Rentsendorj
![](../assets/images/interviewees/990458.jpg)
Basic information
Interviewee ID: 990458
Name: Rentsendorj
Parent's name: Peljee
Ovog: Genen
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: none
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
privatization
industrialization
repressions
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу, та ?
Рэнцэндорж -
Сайн. Сайн байна уу?
Саранцэцэг -
Би танд одоо аман түүхийн төслийн талаар танилцууллаа. Тэгэхээр та өөрийгөө надад танилцуулахгүй юу?
Рэнцэндорж -
Заа би бол 1949 онд.., оны одоо 6 сарын орчим энэ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Харбоом бригадын одоо дээд талд Цагаантолгой гэдэг газар төрсөн юм гэнэлээ. Тэгээд би болбол хүний ганц хүү. Тийм.
Саранцэцэг -
Таны аав ээж ямар улсууд байсан бэ?
Рэнцэндорж -
Аан., миний аав болвол Баянтэс сумын Завхан аймгийн одоо уул нь дээр үед болвол Хөвсгөл аймаг байсан юм. Хөвсгөл аймгийн Баянтэс сумын харъяат Гэнэндарам гэдэг хүний одоо гурав дахь хүүхэд байсан юм. Тэгээд аав болвол бас хэлмэгдээд бас хэлмэгдээд явчихсан. Тийм юм гэнэлээ. Заа манай ээж болохоор одоо Хөвсгөл аймгийн Баянхайрхан гэж сум байсан тэр үед болвол одоо бол Завхан аймгийн Баянхайрхан тэр сумын харъяат Монхоодойн Хажидмаа гэж хүний бас гурав дахь охин байсан байхгүй юу. Тэгээд бас аав нь хэлмэгдээд бас алуулсан. Ийм хүн юм байгаа юм. Ийм хүний одоо дундаас л би гарсан юм байхгүй юу. Тэгээд л одоо..,
Саранцэцэг -
Таны одоо аавын, ээжийн одоо талын улсууд бүгдээрээ бас хэлмэгдэлд өртөж байсан юм байна?
Рэнцэндорж -
Тийм, тийм. Бүгдээрээ хэлмэгдээд өртөөд тэгээд цагаатгагдсан л даа, саяхан цагаатгагдаад бас л тийм. Бид нар тэрний цагаатгалын мөнгө гээд л нэг сая, сая төгрөг ирсэн авсан л даа уул нь, тийм. Тийм юм байгаа юм. Тэгээд яахав.
Саранцэцэг -
Танай аав ээж чинь малчин улсууд уу?
Рэнцэндорж -
Манай аав ээж малчин улсууд.
Саранцэцэг -
Бог уу? Бод бодтой юу, богтой юу?
Рэнцэндорж -
Өө ер нь тэгээд л манайх чинь юу яасан ш дээ. Дөчин 58 онд юуны нэгдэлд элсээд л 58 онд манай аав нэгдэлд элсээд л намар байсан. Би тэгээд бага байсан. Тэгээд л таван зуу гаран толгой малаа нэгдэлд нэхэмжлээд өөрснөө нэг 50 жараад л толгой малтай үлдэж байсан юм. Тэрийг болвол би сайн мэдэж байдаг юм. Жороо бор даага, унага алаг гүүгээ аваад үлдэж байсан тэрийгээ чононд идүүлээд тэгээд л яаж байсан. Тэгээд л яахав тэрнээс хойш тувтан нэгдлийн мал манай аав чинь агент хийгээд л нэгдлийн мал маллаад бас бригадын нярав мярав тийм ажил хийж байсан. Тэгээд л тэрнээс чинь тэгээд л 1 дүгээр бригадаасаа 1965 оны 1 сард 1 дүгээр бригадаасаа нүүгээд отор хийгээд манай тэр лүү чинь зуд болоод л..,
Саранцэцэг -
Өө тийм үү 65 онд уу?
Рэнцэндорж -
65 онд. Тэгээд л би тэгэхэд яг сургуулиас гарчихсан байсан үе. сургуулиас
Саранцэцэг -
Хэддүгээр ангиас гарсан юм та?
Рэнцэндорж -
Би чинь одоо 5 дугаар ангиас гарчихсан юм ш дээ. 5 дугаар ангиас гараад тэгээд л аав ээжтэйгээ ер нь нэгдэлд 65 оноос эхэлж малыг нь хариулж маллаж байж байгаад л тэгээд энэ 67 оны 4 сарын 15-нд 6 дугаар бригад гэж байгуулагдаад тэгээд тэр 6 дугаар бригадад би анх ер нь 4 сарын 15 нд тэр бригад байгуулагдсан юм. Тэгээд л би тэр бригад хэсгийн ахлагч гэдэг ажил хийгээд л тэрэн дээр л миний хөдөлмөрийн гараа эхэлсэн юм ер нь. Тийм. Тэгээд..,
Саранцэцэг -
Тэгээд дараа нь юу хийв?
Рэнцэндорж -
Тэгээд л тэндээсээ тэрийгээ хийж байгаад л, тэгээд л хэсгийнхээ ахлагч хийж байгаад л тэндээсээ мал маллаад л дараа нь тэгж байгаад цэрэгт 1970 онд, өө биш 70 онд цэрэгт явсан юм.
Саранцэцэг -
Хаана цэргийн алба хаав?
Рэнцэндорж -
Улаанбаатар хотод энэ барилгын 2 дугаар ангид цэргийн алба хаасан. Тэгэхдээ би жаран заа 68 онд.., 68 онд одоо энэ одоо энэ авгайтайгаа гэр бүл болоод л 9 сарын 27-нд гэр айл гэр болж байсан юм байгаа юм. Тэгээд л яахав бид хоёр чинь нэгдэлд үхэр адуу хонь энэ тэр маллаад тэрээс хойш тэгж байгаад л би цэрэгт явчихсан байхгүй юу. Тэгээд цэргээс ирээд бас нэг үхэр мүхэр хариулсаан. Үхэр хонь энэ тэр ганц жил хэртэй хариулаад тэгээд жаран.., 74 оны хавар агент болоод худалдаа бэлтгэлийн ангид агент хийж жил 6 сар долоон сар хэртэй агент хийж байж гараад тэгээд энэ нэгдэлд тэжээлийн цехэд нярав хийгээд, тэнд нярав хийж нэг жил хэрээтэй болж байгаад УБ хотод энэ бригад фермын дарга нарын давтан сургах курс гэдэгт яваад тэрэнд ХАА-н сургууль дээр тэнд нэг 45 хоногийн курс хийж ирээд, Цэцэрлэг сумын 2 дугаар бригадад бригадын тоо бүртгэгч хийгээд, дараа нь бригадын дарга хийж байгаад 81 оны 1 сард тэндээсээ ажлаасаа гараад тэгээд сумын төвд тооцооны нягтлан бодох нэг жил хийгээд, тэгээд л ер нь тэгээд л сум нэгдэл сум орны дарга нартай бас үзэл бодол сэтгэл санаа тохирохгүй болоод тэгээд би Ногоон уулын нүүрсний уурхайд 82 оны 3 сарын 23 нд очиж уурхайд ажилд орлоо. Уурхайд ажилд ороод тэнд аж ахуйн нярав болоод ингээд ажиллаж байсан энэ чинь бас сум орон нутаг нэгдлийн гишүүн авлаа гэж уурхайн дарга маргийг намын хорооны товчоогоор арга хэмжээ аваад, ийм юм болоод ингээд намайг шүүхэд өгсөн байсан. Тэгээд би ер нь шүүхэд ер нь үнэн байдлыг танилцуулсан. Тэр үеийн шүүгч гэхэд чинь л Онцхүү гэж хүн байсан. Прокурор нь Бандан, Цэрэн гэдэг хоёр хүнд ер нь амьдралынхаа тэр байдлыг танилцуулсан, одоо ер нь ийм ийм учиртай, ингээд ингээд ажил төрөл хийж байхад ингэж ингэж гаргасан барьсан. Энэ талаараа одоо яриад тэгээд би аргагүй эрхэнд энд ирээд ажилд орсон гэсэн. Тэгж байж харин шүүхийн шийдвэр гарч намайг тэр уурхайд бүр мөсөн шилжүүлж өгөөд төдийгөөс өдий хүртэл би одоо Ногоон уулын нүүрсний уурхайтай л холбоотой ажиллаж байгаад, тэгээд одоо мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэгээд л ажлаасаа гарчихаад л тэгээд л одоо арай нэг тэтгэвэрт бас орж чадаагүй ээ. Бас нэг нас мас тэр үед чинь өнөө бүртгэл мүртгэл бүдэг бадаг байж явж байж байгаад тэгээд бас одоо л нэг л энэ жил л нэг 60, 60 хүрээд ирэх жил 60 хүрэх гээд байгаа. Тэр бүтэх нь дансны насаар бол өөрийн насаар бол 60 гарчихаад нэг тоолоод 61-тэй нэг тоолоод 60-тай болчихоод байгаа. Тийм л юм. Би Ногоон голын нүүрсний уурхайд болвол нярав хийсэн, эдийн засагч хийсэн, нягтлан бодох хийв хийж сүүлд нь боловсон хүчин уурын зуухны механик тийм ажлуудын хийж байгаад л одоо уурын зуухны механикийг давхар хийгээд байсан л даа би, үндсэн ажилтайгаа давхар хийж байгаад л тэгээд л одоо 2000 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдаад бие хаа муудаад л тэгээд л одоо энэ Мөрөнгийн төвд энд л нэг хэсэг байж байгаа. Одоо харин яахав ойрын жилүүдэд бие жаахан гайгүй шиг, тэгээд хөдөө нэг хэдэн малтайгаа л ингээд амьдарч явна.
Саранцэцэг -
Өө за. Заа ээжийнхээ тухай ярьж өгөөч та надад?
Рэнцэндорж -
Тийм, манай ээж яахав дээ манай ааваас уул нь ах тийм хүн байсан. Тэгээд л яахав нэгдлийн мал ер нь тэд нар бол нэгдлийн малны төлөө л зүтгэдэг, бид нар чинь. нэгдэлд байхад чинь өвс өрхийн 50 толгой мал гээд тогтоочихдог. Тэр 50 толгой илүү гарвал нэгдэл хураагаад авчихдаг. Тэгээд ер нь л нэг 50 толгой малтай, мал байдаг. Хэдэн ам бүл ч бай 10 ам бүл байсан ч 50, 5 ам бүл байсан ч 50, ганц ам бүл байсан ч 50 толгой мал л нэгдлийн гишүүн хүн 17 бодтой 33 богтой тийм л байдаг. Харин сүүлийн үед нэг заалт ороод хоёр тэмээтэй байж болно гээд нэг 52 толгой малтай байж болохоор нэг байсан юм. Тэгээд тэр ажлыг чинь одоо тэр үеийн тэр хууль дүрмийг чинь одоо биелүүлэхийн төлөө одоо би бас бригадад зүтгэж бас энэ улсуудыг одоо энэ хэн байна .. Гурхлаажав гуай чинь одоо намайг бригадын дарга байж байхад манай саальчин л байлаа. /инээв/ Эд нарыг чинь одоо тэгээд л тэгж сүүнийхээ төлөвлөгөө биелүүлсэнгүй, тэгж туглаа махжуулсангүй гээд л одоо хэлж байна, тэр үед чинь их хэцүү байлаа ш дээ.
Саранцэцэг -
Мах захны норм?
Рэнцэндорж -
Тийм өө албан журам одоо тэр чинь тэрнээс илүү гарсан мал нь албан журам уячихдаг. Тэгээд л ер нь тэр 50 толгой мал нь ч гэсэн мах уядаг тэгээд л тэрийг чинь өгөхөд одоо бас хэцүү ш дээ. Арван долоогоос чинь одоо юуг нь алийг нь махандаа өгөх үү? Алийг нь саах уу, тиймээ алийг нь унах уу? тэгээд л одоо тэрнээс чинь нэгдлийн мал үхчихээр чинь одоо ер нь өнөөхдөхнөөсөө л төлж өгнө ш дээ төл мөлийг чинь одоо. Тавьж л өгөхөөс өөр арга байхгүй. Бас л одоо үхчих юм болвол энэ одоо та нар тэгээд үхүүлчихлээ, ингээд үхүүлчихлээ гээд л тэгдэг. Тэгээд л эд нар маань бас нэр сүрээ боддог л байх тиймээ, бас ажил хийж байгаа хүн юм чинь бас нэг уралдаан муралдаан янз бүрийн юмыг нь дүгнээд л, ингээд л ирэхээр чинь хүн бас болж л өгвөл хойно орохгүй юмсан гэж бодно ш дээ тиймээ, тэгээд л одоо дулаан цагт бол ферм мерм дээр одоо эд нар чинь ингээд л бараг хар цай уугаад л сүүгээ өөрийнх ч байсан өөргүй хүнийх ч байсан өөргүй бүх үнээгээ саагаад л сүү гарвал тушаачихна. Тэгээд л одоо хар цайгаа уухдаа уугаад л яахав хааяа нэг сүлэхдээ сүлээд л, тэгээд л тараг байхгүй, хонь ямаагаараа л нэг тийм таргаа иддэг тиймэрхүү л байлаа, нэгдлийн гишүүн улс чинь. Өө манай ээж яахав тэгж байж байгаад ер нь юу дөө тэгж байгаад тэтгэвэртээ орсон, нэгдлийн мал ер нь дан мал маллаж байгаад тэтгэвэртээ ороод л яахав нэг эр, сувай мал 400-500 тийм хурга ишиг л малладаг байсан юм манай аав ээж хоёр. Хоёулаа тэрийг маллаж байгаад л тэгээд хоёулаа сүүлдээ тэтгэвэртээ ороод тэгээд л аав маань ээж маань аав маань 1984 ээж маань 87 онд хоёулаа өөд болсон.
Саранцэцэг -
Заа, таны амьдралд ер нь нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Рэнцэндорж -
Айн?
Саранцэцэг -
Таны амьдралд ингээд нэг гүн нөлөөлсөн юм байдаг уу? сайнаар ч бай, муу ч бай үнэхээр л одоо таны амьдралд нөлөөлсөн үйл явдал тэр мөн дөө гэхээр тийм үйл явдал санагдаж байна уу, одоо?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо яахав.надад ч бас яахав тухайн үед би ч бас социализмын үед бас сургууль соёл яахав бага ч гэсэн би бага боловсролтой ч байсан, бас өөрийнхөө бас авьяас чадвараар бас ер нь ийм ихэнхи хугацаагаа болвол би нэг албаны ажил хийгээд л уул нь өнгөрөөсөн тухайн үедээ. Тийм. Тэгээд л ер нь хамгийн доод тал нь хэсгийн ахлагчаас л эхлүүлээд л уурхайн боловсон хүчин хүртэл ажлыг хийж явсан. Тэгэхэд одоо яахав ер нь энэ бас чиг тэр үеийн бас социализмын үеийн бас зарим авах талууд бас байсан байх л даа. тиймээ хүнд нөлөөлсөн тэр ажил хөдөлмөрийг хийхэд чинь бас тэгээд л хүний чинь бас нэг хүмүүжил тиймээ, тухайн үед чинь бас тэр хүмүүжил их сайтай байсан ш дээ бас. Тэр л одоо нөлөөлсөн болов уу гэж боддог юм.
Саранцэцэг -
Таны амьдралд одоо ер бусын бусдаас онцгой гэхээр юм бий юу?
Рэнцэндорж -
Заа даа бусдаас онцгой юм одоо юу байхав дээ. Одоо бид хоёр тэгээд л одоо дөчин.., дөчин нэг хоёр жил амьдарч байна. 6 хүүхэдтэй. 9 хүүхэд гарсан, 3 нь үрэгдсэн. 6 хүүхэдтэй одоо тэгээд л яахав боломжийн тэгээд яахав амьдраад л явж л байна. Тийм манай хүн ч одоо тэтгэвэртээ орчихсон. Би ч одоо ирэх жил 6 сараас 2010 оны 6 сараас тэтгэвэртээ орно доо. Тэтгэвэрт орох гээд л ингээд яахдаар чинь өнөө мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас учраас бид чинь би чинь цалингийн 70 хувиар тэтгэвэр авч одоо нэг 170 мянган цаасны тэтгэвэр авдаг юм. Тэтгэвэр гэж юу группийн мөнгө. Тэгээд одоо тэтгэвэрт орох гэхээр бас юу яадаг юм, жаахан буучих болов уу үгүй бол 40-өөд жил ажилласан, зарим нь бас юм хум нь олддоггүй юмаа. өнөө нэг нэгдлийн юунд чинь хөдөлмөрийн дэвтэр чинь арав аравхан жилээр гардаг байсан. Тэгээд л өнөө 10 жилийн хугацааны хооронд чинь нэг дэвтэр мэвтэр яагаад бас нэг тэрийгээ бас тухайн үедээ ч нэг их хайхрахгүй явж байгаад л нэг тийм яачихсан юмнууд байдаг юм. Одоо жишээ нь гэхэд л миний 80 онд тэтгэвэрийн дэвтэр дуусаад 80 оноос чинь 81, 82 он хүрэх хугацаанд чинь бас нэг 2 жилийн хугацаа байгаа биз. Тэрэнд чинь миний нэг хоёр жилийн юм бас тасарчихсан л байдаг юм. Уул нь бичиг баримтууд нь байгаад байдаг юм. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдэж албан ёсны болоогүй учраас бас нэг тийм юу яаж болдоггүй нөгөөдөх маань нэг тэгж одоо нэг баримт болж өгөхгүй л байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би нэг шүүх мүүхээр л одоо энэ жил хавраас л одоо нэг хөөцөлдөнө дөө тэрийгээ сэргээлгэх хагас дутуу тэр агент байлаа гэхэд чинь л агент чинь тэр үед чинь улсын ажилчин, албан хаагч гэж байлаа. Тэр чинь өнөө нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр дээр учраас нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичигддэггүй, улсын хөдөлмөрийн дэвтэр байх ёстой. Тэгэхэд чинь тэр үед л надад тухайн байгууллага маань ч одоо хачин улсууд ажиллаж байсан юм шиг надад тэр улсын хөдөлмөрийн дэвтэр тэр ажиллуулж байсан байгууллага ч өгөөгүй, би ч авъя гэж мэддэггүй тиймээ, тэр үед чинь одоо тэгж явж байгаад бас нэг бас нэг жил хэдэн сарын юм байгаад л байдаг юм. Би бас гол нь бүх цалингийн тодорхойлолт модорхойлолт бичиг мичигээ тэр үед нь бүрдүүлээд авчихсан байгаа. Тэгээд л нэг тийм тийм юмнуудаа сэргээлгэж байгаад тэгээд л тэтгэвэрээ тогтоолгож үзье дээ гэж бодоод л байж байдаг юм.
Саранцэцэг -
Заа. Би таниас одоо нэгдэлжих хөдөлгөөний тухай асуух гэж байна. Тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөн одоо яг одоо хэдэн оны үеэр танай энэ аймагт их өрнөж, нэгдэлжих хөдөлгөөн явагдсан бэ? Ер нь одоо хүмүүсийг яаж нэгдэлжүүлж байсан юм бол оо?
Рэнцэндорж -
56 оноос л одоо манай энэ суманд анх Энх-амьдрал нэгдэл гэж яасан юм шиг байгаа юм. Тэгээд л Сүхбаатарын туг муг гээд л олон нэгдэл байсан л даа, жишээлвэл баг багаараа нэгдэл болж байгаад л хамгийн сүүлд нь л 59 онд л бүүр өнөө олон жижиг нэгдлүүд чинь нийлээд нэг нэгдэл болоод Энхамьдрал гэж нэгдэл болоод, тэгээд л энэ Цэцэрлэг сумаараа бүр нэгдсэн тийм нэгдэл болоод өнөөдөх жижих нэгдлүүд чинь бригад болоод, ингээд 6 бригадтай, тийм нэгдэл болж байсан юм. Тэгээд л яахав нэгдэлд чинь ер нь улсууд их сайн элссэн л дээ. Ер нь бүгдээрээ л манай энд болвол тэр нэгдэлд ороогүй тэр нэгдлийн гишүүн бус хүн байгаагүй, зарим газар байдаг л юм гэнэлээ. Манай энд болвол ер нь их бүрэн хамрагдаж, нэгдэлд орсон. Нэгдэлд орсон чинь одоо тэгээд эхлээд болвол өөрийнхөө сайн дураар малаа өгч л байсан л даа. тийм. Заавал тэд эд гэсэн тийм тоогүй бас ч өөрөө нэг 100 малтай үлдвэл үлдчих, 6 малтай үлдчихвэл 6 малтай үлдчих тийм өөрийнхөө ухамсараар л нэгдэлд орж байсан ер нь тийм ухамсар эхэн үедээ болвол ухамсараараа, тэгээд сүүлд нь болохоор зэрэг одоо нэгдлийн одоо нэг 20 жилийн ой мой нь болсноос хойш чинь одоо 59-оос чинь одоо 69, 79, 70-аад оны үедээ бол 80-аад оны үеэс чинь эхлээд тэр юу чинь гараад л өрхийн 50 толгой малтай байна амны арав ч гэдэг юм уу тээ, тийм малтай байна гэдэг тийм дүрэм гараад л илүү гарсныг бол нэгдэлд. Тэрнээс хойш авсныгаа болвол нэгдэл бас зохих хэмжээний мөнгөөр авсан шүү бас чиг. Одоо нэг хүнээс нэг үхэр гэхэд чинь нэг тийм данстай өгнө гээд л нэг үнээ өгчих юм бол одоо нэг 100 төгрөг ч байдаг юм уу тиймээ, нэг хонь байвал одоо нэг 20, 30 цаас байдаг юм уу, тийм үнээр авдаг байсан юм. Эхэн үедээ бол зүгээр өгчихдөг байсан. Тэгж л өгч байсан юм байгаа юм.
Саранцэцэг -
Огт одоо малгүй улсууд нэгдлийн гишүүн болоод.., болъё гээд очиход бол?
Рэнцэндорж -
Болноо, болно. Тэр нэгдлийн гишүүн огт малгүй байсан алийг тэр гэхэв хурлаар оруулна. Анх тэд нар чинь бүр хурлаар ороод, одоо манай тэнд л гэхэд л Дамдинсүрэн гээд бүр урцтай, тийм хатгуур урцтай манайтай айл байдаг. Гэр орон гэж гэр ч үгүй, тийм урцтай тийм айл ер нь байлгүй яахав, ер нь манай аавын энэ тэр мал маллаад л, хариулаад л тэгээд л амьтан хүнээс юм гуйгаад л, тэгээд л одоо явж л нэг хар илжиг л гээд байдаг юм, тэр ч илжиг ч бишээ хар гүүтэй тийм өвгөн байсан. Одоо нэг Маама гээд нэг охин тэр үед охин нь байсан. Одоо бүр хөгшрөөд тэтгэвэртээ гарсан хүн бий л дээ. Тэгээд одоо тэр маань нэг нэг хүүхэдтэй байсан тэгэхэд. Тэгээд нэгдэлд ороод л нэгдэл чинь шинэ гэр барьж өгөөд л, бор эсгий гэр барьж өгөөд л тэгээд л нэгдлийн мал маллаад л тэгээд л одоо бүр дэвжээд явчихсан улсууд алийг тэр гэхэв зөндөө л байна. Бас нэгдлийн хаяа бараадаад тэгээд явчихсан тийм. Тэр хүн бол өнөө ердөө нэг арав хориод ямаа байсан байх гэж боддог юм би, за ер нь өөр хогшил ганц унагатай гүү байдаг юм, тэр үед илжиг л гээд байдаг юм тэгээд би одоо тэр үед чинь илжиг л гээд байдаг. Илжиг чинь би тэгээд сүүлд нь мэдсэн л дээ жижигхэн юм байдаг юм байналээ тэр чинь бүр бүдүүн гүү л байсан.Тэгээд л тэгдэг байсан. Нэгдэлд ороод л сайхан амьдраад явчихсан улс алийг тэр гэхэв. Нэгдлийн мал маллаад л тэр чинь одоо цалин хөлс авна, мөнгө төгрөг тэр үед ч яахав эхлээд нэгдэлд орж байхад чинь үйлдэхүүн гээд л дан нэг туранхай муу малаа нядлаад л тэр чинь өнөө малаа нэгдэлд өгчихсөн улсууд чинь тэрнээс л өнөө хоол унд цалин хөлсөндөө авч тэр чинь өнөөд 50 малаасаа юуг нь ч алж идэх үү ч байсан юм уу тэгээд өнөө үйлдэхүүнээр л нэгдлээсээ хоол ундыг нь тараагаад өгчихдөг байлаа ш дээ, намар нядалгаа хийгээд л өгдөг байсан. Тэгээд сүүлдээ мөнгө төгрөгтэй ч болоод тэгээд цалин өгөөд л тэгээд л яахав дээ дунджаар нэг хүн ч 100-гаад цаасны хоёр хүн бол 200-гаад цаасны цалин аваад эхэлсэн л дээ. Тэгээд сүүлдээ төл мөл бойжуулсан болсон сүүлдээ ноос үс арьс шир ноолуур ноолуурын хөлс гээд л бас ч яахав тухайн үедээ болвол бас боломжийн. Одоог бодоход чинь тэр ажил гүйгээд байх юм байхгүй. Ажлаас л зайлсхийсэн хүн арга хэмжээтэй болохоос биш ажил хийж байгаа хүн бол яахав дээ тэгээд л болоод л боломжийн амьдраад л байсан даа тэрүүгээрээ тухайн үедээ. Тэгээд одоотой харьцуулаад ингээд бодоод үзэхэд үгүй ээ ер нь бас тэмээ ямаа хоёр шиг хоёр зөрөөтэй л байгаад байгаа байхгүй юу. Тийм тэр нь одоо би боддог юм. Ер нь яахав энэ ардчилал чинь хувьсгал ялаад одоо ингээд явлаа гээд бодоод үзэхэд үгүй ээ ер нь бид нар ч одоо ёстой мөн их хөдөлмөрөө их мөлжүүлж байсан юм байна, тиймээ. Ер нь одоо тийм чөлөөтэй амьдрал байгаагүй юм байна. Тиймээ. Гэж л бодогддог юм надад хувьд. Тийм тэр талдаа тэр талаасаа болвол. Одоо зах зээлийн нөхцөлд чинь одоо ер нь өөрийн овсгоотой нь болвол сайхан л амьдарч байна. Овсгоогүй нь бас тааруухан л байна л даа, овсгоотой гэдэг юу гэж байгаа юм гэвэл ямар үгээр хэлж байгаа юм гэхээр яахав дээ зүгээр тэр амьдрах ухаантай хүн болвол юм борлуулаад л их бага ч гэсэн өөрийгөө борлуулаад л байна аа даа. Амьдрах ухаан жаахан муутай нь болвол одоо тэгээд архи дарс л явдаг юм уу тиймээ нэг тиймэрхүү л болоод л ингээд л ингээд л нийгэм ялгарсан юм шиг л одоо болоод болчихоод харагдаад байгаа, санагдад байгаа. Нэг хэсэг нь яахав бүр бүр их өөдөөгөө өгсөөд явчихсан тиймээ, нэг хэсэг нь нэг дунд түвшинд нэг хэсэг нь болохоор доод түвшинд орчихсон, доошоогоо орчихсон юм шиг л санагдаж байдаг юм надад. Тэгж л..,
Саранцэцэг -
Мал нийгэмчилж байх үеэр ер нь мал нуудаг байсан тухай ярьдаг юм байналээ? Кинон дээр ч би үзэж л байсан? Яг одоо тийм юм үнэхээр байж байв уу?
Рэнцэндорж -
Аа байсан, байсан. Тэр ч болвол байлгүй яахав. Бас л нэг л юу яаж байгаа хүн чинь одоо бас тэр 50-хан толгой малтай гэж байсан. Зарим нь хүн амьтанд тасалж тоолуулна тиймээ малгүй хүн дээр тийм. Одоо жишээлвэл малтай хүн дээр бас л тав арван юмаа тоолуулчихдаг байлаа. Би ч гэсэн одоо бас л улсын ажилчин албан хаагч гэж бригадын дарга болохоор чинь улсын ажилчин 16 толгой малтай байлаа ш дээ. тэр үед чинь бас хэдэн малтай тэрийгээ бас хүн амьтан дээр тоолуулдаг л байлаа байсан. Мөн ор тас дарчихаж болдоггүй юмаа.
Саранцэцэг -
Аан за. Дараагийн тооллогоор гараад ирэх үү?
Рэнцэндорж -
Дараагийн тооллогоор гэж ер нь би бас дарж ч үзсэн л дээ, бас нэг. Тэгэхэд минийх дээр бол тэгээд л дараад ч хэрэггүй юу ч хэрэггүй үхчихдэг юм байналээ. Би нэг тоолоод нэг тугалтай үнээ, нэг гүүтэй бригадын төв дээр аваад үлдчихсэн байхгүй юу. Тэгээд өнөө нэг өөр бригадад өөрөө би өөрөө 2 дугаар бригадад ажиллаж байсан. Тэгээд юу яахгүй юу нөгөөдөхийгөө нөгөө бригадын даргатай хуйвалдаад нөгөө цоохроо хаяулчихгүй юу. Голынхоо цоохорыг тэгсэн чинь тооллоос хүрээд ирсэн чинь өнөөдөх маань юу яагаад өнөө бригадын хашаанд ороод тэжээл идээд тэжээлийн хордлого болоод өнөө үнээ маань үхчихсэн. Тэгээд тугалыг нь яахав тэгж тэжээж байгаад онд оруулаад авсан. Тэгсэн чинь юу яадаг юм.., /за миний хүү наанаа тавьчих /тэгсэн чинь нэг хүнээс нэг бяруу авсан байсан. Аавындаа өгөөд явуулчихсан, аавынд л манай мал байдаг байсан. Тэгсэн тэрийг нь чоно бүр тугал маань бяруу болоод чоно идчихсэн. Би тэрнээс хойш ер нь тэгж мал ахуй дарна барина гэсэн юм байдаггүй, тийм тооллого болвол тэгж ер нь дарж болдоггүй юм байналээ. Би тэгээд одоо болвол ер нь мал ахуйг дардаггүй. Байгааг нь байгаагаар нь л тоолуулна. Тэр үед чинь тэгээд бас л ашиг шим уях барих тэгээд л мах ноосны уяа муяа бас хэцүү л байсан л даа. Тэгээд бас дээр нь нэгдлийн мал одоо хорогдчих юм бол одоо нөгөдөх чинь эрт үхчихсэн малын ашиг шим чинь нормоор биелэхгүй ш дээ. тиймээ, тэрэнд би чинь тийм тэрнээс чинь дутна тэгээд л тэрэн лүүгээ гүйнэ хүн амьтнаас авна. Тийм тийм юмнууд болж л байсан юм байгаа юм.
Саранцэцэг -
Яг одоо тухайн үед аа нэгдэлд хүмсүүдийг элсүүлэх гэж айлуудаар явж ухуулга яриа хийдэг тийм юм хэр байсан бэ? Ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар мэдээлэл хэр цацагддаг байсан бэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо тэрийг одоо би ер нь сайн мэдэхгүй юм. Нэг өдөр л одоо манай аав нэгдэлд элсэх гэж байна гээд л би ч тэгэхэд чинь намайг нэгдэлд элсэх гэж байхад чинь би сургуульд ороогүй байсан. Гэхдээ арван би чинь 11 хүрч байж сургуульд орсон ш дээ. Тийм. Тэгэхэд чинь нэг арав хавьцаа настай байсан. Тэгэхэд л нэг өдөр ирээд л хэдэн малаа барьж өгөөд л тамгалуулаад л тэгээд л ёсой тэр өнөө манай тэр урцтай байсан нөхөр чинь манай малнаас авч хариулаад л, тэгээд тусгай нэгдэл орон гэр барьж өгөөд л бор эсгий гэр бариад өгчихсөн. Тийм л байсан. Тэгээд л одоо манай бригадын дарга чинь тэгэхэд одоо энэ манай авгайн авга ах нь Өсөхбаяр гэдэг хүн манай бригадын дарга байсан юм. Тэр хүн л одоо тэгээд бригадын дарга, бригадын нягтлан тэгээд манай аав тэгэхэд чинь бригадын аж ахуй болоод л тэгээд эд нар чинь л одоо яваад л амьтан хүн амьтан хүнтэй яваад л тэгээд л амьтан элсүүлээд л бүр тэр намар 59 намар бол ихэнхи нь элсчихсэн ш дээ. тавин..,
Саранцэцэг -
Олон малтай айлууд ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг хэр их дуртай хүлээж авсан бэ?
Рэнцэндорж -
Дуртай хүлээж авсан байхаа л гэж боддог юм. Манай аав чинь бас тэр Цэцэрлэг сумын тэр 2 дугаар баг гэж байсан. Тэнд чинь ер нь баймгай л л их малтай байсан.
Саранцэцэг -
Тэгээд танайх бол 500-гаад мал нийгэмчилж байсан юм байна, их л малтай байсан байна?
Рэнцэндорж -
Тийм. Их л малтай байсан.500 гаран тэр чинь аа бод мод бол эр хонь бол манайх чинь тусад нь ялгаад хариулчихдаг байсан ш дээ, тийм. Тэгэхдээ яахав бас нэгдлээс зайлуулж бас зарсан үрсэн ч юм байдаг л байх гэж боддог юм. Тийм заримыг нь одоо нэг гаанс манай аав лав 30 хургатай эм хониор нэг цагаан гаанс авч л байсан. Тийм намайг бүр бага байхад л авч байсан тэр болвол тэгж байсан л болов уу гэж боддог юм. Би ч тэр гаансыг нь надад байсныг нь би хүнд дээхэн үед мөнгө хатуу байхад 5000 төгрөгөөр зарчихаж байсан юм байгаа юм./инээв/ одоо 5000 цаас бол ч юу ч биш болсон байна л даа. тэр үеийнхийг бодоход. Тийм.
Саранцэцэг -
Аан нэгдэл ер нь цаашдаа хэр их өрнөж их томорсон бэ?
Рэнцэндорж -
Нэгдэл болвол томорсон. Их том аж ахуй болсон. Их малтай манай манайх болвол байгаль цаг уурын өөр онцлогтой болохоор малын тэжээл тарихаас биш өөр улаан буудай тариалахгүй сэрүүн, тийм учраас манайх чинь тийм юу их олон техниктэй, ер нь машин техник трактор ХАА ч ер нь их техникжсэн л дээ нэгдэл. Их чадварлаг болж ирээд л тэгээд л одоо тарсан даа ер нь. Тэгээд харин нэгдэлд тарахад болвол одоо тэр хувьчлал мувьчлал болвол их муу явагдсан. Хүний санаанд хүрмээргүй, одоо тэр үед чинь би өөрөө гэхэд л манай уурхайд ажиллаж байсан манай нэгдэлд ер нь ганц толгой мал өгөөгүй хүн л тэр үед уурхайгаас ажлаас гараад л нэгдлийн гишүүн болоод л сарын дараа гэхэд чинь тэр хувьчлалаар 100 гаран толгой өгөөд л нэгдлээс аваад л гарч байсан тийм хүн ч бий. Байгаа бүр зөндөө л бий. Тэгэхэд 500 толгой мал тушаачихаад би ер нь 50-иад хан л толгой мал нэгдлээс авсан. Улсын ажилчин албан хаагч гэхэд л 40 л их би чинь 8 ам бүл байсан, 8000 төгрөгөнд эхэлж мал авсан. Тэгээд нэгдлийн даргатайгаа ахиж өргөдөл юм өгч хөөцөлдсөөр байж энэ Бямбажав гэж уурхайгаас манайд нягтлан бодох хийж байсан уурхайд. Уул нь манай нэгдэлд бас ажиллаж байсан хүн байхгүй юу. Тэр бид хоёр ингэж хоёр өргөдөл юм өгч барьж хөөцөлдөж байж арай гэж тэр бага хувьчлалынхаа гурав гурван мянгад ахиж нэг 16000-д би мал авсан. Тэгээд л тэр 16000 тэгээд гурван найм 24 гээд 24000 л нэг мал авахад тэр нь нэг 50-иад толгой мал хонь ямаа хойшоо урагшаа доголсон тэр чинь бараг мал нь дуусчихсан, тийм бракдуу маягийн мал өнөө заазалж үлдсэн малнаас нь л тэгж аваад л тэгээд л салсан. Тийм.
Саранцэцэг -
Тэр одоо нэгдлийн хөрөнгө чинь малнаас гадна өшөө их..,тэр нь одоо яаж хувиарлагдаж очив оо хүмүүст?
Рэнцэндорж -
Өө зөндөө хөрөнгө. Тийм. Тэр ч одоо яахав дээ. тэрэн дотроос чинь бас нэг тасраад зарим нь өнөө нэг нэгдэл маань бас дотроо тэр үед хоёр тасарч байгаа л даа. зарим нь хувийн аж ахуйтан гэж нэг болж Дамдинжав гэж манай Цэцэрлэгээр бол Дамдинжав чинь тусдаа гараад, тэгээд яахав нэгдлийн үндсэн хөрөнгө тэр хөдөлдөг хөдөлдөггүй хөрөнгийг чинь бас тэр өнөөдөхнийхөө харьцаагаар тэр хөдөлдөггүй хөрөнгөө хувааж авсан юм гэнэлээ. Тэгээд л тэр ер нь тэгээд л дарга нарын гараар л алга болсон дөө. Тэр..,
Саранцэцэг -
Тэр ер нь бусдаасаа илүү өмч аваад эзэмшиж гарч ирсэн улсуудыг ихэвчлэн одоо удирдах.., улс уу?
Рэнцэндорж -
Тийм удирдах улсууд. Яахав малаа маллаж байсан улсууд болвол хэдэн малтай л үлдсэн. Өөр байшингийн булан ч үлдээгүй. Стол ширээ сандал ч оногдоогүй ш дээ, бид нарт тэр л ер нь тийм. Тэгсэн л юм байгаа юм.
Саранцэцэг -
Заа за за за. Ер нь болвол хувьчлал хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагддаг уу?
Рэнцэндорж -
Заа тийм юм ажиглагдаагүй ээ. Яахав ер нь..,
Саранцэцэг -
Яг одоо уурхайд хувьчлал явагдсан гэвэл таны ажиллаж байсан?
Рэнцэндорж -
Миний уурхай дээр ажиллаж байсан хувьчлагдсан юм байхгүй дээ дуудлагийн худалдаагаар бас л яахав нэг ганц энэ яахав байшин майшин нэг тиймэрхүү юм зарагдсан. Тэрнээс биш уурхай дээр бол тийм сүрхий хувьчлал ер нь явагдаагүй. Тэр машин техник нь хувьд гарах барих тийм юм яахав тэгэхдээ дуудлагын худалдаагаар нэг ганц нэг машин техник зарагдаж ганц нэг байшин майшин зарагдаад л тэгээд л өнгөрсөн. Тэр нь болвол дан үнээр зарагдсан. Тухайн үедээ яахав тухайн үеийнхээ үнэнээс арай дээхнүүр тэгэхдээ одоогийн юугаар болвол хямдхан зарагдсан л даа.
Саранцэцэг -
Яг одоо жишээлвэл хувьчлалаар авсан таны олж авсан тэр 50-иад толгой мал гэж байгаа ер нь одоо хувьчлал таны амьдралд өдөр тутмын амьдралд нөлөөлсөн нөлөө гэвэл юу хэлэх вэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо яахав, би нэг тэр хувьчлалаас үлдсэн юм надад харин яахав би ганц ч ямаа байдаггүй байсан. Тэрнээс харин би хэдэн ямаатай ямаатай л болсон. Надад үлдсэн юм нь л тэр. Яахав нэг хэдэн ямаа үлдсэн дээр нь би хүн амьтнаас худалдаж авсан. Одоо болвол нэг 70, 80-аад л ямаа байдаг юм. Тэгээд л бусад нь хонь. Тэгээд үхэр мүхэр тэгээд хувьчлалаас өөр юм би аваагүй хонь ямаа хоёр л авсан юм. Тийм.
Саранцэцэг -
Ер нь бол социализмын үед хүмсүүд ажилд хандах хандлага нь ямар байсан бэ? Одоо энэ хүмсүүдийг ажиглаж байхад ер нь ажилдаа яаж хандаж байх юм?
Рэнцэндорж -
Өө ажилдаа болвол их үнэнч ханддаг байсан ш дээ, улсууд бол бүр үнэн үнэн сэтгэлээсээ л ханддаг байсан. Тэр сэтгэлгээ л одоо байдаг бол бүр их л өөр л баймаар санагдаад байдаг байхгүй юу. Тэр үеийн хүмүүс чинь ер нь тэрний төлөөл зүтгэж байдаг. Биеэ хайрладаггүй, нойр хоолоо хайрладаггүй тийм л байсан юм. Тийм.
Саранцэцэг -
Ер нь болвол ажлын олдоц хэр байсан бэ? Тухайн үед ажилгүй хүн ер нь ховор байсан уу?
Рэнцэндорж -
Ажилгүй хүн ер нь ховор. Тийм ажил олдоц болвол ер нь байсан байсан. Ажил болвол ер нь ажлаар дутагдахгүй, харин ажиллах хүчин л дутагдаад байсан. Харин одоо бүр нэг хүн чинь хоёр хүний мал малладаг байлаа ш дээ. Өнөө малчин нь ховор. Мал нь их өсөөд 100 гаран мянган толгой малтай манай нэгдэл чинь бүр 200.000 ч хүрсэн ш дээ, сүүлдээ. тэгээд ирэхээр чинь тэр чинь малчид байхгүй нэг хүн чинь нормоор энэ хангайн бүс говийн бүс гээд тэр үед чинь бүр нормтой ш дээ. тийм. Тоо толгойны нормтой. Манай энд чинь болвол нэг 200 хонь нэг хүн хариуцна. Тэгэхэд чинь хоёр хүн бол 400 хоньтой л байлаа ш дээ, тийм. Тэрнийг төлийг нь бойжуулна, саалийг нь саана, ноос үсийг нь авна тиймээ. Тэрүүгээрээ ч бас цалин хөлс нь өндөр байсан байх л даа.
Саранцэцэг -
Социлизмын үед одоо ямар ч ажилд оръё гэсэн яаж ер нь ажилд орох процес ер нь ямархуу байсан? Одоо ер нь яаж өөрчлөгдөөд байна вэ?
Рэнцэндорж -
Социализмыг үед ч ажилд орно гэхэд бол за ер нь албан хаагч болвол одоо намын харъяалалаар намын гишүүд болвол ер нь намын гишүүн хүн болвол ажил болвол ер нь бэлэн дээ. Тийм намын тийм дуртай авна тийм одоо би намын даалгавар гээд л одоо тэр ч бригадад ажил өгдөг юм уу тиймээ тийм маягаар болвол ажил үгүй ээ тэрэнд чинь хонь байдаг юм уу хамгийн түрүүнд аль гайгүй гэснийг нь намын гишүүн хүн л авдаг байсан. Намын гишүүн улс ч бол яахав тэгэхдээ ажил ч байна л даа, байлгүй яахав байна. Тийм байсан. Одоо болвол мэдэхгүй. Би ажилд одоо ажил дээр ордог ажлыг мэдэхгүй. Би одоо нэг эдийн засгийн сургууль төгсчихсөн хүүхэд нэг байгаа. Би тэгээд ажилд оруулах гээд одоо аль ч намын үед би үзээд л тэгээд л хүч хүрэхгүй л байгаа л даа. Тэгэхдээ л ер нь тэр хөрөнгөөр хахуулиар л ордог байх. Өөр талаар бол ордоггүй байх л гэж би бодож байгаа. Зүгээр хөөцөлдөж яриад болмоор л юм ярьдаг. Тэгээд яг цагаа тулаад ирэхээр болдоггүй л юм байналээ. Би олон жил хөөцөлдөж үзсээн. Тэгээд л хүч хүрэхгүй л байгаа. Би болвол юм өгөхгүй гэдэг юм. Өөрөө тэгж ер нь амьдарч тэгж ажилд орж үзээгүй болохоор би тэрүүгээрээ л үзээд байдаг. Тэгээд нийгэм нь өөрчлөгдсөн юм болохоороо заавал тэгж юмаар л ордог юм шиг байна гэж би одоо болвол тэгж л ойлгож байгаа.
Саранцэцэг -
Ер нь болвол одоо таныг ажил хийгээд явж байхад хэцүү их бэрхшээлтэй, шантармаар зүйл тохиолдож байсан уу, таньд?
Рэнцэндорж -
Заа даа тийм юм ч одоо шантармаар зүйл нэгдэлд байх үед болвол одоо байгаль цаг уур их хэцүү байсан. Зуд их ойрхон ойрхон их болж болдог байсан. Тэр үед чинь бас их хэцүү л дээ. Тэр чинь нэгдлийн малны төлөө чинь бид нар цас ус ухахаас эхлүүлээд л ховоо онгоц хийх, хашаа хүрээ барих дайчилгаагаар их л ажиллаж байлаа. Тэр тэр үед чинь одоо зуд гэдэг юм байхгүй байсан үе шүү дээ. Одоо болвол зуд гэдэг бол батлагдчихаад, заавал байх юм байгалийн гамшиг юм тэр чинь тэр хүн хананы эрэгтэй цасанд хүртэл даруулж л байсан. Тийм тэгээд мал тэрэнд чинь тэгж дарагдчихаад л тэрийг чинь одоо бол хоёр хүн бол тэрийг чинь яах ч үндэс байхгүй ш дээ. Өшөө олон улс дайчлагдаж очиж цас усыг нь ухаж онгойлгож малтаж тэгж байж л тэр малыг юунаас гаргаж үхэл хоргодлыг нь бага шиг үхэж оруулахаас тэрнээс үхэхгүй байна гэж байхгүй ш дээ. Тэрнээс өөр ч харин нээх бэрхшээлтэй тийм хэлэгдүүлж байсан юм бол надад ч бол нээх таараагүй ээ, нээх.
Саранцэцэг -
Та болвол өөрийнхөө хийж явж байсан ажилд их дур сонирхолтой, дуртай байсан уу?
Рэнцэндорж -
Өө дуртай байсан, байсан.
Саранцэцэг -
Та ер нь сүүлд уурхайд Ногоон нуурын уурхайд очиж ажиллаж байсан?
Рэнцэндорж -
Ногоон.., ногоон голын уу?
Саранцэцэг -
Ногоон голын уурхайд ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр тэр ажлын хамт олны тухай удирдах албан тушаалын ажил хийж явж байсан байна. Хамт олныхоо тухай ярихгүй юу?
Рэнцэндорж -
Үгүй ээ яахав манай хамт олон чинь улсын үйлдвэрийн газар гэдэг чинь нэгдлээс болвол бүр шал өөр ажилчин анги юм байналээ л дээ. Би болвол эхлээд очиж байхдаа болвол ер нь тэр чинь цагтай нартай тиймээ, 8 цагийн хөдөлмөр хийчихдэг, нормтой тиймээ. Тийм юм нэгдлийн гишүүн болбол нь тийм цаг нар байдаггүй, цаг нар өдрөөр ёстой хоёр нарны хооронд л хэмжигдэхээс биш цаг нар байхгүй. Улсын ажилчин, албан хаагч ер нь найман цагийн хөдөлмөр хийгээд л хагас бүтнээрээ амардгаараа амраад л тиймээ тэгээд л явдаг. Яахав хааяа нэг тийм шахаж ажиллах юм бий л дээ. Гэхдээ өөр ялгаатай. Улсын ажилчин, албан хаагч гэдэг чинь манай хамт олон болвол ер нь давгүй л улсууд байсан л дөө. Ер нь тэр үеийн чинь улсууд чинь бас их хөдөлмөрч тэрэндээ дуртай, төлөвлөгөө нормтой тэр чинь бүр тогтсон төлөвлөгөө нормтой тэрийгээ л одоо биелүүлэхийн төлөө бас яахав цаг ажиллах юм бий л дээ зөндөө л байдаг. Тэгэхдээ бас буцаагаад амарчихдаг л байсан, нөхөөд амраачихдаг л байсан.
Саранцэцэг -
Заа, танай тэр нүүрсний уурхайд одоо “социалист хөдөлмөрийн төлөө бригад” гэж ажилдаг байсан уу?
Рэнцэндорж -
Байлгүй яахав. Социалист хөдөлмөрийн төлөө бригад байсан. Тэнд ч одоо социалист хөдөлмөрийн төлөө бригад байна, өшөө чинь бас нэг өө золигоо ..,
Саранцэцэг -
Тэр социалист хөдөлмөрийн төлөө бригад гэдэг одоо яг бусад бригадаасаа ямар ялгаатай байдаг юм?
Рэнцэндорж -
Тэр яахав ер нь их хамтач социалист хөдөлмөрийн төлөө бригад болохоороо нэг биш нийтээрээ яадаг учраас л олон хүний ажлыг л хамтарч зангидаж өгсөндөө л ялгаатай тиймээ, тэр нь илүү энэ нь илүү хийлээ тэр нь илүү хийлээ гэх юм байхгүй, тэр улсуудыг л зүгээр ингэж хөдөлмөрийг нь цалин хөлсийг нь одоо нэг системд оруулсан тэрийгээ л одоо цөмөөрөө нийлж бид энийг биелүүлэх юм бол ийм хөлс авах юм байна тиймээ, гэсэн тийм л юмаар голцуу яаж байсан л даа. Тэгээд тэрийг биелүүлэхийн төлөө хамт олноороо ажилладаг.
Саранцэцэг -
Социалист хөдөлмөрийн төлөө бригадад сайн дураараа нэгдэж өөрснөө бригад байгуулдаг уу?
Рэнцэндорж -
Тэгсэн, тэгдэг. Сайн дураараа байгуулна нэгдэж байгуулж байсан. Яахав тэр эхлэл юуг нь болвол дээрээс нь улсууд удирдлагийн хангаж байсан л даа. Тэгээд л нэгдээд аа бид хэд болно гээд эхлээд баг байсан, сүүлдээ томоссоор томоссоор байгаад бүүр сүүлдээ хамт олноороо ч болж байсан удаа бий. Нэгдэл ч тийм л юм байсан. Энд ч бас тийм л тэр үйлдвэрийн газар ч гэсэн тийм л болж байсан тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо уурхайд ажиллагсдын ихэнхи нь залуучууд л байдаг байхдаа?
Рэнцэндорж -
Тэгнэ.
Саранцэцэг -
Ер нь ямар улсууд ихэвчлэн тэр уурхайд очиж ажилд орох уу?
Рэнцэндорж -
Заа уурхайд..,
Саранцэцэг -
Заавал мэргэжилтэй боловсон хүчин энээ тэрээ гэсэн юм байхгүй биз дээ, тухайн үедээ?
Рэнцэндорж -
Тухайн үедээ болвол яахав мэргэжилтэй боловсон хүчин дээрээс бол зөндөө ирж байсан, Налайхын техник мэргэжлийн сургууль төгсөөд тэр чинь уул уурхайн сургууль байсан дээр үед.
Саранцэцэг -
Налайх дээр үү?
Рэнцэндорж -
Налайхад. Тэндээс болвол газар газрын манай аймгийн чиглэлийн улсууд их ирнэ л дээ. Тэд нар ирээд л ер нь 2 сар юм уу 3 сар ажиллаад л тэгээд л цэрэг. Тэгээд л цэрэгт яваад л байхгүй. Ер нь цэргээс эргэж ирсэн улсууд ганц нэгхээн улсууд байдаг юм, эргэж ирээд ажилласан. Тэгээд л ер нь голцуу.
Саранцэцэг -
Юутай холбоотой байдаг юм?
Рэнцэндорж -
Айн?
Саранцэцэг -
Юутай холбоотой байдаг юм?
Рэнцэндорж -
Аа тэр тэгээд бас л одоо юутай л холбоотой байх шиг байгаа юм. Одоо тохижилт тийм тохижилт соёлжилттой ч холбоотой байдаг байх. Тэгээд суурь суурьшил одоо бас л орон нутгийн хот хот мотоос бас хол тиймээ, тийм бас нэг амьдралаас алслагдмал болохоор нь ер нь тэрэнтэй л холбоотой болов уу гэж боддог юм би. Тэгээд ер нь орон нутгийн голцуу улсууд одоо тэгээд эксковаторчин энэ тэр гэдэг чинь тэгээд л орон нутагтаа өөрснөө л тэндээсээ бараг бэлтгэгдэж байгаа л даа тэр чинь хаячихалтай нь биш заавал нэг хүн байх л шаардлагатай ш дээ. Тэгэхэд чинь тийм нэг зүгээр жолооч бол нэг өөр л дөө заавал мэргэжлийн хүн авна. Аа тэр эксковатараар нэг шороо ачих юм уу нэг бульдозороор одоо юу түрэх юм уу тэд нар чинь болвол яахав тэгээд л орон нутгийн нэг тракторийн жолооч молооч тэгээд л зарим нь ч одоо бүр мэргэжилгүй хүн очоод л тийм болж л байгаа тэгээд л тэндээ бэлтгэгддэг тийм л байсан.
Саранцэцэг -
Огт одоо 10 төгссөн байдаг ч юм уу? 8 төгссөн ч юм уу мэргэжлийн тэр ТМС-д суралцаагүй тийм хүүхдүүдийг бол дагалдангаар ажиллуулж мажиллуулж байгаад нэг тэгээд өөрийн ажилчин болгож авах уу?
Рэнцэндорж -
Тэгнэ. Тэгэхдээ тэр ч одоо бараг юу л даа, тийм 10 марав төгсөөд шууд тэр үйлдвэрт ирээд ажиллаж байсан байхгүй л дээ, зүгээр орон нутгийн малчдаас нь хүүхдүүд нь эсвэл тэр одоо тэр уурхайн ажилчдын хүүхдүүд энэ тэр тиймээ тийм тийм юмнууд л одоо дагалдаж орохоос биш нэгдэл чинь тэр чинь өнөө нэгдэл хамт байгаад байсан учраас тэр хүүхдүүдийг чинь илгээлтийн эзэн гээд л нэгдэл рүү л хийчихнэ ш дээ сургууль төгсөхөөр чинь. Илгээлт авч ир гээд л 10 төгсөөд л, 8 төгсөөд л тиймээ, тэгээд л тэд нар чинь тэнд л явахаас биш уурхай луу илгээлтийн эзэн гэж бараг ирэхгүй. Тэр үйлдвэрийн ажилчдын үр хүүхэд л уламжилж одоо тэрэн лүү орж явж байгаа. Ингээд зарим нь курс мурст явна бас. Тэгээд л мэргэжил эзэмшинэ, тэгж л явж байсан.
Саранцэцэг -
Уурхайд ажиглагсад бас тусгай хангамж юм байх юм уу?
Рэнцэндорж -
Заа даа тусгай хангамж ч бараг байдаггүй юм даа. Зүгээр яахав 13 дахь сарын цалин малин гээд л тийм юм болвол өгдөг л байсан. Тэр нь дээд тал нь 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэгээд л доод тал нь 1 сарын цалинтай төлөвлөгөө нормоосоо шалтгаалаад тийм юм өгдөг л байсан.
Саранцэцэг -
Нормын хувцас, гутал?
Рэнцэндорж -
Өө өгнө өгнө тэр ч хөдөлмөр хамгааллын хувцас, сүү.., сүү өгнө. өө зарим үед бас ундаа мундаа ч өгдөг л байсан янз янз. Нормын хувцас бээлий болвол тэр чинь сард өгнө ш дээ. Аа наадах нь болвол бас өвлийн гутал мутал чинь одоо 2 жилийн хугацаатай ч байдаг юм уу, зуны гутал 2 жилийн хугацаатай ч байдаг юм уу, тийм маягаар нормын хувцас хэрэгсэл энэ тэр бол өгнө.
Саранцэцэг -
Цалин хөлсний хувьд ямар байсан бэ?
Рэнцэндорж -
Өө цалин хөлсний хувьд нэгдлээс бол харьцангуй их л дээ. Ер нь дунджаар яахав одоо заа нэг үйлчилгээний ажилтан бол нэг 150 тэр үед чинь 150 хамгийн доод тал нь тэрнээс л дээш тэгээд 200, тэгээд л одоо наад хийснээр ажилтай улсууд жолооч нар эксковатарчингууд байна. Эд нар чинь болвол тэгээд зургаа, долоон зуун тэр үед чинь 1000 цаасны ч цалин авч байсан улс бий. Аа тэгээд л уурхайн дарга болвол үндсэн цалин нь 800, тэгээд л тэрнээс доош доод талынх нь 350 одоо нярав гэхэд хамгийн доод талын ажил гэхэд 350-400 г авдаг. Тэгээд удаан жилийн нэмэгдэл мэмэгдэл гээд өгнө л дөө. Тэгээд 10% хамгийн дээд тал нь 20% энэ авгай ч гэсэн ажиллаж л байсан, уурхайд саалийг нь сааж сүүг нь сүүгээр нь өнөөдөх юуг нь өгнө. Өшөө ч тэгээд рейс тоолно зөндөө л ажилтай их л байсан л даа тийм.
Саранцэцэг -
Тэнд уурхайд ажиллаж байгаа улсуудад өөрийн нормтой одоо төлөвлөгөөтэй ажлаас гадна соёл амралтын ч байдаг юм уу? бусад ямар арга хэмжээ нар зохион байгуулдаг байсан бэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо тэнд ч яахав дээ нэг тийм..,
Саранцэцэг -
Сургалт энэ тэр зохион байгуулна одоо жишээлвэл нэг мэргэжилтэй хүний зэрэг дэвийг ахиулахад ч байдаг юм уу сургалт?
Рэнцэндорж -
Байна. Тэр чинь бүр жилд явагдана. Тийм жилд л явагдаад шалгалт аваад л тэгээд л өнөөдхөөсөө болоод тэр чинь ажлын зэрэг мэргийг нь ахиулна тиймээ. Тийм юм бол болдог юм.
Саранцэцэг -
Мэргэжлийн зэрэг дэв ахихад ер нь цалин хөлс нэмэгдэх үү?
Рэнцэндорж -
Бас л нөлөөлнө.
Саранцэцэг -
Өөрчлөгдөх үү?
Рэнцэндорж -
Тэгнэ. Тэр чинь тариф цалин чинь 1 дүгээр одоо 3 дугаар зэрэгтэй тэр чинь доод тал нь 3 дөө ер нь хоёр, эхлээд л оронгуут 2 дугаар зэрэгтэй орж байгаа юм. Тэгээд л тэрнээс чинь цагийн цалин авдаг юм чинь 1 дүгээр зэргээс тэгэхээр тэр хоёр, гурав, дөрөв, тав, зургаа гээд зургаа хүртэл байдаг юм. Тэгээд тэрүүгээрээ цалин бас нэмэгдэнэ. Тэгээд л одоо нэг яг хувийн үйлдвэрийнхээ ажилд ажилласан хүн бол ганц жил ажиллаад л, тэгээд л одоо цалингийн 5% нэмэгдэл авна. Аа зүгээр нэг жил ажиллачихаад л хоёр дахь жилээсээ явна ш дээ тэгвэл цалин дээр 5% нэмэгдэл аваад явчихна. Тэгээд л тэр чинь 5 жил ажиллах ч 10% ч болдог юм уу тэ, тэгээд 10 жил ажиллавал 15% 15 жил ажиллавал 20% гэдэг юм уу цалингийн 20% гээд л тэрийг болвол байнга өгдөг, өгөөд явна. Аа наад нэг туслах үлдвэрийнх биш нэг цэвэрлэгч мэвэрлэгч энэ тэр чинь болохоороо нэг жил ажлаад 3% тиймээ, 5 жил ажиллачихвал нэг 8% ч байдаг юм уу тийм маягаар бас хүнд үйлдвэрийнх нь бас нэг өөр, тийм л байдаг юм.
Саранцэцэг -
Ер нь болвол социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар улсууд байсан бэ?
Рэнцэндорж -
Эрх мэдэлтэй улс одоо удирдах албан хаагчууд л байсан байх даа.
Саранцэцэг -
Дарга нар уу?
Рэнцэндорж -
Дарга нар л байсан. Одоо ч тийм юу ш дээ, бараг л.
Саранцэцэг -
Ер нь одоо дарга нарыг гаднаас нь харахад..,социализмын үеийн дарга нарын гаднаас нь харахад ер нь одоо өөрийнхөө биеэ авч явж байгаа байдал, гадаад одоо өмсөж зүүсэн ч байдаг юм уу, эдэлж хэрэглэж байгаа юмс нь бусад улсуудаасаа арай ялгаатай харагдах уу?
Рэнцэндорж -
Ялгаатай харагдана.
Саранцэцэг -
Энэ удирдах албан тушаалтай хүн байна гэж харагдах уу?
Рэнцэндорж -
Харагдана. Тэр болвол харагдана л даа. Тэр чинь одоо адгалж бараг дээл өмссөн дарга ховор байлаа шүү дээ. Голцуу малчид нь дээлээ өмсөнө өөртөө зохицсон тэр чинь дээл өмсөөд морин дээр мордохоор чинь бас нэг тохиромж муутай л байгаа байхгүй юу, нэг орос хувцас өмсчихөөд л морин дээр мордох тэр чинь тэр орчноороо л тийм байдаг юм уу л гэж би бодоод байдаг юм. Тийм.
Саранцэцэг -
Дарга нарын ер нь доод тушаалын улсуудтай харьцаж байгаа байдал ер нь ямархуу вэ?
Рэнцэндорж -
Аа тэгээд л янз янз л даа. Тэр чинь хүн хүнээсээ л шалтгаална.
Саранцэцэг -
Аа доод тушаалын улсууд дарга нартайгаа яаж харьцах вэ?
Рэнцэндорж -
Доод тушаалын улсууд ч одоо ер нь тэгээд л дээд тушаалын улсаас доод тушаалынх нь ер нь эмээж л байна биз дээ тийм. Ер нь нэг тийм айсантай тэр үед болвол ер нь айдас айдастай л ажилладаг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Тэд нарын ер нь эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямар вэ?
Рэнцэндорж -
За тэр одоо бодоод үзэхэд болвол би бас тэр сайнгүй болов уу л гэж боддог юм зүгээр тухайн үедээ бол тэгж за тэр ийм байна энэ ийм байна гэж боддоггүй. Зүгээр одоо ингээд бодоод өнөөдрийн өнцгөөс ингээд харахад болвол сайнгүй л байсан юм байна гэж боддог юм. Ер нь тэгээд л хүн гэдэг чинь өөрийн эрх ашгийн төлөө л байдаг байсан юм байсан юм байна даа. Одоо ч гэсэн тийм л харагдаж байна биз. Тэгж л бодогддог юм надад.
Саранцэцэг -
Таныг одоо ажил хийгээд явж байхад хамгийн их одоо бахархаж байсан зүйл юу вэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо ажил хөдөлмөр хийж явснаа цалин хөлс авч байснаараа л одоо бахархаж байсан байх даа. Тэрүүгээрээ л одоо хэдэн хүүхдээ тэжээгээд л хэдэн хүүхдээ сургууль соёлд явуулж байсан. Тэр маань л одоо миний бахархал болох байх гэж бодож байна. Тийм.
Саранцэцэг -
Монголд нэг соёлын довтолгоон гэж явсан даа. Та тэрийг санаж байна уу?
Рэнцэндорж -
Бүүр эхэн үед үү?
Саранцэцэг -
Заа нэг айл хунараар яваад л соёлын довтолгооны комисс гээд л юм хум шалгаад л тэр соёлын довтолгооныг явуулах үнэхээр шаардлага улс оронд байсан юм болов уу? Та тэр талаар юу гэж боддог вэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ тэр болвол би одоо байсан юм болов уу л гэж боддог юм тэр үед. Үнэндээ тэгэхэд чинь одоо ер нь бараг өнөө нэг манай тэнд чинь Найдан гуай гэдэг хүнээс ... Та 7 хоногт хэдэн удаа усанд орж байсан бэ? гээд л асууж байсан чинь би эхээс гарахад л нэг угаасан юм гэнэлээ, цэрэгт байхад хэд хэд орсон өөр үгүй ээ гэж хариулж байсан, гэж хариулж байсан юм гэнэлээ. Тэгэхээр тийм үгнээс бодохоор тэр байх шаардлага байсан байлгүй дээ. Манай нарийн бичгийн дарга Балдандорж гуай гэдэг хүн ч гэсэн айлд оччихоод ингээд хүн цайгаа юүлэхлээрээ данхаа тогооныхоо ирмэг дээр тавьчихаад ингээд цайгаа юүлээд байсан. Тэгэхээр гадна талаараа урсаад өнөөдөх нь данхыг нь угаагаад цай руугаа орж л байсан гээд ярьж л байдаг. Тэгэхээр одоо тийм тийм юмнаас болоод бас байх байсан юм уу л гэж би боддог юм.
Саранцэцэг -
Соёлын довтолгооны үеэр боловсролын салбарт их өөрчлөлт гарсан. Даан ялангуяа нөгөө бичиг үсэг хоцорсон улсуудыг сүүн завод тасаг масаг явуулын багш явуулаад л бичиг үсэг хоцорсон улсуудад хичээл зааж байсан гэж сонссон үнэхээр тийм юм болдог байсан уу?
Рэнцэндорж -
Үгүй ээ тийм юм болноо болно. Тэр чинь байсан л даа. Тэр чинь одоо бүр биднээс урд намайг бүр жаахан байхад тийм юм болж байсан юм гэнэлээ. Бүлгэм гэж нэг юм байгуулагдаад, тийм тэгээд манай тэнд Давга гуай гэдэг хүн тэгж байсан гэсэн. ...Үгүй ээ Балбар маань тайлагдаад ирээ юу? гээд тэгсэн үгүй ээ .. чааларсан гэнэлээ гэж. өнөө сураагүй байсан юм байгаа биз тийм тэгэхээр Дагва гуай гэдэг хүн тэгж байсан гэж дүүгээ үгүй ээ чааларчихаад ирсэн юм гэнэлээ гэж хошигнож байсан юм. Тэгээд тэгээд л нэг тийм юм байдаг юм онигоо шиг юм /инээв/
Саранцэцэг -
Яг одоо соёлын довтолгооны үед эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?
Рэнцэндорж -
Тэр ч одоо бас байлгүй яахав дээ. Тэр чинь одоо жилд чинь одоо энэ юуны арьс өнгөний үзлэг мүзлэг гээд л одоо энэ сувилал чинь одоо бүр нас хязгааргүй бараг 45-аас доош насны бүх улсуудыг чинь хамруулан үзэж байлаа ш дээ. Тэр чинь болвол бас хүн амыг эрүүлжүүлэх л одоо нэг эх үүсвэр нь байсан байх гэж боддог би. Одоо болвол тийм юм алга байна ш дээ. Одоо ер нь өөрөө л очиж үзүүлвэл үзүүлнэ тэгэхгүй бол тэр хичнээн ч өвчтэй байг тэр хэвээрээ л одоо байж л байгаа болов уу гэж бодож байгаа.
Саранцэцэг -
Тэр нэг улаан тариа нь, тарьж байсан гээд л ярьдаг тэр соёлын довтолгооны үед хамаарагддаг уу?
Рэнцэндорж -
Үгүй ээ тэр ч яахав дээ тэр ч бүр дээхэн үед л одоо бас тэр нэг арьс өнгөний одоо тэр үзлэгийн л одоо нөлөө байсан байх. Тэрүүгээр чинь л одоо тэр юу гарсан улсууд улаан таригаар тариулдаг ч байсан байх гэж боддог юм. Аа тэрнээс өмнө ч одоо бас тэр улаан тариаг чинь заавал тэр арьс өнгөний өвчин ч биш бас хэрэглэж байсан юм шиг байналээ. Ер нь одоо гол тариа нь л тэр байсан юм биш юм үү гэж би боддог юм. Тэгээд л тэрнээс чинь хойно болоод ирэхээр чинь одоо тэр л дициллин мицлин гээд л тийм тарианууд улаан тарианаас чинь хойш тэр чинь болвол бид нар дөнгөж зах сэжүүрийг нь л дөнгөж үзээд л тэр улаан тариа гэдэг нь яасан ийм шилэнд хийдэг үрэлтэй тийм тосон тариа залгиж байсан л даа. Тийм ийм том памбагар шилтэй тийм тариа харагдаж байсан.
Саранцэцэг -
Аа тэр ер нь болвол тэр соёлын довтолгооны үеэр хэвлэл захиалга номын сантай болох, ном унших энэ тэр хөдөлгөөн өрнөсөн үү?
Рэнцэндорж -
Өө тэр чинь байлгүй яахав. Хэвлэл болвол их сайн захиалдаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Радио ер нь хэр байсан бэ, энэ айлуудад?
Рэнцэндорж -
Байсан шүү. Ер нь тэр нэгдлийн үед 70, 80-аад оны үед чинь ер нь радиогүй айл гэж байхгүй дээ, телевизор байхгүй радио. Тэр чинь болвол ер нь хөдөөгийн малчин хүний ганц сонсдог юм тэр байлаа ш дээ. Тэрийг чинь одоо бүр сонсох, тэгээд л одоо сонин уншлага гэж өглөө болгон өглөө 7 хоногт 1 өглөө ажлаасаа 30 минутын өмнө очиж тэгээд л одоо улс оронд болж байгаа асуудал юм уу, эсвэл одоо орон нутагт болох гэж байгаа асуудлын талаар нэг 30 минутын мэдээлэл хийдэг байлаа, албан газруудад бүр тогтчихсон. Тийм. Тийм юмаа хийж байсан. Тэр чинь бас хүнд бас дуулах ёстой юмыг нь дуулгаад л байсан юм гэж боддог юм.
Саранцэцэг -
Тэр нэг баахан үйлдвэрчний дугу
йлан, эвлэлийн дугуйлан, намын дугуйлан гээд баахан дугуйлан хичээллэдэг байсан гэсэн?
Рэнцэндорж -
Бий, бий.
Саранцэцэг -
Хөдөөгүүр бас байсан уу?
Рэнцэндорж -
Бас байсаан. Тэр чинь бас байлгүй яахав. Яахав үйлдвэрчнийх байсан за яахав намын дугуйлан болвол тэртээ тэргүй намын гишүүд чинь тэр чинь ганцхан л намтай байсан юм чинь тэрэнд чинь цөөн л хүн хамрагдана ш дээ. Намын гишүүнд чинь тэр болгон хүн орохгүй ш дээ.
Саранцэцэг -
Та намын гишүүн үү?
Рэнцэндорж -
Би намын гишүүн биш. Намайг бүр..,
Саранцэцэг -
Нам бус уу?
Рэнцэндорж -
Нам бус. Намайг тэр үед бүр намд элс гээд л, би бид батлан дааж авна энэ тэр гээд л манай сумын удирдлагууд тэгээд л байдаг байсан. Би бүр элсэхгүй байсаар байгаад л тэгээд л ардчилалтай залгасан л даа. Одоо албан ёсны бус ардчилсан намын гишүүн шахуу л явдаг юм би. Ардчилсан намын гишүүн тэр үед болвол батлах матлах өгч л байсан. Суманд байхад би тэгээд хаячихсан, тэгээд л одоо яахав ээ ардчилалыг дэмжээд тэгээд явж л байдаг юм.
Саранцэцэг -
Соёлын довтолгооны үеэр айлуудаар орж тэр нөгөө соёлжилт үзэхээс гадна хувийн ариун цэвэр бас шалгадаг байсан гэсэн?
Рэнцэндорж -
Өө тэр чинь шалгалгүй яахав дээ.
Саранцэцэг -
Хэрвээ тэд нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол ямар арга хэмжээ ноогддог, оноогддог байсан юм болоо?
Рэнцэндорж -
За даа тэр авч байсан арга хэмжээг нь ёстой үнэндээ мэдэхгүй.
Саранцэцэг -
Мөнгөн торгууль тавих уу? Аль эсвэл донгодох уу? Хурал юм дээр ..,?
Рэнцэндорж -
Одоо хурал мурал дээр шүүмжилж барьж хурал мурал дээр л ярьдаг, тариулдаг, тийм тэднийх одоо тийм бөөстэй гарсан ч гэдэг юм уу /инээв/ тийм хиртэй байсан ч гэдэг юм уу, тогооны нь алчуур тийм байсан ч гэдэг юм уу тиймээ, зайлуул тогооны алчуур малчуур энэ тэр үзүүлж л байдаг л даа тэр лекц мекцэн дээр тэгж байсан жигшээж байгаа л байдал. Тэрнээс тэр мөнгөн торгууль бол тавьж байгаагүй байхаа. Тийм, гайгүй байсан байх гэж боддог юм.
Саранцэцэг -
Заа таны одоо гэр бүл хамаатан садан дундаас түрүүн дээр нэг яригдаад цухас яригдаад өнгөрлөө. Хэлмэгдэж байсан тухайд тээ?
Рэнцэндорж -
Өө тийм.
Саранцэцэг -
Та тэр талаар зүгээр сонсож байсан юм байвал надад хэлж өгөөч?
Рэнцэндорж -
Үгүй ээ яахав тэр дээр үед манай аавын аав бол баригдаад одоо энэ Мөрөнд ирж мал хөрөнгийг нь хураагаад..,
Саранцэцэг -
Лам хүн үү?
Рэнцэндорж -
Тийм. Лам үгүй ээ хар хүн.
Саранцэцэг -
Хар хүн үү?
Рэнцэндорж -
Хар хүн. Тийм.
Саранцэцэг -
Заа юу хийж байсан хүн юм?
Рэнцэндорж -
Зүгээр л одоо хөдөө малтайгаа л байсан. Малаа л малладаг тийм хүн байсан байналээ, лам биш аа харин тэгэхдээ хоёр хүүхэд нь лам байсан. Хоёр том хүүхэд нь аавын ах тэрний ах хоёр лам хүн байсан юм байналээ. Тэр тэр нэг ахыг нь бол мэдэхгүй манай аавын дүү гэж бас нэг хүүхэн байсан юм гэнэлээ. Тэрийг нь би үзээгүй тэр үед өнгөрсөн юм гэнэлээ. Тэр ганц тэр лам ах нь байж байгаад саяхан энэ 91 онд манай ааваас хойно нас барсан л даа. Лам энд Цагаануулын хүрээнд ганданд сууж байгаад л тэгээд л нас барсан. Тэр л тэр өвгөн л тэгж ярьдаг юм. Заа аав нь болвол тийм лам биш ер нь манай тэр ээжийн аав ч гэсэн лам хүн биш. Тийм.
Саранцэцэг -
Тэгээд одоо юу, ямар хэрэгт холбргдуулж тэгж барьж явсан байж таарах уу?
Рэнцэндорж -
Тэгээд л эсэргүү л гээд бариад явчихсан гэж байгаа юм.
Саранцэцэг -
Ямар хүн ирэх үү ногоон малгайтангууд уу?
Рэнцэндорж -
Одоо тийм л байх даа. Ямар хүн барьж явсан юм тэгээд л энэ Мөрөнд авчраад л тэгээд л одоо бүр цуг баригдаж явсан Гэнэндарам гээд манай аавын нэртэй нэг өвгөн
Саранцэцэг -
Гэнэндарам аа?
Рэнцэндорж -
Тийм. Тэр өвгөн намайг тэр 2 дугаар бригадад очсон байхад манай бригадын төв дээр ирсэн. Бас баригдаж яваад ирсэн. Тэр өвгөн л надад тэгж ярьж байсан. Танай аавын аав бид хоёр цуг баригдаж нэг гэрт хоёулаа цуг байсан. Тэгээд нэг өдөр үдийн цайнаар Гэнэндарам гуай энд байсан гэж байгаа юм бага нь тэр чинь тэгэхдээ бага хүүхэд байсан байхгүй юу манай аавын дэргэд аавын аавын дэргэд манай аав нь тэр хойгуур байсан. Тэгсэн Гэнэндарам гээд л дуудаж тэгсэн за миний ээлж болсон юм байх л гээд нөгөө хүүхэд босох гэж байхгүй юу бага залуу арван зургаа долоотой залуу байсан юм шиг байнаа. Тэгээд босох гэж байсан чинь ...Чи бишээ би гээд л чи суу гээд л тэр гэж овог нэр хэлэх юм байхгүй Гэнэндарам гээд л дуудахаар тэгээд л манай аавын аав гарч ирсэн гэж байгаа. Гарахад л тэрэн дээр чинь хоёр хүн зогсчихсон за үүдээр гарангуут ииинннн.. гээд л тэгээд л нэг дуугарсан гэдэг юм. Тэгсэн чинь тэр мөрийг нь мултлаад л тэгээд л нэг машин дээр ачдаг, тэгээд өдрийн нэг 20 хүн юм уу, 25 хүн аваачаад л бууддаг. Нөгөөдүүл чинь тэгээд л бууны дуу тоолоод л байж байдаг байсан гэж. Тэгээд өнөө гэрт чинь ингээд ийм ханхай гэрт чинь хийчихсэн ингээд л төмбөгнөлдөөд л байж байдаг, бүр багтахаа байгаад ирэхээр нь л өдрийн л нэг хориод нь аваачиж яадаг алдаг байсан гэж тэгж л ярьдаг юм байналээ. Тэгээд ээжийн аавыг бол яаж яаж хаана яаж баригдаад явсан яаж алуулсан тухайг нь бол мэдэх юм байхгүй надад. Тэр өвгөнөөс л одоо дуулсан. Тэр аав юугаас л тэр лам хүүгээс л дуулсан. Тэр чинь одоо хогшил хөрөнгийг нь хураагаад энд чинь бүр өөрөө тууж авчирч Мөрөн оруулж өгсөн гэдэг юм. манай тэр аавын ах. тэр мал хөрөнгөө, хураалгасан малаа. Тэгээд чухам хэдэн мал хураалгаж яаж байсан юм, өөрснөө ер нь нэг хоёр үнээтэй, хоёр морьтой, нэг арав хориод хонь үлдсэн юм уу үгүй юм уу, тийм хогшилтой тэгээд л гэрийг чинь хөдөлдөг хөдөлдөггүй хөрөнгийг нь хүртэл хураагаад аваад явчихдаг байсан юм гэнэлээ. Тэгээд юу юуг нь хураагаад аваад явсныг нь би нээх тэрийг нь сонирхож асуудаг ч үгүй ээ тэгээд л аваад явсан байдаг юм байналээ.
Саранцэцэг -
Одоо болвол хэрэг нь цагаадсан?
Рэнцэндорж -
Одоо бол хэрэг нь цагаадсан.
Саранцэцэг -
Ер нь тухайн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ одоо хэлмэгдүүлэлтийн тухай одоо ер нь таг чиг л байдаг байсан юм болов уу? ер нь хүмсүүд дурсаж ярихдаа юу гэж ярьдаг байсан бэ сүүлд сонсоход?
Рэнцэндорж -
Үгүй ээ тэр тухай ер нь хамаагүй ярьж болохгүй ш дээ.
Саранцэцэг -
Мэдээлэл бол ер нь хомс?
Рэнцэндорж -
Хомс. Мэдээлэл хомс нэгд, хоёрт чинь одоо бид нар чинь тэр үе социализмын үед чинь одоо ёстой нэг мөнгөн хутга байсан ч тэрийг чинь зүүгээд явах юу яахгүй хөөрөг байсан ч бараг өвөртлөөд явдаг юм чинь сүүлийн үед л гарлаа ш дээ. Тэрнээс чинь хөөрөг мөөрөг, тэр хутга шөвөг, энэ зул мул өргөх барих эд нар чинь одоо төвөөс л нэг цүнх үүрсэн юм ирвэл энэ зул мулыг чинь бараг авдрынхаа завсар луу асгачихаад л байдаг байсан л гэж хөгшчүүл тэгж ярьдаг, бид нар яахав зул мул өргөж яахгүй. Тийм тийм.
Саранцэцэг -
Таныг хүүхэд байхад мэдээ орсон цагт гэвэл, мэдээ орсон байхад ер нь айл амьтан бурхан тахилаа ил ерөөсөө тавихгүй юу?
Рэнцэндорж -
Байхгүй. Авдар дотроо л байдаг байсан.
Саранцэцэг -
Би ер нь дуулж байсан, хүмсүүдийн яриагаар уул хаданд аваачиж бурхан тахилаа залсан, шоголтой судар юмаа бас одоо ууланд аваачиж нуусан гэж би сонсож байсан?
Рэнцэндорж -
Өө зөндөө зөндөө. Тийм юм бол одоо нөгөө..,
Саранцэцэг -
Тийм байна, бүүр тийм байсан уу, тээ?
Рэнцэндорж -
Тийм, тийм.
Саранцэцэг -
Тэр үед чинь нөгөө цагаан сар тэмдэглүүлдэг байсан юм уу? үгүй юм уу?
Рэнцэндорж -
Цагаан сар ч одоо 80-аад оноос л уул нь тэмдэглэх нь тэмдэглэнэ. 65 он энэ тэрд чинь бол яахав цагаан сар гэж тэмдэглэж байгаад сүүлд нь нэгдэлчдийн баяр болгоод л бол тэмдэглэдэг бол байлаа ш дээ. Тэрнээс биш бас одоо цагаан сарыг чинь тэгж дуртай хийлгэхгүй ш дээ. Одоо энэ нэгдлийн албан хаагч энэ тэр чинь өглөө эрт золгоод бүтэн хагас л таараагүй бол гэртээ золгоод тэгээд явж байх цаг хугацаагүй байлаа ш дээ. тэр чинь ажил дээрээ яваад очно нэг хэсэг одоо 60-аад оны үе мүед чинь бол тэгж золголт молголт байхгүй ш дээ. тэр чинь сүүлдээ л явсаар байгаад харин сүүлдээ нэгдэлчдийн баяр маяр гэж болж тэгж явсаар байгаад л харин тэгээд цагаан сар маань харин золгодог барьдаг болоод л бүүр сүүлдээ одоо бүр амралтын өдөр ёстой болоод л ингээд л явж байгаа.
Саранцэцэг -
Таны одоо амьдралын туршлагаас харж байхад энэ Монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж байгаа вэ?
Рэнцэндорж -
Энэ харин шашин шүтлэг болвол бүр өөрчлөгдсөн юм байна гэж боддог юм. Одоо ингээд л энэ Гадан мандан дээр ингээд явж байхад чинь биднээс илүү одооны жижигхэн жижигхэн хүүхдүүд болвол шүтлэг болвол бүр арай илүү байх шиг л санагддаг юм. Бүр хөөрхөн одоо тэр нэг юм мөргөж байгаа барьж байгаа залбирч байгаа тэр л явж байгаа нь болвол бүр нэг их өөр санагддаг байхгүй юу. Бүр нэг үнэн сэтгэлээсээ байгаа болов уу гэлтэй тэгж надад ажиглагддаг байхгүй юу. Тэгэхдээ би ер нь энэ шашин шүтлэг бол их дэлгэрч байгаа юм байна гэж тэгж боддог юм.
Саранцэцэг -
Төрд ер нь шашны нөлөө байсан гэж боддог уу та?
Рэнцэндорж -
Төрд тухайн төрд болвол уул нь одоо шашин нөлөөлмөөргүй л юм. Тухайн үед тэгэхээр тухайн захиргаадалтын үед бол одоо тэр тэр нөлөөлж байсан гээд л одоо тэгээд л устгасан юм байгаа биз. Тэр хувь хүний л асуудал юм гэж би боддог байхгүй юу.
Саранцэцэг -
Би таны одоо бага хүүхэд ахуй үе лүү оръё л доо. Та 10 насандаа сургуульд орсон гэж ярьсан?
Рэнцэндорж -
Тийм.
Саранцэцэг -
Таны одоо хэр дуртай сургуульд оруулав? Хэр дуртай явуулав? Ер нь таниас өмнөх, таны үе ч бай сургуулиас хоцорсон хүүхдүүд их байдаг?
Рэнцэндорж -
Тиймээ.
Саранцэцэг -
Та сумын сургуулийн тухай ярьж өгөхгүй юу?
Рэнцэндорж -
Өө яахав сумын сургуульд би чинь 10 настай ороод л тэгээд яаж байсан. Сургуульд ороход чинь сайхан л даа. уул нь их гоё байсан. Тэр чинь ..
Саранцэцэг -
Цэцэрлэгийн нөгөө бага сургууль уу?
Рэнцэндорж -
Өө Цэцэрлэгийн бага сургууль л даа, тэнд суугаад тэгж 4 жил суугаад тагсөөд энэ Мөрөнд ирж би ганц жил суугаад тэгээд бие муудаад тэгээд дараа жил нь намар хадлан дээр нэгдэлд хадлан дээр байж байгаад бие муудаад тэгээд сургуульдаа явж чадаагүй. Тэгээд л сургуулиас гарчихсан юм.
Саранцэцэг -
Аан заа за. Та чинь сумын бага сургуульд нөгөө Цэцэрлэг дээр байхад хэнийдээ байсан юм?
Рэнцэндорж -
Өө тэгэхдээ би байранд 2 жил л байранд байсан, 2 жил нь айлд байсан.
Саранцэцэг -
Заа тэгвэл сургуулийн дотуур байрны тухай сайн мэдэх нь ээ?
Рэнцэндорж -
Тийм.
Саранцэцэг -
Дотуур байрны талаар ярьж өгөөч?
Рэнцэндорж -
Дотуур байранд байхад чинь одоо..,
Саранцэцэг -
Хэдэн хүүхэд байв, яаж хооллодог юм?
Рэнцэндорж -
Өө олуулаа. Бид нар чинь байранд чинь..,
Саранцэцэг -
Гэр үү?
Рэнцэндорж -
Үгүй. байшинд байсан шүү харин. Байшинд байсан л байх.
Саранцэцэг -
Цагаан ортой юу?
Рэнцэндорж -
Үгүй. Модон ор мортой. Зарим нь ч сүүлдээ бүр ийм хүүхдийн нөгөө жижигхэн цагаан ортой болсон, цагаан ч гэж нэг ногоон ногоон будагнуудтай орнуудтай, эхлээд ч модон ортой л байсан. Тэгээд тэр маань дараагийн би чинь эхлээд 1 дүгээр ангид байхдаа айлд байгаад 2 дугаар ангид дотуур байранд ороод, тэгээд 3-т айлд байгаад 4-т би дотуур байранд байж байгаад төгссөн. Тэгэхэд чинь одоо дотуур байранд байхад чинь яахав ер нь тэгж юу яахгүй дээ, хоол унд болвол тухайн үедээ сайн л байсан. Тийм. Одооны тэрнээс хойш одоо 80-аад оны сургуулийн хүүхдийг бодоход бид нар бараг нохойны хоол л идэж байсан юм байналээ. Одоо бодоод байхад чинь сүүлийн үед болвол хүүхдийн хоол чинь их элбэг болсноос хойш их сайрсан ш дээ. Тийм их сайхан хоолтой ундтай би бүр юу муугаар тэр дотроо тусгай тогоочтой, тэр үед ч тогоочтой байсан. Тийм. Тэгээд тогоочтой тэр чинь тэр олон амьтны жижигхэн хүүхдүүд чинь тэгэхгүй л бол яахгүй л дээ. Тэгээд л галч малч нар чинь одоо бүр ингээд байр майранд бид нартай цуг хонодог хардаг. Ингээд тийм..,
Саранцэцэг -
Талх тавьж өгөх үү, боов өгөх үү?
Рэнцэндорж -
Өгнөө талх өгнө. Талхтай тэр үед чинь бас талх ч байсан, боов ч өгнө. Сүүлийн үед чинь одоо бүр еэвэн мээвэн ч хүртэл өгдөг болсон байсан ш дээ, пираниг мираниг /инээв/
Саранцэцэг -
Хөдөөний айлууд чинь хүүхдээ сургуулийн дотуур байранд өгчихөөд л явж байгаа зайлуул, тэгээд л араас нь их л санаа зовж, одоо эргэж тойрдог байсан болов уу?
Рэнцэндорж -
Өө эргэнэ л дээ. Тэр чинь бас их эх эцгээ санана өө, тэд нар чинь.
Саранцэцэг -
Оргох уу?
Рэнцэндорж -
Өө оргоно. Одоо бүр бас зарим нь оргодог л байсан. Оргоод л өнөөдүүлдээ байранд байхад чинь бас хөөцөлдөөд л Тэсийн гол оруулаад л барьж ирэх барих, тэгээд л өнөө жижүүр багш магш чинь хөөцөлдөж явдаг хөөдөг оргодог барьдаг тийм юмнууд зөндөө л байсан даа, манай Цэцэрлэг чинь Булны ам гэж бага сургууль гэж байсан ам.
Саранцэцэг -
Аан Булны ам гээд тиймээ?
Рэнцэндорж -
Тийм. Булны ам гээд л тэр Согоотын бага сургууль байсан. Тэр чинь өнөөдөх 59 онд 60 онд манай сургуультай нийлээд, тэгээд л тэнд сурч байсан хүүхдүүд чинь их оргодог байлаа.
Саранцэцэг -
Тэр зайтай юу хоорондоо?
Рэнцэндорж -
Хоорондоо ч одоо бас зайтай ш дээ. 40,50-аад км 40-өөд км, тийм. Тийм юм чинь өнөө ойрхон сурч байсан хүүхдүүд чинь бас ингээд холдоод ирэхээр чинь гэр орноо санадаг л юм байгаа биз. Тэгээд л яадаг л байсан. Би ч гэсэн 45-аас цааш 60 км ирж л сууж байсан ш дээ, сургуульд. Бригадын бага төв сумаасаа 45 км одоо тэрнээс чинь цааш чинь бараг 20-иод 20 гаран км явж байж л гэртээ харина ш дээ. Тэгээд одоо амралтаараа гараад л нэг машинд нэг дайгдаж суугаад л тэр бригадын төв мөв хүрээд л, тэгээд л цааш нь 20-иод км чинь явган гүйгээд л харьчихдаг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Хичээл тарахаар ирж авахгүй юм уу?
Рэнцэндорж -
Өө тэгээд ирж авах нь авна. Авахгүй бол авахгүй тэгээд л янз янз л болно ш дээ. Тэгээд л олон бүлгээрээ гүйгээд л явчихаж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Бага байхад ер нь та санаж байна уу? Хүүхэд эх эцгийн хоорондын харьцаа ямар байсан бэ? Одоо энэ хүүхдүүдийг харж байхад ер нь ямар болоод өөрчлөгдөөд байна?
Рэнцэндорж -
Хүүхэд эх эцгийн харьцаа энэ ер нь хүүхэдтэйгээ харьцаж ярьдаг нь их ховор байсан байх гэж боддог юм. Тэр үед одоо болвол ер нь хүүхэдтэйгээ болвол одоо энэ улсуудыг ажаад л байхад чинь ер нь харьцаа нь бол их дээшилсэн юм байна гэж бодож байгаа. Хүүхэдтэйгээ ажилладаг ажиллагаа нь ч нэмэгдсэн юм байна тиймээ, одоо сургууль дамаа сургуулийн 1, 2 дугаар ангийн хүүхдүүд бол одоо манай энэ хүүхдүүдийг ингээд л харж байхад чинь болвол ер нь их л харьцаатай байх юм байна ш дээ бид нарын үе ч ямар оруулж авчраад хаячихна тиймээ, одоо сургуульд болвол тэгээд ямар сайндаа амралтаар зарим нь ирж авна, зарим нь ирж авахгүй ш дээ. Тэгэхээр чинь харьцаа их муу гэртээ харьж очиход чинь одоо тэгээд мал ахуй л гээд ийм ажил байхаас биш өөр одоо мал ахуйн талын, ажил хөдөлмөрийн л талын юм зааж өгнө үү гэхээс өшөө талын юм ер нь хэлж ярьж өгөхгүй ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Таны одоо яг өөрийн чинь хүүхэд ахуй бага үе бусад хүүхдүүдээс ялгаатай яг тэрэнгүүрээ ялгаатай байсан шүү гэж хэлэхээр юм байна уу?
Рэнцэндорж -
Заа даа одоо ч надад ч тэгээд тийм хүүхэд байхдаа тийм ялгаатай байж, ийм ялгаатай байж гэх юм ч алга дөө ер нь, хүүхэд л юм чинь тэгээд л хүүхэд л байсан.
Саранцэцэг -
Ер нь сургуульд сумын бага сургуульд байж байхад та кино олж үзсэн үү?
Рэнцэндорж -
Үзэлгүй яахав, кино үзэж байсан, хөдөлдөггүй кино ийм сүүдэр кино гэж байлаа.
Саранцэцэг -
Дуугүй юу?
Рэнцэндорж -
Дуугүй. Тийм тэгээд дуутай ч болсон л доо. Дуутай кино ч гарсан.
Саранцэцэг -
Юуны тухай кино юм тэр?
Рэнцэндорж -
Үгүй ээ тэр ч одоо яахав дээ тэгээд л нэлээн зурагнууд л ингээд гүйлгээд л ингээд л хийгээд нэг томруулдаг юмаар томруулаад л ингээд л, бид нарт дотуур байранд байхад үзүүлдэг. Тэгээд л янз бүрийн л юм байсан л даа. тэгэхдээ..,
Саранцэцэг -
Наана нь ингээд нөгөө хүн ярьж өгөх үү? Тэр зурагнуудыг тайлбарлаж?
Рэнцэндорж -
Өө тэгнэ. Багш нар чинь одоо тэрийг тайлбарлаж ярьж ойлгуулдаг тийм л байсан л даа.
Саранцэцэг -
Сүүлд дуутай кино үзэж байв уу?
Рэнцэндорж -
Тэгсэн. Тэгэхдээ 59 онд чинь дуутай кино оччихсон байсан ш дээ. Тэр нь сумын клубт гардаг. Одоо тэгээд “Ардын элч” “Түмний нэг” хоёр ч гэх юм уу тэгээд л “Алтан өргөө” мөргөө гээд л тийм кинонууд гардаг. Тэрийг чинь үздэг л байлаа. Кино зөндөө л үзэж байсан.
Саранцэцэг -
Сумын бага сургуульд ямар хичээл үзэж байсан голдуу?
Рэнцэндорж -
Ер нь Монгол хэл, Унших бичиг, Тоо, бага сургуульд чинь одоо тийм байлаа ш дээ. Тэгээд л өөр яахав зураг мураг, хөдөлмөр энэ тэр гээд л байсаан байсан. Ер нь арваад долоо найман хичээл үзэж байсан. Эхлээд л цагаан толгойгоо үзээд л надтай цуг намагны Пүрэвдорж гээд л бүр чацуу хоёр нөхөр л байсан. Намагны Пүрэвдорж гээд л тийм. Тэр нөхөр маань ер нь юм сураагүй 3 жил 1 дүгээр ангид суучихаад л тэгээд л /инээв/ гарсан. Одоо бий л дээ.
Саранцэцэг -
Юу болсон, малчин болсон болсон уу?
Рэнцэндорж -
Малчин байгаа. Цэрэгт ч яваагүй, ээж нь цэрэгт ч явуулаагүй тэгээд л аргалсаар байгаад л тэгээд л аваад үлдсэн нэг тийм нөхөр байдаг юм.
Саранцэцэг -
Та ер нь сургуулиас бусад газар ямар боловсрол эзэмшсэн бэ?
Рэнцэндорж -
Би ч одоо сургуулиас бусад газар гэхээр тэр нэг цэрэгт.., цэрэгт яахав янз янзын хичээлүүд их л орж байсан л даа бас. Тэгэхдээ цэргээс бас их юм сурч авсан л даа. Цэрэгт чинь 3 жил болоход одоо барилгын мэргэжил, би чинь өнөө барилгын цэрэгт байсан, харуулч манаач ч байсан. Барилгад бол нэг 1 жил 6 сар болоод л барилга дээр ажилласан. Тэгээд л ер нь нэг барилгын өрлөг ч хийлээ, шавар ч хийлээ, тэгээд мужаан ч хийлээ тийм. Цэрэгт л ер нь нэлээн юм сурсан дөө, 3 жилд чинь их юм сурах юм даа, тийм.
Саранцэцэг -
Заа тэгвэл барилгын мэргэжил бараг эзэмшээд гараад иржээ?
Рэнцэндорж -
Тэгсэн. Тэгээд би чинь ирээд чинь барилгад Мөрөнгийн барилгад хувиарлагдаж байлаа.
Саранцэцэг -
Бүрэнгийн барилга аа?
Рэнцэндорж -
Энэ Мөрөнд. Барилга конторт хувиарлагдаад тэгээд нэгдэл чинь намайг явуулдаггүй, бас өөрөө бас явахдаа дургүй.
Саранцэцэг -
Та нэгдэлд хэсгийн ахлагч байсан биз дээ тэр үед?
Рэнцэндорж -
Тэгсэн. Тэр үед чинь хэсгийн ахлагч хийж байгаад тэр үед би агент хийж байсан юм. Тэгээд л бас шүүх мүүх болж байлаа ш дээ, тэр үед чинь одоо нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн гэж Мөрөнгийн барилга чинь.
Саранцэцэг -
Тэгж таныг тэгэхэд шүүхэд өгсөн юм уу?
Рэнцэндорж -
Бас өгсөн. Тэр чинь энд Мөрөнд бид нар чинь намар халагдаж ирээд л.
Саранцэцэг -
Нэгдлээс гарахгүй гэхээр л нийгмийн тусгай хөдөлмөрөөс зайлсхийсэн?
Рэнцэндорж -
Тийм. Тэгээд барилга чинь өнөөдөх чинь манайд ирсэн ажилчин гээд л, тэгээд л өнөө ажил тасалсан гээд л шүүхэд өгөхгүй юу. Бас шүүхэд өгдөг байлаа ш дээ. Тэгээд л миний халагдсан үнэмлэх мүнэмлэх чинь одоо энэ Мөрөнгийн барилгад шууд шилжүүлээд өгчихөж байгаа юм чинь, миний анкет манкетыг тэгээд л эндээс юмаа нэхэмжлээд л эндээс юмаа ч аваагүй очиж ажиллаагүй учраас, тэгээд л юу юу ч байхгүй болчихож байгаа юм чинь. Цэрэгт л ер нь их юм сурсан л дөө.
Саранцэцэг -
Заа. Тэрний дараа та чинь нэг курст явсан гээд байгаа?
Рэнцэндорж -
Өө тийм. Бригад фермийн дарга нарыг бэлтгэх курст.
Саранцэцэг -
Тэр нь одоо хотод уу, тээ?
Рэнцэндорж -
Хотод. Улаанбаатарт ХАА-н дээд сургууль дээр “Долоон хуруу Дондог” гэж захирал нь тусгай бүр тийм ээлжийн жилийн турш хичээллэдэг тэгэхдээ 45 хоногийн хугацаатай нэг ээлж нь.
Саранцэцэг -
Хэдэн онд явлаа та?
Рэнцэндорж -
77, найман оны завсар явсан.
Саранцэцэг -
Тэрнээс өмнө болвол та чинь хот ороод үзчихсэн байсан?
Рэнцэндорж -
Үзэлгүй яахав. Цэрэгт тэнд байсан, хотод байсан барилгад байсан. Тийм.
Саранцэцэг -
Сүүлд ер нь хэзээ хамгийн сүүлд хэзээ хот орсон?
Рэнцэндорж -
Хамгийн сүүлд одоо өнгөрсөн өвөл л орлоо.
Саранцэцэг -
Заа. Хотын талаар ер нь ямархуу бодолтой явдаг вэ? Хотод одоо сайхан зүйл нь юу байна? Саар зүйл нь юу байна? Таны өмнө нь очиж байсан одоо УБ хот яаж өөрчлөгдсөн байна вэ?
Рэнцэндорж -
Өө одоо ч бараг хайрцганд хийчихсэн шүдэнз шиг л болж дээ хот бол. Завсар чөлөө багатай, бөглөө таглаа ихтэй, тэгээд утаа униар ихтэй энэ өвөл би 1 сард очсон тийм л хот болсон байна.
Саранцэцэг -
Өмнө нь ямар байв?
Рэнцэндорж -
Өмнө нь болвол уул нь одоо намайг цэрэгт байхын үед чинь өглөө одоо 8 цаг гэхэд чинь одоо Ленин клуб гэж байсан ш дээ одоо тэр Оросын шинжлэх ухааны төв болчихсон билүү юу билээ, тийм тэрний чинь араар ингээд гарахад чинь бас автобусанд суух гээд л одоо гарахад чинь бас л ингээд машин ер нь явуулдаггүй шахуу байлаа ш дээ, хүн ер нь явган хүн гаргахгүй л зайгүй л зөрдөг байсан. Тэгэхэд одоо тэрнээс болвол машин болвол хэд дахин нэмэгдсэн тиймээ. Байгаа. Тэгэхээр чинь одоо ер нь их л бөглөө таглаатай болсон юм байна л гэж санагддаг юм ер нь одоо нэг зах орчихоод буцаад л явах гэхээр гэр лүүгээ явахаар хоёр гурван цаг л явах юм байна ш дээ, явдаг бөглөрөөд, зам бөглөрөөд, тэгээд утаа униар ихтэй нүүрс угаар ихтэй уул нь хөгжөөд их сайхан л болж. Тэгээд л явах гэхээр одоо тийм газар ийм газар гээд л очоод үзэх гэхээр дан гадаад нэр хаяг зүүчихсэн, тиймээ. Монгол нэр хаягтай газар ховор ер нь орж үзэж байж л мэднэ үү гэхээс биш юу нь юм билээ ер мэдэхгүй бас нэг төөрөлдөөд байхаар л болчихсон юм шиг санагдаад байдаг юм надад.
Саранцэцэг -
Тэгээд юу нь сайхан юм байна гэж бодов?
Рэнцэндорж -
Үгүй ээ яахав. Заа даа би ч ер нь нэг яахав одоо нэг өвлийн цагт нэг дулаан орон сууцанд байж байдаг тэр нь л сайхан юм уу гэж бодогддог юм. Тэрнээс өөр ер нь нээх тийм сайхан юм мэдэхгүй ээ.
Саранцэцэг -
Ер нь таны хотод суурьш даа, хотод амьдар даа гэвэл ер нь /инээв/ идээшмээр юм уу?
Рэнцэндорж -
Зүгээр нэг гэр мэрт л юу байдаг юм гэхээс тэр хотод ч мэдэхгүй байхааргүй юм шиг л халуу оргиод, ер нь нэг байхад хэцүү л юм байналээ л дээ. Даваацэрэнгийнд очоод байж байхад чинь ер нь багтарчих гээд л байх юм байна ш дээ, арьс маань ч загтнаад байгаа юм шиг, гармаар ч юм шиг гарах гэхээр газар бүр тэр доор байгаад байдаг /инээв/ бас л хэцүү л. Байшинд өсөөгүй хүн чинь бас хэцүү л юм шиг байна. Тэгэхдээ уул нь дулаан, яг өвлийн хүйтэнд болвол дулаан нь сайхан л юм байналээ л дээ. Заа намхан байх юм бол сайхан байх юм шиг л санагддаг юм.
Саранцэцэг -
Ер нь одоо таны санаж байгаагаар социализмын үед ажил хөдөлмөр хийгээд явж байхад шинэ одоо техник технологи юу нэвтэрч байсан бэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо шинэ техник технологи яахав механикжиж одоо ХАА-н ажил чинь өвс хадлангийн ажил механикжлаа, газар тариалангийн ажил ч бас механикжиж эхэллээ.
Саранцэцэг -
Дандаа оросын голдуу техник?
Рэнцэндорж -
Дандаа оросын техник ш дээ, өшөө техник байхгүй. Одоо бол уул нь шал тэр техник бол одоогийн одооны техниктэй харьцуулаад үзэхэд тун бүдүүлэг, одоо манай үеийнхээр бол үхэр тэрэг байсан юм шиг л санагддаг байхгүй юу. Одооны энэ газар шорооны ажил хийж байгаа, уул уурхайн техник энэ тэр чинь сайхан юм байна ш дээ. Одоо бүр тэр ажиллагаа мажиллагаа нь хүн ажиллаад байх нөхцөлтэй тиймээ гэрэл гэгээ сайтай, тэгээд л одоо тэр ажиллаж байгаа юунууд нь ажиллагаа нь хүртэл их хялбар болсон, өндөр бүтээлтэй тийм юм байна л гэж бодож байлаа. Би техник их сонирхдог хүн байгаа юм. Тэгээд л энд энэ жил одоо нэг техник ирээд газар ухаж байхад би очоод л харж байлаа үгүй ээ тэр манай уурхай тэр “51-11”, “10000-11” гэсэн тийм эксковаторууд ажилладаг байлаа, уулын сайхан сайхан шинэ эксковатор ирээд л ажилладаг. Тэгээд ганц хоёр жил ажиллаад л тэгээд л бараг будаа болдог.
Саранцэцэг -
Яагаад?
Рэнцэндорж -
Ер нь тэгээд одоо хүнд их чулуутай тийм хөрсөнд чинь ер нь тэгээд техник тэсэхгүй эвдрээд л тэгээд тэсдэггүй. Тэгэхэд чинь одоо энэ тэр чулуу ухдаг техник мехник гээд л энэ дээр чинь сая яаж байлаа одоо тийм техник болвол газар уурхайд бүтээл өндөртэй, олон жилийн эдэлгээтэй сайн юм байна л гэж би бодож байсан.
Саранцэцэг -
Одоо юу асуух гэж байгаад мартчихваа. Аан тийм танай тэр Ногоон голын уурхайд гэхэд гадаадын мэргэжилтэнгүүд гэж ажилладаг байсан уу?
Рэнцэндорж -
Гадаадын мэргэжилтэн ажилладаггүй ээ.
Саранцэцэг -
Тийм үү?
Рэнцэндорж -
Тийм. Ер нь дотооддоо л..,
Саранцэцэг -
Хэр их том уурхай байсан юм бэ дээ?
Рэнцэндорж -
Заа даа бас л ер нь орон нутгийн уурхайнууд дотроо ер нь томдоо. 30 гаран тээврийн хэрэгсэлтэй кразтай, тэгээд л сүүлдээ бүр бол яасан л даа, цахилгаан эксковатортай “5А” гэдэг том эксковатор очсон.
Саранцэцэг -
5А?
Рэнцэндорж -
Яг тийм, тэгээд л “Белаз”-ууд очсон. 40 тонны Белаз ч бий, 27 тоннынх ч бий, 30 тоннынх ч бий янз янзын техникүүд сүүлийн үед яасан. Одоо бүр улам өргөжих юм дуулдаад байналээ ш дээ, энэ жилээс.
Саранцэцэг -
Социализмын үед ер нь одоо монголчууд, монгол одоо зөвлөлтийн иргэдээс гадна ямар орны иргэд амьдардаг, ирж очдог эд нар байсан юм болоо?
Рэнцэндорж -
Ёстой мэдэхгүй. Оросууд л их байдаг байсан. Одоо орос цэргийн анги гээд л намайг цэрэг мэрэгт байхад чинь оросууд л одоо ер нь хаа сайгүй л байлаа ш дээ. УБ хотын зүүн тал тэр Амгалан хавь чинь тэр аяараа л орос цэргүүд, Улаан хуаран энэ тэр чинь одоо тэр аяараа л орос цэрэг байлаа. Налайх чиг л байлаа, Налайхад ч би барилга барьж л байсан. Тэгэхэд ер нь өөр орны юм тийм юм ирж байсныг ер нь мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Яг одоо жирийн хүмсүүд гадаад оронтой харьцах боломж социализмын үед байсан уу?
Рэнцэндорж -
Байхгүй, байхгүй ямар юм байхав, социализмын үед чинь дарга нар л явдаг байсан байх. Тэрнээс биш энэ гадаад паспорт маспорт гэдэг чинь энэ 90 оноос хойш л энэ улсууд олдож үгүй ээ би ч бас л нэг паспорт аваад Эрээн орчихсоон. Ганц удаа орж үзсэн. Тэгэхэд чинь одоо бүр их л заваан, их л сүрхий л санагдаж байсан. Одоо их л сайхан болсон л юм дуулдаж байдаг юм ш дээ. Тэрнээс хойш ер нь манай хүүхдүүд явсан, их гоё сайхан болсон байна л гэж ярьдаг юм байналээ.
Саранцэцэг -
Гадаад эд бараа олж авъя гэвэл ер нь Монголд олдож байсан уу?
Рэнцэндорж -
Заа даа байхгүй дээ. Би одоо 81 онд Дорнодын Эрээнцавд очиж би 3 сар хадлан авсан. Хөвсгөлийн одоо Цэцэрлэгээс 11 хоног явж байж Дорнодын Эрээнцав орж байж би Хөх нуурын хотгорт тэнд механикжсан салаатай Цэцэрлэгийн механикжсан салаатай очиж тэнд хэд.., 7 сард яваад 11 сард ирсэн. Тэнд хадлангаа бэлтгээд хойш нь Орос руу ачуулаад тэндээс Эрээнцаваас вагонаар ачуулаад Орос луу тэрийгээ дамжлагаар гаргаад хойгуураа яваад Сэлэнгээр орж ирээд, Дорноговьд бууж байсан юм.
Саранцэцэг -
Яагаад энэ Хөвсгөлдөө аваагүй, заавал тийшээ очсон юм?
Рэнцэндорж -
Энд одоо Хөвсгөлд өвс, хадлан ургаагүй.
Саранцэцэг -
Аан тэр жил үү?
Рэнцэндорж -
Тийм. Тэгээд механикжсан салаатай арван хэдэн трактортой.
Саранцэцэг -
Нүсэр том бригад очсон уу?
Рэнцэндорж -
Бригад очсон. Хадлан авч тэр нэгдэлд нягтлан хийж байх үедээ тэгж нэгдлийн нягтлангаар явж байсан юм. Тэнд авч байсан.
Саранцэцэг -
Танай хүүхдүүдээс ер нь гадаад дотоодод сурдаг хүүхэд байдаг юм уу?
Рэнцэндорж -
Байхгүй, байхгүй. Манай хүүхэд..,
Саранцэцэг -
Та болвол Эрээн ороод ирсэн үү?
Рэнцэндорж -
Би ер нь Эрээн л орсон.
Саранцэцэг -
За социализмын үед ер нь гэр бүлийг дэмжсэн бодлого гэж ер нь юм байсан уу?
Рэнцэндорж -
Одоо ямар юм байхав дээ.
Саранцэцэг -
Тийм юм ер нь байгаагүй юу?
Рэнцэндорж -
Байгаагүй дээ.
Саранцэцэг -
Хүүхдийн мөнгө, эхчүүдэд олгодог мөнгө?
Рэнцэндорж -
Хүүхдийн мөнгө гэж яахав зүгээр манайхны ээж энэ тэр манай хадам ээж гуай энэ тэр болвол яахав нэг хүүхдийн мөнгө гэж авч байсан. Тэрнээс сүүлийн үед яахав, харин нэг төрөхөд нэг листны мөнгө өгдөг байсан. Тэгээд л өөр юм байхгүй дээ.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл одоо нэг ажилд томилогдоод өөр тийшээ явахад нөгөө одоо гэр бүлийнх нь хүнийг шилжүүлэх барихад ер нь харж үзэх тийм тал тийм юм байдаг байсан уу?
Рэнцэндорж -
Заа даа одоо мэдэхгүй. Тэр надад бол би тэгж шилжээд албан ёсоор шилжээд тэрний тэрийг л тэгж явж үзээгүй. Надад бол таараагүй ээ. Тэгэхдээ яахав шилжээд ийш тийшээ явахад ямар ч байсан тэр шилжиж очиж байгаа газар нь ч юм уу, тэр унаа хөсгийн зардлыг даадаг л байсан юм шиг байналээ.
Саранцэцэг -
Одоо шинэ ажилтан нэгдэлд ч юм уу, ингээд л шинэ ажилчин нэгдлийн гишүүн болоод тэгээд л одоо өрх толгойлоод тусдаа гарч байгаа улсуудад гэрээр хангах ч байдаг юм уу тиймэрхүү талын дэмжлэг туслалцаа байх уу бас?
Рэнцэндорж -
За даа ер нь мэдэхгүй ээ. Уул нь тэгэхдээ яахав зүгээр хүсвэл хийж өгдөг байсан байх.
Саранцэцэг -
Тэр болгон биш үү?
Рэнцэндорж -
Тэр болгон биш. Тэр хөлдс хөдөлмөрт нь оролцуулаад тиймээ, эсгий ноос яахав нэг тийм туслалцаа муслалцаа эсгий мэсгий бол өгдөг байсан байхаа.
Саранцэцэг -
Заа. 1990-ээд оны үед ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөсөн ш дээ?
Рэнцэндорж -
Тийм.
Саранцэцэг -
Заа та таны одоо үр хүүхдүүдээс тэр ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаанд оролцож байсан, тийм юм байна уу?
Рэнцэндорж -
Оролцож байсан уу?
Саранцэцэг -
Ер нь одоо жишээлвэл тэр оролцож байгаа залуучуудыг харахад хүйсийн хувьд одоо өөр юм байсан уу?
Рэнцэндорж -
Оролцоонд заа даа тэрэнд ч одоо манай хүүхдүүд бас тэр хөдөлгөөнд бас нээх оролцоод байсан юм байхгүй, байхгүй.
Саранцэцэг -
Та яг 90-ээд оны үед юу хийж байсан бэ?
Рэнцэндорж -
Би тэгэхэд яахав юу хийж байсан. Эдийн засагч байсан юм. тэгээд..,
Саранцэцэг -
Заа. Ногоон гол дээр байсан уу?
Рэнцэндорж -
Ногоон голд байсан. Тэгэхэд яахав би болвол тэрийг бол их л дэмждэг байсан л даа. Ер нь одоо бас овоо зөв юм уу бодлого нь их зөв юм гарч ирж байсан. Тэгээд манай уурхай нэг өдөр бид нарыг цуглуулаад л орой ажлаас тараад ирсэн чинь уурхайн даргын өрөөнд цуглар л гэж байна. Бүх ажилчид цөмөөрөө цугларсан. Тэгсэн чинь яах гэсэн юм гэсэн чинь уурхайн дарга одоо ер нь төр засгийг устгах гээд л нэг хэдэн сахилгагүй залуучууд төр засгийн устгах гээд л байна гэнэ, одоо тэрэнд л одоо бичиг ном байгууллагаас одоо бичиг ном явуулах гэж байна гээд өөрөө нэг бичиг мичиг биччихсэн өнөөдөхийгөө уншиж өгөөд л өнөөдөх дээрээ гарын үсэг зуруулаад л ажилчдаар тийм юм болоод л байж байсан. Тийм Эрдэнэсамбуу гээд кразын жолооч залуу байсан бид хоёр болвол ....наадах дээр чинь зурахгүй ээ ард түмэн байсан цагт л төр байж таарна. Ямар төр байхыг нь болвол бид бол мэдэхгүй, бид хоёр тэрэн дээр чинь гар хөлийн үсэг зурахгүй ээ гээд бид хоёр гараад явчихсан. Тэгээд яг тэр орой гарч яваад гэртээ ирээд зурагт нэг муу телевизортой болчихсон байсан. Өнөөдөх тэрийгээ үзмээр болоод хар телевизортой үзмээр болоод сууж байсан чинь Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гээд 8 цагийн мэдээгээр ярьж байсан. Тэгээд би маргааш өглөө бүүр эрт босоод л уурхайн даргын өрөө рүү гишгэж байгаа юм. Даргад очиж хэлсэн за чи одоо нээх төр засаг устгахгүй барихгүй гээд байсан. Тэр төр засгийнхан чинь өөрснөө бид нараас илүү ухамсартай улсууд байдаг юм байна ш дээ. Өөрснийхөө санаачлага, санал санаачлагаар Батмөнх дарга чинь Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа ш дээ, бид нарын гарын үсэг зурахгүй байсан нь зөв байгаа биз дээ гээд орж ирж байсан юм. Дарга ч их яахав муухан л байх шиг байсан. Тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо нийтлэг хүмсүүд ардчилалаас юу хүлээж байсан бэ? Тухайн үед ер нь хүмсүүдийг чагнаж байхад?
Рэнцэндорж -
Ардчилалаас болвол одоо ер нь энэ чөлөөт байдлыг л хүлээж байсан байх л гэж боддог юм. Ер нь одоо тэр захиргаадалтын үе чинь ер нь хүнд дан тийм албан.., албадлаган дор шахуу бараг ажиллаж байлаа ш дээ, тийм. Тийм улсынхаа төлөө тэгж л ажиллаж байсан. Ер нь ардчилалаас бол чөлөөт байдлыг л хүлээж байсан байх гэж боддог юм.
Саранцэцэг -
Яг одоо таны хувьд таны амьдралд нөлөөлсөн ардчилалын үр нөлөө гэвэл юу вэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ яахав одоо ардчилалын хүн ч одоо яахав би тэгж боддог юм үгүй ээ одоо бараг ардчилалаас байж байгаад Цэдэнбал даргын унаагүй унааг ардчилал гарснаар монголын ард түмэн унаж байгаа байх л гэж бодож байгаа. Бүр одоо бүр нэг машинаар бодоод үзэхэд л, тиймээ. Тэгж л байгаа. Цэдэнбал дарга тэгэхэд чинь нөгөө “24” мөрөв гээд урт хар тэрэгтэй гадаадын улсууд ирж байна гээд л тэгээд л явж байхад нэг тийм тэрэг л унаж байсан. Тэгэхээр одоо би бүр тэрнээс илүү тэрэг л унаж байгаа байх гэж бодоод байгаа юм энэ улсуудыг гэж боддог юм.
Саранцэцэг -
Ардчилал ер нь хүйсийн ялгаатай нөлөөлсөн гэж та боддог уу?
Рэнцэндорж -
Ер тэгээгүй байхаа. Биш л гэж боддог.
Саранцэцэг -
Яг одоо таны хувьд яг ардчилалаас юу горьдож байсан, хүлээж байсан бэ? Юу авчрана гэж та бодож байсан бэ, ардчилал таны амьдралд?
Рэнцэндорж -
Ардчилалаас би болвол их л юм хүлээж байсан л даа. Тэгэхдээ тэрэндээ арай хүрээгүй л байна. Уул нь хүрэх хугацаа нь арай хүрээгүй болов уу гэж боддог юм. Энэнээс бол монголын ард түмэн аль сайхан чинээлэг амьдралыг л хүлээж байсан. Тийм амьдралдаа арай л хүрээгүй байна. Манай тэр аавын ах надыг 91 онд нас барахынхаа өмнөхөн би намар очсон, надаа ярьж байсан л даа. Заа хүү минь энэ төр засаг яахав одоо ингээд солигдлоо. Би ч одоо лам болоод энэ хүрээ ганданд суулаа энэ болвол одоо яахав их ингэх цаг ирэх ёстой юм, тэгэхдээ энэ Богдын лүндэн гэдэг юм заачихсан юмаа. Жалга болгон жасаа болж, жасаа болон тамгатай болно гэж заачихсан юм, тэр цаг одоо яг ирэх гэж байна аа гээд л тэгж хэлж байсан байхгүй юу. Тэгээд л би одоо бодоод үзэхэд нээрээ л тамга бариагүй хүн алга Монголд алга. Тэгэхдээ тэр үнэн юм байна л гэж ойлгож байсан, хоёрт нь юу гэж хэлж байсан гэхээр ...заа хүү минь үүдэнд чинь сууж гуйж авчихаад өнөө авсан юмаа авах гээд очихоор хойгуур чинь гараад зандраад суух цаг ирнээ гэж хэлж байсан. Одоо хүний юм авсан хүн өгдөг хүн бараг маруухан тэр үнэн юм байна гээд л би ойлгож байгаа. Заа тэгээд жинхэнэ төр энэ чинь бол завсрын төр юмаа. Жинхэнэ төр гэдэг чинь 2012 онд гарах юм шүү гэж надад тэгж хэлж байсан. Тэгээд бодоод үзэхээр үгүй ээ нээрээ л одоо ингээд бодоод үзэхэд энэ төр чинь одоо тэгээд л нэг л авилгаар л энэ л төр яваад байна. Тэгээд одоо жинхэнэ төр нь нээрээ л 2012 онд гарах болов уу л гэж тэрэнд бас найдаж байдаг юм. Тэгээд яагаад тэр 2012 гэж тэр өвгөн 90-ээд онд 91 онд хэлсэн үгүй ээ тэр яаж яваад тэр сонгууль монгууль тэгж явсаар байгаад 92, 2012 онд сонгууль болох болдог юм 2008 яагаад сонгууль болох болдог юм тиймээ 2004 онд яагаад сонгууль болох болдог юм тиймээ тэр хэлсэн юм болохоор би тэр өвгөний хэлснээр нээрээ л одоо бас тэр ном сударт заачихсан юм болов уу тэр нь одоо нэг сайхан төр ирэх гэж байгаа юм болов уу богинохон хугацаатай ч гэсэн ирэх болов уу л гэж бодож байдаг юм. хоёр нь бол биелчихсэн гэж үзээд байдаг юм тэр өвгөний.
Саранцэцэг -
Заа би одоо таниас хамгийн сүүлийнхээ асуултыг асууя л даа. Тэгэхээр нас барсан одоо монголын монголчууд нас барсан гэр бүлийн хүнээ дурсдаг арга барил оршуулгийн зан үйл одоо яаж өөрчлөгдөж ирэв ээ? Дээр үед ямар байв? Одоо ер нь хүмсүүд яаж оршуулгийн зан үйл хийж байна вэ?
Рэнцэндорж -
Үгүй ээ одоо яахав дээ манай энэ уудам нутагтай хөдөө газар чинь яахав зүгээр зарим нь ч нэг хэсэг далд оршуулдаг л байлаа. Заа, зарим нь ч бас ил оршуулчихдаг ч байлаа. Тэгээд ер нь яахав дээ, ер нь хөдөө орон нутагт болвол тийм онц өөрчлөлт байхгүй дээ. Яахав зүгээр зарим нэг тиймэрхүү маягаар л далд оршуулах нь далд оршуулаад л, ил оршуулах нь ил оршуулаад л их зардал чирэгдэлгүйхэн шиг л иймэрхүү л байсан. Зүгээр төв суурин газар бол их л байдаг юм шиг байналээ. Ерөөсөө ганц нэг цэрэгт байхдаа ч явж байсан. Сүүлд ч явж л байсан. Тэгэхэд яахав зүгээр одоо бас төв сууринд ч гэсэн зарим нь их хол явж оршуулдаг л юм шиг байналээ. Тэгээд л би уул нь тэр нь дээр юм уу л гэж боддог юм. Яршиг тэгээд газрынхаа хөрс шороонд тэр одоо тэгээд л тэр “Далан давхар” мавхар энэ тэрийг чинь харахад хэцүү л юм байна ш дээ. Тэгээд л одоо байгаль дэлхий бохирдоод л тэртээ тэргүй бас манайх шиг ийм уужим нутагтай хүн бол тэр болдог болвол тэр юу нь дээр юм уу, эсвэл төр суурин газраа болвол тэр чандарладаг нь ч дээр юм уу гээд л бодогддог юм. Хөдөө орон нутагт ч болвол одоо тэгээд ил л голцуу оршуулах юм байна ш дээ.
Саранцэцэг -
Заа. Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Рэнцэндорж -
За би ч гэсэн бас баярлалаа.
Саранцэцэг -
За танд эрүүл энхийг хүсье. Урт удаан наслаарай.
Рэнцэндорж -
Заа.
Саранцэцэг -
Заа ингээд ярилцлагаа өндөрлөе өө.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.