Barhüü


Basic information
Interviewee ID: 990454
Name: Barhüü
Parent's name: Shirendev
Ovog: Delgerhaan uul
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
cultural campaigns
repressions
belief
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та?

Бархүү -

Сайн.

Саранцэцэг -

За та өөрийнхөө талаар та надад танилцуулахгүй юу? Та аль сумын хүн бэ, хэдэн онд төрсөн бэ, эцэг эх чинь ямар улсууд байсан бэ, бага хүүхэд ахуй үеэ ярьж өгөхгүй юу?

Бархүү -

За, даа ярьж л байя яахав,мэдэхээсээ. За яахав дээ, Цэцэрлэг сумын 1-р бригадын хүн байсан би.

Саранцэцэг -

За та хэдэн онд төрсөн юм?

Бархүү -

Заа 29 юм уу, 30 онд л төрсөн байх. 29 болуу даа, 30 болуу? Үгүй ээ би одоо юу гэж бодоод байлаа даа мартчихаж мартчихаж одоо. 29 гээд л явчихаас яахав.

Саранцэцэг -

Заа, эцэг эх чинь ямар нэртэй хэн гэж улсууд байв, малчин улсууд л байсан байлгүй дээ

Бархүү -

Тийм, 3 үеийн түүхийн малчин улс байсан. Өөртэйгээ оруулаад 3 үеийн түүх дээ. Заа тэгээд тэрнээс 1 настайгаас 6 нас хүртлээ эцэг эхийн гар дээр байгаа биз дээ, би. 6 наснаас хойш малаа маллаж өссөн. Тувтан малаа маллаж байгаад л малчин өссөн. Өвгөн аавынхаа мал өөрийнхөө мал ах дүүгийнхээ мал хар элэгтэй улсын мал, би хамааагүй маллаж байсан. Малыг бол маллаж л байсан. Тийм л ажил хийж яваад л тэгээд л сүүлд нь нэгдэлд орсон.

Саранцэцэг -

Заа, нэгдэлд хэдэн онд орсон юм та?

Бархүү -

Эхэлж л нэгдэлд ороход орсон.

Саранцэцэг -

59 оны үеэр үү?

Бархүү -

Тийм. Бүр эхлээд л нэгдэл болж байхад л орсон.

Саранцэцэг -

Танайх чинь бог бод хэд орчим байв?

Бархүү -

Өө нэг 30 гаран 40 шахуу адуутай, нэг 20,30-аад үхэртэй. 30-аад л үхэртэй байсан бол уу, хорин хэдэн үхэртэй л байсан. Хонь нэг 400-аад хоньтой л байсан. Тэмээ 7,8 тэмээтэй. Аав ээжийн байх үед бол манайх их малтай байсан, ерөөсөө. Өөрийн мал бол тийм байсан.

Саранцэцэг -

Туслах малчинтай байсан уу?

Бархүү -

Өө үгүй. Тийм юм авдаггүй. Манай аавынх л авч байсан. Манай аавынх чинь өөрснөө болохлээр олуулаа, олон малаа нийлүүлж байгаад л маллачихдаг. Ерөөсөө тийм малчин өөр авдаггүй. Мал маллана гэдэг чинь одооныхтой адилхан ийм байхгүй ш дээ. Ерөөсөө тийм л байсан.

Саранцэцэг -

Та чинь хүүхэд ахуй үедээ ээж аавынхаа хажууд мал ахуйд нь туслаад байж байсан биз. Танайх чинь их олуулаа юм байна ш дээ, та нар бүгд л малд гүйж байсан уу, аав ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

Бархүү -

Тэгэлгүй яахвээ дээ, бүгдээрээ л мал малласан байхгүй юу.

Саранцэцэг -

Аав ээжийнхээ талаар ярьж өгөөч?

Бархүү -

Өө за. Аав ээж хоёр маань яахав. Манай аав ээж хоёр бол жинхэнэ малчин улс л байсан. Манай аав агент хийж байсан. Багийн агент одоо нэг албан журмын мах, сүү ноос өгч байхад тийм юмны агент хийж байсан юм, бүр.

Саранцэцэг -

Өө за, жин минд явдаг байв уу, аав чинь?

Бархүү -

Өө явна. Дээр үеийн агентууд чинь тэмээгээр л жин хийнэ ш дээ. Манай аав чинь агент хийнэ. Хөлдүү түүхийг бол тэгээд аавтайгаа адилхан цуглуулна. Наймаа болбол аавтайгаа адилхан хийнэ. Малаа маллана. Би тийм л байсан.

Саранцэцэг -

Агентууд Хатгалаар орж ирсэн бараа таваарыг нааш нь зөөдөг юм уу?

Бархүү -

Цэцэрлэг суманд ирсэн барааг л хөдөөд гаргаж өгдгийм. За тэр цагт чинь бараа таваар ховор байлаа. Даалимба цай, метрийн даалимба цай чинь албан журмын үүрэг байлаа. Ноос ноолуурт өгдөг. Хямдхан ч байлаа ш дээ. 20 хил/кг/ ноостой болбол нэг цай, нэг даалимба, нэг тамхи авч байсан юм. Ноолуур ч одоо тэр үед авдаггүй байсийм. Зүгээр ноос л авч байсан. Ерөөсөө ноос л авдаг. Тэгээд хойно нь л ноолуур авдаг болсон юм.

Саранцэцэг -

Цай майг юм өгч байж л авна уу гэхээс мөнгөөр бол өгөхгүй биз дээ?

Бархүү -

Мөнгөөр өгөхгүй ш дээ, тэр чинь ховор юм чинь яах юм. Арайчиг тэгж л өгөхөөс биш, тэгж дуртай хүн бүгдэд өгөхгүй ш дээ. Тэгж л өгч авч байсан юм. Тэрийг харин хүргэж өгнө. Нэг хүнд бүр овойж оцойтол өгөхгүй. Тэр 2,3-аас л өгнө. Ганцыг өгөх хүнд бол ганцыг ноос үсэндээ л тааруулж өгнө. Тэгээд тэр үед ноос болбол зөндөө л байлаа. Тэгээд барагтай болбол бутархай мутархай авахгүй. Дан зүгээр хайчилсан уртын ноос л авдаг, бутархай бол бараг л .., урдын улс чинь хангалт бол сайхан л байлаа.

Саранцэцэг -

Танайх бол мал ахуй олонтой байжээ. Нэгдэлд мал нийгэмчилж байх үеэр танайхмалаа өгсөн үү?

Бархүү -

Өгсөн. Ер нь одоо 30-аад адуугаасаа унагатай даагатай гүү, бүүр арай гэж авч хоцорч байсан. 6 даага. Өшөө юм аваагүй. Тэгээд л ер нь тийм л явж өгч байсан. Хонь хурга бол цөөхөн. Их юмнаас өгөхдээр чинь зүгээр нэг 30-аадхан хонь л өгч байсан. Тийм л юм үлдээж байсан юм, богийн чинь. Заа тэмээ мэмээ болбол тэгээд л толгойн тоогоор авч байсан юм, нэгдэл чинь малыг.

Саранцэцэг -

Огт малгүй айл чинь нэгдэлд ниийгэмчлэх юмгүй айлыг чинь нэгдэлд яаж оруулж байсан юм.

Бархүү -

Элсэнэ ш дээ, нэгдэлдээ. Тэгээд л мал нь маллаад л нийгэмчлэхгүй ч гэсэн малыг нь аваад л нийгэмчилсэн малыг нь маллаад л нэгдлийн гишүүн. Одоо би малаа өгчихөд чинь мал багатай нэг айл байхад чинь ..Танайх мал ав, нэгдлийн мал авч малла. Тэгж л өөд нь татаж байсан. Тэгэхэд чинь харж үзэж л байсан. Тэр үед чинь нэгдэл чинь их сайхан байсан. Тэр малыг чинь маллаад, үхсэн маланд зүгээр акт гаргаад л өгчихөж байсан. Мал болбол ер нь үхэхгүй мал гэж байхгүй ш дээ. Турьгүй юм байвал тэр аль уже үхчихнэ. Тийм л байсан ер нь, мал энэ тэр.

Саранцэцэг -

Манай ээж болбол малч хүн үү?

Бархүү -

Малчин хүний малчин хүн. Манай аав ч тэр.

Саранцэцэг -

Танайхан ер нь бог голдуу юм уу, бог голдуу юм уу?

Бархүү -

Бод бог тэгшхэн.

Саранцэцэг -

Та болбол голдуу хонь хурганд л явах уу?

Бархүү -

Өө над ер нь явахгүй ажил байхгүй. Тэмээнд ч явна, хонинд ч явна, адуунд ч явна, үхэрт ч явна. Шөнө бол шөнө, өдөр бол өдөр. Ерөөсөө тийм. Тэрийг бол одоо шөнө боллоо, айж байна, ичиж байна, тийм юм байхгүй. Хав харанхуй шөнө аль хол газраас л шөнө өл тууж ирнэ ш дээ, үүр цайж байхад энэ тэрд. Үгүй бол хээр хононо. Тэрүүнтэй.

Саранцэцэг -

Та яагаад сургуульд суугаагүй юм?

Бархүү -

Тэр цагийн чинь сургууль ингэж байсан юм. Сургууль суух болохдээр чинь одоо хэдэн настайгаас нь суулгаж байсан юм, аав ээж чинь өгдөггүй байсан юм. Тэр чинь дургүй, мал дээрээ л байхаас. Тэр сургууль сургуульд.., тэр үеийн сургууль соёл чинь юу ч байсан юм. Хөдөөгүүр ч яахав монгол бичиг аав ээжээрээ заалгана л даа. Тэгээд сургуульд л суулгаагүй. Суу гэж ирсийм ирсийм, нэг сургуульд суу гэж байна, заа за төвөг төвөг, яршиг, яршиг. Чамайг тэр сургуульд суулгаад яахав, хөгшин ааваараа ном заалгаж бай гэчихээд л.

Саранцэцэг -

Танай хөгшин аав их номтой хүн байв уу?

Бархүү -

Номтой хүн байсан. Хаяанд айл, хөгшин аавынх.

Саранцэцэг -

Лам хүн байсан уу?

Бархүү -

Лам хүн биш, зүгээр жирийнг хүн. Ах дүү нь л лам байсан юм.

Саранцэцэг -

Аан за, тэр хүн тэгээд яаж ном сурсан байх уу?

Бархүү -

Үгүй тэр чинь дээр үед чинь номыг чинь одоо ингэж юу яадаггүй байлаа ш дээ. Одоо жишээ нь Гурхлаажав нэг номтой байхад тэнд очоод заалгачихна ш дээ. Хүн чинь биеэ дааж сурна ш дээ. Тийм, ном зааж өгнө. Хнүд бүр сайн сургана. Тэр цагт чинь монгол бичиг зааж байсан шинэ үсэг гэж байх биш. Тийм байсан юм. Биеэ дайчилж аваачиж өгч байсан. Тэр хүнд манай хүнд ном зааж өгөөрэй, сургаарай гээд л аваачаад өгчихнө. Тэгээд л шогшоод л тэр хооронд нь мориор шогшоод л заалгана. Тэгж үзэж байсан юм. Тэгээд хойно нь шинэ үсэг гарахдээр толгой үсэг мүсэг амьтнаар заалгаж байсан. Бас л хувиараа л шахуу. Тэгээд заалгаад л харин албан журмаар яахав төв дээр 7 хоногийн бүлгэмд суусан, тэгээд л суусан.

Саранцэцэг -

Тэр үе СД-ны үе үү?

Бархүү -

Тийм дээ, СД гарч л байсан тэр чинь, СД-оор тэр чинь юу.., СД гэдэг чинь тэр чинь ер нь сайхан болж байсан. Тэр СД-ны үеэр чинь эр эмгүй сайхан болж байсан, эр эмгүй ямаа самнаад л, ноолуур моолуур аваад л, ариун цэвэр айлын тогооны наалдас байвал арчуулна, орж ирнээ. Гар нүүрний алчуур шалгана. Тэгээд л эхэлсэн ш дээ, СД чинь хөдөөгүүр. Ерөөсөө 10 гэрийн ухуулагч 20 гэрийн ухуулагч гээд л, тэд нар чинь зүгээр бүлэг бүлгээрээ. Ямаа самнана гээд л тэгээд л айл шалгаад л, ..Заа юмныхаа алчуур аваад ир, гал тогооныхоо алчуур аваад ир гээд л, тэгж шалгаж байсан. Тэр цагт чинь хөнжил даавуу байхгүй байлаа. Тэгээд л ерөөсөө дээлээ нөмрөөд л унтаж байсан цаг байсан юм байналээ. Тэгээд л зүгээр хөнжил даавуу хий, хийж авцгаа. Тэр үед ч бүс бараа ч тааруу л байцгаасан л даа. Тэгээд ер нь хамгийн дээд тал нь нөмөрдөг даавуу уутанд даавуу бариад л дээрээс нь оёчихдог, тэгээд л дээрээс нь дээлээрээ хучаад л унтчихдаг, тийм байсан юм. Тэгээд л хойно нь уутан даавуу хаяад л хөнжилтэй болоод л , дэвсгэр даавуу нөмөрцгөөгөөд ингэж л өсцгөөсөн дөө.

Саранцэцэг -

СД-ны үеэр комиссийнхон чинь айлаар орж ирээд л хүний хувийн ариун цэвэр үздэг гээд л тэгдэг?

Бархүү -

Үзэлгүй яахав,үзэлгүй яадаг юм, гар хөл гаргаж үзэж байсан. ...Ямар янзтай байна та нар, хумс хуруу бүгдийг нь үзэж байсан юм.

Саранцэцэг -

Гэрийн дотор талын бүрээс мүрээс?

Бархүү -

Өө тэгэхэд чинь байхгүй байсан. Бүс бараа байхгүй юм чинь яаж гэрийн дотор бүрээс цаваг маваг хийхэв дээ. Эсгий гэртэй л байсан. Дээд талын айл бол зуухтай, утаа иддэгггүй, утаа нь бага шиг байдаг. Тийм дотор эсгийнүүд цагаанаар л байдаг юм. Тэгээд л хойноо дотуур бүрээс цавагтай болоод л, дээр бодож байхад бол.

Саранцэцэг -

Зуух байхгүй задгай тулгатай байсан гэсэн.

Бархүү -

Зуух байхгүй байсан. Манайх болбол тулган дээр гэр бүл болж байсан. Тусдаа гарахад.

Саранцэцэг -

Үүд болбол эсгий үүд үү?

Бархүү -

Үүд чинь дээр үед ширмэл эсгий үүдтэй байсан. Манайх чинь харин нэг муу өө манайх үүдтэй л байсан.

Саранцэцэг -

Хавтсан хаалга уу?

Бархүү -

Хавтсан хаалгагүй ээ. Задгай өнөө ийм хаадаг хаалгатай байсан, манайх.

Саранцэцэг -

Тэр үеийнхэн чинь тэгээд дэвсгэр мэвсгэр гудас мудас байх уу?

Бархүү -

Адсаг. Эсгийгээр гудастай. Бас ч тэр. Эсгий гудсыг ширээд оёчихно. Ширмэл ширдэг шиг. Гэхдээ эсгийгээр ширдэг.

Саранцэцэг -

Ор морны хувьд ямар байх уу?

Бархүү -

Яахав, модон ортой. Модон ор чинь урд талаараа ийм зузаан, хойд талаараа 2 давхар эсгий, урд талаараа 3 давхар эсгий ийм л болдог. Тэгээд эмжээд ийм л болдог юм. Аа тэр нь дандаа шинэ эсгий. Тийм, 3 гудас тавьж байсан юм. Аа тэр нь дандаа монгол эсгий. Эсгийгээ бол ноосоо саваад дээл эсгийгээ хийчихнэ.

Саранцэцэг -

Хөдөөгийн малчдын амьдрал бол хүнд байсан уу, таны бага хүүхэд байх үед?

Бархүү -

Үгүй ээ тэр ч одоо бага байхад хүүхэд болоод мэдэхгүй. Ноосоо оёж байна, малаа маллаж байна. Цөмөөрөө ноосоо авч байна гээд л тэгдэг. Тэгээд дороо л авчихсан л байдаг. Ноосоо савах л болдог. Цугаараа нийлээд л ойр тойронгоороо нийлээд л, ноосоо саваад л ойр тойронгоороо эсгийгээ хийгээд л, тэгээд л эсгийгээ хийдэг.

Саранцэцэг -

Голоороо гэхээр чинь их олон айл уу?

Бархүү -

Голоороо 3,4 эсгий хийнэ ш дээ. Одоо энд нэг 4,5 айл байхад тэгээд л тийшээ гээ бас нэг 4,5. Тэгээд л голоороо бие биенийхээ эсгийний гол аваад хийгээд дандаа тэгж хийдэг.

Саранцэцэг -

Танай тэр голын айлуудын хүүхдүүдээс сонсоход сургуульд суугаагүй олон уу?

Бархүү -

Үгүй ээ одоо тэгээд тэр үед чинь бас нэг алдаг оног сууж байсан юм шүү. Бас суунаа, сууна.

Саранцэцэг -

Аав ээж чинь мал ахуй гээд л, бас хэдэн хүүхдээ өсгөөд л?

Бархүү -

Тийм, хүүхдээ өсгөөд л, тэр цагт чинь ийм ханиад хүрээд толгой өвдлөө гэхээр ...Заа дэгд буцалгаад уучих л гэхээс тэр нэг эм , тэр эмч гэхгүй ш дээ, амар. Өө сайхан уулынхаа цэцэг уугаад л эдгэчихдэг байсан. Одоотой адил гэдэс өвдөж байна, ходоод өвдөж байна, тийм цаг байхгүй. Хөл л өвдөнө. Өлчир. Хөл нүцгэн л, цас нэг муухан цоохортоно ш дээ. Тэгэхэд чинь хөл нүцгэн л хонинд явна ш дээ. Тийм. Өө тэгээд л том нэхий өмдтэй тэр лүүгээ баачихаад л гүйгээд явж байдаг. Хөлөө даарахаар тэр лүүгээ баадаг тийм байсан юм. Үхрийн шээсэн дээр, халуун шээсэн дээр хөлөө дүрчихээд гүйгээд ячихдээр хөл даарахгүй. Ер нь хүн чинь тэгээд л сурчихдаг юм ш дээ, тэрэнд чинь.

Саранцэцэг -

Тэр үеийн сургууль гэж нэг гэр мэртэй л байсан байх даа?

Бархүү -

Нэг бүлгэм гэж амархаан даа, амархан. Өө тэр толгой үсгүүдийг л .., Тэр үеийн чинь хүүхдүүд өнөө багш нарыгаа тоохгүй. Өнөө муусайн 2 гэр бариад өнөө хүүхдүүд чинь өнөө малын хүүхдүүд чинь нийлэхдээрээ тэгээд наадаад явчихна. Өнөөдүүл чинь цагаан мод хаяж, 2 гэрээ тойрч наадаад, шинэ үсэг үзэх нь байтлаа наадмаа хийж байсан юм. Тэр үед чинь цагаан мод хаяна гэж их сайхан юм байлаа ш дээ. Энд тэндээс ирээд л, хот гэрээрээ цагаан мод хаядаг, харанхуйд.

Саранцэцэг -

Хүүхдүүд чинь наадахдаа нөгөө шагайн харваа, шагайгаар тоглоно, чулуугаар гэр барина, өшөө?

Бархүү -

Нөгөө юу му гээд л зөндөө байлаа ш дээ. Даам тавина, буга тавина, үгүй ер нь тэгээд шагай шагалцана, зөндөө наадам байна ш дээ.

Саранцэцэг -

Буга тавина гэдэг чинь яадаг юм?

Бархүү -

Буга тавина гэдэг нь шатрын нүүдэл шиг юм тавина даа. 15 нохойгоор 2 буга барьдаг юм. Тэгээд тэрийгээ тэр 2 бугыг л барих юм даа. Тэгж тавьдаг байсан юм. Одоо л харин шагай харвана шагалцана барина гэж нэг тийм юмтай болж байх шиг байна.

Саранцэцэг -

Дээл нь даавуугаар бүрсэн юм байхгүй биз дээ?

Бархүү -

Заа даа тэгээд л сайхан цагаан үзүүрсгэн дээл юу хайчилсан нэхий, үзүүрсгэн дээл л өмсөж байсан, хичнээн баян ч гэсэн. Томчуул харин хятад чисчүү дээл мээл. Цөөхөн шүү дээ. Аав ээж болбол хамба хилэн дээл мээл, янз янзын юм өмсөнө ш дээ.

Саранцэцэг -

Тэр хятад чисчүү, торго дурдан чинь ер нь сүүлд орж ирсэн юм уу, дээр үед ямар байсан юм?

Бархүү -

Дээр үед чинь авгай дээл гэж сайхан дээл байлаа ш дээ. Тийм. Ер нь одоо хүн чинь авгай болно гэдэг чинь одоо.., одоо эднийд бэр ирэх гээд байна ш дээ, тэр чинь гадаа 3 мөргөчихөөд л, одоо аав ээж нь энд түхийгээд л сууж байна ш дээ. Тэд нартаа мөргөнө орж ирж. Тийм байсан юм. Ёстой журамтай сайхан байсан юм.

Саранцэцэг -

Таны залуу үед бэрийг богтолж авч суудаг тэр үе нь байсан уу?

Бархүү -

Байхгүй байсан.

Саранцэцэг -

Аа тэгэхдээ ер нь суух хүнийг бол эцэг эх нь зааж өгнө биз?

Бархүү -

Дээр үед чинь оргуулаад ирж байснаас ил ингэж ирдэггүй байсан юм.

Саранцэцэг -

Оргуулаад ирж байсан юм уу?

Бархүү -

Тийм. 3 дахиад авсных нь дараа бүр очуулдаг. Тэрнээс аваад л ирдэг.

Саранцэцэг -

Ойлгосонгүй дээ. Оргуулаад авчирчихаар буцаад гүйгээд явчих юм уу?

Бархүү -

Гүйхгүй. Цаанаас нь эцэг эх нь цохиж ирээд аваад явчихна.

Саранцэцэг -

Аа тэгээд 3 удаа тэгж авчрах юм уу?

Бархүү -

Тийм. Тэр нь тэгээд ёс л юм шиг байналээ. Тэгээд л 3 удаа тэгээд л тэрний дараа ирэхгүй болчихдог юм уу, тэгээд л дараа нь суучихсан л байдаг.

Саранцэцэг -

Заа, за. Их сонин юм байна. Тэр үед танай тэр голоор олон хүүхдүүд байв уу?

Бархүү -

Наадна гэдэг чинь тэр чулуун тоглоомоор наадна гэдэг чинь ёстой хонь хурга шиг л байлаа. Хонио нийлүүлэхдээ нийлүүлээд л, нийлүүлэхгүйдээ нэг тасар татаж аваад л, хээр гараад наадмаараа наадаад суучихна. Хонь хурга адуу мал гээд л гэр барьж байна гээд л.

Саранцэцэг -

Томчуулаас айна гэж жигтэйхэн үү?

Бархүү -

Өө айлгүй яахав. Нэг нь л хүрч ирээд л юм хэлчихвэл үнхэлцэг хагарч үхэж байгаам ш дээ. Жирийн хүн үзсэнчиг л айж байсан юм. Одоо ухаандаа Рэнцэндорж нэг танихгүй .., таньдаг хүн л явах юм бол тэгээд л, мордоод л тал тал тийшээ, явган нь явган ийш тийшээ гуядаад л тэгээд л явчихдаг юм ш дээ. Тэгж байсан юм. Тийм хүмүүжилтэй байсан юмаа. Одооны хүүхэд хүмүүжил алга. Тийм, тэгж өссөн ш дээ, бид нар чинь. Хөвсгөлд болбол ёстой хөгжилтэй өсч байсан. Одоо ч яахав. Замбараа алга, алга.

Саранцэцэг -

Эцэг эх хоорондын харьцаа ямар байсан?

Бархүү -

Сайн байлгүй яахав. Эцэг эх л ер нь тэг гээд л тэгэхэд хүн ингээд л үүдээр орж ирээд ..Хөөе бүгд юмаа ав, мал малла л гэчихэд өнөө хүний яриа чагнана гэх юм байхгүй. Бүдүүн лсын яриа чагнахгүй, юунд яриа чагнаад байгаам гээд л. Тийм хүмүүжилтэй байсан юм. Одоо бол наадхан нь суугаад л үзчихнэ шүү дээ, хүүхэд.

Саранцэцэг -

Таны одоо .., 29 онд төрсөн гэхээр 30-аад оны дундуур юм байна ш дээ, ухаан мэдээ орсон цаг гэхээр 10 настай байсан гэж бодоход гучин хэдэн оны үе болж байна. Тэр үед гурил будаа хэр элбэг байв?

Бархүү -

Ховор. Хараа, ийм байсан юм. Шинэ болох гэж байхад ийм байсан. 5 кг хар гурил, 2 кг 500г 1-р гурил л байсан байна даа. Тэгээд одоо манай аав агент хийж байлаа. Гуйж байсан. Шинэ болох гэж байна, үгүй ээ чи нэг хил/кг/ 1-р гурил өгөөч гэж. Хар гурил гэж одоо энэ малын хивэг л байлаа. Одоо харж байхад. Шигшихдээр, яахав шигшдэг юм, шигшихдээр яахвээ нэг аргалж болж л байсан юм. Би идэж чадахгүй үерхдэг хүүхдүүддээ аваачиж өгч л байсан юм, хээр. Хонь хариулаад л хээр явахдаа. Өвөртлөөд явахдээр нэхий дэлний дотор тас харлачихсан л байдаг юм. Өвөртлөөд явдаг, өнөөдүүлдээ өгөх гээд. Бүдүүн ширхэгтэй, одоо бодоход энэ хар гурилны талхнаас дордохгүй л байсан юм байна л даа одоо бодож байхад. Тэжээл ихтэй.Яахав тэжээллэг л дээ.тэр цагт чинь нөгөө ааруул ээзгийгээ л идчихдэг. Тэр л байна, гурилан идэх юм энэ тэр байхгүй, хааяа нэг л боорцог хийнэ, гайгүйшиг нь. Гурил будаа, заа олдохгүй дээ.

Саранцэцэг -

Хурга ишгэнд явахдаа ааруул ээзгий өвөртлөөд гүйчих үү?

Бархүү -

ааруул өвөртлөөд л явна. Ээзгий ааруулаар бажмагаа хийгээд идэхээр тэгээд өлдөх ч үгүй. Өглөө босоод нэг юм идчихээд явна, өдөр ирчихээд юмаа хийчихээд бажмагаа идчихнэ. Чихэр байхгүй ш дээ. Тэр цагт чинь. Зүгээр л бажмаг иднэ ш дээ.

Саранцэцэг -

Бажмагаа?

Бархүү -

тийм, аарултайгаа өрөм зөөхийгөө нухаад л идчихнэ.

Саранцэцэг -

Аан, та тсумын төвөөр очиж үзсэн үү?

Бархүү -

Үзсэн, дээр үед ч очиж үзээгүй, тийм.

Саранцэцэг -

тэр үед 30,40өөд оны үед сумын төв ямар байсан?

Бархүү -

заа яахав дээ, нэг хэдхэн байшинтай одоо сүүлийн бригадын байшингаас л цөөхөн байсан даа. 5,6-хан байшинтай л байсан байх даа. Контор монтор гээд л нэг хоршоо моршоо гээд л нэг тиймэрхүү л юм байсан. Ер нь цөөхөн байсан, яахав нэг сургууль байсан, сүүлийн үед. Аа нэг эмнэлэг байсан юм байна. Тийм. Нэг эмнэлгийн байшин гэж цагаан байшин л байсандаг. Яахав дээ, тэр дотроо нэг эмч, нэг 2,3 юм байсан байх бодож байхад одоо.

Саранцэцэг -

Танай гэрээс ер нь сургуульд сурсан хүүхэд байгаа юм уу? Танай дүү нараас ах дүү нараас?

Бархүү -

Хөө, цөмөөрөө сурсан.

Саранцэцэг -

Та л үлдчихсэн юм уу?

Бархүү -

Би хамгийн том нь. Би л. /инээв/

Саранцэцэг -

Бусдууд нь бүгд сургуулиар явсан уу?

Бархүү -

Сургуулиар явсан.

Саранцэцэг -

Та тэр сургуулийн дотуур байрны амьдралыг мэдэх үү?

Бархүү -

Тэр цагт чинь сайхан байсан шүү. Өнөө ...байхгүй, дан мах. Харин бугын мах өгч байсан. Адууны мах өгч байсан, бугын мах өгч байсан. Малтай хүн бол тэгээд л үхрээ алаад л, адуугаа алаад л, хонь ямаагаа алаад л өгчихөж байсан. Өөрийнхөө дүү нарт өгч байгаам, манай аав ээжийг үзэж байхад. Үзэж л байсан.

Саранцэцэг -

тэгэхээр сургуулийн дотуур байранд ар гэрээс нь мах өгч байна ш дээ, тэ?

Бархүү -

Одоо 30 хил/кг/ мах, нэг хүүхэд 30 хил мах өгч байсан юмаа.

Саранцэцэг -

Түлээ түлш яах уу?

Бархүү -

Түлээ түлш оруулаад өгчихнө, тэмээгээр. Тэмээгээр түлээгээ авна ш дээ. 5,10 гэж байсан юм уу, хаашаа юм. Тэрнийгээ аваачаад л өгчихнө. Сургууль чинь худалдаж авна. Тэмээгээр л өгнө машин байх юм биш. Дандаа тэмээгээр ачиж байсан. Тийм л байсан юм даа.

Саранцэцэг -

Сургуулийн дотуур байр чинь гэр юм уу, байшин юм уу?

Бархүү -

Өө байшин, нэг навтгар цагаан байшин байсан. Яахав тэр цагтаа гоё л байсан. Гадуур ч их байсан, айл амьтанд.

Саранцэцэг -

Танай аав ээж хүүхдүүдээ хүргэж өгчихөөд араас нь санаа нь зовоод л?

Бархүү -

Манай аав ээж чинь тэгж хүсдэггүй юм ш дээ, хүүхдээ. Тэгээд л хоол ундыг нь өгчихөөд л, тэгээд л болчихдог юм. Зүгээр оруулж өгчихөөд л, хоол ундыг нь өгчихөөд л, сар болж байж нэг өөр хүн тэмээ мэмээтэй явахдээр түлээ ачихдээр үргэлж хоол залгуулаад байх юм чинь яахав дээ. Холоос ачна ш дээ. Манай залгаа сумнаас үргэлж ачдагийм, Цэцэрлэгийн төв рүү. 40 гаран 60-аад км газар явж байж очно ш дээ. Хараа наана ирж байж ачнаа, тийм, түлээг.

Саранцэцэг -

Хүүхдээ тэгээд амралтаар нь очиж гэр лүүгээ авчрах уу?

Бархүү -

Одоо өвөлжихдөө нэг ганц л амралт өгч байсан санагдах юм. Тэгээд л тэригй л нэг авчирна. Тэгээд л хавар болно. Одоотой адилхан улирал мулирал гэж байх биш. Тийм.

Саранцэцэг -

Танай аав чинь ном бичиг мэддэг байсан уу?

Бархүү -

Үгүй.., монгол бичиг мэддэг байсан тийм.

Саранцэцэг -

Аавын чинь аав, аавын чинь ах дүү нараас одоо бодож байхад лам мам хүн байсан уу?

Бархүү -

Манай аавын талын нэг том лам байсан. Тийм.

Саранцэцэг -

Хэлмэгдсэн үү?

Бархүү -

Хэлмэгдээд аваад явсан.

Саранцэцэг -

За. Тэрийг та юу гэж сонссон?

Бархүү -

Юу гэж сонсохов, миний ахыг бариад явахыг нь би үзэж байсан. 6 настай л байлуу даа. Манай хөгшин аавын дүүг. Тэгээд тэр хүн хэлмэгдээд явсийм. Баригдаад явж байхыг нь үзсэн. Мал хөрөнгийг нь буцааж өгсөн ирэх гэж байна гэж. Тэгээд ирсэн ч юм байхгүй. Тэр чигтээ үхсэн.Яахав дээ, тэр цагт чинь ганцаараа лам хүн байсан. Мал гэх ч юм байхгүй. Гэрийг нь битүүлчихээд л бариад л явчихдаг юм байналээ. Авдран доторхийг нь аваа биз дээ. Очиж үзэх биш дээ.

Саранцэцэг -

Тусдаа гэртэй?

Бархүү -

Тусгай. Ганцаараа гэртээ байсан.

Саранцэцэг -

Тэр уул нь хүрээнд шавилж байсан юм уу

Бархүү -

Шавилалгүй яахав.

Саранцэцэг -

Аль хүрээ гэж?

Бархүү -

Тэсийн хүрээ.

Саранцэцэг -

Тэсийн хүрээнд байхад уу? Тэнд үү, цолтой байсан юм уу?

Бархүү -

Өө бүр юунд. Баруун Зууд очиж 15 жтил болоод ирж байсан лам. Том эрдэмтэй лам. Одоо хэлмэгдэгсдэд мөнгө өгдөг л юм гэсэн.

Саранцэцэг -

Ар гэрийнхэнд нь хэлсэн ярьсан юм байдаг юм уу?

Бархүү -

Ямар юм байдаг юм

Саранцэцэг -

Тайлбар хэлэхгүй л бариад явдаг юм уу?

Бархүү -

Юу.., юунд хэлдгийм, хэлэх юм байхгүй. Муу.

Саранцэцэг -

Ямар хүмүүс барьж явж байсныг та санадаг уу?

Бархүү -

Хэнмэдэхэв. Бууныхаа амыг өөд нь харуулчихсан 2 тийм цагаан шарга дээлтэй,энүүн шиг цагаан шарга 2 хүн л 2 бор морьтой хүн л дунд хийчихсэн л мориор шогшоод л явж байсан.

Саранцэцэг -

Та тэгэхэд хэд орчим настай байсан?

Бархүү -

6-тай л байсан би. Манай ах 6 настайд намайг усанд унагаагаад л тэгээд л явж байсан юм морин дээр. Тэгээд л явган бол хургаа хариулж яваад л, үзсэн юм ш дээ.

Саранцэцэг -

Тэгээд ерөөсөө сураг чимээ сонсоогүй юу?

Бархүү -

Үгүй, үгүй.

Саранцэцэг -

Аймаг руу ч сурсан юм байхгүй.

Бархүү -

Байхгүй.

Саранцэцэг -

Танайхнаас ч очиж авсан юм байхгүй.

Бархүү -

Асуугаад яахав дээ, тэр цагт нэг хэсэг хэцүүхэн л байлаа ш дээ.

Саранцэцэг -

Тэр тухай ярихгүй?

Бархүү -

Ярихгүй. Таньдаг хүнээс хоёрын хооронд нэг сураг дуулбал дуулна. Ачаад явдаг билүү, аваад явдаг юм билүү, яаж явдаг юм билээ, морь унуулаад явдаг юм билүү, тэгээд л алга болчихдог юм. Хол очиж байж л дуулддаг юм. Нэг нутгийн бас нэг яадаг хүн байдаг юм бол нэг сураг дуулдаг шиг байгаам, томчуул. Би бодоод л байдаг юм. Манай тэр ахыг тэгж бариад явж байна гэж яаж мэдэхэв дээ. Улаан ах 2 өөдөө ийм шор барьчихсан хүнтэй явлаа гээд л хүрч ирээд хэлсэн. Улаан ахыг бариад явчихсан гээд л, манай аав ах эд нар мордоод л давхиад л өшөө хүнтэй давхиад л өшөө хүнтэй давхиад л явчихсан байсан юм.

Саранцэцэг -

Улаан ах гэж байна уу?

Бархүү -

Улаан ах гэдгийм бид нар. Улаан ах гэдэг юм, Дамба гэдэг нэртэй юм, тэр лам.

Саранцэцэг -

Ер нь тэр үед бариад явж байсан хүмүүсийн талаар мэдээлэл хомс үлддэг байж дээ?

Бархүү -

Юу байхав дээ. Юу ч мэдэхгүй. Тэжгээд л дараа нь хүрч ирээд л малыг нь хураагаад л туугаад явчихдаг юм. Би тэр сууж байгаад байгаад л, олон улс малыг нь тууж явахыг үзэж л байсан. Аа харин эвгүй юм байналээ зүгээр. Өө зүгээр сүрэг шиг л туугаад явчихдаг, нэг хүнийг бариад л явахдээр.

Саранцэцэг -

Дараа нь ирнэ гээд мал ахуйг нь өгсөн ухаантай юмаа?

Бархүү -

Аа гарахад нь хэдэн юм өгдөг ухаантай юм билээ. Цөөхөн юм л өгдөг юм шиг байналээ.

Саранцэцэг -

Аа сүүлд цагаадлаа барьлаа тэглээ ш дээ. Танайхнаас сүүлд цагаатгалын комисстой уулзаад манай ахын нэр байна уу гэж асуув уу?

Бархүү -

Байсан, байсан гэж боддог. Манай өвгөн үхсэн хүний яс өндөлүүлэх гэлээ гэж 20,30 жил болж байхад яах юм гэж авах гэж. Сая гэв үү, нэг хэдэн мөнгө өгч байсан юм гэнэлээ. Тэгэхдээр нь тэгээд байчихсан юм. Уул нь би авах ёстой л хүн. Ганцаар үлдсэн. За. Тэгээд ярьчихдээр нь болье, болье. Нээрээ л үхчихсэн ахыгаа тэгээд яахав гэж бодоод л. Тэгээд авъя ч гэж яваагүй. Явъя ч гэж бодоогүй, авъя ч гэж бодоогүй.

Саранцэцэг -

Танай ээжийн талын улсуудаас тэгж хэлмэгдэж байсан хүн байсан уу?

Бархүү -

За тэрийг мэдэхгүй юмаа. Манай ээжийн талын талын улс дээр үед л нэг баригдаж байсан юм байна гэнэлээ дуулж байсан.

Саранцэцэг -

Сүүлд ер нь ахмад хүмүүсийн ярьж байгаагаар шүүх хурал болж гэнэ, баригдаж явсан хүмүүсийг шүүх хуралдаанаар шүүж гэнэ гэж ярьж байсныг сонсч байв уу?

Бархүү -

Тэрийг бол сонсч байгаагүй, үгүй.

Саранцэцэг -

Тэгээд л ямар ч тайлбар хэлэхгүй л бариад явчихдаг уу?

Бархүү -

Өө юунд.., зүгээр цохиж ирээд л бариад явчихдаг юм билээ. Би л харж байхад. Манайхан дуулаагүй, манай Улаан ах 2 ийм..., бууч гэж мэдэхгүй байлаа, тэр үед. Ийм годгор мод үүрчихсэн. Тарган, улаан бор морьтой. Улаан ахыг минь тарган бор морин дээр мордуулаад явж байлаа. Хаанаас морь авчирдаг юм билүү, барьж явах гээд морь авчирдаг билүү гэсэн, тэгсэн чинь манай аав ...Улаан ахыг бариад явчихаж гээд л тэгээд л урагшаа мордоод л чавхдчихсан. Тэгээд л баригдаад явсан байна гээд л ирж байсан.

Саранцэцэг -

Та бид хоёр түрүүн СД-ны талаар ярьж байсан. СД-оор айлд баахан шаардлага тавиад. За танайх ийм хийнэ, тэгнэ тэгнэ гэж яваад хэлсний дараа юу ч хийгээгүй бол ямар арга хэмжээ ноогдох уу?

Бархүү -

Дахиад л хэлнэ, өдөр бүр л шалгалт ирж байсан ш дээ. Тийм,

Саранцэцэг -

Мөнгөн торгууль тавина гэж байх уу?

Бархүү -

Аа тэрийг чинь харин тавихгүй ээ, гайгүйшиг. Яахав, ер нь 7 хоногт 2,3 удаа. 3,4,5 явна. Тэгээд тэрний чинь ахлагч гээд хүн байдаг юм. 10 гэрийн ахлагч гээд байдаг. Тэрүүнтэй чинь л нэлээн хэдэн хүн явж байдаг юм.

Саранцэцэг -

СД-ны үеэр хүмсүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж байна гэж тийм юм явж байсан уу?

Бархүү -

Үгүй ээ, нэг эмч нар үзэж байгаад л тэгээд л ариунцэвэр гээд л яваад байгаа тэр дотор чинь өнөө бага болохдээр танихгүй ш дээ. Бага шиг байхад чинь яаж танихав. Бага байхад л хувцсаа тайлаад ир, гутлаа тайлаад ир, гэдэг. Тэр цагт чинь зуны цагт бол тусанд ороод гайгүй л байна. Өвлийн цагт бол ямар юм байхав дээ, аав ээж л усанд оруулахгүй бол. тэр чигээрээ л ороод суучихна ш дээ. Тийм л байж.

Саранцэцэг -

Ер нь болбол боловсролын салбарт тэр СД-ны үеэр бүлгэмийн сургалт гэдгийг явуулсан гэдэг, тэгсэн үү?

Бархүү -

Тийм, одоо тэгээд бид бүлгэмд 2 ээлжийн шинэхэн шинэхэн хувцастай, очиж байлаа ш дээ. Угаацгаа гэнэ, одоо угаах нь ч 7 хоногт хэн мэдлээ, гэр бараагаа өрөөд наадаад. Өнөөхөөсөө ганц хоёрыг л цээжилсэн байх даа, 2 багштай байсан. 20,30-аад хүүхэд, олон хүүхэд, тийм малчин хүүхдүүд, цуглачихна гэдэг чинь наадах л гэнээ. Тийм л байдаг юм байналээ.

Саранцэцэг -

Заа. Тэр нэг улаан тарианы үе гээд ярьдаг юм билээ?

Бархүү -

Аа тэр чинь тэр үед улаан тариа чинь тэр чинь нэлээн хойхно бүр юм элбэгшсэн хойно улаан тариа мариа гэж гарч байсан. Тэр чинь уул нь сайн тариа юм шүү. Янз бүрийн юманд их сайн зохиж байсан тариа шүү.

Саранцэцэг -

Хүмсүүдийн улаан тарианд оч, баг дээр тэдэнд оч, гэж зарлаад тэр өдөр нь хүмсүүд морьтой явган очиж тариулдаг л гэсэн.

Бархүү -

Дан мориор явна ш дээ. Тариулахгүй яахав. Улаан тарианд чинь цусны харез гэж үзэж байлаа. Цусны харез үзээд, одоо ямар тариа билээ, нэрийг нь мартчихаж, тэрийг тарьчихдээр чинь улс чинь бүр морин дээрээ мордож чадахгүй хөлөө даахаа байчихсан. Би бүр биеэрээ эргэж хөхрөөд үхэж байлаа, тариа тариулаад төвөөс мордуулаад тавьчихдээр мориноосоо бууж чадахаа байчихдаг, буугаач гээд ээж аав нь тэгээд байдаг, ингээд л зогсч байдаг. Манайхан аймаг, үгүй ээ тэгээд хараад байсан шулуухан зогсч байдаг,дахиад нэг юмаа хийж байгаад гараад ирсэн шулуунаар зогсч л байна. Энэ маань харин морин дээр шулуухан жаалж байх шив гээд л, элэглээд л, хөхрөөд байсан. Учир жанцангүй, залуу ч байлаа. Тэгсэн өнөөх маань хөлөө дааж давж ирэхээ байчихаж. Хонго руу нь тарьчихаар тэгдэг гэнэ, хөлөө даахгүй. Тэгээд 2 татаад л ээж нь ямар юмандаа ялархдаг юм гээд л, тэгж л байлаа.

Саранцэцэг -

Заа тэгвэл тэр улаан тариа гэдэг чинь тарихаар хөл нь даагдахаа больчихдог байхнээ?

Бархүү -

Улаан тариа биш, дициллин гэсэн санагдаж байна, одоо. Тэр улаан тариа чинь зүгээр. Дициллин гэсэн санаад байгаа юм даа. Тэр чинь хүн тариулдаггүй байсан юм шиг байналээ, эхэндээ. Одоо бол буугаад л давхиад явчихна ш дээ.

Саранцэцэг -

Таны амьдралын туршлагаас харж байхад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байгаа вэ?

Бархүү -

Өө 2,3 л өөрчиллөө. Дээр үед баригдаад л яваад л шашин шүтлэг байтугай, бурхан ч үзэгдэхгүй, тасар татаж хаячихаад л тийм л байлаа ш дээ.

Саранцэцэг -

Танай гэрт бухан тахил юм байв уу?

Бархүү -

Манай аавынх бол бурхан тахил юм зөндөө байлгүй яахав.

Саранцэцэг -

Танай тэр аавын ахынх баригдаад явдаг хөгшин танайтай ойр байсан биүз дээ. Тэднийд олон байв уу?

Бархүү -

Дүүрэн, дүүрэн тахил. Мөнгөн тоногтой зэс тахил, мөнгөн жасаа энэ тэр гээд л их юмтай.

Саранцэцэг -

Сүүлд нь баригдаад явсны дараа?

Бархүү -

Тэр байхгүй л байхгүй юу. Барихдаа л устгаад хаячихсан юм шиг байналээ.

Саранцэцэг -

Таныг хүүхэд байхад танай голын айлуудад бурхан тахилаа ил тавьсан айл байдаг байсан уу?

Бархүү -

Байсан, байсан. Бүр зөндөө байсан. Хойно нь үзэгдэхээ ч байсан байх. Настай айлд ороход хоймор нь бурхан тахил нь байдаг, хойно нь бол юу ч байхгүй л болчихсон байна. Тэгээд баригдахдаа л алга хийгээ биз дээ, бурхан шашнаа устгана гэж нэг их давхисан ш дээ. Тэгээд тэрүүгээр л алга болсон. Айлын бурхныг аваад аваад явж л байсан, шатааж байсан юм уу, аваад л явчихаж байсан.

Саранцэцэг -

Хүмсүүд өөрсдөө уул хаданд аваачиж нуусан юм бишүү?

Бархүү -

Хаданд ч их өргөсөн. Бурхан шүтээнээ хадны ангал руу их л хийсэн байсан.

Саранцэцэг -

Аа ганц нэг авч үлдсэнээ авдрандаа нуучихсан уу?

Бархүү -

Одоотэр ч авдар бурхны ширээ мирээг сайхан уудална ш дээ, тэр цагт. Тийм, уудалж үзнэ. Хадгалах аргагүй. Яахав дээ, нэг хөдөөний улс зарим нэг нь гол шүтээнээ авч үлдсэн л байх.

Саранцэцэг -

Тэр овоо тахина гэдэг юм, тэр үед байсан уу?

Бархүү -

Байсан. Овоо тахина гэж ингэж тахьдаггүй ш дээ. Овоо тахина гэдэг чинь овоонд очиж ногоон модны мөчир, дүүрэн цацаг шиг ингээд өнгө өнгийн торгон бүс даалимба хийгээд нэг том ногон модны мөчир тас татаж аваад тэгээд хийж байсан. Харин морь уралдаж байсан. Мах шөлөөр тахиж байсныг мэдэхгүй юм, одоо л харин хонь хурга гээд тахиад байх юм, цагаан идээ өргөж байсан, дээж гэж. Тийм л байсан юм.

Саранцэцэг -

Зулын 25 гээд их зул өргөдөг өдрүүдэд хүмүүс зул өргөдөг байсан уу?

Бархүү -

Заа даа, хулгай зэлгий гээд юм хүн амьтан байхгүй л бол буйдхан газар нь өргөж л байсан. Одоо өргөдөг юм тэрийг чинь. Тэрийг болбол хулгайгаар янзтай л хийж байсан байх.

Саранцэцэг -

Хүүхэд өвдөхөд тарни ном мэддэг хүн гуйж авчирч янзлуулдаг ш дээ?

Бархүү -

Заа даа, тэр бараг л тасарсан байх шүү. Нэг хэсэг ч. Юу ч үгүй болсон байх шүү. Тэгээд л өөрснөө л яахав дээ, тэр цагт чинь хүүхдээ ширгэлж бариад хүн чинь амьдраад бас аргатай л байдаг юм байналээ. Тэгж л байсандаг.

Саранцэцэг -

Сүүлд шашин их дэлгэрч байгаа та тэр талаар юу гэж боддог уу?

Бархүү -

Өө цагийн юм.., энэ цагт болбол ингэж юу яах юм гэнэлээ. Ингэж хүний мөр шиг болох юм гэсэн тэр нь л болж байна.

Саранцэцэг -

Гадны шашны урсгал гээд л яваад байх юм, та тэрийг мэддэг үү?

Бархүү -

Үгүй ээ, мэдэхгүй. Бүр худлаа. Би тэрийг чинь дургүй.

Саранцэцэг -

Уламжлалт шашнаа л шүтдэг үү?

Бархүү -

Ер нь тэр өөрийнхөө мэддэгийгээ тэгэхээс мэддэггүй ямар юм луу очиж орох билээ, яах юм. Үнэн нь ирж яваа юм билүү худлаа нь ирж яваа юм билүү. Тийм юм руу ороод ч яахав. Хүүхдээ ч тэгдэг ..заа хүүхэд минь мэдэх мэдэхгүй юм руу бүү зүтгээрэй гэж. За тэр мэддэг юм бол тэрийгээ л бодож яв гэж. Тэр нь дээр ш дээ.

Саранцэцэг -

Та ер нь Гандан хүрээн дээр очиж байсан юм уу?

Бархүү -

Өө тэр үед одоо орсон орсон. Ер нь 20 гаран орсон. Баруун хүрээ.., өнөө нэг лам нар чинь нэг их шашин шүтээгүй байхад шүү дээ. Тэгэхэд очсон. Яахав, хурлаа хураад л байж байдаг. Шинийн 1,15-нд хурдаг юм уу баруун зуу чинь. Баруун хүрээ л байсан, тэгэхэд чинь өшөө хүрээ ч байхгүй байсан тэгээд хойно нь олон хүрээтэй л болчихсон байналээ.

Саранцэцэг -

Таны одоо байж байсан суманд том хүрээ гэж байсан юм уу?

Бархүү -

Байсныг чинь алга болгочихсон юм чинь. Яах юм. Хүрээгээ замхруулчихсан юм чинь. Хүрээний лам нарыг чинь тэр хойно хөндийд алаад ярайгаад шарлаж байсан юм гэх шүү.

Саранцэцэг -

Алаад аа?

Бархүү -

Тийм.

Саранцэцэг -

Аа тэгж хүмсүүд ярьдаг уу?

Бархүү -

Тийм, дандаа хүний толгой л байсан гэдэг.

Саранцэцэг -

Тэр чинь ямар нэртэй хүрээ билээ?

Бархүү -

Тэсийн хүрээ байхаа.

Саранцэцэг -

Олон лам нартай байсан уу?

Бархүү -

Зөндөө байсан гэлээ.

Саранцэцэг -

Та хүүхэд байхдаа тэрүүгээр очиж байсан уу?

Бархүү -

Очиж нэг хүрээ очиж, хүрээнд мөргөх гэж 2,3 орсон. Аав ээжийгээ дагаад л явахаас ийш тийш харах биш, ламнар л тэнд байсан, цам майдарт мөргөж үзсэн.Цам майдар гэж байсан юм, тэрүүнд очиж мөргөчихөөд тэгээд л гарч байсан манай аав ээж биднийг аваачиж мөргүүлээд л.

Саранцэцэг -

Хотод Гандан хүрээнд очиж байв уу?

Бархүү -

Зөндөө очсон. Орж чадахгүй болсоор нэг 2,3 жил л болж байна.

Саранцэцэг -

Заа тэр үед суманд сургуулийн дотуур байрх гэж нэг цагаан байшин, суман дээр нэг хэдэн цагаан байшин байжээ дээ, янз нь.

Бархүү -

Тэгсэн заводын байшин гэж нэг 2 юм, эмнэлгийн байшин гэж нэг юм, заа тэгээд артелийнх гэж нэг ямар ч янзтай юм байлаа даа, 2 байшин байсан билүү дээ. Аа сумын уяачингийн байшин гэж өртөөчингийн байшин гэж байсан.

Саранцэцэг -

Өртөөчингийн байшин?

Бархүү -

Тэр яахвээ дээ, сумын машин зашин байхгүй, холбоочин. Одоо морин өртөөний. Одоо нэг хүн хөдөө гарах гээд .., Тэгэхэд чинь 8,9 айл уяа хийж байсан. Уяа гэж байсан юм. Тэрийг чинь хийж байсан юм. Тэрийг чинь бас дугаартай тэр чинь. Дээгүүр хийдэг, доогуур доод талын айл 20 морьтой. 10 морьтой тийм орж байсан юм. Тэрнээс доодох нь 5, 6, 2 тэгээд адуундаа тааруулж авч байсан юм уу, тэгж л орж байсан юм, уяа хийнэ гээд л.

Саранцэцэг -

Тэгэхээр өртөөнд алба хашна гэсэн үг юм уу?

Бархүү -

Одооны яахав дээ, энэ шуудангийн машин гэдэг шиг ийм л юм хийж байсан юм.

Саранцэцэг -

Өөр одоо орон нутгаас ирж байгаа улсудыг хөдөө газар л..,?

Бархүү -

Одоо ингэдэг юм, тэндээс эндээс очсон хүн байнаа, эндээс яваад Хөх хөтөл дээр нэг сольдог юм морио, энд нэг холбоочин байдаг юм. Холбоочин ч байж мэднэ, айл ч байж мэднэ, тэрнэс цааш Цагаан-уулд нэг тэгээд Цэцэрлэг. Тэгж явж байсан юм, хол газар явж байгаа улс чинь. Тэгж улаалж. Улаалж явдгийм, тийм. Улаалж явдгийм.тийм. тэгэхэд зөндөө улааг нь хийсэн, Манай аав ээж чинь 8,9 танихгүй хүнийг морьд эмээллэж өгөөд л, эмээллэж өгнө. Эмээл нь хүрдэггүй хавийн газраас эмээл цуглуулж тэд нарыг улаалж явдаг, тэгээд морьдоо барьж ирнэ, эмээлтэй нь. Тэгж л байсан юм. Тэгээд морьтой хөөж ирнэ, эмээлтэй нь. Тэгж л байсан юм. Тэгээд л хүргэдэг газар нь хүргэчихээд л, хоноод яв, тэр чааваас бага хүүхэд байх юм бол миний хүү морьдоо.., үгүй ээ тэр олон морьдтой хаана хонохов. Бушуухан хамгийн түрүүлж явдагт нь л энд дагуулаад л хойноос нь мордчихдог юм, тийм. Эмээлээ олныг зангилж татаад л. 2 дөрөөг нь чив хийтэл татуулж аваад л тэгээд л явчихдаг юм.

Саранцэцэг -

Танай аав чинь тэр өртөөний алба хашиж байсан уу?

Бархүү -

Би тэгэхэд өртөө хийж байхад чинь залгаад л ирэхдээр хийж л таараа ш дээ. Одоо зүгээр байж байхад нь л нэг өртөөнөөс нэг танайд нэг тэдэн хүн ирлээ, тэгээд л тэрийг чинь маанайхыг заагаад л тэрийг чинь ийш нь тийш нь аваад л явна. Тийм, тэгээд л тэрийг чинь нэг л айлд хүргэнэ ш дээ, тэр чинь одоотой адилхан тэднийд очуулна, эднийд очуулна гэх биш.

Саранцэцэг -

Сумын бага сургуульд олон багш байдаг уу?

Бархүү -

Өө тэр 5,6 юм байсан байх. Би нөгөө тогоочоор нэг орсон юм, таньдаг байсан юм. Тэгээд л бууз хийгээд л тэд нарт сууж байсан юм. 2 бууз өгч байсан. 2 бууз идээд л гарч байсан би. Тэр тогооч нар л өгч байсан. Багш нар орж ирээд л хүүхдээ ирийтэл суулгачихсан л өгч л байж байсан.

Саранцэцэг -

Танай дүү нараас 4 жилээ төгсөөд Маран лүү 7 луу шилжиж ирж сурсан ч юм уу, Цагаан-уул руу ирж сурсан хүн байна уу?

Бархүү -

Байхгүй ээ. УБ луу л ирсэн. Ах дүү нь аваад л явчихдагийм.

Саранцэцэг -

Заа за. Би одоо танаас нэгдэлжих хөдөлгөөний тухай асуух гэж байна.

Бархүү -

Тэрийг чинь чадахгүй болчихсон доо, цаана наана нь оруулаад.

Саранцэцэг -

Заа тэр яаж одоо хүмсүүд нэгдэлжиж байсан бэ, мал нийгэмчлэхдээ хүмсүүд дуртай байв уу, дургүй байв уу?

Бархүү -

Ер нь дуртай хүн байхгүй. Эхлээд хүн чинь малын амьсгаатай байдаг юм байгналээ ш дээ. Тэгэхээр дуртай хүн байхгүй. Одоо мал .., аа малаа цөмийг нь өгчихсөн, цөмийг нь өгчихсөн гээд л тэгцгээж байсан. Тэгээд л хонь хоёр гурав.., тэгээд хүний мал гэдэг чинь дороо өсдгийм, амьтны мал чинь. 3 нийгэмчилж байсан ш дээ, биднүүд. Нөгөө толгойноосоо даваад талийхдээр. Өгч л байсан.

Саранцэцэг -

Огт одоо малгүй айл жишээлбэл нэгдлийн гишүүн болъё гэвэл нэгдэлд яаж болох уу?

Бархүү -

Болно ш дээ. Нэгдлийн гишүүн болохдоо болгоод л авсан малаа маллуулаад л өгөөд.

Саранцэцэг -

Нэгдлийн одоо бусад ажил ч байдаг юм уу, тоосго цохьдог, эсвэл модоор юм хийдэг эсвэл артель байдаг юм уу, тэрэнд?

Бархүү -

Артельд л байна ш дээ. Артелийн гишүүд ч авч л байсан, малнаас. Нэгдлийн мал, тэр чинь хэдэн мянгаараа л байх юм чинь. Тэгж л байсандаг.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүн болоход цалин хөлс нь ямар юм байх уу?

Бархүү -

Яахав тэр малын хөдөлмөрөөр авна, үс ноос. Мал хариулна, тэрүүгээрээ л авна.

Саранцэцэг -

Малынхаа тоогоор уу?

Бархүү -

Үгүй ээ, үгүй. Үгүй ээ үгүй. Хариулсан сар хоногоор авдаг юм.

Саранцэцэг -

Хэрвээ албан журмыг дутаах юм бол цалин хөлснөөс суутгадаг юм уу?

Бархүү -

тэр албан журам гэж тэдэн хил ноос тэдэн хил мах гээд л тэрийгээ л төлчихвөл болдог, тэгээд дутаах юм бол цалин хөлснөөс төлдөг юм уу, мэдэхгүй ээ. Ганц нэг төлж л байсан байх. За нээх төлүүлдэггүй юмаа даа. Тэгээд л болчихдог л байсийм. Тийм, олон мал чинь сайхан байсан юм.

Саранцэцэг -

Яг одоо мал нийгэмчлэх үеэр хүмүүс малаа нуудаг байсан гээд л тэгдэг юм байлээ. Тэгж нууж байсан юм уу?

Бархүү -

За тэгж нээх малаа нуугаад байх юм байхгүй, яахав. бие биендээ л хоосон ядуудаа л нэг хэдэн юм өгч байсан юм шиг байлээ. Тэгээд л авчраад л бичүүлээд л, тийм. Үгүй ээ одоо ухаандаа би нэг ядуу байвал чи нэг өөр дээрээ 10 хонь тоолуулаад өгөөч гэж л чамд өгчихье, чи минийх гээд тоолуулаач гэж тэгж л өгч байсан юм.Түннээс биш дараад ийш тийш нь туугаад байсан юм ер нь байхгүй.агт авч байлаа, дээд талын хүн бол 10, 20 морь өгч байлаа. Хамгийн доод талын хүн л 4,5. 2 яахав дээ бага шиг нь. Тэнцүүлж авна малыг нь ирж. Тийм байсан юм.

Саранцэцэг -

Заа яг нэгдэлжих хөдөлгөөний үеэр хүмүүс айлаар ирж ухуулга хийх үү?

Бархүү -

Өө нэгдэл бол мал нийгэмчилнэ гэж ярьж л байсан. Би биеэрээ мал нийгэмчилж байхыг л үзсэн. Тэгэхэд чинь нялх хүүхэдтэй надаас айгаад хүүхэд нь хашчхна гээд гадуур л ярьцгаадаг байсан. Манай өвгөн чинь багийн дарга байсан. Тэгэхдээ мал нийгэмчлэх боллоо л гэдгийм.

Саранцэцэг -

Таны нөхрийг хэн гэдэг хүн байсан?

Бархүү -

Өсөхбаяр гэдэг хүн байсан. Одоо энэ Гандиймаагийн аавын дүү.

Саранцэцэг -

Заа за. Айл хунараар яваад нэгдлдлийн ашиг тусыг ярих ч юм уу, үгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдэлжих хөдөлгөөний сайн муу талыг нь сурталчилж ярих тийм мэдээлэл хэр цацагддаг байсан?

Бархүү -

Манай аав бол манай хань бол ёстой сайн хийж байсан. Сайн ч нэртэй бригадын дарга байсан. Цэцэрлэг сумын бригадын дарга ганц Булнайгаас бусдыг цөмийг нь хийж байсан. Сумын дарга марга хийгээгүй юм байхгүй.

Саранцэцэг -

Нэгдлийн ажлуудыг хийж явахдаа цалин хөлс хэд авах уу?

Бархүү -

Дээр үед чинь ерөөсөө 14,11, тэгээд л хойноо 30 болоод л, тэгээд л хойноо нэг 70,80 болов уу. Тэгээд хойно нь өсөөд л ирлээ л дээ.

Саранцэцэг -

14, 11 гэдэг нь төгрөг үү?

Бархүү -

Төгрөг. Одоо тэр цагийн чинь 5 цаас одооны 1000 төгрөг байхаа. Тийм байсийм. Хүүхдийн мөнгө гэж эхэлж өгч байхад чинь эхлээд 5 төгрөг өгч байлаа. Хүүхдийн мөнгийг чинь 5 хүүхдээс дээш өгч байсан юм. Тэгээд би аавын ээжид нэг 5 төгрөг авчирч өгч, хүүхдийн мөнгө гэж. Би хагасыг нь яагаад хасчихав гээд л элэг мадаггүй хөхөрч л байсан, хонинд явж ирээд.

Саранцэцэг -

Хагасыг нь яагаад хасав гэдэг нь юу гэсэн үг үү?

Бархүү -

Яахав дээ, алинд нь өгч байгаам гээд л доромжилж байгаа санаатай юм.

Саранцэцэг -

Таныг одоо нэгдэлд ажиллаж байх үед хүмүүс ажилдаа хандахдаа хэр үнэн сэтгэлээсээ ханддаг байсан?

Бархүү -

Ёстой сайн хандаж байсан хөөрхий. Олон түмэн гэдэг чинь жигтэйхэн юм билээ. Үнэн зөв хандаад ирэх юм бол нэгдлийн мал маллаад хүн уруудна гэж байхгүй. Өөдөөгөө гарч байсан юм. Одоо хоосон хүн гэж байхгүй байлаа, нэгдэлд мал маллаад л нэгдлийн сааль саагаад л, фермд саагаад л идээ сүүг нь өгөөд л , намар болохдээр сүү бас нэг жаахан юм уядаг юм. Идээ авна ааруул. Тэрийг нь өгчихөөд л бусдыг нь өөрөө иднэ. Тэгээд нэгдлийн юм идлээ гэж хэн хэлэх юм. Өөрснийхөө юмыг л илүүцээ л. Шагнал ч бол сайн авч байсан, ярих юм байхгүй.

Саранцэцэг -

Ферм чинь угаасаа нэг цуглаад л намартаа тарчихдаг юм байгаа биз дээ?

Бархүү -

Тарчихдаг юм, хэсэг хэсгээрээ тараад. Сүү тэчнээн хил гээд оноогоод өгчихдөг юм. Тэрийгээ л төлчихдээр болчихдог юм.

Саранцэцэг -

Сүүн тасаг дээр байхад л ёстой тэр бүлгэмийн сургалт чинь тэнд явж байсан уу?

Бархүү -

Тэгж байсан. Заводын авгайчуул өвс хадна, тэр бүлгэмийн сургуульд сууна, үгүй харин тэрийг чинь угсруулж байсан юм.

Саранцэцэг -

Тэгэхэд чинь тэр их ажлын хажуугаар хаагуур нь заадаг юм?

Бархүү -

Үгүй ээ тэгээд хэдийд нь заалгадаг юм, өөрснөө яаж ийгээд л заалгаж л байсан юм.

Саранцэцэг -

Одоо тэр зааж байгаа хүн нь 4-р анги төгссөн хүн ч л байх уу, бичиг мэддэг?

Бархүү -

Өө тэгэлгүй яахав, бичиг л мэддэг бол тэр цагт чинь хамаагүй ш дээ.

Саранцэцэг -

Заводон дээр явуулын багштай бүлгэмийн сургалт хичээлэдэг байжээ..,?

Бархүү -

Орой өглөөний лекц, хүмүүжлийн ажил хийнэ.

Саранцэцэг -

Тэрүүгээрээ юу хийх үү?

Бархүү -

Цуглуулж яриа хийнэ.

Саранцэцэг -

Заа юу ярьдаг юм?

Бархүү -

Үгүй ээ одоо улс орноос явуулж байгаа юм л одоо ярина даа. Тэр чинь урдын хүн хүмүүжилтэй сайхан байсан. Завод болбол ёстой хөгжилтэй ш дээ. Хонины ферм босгочихлоо, тэр чинь ер нь нэгдэл чинь сайхан юм хийж байсан юм.

Саранцэцэг -

тэгвэл заводон дэр чинь их ажил өрнөдөг байсан юм байна.

Бархүү -

Хүүе яриа байхгүй. Одоо бичиг үсэг заана, хүмүүжлийн ажил заана, тэр нь өглөө орой хүмүүжлийн ажил чинь тэр лекц.тэгээд явдгийм ш дээ, тэгээд тэрийгээ заана. Өглөө юмуу оройд л. Тэр яахав дээ, өнөө үнээ 20,30 үнээ саадаг юм чинь. Тэрэндээ дасчихсан, лекцэнд сууна. Хүмүүжлийнхээ ажилд сууна гээд л.

Саранцэцэг -

Тэгээд 20,30 үнээ саагаад авах сүү нь хүрэх үү?

Бархүү -

Яахав дээ, өгөөд л байна. Нормтой юм чинь сүү тэчнээн. Нэг үнээнээс тэчнээн сүү авна гээд л өгчихнө. Тэрийгээ л биелүүлнэ. Идэж байсан ч хамаа алга, өгч байсан ч хамаа алга. Тэр улсын л хэрэг, төлдгөөс л цааш.

Саранцэцэг -

Сүүгээ машиндуулах уу?

Бархүү -

Тэгнэ ш дээ, сүүгээ аваачиж өгч сүүгээ литрлүүлнэ ш дээ. Саальчингууд чинь.Эгнүүлж тавьчихаад л литрлүүлээд байдаг юм. Жигтэйхэн байлаа, сүүн тасаг одоо бол сүүн тасаг юу ч байхгүй.

Саранцэцэг -

Тэр үед цагаан саалтуур гэж юм ирээгүй юу?

Бархүү -

Байхгүй.тийм юм юу ч байхгүй.

Саранцэцэг -

үнээ нь эрлийз үнээнүүд үү?

Бархүү -

Үгүй ээ, дандаа манай л. Монголын л сарлаг хайнаг. Монгол тийм л байсан.

Саранцэцэг -

Та ч одоо үнээ сааж байсан байна өөр одоо..,

Бархүү -

Албан журам гэж байхад аав ээжийнхээ ах дүүгийнхээ үхрийг бүгдийг нь аваачиж сааж байсан. Ганцаараа 27, 28 үнээ. Өглөө 4 цагт, орой 4 цагт үхрээ оруулж ирнэ. 3-д өдийд унд ч байдагггүй юмаа, үхрээ сааж литрлүүлээд 3 цагт үхэртэйгээ цуг орж ирээд л, 4 гэж байхад морио аргамжчихаад л үхрээ саадаг, үхэр мал саана гэдэг чинь хүү минь, хуруу хумс чинь хөхчихөөд ингэж маажсанаас ч амархан байж. одоо бол нэг ямаанаас ингээд л чаргуулдаад суучихна.тэгж ажил хийж байлаа, хүү минь. Манай хадам ах гуай гайхаж байсан. Одоо энэ хадам ээж, миний дүү ч эрдүү ажил хийх юмаа гэж. Тэгж гайхаж байсан юм. Тэгээд намайг хөөргөөд гээд дотроо тэгж л бодож байлаа.

Саранцэцэг -

Өшөө та нэгдлийн ямар мал хариулж байсан юм?

Бархүү -

Хонь, адуу.

Саранцэцэг -

Эрлийз хонь уу?

Бархүү -

Үгүй ээ, монгол хонь.

Саранцэцэг -

Танай нөхөр ч бригадын ажил гээд л явчих уу?

Бархүү -

Тийм. Эхэлж нэгдэл болж байхад чинь нэгдлийн нягтлан хийлээ. Хойно нь бригадын даргыг хийлээ. Тэгээд л тэр бригадын даргыг хичнээн жил хийв, мэдэхгүй ээ.

Саранцэцэг -

Бригадын ажил гээд л гадуур дотуур шогшоод л..,?

Бархүү -

Үгүй ээ ер нь гэртээ байхгүй ш дээ. Тэр цагт чинь одоо би үүртэнэ барина гэх юм байхгүй, би хүүхдээ хамгийн дээд талынх нь унаж босоод л нэг сөөсийгөөд л явж байхад л доод талыг нь уяад л, хаяад явчихна. Идэж уух юм элбэг болохдээр унд өгөөрэй гэж нэг юм хийж тавьчихаад л бантан өгвөл дүүгээ хахаачих байх гээд хярам өгчихөөд л, юунд тэгж саатахав. Одооны хүүхэд бол мэдэхгүй багш минь. Сүрхий байна шүү. Одооны сургууль ч сүрхий байна. Муу хэлтэй биш олны засгийн ажлыг чинь.

Саранцэцэг -

Та нэгдэлд ажилладаг байхдаа энэ нэгдлийн ажил ч хэцүү юм, шантармаар юм гэж бодож байв уу?

Бархүү -

Үгүй. Би тэгэхэд чинь хүн чинь эр чадалтай байхад чинь үгүй ээ энийг яаж хийнэ дээ, ёоох..., гэх юм байхгүй. Өглөө 4 цагт босоод л би хичнээн мал байсан ч саана, гүү хураагаад ирэхдээр унагаа барьж уячихаад л, хичнээн хонь байсан ч саана, нэгдлийн хонь ч л сааж байсан. Ноосыг нь авч өгчихөөд л идээг нь авч өгчихөөд л.

Саранцэцэг -

Ер нь тэгээд ажилгүй хий сэлгшүүцээд явж байдаг хүн байсан уу, тэр үед?

Бархүү -

Заа даа залуу улс ганц нэг байсан. За бараг л нэгдлийн ажилтай болоод одоонытой адилхан гараад хундага уучихъя гэсэн юм алга. Хааяа нэг тэгээд л согтуу хүн явахаас үгүй ээ энэ чиний жаргал уу гээд л сууж л байсан өөрөө. Тэр үеийн хүмүүс архи уусан ч голоороо эвтэйхэн уудаг, өглөө малдаа маллачихаад, тэгж одоонытой адилхан өдөр шөнөгүй учир жанцан нь олдохгүй сарваганаад байгаа байгаа юм алга. Одоо ч бараг эмэгтэй нь ч адил архи ууж байдаг шиг л байх юм. Би л тэгж хардаг. Хүмүүжил алга, одооны улс. Сайхан хүмүүжиж байна л гээд байх юм мэдэхгүй ээ, мэдэхгүй. Яахав хүмүүжилтэй нэг нь ч байна л даа. Цөмөөрөө ч биш.

Саранцэцэг -

Одоо би танаас тэр үеийн дарга нарын тухай асууя л даа. Танай тэр бригадын дарга сумын дарга удирдах албан тушаалын улс ер нь доод тушаалын дарга биш улстай яаж харьцдаг юм?

Бархүү -

Одоо яваад л, цүнхээ үүрээд л яваад л ирээд явдаг морь унаад л. Тэгээд л одоо ер нь тэд нар чинь ., одоо тэр сумын төлөөлөгч ирлээ аймгийн төлөөлөгч ирлээ гээд л айцгаахаас одоо өө тэр маань ирж байгаа гэнэ гээд сууж байх хүн байхгүй. Байхгүй байсан. Үгүй яахав ганц нэг юм байсан л байна. Олон хүн дотор. Ер нь л тийм юм байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Ер нь дуулгавартай?

Бархүү -

Дуулгавартай.

Саранцэцэг -

Тэр үеийн дарга нар эрх мэдлээ яаж хэрэгжүүлдэг вэ?

Бархүү -

Ер нь тэр үеийн дарга нар чинь дээрээс нь шаардлагатай, өөрөө биелүүлнэ. Хүнийг өөрөө зохион байгуулж биелүүлнэ. Ард түмэнтэйгээ тийм тийм гээд л зөвлөгөө өгнө. Тийм байсан юм .

Саранцэцэг -

Одоо гаднаас нь харахад за даа энэ ч дарга байна даа гэж харагдах уу?

Бархүү -

Өө тэгээд одоо энэ дээр үед чинь монгол дээлтэй дарга ирлээ сэлдэгнүүлж ирдэггүй байлаа. Өө нэг хол газар дээл өмсчихсөн, тэгээд ирнэ. Тэгээд манайд ч ирнэ, манайх дарга юм болохдээр. Манайд ирдэг. Нэг аймгийн төлөөлөгч ирсэн, ....Аа яа яа.. гээд л тэр лүү унаж байлаа л даа. Миний элэг хөшөөд л уначихсан. Өнөө тэгэхэд чинь зуух байхгүй яахав дээ. ...Яаж байна гээд л тэгсэн. Жаахан гашуу оргиж байна л гэж байна, чааваас. Их л гашуу оргио биз дээ, хот газрын хүн. Нэг төлөөлөгч ирлээ гээд л тэгж л байлаа.

Саранцэцэг -

Юу уугаад тэгж байгаа юм?

Бархүү -

Өнөө утаанд. Тэгэхдээ манайхан өнөө сумын төлөөлөгч энэ тэр ирж л байдаг. Би яахав дээ, өнөө бригадын дарга дээр л ирдэг юм чинь. Ажил үүргээ ярилцаж, биелүүлэх тийм тийм явах хуваарьтай юм чинь тэгээд л тийм л байсан. Өнөө л нэг зуух тавьж гайгүй болж манайх сайхан болсоон, та нар ...аяяя гэж болохгүй байх гээд л тэгдгийм тэгээд л хөхөрч л байсан би.

Саранцэцэг -

За тэр үеийн дарга нар бол нэр хүндтэй л байж?

Бархүү -

Нэр хүндтэй, хүндтэй. Сандал гэж аяганы ширээ ч цөөхөн, хуучин айлд нэг 4 хөлтэй жижигхэн юм байсан юмаа. Тэрүүн шиг намхан жижигхэн.

Саранцэцэг -

Ер нь одоо эмэгтэйчүүдийг дэмжиж ямар бодлого явулдаг байсан бэ?

Бархүү -

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэж байсан сүүлийн үед. Хариуцлагатай л байсан, одоо эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг л байх даа.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тэгээд ямар ажил хийх үү?

Бархүү -

Эмэгтэйчүүддээ ухуулга хийнэ. Төрөл бүрийн тэр л болж байгаа юманд чинь л орно. Манай эмэгтэйчүүдээс багийн айлуудад нэг дарга тавьчихсан байна. Намар болбол хадлан хадуулна, өвс хураалгана.

Саранцэцэг -

Ер нь бол оёж шидэх ч юм уу янз бүрийн сургалт явуулах уу?

Бархүү -

Өө тэр цагт өөрснөө л оёж шиднэ. Эмэгтэйчүүдэд харин үүрэг даалгавар өгнө. Тэгж хуруу хумсаа ав, тэгж юмаа цэвэрлэ гэх жишээгээр л .

Саранцэцэг -

Аа тэр хүүхдийн одонгийн мөнгө гээд л эмэгтэйчүүдэд өгч байсан уу?

Бархүү -

Тэр одоо..,4,5 ..,

Саранцэцэг -

5 хүүхэдтэй бол эхийн 2-р одон аваад 8 хүүхэдтэй бол 1-р одон аваад?

Бархүү -

Тийм хоёуланг нь авсан. Тэгэхэд чинь 2-р одонтой 100 цаас авч байсан. Одооны сая төгрөгтэй л ижил биз. 1-р одон 200 цаастай ирж байсан. Баяжиж л байлаа даа.

Саранцэцэг -

Тэгэхдээ тэр чинь одон дагаж ирээд л дахиж өгөхгүй ш дээ?

Бархүү -

Одоо л харин орйрын хэдэн жил тэгж өгч байна ш дээ. 1-р одонтой хүнд 100000 цаас өгч байна гэсэн. Их юм ш дээ, тэр чинь.

Саранцэцэг -

Өөр одоо гэр бүлийг дэмжсэн бодлого гэж юм байв уу?

Бархүү -

Гэр бүлийн баталгаа гэж нэг юм хийгээд яваад байсан. Тэр чинь илүү сайн хийж байсан байхаа. Нарийн бичгийн дарга нь өөрөө биеэрээ явж хийдэг байсан. Сумаас нарийн бичгийн дарга нь.

Саранцэцэг -

Баталгаа хийж яваа юм уу?

Бархүү -

Хийлгээгүй хүнийг сум руу дуудаж хийлгээд хийлгэсэн хүнийг өөрөө явж бүртгэж авчихаад тамгатай бичиг хийж өгдөг байсан. Энэнээс цаашхи шиг цагаан, баталгаа гэж.

Саранцэцэг -

Гэр бүлгүй хүн татвар төлдөг гээд байх юм билээ, тэр нь?

Бархүү -

Аа тэр чинь нэг дунд үед нь хэсэг тэгж төлсөн юм. Гэр бүлгүйн татвар гээд.

Саранцэцэг -

Ер нь гэр бүлийн талаар тогтворгүй бол ямарваа урамшууллаас хасагдах уу?

Бархүү -

Бригадын даргаар донгодуулна, сумын даргаас донгодуулна, нарийн бичгээс. Тэр чинь зөндөө юм болж байсан.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд байх үед таны амьдарч байсан орон нутаг...?

Бархүү -

Миний орон нутаг болд ой цэцэрлэг сайтай, ургамал сайтай.

Саранцэцэг -

Одоо яаж өөрчлөгдөж байна?

Бархүү -

Өө одоо ч тэгээд миний бага байхыг бодоход одоо ер нь орон орчлон гэдэг чинь ургамал ургахаа байж, бороо цас орох нь ховордчихож. Харин цас зуд бол жаахан элбэгших гээд. Ган гачигдал их болдог болж. Тэр үед чинь одоо өвс хадна гараараа л хадаадл , тэгээд л 1, 2, 3 нуруу хийчихнэ. Одоо бол тийм юм байхгүй. Энд тэндээс янз янз. Ургахаа ч байчихсан юм байна.

Саранцэцэг -

Танайхны тэр нутагладаг байсан газраар ургадаг байсан жимс ногоо ургамал ер нь гарц нь хэр болсон?

Бархүү -

Тааруухан болчихсон байсан, харин энэ жил гайгүй болж гэнэ. Жимс ногоо бол өнгө өнгөөрөө гардаг харин энэ жил бол байхгүй болчихож гэнээ. Тэгж ярьж байна. Самар гэдэг чинь иштэй юмаар түүчихсэн чинь, нэрнээс өшөө юм байхгүй цэцэглэх ч юм байхгүй байна гэнэ. Энэ жил чонын элэг хүртэл алга болчихсон байна гэнэ. Доржоо над чонын элэг түүж өгнө гээд байсан, байхгүй байна гэнэлээ.

Саранцэцэг -

газар усны нэр өөрчлөгдсөн юм байхгүй юу?

Бархүү -

Байхгүй байхгүй, харин ус л жаахан ховордчихож. Манай орон нутгийн. Булаг горхинууд, Тэсийн гол бол одоо дээр үед чинь морины гэдэс татаж байсан юм ш дээ, биидний тэрүүгээр. Одоо энүүгээр татаж байна ш дээ. Ширгээд байхгүй. Одоо булаг шанд бол ширгээд л байгаа, харин энэ жил зах зухаасаа жаахан гарч байна л гэнэ. Тэгээд л тийм.

Саранцэцэг -

Ер нь муу өөрчлөлт ньь л давамгай байгаад байнаа?

Бархүү -

Муу нь л дийлээд байна. Ер нь.

Саранцэцэг -

Өмнө байж байсан юм нь байхгүй л болоод?

Бархүү -

Өө тэрийг баталгаатай гэж бодож болохгүй.

Саранцэцэг -

1990-ээд оны үеэр ардчилал гээд гарлаа даа. Тэрийг та харав уу?

Бархүү -

Өө яахав, өлсгөлөн мөлсгөлөн зарлаж байна гээд л энд тэнд сууцгаасан улс байсан.

Саранцэцэг -

Хүмсүүдийн ярих нь.., ардчилал гарах гэнэ одоо тийм болох гэнэ гэж сонсов уу?

Бархүү -

Аа зарим нь сайхан блолно л гээд, зарим ...Үгүй ээ одоо энэ өлсгөлөн зарлаад турж үхэх нь үү, гээд л. Тэгж ярьж л байсан. Эдний хийж байгаа ажлыг гээд л.

Саранцэцэг -

Ардчиллаас таны амьдралд нөлөөлсөн юм байна уу?

Бархүү -

Ааа ардчилал юугаараа нөлөөлөхөв. Яахав дээ, тэр ардчилал боллоо л гэсэн. Би ардчиллын юунд ч л сууж л байсан, хуралд нь. Тэр юм хум өгч байгаа газар нь ч очлоо. Өгдөг л юм байналээ. Тийм л юм билээ. Би аль ч нам биш. Зүгээр л.

Саранцэцэг -

Социализмын үед захиргаадалт байсан гэдэг үнэхээр тийм байв уу?

Бархүү -

Захиргаадалт байсан. Тэрүүгээр сайхан ч хүмүүжиж байсан, ард түмэн.

Саранцэцэг -

Одоо ардчиллын үед?

Бархүү -

Хүмүүжил алга алга. Бие биенийгээ шуугилдуулаад л тэгээд байж л байна.

Саранцэцэг -

Ер нь ардчилал гарч ирээд эрэгтэй эмэгтэй хүмүүст тэгж нөлөөлчихлөө гэсэн юм байв уу?

Бархүү -

Зарим нь сайхан болж байна л гэж байна, зарим нь ч дуугай л байх юм. Тэр муу байна ч гэхгүй л байна.

Саранцэцэг -

Тэр жагсаал цуглаан гарч байхад эрэгтэй улс нь давамгай оролцож байсан юм уу, эмэгтэй нь..?

Бархүү -

Өө эрэгтэй эмэгтэйгүй л иржийтлээ суучихсан байсан. Цэцэрлэг суманд манай нэг хүүхэд байсан юм, нэлээн зүггүй банди. Ээжээ танд ардчилал үзүүлье, өлсгөлөнд сууж байна, өлсгөлөн үзүүлье гэлээ. За хүү минь ямар янзын юм байдаг юм, .., төв дээр, эхэлж л ардчилал гарч байгаа үе ш дээ. Урд урдаасаа харчихсан манай таньдаг нөхдүүд сууж байдаг байгаа даа. Тэгэхдээр би юу яасан, эрэгтэй ч байсан. Би гутаад үхчихсэн, юу болно гэж эд нар ингэж зогсч байгаам гэж. Би тэгж бодоод л явж байсан.

Саранцэцэг -

Ажил хийж байх үед шантраад байсан үе байхгүй юу, танд?

Бархүү -

Байхгүй ээ, байхгүй.

Саранцэцэг -

Хүүхэд байхад хонь хариулаад л гүйж байсан бэрхшээж байсан үе байдаг уу?

Бархүү -

Байхгүй байхгүй, жаргал.

Саранцэцэг -

Мал төллүүлэх үеэр?

Бархүү -

Өө байхгүй, өдөртөө л хоёр гурван хурганы уутаар гаргаад л..,ердөө. Зовох юм байдаггүй ээ. Яана даа гэх ч юм байдаггүй. Тийм л байсан.

Саранцэцэг -

Туслах малчин аваад л мал төллөгөөний үеэр чинь нэмэгдэл хүч гаргадаг?

Бархүү -

Өө тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Мал төллөх үед эм хонь хариулж байгаа айлд малчин өгдөг тээ?

Бархүү -

Өгнөө, тэр чинь давуу их олон малтай юм чинь өгдөг юм байналээ.

Саранцэцэг -

Танайх чинь эм хонь маллаж байгаагүй юу?

Бархүү -

Манайх чинь бригадын дарга гээд л галч малч хийгээд л, бригадынхаа төв дээр би зун болохдээр гүү бариад л, хонь хариулж идээг нь авч өгөөд л. Тэгээд л байж байдаг.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ, таны залуу байхад хүүхнүүд ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн?

Бархүү -

Үгүй ээ яахав дээ. Одооны хүүхдүүд чинь их л өөрчлөгдсөн байна ш дээ.

Саранцэцэг -

Танай тэр Цэцэрлэг суманд үйлдвэр гэж байсан уу?

Бархүү -

Мах л .., мал гаргаж үйлдвэр ч гэж дээ, хоршоо байлаа. Тэгээд артель гэж байсан. Гар урлал гэж байсан. Гар урлаг гэдэг чинь л оёдол. Саяхан л байж байгаад л алга болох шиг боллоо. Тэр нөгөө нэг гутал дээл хөнжил гудас гээд л, тийм юм хийнэ.

Саранцэцэг -

Тэнд ямар улсууд ажиллах уу?

Бархүү -

Өө дандаа л залуу хүүхнүүд. Нярав гээд нэг эрэгтэй хүн байна. Даргатай тийм л байсан.

Саранцэцэг -

Сүүлд нэгдэл тарлаа ш дээ, тэгээд та нийгэмчилсэн малнаасаа юм олж авсан уу?

Бархүү -

Өө жаахан бага зэрэг юм авсан. Яахав дээ, нэг 5 хонь ч юм уу, 2 адуу.., ганц адуу ганц үхэр ч гэж л өгсөн.

Саранцэцэг -

Танайх чинь мал нийгэмчлэхэд 500-аад мал өгөө биз дээ?

Бархүү -

Тэрүүгээр өгөөгүй. Толгойн тоогоор, өгсөн. Манай хүүхдүүд чинь тарчихсан. Өө тэр суманд байгаад нь өгдөггүй юм билээ.

Саранцэцэг -

Тэгээд хэдэн ам бүл гэж оногдож байгаам?

Бархүү -

Тэр чинь тэгээд амархан .., 20-иод хонь л өгч байсан байх. Цувж увуулаад 2 жилд л.

Саранцэцэг -

Хувьчлалын тасалбар гэж тараагаад явсан?

Бархүү -

Мэдэхгүй ээ, тэрийг. Аав л хааш нь болгосон, байхгүй л байсан. Хаячихсан уу үрсэн үү байхгүй л байналээ. Хувьчлал чинь дахиад нэг өгсөн юмаа уул нь, тэрэнд нь манайх оногдоогүй л байналээ.

Саранцэцэг -

Сүүлд тэр хүмсүүдийг харж байхад хувьчлалаар их юм олоод авчихсан айлууд байна уу?

Бархүү -

Хөө, мэдэхгүй нь ч зөндөө байлаа.

Саранцэцэг -

Тэр сум нэгдлийн хөрөнгө гэж зөндөө юм байсан биз дээ?

Бархүү -

Тэр маань хэдэн даргаар л бараг .., өгдөг нэг нь өгөөд өгдөггүй нэг нь тэгээд л.

Саранцэцэг -

Зарим улсд ч цөөхөн юм олж авсан зарим нь ч нэлээн юмтай болсон байх. Ямар улсууд нь тэгж олов, голцуу дарга нар уу ?

Бархүү -

Тийм. За тэгээд нэгдлийн юугаар л юм хийгээд авсан байхаа. Ард түмэндээ бол жаахан тэгж ингээд л болсон.

Саранцэцэг -

Сүүлд чинь нэгдэл малын тэжээл тариад л тэрний чинь техник хэрэгсэл гэж зөндөө хөрөнгө .., комбайн гэхэд л байсан байх.

Бархүү -

Аль их юм байсан тэгээд байхгүй ш дээ. Байхгүй л байдаг юм бтилээ, байхгүй л болчихсон. Авдаг нэг нь аваад хувьчилж авч байна гээд, тэгээд дуусгачихдаг юм байналээ ш дээ, дарга нар нь.

Саранцэцэг -

Одоо нэгдэл гэж байхгүй болохоор өмч хөрөнгө ч гэж байхгүй?

Бархүү -

Байхгүй. Одоо тэр нэгдлийн байшин энэ тэр дандаа хувийн байшин болж байгаа байхаа.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэг байдлаар хувьчлалаар авсан хэдэн мал чинь нөлөөлсөн үү?

Бархүү -

Өө яахав дээ, тэгээд л тэр үедээ л өнгөрсөн.

Саранцэцэг -

Өссөн үү?

Бархүү -

Өсөөгүй. Тэр чинь бүр дорой муу юм билээ. Эргээд ард түмэнд ирэх нь тааруу л байсан байхаа.

Саранцэцэг -

Ер нь бол малаа маллаж байсан улсууд бол эргээд өөрсдийн болгоод л авчихсан биз?

Бархүү -

Маллаж байсан нь тэгээд л амьтан ах дүүгээрээ л хувьчлаад буцааж авцгаасан, тэрнээсээ.

Саранцэцэг -

Таны амьдралд одоо ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал байдаг уу?

Бархүү -

Өө над болбол одоо байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Сайнаар ч бай, муугаар ч бай энэ нөлөөлсөн дөө гэж бодогдох юм байхгүй юу?

Бархүү -

:Байхгүй ээ, хөөрхий.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь бусдаас онцгой гэхээр юм бий юу?

Бархүү -

Нээх хүнээс илүү гараад байх юм ч байхгүй, дутаад байсан ч юмгүй. Дунд талаар нь явдаг. Нэгдлийн үед л гүү сааж байхдаа айраг их өгдөг. Нэгдэлдээ ч өгнө, ард түмэндээ ч өгнө. Нэгдэлд худалдахад 50 мөнгө л байсан.

Саранцэцэг -

Литр нь үү?

Бархүү -

Тийм.Үгүй ээ тэрийг нь яахав дээ хөдөөнийхөндөө зүгээр л өгчихөж байсан. Энд тэндхийн жолооч молооч нар л авдгийм. /инээв/

Саранцэцэг -

Нэгдэл гэж байж байхад ер нь сайхан байсан уу?

Бархүү -

Өө сайхан байлгүй яахав.

Саранцэцэг -

Нэгдлийн ажил амралтын, соёл олон нийтийн гээд өөр тийм ямар ажил болдог уу?

Бархүү -

Нэгдэл чинь соёлын ажил гэж явуулж байсан шүү. Дуулуулж хуурдуулаад. Концерт гэж янз янзын юм их хийж байлаа.

Саранцэцэг -

Ер нь урамшуулаад хүмсүүдээ сайн ажиллаж байна гэж шагнаад.., яадаг уу?

Бархүү -

Өө шагнана. Тэр цагт чинь дандаа л сайхан сайхан юм өгч байсан ш дээ.

Саранцэцэг -

Юм ховор байсан болоод тэгж байна уу?

Бархүү -

Тэр нэгдлийнхээ юунаас аваад л шагнахгүй юу.

Саранцэцэг -

Юунаас?

Бархүү -

Нэгдлийнхээ орлогоноосоо. Нэгдэл чинь орлоготой ш дээ.

Саранцэцэг -

Аан тэрнээсээ шагнадаг юм уу.

Бархүү -

Тийм.

Саранцэцэг -

бүр малгүй байж байгаад нэгдлийн мал хариулж малтай болсон, сүүлд сайн ажиллаж хурал зөвлөгөөн юманд төлөөлөгчөөр сонгогдсон, сайн малчин аварга болсон хүн байна уу?

Бархүү -

Байлгүй яахав дээ, зөндөө байна.

Саранцэцэг -

”Сумын аварга” “Аймгийн аварга” “1000т малчин” болсон хүн бий юу?

Бархүү -

Бий, бий. Зөндөө бий.залуу аваргууд ч бий.

Саранцэцэг -

Саальчдыг чинь гадаад дотоодод аялуулж жуулчлуулдаг тийм шагнал урамшил?

Бархүү -

Дотооддоо зөндөө явж байсан.

Саранцэцэг -

Тийм үү, та тэрэнд явж байв уу? Ш.Бархүү:Би чинь бригадын төв дээр л манаач юм хийж байгаа болохдээр тэрнийхээ дотроо л мал яахаас болохгүй ш дээ/инээв/ Т.Саранцэцэцэг: Гадаад орон луу орос луу энэ тэр явуулж байгаагүй юу?

Бархүү -

Гадаад руу дуулаагүй ээ, дуулаагүй. УБ эд нар луу л явуулаад л болж байсан байх.

Саранцэцэг -

Гадаад эд бараа олж авч чадах уу, тэр үед?

Бархүү -

Олдноо. Орос бараа олдно. Хятад бараа чинь ардчилал гараад л элбэгшлээ ш дээ. Тэрнээс өмнө дан л орос бараа.

Саранцэцэг -

Ер нь орос хүмүүс байсан уу?

Бархүү -

Оросууд утасны шон татаж байсан оросууд зөндөө байлаа ш дээ. Манай энчээ шугам татаж. Зөндөө байсан, Цэцэрлэгт. Тэд нар чинь айраг авдаг байсан.

Саранцэцэг -

Оросууд айраг уудаг юм уу?

Бархүү -

Уудаг.

Саранцэцэг -

Монголчууд оросуудад хэр харьцаатай вэ, найрсаг уу?

Бархүү -

Би хэл мэдэхгүй, айргаа авъя гэхдээр л өгдөг.

Саранцэцэг -

Айраг гэж хэлдэг юм уу?

Бархүү -

Айрак гэдэг. Тарагаа л гэдэг тараг л гэж байгаа юм байлгүй. Өөр хэлэх юм байхгүй.

Саранцэцэг -

Хятад хүн байв уу?

Бархүү -

Хятад хүн тэр үед байхгүй байсан. Ганц хятад жолооч л манайд ирж байсан. Машин үзээд., дээр үед. Хойшоогоо явж байсан хятад жолооч л манайд тэргээ үзэж манайд нэг ирж байсан.

Саранцэцэг -

Ер нь болбол монгол улсууд гадны улсуудад найрсаг уу?

Бархүү -

Найрсаг байлгүй яахав.

Саранцэцэг -

Та хэзээ хамгийн анх зурагт үзэж байсан бэ?

Бархүү -

Дээр үедээ. Телевизорыг чинь анх .., 52 гэж гарч байхад би бригадын төв дээр байлаа. Тэгээд радио гэж мэдэхгүй, энэний хүн нь хаана байна гэж араас нь бэдэрч байсан. Миний элэг хөшөөд уначихсан. Хүн нь хаана байна гэж араар нь ингэж харж байгаам. Тэгж 2 хүн хараад би хөхрөөд л байсан. Тэрийг чинь мэдэхгүй. Бригадын дарга нь бригадынхаа төв дээр л байдаг байлаа. Тэгээд л зун болохоор хэдэн хувийнхаа малаа авчихна, идээ цагаагаа өөрөө авна. Тэгж л байсан.

Саранцэцэг -

Онгоцонд сууж байсан уу?

Бархүү -

Өө хэзээ ч билээ дээ суусаан. Онгоцонд зөндөө суусан. Ногоон онгоцонд сууж ирчихээд, ахиж УБ луу цагаан онгоцоор ирж л байсан. Онгоцоор ер нь зөндөө явсан. Ногоон онгоцонд их бөлждөг байсан. Гандиймаагийн ээж бид 2 нэг яваад хоёуулаа бөөлжөөд хөглөж л байсан.

Саранцэцэг -

Радио харин эрт байж айлууд ямар радиотой байсан бэ?

Бархүү -

Нэг дөрвөлжин хар радиотой л байсан ш дээ.Ямар ч нэртэй байсан юм.

Саранцэцэг -

Таныг нэгдэлд ажиллаж байхапд сонин хэвлэл хэр ирдэг байсан бэ?

Бархүү -

Ирж л байсан. “Намын үнэн” “Эрх чөлөө” ямар ямар юм билээ, байсаан. Ирэхгүй юм байдаггүй л байсан.

Саранцэцэг -

Хүн болгон заавал сонин захиалах уу?

Бархүү -

Захиал гэдэг, дамжуулаад үзнэ. Аа тэр юуны манаач сонин захиал гэдэг тэгээд л захиалмар болдог. Энийг би уншихгүй гэж ирээд л тэгнэ. Аа янз янзын юм зөндөө л ирж байлаа л даа.

Саранцэцэг -

Танай нөхөр бригадын дарга хийгээд явсан, ер нвь хэддүгээр анги төгссөн байсан бэ?

Бархүү -

Заа даа, тийм юм байхгүй байх. Өөрийнхөө юугаар л. Өөрийнхөө чадвараар, сургуульд суугаагүй. Бичиг, тоондоо бол алдаа байхгүй.

Саранцэцэг -

Социализмын үед 5 жилийн төлөвлөгөө гаргадаг, тэгээд “5 жилийн гавшгайч” гэдэг цол өгдөг байсан, ойн медаль. Танай нөхөр тийм медальтай юу?

Бархүү -

Өө манай нөхөрт медаль бий., дүүрэн. Халх голын дайнд явж байсан 2,3 медаль бий. Үгүй ээ тэгээд л ер нь зөндөө. Одоо дүүрэн байдаг юм, лентэнд. Нас барснаас нь хойш хэдэн хүүхэд л авсан байх даа. Аа одоо тэрүүгээр нь би яахвээ.

Саранцэцэг -

Дээр үед та нас барсан улсуудаа яаж оршуулдаг байсан талаар мэдэх үү?

Бархүү -

Дээр үед бол оршуулж байсан, дээр үед. Хойно нь авс мавс хийж оршуулж байсан, хөдөө гадаагүй.

Саранцэцэг -

Одоо ил тавихад мэддэг хүнээс асууна биз дээ, хаана аль зүгтээ тавих уу, ямар хүн..,?

Бархүү -

Өө тэрийгээ асуулгүй яахав. Дээр үедээ ч тэрийгээ мэднэ л дээ. За бүүр дээр үедээ бол байхгүй байсан. Өнөө оршуулдаг ууландаа л аваачаад оршуулдаг. Тэгж байсан юм.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмсүүдийг ил тавьж байгаа юу?

Бархүү -

Одоо ч ил ч тавьж байгаа, далд ч тавьж байгаа.

Саранцэцэг -

Сүүлд ер нь хэдэн оноос тэгж авсалж оршуулдаг болсон юм бэ?

Бархүү -

Манай аавыг л хөдөө одоо яахад л одоо манай авга ах энэ тэр ирж л бүр манайд хайрцаг хийгээд л, оршуулж байсан.

Саранцэцэг -

Та ер нь хот оров уу?

Бархүү -

Зөндөө орсон

Саранцэцэг -

УБ хот танд ямар санагдаж байсан бэ?

Бархүү -

Үгүй ээ сайхан шүү. Урд сахйан л байсан, одоо ч хэцүү болсон гэсэн. Өвөл утаа униар их байна л гэж ярих юм, Баажаа. Одоо яваагүй 2 жил гаран болж байна даа.

Саранцэцэг -

Сүүлд хотоор очоод хаана хаана очив?

Бархүү -

Өө ёстой бүгдийг нь л хэссэн. Гандан мандан. Зах мах, хэсээгүй газар байхгүй.

Саранцэцэг -

Тэгээд юу нь сайхан санагдав, юу нь муухай санагдав?

Бархүү -

Хот газар байшин дотор сууж байх нь сайхан л юм. Тэгээд их тэнэхдээр хөл өвдөөд. Гандангаар дураараа явсаан.

Саранцэцэг -

Таны өмнө хот орж байснаас хот илүү сайхан болж үү, хөгжиж үү?

Бархүү -

Урд байсан газраа мэдэх ч аргагүй. Байшин сав нь их болоод. Би хаагуур явах юм болоо хүүхээд гээд л байна. Үгүй ээ, таны явж байсан газар ш дээ л гэдэг. Үгүй ээ энэ чинь яагаад л идэж уух юмны зах л болчихдог юм гээд л тэгдэг.

Саранцэцэг -

Танд дээр үеэс хадгалагдаж үлдсэн дурсгалтай эд зүйл байдаг уу?

Бархүү -

Байхгүй ээ, байхгүй. Одоо би юмаар яах юм.

Саранцэцэг -

Одоо ингээд сүүлд мэдээлэл холбоо хөгжөөд сайхан болж байгаа, гар утас хэрэглээд. Тэр үед холбоо гэдэг чинь ийм байгаагүй дээ?

Бархүү -

Нэг талдаа сайхан ч нөгөө талдаа гар утас чинь тийм л байна. Тэрнээс одоо үр хүүхэдтэйгээ ярих бие хаа муудах цагт бол тэрэн шиг сайхан юм алга. Одоо ч хөгширчихдээр хэдэн хүүхэд л их утасддаг юм байна. Яаж байна бие чинь гээд л. Би ч харин бие гэдэггүй юмаа, энэ зунаас л харин жаахан тэгээд байгаа. Сайн ч үгүй мууу чүгүй тааруухан байнаа л гэдэг. Зоволтгүй л гэдэг дээ.

Саранцэцэг -

Танай хүүхдүүдээс гадаад дотоодод сурч байгаа хүүхэд бий юу?

Бархүү -

Байхгүй ээ, байхгүй. Сурдаг нь сураад өнгөрчихсөн. Төгсчихсөн. Одоо миний хүүхдээс хамгийн дээд талынх нь 60 хүрч байгаа. Энэнээс л ганц дүү билүү, 2 дүү билүү.

Саранцэцэг -

Таныг гадаад рууу авч явсан уу?

Бархүү -

Үгүй ээ үгүй. УБ л явсан, яах юм бэ.

Саранцэцэг -

Таны хүүхдүүд ихэнх нь хаана амьдарч байна?

Бархүү -

Хотод хагас нь байна, хөдөө байна. Хөдөө хувийнхаа хэдэн малтай байна, байна.

Саранцэцэг -

Та одоо ямар хүүхэдтэйгээ хамт байдаг уу?

Бархүү -

Ганц охинтойгоо ганц өнчин ачтайгаа байдаг. Хамгийнхаа отгон охинтой байдаг юм, би. Тэр маань л намайг авчирсан юм, энд.

Саранцэцэг -

Танд залуустаа хэлэх ярих тийм юм байна уу?

Бархүү -

Заа би энэ хүүхэддээ ч өөрийнхөө бодлогыг хэлдэг юм. .. за хүүхэд минь та нар 30 гарснаасаа цааш орно доо миний хэлж байгаа, одоо та нар мэдэхгүй л байна. Гээд л захьдаг юм. Харин аль нь ч миний урдаас юм хэлэхгүй ээ. Тийм. Урдаас юм хэлбэл хохь чинь шүү, би гарт дайралдсан юмаар л.., хүүхэд тэгж л хүмүүжихээс яах юм, ер нь л юм хэлэхгүй ээ, харин. Дургүй байсан ч дуугай л байж байна. Тэгээд л хийх бол бцаад л хийчихнэ.

Саранцэцэг -

Таны үр ач нар хүүхдүүд харж байхад таны баг байсантай дүйцэхүйц биш байгаа биз?

Бархүү -

Та нар нээх янз янз болоод байх чинь та нарын хөгжил биш шүү л гэдэг харин гайгүй шиг л байна. Миний ач зээ зөндөө л байна, гайгүй л байгаам. Одооны хүүхдийг харахад жижгээсээ л хэцүү болж байгаа юм байна даа, хөөрхийс. Ээж аавыгаа л зовооно доо л гэж боддог.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд байх үед эх эцэг хүүхдийн хоорондхи харьцаа арай хөндий байсан шиг байдаг ш дээ?

Бархүү -

Намайг бага байхад чинь эх эцэг чинь малаа малла, түлээ түлш бэлд. Аргал түү, ус цасаа ав гэж хүмүүжүүлж байлаа. Одоо чинь малд явах хүн ч алга. Нэг дурантай л бол болчихдог. Ус цас авах хүн ч яахав байж л байгаам. Бүстэй хүүхдүүд ч зарим нь хэцүү нь хэцүү л харагдаж байна. Манай ач ч өглөө ор засаад хучаад өгчихдөг юм, орой хоол хийгээд өгчихдөг юм, усаа авна, түлээгээ хагална, тэрүүгээрээ үйлчлүүлчихдэг л юм. Эгч нь бол зогсоогүй ажилтай л даа. Би харин амаараа л хэлнэ дээ. Одоо цаг чинь болж байна шүү, юмаа хий л гэдэг. Үгэнд сайн орно. Тийм хүн амьтантай яриад байх ч юм байхгүй. Одоо энд бол орох айл зөндөө байна, миний хувьд. Тэгэхэд манай ач ер айлаар орохгүй хар элэгтэй айлд ч орохгүй дээ.Юм аваад ир гэхдээр үүднээс нь л орохгүй ээ гээд л буцдаг байгаам. ..Үгүй ээ чи ахындаа ороод ирэхгүй гэхдээр ...ааа яршиг яршиг гээд л.

Саранцэцэг -

Та бага хүүхэд байхдаа кино үзэж байв уу?

Бархүү -

Сүүдэр ший гэж нэг юм гарч байсийм. Бригадаар хэсч явсан. Одоо бодоход энэ концерт. Дан дуулж янз бүрийн хошин шог тоглож байсан. Тийм юм байсан юм. Сүүдэр ший гэж явсан юм. Яаж явж байсан юм мэдэхгүй машин байхгшүй, морин тэргээр явж байсан юм уу, үхэр тэргээр явж байсан юм уу. Сумнаас явна. Үхэр тэргээр явж байсан байхаа. Тийм байх тэр үед. Гоё, хөдөө газар бол юм үзэж байхад тэрэн шиг сайхан юм байхгүй. Харин “Учиртай 3” энэ тэр тоглож байна гээд л машинтай энэ тэрээр явж тоглож байсаан, сүүлд нэгдлийн үеэр. Одоо харин тийм юм тоглохоо байчихаа юу, хөдөө тийм юм тоглож байгаа юм уу. Байхгүй байхаа,гараагүй байх.

Саранцэцэг -

Та сумын уран сайханд орж байгаагүй юм уу, өөрөө?

Бархүү -

Үгүй ээ, үгүй. Би одоо ч гэсэн ёстой нүүрээ ч будаж үзээгүй, хумсаа ч будаж үзээгүй харин урул хаграхдээр эд нарын юмаар жаахан түрхээд, төрснөөрөө л байдгийм. Би тэгж хувирч үзээгүй шүү л гэдгийм.

Саранцэцэг -

Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Бархүү -

Заа та сайхан баярлаад сайн яваарай.

Саранцэцэг -

Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.

Бархүү -

Заа даа, тэр ч хэцүү л үг./инээв/

Саранцэцэг -

За ингээд ярилцлагаа өндөрлье. :

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.