээд хайчилбар энэ тэр хийгээд одоо тэр ажиллаж байх үед тийм л байсан.

Лонжидсүрэн -

Яг тийм байсан.

Дэжид -

Одоо бол тэр харьцангуй алдагдсан.

Лонжидсүрэн -

Тийм. Одоо ерөөсөө ном уншихгүй байнаа. Уншдаг үе ирнээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ирэх ёстой.

Дэжид -

Одоо арай уншдаг болж байна. 3, 4, 5, 6 жилийн өмнөхөөсөө ... тэгж бичиж тэмдэглэдэг байсан. За таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл юу байна? Та юу гэж үзэж байна?

Лонжидсүрэн -

Ер бусын ерөөсөө Их хурлын депутат болсон тэр миний амьдралд болсон том үйл явдал гэж бахархах дуртай. Би.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд явж явж Үндсэн хууль батлах нь яг таарчихсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бид нар чинь хоёр жил болсон ш дээ. Тэгэхэд өмнөх нь дөрвөн жил Их хурлын депутат, таван жил Их хурлын депутат байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Бид нарыг чинь та нар хоёрхон жилийн хугацаатай болсон заяа муутай депутат нар гэж зарим нь хэлдэг байлаа.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Зарим нь болохоор та нар Үндсэн хууль баталсан гэж ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр бас үнэн байдаг юм байна. Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 5 жилийн ойд уригдаж очлоо. 10 жилийн ойд нь уригдаж очлоо. 15 жилийн ойд нь уригдаж очлоо. Одоо 2012 онд 20 жилийн ой болно. Энд уригдаж очно гэж бодож байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм. Энэ бол миний амьдралд тохиолдсон том үйл явдал гэж би ингэж ойлгодог юм даа.

Дэжид -

Хүн болгон байгаагүй. Ер бусын тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Сайхан асуулт байна. Яг одоо ялангуяа нэгдэл нийгэм хөдөө аж ахуйн талаар асуух асуулт их байнаа. Би нэг ийм асуулт сонирхоод байх юм. Тэр үед нэгдэл ажилчдынхаа нийгмийн асуудлыг нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар ажлууд хийж байсан юм? Тэр үед соёл амралт үзвэр үйлчилгээ ер нь яаж зохион байгуулж хамт олныг зохион байгуулах ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байсан бэ?

Лонжидсүрэн -

Энэ хуучин Минжүүр баатар гэдэг хүн манай нэгдлийн дарга байлаа ш дээ. Энд 14 жил ажилласан юм байна лээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд соёлын төв гэж сайхан юм барьж өгсөн ш дээ. Тэр үедээ л хөдөө суманд баригдаагүй тийм сайхан соёлын төв Минжүүр гуай барьсан ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд соёлын төвд бүхий л арга хэмжээ зохион байгуулагддаг байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хамт олныг идэвхжүүлэхэд би ахмадуудын анхдугаар уулзалт гэж 300 гаруй малчин буурлуудыг оролцуулсан тийм анхдугаар том уулзалтыг зохион байгуулж байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Дараагаар нь бүх сумууд эндээс үлгэр жишээ авч зохион байгуулалт хийж байсан. Тэр их нөлөөлсөн. Их урам ордог юм байна лээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Маш их урам ордог юм байна лээ. Түүнээс гадна залуучуудын чуулга уулзалт, саальчдын гэж хийдэг байлаа.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Зохион байгуулж. Түүгээр одоо малчдыг бас их идэвхжүүлнээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Маш идэвхжүүлнэ. Би энд хүрч ирээд малчдын цалинг 2-аас 3 дахин нэмэгдүүлсэн ш дээ. Тэр бас идэвхжүүлж байсан.

Дэжид -

Тэгэлгүй яахав.

Лонжидсүрэн -

Тэгээд өрийг нь хөнгөлж өгөөд аминд нь мал өгөөд ...

Дэжид -

Таны шийтгүүлдэг.

Лонжидсүрэн -

Цалингийн нэмээд өгөхөөр зэрэг хүн чинь маш их урам ордог байхгүй юу.

Дэжид -

Та ер нь зөв менежмент хийсэн байна ш дээ. Тэр үедээ менежмент сайтай ажиллаж байсан. Одоогоор бол ерөөсөө.

Лонжидсүрэн -

Тэгээд ...

Дэжид -

Тэр сургууль эрдэм ном багшийн ач таны бас хамтран ажиллаж байсан хүмүүсээс юм авах овсгоо, таны талд бас их оюунлаг гэгээлэг улсууд удам сударт чинь бас их байна уу?

Лонжидсүрэн -

Байна. Би түрүүн өөрт чинь хэлсэн ш дээ. Би 3, 4 үе дамжсан лам нарын хүүхэд.

Дэжид -

Лам нарын хүүхэд.

Лонжидсүрэн -

Тэр үеийн лам нар гэдэг чинь их оюунлаг улсууд байсан ш дээ.

Дэжид -

Тийм.

Лонжидсүрэн -

Манай тэр аавын хэлснийг хараач. За хүү минь чамд хүүхдүүдээ би гэр орон төхөөрч өгөхгүй ээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Мал эд тасалж өгөхгүй ээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Аав нь та нарыг хүзүүний булдруу гартал хөлгүй толгой мэт зүтгэж сургууль гэдэг юмыг төгсгөнө. Та нар мэргэжилтэй бол тэгээд мэргэжилтэй болчих юм бол аав ээжийн тасдаж өгсөн өв энэ л гэж бод гэж ...

Дэжид -

Насны хоол? Монгол ухаан.

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэр лам хувраг улсууд дээд дунд сургууль төгсөж тусгай тэгж байгаагүй гэхэд хэтийг харсан бодлого байна шүү. Тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм. Би насаараа дарга хийхгүй ш дээ.

Дэжид -

Тийм ш дээ.

Лонжидсүрэн -

Тэгэхэд хар л даа. 20 гаруй жил өөр ажил хийсэн байна. Тэгээд эргээд яасан гэхээр зэрэг насны эцэст энэ мэргэжил тэжээж байна ш дээ. Одоо би хувийн мал эмнэлэгтэй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

99 онд улсын хэмжээн дэх бүх мал эмнэлгүүд хувьчлагдаад дуудлага худалдаанд орсон.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Түүгээр би энэ мал эмнэлгийг худалдаж авсан. Тэгээд би хувийн мал эмнэлэгтэй.

Дэжид -

Өөрийн мэргэжлийн?

Лонжидсүрэн -

Өөрийн мэргэжлийн. Тэгтэл би малын эмчийн мэргэжил эзэмшсэн учраас би насны хоолтой байна ш дээ.

Дэжид -

Тийм байна. Тэгэхээр тэр яахын аргагүй удам дамжсан юутай холбоотой байна.

Лонжидсүрэн -

Холбоотой.

Дэжид -

Холбоотой байна. Аа ха. Тэр үед тэр хүн таныг эрдэм ном сурахгүйгээр бас өөрөөр бодож болохоор ш дээ. Тэгэхэд тийм холоор сэтгэж байна гэдэг чинь бас үнэхээрийн одоо энэ манай Архангай аймгийн хүмүүстэй уулзахаар үнэхээрийн Монгол ухаанд хүнийг сургаж байсан тэр өвөг дээдсийн тэр их зааж хэлж сургаж байсан зүйлийг бичлэг хийгээд явахад үнэхээрийн агуу юмаа. Биширмээр юм. Бид нарын мэдэхгүй юм маш их байдаг юм байна. Бид нарын мэддэггүй юм. Зан заншил хүмүүсийн хэлж байгаа үгнээс нээрээ тэр хүн яаж тийм алсыг харж байсан юм? Ямар Монгол холч ухаан байсан юм? Энэ оюунлаг гэж яриад байгаа хүн жинхэнэ гэдгийг хөдөө орон нутгийн жирийн иргэдэд байдаг юм байна. Надад бол нэлээд олон хүнээс яриа авахад ийм сэтгэгдэл төрлөө. Малчин тийм л улсууд байна. Тэгэхэд Монгол ахуй, Монгол ухаан гэдэг юм агуу юм даа. Ийм сэтгэгдэл төрсөн.

Лонжидсүрэн -

Үнэн. Үнэн. Монгол хүний гүйлгээ хар ухаан гэж маш хурдан сэтгэдэг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр алсыг хардаг. Алсын бодолтой.

Дэжид -

Зөв юманд хүнийг сургаж чаддаг. Тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэр их сайхан чанар юм байна. Тэр үед тэр олон нийгмийн асуудлуудыг тухайн үед нэгдлүүд зохион байгуулж байсан байна. Ер нь хамт олноороо яаж цагийг өнгөрөөдөг байсан юм? Ер нь тийм одоо энэ чинь байнгын ажилладаг учраас тийм хамт олныг цуглуулах идэвхжүүлэх тийм ажил нэгдэл дээр зохион байгуулагдана биз дээ.

Лонжидсүрэн -

Байгуулагдана. Ерөөсөө ингээд манайх чинь би чинь 20 гаруй тийм уралдаан явуулж байлаа. Социалист уралдаанууд гэж байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр болзол дүгнэдэг. Тэгээд тэр малчдаа урамшуулдаг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За тэр малчдад гол нь охин мал өгдөг байсан юм.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Яагаад охин мал өгч байна гэхээр цаагуураа малжуулах бодлого яваад байгаа байхгүй юу. Малжуулах. Одоо ухаандаа ингээд нэгдлийн гишүүн амаржиж төрлөө. Тиймээ?

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Эмнэлэгт амаржиж төрлөө. Төрөхийн өмнөх байр, төрсний дараах байр гэж нэгдлээс хүн цалинжуулаад 2-аас 3 ээлжтэй цалинжуулаад тэгээд тэр амаржиж төрсөн ...

Дэжид -

Нэгдэл дээр байх уу? Тийм байр нь?

Лонжидсүрэн -

Нэгдэл дээр.

Дэжид -

Өө за.

Лонжидсүрэн -

Тэгээд яах вэ? гэхээр зэрэг гарсан хүүхдэд нь охин хурга, 40-ийн өлгий гэж байлаа ш дээ. Тэр үед.

Дэжид -

За тийм.

Лонжидсүрэн -

40-ийн өлгий үнэгүйгээр өгдөг байлаа. Тэгээд тэр хүүхэддээ өгсөн охин хургыг чинь идэж уудаггүй.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Өсгөдөг. Тэр чинь цаагуураа мал болоод яваад байхгүй юу. Ингэдэг байлаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд болзлыг нь дүгнээд тэгээд зөвлөгөөн хийгээд уулзалт зохион байгуулаад тэгээд шагнал урамшууллаа авдаг юм. Амралтанд явуулаад л жил болгон 25-аас 30 хүн Эрдэнэт, Дархан, Улаанбаатараар улсын үйлдвэрийн газруудыг үзүүлдэг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Дэлгүүр хоршоогоор оруулдаг. Юм үзүүлдэг. Тэр үйлдвэрийн газрууд маш сонирхолтой ш дээ.

Дэжид -

Зарим нь сумаасаа аймгийн төв орж үзээгүй малчид зөндөө байдаг.

Лонжидсүрэн -

Үнэн. Үнэн. Тэгээд тийм тийм юм үзлээ тэр чинь Эрдэнэтийн үйлдвэр үзээд л Дарханы үйлдвэр үзээд л Хүнсний үйлдвэр үзлээ үгүй мөн сайхан юм гээд л ингээд л тэгээд шефүүд их байлаа ш дээ. Дарханы шеф, Улаанбаатарын шеф гээд нөгөө шефүүд чинь бас хүлээж авна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд нөгөөдүүлийг чинь цирк үзүүлнэ. Үзвэр үйлчилгээ концерт, драм мрам үзүүлээд ингээд тэгээд дэлгүүрээр оруулаад ингээд бөөн хөөртэй баяртай ирнэ. Тэгээд тэр уралдаанд шалгарч явах гэж дурладаг.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд манай нэгдэл амралттай байлаа ш дээ.

Дэжид -

Нэгдэл болгонд байсан юмуу? Томоохон нэгдлүүд амралттай байсан юмуу?

Лонжидсүрэн -

Томоохон нэгдлүүд байсан юм. Томоохон нэгдлүүд амралттай байсан юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Зүгээр аймаг дундын амралтын газар ч байсан.

Дэжид -

Бас байсан уу?

Лонжидсүрэн -

Байсан.

Дэжид -

Одоо амралтаар хүнийг шагнаад явуулж байна. Тэр чинь одоо цаггүй ажилтай хүн. Жишээлбэл хоньчин байдаг юмуу? Саальчин тэр хүний ажлыг яах вэ? Би уралдаанд ялаад та намайг 15 хоног Улаанбаатар аялууллаа. Одоо ингээд хэсэг хүнийг явууллаа. Тэр хооронд нэгдлийн гишүүдийн ажлыг хамт олон нь хийх үү? Айл хунар нь хийх үү? Яаж тэр ажлаа зохион байгуулах вэ?

Лонжидсүрэн -

Тэр хамт олон нь хийдэг юмаа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр хамт олон нь хийнэ. Тэр хотныхон хийнэ ш дээ.

Дэжид -

Хот айл гээд хэсэг айл байх уу?

Лонжидсүрэн -

Тийм. Хэсэг айл байна. Тэр чинь ферм гэх юм бол тэр чинь 10 хэдэн гэр ч байна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Хонины суурь гэх юм бол 4, 5 айл. 5, 6 айл байдаг ч юмуу? Тиймээ?

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ерөөсөө бие биенийхээ ажлыг өөрсдөө тэр хамт олон нь нөхөөд хийчихдэг ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ухаандаа 14 хоног амралтанд амарна. Үнэгүй амруулна.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Үнэгүй амруулна ш дээ. Почек өгөөд үнэгүй амруулна. Хоол унд тэр сувилгаа эмчилгээ бүх юм төлбөргүй.

Дэжид -

Аа ха. Нэгдлээс хангана?

Лонжидсүрэн -

Нэгдлээс хангана.

Дэжид -

Аа ха. Тухайн үед нэгдэл ашигтай ажиллаж байсан уу? Таны үед?

Лонжидсүрэн -

Ашигтай ажиллаж байсан.

Дэжид -

Товчхоноор дурдахад сонссон тоо байвал ямар ашигтай ажиллаж байсан бэ?

Лонжидсүрэн -

Манайх жилдээ тэр үеийн ханшаар шүү дээ. 7, 8 сая төгрөг ...

Дэжид -

Тэр үеийн 7, 8 сая төгрөг чинь өндөр ханш шүү дээ.

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Одоогийн 7, 800 сая төгрөг.

Лонжидсүрэн -

Орлогоор ордог байлаа. Тэр орлогын ихэнх нь юу байна гэхээр юунаас орох вэ? гэхээр махнаас орно. Би түрүүн хэллээ ш дээ. 1500 тонн мах улсад бэлтгэдэг байсан. Тэр махны мөнгөнөөс орж ирнэ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Ихэнх нь. Масло бэлтгэлд жилдээ 45 тонн масло хийдэг байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэрний мөнгө орж ирнэ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Орлогын эх үүсвэр гол нь тэр ш дээ.

Дэжид -

Аа ха. Мах, масло. Цөцгийн тос тэр үед ...

Лонжидсүрэн -

Цөцгийн тос, масло.

Дэжид -

Одоо цөцгийн тос үйлдвэрлэл гэж байна уу?

Лонжидсүрэн -

Одоо байхгүй.

Дэжид -

Тэр бүр тусдаа тийм бүр нэгдсэн одоо үйлдвэр шиг юм байсан. Тиймээ?

Лонжидсүрэн -

Үйлдвэрлэл явж байсан.

Дэжид -

Тийм.

Лонжидсүрэн -

Завод.

Дэжид -

Сүү тосны завод гэж?

Лонжидсүрэн -

Тийм. Байсан. Байсан.

Дэжид -

Тэгвэл нэгдэл хамт олноороо ажиллах, амрах тэр юмнууд хүмүүсийг бас нягтруулж өгч байсан юм байна. Зохион байгуулалттай ажлууд явагддаг байсан байна.

Лонжидсүрэн -

Бас нэгдлийн зардлаар хүүхдүүдийг нь сургуульд сургадаг. Малын эмч болгодог юмуу? Хүний эмч болгодог юмуу? Багш болгодог юмуу? Тиймээ?

Дэжид -

Нэгдлийн гишүүддээ бас тийм тусламж үзүүлэх үү?

Лонжидсүрэн -

Үзүүлнэ. Тэгээд цэргээс халагдаж ирсэн хүүхдүүдэд гэр орон бүрж өгнө.

Дэжид -

Нэгдлээс?

Лонжидсүрэн -

Нэгдлээс. Тэр чинь бас их урам өгнө ш дээ.

Дэжид -

Аа ха. Тэгвэл тэр шинэ залуу хүнийг нэгдэлдээ татах суурьшуулах бодлого их нөлөөлж байсан байна.

Лонжидсүрэн -

Нөлөөлж байсан.

Дэжид -

Тийм.

Лонжидсүрэн -

Ухаандаа нэгдлийн 50 жилийн ой тэмдэглэлээ ш дээ. Тэгээд нэгдлийн 50 жилийн ой тэмдэглээд би 50 гэр өгч байсан. Тэгээд тэр 50 гэрээ яасан гэхээр цэргээс халагдаж ирсэн халагдаж ирээд мал малласан мал маллаж байгаа залуучуудад өгч байгаа байхгүй юу.

Дэжид -

За орон гэртэй болчихлоо.

Лонжидсүрэн -

Тэгээд зогсохгүй ш дээ. Заримд нь мал өгнө.

Дэжид -

За.

Лонжидсүрэн -

Тийм. Одоо унааны морь, саах үнээ, 10 хонь, 5 ямаа, хоёр тугалтай үнээ, унааны морь ингэж өгдөг байсан ш дээ.

Дэжид -

Маш тийм бодлогын чанартай юм нэгдэлд их явагдаж байсан юм байна. Тиймээ? За ингээд таныг хөдөө аж ахуйн салбарт энэ юу яахад хамгийн анх ямар шинэ техник технологи нэвтэрч байсан юм бэ? Ер нь тэр үед юу байсан бэ?

Лонжидсүрэн -

Тэр үед бид нар чинь энгийн гэрээ, түрээсийн гэрээ гээд нэвтрүүллээ.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Малчдад. Тооцоотой ажиллах. Энгийн гэрээ, түрээсийн гэрээ нэвтрээд овоо гайгуу зүгшрээд ирж байсан чинь нэгдэл тарсан ш дээ. Нэг хэсэг явуулах ёстой байсан юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэжээл авсан ч нэгдэл авч өгдөг. Тэжээлд төчнөөн килограмм хужир давс орсон. Төчнөөн килограмм хорголжин, багсармал авсан. Тэгээд тооцоо хийдэг.

Дэжид -

Аа ха. Тэжээлийн ихэнхийг нэгдэл өөрөө бэлтгэх үү? Улсаас тэжээл авч байсан юмуу?

Лонжидсүрэн -

Ер нь нэгдэл өөрөө бэлтгэдэг байсан. Өөрийн хүчээр. Тэр үед чинь өвс ногоо их сайн ургадаг байж.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Манайх чинь механикжсан салаатай. Механикжсан салаа ...

Дэжид -

Юутай байх вэ?

Лонжидсүрэн -

Хадууртай. Тармууртай. Хаддаг машинтай.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тийм. Тэгээд тэр чинь 12, 3 трактор хагалдаг. Манайх бол маш их тэжээл бэлддэг байсан шүү.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Олон тонн хадлан бэлдэж байсан шүү. Тэжээлийн цэгтэй. Тэжээлийн цэгээр яах вэ? гэхээр багсармал тэжээл хийдэг. Манайх чинь бас арвайн гурилын цехтэй байсан юм.

Дэжид -

Аа за.

Лонжидсүрэн -

Түүгээр чинь яах вэ? гэхээр зэрэг тэр арвайн гурилыг чинь багсраад бэмбий гээд юм хийгээд загасны тостой холиод хавар муудсан малд өгдөг байлаа ш дээ. Мал их сайн тэнхэрнэ дээ. Тэр бол муудсан малд сайн. Манайх чинь өөрөө тийм тэжээлийн цэгтэй. Өөрсдөө барьсан юм даа. Дарханы гурил тэжээлийн үйлдвэр гэж байсан.

Дэжид -

За тийм. Дарханы гурил тэжээлийн үйлдвэр гэж том үйлдвэр байсан.

Лонжидсүрэн -

Түүнтэй шеф болоод тэгээд тэднийхээс бэлтгэн нийлүүлж тэжээл гаргадаг байсан.

Дэжид -

Оо за. Том үйлдвэр байсан даа. Таны үед нэгдэлд ихээхэн олон юмнууд байгуулагдсан юм байна. Туслах аж ахуй бас байсан уу?

Лонжидсүрэн -

Туслах аж ахуй гахайтай байлаа. Шувуутай байлаа. Хөрөө рамтай байлаа. Цагаан идээний үйлдвэр гэж том үйлдвэр байсан ш дээ. Манайх.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр үйлдвэрээрээ одоо ааруул гаргадаг. Масло хийдэг. Архи бас хийдэг. Манайх.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Конъяак хийдэг байлаа. Конъяак гэж яг үйлдвэрийн архи шиг тийм конъяак хийдэг байсан. Ямар сонин юм гээд ...

Дэжид -

Харин сонин байна. Конъяак хийж байсан гэж. Ер нь бол үндсэндээ нэг сум нэгдлийн юу гэхэд бүх л төрлийнхөө юмаа өөрсдийгөө бүрэн хангаж байсан байна.

Лонжидсүрэн -

Хангаж байсан.

Дэжид -

Малын тэр тэжээл туслах үйлдвэр хөгжсөн байна гэдэг танай малын хорогдол бага малын өсөлт сайн. Тэгээд та малын эмч юм чинь давуу бодлого гэдэг чинь малаа эрүүлжүүлэх малын тэр бүтцийн өөрчлөлт гэж ярилаа ш дээ. Тэр их орчин үед яригдаад байгаа.

Лонжидсүрэн -

Аа ха.

Дэжид -

Тэр асуудал энэ тэр шинжлэх ухааны үндэслэлтэй явагдаж байж.

Лонжидсүрэн -

Ер нь малын үржлийн бодлого малын энэ бэлчээр ашиглалтын бодлого, малыг эрүүлжүүлэх бодлого нэгдсэн

Дэжид -

Нэгдсэн зохион байгуулалтанд орсон. Системтэй хэрэгжиж байсан. Тиймээ? Төлөвлөгөөтэй ажлууд хийгдээд тэр нь дараа дараачаар тавигдаад одоо дараа нь түүнийг хийнэ гэсэн ...

Лонжидсүрэн -

Аа ха.

Дэжид -

Хамрагдах баазтай байсан байна. Тиймээ? Ер нь хөдөө аж ахуйн нэгдлүүдийн сумуудын дарга нарыг мэргэжлийн хүнийг тавьдаг байсан уу? Эсвэл намын дээд төгссөн хүн тавигддаг байсан уу?

Лонжидсүрэн -

Тэр үед гол нь мал аж ахуйн мэргэжилтэй хүн тавьдаг байсан шүү. Хөдөө аж ахуйн нэгдлүүд гол нь мал байсан учраас мал аж ахуйн мэргэжилтэй хүн ...

Дэжид -

Нэгдлийн дарга байсан уу? Би бас түүнийг сонирхоод байгаа юм л даа. Хөдөө аж ахуйн нэгдлийн дарга нар маань мэргэжлийн улсууд байсан уу? Эсвэл удирдах зохион байгуулах чадвартай хүнээр тавьдаг байсан юм болов уу? гэж бодоод байхгүй юу. Тэгэхээр голцуу хөдөө аж ахуйн салбарын тиймээ?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Мэргэжлийн хүн ...

Лонжидсүрэн -

Мэргэжлийн хүн голдуу тавьдаг байсан. Нэг багш тавиад яах юм.

Дэжид -

Тийм.

Лонжидсүрэн -

Хүний эмч тавиад яах юм. Нэгдлийн орлогын эх үүсвэр нь мал л байгаа юм чинь. Малаа мэддэг. Газар тариалантай газар газар тариалангаа мэддэг. Тийм л хүн хэрэгтэй байгаа л даа.

Дэжид -

Аа ха. Ийм сайхан аж ахуйн нэгдэл гэж бид нар яг ингээд юмыг нь сонсохоор сайн сайхан хийж бүтээсэн юмнуудыг үгүй болгосон.

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Эргээд харахад их л юм бодогддог байх. Тиймээ? Хийж бүтээхэд залуу насны эрч хүч байж дээ. Тиймээ? Өөрөө арга хэмжээ авахуулна авахуулна ...

Лонжидсүрэн -

Аа ха.

Дэжид -

Энэ нэгдлийг босгох гэж ингэж явж байсан гэхээр надад ч гэсэн таны түүхийг бичээд хамт ярилцаад сууж байхад үнэхээр бахархалтай сайхан байна. Тэр үед яг энэ нэгдлийн үед соёлын довтолгоо гэж явагдаж байсан уу?

Лонжидсүрэн -

Тэр өмнө нь байсан юм билээ?

Дэжид -

Өмнө нь байсан. Яг таныг байхад тэгж явагдаагүй.

Лонжидсүрэн -

Явагдаагүй.

Дэжид -

Хөдөө сүсэг бишрэлийн асуудал та нар нэгдлийн гишүүдтэй ажиллаж байсан. Сүсэг бишрэлтэй байсан уу? Хэр чөлөөтэй байсан бэ?

Лонжидсүрэн -

Оо сүсэг бишрэл чинь хаагдмал байлаа шүү дээ.

Дэжид -

Хаагдмал байсан уу?

Лонжидсүрэн -

Хаагдмал байсан.

Дэжид -

Намын гишүүд тэгж байвал намын хурлаар авч хэлэлцэх үү? Аймгийн төв ч адилхан сумын төв ч адилхан уу?

Лонжидсүрэн -

Аа адилхан. Манай аав лам байсан гэсэн ш дээ.

Дэжид -

Тийм.

Лонжидсүрэн -

Манайх бурхантай байсан айл.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд тэр бурхнаа ил гаргаж тавьдаггүй. Дандаа далд байсан ш дээ. Цоожтой байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэгээд ардчиллын үеэс л гаргаж тавьсан.

Дэжид -

Дурсгалтай эд зүйл үлдсэн үү? Юу байна?

Лонжидсүрэн -

Байна.

Дэжид -

Эд зүйл их бий юу?

Лонжидсүрэн -

Тийм. Одоо жишээ нь гангар шаазан гээд ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр чинь гадуураа ингээд хайрцагтай. Дээрээ сийлбэртэй. Гангар шаазан чинь өөрөө урт тийм ёроолтой аягатай. Түүн дээрээ тавьдаг. Дүүрэн ус хийгээд эргүүлээд тойруулаад харахаар нэг их гоё дуутай. Тийм байлаа ш дээ. Манайх чинь Гүнгэрваа Гүнгэрваа гэж байсан юм. Урдуураа том шилтэй дүүрэн бурхан байсан. Тэр бурханыг аав би жаахан байж дээ. Хоёр үхэр тэргээр ачаад шөнө ...

Дэжид -

Гурван үеийн ламын бурхан гэхээр их сайхан эд байсан даа.

Лонжидсүрэн -

Ууланд аваачиж тавьсан.

Дэжид -

Сайхан зүйлийг ...

Лонжидсүрэн -

Тийм. Гурван бурхан үлдсэн байдаг юм. Бусдыг нь ууланд аваачиж тавьсан. Тийм байлаа шүү дээ.

Дэжид -

Монголын түүхийн дурсгалт юмнууд тэгээд ....

Лонжидсүрэн -

Тийм байсан шүү. Энэ бол миний аавын хөөрөг. Энэ хөөрөг бол гурван үе дамжсан хөөрөг.

Дэжид -

Би Лонжидсүрэн гуайн гурван үе дамжсан хөөргийг үзэж сонирхож байна. Бид бас Лонжидсүрэн гуайн зөвшөөрлөөр зургийг нь авна. Гурван үе дамжсан хөөрөг. Ямар нэртэй хөөрөг вэ? Лонжидсүрэн гуай?

Лонжидсүрэн -

Энэ чулуун хөөрөг.

Дэжид -

Чулуун хөөрөг.

Лонжидсүрэн -

Оюу нуухтай. Шүр толгойтой.

Дэжид -

Оюу нуухтай. Шүр нь толгойтой чулуун хөөрөг гэж байнаа.

Лонжидсүрэн -

Тэр том хөөрөг байна.

Дэжид -

Тийм байна.

Лонжидсүрэн -

Энэ ламтаны хөөрөг. Энэ ламтан бол ах дүү гурав. Манай аав чинь дээрээ ахтай доороо дүүтэй. Ах дүү гурав.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Энэ ах дүү гуравт нэг нэг хөөрөг байсан байхгүй юу.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Энэ ламтан бол Рэгзэнжүнээ гэдэг хүн байсан. Баруун хүрээнд хамба лам байсан.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Булганы Бэйсийн хүрээнд хамба лам байсан. Жаргалантын ... 01/34/ 34 /хүрээнд хамба лам байсан ийм хүн.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Энэ ламыг манай аав 6 наснаасаа дагалдсан юм байна лээ. Энэ хөөргийг манай аавд өгсөн юм байна лээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Энэ хөөргийг би 3 удаа алдсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

3 удаа алдахад 3 удаа эргэж ирсэн хөөрөг.

Дэжид -

Их сонин түүхтэй хөөрөг байна.

Лонжидсүрэн -

Би хамгийн сүүлд алдсанаа товчхоон яриад өгөх үү?

Дэжид -

Тэг.

Лонжидсүрэн -

Нутагтаа байж байлаа. Өөрийнхөө төрсөн нутагт.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

За яахав нутгийн улс архи дарс өгдөг юм байна. Нэлээд халамцуу. Хөөргөө тамхилж байсан. ...

Дэжид -

Тамхилж байгаад мартчихжээ. Хаячихжээ.

Лонжидсүрэн -

Хөдөөгийнх нь их сайхан ш дээ. Хотоороо хүүхэд хөгшидгүй гараа барьж байгаад саахалтын айлд очиж байгаа байхгүй юу. Би тэр айлд бас очсон байхгүй юу. Тэр айлуудад. Тэгээд эрээд олддоггүй.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Тэгээд би аргаа бараад би тэр үед Эрээн бас их гардаг байсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Сардаа нэг гардаг байлаа. Баахан гурил ачаад ирчихсэн.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

4 тонн гурилтай. Миний хөөргийг олсон хүнд би 2 тонн гурил өгнө. Нөгөө олж авсан хүн хүрээд ирлээ.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

3 сарын дараагаар тэр нутагт манай ах байдаг юм. Цэрэндорж гээд тэр ах маань ирдэг юм байна. Чиний хөөргийг оллоо.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Та хаанаас олов? Яаж олов? Манай нутагт хүн олоод аваад бие нь муудаад тэгээд манай тэр ахад авч ирж өгсөн. Энэ ламын хөөрөг юм гэнэ лээ. Миний бие муудаад гэж тэгээд манай ахыг дуудаж өгөөд тэгээд би олж авсан юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Энэ зүгээр нэг хөөрөг биш.

Дэжид -

Аа ха. Удам дамжсан хөөрөг байна. Тэгээд тэр хүн танд хөөрөг өгөөд буцаад бие нь сайн болсон уу?

Лонжидсүрэн -

Хоёр сар болоод нас барсан.

Дэжид -

Хнн.

Лонжидсүрэн -

Тэр хүн. Тохиолдлоор тэр үү? Хөөрөг нөлөөлсөн үү? Мэдэх юм байхгүй.

Дэжид -

Мэдэх юм байхгүй.

Лонжидсүрэн -

Тийм болсон байхгүй юу.

Дэжид -

Аа ха. Ер нь аливаа хийж болохгүй үйл гэж байна л даа. Тиймээ?

Лонжидсүрэн -

Аа ха.

Дэжид -

Тэр үед эрж байхад гаргаад өгчихсөн бол?

Лонжидсүрэн -

Тийм.

Дэжид -

Гайгуу болчих ч байсан билүү? Юмыг яаж мэдэх вэ? дээ. За таны хөөрөгний зургийг авч болох уу?

Лонжидсүрэн -

Авч болно.

Дэжид -

За тэгвэл би зургийг нь авна. Таны дурсгалтай. Яах аргагүй гурван үе дамжсан хөөрөг байна. Та бурхан шүтээнээ дээдэлж их сайхан юу яадаг юм байна. Ёс заншлаа дагаж байдаг юм байна.

Лонжидсүрэн -

Энэ лам ганцхан зураг 30 хэдэн онд авахуулсан.

Дэжид -

За?

Лонжидсүрэн -

Их баларсан бүдэг зураг байдаг юм. Тэр зураг олж авч том зурагчингаар гэртээ хоёр хоног суулгаж 120 мянгаар зуруулсан зураг.

Дэжид -

Таны ном тухайн үед депутат болж байсан түүхэн бичиг баримт дурсгалын зүйл байвал би үзэж зургийн цомгоос ч юмуу? Таны сум нэгдлийн дарга хийж байсан зураг ийм зүйлийг та надад сонирхуулвал зөвшөөрөх үү?

Лонжидсүрэн -

Бүгд байгаа ш дээ.

Дэжид -

За тэгье

Лонжидсүрэн -

Их хурлын депутатын үнэмлэх байж байна. 10 жилийн ойд очиход Үндсэн хууль батлагдсан Ардчилсэн үндсэн хууль батлагдсан 10 жилийн ойд уригдаж очсон. Үүнээс хойш ямар ч үед Засгийн газрын ордонд шууд орох ...

Дэжид -

Оо за.

Лонжидсүрэн -

Одоо үзүүлье.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Их хуралд орж үгээ хэлэх Засгийн газар орж үгээ хэлэх ...

Дэжид -

Үнэхээр том....

Лонжидсүрэн -

Санал хүсэлтээ тавьж болно гэж ...

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Дэлхий нийтийн жишиг байдаг юм байна л даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Үндсэн хууль баталсан депутат хүнд хүндэтгэл үзүүлдэг. Тийм учраас ойг тэмдэглэж өнгөрөөдөг байхгүй юу. Манай Архангайд Ардчилсан үндсэн хууль баталсан 7 хүн байна ш дээ.

Дэжид -

Одоо хүртэл ийм сайхан хүндэтгэлтэй байна гэдэг чинь за би хөөрөгний зураг авна.

Лонжидсүрэн -

За энэ “Зүрхэнд мяралзана Их тамир” энэ номыг танд өгье.

Дэжид -

За баярлалаа.

Лонжидсүрэн -

Нэгдлийн тухай зураг. Барайнасан гээд сэтгүүлч байна ш дээ?

Дэжид -

За тийм.

Лонжидсүрэн -

“Түүх юуг ч мартах учиргүй” гээд энэ ярилцлага дээр бүх юм багтаж гарсан. Үүнийг сонирхоорой.

Дэжид -

За баярлалаа. “Зүрхэнд мяралзана Их тамар”

Лонжидсүрэн -

Нэр хэн билээ?

Дэжид -

Дэжид. Төслийн ажлаар явж байгаа. Би танд нэрийн хуудсаа өгнө. Энд та гарын үсгээ зурна. Анкет авах ёстой. Энэ их ажлын хажуугаар юм бичнэ гэдэг бас л бид нарын хувьд зориуд сууж байгаад бичих зав гаргаж байж бичнэ. Яаж амжуулж бичдэг байнаа гэж биширч байна. Хөдөөний энэ их малын ажил тэгээд одоо таныг өглөө оройгүй цаг завгүй байлгадаг байх даа. Их сайн номын буян өглөгтэй явж байнаа би. Сайхан сайхан улсуудтай уулзаж байна. За баярлалаа. “Зүрхэнд мяралзана Их тамир” гэсэн номыг авлаа. Зарим нэг хүмүүсийн нэр усыг эргэж харахад надад их дөхөмтэй. Дутуу үлдсэн юм гарах юм бол. Та надад зураг, их хурлын депутатын үнэмлэх, за ингээд би ярилцлагандаа хавсаргах зураг, Их хурлын депутатын үнэмлэх анхдугаар үндсэн хуулийг батлаж байсан түүхэн Лонжидсүрэн гуайн ардын Их хурлын депутатын үнэмлэх, дурсгалын эд зүйл бусад холбогдох материалыг авлаа. Ярилцлага өгсөн ялангуяа Хөдөө аж ахуйн нэгдлийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Лонжидсүрэн -

За? Би бас нэг юм хэлмээр байх юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Монголын радио “Таван эрдэнэ” гээд нэвтрүүлэг явуулдаг ш дээ?

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Тэр их сайхан нэвтрүүлэг байгаа юм даа.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Түүнийг хөдөө мал төллөлтийн үеэр “Таван эрдэнэ” гэдэг нэвтрүүлэг яваад тэр нэг дуугаа дуулаад тэр нь малчдад маш их сэтгэлийн тэнхээ өгөөд байх шиг байдаг юм.

Дэжид -

Аа ха.

Лонжидсүрэн -

Уул нь “Таван эрдэнэ” гэдэг нэвтрүүлэг одоо ямар хүн зохион байгуулсан байдаг юм. Хамт олон зохион байгуулсан байдаг юмуу? Уул нь миний бодлоор бол “ Таван эрдэнэ” нэвтрүүлгийг санаачилсан нэвтрүүлсэн хүмүүст төрийн шагнал өгмөөр санагдаад байдаг юм.

Дэжид -

Аа ха. За танд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Лонжидсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.