Gurhlaajav
![](../assets/images/interviewees/990457.jpg)
Basic information
Interviewee ID: 990457
Name: Gurhlaajav
Parent's name: Pürevjav
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
herding / livestock
collectivization
privatization
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу?
Гурхлаажав -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
Заа танд би аман түүхийн төслийн талаар танилцуулсан. Тэгэхээр та одоо өөрийгөө танилцуулахгүй юу? Та аль суманд төрсөн бэ?
Гурхлаажав -
Цэцэрлэг суманд төрсөн.
Саранцэцэг -
Таны эцэг эх ямар улс байв, та хүүхэд ахуй үеэ яаж өнгөрөөв? Амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу?
Гурхлаажав -
Заа, өө тэгээд л..,
Саранцэцэг -
Хэдэн онд төрсөн юм та?
Гурхлаажав -
Хэдэн онд төрлөө дөө, /бодов/ энийг хараадах даа/ иргэний үнэмлэх үзүүлэв/
Саранцэцэг -
41 онд төрсөн юм байна та?
Гурхлаажав -
Аа тийм.
Саранцэцэг -
Аль суманд төрсөн гэнээ?
Гурхлаажав -
Цэцэрлэг сум. Бүр хойшоогоо, хамгийн хойд талын сум. Түрүүчийн тэр 2 хүн яриад байваа, Цэцэрлэг суманд төрсөн гэж, тэр сум. Дунд цагаан усан гэдэг газар төрсөн юм гэнэлээ.
Саранцэцэг -
Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
Гурхлаажав -
2-лахнаа.Ердөө хоёулахнаа.
Саранцэцэг -
Та том нь уу, бага нь уу?
Гурхлаажав -
Бага нь. Том нь үрэгдчихсэн юм. Бүр том болоод хүүхэн болоод үрэгдсэн юм. Хүнтэй сууж байгаад. Тэгээд би ганцаараа үлдсэн юм.
Саранцэцэг -
Аан за, аав ээж тань ямар улсууд байсан юм?
Гурхлаажав -
Аав Пүрэвжав гэдэг хүн байсийм. Намжмаа гэдэг ээж байсийм. Тийм. Ээж бүр намайг багаа байхад үхсэн юм. Бага байхдаа өнчирсөн юм. Аавтайгаа байж байгаад л тэгээд л энэ айлд ирээд л, энэ айлд ирэхэд аав ээжтэйгээ байхад нэгдэл гэж аав ээж маань мал аваад л өнөө хонь хариулаад л, тэгээд л хонинд явж явж орой л ирэх, тэгээд л яахав дээ, эргээд л үхэртээ явах, үхэртээ явж сар ийшээ болонх алдад л тэгээд л хоолоо идчихээд унтан өглөө бүр яагаа ч үгүй босоод л түлээ үүрнэ. Тийм. Гэрийн түлш. Бага байхдаа. Тэгээд л тэгж байж байгаад л нэгдэлд ороод л аав маань хамгийн түрүүн нэгдэлд ороод л урагшаагаа энэ лүү Цэцэрлэг лүү ирээд л нэг очсон чинь нэгдэлд орно гээд л тэгсэн чинь хэдэн малаа цугийг нь туу л гэсэн. Биднүүд цугаараа уйлалдаад л үлдсэн. Яахав дээ, бага юм чинь. Тийм. Тэгээд л наашаа давж нүүж ирээд л нэгдлийн хонь хариулаад л тийм. Нэгдлийн хонийг чинь суурь гээд л нэг айлд өчнөөн өгчихнө. Миний түрүүчийн яриа мярнусан хонь гээд л, манайх тийм хонь бүр сууриар нь авч байсийм. Тийм. Тэр чинь нүцгэн хурга гаргана, осгоод үхчихнэ, гал түлнэ.
Саранцэцэг -
Ноосны чиглэлийн хонь ш дээ, тэр чинь?
Гурхлаажав -
Ноосны чиглэлийн л хонь. Нэг их урт сүүлтэй ийм ийм, урт сүүлтэй хонь,мярнусан хонь. Тэгж байгаад л сүүлдээ нэгдэлд ороод л тэгээд л байж байснаа л аа тэгээд л аав ээж ч үхсэн.
Саранцэцэг -
Аав чинь таныг хэдтэй байхад нас барсан?
Гурхлаажав -
Өө сүүлд энэ айлд ирсэн хойно.
Саранцэцэг -
Энэ айлд ирсэн гэдэг нь та гэр бүл болоод ирснийгээ ярьж байна уу?
Гурхлаажав -
Тэгж байна. Тийм. Энэ айлд ирсэн хойно нас барсан юм. Бүр тэгээд л далан хэд хүрч байгаад л нас барсан байх.
Саранцэцэг -
Таны гэрийн хүн чинь ямар хүн байв?
Гурхлаажав -
Ёндонжунай гэж хүн байсийм. Тийм. Залуу байхдаа л гэрлэсэн.
Саранцэцэг -
Тэгээд таны хөгшин бол бас нас барсан юм байна тээ?
Гурхлаажав -
Тэгсэн. Нас бараад одоо 3,4 жил болж байна уу. Тэгээд л би энэнтэйгээ л байдгийм.
Саранцэцэг -
Та хэдэн хүүхэдтэй вэ?
Гурхлаажав -
Би одоо 3 хүүхэдтэй. Уул нь 10 гарсан юм. 3 хүүхэд тогтсон юм. Энэ манай хамгийн багын хүүхэд нь. Аа тэр саяын орж ирдэг томынх нь хүүхэд. Тийм. Энэ охин манай тэр бас нэг хүүгийн хүүхэд. Тийм. Тэгээд би 3 хүзүхэдтэй нь 2 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэдтэй нь суудаг.
Саранцэцэг -
Аан за. Та чинь багадаа мал их хариулж явжээ.
Гурхлаажав -
Малд их явсан, нэг муу ямаан дээлтэй. Хонинд явмар болоод л, тийм. Нэг их хамуу гарч өнөөхөө маажсаар байгаад ээждээ хэлэлгүй, өнөөх хөдсөн дээл нь урагдчихсан, тийм л байсан даа. Жижигхэн хүүхэд байхад. Аав ээждээ хэлэлгүй маажаад л явдаг. Модны ойр очоод л маажаад байдаг, тийм. Хөдсөн дээлийг урагдтал нь маажиж л байсан.
Саранцэцэг -
Танайтай айл саахалт ямар улсууд хамт байдаг байв?
Гурхлаажав -
Ойр одоо Шаврынхан л ойр байдаг байсан. Тийм.
Саранцэцэг -
Танайх бог, бод хэр олонтой айл байсан юм?
Гурхлаажав -
Тааруу тааруу. Тааруу байж байгаад л нэгдэлд орсон, тэгээд л нэгдлийн мал аваад л тэгээд л байж байсан юм. Тийм. Сайн л бол нэг гурав дөрвөн үнээтэй, тэгээд л яахав, 3,4 адуутай, урдны айлууд тиймэрхүү л байсан, тэгээд л.
Саранцэцэг -
Танай аав мал хариулж байгаагаас өөр юм хийж байв уу?
Гурхлаажав -
Үгүй. Тээр урд л явган нүцгэн юунд л явж байсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Жинд үү?
Гурхлаажав -
Жинд. Тийм. Тэгжл ярьдгийм, би ч өөрөө мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Лам бол байгаагүй юу?
Гурхлаажав -
Үгүй. Ерөөсөө л мал. Манай ээж ч мал.
Саранцэцэг -
Ээж чинь яагаад тэгээд эрт нас барсан юм?
Гурхлаажав -
Үгүй ээ одоо мэдэхгүй. Одооныхоор бол савны хавдар л байсан шиг байгаам. Тийм. Аа би нэг муухан мэддэг юм, яаж байсан. Шээж болохгүй юм, шээдгийн хоёр талаар аяганы ам хөмөрчихсөн юм ши г болоод гэж байсан. Тэгэхдээр тэр аясаар л нас барсан байх гэж одоо боддогийм. Тэр одоо тэр өвчин л байсан юм байлгүй. Хэнмэдэхэв одоо, бага байлаа, сайн ч мэддэггүй.
Саранцэцэг -
Та болбол ер нь сургуульд суусан уу?
Гурхлаажав -
Үгүй.
Саранцэцэг -
Таныг яагаад сургуулиас хоцроочихсон юм бол?
Гурхлаажав -
Яахав сургуулиас.., би бүр сайн мэддэг юм, энэ ёстой яваагүй орон байхгүй. Суулгахгүй гээд л одоо тэгээд л яваад л,
Саранцэцэг -
Өө бүр сум дайжуулаад уу?
Гурхлаажав -
Тийм. Одоо энэ Агар магар, ёстой энэ бараг Тува мува луу л орооогүй байх даа, дархадад манайх зөндөө өвөлжиж байсан ш дээ, манайх.
Саранцэцэг -
Сургуульд оруулна гэхээр л нэг тийшээ нүүгэээд явчихдаг?
Гурхлаажав -
Нүүх ямар юм байхав, намайг зугтаалгаад л аваад явчихдаг. Тийм.
Саранцэцэг -
Эшш, тэгсээр байгаад хоцроочихсон уу?
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
За та тэгээд аав ээжийнхээ хажууд аавынхаа хажууд голлон мал ахуйд нь туслаад байж байдаг байжээ, дараа нь том болоод юу хийв? Ямар ажил эрхэлж байв?
Гурхлаажав -
Том болоод нэгдлийн үнээ сааж байсан. Тийм.
Саранцэцэг -
Танайх чинь мярнусан хоньтой мөртлөө та бас нэгдэлд саальчнаар ажиллаж байсан уу?
Гурхлаажав -
Үгүй ээ, аав ээжийг байхад. Тийм. Аав ээжээс хойш юу ч үгүй байж байгаад л тэгээд л энэ хүнтэй нийлээд л нэгдлийн үнээ авсийм. Тийм. Түүүнээс над ажил гэж байхгүй л байсан. Тэгээд л фермийн үнээ аваад л, тэгээд л ферм дээр байж байгаад л саальчин гэж явж байгаад л тэгээд л. Сааль саахад ч яахав, цагаан халаазтай саана. Сандалтай саана. Сандалгүй бол хүн ирвэл загнана.
Саранцэцэг -
Аан та нэгдэлд саальчин хийж байх үед саалийн фермийн тухай яриад байнаа даа? Сүүн заводын тухай ярьж байна уу, тээ.
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
Сүүн завод чинь зундаа л гардаг биз дээ? Аа бусад цагт бол саалиа саагаад л үнээгээ саагаад л явчихна биз дээ?
Гурхлаажав -
Саалиа саагаад л сүүгээ тушаагаад л явчихна.
Саранцэцэг -
Нэгдлийн саальчин хийхэд цалин хөлс ямар хэмжээний авах уу?
Гурхлаажав -
Ахидаггүй юм даа. Бага авна. Тэгээд л өнөө төлбөртэй болбол төлнө. Өнөө хэдээсээ л өгнө.
Саранцэцэг -
Таны одоо нөхөр юу хийх үү?
Гурхлаажав -
Миний нөхөр юу ч хийдэггүй хүн байсийм. Бас сургуульд суугаагүй хүн.
Саранцэцэг -
Танай ач хүү танд юм шивнээд байна. Мужаан хийж байсан гэнэ үү?
Гурхлаажав -
/Инээв/ Ёстой л мужаан хийж байсан. Хувиараа. Гэрийн мод унь, тооно гэрийн бүх л юм хийнэ. Тийм л хүн байсан.
Саранцэцэг -
Танай энэ төрөл хамаатан садан улсууд дунд хэлмэгдсэн хүн гэж байдаг юм уу?
Гурхлаажав -
Байхгүй. Ёстой байхгүй.
Саранцэцэг -
Одоо Монголд явагдаж байсан СД-ны талаар мэдэж байсан юмнаасаа хэлж өгөхгүй юу?
Гурхлаажав -
Ёстой нэг нь мэдэхгүй юм, ферм дээр байхад л нэг СД гээд л нэг юм явдаг байсийм.
Саранцэцэг -
Тэд нар ирж ферм дээр юу шалгадаг байсан юм?
Гурхлаажав -
Тэр өнөө яахав, сүү сааль шалгана. Тэгээд л юм болгон л шалгана. Ферм дээр үхэр малаа яаж сааж байна, тугал юмаа яаж бойжуулж байна гээд л шалгана. Тийм.
Саранцэцэг -
Аан, сүү саальны сав цэвэр байна уу бохир байна уу гээд л үзэх үү?
Гурхлаажав -
Ийм, бохир байа уу, цэвэр байна уу, юм хольж байна уу, хийж байна уу гээд л.
Саранцэцэг -
Хувийн ариун цэвэр үзэх үү?
Гурхлаажав -
Үзэлгүй яахав. Тийм, үзнэ.
Саранцэцэг -
Ер нь сүүлд айл гэр болоод гарсан хойно чинь айл өрхөөр явж үзэж байсан тийм шалгалт юм мэдэх үү?
Гурхлаажав -
Үгүй, яваагүй. Явдаггүй л байсан. Ер тааралдаагүй.
Саранцэцэг -
СД-ны үеэр хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орж байсан гээд тэгдэг, улаан тариа ч хийж байсан гэдэг, та тийм юм сонсч байсан уу?
Гурхлаажав -
Сонсч байсан, тэрийг чинь ёстой сонсч байсан. Тэр улаан тариа намайг бага шиг байхад байж л байсан юм.
Саранцэцэг -
Тэр улаан тарианы үеэр чинь их л баг сумаас хүмүүс тэдний өдөр очиж улаан тариагаа хийлгүүл гээд л, зарлаад л. Тэгээд л тэр үед хүмүүс тариагаа хийлгүүлдэг байсан гэж ярьдаг?
Гурхлаажав -
Тийм юм байналээ. Бүр явган ч яваад л. Морьтой ч яваад л. Тэгж л байсан юм гэнэлээ. Тийм.
Саранцэцэг -
Сүүлд ер нь яваагүй юу? Орос эмч нар үзлэг хийж байна гэж?
Гурхлаажав -
Аан тийм юм явж байсан.
Саранцэцэг -
Тэр хэдийд үү? Таныг хаана ажиллаж байхад уу?Сүүн завод дээр байхад уу?
Гурхлаажав -
Сүүн заводон дээр ороогүй байхад л явж байсан. Эрт.
Саранцэцэг -
Сүүн заводод чинь та бараг арван хэдтэй орсон биз?
Гурхлаажав -
Тэгсэн.
Саранцэцэг -
Тэгэхэд тэгээд орос, монгол эмч нар хамт явж үзлэг хийж байсан уу?
Гурхлаажав -
Тийм,
Саранцэцэг -
Та Цэцэрлэг суманд байж байхад сумын төв ямаршуу байсныг хэлж өгөхгүй юу?
Гурхлаажав -
Сумын төв ч яахав намайг мэдэхээс л одоо цаана байж байгаад л наашаа нүүсийм. Үймээн самуун болж байна гэж байхад цаана байсийм гэнэлээ.
Саранцэцэг -
Үймээн самуун болж байхад гэдэг нь юу гэсэн үг юм?
Гурхлаажав -
Өнөө нэг юуныхныг яаж байхад. Одоо зул мул өргүүлэхгүй гээд л нэг хэсэг байлаа ш дээ. Тэр үед, хэлмэгдлийн үеэр.
Саранцэцэг -
Та тэр үеэр хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй биз дээ?
Гурхлаажав -
Тиймээ, хүүхэд болохоор мэдэхгүй л дээ.
Саранцэцэг -
Сумын төвд чинь одоо сумын контор, сургууль өөр юу байх уу,т танай тэр Цэцэрлэг суманд чинь?
Гурхлаажав -
Өө тэгээд л байдаг байх л даа. Клуб млуб.
Саранцэцэг -
Клубд нь тэгээд кино үзвэр юм гардаг юм уу?
Гурхлаажав -
Гардаг байсан юм.
Саранцэцэг -
Та одоо жишээлбэл санаж байна уу, хүүхэд байхдаа очиж үзэж байснаа?
Гурхлаажав -
Би нэг их үзэж байгаагүй, дуулж л байсан юм. Кино гарч байна, клубтэй болсон юм гэж. Дуулж л байсан юм. Тийм.
Саранцэцэг -
Таныг тэр сүүн завод дээр байхад бүлгэмээр хичээл ном заадаг барьдаг гээд л тийм юм явж байгаагүй юу?
Гурхлаажав -
Болж байсан юм.
Саранцэцэг -
Та тэрүүнд суусан уу?
Гурхлаажав -
Суугаад харин сураагүй юм. Өнөө томорчихсон хойноо юм болоод тэр үү, дургүй ч байсан юм уу, юу ч байсан юм хэнмэдэхэв. Хичээгээгүй л байх. Одоо ингээд л толгой үсэг мүсэг байна ш дээ, тэр чинь ингээд л цөмөөрөө цээжинд цугаараа байдгийм. Тэгээд л ингээд уншвал уншиж л орхино. Тэгээд л хэлэх гэхдээр учрыг нь олдоггүй. Тийм.
Саранцэцэг -
Сүүн завод дээр чинь бараг л бичиг үсэг хоцорсон хүн болгоныг хамруулж 4-р анги төгссөн хүүхдээр ч гэсэн явуулынг багш болгож бичиг заалгуулж байсан гэдэг биз дээ?
Гурхлаажав -
Тэгсэн. Биднүүдийг чинь өглөө үдэш нэг их унтуулахгүй ш дээ. Харин өглөө гимнастик хийлгэнэ, орой дуу хөгжим явуулна. /инээв/тийм байсан юм. Тэгээд л зарим өдөр өвсөнд явна. Бас өвс хуваарилаад өгчихсөн. Тийм. Саалийн хооронд
хадланд шогшино. Их ажилтай байсан. Шөнө тэгээд .., үүрээр 5 цагт л босч үхрээ саана, айлаас хождохгүй л.
Саранцэцэг -
Бичиг үсгээ хэдийд нь сурах уу?
Гурхлаажав -
Орой л яана. Тэгээд л ямар юмаа сурахав дээ. Тэгээд л шуугилдаж шуугилдаж байгаад л тарна, тэгээд л
Саранцэцэг -
Ямар ч л байсан 2 үсэг заачихаад л энийг дуурайлгаад л бич л гэдэг байсан байх даа.
Гурхлаажав -
Тэгсэн л байх даа, тийм. Тэгээд л өглөө юу яана. Гимнастиктай шүү гээд л нэг хүн турхираад л явна. Тэгээд л босохоос л аргагүй. Тэгдэг, 5 цагт босч л үхэр сааж байсан.
Саранцэцэг -
Таны ижил таны мэдэж байгаагаар бас сургуульд суугаагүй хөгшин байдаг уу, танай сумнаас танай ойр орчны айлуудаас?
Гурхлаажав -
Байгаа, байгаа. Миний үеийнхнээс бараг нь л суугаагүй байх.
Саранцэцэг -
Аваад үлдчихдэг, ердөө гэртээ л туслуулах гээд байна ш дээ, тэ?
Гурхлаажав -
Тийм. Миний үеийнхэн бол ёстой бичиг нээх мэдэхгүй. Тийм л байсан юм. Одоо яахвээ дээ.
Саранцэцэг -
Одоо ингээд бодож байхад тэр СД хүмсүүдэд хэр хэрэгтэй зүйл байсан гэж бодож байна, та? Хүмсүүдэд хувийн ариун цэвэр үзээд л, айл өрхийн соёлжилт үзээд л.., ер нь хүмүүст нөлөөлж чадсан юм уу?
Гурхлаажав -
СД яахвээ дээ, тэгээд л хувийн ариун цэвэр үзээд л, соёлжилт үзээд л, цагаан халат малатыг нь үзээд л, үгүй ээ яахав дээ. Нэг их нөлөөлж чадахгүй ээ.
Саранцэцэг -
Тэднийг орж ирээд шаардлага тавихад шаардлагыг нь биелүүлэхгүй бол яадаг байсан юм? Торгууль тавих уу?
Гурхлаажав -
Үгүй. Зүгээр л загнана. Шаардлага биелүүлээгүй.
Саранцэцэг -
Нэгдэл ер нь хэр их хуралддаг байсан?
Гурхлаажав -
Өө хуралддаг байсан, хуралддаг байсан.
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүдийн хурал гэж жилдээ хийдэг юм уу, сардаа хийдэг юм уу?
Гурхлаажав -
Жилдээ. Жилдээ хийдэг байсан.
Саранцэцэг -
Тэрүүгээрээ яадаг юм, ажил төрөл юмаа дүгнээд шагнал урамшил юм өгөх үү?
Гурхлаажав -
Өгнө дөө. Сайн саальчин маальчин, сайн юунд нь өгнө. Тийм.
Саранцэцэг -
Танай одоо саальчдаас шагнуулаад хот хүрээ рүү явж байсан ч юм уу,
Гурхлаажав -
Мэднэ. Манай фермийн 3 жил явсан байх. Тийм. Манай ферм чинь онцын 1-р ферм гэж явдаг байсан юм. Би 3 жил явах байсан нь өнгөрдөг бид хоёр явах байсан нь 1-д нь яваад 2-т нь хүүхдээ явуулчихсан юм. Нэрэн дээрээ хот руу. Өнгөрдөг бид 2 эхний нь ээлжинд яваад л, дараачийн 2 ээлжинд 2 хүүхдээ явуулчихсан юм.
Саранцэцэг -
Тэгэхээр та болбол шагнагдаж байсан байна ш дээ.
Гурхлаажав -
Шагнуулж байсан юм. Тийм. Сайн ажиллаж байсан.
Саранцэцэг -
Танайхны юунаас аварга болж байсан, цол тэмдгээр шагнуулж байсан хүн бий юу?
Гурхлаажав -
Манай фермийн үү?
Саранцэцэг -
Танай нэгдлээс?
Гурхлаажав -
Манай нэгдлээс үү? Тэрийг нь эгч нь онц сайн мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Заа, нэгдлийн даргаар ямар хүгн ажиллаж байсан юм бэ?
Гурхлаажав -
Нэгдлийн даргаар хэн ажиллаж байсан юм, Санжаа гэж хүн ажиллаж байсан юм.
Саранцэцэг -
Танайх чинь ямар нэртэй нэгдэл байсан юм?
Гурхлаажав -
Ёстой мэдэхгүй юм байна шүү, би чинь.
Саранцэцэг -
Одоо мартчихаж уу, та?
Гурхлаажав -
Мартчихаж.
Саранцэцэг -
Хэр их санаачлагтай хэр их хөдөлмөрч хэр их хүмсүүдэд ханддаг ямар дарга байсан, танай дарга?
Гурхлаажав -
Манай дарга хөдөлмөрч сайн дарга байсан. Өлзий гэдэг хүн байсан. Одоо энэ суманд байгаа. Тэтгэвэртээ гарчихсан. Тийм.
Саранцэцэг -
Сүүлд одоо танай нэгдэл хэр өргөжсөн?
Гурхлаажав -
Манай нэгдэл өргөжөөд л хөгжөөд л хамгийн сүүлд нь тараад л тэгээд л алга болсон доо.
Саранцэцэг -
Сүүлд үр тариа газар тариалан эрхэлдэг болсон уу, хүнсний ногоо малын тэжээл юм тарьдаг болсон уу?
Гурхлаажав -
Яахав малын тэжээл өөрснөө хийнэ. Гараар бэлднэ. Хулганын хөеө мөеө авч дарж барьж юу яаж байсан юм, дарж барьж авч байсан юм. Намар хөеөнд явна.
Саранцэцэг -
Хулганын хөеөг хаанаас олдог юм?
Гурхлаажав -
Яахав, өнөө үхэр хулганын хөеө байна л даа. Ингээд л овоолоод л овоолоод л хаячихсан байдаг юм. Тийм, намар. Тэрийг цуглуулна тэгээд хивэг мивэг янз бүрийн л юм холино доо. Хужир давс. Тэгээд л малд өгнө, өвөлдөө.
Саранцэцэг -
Өөр одоо нэгдлийн гишүүд ямар ажил хийх үү? Түлшинд явдаг байж, өвсөнд явдаг байж. Тэжээл бэлддэг байж. Тэр болгондоо үнэлж мөнгө өгөх үү?
Гурхлаажав -
Үгүй ээ, зөвхөн цалин л авна. Тэр үхрийнхэн болбол тэр үхэр саасныхаа цалинг л авна, өшөө юм авахгүй.
Саранцэцэг -
Тэгсэн мөртлөө хажуугаар нь тийм их ажилтай?
Гурхлаажав -
Тийм, тийм л байсан.
Саранцэцэг -
Одоо нэг үнээнээс гарах сүүний нормыг хэд гэж тогтоосон байх уу?
Гурхлаажав -
Үгүй ээ одоо мэдэхгүй миний хүү.
Саранцэцэг -
Одоо та жишээлбэл өдөрт өгөх сүүний хэмжээ чинь хэд байх уу? Та хэдэн үнээ хариуцаж саадаг байсан?
Гурхлаажав -
15.
Саранцэцэг -
15 үнээнээс жишээ нь та өдөрт тэдэн л сүү өгөх ёстой гэж тогтоодог байх?
Гурхлаажав -
Норм уу? Өдрийн 30 л өгдөг байсан юм. 30 хүрэхгүй бол тэгээд л нормдоо хүрэхгүй. Тэгээд л үхэр сааж байгаад л тэргээрээ л бодчихно. Давуулж л хийхгүй бол норм хүрэхгүй, тийм л байсан.
Саранцэцэг -
Зундаа сүүн завод дээр тэр ферм дээр гарч ирж байгаа айлууд ер нь хичнээн айл гарч ирэх үү?
Гурхлаажав -
Өө бүр зөндөө. Бүр ингээд л эгнээд л бууучихдаг. Намар тараад явчихна, ферм дээр сааж сааж байгаад л, ферм дуусахлээр уул уул өөд явчихна даа.
Саранцэцэг -
Та дээр ярьсан ш дээ, мярнусан хонь маллаж байх үед гээд? Танайх мярнусан хонь аваад маллаж байхад чинь танай дээр туслах малчин гэж өгөх үү?
Гурхлаажав -
Өгдөг байсан юм. Багаас дарга л зохион байгуулаад явуулна.
Саранцэцэг -
танай дээр ямар хүн ирж байсан? Хажууд нь ирээд айл буучихдаг юм уу, танайд суудаг юм уу?
Гурхлаажав -
Хажууд айл авчраад л буулгаад хаячихна. Ажилтай ч болог, ажилгүй ч болог тэгээд л. Тэгээд л хонь хариулна.
Саранцэцэг -
Одоо мярнусан хонины чинь төлөг нүцгэн гардаг гээд л тэгээд л байна ш дээ?
Гурхлаажав -
Нүцгэн гардаг юм.
Саранцэцэг -
Тэгээд хэр удаж байж үсноос нь ургадаг юм б дээ?
Гурхлаажав -
Өө нэг 10-аад хоносны дараа л нэг хилэн үс ургана даа.
Саранцэцэг -
Хавартаа бол осгочих гээд хэцүү л юм байна даа?
Гурхлаажав -
Осгодгийм, үхдэг л юм.
Саранцэцэг -
Тэгээд яах уу? Тэрний төлбөр нь?
Гурхлаажав -
Төлөлгүй яахав. Хургаа л тавьж өгнө.
Саранцэцэг -
Их арчилгаа их шаарддаг мал юм байна ш дээ ?
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
Тэгээд сүүг нь саадаг юм уу?
Гурхлаажав -
Сүүг нь саана. Ноосыг нь авч нэгдэлдээ өгнө.
Саранцэцэг -
Ноос нь тэгээд нэг хониноос хэд орчим хил ноос гарах уу? Норм байна биз дээ?
Гурхлаажав -
Нормтой тэрэнд нь хүргэж өгнө.
Саранцэцэг -
Их ядарч байсан уу?
Гурхлаажав -
Үгүй ээ яахав, хонь төллөх үеэр л ядарна даа. Шөнө сууж хононо. Тийм. Сууж манаж хонодог юм. Тэгэхгүй л бол осгоод үхчихнэ.
Саранцэцэг -
Тэгвэл хэцүү юм байна. Танай тэр нэгдэл дандаа тийм хоньтой байсан юм уу, монгол хонь байсан уу?
Гурхлаажав -
Монгол хонь байсан л гэнэлээ, уул нь. Манайх л тэр гонжин хонь авсан юм гэнэлээ, аав. Тийм. Сонирхлын журмаар л авсан гэж ярьдгийм.
Саранцэцэг -
Тэгээд тэр чинь хургыг нь тусад нь маллах уу?
Гурхлаажав -
Маллана. Намар өдийд л ялгана даа, хургыг нь. Хургыг нь нэг айл аваад л эм хонийг нь нэг айл аваад л явчихна. Тийм.
Саранцэцэг -
Танайх одоо нэг суурь хонь авлаа гэхэд л 400, 500 хонь авна гэсэн үг үү?
Гурхлаажав -
Өө авалгүй яахав. Гэрээрээ манай аав ээж, нэг эгч байсан тэгээд л малладаг. Гадаа айл хоёр хүн байсан, тэгээд л маллаж байсан.
Саранцэцэг -
За,та одоо санаж байна уу, нэгдэлд нэгдлийн гишүүн болгохдоо яаж нэгдлийн гишүүн болж байсныг сонсож байв уу? Нэгдлийн гишүүнд орохдоо заавал мал нийгэмчилж байж нэгдлийн гишүүн болдог юм уу, өргөдлөө өгөөд нэгдлийн гишүүн болъё гэхэд нь болгодог юм уу?
Гурхлаажав -
Өө өргөдлөө өгөөд л нэгдлийн гишүүн болгож байсан юм гэнэлээ. Хурал мурлаар ороод л яадаг ч юм, тэгээд л. Тэгээд л дараад нь малыг нь авдаг байсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Одоо жишээлбэл та түрүүн ярилаа ш дээ. Малаа туу гээд л бид учрыг нь мэдээгүй ээ гэж. Аав чинь нэгдэлд малаа нийгэмчилж байсан байхнээ?
Гурхлаажав -
Нийгэмчилж байсан хүнээр туулгаад явуулж байсан. Бүр хувтай уурга авчраад, үхэр малаа саалгаад ялгаад туулгаад явуулж байсан.
Саранцэцэг -
Хэдий хэр мал өгч байсныг бол та мэдэхгүй?
Гурхлаажав -
Мэдэхгүй. Лав л нэг 2 тугалтай үнээ нэг хусран үнээ л лав үлдэж байсан юмдаг, хувьдаа. Тэгээд л нэг 10-аад хонь.
Саранцэцэг -
Та одоо нэгдэлд малаа нийгэмчлэхгүй гээд малчид малаа нууж байсан тухай яриа сонсч байв уу ?
Гурхлаажав -
Сонсч байсан. Сонсч байсан.
Саранцэцэг -
Нэгдэлд одоо өөрийнхөө хайртай зүсэлсэн малаа өгөхгүй гээд айлд тавьдаг ч юм уу, энд тэнд нуучихдаг яриа байдаг ш дээ?
Гурхлаажав -
Тийм, тийм юм байж л байсийм.
Саранцэцэг -
Танай аав бол тэгж байгаагүй юу?
Гурхлаажав -
Лав тэгээгүй. Нэгдэлд орохын тулд яахав дээ, тэгээд л байгаа малаа өгөөд л өөрийнхөө нэг 2,3 юмаа авч үлдээд л, тийм.
Саранцэцэг -
Таны одоо нөхөр аав ээж нь ямар улсууд байсан ? Хөвсгөлийн хүн биз дээ?
Гурхлаажав -
Хөвсгөлийнх. Аав нь бүр манцуйтай байхад нь хаяад явчихсан юм гэнэлээ. Тэр хэлмэгдлийн үеэр юм уу, хаашаа ч юм. Тэрнээс урд ч юм уу, тэгээд л явчихсан юм гэнэлээ. Тэгээд ээж нь ээжтэйгээ хоёулаа байсан юм гэнэлээ. Тэгээд л ээж нь нас бараад л, тэгээд л хөлгүй болоод л, хөлгүй болоод ах дээрээ байж байгаад л хот явсан. Тэгээд нэгдлийн үед чинь нэг оёдол моёдол гээд л байдаг байсан юу билэээ дээ
Саранцэцэг -
Артель уу?
Гурхлаажав -
Тийм, тэгээд л артельд гутал оёод л, гутал их хийдэг хүн байсан юм гэнэлээ. Тийм. Ээжтэйгээ байхдаа түлээ чирч явж өнөө мод нь чулуутай байгаад бчулуутай байхлээр морь нь чирч гуядаад, энүүгээрээ ингээд түнх сүүжээ гэмтээчихсэн юм. Тийм таягтай хүн байсан юм. Тийм. Түлээ чирч явж байгаад л тэгээд л хөлгүй болсон. Тийм хүн байсан юм.
Саранцэцэг -
Тэгвэл тэр артельд ажиллаж байсан хүн байх нь байна ш дээ ?
Гурхлаажав -
Тийм. Артелийн гишүүн гэж хүн байсан юм гэнэлээ. Артель байхад. Артель гэж ямар ч юм байсан юм, би мэддэггүй.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед хүмсүүд ажилда хэр их дуртай, өөриймсөг ханддаг байсан бэ ?
Гурхлаажав -
Тэр ч яахав, сайн л ханддаг улсууд байсан.
Саранцэцэг -
Хүмсүүдийн ажилд хандах байдал нь ямар байсан, одоогийн залуучууд яаж хандаж байна, ажилдаа?
Гурхлаажав -
Одооны залуучууд яахав нэг тааруухан шиг л ханддаг ш дээ, харж байхад. Сайн нь ч яахав, сайн айлын хүүхэд сайн л хийх юм. Тааруу шиг айлын хүүхэд яахав дээ, тааруухан л хандаад л явчих юм. Тийм л харагддаг ш дээ.
Саранцэцэг -
Дээр үед чинь одоо ажилгүй хүн гэж байсан юм уу?
Гурхлаажав -
Байхгүй ээ. Одоо л ажил олдохгүй тийм болчихоод байгаа ш дээ.
Саранцэцэг -
Одоо таны үед жжишээ нь дор хаяж л нэгдлийн гишүүн болоод л мал хариулчихна ш дээ ?
Гурхлаажав -
Тэгнэ.
Саранцэцэг -
Хөдөө чинь ажилгүй хүн гэж байхгүй биз дээ?
Гурхлаажав -
Байхгүй. Хонь бол хонь адуу бол адуу, үхэр бол үхэр. Нэгдлийнхээ малыг маллачихна.
Саранцэцэг -
Та жаахан хүүхэд байхаасаа л сургуулиас хоцроод л тэгээд л нэгдэлд саальчин хийгээд л тэгээд л тэтгэвэртээ суусан юм байна тиймүү?
Гурхлаажав -
Тэгсэн юм, тийм.
Саранцэцэг -
Та одоо тэтгэврийн мөнгө гэж хэдэн төгрөг авах уу?
Гурхлаажав -
Би 80-г авдаг юм. 80000 –г. Тийм.
Саранцэцэг -
Таны одоо нэгдэлд саальчин хийгээд явж байхад танд хэцүү бэрхшээлтэй санагддаг юм байсан уу?
Гурхлаажав -
Үгүй яахав, тэр үхэр саахад л их сүрхий дээ. Өдөр хонь саана.
Саранцэцэг -
Өдөртөө 2 саана, саасан сүү нь нормдоо хүрэхгүй бол яанаа?
Гурхлаажав -
Төлнө.
Саранцэцэг -
Хаанаас төлөх юм?
Гурхлаажав -
Нэгдэлд өөрснийхөө цалингаас л төлнө дөө. Нормдоо хүргэхгүй бол цалин авахгүй ш дээ. Цалингаасаа өгнө.
Саранцэцэг -
Таны одоо нэгдлээс авч байсан тэр бага цалин таны амьдралд болж байв уу?
Гурхлаажав -
Хүрч байсан юм. Болж байсан тэр үедээ. Тийм.
Саранцэцэг -
Та нэгдэлд саальчин хийж байх үедээ нөхөртэйгээ суусан юм уу?
Гурхлаажав -
Тэрнээс урдаа. Саальчин хийхээс урд сууж байсан юм, бүр залуу байхдаа.
Саранцэцэг -
Аа тэгээд суусны дараа хөлөө гэмтээсэн юм уу?
Гурхлаажав -
Бүр суухаас урд.
Саранцэцэг -
Би таниас сумын быага сургуулийн тухай асууя, та сумын бага сургуулийн талаар мэдэх үү?
Гурхлаажав -
Бага сургууль..,
Саранцэцэг -
Сумын сургуулийн талаар л асуух гээд байна л даа. Хүүхдүүд сумын сургуульд сурахдаа ямархуу байдалтай сурдаг байв, тэр үед хичээлийн хэрэглэл дүрэмт хувцас форм гэж байв уу?
Гурхлаажав -
Яахав нэг бор формтой, дээлтэй голцуу л байсан юм даа, тэр үед.
Саранцэцэг -
Та ер нь сургуульд суръя гэж боддог байв уу, ер нь л сургуульд дургүй болчихсон байв уу?
Гурхлаажав -
Ёстой томорсон хойноо дургүй л болчих юм билээ.
Саранцэцэг -
Хүүхэд байхдаа хүүхдүүдийг дагаад сургуульд суух юмсан гэж боддоггүй байв уу ?
Гурхлаажав -
Боддог л байсан.
Саранцэцэг -
Аав ээж чинь тэгээд л явуулахгүй л байж л дээ, тиймээ?
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
Та ер нь бага хүүхэд байхдаа суман дээрирж кино үзэж байсан уу ?
Гурхлаажав -
Кино үздэг л байсан хааяа нэг. Тийм. Яахав ферм дээр байхад хааяа кино жүжиг очно.
Саранцэцэг -
Та ер нь хот хүрээ орсон уу?
Гурхлаажав -
Хот нэг ганц л орж үзсэн дээ. Дээр фермийн саальчин байхдаа. Тэгээд тэрнээс хойш ер яваагүй.
Саранцэцэг -
Заа та тэрийгээ надаа нэг сайн яриад өг дөө? тэр хэдий үед явав, намар явав уу, хавар явав уу?
Гурхлаажав -
Намар явсан. Манай фермийнхэн цугаараа л явсан.
Саранцэцэг -
За хотод ирээд та нарыг хаана байрхлуулав, яав?
Гурхлаажав -
Нэг буудалд байрлуулаад.
Саранцэцэг -
Хуралд очсон юм уу, тэрүүгээр музей юм үзүүлж .., ?
Гурхлаажав -
Хуралд. Хуралд орсон юм.
Саранцэцэг -
Хэдэн өдөр болсон юм, хурал нь?
Гурхлаажав -
Тэр нь яахав, 2 өдөр л болсон.
Саранцэцэг -
Тэгээд дэлгүүр хоршоогоор оров уу ?
Гурхлаажав -
Орсон, оруулж байналээ. Үнэгүй ингээд л үйлчлээд л явуучихдаг юм билээ. Тийм.
Саранцэцэг -
тэгээд яав, юм худалдаж авав уу, хот танд ямар санагдав?
Гурхлаажав -
Авсаан, авсан. Сайхан л юм байналээ. Тэр үед нэг их хөгжөөгүй ч байсан ч юм уу, яахав сайхан л байсан.
Саранцэцэг -
их дэлгүүрээр оров уу, эндээс та нар газраар явсан уу, ниссэн юм уу?
Гурхлаажав -
Ниссэн юм, цагаан онгоцоор. Тийм.
Саранцэцэг -
За та нар буугаад буудалд байрлаад.., зураг хөргөө авахуулав уу?
Гурхлаажав -
Авахуулсан.
Саранцэцэг -
Хуралд төлөөлөгчөөр суугаад тэгээд дараа нь концерт үзвэр үзүүлсэн үү?
Гурхлаажав -
Концерт үзээд музейгээр явуулаад, Гандангаар очоод.
Саранцэцэг -
Гандан ямар байсан, лам нар хурал хурж байсан уу?
Гурхлаажав -
Хурж байналээ. Бүр сайхан байналээ. Сайхан байсан. Тийм.
Саранцэцэг -
Тэр чинь одоо та хэдтэй байсан юм бол доо?залуу л байсан байх. Хэдэн оны үе юм?
Гурхлаажав -
Хорин хэдтэй л байсан байх даа.
Саранцэцэг -
Танд одоо жишээлбэл төрөөс авсан одон, ойн медаль гэж байдаг уу?
Гурхлаажав -
Тийм юм байхгүй. Тийм юм аваагүй.
Саранцэцэг -
Таныг одоо сайн ажиллаж байна гэж хот руу 2, 3 ч удаа төлөөлөгчөөр сонгогдож байсан байна?
Гурхлаажав -
Тийм сонгогдсон юм. Манай хүн эрхлэгч нь байсан юм.
Саранцэцэг -
Юуны?
Гурхлаажав -
Фермийн.
Саранцэцэг -
Таны одоо ажил хийж явах үед гол бахархдаг байсан юм юу вэ?
Гурхлаажав -
Бахархдаг байсан юм одоо яахав дээ, багын юм болохдээр хонинд л их яадаг байсан даа.
Саранцэцэг -
Манай хүн гэж та нөхрийгөө ярьчихав уу?
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
Фермийн эрхлэгч байсан гэж үү?
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
Би таны нөхрийг ажил хийж байгаагүй гэж ойлгоод байсан чинь, бүр эрхлэгч хүртэл хийж явжээ?
Гурхлаажав -
Тиймээ. Нэг хэсэг хийж байгаад л больсон. Тэгээд л ферм буухаар л больсон.
Саранцэцэг -
Тэр үеийн сум нэгдлийн дарга нарын тухай хэлж өгөөч? Тэр үеийн сум нэгдлийн дарга нар улсуудтай хэр ойр ажилладаг байсан юм бол?
Гурхлаажав -
Их ойрхон, сайн л ажилладаг байсан.
Саранцэцэг -
Айлаар их орж гарна, амьдрал ахуйд нь тусална?
Гурхлаажав -
Тиймээ.
Саранцэцэг -
Тэр үеийн дарга нар загнаж зандраад, их хэцүү байх юм байх уу?
Гурхлаажав -
Байхгүй.
Саранцэцэг -
Та одоо их жигшдэг таны дургүй юм юу байна ?
Гурхлаажав -
Байхгүй.
Саранцэцэг -
Юунд их жигшиж явдаг вэ? Залхуу занд уу, хулгай хийдэг худал хуурмагт уу?
Гурхлаажав -
Өө залхуу хүнд бол тааруу.
Саранцэцэг -
Заа, хотод та 70-аад оны үеэр очжээ. Хотод таньтай гадаадын хүн явж таарав уу?
Гурхлаажав -
Зөндөө л тааралдсан.
Саранцэцэг -
Танай энэ Хөвсгөл нутгаар Орос юм уу, гадны хүн хэр их байдаг байсан бэ?
Гурхлаажав -
Дээр үед байсан үгүйг мэдэхгүй. Сайн мэдэх ч үгүй л юм байна эгч нь. Уул нь дуулдаж л байсийм.
Саранцэцэг -
Та суман дээр байж байхдаа наашаа хэр их орж ирдэг байсан юм, төв рүүгээ, Мөрөн дээр?
Гурхлаажав -
Ер нь орж ирээгүй байж байгаад л нүүж орж ирсэн юм.
Саранцэцэг -
Тэрнээс аймгийн төв рүү ирдэггүй байсан юм уу ?
Гурхлаажав -
Ёстой үгүй. Тэр яахав ийшээ хот орохдоо нэг орж ирээд л, тийм тэгээд л Цэцэрлэгтээ л байгаад байсан юм.
Саранцэцэг -
Мөрөн одоо таны харж байгаагаар хэр их өөрчлөгдөж өөр болж байгаа вэ?
Гурхлаажав -
Мөрөн ч тэгээд л сайхан л болж байгаа ш дээ.
Саранцэцэг -
Таны одоо анх ирж байхад Мөрөн ямар байсан одпоо яаж өөрчлөгдпөөд байна?
Гурхлаажав -
Одоо бол юм болгон нь хөгжөөд сайхан л байна.
Саранцэцэг -
Та чинь хэдэн онд ирсэн юм, энэ Мөрөнд? Хэдэн жилийн өмнө ирсэн юм, их эрт ирсэн үү?
Гурхлаажав -
Одоо 10 жил болж байгаа байх.
Саранцэцэг -
Ирээд та энд юу хийсэн?
Гурхлаажав -
Ирээд би юу хийхэв, тэтгэвэртээ суучихсан байсан тэгээд л нам. Эгч нь ёстой юу ч хийхийг мэдэхгүй нэг мануухай л байж байсан. Одоо хэр нь байж л байна.
Саранцэцэг -
Одоо социализмын үед нэгдэл гэж байхад хөдөө аж ахуйн том трактор комбайн ч байдаг юм уу, үгүй бол ферм дээр цахилгаан үнээний саалтуур ч байдаг юм уу, тийм юм хэр их нэвтэрч байсан бэ?
Гурхлаажав -
Үгүй ээ ер нь тийм юм ёстой дуулдаагүй. Дан гараараа л, тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Тэр цөцгий гаргадаг машин гэхэд ямар байсан? Гар машин уу?
Гурхлаажав -
Гар машин. Тийм гар машин. Нэг хүн тусдаа машиндагч гэж байна.Тосыг нь борлуулдаг хүн гэж бас бий.
Саранцэцэг -
Одоо тэр сүүн заводын сүү хаашаагаа явах уу?
Гурхлаажав -
Аймгийн төв рүү нааш ирнэ. Казим гэж нэг айл байсан. Ааруул авдаг. Тэрэнд шингэн сүүгээ өгнө. Тэр нь нэгдлийн гишүүн айл . Тийм л байсан.
Саранцэцэг -
Таны нөхөр хөл муутай учраас нэгдлийн мал хариулдаггүй байж л дээ. Та ер нь хэдэн жил мярнусан хонь малласан бэ?
Гурхлаажав -
Өө би лав л нэлээн хэдэн жил малласан.
Саранцэцэг -
Та дан хурга маллаж байсан уу?
Гурхлаажав -
Маллаж байсан. Мярнусан хонио өгчихөөд л хурга маллаж байсан.
Саранцэцэг -
Таны одоо нэгдэлд тушаадаг албан журам гэж бий ш дээ, ноос үс сүү мах, тэрийг өгөхөд хэр их хэцүү байдаг байсан? Энэ олон жилд та тэрийг дутаадаг байв уу?
Гурхлаажав -
Гайгүй ээ, гайгүй. Нэг их дутаадаггүй л байсан. Болгоод л өгчихдөг л байсан.
Саранцэцэг -
Тэр албан журмыг тэр жилдээ өгч гүйцээгүй бол дараа жил нь гүйцээж нөхөж авдаг гэж сонссон юм байна?
Гурхлаажав -
Нөхөж авна. Төлөөгүйг нь төлүүлж.
Саранцэцэг -
Хэрэв одоо зуд турхантай муу жил байвал яах уу?
Гурхлаажав -
Өө одоо мал үхүүллээ гэж л юу авна даа. Муу маллаж мал үхүүлсэн гэж л яана. Хурга үхүүлэхэд төлүүлнэ, цалингаас суутгуулна. Цалин нээх авахгүй ш дээ. Тэр хурга үхүүлээд, үс ноосыг нь дутаагаад, сүү саалийг нь дутаагаад л байвал нээх яахгүй. Цалин гэж ёстой авахгүй ш дээ
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед сүүн тасаг дээр голцуу эмэгтэйчүүд ажилладаг байсан байх даа?
Гурхлаажав -
Эмэгтэйчүүд, тийм. Эрэгтэй нь яахав, түлээ түлш тийм юу авдаг юм уу, ийш тийшээ явж ажил мажил хийж байсан юм. Үхэр хэриулдаг нэг хүн гаргаад өгчихнө, тугал хариулдаг хүн ч гаргаж өгдөг байснаа харин сүүлдээ байчихсан юм.
Саранцэцэг -
Нэгдэлд сүүн завод гэж байхад эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажил гэж юм болох уу, эмэгтэйчүүдэд зориулж ямар нэгэн сургалт байдаг юм уу, эмэгтэйчүүдэд зориулсан яг эмэгтэйчүүдэд хандсан тийм ажил зохиогдох уу?
Гурхлаажав -
Заа тийм юм нэг их зохиогддоггүй байсан юмаа, тэр үед.
Саранцэцэг -
Олон хүүхнүүдтэй газар чинь эмэгтэйчүүдийн зөвлөл, зөвлөлийн дарга гээд нэг хүн томилоод ажиллуулдаг ш дээ?
Гурхлаажав -
Заа тийм, тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Таныг нэгдэлд ажилладаг байхад хэвлэл захиалга хэр ирэх үү?
Гурхлаажав -
Өө яахав ирдэг л юм. Тусдаа хэвлэл захиа юм тараадг тусдаа хүнтэй.
Саранцэцэг -
Радио тэр үед байсан уу?
Гурхлаажав -
Радио байсан юм. Өнөө.., энийг бодоход том радио. Хааяа нэг л айлд байдаг байсан юм. Их сонин харагддаг, дуулж барихад нь сонин л байлаа. Тийм.
Саранцэцэг -
Зурагт ч бүр хожуу гарч ирсэн үү?
Гурхлаажав -
Хожуу, хожуу. Зурагт ч бүр байхгүй.
Саранцэцэг -
Анх зурагт үзэхэд ямар байсан?
Гурхлаажав -
Ёстой сайхан л байсан. Одоо тэгээд л үзээд унахлээр тааруу болчих юм. Одоо тоохоо байчихсан.
Саранцэцэг -
Танай Цэцэрлэг суманд оросын мэргэжилтэн гэж ажилладаг байв уу?
Гурхлаажав -
Үгүй, ажилладаггүй. Байхгүй.
Саранцэцэг -
Хятад хүмүүс байсан уу?
Гурхлаажав -
Хятадууд ирж нэг юу барьж байна гээд л нэгпаанагар паанагар юмнууд явж л байдаг байсан. Барилга барьж. Цэцэрлэг дээр. Тэр хоршоо барьсан юм. Агент гэж.., одоо больчихсоноос биш, хоршоо л гэдэг байсийм.
Саранцэцэг -
Олон хятад ирсэн юм уу?
Гурхлаажав -
Нэг намар бүр зөндөө л болчихсон байсан.
Саранцэцэг -
Тэгээд яасан барилгаа барьж дуусчихаад явчихсан уу?
Гурхлаажав -
Тэгээд л явчихсан.
Саранцэцэг -
Танай Цэцэрлэгт эд бараа хэр их элбэг дэлбэг байсан бэ?
Гурхлаажав -
Өө..,
Саранцэцэг -
Би өмнө ярилцлага авсан хүнээс Хатгалд усан замаар Оросоос бараа орж ирдэг орос бараа олж авдаг байсан тухай сонссон л доо, Цэцэрлэг дээр тийм орос бараа юм орж ирэх үү?
Гурхлаажав -
Орж ирдэг л байсан гэсэн. Хааяа нэг орж ирдэг.
Саранцэцэг -
Одоо дэээлний даавуу даалимба торго, бүс дурдан л гэхэд хэр их олдоцтой байдаг байсан?
Гурхлаажав -
Байхгүй ээ, байхгүй шахуу л байсан. Би эднийд ирэхдээ цоохор даавуун дээлтэй л ирж байсан. Тийм.
Саранцэцэг -
Гутал ?
Гурхлаажав -
Гутал бас тааруу л байсан. Тэр 45-н гутал гээд л гарахад олддоггүй л тийм л байсан.
Саранцэцэг -
Хүүхэд байхад ч гутал ховор байсан уу ?
Гурхлаажав -
Ховор ховор. Зун болбол дан хөл нүцгэн явна ш дээ. Хөл нь хагараад л сайртаад л, цус гараад л тэгээд л явна ш дээ, хонинд явмар болоод л.
Саранцэцэг -
Танай энд Хөвсгөл нутагт чинь цас их унана биз дээ?
Гурхлаажав -
Цас их унана, одоо ч их унана. Ер нь их талдаа л цастай.
Саранцэцэг -
Өвөлдөө та нар юу өмсөх үү?
Гурхлаажав -
Өвөлдөө яахав монгол гутал. Өөрснөө оёж л өмсөнө. Тийм. Одоо энэ цагаан улт мулт чинь саяхан л гарсан байх. Яахав цагаан улт гэж нэг тэр үедээ байж л байсан байх, артель байхад. Тэр нь тэгээд элбэг олдохгүй ш дээ. Өвөл бол монгол гутал зун бол хөл нүцгэн л. Ботинк эд нар чинь саяхан л гарав ш дээ.
Саранцэцэг -
Танай Цэцэрлэг сум хэр их сайхан байгальтай газар вэ?
Гурхлаажав -
өө манай Цэцэрлэг сум сайхан ш дээ. Яваад л очвол. Уул ус жигдэрсэн сайхан газар. Жимс зөндөө, ан амьтан ч их. Одоо харин урд тал нь бараг байхгүй болчихсон байналээ. Тэр хойшоогоо Тува мува бол зөндөө л юм билээ. Тийм. Танайх чинь нээрээ Туватай хил залгадаг, тийм Туватай хил залгана.
Саранцэцэг -
Та болбол Цэцэрлэг суманд төрсөн хүн ш дээ, одоо Цэцэрлэг суманд очиход таны бага үеэс байгаль орчин нь өөрчлөгдсөн үү?
Гурхлаажав -
Өөрчлөгдөөгүй. Байдаг л хэвээрээ байгаа.
Саранцэцэг -
Газар усны нэр өөрчлөгдсөн гаүзар бий юу?
Гурхлаажав -
үгүй, байхгүй.
Саранцэцэг -
Та болбол 10 хүүхэд төрүүлсэн гэж ярьсан, байгаа нь 3 гэсэн. Тэгэхээр та Эхийн 1-р одон авах нь ээ?
Гурхлаажав -
Авах л байсан байх даа, мэдэхгүй.
Саранцэцэг -
Аан тэгвэл таны хүүхдүүд гарсан даруйдаа нас барчихсан юм уу ?
Гурхлаажав -
Тэгсэн, зарим нь юу яагаад л, зарим нь бүр 5 хүрч алга болоод л,
Саранцэцэг -
Тэгэхээр та бол одон бол аваагүй юм байна тээ? Улсаас 8 хүүхэд төрүүлбэл одон өгдөг ш дээ, та бол аваагүй юм байна л даа.
Гурхлаажав -
Тиймээ.
Саранцэцэг -
Ер нь одоо таны харж байхад хүүхдээ гаргаад одоо социализмын үед эхчүүд чинь хүүхдээ гаргачихаад л хажуугаар ннь ажлаа хийгээд л 45 хоног амраад л ажидаа ооод л тэгээд л явчихдаг, одоо болбол эмэгтэйчүүд төрсний дараа 2 жил хүүхдээ харах эрхтэй байгаа. ?
Гурхлаажав -
Тэгдэг гэнэлээ. Өө биднүүсийн үед 45 хоновол л дээд. 3 хоноод л үхрээ саана ш дээ.
Саранцэцэг -
Тийм үү. Мал дээр байгаа улсууд бол тэгэх ямар ч юугүй л юм байна л даа. ?
Гурхлаажав -
Тийм, тэгнэ ш дээ.
Саранцэцэг -
Та хүүхдүүдээ гаргаад одоо ажил амьдралаа яаж зохицуулж байв, хэн таньд хүүхдүүдийг чинь маллахад тусалж байсан бэ?
Гурхлаажав -
Өө яахав хүн ч тусалдаггүй юм, би өөрөө л яадаг л байсан. Гэрийн хүнтэйгээ л байж байсан юм. Тийм.
Саранцэцэг -
Заа за. Хөдөө сүүн завод дээр хөдөө малаа маллаж байгаа улс бол хүүхдээ орхиод л юмаа хийгээд л явахаас өөр аргагүй л юм байна л даа?
Гурхлаажав -
Тийм. Тэгэлгүй яахав, өнөөдүүлээ яахыг нь яагаад л галгүй шахуу хаяад л, таасган дотор хийж яагаад л орхино ш дээ. Саатуулмар болоод л, тэгээд л яахав үхэр сааж байх хоорондоо өөрөө харна. Тийм л байсан.
Саранцэцэг -
Гэр бүлийг дэмжсэн гэр бүлд нөлөөлөхөөр бодлогууд социализмын үед явагдаж байсан уу, таны одоо санаж байхад? Гэр бүлийг дэмжсэн тийм юм хийж байв уу?
Гурхлаажав -
Үгүй, ёстой хийгээгүй.
Саранцэцэг -
та хүүхдийн мөнгө төгрөг авч байгаагүй юу?
Гурхлаажав -
Үгүй. Тийм юм авч ёстой үзээгүй.
Саранцэцэг -
90 онд ардчилсан хөдөлгөөн гээд гарсан ш дээ. Та тэрийг зурагтаар харсан уу? Хүмсүүд жагсаж байсныг харав уу?
Гурхлаажав -
Өө тэрийг хальт хульт харж л байсан.
Саранцэцэг -
Танай хүүхдүүдээс ардчилсан хөдөлгөөн юманд оролцож байсан хүүхэд бий юу?
Гурхлаажав -
Үгүй. Хамгийн бага нь л энэ саяны гарч явдаг.
Саранцэцэг -
Ардчиллаас танд тэр нь хамгийн сайхан болсон юм байдаг уу? Өмнө нь ч одоо социализмын үед ийм юм байсан биш дээ, одоо ардчилал гараад ийм сайхан болж байна гэсэн?
Гурхлаажав -
Ардчилал гараад яахав, сайхан л болж байна яахвээ дээ, юм хум хөгжөөд л. Тийм.
Саранцэцэг -
Таны одоо залуу байх үед чинь холбоон дээр очиж л утсаар ярина биз дээ?
Гурхлаажав -
Тэгнэ. Сумын холбоо, өөр юм байхгүй. Заримдаа Ярина, заримдаа ярьдаггүй.
Саранцэцэг -
Суман дээр эмнэлгийн салбар нь бага эмчийн салбар байсан уу, их эмчийн салбар байсан уу, танай Цэцэрлэгт?
Гурхлаажав -
Бага эмчийнх. Манайд чинь нэг их эмч очиж яадаггүй, дан явуут л. Суурин байхгүй.
Саранцэцэг -
Социализмын үед дарга улсуудыг харж байхад гадаад байдлаараа энэ дарга байна гэж харагддаг уу?
Гурхлаажав -
Тийм юм хааяа харагдаж л байдаг ш дээ. Дарга хүн байна даа гээд л мэдэгдэлгүй яахав.
Саранцэцэг -
Ер нь тийм дарга улсуудын доод албан тушаалын улстайгаа харьцаж байгаа байдал нь ямархуу байдаг юм, сайн байх уу?
Гурхлаажав -
Сайн байдаг юм. Тийм.
Саранцэцэг -
Танай дарга гэхэд жишээ нь сайн улс байв уу?
Гурхлаажав -
Сайн л улс байсан.
Саранцэцэг -
Тэднүүсийн одоо эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямархуу байх уу?
Гурхлаажав -
Өө тэгээд л яахав заавар өгнө. Тэр цагт тэгнэ шүү, тэгж сайн байгаарай гээд л, ийм ярьж байна шүү, тэгж хийнэ шүү гээд л. Яагаад л байдаг байсийм.
Саранцэцэг -
Таныг нэгдэлд байхад чинь төв дээр байгаа улсууд лекц гэж юманд суудаг, сонсголтой гээд л явдаг, заа нэг үйлдвэрчний дугуйлан эвлэлийн дугуйлан гээд явдаг субботник гээд л юм хийдэг, аа хөдөөгүүр ажлаас гадуур янз бүрийн цуглаан юм болдог байсан?
Гурхлаажав -
Яахав тэр төв дээр байхдаа субботник гээд л явж л байсан. Манайх төв дээр нэг 2,3 жил байсиймаа. Энэ хүүхдээ сургуульд суулгаж. Тэгэхэд субботник гэж өдөр шахуу л явдаг байсан.
Саранцэцэг -
Амралтын өдрүүдээр субботник гээд л. Үнэгүй хөдөлмөр ш дээ, тэ?
Гурхлаажав -
Тиймээ, үнэгүй хөдөлмөр.
Саранцэцэг -
Лекц, сонсгол, улс төрийн яриа гээд л тийм юм болох уу ?
Гурхлаажав -
Болдог л юм гэнэлээ. Би нээх очдоггүй ш дээ.
Саранцэцэг -
Багийн хурал нэгдлийн гишүүдийн хурал гээд л очиход чинь янз бүрийн улс төрийн мэдээ уншаад л, сургалт хэлбэрээр юм зохион байгуулах уу, суман дээр?
Гурхлаажав -
Байдаг байсан юм.
Саранцэцэг -
Тэрэн дээр юуны тухай их голчлон ярьдаг юм?
Гурхлаажав -
Яахав тэр юуны талаар л ухуулдаг байсан. Олон улсын байдал, улс эх орны амьдралын талаар.
Саранцэцэг -
Хөдөөгүүр одоо гадаадын улсууд хэр их явах уу, нэгдэлд саальчин хийж байхад?
Гурхлаажав -
Нэг их явахгүй ээ.
Саранцэцэг -
Гадны улсууд ирж очих, жуулчид гэж явахгүй юу?
Гурхлаажав -
Үгүй.
Саранцэцэг -
Та хотод очсоныхоо дараа хотод үлдмээр байна, үлдэх юмсан үгүй ээ хотод энэ нь сайхан юмаа гэж бодогдсон юм байна уу?
Гурхлаажав -
Байхгүй, очиж фермийнхээ үхэр саая л гэж бодож байснаас биш, над ер нь тийм бодогдох юм байхгүй. Тийм. Хотод идээшмээргүй санагдаад. Тийм. Таних хүн байхгүй, хотод. Хотод ер нь таньдаг хүн байдаг ч үгүй.
Саранцэцэг -
Одоо таны 2 том хүүхэд хаана байдаг гэлээ?
Гурхлаажав -
Нэг нь энэ та хэд замдаа орсон гэвээ Батэрдэнэ гээд, тэрний чинь эгч нь. Эмэгтэй. Нэг нь сумандаа байгаа, Цэцэрлэгт.
Саранцэцэг -
Тэгвэл танайхны хүүхдүүдээс хотод байдаггүй юм байна?
Гурхлаажав -
Байхгүй манайхнаас хотод байх ч үгүй. Тэгэхдээр ямар юм танихав дээ. Хот орох сонирхол байдаг ч үгүй. Хүүхдүүд байвал очилгүй яахав.
Саранцэцэг -
Таныг хүүхэд байхад хүүхэд эцэг эх хоорондын харьцаа одоо ямар байсан бэ? Одоо энэ хүүхдүүдийг харж байхад эцэг эхтэйгээ харьцаж байгаа байдал яаж өөрчлөгдөж байна?
Гурхлаажав -
Үгүй ээ, тэгээд зарим нь ч сүрхий, зарим нь ч гайгүй л байх юм. Тиймэрхүү л байх юм байна ш дээ.
Саранцэцэг -
Хүүхэд хүүхдийнхээ хүмүүжлээс болдог байх?
Гурхлаажав -
Тийм, хүүхдийнхээ хүмүүжлээс л болж байгаам.
Саранцэцэг -
Дээр үед одоо та хүүхэд байхдаа ямар байсан?
Гурхлаажав -
Юу тэр үед ч ёстой журамтай байсан юм чинь. Хонинд яваад л хээр унтаад л, яахад чинь загнуулна. Тийм. Хонинд яваад унтлаа чи, ямар ч хүн дайралдсан гэсэн л загнуулна. Тэр түрүүчийн өвгөн ярьж байваа, тэрүүн шиг л загнуулна ш дээ. Өшөө хүн бол шавхуурдад л явчихна ш дээ. Унтлаа чи, хонь хариулж байж чи, гээд л шавхуурдчихаад л явчихна. Хөгшчүүл чинь. Дуулгавартай хүмүүжилтэй л байсан. Нэг хүн тэгээд л гар та нар, ямар юмаа хийгээд хүний яриа чагнаад байгаа юм гарцгаа л гэхэд хуйлраад л гараад л явна. Тэр хүн гарсан хойно л орж ирнэ ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Бага хүүхэд байхад голчлон ямар тоглоомоор тоглодог байсан бэ? Чулуун тоглоом уу?
Гурхлаажав -
Чулуун.., бид нар чинь сайхан наадна ш дээ, чулуугаар. Айл болж.
Саранцэцэг -
Айл гэр болж?
Гурхлаажав -
Хоорондоо бас явалцана тийм л байсан юм чинь. Тийм. Хонь мал гэсэн ч.., шагайгаар тоглоно. Тийм. Харвана. Шагай харвана. Тийм.
Саранцэцэг -
Та хүүхэд байхдаа наадмаар морь унаж байсан уу?
Гурхлаажав -
Унадаггүй. Би ер нь морь унаж үзээгүй. Тийм.
Саранцэцэг -
Таны 3 хүүхэд сургуулийн дотуур байранд суусан уу, сургуульд байхдаа ?
Гурхлаажав -
Дотуур байранд. Том нь аавтай байсан юм, тэгээд л аавыг унахдээр дотуур байранд орсон?
Саранцэцэг -
Та дотуур байранд суулгахдаа дотуур байранд мах, сүү гэж өгдөг үү?
Гурхлаажав -
Үгүй, өгөхгүй.
Саранцэцэг -
Араас нь бол санаа зовно л биз дээ?
Гурхлаажав -
Зоволгүй яахав. Тийм л байсан.
Саранцэцэг -
Нөгөө хоёр нь мөн л дотуур байр уу?
Гурхлаажав -
Дотуур дотуур.
Саранцэцэг -
Таны одоо бага хүүхэд нас чинь.., одоо ээж чинь нас барчихсан, тэгэхээр таны хүүхэд нас бусад хүүхдүүдийнхээс ялгаатай юм байсан уу ?
Гурхлаажав -
Байхгүй, байхгүй. Гайгүй л байсан.
Саранцэцэг -
Нэг их өнчин өрөөсний зовлон үзэх нь гайгүй байсан уу ?
Гурхлаажав -
Гайгүй. Аавтайгаа байсан болоод тэгээд л.
Саранцэцэг -
Аав чинь дахиж хүнтэй суугаагүй юм уу?
Гурхлаажав -
Үгүй ээ, ганцаараа л байсан.
Саранцэцэг -
Заа, за. Та одоо том болоод нэгдэлд саальчин хийж байх үед эмэгтэйчүүдийн байдал ямархуу байдаг байсан бэ? Үс гэзгээ яаж янзалдаг байв, одоо хүүхнүүд ямар болчихоод байна?
Гурхлаажав -
Эмэгтэйчүүд яахав, сайхан л байсийм, үс гэзгээ янзалнаа. Одоо ч хүүхнүүд тайруулдаг л болж. Дээлээр л гоёдог байсан. Одооны хүүхнүүд бол цагаан сар наадмаар л дээлээр гоёдог болж. Оросын хувцас л өмсдөг. Намайг бага байхад ховор ч байсан торго дурдан. Нэг юу яамар болоод, баярт гээд л явмар болоход нэг даалимбан дээл хийж аваад л явна. Тэр үедээ гоё л байсан. Даалимбаар л дээл хийнэ. Сайндаа л цоохор даавуун дээлтэй.
Саранцэцэг -
Цоохор даавуу ч сүүлд орж ирсэн юмаа даа янз байдал нь?
Гурхлаажав -
Тэгсэн.
Саранцэцэг -
Хятадын үйтэн хуар, гоё торгонууд нь хэзээнээс эдлбнг болсон?
Гурхлаажав -
Саяхнаас л элбэг болсон доо. Үгүй ээ ер нь үзэгддэггүй. Тийм. Хөө.., хааяа нэг ёстой баян хүн л хааяа нэг өмсөнө ш дээ. Сайхан л харагддаг байсан.
Саранцэцэг -
Танай суманд зөндөө их малтай баян айл хэр олон байсан?
Гурхлаажав -
Өө малтай айл байсан, байсан.
Саранцэцэг -
Хүмсүүдээр гаднаа буулгаж малаа маллуулдаг, өөрснөө хүч хүрэхгүй тийм их малтай айл Цэцэрлэгт олон байсан уу?
Гурхлаажав -
Тэр ч харин байхгүй байсан байх.
Саранцэцэг -
Ер нь олон малтай хүмүүс нэгдэлжих хөдөлгөөнийг яаж хүлээж авсан болоо? Дуртай байсан бол уу, тэр их малаа өгөхдөө, малаа нийгэмчлэхдээ?
Гурхлаажав -
Дуртай нэг нь дуртай л байсан байх. Дургүй нэг нь дургүй л байсан байх. Янз бүр л байсан.
Саранцэцэг -
Яг одоо таныг нэгдэлд ажиллаж байх үед нэгдлийн одоо ашиг тус нэгдлийн сайн сайхныг магтсан юм хэр их мэдээлдэг сурталчилдаг, сонин хэвлэлд гардаг байсан юм бол?
Гурхлаажав -
Тэр ёстой мэдэхгүй.
Саранцэцэг -
Нэгдлийн одоо сайчуулыг чинь сонин монин дээр зургийг нь гаргана биз дээ?
Гурхлаажав -
Гаргана.
Саранцэцэг -
Тэгэхээр одоо радио марадиогоор тэр сумын тэр нэгдлийн тийм малчин тэгж сайн ажилласан гэж магтаж сайшааж ярина биз дээ ?
Гурхлаажав -
Ярьдаг л байсан.
Саранцэцэг -
Тэгэхээр нэгдлийн тухай тухайн үед ярьдаг л байсан юм биш үү?
Гурхлаажав -
Ярьдаг л байсан, тийм.
Саранцэцэг -
Аа тэр мал ахуйгаа нуудаг байсныг нь бол ярьдаггүй л байсан байх л даа?
Гурхлаажав -
Ярьдаггүй ярьдаггүй, тэр юунд ярих уу. Тэгвэл ёстой аваад явчихна биз дээ. Сайн талаар нь л магтана. Тэрнээс муу талаар нь бол юу гэж ярих уу. Харин нэгдэлд хүмүүсийг оруулах гэж ярьддаг байсан байлгүй.
Саранцэцэг -
Харин нэгдэлд оруулах талаар бол ярьдаг байсан байх, айлаар очоод ?
Гурхлаажав -
Ярьдаг байсаан, айлаар очоод. Аль зэрэг малтай байна, аль зэрэг юутай байна гэж явдаг юм байгаа биз. Тийм.
Саранцэцэг -
Бүр одоо огт нэгдэлд ороогүй айл танай суманд үлдсэн бол уу?
Гурхлаажав -
Үлдээгүй. Лав л миний мэдэхийн үлдээгүй байх. Цугаараа л орсон байх.
Саранцэцэг -
Танай одоо Цэцэрлэг суманд үйлдвэрийн газар гэж байх уу?
Гурхлаажав -
Одоо юу?
Саранцэцэг -
Ер нь таны тэр байх үед?
Гурхлаажав -
Өө байсан л юм.
Саранцэцэг -
Ямар үйлдвэр байсан?
Гурхлаажав -
Хүнсний үйлдвэр оёдлын үйлдвэр байж л байсан. Тийм.
Саранцэцэг -
Тэр одоо оёдлын үйлдвэрт хүмүүс яаж ажилд орох уу ? Үйлдвэрт ажилд оръё гэвэл?
Гурхлаажав -
Тэр үйлдвэрт ажилд оръё гэвэл өргөдөл мөргөдөл л өгч ажилд ордог байсан байх.
Саранцэцэг -
Тэр үед одоо үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын цалин юм нь жаахан илүүхэн байна гэсэн юм байх уу?
Гурхлаажав -
Байхгүй. Тэр хийснээр нь л яаж байсан. Цалинждаг байсан.
Саранцэцэг -
Oдоо би сонсдог ш дээ, ингээд. Заа үйлдвэрийн ажил хэцүү, үйлдвэрт чинь норм гэж юм байна. Нормоо хийж чадахгүй бол хэцүү, үйлдвэрт дургүй байж байгаад сүүлдээ ажилдаа гаршаад дадаад ирэхээрээ сайн болдог гээд сонссон та тэрийг мэдэх үү?
Гурхлаажав -
Мэдэхгүй.
Саранцэцэг -
Заа нэг үйлдвэрийн газар оёдолчин байлаа гэхэд эхлээд л нэг дагалдан оёдолчин, тэгээд л жинхэлж дараа нь сүүлд нь зэрэг дэв аваад л дараа нь мастер болдог ч юм уу, тээ. Тэгдэг байсан байхаа. Тэр талаар мэдэж байна уу?
Гурхлаажав -
Одоо тэр талаар эгч нь нэг их мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Одоо таны хүүхдүүдээс үйлдвэр мүйлдвэрт ажилладаг хүүхэд байна уу?
Гурхлаажав -
Байхгүй
Саранцэцэг -
Таны хүүхдүүд нэг нь л лав Цэцэрлэг суман дээрээ мал хариулдаг байх. Тиймээ. Нэг нь ямар ажил хийх үү?
Гурхлаажав -
Нэг нь одоо гадаа, нэг нь малтай хэний гадаа.
Саранцэцэг -
Заа би одоо танаас хувьчлалын тухай асуух гэж байна л даа. Тэгэхлээр ардчилсан хувьсгал гарсны дараагаар их бага хувьчлал гээд хувьчлал болоод хүүмүүс мал ахуйгаа өөрсөндөө авсан ш дээ. Малтай болсон. Нэгдэлд мал нийгэмчилж байсан улсууд буцаагаад мал авсан. Мал нь одоо хувийнх болсон. Дан хувийн. Та энэ хувьчлалын тухай анх яаж сонссон бэ, хувьчлалыг та юу гэж боддог вэ? Хүмүүсийн амьдралд нөлөөлсөн үү?
Гурхлаажав -
Хүний амьдралд нөлөөлсөн байх л гэж боддог би.
Саранцэцэг -
Та одоо нэгдлийн гишүүн хүн байсан, танайх нэгдэлд мал нийгэмчилж байсан. Та тэгээд хувьчлалаар мал авсан уу?
Гурхлаажав -
Авсан.өө манайх лав л 10-аад үхэр авсан юмдаг. 10-аад үхэр, 7,8 адуу тэгээд л энэ хариулж байгаагаасаа л. Өнөө хариулж байгаа малнуудаасаа л авч авч авчихсан юм. Манай энэ хүүнийх хариулж байсан юм. Өнөө ферм дээр. Тэгээд адуунаасаа авсийм. Адуу үхэр 2 л авсан юм.
Саранцэцэг -
Танайх тэгвэл хэдэн гэр авсан байх нь уу ?
Гурхлаажав -
Манайх уу. Энэ хүүгийнх тусдаа гараагүй л байсийм. Над дээр л байсан. Тэр нь цэрэгт явчихсан байсан. Тийм.
Саранцэцэг -
Аа тэр Цэцэрлэгт байгаа охин чинь бас мал тасалж авсан уу?
Гурхлаажав -
Тэр авсан юм. Айл болчихсон байсан. Мал авсан, үхэр л авсан байх. Үхэр дээр байсан юм .
Саранцэцэг -
Тэгэхээр та нар чинь дундаа 10 үхэр гэсэн үг үү, айл болгон 10 үхэр гэсэн үг үү?
Гурхлаажав -
Манайх л 10-г авсан. Тэднийх 8, 9-г авсан гэсэн байхаа. Тэгж ярьж байдаг юм байсан.
Саранцэцэг -
Таны амьдралд одоо өдөр тутам нөлөөлөөд хэдэн мал өгсөн л юм байна. Зарим улсууд бол хувьчлалаар маш их хөрөнгөтэй болсон. Тэр улсууд одоо ямар замаар яаж тийм хөрөнгөтэй болсон гэж бодож байна?
Гурхлаажав -
Нэгдлээс л яасан байх даа.
Саранцэцэг -
Нэгдлийн дарга нар авсан уу? Нэгдлийн дарга нягтлан ч юм уу, эрх тушаалтай улс л илүү хөрөнгөжсөн үү?
Гурхлаажав -
Хэнмэдэхэв.
Саранцэцэг -
Заа. Та юу гэж бодож байна. Мал нэгдлийн байсан нь дээр байна уу, хувьдаа өгсөн нь мал өсөөд дээр байна уу? Энэ талаар та юу гэж боддог уу?
Гурхлаажав -
Яахав, хувийн мал л сайн байна.
Саранцэцэг -
Одоо та хувьдаа малтай юу?
Гурхлаажав -
Малтай.
Саранцэцэг -
Таны малыг хэн хардаг юм?
Гурхлаажав -
Манай хүү л хардаг юм.
Саранцэцэг -
Аан, хүүхдүүд дээрээ малаа үлдээчихдэг үү тээ? Хувьчлал тэгээд эрэгтэй, эмэгтэй улст ялгаатай нөлөөлсөн гэж та боддог уу? Хувьчлал одоо эрэгтэйд нь нэг өөр эмэгтэйд нь нэг өөр нөлөөллөө дөө гэж тийм юм мэдэх үү?
Гурхлаажав -
Үгүй.
Саранцэцэг -
Зарим улсууд хувьчлалаар оногдсон хэдэн малаа юу ч үгүй үрэн таран болгосон байхаа, зарим улсууд нь ч өсгөөд овоо хэд болгосон байх. Тэгэхээр хүн хүннээсээ л болдог болтой юм шиг байна. Танайх малаа тоо толгойг нь нэмж өсгөсөн үү?
Гурхлаажав -
Өсгөөд уул нь тэгээд өнөө зудын хавар л цугийг нь яачихсан даа.
Саранцэцэг -
Зудын хавар гэдэг нь?
Гурхлаажав -
Нэг их зуд болсон юм. 2000 онд.
Саранцэцэг -
Таны одоо бодож байгаагаар Монгол дахь шашин яаж өөрчлөгдөж байна гэж бодож байна? Дээр үед чинь одоо шүтэх бишрэх шашин юмыг чинь хорьчихсон байсан ш дээ
Гурхлаажав -
Тэгсэн
Саранцэцэг -
Одоо болохоор хүмсүүд лам гэртээ авчраад ном уншуулж болно, чөлөөтэй болсон ш дээ? Дээр үед бурхан тахил юмаа ил залчихсан бафйвал хурааж авдаг байсан юм уу?
Гурхлаажав -
Хурааж авдаг байсан юм гэсэн. Хурааж авч зул мул өргүүлэхгүй, манай ээж лав тавиур дээрээ өлгөчихөөд л нохой хуцахдээр чимхчихэж л байсан юмдаг. Намайг бага байхад. Тийм л байсан.
Саранцэцэг -
Зарим улсууд чинь нөгөө тэр их шалгаад л бурхан тахил юм хурааж байх үеэр бурхан, шоголтой судар номоо бүр ууланд аваачиж тавьж байсан гэдэг?
Гурхлаажав -
Бүр уул мууланд аваачиж тавьж л байсан юм. Нуугаад.
Саранцэцэг -
Таныг одоо бага ахуйд таны мэдэхээр бурхан тахилаа ил тавьсан айл ерөөсөө байдаггүй байсан уу?
Гурхлаажав -
Байдаггүй. Дан авдранд. Тэгээд л шөнө амьтан хүн унтсан хойно нэг зул хааяа нэг өргөнө. Тийм. Тийм л байсан юм, намайг бага байхад.
Саранцэцэг -
Хэрвээ одоо хүүхэд өвдөх үе таарахад гэртээ лам залах ч юм уу, тийм юм социализмын үед байсан уу?
Гурхлаажав -
Байхгүй. Тас хориотой байсан.
Саранцэцэг -
Лам ч юу байхав, тарни юм мэддэг хүн л гуйж янзлуулдаг ш дээ. Тийм юм танайх хийж байгаагүй юу?
Гурхлаажав -
Үгүй. Одоо л ил задгай сайхан болчихсон юм.
Саранцэцэг -
Одоо бол хаана л бол хаана хийд, хүрээ байдаг. Танай энэ Цэцэрлэг сумаар том хүрээ хийд гэж байсан уу? Мөрөнд ч гэсэн хүрээ хийд байх уу?
Гурхлаажав -
Байдаг юм.
Саранцэцэг -
Та тэнд очдог уу, тэнд олон лам байх уу?
Гурхлаажав -
Зөндөө лам бий. Залуу лам, хөгшин лам байдаг юм. Шинэ өнгөрөхдээр л очдогийм.
Саранцэцэг -
Та одоо залуу байхад цагаан сарыг хөдөөгүүр хэр өргөн тэмдэглэдэг байсан бэ?
Гурхлаажав -
Өргөн тэмдэглэж байгаад нэг хэсэг бүр цагаан сар хийлгэхгүй гэж нээх яасан юм. Амьтан хүн явж байсан юм гэнэлээ. Хийлгэхгүй гэж шалгаад л. Тийм. Тэгж байснаа сүүлд байчихсан байналээ. Тийм
Саранцэцэг -
Одоо бол зүгээр ууц идээгээ тавиад л, тэмдэглэж л байгаа биз дээ, тээ?
Гурхлаажав -
Одоо бол зүгээр, зүгээр.
Саранцэцэг -
Одоо чинь гадуур Есүс Христ гээд л өөр шашны урсгалууд сурталчилсан тийм улсууд явж байх юм.?
Гурхлаажав -
юу?
Саранцэцэг -
Гадны шашны улс ч яваад л, телевизээр ч яриад л байх юм ?
Гурхлаажав -
аа тийм
Саранцэцэг -
Та тэрийг ер нь юу гэж бодож байна? Энэ манай Монголд хэрэгтэй юм уу?
Гурхлаажав -
Тэр ч одоо тэгээд л мэдэхгүй, хэнмэдэхэв дээ. Тэгээд л үгүй ээ бүр зөндөө л юм байх юм байна ш дээ. Энд тэндээс л ирсэн гээд л.
Саранцэцэг -
Энд бүр сүм нь байдаг уу?
Гурхлаажав -
Байгаа байх. Тийм байх. Байдаг гэж би дуулсан л юм байна.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь залуучууд тэрийг хэр их сонирхдог юм болоо?
Гурхлаажав -
Мэдэхгүй.
Саранцэцэг -
Таны хувьд бол тэрүүгээр очиж байгаагүй юу?
Гурхлаажав -
Үгүй ээ үгүй, би бүр очъё ч гэж бодогддог ч үгүй. Ойлгодог ч үгүй.
Саранцэцэг -
Танд дээр үеэс уламжлагдаж ирсэн ч юм уу, таны хувьд тийм дурсгалтай зүйл гэж байдаг уу ?
Гурхлаажав -
Над тийм юм байдаггүй ш дээ. Эгчид нь.
Саранцэцэг -
Заа би одоо танаас хамгийн сүүлийнхээ асуултыг асууя. Монголд одоо нас барсан гэр бүлийнхээ улсуудыг оршуулдаг зан үйл нь дээр үед ямар байсан юм, одоо яаж өөрчлөгдсөн бэ? Таны бага хүүхэд залуу байх үед хүн нас барахаар яаж оршуулдаг байсан бэ?
Гурхлаажав -
Одоо ч тэгээд л юу хийнэ гээд л тэгэх юм. Дээр үед ч яахав аваад л явдаг. Зарим нь цагаан бүсэнд боож хаялаа л гэж дуулдаж байдаг. Тийм.
Саранцэцэг -
Аан, танай энд чинь морьтэрэг гэж байдаг юм уу, тэмээн тэрэг гэж байдаг юм уу?
Гурхлаажав -
Морь тэрэг бий.
Саранцэцэг -
Морин тэргэн дээр аваачаад л одоо ил оршуулах уу ?
Гурхлаажав -
Ил тавьдаг, ууланд.
Саранцэцэг -
Таны бага хүүхэд байхад.., та тэрийг санаж байна уу. Яг тэгээд хүмүүсийг нас барахаар аваад явдаг байсан гэж ?
Гурхлаажав -
Би тэгж ёстой нэг их тэгж яагаа ч үгүй. Түүнээс дуулж л байсан. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээ нь таны ээж нас барахад оршуулсан зан үйлийг нь та мэдэхгүй байгаа юу?
Гурхлаажав -
Мэдэхгүй.Аавыг л мэднэ.
Саранцэцэг -
Аавыгаа яаж оршуулсан?
Гурхлаажав -
Аавыг яахав. Зүгээр ил хаяж байсан. Зүгээр хавтгай чулуун дээр дэрлүүлээд л тэгээд л тавьж байсан юм.
Саранцэцэг -
Тэгэхэд бол тэгээд л лам хараас асуугаад л.., одоо тэр зүгт нь тэгж тавь тэгж оршуулаарай тэгж гаргана гээд л.., ?
Гурхлаажав -
Тийм, тэгж тэгж гаргана гээд л. Тэгээд л тавьж байсан.
Саранцэцэг -
Одоо ер нь нийтлэнг хүмсүүдийг харж байхад ил тавьж байгаа нь их байдаг юм уу, булж оршуулах нь их байдаг юм уу ?
Гурхлаажав -
Үгүй ээ одоо энэ Мөрөнгийнх лав тэр юу мунд хийгээд л тавьж дуулдах юм байна ш дээ?
Саранцэцэг -
Юунд?
Гурхлаажав -
Хайрцганд.
Саранцэцэг -
Хайрцаглаад булаад уу, нийтийн оршуулгын газартаа ?
Гурхлаажав -
Тийм.
Саранцэцэг -
Танд одоо надаас асуух бол уу гэж бодож байсан юм байна уу?Би тэрийг асуувал тэгж хэлнэ дээ гэж бодож байсан юм байна уу?
Гурхлаажав -
Байхгүй.
Саранцэцэг -
Заа хүүхдүүд залуу үедээ захиж хэлмээр юм байна уу? Одооны хүүхдүүд ийм байх юм, ийм юман дээрээ анхаараасай гэж?
Гурхлаажав -
Үгүй ээ одоо тийм ч юу ч байхав дээ. Яахав тгээд л одоо сургууль соёлдоо яваад л яагаад л явцгаана биз.
Саранцэцэг -
Заа, за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.Та урт удаан наслаарай.
Гурхлаажав -
За, за баярлалаа.
Саранцэцэг -
Ингээд хоёулаа ярилцлагаа өндөрлье.
Гурхлаажав -
За тэгье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.