Darmaa
![](../assets/images/interviewees/990456.jpg)
Basic information
Interviewee ID: 990456
Name: Darmaa
Parent's name: Pürev
Ovog: Bööchid
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder / wool sorter
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
privatization
foreign relations
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу?
Дармаа -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
За та өөрийгаа надад танилцуулахгүй юу, та аль нутгийн хүн бэ, хаана ямар нэртэй газар төрвөө, заа тэгээд эцэг эхийнхээ талаар хүүхэд ахуй байсан үеийнхээ талаар ярьж өгөхгүй юу? Таны нэрийг хэн гэдэг вэ?
Дармаа -
Миний нэрийг Даваагийн Дармаа гэдэг юмаа. Заа би анх эхлээд Цэцэрлэг суманд төрсөн Олонзураа гэдэг газар төрсөн хүн. Ингээд би 18 хүртлээ Цэцэрлэг сумын Халзан согоот гэдэг газар сургуульд ажил хийж, манаач хийж байлаа. Сургуулийн манаачаар. Сургуульд манаач хийгээд сургууль маань яагаад хавар 5 сард сургууль тарсан, тэгээд сургууль тарсныхаа дараа манай ээж бид 2 бас мал дээрээ очиж тэр ахынхаа дүүгийнхээ юунд очиж хаяанд очиж бууж, тэнд мал ахуйгаас нь дэмжилцэж хамжаа дэмжээ болж байсан юмаа. Ингээд тэнд байж байгаад тэндээсээ 50 онд наашаагаа Хатгал руу ээж маань амьдрал ч ерөөсөө муудаж эхэлсэн. Тэгэхэд чинь болбол ерөөсөө сургуульд нэг ажил хийж нэг 4 жил шахуу ажил хиймэр болоод л 2-уулаа амьдрал ч байхгүй, гэр орон ч муудаад, ингээд Хатгалын дамжлага ноосны үйлдвэр гэж байдаг байсан даа, ноосны үйлдвэрт очиж ажилчнаар ээж маань ороод би 18 хүрээгүй шахуу ноосны үйлдвэрт ажилчин болж эхэлсэн юмаа. Ингээд миний ажилчин болж эхэлсэн цагт ноосны үйлдвэрийн юунд чинь баглаа одоо ноос багладаг байлаа, прессэнд. Гараар. Тэр гараар баглаж байхад бол ноос баглаж байхад чинь хөлөөр гишгээд гараараа оёно, ингэдэг л байсан. Тэгээд тэндээсээ байж байтал Хатгалын дамжлага бааз руу ноосны үйлдвэр маань хуурай цех гэж тусгай өнөө угааж ялгаж байсан улсууд чинь хуурай цех гээд тусдаа маын хөөвөр сөөвөр цаашаагаа дамжлага руу шилжээд тэгэхдээ дамжлага бааз руу очиж тэнд ээжтэйгээ цуг дамжлага бааз руу очсон. Заа тэгээд дамжлага баазад очихдоо бас л яахав, пресслэх тэр ажлаа хийгээд л нөгөө нэг баглаагаа хийж ингэж байж байгаад, тэгээд би тэндээсээ 58 онд энэ юуны Их уулын юу гэж гарсиймаа, Их уулын юунд барилгачин болж тэнд барилгачин болж суугаад, тэгээд сүүлд нь 58 он 3 жил болоод тэндээсээ яваад монтажын газар гэж тусдаа нэг газар тэр дамжлага дотроо очиж юу яагаад ажилчин болж, тэр монтажын газар ажилчин болж цахилгаанчин болж суулаа. Тэгээд монтёр гэдэг нэртэй тэгээд л энэ барилгын монтажыг бүх барилга монтажлаад, барилгын тоног төхөөрөмжөөс хийлцээд ингэж явсаар байгаад сүүлд нь ээж маань нас бараад, тэгээд дүүгээ бараадаж Хатгал руу очсиймаа. Тэгээд эргэж Хатгал руу очоод өнөө Хатгалынхаа дамжлага баазад эхэлж ороод, цахилганчны яахав засварын ажил хийж байж байгаад тэгээд сүүлийн бүлэгт байж байтал явсаар байгаад 75 онд тэтгэвэртээ гарсан. Тэгээд 75 онд тэтгэвэртээ гараад тэгээд яахав, тэндээсээ тэтгэвэрт гарч гэртэйгээ би нэг жижиг гэртэй байсан, тэрэндээ дүүтэйгээ хоёулаа манай эгчийн бас нэг дүү 2 охин байдаг байсан, тэр 2 охин дүүтэйгээ тэгээд 3-уулаа амьдарч байж байгаад л тэгээд л тэр юун дээрээ дүү маань ч яахав, хот руу явлаа дүүдээ гэрээ өгөөд одоо өөрт болбол гэр орон гэж байхгүй ш дээ. Одоо айлд л ингэж нэг айлын дайврын журмаар л ингэсхийж явж байгаа. Дайварт байдаг, тэгээд яахав энэ дүүгийн ахын хүүхдийнд байж байгаад, тэгээд одоо хүртэл өдийд хүртэл явж л байна. Ингээд иймэрхүү л ажил хийсэн хүн дээ, би одоо нээх над гавьяа шагнал байхгүй, яахав..,
Саранцэцэг -
Та Мөрөн лүү хэзээ ороод ирэв?
Дармаа -
Мөрөн лүү 84 онд орж ирсэн.
Саранцэцэг -
Та чинь тэгвэл их эрт тэтгэвэрт гарсан байхнээ?
Дармаа -
Тийм, 75 онд гарсийм. Хатгалд байж байгаад, тэнд чинь өнөө нэг ажилчид ч багтахаа байгаад тэгээд ер нь шууд л тэтгэвэр лүүгээ шилжүүлж эхэлсэн юм ш дээ.Одоо нас 55 хүрээд, тэгээд гарсан юм даа.
Саранцэцэг -
За за. Хатгал чинь эндээс хэр хол уу?
Дармаа -
250 билүү. Тийм байхаа. 200 гаран км л байдаг юм шиг байналээ.
Саранцэцэг -
Танай ээж одоо аль нутагт төрсөн? Аль сумынх уу?
Дармаа -
Цэцэрлэгийнх. Тийм.
Саранцэцэг -
Танайх одоо хэр олон малтай байсан? Таны одоо бага хүүхэд байхад..,
Дармаа -
Манайх ядуу байсан. Мал цөөхөнтэй. Тэгээд л яахав, саалийн 5 үнээтэй. Хонь болбол нэг 30, 40-өөд хоньтой хувьдаа. Бас ч хоосонгүй байсаан. Тэгээд олны буянаар яахав, ах дүүгийн буянаар яахав биднүүд өдий хүрчихээд л явж байна л даа. Ах дүүгийн л буян л байгаа л даа, тэр чинь түүнээс өдийд гэр орон байхгүй эцэг эхийн буян ганц эхийнхээ буянд л өсөж торниж ирлээ л дээ.
Саранцэцэг -
Таныг нялх байхад шахам л аав чинь нас барсан гэсэн, тэгэхээр одоо ээжтэйгээ хэдэн дүү нартайгаа амьдраад, танайх айлын мал хариулдаг байсан уу?
Дармаа -
хариулдаг байсан. мал хард бол ёстой малыг бол ёстой хариулж л байлаатэрийг бол ёстой сайн хариулна, тийм байсан. Явган ерөөсөө тэгээд л, морь унаж чадахгүй, тэгээд л явган явна. За тэгээд л яваад өгнө дөө. Тэгж явсаар байгаад л тэр айлын хөлс цалин гэж яахав нэг.., сарын нэг төлөг өгнө. Хөлсөнд. 5 сар айлд байх юм бол 5 төлөгтэй.
Саранцэцэг -
Өө тэр айлдаа бүр суучих юм уу
Дармаа -
Тэр айлдаа сууж мал хариулна. өөрөө ээж маань бол гэртээ, гэр орондоо байдаг. тэгээд би бүр сургууль шиг тэгээд явдаг байсан.Тэгээд сургуульд орохоор яахав Хатгалын согоотын сургуульд орж байж байгаад л тэгээд Цэцэрлэгийн сургууль маань 4-р анги юу яагаад л манайх нүүгээд л нэг Хатгал ороод л замарчихсан.
Саранцэцэг -
Сургуульд одоо таныг хэр дуртай явуулсан бэ?
Дармаа -
Сургуульд дургүй. Их дургүй байсан тэр. Үгүй ээ тэр яахав, тэгээд л хөдөө байж байгаад л гарна л даа.
Саранцэцэг -
Цаанаас нөгөө сумаас чинь заавал хүүхдээ сургуульд өгөх..,
Дармаа -
Сургуульд чинь хүүхдүүдээ шаардалгүй яахав. Тэгээд л явсан.
Саранцэцэг -
Тэгээд л явсан уу, Цэцэрлэгт очоод айлд суув уу?
Дармаа -
Цэцэрлэгт яахав гэр.., өнөө ээж маань дагаж очдог. Одоо өнөө хэдэн малаа айлд орхичихоод л ах дүүгийнд орхичихоод л тэгээд ээж бид хоёр л энэ хэдэн хүүхдээ шувт дагасаар байгаад л өсгөсөн дөө. Ийм л байдаг байсан. Тэгээд айлын юунд болбол яахав, байж тэр айлд байж байгаад тэгээд би ч наашаагаа манайх нүүгээд ирэхдээр нь би бас болоогүй ээ, ах маань нэг тэмээ авч өгсөн. өвлийн идэшний хоол гэж. Тэгээд нэг тэмээ авч өгсөн, нөгөөхийгөө унаад одоо Мөрөн лүү давсчин дагаад ирдгиймаа давс ачаад ирж, Даваасамбуу гэдэг нөхөр хүн байсан, тэр манай тэр ээжийн эгчийн дүү гээд байсан байх тэр. Тэрийг дагаад л бүр одоо мэдэх юм байхгүй ш дээ. Шувтан л одоо тэндээс гарахад чинь Мөрөн гэж хаа байдаг юм, Хатгал гэж хаа байдаг юм, ингээд л.
Саранцэцэг -
Тэгэхэд 4 төгсгөчихсөн байсан биз дээ?
Дармаа -
Төгсчихсөн. Тэгээд л Мөрөн Хатгалыг чинь мэдэх юм байхгүй. Тэгээд л Мөрөн лүү орж ирсэн. Мөрөн лүү орж ирээд л нэг айлд хоночихоод л тэгээд л давсчингууд маань ч яахав, давсаа тушаагаад л ирлээ. Би Хатгал руу явах болдгиймаа. Машин зам одоо орж ирсэн энэ Хужиртын замаар зам дагаад явдгийм шүү, өшөө газар явж болохгүй. Наадах чинь хөтөлсөөр байгаад л Хатгал оруулчихдаг юм. Тэгээд л Хатгал руу явж байгаа нь энд Хужирт луу явсан яваад л байдаг, яваад л байдаг. Замаа дагаад л яваад байдаг, машин ч хажуугаар сүн хийгээд л өнгөрдөг. Тэмээтэй хүн ч жинчид бас явнаа, тэгээд явж байтал Эхэд очиж нэг хонодгийм, одоо энэ Эхэн нуур гэж. Тэрний урд талын энэ уулын ард очиж нэг айлд л хоночихоод тэгсэн чинь тэмээгээ өөр тэмээгээр сольчих гээд болдоггүй. Харсан чинь овоо л том сайхан тарган л тэмээ байна. Өнөөхийг нь сольж аваад л шувт явсаар байгаад л нөгөө тэмээг нь унаад явж байтал тэрнээсээ цаашаагаа юуны нуур билээ Тагийн нуур гэж газар тушаагаа нэг 4 тэмээтэй бас айлын хоол унд ачиж явдаг бас манайх шиг л одоо Хатгал руу хоол хүнсийг нь авч яваа шиг байгаам. Тэрүүнтэй нийлж аваад л тэр шудраад өгсөн. Тэгээд шударч шударч тэр Тагийн нуур гээд газар хонодгиймаа. Тэгээд л 3-уулаа, нэг эмэгтэй нэг эрэгтэй ийм 2 хүн л явсан. 3-уулаа болж аваад л нөгөө хүнтэй чинь ханьтай яахав дээ, явсаар байгаад л Хатгалын тэр Жалант гэж газар очсон. Тэр Жалантийн аманд бас нэг айлд очицгоож цай ууцгааж аваад, одоо Хатгал үзэгдэж байна уу гэсэн, энүүхэн даваа даваад орчихноо л гэж байна. Юу гэж газар байдгийм, ноосны үйлдвэр ч билүү юу ч билээ, тэгсэн чинь цаана нь нэг их өндөр яндангаас утаа баагиад л байна. За тэр чинь л Хатгал гэдгийм даа л гэж байна. Биднүүд л ингэж ярилцаад л явсаар байгаад орой ч боллоо. Нар ч жаргалаа, би ч яг тэр ноосны үйлдвэрийн үүдэн дээр буугаад л тэр улсууд маань ч айлдаа явлаа. Би ч тэр ноосны үйлдвэрийн үүдэн дээр очоод суучихсан, ....манай ээж хаа байдгийм гээд асуусан, аа тэгсэн ...тэнд... гэж байна. Аа тэгсэн манай ээж ч гараад ирлээ, ноосны үйлдвэрт байсан манаачаар нь хэлүүлээд, хүүхэд чинь хоол ундыг чинь авчирч байгаа юм уу, хүүхэд чинь тэмээтэй ирлээ гээд хэлүүлсэн байсан. Тэгээд л тэр ноосны үйлдвэр лүү орсон, ээж ч гараад ирлээ, аа миний хүү хүрээд ирэв үү, яаж хүрээд ирэв л гэлээ. Ганцаараа ирлээ л гэсэн. Яаж тэгж явуулдгийм л гэж байна. Тэгээд яахав тэмээгээ ч маргааш нь алж идэх л боллоо, тэмээ алдаг хүн байдаггүй ээ. Ээж маань гүйгээд л байдаг, гүйгээд л байдаг. Даш гээд нэг дархад өвгөн байдаг байсийм, өндөр Сэнгэ гээд хүн байдаг байсийм, тэр манай нутгийнх. Тэгсэн Сэнгэ гуайгаа бараадаад л заа тэр дархад өвгөнөөр л алуулна гээд, тэгээд Сэнгэ гуай төхөөрч өгч, тэгээд тэр юундаа очиж төхөөрүүлж аваад л идэш хоолыг нь ч бэлдлээ. Тэгээд л сажанд гарч эхэлдгиймаа. Тэр ноосны үйлдвэр чинь ноосоо боловсруулахын тулд угааж яахын тулд модоор галладаг, тэнд одоо саж хийх боллоо. Аа тэгээд л ээжтэйгээ хоёулаа сажинд гарч байгаа юм даа. Одоо түлээг метрийн саж хагална. Тэгээд л унагаасан модон дээрээ гарч аваад л өнөө том сүхээ бас даахгүй ээ, сажны хар гээд овоохон том сүх байдаг, анх эхлээд ер хагалж чаддаггүй байсан, улсууд зүгээр хүрч ирээд л энэ хүүд хагалж өгөөрэй гээд л тэгдэг байсан, хөрөөдөж хөрөөдөж аваад л тэрийгээ хагална. 8 куб 2 хүнд дөрөв дөрвөн куб оноогоод өгчихсөн. Тэрийг ..,
Саранцэцэг -
Та хэдтэй байсан?
Дармаа -
12-той
Саранцэцэг -
Танд тэгээд норм болгож өгч байгаа юм уу? 12-той хүүхдэд үү?
Дармаа -
Өгөлгүй яахав. Тэгээд л хоёулаа нүдэж өдөрт 8 кубээ тавьчихнаа яахав. шөнө өглөө үүрээр л гарч мод хөрөөднө. Тэгж байж л нормоо гүйцээж өгнө. Тэгээд л хагалаад зарим яртай мод чинь хагалж чадахгүй, зарим бяртай улсууд чинь хүрч ирээд л цуу цуу цохиод л хаячихдаг. Ингэж явсийм даа, тэгээд л байж байгаад л тэндээсээ Их уулын барилга контор луу очоод л, тэгээд л Их уулын барилга конторт ажилчин болж барилгад очиж байж байгаад л тэндээсээ эргэж Хатгалдаа очиж баглаа хийж ингэж л байлаа даа одоо. Тэгээд л.
Саранцэцэг -
За та ээжтэйгээ хоёулаа Хатгалд байж. Түрүүлээд ээж чинь Хатгалд оччихсон байж. Та сумын бага сургуульд байсан тухайгаа ярихгүй юу?
Дармаа -
Сумын бага сургуульд яахав дээ, гэр маань юунд байдаг байсан. Цэцэрлэг лүү очиж байж байгаад ээж маань намар орчихдог болохоор чинь нэг 11 сарын үед л очдог байсан байх, гэр маань. Тэнд очдог, тэгээд л 5 сар хүртэл тартал байж байгаад л эргээд л Жарантайн голд очдог. Ийм байдаг байсан юм.
Саранцэцэг -
Тэр сумын сургуулийн дотуур байр гэж байсан уу, тэр үед?
Дармаа -
Өө байдаг байсан байх. Тэр үед чинь би жаахан гэр оччихсон байдаг болохоор яахав айлаар, ах дүүгийн таньдаг айлд байж байгаад л тэгээд л юу яадаг. Дотуур байр энэ тэрд байдаггүй байсан.
Саранцэцэг -
Сумын бага сургуульд ямар хичээл үзэв?
Дармаа -
Сумын бага сургуульд яахав дээ, монгол бичиг тоо хоёр л заана. Шинэ үсэг л сургаж байсан юм даа, биднүүдийг байхад чинь. Монгол бичиг бараг устчхсан гэхэд болох байсан байх. Тэгэхдээ бас монгол хэлийг чинь жаал жуул бичдэг гэхдээ тэрийг заадаггүй л байсан, монгол бичгийг болбол.
Саранцэцэг -
Та чинь 33 онд төрсөн гэж байгаа барагцаагаар бодохоор 40-өөд оны үед л сургуульд орж байсан байна ш дээ. Тэр үед хүүхдүүдийг сургуульд оруулж байсан дүрэм журам юу байна?
Дармаа -
Тэр үеийн сургууль яг л одоо энэ бахь байдаг, журам бол 8 нас хүргээд л сургуульд ордог байсан.
Саранцэцэг -
Ер нь бол сурах бичиг ном дэвтрийн хүрэлцээ муу юу?
Дармаа -
Муу муу, олдохгүй шахам л байсан.
Саранцэцэг -
Самбар нь.., үнсэн самбартай байв уу?
Дармаа -
Арай ч үнсэнгүй, хөгжсөн байсан. Самбар дээр багш бичнэ, тэрийг нь хуулж бичнэ. Тэрийг дуурайлгаж бичнэ. Тийм.
Саранцэцэг -
Тэр үед 4 төгсгөж байсан уу, 7 төгсгөж байсан уу?
Дармаа -
4-р анги төгсөөд л тэгээд л гардаг байсан.
Саранцэцэг -
За, за. Цаашаагаа суръя гэвэл хаашаа очих уу?
Дармаа -
Цаашаагаа сурна гэх юм бол яахав, Мөрөн лүү л очно л доо. Ганц орж ирдэг нь Мөрөнгийн сургууль руу л ирнэ. За 10 жил байхгүй шахуу л байсан, биднүүдийн үед. Тэгээд ерөөсөө Мөрөн лүү л их явдаг байсан дөө. Тэгээд сүүлд нь сумууд дээр чинь 10 жил байгуулагдаад 8 жил байгуулагдаж байсан эхэлсэн. Тэгээд би наашаагаа Хатгалд Хатгалын 10 жил гэж ярьдаг л байсан, тэгээд ажилчин болчихдээр чинь сургууль ч гэсэнгүй.
Саранцэцэг -
Таны хүүхэд ахуй үе чинь бусад хүүхдүүдийнхээс тэрүүгээрээ л арай ондоо байсан даа, гэж бодогдох юм байна уу?
Дармаа -
Тэр чинь ахмад улсаас айна, биднүүс чинь том хүн харахаараа ухаан алдчихна ш дээ. Жаахан хангинаад л болохгүй нэгнийг нь шууд ташуурдна. Танай тэр хүүхэд тэгж байна шүү хэд цохьчихсон шүү л гэж ярина даа, томчуул. Тийм сургаалтай л байсан. тэр үед бол бидний үеийн хүүхдэд сайн хүмүүжил өгч байсан. одоо нэг хүүхэд зодчихвол өнөө “аав”-д чинь л яваад өгнө ш дээ. Тэр үед чинь бол муухай харсан хүн чиг л байсан л байлгүй. Томхон шиг хүн чинь биднийг чинь энэнээс дээш гарах эрх байхгүй байлаа ш дээ. Хүн ороод ирэх юм бол гар гээд л хөөгөөд гаргадаг, том хүний яриа чагналаа гэдэг. Иймэрхүү л маягтай. Тэгээд манай ээж маань яахав бас жинчин дагаж, 1 саалийнхаа үнээг тавьж өгч, Хатгал руу явсан байдгийм. Тэгээд жинчин дагаж, явган. Явган, манай нэг эгч байсан тэр хоёр явган Хатгал орж ирсэн юм байна.
Саранцэцэг -
Заавал Хатгал орж ажилладаг нь юу байсан юм бол?
Дармаа -
Тэр үед чинь нөгөө ажил олдохгүй.
Саранцэцэг -
Аа тэгээд тэнд ноосны үйлдвэр байдаг гэхээр тэнд ажилчин болж очиж байгаа юм уу?
Дармаа -
Тэнд ажилчин болж очиж байгаам. Хөдөө орон нутагт бол ямар юм байхав дээ. Мал ахуй цөөрөөд амьдрал ахуй бүр аргагүй болоод ирж байгаам ш дээ. Аа тэгтэл чинь нэгдэл байгуулаад ирсэн. Манайхыг наашаа гарах үеэр. Яг нэгдэл байгуулах гэж ярьж байсийм. Тэгээд би бол нэгдлийн юуг ерөөсөө мэдэх юм байхгүй ш дээ. Хэдэн мал маань үлдсэн тэгээд л хэдэн мал нь үрэн таран болоод л ах дүүгийн гар дээр ганц хоёр мал байсан тэгээд л үрэн таран болгоод л, нэг 2 жил тэрнээсээ ганц нэг бяруу авчирч идсэн байх. Тэгээд л байхгүй. Тэгээд өнгөрсөн ш дээ. Одоо нутагт очиход бол над өнчин ишиг ч байхгүй. Ийм байсан.
Саранцэцэг -
Тэр 40-өөд оны үед чинь дайны үе ч байсан, ер нь л хүнс гурил мурил ховор байсан уу?
Дармаа -
Хар гурил л гэж нэг олддог байлаа ш дээ. Одоо талх хийгээд хар гурилын талх гэж хийгээд байнаа, 2-р гурил гэж. 3-р гурил гэж байсан байхаа. Яахав нэг тийм өнгө нь бор гурил орж ирдэг тэрийгээ хасч иддэг. Талх ч барьж иддэггүй. Сүүлийн үед л Дарамжав гэж хүн талх барьдаг л гэдэг байсан. Гурилыг хуурч л иднэ. Аа яахав, тасалж хоолонд хийнэ гэвэл нэг хийнэ. Бууз мууз хийх юм байхгүй ээ, нарийн гурилаар хийж чаддагүй л байсан юм байх, одоо бодоход. Тийм л байдаг байсан даа.амьдрал бол тиймэрхүү маягтай л. Тун сүрхий л байхад нь л би наашаа гарсан. Тэгээд л нэгдэлд ороод сайрцгаасан л юм гэнэлээ. Нэгдэл гараад тун амьдрал сайрсан нэгдлийн гишүүд тун сайхан болсон гэж ярьдаг юм байсан. Мал ахуй нь ч өсөөд нэгдлийн аж ахуй дээр очиж байсан л юм шиг байналээ. Би бол шувт хар биеэрээ л явсаар байгаад л яасан. Аа харин тийм, параход/онгоц/-онд грушиг/ачаа зөөгч/ хийнэ, тэр жаахан байхдаа. Хатгалд очсоны дараа. Тэгээд гурилыг бол хүнээр үүрүүлж юу яана, үүрч гаргана тэр бааржнаас.
Саранцэцэг -
Бааржнаас аа?
Дармаа -
Баарж гэдэг чинь өнөө..,
Саранцэцэг -
Хатгал гэдэг чинь Хөвсгөл далайнхаа эрэг дээр байж байгаа тосгон биз дээ?
Дармаа -
Аа тэрэн дээр чинь бол Оросоос өнөө бараагаа татаж авдаг. Ханхын дамжлага гэж бас тусдаа ноос юунаас.,
Саранцэцэг -
Ханхын дамжлага гэдэг нь хаанаа байдаг юм?
Дармаа -
Ханхын дамжлага гэдэг чинь Бор бургасанд.
Саранцэцэг -
Бор бургасанд аа?
Дармаа -
Аан. Далайнхаа цаад талд.тэндээсээ оросуудаасаа бараагаа авч орос маань нааш нь бараагаа татаж өгдөг ийм байдаг байсан. Тэгээд тэр барааг татахын тулд параход гэж одоо вагон л гэсэн үг юм даа, одоогоор ярих юм болбол усан замаар л явдаг л.
Саранцэцэг -
Та тэр Хатгалынхаа байр байдлыг ярьж өгөхгүй юу? Таныг одоо очиход хүүхэд байхад Хатгал ямархуу байв? Танд анх яаж санагдаж яаж харагдаж байв?
Дармаа -
Аан Хатгал болбол сайхан байсан.
Саранцэцэг -
Их олон хүнтэй юу ? Тосгон уу?
Дармаа -
Сумын төв л байсан. Тэгээд л тэнд сумын төвд чинь болбол Хатгал чинь болбол олон бас нэлээн хэдэн албан газартай, тэрүүгээрээ одоо санхүүждэг тэр албан газрынхаа юугаар одоо Хатгалын Мөрөнгийн улсын төсвийн жаран хэдэн хувь билээ, ноосны үйлдвэр чинь ашиг өгч байсан юм билээ.
Саранцэцэг -
Хатгал дээр ноосны үйлдвэр байх нь байна. Өшөө юу байдаг байсан?
Дармаа -
Ноосны үйлдвэр, дамжлага бааз. Тэгээд сүүлийн.., нефть бааз..,
Саранцэцэг -
Нефть бааз аа, тэр таныг хүүхэд байхад байсан юм уу?
Дармаа -
Одоо 2,3 аймгийг чинь хангаж байсан байх, бензин шатахуунаар болбол. Тэндээсээ Оросоос орж ирдэг. Оросоос оруулж ирдэг. Тэгээд 3 аймгаа хангадаг. Тэгээд 3 том байгууллага чинь тэгээд л аймгийнхаа бүх санхүүгээ хангаж байсан юм биш үү, ер нь. Тийм л юм шиг байгаам.
Саранцэцэг -
Өөр юу орж ирэх үү, Оросоос?
Дармаа -
Бүх бараа болбол орж ирнэ. Гутал хувцас тэр л одоо юунд чинь одоо бүх л юм орж ирдэг байсан юм. Одоо чинь сүүлийн үед хойноос юм орж ирэхээ байгаад яалаа ш дээ, энэ дамжлага байхгүй болоод л.
Саранцэцэг -
Тэгээд усан замаар цаашаагаа гараад явчих нь. Гараад явахаар цаана Орос дээр?
Дармаа -
Орос дээр болбол юу гэж, Туртын дамжлага бааз дээр Бор бургас чинь малаа Туртын дамжлагаасаа аваачиж юу яаж цааш нь гаргаж байгаам. Хатгалын дамжлага бааз бол яахав, бүх юугаа гаргаж өгнө, бас худалдаагаа бас мал ахуйгаа болбол тэр дамжлагаар чинь орж цааш нь тушаагдана, Орос луугаа.
Саранцэцэг -
Туртын дамжлагаа ?
Дармаа -
Тийм, Турт гэж байдаг байсийм.
Саранцэцэг -
Тэрэн дээр одоо Хатгал дээр загас олборлох уу?
Дармаа -
Өө загас барилгүй яахав. Цагаан-нуурын дамжлага чинь аж ахуй гэж байхгүй, загас чинь өөрснөө барьцгааж л иддэг байсан болохоос дамжлага гэж явдаггүй байсан юм. Аа тэрэнгээр чинь хоол загас иднээ иднэ. Шарж иднэ, хоол хийж иднэ, тэр чинь хуушуур муушуур янз бүрийн юм хийгээд л идэцгээчихнэ, тэгээд л сүүлд нь хөгжөөд ирэхдээр чинь загасаа худалдах, авдаг болоод тэр чинь дамжлага юуны улсууд чинь юу яагаад Цагааннуурын дамжлага руу загас цааш нь гаргадаг. Бүх юунууд нь тэрүүгээр дамжлагаар гарахгүй юм байхгүй л дээ ерөөсөө. Бүх бараа, түүхий эд, одоо энэ ноос түүхий эд энэ тэр чинь тэргээр чинь дамжаад цаашаа Оросод борлуулж байсан юм уу, хаашаа юм. Тийм л юм шиг байгаад байгаам.
Саранцэцэг -
Аа тэр мал хөлөөр нь гарах уу, махаар уу?
Дармаа -
Хөлөөр. Хөлөөр гарч байсан. Намайг байж байхад дандаа хөлөөр гарч байсийм.
Саранцэцэг -
Бог уу, бод уу?
Дармаа -
Аль аль нь гарч байсан. Бог бод болбол аль алиныг нь гаргаж байсан. Манайд болбол тэр ашиггүй юм шиг болоод, одоо систем арьс ширээ алдаж байна гэж үзээд, больсон юм шиг байгаам. Одоо харин бас дахиад тэрийгээ оросууд чинь авъя гэж тэгсэн, манай энүүгээр авах юм уу, яах юм. Бас мал амьд авъя гэсэн гэж юм яриад л байгаам, тэр нь тэгээд явах юм уу, үгүй юу мэдэхгүй.
Саранцэцэг -
Өөр чинь тэр Хатгал чинь хэр их малтай сум юм б дээ?
Дармаа -
Мал болбол яахав дээ, буурайхан малтай байж байсийм намайг байхад болбол. Хөдөө малчдын мал тэр болбол цөөхөн, тэр албан газрууд л бараажсан болохоос тэр болбол малчид тийм юм байхгүй, тэр Хатгал тосгоны сумын төв гэж тэр Алаг-эрдэнэд харьяатай байдаг байсийм. Алаг-эрдэнэ сум гэж Хатгал дээрээ байдаг байсан юм байхгүй юу. Тэндээсээ одоо энэ албан газрууд чинь бүгд, хаашаа ч юм тэгээд л айлууд нь наашаа нүүгээд Хатгалын Алаг-эрдэнэ сумыг чинь нүүлгээд, одоо энэ наана Хатгалаас наахна авчирсан л даа.
Саранцэцэг -
Аан, та бараг Хатгалын л хүн болчихсон юм байна ш дээ.
Дармаа -
Хатгалын хүн л болчихсон,үндсэн. Хатгалд ч ажиллаж байсан. Голдуу дархадууд л байдаг, буриадууд бий Хатгалд.
Саранцэцэг -
Ихэнх нь дархадууд уу?
Дармаа -
Ихэнх нь дархад бий бас. За голдуу дархадууд л гэж ярьдгийм, Хатгалыг чинь.
Саранцэцэг -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал гэж одоо санаж байхад байдаг уу?
Дармаа -
Байхгүй. Сайхан цагт байж байгаад л тэгээд л тэтгэвэртээ гарлаа, одоо тэгээд л боллоо л доо, хөөрхий. Засгийн буянаар ажилчин болж үзлээ, сургуульд сууж 4-р ангийн болвсролтой болж гарлаа, одоо ингээд л яалаа ш дээ, тэгээд л миний амьдрал болбол тийм муудсан юм байхгүй ээ, хөөрхий.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын энүүгээрээ би бусдаас онцгой доо гэхээр юм байдаг уу?
Дармаа -
Би юу?
Саранцэцэг -
Тийм.
Дармаа -
Байхгүй, байхгүй, ерөөсөө. Ажилдаа явдаг, ажлаа хийдэг, авдаг цалингаа авчихдаг, ийм л байдаг байсан.
Саранцэцэг -
Аан, за. Социализмын үед хүмсүүдийн ажилд хандах хандлага ямар байсан гэж боддог вэ? Одоогийн залуучуудыг харж байхад ажилд хандахдаа ямар байх юм?
Дармаа -
Ажилд хандахдаа болбол тааруу байна л гэж үздэг, одооныхон болбол. Одоо дээр үед социализмын үед ёстой яг л одоо цагийн ажилтай, цаг болбол алт ерөөсөө.Өглөө 8 цагт гарна орой 5 цагт бууна. Өглөө харин цаг хожигдохын болбол загнуулна. Цагаа хасуулна, цалингаас хасна. Тэрнээс хасуулахгүйн тулд өглөө эрт очно, нормоо биелүүлнэ, төлөвлөгөө өгсөн тэр нормоо биелүүлнэ. Өдрийнхөө цагийн нормыг болбол биелүүлж өгнө. Тийм учраас ажилчид бүрэн ажилчин анги шиг байдаг байсан ерөөсөө л. Социализмын үед бол ажилчин анги шиг л байсан одоо болбол хийгээд байх юм байхгүй ерөөсөө. Үндсэн юунд хийгээд байх юм байхгүй ш дээ, энэ багш орон тооны энэ хэдэн албан газрын ажилчидтай болчихсон, дээр бол яг л эцэг эх шиг л байдаг байсан дарга нягтлангууд чинь. Айна одоо дарга нягтлангуудаас чинь. Ерөөсөө тэгээд л, цагаас хожигдох л юм бол болохоо байчихна.
Саранцэцэг -
Ажилд хүмүүс орохдоо яаж ордог байсан, одоо жишээ нь та болбол эндээс яваад очиход таныг ноосны үйлдвэрт ажилтнаар авсан ш дээ, тэгэхээр таньдаг хүнээр яриулж байж ордог юм уу, аль эсвэл өргөдлөө өгөөд л оръё гэхэд л авч байв уу?
Дармаа -
Өргөдлөө өгөхөд л авна.
Саранцэцэг -
Ажлын олдоц тэр социализмын үед хэр байсан бэ?
Дармаа -
Сайн байсан, ажил бол олддог байсан.
Саранцэцэг -
Та бол ээж чинь тэнд ажиллаж байсан, тэгээд таныг хэдтэйд ажилтнаар авсан билээ?
Дармаа -
18 хүрээгүй шахуу л ажилд авчихсан ш дээ.
Саранцэцэг -
Тэгэхээр та арай л цөөхөн цаг ажиллах уу, яах уу?
Дармаа -
Үгүй ээ уул нь тийм байдаг байсан юм. Тэгэхдээ ээжтэйгээ хоёулаа, хорогдуулсан цаг байхгүй л байсан. Тэгээд л ерөөсөө 8 цагаа хийгээд л тэгээд л байдаг. Аа харин тэр юун дээр болбол хортой нөхцөл гэж одоо энэ тэмээний ноос ялгавал энэ малын сүү өгдөг. 500г сүү. Аа тэгээд нормын хувцсыг болбол цаг тухайд нь тавьдаг. Аа тэрэн дээр чинь нормын хувцас гэж үнэ төлбөр байхгүй, сайхан байлаа ш дээ. Нормын хувцсаа цаг тухайд нь тавьж өгнө.
Саранцэцэг -
Аа тэгэхлээр ноосны үйлдвэрт ажиллаж байгаа хүнд бол нормын хувцас сүү гэж өгдөг. Тэгэхээр хүнд хортой нөхцөл гэж явах нь ээ? Ноосыг угаахдаа ямар журмаар яаж боловсруулалт хийж угаадаг байсан юм? Тэр нь химийн бодис ашиглах уу?
Дармаа -
Химийн бодистой, тийм. Цэвэрлэгээ нь бол химийн бодистой цэвэрлэж л гаргаж байгаа юм л даа, уг нь яахав сэмэлж. Манайх чинь одоо тэрнээс өөр цех гэж байхгүй ш дээ. Ганцхан ноос угаах үйлдвэр л байдаг болохоор дээрээсээ ус шахаж өгөөд л халуун паар тавьж өгнө, түлээгээрээ болбол тэр паараа өөд нь хөөргөдөг, тэгээд тэрүүгээрээ болбол ноосоо угаадаг, ер нь л ажиллагаа гаргаж өгдөг байсийм.
Саранцэцэг -
Тэр үйлдвэрт тэгээд олон хүн ажиллах уу?
Дармаа -
300 гаран ажилчинтай байсан байх. 300-400 шахуу. Орон тооны улсууд чинь. Одоо тэр Хатгалын дамжлага бааз гэдэг чинь бас л 500, 600 гаруй ажилчин зуны цагт бол өнөө пароходны ажил их үеэр чинь өдөр шөнөгүй ажиллана. Бараагаа буулгана. Аа тэндээсээ одоо бэлтгэлийнхээ ажил одоо энэ гадаадад юугаа бэлтгэж одоо түүхий эдийнхээ материалыг цааш нь ачиж өгнө. Тэр пароходонд чинь. Аа тэгээд өөрснөө хийдэг ажлаа болбол хийнэ, нормоо хийнэ, ноосоо угаана, ноосоо ялгана. Иймэрхүү ажилтай л байдаг байсан юм даа.
Саранцэцэг -
Тэр угаасан ноосыг Орос руу шууд гаргадаг юм уу, хот руу ачуулдаг юм уу?
Дармаа -
Орос руу шууд гаргадаг байсийм.
Саранцэцэг -
Пресслээд тэгээд боогоод гаргадаг уу? Усан замаар?
Дармаа -
Тийм. Усан замаараа. Одоо энэ том жижгээрээ ерөөсөө энэ энэний хэрээтэй байна уу, уртаараа бол сүүлийн үед гараар пресслэхээ болиод цахилгаанаар шахдаг болсон юм, тэр нь бол жижиг гардаг. Жижиг пресстэй. Гараар шахдаг нь бол яг энэ тавиур шиг ийм том, зуун хэдэн хил/кг/ гараад байна.
Саранцэцэг -
Та одоо пресслэгч хийхэд хэдэн төгрөгний цалин авах уу?
Дармаа -
Үгүй ээ одоо бидэнд тэгэхэд сард 400,500, сайн хийх юм бол 800 гаргаж авч байсан.
Саранцэцэг -
Аан, ээжтэйгээ хоёулаа цалингаа нийлэхэд нэг амьдраад байхаар?
Дармаа -
Амьдраад байхаар.
Саранцэцэг -
Хаана байх уу, тэгээд Хатгалд?
Дармаа -
Гэртээ өөрийнхөө гэрээ нүүлгээд оччихсон. Аа түлээ түлшийг бол энэ байгууллагаас хангаж өгнө. Бас харнаа ажилчдыг болбол, амьдрал. Хоол унд, түлээ түлшгүй бол өгнө, хонь гаргаж өгнө. Ингээд л юу л болбол юу л авч өгнө л дөө.
Саранцэцэг -
Ноосны үйлдвэрт ажиллаж байхад тэнд оросын мэргэжилтэн гэж байсан уу?
Дармаа -
Оросын мэргэжилтэн нь ноосоо хүлээж авдаг, өөрөөр хэлэх юм бол шалгаж авна. Эдийн шалгагч л гэсэн үг юм байна л даа, одоогоор бол.
Саранцэцэг -
Цөөхөн үү, олон уу?
Дармаа -
Үгүй ээ нэг л хүн байна, ерөөсөө. Тэр хүний л гарын үсгээр гэрээ контрактаар зураад л, явууллаа, тэр түүхий эд нийлсэн, цэвэр, бохир, ингэж л гаргаж өгнө дөө.
Саранцэцэг -
Заа үйлдвэрт ажиллаж байгаа улсууд тэнд голдуу ямар улсууд ажиллах уу? 8 төгссөн, 4 төгссөн улсууд голдуу очих уу, ТМС төгсөөд очдогиймуу?
Дармаа -
Үгүй ээ ТМС гэж байхгүй байсан. Ганцхан 10 жилийн сургууль л төгсгөнө. 40-өөд оны үе чинь. Тэгээд сүүлийн үед л хөгжөөд ирэхдээрээ бол ТМС төгссөн, бүр мэргэжилтэй болж очсон тийм болсон, тэр үед чинь мэргэжилтэй гээд байх юм байхгүй. Хар биеэрээ зүтгээд л, ёстой “Нуруугаараа шар хийгээд л, нусаараа бурантаг хийгээд” гэж амьтан нэг тийм юм хэлдэг, тэгж л байдаг байсан. Нуруугаараа шар хийж байна гэдэг болбол ерөөсөө ноосоо үүрч буулгана, гараараа шахна, ингээд ийм л байдаг ерөөсөө. Ийм л түүхтэй юм даа.
Саранцэцэг -
За та ингээд пресслэгч хийж байгаа Их-уул дээр очиж барилгачин болсон тиймээ, Их-уул дээр яаж очив, ямар замаар тэнд очиж ажиллав?
Дармаа -
Тэндээс ажилчин авна гэхдээр саналаараа мэргэжил эзэмшинэ гэж явахгүй юу.тэндээс яахав дээ, өнөө Их-уулын барилга чинь МАМ станц гэж анх эхэлж байгуулагдсийм. Машинт мал аж ахуйн станц гэж. Тэгээд тэр чинь станц юу яахдээр чинь манайх тэд нар барилга барьж өгдөг, улсаас төсөв төлөвлөгөө өгөөд л барилга контор гэж улсаас тусдаа улсууд хотоос ирсэн ирсэн юм билээ. Аймгаас болбол ажилчдаа ханга гэж улс тэгсэн. Тэгээд л УБ-аас ажилчин гэж яахав, мэргэжлийн хүмсүүдээ л явуулна, түүнээс тэндээс хар ажил хийх туслах ажилчдыг бол нутгаасаа ав л гэсэн.
Саранцэцэг -
Тэгэхээр чинь Их-уул сум тиймээ, Хатгалаас бол тийшээ очиход яаж очих уу?
Дармаа -
Өө тэр барилга контор чинь машинаа гаргаад л, тэр айлуудыг чинь бүгдийг нь нүүлгээд л авчирч байсан.
Саранцэцэг -
Та тэгээд барилга дээр очоод яг ямар ажил гардаж хийж байсан?
Дармаа -
Би барилга дээр очоод болбол анх эхлээд болбол чулуу кублэж, анх эхлээд бол яахав.., барилгаа бариад дуусаад ирэхлээр л бүх мэргэжлийн улсууд шаардагдаад хүрээд ирж байгаа юм. Тэгээд тэрэн дээр чинь ажилчдаа дугуйланд суулгаж байгаам, мэргэжлийн сургалтанд суулгаж байгаам.
Саранцэцэг -
Тэгээд юуны чиглэлээр сурсан юм, та?
Дармаа -
Цахилгаанчнаар сурсан юм.
Саранцэцэг -
Заа, за. Тэр үеийн дарга нарын тухай асууя, таниас. Тэр үед удирдах албан тушаалтай эрх мэдэлтэй дарга улсууд доод тушаалын улсуудтайгаа ямархуу харьцаатай байдаг вэ? Ер нь гаднаас нь дарга улсуудыг харахаар өмсч зүүж байгаа эдэлж хэрэглэж байгаа юмс нь дарга байна гэж мэдэгдэхээр байдаг байсан уу?
Дармаа -
Чаднаа. Хүний зан харьцаа, тэр одоо авир, хүний ерөнхий ажиллах нөхцөлд бол одоо тэр үеийн улс чинь.., тэр байгууллагын ажил чинь багийн дарга л гэсэн үг ш дээ. Тэр байгуллага нь бүх ажлаа болбол гаргаж ажиллуулж байдаг, тэр ажлаа сайн хийж чаддаг ч байна, нормоо биелүүлж чадахгүй ч байна, сайн хийдэг улс нь шагналд дэвшээд л хүрээд л яваад өгнө ш дээ. Би ч одоо сайн гэж нэг их дээгүүр ч ороогүй, дунд зэрэгт нь явсаар байгаад л тэгээд л юу яасан даа, хүүхэд байсан юм болохдээр. Харин сүүлдээ нормоо айн биелүүлдэг байсан. Тэгээд тэр өөрийнхөө оногдсон юуугаа биелүүлчихээд л явдаг байсан.
Саранцэцэг -
Тэр ноосны үйлдвэрт ч тэр, барилга дээр ч тэр төлөвлөгөө норм гэж заавал байна биз?
Дармаа -
Байна.
Саранцэцэг -
Нэг тав, таван жилийн төлөвлөгөө гаргаад “5 жилийн гавшгайч” гээд хүмсүүд цол тэмдэг авчихсан байдаг ш дээ.
Дармаа -
Тийм.
Саранцэцэг -
Тэр одоо яг 40, 50, 60-аад оны үе үү?
Дармаа -
“5 жилийн гавшгайч” гэж тэр үед байдаг байсан юмаа, тэр үед чинь.
Саранцэцэг -
Таны одоо ажил хийгээд явж байх үед их хэцүү шантармаар зүйл тохиолдож байсан юм байна уу?
Дармаа -
Байхгүй, зоригоороо л ёстой зоригтой бол бүхнийг ялдаг юм байлээ дээ. Даахгүй ч байсан даана гэж, улсууд ч бас дэмжинэ, за даа энэ даахгүй, жижиг, хамжаарай гээд л. Тэгээд сүүлдээ сураад ирэхээрээ ямар ч юмыг шуудайтай ноос ч байсан л үүрээд л гарчихна. Аа ачихыг нь бол ачаад л, өргөлцөөд л ачна, ийм л одоо дан гараар л байсан дээхнэ үед чинь. Цахилгаан гэж байхгүй л цул гараар л ажиллаж байсан. Тэгээд тэрэн дээр болбол бүх норм хийж байгаа юм болбол нэг ширхэг юм зөөхөд л тэдэн цаас гээд үнэлгээ өгчихсөн, тэр үнэлгээгээрээ л цалингаа авна. Цалин хөлсөө.
Саранцэцэг -
Таны одоо ажил хийж явах үед хамгийн их бахархдаг хамгийн их жигшдэг зүйл гэвэл юу байсан?
Дармаа -
Миний ажил хийгээд явж байхад бахархдаг зүйл бол тэр ажилчдын сайхан бат эгнээ, 1-рт. Найрсаг, хамгийн одоо биднүүсийн сургаж өгч байсан хамгийн найрсаг зүйл чинь одоо тэр ш дээ. Заа тэрэн дээр чинь болбол ажил таслах сахилгагүй зарим нэг нь ажил тасална, за одоо тэрэн дээр чинь тэгж болохгүй, бага шиг нь архи ууна, ажлаа тасална за одоо тэгж болохгүй, сараар алга болчихвол цагийн акт тавигддаг, шоронд яваад өгнө ш дээ.
Саранцэцэг -
Эрх мэдэлтэй дарга улсуудын эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямар байсан?
Дармаа -
Сайн байсан. Ерөөсөө эрх мэдэлтэй улс чинь эрх мэдлийнхээ хүрээнд л тэр ажилчдаа зохион байгуулж сайн ажиллуулдаг л байсан даа. Одоо болбол мэдэхгүй ээ. Эрх мэдэлтэй улс чинь хийрхэж ажилчдынхаа эгнээнд ч орж үзэж байх шиг тиймэрхүү тал харагдаж л байгаам ерөөсөө. Одоо дээхнүүр баян цатгалан шиг улс дарга тавьчихаар доогуураа үнэлгээ юу ч байхгүй л . ажилчинг авах ч газар байхгүй, ингээд л байж байна ш дээ, ерөөсөө.
Саранцэцэг -
Таны төрөл хамаатан садан дундаас хэлмэгдэж байсан гэж сүүлд сонсогдож байсан хүн бий юу?
Дармаа -
Байхгүй
Саранцэцэг -
Таны хамаатан дунд хэлмэгдэж байсан хүн байхгүй юу?
Дармаа -
Байхгүй.
Саранцэцэг -
Та Монголд өрнөж байсан соёлын довтолгооны /СД/-ны талаар сонсч байв уу?
Дармаа -
Соёлын довтолгооныг бол сонсдог л байсан.
Саранцэцэг -
Тухайн үед СД-г явуулахгүй л бол болохгүй нь гэж явуулж байвуу, СД-ыг яг яаж явуулж байсан бэ?
Дармаа -
СД гэдэг чинь яахав одоо, хөдөөний айл бидэн шиг нь юу байх л даа, тийм бохирдуу л харагддаг байсан байх. Одоо хог хир буртагнаасаа салах, одоо жишээлбэл усанд.., дээр үед чинь усанд орох ч газар байхгүй байлаа ш дээ. Тэр чинь голын усанд л орно, гэртээ ус халааж л нэг орвол орно, аа тэгээд л ерөөсөө зундаа голынхоо усанд л орно, өшөө одоо юм байхгүй байлаа ш дээ. За одоо яахав албан газартай нь бол усанд орох сайхан юм гэж л байсан байх тэрнээс дандаа л голын усанд л ордог байлаа ш дээ. Ямар сайндаа л тэр далайн юу луу л усанд ордог байлаа ш дээ, очоод. Тэгээд сүүлд нь халуун ус хөгжсөн, халуун усанд орно. Ингэж ингэж сайхан л болсон.
Саранцэцэг -
Одоо айлд орж ирсэн соёлын комиссын гишүүд яг юу юу шаардах уу? Хэрвээ одоо тэднүүдийн шаардлагыг биелүүлээгүй бол ямар арга хэмжээ авагдах уу?
Дармаа -
Аа тэр болбол юу яана л даа.шаардаж байгаа улс нь орж ирээд л энэ гэр дотор доогуур бохир юу байна, аа тэр одоо тогоо шанага, халбага сэрээнээс авахуулаад л, аяга шаазангаас авахуулаад л, аяга шаазангаа арчдаг алчуур , тэр дээхнэ үед алчуур байхгүй шахуу л байлаа ш дээ, нэг муу тааран алчуур олдвол дээдийн заяа, одоо тэгээд л хир буртаггүй, өнөөдхийгөө угаана, угаагаад л тэгээд сайндаа 2 сар болоод л, өнгө орохоо байчихна ш дээ, тэгээд л явдаг тиймэрхүү л байсан. Цаганн ямбуугаар л их аягаа арчдаг байсан даа, дээхнэ үед бол. Цагаан ямбуу чинь Оросын.., их ирдэг байсан. Сүүлд нь тааран торлосон тийм юм ирдэг байсан. Тэрүүгээр л арчдаг байсан даа, тэгээд. СД гэдэг чинь энэ одоо бүх л юманд чинь одоо бичиг үсэг, хүмүүжлийн ажил, тэрүүнд чинь оролцдог, дээхнэ үед чинь одоо лекц гэж юу яадаг байсан тэрийгээ их хийдэг байсан байх. Тэгээд ажлын цагаар СД хөгжиж байгаа үед лектор гэж тусдаа намын хорооноос тийм ухуулагч гэж байдаг байсан юм, тэр ухуулагч гэж байдаг, ариун цэврийн байцаагч тэр үед чинь СД-нд эхэлж ирж, багт нэг тиймэрхүү ариун цэврийн комисс гэж тэр хүн чинь л ажил, СД-г хариуцаж байсан хүн. Тэгээд сүүлд нь жаахан хөгжөөд ирэхдээр чинь яваад л байдаг байсан л даа.
Саранцэцэг -
Аа тэр СД-ны үед хамгийн их өөрчлөлт гарсан салбар нь боловсролын салбар, эрүүл мэндийн салбар гэдэг. Эрүүл мэндийн салбарт яг юу явагдаж байсан юм бол доо?
Дармаа -
Тийм, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна, 1-рт. Тэгээд тэр дотор чинь бохир юуг чинь харна л даа, бас. Одоо СД хөгжиж байна гээд л манай энэ хойгуур чинь дүүрэн байхад чинь тэрийг чинь хаяхгүй ш дээ, ерөөсөө. Тийм байсан юм. Одоо энэ даавуу юмыг чинь бүр шатааж цэвэрлэж хаяна, одоо энэ голын зах юугаар чинь болбол сайхан цэвэрлээд, мөлчийлгөж юу яагаад ингээд л байж байна. Бөөрөнхий аргал ч үзэгдэхгүй болсон ш дээ, сүүлийн үед бол, ачиж хог дээр аваачиж буулгана.
Саранцэцэг -
Ер нь одоо СД-ны комисс хүний хувийн ариун цэвэр шалгадаг юм уу?
Дармаа -
Шалгана, гэхдээ болбол эмч нар чинь хумс хуруу ямархуу байна, нүүр гар аль зэрэг угаасан байна за тэгээд..,
Саранцэцэг -
Хүмүүсийн амьдралд бол яг нөлөөлсөн биз энэ?
Дармаа -
Нөлөөлсөн
Саранцэцэг -
Сайн нөлөөлсөн үү?
Дармаа -
Сайн нөлөөлсөн.
Саранцэцэг -
Заа, та ер нь сүсэг бишрэлтэй юу?
Дармаа -
Өө сүсэг бишрэл гээд байх юм байхгүй, ерөөсөө.
Саранцэцэг -
Одоо харж байхад Монгол дахь шашин яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ, та? Социализмын үед ямар байсан бэ, одоо яаж байна?
Дармаа -
Одоо бол ер нь тийм сүсэг бишрэлтэй хүн ер нь байдгиймуу, байхгүй болчихсон л гэж үзэх гээд байгаа ш дээ. Дээхнэ үед их шүтлэгтэй л байсан байх. Тэр үед чинь энэ хэрэгтэй гэж яаж толгойг нь мунхруулж байсан юм
Саранцэцэг -
Социализмын үед чинь цагаан сар ч тэмдэглүүлдэггүй нэг үе байлаа ш дээ?
Дармаа -
Тэр чинь анх дөчин хэдэн оны 48 он билүү тэр үед чинь өнөө Чойбалсан нас барахад Маршал нас барсан гээд нэг цагаан сар хийлгээгүй ш дээ. Тэрийг сайн мэддэгийм бид нар.
Саранцэцэг -
Аан Чойбалсан гуайг нас барсан жил үү?
Дармаа -
Тийм, тэрнээс болбол тийм юм хийлгэхгүй гэж уг нь зарим нь тэгээд л тэрийг нь хэтрүүлээд л тэрнээс түр юу гарч байсан л даа, гашуудал хийж байсан байх л даа, бодоход. Том хүн юм болохдээр, Маршал тэгж. Тэр жил л ёстой цагаан сар хийлгээгүй юмдаг. Түүнээс намайг мэдэхийн л лав цагаан сар хийлгэхгүй барихгүй гэж тийм юм байдаггүй хийдэг юундаа бол хийдэг л байсан.
Саранцэцэг -
Танай энэ одоо таны байсан Цэцэрлэг сум, сүүлд Хатгал эд нарт байж байхад ер нь том хүрээ хийдүүдтэй байсан юм уу?
Дармаа -
Юу ч байхгүй, устгаад хаячихсан ш дээ ерөөсөө. УБ-т л хэдэн лам нар байна л гэж дуулддаг л байсан болохоос биш. Харин сүүлийн бүлэгт бол энэ ардчиллын үе тэрнээс хойш яагаад ирэхдээр тавьж өгч яасан бол байх ёстой, ер нь УБ-т дэлгэрүүлэхгүй байсан юм уу хаашаа юм, тийм байсан юм шиг байгаам. Сум бүгдэд л хүрээ хийд аймаг бүрт л хүрээ хийд гэж гарч л жаахан сүсэг бишрэлтэй болсон шиг байгаам. Түүнээс намайг тэнд чинь байхад бол юу ч байхгүй байсан ш дээ. Ном сом нас барлаа ч гэсэн хүний юун дээр чинь одоо сүүлд нь хойтох мойтох уншиж байна гээд л ярьдаг тийм юм ерөөсөө юу ч байдаггүй байсан ш дээ. Дэндүү хөгжчихсөн цаг байсан юм уу, мэдэхгүй тэр үедээ. Тэгээд л яахав дээ, шашны юу нэг их айхтар хөгжөөгүй л байх л даа, харин одоо л харин хөгжиж эхлэх гээд байгаа юм уу, хаашаа юм. Тийм ш дээ.
Саранцэцэг -
Энэ 90-ээд онд чинь ардчилсан хөдөлгөөн гарсны дараагаар хувьчлал гэж юм болсон ш дээ. Анх хувьчлалыг ер нь яаж зарлаж байсан бэ, та тэр тухай санадаг уу, ер нь анх яаж сонсов? Таны ажиллаж байсан газар хувьчлал яаж явагдсан бэ?
Дармаа -
Миний ажиллаж байсан газар хувьчлал намайг тэтгэвэрт гарсан хойно хувьчлал өнгөрсөн, ерөөсөө. Аа тэгэхдээ болбол тэр хувьчлал бол баахан .., тэрэн дээр чинь л дарга нар идсэн дээ. Манай дарга нар л жаал юутай баяжиж эхэлсэн байх. Түүнээс доогуур ажилчид бол тэр хувьчлалд ерөөсөө оногдсон юм байхгүй ш дээ. Тэтгэвэрт гараад 3 жил болж байлуу хаашаа билээ тэгээд л ерөөсөө хувьчлагдсан. Тэгээд л биднүүд тэгж хувьчлагдаад л ерөөсөө харгалзах албан газар байхгүй бид нарт болбол, тэтгэвэрт гарлаа гээд. одоо энэ Мөрөнд болбол байж л байна. Албан газартай нэг нь бол юу яагаад л, Хатгалаас гарчихсан юм болохдээр чинь аль юунаас чинь хариуцах газар байхгүй, сумын захиргаа яахав ахмад гэж нэг ноднин жил яахав ахмад гэж нэг юу бэлэг нэг цайны газар оруулсаан.
Саранцэцэг -
Ер нь одоо хувьчлалаас таны амьдралд нөлөөлсөн гэх юм санагддаг уу?
Дармаа -
Хувьчлалаас хойш уу?
Саранцэцэг -
Тийм
Дармаа -
Үгүй ээ тийм юм санагдахгүй, юу ч байхгүй. Гарчихсан юм чинь тэгээд. Тэтгэвэрт гараад явчихсан албан газар гэх юм байхгүй болчихсон.
Саранцэцэг -
Та тэр тасалбар авч үйлдвэрийн газар өгөөгүй юу?
Дармаа -
Үгүй ээ тэр чинь авдрын ёроолд ягаан тасалбар, цэнхэр тасалбар гэж байдаг байсан.
Саранцэцэг -
Тэрийгээ та авсан биз дээ?
Дармаа -
Авсан. Энэ юунд өгөөд л тэр чигээрээ алдчихсан ш дээ.
Саранцэцэг -
Юунд өгсөн юм, та?
Дармаа -
Албан газар чинь тийшээгээ өг гээд л, одоо энэ албан газарт чинь хэрэгцээ байхгүй гээд л, одоо хөрөнгийн бирж гэж одоо энэ аймгийн хөрөнгийн биржид өгөөд л тэгээд л байхгүй ш дээ. Нэг ч ашиг аваагүй, тэгээд л. Тэгээд тэр чигээрээ байж байгаад л хаана байдаг юм тэр хөрөнгийн бирж тэр хувьцаа нь ч хаана хийсийм, сүүлд нь хүнээс дуулахад л урагш нь Говь- ... луу л явуулсан гэсэн тэгээд л чимээгүй болсон.
Саранцэцэг -
Одоо зарим улсуудыг харж байхад энэ хувьчлалаар том үйлдвэрийн газар авсан л байдаг. зарим улсууд том газрын эзэн болчихсон л явж байдаг, ийм улсуудыг ямар замаар ингэж юмтай болсон гэж боддог вэ, та?
Дармаа -
Тэр хувьчлалын юугаар л болсон, тэднүүс. Тэр хувьчилж авсан хөрөнгийг нь. Бид нарт бол их нөлөөлсөн. 1-рт ядуурал их үүссэн, тэр хувьчлалаар болбол. Аа албан газарт ажиллаж байсан улсууд бол тэрийг чинь тэтгэвэрт гарчихсан хойно л юу яахдээр тэр юу чинь харахад л одоо дээхнэ үед тэтгэвэрт гарсанаа хөрөнгийн бирж харах ёстой байсан бол тэр нь хаана ч газар луу өгсөн юм билээ, тэндээс чинь ашиг олох юм байхгүй боллоо, харах газар байхгүй боллоо, за тэгээд сардаа сууж өгч байгаа юм даа, тэтгэврийн хэдэн цаас л авч байгаам тэр нь тэгээд өөр ерөөсөө оногдох юм байхгүй байна ш дээ.
Саранцэцэг -
Тэгээд ямар улсууд нь хувьчлалаас ашигтай их юм хүртчихэв?
Дармаа -
Тэр голдуу зальтайхан шиг дарга нар л хүртэж эхэлсэн дээ. Тиймэрхүү л одоо. Нэгдлийн дарга нар ч гэсэн л одоо. Тиймэрхүү л юугаар л баяжсан ш дээ. Нэгдэл, ХАА эд нар чинь болбол тийм. Мал дээр харин малттай нэг нь тэр малаа авч үлдсэн юм уу, ийм л. Тэгээд л үлдсэн байх. Тэгээд л ажилчин анги бол тэрэн дээр бол юуч байхгүй хоцорсон ш дээ. Тэтгэврийн хэдэн цаас л өгч байвал одоо болж байна. Тэрнээс өөр Юм байхгүй болчихож байна ш дээ.
Саранцэцэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх вэ?
Дармаа -
Мэдэхгүй, ерөөсөө. Наашаа нүүгээд ороод ирсэн юм чинь. Уг нь яахав, тэнд малтай байсан хэдэн мал байсан бол тэр юунд нь өгсөн болбол амьтан юм авсан л юм гэнэлээ. Мэдэх юм ерөөсөө алга.
Саранцэцэг -
Та болбол одоо Хатгалын ноосны үйлдвэрт ажиллаж байсан хүн, ноосны үйлдвэртажиллаж байхдаа ажилдаа хэр их дур сонирхолтой байдаг байсан бэ?
Дармаа -
Дуртай байсан.
Саранцэцэг -
Үйлдвэрт ажиллаж байсан улсууд эхлээд ажилдаа их бэрхшээж байгаад дараа нь дадаад ирэхээрээ ажилдаа дуртай болдог гэж би сонсч байсан, та ажилдаа бэрхшээж байв уу, үйлдвэрт ажиллаж байхдаа?
Дармаа -
Үгүй. Би болбол ёстой чадахынхаа хэрээр ёстой хөлснийхөө юугаар л хийж хийнэ л гэсэн бол явдаг байсан. Ерөөсөө ажлаас шантарсан юм байхгүй, ерөөсөө.
Саранцэцэг -
Аа тиймүү, үйлдвэрт ажиллаж байгаа улсуудад зэрэг дэв ахиулах гэж юм байдаг юм уу?Ер нь ямар ч үйлдвэрт ажиллаж байгаа улсуудад зэрэг дэв ахина гэж байх уу? Зэрэг дэвийг одоо ямар журмаар ахиулдаг юм, зэрэг дэв ахихад цалин хөлс бас ахих уу?
Дармаа -
Тийм. Одоо 4-р зэрэгтэй хүн бол би 300 цаасны цалинтай байдаг байсан болбол 4,5-р зэрэгт эзэмших юм бол 500 гаран цаас авдаг байсан. Тэр юугаар зэрэг дээшлэхээр цалин дээшилдэг ш дээ.
Саранцэцэг -
Ер нь үйлдвэр ажиллагсдад өөрийн оногдсон ажлаа хийхээс гадна өөр ажил амралтын ямар арга хэмжээ зохион байгуулагдах уу?
Дармаа -
Өө байлгүй яахав. Одоо энэ лекцэнд ор, оройн сургууль гэж сүүлдээ байдаг байсан, лекцэндээ яваад оройн сургуульд явах нь яваад сүүүлдээ хөгжиж л байлаа ш дээ. Оройн сургуулиар мэргэжил ахиулна гээд л улсууд чинь ордог байлаа 1-рт. 2-рт лекцэнд орохгүй лекц тасалсан бол бас зэмлэлтэй ерөөсөө. Хүмүүжлийн ажил бол зэрэг явагдах ёстой гэж үздэг учраас бүх юмнууд л ерөөсөө хүмүүжлийн тэр л бүжиг танец, аль юундаа бол зэрэг оролцоно. Тэгсэн цагт дуу бүжиг заалгуулна, концерт тоглуулна, аа тэгээд л жүжиг ч л тоглодог, тэрэнд оролцуулна, бүрэн оролцуулдаг ийм л байсан даа. Албан газрын дарга нар бол ерөөсөө. Аа тэгээд оролцохгүй байсан бол тэрэн дээр зэм өгнө. Зэмэлж одоо тэгж болохгүй, тэр юманд яв, ерөөсөө чи хөгж, тэгж гэртээ хэвтэж унтаж болохгүй, өглөө 8 цагийнхаа ажил хийнэ, орой хүмүүжлийн ажилд явна.
Саранцэцэг -
Таныг үйлдвэр ажиллаж байхад өмнө нь гараар хийж байсан юмаа сүүлд машин техник ирж хөнгөвчилсөн, тийм юм одоо гарч ирсэн үү? Ёсоциализмын үед шинэ техник технологи гэвэл юу байдаг байсан бэ? Одоо хүний гайхал төрүүлсэн?
Дармаа -
Тийм юм одоо яахав.., албан газраа бол техник гэвэл баглаа пресс хийхэд бол гараар шахахгүй, цахилгаанаар шахдаг болж эхэлсэн. Баглаа боодлыг бол тэр ноос энэ тэрийг чинь бол яг ийм дөрвөлжин юу болгоод л шахна, хатуу ч гэж жигтэйхэн болдог. Хамгийн доод талын хэмжээ болбол 70-аас дээд хэмжээ болбол 120 л хүрдэг. Тэгэтл шахах хэрэгтэй гэдэг. Тэрний хэмжээнд хүрэхгүй бол харин жаахан бай хүртэх гээд болохгүй болчихдог. Хамгийн доод тал нь 70,80,90 кг-тай, хил/кг/ л гаргадаг байсан даа.
Саранцэцэг -
Та анх одоо хэзээ радио телевизор үзэж байсан бэ?Онгоцонд сууж үзэж байсан уу, ямар санагдаж байв?
Дармаа -
Сууж үзэж байсан. Ааа анх эхлээд ч айхтар л юм байсан. /инээв/. Одоо энэ ногоон онгоц, царцаа ногоон гэж. Жижиг онгоц, сумдууд руу тэрэн дээр чинь анх эхэлж суусан. Тэр чинь нэг доошоогоо орохдээр ерөөсөө л зүрх, уушиг амаар гарчих шахдаг ийм л. Харин цагаан онгоц чинь зүгээр юм билээ. Цагаан онгоцоор чинь хотоос ирж юу яасан.
Саранцэцэг -
Телевизор үзэж байв уу, анх?
Дармаа -
Телевизор одоо анх өнөө “Халтар царайт” гэж харсан, тэгэхэд чинь л эхэлж телевизор үзсэн дээ.
Саранцэцэг -
Аан, радио болбол сумдуудад байсан биз дээ?
Дармаа -
Байлгүй яахав.
Саранцэцэг -
Ямар радио байдаг байсан юм?
Дармаа -
Зүгээр шугамын радио ч л байдаг байсан, зайгаар явдаг радио ч л байдаг байсан. Тэрийг чинь чагнаж их суудаг байсаан.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмсүүд гадаад орнуудтай харьцах боломж хэр байдаг байсан?
Дармаа -
Ээ дээ, харьцах боломж энэ дээгүүр байдаг улс л эсвэл төлөвлөгөө нормоо биелүүлсэн улс л явдаг байсан байх, түүнээс гадаад оронтой харьцах..,
Саранцэцэг -
Аялуулж уу?
Дармаа -
Тийм аялуулж. Тэрнээс өөр сургуулийн л хүүхэд биш бол ер нь явдаггүй байсан байх.
Саранцэцэг -
Ер нь одоо Монгол оронд чинь Зөвлөлтийн иргэдээс гадна ямар орны иргэд амьдардаг, ирж очдог эд нар байсан юм бэ?
Дармаа -
Сүүлийн бүлэгт ч одоо орон бүхнээс л одоо. Хятад хааяа орж ирж байсан байх. Аа..,
Саранцэцэг -
Социализмын үед суурин хятадууд байсан уу, энэ Хөвсгөлөөр?
Дармаа -
Байж байлгүй яахав, энэ хятадууд чинь байдаг байсан юм чинь. Өвөрмонгол голдуу байдаг байсан байх.
Саранцэцэг -
Тиймүү, тэд нар тэгээд юу эрхэлж амьдардаг байсан юм?
Дармаа -
Ногоо тарина. Хүнсний ногоо. За тэгээд ажил хийдэг хүмсүүд ч л байдаг байсан байх. Тэр чинь одоо шавар шохой барилгын ажил, тиймэрхүү юм их хийдэг байсан байх шүү.
Саранцэцэг -
Таныг байж байхад Их-уулд орос хүмүүс байсан уу?
Дармаа -
Байлгүй яахав. 2 мэргэжилтэн ирдэг байсан. Сантехникийн бүр 5 мэргэжилтэн ирсэн байсан байхаа. Халаалтын мэргэжилтэн, тэр цахилгааны инженер, бүх барилгын инженер гээд л.
Саранцэцэг -
Ер нь одоо орос хүмсүүдтэй монголчууд хэр найрсаг харьцаатай байх уу?
Дармаа -
Их найрсаг. Оросуудтай бол ердөө бүх юмыг л сургачих юмсан, сургаад ажилтай болгочих юмсан гэдэг үндсэн дээр л байдаг байсан байх, оросууд болбол ерөөсөө. Хятадууд ч бас яахав мэргэжил сургасан л байх л даа, барилгын юун дээр байсан хятадууд.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед гадаад эд бараа олж авъя гэвэл олдох уу?
Дармаа -
Олноо, энэ дамжлагаар чинь орж ирж байгаа юм чинь. Оросын бараа орж ирнэ.
Саранцэцэг -
Хятад бараа бол орж ирэх үү?
Дармаа -
Үгүй байдаг байсаан. Хятад бараа чинь бүр т тасарчихсан байдаг байсан ш дээ. Ганцхан Оросоос хойноос бараагаа авдаг байсан ш дээ. Манай аймаг чинь ерөөсөө. Завхан Хөвсгөл 2 чинь ер нь 2 аймгаараа авдаг, бүх юугаа хангадаг байлаа ш дээ, Оросоос.
Саранцэцэг -
Та Орос руу гарч үзсэн үү?
Дармаа -
Өө энэ юу луу цаашаагаа Хэрээн аймаг л нэг орсон. Орос луу ерөөсөө гараагүй.
Саранцэцэг -
Тиймүү, за. Таны одоо хүүхэд байх үед танай одоо Цэцэрлэг сум одоо ер нь сүүлд ямар болж өөрчлөгдсөн бэ, байгаль орчны хувьд, цаг уурын хувьд? Сайн өөрчлөлт юу байна, муу өөрчлөлт юу байна?
Дармаа -
Байгаль орчны хувьд ч одоо Завханы Тосонцэнгэл гэхэд байгаль орчинг сөнөөж хаясан байдаг ш дээ. Манайхны тэндээс мод хяргаад, модоо кублээд хаячихсан, нөгөөх нь илжрээд хорхой идэх нь идээд, мод унагаасан хожуул завсар нь ингээд шовойгоод ёстой халзан гарчихсан, энэ миний толгойтой үс арзайж байгаа юм шиг л, бүх уулуудыг чинь ингээд.., бас нэг юу яагаад социализм байгуулж байгаа нь энэ гэж нэг алах л юм байна л даа. Тэрэн дээрээ мод тарьсан ч юм байхгүй. Одоо тэгээд халзан толгойтой хүн шиг л одоо тийм болсон. Модоо бүгдийг нь хяргаад хаячихсан. Тэрэн дээр ч одоо сэргээсэн юм байхгүй. Иймэрхүүл байдаг. Одоо манайх Завханы хаяанд байдаг учраас Хөвсгөл аймгийн нутгийг болбол болгосон л гэж боддог. Тэр авч байсан улсууд бол ерөөсөө. Мод тарьсан ч юм байхгүй, Завханы Тосонцэнгэл гэж тэр байдгиймуу, үгүй юу тэр. Байдаг болбол тэр хэн нь нөхөн сэргээж өгөх юм, байгалийг бол сэргээж өгмөөр байгаам. Модыг бол хяргаж ёстой айхтар болгосон, манай тэр одоо Булнайн ар гэдэг нутаг байдгийм, тэр. Тэрний арыг бол ёстой аюултай.
Саранцэцэг -
Булны ар гэж байгаа юм уу, аан зөв зөв.
Дармаа -
Тийм.
Саранцэцэг -
Ер нь газар усны нэр өөрчлөгдсөн газар гэж байдгиймуу, таны мэдэж байгаагаар?
Дармаа -
Байхгүй. Тийм юм солигдсон юм бол байхгүй. Байгаа хэвээрээ л байгаа.түүнээс одоо мод хяргаснаас өвс ургахаан байсан, аа тэр булаг шандууд нь ширгэсэн. Тийм л болчихсон байналээ дээ. Одоо тэгээд яахав дээ, би нэг хэсэг яваад л хойшоогоо тэр Цэцэрлэг рүү очдогийм, намайг байж байх юм байхгүй болчихсон байналээ, тэр мод байгаль бол ёстой тэр Мөст нуур хүртэл аваад хаячихсан юм байналээ тэр.
Саранцэцэг -
Та ер нь сүүлд өөрийнхөө ажиллаж байсан Хатгалдаа очив уу?
Дармаа -
Очсоон.
Саранцэцэг -
Хатгал ер нь ямархуу болсон бэ?
Дармаа -
Хатгал одоо болбол сайхан болж байгаа. хэцүү болсон ш дээ, ажил байхгүй, тэнд амьдрал болбол болохоо байсан, тэтгэврээ өгч чадахаа байсан иймэрхүү болж эхэлсэн ш дээ. Тэтгэвэр тавилаа гэхэд л чадалтайнууд нь залуучууд нь дайрч ороод л тэгээд л авдаг, бусад нь орж чаддаггүй. Тэгээд л заримдаа цалин тэтгэвэр юм нь дуусчих шахуу болоод л, хамгийн сүүлд нь нэг юм авмар болдог ийм л болж ирсэн ш дээ. Тэгээд сүүлд нь харин улс хөгжөөд ирэхдээр сар сардаа буудаг болоод одоо болбол сар сардаа нэг буучихаад л байна. Арай тэгж алдагдалд орчихгүй л байх шиг байна.
Саранцэцэг -
Ер нь тэгээд байгаль орчны талаар сайн өөрчлөгдсөн юм ажиглагдах юм уу газар ус нь энд тэнд явж байхад?
Дармаа -
Ээ дээ нэг тийм өөрчлөгдөөд байсан юм байхгүй л , хур бороо орохгүй л, яг л энүүн шиг халцарсан газар гишгэчихсэн шиг л байна ш дээ, одоо. Орон нутгийг хөгжөөх тийм газар байхгүй болчихож. Одоо л харин энэ яригдаж байгаагаар бол орон нутгаа бол хөгжүүлнэ, соёлжуулна гээд л, одоо тэгээд хэдийд нь хүрч ирж орон нутгийн орчныг нь өөрчилж газар юмаа хөгжүүлж, ойгоо өөд нь татах юм уу үгүй юу. Одоо зарим нь хорхой идсэн модууд болохоо байсан, ерөөсөө. Тэрийг одоо цэвэрлэдэг газар ойн байгууллага нь ч өөрснөө их муу ажиллаж байна. Ойг хамгаалагч байгууллагууд бол. Заа тэгээд зарим нэгэнд нь болбол юу байдаг байх л даа, тэр. Торгож барьдаг, болохгүй бүтэхгүй гэдгийг нь хэлэхээсээ урьд торгож барина гээд амьтныг буруу ярьчихдаг юм уу, хаашаа юм. Тэрний оронд одоо байгаль орчноо сэргээе, байгалийнхаа доторхийг гишүүг нь цэвэрлэж өгмөөр байгаам. Тэрийгээ цэвэрлүүлэхдээ бол тэрийг үнэгүй биш, бага зэргийн үнэтэй, үнэлж өгөх хэрэгтэй юм. Түүнээс биш үнэгүй бол амьтан зоргоороо л болчихно л доо. Одоо харж л байхад л энэ уулаар хааяа нэг явж байхад болбол ер нь зарим нь хамаагүй их унагасан газрууд их л байна шү, хаяанаас нь халзайлгаад, одоо мод хяргасан энэ урдуур тийм болгочихсон л байна. Зарим газраараа болбол. Энэ аймгийн холбогдох улсууд ч тэр тэрийгээ сайн хамгаалахгүй л байна. Амьтан их ороход бол тэр мод хад болбол журамтай дэгтэй заадаг газартай авах газрыг нь зааж өгч байх хэрэгтэй. Улсын тэр юуг л хариуцаж байгаа бол очиж, тэр машин унаатай очиж байгаад авах газраас нь заалгаад, аа эндээс тэчнээн мод, 5 мод унагана гэдэг бол 5 модыг нь унагаад ойг нь сайн цэвэрлүүлж тэрийгээ хүлээж авч байх тэр хүмсүүдтэй. Ийм л ажил зохиох хэрэгтэй тэгэхдээр одоо ийм ажлаа зохиож чаддаг юм уу, үгүй юу. Энэ жил гоожин өгнө гэж байналээ эндээс гэж сураг дуулдна, тэрийгээ одоо сайн боловсруулж өгөх хэрэгтэй байна. Заавал тэгж яахгүй дур зоргоор нь аваачаад тавьчихдээр чинь л хяргаад хяргаад л хаячихдаг, ойгоо цэвэрлэдэггүй, нэвсийтэл нь л. Ой чинь одоо нэвсийчихсэн л байгаа.
Саранцэцэг -
Таныг одоо Хатгалын ноосны үйлдвэрт ажиллаж байхад “Социалист хөдөлмөрийн төлөө” бригад гэж энэ тэр тийм юм байсан уу?
Дармаа -
Тэгэхэд чинь намайг очиж байхад байсан. Энд би барилгад байж байхад бригад гарч ирсэн гээд л, энэ барилгад чинь хэдэн 2,3 бригад гарчихсан л байдаг байсан.
Саранцэцэг -
Их-уулд ажиллаж байхад уу?
Дармаа -
Аа би хэсэг энэ Мөрөнд ажиллаж байсийм.
Саранцэцэг -
Та нэг хэсэг энд юун дээр байж байхад гэнээ?
Дармаа -
Энд нэг хэсэг барилга дээр байхад. Тэгэхэд л.
Саранцэцэг -
Тэр бригад чинь одоо яадаг бригад юм бэ? Ямар учиртай бригад уу?
Дармаа -
Тэр бригад нэгдэж л тэр байгуулагад л ажил юун дээр л тийм нэртэй гарч ирж л багийн юм шиг л тийм. Хэдэн хүнтэй, тэрийгээрээ бригад байгуулж байсан юм шиг байгаам тэр чинь.
Саранцэцэг -
Аа тэр бригадад орсон улсууд бол төлөвлөгөө нормыг яс биелүүлнэ?
Дармаа -
Яс л хийнэ.
Саранцэцэг -
Та сүүлд ер нь социализмаас хойш ажлаа сольсон уу?
Дармаа -
Байхгүй. Тэр хийж байсан ажлаараа л шувт явсаар байгаад л сүүлд нь тэтгэвэрт суусан.
Саранцэцэг -
Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого гэж явуулдаг байсан уу? Гэр бүлийн бодлого гэж тэр нь хүмсүүдэд нөлөөлдөг, хүний амьдралд нөлөөлж байсан, тийм юм мэдэх үү, та?
Дармаа -
Тэр .., би одоо гэр бүлгүй байсан болохдээр нэг их тийм юмыг нь..., одоо дэмжилгүй яахав тэр чинь одоо. Хурим найр хийж байгаа гэр бүлийг дэмжиж байгаа үндсэн дээр тал талаасаа хамжиж дэмжиж өгдөг л байсан ш дээ. Дэмжиж л байгаа л хэрэг л дээ, тэр чинь ерөөсөө. Жишээ нь эндээс нэг хүн гэрлэлээ гэхэд л хотын хооронд тэнд гэр оронг нь байгуулж, орон сууц барилга барьж байдаг бол тэрнийг нь хамжилцаж барих, бүх л одоо тийм найрсаг, хандлагатай учиртай л байх ёстой л доо.
Саранцэцэг -
Ер нь одоо эрэгтэй эмэгтэй улсуудын байдал таны залуу байхаас одоогийн залуучуудын байдал яаж өөрчлөгдсөн бэ? Залуучууд ямар болчихсон байна, одоо харж байхад?
Дармаа -
Залуу улсууд ер нь их л хойрго ажилд болбол, хойрго болсон шиг байгаам даа. Дээр үеийн юу болбол байхгүй ээ, харин их хойрго. Архи болбол сайн уучих маягтай, эрэгтэй эмэгтэйгүй ерөөсөө. Архинд болбол одоо тун дуртай болсон шиг байдаг. Биднүүдийн дээр үед тийм архидалт байхгүй л байлаа ш дээ. Ерөөсөө тэгж нэг хүн архи уух л юм бол ер нь тэрийг хөгшчүүл л ууна уу гэхээс залуучуул бол архинд хамаарагдахгүй байсийм. Нэг сайхан заншил нь бол архи уухгүй, тамхи татахгүй байсан, одоо болбол тамхи татаж байна, архи ууж байна. Мөн одоо янз янзын хуулгайн хэрэг гарч байна, дээрмийн ажил ч одоо гарч ирж байна. Социализмын үед чинь захиргаадалтын үед чинь тун хянуур, одоо нэг хүн архи уучихсан байх юм бол тэр чинь донгодолт, салахгүй ерөөсөө хүн бүр тэрийг чинь зэмлээд л. Чамд ашиг байхгүй, чи биеэ зовоохоос биш, өөр юм байхгүй чи яах уу, архи уучихаад аягүй бол хүнтэй зодолдоно, хүнийг дээрэмдэнэ, иймэрхүү ажил гарч ирэх ёстой байдаг юм шиг байлээ л дээ. Одоо болбол ер нь дээрэм ч гарчих гээд байгаа юм шиг, хүнийг болбол дийлэх л иймэрхүү л юм гарч ирж байна ш дээ. Джээхнэ биднүүдийг байж байхад бол тэр настай одоо 40,50 шахсан улсууд л уудаг байсан байх. Залуучууд болбол дээр үед их хянуур байсан юм. Архи уудаггүй байс ан. Ямар сайндаа л найранд явдаг, согтоод гулдайгаад уначихсан л байдаг, тэр улсуудыг чинь тэр өөд нь ор засч өгөөд л хучиж өгөөд л тэгээд л хэвтүүлчихнэ. Өвөр дотор байсан юмыг нь дэрэн дээр нь тавьж өгөөд л, өглөө тэр хүн чинь нэг цай уучихаад л юмаа аваад л гарлаа. Ийм л байдаг байсан. Одоо мэдэхгүй ээ, тэр чинь аягүй болбол юм уучихсан согтуу хүнийг бол үзэх ч үгүй байх. Ер нь тиймэрхүү ханатай болчихсон юм шиг л байгаам. Хотынхон болбол гудманд уначихсан хүнийг бол нүцгэлж аваад нүцгэн л хэвтэж байна.
Саранцэцэг -
Та сүүлд ер нь хот орсон уу?
Дармаа -
Би чинь хот ороод нэг жил хэртэй байсан байх.
Саранцэцэг -
Хаана? Хотын хаана нь байсан юм?
Дармаа -
Юу руу. Үйлдвэр комбинат руу, тэнд үүдний байцаагчаар хэсэг байсан.
Саранцэцэг -
Хэдэн онд уу?
Дармаа -
Бараг 5 жил болчихов уу.
Саранцэцэг -
Танд одоо хотоос таалагддаг юм гэж байна уу, таалагддаггүй юм гэж байна уу?
Дармаа -
Байхгүй ээ.Таалагддаггүй юм нь тэр архи уулт л байна хотынхон чинь ерөөсөө. Ажил тарлаа, бөөгнөөд суучихсан л, тэр тамхи татаж байна гэж. Тэр наагуур явж байгаа хүнээс ичиж байгаа юм байхгүй. Цадиггүй болчихсон. Тийм л харагддаг. Харин одоо хөдөө газар тийм юм битгий дэлгэрчихээсэй л гэж боддог. Ялгаа байхгүй ээ, тэр архи уудаг тамхи татдаг нь бас л тиймэрхүү л болж эхэлж байгаа юм уу гэлтэй харагддаг шүү.
Саранцэцэг -
Ер нь одоо юу нь хотод илүү, тэр нь сайхан даа гэмээр санагддаг вэ?
Дармаа -
Хотод уу? Хотод яахав үзвэрийн газар 1-рт, намайг байж байхад чинь бол би чинь одоо юу байхдаа бол цалин буудаггүй байсан цаг байсан. Цалин бол цагтаа тавьдаг, аргагүй дээ, улсын нийслэл юм болохдээр. Тэр ч одоо тэгэлгүй яахав дээ, аль болох л. Хамгийн сайхан нь нийцтэй, хотынхон бол. Хамт олонч. Нэг байгууллагад орчихсон ажилчдаа бол хардаг сайхан л байсан.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн гарч байх үеэр хүмсүүд нийтлэг ардчиллаас юу их хүлээж байсан бэ? Ардчиллын үр нөлөө гэвэл та юу хэлэх вэ?
Дармаа -
Ардчиллын үр нөлөө болбол дээр үед чинь одоо нэгдэлжих хөдөлгөөн гэж нэгдэлжүүлсэн малыг нь буцааж өгсөн ш дээ. Ганц зөв тэгж шийдсэн юм ш дээ. Ардчилал болбол сайн тал их байсаан. Муудсан тал байхгүй.
Саранцэцэг -
Юун дээр одоо их алдаатай юм хийсэн гэж санагддаг вэ, ардчиллаас?
Дармаа -
Ардчиллаас болбол юу л даа.
Саранцэцэг -
Хувьчлал одоо хэр оновчтой сайн явагдсан гэж боддог уу?
Дармаа -
Хувьчлал болбол тийм оновчтой сайн явагдаагүй. Албан байгууллагыг удирдаж байгаа улс нь л тэрийг идэж ууж дууссан болохоос биш, доогуурхи ажилчинд бол оногдсон юм ерөөсөө байхгүй ээ. Хатгалд л лав харж байхад хувьчлал үүсээд л юу яахад тэрэн дээр яасан юм байхгүй, нэг тасалбар өгөөд л тэргээрээ зарим газрууд нь болбол юу яасан байх. Юм авсан нэг нь авсан л байх, голдуу одоо дарга нар л тэрийг чинь хүртсэн дээ. Ажилчинд бол өөдтэй юм ерөөсөө оногдоогүй.
Саранцэцэг -
Яг одоо ардпчилсан хөдөлгөөн гарах үеэр хүмсүүдийн оролцоо эрэгтэй нь илүү давамгай байв уу, эмэгтэй нь илүү давамгай байв уу?
Дармаа -
Ер нь бараг тэнцчихсэн юм биш үү. Би тэгж л боддог. Ардчилал хөгжөөд ирэхэд энэ Элбэгдорж чинь Хатгалд очиж юу яасан ш дээ. Тэгэхэд болбол эрэгтэй нь ч орж л байдаг, эмэгтэй нь ч орж л байдаг, эмнэлгийг нь аваад л ардчилсан хөдөлгөөнд орсон гээд л эмнэлэгт очиж жаал ухуулга хийгээд л явдаг л байсан. Сүүлдээ ч бүх суманд ардчилсан хөдөлгөөнд болбол тун сайн явсан байх. Ардчилал л гэж явдаг ш дээ, одоо ер нь зарим улсууд бол ерөөсөө. Биднүүдийн дээр үеийн хүмсүүд бол одоо яахав, хувьсгалт намаа дэмждэг, ардчилалд ороогүй юм болохдээр. Зарим нь ч орсн л байх, зарим нь ч ороогүй улсууд ч их бий, байсан. Ардчиллыг бол буруу гэлтгүй, зөв гарч ирсэн. Харин сүүлдээ жаахан суларч эхэлсэн л дээ, ардчилал чинь. За даа энэ 2 нам чинь юу яагаад л, ардчилсан нам үүсгэн байгуулагдахад ардчиллын талд л байсан, одоо харин ардчилсан хөдөлгөөнөөс гарсан Элбэгдорж маань хэр зэрэг хөдөлмөрчдийг харах юм мэдэхгүй одоо. Чадвар аль зэрэг удирдах юм, мэдэхгүй одоо.
Саранцэцэг -
Яг одоо ардчиллын энэн дээр их сайн нөлөөлсөн юм шүү гэж бодогддог юм байна уу?
Дармаа -
Одоо хөдөө бол малчдыг юутай л байлаа ш дээ. Одоо болбол харин өөрснийх нь мэдэлд болчихсон юм болохдээр мал ахуй болбол хөдөө орон нутагтаа болбол хөгжингүй өссөн. Малгүй айл байхгүй ядуу юм байхгүй, ийм л байгаа ш дээ. Хөдөөнийхөн болбол одоо маш сайн байгаа. Хамгийн доод тал нь л ер нь мал гэхэд чинь л 5 хошуу мал нь бүх 5 хошуутай л болчихсон л байна ш дээ.
Саранцэцэг -
Заа би одоо таниас сүүлийнхээ асуултыг асууя.
Дармаа -
Заа.
Саранцэцэг -
Монголд одоо нас барсан гэр бүлийнхээ хүмүүсийг дурсдаг арга барил яаж өөрчлөгдөж ирсэн бэ, оршуулгын зан үйл дээр үед ямар байсан юм, одоо яаж оршуулдаг болоод байна вэ?
Дармаа -
Оршуулгыг бол дээхнэ үедээ бол сайн л байсан одоо тэр хэвээрээ л байдаг байлгүй дээ. Дээхнэ үедээ болбол яахав ах дүү нар нь л тэр оршуулгыг явуулаад л гардаг, дэмжиж аваачиж тавьж байршуулдаг газар нь байршуулж л байсан л даа. Заа тэндээс болбол яахав дээхнэ үедээ бол тэр ах дүүгээс бусад улсууд бол оролцдоггүй л байсан. Одоо бол хүн бүх ах дүү тэр хавийн улсууд чинь л оролцдог, сайхан л байна ш дээ. Дээхэн үед тиймэрхүү юман дээр чинь ах дүү нар нь л яана уу гэхээс бусад улсууд бас жаахан жигшдэг, тиймэрхүү л байдаг байсан байх.
Саранцэцэг -
Дээр үед чинь одоо оршуулгыг чинь ингээд ил тавьдаг байсан гэж сонссон?
Дармаа -
Тийм
Саранцэцэг -
Танай нутагт мөн л тийм байсан уу?
Дармаа -
Тийм байсан.
Саранцэцэг -
Аа сүүлд нийтийн оршуулгын газартай хайрцаглаж булж оршуулдаг болсон ш дээ?
Дармаа -
Тэгсэн.
Саранцэцэг -
Одоо болбол тэр зан үйлээрээ л оршуулж байгаа юу?
Дармаа -
Тийм, тэр зангаараа.
Саранцэцэг -
Аа энэ Хөвсгөлд нийтийн оршуулгын газар бий биз дээ?
Дармаа -
Энэ ард энэ ар уулын энгэрт оршуулдаг.Уг нь энэ урд байдаг байсан юм, энийгээ цэвэрлээд өөр газар тавьдаг болсон.
Саранцэцэг -
Одоо бол хотод ярьж байх нь чандарладаг, чандарлаж оршуулна гэж ярьдаг болсон байналээ. Та сонссон уу?
Дармаа -
Харин тийм гэнэлээ. Ар гэрийнхэнд нь чандарласанаас нь үлдээдэг.Тийм юм сонсож байсан.
Саранцэцэг -
Заа, та надаас асуух болов уу гэж бодож байсан тийм юм байна уу? Одоо жишээ нь энэ асуулт асуувал энэ талаар ингэж ярина даа гэж бодож байсан зүйл байна уу?
Дармаа -
/инээв/тийм ч юу байхав дээ. Бүх асуултанд хариулаад дуусчих шив дээ.
Саранцэцэг -
Танд одоо дурсгалтай тийм эд зүйл байдаг уу?
Дармаа -
Байхгүй.
Саранцэцэг -
Залуу үедээ хэлж яримаар сануулмаар санагддаг юм байна уу?
Дармаа -
Одоо юу байхав
Саранцэцэг -
Одоо хүүхэд залуу үе ийм л байгаасай, ингээсэй гэж хүсдэг тийм юм байна уу?
Дармаа -
Залуу үедээ сайхан амьдарч, сайхан явах л хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээд л ажил төрлөө одоо сайхан хийж 1-рт, 2-рт амьдрал залууханшүү үед одоо өрх бүл болдог юм бол сайхан л амьдрах хэрэгтэй гэж энийг л би хэлэх гэж байна.
Саранцэцэг -
Одоо та болбол энэ Мөрөнгийн юунд байгаа ш дээ, тэ? Одоо ер нь ийш тийш явах сонирхолтой, бодож буй газар бий юу?
Дармаа -
Хотод эгчийн нэг хоёр хүүхэд байдаг юм, тэрэндээр л тэр лүү нэг очдог юм уу л гэж бодож байгаа.
Саранцэцэг -
Та чинь нэг хэсэг хотод ажилласан гэж байхдаа тэрэн дээрээ байсан юм байна л даа?
Дармаа -
Тийм, тэрэн дээр байсийм.
Саранцэцэг -
За за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд одоо эрүүл энхийг хүсье.
Дармаа -
Заа.за баярлалаа.
Саранцэцэг -
Та урт удаан наслаарай, за ингээд ярилцлагаа өндөрлье дөө.
Дармаа -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.