Dalhsüren


Basic information
Interviewee ID: 990455
Name: Dalhsüren
Parent's name: Gordoo
Ovog: Toos
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh / Hotgoid

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: yes
Born in: Tsagaan Uul sum, Hövsgöl aimag
Lives in: Tsagaan Uul sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
collectivization
cultural campaigns
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу, та

Далхсүрэн -

Сайн, сайн байна уу?

Саранцэцэг -

За би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан. Тэгэхлээр та өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу? Та аль сумын аль газар төрсөн бэ? Таны аав ээж чинь ямар улсууд байсан бэ? Хүүхэд ахуй үе чинь яаж өнгөрөв өө? Ер нь л надад амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу?

Далхсүрэн -

Заа тэгье. Би 1951 онд Хөвсгөл аймгийн Цагаан-уул суманд төрсөн юмаа. Тийм. Хөвсгөл аймгийн Цагаануул сумын хүн. Тэгээд бага насандаа яахав эх эцгийнхээ гар дээр манай аав ээж малчин улсууд байсан, тэгээд бид эх эцгийнхээ гар дээр өсч сургуульд 4-р анги төгссөн дөө, тэгээд өөрийн амьдрал явсан хугацаа гэвэл би .., тэгээд цэрэгт яваад цэргийн алба хааснаасаа хойш л би өөрөө Хөвсгөл аймгийн барилгад 60 оноос хойш л ажиллаад 60-аад оноос хойш 72 он хүртэл барилга ашиглалтын контор гэж байсан, тэнд тэнд ажиллаж ажлынхаа гарааг эхэлсэн. Тэгээд яахав би өөрөө голцуу хүнд механизмын слесарь хийж тэгээд сүүлд нь 72 онд өнөө Ар-хустайн сургууль комбинатад трактор комбайны жолооч болж төгсч ирээд ..,

Саранцэцэг -

Тэр үед курс гэж байсан уу?

Далхсүрэн -

Техник мэргэжлийн сургууль л юм даа. Тэр чинь жил суудаг байсан шүү. Трактор комбайн жолоочоор Архустайн сургууль комбинатад жил сууж ирээд тэгээд Хөвсгөл нутагтаа Цагаануул сумандаа очиж 72 онд, тэгээд тэрнээс хойш байнгын трактор 90 он хүртэл трактор бариад л ингэж явж амьдарч ирлээ. Сум орон нутгийнхаа нэгдэл нийгмийнхээ төлөө ажил хөдөлмөр хийж олонд яасан Монгол улсын хөдөлмөрийн баатар Үлэмжийн Аварзэд гэж манай сумын дарга байсан сум нэгдлийн дарга. Тэр чинь сум нэгдлийн дарга гэж байлаа ш дээ. Тийм. Тэр хүний удирдлаган доор одоо 20 гаран 30-аад жил ажиллаа даа. Одоо ер нь ноднин 2 жилийн өмнө тэтгэвэртээ гараад л хөгшнийхөө хамт 4 хүүхэдтэй манай хөгшин насаараа тэр худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан хийж байгаад одоо сүүлд нь захиргааны нийгмийн даатгалын байцаагч хийж байгаад тэтгэвэртээ орсон, ингээд 2 хөгшин, 3 бандитай 1 охинтой, ингээд амь зууж ингээд хүүхдүүд маань томроод одоо заримаас нь бид 2-н гар дээр байгаа, тэгээд ингээд л одоо амьдарч байна даа.

Саранцэцэг -

Заа, таны эцэг эх ямар улсууд байсан бэ ?

Далхсүрэн -

Миний эцэг эх манай аав Гордоо гэж хүн байсийм. Бас орон нутгийн л хүн. Ээж маань Готов гэж хүн байсийм. Ингээд цөмөөрөө бурхан болцгоосон хөөрхийс. Тэгэхдээ яахав, миний аав ээж мал маллаж цөмөөрөө дарх их хийж байсан хүн дээ, манай аав болбол. их төмрөөр их юм хийдэг, эмээлийн тоног моног нарийн дарх хийдэг хүн байсан юм даа. Тэгээд тэрнээс нь тэр талаас нь өвлөж яасан юм байхгүй. Яахав тэгж ингэж ээж аавынхаа гар дээр байж байгаад, тэгээд сургууль соёл ч яахав, 4-р анги төгсөөд л тэрнээсээ өөрийн мэдлэг боловсрол олох хэрэгцээ шаардлага болохтой зэрэг Архустайн сургууль комбинатад 30 жилийн өмнө болж байна даа, тэгээд тийм жолооч болж орон нутагтаа ажиллаж байгаа даа, одоо болтол. Тэгээд одоо..,

Саранцэцэг -

Та эцэг эхээс хэдүүлээ юм ?

Далхсүрэн -

Эцэг эхээсээ ер нь 3-уулаа. 2 эгчтэй би. Айлын эрэгтэй ганц хүүхэд юм. 2 том эгч маань бас л бүгдээрээ малтай, нэг нь ч яахав энэ Мөрөнд худалдагч мудалдагч хийж байгаад яасан, нэг маань дан малтай тэр хэвээрээ, айлд хөдөөний л хүн. Одоо тэр эгчийнхээ хажууд байдгийм даа.

Саранцэцэг -

Заа ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

Далхсүрэн -

Манай ээж яахав, манай ээж 3 хүүхэдтэйгээ хамгийн гол нь бас орон нутагтаа бас мал маллаж байсан их уран л хүн байсийм даа, манай ээж, юм оёдог их уран л хүн байсан юм. Манай ээж хөөрхий минь тэгээд л бас л насан өөд болоод бурхан болсон доо чааваас.

Саранцэцэг -

Танай 2 эгч уран уу?

Далхсүрэн -

Манай 2 эгч уран. Тэр хавьдаа бол ярих юм байхгүй. Би харин тэр аавынхаа юуг өвлөж яаж чадаагүй юмаа. Тэгээд дахан тэр гоё юу хийнэ гэдэг чинь тийм ч бас амаргүй юм байналээ шүү. Одоо нэлээн сайн хажууд нь үзэж харж байж л яахгүй бол тэр үед чинь бас нэг заа энэ ч яахав дээ гээд хажууд нэг тоодоггүй ч юм уу, ингэж анзаарахгүй л байсан байхгүй юу. Түүнээс одоо яаж байсан бол маш хэрэгтэй л юм байсан юм байлээ л дээ. Алт мөнгөний дархан тийм нарийн юм хийнэ гэдэг чинь. Маш их ур ухаан хэрэгтэй л юм байсан юм байлээ л дээ тэр чинь бас, хүний сэтгэл өөрийн оюун ухаан хүртэл тийм хүн байсан юм байна. Тэгээд би сүүлд нь л бодож байдгийм одоо яахав, янз бүрийн юмнууд нь байдгийм байдгийм, тэгээд би одоо тэрийгээ ер хэрэглэдэггүй юмаа. Өөрөө чадахгүй болохдээр яаж ч хэрэглэхэв дээ. Тэгээд бас ур ухаан тэр чинь яаж хийх үү, яаж гагнуураа хийх үү, хийхээ мэдэхгүй юм чинь сүүлдээ өөрөө яахав жолооч болчихоод тэгээд л тэр хэвээрээ дандаа тэр ажлаа хийсээр байгаад л нэгдэл нийгэмдээ яахав, их сайн зүтгэж байж би чинь одоо 3 Аварзэд баатар чинь трактор машины чинь тийм амархан хүн авахгүй шүү дээ. Муу ажилладаг хүнийг чинь тэр үед бас авахгүй шүү дээ. Би чинь одоо 4 шинэ трактор барилаа, хөдөлмөрийн баатар Аварзэд дарга чинь над тийм ажил хийдэг хүнд их сайн, би ч бас тэр үедээ нийгмийн бас нэг зүтгэлтэй юмаа гэдэгтээ ордог байсан байх. Тэгээд 4 шинэ трактор барилаа, сүүлдээ арван хэдэн жил 30, тээврийн тэрэг барилаа, “30” машин барьж тээврийн тэрэг барилаа, ингээд 4 хүүхэдтэйгээ 5,6-уулаа тэгээд сайхан л амьдарч явна даа, бүгд. Яахав тэр үед нь сайн ажил хийж байсан болохдээр ямар ч л байсан захиргаадалтын үе ч байсан ч гэлээ, ажил төрлөө сайхан хийж ажиллаж байхаар ямар ч байсан нээх дээш гараад байх нь юув, тэгээд нэг сайхан явж л байлаа.

Саранцэцэг -

Таны одоо бага хүүхэд үед сургуулиас хоцорсон моцорсон хүүхэд байдаг уу? Ер нь бүүр аав ээжтэйгээ байсан хүүхэд ахуй үеэ нэг дурсаад ярихгүй юу?

Далхсүрэн -

Миний одоо тэр үе чинь ч яахав дээ, одоо сургуульд ороход жаахан тиймэрхүү, жаахан дараад л дургүйдүү байлаа ш дээ, бас нэг. Болбол бас нэг үлдчихье л гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгээд нэг тийм нээх юм хум сурчихъя бодчихъё гэсэн багаасаа нэг юутай хүн болбол уул нь тэгээд зүтгээд явбал аав ээж нь юутай бол улсууд ер нь л авч үлдэх гээд байдаг байсан юм даа. Хүүхэд ч одооны хүүхэд чинь одоо хөөрхөн цүнхээ даахгүй тэр үеийн хүүхдүүд чинь дарсаар байгаад том том хүүхэд л орж байлаа ш дээ сургуульд ер нь. Ер нь л бараг 10 марав, тэгж байж харин нэлээн том том хүүхдүүд байдаг байсан байхаа. Одооны хүүхэд шиг ийм жижиг ёстой яаж бараг л ээжийнхээ юунаас гараагүй шахуу л юмнууд бараг харагдаж байгаа юм чинь. Тэгээд тэр үед чинь шал өөр, юм чинь. Тэгээд яахав ер нь ажил хийлгэх гэрт туслуулах л зорилготой юм л даа, хамгийн гол нь.тийм л байсан байхгүй юу хөөрхий минь. Заа нээх мэдлэг мэргэжлийг нэг их онц биш л бол ойшоохгүй зүгээр нэг хэдэн малаа л маллах л бодол уг нь байсан байхгүй тэр үед чинь. Тэгээд сүүлдээ арга буюу хөгжөөд ирэхлээр зэрэг л мэдлэг боловсрол хэрэгтэй, юм юм хэрэгтэй гэдгийг мэдээд одоо бол их сайхан байнаа, биднүүд. Одоо сургуульд суугаад л юм бүхэн нь хангамжтай, тэр үед чинь бол юмнууд нь ч ховор, бид нар чинь одоо цүнх мүнх даалимбаар ширээд л, нүүрэн дээр нь нэг 5 хошуу тавьчихсан, бүсэн цүнх л үүрч байлаа ш дээ. Тэгээд л даавуун дээлтэй, хөх дээлтэй. Ногоон дээлтэй хоёр эрэгтэй, эмэгтэй нь. Цэнхэр ногоон 2 дээл л өмсдөг. Тийм л байсан ш дээ.

Саранцэцэг -

Сумын бага сургуулийн тухай ярьж өгөхгүй юу?

Далхсүрэн -

Манай сумын дээр тэр Мөсөн туруу гэж байж байгаад манай сумын нээх цастай их унадаг газар байсан, хуучин төв байсан газраа. За тэгээд яахав дээ, сум тэр үеийн чинь яахав дээ одоо нэг багш .., харин тэр үед чинь багш энэ бид нар чинь энэ 1,2,3,4-р анги төгсөхөд чинь боловсрол одооны хүүхдээс чинь боловсрол уг нь чанар нь дээр байсан юм байлээ, бас. Бас яагаад ийм сайхан элбэг мөртлөө гоё мөртлөөсөө дээр үеийн хүүхдүүд чинь сургаал нь ч сайн юм уу, одоо арай бичиж байгаа нь одооны энэ 8 төгссөн хүүхдийг ингээд бичиж байгааг нь харахдээр зэрэг одоо миний дүү тэр үед 4 төгссөн, тэр хоёрын бичиг бол өөр. Бид нар бол хаашаа юм, яг тэр юуныхаа дүрмээр бичдэг. Одоо чинь ингээд хаашаа юм бэ бас нэг юу болчихсон юм билээ, хүүхэд .., бидний тэр сурч байх үед чинь яахав, бага насны үед ер нь багш бол багш, айдаг бол айдаг. Багшийг харвал ердөөсөө тэгээд нам. Одоо чинь харвал энэ багш маань гээд л бараг л тоглох шахуу л болчихсон, одоо ахмад хүнээ хүндэлдэг ахмад хүнээс их айж байлаа ш дээ, тэр үеэр чинь. Юу том хүн л байх юм бол хажууд нь сууж юм хум ярихгүй, ээж мээжтэйгээ нэг хальт ингээд л хүний хажууд л яривал тэгээд л хүний хажууд яривал хялайвал гараад л явахаас биш өөр яахгүй. Тэгээд сүүлд нь ёстой, зодуулна ш дээ, том хүний хажууд хамаагүй ярьж сууж энэ тэр юм яривал. Ээж аавынхаа хажуугаар. Тэгвэл их сургаальтай байсан юм, тэр үед чинь. Ер нь бид нарын үед ч одоо ер нь их дэглэмтэй их сайхан л даа ер нь, хүн хүндээ заавал өөрийн ээж аав гэхгүй ямар ч том хүн байсан, загнана хүүхдүүдийг. ...Чи тэг, ингэ, бушуу тэр хонинд яв, чи яагаад тэр яагаад хонь хариулдаггүй юм гээд л хүрч ирээд л ороолгочихно. Тэрийг аав ээж очиж тэгж уурлаад байх ч юм байхгүй. Тэгээд л аав ээждээ хэлбэл ...хохь чинь чи, аягүй бол болохгүй л байсан юм байлгүй, чи унтчихсан л байлгүй. Тэгээд тийм их даруулгатай байдаг байхгүй юу. Одоо бол хүний хүүхдэд хүн гар хүрчих юм бол дэмий юм болно ш дээ, тиймээ. Одоо ёстой, тийм сайхан сургаалтай байсан юм дээр үед.

Саранцэцэг -

Та чинь сумын бага сургуульд очиход хэдэн настай очив?

Далхсүрэн -

Заа би чинь бараг л 10 дөхөж байж очсон доо бас л. Манай 2 эгч бас л нэг зарим нь 4,4 төгссөн, манай 2 эгч бас л одоо нас нь ахиу ахиудуу орсон байх л даа надаас урд юм чинь мэдээж хэрэг. Нэг нь бас л нэлээн нэг нь яасан хойноо тэр 2 бараг сүүлд нь нэлээн л яасан хойноо 4 төгсч байсан юм шиг байналээ. Тэгсэн юм байналээ, тэгээд би ч яахав отгон нь байсан, тэгээд хамгийн сүүлд яагаад хамгийн сүүлд тэгж ингэсээр байгаад л л бас ганц хоёр жил өнжөөд л, тэр чинь 8-тай л ордог байсан юм чинь. 8,9 гээд 10 хүрч байж л орж байгаа юм чинь, жижигхэн жижигхэн одоо байж чадахгүй, тэгээд л нэг оруулаад орхичихвол яахав дээ, тэр чигээрээ тэр үед чинь унаа машин гэж байх биш, мотоцикл гэж байх биш, нэг л оруулаад л хаясан бол нэг амралт мамралт сургуулийн амралт мамралтаар л харимар болдог. Явган нүцгэн амьтан хүн дагаад цөмөөрөө морин дээр сундалдаад л өөрөө ч морь унах юу байх биш бараг, тэгээд л сундалдаж яагаад л харьдаг, тиймэрхүү байлаа.

Саранцэцэг -

Аа танайх болбол тэр Их-уулаасаа хөдөө гэр чинь нэлээн зайтай биз дээ?

Далхсүрэн -

Манайх сумынхаа төвөөс зайтай байлгүй яахав, тэр үеийн улс чинь малаа л маллаж байгаа юм болохоор одоо ч харин төв мөв рүүгээ ингээд нээх орж ирээд л дөхөөд л байшин сав бариад л яачих юм, тэр үед чинь ямар тийм юм байх биш. Зөвхөн нэг сургууль, сумын төв гэж юу байхав дээ, ганц хоёр албан газар байдаг тэгээд л тэгээд нэг контор монтор гээд л тавиад оны үед ч яахав дээ, тэгээд цөмөөрөө нэг төвлөрсөн нэг юутай, айлууд чинь дандаа л хөдөө ш дээ, тэгээд бүр хол хол л байгаа юм чинь. Бараг заримд нь бараг очиж чадахгүй шахуу л тэгээд л яахав дээ, нэг дамжаад л айл амьтнаар хонож байгаад л очно, тийм.

Саранцэцэг -

Сумын төв дээр сургуулийн дотуур байраар байв уу, айлаар байв уу?

Далхсүрэн -

Би болбол өөрөө ердөөсөө дотуур байранд нэг ганц жил болсон доо. Тэгээд манайх аав маань нөгөө дарх хийдэг хүн байсан болоод төв орж ирсэн. Тэгээд гэртээ 4 төгссөн дөө. Гэртээ байж байгаад төгсч байгаа болохдээр 4-г.,

Саранцэцэг -

Сургуулийн дотуур байрны талаар ярьж өгөөч, гэр үү байшинд уу?

Далхсүрэн -

Өө тэр үед чинь нэг байшин байсан юм. Уг нь гэр байсан байхгүй юу. Тэр манай Цагаан-уул дээр. Тэр Цагаан-уулын мөсний төв энэ тэр чинь одоо аа нэг ийм хөөрхөн одоогоор бол яахав дээ, бараг л нэг гайгүй шиг айлын амбаараас л доор бас нэг тиймэрхүү нэг дүнзээр барьсан дотуур байр байлаа л даа. Галлагаа нь бол түлээ түлдэг. Нөгөө нэг ийм том юуны пийшин тавьдаг, нэг тоосго өрж байгаад нөгөө нэг юу тавьчихсан, нэг том том хар пийшингүүд тавьчихсан, бүүр ийм тооно шиг бүдүүн пийшин дугариг, гадуураа ингээд төмөрлөөд яачихсан, тийм нэг дээр үеийн пийшинтэй, одоо бүр үзэгдэхгүй байгаам. Одоо харин тэр манай хуучны эмнэлэгт л нэг тиймэрхүү пийшин харагдаад байгаам. Тийм юманд яахав дээ, гал түлээд л заримдаа гал түлээд хормойгоо түлээд л, тэрийгээ тойрч зогсоод л хүйтэнд, ямар паар маар гэж байх биш. Хүйтэн тэгээд л хормой хотоо түлцгээгээд л ер нь тойроод л зогсч байдаг тэрийгээ. Угаасаа хүйтэн ч газар, ерөөсөө. Цөмөөрөө хичээлдээ ч орсон ялгаагүй нэг гал түлчихсэн, нэг пийшин тавьчихсан, зуух тавьчихсан, дан л зуухтай л байлаа ш дээ, ерөөсөө. Тэгээд л нөгөөдхөө тойроод л цөмөөрөө зогсоод л ээж байдаг. Тэр үеийн хүүхдүүд одоогийнх шиг биш, тэгээд л галд дээлээ түлчихвэл тэгээд л бас хэцүү, омойлгочихдог, нөгөөдхөө хуньчихдаг. Нэг тиймэрхүү л байлаа, бас зутруу байсаан, зутруу байдаг тэр үед чинь. Хоол унд ч бас гайгүй ээ, тэр үед чинь өгдөг нормыг нь өгдөг, нормтой л байсан юм байгаа биз хөөрхий, нэг нэг аяга л хоол өгнө, яахав дээ тэгээд л. Тэр чинь том улсууд дахиж тэгье ингэе гэх биш, нэмүүлье барья гэх биш. Яг л нөгөө багш өгснийг нь нь л идчихдэг. Тэгээд л нээх гурилан идэх юм байгаагүй байгаагүй. Зүгээр нэг боорцог моорцогхон нэг хэмжээний боорцог хийчихсэн байдаг, талх малх гэж байх биш тэр үед чинь ямар. Тийм. Нэг боорцог байна харин тэр л их гоё байдаг. Боорцог л үгүй ээ мөн сайхан шүү л гэж боддог. Хөдөө чинь тэр үед нэг их борцог гэж хийдэггүй байлаа ш дээ, тэр үед. Тэр чинь одоо яагаад юм, гурил нь л ховор байсан байх даа, тэр үед. Тэгээд ер нь л голцуу ааруул мааруул, цагаан идээ л идээд л өвөл ч одоо тэр үед юмаа их хэмнэж байсан юм уу, яасан юм, хярамцагтай хоол гэж нэг юм хийдэг, тэрэндээ жаахан дургүйвтэр, тэгсэн мөртлөө байнгын л хярамцаг идэж байсан, наад махнууд нь яадаг ч байсан юм билээ хэнмэдэхэв. Хоол хийдэг л байсан байх даа. Хярамцагтай хоол л нээх их иддэг байсан даа.

Саранцэцэг -

Хярамцаг гэдэг нь ямар вэ?

Далхсүрэн -

Хярамцаг гэдэг нь цусыг ингээд гэдсэнд хийгээд хөлдөөчихсөн, тэрийгээ тогоонд хийгээд л самраад л, уг нь одоо болбол хүйтэн мүйтэнд сайхан л хоол байгаам л даа. Хааяа нэг иддэг болоод тэгсэн юм уу, тэр үед чинь голцуу л хярамцаг л иддэг, мал их бага алж иддэг юм уу, хаашаа юм, хүүхдүүддээ нэг их махан хоол өгдөггүй, тийм байлаа. Тэгээд бид нар ч одоо яахав дээ, сүүлдээ өөрснийгөө.., бид нарын чинь одоо ганц эцэг эхийн гар дээр ингэж байж байгаад бид нар чинь сургууль соёл ч гэж яахав тэнд чинь тэгээд нэг тэр үед одооных шиг ийм паартай маартай биш, байнгын нэг зуухаа эргэж тойрсон галладаг тиймэрхүү л нэг галч байж, тэгээд л бид нар чинь яахав дээ, энэ дээр л ор гэсэн бол орсон, тэр чинь тийм ийм өшөө зан байхгүй, бид нарын үед чинь их сургаалтай л даа. Ер нь бага хүүхэд үед ч их сургаалтай байсан л даа, хүүхэд байхад чинь. Том хүнээс их айна заавал багш гэхгүй, заа багш гэвэл бүр ухаан алдчихна, айгаад. Тийм. За тэгээд том улсууд ердөөсөө хэн л харна, хэн нь ч хамаагүй ш дээ, ердөөсөө тэгээд л хангиначихдаг хүүхэд л байвал, хэний нь ч аав байсан хамаагүй хангиначихдаг, их сургаалтай байсан юм. Том хүнээс айх гэж ер нь л ухаан алдчихна. Одоо ч ерөөсөө тийм том хүн мүнээс айхаа байчихсан юм билээ. Бараг багштайгаа л хамаагүй юм яриад л

Саранцэцэг -

Сумын бага сургуульд ямар ямар хичээл үзэж байсан?

Далхсүрэн -

Сумын бага сургуульд чинь тэр үед ч яахав дээ, нөгөө нэг ном байхгүй ээ, тэр чинь. Ном олдохгүй, багш өөрөө нэг номтой, нэг ганц номтой тэгээд ангийн хүүхдүүд чинь бараг ерөөсөө ном байдагггүй, яахав зүгээр багш өөрийнхөө ганц номтой л байсан дөө, нөгөөдхөөсөө самбар дээр бичиж өгнө, тэрийг нь бичихээс биш өөрснөө гэртээ унших ном байхгүй ш дээ. Юу ярьж байгаа юм, нөгөөдхөө бичүүлснээ л гэртээ очоод уншаад байна, өөр юм бол байхгүй. Сайхан ном эргүүлээд тийм тийм гээд байх юм байхгүй. Яахав, ямар ч байсан тэр монгол хэл, нэг тоо хоёр л байсан юм даа ер нь. Унших бичиг тийм л хоёр юм, одоогийнх шиг ийм гоё, ургамал судлал гээд л есөн шидийн юм байх биш, Унших тоо хоёр л байсан юм.

Саранцэцэг -

Түмэн бодис гэж?

Далхсүрэн -

Аа нэг их байгаагүй байгаагүй. Сүүлдхэндээ л.., харин биеийн тамирын хичээл орноо, яахав. Яаж байгаам гэж, нэг жагсааж. Заал гэж байх биш, гадаа гарч л нэг жагсаж, жаахан гар хаяж алхаж явна. Хааяа нэг хашааны булан хүртэл нэг гүйлгэнэ. Өшөө юм ямар байх биш, ямар. Барилдаан марилдаан янз бүрийн тийм юм байх биш, тиймэрхүү л байлаа тэр үед. Ёстой тэгээд л сүүлдээ л ..,

Саранцэцэг -

Улаан бүч зүүж байсан уу?

Далхсүрэн -

Зүүлгүй яахав, тэр чинь 4-р ангиас зүүдгийм ш дээ. Тэр чинь бас, нэг хоёрын хүүхдүүд ч нэг их зүүхгүй ээ бас. 4-р ангид орохдээр чинь улаан бүч зүүж, пионерт элсэж өнөө том мундаг сурагч болж байгаа байхгүй юу. Тэрийг л зүүчих юмсан гэж боддог байсан даа. Тэгээд яахав дээ, 4 төгсөхдээр нэг зүүмэр болж аваад л гарсан даа. /инээв/. Улааан бүч зүүсэн хүн ч гоё шүү дээ, бас л.

Саранцэцэг -

Хүмүүжлийн ажил гэж сургууль дээр явдаг юм уу?

Далхсүрэн -

Хүмүүжлийн ажил гэж яахав, бид нарт нэг хичээл л яахаас биш, тийм ийм хүмүүжлийн.., хаашаа ч гэх юм дээ, хүмүүжлийн ажил нь болохдээр тойрч сууж байгаад л бид нарыг дуулуулна, бас нээх яг дууны багш гэж байгаагүй ээ, ямар юм байхав дээ, тэр үед чинь. Тэгэхдээ биеийн тамирын багш маань л тойруулж суулгачихаад л ар талд нь нэг алчуур хаяна гэж нэг юм бий. Ингэж чимээгүй явж байгаад нэгнийхээ ард хаячихдээр бушуухан аваад л тэрнийгээ цохьдог. Тийм л нэг тоглоом байсан тэгээд л сүүлдээ яахав нэг матка затка гээд л янз бүрийн тоглоомнууд .., бие биенийгээ шидэж яадаг байсан тийм тоглоом гарсан юм даа. Тэрнээс биш биеийн тамирын хичээл гээд л янз бүрийн гоё хувцас өмсөөд л яах биш, нөгөө дээлтэйгээ л алхаж байснаа л тэгээд л жаал тоглож байгаад л болчихно доо. Тэгээд өөр нээх яагаад байх юм байхгүй. Тэгээд л үздэг гол хичээл нь ердөөсөө бичүүүлнэ, яахав уншуулна, бичсэнээ л эргүүлж уншина, нөгөө дэвтэр дээрээсээ. Ном байхгүй юм чинь тэр чинь, миний ном чиний ном гэх юм байхгүй, яг нөгөө конспектээ харж байгаад л яахав багшид л нэг ном өгсөн байдаг байх. Тийм л байлаа тэр үед. Бидэнд ном хүртэх юм байх биш дээ, угаасаа.

Саранцэцэг -

Бага сургууль төгссөн хүүхдүүд хаашаа ирж 5 руу орж байна?

Далхсүрэн -

Заа тэгээд ер нь сум чинь 8 жилтэй л байсан ш дээ. 7 ч байсан. Тэгээд ер нь 7,6-аар энэ чинь нэлээн сүүлийн үед 10 марав чинь Мөрөн Хатгал руу явдаг байлаа ш дээ, 10 болбол. Харин одоо л 10 жилтэй болчихоод тэндээ 10 төгсч байгаа болохоос. Түүнээ намайг яаж байх үед чинь ердөөсөө бүүр 4-р анги за тэгээд сургуульд өөдөө явж байгаанууд нь тоотой л хэдэн хүн явахааас бид нар тэгээд голцуу л гарчихаж байсан ш дээ, тэгээд л. Хаашаа ч юм тэгээд л, нэг 4-өө төгссөн нь за тэгээд л хүүгээ л авахаас гээд л аваад л гардаг. Тэгж байтал нэгдэл нийгэмчлэл гэдэг чинь голцуу л малаа маллах тийшээ л ер нь хөдөөнөөс тоотой хүн сургуульд явж байсан ш дээ. Ёстой л гоцхон овоо сурсан хүүхдүүд л явахаас биш тэгээд сүүлдээ 8 төгсөөд л гардаг болсон ш дээ. Тийм. Ер нь тэгээд ховор л доо, аймар ер нь сумаас болбол нэг ганц хоёр хүүхэд л явбал явна ш дээ. 10, 8 төгссөн Мөрөн лүү ирж суухаас 10 жил байхгүй юм чинь сүүлд яахав нэг 8 жилтэй болсон, 8 төгсдөг л болсон хүүхдүүд. Тэр үед 4-г төгсөөд л болоо, хүүхдүүд. Тэгэхдээ одооны хүүхдээс нэг их дутах юм байхгүй ээ бичиг үсэг, чанарын хувьд бол сайн гарч байсан. Ер нь гоё бичнэ дээ. Тийм. Одоо бас нэг их өөрөөр хамаагүй бичнэ гэж байхгүй. Яг л дүрмийн дагуу, “А” чинь ингээд л яг ингээд л гоё бичнэ. Хүний нэр мэр бүхэл юмыг чинь их л сайн сурч байсан юм. Ер нь л бичиг болбол ер нь гайгүй бичдэг байсан заа яахав, муухан бичдэг хүүхэд байсан тэгэхдээ дүрмээр бичдэг байхад зүгээр ингээд гарын үсэг шиг ингээд тавьчих юм болбол ёстой алуулна шүү дээ. Дүрмээр бичээгүй байна гээд багш хангинаад, дүрмээрээ яг л ингээд “А”-г чинь. Яг л дүрмээрээ бичнэ.

Саранцэцэг -

Сургуулийн дотуур байранд байгаа хүүхдүүд түлээ түлшинд их явах уу?

Далхсүрэн -

Түлээ түлшинд нээх хүүхдийг бол гайгүй ээ. Явуулахгүй. Харин өөр томхон 4 төгсч байгаа хүүхдүүд нь түлээ хөрөөднө. Тэгэхдээ яахав дээ, одооных шиг цахилгаан хөрөө байх биш, аа нэг муу явдаг явдаггүй хөрөөгөөр л үзээд байдаг. Нус нь гоожсоор байгаад ханцуй нь даарь болчихсон, даахирчихсан л тэгээд л үзээд байдаг. Тийм. Бүүр нээх жижигхэнийг нь ч хөрөөдүүлдэггүй юмаа. Яахав нэг 4 –д орсныг л.

Саранцэцэг -

Танайх бог, бодоор ямархуу байсан?

Далхсүрэн -

Заа манайх яахвээ, нэг их сүрхий ямар ч байсан нэг 100-аад богтой, 30,40-өөд адуу мадуутай л байсан. Тэмээ мэмээ ч нээх байгаагүй ээ. Тэгээд л амьдардаг байсан юм даа, сүүлд нь намайг ч нэлээн том болсон хойно дахиад нэг нийгэмчлэл явахад л адуу мадуугаа баргийг нь өгч байсан байх юм, одоо нэгдэлд л өгч байсан юм байлээ л дээ. Хүмсүүдээс авч байсан юм уу үгүй юу, бүү мэд одоо. Ямар ч байсан цөмийг нь тэгээд хуваагаад авчихаж байсан юм.

Саранцэцэг -

Танай аав ер нь ан ав хийдэг хүн байв уу ?

Далхсүрэн -

Ан хийнээ, ойр зуурын. Ямар ч байсан ойр зуурын анд болбол дуртай. Ан хийдэг, тарвага зурам ална. Бас янз бүрийн юм яадаг байсан. Би харин ганцхан тэр талыг нь дуурайсан, би өөрөө анд дуртай. Ганц хорхойтой юм маань ан, уг нь харин надаа. Тэр сайхан юуг нь л эзэмшиж чадаагүйдээ гомдож байдаг юм. Тэр сайхан гарын урыг нь. Алт мөнгөн гагнуур магнуур хийнэ. Тийм, янзын гоё. Хазаар мазаар.

Саранцэцэг -

Ер нь одоо эцэг эхүүд сургуулийн дотуур байранд үлдээгээд явахдаа араас нь санаа зовдог байсан юм бол уу? Эргэж тойрох нь?

Далхсүрэн -

Заа даа их ховор ш дээ. Ер нь бараг эргэж тойрохгүй дээ. Ер нь тэрийг ч эргэж тойроод тэр унаа мал гэж байх биш, цастайхан өвөл бол ямар юмаа эргэхэв дээ. Тэгээд л тэндээ нөгөө хоолтой байртай юм болохдээр тэгээд алдчихгүй л бол, зарим нь харин оргоод л.., оргож барих гээд л байдаг юм, зарим хүүхэд. Тэр үеийн хүүхэд чинь бас тийм л байлаа, хүүхэд. Тэгэхгүй бол эргэж ирнэ гэж бараг байхгүй дээ. Ер нь бараг ирдэггүй байсан ш дээ. Гэр нь л ойрхон хүүхдүүд л ойрхондуухан нь л очиж яана уу гэхээс бусад нь тэгээд л бараг ер нь эргэж ирдэггүй, аав ээж ч орж ирээд байх юу ч байдаггүй, хэдэн малтайгаа л байж байхаас биш. Тэгээд л байж байдаг юм чинь.

Саранцэцэг -

Хүүхэд эцэг эх хоорондын харьцаа ер нь ямар байсан одоо ер нь яаж өөрчлөгдөөд байна?

Далхсүрэн -

Хүүхэд эцэг эх хоорондын харьцаа чинь .., одоо ээж аав гэдэг чинь хүүхэддээ маш их юу ш дээ, эцэг эхийн сургаалиар л хүн болж бас өдий зэрэгтэй болж хүнийг бас хайрладаг, хүндэлдэг, ямар ч л байсан настай улсуудаа бол бүр хүндлэмтгэй, тэгээд тэгдэг юм шүү, ингэдэг юм шүү гэдэг сургаалийг нь их хүлээж авч байсан байна. Тэгэхгүй ээж аавын зөвшөөрөлгүйгээр адаглаж нэг юм хийхгүй шүү дээ, тэгэх үү, аан, ингэдэг юм уу тэгдэг юм уу, гээд л зааж өгснөөр нь л юмыг хийнэ. Тэгээд хийгээд сурдаг, ингэж ингэж бай гэж сургадаг. Одоо үед чинь яахав дээ, хүүхдийн ухаан нь бид нарыг бодоход арай их хөгжчихсөн, уг нь харин жижиг хүүхдийг харахад ухаан их хөгжчихсөн болоод тэгдэг юм уу, тэгсэн мөртлөөсөө одоо дунд зэргийн одоо нэг 18,19 20-той юм хуманд явахгүй гараад байгаа улс ухамсар жаахан арай жаахан сул юм уу л гэж боддог ш дээ. Уг нь ер нь. Жаахан тийм өөрөө өөрийгөө дайчилсангүй, ажил төрөл хийхдээ жаахан тааруу. Хүнд хүчир ажил хийхгүй голцуу л төв газар байхдээр чинь одооны хүүхдэд юмнууд нь элбэгшчихээд адаглаж унаа хүртэл унаж, бид нар чинь би лав одоо цэрэгт явж ирснээсээ хойш л ёстой нөгөө мотоцикл бараг мэдэх ч үгүй, тийм байдаг байсан чинь одоо сургууиас л .., 2,3-р ангиас л мотоцикл унаад л тансаг л улсууд болчих юм байна ш дээ.

Саранцэцэг -

Таны одоо хүүхэд бага нас чинь бусад хүүхдүүдийнхээс ялгаатай гэхээр юм байсан уу ?

Далхсүрэн -

Ялгаатай. Бид нар чинь хичээл сургуульдаа.., одоо хаашаа ч юм б дээ, ялгаатай их юутай байлаа л даа. Их хичээмтгий, аймтгай, ер нь их юмнаас айдаг барьдаг, тиймэрхүү байлаа л даа. Одоо болбол тэр юм нь хөгжчихөөд тэр хүүхдүүдийн юу өөр. Шал өөр болчихсон юм байна, одоогийн хүүхдүүд.

Саранцэцэг -

Та сумын бага сургуульд байж байхдаа кино үзэв үү?

Далхсүрэн -

Заа ховорхон үзэж байсан даа, ер нь. Ер нь нэг санахад ганц хоёр удаа тэгээд кино чинь ямар ч л байдаг байлаа гэсэн нэг хааяа хааяа л хүүхэд яах биш, нэг кино ч бараг нээх ховорхон үзэж байсан даа. Яг миний нэг хоёрдугаар ангид байхад бол киног үзээгүй, үзээгүй. Тэгэх нь байтугай бид нар чинь машинаас айгаад, ганц нэгэн машин явахдээр айгаад ухаан алдчихдаг л байсан ш дээ. Зугтаад л орилоод л гуядчихдаг, хүрээд ирэхдээр нь чиглээд ирэхдээр нь айгаад л гуядчихдаг байлаа ш дээ. Тэр үед чинь одоо техникийн нь хөгжил одоо тийм байсан юм чинь, одоо техникийн хөгжил хүүхдүүд ч шал өөр болсон байна ш дээ. Юм болгоныг дандаа мэддэг бараг л өөрснөө барьчих шахуу л, хуучин бид нар чинь юун машин.., хээр хонинд явж байхад машин ирвэл айгаад л гуядчихдаг, би л лав гэр лүүгээ айгаад л чарлаад л очиж л байсан юм.

Саранцэцэг -

50-иад оны үе үү?

Далхсүрэн -

Тавин хэдэн оны үеэр л байхгүй юу. 54, 55 оны үед тийм байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Машин цөөн байв уу ?

Далхсүрэн -

Байхгүй байхгүй, хааяа нэг л. Жижиг тэрэг бол бараг байхгүй, том тэрэг л. Жижиг тэрэг бол их ховор. Нэгдлийн дарга марга чинь тэр үед машин тэрэг унадаггүй байсан ш дээ. 50-иад оны үед чинь. Дандаа л морьтой. Мотоцикл ч байхгүй юм чинь, тэр чинь. Сүүлдээ тэр улаа “ЯАВ” гэж гарч байсныг нь, малын эмч мэмч тиймэрхүү хүн л унадаг байсан байх. Тийм гоё юм л унадаг байсан. Ямар сайндаа л машинаас айж сүйд болохов.

Саранцэцэг -

Таны амьдарлд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Далхсүрэн -

Заа даа ер нь гайгүй дээ, миний амьдралд гүнээр нөлөөлсөн юм ч одоо хөөрхий, бас ч гэж одоо яахав ажил хийж амьдарснаасаа хойш хань нөхөртэй 3,4 хүүхэдтэй, яахав зүгээр тэр дотор наана цаана янз бүрийн юм гаралгүй л яахав, тэгэхдээ ер нь бид 2 чинь ер нь сургаалиараа болдог юм уу, ер нь эхнэртээ ер нь бид нар өөр одоо өвчин зовлон тусч л байдгийм, нэг их гүнээр нөлөөлсөн юм бол гайгүй шүү. Тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд одоо ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байна уу?

Далхсүрэн -

Заа, ер бусын одоо бусдаас онцгой нээх зүйл алга даа, үгүй ээ бас яахав дээ, тэгээд л ерөөсөө бусдаас онцгой зүйл алга даа, алга. Бас одоо тэгээд яахав дээ, тэгээд л ямар ч л байдаг байсан тэгээд л өөрснөө л ингээд л яагаад л байгаа болохлээр нэг их онцгойроод байсан ч юм алга. Тэгэхдээ л ажил хөдөлмөрөө нэр төртэй л хийж байсан даа. Ямар ч л байсан одоо ..,

Саранцэцэг -

Танай одоо гэр бүлийн хамаатан ойр төрлийн хамаатан садан дунд хэлмэгдсэн гэж дуулдаж байсан хүн бий юу ?

Далхсүрэн -

Ер нь миний сонсч байгаагаар энэ тийм юм байхгүй юм шиг байгаам. Уг нь яахав зүгээр лам хүн байсийм. Тэгээд л одоо сүүлд нь тэд нарыг чинь нээх лам мам байсан баригдаж байсан гэдэг л юм байналээ. Одоо тэрнийг чинь юу муг чинь сүүлд ингээд хөөцөлдөөд яахлээр чинь манайхан чинь яг тэгж хөөцөлдсөн хүн байхгүй, баригдаж яваад суллагдаж байсан юм уу яасан тийм хүн байсан байсан. Байлгүй яахав.

Саранцэцэг -

Баригдаж маригдаад явж байсан тухайд нь сонсч байв уу ?

Далхсүрэн -

Заа, нээх сүрхий тэгж ярьж яагаагүй ээ. Багад маань аав маань насны маань залууд аав маань өнгөрчихсөн юм болохдээр тэгээд бид нарт тэгээд яриад байдаг юм байхгүй, уг нь зүгээр манай аав ч номтой хүн байсан юм байналээ. Уг нь юмнууд нь байгаад далд хийчихсэн, тэгдэг юм гэнэлээ. Залуудаа. Ном бол сайтай хүн байсаан. Ер нь их сайн байсан.

Саранцэцэг -

Танайд шоголтой судар ном гэж байдаг байсан уу?

Далхсүрэн -

Бий. Одоо ч шүтэж явдгийм. Бүр ингээд бурхан сахиус юм нь бий л дээ.

Саранцэцэг -

Нэг хэсэг чинь шүтэх бишрэхийг хорьсон шүү дээ?

Далхсүрэн -

Тийм, тэр чинь далд байдаг байсан юм. Далд байдаг байсан юм. Тийм, нууц байсан. Юу тэр чинь зул ч барьж болдоггүй байсан юм чинь. Болохгүй ш дээ, хүн орж ирэхэд зул өргөчихсөн байна гэвэл болохгүй ш дээ. Тэгээд л баларна ш дээ. Тэгээд дандаа нууц л. Тэгээд л тэр чинь аягүйтвэл юманд л хийгээд л унана ш дээ. Шашин шүтлэгийн юмыг чинь тэгж байна ингэж байна гээд л, тэр чинь соёлын довтолгоо гээд л явдаг байсан намайг бага байхад чинь, тийм юм эрчимтэй л хөгжиж байсан. Тийм эрчимтэй л хөгжиж байсан, тэгэхдээ бол бурхан сахиус юм бол ердөөсөө байж болохгүй. Харин тэр 25-аар хааяа нэг хөдөө юм чинь нууц гэж зул мул өргөчихсөн байдаг, тэгээд л чимээгүй байхгүй л бол болохгүй. Тийм.

Саранцэцэг -

Овоо тахиж байсныг та мэддэг үү, хүүхэд байхад?

Далхсүрэн -

Заа, хүүхэд байхад нээх намайг яаж байхад нээх байчихсан байлаа ш дээ. Бас яг. Тэгэх нь байтугай бүүр цагаан сар хийлгэхгүй нөгөө тэр үед чинь цагаан сар хийлгэхгүй гээд юу яадаг байлаа ш дээ. Сүүлд нь л малчдын баяр болж л ингэж л цагаан сар болж байгаагаас тэр үед чинь цагаан сар хийлгэдэггүй байлаа ш дээ, тэр үед чинь нөгөө том хүн мүнийг чинь ан авд дайчилчихдаг, тэр шинийн нэгний өдөр. Аваад явчихна ш дээ, ердөө цөмийг нь дуудаад дуудаад л, антай шүү, тийм юмтай шүү гээд л золгуулахгүй гээд л. Тийм лут байсан ш дээ. Нэг хэсэг тийм. Дээрээсээ зохион байгуулаад л, төр засаг чинь тийм хатуу байлаа ш дээ. Шашин номны талын юм бол ёстой болохгүй. Ямар сайндаа л тэгж нэг золгуулахгүй болсон үе нь миний үед байхгүй юу. Намайг бага байж байх үед. Тэгж л байсан. Тэгээд харин сүүлдээ хөөрхий золгоод одоо ч бүр өргөн болдог, сайхан тэгээд. Жигтэйхэн баяр болдог. Түүнээс биш намайг нэгдэлд ажиллаж байх үед, 30 гаран жил болоход чинь сүүлдээ л малчдын цагаан сар гэж золгодог, сайн малчин залчин тодруулдаг, дандаа л ингэж хөдөлмөрийнхөө аваргуудыг тодруулдаг, байлаа л даа нэг үе ирсэн л дээ хөөрхий. Тийм.

Саранцэцэг -

Тэр Цагаан-уул руу хүрээ байсан уу?

Далхсүрэн -

Байсан. Одоо ч гэсэн., тэр Жаахан Гэгээний хүрээ гэж манай тэр сумын урд луу суурь нь байдгийм. Тэнд яахав сүүлд нь нэг юу босгосон байналээ, аа Жаахантын хүрээ гэж нэг 3 ногоон мод нь л байдгийм даа. Зарим нь ингээд уначихсан, тийм байдгийм. Зарим нь жижигхээн.

Саранцэцэг -

Тэр хүрээг 30-аад оны нөгөө их айхтар баривчилгааны үеэр л алга хийж дээ?

Далхсүрэн -

Тэгсэн. Одоо тэнд чинь сууриуд нь л байхаас өмнө нь Жаахан Гэгээний хүрээ гэж тэр чинь том хүрээ байсан юм байналээ. Тэгээд цаашаа чинь Тэсийн хүрээ гэж байсийм. Ойрхон ойрхон хүрээнүүд их байсан л даа. Тэрэн дотроо том хүрээ нь одоо тэр Тэсийн хүрээ Цэцэрлэг лүү бас нэг том хүрээ байсан юмаа. Нэг нь лав одоо Цагаан-уулын одоо сурь нь л байхаас биш, Жалханз Гэгээний гэдэг чинь тэр чинь Жалханз гэгээн чинь өөрөө бас хувьсгалын үед чинь бас юу яаж байсан юм шиг байгаамаа. Өөрөө бас тэр үед мэдлэг боловсролтой хүн байсан юм болохдээрээ бас тэнд байж байгаад л манай тэр Жалханз сүүлдээ тэр Завхан тал руу л явж яасан юм шиг байналээ дээ. Суусан юм шиг байлээ л дээ. Завхан талд их үзмэр, зураг хөрөг нь байдаг юм байналээ. Тийм.

Саранцэцэг -

Танай аав чинь тэр хүрээнд сууж байсан юм бол уу, өөр тусдаа багштай тэндээ шавь сууж байсан юм бол уу?

Далхсүрэн -

Тусдаа лам багштай байсан шиг байгаам. Гэхдээ хүрээнд сууж байсан гэдэг. Тийм. Ер нь манай аав ч сүүлдээ.., бид нар ч сайн мэддэгггүй, тэр чинь бидэнд хэлж болохгүй ш дээ. Манай аав ном ингэсэн гээд хүнд ярьчихвал болохгүй ш дээ, балай юм болно ш дээ. Тийм учраас бид нараас хүртэл нуудаг байсан байхгүй юу. Тэгээд сүүлд нь тэр яаснаасаа хойш нээх тусгай нэг авдартай юм л байгаад байдаг байсан. Тэгсэн зөнд нь зөндөө тийм бурхан сахиус нь байсан юм байлээ л дээ. Ил гаргахгүй, тэгээд..,

Саранцэцэг -

Дагаж мөрддөг аавыг чинь асуудаг барьдаг тийм байгаагүй биз дээ?

Далхсүрэн -

Яахав, өөрснөө л тэгж байсан, хүрээн дээр сууж байсан улсууд цөмөөрөө ер нь тэгээд л артель гэдэгт сүүлд нь ороод л, нууц л цөмөөрөө нэг уулзаж байхаас биш, нэг их том лам биш байсан болохдээр уг нь гайгүй юм байлээ л дээ. Зүгээр нөгөө шавь байсан улсууд тэгээд өөрсдийгөө нуугаад тэгээд тэр үед өөр ажил хийгээд бушуухан шиг л нийгмийн ажилд ороод л хар ажил хийгээд л тийм юм мэдэхгүй гээд л ер нь мэдэхгүй гээд л байхгүй бол болохгүй ш дээ. Тэгээд л хийж байсан юм байлээ л дээ. Тэгээд дандаа л мужаан зужаан, тэр үед чинь ямар тоосго шороогор юу яах биш, модоор л байшин барилга барьдаг, одоо хөрөө рам гэдэг чинь одоогийнх шиг гоё биш дээр доор нь хүн зогсчихсон л хүн хөрөөгөөр ингэж зүсч байлаа ш дээ. Дээр нь ингээд банз гаргаж байгаам. Намайг жижигхэн байхад. Тэгээд тийм тийм ажил хийцгээгээд тэгээд хааяа хааяа нэг л хамт сууж байсан улсууд нь нууц яадаг юм шиг байгаам. Одоо манай аав би чинь одоо энэ Мөрөнд сүүлд цэрэг мэрэгт яахынхаа үед энд Мөрөнд бас байсан л даа. Тэгэхэд чинь манай аав чинь яагаад тэгдэг юм, газар мазар хатаад яахдээр чинь одоо энэ Уран мандал гэж одоо энэ урд энэ гоё уул байгаа. Энэ уулан дээр гарч шүтэж тахиж байна гээд л аав чимээгүй хүнд хэлэхгүй ганцаараа явдаг байсан. Тэгээд л бороо мороо оруулаад л тэгдэг л байсан юм даа. Яагаад тэгдэг болсон юм, сүүлд л саяхан л овоо мовоо тахьдаг боллоо ш дээ, энэ. Тэгэхэд чинь салхи шуурга гараад л хийсгэчих гээд л ном момыг нь буруу уншаад байдаг байсан юм уу, яадаг байсан юм. Тэгээд янз бүр айдаг байсан. Би зүгээр дотроо бодож байсан, аав Уран мандал орж бороо оруулна гэхдээр нээрээ л шөнөдөө намираад л хонодог байсан, эд нар яагаад ингээд байдаг юм гэж, эхэндээ жаахан буруу муруу яаж л байсан байх л даа. Уул усны чинь тусгай тийм ном байдаг л юм шиг байналээ л дээ. Тэрийг нь өөр юуныхыг нь уншчихвал буруу л болчихдог юм байлээ. Тийм, тэгээд би тэгж салхи гарахдээр манай аав л тэгдэг байсан юм даа гэж би бодож байсан байхгүй юу. Одоо ч харин зөв сайхан л тахьдаг болсон юм шиг байналээ, одоо баянхангайгаа хүн болгон сайхан тахьж судар мудраа уншина даа.

Саранцэцэг -

Таны хүүхэд байхад айл хотны хүмсүүдээс тэр баригдаад явсан, энэ баригдаад явсан гэж та ер дуулж байгаагүй юу?

Далхсүрэн -

Заа нээх л надаас арай урдхан шиг л цөмөөрөө урд л тэгээд байснаас. Яг 50 оны үед болбол гайгүй, нөгөө баригдаж байх нь гайгүй болчихсон юм ш дээ. Юм нь цэгцэрчихсэн л байсан үе л дээ, ерөөсөө. Тийм. Явдаг нь яваад л хөөрхөс, явчихсан, тэгээд нас бараад байхгүй л гэдэг юм, хөөрхий. Дуулсан дуулсан, хүн амьтан хөгшчүүл ярьж байхыг нь. Одоо тэр муу ах маань тэгж яваад байхгүй, хаана яасан юм бол доо тэгээд л тэр томхон томхон лам нарыг бол ялангуяа бүр авч яваад л, зарим нь тэгээд хаа ч яаж байсан юм билээ, тэгээд л алаад л, зарим нь болохдээр зэрэг тэгээд л 10 марван жил аваад л явчихдаг, ямар техник холбоо юм байх биш, бариад л явсан бол тэгээд л хаачсан ч юм билээ тэгээд л байхгүй.

Саранцэцэг -

Төр тэрэндээ тайлбар хэлэхгүй ээ?

Далхсүрэн -

Хэлэхгүй тэр чинь. Таныг баривчиллаа л бол баривчиллаа. Тэр үед чинь Дотоод Яамныхан гэдэг чинь лут, тэгээд л ердөөсөө аваад л явчихдаг, ор сураг байхгүй.

Саранцэцэг -

Тэнд чинь аваачиж л барьж байсан улсуудыг ар гэрийнхэн нь ч юу ч мэдэхгүй л хоцордог байх нь ээ?

Далхсүрэн -

Юу мэдэх юм тэр чинь. Харин Тэндээ аваачиж л нэг байцаалт авч байсан юм шиг байгаамаа. Одоо юуг нь хараад байхад. Одоо суманд бол манайд танайхыг одоо ингэж ингэж байж таныг одоо авч явлаа тийм тийм бүртгэл байгаагүй ш дээ, үнэнийг хэлэхэд. Тэгээд харин нөгөө тэнд аваачиж цаазалж барих, ял асууж байсан шиг байгаам. Тэр аймгийнхаа тэр үеийнхээ аймаг сумаар л нөгөө байлгаад л тэднийх тэр, тэчнээн хүүхэдтэй одоо сүүлд чинь нэг энэ улсууд нэг асууж лавлаж байхад чинь улсууд чинь тэгээд тэр талаар нь асууж байцаалт аваад л муухан шиг байцаалт аваад л нэг тэгээд л нэг яадаг юм бол яагаад л, цаазалдаг нь цаазлаад шорондоо ордог юм бол ороод л, тэгээд л нэг аз болж гарсан нь бол тэгээд л сүүлд 10, 20 жилийн дараа ганц нэг л улсууд цөөхөн эргэж ирсэн юм гэлээ. Угаасаа л ер нь тэгээд бараг ирдэггүй байсан юм билээ. Муу ах минь ийм лам байсан, тийм хүн байсан, бас хэлмэгдсэн гээд л хөөрхийс минь ярьдаг л байсан юм билээ. Тэгээд л ер нь бараг ирдэггүй юм дөө. Ирдэггүй байсан юм гэнэлээ.

Саранцэцэг -

Нээлттэй шүүх хуралдаан болж гэнэ, аймагт тийм юм болж гэсэн тийм яриа бол болдоггүй байсан уу?

Далхсүрэн -

Үгүй. Ер нь аймагт л жаахан байцааж байгаад л тэгээд л урагш нь л аваад л явчихдаг юм шиг байгаам. Аймагт бол зөндөө.., манай аймагт чинь Элстэйн ар гэж байдаг юм, энэ урд руу байдаг. Тэнд чинь аваачаад л цөмийг нь баригдаж ирсэн улсуудыг чинь хороож байсан юм байналээ л дээ. Одоо нөгөө сүүлд гарч ирсэн ясыг нь ингээд бүгдээрээ цоорхойтой, ингээд л тулгаад л буудчихдаг юм билээ л дээ. Нүхний аман дээр суулгаж байгаад л буудаад л буудаад л, яснуудыг нь бүр ингээд нөхцөлгүй ихийг гаргаад овоолчихсон байсан даа, 90 онд. 92,93 оны сүүлчээр, тийм, энд. Нэг их тэгж зургийг нь авсан л байсан. Ингээд л яаж байгаа улсыг чинь хойноос нь юуг нь сурахав дээ. Байхгүй болчихож байгаа юм чинь тэгээд л, зарим нь хот мот руу аваад л явчихна, тэгээд л яаж мэдэхэв дээ. Холбоо молбоо гэж байх биш тэгээд л айгаад л, тэгээд л бид нарыг дахиад тэгчих вий гээд л айгаад л, бас осолтой ш дээ, тэр чинь. Ламын хүүхэд гээд л ингэвэл тэр чинь бас хараанд орно ш дээ. Энэ чинь нөгөө лам айлын хүүхэд гэсэн ш дээ, энэ чинь тийм гээд. Тэр чинь тэгэхээр юу ч мэдэгдэхгүй зүгээр нам л байхгүй болбол одооны нөгөө малчин гаралтай эд нар гэдэг тэрүүн шиг л, нэг л тийм лам мам гаралтай болбол бас болохгүй үе байлаа ш дээ, тэр чинь. Юу ярьж байгаам тэр чинь, тэгэхийн болбол нөгөөдүүл чинь дуудна ш дээ.

Саранцэцэг -

Монголд одоо нэгдэлжих хөдөлгөөн яаж явагдаж байсан талаар нэгдлийн гишүүн болоход ямар журмаар нэгдлийн гишүүн болгож байсан талаар ярьж өгөхгүй юу?

Далхсүрэн -

Монголд чинь одоо нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш би чинь яахав, том болсон хойноо нэгдэл нийгэмдээ ажилласан юм чинь, ер нь яахав дээ багаасаа л нөгөө малаа маллаж байж байгаад л маллаж байсан малаа хураалгаад л нийгэмчлүүлээд л, тэр чинь нөгөө юуны өмч болж байгаа юм чинь, улсын нэгдлийн өмч болж байгаа гэсэн үг. Тэгэхдээ нэгдэл маань улсын л юм ш дээ. Тэр чинь ноос ноолуур, мах сүүг нь цөмийг нь төв рүүгээ л авч явдаг байсан юм чинь, тийм. Тэгээд цөмөөрөө харин ингэж нэгдэлд элсэж ороод нэгдийн гишүүнд орно гэдэг маань яахав дээ, малаа маллаад л нэгдлийнхээ юунд л орвол нэгдлийн гишүүн болчихно. Тийм. Сүүлдээ үнэмлэхжүүлснээс биш түрүүн нь үнэмлэх мүнэмлэх юм байгаагүй ш дээ. Сүүлдээ л нэгдлийн гишүүн гэж үнэмлэх өгдөг болсон юм байгаам. Дээр үед. Тэгээд л тэр чинь хураалгасан малнуудаа л эргүүлээд л маллаж байгаа гэсэн үг шүү дээ тэр чинь нөгөө нэгдлийн гишүүн болоод. Төрийн юм болчихоор эргүүлээд л мөнгө цаас цалингий нь өгөөд тэр үед чинь цалин бага ш дээ. 15 цаас 20 цаас л өгдөг байлаа ш дээ, мөнгө хатуу юм чинь угаасаа. Тэгээд л 5,6 цаас ч авна. Тийм л байлаа ш дээ, ер нь. Тэгж л эхэлж маллуулж л бид нарыг чинь эхэлж манай аав ээж тэгж л маллаж нэг 7,8 цаас, 10-аад төгрөг .., 7,8 цаас маас л 5,6 цаас авлаа л гэдгийм. Тэгж л байсан ш дээ. Бид нар чинь тэгж мөнгө их барьж үзээгүй ш дээ. Сүүлдээ л яахав нэг 50 он гараад л 60 он яагаад ирэхдээр чинь бид нар чинь хүүхэд 1 төгрөг л барьж үзэхээс ер нь мөнгө барьж үзээгүй байлаа ш дээ. Мөнгө /инээв/ тийм л байлаа ш дээ. Тэгээд л нэгдлийн гишүүнд малаа л маллаж байвал нэгдэлдээ л байж байвал нэгдлийн гишүүн болчихож байгаам. Гишүүн гэж тэгээд нөгөө төлөвлөгөө нормтой, танайх юу яана, одоо энэ хониноос тэчнээн хил/кг/ ноос авч өгнө, тэчнээн сүү саана, ялгаа байхгүй энэ ноолуур моолуурыг чинь бүр граммтай, тэрийг чинь дутаах юм бол дор нь шүүх дуудаад унана. Ердөөсөө нэг 200 г ноолуур моолуур дутчихвал дор нь дуудна ш дээ, тэгээд тэр чинь мах гэж өгдгийм. Хувийн гэж.., бас өнөө нэгдлийн гишүүн болсон хүн чинь хэдэн толгой малтай үлддэгийм л дээ, нөгөө тэрнийхээ тийм юманд чинь бас мах уяна, нэг үхэрнээс одоо 5 кг мах байдаг юм уу, мах уяна. Үхэрнээс нь охин л үхэр байвал сүү уяна. Заа,100 литр сүү, хувийн 2 үнээтэй бол 200 литр сүү. 3 үнээтэй бол 300 литр сүү. Тэрийгээ өгөхгүй бол бас болохгүй. Дороо л шүүхэд дуудаад унана. Тэгээд нэг сүү машинддаг тийм газар очиж тусгай бас гуйж байж сүүгээ өгнө бас энд тэндээс бидоноор ганзаглаж барьж аваачиж өгнөө. Өө мориор л. Тийм, өөрснөө саачихаад сүүн тасагт аваачиж өгч байгаам. Тэгж сүүгээ нийлүүлж байгаам даа. Одоо төрд л өгч байгаам даа. Тэгж 2 үнээний 200 литр сүүгээ өгвөл нэг 4,5 цаас өгдөг л байсан байх. Тэгж л ажиллаж байсан юм даа, нэгдэл. Нэгдэл ч одоо олны хүчээр их юм хийдэг байлаа л даа. Байшин барилга энэ юу муг чинь цөмийг нь дандаа олны хүчээр нэг нэгдлийн гишүүдийн хүчээр л хөөрхөн юмнууд хийдэг. Манайх чинь нөгөө нэгдэл ид цэцэглэж байгаа үед нь манай энэ Хөвсгөл аймгийн Цагаануул сум чинь том ч сум байлаа, улсдаа ер нь Дундговийн Эрдэнэдалай гэж мундаг сум байдгийм, тэрний дараа ордог. Улсад ер нь дарга маань ч хөдөлмөрийн баатар хүн, тэр үед бол би бүүр жинхэнэ зүтгэж ажиллаж байлаа даа, бид нарыг чинь явуулж тракторын жолооч болгоод л, бас ажил сайтайнууд нь явж болохоос биш, зүгээр юугүйнүүд нь бас нээх явуулж сургахгүй ш дээ. Ийшээ тийшээ шилжүүлнэ гэж ер нь байхгүй. Заа манайх нүүгээд Мөрөн орчихно гэсэн тийм юм байхгүй. Захиргаагаар орно, захиргаа тэрийг чинь хянаад л эднийхийг нүүлгэх үү үгүй юу, аа шаардлагагүй, нүүлгэхгүй гэвэл тэгээд л. Хүнээ ийш тийш нь явуулна гэж ердөө байхгүй. Тийм. Нэгдэл нийгэмчлэл гэдэг чинь яг тэндээ л байна. Хийх л юмаа хийнэ, тэрнээс шилжүүлнэ барина ер нь тийм юм байхгүй ш дээ. Тэгээд л ийш тийш нууцаар явах юм бол дор нь дуудаад л авчирна, дор нь л засаг захиргаа мэдээд л дуудаад л авчихаж байгаа юм чинь. Тэгэхэгүй бол ийш тийш дураараа шилжинэ, явна гэж ер байхгүй. Тэгээд нэгдэл нийгэм чинь сүүлдээ сайхан хөгжиж, одоо яасан юм даа хөөрхий. Бид нар чинь одоо тэр трактор машин гэдэг чинь одоо ердөөсөө .., ер нэгдэл чинь эхлээд дээр үедээ ганц машин ганц трактор дээр үеийн нэг кабингүй трактор л байлаа ш дээ. Ганцхан тийм бүр нэг тэр нь бараг л нэг ховор шахуу, сүүлдээ эн манай нэгдэлжих хөдөлгөөн чинь энэ 70 оноос ер нь сайн хөгжиж эхэлсэн дээ. 68, 69 онд ч ер нь тааруу л байсан юм дөө. Тэгээд 70 оноос л хөгжөөд манай сум чинь Хөдөлмөрийн баатар Аварзэд дарга чинь манайх чинь 30 гаран жил .., дандаа л мал аж ахуйгаа л хадлан тэжээл л бэлддэг байсан түүнээс тариалан болбол манай тийшээ чинь өндөрлөг учраас тариалан бол ургадагггүй юм. Тэгээд манайхан чинь малын тэжээл дандаа тарьдаг байсан байхгүй юу. Тэгээд тэрүүнд чинь одоо тракторын жолооч хэрэгэтэй болно, комбайнч хэрэгтэй болно, тэгээд л бид нарыг чинь явуулж бэлтгээд л, дандаа л сумаасаа явуулж бэлддэгийм ш дээ. Цэргээс ирсний дараа л. Цэргээс урд явна гэж байхгүй ш дээ. Цэрэгт хүмүүжиж ирснийхээ дараа л өнөө журамтай ш дээ, бас нэг явж юу яана. Тэгээд тийм юугүй бол малаа л маллахаас биш, өөр тийшээ яах юм байхгүй аа нэг техник сэтгэлгээтэй бас нэг тийм юм хум яачихдаг улсаа явуулж, тэгээд сүүлдээ манайх чинь 30 гаран 40 гаран трактортой, том .., 60,70 бараг 100-аад техниктэй, том сум байсан л даа, манайх. Нөхцөлгүй зүгээр сум болсон юм байгаам. Нөгөөд малын тэжээл тарьдаг, бүр тэр цаашаа Тэсийн гол руу, гол мол салаалж урсуулаад л, маш их нүсэр нэгдлийн ажил чинь нүсэр ажил байлаа ш дээ. Өдөр шөнөгүй л хийж байдаг, бараг. Тийм мундаг ажил хийцгээж байлаа, бид нар. Тэр үед чинь өдөр шөнөгүй л нойр хоолгүй л зүтгээд байдаг, сүүлдээ ч харин .., Заа цалин ч ямар ч байсан тракторын жолооч нэг 200 250 мавь, гайгүй хийвэл 300 тэгээд нээх тэрнээс 300-аас нэг их хэтэрдэггүй юм дөө. Тэгээд л доошоо 100 .., тэр үед чинь нормтой тэрнийгээ хийвэл 100, 200 авбал их юм тэгээд яахав өөдтэйхэн яваад 300,400 хүргэчихвэл их цалин. Тэр үед чинь тэгээд л яахав дээ, бид нар чинь ямар нэг их илүү хэрэглээд байх юм байх биш, нэгдэл нийгэмтэй болсон үед чинь нэгдлээс бас нөгөө байнгын идэх малаа цохуулж иднэ, 7 хоногт нэг одоо цохуулаад нэг өргөдөл бичээд 3 кг, 5 кг мах өгнө үү гээд нягтлангаар цохуулаад нэгдлийн даргаар цохуулаад, явж явж тэгээд хамгийн сүүлд нярав дээр очиж нөгөөдхөө өгөөд гарын үсэг зураад нөгөөдөх маань нөгөөхийг чинь хавсраад авна, цалин дээр тэднийх энэ гээд жагсаал нь гарчихсан байна. Нөгөөдхөөс чинь аваад л, тэгээд л бүр явж явж нэг юм цохуулж байж авна ш дээ. Тэгэхгүй бол өөрснөө ч идээд байх нэг их хонь мал байхгүй байдаг байсан юм чинь, харин сүүлдээ манай нэгдэл чинь харин нэг өрх 50 толгой малтай болох эрхтэй болж сайхан. За тэгээд 50 толгой мал нь өсдөг ч үгүй юм, хүрдэг ч үгүй. Бид нар нэг 10-аад юм байгаад л, ганц нэгийг нь идвэл идээд л тэгээд л байж байхаас биш, тэр үед чинь бид нар чинь идэж уух юмаа хүртэл тэгж цохуулж дарга нараасаа юу яаж авдаг байсан юм ш дээ. Одооных шиг хаа дуртай газраасаа очоод л авчихна гэж байхгүй. Тэр чинь ер нь тийм юм болбол байхгүй.

Саранцэцэг -

Мал нийгэмчилж байх үед хүмүүс малаа нууж байсан гээд л ярьдаг юм билээ. Үнэхээр нууж байсан юм бол уу?

Далхсүрэн -

Зарим нь нууж байсан юм гэнэлээ. Тийм. Тэгэхдээ цөөхөн л дөө. Ганц нэг юм дарна тэр нь баригдчих гээд л, баригдвал тэгээд л шоронд орно ш дээ. Малаа дарсан гээд л. Дуусч байгаа юм чинь. Тэгэхдээ ихээр бол нэг их чаддаггүй юмөө. Нэг ганц хоёр 2,3 толгойг л нууж дарж байлаа л даа. Зарим нь ч яахав овоо хэдэн юм ууланд хийж байгаад баригдаж бариад л сүүлд болж л байсан юм байналээ. Тийм. Тэгээд сүүлдээ тэр чинь нөгөө яачихдээр чинь нууж барьж чадахаа байчихсан юм дөө. Баригдвал алуулна ш дээ, шууд л шоронд л явна ш дээ, малаа нуусан гээд.

Саранцэцэг -

Таныг хүүхэд байхад сум багаас хүмүүс ирээд нэгдлийн ашиг тусыг яриад нэгдэлд гишүүнээр элсвэл тийм сайн ийм сайн гээд ярих уу?

Далхсүрэн -

Аан тэрнийг яахав, миний урдхан талд ухуулга сурталчилгаа явалгүй яахав. Тэгээд тэр чинь одоо малаа нийгэмчлээд хамтын хөдөлмөр хамтын хүчээр хөдөлмөрлөнө гэж нэг их ярьдаг байсан, тэр ч аргагүй юм даа. Улсууд чинь хүн болгон л нэг нэг уулын ам ингээд л байсан юм чинь жалга жалганд л байсан юм чинь арга ч үгүй бас. Тэгээд тэд нар чинь цөмийг нь малыг нь эргүүлж аваад эргүүлээд л өгөхдээр цалин мөнгө авна, их ухуулж ярьдаг байсан юм билээ, намайг бага байхад. Угаасаа тэгж л ярьцгаадаг байсан юм. Багийн дарга бригадын дарга гэж хааяа нэг морьтой явна, одооных шиг ямар яах биш, тэгээд тэгж ухуулдаг байсан, тэр бол. Зарим нэг нэгдэлд орохгүй гээд гүрийсэн улсууд байсан, одоо кино минон дээр ч гардаг ш дээ, одоо гүрийгээд л одоо тэгээд хөрөнгийг нь авах гэхдээр хөрөнгөндөө яагаад л, зарим нь ч тэгээд хөөрхийс минь, хураалгаад л тэрнээс чинь болоод тэрнээсээ болоод үхэж байсан ч улсууд байдаг байх. Гомдоод л тээ, би юугаараа амьдах уу гээд л яахав тэгээд л сүүлдээ нэгдэл рүү ороод л. Сүүлдээ тэгээд л нэгдэлд чинь хүчээр орохоос яахав дээ, хүчээр цөмөөрөө ороод л хамтын л хөдөлмөр л болохоор ганц хүнийг чинь тэр уулын аманд байгаа хүнийг чинь хэн харахав дээ. Харах хүнгүй болчихно ш дээ, тэр чинь. Нөгөөдхийг чинь хэн ч харахгүй ш дээ. Бараг өвчин зовлон тусвал сумын захиргаа ч тэрийг чинь харахгүй ш дээ, тэр ороогүй хүнийг болбол. Тэгээд л аандаа нэгдлийн гишүүн болсон айлууд чинь эргэлт нь эмч домч нь сургууль соёлынхон хүртэл яваад ирж байгаам. Ороогүй айлууд бол тэгээд л тэднийх тийм гээд үзэх ч үгүй. Нөгөөдхийгөө бараг л цааш нь л түлхээд л, орохоос өөрцгүй тэр чинь. Тэгээд л сүүлдээ бөөнөөрөө орж байгаа юм чинь. Тэгээд л ганц нэгхэн цөөхөн улсууд орохгүй үзээд л жаахан малтай хөрөнгөтэй мөрөнгөтэй хүн болбол бас уг нь орох дургүй л байсан юм байналээ. Тэгээд арга ч үгүй юм даа, малаа цөмийг нь авчихаж байгаа юм чинь. Тэрүүндээ л нөгөөдүүл нь гомдоод байдаг байхгүй юу. Би одоо малаа өгчихвөл одоо яаж амьдарнаа, юугаа идэх юм гээд л бодоод байдаг байхгүй юу. Тэгээд нөгөөдөх чинь цалин мөнгө өгөөд малыг эргүүлээд өгөөд харуулаад хөлслөөд ирэхдээр чинь орохоос л .., ороод нэг цалин хөлс авч л засаг захиргаатай болохоос биш болохгүй ш дээ, тэр чинь. Тэгэхгүй бол засаг захиргаа ч харахгүй ш дээ, нөгөө хүнийг чинь. Тэр чинь яг хүчний юм байдаг байхгүй юу, цаагуураа л тэгж хийж байгаа юм чинь аргагүй л дээ. Тийм.

Саранцэцэг -

Тэр үед сонин захиалга хэр явагддаг байсан юм, сонин дээр нэгдлийн тухай их гарах уу?

Далхсүрэн -

Тэр үед ч сонин гээд нээх юу байсан тэр бага шиг л нээх сонин монин 50-иад онд яахав зүгээр төрийн юунаас нэг ганц хоёр “Хөдөлмөр “ Намын Үнэн” сонин энэ хоёр л байлаа. Сүүлдээ сэтгүүл “Цог” сэтгүүл гээд л сэтгүүл мэтгүүл нэмэгдсэнээс биш, сонин монин ховор ховор, за радио ч гэсэн байхгүй дээ, радио авна гэдэг чинь олдохгүй ш дээ тэр чинь. Нээх том 3 зайтай “Эх орон 52” гэж л радио байсан, энэ жижиг мижиг одооных шиг ийм гоё юм байсан биш, тэрийг чинь бас авахад их хэцүү ш дээ, олдохгүй. Тэр чинь хааяа хааяа нэг тийм багш магш, эмч айлд л байна уу гэхээс юу зүгээр хөдөөний нэг малчин айлд байхгүй дээ. Тэр чинь тийм байсан. Төвийн хааяа нэг гоё дарга юм уу эмч мэмч багш айлд л тийм радиотой, тэд нарт ч бас ховор, ховор. Тийм л тавьдаг байсан байхгүй юу. Харин энэ шугамын радио гэдэг чинь л харин сүүлдээ л айл болгонд л тавьчихсан айл болгонд л хөдөө ч хүртэл, өнөө захиргаадалтын үед чинь тэгээд л нөгөө нөгөөдхөөрөө болохгүй бол зарлаад дуудчихна. Бэлэн цугладаг харин шугамын радио нь байсан юм.

Саранцэцэг -

Эвлэлийн гишүүдийн хурал гэж жил сардаа, улиралдаа болох уу, харин ?

Далхсүрэн -

Хийнээ, жилийн эцэст хийнэ, улиралд хийнэ л дээ. Баг багаараа тэгээд яахав, тэдний баг энэ улиралд тэдний баг ингэж байна гээд, одоо тийм хадлан тэжээл өвс тэжээл авна ингэж юу яана, тэнд зусна, ингэж тэрнээс илүү гарч болохгүй, тэрнээс дутуу бууж болохгүй, за тэрнээс өнгөрсөн байх юм бол торгоно, дутуу буучихсан байвал торгоно, дандаа тийм юмаа ярьж авч байгаа юм чинь. Тэгээд л мал ахуйгаа сайн яахгүй болбол тэр заасан газар луу явж байгаагүй болбол наана энэ тэр байж байж мал энэ тэр үхвэл та нар төлнө, тийм учраас тэр чинь яг л нөгөөд нутгаар нь явж байгаад л тэнд нь яахав тэгээд л янз бүрийн л одоо тэр чинь амьтан л юм чинь хорогдол гарна ш дээ, хүн ч ялгаагүй үхдэг юм чинь. Тэгэхгүй болбол нөгөө акт нь олдохгүй шүү дээ. Бай гэсэн газар нь л байхгүй болбол. Би зөрчөөд одоо намайг энд л байж байхад л за энд очиж буух ёстой шүү гэж л эндээ байж байгаад л үхүүлчих юм бол тэгээд л нөгөөдөх чинь акт юм нь олдох ч үгүй. Өө тэднийх нутаг зөрчсөн гэж өөрснөөр нь төлүүлнэ. Тэгээд л тийм тийм юмаа л ярьж авна даа. Ер нь тэгээд л соёлын довтолгоо юу талдаа ч бэрх байсан юм, бэрх байсан юм, нэг хэсэг. Айлд чинь орж ирээд л ердөөсөө за яахав, би ч хүүхэд байсан юм болохдээр бага байхад ч ёстой соёлын довтолгоо гэж тогооны нь алчуурыг аваад л явчихдаг, өмд бандаш ер нь бандаш ч гэж нээх байсан биш дээ, тэр үед. Нэг дотуур цагаан өмднүүд, тэр мэр нь хиртэй байсан гэнэ тогооны нь хир, сав мавыг уудлаад бидон савыг нь аваад явчихаж гээд л тэгдэг байсан. Соёлын довтолгоон нээх ширүүн байсан тийм. Ёстой лут байсан ш дээ, ээ бурхан минь.

Саранцэцэг -

Тэр одоо СД шаталж хэдэн ч удаа явсан юм б дээ?

Далхсүрэн -

Өө тэр бүр сүүлд л бүр 50-иад онд л тэгдэг байсан, тэр ердөөсөө нөхцөл байхгүй, тэгээд улсуудаас гаргасан уу, тэднийх ийм эднийх ийм гээд л ерөөсөө, зүгээр улсуудад үүрэг өгчихсөн, нөгөө нам нь үүрэг өгчихсөн юм чинь яахвээ дээ, орж ирээд л шалгаад л, зүгээр ерөөсөө тэр алчуур малчуур, цамц мамцыг нь юм л байж байвал тэр чинь ёстой бэрх. Тэгээд л нөгөө сав суулга, айлын тогооны алчуур хүртэл аваад л явчихсан гээд л, аваачаад л нөгөө лекц хурал дээрээ тэдний тогооны алчуур энэ гээд л, үзүүлээд л баримтыг нь. Ингэдэг ёстой лут байсан ш дээ.

Саранцэцэг -

Шаардлагыг нь биелүүлээгүй бол ямар арга хэмжээ авах уу ?

Далхсүрэн -

Тэгээд ер нь шаардлага биелүүлээгүй бол торгоно. Тэгээд л нөгөө торгоно гэдэг чинь мөнгө юм чинь тэр үед мөнгө ховор байсан хэцүү ш дээ. Тэгээд л 5 цаас маасаар торговол дуусна ш дээ. Тэгээд л 10 цаасаар торгуулчихвал яана тэгээд. Тэгээд л тэр чинь юу яагаад л 10 цаас гэдэг чинь бараг олдохгүй юм чинь. Тэгээд л торгоод л, тэрийг чинь олны өмнө зогсоогоод л ярьдаг болохдээр чинь тэрнээс чинь хөдөөнийхөн чинь ичээд, ухаан алдчихаж байгаа юм чинь. Ёстой нэг ёстой зүгээр.., одоо бол тоохгүй байх. ..Яадаг юм, хир байгаа л биз гээд л зогсч л байдаг байх. Тэр үед чинь тэгж хэлэх юм бол байхгүй. Тэгээд л хүний өмнө гаргаж зогсоогоод л, тэдний тогооны алчуур, тэдний цамц нь энэ, тэдний гэр орны дэвсдэг даавуу нь энэ, тийм юмтай бол гээд л. Тэгээд л даалимбаар голцуу хүчээр нэг юм хийж байгаам. Тэр үед даавуу нээх байсан биш, хөдөө тэгж л СД чинь их өргөжиж байлаа ш дээ. Тэгээд даавуутай, ээлжийн юмтай бол гээд л, нөгөөдхийг чинь болгоход хэцүү, хэцүү. Мөнгө цаас байхгүй юм чинь. Хэцүү байлгүй яахав, бас л.

Саранцэцэг -

Тэр одоо улсад бол нэлээн шаардлага байж л дээ?

Далхсүрэн -

Өө байлгүй яахав. Нөхцөл байхгүй, шаардлагаар барахгүй тэр чинь ёстой зүгээр. Тэр нийтийн ёстой нөгөө үе явж байгаа байхгүй юу, тэр чинь. Яг л цөмийг нь тэгшхэн адилхан л болгох гэж байгаа байхгүй юу. Одоо чи л хиргүй байдаг бол чам шиг л цөмийг нь хиргүй болгох, цөмийг нь айлыг дэвсгэр даавуутай болгох, цөмийг нь алчууртай, цөмийг нь аяганы алчууртай болго гээд л, нэг үе хүртэл аягаа хэлээрээ долоож болохгүй гээд л, аймар байлаа ш дээ. Зүгээр уусан юугаа ингээд л тавьчихгүй л бол долоолоо бүдүүлэг байна гээд л, хангинаад тэр чинь ердөөсөө аюултай болсон юм чинь. Тийм. Тэгсэн одоо болохдээр аягаа тостой бол долоогоод л эрүүний булчин мулчин сайжирна гээд л, одоо чинь юм эргээд л өөр болчих юмаа юм чинь. Тэр үед чинь аяга долоож хүртэл болохгүй гээд л, аймар байлаа ш дээ, өө яа. Аюул.

Саранцэцэг -

СД-оор яг ямар салбаруудад өөрчлөлт гарсан?

Далхсүрэн -

СД-ны үеэр яахав дээ, ямар ч байсан, тэр чинь айлуудыг хүнийг хир тоосыг нь угаалгадаг, ямар ч байсан хир багассан. Тэгэхдээ тэр үед бөөс хуурс байсан, саяны воок/угаалгын нунтаг/ ёстой нөгөө 67,68 оноос хойш л 70-аад оноос хойш л энэ юм нь гарч ирж гайгүй болсон болохоос биш, тэрнээс урд болбол тэр бөөс хуурс зөндөө байлаа ш дээ. Тэрийг чинь арилгуулахын төлөө их тэмцэж байсан юм шиг байгаам. Тэр үед тэгэхэд ганцхан барааны саван байснаас нээх бараан өнгөтэй барааны саван байснаас ийм воок моок янз бүрийн юм байгаагүй, харин сүүлийн үед чинь юм гарч ирээд л энэ дуусчихсан юм шиг байналээ. Ямар ч хиртэй ёстой хичнээн ч хоног солихгүй явсан, одоо бол хүнд тийм бөөс хуурс хүнд байхгүй болсон юм шиг байналээ харин. Тэр тэрийг чинь л хамгийн гол нь яагаад гэр оронд тэгээд л номын сантай бол гээд л, өө номын шкаф гээд л ийм хөөрхөн хайрцаг шиг юм хийж тавиад л одоо тэр дөрвөлжин шиг л, багш нар магш нар бол яахав, төв мөвөөс арай тийм гоё хайрцаг шиг юм авчраад тавьчихна, мань мэт бол болохгүй бол дөрвөлжин юм хүчээр хийгээд дээр нь номын сан гэж бичээд дотор нь ганц хоёр юм хийдэг. Номын сантай болгож байгаам, хүнийг л одоо бас л номтой сэхээх талаас нь л явж байсан юм байлгүй., төр. Тэр чинь их хүчтэй явж байсан юм ш дээ. Ер нь СД гэдэг чинь их хүчтэй, номын сангүй төв дээр байгаа айл болбол ер нь болохгүй ш дээ, торгуулна. Танай номын сан хаана байна гэвэл үзүүлж ганц хоёр сонин ч юм уу, нэг юм хийчихсэн байна, юм олдохгүй шахуу айсан юм чинь. Номын сан тэр гээд л. Өрөмний савтай бол гээд л тэр ер нь нөхцөл байхгүй. Шалгахгүй хийхгүй юм байхгүй. ....Заа та гутлаа тайл гээд л. Хөл мөлийг нь үзээд л. Аймар ш дээ/инээв/ шууд л орж ирээд л ..За чи гутлаа тайл, ороолт мороолт чинь аль уу, ийм байж байдаг юм уу гээд л ёстой зүгээр. Тэр чинь зүгээр хүчтэй. Төрөөс явж байгаа компанит ажил юм чинь тэр чинь хүчтэй байлгүй яахав дээ. Угаасаа ганц хүн суманд яаж байгаа биш тэр чинь, улсын ажил тэр чигээрээ явж байгаа болохдээр чинь компаниар нь олноор нь тэгээд цөмийг нь хамруулаад, тэгээд л шалгачихдаг байсан юм чинь.

Саранцэцэг -

Эрүүл мэндийн салбарт боловсролын салбарт тэр бичиг үсэг хоцорсон улсыг дахиж сургасан гэдэг юм билээ?

Далхсүрэн -

Аан тийм. Нөгөө тэр чинь хамаарна хамаарна. Тийм.

Саранцэцэг -

Нөгөө сүүн завод энэ тэр дээр чинь жигтэйхэн хүмсүүдийг сургаад л .., ?

Далхсүрэн -

Саяхан хүртэл сургаж байлаа ш дээ, энийг чинь. Бараг л 68,69 он хүртэл л сургадаг байсан ш дээ, угаасаа. Саяхан хүртэл тэгж сургадаг байсан. Тэр чинь бас тэгж сургахгүй бол болохгүй. Ер нь нэрээ бичиж чадахгүй хүн зөндөө байсан дөө. Байлгүй яадаг юм, тэр чинь. Зөндөө юм чинь угаасаа. Заа нэг 4 төгссөн хүн бол ер нь гайгүй боловсролтой хүнд л орно шүү дээ. Тийм байлаа ш дээ, хөдөө болбол. Тэгэхэд чинь тэр компанит ажлыг чинь сүүлд нь нөгөө сүүн тасаг янз бүрийн юм яахдаар чинь сүүлд нь бөөгнүүлээд явуулын багш гэж тохоогоод л тэгээд л тэр чинь тэгээд л нэг жижигхэн самбар тавьчихсан, нөгөөдөх дээрээ бичээд л, тэгээд л хүнд нэг нэг дэвтэр өгчихсөн, өвөр дээрээ тавьцгаачихсан, тэгээд л кинон дээр гардаг шиг л яг л “Шинэ үсгийн багш” шиг яг. Тэгээд л заагаад л ямар ч л байсан..,

Саранцэцэг -

Тэр их ажлын хаагуур нь зааж байсан ?

Далхсүрэн -

Үгүй яахав дээ, бас нэг цаг гаргаад л. Түүнээс ажлын цагаар яана гэж байхгүй. Орой үдэш л. За одоо өнөөдөр графиктай, өнөөдөр тийм хурал хийнэ. Өнөөдөр юу яана гээд яг ингээд жагсаачихсан. Одоо нөгөө ажилдаа ингэж явж байснаа л бушуухан шиг л ажлаа тарангуут л тараад л гэртээ ирж ундаа нэг уувал уугаад л, гялалзахгүй бол болохгүй. Тэгээд 7 цагт лекцтэй шүү л гэх юм бол тэгээд хожигдох юм бол заа, тэр байгууллагын тэд нар байна уу, аан. Дуудаад л. Тийм. Хоцорч ёстой болохгүй. Хүүхэдтэй ч байсан, ёстой гүйж л байхгүй бол. Тэр чинь ёстой болохгүй. Тэгээд л тэр чинь өглөө зарим өглөө чинь 7 хоногийн өглөө чинь ажлаа 30,40,50 минутын өмнө 1 цагийн өмнө очиж сонин уншлаганд сууна. Гадаад дотоод улс орны байдал гадаад орны ч хамаагүй, цөмд нь хүн ярьж өгөөд л, дарга ярьж өгөөд л. Заа хэн хэн ирээгүй байна гээд л, гаднаас орж ирээд л байна уу, гээд л. Тэр яасан ийсэн гээд л тэгнэ. Торгоно ш дээ, тэр чинь сүүлдээ. Олон нийт хүмүүжлийн ажлаас хойш суусан, тэр чинь болохгүй ш дээ, торгоно. Тэгээд л ер нь л аягүй бол тэр чинь тооцчихно ш дээ, сүүлдээ яаж байгаа юм чинь. Махаа цохуулаад идэж байгаа улсууд юм чинь тэр чинь, цалингаасаа. Тэрэн дээр болбол чи муу ажил хийж байна, юмнаас хойш нь татлаа, .. чи нэг хоёр удаа тасалсан, юуны ажлаас хойшоо суусан, ард түмнийг уриалсан, нөхөр минь ярихгүй шүү. Торгуультай шүү гээд л ингээд хэлэхдээр чинь хүн чинь ухаан алдчихаж байгаа юм чинь тэгээд л. Өгөхөөс биш арга байхгүй ш дээ, тэр чинь. Яг яс.

Саранцэцэг -

Тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?

Далхсүрэн -

Заа их идэвхтэй байсан юм даа. Заа тэгэхгүй л бол идэвхтэй тэгж л цаг юугаа яаж тэр юунаас илүү тэр, наана нь ажлаа хийхээс илүү тэр нана нь тэр сонин уншлага лекц, дугуйлан үгүй ээ, тэр ер нь үгүй ээ бүр тэр ер нь залуухан нь Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн дугуйлан үгүй ээ тэр ер нь аймар. Байнгын хурал. Хурал бол ёстой ер нь дан хурал шүү, байнгын л хурал. Тэгээд л тэрнийг чинь тасалж ердөөсөө болохгүй.

Саранцэцэг -

Ер нь бол ажил олддог байсан гэсэн, хүмүүс ажилд орохдоо яаж ордог байсан?

Далхсүрэн -

Хүмүүс яахав дээ, өөрс өөрснийхөө зарим нь ч яахав сүүлийн үеийнхэн мэргэжлийнхээ дагуу нөгөө багш эмч нар төгсөөд ирэхдээр чинь орон тоо нь бэлэн, томилолтоор шууд л ордог. Тэр ч одоо хаанахынх ч хамаагүй ш дээ, Дорнодын хүн ч энд Цагаан-уулд хуваарилагдаж байж болно, Увс Ховдынхон ч байна, энэ Хөвсгөлийнх ч хааяа хааяа нутгийн хүн хуваарилагдаж ирэхээс биш, тэр чинь сургуулиас нь шууд л хаа хэрэгтэй газар луу нь. Одоо бид нар чинь Архустайн сургууль комбинат энэ дээр үед чинь энэ одоо энэ трактор комбайны мэдлэгтэй хүн байхгүй, жолооч нар байхгүй, миний үеийн юмнууд хэсэг нөгөө энэ Атрын-3 аянд чинь ингээд яачихдээр чинь, тэрүүн шиг энэ Архустайн сургууль комбинат чинь 700,800-аар нь бэлдээд л, тэгээд л нөгөө яг л тэр САА-д , тэр нэгдэлд яг л цөмийг нь нэр дуудаад л явуулчихна шүү дээ. Тийм.

Саранцэцэг -

Явахгүй гэх аргагүй?

Далхсүрэн -

Өө тэр бол үгүй. Тэгээд л тэндээ очсон хойно нь 1 жил, 2 жил ажилласны дараа л үнэмлэх мүнэмлэхийг нь өгнө, үгүй ээ тэр чинь их.., түүнээс үнэмлэх мүнэмлэхээ аваад сургууль төгсчихөөд дипломоо аваад явна гэж байхгүй. Дээд сургууль төгсч байгаа над шиг улсууд бол тэндээ аймгийн захиргааны боловсон хүчин дээр л тап гээд л байж байгаад, тэгээд л цаашдаа ажиллаад л яахдээр нь л өгдөг байсан байхгүй юу.Тэгэх нь байтугай бид нарын үнэмлэхийг хүртэл тэгдэг байсан юм чинь/ инээв/ дураар нь явуулахгүй юу ярьж байгаа юм. Тэнд нэг оччихсон, үнэмлэхээ САА руу явуулчихсан л бол би энд ирчихээд тэндээс авна гэж байхгүй. Тэгээд л сүүлд нь л ёстой аргагүй л нэг яаж байж нэг авна уу гэхээс биш, өгөх үгүй ш дээ, нөгөөдхийг чинь бол. Тэгээд л нам.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмүүсийг харж байхад ажилд хандах хандлага, ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ ?

Далхсүрэн -

Одоо ч тэгээд одоо ч тэгээд яахав дээ, хүмүүсийн ажилд орох.., энэ чинь одоо нэг үгээр хэлбэл нээх шалгалт нь өндөр болоод ч байгаа юм шиг, тэгсэн мөртлөө төрд тэчнээн жил ажилласан хүн авна гэж байгаам. Тэр чинь одоо залуу хүнг болбол төгсчихөөд чадал нь байж байвал ороод л хийж байж л юу яахгүй бол тэр чинь хаана ажил.., юунд урьдаар төрд ажилласан хүн авна гээд л байгаам, тэгэхдээ тэр чинь ер нь тэгээд нэг л бололцоогүй л юм яагаад байгаам. Одооны ажил ч одоо юу юм дөө, яг төрийн захиргааны л энэ эмнэлэг сургуулийн л ажил байхаас зүгээр наана тийм малчинд бол хувийн юм л яахаас биш, тийм мань мэтэд бол ажил төрөл гэж яагаад байх юм ер нь байхгүй болсон ш дээ, одоо ажил бол муу. Угаасаа ажилд орох нь нэлээн юу муутай, нэлээн нанатай цаанатай, гүйж байж яахаас биш, тэр үеийнх шиг яг л аваад л тушаал гаргадаг байсан тийм юм бол байхгүй юм уу даа. Тэгээд заавал энэ залуучуудыг чинь төрд ажиллаж байсан хүн авна гээд байх юм, тэгэхдээр чинь тэр чинь залуу хүн эхлээд хаана ажиллах юм, тэр чинь. Шууд ажиллаж байж л өөрснөө төр мөрд ажилладаг улс л шууд орж чадвал чадаад л тэгээд л шалгалтаа авч баймаар юм, тэгэхгүй заавал төрд ажилласан хүн авна гэдэг нь тэгэхдээр чиний ч миний ч хүүхэд сургууль төгсчихөөд мэдлэг боловсролтой байсан ч төрд ажиллаагүй юм чинь авахгүй ш дээ. Ийм нэг зааг гарчихаад байгаамаа. Энэ их буруу юм байгаад байгаам. Хийж чадаж байвал чаддаг, чадахгүй бол халдаг тэгдэг л байх хэрэгтэй байгаам. Одоо бол ер нь. Хоёрын хооронд одоо нэг тийм улсууд гарчихаад зарим нь бүүр угаасаа ч бүр нэг тийм хүн удирдаж тиймэрхүү улсууд бий болчихдээр бас онцгүй байгаам ш дээ. Тийм. Бас нэг хүний чинь авьяас юугаараа л байдаг, зарим тэгж чаддаг хүн нь орж л байх хэрэгтэй.

Саранцэцэг -

Таныг ажил хийгээд яг явж байх үед хэцүү, их шантармаар юм тохиолдож байв уу?

Далхсүрэн -

Заа заримдаа ч бас тохиолдолгүй яахав. Их ажил лут ажил хийж байгаа үед чинь одоо үгүй ээ мөн нөгөө шавартай устай, цастай, хээр гадаа хоноод л, одоо улсууд бол нээх хээр гадаа хонож зүтгэх юм бол байхгүй. Бид нар чинь тэр үед нийгмийн мал гэдэг чинь нөгөө малд чинь тийм үед нь л зүтгэж хийхгүй бол зүгээр үед бол өө яахав. Хамгийн их цас орсон, хүйтэн үед л цөмийг нь дуудаад л, тэгээд л тэрэн дээр очиж хашаа хүрээний цас арилгах, янз бүрийн ажил чинь тийм л үед яаж байгшаа юм чинь. Бас хэцүү заримдаа ч яана даа ч гэмээр үе байдаг л байсаан. Бас. Бас хэцүү л байсан шүү, зарим үед. Дан хүний эрхэнд л дарга л юу хэлнэ тэрнийг л биелүүлэхгүй л бол болохгүй. Нэг гэртээ ороод л хоночихоод л явчихаж болохгүй ш дээ. Ер нь яс л байна. Тэр хооронд нь нөгөө юм нь болохоо байчихсан болбол тэр чинь ирээгүй байсан ш дээ л гэнэ. Тэгвэл тэр чинь тэгээд л баларчихна ш дээ. Тийм учраас зүтгэж байгаад л тэнд нь очоод л хэвтэж байхгүй л бол хийж байхгүй бол болдоггүй байхгүй юу. Цаг агаар айхтар хүнд үед шантрах, заа мөн ч хэцүү байна шүү гээд зогсч байх үе байлгүй яахав, тэгэхдээ гайгүй ээ гайгүй. Тэгээд нөгөө ажилдаа дадаад яагаад ирэхдээрээ бас ч хээр тэр цасан шуурганд малын хажууд зогсно гэдэг чинь алдчилтай биш, хөөчилтэй биш тэрийг чинь, харья харьж болохоо байчихсан, ширүүн салхинд бол тэр чинь хэцүү ш дээ. Хаячилтай биш тэрийг чинь тэгээд л хамт яваад л. Бас л лут лут.

Саранцэцэг -

Социализмын үеийн дарга нар нь ер нь ямархуу байсан бэ, доод тушаалын улсуудтай харьцаж байгаа байдал нь ямархуу байсан бэ, харахад ер нь өмсөж зүүж байгаа эдэлж хэрэглэж байгаа биеэ авч яваа байдал нь дарга хүн байна гэж харагдахаар уу?

Далхсүрэн -

Харагдалгүй яахав. Дарга хүн гэдэг чинь арай өөр л дөө. Ер нь тэгээд л тэр үеийн дарга нар чинь бид нартай ер нь доод тушаалынхантайгаа ер нь нээх их яахгүй, ер нь л нөгөө хий л гэсэн бол хий, ер нь яахгүй бол ер нь тэгээд л хавчих л юм яана ш дээ, аягүй л бол. Тэгээд л ер нь юмыг нь яагаад л яахгүй бол ..Тэр ер нь үл бүтэх нөхөр, тэр ер нь тийм нөхөр, тэрнээс тэрийг нь ав, машиныг нь ав, тэрнээс тракторыг нь ав, тэрнээс тэрийг нь зайлуул. Тэгээд намын гишүүн болсон байх бол намын гишүүн биш, этгээд нөхөр гээд л ингээд л, яг тэр үедээ нэг жаахан гайгүй шиг улсууд нэг намын гишүүн байвал арай бас гайгүй. Өнөө намынхаа шугамаар. Аа мань мэт бол намын гишүүн биш л бол нэг хэрэг хийчихсэн ч, нэг бага шиг хэрэг хийгээд гарсан ч намын гишүүн улс чинь нэг намаараа нэг яригдаад гарчихаад байдаг юм л даа, тэр үед чинь. Мань мэт чинь тийм намын гишүүнгүй бол ер нь хатуу даа. Тэгээд угаасаа ер нь бас хүн л юм чинь тэгээд л наанатай цаанатай, зарим нь наануу цаануу тэгээд л мэдээж ш дээ, тэр чинь. Тиймэрхүү.., нэг даргад нь нэг хонь гаргаад өгчихсөн хүн бол тэгээд л гайгүй, ер нь тэгээд ганц хонь, цайны сүү зөөчихдөг болбол тэр чинь учиртай ш дээ, бас. Тийм. Тийм мэтийн юм байлгүй яахав. Хүн л ажиллаж байгаа юм чинь тэр үеийн юм чинь нэг л тийм ш дээ, ер нь. Угаасаа бас нэг тиймэрхүү л байсан ш дээ. Ер нь техник тэрэг машин тэрэг авч байгаа нь ч гэсэн ер нь гайгүй шиг яагаад л, гайгүй шиг л даргадаа гайгүй л бол ер нь сууна шүү дээ. Тэгэхгүй болбол бас суухгүй ээ. Машин тэргэнд хүрнэ гэж байхгүй. Насаараа тракторын жолооч хийчихээд шинэ трактор барьж үзээгүй хүн байж л байдгийм. Тэгээд л нэг муухан нэртэй л болбол. Заа тэгээд л нэг муу нэртэй болчихвол бүр дууслаа. Тэгээд л ердөөсөө тэр чигээрээ л байж байна гэсэн үг. .. Тэр ерөөсөө янзын нөхөр байгаам угаасаа гээд л байдаг, заавал нэг л өө.., нээх л мандсан тэргүүн л хүн л жаахан гайгүй харагдахаас биш, нэг л хүн л жаахан муухан нэртэй болчихвол, тэр ерөөсөө янзын нөхөр байгаам,тэр. Тэр л тэгж байгаа л даа гээд л, үгүй ээ мөн дан л муугаа чихээд байх одоо нэг тийм болчихдог байсан ш дээ бас. Ний нуугүй л ярихад. Тийм. Гайгүйшиг ажилладаг гайгүй шиг тэрэг техниктэй явж байдаг бол бас ч гайгүй. Тэр ч бас яахав гээд тэгсгээд л байж байдаг. Муухан л болбол ер нь тэр нэг л муу нэр авах юм бол тэгээд л дуусчихна. Хүнийг ер нь нэг л өөд нь гаргахгүй шүү, ер нь л гаргадаггүй юм даа, бараг л. Даргатай юу яаж байгаад л дуусна даа. Даргатай уулзах юм бол тэгээд л тэр үед осолтой доо /инээв/

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийг урамшуулах байдал нь ямархуу байсан?

Далхсүрэн -

Нэгдлийн гишүүдийн урамшуулалт нь сүүлдээ их сайрсан ш дээ. Сүүлийн энэ 70-аад оны үед. Сүүлийн үед ер нь их сайрсан даа. Урамшуулал нь, одоо төлөө төчнөөн хувь аваад л, болзол зарлачихдаг дандаа. Болзолтой. Заа танайх 100 ямаанаасаа 98,99 ишиг авчих юм бол тэгчихнэ, бүүр өндөр 100% авчих юм бол бүүр өндөр, тийм. Нэг л .., үгшүй ээ одоо мөн ч хатуу байсан байгаам. Энд Хөдөлмөрийн баатар-ын бариатай улсууд зөндөө айдаг байхгүй юу ер нь. Улсын аварга ч болж үзээгүй сайн малчингууд байдгийм ш дээ, энд. Их сайн ажиллаж байсан. Яагаад вэ гэхдээр нөгөө юунаас нь ганц төл юм уу эсүүгээс тэр чинь их хүний юугаар их болно, авгай мавгай нь жаахан зан муутай шиг бол цай май өгдөггүй тийм бол сум, аймгийн аварга болоход их хүнд. ...Өө тэднийх их мораль/зан авир/ муутай ш дээ, авгай нь тийм, нөхөр нь тийм. Хүн ороход тэгдэг наана нь ажил нь сайн байсан мөртлөөсөө тэрийг чинь зан араншин, тэр ер нь бүхэл юмаар нь харна, тэгж яагаад л дандаа л доошоо. Тэр хичнээн мундаг ажил хийгээд нэг мундаг байсан бай дургүй. Нэг л тийм юу гарсан бол угаасаа л. Чамайг л одоо яасан л бол ...Энэ их мораль муутай ш дээ, хүнтэй тэгж харьцдаг, хүн очиж хонохдээр тэгдэг, тэгдэг ингэдэг хоол цай өгдөггүй, тэгээд л нэг яачихвал нөгөөх чинь доошоо татагдаад л шагнал магнал ч байхгүй, хичнээн 100% бараг яасан байлаа ч жижигхээн шагналыг нь өгнө үү болохоос, сумын аймгийн улсын аварга болно гэдэг чинь нэлээн сүртэй, ус цас шиг байж байж, долигнож сайн байж л тэгэхгүй бол болохгүй ш дээ. Угаасаа тийм байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Аан. Сүүлд мал нийгэмчлээд өмнө ч малаа 2,3 нийгэмчлүүлсэн айлууд бий. Сүүлд хувьчлал болоход хувьдаа хичнээн мал хөрөнгө олж авцгаасан юм бол? Хувьчлал ер нь яаж явагдсан бэ, яаж зарласан бэ?

Далхсүрэн -

Хувьчлал ч одоо.., хувьчлал ч нөгөө хөөрхий 90 онд чинь хувьчлал болоход чинь яахав дээ цөмөөрөө, бүр нөгөө нэгдлийн гишүүн байсан улсуудад ер нь тэгээд тоотой хувааж өгсөн дөө. Нэг хүнд яахав 20,30-аад юм, үхэр бол ганц хоёроор нь л өгсөн л дөө. Бог малыг бол яахав нэг хүнд нэг арван хэдээр нь оногдож өөрсний нөгөө ам бүлийн байдлаар нь харж байгаад өгчихсөн юм. Олон ам бүлтэй хүн бол овоо хэдэн юм авч л орхисон юм. Тийм. Өөрсний л юмаа эргээд.., яаав хувийн байж байгаад л улсын болоод л, улсын нь задраад л ирэхдээрээ яахав, зарим нь болбол авч чадаагүй улсууд бол бий, бий. Бүл багатай улст бол бага л оногдсон юм. Заа тэгээд л ер нь социализмын үед чинь малаа 25 саяд хүргэх гэж ёстой нэг үзэж тарсаар байгаад л чадахгүй. Тэгээд л нэг 22,23 саятай л байгаад байгаагүй юу, Монгол улсын мал чинь ер нь л. Тэгсэн чинь л хувьд өгсний дараа л нөгөөдөх юун 25, дорхноо л 30,40 бараг л дөчин хэдэн сая толгой малтай болж байгаа юм чинь юу ярьж байгаам. Тэр нь хэзээ ч дөчин хэдэн оноос авахуулаад л тавин хэдэн он, ёстой зүгээр 24 сая толгой малтай болно гэж үзээд ёстой яаж ч үзээд чадаагүй ш дээ. Тэгэхэд л юунаас гарсан хойно бол яахав, ёстой дороо л дөч гараад л явж байгаа ш дээ, энэ чинь. Тийм. Бид нар яахвээ, тэгээд эргээд малжсан, малжсан. Тэгээд овоохон малтай нэгдлийн улсууд бол овоо оногдсон, муухан шиг мал махтай нэгдэл бол нэг жижигхэн нэгдэл энэ тэр бол бас яахав, тааруухан жигд хүнд өгнө гэж байхгүй, алаг л хуваагдсан л даа, уг нь. Нээх сүрхий ч юу яагаагүй.

Саранцэцэг -

Нэгдэлд мал нийгэмчилж байгаагүй мөрт мал оногдсон улсууд байгаа л гэсэн, зарим улс бүр ч их юм хувьчлалаар олж авсан тэр ямар замаар тэгсэн юм?

Далхсүрэн -

Тэр яахав, арай жаахан сэргэлэн ч байдгиймуу, юу байдаг юм, зах зээлийн мэдрэмж ордог юм уу, тэгээд нэг юм хумаас нь энийг авчихъя, энийг авчихъя гэж, гайгүйшиг дарга байсан улсууд голцуу дарга эмч голуцууу тийм л улс нөгөө мэддэг байхгүй юу. Мань мэт бол нөгөө яг сурчихсан юм чинь, ..тэнд буу, тэнд зогс гэлгүүлээд сурчихсан юм чинь тэргээрээ л байж байсан. Юмаа өгч байна хөөрхий гэж баярлаад л байж байснаас нөгөө улсууд чинь тийм юм хэрэгтэй, ийм юм хэрэгтэй гэж барилга байшин янз бүрийн юмыг чинь авчихсан байхгүй юу. Тийм. Тэгээд л тийм их юмыг чинь сүүлд нь хуваагаад л чимээгүй авчихаж байгаа юм чинь. Тийм.

Саранцэцэг -

Нэгдлийн одоо жишээ нь, зөндөө л ?

Далхсүрэн -

Машин техник үгүй ээ тэр чинь нөхцөл байхгүй.

Саранцэцэг -

Таны одоо ., тантай хамт ажиллаж байсан трактор барьж байсан улсууд, ганц нэг трактор хувьдаа олж авч чадсан уу?

Далхсүрэн -

Авсан л даа, уг нь ч. Харин трактор барьж байсан улсууд голцуу трактороо авчихсан. Зарим нь ч яахав авч чадахгүй нэг 200 цаас тушаах байсан тэрийгээ чадахгүй тэр үед чинь, зарим нь ч яахав муухан шиг юм барьж байсан нь муухантайгаа гарч байж байгаад л тэр муу нь сэлбэг мэлбэг олдох биш, тэгээд л муудаад л голцуу л малдээр гарсан даа, ер нь манай тракторын жолооч нар сүүлдээ ч. Ер нь голцуул дандаа мал аж ахуй л эрхэлсэн дээ. Түүнээс биш тэр байшин барилга, тэр эд хөрөнгө, дан тэр компани болгож байна гээд л зарим нь тэр дарга нар чинь өөрснөө мэдэж байгаа юм чинь тэгж ашиглаж байгаад л хэнмэдэхэв, тэр их хөрөнгө тэгээд л мэдэхгүй. Тэр том комбайн хүртэл .., мөн их хөрөнгө байсан шүү. Тийш нь зарж байна, ийш нь зарж байна гээд л. Бид нарт яма хамаатай юм тэр нь, компани байгуулж байгаа нэртэй, компанид авч байна гээд л, нөгөөдөх компани маань одоо юу ч байхгүй ш дээ. Тэр техникийг чинь цөмийг нь идэж устгаад л тэгээд л байхгүй.

Саранцэцэг -

Тэр их бага хувьчлалын ягаан цэнхэр тасалбар гээд л нэг юм тараагаад байсан?

Далхсүрэн -

Аа мэдэхгүй тэрийг одоо нэг нэгдэл юунд л нэг компанид л өгч байсан, сүүлд нь та нарт юуны чинь юм гээд өгч байсан, 30 цаас гээд одоо бол юм ер мэдэх юм байхгүй тэгээд л. Ер нь байх юм байхгүй. Хаана явдаг юм хэнмэдэхэв тэр хувьчлалын цаас нь.

Саранцэцэг -

Энэ хувьчлал эрэгтэй эмэгтэй хүнд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм байгаа юу ?

Далхсүрэн -

Ай даа хүйсийн ялгаа ч гайгүй дээ, тэгэхдээ яахав юу яаж чаддагууд нь дарга эмч эрх тушаалтай улс нь арай дээгүүрээ авчихсан л даа. Сүүлд 10000-н байшин гэж нэг төсөл ирээд л, төсөл юм уу тийм юм ирэхэд дарга нар л голцуу дарга нар л авдаг байсан ш дээ. Ажилчин хүнд бол тийм хүртэл юм байдаггүй л байсан даа. Тийм. Голцуу л тэнд чинь ажиллаж байсан хууль муулийн улсууд л тэгээд л янз бүрийн улсууд л тэрийг чинь авахаас биш, мань мэтэд тийм юм бол олддоггүй байсан. Угаасаа л байгаа бол байгаа, гэртэй бол гэртэй. Тэгээд л ажлаа л хийнэ. Өшөө юм бодохгүй л байлаа ш дээ. Хэн ажилд яв гэнэ, тэрэнд нь л явж байдаг.

Саранцэцэг -

Тэр Архустын трактор комбайны юу төгсөөд ирэхэд чинь хэддүгээр зэрэгтэй жролооч ирэх үү ?

Далхсүрэн -

Тэр яахав 3-р зэрэгтэй л жолооч ирдгийм.

Саранцэцэг -

Дараа нь ер зэргээ ахиулъя гэвэл ямар журмаар ахиулах уу?

Далхсүрэн -

Аа ахина л даа, аймагт. Явна. Тийм. Нэг арван хэдэн хоногийн сургалтаар САА-д юм уу, аймаг дээр нэг юу олгодог байсан юм, хааяа хааяа, тэр чинь хэдэн жил байж байж тэгнээ бас. Тийм. 3-аас дээш жил барьж байж юу яана. Би чинь тракторын 2-р зэргийг нь Мөрөнд аваад, 1-р зэргийг нь Тариаланд аваад тэнд 45 хоног сурч байж 1-р зэргийн болж байлаа ш дээ.

Саранцэцэг -

Зэрэг ахихад цалин нэмэгдэх үү?

Далхсүрэн -

Арай жаахан хэдэн цаас нэмэгднээ. 10 цаас маас, 20 цаас маас нэмэгдэнэ. 10,20 цаас гэдэг чинь их юм ш дээ. Тийм.

Саранцэцэг -

Ер нь бол хөдөө аж ахуй газар тариалан дээр шинэ техник технологи гэж ба шинэ трактор комбайнууд ирж байж тиймээ? Өөр одоо шинэ технологи юу нэвтэрч байв?

Далхсүрэн -

Оросын л голцуу шинэ технологи нэвтэрч байсан. Яахав дээ сүүлдээ яахав жааахан боловсронгуй болоод л гараараа хадаж байсан бол сүүлдээ трактороор өвсөө хаддаг болоод л, боодог нуруулддаг, би чинь юуг нь хийж байлаа л даа. Сүүлдээ энэ Оросын Киргизстан, Оросын голдуу техник л манай Монголд нэвтэрч байсан юм ш дээ. Ер нь өөр газрын техник мехник гэж байгаагүйм. Хөнгөн, бага иддэг тийм юм байгаагүй юм.

Саранцэцэг -

Тэр нөгөө өвс пресслэдэг юм нь эхлээд гар байсан уу?

Далхсүрэн -

Эхлээд тэр ч яахав, гар ч гэж. Гараараа л Морин толгойт гэж байж байхдаа хүн төмөр утсаар ингэж чимхдэг байсан юм, мушгидаг байсан юм. Тэгээд сүүлдээ яагаад өөрөө зангиддаг болсон юм. Тэр прессийг чинь би ганц насаараа тэрийг чинь л ажиллуулж байлаа даа, би. Тийм. Сүүлдээ ганц нэг би одоо 4,5 шинэ пресс авч байсан. Тэр үед чинь нэг хүн одоо хадуур ажиллуулдаг байлаа гэхэд тэр хадуур дээрээ л байгаад байдаг. Олон юм бас солиод байдаггүй. Би нөгөө өвс боодог, пресслэгч барьж байсан болохоор тэрийгээ л барьдаг, нэг комбайнтай давхар давхар техниктэй комбайнтай бид нар. Намар дугуйтай трактортой, нөгөө тэжээл мэжээл өвөл зөөх болохдээр дугуйтай трактороороо өвсөө ачиж мачиж тараагаад л, аа тэгэхгүй намрын үед одоо хавар болохдээр цөмийг нь дуудаж аваачаад л тэр атар дээр яачихна. Цөмөөрөө үрэлгээгээ хийчихнэ. Цөмөөрөө юугаа яахдээр зэрэг би дугуйтай трактороо тавиад, комбайнаараа хадна. Хадсан юугаа комбайнаа тавьчихаад прессээрээ бооно. Иймэрхүү л ажилтай гол нь. Би гэхэд л бульдозертой байсан, комбайнтай байсан, дугуйтай трактортой байсан. Одоо трактор комбайны ийм сургалтуудыг л маш их хийж яахгүй бол сүүлийн үед зүгээр нэг авчихдаг юу ч мэдэхгүй хэцүү байгаам ш дээ. Бид нар ч тэр үед чинь гаршсан, жинхэнэ мэргэшсэн улсууд байлаа ш дээ. Одоо ингээд бид нар чинь хөгшрөөд манийн хүүхдүүд комбайн газар тариалангийн талын ямар ч мэдэгдхүүнгүй байлаа ш дээ. Тэр үед чинь бид нарт агар техникийн мэдлэг заана олгоно бас ялгаа байхгүй, бид нар чинь газраа хүртэл хагалахдаа тэчнээн гүн тавина, ингэж тавина, атрыг тэгж хагална, хөрсийг тэгнэ ингэнэ гээд бүр тэгээд бүх юмыг чинь заалгаад авчихаж байгаа юм чинь. Бид нар чинь бараг агрономч л гэсэн үг. Тракторын жолооч гэдэг чинь тийи олон юугаар байдаг байсан ш дээ. Тийм, мэргэшлээр. Тэгэхгүй болбол тэр чинь зүгээр мэдэхгүй хүн болбол хөөх гэж хагалаад явчих юм бол буруу ч хагалчих юм уу, тэр чинь мэдэхгүй ш дээ. Чийгээ яаж хадгалах юм.., одоогийн залуучууд бол ямар юм төгссөн хүн ер нь тийм юм байхгүй. Мэдэх юм байхгүй одоо энэ хэцүү. Одоо тэр САА-нуудыг хараад байхад дандаа тийм залуучууд юм мэдэхгүй, мань мэтийн хөгшин харагдаад байгаам тэр чинь, тракторын юм чинь тийм, машин болбол яахав дээ, ингээд л тансаглана, тэгэхэд чинь одоо энэ хамаг чухал ажлын ийм мэргэжилтэй боловсон хүчин байх юм бол чухал сайхан эд байхгүй юу. Трактор комбайнч гэдэг чинь олон талын мэргэжилтэй ш дээ. Комбайн тэр үйлдвэр шахуу юмыг чинь ажиллуулна, мэднэ. Тэгээд тэр наана өвс боодог машин зашин чинь муухай нарийн тохируулгатай, цөмөөрөө. Тэгээд дандаа агар техникийн дагуу хийнэ. Тийм ш дээ, цөмөөрөө агар техникийн дагуу л хийхгүй бол бас болохгүй ш дээ. Зүгээр нэг хальт газар хагалсан болоод хаячих юм бол болохгүй ш дээ. Тийм учраас хөрсний шимээ, чийгээ хүртэл хадгалах уу, тэр үед чинь тэр нь сайхан байсан даа.

Саранцэцэг -

Танай нэгдлээр гадаадын мэргэжилтэн гэж ажилладаг байв уу ?

Далхсүрэн -

Өө гадаадын мэргэжилтэн гэж байгаагүй. Эхлээд яахав дээр үед гадаадын мэргэжилтэн гэж оросууд сүүний завод гэж байхад орос хүртэл байлаа ш дээ. Заавал тэгнэ гэж заачихаад л тэгээд л тэр сүүний мастер байлаа гэхэд чинь заавал дагалдана. Тийм энэ тэр байсан ш дээ. Сүүлдээ харин тэд нар нь гайгүй болчихсон. Байхгүй болчихсон. Нөгөө энэ хөдөө аж ахуйд инженер минженер гардаг болчихоод, манай Монгол чинь харин тэд нар л ирж удирдахаас биш тэгээд л дээр үед чинь дээд төгссөн улсууд чинь голдуу дарга л болж байсан ш дээ. Эмч, инженер ХАА-н инженер хүрээд ирвэл манай Цагаан-уулын техник хариуцсан дарга, техникум төгссөн хүн бол бас дарга л байлаа ш дээ. Тийм ялгаа байсан. Бид нар бол хөдөө гарч яахав зүгээр сүүл рүүгээ толгой тархитай олон дотор чинь юм байлгүй яахав, ганц нэг нь өөдөө явдаг, түүнээс биш ажуилчин анги бол ер нь тэгээд тэр чинь дор л яаж байхгүй бол дээр дарга нар л яана. Тийм байсан ш дээ. Үнэнээ хэлэхэд бас.

Саранцэцэг -

Аан, за за. Заа таныг сонирхолтой, сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Далхсүрэн -

Аа баярлалаа.

Саранцэцэг -

Танд эрүүл энхийг хүсье. Урт удаан наслаарай.

Далхсүрэн -

Миний дүү ажлынхаа амжилтыг улам ахиулж, сайхан ажил төрлөө хийж яваарай, миний дүү.

Саранцэцэг -

За. Заа ингээд ярилцлага өндөрлье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.